Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Эр:
Дин Цзян Хуа авга ах нь
Дин Сяо Цзюн зохиолч
Фан Му хүргэн ах
Эм:
Ни Ни Цзя ТВ хөтлөгч
Ю найз бүсгүй нь
Дин Би Юн Дины ээж нь
Би Ся эгч нь
Инь И сувилагч
Ээж Би Юны ээж
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
1-р анги
------------------------------------------------------------------------------------------
ШАНХАЙ, 2018 ОН
------------------------------------------------------------------------------------------
Ни: Бид үзэгчдийг татах гэж оролддоггүй. Бид амжилттай яваа хүмүүсээс ярилцлага авч, тэдний амжилтанд хүрсэн гайхалтай чадварыг сонсож, үзэгчдэд урам өгөх контент зохиодог. Аан тийм, захирал аа. Та намайг шууд нэвтрүүлгээр Дин Сяо Цзюнээс ярилцлага ав гэсэн. Танд ямар шалтгаан байсныг би мэдэхгүй. Ойлголоо, би үүнийг хийж чадна. Би харин ч сайн хийж чадна. Тиймээс, санаа зоволтгүй. Гэхдээ би шуудхан хэлчихье, надад энэ ярилцлагыг хийх хүсэл алга.
Эм: Ийшээ, эрхэм ээ.
Дин: Баярлалаа.
Ни: Цзя Ни Ни би урлаг соёлын зүтгэлнүүд, бизнесмэнүүд, нэр хүндтэй эрдэмтэдээс ярилцлага авах гэж төрсөн. Хүний амжилтыг түгээж, мэдээллийн тусламжтайгаар үзэгчдэд эерэг хандлага төрүүлэх зорилготой. Ганцхан мэдээлэл тараахад л үзэгчдэд дэвшил ахиц гарна. Дин Сяо Цзюн бол сэтгэлийн зовлонг түлхүү харуулж, хямдхан үг хэллэг ашиглан үзэгчдээр өрөвдүүлэх гэдэг сулхан зохиолч. Тэр бүр манай студид орох ч эрхгүй хүн!
Дин: Сайн уу, би Дин Сяо Цзюн байна.
------------------------------------------------------------------------------------------
Ни: Таныг үзэгчид харж байгаа. Би асуулт асууна. Та хариулна, ойлгомжтой юу?
Эр: Боллоо. Бэлдээрэй, эхэлцгээе. Манайд онлайнаар 420 мянган үзэгчид байна. Урвуугаар тооллоо. 5, 4, 3...
Ни. Ноён Дин Сяо Цзюн, ээж чинь таныг ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ? Та номондоо ээжтэйгээ тийм ч их хугацааг хамт өнгөрүүлж чадаагүйд харамсдаг гэж бичсэн байсан. Тэгвэл та хаана байсан бэ? Та түүнийг орхиж явах шалтгаан юу байсан юм? Таны шинээр эхлүүлсэн амьдралд ээжийн чинь үүрэг оролцоо бараг байгаагүй. Таны зохиолын сэтгэл хөдлөлийн илэрхийлэлүүд ихэнхдээ дутагдсан хэсгийг дүүргэх зориулалттай. Үнэн юм гэж бараг байхгүй. Таны хэлдэг үг таны зохиолтой ялгагдах юмгүй адилхан. Гэхдээ та хүмүүсийн хамгийн энгийн мэдрэмжийг ч хөндөх чадвартай. Харин үйлдэл үгнээс ч илүү жинтэй байдаг. Тиймээс, миний дараагийн асуулт бол, та зөвхөн мөнгө, нэр алдарын төлөө эхийгээ санагалзсан түүхийг ном болгосон юм уу? Эсвэл таны бичсэн зохиол үнэхээр үнэн үү?
------------------------------------------------------------------------------------------
ШАНХАЙ, 2010 ОН
------------------------------------------------------------------------------------------
Эм: Эх хүүгийн хоорондын харилцааны төсөл яагаад зөвшөөрөгдөөгүй юм бэ?
Эм: Учир нь таны уншигчдад санал болгосон рекламны үг эхдээ чин сэтгэлтэй, үнэнч байхыг сургасан агуулагтай байсан. Энэ номны утга санаа нь өөр. Энэ зохиолд ямар ч шинэлэг зүйл байхгүй.
Эм: Юу байх ёстой юм? Уншигчид юу хүсч байна?
Эм: Хүүхдүүд өсөж томроод өөрсдийнхөө эцэг эхчүүдийг хүмүүжүүлдэг. Манай шинэ номны гол онцлог энэ. Тархиа ажиллуулцгаа. Энэ талаар бодоод үз. Ирэх лхагва гаригт та нараас хүн тус бүр 10 рекламны үгийг надад санал болгох ёстой.
Дин: Эрхлэгч ээ. Би бүтэн ажлын өдрийн тухай асуудлаар ярилцах гэсэн юм.
Эм: Энэ тухайд ирэх жилээс. Чи энд хэр удаан ажилласан билээ?
Дин: 2 жил.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Энэ бол ноён Лю, үл хөдлөхийн төвийнх. Миний найз залуутай танилц.
Лю: Танилцсандаа баяртай байна.
Дин: Би ч гэсэн.
Лю: Хатагтай Ю бүгдийг нь үзэж харсан. Бид чамайг дүүргийн эргэн тойронтой танилцуулах гэсэн юм. Метроны зогсоол хажууханд. Холгүйхэн эмнэлэг байгаа. Такси дуудахад амархан. Хэрэв хүнс худалдаж авах бол дэлгүүр ойрхон.
Ю: Үнэхээр боломжийн. Энэ бүгд амьдралыг улам ая тухтай болгоно.
Дин: Тэгээд сарын төлбөр нь хэд вэ?
Ю: Аан, хатагтай Ю-тай ярьж тохирсоноор сарын 5500 юань болно. Илүү дээр санал ч байгаа. Хэрэв хармаар байвал би үзүүлж болно.
Дин: Би энэ талаар найз бүсгүйтэйгээ ярилцах хэрэгтэй байна.
Ю: Мэдээж, тэгэлгүй яахав.
Дин: Чи байр хөлслөнө гэдгээ надад яагаад хэлээгүй юм?
Ю: Чи хүрч ирж чадах байсан уу?
Дин: Миний бодлоор, одоо байр сонгож цаг үрж явах хэрэг алга.
Ю: Хэрэв чи энд амьдарвал ажилдаа явахаар өглөө эртлэн босох хэрэггүй болно.
Дин: Би татгалзахгүй. Энэ надад чухал биш гэж хэлж байна.
Ю: Мөн дөө. Манай нэг ангийнханыг хар. Тэдний зарим нь Шанхайд төрсөн. Төгсгөлтийн дараа заримд нь эцэг эхүүд нь Шанхайд байр авч өгсөн. Бид юмаа чирээд тэнэж явахад тэд хэдийн сайхан байртай болчихсон байна.
Дин: Чи бусдад гайхуулах гэж амьдардаггүй. Бид өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж яах юм?
Ю: Тэгвэл ядаж өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Би хэдийн гарааны шугамаа алдсан. Тэгсэн ч бидэнд нэр төртэй амьдрах боломж байна. Сүүлийн хэдэн жил бид умгар өрөөнд чихэлдэж амьдарлаа. Би өрөөгөө бусадтай хуваалцаж байсан. Намайг сэрэхэд чи ажилдаа явсан байдаг. Чамайг гэртээ ирэхэд би студид байдаг. Бид хоёр харилцаатай гэдгийг ч би бараг мэдэрдэггүй. Надад одоо хангалттай.
Дин: Надад ядаж дахиад нэг жил өгчих. Би бүтэн цагийн ажилд орчихвол бүх юм сайхан болно.
Ю: Хэрэв чи энд ирэхээс татгалзвал үүнд цэг тавих хэрэгтэй гэж бодож байна.
Дин: “Үүнд цэг тавина” гэж юу гэсэн үг вэ? Өнөөдөр энэ тухай ярихгүй байя, тэгэх үү?
------------------------------------------------------------------------------------------
Дин: Эрхлэгч ээ, энэ манай шинэ номны рекламны үг.
Эм: Энд үлдээчих.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Байна уу? Сяо Цзюн уу? Би чамд манай үдэшлгийн байршлыг явуулсан. Битгий хоцроорой.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Дээш нь өргө.
Эр: 2-р камер ойртоорой.
Дин: Ю, би чамтай уулзах гэсэн юм.
Эр: Боллоо.
Ю: Чи юунд ирээв?
Дин: Чи ямар байгааг мэдэх гээд. Өнөөдөр шинэ жил биз дээ?
Ю: Би их оройтож харина.
Дин: Зүгээр дээ. Би хүлээж чадна.
Ю: Тэгэх шаардлаггүй.
Дин: Ю, би чамтай ярилцах хэрэгтэй байна. Энэ боломжийг алдмааргүй байна. Бид түрээсэлж байсан өнөөх байрнаасаа гарчихсан. Бид хамт амьдарч болох уу? Би Шанхайд яагаад үлдсэнээ сая л гэнэт ойлголоо. Би чамд нэг чухал шийдвэрийг дуулгах ёстой.
Эр: 30 секунд үлдлээ!
Дин: Хоёулаа хамт шинэ жилээ тэмдэглэвэл яаж байна?
Ю: Тэгье.
Дин: Яв даа, чи ажлаа хийх ёстой.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Тавтай морил.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Та юу үзэхийг хүсэж байна? Би танд үзүүлж болно.
Дин: Санал тавихад эд нараас аль нь тохиромжтой вэ?
Эм: Энэ ямар вэ? Энэ алмазтай, тод биш өнгөтэй.
Дин: Гэхдээ гаднаас нь алмазыг олж харах хэцүү юм. Бүсгүйчүүдэд илүү харагдацтай юм таалагддаг биш билүү?
Эм: Заавал албаггүй. Энэ бөгж та түүнд зүрх сэтгэлээ даатгаж байна гэсэн утгатай.
Дин: Энэ ямар үнэтэй вэ?
Эм: 3500 юань.
Дин: Ойлголоо. Би энийг авъя.
Эм: Гайхалтай. Би танд тасалбар бичиж өгье.
Дин: Баярлалаа.
Эм: Одоохон.
Мессеж: Өнөөдөр орой 19:30-д “Лиша” зочид буудалд уулзъя. Зөрүүдлэх хэрэггүй, ирээрэй.
Дин: Байна уу? Би дэлгүүрт байна. Юу?
------------------------------------------------------------------------------------------
Хуа: Сяо Цзюн, ээж чинь үүнийг чамаас нууцалж байхыг хүссэн юм. Санаа зовох хэрэггүй. Ээж чинь хөхний хорт хавдрын дахилттай. Дунд шатных. Би түүнийг ойрын хоёр өдөрт багтан Шанхайд авчирч шинжилгээ хийлгэнэ.
Дин: Ю, бид хоёр салах ёстой. Чамд маш их дэвшилт, амжилтыг хүсье.
------------------------------------------------------------------------------------------
Эр: 5, 4, 3, 2, 1! Шинэ оны мэнд!
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, та бодвол ядарсан байх даа?
Би: Би зүгээр, санаа зоволтгүй. Би гэртээ ч эмчлүүлсэн болно. Гэвч ах чинь намайг заавал энд авчирна гэж зүтгээд.
Эм: Сайн уу, тавтай морил.
Хуа: Сайн уу. Бид өрөө захиалсан байгаа.
Эм: Хэний нэр дээр гэдгийг нь би мэдэж болох уу?
Хуа: Дин Цзян Хуа.
Эм: Тавтай морил, ноён Дин Цзян Хуа. Хэдэн хүн байрлах вэ?
Хуа: Хоёр хүн.
Эм: Та нар бичиг баримтаа үзүүлнэ үү.
------------------------------------------------------------------------------------------
Эмч: Дин Би Юн.
Дин: Бид байна. Ээжээ.
Би: За.
Эмч: Ар гэрийнхэн нь гадаа хүлээж бай.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Би одоо Шанхайд байна. Шинжилгээ хийлгэж байгаа. Хагалгаанд ор гэж эмч хэлсэн. Өөр хувилбар байхгүй.
Дин: Ээжээ, та бодвол ядарсан байх.
Би: Би зүгээр ээ.
Эр: Аль болох хурдан хагалгаанд орох ёстой гэсэн.
Эр: Эрхэм ээ, та юм сонирхохгүй биз?
Дин: Үгүй ээ, баярлалаа.
Эр: Хагалгаа нь ойролцоогоор 70-80 мянган юань гэнэ. Надад ердөө 20 мянга л байна. Хэтэрхий бага л даа. Чи надад үлдсэнийг нь цуглуулах хэрэгтэй байна.
Эр: Явцгаая, цайны цаг болчихож.
Эр: Чи нэг юм бодож олохыг хичээ. Одоо надад ямар ч арга алга.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Бэлэн боллоо. Ээжээ. Маргааш Нанжины гудамж руу явцгаая.
Би: Тэр хол уу?
Дин: Тийшээ очих хэцүү биш. Тэнд хөл ихтэй, хаа сайгүй худалдааны төвүүдтэй. Хамтдаа хэдэн зураг даруулъя.
Би: За. Тэгвэл явцгаая. Сяо Цзюн. Санаж байна уу, чи жаахан байхдаа гэрээсээ зугтаж, надад зурвас үлдээсэн байсан. Зурваст: “Би Шанхай явлаа. Та одоо надад дахиад хэрэггүй” гэж бичсэн байсан. Одоо бид Шанхайд байна.
Дина: Тиймэрхүү зүйлийг санахгүй байна. Та яагаад үүнийг санасаар байдаг юм?
------------------------------------------------------------------------------------------
Дин: 1, 2, 3. Одоо селфи хийцгээе.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Та энэ жижигхэн баншнуудад дуртай юу?
Би: Хэрэв чи идвэл би ч гэсэн иднэ.
Дин: Энэ банш бидний гэртээ хийдгээс огт өөр. Жаахан цууны хүчил нэмчих.
Би: Амсаад үз.
Дин: За тэгье.
Би: Ид.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Та ядарсан уу?
Би: Би зүгээр ээ.
Дин: Энэ, ус уу. Дахиад уу. Хэрэв та ядарсан бол бид буцаж болно.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээжээ.
Эм: Сю Вэй Дон.
------------------------------------------------------------------------------------------
Охин /автобусанд/: Аав аа. Аав аа, надад илбэ үзүүлээч.
Аав: За тэгье. Хар даа.
Охин: Би нүдээ анилаа.
Аав: Тэг ээ, нүдээ ань.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээжээ, алив би хийе.
Би: Санаа зоволтгүй. Би өөрөө чадна. Гараа норгох хэрэггүй. Би Шанхайд шинжилгээгээ дуусгаад гэртээ харих санаатай. Ийм удах юм гэж бодсонгүй. Би яаран сандран гараад гэрээс юу ч авч амжаагүй. Гэртээ бүгдийг яг байгаагаар нь орхисон. Үүнд л санаа зовох юм.
Дин: Та гэртээ юу үлдээсэн бэ? Савтай хэдэн цэцэгүүд үү? Бид эгчид ойр ойрхон усалж бай гэж захиж болно. Гол нь эдгэрэх л хэрэгтэй.
Би: Сяо Цзюн. Би Шанхайд байгаа цагт чиний ажилд саад болохоос цаашгүй. Би гэртээ харьсан нь дээр.
Дин: Бид яагаад Шанхайд байгаа юм? Энд эмчилгээ нь хавьгүй дээр. Эмч нар нь ч сайн. Санаа бүү зов. Таныг тэнхэрэх хэрэгтэй гэж эмч хэлсэн. Та жаахан амарчихвал химийн эмчилгээнд бэлэн болчихно.
------------------------------------------------------------------------------------------
ХОЙД ЦЗЯНСУ, 2011 ОН
------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Би Юн тэнд ямаршуу байгаа бол?
Му: Ээжээ, санаа зоволтгүй. Эмч хавдарын эсүүд нь хяналтанд байгаа гэсэн. Гэхдээ хоёр ч удаа химийн эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Баттай байхын тулд.
Эгч: Тэр гэртээ харина гэдэг. Харин Сяо Цзюн дургүйцээд байгаа. Цзян Хуа, Сяо Цзюн хоёулаа ажил хийдэг. Тэднийг байхгүй үед Би Юнд хийх юм байдаггүй. Бүхэл амьдралынхаа туршид өдөр шөнөгүй ажилласан хүнд одоо хийх юм алга. Түүнд хэцүү байгаа нь ойлгомжтой.
Эмээ: Сяо Цзюнтэй утсаар яриад Би Юныг гэрт нь явуул гэж хэл. Эцсийн эцэст бид нэг нэгнийгээ анхаараад байж чадна.
Эгч: Би ярьсан, нэмэр алга. Тэр маш зөрүүд. Надад Би Юн л хайран байна. Тэр өөрийнхөө залуу насыг Фу Цянд зориулсан. Харин одоо Сяо Цзюныг өсгөсны дараа жаргалын оронд өвчин авчихлаа. Би энэ бүхнийг Би Юнд хэлдэг байсан. Битгий их хүчилж бай гэж. Гэвч тэр үг сонсдог билүү? Одоо түүний бүх мөнгө нь эмчилгээнд явчихлаа. Сяо Цзюн залуухан байна. Түүнд бүр найз бүсгүй ч байхгүй.
Эмээ: Хоолоо ид. Би Юнд засаршгүй юм тохиолдсон аятай ярих юм.
Му: Үгүй дээ. Би Юн чадна.
Эгч: Тэр сэтгэлийн тэнхээтэй. Энэ зэргийг ч даваад гарна.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Эрхлэгч ээ, би тантай ярилцаж болох уу?
Эм: Ороод ир.
Дин: Би ямар нэг төсөл дээр ажиллаж түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн юм.
Эм: Чи бол найдаж болох хүмүүсийн нэг. Чи бүгдийг эцэст нь хүргэж дуусгадаг. Би чамд төсөл дээр ажиллах боломж өгөхөөс татгалзахгүй. Гэвч чамайг туслахын хувиар орлож чадах хэн ч надад алга.
Дин: Санаа зовох хэрэггүй. Би цаашид ч туслахаар ажиллахад бэлэн.
Эм: Чи тийм их ачааллыг давж гарч чадах уу?
Дин: Миний гэр бүлд асуудал гарсан. Надад мөнгө хэрэгтэй байгаа.
Эм: За. Би ойлгож байна. Би хувиарт өөрчлөлт оруулъя.
Дин: Баярлалаа, эрхлэгч ээ.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Яагаад чадахгүй гэж?
Эр: Тийм шүү.
Дин: Би нэг ангийнхантайгаа уулзана. Тиймээс энэ удаад амжихгүй.
Эр: За за, тэгвэл яв.
Дин: Баяртай.
Эр: Би хэдэн тоник авчирлаа. Ээждээ аваачиж өгөөрэй. Ёсорхох хэрэггүй. Найзууд үүнийг аавд өгсөн юм. Гэвч энэ түүнд хэрэггүй гэнэ. За боль доо, зүгээр л авчихаач.
Дин: Баярлалаа.
Эр: Чиний яриад байсан эмч гайхалтай хүн байна лээ.
Дин: Сяо Чуань.
Эр: Сяо эмч. Түүнд үзүүлэхэд чинь би чамд туслана. Энийг битгий хаяарай.
Дин: Баярлалаа.
Эр: Түүний үзлэгт орох тийм ч амаргүй. Гэхдээ чамд үргэлж нэг арга олддог. За, за, хэрэв мөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй. Ганцаараа тэмцэх гэсний хэрэггүй шүү. Ойлгосон уу?
Дин: Би бэлэн, ээжийн өвчинтэй их л удаан тэмцэх байх. Би чадна аа.
Эр: Ю Бээжинд үлдсэн гэж би сонссон.
Дин: Ашгүй дээ.
Эр: Тэгвэл дууссан гэсэн үг үү?
Дин: Түүнд лай болмооргүй байна.
Эр: Тийм ээ, Дин Сяо Цзюн, би гайхаж байна. Би лав тэгж чадахгүй. Явж хамт хоол идье.
Дин: Би ээжийгээ асрах ёстой. Дараа нэг больё.
Эр: За яахав. Би чамайг дөхүүлж өгье. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Хуа: Эгч ээ.
Дин: Ээж ээ, би ирлээ.
Би: Сяо Цзюн. Чи яах гэж угаалгын машин авсан юм? Гараар угааснаас энэ нь хялбар.
Би: Бид энд хэр удаан байх гэсэн юм?
Дин: Таныг химийн эмчилгээ хийлгэж дуусах хүртэл.
Би: Эмч юу гэснийг чи сонсоогүй юу? Гэртээ ч гэсэн химийн эмчилгээ хийлгэж болно.
Дин: Ээж ээ, энэ тухай ярихгүй байя, тэгэх үү?
Хуа: Эгч ээ, хэрэв та энд байж залхасан бол манайд хэсэг байсан ч болно. Цян танд амттай хоол хийж өгнө. Банш ч юм уу, өөр юу ч юм.
Би: Хэрэггүй. Өвчтэй хүн та нарт ямар хэрэгтэй гэж.
Дан: Ах аа, энийг дотогш нь оруулахад надад туслаач.
------------------------------------------------------------------------------------------
Хуа: Дахиад хоёр хором хүлээж байхгүй юу? Сяо Цзюн. Чи тэгээд бодож үзсэн үү?
Дин: Ангийн хүүхэд биднийг хавдарын мэргэжилтэнтэй уулзуулахаар болсон. Тэр энэ салбартаа нэртэй хүн.
Хуа: Ойлгомжтой. Гэхдээ өөр нэг юм байна. Сэтгэл зүйн хувьд, ээж чинь тийм ч сайн биш байна. Чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Сатаарахад нь тусал.
Дин: Би ойлгосон, ах аа.
Хуа: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж э, би ирлээ.
Би: Чи ирсэн нь яамай даа.
Дин: Та юм идсэн үү?
Би: Хараахан үгүй. Би жаахан идэж амжсан ч өлсөж байна. Би наадахыг чинь чамд үлдээсэн юм. Энэ дарстай хавч. Би дэлгүүрт олж харлаа. Энийг манай хотод хийдэг юм. Тэгээд л би худалдаад авчихлаа. Гэхдээ амт нь гэрийнх шиг биш.
Дин: Эмч таныг дарсан бүтээгдэхүүн, харшил өгөх ямар ч юм хэрэглэж болохгүй гэж олон удаа хэлсэн. Энэ чинь дарсанд дарсан далайн бүтээгдэхүүн. Та идэж болохгүй. Та мэдэж байсан ч гэлээ идэж эхэлсэн гэж үү?
Би: Санаа бүү зов. Би ердөө жаахан л амсаж үзсэн.
------------------------------------------------------------------------------------------
Эмч: Өдийг хүртэл химийн эмчилгээ сайн үр дүн үзүүлсэн. Хавдарын эсүүд хяналтанд байгаа.
Би: Баярлалаа, Сяо эмч ээ.
Дин: Баярлалаа, эмч ээ.
Эмч: Би хүүтэй чинь ганцаарчлан уулзаж болох уу?
Дин: Ээж, намайг гадна хүлээж бай.
Би: Хүлээж байя.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Би яваад эмчээс учир байдлыг нь асууя.
Өвгөн: За, за.
Эр: Эндээ сууж бай.
Өвгөн: Яв, яв. Чи эмчид үзүүлсэн юм уу?
Би: Би 6 жилийн өмнө хагалгаанд орсон юм. Гэвч өвчин дахиад сэдэрчихлээ. Харин та?
Өвгөн: Жилийн өмнө эмч нар шинжилгээ хийгээд хавдарын эсүүд ихсэж байна гэж хэлсэн.
Би: Та эндэхийнх биш биз дээ?
Өвгөн: Би Хэнань мужаас ирсэн. Миний хүү энд, Шанхайд амьдардаг юм. Тэр намайг эмчилгээнд оруулахаар нааш нь авчирсан. Хүү минь жилийн дотор эмчилгээнд хамаг мөнгөө зарцууллаа. Бид хятадын уламжлалт, орчин цагийн европ эмчилгээг ч хийлгэж үзлээ. Үзмэрчид хүртэл хандсан. Өдөр болгон яг тарчлаан шиг юм.
Би: Та үүнийг бас эерэг талаас нь хар. Шанхайд эмчилгээ хамгийн сайн. Хүү чинь таны төлөө хичээж байна.
------------------------------------------------------------------------------------------
Эмч: Би чамд шуудхан хэлнэ, ээжийн чинь биеийн байдлыг сайжруулахад туслах ямар ч зөв арга байхгүй. Эерэг хандлага маш чухал. Дурын сэтгэл санааны хямрал, гутрал өвчтөнд зөвхөн хор л болно. Ээжид чинь тааламжтай байх тийм газар олохыг би чамд зөвлөх байна. Түүнийг эсэргүүцэх хэрэггүй. Энэ нь одоогийн эмчилгээнээс ч илүү үр дүнтэй байх болно.
Дин: Баярлалаа, Сяо эмч ээ.
------------------------------------------------------------------------------------------
Өвгөн: Хүү уг нь одоо надад ингэж санаа тавих хэрэггүй баймаар. Би өвчтэй, үүнийг яах ч араггүй. Би энд эмчлүүлмээргүй байна. Би гэртээ харимаар байна. Гэвч миний хүү үгэнд ордоггүй. Тэр өөдрөг сэтгэл их хэрэгтэй гэж хэлдэг. Гэвч би энд амьдарч чадахгүй байна. Энд ямар юмных нь өөдрөг сэтгэл байх юм?
Би: Би ч гэсэн адилхан асуудалтай. Эндэхийн амьдралд дасаж чадахгүй юм. Бид хөгширсөн байна. Хүүхдүүд л шийдвэр гаргадаг болж. Тэд бидний төлөө үүнийг хийж байгаа. Тэд бидэнд санаа зовдог. Миний зөв биз дээ? Та...
Дин: Ээж ээ.
Өвгөн: Энэ чиний хүү юу?
Би: Тиймээ, миний хүү.
Дин: Сайн байна уу.
Би: За, за, бид явлаа.
Өвгөн: За.
Би: Эмч юу гэсэн бэ?
Дин: Онц юмгүй. Сэтгэл санаа жаахан өөдрөг байх ёстой гэсэн.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, өнөөдөр намрын дунд сарын баяр. Таны бүх юм сайхан байна гэж найдъя. Та удахгүй эдгэрнэ гэж найдъя. Бид үргэлж хамт байна гэж найдъя.
Би: Ажилд чинь амжилт хүсье. Эрүүл байгаарай. Хоолоо идэцгээе. Чамд таалагдах байх.
Дин: За. Таны бэлдсэн хоолонд цахилгаан плитка ер нөлөөлөөгүй байна. Бараг л нөгөө танил амт.
Би: Үгүй ээ. Би цахилгаан плитка дээр хоол хийж сураагүй. Амт нь огт өөр, яг гэрийнх шиг биш.
Дин: Би танд хэтэрхий шаардлага тавиад байна уу?
Би: Би Ся эгч, түүний нөхөр хоёр одоо чиний эмээгийн гэрт амьдарч байх ёстой. Би байхгүй, эгч ганцаараа хоолоо хийж байгаа байх. Тэр намайг эзгүйд миний цэцгүүдийг усалж байгаа гэж найдахаас. Би түүнд үүнийг байнга сануулдаг. Мартчих байх гэж айдаг юм.
Дин: Тэгвэл та түүнтэй ярьж болно ш дээ.
Би: Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------
Би: Байна уу? Эгч үү? Намрын дунд сарын баярын мэнд хүргэе.
Эгч: Чамд ч гэсэн баяр хүргэе.
Би: Наана чинь ээж ямаршуу байна? Тэр дажгүй юу?
Эгч: Ээж сайн байгаа.
Би: Би өнөөдөр Сяо Цзюнд зөндөө хоол хийж өглөө. Бид тийм ихийг ч идэж чадахгүй дээ. Би хоол хийхтэйгээ байгаа. Сяо Цзюнд ажлаас нь зөндөө их саран боов өгсөн байна лээ. Бид баяртаа бэлдээд л байж байна.
Эгч: Би Юн, чи гэртээ хүрээд ир. Ээж чамайг санаад байна. Чамайг буцаад ирээч гээд байгаа.
Би: Ээж ээ.
Эм: Байна, би чамайг сонсож байна.
Би: Би ойлгосон. Би ч гэсэн таныг санаж байна. Тийм ээ. Эгч ээ, би танд миний цэцгүүдийг услаж байгаарай гэж хэлсэн. Та мартаагүй биз дээ?
------------------------------------------------------------------------------------------
Дин: Байна уу? Гуан эрхлэгч үү?
------------------------------------------------------------------------------------------
Дин: Хоолны дараа хагас цаг өнгөрлөө, одоо энэ тангаа уучих. Тийм ч халуун биш. Ээж ээ, би маргаашнаас эхлээд чөлөө авсан. Хойд Цзянсуд дахь хамаатан саднууддаа очьё.
Би: Хэрэггүй. Удахгүй миний химийн эмчилгээ эхлэнэ. Би тэнд удаан саатаж болохгүй ш дээ. Ажил удаж яах юм?
Дин: Бид орон нутгийн эмнэлэг ямар байдагийг шалгаад үзэж болно. Хэрэв сайн бол та тэндээ химийн эмчилгээ хийлгэж болно.
Би: Нээрэн үү?
Дин: Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------
Би: Миний эгч цэцгүүдийг яаж арчлахыг мэддэггүй юм. Навчнууд нь шарлачихаж. Сяо Цзюн. Хүрээд ир. Харав уу? Цэцэгүүд нь дэлгэрч байна. Сайхан биш гэж үү?
Дин: Тиймээ, гоё юмаа.
Би: Намайг явахад тэд жаахан байсан.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж, та амрах хэрэгтэй. Би өнөөдөр өөрөө оройн хоол хийе.
Би: Чи юу? За тэг ээ.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Юмаа мартуузай.
Би: Санаа зоволтгүй. Баярлалаа, хүргэн ээ.
Эр: Зүгээр дээ.
Би: Бид явлаа.
Эр: Та биеэ бодоорой.
Би: За. Чи бүгдийг нь авсан уу?
Дин: Тиймээ, бүгдийг нь.
Би: Би Ся эгчийг хүлээе. Цаадах чинь явчихав уу?
Эгч: Тэглээ. Би түүнийг ажилдаа яв гэсэн юм. Хэрэв хэрэгтэй бол бид түүнийг дуудаж болно. Өнөөдөр цаг агаар сайхан байна.
Би: Тиймээ.
Инь: Дин Сяо Цзюн! Уулзалгүй удсан байна.
Дин: Чи энд юу хийж яваа юм?
Инь: Би энд сувилагчаар ажилладаг. Би чамд хэлсэн ш дээ. Санахгүй байгаа юм уу?
Дин: Ээж, Би Ся эгч ээ, энэ Инь И, манай ахлах сургуулийн нэг ангийн охин.
Инь: Сайн уу.
Би: Танилцсандаа баяртай байна. Нэг ангийнх аа? Энэ нэг л танил нэр байна.
Инь: Би Сяо Цзюнд хайрын захиа бичиж, миний эцэг эхийг сургуульд дуудаж байсан удаатай.
Би: Муугүй шүү, Сяо Цзюн.
Дин: Би чамтай дараа уулзъя. Бид одоо эмнэлэгт үзүүлэх ёстой.
Инь: Би чамд туслая.
Эгч: Сяо Цзюнд дурласан охин байсан гэж мэдсэнгүй.
Инь: Намайг буцаад ирэхээр чи надад яриарай. Чамд эвгүй байна уу?
Эгч: Чи мэдэж байсан уу?
Би: Мэдээж мэдэлгүй яахав.
------------------------------------------------------------------------------------------
Шанхайн Цзиньян эмнэлэг: Шинжилгээний хариунууд.
------------------------------------------------------------------------------------------
Эмч: Би танд химийн эмчилгээний курс бичиж өгнө. Та таван өдөр эмнэлэгт хэвтэх шаардлагтай.
Би: Ойлголоо.
Эмч: Инь, энэ хаана гэдгийг тэдэнд зааж өг.
Инь: За.
Эгч: Баярлалаа, эмч ээ.
Эмч: Зүгээр ээ.
Би: Баярлалаа, Чжан эмч ээ.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, би ирлээ.
Би: Сяо Цзюн, би чамд Шанхайд идэх зайдас бэлдсэн. Чи хөлдөөгчид хийхээ битгий мартаарай. Тэгвэл тэд удаан хадгалагдана. Идэхээсээ өмнө чанаж болгоорой.
Дин: Ээж ээ. Миний юмыг бэлдэх хэрэггүй. Би үлдэнэ. Би тантай хамт байна.
Би: Би алзахгүй ээ.
Дин: Би хэдийн халагдсан.
Би: Энэ их чухал шийдвэр. Чи энэ талаар яагаад надтай ярилцаагүй юм?
Дин: Харин та зөвшөөрөх байсан уу?
Би: Би чамд гай болж байна.
Дин: Үгүй ээ, тийм биш. Та хаашаа ч явсан бай, би үргэлж таны хойноос дагана. Би таныг дахиж хэзээ ч орхихгүй.
------------------------------------------------------------------------------------------
Инь: Дин эгч ээ. Би танд цагаан хэрэглэл, бусад хэрэгцээтэй бүхнийг бэлдсэн. Хэрэв танд хэрэгтэй юм байвал надад хэлээрэй. Сувилагчийн пост коридорын цаана байдаг.
Би: За. Баярлалаа, сувилагч аа.
Инь: Намайг зүгээр л Инь И гэж бай.
Би: Би тогтоож авъя. Баярлалаа.
Инь: Та орооч.
Эгч: 24 цагийн дэлгүүрт бүх юм бий. Бүх юмыг худалдаалдаг. Чи энийг хүртэл авсан юм уу? Энэ манай гэрт байгаа ш дээ. Чи Сяо Цзюнд авчир гэж хэлж болох байсан. Эмнэлэгт нян ихтэй, харин эд нар ганц удаагийнх. Ямар ч үрэлгэн юм. Надад өгөөдөх.
Дин: Инь И.
Эгч: Суултуур авчир.
Дин: Чамаас нэг юм асуух гээд, химийн эмчилгээг хаана бүртгүүлж болох вэ?
Инь: Химийн эмчилгээнд бүртгүүлэх... Аан, би мэднэ. Би хаана гэдгийг нь зааж өгье.
Дин: Баярлалаа.
Инь: Зүгээр ээ. Дин эгч хэзэнээс өвдсөн юм?
Дин: Намайг сургуулиа төгсөж байхад ээж өвчнөө мэдсэн гэсэн.
Инь. Ахлах сургуульд уу? Чи надад энэ тухай хэлж байгаагүй.
Дин: Би мэдээгүй. Ээж надаас нууж байсан юм. Намайг цэргэжилтийн цугларалтанд байх үеэр ээж хагалгаанд орсон байсан. Хэрэв бүх юм дахиж эхлээгүй бол тэр надад ч гэсэн хэлэхгүй байсан байх.
Инь: Эцэг эх байх амаргүй юм.
Дин: Би ч гэсэн буруутай. Би ээжийгээ маш хүчтэй, хэзээ ч өвдөхгүй гэж боддог байсан. Би түүнд илүү санаа тавих ёстой байж.
Инь: Өөрийгөө буруутгах хэрэггүй. Би энд байна. Би чиний өмнөөс түүнд санаа тавина. Тэр энд хэрхэн тохижоход нь би анхаарна. Түүний эмчилгээ гээд бүх юманд нь.
Дин: Би чамд найдлаа шүү.
Инь: Бүх юм сайхан болно.
Эм: Инь И. Инь И! 8-р палатны өвчтөнд тариа хийхээ битгий мартаарай.
Инь: Санаа зоволтгүй. Би мэдэж байгаа.
Дин: Би хэзээ химийн эмчилгээнд хамрагдаж болох вэ?
Инь: Одоо ч болно.
-----------------------------------------------------------------------------------------
Эгч: Май,
Би: За.
Дун: Ээж ээ, Инь И бид хоёр таныг химийн эмчилгээнд бүртгүүлчихлээ.
Би: Өө, за.
Эгч: Энэ, май.
Дин: Явцгаая.
Эм: Сайн уу. 1-р палатны өдрийн хоол.
Эгч: Нааш нь.
Би: Би юу ч захиалагүй.
Эгч: Би захисан юм. Баярлалаа.
Эм: Зүгээр.
Эгч: Хурдхан ширээ дэлгээдэх. Хооллох цаг болсон.
Би: Энэ та эмнэлгийн хоол захиалсан юм уу?
Му: Би мантуу, зутан, ногоо авчрлаа. Би Юнд энэ тааладана.
Эгч: Би чамайг явчихсан гэж бодсон.
Му: Тэгсээн. Замдаа мантууны мухлаг олж хараад. Их урт дараалалтай байсан. Тэгээд л Би Юн мөөгтэй мантуунд дуртайг гэнэт санахгүй юу. Тэгээд л хэдийг авчихлаа. Өнөөдрийн хоолын хар даа. Цэвэрхэн, анхаарал татахгүй. Хэрэв ийм юм идээд байвал эдгэрч чадах уу?
Эгч: Наад амаа мэдэж ярь.
Би: Зүгээр дээ. Эндэхийн хоол тийм ч муу биш. Эгч та хоёр мантуунуудыг аваад явсан ч болно.
Му: Үгүй ээ, үгүй.
Эгч: Тэр эмнэлэгийн хоол иднэ биз. Харин мантуу бид хоёрт үлдэнэ.
Му: За.
Эгч: Фан Му, чи ажилдаа буцаж очих болчихож. Чи сар бүрийн шагналт цалингаа хасуулмааргүй байгаа биз дээ?
Му: Тийм ээ, одоохон хоолоо идчихээд явлаа.
Эгч: Энэ зутангаас ид. Халуун дээр нь ид.
Му: Ид ээ, ид.
Эгч: Сайхан үнэртэж байна. Идээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Эгч: Би Цзян Хуагийн ээжтэй ярьсан. Чамайг эмнэлэгт байхад Фан Му бид хоёр ээлжлэн чамайг эргэх болно.
Би: Хэрэггүй дээ. Надад Сяо Цзюн байна. Түүнээс гадна, би өөртөө санаа тавьж чадна. Энэ нэг их сүртэй юм биш.
Эгч: Чи ердөө ч өөрчлөгдөхгүй юм. Чи маш их ажиласан. Өөрөө сайхан эрүүл мэнд худалдаж авах хэмжээнд ажилласан.
Би: Таны зөв. Би өвдсөнийхөө дараа Сяо Цзюныг баллачихсан юм шиг санагдах боллоо. Би түүнийг амар байлгах гэж их мөнгө олохыг хүсдэг байсан. Гэтэл одоо өөрөө гай болж байна. Одоо тэр намайг асрах болох нь.
Эгч: Бүр одоо ч гэсэн чи зөвхөн хүүдээ санаа тавьсаар байх юм. Чи ганцхан түүний төлөө амьдарч байгаа гэж үү?
Би: Түүнд ганцхан би, харин надад ганцхан тэр л байдаг. Түүнгүйгээр би удаан тэсэхгүй байсан.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Сяо Цзюн. Чи халагдах шийдвэрээ дахин нэг бодож үзээч. Бид тун удахгүй чамайг тогтмол ажилд авна. Чи Шанхайд албан ёсоор ирж болно. Чи яг одоо бууж өгвөл харамсалтай л байна.
Дин: Би шийдвэрээ гаргасан. Би танд бичиж өгсөн яг тэр хэвээр. Би өөрийгөө эрх чөлөөтэй дүүлэн нисэх цаасан шувуу, харин ээжийгээ утсыг нь бариад газарт үлдсэнээр бодсон. Гэтэл одоо ээж минь цаасан шувуу болчихлоо. Хэрэв би түүнийг барьж байхгүй бол, хэрэв утас нь тасарвал... хэрэв ээж явчихвал миний хувьд бүх юм утгаа алдана.
------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home