04-17-3

Forced to Marry a Clumsy Man—Turns Out He’s a Handsome Hunk

and the Bed Collapses on Night!

 

Үргэлжлэх хугацаа: 100мин

Линк: https://www.youtube.com/watch?v=R2mx1gUCC90&t=4s

 

Гол дүрүүд:

Ван: эм, Чэн Ваншу, тосгоны охин

Жи: эр, Жиан Ваншугийн нөхөр

Ю: эр, Ли Юцай, Ваншугийн сүйт залуу

Ш: эм, Чэн Ваншугийн дүү Чэн Шуюн  

Ав: эр, Ван Жингуо, Ваншугийн нагац

Ч: эм, Чэн  нагац эгч

 

1988он

Хүмүүс: Хүүе. Могой байна. хурдан зугтаарай. Яадаг  билээ? \

Эм: Зугтаарай, зугтаарай. Зугтаарай.

Эм: Ямар аймаар юм бэ?

Ван: Сун ах аа. Энэ могойг та авах уу?

Сун: Үгүй ээ, хэрэггүй хэрэггүй.

Ван: Тэгвэл надад гал тогоогоо зээлүүлээч.

Эм: Ямар сайхан үнэртэж байна аа?

Эм: Ван, чи энд юу хийж байгаа юм? Юцай танайх руу гэрлэх санал тавихаар явчихсан шд.

Ван: Нээрэн үү?

Эм: Би сая ирж явахдаа харсан. Юу гэж худлаа байх вэ. Хурдан оч.

Ван: Юцай. Та нар...

Ю: Ваншу. Ашгүй чи хүрээд ирлээ. Надад хэлэх юм байна. Шуюн  бид хоёр... нийлэхээр болсон.

Ш: Эгч ээ. Намайг эр хүн булаасан гэж битгий хэлээрэй. Би Жиан овогттой сүй тавихаар болсон. Танд илүү тохирно. Удахгүй Жиан овогтынх сүй тавихаар ирнэ. Намайг нөхөн төлбөр өгч байна гээд бодчих.

Ав: замаас холдооч. Байж байгаагаа хар даа. Өдөржин талбайд ажиллахаас өөр юм мэдэхгүй. Чамд чаддаг юм байна уу? Юцай чамайг яаж тоох юм? Шуюн загварын сургуулийн шилдэг оюутан. Тийм болохоор бүх сайн юм тэрнийх байх ёстой. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Ван: Тэгээд та хоёр уулздаг байсан юм биз дээ?

Ав: Муу өөдгүй хог. Юугаа харсан юм? эцэг эх чинь үхсэний дараа манай Ван овогт чамайг аваагүй бол чи гудамжинд үхчихсэн байгаа.

Ван: Авсан? Аав ээж хоёрын нөхөн төлбөр байгаагүй бол та нар намайг авах байсан уу? Ван Жингуо. Тосгоны хаалган дээр очоод нөхөн төлбөрийн мөнгө хаашаа орсныг хэлж чадах юм уу? Хүрээд үз л дээ.

Ч: Ваншу. Өнөөдөр Шуюны хувьд сайн өдөр. Уурлах хэрэггүй, тэгэх үү?

Ван: Нагац эгч ээ.Ээж аав хоёрыг нас барснаас хойш ... та миний хувьд цорын ганц төрсөн хамаатан болсон. Надад хэлээч. Та энийг мэдэж байсан уу?

Ч: Би... Ваншу... Юцай чамд тохирохгүй. Нагац эгч нь асууж үзсэн. Жиан Чэнжоу сайн хүн гэсэн. Хувцасны үйлдвэрт ажилладаг. Та хоёр гэрлэх юм бол сайхан амьдрах нь гарцаагүй. Ваншу. Нагац эгч нь чиний төлөө л ингэж байна.

Ван: Миний төлөө? Миний их сургууль сурах эрхийг тэрэнд өгсөн чинь  миний төлөө юу? Өдөр болгон тэрний төлөө мөнгө олуулах гэж тариан талбай дээр намайг ажиллуулдаг чинь миний төлөө юу? Одоо миний эрийг хулгайлсан нь бас миний төлөө юу? Нагац эгч ээ. Та  надад итгэхийн аргагүй сайн юм гээч.

Ав: Чэн Ваншу. Сайн сонс. Удахгүй Жиан овогтын хүмүүс ирнэ. Өнөөдөр чи заавал гэрлэнэ. Хүсэхгүй байсан ч гэрлэ.

Ван: За яах вэ. Би гэрлэе. Гэхдээ... Надад болзол байна...

Ав: Яах гээ вэ?

Ш: Чи... Юу хийгээд байгаа юм?

Ю: Ваншу. Хүн алах хуультай.

Ван: Та хоёр юундаа яараа вэ? Би гэрлэнэ. Гэхдээ Ван овогтынд олсон бүх мөнгөө ганц ч зоос үлдээхгүй аваад явна. Энэ ч гэсэн минийх. Би бүгдийг нь аваад явна.

Ш: Яахаараа?

Ван: Би чиний сургуулийн төлбөрийг төлсөн. Бас чи... өнгөрсөн жилүүдэд идэж ууж, өмсөж зүүсэн болгоныг чинь би төлсөн. Та хоёр цус сорогч хачигнаас ямар ч ялгаагүй амьтад.

Ав: Чэн Ваншу. Манай Ван овог чамд хичнээн мөнгө зарцуулсныг чи мэдэх үү?

Ван: Тооцоо бодмоор байна уу? Тэгье л дээ. Бодоод өгье.

Ч: Ваншу. Бид чинь нэг гэр бүл. Ингэх хэрэггүй.

Ван: Гэр бүл ээ? Хэрэггүй. Надад хэтэрхий ахадна. Би өөрөө хүссэн болохоор л та нарт мөнгө өгч байсан. Харин одоо би авах юмаа авна. Миний юмнуудыг өгөхгүй бол... болж байна, шүүхэд очъё.

Ав: Юцай удахгүй дарга болох гэж байгаа. Манай Вангаас болоод ийм сайхан боломжоо алдаж болохгүй. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Би би өгье. Өгье.

******************

Хүмүүс: Тэрийг хар даа.

Эр: Ичмээр гэдэг нь.

Ш: Чиний новш. Аваад яв.

Ван: Юу юм?

Ш: Тэр шавар хөлтэй залуугийн хайрын тэмдэг гэсэн. Наадахаа хотод аваачаад зарвал 1500 болно гэсэн. Ах нь өгсөн юм гэнэ лээ. Яаж жинхэнэ байх вэ дээ. Хуурамч гэдэг нь ойлгомжтой.

Ван: Энэ баримт нь жинхэнэ байна. Ийм сайн юмыг, надад өгч байгаа юм уу?

Ш: Би ийм хуурамч юмаар яах юм. чамд яг тохирно.

Ван: Тэнэг амьтан.

Ш: Яасан? Уурлахгүй юм уу? эмзэг сэдэв хөндчихсөн үү? Хөөе. Нээрэн миний сонссоноор тэр Жиан овогтынхон хар царайтай, царай муутай гэсэн. Гэхдээ, чи хараа муутай юм чинь. Гэрлээ унтраачихвал ялгаа юу байх вэ. Тэвчээрэй дээ.

Ван: Тийм ээ, тийм тийм. Чиний хараа л сайн байвал болов. Хаягдлыг эрдэнэс гээд авч байдаг.

Ш: Чи...

Ван: Ийм сайн юмыг хаяж л байдаг. Тэр новшоо хаяж болдоггүй юм шүү, сайн зуураад байгаарай.

Ш: Чи... Би... Чэн Ваншу. Нөхөр чинь ирж байна. бүгдээрээ ирээд хараарай.

Ван: Хөөх. Ах гуай, нээрэн хар юм аа.

Ш: Тэр хувцасыг нь хар даа. Таарсан таар шуудайнууд.

Н: Энэ хүн байх нь ээ.

Ш: Эгч ээ. Сайн цаг чинь боллоо. Хурдан нөхрийнхөө хувцасыг сольж өг. Ийм хувцастай байх юм бол манай Вангийнх нэр хүндээ алдана...

Ван: Миний нөхрийг ярьж байхаар өөрийгөө л хичээ. Нохой баас идэхээс буцдаггүй юм. Тэр Ли Юцай баас идэх дуртай. Энэ удаа чи, дараагийнх нь хэн болохыг хэн мэдлээ.

Ш: Би...

Ван: Хурдан зайл.

Ш: Яагаад байгаа юм?

Ван: Миний хувцсан дээр гишгээд байна.

Ш: Хэрэггүй хог байхад...

Ван: Ядаж л миний хувцас цэвэрхэн. Зарим нэг ашиглуулсан бараанаас дээр.

Ш: Чи...

Н: Нааш нь өгчих.

Ш: Чэн Ваншу. Ашгүй яг цагаа олж ирлээ. Сайн сонс. Бид хоёрын сүй цуцлагдсан. Энэ... манай гэрээс өгч байгаа нөхөн төлбөр гэж ойлго. Хурдан яв.

Жи: Бүхэл бүтэн амьд хүн байхад... юун төлбөр вэ?

Ш: Чи... ядуу залуу. Энэ... хэн ч авахыг хүсдэггүй. Нэг тэрэгний хоёр дугуйнууд. Ойлгов уу?

Жи: Энэ чамайг гэрээс чинь хөөж гаргасан уу?

Ван: Энэ миний гэр биш.

Жи: Зүгээр ээ. Өнөөдрөөс би чамд гэр өгнө. Юмаа зөөхөд чинь тусалъя. Явъя.

Ш: Хөөш... муу шавран хөлт.

Ван: Түй. Хохь нь...

***************  

Жи: Наана чинь суухад эвгүй байна уу? Удахгүй гэртээ очилоо.  

Ван: Юу... Нэр чинь Жиан Чэнжоу гэсэн үү?

Жи: Тийм.

Ван: Танайд хэцүү байгаа гэж сонссон. Би энийг хэрэглээгүй. Буцаагаад өгье. Ийм үнэтэй юм. Ван Шуюн юм мэдэггүй нь аз. Энийг хурдан буцаагаад өг...

Жи: Надаас салъя гэж байх шиг байна. Би...

Ван: Би араас нь түрье.

Жи: Хэрэггүй. Иймэрхүү юм би өөрөө хийчихнэ.

Ван: Энүүгээр арч...

Жи: Ирчихлээ. Өнөөдөр ээж эзгүй байгаа. Чи ороод амарч бай. Би усанд орчихоод ирье.

Ван: За. Жиан овогтын байдал үнэхээр сайнгүй бололтой. Энэ цагийг авах гэж бүх хадгаламжаа үрсэн байх.

Ав: Муу өөдгүй хог. Манай Ван овогт чамайг аваагүй бол чи гудамжинд үхчихсэн байгаа.

Ш: Эгч ээ. Намайг эр хүн булаасан гэж битгий хэлээрэй. Намайг нөхөн төлбөр өгч байна гээд бодчих.

Ч: Ваншу. Юцай чамд тохирохгүй. Нагац эгч нь чиний төлөө л ингэж байна.

Ван: Чэн Ваншу. Нэгэнт ийм шийдвэр гаргасан болохоор харамсах хэрэггүй. Шинэ гэр бүлтэйгээ сайхан амьдрахад болно. Амьдрал улам сайжрах болно. Бараан царайтай байсан. Хүүхэд нь ч гэсэн... Чэн Ваншу. Юу бодоод байна аа? Ямартай ч эхлээд байдлыг харъя.

Жи: Чи...

Ван: Энэ залуу царайлаг юм аа.

Жи: Би... нүүрээ дутуу угаачихаж уу?

Ван: Үгүй ээ. Цаг... энэ цагийг буцаагаад өгье.

Жи: Чи... надтай гэрлэхгүй юм уу?

Ван: Тийм биш ээ. Би чамтай гэрлэнэ.

Жи: Суу. Тэгвэл энийг зүү. Буцаахгүй.

Ван: Яаж тэгж болох юм? Ийм үнэтэй цагийг.

Жи: Зохиж байна.

Ван: За яах ва. Жиан Чэнжоу. Би чамтай гэрлэнэ ээ. Чи яасан ч харамсахгүй.

Жи:  Аль хэдийн гэрлэчихээгүй юм уу? Яагаад тангараглаад байгаа юм?

Ван: Тэгээд яадаг юм? Чамтай гэрлэх юм бол би яасан ч урмыг чинь хугалахгүй.

Жи: Тэр чухал биш.

Ван: Чи...

Жи:  Өнөөдөр хэцүү өдөр байсан байх. Эртхэн амар. Би хажуу өрөөнд унтчихъя.

Ван: Байз. Тэртэй тэргүй гэрлэчихсэн юм чинь нэг өрөөнд унтвал ямар вэ?

Жи: Аан?

Ван: Бид хоёр эхнэр нөхөр хоёр... ямар нэг юм хийхгүй юм уу? Эхнэр нөхрийн хийдэг юм...

Жи:  Намайг хүлээн зөвшөөрч байна. Үгүй ээ. Хэтэрхий гэнэн болохоор юу ч мэдэхгүй байгаа. Зүгээр л түшиж тулах хүн хэрэгтэй байгаа байх. Энэ байдлыг ашиглаж болохгүй. Сайн бодоод,  үнэхээр надтай амьдарна гэж шийдтэл нь хүлээх хэрэгтэй. Үгүй ээ,Ваншу. Чи сайн бодоогүй байх. Тэгж болохгүй.

Ван: Миний нөхөр байж, юунаасаа ичсэн юм?

Жи: Хөөе. Боль...

Ван: Чи яагаад саваа өвөртөө хийчихсэн юм? би яах юм?

Жи:  Тийм биш ээ. Дэмий юм ярихаа боль.

Ван: Байсаар байхад чинь худлаа ярих нь уу? Ийм том саваа байхад... энд... Саваа чинь нухаад байна...

Жи: Чи өнөөдөртөө хажуу өрөөнд унтчих. Би маргааш шинэ ор  авъя.

*****************

Ван:  Чэн Ваншу. Юу бодоод байгаа юм бэ? Гэрлэсний дараах эхний өдөр. Хадам ээждээ цай барих ёстой байтал...

Эм: Танай тахианууд өдөр болгон манай хашаанд орж ирж ногоо идээд байна. Өчнөөн жил ингэж байна. Өнөөдөр надад хорин юань өгөөдөх.

Ха: Хэдэн тахиа хэд тоншоо л биз. Яахаараа 20 юань болдог юм. худлааа ярихаа боль.

Эм: Худлаа ярьсан? Танай нөхөр нэг муу засварчин. Хөдөөний охинтой гэрлэхэд нь би юу ч хэлээгүй байх шүү. Байгаа байшингаа хар, найман үеэрээ нүгэл үйлдсэн хүн л танай бэр болох байх.

Ха: Чамд хамаагүй. Гайгүй байлгүй. Ганц ч сохор зоос өгөхгүй.

Эр: Манай эхнэр төл гэсэн бол төл. Тэгэхгүй бол өдөр болгон ирж төвөг удна гэж мэд.

Ван: Өө. Үнэхээр уучлаарай. Ийм эрт хашгираад байхаар нь... манай тахиа байна гэж бодсон юм... тэгсэн чинь та байж...

Эм: Чи... галзуу хог. Чи хэн юм?

Ван: Хорин юань гэнэ шүү. Банк дээрэмдчихээч... Манай гэрт ирчихээд, хадам ээжийг маань дэрээлхэж байдаг. Манайхыг тийм амархан дээрэлхэнэ гэж бодоо юу?

Ха: Манай бэр... сайн юм гээч.

Эм: Танай тахиа манай хоолыг идээд байна. Нөхөн төлбөр нэхэх хэрэгтэй биз дээ? Ву Чиюн, ийм галзуу бэртэй болчихоод чи хойшид хянаж чадах юм уу?

Ха: Чадалгүй яах юм. чи өөрийгөө л хичээ.

Ван: Миний нөхөр засварчин байлаа гээд яасан юм? Шударга хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа юм чинь. Харин та нар манай тахиа хоолыг чинь идсэн гээд байсан... нотлох баримтаа гаргаад ир... нотолж чадахгүй бол гүтгэсэн хэрэг. Тосгоны зөвлөлд очоод хүмүүст хэн гэдгийг чинь харуулаад өгнө шүү. Тэгээд ч... манай хадам ээж сайхан ааштайдаа л та нарыг зүгээр орхиж байгаа юм. Айлд ирчихээд нотлох баримт байхгүй юм байж хүнээс мөнгө нэхэж байдаг. өнөөдөр нэг бол манай хадам ээжээс уучлалт гуй, тэгвэл уучилж болох юм. Дараа дахиад ингэх юм бол би зөвлөлд очиж хэрэг мэдүүлнэ гэж мэд.

Эм: Ву Чиюн. Галзуу амьтан. Чи бэрийнхээ юу ярьж байгааг сонсож байна уу?

Ван Ха: Хурдан зайл... Хурдан зайл.

Эм: Муу хоёр бар... Та нар харж л байгаарай.

Эр: Яагаад хоёрхон юань байгаа юм?

Эм : Өөр мөнгө байхгүй.

Эр: Байз. Энэ охин овоо царайлаг юм гээч. Ах нартайгаа жаахан зугаацвал ямар вэ?

Эм: Үгүй ээ...

Ван: Өмхий дээрэмчид. Өмхий дээрэмчид... яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм? Зүгээр үү? Намайг Чэн Ваншу гэдэг. Дараа дахиад ийм амьтадтай таарвал миний нэрийг хэлээрэй. Би чамайг хамгаална. Явъя.

Эм: За.

Жи: Чэн Ваншу. Энэ олон жилийн дараа яг хэвээрээ байх шив... Суу.

Ван: Намайг айлгах гээгүй байгаа?

Ха: Түрүүн... сайн байсан шүү. Энэ бугуйвчийг намайг гэрлэхэд хадам ээж маань өгсөн юм. Алив... чамд сайхан зохино. Таалагдахгүй байна уу? Тэгнэ ээ. загвар нь хоцрогдчихсон. Зүгээр ээ, зүгээр. Ээжид нь өөр байгаа. Энэ... энэ чинийх. Алив... Чи өөрөө сонго. Аль нь таалагдаж байна.

Ван: Энэ... манайх жирийн нэг айл гэсэн...

Ха: Эсвэл бүгдийг нь хайлуулаад томыг хийлгэчих.

Ван: Хэрэггүй ээ, ээж ээ.

Жи: Ваншу. Ээжийн сэтгэл болохоор зүгээр л ав.

Ван: Тэгвэл... баярлалаа, ээж ээ. Гэхдээ энэ байхад л болно. Ийм олон юм хэрэггүй.

Ха: Ваншу. Чи манай бэр болсон. Энийг чи ав. Энэ золиг... өнгөрсөн шөнө чамайг дээрэлхээгүй биз дээ?

Ван: Үгүй ээ. Өнгөрсөн шөнө ор нурчихсан. Би унтаж чадаагүй.

Жи: Ээж ээ. Ваншу. Та хоёр ярилц. Би явж хоол хийе.

Ха: Ваншу. Чамайг манай Чэнжоутай суусан болохоор ээж нь баяртай байна. Санаа зовох хэрэггүй. Хойшид амьдрал улам сайхан болно оо. Ээж нь амалъя. Өнөөдрөөс энэ  чиний гэр. Тэгж ойлго.

Ван: Тэгэхээр сая ээж байгаа хамаг үнэтэй гэсэн юмаа надад өгсөн байх нь. Ээж ээ. Энэ юмнуудыг та хадгал. Би Чэнжоутай суусан болохоор хүнд хэцүү зүйлээс айхгүй. Хойшид би гэрээ сайн авч явна аа. Таныг дахиад хэн ч дээрэлхэж чадахгүй.

Ха: За за. За, чи сууж бай... Ваншу. Алив... энэ манай данснууд. Одооноос энэ гэрийн хэргийг чи мэд.

Ван: Ийм зузаан... бүгд манайх юм байх даа?

Ха: Ээж нь хөгширч байна. сар болгон энэ уламл нэмэгдээд байх юм. Хараа ч муудаж байна. нэмэр алга...

Ван: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Энийг Чэнжоу бид хоёр хариуцъя. Та тайван байж болно. Хотод байдаг их дэлгүүр. Тариан талбай... бас уул... бүгд манайх юм уу?

Ха: Тийм ээ. Чэнжоугийн эхнэр гэр бүлийн бизнесийг маань хүлээн зөвшөөрөхгүй байх гээд би айж байсан юм. Нойр ч хүрэхгүй байсан юм. чиний хэлэхийг сонсоод санаа амарчихлаа.

Ван: Бурхан минь ээ. Ван Шуюн хаанаасаа тийм худал мэдээлэл авсан юм болоо? Жиан овгийнхыг ийм баян гэж мэдэх юм бол багтарч үхэх байх даа. Үгүй ээ. Жиан Чэнжоу жирийн нэг ажилтан гээгүй билүү? Яаж...

Жи: Хоол болчихлоо, хоол болчихлоо.

Ван: Хүн орхоодой, хясаа, үнэтэй мөөг, Энэ хоол лав хэдэн мянга биш гэхэд хэдэн зуугаар үнэлэгдэх байх аа.

Жи: Өчигдөр би үйлдвэрээс шууд ирсэн болохоор их юм авч чадаагүй. Гэхдээ эд нарыг  ихэнхийг нь арын уулнаас түүсэн юм.

Ха: Ваншуг ийм юм ид гэж байгаа юм уу? Дөнгөж ирсэн шинэ бэрийг маань биеийг нь ч тордохгүй…

Ван: Амттай байна.

Ха: Тайван ид ээ. Тайван ид.

Ван: Алив би...

Ха: Чэнжоу. Ваншуд Шинрон үйлдвэрийн захирал гэдгээ хэзээ хэлэх юм бэ? … Чэнжоу. Ваншуд Шинрон үйлдвэрийн захирал гэдгээ хэзээ хэлэх юм бэ?

Жи: Ээж ээ. Жаахан хүлээчих. Одоохондоо хэлээд хэрэггүй байх.

Ха: Хурдан очиж эхнэртээ аяга угаахад нь тусал. Ийм сайн охинд сайн байх хэрэгтэй шүү.

Жи: Ээж ээ, ойлголоо.

Ха: Оч оч.

*********************

Жи: Хэн бэ?

Ван: Чи... хувцсаа авахаа мартчихсан байна.

Жи: Ваншу.

Ван: Яасан?

Жи: Баярлалаа...  Юу зурж байгаа юм?  

Ван: Би... зүгээр  л зурж байна. Хүйтэн байна. хурдан хувцасаа өмс.

Жи: Чиний зурсан загварууд хотод байдаг их дэлгүүрт байдгаас ч хамаагүй дээр болж. Хувцас болгоод зарвал хүмүүс их авна даа.

Ван: Чи... загвар мэддэг юм уу?

Жи: Би... би үйлдвэрийн машинуудыг засдаг шд. Хувцас хийдэг хүмүүсийн яриаг байнга сонсдог юм. өө, орой болчихож. Харанхуйд зурах хэрэггүй, нүдэнд муу. Эртхэн амар.

Ван: Энэ Симмонс уу? Хэдэн зуун юаний үнэтэй. Яах гэжы ийм үнэтэй ор авсан юм?

Жи: Чамд таалагдаж байвал болоо. Хоёулаа... туршиж үзье.

Ван: Дахиад л... яагаад зугтаад байгаа юм? Би чамайг идчихэв л гэж.

Жи: Би... Би биеэ барьж чадахгүй байж магадгүй...

Ван: Тэгвэл барих хэрэггүй.

Жи: Болохгүй. Ваншу, болохгүй. болохгүй. Бид хоёр гэрлэсэн ч гэсэн, хуримын цайллагаа ч хийгээгүй байгаа. Хуумгай юм хийж болохгүй. жаахан хүлээчих, би удахгүй бэлдчихнэ. Хоёулаа...

Ван: Дэмий юм ярихаа боль...

*************

Ш: Хамаагүй. Заавал хуримын цайллага хийнэ. Хотын хүмүүсийг бүгдийг нь урина. Би заавал Чэн Ваншугийн дээр гарах ёстой.

Ю: Юу яриад байгаа юм? Тийм их мөнгө хаана байна? Би бага цалин авдаг жирийн нэг цехийн дарга. Ингэж сүржигнэхээ боль.

Ш: Өөрөө чадваргүй байж намайг сүржигнэлээ гэнэ ээ? Чэн Ваншугаас далдуур надтай орооцолдохдоо чи тэгж хэлээгүй биз дээ? Ядаж  хуримын цайллага ч хийж чадахгүй. Би яаж хүний царай харах юм?

Ю: Хангалттай. Яваад хөл угаах ус аваад ир. Хүн ядарч байхад.

Ш: Хуримын цайллага ч хийхгүй, дээр нь хөл угаах ус бэлд гэнэ шүү. Чэн Ваншу бид хоёр удахгүй төрсөн гэртээ очих ёстой. Би яаж тэрний өмнө нүүр бардам байх юм.

Ю: Болно оо болно. Ойлголоо. Хурдан яв яв.

Ш: Чэн Ваншу. Харж л байгаарай. Би заавал чиний дээр гарна даа.

******************

Жи: Үйлдвэр рүү явлаа. Пийшин дээр зутан байгаа, идээрэй.

Ван: Харахд бүдүүн бараг ч гэлээ... ийм халамжтай гэж мэдээгүй юм байна.

Ма: Чэн захирал аа. Сүүлийн хэд хоног яагаад үйлдвэр дээр ирээгүй юм?

Жи: Эхнэртэйгээ цагийн өнгөрөөхгүй юу.

Ма: Юу? Гэрлэчихсэн юм уу?

Жи: Сүржигнэхээ боль.

Ма: Нөгөө сайн байсан охиноо яах гэж байна? Ван овогтынд очиж сүйгээ цуцлана гээгүй билүү? Яагаад гэрлэчихээ  вэ? Цуцлаагүй юм уу?

Жи: тэр мөн.

Ма: Тэгвэл сайн л байна. Сайн байна.

Жи: Нээрэн. Танаас асуух юм байна. Хадмындаа очихдоо юу өгвөл дээр вэ?

Ма: Мөнгө. Сүүлийн үед мөнгөнөөс илүү бэлэг гэж байхгүй.

Жи: Арай л онцгүй биш үү.

Ма: Та мэдэхгүй байна.  Мөнгөнөөс илүү тохиромжтой юм байхгүй? Хадмууд чинь ч гэсэн дуртай байх болно. Ор ор.

Ю:Ма нарийн бичиг ээ. Та ганцаараа байгаа юм уу? Би жаахан хань болъё. Түрүүний гардаг хүн...

Ма: Хэн байх вэ дээ. Захирал.

Ю:Захирал аа? Тийм залуухан байж... Манай захирлын нэрийг нь хэн гэдэг юм бол?

Ма: Жиан... Асуух ёсгүй юм битгий асуу.

Ю: За за за.

******************

Ван: Ээж ээ. Ийм хүнд юм үүрээд, намайг дуудахгүй яасан юм бэ?

Ха: Зүгээр ээ. зүгээр. Энэ...чамайг гэртээ харихад зориулж бэлдсэн юм.

Ван: Хэтэрхий үнэтэй юм байна шд.

Ха: Энэ хүүхдийг дээ. Гэрлээд анх удаа гэртээ очиж байж. Дүү чинь ч гэсэн чамтай нэг өдөр гэртээ очино гэж сонссон. Чамайг дорд үзвэл яана. Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Алив. Энийг ав. Нэр нүүрээ бодох хэрэгтэй.

Ван: Энэ хэтэрхий ихэднэ ээ.

Ха: Ингэмээр дээ. За за. Та хоёр эртхэн яв. Миний бэрийг сайн хамгаалаарай. Тэгэхгүй бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Жи: Май... Аав аа.

Ван: Яасан хүнд юм? Тоосго юм уу? Дотор нь юу байгаа юм?

Жи: Анх удаа харих эгж байгаа шд. Очоод задалж үзээрэй.

Ван: Хэрэггүй гээд байхад. Ван Жингуогийнхон ийм бэлэг авах эрхгүй хүмүүс.

Ха: Ваншу. Ээжийнхээ үгэнд ор. Чэнжоу чамтай хамт явна. Чамайг дээрэлхдэг байсан хүмүүст ямар хүнтэй сууснаа харуулах хэрэгтэй. Ойлгосон уу?

Ван: За.

*********************

Ав: Өнөөдөр манай Шуюн гэрлэснээсээ хойш анх удаа гэртээ ирнэ. Шуюн Юцай хамт ирнэ гэж байсан. Энэ хавийнхан миний охин сайн айлын бэр болсныг сайн хараг.

Ч: Өнөөдөр Ваншу ч гэсэн ирнэ.  Ямар нэг юм болохгүй байгаа?

Ав: Ирвэл ирнэ л биз. Манай Шуюнийг яаж гүйцдэг юм? их сургуулийн оюутан, үйлдвэрийн менежер болох хүнтэй гэрлэсэн. Харин ч өөрийнх нь манай манай Шуюны дэргэд юу ч биш гэдгийг мэдэж аваг.

Ч: Тийм ээ.

Ав: Манай Шуюныг тийм сайн хүнтэй суусныг хараад Чэн Ваншу дахиад галзуурах юм бол Юцайд хэлээд хөөгөөд явуулах юм шүү. Хар даа. ирж байна.

Ч: ирж байна. ирж байна. ирж байна.

Эр: Хөөе. Ирж байна. Ирж байна.

Эм: Хөөх. Суудлын машин байна. тэрийг хараач.

Эр: Харин тийм. Юцай удахгүй, цехийн дарга ч гэсэн удахгүй менежер болно. Сайхан хосууд.

Ав: Юцай. Сайн хүү шүү...

Ш: Чэн Ваншу өнөөдөр ирэхгүй юм байх даа? Ээж аав хоёр тэрнийг хичнээн жил өсгөсөн билээ дээ. Хүнтэй суусан гээд ирэх ч үгүй... хүн чанаргүй гэдэг нь.

Эр: Яг үнэн.

Эм: Ваншу тийм хүн биш дээ.

Эр: Чи мэдэхгүй болоод л тэр...

Ван: Хэн муу хэлээд байгаа юм бол гэсэн чинь... дүү маань байсан юм уу.  Хүний ар нуруугаар муулж байдаг. олиггүй гэдэг нь.

Ю: Чи... Чи...

Ван: Нагац ах аа. Нагац эгч ээ. Энэ миний нөхөр Жиан Чэнжоу.

Эр: Ваншугийн нөхөр царайлаг юм аа. Зурагтаар гардаг одуудаас царайлаг юм.

Эм: Ван Жингуо тэрнийг үйлдвэрийн засварчин гээд байсан байх аа? Өмссөн хувцасыг нь харахад том босс шиг харагдаж байна. Юцайгаас илүү царайлаг байгаа биз дээ.

Эр: Тийм байна.

Ш: Нүүрээ угаачихсан чинь нээрэн царайлаг харагдаж байна. царайлаг байлаа гээд яах вэ дээ? Ядуу юм чинь. Манай Юуай цехийн дарга юм чинь.

Ван: Түрүүн намайг эзгүйд олон юм яриад байсан хүмүүс яагаад гэнэтхэн дуугаа хураачихаа вэ?

Ю: Чэн Ваншу. Хэтрүүлэх хэрэггүй. Шуюн чамд л тусалж байна. ирэв үү үгүй юу хэл ам хийгээд. Эгч хүн ийм байдаг юм уу?

Ван:  Тэгэлгүй дээ. Эгч нь болохоор л тэгж байна. Дүүгээ сайн сургах хэрэгтэй шд...  Тэнэг...

Ш: Хэрэггүй амьтан. Олиггүй юм байж, олон юм яриад. Намайг бас сургана гэнэ шүү. Би өнөөдөр юу авчирснаа харуулъя. Энэ... Ээж ээ. тоолоод ав.

Ч: Хөөх. Ямар их мөнгө вэ? Миний охин ч мөн дөө.

Ю: Юу вэ. ядуу хүнтэй гэрлэсэн ч гэсэн гэртээ анх удаа ирж байж хоосон ирж байдаг. арай ч дээ.

Эр: Чэн Ваншу арай ч дээ.

Эм: Хэлэх ч юм биш. Шуюн Юцайтай гэрлэсэн болохоор Ван овогтын амьдрал хойшид сайжрах байлгүй. Гэртээ анх удаа эргэж ирэхдээ хэн ийм их мөнгө өгч байсан юм? Юцай ч баян юм аа.

Ш: Эгч ээ. Энэ хүртэл ирчихээд... хог хаягдал авчирч байдаг. Ичихгүй байна уу? үнэхээр мөнгөгүй бол надад хэлэхгүй дээ. Би зээлж болно шд. Энэ үү? Яасан өгөхөөсөө ичээд байгаа юм уу?

Ч: Тийм ээ, Ваншу. Чи... юу авчирсан юм?

Ван: Яарах хэрэггүй.

Жи: Ваншу. Энийг нээгээд хар... За за. Би нээе...

Бүгд: Ямар их мөнгө вэ?

****************

Ш: Жүжиглэхээ боль. Энэ ядуу хүнээс ямар л олигтой юм гарав гэж дээ.

Ван: Чамд хамаагүй.

Ч: За за. Дотогшоо орцогооё. Хурц нартай байна. Шуюн. Ээж нь чиний дуртай хоолнуудыг хийсэн. Оръё.

Жи: Ваншу. Энд баймааргүй байвал хоёулаа гэртээ харья. Кино үзье.

Ван: Яасан гэж? Оръё. Би энэ хоолыг заавал иднэ. Надаар оролдох юм бол өөрсдийг нь яасан ч зүгээр орхихгүй.

Ав: Юцай. Хар даа. Өчигдөр миний хотоос авсан сайн дарс. Алив... би... чамд барья.

Ю: Би маргааш ажилтай. Уухгүй.

Ш: Аав аа. Юцай цехийн дарга хүн. Хувцасны үйлдвэр өдөр болгон хэдэн мянган захиалга авдаг. Завгүй байдаг юм.

Ав: тэгэлгүй яах вэ. Эр хүн амбицтай байх хэрэгтэй. Юцай. Ээж бид хоёр чинь тосгондоо хувцасны дэлгүүр нээх санаатай. Чи үйлдвэрээс бараа хямдхан авч өгвөл сайн байна.

Ю: Энэ... сүртэй юм биш. Үйлдвэр миний үгийг сонсож л таараа.

Ш: Хөөш. Наадах чинь миний сандал.

Ю: Хийх ажилгүй зарим нэг хүнтэй харьцуулах ч юм биш.

*****************

Ш: Хөөш. Наадах чинь миний сандал.

Ю: Хийх ажилгүй зарим нэг хүнтэй харьцуулах ч юм биш.

Ав: Тийм ээ. Юцай...  Тэр үед чи манай тосгоноос их сургуульд сурсан анхны хүн болсон. Одоо хувцасны үйлдвэрийн том дарга болчихоод байна. Чиний ачаар манай Ван овог хүний нүүр харахтай болж байна. манай Шуюн азтай хүүхэд. Зарим хүн шиг хэрэггүй амьтантай гэрлээд зогсохгүй, бүдүүлэг зан гаргах хүүхэд биш.

Ш: Аав аа. Тэгж хэлж болохгүй ээ. Эгч хойшид идэх хоолгүй болчих юм бол хүргэн ах, эгч хоёрт туслах хэрэгтэй шд. Тийм биз дээ, Юцай ах аа.

Ю: Салах юм уу? Ван ахын хэлснээр... Надаас уучлалт гуйх юм бол ... Тэгвэл... би үйлдвэрийн даргад хэлээд хамаатан юм чинь хувцаснуудыг үйлдвэрийнх нь үнээр авч өгч болох юм.

Ав: Чэн Ваншу. Сонсож байна уу?  Юцайд хурдан хундага барихгүй юу? Юу хийгээд байгаа юм?

Ван: Үгүй.

Ав: Чи...

Ван: Чи зүгээр үү?

Ав: арван жил чамайг өсгөж байхаар нохой тэжээсэн нь дээр байж. ямар ч хэрэггүй амьтан. Ядаж л нохой бол сүүлээ шарвалзуулахгүй юу. Эх чинь чамайг яаж төрүүлсэн болоод идэж, уухаас өөрийг мэдэхгүй ийм юм төрүүлдэг байна аа? Эрт үхсэн нь үйлийн үр байж.

Ван: За яах вэ. Өнөөдрийн хоолыг идэж болохгүй юм бол... бүгдээрээ идэх хэрэггүй...

*******************

Ван: За яах вэ. Өнөөдрийн хоолыг идэж болохгүй юм бол... бүгдээрээ идэх хэрэггүй...  

Ш: Юцай ах аа.

Ав: Муу өөдгүй хог. Манай Ван овгоор хичнээн жил өсгүүлчихээд хоолны ширээ хөмөрч байдаг.

Ч: Ваншу... Ээж аав чинь нас барахдаа чамайг бид нарт захиж үлдээсэн. Бид нар чамайг өсгөх гэж чадах бүхнээ хийсэн. Хүнтэй суусан гээд ингэж болохгүй биз дээ? Эгч ээ, та энэ охиноо хар даа.

Ван: Та нар ямар нүүрээрээ миний ээж аавыг дуудаад байгаа юм?

Жи: Нөхөн төлбөрийн мөнгийг нь авч идээд, сургуульд орох эрхийг нь булаачихаад... хүнийг доромжилж байдаг. Та нар өөрсдийгөө хүн гэх үү?

Ав: Энийг өсгөх гэж хичнээн мөнгө зарцуулсан билээ дээ? Хариуг нь барих хэрэгтэй биз дээ? Олигтой хоол ч идэж чадахгүй цагийн ажилтан байж бид нарыг загнаж байдаг чи хэн юм?

Жи: Тийм үү? За яах вэ. Та нар хувцасны үйлдвэрээс гарсан нэг ч хувцсыг өмсөх хэрэггүй.

Ш: Их том ярьж байх шив. Дураараа донгосохоо боль.

Ю: Яг үнэн. Би үйлдвэрийн цехийн дарга байна. Нэг муу цагийн ажил хийдэг засварчин.... наад толгой чинь зүгээр үү?

Ш: Хөөш. Яаж байна аа?

Ван: Үхмээр байна уу?

Ма: байна уу? Дарга аа.

Жи: Ма нарийн бичиг. Ли Юцайгийн ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгд. Бас... Тэрний өмнө нь олсон бүх орлогыг шалга.

Ма:Мэдлээ. Би яг одоо шалгуулъя.

Ю: Энэ царай... Нэг л харсан царай байх чинь. Арай...

Ш: Юцай ах аа. царай чинь яагаад цонхийчихов оо? Өвдчихөөгүй биз дээ?

Ю: Шуюн. Чи түрүүн... нэр нь хэн гэсэн бэ?

Ш: Жиан Чэнжоу.

Ю: Манай захирлын нэр нь хэн юм бол?

Ма: Жиан...

Ю: Ч-чи...

Ван: Чи чи чи чи чи. Юу чи гэж? Ээрүү.

Ю: Чи Ма нарийн бичгийг мэдэх үү?

Жи: бодсон шиг тэнэг биш юм гээч.

Ш: Юу гэнэ вэ? Юцай ах аа. Энэнд хууртах хэрэггүй. Сүй тавихдаа хуурамч цаг өгсөн хүн. Хуурамч гээд байна. Харахад яг адилхан байсан. Азаар би нүд сайтай тулдаа хууртаагүй юм. тэгээд ч, үйлдвэрт тэрнийг мэддэг хүн байхгүй. Юу гэж Ма нарийн бичгийг таних юм?

Ю: Яг үнэн. Ма нарийн бичиг чам шиг цагийн ажилтныг яаж ч мэдэх вэ дээ?

Жи: Тийм үү?

Ю: Сайн хар. Ма нарийн бичиг өөрөө залгаж байна. Нэг хүн тэрний нэрийг барьж худлаа ярьж байна гээд би хэлээд өгье. Чэн Ваншу. Сайн сонс. Наад ядуу амьтан чинь хэн болохыг би чамд өнөөдөр харуулаад өгье. Сайн харж бай...

Жи: Зүгээр ээ.

Ю: Байна уу. Ма нарийн бичиг ээ.

Ма: Ли Юцай. Чамайг харсан.

Ю: Аан? Юу гэнэ ээ? Ма нарийн бичиг ээ. Та андуураад байгаа юм биш үү?

Ма: Андуурсан? Захирлын өгсөн тушаал. Итгэхгүй байгаа бол захирлыг ирэхээр өөрөө асуугаад үз.

Ю: Байна уу. байна уу? байна уу? байна уу? Яа... яаж...

Ч: Шуюн.

Ю: Муу өөдгүй эмээс болж байгаа юм.

Ш: Юуцай ах аа. Гадны хүний төлөө намайг зодож байгаа юм уу?

Ю: Тэгээд юу гэж? Чамаас болж юу болсныг мэдэж байна уу? олон юм ярихаас өөр юм мэдэхгүй, өөдгүй амьтан. Зүгээр ээ. Хадам ах аа. Би одоохон энэ эмийг хөөгөөд явуулъя. Өнөөдөр намайг ганц удаа харж үзээч дээ.  Намайг Ма нарийн бичигт хэлээд өгөөч дээ.

Жи: Хурдан зайл.

Ю: За, зайллаа. Зайллаа.

Ш: Ли Юцай.

Ч: Ваншу. Шуюн санаатай тэгээгүй. Чиний дүү шүү дээ. Нагац эгчийгээ бод л доо. Шуюн салчих юм бол тосгонд яаж амьдрах болж байна аа? Ваншу...

*******************

Ван: Жиан Чэнжоу.

Жи: Аан?

Ван: Чи үнэхээр тэр Ма нарийн бичигт хэлсэн юм уу?

Жи: Үгүй ээ. үгүй.... Би Ма нарийн бичгийг мэднэ л дээ. Гэхдээ, өнөөдөр Ли Юнцайгийн азгүй өдөр байсан байх.

Ван: Тийм дээ. Чи надтай байсан болохоор хэзээдээ Ма нарийн бичигтэй холбоо барих вэ дээ? Уучлаарай. Миний буруу.

Жи: Би чиний нөхөр. Гадны хүн шиг байх хэрэггүй.

Ван: Ээж аав хоёрыг нас барснаас хойш юм болгоныг ганцаараа хийдэг байсан. Намайг анх удаа л хүн өмөөрч байна.

Жи: Ваншу. Өнөөдрөөс... би чамайг хамгаална.

Ван: Мартснаас... тэр мөнгөө чи сайн далд хадгалаарай. Ван Шуюн тэр хэдэд өгөх хэрэггүй.

Жи: Хадгалж яах юм? чамд өгөх гэж байсан юм.  Чиний мөнгө.

Ван: Юу гэж дээ?

Жи: Миний өгч байгаа сүйн бэлэг гээд бодчих.

Ван: Тэнэг... хэн хоёр удаа сүйн бэлэг өгч байсан юм.

Жи: Нээрээ, бас энэ... энийг чи ав.

Ван: Энийг үү?

Жи: Аанхан.

Ван: их үнэтэй байх даа. Ийм юм авах гэж их мөнгө үрэх хэрэггүй шдээ.

Жи: Ваншу. Эр хүн хайртай эмэгтэйдээ үрүүлэх гэж мөнгө олдог юм. Олон юм бодох хэрэггүй. Тэгээд ч, дараа ямар нэг юм болох юм бол надтай шууд холбоо барьж болно гэсэн үг.

Ван: Чи энүүгээр Ма нарийн бичигтэй холбоо барьсан юм биш үү? Жиан Чэнжоу. Тэр айж байгааг нь...

Жи: Ваншу. Уучлаарай. Би чамд худлаа хэлсэн. Үнэндээ би Шинрон хувасны үйлдвэрийн захирал. Гэхдээ би чамайг хуурах гэсэн юм биш шүү. Арван жилийн өмнө аав ээж хоёр чинь үйлдвэр дээр гарсан ослоор амиа алдсан. Тэр үед манай аав үйлдвэрийн захирал байсан. чамайг буруугаар ойлгох вий гэж айгаад хэлээгүй юм. гэхдээ амалъя. Манай аав яасан ч...

**********************

Жи: Юу бодож байгаа юм? Юу ч анзаарахгүй.

Ван: Шинрон үйлдвэр шинэ загвар зохион бүтээгч авч магадгүй. Тэгвэл би оролдоод үздэг юм билүү.

Жи: Чи яагаад... Миний сонссоноор... аав ээж хоёр чинь арван жилийн өмнө үйлдвэрт осолдсон гэсэн. Чи яагаад тэнд ажиллахаар шийдээ вэ? Уучлаарай.

Ван: Өнгөрсөн хэрэг. Тэр жил үйлдвэрт гал гарсан. Хаалга нь түгжигдчихсэн байсан. Ийм тохиолдол байх ёсгүй. Тэр жил юу болсныг заавал олж мэдэх хэрэгтэй.

Жи: Тэгвэл оролдоод үз. Чиний загварууд сайн болохоор таалагдах нь гарцаагүй.

Ван: За.

Жи: Утсаар яриадахъя.

Ван: Тэгвэл би явж усанд орлоо.

Жи: За... Ма нарийн бичиг. Ирэх сард болох дизайны тэмцээний ялагчийг үйлдвэрт шууд загвар зохион бүтээгчээр авна гэж зарла. Цалин нь маш өндөр. Гэхдээ... миний хэн болохыг маш сайн нууцална шүү... Зүгээр л манайд сайн дизайнер хэрэгтэй байгаа гэж хэлэхэд болно.

Ма:   За за за. Ойлголоо захирал аа. Би яг одоо зохицуулъя. Ор оо.

Ю: Ма нарийн бичиг ээ. Завгүй байна уу?  Намайг буцаагаад ажилд маань томилж болох бол уу? Би дахиад яасан ч тэгэхгүй гэж амалъя. Миний сүүлд олж ирсэн загваруудаар манай үйлдвэр хичнээн мөнгө олсон билээ дээ. Сүүлийн үед үйлдвэрт ажиллах хүч дутагдалтай байгаа. Надад дахиад ганцхан боломж өгчих л дөө.

Ма:  За яах вэ. Үйлдвэрээс ирэх сард дизайны тэмцээн зохион байгуулахаар болсон. Ялагчийг манай үйлдвэрийн дизайнераар шууд ажилд авна. Тэр тэмцээнд сайн бэлдээд оролцоод үз. Энэ ажлыг сайн хийж чадах юм бол би чамайг дээш нь хэлээд, ажилд чинь буцааж томилохыг бодъё.

Ю: За за за. Ма нарийн бичиг ээ, баярлалаа. Би энэ боломжийг яасан ч алдахгүй ээ. Мартсанаас... Ма нарийн бичиг ээ. Та эртээд манай захирлын нэрийг Жиан гэдэг гэсэн. Жиан Чэнжоу биш биз?

Ма:  Би чамд хэлсэн байх аа. хэрэггүй юм асуухаа боль гэж. Төвөг удахаа боль.

Ю: За за за. Жиан Чэнжоу яах аргагүй худалч болж таарлаа. Эртээд дэмий юмнаас болж сандарсан байна. Энэ удаа ажилдаа орж байгаад чамайг халуулна аа гайгүй.

*****************

Ван: Чэнжоу. Хар даа. Шинрон үйлдвэр ирэх сард дизайнер шалгаруулж авна гэж байна. Нэгдүгээр байранд орвол шууд ажилд авна гэж байна.

Жи: Тийм сайхан байна уу?

Ван: Тийм. Хар л даа.

Жи: Би чамд итгэж байна. Чи заавал ялна.

Ван: Хүүхэд аргадаж байгаа юм уу?

Жи: Чи хүүхэд биз дээ?

Ван: Жиан Чэнжоу.

**************

Ю: Шуюн. Шуюн. Шуюн аа.

Ш: Яах гээд байгаа юм?

Ю: Хоёлаа эхнэр нөхөр хоёр шүү дээ. Сайхан боломж олдлоо.

Ш: Юу юм?

Ю: манай үйлдвэр загварын тэмцээн зохион байгуулна гэж байна. ялах юм бол шууд үйлдвэрийн загвар зохион бүтээгч болно. Ма нарийн бичиг тэр үед тэмцээнд ялагч болж чадах юм бол намайг албанд маань буцаагаад томилно гэсэн.

Ш: Тэмцээн чинь надад ямар хамаатай юм? Би... Үгүй байлгүй дээ.

Ю: Тэр үед чиний зурсан загварууд байгаагүй бол би тушаал ахиж чадахгүй байсан шд. Энэ удаа ч гэсэн чи хэдэн загвар зураад оролц. Ялж чадах юм бол би буцаад ажилдаа орно. Тэр үед Чэн Ваншу гэдэг тэр эм... миний гутлыг ч арчих эрхгүй болно.

Ш: Чэн Ваншугийн зурсан зурагнуудыг хэрэглээд дуусчихсан байхад.  Би хаанаас дахиад загварын зураг олох юм бэ? За яах вэ. Тэг... тэгвэл би оролдоод үзье. Гэхдээ би загвар зураагүй удсан болохоор... сайн болох үгүйг хэлж мэдэхгүй байна.

Ю: Санаа зоволтгүй. Чи чадна аа. Тэр үед би хүссэн юмыг чинь авч өгнө.

**********************

Ю: Хөөх. Чэн Ваншу. Энд юу хийж байгаа юм? Хөөе. Яасан? Бид хоёрыг хараад зугтах гэж байна уу?

Ван: Яах гээ вэ?

Ю: Чамайг манай үйлдвэрийн тэмцээнд оролцох гэж байгаа гэж сонссон. Чи өөрийгөө ялж чадна гэж бодоо юу? Чэн Ваншу, сайн сонс. Хүн зодох хуультай шүү. Энэ олон хүн харж байхад.

Ван:  Тэгээд зайлаач.

Ю: Тийм... Чэн Ваншу. Надад уурлаад яах юм? Эртхэн больсон чинь дээр за юу? Оройтсон хойно нь харамсах хэрэггүй. Тэр үед нүүрээ хийх газаргүй болов.

Ш: Мөрөөдсөөр л байна уу? тэгж их оролцмоор байна уу? Загвар зураагүй олон жил болсон байж хувцас зурж чадах юм уу?

Ю: Яг үнэн. Чи эртхэн буруугаа хүлээ. Надаас гуйгаад үз. Магадгүй ... Би Ма нарийн бичигт чиний төлөө хэдэн гайгүй үг хэлж болох юм. Ядаж л чамд оролцсоны мөнгө өгөх ч юм билүү. Хоосон буцахгүй шд.  

Ван: Ли Юцай. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? тийм мундаг байсан бол ажлаас чинь чамайг чөлөөлөх үү?

Ю: Чи...

Ван: Өдөржин гөлөг шиг Ма нарийн бичгийн дэргэдүүр эргэлддэг байж. бас чи... Ван Шуюн... чи хэзээ загвар зурдаг болоо вэ? өөрөөсөө үнэнчээр асуугаад үз.

Ш: Юугаа яриад байгаа юм? Би... бүгдийг нь өөрөө зурсан.

Ван: Тийм үү? Тэгвэл яаж зурсанаа тэрэнд тайлбарлаад өг л дөө.

Ю: Шуюн. Юу яриад байна аа? Чи... чиний зурсан загварууд... Ваншу. Ойлгомжтой. Шуюн их сургуульд сурсан болохоор чи атаархсандаа тэгж байгаа юм. чи... олдсон боломжийг ч ашиглаж мэдэхгүй. Манай Шуюнаас жаахан ч гэсэн суралц л даа. Чиний тэр нөхөр...   сайн сонс... худалч амьтан байна лээ. Би Ма нарийн бичгээс асуусан. Манай үйлдвэрт тийм хүн байхгүй гэж байна лээ.

Ш: Яг үнэн. Цагийн ажилтан Ма нарийн бичгийн нэрийг ашиглаж олон юм ярьж байдаг. Луйварчин. Өөрийгөө хэн гэж бодсон юм.

Ван: Чамд хамаагүй.

Ю: Чэн Ваншу. Үйлдвэрийн тэмцээнд орно гэж битгий горьд. Чам шиг тосгоны юу ч мэдэхгүй хүүхэд ордог юм биш...

Ван: Нүүрийг чинь ураад хаячихна шүү. Арчаагүй амьтан. Эмэгтэй хүний зурсан зургийг ашиглаж, тушаал дэвшчихээд олон юм гайхуулаад байж гэнэ. Бас чи... Ван Шуюн. Ли Юцай чамд үнэхээр сайн гэж бодож байна уу? Чиний загварын зургуудыг л ашиглах гэж дүр эсгэж байгаа юм. Чиний жинхэнэ чадвар ямар гэдгийг мэдэх юм бол... эрт орой хэзээ нэгэн цагт чамайг хөөгөөд явуулна.

Ю: Чи... Яасан? Зайлахгүй юу?

********************

Ч: Шуюн. Тэмцээнд орохгүй байвал яасан юм?

Ш: Яаж болдог юм? Тэмцээнд оролцохгүй бол Юцай ах надаас салчихна. Чэн Ваншу. Сургуульд ч сураагүй байж, яаж намайг гүйцдэг юм?

Ч: За за за.

Ш: Ээж ээ. Надад нэг санаа байна. Ваншу ч гэсэн удахгүй болох тэмцээнд оролцоно гэсэн. Зөндөө олон загвар зурж таараа. Бид нар тэр зурагнуудыг нь аваад... минийх гэж хэлбэл... тэмцээнд ялж чадах юм бол... Юцай ах надад илүү сайн хандана гэсэн үг. Манай амьдрал ч гэсэн сайжирна.

Ч: Яаж тэгж болох юм бэ? Баригдах юм бол том хэрэг мандана.

Ш: Юу гэж баригдах юм бэ? Тэр үед би урлагийн сургуульд орох гэж байсан зурагнуудыг нь хулгайлаад, сургуульд орсон биз дээ. Та Жиан овогтынд оч. Санаад уулзахаар ирсэн гэж хэл. Тэгээд загваруудыг нь надад аваад ир. Аан?

Ч: Энэ... за яах вэ. Ээж нь маргааш очъё.

Ш: Хичнээн ч их хичээсэн... тэрний бүх юм минийх гэдгийг мэдрүүлээд өгнө өө, гайгүй. Ваншу үргэлж миний улан дор амьдрах ёстой. Миний өөдөөс дахиад үг сөргөөцөлдөөд үзэг л дээ.

********************

Ха: Яах гэж ирээ вэ? Ваншу гэртээ байхгүй байна.  

Ч: Гэртээ байхгүй юм уу? Тэг-тэгвэл би энд хүлээж байя. Хүлээж...

Ха: Хүлээж л байхгүй юу.

Ч: Би жаахан идэх юм авчирсан юм. Эртээд харахад турчихсан байсан.

Ха: Ороод хүлээж бай. Ваншу удахгүй ирнэ. Би мах авахаар явлаа.

Ч: Ваншу. Чи ирчихэв үү.

Ван: Та яагаад манайд байгаа юм?

Ч: Б-би... би гэрт хийх юм байгаа. Одоо явлаа.

Ха: Ирчихсэн үү. Нагац эгч чинь ирсэн. Хүлээнэ гэхээр нь би ороод хүлээж бай гээд хэлчихсэн.

Ван: Ээж ээ. Дараа тэднийхнийг ирвэл шууд хөөгөөд явуулаарай. Нүүр өгөх хэрэггүй.

Ха: За за за. Ойлголоо.

Ван: Ван Шуюн. Хэвээрээ байх шив. Нөгөө л аргаа хэрэглэх гэж байна уу? Үгүй ээ.

Эм: Манай Ваншу ийм ухаантай. Бас мундаг авъяастай. Том болоод их сургуульд орох нь гарцаагүй. Сайн загвар зохион бүтээгч болно оо.

Эр: Ваншу. Сайхан амьдардаг юм шүү.

Ван: Үгүй ээ. үгүй...

Жи: Ваншу. Яасан? Хар дараа юу?

Ван: Ээж аав хоёрыг зүүдлээд.

Жи: Ваншу. Хадам ээж аав хоёр чиний сайхан амьдарч байгааг мэдээд баярлах нь гарцаагүй. Тэгээд ч, мартаж болохгүй шүү. Хойшид би үргэлж дэргэд чинь байна. чамайг хамгаалж, бас халамжилна.

Ван: Гэхдээ... Ээж аав хоёр намайг боловсролтой хүн болгохыг хүсдэг байсан. Миний байж байгааг хар даа. намайг хараад яаж баярлах юм?

Жи: Ваншу. Чи сайхан сэтгэлтэй, сайн хүн. Тийм биш бол юу гэж хүн аврах юм?

Ван: Чи яаж мэдсэн юм? Жиан Чэнжоу. Би худлаа ярьдаг хүмүүст дургүй.

Жи: Ваншу. Би чамтай их эрт таарч байсан. Ээж намайг анх удаа хот руу явдаг өдөр би чамайг нэг охиныг хамгаалж байхыг харсан. Тэгэхэд би тийм мундаг охиныг анх удаа л харсан. Нар шиг гэрэлтэж байсан. чамайг анх хараад л мартаж чадаагүй.

Ван: За яах вэ. Мартснаас... чи маргаашийн тэмцээн дээр очих уу?

Жи: Би... Үйлдвэрт шинэ машин ирсэн. Би угсралцах ёстой.

Ван: За яах вэ.

Жи: Гомдолтой байна уу? Гомдолтой байвал намайг шийтгэ.

Ван: Яаж?

Жи: Яаж шийтгэмээр байна. хүссэнээрээ шийтгэ.

*********************

Жи : Хүндэт оролцогчид оо. эрхэм шүүгчид, багш нар аа. сайн байна уу. Шинрон үйлдвэрийн нэрийн өмнөөс та бүхнийг загварын тэмцээнд тавтай морилохыг урьж байна.

Ю: Хөөе. Чэн Ваншу. Чи үнэхээр тэмцээнд оролцох гэж байгаа юм уу? чамайг ядаж өөрийнхөө хэмжээг мэдээд оролцохоо больсон байх гэж бодсон чинь...

Ш: Эгч ээ. Эртхэн нэрээ татсан чинь дээр шүү. Тэгэхгүй бол шүүгч нарын шүүмжлэлийг сонсоод нүүр хийх газаргүй болов доо.

Ван: Олон юм ярьж байхаад талбайд очиж жаахан ч гэсэн газар хагалаач. Бусдаас хулгай хийгээд, хумсаа нуусан муур шиг байж байхаар...

Ш: Юу гээд байгаа юм?

Ван: Мэдэхгүй гэх гээ юу?

Ю: Том дуугарч байх шив. Хөөе Чэн Ваншу. Хоёулаа мөрийцөх үү? Энэ тэмцээнд хэн нь дээгүүр байранд орохыг харъя. Чи ялагдах юм бол нохой шиг дөрвөн хөллөөд, сөхөрч суугаад би юу ч чадахгүй гэж орилно. Бид хоёр ялагдах юм бол бас тэгнэ. Ямар вэ? Чи зүрхлэх үү?

Ш: Юцай ах аа. тэгвэл эгч яах болж байна аа? их сургуульд ч сураагүй хүнийг яаж надтай зүйрлүүлж боло х юм?

Ван: Болж байна. мөрийцье.  Та нар харин ялагдчихаад хэлсэн амнаасаа буцав даа. Ма нарийн бичиг ээ. Түрүүн энд байсан даргыг хэн гэдгийг асууж болох уу?

Ма: Уучлаарай. Даргын талаар мэдээллийг задруулж болохгүй. Тэмцээний шийдвэр удахгүй гарна. Тайзны ард очоод бэлэн байж байгаарай.

Ш: Муу Чэн Ваншу. Чамайг юм нуусан гэж мэдсэн юм аа. гэхдээ... энийг чинь хайчилчихаар.. яаж ялагч болохыг чинь харъя л даа...

Эм: Юу болоод байна аа?

Эр: Түрүүн зүгээр байсан, яагаад ийм болчихов оо?  Хэн нь ингэдэг байна аа? Тэмцээн эхлэх гэж байхад ийм өөдгүй арга хэрэглэж байдаг.

Эм: Хэн нэг нь тэрнийг ялна гэж айгаад  албаар тэгсэн биз.

Эм: Тэмцээнд ингэж оролцож болдог юм уу?

Эм: Тэмцээн эхлэх цаг удахгүй болох гэж байдаг.

Ван: Зүгээр ээ. Тэмцээнд орохоор шийдэхдээ л зарим хүн зүгээр байхгүйг мэдэж байсан юм. гэхдээ... иймхэн юмнаас болж намайг ялагдана гэж бодож байгаа бол андуурч байна...

*****************

Ма: Захирал аа. Түрүүн таныг үг хэлсний дараа эзэгтэй таны хэн болохыг надаас асууж байсан. Санаа зоволтгүй. Би ганц ч үг хэлээгүй.

Эм: Дараагийн оролцогч... Ван Шуюн.

Эм: Энэ даашинз их үнэтэй харагдаж байна. Аргагүй л дизайны анги төгссөн хүн байна.

Эр: Өнгө нь тод болохоор... их давгүй харагдаж байна.

Эм: Тийм байна.

Ш: Чэн Ваншу. Чи байхгүй болсон болохоор энэ тэмцээний ялагч нь би байх болно.

Эм: Манай тэмцээний дараагийн оролцогч... Чэн Ваншу тайзан дээр гарахад бэлэн болоод байна.... Манай тэмцээний дараагийн оролцогч... Чэн Ваншу тайзан дээр гарахад бэлэн болоод байна.

Ч: манай Шуюн загвар зохиогч болох гэж хичнээн хичээнгүйлэн сурсан билээ дээ. Загварын сургуульдаа хамгийн сайн нь байсан.

Ав: Тийм ээ. зарим нэг хүн шиг юу ч чадахгүй байх тэмцээнд оролцохгүй. Манай Шуюнд атаархсандаа тэгж байгаа юм. ичдэггүй юм байх даа.

Эм: Чэн Ваншуг яриад байх шиг байна. Түрүүн арын өрөөнд байж байсан. яагаад гарч ирэхгүй байна аа?

Эр: Арай, айгаад оролцохоо больчихсон юм бол уу?

Ю: Чэн Ваншу. Гарч ирэхээс айгаад байгаа бол зүгээр л ялагдсанаа хүлээ. Тайзан дээр гарч ичгэвтэр байдалд орох хэрэггүй.

Ш: Чадахгүй гэж мэдсэн юм аа. Тайзан дээр гарах ч зориггүй юм байж...

Эм: Юу вэ?

Эр: хөл гар л харагдаад байна.

Эм: Ийм даашинз байдаг юм уу? яасан богинохон юм? Хэн ийм юм өмсөх юм?

Эр: Гэхдээ... сайхан харагдаж байна. Ван Шуюны цэцэгтэй даашинзыг бодоход их шинэлэг харагдаж байна.

Эр: Ийм юм өмсөхөөс ичихгүй юу?

Эм: хэтэрхий задгай юм аа...

Эм: Арай хэтэрхий богинохон юм аа. Ийм юм яаж өмсөх болж байна аа? Нүцгэн явлаа гээд хүмүүс загнах байлгүй.

Эр: Энэ материал танил харагдахгүй байна уу? Хаа сайгүй байдаг давуу байна. энүүгээр хувцас хийж болох юм байна шд.

Ш: Ямар загвар бол гэж гайхаж байсан чинь... Ийн богинохон, өмсөх аргагүй даашинз байж... Ийм юмыг хэн өмсөх вэ дээ. Ийм загвараар тэмцээнд оролцож л байдаг.

Ю: Харин тийм. Манайх жирийн нэг загварын тэмцээн. Ийм хувцастай ирж байдаг, ямар хэрэг байна.

Эм: Чэн Ваншу.  Энэ тэмцээнд оролцож байгаа загвар чинь уу?

Ван: Энэ миний бүтээл. Гэхдээ харагдаж байгаагаасаа өөр юм байгаа.

Ш: Чэн Ваншу. Хурдан наанаасаа буу. Дэмий юм ярихаа боль. Шүүгч нарын чирч буулгахаас өмнө хурдан буу.

Ю: Яг үнэн. Юу өмсчихсөн юм? загвар мэдэхгүй байж энд ирж өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахаа боль. Сайн сонс. Манай Шуюны загвар хамаагүй дээр болсон байна. Харахад сайхан, өмсөхөд үзэмжтэй. Өмсөхөд ч аятайхан.

Эм: Тийм ээ. Энэ загвар хэтэрхий задгай байна. Хүмүүс нэг их авахгүй байх. амьдралд нийцэхгүй. Энэнтэй харьцуулахад Ваншугийн даашинз манай тэмцээний уриатай нийцэж байна.

Ю: Хөөе. Яасан? Хэлэх үг алга уу? чам шиг хөдөөний амьтан манай Шуюнтай өрсөлдөх гэж байдаг. өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхгүй.

Жи: Эрхэм шүүгч, үзэгчид ээ. Оролцогч Ваншу загвараа танилцуулж амжаагүй байгаа. Шийдвэр гаргахаасаа өмнө юу гэж тайлбарлахыг нь сонсвол ямар вэ?

Ю: Би хэлсэн байх аа. чам шиг цагийн ажилтан юугаа мэддэг юм? Дуугүй сууж бай. Олон юм ярихаа боль.

Эм: Дуугүй бол... Тэмцээнд битгий саад болоод бай...

Ю: Юугаа тайлбарладаг юм.

Эр: Хөөх.

Эм: Бурхан минь. Даашинзны хормойг ингэж хийж болдог байх нь ээ. Сайхан харагдаж байна.

Эр: Гоё харагдаж байна шдээ. Ван Шуюны даашинзнаас хамаагүй дээр байна.

Эм: Сайн байна. Чэн Ваншу. Үнэхээр гайхалтай сайхан санаа байна.

Ван: Чи түрүүн намайг өмөөрч үг хэлсэн. Намайг айгаад, ганц ч үг хэлж чадахгүй гэж санаа зовсон уу?

Жи: Чамд мэдээж итгэлгүй яах вэ. тийм биш бол яаж чиний нөхөр байх юм.

Эр: Чэн захирал аа, том хэрэг гарлаа. Хэд хэдэн цехийн оёдлын машинууд ажиллахгүй байна. Хэд хэдэн захиалгыг яаралтай хүргэлтэд гаргах хэрэгтэй болчихоод байна. Та очоод нэг үзээдэхээч.

Ван: Чэн захирал аа?

Ш: Чэн Ваншу. Чи нөхөртэйгөө хуйвалдаж жүжиглэхээр шийдээ юу? чи арай нөхрөө үнэхээр үйлдвэрийн захирал гэж бодоод байгаа юм биш биз дээ?

Ч: Шуюн. Тэр чинь юу гэж байгаа юм?

Ш: Үнэнээ хэл. Намайг өөрөөс чинь илүү гарчих вий гэж айж байгаа биз дээ? Нөхрийг чинь ядуу засварчин гэдгийг хүмүүс мэдчихнэ гээд хүн хөлсөлж ийм жүжиг тавьж байгаа юм уу? Өнөөдөр... олон дарга нар цугларсан байна. Нөхөр чинь үйлдвэрийн захирал болж жүжиглээд... энэ чинь луйвар.  Цаг нь болохоор та нар удахгүй баригдана аа. харж л байгаарай. Өөрийгөө захирлын эхнэр гэж төсөөлөх ч хэрэггүй. Сайн сонс. Чи энэ насандаа миний дээр гарч чадахгүй.

Ван: Жиан Чэнжоу. Чи яагаад дуугарахгүй байгаа юм?

Жи: Гэртээ хариад тайлбарлаж өгье...

Ш: Юцай, хар даа. юу ч хэлж чадахгүй байна.

Ю: Сайн юм болж. Шинрон үйлдвэрийн нэг муу цагийн ажилтан захирал болж жүжиглэж, бусдыг хууран мэхэлсэн. Шоронд орох нь гарцаагүй. Чэн Ваншу. Чи бүр ухаанаа алдаж гүйцэж.

Ч: Ваншу. Нөхрийгөө хурдан Юцайгаас уучлалт гуй гэж хэл. Тэгэхгүй бол том хэрэгт орно.

Ав: Чэн Ваншу. Шоронд орох юм бол манай Шуюнд л битгий гай болоорой. Чам шиг ийм ичгүүргүй хүнийг манай Ван овогтынх хүлээн зөвшөөрөхгүй. Энэ олон жил чамайг өсгөсний хэрэг алга. Бушуу яв.

Ван: Намайг тэжээсэн?  Манай ээж аав хоёрын өнгөрөхөд та нар хичнээн мөнгө авсан бэ? Тэр мөнгөний хэдийг нь та нар Ван Шуюнд зарцуулсан бэ? Хэдийг нь надад зарцуулсан бэ? Тэгээд ч Ван овогтын тариаг бүгдийг нь би тарьдаг байсан. Та нар намайг яаж тэжээсэн юм?

Ав: Хөөе. Чи юугаа яриад байгаа юм? Аав ээж хоёрыг чинь нас барснаас хойш эхн чамайг хооллож байсан бэ? Одоо чи том болж. Бид нартай тооцоо бодох гээ юу? Одоо л ойлголоо. Энэ худалчтай нийлээд чи бүр хүнээ байж байгаа юм байна. явъя. Дагаад яв... Тосгоны зөвлөл рүү явъя. Чам шиг хүн чанаргүй амьтан, ийм луйварчинтай гэрлэснийг хүмүүст харуулаад өгье.

Жи: Нүдээ нээгээд сайн хар.

Ав: Энэ... энэ юу юм?

Жи: бараа нийлүүлэх гэрээ...

Ав: Жиан Чэнжоу. Чи Чэн Ваншуг хуурч болох юм. Бид нарыг хүртэл хуурах гээ юу?

Жи: Нүдээ нээгээд сайн хар. Наанаа хурдан гарын үсгээ зур. Гарын үсгээ зурсны чинь дараа гэрээ шууд хэрэгжиж эхэлнэ. Та нар Ваншугийн сайхан сэтгэлийг ашиглаж байсан бол... өнөөдрөөс... Ваншу танай Ван овогттой ямар ч холбоогүй болсон. Дахиад тэрэнд төвөг удаад үзээрэй.

Ав: Энэ...

Жи: Гарын үсгээ зурах уу, үгүй юу?

Ш: Чэн Ваншу. Аавыг хуурахаа боль. Энэ чинь хуурамч. Манай аавыг луйвартаа оролцуулах гээ юу?

Ю: Ма нарийн бичиг. Би энэ үйлдвэрт ажиллаад олон жил болж байна. Гэхдээ ийм их зантай ажилчин анх удаа л харж байна. Шинрон үйлдвэрийн албан ёсны тамгыг хууль бусаар ашигласныг цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Бас өөрийгөө захирал гэсэн. Чамд нотлох баримт байна уу? өнөөдөр чиний төгсгөл болог. Ма нарийн бичиг яг цагаа олж ирлээ. Чамайг цагдаад өгнө.

Ма: Энэ...

Ю: Ма нарийн бичиг. Та ирэв үү. Энэ айхыг ч мэдэхгүй амьтан... Өөрийгөө манай үйлдвэрийн захирал гэнэ ээ. бас үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдвэрлэсэн байна. хуурамч гэрээгээр манай хадам аавын толгойг эргүүлэх гэж оролдсон. Бас энэ Чэн Ваншугийн загварын зургууд ч гэсэн хулгайнх байж магадгүй. Сургуульд ч явж үзээгүй хүн яаж тийм даашинз бүтээж чадах юм?

Ш: Ма нарийн бичиг ээ. Ашгүй та хүрээд ирлээ. Энэ хоёр манай аавыг үнэхээр хуурч чадсан бол манай үйлдвэрт хичнээн их хохирол учрах вэ? Чэн Ваншу тэмцээнд ялахын тулд ийм бохир арга хэрэглэж байдаг. Та энэ хэргийг шийдэж өгнө биз дээ?

Ма: Жиан захирал аа.

Ш: Ма нарийн бичиг ээ. Та андуураад байгаа юм биш үү? Энэ чинь дүр эсгэгч.

Ма: Хэл дээ. Хэн дүр эсгэгч гэнэ ээ?

Ю: Энэ... Ма нарийн бичиг. Та эртээд энэ хүнийг мэдэхгүй гэсэн байх аа?

Ма: Жиан захирал надад өөрийнхөө хэн болохыг нууцал гэж тушаасан юм.

Ав: Ма нарийн бичиг. Тэгвэл саяны энэ гэрээ...

Ма: Ван Шуюн авхай ураад хаячихсан болохоор... хүчингүй гэсэн үг.

Ав: Аан? Хэрэггүй амьтан. Хэн чамайг гэрээг ур гэсэн юм?

Ш: Аав аа. Яагаад намайг алгадаад байгаа юм? Худалч амьтдаас болоод...

Ав: Хэнийг худалч гээд байгаа юм? Ваншу. Нагац ах нь нэг хэсэг ухаанаа алдчихсан байж. Нагац ахдаа битгий буруу санаарай. Чи үйлдвэрийн захирлын эхнэр болсон болохоор манай Ван овогт цаашид ч гэсэн тусалж байгаарай.

Ван: Та нарт тусал гэнэ ээ? Дөнгөж саяхан  чанга чанга хашгичаад надаас холбоогоо тасална гээд байгаагүй билүү? Одоо захирлын эхнэр гэхээр тусал гэнэ ээ? Ван Жингуо. Ичих нүүр байна уу?

Ав: Чэн Ваншу. Ичээч. Чи хаана байгаагаа мэдэж байна уу? Энэ чиний ээж аав хоёрын галд шатаж үхсэн газар. Жиан Чэнжоу эцэг эхийг чинь алсан алуурчин байж магадгүй. Ийм хүнтэй хамт амьдарч байдаг чи үр хүүхэд нь мөн үү?

Ван: Жиан Чэнжоу бид хоёрын хэрэг та нарт огтхон ч хамаагүй. Тэгээд ч бид хоёрын хооронд яс хаяхаа боль.

Жи: Дахиад олон юм ярих юм бол гүтгэсэн хэргээр гомдол гаргана гэж мэд.

Ш: Юцай.

Ю: Чамаас болж байгаа юм.

Ш: Юцай. Намайг зодож байгаа юм уу?

Ю: чамайг зодлоо гээд яадаг юм? БИ хэнээс болж ийм байдалд орсон билээ дээ?

Ш: Юцай. Би чиний төлөө л тэгсэн шд. Би тэр загваруудыг чамд өгөөгүй бол чи Шинрон үйлдвэрийн цехийн дарга болж чадахгүй байсан биз дээ?

Ю: Чэн Ваншуг царайгаараа гүйцэхгүй, чадвараараа ч гүйцэхгүй. Намайг яах гэж чамтай суусан гэж бодоо вэ? Их сургуулийн оюутан болохоор чинь. Чиний зурсан загварууд  хөдөөний охиноос хамаагүй дээр гэж бодсондоо л тэгсэн юм?

Ван: Их сургуулийн оюутан? Яаж их сургуулийн оюутан болсныг нь асуугаач.

Ю: Юу гэж байгаа юм?

Ван: Тэр үед их сургуульд тэнцсэн хүн нь би. Миний сургуульд орох эрхийн бичиг,  загварын зургуудыг наадах чинь хулгайлсан юм. Тийм ээ. чиний ашигласан  тэр зургуудыг хэлж байна.

Ш: Тийм биш ээ. Юцай. Тийм биш. Худлаа ярьж байна. худлаа ярьж байна.

Ю: Өө за. Чи бүр анхнаасаа надад худлаа ярьсан байх нь ээ. Юуных нь загвар? Юун их сургууль? Бүгд худлаа байж. би чамайг эрдэнэс гэж бодоод, сайн эхнэртэй болсон гээд хүн болгонд гайхуулаад байсан чинь... байж байгааг нь... Хүний сургуулийн эрхийн бичгийг хулгайлж... загваруудыг нь хүртэл хулгайлаад... Ван Шуюн. Чамд ичих нүүр байна уу?

Ш: Юцай.

Ю: Юундаа уйлсан юм? Харахаас дургүй хүрч байна.

Ш: Тийм биш ээ. намайг боловсролгүй, чадваргүй гээд... намайг тоохоо больчихож магадгүй гээд л тэгсэн юм. Надад дахиад ганцхан боломж өгчих л дөө. Тэгэх үү? Би дахиад яасан ч худлаа хэлэхгүй. Юцай.

Ю: Хангалттай. Чамайг надад тушаал дэвшихэд тус болно гэж бодоогүй бол би чамтай суухгүй байсан юм. одоо болоо. Чам шиг хуурамч хүн надад хэрэггүй. Салъя. Заавал сална.

Ш: Юуцай ах аа. Яасан? Бахаа хангаж байна уу?

Ван: Чамтай тооцоо бодох гэж байна. энэ... намайг анх Вангийнд ирэхэд ээжээс үлдсэн зурагнуудыг албаар хаясны чинь төлөө... энэ... миний сургуульд орох эрхийн бичгийг дээрэмдсэний чинь төлөө... энэ... миний загваруудыг хулгайлсны чинь төлөө... энэ... Миний нөхөр болох хүнийг хулгайлсны төлөө байсан юм...даанч... харамсалтай нь чи ямар ч хэрэггүй, хаягдал бараа хулгайлчихсан. Надад харин сайн хүн таарсан. Тийм болохоор зүгээр өнгөрөөе. Яасан? Хараад л байх уу?

Жи: Ваншу. Бүгд дууссан.

Ван: Сэтгэл дотор том чулуу байгаа юм шиг санагддаг байсан. заримдаа бачимдаад амьсгалж чаддаггүй байсан. харин одоо тэд нараас хариугаа авчихсан чинь дотор онгойчихлоо. Яасан? Айчихсан уу?

Жи: чи их зоригтой эмэгтэй.

Ван:  Жиан Чэнжоу. Би үргэлж түшиж тулах хүн байхгүй,ганцаараа гэж боддог байсан. Гэхдээ чамтай учирснаас хойш хүнд итгэж, хүнээр хамгаалуулах ямар байдгийг ойлгосон. Надад итгэсэнд баярлалаа.

Жи: Ээж аав хоёрын чинь хэрэг....

Ван: Энэ талаар дараа ярилцъя. Тэгэх үү?

Жи: За...

****************

Ма:  Захирал аа. Эхнэрийн чинь уур гараагүй л байна уу? би таны төлөө л хэлж байна. Эзэгтэй таныг үйлдвэрийн захирал гэдгээ нуусан гээд уурлаад л байна уу?Захирал аа. эзэгтэйг аргадах хэцүү биш ээ. Эзэгтэй ямар хүн билээ дээ? Зөөлөн хүн. Тэгээд ч, дотроо бодолтой хүн. Юунд дуртай, бас дургүйг нь мэдэхэд л болно.

Жи: Хүнд хууртах дургүй. Загвар зохион бүтээгч болохыг хүсдэг.

Ма:  За тээр... жорыг нь мэдэж байгаа юм чинь аргыг нь олж болно. Сайн ярилцаад, хэн болохоо яагаад нуусны сайн тайлбарлаад өг. Энэ буруу ойлголцлоо тайлахгүй бол улам л даамжирна. Эзэгтэй зөөлөн хүн болохоор уучилж л таараа. Захирал аа. Эр хүн чин сэтгэлээсээ хандахад л болоод явчихна.

Жи: Шагналыг чинь хоёр дахин нэмлээ.

***************

Ю:  Ваншу. Ашгүй хүрээд ирэв үү. Би чамайг бараг хоёр цаг хүлээж байна. Намайг уучлаагүй байгааг чинь мэднэ ээ. би Шуюнд хууртчихсан байна лээ. Ямар юмных нь загвар зохион бүтээгч байх вэ. хулгайч байсан байна лээ. Чиний зургийг хулгайлж, өөрөө хийсэн бол жүжиглээд... намайг чамаас салгаад... санаа зовох хэрэггүй. Би тэрнээс салчихсан. Би өнөөдөр салах өргөдлөө аваачаад өгчихсөн.

Ван: Ли Юцай. Чи толгойгоо хаалганд хавчуулчихаа юу?

Ю:  Ваншу. Би худлаа хэлээгүй ээ. Одоо болтол надад сайныг чинь мэдэж байна. Ваншу.  Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Би сайн ойлгосон. Надад сайн болоод л  Шуюнтай муудалцаад байдаг байсан биз дээ? Одоо ч гэсэн надад сайн хэвээрээ. Тэмцээнд оролцсон чинь ч гэсэн тэрнээс дээр гэдгээ харуулж миний анхаарлыг татах гэсэн биз дээ?

Ван: Чи юу яриад байгаа юм бэ?

Ю:  Санаа зоволтгүй. Одооноос тэгэх хэрэггүй. Би энд байна. Май...

Ван: Ли Юцай. Чи толгойгоо ялгадасанд дүрчихээгүй биз дээ? Миний ямар хүн гэдгийг мартаа юу?  Сайн сонс. Битгий мөрөөд. Царайг чинь харахад л дотор муухайрч байна.

Ю:  Юундаа жүжиглээд байгаа юм? намайг үйлдвэрээс халагдсан гээд тэгж байгаа юм уу? Тэр Жиан Чэнжоугийн эд хөрөнгө, албан тушаалд болоо юу? Чэн Ваншу би чамайг буруу бодож байж. Тэр Ван Шуюн та хоёр яг адилхан. Эдийн шуналтай амьтад..

Ван: Би...

Жи: Хол зайл... Зүгээр үү?

Ю:  Жиан Чэнжоу. Бид хоёрын хэрэгт оролцохоо боль. Бид хоёр хуучин харилцаагаа сэргээж байна. чамд огтхон ч хамаагүй. Чам шиг худалч амьтны оролцох хэрэг биш.

Жи: Дахиад Ваншуд хуруугаа л хүргэдэг юм бол хугална гэж мэд.

Ван: Энийг ав. Ли юцай. Энд галзуу хүн шиг аашилж байхаар наад толгойгоо үзүүл.

Ю:  Чэн Ваншу.

Ван: Хурдан зайл. Хохь нь шүү. Явъя.

Жи: За за...

*************

Ав: Яахаараа ийм тэнэг болчихдог байна аа? байж байгаагаа хар. Хадмынхаасаа хөөгдчихлөө. Ли Юцай хүртэл яваад өглөө. Манайх цаашид энд яаж амьдрах болж байна аа? Дахиад Чэн Ваншугаар оролдоод үзээрэй.

Ш: Чэн Ваншу, Чан Ваншу гэнэ шүү. Тэр жил өөрөө яаснаа мартаа юу?

Ав: Ийм юмыг яаж хамаагүй ярьж болдог юм?

Ш: Яагаад ярьж болдоггүй юм? Юунаасаа айсан юм? бүгд мэдэж байгаа. Би айхгүй байна. Тэр жил та Шинрон үйлдвэрийн  нийлүүлэлтийг хулгайлж Гуанмин үйлдвэрт зарахын тулд... Чэн Вангугийн эцэг эхийг шатааж алсан биз дээ?

Ав: Намайг сүрдүүлж байна уу?

Ш: Тэр үед болсон хэргийг илчлүүлмээргүй байгаа бол Чэн Ваншу үхэх ёстой.

Ч: Шуюн. Чи зүгээр үү? Шуюн. Шуюн. Болно оо. болно. Одоо зүгээр.

Ш: эрчүүд шинэхэн дээрээ л сайн байдаг юм байна. Чэн Ваншу одоохондоо тэгж л байг.  Тэр намайг яасан ч гүйцэхгүй. Цаг нь болохоор би Жиан Чэнжоуг сууна. Тэрний бүх мөнгө... бид нарынх болно гэсэн үг.

Ч: Зүгээр ээ.

*****************

Ван: Ээж ээ. хурдан суу.

Ха: Чэнжоу чамтай ярилцаагүй л байна уу? Түй... Тэнэг хог.

Ван: Ээж ээ. буруутгах хэрэгүй. Би ярилцмааргүй байсан юм.

Ха: Тэр галд... чиний ээж аав хоёроос гадна... Чэнжоугийн аав ч гэсэн үрэгдсэн. Тэр үед Чэнжоу арван хэдтэй байсан. аавынхаа зургийг бариад үйлдвэрийн хаалган дээр гурав хоног суусан. Хэн ч болиулж чадаагүй. Тэгээд үйдвэрийн захирал болно гэж зөрүүдэлдэг болсон. Би мэднэ ээ. аавынхаа хүслийг гүйцээхийг хүссэн байх. бас тэр жилийн гал юунаас болсныг мэдэх гэж тэгсэн юм. Ваншу. Ээж нь Чэнжоуг өмөөрч байгаа юм биш. Зүгээр л... та хоёрыг харахаар... нэг нь аав ээжээсээ болоод сэтгэлээ нээж чадахгүй... нэг нь буруугаар ойлгох вий гэж болгоомжлоод хэлж чадахгүй... Ээж нь ч гэсэн залуудаа олон алдаа хийсэн. Тийм болохоор та хоёрыг тийм алдаа битгий гаргаасай гэж хүсч байна.

Ван: Би нүхэнд амьдарч байж... өнгөрснөөс өөр юм олж харахгүй. Дэргэдээ байгаа хүнийг ч олж харахгүй... Ээж ээ. Би очиж уулзчихаад ирье.

Ха: За. Яв яв. Болгоомжтой яваарай.

********************

Ш: Чэнжоу. Би буруугаа ойлгосон. Би буруу хүнд хууртсан байна лээ. Бид хоёр гэрлэх ёстой байсан шд. Чэнжоу. Ваншу шиг муухай ааштай хүн... яаж чамд үйлчилж чадах юм? би амттай бялуу хийж чадна. Хувцас ч оёж чадна. Өдөр болгон хувцсыг чинь угааж, хоол хийж өгнө. Надад тусалчих л даа...

Ван: Яасан сайн үйлчилгээ вэ? Надад үйлчлэхгүй юм уу?

Жи: Ваншу. Би юу ч хийгээгйү.

Ш: Ваншу эгч ээ. Би зүгээр л Жиан захирлаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Буруугаар ойлгох хэрэггүй. Бид хоёр нээрэнгээсээ яагаа ч үгүй. Жиан захирал сайн хүн. Надад ажил олж өгнө гэсэн. Чи ийм муухайгаар бодож болохгүй шд.

Жи: Юу гээд худлаа яриад байгаа юм? Ваншу. Орж ирэнгүүт нь би түлхсэн.

Ван: Ван Шуюн. Миний загваруудыг хулгайлж, их сургуульд орох эрхийг хулгайлсан тооцоогоо өнөөдөр хийчихье. Надад 50мянгыг өг. Үгүй бол би цагдаа дуудлаа.

Ш: Намайг айлгахаа боль. Надад мөнгө байхгүй.

Ван: Мөнгө байхгүй юм биз дээ? Тэгвэл цагдаагийн газар очоод самар идэж цаг нөхцөө. Намайг цагдаа дуудахаас өмнө явахгүй бол гомдох хэрэггүй шүү.

Ш: мөнгийг нь өгье.

Ван: Тэг ээ. чамд гурав хоног өгье. Гурав хоногийн дотор мөнгө авчирч өг. Тэгэхгүй бол мөнгөө ч алдаж, шоронд ч орно гэж мэд.

Жи: Ваншу. Надад итгэ л дээ. Би нээрэнгээсээ яагаа ч үгүй.

Ван: Тийм хүн биш гэдгийг чинь мэдэж байна.

Жи: Уур чинь гарчихсан уу?

Ван: Уур аа? Түлхээгүй болохоор чинь уур хүрч байна. Та хоёрын жүжгийг би хаалганы завсраар хангалттай удаан харсан.

Жи: Ваншу. Уучлаарай. Би захирал гэдгээ нуух ёсгүй байсан юм. бас худлаа ярих ёсгүй байсан юм. намайг уучилчих л даа. намай уучлахгүй бол би нидрүүлгэн дээрээс босохгүй шүү. Би би...

Ван: Болно оо болно. Хурдан бос. Өвдөгөө гэмтээчихвэл... би бас асрах хэрэгтэй болно. Хөөе. Ганцхан удаа уучилъя. Би худалч хүмүүсийг үзэн яддаг.

Жи: За.

Ван: Мартсанаас... чамд хэлэх юм гараад ирсэн юм. Ээж аав хоёрын галд өртсөн тухай... хичнээн өнгөрсөн хэрэг ч гэсэн хоёулаа тэр хэргийг хамтдаа шалгая.

Жи: За... хамтдаа шалгая...

*****************

Ш: Чэн Ваншу... чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

М: Шуюн. Машинд хурдан суу.

Ш: Чэн менежер. Та энд юу хийж байгаа юм?

М:  Юун менежер вэ? ах гэж дууд.  Танихгүй хүн байгаа биш. Би хүргээд өгье. Татгалзах гэж яарах хэрэггүй. Чэн Ваншугаас хариугаа авмаар байгаа биз дээ? Би тусалж болох юм. Шуюн. Чи ийм хөөрхөн байж, Чэн Ваншутай  тэрсэлдэх ямар хэрэг байгаа юм? Намайг дага. Би чамд хүссэн болгоныг чинь өгч чадна. Мөнгө.  Эрх мэдэл. Чэн Ваншугийн дээр гишгэлэхэд чинь ч тусалж чадна... Сайн байна. Санаа зоволтгүй. Намайг дагавал... зовохгүй.

*************

Ха: Ваншу. Чи улам л сайжраад байна.

Ван: Ээж ээ. магтахаа боль л доо. Таныг хүсвэл би өдөр болгон хйиж өгсөн ч болно.

Ха: Нэгээ золиг ирж байх шиг байна. очоод хаалгаа тайл.

Ван: Яагаад ийм эрт... Яагаад ийм эрт....

Ч: Ваншу.

Ван: Яах гэж ирээ вэ?  Хэлэх юм байгаа бол эндээ хэл...

Ч: Ваншу. Чамтай ярих юм гараад ирлээ. Ээж аав хоёрын чинь галын ослын тухай...

Ван: Хэлэх юм байгаа бол зүгээр л хэл. Хүлээлгэх хэрэггүй.

Ч: Тэр жил... Тэр жил... нагац ах чинь ээжийн чинь байсан өрөөний хаалга цоожтой байсан гэсэн. Тийм болохоор гарч чадаагүй гэсэн. Тэгээгүй бол...

Ван: Энийг нагац ах та хоёр надад хэлж байгаагүй. Одоо хэлж байгаа нь..

Ч: бид нар шиг хүмүүс... хамаагүй юм ярьж болохгүй шүү дээ. Гэхдээ л би нагац эгч чинь... чамайг хүнд хууртахыг хараад сууж чадахгүй.

Ван: Өөр хэлэх юм байна уу?

Ч: бас... галыг унтраасны дараа Жиан овогтынх нагац ахад чинь нөхөн төлбөр гэж их мөнгө өгсөн. Юуных нь нөхөн төлбөр байх вэ дээ? Амаа хамхи гэж мөнгө өгч байхгүй юу...

Ван: Нотлох баримт байгаа юм уу? Чэнжоугийн аав ч гэсэн тэр галын үеэр амиа алдсан. Жиан овогтынд асуудал байгаа бол Шинлон үйлдвэрийг яах гэж дахиж нээх юм? яах гэж Чэнжоу ажиллуулах юм?

Ч: Чи намайг юу ч гэж хэлсэн итгэхгүй байх. гэхдээ... Энэ ааваас чинь үлдсэн юм. чи итгэх байх...

***************

Ав: Ваншу. Ашгүй чи хүрээд ирэв үү. Өнөөдөр чи зарим зүйлийг мэдэх хэрэгтэй... Жиан овогтын хэлж байгаад итгэх хэрэггүй. Наад дэвтэр чинь... аавын чинь бичсэн тэмдэглэл. Чи харсан биз дээ? Гэхдээ надад чамд хэлэх нууц байна.

Ван: Ямар нууц?

Ав: Юу байх вэ дээ. Тэр үеийн Шинрон үйлдвэрийн борлуулалтыг Жиан Чэнжоугийн аав хариуцдаг байсан. тэр хүн  алдаатай барааг сайн бараа гэж  зараад, дундаас олсон орлогыг нь Жиан овогтынх авдаг байсан. Аав чинь энийг мэдээд цагдаад мэдэгдэх гэж байсан юм. Жиан овогтынх баригдахаасаа айгаад үйлдвэрт гал тавьсан юм. аавын чинь амыг барих гэж тэр шүү дээ.

Ч: Ваншу. Жиан овогтыг чиний эсрэг хөдлөх вий гээд нагац эгч нь хэлж чадахгүй байсан юм. одоо нуух арга алга. Тэр үел гал унтарсны дараа Жиан овогтынх нагац ахад чинь 500 юань өгсөн.

Ван: Гэхдээ Жиан Чэнжоугийн аав ч гэсэн тэр галд амь үрэгдсэн.

Ав: Үнэхээр аавыг алах гэж байсан бол юу гэж өөрсдөө үхэх юм? Тэгээд ч, Чэнжоу энэ хэргийн үнэнийг олох гэж олон жил шалгаж байгаа. Тийм байсан бол ингэж яах юм?

Ав: Ваншу. Жаахан ухаантай бай. Энийг хар... Энэ тэр жилийн Шинрон үйлдвэрийн борлуулалтын баримт.  Энд Жиан Чэнжоугийн гарын үсэг байгаа. Энд бичсэн үнэ, тээвэрлэсний дараа олсон орлогын зөрүүг тооцоод үзвэл зөндөө мөнгө болно.

Ч: Ваншу. Энэ тэр үед гал гарсан газраас олдсон нотлох баримт.  Ээж аав хоёр чинь энийг мэдсэн болохоор Жиан овогтынх өрөвдөх сэтгэлгүйгээр алсан. Жиан Чэнжоу энэ олон жил шалгаж байгаа гэчихээд... үнэндээ бол чамайг үнэнийг мэдчихэж магадгүй гээд жүжиглэж байгаа юм.

Ав: Ваншу. Чи одоо ойлгож байна уу? Жиан овгийнхон алуурчид. Жиан Чэнжоутай хамт байж болохгүй. аав ээжийг чинь алсан алуурчин.

***************

Жи: Ээж ээ.

Ха: Чэнжоу.

Жи: Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм?

Ха: Түрүүн Чэн Хон ирээд Ваншуг дагуулаад явчихсан. Одоо болтол эргэж ирээгүй байна. ямар нэг юм болчихоогүй байгаа?

Жи: Ээж ээ. санаа зовох хэрэггүй. Түрүүлээд харьж бай. Би Ваншугийн араас явлаа. Санаа зовох хэрэггүй.

Ха: За за за. Яв яв яв...

Ван: Та хоёрын ярьсан юманд их олон цоорхой байна.

Ав: Энэ... энэ захиалганы баримтан дээрх гарын үсэг жинхэнэ гэж хэлээд байна. тэд нар зөрүү мөнгийг нь өөрсдөө авч, мөнгө залилдаг байсан юм.

Ван: Гарын үсэг жинхэнэ байж болно. Гэхдээ өөр юм байна. энд гал гарахаас өмнө гурван сарын даавуу худалдаж авсан баримт. Би хотын бүх дэлгүүрийн барааны баримтуудтай тулгаж үзсэн. Бүгд нэг юань 20мөнгө байсан. харин энд 1 юань 2мөнгө гэж бичсэн байна. энэ үнийн ялгаа хаанаас гарч ирсэн байх вэ?

Ав: Энэ... бөөнөөр нь авах, жижиглэнгээр авах хоёр өөр болохоор аргагүй шүү дээ.

Ван: Энийг маанай аав бичсэн. Тэр үед Шинрон үйлдвэр гадаадаас бөөнөөр нь даавуу авсан байсан. Хөвөн даавуу их хэмжээгээр авсан. Авсан  үнэ нь 2,5юань байсан.  тээврийн үнэ нэг толгой нь 3юань. Жиан овогтынх үнэхээр үнийн зөрүү гаргахыг хүссэн бол яах гэж ийм хямдхан материал сонгох юм?

Ав: Ваншу. Чи залуу болохоор мэдэхгүй байна. энэ даавуугаар хийсэн сайн бараа, алдаатай бараа хоёр тэс өөр.

Ван: Энийг алдаатай, муу даавуугаар орлуулсан байсан бол гаалийнхан мэдэх байсан. Ван Жингуо. Чанарын шалгалт явуулдагийг мэддэггүй юм уу? \

Ч: Эсвэл... үнийг ялгаа байгаагүй байх. Гэхдээ цехийн өрөөг түгжчихсэн байсан нь үнэн. Жиан овогтынхон ээж аав хоёрыг чинь гаргахыг хүсээгүй.

Ав: чи бүр Жиан овогтын худал үгэнд итгэчихсэн байх шив... хүн хэлээд байхад тэд нарт итгэсээр байдаг. чи...

Ван: За яах вэ. тийм бол  энэ нотлох баримтыг цагдаагийн газарт авч очоод үнэн худлыг нь шалгуулъя.

Ав: Байз... Өнөөдөр... энийг яасан ч чамд өгч явуулахгүй.

Ч: Ваншу. Эгчийнхээ үгэнд ор... Наадахаа надад өгчих. Тэгвэл чамайг явуулъя. Тэгэхгүй бол...

Ав: Муу өөдгүй хог... өнөөдөр чамайг би яасан ч зүгээр орхихгүй.  Хэн нь сайн, хэн нь мууг ч ялгаж мэдэхгүй...

Ван: Нагац ах аа. өнгөрсөн жилүүдэд би  энэ гэрийн хамаг хэцүү ажлыг хийж, тариан талбай дээр ажилладаг байсан. Ийм байж намайг зодно гэнэ ээ?

Ч: Жингуо. Зүгээр үү? Ваншу. Бид нар чинь нэг гэр бүл... Хэлэх юм байгаа бол зүгээр хэл. Зодох хэрэггүй.

Ав: Тэнэг... тэнэг хог...    

Ван: Та нар намайг уураа залгиж явдаг Ваншу хэвээрээ гэж бодоо юу? Сайн сонс... одоо надад айгаад байх юм алга. Үхлээс ч айхгүй байна.  Та нарын энэ залинаас айна гэж бодоо юу? Гэхдээ та нарт баярлалаа. Өнөөдөр ийм жүжиг зохиогоогүй бол би үнэнийг ийм хурдан олж мэдэхгүй байсан юм.

Ав: Өөдгүй эм...

Ш: Чэн Ваншу... намайг байнга ялагдана гэж бодоо юу? Сайн сонс. Чи хэзээ ч миний дээр гарахгүй.

*****************

Ш: Сайн уу. чи мундаг биш билүү? Яагаад эсэргүүцэхгүй байгаа юм? Захирлын эхнэр баймаар байна уу? одоо бүгд миний гарт байна.

Ван: Ван Шуюн. Чи юу хүсээд байгаа юм?

Ш: Юу хүссэн? Чамайг үхээсэй гэж хүсч байна. чи яагаад сайн явах ёстой юм? яагаад эцэг эх чинь үхчихээд байхад сайхан амьдраад байгаа юм? яагаад чиний суусан хүн үйлдвэрийн захирал байгаа юм? чи яагаад заавал тэмцээнд түрүүлэх ёстой юм бэ? Би... надад юу ч алга... яагаад? Яагаад?

Ван: Тайван бай...

Ш: Тайвшрах аа? Жиан Чэнжоуг  чамд үнэхээр хайртай гэж бодож байна уу? чамайг өөр эртэй унтсаныг мэдээд... чамтай байх бол уу?... тэгсэн ч гэсэн чамайг жаахан хүүхэд шиг алгандаа тэвэрч энхрийлэх бол уу? Чэн менежер ээ. яасан орой  ирдэг юм?

Ван: Та хоёр хуйвалдсан байх нь ээ?

М: Чэн авхай. Уулзалгүй удсан байна.

Ван: Тэгэхээр тэр жил... гал тавьсан хүн чи байх нь ээ. Шинлон үйлдвэрийг үгүй хийхийн тулд...

М: Хөөе. Зохиож ярихаа болиорой. Би тийм юм хийгээгүй.

Ш: Чэн менежер ээ. хурдан тэрний учрыг ол л доо. Жиан  Чэнжоу ирчихвэл оройтно гэсэн үг.

М: Юундаа яарсан юм? Чэн авхай өөрийнх нь бахархаж явдаг юм бүхэн яаж алга болохыг хараг л дээ.

Ван: Та нар ийм хөгийн арга хэрэглээд намайг ялна гэж бодоо юу? Битгий горьд. Чэнжоу надад итгэдэг. Би ч гэсэн тэрэнд итгэдэг. Та нарт итгэхгүй.

Ав: Хэн бэ? Юундаа яарсан юм?

Жи: Ваншу хаана байна?

Ш: Жиан захирал аа. Ваншуг хайж байгаа юм уу? яадаг билээ, энд байгүй шд.

Жи:  Түрүүн Ваншу танайх руу явсан гэсэн. Хаана байна?

Ч: Чэнжоу. Чи андуурсан байна. Ваншу наашаа ирж яваад... замаасаа Чэн менежерийг дагаад явчихсан.

Ш: Жиан захирал аа. Энийг хэлэх хэцүү байгаа ч... хууртаж байгааг чинь хараад хэлэхгүй байж чадахгүй нь...  түрүүн харах нь ээ Ваншу эгч, Чэн Фу хоёр гудамжны үзүүр дээр наашаа цаашаа таталцаад байсан. тэгээд хөтлөлцөөд дэн буудал руу явчихсан... Юу... тэр хоёр... юу хийж байгаа бол?

Жи: Ваншу... тийм хүн биш...

Ш: Жиан захирал аа. Надад Ваншуг гүтгэх шаардлага байхгүй. Надад итгэхгүй байгаа бол... дэн буудалд очоод өөрөө хар... өнөөдөр хөх даашинзтай эмэгтэй Чэн Футай ирж өрөө авсан уу гээд асуу.

Ав: Тийм ээ. Чэнжоу. Шуюн чамд худлаа ярихгүй.

Жи: Чэнжоу би... эхнэртээ итгэж байна. . Худлаа хэлж гүтгэхээ боль. Үнэхээр өөр хүнтэй байсан ч гэсэн... үнэхээр тийм юм хийсэн ч гэсэн... өөрөө надад үгүй гэж хэлэх юм бол би итгэх болно. Энэ юу вэ?

Ав: Хулгана бужигнаж байгаа юм. Хөөе...

Ш: Хөөе... Хөөе.

Ав: Хөөе хөөе хөөе...

Ав: Жиан Чэнжоу. Чи галзуураа юу? Хүний гэрт дураараа орж ирчихээд... хаалга үүд эвдээд. Захирлын суудлаа алдмаар байна уу?

Ч: Тийм ээ. Чэнжоу. Чи үнэхээр буруу ойлгосон байна. манайд өөр хүн байхгүй. Эртхэн харь. Энд цагаа үрэх хэрэггүй. Хөршүүд харчих юм бол... юу ч гэх юм билээ?

Ш: Жиан захирал аа. би хэлсэн байх аа? Ваншу Чэн Футай хамт дэн буудалд байгаа. Итгэхгүй байгаа бол очоод үз... Тэр хоёр одоо юу ч хийж байгаа юм билээ. энд шал дэмий цагаа үрж л байдаг. Ваншу эргэж ирээд чамаас салах байлгүй.

Ав: хурдан явж үз. Явахгүй бол  цагдаа дуудаж, гомдол гаргана гэж мэд.

********************

Ван: Өөдгүй новш. Зайл...

М: Новш чинь... муу эм эсэргүүцнэ гэнэ ээ. Чэн Фу миний уурыг хүргэхээр яадгийг үзүүлээд өгье л дөө... Өшиглөнө гэнэ ээ... чамайг алаад өгье л дөө... Жиан Чэнжоу ирж чамайг аварна гэж бодоо юу? Яг одоо чамайг надтай хамт зугтчихсан гэж бодож байгаа. Чамайг уулан мухарт аваачаад хаячихаар... та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй.

Ван: Намайг тавь... хүн байна уу?  

Жи: Ваншу. Араатан... Ваншу, зүгээр үү? Уучлаарай, би оройтчихлоо.

М: Жиан Чэнжоу... намайг цохино гэнэ ээ?

Жи: Миний эхнэрт гар хүрч байдаг... амьдралаас уйдаа юу? Ваншу. Одоо зүгээр. Хоёулаа гэртээ харья.

Ван: Чэнжоу. Тэр жил гарсан галын эд нар Чэн менежертэй нийлж тавьсан.

Жи: Та нар Ваншуг санаатай хорьж. Чэн Фуд гэмт хэрэг хийхэд нь тусалсан. Намайг зүгээр дээрэлхүүлээд сууна гэж бодоо юу?

Ч: Жингуо.

Ав: Бид нар биш ээ. Чэн Фугаас л болж байгаа юм.

Ван: Ээж аав хоёрын байсан өрөөг түгжсэн хүн нь та. Гал гарсан хэргийг ч гэсэн нуун дарагдуулсан. Одоо ч гэсэн Чэн Футай нийлж намайг хорлохыг завдаж байна. Ван Жингуо. Ээж аав хоёрын сүнс ирж чамаас хариугаа авна гэж айхгүй байна уу?

Ав: Тийм бол...  Намайг буруутгах хэрэггүй шүү.

Ван: Болгоомжтой.

Ав: Чи...

Ч: Жингуо. Чи зүгээр үү?

Жи: хүн хорьж хүчирхийлэхийг завдсан. Мөн санаатайгаар үйлдвэрт гал тавьж гурван хүний аминд хүрсэн. Би ирэхээсээ өмнө цагдаа дуудчихсан байсан юм.

Ч: Ваншу. Чиний нагац ах шүү дээ. Бид нар ч гэсэн аргагүйдээ л ингэж байна.

Ван: бусад нь яах вэ гэхэд... өнөөдөр болсон хэрэг... бас ээж аав хоёрыг маань алсан хэргийн... хариуцлагыг та нар хүлээх ёстой.

Ав: Чэнжоу.

Жи: Явъя... Миний хийх ёстой ажил. Хойшид юу ч болсон бай би дэргэд чинь байна.

Төгсөв.

 

Back to episodes Go home