The.Rae.Exorcist

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 23

Нэр:  The Rae: Exorcist 13/04/2026                            Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Паоло - гол дүр, эрэгтэй санваартан

Сопа - эр, гол дүр домч

Залуу Мин, хөгшин Мин - эр, гол дүр чөтгөрт эзэмдүүлчихдэг

Залуу Сэн, хөгшин Сэн - эм, Мин-ий бэр эгч

Мали - эм, Мин-ий охин

Сипрэ - эм, Мин-ий эхнэр

Сомчай - эр, санваартан

Пүк, Бишоп - хоёулаа эрэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТЕКСТ: ЧӨТГӨР ХӨӨГЧ САНВААРТАН НЬ АМЬДРАЛ БОЛОН  СҮНСЛЭГ БАЙДЛЫН ХУВЬД АРИУН ТУНГАЛАГ БАЙХ ЁСТОЙ. ТЭД ЗАН ҮЙЛИЙН НУУЦ, СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БУРХНЫ НОМЛОЛ СУРАЛЦАЖ, ШАШНЫ ДЭЭД УДИРДЛАГЫН ИВЭЭЛЭЭР АРИУН ҮЙЛСЭД ТОМИЛОГДДОГ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ТАЙЛАНДЫН КАТОЛИК СҮМИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ЧӨТГӨР ХӨӨХ ЗАН ҮЙЛИЙГ ГҮЙЦЭТГЭХЭЭР АЛБАН ЁСООР ТОМИЛОГДСОН 28 САНВААРТАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

ЗАЛУУ МИН: Тэнгэр дэх бидний эцэг минь таны ариун нэр алдаршиг. Хаанчлал тань ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дэлхий дээр ч мөн биелэх болтугай.

ЗАЛУУ СЭН: Боль оо. Тэр өвдөлтөөсөө болж үхэх нь байна шүү дээ.

ЗАЛУУ МИН: Хэрэв чөтгөр түүний биеийг бүрэн эзэмдвэл бид түүнийг үүрд алдах болно.

ЗАЛУУ СЭН: Өвдөж байна уу, миний охин?

ЗАЛУУ МИН: Тэнгэр дэх бидний эцэг минь таны ариун нэр алдаршиг.

ОХИН: Ээж ээ, би чадахгүй нь ээ!

ЗАЛУУ МИН: Хаанчлал тань...

ОХИН: Ээж ээ, өвдөөд байна!

ЗАЛУУ МИН: Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дэлхий дээр ч мөн биелэх болтугай. Тэр яагаад ийм хурдан өөрчлөгдөөд байна аа? Хүүхдийн чинь дотор гурван өдрөөс дээш байсан юм уу?

ОХИН: Би энэ охиныг залгих болно!

ЗАЛУУ МИН: Хариулаач! Гурван өдөр болчихсон байсан юм уу? Гурван өдрөөс дээш байвал  нөхөр шиг чинь болчихно шүү дээ. Чөтгөр бид бүгдийг алахаас өмнө  бид охиныг дуусгах хэрэгтэй.

ЗАЛУУ СЭН: Түүнд минь тусал л даа!  Ямар нэг юм хий л дээ!

ЗАЛУУ МИН: Хэтэрхий оройтсон, Сэн. Одоо л дуусгахгүй бол  улам зэрлэгшиж эхэлнэ.

ОХИН: Нүдийг чинь ухаж гаргана даа.

ЗАЛУУ СЭН: Уучлаарай, миний охин! Ээжийгээ уучлаарай!

ТЕКСТ: 40 ЖИЛИЙН ДАРАА

БҮГД: Эндээс зайл! Манай тосгоноос зайл! Яв эндээс!

ЭР: Гэртээ орцгоо. Үгүй бол хөгшин Мин олоод  толгойг чинь идчихнэ шүү!

ОХИН: Эгч ээ, тэд нар хөгшин Мин-ийг олчихсон болов уу?

ЭМ: Чимээгүй. Тэр ирээд чамайг авчихна шүү. Яваарай, яв, яв!

ОХИН: Гадаа нохой биш юм шиг байна.

ЭМ: Утсаа өгч бай.

ЭР: Хөөе! Яагаад хаалгаа сайн  цоожлоогүй байгаа юм?

ЭМ: Эвдэрчихсэн юм аа.

ЭР: Тэнд нуугд. Би тэр гэдэс хүүлдэг  Поб-ын араас явлаа. Ойлгосон уу?

ТЕКСТ: ТАНЫ БИЧЛЭГ НИЙТЛЭГДЛЭЭ.

ЭМ: Юу хийж байгаа юм бэ?

ТЕКСТ: ХӨГШИН МИН ПОБ ЮМ БАЙНА.

ОХИН: Туслаарай!

ЭМ: Цонх руу яв! Үсрээрэй! Туслаарай!

ХӨГШИН СЭН: Түүнийг битгий өвтгө! Охиноо бод л доо! Нааш ир, охин минь. Нааш ир. Эцэг Сомчай. Гуйя, Мин-д туслаач.

СОМЧАЙ: Тэнгэрлэг элч Гэгээн Михаил  танаас хичээнгүйлэн гуйя. Тулааны талбарт биднийг хамгаалж, энэхүү харанхуй ертөнцийн эзэд болон  тэнгэр дэх муу ёрын хүчнүүдийн эсрэг биднийг өмгөөлөн зогсооч.

ТЕКСТ: ААВ ЧИНЬ НАС БАРЧИХЛАА. ГЭРТЭЭ ХУРДАН ИР.

МАЛИ: Байна уу, Сэн эгч ээ.  Сонсож байна уу? Сэн эгч ээ, ярь л даа. Сэн эгч ээ?

ТЕКСТ: САКОН НАКОН-РУУ.

БИШОП: Миний явуулсан бичлэгийг үзсэн үү? Тарэ дахь нөхцөл байдал  түгшүүртэй болж эхэллээ.

ЭР: Өмнө нь хэзээ ч ийм юм харж байсангүй! Нохой ингэж чадахгүй!

БИШОП: Сүмийн захиргаанаас энэ хэргийг нягтлаад...

ЭР: Хар даа!

БИШОП: ...ердийн нэг сэтгэцийн эмгэг биш гэж үзсэн. Хамгийн гол нь тэр хүн  өмнө нь санваартан байсан.

ПАОЛО: Санваартан гэнэ ээ?

ЭР: Тэр гэдэс хүүлэгч Поб болчихсон шүү дээ! Түүнийг ал!

БИШОП: 40 жилийн өмнө Мин зөвшөөрөлгүй  чөтгөр хөөх зан үйл явуулж охины аминд хүрчихсэн юм. Тэр ариун үйлсээ орхисон цагаасаа хойш чөтгөр шүглэсэн мэт авирлах болсон. Эргэн тойрных нь хүмүүс ар араасаа  учир битүүлгээр үхсэн.

ПАОЛО: Энэ чөтгөрийн хорлол биш бололтой. Магадгүй зүгээр л нэг догшин, зэрлэг сүнс байх.

БИШОП: Яаран дүгнэлт хийж болохгүй ээ. Мин эхэндээ тосгоны иргэдийн  мал амьтнаар хооллодог байсан бол одоо хүн рүү дайрдаг болж. Чөтгөр биднийг харанхуй руу урхидан, ганцаардуулж, орхигдсон мэт санагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй. Бурхны хайрын ивээлд үргэлж багтаж байдгаа мартах хүртэл үргэлжлэх болно.

ПАОЛО: Ойлголоо, Эцэг минь. Би үнэнийг түгээх болно оо.

ТЕКСТ: ТАРЭ, ЧӨТГӨР ХӨӨГЧ

ТЕКСТ: САКОН НАКОН

СОПА: Тосгоныхондоо  энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ зориулж  өндөгний мэргэ үзүүлэх болно.

СОМЧАЙ: Бангкокоос санваартан ирж байгаа.

ХӨГШИН СЭН: Энд олж харсангүй.

СОМЧАЙ: Жаахан хүлээж болох уу?

ХӨГШИН СЭН: Би чадах ч, энэ хүмүүс чадахгүй нь.

СОМЧАЙ: Энэ юун ТикТок хийдэг хүн бэ?

ХӨГШИН СЭН: Сопа бол зүүн хойд нутгийн хамгийн шилдэг,  номер нэг Яо домч гэсэн. Поб, Фонг, Прай гээд бүх  ад зэтгэрүүдийг юман чинээ бодолгүй дардаг нэгэн гэсэн.

СОПА: Энэ хамгийн чухал нь. Нэн чухал. Дач Милл тараг. Залуужуулна. Сэргээнэ. Ер бусын шинэлэг! Би зар сурталчилгааг дуртайяа хүлээн авна. Харин урилгагүй сүнснүүдийг бол хэзээ ч үгүй. Энэ Пүтай загварын эртний нөмрөг үнэхээр тансаг харагдаж байгаа биз дээ? Сүнснүүд ийм нэхээснээс айдаг юм. Хээ нь нарийн байх тусмаа  хамгаалалт нь илүү хүчтэй байдаг. Би өөрийн гараар нэхсэн юм шүү. Авмаар байвал мессежээр ороод ирээрэй.

СОМЧАЙ: Домч бол доо.

СОПА: Хэрэв энэ зөрүүд сүнс явахаас татгалзвал, би өөрийн биеэр толгойг нь тастах болно!

СОПА: Эртний их анагаагч, дээд багш нарыг  морилон ирэхийг урин залъя. Энэхүү хүндэт суудалд тухлан саатаж,  тамхилан соёрхооч. Энэхүү өргөө гэрт минь алжаалаа тайлан амсхийнэ үү. Өвөг дээдсийн сүнснүүдийг энд хуран цуглахыг урин дуудаж байна. Өвөг дээдсийн сүнснүүд минь, энэхүү  өндгийг хөдөлгөж, надад хариулт хайрлаач. Өвөг дээдсийн сүнснүүд минь, би та бүхнээс асууя. Мин-ийг эзэмдээд байгаа  тэр сүнс харийн хүнийх үү, эсвэл энд ойр хавьд нуугдаж байсан  Тайланд сүнс үү?

ЭМ: Өндөг дээшээ болчихлоо!

СОПА: Хэрэв Тайланд сүнс бол  буцаад доошоо буулгана уу.

ЭМ: Буучихлаа!

СОПА: Мэдээж шүү дээ.

ЭМ: Доошоо буучихлаа шүү дээ.

СОПА: Дараагийн асуулт. Энэ хэрэгт санваартныг  оролцохыг зөвшөөрөх ёстой юу?

ЭР: Яаж байна аа, чи!  Чи бидний итгэлийг үл хүндэтгэж байна!

ЭМ: Мэдээж тэр асуух болно! Энд байгаа бид бүгд мэдмээр  байна шүү дээ, тийм биз дээ?

БҮГД: Тийм ээ!

ЭР: Муу авгай!

ХӨГШИН СЭН: Хангалттай!

СОПА: Сонсоцгоо! Энэ бол Поб ургамал. Би үүнийг хөгшин Мин-гийн  арын хашаанаас олсон. Энгийн хүн Поб ургамлыг  гэртээ ургуулах боломжгүй. Өвөг дээдсийн сүнснүүд минь! Сүүлчийн асуулт. Хөгшин Мин маань Поб болчихсон уу?

СОМЧАЙ: Эцэг Паолог тоссон уу?

ПҮК: Надтай хамт байна аа.

СОМЧАЙ: Яагаад ингэж их удаад байгаа юм бэ?

ПҮК: Удахгүй очно оо.

СОМЧАЙ: За, болгоомжтой ирээрэй.

ПҮК: Ойлголоо.

СОПА: Зогс! Больцгоо! Тоглоод байгаарай!

ХӨГШИН СЭН: Тэр цус нэхэж байна. Болгоомжтой.

СОМЧАЙ: Хойшоо бол! Ирээд туслаач! Түүнийг дарцгаа! Босгож болохгүй шүү.

ХӨГШИН МИН: Би чамайг залгих болно оо!

СОМЧАЙ: Бурхан минь, хүч чадал олгооч. Үхэгсдэд амьдрал бэлэглэгч, зүдэрсэн нэгэнд амралт соёрхогч төгс хүчит Бурхан минь. Танаас өөр бурхан байхгүй билээ.

ХӨГШИН МИН: Бурхан... харагдах болон үл харагдах бүхнийг бүтээгч.

СОМЧАЙ: Тэнгэр дэх бидний эцэг минь таны ариун нэр алдаршиг. Хаанчлал тань ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ  газар дэлхий дээр ч мөн биелэх болтугай. Яв! Явцгаа!

СОПА: Гацчихлаа! Онгойлгоорой! Онгойлгооч ээ! Новш гэж!

СОМЧАЙ: Домч гуай!

СОПА: Тэр миний илдийг авчихсан!

СОМЧАЙ: Чамд илүү нөмрөг байгаа юу? Ганц л үлдчихсэн. Уучлаарай.

ПАОЛО: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тушааж байна. Поб чөтгөр чамайг энэ ертөнцөөс үүрд арчигдан, замхран алга болохыг тушаасугай! Амен.

МАЛИ: Аав аа!

ПАОЛО: Түргэн дууд. Тэр амьсгалахгүй байна.

ХӨГШИН СЭН: Баярлалаа.

ПҮК: Болгоомжтой хариарай.

МАЛИ: Аав. Та зүгээр үү?

ХӨГШИН МИН: Гар. Гарцгаа. Манай гэрээс яв. Гэрээс зайл!

ХӨГШИН СЭН: Яаж ингэж хэлж чадаж байна аа! Охин чинь шүү дээ.

МАЛИ: Хангалттай. Би дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.

ХӨГШИН СЭН: Тайван бай, миний дүү. Ядарсан байна. Яваад сайн амар.

ПҮК: Мали. Эцэг Паоло чамтай ярих юм байна гэнэ ээ.

МАЛИ: Юуны талаар? Манай аав хэдэн хүн идсэн талаар асуух гэж байна уу?

ПАОЛО: Би бол Эцэг Паоло. Би тодорхойгүй, муу ёрын хүчнээс үүдэлтэй ер бусын үзэгдлүүдийг мөрдөн шалгах үүрэгтэй. Надад ганц л асуулт байна. Аав чинь ухаан алдахаас өмнө  чи юу харсан бэ? Юу тийм чамайг цочирдуулам  болгосон бэ?

МАЛИ: Юу ч биш. Олон жил уулзаагүй болохоор л.

ПАОЛО: Хэрэв энэ талаар цааш яримаар байвал сүм дээр ирээд уулзаарай.

МАЛИ: Би иймэрхүү дэмий балай зүйлд итгэдэггүй л дээ. Би танайд хонож болох уу? Учир нь... аавынд хономооргүй байна л даа.

ПҮК: За. Сайхан амраарай.

ПҮК: Энд ирээгүй удсан юм чинь нэг хэсэгтээ энд байна биз дээ?

МАЛИ: Үнэндээ ирэхийг хүсээгүй ээ. Сэн эгч аавыг үхчихсэн гээд  худлаа хэлсэн болохоор л.

ПҮК: Мали, чи санадаг уу? Надад машин яаж барихыг  заагаад өг гэж надаас гуйгаад бараг л гол руу оронгоо алдаж осолдсон доо. Солонгос руу ажиллахаар явсанд минь  одоо болтол гомдсон хэвээр бол намайг үзэн ядаж болно оо, би ойлгож байна. Гэхдээ би одоо болтол чамд хайртай. Энэ харанхуйд хэн алхдаг байна аа? Дүлий юм байх даа.

ПҮК: Новш гэж!

МАЛИ: Буцаарай! Ухраач ээ!

СОМЧАЙ: Эхнэр нь нас барснаас хойш чөтгөр түүнийг эзэмдсэн. Мин бүрэн солиорч, галзуурч эхэлсэн. Тосгоныхон ч тэсэхээ байж,  тэвчээр нь барагдаад байна.

ПАОЛО: Тэр хэн бэ?

ХӨГШИН СЭН: Сипрэ, түүний анхны эхнэр. Мали-гийн ээж. Сипрэтэй гэрлэсний дараа Мин хар шидэд донтох болсон. Тэгээд л... хүн болгоны хамгийн том гай болж хувирсан даа.

ПАОЛО: Та гэр бүлийнх нь хүн үү?

ХӨГШИН СЭН: Бэр эгч нь.

ПАОЛО: Мин-ийг яагаад санваартан байхаа больсныг та мэдэх үү?

ХӨГШИН СЭН: Тэр бол нүгэлтэн. Нүгэлтэн хүн яаж санваартан байх билээ?

ОХИН: Ээж ээ.

ХӨГШИН СЭН: Охин минь.

ХӨГШИН СЭН: Санваартан чамайг эмнэлэгт хэвтүүлмээр байгаа. Явмааргүй байвал юм ид.

ХӨГШИН МИН: Явахгүй ээ.

ХӨГШИН СЭН: Яахаараа явдаггүй юм? Эрүүл биш байгаа юм байж.

ХӨГШИН МИН: Би тэд нартай тулалдах болно оо

ХӨГШИН СЭН: Галзуурахаа больж үз. Чамайг харж хандахаас залхаж байна. Алив, идээд аль!

ХӨГШИН МИН: Мали.

МАЛИ: Аав.

МАЛИ: Туслаарай!

ЭМ: Чамайг идэх болно оо!

ПҮК: Мали!

ПҮК: Мали...

ПҮК: Эцэг минь. Таны тусламж хэрэгтэй байна.

ПАОЛО: Бидний аврагч, зовлон зүтгүүрт үеийн  нөмөр түшиг Эзэн минь. Өөрийн үнэнч зарц Малиг чөтгөрийн урхинаас аварч, халдлага үйлдэгчдийн  бузар үгсээс гэтэлгэн соёрхооч. Дэлгэсэн далавчныхаа дор түүнийг хамгаалж, Өөрийн хүч чадлаар ивээлдээ аваач. Бид шөнөжин залбирах болно. Хамтдаа залбирцгаая.

СОМЧАЙ: Өөр хийж чадах юм байна уу?

ПАОЛО: Үүр цайх дөхөж байна. Одоохондоо хийж чадах зүйл энэ л байна даа.

ЭР: Бидний аврагч, зовлон зүтгүүрт үеийн  нөмөр түшиг Эзэн минь. Өөрийн үнэнч зарц Малиг чөтгөрийн урхинаас аварч, халдлага үйлдэгчдийн  бузар үгсээс гэтэлгэн соёрхооч. Дэлгэсэн далавчныхаа дор түүнийг хамгаалаач.

ПАОЛО: Та амар даа. Би эндээс харж байя.

СОПА: Пүк-ийнд байна шүү. Хурдан хүрээд ир.

ХӨГШИН СЭН: Хэн бэ? Каэн хөгжимчин үү? Чи чинь юм ойлгоогүй юм уу?

СОПА: Бид хэд шөнө үйлдсэн болохоор л бараг үхэх шахацгаасан. Гэхдээ өдрийн гэрэлд бол зүгээр байх болно оо.

ХӨГШИН СЭН: Пүк!

ПАОЛО: Мин хэр байна?

ХӨГШИН СЭН: Гэртээ өвчтэй хэвтэж байгаа. Тэр нь дээр. Бусдыг аюулаас хамгаалаад. Та ирээгүй бол бүүр дордох байлаа.

ПАОЛО: Та бүжиглэх гэж байгаа юм уу?

ХӨГШИН СЭН: Сопа бол Яо домч.

ПАОЛО: Домч оо?

ХӨГШИН СЭН: Тийм ээ. Битгий ир гэсэн ч зөрүүдлээд ирчихсэн. Үнэхээр Малид тусалмаар байгаа бололтой.

СОПА: Эцэг минь. Энэ бүх замбараагүй байдлын  шалтгаан нь Мали юм шиг байна. Зүгээр болгохын тулд эхлээд Малиг эдгээх хэрэгтэй. Би тусалъя.

ПАОЛО: Чи үнэхээр тусалмаар байвал хамт залбирахад л болно. Бас нэг зүйл байна. зан үйлийн тойргоос хол байгаарай.

ПАОЛО: Эцэг минь, үүнээс хойш би хийе. Өршөөгөөрэй.

СОПА: Сүнс зайлуулах зэвсэг үү? Тоглож байна даа.

ПАОЛО: Бидний аврагч, зовлон зүтгүүрт үеийн  нөмөр түшиг Эзэн минь. Өөрийн үнэнч зарц Малиг чөтгөрийн урхинаас аварч, халдлага үйлдэгчдийн  бузар үгсээс гэтэлгэн соёрхооч. Дэлгэсэн далавчныхаа дор түүнийг хамгаалж, өөрийн хүч чадлаар ивээлдээ аваач. Их эзний хүчний өмнөөс...

ХӨГШИН СЭН: Эцэг минь!

ЭЭЖ: Хүү минь. Намайг сонсож байна уу? Миний хүү. Хүү минь. Энд байна аа. Би энд байна.

ПАОЛО: Таныг харахгүй байна, ээж ээ. Ээж.

ЭЭЖ: Энд байна. Яг энд байна. Энд байна.

ПАОЛО: Ээж ээ. Ээж. Юу болсон бэ, ээж?

ЭЭЖ: Паоло.

ПАОЛО: Ээж! Ээж!

ЭЭЖ: Хүү минь.

ПАОЛО: Ээж! Намайг тавиач. Ээж. Ээж!

ЭЭЖ: Битгий ай.

ПАОЛО: Тавиач!

ЭЭЖ: Өвдөхгүй ээ.

ПАОЛО: Битгий тэг л дээ, ээж ээ! Ээж. Битгий тэг!

ЭЭЖ: Надтай адил аз жаргалыг мэдэрнэ ээ.

ПАОЛО: Намайг тавь!

СОПА: Би хийе. Каэн хөгжимчин! Хэрэгслүүдийг бэлд.

ХӨГШИН СЭН: Яаж гэж байна аа?

СОПА: Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудаж тусламж авъя.

ПАОЛО: Ээж! Ээж!

СОПА: Та их удаан унтлаа, эцэг минь. Ариун усыг чинь асгасанд уучлаарай. Хүчтэй юм байна лээ. Малиг тайвшруулсан.

ПАОЛО: Тэр хаана байна?

СОПА: Сэн эгч гэр лүү нь аваад явсан. Энд байж болохгүй болохоор. Чөтгөрт эзэмдүүлсэн хүн гэртээ байх ёстой. Тэд байх ёстой газартаа л байсан нь дээр.

ПАОЛО: Надад тохиолдсон зүйл яг л бодит байсан.

СОПА: Чамайг аврахаар өвөг дээдсийнхээ  сүнсийг дуудах гэж байтал тахилын толь яг алган дээр минь хагарчихсан.

ПАОЛО: Тэгэхээр би түүгээр аврагдсан байх нь ээ.

СОПА: Яг ч тийм биш ээ. Бүгд холилдсон гэх үү дээ.

ПАОЛО: Тэгэхээр чи сүнсийг дарж чаддаг байх нь.

СОПА: Хэн тэгж байна? Би зан үйлээ эхлүүлээ ч үгүй байсан шүү дээ. Тохиолдол л байсан.

ПАОЛО: Тохиолдол гэсэн зүйл байдаггүй юм аа. Энэ магадгүй дээд тэнгэрийн таалал, эсвэл хэн нэгний санаархал... эсвэл бүр огт өөр зүйл ч байж болно.

ПҮК: Энэ дэрнүүд заавал шаардлагатай юм уу?

ХӨГШИН СЭН: Тийм ээ, мэдээж. Эцэг, охин хоёр галзуурч эхлэхэд бие биеэ гэмтээхгүй байх хэрэгтэй.

ПҮК: Та Малид худал хэлэх хэрэггүй байсан юм. Тэр буцаж ирээд л эзэмдүүлчихлээ.

ХӨГШИН СЭН: Би юу гэж худлаа хэлсэн юм?

ПҮК: Та зурвас явуулсан биз дээ?

ХӨГШИН СЭН: Май, хараач. Би түүнтэй холбоо бариагүй удаж байна. Түүний хэлсэн бүхэнд битгий итгэ.

СОМЧАЙ: Тарае бол Тавдугаар Рама хааны үед байгуулагдсан Католик шашны эртний тосгон. Тайланд дахь хамгийн том  Католик шашинтнуудын суурин. Хэдий тийм ч тосгоныхон  одоо хэр нь байгалийн сүнс, онгодыг шүтэж ирцгээсэн. Бид чөтгөртэй тулалдаж байгаагаа мэдэж байна.

ПАОЛО: Мин Мали хоёрыг эзэмдсэн тэр чөтгөр 40 жилийн өмнөх чөтгөр болов уу?

СОМЧАЙ: Сайн хэлж мэдэхгүй ээ. Намайг ирэхээс өмнө тэр хэрэг болсон. Гэхдээ чөтгөр зөвхөн энэ гэр бүлийг л гээд байна. Католик шашинтнууд сүнсэнд итгэж,  шүтэх нь тийм ч хачирхалтай зүйл биш. Хүмүүс тэдгээр сүнсэнд өргөл барьж, сүсэглэх тусам улам хүчирхэгжиж, аливаа  үйл явдалд нөлөөлөх чадалтай болдог. Энэ хүч нь хүмүүсийн өргөж буй  тахил шүтээний нөлөөгөөр тэтгэгддэг. Дэлхий даяар хүмүүс өөр өөрийн гэсэн  итгэл үнэмшилтэй байдаг. Тэнгэрийн элч, чөтгөр эсвэл Сатан гэж янз бүрээр нэрлэдэг ч энд бол бид бүгдийг нь л  сүнс гэж нэрлэдэг.

ПАОЛО: Ийм хувцастайгаа гоё харагдаж байна.

СОПА: Ажилгүй үедээ ийм байдаг юм аа. Домч болох үедээ л нүүрээ будаад хувцсаа өмсөөд явна даа. Тэгээд эмэгтэй хүн шиг алхах,  ярих хэрэгтэй болдог.

ПАОЛО: Намайг аварсанд баярлалаа. Гар чинь яаж байна?

СОПА: Баларсан.

ПАОЛО: Хэр удаан хийж байгаа юм?

СОПА: Ухаан орсон цагаасаа л.

ПАОЛО: Тийм удаан уу?

СОПА: Би эмээ дээрээ өссөн. Тэр ч бас домч байсан. Хүүхэд байхаасаа л түүнийг дагаад хаа сайгүй явдаг. Түүнийг нас барахад  түүнээс өвлөж авахыг хүссэн. Өвлөх гэдэг нь манай хэллэг л дээ. Би өвөг дээдсийнхээ сүнсийг биедээ залдаг зууч болж, тэдний хүчээр хүмүүст тусалдаг юм. Мэдмээр байвал өшөө илүүг хэлж болно шүү. Яо домч бол анагаагч гэсэн үг.

ПАОЛО: Юуг анагаах уу?

СОПА: Орчин үеийн анагаах ухааны дийлээгүй бүхнийг л. Ковидыг хүртэл.

ПАОЛО: Больж үз.

СОПА: Тэр үед эмчилгээ нь хараахан  гараагүй байсан болохоор тосгоныхонд чадах чинээгээрээ л  туслах хэрэгтэй байлаа. Би бас алга болсон  мал сүргийг ч олж чадна шүү.

ПАОЛО: Өшөө авагчид багт орох хэрэгтэй юм биш үү?

СОПА: Итгэхгүй байна уу? Бидний дунд хуурамч домч ч олон бий. Мөнгөний төлөө хүмүүсийг  хуурдаг хуурамч Яо домч нар жинхэнэ домчийн  ажлыг нь хэцүү болгодог.

ПАОЛО: Тэгвэл хэн нь хуурамч гэдгийг яаж мэдэх вэ?

СОПА: Тахил шүтээнийг хэрхэн  зассаныг нь харахад л хангалттай. Энэ эмэгтэй өвөг дээдсийнхээ сүнсийг шүтэж байна. Гэхдээ тавиур дээрх зүйлсийг нь хар даа. Аяга, сам, толь, тэгээд улаан ундаа, анхилуун ус, цагаан архи. Эмх замбараагүй өрчихсөн, хуурамч гэсэн үг. Ийм замбараагүй зан үйл хорон муу сүнснүүдийг дуудаж, хүмүүсийг үхэлд ч хүргэж мэднэ. Та бид хоёр өөр ертөнцийн хүмүүс. Та бурхныг шүтдэг. Харин би сүнсийг.

ПАОЛО: Гэхдээ тэр сүнснүүд чинь  чамайг шархдуулсан шүү дээ.

СОПА: Үгүй ээ, мэдээж сайн болон муу сүнс гэж бий. Хэрэв миний зан үйл байгаагүй бол та аль хэдий үхчихсэн... тоглосон юм аа. Таныг анх хараад жинхэнэ чадвартай нэгэн байна  гэдгийг чинь мэдсэн. Юунаас болоод алдчихав?

ПАОЛО: Миний сул тал руу чөтгөр дайрсан. Хэрэв бид дахин сүнс зайлуулах зан үйл хийх гэвэл тэр бидэнд тийм ч амар бууж өгөхгүй. Дахиад намайг аймшигт  зүүдэнд минь цоожлох болно.

СОПА: Тэгвэл юу хийх ёстой вэ?

ПАОЛО: Чи дахиад зан үйлээ явуулж чадах уу? Миний амийг аварсантайгаа адилхныг?

СОПА: Би сайн мэдэхгүй ээ. Эмэгтэй Яо домч хамаагүй илүү байж магад.

ЭМЭЭ: Хүмүүсийн өдөр бол сүнснүүдийн шөнө. Харин сүнснүүдийн өдөр бол хүмүүсийн шөнө байдаг юм. Сүнснүүдийг дарахын тулд тэдний ертөнцийн хамгийн харанхуй цаг буюу яг одоогийнх шиг үдээс хойшийг сонгох хэрэгтэй. Харин бүрий тасарч байх үед хэзээ ч болохгүй. Тэр үед сүнснүүдийн үүр цайж, хүч ордог юм. Нэг балгачих.

СОПА: Ууж болох юм юм уу? Үгүй л юм шиг байна даа.

ЭМЭЭ: Зан үйлийг улам хүчтэй болгоно оо.

СОПА: Тахил шүтээний зүйлсээ хийцгээе ээ, эгч ээ. Хүмүүсийн цаг үрээд байх юм.

ЭМЭЭ: Хүүхэд ээ, туршлага дутуу юм байж  битгий надтай марга. Эмээ бид хоёр чинь иймэрхүү  догшин сүнснүүдийг зөндөө л дарж явлаа. Уу эсвэл би явлаа шүү. Хурдал. Ажилдаа орохоосоо  өмнө жаахан эрч хүч авчих, за юу?

СОПА: Би таныг энэхүү ёслолд хүндэтгэн урьж,  торго дурдангаа толилуулъя. Гар, хуруу дахь гоёл чимэг минь ч бэлэн байна. Дутуу бүхнийг би илүү гайхалтайгаар нөхөх тул таныг заларч ирэхэд бүх зүйл бэлэн байх болно.

ПАОЛО: Бидний аврагч, зовлон зүтгүүрт үеийн  нөмөр түшиг Эзэн минь. Өөрийн үнэнч зарц Малиг чөтгөрийн урхинаас аварч, халдлага үйлдэгчдийн  бузар үгсээс гэтэлгэн соёрхооч. Дэлгэсэн далавчныхаа дор түүнийг хамгаална уу.

СОПА: Сагс дүүрэн идээ будаанаас минь  амтархан зооглож, модон аягатай амттан  бүхнийг минь таалан соёрх. Энэхүү гоо үзэсгэлэнт бүхэн  таныг л хүлээж байна. Есөн тасалгаат сагс нь тансаг бөгөөд чамин, унах унаа, заан хүлэг тань ч  бэлэн байна.

ПАОЛО: Бүхнийг ивээгч бамбай мэт бурхны хүчээр, Эзэн Есүс Христийн агуу хүчээр түүнийг аврагч нь болон соёрхооч. Бузар сэтгэлтнүүд, харанхуйн эзэд, чөтгөрийн бүх л армийг би Есүс Христийн нэрээр зайлуулж байна. Өө, эзэн минь, бурхны сүм болон өөрийнхөө дүрээр бүтээсэн энэхүү сүнснээс бүх л бузар мууг үндсээр нь тастаж, хөөн зайлуулж өгөөч.

ЭМЭЭ: Энэ бол энгийн нэг сүнс биш байна! Би бууж өглөө! Би дахиж тэмцэж чадахгүй нь! Бузар амьтад! Галзуу солиотойнууд! Танай гэр бүлээрээ бүгдээрээ  аймшигтайгаар тамлуулж үхэх болно!

ПАОЛО: Тэнгэрийн тэргүүн элч  Гэгээн Майклын нэрээр, биднийг бузар муугаас хамгаалж, чөтгөрийн урхинаас нөмөрлөн соёрхооч. Тэнгэрлэг тушаалаа буулгахыг  танаас бид хичээнгүйлэн хүсэж байна. Тэнгэрийн цэргийн хаан минь! Амен.

СОПА: Эгч ээ, та зүгээр үү?

БИШОП: Нөхцөл байдал хэр байна, Паоло?

ПАОЛО: Бишоп, нөгөө чөтгөр чинь  нутгийн нэг домчийг хөнөөчихлөө. Тосгоныхон бидэнд нааштай биш байгаа.

БИШОП: Хүн алчихсан юм уу?

ПАОЛО: Тийм ээ, тэр хүний биеийг  бүрэн хянах чадалтай юм байна. Өмнө нь ийм хүчирхэг зүйл харж байсангүй.

БИШОП: Хэрэв тийм их хүчтэй бол  бидэнд их цаг үлдээгүй гэсэн үг. Малиг бүхэлд нь эзэмдэхээс өмнө  бид буулгаж авах хэрэгтэй. Түүний нэрийг олж мэдээд, бурханд айлтга.

ПАОЛО: Ойлголоо, Бишоп оо. Би хичээх болно оо.

ПАОЛО: 40 жилийн өмнө. Мин таны охиныг чөтгөрөөс  аврахыг хичээсэн. Одоо бидний тулж буй чөтгөр тэр чөтгөр байх гэж бодож байна уу?

ХӨГШИН СЭН: Хэн хүнээс илүү чи л сайн мэдэх ёстой бус уу?

ПАОЛО: Миний мэдэж байгаагаар энэ чөтгөр таныг огт зүгээр орхихгүй байна. Таны нөхрийг алсан. Бас охиныг чинь. Мин-ий суусан бүх эхнэрийг ч гэсэн. Гэхдээ яагаад Мин-ий  биеэс гарахгүй байна вэ? Хэрэв адил чөтгөр байсан бол Мин-ийг аль хэдий алчихсан байгаа.

ХӨГШИН СЭН: Магадгүй энэ оршуулгын газарт байгаа хүүрүүд шиг тийм олон чөтгөр гадаа байгаа ч юм билүү. Үнэн гэвэл би түүнийг дуусгамаар байна. Би ядарч байна, эцэг минь. Тэд нарыг асрахаас ядарч байна. Мэдэж байсан бол танд хэлнэ шүү дээ. Гэвч би юу ч мэдэхгүй байна.

ПАОЛО: Би бурхны зарц боловч заримдаа түүнийг сонсож байгаа болов уу гэж эргэлзэх үе гарах юм. Залбирах бүрд хариуд нь зөвхөн нам гүм байдал л ирдэг. Гэсэн ч би залбирсаар л байдаг. Учир нь сэтгэлийнхээ гүнд түүнийг үргэлж сонсож байдаг  гэдэгт би итгэдэг. Пүк, чи өнөө орой  Сэн эгчтэй хамт байж болох уу?

ПҮК: За, эцэг минь. Харанхуй байна шүү. Ямар ч гэрэл алга. Сэн эгч ээ!

ПҮК: Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали! Мали!

ХӨГШИН СЭН: Одос үхрийн гэдэс дотор байна. Ямар заваан юм бэ, хараал ид гэж. Ядаж л аавыгаа идчихээгүй л юм байна.

СОПА: Ширэнгэн ойн ямар нэг  тэнэмэл сүнс байсан байх.

ПАОЛО: Поб уу?

СОПА: Поб байсан бол, Пүк аль хэдий үхчихсэн байгаа. Поб хүнээс зугтдаггүй. Харсан даруйдаа шууд л дайрдаг. Малиг заваан зүйлээр хооллогч  Пон сүнс эзэмдчихсэн байх.

ПҮК: Пон сүнс ээ? Мали зүгээр үү? Би нэрээр нь дуудчихсан шүү дээ.

СОПА: Өөрийнх нь нэрээр нь үү?

ПАОЛО: Ямар хамаатай билээ?

СОПА: Хэрэв нэрийг нь дуудах юм уу хурц гэрэл тусгавал, Пон сүнс цочсондоо шууд үхэж ч мэднэ. Бид Малиг олох хэрэгтэй.

ПАОЛО: Тэр нэг их холдоогүй байх ёстой.

СОПА: Пүк!

ПАОЛО: Бурхан минь, биднийг хамгаалж,  бидэндээ туслаач.

МАЛИ: Би энэ модыг чинь  чөтгөр хөнөөх бороохой болгох уу? Хэрэв тэр нь болохгүй бол  алхаар бяц цохиод өгье. Наад тарнитай олс чинь чөтгөр хөөх биш борооны ус шиг  замхраад алга болох байлгүй!

СОПА: Тэр одоо зүгээр ээ.

ПАОЛО: Пүк, Мали-г гэр лүү нь аваад яв. Би түүнийг эмнэлэг рүү дагуулж явъя.

СОПА: Пон сүнснүүд бол хамгийн  доод зэрэглэлийн хооллогчид. Хүн рүү дайраад байдаггүй. Түүний уншаад байсан тарнийг сонсвол... зүгээр ч нэг Пон сүнс биш байх нь.

ПАОЛО: Мали-гийн дотор нэгээс  илүү чөтгөр байгаа гэх гээ юу? Тэр юун тарни байсан юм?

СОПА: Сүнс зайлуулах тарни.

ХӨГШИН СЭН: Хөгшин Мин Сипрэтэй суусны дараа  харын хүчийг сонирхон донтсон.

СОПА: Биднийг зовоож буй чөтгөр  одоо болтол Мали-гийн дотор байгаа байх. Гэхдээ Пон сүнс яаж түүнийг   бас эзэмдсэн байж болох вэ? Маш сонин юм аа. Новш!

ПАОЛО: Юу вэ?

СОПА: Бөөлжис.

ХӨГШИН СЭН: Одоо бүгд зүгээр ээ, та нар яв даа.

ПҮК: Новш гэж.

ХӨГШИН СЭН: Гэртээ харь. Тэднийг үлдээ. Пүк, шумуулын тороо бэлдээрэй. Энд хононо биз дээ?

ПҮК: Тийм ээ.

ХӨГШИН СЭН: Нүгэл чинь их болохоор өдий насандаа ингэж зовж байгаа юм. Мали эзэмдүүлснээс хойш гурван өдөр өнгөрлөө. Охиноо яаж аврахыг чинь харцгаая л даа.

ЭМ: Гар! Гар! Гар!

ПАОЛО: Эзэн минь, бидний сүнсийг  аврахын тулд энэ усыг адислаач!

ПҮК: За, Эцэг минь.

ПАОЛО: Пүк, Сэн эгчийг сайн анзаарч байгаарай. Шинжилгээгээр Мин-гийн бөөлжиснөөс  тайвшруулах эмийн найрлага илэрсэн.

ПҮК: Золиг гэж. Ойлголоо, Эцэг минь.

ХӨГШИН СЭН: Идэх цаг боллоо. Ид, тэгж байж дээрдэх болно.

МАЛИ: Сэн эгч ээ. Та юугаар намайг хооллоод байгаа юм? Юу хийж байгаа юм бэ?

ХӨГШИН СЭН: Сайн сонс. Өөрийгөө хянаж чадахгүй бол бусдад тэр чинь дарамт болж байна. Тэгэхээр зүгээр ид. Идээд, унтаад  бусдад амар тайван болгоод аль. Ид! Битгий хэцүү болгоод бай. Битгий тэмцээд байгаач!

МАЛИ: Би идмээргүй байна!

ХӨГШИН СЭН: Алив! Идээч! Ид гэж байна шүү! Яг одоо! Ид! Идээч! Амаа ангай!

ХӨГШИН МИН: Хүчирхэг сүнснүүд минь,  надад хүчээ өгч тэднийг нойрсуул! Унт, тэгээд тонил! Мали, Мали. Бидэнд цаг байна. Өдөр хараахан дуусаагүй байна.

ПҮК: Хөгшин Мин үү? Мали!

ХӨГШИН МИН: Би тэр чөтгөрийг дарахын тулд  өөрийнхөө биед Поб сүнс оруулсан байтал чи түүнийг хөөгөөд гаргачихсан. Малиг эзэмдсэн чөтгөрийг дарах гэж   түүнд Пон сүнс шүглүүлсэн байхад чи бас л хөөж явуулчихлаа. Чи намайг эцсийн аргаа хэрэглэхэд хүргэлээ шүү.

ПҮК: Хөгшин Мин машин унаад явж байсан.

ПАОЛО: Тайвшир. Зүгээр дээ. Дахиад нэг тойроод үзье.

ЗАЛУУ МИН: Байж боломгүй юм! Яагаад ийм хурдан өөрчлөгдөөд байна аа? Хүүхдийн чинь дотор  гурван өдрөөс илүү болсон юм уу? Гурван өдөр болбол  яг л нөхөр шиг чинь болно шүү дээ. Чөтгөр бид бүгдийг алахаас өмнө  түүнийг дуусгах хэрэгтэй.

ХӨГШИН СЭН: Гуйя, түүнд минь тусал л даа! Ямар нэг юм хий л дээ!

ЗАЛУУ МИН: Хэтэрхий оройтсон, Сэн.

ЗАЛУУ СЭН: Унт даа, охин минь. Ээж нь бүүвэйн дуу дуулж өгье.

ОХИН: Би унтахгүй. Нүдийг чинь ухаж гаргана даа.

ЗАЛУУ СЭН: Намайг уучлаарай. Ээжийгээ уучлаарай.

ХӨГШИН МИН: Битгий ай.

ЗАЛУУ СЭН: Намайг уучлаарай!

ПАОЛО: Пүк! Пүк!

СОПА: Чи зүгээр үү? Би өмнө нь энд ирж байсан. Манай фенүүд энд амьдардаг.

ПАОЛО: Явцгаая.

ХӨГШИН СЭН: Намайг сулла! Намайг яах гэж байгаа юм?

ХӨГШИН МИН: Би Малигаас чөтгөрийг зайлуулж, оронд нь чамайг түүнд  хоол болгож өгнө.

СОПА: Сайн байна уу?  Өндөг авч болох уу?

ХҮҮ: Сайн уу, домч оо? Мэдээж болно оо.

ХӨГШИН СЭН: Чи хүүхдэдээ туслахыг хүсэж байна. Би ч гэсэн тэгсэн. Хэрэв Малиг идвэл миний хүүхдийг  чөлөөлөх болно гэсэн.

ХӨГШИН МИН: Хэн тэгж хэлсэн юм?

ХӨГШИН СЭН: Агуу сүнс, миний зүүдэнд хэлсэн.

ХӨГШИН МИН: Чи юу яриад байгаа юм?  Зүүдэнд чинь гэнэ ээ? Чиний зүүдэнд хэн ирсэн юм?!

ХӨГШИН СЭН: Охины чинь дотор байгаа чөтгөр ирсэн юм!

ХӨГШИН МИН: Муу эргүү хүүхэн!

ХӨГШИН СЭН: Бараг л гурван өдөр болчихсон. Чи охиндоо тусалж чадахгүй ээ. Намайг явуул! Ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

ПҮК: Бид больсон нь дээр байх аа. Шөнө болох гэж байна. Дэмий цагаа үрээд байгаа юм биш үү?

СОПА: Зан үйл хийхэд шөнө бүр ч илүү тохиромжтой. Би ингэж л өвөг дээдсийнхээ  сүнснүүдээс хүч авдаг.

ХӨГШИН СЭН: Хэн нэгэн туслаарай!

СОПА: Өвөг дээдсийн сүнснүүд минь,  та нар надтай хамт байна уу?"

МАЛИ: Сэн эгч ээ! Сэн эгч ээ! Надаас хол бай. Ээж танаас болж үхсэн, тийм биз дээ?

ХӨГШИН МИН: Мали, чи буруугаар ойлгоод байна. Тийм биш ээ.

ХҮҮ: Өндөг дээшээ болчихлоо!

СОПА: Эмээ. Бидний хайгаад байгаа  хүн аль хэдий үхчихсэн үү? Бид хойд зүг рүү явах уу? Үгүй ээ? Тэгвэл зүүн зүг рүү явах уу?

ПАОЛО: Газрын зураг шалга даа.

СОПА: Том талбай байна уу? Гол устай ойрхон уу, эмээ?

ХӨГШИН МИН: Чөтгөр намайг эзэмдчихсэн байсан ч  би яаж ийгээд амьд байсан юм. Тэгээд би ээжтэй чинь танилцсан юм.

СИНПРЭ: Энэ чөтгөр миний хүч чадлаас  хэтэрсэн зүйл байна. Түүнийг дарахын тулд чи бие рүүгээ Поб,  Пон сүнсийг оруулах хэрэгтэй Тэгж байж л чи бага зовох болно. Энэ зүйл эртний шүтлэгийн эд зүйл байна. Үүнийг хаанаас авсан юм?

ХӨГШИН МИН: Манай өвөө эмээгийн үеийнх байгаа юм.

СИНПРЭ: Тэр чөтгөр яагаад танайхныг  онилоод байдгийн учир нь энэ байж. Биедээ сүнс оруулсан бол  түүнийг зөнд нь орхиж болохгүй.

ХӨГШИН МИН: Үүнийг засах арга байна уу? Түүнээс хойш тэр чөтгөр нам гүм болсон. Тэгээд би Сипрэтэй гэрлэсэн. Чамайг төрсний дараа чөтгөр сэрсэн.

СИНПРЭ: Мин, чи дахиад өөр хүнтэй  гэрлэх хэрэгтэй байна. Тэгж байж чөтгөр охиныг минь биш  тэднийг авч явах болно. Надад амлаач. Хүүхдээ сайн харж халамжилна гэж. Түүнийг минь хамгаалаарай. Би тэгж чадахаасаа нэгэнт өнгөрсөн.

ХӨГШИН МИН: Ээж чинь чамайг хамгаалахын тулд  амиа золиосолсон. Тэр чөтгөр сэрэх болгонд би өөр нэгний амийг золиос болгон  өгөх хэрэгтэй болдог байлаа. Чөтгөрийг цатгалан байлгахын тулд би хэн нэгэнтэй гэрлэхээс өөр аргагүй байсан юм аа.

МАЛИ: Аав аа, таны хийсэн зүйл чинь буруу. Амийг минь аврахын тулд хүмүүсийг  хөнөөх ёстой байсан юм бол би амьд явахыг хүсэхгүй байна.

ХӨГШИН МИН: Би Сипрэгийн золиосыг   хий дэмий орхигдуулж чадахгүй.

МАЛИ: Аав аа.

СОПА: Эмээ, сүүлчийн асуулт. Тэр газар нь сүм байна уу?

ПАОЛО: Сүм ээ?

ПҮК: Тэнд сүм байхгүй байна шүү дээ.

СОПА: Эмээ байдаг гэж хэлээгүй байна.

ПАОЛО: Би Мин-ий гэрт хуучин сүмийн  зураг олж харсан.

ПҮК: Тэр сүм чинь Хонг Хан-д байдаг олон жилийн өмнө хаягдсан сүм. Тэгээд л газрын зураг дээр харагдахгүй байж.

ПАОЛО: Тийшээ явцгаая.

СОПА: Хүүхэд ээ, чамд каэн хөгжим байгаа юу?

ХӨГШИН МИН: Дээд тэнгэрт орших эзэн таныг залж байна. Манан ертөнцөд орших эзэн таныг залж байна. Миний дэргэд залран саатахыг урья. Дээд тэнгэрт орших эзэн таныг залж байна. Манан ертөнцөд орших эзэн таныг залж байна. Миний дэргэд залран...

ХӨГШИН СЭН: Би энэ хөгшин авгайг хүсэхгүй байна. Охиныг чинь авмаар байна. Манай охин яаж дууссан түүн шиг  охин чинь бас адил байх ёстой!

ХӨГШИН МИН: Амаа тат!

ХӨГШИН СЭН: Мали сүнс болон хувирч миний охин чөлөөтэй болох болно. Чи түүнд тусалж чадахгүй ээ. Түүний нэрийг дууд! Нэрийг нь хэлээд буцаад авчир! Чанга дууд!

ХӨГШИН МИН: Амаа татаач!

ХӨГШИН СЭН: Түүнд бүүвэйн дуу дуулж өг. Яг л би охиндоо дуулж өгсөн шиг.

ХӨГШИН МИН: Би чамайг тахилын өргөл болгоно оо. Ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

ХӨГШИН СЭН: Би үхчих юм бол  чи чөтгөрт өргөх юмгүй болно! Намайг өгнө гэж байхгүй шүү!

МАЛИ: Аав аа. Маш их өвдөөд байна. Аав аа, надад туслаач. Аав аа, туслаарай.

ХӨГШИН МИН: Мали, үгүй ээ! Би яаж охиноо алах юм бэ!

ЗАЛУУ МИН: Өмнө нь чи Сэн-ий охиныг алсан шүү дээ. Одоо энэ л ганц түүнийг аврах арга.

ХӨГШИН МИН: Би чадахгүй ээ. Чадахгүй нь!

ЗАЛУУ МИН: Чи тэвчихийн аргагүй зовлонг туулсан. Малиг бас өөр шигээ  зовоомооргүй байгаа биз дээ?

ПАОЛО: Мин, зогс!

ХӨГШИН МИН: Намайг орхи! Зайлцгаа.

ПАОЛО: Надад итгэ. Бид энэ чөтгөрийг дийлж чадна. Нэрийг нь л хэлчих. Тэгээд бурханд итгэ.

ХӨГШИН МИН: Гарцгаа.

ПҮК: Мали, үгүй ээ!

ПАОЛО: Бурханы төлөө.

ХӨГШИН МИН: Чамайг минь авчихсан юм уу? Өөрийгөө битгий түүнд өг.

МАЛИ: Бурхан чинь та нарыг  бүгдийг нь орхисон.

ПАОЛО: Яваад, Мин-гийн шүтлэгийн эд зүйлсийг шалга.

МАЛИ: Намайг хэн гэдгийг мэдмээр байна уу?

ПҮК: Мали!

ПАОЛО: Пүк, буцаад ир! Ямар төрлийн чөтгөр  болохыг нь хэлээд өгөөч.

ПҮК: Мали.

СОПА: Энэ хэд Таэн сүнсэнд  зориулсан тахил байна. Гэхдээ үүн дээр нэмээд хүнийг золиосолсон байна. Энэ тахилыг харвал Сэн эгч уг зан үйлийн  гол золиос нь байсан байна. Хуучин үед хүнээр тахил өргөх нь  тийм ч хачин зүйл биш байсан.

ПАОЛО: Юу гэсэн үг вэ?

СОПА: Таэн сүнс хүнд тэр бүр  шүглээд байдаггүй.

ПАОЛО: Би жинхэнэ нэрийг нь мэдмээр байна. Чөтгөрийн нэрийг бурханд хэлж байж бид ялж чадна.

ПҮК: Мали. Мали.

СОПА: Ямар ч домч Таэн сүнстэй тэмцэж,  өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Бид яллаа ч гэсэн бүх зүйл сүйрэх болно. Тэр бол бидний эрч хүчний  эх ундарга болсон дээд сүнс болохоор.

ПАОЛО: Нэрийг нь л хэлээд аль.

СОПА: Тэнгэрийн агуу эзэн Таэн сүнс.

ПҮК: Тэнгэр дэх бидний эцэг минь   таны ариун нэр алдаршиг.

МАЛИ: Чи өөрийгөө аврах гэж  найзуудыгаа зарсан хүн. Яаж зүгээр амьдарч чадаж байна аа?

ПАОЛО: Пүк! Пүк! Пүк! Пүк! Пүк!

МАЛИ: Би энд байна. Эргэж харвал чи үхэх болно. Чи намайг дийлэхгүй, Паоло. Чи өөрөө тийм ч гэмгүй хүн бол биш.

ПАОЛО: Бурхан минь, хүч чадал хайрлаач.

МАЛИ: Би өгөхгүй!

ЭЭЖ: Паоло. Паоло. Эм... Эм. Өгөөд аль. Надад өгчих, хүү минь.

ПАОЛО: Битгий. Болохгүй. Ээж ээ. Ээж. Ээж. Ээж ээ. Ээж ээ.

МАЛИ: Ээж чинь дарамттай байсан  болохоор үзэн яддаг байсан. Чи түүнийг алахыг хүссэн. Тэгээд чи гэм буруугаа мэдэрч,  лам болохын тулд зугтсан. Бурхан чинь чамайг ямар өөдгүй  болохыг мэддэг болов уу? Одоо тэр бурхан чинь хаана байна? Гарж ирээд энэ  худалчийгаа хар л даа. Тэр төрсөн ээжийгээ алсан. Чиний тэр бурхан чинь байдаггүй юм. Зөвхөн би л чамд тусалж чадна. Намайг шүт. Миний хөлд бөхий. Тэгвэл би чамайг суллая.

БИШОП: Чөтгөр биднийг харанхуй руу урхидан, ганцаардуулж, орхигдсон мэт санагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй. Бурхны хайрын ивээлд үргэлж багтаж байдгаа мартах хүртэл үргэлжлэх болно.

ЭЭЖ: Намайг уучлаарай. Би цаашид амьдармааргүй байна.

БИШОП: Зам мөрийг нь гийгүүлж, тэднийг  эргэн ирэхэд нь хөтлөх гэрэл нь болоорой. Бурхан чамайг ивээг.

ПАОЛО: Мали-гийн биеэс сүнсийг нь хөөж гарга,  тэгвэл би түүнийг устгаж чадна.

СОПА: Агуу эзэн Таэн сүнс минь, өөрийн эзэнт гүрэн, тэнгэрлэг  оршихуй руугаа буцаж соёрхоно уу. Бидний хоорондын бүх хэлхээ  холбоог би үүгээр тасалж байна. Эрхэм дээд сүнс минь, энэ бузар дунд бүү саат. Тэнгэрлэг гэр лүүгээ буц,  би таныг үүрд тахин шүтэх болно. Та энэ төрөлхтөнд дахин  хэзээ ч санаагаа бүү чилээ. Хүлэг мориндоо мордож, тэнгэрлэг өргөө рүүгээ хурдлан одохыг танаас хичээнгүйлэн гуйж байна.

СОПА: Эмээ.

ПАОЛО: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийн өмнөөс тушааж байна. Тэнгэрийн агуу эзэн Таэн сүнс чамд тушааж байна. Энэ хорвоогоос бүрмөсөн арчигдаж,  үүрд үгүй болтугай! Амен.

СОПА: Аялга чинь цэвэр юм аа. Тэнгэрийн агуу эзэн Таэн сүнс гэж  хэлж байхдаа.

ПАОЛО: Багшаасаа сурсан юм.

СОМЧАЙ: Цагдаа зөвхөн Сэн-ий цогцсыг л олсон. Хөгшин Мин харин зугтчихсан.

ЭМ: Эцэг минь, үнэхээр гайхалтай баяр байна.

СОМЧАЙ: Баярлалаа. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн юм аа. Тэд нарт л баярлах ёстой.

ЭМ: Мэдээж, тэгэлгүй яах вэ.

ПАОЛО: Мали, хэр байна даа? Аавынхаа талаар юм сонссон уу?

МАЛИ: Хэн ч түүнийг хараагүй ээ. Гэхдээ зүгээр ээ. Зул сарын баяр дуусаад  буцаад Бангкок руу явна аа.

ПАОЛО: Санаа зоволтгүй ээ. Би өдөр бүр түүний төлөө  залбирах болно оо. Бурхан түүнийг хамгаалаг.

МАЛИ: Сайн мэдэхгүй л юм. Аав маань үхсэн ч бай, амьд ч бай түүнийг дахиж хармааргүй байна. Би ч өөрөө дахиж энд ирэхгүй байх аа.

ПАОЛО: Бүгд бурхны төөргөөр болно оо. Чи хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Харин чи? Бангкок руу надтай хамт  сүнс хөөхөөр явмаар байна уу?

СОПА: Үгүй ээ. Би зөвхөн зүүн хойд зүгийн  сүнснүүдийг л барьж чадна. Дээрээс нь эмээгийн маань сүнс Таэн сүнстэй  хамт замхран алга болсон. Угаасаа тусалж чадахгүй болчихсон.

СОМЧАЙ: Хэдүүлээ алхацгаая.

ПАОЛО: За.

ТЕКСТ: ТЭРЭСА САНГДАО ТАРАЖИТ.

БИШОП: Сайн уу, Паоло? Сакон Наконоос эргэж ирэх гэж байна уу?

ПАОЛО: Тийм ээ, эцэг минь. Ээжийнхээ шарил дээр ирчихсэн байж байна.

БИШОП: Сайн байна.

ПАОЛО: Танд юугаар туслах вэ, эцэг минь?

БИШОП: Үнэндээ, надад чиний тусламж  хэрэгтэй нэг зүйл байна. Гэхдээ яаралтгүй ээ. Чамайг бэлэн болох хүртэл хүлээж байя.

ПАОЛО: Ойлголоо.

TRAILER

БИШОП – Таред сонин зүйл болоод байна. Энэ ердийн нэг сэтгэцийн эмгэг биш.

МАЛИ – Аав аа.

БИШОП – Байдал дордохоос өмнө чамаар туслуулмаар байна, Паоло.

СОМЧАЙ – Таре бол Католик шашны эртний тосгон. Хэдий тийм ч тосгоныхон одоо хэр нь байгалийн сүнс, онгодыг шүтэж ирцгээсэн. Ямар нэг зүйл Мали-г эзэмдчихсэн. Чөтгөр гэдэгт итгэлтэй байна.

СОПА – Хамгаалагч сүнснүүд минь ирнэ үү. Өргөө гэр минь гэрэлтэж, газар нутаг минь цэцэглэн хөгжих болтугай.

СОМЧАЙ – Чи тэсэж чадах юм уу?

СОПА – Хэрэв энэ сүнс тийм л хүчтэй юм бол би өөрийн биеэр толгойг нь тастах болно! Битгий зогс, тоглоод бай. 

ПАОЛО – Хамгаалагч эзэн бурхан минь, Есүс Христийн хүчээр биднийгээ аврагтун...

ТЕКСТ – Үхлийн шивнээч 1 болон 2-р ангийн найруулагчийн бүтээл.

ПАОЛО – Энэ яг ямар чөтгөр болохыг мэдмээр байна. Тосгоныг өөрийн болгохоос нь өмнө.

ЭМЭЭ – Чи галзуурсан байна.

СОПА – Энэ сүнснүүд маш хорон. Та үнэхээр тэднийг ялна гэж үү?

ПАОЛО – Чи бурханд итгэхэд л болно.

СОПА – Чи бурхныг шүтдэг, харин би сүнсийг.

ПАОЛО – Гэгээн бурхан минь.

СОПА - Өөрийн эзэнт гүрэн, тэнгэрлэг оршихуй руугаа буцаж соёрхоно уу.

ПАОЛО - Гэрэлт элч, ариун алтан тэнгэр минь ээ, биднийг нүгэлт нэгний хуурамч мэхнээс халхлан хамгаалагтун.

МАЛИ – Бурхан чамайг хаясан.

ПАОЛО – Бурханд итгэж байгаа цагт, тэр биднийг аврах болно. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийн өмнөөс тушааж байна. Энэ хорвоогоос бүрмөсөн арчигдаж, үүрд үгүй болтугай.

ТЕКСТ – ТАРЕ, ЧӨТГӨР ХӨӨГЧ

МАЛИ – Би энэ охиныг идэх болно.

 

 

 

 

 

Back to episodes Go home