Number.one

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 31

Нэр:  Дугаар 1 13/04/2026                             Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Хамин - Эрэгтэй. 20-25 настай. Гол дүр.

Минхён - Эрэгтэй. 20-25 настай. Хамин-ы найз.

Согжун - Эрэгтэй. 20-25 настай. Хамин-ы найз.

Рёоүн - Эмэгтэй. 20-25 настай. Хамин-ы найз охин.

Ээж - 50-55 настай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамин: Амттай юм. Гэнэт л нэг өдөр надад тоо харагддаг болчихсон. Гараад ирлээ.

ЭР-1: Юу гэнэ ээ? Сүнс хардаг гэсэн үү?

Хамин: Юу?

ЭР-2: Урд насаа хардаг аа?

Хамин: Тоо... Эмч нар шалтгааныг нь мэдэхгүй байна гэсэн.

Ээж: Бороотой болохоор шарвин хийчихлээ. Амттай байна уу? Ус уу л даа.

Хамин: Энэ тоонууд юм идэхээр л... Үгүй, үгүй. Ээжийн хийж өгсөн хоолыг идэхээр гарч ирдэг. Сонирхолтой нь тэр тоонууд нэг нэгээр багасдаг. Өвдөж байна шдээ!

Ээж: Битгий хоолоор тоглоод бай! Шөл хүртэл хийж өгч байхад.

Хамин: Тэр тоонууд хэзээнээс харагдаж эхэлсэн бэ гэвэл...

Ээж: Хажүн, хоолоо идчихээд яв.

Хажүн: Би хоцорлоо, ээж. Шалгалтдаа амжихгүй нь. Хамин-ыг сэрээгээд өгчих. Хөөе, Хамин. Шалгалт өгөх гэж байхад гарч ирэх ч үгүй юу? Гомдлоо шүү.

Ээж: За за. Энийг л идчих. Хурдал аа.

Хажүн: За за. Та ёстой хэцүү хүн юм. Би тэнцэхгүй бол таны буруу шүү.

Хамин: Ах аа, амжилт. Шууд тэнцээрэй.

Хажүн: Тэгнэ ээ. Явлаа.

Ээж: Дахиад ганцыг.

ЭР-1: Сайхан хооллолоо.

Ээж: Баяртай. Чи шалгалтаа өгч байх ёстой юм биш үү? Хөөрхий хүү минь дээ. Эхлээд хоолоо идье. Олон юм бодоод хэрэггүй.

Хамин: Таны хоолойгоор хоол давж байна уу? Ганц удаа алгаслаа гээд хүн үхчих үү? Та хоол өгөх гэж зууралдаагүй бол ах тэгтлээ их яарч гүйж яваад... машинд мөргүүлэхгүй байсан биз дээ?

Ээж: Тийм ээ. Бүгд миний буруу. Миний буруу болохоор... хурдан хоолоо ид. Гурав хоног юм идсэнгүй. Чи идэхгүй бол би ч бас идэхгүй. Намайг бас үхүүлмээр байна уу? Яасан?

Хамин: Ээж. Тэр харагдахгүй байна уу?

Ээж: Юу?

Хамин: Юу ч биш.

ЭР-2: За за, ийшээ цуглаарай. Уудаг сөжүгээ солино гэдэг хэцүү л дээ. Гэхдээ юу гээч? Миний амьдрал бүүр хэцүү байна. Өнөөдөр энэ хавийн бүх сөжүг Халлянаар сольцгооё.

Бүгд: Сольё! Сольё! Халлянаар сольё!

ЭР-2: За, яваарай.

ЭР-3: За.

Хамин: Ах аа!

Минхён: Халлян ууж байгаа юм уу?

ЭР-1: Санхэгээс илүү Халлян. Ууж байхад Халлян л шилдэг нь. Халлян.

Согжун: Халлян сөжү ирлээ.

ЭМ-1: Алга ташаарай!

Бүгд: Халлян, Халлян, Халлян, Халлян, Халлян.

Согжун: Мэдээж энэ бол Халлян сөжү!

Минхён: Өнөөдөр Халлян сөжүг сонгох юм бол тусгай бэлэгтэй байгаа.

Хамин: Бурхан минь.

Рёоүн: Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан хооллоорой.

ЭР-1: Өнөөдрийн хоол таалагдаж байна.

Рёоүн: Баярлалаа.

ЭР-2: Амттай байсан, би бага иддэг юм.

Рёоүн: Би юу ч хэлээгүй дээ. Үхэхээсээ өмнө нэг хоол ид гэвэл юу идэх вэ?

ЭР-2: Юу ч хамаагүй.

Рёоүн: Юу ч хамаагүй гэж хэлж болохгүй.

ЭР-2: Хидогбаб.

ТЕКСТ: ХЭЗЭЭ ТАРАХ ВЭ?

ЭМ-1: Гурван халбагыг.

Хамин: Сой соус гурван халбага.

ЭМ-1: Заавал хэмжихгүйгээр мэдрэмжээрээ хийхэд л болно. Элсэн чихэр амны халбагаар гурвыг. Хүйтэн гоймон дээрээ цагаан цуу хийвэл амттай болно. Сармис бол ахиухан хийгээрэй. Харин одоо гүнжидийн тос.

Хамин: Юу?

ЭМ-1: Найз маань шинэ загас явуулсан юм. Тосоо ахиухан хийчих.

Хамин: "Тосоо ахиухан?" Ахиухан гэдэг нь хэр их юм бол?

ЭМ-2: Хэр ихийг хийх ёстой гэсэн үг вэ?

ЭМ-1: Нүдэн баримжаагаар хийсэн нь халбагаар хэмжсэнээс дээр.

Хамин: Ирчихсэн үү?

Рёоүн: Тэглээ. Юу хийж байгаа юм?

Хамин: Зул сараар хамт байж чадаагүйдээ гэмшээд л.

Рёоүн: Ах аа. Бүх юм санаснаар болно гэж байхгүй. Гэхдээ энэ шинэ жилээр хамт байна гэсэн шдээ. Он гарахад хамт байна биз дээ?

Хамин: Тэгэлгүй яах вэ. Өлсөж байна уу? Би хурдан дуусгачихъя.

Рёоүн: Гэхдээ... Бүгд залуу эгч нарын бичлэг үздэг байхад та яагаад эмээ нарыг л үздэг юм? Нууц жор байдаг юм уу?

Хамин: Ээжийгээ санаад л.

Рёоүн: Санаж байвал очиход л болно шдээ.

Хамин: Тийм ээ, тэгж болно л доо. Ямартай ч, сүүлийн үед би их амттай хоол хийж байгаа. Идмээр байгаа юм байна уу?

Рёоүн: Юу ч хамаагүй.

Хамин: Юу ч хамаагүй гэж болохгүй.

Рёоүн: Миёог шөл.

Хамин: Миёог шөл өө? Төрсөн өдөр чинь биш байж уу? Үхрийн мах уу, хясаа юу?

Рёоүн: Аль нь ч биш ээ.

Хамин: Тэгвэл?

Рёоүн: Асрамжийн газарт байхад олон хүүхэдтэй болохоор миёог шөлөнд хийх юм байхгүй, нунтаг амтлагч л хийчихдэг байсан. Гэхдээ тэр амтыг санаад байна.

Хамин: Гэхдээ одоо илүү хайрлуулж болно. Би тултал нь хайрлаж өгье.

Рёоүн: Паспортын зураг аа? Хаачих нь вэ? Хаачих гэж байгаа юм?

Хамин: Аан, би хэлэхээ мартчихаж. Найзуудтайгаа аялалд явж ирэх гэж байгаа юм. Чи ч бас нэгийг авчих.

Рёоүн: Яагаад?

Хамин: Оршуулгын зураг хэрэг болж мэднэ шдээ. Би аяллаас эргэж ирж чадахгүй бол яах юм? Ээжид маань мөнгө байхгүй. Миний данснаас мөнгө аваад оршуулга хийгээрэй. Нууц код нь 2212-3357.

Рёоүн: Та байнга түгшиж амьдрах юм. Яагаад тэгдэг юм?

Хамин: Хөөе, хүний амьдрал хязгаартай. Юу болохыг хэн ч мэдэхгүй.

Рёоүн: Үгүй, заримдаа юмнаас зугтаж байгаа юм шиг л байх юм. Аялалд явах гэж байж оршуулгаа хүртэл яриад л.

Хамин: Яасан?

Рёоүн: Бурхан минь. Надад хэлж чадахгүй нууц байгаа юм уу? Өр зээл, өвчин зовлон ч юм уу.

Хамин: Эжий минь гэж. Бүх юмаа төлөвлөдөг болохоор л тэр.

Рёоүн: Уучлаарай, би тэгж чаддаггүй юм. Гэхдээ та яагаад байнга "Эжий минь" гэж хэлдэг юм?

Хамин: Манай нутагт хадам ээжийг эжий гэж дууддаг юм. Гэхдээ хадам ээж дэлхий дээрх хамгийн аймаар хүн байтал хадам ээжтэйгээ байсан нь амар санагдахаар хүнд хэцүү үед манай ээж тэгж хэлдэг юм. Одоо ч гэсэн тэгж хэлж байгаа байх.

Ээж: Эжий минь гэж.

ТЕКСТ: ГЭР ЦЭВЭРЛЭХ АЖИЛ. ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛЭХ.

Ээж: Ядарч байх чинь ээ. Ийм юм хэр үнэтэй байдаг юм бол? Хүүгээ хуримаа хийхэд нь нэгийг авч өгмөөр юм байна.

Рёоүн: Хэн бэ?

Ээж: Хэн бэ?

Рёоүн: Та хэн бэ?

Ээж: За.

Рёоүн: Баярлалаа.

Ээж: Идээд үз.

Рёоүн: За. Ах руу утсаар яриад...

Ээж: Үгүй ээ, үгүй. Би хүний хуримд оролцох гэж Сөүлд ирээд яаж амьдарч байгааг нь харах гэсэн юм.

Рёоүн: За, сайхан хооллоорой. Энэ шөлийг анх удаа идэж байгаа хэр нь, их амттай байна.

Ээж: Хамин-ы хамгийн дуртай шөл. Хүү маань... ханиад томуу хүрэхээрээ, эсвэл бие нь өвдөхөөрөө байнга үүнийг идье гэдэг юм. Аав ээж чинь хаанахын хүмүүс вэ? Кёнсандугийн хүн биш шиг л байх юм.

Рёоүн: Ийм юм хэлбэл танд таалагдахгүй байх.

Ээж: Яагаад?

Рёоүн: Надад эцэг эх байхгүй.

Ээж: Сүртэй юм биш. Манай аав ээж хоёр ч өөд болчихсон. Кимчи, амтлагч зэргийг дэлгүүрээс л авч байсан байлгүй. Дэлгүүрийнх амт муутай. Цаашдаа би бүгдийг нь явуулж байя. Энэ золиг явуулсан хамаг хоол хаячихдаг юм. Сайн юм болж. Сайн юм боллоо! Сайн идээрэй.

ЭМ-1: Тун удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ оноо угтахаар эх орны маань өнцөг булан бүрээс хүмүүс цуглажээ. Ирэх онд та бүхний санасан сэдсэн бүхэн биелэх болтугай.

Бүгд: Арав, ес, найм, долоо, зургаа, тав, дөрөв, гурав, хоёр, нэг!

Согжун: Түр холдож байгаарай.

Минхён: Уучлаарай, уучлаарай.

Согжун: Түр цаашаа болоод өгөөч.

Минхён: Баярлалаа. Маш их баярлалаа.

Хамин: Надтай гэрлээч. Зөвхөн дэргэд чинь биш, үргэлж чиний талд байя.

Рёоүн: Нэг нөхцөл байна.

Хамин: Юу?

Рёоүн: Бусанд ээж чинь ганцаараа амьдардаг шдээ. Бүгдээрээ хамт амьдаръя. Та байнга санадаг гэсэн шдээ.

Хамин: Тэр ч тийм л дээ.

Рёоүн: Би байнга хэлдэг шдээ, ах аа. Надад ганц дутагдаж байгаа юм нь гэр бүл.

Хамин: Болохгүй.

Рёоүн: Яагаад болохгүй гэж?

Хамин: Зүгээр л... тэрийг бол чадахгүй.

Рёоүн: Тэгвэл би ч бас чадахгүй.

Хамин: Юу?

Рёоүн: Гэрлэлт бол... миний гэр бүлтэй болох цорын ганц боломж. Өөр хүн ол доо.

ЭР-1: Хөөх.

ЭР-2: Ёстой ичмээр юм аа.

Согжун: Хөөе.

Минхён: Хөөе, тэнэг минь. Дураараа юм ярих юм.

Согжун: Юу хийгээд зогсоод байгаа юм? Харамсахаасаа өмнө хурдан оч.

Минхён: Чи үнэхээр яана даа?

ТЕКСТ: АЖИЛДАА ЯВЛАА. ХООЛОО ИДЭЭД АЯГАА УСАНД ХИЙЖ ТАВИАРАЙ.

Хамин: Аав.

Аав: Намайг яаж таньж байгаа юм?

Хамин: Таны зургийг харсан юм.

Аав: Тийм үү? Ингээд харах дээр байна уу?

Хамин: Тийм.

Аав: Будаа аягалчих. Хоолоо идье. Аавыгаа зүүдэнд чинь ороогүйд гомдсон уу? Чи намайг харж байгаагүй ч, би чамайг өсөж том болохыг харсан.

Хамин: Тийм үү? Юу гэж гомдох вэ дээ. Гэхдээ... тантай хоол идэж байгаагүй болохоор мэдэхгүй юм. Ийм байхад болох уу?

Аав: Болно. Суучих, хоолоо идье.

Хамин: За.

Аав: Тэрийг юу гэдгийг мэдмээр байна уу?

Хамин: Танд бас харагдаж байна уу?

Аав: Тэр тоо тэг болоход ээж чинь өөд болно.

Хамин: Юу? Үнэхээр үү? Надад арай л хатуурхаж байгаа юм биш үү? Би өрөвдөлтэй биш байна уу? Хэн надаар тоглоод байгаа юм? Бурхан уу? Эсвэл та юм уу?

Аав: Бурхан биш, би ч бас биш. Зүгээр л чиний хувь тавилан. Гэхдээ... хувь тавилан өөрчлөгддөг. Мэднэ биз дээ?

Рёоүн: Энд юу хийж байгаа юм?

Хамин: Ажилдаа явж байна уу?

Рёоүн: Энд унтсан юм уу? Хуримаа байг гэхэд, надад хөлдүү залуу хэрэггүй. Би ажилдаа явах ёстой. Ажил дээр ирээрэй.

Хамин: Ээжийн хоол, ээжийн кимчи, ээжийн гэрийн хоол. Бүгдийг нь ээжүүд хийжээ. Ээжийн бие өвдөөд хоол бэлдэж чадаагүй. Та хоёрынхоос идчихье.

Согжун: Дахиад л нөгөө шалтаг. Би өчигдөр зах дээр ээжтэй чинь мэндэлсэн.

Хамин: Юу яриад байгаа юм бэ? Ээж үнэхээр өвдчихсөн.

Согжун: Дандаа ингэх юм.

Минхён: Ид ид. За, ид ээ ид.

Согжун: Гараараа аваад ид.

Минхён: Ээж амттай кимбаб хийдэг.

Согжун: Танай ээж кимбабны дэлгүүр нээх хэрэгтэй.

Минхён: Кимбабны дэлгүүр биш, кимбабны ресторан, тэнэг ээ.

Хамин: Хөөе, сонс доо. Ээжийнхээ хийсэн хоолыг идэх болгонд тоо гүйгээд байдаг гэж бодъё. Тэр тоо тэг болбол ээж нь өөд болно. Та хоёр яах вэ?

Минхён: Ээж нь мэдэхгүй юм уу?

Хамин: Мэдэхгүй.

Согжун: Тэгвэл мэдээж хэлэхгүй. Сонс доо. Ээж чинь тийм юманд санаа зовж байгаад хорт хавдар ч юм уу, өөр өвчин тусчихвал яах юм?

Минхён: Тийм шүү. Би ч бас ээждээ хэлэхгүй байх байсан. Хэллээ ч гэсэн ээж итгэх үү? Итгэлээ гэж бодоход ямар ээж хүн үхэхгүй гэсэндээ хүүхдээ өлсгөж байх юм?

Согжун: Гэхдээ бодоход л сэтгэл өвдөж байна. Ээжтэйгээ хамт амьдарч байж хоолыг нь идэж чадахгүй гэж үү? Үгүй ч юм уу? Үгүй юм байна. Үгүй юм байна шүү. Гадуур хооллоход л болох юм байна. Хамаагүй дээр юм байна.

Минхён: Тийм шүү, үнэхээр дээр юм байна.

Согжун: Тийм биз дээ?

Ээж: Би харьж хоол хийх ёстой.

Хамин: Гуйж байна.

Ээж: Хаашаа явж байгаа юм?

Хамин: Очоод хар аа.

Ээж: Яачхаад байгаа юм бэ?

Хамин: Ээж л дээ.

Ээж: Ёстой нэг.

Хамин: Ээж, гуйж байна.

Ээж: Хүсэхгүй байна аа!

Хамин: Гуйж байна, гуйя.

Ээж: Ёстой нэг! Яагаад ойрд байнга гадуур хооллоё гээд байгаа юм? Мөнгөгүй хэцүү байхад. Байрны түрээс нэмэгдээд, аавын чинь даатгалын мөнгө ч дуусчихсан. Чиний сургалтын төлбөрийг хадгалах ёстой.

Хамин: Ээж. Ганцхан удаа. Зөвхөн өнөөдөр. Оръё.

Ээж: Хоолоо.

Хамин: Ирэхдээ юм идчихсэн.

Ээж: Хоолоо.

Хамин: Өлсөхгүй байна аа.

Ээж: Хоолоо.

Хамин: Дотор эвгүй байна.

Ээж: Хоолоо.

Хамин: Зүгээр ээ. Таны идэж байгааг хараад цадчихлаа.

Ээж: Дэмийрч байх юм. Хамт идье.

Хамин: Үгүй, та идэж бай. Надад хийх юм байна. Ээжийг хамгаалъя гэвэл ээжийг орхих ёстой. Ухаантайхан байж чадвал хувь тавилангаа өөрчилж болно. Эхлээд эндээс нүүх хэрэгтэй. Заавал Сөүлд их сургуульд оръё.

ТЕКСТ: СУРГУУЛЬД ТЭНЦСЭН БАТЛАМЖ.

Хамин: Үншил гуай. Наадахаа тавиад хоолоо ид л дээ.

Ээж: Бусанд ч гэсэн сайн сургууль олон л юм сан. Чамайг Сөүл явчихвал би яах юм? Дандаа өөрийгөө л бодох юм.

Хамин: Үгүй ээ. Бусад айлууд хүүхдээ Сөүл явуулна гэдэг байхад та юу вэ?

Ээж: Гэхдээ... чиний мөрөөдөл юу юм?

Хамин: Мөрөөдөл өө? Жам ёсоор өөд болох.

Ээж: Ярьж байгааг нь ээ. Ямар эр хүн гэхээрээ ийм хямдхан мөрөөдөлтэй байдаг юм? Бурхан минь. Сөүлд очоод аятайхан байж чадах уу?

Хамин: Эжий минь гэж. Таны хэлдэг шиг хадам ээжээс аймаар юм гэж байх уу?

Ээж: Ядаргаатай юм. Том амтай гэдэг нь.

Хамин: Хоолоо идье ээ. Тийм болохоор... ээжтэй хамт амьдрах хэцүү байх.

Рёоүн: Таныг яагаад тэгж их түгшиж амьдардгийг ойлголоо.

Хамин: Тийм байгаа биз?

Рёоүн: Энэ хугацаанд их санаа зовсон байх.

Хамин: Яах вэ.

Рёоүн: Гэхдээ, ах аа. Энэ үгэндээ итгэ гэх гээ юу?

Хамин: Юу?

Рёоүн: Ээжийнхээ хоолыг идвэл өөд болно гээд хамт амьдрахгүй гэж үү? Байж болох уу? Санаа зовсоор байгаад өвчин болчихсон байна.

Хамин: Өвчин болчихсон?

Рёоүн: Хэрэггүй ээ. Дахиж таны амьдралд оролцмооргүй байна. Угаасаа ганц бие явсаар дуусна. Өөрсдийнхөө аз жаргалыг хайя.

Ээж: Угаасаа өөрийгөө л боддог хүүхэд. Тийм хүний юунд нь сайн болдог байна? Намайг тоох хэрэггүй. Бэлэвсэн эхнэр ганцаараа амьдарсан нь дээр.

Рёоүн: Надад тийм биш байна.

Ээж: Рёоүн. Би чиний хадам ээжийн оронд зүгээр л ээж чинь болъё. Ээж.

ТЕКСТ: ЭЭЖ: ХООЛОО ИДСЭН ҮҮ?

ЭР-1: За.

Согжун: Нөгөө тахианы газрын эзэн эгч үү?

Минхён: Байгаа бүхнээрээ...

Согжун: Дайлах болно.

ЭР-1: Би яагаад үзүүллээ гэж бодож байна?

Минхён: Ахлах аа. Та дандаа Санхэ сөжү авдгийг нь мэднэ шдээ. Бидэнд боломж ч өгдөггүй.

ЭР-1: Захирлаас тийм тушаал ирсэн. Энэ эгчийг сурталчилгаандаа тоглуулна гэсэн.

Минхён: Манай сөжүг авах ч үгүй байхад тэгнэ гэж байхгүй ээ.

Согжун: Ахлах аа. Хажуу талынх нь хараал хэлэхдээ сайн Турк эгчийг санал болгоё.

Минхён: Хэдий манай дүүрэгт байдаг ч, сурталчилгаанд тоглуулна гэдэг...

ЭР-1: Зарц нар хэлэх үгтэй болжээ? Ямар нэг шагнал өгөх л байлгүй дээ. Бонус ч юм уу, тушаал дэвшүүлэх гээд.

Хамин: Би нэг оролдоод үзье. Амьдралд оролдоод үзэж болохгүй юм байхгүй.

Согжун: Тэднийх бүтэхгүй ээ.

Минхён: Юу болоо вэ?

Хамин: Нэг оролдоод үзье. Би тэгвэл хичээгээд үзье. Удахгүй ирнэ!

ЭР-1: Гэнэт яачихсан юм бол?

Минхён: Энэ удаа үнэхээр салсан гэсэн. Хайр, хурим хоёр нь баларсан.

Хамин: Сайн байна уу? Халлянаас ирлээ.

ЭМ-1: Үгүй, ер өө. Манайхаас гарч үз. Гар. Яв аа, яв. Хурдан зөөгөөч дээ.

Хамин: Би чамд тусалъя. Үүнийг уугаарай.

ЭМ-1: Яваад өгөөч дээ! 2-р ширээнийх.

ЭМ-2: За.

Хамин: За, баярлалаа. Таны хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой. Сайхан хооллоорой.

ЭМ-2: Ёстой нэг! Наадах чинь алим уу? Хайран юм.

Хамин: Энийг...

ЭМ-2: Хоёр үзүүрийг нь ав.

ЭМ-1: Эхэллээ шүү. За, хараарай. Хундагаллаа шүү!

ТЕКСТ: МИНХЁН: ЧИ ЗҮГЭЭР ҮҮ? СОГЖУН: ЭМЧИД ҮЗҮҮЛСЭН ҮҮ? МИНХЁН: ЧИНИЙ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЭЭ. САЙН АМРААД АВ.

Хамин: Ах аа. Гүнжидийн навч байхгүй юу?

ЭР-1: Ойрд их үнэтэй байгаа болохоор.

ЭМ-1: Мах болчихлоо.

ЭР-1: За, уучлаарай.

Хамин: Өөр газар очих уу?

Рёоүн: Махаа шараад эхэлчихсэн шдээ. Зүгээр идчихье ээ. Зүгээр ээ, зүгээр, ах аа. Би байцайд ч бас дуртай.

Хамин: Хүлээж бай. Махаа сайн шаржээ. Үнэтэй гэнэ шүү. Идье.

Рёоүн: Одоо ойлгосон юм байх даа? Гүнжидийн навч их байдаг болжээ. Хоолоо идсэн үү?

Хамин: Идээгүй.

Рёоүн: Ах аа. Би мэдээгээр нэг судалгаа харсан юм. Хосуудыг салалтад хүргэдэг хамгийн нийтлэг шалтгааныг мэдэх үү? Хоол идэж байгааг нь хармааргүй санагдаад. Би таны хоол идэж байгааг хармаар байна.

Хамин: Хайртай шүү.

Рёоүн: Би ч бас.

Хамин: Хөөх. Сугуги мүгүг идэж үзсэн үү?

Рёоүн: Тийм. Үгүй.

Хамин: Юу? Тэгээд яаж хийх юм?

Ээж: Ингэж хэрчээд.

Рёоүн: За.

Ээж: Хамин жаахан хүүхэд шиг байнга өвдчихдөг юм. Тэр үед нь энэ шөлийг хийж өгвөл хурдан тэнхэрчихнэ. Амархан байна уу? Хар даа, ингээд.

Хамин: Хөөх, яг энэ амт шүү дээ. Үнэхээр амттай байна. Яг энэ амт.

Рёоүн: Худлаа.

Хамин: Үгүй, үнэхээр амттай байна.

Рёоүн: Адилхан л хийсэн дээ.

Хамин: Юу?

Рёоүн: Намайг яагаад хоол зүйч болсныг мэдэх үү?

Хамин: Яагаад?

Рёоүн: Хүнд юм дутагдах алдаа биш, боломж гэсэн үг. Ээжийнхээ хоолыг идэж чадаагүй болохоор танд хийж өгөхийг хүссэн юм. Бас, ах аа. Нэлээн бодож үзлээ л дээ. Би хувиа хичээж байсан юм шиг байна. Би өлсөж үзсэн болохоор л тэр. Ээдрээтэй болохоор тэр. Зожиг болохоор тэр.

Хамин: Үгүй. Үгүй, үгүй. Ээжийг бодсон ч, өөрийгөө бодсон ч, тусдаа амьдраад удсан болохоор хамт амьдарна гэдэг хэцүү байх. Оронд нь Бусанд ойр ойрхон очиж хамт хавирга, загас идэж байя.

Рёоүн: Бас будааны боов уу?

Хамин: Яаж мэдсэн юм?

Рёоүн: Будааны боов, амтат шарвин, халуун ногоотой гоймон!

Хамин: Ирээд, үзээд, аваарай.

ТЕКСТ: ЭЭЖ: ТАНЫ ХЭЛСНЭЭР ШӨЛ ХИЙЧИХЛЭЭ.

ТЕКСТ: ЧИ ДАРСАН БУУЦАЙНЫ НАВЧ ИДЭЖ ҮЗСЭН ҮҮ?

Хамин: Их амттай байна. Энэ навчийг яаж мэдсэн юм? Манай нутагт л ингэж иддэг дээ.

Рёоүн: Би гүнжидийн навчинд дуртай шдээ. Гүнжидийн навч ч биш, энэ дэлхийн бүх л навчинд дуртай. Бас хоол зүйч гэдгийг мартаа юу? Мэдэхгүй хоол гэж байх уу?

Хамин: Мастер тогооч болчихжээ.

Рёоүн: Жинхэнээсээ салъя.

Хамин: Хайртай шүү. Гэрлээд өдөр болгон хийж өгөөрэй.

Рёоүн: Халуун биш байна уу?

Хамин: Ёстой амттай байна. Гэхдээ сар сард нь өгч болох газар алга. Мөнгөө нийлүүлээд худалдаад авчих юм уу?

Рёоүн: Түрээслээд байж болно. Яарах хэрэг байхгүй. Таны мөрөөдөл юу юм?

Хамин: Жам ёсоор өөд болох.

Рёоүн: Тэгмээр байгаа бол ходоодоо дурандуул л даа. Та нэг ч удаа шинжилгээнд орж үзээгүй биз дээ?

Хамин: Үзээд үхэх гэж байна гэвэл яах юм? Аймаар шдээ.

Рёоүн: Эжий минь гэж. Ёстой нэг.

Хамин: Үүнийг хар даа.

Рёоүн: За. Хэд гэж байна? Таны хийж өгдөгтэй яг адилхан амттай байна гэсэн. Би тан шиг амттай--

Ээж: Тийм үү? Тэгвэл миний хэрэг байхгүй болжээ.

Рёоүн: Юу?

Ээж: Юу ч биш. Би ажлаа хийж байна. Тэгж байгаад--

Рёоүн: За, ээж. Тэгж байгаад ярья.

Хамин: Уучлаарай! Мэс заслын өрөө нь хаана вэ?

ЭР-1: Гурван давхарт.

ЭМ-1: Ирчихсэн үү? Ашгүй дээ.

Хамин: Эгч ээ. Ээж хэзээнээс өвдсөн юм? Гэнэт юун мэс засал вэ?

ЭМ-1: Мэдэхгүй ээ. Ээж чинь надад юмаа ярих биш. Хэд хоногийн өмнөөс л хийжүүлсэн ундаа уугаад ч хоол шингэхгүй байна гээд байсан. Биеэ бодож байхгүй дээ.

Аав: Тэр тоо тэг болох юм бол ээж чинь өөд болно.

Хамин: Ээж яасан?

ЭМ-1: Эмч нь ирээд явсан. Нойр булчирхайнх нь 80 хувийг авсан гэсэн. Одоо мах идэж чадахгүй нь. Яана даа?

Хамин: Ээж маханд тийм дуртай биш.

ЭМ-1: Ашгүй дээ. Хамин, чи энд байна биз дээ? Би хэдэн ажил зохицуулах болохоор ээжтэйгээ хамт байж бай.

Хамин: Ойлголоо.

ЭМ-1: Бурхан минь, би хүүгүй болохоор хэцүү юм. Хүү чинь шөнөжин унтахгүй уйлж унжаад өнгөрсөн.

Ээж: Яагаад ууртай царай гаргачхаа вэ? Завгүй байж надаас болоод энд ирэх болчихсон уу?

Хамин: Миний явуулсан мөнгийг яачихсан юм? Мөрий тавьчихсан юм уу? Эмнэлэгт үзүүлэхгүй юу хийж байсан юм? Таныг үнэхээр үхэх нь гэж бодлоо.

Ээж: Уучлаарай. Одоо уурлахаа боль оо. Чиний явуулсан мөнгийг яаж үрэх болж байна? Хуримаа хийхэд чинь хэрэглэнэ гээд хадгалж байгаа.

Хамин: Ээж. Би хурим хийхгүй. Танаас болоод чадахгүй. Тийм болохоор санаа зовоохгүй бай. Ойлгосон уу?

Ээж: Ойлголоо. Гэхдээ... Маргааш эмнэлгээс гарчихвал гэртээ хариад хачир хийж өгөх болохоор аваад яв. Чиний дуртай сугуги мүгүг хийсэн.

Хамин: Таны хийдэг хоол... бүгд шорвог, халуун ногоотой. Гадуур хооллосон нь дээр. Үнэхээр таныг тэвчихгүй нь.

Хамин: Энэ бүгд юу вэ?

Ээж: Жаахан ч болтугай идчихээд яв. Ээжийгээ үхэхийг хармааргүй байвал.

Хамин: Хичээлдээ хоцорлоо.

Ээж: Сургуульдаа битгий яв. Би утсаар ярьчихна.

Хамин: Юу вэ? Тарж ирээд идье.

Ээж: Өчигдөр бэлдэж өгсөн хоол амттай байсан уу? Чи ч бас ах шигээ миний хийсэн хоолыг идвэл үхчих юм шиг байна уу? Тэгээд л байнга зугтаж, хог дээр хаяж, идэхгүй байгаа юм уу?

Хамин: Тийм биш ээ.

Ээж: Тэгээд ямар учиртай юм?

Хамин: Та үнэхээр тэр тоог харахгүй байна уу? Тэг болчихвол та энэ хорвоог орхино.

Ээж: Тоо? Юун тоо? Хаана байгаа юм? Хаана? Хаана тоо байгаа юм? Хаана байна? Хамин. Эрүүл ухаантай бай л даа. Үгүй бол ээжтэйгээ сэтгэл зүйч дээр очих юм уу? Сүүлийн үед том асуудал болсон гэсэн. Манай найзын охин--

Хамин: Би галзуу харагдаад байна уу? Та өөрөө л оч.

ЭР-1: Гэнэт ахыгаа алдаад сэтгэлд нь хүнд туссан байх. Хүн ингэж цочирдсон үед нүдэнд нь хий юм харагдаж, чихэнд нь юм сонсогдох боломжтой. Хүний оюун өөрийгөө хамгаалж байгаа нь тэр. Ердийн л хариу үйлдэл. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бага багаар дээрдэнэ ээ.

Ээж: Ажил чинь дажгүй биз дээ?

Хамин: Тийм.

Ээж: Дарга чинь дажгүй хүн үү?

Хамин: Тийм.

Ээж: Дахиад будаа идэх үү?

Хамин: Үгүй, болчихлоо. Би галт тэргэнд суух ёстой.

Ээж: Завгүйг чинь мэдэж байгаа ч, надад чамаас өөр ярилцах хүн байхгүй.

Хамин: Нагац эгч байгаа шдээ. Би явлаа.

Рёоүн: Оройн хоолоо ч идэхгүй юу хийсэн юм? Болчихлоо. Миний шинээр жор гаргасан кэмисэ рамён.

Хамин: Юу вэ? Кэмисэ?

Рёоүн: Замаг, өндөг, сам хорхой. Хурдан идээд үз.

Хамин: Хөөх.

Рёоүн: Халуун шүү.

Хамин: Амттай байна. Новш гэж.

Рёоүн: Ах аа.

Хамин: Кимчи хаанаас авсан юм?

Рёоүн: Худалдаж авсан.

Хамин: Худалдаж авсан?

Рёоүн: Тийм.

Хамин: Ээж өгөөгүй юм уу?

Рёоүн: Яаж мэдсэн юм? Үнэхээр ээжийнхээ хоолыг идэхээр юм хардаг юм уу? Миний ард тоо харагдаад байгаа юм уу?

Хамин: Намайг шалгаад байгаа юм уу?

Рёоүн: Үгүй. Тийм биш л дээ.

Хамин: Надад итгээгүй байх нь. Манай ээж үхсэн ч хамаагүй байх нь ээ.

Рёоүн: Ах аа, яагаад тэгж хэлж байгаа юм?

Хамин: Чамд тоглоом шиг санагдаж болох ч, байнга тэр тоонуудаас болж санаа зовж амьдрах ямар байдгийг мэдэх үү? Намайг бодож үзсэн үү?

Рёоүн: Ойлголоо. Ах аа, ойлгосон болохоор--

Ээж: Хамин. Гэртээ харьчихсан уу? Хоолоо идсэн үү? Яасан бэ?

Хамин: Ээж. Ээж. Ээж.

ЭР-2: Ганцаараа байсан ч, энэ цаг мөч л хамгийн сайхан. Ганцаараа ууж суухыг хөгжилтэй болгох нууц.

ЭМ-1: Хүнтэй танилцана гэж зүдрэхийн оронд шар айрагтай холиод уу.

ЭР-2: Халлян.

Согжун: Хөөх!

Минхён: Хамин! Гайхалтай.

Согжун: Чи үнэхээр чадлаа шүү.

Хамин: Байз. Уудаг сөжүгээ солих боломжгүй ээ? Байз. Хэн тэгж байна? Байз, хэн тэгж хэлсэн юм? Нэг тулгах уу? Сольё! Сольё!

Бүгд: Бүгдийг нь Халлянаар сольё!

ЭР-1: Сайн ажиллалаа.

Минхён: Хөөе, хөөе.

Согжун: Уучлаарай.

Минхён: Уучлаарай.

Согжун: Уучлаарай.

Минхён: Яаж байгаа юм бэ?

Хамин: Би яачихсан юм бол?

Минхён: Уучлаарай. Уучлаарай.

Согжун: Бүүр согтчихжээ. Хөөе, Рёоүн та хоёр яасан?

Минхён: Та хоёр салчихсан юм уу? Юунаас болж маргасан юм?

Хамин: Мэдэхгүй ээ.

Минхён: Хөөе, золиг минь. Чи өөрийгөө л бодож байх юм.

Согжун: Бусдыг бодохгүй хүн шүү.

Хамин: Такси ирчихлээ. Би явлаа шүү.

Минхён: Тэг дээ.

Согжун: Сайхан амраарай.

ТЕКСТ: РЁОҮН: УУЧЛААРАЙ, НАД РУУ ЗАЛГААРАЙ. УТСАА АВ Л ДАА. ЯАГААД ГЭРТЭЭ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ?

ЭР-1: Хүнтэй гэрлэсэн үү?

Хамин: Гэрлээгүй.

ЭР-1: Гэр бүл чинь?

Хамин: Ээж маань л...

ЭР-1: Ээж чинь хаана байгаа вэ?

Хамин: Нутагтаа.

ЭР-1: Нутаг чинь хаана юм?

Хамин: Бусан.

ЭР-1: Би ч бас Бусаных. Бусан ахлах сургууль.

Хамин: Би Кённамынх.

ЭР-1: Сайн байна.

Хамин: Юу?

ЭР-1: Тэгвэл аав чинь?

Хамин: Ходоодны хорт хавдраар өөд болсон.

ЭР-1: Хэзээ?

Хамин: Намайг төрдөг өдөр.

ЭР-1: Сайн байна.

Хамин: Сайн байна аа?

ЭР-1: Сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ?

Хамин: Нэг ч өгч үзээгүй.

ЭР-1: Яагаад?

Хамин: Ажил амьдрал гээд завгүй.

ЭР-1: Ямар ажил хийдэг юм?

Хамин: Архи зардаг.

ЭР-1: Аан, архи.

Хамин: Сөжүний компанид ажилладаг.

ЭР-1: Сайн байна.

Хамин: Түрүүнээс хойш юу сайн байна гээд байгаа юм?

ЭР-1: Ходоодны хорт хавдар байна. Одоо гурван сар үлдсэн. Нас залуу байх тусам хурдан тархдаг юм. Мэс засал хийлгэж болох ч, 3-р үедээ орсноос гадна удамшлын шалтгаантай учраас тус болно гэхэд хэцүү байна.

Хамин: Та хоол ид гэж зууралдаагүй бол машинд мөргүүлж үхэхгүй байсан биз дээ?

Ээж: Ээжийнхээ хоолыг идвэл үхчих юм шиг байна уу?

Хамин: Үнэхээр таныг тэвчихгүй нь. Байнга тэр тоонуудаас болж санаа зовж амьдрах ямар байдгийг мэдэх үү? Эцэст нь би үхэж байж л дуусах хэрэг байж. Би үхчихвэл ээжийн тоо хэзээ ч тэг болохгүй.

Рёоүн: Ах аа. Ямар нэг юм болоогүй биз дээ? Утсаа авахгүй болохоор санаа зовоод байна. Ганцхан удаа уулзъя.

Хамин: Би нэлээн удаан бодож үзсэн. Хоёулаа хүүхэдтэй болбол... Чи ч надад итгэхгүй байх л даа. Ямартай ч... Чамайг ямар эцэг эхтэй байсныг ч мэдэхгүй. Удамшлын өвчинтэй байвал яах юм? Би хурим хийж, хүүхэдтэй болох тухай санаа зовмооргүй байна. Хоёулаа зүгээр салъя.

Рёоүн: Намайг яаж өссөнийг мэдсээр байж заавал ингэж хэлэх--

Хамин: Хорвоогийн хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодохоо... одоо боль. Хангалттай сонслоо.

Рёоүн: Тэгье. Салъя. Танд гэр бүлтэй болох эрх байхгүй. Та хувиа хичээсэн хүн, өөрөөсөө бусдыг боддоггүй.

Хамин: Тийм ээ. Би өөрийгөө л боддог. Гэр бүлдээ огт анхаардаггүй. Чи ч бас дутагдлыг чинь ойлгох хүнтэй учирч сайхан амьдраарай.

Хүү-1: Ээж ээ!

ЭМ-1: Ээж, би хаягдчихлаа.

ЭМ-2: Ээж, би таны хийсэн догбугиг идмээр байна.

ЭМ-3: Догбуги хийгээд өгье.

Хүү-2: Ээж ээ!

Хамин: Хүмүүс их хачирхалтай. Асуудалд орох юм бол авраарай, туслаарай гэхийн оронд эхлээд ээжийгээ хайдаг. Тэр тоог чөтгөр аваг. Одоо хамаагүй. Ээж.

Ээж: Юу вэ?

Хамин: Хүү чинь.

Ээж: Гэхдээ хоёулаа өөд болчихсон доо.

Хамин: Амьд байхад юу яриад байна?

Ээж: Үгүй дээ. Том хүү маань машинд мөргүүлээд, бага хүү маань усанд живсэн. Хоёр хүүгээ алдсанаас гадна нөхөр ч байхгүй. Аль аль нь байхгүй.

Хамин: Юу? Би хэзээ усанд сэлж байсан юм? Далай байтугай усан санд ч ордоггүй. Галзуурчхаа юу?

Ээж: Үнэхээр хэн юм бэ? Бурхан минь, манай хүүгийн найз уу? Эсвэл олон нийтийн төвөөс ирсэн хүн юм уу?

Хамин: Тоглохоо боль л доо. Би л байна шдээ!

Ээж: Би үнэхээр танихгүй байна. Ганцаараа амьдардаг гээд тоглоод байгаа юм уу?

Хамин: Хүн айлгаад байх юм. Зөнөчихсөн юм уу? Таван наймын хэд вэ? Юу вэ?

Ээж: Ээж нь сайн жүжиглэсэн үү?

Хамин: Галзуураа юу?

Ээж: Ээжийгээ галзуурлаа гэнэ ээ?

Хамин: Хүн айлгачих юм.

Ээж: Яах гэж ирсэн юм? Тэвчихгүй нь гэчхээд.

Хамин: Хоол идэх гэж л ирлээ.

Ээж: Хоол байхгүй ээ.

Хамин: Байхгүй юм уу?

Ээж: Ганцаараа байж яах гэж өдөр болгон хоол хийх юм? Угаасаа амьдрал хэцүү байхад. Юу идмээр байгаа юм?

Хамин: Сугуги гүг.

Ээж: Яагаад ингэтлээ турчхаа вэ? Сайн байна уу? Сайн байна уу? Хатагтай.

ЭМ-1: Хүрээд ирсэн үү?

Ээж: Шөл хийх үхрийн мах хагас кг-ийг. Үгүй, дахиад хагас кг-ийг нэмчих.

ЭМ-1: Юу вэ? Шинэ хүнтэй танилцаа юу?

Ээж: Хүү маань хүрээд ирсэн. Өөхийг нь авахгүй тэр чигт нь хийчих. Хүү маань өөхтэй маханд дуртай.

ЭМ-1: Ойлголоо.

Ээж: Яасан? Хачир алга уу?

Хамин: Үгүй ээ.

Ээж: Яасан? Идэх хүсэл алга уу?

Хамин: Үгүй дээ.

Ээж: Яасан? Бүдүүлэг байна уу?

Хамин: Хөөх, ээж ч гал цогтой байх чинь.

Ээж: Тэгээд нурмайж явалтай нь биш дээ. Дэмий юм ярилгүй хурдан ид.

Хамин: Хөөе. Таны шөл яачихсан юм?

Ээж: Би мах идэж болохгүй болсон. Аль хэдий нь мартчихсан уу?

Хамин: Тийм шдээ. Уучлаарай.

Ээж: Мах идэж чадахгүй ч, бусдыг нь идэж болно. Олон юм ярилгүй хурдан ид.

Хамин: Ойлголоо.

Ээж: За. Амттай байна уу?

Хамин: Үнэхээр амттай байна.

Ээж: Барааны дэлгүүр байдаггүй юм уу?

Хамин: Олон байгаа.

Ээж: Тэгээд хумсны хутга ав л даа. Урт хумстай яаж ажил хийх болж байна?

Хамин: Би хэлсэн шдээ. Та л миний хумсыг авч чадна. Гэхдээ, ээж.

Ээж: За.

Хамин: Аав мэс заслаасаа хойш хэр удаан амьдарсан бэ?

Ээж: Эрчимт эмчилгээний тасагт гурав хоног. Тэгээд л удалгүй өөд болсон. Аав чинь түргэн ааштай байгаа биз? Түр нүдээ нээчхээд явахгүй. Чамайг харах ёстой байсан юм.

Хамин: Ээж.

Ээж: За.

Хамин: Би жаахан байж байгаад явах уу?

Ээж: Чи арай... халагдчихсан юм уу?

Хамин: Юу гэж дээ. Би ажилдаа их сайн шүү.

Ээж: Тэгээд яагаад?

Хамин: Зүгээр л... таны хоолыг идэж байгаад явъя гээд л.

Ээж: Үгүй ээ, ер. Гадуур хооллосон нь дээр гэчхээд.

Хамин: Өдөр болгон биш ээ.

Ээж: Хэр удаан байх юм?

Хамин: Нэг сар орчим л болох нь ээ.

Ээж: Оройн хоолонд юу идмээр байна?

Минхён: Нутагтаа сайн явчхаад ирсэн үү?

ЭР-1: Яах вэ. Та нар бүгд Бусаных гэсэн байх аа?

Минхён; Согжун: Тийм ээ.

ЭР-1: Бид жилд баяраар эцэг эхтэйгээ хоёр удаа л уулздаг. Би Чэжү арлынх болохоор цаг агаар хүнд үед нутагтаа очиж чаддаггүй. Аав ээж нар маань 20 жил амьд явна гэвэл яг 40 удаа л уулзах үлдсэн байна.

Согжун: 40 удаа. Аймаар санагдчихлаа шүү. Гэнэт 40 удаа л үлдсэн гэсэн чинь.

Минхён: Тийм байна.

ЭР-1: Эхнэрүүд чинь гэртээ хүлээж байж болох ч, эцэг эх бол хүлээхгүй.

ЭР-2: Хүйтэн байна шүү.

Минхён: Сайн байна уу?

ЭР-2: Гэхдээ... танай багт юу нь тийм сонирхолтой болоод цаг гарах болгонд юм яриад зогсож байдаг юм? Ямар сонирхолтой юм болоо вэ? Ах аа. Хамин ажлаасаа гарсан гэсэн үү?

Согжун: Юу?

ЭР-2: Хамин-ыг юу гээд байлаа даа? Нөгөө эгчийг сурталчилгаанд тоглуулаад таны ажлыг авчих гээд байсан. Сайн юм болжээ. Та найр хийх үү?

ЭР-1: Тамхи, тамхиа тат. Тамхи татах гэж ирсэн бол тамхиа л тат. Нээрээ Ким ахлах чамайг хайгаад байсан.

ЭР-2: Юу?

ЭР-1: Хурдан яв.

ЭР-2: Яагаад? Юу гэж байна?

ЭР-1: Яв аа. Очвол мэднэ биз дээ?

ЭР-2: Яагаад бас...

Минхён: Ажлаасаа гарсан гэсэн үү?

ЭР-1: Энэ золигийг дээ. Та хоёрт битгий хэлээрэй гэсэн юм.

ТЕКСТ: МИНХЁН АХ: ХАМИН-ТАЙ УУЛЗВАЛ НАДАД ХЭЛЭЭРЭЙ.

ТЕКСТ: ЭЭЖ.

Ээж: Рёоүн, над руу залгаа юу?

Рёоүн: Ээж.

Ээж: За.

Рёоүн: Ах... Үхэхээсээ өмнө идмээр байна гэсэн юм чинь энэ юм уу?

Хамин: Идээд үз. Идсэн хойноо л ярь. За.

Рёоүн: Ойлгохгүй юм байна.

Хамин: Цөг! Миний хамгийн дуртай тахианы мах. Эндээс нүүснээс хойш үүнийг л их идмээр байсан юм. Бусаны ихэнх хоолны брэндүүд Сөүлд салбараа нээсэн ч, энэ газар л эндээ үлдсэн. Би үнэндээ салах ёс хийх гэж ирсэн юм. Баяртай, аварга тахиа. Хойд насандаа уулзъя. Хүрээд ир. Хөөх, ёстой амттай юм. Өөр юу идье гэж бодоод байлаа даа?

Рёоүн: Ходоодны хавдартай болбол идэх юм л боддог гэсэн үнэн байжээ.

Хамин: Хөөх, чи судлаад үзчихжээ?

Рёоүн: Толгой эргэж, турж эцэж, нүд гархилж, арьс ширүүн болдог.

Хамин: Өөр?

Рёоүн: Үс унана.

Хамин: Үс унаж болохгүй. Миний сүүлийн бардамнах юм.

Рёоүн: Гадаад төрхөндөө анхаардаг болжээ? Та шийтгүүлж байгаа юм.

Хамин: Цөг!

Рёоүн: Юуны чинь цөг, цөг, цөг? Юугаа цөг гээд байдаг юм? Үхэхдээ хүртэл олон үгтэй юм. Угаасаа би эмч биш болохоор таныг аварч чадахгүй. Сайн яваарай. Гэхдээ таныг юм идэж байгааг харах сайхан байна. Угаасаа явах гэж байгаа бол... тантай хамт баймаар байна. Тэгээд харамсах зүйлгүйгээр явуулна.

Хамин: Юу хийж байгаа юм? Хоолоо идье. Бүгд яачихсан юм?

Ээж: Бүгдийг нь хаячихсан.

Хамин: Юу? Яагаад?

Ээж: Идээд яах юм? Бүгдийг нь бөөлжихөөс хойш. Хэдий болтол нуух гэж байсан юм?

Хамин: Нуух гэж юуг нь нуух вэ дээ. Намайг турчихсан байна гэсэн биз дээ?

Ээж: Мэс засал хийлгэчих.

Хамин: Аав мэс засал хийлгээд дээрдээгүй шдээ. Явахаасаа өмнө тантай хамт баймаар байна. Таны хийж өгсөн хоолыг идэх сайхан. Үхчихвэл таны хоолыг идэж чадахгүй.

Ээж: Чи... Үр хүүхэд нь ээждээ ингэж хэлж болдог юм уу?

Хамин: Танд тохиолдож байгаа юмыг хувь тавилан л гэж бод. Хувь тавилан л байж таарна.

Ээж: Би чамаас гуйж байна. Ээжтэйгээ... эмнэлэг рүү явъя. Аавын чинь үеэс... одоо өөр болсон. 30 жил өнгөрчихсөн байна. Үр хүүхдээ түрүүлээд явахыг харах... ямар байдгийг ойлгож байна уу? Би ахыг чинь тэгж алдчихаад... ганц ч удаа... өөртөө анхаарал тавилгүй амьдарч ирсэн. Нэг ч өдөр санаа амар байж үзээгүй. Чамайг... чамайг буцаад ирсэн болохоор... би ч бас хүн шиг амьдаръя гэж бодсон. Чи бас яваад өгч болохгүй.

Хамин: Миний амьдрал байхад ингэ тэг гээд л.

Ээж: Би ээж чинь шүү дээ, ээж чинь.

Хамин: Хэрэггүй. Би өөрөө мэдээд шийдье.

Рёоүн: Ах яаж байна?

Ээж: Юу бодож байгааг нь мэдэхгүй юм. Хамаг сэтгэл санаа үймүүлчих юм. Бурхан минь. Та хоёр салахаар болсон ч гэсэн, чи нэг ятгах гээд үз л дээ. Мэс засал хийлгэ гээд. Эрэгтэй хүмүүс ээжийгээ сонсохгүй байж болох ч, эмэгтэй хүний үгэнд ордог юм.

Рёоүн: Ээж. Та Хамин ахад хайртай биз дээ?

Ээж: Мэдээж хүүдээ хайртай байлгүй яах вэ.

Рёоүн: Хайрлах гэж юу юм? Юу ч болсон бай, итгэхийг хэлдэг шүү дээ. Ах хэзээ яваад өгөхийг мэдэхгүй ч, нэг удаа итгээд үзье.

Ээж: Юунд итгэнэ гэж?

Рёоүн: Ахыг байнга зовоогоод байсан... тэр тоонд. Сам хорхой хийгээд... За.

Хамин: Сайн хийж байна шүү. Гахайн махны шөл сайн идэж байна шүү. Чанга биш байна уу?

Рёоүн: Гэдэсний шөлтэй адилхан биш юм уу?

Хамин: Хөөе. Бусанд тэгж хэлж болдоггүй юм. Гахайн махны шөл огт өөр түвшнийх шүү.

Рёоүн: Хоол шүүмжлэгч болчихсон юм шив.

Хамин: Яагаад над дээр эргэж ирсэн юм?

Рёоүн: Хамт байна гэж хэлсэн шдээ.

Хамин: Чи үнэндээ... одоо ч надад хайртай биз дээ?

Рёоүн: Тийм.

Хамин: "Тийм?" Яаж ингэж хэлж болдог юм бэ? Би яаж тайван явах юм?

Рёоүн: Тэгээд цаашдаа яах гэж байна?

Хамин: 0 болохоос өмнө үхнэ.

Рёоүн: Зурвас байгаа биш дээ. Нэгийг үлдээгээд үхэх юм уу? Үнэнийг хэлэхэд таныг ээжийгээ юу гэж бодож байгааг мэдэхгүй. Би ийм юм үзээгүй. Ямартай ч, элдэв юм ярилгүй мэс засал хийлгэ. Бас би энэ тухай бодож үзсэн.

Хамин: Юуг?

Рёоүн: Таныг тэр золигийн тооноос аврах арга.

Хамин: Одоо итгэж байгаа юм уу?

Рёоүн: Тийм. Латин хэлэнд "Анимум фортуна сэквитүр" гэж хэлдэг. Зориг дагаж аз ирдэг гэдэг үг мэдэх үү?

Хамин: Харри Поттер болчихсон байх шив?

Рёоүн: Больё, зүгээр үх.

Хамин: Уучлаарай, юу юм?

Рёоүн: Үгүй.

Хамин: Үгүй, үхэх гэж байгаа хүнд хэлчих л дээ. Үнэндээ, Рёоүн... би ингэж үхэхийг хүсэхгүй байна. Уучлаарай. Уучлаарай. За, хэлчих ээ.

Ээж: Улаан луувангаа сайхан ижил хэмжээтэй жигдхэн хэрчээд, тогоондоо тос хийгээд... Нээрээ, цээжний мах шүү. Дэлгүүрт зарагддаг зүгээр нэг мах байж болохгүй. Зах дээр очоод өөхтэй цээж мах гэж хэлж аваарай. Бодоод үз л дээ. Өөхтэй мах биш бол ямар амт гарах юм? Өөхтэй махыг тостой шарж байж хийх нь их чухал шүү. Тосон дээрээ махаа хийснийхээ дараа сой соус нэг халбагыг хийгээд, нунтаг улаан чинжүү нэмээрэй. Өнгө нь хувиртал сайхан шарж байгаад улаан луувангаа, бас усаа нэмнэ. Жууцайгаа яарч хийж болохгүй. Бүүр сармис шиг жижиглэхгүй шүү. Уртаар нь нэг, хоёр гээд. Ойлгож байна уу?

Хамин: Та реппер биш дээ. Удаан хэл л дээ.

Ээж: Эжий минь гэж. Сайн сонсож бай. Улаан луувангаа ижил хэмжээтэй жигдхэн хэрчинэ. Ингээд, жигдхэн хэрчээрэй. Ингээд.

Хамин: За. Ээж.

Ээж: За.

Хамин: Би мэс засал хийлгэе. Гэхдээ давж гарахгүй бол битгий чандарлаарай. Далай харагддаг нартай газар оршуулаарай.

Ээж: Яагаад гэнэт бодлоо өөрчлөө вэ?

Хамин: Зүгээр л. Та их өрөвдөлтэй санагдаад.

Ээж: Юу нь өрөвдөлтэй гэж?

Хамин: Бодоод байсан чинь... танд сургуульд сурах ч боломж гарч байгаагүй. Бүх л амьдралаа хоёр хүүдээ зориулсан. Ямар мөрөөдөлтэйгөө ч мэдэхгүй амьдарсан. Сөүлд тантай нас ойролцоо эгч нар их сургуульд багшилж, чуулганы гишүүн болж, хүссэн бүхнээ хийж амьдардаг. Та өрөвдөлтэй санагдаад.

Ээж: Хүүхдүүд үхэх нь дөхөөд ирэхээр л томоождог бололтой.

Хамин: Үншил гуай. Дараа төрөлдөө заавал миний охин болоорой. Би их сургуульд явуулж, хүссэн бүхнийг чинь хийж өгнө.

Ээж: Том ам гарч байх юм.

Хамин: Бас... ахын оршуулга дээр хүмүүс юу гэхийг сонссон. Таныг нөхрийнхөө толгойг залгисан, хүүгээ ч бас алдсан... бүгд таны буруу гэж байсан. Гэхдээ... аав ч тэр... би ч тэр... ах ч тэр... таны буруу биш.

Ээж: Баярлалаа. Хоосон үг ч гэсэн. Эжий минь гэж. Амьдралд хадам ээжээс аймаар юм гэж байхгүй. Битгий айгаарай.

Хамин: За, орчхоод ирье.

ЭМ-1: Амжилттай болно оо.

Ээж: Эгч ээ. Би айгаад байна. Хүүд маань муу юм болбол яана?

ЭМ-1: Чи хангалттай зовлон туулсан. Хамин-ыг ч бас аваад явбал би өөрөө тэнгэрт очоод бүгдийг нь буулгаад өгнө. Битгий санаа зов.

Хамин: Эжий минь гэж. Эжий минь гэж.

Хажүн: Миний дуртай ногоо байна.

Ээж: Сайн идээрэй. Будаатай холиод ид.

Хажүн: Отгон хүүхэд нь тэгэх хэрэгтэй.

Ээж: Баярлалаа.

Хамин: Ижий.

ЭМ-1: Бурхан минь. Хэдэн нас хүрчхээд ижий гээд байдаг байна?

Ээж: Ижий нь юм чинь өөр юу гэх вэ дээ?

ЭМ-1: "Ээж."

Ээж: Яасан төвөгтэй юм бэ.

ЭМ-1: Юуны чинь төвөгтэй гэж.

Хамин: Уучлаарай, эмэгтэйчүүд ээ. Би сая тамаас буцаж ирэхдээ төөрөх шахлаа.

Ээж: Зүгээр үү?

Хамин: Хөөх, та ч чанга хүн юм. Хүү чинь мэс засалд орж байхад яаж огт уйлдаггүй байна?

ЭМ-1: Яагаад уйлаагүй гэж? Ээж чинь хэчнээн их уйлсан гэж бодно? Сувилагч нар ээжээс чинь болоод бүгд явцгаасан.

Ээж: Юу яриад байгаа юм бэ, эгч ээ? Хүүхдүүд хэдэн үг солиг. Хурдан явъя, явъя.

ЭМ-1: Дөнгөж ирчхээд байхад.

Ээж: Зүгээр явъя аа. Алив.

ЭМ-1: Жаахан амраад ав. Дөнгөж сэрчихсэн байхад нь...

Минхён: Зүгээр үү?

Хамин: Тийм.

Минхён: Эмч гайхамшиг гэж байсан. Хими эмчилгээнд 6 удаа л орно.

Согжун: Хөөе, тэгээд ирээдүйн эхнэр чинь бэлэг авчирсан.

Рёоүн: Ирээдүйн эхнэр ээ? Бусдын амьдралыг тэгж дураараа--

Хамин: Цөг.

Рёоүн: Цөг өө? Дахиад цөг цөг гэж байхыг бодоход бие чинь дээрджээ.

Хамин: Тийм.

Минхён: Бурхан минь.

Рёоүн: Даваад гарсанд баярлалаа. За. Хар даа.

ЭМ-2: Сайн байна уу? Пак Манре байна. Хөөе, ухаангүй золиг минь. Тамын хаалга тогшиж, дэмий хэсэж явах сайхан байна уу? Царайг чинь харахад урт наслахаар байна. Ээжийнхээ үгэнд сайн ор. Битгий гоншгоноод бай. Ээжийнхээ үгэнд орохгүй болохоор ингэж байгаа юм. Намайг сонс. Хоёр дахь боломжоо гэж бодоод амьдар. Сайхан амьдраарай.

Минхён: Хөөе, зүгээр үү?

Хамин: Хөөх.

Рёоүн: Дууяа юу?

Хамин: Тийм. Жууцай.

Рёоүн: Жууцай. Хэр ихийг?

Хамин: Ахиухан.

Рёоүн: Ахиухан гэж хэр их юм?

Хамин: Их.

Рёоүн: Бусан аялгыг ойлгохгүй юм.

Хамин: За.

Ээж: Сайн хийдэг болсон байна.

Хамин: За, болчихлоо. За. Байзаарай.

Ээж: Тийм шдээ.

Рёоүн: Ах аа, хурдан нүдээ ань. Сүүлийн удаа ээжээрээ хийлгэж идмээр байгаа хоол юу вэ?

Хамин: Сугуги гүг.

Рёоүн: Тэрийг та ээждээ хийж өгвөл яаж байна? Ээжид чинь хийж өгөх боломж ганцхан үлдсэн байж болох ч, та хүссэнээрээ олон удаа хийж өгч болно шдээ.

Аав: Гэхдээ хувь тавилан өөрчлөгддөгийг мэднэ биз?

Хамин: За, идье. Нэмэгдчихлээ.

Рёоүн: Үнэхээр үү?

Ээж: Үнэн үү? За, хурдан идье.

Рёоүн: Эжий минь гэж.

Ээж: Яасан?

Рёоүн: Юу?

Ээж: Ээждээ шөл хийгээд өг.

Хамин: Амттай байгаа биз? Гоё болж уу?

Рёоүн: Надад бас.

Ээж: Жаахан давсгүй болчихжээ.

Рёоүн: Гэхдээ л амттай байгаа биз?

Ээж: Тэгэлгүй яах вэ.

ТЕКСТ: ТАНД ЭЭЖИЙНХЭЭ ГАРАА ГАРГАЖ ХИЙСЭН ХООЛЫГ ИДЭХ БОЛОМЖ ХЭД ҮЛДСЭН БОЛ?

ЭМ-1: Амттай байна уу?

ЭМ-2: Амттай байна!

ЭР-1: Амттай юм шиг ид л дээ.

ЭМ-3: Энэ шөлний оронд ирж уулзсан бол сайхан сан. Ойр ойрхон ирж байгаарай.

ЭМ-4: Амттай байсан уу?

ЭМ-5: Зургийг нь оруулчих уу?

ЭМ-5: Оруулах хэрэгтэй.

Бүгд: ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪ ♪ Төрсөн өдрийн мэнд хүргэе ♪

TRAILER

ЭМ-1: Шинэ оноо угтахаар олон хүн цугласан байна. Та бүхний хүссэн бүхэн биелэх болтугай.

ХАМИН: Хүмүүс хачирхалтай шүү. Хүнд хэцүү үед авраарай, туслаарай гэхийн оронд ээжийгээ л хайж дууддаг.

РЁОҮН: Байнга санадаг гэсэн биз дээ? Санаад байвал очиход л болно шдээ.

ХАМИН: Болохгүй.

РЁОҮН: Ээжийнхээ хоолыг идвэл өөд болчихно гээд хамт амьдарч чадахгүй гэж үү? Ийм юманд итгэ гээд байгаа юм уу?

ХАМИН: Гэнэт л нэг өдөр надад тоо харагддаг болчихсон. Ээж ээ.

ЭЭЖ: Яасан?

ТЕКСТ: Миний л харж чадах ээжийн тоо.

ААВ: Тэр тоо тэг болох юм бол ээж чинь өөд болно.

ТЕКСТ: Аваад үлдэж чаддаг сан бол...

ХАМИН: Надад арай л хатуу хандаж байгаа юм биш үү?

РЁОҮН: Ээж ээ, хоёулаа нэг итгээд үзье. Ахыг байнга зовоогоод байсан тэр тоонд.

ТЕКСТ: Танд ч бас харагдаж байна уу? Чуэ Үшиг. Жан Хэжин. Гун Сынён.

ХАМИН: Ээж ээ. Дараа төрөлдөө заавал миний охин болоорой. Би их сургуульд явуулж, хүссэн болгоныг чинь хийж өгнө.

ААВ: Гэхдээ хувь тавилан өөрчлөгддөг. Мэднэ биз дээ?

Back to episodes Go home