Whistle

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 29

Нэр:  Шүгэл 13/04/2026                                       Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Деан - Эрэгтэй. 17 настай. Хар арьстай.

Мэйсон - Эрэгтэй. 17 настай.

Крэйвэн - Эрэгтэй. 40-45 настай.

Ноа - Эрэгтэй. 17 настай.

Рел - Эрэгтэй. 17 настай. Шар үстэй.

Таннер - Эрэгтэй. 17 настай.

Крис - Эмэгтэй. 17 настай. Гол дүр.

Элли - Эмэгтэй. 17 настай.

Грэйси - Эмэгтэй. 17 настай. Шар үстэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭР-1: Завсарлага, завсарлага! Шүүгч ээ, завсарлага!

Деан: Тэвчээртэй хүлээцтэй байгаарай!

ЭР-1: За, цоглог байна шүү. Түргэн, цуглар хурдал. Одоо 44 секунд үлдсэн байна. Ердөө ийм бага цаг байна. Тиймээс, эргэн тойрны дуу чимээ, үзэгчдийг бүгдийг нь мартацгаа. Аль нь ч байхгүй гэж бод. Деан, бөмбөг ав, тэгээд Морь руу өг.

Деан: Ойлголоо, босс.

ЭР-1: Морь сагс руу шиднэ. За, урагшаа. Ган чононууд урагшаа!

Бүгд: Яваарай, яваарай, яваарай. Нэг, хоёр, гурав!

ЭР-1: Хөдөл, хөдөл. Хөөе! Мэйсонд дамжуул.

ЭР-2: Бөмбөг, бөмбөг!

ЭР-1: Морь сул байна! Тийм ээ, тийм. Зогс, зогс! Зогс, зогс!

Деан: Морь...

ЭР-2: Урагшаа, хонгор минь.

ЭМ-1: Тийм ээ, чи чадна, Мэйсон. Тийм ээ! Чи чадлаа, Мэйсон!

ЭР-3: Мэйсон...

Деан: Морь! Хойшоо бол! Яв! Яв! Яв! Би түүнийг харлаа! Наашаа, наашаа, Морь!

ЭР-1: Шид! Шидээрэй! Одоо шид! Тийм ээ! Тийм!

Деан: Чи чадна!

ЭР-1: Мэйсон...

Деан: Тийм ээ!

ЭР-1: Тийм!

Бүгд: Ган чононууд! Ган чононууд! Ган чононууд! Ган чононууд! Ган чононууд! Ган чононууд!

Деан: Хөөе! Морь хаачсан бэ?

ЭР-3: Мэйсон... Мэйсон!

Мэйсон: Гуйж байна! Одоо биш! За юу? Хар! Хар! Харав уу? Одоо устсан! За юу? Намайг тайван орхи!

Деан: Тэр энд байна! Шидэлтийн хаан!

ЭР-2: Тийм ээ. Явцгаая, яваарай, залуу минь!

Деан: Тэр энд байна.

ЭР-2: Бид чамайг алдчихлаа гэж бодсон.

Деан: Тасарсан шидэлт байсан шүү! Тийм биз дээ?

Мэйсон: Тийм ээ.

Деан: Морь оо? Залуу минь. Наанаа мөнхөрлөө!

ЭР-2: Ганцаараа зүгээр биз дээ, хөгшөөн? Юу болоод байна?

Мэйсон: Тийм ээ. Би ээжийг чинь...

Деан: Морь! Үгүй! Түргэлээрэй! Хэн нэгэн туслаарай! Хэн нэгэн тусалаарай! Морь!

ТЕКСТ: ҮХЭЛ ДУУДАГЧ. ЗУРГААН САРЫН ДАРАА.

Рел: Босоорой! Хөөх!

Крис: Бурхан минь, Рел! Шууд орж ирэх байсан юм бол тогших хэрэг юу байна?

Рел: Товхинож байгааг чинь харах сайхан байна. Өөрийн гэсэн орон зайтай болсонд. Үнэн шүү, Крис... хэрэв чамд ямар нэг тус хэрэгтэй бол... Амралтын өдрөөр гангын үйлдвэрт ажилладаг болсноос хойш яг л машин шиг болсон... Тиймээс туслахад хэзээд бэлэн. Өө. Пянз уу? Янзтай. Сүүлд уулзахад хит дуунуудад л дуртай байсан даа.

Крис: Бид 11-тэй байсан, Рел.

Рел: Хэзээнээс ийм хөгшчүүлийн юманд дурладаг болоо вэ?

Крис: Сайн хөгжим хуучирдаггүй юм. Зөвхөн муу хөгжим л хуучирдаг юм.

Рел: За, надаар гаанс, углаашаа дөхүүлүүлэх бол хэлээрэй. Бас хиймэд шүд чинь орны хажууд байгаа шүү! Шивэртэй оймс. Шивэртэй оймс. Ямар ч байсан анхны өдрөө хоцрох хэрэггүй байх. Шинэ сургууль, шинэ эхлэл олон сайхан зүйлсийн эхлэл байх болно. За за, би яваад машинаа дөхүүлье. За, хурдхан явцгаая. Хоцрохгүй гэвэл яарах хэрэгтэй. Өө, новш. Өшөө авагчаа мартах шахлаа шүү. Танай Чикагогын сургуулиас жаахан өөр байж магадгүй... гэхдээ Пеллингтоны... дунд сургуульд тавтай морил. Аа нээрээ, Крис, чи миний үеэл болохоор заавал... надтай эсвэл манай донгио найзуудтай... найзлах ёстой гэсэн үг биш шүү. Тэнд Грэйс байна. Тэр одоо алдартнуудтай нийлдэг болсон.

Крис: Надад найз хэрэггүй, Рел.

Рел: За за.

Крис: Миний шүүгээг хаагаад байна. Холд.

Рел: За за.

Крис: Яагаад Морь гэсэн юм бол?

Рел: Аан? Аа, талийгч Мэйсон Рэйморын хоч байгаа юм.

Деан: Чи үүнийг ашиглаж болохгүй.

Крис: Надад энэ шүүгээг хуваарилсан юм.

Таннер: Сургууль талийгчийг хүндлэхгүй юм, хөгшөөн.

Грэйси: Пеллингтон их эртний сургууль, залуус аа. Энэ бүх шүүгээний эзэд бүгд нас барсан.

Рел: Хөөе, Грэйс, үс чинь их гоё харагдаж байна.

Грэйси: Баярлалаа, Рел. Хөөе, найз чинь хэн бэ?

Рел: Хэн? Хэн? Өө, нөгөө, үгүй ээ. Энэ миний үеэл.

Деан: Хүлээ, хүлээ, хүлээ. Чи нөгөө охин юм уу? Миний сонссоноор... тэр эцгийгээ алаад тэгээд... албадан эмчилгээ явсан гэсэн.

Грэйси: За, амаа тат, Деан.

Деан: Үгүй ээ, үгүй, энэ чинь хөгийн зүйл. Энэ сургууль там боллоо шүү.

Таннер: Аягүй бол алж байхдаа мансуурсан байсан биз.

Элли: Амаа тат, Таннер.

Таннер: Яасан юм?

Элли: Юу ч мэдэхгүй байж олон юм ярихаа болих хэрэгтэй.

Деан: Энэ үнэн юм уу? Чи хар тамхичин уу? Хуучирсан хүрэм чинь тийм юм шиг харагдуулаад...

Таннер: Хөөе!

Рел: Миний үеэлээр оролдвол ингэдэг юм.

Таннер: Амаа тат, гажиг амьтан.

Крэйвэн: Хөөе! Хангалттай! Хангалттай! Та дөрөв корридорт зодоон хийж байна уу? Хичээлийн дараа хорионд орно.

Деан: Энэ солиот л над руу дайрсан, Крэйвэн багш аа.

Крэйвэн: Эхлээд хорионоос эхлэх үү дээ? Тэгээд үдсэнийг дараа нь ярилцъя даа.

Элли: Крэйвэн багш аа?

Крэйвэн: За?

Элли: Би юу болсныг харсан. Тэр юу ч хийгээгүй.

Крэйвэн: Үгүй, үгүй. Тэр хүүгийн төмсгөний хүүдий рүү өвдөглөсөн, хатагтай Гэйнс. Энэ үнэхээр ноцтой зүйл шүү.

Элли: Үгүй ээ...

Крэйвэн: Чшшш. Дээр нь надад өөрийн бодлоо тулгах гэвэл... та бас хамт хоригдож болно шүү. За юу? Ойлгосон уу? Баяртай. Удахгүй уулзъя.

Грэйси: За ингээд усан санд болзох ч дуусах шив дээ.

Деан: Одоо хүүхэд хийж чадах л байгаа даа?

Грэйси: Заваан юм.

Деан: Хонгор минь тоглоогүй шүү.

Рел: Гайхалтай байлаа. За, чи алзахгүй ээ, за юу? За юу? За за. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Элли: Хөөе, тэдний хэлсэн зүйлд харамсаж байна.

Крис: Харамсах хэрэггүй дээ. Тэдний хэлсэн худлаа биш болохоор.

Элли: Өө... хүлээгээрэй. Би чамд туслая.

Крис: Надад чиний тусламж хэрэггүй.

Элли: За за.

ЭМ-1: Крисантемум! Крисантемум!

Крэйвэн: За тэгэхээр. Бидэнд нэг цаг байна. Дэмий үрээд яах вэ? Аа. Бидэнтэй нэгдсэн чинь сайн хэрэг. Крисантемум!

Деан: Крисантемум! Новш гэж.

Крис: Үнэндээ, Крис л дээ.

Рел: Хөөе. Энэ юу вэ? Гаанс уу?

Крис: Үгүй ээ.

Деан: Аа, ноён Крэйвэн?

Крэйвэн: За, Деан?

Деан: Асуулт. Бид соруулаар сургууль дээр хар тамхи хэрэглэж болох уу? Ялангуяа хэн нэгэн хар тамхинд дотсон... гэдэг нь нотлогдсон бол?

Крис: Энэ соруул биш.

Крэйвэн: Хөөе, нааш нь аваад ир.

Крис: Би шүүгээнээсээ олсон юм.

Крэйвэн: Өө, хөөх.

Рел: Энэ үнэ хүрэх болов уу?

Крэйвэн: Мэдэхгүй ээ. Хөгжмийн зэмсэг шиг л юм байна, тийм ээ? Нэг төрлийн шүгэл л юм шиг байна. Мэдэхгүй, эртний Маяагын үеийн зүйл байна... Мэдэхгүй юм. Үлдсэн хэсэг нь Олмекын үеийнх байх.

Элли: Та үүнийг орчуулж чадах уу?

Крэйвэн: Мэдэхгүй. За байз... хараадахъя. За тэгэхээр... төгсөөд удсан болохоор. Энд нэг үг байна. Үүнийг Кааба гэж уншина... энэ нь ярих бас... эсвэл дуудах гэсэн утгатай. Нөгөө талд нь бас үг байна. Энэ Пиксан гэнэ үү?

Грэйси: П И К гэж бичиж үү?

Крэйвэн: Аа, үгүй. П... энэ П-И-К-С-А-Н. Яагаад? Юу хийгээд байгаа юм?

Грэйси: "Үхлийг дуудах”

Крэйвэн: Хөөх. Хммм. Одоо зэрэг авах ч хэрэг алга болоо шив дээ. Ингээд л... бас... ингээд л.

Крис: Сонс, би үүнийг авах...

Крэйвэн: Би үүнийг харж хандах ёстой байх гэж бодож байна. Үүнд магадгүй түүхийн ямар нэг үнэ цэн байгаа байх... бас чи үүнийг сургуулийн өмчлөлийн шүүгээнээс авсан. Энэ чинийх биш. За, тэгэхээр сонс. Би энэ магадгүй... өнөөдөртөө хориог ингээд зогсоое.

Грэйси: Аа! Баярлалаа, Ноён Крэйвэн.

Деан: За за.

Рел: Гайхалтай санаа.

Крэйвэн: Оронд нь та нар надад... таван хуудас эссээ бичиж өг... “Эртний Мезоамерикт тахил ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай.”

Грэйси: Үнэхээр үү?

Крэйвэн: Өө, зургаан хуудас.

Деан: Үгүй, өө, үгүй. Зүгээр дээ. Бид явлаа.

Грэйси: Тийм ээ.

Деан: Бид явлаа.

Элли: Хөөе. Бид өнөөдөр Грэйсынд уулзаж... цусан тахилын талаар 6 хуудас Хайку бичихийг нь үзнэ. Тэгээд 7 цагт уулзах уу?

Деан: Биднийг бүгдийг нь урьж байгаа юм уу?

Грэйси: Тийм ээ, хонгор Деан минь. Бүгдийг чинь урьж байна. Чамайг хүртэл. Үүнийг сайхан сэтгэл гэдэг юм, новшийн зан гаргах биш. За. Би жолоо баръя. Би гэртээ бүтэн харимаар байна.

Элли: Удахгүй уулзацгаая.

Крис: Чамд Грэйс таалагддаг юм уу?

Рел: Тийм ээ. Нэг өдөр үзээд алдана даа.

ТЕКСТ: Худалдах үнэ: 35,559 ам доллар

Крэйвэн: Хөөх.

ТЕКСТ: АЖИЛЛАХ НӨХЦӨЛ САЙН

Рел: Хөөе. Сонсооч, өглөөний явдлын талаар... тэдэнд аавын чинь талаар тэгж ярих эрх байхгүй.

Крис: Зүгээр дээ.

Рел: Чи буруугүй шүү дээ.

Крис: Би тэр талаар ярихыг хүсэхгүй байна.

Рел: За за, ойлголоо. Тэгээд... Пеллингтонд явсан эхний өдөр ямар санагдав даа?

Крис: Аа... Элли их давгүй охин юм шиг санагдсан.

Рел: Өө, бурхан минь.

Крис: Юу вэ гэхээр... тэр онцгой биш ч...

Рел: “Өшөө авагч”.

Крис: Өө, за за.

Рел: Энэ... энгийн нэг шүгэл биш байх нь ээ.

ЭМ-1: Томоохон автын осол болж... нэг эрэгтэй амиа алдсан байна...

Ноа: Чи зүгээр үү? Чамайг цочоохыг хүсээгүй шүү. Сургуульд явж эхлээ юу?

Крис: Тийм илэрхий байна уу?

Ноа: Бага зэрэг л. Ноа Хаггерти. Би Гэгээн Маркс сүмийн залуу пастор байгаа юм. Чи шүтлэгтэй юу?

Крис: Би шашин шүтдэггүй л дээ.

Ноа: Аа. Би ч бас. Гэхдээ бурханд итгэдэг. Манай сүмээр нэг ороод гараарай. Хүмүүстэй танилцаад ав. Их сайн хүмүүс байдаг. Жинхэнэ хүмүүс л Есүст хайртай байдаг биз дээ? Тэгэнгээ бас... цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хотод таньж мэдэх хүнгүй хаашаа очих оо мэдэхгүй... ямар нэг зүйл хэрэгтэй бол.

Крис: Юу ч хэрэггүй.

Ноа: Мэдээж, мэдээж. Би ойлгож байна. Чи цэвэр юм байна. Бага зэрэг бохир зүйл хүсвэл... хотод ирсэнд чинь зориулаад бяцхан бэлэг байвал ямар уу?

Рел: Хөөе, түүнээс хол бай!

Крис: Хөөе! Боль!

Ноа: Бурханд хүн бүрт ажил өгсөн байдаг юм. Би тусламж хэрэгтэй хүмүүст туслаж байгаа юм. Ойлгосон уу? За за. Тиймээс битгий гомдоорой. Хэрэг гарвал би байгаа шүү.

Крис: Чи зүгээр үү?

Рел: Би зүгээр.

Крис: Хөөе, тэр номлогч нөхөр... эвгүй этгээд байна шүү, айн?

Рел: Хөгжилтэй нь... хүмүүс хүүхдүүдээ түүний сүмд илгээдэг гээд бод доо... түүнээс үлгэр жишээ аваг гэж. Тэр зүгээр нэг гажиг биш. Тэр хүүхдүүдэд хар тамхи зардаг. Жилийн өмнө нэг нь тун хэтрүүлж нас барсан. Нэг өдөр хүртэх ёстойгоо хүртэх байх. За за, явцгаая.

Крэйвэн: Новш...

Рел: Юу байна?

Грэйси: Хөөе...

Рел: Залуус та нар эсээгээ дуусгасан уу?

Грэйси: Нүүр чинь яасан юм?

Рел: Юу? Өө, Ноа Хаггертитай таарсан юм. Гэхдээ юу ч болоогүй... Надад юу байгааг хар даа.

Крэйвэн: Новш! Чарли? Чарли? Чарли? Чарли? Сургууль хаасан, эрхэм ээ. Та энд байж болохгүй. Би хамгаалагч дуудчихсан, тэгэхээр... эртхэн явсан чинь дээр шүү.

ЭР-1: Ноён Крэйвэн?

Крэйвэн: Яадаг новш вэ?

ЭР-1: Та зүгээр үү?

Крэйвэн: Өө, бурхан минь.

ЭР-1: Би нэрээр чинь дуудсан, гэвч... Та түр сууж амрах уу? Амьсгаагаа дарах уу?

Крэйвэн: Үгүй, үгүй, би зүгээр. Би зүгээр, ойрд... арай л ачаалалтай ажилласан бололтой. За за.

ЭР-1: Өө, ноён Крэйвэн?

Крэйвэн: Юу?

ЭР-1: Таны нууц аюулгүй шүү.

Крэйвэн: Юун нууц билээ?

Деан: Би өвөөгөө дуудмаар байна.

Грэйси: Өвөө чинь амьд шүү дээ.

Деан: Гэхдээ тэр маш хөгшин. Тэр бас гайхалтай архи нэрдэг...

Грэйси: Тимми, өрөө рүүгээ яв. Муу бяцхан гайхал.

Рел: Өө, Крис.

Грэйси: Аан гээч, энэ... их үзэсгэлэнтэй юм.

Элли: Сэхээнд ажиллаад сайн ойлгосон юм гэвэл... Үхэл гэдэг сайхан зүйл огт биш.

Деан: Би үхэхгүй ээ. Яагаад тэр талаар бодож байгаагүй юм бол?

ЭР-2: Крэйвэн...

Грэйси: За за, охид хөвгүүд ээ... Хүндэт талийгчийн талаар бодоорой.

Деан: За алив, хонгор минь. Чамайг харъя.

Крис: Би энэ сүнс дуудах шүгэл мүгэл... гэсэн зүйлээс чинь холуур байя.

Деан: Баяртай, Крисантемум.

Крис: Баяртай.

Элли: Хөөе...

Грэйси: Баяртай.

Элли: Чи явах хэрэггүй.

Крис: Өө, би юмаа цэгцлэх хэрэгтэй.

Деан: За алив, хонгор минь. Юу л болов гэж дээ?

Крис: Зүгээр дээ. Би ингээд явлаа.

Рел: Энэ үнэхээр, эвгүй байлаа шүү.

Грэйси: Одоо яах вэ?

Деан: Хүлээ. Хүлээ, хүлээ. Залуус аа, сая сонсов уу? Ямар нэг зүйл ойртож байна.

Рел: Өө, юу?

Грэйси: Өө. Деан!

Рел: Өө, муу новш! Өө, бурхан минь!

Грэйси: Заваан юм бэ!

Крис: За за, би явлаа.

Грэйси: Хөгжилтэй биш байна!

Деан: Энэ худлаа гэж хэлсэн биз дээ? Тийм биз?

Элли: Хөөе... Өнөөдөр хачин байсан бол өршөөгөөрэй. Чи маргааш ирэх хэрэгтэй шүү. Пеллингтоны жил бүр болдог ургацын баяр болно. Иристэй алим, хулууны сийлбэр... аймаар өвсөөр хийсэн төөрдөг байшан. Хөгжилтэй шүү. Бид үргэлж очдог юм. Магадгүй энэ жил хамт тэмдэглэх сүүлийн жил байх... дараа нь бүгд л өөрийн амьдралаа хөөцгөөх байлгүй.

Крис: Дажгүй л сонсогдож байна.

Элли: Чамайг ирвэл баярлана шүү.

Рел: Хөөе, Элли, чи энийгээ мартсан байна.

Элли: Баярлалаа. Чихрийн өвчтэй. Миний эм. Би одоо ээлжтэй, ургацын баярт яахаа хэлээрэй. Релд миний дугаар байгаа.

Крис: За. Рел, тэр ижил хүйстэн сонирхдоггүй биз дээ?

Рел: Мэдэхгүй ээ. Илэрхий байхыг нь хараагүй. Гэхдээ... удахгүй мэдэгдэх юм шиг санагдаад байна.

ТЕКСТ: Урьсанд баярлалаа. Гэхдээ очиж чадахгүй нь. Юмаа цэгцлэх ажилтай. Баярыг тэмдэглэх хэрэгтэй, би очно!

Крис: Үгүй ээ!

ТЕКСТ: Үнэндээ хаа нэгтээ явахаас, амьдралаа дахиад баллах вий гэхээс айж байна. Чи ижил хүйстэн сонирхдоггүй байсан ч би чиний талаар мэдмээр байна. Чиний инээмсэглэл энэ жил миний харсан хамгийн гайхалтай зүйл.

Рел: Би халуун шоколад авчирлаа!

Крис: Хаалга тогш, гуйя!

Рел: Өө, уучлаарай.

Крис: Хэн нэгэн харж байна.

Рел: Май, халуун шүү.

Крис: Би модон дунд хүн харах шиг болсон.

Рел: Хэн ч л харагдахгүй байна даа. Хий юм харсан юм байлгүй дээ.

ТЕКСТ: Аав шүдний эмч. Тэгэхээр инээмсэглэл үнэгүй.

Крис: Өө, бурхан минь! Үгүй ээ.

Рел: Яасан?

Крис: Би Элли рүү зурвас биччихлээ.

Рел: Өө, новш.

Крис: Би хотоос явах хэрэгтэй байна.

Рел: Тийм ээ, тэр ч... Муу шүү.

Крис: Чи тэгж бодож байна уу? Би юу гэх вэ? Би юу гэх вэ?

Рел: Хэн нэгэн утсыг чинь хулгайлсан гэчих.

Крис: Тийм ээ, 24 цагийн дотор уулзсан охин руугаа секс зурвас бичих үү?

Рел: Тийм ээ.

Крис: Тийм. Болох юм байна.

Рел: Бичиж байна... тэр хариу бичиж байна.

ТЕКСТ: Аав маань шүдний эмч болохоор инээмсэглэл үнэгүй. Маргааш уулзах уу?

Крис: Асуултын тэмдэг? Яагаад асуултын тэмдэг гэж? Би юу гэх вэ?

Рел: Хөөе, хөөе, хөөе. Байдгаараа бай, за юу? Тайвшир. Ойлгов уу? Юу ч хийсэн бай, тэнэг юм бүү хий.

Крис: За за. “Хэрэв чи азтай бол.”

Рел: Юу? Юу? Үгүй ээ! Энгийн. Кардашиан шиг биш. Бурхан минь. “Тэгвэл удахгүй уулзъя.”

Крис: Удахгүй уулзъя.

Рел: Хэн нэгэн ургацын баярт явах нь дээ.

Крис: Би юу хийгээд байна вэ?

ТЕКСТ: Крисантемум

Таннер: Найз аа, чи жолоо барих хэрэггүй.

Деан: Би бол, найз аа, их няхуур хүн шүү. Би гэртээ асуудалгүй ирж чадсан л байгаа биз дээ?

Таннер: Үүнийг харж байгаарай. Шидлээ... Оноо авч чадсангүй!

Деан: Энэ чиний амьдралын түүх, ЛеБрон минь.

Таннер: Арил чи, хөгшөөн.

Деан: За за, сургууль дээр уулзах уу.

Таннер: За.

Деан: ЛеБрон?

Таннер: Үхсэн нохой, өлөгчин.

Деан: Би ээжийг чинь үнсэнэ.

Таннер: Ган Чононууд улиарай! Юу?

Грэйси: Тимми, чамайг сонссон шүү! Тимми, болиоч! Хүн байна уу? Тимми?

ЭМ-1: Грэйси!

Грэйси: Деан? Энэ чи юу? Хөгжилтэй биш байна! Тимми!

Тимми: Ээж одоо ор гэж байна, үгүй бол үзэм боллоо гэнэ.

Рел: Хүүхдүүд хаачаа вэ? За алив, явцгаая.

ЭМ-2: Бид гашуудлын зөвлөхүүд гаргасан... хэрэв сурагчид ярилцахыг хүсэж байвал ярилцаарай. Бид бүгдэд маш хүнд туслаа. Крэйвэн багш маань Пэллингтоны дунд сургуулийн маш хүндтэй гишүүн байсан.

Крис: Юу болсон юм бэ?

Грэйси: Өнгөрсөн шөнө Крэйвэн багш өөд болж.

Крис: Юу? Яаж?

Элли: Тэр 4-р шатны уушгины хорт хавдартай байсан байна. Вэллс эмч яаж босож явж байсныг нь гайхаад байна.

Деан: Бид эсээ бичих хэрэггүй болсон бололтой.

ЭМ-2: Түүнийг маш ихээр үгүйлэх болно. Ноён Крэйвэн энэ сургуульд насаараа ажиллаж, та бүхэнд хичээл заахдаа... ямар их дуртайгаа мэдээсэй гэж хүсэж байсан байх. Ноён Крэйвэн болон Мэйсон Рэймор... гээд хэцүү цаг үе тохиож байна...

ЭМ-1: Элли!

Грэйси: Крис... Өчигдөр үүнийгээ мартсан байсан.

Крис: Энэ минийх биш.

Грэйси: Би лав авахыг хүсэхгүй байна. Жихүүдэс төрүүлээд байна.

Деан: Наад муу ёрын зүйлээ гаргаж хаясан нь дээр байх аа. Энэнээс л болсон.

Рел: Зүүн хэсэгт нэг ломбард байдаг, хүсвэл би...

Крис: Эсвэл Мэйсоны гэр бүлд эргүүлж өгье.

Элли: Тэгье. Тийм ээ. Би санал нэг байна.

Рел: Тийм ээ, үгүй ээ. Тэр бас миний дараагийн санал байсан.

Элли: Хүсвэл би хүргээд өгч болно шүү. Чи өөрөө загвараа гаргасан уу? Яагаад нуугаад байгаа юм? Гоё л байна шүү дээ.

Крис: Мэдэхгүй ээ. Миний хувийн зүйл болохоор.

Элли: Би шивээстэй болохыг хүсдэг. Ээж маань зөвшөөрдөггүй. Чи юу шивүүлэх яаж сонгодог юм?

Крис: Чи хайртай бас дуртай зүйлсээ олох хэрэгтэй. Тэгээд тэрийгээ амьдралд сорви болгож үлдээж байгаа юм.

Элли: Тийм амархан гэж үү?

Крис: Амархан.

Элли: Энэ газрыг хар даа.

Крис: Хүн байна уу? Хаалга онгорхой байсан.

Элли: Бидэнд Мэйсоны нэг зүйл байгаа.

ЭМ-3: Би энэ байшинд төрсөн. Эндээ үхнэ гэж бас найдаж байсан юмсан. Гэтэл банк үүнийг одоо минийх биш болсон гэсэн.

Крис: Намайг уучлаарай бид зүгээр л...

ЭМ-3: Өнөөдөр үхээд өгвөл азтай хэрэг. Мементо Мори. Үхэл ирнэ гэдгийн сануулга. Бүгд л явдаг шүү дээ. Би дэлхийгээр аялж тэднийг цуглуулсан. Бүх соёл, итгэл үнэмшэл, филосопид үхэл туссан байдаг. Зарим нь үхэлтэй тэмцэлддэг. Зарим түүнтэй бүждэг.

Крис: Энэ таны цуглуулгуудын нэг үү? Үүнийг Мэйсон Рэйморын шүүгээнээс олсон юм.

ЭМ-3: Чи үүнийг олоогүй ээ. Тэр чамайг олсон юм. Тэр ач хүүг минь олсон шиг. Тэр намайг олсон шиг. Цэл залуухан байхад минь... Тэр намайг Гуатемалагын зах дээрээс олсон юм. Тэр ач хүүг маань, бас охиныг маань авсан даа... Дахиад ч авна.

Крис: Энэ юу юм?

ЭМ-3: Ин Чока. Үхэл дуудагч. Дарлагдсан ардын хулгайлагдсан эрдэнэ.

Крис: Бичиг “үхлийг дуудах” гэсэн утгатай гэж хэлж өгсөн тийм үү?

ЭМ-3: Үгүй ээ. Яг ч тийм биш л дээ. Тэр бичиг нь “Өөрийн үхлийг дуудах” гэж байгаа юм. Чиний төрсөн өдөр, чиний үхэл бас төрдөг юм. Тэр өдрөөс үхэл чамайг хайдаг юм. Хэрэв чи 90 нас наслах бол... үхэл чамайг 90 жил хайна. 30 наслах тавилантай бол 30 жил. Гэхдээ чи шүглийн дуу сонссон бол... тэр бүгд өөрчлөгдөнө гэсэн үг. Ин Чокогын дуудлага чиний үхлийг чам руу дууддаг юм. Тэгэхээр үхэл чинь чамайг эрт олно.

Крис: Тэр ямар харагддаг вэ? Үхэл?

ЭМ-3: Мэдээж чамтай адилхан. Сүүлийн амьсгал хураахдаа ямар байх байсан тэгж харагдана. Үүнийг ав даа. Энэ хэзээ ч минийх байгаагүй юм.

Крис: Би үхэхийг хүсэхгүй бол яах вэ?

ЭМ-3: Тэгвэл чи төрөх ёсгүй байсан гэсэн үг.

Элли: Чи түүнийг харсан. Маш их эм ууж байгаа. Тэр дөнгөж сая гэр бүлээ алдсан. Тэгэхээр хэн ч солиорно шүү дээ. Ирээдүйн эмчийн хувьд хэлэхэд түүний ярьж байгаа зүйлийг... шинжлэх ухаанаар тайлбарлах арга алга.

Крис: Тийм ээ. Үгүй ээ. Ойлгож байна. Худлаа л санагдсан. Ихэнх нь. Крэйвэн багш Мэйсон шиг ашигласан болов уу, юу гэж бодож байна?

Элли: Магадгүй шүү. Тэдний бичиг баримт манай эмнэлэгт байх ёстой. Тэндээс ямар нэг зүйл олдох байх.

ТЕКСТ: ПЕЛЛИНГТОНЫ ЭМНЭЛЭГ

Элли: Мэйсон гэсэн чинь нэг зүйл санаад орлоо.

Крис: Хөөх.

Элли: Түүний үхлийн нэг зүйл авцалдахгүй байсан. Тэр шүршүүрийн өрөөнд шатаж үхсэн... Тэд хий алдсанаас болсон гэсэн.

Крис: Тэр байна. Рэймор.

Элли: Түүнийг танихын тулд шүдний мэдээллийг ашиглах шаардлагатай болсон байна.

Крис: Бурхан минь. Аймшигтай түлэгдсэн байна.

ЭР-1: Өвчтний хувийн хэргийг шалгах хэрэгтэй байна.

Элли: Новш! Новш!

Крис: “Ясны бүтэц 40 нэлээд гарсан бололтой байсан...” Элли? Мэйсон үхэхдээ хэдтэй байсан бэ? Элли, тэр хэдтэй байсан?

Элли: 17. Яасан?

Крис: Учир нь задлангийн эмч 40 нэлээд гарсан гэсэн байна. Сүүлийн амьсгал хураахдаа ямар байх байсан тэгж харагдана.

Элли: Тэгэхээр, Мэйсон хөгшин болоод нас барах байж ээ? Хий алдалтаас болж?

Крис: Тийм ээ. Крэйвэн багш хорт хавдраар яваандаа үхэх байсан.

Элли: 10-15 жилийн дараа гэж бодож байна.

Крис: Тийм ээ, өнгөрсөн шөнө биш.

ЭР-1: Андрьюс эмч байна. Хэн нэгэн архивын өрөөнд бичиг баримт үзээд байна.

Крис: Элли...

ЭР-1: Системээ шалга... тэнд хэн байсныг мэдээд надад хэл.

Крис: Бид бүгд шүгэл сонссон.

ЭР-1: Баярлалаа.

Крис: Бусаддаа анхааруулах ёстой юм байна.

Элли: Тэд ургацын баяр дээр байгаа.

ЭР-1: Хүн байна уу?

Грэйси: Cайн уу?

Ноа: Сайн, юугаар туслах вэ?

Грэйси: Нэг үзэг.

Ноа: Үүнээс үү?

Грэйси: Тийм ээ. Баяралалаа.

Ноа: Бурхан өршөөг.

Грэйси: Баяртай.

Рел: За алив ээ, Грэйси минь. Чамд наад новш чинь хэрэггүй.

Грэйси: Жирийн л байгалийн өвс шүү дээ.

Рел: Ийм балай зүйл хийж байхаар... тэр тоглоомын төв рүү явах уу? Би чамд бамбарууш хожиж өгье. Би их мэргэн шүү.

Грэйси: Үргэлж л мэргэн байсан, Рел.

Рел: Надад боломж өгчих. Бид эндээс арын хаалгаар гарч болно. Шазам шиг. Алга болцгооё.

Грэйси: Чи их хөөрхөн залуу, Рел. Бас сайн хүн. Маш сайн. Хэзээ нэгэн өдөр чи надаас дээр хүнийг олж аз жаргалтай болгох болно.

Деан: Грэйс! Наашаа хүрээд ир. Цусыг чинь сорохоор ирлээ!

Таннер: Заваан юм, боль.

Деан: Айхад бэлэн үү?

Грэйси: Тийм ээ. Май. Чи надад хоёр минут өгөх ёстой шүү, за юу? Яагаад гэвэл би тэр хонхыг байгаа... бүхнээрээ дуугаргана, за юу?

Деан: Хоёр минут. Ойлголоо.

Грэйси: Хоёр минут.

Деан: Тэгээд халуухан өгзөгтэй чөтгөр охиноо хайж эхэлнэ шүү.

Грэйси: Амжилт хүсье.

Деан: Чи нэгдэхгүй юм уу? Далавчгүй гажиг Бэтмэн минь? Магадгүй би... чамд харах боломж өгч болох юм.

Рел: Үгүй. Үгүй. Энэ бол Өшөө Авагч! Бэтмэнд далавч байдаггүй юм! Мулгуу, өндгөн толгойтой новшнууд.

Крис: Рел хариу өгөхгүй байна.

Элли: Бид түүнийг олох хэрэгтэй.

Ноа: За, сайн уу? Танай найзууд надаас юм авсан шүү. Хэрэв хүсвэл надад онцгой соус байгаа шүү.

Элли: Хөөш.

Ноа: Сайн уу. Чи юу болж хувирсан юм? Лесби юу?

Крис: Новш гэж.

Элли: Үүнийг чамаас сурсан юм.

Ноа: Муу өлөгчингүүд ээ! Би хэнд ч гай болохыг хүсээгүй.

Крис: Тийм үү? Хар тамхи өгч алсан хүүгээ яах гэж байна? Түүнийг гэмтээгээгүй юу?

Ноа: Юу гээд байгааг чинь ойлгохгүй байна. Тооцоо дуусаагүй шүү!

Деан: Грэйс, хонгор минь, чи хаана байна? Өө, бурхан минь Хэрэв дахиад нэг л зүйл над руу үсэрвэл... Зомбиг зодвол хууль зөрчих болов уу?

Таннер: Санаа зоволтгүй, хөгшөөн. Мань чинь арыг чинь даана.

Деан: За. Зайл зайл. За алив, Грэйс? Грэйс, чи хаана байна? Хоёр минут чинь дууссан шүү!

ЭМ-1: Грэйси... Грэйси...

Крис: Рел, бусад чинь хаана байна?

Элли: Рел, Грэйс хаана байна? Рэл?

Рел: Мэдэхгүй. Төөрдөг байшинд байх аа?

Элли: Тэднийг олох хэрэгтэй байна. Рел, яваарай. Бид тэдэнтэй яаралтай ярилцах хэрэгтэй!

Рел: Хөөе! Би чадлаа. Би... Залуус аа, хүлээ... Хүлээ. Үүнийг Грэйсд.

Элли: За алив.

Рел: Энэ... тэгээд ямар учиртай юм?

ЭМ-1: Грэйси...

Грэйси: Гуйж байна, утсаа ав. Утсаа аваарай.

ЭМ-1: Грэйси.

Деан: Хонгор минь. Надад сэжүүр өг л дөө.

Грэйси: Гуйя. Үгүй. Үгүй, сонс. Сонсооч. Би энд төвд байна, энд нэг... хачин галзуу эмгэн намайг дагаад яваад байна.

Деан: Хонгор минь, тайвшир. Сүнстэй төөрдөг газар. Тэд чамайг дагах ёстой.

Грэйси: Деан, гуйя. Намайг хурдан олоорой. Тэр байнга миний нэрээр дуудаад байна... би түүнийг танихгүй. Түргэлээрэй. Гуйж байна. Түргэлээрэй. Би төөрчихлөө.

ЭМ-1: Грэйси...

Грэйси: Хойшоо бай, галзуу хөгшин өлөгчин минь!

Деан: Хонгор минь, юу болоод байна? Хонгор минь... Грэйс? Грэйс? Хөөе, Тан, яваарай. Түргэл.

ЭМ-1: Грэйси!

Грэйси: Намайг зүгээр орхи! Туслаарай! Деан!

Деан: Грэйс, чи хаана байна? Хаана байгаагаа хэлээч.

Таннер: Хөгшөөн, юундаа яарсан юм?

Деан: Грэйс?

Грэйси: Хэн нэгэн туслаарай! Деан! Гуйя!

Деан: Грэйс!

Грэйси: Туслаарай, Деан!

ЭМ-1: Грэйси!

Грэйси: Туслаарай!

Деан: Грэйс! Грэйс!

Грэйси: Деан! Би энд төвд нь байна!

Деан: Грэйс! Грэйс! Тэр Грэйс байгаагүй. Түүнийг гэдгийг мэдэхгүй, гэхдээ адилхан хувцастай ч тэр биш байсан.

Крис: Тэр байсан. Тэр жамаараа өндөр наслаж хөгширч үхэх байсан.

Деан: Байсан гэж юу гэсэн үг юм? Тэр чинь 18-тай!

Элли: Сонс! Грэйс шүглийг үлээсэн хүн. Бид бүгд тэнд усан санд байсан.

Крис: Эллигын зөв. Бид бүгд тэнд байсан. Бид бүгд тэр чимээг сонссон. Шүгэл бидний үхлийг дуудсан. Бас намайг... хараад байгааг мэдрээд байгаа.

Элли: Би ч бас харсан. Өнөө өглөө цуглаан дээр, таталт өгөх шиг болсон.

Деан: Үгүй, үгүй, би явлаа.

Элли: Хөөе. Бид одоо ганцаараа байж болохгүй, Деан!

Деан: Сонс! Юу болоод байгааг эсвэл... Грэйс хаачсаныг мэдэхгүй. Түүнийг хотод ирснээс хойш энэ бүх аймшгийн зүйлс болж эхэлсэн!

Рел: Чи тоглоод байна уу? Чи түүгээр новшийн шүгэл үлээлгэсэн шүү. Чи түүнийг хүчилсэн. Тэр үхсэн нь чиний буруу!

Элли: Хөөе! Деан! Деан! Үгүй!

Крис: Деан! Боль! Боль!

Деан: Бид ойлгож байна! Чамд тэр таалагддаг байсан. Гэхдээ чам шиг юманд... боломж байдаггүй юм.

Крис: Рел. Рел!

Деан: Скүүби дүү-гээ тоглоод байж бай. Би явж тасартлаа уугаад Грэйсыг гэртээ ирэхийг хүлээнэ.

ЭР-1: Деан? Энэ чи юу?

Деан: Зүгээр дээ. Би сая хар дарж зүүдлээд.

ЭР-1: Ээжийгээ сэрээчихлээ, 3 цагийн дараа ажилтай...

Деан: За за, буцаад унт даа.

ЭР-1: Жолоо барьж байж ууж болохгүй шүү, хүү минь. Тэр чинь үхэл л гэсэн үг шүү.

Крис: Тэр яаж байна?

Элли: Тэр их шаналж байна. Хүүхэд байхаасаа л Грэйст хайртай байсан юм... Ин Чокагын талаар ямар нэг зүйл олов уу?

Крис: Олигтой юм алга. Баахан хуурамч юм л байна. Бид үүнийг зогсоох арга олох хэрэгтэй.

Элли: Тийм ээ, маргааш явж хатагтай Рэймортой уулзацгаая.

Крис: Чи хүн үхэхийг харж байсан уу?

Элли: Хэд хэдэн удаа. Эмнэлэг дээр.

Крис: Би жилийн өмнө тун хэтрүүлсэн. Аав маань олоод эмнэлэг рүү аваачхаар явж байсан юм... бид эмнэлгээс хагас бээрийн... зайд байхад биднийг ачааны машин... мөргөсөн.

Элли: Харамсалтай байна.

Крис: Одоо надад түүний... хөгжим байдаг юм. Би үүнийг сонсохоор... холбоо үүсэх шиг санагддаг. Яг нэг тийм гүүр шиг.

Элли: Аав чинь мэдрэмжтэй байж.

Крис: Аав надаас болж үхсэн... би юу ч хийж чадаагүй. Заримдаа би үхэхгүй яав даа гэж хүсдэг.

Элли: Гэхдээ үхээгүй. Чи энд байна шүү дээ.

Крис: Би чамд ямар новшийн хүн гэдгээ хэллээ.

Элли: Бүгд л новшийн зүйлд хутгалддаг. Чи харин үүнийгээ ойлгож. Бас чи Ноаг сайн болгож тавьсан... Тун догь байсан шүү.

Крис: Тийм ээ, харин чи алдаа гаргадаггүй. Чи ухаалаг, бас хөгжилтэй бас.... Би бол зүгээр л нэг...

Элли: Чи бол Крисантемум.

Деан: Чи чинь галзуу юм уу? Тэр Грэйс биш байсан.

Элли: Ирээдүйн үхэл маань биднийг ангуучилж байна.

Крис: Бид бүгд тэнд байсан. Бид бүгд тэр чимээг сонссон.

ЭР-1: Амралтын өдрүүдээр гангийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Гангийн үйлдвэр.

Крис: Бид бүгд тэр чимээг сонссон. Шүгэл бидний үхлийг дуудсан.

ЭР-2: Битгий удаарай. Тэр гэнэт л муудчихлаа.

Крис: Тэр найзыг маань авсан. Тэр юу хүсээд байгаа юм?

ЭМ-3: Олмекчууд үхлийн бурханд сүнсээр өргөл барьдаг байсан юм. Ин Чока тэднийг хэдэн мянган жилээр цуглуулж байгаа юм.

Элли: Гэхдээ манай цаг үе өөр шүү дээ. Би үүнийг зогсоох хэрэгтэй.

ЭМ-3: Үхлийг зогсоох боломжгүй. Нэг л дуудагдсан бол тэр хэзээ ч буцахгүй. Гэхдээ чиглэлийг нь өөрчлөх арга бий.

Рел: Яаж тэр вэ? Яаж чиглэлийг нь өөрчлөх вэ?

ЭМ-3: Өөрийн үхэлд хэн нэгний амиар өргөл барь.

Элли: Юу гэсэн үг вэ?

ЭМ-3: Ин Чокад шинээр... өргөл барьц өгөх хэрэгтэй. Үхэл чинь ойртох үед... хэн нэгнийг өөрийн цусаар тамгал. Тэгвэл чи аврагдана.

Рел: Өөрийн цусаараа тамгална гэсэн үү?

Элли: Үгүй, үгүй, тэгж болохгүй.

ЭМ-3: Үхэл бол сонголт биш.

ЭМ-1: Крисантемум!

ЭМ-3: Үхэл бол гарцаагүй. Харин амьдрана гэдэг... чамаас шалтгаална.

Элли: Тэр бэлэн байсан гэж бодож байна.

Рел: Тэгвэл би бэлэн биш. Тэр бидэнд мэдэх ёстойг маань хэлж өгсөн.

Элли: Аллага шаардах зүйл шийдэл биш шүү дээ!

Рел: Тэгээд яах юм? Үхлээ хүлээгээд суух уу?

Крис: Би харсан. Өөрийнхөө үхлийг. Би тун хэтрүүлсэн байсан. Гарт зүү зоолттой байсан.

Элли: Крис...

Крис: Би дахиж хэрэглэхгүй. Би хүмүүсийг гэмтээхгүй. Би өөрийгөө гэмтээмээргүй байна. Тэрнээс үхсэн дээр.

Рел: Сонсооч, уучлаарай, бидэнд гэхдээ цаг алга. Бид бүгд үхлээ харсан. Бидний үхэл дараагийнх нь. Бидэнд одоо сонголт байхгүй.

Элли: Үгүй, Рел, хамт байвал бид зүгээр байх болно.

Рел: Чи үүнд итгэж байна уу?

Элли: Рел...

Рел: Сайн бодох хэрэгтэй байна, за юу?

Элли: Рел, зогс!

Крис: Би Деан руу залгая.

ЭР-1: Бид одоо Пеллингтоны ургацын баяраар болсон эмгэнэлт явдлыг сурвалжилхаар ирээд байна.

ЭМ-1: Хэдэн хормын өмнө цогцсыг хэргийн газраас авч явлаа. Одоогоор бидэнд ямар нэг мэдээлэл алга байна. Бидний олж мэдсэнээр эмэгтэй хэн болох нь тодорхойгүй байгаа юм байна. Түүнийг таньж мэдэх хүн байвал холбоо барихыг цагдаа нар хүссэн юм. Энд одоогоор хэргийн газарт байдал маш эмх... замбараагүй байна. Цагдаа нар эргэн тойрныг хамгаалалтад... авч мөрдлөгөө үргэлжлүүлж байна. Бид тун удахгүй эргэн та бүхэнд...

Деан: Ээж? Аав? Ээж, та юу? Ээж? Аав?

ЭР-1: Деан!

Деан: Намайг тайван орхи!

ЭР-2: Деан? Энд юу болоод байна?

Деан: Аав! Үгүй! Үгүй! Аав! Аав, та тэрийг харав уу?

ЭМ-2: Тэр зүгээр үү?

ЭР-2: Деан! Хаалгаа тайл. Чи ээжийгээ айлгаад байна.

Деан: Би чадахгүй нь!

ЭР-2: Юу болоод байгаа юм?

ЭМ-2: Хонгор минь, хаалгаа тайл.

Деан: Би чадахгүй нь!

ЭР-2: Деан хаалгаа тайл!

Деан: Тэр ороод ирнэ.

ЭР-2: Чи юу яриад байгаа юм?

ЭМ-2: Деан, хонгор минь.

Деан: Намайг сайн сонс, гуйж байна!

ЭР-2: Биднийг оруул!

Деан: Гуйж байна.

ЭМ-2: За, хонгор минь, биднийг оруулчих.

ЭР-2: Деан!

ЭМ-2: Деан!

ЭР-2: Юу болоод байгаа юм?

ЭМ-2: За алив, хонгор минь!

ЭР-2: Деан!

Крис: Рел? Рел?

Элли: Өшөө авагч.

Крис: Элли, энэ хаана вэ?

Элли: Хотын нөгөө талд байдаг гангийн үйлдвэр байна.

Крис: Новш.

Элли: Юу болсон бэ?

Ноа: Бүгд аюулгүй байгаарай. Дараа 7 хоногт уулзацгаая. Баярлалаа. Ирсэнд баярлалаа.

Рел: Үүнийг хүндрүүлэх хэрэггүй шүү.

Ноа: Ямар новш нь вэ?

Рел: Гангийн үйлдвэрийн залуугаас авсан юм. Цэнэгтэй шүү.

Ноа: Юу хийгээд байгаа юм, залуу минь?

Рел: Миний хэлснийг хий. За юу?

Ноа: Тэгэх ёстой юу? Наадахаа ашиглаж чадна гэж бодохгүй л байна шүү. Новш!

Рел: Одоо...

Ноа: Муу новш! Одоо дууссан, найз минь. Чи одоо дууссан. Юу нь инээдтэй байна?

Рел: Чи ойлгохгүй байна. Би ингэж үхэхгүй.

Ноа: Новшийн гажиг амьтан. Хөөе! Анхааруулсан шүү! Новш! Новш. Энэ хол намайг чирч ирэх ямар хэрэг байсан юм?

Рел: Энэ миний үхэх газар. Тэгэхээр чи энд үхнэ гэсэн үг.

Ноа: Юу? Чи чинь галзуу юм уу? Аан?

Рел: Энэ чиний зардаг зүйл үү? Залуу итгэгч... нартаа.

Ноа: Чи авмаар байна уу? Бүгдийг нь ав. За алив, тэгээд ав л даа.

Рел: Хэдийг хэрэглэх ёстой вэ?

Ноа: Нэг жаргалтай болгоно, хоёр чамайг нисгэнэ.

Рел: Тэгвэл гурвыг хэрэглэе. Залги. Залгиач.

Ноа: Хөөе, залуу минь, ядаж ямар учиртайг нь хэлчих, тэгэх үү? Хүлээ, хүлээ, хүлээ. Хүлээ. Хөөе. Тэнгэр минь! Хөөе! Сонсооч, энэ талаар ярилцъя. Наад зүйл чинь юу вэ? Хар шид үү, залуу минь? Чи ийм зүйл шүтдэг юм уу? Сатан шүтдэг юм уу? Хөөе, сонс...

Рел: Үхэл ойрхон байна. Би чамайг тамгалах ёстой, Ноа.

Ноа: Юу? Үгүй, намайг тамгалах хэрэггүй, залуу минь! Энэ новшоо надаас холдуул!

Крис: Рел!

Элли: Рел, ингэх хэрэггүй!

Ноа: Элли!

Крис: Рел, буугаа буулга.

Рел: Шударга бус байна.

Крис: Рел, буугаа буулга.

Рел: Ийм алуурчин новш амьдрах ёстой гэж үү? Чи, би эсвэл... Грэйс үхэж байхад? Энэ тэгээд учиртай зүйл үү, аан? Энэ тэгээд ямар нэг утгатай юу?

Крис: Рел...

Рел: Энэ ямар ч утгагүй.

Крис: Зогс.

Рел: Хойшоо бол.

Ноа: Гуйж байна, бурхан минь. Гуйя, бурхан минь, би боол чинь болье. Намайг өршөө.

Рел: Амаа тат!

Ноа: Хийсэн зүйлийг минь уучил. Би хар тамхи зарсан! Би түүнийг алах гээгүй.

Рел: Чи тэр жаалыг алсан!

Ноа: Тэр осол байсан.

Рел: Чи түүнийг алсан!

Ноа: Би мэдээгүй, за юу? Тэр үхнэ гэж би мэдээгүй.

Рел: Амаа тат!

Ноа: Би муу хүн биш! Би цусаар угаагдсан! Бурхан минь, гарт чинь алх больё, эзэн минь. Надад тусалж хайрла, намайг аварч хайрла!

Крис: Рел, гуйж байна...

Элли: Рел, боль! Ингэх хэрэггүй!

Крис: Энэ чинь буруу. Боль, за юу? Чи үүнийг хийх хэрэггүй.

Ноа: Гуйж байна.

Крис: Бид үүнийг засна. Гуйж байна, Рел гуйя. Рел?

Ноа: Баярлалаа, бурхан минь. Зөвхөн бурхан л намайг тамгална. Би зөвхөн бурхны тамгатай. Намайг бурхан тамгалсан. Би аврагдлаа.

Рел: Хүн бүр нэг удаа л үхэх ёстой байх аа.

Крис: Дахиад хэл дээ?

Рел: Хүн бүр үхэх ёстой гэлээ.

Крис: Нэг удаа л гэж хэлсэн. Яг зөв. Энэ байна. Бид үхлийг зогсоох болно.

Рел: Яаж? Өө, новш. Тэр энд байна.

Ноа: Энд юу байгаа юм?

Крис: Рел, юу болоод байгаа юм? Энэ юу вэ?

ЭР-1: Рел!

Крис; Элли: Үгүй! Үгүй!

Крис: Түүнийг буцаагаад өг!

Ноа: Ямар новш нь вэ?

Рел: Крис...

Элли: Энэ чиний буруу биш. Бидэнд хийж чадах зүйл байхгүй. Крис, Крис, бид явах хэрэгтэй. Бид явах хэрэгтэй! Чамд арга байгаа гэсэн байх аа.

Крис: Түүнд чамайг авахыг зөвшөөрөхгүй.

Элли: Ямар төлөвлөгөө байна?

Крис: Бид үхлийг дуудсан. Гэхдээ бид зугтаж чадна. Үүний тулд бид үхэх ёстой. Гэхдээ үхсэнээрээ үлдэнэ гэсэн үг биш. Чамд байгаа нь энэ үү?

Элли: Би яаралтай үед хэрэглэх инсулин авч явдаг. Чамд хэр их хэрэгтэй вэ?

Крис: Зүрх зогсооход хангалттай хэмжээгээр.

Элли: Инсулин дангаараа зүрх зогсоож дийлэхгүй. Надад нэг санаа байна.

Крис: Бүгдийг нь аваад ир.

ЭМ-1: Крисантемум!

Крис: За. Дахиад нэг удаа ярилцацгаая. Би чамайг тарина. Тэгээд зүрх чинь... зогсоод судас чинь лугшихгүй, үхнэ.

Элли: Дараа нь глюкоз тарина. Тэгээд цахилгаанаар цохиулахаар зүрх чинь ажиллаж сахарын дутагдалд орохгүй.

Крис: За. Нэгийг аваад өг. Би эхлээд чамайг таръя... Дараа нь надад хийгээрэй.

Элли: Чи эхлээд амьд гарах ёстой. Уучлаарай.

Крис: Үгүй ээ... Элли!

Элли: Крис! Намайг уучлаарай! Сахар нэмэгдүүлэгч!

Ноа: Баярлалаа, эзэн минь. Намайг аварсанд баярлалаа. Намайг аварсанд баярлалаа.

Элли: Ажиллаарай гуйя. За. За. За. Крис... Үгүй. Крис. За алив! Крис, үгүй ээ! За алив. Крис, за алив. Алив.

Ноа: Чамайг сонсож байна шүү!

Элли: Үгүй. Үгүй. Одоо биш. Одоо биш, одоо биш! За алив ээ!

ЭМ-3: Үхлийг зогсоох аргаггүй. Нэг л дуудагдсан бол тэр зогсохгүй.

Ноа: Ямар гээчийн Сатаны новш нь вэ?

Элли: Крис? Үгүй ээ... Эргээд ирээч дээ! Гуйя! Надад буцаад ир! Чи амьдрах хэрэгтэй! Чи амьдрах хэрэгтэй... Крисантемум! Крисантемум! Крисантемум!

ЭМ-3: Үхэл гэдэг...

Элли: Крисантемум!

ЭМ-3: ...сонголт биш. Энэ бол гарцаагүй. Харин амьдрах гэдэг... чамаас шалтгаална.

Элли: Чи бол Крисантемум!

Крис: Элли! Элли! Үгүй! Чи түүнээс хол бай!

Ноа: Би чамд хэлсэн дээ. Бурхан хүн бүрт ажил өгдөг гэж. Би хэрэгтэй нэгэнд л тусалдаг. Харин чи... аврагдахаас өнгөрсөн. Харин би бол... Би хурганы цусаар угаагдсан. Тийм ээ. Тийм. Бидний эзэн Есүс христын ариун бие чиний сүнсийг үүрд аврах болтугай. Амен.

ЭР-1: Чи энэ цаг үед түүнд бүрэн итгэж байна уу?

Ноа: Хөөе... Ямар новш нь вэ?

ЭР-1: Ноа!

Ноа: Юу? Сонсов уу? Хойшоо бол!

Крис: Бүү хөдөл. Намайг уучлаарай. Аймшигтай анхны болзоо байлаа шүү, айн?

ТЕКСТ: ГУРВАН САРЫН ДАРАА.

Крис: Гурван сар, хоёр долоо хоног, дөрвөн өдөр өнгөрлөө. Би одоо өдөр бүрийг тоолдог болсон. Үргэлж үхэл бол дайсан гэж би боддог байсан. Харин одоо итгэлгүй байна. Хэн ч үүрд амьдрахгүй... гэхдээ бид одоо амьдарч байна. Би үүнтэй эвлэрээд амьдарч чадна.

ЭМ-1: Аша!

ЭМ-2: Бүгдэд нь өглөөний мэнд. Пеллингтоны дунд сургуулийн уламжлалаар... хичээлийн шинэ семестерыг нээж, сурагч Аша Нелсон... манай сургуулийн дууллыг хийл хөгжмөөрөө тоглох болно.

Крис: Байз!

Элли: Хүлээ, зогс!

Крис: Зогс! Зогс! Зогс!

Элли: Үгүй! Зогс!

ТЕКСТ: Орчуулсан: Баяр

TRAILER

ЭМ-2: Сурагчдад сэтгэлээ уудлах хэрэг гарвал манай зөвлөхүүд ажиллаж байгаа шүү.

ДЕАН: Чи шинэ охин уу?

РЕЛ: Хөөх, наадах чинь гаанс уу?

КРИС: Үгүй.

ЭЛЛИ: Та орчуулж чадах уу?

КРЭЙВЭН: Ярих гэсэн үг. Бас өөр нэг утга нь...

ГРЭЙСИ: Үхлийг дуудах.

ДЕАН: Үлээгээд үз л дээ. Чадах уу? Үлээ, үлээ.

КРИС: Би лав сүнс дууддаг үхлийн шүглийг алгасъя даа.

ТЕКСТ: Гэлэнмаа киноны найруулагч. Чөтгөрийн оройн шоу киног бүтээсэн студи. Урт хөлт болон Сармагчин кинон дээр ажилласан гүйцэтгэх продюсер.

ДЕАН: Та нар сонссон уу?

ТЕКСТ: Ямар ч хязгаарлалтгүй аймшиг.

ЭМ-3: Чиний хорвоод мэндэлсэн өдөр үхэл чинь ч тодорхой болдог. Шүглийн чимээг сонссон л бол үхэл сонголт биш болно.

ГРЭЙСИ: Хэн бэ?

КРИС: Тэр бичээс нь үхлийг дууд гэсэн утгатай гэж сонссон.

ЭМ-3: Үнэндээ өөрийнхөө үхлийг дууд гэж байгаа юм.

ТЕКСТ: Эхнээс нь дуустал нүд салгаж чадаагүй.

ЭЛЛИ: Бидний ирээдүйн үхэл биднийг ангуучилж байна.

ТЕКСТ: Танд амьсгалах ч хугацаа өгөхгүй.

КРИС: Үүнийг зогсоох арга олох хэрэгтэй.

ЭМ-3: Үхлийг зогсоох арга байхгүй.

ТЕКСТ: Энэ оны хамгийн хүлээлттэй аймшгийн кинонуудын нэг.

ТЕКСТ: Үхлийг үгүйсгэх боломжгүй.

ТЕКСТ: Гүрээ рүү нь дайрах болно.

КРИС: Би чамайг алдахгүй.

ТЕКСТ: Сэтгэл хөдөлгөм. Аюултай.

РЕЛ: Бидний цаг дуусаж байна.

ТЕКСТ: Чиний үхэл ирж байна. Сонсогдож байна уу?

КРИС: Би үхмээргүй байвал яах вэ?

ЭМ-3: Тэгвэл төрөх ёсгүй байсан юм.

ТЕКСТ: Шүгэл сонсогдож байна уу?

Back to episodes Go home