04-10-01

Dying rich woman gives $2B to a street sweeper

he cures her cancer overnight.

 

Үргэлжлэх хугацаа: 123мин

Линк: https://www.youtube.com/watch?v=itxp9URCMi8   

 

Гол дүрүүд:

Луу: эр, Луут сүмийн эзэн, Ван овогтын том хүү Ван Фэн

Мин: эм, өвчтэй бүсгүй Мин Шиншин

Ээж: Ван Фэний ээж

Ба: эм, Ван Фэний сүйт бүсгүй

Ж: эр, Ван Фэний дүү Ван Жиншэн

Эх: Мин Шиншиний ээж

Т: эм, Мин Шиншиний туслах

Са: эр, Ван Санжу Ван Фэний эцэг

Хо: эм, Ван  Жиншэний ээж

 

Луу: Үхсэн навч, хуурай мөчрүүдийг бүгдийг нь цэвэрлэв. Үүдэндээ суугаад зүрх сэтгэл минь амар амгаланг олно.

Мин: Эмч надад гурав хоногийн хугацаа үлдсэн гэсэн. Би энэ хөрөнгийг гэрийнхээ хажуугаар өнгөрсөн зуу дахь хүнд гэрээслэхээр шийдсэн. Миний өмнөөс энэ мөнгөөр сайхан амьдраг.

Т: Мин авхай, та үхэхгүй. Ид шид тохиолдоно оо.

Мин: Надад найдвар  төрүүлэх хэрэггүй. 1. 2. 3. 4... 23... 24... 25... 66... Тэр юм бол уу? Миний өмнөөс амьдрах хүн байх нь...

Эр: Байна уу? За…

Мин: 100. Эрхэм ээ. хүлээгээрэй. Танд хэлэх юм байна.

Луу: Авхай, царай чинь цонхигор, амьсгаа чинь сул байна. Та хүндээр өвдөж. Хурдан эмнэлэг ор, гадуур явах хэрэггүй.

Мин: Үнэнийг хэлэхэд би Мин овогтын 23 дахь үеийн залгамжлагч. Би эдгэрэхгүй өвчтэй. Эмч нар надад гурав хоног л үлдсэн гэж хэлсэн. Энэ миний хувийн хадгаламж. Энийг танд өгье.

Луу: Надад мөнгө өгч байгаа юм уу? Миний хэн болохыг мэдэх үү?

Мин: Үйлчилгээний ажилтан. Санаа зовох хэрэггүй. Би худалч биш. Энэ хөрөнгийг жинхнээсээ танд өгч байгаа юм.

Луу: Сонирхолтой л юм. Мин овгийн өв залгамжлагч. Би энэ хачирхалтай өвчний тухай сонсож байсан. Хүн бүр өөрийн гэсэн тавилантай. Би туслахгүй гэж бодож байсан юм. Гэхдээ өөрийн чинь чин сэтгэлийг хараад, үзээд алдъя гэж шийдлээ.

Т: Хаанаас гарч ирсэн луйварчин…

Луу: Би судас барьж байна. Дуугүй бай. Дотор эрхтнүүд чинь хүнд гэмтсэн байна. Зургаан гэдэс нь өвчлөлтэй. Бурхан ч анагааж чадахгүй. Гэхдээ азаар... өнөөдөр надтай таарч.

Мин: Намайг аварч чадах уу?

Бүгд: Мин авхайг тавь. Би тэрнийг эмчилнэ…. Мин авхайг тавь. Би тэрнийг эмчилнэ…

1: Хаан оточ.

2: Мөнхийн оточ.

3: Анагаагч бурхан.

Бүгд: Мин авхайн судсыг барихыг зөвшөөрнө үү. Бид Мин авхайг эдгээхийн тулд чадах бүхнээ хийх болно.

Т: Хаан оточ. Мөнхийн оточ. Анагаагч бурхан. Манай үеийн хамгийн шилдэг оточ нар. Мин авхай, та аврагдах нь. Аврагдах нь.

Луу: Үгүй ээ. Андуурч байна. Энэ гурав… тэрнийг аварч чадахгүй.

1: Чи… нэг муу үйлчилгээний ажилтан. Хаан оточ миний өмнө том дуугарна гэнэ ээ?

2: Яг үнэн. Мөнхийн оточ би үеийн үедээ оточ байсан айлын хүүхэд.   Чам шиг цэвэрлэгч намайг дор үзэх болоогүй шүү.

3: Даруу бай. Бүгдээрээ даруу байцагаа. Өөрсдийгөө үйлчлэгчтэй харьцуулах нь өөрийгөө дорд үзсэн хэрэг.

Мин: Эрхэм ээ, энэ хүн үйлчлэгч ч гэсэн...

Т: Мин авхай. Авхай. Эрхэмүүд ээ, хурдан манай өргөөнд орж, манай авхайг эмчилж өгөөч.

Бүгд: Нэр төрийн хэрэг.

Т: Эрхэм ээ. Та ч гэсэн бидэнтэй явж болох уу?

Луу: За яах вэ. Мин авхай сайн хүн болохоор, үхчихвэл хайран. Би орж харъя.

Т: Эрхэм ээ. Машинд сууна уу.

Луу: Хэрэггүй ээ. Би унаатай ирсэн. Араас чинь дагаад явъя.

************

Т: Эзэгтэй. Хаан оточ.  Мөнхийн оточ.  Анагаагч бурхан. Уулнаас бууж авхайг эмчлэхээр ирсэн байна.

Эх: Юу гэнэ ээ? Гурван эрхэм Шиншинийг аврахаар ирлээ гэж үү. Миний охин аврагдах нь. Миний охин аврагдах нь.

2: Мин эзэгтэй. Таны охиныг эдгээж чадвал гэрлүүлнэ гэж сонссон. Энэ үнэн үү?

Эх: Мөнхийн оточ та охиныг маань эмчилж чадвал би эсэргүүцэхгүй.

2: Сайн байна. Мин авхайн бие болон царай эмэгтэйчүүд дунд ховор үзэгслэнтэй бүсгүй. Би… Заавал гэрлэнэ… Хачин юм даа. Үнэхээр хачин. Ямар өвчин болоод Хаан оточ, Мөнхийн оточ хоёр хүртэл толгой сэгсэрч байдаг.

3: Хүлээ. Хүлээ. Та хоёр оточ нарын нэр хүндийг унагаж байна шүү.

Эх: Оточ оо. Ямар байна? Ямар өвчин болоод ингэдэг байна аа? Яагаад анагаах эрдэмд төгс гэгддэг гурван оточ хүртэл эмчилж чаддаггүй байна аа? Миний Шишин… миний Шиншин. Чиний амьдрал яагаад ийм хэцүү юм бэ? Ийм хөөрхөн, бизнесийн салбарт танигдсан ийм сайхан охин минь… Та нар… та нарт миний охиныг аврах арга үнэхээр байхгүй гэж үү? Гуйж байна. Охиныг маань авраач дээ. Байгаа бүхнээ өгөх байсан ч хамаагүй, би юу ч харамлахгүй.

2: Хаан оточ, Мөнхийн оточ, Анагаагч бурхан бид гурав аварч чадахгүй ч гэсэн. Тэрнийг аварч чадаж магадгүй ганц л хүн байна.

Эх: Юу гэнэ ээ? Хэн юм? Хэн миний охиныг аварч чадна гэнэ ээ?

2:  Гэгээнтэн.

Эх: Гэгээнтэн? Хэний ч харж байгаагүй гэдэг домогт болсон хүн үү? Хэн ч мэддэггүй, таамаглахын аргагүй нууцлыг, бас Аврагч оточ гэж хочилдог, тэнгэрийн чадвартай гэгддэг тэр хүн.

2: Тэр хүн маш чадварлаг. Баруун гараараа амьдрал бэлэглэдэг гэлцдэг. Тэрний зан аашийг хэн ч мэдэхгүй. Тэр хүн л чадах байх.

3: Аврагч оточ ганц анагаахын салбарын мастер төдийгүй Луут хаан.

Эх: Санхүү, арми, технологи, анагаах ухаан, интертаймент, тулааны урлаг гээд олон салбарын шилдэг нь болж чадсан бас гэмт хэргийн ертөнцтэй ч холбоотой гэгддэг хүн үү?

3: Тэрнээс өөр хэн байх вэ?

Эх: Энэ домог төдий. Энэ үнэн үгүйг мэдэх хүн байхгүй. Тэр хүнийг би хаанаас олох болж байна?

3: Тэр таны мэдэх хэрэг.

Эх: За яах вэ. Хорвоог орвонгоор нь эргүүлэх байсан ч хамаагүй, би заавал олно. Индао.

Т: байна.

Эх: Хурдан мэдэгдэл хий. Дэлхийн өнцөг булан бүрт Луут хааныг хайж ол.

Луут: Хөөе. Хайх хэрэггүй. Би үзээд алдъя.

Эх: Чи хэн бэ?

Т: Авхайн олсон зуу дахь хүн. Энэ хүн авхайг эмчилж чадна гэсэн.

Эх: Энэ хүн үү? Үнэхээр эмчилж чадна гэж үү?

Т: Тийм ээ. Тэгж хэлсэн.

Эх: Амаа тат. Хэлсэн болгонд нь итгэж болдог юм уу?

1: Яг үнэн. Цэвэрлэгч яаж өвчин анагааж мэдэх юм? Үнэхээр тийм байсан бол бид  анагаах эрдэмд насаараа суралцах ямар хэрэг байна?

3: Цэвэрлэгч шиг харагдаж байгаа ч, луйварчин байх.

Луут: 5000жилийн өмнө эртний хүмүүс “номыг хавтсаар нь дүгнэх хэрэггүй” гэж ярьдаг байсан нь сохор хүмүүст анхааруулах гэсэн хэрэг. Тэдний үр сад нь өдий болтол энэ үгний учрыг ойлгоогүй нь харамсалтай.

Эх: Хангалттай. Жүжиглэхээ боль. Манай Мин овог Хятад улсын хамгийн баян айл. Энд ирчихээд худлаа ярьж байдаг. Би чамайг гудамж цэвэрлэх ч аргагүй болгоод өгч чадна шүү.

1: Мин авхайтай гэрлэх гэсэн луйварчин гэдэг нь ойлгомжтой байна.

3: Хунд санаархсан мэлхий гэж энийг л хэлдэг байх.

Эх: Хангалттай. Хүн ир… Энийг гаргаж хая.

Т: Болохгүй ээ.

Эх: Чи чинь яаж байна аа?

Т: Авхайн бие улам муудсаар байна. Алдартай эмч нар ч тусалж чадахгүй байна. Энэ хүн чадна гэж байгаа бол оролдоод үзье л дээ. Хэрвээ үнэхээр луйварчин бол дараа нь учрыг нь олж болно шд.

Эх: За яах вэ. Би чамд боломж олгоё. Хэрвээ чамд чадвар байхгүй бол  хариуцлагаа хүлээгээрэй.

Луут: Надаар эмчлүүлэх гэсэн хүмүүс гуйж ирдэг юм. Би өөрөө хүн гуйж явдаггүй. Надад ингэж хандаж байгаа бол… Надад тэрнийг аврах алба байхгүй. Мартсанаас… Авхай чинь сүүлчийн удаа ухаан орох өдөр тэрний эд хөрөнгө надад хэрэггүй гээд хэлчихээрэй.

Т: Битгий яв л даа.

Луут: Яасан?

Т: Манай авхай их сайн хүн. Гуйж байна, тэрнийг авраач дээ. Үнэхээр аварч чадах юм бол би хүссэн бүгдийг чинь хийе.

Луут: За яах вэ. Чиний хэлдэг зөв. Тэгвэл би дахиад нэг хараадахъя.

1: Нийгэм үнэхээр ийм болчих гэж. Гудамжны цэвэрлэгч хүртэл хүн анагаадаг болж.   

3: Би хангалттай олон луйварчин харсан. Ийм үнэмшилтэй луйварчин анх удаа л харж байна.

2: Гудамжны цэвэрлэгч болж жүжиглээд аргагүй л луйварчин юм.

1: Үнэхээр үнэмшилтэй байна шүү.

Эх: Шиншин. Шиншин.

Мин: Би хий юм харж байх шиг байна.

Эх: Шиншин. Шиншин. Манай Шиншинийг яасан бэ? Алчихлаа шүү дээ.

1: Мин авхайг алж зүрхэлнэ гэнэ ээ?

3: Хүний амиар тоглосон энэ амьтныг хэдэн хэсэг тасчиж хая.

Луут: Та нарыг аварч чадаагүй өвчтөнийг аварсан намайг та нар доромжилж байгаа юм уу?

3: Юу гэнэ ээ? Мин авхайг эдгээсэн гэх гээ юу?

2: Үхэх гэж байгаа хүнийг. Намайг хуурч дөнгөнө гэж бодоо юу?

Луут: Та нарыг хуурсан эсэхийг судсыг нь бариад шалга.

3: Тэр худлаа жүжиглэж байгааг нь. Судасны цохилт нь тогтвортой болчихож. Мин авхайн өвчин үнэхээр эдгэчихсэн байна.

Эх: Нээрэн үү? Шиншин үнэхээр эдгэсэн гэж үү?

Т: Эрхэм ээ. Үнэн гэж үү? Манай авхай үнэхээр эдгэчихсэн юм уу?

2: Тийм байх ёсгүй. Боломжгүй. Над шиг алдартай отчийн ч эмнэж чадаагүй өвчнийг чам шиг гудамжны цэвэрлэгч яаж эдгээж чадах юм? Худлаа байж таараа. Тийм байх боломжгүй.

3: Чи өөрөө шалга. Нээрэн эдгэчихэж. Ийм байж болно гэж үү. Үнэн байна.

1: Бид гурав юу ч хийж чадаагүй. Гэтэл энэ хүн ганц удаа зүү тавиад эдгээчихдэг. Энэ хүн арай…

Луут: Чшш… Бүгд босцогоо. Энд юу болсон талаар өөр юм ярих шаардлагагүй. Мин авхайг эрүүл мэндээ хайрлаж яв, бас сайн хүн хэвээрээ бай гэж хэлээрэй.

*****************

Ээж: Өө. Эргээд ирлээ.

Луут: Ээж ээ.

Ээж: Фан арь. Эргээд ирэв үү. Жиачиан чамтай уулзахаар ирсэн.

Луут: Жиачиан.

Ээж: Та хоёр ярилц. Би дэлгүүр  явж ногоо авах хэрэгтэй байна.

Луут: За.

Ээж: За.

Луут: Жиачиан.

БА:  Фан Фан. Нааш нь өгчих. Ван Фэн.

Луут: Аан?

Ба:  Сүйгээ цуцалъя.

Луут: Тоглоод байгаа юм уу? Сүйгээ цуцална гэнэ ээ?

Ба:  Тийм ээ. Би энэ талаар их удаан бодсон бас их удаан хүлээсэн. Эцэст нь бид хоёр тохирохгүй юм байна.

Луут: Тохирохгүй гэдэг нь…

Ба:  Таван жил. Би Бай овогтыг юу ч үгүй хоосноос босгох гэж цус, нулимсаа барж, чадах бүхнээ хийсэн. Гэтэл чи… Ван овог чамайг өв залгамжлагч болохын тулд чадвараа сайжруул гэж явуулсан. Гэтэл чи гудамжны цэвэрлэгч хийж, бас болоогүй бүх боломжоо алдсан. Чамд өөр хэлэх юм байна уу?

Луут: Намайг боломжоо алдсан гэв үү?

Ба:  Чамд өөр хэлэх юм байна уу? Аав чинь чамд урам хугарч, чамд хаягдмал хүүхэд шиг хандаж байна. Ван овгийг дүүд чинь өвлүүлэхээр ярьж байгаа.

Луут: Аав намайг хангалтгүй гэж бодсон болохоор чадвараа сайжруул гэж явуулсан гэж бодоод байгаа юм уу?

Ба:  Тийм биш гэж үү?

Луут: Эхлээд Ван Жиншэнийг эрх мэдэлтэй болгохын тулд намайг Ван овогтын эрх мэдлээс холдуулсан юм.

Эм: Гайгүй байлгүй. Чадваргүй гэдгээ нуух гэж шалтаг тоочсоор л байна уу? Чи Ван овогтын том хүү. Аав чинь яасан гэж чамайг гадуурхах юм? Төрсөн хүү нь биш юм биш биз дээ?

Луут: Би төрсөн хүү нь. Ван Санчин манай ээжээс салсныхаа дараа тэр зальт үнэгтэй гэрлэсэн. Тэрнээс хойш намайг хаясан. Ойлгож байна уу?

Эм: Хэрэггүй юм ярихаа боль. Юу ч байлаа гэсэн чи юу ч биш болчихоод байна. Угаасаа хэрэггүй хүн гэсэн үг. Тийм болохоор сүйгээ цуцлах гэрээнд хурдан гарын үсгээ зур.

Ба:  Тийм ээ. Ван Фэн. Би чамайг Жинхайн бахархал гэж бодож байсан юм. Гэтэл элэг доог болж таарлаа. Хүмүүс  чи бид хоёрын тухай ярих болгонд надад нүүр хийх газар олдохгүй байна. Хоёулаа төвөг удалгүй салцагаая.

Луут: Жиачиан. Бид хоёрын хурим хоёр хоногийн дараа болно. Дахиад бодоод  үз л дээ.

Ба:  Юугаа боддог юм? Чи бид хоёр тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс. Яасан ч хамт байх боломжгүй. Тэгээд ч чамд үнэнийг хэлчихье. Манай Бай компанийг Женесис груп сонгосон. Манайд тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж амалсан. Энэ хөрөнгө оруулалтыг авсны дараа манай Бай овог бизнесийн салбарын оргилд гарах болно.

Луут: Миний өмнө гайхуулж байдаг. Тэгвэл чи Женесис групт хэн Бай овогтынд тэрбум долларын хөрөнгө оруулалт хий гэж хэлснийг мэдэх юм уу?

****************

Луут: Тэгвэл чи Женесис групт хэн Бай овогтынд тэрбум долларын хөрөнгө оруулалт хий гэж хэлснийг мэдэх юм уу?

Ба:  Өөрийгөө гэж хэлэх гээгүй биз дээ?

Луут: Тийм ээ. Би. Өөр хэн чамд ийм том боломж өгөх юм?

Ба:  Ван Фэн, хангалттай. Чамд ичих нүүр байна уу? Бай компаний захирал надад, чам шиг цэвэрлэгч юугаараа тусалдаг юм?

Эм: Яг үнэн. Жиачиан авхай Жин Шэн ноён Женесис групийн Инлон ноёнд манай компаний тухай хэлсэн болохоор хөрөнгө оруулалт авахаар болсон гэж хэлсэн. Женесис групийг танаас болж хөрөнгө оруулалт хйисэн гэсэн үү? Женесис груп ямар компани болохыг мэдэх үү? Дэлхийд хосгүй хүчирхэг компани. Компаний эзэн нь бүхнийг чадагч эзэн гэгддэг Луут хаан. Тэрнийг хүн төрөлхтөн үүссэнээс хойш хамгийн агуу суут хүн гэж нэрлэдэг. Женесис груп таны тушаалаар хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үү? Эрхэм дээд Луут хаан мэдэх юм бол та яаж үхсэнээ ч мэдэхгүй байлгүй.

Луут: Ван Жиншэн Женесис групээс тэрбум долларын хөрөнгө оруулалт олж өгсөн гэсэн үү?

Эм: Яасан, ичээ юу? Ах дүү хоёр байж, та юу ч үгүй хоосон болчихсон байна. Гэтэл Жиншэн залуу ноён Бай авхайг Инлон ноёнтой танилцуулж, өргөмөл охин болгосон. Тэр бидэнд маш их тусалсан.

Луут: Бай Жиачиан. Надаас сүйгээ цуцалж, Ван Жиншэнтэй гэрлэхийг хүсээ юу?

Ба:  Чи тэрэнд санаа зовох хэрэггүй. Зүгээр л сүйгээ цуцлаад өг.

Луут: Намайг Ван овогтын том хүү байхад өөрийгөө надад тохирохгүй гэж хэлж байснаа санаж байна уу?

Ба:  Ван Фэн хангалттай. Одоо олон зүйл өөрчлөгдсөн. Чамайг сүйгээ цуцлахыг хүсэхгүй байгааг мэдэж байна. Тэгсэн ч бодит байдлыг хүлээн зөвшөөр. Хятад улс нийгмийн гарал тэнцүү байхыг, хүний царай зүсийг илүү чухалчилсаар ирсэн. Тийм болохоор… чамайг эртхэн боль гэж хэлэх байна. Үгүй бол… илүү их харамсах болно.

Луут: За яах вэ. Намайг харамсана гэсэн үү? … Намайг харамсана гэсэн үү?

Ба:  Ван Фэн. Би харин ч чамайг харж үзээд боломж олгож байна.

Луут: Чи аль хэдийн бүгдийг төлөвлөчихсөн юм шив. Намайг яаж харамсуулахыг чинь харж л байя. Хурим болдгоороо болно. Хурдан яв. Гаргаж өгч чадахгүй нь.

Ба:  Чи… Ван Фэн. Санаж яв. Чи өөрөө л энэ замыг сонгосон.

Луут: Хамаагүй. Юу ч байсан би хариуцлагаа үүрэхэд бэлэн.

Ба:  Сайн байна. Тэгвэл хуримаа төлөвлөснөөрөө хий. Тэгвэл тэр өдөр би чамд сүрлэг, хэзээ ч мартагдахааргүй хурим хийж өгье. Жинхайн бүх хүмүүс чамайг мартахгүй болгоод өгье.

Луут: Сайн байна. Хүлээж байя.

Эм: Түй. Тэнэг худгийн мэлхий.

Луут: Бай Жиачиан. Намайг харамсана гэсэн үү?

Ву: Ву Чэн. Ван ноёны амрыг эрье.

Луут: Яаралтай гурван юм бэлд. Нэг. Жинхайн хамгийн дээд зэрэглэлийн зочид буудалд тэрбум долларын  хуримын танхим бэлд.  Хоёр. Чуанши, Бай компаниудын гарын үсэг зурах ёслолыг миний хуримын үеэр хийнэ. Гурав. Дэлхийн хамгийн шилдэг бизнесийн болоод цэргийн удирдлагуудыг миний хуриманд урь.

Ву: Ерөнхийлөгчид ирье гэвэл яах вэ?

Луут: Ирвэл ирж л байг. Татгалзах шаардлага байхгүй.

Ву: Мэдлээ.

Ээж: Фэн арь.

Луут: Явж бай. Ээж ирж байна.

Ву: Мэдлээ.

Ээж: Фэн арь.

Луут: Ээж ээ.

Ээж: Фэн арь. Фэн арь. Хурдан хурдан. Ван овогтынх руу яв.

Луут: Ван овогтынд очиж яах юм?

Ээж: Аавын чинь бие муу байгаа, удаан тэсэхгүй байх гэж байна...

****************

Ээж: Аавын чинь бие муу байгаа, удаан тэсэхгүй байх гэж байна...  

Луут: Тэгээд юу гэж? Таныг хаяад, өөр хүнтэй гэрлэсэн хүн. Юунд санаа зовсон юм?

Ээж: Тэнэг юм уу? Чи Ван овогтын том хүү. Аав чинь өнгөрчихвөл хөрөнгө өвлөж авах ёстой. Би хичнээн үзэн ядсан ч, чи надтай хамт зовж болохгүй шд.

Луут: Ээж ээ, хамаагүй ээ. Надад Ван овгийн эд хөрөнгө хамаагүй.

Ээж: Зөрүүдлэхээ боль л доо. Юу ч болсон бай чиний аав. Очиж уулзах хэрэгтэй шд. Хурдан яв. Бушуу яваач дээ.

Луут: Ээж ээ.

Ээж: Явъя аа. Явъя…

********************

Ж: Яасан? Нөгөө олиггүй Ван Фэн сүйгээ цуцлахгүй гэж байна уу?

Ба: Тийм. Чи бэлтгэлтэй байгаарай. Миний хуриман дээр сүйт залуу чамайг гэж зарлана. Тэрнийг хотын элэг доог болгоно.

Ж: Чи итгэлтэй байна уу? Хөөе, арай л хэрцгий юм биш үү? Үйлчлэгч хийж амьдрах амаргүй байгаа байлгүй. Тэгж зовоох хэрэг байна уу?

Ба: Өөрөөс нь болж байгаа юм. Би нэр төрөө авч үлдэх боломж олгосон. Өөрөө л баян айлын хүргэн болохыг хүссэн. Тийм болохоор доромжлуулж л байхаас.

Ж: Тэгвэл бид хоёрын хурим улам л сонирхолтой болох нь. Тэрний эмэгтэйтэй гэрлэж, элэг доог болохыг нь харах нь. Давхар баяр болох нь. Сайн байна. Тэгж шийдье.

Ба: Эсвэл... гурван давхар баяр гэвэл тохирно.

Ж: Тийм үү? Өөр юу байгаа билээ?

Ба: Женесис групээс утсаар яриад хуримын үеэр тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна гэсэн.

Ф: Бай захирал Женесисээс тэрбум долларын хөрөнгө оруулалт аваад, Инлон ноёны өргөмөл охин болоод, хоёрдугаар ноёнтон гэрлэнэ. Тэр үед Ван, Бай хоёр оргилд гарна гэсэн үг.

Аав: Ван эмч ээ. Миний бие ямар байна?

Эр: Ноёнтон. Таны элэг, бөөр хоёр хоёулаа дутагдалд орсон байна.

Аав: Надад найдвар байна уу?

Эр: Таныг аварч чадах ганц л хүн байгаа.

Аав: Хэн бэ?

Эр: Тэр хүн дэлхийг цочирдуулж чадсан хүн. Үлгэр домог шиг яригддаг, Луут сүмийн эзэн Луут хаан.

Аав: Юу? Луут хаан?

Эр: Тийм ээ. Луут хаан манай цаг үеийн чадахгүй юм гэж үгүй, олон салбарыг тэргүүлдэг бурхан гэж хэлж болно. Тэр хүний анагаах чадвар хэнийг ч дагуулахгүй. Тэнгэр газрын шуанхуан зүүний эрдмийг бодож олсон хүн дээ. Үхсэн хүнийг ч амьдруулдаг гэлцдэг юм. Таны өвчнийг тэрнээс өөр хэн ч эмчилж чадахгүй.

Хо: Гэхдээ тэр Луут хааны хаана байгааг хэн ч мэдэхгүй. Тэгээд хаанаас олох болж байна аа?

Луут: Би хаанаас олохыг мэднэ.  

Хо: Ван Фэн. Чи яах гэж ирээ вэ?

Луут: Миний ирэх өөрт чинь хамаагүй.

Хо:  Арав гаран жил энэ гэрт ирээгүй байж. Ван овогт чамд ямар хамаатай юм?

Луут: Яасан? Эд хөрөнгийг чинь хуваалцана гэж айгаа юу?

Хо: Эд хөрөнгө өө? Гайгүй байлгүй.

Ж: Ээж ээ. Тэгж ярьж болохгүй ээ. Ах чадваргүй ч гэсэн овог нь Ван. Гудамж цэвэрлэж жаахан мөнгө олох гээд хэцүүхэн амьдарч байгаа хүн. Энд ирээд хөрөнгө хувааж, насаараа идэх халаасны мөнгө авахаар ирсэн байх. Ойлгомжтой.

Ба: Тийм ээ. Бид хоёрын хурим удахгүй болно. Инжинд өгөх мөнгө олох гэж хичээж байгаа байх. Үгүй бол яаж хүнд царайгаа харуулах юм?

Ж: Чиний зөв Жиачиан. Юу ч болсон бай, чи манай Ван овогтын хүн болно. Тэрний царай чухал биш ч гэсэн, манай Ван овогтын нэр хүнд байна. Санаа зовох хэрэггүй. Би инжинд чинь тусална.

Ба: Хоёрдугаар ноёнд баярлалаа.

Ф: Төрсөн ах дүү байж, яагаад ийм хол зөрүүтэй байдаг байна аа? Зарим хүн үнэхээр ичнэ гэж мэдэхгүй юм аа.

Луут: Жинхэнэ алиа салбадайнууд.

Ф: Чи хэнийг доромжлоод байгаа юм?

Аав: Болно оо. Маргахаа боль.

Хо: Ноёнтон.

Аав: Фэн арь. Чи түрүүн Луут хааны хаана байгааг мэднэ гэсэн. Тэр чинь үнэн үү?

Луут: Үнэн байлгүй яах вэ.

Аав: Хаана байгаа юм? Хурдан хэлээдэх. Би хүн явуулж уриулъя.

**************

Аав: Хурдан хэлээдэх. Би хүн явуулж уриулъя.

Луут: Сөхөрч суугаад ээжээс уучлалт гуйгаад… Ван Жиншэнийг, эхтэй нь Ван овогтынхоос хөөх юм бол би Луут хааныг өөрийн биеэр авчирч өгье.

Аав: Тэр…

Ж: Хангалттай, Ван Фэн. Ингэж гайхуулаад Ван овогтын хөрөнгийг өвлөж чадна гэж бодоо юу?

Луут: Ван Жиншэн. Намайг өөр шигээ бодохоо боль. Чиний нүдэнд би гуйлгачин шиг харагддаг байх. Миний нүдэнд Ван овог юу ч биш.

Ж: Тийм үү? Тийм бол яах гэж ирээ вэ?

Луут: Яах вэ дээ. Энэ хөгшин үхэх гэж байна гэж дуулаад ээж эцсийн замд нь үдэхээр ирсэн юм. Тэгээд ч, Ван овог надад өртэй. Өрөө авах хэрэгтэй биз дээ. Чи хүү нь юм чинь төлнө биз.

Ж: Чи…

Аав: Болно оо. Муудалцахаа боль. Фэн арь. Чи Луут хаан гэж хэн болохыг мэдэж байна уу?

Луут: Би болзлоо хэлсэн. Яахыг өөрөө шийд.

Хо: Итгэмээргүй юм. Аавыгаа хүртэл сүрдүүлж байдаг.

Ф: Юу ч үгүй хоосон, дээр нь хүн чанар ч алга.

Ба: Ван Фэн. Ядуу байх асуудал биш. Ядаж хүн чанартай байж байж л хүн байна. Чам шиг чадваргүй, дээр нь бусдын анхаарлыг татах гэж оролдож байдаг хүн хүнд өвчтэй аавтайгаа болзол ярьж байдаг. Чи хүн мөн үү?

Луут: Бусдын зовлонг өөрөө туулаагүй бол, амаа татаж яв гэдэг байх аа. Бай Жиачиан. Чамд намайг чичлэх эрх байхгүй.

Ба: Юу гэнэ ээ? Эрх байхгүй гэнэ ээ? Би ганцаараа Бай компанийг өдий зэрэгт хүргэсэн. Гудамжны хог шүүрдэхээс өөр ажилгүй, чам шиг хаягдсан хүүхэд надтай эрх ярих гээ юу? Чамд миний хуриман дээр ирэх нүүр байгаа юм уу?

Луут: Санаа зовох хэрэггүй. Би чамд том сюрприз бэлдсэн.

Ба: Хн. Тийм үү? Надад сюрприз барих чадал чамд байгаа юм уу?

Луут: Цаг нь болохоор хараарай.

 Аав: Хангалттай. Маргахаа боль. Яг одоо гэр бүлийн хурал хийнэ. Ван овогтын залгамжлагчийг нэрлэнэ.

**************

Аав: Хангалттай. Маргахаа боль. Яг одоо гэр бүлийн хурал хийнэ. Ван овогтын залгамжлагчийг нэрлэнэ.

Ж: Ах аа. Шоу эхлэх гэж байна.

Ба: Чамайг  Ван овгийг өвлөөд, надтай гэрлэнэ гэж найдъя. Миний урмыг битгий хугалаарай даа. Ван ах аа. Фэн эгч ээ. Хоёрдугаар ноёнтон. Бид хоёр явлаа. Фэн Вэн. Явъя.

Луут: Бай Жиачиан. Чи бүгдтэй нь салах ёс хийчихээд, яагаад миний ээжтэй  хийхгүй байгаа юм?

Ба: Хийсэнгүй гээд яах юм? Яасан? Чамд гомдоллох эрх байгаа мю уу?

Луут: Намайг хүндлэхгүй байж болно. Харин ээжид бүдүүлэг хандвал би уурлана шүү.

Ба: Тийм үү?  Уурлачихсан уу? Тэгвэл сүйгээ битгий цуцлаарай. Намайг хаяж бас хуриман дээр ирэхгүй  байх вий дээ. Бүр айчихлаа.

Ээж: Жиачиан. Зүгээр ээ. Зүгээр. Ийм ёс төдий зүйлийг тоох хэрэггүй.

Ба: Эгчийн өгөөмөр занд баярлалаа. Та хүүдээ ийм өчүүхэн юмнаас болоод намайг битгий хая гээд хэлээд өгөөрэй. Би гуниглана.

Ээж: Тэгэхгүй ээ, тэгэхгүй.

Луут: Бай Жиачиан, хуриман дээр уулзъя. Хэн нь хэнд тохирохыг би чамд тод харуулна аа.

Ж: Явъя. Ах аа. Аав залгамжлагчийнхаа нэрийг зарлана. Мөрөөдөл чинь удахгүй биелэх нь.

Ээж: Явъя…

****************

Аав: Өнөөдөр… Ван овгийнхон болоод хувьцаа эзэмшигчдийг энд цуглуулсан  шалтгаан нь… миний эрүүл мэнд муудаж, амьд явах өдрүүд цөөрч байна. Тийм болохоор Ван овгийнхноос цаашид Вон овгийг толгойлох хүнийг нэрлэхээр шийдлээ. Та бүхэн мэдэж байгаа. Би хоёр хүүтэй. Манай том хүү Фэн арь, сургуулиа төгсөөд гудамжинд цэвэрлэгч хийж байгаа. Манай Ван овог элэг доог болж байна. Миний бага хүү Жиншэн, гэр бүлийн бизнесээ явуулахад тусалж байгаа. Ирээдүйтэй хүүхэд. Аав хүний хувьд би хэнийг ч илүү үзэхгүй. Өнөөдөр би залгамжлагчаа нэрлэж, санал хураалт явуулах гэж байна. Та нар юу гэж бодож байна?

Ж: Би аавын шийдвэрийг дэмжиж байна. Миний чадвар, нэр төр ахынхтай харьцуулахад хамаагүй дээр ч гэсэн, миний ах шүү дээ. Тийм болохоор ах, эгч нарын саналыг дагая.

Эр: Захирал, Жиншэн хоёр үнэхээр уужуу дотортой юм. Бас алсын хараатай.

Эр: Тийм ээ. Жиншэн сайн удирдагчаас гадна ирээдүйн Ван овгийг удирдах чадвар харагдаж байна.

Луут: Вангийн ирээдүй? Ван овогтод ирээдүй байгаа юм уу?

Эр: Юу гэнэ ээ? Ван Фэн, Ван овгийг хараагаад байгаа юм уу?

Луут: Үгүй ээ. Совин гэх үү дээ.

Эр: Ямар ч мэдрэмж алга. Чамайг энэ уулзалтад оролцуулж байгаа нь захирал чамайг харин ч том харж үзсэн хэрэг. Тийм байхад бүдүүлэг зан гаргаж байдаг.

Луут: Та нар хүн чанаргүй, амаараа ёс суртахуун ярьж байгаа ч, хүн болоод юм болгоныг ялгаварлан гадуурхдаг хүмүүс. Ийм байж шударга ёс ярих гээ юу?

Эр: чамд эрүүл ухаан байна уу? Том хүү болохоор Ван овог хөрөнгөө өгөх ёстой гэж бодоо юу? Гайгүй байлгүй. Ван овогт чам шиг хэрэггүй амьтан хэрэггүй.

Эр: Яг зөв. Ван овогт чам шиг хүн огтхон ч хэрэггүй.

Бүгд:  Ван овогт чам шиг хүн хэрэггүй. чам шиг хүн хэрэггүй. Чам шиг хүн Хэрэггүй амьтан.. чам шиг хүн хэрэггүй. Хэрэггүй амьтан.  чам шиг хүн хэрэггүй. Хэрэггүй амьтан. Хэрэггүй амьтан. Хэрэггүй амьтан. Хэрэггүй амьтан. Хэрэггүй амьтан. Хэрэггүй амьтан.

Ж: Мартсанаас… Нээрэн би нэг юм хэлэх гэж байснаа мартчихаж.

Эр: Юу юм, Жиншэн?

Ж: Саяхан би… Женесисийн Инлон ноёнтой уулзсан. Инлон ноён цаг нь болохоор намайг Ван компанийг өвлөж авсны дараа надад тусална гэсэн.

Луут: Чи хэтрүүлж байна. Женесис груп Ван Жиншэнд яасан ч санаа тавихгүй.

Ж: Женесис груп Ван компанид анхаарал хандуулах үгүй нь танд хамаагүй. Тийм биз дээ?

Луут: Яг үнэн. Миний мэдэх хэрэг.

Ж: Ах аа. Та галзуурчихаа юу? Гудамжны цэвэрлэгч гэдгээ мартаа юу?

Аав: За за. Одоо болно. Хэнийг залгамжлагч болгох талаар санал хураая. Ван Фэнийг Ван овогтын залгамжлагч болгохыг дэмжиж байгаа нь гараа өргө.

Луут: Хүлээ. Нэг юм тодруулчихъя. Өрөөсгөл ойлголтоос болж буруу сонголт хийгээд, Ван компаний хувьцааны үнэ буурвал үр дагаварыг нь та нар өөрсдөө хүлээгээрэй.

Эр: Юу? Чамайг сонгохгүй бол Ван компаний хувьцааны үнэ унана гэх гээ юу?

Луут: Би тэгж хэлээгүй. Гэхдээ тийм боломж байхыг үгүйсгэхгүй.

Ж: Ах аа. Тан шиг гудамж шүүрддэг хүн биржид бүртгэлтэй компаний хувьцаанд нөлөөлнө гэнэ ээ? Наад толгой чинь зүгээр үү?

Эр: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Аав: Болно оо. одоо хангалттай. Ван Фэнийг дэмжиж байгаа нь гараа өргө...

Эр: Ван Фэн ноёнд ирсэн санал тэг.

Ж: Ах аа. янзтай. Үгүй байлгүй дээ, ах аа. та ялагдчихлаа шд. Тэгсэн мөртлөө инээд чинь хүрч байна гэж үү?

Луут: За, инээдтэй тоглоомоо үргэлжлүүлье.

Аав: Жиншэнийг Ван компаний захирал болохыг дэмжиж байгаа нь гараа өргө дэмжиж байгаа нь гараа өргө.

Эр: Би дэмжиж байна.

Эр: Дэмжиж байна.

Бүгд: Би дэмжиж байна. Дэмжиж байна.

Эр: Дэмжиж байна.

Бүгд: Би дэмжиж байна. Дэмжиж байна.

Ж: Та бүхэнд баярлалаа. Ван компанийг би илүү том өндөрлөгт хүргэнэ гэж амалъя.

Эр: Хоёрдугаар хүү Жиншэнийг бүгд дэмжлээ.

Аав: За. Хоёрдугаар хүү Жиншэн Ван овог болоод Ван компаний залгамжлагч болсныг зарлаж байна.

Ж: Бүгдэд нь баярлалаа. Баярлалаа. Сууцагаа. Ах аа. Түрүүн та юу гэлээ? Таныг сонгохгүй бол Ван овогтын хувьцааны үнэ унана гэсэн үү? Хаана байна?

Луут: Яарах хэрэггүй. Нөөц төлөвлөгөөг эхлүүл. Бай. Жинхай Хувьцааг бүрэн худалдаж авах.  Байрлал Ди. Туслахыг оролдсон хэн ч бай, бүгдийг нь устга. Могой лууг залгина. Бүрэн устгал.

**********************

Луут: Могой лууг залгина. Бүрэн устгал. Шоу эхэллээ. Цэвэрлэгч миний Ван овогтод өгч байгаа бэлэг. Таалагдана гэж найдъя.

Ж: Битгий жүжиглэ. Цэвэрлэгч юм байж, хувьцаа гэж мэдэх үү? Ы

Ав: Хөөе. Юу ч мэдэхгүй нь ойлгомжтой байна. Хувьцааны үнэ хэд байгааг ч хараагүй байж олон юм яриад. Хөөе. Хавьцаа авахахын тулд эхлээд үнийг нь судалдаг юм шд.

Ж: Хоёрдугаар ах авга аа. Хувьцаа гэж юу байдгийг ч мэдэхгүй гудамж шүүрддэг хүн. Эхлээд үнийн судалгаа хийхийг яаж мэдэх юм?

Ав: Ийм хүн Ван овогтоос төрсөн гэхээр үнэхээр манай овогт нүүр хийх газар алга.

Луут: Хүссэнээрээ л бод. Би явлаа.

Ав: Зайл зайл зайл зайл зайл зайл зайл. Аль болох хол зайл. Хаалгаар гарсныхаа дараа Ван овогтой гэж хэлэх хэрэггүй шүү.

Луут: Мартсанаас… Хоёр хоногийн дараа Бай Жианчиан бид хоёрын хурим болно. Империал паласт багахан хоолны өрөө бэлдчихсэн. Ах, эгч нарыг бүгдээрээ ирээрэй гэж урья. Голохгүй байх гэж найдъя.

Ав: Юу гэнэ ээ? Чи Империал паласт хуримаа хийнэ гэнэ ээ? Хөх инээд хүрчихлээ байна. Империал паласт ямар газар болохыг чи мэдэх үү? Хятадын нийслэлд байдаг хамгийн тансаг 9 одтой зочид буудал. Хамгийн бага төлбөр нь нэг саяас эхэлдэг юм. Тэнд хуримаа хийнэ гэнэ шүү.

Ж: Хоёрдугаар авга аа. Гайхуулмаар санагдсан юм байлгүй. Мэдээгүй юм шиг бай л даа. Залгамжлагчаар сонгогдоогүй болохоор ах гомдсон нь ойлгомжтой. Ингэж гайхуулж байж л жаахан ч гэсэн сэтгэлээ тайвшруулна шд. Ямар байшин дээрээс үсрэлтэй нь биш дээ.   

Аав: Юу гэнэ ээ? Наадах чинь үнэн үү? Ванийн хувьцаа 90%-аар унасан гэнэ ээ? 90%-аа?    

************

Аав: Юу гэнэ ээ? Наадах чинь үнэн үү? Ванийн хувьцаа 90%-аар унасан гэнэ ээ?

Ав. Ах аа. Вангийн хувьцаа үнэхээр унаа юу?

Ж: Юу гэж тийм юм байх юм? Нэг муу цэвэрлэгч… яаж манай хувьцаанд нөлөөлдөг юм?

Аав: Ван Фэн.  Зогс. Чи юу хийгээд байгаа юм?

Луут: Та нар хараа биз дээ? Би ажилчиддаа шинэ хувьцаа худалдаж ав гэж хэлсэн шд.        Яасан? Вангийн хувьцаанд нөлөөлөө юу?

Ж: Ажилчид аа? Худлаа жүжиглэхээ боль. Чам шиг гудамжны цэвэрлэгчид ямар ажилчин байдаг юм?  Аав аа. Энэнээс айх хэрэггүй. Худлаа хэлж байгаа юм. Зүгээр л тохиолдол байж таараа.

Ав: Яг үнэн. Гудамжны цэвэрлэгч биржид бүртгэлтэй арилжааны компаний хувьцаанд нөлөөлж чаддаг байсан бол бизнесийн ертөнц сүйрэх байлгүй.

Аав: Ван компаний хувьцаа 90%-аар уначихаад байна гээд байна. Хамтрагчид, банкууд ийм том өөрчлөлт гарсныг мэдэх юм бол манай компаний эсрэг яаралтай арга хэмжээ авах нь гарцаагүй.

Луут: Юунаас айсан юм? Та нар манай дүүг захирлаараа сонгосон шд. Женесис груптэй холбоотой гээд байсан байх аа. Женесис групээс тусламж гуйхгүй юу. Тийм том компаний хувьд энэ юухан байсан юм?

Ж: Тийм ээ. Яг зөв. Аав аа. Би Инлон захиралтай утсаар яриад Женесис групийг туслаач гэж хэлье. Санаа зоволтгүй. Санаа зовох хэрэггүй.

Луут: За. Тийм бол, би явлаа. Ван овгийнхон дүүгийн удирдлага дор цэцэглэн хөгжих болтугай.

Ж: Баярлалаа. Нээрэн. Хуриманд чинь би өөрийн биеэр очино оо. Бас санаанд багтамгүй бэлэг баримз.

Луут: Тэгээрэй. Хүлээж байя.

Аав: Сая утсаар ярьсных нь дараа хувьцааны үнэ уначихлаа. Үнэхээр үнэн юм бол уу?

Ж: Аав аа. Бизнест ийм хурдан нөлөөлнө гэж юу байсан юм. Би л лав итгэхгүй.

Аав: Би ч гэсэн итгэмээргүй л байна. Гэхдээ тэр өөртөө маш их итгэлтэй байсан. Нүүрний хувирал, харц нь хүртэл…

Луут: Женесис груп одооноос Ван овогттой ямар ч бизнес хийхгүй.

.*********************

Луут: Женесис груп одооноос Ван овогттой ямар ч бизнес хийхгүй. Тушаал зөрчсөн тохиолдолд шууд үгүй хийнэ. Тушаалыг нэн даруй мэдэгд.

Т: Одоо… намайг аварсан хүн Луут хаан байсан гэдэгт эргэлзэж эхэлж байна.

Мин: Яагаад?

Т: Хэрвээ үнэхээр Луут хаан байсан бол Ван овог яаж Жинхайд жирийн нэг жижигхэн бизнес эрхлэгч байх юм?

Мин: Ван овгийнхон тэрнийг гадуурхаж байгааг хараагүй юм уу? Яасан гэж Ван овогт туслах юм?

Т: Гэхдээ, хэрвээ үнэхээр Луут хаан мөн бол яах гэж олон жил гудамж цэвэрлэх билээ?

Мин: Би интертаймент салбарт байдаг их алдартай одыг мэднэ. Гадуур гарах болгондоо хүмүүст дээрэлхүүлдэг гэсэн. Бас унтаж байхад нь хүртэл камераар нууцаар бичлэг хийж байдаг гэсэн. Эмэгтэй хүнтэй ганц хоёр үг солиход л цуу яриа гардаг. Эрх чөлөөгөө алдаж, байнга болгоомжилсоор байгаад залхсан гэсэн.

Т: Мин захирал аа. Таны хэлэх гэснийг ойлголоо.

Мин: Хуруугаа ганц имрээд л бүгдийг нь юу ч үгүй болгож чадахаар байхад яагаад хаан болоогүй байх вэ? Яагаад гудамж цэвэрлэж байгаа юм бол? Яагаад гэвэл нэр алдар, эд хөрөнгө тэрний хувь шавраас өөрцгүй, гарын дор зүйл.

Т: Тийм байна.

Мин: Явъя. Очиж харъя.

******************

Эр: Жан овог Бай овогтын баярт үйл явдалд зориулж 1 сая долларын бэлэг илгээлээ.

Эр: баяр хүргэе. Баяр хүргэе.

Эр: Лиу овог Бай захиралд баяр хүргэж гурван саяын үнэтэй бэлэг илгээсэн байна.

Эр: Бай захиралд баяр хүргэе.

Эр: Ваншэн компаний Ван захирал Бай захирлын хуриманды зориулж арван сая долларыг бэлэг өглөө.

Эм5: Хөөх. Худ аа. Танайх арай л дэндүү байгаа юм биш үү? Ийм сайхан үйл явдал болж байхад ганц ч хүн бэлэг өгсөнгүй.

Эр: Хаачих нь вэ?

Эр: Бид нар Ван Фэнтэй хамт ажилладаг хүмүүс. Бид нарыг хуримандаа урьсан юм. Урилга нь энэ байна. хар хар.

Луут: Би урьсан юм. Хурдан оруул. Наашаа ор ор. Наашаа ороод ир. Ээж ээ. Энэ надтай хамт ажилладаг хүмүүс. Энэ миний ээж.

Эр2: Эгч ээ сайн байна уу.

Ээж: Тавтай морил.

Эр2: Ван Фэн. Чи мундаг юм аа. Империал паласт хуримаа хийж байдаг. Баяр хүргэе.  Бид нарт ямар их мөнгө байх биш. Энэ таван зуу. Баяр хүргэе.

Эр: энэ 300.

Эр: 300.

Эр: Минийх ч гэсэн 300.

Эр: энэ бас 300.

Эр: Энэ минийх.

Ээж: Баярлалаа, баярлалаа. Баярлалаа.

Эр: Минийх, 300.

Эр: Баяр хүргэе. 300.

Эр: Минийх бас 300.

Луут: За. Та нарт баярлалаа. Алив ороод суу. Удахгүй эхэлнэ. Наашаа. Ийшээ суугаарай.

Эм5: Хөөе байз. Ван Фэн. Чи галзуураа юу? Юун баахан танихгүй амьтан оруулаад байгаа юм?

Луут: Эгч ээ. Энэ миний хамаатан бас хамт ажилладаг хүмүүс. Баяр хүргэхээр ирсэн юм. Асуудал байгаа юм уу?

Эм5: Энэ ямар газар болохыг мэдэж байна уу? Юу болж байгаа юм? Империал палас, 9 одтой зочид буудал. Тэгээд ч энд дандаа том том захирлууд ирсэн байна. Баахан цэвэрлэгч авчирчихаад, хэний дургүйг хүргэх гээ вэ?

Луут: Цэвэрлэгч байлаа гээд яасан юм? Адилхан хүн биз дээ?

Эм5: Хүн. Хүн ч гэсэн анги давхаргаараа өөр байдаг юм. Манай Бай овог охиндоо зориулаад дээд зэрэглэлийн хурим хийж байна. Гэтэл чи баахан цэвэрлэгч урьчихаад… хэнийг доромжлоод байгаа юм? Чи ичдэггүй юм аа гэхэд, манай Бай овогтынх ичиж байна.

Эр5: Жиачианыг тэрэнтэй гэрлүүлэх хэрэггүй гээд байхад.

Эм5: Тэр үед Ван овогтын залуун ноён байсан шд. Ийм хэрэггүй амьтан эгж яаж мэдэх юм?

Ээж: Худ аа. Тайвшир л даа. Фэн арь сайн бодож л тэгж байгаа юм. Хурим болж байгаа юм чинь хүн урилгүй яах вэ дээ. Энэ хүмүүс найзууд, бас хамт ажилладаг хүмүүс нь. Ялгаагүй зочин шүү дээ. Тоох хэрэггүй.

Эм5: Яасан ч үгүй. Өнөөдөр энэ гуйлгачингуудыг оруулах юм бол хурим хийхгүй.

Эр: Ван Фэн. Тоох хэрэггүй. Бид нар угаасаа энд байхад тохирохгүй байх. бид нарыг битгий тоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. Бид нар явлаа.

Эр: Ван Фэн, баяр хүргэе. Бид нар явлаа.

Луут: Байз. Битгий яв.

***************

Луут: Байз. Битгий яв.

Эр: Ван Фэн. Хэлэх юм байгаа юм уу?

Луут: Та нар ажлаа орхиод миний хуриманд оролцохоор ирсэн. Миний сайн найзууд. Та нарыг дорд үзэж байгаа бол намайг дорд үзэж байна гэсэн үг. Өнөөдөр хурим хийхгүй байсан ч, би  та нарыг заавал хоол идүүлнэ.

Эр: За.

Эм5: Ван Фэн. Юу гэж байгаа юм? Намайг албаар өдөөд байгаа юм уу? Миний дургүйг хүргэх гээ юу?

Эр: Бай захирал аа. Танай охин хичнээн сайн билээ дээ. Ван овгийн голсон хүүхэд танайд тохирох уу? Энэ байгаа байдлыг нь би л лав харж тэсэхгүй юм байна.

Эр: Яг үнэн. Ван овгийн толгойлогч хоёрдугаар ноён Жиншэнийг залгамжлагчаараа нэрлэсэн гэж би сонссон. Энийг холбоогоо тасалж, жирийн нэгэн болсон гэж байна лээ. Жиачиан энэнтэй гэрлэвэл яав ч олигтой амьдрахгүй.

Эм5: Би ч гэсэн Жиачианд сүйгээ цуцал гэж хэлсэн. Даанч зөрүүдлээд байгаа юм.

Эр:Бай авхай үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Харамсалтай. Харамсалтай.

Эм5: Яаж ч байсан хамаагүй. Өнөөдөр энэ цэвэрлэгч нарыг оруулахгүй. Оруулах юм бол Жиачианыг чамтай суулгахгүй.

Да: Ван Фэн. Зүгээр ээ. Төвөг удах хэрэггүй. Хэдүүлээ явъя.

Луут: Хөөе. Явах хэрэггүй. Буцаад ор. Ор.

Да: Ван Фэн, зүгээр ээ. Бид нар ойлгож байна. Чи сайн хүн. Хэн ч чамайг буруутгахгүй. Бай авхай яах аргагүй мундаг хүн. Чамайг тэрэнтэй гэрлэвэл бид нар баярлах болно. Гэхдээ өнөөдөр бид нараас болоод чамайг гэрлэж чадахгүй бол бид нар гэмшинэ шүү дээ.

Эр: Тийм ээ, Ван Фэн. Бид нар хөдөөний хүмүүс. Баячуудад загнуулаад сурчихсан хүмүүс. Энэ юу ч биш. Бид нарт санаа зовох хэрэггүй.

Бүгд: Тийм ээ. Тийм. Яг үнэн. Зөв зөв.

Луут: Дамао. Хоёрдугаар ах аа. Ярих хэрэггүй. Өнөөдөр би та нарыг заавал энд хоол идүүлнэ. Энэ зочид буудлыг би захиалсан. Яахыг би мэдэж байна… зочид буудлыг би захиалсан. Яахыг би мэдэж байна…

Эм5: Чи мэднэ гэнэ ээ? Жиачианыг хурдан дууд. Хуримаа цуцал гэж хэл.

Эр5: Яг зөв. Би Жиачиан руу залгаадахъя. Энэ хурим цуцлагдсан.

Ээж: Худ аа. Уурлах хэрэггүй. Ярилцъя л даа. Ярилцъя.

Эр5: Юугаа ярилцдаг юм? Та нар өөрсдийнхөө царайг толинд хардаггүй юм уу?   Юу ч үгүй хөөгдсөн золбин ноход байж. Хэн болоод манай Бай овогтынхон руу хашгичаад байгаа юм?

Ээж: Энэ…

Ба: Юу гэнэ ээ? Тэгж байна уу? Би яг одоо очилоо.

Ээж: Фэн арь. Хурдал. Ах эгч хоёроосоо уучлалт гуй.

Луут: Эд нар л таныг дээрэлхээд байна шд. Би яагаад уучлалт гуйх ёстой юм?

Ээж: Яагаад зөрүүдлээд байгаа хүүхэд вэ? Чиний амьдрал энэ хүмүүсээс шалтгаална.

Да: Зүгээр ээ, эгч ээ. Би уучлалт гуйчихъя. Уучлаарай, Бай ноёнтон. Бид нар бүдүүлэг зан гаргаж, та нарт төвөг удчихлаа. Ван Фэнийг буруутгах хэрэггүй. Бид нар явлаа.

Луут: Дабао. Яаж байгаа юм? Буруу юм хийгээгүй байж яагаад уучлалт гуйж байгаа юм?

Да: Ван Фэн. Чиний сайн хүн гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ хурим… Бай авхайтай хуримлана гэдэг чиний амьдралын чухал алхам. Бид нар чамайг сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Чи баян болбол бид нарт тусалж болно шд.

Эр5: Баян болно оо? Горьдох ч хэрэггүй. Би Жиачианд утсаар яриад хэлчихсэн. Удахгүй ирээд асуудлаа шийдчихнэ. Ван овогтын хаягдсан хүүхэд үхтэл харамсах байлгүй.

Луут:  Хуримаа цуцална гэсэн байх аа? Тэгвэл цуцал. Би…

Ж: Хөөе. Өнөөдөр цуцалж болохгүй. Хурим үргэлжилнэ. Ах аа. Юунд яараа вэ? Би бэлгээ өгч амжаагүй байхад. Ах аа, эгч ээ. Жиншэн би баяр хүргэхээр ирлээ.

Эр5: За за за.

Ж: Чиан даамал. Бэлэг.

Эр: Мэдлээ. Ван овог Бай овогтын охины хуриманд зориулан дараах бэлгийг илгээж байна. Мин гүрний найман морины зураг, 10саяын үнэтэй. Жинхай хотын зүүн хэсэгт  байрлах фэн шүй хамгийн сайн гэгддэг  Чи хороололд байдаг харш, Роллс Ройс машин, мөн зуун сая доллар.

Эр5: Хурдан хурдан ав.

Эм5: Хоёрдугаар залуу ноён аргагүй л холын хараатай  хүн шүү. Хоёрдугаар ноён ийм сайн байхад. Зарим хүн нэг эцгийн хүүхэд байж яагаад ийм болчихдогийг ойлгохгүй юм аа.

Ж: Эгч ээ. Тэгж ярих хэрэггүй. Манай ах харин ч чадвартай хүн шүү.

Эм5: Хоёрдугаар ноёнтон, тоглох хэрэггүй. Энэ цэвэрлэгчид ямар юмных нь чадвар байдаг юм?

Ж: Гудамж цэвэрлэх чинь чадвар шүү дээ. Гудамж цэвэрлэх амар ажил биш шүү. Би ч чадахгүй. Ингээд харахад л надаас илүү байгаа биз дээ.

Эм5: Зовлонг бол юу ч биш ийм хүмүүс ч дааж чадна шд. Тэр үед Жиачианыг Жиншэнтэй л суулгана гэх байсан юм.  

Эр5: Яг үнэн.

Эм5: манай Жиачианы гаргасан амжилт, чиний нэр төр яг тохирох байсан юм. Тэгсэн бол хичнээн сайхан.

Луут: Эгч ээ. Та хөгширч. Урт хэл хүзүү орооно гэдэг байх аа.

****************

Луут: Эгч ээ, Та хөгширч. Урт хэл хүзүү орооно гэдэг байх аа.

Эм5: Юу гэж байгаа юм? Намайг сүрдүүлж байна уу?

Луут: Зүгээр л эд хөрөнгөнд хэт шунах хэрэггүй гэж сануулж байна. Өөртөө жаахан ч гэсэн гарц үлдээх хэрэгтэй шд. Дараа нь нэр нүүрээ алдвал яана.

Эм5: Намайг нэр нүүрээ алдана гэв үү? Чи өөрийгөө Ван овгийн том хүү гэж бодоод байгаа юм уу? Үгүй шүү дээ. Ван овог чамайг аль хэдийн хаясан. Дүү чинь өв залгамжлагч болчихоод байна.

Луут: Надад анхнаасаа Ван овгийн залгамжлагч болох хүсэл байгаагүй.

Эр5: Энэ … ярьж байгааг нь… өс санаж байх шив. 

Луут: санаа зовох хэрэггүй. Өнөөдөр бүгд цугларсан болохоор… Жинхай даяар миний хэн болохыг мэднэ. Тэр үед… та нар… сохор төрсөндөө харамсана.

Эм5: Юу гэнэ ээ? Намайг сохор гэлээ гэнэ ээ? Чамайг болгож өгдөггүй юм бол би хэн ч биш болог.

Луут: Циррозтой байж, аашаа барихаа ч мэдэхгүй. Үхэхээс айхгүй байна уу?

Эм5: юу гэнэ ээ? Чи миний циррозтойг яаж мэдсэн юм?

Луут: Би яаж мэдсэнийг… та төсөөлөх ч үгүй.

Эм5: Аан. Мэдчихлээ. Чи манай гэрт камер байрлуулсан уу? Тэгээгүй бол би өчигдөрхөн эмнэлэгт үзүүлээд ирсэн. Чи яаж мэдсэн юм?

Ж: Ах аа, таныг ийм юм сонирхдог гэж мэдээгүй юм байна. Хадам ээжийгээ хүртэл хянаж байдаг.

Эр: Энэ арай хэтэрнэ ээ. Хадам ээжийгээ хянаж байдаг.

Эр: Хөдөөнийнхөн ийм л байж таараа. Өнөөдөр Бай авхайн хурим болохгүй юм шиг байна.

Эм5: Хөөе цэвэрлэгч ээ, чи юу хийгээд байгаа юм? хэлэхгүй бол би чамайг цагдаад өгнө гэж мэд.

*****************

Эм5: Хөөе цэвэрлэгч ээ, чи юу хийгээд байгаа юм? хэлэхгүй бол би чамайг цагдаад өгнө гэж мэд.

Ээж: Худ аа. Фэн арь таныг эрүүл мэндээ бод  гэж хэлж байна шүү дээ. Өдөржин гудамж шүүрддэг хүн яаж таныг тагнах вэ дээ?

Да: Яг үнэн. Ван Фэн өдөржин бид нартай ажилладаг.  Бид нар бүгд гэрчилнэ.

Эм5: та нартай өдөржин ажилладаг юм байгаа биз. Шөнө ажилладаггүй биз дээ?

Ба: Ээж ээ. яасан бэ? Аав аа. Ээж ээ. Юу болоод байгаа юм?

Эр5: Би чамд хэлсэн дээ. Ийм нийгмийн хог  шаартай гэрлэх хэрэггүй гээд байхад. Итгэхгүй байна уу? хар л даа. Манай гэрт хяналтын камер суурилуулсан байна. ээжийг чинь тагнасан байна.

Ба: Юу гэнэ ээ? Манай гэрт камер суурилуулсан гэнэ ээ?

Луут: Хүссэнээ идэж болох ч, амандаа орсныг ярих хэрэггүй шүү.

Ба: Тэгвэл чи намайг циррозтой гэж яаж мэдсэн юм?

Луут: Судсыг чинь бариад мэдсэн юм. Циррозноос гадна сарын тэмдэг чинь цагтаа ирдэггүй. Заримдаа хоёр долоо хоног тутамд, заримдаа хоёроос гурван сар болж байж ирдэг. Уламжлалт анагаах ухаанаар савны хүйтнийг эмчлэх тан зөндөө уусан ч танд үйлчлээгүй. Сарын тэмдэг чинь ирэх болгонд хэвлийн доод хэсгээр хүчтэй өвддөг. Хөх чинь бас маш хүчтэй өвддөг. Миний хэлдэг үнэн биз дээ?

Эр5: Чи яаж…

Эм5: Чи... чи...  чи яаж мэдсэн юм?

Луут: Би уламжлалт анагаах ухаанд суралцсан юм.

Эм5: Тийм үү? Чи эмчилж чадах уу? Чадна гэвэл өнөөдөр болсон хэргийг би мартъя.

Луут: Би хэнийг эмчлэхээ өөрөө сонгодог. Хэн ч надаас эмчлэхийг шаардаж чадахгүй.

Ба: Вэн Фэн. Хангалттай. Бүдүүлэг аргаар бусдыг хуурахаа боль.

Луут: Итгэнэ үү,байна уу. Өөрсдөө мэд. Дараа надаас гуйх хэрэггүй.

Ба: Одоо тэр хамаагүй. Энэ гудамжны  цэвэрлэгч нарыг миний хуриманд хэн урьсан юм?

***************

Ба: Энэ гудамжны  цэвэрлэгч нарыг миний хуриманд хэн урьсан юм?  

Луут: Миний хурим юм чинь, би урьсан байж таараа.  Би зөвшөөрөл авах ёстой юу?

Ба: Чи юу? Өнөөдөр ямар өдөр болохыг, би ямар хүн болохыг чи мэдэж байна уу?

Луут: Бид хоёрыг сүй тавихад… Бай овогтынх хэн ч мэдэхгүй, жижигхэн айл байсан. Аав чинь барилгын талбайд цемент зуурагч байсан. Өнгөрсөн хэдэн жил чи Бай овогтыг хөрөнгөтэй болгосон. Яасан? Одоо цэвэрлэгээний ажилчдыг дорд үзэх болоо юу?

Ба: Чи...

Луут: Бай Жиачиан. Чамтай анх танилцаад би чамайг сайхан сэтгэлтэй, даруу нэгэн гэж харсан болохоор чиний ар гэрийг тоогоогүй. Аав хичнээн эсэргүүцсэн ч би тоогоогүй. Ван овогтын залгамжлагч байсан ч би чамтай сүй тавьсан. Гэхдээ, чи их өөрчлөгдөж. Өнөөдөр чи чамайг өнгөрсөн жилүүдэд хамгаалж байсан хамгаалалт, бас намайг алдах болно.  

Ба: Юу гэнэ ээ? Манай Бай овгийг чи хамгаалж байсан гэх гээ юу? Намайг чамд итгэнэ гэж бодоо юу?

Ж: Ах  маань галзуурсан бололтой. Юу ч хийж чадахгүй Ван овгийг гуйж амьдарч байж, бизнесийн салбарт хүчээрээ гарч ирсэн Бай авхайг дорд үзэж байдаг.

Ба: Тэвчих арга алга. Яагаад ч тэвчиж чадахгүй нь. Хоёрдугаар ноёнтон. Ээж, аав чинь ирсэн үү?

Ж:. Удахгүй ирэх байх. Намайг гарч байхад жаахан юм бэлдэнэ гэж байсан. Би утасдаад асуугаадахъя.

Аав: Залгах хэрэггүй. Ирчихлээ… Хөгшрөөд энэ бие хөдлөхөө байх нь. Жаахан оройтчихлоо. Худууд минь уучилна биз.

Эр5: Худууд минь уучилна биз.

Эм5: Худ аа. Ашгүй та нар хүрээд ирлээ. Танай энэ хүүгээс болж би бачимдаж үхэх нь байна.

Аав: Худ аа. Яасан бэ?

Эм5: Тэрийг хар л даа. Ийм том хурим болж байхад баахан цэвэрлэгч уриад ирж. Бид нарт нүүр хийх газар алга. Жиачиан ирээд маргаад зогсож байна.

Аав: Ийм юмны учир мэдэхгүй хүүхэдтэй би л зовж байна. Даанч бүгдийг буцааж болохгүй юм. Болдог байсан бол төрөхөөс нь өмнө алга хийх байсан юм.

Ээж: Ван Санчин. Чамд хүн чанар байна уу? Чи манай Жао овогтын ачаар өдий зэрэгтэй яваа шүү. Манайхыг асуудалд орсон гээд чи намайг хаяж, үнэгэн шуламтай гэрлэсэн байх аа. Төрсөн хүүгээ хүртэл гэрээс нь хөөхдөө чи хэрэггүй амьтан гэсэн байх аа. Намайг дээрэлхсэн чинь багадаад Фэн арийг доромжилбол би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Луут: Ээж ээ.

Хо: Хэнийг шулам гээд байгаа юм? Үзүүлээд өгье л дөө.

Луут: Миний ээжид хүрэх юм бол үхнэ гэж мэд. Гараа тат.

Хо: Чи… Намайг ална аа. Чи хэн юм? Аан. Надад хэлээдэх. Миний хүү Ван овгийн залгамжлагч болсныг мартаа юу? Миний хүү. Хурдан хүн дуудааж энийг босч чадахгүй болгоод өг. Миний өшөөг ав.

Ж: Ээж ээ. Уурлах хэрэггүй. Та бол нэр хүндтэй, Ван овгийн залгамжлагчийн ээж. Ах шиг биш. Тэр зүгээр л нэг цэвэрлэгч. Ийм хүнтэй маргаад хэрэг байна уу?

Хо: Сонсов уу? Миний хүүгийн дэргэд чи юу юм?

Ж: За за. Жиачиан. Хурим эхлэх болж байгаа байх аа.

Ба: Эхэлье.

Луут: Ах дүүс ээ, сууцагаа.

Да: За.

Эр: Та бүхнийг Ван Фэн ноён болон Бай Жиачиан авхайн хуриманд тавтай морилохыг урья. Одоо…

Ба: Хүлээ. Надад хэлэх юм байна.

Эр: Бай авхай. Та юу хэлэх гээ вэ?

Ба: Сая хөтлөгч андуураад хэлчихлээ. Өнөөдрийн сүйт залуу бол Ван Фэний дүү Ван овогтын хоёрдугаар хүү, Ван Жиншэн.

Эр: Бай авхай. Та… юу болоод байна аа?

Ба: Энэ чамд хамаагүй. Чи явж болно. Би өөрөө хэлчихнэ.

Эр: Мэдлээ.

Ба: Уучлаарай. Өнөөдрийн хуримын шалтгааныг тайлбарлах шаардлагатай гэж бодож байна. Юуны өмнө хэдэн жилийн өмнө Ван Фэн бид хоёр сүй тавьсан нь үнэн. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан тэр үед энэ хүн Ван овогтын том хүү байсан. Их сургуулиа төгсөөд, амбицтай, хүний сэтгэлийг татахаар хүн байсан. Ямар ч эмэгтэй хүн нөхрөө амжилтанд хүрч, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй, тийм нөхөртэй болохыг хүссэн. Ван компаний захирал тэрнийг ур чадвараа сайжруулаад, Ван компанийг удирдаж чадна гэдгээ батлаад ир гээд гадаад руу явуулсан. Гэтэл таван жилийн дараа та бүхэн мэдэж байгаа, энэ хүн гудамжинд хог шүүрдэж явна. Дээр нь гудамжны хог цэвэрлэдэг хүмүүстэй найзалж нөхөрлөж явна. Ван компаний захирал энэ хүнд урам нь хугарч, хоёр дахь хүүгээ залгамжлагчаар зарлахаас аргагүй болсон. Өндөр дээр суудал сууж байсан Ван Фэн өнөөдөр газарт уначихаад байна. Тийм болохоор миний таван жилийн хүлээлт, итгэл найдвар ямар ч хэрэггүй болсон. Би хүйтэн сэтгэлтэй хүн биш. Гэхдээ би Бай овгийн ирээдүйг ийм хүнээс болж сүйтгэхийг хүсэхгүй байна. Тйим болохоор өнөөдөр... миний Ван Фэнээж сүйгээ цуцалж, хоёрдугаар Ван ноёнтой гэрлэж байгааг та бүхнийг ойлгоно гэж найдаж байна.

Эм5: Тийм ээ. дэмжиж байна.

Эр5: Дэмжиж байна.

Хо: Би ч гэсэн дэмжиж байна.

Бүгд: Бид нар бүгд дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна. Дэмжиж байна.

Эм5: Миний охин. Ашгүй нэг юм ухаан оров уу. аль эртнээс хэлээд байхад. Миний охин шиг галт шувуу яаж хогийн намганд тохирох юм? Ван Фэн чамд миний охинтой гэрлэх нь битгий хэл,  гутланд ч хүрэх эрх байхгүй. Битгий мөрөөд.

Ба: Ван Фэн ноёнтон. Танд хэлэх юм байна уу?  

*********************

Ба: Ван Фэн ноёнтон. Танд хэлэх юм байна уу? 

Луут: Чи ч гэсэн өөрийгөө галт шувуу юм байж, намайг чиний гутланд ч хүрэх эрхгүй хогийн намаг гэлээ. Чи ч гэсэн тэгж бодож байна уу?

Ба: Үгүй гэж үү?

Луут: Тийм ээ. Бай Жиачиан. Чи энийг мэдэхгүй байх. Одоо чамд байгаа бүхнийг би өгсөн. Чиний цэвэрлэгчээс өөрөөр харахгүй байгаа миний байр суурь, албан тушаалыг чи төсөөлж ч чадахгүй. Чи бүх насаараа бодоод л олохгүй.

Ба: Ван Фэн. Би чамайг аль хэдийн хөөчихсөн. Одоо ингэж том дуугараад нэмэргүй. Ингэж том дуугарлаа гээд юу өөрчлөгдөх юм? Чам шиг хүсэл эрмэлзэл, амбиц байхгүй эр хүн хаягдаж, бүх насаараа доромжлуулж байхдаа таарна. Хаа ч явсан хүний нүүр харж чадахгүй, элэг доог болж байхдаа таарна.

Луут: Намайг элэг доог гэв үү? Хар л даа. Энд байгаа хүмүүсийн нэг нь намайг элэглэж дооглож чадахыг чамд харуулъя.

Ж: Ах аа, өөрийгөө хуурах хэрэггүй. Энд байгаа хүмүүсийг шоолж чадахгүй гэж бодоо юу? Гудамж шүүрддэг таныг энд байгаа томчууд шоолж чадахгүй гэв үү?

Ф: Хоёрдугаар ноёнтон. Тэрний хэлдэг буруу биш л дээ. \

Ж: Өө, тийм үү?

Ф: Энэ урьсан цэвэрлэгээний ажилчдыг нь хар л даа. Яаж шоолж инээх болж байна?

Ж: Тийм байна. Яагаад энэ хүмүүсийг хуримандаа урьсныг нь одоо л ойлголоо. Ганцаараа доромжлуулахыг хүсээгүй байх нь.

Да: Хөөе. Хүн гуай. Бид нар цэвэрлэгч ч гэсэн, өөрийн чинь хоолыг булааж идээгүй шүү. Бид нарыг доромжлохоо болиорой.

Ж: Тийм үү? Чамайг доромжилсон гэв үү?

Да: Та тэгж хэлээд байгаа юм биш үү? Чи…

Ж: Доромжилсон гэв үү? Чамайг доромжиллоо гээд яах юм?

*******************

Ж: Доромжилсон гэв үү? Чамайг доромжиллоо гээд яах юм?  

Луут: Үхмээр байна уу?

Аав: Хөөе.

Эр5 эм5: Хүүе.

Эр5: Яаж байна аа?

Ж: Ван Фэн. Энэ муугаас болж намайг цохиж байгаа юм уу?

Луут: Чамайг цохих юу ч биш, амийг чинь тасална гэж мэд.

Ж: Аав аа. Та харсан биз? Энэ намайг түрүүлж цохисон шүү. Ах гэж хүндэлсэнгүй гэж битгий хэлээрэй. Би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Хмагаалагч…

Х: Хоёрдугаар ноёнтон. Та яамаар байна?

Ж: Энийг… намайг цохисон энэ мууг барьж аваад, тахир дутуу болгоод өг.

Х: Залуу ноёныг цохино гэнэ ээ?

Да: Хамгаалагч аа. Та андуураад байна. Наадах чинь эхлээд намайг зодсон.

Х: Чамайг зодсон? Чамайг зодлоо гээд яадаг юм? Ийм дээд зэрэглэлийн буудалд хэн чамайг оруулсан юм? Баривчлахаас өмнө хурдан зайлцагаа.

Луут: Чи ч бас сохор юм байж.

Х: Юу гэнэ ээ?

Луут: чамайг сохор гэлээ. Чи эзнээ танихгүй байна уу?

****************

Луут: Чамайг сохор гэлээ. Чи эзнээ танихгүй байна уу?

Х: Эзэн? Хэн эзэн гэж? Чи юу?

Луут: Өнөөдөр миний хуримын өдөр. Энэ буудлыг би бүтнээр нь захиалсан. Би биш бол өөр хэн эзэн юм?

Х: Өөрийгөө хүн гэж бодоо юу? Намайг хоёрдугаар ноёныг Ван овогтын залгамжлагч болсныг мэдэхгүй гэж санаа юу? Чам шиг цэвэрлэгч өөрийгөө баян айлын ноён гэж зүүдлээ юу?

Ж: Гайхуулахаа боль. Юугаа хүлээсэн юм. Хурдан бариад ав.

Х: Мэдлээ. Бариад ав.

Да: Зогс. Өнөөдөр Ван Фэнд хүрсэн хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй.

Эр: Яг зөв. Дураараа хүн баривчилдаг хэн юм?

Эр: Тэмц. Тэмц тэмц тэмц тэмц.

Да: Бид нар эрх мэдэлгүй, нэр хүндгүй ч гэлээ дуугүй дээрэлхүүлж чадахгүй.

Ж: муусайн дорд амьтад миний замд хөндөлсөнө гэнэ ээ?

Да: Ван Фэн чиний ах. Залгамжлагч болох эрхийг нь авч, эхнэрийг нь булаачихаад дээр нь тэрнийг зодно гэж бодоо юу?

Ж: Хөгийн хог шаарнууд. Хаанаас ирсэн нохой, танианууд вэ. За яах вэ. Та нар тэгж хүсч байгаа бол би хүслийг чинь биелүүлээд өгье. Яг одоо яриад гудамжны дээрэмчдийг дуудаад та нарын учрыг олоод өгье. Байна уу. Ту ах аа. Намайг зодож байна. Хэдэн ах дүүсээ аваад Империал паласт хүрээд ир. Болно болно. Ту ах аа, баярлалаа. Та нар харж л байгаарай. Ту ахыг ирэхээр та нар харамсана аа гайгүй.

*********************

Ж: Та нар харж л байгаарай. Ту ахыг ирэхээр та нар харамсана аа гайгүй.  

Луут: Ах дүүсээ. Холдож бай. Холд.

Ээж: Жиншэн. Ах дүүс байж.  Ингэх хэрэг байгаа юм уу? Фэн арь, хурдан дүүгээсээ уучлалт гуй. Хоёулаа явъя. Хурим ч цуцлагдчихлаа. Энд хоргодоод байх юм алга.  

Луут: Ээж ээ. Санаа битгий зов. Зүгээр. Энэ хүмүүс байтугай, Жинхайд хэн ч танд хүрч чадахгүй.

Ж: Гайхуулж байх шив. Гайхуулаад бай. Ту ах ямар хүн болохыг та мэдэхгүй байх. тэрний гараар орсон хүн яасан ч зүгээр өнгөрөхгүй. Гарай нохой шиг  та нарыг хядаад өгнө.

Ба: Хоёрдугаар ноёнтон. Хэрэггүй. Төрсөн ах дүү гэдгээ бодоод зүгээр явуулчих. Энэ олон хүн бид нар баяр хүргэхээр ирсэн байхад хүлээлгээд байж болохгүй.

Ж: За яах вэ. Тэгвэл ингэе. Энийг миний өмнө сөхөрч суугаад уучлалт гуй гэж хэл. Тэгвэл би харж үзэж болох юм.

Ба: Ван Фэн сонсов уу? Хурдан уучлалт гуй.

Луут: Тэнгэр газарт ч мөргөж үзээгүй намайг та нарын өмнө мөргөнө гэж бодоо юу?

Ба: Хангалттай. Чамд боломж олгож байхад эсэргүүцсээр л байх уу? энд төвөг удахаа бол, энэ цэвэрлэгч нараа дагуулаад хурдан яв. Ээж чинь айчихсан байгааг харахгүй байна уу?

Эм5: Жиачиан. Тоох хэрэггүй. Угаасаа л ийм хүн. Чадах юм байхгүй, хэн гэдгээ ч мэдэхгүй. Яс махаараа мэдэрч байж л ойлгоно.

Ба: Ван Фэн. Би чамайг хангалттай харж үзлээ. Хүний үг авахгүй бол хариуцлагаа өөрөө хүлээ.

Ээж: Фэн арь. Жиачианы үгэнд ор. Хурдан Жиншэнээс уучлалт гуй. Явъя л даа.

Луут: Ээж ээ. Хүний үнэргүй хэрэг олныг хийсэн энэн шиг хүнээс би яасан гэж уучлалт гуйх юм? Өнөөдөр би энийг тахир дутуу болгож, Ван овогтыг үгүй хийж юу чаддагаа батална.

******************

Луут: юу чаддагаа батална.

Ээж: Болохгүй ээ. Болохгүй.

Ж: Юу гэнэ ээ? Намайг тахир дутуу болгоно оо? Ван овгийг үгүй хийнэ ээ? Чи тэнэг юм уу? Чи өөрийгөө толинд харсан уу? Ван овогтын хаягдмал хүүхэд. Гудамжны цэвэрлэгч. Чам шиг хүн их зан гаргах эрх байхгүй.

Эм5: Азаар Ван ноён энийг Ван овогтоос хөөж. Тэгээгүй бол Ван компани тэр чигээрээ ийм амьтны гарт орох байж. 

Эр: Аргагүй л Ван ноён алсын хараатай нь харагдаж байна. Ван компанийг ийм хүнд өгсөн бол маргааш гэхэд үгүй болох байлгүй.

Луут: Болж байна. Хэдэн тэнэг амьтан. Төрөлхийн сохор юм байж. Би та нарын нүдийг өөрийнхөө гараар ухна. Тэр үед хараарай.

Хо: Хөөе. Хараад л байна. Ван овогтоос хөөгдсөн хаягдмал хүү, гудамжны цэвэрлэгч л байна. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Луут: Удахгүй харна аа.

Ву: Ван ноёны амрыг эрье.

Луут: Ёсорхох хэрэггүй.

Ву: Нэлээд олон орны төрийн тэргүүнүүд, таны хуриманд оролцохоор Жинхайд ирээд байна. Угтах хүн явуулах уу?

Луут: Хэрэггүй. Бүгд таньдаг хүмүүс болохоор ёсорхох хэрэггүй.

Ву: Мэдлээ.

Ж: Хөөе. Энэ сая юу гэсэн бэ? Олон орны төрийн тэргүүнүүд хуриманд нь оролцохоор ирсэн гэсэн үү? Хүмүүс ээ. Би буруу сонссон байх. та нар энийг сонсов уу?

Эр: Хоёрдугаар ноёнтон, та буруу сонсоогүй. Үнэхээр галзуурч. Бид нарч гэсэн тэгж сонссон.

Эр: удахгүй өөрийгөө Луут хаан гэх байлгүй.

******************

Эр: удахгүй өөрийгөө Луут хаан гэх байлгүй.  

Т: Мин авхай. Боломж гарлаа.

Мин: Юу гэсэн үг вэ?  

Т: Бай Биачиан гэдэг тэр тэнэг хүн Луут хаанаас сүйгээ цуцалсан. 

Мин: юу гэнэ ээ? Тэд нар бүгд Луут хааныг жирийн нэг цэвэрлэгч гээд дорд үзэж байна. Бай Жиачиан шууд сүйгээ цуцлаад, дүүтэй нь гэрлэнэ гэж зарласан.

Мин: Чиний хэлдэг үнэн үү?

Т: Би дотор байхдаа бүгдийг нь харсан. Хараажийн цэвэрлэгч хийдэг, жирийн нэгэн болох Ван ноён Луут хаан,  яагаад Луут сүмийн эзэн болсныг би одоо л ойлголоо.

Мин: Чи яагаад тэгж бодоо вэ?

Т: Учир нь… тэр олон хүн дайрч, доромжилж байхад Ван ноён тайван, тоосон шинжгүй байсан. Уул нурж байсан ч тайван байж чадах байх. би ийм хүнтэй таарч байгаагүй. Шуурган дунд ч биеэ барьж, тайван байж чадах байх.

Мин: Сайн байна. Луут хаан мөн ч бай, биш ч бай миний амийг аварсан хүн. Би том бэлэг бэлдсэн. Би  Луут хаан дээр очиж гэрлэх санал тавина.

Ту: Ах дүүс ээ. Энд зохицуулах ажил байгаа. Хурдал.

*****************

Ту: Алив... хурдал... Жиншэн.

Ж: Ту ах аа. Ирчихэв үү.

Ту:  Хэн миний дүү зодсон бэ? Наашаа гараад ир.

Ж: Энэ байна.

Ту: Чи юу? Ван овогтын хоёрдугаар ноёнд гар хүрээд үхмээр байна уу?

Луут: Та нар зодуулахаасаа өмнө явсан нь дээр.

Ту: Юу гэнэ ээ? Намайг зодно гэсэн үү? Ах дүүс ээ. Та нар сонсов уу? Намайг зодно гэж байна. Жиншэн. Энэ хэн болоод ингэж том дуугараад байгаа юм?

Ж: Ту ах аа. Манай Ван овгоос хөөгдсөн хүн байгаа юм. Одоо гудамж цэвэрлэдэг ажилтай.

Ту:. Тэгж л таараа. Гудамжны цэвэрлэгч намайг мэдэхгүй байх нь аргагүй. Тэгээд л том том дуугарч байгаа юм. За яах вэ. Би өөрийгөө албан ёсоор танилцуулъя. Намайг Ту гэдэг. Би гахайтай хөөцөлдөж, нядалж өссөн. Дараа нь хүмүүсийг хөөж, нядалж сурсан. Тэгээд би бүлэг байгуулж, Сүх гэж нэрлэсэн юм. Буруу гарын хүмүүс намайг Ту  нядлагч гэж дууддаг. Нэг юм харуулъя. Энийг харав уу? Энэ сүхний ир улаан байгаа биз? Яагаад улаан болсныг мэдэх үү? Хүн цавчаад ир нь улаан болсон юм.

Ву: Ван ноёнтон. Би дахиад тэвчиж чадахгүй нь. Хурдан зайл... Хурдан зайл....

Ту: Намайг өшиглөнө гэнэ ээ? Юугаа харсан юм? цадчаад өг.

Ээж:  Хөөе...  

Ву: Яасан? Битгий ай. Нааша хүрээд ир... цавцаач...

Ту: Золиг минь... сайн сонс. Жинхайн Хао ноёныг би танина. Миний уурыг хүргэвэл Хао ноёны уурыг хүргэсэнтэй ялгаагүй.

Ву: Хао Ноён? Жэн Зихаог хэлж байна уу?

Ту: Чи мэддэг мю уу? Хао ноён Жинхайн хамгийн баян хүн. Намайг дуудах юм бол чамайг ганцхан хормын дотор эндээс зайлуулаад өгнө.

Ву: Зөрүүдэлсээр байх шив. Тахир дутуу болгоод өгье.

Луут: Байз.

Ву:. Ван ноёнтон.

Луут: Жэн Зихаогийн нохой юм бол өөрөө учрыг нь олог. Өөрөө сургаж чадахгүй бол тэрний учрыг ол.

Ба: Ван Фэн, хангалттай. Чамайг бууж өгөх хүсэлгүй байгааг мэдэж байна. Гэхдээ нэгэнт өнгөрсөн хэрэг. Бид хоёрын хооронд хэтэрхий хол зөрөө байгаа. Яасан ч боломжгүй. Бодит байдлыг эртхэн хүлээн зөвшөөрсөн чинь дээр. энд битгий төвөг удаад бай.

********************

Ба: энд битгий төвөг удаад бай.

Луут: намайг төвөг удсан гэсэн үү?

Ба: Тийм биш гэж үү?

Луут: Бай Жиачиан. Чамайг эд хөрөнгөд дуртайг ойлгож байна. Мэдээж, хүн болгонд хувиа бодсон зан их бага хэмжээгээр байдаг. Гэхдээ чиний сохрыг тэвчих арга алга. Сүйгээ цуцалсан хүн нь чи. Дараа нь Ван  Жиншэн өөрөө намайг өдсөн. Би та нарт сургамж өгсөн төдий. Намайг төвөг удсан гэв үү?

Ба: Чи биш үү? Тэгвэл энэ цэвэрлэгч нарыг хэн дуудсан юм?

Луут: Би дуудсан. Надтай хамт ажилладаг, миний найзууд. Хуримандаа урихад асуудал байгаа юм уу?

Ба: Байхгүй яах юм.

Луут: Ямар асуудал?

Ба: Эд нар энд байх эрхгүй.

Луут: Бай Жиачиан. Их зан гаргахаа боль. Үнэн шүү. Өрөвдөлтэй харагдаж байна.

Ба: Өрөвөлтэй?  Би тавхан жилийн дотор Жинхайд танигдсан, алдартай, хэдэн зуун саяын хөрөнгөтэй бизнесмен болж чадсан. Чам шиг гудамжны цэвэрлэгч намайг өрөвдмөөр гэсэн үү?

Ву: Бай Жиачиан, ичээч. Ван ноён туслаагүй бол чиний аль гудамжинд өмхий дүпү зарж байхыг хэн мэдлээ.

Ба: Юу гэнэ ээ? Энэ тусалсан?

Ву: Тэр боломжууд… тэр боломжуудыг чи өөрийнхөө чадвараар олж авсан гэж бодоо юу?

Ба: Галзуу амьтан. Галзуурчихаж. Ямар ч чадваргүй юм байж надад тусалсан гэх гээ юу? Дотор муухайрч байна.

Эр: Жэн ноён ирлээ.

Ту: Хао ноён ирчихлээ. Та нар харж л байгаарай. Хао ноёнтон. Та ирчихэв үү.

Ха: Чи энд юу хийж байгаа юм?

Ту: Манай дүү, Ван овогтын хоёрдугаар залуу ноён. Хүнд зодуулсанх гээд би туслахаар ирсэн юм. Гэтэл энэ хүн тулааны урлагт сайн юм. Би яаж ч чадсангүй. Хао ноён танд найдаж байна.

Ха:  Өө. Хэн тэгж их зан гаргаа вэ?

Ту: Тэр байна. Бас энэ гудамжны цэвэрлэгч.

Ха:  Жэн Зихао, Ву ноёны амрыг эрье.

Ву: Энэ… чиний хүмүүс үү?

Ха:  Тийм ээ. Миний гар хөлийн үзүүрт зарагддаг юм. Яасан? Эд нар Ву ноёны уурыг хүргээ юу?

Ву: Намайг уурлуулах ч яах вэ. Танай хүмүүс Ван ноёныг үгүй хийнэ гэсэн. Энэ том хэрэг.

Ха:  Юу гэнэ ээ? Энэ… Ван ноёныг үгүй хийнэ гэсэн? Ван ноён хаана байна? Ван ноён аль нь юм?   

Луут: Хайх хэрэггүй.  Чамд өгөх зөвлөгөө байна.

Ха: Ван ноёны амрыг эрье. Ван ноёнтон, өршөөж хайрла. Хүмүүсээ сургаж чадаагүй миний буруу.

Ту: Хао ноён. Та яаж байна аа? Энэ Ван овгийнхоос хөөгдсөн, нэг муу цэвэрлэгч. Яагаад сөхрөөд байгаа юм?

Ха: Амаа тат.

Ту: Хао ноёнтон. Яагаад намайг алгадаж байгаа юм?

Ха: Ван ноёноор оролдож байдаг. есөн амьтай байгаад ч амь чинь хүрэхгүй. Хүн байна уу? Чирээд гарга. Хоёр хөлийг нь хугалаад, оршуулгын газар аваачиж хая.

*******************

Ха: Чирээд гарга. Бушуул.

Ту: Хао ноёнтон. Амь өршөө. Хао ноёнтон. Хао ноёнтон, амь өршөө.

Ха: Бушуул... Шийтгэсэн болохоор Ван ноёнтон, өршөөж хайрла.

Ву: Ван ноёны уурыг хүргэчихээд ямар шийтгэлтэйгээ мэдэхгүй байна уу?

Ха: Мэднэ ээ. би нэг гараа өөрөө огтолъё. Тэгвэл болох уу?

Луут: Өнөөдөр… хуримын өдөр гэж дуулсан уу?

Ха: Тийм ээ.

Луут: Баяр хүргэхээр ирсэн болохоор амийг чинь өршөөе.

Ха: Ван ноёнд гялайлаа. Ван ноёнд гялайлаа. Хурдан бэлгээ өг.

Эр: Жинхай хотын тэргүүн баячуудын нэг Жэн Зихао Ван ноёны хуриманд зориулан дараах бэлгийг өгч байна. Чин гүрний үеийн Жин Кө илд, үнэ 3тэрбум. Хан гүрний үеийн хаш тамга, үнэ нэг тэрбум. Сон гүрний үеийн их цэргийн заавар. Үнэ нэг тэрбум. Захиалгаар хийлгэсэн хувийн онгоц болон арван тэрбумыг бэлэн мөнгөөр.

Ха:  Ван ноёнтон, миний бэлгийг хүлээн авна уу.

Луут: Бай овог хуримаа цуцалсан. Хэрэггүй.

Ха:. Юу? Бай овогт цуцалсан гэнэ ээ?

Луут: Яг зөв. Алдар нэртэй Бай авхай. Над шиг дорд гудамжны цэвэрлэгчийг өөрт нь зохихгүй гэж үзээд сүйгээ цуцалсан. Тэгээд Жиншэнийг сүйт залуугаараа сонгосон.

Ха:   Ван Жиншэнтэй гэрлэнэ гэнэ ээ? Ван Жиншэн юу юм?

Аав: Жэн ноёнтон, ингэхэд юу болоод байна аа? Ван Фэн манай Ван овогтоос хөөгдсөн хүн. Манай Ван овогт тэрнийг ямар ч хэрэгүй болохоор нь хаясан. Та яагаад тэрнээс ингэтлээ айгаад байгаа юм? Яагаад тэрэнд туслаад байгаа юм бэ?

Ха:   Ван ноёныг танайх хөөсөн гэв үү?

*********************  

Ха:   Ван ноёныг танайх хөөсөн гэв үү? 

Аав: Тийм ээ. Чадвараа сайжруул гэж явуулаад таван жил болж байна. гудамж цэвэрлэхээс өөр сурсан эрдэм алга. Манай Вон овогт нүүр хийх газар алга. Тйим байгаагүй бол Жиачиан юу гэж сүйгээ цуцлаад, Жиншэнтэй суух юм?

Ха: Харах нүдгүй тэнэг амьтад. Ван ноёны хаана нь ч хүрэхгүй байж, доромжилно гэнэ ээ? Танай Ван, Бай овгууд өөрсдөө саналаараа Жинхайгаас зайл.

Аав: Юу? Жэн ноён. Бид нарыг Жинхайгаас хөөж байгаа юм уу?

Луут: Хөөе. Хөөе. Нааш ир…

Луут: Ганц Ван, Бай овогтуудаар зогсохгүй…

Ха: Ван ноёнтон, та хэлэх гэснээ хэл хэл.

Луут: Өнөөдөр энд намайг доромжилсон хүмүүсийг бүгдийг нь Жинхайгаас хөө. \

Эр5: Энэ…

Аав:  Дуугаа тат.       Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Битгий гайхуул.

Ф: Яг үнэн. Өнөөдөр ирсэн зочид бүгд эрх мэдэлтэй компаний захирлуудб айгаа. Та нарт бид нарыг Жинхайгаас хөөх ямар чадвар байгаа юм?

Ха: Яасан? Та нар итгэхгүй байна уу? Тэгвэл харж бай.

Аав: Жэн Зихао. Жинхайн тэргүүн баян гээд хүссэнээ хийнэ гэж бодох хэрэггүй. Манай Ван овгийг Бэйдугийн Мин овогт хамгаалж байдгийг битгий март…

Ха: Танайхыг Бэйдугийн Мин овог хамгаалдаг гэнэ ээ?

Аав: Тэгэлгүй дээ. Чи Жинхайн тэргүүн баян. Мин овог   манай улсын тэргүүн баян. Мингийнхтэй харьцуулахад  чи юу ч биш.

Ба: Жэн ноён. Та Ван Фэнд ховсдуулсан юм шиг байна.

Ха: Ховсдуулсан? Юу гэсэн үг вэ? Би сүй тавиад таван жил болсон болохоор эн хүнийг сайн мэднэ. Ямар ч чадваргүй, хоосон амалж, гайхуулахаас өөр юм мэдэхгүй хүн. Нэг л өдөр надад өөр төрхөө харуулна гэж олон удаа амалсан. Надад хамгийн үнэтэй титэм өмсүүлж, хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болгоно гэж амалсан. Даанч, таван жилийн дараа цэвэрлэгч болсон хүн.

Ха: Бай авхай, та Ван ноёныг буруугаар ойлгосон байна. Ван ноёны хэлдэг үнэн.

Ба: Жэн ноён. Ухаан орж үз. Ван овгийн тэргүүн тэрний төрсөн эцэг. Жиншэн төрсөн дүү нь. Гэр бүлийнх нь хүмүүс. Тэрний ямар хүн болохыг сайн мэдэж байгаа. Би тэрнийг сайн мэддэггүй бас ямар ч амжилт гаргаж чадахгүйг нь мэдээгүй бол юу гэж сүйгээ ингэж олон хүний нүдэн дээр цуцлах юм?     

Ж: Жэн ноён. Нүдээ нээгээд сайн хар. Энд ирсэн хүмүүсийг хар. Ван ноёныг урьж авчирсан гудамжны цэвэрлэгч нар. Тийм мундаг хүн байсан бол ийм хүмүүсийг хуримандаа урих уу?

Ха: Амаа тат. Ван ноён, би чамд хэлчихье. Та нар өөрсдөө Жинхай хотоос эртхэн явсан чинь дээр шүү. Үгүй бол Ван ноён хөдөлж эхэлбэл, та нар… харамсаад ч оройтно гэж мэд.

Аав: Жэн Зихао. Яагаад зөрүүдлээд байгаа юм? Тэрний төлөө Жинхайн бизнесменүүдтэй дайсан болохыг хүсээ юу?

Ха: Юмны учир мэдэхгүй амьтад. Жинхайн бизнесийн салбараар намайг сүрдүүлэх гээ юу?

Аав: Миний хэлснийг бүү март. Ван овгийн ард Бэйдугийн Мин овог байгаа.

Эр: Тийм ээ. Жэн Зихао. Бид нарын өмнө гайхуулах ч яах вэ. Бэйдугийн Мин овогтой харьцуулахад чи юу ч биш.

Ха: Жан Ёон. Дахиад хэлээдэх.  

Луут: Хөөе. Март. Бэйдугийн Мин овогт найдаад байгаа бол Бэйдугийн Мин овог руу залгаад үз. Намайг яаж үгүй хийхийг нь харъя.

Аав: Болж байна. Та нар харж бай. Би яг одоо Мингийнх рүү залгаад өгье.

Эр: Бэйдугийн Мин овогтын авхай заларч байна… Мин авхай заларч байна.

Эр: Энэ Бэйдугийн Мин авхай байна. Манай улсад хамгийн баян хүн.

Аав: Мин авхайг гоо үзэгслэнтэй, манай улсын хамгийн баян айлын охин гэдгийг бүгд мэднэ. Мин авхай. Та ирэв үү. Манай хүүгийн хуриманд оролцохоор энэ хүртэл ирсэнд баярлалаа.

Мин: Чиний хүү хэн юм?

Аав: Жиншэн, хурдал. Бэйдугийн Мин авхайтай танилц.

Ж: Мин авхай сайн байна уу.       

Мин: Замаас холд.

Ж: Аан?

Т: Замаас зайл гэж байна. Сонсохгүй байна уу?

Аав: Алив холд холд холд. Мин авхайн замыг битгий хаагаад бай. Ийшээ. Ийшээ. Морил морил.

Мин: Бэйдугийн Мин овгийг Мин Еэшин Ван ноёнд гэрлэх санал тавихаар инжээ авчирлаа. Танилцуул.

Т: Мэдлээ.  Мин овогтын бэлгийн жагсаалт. Мин овогтын 36 мужид эзэмшдэг зуун тэрбумын өртөг бүхий үл хөдлөх хөрөнгүүд.

Хүмүүс: Зуун тэрбум аа?

Т: Мин овогтын нэр дээр байдаг Нэг тэрбумын өртөг бүхий үл хөдлөх хөрөнгөнүүд. нисэх онгоцнууд болон армийн зориулалттай зуун тэрбумын өртөг бүхий үйлдвэрүүд.

Хүмүүс: Дахиад зуун тэрбум аа?

Т: Мин овогтын нэр дээр байдаг агаарын тээврийн компани, дөрвөн банк. Бүгд нэг их наядаар үнэлэгдэнэ.

Хүмүүс: Их наяд аа? Дөрвөн банк гэж байна.

Хо: Дөрвөн банк.      

Т: Мин овогтын бүх хөрөнгө болох арван их наяд, мөн компаний үндсэн хувьцааны 51%.

Хүмүүс: Юу? Үндсэн хувьцааны 51%-аа?

Эр: Ийм юм гэж байх уу?

Мин: Ван ноёнтон, миний чин сэтгэлийг хүлээн авна уу.

Аав: Мин авхай. Та хүн андуураад байх шиг байна. Наадах чинь манай Ван овгоос хөөгдсөн хүн. Жиншэн манай Ван овгийг залгамжлах хүн байгаа юм.  Ёоёо…

Мин: Миний хэлсэн үгнээс зөрж байна уу?

Аав: Үгүй ээ. Үгүй. Мин авхай. Ингэхэд юу болоод байгаа юм бэ?

Мин: Та нарт харах хүн байна уу? Ван ноёныг дээрэлхэж байгаа бол манай Мин овгийг дээрэлхснээс өөрцгүй.

Ж: Мин авхай. Би итгэхгүй байна.

Мин: Юунд итгэхгүй гэж?

Ж: Ван Фэн манай Вангийн том хүү байсан. Гудамжны хог шүүрдэхээс өөр ажил хийж үзээгүй хүн. Харин би… Ван овгийн бизнесийг удирдаж, өв залгамжалагчаар нэрлэгдсэн, залуу ирээдүйтэй хүн. Яагаад намайг биш, тэрнийг сонгосныг чинь ойлгохгүй байна.

Мин: Чи хэн болоод өөрийгөө Ван ноёнтой харьцуулаад байгаа юм?

Ба: Мин авхай. Надад хэлэх юм байна.

Мин: Чи хэн юм?

Ба: Өнөөдөр хуримаа хийж байгаа Бай компаний захирал Бай Жиачиан байна.

Мин: Чи юу хэлэх гээ вэ?

Ба: Хоёрдугаар ноёны хэлдэг зөв. Ван Фэнтэй харьцуулахад тэр хамаагүй дээр. Тийм байгаагүй бол өнөөдөр Ван Фэн бид хоёрын хурим байх байсан. Би ч гэсэн сүйгээ цуцалж, хоёрдугаар ноёныг нөхрөөрөө сонгохгүй байсан. Тийм болохоор Ван Фэн ямар аргаар Мин авхайг хуурсныг мэдмээр байна.

Мин: Намайг хуураагүй. Чи л харалган, тэнэг болохоороо жинхэнэ лууг олж хараагүй хэрэг.

****************

Мин: Намайг хуураагүй. Чи л харалган, тэнэгн болохоороо жинхэнэ лууг олж хараагүй хэрэг.

Ба: Юу гэнэ ээ? Гудамж цэвэрлэдэг хүн яахаараа луу байдаг юм?

Аав: Яг үнэн.

Ба: Ван Фэн. Хэлээдэх. Чи ямар арга хэрэглэж Жэн Зихао, Мин авхай хоёрыг хуурсан бэ?

Луут: Бай Жиачиан. Өөрөөсөө мянга дахин илүү хүчирхэг энэ хүмүүст итгэхгүй байгаа нь чиний тэнэгийг баталж байна. Энэ хүмүүс чамаас тэнэг гэж бодож байна уу? Аан. Ойлголоо. Чи итгэхийг хүсэхгүй байгаа.

Ба: Юу гэнэ ээ? Итгэхийг  хүсэхгүй ээ? Чи өөрийгөө луу гэх гээ юу? Худлаа ярьсаар байгаад өөрөө итгэчихсэн байх шив. Нэг тэрэгний таар шуудайнууд гэж энийг л хэлэх байх. Өөрөө хар. Ийм хүмүүстэй өдөр болгон хамт байсаар байгаад ухаанаа алдчихсан чамайг луу гэвэл хэн итгэх юм?

Луут: Чи итгэхгүй байж болно. Гэхдээ тоглоом дөнгөж эхэлж байна. Чи удахгүй мэднэ.

Мин: Ван ноёнтон. Ийм тэнэг хүнтэй ярьж цагаа үрэх хэрэггүй. Амийг минь аварсны ачийг би хариулж чадаагүй байгаа. Миний тавьсан саналыг хүлээж авахыг хүсье. Хойшид энэ эмэгтэйгээс мянга, хэдэн арван мянга дахин сайн эхнэр болно гэж амалъя.  

Т: Мин авхайн өмнөөс Ван ноёноос хичээнгүйлэн гуйж байна.

Эм эм: Ван ноёноос хичээнгүйлэн гуйж байна.

Эм эм: Ван ноёноос хичээнгүйлэн гуйж байна.

Луут: Ээж ээ. Ийм бэртэй болбол ямар вэ?

Ээж: Фэн арь. Энэ үнэн юм уу? Би… би зүүдлээгүй биз дээ?

Луут: Зүүд биш ээ. Танд бэр нь таалагдаж байвал надад татгалзах юм алга.

Ээж: За. Таалагдаж байна. Таалагдаж байна. Их таалагдаж байна.

Мин: Баярлалаа, эгч ээ. Тэгвэл Ван ноён та юу гэж бодож байна?

Луут: За. Би бодож үзсэн. Энэ хорвоод илүү сайн хүн олдохгүй байх. тавьсан саналыг чинь зөвшөөрье.

********************

Луут: . тавьсан саналыг чинь зөвшөөрье.  

Ээж: Ашгүй дээ.

Мин: За. Баярлалаа, Ван ноёнтон. Хойшид манай Мин овог таныг хүндлэх болно.

Луут:  Би ч бас. Нааш ир. Сүйт бүсгүйгээ танилцуулах цаг болж. Та бүхэнд танилцуулъя. Бэйдугийн Мин овгийн Мин Еэшин авхай, өнөөдрийн хуримын гол дүр байх болно. Миний сүйт бүсгүй.

Ха: Сайн байна.

Ээж: Сайн байна.

Ба: Ван Фэн. Ингэлээ гээд зэрэг дэв ахина гэж санаа юу? Өнөөдөр хоёрдугаар ноён бид хоёрын хуримын өдөр.

Луут: Юу гэнэ ээ? Ван Жиншэн та хоёрын хурим гэсэн үү?

Ба: Тэгэлгүй яах юм. Би чамаас сүйгээ цуцалсныг мартаа юу? Миний шинэ сүйт залуу бол хоёрдугаар ноён.

Луут: Чи ч дээ… Энэ буудлыг би захиалсныг мартаа юу?

Ба: Хн. Чи захиаллаа гээд яах юм? Намайг мөнгөгүй гэж бодоо юу? Би яг одоо мөнгийг нь төлчихнө. Тэгээд хоёрдугаар ноён бид хоёр энд хуримаа хийнэ. Баян айлын хүргэн болмоор байгаа бол эндээс зайл.

Мин: Миний нөхөртэй ингэж ярихыг хэн чамд зөвшөөрсөн юм?

Ба: Намайг алгадна гэнэ ээ?

Мин: Яасан? Танай Бай овог манай Мин овгийн эсрэг зогсох чадах уу? Ганц үг хэлээд л танай Бай овгийг Жинхайгаас зайлуулахыг хармаар байна уу?

******************

Мин: Яасан? Танай Бай овог манай Мин овгийн эсрэг зогсох чадах уу? Ганц үг хэлээд л танай Бай овгийг Жинхайгаас зайлуулахыг хармаар байна уу? 

Ба: Нэг муу гудамжны цэвэрлэгчтэй суух гэж байж, хэний өмнөөс том дуугараад байгаа юм?

Мин: Мин Еэшин, миний нөхрийг доромжлохоо боль гэж би хэлсэн байх аа. Дахиад тэгвэл алчихна шүү.

Ба: Чи…

Ж: Хайраа, хэрэггүй. Хоёулаа хуримаа өөр газар хийчихнэ. Мин овгийг бид нар дийлэхгүй.

Эр5: Жиачиан.  Бид нар ялагдлаа. Явъя. Бэйдугийн Мин овгийг бид нар дийлэхгүй.

Ба: Юунаас нь айсан юм? Намайг тэрбум долларын гэрээг Женесис гурптэй хийхээр тохиролцсоныг битгий март.  Өнөөдөр миний хуриман дээр ирж гарын үсэг зурна гэсэн. Бас Женесис групийн Инлон захирал намайг өргөмөл охиноо болгон гэсэн. Тэр үед тэрбумын хөрөнгөтэй Мин овогт юу ч биш болно.

Ж: Нээрэн тийм. Би бүр таг мартчихсан байна. Бид нарт Инлон ноён, Женесис груп байгаа. Женесис групийн дэргэд Мин овог юу ч биш. Мин авхай. Хурдан Жиачианаас уучлалт гуй. Тэгэхгүй бол Инлон ноён танай Мин овгийг үгүй хийнэ гэж мэд.

Эр5: Яг зөв. Миний охиноос уучлалт гуй. Тэгэхгүй бол бид нар яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Эм5: зүгээр өнгөрөөхгүй.

Эр: Тийм ээ. Би Бай захирлын дэмжиж байна. Мин Еэшин Бай захирлаас уучлалт гуй.

Эр: Бай захирлаас уучлалт гуйхаас гадна, манай Жинхайн бизнесийг дорд үзсэн. Тийм болохоор бид нараас ч гэсэн уучлалт гуй.

Бүгд: уучлалт гуй. уучлалт гуй. уучлалт гуй. уучлалт гуй. уучлалт гуй. уучлалт гуй.

Эм: Амаа тат. Мин авхайгаар уучлалт гуйлгах гээд үз л дээ.

***************

Эм: Амаа тат. Мин авхайгаар уучлалт гуйлгах гээд үз л дээ.

Ж: Яасан бэ? Чи ч гэсэн Женесис групийн дайсан болмоор байна уу?

Т: Та нар шиг харалган нохой, гахайнуудыг Женесис  груп нэг нүдээрээ ч харахгүй байлгүй.

Ж: Итгэхгүй байгаа бол… Женесис  групийн Инлон захирлын ирэхээр… та нар удахгүй мэднэ ээ.

Луут: Женесис  групын Инлон захирал. Тэр чинь хэн юм?

Ж: Ван Фэн. Амаа тат. Женесис  групийн Инлон захирлыг доромжилно гэнэ ээ? Танайхаас юу ч үлдэхгүй гэж мэд.

Луут: Аан. Жинхайд байдаг Женесис ийн салбарын захирал уу? Би мэдэхгүй байх нь аргагүй юм байна.

Ж: Яасан? Инлон захирлыг хэн ч биш гэх гээ юу?

Луут: Тийм ээ. Тэрний байр суурь намайг мэдэх хэмжээнд хүрээгүй. Тийм болохоор намайг мэдэхгүй байх нь аргагүй. Инлон миний тушаалыг зөрчсөн болж таарлаа.

Ба: Амаа тат. Хэнд ч хэрэггүй бардам зангаа тат. Ямар аргаар Мин овгийг өөрийнхөө талд оруулсныг чинь мэдэхгүй. Инлон ноён миний өргөсөн аав. Тэрнийг хүндлэхгүй бол би зүгээр өнгөрөөхгүй шүү.

Луут: Намайг зүгээр өнгөрөөхгүй гэж үү? Чи тэгээд намайг яах гээ вэ? Чи ойлгоогүй л байгаа юм уу? Одоо чамд байгаа бүх юмыг би өгсөн.

Ба: Юу гэнэ ээ? Надад байгаа бүгдийг чи өгсөн гэнэ ээ? Чамд тэгж хэлэх эрх байхгүй. Эсвэл миний амьдарч байгаа гэрийн хогийг шүүрдсэн гэх гээ юу?

Луут: Тэгвэл хэл л дээ. Танай Бай овогт оруулсан 300саяын хөрөнгө оруулалтыг Ванчэний тэргүүн байсан Ву Гуодон хийсэн байх аа?

Ба: Чи яаж мэдсэн юм?

Луут: БИ чамд хөрөнгө оруулалт хий гэж хэлсэн болохоор мэдэлгүй яах вэ.

*****************

Ба: Чи яаж мэдсэн юм?

Луут: Би чамд хөрөнгө оруулалт хий гэж хэлсэн болохоор мэдэлгүй яах вэ.

Ба: Юу гэнэ ээ? ЧИ хэлсэн гэнэ ээ? Ван Фэн. Ичихгүй байна уу? Ву ноён надад хөрөнгө оруулахад чи Ван овгоос хөөгдчихсөн, ажилгүй байсан. Чамд тийм чадвар байсан бол  гудамж шүүрдэхгүй байсан юм.

Эр: Яг үнэн. Одоо л Мин овогтын нэртэй холбогдож байгаа хүн. Өөрийгөө тийм чухал хүн гэж бодоо юу?

Мин: Та нар андуурч байна. Ван ноёнтон гэрлэх нь миний хувьд дээшилж байгаа хэрэг. Та нар Ван ноёныг гүтгэхээ бол.

Ба: Сая тэрний ачаар манай Бай овог өдий зэрэгт хүрсэн гэж хэлсэн. Харин ч тэрнээс болж би нэр хүндээ алдчихаад байна.

Луут: Надад итгэхгүй байх нь аргагүй. Тэгвэл Ву Гуодон руу залгаад үз. Өөрөөс нь асуу.

Ба: Болж байна. Чамайг энэ удаа харж үзье.

Луут: Чанга яригчаа асаахаа мартав.

Эр: байна уу? Шиао Бай.

Ба: Ву захирал аа. Надад танаас асуух юм байна.

Эр:Ёсорхох хэрэггүй.  Асуу асуу. Би чадахаараа хариулъя.

Ба: Ву ноёнтон.миний мэдэх гэсэн юм бол…. Таван жилийн өмнө таны манайд оруулсан 300саяын хөрөнгө оруулалт таны санаа байсан уу?

Эр: Тэр… Шиао Бай. Яагаад гэнэтхэн энийг асууж байгаа юм?

Ба: Энд нэг ичгүүргүй танд хөрөнгө оруулалт хий гэж хэлсэн гэж байна. Би худал хэлснийг нь илчлэх гэсэн юм.

Эр: Тийм үү? Тэр чинь хэн юм?

Ба: Миний хуучин сүйт залуу, Ван овогтоос хөөгдсөн хүү, Ван Фэн.

****************

Ба: Миний хуучин сүйт залуу, Ван овогтоос хөөгдсөн хүү, Ван Фэн.

Эр: Юу? Ван ноён уу?

Ба: Яасан бэ, Ву захирал аа? Та таньдаг юм уу?

Эр: Танилгүй яах вэ. Ву Гуодон би Ван мужийн тэргүүн баян болсон нь Ван ноёны ач юм шүү дээ. Ван ноён надад их том тус болсон хүн. Би танилгүй яах вэ.

 Ба: Юу гэнэ ээ? Мужийн тэргүүн баян болоход Ван Фэн тусалсан гэж үү? Би буруу сонсоогүй биз дээ?

Эр: Би Ван мужийн тэргүүн баян. Ийм юмаар юу гэж тоглох вэ?

Ба: Гэхдээ Ван ноён, төрсөн эцэг нь ч тоохгүй орхисон, гэрийнхэн нь бүгд тэрнийг дорд үздэг шд. Бас гудамжны хог шүүрдэж амьдардаг хүн. Яаж Ву захирал таны ачтан байх юм?

Эр: Шиао Бай. Чи их том андуурч байна. Ван ноён энэ үед төрсөн ер бусын хүн. Удам судрыг нь мэдэхгүй ч гэсэн эд хөрөнгө, эрх мэдэлд шунаад байдаггүй хүн дээ.  Бизнест гаргууд. Тэр үед манай компанийг дампуурах гэж байхад Ван ноён ганц хоёр зөвлөгөө өгөөд л манай ашигтай ажиллаж эхэлсэн. Тэгээд ч зогсохгүй манай компани өдий зэрэгтэй явна. Ёстой мундаг. Мундаг. Надтай таарч байсан хүмүүстэй харьцуулахад домог л гэсэн үг.

Ба: Таван жилийн өмнөх 300саяын хөрөнгө оруулалтыг тэр хэлсэн гэнэ ээ?

Эр: Үнэнийг хэлэхэд ганц тэр ч 300сая ч биш, дараагийн хөрөнгө оруулалтууд, Бай компаний өрсөлдөгчдийг буулгаж авсан стратегийн үнэлгээ гээд бүгдийг нь Ва ноён хийсэн юм.

Ба: Юу гэнэ ээ? Үгүй ээ. Тийм байх ёсгүй.

******************

Ба: Юу гэнэ ээ? Үгүй ээ. Тийм байх ёсгүй.

Эр: Нээрэн. Шиао Бай, чи түрүүн Ван ноёноос сүйгээ цуцалсан гэсэн үү? Галзуураа юу?

Ба: Тийм ээ. Бид хоёр… цуцалчихсан.

Эр: Ван ноёны чадвар, мэдлэг, авъяасыг хэн ч гүйцэхгүй. Чамайг хамгаалахын тулд амиа ч өгөхөөс буцахгүй хүн. Чи яаж тэгж чадаж байна аа? Бай компани ирээдүйгүй болж. Бэлтгэлтэйл  байгаарай даа.

Ба: Ван Фэн. Чи ингэхэд  хэн юм бэ? Чи яаж ийм эрх мэдэлтэй болсон  юм?

Луут: Одоо байгаа бүх зүйл чинь миний ачаар бий болсныг ойлгов уу? чи яаж намайг чамд тохирохгүй гэж дорд үзэж чадаж байна аа?

Ба: Чи тийм сайн юм бол, Ван овгоос яагаад хөөгдсөн юм? Яагаад гудамжны хог шүүрдэж байгаа юм? Яагаад ил тод туслаагүй юм?

Луут: Бид хоёр танилцаад арав гаран жил болж байгаа байх аа?

Ба: Тийм. Яасан?

Луут: Би яагаад таван жилийн өмнө гэрлэх санал тавьсныг мэдэх үү?

Ба: Яагаад?

Луут: Бай компаний байдал хүнд байсан болохоор чи, чиний эцэг эхийг олон хүн гадуурхаж байгааг харсан юм. Чи өөрийгөө хүдлэхээ больж, дорд үзэж эхэлсэн. Тэр үед чи “би жирийн амьдралаар амьдарч, чиний дэргэд байхыг хүсч байна” гэж хэлсэн. Таван жилийн өмнө чиний тэр зан надад таалагдсан болохоор би чамд гэрлэх санал тавьсан юм. Тэр үед чи өөрийгөө надад тохирохгүй гэж, бас намайг алдахаас айдаг байсан. Би чамайг тийм байдалтай амьдруулахыг хүсээгүй. Тийм болохоор Ван Санчин намайг Ван овгоос хөөх гэж байгааг ашиглаад би жирийн нэгэн болж чамд мөрөөдлөө биелүүлэхэд чинь тусалсан. Даанч амжилтанд хүрснийхээ дараа чамайг ийм их зантай, дээрэнгүй болж намайг дорд үзнэ гэж төсөөлөөгүй.

***************

Луут: Даанч амжилтанд хүрснийхээ дараа чамайг ийм их зантай, дээрэнгүй болж намайг дорд үзнэ гэж төсөөлөөгүй.

Ба: Тэгэхээр намайг өөртөө итгэлтэй болгохын тулд… надад боломж олгохын тулд надад нууцаар туслахаар шийдсэн юм гэж үү?

Луут: Тэгж хэлж болно.

Ж: Эхнэр. Итгэх хэрэггүй. Худлаа ярьж байгаа юм.

Ба: Тэгэхээр…

Ж: Ийм амархан хууртаж байдаг. энийг үнэхээр хүчтэй, эрх мэдэлтэй гэж бодоод байгаа юм уу?

Ба: Гэхдээ Ву захирал тэрнийг надад тусалсан гэж хэлсэн шд.

Ж: Ва захирал тэрний удам судрыг мэдэхгүй ч гэсэн хэдхэн үг хэлээд л компанийг нь хөл дээр нь босгоод ирсэн гэж хэлсэн байх аа? Тийм юм байж болох уу? Хэдхэн үг хэлээд л хэдэн тэрбумын ашиг олчихдог бол бүгд баян болчихсон байгаа.

Мин: Энэ хүн үнэхээр засаршгүй зөрүүд  юм.  Нөхөр минь. Би Ван овог, Бай овог хоёрыг Жинхайгаас хөөгөөд өгөх үү?

Ж: Юу гэнэ ээ? Манай Ван, Бай овгийг хөөнө гэнэ ээ? Женесис  групийн Инлон захирал Бай Жианчианыг өргөмөл охиноо болгож, тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэхийг түрүүн сонсоогүй юм уу? Бид нар Женесис  груптэй хамтарсны дараа та нар хэн ч биш болно.

Мин: Мөрөөдөх хэрэггүй. Женесис  груп танай Бай компанид тэрбумын хөрөнгө оруулалт хийхгүй.

Ж: Тэрийг чи шийдэх үү?

Мин: Би шийдэж чадахгүй. Гэхдээ... Манай нөхөр шийднэ.

Ж: Чиний нөхөр үү? Гудамжны цэвэрлэгч, Ван овгоос хөөгдсөн хүн үү?

Эр: Женесис групийн захирал Инлон ноён заларч байна.

*****************

Эр: Женесис групийн захирал Инлон ноён заларч байна.

Ж: Хөөе. Инлон ноён ирлээ.

Ба: Ашгүй дээ.

Бүгд: Инлон ноёнтон. Инлон ноён тавтай морил.

И: Энэ хүмүүс хэн бэ? Яагаад миний өмнө сөхрөхгүй байгаа юм?  

Ба: Өргөсөн аав аа. Намайг дээрэлхээд байна. Та намайг хамгаална биз дээ.

И: Тийм үү? Хэн миний өргөмөл охиныг дээрэлхээ вэ?

Ба: Энэ хоёр.  Таны өмнө сөхрөхгүй байгаа хүмүүс.

И: Эд нар хэн юм?

Ба: Нэг нь Бэйдугийн Мин овогтын Мин Еэшин авхай. Нөгөөх нь Жинхайн Ван овгоос хөөгдсөн, бас миний сүйт залуу байсан Ван Фэн.

И: Чиний сүйт залуу байсан Ван Фэн  гэнэ ээ?

Ба: Тийм.

И: Чи өнөөдөр гэрлэх гэж байгаа гээгүй билүү? Юу болоод байгаа юм? Гэрлэхгүй юм уу?

Ба: Гэрлэнэ ээ гэрлэнэ. Гэхдээ энэ хүн надад тохирохгүй. Сольчихсон.

И: хэнээр?

Ба: Ван овогтын хоёрдугаар хүү Ван Жишэн.

Ж: Өргөсөн аав аа. тусалж дэмжиж байгаарай. Тусалж дэмжээрэй.

И: Хүн аргалахдаа сайн хүн байна.

Ж: Өргөсөн аав аа. Жиачиан бид хоёр хойшид таныг сайн халамжилна аа.

И: Чи Бэйдугийн Мин овогтын охин  гэв үү?

Мин: Тийм. Танд хэлэх юм байгаа юм уу?

И: Бэйдугийн Мин овог эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй боловч манай Женесис групийг гүйцэхгүй. Хойшид надад хүндэтгэлтэй хандаж бай, үгүй бол би танайхыг юу ч үгүй болгоно гэж мэд.

*******************

И: Хойшид надад хүндэтгэлтэй хандаж бай, үгүй бол би танайхыг юу ч үгүй болгоно гэж мэд.

Мин: Чи...

Луут: Хөөе. Инлон ноён уураа дарж хайрла. Хойшид бид хүндэтгэж байх болно. Хүндэлж бай. Хүндэлж бай, за юу?

Ж: Яасан?  Манай ах түрүүхэн Мин овогтын нэр хүндийг гайхуулаад байсан, одоо хулчийж байна уу?

Ба: Яах аргагүй худлаа ярьж байж. Ямар ч чадвар байхгүй. Хоосон ам шалдан гуя.

И: Болно. Ийм хүмүүстэй орооцолдох хэрэггүй. Гэрээнд гарын үсэгээ зуръя.

Ба: Өргөсөн аав аа. Та эхлээд надад амал. Түрүүн Мин Еэшин намайг сүрдүүлээд байсан. Та Мин овгийг нэг сайн хашраагаад өг.

И: Санаа зоволтгүй. Би наадахыг чинь зохицуулчихна. Жинхайд байдаг Мин овгийнхон чиний өмнө сөхрөөд уучлалт гуйна.

Ба: Баярлалаа, өргөсөн аав аа. Мин авхай. Яасан? Их зан чинь хаачаа вэ? Бас чи… эрх мэдэлтэй хүн болж жүжиглэхээ боль. Чамайг хаясандаа харамсана гэж бодох хэрэггүй. Намайг Женесис групийн тэрбум долларын хөрөнгө оруулалт дээр гарын үсэг зурсныхаа дараа манай Бай компани дэлхийд танигдах болно. Харин чи… Мин овогтын сүүдэрт, хэн ч биш хэвээрээ үлдэнэ.

Ж: Яг үнэн. Сая өргөсөн аав Мин овогтыг сургаад өгнө гэсэн. Мингийнх Бэйдудаа үлдэж чадах юм уу? Одоо ингээд хэцүүдэх нь дээ. Одоо юунд найдах вэ?

Ба: Тийм ээ. Мартах дөхлөө. Мин овог байхгүй болохоор гудамжныхаа хогийг шүүрдэхээс яах вэ.

И: За за. Жиачиан. Ийм хэрэггүй хүмүүст цаг заваа үрэх хэрэггүй. Хурдан гэрээгээ аваад ир.

Ба: Тийм ээ. Гарын үсэгээ зуръя. Гэрээг хурдан аваад ир. Миний гарын үсэг зурахыг энэ хүмүүс харах. Женесис груп, Бай компанитай тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Жинхайн хүн бүр энийг мэдэх ёстой.

Луут: баярлах хэрэггүй. Гэрээнд гарын үсэг зурж чадахгүй.

*****************

Луут: баярлах хэрэггүй. Гэрээнд гарын үсэг зурж чадахгүй. 

И: Юу гэнэ ээ?

Луут: Та нар гэрээнд гарын үсэг зурахгүй гэж хэллээ.

Ба: Ван Фэн. Чи юу төлөвлөөд байгаа юм?

Луут: Сүртэй юм биш. Би чамайг дэмжиж, туслахаа больж байна.

Ба: Надад тусалж, дэмжихээ болино гэнэ ээ? Юу гэж байгаа юм?

Луут: Миний хэлснийг ойлгохгүй байгаа юм уу? Женесис групийн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг би өгсөн юм.

Ба: Юу? Чи өгсөн? Галзуураа юу? Чи нүүрээ толинд хардаггүй юм уу? Өөрийнхөө хэн болохыг мэддэггүй юм уу? Женесис групийг надад хөрөнгө оруулалт хий гэж хэлдэг чи хэн юм?

Ж: Жинхнээсээ солиорчихож. Өргөсөн аав энд байж байхад. Нүүрэн дээр онгирч байх шив. Ичих нүүргүй, цагаандаа гарсан амьтан.

Ба: Чи хэтэрч байна. Ингэж том дуугарч байдаг. Тэр үед ийм хүнтэй гэрлэхийг зөвшөөрч байдаг, би сохор байсан байх. Одоо бодохоор дотор муухайрч байна.

Луут: Бай Жиачиан. Яарах хэрэггүй. Чи хэдэн жилийн өмнө сохор байгаагүй. Харин одоо харалган болж.

Ж: Гэрээсээ хөөгдсөн ах минь. Атаархах хэрэггүй. Сүйт бүсгүй чинь надад сайн. Тэгээд ч, тэр эрх мэдэлтэй болсон нь бодит байдал. Чи л өөрийнхөө чадваргүйд гомд.

И: Женесис групийн гарын үсэг зурах ёслолд саад болж байдаг. Хэлээдэх. Чи юу хүсээд байгаа юм?

Луут: Байз. Юу гэнэ ээ? Намайг юу хүссэн бэ гэсэн үү?

И: Яасан? Женесис групийн тухай сонсоогүй юм уу? Женесисийг уурлуулбал яадгийг мэдэхгүй юу?

******************

И: Яасан? Женесис групийн тухай сонсоогүй юм уу? Женесисийг уурлуулбал яадгийг мэдэхгүй юу? 

Луут: Женесис групийг анх би байгуулсан юм. Женесис групийг уурлуулбал яах вэ гэсэн үү? Хэл дээ. Ямар хариуцлага тооцох вэ?

И: Юу? Би буруу сонсов уу даа. Женесис групийг чи байгуулсан гэнэ ээ?

Эр: Галзуурч. Луут хааны нэрийг барьж зүрхэлж байдаг.

Эр: Луут хааны хэн гэдгийг мэдэхгүй л байна даа. Хэрээ мэдэхгүй.

Ж: Өргөсөн аав аа. Та өөрөө харлаа. Таны өмнө Луут хааны нэрийг барьж байна.       Энийг сургахгүй бол Женесис групийн нэр хүнд уланд гишгэгдэнэ.

И: Хүү минь. Яг одоо… чамайг сөхөрч суугаад хэлээ таслаад, дахиад хэзээ ч үг дуугарахгүй хэрэггүй гэж чамд зөвлөе. Тэгвэл би амийг чинь өршөөе. Үгүй бол би гэрээр чинь хүйс тэмтэрнэ.

Ээж: Фэн арь. Луут хааны нэрийг барьж яаж болдог юм? Тэр хүн… энэ хорвоо дээр… тэр… хэнд ч дийлдэхгүй хүн. Тэр хүнийг дуурайж болохгүй ээ. Хурдан сөхөрч суугаад, Инлон ноёноос уучлалт гуй.

И: Луут хааныг нэрийг барьсныхаа төлөө чамайг сөхөрч суугаад хэлээ таслал. Тэгвэл би амийг чинь өршөөе. Үгүй бол би гэрээр чинь хүйс тэмтэрнэ.

Ба: Харав уу. Урт хэл хүзүү орооно гэдэг байх аа.

Ээж: Жиачиан. Инлон ноён чиний өргөсөн аав гэсэн биз дээ? Хурдан хурдан уучлалт гуйгаад өг. Би гуйж байна…

Луут: Ээж ээ. Яагаад энэнээс гуйж байгаа юм?

Ээж: Фэн арь. Луут хааны нэрийг барих чинь том гэмт хэрэг. Энэ бол том гамшиг. Хурдан сөхөрч суугаад буруугаа хүлээ. Тэгэхгүй бол оройтно.

Луут: Ээж ээ. Би худлаа яриагүй. Би луут сүмийн эзэн Луут хаан байна.

******************

Луут: Би луут сүмийн эзэн Луут хаан байна.

Ээж: Дуугүй болооч. Би чамд хэлээд байна. Яагаад хүний үг ойлгодоггүй юм бэ? Луут хаан аль ч улсын эзэн хаанаас ч илүү том хүн. Уурыг нь хүргэж болохгүй.

Мин: Эгч ээ. Санаа зовох хэрэггүй. Ван Фэн худлаа хэлээгүй. Тэр Луут сүмийн эзэн, Женесис групийг үүсгэн байгуулагч, Луут хаан мөн.

Ба: Та хоёр үнэхээр төгс хосууд байна. Худлаа ярьсаар байгаад одоо бүр Луут хаан болчих шив. Төрсөн эхдээ ч итгэхгүй. Их том юм ярьж байх шив. Ичих нүүр алга.

Ж: Хайр аа. Женесис групийн Бай компанитай хийх тэрбум долларын хөрөнгө оруулалтыг зогсоож чадна гээд байсан байх аа? Тэгвэл нүүрэн дээр нь тэр гэрээнд гарын үсэг зураад өг. Тэгж байж л ухаан орох байх.

Ба: Тийм байна. Өргөсөн аав аа. Нүдэн дээр нь гарын үсэгээ зуръя.

И: Тэгье.

Ба: Ширээ сандал авчир. Луут хаан та зогсоох гээд үз. Заавал зогсоогоорой. Зогсоож чадахгүй бол Бай Жиачиан, Бай компани улам алдартай болно. Харин чи хажуунаас харахаас өөр юу ч хийж чадахгүй.

Луут: Болж байна. Тэгвэл би хүслийг чинь биелүүлж өгье. Миний тушаалыг яаралтай дамжуул. Женесис групийн Бай компанитай хийх нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтыг зогсоо. Чи өөрөө хэлсэн шүү.

Ба: Жүжиглэхээ боль. Энд байгаа хүмүүс бүгд хэн гэдгийг чинь мэднэ. Нэг муу бардам зангаасаа болж ингэх хэрэг байсан юм уу?

Ж: Яг үнэн. Ван овгийн залгамжлагч байснаа хөөгдсөнийг чинь мэдэхгүй хүн байхгүй. Одоо хуриман дээрээ сүйт бүсгүйдээ хүртэл хаягдчихлаа. Энийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа юм шиг байна. Дуугүйхэн явсан бол амьд үлдэх байсан юм. Гэтэл чи… хэн гэдгээ ч мэдэхгүй. Үхэж байхдаа таарсан амьтан.

Ба: Тоох хэрэггүй. Өргөсөн аав аа. Хурдан гарын үсэгээ зуръя.

И: За… Эрхэм ээ. Юу гэнэ ээ?

***************

И: Юу гэнэ ээ?  Эрхэм ээ. Яагаад? … За. За…

Ба: Өргөсөн аав аа. Яасан бэ?

И: Дөнгөж сая манай  групийн ерөнхийлөгч ярилаа. Бай компанид хийх тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болсон гэж байна.

Ж: Аан? Энэ…

Ба: Юу? Энэ… тэрнээс болоод уу?

И: Үгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч Луут хааны өгсөн тушаал гэсэн.

Ба: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Ван овгоос хөөгдсөн, гудамжны цэвэрлэгч.  Яаж бүгдэд хүндлэгдсэн Луут хаан байх юм?

Ж: Ти ти тийм. Яа яасан ч биш. Энэ миний ах. Бид нар нэг эцэгтэй. Би яахаараа мэддэггүй юм? Аав аа. Та хэлээд өгөөч? Багаасаа дуулгавартай байсан байх аа? Яаж ч дээрэлхүүлж байсан инээгээд зогсож байдаг байсан. Тийм тэнэг амьтан яаж дэлхийд алдартай Луут хаан байдаг юм?

Аав: Яг үнэн. Тийм байх ёсгүй. Би хүүгээ ямар хүн болохыг сайн мэднэ. Луут хаан байсан бол манай Ван овог Жинхайд амьдарна гэж үү? Аль хэдийн энэ улсын хамгийн баян айл болсон байгаа.

Луут: Ван ноён. Та нар намайг хэн ч биш гэж боддог шиг би Ван овогт чухал биш гэж боддог болохоор дэмжиж туслаагүй ч юм билүү? Тийм болохоор Ван овогт ямар ч ирээдүй байхгүй.

Ж: Амаа тат. Ээж чинь сайн мэдэх байлгүй. Ээж чинь хүртэл чамайг биш гэж байхад жүжиглэсээр л байх уу ? Өргөсөн аав аа. Энэний худал үгэнд яасан ч итгэж болохгүй.

И: Тийм биш ээ. Дөнгөж сая над руу утасдаад гэрээг цуцал гэж тушаасан. Хуурамч байж таарахгүй.

Ж: Юу болсныг би мэдчихлээ.

И: Юу болсон гэж?

*******************

И: Юу болсон гэж?

Ж: Луут хаан утсаа алга болгосон байх. хэн нэг нь утсыг нь олоод Луут хаан болж жүжиглэж байгаагаас зайлахгүй.

И: Магадгүй л юм. Луут хааны хаана байгааг хэн ч мэдэхгүй. Луут сүмийн хүмүүс ч Луут хааныг хэдхэн удаа харсан гэлцдэг юм. Ихэвчлэн утсаар тушаал өгдөг гэсэн.

Ж: Аргагүй шүү дээ. Тийм биш бол… Энэ Луут хаан бол би Хаш хаан.

Ба: Энэний луйвардах чадвар бид нарын бодсоноос сайн юм байна.

И: Хэлээдэх. Чи Луут хааны утсыг олсон уу?

Ву: Ван ноёнтон. Тэвчих арга алга. Энийг алчихъя.

Луут: Яарах хэрэггүй.

Ж: Аав аа. Битгий ай. Өнөөдөр Инлон ноён бидний талд байгаа. Ван Фэнийг Ван овгоос хөөсөн нь сайн болж. Луут ноёны нэрийг барьсныг нь мэдвэл бид нар ч гэсэн буруутах байлаа.

Луут: Ван Жиншэн. Чамайг тэвчих арга алга. Уг нь чам шиг хэн биш ч амьтныг орхиё гэж бодож байсан юм. Даанч нэг эцгийн хүүхэд байж чи намайг хорох гэж аргаа барж байна. Тийм болохоор би чамд сургамж өгье.

Ж: Чи надад сургамж өгнө өө? Надад сургамж өгдөг чи хэн юм?

Луут: Харж бай. Нэг минутын дотор Жинхайд байдаг Ван овогтыг газартай тэгшил. Ван овог баяртай. өвлөж авсан компаниа алдаж дээ.

Ж: Хэдхэн үг хэлээд манай Ван овогтыг байхгүй болгочихно гэж бодоо юу?

Луут: Мэдэхгүй л дээ. Харж л байя…

Ж: Болж байна. Хүлээж байя…

Аав: Юу?

***********************

Аав: Юу?

Ж: Аав аа. Яасан бэ?

Аав: Ван компаний хувьцаа юу ч үгүй болоод шалдаа буучихаж. Зах зээл дээр 300тэрбум байсан хөрөнгө маань тэг болчихож.

И: Тэгэх боломжгүй дээ. Наадах чинь худлаа ярьсан юм биш үү?

Аав: Энэ… манай Ван компаний хувьцаа хариуцдаг мэргэжилтэн. Ван компани гуравхан минутын дотор юу ч биш болчихлоо. Манай компаний хувьцааны үнэ нүдэн дээр нь тэг болчихсон гэж байна.

Ба: Ийм юм байх боломжгүй дээ.

Луут: аргагүй л дээ. Чиний бизнесийн өчүүхэн мэдлэгээр ийм нарийн төвөгэй  юмыг яаж ойлгох вэ?

Ба: Ван Фэн. Чи юу болоод байгааг мэдэж байгаа юм биш биз?  

Луут: хангалттай эрх мэдэл байхад өрсөлдөгчийнхөө өрсөлдөгчийнхөө хувьцааг юу ч биш болгож болдог юм. Дараа нь өөрөө худалдаж авч болно. Чи хувьцаагаа хэдэн сая хүнд тархсан гэж бодож байгаа ч, үнэндээ бүгдийг нь нэг хүн удирдаж болно. Хамгийн гол нь чиний хувьцааны үнийг хүссэн үедээ өсгөж, дараа нь унагааж болно. Ойлгож байна уу?

Ба: яаж ганц хүн хэдэн сая хүнийг удирдаж болох юм? Энд байгаа байгаа хүмүүс бүгд чамд итгэхгүй. Төрсөн эх чиньч итгэхгүй. Яасан, одоо болтол Луут хаан гэж зүтгэсээр л байх уу?

Ву: байна. Ойлголоо. Ван ноёнтон. Улс орны тэргүүнүүд зочид буудлын гадна ирчихсэн байна. Таны зөвшөөрлийг хүлээж байна.

Луут: Миний урьсан зочид. Наашаа ор гэж хэл.

Ву: Мэдлээ. Ноётны тушаал. Оруул.

Эр: Юу? Улс орны тэргүүнүүд гэсэн үү?

Эм: Үнэхээр нөгөө алдартай жирийн хүнийг бурхан болж хувиргадаг гээд байдаг Луут хаан юм бол уу?

Эр: Зам тавь. Зам тавь.

Эм: Тэнгэрийн хаан.

Эм: Баруун зүгийн хаан.

Эр:  Умард талын хаан.

Эр: Та нутгийн хаан

Эр: Бүргэдийн хаан.

Эр: Ту арь нутгийн хаан.

Бүгд:Луут хааны амрыг эрэн мэндчилж, хуримын баяр хүргэж байна.

******************

Бүгд:Луут хааны амрыг эрэн мэндчилж, хуримын баяр хүргэж байна. 

Луут: Сайн байна.

Эр: Хатан хаан заларч байна.

Эм: Юу гэсэн бэ? Хатан хаан?

Бүгд: Хатан хаантны амгаланг айлтгая.

Хат: Өнөөдөр Луут хааны хуримын өдөр. Ёсорхох хэрэггүй. Их Шиа гүрний хатан хаан би Луут хааны амгаланг эрж, хуримын баяр хүргэе.

Луут: Бүгд нэг нэгнээ мэдэх хойно. Хатантан, ёсорхох хэрэггүй. Суудалдаа морил. Надад шийдэх ажил байна.

Хат: Луут хааны хуримын өдөр ямар ажил байдаг билээ?

Луут: Энд ирсэн олон хүн намайг Луут хааны нэрийг барьсан гэж буруутгаж байна. Бүр намайг баривчилна гэнэ. Тийм болохоор надад баталж харуулах юм байна.

Хат: Юу гэнэ ээ? Луут хааны хэн болоход эргэлзлээ гэнэ ээ? Арга ч үгүй биз. Луут хааны алдар хорвоо дэлхийд тархсан ч гэлээ, даруу хүн шүү дээ. Дэлхийг удирдагч шилдэгүүдээс өөр таны царайг харах хувьтай хүн цөөхөн. Жирийн хүмүүс таныг танихгүй байх нь аргагүй.

Луут: Зүгээр ээ. Та нар зурагтаар байнга гардаг болохоор та нарыг таньж байгаа. Та нар батлахад болно.

Хат: Дуртайяа тусалъя. Би эрхэм Луут ноёныг олон жилийн өмнөөс мэднэ. Манай Их Шиа гүрэнд зовлон тохиолдсон үед Луут хаан олонтоо тусалж байсан. Луут ноён хэдийгээр нэр алдар нь дуурсагдсан хүн боловч  манай Хятад улсад оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй билээ. Би энэ хүнийг сайн мэднэ. Та нарын дунд Луут хааны хэн болоход эргэлзэж байгаа өөр хүн байна уу?... Та нарын дунд Луут хааны хэн болоход эргэлзэж байгаа өөр хүн байна уу? 

И: Эрхэм дээдэс ээ, яахин эргэлзэх билээ.

Луут: Яасан? Одоо миний хэн болоход эргэлзэж байна уу?

Ба: Миний буруу биш. Би ч гэсэн эргэлзэхийг хүсээгүй. Чи миний сүйт залуу юм чинь. Гэхдээ таван жил чи гудамж цэвэрлэсэн. Энэнээс болоод хүмүүс  намайг дорд үздэг. Надад ямар хэцүү байсныг чи мэдэх үү?

Луут: Хэцүү байсан? Чи бусдаар магтуулж, бусдыг өөртөө атаархаасай гэж хүсдэг болохоор тэр. Чиний хувьд эдгээр зүйлс чин сэтгэлээс илүү чухал.

Ба: Бусдаар атаархуулахыг хэн хүсэхгүй гэж? Магтуулахыг хүсдэггүй хэн байдаг юм? Нэр хүндэд дургүй хүн байдаг юм уу? Хүн болгон чамтай адилхан байх албагүй.

Луут: Бай Жиачиан. Одоо хангалттай.  Чи одооноос гол дүр байхаа больсон.

Эм5: Хөөе. Ван Фэн. Чамд хүн чанар байна уу? Миний охин чамайг хүлээж залуу насаа үрсэн. Жаахан нэр хүндтэй боллоо гээд хаячихаж болдог юм уу?

Ву: Амаа тат. Ван ноёныг шүүмжилдэг чи хэн юм?

Луут: Байз. Ву Чэн. Гар хүрэх хэрэггүй.

Ву: Ван ноёнтон. Та Бай компанийг хөл дээрээ зогсоход нь тусалсан. Гэтэл энэ хүмүүс таныг дорд үзэж, дээрэлхэж байна. Би л лав тэвчихгүй.

Луут: Ойлгож байна. Өнөөдрөөс миний тусламжгүйгээр Бай компани алга болох нь тодорхой. Охин, нөхөр хоёроо аваад хөдөө очиж, тариа тарьж амьдар.

Эм5: Луут хаан. Тэгж ярих хэрэггүй. Манай Жиачианд сайн гэдгийг чинь мэдэж байна. Та хоёр нийлбэл жаргалтай амьдарна аа.

Луут: Тэр ч яах вэ… Даанч энэ хүн миний дэргэд байж тохирохгүй.

Эм5: Мэдэж байна аа. Тэгсэн ч гэсэн…      

Ба:. Ээж ээ. Ярих хэрэггүй. \Үлдсэн жаахан ч гэсэн нэр хүндээ бод. Явъя.

***************

Ба: Ярих хэрэггүй. \Үлдсэн жаахан ч гэсэн нэр хүндээ бод. Явъя. Уучлаарай. Миний аз дутаж… та хоёрт аз жаргал хүсье.

Луут: Ван Жиншэн. Хаачих гээ вэ? Яараад…

Ж: Ах аа. Миний хэрэг гараа юу?

Луут: Би Ван овгийг Жинхайгаас хөөх санаатай байна. Эсэргүүцэхгүй биз дээ?

Ж: Юу…

Луут: эсэргүүцэх юм бол чамайг суудлаас чинь буулгана.

Ж: Ах аа. Тэгэх хэрэг байна уу? Сүртэй юм биш шдээ.

Луут: Чиний шийдэх хэрэг биш.

Аав: А Фэн. Яаж ч бодсон чи Ван овгийн хүн шүү дээ. Ван овогт тусалчих.

Луут: Юу? Намайг Ван овгийн хүн гэсэн үү?

Аав: Аанхан.

Луут: Шинэ амрагтай болж, ээжээс салахад чинь би хэдэн настай байсныг мартаа юу? Намайг Ван овгоос хөөж, хүн болгонд Ван овогтын хаясан хүүхэд зарлаж байхдаа наадахаа санахгүй яасан юм?

Аав: Би ухаан муутай байж. Миний буруу. Би одоохон чамайг Ван овгийн залгамжлагч гээд зарлачихъя.

Луут: Яасан? Над шиг эрх мэдэлтэй хүнд Ван овгийн залгамжлагчийн суудал хэрэгтэй гэж бодоо юу?

Аав: Чамд хэрэггүй гэдгийг мэдэж байна аа. Чам Ван овгийг хариуцуулж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм.

Луут: Ван Жиншэнийг залгамжлагчаар нэрлэхэд чинь л Ван овогтын сүйрэл эхэлсэн. Ван овог яаж үгүй болсныг мэдэх үү? Та нар хоёрдугаар ханхүүг хорлосон болохоор тэр. Ву Чэн. Женесис групийг яг одоо Жинхайн Ван компанийг юу ч үгүй болго гэж хэл. Гурван минутын дотор Жинхайгаас Ван гэсэн нэр арчигдах ёстой.

Аав: Үгүй ээ. Ван Фэн. Энэ миний насаараа бүтээсэн юм. Гуйж байна. Гуйж байна.

Луут: Хоёрдугаар эхнэр, бага хүүгээ аваад үлдсэн насаа ууланд очиж амьдар.

Аав: Чи чи чи…

Ж: Аав аа.

Хо: Ноёнтон.

Аав: Би…

*****************

Аав: Би…

Хо: Фэн арь. Чи Луут хаан биз дээ? Бүх салбарт тэргүүлдэг мэргэжилтэн гэсэн. Тийм болохоор анагаах чадвар байж  таараа. Хурдан аавыгаа авар л даа.

Луут: Тийм ээ. Миний анагаах чадвар их сайн. Миний Тэнгэр газрын Шуанхуан зүүний эрдэм анагаахын шилдэгүүдийг гайхшруулсан. Үхсэн хүнийг амьдруулах шидтэй ч гэлцдэг. Гэхдээ, би аврах ёстой хүнийг л авардаг.

Мин: Миний амийг Ван Фэн аварсан юм.

Хо: Чиний аав шдээ. Фэн арь. Гуйж байна.

Хо Аав:  Гуйж байна. Гуйж байна.

Луут: Уучлаарай. Би хичнээн сайн ч гэлээ, төгс биш. Би өс санах дуртай.  Намайг гомдоосон хүмүүсийг би хэзээ ч өршөөж,  өрөвддөггүй зантай. Цаг нь болохоор оршуулна биз. Эд нарыг аваад яв. Миний хуриман дээр муу үг хэлэх ёсгүй.

Аав: А Фэн.

Хо. Гуйж байна.

Аав: Үгүй ээ.

Ву: Аваад яв:.

Аав: А Фэн. А Фэн.

Хо: Одоо яах вэ?

Луут: Бас чи… Женесис групийн Жинхай салбарын захирал… Инлон гэсэн байх аа?

И: Луут хаантан. Намайг Шиао Инлон гэж дуудаж болно. Шиао Инлон гэж дуудаж болно.

Луут: Шиао Инлон. Чиний өнөөдөр хийсэн хэргийг би яаж шийдвэр зохих вэ?

И: Харалган миний буруу. Луут хаантаан, амь өршөө.

Луут: Би хэнийг ч өршөөж байгаагүй. Ву Чэн.

Ву: байна.

Луут: Авч яваад, овгийн дүрмийн дагуу шийтгэ.

Ву: Мэдлээ.

Луут: эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүс байх аа?

Бүгд:  Мөхөс бид сохор байж, эрхэм Луут хааныг таньсангүй. Луут хаанаас өршөөл эрье.

Луут: Өршөөл эрэх хэрэггүй. Та нар миний гнайзуудыг дорд үзэж, хаа явсан газраа их зан гаргаж явдаг. Тийм болохоор та нарын эд хөрөнгө, албан тушаалыг тэд нарт өгнө. Эсэргүүцвэл Жинхайгаас хөөж явуулна.

Бүгд: Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна.

Луут: Ах дүүс ээ. Наашаа хүрээд ир. Дуртай айлаа сонго. Эхнэр хүүхдүүдээс бусад… машин, байшин, хадгаламж гээд бүгдийг нь авч болно.

Да: Ван Фэн. Биш ээ, Луут хаантан. Энэ… нээрэнгээсээ юу?

Луут: Луут хаан гэж дуудах хэрэггүй. Ван Фэн гэж дуудахад болно. Би хэлсэн амандаа хүрдэг хүн. Миний тухай та нар сонссон байх. би жирийн хүнийг домог болгодог. Хичнээн жирийн байсан ч, би л хүсэх юм бол энэ хорвоо дээр хэн ч болж болно.

Бүгд: Ван Фэн ах аа барлалаа.

Луут: За. Яриагаа дуусгая. Өнөөдөр миний хуримын өдөр. Хэдүүлээ ёслолоо эхэлье. Мин овогтын авхай, гоо үзэгслэн, авъяас чадвар нь хосолсон нэгэн бөгөөд миний сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан билээ. Өнөөдрөөс эхлэн тэр миний эхнэр болсон. Тэрний хэрэг миний хэрэг. Мөн та бүхнийг цаашид эхнэрт маань болоод Мин овгийг тусалж дэмжинэ гэж найдаж байна… За. Удаан хүлээлгэчихлээ. Бүгд өлсөж байгаа байх. суудлаа эзэлцэгээ.

Ээж: Чи үнэхээр Луут хаан гэж үү?  

Луут: Ээж ээ. Ийм юм болчихоод байхад хүүдээ итгэхгүй байгаа юм уу?

Ээж: Итгэхгүй байгаа юм биш ээ. Гэнэтхэн ийм их аз жаргалыг мэдрэх сайхан байна. Миний хүү ийм мундаг хүн болно гэж төсөөлсөнгүй. Их сайн байна.

Төгсөв.

Back to episodes Go home