Everyone mocks her for marrying a poor fishmonger,
but all the city's elites call her Mrs. President
Үргэлжлэх хугацаа: 110мин
Линк: https://www.youtube.com/watch?v=itxp9URCMi8
Гол дүрүүд:
Ли: эм, тайрмал үстэй сүйт бүсгүй, Ли Ан
Гү: эр, хөдөөний залуу/Гү захирал/ Гү Инчуан
Ха: эм, Ли Аны хадам ээж
В: эр, Гү Инчуаны туслах
Ээж: Ли Аны өмнөх нөхрийн ээж
Ши: эм, Фу Шианшиан
Ж: эр, Ц-ийн нөхөр, Лин Жэнан
Э: Шианшианы ээж, Фу эзэгтэй
Ф: эр, Шианшианы аав Фу овогт
Өв: эр, Шианшианы өвөө
Т: эр, Лин Жэнаны аав
Ши: Ийм баярын өдөр эвдэрхий машинтай ирж байдаг. Авах гэж ирсэн ганц ч хүн алга. Ашиглагдсан барааг хуучин машинаар авах нь аргагүй байх дөө. Хар л даа. Тэр машинуудыг хар. Бүгд Роллс Ройс. Чамайг авахаар ирсэн машиныг хар. Лин ноён надад яг тохирно. Юу үнэртээд байна аа? Загасны үнэр байна. Чи... хурдан тэр хөдөө байдаг загасны худалдаачин дээрээ оч.
Эм: Яг зөв. Сайхан хэллээ.
Бүгд: Залуу эзэгтэй, машиндаа сууна уу.
Эр: Залуу эзэгтэй, ирчихлээ.
Ли: За.
Ха: Бэр ээ. ашгүй ирчихэв үү. Энэ золиг яагаад энд гарчихдаг байна аа? Наанаа зогсоод яах вэ. Хурдан ороод ир. Нааш ир. Дахуа, ор... Ли Ан. Чи нэгэнт гэрлэсэн болохоор манай хүн болсон гэсэн үг. Юу идмээр байна, ээждээ хэлээрэй. Нэрэлхэх хэрэггүй. Явъя явъя. Нааш ир... Энэ хүртэл ирэх гэж ядарсан байх. Нааш ир.. Суу суу суу...
Ли: Энэ...
Ха: Мөнгөн савх. Махны амтанд нөлөөлөхгүй, сайхан амттай болгоно.
Ли: Хөдөө ийм юм хэрэглэдэг болсон юм байх даа? Ямар амттай юм бэ. Ёстой амттай юм аа. Энэ миний Бээжингийн зоогийн газарт идсэнтэй яг адилхан амттай байна. Гэхдээ, тэр “Хоолны бурхан”-ых байсан.
Ха: Хэтрүүлэх хэрэггүй ээ. Хөдөөний байдаг л хоол. Чамд таалагдаж байвал боллоо.
Ли: Хөөх. Шүяан тоорны зутан байна. Энэ хаан хавч байна. Гэрийн хоол... Миний Фу овогтынд иддэгээс хамаагүй дээр юм байна.
Ха: Бэр ээ.
Ли: Аан?
Ха: Яасан бэ? Таалагдахгүй байна уу? Идмээр байгаа юмаа хэлчих. Би хэлээд хийлгээд өгье.
Ли: Үгүй ээ. Хадам ээж ээ. би...
Гү: Ээж ээ. Би ирлээ. Ээж ээ, би ирлээ.
Ли Гү: Тэр байна.
Ха: Муу золиг. Эхнэр чинь ирчихээд байхад, чи яагаад одоо ирж байгаа юм? Тэнэг хог.
Гү: Уучлаарай. Чамайг миний эхнэр гэж мэдсэнгүй. Юунд дуртайг чинь мэдэхгүй болохоор би энийг авсан юм.
Ха: Бэр ээ. Манай хүү жаахан толгой муутай. Таалагдахгүй байвал дахиад бэлгэнд явуулчихъя. Дуртай юмаа авахуулаарай.
Ли: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Хэрэггүй ээ. Нэгэнт эхнэр нь болсон юм чинь, загасны дотор мах өгсөн байсан ч, инээгээд авах хэрэгтэй... Энэ... энэ... энэ... Дүүрэн алт байна шдээ.
Гү: энэ... хоцрогдсон юм байна уу? Би яваад өөр юм аваад ирье.
Ли: Хөөе. Үгүй ээ, үгүй үгүй. Юу...
Ха: Бэр ээ. Манай хүү хүнтэй харьцахдаа жаахан муу. Охидууд юунд дуртай байдгийг ч мэдэхгүй. Золиг минь, мөнгө битгий харамла, мөнгө битгий харамла гээд хэлээд байхад. Ийм хэрэггүй хог худалдаж аваад.
Ли: Үгүй ээ. Энийг хог гэж байгаа юм уу?
Гү: Би... Би бас энийг авсан. Энэ байна. Энэ... бас энэ...
Ли: Энэ... энэ... алмаз байна шдээ.
Гү: Энэ ч гэсэн таалагдахгүй байна уу?
Ха: Ли Ан. Бид нар хөдөөнийх болохоор юм сайн мэдэхгүй. Хүний сэтгэлийг яаж татахаа мэдэхгүй. Юу... битгий гомдоорой. Энэнээс болоод хүүг маань битгий голоорой.
Гү: тийм ээ.
Ли: Үгүй ээ. Энийг муу гэж байгаа юм уу? Тэгвэл бусад хүмүүс бүгд ядуу болох нь. Та нар... та нар загас зардаг гэсэн үнэн үү?
Гү: Тийм.
Ха: Үнэн байлгүй яах вэ. Өмнө нь манайх хэдэн үеэрээ тариа ногоо тарьдаг байсан. Дараа нь ажил бага болоод хүмүүс загас хүргэхэд нь тусалдаг юм.
Гү: Тийм ээ. Бид нар болхи хүмүүс. Битгий голоорой.
Ли: Тэгвэл... Тэгвэл танай газар том уу?
Гү: Нээрэн тийм. Би очиж харуулъя.
Ха: Гэнэт ухаан орж байна. Ороод хувцасаа соль. Залуу хүмүүс яваад үзчихээд ир. Би энд зочдоо дайлаад байж байя.
Гү: За. Тэгвэл бид хоёр явлаа.
Ха: Яв яв яв.
Гү: Явъя.
***************
Гү: Тэр харагдаж байгаа, манай тахианы ферм. Тэр нь гахайн ферм. Энэ уулын цаана хонь, мал байгаа. Харин энд загасны ферм байна. бас...
Ли: Хүлээгээрэй.
Гү: Аан?
Ли: Тэгэхээр энэ уул, бас цаад талынх нь... бүгд Гү овогтынх гэсэн үг үү?
Гү: Тодруулж хэлбэл эндхийн үржил шимтэй газрын 80% нь бүгд манай Гү овогтынх.
Ли: Тэнгэр минь. Жилд хэр ихийг олдог бол?
Гү: Ли Ан. Би эртээд чамд баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм. Даанч Жинчоуд боломж олдоогүй. Бурхан чамайг явуулна гэж төсөөлсөнгүй. Би үнэхээр... Энд хэдэн зуун сая байгаа. Энийг түр хэрэглэж бай. Мөнгө хэрэг болбол хэлээрэй.
Ли: Хэдэн зуун сая, халаасны мөнгө үү?
**************
Ли: Хэдэн зуун сая, халаасны мөнгө үү?
Гү: Шалихгүй эд л дээ.
Ли: Үг...
Гү: Гэхдээ чи миний эхнэр болохоор би дараа мөнгөтэй болохоороо бүгдийг нь чамд өгнө өө.
Ли:Хэдэн зуун сая гэхээр хэдэн үеэрээ ч цуглуулж чадахгүй мөнгө. Гү овогтынх жилдээ хэр их мөнгө олдог вэ?
Гү: Энэ жил байдал тааруухан байсан. Одоогоор хэдэн арван саяыг л олоод байгаа.
Ли: Ийм юм байх гэж. Амьтан тэжээгээд ийм их мөнгө олдог гэж үү? Надад худлаа яриагүй биз дээ?
Гү: Амьтан тэжээхээс гадна, газар тариалан бас үйлдвэр байгаа. Гүгийн хөрөнгө оруулалт илүү их мөнгө олдог. Манай Ванхуа худалдааны танхимд харъяалагддаг.
Ли:Хүлээ хүлээ хүлээ. Сая юу гэсэн бэ? Ямар танхим гэнэ ээ?
Гү: Энийг тайлбарлах тийм амархан биш. Дараа чи мэддэг болно оо. За за. Ядарч байгаа байлгүй, хоёулаа буцъя.
Ли: За. Би мөнгөний авдарт уначих шиг боллоо
Гү: Явъя.... Ээж ээ. би хүрээд ирлээ.
Ха: Эргээд ирэв үү. Хурдан орж амар.
Гү: Явъя.
****************
Гү: Эхнэр. Орой болчихож. Унтъя.
Ли:Унтах аа? Хэн чамтай унтдаг юм?
Гү: Өнөөдөр бид хоёрын хуримын өдөр. Би чиний нөхөр.
Ли: Гэхдээ бид хоёр өнөөдөр л уулзсан. Нэг нэгнээ сайн мэдэхгүй. Би хүсэхгүй байна.
Гү: Тэгвэл яаж мэддэг болох вэ?
Ли: Би...
Гү: Чи улайчихлаа.
Ли: Аан?
Гү: Өвдчихөөгүй биз дээ?
Ли: Чи өөрөө өвчтэй. Дургүй хүрчихлээ.
Гү: Өнөө шөнө би газар унтлаа. Шөнө даараад хөнжлийг чинь татаж магадгүй.
Ли: Хн...
*****************
Ю: Хоол идээгүй юм уу, хаашаа юм? Иллэг ч хийж чадахгүй. Хэрэггүй амьтан.
Ши: Би... Би Лин овогтын бэр болохоос массаж хийдэг хүн биш. Тийм дуртай юм бол хийдэг газар нь очоод хийлгэ.
Ю: Юу гэнэ үү? Миний өөдөөс чанга дуугарна гэнэ ээ? Өнөөдөр Ванхуа худалдааны танхимын санал хураалт болно. Танай Фу овогт сонгогдохыг хүсэхгүй байгаа юм шиг байна.
Эх: Худалдааны танхимд сонгогдох нь манай Фу овогтын хувьд Лин овгоос хүсэх ганц юм. Чи яасан ч уурлуулж болохгүй шүү. За юу?
Ши: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Надад итгэ. Ээж ээ. Миний буруу. Миний буруу. Битгий уурла л даа.
Ю: Лин овогтын бэр байх тийм амархан гэж бодоо юу? Миний хэлсэн бүгдийг хийж байгаа чинь намайг хүндэлж байна гэсэн үг.
Ши: Ванхуа худалдааны танхимд элссэх хүртэл тэвчихээс.
***************
Эр: Ийшээ.
Эр: Ван захирал аа.
Эм: Сайн байна уу. Сайн байна уу.
Эр: Уулзалгүй удсан байна.
Эм: Тийм ээ, удсан байна.
Ли: Гү Инчуан гэнэтхэн намайг дагуулж явна гээд байсан чинь… ийм газарт юу хийж байгаа юм болоо?
Эр: Сайн байцгаана уу, уулзалгүй удсан байна.
Эр: Лин залуу ноён, эхнэрийн хамтаар ирлээ.
Ли: Энд таарна гэж төсөөлөөгүй юм байна.
Ши: Зогс. Ли Ан. Чамайг танихгүй гэж бодоо юу.
Ж: Энэ хүнийг таньдаг юм уу?
Ши: Энэ үү? Манай Фу овогтын асрагч байсан хүн. Хэн ч биш байж ийм газар ирж байдаг. Юугаа хийж байгаа юм?
Ли: Би хүн хүлээж байна. Чи яачихаад байгаа юм?
Ши: Гайгүй байлгүй. Энд худалдааны танхимын алдартай хүмүүс цугларсан байгаа. Чам шиг тосгоны хүн энд хэнийг хүлээдэг юм?
Ли: Энэ миний хэрэг. Чамд хамаагүй.
Ши: Нээрэн, мартах шахаж. Чи Гү овогтын загасны худалдаачинтай суусан байх аа? Арай тэр загасны худалдаачнаа хүлээж байгаа юм биш биз дээ?
Ли: Загас зарлаа гээд яадаг юм?
Ши: Яадаг юм гэнэ ээ? Та нар шиг хүмүүс хулгай хийхээс өөр юу мэддэг юм?
Ли: Намайг хулгайч гэж байгаа бол хулгай хийсэн гэх нотлох баримт байгаа юм уу?
Ши: Хань аа, өнөөдөр бид хоёр энд Худалдааны танхимын гишүүн Лин овогтыг төлөөлж ирсэн. Хүлээн авалтан дээр байх ёсгүй хүн байгааг танхимын ерөнхийлөгч мэдчихвэл бид нар яах болж байна аа?
Ж: Нотлох баримт хэрэгтэй гэсэн байх аа? Юугаа хүлээсэн юм? Хурдан нэгж.
Эр: Мэдлээ.
Ли: Намайг тавь. Яасан гэж нэгжиж байгаа юм?
Ши: Мөнгөтэй бол юу ч хийж болдог юм...
Ли: Намайг тавь. Тавь гэж байна.
Ши: Нэгжүүлэхээс айгаа юу? Гэмтэй болоод л тэгж байгаа байлгүй.
Ли: Дуртай бол өөрөө нэгжүүл.
Ши: Амаа тат. Нотлох баримт энэ байна. Эсэргүүцнэ гэнэ ээ?
Ли: Буцаагаад өг. Наадахыг чинь манай нөхөр өгсөн юм.
Ши: Загасны худалдаачин. Энэ алтан бугуйвч багадаа л зуун гр байгаа. 60-70мянгын үнэтэй. Нэг муу загасны худалдаачин юугаараа энийг авах юм?
Ли: Тавь гэж байна.
Ши: Хөөх. Бас энэ... Сахиусан тэнгэрийн далавч. Хорвоод ганцхан байдаг 50саяын үнэтэй зүүлт. Ийм үнэтэй, дээд зэрэглэлийн эд... би хүртэл авч чадахгүй байхад... Яахаараа Ли Ан чамд байдаг юм?
Эм: Ойлгомжтой юм биш үү. Хулгайлсан биз.
Эр: 50сая гэхээр, тосгонд амьдардаг хүмүүс бүх насаараа мөнгөө хураагаад ч авч чадахгүй.
Ли: Би юу ч хулгайлаагүй. Манай нөхрийн өгсөн зүүлт.
Ши: Ли Ан. Ли Ан. Чамд ичих нүүр байна уу? Тэр загасны худалдаачин Сахиусан тэнгэрийн далавчийг авч чаддаг байсан бол би энэ гэрлэлтийг чамд өгнө гэж үү?
Ж: Ямар гэрлэлт?
Ши: Хань аа, тэд нар яасан ч авч чадахгүй гэж хэлж байгаа юм. Энэ алтан бугуйвч, Сахиусан тэнгэрийн далавч хоёрыг хулгайлснаас зайлахгүй.
Ж: Худалдааны танхимаас хулгай хийж байдаг. Чирч гаргаад, сайн сургаад өг. Эндхийг дүрмийг мартахгүй болтол нь сурга.
Л: Та нар арай л түргэдээд байгаа юм биш үү? Андуурсан байвал яах юм?
Ши: Чи юугаа мэддэг юм? Дуугүй бай. Хэн чамаас асуусан юм? Юугаа хийгээд байгаа юм? Хурдан чирээд гар.
Ли: Би хулгай хийгээгүй. Намайг тавь. Тавь гэж байна. Би юу ч хулгайлаагүй.
Ши: Хохь чинь.
Гү: Юугаа хийгээд байгаа юм?
***************
Гү: Юугаа хийгээд байгаа юм?
Ши: Нөгөө загасны худалдаачин байх шив.
Ли: Инчуан.
Гү: Эхнэр.
Ши: Эндхийг хаанах гэж бодоо вэ? Энэ өмхий загасны худалдаачныг хэн оруулсан юм?
Гү: Энд ирэхэд надад хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй.
Ши: Чи... Юу ч мэдэхгүй тэнэг амьтан. Эхнэр чинь юм хулгайлаад баригдсан. Би тэрнийг шийтгэх гэж байна. Чамд оролцохгүй байсан нь дээр гэж зөвлөе. Үгүй бол...
Ли: Би юу ч хулгайлаагүй.
Гү: Хулгайлсан гэнэ ээ? Та нар хүнийг юмыг авчихаад, юу ч мэдэхгүй байж хүнийг гүтгэж байдаг. Хулгайч хулгайчийг бариарай гэж орилдог шиг юм болж байх шив.
Ши: Өмхий загасны худалдаачин байж хурц хэлтэй юм гээч. Хулгайн юм харчихаад гүтгэсээр байх уу?
Гү: Хэн нь гүтгэж байгааг өөрөө мэдэж байгаа байлгүй.
Ши: Чи... Намайг түлхэнэ гэнэ ээ? Хань аа. Чиний нүүрэн дээр намайг дээрэлхээд байна.
Ж: Нэг муу хөдөөний амьтан дураараа аашилж байх шив. Энэ янзаараа эхнэрээ аварч чадна гэж бодож байна уу? энд дураараа аашиллаа гээд хулгай хийснээ нууж чадна гэж бодоо юу?
Гү: Лин Жэнан, чамд анхааруулчихъя. Миний эхнэрийг тавь. Үгүй бол танай Лин овогт, Шанжинд дахиад ганц ч өдөр болохгүй гэж мэд.
Ж: Юу гэнэ ээ? Би буруу сонсчих шиг боллоо. Өмхий загасны худалдаачин намайг намайг Шанжинаас хөөнө гэсэн үү?
Ши: Хань аа. хөдөөний амьтдаас айх хэрэггүй.
Ж: Гайгүй байлгүй. Би Шанжиний алдартай Лин ноён байна. Бас Худалдааны танхимын төлөөлөгчдийн нэг. Энэнээс айх юм гэнэ... Хэн чамд ийм зориг өгөө вэ?
Гү: Гү овогт.
Ж: Гү овогт оо? Нөгөө загас зардаг Гү овогтынх уу?
Ши: Загасныхаа үнэрийг ч дараагүй байж энд ирж байдаг. Нэг нь тэнэг, нэг нь хулгайч. Аргагүй л эхнэр нөхөр хоёр юм даа. Ичиж үхмээр юм.
Ли: Чи намайг хулгайлсан гэж хэлсэн. Харсан хүн байгаа юм уу?
Эр: Харах хэрэг байгаа юм уу? Хөдөөнийхөн та нар урт гартай байдаг биз дээ.
Гү: Хөдөөний хүмүүс яасан гэж? Та нарын гурав дахь үеийнхэн бүгд хөдөөнийх байсан байх шүү.
Л: Тийм ээ. Хөдөөний хүмүүс энгийн, сайхан сэтгэлтэй байдаг. Камерын бичлэг шалгаж үзсэн нь дээр байх. Хүнийг гүтгэж болохгүй.
Ши: Дахиад л чи юу? Энэ хоёр ядуу амьтны дагуул юм уу?
Л: Би зүгээр л...
Ши: Амаа тат. Ли Ан... чиний хэн болохыг би мэдэхгүй гэж үү? Фу овогтынд байхдаа хөл гараа захирч чаддаггүй байсан, энд ирчихээд ч зүгээр байж чадахгүй нь уу.
Гү: Тавиач.
Ши: Хөөх. Өвдөө юу? Энэн шиг урт гартай хүмүүсийг шийтгэх хэрэгтэй байдаг юм. Тэгж байж л буруу юм хийснээ мэднэ.
Гү: Над дээр хүрээд ир. Эмэгтэй хүн дээрэлхэж байдаг чи эр хүн мөн үү?
****************
Гү: Над дээр хүрээд ир. Эмэгтэй хүн дээрэлхэж байдаг чи эр хүн мөн үү?
Эр: Битгий хөдөл.
Ши: сайн бод, энэ өөдгүй эм хулгай хийсэн болохоор шийтгүүлж байгаа юм.
Гү: Гү Инчуан миний эхнэр юугаар ч дутахгүй. Хулгай хийх дээрээ тулаагүй байна. Тэгээд ч, тэрний ямар хүн болохыг би сайн мэднэ.
Ши: Чи мэднэ ээ? Бид нар мэдэхгүй шд. Ли Ан. Ли Ан. Лин авхай чамд боломж олгоё. Фу овогтынх тэнэмэл нохой... Миний өмнө мөргөж, уучлалт гуйх юм бол... бид нар энэ удаа чамайг харж үзээд хэргийг чинь зүгээр орхиё.
Ли: Битгий горьд. Би буруу юм хийгээгүй. Яасан гэж уучлалт гуйх ёстой юм?
Ши: Энэ муу өлөгчин... Чи... Намайг алгадна гэнэ ээ?
Ли: Алгадуулж байхдаа таарна. Танай Фу овогтынх Гү овогтынд өртэй болохоор чи гэрлэх ёстой байсан байх аа. Гү овогтынхыг дорд үзээд та нар намайг өгөө биз дээ? Харин ч Гү Инчуаны эхнэр болсон нь миний аз. Та нар Гү овогтыг тийм амархан гэж бодоо юу?
Ши: Ли Ан. Чи бол зүгээр л Гү овогтынд худалдагдсан нохой.
Ж: Өө за... Тэгэхээр чи тэр өмхий загасны худалдаачинтай гэрлэх ёстой байсан байх нь ээ?
Ши: Хань аа. Энэний үгийг сонсох хэрэггүй. Энэн шиг өмхий загасны худалдаачин миний нөхөр байх эрхгүй. Ганцхан чи л ... царайлаг, нэр хүндтэй, Лин овогтын нэгдүгээр залуу ноён, Ванхуа худалдааны танхимын төлөөлөгч. Чам шиг ийм хүн л миний нөхөр болох эрхтэй.
Гү: Хн...
Ши: Юундаа инээсэн юм?
Гү: Ямар юмных нь Худалдааны танхимын төлөөлөгч? Өнөөдөр танай Лин овогт худалдааны танхимаас хөөгдөх болно.
Ж: Чи...
Гү: Өнөөдрөөс Бээжинд Лин овогт гэж байхгүй.
Ши: Юугаа яриад байгаа юм? чамд шиг хүн манай нөхөр хэмжээнд хүртэл өдий байна. Та нар атаархаж байгаа юм. Чамд анхааруулчихъя. Танайх манай өвөөг аварснаа нэр төрийн хэрэг гэж бод. Тэгээгүй бол чам шиг загасны худалдаачин манай Фу овогтын нохой ч байх эрхгүй.
Ли: Хн. Нохой? Эзнийхээ өмнө долигоноод хуцаж байгаагаа хараач.
Ши: Та нар... Хань аа. Хэлээд үг авахгүй байгаа юм чинь... энэ хоёрыг хамтад нь чирээд гаргая. Тэгж байж л энэ хоёрын их зан нь дарагдах байх.
Эр: Тийм ээ. Энэ хоёроос бол Худалдааны танхимын сонгуулийг хойшлуулж болохгүй.
Эм: Удахгүй дэд захирал ирнэ. Энэ эмх замбараагүй байдлын талаар захирлын чихэнд хүрэх юм бол бид нар бүгд нэр нүүрээ алдана.
Ли: Инчуан.
Гү: Эхнэр, зүгээр. Чадаж байгаа дээрээ онгирч л байг.
Ж: Хн. Сүх далайтал үхэр амар гэдэг байх аа.
В: Зогс. Гү захирлыг дэд захирал өнөөдөр тусгайлан урьсан. Гар хүрээд үз л дээ.
Ж: Нэг муу өмхий загасны худалдаачин яаж дэд захирлын хүндэт зочин байх юм.
Ли: Загасны худалдаачин яасан гэж?
В: Би Гү захирлын туслах байна. Би баталж чадна.
Ши: Бүр туслах болох хүн хөлслөөд ирж. Чамд ичих нүүр гэж байна уу?
Гү: Миний дүр эсгэсэн үгүйг Лю Шиаминыг ирэхээр мэдээрэй.
Ши: Лю Шиамин? Чи...
Ж: Лю дэд захирлыг нэрээр нь дуудна гэнэ ээ? Үхмээр байна уу?
Эр: Загас худалдсаар байгаад тэнэг болчихож. Лю дэд захирал хэн билээ дээ? Чам шиг хөдөөний юу ч мэдэхгүй амьтны дураараа хэлдэг нэр биш.
Эр: Загасны худалдаачин энд ирээд төвөг удаж байдаг. үхтэл нь зодвол таарна. Лин захирлын хувьд ийм хүний учрыг олоход ганц үг хэлэхэд л хангалттай.
Ши: мэдээж. Энэ хөдөөний амьтан үхэхэд харамсах юу байх вэ?
В: Гү захирал аа. Таныг байхгүй хэдхэн жилийн хугацаанд Худалдааны танхим үнэхээр хөл толгойгоо алдаж.
Гү: Худалдааны танхимын санал хураалт ийм ч байх гэж. Бүгдийг нь өөрчлөх цаг болж. Зарим хүн, зарим овог худалдааны танхимыг гишүүн байхад тохирохгүй.
Ши: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Өнөөдөр Ванхуа худалдааны танхимын сонгуулийн өдөр. Фу Шианшиан би хэнд ч саад болохыг зөвшөөрөхгүй. Яг одоо энэ хоёрыг хүлээдэх.
******************
Гү: Эхнэр...
Ли: Хань аа.
Гү: Эхнэр. Зүгээр ээ.
Лю: Байна уу?
Т: Дэд захирал аа. Гү захирал асуудалд орчихоод байна. Хурдан ирэх хэрэгтэй байна.
Лю: Мэдлээ. Би яг одоо очилоо.
Ли: Үнэхээр дэд захирлыг дуудаж байгаа юм уу?
Гү: Санаа зоволтгүй. Лю дэд захирлыг ирэхээр би нэрийг чинь цэвэрлээд өгнө.
Ли: За.
Ши: Ичгүүргүй хүн өчнөөн харж байсан ч, та хоёр шиг хүн харж байсангүй. Хэдэн удаа утсаар залгаад намайг итгүүлчихнэ гэж бодоо юу? Фу овогтыг худалдааны танхимд ороход саад болох юм бол...
Гү: Энд байгаа хүмүүс бүгд Худалдааны танхимд элсэж чадахгүй. Тэр тусмаа танай Фу овогт бол бүр ч үгүй.
Ли: Тийм ээ. Манай нөхөр ирээдүйг хардаг.
Ши: Та хоёр аргагүй л эхнэр нөхөр хоёр юм даа. Энэ хэргийг та хоёр шийдчихдэг юм биш.
Ли: хэн мэдэх билээ... Гү овогтын бэр болсноос хойш... манай нөхөр үнэхээр Луи дэд захирлын урьсан хүн мөн байвал яах вэ. бид хоёрыг хурдан тавьсан чинь дээр шүү. Тэгээд ч, манай нөхрийн өгсөн алтан бугуйвч, Сахиусан тэнгэриийн далавч зүүлтийг надад буцааж өг.
Ши: Ичих нүүргүй та хоёр яг тохирох юм байна.
Ли: Фу авхай. Фу овогтын том авхай байж гэгээн цагаан өдрөөр хүн дээрэмдэж байдаг... жинхэнэ хулгайч.
Ши: Муу өлөгчин. Өнөөдөр чамайг би яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Гү: Байз. Эхнэр... Сахиусан тэнгэрийн далавч нандин ч гэлээ, ийм бохир гараар барьсан болохоор одоо бохирдсон. Би өөрийг авч өгье.
Ши: Гү Инчуан. Хэнийг бохир гээд байгаа юм?
Ли: Хань аа. Тэр чинь тавин саяын үнэтэй.
Гү: Зүгээр. Манай Гү овогтынд мөнгө байгаа.
Ли:Мөнгө тэгж үрж болохгүй шд. Бид хоёрыг гэрлэсний дараа чиний анх өгсөн бэлэг. Илүү үнэ цэнэтэй.
Гү: За. Хоёулаа буцааж авна аа.
Ши: Хангалттай. Хоёр ичгүүргүй амьтан. Өнөөдөр Ванхуа худалдаан танхимын санал хураалт болно. Фу овогтынх гишүүн болсны дараа би та хоёрыг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ли: Манай нөхөр хэлсэн байх аа. Танай Фу овогт Ванхуа худалдааны тамхимд элсэж чадахгүй гэж. Жаахан ичих нүүртэй байгаач.
Ши: Чи... Хань аа. Намайг доромжлоод байна. Чи ямар нэг юм хий л дээ.
Ж: Байж байгааг нь. Энэнд чинь уйлаад байх юм юу байгаа юм? Худалдааны танхимын гишүүнийг бусад гишүүд нь сонгодог юм. Захирлын шийдэх хэрэг. Чи манай Лин овогтын хүн болсон. Худалдааны танхимд элсэх нь ойлгомжтой. Жаахан юм болохоор л уйлан дуугараад байх юм. Яаж байгаа юм?
Эр: Тийм ээ. Лин, Лю дэд захиралтай сайн харилцаатай байдаг. Тийм болохоор захирал харж үзэх нь ойлгомжтой. Тэгээд ч, Худалдааны танхимын захирал өнөөдөр өөрөө ирнэ гэж сонссон. Хурдан энэ хоёр хүнийг эндээс гарга.
Ши: Хурдан энэ хоёрыг хүлээд, амыг нь тагла.
Гү: Тавь.
Ли: Фу Шианшиан, чи харамсана даа.
Гү: Фу Шианшиан.
Ши: Чамайг хичнээн удаан тэвчсэнийг мэдэх үү? Чам шиг тэжээвэр нохой миний нэрийг ашиглах гээ юу?
Гү: Лин Жэнан. Би худалдааны танхимын захирал байна. Миний эхнэрийг тавь.
***************
Ж: Загасны худалдаачин юм байж. Амандаа орсныг бурж байх шив. Тийм бол Бээжингийн томчууд бүгд чамаас айх ёстой биш үү?
Гү: Тийм ээ. Танай Лин овогт ч ялгаагүй.
Ли: Хань аа.
В: Гү захирал аа.
Ж: Чи муу өөдгүй амьтан захирлын нэрийг барина гэнэ ээ? Би чамайг хангалттай тэвчлээ.
Ши: Хань аа. Сайн байна. Худалдааны танхимын хурал эхлэхэд арван минут үлдчихсэн байна.
Ж: Наашаа хүрээд ир...
Гү: Эхнэр.
Ж: Энэ эмэгтэйг хамгаалаад байсан байх аа. тэгж их хайрлаж хамгаалаад байгаа хүнийг нь чирч гаргаад зодчихвол яах бол? Залуу ноён тэвчихгүй байх даа. 17, 18 эр олоод өгчихдөг юм билүү. Тэгвэл яах бол...
Гү: Лин Жэнан. Тавь гэж байна. Чамайг алчихъя л даа.
Ж: Муу новш. Намайг зодно гэнэ ээ? Хүрээд ир, энийг ал.
Ли: Хань аа.
Лю: Бүгдээрээ больцогоо... Бүгдээрээ больцогоо...
Ж: Хурдан хурдан хурдан. Өө. Лю дэд захирал аа. Ашгүй та ирэв үү? Энэ хоёр хулгай хийгээд, бас төвөг удаад байна. Би энийг удахгүй зохицуулчихна. Таны цагийг үрэхгүй ээ.
Лю: Чи...
Ши: Лю дэд захирал аа, үнэхээр уучлаарай. Энэ хоёроос бол таны нүд хорсож байгаа байх. би яг одоо нөхрөөрөө хөөлгөөдөхье.
Лю: Хөөлгөнө өө? Гайгүй байлгүй.
Ши: Лю дэд захирал аа. Та андуураад байна. Энэ хоёрыг хэлээд байна.
Ж: Тийм ээ, Лю дэд захирал аа. буруу зөвийг ялгаж байж уурлах хэрэгтэй шүү дээ.
Ши: Тийм ээ.
Ж: Ёоёо...
Лю: Тэнэг хог. Ямар бизнес сонгохыг харж бай гэж байхад ийм юм хийгээд байж байдаг.
Ж: Лю дэд захирал аа, та...
Лю: Энэ хоёр хүн хулгайч бол би Лю Шианмин миний хийсэн хэрэг болж таарч байна.
Ж Ши: Аан?
Л: Юу болоод байна аа?
Лю: Та нар Лю Шиамин миний үгэнд итгэхгүй, энэ хоёрыг хулгайч гэх гээ юу?
Ши Ж: Үгүй ээ, үгүй. Лю дэд захирал аа. Таны хэлж байгаагаар... энэ хоёр... үнэхээр таны урьсан хүндтэй зочид гэж үү?
Эр: Аан?
Лю: Ганц хүндтэй зочин ч биш. Манай Ванхуа худалдааны төвийн хамгийн чухал зочин.
Ши: Яаж... тийм юм байх вэ дээ. Та андуураад байгаа юм биш үү? Энэ хоёр нэг нь хөдөөний тэнэг, нөгөөх нь манай Фу овогтын өсгөсөн нохой.
Лю: Хүн байна уу? Энэ амаа мэдэхгүй чалчдаг амьтныг чирээд гарга.
Ши: Лю дэд захирал аа. Би Фу овогтын хүн байна. Өнөөдөр Фу овогтынх сонгон шалгаруулалтад оролцоно. Намайг хөөж болохгүй.
Лю: Фу овогтынд чам шиг ийм хүн байгаа нь манай танхимд тохирохгүй гэсэн үг. Яасан ч үгүй. Худалдааны танхимын гишүүн болно гэж бодож байгаа бол та нарт сонгон шалгаруулалтад ч орох эрх байхгүй.
Ши: Лю дэд захирал аа. Намайг доромжлох ч яах вэ, манай Фу овогтыг доромжлохоо боль.
Гү: Буруу юм хэлээ юу? Танай Фу овогт худалдааны танхимд элсэж чадахгүй.
Ши: Өмхий загасны худалдаачин. Хэн чамаас асуусан юм? Энэ хоёрыг нэгжээд гарч ирсэн юм энэ байна. Тавин саяын үнэтэй. Энэн шиг өмхий загасны худалдаачинд яаж ийм их мөнгө байх юм?
Лю: Чи энэ хүнийг жирийн нэг загасны худалдаачин гэж бодоо юу? Гү овогтынх хэдэн загасны ферм, өөр хэдэн фермтэйг мэдэх үү? Тавин сая битгий хэл, хэдэн арван тэрбум ч юу ч биш...
Ши: Лю дэд захирал аа. Та буруу юм идчихээ юу? Ийм үгэнд итгэж л байдаг.
Ж: Өмхий загасны худалдаачин насаараа ажиллаад ч ийм мөнгө олж чадахгүй. Та хэнийг хуурах гэсэн юм бэ?
Ли:Итгэнэ үү, байна уу өөрсдөө мэд. Миний Сахиусан тэнгэрийн далавчийг өгөөдөх.
Ши: Битгий горьд. Энэ үнэтэй зүүлтийг би эвдээд өгье. Чамд яасан ч өгөхгүй.
Ж: Энэ...
Гү: Өөрөө авч чадахгүй болохоороо хүний юмыг эвдэж байдаг. ичих нүүргүй амьтан. Эхнэр. Би зүүгээд өгье.
Ли: За.
Лю: Хүн дээрэмддэг, юмны учир мэдэхгүй ийм хүнийг худалдааны танхимд элсүүлэхээр авчирч байдаг.
Ж: Би...
Лю: Чамд үнэхээр урам хугарч байна.
Ж: Би...
Лю: Хүн байна уу? Энэ эмийг хөөж гарга.
Ши: Үгүй ээ. Үгүй. Намайг тавь. Хань аа. Надад туслаач дээ, гуйж байна. Манай гэрийнхэн хүлээж байгаа. Би ингээд баллачихаж болохгүй. Хань аа.
Ж: Яалтай билээ. Юу... Лю дэд захирал аа. Бид нар буруугаа мэдлээ. Лин овогтын нүүрийг бодоод ч болов ганцхан боломж өгчих л дөө.
Лю: Нүүр ээ? чиний нүүр хичнээн том байсан ч, Гү захирлын мянганы нэгд ч хүрэхгүй.
Ж: Би... Би Лин овогтын нэгдүгээр залуу ноён байтал... өмхий загасны худалдаачны хаана ч хүрэхгүй гэнэ ээ? Энэ хөгшин зөнөг юу яриад байна аа?
Эр: Лю дэд захирал аа. Хурлын цаг болчихсон байна. Хуучин дүрмийн дагуу санал хураалтаа явуулах цаг болсон байна.
Эм:Тийм ээ, дэд захирал аа. энийг Худалдааны танхимын захирал өөрөө шийдэх ёстой.
Ши: Тийм ээ, тийм тийм тийм тийм тийм тийм.
Гү: Лю дэд захирал аа. Худалдааны танхимын санал хураалтыг эхлүүлье.
Лю: За...
Ши: Намайг тавь... Хань аа. Чиний танилуудаас багаар бодоход арав нь манай Фу овогтод саналаа өгнө гэж чи хэлсэн. Энэ үнэн биз дээ?
Ж: Танай Фу овог танхимд сонгогдчихвол манай Лин овогтод ч ашигтай. Тийм болохоор үнэн байлгүй яах вэ?
Ши: Миний нөхөр ёстой мундаг шүү.
Ж: Хөөх...
Ши: Намайг хараана гэнэ ээ? Өнөөдөр миний Фу овогтыг яаж Худалдааны танхимын төлөөлөгч болгохыг харж бай.
Ли: Чи зүгээр үү? Их өвдөж байна уу?
Гү: Зузаан арьстай болохоор зүгээр ээ. Харин чи?
Ли: Би зүгээр.
Гү: Өвдөж байгаа юм байна уу?
*****************
Гү: Өвдөж байгаа юм байна уу?
Ли: Би зүгээр ээ.
Гү: Битгий хөдөл. Би хараадахъя. Зүгээр гэнэ шүү. Их өвдөж байгаа байх даа.
Ли: Би... хоол хүргэдэг болохоор... байнга л хөлөө цохиж байдаг юм. Энэ зэргийн шарх... юу ч биш.
Гү: Сайн сонс. Надтай гэрлэснээс авахуулаад чиний хэрэг хамгийн чухал. Ялангуяа... Хараал ид...
Л: Гү ноёнтон. Шархыг нь цэвэрлээд боосон нь дээр байх.
Гү: Баярлалаа.
Л: Зүгээр ээ.
Ли: Чи юу? Түрүүн хэдэн удаа намайг өмөөрч байсан. Баярлалаа.
Л: Зүгээр ээ. Манайх жижиг овог л доо. Өнөөдөр зүгээр л тоо бөглөх гэж ирсэн юм. Угаасаа манайх шиг жижиг овгийг сонгохгүй нь лав.
Гү: Том жижиг овог гэж ялгах хэрэг юу байна? Худалдааны танхим зан чанарыг илүү эрхэмлэдэг.
Л: Гү захирал аа, та мэдэхгүй байх. Худалдааны танхимд алдартай, том овгууд байдаг болохоор манайх шиг жижиг овгийг тоодоггүй юм. Тийм болохоор би гишүүн болно гэж найдахгүй байгаа юм. Би саад болохоо больё доо... Сайн уу.
Эм: Хн.
Эр: Хн. Хэн гэж бодоо вэ.
Ли: Бодит байда үнэхээр хэрцгий байх юм. удам судраар нь хүнийг ялгаварлаж байдаг. Ярихдаа хүртэл болгоомжлох хэрэгтэй юм байна.
Бичиг: 3-р байр. Ижа: Зон.
Гү: Санаа зовох хэрэггүй. Өнөөдрөөс Ли авхай болгоомжлох шаардлагагүй.
******************
Бичиг: 3-р байр. Мэн овог. 2 санал. Төлөөлөгч Мэн Ран.
2-р байр. Хуо овог, 6 санал. Төлөөлөгч Хуо Ган
1-р байр. Фу овог. 16 санал, Төлөөлөгч Фу Шианшиан.
Эр: Фу овог. Фу овог байна.
Эм: Хөөх. Тийм байна.
Бүгд: сайн байна. баяр хүргэе. баяр хүргэе.
Ши: Хань аа. Хань аа. 16 санал. 16 санал. Манай Фу овогтод тусална гэж мэдээд байсан юм аа.
Эр: Ийм юм байх гэж. Фу овогтынх Мэн, Хуо хоёрыг ардаа орхисон байна шд. Бүр арван саналаар шүү. Ийм юм байж болох уу?
Ж: Миний аав Лин Жэнтиан бизнесийн салбартаа л хэнийг ч дагуулахгүй. Танайх манай Лин овогтын худ юм чинь сонгогдох нь мэдээж шүү дээ.
Эр: Үгүй байлгүй дээ.
Ши: Та бүхэнд баярлалаа.
Эр: Сайн байна. сайн байна.
Эм: Баяр хүргэе.
Бүгд: Сайн байна. Сайн байна.
Ши: Фу овгийг дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Хойшид Фу овогтыг Шианшиан би төлөөлж, худалдааны танхимд хувь нэмрээ оруулахын тулд чадах бүхнээ хийх болно.
Эр: Сайн байна. Сайн байна.
Бүгд: Сайн байна. Сайн байна.
Ли: Чи сая юу гэсэн бэ? Эрт баярлах хэрэггүй гэсэн үү?
Гү: Удахгүй мэднэ ээ.
Эр: Ванхуа худалдааны танхимын ерөнхий захирал Гү ирлээ.
Ши: Хань аа. Захирал ирж байна. Захирал ирж байна.
Хүмүүс: Хөөе. Яачихав аа? хаана байна аа?
Ши: Захирал мөн юм бол уу?
Эр: Яагаад орж ирэхгүй байна аа?
Эр: Яагаад хэн ч харагдахгүй байна аа?
Ши: Дэд захирал аа, захирал яачихав аа?
Эр: Ирж байна. Ирж байна.
Гү: Хүлээлгэсэнд уучлаарай.
Хүмүүс: Аан? Аан? Юу болоод байна аа?
Эр: Тэр тэр...
Эр: Аан?
Ли: Хань аа, юу болоод байна аа? захирал ирж байна гэсэн шд. Хурдан холдъё.
Эр: Юу болоод байна аа?
Гү: Гү Инчуан би, энэ худалдааны танхимын захирал байна. Өнөөдөр эхнэрийнхээ хамтаар шинэ гишүүдийг танилцуулна.
Бүгд: Юу гэнэ ээ? Юу? Ийм юм байж болох уу? Ийм юм байх уу? Энэ хүн хэн юм бэ? Юу болоод байна аа?
Лю: Нөхөд өө, санаа зовох хэрэггүй. Гү захирал хэн гэдгээ хэлээгүй шалтгаан нь та бүхний хэн болохыг харах гэсэн хэрэг. Гү захирал өөрийн харсан үзсэн дээр тулгуурлан шийдвэрээ гаргаж, энэ удаагийн гишүүдийг танилцуулах болно.
Эм: Энэ... энэ загасны худалдаачин үнэхээр захирал байсан байна шд.
Эр: Тийм ээ. Бид нар сая баахан доромжилсон. Тэрнээс болж бид нараас өшөөгөө авбал одоо яана аа?
Эм: Одоо яана аа?
Ши: Энэ загасны худалдаачин яахаараа захирал болчихдог байна аа? Өвөө тэрнийг загасны худалдаачин гэсэн шд.
Ж: Лю дэд захирал аа. Ингэхэд юу болоод байна аа?
Лю: Та нарын харж байгаачлан, та нарын хулгайч гэж гүтгэж, доромжлоод байсан хүн бол Гү захирлын эхнэр.
Эм: Юу болоод байна аа?
Ли: Гү Инчуан. Чамд өөр миний мэдэхгүй ямар нууц байгаа вэ?
Ж: Ийм байх боломжгүй. Яасан ч ийм юм байх ёсгүй. Хүн байна уу? Энэ өмхий загасны худалдаачныг гаргаж хая.
Лю: Аваад яв.
Ж: Та нар яаж байна аа? Намайг тавь. Тавь гэж байна шүү. Зайлаач.
Лю: Танай Лин овог хамгийн баян дөрвөн овгийн нэг болсон нь манай Ванхуа худалдааны танхимын ач. Аав чинь хичнээн алдартай бизнесмен ч гэсэн хэзээ давшиж, хэзээ ухрахаа мэддэг байсан. Харин чи? Алив. Хөөж гарга.
Ж: Гү Инчуан. Чамайг танхимын захирал гэхээр намайг айна гэж санаа юу? Аан?
Ши: Гү Инчуан. Биш ээ, биш биш. Гү захирал аа. Түрүүн бүгд андуурсан байна. андуурсан байж. Манай Фу овог таныг үргэлж хүндэлдэг байсан. Фу, Гү овгууд хичнээн сайхан харилцаатай билээ. Иймхэн андуулаас болж өнөөдрийн санал хураалтад нөлөөлөх хэрэггүй шүү дээ.
Гү: Андуурсан? Яасан том андуурал вэ?... Хуо, Мэн овгууд дээд давхаргад шинээр орж ирсэн, сүүлийн жилүүдэд улам хүчирхэг болж байгаа. Гэхдээ олон төрлийн шалтгаанаар дуулиан шуугианд өртөж байсан. Энэ нь танай худалдааны танхимд нөлөөлсөн. Манай танхим ийм зүйлийг тэвчихгүй.
Ши: Тэгэхээр манай Фу овог л үлдэж байна.
Гү: Фу овгийн талаар... манай эхнэр надаас илүү сайн мэдэж байгаа. Тийм болохоор Фу овгийн асуудлыг... чамд даатгая.
Ли: Аан?
Ши: Бэр эгч ээ. Та ч гэсэн Фу овгийн хүн. Фу овгийн талаар сайн мэдэж байгаа. Ялангуяа нагац эгч, ёстой сайн хүн. Сайн л бодоорой доо.
Ээж: Энэ мөнгийг миний охин ав. Тэнд таалагдахгүй бол хүрээд ирээрэй. Ойлгосон уу?
Ли: Намайг сүрдүүлж байна уу?
Ши: Бэр эгч ээ. Юу яриад байна аа? Би ойлгохгүй байна.
Ли: Ээж ээ, би төвхнөчихөөд таныг авна гэж хэлсэн. Фу авхай, Фу овогтыг төлөөлж байгаа хүн. Зөв, бурууг ялгаж чадахгүй. Намайг нотлох баримтгүйгээр хулгайч гэж гүтгэсэн. Их зантай, дээрэлхүү, ашиг хараад үнэн зөвийг мэдэхээ больдог. Хүн чанар муутай. Фу овог Худалдааны танхимд элсэхэд тохиромжгүй.
Ши: Чи... Хувийн асуудлыг ажилтай холихоо боль.
Ли: Фу авхайг та нар бүгдээрээ харсан. Бусдыг дорд үзэж, хувиа боддог хүн. Танимын гишүүн болох юм бол эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусад гишүүдийг ч гүтгэж мэднэ. Тийм болохоор гишүүн болох эрх байхгүй.
Ши: Чи... Тэгсэн ч гэсэн нөгөө хоёр овгийг ч гэсэн захирал хасчихсан. Одоо ганцхан манай Фу овогт л үлдсэн. Манай Фу овог өнөөдөр сонгогддоггүй юм бол манай Фу овогтыг хэн авсан саналаараа давж чадахыг харъя л даа.
Эр: Тэрний хэлдэг зөв. Хуучны дүрмээр бол сүүлчийн шатанд шалгарч үлдсэн овгууд л эцсийн шалгаруулалтад оролцох боломжтой. Захирал өөрөө шийдэх ёстой.
Ши: Фу овог л үлдсэн. Тэгэхээр манай Фу овог сонгогдох нь гарцаагүй.
Гү: Дүрэм журам амьгүй гэдэг. Харин хүн амьтай. Зарим хүн цоорхойг ашиглахаас сэргийлэх зорилгоор өнөөдөр би энэ журмыг хүчингүй болгож байна.
Ши: Гү Инчуан. Чи...
Гү: Өнөөдрийн худалдааны танхимын санал хураалтаар Шанжины Ли овог сонгогдож, манай худалдааны танхимын шинэ төлөөлөгч болоход яг тохирно гэж бодож байна.
Эм: Хэн мю болоо? Шанжиний Ли овогт. Сонсож ч байгаагүй юм байна.
Эр: Өө, би тэр Ли овгийг мэднэ. Нээгдээд удаагүй дотуур хувцас хийдэг жижигхэн үйлдвэртэй. Хувцасны наймаа эрхэлдэг. Өнөөдөр зүгээр л тоо бөглөх гэж ирсэн гэж сонссон.
Ши: Чи байсан байх нь ээ. Гү захирал аа. Ли овгийнх хэнд ч танигдаагүй жижигхэн үйлдвэртэй. Худалдааны танхимын гишүүнээр сонгодоход тохирохгүй.
**********************
Ли: Жижигхэн байлаа гээд яадаг юм. худалдааны танхимын шалгаруулалтад хэр том бизнестэй байх хамаагүй, хүний зан төлвийг чухалчилдаг.
Ши: Зан төлөв өө? Чамайг гүтгүүлж байхад чамд тал зассан хэдэн үг хэлсэн төдий. Та нар хүмүүсийг луйвардаж байна.
Гү: Хангалттай. Ли овгийн хийсэн зүйлийг та нар шиг эрх мэдэлтэй хүмүүс ч хийж чадахгүй. Миний мэдэхээр Ли овог үйлдвэрээ нээгээд удаагүй байгаа ч гэсэн хэдхэн жилийн дотор алслагдсан уулын бүсэд амьдардаг хүмүүст хэдэн арван саяын үнэтэй дулаан хувцас, хичээлийн цүнх хандивласан. Замгүй байсан ууланд зам тавьж, зам нь эвдэрсэн хөдөө нутгийн замыг засч өгснөөр хүүхдүүд сургуульдаа, өвдсөн үедээ эмнэлэг рүү явахад амар болсон. Ли овог зээлж авсан мөнгөөрөө уулын замыг зассан. Энд байгаа та нарын хэн нь ийм юм хийсэн бэ?
Эр: Ийм байсан юм уу?
Эм: Мэдээгүй юм байна.
Эр: Би лав сонсоогүй юм байна.
Эм: Анх удаа л сонсож байна.
Гү: Та нарын хувьд Ли овог жижигхэн. Та нар шиг алдартай хүмүүс яалаа гэж анхаарлаа хандуулах вэ дээ.
Ши: Ли овог яах гэж ийм хэрэггүй юм ийсэн байх вэ? Зүгээр л хүмүүст танигдах гэж тэгж байгаа юм.
Ли: Хорвоогийн бүх хүн Фу Шианшиан чамтай адилхан гэж бодоо юу? Зөвхөн ашиг хардаг.
Ши: Чи...
Эр: Ванхуа худалдааны танхим олон өнчин хүүхдэд буян үйлдсэн. Гү захирал болоод танхимаас энэ ажлыг маш ихээр дэмждэг.
Эм: Тийм ээ. Тэгэхээр Ли овог гишүүнээр элсэхэд тохирох юм байна. Гү захирал дэмжих нь аргагүй юм байна.
Гү: Ойлгож ав. Дэд захирал аа. Ли овгийн тусалж байгаа өнчин хүүхдүүдийг бүгдийг нь танхимын нэр дээр шилжүүлж ав. Харин ямар тусламж үзүүлэхийг Ли овог өөрсдөө шийдэг.
Лю: Мэдлээ.
Гү: Шанжиний Ли овог албан ёсоор Ванхуа худалдааны танхимын гишүүн болсныг зарлаж байна.
Л: Манай Ли овог нээрэн гишүүн болчихож байгаа юм уу?
Ли: Тийм ээ. Ли овог гишүүн болоход яг тохирно.
Эр: Сайн байна.
Эм: Сайн байна.
Эр: Сайн байна.
Эм: ёстой сайн байна.
Л: Баярлалаа, захирал аа. Захирал аа, эзэгтэй үнэхээр баярлалаа.
Эр: Сайн байна.
Ши: Яагаад? Яагаад? Ли овгийнхон хэдэн өнчин хүүхдэд туслаа л биз. Энийг ямар чадвар гэдэг юм? Манай Фу овог өнөөдөр санал хураалтаар нэгд бичигдсэн...
Ли: Ярьж байгаагаа сонс доо. Өнчин хүүхэд аврах чадвар биш гэнэ. Тэгвэл чи аврахгүй яасан юм?
Ши: Муу өөдгүй эм... Манай Фу овгоор өсгүүлчихээд талархаж мэддэггүй новш.
Гү: Өнөөдрөөс хойш Фу овог дахин санал хураалтад оролцох эрхгүй. Шанжиний Лин овог ч мөн адил худалдааны танхимын хүнсний төлөөлөгч байх эрхээ алдаж байна. Фу, Лин овгуудыг худалдааны танхимаас бүрмөсөн хөөж байна.
Ши: Муу өөдгүй эм. Өнөөдрийн хариуг Фу Шианшиан би заавал авна даа.
Лю: Аваад яв.
Эр: Яв...
Гү: Тоох хэрэггүй.
Ли: За.
****************
Ф: Аав аа. Санаа зовох хэрэггүй. Би сая хүнээс асуусан. Манай Фу овог Лин овгийн ачаар санал хураалтад нэгдүгээр байранд орсон гэсэн.
Э: Тийм ээ, аав аа. Нэгдүгээр байранд орсон болохоор сонгогдох нь гарцаагүй. Манай Фу овог худалдааны танхимыг гишүүн болж л таараа.
Ф: Тийм ээ. тийм.
Э: Шианшиан удахгүй ирнэ.
Өв: Шианшиан манай Фу овгийн баатар боллоо. Өнөөдөр сайхан тэмдэглэх хэрэгтэй.
Э: За.
Эр: Яваач.
Ши: Намайг тавь... тавь гэж байна.
Ф: Шианшиан. Шианшиан.
Э: Шианшиан.
Ф: Шианшиан.
Э: Шианшиан.
Ф: Шианшиан.
Э: Шианшиан.
Ши: Ээж ээ. би...
Э: Юу болоод байгаа юм бэ?
Өв: Шианшиан. Манай Фу овог...
Ши: Өвөө. Шианшианыг уучлаарай. Худалдааны танхимд элсэж чадсангүй. Тэр муу Ли Ан гэдэг эмээс болж байгаа юм. Тэрнээс болоод Фу овог ялагдчихлаа.
Өв: Юу гэнэ ээ?
Ши: Өвөө. Өвөө.
Ф: Аав аа.
Э: Аав аа.
Өв: Өдий нас өндөр гарчихаад... энэ өдрийг насаараа хүлээчихээд... харж чадалгүй үхэх юм гэж бодсонгүй.
Ши: өвөө. Өвөө.
Ф: Аав аа. аав аа.
Ши: Өвөө.
Ф: Аав аа.
Ши: Өвөө.
Ф: Аав аа.
Э: Аав аа.
Ши: Өвөө.
Ф: Аав аа.
Ши: Өвөө.
Ф:Аав аа. аав аа. аав аа.
Ши: Өвөө. Өвөө. Өвөө.
Ф: Хурдан түргэн дууд. Бушуул...
Ши: Ли Ан. Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
***************
Гү: Ах дүүс ээ. Хоолны цаг болсоон...
Ли: Хөөх...
Гү: Өнөөдөр зөндөө ядарсан. Яагаад унтахгүй байгаа юм?
Ли: Юм бодоод л. Өнөөдөр болсон явдлаас болоод Фу овгийнхон намайг үзэн ядаж байгаа байх.
Гү: Айх хэрэггүй. Би байхад....
Ли: Айгаагүй ээ. Ээж маань тэднийд тайван байж чадахгүй байх гэж айж байна. Фу овогтынд надад сайн байсан ганц хүн.
Гү: Хэд хоног хоёулаа очиж хадам ээжийг авчиръя. Тэгээд хамт амьдаръя.
Ли: Үнэнээсээ хэлж байна уу?
Гү: Би яаж эхнэрээ өдөр бүр санаа зовохыг харж тэсэх вэ? Тэгээд ч, ээж хөгшрөөд хань болох хүн хэрэгтэй байна. Хадам ээж чинь ирчихвэл харин ч сайн хэрэг.
Ли: Хань аа.
Гү: Аан?
Ли: Гэрлээд удчихлаа. Чи хэ-ээ ор-н дээ... гарах юм?
Гү: Орон дээр гарч болох юм уу?
Ли: Ойлгочихсон юм уу?
Гү: Эхнэр.
Ли: Аан?
Гү: Бид хоёр гэрлээд овоо удчихлаа. Чи бэлэн үү?
Ли: Би...
Гү: би арай л яараад байх шиг байна. би арай л яараад байх шиг байна. чи бэлэн биш байх шиг байна...
Ли: Үгүй ээ... Хань аа. Зөөлөн л дөө. Хөөе...
***************
Эр: Харин тийм.
Эм: Тэгсэн муугүй болсон байна лээ. Таалагдсан гэсэн.
Эр: Хөөх. Лин ноёны машин байна. хурдан.
Эм: Хурдан очъё. Хурдан очъё.
Эр: Хөөх. Лин залуу ноён энд ямар хэргээр ирээ вэ?
Ж: Та нарт хамаагүй. Замаас зайл.
Эр: Хэн нь Лин ноёныг уурлуулчихдаг байна аа? За за. Лин овгийн бурхан надад ямар хамаа байх вэ.
Ли: Хань аа. Ээж бид хоёр өглөөний цай бэлдчихсэн. Хурдан орж ид.
Гү: За. Ороод хүлээж бай. Энийг хүргэж өгчихөөд ирье.
Ли: За. Болно оо. Болгоомжтой яваарай.
Гү: За. Явлаа.
Ли: Лин Жэнан. Энд юу хийж байдаг билээ?
Ж: Гү эзэгтэй. Сайн сууж байгаа биз дээ?
Ли: Яах гээ вэ?
Ж: Гү эзэгтэй. Би Гү захирал та хоёр дээр зочилж ирлээ. Юунд сандраад байгаа юм?
Ли: Зочлох оо? Илжиг тахиатай золгохоор ирсэн үлгэр шиг юм болох нь шив.
Ж: Гү эзэгтэй. Намайг яаж тэгж хэлж болдог юм бэ? Би том бэлэгтэй зочилж ирж байхад.
Ли: Юун бэлэг? Чи юу хүсээд байгаа юм?
Ж: Бэлэг араас ирж байгаа. Удахгүй ирнэ. Яарах хэрэггүй, яарах хэрэггүй.
Ли: Лин Жэнан. Жүжиглэхээ боль. Муу санаа өвөрлөж ирсэн бол манай нөхөр чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ж: Мэднэ ээ. Гү захирал нэр хүндтэй хүн. Би яалаа гэж тэрүүгээр оролдох юм? Гэхдээ, энэ нурж унах гэж байгаа байшин Гү овогтынх уу?
Ли: Чамд хамаагүй.
Ж: Нээрээ ч нөхөр чинь Худалдааны танхимын захирал шүү дээ. Гэтэл шувуу ч тоож баахгүй ийм газар амьдарч байдаг. Хүмүүст ядуу болж харагдах гэж тэгдэг юм биш биз?
Ли: Гү овогтынх энд хэдэн үеэрээ амьдарч байгаа. Би ч гэсэн энд амьдраад дасчихсан.
Ж: Гү захирал хуучнаа дурсах дуртай хүн юм байж. Нэг өдөр энэ эртний байшин нурчихвал яана? Танай нөхөр та хоёр тосгоноос хөөгдөх байх даа. Тэгвэл уйлах ч багадах байх даа.
Ли: Худалдааны танхимаас хөөгдсөндөө өс санаад, өө хайхаар ирээ шив?
Ж: Эзэгтэй. Яаж тэгж ярьж болдог юм бэ? Хар л даа. Би хаа холоос ийм эрт зорин зорин ирж байхад. Намайг урихгүй юм уу?
Ли: Чам шиг хүн манай гэрт орно гэж бодоо юу?
Ж: Гү эзэгтэй. Би таныг ингэж хүндэлж байхад намайг ингэж болж байгаа юм уу?
Ли: Чиний юу бодож ирснийг би яаж мэдэх юм? Чамд анхааруулчихъя. Хэрэг тарих гэж ирсэн бол намайг хашгирахад л та нар байхгүй болно.
Ж: Тийм үү? Шанхэ тосгоныг барихад манай Лин овог маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энд байгаа компаниуд бараг бүгд манай Лин компанитай холбоотой. Лин Жэнаныг мэдэхгүй хүн байна уу асуугаад үз. Надад хүрнэ гэнэ ээ? Тосгоны дарга Цуй Юминаасаа асуугаад үз. Тэр чадах уу?
Ли: Тосгон Лин овогтын хөрөнгө оруулалт авсан гэж Шиаочунаас сонссон юм байна. Гэхдээ жинхэнэ хөрөнгө оруулагч нь Лин овогт биш гэсэн... Лин Жэнан. Лин овогтын залуу ноён байж олон юм мэддэггүй юм байна.
Ж: Юу гэж байгаа юм?
Ли: Юу гэж байгааг... хариад асуувал мэдэх байлгүй.
Ж: Битгий хүнээр тоглоод бай. Манай Лин компани хичнээн хөрөнгө оруулалт хийснийг Лин овогтын том хүү би мэдэхгүй байх уу?
Ли: За яах вэ. Тэгвэл март. Би ч гэсэн хэлэхээ больё.
Ж: Ингэж удаан ярьж байхад Гү захирлын бараа алга. Би өөрө орж үзнэ.
Ли: Зогс. Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч орж болохгүй.
Ж: Намайг зогсоож чадна гэж бодоо юу?
Ли: Лин Жэнан.
Ха: Миний хүү, бэр ээ. Та хоёр хүрээд ирэв үү. Та нар хэн бэ? Хэн та нарыг орохыг зөвшөөрсөн юм? Хэн юм бэ? Та нар хэн бэ? Хөөе.
Эр: Залуу ноёнтон.
Ж: Хөөе. Ямар том юм. Хөдөөний хоол идээгүй удсан байна. Ямар чөтгөр нь вэ? Хүн ийм юм идэх үү? Нохой л идэх байх.
Ха: Энэ тэнэмэл нохой хаанаас ирсэн юм? Манай гэрт дураараа аашилж байдаг. Чамайг алаад өгье л дөө.
Ж: Ёоёо... ёоёо... Муу галзуу эм. Галзуураа юу? Зайл...
Ли: Ээж ээ. Та зүгээр үү?
Ха: Нуруу. Нуруу.
Ли: Лин Жэнан. Хөгшин хүн дээрэлхээд ичихгүй байна уу?
Ж: Би яасан юм? Энэ эгч гуай өөрөө эхлээгүй бол би яаж тэрэнд хүрэх юм? Хөөх. Гү захирал эзгүй байгаа юм шиг байна.
Ха: Манай хүү удахгүй ирнэ. Харж л байгаарай.
Ж: Гү овогтыг нэр хүндтэй гэж бодож байсан юм. Нурж унах гэж байгаа хуучин байшин, хаалганых нь гадна хүртэл шавар шавхай тогтчихсон байх гэж.
Ха: Чи...
Ж: Ийм хог идэж байдаг. Идэх арга алга, нохойд өгвөл таарна. Энийг өдөр болгон иддэг юм уу?
Ли: Ли Жэнан. Чи өвчтэй юм уу?
Ж: Намайг өвчтэй гэнэ ээ? Харин ч та нарын тархи эрүүл биш юм шиг байна. Алт, тавин саяын ягаан алмаз зүүчихээд, ийм газар амьдарч байдаг.
Ли: Энэ миний хэрэг. чамд ямар ч хамаагүй. Хурдан эндээс гар. Чамтай олон юм ярьж байх зав алга.
Ж: Тэгдэг ч үгүй байх шүү. Миний Гү эзэгтэйд бэлдсэн бэлэг ирээгүй байна.
Ли: Чи...
Ж: Тэгээд ч, энэ залуу ноён өнөөдөр Гү ноён, Гү эзэгтэй хоёрыг энд амьдрахад хэцүү байдаг байх гээд ирж байхад. Нааш ир... бүгдийг нь нураа... шинээр барь.
*************
Ж: бүгдийг нь нураа... шинээр барь.
Эр: Мэдлээ.
Эр: Холдооч.
Ха: Та нар яаж байна аа? ... Хүүе. Хүүе. Яадаг билээ? Яаж байгаа чинь энэ вэ? Миний загас. Та нар яаж байгаа чинь энэ вэ?
Ли: Та зүгээр үү?
Ха: Одоо яах вэ?
Ли: Лин Жэнан. Манай гэрт ирж, дураараа загнаж байдаг. За яах вэ. Дахуа, Хахуа, Сахуа....
Ж: Хүн байна уу? Энэ нохойнуудыг хурдан холдуул. Муу өөдгүй эм. Над руу нохой тавина гэнэ ээ?
Ли: Дахуа. Наад араатнаа хөөгөөд гарга.
Ж: Би-би-битгий ойрт. Битгий ойрт. Чи чи чи... чи...
Ли: Чи өөрөө л эхэлсэн. Хэн чамайг манайд ирж дураараа аашил гэсэн юм?
Ха: Яг зөв. Больж. Миний мантууг нохойн хоол гээд байлуу? Ингээд ид чи... ид. Ид. Ид. Ид. Намайг дээрэлхэнэ гэнэ ээ.
Ж: Чи... чи...
Ли: Хурдан гар. Гарахгүй бол хөлийг чинь хазуулна гэж мэд. Манай нохойнууд мах идээгүй удаж байгаа.
Ж: Өөдгүй эм. Өөдгүй эм.
Ши: Хэдхэн нохой л байна. Лин ноён нохойноос айдаг бол, би айхгүй.
Ж: Эхнэр. Чи энд юу хийж байгаа юм? Тэр гурван нохойг хөөгөөд явуул.
Ши: Хэдэн араатан л байна шд. Юунаас нь айсан юм? Араатан бол араатан. Иймхэн юмнаас айж байдаг.
Ж: Байшинг чинь нураагаад шинийг бариад өгье гэж байхад. Хүнд талархаж мэдэхгүй, нохой тавина гэнэ ээ?
Ли: Ичгүүргүй гэдэг нь. Хурдан явсан чинь дээр шүү. Манай нөхөр ирэх юм бол хэдэн нохойгоор тогтохгүй л байх.
Ши: Бэр эгч ээ. Ах маань хичнээн нас барсан ч гэсэн нөхрөө мартаагүй биз дээ?
Ли: Юу хэлэх гээ вэ?
Ши: Өнөөдөр манай ахын нас барсан өдөр. Одоо Гү Инчуаны эхнэр болоод, миний ах Фу Жинчэнийг ор тас мартаа юу.
Ли: Чи... Ахын чинь нас барсан өдрийг би мартаагүй. Би үргэлж санаж явдаг.
Ши: мартаагүй ээ. Тэгвэл яагаад ирж хүндэтгэл үзүүлээгүй юм?
Ха: Чи өвчтэй юм уу? Юугаа яриад байгаа юм? Манай бэр маань аль хэдийн манай хүүтэй гэрлэчихсэн. Өнгөрсөн хэрэг өнгөрсөндөө үлдсэн. Битгий хүн буруутгаад бай.
Ши: Энэ хөдөөний хөгшин бас хаанаас гараад ирэв ээ? Танд хамаагүй.
Ха: Чи...
Ши: Ахыгаа өрөвдчихлөө. Нас бараад 5жил болж байдаг. Надаас өөр санаж байгаа хүн алга. Алив. Бэр эгчийг ёслолд бэлдээдэх. Бушуул. Бэр эгч ээ. Та манай ахтай эхлээд гэрлэсэн ч гэсэн миний ах нас барсан. Та сүмд очиж, манай Фу овогтын босгоор алхсан байж, одоо өөр хүнтэй суугаад ахыг маань мартаж. Арай л сэтгэлгүй байгаа юм биш үү?
Ж: Гү эзэгтэй. Манай эхнэр бэлэг бэлдсэн байна. ямар байна?
Ха: Та нар хэтэрч байна шүү.
Ши: Хэтэрсэн? Эгч гуай, Ли Ан манай ахын эхнэр. Танай хүү манай ахын эхнэрийг булаасан байхад намайг хэтэрч байна гэсэн үү?
Ха: Фу авхай, манай хүү, манай бэр хоёр хуулийн дагуу гэрлэсэн хүмүүс. Танай Фу овог өөрийн ашгийг бодож Ли Аныг хүнтэй суулгасан. Тийм байж ийм юм яаж ярьж чадаж байна аа? булаасан гэсэн үү?
Ши: Би булаасан гэсэн бол булаасан. Фу овогтын бэр болсон л болсон болсон. Одоо буцаад миний бэр эгч болох ёстой.
Ли: Фу Шианшиан, амаа мэд. Юм л бол ахынхаа нэрийг барьдагаа болих болоогүй юу? Нэгэнт гэрлэсэн болохоор би Гү овогтын хүн. Миний гэрлэлт чиний тоглоом биш.
Ши: Сайхан хэллээ, гэрлэлт тоглоом биш. Ли Ан аа, Ли Ан. Чамайг харах тусам уур хүрээд байх юм. Манай Фу овогтын бэр байсан. Одоо Гү Инчуантай суугаад, буцаж очихгүй гэж байх шив.
Ли: Чи...
Ши: Алив, чирээд яв.
Эр: мэдлээ.
Ли: Яах гээ вэ? Тавь...
Ха: Миний бэрийг тавь.
Гү: Тавь... Зайл... Эхнэр, ээж ээ. Та хоёр зүгээр үү?
Ха: Зүгээр ээ.
Ж: Хөөх. Гү захирал. Хүрээд ирэв үү.
Гү: Зайл.
Ши: Гү захирал аа. Таныг нэр хүндтэй хүн гэдгийг мэднэ. Манай бэр эгч хоёр дахиа гэрлэж байгаа хүн. Ингэж сүржигнэх хэрэг байна уу? Би оронд нь хүмүүсээ явуулаад хамаагүй дээр хүн олоод өгье. Ийм ашигласан бараагаар яах юм...
Гү: Амаа тат. Хүмүүсээ аваад хурдан яв. Үгүй бол...
Ши: Үгүй бол юу гэж? Шанхэ тосгон миний нөхөр Лингийн газар нутаг. Хичнээн эрх мэдэлтэй байсан ч, та нар бид нарыг яаж ч чадахгүй.
Ж: Яг үнэн. Энэ Гү Инчуан. Нэг муу загасны худалдаачин. Намайг ганц удаа утсаар ярихад л тосгоны дарга Цуй Юмин хүн дагуулаад ирнэ. Харин та нар... өнөөдөр би энэ нурж унах гэж байгаа байшинг чинь нураагаад өгье.
Ши: Хань аа. Тосгоны даргыг хурдан ир гэж хэл. Олон хүн авчир гэж хэл. Энэ байшинг яаж нураахыг би өөрийн нүдээр хармаар байна.
Гү: Дуудмаар байвал дууд. Тэгэхгүй бол тосгоны дарга та нарыг дээрэмчид байна гэж харах байлгүй.
Ж: Чи... Битгий л харамсаарай даа. байна уу? Цуй Юмин. Яг одоо хүрээд ир.
Ц: Лин ноёнтон. Би яг одоо очоод шийдээд өгье.
Ж: Танай тосгоны загас зардаг Гү овогтын байшинг би нураах гэж байна.
Ц: Юу? Юун загасны худалдаачин Гү вэ? Энэ Лин ноён яах гээд байгаа юм бол?
****************
Ц: Энэ Лин ноён яах гээд байгаа юм бол? Ажлаа зогсоо. Хурдан намайг дагаад яв.
Ж: Гү Инчуан. Чи намайг Худалдааны танхимаас хөөсөн. Өнөөдөр би танай гэрийнхнийг Шанхэ тосгоноос хөөнө.
Гү: Болж л байна. Яаж манай байшинг нурааж, бид нарыг тосгоноос хөөхийг чинь харъя.
Ши: Юундаа яараа вэ? Тосгоны дарга удахгүй ирнэ. Та нар удахгүй эндээс хөөгдөнө. Гэхдээ, манай заваан, өмхий, нурж унах гэж байгаа байшинг... нураасны дараа... та нар миний нөхөрт шиинэ байшинтай болгож өгсөнд талархана биз.
Ли: Тэнэгийн дотор уужуу гэж.
Ши: Бэр эгч ээ. Гү овогтын байшинг нураах гэж байна. Дуугүй намайг дагаад явсан чинь дээр байх шүү.
Ли: Фу Шианшиан. Чамд сайн санаад сануулчихъя. Эртхэн буцаад яв. Дараа нь битгий л намайг буруутгаад байгаарай даа.
Ши: Чи...
Ли: Ах чинь нас бараад таван жил болж байхад чамайг ахынхаа зургийг бариад над дээр ирнэ гэж би үнэхээр төсөөлсөнгүй. Ийм юмыг ганцхан чи л хийж чадах байх.
Ши: Юугаа яриад байгаа юм? яагаад намайг буруутгаад байгаа юм?
Ли: Ийм дүүтэй төрсөн ах чинь найман үеэрээ харамсах байх даа.
Ши: Өөдгүй эм. Чамайг алчихъя л даа.
Ж: Хөөе.
Ши: Гү Инчуан. Энэ өөдгүй эмд тусалсандаа чи харамсана даа.
Гү: Өөдгүй эм ээ? өөрийгөө хэлж байна уу?
Ши: Чи...
Ха: Шиао Чуан. Шиао Ан. Тоох хэрэггүй. Ээж нь хоол бэлдчихсэн. Орж хоолоо ид. Тосгоны даргыг ирэхээр болъё.
Гү: Тэгье.
Ха: Явъя. Ирлээ,ирлээ ирлээ.
Ли: Ээж ээ, сайхан үнэртэж байна.
Ха: Чиний дуртай хясааны мах. Бас далайн өргөст хэмх. Бас шиалонбао байна. Энд бас зутан байгаа. Халуунаар нь хурдан ид.
Гү: За. Ээж ээ. Та ч гэсэн ид.
Ж: Тэр... Түрүүн би юу идсэн болж таарч байна?
Ха: Өнөөдөр нохойноос дор зочин ирнэ гэж мэдэж байсан болохоор өчигдөр оройны үлдэгдэл хоол тавьсан юм.
Ж: Муу өмхий эм.
Хүмүүс:. Лин ноён. Лин ноён.
Эр: Бид нар туслахаар ирлээ.
Ц: Лин ноёнтон.
Эм: Хурдан.
Ши: Хань аа. тосгоны дарга хүмүүс дагуулаад ирж.
Ц: Лин ноёнтон. Яагаад хүн авчир гэснийг чинь мэдэхгүй. Юу болсон юм?
Ж: Юу болсон гэнэ ээ?
Ли: Хань аа. Ээжийн хийсэн зутан ёстой амттай байна.
Гү: Тэгэлгүй дээ.
Ха: Амттай. Амттай байвал сайн ид. Чи ч гэсэн.
Ж: Энэ Гү овогтын байшинг нурааж хая.
Ши: Тийм ээ. энэ гурвыг орох оронгүй болгоод өг.
Ц: Та нар энэ байшинг нураа гэж байгаа юм уу? Лин ноёнтон. Та юу бодоод байна аа?
Эм: Бид нарыг Гү овогтын байшинг нураа гэж байгаа юм уу?
Эр: Тийм байна. Лин ноён Гү овог манай Шанхэ тосгонд ямар чухал гэдгийг мэдэхгүй байх.
Хүмүүс. Яг үнэн. Харин тийм.
Эр: Гү овогтын байшинг нураана гэж байдаг.
Эм: Харин тийм.
Эм: Тийм ээ.
Ж: Юугаа харсан юм? Бушуул. Шанхэ тосгоныг сэргээн засах, хөрөнгө оруулалт хийх гэж өгсөн нөхөн төлбөрийг та нарт манай Лин овог өгч байгаа. Манай Лин овог жил болгон тавь, жаран саяыг өгч байгаа. Та нар иймхэн юм хийгээд өгчихөж чадахгүй юу?
Ши: Яг үнэн.
Ц: Лин ноёнтон. Үнэнийг хэлэхэд бид нарт ирдэг мөнгө танай Лин овгоор дамжиж л ирдэг.
Ж: Чи...
Ц: Танай аав Гү ноёны хэлснийг л хийж байгаа юм. Үнэндээ бол жинхэнэ хөрөнгө оруулагч нь Гү Инчуан, Гү ноён.
Ж: Чи... Худал ярихаа боль. Манай аав, Гү Инчуан хоёр нэг нэгнээ таних ч үгүй. Тэр тэнэг Гү Инчуаны үгийг сонсох хэрэггүй.
Ши: Яг үнэн.
Ж: Манай ааваар ийм юм хийлгэж байдаг. Ван Тай Ан ноён л тэгж чадна. Гү Инчуан гэнэ шүү.
Ц: Лин ноёнтон. Лин ноёнтон. Би таныг Гү ноёныг бодож л хүндэлдэг юм. Гү ноён, Гү эзэгтэй хоёрыг уурлуулах юм бол... хурдан уучлалт гуйсан нь дээр шүү.
Ж: Чи...
Ц: Үгүй бол...
Ши: Энэ хөгшин зөнөчихсөн юм уу, хаашаа юм? Манай Лин овогт та нарт мөнгө өгч байхад, бид нарыг уучлалт гуй гэнэ ээ?
Ц: Чи хэн гээч нь вэ? бушуу зайл.
Ж Ши: Чи...
Ши: намайг зодно гэнэ ээ? чи...
Ли: Тосгоны дарга аа. Олон юм яриад хэрэггүй. Зүгээр л хөөгөөд явуул.
Ц: Аан, за. Гү эзэгтэйн хэлдэг түмэн зөв.
Эм: Гү овогтынх манай Шанхэ тосгоны ачтан. Гү овогтыг дээрэлхэх гэж байгаа бол манай тосгоныхон бүгдээрээ зүгээр хараад суухгүй шүү.
Эр: Яг зөв. Зөв.
Эм: Зөв.
Эр: Яг зөв.
Эр: Яг үнэн.
Эр: Хурдан зайл. Явахгүй бол хөлийг чинь хугалаад хаячихна шүү. Зайл.
Эр: зайл.
Эр: Хурдан зайл.
Ж: Хөдөөний тэнэгүүд. Үзүүлээд өг.
Эм: Зайл. Зайл гэж байна.
Ли: Хань аа. Тосгоныхон ингэж байгаад гэмтчихгүй байгаа?
Гү: Зүгээр ээ. Өмнө нь ийм юм болж байсан юм. Манай Шанхэ тосгон олон хүнтэй болохоор амархан дийлдэхгүй.
Ха: Тийм тийм.
Эм: Яв гэж байна.
Эр: Зайл. Зайл.
Эр: Зайл. Зайл.
Ж: Яаж байна аа?
Ши: Яах гээд байгаа юм? хурдан намайг тавь.
Ж: Цуй Юмин. Бид нарыг тавь гэж хэл.
Ши: Ли Ан. Бид нарыг тавь гэж хэл.
Ли: тавь гэнэ ээ? Яасан гэж?
Ши: Чи...
Ли: Би аль түрүүн яв гэж хэлсэн. Та нар өөрсдөө л яваагүй. Тосгоны дүрмээр хэрэг тарьсан хүнийг гахайн торонд хийж усанд хийдэг.
Ши: Тэгээд үзээрэй.
Ли: Үзнэ ээ.
Гү: Яагаад болохгүй гэж. Та нар шиг хүмүүс сургамж өгөхөөс нааш ойлгохгүй.
Ж: Чи...
Гү: Тосгоны дарга аа.
Ц: Аан?
Гү: Дүрмийн дагуу энэ хүмүүсийг гахайн торонд хий.
Ц: Мэдлээ. Эхэлье.
Ха: Надад бэлэн гахайн тор байгаа. Би аваад ирье.
Ши: Үгүй ээ. үгүй.
Ж: Гахайн тор оо.
Ши. Гахайн торонд ормооргүй байна.
Ж: Үгүй ээ.
Ха: Энэ байна.
Ж: Би Лин овогтын залуу ноён байна. Надад хүрээд үзээрэй.
Ли: Лин ноёнтон. Фу авхай байлаа гээд юу гэж. Тосгонд ирсэн бол тосгоны хуулинд захирагдах ёстой.
Ши: Хань аа. би гахайн торонд ормооргүй байна. арга бодож ол л доо.
Ж: Тэнэг юм уу. би ч гэсэн хөдөлж чадахгүй байгааг харж байна уу? би яах юм?
Ши: Би гахайн торонд орохгүй. Цаашаа. Бэр эгч ээ. Миний буруу. Ахыг маань бодоод ч болов намайг ганц удаа уучилчих.
Ли: Адилхан Фу овогтын хүүхдүүд байж. яагаад тийм сайхан сэтгэлтэй хүний дүү ийм болчихдог байна аа? Өнөөдөр явуулчихлаа гэж бодъё. Маргааш яах вэ?
Ши: Гахайн торонд орохгүй. Гахайн торонд ормооргүй байна. байна уу? Аав аа.
Ф: Шианшиан. Хурдан эргээд ир. Өвөө чинь нас барчихлаа.
Ши: Юу? Өвөө нас барсан?
Ли: Фу өвөө нас барсан?
Ши: Чамаас болж байгаа юм. чи байгаагүй бол Фу овог сонгогдох байсан юм. Өвөө ч гэсэн өвдөхгүй байсан.
Ли: Чиний энэ аашаар бол би байхгүй байсан ч, Фу овог худалдааны танхимд орж чадахгүй. Хань аа. Эд нарыг явуулчих уу?
Гү: Хурдан яв. Дахиад ингэх юм бол яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
****************
Гү: Маргааш. Маргааш Фу овогтынд очоод, хадам ээж чинь авчиръя.
Ли: Маргааш уу? Фу өвөө өнөөдөр нас барсан гэсэн. Маргааш оршуулга нь болно.
Гү: Фу Шианшиан өнөөдөр тосгонд болсон явдлаас болоод уураа гаргах хүн хайж байгаа байлгүй. Фу өвөө нас барсан болохоор тэнд хамгаалах хүн байхгүй. Хадам ээж чинь тэнд тайван байж чадахгүй.
Ли: Тийм ээ. Фу Шианшиан надад уурласан уураа надад сайн байдаг болохоор ээжид гаргах нь гарцаагүй. Хань аа. Чамайг надаас илүү санаа зовно гэж бодсонгүй.
Гү: Чамд амалсан болохоор санаа тавилгүй яах вэ. Тэгээд ч Фу өвөө нас барсан болохоор, чи ч гэсэн салах ёс хийх хэрэгтэй.
Ли: Тэрийг хүртэл бодчихдог. Фу өвөө хувиа бодож намайг чамтай гэрлүүлсэн ч гэсэн, Фу овогтынд олон жил тайван амьдарсан нь тэрний л ач.
Гү: За за. Унтаж амар. Маргааш эрт босно.
*******************
Ши: Өвөө. Таныг явчихаар би яах болж байна аа?
Ф: Аав аа.
Э: таныг байхгүй бол бид нар яах болж байна аа?
Ээж: Аав аа. Өчигдөрхөн зүгээр байсан. Өнөөдөр яагаад...
Ши: Танай тэр сайн бэрээс болж байгаа юм. Чамд анхааруулчихъя. Хүний нүднээс далдуур элдэв юм хйиж байгаад баригдах юм бо хохь чинь шүү.
Ээж: Аав аа.
Э: Жүжиглэж байгааг нь. Тэр муу өөдгүй Ли Анаас болж манайх ийм байдалд орчихоод байна. Хөгшин зөнөг чи л зааж өгсөн байж таараа.
Ф: Болно оо болно. Битгий хэл ам хийгээд бай. Шианшиан. Чи Лин овогтын хүн болсон. Юу ч болсон бай өвөө чинь нас барчихаад байхад Жэнан яагаад ирэхгүй байгаа юм?
Ши: Аав аа. Лин овогтынх худалдааны танхимаас хөөгдчихсөн. Би яаж тэднийд очиж гуйх юм?
Ф: Юу гэнэ ээ? өвөө чинь чамд юу гэж хэллээ? Хичнээн муу байсан ч, манай Фу овогтын түшиг тулгуур.
Ши: Өвөө.
Өв: Шианшиан. Өвөөдөө цаг заваа үрэх хэрэггүй. Хурдан харь. Лин овогтынд оч.
Ши: Үгүй ээ. Та өвдчихөөд байхад. Тэгээд ч Лин овогтынх Ванхуа худалдааны танхимаас хөөгдчихсөн. Би тэнд очиж яах юм?
Өв: Лин овог. Худалдааны танхимаас хөөгдсөн байсан ч, манайхыг дэмжээд явчих чадалтай айл. Хурдан буц. Манай Фу овог чамд л найдаж байгаа шүү...
Ши: Ойлголоо. Амалъя. Би буцаж очино оо. За яах вэ. Фу овогтын төлөө... би явъя.
********
Т: Юу ч хийж чадахгүй, арчаагүй амьтан.
Эм: Хүүе.
Т: Лин овогт. Манайх худалдааны танхимын гишүүн болоод хэдхэн жил болсон ч гэсэн хичнээн сайн явж байгаа вэ. чамд өгснөөс болоод...
Ж: Би...
Т: чамаас болоод...
Ж: Аав аа. Би яаж мэдэх юм бэ? Тэр хөдөөний амьтан...
Т: Хэлэх үг алга уу? Худалдааны танхимаас хөөгчихөөд, бас болоогүй айлын гэрт очиж төвөг удаж байдаг.
Ж: Миний буруу. Миний буруу. Миний буруу.
Эм: Аль хэдийн болоод өнгөрчихсөн хэрэг. Одоо хүүгээ загналаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Манай Лин овог өдий зэрэгтэй яваа нь ганц Худалдааны танхимаас болоогүй шүү дээ.
Ж: Тийм ээ, аав аа. Манай Лин овгийн хөрөнгө хаа сайгүй байгаа. Манай улсын тэргүүн байн Ван Тай Ан манайхыг дэмжиж байгаа. Нэг сарын дотор тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Худалдааны танхимаас гарлаа гээд манайд ямар ч нөлөө байхгүй.
Т: Чи...
Ши: Лин овогтын ард манай улсын тэргүүн баян байгаа. Ван ноён зүгээр ч нэг баян хүн биш байж таараа. Өвөө намайг буцаад яв гээд байсан нь аргагүй юм байна.
Т: Чи...
Эм: Хөөе. Буруу юм хэлээгүй л байна шдээ. Тайвшир л даа. тайвшир. Алив суучих. Суу суу суу.
Ж: Алив. Цай уу. цай уу.
Эм:Тайван бай. Тайван бай.
Эм2: Ноёнтон, эзэгтэй. Залуу эзэгтэй ирлээ.
Эм: Ямар нүүрээрээ ирээ вэ?
Т: Юу ч болсон бай, манай Лин овогтын бэр. Оруул.
Ши: Дуулгавартай л байдаг юм шүү. Аав аа. Ээж ээ.
Ж: Байж байгааг нь. Өвөө нас барчихаад байхад инээж л байдаг.
Ши: Би...
Т: Фу ноён нас барсан гэв үү?
Ши: Тийм. Аав аа. ээж ээ. Би болсон явдалд уучлалт гуйхаар ирлээ.
Т: За за. Өвөө чинь нас барчихсэн гэсэн болохоор ёс журмын дагуу Жэнаныг дагуулаад яв. Өнөөдөр үдээс хойш би Ван ноёнтой уулзана. Хөрөнгө оруулалтын талаар ярина. Аятайхан байгаарай. Төвөг удахаа боль.
Ж Ши: Ван ноёнтой уулзана гэнэ ээ?
****************
Ж: Аав аа. манай Лин овог Ван ноёнтой уулзаж байгаагүй. Энэ удаа та үнэхээр Ван ноёнтой уулзах цаг авчихсан юм уу?
Т: Чамд хамаагүй. Хийх ёстой юмаа л хий.
Ж: За. Ойлголоо.
***************
Ли: Ээж ээ.
Ээж: Шиао Ан.
Ли: Би оройтчихлоо.
Ээж: Зүгээр ээ. Ирсэн бол боллоо. Ирсэн бол боллоо.
Ли: Фу өвөө. Танд хүндэтгэл үзүүлье.
Ши: Та нарын хэн манай Фу овогтын гэрт орохыг зөвшөөрсөн юм?
Ли: Би салах ёс хийхээр ирлээ.
Ши: Салах ёс оо?
Гү: Эхнэр.
Ши: Чамд тийм эрх байхгүй.
Гү: Яаж байгаа юм?
Ли: Хэрэггүй. Фу өвөөгийн өмнө төвөг удах хэрэггүй.
Гү: Бид нар төвөг удаагүй. Эд нар бид нарыг дээрэлхэж байна. Чи тэвчдэг байлаа ч, би тэвчиж чадахгүй.
Ли: Алгадсаныг чинь зүгээр өнгөрөөе. Намайг энд байлгахыг хүсэхгүй байгаа бол би хадам ээжийгээ аваад явлаа.
Ээж: Шиао Ан.
Ли: Ээж ээ. Инчуан бид хоёр таныг авч явахаар ирсэн.
Ши: Ли Ан. Ли Ан. Ичих нүүргүй гэдэг нь. Манай өвөө чамаас болж үхчихээд байхад Фу овогтынхоос хүн авч явах гэж байдаг.
Ли: Өвөө нас барчихсан. Чи манай хадам ээжийг зүгээр байлгахгүй нь ойлгомжтой. Өнөөдөр би заавал авч явна. Ээж ээ. явъя. Та бид хоёртой хамт амьдар.
Ээж: За.
Ши: Миний нүдэн дээр Фу овогтын хүнийг авч явах гээ юу? Болж байна.
Гү: Эхнэр. Фу овогтынд ирэхээсээ өмнө бэлдэх хэрэгтэй байсан юм.
Ли: Надаас боллоо. Өвөөгийн оршуулга болж байгаа болохоор ингэнэ гэж бодсонгүй. Фу Шианшианыг би дутуу үнэлж.
Ши: Би чамтай өвөөгийнхөө тооцоог бодно. Миний өмнө өвөөг ярина гэнэ ээ?
Ли: Өвөө яаж нас барсныг чи өөрөө сайн мэдэж байгаа. Намайг буруутгалаа гээд гэмгүй болчихно гэж бодох хэрэггүй.
Ши: Чи... Авга эгч ээ. Би танд анхааруулсан байх аа? өөр юм бодох хэрэггүй гэж. Яасан? Фу овогтынхоос явахыг тэгж их хүсээ юу?
Ээж: Би...
Ли: Хаана ч байлаа гэсэн миний хадам ээжийн эрх чөлөө.
Ши: Эрх чөлөө? Манайхаар олон жил тэжээлгэчихээд тийм амархан явна гэж бодоо юу? Энэ хорвоод тийм амар юм хаа байсан юм?
Ли: Миний хадам ээж та нарын хувцасыг угааж, гэрийг цэвэрлэж, хоолыг чинь хийж, та нарт үйлчилдэг байсан. Та нар үнэгүй асрагч шиг ханддаг байсан.
Ши: Тэгээд юу гэж? Манай Фу овогтын асрагч байгаадаа харин ч баярла.
Ли: Чи...
Ээж: Фу овогтынд энэ олон жил ажиллачихаад, надад очих ч газар байхгүй. Шиао Ан хүнтэй суусан ч гэсэн намайг мартаагүй байна. өнөөдрөөс би Фу овогтын бэр байхаа больсон. Намайг явуулахгүй гэсэн ч, би заавал Ли Антай явна.
Ши: Хөгшин зөнөг. Нөхөр, хүүхдээ үхүүлчихээд эндээс явна гэсэн үү.
Ли: Нас барсан хүнээр битгий далимдуулаад бай.
Ши: Нэгэнт Фу овогтын хүн болсон бол сүнс болсон ч Фу овогтынх. Фу Шианшианы зөвшөөрөлгүйгээр хаашаа ч явж болохгүй.
Гү: Хорвоод ийм хүн байх гэж. Эхнэр, нөхрөө нас барсны дараа бүгд эрх чөлөөтэй болдог байх аа.
Ши: Өмхий загасны худалдаачин юугаа яриад байгаа юм? Худалдааны танхимын захирал гээд чамаас айна гэж бодоо юу?
Ж: Сайхан хэллээ. Манай Лин овог байгаа цагт Гү Инчуан хэн ч биш.
Ши: манай Лин овгийн ард том хүн байгаа. Тийм болохоор Худалдааны танхимын та нар энд ирж, салах ёс хийнэ гэж жүжиглэх хэрэггүй.
Гү: Том хүн? Тэр хүн....
Ши: Чам шиг өмхий загасны худалдаачин яаж ч бодоод олохгүй. Өнөөдөр манай Фу овогтынд байхдаа үг үйлдлээ анхаар гээд хэлчихье.
Гү: Өнөөдөр манай эхнэр юу ч гэж хэлсэн бай Гү Инчуан би заавал хийж өгнө.
Ши: Тийм үү. Тийм бол чадварыг чинь харъя. Алив.
Ли: Байз. Бид нар төвөг удах гэж ирээгүй. Фу Шианшиан. Чамайг миний үгэнд ор гэж хэлэхгүй. Гэхдээ талийгаач авга ах, ахыгаа бодоод миний хадам ээжийг явуулчих. Тэртэй тэргүй хэцүү амьдарч байгаа.
Ши: Ах, авга ах хоёрыг бодоод бид нар та хоёрыг тэвчдэг байсан. Гэтэл та нар... талархаж ч мэдэхгүй. Тэрнийг явуул гэсэн үү? Битгий мөрөөд.
Ли: Фу өвөөгийн гашуудлын өрөөнд ингэж түрэмгий загнахгүй байж болохгүй юу?
Ши: Намайг эзгүйд чи орж ирээд өвөөгийн зурагны өмнө авга эгчийг аваад явна гэж яриад зогсож байна. Тэгсэн мөртлөө намайг түрэмгий гэсэн үү?
Ф: Миний гэрт хэн дураараа аашлаад байгаа юм?
Ши: Аав аа. ээж ээ. энэ Ли Ан гэдэг эм... өвөөгийн зурагны өмнө авга эгчийг авч явна гээд ярьж байна.
Ж: Би сайхан сэтгэлтэй хүн шүү. Фу өвөөд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн юм. Ийм юм болно гэж хэн мэдэх билээ.
Ф: Лин залуу ноёнтон. Баярлалаа.
Ж: Танай Фу овог ч гэсэн нэр хүндтэй том овог. Иймхэн юмыг шийдчихэж чаддаггүй юм уу? Хүмүүс мэдчихвэл манай Лин овгийн худ гээд ярих биш үү?
Э: Лин залуу ноёны хэлдэг зөв. Бид нарын чадваргүйнх. Хөгшин ноёны оршуулга болж байхад хэн ч биш амьтад ирээд дураараа загнаж байдаг.
Гү: Хэнийг хэн ч биш гээд байгаа юм?
Ши: Та хоёроос өөр хэн байдаг юм?
Гү: Чи...
Ээж: Та нар... яавал Шиао Ан бид хоёрыг явуулах юм?
Ф: Фу овгийн хүн байж явна гэж горьдох ч хэрэггүй.
Э: Яг зөв. Манай том ахыг, хүүтэй нь алчихаад одоо зугтах гэж байна уу. Жан Хуйлан. Чамд хүн чанар байна уу?
Ли: Осол байсан. Ээжид ямар ч хамаагүй.
Э: Хамаагүй ээ? Тэр үед энэ эм гэнэтхэн өвдсөнөөс болоод л ах, Жинчэн хоёр буцаж яваад машины осолд орж, газар дээрээ нас барсан.
Ээж: Хань аа. хань аа... миний хүү. Сэрээч дээ.
Э: харин ч ах танд хайртай байсан. хүү чинь ачлалтай байсан юм шүү. Хөгшин ноёны оршуулга болж байхад эндээс явна гэнэ ээ? энэ хорвоод чам шиг хүн чанаргүй хүн байх уу?
Ээж: Хангалттай. Ярихаа боль. Боль гэж байна.
Ли: Яагаад хадам ээжийг буруутгаад байгаа юм? өдөр болгон уйлах ёстой гэж үү? Хамгийн хайртай хоёр хүнээ алдчихаад, хэнээс ч илүү шаналж байгаа хүн.
Э: Хн... Их сайхан хэлж байх шив. Ли Ан. Чамд хэлчихье. Өөрийгөө их юманд бодох хэрэггүй. Шианшиан байгаагүй байсан бол чи өдийд ингэж амьдрахгүй байсан.
Ли: Тийм ээ. би азтай хүн. Гэхдээ хадам ээж тийм биш. Нөхөр, хүүхдээ алдчихсан. Тэрнийг авч явахгүй бол та нар насаар нь буруутгах болно.
Ф: Ли Ан, амаа тат.
Ли: Буруу юм хэлээ юу? Хоёрдугаар авга аа. Та ахыгаа бодсон бол гэр бүлээрээ ирж миний замыг хаахгүй байсан._
Ф: Чи...
Ши: Ли Ан, өөдгүй эм. Миний аавтай яаж яриад байгаа юм?
Гү: Аль эрт ингэж алгадах байсан юм.
Э: Муу загасны худалдаачин. Манай гэрт ирчихээд Фу овогтын охиныг алгадна гэнэ ээ. Үхмээр байна уу?
Гү: Миний эхнэрийг алгадаж байдаг. Та нар бас үхмээр байна уу? өнөөдөр Фу овогтыг сүйтгэх байсан ч хамаагүй, явахдаа л явна.
Ф: Гайгүй байлгүй. Фу овог чиний дураар сүйдэхгүй.
Э: Ванхуа худалдааны танхимын захирал... эрх мэдэлтэй байх аа. даанч эрх мэдэл чинь манай Фу овогт нөлөөлөхгүй.
Ши: Яг үнэн. Манай нөхрийг ганц л үг хэлэхэд та нар бүгдээрээ Бээжингээс явахаас аргагүй болно.
Гү: Энэ үү?
Ж: Юугаа хараа вэ?
Ши: Та нар Лин овогтын ард хэн байгааг мэдэх үү? Их зан гаргахаа боль. Гү овог яаж үгүй болсныг ч мэдэж амжихгүй гэж мэд.
Гү: Лин овогтын ард энэ улсын хамгийн баян хүн Ван Тай Ан байгаа байх аа?
Ж: Хөөх. Хөдөөний амьтан байж энийг мэддэг байсан юм уу?
Ши: Мэдлээ гээд яах юм? Гү Инчуан нэр хүндтэй хүн. Гэхдээ Ван ноён энэн шиг хөдөөний загасныг юу гэж тоох юм? Ван ноён энэнтэй ямар ч холбоогүй байж таараа.
****************
Т: Ван захирал аа. Энэ... манай Лин компаний төсөл байгаа юм. энэ их чухал төсөл. Ван захирал таны дэмжлэг бидэнд хэрэгтэй байгаа юм. Ван захирал та хөрөнгө оруулбал их сайн байна.
Эр: Гэхдээ... Ван ноён өнөөдөр завгүй байгаа. Тэрэнтэй уулзаж чадахгүй л болов уу.
Т: Зүгээр ээ. Ван захирал хэзээ завтай болох бол? Би дахиад ирье.
Эр: Тэгвэл хоёр цагт Ван ноён руу залгаад үз. Тэр үед жаахан зав гарч магадгүй.
Т: За за за. Ван захирал аа. баярлалаа. Баярлалаа.
**************
Ши: Гү Инчуан. Би мэдэж байна. Ван ноёныг таньдаг гэж хэлэх гээ юу?
Ли: Хань аа. Би Ван ноёныг баян, эрх мэдэлтэй хүн гэж сонссон. Чи таньдаг юм уу?
Гү: Тэр...
Ээж: Шиао Ан. Шиао Чуан. Надаас болж үүссэн хэрэг. Зарим хүнийг уурлуулаад хэрэггүй байдаг юм. Та хоёр түрүүлээд явж бай.
Ли: Ээж ээ. Таныг энд үлдэх юм бол... эд нар...
Ээж: бүх насаараа энд байх ёстой юм байлгүй. Эд нарын хэлдэг зөв. Нөхөр, хүү хоёр маань надаас болж амиа алдсан. Би Фу овогтынд үлдэж, тэр хоёрыг манах ёстой.
Гү: Жан эгч ээ. Нөхөр хүүхдийн чинь сүнс тэнгэрт оччихсон байгаа. Таны гуниглахыг харахыг хүсэхгүй. Ингэж өөрийгөө зовоож яах юм?
Ээж: Өөрийгөө бодоод та хоёрыг яаж хэцүү байдалд оруулах вэ?
Гү: Тийм биш ээ. Та л зөвшөөрөх юм бол би өнөөдөр таныг энэ гэрээс заавал авч явна.
Ф: Яасан том дуугарч байх юм. Фу овгийн хүнийг авч явах гэж байгаа бол Фу Жэн надаас зөвшөөрөл авчихаад бол. Хүн ир...
***************
Ли: Манай нөхрийг тавь.
Гү: Эхнэр... Зүгээр. Намайг яаж ч чадахгүй.
Ж: их том дуугарч байх шив. Аан?
Ли: Хань аа.
Гү: Лин Жэнан. Хоёр цохиулах юу ч биш. Гэхдээ танай Лин овог бүрмөсөн дууссан.
Ж: Чи... Амаа хамхихгүй юу.
Ээж: Миний буруу. Надаас болж байгаа юм. А Жэн. Гуйж байна. Тэр хоёрыг явуулчих. Би хашаа ч явахгүй. Фу овогтынд үлдэнэ. Бүх насаараа Фу овогтынд амьдарна.
Ши: Одоо л ухаан орж байна уу? оройтсон.
Ээж: Чи өөр юу хүсээд байгаа юм?
Ши: Харин л дээ. Энийг миний өмнө сөхрөөд манай Фу овгийнхон, нас барсан өвөөгийн өмнө мөргөж уучлалт гуй гэж хэл.
Ли: Би юу буруу хийсэн юм? Фу Шианшиан. Чи өөрийгөө хэн гэж бодоод бусдыг доромжилж байгаа юм?
Ээж: Надаас л болж байгаа юм. Шиао Аны буруу биш.
Ши: Хөгшин эм дуугүй бай.
Ли: Фу Шианшиан. Настай хүнийг яаж байгаа юм?
Ши: Та хоёр... манай Фу овогтын тэжээвэр нохой. Настан? Тэрэнд тийм эрх байхгүй. Жан Хуйланыг түлээний пинд хий. Хүлээд аваад яв.
Эр: мэдлээ.
Ээж: Намайг тавь.
Эр. Яв.
Ээж: Тавь гэж байна.
Эр: Яваач.
Ли: Ээж ээ.
Ээж: Шиао Ан. Намайг тоох хэрэггүй.
Гү: Жан эгч ээ. Жан эгч ээ.
Ши: Энэ Ли Ан... манай өвөөгийн аминд хүрсэн. Фу овгийнхны өмнө сөхөрч суугаад мөргө.
Ли: Намайг тавь...
Гү: Миний эхнэрт хүрээд үзээрэй. Би яасан ч зүгээх өнгөрөөхгүй. Харж л байгаарай.
Ж: Энэ хүмүүс чамаас айна гэж бодоо юу?
Ши: Манай Фу овгийн бие хамгаалагч нар биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлд хамрагддаг юм. чамаас айна гэж бодоо юу?
Гү: Миний эхнэрийг тавь. Би хүн болгонд тавин саяыг өгнө.
Эр: Тавин сая. Тийм их үү?
Эр: Фу овогтынд таван жил ажиллаад ч олж чадахгүй мөнгө.
Ши: муусайн новшнууд. Тавьхан саяд хууртаж байдаг. Лин овогтыг энэ улсын тэргүүн баян хамгаалж байгаа. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй.
Эр: Бид нар Фу овогтынд төрсөн. Үхсэн ч Фу овогтын сүнс болно. Тавин сая юу ч биш.
Ли: Намайг тавь...
Гү: Араатнууд... Эхнэр. Битгий ай. Би энд байна.
Ши: Яасан агуу хайр вэ. Гэхдээ энэ бол Фу овогтынх. Та нар өөрсдөө ирсэн ч гэсэн явна гэж бодох хэрэггүй.
Бичиг эр: Гү захирал аа. Лин компаний захирал 14цагаас тантай хөрөнгө оруулалтын асуудлаар холбоо барьж магадгүй.
Гү: Лин Жэнан. Аавын чинь Ван захиралтай уулзах гэсэн асуудал чиний яахаас шалтгаалах болж дээ.
Ж: Юу гэнэ ээ? Чи манай аавыг Ван захиралтай уулзах гэж байгааг яаж мэдсэн юм?
Гү: Миний яаж мэдэх чухал биш. Би чамд боломж олгоё. Фу овогтынхонд хэлээд бид нарыг явуул. Бас Жан эгчийг бид нарт өгч явуул. Тэгвэл танай Лин овогт дөрвөн баяны нэг хэвээр үлдэж болох юм. Үгүй бол... горьдох ч хэрэггүй.
Ши: Өмний загасны худалдаачин хэнийг сүрдүүлээд байгаа юм? Хань аа. Энэний үгийг битгий тоо. Энэ тэгж чадах хүн биш.
Э: Тийм ээ, хүргэн минь. Худлаа ярьж байгаа юм. Аав чинь Ван захиралтай уулзах гэж байгааг мэдсэн байх. Энэ мэдээллийг авах гэж хамаг мөнгөө бараа байлгүй.
Ли: Гайгүй байлгүй. Манай нөхөр нууцлаг хүн. Өөрийнхөө хэн болохыг нуудаг болохоор та нар юу ч мэдэхгүй.
Гү: Юу яриад байгаа юм?
Ли: Би дэмий юм яриагүй. Чамайг байгаа цагт бүх асуудал шийдэгдэнэ.
Ши: Та хоёрт ичих нүүр алга уу? энэ Фу овогтынх. Та нарын сээтэгнэдэг газар биш.
Ли: Яасан? Фу авхай атаархаад байгаа юм уу? Тэгвэл нөхөртэйгөө сээтэгнэж болно шд.
Ши: Амаа тат. Манай нөхөр бид хоёр сайхан харилцаатай. Битгий дундуур ороод бай.
Ж: Больж үз. Яагаад ямар ч хэрэггүй юм яриад байгаа юм? Хурдан авга эгчийгээ сулла. Эд нарт өгөөд явуул.
Ши: Хань аа. Гү Инчуаны хэлсэн үгнээс болоод айгаад байгаа юм уу?
******************
Ж: Чи ёстой юу ч мэдэхгүй байж...
Ши: Хөөе.
Ж: Хэрвээ үнэн байвал манай Лин овогтынх байхгүй болно.
Ши: Лин овогтын ард Ван овогт байхад юунаасаа айсан юм бэ?
Э: Хүргэн минь. Хэтэрхий болгоомжлоод байгаа юм биш үү?
Ж: Тавьж явуул гэж байна. Олон юм ярихаа боль.
Ши: Эд нар худлаа ярьж байвал яах юм? Эд нарын элэг доог болох гэж байгаа юм.
Ф: Болно. Охин минь. Лин ноён тавьж явуул гэж байна. Зүгээр л явуулчих.
Ши: Аав аа. Та хүртэл...
Ф: Явуул.
Ши: Мартаж үз. Өнөөдөр та нарыг харж үзье. Аваад ир...
Ли: Ээж ээ.
Ээж: Шиао Ан.
Гү: Жан эгч ээ. Эхнэр. Хэдүүлээ явъя.
Ээж: Бид нар үнэхээр явж болох юм уу?
Ли: Тийм ээ, ээж ээ. Одоо бид нарт саад болж чадахгүй. Инчуаны ээж таныг ирнэ гээд ширээ дүүрэн хоол бэлдчихсэн гэсэн.
Ээж: Тийм үү?
Ли: Тийм ээ. Инчуаны ээж их сайн хүн.
Гү: Эхнэр, болгоомжтой.
Ли: Хань аа... Хань аа. Инчуан....
****************
Ли: Хань аа. Инчуан.... Сэрээч дээ. Инчуан. Сэр л дээ.
Ши: Хн. Тэнэг амьтан. Манай нөхөр та нараар тоглож байхад... үнэмшиж л байдаг.
Ж: Гү Инчуан гэж тэнэг амьтан. Ван ноёныг мөн таних байх даа. Гайгүй байлгүй.
Ши: Хань аа. аргагүй л чи мөн дөө.
Ж: Хүн байна уу? Гү Инчуаныг ойд аваачиж хаяад, нохой хоолло.
Ли: Яах гээд байгаа юм? битгий хүр. Цаашаа бай. Тэрнийг тавь...
Ээж: тавь...
Ли: Чи үйлийн үрээ амсана даа.
Ж: Үйлийн үр ээ? Лин Жэнан би үйлийн үрээс айхгүй.
Ши: Миний нөхөр аргагүй л шийдэмгий хүн шүү. Би түрүүн буруугаар ойлгож.
Ээж: Шианшиан. Гуйж байна. Лин ноёнд хэлээд Шиао Чуаныг явуулчих. Би морь нохой мэт зүтгэнэ. Гуйж байна. Шиао Чуан буруу юм хийгээгүй шдээ.
Ши: Надаас яаж ч гуйгаад нэмэргүй. Яагаад гэвэл би Гү Инчуаныг үхээсэй гэж хүсч байна. Гү Инчуаны гар утас. Хань аа. энэ... аав чинь залгаж байна.... Хань аа. энэ... аав чинь залгаж байна.
Ж: Юу гэнэ ээ? Аав уу? яахаараа залгадаг билээ?
Т: Ван ноёнтон. Та ашгүй нэг утсаа авлаа. Юу... Манай Лин компанид нэг чухал төсөл байгаа юм.
Ж: Аан? Аав аа. Нээрэн та мөн байна. Сая та Ван ноён гэсэн үү?
Э: Энэ...
Т: Ван ноёны утас яагаад чамд байгаа юм?
Ж: Би... аав аа. Та буруу залгачихсан юм биш үү? Энэ яахаараа Ван ноёны утас байдаг билээ? энэ...
Т: Би Ван ноёнтой уулзаж байгаагүй ч гэсэн Ван ноёнтой утсаар байнга холбоо барьдаг.
Ши: Ийм юм байж болох уу? Ван ноён тэгэхээр...
Т: Ингэхэд юу болоод байгаа юм? Ван ноёны утас яагаад чамд байгаа юм бэ?
Ж: Аав аа. Би... Ван ноён...
Т: Чи Ван ноёныг яасан бэ? Чамд хэлчихье. Ван ноёнд ямар нэг муу юм хийсэн байх юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү.
Ж: Хурдан Ван ноёныг доог нь тавь. Манай Лин овогтын бурхан байж. Муу юм тохиолдож болохгүй.
Ф: Ван ноёныг уурлуулчихлаа. Фу овгийн тэнгэр нурах нь.
Э: Хань аа. хурдан арга чарга бодож ол л доо.
Ф: Арга чарга аа? ямар арга чарга? Фу овог энэ удаа маш том гэмт хэрэг үйлдлээ. Аав аа. аав аа. Тэнгэрт очсон сүнс чинь амар тайван байж чадахгйү нь.
****************
Ли: Манай улсын тэргүүн баян гээд байдаг Ван ноён чи байсныг мэдээгүй юм байна. Инчуан. Сэрчихсэн үү? Зөөлөн.
Гү: Би сэрээгүй бол эхнэр маань их удаан үглэх байсан байх.
Ли: ярьж байгааг нь. Лин Жэнан чамайг ойд хаях гэж байсан...
Гү: нохой хооллох гэж байна уу?
Ли: Азаар хүнд гэмтээгүй байна. хэрвээ чамд муу юм болсон бол...
Гү: Муу юм ярих хэрэггүй. Чамайг байхад би яаж түрүүлж явах юм?
Ли: Надад амал. Намайг орхиж болохгүй. бас намайг айлгаж болохгүй.
Гү: Тэгье ээ. Амалъя.
Эм: Ли авхай. Гү ноён дээр зочид ирж байна.
Т: Ор чи.
Ли: Лин Жэнан.
Т: Гү ноёнтон. Би том алдаа гаргаж. Хүүхдээ сургаж чадаагүй миний буруу. Өнөөдөр таны бие сайжирч байгаа гэж сонсоод энийг дагуулаад ирлээ. Өршөөж хайрла.
Гү: Өршөө гэнэ ээ? Танай хүү юу буруу хийснээ ч мэдэхгүй байгаа байлгүй.
Ж: Ван ноёнтон. Би... Гү ноёнтон. Бүгд миний буруу. Миний буруу. Би мэдсэнгүй. Намайг уучлаач дээ. Надад өөрчлөгдөх боломж олгооч дээ.
Гү: Боломж оо? Худалдааны танхимын санал хураалт болдог өдөр би чамд боломж өгсөн байх аа. Тэрнээс хойш чамайг жаахан даруулгатай байна гэж бодсон юм. Гэтэл чи улам дордож, намайг алахыг завдсан.
Ж: Бүгд эндүүрэл. Эндүүрсэн байна лээ. Таныг Ван ноён гэж би мэдсэн бол зуун амьтай байсан ч, би алж зүрхлэхгүй байсан.
Ли: Чиний хэлж байгаагаар жирийн хүний амь амь биш үү? Жирийн хүн бол хүсэнээрээ алж болно гэсэн үг үү?
Ж: Тийм биш ээ. би...
Т: Чамайг дээ. Юу ч зөв хийж чадахгүй. Алаад хаячихъя л даа. Лин овогт чамаас болж эрт орой хэзээ нэгэн цагт үгүй болох байлгүй.
Гү: Лин захирал аа. Хүүхдээ үхтэл нь зодох хэрэггүй. Тэр намайг гэж мэдээгүй.
Т: Гү захирал аа. энэ таны алах дөхсөн. Энэнийг алчихсан байсан ч, харамсах юм алга.
Гү: Танай хүү үхсэн ч хамаагүй л дээ. Гэхдээ эхнэр маань айчихна.
**************
Гү: Танай хүү үхсэн ч хамаагүй л дээ. Гэхдээ эхнэр маань айчихна.
Т: Гү ноёнтон. Таны хэлдэг зөв. Би дутуу бодсон байна. Манай Лин овог маш том алдаа гаргалаа. Би мэднэ ээ. Гү ноёнтон. Та манай Лин овогттой хамтарч ажиллахгүй байх. Гэхдээ, манай Лин овгийнхон хариуцлагаа хүлээх ёстой.
Ж: Аав аа. Намайг зөндөө зодож, загналаа шдээ. Өөр яах гэсэн юм бэ?
Т: Чамайг яах вэ гэж үү? Чи хүнийг явуулахгүй хорьж, дээр нь алахыг завдсан. Өнөөдрөөс чи хэргээ хүлээ, хийсэн хэрэгтээ сайн бод.
Ж: Аав аа. Гү захирал юу ч хэлээгүй байхад. та яаж... та яаж...
Т: Тийм болоод л чи ийм болж байгаа юм. Ээж чинь эрхлүүлсээр байгаад чамайг ийм болгож байгаа юм. Гү ноён биш, өөр хүн байсан ч, би чамайг адилхан шийтгэх байсан. байна уу? удаан хүлээлгэсэнд уучлаарай. Одоо орж ирж болно. Аваад яв.
Ж: Аав аа. аав аа. аав аа. би шоронд ормооргүй байна. Шоронд ормооргүй байна. Шоронд ормооргүй байна. Шоронд ормооргүй байна. Аав аа.
Т: Гү ноёнтон. Би юу ч гэсэн болсон зүйл өөрчлөгдөхгүй. Манай хүүгийн танд бас эхнэрт тань гаргасан үйлдэл уучлалт гуйя. Би л хүмүүжүүлж чадсангүй. Таныг уучлаач гэж хэлж чадахгүй ч гэсэн, энэ сэтгэлийг маань тайвшруулна.
Гү: Лин захирал аа. Үнэнийг хэлэхэд... Лин овогтой хамтарч ажиллахыг хүссэн маань тантай холбоотой. Хүүгээ хүмүүжүүлж чадаагүй ч гэсэн, та ажлаа сайн хийдэг, хэн нэгний талд ордоггүй. Тийм болохоор... хамтарч ажиллахдаа баяртай байна.
Т: Энэ... Гү ноёнтон. Та...
Гү: Эхнэр... Чи юу гэж бодож байна?
Ли: Чиний зөв гэж бодож байна. Лин Жэнан буруу юм хийсэн нь өөрийнх нь л буруу. Бусад хүнд хамаагүй.
Т: Гү ноёнтон. Гү эзэгтэй. Та хоёрыг ийм залуу хүмүүс байж ийм шийдвэр гаргана гэж бодсонгүй. Лин Жэнтин би, ичиж байна. За. Гү ноёнтон. Гү эзэгтэй. Та хоёрыг амрахад саад болохоо больё. Би явъя даа.
Ли: Болгоомжтой л доо. Эмч чамайг гүйцэд эдгээгүй байгаа гэсэн. Болгоомжтой байх хэрэгтэй.
Гү: Зүгээр ээ. Би эрүүл саруул болохоор хурдан эдгэнэ.
Ли: Тэгсэн ч гэсэн болгоомжтой байх хэрэгтэй.
Гү: Мэдлээ.
Ли: Яасан бэ? Зүгээр үү?
Гү: Худлаа ярьсан юм.
Ли: Дургүй хүрчихлээ.
Ши: Бэр эгч ээ.
Ли: Фу Шианшиан. Чи энд юу хийж байгаа юм?
Ши: Бэр эгч ээ. Хүргэн ах аа.
Гү: Хэн чиний хүргэн ах юм? больж үз.
Ши: Бэр эгч ээ. Фу компани дампуурах нь. Манайхтай хамтарч ажилладаг компаниуд Гү ноёноос болоод манайхтай хамтарч ажиллахгүй гэсэн. Үйлдвэр ч гэсэн хаагдсан. Ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй байна. бид нарт туслаач дээ.
Ли: Ийм юм болох л байсан. Надад гомдоллохоор ирээ юу?
Ши: Бэр эгч ээ. Талийгаач ахыг маань бодоод ч болов манай Фу овогт тусалчих л даа.
Ли: Одоо ахыгаа санаа юу? Намайг ахыгаа бодоод хадам ээжийг явуулчихаач гэж гуйж байхад чи юу гэж хэллээ?
Ши: Бэр эгч ээ, гуйж байна. Ганцхан удаа тусалчих л даа. ганцхан удаа манай Фу овогт тусалчих.
Ли: Би тусалж чадахгүй. Өөр хүн ол.
Ши: Танаас өөр хэн ч тусалж чадахгүй. Гү ноён танаас өөр хүний үгэнд орохгүй.
Гү: Мэдсээр байж энд юу хийж байгаа юм? энд ирээд ямар ч нэмэргүй. Хурдан яв.
Ши: Явахгүй. Гү ноёнтон. Тэр үед би тантай гэрлэсэн бол ийм юм болохгүй байсан. би үнэхээр харамсаж байна.
Гү: Зайл.
Ли: Фу Шианшиан. Хүний нөхрийг өөрийн болгохоос өөр юм чамд бодогдохгүй байна уу?
Ши: Нөхөр өө? Фу Шианшиан би чамд өгсөн байх шүү. Тэгээгүй бол чи яаж гэрлэх юм?
Гү: Амаа тат. Хэрвээ би чамтай гэрлэсэн бол чамаас аль хэдийн салчихсан байгаа.
Ши: Чи...
Гү: Чам шиг авхайг Гү Инчуан би тэжээж чадахгүй. Тэгээд ч... Эхнэрээ анх хараад л, намайг хамгаалж байгааг нь хараад би шууд дурласан. Харамсалтай нь... тэр үед чи Фу овогтын залуу эзэгтэй байсан. Надад өөр арга байгаагүй.
Ши: Арга байгаагүй гэнэ шүү.
Гү: Танай Фу овог өөрийнхөө ашгийн төлөө бэрээ хүнтэй суулгана гэж хэн мэдэх билээ? гэхдээ... бүгд бурхны хүсэл байх.
Ха: Чиний хэлдэг зөв. Миний хүү, бэр хоёр суусан нь бурхны хүсэл.
Гү: Ээж ээ.
Ли: Ээж ээ.
Ха: Миний хүү, бэр ээ. Лан ээж бид хоёр нь тахианы шөл хийгээд ирлээ. Шинэ алсан тахиа. Лан ээжийн чинь чанасан шөл.
Гү: Ээж ээ. Лан эгч ирээд хэдхэн хонож байхад. Хоол хийлгэдэг нь яаж байгаа юм?
Ээж: Зүгээр ээ. өөр хийх юм байхгүй юм чинь. Чиумэйтэй байх сайхан байдаг юм.
Ха: Алив...
Ли: Хоёр ээжийн хийсэн шөл ёстой сайхан болж.
Гү: Эхнэр. Яагаад ганцаараа идээд байгаа юм? нөхөр чинь өвдчихсөн байхад.
Ли: За за за.
Гү: Толгой толгой.
Ли: Май. Яасан?
Гү: Эхнэр маань халбагадаж өгсөн болохоор ёстой амттай байна.
Ли: Тийм үү?
Төгсөв.
Back to episodes Go home