Аварсан бүсгүй, аврагдсан захирал
Эр:
Май Ман Жуоши группын ерөнхийлөгч
Сяо Фэн туслах
Цинь Цинь группын ерөнхийлөгч
Сун Хуашян группын ерөнхийлөгч
Эм:
Ван Цинь Май Маныг аврагч
Дун Баожу хэлтсийн дарга
Эми ажилтан
Цагаан, улаан, хар даашинзтай бүсгүйчүүд
Ма Цюмэй Дун Баожу-ийн үеэл
-----------------------------------------------------------
Май: Байна?
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө. Бид бараг нүүлгэж дууслаа. За, бид дуусгаад тийшээ аваад очно. Алив, залуус аа, дотор дахиад зөндөө юмнууд байгаа. Намайг дагаад яваарай.
Май: За.
-----------------------------------------------------------
Цин: Чамд гэж хэлэхэд, би өнөөдөр Жуоши Группт очиж ярилцлагад ороод бүтэлгүйтчихлээ.
Миа: Жуоши Групп ээ? Олон хүмүүс тийшээ орохын тулд юу ч хийхээс буцдаггүй юм ш дээ. Чи яаж чаддаг байна аа?
Цин: Өө, би зүгээр л оролдоод үзмээр санагдаад.
Эр: Энэ нөгөө эмэгтэй. Тэр өнгөрсөн удаа ноён Цинээс татгалзсан гэж байгаа. Энэ удаад бид түүнийг хүчээр аваачиж өгнө.
Эр: Хэрэв энэ бүтвэл ноён Цинь биднийг ханатал шагнах нь гарцаагүй.
Цин: За, за, би ойлголоо.
-----------------------------------------------------------
Цаг: Та хоёр юу хийж байгаа юм?
-----------------------------------------------------------
Цаг: Хөөе, хоёр оо. Та нар юу хийгээд байна?
Эр: Бид... бид нүүлгэж байна.
Цаг: Нүүлгэх ээ? Ажиллах зөвшөөрөл чинь?
Эр: Бид мартчихаж.
Цаг: Мартсан гэнэ ээ? Надтай хамт явж бүртгүүл. Яваарай.
Эр: Явъя аа, явъя, явъя!
-----------------------------------------------------------
Эр: Энд яагаад өөр хайрцаг байдаг билээ? Нааш ир.
-----------------------------------------------------------
Эр: Анд аа, нөгөө бүсгүй хаачив аа?
Эр: Айн? Би яаж мэдэх юм?
-----------------------------------------------------------
Сяо: Аяар, аяар. Болж байна, болж байна. Буулгаарай, буулгаарай. Баярлалаа, залуус аа. За, баярлалаа, залуус аа. Аан, ноён Ерөнхийлөгч. Бид нүүлгэж дууслаа. Ноён Ерөнхийлөгч өө, баяр хүргэе. Та эцэст нь өөрийнхөө зохиосон байшинд амьдрах гэж байна. Тэр хивс, тэр загварыг хар даа. Үнэхээр гайхалтай.
Май: Ярихаа болиод ажилдаа ор.
Сяо: Мэдлээ. Ноён Ерөнхийлөгч, тэр хайрцаг хөдлөх шиг надад санагдлаа.
Май: Чи эндүүрсэн биз.
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө, тэр үнэхээр хөдөллөө.
Май: Чи ажлаас бултах гээд байна уу?
Сяо: Тэр хайрцаг нээрэн хөдөлсөн.
Май: Ажлаа хий л дээ.
-----------------------------------------------------------
Цин: Чи хэн бэ? Би яагаад энд байна?
Май: Би л чамаас тэгж асуумаар байна. Надад хэлээдэх. Хэн чамайг явуулсан?
Цин: Намайг явуулах аа? Чи... чи намайг хулгайлсан уу?
Май: Чи өөрийгөө хулгайлсан юм биш үү?
Цин. Би өөрийгөө хулгайлах аа?
Май: Энэ дэлхийд надтай байхыг хүсдэг олон эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ, надад чиний энэ арга анхных боллоо.
Цин: Чи юу хэлэх гээд байгаа юм?
Май: Би чамд цагаа үрмээргүй байна. Одоо эндээс яв.
Цин: Шалиг новш!
Май: Намайг цохино гэнэ ээ? Чи намайг хэн болохыг мэдэх үү? Сяо Фэн. Сяо Фэн!
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө, та зүгээр үү? Энэ...энэ хэн бэ?
Май: Тэр хэн гэдгийг би яаж мэдэх юм? Чи юу хийснээ хар.
Сяо: Гараач!
Цин: Ёо л доо! Чи яагаад надад хүч хэрэглээд байна аа? Чи миний гарыг бараг тасдах шахлаа.
Сяо: Би ямар ч хүч хэрэглээгүй.
Цин: Хэрэв та нар намайг явуулахгүй бол би цагдаа дуудна!
Май: Чи яасан гэж цагдаа дуудах юм?
Цин: Учир нь та нар намайг доромжилсон.
Май: Бид чамайг хэзээ нь доромжилчихоов?
Цин: Та нар миний гарыг бараг тасдах шахлаа.
Май: Харин чи миний нүүрийг гэмтээх шахсан.
Цин: Чи зүгээр л намайг дарамталсан.
Май: Ёстой балай юм.
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө, түүнийг дагах уу?
Май: Хэрэггүй. Аан, тийм. Би чамд надад нэг эмэгтэйг олоодох гэсэн, юу болсон?
Сяо: Сураг гараагүй.
Май: Таван жил боллоо. Надад тэр эмэгтэйг олоход үнэхээр хэцүү юу?
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө, та намайг ол гэж хэлсэн тэр бүсгүй ямархуу төрхтэй вэ? Би бүр нэрийг нь ч мэдэхгүй. Зөвхөн гар нь гэмтсэн гэхээс өөр юу ч байхгүй. Түүнийг яаж олох вэ?
-----------------------------------------------------------
Май: Саяны эмэгтэй гар гэмтэлтэй байсан. Арай тэр эмэгтэй биш биз?
Сяо: Вань Цин. Ноён Ерөнхийлөгч өө.
-----------------------------------------------------------
Сяо: Түүнийг Вань Цин гэдэг. 23 настай. Дөнгөж төгссөн. Өнөөдөр манай группт ярилцлагад орохоор ирсэн. Гэвч тэнцээгүй.
Май: Түүний төсөл үнэхээр сайн юм гээч. Түүнийг яагаад тэнцүүлээгүй юм?
Сяо: Би мэдэхгүй юм.
Май: Энэ эмэгтэйд маш их боломж байна. Бид түүнийг явуулж болохгүй. Яваад Хүний нөөцийн албанд мэдэгд. Түүнийг ажилд авахаар зохицуул.
Сяо: Мэдлээ, Ерөнхийлөгч өө.
Май: Аан, тийм. Нэг юмыг шалга. Энэ эмэгтэй яагаад энд ирсэнийг нь.
-----------------------------------------------------------
Цин: Байна уу? Сайн уу.
Эм: Сайн уу, хатагтай Вань. Жуоши группийн Хүний нөөцийн хэлтэс байна. Та ярилцлагад тэнцсэн. Таныг ажилд авахад шаардлагтай эрүүл мэндийн бичгээ авчраарай.
Цин: Нээрэн үү?
Эм: Тийм ээ.
Цин: Баярлалаа, баярлалаа. Би анхны ярилцлагаараа тэнцсэн байх нь. Ура! Ээж ээ.
Ээж: Чи хаачаад ирэв? Ийм орой ирж л байдаг.
Цин: Аан, ээж ээ. Би хаашаа ч яваагүй. Би дөнгөж сая ярилцлагад тэнцсэн.
Ээж: Би чамд итгэхгүй байна. Чи нэг хар юмтай болзоонд явсан уу?
-----------------------------------------------------------
Цин: Үгүй дээ. Хар даа. Тэнцсэн гэсэн мессеж.
Ээж: Жуоши групп? Энэ Нанчэньд тэргүүнд бичигддэг Жуоши групп үү?
Цин: Тийм ээ.
Ээж: Хөөх, миний охин ийм мундаг!
Цин: Мэдээж.
Ээж: Мартсанаас, чи ажилд орсны дараа дурлаж болохгүй шүү.
Цин: Ээж ээ. Би болзохыг та хэзээ ч зөвшөөрдөггүй. Та яагаад намайг үргэлж ингэж хориод байдаг юм?
Ээж: Би чамд хэлээд өгье. Эрчүүд бүгд өөдгүй юмнууд. Аав чинь биднийг яаж орхисоныг чи мартчихсан уу? Одоо чи миний цорын ганц охин. Хэрэв нэг эр чамайг аваад явчихвал би яаж амьдрах юм бэ?
Цин: Аав ээжийг маш их гомдоожээ. Би ээжийг дахиж зовоож болохгүй. Ээж ээ. Би танд амлаж байна, би дурлахгүй.
Ээж: Нээрэн үү?
Цин: Тийм ээ.
Ээж: Ашгүй дээ. Яаж мэдэхэв, хэрэв хэн нэгэн чамайг болзоонд уривал үүнийг үзүүлээрэй.
Цин: Ээж ээ. Энэ хэн бэ?
Ээж: Энэ миний фотошопоор засаж хийсэн зураг. Хэрэв хэн нэгэн чамайг болзоонд уривал чи найз залуутай гэж хэл. Тэр боксын дасгалжуулагч. Хэн чамд гар хүрэхийг харж л байя.
-----------------------------------------------------------
Цин: Яг цагтаа амжлаа.
Эм: Бурхан минь. Тэр ерөнхийлөгчийн цахилгаан шатыг ашиглаж яаж чадав аа? Тэр зоригтой юм гээч.
Эр: Тэр шинэ хүн байна. Дотоод журмыг мэдэхгүй байх. Яана даа. Тэр өнгөрлөө. Ерөнхийлөгч ирж байна.
Май: Юу болоод байна? Миний цахилгаан шатыг хэн ашиглав?
Сяо: Би мэдэхгүй ээ.
Май: Хяналтын камерыг шалга!
Сяо: Мэдлээ.
-----------------------------------------------------------
Эми: Чи энд сууж болно. Энэ одооноос чиний ажлын байр.
Цин: Баярлалаа.
Бүгд: Сайн уу, захирал аа.
Дун: Эми.
Эми: За.
Дун: Саяны тэр эмэгтэй хасагдсан байсан, тийм үү? Тэр яагаад энд байсаар байдаг юм?
Эми: Би сайн мэдэхгүй байна. Сяо нарийн бичиг үүнийг мэдэж байгаа.
Дун: Сяо Фэн үү?
Эми: Тийм ээ.
Дун: Тэгвэл тэр танилын холбоогоо ашиглаж л дээ. Танил танилаа ашигладаг хүмүүсийг би хамгийн их үзэн яддаг. Түүнийг нааш нь дууд.
Эми: За.
Цин: Захирал аа, та намайг дуудсан уу?
Дун: Тэгэхээр, чамайг Вань Цин гэдэг үү?
Цин: Тийм ээ.
Дун: Миний сонссоноор... ...чамайг онцгой журмаар ажилд авсан гэсэн.
Цин: Юу?
Дун: Жүжиглэж байна уу? Би чамайг нэг сайн сургаад өгье. Нэгэнт чи шинэ ажилтан учраас үндсэн ажил үүргээс эхлэнэ. Яваад үүнийг ерөнхийлөгчийн өрөөнд аваачиж өг.
Цин: "Зууны диваажин" төсөл.
Дун: Түргэлээч, наадах чинь яаралтай баримт.
Цин: Ойлголоо.
Дун: Ерөнхийлөгч Май өрөөнд нь зөвшөөрөлгүй ордог хүмүүсийг үзэн яддаг. Чи энэ тал дээр яахыг харна аа.
-----------------------------------------------------------
Цин: Энд хэн ч алга.
Май: Энэ ямар гэгчийн балай тайлан вэ? Та нар зүгээр л хийх юмгүй байдаг юм уу? Та нар бүгдээрээ миний өрөөнд одоохон цуглар!
Эм: Мэдлээ!
-----------------------------------------------------------
Цин: Үнэхээр нямбай юм. Тэр манай ерөнхийлөгч гэдэгт гайхах юм алга. Маш нямбай.
Май: Чи энд юу хийж байна?
Цин: Энэ чи юу! Урд шөнийн нөгөө шалиг залуу!
Май: Харин би чамайг шалиг гэж бодож байна. Чамайг хэн оруулсан?
Цин: Би баримт авчирлаа. Хүлээгээрэй, үгүй ээ... Чи хэн бэ? Ер нь чи яах гэж... Энэ чамд ямар хамаатай юм? Хөөе, хүлээ! Буцааж өг!
Май: Гар! Надад ингэж байх цаг алга.
Цин: Чи галзуурчихсан юм уу? Энэ суудал чинийх биш.
Май: Яагаад?
Цин: Энэ чинь ерөнхийлөгчийн суудал! Хэрэв чи үүнд дээр суувал өнгөрнө гэж мэд!
Май: Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?
Цин: Чи хэн байх нь надад хамаагүй. Босооч! Энэ чиний байх газар биш!
Май: Хэрэв би чамд өөрийгөө ерөнхийлөгч гэж хэлбэл яахав?
Цин: Юу? Ерөнхийлөгч өө?
Май: Яасан?
Цин: Хэрэв чи ерөнхийлөгч бол би... ерөнхийлөгчийн ээж!
Бүгд: Өдрийн мэнд, ерөнхийлөгч өө.
-----------------------------------------------------------
Цин: Тэд чамайг ерөнхийлөгч... гэж хэллээ.
Май: Үгүй ээ. Тэд чамайг ерөнхийлөгч гэж хэлсэн.
Цин: Би өнгөрлөө, ёстой утгаараа дууслаа.
Дун: Вань Цин! Чамд Ерөнхийлөгчийн өрөөнд орох зөвшөөрөл хэн өгсөн бэ? Чи үхлээ хайж байна уу?
Цин: Захирал аа, гэхдээ та өөрөө надад...
Дун: Май ерөнхийлөгч өө, би хүлцэл өчье. Тэр шинэ ажилтан, дүрэм журмыг сайн мэдэхгүй.
Цин: Гэхдээ захирал аа, та надад энэ баримтыг энд хүргэж өг гэж хэлсэн ш дээ!
Дун: Би чамд хүргэж өг гэж хэлсэн болохоос чамайг ийшээ ор гэж хэлсэн үү? Чи наад захын ёс зүйг мэддэггүй юм уу?
Цин: Уучлаарай, уучлаарай. Би ердөө л энэ баримтыг авчирч тавих гээд... ширээн дээр тавиад явах гэж байсан.
Дун: Чи мэлзсээр л байна уу? Чи компанид орсон даруйдаа л дотоод журмыг зөрчлөө. Чи яг одоо зайлсан чинь нь дээр.
Цин: Намайг үнэхээр уучлаарай, энэ бүхэн миний буруу. Та надад дахиад боломж өгч болох уу?
Эми: Май ерөнхийлөгч өө... Бид ерөнхийлөгчийн цахилгаан шатыг ашигласан хүнийг оллоо.
Цин: Энэ... ...ерөнхийлөгчийн цахилгаан шат байжээ!
Дун: Тэгэхээр, чи зөвхөн ерөнхийлөгчийн өрөөнд зөвшөөрөлгүй ороод зогсохгүй, түүний хувийн цахилгаан шатыг ашигласан байна.
Эм: ТУЗ-ын гишүүд хүртэл ерөнхийлөгчийн цахилгаан шатыг ашиглах эрхгүй байдаг! Гэтэл тэр...
Эм1: Харин тиймээ! Тэр үнэхээр хэнэггүй эмэгтэй байна.
Цин: Энэ удаа би ёстой баларлаа.
Дун: Чи одоо зүгээр л халагд.
Цин: Захирал аа... надад энэ ажил үнэхээр хэрэгтэй. Надад дахин боломж өгөөч.
Дун: Энэ Май ерөнхийлөгч ямар шийдвэр гаргахаас л хамаарна.
Сяо: Ерөнхийлөгч өө, би шалгаж үзлээ. Тухайн үед таныг аварсан хүн энэ Вань Цин бололтой.
Май: Чи итгэлтэй байна уу? Дун Баожу. Мэдээгүй нь түүний буруу биш. Эцсийн эцэст тэр энд шинэ ажилтан. Түүнд дахин боломж олго. Дараагийн удаа илүү болгоомжтой бай гэж хэл.
Эм: Юу? Тэр хоёр үндсэн журмыг зөрчсөн. Ерөнхийлөгч түүнийг ийм амархан уучиллаа гэж үү?
Эм1: Харин тийм, хэрэв өөр хүн байсан бол тэд дор нь халах байсан. Ерөнхийлөгч түүнд дэндүү зөөлөн хандлаа.
Дун: Май ерөнхийлөгч өө...
Май: Хангалттай. Би уулзалттай. Та нар одоо явж болно.
Дун: Энэ Сяо Фэн... Тэр олон хүмүүсийн өмнө түүнийг өмгөөлнө гэнэ ээ?!
Май: Та нар юугаа хүлээгээд байсан юм?
Дун: Мэдлээ.
-----------------------------------------------------------
Май: Сяо Фэн. Чи итгэлтэй байна уу... Тэр үед байсан эмэгтэй энэ мөн үү?
Сяо: Одоо ч гэсэн шалгаж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй өндөр магадлалтай.
Май: Гайхалтай. Энэ бөгж олон улсын усанд дуудлага худалдаанд тавигдана. Энийг надад авч өг.
Сяо: “Хатан хааны эрдэнэс” үү? Энэ очир эрдэнийн бөгжний анхны үнэ 50 сая. Май ерөнхийлөгч өө. Та Вань Цинтэй гэрлэхээр төлөвлөсөн юм уу?
Май: Таван жилийн өмнө... Хэрэв тэр бүсгүй байгаагүй бол... би тэр үед үхэх байсан. Би түүнд хариу барьж бүх амьдралаа зориулна.
Сяо: Ойлголоо, ерөнхийлөгч өө.
Май: Хүлээ. Өчигдөр юу болсныг чи олж мэдэв үү?
Сяо: Тийм ээ, ерөнхийлөгч өө. Цинь корпорацийн Цинь Хунтао байна. Тэр Вань Цины хойноос их удаан хөөцөлдсөн гэнэ. Гэвч бүтэлтэй болоогүй. Тэгээд л тэр...
Май: Цинь корпорац аа? Тэр миний хүмүүсийг оролдож яаж зүрхэлдэг байна? Цинь Хунтаод анхааруул. Хэрэв тэр Вань Цины эсрэг дахин ямар үйлдэл гаргавал би түүнийг сүйрүүлнэ.
Сяо: Мэдлээ.
-----------------------------------------------------------
Эм /улаан/: Чи такси дуудсан уу?
Эм /хар/: Үгүй ээ, хэдийн орой болчихож. Явах нэг ч унаа алга.
Эм /улаан/: Өө, арай ч дээ, бороо орох юм шиг байна.
Эм /цагаан/: Хөөе, тэр Май ерөнхийлөгч биш үү?
Эм /хар/: Ёо, тэр ямар царайлаг гээч! Намайг ажлаасаа оройтсон болохоор авах гэж ирж байна уу?
Эм /цагаан/: Чи юу яриад байна аа? Тэр мэдээж намайг авахаар ирсэн.
Эм /улаан/: Мөрөөдөхөө больцгоо, намайг авахаар ирсэн!
3: Май ерөнхийлөгч өө. Май ерөнхийлөгч өө. Май ерөнхийлөгч өө. Май ерөнхийлөгч өө.
Эм /цагаан/: Та намайг авахаар энд ирсэн үү?
Эм /улаан/: Худлаа, тэр намайг авахаар энд ирсэн!
Эм /хар/: Алив, холдоцгоо! Тэр мэдээж намайг гэж энд ирсэн.
3: Энэ бол би, би, би, би!
Май: Больцгоо! Машинд суу.
Цин: Айн? Би юу?
-----------------------------------------------------------
Цин: Би юу?
Эм /цагаан/: Тэр хэн юм? Май ерөнхийлөгч түүнийг машинд суулгах гэж үү?
Эм /улаан/: Тэр уг нь энд шинэ хүн ш дээ.
Цин: Захирал аа, танд ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?
Май: Орой болчихож, одоо такси барих хэцүү. Би чамайг гэрт чинь хүргэж өгье.
Цин: Хэрэггүй дээ. Хэтэрхий төвөг удна.
Май: Би дахиж давтаж хэлэхгүй. Машинд суучих.
Цин: Аан, үнэндээ... Намайг авахаар нэг хүн хэдийн ирж байгаа.
Май: Хэн?
Цин: Миний найз залуу.
Май: Чи найз залуутай юм уу?
Цин: Мэдээж, надад байдаг. Би чамд үзүүлье. Тэр бүр... боксын аварга.
Сяо: Ерөнхийлөгч өө! Би суугаагүй байна ш дээ!
Эм /цагаан/: Бурхан минь, тэр ноён Майгаас татгалзлаа. Тэр юу бодож байсан юм бэ?
Эм /улаан/: Тэр өөрт нь юу хамгийн сайн болохыг мэдэхгүй байна.
Эм /хар/: Хөөе, манай такси ирж байна.
3: Явцгаая, явцгаая, явцгаая!
Цин: Мяомиао, чи хамгийн шилдэг нь. Чи ийм орой намайг ирж авч л байдаг.
Мяо: Мэдээж. Тэгж яривал чи миний хамгийн сайн найз. Хөөе, саяны тэр машинтай залуу хэн бэ?
Цин: Тэр машинд хэн байсныг чи мэдэх үү?
Мяо: Хэн?
Цин: Жуоши Группийн ерөнхийлөгч Май Ман.
Мяо: Юу? Чи Май Мантай ярилцсан юм уу?
Цин: Зүгээр л ярилцаад ч зогсоогүй. Алив, би гэртээ хариад чамд хэлье.
Мяо: За алив, суучих. Сайн бариарай.
Цин: За.
-----------------------------------------------------------
Цин: Ээж ээ, би гэртээ ирлээ.
Ээж: Вань Цин! Гар чинь зүгээр үү?
Цин: Ээж ээ, би зүгээр ээ. Та юу хийж байгаа юм?
Ээж: Хөршүүд маань өнөөдөр нүүгээд явчихсан. Тэд олон юм авч явж чадаагүй. Энэ хөргөгч надад их эвтэйхэн санагдаад. Би тэднээс хямдхан авчихлаа. Би одоохон байрлуулна, чи хараарай.
Цин: Ээж ээ, би танд тусалъя.
Ээж: Хэрэггүй. Чиний энэ гар тусалж чадах уу? Ээж нь маш хүчтэй.
-----------------------------------------------------------
Ээж: За боллоо. Хар даа.
Цин: Ээж ээ. Би ямар ч нэмэргүй юм.
Ээж: Юу болов?
Цин: Энэ он жилүүдэд бүх хүнд хүчрийг ганцхан та л үүрч ирсэн. Би ердөө ч тусалж чадаагүй.
Ээж: Ай, чи ямар утгагүй юм яриад унав аа?
Цин: Хэрэв миний энэ гар гэмтээгүй бол та энэ олон жил ингэж зовохгүй байхсан.
Ээж: Тэнэг гэдэг нь! Энэ чиний буруу биш. Таван жилийн өмнө чамд гай болсон тэр өөдгүй юмнаас л болж чиний гар хугарсан. Болоогүй, арилшгүй ул мөр үлдээсэн. Хэрэв би түүний хэн болохыг нь мэдсэн бол шууд алах байлаа.
Цин: Хэрэв би түүнийг олвол яасан ч өршөөхгүй!
Ээж: Араггүй, араггүй. Энэ тухай бодох хэрэггүй.
-----------------------------------------------------------
Дун: Өнөөдөр гэхэд дуусгаарай. Энийг дуустал явж болохгүй.
-----------------------------------------------------------
Дун: Чи яаж байна аа? Энэ юмыг эвдэмээр байна уу?
Цин: Уучлаарай, захирал аа. Миний гар...
Дун: Хурдалж үз. Битгий гоншигно. Чи яачихаад байгаа юм? Би чамайг нэг жаахан юм хийгээдэх гэхээр чи үхэх гэж байгаа юм шиг жүжиглэх юм.
-----------------------------------------------------------
Цин: Захирал аа, бүгдийг нь зөөчихлөө.
Дун: Очоод энэ усыг нь соль.
Цин: Захирал аа, энэ ус хэтэрхий хүнд. Би үүнийг өргөж явж чадахгүй.
Дун: Усны сав үхсэнийх нь хүнд байдаг юм? Чи яагаад өргөөд явж чадахгүй гэж?
Цин: Хэрэв танд ус хэрэгтэй бол би танд савтай ус авчирч өгье.
Дун: Би яг одоо уумаар байна.
Цин: Гэвч миний гар...
Дун: Хурдлаач! Чи энд ажиллахыг хүсдэг биз дээ? Тэгчихээд юу ч хийх дургүй. Хүний нөөцийн алба чам шиг хэрэггүй юмыг яагаад ажилд авсныг би ойлгохгүй байна. Чи юу хүлээгээд байгаа юм? Чи намайг харангадуулж үхүүлэхийг хүсэж байна уу? Муу новш! Чи намайг алмаар байна уу?
-----------------------------------------------------------
Сяо: Ерөнхийлөгч өө.
Май: Ийм орой илүү цагаар ажилладаг хэн байдаг билээ?
Сяо: Би мэдэхгүй байна. Ерөнхийлөгч өө.
-----------------------------------------------------------
Цин: Захирал аа, би энд ажиллах гэж ирсэн болохоос үйлчлэх гэж биш. Хэрэв танд үнэхээр ус хэрэгтэй бол өөрөө ав. Би таны зарц биш.
Дун: Чи надтай ингэж ярьж бас чадаж байна?
Цин: Хэрэв би Жуоши группт ажиллаагүй бол тантай ингэж ёсорхохгүй байлаа.
Дун: Инээд хүрчихлээ. Энд ажилтан бүр өөрийн хичээл зүтгэлээр ажилладаг юм. Ганцхан чи л танил талдаа найддаг.
Цин: Юун танил тал?
Дун: Жүжиглэсээр л байна уу? Хэн нэгэн чамайг дэмждэг болохоор дураараа аашилж болно гэж бүү бод. Харин одоо энэ усыг аваад яв, эсвэл энэ компаниас зайл.
Цин: Би энэ усыг зөөхгүй. Хэрэв та намайг халмаар байвал жинхэнэ шалтгааныг нь надад хэлээдэх. Үгүй бол би эрхээ хамгаалах болно.
Дун: Тэг л дээ. Хэрэв чи дуулиан дэгдээвэл хот даяар хар жагсаалтанд орох болно. Чи энэ салбарт дахиж хэзээ ч ажиллахгүй.
Цин: Чи...
Дун: Сайн бод. Чи наадахаа зөөмөөргүй л байна уу?
-----------------------------------------------------------
Дун: Май ерөнхийлөгч! Май ерөнхийлөгч өө! Би ердөө л түүнийг ус зөөгөөд өгөөч гэсэн юм.
Май: Чиний гар хугарчихсан юм уу, эсвэл хөл чинь саажсан юм уу? Өөрөө авч явж болохгүй байна уу?
Дун: Би зүгээр л түүнийг сургах гээд.
Май: Жуоши групп хатуу чанд, гэхдээ бид ажилчдаа иймэрхүү аргаар сургадаггүй. Дараагийн удаа чи ажилдаа ирэх хэрэггүй байж мэднэ.
Дун: Юу? Би дахиж ийм зүйл хийхгүй.
Май: Эндээс яв! Чи зүгээр үү?
Цин: Би зүгээр. Би жаахан амрах хэрэгтэй байна. Танд баярлалаа, Май ерөнхийлөгч өө.
Май: Чиний гар... гэмтсэн юм уу?
Цин: Тэгээд юу гэж?
Май: Яаж гэмтсэн бэ? Няц цохиулсан уу?
Цин: Няц цохиулсныг та яаж мэддэг юм?
-----------------------------------------------------------
Цин: Тэр яагаад намайг ингэтлээ анхаарсан юм бол?
Май: Надад хурдхан хэлээдэх. Чи гараа яаж гэмтээсэн бэ?
-----------------------------------------------------------
Цин: Эмч ээ. Миний гар яах бол?
Эмч: Ноцтой байгаа. Ясны хугаралуудтай. Гэмтсэн хэсгүүд нь эдгэрэхгүй. Чамд нөхөж баршгүй гэмтэл учруулсан байна. Энэ гэмтэл эдгэрч магадгүй ч ирээдүйд байнгын үр дагавартай байх болно.
Цин: Тэгвэл... би гараа урдын шигээ ашиглаж болох уу?
Эмч: Өдөр тутмын үйл ажиллагаанд зүгээр, гэхдээ хэт их ачааллаас зайлсхийх хэрэгтэй. Гараа аль болох бага хөдөлгөхийг хичээгээрэй.
Цин: Юу? Тэр муу новш.
-----------------------------------------------------------
Цин: Муу новш.
Май: Юу?
Цин: Юу ч биш ээ. Миний гар... нохойноос болж гэмтсэн.
Май: Нохойноос болж гэмтсэн?
Цин: Тийм.
Май: Түүний гар нохойноос болж бэртсэн байх нь. Тэр миний хайж байсан эмэгтэй биш бололтой.
Цин: Тэр яагаад... ийм хачин аашилсан юм бол?
-----------------------------------------------------------
Сяо: Ерөнхийлөгч өө. “Хатан хааны эрдэнэс” дөнгөж сая хүргэлтээр ирлээ.
Май: Тэр эмэгтэй биш байна.
Сяо: Юу?
Май: Вань Цин тухайн үед байсан эмэгтэй биш.
Сяо: Юу? Та итгэлтэй байна уу?
Май: Тийм ээ.
Сяо: Тэр...
Май: Би түүнийг олон жилийн турш хайсан. Би түүнийг оллоо гэж бодох бүрт яг тэр эмэгтэй биш байсан.
Сяо: Ноён Ерөнхийлөгч өө, та бууж өгөх ёсгүй гэж би бодож байна. Тэр амьд байгаа цагт бид түүнийг заавал олох болно.
Май: Тийм ээ. Үүнийг одоохондоо хадгалж бай. Бид түүнийг олсон даруйдаа түүнд энэ бөгжийг өгнө.
Сяо: Мэдлээ. Тэгвэл… Вань Цин яах вэ?
Май. Тэр... тэр миний хайж байгаа хүн биш. Яагаад түүнд санаа зовох юм?
Сяо: Ойлголоо.
-----------------------------------------------------------
Цин: Май ерөнхийлөгч өө. Тэр яагаад ийм хүйтэн хөндий болчихов?
Сяо: Тэр хүйтэн хөндий болоогүй. Тэр чамайг сонсохгүй.
Цин: Ай? Май ерөнхийлөгч... Түүний сонсгол нь яасан юм бэ?
Сяо: Сонсголын бэрхшээлтэй. Сонсголын аппаратгүй бол тэр бараг юу ч сонсдоггүй.
Цин: Тэр...яагаад тийм болсон юм бэ?
Сяо: Хариулах ёсгүй асуулт бүү асуу.
Дун: Ноён Сун, ноён Сун. Хэрэв бидний саналд таалагдахгүй зүйл байвал бид үүнийг өөрчилж болно. Бидэнд дахин нэг боломж өгөөч.
Сун: Дун захирал аа, танай компанийн санал бидний шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Бусад түншүүд миний хариуг хүлээж байгаа. Миний өмнөөс ноён Майгаас уучлалт гуйгаарай.
Дун: Ноён Сун, ноён Сун!
Эр: "Зууны диваажин" бол энэ жилийн хамгийн том төсөл. Хэрэв Дон Баожу үүнийг хэрэгжүүлэхгүй бол түүнийг дахиад л зэмлэх байх даа.
-----------------------------------------------------------
Ээж: Хөөе, Вань Цин. Чи яагаад унтаагүй байна?
Цин: Ээж ээ, та эхлээд унтаж бай. Би энэ ажлаа дуусгасны дараа унтана.
Ээж: Энийг маргааш хүртэл хойшлуулж болохгүй юу? Эхлээд очиж унт.
Цин: Ээж ээ... Надад хугацаа маш бага үлдсэн. Энэ төсөл маш чухал. Хэрэв... би нөхцөл байдлыг өөрчилж чадвал компани намайг үнэлэх нь гарцаагүй. Хэдийгээр боломж бага байсан ч би хичээх хэрэгтэй. Ээж ээ... Би мөнгө олохыг хүсдэг, ингэвэл та... илүү сайхан амьдрах болно.
Ээж: Миний охин ийм ухаантай.
-----------------------------------------------------------
Дун: Тэр энэ саналыг их сайн сайжруулсан байна. Энэ төсөл... чи үүн дээр хэр удаан ажилласан бэ?
Цин: Гурван өдөр.
Дун: Гурван өдөр өө? "Зууны диваажин" төслийн багынхан үүнийг дуусгах гэж хэдэн долоо хоног ямар ч амжилтгүй ажиллаж бүтэлгүйтсэн. Чи өөрийгөө үнэхээр суут ухаантан гэж боддог уу?
Цин: Үгүй ээ, захирал аа.
Дун: Гар!
-----------------------------------------------------------
Цин: Энэ ердөө гурван өдөр ч байгаагүй Энэ миний оюутан байх үеийн төсөл байсан. Бүтэн гурван жилийн шаргуу хөдөлмөр. Вань Цин, Вань Цин. Чи үнэхээр хэрэггүй хүн. Ийм сайхан боломж байхад харин чи тэрийг алдаж л байдаг. Сяо туслах аа.
-----------------------------------------------------------
Цин: Май ерөнхийлөгч өө. Май ерөнхийлөгч өө.
Май: Би сонсголын аппаратаа авчраагүй. Би чамайг сонсохгүй байна.
Цин: Тэгвэл.. би чанга яръя, Май захирал аа.
Май: Чи юундаа ингэтэл хашхирдаг юм? Чи бусдад саад болж байна.
Цин: Өө, уучлаарай.
Май: Наашаа ойрт.
Цин: Май ерөнхийлөгч өө.
Май: Дахиад ойрт.
Цин: Май ерөнхийлөгч өө.
Май: Дахиад ойрт. Бүр ойрт.
Цин: Май ерөнхийлөгч өө.
Май: Ойрт.
Цин: Май ерөнхийлөгч өө.
Май: Ойртооч.
Цин: Чи яах гэж намайг ойртуулаад байна? Чи надад бараг наалдчихсан байна.
Сяо: Ерөнхийлөгч өө.
Май: Яасан?
Сяо: Сонсголын аппаратыг оллоо.
Май: Чи явж болно.
Сяо: За. Баларсан юм. Захиралын төлөвлөгөөг нураачихлаа.
Май: Чи сая юу гэж хэлсэн билээ?
Цин: Аан, Май ерөнхийлөгч өө. Би энэ удаад "Зууны диваажин" төслийн талаар ярилцахаар ирлээ.
Май: Чи үүнийг боловсруулсан юм уу?
Цин: Тийм ээ.
Май: Муугүй шүү. Хэдхэн хоногийн дотор гаргасан маш сайн санал.
Цин: Үгүй ээ, үгүй, үгүй. Хэдхэн өдрийн дотор биш. Энэ миний оюутан байхад хийсэн төслийн ноорог. Би үүнийгээ сайжруулж, хэд хэдэн интеграцчилал нэмсэн.
Май: Тун муугүй. Гэвч харамсалтай нь, Хуашян группийн ноён Сун аль хэдийн шинэ түнштэй болсон.
Цин: Тэд одоогоор ярилцаж байгаа гэж би сонссон. Одоохондоо юу ч шийдэгдээгүй байгаа. Бид энэ саналыг туршаад үзэж болно. Хэрэв бид амжилттай болбол яахав?
Май: Энэ танай дизайны албаны шийдэх зүйл. Чи яах гэж ирсэн бэ?
Цин: Би... Би ноён Сунтай уулзаж чадахгүй байна. Тэгээд л... түүнтэй танилцахад надад туслаач гэж танаас хүсэх гээд.
Май: Энэ бүсгүй их чадвартай юм.
-----------------------------------------------------------
Цинь: Вань Цин!
Цин: Ноён Цинь.
Цинь: Вань Цин! Бид хамгийн сүүлд уулзсанаас хойш уулзалгүй уджээ. Хөөе, дараа нь үдийн хоол идье, тэгэх үү?
Цин: Уучлаарай, ноён Цинь. Би одоо ажилтай завгүй байна.
Цинь: Хөөе, хөөе, хөөе!
Цин: Юу вэ?
Цинь: Би чамд яаж ханддагийг чи мэднэ. Надад боломж өгөөч. Ярилцъя, тэгэх үү? Цин бүсгүй, бид дараа нь ярилцаж болно ш дээ.
Цин: Би одоо үнэхээр завгүй байгаа.
Цинь: Хөөе, хэрэв чи надтай байвал заавал ажиллах шаардлагагүй. Чи юу гэмээр байна?
Цин: Ноён Цин, чи надад сонин биш.
Цинь: Чи одоо Май Маны эмэгтэй болсон гэсэн яриа гарсан байсан.
Цин: Чи юу яриад байна аа?
Цинь: Би чамайг сүүлийн хэдэн өдрүүдэд харлаа. Та хоёр зүгээр ч нэг харилцаагүй нь тодорхой. Чи ердөө л түүний ажилтан нь. Чи түүнтэй байгаад нэг их мөнгө олж чадахгүй. Ингэвэл яаж байна? Би чамд таван саяыг өгье. Чи надтай хамт ганцхан сар байчих. Чи юу гэмээр байна?
Цин: Надтай ганцхан сар хамт байхын төлөө таван саяыг зарцуулах гэж үү? Чи намайг хэн гэж бодоов?
Цинь: Үгүй ээ, үгүй, намайг буруугаар битгий ойлгоорой. Энэ "худалдан авалт" биш. Бүсгүй минь, үүнийг дор хаяж "хэмнэх" гэж нэрлэдэг.
Цин: Би чамайг эргүүлдэж, сээтгэнэж байдаг хүүхнүүд шиг чинь биш. Залуу эзэн Цинь, наад мөнгөө бусад хүүхнүүдэд зориул.
Цинь: Өө бурхан минь. Нэг сая, энэ хангалттай юу? Хоёр сая? Гурван сая миний эцсийн үнэ.
Эр: Залуу эзэн Цинь. Энэ эмэгтэй талархаж мэддэггүй юм байна. Тэр бүр гурван саяыг ч тоосонгүй.
Цинь: Чи юугаа мэддэг юм? Энэ хорвоод миний ийм өгөөмөр саналаас татгалзаж чадах ганц ч эмэгтэй байдаггүй. Одоо харж л байгаарай!
Эр: Хар даа, тэр буцаад ирлээ.
-----------------------------------------------------------
Цин: Май захирал аа. Санал бэлэн болсон.
Май: За.
Цинь: Хэрэв гурван сая хангалтгүй бол тохиролцьё л доо. Дөрвөн сая гэвэл яаж байна?
-----------------------------------------------------------
Цинь: Өө? Энэ ноён Май юу даа? Та яагаад энд байдаг билээ?
Май: Цинь Хунтао. Миний эмэгтэйгээс хол бай.
Цин: Айн, чиний... Миний эмэгтэйгээс ээ?
Цинь: Ноён Май. Надтай наадахаа больчих. Би аль хэдийн шалгасан. Та хоёр зүгээр ч нэг харилцаатай биш.
Май: Тэр бас Жуоши группийн ажилтан.
Цин: Тэр үнэхээр... намайг хамгаалаад байна уу?
Цинь: Май захирал аа. Би илэн далангүй ярих дуртай. Надад... тэр таалагддаг. Хэрэв танд энэ хүүхэн сонирхолгүй бол би асуудлыг өөрөө зохицуулъя. Та зүгээр л зай эзлээд хий дэмий байх хэрэггүй. Та санал нийлэх үү? Май захирал аа. Манай компаниуд түншүүд ш дээ.
Май: Тэгээд юу гэж?
Цинь: Бид маш их амбицтай хүмүүс. Нэг эмэгтэйгээс болж харилцаагаа муутгах хэрэггүй. Бидний хамтын ажиллагаа бол зүгээр л бизнес.
Май: Бидний хооронд хувийн харилцаа байхгүй. Дахиад ганцхан өөдгүй үг хэлбэл би чамтай өөрөөр харьцах болно.
Цинь: Ноён Май...
Май: Зайл!
Цинь: Өө, за. За, за, би явлаа. Би явлаа, за юу? Вань Цин. Энэ ноён Май чамайг хэсэг хугацаанд л хамгаална, тэрнээс насан туршдаа биш.
2: Захирал аа.
-----------------------------------------------------------
Цинь: Май захирал аа. Миний буруу байсан.
Май: Би чамд анхааруулчихъя. Хэрэв чи дахиад түүний хойноос хөөцөлдвөл би Цинь овогтыг үгүй хийх болно.
Цинь: Өө үгүй ээ, би тийм зүйлийг хүсэхгүй.
Май: Одоо яв. Хүлээ.
Цинь: Юу вэ?
Май: Хохиролыг төл.
Цинь: Төлнө өө, мэдээж. 200 доллар. Юм хосоороо байх үнэхээр сайхан шүү. Одоо явъя даа.
Цин: Май захирал аа. Энэ... Энэ арай л дэндүү их биш үү?
Май: Огтхон ч үгүй.
Цин: Өнөөдөр намайг хамгаалсанд чинь баярлалаа. Гэхдээ би ердөө л нэг өчүүхэн ажилтан. Та... миний төлөө ингэх хэрэггүй байсан юм.
Май: Албан тушаалаас хамаарахгүй, Жуоши группийн ажилтан бүр чухал.
Цин: Май захирал ажилчдаа ингэж хамгаалдаг гэж би огт бодсонгүй.
Сун: Бурхан минь. Ноён Май, та ямар хэргээр наашаа ирэв? Хэрэв танд ямар нэг юм хэрэгтэй бол зүгээр л надад хэлчихэж бай.
Май: Ноён Сун, та үнэхээр эелдэг юм. Энэ удаа би энд "Зууны диваажин" төслийг ярилцахаар ирлээ.
Сун: Уучлаарай, ноён Май. "Зууны диваажин " төсөл манай шинэ түншид шилжсэн.
Май: Жуоши групп хэнийг ч албаддаггүй. Бид зүгээр л танд манай шинэ загварыг харуулах гэсэн юм.
Цин: Ноён Сун, та нэг хараад өгнө үү.
-----------------------------------------------------------
Сун: Гайхалтай. Энэ үнэхээр гайхамшиг. Шинэлэг дизайн. Энэ яг миний хүссэн тэр зүйл.
Цин: Ноён Сун, би танд энэ загварын концепцийг тайлбарлая. Бидний энэ “Зууны диваажин” төсөл нь чинээлэг бизнес эрхлэгчид, мөн дээд зиндааныхан, өндөр боловсролтой хүмүүст зориулагдсан, тийм учраас...
-----------------------------------------------------------
Сяо: “Зууны диваажин” төслийг амжилттай хэрэгжүүлж компанид маш их хэмжээний ашиг авчирсан Вань Цинд баяр хүргэе.
Цин: Баярлалаа. Та бүхэнд баярлалаа.
Дун: Энэ үнэхээр дургүй хүргэж байна! Хараал идсэн Вань Цин! Хэрэв энэ байдал үргэлжилвэл тэр эцэст нь миний орыг эзлэх болно. Тэгж ярихгүй!
-----------------------------------------------------------
Май: Би яагаад түүнийг бодохгүй байж чадахгүй байна? За.
Дун: Май ерөнхийлөгч өө.
Май: Юу болсон бэ?
Дун: Тэр Вань Цин бүр хяналтгүй болчихсон байна!
Май: Дун Баожу! Би чамтай “Зууны диваажин” төслийн талаар ердөө ч ярилцаагүй. Гэтэл чи одоо надад үүнийг сануулах нь уу?
Дун: Тийм ээ, би энэ төсөл дээр муу ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Май ерөнхийлөгч өө, Вань Цин энэ компанид орсноос хойш түүний бүх ажил бүтэмжтэй, амжилттай байгааг та анзаарсан уу? Та үүнийг хачирхалтай гэж бодохгүй байна уу?
Май: Үүнд юу нь хачирхалтай байгаа юм?
Дун: Түүнийг ард нь нөлөө бүхий хэн нэгэн дэмждэг байхаас зайлахгүй.
Май: Хэн?
Дун: Таны гарын туслах Сяо Фэн.
Май: Сяо Фэн?
Дун: Тийм ээ. Вань Цин тэр хоёр амрагийн холбоотой.
Май: Мөн, мөн. Чи намайг хуурч явсан юм биз дээ?
Сяо: Захирал аа. Намайг гүтгэж байна.
Дун: Гүтгэх ээ? Чи Вань Циныг хасагдсан хүмүүсийн жагсаалтаас гаргаж, дур мэдэн Хуашян группын захирал Сунтэй уулзуулахаар төлөвлөсөн. Сун захирал гэж хэн билээ? Би хүртэл түүнтэй уулзалт зохион байгуулж чаддаггүй! Хэрэв чи түүнд туслаагүй бол тэр яаж энэ бүхний ард гарах юм?
Сяо: Тэр зөвхөн өөрийнхөө авьяас, чадварт найддаг!
Дун: Хэн ч түүнд тусалдаггүй! Ганцхан авьяас чадвар юунд хүргэх юм?
Май: Чи хэлээдэх. Чи Вань Цинтэй ямар харилцаатай вэ?
Сяо: За боль доо, захирал аа. Надаар тоглох хэрэггүй. Та энийг аль хэдийн мэдээгүй гэж үү?
Май: За, за. Чи дэмий юм ярихаа боль. Вань Цинд тусалж байгаа хүн нь Сяо Фэн биш. Тэр хүн нь би.
Дун: Юу? Түүнийг дэмждэг хүн нь Май ерөнхийлөгч та юм уу?
Май: Чи бас намайг түүнтэй амрагийн холбоотой гэж хэлэх гээд байна уу?
Дун: Үгүй ээ! Би тэгж хэлэх гээгүй.
Май: Дун Баожу, чи захирлын хувьд түүний чадварыг үнэлэх ёстой. Хэрэв бид түүнийг явуулж өөр компанид оруулбал Вань Цин хэтдээ айхтар өрсөлдөгч болох нь мэдээж. Харин чи хувиа хичээсэн хүслээсээ болж түүний авьяас чадварыг дараад байна.
Дун: Май ерөнхийлөгч өө, миний буруу байсан. Дахиж ийм зүйл болохгүй.
Май: Компанийн хөгжилд оруулсан олон жилийн хувь нэмрийг чинь бодож үзээд би энэ удаад юу ч болоогүй юм шиг өнгөрүүлье. Гэхдээ, энэ дахин давтагдах юм бол би чамайг ажлаас хална.
Дун: Ойлголоо. Вань Цин, чи харж л байгаарай.
-----------------------------------------------------------
Цин: Май захирал аа, та намайг Сун захиралтай уулзуулж өгч тусалсанд баярлалаа. Энэ миний талархлын өчүүхэн бэлэг. Хүлээн авна уу.
Май: Энэ компанид удирдах албан тушаалтнуудад бэлэг өгөхийг хатуу хориглодог. Чи үүнийг мэдэхгүй юу?
Цин: Үгүй, үгүй, үгүй! Би тэр утгаар нь өгөх гээгүй! Энэ үнэ хүрэх юм биш, зүгээр л талархсан жаахан сэтгэл. Хүлээн авна уу.
Май: Зөвхөн энэ удаа.
-----------------------------------------------------------
Сяо: Захирал аа. Наадах чинь юу вэ?
Май: Бүү хүр. Машинаа асаагаад яв.
Цин: Захирал аа, та хичнээн завгүй байсан ч ус ихээр ууж байгаарай.
-----------------------------------------------------------
Эм: Үгүй байлгүй дээ. Үеэл ээ, энэ бүтнэ гэдэгт чи итгэлтэй байна уу?
Дун: Санаа зоволтгүй. Би бүх юмыг зохицуулсан. Май Маны хайж байгаа эмэгтэй нэр усгүй, таних тэмдэггүй. Ганцхан гар нь гэмтэлтэй гэдгийг л сана. Тэгээд энэ эмнэлгийн шинжилгээг ав. Түүнд үзүүл. Май Ман үүнд итгэх нь гарцаагүй.
Эм: Гэхдээ тэр чинь Май Ман. Би айгаад байна.
Дун: Чи юунаас айгаад байсан юм? Чи баяжихыг мөрөөддөггүй гэж үү? Чи зүгээр л түүнд итгүүл. Чамайг маш их баялаг, нэр алдар хүлээж байна.
Эм: За, би оролдоод үзье.
Дун: Тийм байлгүй дээ! Амжилтанд хүрснийхээ дараа үеэл эгчийгээ битгий мартаарай даа.
Эм: За.
-----------------------------------------------------------
Сяо: Ерөнхийлөгч өө.
Май: Сяо Фэн. Вань Цин сүүлийн хэдэн өдөр хаачсан юм бэ?
Сяо: Ээж нь эмнэлэгт хэвтэж байгаа.
Май: За. Ойлголоо.
-----------------------------------------------------------
Цин: Май захирал аа. Би... ...ээж дээр очих хэрэгтэй байгаа.
Май: Чи явах шаардлагагүй. Би ээжид чинь асрагч хөлсөлсөн. Санаа зоволтгүй. Ээж.
Ээж: Вань Цин! Би чамайг бэртсэн гэж сонслоо. Чи зүгээр үү?
Цин: Тийм ээ. Би зүгээр! Хар даа, би зүв зүгээр.
Ээж: Сонсоход сайхан байна.
Цин: Өө, тийм ээ, ээж ээ. Би өнөө орой эмнэлэгт очихгүй шүү.
Ээж: Цас ихээр орж байна, яагаад ирэх ёстой гэж? Энэ ердөө л жижигхэн мэс засал.
Цин: Жижиг мэс засалд ч анхаарал хандуулах ёстой гэж эмч өөрөө хэлсэн.
Ээж: Мэдлээ, мэдлээ. Би ойлгож байна.
Цин: За.
Ээж: Байз... Чи ингэхэд хаана байна?
Цин: Аа... Би... Би... Би Миаомиаогийнд байна!
Ээж: Миаомиаогийнд гэнэ ээ?
Цин: Аан... Ээж ээ, надад хийх юм байна. Дараа ярилцъя. Баяртай!
Ээж: Хүлээ! Хөөе!
Май: Миаомиаогийнд гэнэ ээ? Ээждээ яагаад үнэнээр нь хэлээгүй юм?
Цин: Хэрэв намайг эрэгтэй хүний гэрт байгааг ээж мэдвэл би үхнэ гэсэн үг.
Май: Ээж чинь чамайг эрчүүдийн гэрт очихыг зөвшөөрдөггүй юм уу?
Цин: Тийм ээ.
Май: Найз залуугийн чинь тухайд?
Цин: Би тэрийг бүр мартчихаж. Үнэндээ, би нууцаар болзож байгаа. Ээж мэддэггүй юм.
Май: Өө. Ойлголоо.
Цин: Ингэхэд... Май захирал аа. Хэдийн орой болчихож. Би гэртээ харих хэрэгтэй.
Май: Ийм их цас орж байхад хаашаа явах гээв? Эндээ үлд.
Цин: Энд... үлдэх ээ? Энэ зохисгүй биш гэж үү?
Май: Юу нь буруу байна? Би чамайг идчихнэ гэхээс айж байна уу?
Цин: Май захирал аа! Та...Та...
-----------------------------------------------------------
Цин: Та...Та... Та яах гээд байна аа?
Май: Би буйдан дээр унтлаа.
Цин: Хөөе. Та дэр аваад явчихлаа. Би юугаа дэрлэх юм бэ?
-----------------------------------------------------------
Май: Чи хаачих гэж байна?
Цин: Май захирал аа. Би...Би ажилдаа явлаа.
Май: Бэртсэн ч ажлаа бодсоор байдаг уу? Хэдэн өдөртөө амарч бай.
Цин: Энэ зүгээр л бага зэргийн бэртэл.
Май: Чи манай компанийн хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа. Хэрэв үүнээс ч дор зүйл тохиолдвол яахав?
Цин: Таны зөв. Тэгвэл би... ...гэртээ очиж амрая.
Май: Ажилтнуудаа санаа тавих нь удирдлагийн үүрэг хариуцлага байдаг. Бүрэн эдгэртэл энд байж бай. Эхлээд өглөөний цайгаа уучих.
-----------------------------------------------------------
Цин: Миаомиао, энэ ердөө шалихгүй шалбархай, гэвч тэр намайг явуулдаггүй ээ. Тэр юу хүссэн юм бол?
Миа: Чамд ямар хамаатай юм? Зоригтой бай, зүгээр л гараад явчих. Тэр чамайг зогсоож чадна гэж үү?
Цин: Гэхдээ л тэр чинь ерөнхийлөгч шүү дээ. Хэрэв би зүгээр л явчихвал энэ хүндэтгэлгүй хэрэг болно.
Миа: Яг үнэн. Тэр хүндтэй ерөнхийлөгч. Тэгвэл тэр яагаад чамд ингэтлээ санаа тавиад байдаг юм? Арай тэр... чамайг сонирхоод байгаа юм уу?
Цин: Ёстой үгүй. Тэр... Түүнийг сайхан бүсгүйчүүд хүрээлж байдаг. Тэр яаж намайг тоож харах юм?
Миа: Тэр үнэн. Тэр баян, хүчирхэг. Тэр хүссэн эмэгтэйгээ сонгож чадна. Гэвч тэр яагаад чамайг явуулахгүй байна? Нэг бол тэр... Тэр чамайг хорионд байлгаж байгаа юм уу?
Цин: Юу? Үгүй байлгүй!
Миа: Сүүлийн үед мэдээгээр... олон баян эрчүүд... этгээд сонирхолтой байдаг гэж байсан.
Цин: Этгээд... Этгээд сонирхол оо? Тэр... Тэр саяхан намайг хоёр ч удаа үнссэн. Тэр намайг сонирхсон байж болох уу? Аа! Та хаанаас гараад ирэв?
Миа: Сяоцин, юу болсон бэ?
Цин: Май захирал аа! Та... та энд юу хийж яваа юм?
Май: Юун хоригдол? Юун этгээд сонирхол вэ?
Цин: Би... Аа! Уучлаарай, намайг уучлаарай. Май захирал аа, гуйя, намайг битгий хориоч!
Май: Чи намайг ингэж хардаг юм уу?
Цин: Магадгүй... Тийм биш үү?
Май: Хэрэв чи энд үлдмээргүй байвал... чи хэзээ ч явсан болно. Хэн ч чамайг хориглож чадахгүй.
Цин: Тэр... Тэр одоо уурлачихаж. Нууц хаалга уу? Тэр намайг үнэхээр хорих санаатай юм гэж үү?
-----------------------------------------------------------
Цин: Дотор нь юу байгаа бол? Би... ...дотогшоо ороод харах ёстой юу?
Май: Зогс! Намайг шүршүүрт орж байхад чи яагаад сэмхжн хараад байна?
Цин: Үгүй ээ, үгүй! Үнэндээ, би үүнийг угаалгын өрөө гэдгийг мэдээгүй. Би одоохон явлаа! Муу шалиг! Энэ байшин яасан олон угаалгын өрөөтэй юм!
Май: Чи хаашаа явах гэж байна?
Цин: Аа! Би...Би явлаа!
Май: Чи одоо энд байна. Одоо ч гэсэн зугтах гэсээр л байна уу?
Цин: Май захирал аа! Та... та яах санаатай байгаа юм?
Май: Би бол Жуоши группийн ерөнхийлөгч. Миний оронд орохыг хүсдэг маш олон эмэгтэйчүүд бий. Чи маш тачаангүй хувцасласан байна. Чи нэг юм хэлээд байгаа юм биш үү?
Цин: Үгүй ээ, үгүй! Би үнэхээр тийм юм ер бодоогүй! Та намайг үнэхээр буруугаар ойлгосон байна! Би одоохон гарлаа!
Май: Хэтэрхий оройтсон.
Цин: Май захирал аа! Гуйя, тийм зүйл битгий хийгээрэй!
Май: Чи сая намайг шалиг гээгүй билүү? Тиймээс би чамд шалиг байх ямарыг харуулъя.
Цин: Аа! Май захирал аа! Хэрэггүй, хэрэггүй, хэрэггүй! Та болохгүй, та болохгүй.
Май: Яагаад үгүй гэж?
Цин: Яагаад гэвэл... учир нь... хугацаа нь болчихсон!
Май: Хугацаа нь болсон?
Цин: Миний сарын юм.
Май: Нээрээ юу?
Цин: Байна уу, Миаомиао? Намайг ирж авраач! Тэр намайг юу яах гэж оролдоод байна!
Миа: Юу? Одоо тэр үү?
Май: Байна уу.
Миа: Хөөе чи... чи яах санаатай байгаа юм? Эр эм хоёр угаалгын өрөөнд хамт байж байна. Чинийхээр, би юу хийх гэж байх шиг байна?
Миа: Би чамд анхааруулъя. Түүнд битгий хүр! Үгүй бол би... Үгүй бол би...
Май: Үгүй бол юу гэж?
Миа: Би... Ямартай ч, чи түүнд хүрч болохгүй!
Май: Яагаад?
Миа: Учир нь... Тэр жирэмсэн!
Май: Вань Цин. Чиний бие үнэхээр өвөрмөц юм аа. Чи жирэмсэн ч болдог... ...бас сарын юм чинь ирдэг юм уу? Түүнийг тоох хэрэггүй. Үргэлжлүүлцгээе.
Цин: Аа! Май Ман! Муу тэнэг!
-----------------------------------------------------------
Цин: Ээж ээ, би таныг эмнэлгээс гаргахаар ирлээ.
Ээж: Эмнэлгээс гарах аа? Би юу? Надад нэг тодорхой хэлээдэх. Сүүлийн хоёр өдөр чи хаачсан бэ? Би гэрийн хяналтын камерыг шалгасан. Би чамайг гэртээ ирж байгааг олж хараагүй.
Цин: Хэрэв ээж намайг Май захиралынд байсныг мэдвэл... би үхдэл болно.
Ээж: Чи эр дагаж хоносон юм биш биз?
Цин: Үгүй ээ, үгүй! Ээж ээ... Та намайг аймхай гэдгийг мэднэ. Та гэртээ байхгүй үед... ...Би ганцаараа унтаж чадаагүй. Би сүүлийн үед Мяомяотой хамт байсан
Ээж: Нээрэн үү?
Цин: Та надад итгэхгүй байна уу? Та залгаад өөрөөс нь асуу.
Ээж: За болж дээ. Сяо Цин... Чи ээжийгээ сонсох хэрэгтэй. Чи одоо ч бага байна. Яаж ч байсан болзож болохгүй. Сонсож байна уу?
Цин: Ойлголоо, ээж ээ. Та үүнийгээ зуун удаа хэлсэн. За, за. Хурдхан юмаа бэлдэе, тэгээд гэртээ харьцгаая.
-----------------------------------------------------------
Май: Таван жил... ...Чи хаана байна? Хэрэв чи түүний оронд байдаг бол... ...үнэхээр сайхан байхсан.
Сяо: Ерөнхийлөгч өө. Бид түүнийг олсон. Тэр үед таныг аварсан нөгөө бүсгүйг.
Май: Тэр хаана байна? Энэ чи юу? Таван жилийн өмнө намайг аварсан хүн чи байжээ.
Ма: Тиймээ.
Май: Сяо Фэн. Тэр мөн байна.
Сяо: Таван жилийн өмнө... ...үнэхээр ч энэ бүсгүй Цзян Хайн 1-р ахлах сургуулийн сурагч байсан. Энэ түүний эмнэлгийн тодорхойлолт нь. 2019 оны 9-р сарын 30-ны шөнө... ...мохоо хүчний гэмтлийн улмаас түүний яс нь хугарсан. Хугацаа болон байршил нь яг таарсан.
Май: Гайхалтай. Ашгүй би чамайг оллоо. Таван жилийн өмнө... ...чи намайг аврахын тулд амиа эрсдэлд оруулсан. Чиний гар хугарсан. Одоо ямаршуу байна?
Ма: Бага зэргийн цууралттай хэвээр. Өмнөх шигээ уян хатан биш болсон.
Май: Намайг уучлаарай. Чи энэ он жилүүдэд их зүдэрсэн байх.
Ма: Би үүнд дасчихсан.
Май: Энэ бүхэн миний буруу. Энэ бүгд чамд тохиолдсон нь надаас л болсон. Май Ман би... ...би чиний өмнө буруугаа цайруулахын тулд бүх амьдралаа зориулах болно. Сяо Фэн. Энэ картанд арван сая байгаа. Энийг ав.
Ма: Энэ хэтэрхий их байна.
Май: Энийг ав.
Ма: Би энийг авч чадахгүй.
Май: Зүгээр л ав. Надтай дахиж хэзээ ч эелдэг хандах хэрэггүй. Мартсанаас,... ...чамайг хэн гэдэг вэ?
Ма: Намайг... Ма Цюмэй гэдэг.
Май: Сайхан нэр байна. За боллоо.
-----------------------------------------------------------
Ма: Хөөх! Ямар том байшин вэ. Энэ бүхэн минийх үү?
Сяо: Мэдээж.
Бүгд: Өдрийн мэнд, хатагтай.
Ма: Хатагтай? Тэд намайг хатагтай гэж хэллээ. Энэ би Ерөнхийлөгчийн эхнэр гэсэн үг үү?
Сяо: Тийм ээ. Ерөнхийлөгч таван жилийн турш зөвхөн таныг хүлээж өөрийгөө цэвэр ариун байлгасан.
Ма: Тэр намайг хүлээсэн... ...бас таван жилийн хугацаанд нэг ч эмэгтэй хүнтэй ойроогүй юм уу?
Сяо: Тийм ээ.
Ма: Тэгвэл... ...яагаад тэр энд нүүж ирэхгүй байгаа юм?
Сяо: Ерөнхийлөгч тайван, нам гүм байдалд дуртай. Магадгүй тэр хааяа л ирэх байх.
Ма: Өө. Ингэхэд... ...сая түүний барьж байсан жижигхэн хайрцаг дотор юу байсан бэ?
Сяо: Тэр бол өвөрмөц ягаан алмазан бөгж, "Хатан хааны эрдэнэс " гэдэг нэртэй. Тэрбумын үнэтэй.
Ма: Тэрбумын үнэтэй? Тэр надад өгөх юм уу?
Сяо: Тийм ээ.
-----------------------------------------------------------
Дун: Цюмэй. Юу болсон?
Ма: Үеэл ээ. Би чадсан. Одоо Май Ман надад бүрэн итгэж байгаа.
Дун: Ёстой гайхалтай.
Ма: Бурхан минь! Би одоо түүний харшид амьдарч байна.Би амьдралдаа хэзээ ч... ...би ийм том байшинд амьдарч байсангүй. Энэ мэдрэмж... ...зүгээр л гайхалтай.
Дун: Баярлах гэж яарах хэрэггүй. Дараа нь чи нэг хүний учрыг олох ёстой.
Ма: Хэн юм?
Дун: Вань Цин.
Ма: Вань Цин. Энэ нэр яагаад ийм танил байдаг билээ?
Дун: Май Ман түүнд татагдаад байгаа. Компанид хүртэл түүнийг өмөөрч хамгаалдаг. Саяхан хүртэл тэр хоёр хамт амьдарсан.
Ма: Юу? Тэр одоо... миний ах Майтай хамт амьдарсан юм уу?
Дун: Тиймээс л чи түүнээс аль болох хурдан салах хэрэгтэй. Үгүй бол тэр чиний байр суурийг аюулд оруулна. Вань Цин!
-----------------------------------------------------------
Ма: Май ах аа.
Май: Цюмэй. Чи яагаад энд ирсэн юм?
Ма: Би танд өглөөний цай бэлдлээ. Энийг халуунаар нь идээрэй.
Май: Цюмэй, чи үнэхээр сэтгэлтэй юм.
Ма: Май ах аа, хурдхан дээшээ гар. Ажлаасаа битгий хоцроорой.
Май: За.
Май: Баяртай, Май ах аа.
Цин: Бэ-бэ-бэ.
Май: Цюмэйгийн хувьд, түүнд илүү анхааралтай ханд. Тэр миний төлөө маш их зүйлийг туулсан. Түүнийг дахиж зовоож болохгүй
Сяо: Ойлголоо.
Май: Өглөөний мэнд.
Цин: Өглөөний мэнд.
Сяо: Ерөнхийлөгч өө.
Цин: Муу тэнэг.
-----------------------------------------------------------
Сяо: Ерөнхийлөгч өө. Та юу хийж байгаа юм?
Май: Аан... зүгээр л...ажлыг алсаас хянаж байна. Чи юу хийгээд байдаг юм бэ?
Сяо: Ма хатагтай шөл хийсэн гэнэ. Тэр намайг танд аваачиж өгөөрэй гэсэн юм.
Май: Гэнэт яагаад шөл хийдэг байна?
Сяо: Тэр таныг ажил дээрээ завгүй байдаг гэж хэлсэн. Таныг хэтэрхий ир ажиллах вий гэж зовж байна лээ. Тиймээс энэ эрч хүч өгнө.
Май. Би энэ шөлийг уухгүй. Чи наадахаа ууж болно. Надад ус хангалттай байна. Энэ л болно.
-----------------------------------------------------------
Цин: Май захирал аа.
Май: Машинд суучих.
Цин: Намайг дахиад л гэрт хүргэж өгөх үү?
Май: Гадаа салхитай байна. Эхлээд машинд суу.
Цин: Гэхдээ энэ компанийн үүдний хэсэг. Гэвч та намайг эндээс машиндаа суулгамаар байгаа юм уу? Ажилчидын хов живээс санаа зовохгүй байна уу?
Май: Миний талаар хэн хов жив ярьж зүрхлэх юм?
Цин: Тэр үнэн. Май захирал мянга мянган эмэгтэй ажилтнуудаас хэдийг нь машиндаа суулгаж байсныг би мэдэхгүй л дээ.
Май: Чи өнөөдөр яачихсан юм? Чи яагаад ийм ёжтой байгаа юм?
Цин: Хэрэв танд энэ таалагдахгүй байвал намайг тоох хэрэггүй.
Май: Эхлээд суучих.
Цин: Уучлаарай, миний найз залуу намайг ирж авна.
Май: Чи нээрэн найз залуутай юм уу? Би яагаад түүнийг нэг ч удаа хараагүй юм?
Цин: Байна уу, хонгор минь?
Май: Энэ бүсгүй бүр гэрлээгүй байж "хонгор минь" гэж л байдаг.
Миа: Юуны чинь "Хонгор минь" вэ? Уучлаарай, надад яаралтай ажил гарсан. Би чамайг авч чадахгүй нь. Чи аргаа олоорой, за юу? Хайртай шүү!
Цин: Хүлээ, байна уу?
Май: Юу болсон бэ?
Цин: Аан. Май захирал аа. Өнөөдөр би танаар гэртээ хүргүүлж төвөг удах юм шиг байна.
Май: Явцгаая. Байна?
Ма: Май ах аа, миний бие тавгүй байна. Та хүрч ирээд надтай хамт байж болох уу?
Май: Юу болсон юм? Чиний хаана чинь тавгүй байна?
Ма: Зүгээр л бие сульдсан юм шиг санагдаад байна. Удахгүй хүрээд ирээрэй.
Май: За, би яваад очно. Уучлаарай, Яаралтай ажил гарчихлаа.
Цин: Зүгээр дээ. Явж очоод түүнд санаа тавь.
-----------------------------------------------------------
Цин: Яагаад миний цээж давчдаад байна?
-----------------------------------------------------------
Май: Цюмэй, чи зүгээр үү?
Ма: Май ах аа, зүгээр л толгой эргээд байх юм. Миний бие сульдаад байна.
Май: Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.
Ма: Хэрэггүй. Зүгээр. Ээж надад аль хэдийн эм өгсөн. Бидэн шиг хөөрхийлөлтэй хүүхдүүд... бид ингээд сурчихсан юм. Бид зүгээр л эм ууж аргалдаг.
Май: Тэнэг гэдэг нь.
Ма: Май ах аа. Та өнөө шөнө надтай хамт хонож болох уу?
Май: Тэгье. Чи яаж байна?
Ма: Аа, зүгээр. Намайг уучлаарай, Май ах аа. Та надад үнэхээр таалагддаг. Би өөрийгөө барьж чадсангүй. Би айгаад байна.
Май: Чи өвчтэй. Эхлээд эдгэрсэн чинь дээр.
Ма: За. Би таны үгэнд орно. Аан тийм, Май ах аа, та намайг үүрд асарна гэж хэлсэн. Энэ үнэн үү?
Май: Мэдээж. Чи миний амийг аварсан. Би үлдсэн бүх амьдралдаа ачийг чинь хариулна.
Ма: Таны гарын туслах Сяо таныг надад бэлэг бэлдсэн гэж сонссон. Үнэн үү?
Май: Юун бэлэг вэ?
Ма: Тэнэглээд байгаач дээ. Таныг их удаан хугацаанд бэлдсэн гэж би сонссон.
Май: Аан, тийм. Би маргааш хүнээр авчруулна.
Ма: Май ах аа, та үнэхээр сайхан сэтгэлтэй.
-----------------------------------------------------------
Эм: Хатагтай, ноён Майгаас бэлэг ирүүлсэн байна.
Ма: Өө бурхан минь. “Хатан хааны эрдэнэс” байх. Энэ юу вэ?
Эм: Энэ алмазан зүүлт. Хэдэн саяын үнэтэй гэж би сонссон.
Ма: Юу? Ердөө л хэдхэн саяын үнэтэй юм уу? Надад тэр хэдэн сая нь хэрэгтэй юу? Би “Хатан хааны эрдэнэс”-ийг авмаар байна! Одоо больцгоо! Эндээс гарцгаа! Зайлцгаа!
-----------------------------------------------------------
Май: Вань Цин. Өчигдрийн тухайд...
Ма: Май ах аа... Май ах аа, би тандд өглөөний цай авчирлаа. Халуун байхад нь идээрэй.
Май: Цюмэй, чи надад өдөр бүр өглөөний цай бэлдэж авчрах шаардлагагүй. Компанид цайны газар байдаг.
Ма: Би гадуурх хоол унданд итгэдэггүй. Май ах аа, та миний хоолонд дургүй юм уу?
Май: Мэдээж үгүй.
Ма: За цахилгаан шат ирлээ. Та дээшээ гарах хэрэгтэй. Баяртай. Вань Цин.
Цин: Чи чинь...
Ма: Цзян Хайн 1-р ахлах сургуулийн Ма Цюмэй.
Цин: Өө, чи мөн байжээ. Чи чинь тэр үед сургуулиасаа хөөгдөөгүй билүү?
Ма: Чи намайг яаж ийм хурдан мартдаг байна?
Цин: Уучлаарай. Миний ой санамж тийм ч сайн биш.
Ма: Би хуучин ангийнхаа найзыг энд харна гэж бодсонгүй. Чи өнөө орой завтай юу? Манай гэрт хүрээд ир, сайхан ярилцъя.
Цин: Бид тийм ч дотно биш. Тэгээд юугаа ярилцах болж байна? Мартаж үз. Тэр Май захиралтай хамт байдаг. Түүнийг гомдоох хэрэггүй байх.
Цин: За тэгье.
-----------------------------------------------------------
Цин: Хөөх! Цюмэй, танай гэр үнэхээр тансаг, том юмаа.
Ма: Энэ яахав дээ.
Цин: Ингэхэд, Май захирал та хоёр ямар харилцаатай вэ?
Эм: Хатагтай одоо ерөнхийлөгчийн сүйт бүсгүй нь.
Цин: Чи... Чи манай ерөнхийлөгчийн сүйт бүсгүй юм уу?
Ма: Яасан? Чи атаархаж байна уу?
Цин: Үгүй ээ, үгүй. Баяр хүргэе.
Ма: Үнэндээ, зарим зүйлс хэрэв чинийх байх ёстой бол чинийх л байна. Хэрэв биш бол чи тэднийг хэзээ ч авч чадахгүй, тийм үү?
Цин: Зөв өө.
Ма: Энэ харш болон эдгээр үйлчлэгч нарыг бүгдийг нь Май ах надад өгсөн.
Цин: Тэгээд?
Ма: Май ахын зүрх сэтгэлд миний байр суурь бүхнээс дээгүүр байдаг. Тэр надад хүссэн бүхнийг минь өгнө.
Цин: Чи юу гэж хэлэх гээд байгаа юм?
Ма: Май ах минийх. Түүнд ойртох гэсэн санаархалаа больчих. Чи түүнийг авч чадахгүй.
Цин: Би... Миний бодлоор, чи буруугаар ойлгосон байна. Би Май захиралыг огтхон ч сонирходоггүй.
Ма: Тэгсэн тэгээгүй чи сэтгэлийнхээ гүнд бодож явдагаа мэддэг.
Цин: Хэрэв чи өнөөдөр надтай иймэрхүү зүйлс ярих гэж урьсан бол би ирэхгүй байх байлаа.
Ма: Хөөе... Чи түүнтэй гурван өдөр хамт амьдарсан. Тэгчихээд чи түүнийг сонирходоггүй гэж хэлсээр л байх уу?
Цин: Энэ юуг нотлох юм?
Ма: Хамт амьдрасныг чинь... Энэ чинь ойлгомжтой биш үү?
Цин: Шалтгаануудын хувьд, чи өөрөө түүнээс асууж болно. Та хоёрын хооронд юу ч болдог бай, надад түүнд хутгалдах хүсэл алга. Дахиж надаар битгий оролдоорой.
Ма: За яахав. Хэрэв чи Жуоши группээс гарч, Нанчэнээс явбал, би чамаар дахиж хэзээ ч оролдохгүй.
Цин: Энэ боломжгүй.
Ма: Чи зөвхөн мөнгө хүсэж байгаа биз дээ? Нэг сая хангалттай юу?
Цин: Надад энэ хэрэггүй. Хэрэв би мөнгө хүссэн бол би өөрөө олох байсан.
Ма: Жүжиглэхээ больчих! Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө чи энэ мөнгийг аваад явсан чинь өлзийтэй. Үгүй бол чи нэг ч зоос авахгүй!
-----------------------------------------------------------
Цин: Чи эмнэлгийн төлбөртөө наад мөнгөө өөртөө хадгал.
Ма: Чи намайг яаж доромжилж чадаж байна аа! Чи намайг цохисон уу? Та нар бүгдээрээ хараад зогсоод байх юм уу? Түүнийг бариад ав! Түүнийг барь!
Цин: Намайг тавь!
Эм: Чи манай ерөнхийлөгчид сээтгэнэж яаж зүрхэлдэг байна аа? Чамайг ямар хүн болохыг чинь харъя!
Цин: Зайлаач!
Ма: Хөөе! Түүнийг надад барьж бай! Одоохон!
Цин: Миний гар!
Ма: Чи миний Май ахад сээтгэнэнэ гэнэ ээ... Бүх юм чиний энэ царайнаас болсон! Би чиний бүх юмыг сүйтгэх болно, тэгээд чи түүнийг хэрхэн уруу татахыг харъя!
Май: Чи зүгээр үү?
Ма: Май ах! Хэрэв та ирээгүй бол тэр намайг алах байлаа.
Цин: Чи л эхлээд цохисон!
Май: Гэхдээ чи түүнийг цохисныг би харсан.
Цин: Тэр намайг цохисон, би хариу цохих ёстой биш үү?
Май: Цюмэй, юу болоод байна?
Ма: Бид нэг сургуульд сурдаг байсан юм. Би түүнийг зүгээр л гэртээ урьсан, гэвч тэр надаас хулгай хийнэ гэж бодоогүй. Тэр зөвхөн миний зүүлтийг аваад зогсохгүй, бас намайг цохисон.
Цин: Ямар зүүлт вэ?
Ма: Чи хүссэнээрээ үгүйсгэж болно, гэхдээ тэр чиний цүнхэнд байгаа.
Май: Цүнхийг надад аваад өг.
Цин: Би юу ч хулгайлаагүй.
Май: Аваад аль!
Цин: Тэгэхээр, чиний бүх төлөвлөгөө ийм байжээ.
Ма: Хэрэв түүнд өөр зүйл хэрэгтэй байсан бол би түүнд өгөх л байсан. Гэхдээ энэ зүүлт... Энэ таны анхны бэлэг байсан. Би үүнийг өөрийнхөө аминаас ч илүү нандигнадаг.
Май: Вань Цин. Би чамайг ийм хүн гэдэгт итгэж чадахгүй нь.
Цин: Тэр намайг гүтгэж байна!
Май: Үгүйсгэсээр л байна уу?
Цин: Бүр та ч гэсэн надад итгэхгүй байна уу?
Май: Нотлох баримт нь тодорхой. Би чамд яаж итгэх вэ?
Цин: Гэмгүй хүмүүс үргэлж ил тод байдаг. Би юу ч хулгайлаагүй.
Ма: Май ах аа, миний толгой эргээд байна.
Май: Вань Цин, яв. Би чамайг харахыг хүсэхгүй байна. Чи юу хүлээгээд байсан юм? Яваач!
Ма: Май ах аа. Энэ миний цус!
Май: Тэр ийм болгожээ.
Ма: Би зүгээр.
Май: Чи цус алдаж байж зүгээр гэж хэлж байна уу? Би ингэнэ гэж ердөө ч...
Ма: Би үнэхээр зүгээр. Тэр албаар ингээгүй.
Май: Чи үнэхээр дэндүү зөөлөн сэтгэлтэй юм. Ву Ма, эмч дууд.
Эм: За.
-----------------------------------------------------------
Цин: Энэ чи...
Цинь: Вань Цин аа? Чи яагаад ийм гутарсан харагдана вэ?
Ма: Май ах аа. Намайг ганцааранг минь битгий орхиоч.
Май: За. Би явахгүй.
-----------------------------------------------------------
Цин: Цинь Хунтао, намайг явуул.
Цинь: Вань Цин. Чи шархадсан байна. Би чамайг эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Энэ Май Манын туслах биш гэж үү? Вань Цин. Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.
-----------------------------------------------------------
Эмч: Их зүсэгдсэн байна. Бас маш их цус алдаж. Чамд гар дахиад хэрэггүй юу? Азаар шарх нь тийм ч ноцтой биш байна. Хэдэн өдөр амраад зүгээр болно.
Цин: Баярлалаа эмч ээ.
Цинь: Вань Цин аа. Чи шархадсан байна. Би чамд тусалъя.
Цин: Надад чиний тусламж хэрэггүй.
Цинь: За, за. Чи өөрөө явчихаж чадна биз дээ, тийм үү? Үгүй нээрэн... Энэ залуу гэж яг хачиг шиг. Вань Цин, гадаа харанхуй байна. Би чамайг гэрт чинь хүргэж өгье.
-----------------------------------------------------------
Сяо: Май захирал аа.
Май: Юу болж байна?
Сяо: Би энд байгаа цагт Цинь Хунтао түүнд хүрч зүрхлэхгүй.
Май: Сайн байна.
Сяо: Май захирал аа. Та хэнийг нь илүүд үзэж байна, Вань Циныг зүү эсвэл Ма Цюмэйг үү?
Май: Ма Цюмэй. Би түүнд зөвхөн талархсан сэтгэлээр ханддаг.
Сяо: Гэхдээ та өмнө нь өөрийнхөө аврагчийг эхнэрээ болгоно гэж хэлээгүй билүү?
Май: Яваад өнгөрсөн шөнө юу болсныг олж мэд. Нэг л биш санагдаад байна.
Сяо: Би өчигдөр орой таныг түргэдээд байна гэж хэлсэн дээ. Вань Цин нэг муу хулгайч шиг харагдахгүй байна. За, за, би одоохон шалгая.
-----------------------------------------------------------
Дун: Вань Цин. Май захирал чамайг дуудаж байна.
-----------------------------------------------------------
Цин: Май захирал аа.
Май: Чи... Гар чинь яаж байна?
Цин: Хэрэв та намайг халамаар байвал зүгээр л хэлчих. Би хэзээ ч явж болно.
Май: Би тэгэх гээгүй.
Цин: Та намайг дахиж харах хүсэлгүй гэж хэлээгүй билүү?
Май: Би уурандаа тэгээд хэлчихэж.
Цин: Тэгээд ч би юм хулгайлсан. Жуоши групп ийм өдгүй хүнийг ажиллуулсаар байх уу?
Май: Энэ асуудлыг би сайтар шалгана. Хэрэв чи хулгайлаагүй бол би чиний нэрийг цэвэрлэнэ.
Цин: Энэ одоо хамаагүй. Май захирал аа, та болон таны сүйт бүсгүй намайг цаашид зовоохгүй гэж найдъя.
Май: Тэр миний сүйт бүсгүй гэж хэн хэлсэн бэ?
Цин: Та хоёр ямар харилцаатайг би мэдэх хүсэл алга. Надад хамаагүй. Май захирал аа, өөр юм байхгүй бол би явъя.
-----------------------------------------------------------
Май: Тэр... Тэр яаж Цинь Хунтаогийн машинд сууж чадав аа?
-----------------------------------------------------------
Сяо: Май захирал аа, та яагаад ингэж их уудаг байна?
Май: Нааш нь өг.
Сяо: Май захирал аа, дахиж уух хэрэггүй.
Май: Сяо Фэн. Би ямар ч хэрэггүй хүн.
Сяо: Та юу яриад байгаа юм бэ? Хэрэв та хэрэггүй бол өөр хэн хэрэгтэй гэж?
Май: Бизнест би зөвхөн гараараа даллахад л бүх юм бүтдэг. Харин харилцаанд, би таалагдсан бүсгүйгээ дэргэдээ ч тогтоож чаддаггүй.
Сяо: Та юу яриад байна аа?
Май: Вань Цин өөр хүнтэй явчихсан.
Сяо: Аан?
Май: Тэр Цинь Хунтаогийн машинаар явчихлаа.
-----------------------------------------------------------
Цин: Цинь захирал аа. Би чамайг өнөө орой хоолонд урьсан шалтгаан нь тэр орой чи намайг аварсанд би талархаж байгаа юм. Гэхдээ, энэ оройн хоолны дараа бид дахин харилцахгүй байх гэж найдаж байна.
Цинь: Тэгж ярихгүй, Вань Цин. Би... Би чиний амийг аварсан. Чи зүгээр л хоол идчихээд надаас салах гэж байна уу?
Цин: Цинь захирал аа, чи үнэхээр хүүхэмсэг хүн. Чи намайг яах гэж аварсан юм? Чи мэдэх байх.
Цинь: Муу хөгийн хүүхэн. Их зантай байна аа. Хэрэв тэр өдөр Сяо Фэн ирээгүй бол би чамайг аль хэдийн янзалчих байлаа. Одоо чи өөрөө над руу гүйгээд ирлээ. За тэгвэл оройн хоолны дараа тайвнаар салцгаая. Ганц хундага дарс уучих, тэгээд л бид хоёр тийшээ болцгооё. Тэгэх үү?
-----------------------------------------------------------
Цин: Үнэхээр халуун байна.
Цинь: Сайхан үнэртэж байна.
Цин: Надаас холдоод өг!
Цинь: Вань Цин. Эцэст нь чи минийх боллоо.
Цин: Туслаарай!
Цинь: Суу. Хонгор минь, би энд байна! Аа! Миний нуруу! Май Ман!
Май: Цинь Хунтао! Чи миний эмэгтэйд хүрч яаж зүрхэлж байна!
Цинь: Чиний эмэгтэй Ма Цюмэй биз дээ, тийм үү? Чи хэдэн эмэгтэйтэй юм бэ?
Май: Энэ ямар хамаатай юм? Би чамд түүнд хүрч болохгүй гэж хэлсэн. Чи зүгээр сонсоогүй байна, тийм үү? Үгүй ээ, би сонсоогүй. Чи сонсоогүй. Чи сонсогүй байна, тийм үү?
Цинь: Май Ман! Чи галзуу юм уу? Хүсэхгүй байгаа юмыг чинь бусад нь авч болохгүй гэж үү?
Май: Эндээс зайл! Вань Цин! Чи зүгээр үү?
Цин: Чи юу?
Май: Чи мансуурсан байна. Вань Цин. Намайг анхааралтай хар.
Цин: Чи бол...тэнэг! Май Ман!
Май: Тэгвэл чи...
-----------------------------------------------------------
Цин: Аа! Чи... чи намайг яасан юм бэ?
Май: Чи урд шөнө мансуурсан. Би чамайг аварлаа.
Цин: Чи хүмүүсийг ингэж авардаг юм уу?
Май: Би...
Цин: Чи муу тэнэг! Намайг ашигласан байна!
Май: Вань Цин, би хариуцлага хүлээнэ.
Цин: Чиний хариуцлага хэнд хэрэгтэй гэж? Эндээс зайл! Би чамайг дахиж хэзээ ч хармааргүй байна!
Май: Намайг уучлаарай.
Цин: Ингээд өнгөрлөө. Бүх юм өнгөрлөө. Хэрэв ээж мэдвэл би дууслаа.
Май: Би... Би ийм зүйл болохыг хүсээгүй. Өнгөрсөн шөнө би ч бас уусан.
Цин: Амаа тат! Зүгээр л амаа тат!
Май: Тайвшир.
Цин: Одоохон яв. Би чамайг харахыг хүсэхгүй байна. Яв. Гараач!
Май: За.
Цин: Би шөнөжин гадуур хэсэж, тэр ч байтугай нэг эртэй унтлаа. Би өнгөрчээ. Өнгөрлөө!
Ээж: Вань Цин! Зөрүүд охиныг дээ! Би чамд болзож болохгүй гэж хэлээгүй юу? Гэтэл чи бүр буудалд өрөө авчихсан байна уу? Вань Цин! Вань Цин, чи асуудал үүсгэгч! Гараад ир! Би чамайг барих хүртлээ хүлээнэ, чи өнгөрсөн!
Цин: Ээж яаж ийм хурдан энд ирсэн юм бэ? Одоо яах вэ?
-----------------------------------------------------------
Сяо: Ерөнхийлөгч өө. Бид зүүлтний талаар шалгаж үзлээ. Ван Циныг гүтгэсэн байна.
Май: Би түүнд үнэхээр муухай хандаж. Бид дараа нь ярилцана.
-----------------------------------------------------------
Цин: Энэ ердөө хоёрдугаар давхар. Бууж болохоор байх ёстой.
-----------------------------------------------------------
Цин: Түргэлээч.
Май: Аан.
-----------------------------------------------------------
Май: Юу болсон бэ?
Цин: Юу ч болоогүй.
Май: Чи надад хэлэхийг хүссэн юм байна уу?
Цин: Надад хэлэх зүйл алга.
Май: Вань Цин, би чамд хайртай. Чамд найз залуу байхгүй, тийм үү? Чи яагаад надад худлаа хэлсэн юм?
Цин: Надад найз залуу байгаа үгүй нь чамд хамаагүй. Бид нэг ертөнцийнхөн биш.
Май: Чамд намайг гэж бодох сэтгэл үнэхээр байхгүй юу?
Цин: Байхгүй. Надад чамайг гэх сэтгэл байдаггүй. Ерөнхийлөгч Мэй, чи явсан нь дээр. Сүйт бүсгүйтэйгээ цагийг өнгөрүүл.
-----------------------------------------------------------
Ма: Би буруудсанаа мэдэж байна. Миний картуудыг битгий хаагаарай. Би буруу байснаа үнэхээр мэдэж байна.
Май: Чи Вань Циныг гүжирдэж байхдаа өөрийгөө буруутай гэж бодож байсан уу?
Ма: Би...Би чамд маш их хайртай болоод л тэгчихсэн юм. Би зөвхөн түүнийг Жуоши группээс явуулахыг л хүссэн. Тэр чамайг надаас булаах вий гэхээс би айсан юм.
Май: Тэгэхээр...энэ чамд юу хүссэнээ хийх эрхийг өгсөн юм биз дээ?
Ма: Би дахиад ядуу байхаас айдаг. Би надад байгаа бүхнээ алдахаас айдаг. Май ах аа. Гуйя, би чамайг аварсаныг бодож намайг уучлаач дээ.
Май: Чиний уучлалт гуйх ёстой хүн чинь би биш.
Ма: Би ойлгож байна, би бүгдийг ойлгож байна. Би маргааш түүнээс уучлалт гуйна.
-----------------------------------------------------------
Ээж: Зогс. Нааш ир.
Цин: Юу болсон бэ, ээж ээ?
Ээж: Чи өнгөрсөн шөнө хаана байсан бэ?
Цин: Өнгөрсөн шөнө Миаомиаогийн төрсөн өдөр байсан. Би түүний гэрт байсан. Би урд шөнө нилээн уучихаад танд залгаж хэлэхээ мартчихаж. Уучлаарай.
Ээж: Нээрэн үү?
Цин: Хэрэв та надад итгэхгүй байвал Миаомиао руу залгаад асуу.
Ээж: Тэгвэл, надад ирсэн мессеж хуурамч байсан байх уу? Хөөе Вань Цинь. Чи өнгөрсөн шөнө хаана байсан нь ээжид нь хамаагүй, гэхдээ чи надад амлах ёстой. Чи хар залуугаараа байна. Чи яасан ч эр хайж явах ёсгүй. Мөнгө олж, амжилтанд хүртлээ хүлээгээд, дараа нь гэрлэлт, хүүхдүүдийн талаар бод.
Цин: За.
-----------------------------------------------------------
Цин: Чи над руу залгасаар л байна уу? Блоклогдсон. Байна, Сяо Фэн.
Сяо: Вань Цин. Чи захиралынд хүрээд ирж чадах уу?
Цин: Түүнд юу тохиолдоо вэ?
Сяо: Тэр өвдсөн байна.
Цин: Хэрэв тэр өвдсөн бол эмнэлэгт оч.
Сяо: Тэр явахгүй гэнэ. Бас тэр эмээ ч уухгүй байна. Бид үнэхээр юу хийхээ мэддэггүй ээ.
-----------------------------------------------------------
Цин: Май Ман. Тэр шатаж байна! Түүнийг яаралтай эмнэлэгт аваач!
Май: Вань Цин. Би явахгүй. Энэ миний буруу. Би чамд эргэлзэх ёсгүй байсан юм. Би чамайг буруугаар бодсон. Намайг уучлаарай.
Цин: Ийм үед чи яагаад ингэж хэлж байгаа юм? Түүнийг эмнэлэгт аваач!
Май: Үгүй. Би чамайг гомдоосон. Би өөрийгөө шийтгэх ёстой. Би явахгүй.
Эм: Эмийг нь авчирлаа.
Цин: Хэрэв чи эмнэлэгт хэвтмээргүй байгаа бол ядаж эмээ уу, за юу?
Май: Би уухгүй.
Эм: Ноён Май. Таны халуун маш өндөр байна. Хэрэв та эмээ уухгүй бол эрүүл мэнддээ хохирол учруулж мэднэ.
Май: Би уухгүй гэж хэлсэн бол уухгүй. Наадахаа зайлуул.
Цин: Май Ман. Чи яагаад байгаа юм бэ? Зүгээр л эмээ уучих.
Май: Үгүй.
Цин: Май Ман. Өмнө нь болсон явдлын тухайд би чамайг буруутгахгүй. Би чамайг уучилсан. Зүгээр л эмээ уучих, за юу? Аан?
Май: Би хүсэхгүй байна. Энэ бол миний тэнгэрээс өгсөн шийтгэл. Би уухгүй.
Цин: Хэрэв чи уухгүй бол би явлаа.
Май: Яв яв.
Сяо: Чи явж болохгүй! Хэрэв чи явчихвал хэн ч Май захиралыг хянаж чадахгүй. Вань Цин, би чамаас гуйя, Май захиралыг авраач.
Эм: Ноён Май, хэрэв танд ямар нэг юм тохиолдвол би хариуцлага хүлээхгүй. Та эмээ уугаач дээ, ноён Май. Ноён Май! Ноён Май!
-----------------------------------------------------------
Цин: Би сая яагаад тэгсэн юм бол? Би түүний тухай ямар бодолтой байдаг вэ?
-----------------------------------------------------------
Цин: Байна уу? Мяомяо, миний сарын юм ирээгүй удаж байна. Юу болоод байна аа?
Миа: Аан? Чи өвдсөн юм уу?
Цин: Үгүй. Тэгж бодохгүй байна. Надад ямар нэгэн асуудал байна.
Миа: Чи жирэмсэн болчихсон юм биш биз?
Цин: Яаж? Яаж болох юм? Би… Би зүгээр л жаахан галбиргүй болчихож. Жаахан амарсны дараа би хэвийн болох байх. Эсвэл тэр шөнийн явдлаас болов уу? Тэр муу тэнэг.
-----------------------------------------------------------
Май: Залга.
Сяо: Ерөнхийлөгч өө. Таны бие дээрдэж байна уу?
Май: Түргэлээч.
Сяо: Байна уу.
Цин: Байна.
Сяо: Манай ерөнхийлөгч эмээ дахиж уумаар байна гэнэ ээ. Миний сонссоноор, тэр эмээ дахиж уухгүй гэсэн. Чи дахиад ирж чадах уу?
Цин: Чадахгүй. Цаг алга. Баяртай.
Сяо: Хүлээ, хүлээ, хүлээгээрэй. Манай ерөнхийлөгч үхэж байна. Хэрэв чи дахиж ирэхгүй бол маргааш түүнтэй уулзахгүй.
-----------------------------------------------------------
Цин: Чи зүгээр үү?
Май: Аа, толгой маш их өвдөж байна. Хэцүү байна. Миний бие маш тавгүй байна. Би эмээ уух ёстой юу?
Цин: Энэ эм чинь.
Май: Би уухгүй. Би өөрийгөө шийтгэх болно.
Цин: Тийм бол өөрийгөө аажмаар шийтгэ дээ.
Май: Өө, хүлээ. Чи яаж зүгээр зогсоод миний үхэхийг харж чадаж байна аа?
Цин: Чи юу хүсээв? Аан. За алив. Уу. Миний төлөө энийг уугаарай. Чи эм уух маш дуртай биз дээ? Бүгдийг нь нэг дор уу. Хангалттай юу?
Май: Хангалттай, хангалттай. Хөөе, чи хаачих гээв?
Цин: Чи өвдөөгүй юм уу?
Май: Би зүгээр.
Цин: Чи намайг хуурчээ.
Май: Тэгэхээр, Вань Цин, би хуураагүй. Би тайлбарлая. Би хуурая гэж бодоогүй. Надтай хамт яваач. Надад чамд хэлэх юм бас байгаа. Явцгаая.
-----------------------------------------------------------
Май: Чи өнгөрсөн шөнө намайг үнссэн. Энэ би чамд таалагддаг гэсэн үг үү?
Цин: Би…
Май: Хариулт өгөх гэж яарах хэрэггүй. Одоо хэлэх үг минь миний сэтгэлийн гүнээс гарч байгаа юм шүү. Чи намайг анхааралтай сонсно гэж найдаж байна. Вань Цин. Би чамд хайртай. Энэ хэзээнээс эхэлснийг би мэдэхгүй. Би юу ч хийж байсан зөвхөн чамайг л боддог. Чи миний толгойноос гардаггүй. Би хэзээ ч дурлаж байгаагүй. Бас бии жаахан мэдрэмж муутай. Гэхдээ би чамтай хамт байхыг үнэхээр хүсдэг. Вань Цин. Чамтай учирсан нь миний амьдралын хамгийн аз жаргалтай зүйл. Вань Цин. Чи миний найз бүсгүй болох уу? Чи үнэхээр надтай хамт байхыг хүсэж байна уу?
Цин: Тийм ээ.
-----------------------------------------------------------
Цин: Байна?
Май: Чи ажлаа дууссан уу?
Цин: Тиймээ.
Май: Тэгвэл буугаад ир. Би чамайг доор хүлээж байя.
Цин: За.
Ма: Вань Цин.
Цин: Ма Цюмэй. Чи яагаад энд ирсэн юм?
Ма: Би чамаас уучлалт гуйхаар ирлээ. Би бас Ву Маг халсан. Намайг уучлаарай.
Цин: Чи үнэхээр уучлалт гуйхаар энд ирсэн юм уу?
Ма: Мэдээж. Чи Май ахын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Үнэхээр онцгой. Чиний хэлсэн хэдхэн үг намайг маш их доош нь хийсэн болохоор л би чамаас уучлалт гуйхаар ирлээ.
Цин: Би түүнд юу ч хэлээгүй.
Ма: Чи ямар заль хэрэглэснийг хэн мэдлээ? Чи юу гэж хэлснээ мэдэж байгаа.
Цин: Чи дуусав уу?
Ма: Хэрэв чиний сэтгэл ханаагүй бол би чамайг оройн хоолоор дайлъя.
Цин: Тийм бол би явлаа.
Ма: Вань Цин. Намайг дарамтлах хэрэггүй. “Хатан хааны эрдэнэс” үү?
Цин: Буцаагаад өг.
Ма: Вань Цин. Чи Май ахын юмыг яаж хулгайлж чадаж байна аа?
Цин: Би хулгайлаагүй. Энэ минийх.
Ма: Чинийх ээ? Энэ юу болохыг чи мэдэх үү? “Хатан хааны эрдэнэс”. Зуун саяын үнэтэй. Энэ чинийх байх учиргүй.
Дун: Энд юу болоод байна аа?
Ма: Дон захирал аа, та яг цагаа олж ирлээ. Би танаас асуух гэж байлаа. Таны дор байдаг ажилчид үргэлж ийм өөдгүй байдаг уу?
Дун: Ма Цюмэй, юу болсон юм?
Ма: Ван Цин миний Май ахаас зуун саяын үнэтэй юмыг нь хулгайлчихаж.
Дун: Ван Цин, чи яаж чадаж байна аа!
Цин: Би юу ч хулгайлаагүй.
Ма: Энэ очир алмаазан бөгжийг Май ах надад бэлдсэн юм. Тэр үүнийг надад сүйн бэлэг болгож өгөх гэж байсан. Чи хулгайлаагүй гэж хэллээ. Тэгвэл надад тайлбарлаадах, энэ яагаад чамд байдаг юм?
Цин: Надад чамд тайлбарлах юм алга. Буцааж өг.
Ма: Хөөе!
Дун: Ван Цин, чи зөвхөн юм хулгайлаад зогсохгүй ерөнхийлөгчийн эхнэрийг үл хүндэтгэлээ. Би чамайг сургаад өгье л дөө. Чи намайг цохино гэнэ ээ!
Цин: Дун захирал аа, би ердөө л өөрийгөө хамгааллаа.
Май: Та нар энд юу хийж байдаг юм?
Ма: Май ах аа. Та хүрээд ирлээ. Вань Цин энэ удаа жинхэнээсээ хулгай хийсэн байна. Би түүнийг доромжлоогүй.
Май: Вань Цин, чи юм хулгайлсан юм уу?
Цин: Ма Цюмэй, чи намайг Май Манын зүрх сэтгэлд ямар байр сууртайг мэдэхийг үргэлж хүсдэггүй гэж үү? Тэгвэл өнөөдөр би чамд үзүүлье. Нөхөр минь?
Ма: Нөхөр өө?
Май: Чи нээрэн юм хулгайлсан юм уу?
Цин: Тэгсэн. Би зүгээр л хулгай хийх дуртай. Тэгээд юу гэж?
Май: Хулгайлах гэдэг үнэндээ тийм ч... Сонсоцгоо. Вань Цин одооноос миний найз бүсгүй болсон. Тэр юм хулгайлсан гэж битгий ярьцгаа. Хэрэв тэр хулгайлсан ч гэсэн та нар тэрийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ойлгосон уу?
Дун: Ойлгосон.
Ма: Тэр хоёр нийлсэн гэж үү?
Май: Тэр юу хулгайлсан бэ?
Ма: Тэр энэ алмазан бөгжийг хулгайлсан.
Май: Энэ би түүнд өгсөн бөгж биш үү? Энэ хулгай мөн үү?
Ма: Май ах аа, та яаж ингэж чадаж байна аа?
Май: Яасан гэж?
Ма: Та чи миний амийг аварсан, намайг үүрд хамгаална гэж хэлсэн.
Май: Тийм ээ. Чи үнэхээр миний амийг аварсан. Гэхдээ би чамайг зөвхөн дүү гэж л хардаг.
Ма: Дүү гэнэ ээ?
Ма: Тэгвэл та надад энэ “Хатан хааны эрдэнэс”-ийг өгнө гэж хэлснийг яахав? Бас надтай гэрлэнэ гэсэн чинь?
Май: Би хэзээ тэгж хэлсэн юм бэ?
Сяо: Би ганц хоёр юм хэлчихсэн юмаа.
Ма: Тэгвэл.... тэгвэл энэ бүх хугацаанд би мөрөөдлөө бодит гэж эндүүрч байжээ. Энэ бүгд нэг талыг барьсан байна!
Май: Цюмэй, Вань Цин одоо чиний бэр эгч болсон. Чи цаашид түүнд хүндэтгэлгүй хандахгүй гэж найдаж байна. Миний тэвчээр хязгаартай. Хэрэв чи зөрүүдлээд байвал намайг бүдүүлэг загнасан гэж битгий буруутгаарай.
Ма: Үгүй ээ, үгүй. Тэгэхгүй! Май ах аа, би буруу байснаа мэдэж байна. Би дахиж тэгэхгүй.
Май: Нээрээ юу?
Ма: Аанхан. Би Вань Цинтэй бэр шиг харьцана.
Май: Явцгаая.
Ма: Үеэл ээ. Одоо бид яах ёстой вэ?
Дун: "Бид яах ёстой вэ" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр одоо Май захиралын хайртай эмэгтэй нь.
Ма: Тэр миний ерөнхийлөгчийн хатагтайн байр суурийг булаачихлаа! Би түүнийг хашраах болно доо. Нэг юм бодож олоход минь туслаач!
Дун: Наашаа ойрт.
-----------------------------------------------------------
Цин: Май Ман. Чи сайхан сэтгэлтэй.
Май: Чи намайг хэн гэсэн бэ?
Цин: Май Ман.
Май: Тэгж биш.
Цин: Тэгвэл юу гэж?
Май: Өнөөдөр чи нэг хүнийг цохож хэлсэн.
Цин: Өнөөдөр миний цохож хэлсэн.. хэн байсан бэ?
Май: Хэлээч.
Цин: Юун хэлэх гэж?
Май: Би сонсмоор байна. Хэл л дээ.
Цин: Нөхөр минь.
Май: Дахиад хэл.
Цин: Нөхөр минь.
Май. Одооноос эхлэн би чиний нөхөр. Хэн ч чамайг дээрэлхэхгүй.
Цин: Хэн ч намайг дээрлэхдэгүй. Харин намайг дээрэлхэж байгаа нь чи биш биз?
Май: За яахав. Тэгвэл би аажмаар гэмээ цайруулна, за юу?
Цин: Мартсанаас, өнөөдөр Ма Цюмэй чамайг урд нь аварсан гэж хэлсэн. Та хоёрын хооронд юу болсон бэ? Тэр өмнө нь…
Ма: Май ах аа. Уучлаарай. Би юу ч хараагүй.
Май: Хүлээ. Юу болсон юм?
Ма: Май ах аа. Өнөөдөр цаг агаар сайхан байгааг би анзаарлаа. Тэгээд л би бэр эгчтэй хамт салхилъя гэж шийдсэн юм. Гэмээ цайруулахын тулд бэлэг авч өгье.
Май: Яг л таарлаа. Компанид хэлэлцэх ёстой нэг төсөл байгаа. Вань Цин. Чи түүнтэй хамт яв.
Цин: Гэхдээ...
Ма: Өө. Бэр эгч ээ, би үнэхээр их харамсаж байгаа. Би чамтай эвлэрмээр байна. Хамт алхацгаая л даа.
Май: Чи түүнд чамаас уучлалт гуйх боломж өгөхгүй гэж үү?
Цин: За.
Ма: Явцгаая.
-----------------------------------------------------------
Ма: Бэр ээ. Чи бнөөдөр баярлаж байна уу?
Цин: Тийм ээ. Би хэзээ ч ийм олон хувцас худалдаж авч байгаагүй.
Ма: Тэгвэл бид дараа нь дахиад энд ирнэ.
Цин: Тэр үнэхээр гэмшихийг хүсэж байгаа бололтой.
Ма: Урд талд сүүтэй цайтай кафе байдаг гэж би сонссон. Үнэхээр амттай. Явж ууж үзэцгээе.
Цин: Тэгье. Явцгаая.
-----------------------------------------------------------
Дун: Мөнгөө авсан уу?
Эр: Тиймээ, авсан. Босс оо, та Биднээр юу хийлгэхийг хүсэж байна? Би чамд хоёр зураг явуулна. Тэр хоёрыг гудамжаар өнгөрөхөд нь та тэднийг дээрэмдэх гэсэн дүр үзүүл. Хэрэв тэд эсэргүүцвэл тэднийг үхтэл нь зод.
Эр: Асуудалгүй.
Дун: Аан тийм, зөвхөн Вань Цин гэх эмэгтэй зодно шүү. Түүнийг үхтэл нь нүд.
Эр: Тэгвэл нөгөөхийг нь яах вэ?
Дун: Түүнийг хэд хэдэн удаа цохисон дүр үзүүл.
Эр: Ойлголоо.
Ма: Хөөе, бэр эгч ээ. Чиний гар ч гэсэн бас гэмтэж байсан гэж би сонссон.
Цин: Тийм ээ. Хуучин гэмтэл.
Ма: Өө, ямар гэмтэл байсан бэ? Энэ арай Май Маныг аварсан тэр эмэгтэй юм биш биз?
Цин: Цюмей? Цюмей?
Ма: Тэгвэл чи... тэр хүнээ олсон уу?
Цин: Одоохондоо үгүй.
Ма: Азаар Май ах мэдэхгүй юм байна.
Цин: Энэ бүхэн тэр хүний буруу. Хэрэв тэр байгаагүй бол миний гар гэмтэхгүй байсан. Ээж маань энэ олон жилийн турш маш их зовсон. Хэрэв би түүнийг олвол би... Би түүний арьсыг амьдаар нь хуулна.
Ма: Тэгээрэй. Би чамтай хамт түүний арьсыг амдаар нь хуулалцана.
Эр: Охид оо. Та хаашаа явж байна?
Цин: Та нар яах гэсэн юм?
Ма: Хүрээд ирлээ.
Эр: Тоглоцгооё.
Ма: Юу тоглох гэж? Бид хэн болохыг та нар мэдэх үү? Эндээс явцгаа!
Эр: Чиний нэр хэн бэ, үзэсгэлэн гоо минь?
Ма: Тэр… Түүнийг Вань Цин гэдэг. Та нар... юу хүссэн юм?
Эр: Вань хатагтай, бидэнтэй хамт явж уугаач.
Ма: Хөөе, би чамтай яриад байна. Намайг сонсож байна уу?
Эр: Чамд ямар хамаатай юм? Би энэ бүсгүйтэй ярилцаж байгааг чи харахгүй байна уу?
Цин: Чи хүмүүсийг цохиж яаж чаддаг байна аа?
Эр: Хэрэв би түүнийг цохивол яахав? Тэр царай муутай юм. Би чамайг цохиод өгөх үү?
Ма: Чи хэнийг царай муутай гэсэн бэ?
Эр: Чамайг хэллээ, царай муутай мангар аа.
Ма: Та нар царай муутай мангарууд!
Цин: Цюмэй, мартчих. Тэдэнтэй битгий орооцолд. Явцгаая.
Эр: Явах аа? Хаашаа явах гэж? Би та нарт хэлье. Хэрэв та нар өнөөдөр биднийг баярлуулахгүй бол хаашаа ч явах тухай бодох ч хэрэггүй.
Ма: Энэ нөхдүүд юу хийгээд байна аа? Миний үеэл тэдэнд юу гэж хэлсэн юм бол?
Эр: Чи юугаа гөлрөөд байгаа юм бэ? Эндээс холд!
Цин: Хөөе, залуус аа, та нар юу хүссэн юм? Ойртох хэрэггүй шүү!
Эр: Зүгээр л тоглоё.
Ма: Май Ман яагаад энд байна? Төлөвлөгөө өөрчлөгдлөө. Больцгоо! Миний бэр эгчид битгий хүр. Асуудал байвал надтай ярь. Асуудал байна уу? Над руу хүрээд ир.
Эр: Хүрээд ир гэсэн үү?
Ма: Чи ухаантай ш дээ. Жинхэнэ Вань Цин нь тэо.
Эр: Вань нь хэн бэ?
Ма: Чи үнэхээр намайг цохисон уу?
Эр: Энэ эмэгтэй үнэхээр залхмаар юмаа. Түүнийг миний өмнөөс алаад өг!
Эр: Бүсгүй...
Ма: Намайг битгий цохиоч!
Цин: Болиоч!
Эр: Чи хэнийг хараагаад байна аа?
Ма: Аа! Ёоо!
Эр: Чи хэнийг хараасан бэ?
Ма: Май ах аа! Намайг авраач! Май ах аа.
Эр: Чи чамайг аав гэж дуудсан ч бүтэхгүй.
Ма: Аа!
Эр: Чи хэнийг хараагаад байна?
Ма: Аа! Вань Цин, намайг авраач!
Эр: Вань Цин, чи биз дээ?
Эр: Би чамд Вань Цинг гэж дуудахыг зөвшөөрье. Би чамайг үхтэл нь нүднэ!
Эр: Ах аа, бид хараахан оройтоогүй биз дээ?
Эр: Босс биднээс мөнгөө буцааж авахгүй биз дээ?
Ма: Вань Цин, авраач дээ...
Эр: Вань Цин гэсэн үү? Би чамд Вань Цин гэж хашхирахыг зөвшөөрье.
Эр: Вань Цин?
Дун: Зөвхөн Вань Цин нэртэй эмэгтэйг нь зод. Түүнийг газар мөлхөж унах хүртэл нь нүд.
Эр: За, хамаагүй. Эхлэцгээе.
Эр: Миний гар аль өвдөж байх чинь.
Эр: Би өөрөө гардана!
Ма: Май ах аа, намайг авраач!
Сяо: Май ерөнхийлөгч өө, яаралтай хуралтай болчихлоо.
Май: Чи юу гэж хэлсэн бэ?
Сяо: Бид яаралтай хуралтай.
Ма: Май ах аа. Битгий яваач!
Цин: Үүнийгээ одоохон больцгоо! Хэрэв та нар болихгүй бол би цагдаа дуудна!
Эр: Цагдаа дуудах аа? Зугтаарай!
Эр: Цагдаа дуудах аа? Чи намайг сүрдүүлж байна уу? Чи үнэхээр цагдаа дуудаж зүрхлэнэ гэнэ ээ?
Ма: Түүнийг нүд! Түүнийг хурдан зодооч!
Эр: Түүний хувцсыг нь ур!
Ма: Яг зөв!
Эр: Хүлээ. Би үүнийг хийнэ.
Цин: Чи яах гээд байгаа юм бэ?
Эр: Наашаа хүрээд ир!
Май: Больцгоо! Түүнд хэн гар хүрч зүрхлэхийг нь харцгаая!
Эр: Би болох уу?
Цин: Ханиа.
Май: Чи зүгээр үү?
Цин: Тийм ээ, би зүгээр. Чи энд цагаа олж ирсэн баярлаж байна.
Ма: Май ах аа!
-----------------------------------------------------------
Дун: Чи хаана ийм болчихоод ирэв?
Ма: Та бас ингэж асууж байна уу? Энэ бүхэн чиний хөлсөн хүмүүсээс болсон.
Дун: Би тэр залуусыг яаж мэдэх юм бэ... Би чамд Вань Цинтэй битгий орооцолд гэж хэлсэн ш дээ. Одоо юу болсныг хар. Чи өөрөө л хүссэн.
Ма: Би чамд хэлье, одоо түүнтэй зууралдахгүй байсан нь дээр. Чи Вань Цин хэн болохыг мэдэх үү?
Дун: Тэр хэн гэж?
Ма: Вань Цин бол Май Маныг аварсан хүн.
Дун: Юу?
Ма: Үүнийг нууж болохгүй. Май Ман эрт орой хэзээ ч мэдэх л болно. Тэгвэл миний бүх эд баялаг, алдар хүнд үгүй болно.
Дун: Ма Цюмэй, чи юу хийхийг хүсэж байна?
Ма: Мэдээж Вань Цинээс ангижрах болно. Тэр нууц нь үүрд алга болно.
Дун: Ма Цюмэй, чи галзуу юм уу?
Ма: Эцэст нь миний олж авсан бүх юмыг Вань Цин булааж авахыг чи хүсэж байна уу?
Дун: Энийг өөрөө хийгээрэй. Намайг үүндээ оролцуулах хэрэггүй.
Ма: Дун Баожу, намайг энэ далайн дээрэмчний хөлөг дээр чирч гаргасан хүн нь чи. Одоо болихыг хүсэж байна уу? Чи боломжтой гэж бодож байна уу?
-----------------------------------------------------------
Май: Чамайг гэрээсээ гарахад дагах бие хамгаалагч хөлсөлсөн нь дээр. Хэрэв өнөөдөр би байгаагүй бол... чи өнгөрөх байлаа.
Цин: Надад хэрэггүй. Одооноос би тиймэрхүү хүнгүй газраар явахгүй.
Май: За.
Цин: Аан, би явах болчихлоо. Үгүй бол ээж дахиад л надад үглэнэ. Чи ч бас гэртээ харих хэрэгтэй.
Май: Болгоомжтой байгаарай.
Цин: Баяртай.
Ай: Баяртай.
-----------------------------------------------------------
Цин: Аан! Ма Цюмэй! Чи... Чи юу хийж байна аа?
Ма: Би чамд Нанчэнгээс яв гэж хэлсэн ч чи яваагүй. Одоо чи бүр хүссэн ч явж чадахгүй.
Цин: Юу гэсэн үг вэ?
Ма: Чи миний маш их хичээж байж олж авсан бүх юмыг булаасан. Би юу хийнэ гэж чи бодож байна?
Цин: Ма Цюмэй, Май Ман чамд хангалттай их юм өгсөн. Тийм шуналтай байж болохгүй.
Ма: Би зөвхөн түүний мөнгийг хүсээгүй. Би бас түүнийг ч хүсч байна.
Дун: Чи яагаад түүнд цагаа үрээд байгаа юм бэ? Зүгээр л энийг бушуухан дуусгаад эндээс явцгаая.
Цин: Дон захирал? Та хоёр хамсаатанууд юм уу?
Ма: Юунд нь яардаг юм бэ? Тэр өмнө нь надад яг ингэж хандаж байсан. Надад учруулсан бүх доромжлолынх нь төлөө би түүнээс хариугаа авмаар байна. Чи их хөөрхөн царайтай юм. Май ах чамд хэтэрхий их татагдаг нь гайхах зүйл биш. Хэл дээ, хэрэв би энэ үүнийг чинь сэглэвэл Май ах чамд татагдсан хэвээрээ байх болов уу?
Цин: Ма Цюмэй, тайвшир. Чи ийм зүйл хийснээр өөрөө л хохирно.
Ма: Одоо чи над шиг царай муутай болчихлоо.
Цин: Чи... Чи юу хийх гээд байна аа?
Ма: Мэдээж эдгээр үгсийг нүүрэнд чинь үүрд үлдээнэ.
Цин: Май Ман!
Май: Одоо зүгээр. Дон Баожу, чи ч бас үүнд оролцжээ.
Дун: Би...
Ма: Май ах аа, энэ худлаа шүү. Миний хэлэхийг сонсооч. Би түүнтэй зүгээр л тоглож байсан.
Дун: Тоглох оо? Чи намайг тэнэг гэж боддог уу? Хүн байна уу! Энэ хоёрыг цагдаагийн хэсэгт аваач.
Ма: Үгүй ээ! Үгүй! Миний буруу гэдгийг би мэднэ. Би дахиж тэгэхгүй. Цагдаа битгий дуудаач! Надад дахиад боломж өгчих.
Май: Би чамд маш их боломж өгсөн.
Ма: Миний буруу байсныг би үнэхээр мэднэ. Би дахиж тэгэхгүй.
Май: Ма Цюмэй, чи солитой юм уу? Чамайг аврах боломжгүй.
Ма: Май ах аа, би таныг аварсан. Миний гар хугарсан. Би таныг аварсан болохоор та намайг зүгээр л явуулчихаач. Май ах аа, хэрэв би байгаагүй бол тэр үед та үхэх байсан. Та үнэхээр намайг шоронд хийлгэмээр байна гэж үү?
Сяо: Түүнийг битгий явуул. Ерөнхийлөгч өө, бид учрыг нь олж мэдсэн. Таныг аварсан хүн энэ Ма Цюмэй биш байж. Тэр хуурсан байна.
Ма: Чи… чи худлаа хэллээ!
Сяо: Таван жилийн өмнө чамайг хүмүүжлийн доголдолтой гэж сургуулиас чинь хөөсөн. Захиралд золгүй явдал болсон тэр өдөр чи тэр газарт байгаа ч үгүй. Дун Баожу бол чиний үеэл. Тэр чамайг захиралын аврагчийн дүрд хувилгаж, ийм байдалд хүргэсэн хүн.
Ма: Чи… чи… чи утгагүй юм ярьж байна.
Сяо: Чиний гар... огтхон ч гэмтээгүй. Чамд хэлэх өөр юм байна уу?
Цин: Таван жилийн өмнө... Сургууль... Гарын гэмтэл... Энэ тэр байжээ!
Ма: Өвдөж байна. Өвдөж байна.
Май: Ма Цюмэй! Чи надад худлаа хэлжээ? Жүжиглэж байна уу? Хэрэв чи жүжиглэх дуртай юм бол би чамд насан туршдаа жүжиглэх боломжийг нь өгнө. Хүн байна уу? Түүний гарыг тасд!
Ма: Хөөе! Хөөе! Май ах аа! Миний буруу гэдгийг би мэдэж байна. Гуйя! Хэрэв та намайг зүгээр л явуулчихвал би чиний хүссэн бүхнийг чинь хийнэ.
Май: Болж байна. Тэгвэл би үнэхээр гэмшиж байгааг чинь харъя. Өөрөө хий.
Ма: Өөрөө хийх ээ?
Май: Тийм ээ. Өөрөө хий. Надад ганцхан хуруу л хэрэгтэй.
Ма: Үгүй ээ!
Май: Үгүй ээ? Тэгвэл би чиний гарыг бүхлээр нь тасдана.
Эрс: Мэдлээ.
Ма: Би өөрөө үүнийг хийе! Өөрөө хийнэ.
Май: Тэр яагаад байгаа юм?
Дун: Таталт. Тэр татдаг өвчтэй. Тэр цочролд орохоор таталт өгдөг юм. Түүнийг яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
Май: Хэрэггүй. Би эмч авчирсан.
Дун: Аан?
Ма: Энэ тэнэг юу сэдсэн юм бол?
Ма: Хөөе! Зодсоор л байх уу?
Эмч: Ноён Май, тэр ухаан орсон.
Май: Энэ хоёрыг цагдаагийн хэлтэст аваач. Би тэднийг үлдсэн бүх амьдралаа торны цаана өнгөрүүлэхийг хүсэж байна.
Эр: Мэдлээ.
Дун: Май захирал аа!
Ма: Үгүй ээ! Май ах аа! Биднийг явуулаач дээ! Май ах аа!
Дун: Май захирал аа!
Ма: Би буруу байснаа мэдэж байна! Май ах аа!
Цин: Энэ чи байжээ.
Май: Юу?
Цин: Таван жилийн өмнө... Нанчэнгийн 1-р дунд сургуульд... Энэ чи байж. Чамаас болж би гараа гэмтээж, бас тэнд намайг ганцааранг нь үлдсэн!
Май: Тэр үед байсан хүн... чи байжээ.
Цин: Май Ман! Чи муу өөдгүй! Муу өөдгүй! Муу өөдгүй!
Май: Ашгүй дээ! Би чамайгаа маш удаан хайсан. Чи яг миний дэргэд байх юм гэж огт бодсонгүй.
Цин: Чи муу өөдгүй!
Дуусав
Back to episodes Go home