Second_Sister

Filmbridge

Төрөл: УСК                                                       Хуудасны тоо: 36

Нэр: Second Sister 08/04/2026                                          Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Жүнгён - 30 орчим настай эрэгтэй - Хакерын чадвартай мөрдөгч

Суын - 30 орчим настай эмэгтэй - Жиыны эгч, гол дүр

Хаён - 16 орчим настай эмэгтэй - kidkit727-ийн цаадах хүн, Жиыны ангийн охин

Ынху - 16 орчим настай эрэгтэй - Сүминтэй үерхдэг Жиыны ангийн хүүхэд

Сүмин - 16 орчим настай эмэгтэй - Жиыны найз

Минжи - 16 орчим настай эмэгтэй - Жиыны ангийн баян охин

Жиын - 16 орчим настай эмэгтэй - Амиа хорлосон эмэгтэй сурагч

Сэтгүүлч - 30 орчим настай эмэгтэй

Багш - 30 гаран настай эмэгтэй

Хажүн - 20 гаран настай эрэгтэй - Хаёны ах

Жон мөрдөгч - 40 гаран настай эрэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТЕКСТ: ТИТЭМ СОЁЛЫН КОРПОРАЦЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ЧАН ХУГЭ-ГИЙН "ОТГОН ДҮҮ" РОМАНААС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ. ОТГОН ДҮҮ.

Хаён: СҮЙД БОЛЛОО! ЮҮН ЖИЫН БАРИЛГААС ҮСЭРЧХЭЖ.

Хажүн: АМИА ХОРЛОЧИХСОН БАЙНА!

ТЕКСТ: "АХЛАХ СУРГУУЛИЙН ОХИН БАРИЛГААС ҮСЭРЛЭЭ...ЦАГДАА НАР МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА."

Хаён: ОДОО ЯАХ ЮМ БЭ? ХУРДАН ХАРИУЛ Л ДАА.

Хажүн: САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. БИДНИЙ БУРУУ БИШ.

Хаён: ТЭГСЭН Ч ГЭСЭН БИДНЭЭС БОЛЖ ҮХЧИХЛЭЭ ШҮҮ ДЭЭ. БИД АЛЧИХЛАА ГЭЭД БАЙНА!

Хажүн: БИД ЯАЖ АЛСАН ЮМ? БИД ЗҮГЭЭР Л ҮНЭНИЙГ БАЙГААГААР НЬ ХЭЛСЭН ТӨДИЙ. БИТГИЙ ДЭМИЙ ЮМ БОДООД БАЙ. ЯАГААД БИЧИХГҮЙ БАЙГАА ЮМ? ХҮЛЭЭЖ БАЙ. БИ ТАНАЙХ РУУ ОЧЛОО.

Жүнгён: Болиоч ээ!

Суын: Сайн байна уу, би...

Жүнгён: Яах гээд байгаа юм бэ?

Суын: Жон мөрдөгч өөрийн чинь талаар хэлсэн юм.

Жүнгён: Хар өглөөнөөс авахуулаад л. Хүн сэрээгээд хаячих юм.

Суын: Та Сол Жүнгён мөрдөгч мөн биз дээ?

Жүнгён: Та гээд байх юм байхгүй ээ. Зүгээр Сол мөрдөгч гэж дууд. Суучих. Таван минутын дотор тайлбарлаарай.

Суын: Юу?

Жүнгён: Үгүй ээ, энэ чинь... тайлбарыг нь сонсож байж авах эсэхээ шийддэг юм байгаа биз дээ?

Суын: Аан, за. Дөрвөн сарын өмнө дүүг маань автобусанд хүн оролдсон юм. Оролдсон хүнийх нь нэр Шин Жонман. Тэр үед Шин Жонман бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 6 сарын хорих ял авсан. Би хэрэг ингээд дууслаа л гэж бодсон. Гэтэл нэг өдөр... Шин Жонманы зээ дүү гэх хүн авга ах нь гүтгүүлсэн гэсэн утгатай урт мэдэгдэл интернет дэх хэлэлцүүлгийн самбарт нийтэлсэн байсан. Шин Жонман автобусны буудлын ойролцоо тамхи татаж байсан дүүг маань зэмлэсэн. Түүнд нь өс санасан дүү маань тэр хүнийг худлаа гүтгэсэн гэсэн байсан. Тэгээд ч болоогүй сургууль дээр нь манай дүүг эцэг эхгүй өнчин хүүхэд, танхайчуудтай нийлээд хар тамхи хэрэглэдэг, мөнгөөр хүнтэй харьцдаг гэсэн аймшигтай цуурхал хүртэл тарсан. Тэр бичвэр хаа сайгүй тарж, дүүгийн минь сургууль, зураг хүртэл ил болсон. Хүмүүс зөвхөн Шин Жонманы зээ дүүгийн үгэнд л итгэсэн.

ТЕКСТ: ХУДАЛЧ ЯНХНЫ ЗУРАГ!

Суын: Хүмүүс элдэв бусаар хэлж, дүү рүү минь дайрч байсан. Тэгэхэд л ойлгосон. Онлайн орчинд хэн ч амархан чөтгөр болдог гэдгийг.

ТЕКСТ: АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ 12 ДАВХРААС ҮСЭРЧ, АМИА ХОРЛОВ.

Суын: Тэр нэргүй бичвэрээс болж дүү минь бүхэлдээ сүйрсэн. Эцсийн дүнд зээ дүүгийнх нь бичвэрээс болж миний дүү амиа хорлосон. Тэр явдлын дараа бичвэрийг оруулсан хүнийг олохын тулд мөрдөгч хөлсөлсөн юм.

Жон мөрдөгч: Шин Жонман ах дүүгүй юм байна. Айлын ганц хүү.

Суын: Шин Жонманд зээ дүү байхгүйг олж мэдсэн. Тэгээд энэ хэрэгт хакерын чадвар сайтай мөрдөгч хэрэгтэй гээд... өөрийг чинь санал болгосон. Та... Мөрдөгч өө. Би тэр бичвэрийг оруулсан хүнийг олоод яагаад тийм зүйл оруулсныг нь, яагаад дүүг минь үхэлд хүргэснийг... заавал асуумаар байна.

Жүнгён: Энэ ажлаас татгалзаж байна.

Суын: Яагаад?

Жүнгён: Хэтэрхий амархан байна.

Суын: Хэтэрхий амархан гэнэ ээ?

Жүнгён: Хэдхэн товч дараад л болчих байх. Тийм сонирхолгүй хэрэг дээр үнэтэй цагаа үрмээргүй байна.

Суын: Сонирхолгүй хэрэг гэсэн үү?

Жүнгён: Тийм ээ, сонирхолгүй хэрэг.

Суын: Ярьж байгаа чинь арай хэтэрч байгаа юм биш үү?

Жүнгён: Таван минут болчихлоо доо. Гарч болох уу? Би өглөөний цайгаа уух ёстой. Гарахгүй юм уу?

Сэтгүүлч: Цахиурын хөндий дэх программ хангамжийн жижиг компаниас эхлээд өнөөдөр дэлхийн түвшний IT компани болсон SIQ-гийн талаар хүмүүс олон зүйл сонирхдог л доо. Юун түрүүнд SIQ-г Стивен таныг оруулаад гурван хүн үүсгэн байгуулсан шүү дээ. Нөгөө хоёр үүсгэн байгуулагчийн хувьд олон нийтийн өмнө их гардаг. Харин та нэг их гарч ирээд байдаггүй шүү дээ. Ямар нэг онцгой шалтгаан байгаа юу?

Суын: Хөөе, Сол мөрдөгч өө!

Суын: Байна уу?

Жүнгён: <i>20 саяыг төлнө гэвэл бодож үзье.</i>

Суын: Миний дугаарыг яаж олсон юм?

Жүнгён: Төлж чадах юм уу?

Суын: Төлье. Харин оронд нь... долоо хоногийн дотор олж өгөөрэй.

Жүнгён: За, тохирлоо. Тэгвэл одоо нэг завинд суусных чөлөөтэй ярьж болно биз дээ?

Суын: Гэхдээ яагаад гэнэт бодлоо өөрчилсөн юм?

Жүнгён: Энэ хэрэг бодсоноос сонирхолтой санагдсан юм. Энэ тэр бичвэр орсон хэлэлцүүлгийн самбарт нэвтрэх бүртгэл. Жаахан зайтай! Ийшээ хар. Адилхан дэлгэц харагдаж байгаа. Харин энэ нэвтэрсэн байршил нь. Энэ “kidkit727” хаягийн IP. IP хаягийг нь тогтоох гэж үзтэл... IP гэж юу болохыг мэдэх үү?

Суын: Тэр зэргийг бол мэднэ ээ.

Жүнгён: Тийм байлгүй дээ. Тэгээд IP хаягийг нь олох гэтэл Люксембург гэж гарсан. Тогтоох боломжгүй гэсэн үг.

Суын: Тэгэхээр IP хаягаар нь олж чадахгүй юм байна.

Жүнгён: Имэйлээр нь оролдож болох ч… Мөрдөх боломжгүй имэйлээр бүртгүүлсэн байна. Юу нууж байгааг нь мэдэхгүй ч, мэргэжлийн хүн л байна даа.

Суын: Тэгвэл яаж олох вэ?

Жүнгён: Шин Жонмантай хэр холбоотойг нь ухаж үзнэ ээ.

ТЕКСТ: БИ АЛУУРЧИН УУ?

Хаён: БИ АЛУУРЧИН УУ?

Хажүн: ДАХИАД Л ЭХЭЛЛЭЭ. БИТГИЙ ТИЙМ ЗҮЙЛ БОД ГЭЭД БАЙХАД. ТҮҮНИЙ АМИА ХОРЛОСОН НЬ ӨӨРИЙНХ НЬ Л СОНГОЛТ. ЧАМТАЙ ЯМАР Ч ХАМААГҮЙ. ТЭГЭЭД БАС БУСДЫГ ХИЙГЭЭГҮЙ ХЭРЭГТ ГҮТГЭДЭГ ЮМНУУД ҮХСЭН Ч ЯАДАГ ЮМ.

Хаён: ЦАГДАА НАР БИДНИЙГ ОЛЧИХВОЛ ЯАХ ЮМ?

Хажүн: ЦАГДАА НАР ЯАГААД Ч БИДНИЙГ ОЛОХГҮЙ ЭЭ. НОТОЛГОО Ч БАЙХГҮЙ БАЙХАД ЯАЖ ОЛЖ ЧАДАХ ЮМ? МИНИЙ ЧАДВАРТ ИТГЭХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЮУН Ч БИТГИЙ САНАА ЗОВ.

Хаён: ЗА.

Жүнгён: Шин Жонман, “kidkit727” хоёр ямар ч холбоогүй.

Суын: Яагаад тэр билээ?

Жүнгён: Шин Жонманы утас, компьютерын хэрэглээг нь шалгаж үзсэн. Технологийн тал дээр тааруу хүн байна лээ. Онлайн тоглоомын сайт руу орж тоглоом л тоглодог юм билээ. Эхнэр нь ч ялгаагүй. Хакер байхаар хүмүүс биш. “kidkit727”-ийн бичсэн бичвэрээс ямар нэг жигтэй зүйл анзаараагүй юу?

Суын: Жигтэй зүйл ий?

Жүнгён: Хэрэгтний өмгөөлөгчөөрөө бичүүлсэн өмгөөлөл шиг уншигдсан гэх юм уу. Тэгэхээр “kidkit727” Шин Жонманы өмгөөлөгчтэй холбоотой байж магадгүй. Би энэ талаар цааш нь ухаад үзье. Гэхдээ илүү том зүйл олж болох сонирхолтой сэжүүр байна. Юүн Жиын, дүү чинь. Дүүгийн чинь утсыг шалгамаар байна.

ТЕКСТ: СУРАГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЮҮН ЖИЫН.

ТЕКСТ: ЮҮН ЖИЫН, БИ ЧАМАЙГ САЙН МЭДНЭ. БАЙНГА АЖИГЛАЖ БАЙГАА ШҮҮ. ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ. ЧИНИЙ БАГИЙГ ХУУЛЖ ХАЯНА ДАА. ЧАМАЙГ ЯМАР БУЗРЫН ХҮҮХЭН ГЭДГИЙГ ХҮМҮҮСТ ХАРУУЛАХ БОЛНО. ТИЙМ БОЛОХООР ШАЛТАГ ТООЧИХ ТУХАЙ БОДООД Ч ХЭРЭГГҮЙ. ЧАМ ШИГ НОВШНУУД ШИЙТГҮҮЛЖ БАЙЖ Л УХААН ОРДОГ ЮМ. АЙЖ БАЙНА УУ? ТИЙМ ЭЭ, АЙХ ЁСТОЙ. ЯАГААД ГЭВЭЛ БИ БҮХ ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭХ ГЭЖ БАЙНА. ТЭГЭЭД ЧИ ХОРМЫН ДОТОР ХОГ НОВШ БОЛНО. МИНИЙ БИЧСЭН ЗҮЙЛ ҮНЭН ГЭДГИЙГ ЧАМАЙГ МЭДДЭГ ХҮМҮҮС БҮГД ОЙЛГОНО. НОВШ ГЭЖ. ЖИЫН АА, БИ ХИЙСЭН ЗҮЙЛЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА. ХАРИН ЧИ? НҮҮР БАРДАМ БАЙНА УУ? БУСДЫГ ХИЙГЭЭГҮЙ ХЭРЭГТ НЬ ГҮТГЭЖ, ХУДЛАА ЯРИАД Л. БИ БАЙСАН БОЛ ИЧСЭНДЭЭ НҮҮРЭЭ Ч ХАРУУЛЖ ЧАДАХГҮЙ. ЗҮГЭЭР ҮХСЭН НЬ ДЭЭР.

Жиын: ИЛГЭЭГЧ ЖИЫН: БИ ҮХВЭЛ БОЛОХ УУ?

Жүнгён: Энд юу хийж байгаа юм? Энэ ёстой янзтай. Шинэ IP хаягтай болчхож.

Суын: Хаанаас байна?

Жүнгён: Солонгос.

Суын: Тэгвэл яг байршлыг нь мэдэж болох нь ээ.

Жүнгён: Энэ удаа алдаа гаргасан л байна. Гэхдээ өөрийгөө ил гаргах хэмжээний тэнэг биш.

Суын: IP хаяг нь байхад яагаад байршлыг нь олж болохгүй гэж?

Жүнгён: Энэ нөхөр дөрвөн имэйл явуулсан байна. Тэгээд гурван өөр IP гараад ирлээ. Эхний хоёр нь адилхан хаягтай ч сүүлийн хоёр нь өөр. Өөр өөр Wi-Fi ашиглаж интернет орсон байгааг харахад байнга өөр өөр газар очоод имэйл илгээсэн бололтой.

Суын: Тэгвэл аль хавьд байдгийг нь мэдэж болох уу?

Жүнгён: Эхний хоёр нь Ханам-дун. Гурав дахь нь Оксу-дун. Дөрөв дэх нь Сонсу-дун. Гэхдээ Wi-Fi-д нэвтрэхдээ урьдчилсан төлбөрт дугаар ашигласан болохоор цааш мөрдөх боломжгүй л дээ.

Суын: Тэгвэл...

Жүнгён: Гэхдээ... хоёр хүний нэгийг нь амархан олж болно.

Суын: Хоёр хүний нэг гэнэ ээ?

Жүнгён: “kidkit727”-ийн ард хоёр хүн байна.

Суын: Тэрийг яаж мэдэж байгаа юм?

Жүнгён: Нэгийг нь “Долоо” гэж нэрлэе. ID нь "kidkit727" юм чинь. Тэгээд нөгөөхийг нь “Харх” гэж нэрлэе. Мэйл нь "[email protected]" байсан учраас. Долоо бол энэ хэргийн гол хүн. Тэр л бичвэр бичиж, имэйл илгээсэн. Хархны хувьд техникийн тал дээр тусалсан байх. Энд нэг асуулт гарч ирнэ. "Юун дээр үндэслэв?" Бичвэр, имэйл хоёрын хэв маяг дэндүү өөр. Өгүүлбэрийнх нь урт дэндүү ялгаатай.

Суын: Амархан олж болно гэсэн чинь юу гэсэн үг юм?

Жүнгён: Жиыны сургуулийн Galaxy хэрэглэдэг хүүхдүүдийг шалгана. Тэр дунд Долоо байгаа.

Суын: Хүлээгээрэй. Хэрэгтнийг Жиыны сургуулийн хүүхэд гэх гээд байна уу?

Жүнгён: Хариулт нь Долоогийн имэйлд байгаа. Бодоод үз л дээ. Долоо яагаад тэгтлээ яарч Жиыныг сүрдүүлэх болов? Хүлээж байгаад Хархны тусламжийг аваад илүү нууц аргаар явуулж болох байсан шүү дээ. Их энгийн. Долоо тэвчээр алдаад имэйл явуулсан хэрэг. Хархны тусламжийг хүлээж чадаагүй л байхгүй юу. Эхний имэйлийн сүүлийн өгүүлбэр юу гэсэн байлаа?

Суын: "Дахиж хэзээ ч инээхээргүй болгоод өгнө өө."

Жүнгён: Хүмүүс ярих юм уу бичихдээ өөрийнхөө занг ил гаргадаг юм. Өөрөө ч анзаардаггүй зуршил шиг. Долоо дүүг чинь үзэн яддаг нь илт байна. Шин Жонманы хэргээс болсон уу, эсвэл хувийн шалтгаантай байх. Дүү чинь сэтгэлээр унасан байсан биз дээ?

Суын: Тийм ээ. Өнгөрсөн жил ээжийг нас барснаас хойш таагүй байх болсон.

Жүнгён: Долоо Жиыныг шаналж, сэтгэлээр унахыг хараад дотроо баярласан байх. Гэхдээ тэр нь хангалтгүй байсан. Имэйлийг нь хар л даа. "Чам шиг юмнууд шийтгүүлж байж ухаан ордог юм." "Дахиж хэзээ ч инээхээргүй болгоод өгнө өө, хараал идсэн хүүхэн минь!" “Дахиж” гэдгийг онцолсныг харахад... Жиыныг инээж байхад юм уу, тайван байдалтай байхад нь харсан байх. Тэрийг харж тэвчилгүй имэйл явуулсан хэрэг. Дүүг чинь зовоох гэж.

Суын: Ердөө... тийм л шалтгаантай юу?

Жүнгён: Хорлох сэтгэл их байх тусам өдөөгч нь өчүүхэн зүйл байдаг юм. Дүүг чинь дээрэлхэх зорилготой байсан гэхэд энэ имэйл интернетэд оруулсан бичвэрээс хамаагүй болхи, яаруу бичигдсэн байгаа юм. Хавсаргасан зургаас нь ч харагдана. Зүгээр л өсвөр насныхны тоглоом шиг.

Суын: Өсвөр насныхны тоглоом оо? Жиыныг сүрдүүлсэн зураг шүү дээ.

Жүнгён: Надад бол улаан үсттэй дотно юм шиг харагдаж байна. Тийм биш гэж үү? Долоо үнэхээр л Жиыныг нийгмээс арчих гэж байсан бол илүү эвгүй зураг ашиглах байсан. За, одоо нэгтгээд үзье. Долоо бол Жиыныг өдөр бүр ажиглаж чадах харилцаатай хүн. Тэгээд яаран, онц зүйлгүй зураг ашиглаж сүрдүүлсэн. Тэгэхээр Долоо дүүгийн чинь насны хүүхэд. Хэрвээ дүүгийн чинь ямар байгааг өдөр болгон харж чаддаг байсан гэвэл нэг сургуульд сурдаг байх магадлал өндөр.

Суын: Тэгвэл Galaxy ашигладаг гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?

Жүнгён: Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах ёстой юу? Энд “Galaxy mail” гэж байгаа биз? Тэгэхээр Galaxy хэрэглэдэг гэсэн үг. Сургуулийн Galaxy хэрэглэдэг сурагчдыг шүүж гаргавал… сэжигтэн гарч ирнэ.

Суын: Гэхдээ Galaxy хэрэглэдэг хүүхэд олон байгаа шүү дээ.

Жүнгён: Явж шалгахаас өөр арга байхгүй.

Хаён: ҮНЭНДЭЭ НАДАД НЭГ ХЭЛЭЭГҮЙ ЗҮЙЛ БАЙГАА. БИ ӨМНӨ НЬ ЮҮН ЖИЫН РҮҮ ИМЭЙЛ ЯВУУЛСАН. ТЭР АСУУДАЛ БОЛОХ БОЛОВ УУ?

ТЕКСТ: МИНИЙ ЗААСНААР ЯВУУЛСАН УУ? ИНТЕРНЕТЭД УЛ МӨР ҮЛДЭЭДЭГГҮЙ АРГЫГ ХЭЛЖ БАЙНА.

Хаён: ТЭГСЭН.

Хажүн: ТЭГВЭЛ САНАА ЗОВОХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ. МИНИЙ ӨГСӨН WI-FI УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ДУГААРЫНХ БОЛОХООР ТОГТООХ БОЛОМЖГҮЙ.

Хаён: ЗА.

Жүнгён: Энэ дунд Долоо байгаа.

Суын: Яаж гаргаж ирсэн юм?

Жүнгён: Сургуулийн дотоод сүлжээний бүх нэвтрэлтийг шалгасан. Энэ дундаас санаж байгаа нэр байна уу? Хоч нь ч юм уу?

Суын: Мэдэхгүй байна.

Жүнгён: Дүүтэйгээ дотно байгаагүй юм уу? Яаж дүүгийнхээ найзуудын нэрийг ч мэддэггүй байна?

Суын: Зураг байхгүй юу? Нэрийг нь мэдэхгүй ч гэсэн царайг нь харвал таньж магадгүй.

Жүнгён: Тэгж хэлэхийг чинь мэдээд бэлдчихсэн байгаа. Нэг нэгээр нь утсыг нь хакердаад шөнө унтаж ч чадсангүй. Гүйлгээд харуулъя.

Суын: Байз. Энэ охиныг санаж байна.

Жүнгён: Оршуулах ёслолд ирсэн гэж үү?

Суын: Орой 8 цагийн үед ганцаараа ирсэн санагдаж байна. Оршуулах ёслолд ирсэн хүн хэрэгтэн байна гэж байхгүй биз дээ?

Жүнгён: Эсрэгээрээ ч байж болно. Энэ сүүлийнх нь. Энэ охины нэр И Сүмин. Чиний санасан нь Ким Хаён. Хоёулаа Жиыны ангид гурван жил хамт сурсан. Тэгэхээр яах аргагүй…

Суын: Хоёулаа… Энэ хоёр хоёулаа оршуулах ёслолд ирсэн.

Жүнгён: Хоёулаа юу? Энэ хүү ч гэсэн үү? Энэ хүүг Гү Ынху гэдэг. Анх удаа л Жиынтэй нэг ангид орсон. Хажууд нь байгаа И Сүмин сурагчтай үерхдэг юм шиг байсан. Гэхдээ энэ сурагч Galaxy биш, iPhone барьдаг.

Суын: Энэ хоёр манайд ирж байсан. Хоёр жилийн өмнөх Зул сарын өмнөх орой. Үдэшлэг дээр байхдаа Жиыны бие өвдөөд энэ хоёр гэрт хүргэж ирсэн. Тэгээд ээж шөнөжин Жиыныг асарч суусан.

Жүнгён: Энэ И Сүмин гэдэг сурагчийг шалгаж үзэхээр л юм байна. Илгээгч мөн ч бай, үгүй ч бай дүүгийн чинь сургуулийн амьдралын талаар ихийг хэлэх байх.

Эр-1: Хөөе, цочоочих юм.

ТЕКСТ: БИД МАРТАХГҮЙ ЭЭ.

Жүнгён: Интернетэд нийтлэгдсэн Жиынтай холбоотой бичвэрийг сургууль шалгасан болов уу? Холбогдсон сурагч байгаа эсэхийг мэдэх гэсэн юм.

Багш: Тусдаа шалгалт гэхээр зүйл хийгээгүй ээ. Эцэг эхчүүд ч эсэргүүцсэн. Сургуулийн хувьд ч эмзэг асуудал байсан л даа.

Жүнгён: Тийм байх нь. Нээрээ тийм... та Солонгос хэлний багш биз дээ?

Багш: Тийм ээ.

Жүнгён: Жиыны бичсэн бичвэрүүдийг уншмаар байна. Жиын явахаасаа өмнө бидэнд ямар нэг дохио үлдээсэн эсэхийг мэдмээр байна.

Багш: Онц зүйл ажиглагдаагүй. Түр хүлээгээд байж байвал би бичвэрүүдийг нь аваад ирье. Энэ жил бичсэн бичвэрүүд нь энэ. Таван дэвтэр байгаа.

Жүнгён: Баярлалаа. Зүгээр гэвэл аваад явж болох уу?

Багш: Тийм ээ, бололгүй яах вэ.

Жүнгён: Тэгээд бас Жиыны найзуудтай мэнд мэдэж болох болов уу? Оршуулах ёслолд ирсэнд нь талархах гэсэн юм.

Жүнгён: Жиынтэй дотно байсан уу?

Ынху: Тэгж хэлж болно оо.

Суын: Та хоёр өмнө нь Жиыныг өвдсөн үед нь гэрт хүргэж өгч байсан даа. Санаж байна уу?

Жүнгён: Жиыныг үзэн яддаг ч юм уу, Жиыны талаар таагүй цуурхал тараахаар сурагч байдаг уу?

Сүмин: Гүнж. Гүнж л байж таарна.

Суын: Гүнж ээ?

Сүмин: Манай ангид Жу Минжи гээд баян охин байдаг юм. Үргэлж дагуулуудтайгаа явдаг болохоор “Гүнж” гэж хочилдог юм. Түүний бүлэг ангийн уур амьсгалыг удирддаг. Тэдэнд гадуурхагдах л юм бол бүх найзаа алдана гэсэн үг. Дараагийн бай болохоос айгаад хэн ч дуугардаггүй.

Жүнгён: Жиын бай нь болж байсан уу?

Сүмин: Тэгж байгаагүй л дээ. Гэхдээ сүүлд ангийн аяллаа хаана хийх талаар санал хурааж байхад Гүнж "Lotte World" явмаар байна гэсэн чинь Жиын эсэргүүцсэн юм. Тэгээд нэг саналын илүүгээр Чангёнгүн ордон явахаар болсон. Тийм болохоор Гүнжийн уур хүрсэн л байх. Бусад ангийн хүүхдүүдэд Жиыныг муулаад явсан. Тэр ёстой атаархуу, муухай ааштай охин.

Ынху: Гэхдээ тэр тэгсэн гэх нотолгоо байхгүй шүү дээ. Санал зөрөлдөж байсан ч гэсэн Жиыныг шууд дээрэлхэж байгаагүй шүү дээ. Дээрээс нь Жиыны оршуулах ёслолд ч очсон.

Суын: Оршуулах ёслолд ирсэн гэж үү? Гүнж гээд байгаа охин уу?

Ынху: Мэдээгүй хэрэг үү? Тэр өдөр оршуулах ёслолын үүдэнд ганцаараа зогсож байсан даа.

Жүнгён: Таньдаг царайлсан уу?

Ынху: Үгүй ээ, тийм дотно биш болохоор. Тэгээд бас Сүмин түүнд дургүй л дээ. Нэгнээ танихгүй хүмүүс шиг л харьцдаг.

Суын: Оршуулах ёслолд та хоёроос гадна Хаён гэдэг хүүхэд л ирсэн дээ.

Сүмин: Хаён гэнэ ээ? Ким Хаён уу? Гүнж биш үү?

Суын: Тийм ээ, үс нь иймэрхүү урттай. Улаан хүрээтэй нүдний шилтэй байсан.

Сүмин: Тэгвэл Ким Хаён мөн л байна.

Жүнгён: Яасан?

Ынху: Үгүй ээ, юу ч биш. Зүгээр л Хаён, Жиын хоёрыг тийм дотно байсан гэж мэдээгүй юм байна.

Жүнгён: Ямартай ч та нарын хэн ч ирсэн Жиын баярласан байх. Ах нь дугаараа өгье. Дахиад юм санавал хэлээрэй.

Ынху: За. Баярлалаа.

Жүнгён: Би яриаг нь удирдаад явна гэж хэлсэн дээ. Дахиад нэг л удаа ингэж оролцвол би энэ хэргээс гараа татна шүү, ойлгосон уу?

Суын: Би юу буруу хийсэн юм? Жиыныг гэрт хүргэж ирснийг нь санаад уур амьсгалыг зөөллөх гээд л...

Жүнгён: Чамаас болоод хамгийн чухал асуултаа асууж ч чадсангүй.

Суын: Чухал гэж ямар асуулт байсан юм?

Жүнгён: Энэ зургийг яаж авсныг мэдмээр байгаа биз дээ? Зураг дарсан өдрийг нь хар даа.

Суын: 2021 оны 12-р сарын 24. Тэгвэл энэ зургийг Сүмин Жиыныг гэрт хүргэж ирсэн өдөр авсан гэж үү?

Жүнгён: Өөрөө дундуур ороогүй бол хүүхдүүд өөрсдөө хэлчих байлаа. Ийм байхад хийсэн буруу зүйл алга уу?

Суын: Би яаж энэ болгоныг чинь мэдэх юм? Тэгвэл түрүүлээд хэлэхэд яасан юм. Тийм биз дээ? Яагаад хамаг бурууг над руу чихээд байгаа юм?

Жүнгён: Бидний зорилгыг мэдчихэж магадгүй болохоор. Чи энэ талаар мэдэж байсан бол түрүүнийх шиг тайван сууж чадах байсан уу?

Суын: Уучлаарай.

Жүнгён: Бид Жиыны гэр бүл байгаа юм. 9-р ангийн 1-р бүлгийн Жу Минжи мөн үү?

Минжи: Мөн л дөө. Яах гэсэн юм?

Жүнгён: Жиын чамаас 100 мянган вон зээлсэн биз дээ? Өдрийн тэмдэглэл дээр нь байсан юм. Удаасанд уучлаарай.

Минжи: Юу? Би мөнгө зээлж байгаагүй дээ.

Жүнгён: Өөрөө Жу Минжи сурагч мөн биз дээ?

Минжи: Мөн л дөө, гэхдээ би түүнд мөнгө зээлж байгаагүй.

Жүнгён: Аан... Тэгвэл танай сургуульд дахиад өөр Жу Минжи байгаа юу?

Минжи: Тийм ээ, 4-р бүлэгт нэг байгаа.

Жүнгён: Би андуурсан бололтой. Уучлаарай. Жиын чиний талаар их ярьдаг байсан юм.

Минжи: Миний тухай… их ярьдаг байсан гэж үү?

Жүнгён: Чамаас уучлалт гуймаар байна гээд яаж гуйх талаараа ч асууж байсан.

Минжи: Уучлалт гуйх аа?

Жүнгён: Жиын чамд хэлээгүй байх нь ээ. Өмнө жил бүгд "Lotte World" руу аяллаар явмаар байна гэж байхад Жиын эсэргүүцэж санал өгсөн гэсэн. Үнэндээ Жиын ч гэсэн явмаар байсан ч мөнгө муутай байсан болохоор өөр арга олдоогүй байх.

Минжи: Үгүй ээ... мөнгөгүй байсан бол надаас түр зээлж болох л байсан.

Жүнгён: Хэдийн өөр найзаасаа зээлчихсэн болохоор санаа нь зовсон юм байлгүй. Жиын чамтай ярьж амжаагүй болохоор би өмнөөс нь уучлалт гуйя.

Минжи: Үгүй ээ, тэгэхгүй байсан ч болно.

Жүнгён: Бид Жиынд хэн нэгэн өс санаж дээрэлхсэн байж магадгүй гэж бодож байгаа. Нэг анги болохоор чинь асууж байгаа юм шүү. Тийм зүйл хийхээр хүн байгаа юу?

Минжи: Жиыны талаар... хэнд ч ярьж болохгүй гэж багш хэлсэн. Тийм болохоор сэтгүүлчид юу сонссон, бусад хүмүүс юу мэдэж байгааг мэдэхгүй байна.

Жүнгён: Хаён мөн үү? Би Жиыны үеэл ах, энэ хүн эгч нь.

Хаён: Сайн байна уу?

Жүнгён: Жиыны эд зүйлсийг авах гэж ирээд оршуулах ёслолд ирсэн найзуудад нь талархлаа илэрхийлье гэж бодсон юм.

Хаён: Аан.

Жүнгён: Жиынтэй дотно байсан уу? Гэртээ ерөөсөө ярьдаггүй байсан юм.

Хаён: Дотно байгаагүй ч гэсэн... дандаа тэнд суугаад даалгавраа хийдэг байсан болохоор мэнд мэддэг байсан. Тэгээд л салах ёс хийхийг хүссэн юм.

Жүнгён: Ер нь... Жиынд дургүй хүүхэд байсан уу?

Хаён: Уучлаарай, би тийм дотно байгаагүй л дээ.

Жүнгён: За, дахин дахин асуусанд уучлаарай.

Хаён: Би яг тодорхой мэдэхгүй л дээ. Гэхдээ миний харснаар Сүмин, Жиын хоёрын хооронд нэг юм болсон байх. Салж хагацашгүй дотно байдаг байснаа сүүлд бие бие рүүгээ харахаа ч больсон байсан. Албаар нэгнээсээ зай бариад байх шиг. Гэнэт нэг өдөр л тийм болчихсон.

Жүнгён: Сүминийг Жиыны талаар таагүй цуурхал тараасан гэж бодож байна уу?

Хаён: Мэдэхгүй ээ. Гэхдээ найзууд муудалцахаараа аймар зүйл хийдэг дээ. Одоо үед интернетэд цуурхал тараах амархан болсон шүү дээ. Үнэнийг яаж ч гуйвуулж, хүн рүү дайрах амархан болсон.

Эр-2: Би утсаа авч болох уу?

Жүнгён: Гоё үйлчилгээ байна. Сурагчийн үнэмлэхийг нь шалгасан уу?

Хаён: Тийм ээ, утас, таблет олон болохоор андуурахгүйн тулд шалгадаг.

Жүнгён: Аан... Дараа уулзъя.

Ынху: Үнэндээ Жиын бид хоёр... хэсэгхэн үерхсэн юм. Хоёр долоо хоноод л салсан ч гэлээ...

Жүнгён: Түрүүн Сүмин байсан болохоор хэлэхэд эвгүй байсан байлгүй.

Ынху: Жиынд удаан хугацаанд сайн байсан л даа. Тэгээд эцэст нь зориг гаргаж сэтгэлээ илчлээд үерхэхээр болсон. Гэтэл Жиын долоо ч хоноогүй байхад хүйтэн хөндий болчихсон. Би яахав гэхэд Сүминтэй хүртэл найзууд биш юм шиг харьцдаг болсон. Тэгж байгаад хоёр долоо хоноод салъя гэсэн. Тэр үед Сүмин надад их дэм болсон. Сүмин, бид хоёр цэцэрлэгт байхаасаа л найзалсан юм. Тэгтэл Сүмин надад сайн байсан болж таарсан. Жиын надтай үерхэж байгаагаа Сүминд хэлтэл Сүмин Жиынээс зайгаа барьсан юм билээ. Яаж найзынхаа сайн хүнийг булаадаг байна аа гээд Жиынд уурласандаа. Түүнээс хойш... тэр хоёр нэгнээсээ зайлсхийдэг болсон. Би тэр хоёрын дунд хана босгочихсон… Жиынд хамгийн хэрэгтэй үед нь тусалж ч чадаагүй. Бүгд миний буруу.

Жүнгён: Тэр хэний ч буруу биш ээ. Тийм болохоор өөрийгөө битгий буруутга. Сая тусалж чадаагүй гэж хэлсэн дээ. Зул сарын өмнөх орой караокед юу болсон юм?

Ынху: Та тэрийг... яаж мэдсэн юм?

Жүнгён: Жиыны юмыг эмхэлж байгаад санамсаргүй олж мэдсэн юм. Нарийн зүйлсийг нь мэдэхгүй л дээ.

Ынху: Тэр орой Сүмин, бид хоёр сургуулийнхаа нэг ахтай таарсан. Тэр ах Жиыныг Ынсон ахлах сургуулийн хамтлагийн ах нартай байгааг харсан гэсэн. Тэд зүгээр ч нэг хамтлаг биш. Охидод мансууруулах бодис өгөөд ашигладаг гэдэг муу нэртэй. Тэр өдөр Сүминтэй хоол идэж байхдаа үнэхээр их санаа зовсон. Тэгээд ариун цэврийн өрөө орж байгаад Жиын руу залгасан юм. Жиыны хэл ам нь орооцолдчихсон, олигтой хариулж ч чадахгүй байсан. Ямар нэг муу юм болох юм шиг санагдаад Сүминд бүгдийг нь хэлсэн л дээ. Жиын аюулд орсон юм шиг байна гэж.

Жүнгён: Тэгэхэд Сүмин юу гэсэн?

Ынху: Тоохгүй байгаад л байсан. Гэхдээ би дахин дахин хэлсээр байгаад… хамт явъя гээд хамт явцгаасан юм.

Жүнгён: Тэгээд Жиын караокед байсан уу?

Ынху: Үгүй ээ, гудамжинд хэдэн залуус Жиыныг буудал руу дагуулж явахыг харсан. Бид хоёр шууд гүйж очоод “Сургуулийн хүүхдэд юу хийгээд байгаа юм?!” гэж орилсон. Ойр хавьд байсан хүмүүс анзаараад эхлэнгүүт Жиыныг орхиод зугтаачихсан.

Жүнгён: Та хоёр олоогүй бол балрах байжээ. Оройтсон ч гэлээ баярлалаа.

Ынху: Үгүй дээ.

Жүнгён: Тэр өдөр юу болсныг Сүмин, та хоёроос өөр хүн мэдэхгүй биз дээ?

Ынху: Тэр харин...

Эр-3: Новш гэж, энэ зургийг хар даа.

Ынху: Чуэ Жэвон гээд... хамтлагийн нэг гишүүний дүү манай сургуульд сурдаг юм. Тэр цуурхал тараасан байх.

Жүнгён: Чуэ Жэвон аль ангид сурдаг вэ?

Ынху: Одоо энд сурдаггүй. Өөр асуудалд орооцолдоод явуулчихсан.

Жүнгён: Явуулчихсан?

Ынху: Албадан шилжүүлсэн гэсэн үг.

Жүнгён: Аан, албадан шилжүүлэг. Нээрэн тийм. Түрүүн Хаёны тухай ярихад нэг юм хэлэх гээд байх шиг байсан.

Ынху: Сүмин “Гүнж” гэж байгаа ч надад Хаён илүү сэжигтэй санагдаж байгаа. Гүнж амаа билүүддэг ч гэсэн нууцаар юм хийдэг хүн биш. Харин Хаён бол хүний сул талыг олоод нууцаар матаж мэдэхээр хүн.

Жүнгён: Жиын, Хаён хоёр муудалцаж байсан уу?

Ынху: Тийм юм байхгүй л дээ. Хаён өмнө нь яг адилхан зүйл хийж байсан. Манай сургуульд Юнжү гэдэг охин байсан юм. Тэр охиныг дээд ангийн хүүхэдтэй дээвэр дээр үнсэлцэж байсныг Хаён багшид хэлчихсэн. Юнжү ч тэр, тэр дээд ангийн хүүхэд ч тэр хөөгдсөн.

Жүнгён: Үгүй ээ... ганц үнсэлцсэний төлөө хөөгдөж байгаа юм уу?

Ынху: Тэр дээд ангийн хүүхэд ч гэсэн эмэгтэй байсан юм. Христийн сургууль болохоор тэр тал дээр хатуу дүрэмтэй л дээ. Хаён ер нь л тийм зантай. Өөрийнх нь л зөв гэж боддог. Өөрийгөө буруу зүйл хийдэггүй гэж боддог. Түүний нүдэнд охид хоорондоо үерхэх нүгэл байсан байлгүй. Жиыны асуудал дээр ч ялгаагүй. Жиыныг Зул сарын цуурхлын гол хүн гэдгийг мэдээд Хаён нэг талыг барьсан байх. Тэгээд хүмүүст Жиыныг хамтлагийн хөвгүүдтэй нийлдэг гэж цуурхал тараасан байж магадгүй.

Жүнгён: Тэр чиний хувийн таамаг биз дээ?

Ынху: Тэр ч тийм л дээ...

Суын: Би Сүминийг хамгийн их сэжиглэж байна. Түүнд сэдэл нь ч байгаа. Зургийн талаар ч сайн мэднэ.

Жүнгён: Бидэнд хэрэгтэй зүйл таамаг биш, бодит нотолгоо. Би өмнө нь “kidkit727” байршлаа сольж Wi-Fi ашигласан гэж хэлсэн байх аа? Тэр үед хэлээгүй нэг юм байгаа. Wi-Fi ашиглахад үйлчилгээ үзүүлэгч нэг код бүртгэдэг. Дундаж хандалтын удирдлага буюу товчоор MAC хаяг гэдэг юм. Энгийнээр тайлбарлах юм бол... Солонгост 1000 утас байвал 1000 MAC хаяг байна гэсэн үг. Хэрвээ “kidkit”-ийн MAC хаягтай Galaxy утсыг олбол эзнийг нь олно оо гэсэн үг.

Суын: Тэгвэл яг одоо сургууль руу очоод шалгая.

Жүнгён: Хүний яриаг дуустал нь сонсооч. Аль хэдийн шалгачихсан.

Суын: Юу?

Жүнгён: Энэ төхөөрөмжөөр утастай таарах болгонд MAC хаягийг нь шалгаж байсан юм. Хэрэгтэн үдээс хойш бидэнтэй хамт байсан.

Суын: Тэрийг яагаад одоо л хэлж байгаа юм?

Жүнгён: Өнөөдөр уулзсан сурагчдын нэг нь хэрэгтэн гэдэгт 99 хувийн итгэлтэй байна. Гэхдээ 100 хувь баттай болтол бүх хөзрөө дэлгэхгүй ээ. Би хэрэгтнийг өөрөөр нь чиний өмнө гарч ирүүлэх болно.

Хаён: ЗАВГҮЙ БАЙХАД ЧИНЬ УУЧЛААРАЙ. САЯ ЮҮН ЖИЫНЫ ЭГЧ СУРГУУЛЬ ДЭЭР ИРСЭН. ЭНЭ ТЭР ОЛОН ЮМ АСУУСАН. ЯАЖ Ч БОДСОН НЭГ ЗҮЙЛ МЭДЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ.

Хажүн: УУЛЗАЛТТАЙ БАЙЛАА. УУЧЛААРАЙ. ЮУ ГЭЖ АСУУЖ БАЙНА?

Хаён: ЮҮН ЖИЫНЫ СУРГУУЛИЙН АМЬДРАЛ, НАЙЗУУД НЬ ЯМАР БАЙСАН ГЭЭД Л. БИДНИЙ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ МЭДЭЭД ИРСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ? ҮНЭХЭЭР ИХ САНАА ЗОВЖ БАЙНА.

Хажүн: ДЭМИЙ ЗҮЙЛД САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. БИДНИЙ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ХЭН Ч ОЛЖ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР.

Хаён: ОЙЛГОЛОО. ӨНӨӨ ОРОЙ ЗАВТАЙ ЮУ? УУЛЗААД ЯРИЛЦЪЯ.

Хажүн: ЭНЭ ДОЛОО ХОНОГ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ. ДАРАА ДАХИАД ХОЛБОГДЪЁ.

Эр-4: Үнэмлэхээ авахаар ирлээ.

Суын: Май.

Эр-4: Баярлалаа.

Эм-1: Хэрэгтнийг олоо юу?

Суын: Үгүй ээ, арай олоогүй л байна.

Эм-1: Цагдаагийн газраас юу гэж байна?

Суын: Хэрэгтнийг оллоо ч гэсэн шийтгэл хүлээлгэх арга байхгүй гэсэн.

Эм-1: Тийм юм гэж хаана байсан юм? Арай дэндүү юм аа.

Суын: Би үдээс хойш чөлөө авах гэсэн юм. Болох уу?

Эм-1: Яасан? Ямар нэг юм болоо юу?

Суын: Үгүй ээ, зүгээр очих газар байгаа юм.

Эм-1: Тэг, явчхаад ир.

Эр-5: Тавтай морил. Хоёр будаатай шөл үү?

Суын: Үгүй ээ. Өнөөдөр ганцаараа идэхээр ирсэн юм.

Эр-5: Маргалдчихаа юу? Сол золиг их хэцүү ааштай л даа.

Суын: Бид хоёр тийм харилцаатай биш ээ.

Эр-5: Хэргийн талаар ярьж байна аа. Чиний хэргээс татгалзсан л гэж бодсон.

Суын: Сол мөрдөгч миний талаар ярьсан юм уу?

Эр-5: Сол мөрдөгчийг хайж ирдэг хоёр төрлийн л хүн бий. Захиалагч, эсвэл танхай этгээд.

Суын: Мэдэж байсан байх нь ээ.

Эр-5: Тавтай морил.

Жон мөрдөгч: Сайн байна уу?

Суын: Жон мөрдөгч өө.

Жон мөрдөгч: Өө. Суын аа. Энд ингэж таарах гэж.

Суын: Ойролцоо ажилтай явсан юм уу?

Жон мөрдөгч: Тийм ээ. Өөрийн чинь хэргээр ирсэн юм.

Суын: Миний юу?

Жон мөрдөгч: Сол мөрдөгч хэдэн юм шалгаад өгөөч гээд тэр талаар нь ярилцах гээд ирсэн юм. Намайг чинь биеэрээ энэ хүртэл ирж олсон юмаа үзүүл гэж байгаа юм даа. Интернетээр файл явуулбал аюултай ч гэж байх шиг.

Суын: Та юуг шалгасан юм?

Жон мөрдөгч: Улаан үст. Дүүгийн чинь зураг дээр байсан залуу.

Суын: Дотор байгааг чинь мэдэж байна! Улаан үстийг шалгасан гэсэн. Юу олдсон юм?

Жүнгён: Шалгасан л даа, гэхдээ юу ч олдоогүй. Улаан үст хулгай, зодооны хэргээр засан хүмүүжүүлэхэд ороод нэг жил болж байгаа.

Суын: Өөр?

Жүнгён: Байхгүй ээ! Тэгээд ч шалгаж дуусаагүй байна. Дуусаад залгах болохоор одоо яв аа.

Суын: Худалч. Жон мөрдөгч түрүүн "хэдэн юм" гэж хэлсэн. Ганцхан улаан үстийн тухай байсан бол нэг зүйл юм уу, нэг хүн гэж хэлэх байсан.

Жүнгён: Жон даргын ямар үг ашиглах надад ямар хамаа байна аа.

Суын: Жон мөрдөгч тэгж байсан. Интернетээр файл явуулах аюултай болохоор өөрөө биеэрээ ир гэсэн гэж. Ганцхан Улаан үстийг шалгуулсан бол энэ хүртэл дуудах хэрэг байхгүй шүү дээ. Утсаар хэлчхэж болно. Жон мөрдөгч ирсэн гэхээр бодит баримт өгсөн гэсэн үг. Үнэнээ хэл л дээ. Яг юу шалгаад байгаа юм? Файл гэж бас юу юм?

Жон мөрдөгч: Ким Ёнү тэр охиныг яаж таньдаг болсон юм бол?

Эр-6: Манай фирм орон нутгийн хүмүүст үнэгүй хуулийн сургалт ордог юм. Тэр үеэр хүмүүс хуулийн зөвлөгөө авахаар ирдэг. Тийм үед дадлагажигчид юм уу, туслах хуульч тусалдаг л даа. Ёнү тэгж яваад л тэр охинтой танилцсан. Ким Ёнү үерхлийн туршлага багатай л даа. Залуухан охин сайн хандаад байхаар... туслах хуульчийн үүргээ мартсан байх. Одоо бодоход тэр охин мэдээлэл авахын тулд Ёнүд ойртсон байх.

Жон мөрдөгч: Ким Ёнү тэр охинд ямар мэдээлэл өгсөн бэ?

Эр-6: Нийтэд ил болсон зүйлс. Шин Жонманы шүүх дээр хэлсэн мэдүүлэг ч юм уу. Ил болоогүй зүйл гэвэл Шин Жонманыг өмгөөлөх манай төлөвлөгөө. Жишээ нь эхнэрийнх нь харилцаа. Тэр талаар Шин Жонманд ашигтай зүйлс. Ямар ч тохиолдолд Шин Жонман болон өөр хэний ч хувийн нууцад халдаагүй гэдгийг хэлье.

Жон мөрдөгч: Ким Ёнүг ажлаас нь халсан гэж сонссон. Хариуцлага хүлээх талаар санаа зовох хэрэггүй ээ.

Эр-6: Аан, за.

Жон мөрдөгч: Ким Ёнү тэр охины нэрийг хэлж байгаагүй юу?

Эр-6: Хэн гэж байлаа даа... Өө, тийм! И Сүмин гэж байсан.

Суын: Энэ талаар яагаад өмнө нь хэлээгүй юм? И Сүмин хэрэгтэн юм байна шүү дээ.

Жүнгён: Энэ ч тэр хангалттай нотолгоо биш.

Суын: Энэ хангалттай нотолгоо биш гэвэл өөр юу байх юм?

Жүнгён: Би хэлсэн дээ. Бидэнд таамаг биш, бодит нотолгоо хэрэгтэй. Энд ярьж байгаа И Сүмин жинхэнэ И Сүмин мөн эсэхийг яаж мэдэх юм?  Сүминий дүр эсгэж байгаа хүн ч байх юм билүү.

Суын: Мөрдөгч өө. Өөрт чинь хэрэгтнийг олох бодол байна уу?

Жүнгён: Энэ ном Жиыны багшийн өгсөн номууд дунд байсан. Номын санд буцааж өгөөгүй “Анна Каренина”-гийн эхний дэвтэр. Маргааш үүнийг буцааж өгөхөөр сургууль явна.

Суын: Дахиад сургууль дээр очно гэж үү?

Жүнгён: Маргааш үдээс өмнө сургууль дээр ирээрэй. Жинхэнэ гэмт хэрэгтнийг харуулъя.

Сэтгүүлч: SIQ байгуулагдаад 10 жил өнгөрсөн байна. Анх яаж эхэлж байсан бэ?

Минжи: Тэнэгтээд бай л даа. Ном түрээсэлсэн удаагүй байхад яахаараа торгууль төлдөг юм?

Хаён: Хэвлэгчээр юм хэвлүүлсэн шүү дээ. 12 мянган вон болно. Завсарлагаас өмнө төлөөрэй.

Минжи: 50 хүртэл хуудас үнэгүй биз дээ? Өөрийнхөө бичсэн дүрмийг ч санахгүй байгаа юм уу?

Хаён: Тэр чинь хар, цагаанаар гаргахад.

Минжи: Тийм юм хаана байсан юм!

Хаён: Би дүрэм гаргасан юм уу? Багш нар тэгж гаргасан байхад би яах ёстой юм?

Минжи: Хөөе.

Ынху: Эгч ээ, сайн байна уу?

Минжи: Хөөе!

Суын: Өө, Ынху.

Минжи: Хөөе!

Суын: Өнөөдөр сургууль нэг л ил хуль байх чинь.

Ынху: Сургуулийн сүлжээнд асуудал гарсан байгаа гэсэн. Хариуцагч нь хүртэл шалтгааныг нь олж чадаагүй гэсэн. Номын сангийн компьютер алдаа заагаад байгаа. Сүминийг хүртэл түрээслээгүй номоо хураалга гэхээр нь цуг ирсэн юм.

Сүмин: Сайн байна уу?

Жүнгён: Ангийн багш... Багшийгаа дуудаад өгөөч? Хурдлаарай!

Багш: Ямар хэрэг гарсан бэ?

Жүнгён: Яг анзаарахгүй өнгөрөх шахлаа. Жиыны түрээсэлсэн ном дунд ийм зүйл байна.

Суын: Энэ чинь... Энэ Жиыны бичиг мөн байна.

Багш: Тэгвэл... Энэ... Жиыны гэрээслэл гэж үү?

Жүнгён: Жиын гэрээслэл үлдээлгүй явсан биш байж. Бид л олж чадаагүй байж. Энэ эхний хэсэг нь болохоор... үлдсэн нь дараагийн номд байх ёстой.

ТЕКСТ: САЙН УУ, ТАНИХГҮЙ ХҮН МИНЬ? БИ ЭНД БАЙХАА БОЛИНО. ҮХЛИЙН ТУХАЙ БОДОЖ БАЙНА... ...БУСДАД АШИГЛУУЛСАН... ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ...

Ынху: Хийсэн? Өгүүлбэрүүд нь эвлэхгүй байна даа.

Минжи: Эхнийх нь ч гэсэн “хар тамхи хэрэглэж” гээд тасарчихсан.

Багш: Дундах хэсэг нь дутаад байгаа бололтой.

Жүнгён: “Анна Каренина” дундаа дэвтэртэй юу?

Хаён: Үгүй ээ, "Анна Каренина" хоёр л дэвтэртэй.

Жүнгён: Жиыны номын бүртгэлийг шалгаж өгч болох уу?

Хаён: За, түр хүлээгээрэй.

ТЕКСТ: БИ ХОРВОО ДЭЛХИЙД МЭДЭГДМЭЭР БАЙНА... ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ БАТАЛНА.

Хаён: Жиыны түрээсийн бүртгэлийг оллоо. Гэхдээ “Анна Каренина”-аас өөр ном түрээсэлсэн түүх алга.

Жүнгён: Байхгүй гэж үү?

Хаён: Тийм ээ, алга. Хоёр л ном түрээсэлсэн байна.

Суын: Өөр номд хавчуулсан байж магадгүй. Хичээлийн сурах бичиг ч юм уу.

Жүнгён: Багш аа, бид явах хэрэгтэй боллоо. Жиыны шүүгээ гээд өөр газруудыг нь шалгаарай.

Багш: За, тэгнэ ээ.

Жүнгён: Миний ажлын өрөө рүү явъя. Харуулах зүйл байна.

Суын: Жон мөрдөгч өө.

Жон мөрдөгч: Суын аа. Уулзахад таатай байна.

Суын: Энд юу хийж байгаа юм?

Жүнгён: Түр хугацаанд миний туслахаар ажиллана. Намайг энэ хэрэгт татаж оруулсан хүн болохоор дуусан дуустал нь туслалгүй яах вэ.

Жон мөрдөгч: Ийм л юм болчихлоо.

Жүнгён: Бичиж байгаа биз дээ?

Жон мөрдөгч: Мэдээж. Маш цэвэрхэн. Сайн харагдаж байна.

Жүнгён: За.

Суын: Энэ чинь...

Жүнгён: Ынсон ахлах сургууль. Одоо хэрэгтнийг ил гаргах цаг боллоо. Одоо хэн нэгэн номын тавиурууд дээр очоод “Гэм зэм” номыг авна. Тэр бол... бидний хайж байсан “kidkit727”.

Суын: Тэр чинь... Жиыны гэрээслэл биш үү?

Жүнгён: Хөөе, тайвширч үз. Гэрээслэл хуурамч аа.

Суын: Хуурамч ий? Яах аргагүй Жиыны бичгийн хэв байсан.

Жүнгён: Өөгүй байсан биз дээ? Би дуурайж бичсэн юм. Ийм олон жишээ байхад хэд хоног бэлтгэл хийхэд л хангалттай. Гэр бүлийг нь хүртэл хуурахаар хэмжээний. Чи үүнийг дүүгийн чинь бичиг мөн гэдгийг баталсан. Эгч нь баталсан юм чинь сэжигтэн ч амархан итгэнэ.

Суын: Яах гэж ийм зүйл хийгээд байгаа юм? Энэ ямар тоглоом уу? Тоглоод байгаа юм уу?

Жүнгён: Ингэж байж л хэрэгтнийг барьж чадна. Харх бол ямар ч ул мөр үлдээдэггүй хакер. Үлдсэн нь бүгд таамаг байсан. Өөр яаж хэрэгтнийг барих юм?

Суын: Тэгвэл яах гэж нотолгоо цуглуулсан юм?

Жүнгён: Сэжигтнүүдийг цөөрүүлж, урхи тавихын тулд тэр. Загас байгаа эсэхийг ч мэдэхгүй байж дэгээ шидвэл загас баригдах уу?

Суын: Тэгвэл яагаад Хаён хэрэгтэн гэж?

Жүнгён: Үнэндээ Жиын… “Анна Каренина”-г түрээсэлж байгаагүй. Би бүртгэлийг нь өөрчилсөн байхгүй юу. Мэдээж номыг нь ч нууцаар авсан.

Суын: Яагаад заавал “Анна Каренина” гэж?

Жүнгён: Сурагчид уншихааргүй харагдсан юм. Зузаан шүү дээ. “Анна Каренина” өгөөш байсан гэвэл “Гэм зэм” дэгээ нь.

Суын: Тэгвэл хоёр, гурав дахь хэсгийг… Номын сангаар явахдаа тавьсан байх нь ээ.

Жүнгён: Зөв таалаа. Одоо бараг л хэргээ хүлээсэнтэй ялгаагүй. Ойлгохгүй байна гэж үү? Би Анна Каренина, Гэм зэм хоёрыг хоёуланг нь бүртгэлд оруулсан. Гэтэл Хаён түрүүн юу гэлээ?

Хаён: Гэхдээ “Анна Каренина”-аас өөр ном түрээсэлсэн түүх алга.

Суын: Жиын "Анна Каренина"-аас өөр ном аваагүй байна гэсэн.

Жүнгён: Би бүх сэжигтнүүдэд зориулж шалгалт авсан юм даа.

Суын: Гүнж, Сүмин хоёрыг ч тэр сүлжээний асуудал гээд албаар авчирсан байж.

Минжи: Тэнэгтээд бай л даа. Ном түрээсэлсэн удаагүй байхад яахаараа торгууль төлдөг юм?

Ынху: Сүминийг хүртэл түрээслээгүй номоо хураалга гэхээр нь цуг ирсэн юм.

Жүнгён: Жүжиг тавихад жүжигчид хэрэгтэй.

Суын: Хаён “kidkit727” юм бол тэр зургийг яаж олсон байх вэ?

Жүнгён: Хаён караокед болсон явдлыг сайн мэдэхгүй нь ойлгомжтой. Хэлэлцүүлгийн самбар дээр “хамтлагийн танхайчуудтай нийлдэг” гэж л бичсэн байсан. Имэйл дээр ч тэр тайлбаргүй зураг байсан. Тэгэхээр зураг дээр үндэслээд л бичсэн нь тодорхой. Угаасаа түүнд тийм чухал байгаагүй болохоор.

Суын: Тэгвэл тэр зураг…

Жүнгён: Хамтлагийн гишүүний дүү Чуэ Жэхан. Тэр нөхрийн гараас л тарсан байх.

Эр-5: Новш гэж, энэ зургийг хар даа.

Жүнгён: Бодоод үз дээ. Хаён хүсэх л юм бол хэзээ ч хамаагүй сурагчдын мэдээллийг хулгайлж чадна.

Эр-5: Цэнэглээд өгөөч.

Жүнгён: "Шүүсийг нь шахах" гэдэг юм. Утсыг цэнэглэж байх үедээ мэдээллийг нь хулгайлдаг арга.

Суын: Ахлах сургуулийн хүүхэд тийм зүйлийг мэднэ гэж үү?

Жүнгён: Харх л зааж өгсөн байхгүй юу. Хакер шүү дээ. Шалтгааныг нь мэдэхгүй ч... Ким Хаён удаан хугацаанд сурагчдын мэдээллийг цуглуулж байгаа. Чуэ Жэхан номын санд ирээгүй байсан ч найзууддаа харуулсан л байж таараа. Тэднээс нэг нь номын сан орсон бол зураг аль хэдийн тарсан гэсэн үг.

Суын: Хаёныг хэзээнээс сэжиглэж эхэлсэн юм? Энэ бүхнийг зориуд түүн рүү чиглүүлсэн байна шүү дээ. Хуурамч бүртгэл, сүлжээний алдаа гээд л…

Жүнгён: Анх номын санд уулзсанаас хойш. Би нийтэд нь ямар асуулт асуусныг санаж байна уу?

Жүнгён: Жиыныг үзэн яддаг ч юм уу, Жиыны талаар таагүй цуурхал тараахаар сурагч байдаг уу?

Сүмин: Гүнж л байж таарна.

Жүнгён: Тэр асуултад Сүмин Гүнжийг нэрлэсэн.

Минжи: Мэдэхгүй байна.

Жүнгён: Харин Гүнж тийм хүн мэдэхгүй гэж хэлсэн.

Ынху: Надад Хаён илүү сэжигтэй санагдаж байгаа.

Жүнгён: Ынху Хаёныг сэжиглэсэн. Харин Хаён...

Хаён: Найзууд муудалцахаараа аймар зүйлс хийдэг шүү дээ.

Жүнгён: Шал өөр өнцгөөс хариулсан.

Хаён: Одоо үед интернетэд цуурхал тараах амархан болсон шүү дээ.

Суын: Юу хэлэх гээд байгаа юм?

Жүнгён: Жиынд дургүй хүүхэд байсан уу гэж асуусан нь... “kidkit727”-ийг биш өөр хүнийг олохын тулд асуусан асуулт байсан юм.

Суын: Өөр хүн гэнэ ээ?

Жүнгён: Найзынхаа найз залууг булаасан, хамтлагийн танхайчуудтай нийлдэг. Эцэг эхгүй өнчин охин гэдгийг Шин Жонманы зээ дүүд хэлж өгсөн үл таних сурагч хэн бэ?

Суын: Шин Жонманы зээ дүү гэж угаасаа байхгүй... Зээ дүү байхгүй гэдгийг мэдэх ганц хүн нь Хаён.

Жүнгён: Баяр хүргэе. Эцэст нь “kidkit727”-ийг оллоо. Шатаагаад байгаа юм уу? Хөөе. Юу хийгээд байгаа юм? Хөөе... Юугаа хийгээд байгаа юм?

Суын: Инээж байсан. Инээж байсан гээд байна! Тийм аймшигтай юм хийчхээд! Жиыны гэрээслэлийг нээж ч харалгүй шатаачихлаа шүү дээ! Гэмших сэтгэл гэж огтхон ч алга. Миний дүүг үхэлд хүргэчхээд.

Жүнгён: Хутгаа тавьчих. Очоод ална уу, арьсыг нь хуулна уу надад ямар ч хамаагүй. Гэхдээ миний хутгаар л биш шүү. Намайг битгий хэрэгт хутгах гээд бай! Хүлээ.

Суын: Яагаад? Яагаад намайг зогсоогоод байгаа юм?

Жүнгён: Үнэхээр өшөө авахыг хүсэж байна уу?

Суын: Тийм ээ. Би тэр алуурчныг хэдэн хэсэг болгох болно.

Жүнгён: Ойлголоо. Юутай ч тайвшраад ярилцъя.

Суын: Ярилцах аа? Юу ярих юм? Цагдаад мэдэгд гэж үү? Хууль энэ тэр ярих гэж байвал…

Жүнгён: Хууль яаж ч чадахгүйг мэдэж байгаа шүү дээ.

Суын: Тэгээд зүгээр орхих юм уу? Миний дүүг алсан байхад.

Жүнгён: Тийм болохоор өшөөгөө ав. Гэхдээ ганцаараа хэцүү л байна байх. Үүнийг баталгаатай үйлчилгээ гэж бодчих. Тийм хямд биш ч гэсэн сэтгэл хангалуун үлдэнэ гэдгийг чинь баталъя. Хөнгөлөлттэй үнэ гээд 200 сая вон.

Суын: Миний дансыг харчхаад албаар ингээд байгаа юм уу?

Жүнгён: Мөрдлөгөөс ялгаатай нь өшөө авалтыг дараа нь төлж болно. Чамд тохирсон төлбөрийн нөхцөл гаргаж өгье. Тийм болохоор битгий санаа зов.

Суын: Намайг яагаад ингээд байгаа юм?

Жүнгён: Би аяганы хариу өдөртөө ирдэг гэдэгт итгэдэг хүн л дээ. Хэрвээ миний саналыг хүлээж авбал… би баяртайгаар хутга чинь болъё.

Суын: Болж байна. Хүлээж авъя. Хариуд нь бүгдийг нь байхгүй болгож өгөөрэй. Энэ хэрэгт холбогдсон хүн болгоныг.

Хаён: ЮҮН ЖИЫНЫ ЭГЧ ӨНӨӨДӨР ДАХИАД СУРГУУЛЬ ДЭЭР ИРСЭН. БҮҮР ЖИЫНЫ БИЧСЭН ГЭРЭЭСЛЭЛИЙГ НЬ ОЛООД ҮНЭХЭЭР АЙСАН.

Хажүн: ГЭРЭЭСЛЭЛ ЭЭ?

Хаён: ТИЙМ ЭЭ, ГЭРЭЭСЛЭЛ.

Хажүн: ГЭРЭЭСЛЭЛ ДЭЭР НЬ ЮУ ГЭСЭН БАЙНА?

Хаён: МЭДЭХГҮЙ ЭЭ. ШУУД БАЙХГҮЙ БОЛГОСОН. УНШИХ ЮМ БОЛ УЛАМ ТӨВӨГТЭЙ БОЛОХ ЮМ ШИГ САНАГДААД ШУУД ШАТААЧИХСАН.

Хажүн: САЙН БАЙНА.

Хаён: ӨНӨӨ ОРОЙ ЗАВТАЙ ЮУ? ААВ ӨНӨӨДӨР АМЕРИК РУУ ТОМИЛОЛТООР ЯВЖ БАЙГАА. 10 ХОНООД ИРНЭ. ЗАВГҮЙ БОЛ ЯАХ ВЭ.

Хажүн: ЗА, ОРОЙ УУЛЗЪЯ.

Сэтгүүлч: Таны хувьцаа 1 сая ам.доллар хүрсэн гэж сонссон. Баян байх ямар санагдаж байна?

Эм-2: Өнөөдрөөс амралт чинь эхэлж байгаа биз дээ?

Хаён: Тийм ээ.

ТЕКСТ: ЫНСОН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН АМИА ХОРЛОЛТЫН ЦААДАХ ҮНЭН. ТА НАР БҮГД АЛУУРЧИН. ТА НАР БҮГД АЛУУРЧИН. ЭМЭГТЭЙ СУРАГЧИЙН ҮХЭЛ… БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН… ХУДАЛ ГҮТГҮҮЛСЭН. ҮХЭХЭЭР НҮГЭЛ ҮЙЛДСЭН БИШ БИЗ ДЭЭ? ТҮҮНД АХ ДҮҮ БАЙХГҮЙ. АЙЛЫН ГАНЦ ХҮҮХЭД БАЙСАН ШҮҮ. ХААНААС Ч ЮМ ЗЭЭ ДҮҮ ГАРААД ИРСЭН. СУНЖИРСАН УРТ ЮМ БИЧЭЭД Л.

Хаён: ХУРДАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САМБАР ЛУУ ОРООД ХАР ДАА! ХЭН НЭГЭН ЮҮН ЖИЫНЫ ТАЛААР ЮМ ОРУУЛЧХАЖ. ЯАХ ВЭ?

Хажүн: ТООХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДЭМИЙРЧ БАЙГАА ЮМ.

Хаён: ШИН ЖОНМАНЫГ ЗЭЭ ДҮҮГҮЙ ГЭДГИЙГ Ч МЭДЭЖ БАЙНА.

Хажүн: ХУЙВАЛДААНЫ ОНОЛД ДУРТАЙ НЭГ НОВШ МЭДЭМХИЙРЧ БАЙХГҮЙ ЮУ. СЭТГЭГДЛҮҮДИЙГ НЬ УНШ ДАА. ХЭН Ч ЭНЭ НОВШИД ИТГЭХГҮЙ.

Хаён: ӨНӨӨ ОРОЙ УУЛЗАЖ БОЛОХ УУ?

Хажүн: УУЧЛААРАЙ, ӨНӨӨДӨР АЖИЛ ИХТЭЙ БАЙНА. ОЙРД ИХ ЗАВГҮЙ БАЙГАА БОЛОХООР АМРАЛТЫН ӨДРӨӨР Ч АЖИЛЛАНА.

ТЕКСТ: KIDKIT727-ИЙН ХАТУУ ДИСК ДЭЭРХ ФАЙЛУУД… ТҮҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН. ХҮНИЙ АМЬ НАСНЫ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МИНИЙ ОЛСОН ФАЙЛУУД ДУТУУ. МИНИЙ IP ХАЯГИЙГ МӨРДӨХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ.

Сэтгэгдэл -Эр: ХАТУУ ДИСК ДЭЭР НЬ БОХИР ЗҮЙЛС ИХ БАЙГАА БОЛОЛТОЙ.

Сэтгэгдэл-Эм: СОНИРХОЛТОЙ ЮМ ГЭЭЧ! НАС БАРСАН ОХИНД Л ГОМДОЛТОЙ БАЙНА.

Сэтгэгдэл -Эр: ХУРДАН ИЛ БОЛГООЧ! ҮНЭНИЙГ МЭДМЭЭР БАЙНА.

Сэтгэгдэл-Эм: ЦАГДАА НАР ДАХИАД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ?

Сэтгэгдэл -Эр: ЗЭЭ ДҮҮ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ УХУУЛЖЭЭ.

Хаён: АХ АА! ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САМБАРТ БӨӨН ЮМ БОЛЖ БАЙНА. МИНИЙ ЯВУУЛСАН ФАЙЛУУДЫГ ЯГ УСТГАСАН БИЗ ДЭЭ? ХЭРВЭЭ ИЛ БОЛБОЛ БИД ДУУСЛАА Л ГЭСЭН ҮГ.

Хажүн: ЯМАР ФАЙЛ?

Хаён: МИНИЙ СУРГУУЛЬ ДЭЭР НУУЦААР ЦУГЛУУЛСАН МЭДЭЭЛЛҮҮД. ХҮҮХДҮҮДИЙН УТАСНААС АВСАН ЗУРАГ, БИЧЛЭГҮҮД. НЭГ ГАЛЗУУ ЮМ ТАНЫ КОМПЬЮТЕРЫГ ХАКЕРДСАН ГЭЭД СОЛИОРООД БАЙНА!

Хажүн: ИТГЭЭД БАЙГАА ЮМ УУ?

Хаён: ТЭР НОВШ ТАНЫ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ИЛЧИЛЧИХВЭЛ ЯАХ ЮМ? ТЭГВЭЛ БИ Ч, ТА Ч БАЛАРНА. ХОЁУЛАА АЛУУРЧИН БОЛЧХООД БАЙНА!

Хаён: Байна уу?

ТЕКСТ: НУУЦАЛСАН ДУГААР.

Хаён: Байна уу?

Эр-Хувиргасан хоолой: Алуурчин.

ТЕКСТ: НУУЦАЛСАН ДУГААР.

Хаён: Хэн бэ? Дахиж залгавал цагдаад мэдэгдэнэ шүү.

Эр-Хувиргасан хоолой: Солиотой хүүхэн.

ТЕКСТ: НУУЦАЛСАН ДУГААР.

Сэтгэгдэл -Эр: БҮГД ЗАЛГААРАЙ.

Сэтгэгдэл-Эм: ЗАЛГАЖ ҮЗСЭН ҮҮ? ОХИН БАЙНА ЛЭЭ.

Сэтгэгдэл -Эр: ЭНЭ ӨӨРИЙГӨӨ ЗЭЭ ДҮҮ НЬ ГЭЖ ХУУРСАН ОХИН МӨН БИЗ ДЭЭ?

Сэтгэгдэл-Эм: ЭНЭ НӨГӨӨ ОХИНЫГ ГҮТГЭСЭЭР БАЙГААД АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН БИЗ ДЭЭ?

Сэтгэгдэл -Эр: ТЭГВЭЛ АДИЛХАН ХАРИУ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ҮХЛИЙГ ҮХЛЭЭР!

Сэтгэгдэл-Эм: ХАМСААТНЫГ НЬ Ч ГЭСЭН БАРЬЦГААЯ. ХУРДАН ЦАГДААД МЭДЭГДЭЭЧ ЭЭ.

Хаён: ТАНЫ ХАЯГ ХАКЕРДУУЛСАН БОЛОЛТОЙ.

Хажүн: БИ Ч ГЭСЭН САЯ Л ХАРЛАА. БАЙДЛЫГ АЖИГЛАЖ БАЙХ БОЛОХООР САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.

Хаён: АХ АА, БИ ҮНЭХЭЭР ИХ АЙЖ БАЙНА. ТҮР УТСААР ЯРЬЖ БОЛОХГҮЙ ЮУ?

Хажүн:  УУЧЛААРАЙ. ДАРГА ХАЖУУД БАЙНА. ДАРАА ЗАЛГАЯ.

Эр-Хувиргасан хоолой: Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин.

Жүнгён: Түүнийг хийсэн зүйлийнх нь төлөө үхээсэй гэж хүссэн биз дээ? Мэдээж би хүн алдаггүй л дээ. Би хөлсний алуурчин биш шүү дээ. Гэхдээ өөрөө амиа хорловол… хамгийн байж болох хувилбар биз дээ?

Суын: Аллагыг амиа хорлолт болгож харагдуулах гээд байгаа юм уу?

Жүнгён: Үгүй ээ, дүүгийн чинь хийсэн шиг. Өөрийнх нь гараар өөрийг нь хөнөөлгөнө. Сүрдүүлж биш, өөрийнх нь хүслээр амиа хорлоход хүргэнэ. Хүний сул талыг бариад авчих юм бол тэгэх бүрэн боломжтой.

Суын: Сул тал гэнэ ээ?

Жүнгён: Ким Хаён хойд аавтайгаа амьдардаг. Хаёныг бага байхад ээж нь дахин гэрлэсэн. Тэгээд хэдэн жилийн дараа өөр хүнтэй явалдаад жаахан охиноо орхиод явчихсан.

Суын: Тэгвэл энэ хүү хэн юм?

Жүнгён: Ким Хаёны төрсөн ах Ким Хажүн. Ээж нь дахин гэрлэхдээ хүүгээ асрамжийн газарт үлдээгээд Хаёныг дагуулж ирсэн. Энэ нөхөр Харх шүү дээ. Хойд аав нь хууль ёсны асран хамгаалагч гэж явдаг ч Хаён ахтайгаа илүү дотно өссөн. Газар дээрх ганц цусан төрөл нь шүү дээ. Хоёулаа ээждээ хаягдсан болохоор нэгнээ сайн ойлгодог байлгүй. Ямартай ч хойд ааваасаа нууцаар байнга уулздаг. Хэрвээ Ким Хаёны ганц итгэдэг, түшиг тулгуур болсон ахыг нь ашиглавал… Амиа хорлолт? Бүрэн боломжтой гэсэн үг. 100 хувийн баталгаатай шүү.

Суын: Танд энэ ажил их сонирхолтой, догдлом байгаа бололтой.

Жүнгён: Би сонирхолтой байх нь гэж хэлсэн шүү дээ. Сэрээрэй. Сэрээрэй. Ажиллах цаг боллоо.

Хаён: Байна уу?

Жүнгён: Эхний удаад юм хэлээд хэрэггүй. Одоо чиний ээлж. Хоолойг чинь өөрчлөх болохоор санаа зовох хэрэггүй.

Суын: Юу гэж хэлэх ёстой вэ?

Жүнгён: Юу ч хамаагүй. Жиынээс бусад нь шүү.

Хаён: Байна уу?

Суын: Алуурчин.

Жүнгён: Сайн байна шүү. Энэ удаа арай ширүүн оръё.

Хаён: Хэн бэ? Дахиж залгавал цагдаад мэдэгдэнэ шүү.

Жүнгён: Солиотой хүүхэн. Энгийн хүмүүс шөнө тоглоомоор ирсэн дуудлагад уурладаг бол гэмтэй хүмүүс хаалганы дуунаас ч цочиж эхэлдэг юм. Одоо Ким Хаён интернетэд өөрийнх нь, бас ахынх нь хийсэн зүйл ил болно гэж айгаад сэтгэлзүйн хувьд тэвдэж эхэлж байгаа.

Суын: Интернетээр энэ тухай ярьж байгаа гэж үү?

ТЕКСТ: ТА НАР БҮГД АЛУУРЧИН.

Суын: Чи тэр пост бичсэн “Супер Конан” юм уу? “Zerocool” гэж хэн юм?

Жүнгён: Би бол тэд. Гэхдээ бас биш.

Суын: Тэгвэл энэ сайт…

Жүнгён: Миний хийсэн хуурамч сайт. Би Хаёны утас, зөөврийн компьютерыг бүгдийг нь хянаж байгаа.

Суын: Хэрвээ ах нь сэжиглээд гараад ирвэл яах вэ?

Жүнгён: Ойрд ажилдаа дарагдаад дүүдээ анхаарах ч завгүй байгаа. Энэ байдлаараа бол… Дээд тал нь л хоёр өдөр болно.

Жүнгён: Одоо ингээд эхний сумаа тавьцгаая.

Суын: Юу? Буудна гэсэн үү?

Жүнгён: Уран зохиолын хичээл дээрээ унтдаг байсан юм уу? Зүйрлэл шүү дээ.

Суын: Чамайг гэмт хэрэгтэн үү, мөрдөгч үү гэдгийг ялгахгүй болохоор жинхэнэ буу гэж бодлоо.

Жүнгён: Яах вэ… Буунаас ялгаагүй нөлөөтэй л дөө.

Эр-Хувиргасан хоолой: Алуурчин.

Суын: Дөнгөж сая…

Жүнгён: Янзын байгаа биз? Индукцийн спикер гэдэг юм. Хэт авиа нь агаарт тархдаггүй. Тийм болохоор дууг яг тодорхой цэгт харваж хүргэнэ. Яг л…

Эр-Хувиргасан хоолой: Алуурчин.

Жүнгён:  Толгойд чинь сонсогдож байгаа юм шиг.

Эр-Хувиргасан хоолой: Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин. Алуурчин.

Хаён: АХ АА, БИ АЙСАНДАА ҮХЭХ НЬ. ХОЛБОО БАРИАРАЙ.

ТЕКСТ: УНШААГҮЙ.

ТЕКСТ: ЫНСОН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ ОХИНЫ АМИА ХОРЛОЛТЫН ЦААДАХ НУУЦ. ӨӨР ХАЯГААС ОРЖ БАЙНА. ЭНЭ МИНИЙ СҮҮЛИЙН ПОСТ БОЛОХ БАЙХ. ФАЙЛУУДЫГ НЭЭГЭЭД ҮЗТЭЛ БААХАН ОЛОН ДУГААР, ДУУДЛАГЫН ТҮҮХ БАЙСАН. МЕССЕЖҮҮД НЬ СУРАГЧИД ШИГ САНАГДААГҮЙ. ЦАГДАА НАР УДАХГҮЙ ШАЛГАХ БАЙХ.

Хаён: Үгүй ээ. Би буруу зүйл хийгээгүй.

Сэтгэгдэл-Эм: ЭЦЭСТ НЬ НЭГ ЮМ ЦАГДАА НАР ОРОЛЦОЖ БАЙГАА ЮМ УУ?

Сэтгэгдэл -Эр: ЦАГДАА НАР ХУРДАН ШАЛГАХГҮЙ ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ?

Сэтгэгдэл-Эм: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН СУЛ ТАЛЫГ АТГААД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ, МӨНГӨ НЭХСЭН ЮМ БИШ ҮҮ? УДАХГҮЙ БАРИГДАХ БОЛНО. ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ ХҮРТЭНЭ ДЭЭ.

Сэтгэгдэл -Эр: ШУДАРГА БУС ҮХЛИЙН ҮНЭНИЙГ ЗААВАЛ ДЭЛГЭЭРЭЙ.

Сэтгэгдэл-Эм: ХАМСААТАНТАЙ БАЙСАН Л БАЙЖ ТААРНА.

Сэтгэгдэл -Эр: ХАМСААТНЫГ НЬ Ч ГЭСЭН БАРЬ!

Сэтгэгдэл-Эм: НЭГ НЬ ХУРДАН ЦАГДАА ДУУДААЧ. ШОРОНДОО ЯЛЗАР, БУЗАР ЭМ!

Жүнгён: Эцсийн цохилтоо өгөх цаг боллоо.

ТЕКСТ: ЦАГДАА ЫНСОН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН АМИА ХОРЛОСОН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ. ХОХИРОГЧИЙГ ЭМЭГТЭЙ СЭЖИГТЭН СҮРДҮҮЛСЭН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ОЛОН НИЙТИЙН ХҮЧТЭЙ ШАХАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА.

Хаён: АХ АА, АЙГААД ҮХЭХ НЬ. ХОЛБОГДООРОЙ! ХУРДАН ХАРИУ ӨГ Л ДӨӨ! БАЛАРЛАА. ОДОО ХААНА БАЙНА? ТЭР НОВШ ЦАГДАА ДУУДЧИХЛАА! НӨХЦӨЛ БАЙДАЛ НОЦТОЙ БАЙНА! ХУРДАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САМБАР ДЭЭРХИЙГ ХАР Л ДАА! ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ? БИ ҮНЭХЭЭР АЙГААД БАЙНА. ХАРАНГУУТАА ЗАЛГААРАЙ. ГУЙЖ БАЙНА.

Жүнгён: Энэ ахынх нь баривчлагдсан тухай мэдээ.

ТЕКСТ: 20-ООД НАСНЫ ЭРЭГТЭЙГ АХЛАХ СУРГУУЛИЙН ОХИДЫН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЛАА. ...ХУВИЙН ЗУРГУУДЫГ ХУУЛЬ БУСААР ХАКЕРДСАН...

Жүнгён: Баривчилгааны тухай мэдээ гарах юм бол... интернетэд байдаг хүмүүст жинхэнэ баяр болно л гэсэн үг. Ким Хаён их л шаналах байх.

Суын: Ах нь баривчлагдах амиа хорлох шалтгаан болно гэж үү?

Жүнгён: Зарим амиа хорлолт ямар нэг шалтгаанаас үүдэлтэй байдаг юм. Хүн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө золиослох ч тохиолдол бий. Чамайг дүүтэйгээ байхад чинь гал гарлаа гэж бодъё. Гэтэл хүчилтөрөгчийн маск ганцхан байна. Тэгвэл чи тэрийг өөрөө ашиглах уу? Эсвэл дүүдээ өгөх үү? Би Ким Хаёныг ахдаа аюул учруулж байна гэж итгүүлнэ. Тэдний хэт хамаарлыг ашиглаад “Би цагдаад баригдахгүй л бол ах минь цэвэр үлдэж чадна” гэж бодтол нь зүтгүүлнэ дээ. Байж боломгүй зүйл ч гэлээ Ким Хаёныг итгүүлэхэд л болно. Тэгээд дараа нь... ийм зүйл уншуулна.

ТЕКСТ: БАРИВЧЛАГДСАН ЗАЛУУ... МИНИЙ ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮН БАЙГАА ЮМ. ТЭР ОХИН ДҮҮТЭЙ. НАС БАРСАН ОХИНЫ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ.

Жүнгён: Тэгвэл Хаён өөрийгөө ахдаа аюул учруулж байна гэж бодно. Ахыгаа хайрлаж, санаа тавьдаг тэр хэрээрээ бүүр л амархан ганхана.

Суын: Тэр хоёрын хамт явж байгааг харсан хүн байгаа юм уу? Тэрийг яаж мэдсэн юм?

Жүнгён: Зүгээр зохиочихсон юм. Хаёнд итгүүлэхийн тулд.

Суын: Өөрөөс нь болоод ах нь шоронд орно гэж бодсон байлаа ч, хувийн мэдээлэл цуглуулах чинь хөнгөн гэмт хэрэг шүү дээ. Амиа золиослох хэмжээнийх биш л баймаарсан.

Жүнгён: Гэхдээ эрүүгийн хэрэг болчихвол хэвлэлийнхэн шуугьж өгнө. Тэгвэл жирийн хүмүүс өөрсдийнхөөрөө шүүцгээнэ. Хаёны санаа зовж байгаа зүйл бол... Жиынд тохиолдсон шиг ах нь онлайнаар ангуучлагдах вий гэж айж байгаа. Ямар ч шалтгаангүй доромжлуулах ахыгаа хараад амьдралыг нь сүйтгэчихлээ гэж бодохгүй гэж үү? Тийм зүйл бодож байгаад... цагдаа нарт Жиыны хэргийн үнэнийг илрүүлэх амархан гэж ойлгоно. Тэгэхээр хэргээ хүлээх сонголт биш болно. Бид хэд хоног дарамталчихсан болохоор... хамгийн хурдан, хамгийн амар үхэх замыг сонгоно шүү дээ. Ким Хаёны сүүлчийн мөчийг үзээрэй. Одоо дуусгах цаг боллоо.

Суын: Юу?

Жүнгён: Хаёны гэрт дуу өсгөгч суурилуулчихсан. Чиний хэлэх зүйлийг дахиад сонсгоно. Ахынхаа төлөө өөрийгөө золиослоход нь түлхэц өгчихвөл бүх юм амархан дуусна. Хөөе. Жинхэнээсээ хийх гэж байгаа бол хурдан дуусга. Надад хийх ажил их байна. Жинхэнэ өшөө авах талаар ярьж байна.

Суын: Жинхэнэ өшөө авалт аа?

Жүнгён: Намайг яагаад Ким Хаён руу ийм аргаар ойртсон гэж бодож байна? Ийм байдлаар амиа хорловол гэрээслэл үлдээхгүй нь мэдээж. Би үхсэнийх нь дараа бүх бүртгэлийгнь устгаад, утсыг нь цэвэрлэнэ гэвэл... ах нь хэдхэн хоногийн өмнө зүгээр байсан хайртай дүүгээ яагаад үхсэнийг хэзээ ч ойлгохгүй. Ажил гээд дүүгээ тоогоогүйдээ насан туршдаа өөрийгөө зэмлэхгүй гэж үү? Гэхдээ хэчнээн шаналсан ч дүү нь эргэж ирэхгүй шүү дээ. Энэ л жинхэнэ өшөө авалт биш гэж үү?

Суын: Би… Юу гэж хэлбэл зүгээр вэ?

Жүнгён: Өмнө нь хэлж байсан үгс зүгээр л дээ. Эсвэл... “Өнгөрсөн жил хийж чадаагүйгээ дуусга” гэвэл яаж байна?

Суын: Өнгөрсөн жил хийж чадаагүй зүйл ээ? Өнгөрсөн жил юу болсон юм?

Жүнгён: Сүртэй зүйл биш ээ.

Суын: Сүртэй зүйл биш гэж юу гэж байгаа юм? Юу юм бэ?

Хажүн: Хаён аа...

Жүнгён: Хаён бугуйгаа зүсэхээсээ өмнө ахдаа салах ёс хийж үлдээсэн байсан. Гэхдээ судсаа ханана гэдэг чинь тийм амар ажил биш.

Суын: Яагаад амиа хорлох гэж оролдсон юм бол?

Жүнгён: Гэр бүлийн асуудал, дүн, айдас түгшүүр гээд шалтгаан мундахгүй л дээ. Гэхдээ хамгийн гол түлхэц нь сургуулийн дээрэлхэлт.

Суын: Дээрэлхэлт ээ? Хаёныг дээрэлхдэг байсан юм уу?

Жүнгён: Ынхугийн хэлсэн хэргийг санаж байна уу?

Жүнгён: Үгүй ээ... ганц үнсэлцсэний төлөө хөөгдөж байгаа юм уу?

Ынху: Дээд ангийн хүүхэд ч гэсэн эмэгтэй байсан юм.

Жүнгён: Со Юнжү гээд охин эмэгтэй хүүхэд үнссэн. Хаёны амнаас болж хөөгдсөн хэрэг. Үүнийг үзвэл хурдан ойлгоно.

ТЕКСТ: КИМ ХАЁН ДАХИАД АНГИЙН ДАРГА БОЛСОН ГЭЖ ҮҮ? ГАЛЗУУ ЮМ БИШ ҮҮ? БАГШ НАРТ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. СО ЮНЖҮГИЙН ХӨӨГДСӨН Ч ТЭР КИМ ХАЁНЫ ХОВЛОСНООС БОЛСОН. НОВШИЙН ИЛҮҮ АМТ. ӨМНӨ НЬ ТҮҮНИЙ ХЭЛ АМНААС БОЛЖ НЭГ ХҮН ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГ ЯВСАН ГЭЖ СОНССОН.

Суын: Энэ хэний оруулсан пост юм?

Жүнгён: Чиний таньдаг хүн.

Суын: Миний таньдаг гэвэл?

Жүнгён: “user agent” гэсэн бүртгэлтэй хэрэглэгч. Пост бичсэн хүн Samsung Android утас хэрэглэдэг. Загвар нь Galaxy 22.

Суын: Тийм биш ээ. Манай Жиын яасан ч ийм зүйл хийхгүй. Ижилхэн утас барьдаг өөр хүн…

Жүнгён: Би IP, MAC хаяг гээд бүгдийг нь тулгаж шалгасан. Хаён олж чадахгүй байлаа ч, Харх шиг хакер бол ядах юмгүй олно.

ТЕКСТ: ...НЭГ ХҮНИЙГ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛСЭН.

Суын: Үгүй ээ... Жиын тийм муу хүүхэд байгаагүй гэж байна.

Жүнгён: Хүссэнээрээ бод доо. Тэглээ гээд үнэн өөрчлөгдөхгүй.

Суын: Зүгээр... больцгоох уу?

Жүнгён: Өрөвдөлтэй юм аа. Өшөөг өөрийнхөө уур хорслоор авдаг юм. Дүүгээ шалтаг болгоод байлгүй өөрийнхөө төлөө өшөө ав. Нас барсан дүүгийнхээ гомдлыг тайлна энэ тэр гэсэн худлаа яриагаа больж үз.

Суын: Жиыныг мэддэг юм шиг том ярихаа боль. Би эгч нь юм шүү. Жиынд ямар хэцүү байсан, юу мэдэрч амиа алдсаныг... би хамгийн сайн мэднэ. Чи өөрийгөө хэн гэж бодоод надад заагаад байгаа юм?

Жүнгён: Үүнийг харсныхаа дараа тэгж ярьж чадах эсэхийг чинь харъя.

Суын: Энэ хуурамч гэрээслэл яагаад Жиыны утсан дээр байгаа юм?

Жүнгён: Гэрээслэл нь хуурамч боловч доторх үгс нь хуурамч биш. Гэрээслэл дээрх бичвэрийг... Жиыны оруулсан постоос авсан юм.

Суын: Энэ... Жиыны бичсэн пост гэж үү?

Жиын: <i>Сайн уу, үл таних нэгэн.</i> <i>Өөрийнхөө талаар ярьж чадах хүмүүс минь бүгд алга болчихлоо.</i> <i>Өнөөдөр эгч маань шүүх дээр мэдүүлэг өгөх ёстой гэж хэлсэн.</i> <i>Тэр хүний өмгөөлөгч намайг дарамталж, доромжлох болно.</i> <i>Үнэхээр ой гутмаар санагдсан.</i>

Суын: Эгч нь тусалъя. Чи зүгээр л очоод бүгдийг нь үгүйсгэ.

Жиын: Тэр талаар яримааргүй байна.

Жиын: <i>Эгчийнхээ хүчээр инээмсэглэж байгааг мэдэрч байна.</i>

Суын: Нэг оролдоод үзье л дээ...

Жиын: Хүсэхгүй байна! Дахиж тэр тухай ярихыг хүсэхгүй байна!

Жиын: <i>Би ямар ч хэрэгцээгүй юм шиг мэдрэгдэж байна. Би үргэлж л гэр бүлдээ дараа болсоор ирсэн. Эгчдээ ч тэр, ээждээ ч тэр. Ээж надаас болж нас барсан. Манайх ядуу болохоор... ээж эгч, бид хоёрыг тэжээхийн тулд хоёр ажил хийдэг байсан. Ээж хэт их ажилласнаас болж өвчин тусаж нас барсан. Би төрөөгүй байсан бол ээж үхэхгүй байх байсан юм. Бүгд миний буруу. Баяртай, танихгүй хүн ээ. Чамайг үүнийг унших үед... би энэ хорвоо дээр байхаа больчихсон байна байх. Ойрд би амиа хорлох талаар зуршил мэт боддог болсон. Үнэхээр туйлдаж байна. Шөнө болгон хар дарсан зүүд зүүдэлдэг. Зүүдэндээ би хоосон цөл дундуур алхаж байгаад хар мангаст хөөгддөг. Хамаг хүчээрээ зугтааж, ориллоо ч, хэн ч надад тусалдаггүй. Тэр мангас намайг хэдэн хэсэг тастаад инээдэг. Инээх дуу нь аймаар. Гэхдээ хамгийн аймшигтай нь зүүдэндээ би өөрөө бас инээж байдаг. Надад одоо зугтах газар байхгүй. Баяртай, танихгүй хүн ээ. Энэ миний чамд хэлэх сүүлийн үг ч байж магадгүй. Үнэхээр хэцүү байна. Бусдын өмнө юу ч болоогүй мэт жүжиглэхийг хүсэхгүй байна. Ялангуяа эгчийнхээ өмнө. Эгчийг жүжиглэж байгааг мэднэ. Ингэж нэгнээ зовоож амьдарч байснаас бүгдийг нэг мөр дуусгасан нь дээр бололтой. Би байхгүй болчихвол эгч жаргалтай болох болно. </i>

Суын: Үгүй ээ... Үгүй гэж байна... Чи байхгүй байхад яаж жаргалтай байх юм бэ?

Жиын: <i>Намайг Юүн Жиын гэдэг. Саяхан интернетээр шуугиан тарьсан тэр охин. Намайг хэн гэдгийг мэдэхгүй бол интернетээр хайгаад үзвэл дорхноо олдоно. Нэрээ бичсэн минь зориуд шалтгаантай биш ээ. Угаасаа чи намайг мэдэхгүй. Би ч гэсэн чамайг мэдэхгүй. Миний хүссэн зүйл гэвэл... ядаж нэг танихгүй хүн миний түүхийг сонсож, намайг оршиж байсныг батлаасай гэж хүсэж байна. Чамайг үүнийг унших үед би оршихоо больсон байлаа ч гэсэн.</i>

Суын: Анхнаасаа бүгдийг мэдэж байсан биз дээ? Энэ тэмдэглэлийг хүртэл.

Жүнгён: Тийм ээ.

Суын: Гэхдээ яагаад өдийг хүртэл нуусан юм бэ?

Жүнгён: Чи асуугаагүй болохоор.

Суын: Гэхдээ...

Жүнгён: Асуугаагүй байхад би яагаад хэлэх ёстой гэж? Чи анхнаасаа Жиыны талаарх үнэнийг мэдэхийг хүссэн бол хүсэлт чинь өөр байх байсан. Гэхдээ чиний хүссэн зүйл үнэн биш өшөө авалт л байсан. Ингэж хэлэх гонсойлгож магадгүй ч, чи бид хоёр адилхан хүмүүс. Ганцаараа байхыг таашаадаг. Уйтгартай нийгмийн харилцаанаас илүү цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Уулзалт, цуглааныг алгасаад ном уншихыг илүүд үздэг. Гэхдээ Жиын... чам шиг биш. Найзуудынхаа нөлөөнд амархан автдаг. Бусадтай адилхан байхыг хүсдэг. Бусдыг дуурайж, өөртөө ижил тал бий болгох гэж хичээдэг. Тийм шалтгаанаар Ынхуд сайн ч биш байж үерхэх саналыг нь хүлээж авсан хэрэг. Тэр нь Ынхуд том шарх болж үлдэнэ гэдгийг мэдээгүй биз.

Суын: Тэр чинь юу гэсэн үг юм? Жиын сайн ч биш байж Ынхутай үерхсэн гэж үү?

Жүнгён: Энэ үнэхээр таамаг л даа. Жиын өөр хүнд сайн байсан байх.

Суын: Өөр хүн?

Жүнгён: Жиын утсан дээрх бүх зургаа устгасан. Гэхдээ нэг найзынхаа зургийг л үлдээсэн байсан. Жиын хэнд сайн байсан гэж бодож байна?

Суын: Жиын Сүминд сайн байсан гэж үү?

Жүнгён: Өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй будлиж байсан байх. Ынхутай үерхэхээр болсон нь ч тэр... Сүмин түүнтэй үерхэж чадахгүйг мэдэж байсан болохоор тэгсэн байх. Сүүлд нь Сүминийг шархлуулснаа ойлгоод… Жиын өөрөө түүнээс холдсон.

Суын: Би өдийг хүртэл Жиыны талаар бүгдийг мэднэ гэж боддог байсан. Жиыны төлөө амьдралаа зориулсан. Дүүгээ сайхан амьдруулахыг л хүссэн.

Жүнгён: Дүүгийнхээ төлөө... Өөрийнх нь төлөө эгч нь амьдралаа зориулахад дүү чинь дуртай байсан болов уу? Жиыны утсан дээр Сүминий зургаас гадна дахиад нэг зураг байсан. Надад цаг алга. Өшөө авах бол одоо л ав.

Суын: Надад үнэнийг хэлсэн шүү дээ. Өшөө авахаа боль гээгүй байсан юм уу?

Жүнгён: Болих оо? Би яагаад тэгнэ гэж? Надад чамайг зогсоох бодол байхгүй. Би ердөө л чиний хутга. Хутгаа яаж ашиглах нь чиний л дур.

Суын: Ухаан ор! Битгий үх. Үхэж болохгүй ээ. Болиосой гэж хүсэж байна.

Суын: Мөрдөгч өө?

Жүнгён: Суучих. Бүсээ зүү.

Жүнгён: Харх Хаёноос охидын мэдээллийг аваад тэднийг сүрдүүлж, хүчирхийлдэг байж. Хаён ахынхаа ийм бузар хэргийг мэдээгүй л байх. Ахынх нь гаж сонирхол гэж бодсон байлгүй. Дор хаяж 30 жилийн хорих ял авна.

Суын: Хаён зүгээр байх болов уу?

Жүнгён: Итгэж байсан хүн нь урвасанд их цочирдсон л байгаа байх. Гэхдээ зүгээр болно оо. Бодсоноос хүчтэй хүүхэд болохоор. Одоо өшөө авалтын төлбөр 200 мянгын талаар ярилцъя. Бодсон зүйл байгаа бол чөлөөтэй хэлж болно шүү.

Суын: Жилд 20 саяыг 10 жилээр төлбөл ямар байна?

Жүнгён: Таалагдахгүй байна.

Суын: Тэгвэл улирал тутам 5 сая гэвэл?

Жүнгён: Тэр ч гэсэн таалагдахгүй байна.

Суын: Тэгээд юу хүсээд байгаа юм бэ? Тохирсон нөхцөл гаргаж өгнө гэсэн байж.

Жүнгён: Миний туслахаар ажиллавал яаж байна?

Суын: Туслах гэнэ ээ?

Жүнгён: Холмс, Ватсон хоёр шиг. Чамайг дажгүй хийчих байх гэж бодож байна.

Суын: Цалин хэдийг өгөх юм?

Жүнгён: Сард 10 саяыг суутгая.

Суын: Тэгвэл 15 сая вон болгоё. Би амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бас дор хаяж 5 жилийн гэрээ хийе.

Жүнгён: Сард 15 сая, 5 жилээр үү? Шууд намайг шулж байна гээч.

Суын: Дургүй байвал болихгүй юу. Би өөр ажил хайчхаж чадна.

Жүнгён: Болж байна. Тохирлоо. Тэгээд бас...

Суын: Юу юм?

Жүнгён: Би хоцроход дургүй болохоор... манай оффис руу нүүж ир.

Суын: Тийм дураараа нүүчихдэг юм уу? Эзнээс нь ч зөвшөөрөл авахгүйгээр?

Жүнгён: Тэр чинь миний барилга.

Суын: Юу?

Жүнгён: Хоосон байр олон байгаа болохоор дуртайгаа сонго.

Сэтгүүлч: Өөрийг тань мөрдөгчтэй зохиолд дуртай гэж сонссон. Энэ төрлийн зохиолд дурлах болсон ямар нэг онцгой шалтгаан байгаа юу?

Жүнгён: Багадаа хичээлийн ном уншихын оронд... Агата Кристи, Конан Дойлын номуудыг уншдаг байсан. Үнэндээ миний мөрөөдөл… Шерлок Холмс юм уу Эркюль Пуаро шиг агуу мөрдөгч болох байсан. Гэтэл нэг мэдсэн бизнес эрхлэгч болчхож. Гэхдээ мөрдөгч болох мөрөөдлөө одоо ч орхиогүй яваа. Сэтгэлийн гүнд байсаар байгаа гэх юм уу.

Сэтгүүлч: Надад санал болгох ном байгаа болов уу?

Жүнгён: Шерлок Холмсын цуврал?

TRAILER

Суын - Тэр нэргүй бичвэрээс болж дүү минь амиа хорлосон. Тэгээд энэ хэрэгт хакерын чадвар сайтай  мөрдөгч хэрэгтэй гээд өөрийг чинь санал болгосон юм.

Жүнгён - Болж байна. Тохирлоо.

ТЕКСТ - ГЭМГҮЙ НЭГЭН НАС БАРЛАА.

Жүнгён - IP хаягийг нь тогтоох гэтэл шалгах боломжгүй гэж байна.

Суын - Тэгвэл яаж олох вэ?

Жүнгён - Дүүгийн чинь утсыг шалгамаар байна. “Дахиж” гэдгийг онцолсныг харахад… Жиыныг өдөр бүр ажиглаж чадах харилцаатай хүн байна.

ТЕКСТ - ДАЙСАН ДЭРГЭД БАЙЖ.

Суын - Оршуулах ёслолд ирсэн хүн хэрэгтэн байна гэж байхгүй биз дээ?

Хаён - Найзууд муудалцахаараа аймар зүйл хийдэг шүү дээ.

Суын - Энэ Жиыны бичиг мөн байна.

ТЕКСТ - НЭРГҮЙ БИЧВЭРИЙН АРД НУУГДАНА.

Хаён - Одоо үед интернетэд цуурхал тараах амархан болсон шүү дээ.

ТЕКСТ - ҮНЭНИЙГ ИЛЧИЛ.

Жүнгён - Юу хийгээд байгаа юм?

Суын - Яагаад намайг зогсоогоод байгаа юм? Яагаад?

ТЕКСТ - КИМ МИНГЮҮ, КАН СОХА.

Жүнгён - Үнэхээр өшөө авмаар байна уу? Би дуртайяа хутга чинь болъё.

ТЕКСТ - ОТГОН ДҮҮ.

 

Back to episodes Go home