Giant

Filmbridge

Төрөл: УСК                                                       Хуудасны тоо: 51

Нэр: Аварга 08/04/2025                                             Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Наз/Насийм- гол дүр боксчин залуу

Алма- Брэнданий эхнэр

Брэндан- гол дүр эр, дасгалжуулагч

Вики- эм, сэтгүүлч

Дейв- эр, холбооны гишүүн

Жон- Брэнданий хүү Набийл,

Риат- Назын ах нар

Франк- Назын дэмжигч эр

Жонни, Келл, Келли, Мурад, Сурвалжлагч, Тайлбарлагч, Том, Харри, Шүүгч- Бүгдээрээ эрэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАРЛАГЧ: Тэр уначихлаа. Болсон, дууслаа. Дайн ингээд дууслаа. Тэр бол жинхэнэ тулаанч! Ханхүү үнэхээр яллаа! Жорж, маш хүчтэй цохилт байлаа. Итгэмээргүй цохилтоор буулган авлаа! 1997 оны хамгийн мартагдашгүй тулааны нэг боллоо. Кевин Келли ч  дуусгахыг огт хүсэхгүй байх шиг байна. Үнэмлэхүй ялагч бол Мэргэжлийн боксын холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Ханхүү Насийм Хамед!

ЭР: Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй, энд болохгүй.  Зүгээр зогсож бай. Энэ юу юм? Хөвгүүд ээ, хөвгүүд ээ! Боль, боль! Брэндан, Брэндан!

БРЭНДАН: Тийм ээ!

ЭР: Брэндан, чи нэг юм хий дээ.

БРЭНДАН: Хийж л байна шүү дээ,  хүүхдүүдийг хөгжөөж байна.

ЭР: Бид тэднийг гудамжнаас хол байлгаж, зодоон цохион, асуудал гаргахгүй  байлгах ёстой шүү дээ. Тэгсэн бүгдийг нь нэг дор  хооронд нь хашчихсан байх юм. Тэсрэх бөмбөг л гэсэн үг шүү дээ!

БРЭНДАН: Гэгээнтэн минь, тэд бүгд сайн хүүхдүүд ээ. Бүгдээрээ сайн хүүхдүүд. Тэдэнд зүгээр л нэг  идэвхтэй зүйл хэрэгтэй, тэгээд л тэр. Тавьлаа шүү. Бүжиглээрэй, бүжиглээд бай. Өнөөдөр амралтын өдөр!

ЭР: Би лав бүжиглэж байна гэхгүй ээ.

БРЭНДАН: Тийм ээ, үгүй байна. Золиг гэж. Уучлаарай, Гэгээнтэн. Өршөөгөөрэй. За, учрыг нь олно оо. Санаа зоволтгүй. Хөөе! Та хэд. Хойшоо, хойшоо. Алив, хойшоо болцгоо. Боль. Хөөе. Яг одоо боль. Салаад, салаад. Ганц л хэлье, бүжгийн талбай дээр зодолдохгүй. Ойлгосон уу? Намайг сонссон биз? Зодолдмоор байвал Ринг дээр үз. Хэн нь илүүгээ үзэг. Алив. Та нар одоогоос биеэ зөв авч яв. За, ингээд. Бүжиглээд, хөдлөөд, бүжиглээд. Алив ээ, хөдлөөд өг. Хөөе, хөөе, одоо зөвхөн бие рүү нь. Зөвхөн бие рүү нь шүү, хоёр оо. Чи наад буландаа зогс. Очоод зогс. Терри байх аа? Бээлийгээ өндөр өргөөд байлга, за юу? Эхлээд түүний цохилтыг  хоёр бээлийгээрээ хаа. Тэгээд жаахан доошлоод зүүн талаараа баруун цээж хэсэг рүү нь  цохиорой, ойлгосон уу?

ХҮҮ: Бие рүү нь үү? Ямар ч нэмэргүй шүү дээ.

БРЭНДАН: Зүгээр хийгээд аль. За, очоорой. За, очоорой.

ХҮҮ: Ёстой янзтай.

БРЭНДАН: Тийм ээ. За, алив ээ, чамайг ямар ухаан алдтал чинь цохисон биш дээ, тийм ээ? Тархиа ажиллуулахаар яадгийг харсан уу? Бокс, сургууль, амьдрал. Багахан мэдлэг ч их хол явуулна. Гудамжнаас гараад ринг дээр үз. Онцгой газар луу явуулж магадгүй шүү. За, буу даа, гэртээ харьцгаа. Сурмаар байвал хичээлээ тараад, эсвэл амралтын өдөр яг энд шүү. Сайн байлаа.

ЭР: За, за, Дон Вэллигийн  Дон Кинг байх шив дээ. Хэдэн хүүхдүүд чинь хэр байна даа? Нөгөө өнгөт арьст хүүхэд  дэлхийн аварга болчихсон уу?

БРЭНДАН: Харри юу? Удахгүй болно оо.

ЭР: Дээр нэг эмэгтэйтэй  шар айраг ууж байхыг нь харсан. Цагаан арьс охинтой.

БРЭНДАН: Хэнтэй байх нь өөрийнх нь асуудал. Энэ хүүхдийг хар даа. Яаж бултаж байгааг нь хар даа.

ЭР: Бяцхан Пакид ч эвсэл байна аа. Асуудалгүй ээ, бид авчихна.

ТВ ЭР: Үймээн дэгдээгчид шатаж дууссан машинуудын цаана байрлаж, хамгаалалтын хаалт болгон ашиглаж байв.

БРЭНДАН: Хүчтэй, хүчтэй. Сайн байна, сайн байна. Болж байна. Бээлийгээ дээш өргө, Доминик. Болж байна шүү. Сайн хүү. Яг болж байна шүү. Энэ чинь шүү.  Маш сайн. Болж байна, яваад байгаарай, яваад бай. Жон, чиний ээлж.  Эхлээрэй. Маш сайн, болж байна.

АЛМА: Хамаг сүү уучихсан байх юм аа! Брэндан!

БРЭНДАН: Алив ээ, Жон. Алив!

АЛМА: Хөөе! Больцгоо! Хүзүүг нь хугаллаа шүү дээ.  Бас буйдан. Цай бэлэн болчихлоо, явж гараа угаацгаа. Хумсан дахь хирээ бас арилгаарай. Өтчихнө шүү.

БРЭНДАН: Ээжийгээ сайн сонсоорой. Явцгаа.

АЛМА: Чи ч гэсэн ялгаагүй  том хүүхэд шиг юм аа.

БРЭНДАН: Тийм ээ, гэхдээ тэднээс илүү  сайн бүжиглэдэг шүү.

АЛМА: Өө, тийм үү?

БРЭНДАН: Хөөе! Хөөе! Ямар новшоо хийцгээж байгаа юм? Балиар өгзгөө эндээс аваад зайлцгаа. Эндээс зайл!

ЭЭЖ: Яг одоо зайлцгаа!

ХҮҮ: Юнион Жэк-д  хар арьстан байх ёсгүй! Оромж руугаа буц!

БРЭНДАН: Алив, эмэгтэй. Алив ээ, эмэгтэй, ийм болсонд уучлаарай. Арилгахад нь тусалъя.

ЭЭЖ: Хэрэггүй ээ.

БРЭНДАН: Юу?

ЭЭЖ: Та дэлгүүр орох гэсэн юм уу?

БРЭНДАН: Нэг шил сүү авах гээд.  Тэгээд л болоо. Халзан толгойнуудыг нь  хооронд нь мөргөлдүүлэх хэрэгтэй. Дэндүү их завтай болохоороо  ингэж байгаа юм.

ЭЭЖ: Нэг шил сүү гэсэн үү?

БРЭНДАН: Тийм ээ, нэг шил сүү.

ЭЭЖ: Та нөгөө боксын клуб ажиллуулдаг  Ирланд эр мөн үү?

БРЭНДАН: Тийм ээ.

ЭЭЖ:  Сүмийн танхимд?

БРЭНДАН: Тэр чинь би, Брэндан Ингл. Гэхдээ саяны нөхдүүд  манай хүүхдүүд биш шүү, нээрээ. Хааччихав аа?

ЭЭЖ: Набийл, Насийм хаана байна? Алив.

БРЭНДАН: Сайн уу?

ЭЭЖ: Алив, хурдал.  Энэ манай хүүхдүүд. Риат.

БРЭНДАН: Риат.

ЭЭЖ: Набийл.

БРЭНДАН: Набийл.

ЭЭЖ: Тэгээд Насийм.

БРЭНДАН: Насийм. Сайн уу?

ЭЭЖ: Сургууль дээрээ асуудалтай байгаа. Гудамжинд ч гэсэн. Та яаж зодолдохыг зааж өгч болох уу?

БРЭНДАН: Та хэд яаж боксдохыг сурмаар байна уу? Айн? За, за. Сурах хүсэлтэй юу?

ЭЭЖ: Тэд их шаргуу, ноён Ингл.

БРЭНДАН: Чамайг өмнө нь харж байсан юм шиг байх юм.

НАЗ: Мэдэхгүй ээ. Та 7 настай хүүхдүүдтэй нийлдэг юм уу?

БРЭНДАН: Наад уруулаа яаж байгаад зүсчихсэн юм?

НАЗ: Та мурий хамраа яаж олж авсан шиг л.

ЭЭЖ: Хөөе!

БРЭНДАН: Маргааш хичээл нь тарахаар  наашаа явуулаарай. Цайгаа уухаас нь өмнө. За, хүүхдүүдээ, уулзахад таатай байлаа. Нэг, хоёр, гурав, солигдоод. Нэг, хоёр, гурав, солигдоод. Нэг, хоёр, гурав, солигдоод. Нэг, хоёр, гурав, солигдоод. За, дахиад буцаарай, буцаарай. Түр завсарлая, түр шүү.

ЭР: Брэнданийг хайж байна уу?

БРЭНДАН: Яваад юм уу даа. Их өвдсөн байх даа. Мишок цохимоор байвал  бээлий өмсөх хэрэгтэй. Бээлий өмсөх хүртлээ  чамд туулах их зам байна. Мэргэжлийн хүмүүсийг орхи. Алив, энд,  Та хоёр бас. Манай клубт шинэковууд ирлээ, хөвгүүд ээ! Шинэковууд юу хийдэг билээ?

БҮГД: Дуулна!

БРЭНДАН: Тийм ээ.

РИАТ: Дуулах аа? Би лав дуулахгүй шүү.

БРЭНДАН: Тийм ээ, харин ч дуулна шүү.

РИАТ: Бокстой ямар холбоотой юм?

БРЭНДАН: 30 хүний өмнө дуулах зүрх зориггүй юм бол 1000 хүний өмнө тулаанд орвол  юу болох уу? За, алив, ринг дээр гар. Гурвуулаа хамт, гараарай. Дэлхийн төгсгөл байгаа биш. За, дээшээ гараарай. За, байрлалаа эзлээд дуулаарай. Хүмүүсээ сайн анхаараарай.

РИАТ: Хэцүү байс-- Хэцүү байсан ч би бууж өгөхгүй ээ Би чиний... Би чиний номер 1 болох болно Би тийм охин биш ээ-

БРЭНДАН: Сайн байна. Нээрээ шүү, сайн байлаа. За, гараарай. За, Набийл. Сайн анхаарцгаа.

НАБИЙЛ: Судан... Суданы элсэн цөлөөс. Японы цэцэрлэгээс. Миланаас Юкатан хүртэл. Бүх эмэгтэй, бүх эрчүүд. Хэмнэлээрээ намайг доргиогооч. Доргио.

БРЭНДАН: Жаахан тохиромжгүй болоод явлаа. Болсон, гараарай. Сайн байлаа, гэхдээ. Маш сайн. За сүүлчийн хүн бол Насийм. За, дуулаад үзүүлээрэй.

НАЗ: Дуу гэхээсээ илүү бүжиг нь дээр, Брэндан.

БРЭНДАН: Чамаас илүү хөдөлчихдөг юм байна, Харри. Сайн байна, сайн байна.  Гэхдээ чи дуулах ёстой. Дуулах ёстой.  Ямар дуу байна?

НАЗ: Миний хөдөлгөөн  сая дуулчихлаа, Брэндан.

ЭР: Бяцхан залуу жижиг  цоорхойгоор ялчихлаа.

БРЭНДАН: Тийм ээ, тэглээ. За за, сайн байлаа. Гараад ир. Арай илүү чухал хөдөлгөөн рүү оръё. Буугаад жагсаад зогс. За, болж байна.  Хөдлөөд бай. Сайн байна.  Маш зөв. Болж байна шүү.  Хар даа. Энэ чинь шүү. Амьсгал, амьсгал, тайван. За, эхлээд. Яасан бэ? Юу болов?

НАЗ: Би яагаад ринг дээр, эсвэл  мишок цохихгүй байгаа юм бэ?

БРЭНДАН: Бэлэн биш болохоор л тэр.

НАЗ: Би тэд нараас хавь илүү байхад та түрүүлээд сарын өмнө  тэр дээр гаргачихсан шүү дээ.

БРЭНДАН: За за, ойлголоо.  Тэгвэл ингэе. Хүрээд ир. Алив, ринг дээр гараад аль. Раян, Назтай хамт ринг дээр.

НАБИЙЛ: Тэр бэлтгэл хийж чадахгүй шүү дээ, Брэндан. Дөнгөн долоон настай.

БРЭНДАН: Тийм ээ, түүнд хөнгөн бэлтгэл биш цохиулахгүй байгаад үз гэх гээд байна. Та хэд буугаарай. Яг одоо. Сайн байна. Ороорой. За, за, тэгэхээр Бээлий ямар хэрэгтэй юм? Чи зүгээр цохиулахгүй байхад л болно. Яваад оч. Цаг харлаа шүү, нэг минут. Раян чамайг цохих гэж оролдох болно. Харин чи бултана. За, эхэлсэн. Сайн, болж байна, амьсгалаа аваарай. Болж байна. За. Цохичихлоо. Сайн байлаа, Раян. Болсон, хүү минь. Буугаарай, сайн байлаа. Чи зүгээр үү?  Алив ээ. Өвдсөн үү? Чамайг долоо хоногт нэг удаа энд гаргана. 60 секунд тэсвэл  жинхэнэ бэлтгэлд орж болно. Набийл Риат хоёр 60 секунд болоогүй шүү дээ. Хэзээ ч болохгүй ээ гэсэн үг. Тэр хаалгаар 100 залуучууд  тулалдах хүслэн бол орж ирдэг ч 98 нь чадахгүй гэдгийг би шууд мэддэг. Тэд нарт байдаггүй зүйл чамд бий. Хөлийн ажиллагаа. Ойлгосон уу? Чамд бээлийгээ хүргэж чадахгүй бол тэд ялж чадахгүй. Цохиулахгүй байгаагаа харуул. Тэгвэл би чамд яаж цохихыг заая.

НАЗ: Ганцхан долоо хоног байхад л хангалттай.

БРЭНДАН: Бяцхан чөтгөр байх нь ээ, айн?

НАЗ: Уучлаарй.

БРЭНДАН: Буу. Битгий уучлалт гуй. Уучлал гуйх хэрэггүй.

ААВ: Насийм, аяар гэм, үхэх нь байна шүү дээ!

БРЭНДАН: Хараад байгаарай, хүрээд ирэв үү?

НАЗ: Хэр хурдан байсан бэ?

БРЭНДАН: Май, хар даа. Харсан уу?

НАЗ: 4 минут 54! Алив ээ! Тийм ээ!

БРЭНДАН: Орцгооё! Ороорой, дээшээ гар. Сайн байна, сайн байна. Ийм жаргалтай байсангүй.

ВИКИ: Өршөөгөөрэй, та Брэндан Ингл уу?

БРЭНДАН: Хэн асууж байгаа билээ?

ВИКИ: Вики Күйн, Шеффилд Стар сонин. Харри Стивенсээс ярилцлага авахаар ирлээ.

БРЭНДАН: Жон Деннис ирж байгаа гэж дуулсан даа.

ВИКИ: Жон өөрийнхөө оронд намайг явууллаа. Тэгэхээр нь би Брэндан Харри хоёрын гэрээ Белграно шиг л бат бөх юм гээч? Оролдох хэрэг юу байна?

БРЭНДАН: Хүлээж байгаарай.  Нэр чинь хэн гэсэн билээ?

ВИКИ: Вики.

БРЭНДАН: Вики. За, түр хүлээ.

НАЗ: Та сэтгүүлч шиг харагдахгүй л байна даа.

ВИКИ: Чи харин боксчин шиг харагдахгүй байна.

НАЗ: Харригаас ярилцлага авах гэж ирээ юу? Харриг март аа.  Хуучны юм. Надаас ав.

ВИКИ: Яагаад тэгэх ёстой билээ?

НАЗ: Би бол дэлхийн хамгийн шилдэг боксчин. Дараагийн Али. Бүүр хамаагүй илүү,  учир нь хэзээ ч хожигдохгүй.

ВИКИ: Өө, тийм үү? Хэдэн тулаанд ялсан юм?

НАЗ: Одоогоор байхгүй.

ВИКИ: Хэдэн тулаанд орсон юм?

НАЗ: Арай болоогүй.  Гэхдээ л шилдэг нь.

БРЭНДАН: Харри өөр газар байгаа гэнэ ээ.

ВИКИ: Хэзээ ирэх юм бол?

БРЭНДАН: Ирэхгүй ээ. Гэхдээ өөрөө Жон Деннис рүү залгаад утсаар ярилцлага өгчихнө гэнэ ээ.

ВИКИ: Новш гэж.

БРЭНДАН: Гэхдээ байна аа. Энэ залуугаас яагаад ярилцлага авч болохгүй гэж? Наз анд минь. Тэсрэх бөмбөг л гэсэн үг. Шилдэг нь.

ВИКИ: Тоглоод байна уу?

БРЭНДАН: Үгүй ээ. Огт тулаанд орж үзээгүй  10 настай тагжгар уу? Жон Деннисээс ярилцлага хийх үү  гээд асууж чадах уу? Зайлж үз.

БРЭНДАН: Алив. Болчихлоо, хүү минь. Явцгаая. Түүнийг битгий тоо.  Санаа зоволтгүй.

БРЭНДАН: Алив л дээ.

АЛМА: Зангидсан байгааг нь  хараад байгаарай.

БРЭНДАН: Харин тийм ээ.

АЛМА: Хүрээд ир.

БРЭНДАН: За.

АЛМА: Чамайг тийшээ явахад би дургүй ээ. Дүрмийг өөрчилж, лицензийг чинь хурааснаас хойш чи их бухимддаг болчихсон. Би Назыг авъя.

БРЭНДАН: Ивээн тэтгэгчид ирэх болохоор бидэнд хэрэгтэй. Манай жим хэцүүдэж байна. Харритай холбоотой тэнэг юмнуудаас... Тэд намайг дийлэхгүй ээ. Би заавал Назыг тулалдуулах болно.

АЛМА: Тэд нар Назыг зөвшөөрөхгүйг  чи мэдэж байгаа шүү дээ.

БРЭНДАН: Би Назыг оруулна аа. Өөрийнхөө оронд эхнэрийгээ явуулахаар хошин шог болж дуусах байлгүй.

АЛМА: Хэн ч чамайг шоолохгүй ээ, Брэндан.

БРЭНДАН: Нухацтай ч авч үздэггүй дээ.

ЖОН: Улаан талаас, алс холын АНУ-н Нью Жерсигээс Гайхамшигт Марвин Хаглер. Марвин, Марвин, Марвин, Марвин!

НАЗ: Харин цэнхэр талаас, алс холын Шеффилд, Винкабонаас ирсэн

ЖОН: Марвин, Марвин, Марвин, Марвин, Марвин, Марвин--

НАЗ: Насийм Хамед!

ЖОН: Юу хийгээд байгаа юм бэ? Бид домогт хүмүүс болох байсан шүү дээ.

НАЗ: Болж л байна шүү дээ.

ЖОН: Тэгээд жүжиглээч. Али, Смокин Жое, Шюгар Рей.

НАЗ: Би яагаад өөрөөсөө өөр хүн болж жүжиглэх юм?

БРЭНДАН: За, хүүхдүүд ээ, юмнуудаа авцгаа. Хот орно оо.

ЖОН: Ашгүй дээ.

БРЭНДАН: Яваарай.

НАЗ: Би өнөөдөр тулалдах болов уу?

БРЭНДАН: 5 дахь удаа аз таарвал. Толгойн дээрх чинь таалагдаж байна. Сүртэй харагдаж байна.

НАЗ: Баярлалаа.

БРЭНДАН: За, алив, яваад байгаарай. Алив. Дейв, хэр байна даа?

ДЕЙВ: Байнга дагуулаад байдаг бяцхан Пакигаа тулалдуулмаар байгаа юм уу?

БРЭНДАН: Хангалттай.  Тэр Араб хүн.

ДЕЙВ: Шударга хэлье. Хэрэв тэр жиндээ хүрж байвал тулаанд орж болно.

БРЭНДАН: Ойлголоо. Бурхан минь, тэнд  Маргарет Тэтчер байна уу даа?

НАЗ: Баярлалаа.

ДЕЙВ: Шилээ үзүүлэх болж дээ, Брэндан. Харцгаая. 45 кг. Тулаанд орохоор боллоо.

БРЭНДАН: Сайн байна.

НАЗ: Тийм ээ.

БРЭНДАН: Маш сайн. Тийм ээ.

ДЕЙВ: Араб хүү чинь 3-рт,  оройн 7 цагаас шүү.

БРЭНДАН: Гайхалтай.

ДЕЙВ: Чамайг булантай хэт ойр байгааг харвал шууд хасна шүү, ойлгосон уу?

БРЭНДАН: Тэгэхгүй ээ, урмыг чинь хугалахгүй.

ЖОН: Аав, Наз 7 цагаас болохгүй шүү дээ.

БРЭНДАН: Юу? Яагаад?

ЖОН: Магриб, нар жаргалт 7:03-д. Би цаг агаараас харсан юм.

ДЕЙВ: Ма, юу гэнэ ээ?

НАЗ: Үдийн залбирал.  Би Лалын шашинтай.

ДЕЙВ: Чи 7 цагаас тулалдана. Үгүй бол болино.

БРЭНДАН: Дейв, Дейв, алив л дээ. Жаахан боломж олго л доо. Тэр жиндээ хүрчихсэн шүү дээ. Жиндээ хүрснийг нь  чи өөрөө ч бас харсан шүү дээ. Хар л даа.

ДЕЙВ: Бурхан минь гэж.

БРЭНДАН: Алив ээ. Чи чадна аа.

ДЕЙВ: За, яах вэ. 4 дээр гараарай.

БРЭНДАН: Сайн байна.

ДЕЙВ: 7:15.

НАЗ: Тэгээд хаана залбирах уу?

ДЕЙВ: Надад тэр чинь хамаагүй.

БРЭНДАН: Санаа зоволтгүй ээ, Наз. Наашаа хүрээд ир. За. Энэ чинь шүү дээ, хүү минь. Анхны тулаан. Сүүлийн таван жил  бидний шаргуу ажилласан мөч. Бэлэн үү?

НАЗ: Юу вэ? Мэдээж бэлэн шүү дээ.

БРЭНДАН: Тийм ээ, зүгээр л чамайг ринг дээр гарахад  тэд элдэв янзаар хэлэх болно. Паки, хар гэх мэт үгнүүдээр.

НАЗ: Байнга л тэгж дуудуулдаг.

БРЭНДАН: Хослолтой эрчүүдээс лав биш. Энэ удаа өөр байх болно.

НАЗ: Би зүгээр тоохгүй байж чадна аа.

БРЭНДАН: Үгүй ээ, тэгж болохгүй. Хүлээгээд ав. Чамайг хүчтэй болгоно. Энэ тэнэг юмнуудад өөрийгөө хамаагүй илүү гэдгийг харуулах болно. Ойлгож байна уу?

НАЗ: Та миний буланд байна биз дээ, Брэндан? Тулаанд зориулаад.

БРЭНДАН: Даанч би болохгүй ээ. Би мэргэжлийн хүн дасгалжуулдаг, сонирхогч биш. Тэгээд л миний эрхийг хураачихсан юм. Гэхдээ зүгээр ээ. Хамаагүй илүү хүн нь тэнд сууж байна. Хүү минь.

НАЗ: Аллах Акбар. Аллах Акбар.

ХҮҮ: Хөөе, хар даа. Юу хийгээд байгаа юм бол?

НАЗ: Аллах Акбар.

ХҮҮ: Яагаад байгаа юм бол оо? Байгаа байдлыг нь хар даа.

НАЗ: Аллах Акбар.

ЖОН: Зайлцгаа! Явж үз, явцгаа!

ТАЙЛБАРЛАГЧ: За, үзэгчид ээ. Цэнхэр булангаас тулалдаж буй Марк Станли! Барнслигийн Оаквелл клубийн тамирчин! Харин улаан булангаас Шеффилдийн Гэгээн Томас Жимийн тамирчин Насийм Хамед.

ЭР: Арьсны өнгө нь солигдтол цохиод өг!

ЭР: Брэндан, чамайг сүүдэр шиг дагаад байдаг нөгөө бяцхан Паки хүү мөн үү?

БРЭНДАН: Одоо болно оо, тэр Араб хүү. Дээрээс нь бас энэ хүү удахгүй дэлхийн аварга, од болох болно.

ЭР: Ганди-гийн туранхай дүү нь үү?

БРЭНДАН: Зүгээр л тулаанаа үз.

ШҮҮГЧ: Голд зогсоно уу.

ЭМ: Дуусгаад өг.

ЭР: Пакистан луу нь буцаачих.

ЭМ: Алив ээ!

НАЗ: Хожигдох нь дээ, том жаал аа.

ШҮҮГЧ: Битгий маяглаад бай, буцаад яв.

НАЗ: Санаа оноо байна уу?

ЖОН: Цохиод ав.  Бас битгий цохиулаарай.

НАЗ: Ойлголоо, босс.

ШҮҮГЧ: Бокс!

ШҮҮГЧ: Болсон, боль! Цохихгүй! Буландаа!

ЭР: Муугүй шүү.

НАЗ: Хэр байв?

ЖОН: Муугүй шүү.

НАЗ: Өөр юм байна уу?

ЖОН: Юу хийснээ санаж байгаа биз дээ? Дахиад хийчих.

БРЭНДАН: Болж, муу хогууд. Чиний тулаанд оролцох нэрийг  олох хэрэгтэй байна. Харамсалтай нь, энэ хэдэн цагаанчууд  чиний нэрэнд дургүйлхээд байна.

НАЗ: Би Араб шүү дээ, Брэндан.

БРЭНДАН: Ямархуу санагдсан бэ?

НАЗ: Юу?  Араб хүн байгаа нь уу?

БРЭНДАН: Үгүй ээ, өчигдрийн тулаан.

НАЗ: Ухаан алдтал нь балбасан юм шиг л байна.

БРЭНДАН: Тэгвэл дахиад тэрийгээ Хотын соёлын ордонд, Албертын ордон, бүр эсвэл Мэдисон Сквер Гарденд хийнэ гэвэл  ямар санагдах уу?

НАЗ: Тэгээд л хэн нэгнийг ухаан алдтал нь  балбачихаад л, дэлхийн хэмжээний бүс зүүчихсэн, тэгээд гадаа нь ламборжинигаа  зогсоочихсон л байна биз.

БРЭНДАН: Хөөрхөн гэдэг нь. Сонсооч. Ах нар чинь чамайг шоолж, сургуулийн чинь хүүхдүүд дооглож, хүн болгон л намайг нэг хүүхдийн толгойг маанаг мөрөөдлөөрөө эргүүлчихсэн Ирланд өвөө гэж  байдгийг нь би мэднэ ээ. Гэхдээ юу гээч? Хоёулаа үүнийг бүтээж чадна. Бид хийж байгаагаа үргэлжлүүлэх болно. Харин чи дэлхийн аварга болно. карьерийнхаа туршид  чи 40 сая фунт хожих болно. Нээрээ шүү.

НАЗ: Өө, би тэгвэл таван  Ламбогоо гадаа нь зогсоох нь ээ.

БРЭНДАН: Тийм ээ. Хэдий бие жижиг ч наранд хангалттай ойртож чадвал аварга сүүдрийг тусгах болно оо. Амлаж байна. Би чиний менежерийн хувьд мэдээж өөрийн хувийг авах эрхтэй.

НАЗ: Менежерийн хувь нь хэд юм?

БРЭНДАН: 25%.

НАЗ: 10 сая уу? Арай л их юм аа.

БРЭНДАН: Хөөе, байз даа, байз, байз. Сонсож бай. Хамгийн эхний мэргэжлийн тулааны үед жилийн 12 болгоё. Харин сүүлийн чинь жилүүдэд 20. 25.

НАЗ: Их урт хугацаа байна шүү, Брэндан.

БРЭНДАН: Юу гэж бодож байна? 25 уу?

НАЗ: Хэрэв намайг аварга болговол, бас 40 саятай болговол Та 10 саяыг нь авч болно оо.

БРЭНДАН: Ингэж барьдаг юм. Нулимаарай. Ингээд нулим. Эхэлсээн.

НАЗ: Тохирлоо.

БРЭНДАН: Тохирсон, тохирсон. Чиний нэрийг өндөрт гаргана аа. Бүх сэтгэл зүрхээрээ.

ХҮҮ: Энэ л байна, шинэ Али. Али Баба гэвэл таарна.

ЖОН: Яах гэж байна аа? Чи маргааш тулаантай шүү дээ, Наз. Хаячих!

ХҮҮ: Нялцайсан Паки гуйлгачин.

ЖОН: Даз, маргааш ринг дээр гарах хүн нь би биш. Тэгэхээр навс зодуулахаасаа өмнө амаа тат. Алив. Аавын хэлдэг шиг түүнийг  ашиглаж хүчээ гарга. Гурав, хоёр, нэг, явлаа! Дахиад.

ТОМ: Юугаа хийгээд байгаа юм бэ?

НАЗ: Яаж ринг дээр гарахаа үзэж байна.

ТОМ: Өөрийгөө л тэнэг харагдуулж байна даа.

НАЗ: Брэндан хэлэхдээ од болохын тулд үзэгчдэд мартагдахааргүй болгох хэрэгтэй гэсэн.

ТОМ: Дамнуурга дээр гарж байгаад нуруугаа хугалснаар чинь л санах байх даа.

НАЗ: Наад зангаа харж байна уу? Ийм болохоор би од болоод, чи намайг ринг рүүгээ алхаж байхад хамгаалаад явах болно.

ТОМ: Их зантай юм гээч, айн?

НАЗ: Брэндан бас оюун ухаанаараа тогломоор байвал ийм л бай гэж хэлсэн.

ТОМ: Брэндан хэлэхдээ. Брэндан хэлэхдээ. Больж үз. Хэлсэн болгонд нь итгэдэг биз, тийм ээ, хүүхэд ээ?

НАЗ: Тийм ээ, тэгдэг. Санаа зоволтгүй дээ, Том. Чи боксдоод сурчихвал нэг өдөр чамд зөвлөгөө өгч магадгүй ээ.

ТОМ: Муу бяцхан золиг.

НАЗ: Алив ээ! Тийм ээ!

ЖОН: Алив.

БРЭНДАН: Харри, би чиний төлөө 10 жил ажилласан. Бүтэн 10 жил би чиний карьерыг босголоо.

ЖОН: Аав! Аав! Ээж, аав хаана байна?

АЛМА: Гадаа байна аа, миний хүү.

БРЭНДАН: Алив.

ХАРРИ: Би болсон!

БРЭНДАН: Алив ээ, Харри!

ХАРРИ: Намайг уучлаарай.

ЖОН: Юу болсон бэ?

АЛМА: Сайн зүйл лав биш.

БРЭНДАН: Хөгийн муу новш. Дуусчихлаа. Болсон. Энэ бүх зүйлийн дараа тэр зүгээр л намайг хаячихлаа. Би түүнийг бүтээсэн, түүнд заасан. Би түүнд бүхнийг өгсөн, 12 жилийн турш.

ЖОН: Аав!

БРЭНДАН: Одоо биш ээ, Жон, одоо биш.

АЛМА: Хайрт минь, магадгүй хуульч...

БРЭНДАН: Үгүй ээ, үгүй, мөнгөний тухай биш. Миний ажил юу ч биш боллоо л гэсэн үг. Түүний карьерийг босгосон минь  юу ч биш байж.

ЖОН: Аав аа!

БРЭНДАН: Бурхан минь гэж, Жон. Яасан бэ?

ЖОН: Спортын төвийн хүн жим дээр ирчихлээ. Назыг өнөөдрийн тулаанд оруулахгүй гэнэ ээ.

БРЭНДАН: Юм нэгээр дуусахгүй нь ээ.

ДЕЙВ: Тэр өрсөлдөгчөө доромжилсон, Брэндан. Латин бүжигчин шиг  энэ тэрүүгээр үсчээд.

БРЭНДАН: Юу яриад байна аа?  Түүний стил нь шүү дээ.

ДЕЙВ: Чинийх л тийм байлгүй.

БРЭНДАН: За, за.

ДЕЙВ: Би түүнийг одоо  ямар ч арга хэмжээнд оруулахгүй.

БРЭНДАН: За, за.

ДЕЙВ: Үргэлжлүүлээд байвал  сонирхогчдын тэмцээнээс ч хасуулна шүү.

БРЭНДАН: Ойлголоо.

ДЕЙВ: Угаасаа энд байх ёстой ч хүн биш.

НАЗ: Ядраад байна. Гэр лүүгээ харьлаа.

БРЭНДАН: Үгүй ээ. Одоохондоо үгүй.

НАЗ: Би юу ч буруу хийгээгүй шүү дээ.

БРЭНДАН: Мэднэ ээ.

НАЗ: Та өөрөө намайг тэг гэсэн шүү дээ. Намайг гэдгийг сануул гэсэн.

БРЭНДАН: Тэгсэн. Одоо гэхдээ тэд үзэн ядаж байна.

НАЗ: Тэгээд юу гэж? Боль гэх гэж байгаа юм уу?

БРЭНДАН: Үгүй дээ. Дахиад нэг давуу тал болж байна. За, май. Чамайг өөр болохоор  тэд үзэн ядаж байгаа. Чи хамаагүй илүү болохоор тэд тэгж байгаа юм. Тэгж л байг. Чиний тулааныг үзэх гэж танхим дүүрэн байх шалтгаан бол энэ. Харин бусад нь бараг хоосон шахуу. Бүх тэмцээнд адилхан, тийм биз? Үзэн ядуулаад л бай. Тэд үзэн ядаж л байг. Харин хэзээ ч өөрийн зүйлээ булаалгаж болохгүй. За юу? Ойлгосон уу?

НАЗ: Тийм ээ.

БРЭНДАН: Чи олж авах зүйлээ, хүртэх ёстой юмаа л авна. Чи огт эелдэг хандахгүй. Чи авна. Чи шаардах болно. Хүндэтгэл. Хүлээн зөвшөөрөлт. Бүгдийг нь.

НАЗ: Яаж тэгэх үү?

БРЭНДАН: Чи өдөр болгон бэлтгэл хийдэг. Харин тэд гурван өдөр. Чи ямар болох билээ?

НАЗ: Хамаагүй илүү.

БРЭНДАН: Тэгвэл өдөрт хоёр удаа, хоёр дахин ихээр хийвэл юу болох уу? Ялагдашгүй болгоно. Алив, ринг дээр гар. Чи тулалдах дөрвөн аргыг сурсан, тийм ээ? Тэгвэл одоо тав дахь аргыг сурах болно.

ТАЙЛБАРЛАГЧ: Лидсийн Харехиллсаас ирсэн Билли Отис!

ВИКИ: Тэд энэ Отис хүүд их дуртай юм аа даа.

БРЭНДАН: Сургуулийн улсын аварга.  Английн шигшээ баг гэж байгаа хүү.

ТАЙЛБАРЛАГЧ: Арабын баатар. Ханхүү Насийм Хамед!

НАЗ: Алив ээ, тийм ээ!

ВИКИ: Тэр өөрийн нэртэй гэж үү? Ийм жаахан байж уу?

ЭР: Нутаг руу нь буцаа!

ВИКИ: Энэ нөгөө Назыг гаргах гээд  байгаа ажилтан уу?

БРЭНДАН: Тийм ээ, наад нөхөр чинь.

ВИКИ: Тэр нөгөө бүжгээ хийх үү? Эсвэл таны хэлсэн үгэнд  ороод сайн хүү байх уу?

БРЭНДАН: Хүлээгээд харахгүй юу.

ШҮҮГЧ: За, цэнхэр булан,  улаан булан, голд зогсоно уу. Энгийн, цэвэр тулаан хийнэ шүү. Эхэл! Боксд, эсвэл хасна шүү. Зогс, зогс.  Боль. Буландаа.

БРЭНДАН: Тав дахь арга бол хүч чадал. Одоо тэр бүх таван аргыг мэддэг боллоо. Хэрэв тэр одоо  ийм биетэй, ийм үе дээрээ ингэж тулалдаж байгаа бол эр хүн болох үед нь  хэн зогсоох юм бэ? Нийтлэлдээ оруулчихгүй юу.

ЭР: Гэгээн Томасын жим. Дубль нэг.

ВИКИ: Тэгэхээр та зодог тайлсныхаа дараа Винкобанк Боксын клубыг байгуулж, Шеффилдийн хүүхдүүдэд  зааж эхэлсэн гэсэн үг үү?

БРЭНДАН: Яаж боксдох, яаж амьдрахыг заасан гэх үү дээ.

ВИКИ: Яаж амьдрах гэсэн үү?

БРЭНДАН: Байнга боксын  техник заагаад байдаггүй. Амьдралд хэрэг болох юмс ч бас заадаг. Трев! Энд ирэхээсээ өмнө  хэнийг үзэн яддаг байлаа?

ХҮҮ: Пакистанчуудыг.

БРЭНДАН: Бас?

ХҮҮ: Өнгөт арьст хүмүүсийг.

БРЭНДАН: Одоо хэнд дургүй билээ?

ХҮҮ: Хэнийг ч биш.

БРЭНДАН: Амьдралын ур чадвар.

ВИКИ: Тэгвэл нөгөө--

БРЭНДАН: Энэ ганц арьс өнгөөр ялгаварлах зүйл ч биш. Майки. Чи суваг дээр загасчилж байхад юу боллоо?

ХҮҮ: Хөгшин ах намайг  хулгайлах гэж оролдсон.

БРЭНДАН: Тэгээд чи яасан билээ?

ХҮҮ: Таны хэлснийг хийсэн.

БРЭНДАН: Тэр нь юу билээ?

ХҮҮ: Эрхтэн лүү нь цохиод,  орилоод л алга болсон.

БРЭНДАН: Миний зааланд тэд хамгийн  чухал зүйлүүдийг сурдаг.

ВИКИ: Цааш үргэлжилье. Би таны уламжлалт бус бэлтгэлийн  аргуудын талаар асуумаар байна. Та мэргэжлийн хүүхдүүдийг,  сонирхогчтой хамт бэлтгэл болон ринг дээр гаргадаг.

БРЭНДАН: Тэд бие биеэ нүүр лүү нь цохидоггүй ээ. Зөвхөн бие лүү нь.

ВИКИ: Гэхдээ таны арга барил хэт өөр байсан тул таны сонирхогчдын эрхийг хураасан шүү дээ.

БРЭНДАН: Хүнд сурталтай юмнууд. Манай клубт хэн ч бэртэж байгаагүй. Би мэргэжлийн тоглогчдоо  хүүхдүүдтэй үзэлцүүлдэггүй. Харин ч хүүхдүүдэд сурахад нь тусалдаг. Хэрхэн айдсаа даван туулахад нь, биеийн хүчний сорилтыг  хэрхэн ялахыг зааж өгдөг. Хэрэв тэд сорилтыг давах аваас түүнээс аварга төрөн гардаг юм.

ВИКИ: Та өөрийн аваргаа олсон уу?

БРЭНДАН: Тэгэлгүй яах вэ. Наз. Наз, хүү минь!

ЭР: Тэр байхгүй ээ.

БРЭНДАН: Хааччихдаг юм?

РИАТ: Сайн уу, охид оо?  Уух юм нь гоё байна уу? Тэгвэл ч чамайг сайхан зүйл хүлээж байна даа. Тэр манай залуу Назыг харж байна уу? Тэр бол Их Британийн  сонирхогчдын боксын аварга. Тийм ээ. Маргааш түүний  мэргэжлийн боксын анхны тулаан. Түүнийг супер од болохоос нь  өмнө уулзаад авах хэрэгтэй дээ. Тэгэх үү?

ЭМ: Тэгье ээ.

РИАТ: За, нааш ир. Харж бай, Жон. За, энэ бол Наз.

ЭМ: Их Британийн аварга гэсэн үү? Сахлаа авч эхэлсэн юм уу?

НАЗ: Би бол эр хүн, хонгор минь.

ЭМ: Том эр хүн үү эсвэл жижиг үү?

НАЗ: Тулаанд тэр хэмжээ бол огт хамаагүй ээ.

ЭМ: Бяцхан тэжээвэр нохой бол хамаатай.

НАЗ: Пекинис нохой гэнэ ээ? Би чинь Ротвейлер. Герман Шепард. Би чинь пальтон дотор багтсан  зургаан питбуль гэсэн үг. Алив, та нарт харуулъя. Дажгүй байлаа, хөгшөөн. Одоо миний ээлж үү?

РИАТ: Алив. Яваарай, Наз.

НАЗ: Аль гараараа цохих уу?

ЭМ: Баруун.

НАЗ: Баруун гэнэ ээ. Алив ээ, хонгор минь.

ЭР: Битгий тоглоод бай, зүгээр цохиод аль.

ЭР: Шинэ дээд оноо.

РИАТ: Новш гэж.

БРЭНДАН: Харин тийм ээ, их ядарсан бололтой. Алив, жаахан зай өгчих. Хойшоо. Хойшлоорой. Одоо яг жинхэнээсээ.

БРЭНДАН: Наз? Наз, чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Наз, юу хийж байна аа?

НАЗ: Бүсгүйчүүдэд гоё юм үзүүлж байна. Гайхсан биз дээ?

ЭМ: Цохилтод чинь. Гэхдээ л жаахан богино юм.

НАЗ: Аавын чинь зурагтаар  аварга харагдана аа. Санаа зоволтгүй. Энд юу хийж яваа юм, Брэндан? Надад саад болоод байх юм.

БРЭНДАН: Маргааш чиний мэргэжлийн анхны тулаан. Үүнийг цохиод гараа гэмтээчихвэл яах юм?

НАЗ: Нөгөө гараараа л цохино доо.

БРЭНДАН: Ээжийнд чинь оччихоод ирлээ. Чиний цүнхийг бэлдээд бас талх бэлдчихсэн байгаа. Мансфилд рүү гарцгаана.

НАЗ: Би маргааш болтол тулалдахгүй шүү дээ.

БРЭНДАН: Маргааш орой бид тулалдана. Харин маргааш өглөө бид тулаанаа зарна.

РИАТ: Сурталчилгаа хийдэг  болчихсон юм уу, Брэндан?

НАЗ: Ажил хэрэг, Риат.

БРЭНДАН: Аварга болох аялалаа  чи долоон наснаасаа эхэлсэн. Харин дэлхийн хэмжээний супер од болох аялал маргааш өглөөний 9 цагаас эхлэх болно.

НАЗ: Таалагдаж байна.

БРЭНДАН: Сайн байна.

НАЗ: Их таалагдаж байна.

БРЭНДАН: За, алив, явъя. Чи ч бас. Алив ээ, алив. Олон улсын сенсац болсон Дорнодоос ирсэн араатныг үзээрэй. Арабын баатар,  Ханхүү Насийм Хамед. Өнөө орой Мансфилдийн спортын төвд анхны тулаанаа хийх болно! Болж байна шүү.

НАЗ: Миний бодсон шиг биш л байна даа. Адидасийн реклам шиг  сүртэй биш л байна даг.

БРЭНДАН: Тэгээс эхэлнэ, Наз, тэгээс. Бид тэднийг чамайг таньдаг болгох ёстой.  Амлаж байна аа.

НАЗ: Ингээд байж байгаагаа хэндээ  сануулахыг хүсэх вэ дээ?

БРЭНДАН: Нэр танигдаж байж хүмүүс ирж сууна. Ойлгож байна уу?  Хийгээд бай. За, эхлээрэй, эхлээрэй.

НАЗ: За, за, заръя даа.

БРЭНДАН: Алив ээ, хүмүүсээ. Олон улсын сенсац болсон Дорнодоос ирсэн араатныг үзээрэй. Арабын баатар,  Ханхүү Насийм Хамед.

ВИКИ: Шорт чинь их ганган юм.

БРЭНДАН: Тулааныхаа стильтэйгээ тааруулж биеэ ч бас гоё харагдуулах хэрэгтэй.

ВИКИ: Тэгэхээр чи сонирхогчдын боксын тойрогт  од байсан юм байна, тийм үү? Тэр ур чадвараа мэргэжлийн  түвшинд гаргаж чадах уу?

БРЭНДАН: Ханхүү Насийм Хамед бол  сонирхогч, мэргэжлийн хамаагүй дэлхийн хамгийн шилдэг тулаанч.

ВИКИ: Аан за. Наз юу гэж  бодож байна даа?

НАЗ: Би 18 нас хүрээд л  мэргэжлийн тулаанч болсон. Хүрэхээсээ өмнө хууль ёсоор бол  чадахгүй болохоор. Гэхдээ би үүрд бэлэн байсан.

ВИКИ: Огт сандрахгүй байна уу?

НАЗ: Брэндан намайг долоон настайгаас  хойш дасгалжуулсан. Бүхнийг зааж өгсөн хүн. Тийм болохоор  би бүх зүйлд бэлэн байна.

ВИКИ: Чиний буланд хамт байх  анхны удаа шүү дээ, тийм ээ?

НАЗ: Гайхалтай байгаа биз? Цаг нь ирлээ.

БРЭНДАН: Яарахгүй, тууштай.

ВИКИ: За, сүүлчийн асуулт. Тулааны талаар таамаг байна уу?

НАЗ: Битгий нүдээ ань, хонгор минь.

ТАЙЛБАРЛАГЧ: Цэнхэр талаас Шеффилдээс ирсэн мэргэжлийн гараагаа эхлүүлж буй  Ханхүү Насийм Хамед!

БРЭНДАН: Чи юу хийхээ мэдэж байгаа.

ТАЙЛБАРЛАГЧ: Хурдан довтолж эхэлдэг Хамед маш хүчтэй цохилттой Биердтай  тулж байна. Шинэ залуу тэр хүчтэй баруун цохилтод нь  орчихгүйг анхаарах хэрэгтэй.

БРЭНДАН: Аажуу, одоо. Тайван. Бариарай.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед анхааруулгыг тоохгүй шинжтэй. Хатуухан үзэж байна шүү.

БРЭНДАН: Аажуу, тайван.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамедийн хүчтэй цохилт.

БРЭНДАН: Алив ээ, төвлөрөөд, төвлөр. Алив ээ, алив.

ТАЙЛБАРЛАГЧ: Энэ чинь шүү дээ! Хамед нилээн хүнд цохилт авлаа. Сэргээх цохилт байв уу? Одоо л эхлэх гэж байгаа дохио нь уу? Хамед урагш дайрч байна.  Баруун гарын хүчтэй цохилт.

БРЭНДАН: Маш сайн.  Маш сайн.

ШҮҮГЧ: Нэг, хоёр, гурав.

БРЭНДАН: Бүжиглээд, хөдлөөд, бүжиглээд. Амьсгалаад, амьсгал.

ШҮҮГЧ: Зүгээр үү?  Эхэл.

ТАЙЛБАРЛАГЧ: Хонх Биердэд түр амс хийх цаг өглөө. Ямар гоё үе байв аа! Хоёр хүчирхэг тулаанч,  гэхдээ Хамед давуу байлаа. Хэлдэг шигээ үнэхээр  сайн байж магадгүй л юм.

БРЭНДАН: Чи сайн сэтгэгдэл үлдээлээ. Одоо түүнд өөрийгөө сануулаад өг. За юу? Амьсгалаад бай, амьсгал. Яваарай. Чи чадна аа, яваарай. Өөрөөрөө үз.

ТАЙЛБАРЛАГЧ: Хоёрдугаар үе. Хамед ч төвлөрсөн харагдаж байна шүү. Гайхалтай хөлийн хөдөлгөөн,  төгс нарийвчлал.

АЛМА: Зайгаа бариарай, зайгаа барь.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед яг л Большой  балетын бүжигчин шиг хөдөлж, Блиц довтолгоо шиг  тасралтгүй цохилтууд явуулж байна.

БРЭНДАН: Дуусга, дуусга.

ТАЙЛБАРЛАГЧ: Тэр чадчихлаа! Биерд уначихлаа! Дуусчихлаа! Энэ хүү чадчихлаа шүү дээ! Мэнсфилдийн спортын төвийн дор анхных нь тулаан  ямар гайхамшигтай болов оо.

НАЗ: Аав маань гангийн үйлдвэрт ажилладаг байлаа. Эцэг эх маань Йемен хүмүүс хэдий ч би болон ах нар маань  Англи аялагаар ярьдаг. Би одоогоор мэргэжлийн зургаан тулаан хийж, бүгдийг нь гайхалтайгаар ялсан. Одоо дэлхийн аварга болох болно оо.

БРЭНДАН: Болж байна, дахиад эхнээс нь эхлүүл дээ. Тэгэх үү? Тааваараа, Кевин. Би 1940 онд Дублинд төрсөн. Би Шеффилд ирэхдээ дөнгөж 15 настай...

РИАТ: Уучлаарай, уучлаарай. Би тавлах гээгүй юм шүү, гэхдээ энэ бичлэг "Назын нутаг" гэдэг нэртэй. Яагаад чиний амьдралын тухай  эхлээд байгаа билээ, Брэндан?

БРЭНДАН: Хүрээлэл нь. Би түүний дасгалжуулагч. Назын аялал, минийх хоёр  хооорондоо холбоотой.

РИАТ: Тийм үү?

НАЗ: За, больцгоо, больцгоо. Сурталчилгаа шүү дээ, Брэндан. Бид зармаар байгаа. Тэгэхээр арай богино,  донжтой байх ёстой биш үү? Нийт хэр удаан бичлэг вэ?

ХҮҮ: 2 цаг 58 минут.

БРЭНДАН: За, за. Тулалдаж байгааг нь хасцгаая.

РИАТ: Юу? Тэр хэсгийг үү? Галзуурчихаа юу?

БРЭНДАН: Энэ чинь гол хүнийх нь тухай,  тулаанууд нь биш. Кевин, түүнд хэл дээ, алив.

ЭМ: Та хэдийн нэг нь Брэндан Ингл үү ?

БРЭНДАН: Би байна.

ЭМ: Танд дуудлага ирлээ.

БРЭНДАН: За, анхаарлаа алдахгүй байж байгаарай.

РИАТ: Би аргалчихна аа, Брэндан. Битгий санаа зов. Эхний хэсгийг нь бүгдийг нь хас. Тэгээд дандаа энэ хүний талаар болгоё.

ЭМ: Энд байна.

БРЭНДАН: Баярлалаа. Байна уу?

ФРАНК: Брэндан, Франк байна аа, Франк Варрен. Новш гэж, чи ч олоход хүнд хүн юм аа. Чамайг тэр хөлс үнэртүүлсэн клубдээ байгаа гэж бодсон юм.

НАЗ: Виндсор цайзтай адилхан юм аа.

БРЭНДАН: Тийм байгаа биз? Мөнгөн эдлэл хулгайлав. За, ирчлээ.

ФРАНК: Брэндан, найз минь. Уулзахад таатай байна.

БРЭНДАН: Надад ч гэсэн. Биднийг урьсанд баярлалаа.

ФРАНК: Дахиад уулзаж байгаадаа  таатай байна, Наз. Үнэн гэвэл би та хэдийг  олон удаа үзсэн шүү. Дахиад ч ихийг хармаар байна.

НАЗ: Гоё байшин байна, Франк.

ФРАНК: Тийм ээ? Чамайг зохих түвшинд хүрвэл чиний одоо байгаагаас чинь иймэрхүү байшин бол хоёр дахин том харагдах болно.

БРЭНДАН: Түүнийг явуулах хэрэггүй шүү.

ФРАНК: Мэдээж би тэр үедээ номер нэг дэмжигч байдаг байлаа. Надад хариуцах тамирчид байсан. Гэхдээ түүнд буруутгах хүн хэрэгтэй болоод би түүний бай нь болж таарсан. Ойроос таван удаа буудаж үхсэн гээд орхичихсон. Бараг л бүхнээ алдсан. Найзууд маань ч намайг хаясан. Бизнес маань ч огцом унасан. Байшин маань барьцаанд. Гэхдээ би өөрийгөө чирч босгосон. Учир нь би тэгж амар  гараад явчихдаг хүн биш. Хоёр жилийн хугацаанд Би бүхнийг тэмцэж байж эргүүлэн босгосон.

НАЗ: Фрэнк, найз минь, наад түүхээс чинь  би юу ойлгосон гээч?

ФРАНК: Юуг?

НАЗ: Чи өөрийн тамирчдынхаа  нэгийг маш их уурлуулсан бололтой. Тэгээд л таван удаа буудаж.

БРЭНДАН: Хангалттай, Наз. Аяар гэм.

ФРАНК: Зүгээр ээ, Брэндан. Зүгээр шүү дээ. Битгий мохоорой. Хэзээ ч битгий шантар.

БРЭНДАН: Тэр хэл амаараа ч,  ганган төрхөөрөө ч ялгарна. Ярианы авьяастай,  бүжигчин шиг хөдөлгөөнтэй, муур шиг хурдтай, хоёр гар нь лоохой шиг  хүнд цохилттой. Нээрээ Франк, чи миний бэлтгэсэн промо киног авсан уу? "Назын нутаг" гэсэн нэртэй.

ФРАНК: Тийм ээ, авсан. Дажгүй байна лээ.

БРЭНДАН: Баярлалаа.

ФРАНК: Гэхдээ арай урт. Сонс. Наз бол ялагч хүн. Харин би зарах хүн. Би чамайг зарж, од болгох хүн нь. Чиний төлөө юу хийж  чаддагаа л харуулна.

НАЗ: Тийм үү? Тэгвэл юу хийж чадах юм бэ дээ?

ФРАНК: Дэлхийн аваргын төлөө  гарч ирэх боломжыг өгнө.

НАЗ: Янзтай. Өөр юу байна?

ФРАНК: Маш их хөрөнгөтэй болгоно.

НАЗ: Ийм их юмтай хүнд  мөнгө гэж юу билээ?

ФРАНК: Брэндан чиний талаар...

БРЭНДАН: 40 сая? Түүний карьерын туршид 40 сая фунт. Ямартай ч миний тооцооллоор бол иймэрхүү.

ФРАНК: Чи их тоонд дуртай юм аа даа, Брэндан?

БРЭНДАН: Тийм шүү.

ФРАНК: Би яаж тийм болгохыг нь мэднэ ээ. Назыг Назаар нь байлга.

БРЭНДАН: Тийм байх нь.

ФРАНК: Чиний нөгөө хоёр дэмжигч чинь ганган байдал, бүжиг, бардам зан гаргахыг  дэмждэг гэж дуулсан. Тэр чинь чамтай тулалдахаас  халгаадаг гэх юм байна лээ.

НАЗ: Тийм ээ. Үзэгчид дургүй байна гэсэн.

ФРАНК: Тэгвэл тэр үзэгчид чинь  уйтгартай хүмүүс байх нь. 90-ээд оныхон бол шинэ үеийнхэн. Тэдний цаг үе ирэх биш,  хэдийн ирчхээд байна. Шөнийн цагааг гардаг сувгууд, загвар өмсөгчдийн  зурагтай сэтгүүлүүд. Нүргээнтэй, бүдүүлэг, зүгээр л тонил гэж хэлж  байгаа мэт тийм л хэв маяг. Тийм ээ. Чамайг шар сонины нүүрэн дээр  гараасай гэж хүсэж байна. Үүгээр зогсохгүй,  Феррари дээр суучихсан хажуудаа загвар өмсөгчтэй 'FHM' сэтгүүлийн  гол нүүрэн дээр гаргуулмаар байна. Соёл, цаг үе өөрчлөгдсөн. Бокс одоо костюм өмссөн  хөгшчүүдийнх байхаа больсон. Брэндээр гангарч, чихэндээ ээмэг зүүсэн залууст зориулсан ертөнц. Тэдэнд тэр л бардам төрх, гялбаа, хэнийг ч үл тоох ааш авир, рок од, шоу цэнгээн хэрэгтэй байна. Тэд тансаг байдлыг хүсэж байгаа.

НАЗ: Тийм ээ, тэд нар чинь.... Назын тансаг байдлыг хүсэж байгаа.

ФРАНК: Болж байна. Ийм л тулаанчыг би од болгомоор байна. Хөөе. Бусад дэмжигчид бол чамайг  хэн ч биш болгоно. Харин би улам өндөрт гаргах болно.

БРЭНДАН: Маш сайн. Маш сайн. Сайн байна, сайн байна. Солигдоод. Мөрөө сулла. Болж байна. Хөлдөө анхаар, дагаарай, дага.

РИАТ: Бэлкастро гэнэ үү? Галзуурчихаа юу, Брэндан?

БРЭНДАН: Хөөе, хөөе, хөөе, жаахан тайван гэм, Риат. Энэ чинь миний клуб.

РИАТ: Европын аварга аа? Дөнгөж 19 настай!

НАЗ: Би бэлэн, угаасаа ингээд  төрчихсөн, хонгор минь!

РИАТ: Та ингэж хийсэн үү? Эсвэл Варрен энэ бүхнийг хийгээд байна уу? Би тэр уулзалтад чинь байх ёстой байсан юм. Хэрэв тэр хожигдвол  юу алдахыг мэдэж байна уу? Та л ганцаараа 40 сая гээд  байсан хүн нь шүү дээ.

БРЭНДАН: Өө, чи одоо наад дүнгээ  шоолохгүй болчихсон уу?

РИАТ: Юу гэнэ ээ? Эрсдэлийг хүсээд байна уу?

БРЭНДАН: Юу гэнэ ээ? Чи түүний менежер гэж явснаа одоо бүүр дасгалжуулагч нь  болно гэж бодоо юу?

РИАТ: Энэ асуудал хэзээ гарч ирэх бол гэж  бодож л суулаа. Одоо болтол гомдсоор л байна уу?

НАЗ: За, за, одоо болно, хангалттай. Энэ бол миний шийдвэр.

РИАТ: Чи дандаа 3-р зиндааныхантай  тулалдаж ирсэн. Наз, Белкастро бол дээд зиндаа.

БРЭНДАН: Тэгээд л бид ахих гэж үзэж байна.

РИАТ: Үгүй ээ, хэрвээ тэр ялагдвал бүх зүйл дуусна. Хэн ч Белкастрог хугацаанаас нь  өмнө буулгаж авч байгаагүй. Харин чи хэзээ ч цөөн хэдэн раундаас  илүү тулалдаж үзээгүй шүү дээ. Хөөе, наашаа хар даа! Дүү минь, чамд тийм туршлага огт байхгүй!

БРЭНДАН: Тийм болохоор л  бид нокаут хийх хэрэгтэй.

НАЗ: За, тулаан болдгооороо болно. Явж үз. Би удахгүй цай уухаар очно оо. Яв аа, яв.

НАБИЙЛ: Явцгаая аа.

РИАТ: Гараа ав.  Зайлж үз!

НАЗ: Нээрээ юу, Брэндан? Хугацаандаа ялж чадахгүй гэж  бодоод байгаа юм уу?

БРЭНДАН: Гурвын тоон дээр эхэлнэ шүү. Хамаг хүчээрээ дайр! Эхэллээ.

ТЕКСТ: 1994 ОН. ХАМЕДИЙН ЭСРЭГ БЭЛКАСТРО. ШЕФФИЛД, ПОНДС ФОРЖ ОРДОН.  ЕВРОПИЙН ХЭТ ХӨНГӨН ЖИНГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ.

ТАЙЛБАРЛАГЧ: Хэвлэлийнхэн үүнийг  арай л эрт гэцгээж байна лээ. Энэ тулааныг Брэндан Инглийн  тэнэглэл гэсэн. Одоо 11-р үе, 19 настай Хамед хүү хамаагүй илүү явж байна. Хамед түүнд гэмтэл өгсөн ч,  нокаут бол хийхгүй байна. Наз-д муу байна даа. Бүдүүлэг.

БРЭНДАН: Юу хийгээд байна аа?

ТАЙЛБАРЛАГЧ: Дасгалжуулагч Ингл жаргалтай биш байна даа. Бэлкастро уначихлаа! Тэр уначихлаа!

БРЭНДАН: Доороо байж бай.

ТАЙЛБАРЛАГЧ: Ингл түүнийг байж бай гэнэ ээ. Харин Хамед бол Бэлкастрог  босгомоор байх шиг байна.

ШҮҮГЧ: Зүгээр үү?

ТАЙЛБАРЛАГЧ: Тэр яагаад цохилтоо ашиглаж тулаанаа дуусгахгүй байна аа?

БРЭНДАН: Ямар новшоо хийгээд байгаа юм бэ? Чи энэ үе дээр түүнийг хоёр удаа нам цохих боломжтой байлаа шүү дээ. За, май.

НАЗ: Та өөрөө л намайг амжихгүй гэсэн.

БРЭНДАН: Тэгээд л ингээд байгаа юм уу? Алив ээ, буцаад оч. Битгий тоглоод бай. Алив. Бүжиглээд, хөдлөөд, бүжиглээд. Ойлгосон уу?

ТАЙЛБАРЛАГЧ: 12-р үе эхэллээ, Хамед бүжиглэсээр л. Тэр бүх мэхээ мэдэж байгаа ч нокаутаа хийхгүй, тулааныг  дуусгамааргүй байгаа бололтой. Бэлкастро эргэн ирж байгаа харагдана. Том, том цохилтууд. Харин Хамед тэр бүгдээс нь бултсаар.

НАЗ: Сайхан байна уу, Франк?

ФРАНК: Маш их таалагдаж байна.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед зүгээр л  Бэлкастрогийн өмнө инээж, дооглосоор л байна. Хонх дугарлаа! Дуусчихлаа! Хамед бүх үе дээр ялалт байгууллаа. Тэр Белкастрог юу ч үгүй бут ниргэснээр эргэлзэж байсан хүмүүсийн  буруу байсныг нотлон харууллаа. 19 насандаа Европын аварга боллоо.

БРЭНДАН: Ёстой гайхалтай, маш гайхалтай байлаа.

НАЗ: Би хамаагүй хүчтэй, Ларри. Хамаагүй хурдан. Та өөрөө ч нүдээрээ харлаа. Би удахгүй дэлхий аварга болох болно. Би энд үүнийгээ батлахаар ирсэн. Би урьд хожид байгаагүй  хамгийн шилдэг нь. Удахгүй харцгаах болно оо. Надад итгэ. Мөн би Франк Варренд  талархмаар байна. Энэ хүн бол яах аргагүй дэлхийн хамгийн шилдэг дэмжигч. Мөн миний дасгалжуулагч, Брэндан Инглд  талархлаа илэрхийлмээр байна. Амьдралын минь зөвлөгч. Энэ залуу миний мэддэг бүхнийг зааж өгсөн хүн.

БРЭНДАН: Дөнгөж эхэлж байна, Наз минь. Дөнгөж эхлэл.

НАЗ: Өөрийгөө 'Ханхүү' хэмээн өргөмжилдөг энэ сагсуу бацаанд ямар ч ёс зүй алга. Тэр Белкастротой тулалдахдаа багш Ингл нь түүнд бокс заасан байж болох ч, биеэ зөв авч явах соёлыг  заахаа мартсан бололтой. Шулуухан хэлчихье. Белкастро миний нүүр ам руу мөргөж,  их гэмтэл учруулчхаад байхад амьдралдаа үзэж байгаагүй  тоглолтыг нь хийсэн байхад муу залуу болоод үлдэж байна уу? Энэ одоо юу болж байна аа?

РИАТ: Хэлсэн шүү дээ, Наз. Чи тохирохгүй ээ гэж.

БРЭНДАН: Хангалттай, битгий дордуулаад бай.

ФРАНК: Тэд бидэн шиг соёлын  өөрчлөлтийг олж харахгүй байна. Костюм өмссөн хөгшчүүл  үзэгчдийг цэнгүүлэхээс илүү үдийн хоолон дээрээ хоёр шил дарс ууж, зардлаа танах дээрээ анхаардаг хүмүүс. Тэд чинь намуухан зүйлдээ дасчихсан улс. Гэтэл чи тэднийг галзуу шоу руу  чирээд оруулчихлаа.

НАЗ: Ахын минь үнэн. Би тохирохгүй байна. Угаасаа тэгж ч байгаагүй. Сонирхогчдын тулаан биш шүү дээ. Амьдралаа залгуулах гол зүйл минь. Тэд ингэж бичээд байвал  би фенүүдээ алдана. Мөнгөө ч алдана.

ФРАНК: Үүнд санаа зовоод байгаа юм уу? Энэ хэдэн эргүү юмнуудыг фенүүд чинь тооно гэж бодоо юу? Чи аль хэдийн орчихсон.

НАЗ: Хаашаа?

ФРАНК: Хүмүүсийн ярианы сэдэв рүү. Чиний өчигдрийн шоунаас болж дан ганц боксын фенүүд  мэддэг байсан цаг өнгөрсөн. Эмээ нар нь хүртэл  чамайг хэн бэ гэдгийг мэддэг болсон. Хараал идсэн улс орон  даяараа л чиний тухай ярьж байна. Хүрээд ир.

БҮГД: Тэр гараад ирлээ. Ханхүү байна!

ЭМ: Би чамд хайртай!

ЭР: Гуйж байна, гарын үсгээ өгөөч!

НАЗ: Франк, бүгдийг нь энд дуудсан юм уу?

ФРАНК: Намайг ирэхэд л аль хэдий байсан хүмүүс. Дэлхийн хагас нь  чамайг хайрлаж, үлдсэн нь үзэн ядна. Чамайг ялахыг эсвэл хожигдохыг харах гэж тэд мөнгө төлж алийг нь ч  байсан хамаагүй үзэх болно. Чи одоо Ханхүү болсон. Дэлхий ертөнц чиний хөлд сөгдөж байна.

ТЕКСТ: ДЭЛХИЙН ЧАНСАА.

ТАЙЛБАРЛАГЧ: Ханхүү Насийм Хамед! Насийм Хамед!

ТЕКСТ: ИХ БРИТАНИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ. НОКАУТ!

ТАЙЛБАРЛАГЧ: Насийм Хамед!

ТЕКСТ: ХАНХҮҮ ДЭЛХИЙГ  ЗАХИРАХАД БЭЛЭН БАЙНА.

ТАЙЛБАРЛАГЧ: Тэр дахиад л яллаа.

НАЗ: Аварга болмоор байвал аварга хүн шиг ярь. аварга хүн шиг алх.

ЭР: Буруу нь байна аа, Брэндан. Наадах чинь Ханхүүгийн Сэргэн мандалт,  Назын шилдэг түүвэр.

БРЭНДАН: Энэ нь юм шиг байна аа. Тийм ээ, наадахаа оруулдаа. Байж байгаарай,  жаахан дууг нь нэмээд орхиё.

ТВ ЭР: Энэ долоо хоногт Насийм Хамед болон түүний гэр бүлийг эцэг эхийнх нь төрсөн нутаг болох Йемений Сана хотод баатрын ёсоор угтан авлаа. Түүний нэрээр нэрлэгдсэн  гудамж хүртэл бий болжээ. Мөн хүүхдүүд хүртэл.

БРЭНДАН: Энэ хар даа,  ерөнхийлөгчтэй уулзаж байна. Хар даа.

РИАТ: Брэндан бас гэр бүлээ  дагуулж явсан нь гоё юм аа.

НАЗ: Хаячих аа, Риат.

РИАТ: Чамд л санаа тавьж байна. Энэ "бид" гээд байгаа нь  уур хүргээд байна. Багийн спорт биш байхад,  тэр чиний алдар нэрэн дээр гээд байна. Ер нь багш хүн шавийнхаа амжилтад хэр их хувь нэмэртэй байдаг юм бэ? Энд чамаас өөр ийм амжилтад  хүрсэн хүн нэг ч байхгүй шүү дээ.

БРЭНДАН: Үз дээ, үүнийг үз дээ.

ТОМ: Наз, тэд чамайг  бурхнаа гээд бодчихжээ.

НАЗ: Ганц л бурхан байгаа шүү дээ, Том.

ВИКИ: Тэд харин чамайг  түүний бэлэг нь гэцгээж байна.

БРЭНДАН: Тийм ээ, энд, энэ хамгийн гоё хэсэг нь. Энэ биднийг авчрахаар  илгээсэн урилга нь байна.

ТОМ: Юу вэ? Үгүй байлгүй дээ. Наз та хоёр марк дээр байгаа юм уу?

БРЭНДАН: Тийм ээ, энэ хөгшин Ирланд ир,  тэгээд Наз найз минь байна. Бид хатан хаан шиг л хүмүүс болж. Хар даа.

АЛМА: Брэндан.

БРЭНДАН: За.

АЛМА: Ярих хэрэгтэй байна.

БРЭНДАН: За.

АЛМА: Назын талаар. Та хоёр нэг л хөндий юм шиг санагдаад байна.

БРЭНДАН: Юу гэсэн үг үү? Тамирчинтайгаа ойр дотно байх хүн нь дасгалжуулагч байхгүй бол өөр хэн байх юм?

АЛМА: Гэхдээ бэлтгэлээс гадуур та хоёр байнга л хамт байдаг байсан шүү дээ.

БРЭНДАН: Тийм ээ, гэхдээ чи намайг түүнтэй орой болгон толгодоор алхаж өнгөрөө гэх гээ юу? Хүүхэд биш шүү дээ, Алма.

АЛМА: Залуу эр хүн, бүхэл бүтэн  дэлхий түүнийг гэж байгаа. Харин тэгж алхах нь  түүнд их хэрэгтэй байж магад.

БРЭНДАН: Баяртай, Том. Амжилт. Юу гэх гээд байна аа, Алма?

АЛМА: Юу ч биш. Март даа.

БРЭНДАН: Санаа зоволтгүй ээ. Баяртай, Жон.

ЖОН: Яасан бэ, ээж?

АЛМА: Дахиад л болох гэж байх шиг байна.

ЖОН: Юу болно гэж?

АЛМА: Адил түүх. Өөр дүр.

БҮГД: Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон. Робинсон.

ФРАНК: Би таагүй зүйл их сонслоо, Брэндан.

БРЭНДАН: Тийм ээ.

ФРАНК: Өглөөний гүйлтэндээ  гарахгүй байгаа гэх юм. Бэлтгэлийнхээ хуваарийг ч  баримтлахаа больж. Бурхан минь, чамайг ядаж хяналтандаа  байлгаж байгаа гэж бодсон юм сан.

БРЭНДАН: Сонс, сонс, Наз их өөр цагаар хичээллэдэг.

ФРАНК: Тэгэлгүй яах вэ. Торгон унтлагын хувцастай хүнд өглөөний 5 цагт гүйхээр  орноосоо босно гэдэг хэцүү л дээ.

БРЭНДАН: Тайван, жаахан тайвшраад өгөөч.  Тэгэх үү?

ФРАНК: Сонс, энэ чинь зүгээр нэг хаа хамаагүй ринг рүү агаарт эргэж ордог  ээлжит үзүүлбэр нь биш.

БРЭНДАН: Тийм ээ.

ФРАНК: Энэ бол өрсөлдөгчийнх нь  цэнгэлдэх хүрээлэнд болох дэлхийн аваргын төлөөх тулаан.

БРЭНДАН: Тийм ээ, мэдэж байна.

ФРАНК: Түүний бэлтгэл ямар байна?

БРЭНДАН: Өөрөө очоод нүдээрээ хар. Бид ирчихлээ. Алив.

НАЗ: Франк! Алив, ирээд бүжиглээрэй.

ФРАНК: Юу вэ, бүжгийн хичээл үү? Чи өөрийн бэлтгэлээ хийж байгаа юм уу? Чи ийм гэрийн хувцастайгаа дэлхийн аваргын төлөө тулалдах гээгүй биз дээ?

НАЗ: Түүний нэрийг дуудаж байгааг нь  сонсож байна уу? Удахгүй намайг дууддаг болно оо.

БРЭНДАН: Тийм үү?

ФРАНК: Чи ч Уэльсчүүдийг бүгдийг нь өөрийнхөө эсрэг байлгаж чадлаа шүү. Одоо тэд бүгдээрээ Робинсон чамайг хэрхэн зажлаад нулимахыг харах гээд тэсэж ядаж байгаа.

НАЗ: Харин ч ингэсэн нь дээр, тийм ээ, Брэндан? Жинхэнэ үзүүлбэрийг үзүүлцгээе.

ФРАНК: Ёжтой инээж байгааг нь ээ. Нүүр дүүрэн инээд  болгох нь уу гэдгийг харъя л даа. Энэ цагаан сувднуудыг харж байна уу?

НАЗ: Бид Адидастай болж байгаа юм уу, Франк?

ФРАНК: Зөвхөн өнөө орой биш ээ. Тэд зөвхөн шилдгүүд,  аваргуудыг ивээн тэтгэдэг. Гэхдээ тэд санал тавьсан. Гэрээнд гарын үсэг зурахын тулд өнөөдөр аваргын бүсийг  дээш нь өргөх хэрэгтэй.

НАЗ: Санал нь Эрик Кантонагийнхтай  дүйцэхүйц үү?

ФРАНК: Дүйцэхээр барах уу? Түүнээс чинь 300 хувь  илүү санал тавьсан, хүү минь. Маш сайн, Франк. Үнэхээр сайн байна. Алив, харцгаая. Надад зохих болов уу?

НАЗ: Алив, аваад ир.

ТАЙЛБАРЛАГЧ: Өнөөдрийн аваргын бүсийн төлөөх тулааны соригч, Шеффилд болон Йеменээс гаралтай Ханхүү Насийм Хамедыг халуун алга ташилтаар угтан авна уу!

БҮГД: Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед.

ЖОН: Новш.

БҮГД: Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед.

ТОМ: Сонс доо! Бурхан минь гэж!

ЖОН: Том, нааш ир. Залуус аа, түүнд хэн ч хүрэх ёсгүй.

ФРАНК: Их том мөч.

БРЭНДАН: Түүний амьдралын хамгийн том нь.

ФРАНК: Чиний ч мөн адил, Брэндан. Чи хэдэн арван жил аваргыг дасгалжуулдаг гэж явлаа. Одоо л зөв байсан эсэхийг нь харцгаая.

БРЭНДАН: Нөгөө л нэг клубийн  тулаанаас ялгаа байхгүй ээ. Бид бүгдийг нь өмнө үзчихсэн шүү дээ.

НАЗ: Бид гэсэн үү? Брэндан, тэд чиний нэрийг огт дуудахгүй байна. Зөвхөн намайг л гэж байна.

БҮГД: Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед. Хамед гэж ямар новш нь вэ? Хамед. Хамед.

ТАЙЛБАРЛАГЧ: Эрхэм хүндэт үзэгчид ээ, дэлхийн хөнгөн жингийн аварга Стив Робинсоныг угтан авна уу!

БРЭНДАН: Тэр сандарч байгаа. Тэр хамгаалалтаас эхэлж чамайг алдаа гаргахыг хүлээнэ. Тийм болохоор түүнийг уурлуул. Өдөөн хатгаж, хамгаалалтаас нь гаргаарай. Намайг сонсож байна уу? Сайн байна.  Тэнд гараад өөрийн болго. Байрлалаа эзэл.  Түүнийг дар, нух. Яваарай.

ТАЙЛБАРЛАГЧ: Өмнө нь харж байгаагүй хамгийн нөхөрсөг бус үзэгчидтэй тоглолт. Тэд нар Хамедийг зүгээр  хожигдохыг нь харах бус Кардиффийн тогоон дотор  шаруулахыг хүсэж байна. Робинсон долоон тоглолтод  ялагдалгүй цомоо хамгаалсан. Хамед түүнийг нь эвдэж чадах уу? 60,000 фенүүд бол үгүй гэж байгаа.

БРЭНДАН: Тийм ээ, тийм.

ЭР: Алив ээ, Стив-О!

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед муухай авирлаж байна. Хүндэтгэлгүйгээр. Хамедаас нилээн хүчтэй цохилт орж ирлээ. Уэльс эр хариу цохилт огт өгч чадахгүй байна. Хамед дэлхийн хамгийн том тайзан дээр  өөрийгөө гайхуулж байна шүү дээ. Хамед үзэгчдийг ч, аваргыг ч өдөөн хатгаж, хоёуланг нь  бухимдуулж байна. Соригчийн зүгээс  бардам авир гарна гэдэг итгэмээргүй юм. Хамед Робинсоныг мухардалд оруулж, бие рүү нь тасралтгүй цохиж, шаламгай хөдөлгөөнөөр  цохилтоос нь төвөггүй бултаж байна. Хонх дугарсан!  Маш том эхний үе дууслаа! Нутгийн баатрыг хонх нь аврав уу даа?

БРЭНДАН: Маш сайн байна, сайн байна. Тайван, тайван.

НАЗ: Тэр ууртай байна уу?

БРЭНДАН: Жаахан л. Болж байна шүү.

ТАЙЛБАРЛАГЧ: 8-р үе дээр ирлээ. Соригчийн тал л бүрэн удирдаж байна.

БРЭНДАН: Яг энд чиний ертөнц. За юу? Амьсгал, төвлөр. Бүх зүйл чинийх болоход бэлэн байна. Тэнд очоод үзүүлээд өг. Намайг сонсож байна уу? Яв.

ТАЙЛБАРЛАГЧ: Робинсон болон түүнийг дэмжих 60,000 үзэгч огтхон ч  бууж өгөхгүй байна. Насиймын оновчтой цохилт болгон тэдэнд эрч хүч нэмээд  байх шиг санагдана.

ШҮҮГЧ: Эхэл!

ТАЙЛБАРЛАГЧ: Робинсон уначихлаа! Үзэгчдийн уухай түүнийг  хөл дээр нь босгож байна. Гэхдээ тэр хэр удаан тэсэж чадах вэ?

ШҮҮГЧ: Зургаа.

БРЭНДАН: Түүнийг буулга, цохиод ав.

ТАЙЛБАРЛАГЧ: Ингээд Робинсон уналаа! Үүнээс бол огт босож ирэхгүй. Хамед хийж чадлаа. Ханхүү ингээд дэлхийн аварга боллоо.

БРЭНДАН: За, сандлууд нисээд эхэллээ. За, тайван байгаарай. Сагсуурах хэрэггүй ээ. Алив, эндээс явцгаая. Гарцгаая. Сайн байлаа, маш сайн байлаа, Наз минь.

НАЗ: Би аав ээждээ баярлалаа гэмээр байна. Би тэднийгээ маш их хүндэлдэг. Бас Франк Варренд талархмаар байна. Дэлхий дээрх хамгийн шилдэг дэмжигч. Тийм ээ, Франкд алга ташилт! Тийм ээ, тийм. Хамгийн гол нь Жон,  хамгийн гол нь Аллахдаа баярлалаа.

СУРВАЛЖЛАГЧ: За, Брэнданд хэдэн үг хэлцгээх үү. Та хоёр их удаан хугацаанд хамт байлаа. Тэр чамайг ийм болгосон. Ядаж түүнийг дурдахгүй юм уу?

БРЭНДАН: Тэр сайн байлаа.

НАЗ: Хэдүүлээ үдэшлэгээ эхлүүлцгээе. Би удахгүй очно оо.

ЖОН: Тийм ээ, удахгүй уулзъя.

НАЗ: Брэндантай хэдэн үг солиод орхиё.

БРЭНДАН: Өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа, Наз. Тэндээс амьд гарна гэж огт бодсонгүй шүү. Гэхдээ л бид чадлаа. Дэлхийн аварга!

НАЗ: Тийм ээ. Тийм ээ, энэ бүс ч  урагшлах том алхам байлаа.

БРЭНДАН: Энэ чинь л жинхэнэ  аваргын сэтгэл зүй дээ, Наз. Үргэлж урагш алхана. Эхлээд бид бүх бүсийг авна. Тэгээд жингээ нэмнэ.

НАЗ: Тийм ээ, эзлэх ёстой ринг ч олон байна даа.

БРЭНДАН: Тийм болохоор хүнд бэлтгэлээс  битгий халшраарай, за юу? Одоо баяраа тэмдэглээд,  дараа нь шууд бэлтгэлдээ орно. Хийдэг хийдгээрээ л. Сайн байлаа, сайн байлаа.

НАЗ: Гэхдээ энэ удаа хийдгээрээ ч биш байх аа.

ТВ ЭР: Ноёд, хатагтай нар аа,  Ханхүү Насийм Хамед! Сайн уу, залуу минь? Шоунд тавтай морил.

АЛМА: Эхэнд гарч байна, гол зочин нь.

БРЭНДАН: Цамц өмсөж болно оо доо. 20 сая хүн үзэж байхад.

АЛМА: Тэгээд ч тэдний нэг нь ч  25-аас дээш насных биш.

ТВ ЭР: Хүрэлцэн ирсэнд баярлалаа.

НАЗ: Гайхалтай байна аа.

ТВ ЭР: Тэгэхээр тулааны дараах  долоо хоног ямархуу байдаг вэ? Амардаг уу?

НАЗ: Ер нь бол хэсэг хугацаанд явмаар л байна. Гэхдээ цолоо хамгаалах тулаантай  болохоор сайн мэдэхгүй л юм. Яах вэ, долоо хоног амралтаар явчхаад, буцаж ирээд бэлтгэлээ хийгээд тэгээд өөр нэг нөхрийг нокаутад оруулна даа.

БРЭНДАН: Бэлтгэл хийх ээ? Шөнө хоёр цаг л хийх байлгүй.

АЛМА: Уур чинь хүрнэ гэж мэдсэн юм аа. Сувгаа сольчихъё.

БРЭНДАН: Би түүний төлөө 16 жил ажилласан. Цолоо авчхаад шууд миний гэрээг  дахин шинэчлэхээр болсон. Намайг юу ч биш мэтээр харьцсан. Баярлалаа ч гэж хэлээгүй.

ТВ ЭР: Чи хэр ойрхон тулалдаж чадах вэ?

НАЗ: Тулаан хэр болсноос л  шалтгаална шүү дээ, тийм биз? Миний тулаанууд ихэвчлэн хоёр,  гурван үе дотор л дуусчихдаг. Харин сүүлийнх маань найман үе өнгөрсөн. Гэхдээ нүүрэн дээр маань  бараг л сорви, шарх алга. Тэгэхээр ирэх долоо хоногт ч  тулалдахад бэлэн байна. Гэхдээ манай дэмжигч Франк, дэлхийн шилдэг дэмжигч. Сайн уу, Франк Варрэн? Хэрэв тэр надад "Дараа долоо хоногт тулалдуулмаар байна" гэвэл би мэдээж "Тэгье ээ, нам цохиод өгье." л гэнэ.

БРЭНДАН: Хогийн бяцхан гөлөг вэ.

АЛМА: Чи л өөрөө дэмжсэн. Чи өөрөө л хурцалж байна гэсэн шүү дээ.

БРЭНДАН: Би түүнийг ринг дээр сэхүүн байгаасай гэсэн. Жинхэнэ амьдрал дээр биш.

АЛМА: Хүүхдийг нэг л зангаар хүмүүжүүлчхээд, том болсон хойно нь хүссэн үедээ тэр занг нь өөрчилж, болино  гэсэн юм байхгүй шүү дээ. Хутгыг хэтэрхий их ирлэвэл өөрийгөө ч зүсдэг юм.

БРЭНДАН: Шеффилдийн эртний зүйр үг үү?

АЛМА: Зүгээр л ердийн логик.

БРЭНДАН: Би болино оо.

АЛМА: Хэцүү байвал боль л доо. Алив ээ! Тав дахь өдөр. Загасаа ид.

ТВ ЭР: Тулаанд шашин шүтлэг чухал уу?

НАЗ: Тийм ээ, эцсийн эцэст би Лалын шашинтан. Гэг шашин нөгөөгийнхөө эсрэг  тэмцэж байгаа хэрэг биш. Тэгж ярих нь утгагүй асуудал. Харин хэнийг ялуулахыг Бурхан шийддэг хэрэг. Бүх зүйл аль хэдийн бичигдсэн байдаг. Ялалт нь минийх байхаар бичигдсэн.

БРЭНДАН: Улаан, шар бас ягаан, ногоон Вики. Хэр байна даа.

ВИКИ: Муугүй дээ.

БРЭНДАН: Миррорт хэр аж төрж байна даа?

ВИКИ: Өршөөлгүй газар л гэсэн үг. Оргил дээрх амьдрал хэр байна даа?

БРЭНДАН: Өршөөлгүй гэдэг чинь  амралт шиг л сонсогдож байна. Хөөе! Дуулаад байгаарай. Улаан, шар бас ягаан, ногоон

ВИКИ: Аваргыг дасгалжуулж, зөндөө олон  мэргэжлийн тамирчидтай байж хүүхдүүдтэй ажиллах цаг байсаар л байна уу?

БРЭНДАН: Тийм ээ, хэн нэгэн нь заах хэрэгтэй шүү дээ.

ВИКИ: Сургууль нь биш юм уу?

БРЭНДАН: Сургууль юм санаж байг гэж л заадаг. Харин би юм бодох талаар заадаг. Мэдээж бага зэрэг боксын талаар. Хэрэв тэд нарт төрөлхийн авьяас байвал,  би арга барилаа зааж өгнө.

ВИКИ: Тулалдах таван арга.

БРЭНДАН: Хэн мэдлээ? Магадгүй энэ хөвгүүдийн нэг нь дараагийн аварга болох ч юм билүү.

НАЗ: Тэгэхээр ерөөсөө л заах байж ээ?  Ямар ч авьяасгүй хүнд. Би таны Жонсоны тулааны  талаар бичсэн тоймыг уншсан.

ВИКИ: Өө, тийм үү?

НАЗ: Ердөө хоёрхон хуудас уу?

ВИКИ: Алив ээ, Наз. Би чамайг төрөлхийн  гайхамшигтай тулаанч гэж нэрлэсэн. Тэгээд сэтгүүлийн гол нүүрэн дээр Есүсийн төрхтэй зургийг чинь  гаргаж өгсөн шүү дээ. Жаазлаад авах хэрэгтэй байх шүү.

БРЭНДАН: Тийм ээ. Ийшээ хүрээд ир дээ. Чи түр наашаа хүрээд ир. Өршөөгөөрэй, Вики. Хүрээд ир.

ВИКИ: Амжилт.

БРЭНДАН: Огтхон ч сайхан биш байна. Чи бэлтгэлдээ яг цагтаа ирж жингээ барих ёстой.

НАЗ: Та одоо миний босс  болчихсон уу, Брэндан?

БРЭНДАН: Би дасгалжуулагч чинь, менежер чинь. Би чамд хэлээд байна. Америкийн зах зээл рүү гэж байгаа бол амар хялбараар,  аргацаагаад байж болохгүй.

НАЗ: Алив ээ, залуу минь. Бидэнд бэлтгэл хэрэггүй ээ. Би сайн л байгаа шүү дээ.

БРЭНДАН: Хоолойгоо засахаа боль! Энэ ринг биш. Энд ямар ч камер байхгүй. Тэр Ханхүү гээд байгаа чинь зайлж болох уу? Би Назтай яримаар байна.

НАЗ: За, за. Бэлтгэл гэж байвал, хийгээд өгье.

БРЭНДАН: Тийм ээ. Ринг тэнд байна. Гараад аль. Хурдал. Алив ээ, одоо. Хурдан. Бүгд хийж байсан юмнуудаа  үргэлжлүүлээд. Улаан, шар бас ягаан, ногоон

ВИКИ: Ухаалаг зүйл байв уу?

БРЭНДАН: Түүнийг бурхны бэлэг,  шүтээн гэж нэрлээд, шуугиантай нийтлэлүүдээрээ  бардамналыг нь дэвэргэх нь харин ухаалаг хэрэг мөн үү, Вики?

ВИКИ: Хувь хүнийг нь хаяад, хиймэл домог бүтээж,  тэгээд сэтгүүлээ зарна.

БРЭНДАН: Гайхалтай.

ВИКИ: Энэ чинь миний ажил, Брэндан.

БРЭНДАН: Тийм ээ.

ВИКИ: Тэгээд ч түүнийг хүүхэд байхаас нь эхлээд Мухаммед Али, Жек Демпси  хоёроос ч илүү гэж хэлсэн нь би биш. Тийм биз дээ?

БРЭНДАН: Тийм ээ, тийм. Сайн сууж байгаарай, Вики. Болгоомжтой хариарай. Улаан, шар бас ягаан, ногоон Болж байна шүү. Суллаад, маш сайн. За, цаг болсон.

НАЗ: Үгүй шүү, үгүй. Эрч хүч дуусаагүй байна. Дараагийнх нь хэн бэ?

БРЭНДАН: Хэн ч үлдээгүй ээ, Наз.

НАЗ: Та яасан юм?

БРЭНДАН: 30 жилийн өмнө бол магадгүй ээ.

НАЗ: 30 жилийн өмнө та ганцхан цохилт аваад л нам унах байсан биз. Май! Таны амжилтыг харвал зодог тайлсан  тулаанч гэж болох юм уу?

ЖОН: Одоо болно, Наз. Ойлгов уу?

НАЗ: Зүгээр л бэлтгэл шүү дээ, Жон. Тэр өөрөө ч арга барилаа мэддэг хүн. Тулаанчыг арга барил л бүтээдэг, тийм биз дээ? Ирланд эр ээ.

ЖОН: Аав, юу хийж байна аа?

БРЭНДАН: Санаа зоволтгүй ээ. Жаахан бэлтгэл надад л сайн байлгүй.

НАЗ: Юу хийж байна аа?

БРЭНДАН: Алив ээ, алив, бос.

НАЗ: Алив ээ, залуу минь. Тоглож байсан шүү дээ.

БРЭНДАН: Үгүй ээ, үгүй. Тоглоом чинь их үнэн байсан.

НАЗ: Зөөлөн явна шүү.

ЖОН: Нээрээ хийх юм уу?

БРЭНДАН: Тийм ээ, хийх болно, хүү минь. Хийх л болно.

НАЗ: Итгэлтэй байна уу?

ЖОН: Дин.

НАЗ: Хэр байв?

ЖОН: Цаг! Боль оо, больчих!

ЭР: Алив ээ.

НАЗ: Хэн нь илүү чухал байна даа? Дасгалжуулагч уу, тамирчин нь уу?

БРЭНДАН: Нөхцөл байдлаасаа л. Дараагийн үе дээр  юу болохыг харах уу даа? Тэгэх үү?

АЛМА: Байж байгаарай, очиж байна. Байна уу? Сайн уу? Үгүй ээ, би дөнгөж орж ирлээ. Хэн ч алга аа. Цаадах чинь клуб дээрээ... Байж байгаарай, Франк. Брэндан, дээр байна уу? Утас дугарч байгааг сонсоогүй юм уу?

БРЭНДАН: Том өрөөнд байна аа.

АЛМА: Бурхан минь гэж, юу болчихов оо?

БРЭНДАН: Чи нөгөө нөхрийг харах хэрэгтэй байх шүү.

АЛМА:  Юун нөгөө нөхөр вэ? Чамайг чинь зүрхний шигдээс энэ тэр  болчихлоо гэж бодлоо шүү дээ. Ринг дээр бэлтгэл хийсэн юм уу?

БРЭНДАН: Тийм ээ.

АЛМА: Хэнтэй вэ?

БРЭНДАН: Назтай.

АЛМА: Тэр чинь дэлхийн аварга хүн шүү дээ, Брэндан. Насаа хар л даа. Юу бодож ийм юм хийдэг байна аа?

БРЭНДАН: Цаадах чинь хэтэрхий  биеэ тоогоод байсан юм чинь.

АЛМА: Тэгээд шалан дээр юу хийж байгаа юм?

БРЭНДАН: Хатуу гадаргуу. Нуруунд их сайн. Миний хэрэг гарсан юм уу, Алма?

АЛМА: Чамд дуудлага ирсэн байна. Франкаас.

БРЭНДАН: Есүс минь гэж. Новш. Холбоо муу байна аа! Чи нэг орилоод ярь даа.

ФРАНК: Америка руу явах цаг болсон. Хэрэв Наз маань Бадиллог буулгаж авбал, HBO-н зүгээс Мэдисон Сквер Гарденд Кевин Келлитэй хийх тоглолтыг  зохион байгуулъя гэнэ ээ. Ёстой гайхалтай, Франк. Гайхамшиг! Чи ч мундаг шүү. Энд байна уу. Одоо болтол бэлдэж байгаад чинь баяртай байна.

НАЗ: Брэндан, зүгээр үү?  Саяны болсон явдалд уучлаарай.

БРЭНДАН: Битгий санаа зов оо. Сонсож бай. Бид Мекка руу явах болно.

НАЗ: Брэндан, та чинь Католик хүн. Таныг оруулахгүй шүү дээ.

БРЭНДАН: Үгүй ээ, үгүй, үгүй. Боксын Меккаг ярьж байна. Бид Гарденд тоглохоор болсон.

НАЗ: Гарденд уу?

БРЭНДАН: Тийм ээ!

НАЗ: Бид гэртээ очих нь!

БРЭНДАН: Бурхан минь, сайн сонсож бай. Арай баталгаажаагүй байгаа. Бид Бадиллогийн талаар бодох хэрэгтэй.

НАЗ: Бодох оо?

БРЭНДАН: Тийм ээ.

НАЗ: Хөгшөөн. Түүний юуг нь бодох юм бэ? Бид гэртээ очих нь байна, Брэндан! Бид Гарден луу явна!

БРЭНДАН: Улаан шар бас... Бүжиглээд, хөдлөөд, бүжиглээд.

НАЗ: Түүнийг бодох оо? Бодуулахаар юм түүнд байгаа юм уу?

ТАЙЛБАРЛАГЧ: Алив!

НАЗ: Түүний талаар бодно гээд байсан уу?

БРЭНДАН: Тийм ээ, тийм шүү. Тийм ээ.

НАЗ: Би түүнийг зүгээр л хоол болгоно. Ням гарагийн шарсан мах шиг л болгоно доо. Түүнийг дуусгаад аятайхан ажил олоод өгнө өө. Битгий санаа зов. Ханан дээрээ миний зургийг наах болно оо. Удахгүй түн гээд л унаад өгөх болохоор!

БРЭНДАН: За, алив ээ. Алив, ринг дээр гараад аль. Цирк биш дээ ямар, алив.

НАЗ: Яасан? Миний шоу  хүнддээд байна уу, Брэндан? Том байна уу? Зүгээр шүү дээ.

БРЭНДАН: Бэлэн юм бол энд гараад аль. Баярлалаа, та нарт. Баярлалаа.

НАЗ: Брэндан, дахиж над руу шүгэлдээд хэрэггүй. Наадахаа унтраа. Би бол шилдэг тулаанч. Хэлсээр л байх болно, үзүүлэх ч болно. Би дэндүү сайн.

ФРАНК: Колин, ярь ярь.

СУРВАЛЖЛАГЧ: Таны царай хаа сайгүй байна. Таны нэрийг хүн болгон л хэлж байна. Нью-Йоркийн хамгийн алдартай хүн байх  ямар санагдаж байна даа?

НАЗ: Би хэнтэй ч байсан хамаагүй тулалдана. Би Кевин Келлиг Англид гэртээ авчраад бут цохиж болох л байсан. Би тэгэхийг хүсээгүй, огт хүсээгүй. Би түүнийг өөрийнх нь  нутаг дээр тулалдахыг хүссэн. Түүний үзэгчдийнх нь өмнө бут цохихыг хүссэн.

ФРАНК: Кев, манай Назын үгэнд өгөх хариу байна уу?

НАЗ: Алив ээ.

КЕЛЛИ: Би ганцхан л юм хэлье. Эхний үед би шууд тэр аархуу, сагсуу ам руу нь цохино оо.

НАЗ: Өөрийгөө өргөмжилж л бай.

КЕЛЛИ: Миний нокаутын тоо чиний  нийт тулалдсан тооноос ч их шүү.

НАЗ: Сурталчилж л бай.

КЕЛЛИ: Чи намайг дийлэхгүй ээ.

НАЗ: Сайн сурталчилж бай.

ФРАНК: За, нөхөд өө, энэ хүрээд өндөрлөх...

БРЭНДАН: Түр хүлээгээрэй. Түр хүлээж байгаарай. Миний нэрийг Брэндан Ингл гэдэг. Назын менежер мөн дасгалжуулагч. Хэрэв зүгээр гэвэл би түүний талаар хэдэн юм хэлэх гэсэн юм. Би түүнтэй жаахан хүү байхаас нь  хойш хамт байлаа. Тэр долоо хоногт долоон удаа ирдэг байлаа. Тэр чадах чинээгээрээ  бэлтгэл хийх, их юм сурсан. Би түүнийг юунд хүрч чадахыг ч мэддэг байсан. Тэгээд би түүнд ингэж хэлсэн. "Чи бид хоёр дэлхийг байлдан дагуулна. Гэхдээ зам нь их хэцүү байна байх шүү." Тэгээд мэдээж хэцүү байсан. Английн хойд нутгийн уурхайчдын уушийн газар, клубүүдэд  тулалдаж явсан үе бий. Хатуу ширүүн газрууд,  хатуужилтай хүмүүс. Гэхдээ би Наз хүүгийн талаар  хэзээ ч санаа зовж байсангүй. Яагаад гэж үү? Учир нь тэр энэ талаараа тулалдаж чадна, нөгөө талаараа ч гэсэн. Тэр маш өчүүхэн зайд ч  байрлалаа сольж чадна. Хажуу талаас нь гэнэт дайрч орж ирж ч чадна. Тэгснээ яг өөдөөс чинь эгц хараад, Торын алх мэт асар хүчтэй цохилтуудыг  ар араас нь буулгаж чадна. Энэ л миний арга барил. Бурхан минь, харин тэр түүндээ мэргэшсэн хүн. Баярлалаа. Баярлалаа.

ФРАНК: Тийм ээ, сайн байлаа.

БРЭНДАН: Нээрээ шүү.

ФРАНК: Түүнийг давж гарсанд баяртай байна. Хуучны юмыг сонсох ч сайхан шүү.

БРЭНДАН: Тэнд байгаа нь л маш гоё байлаа. Хуучин тамирчин байхдаа тэнд тулалдана гэж мөрөөддөг байлаа. Наз маань хийх гэж байгаа нь надад маш чухал зүйл. Тийм ээ.

НАЗ: Яагаад дахиад тулаанч байсан гээд яриад эхлэв? Яадаг карьер юм?

БРЭНДАН: Хэрэв надад өнгөрсөнд боломж байсан бол...

НАЗ: Тулаанч хүмүүс өөрсдөө боломжоо  олж авдаг юм, Брэндан. Тэд олдог. Энэ бүхнийг өөрийн чинь ач мэтээр  бодуулах дуртайг чинь мэднэ ээ. Юу гээч? Танд тэр боломж нь байсан ч та яг үнэндээ юу ч хийж чадахгүй байсан. Үнэхээр юу ч шүү. Та бол зүгээр л чалчигч. Эцэс төгсгөлгүй хоосон яриа! Дандаа л хий дэмий чалчихаас цаашгүй! "Миний арга барил. Тэр миний аргыг төгс эзэмшиж байна. Тийм ээ." Ганц чадах зүйл чинь зүгээр л ярих юм бол, яаж хараал идсэн тулаанд  ялна гэж бодоо вэ?

ФРАНК: Тулаан дөхөөд сэтгэл нь тавгүйдсэн байх аа. Ойр дотны хүн дээрээ  уураа гаргаж байгаа нь л энэ. Алив, би явж чамд цай хийж өгье.

БРЭНДАН: Би явж агаар амьсгаллаа.

ЭЭЖ: Чи ноён Инглэд ингэж  хүндэтгэлгүй хандаж болохгүй. Чамд зориулсан бүхний төлөө. Яг одоо уучлалт гуй, Насийм. Яг одоо.

НАЗ: Би тантай тэгж харьцах ёсгүй байсан.

БРЭНДАН: Энэ чинь уучлалт биш байна.

НАЗ: Миний амжилтыг өөрийнх мэт ярихаа боль.

БРЭНДАН: Би хүртэх эрхгүй хэрэг үү?

НАЗ: Миний авьяас бол бурхнаас өгсөн зүйл.

БРЭНДАН: Харин би ямар ч үүрэггүй хүн үү?

НАЗ: Та мянга мянган тулаанчыг дасгалжуулсан. Гэхдээ зөвхөн ганц л аварга. Аллах надад авьяас чадвар өгсөн.

БРЭНДАН: Чи нэг зүйлийг мэдэх үү, Наз хүү минь? Авьяас чинь бурхнаас байж болох ч ур чадварыг чинь би өгсөн юм. Харин чиний бардамнал? Чиний л өөрийн хийж буй зүйл.

ЭЭЖ: Брэндан, битгий л дээ.

БРЭНДАН: Болсон.

ЭЭЖ: Насийм, яг одоо ноён Инглээс уучлалт гуй. Чи амласан.

ААВ: Алив, Насийм, яг одоо.

НАЗ: Намайг уучлаарай, Брэндан.

ЭЭЖ: Сайн. Сайн байна. Тэгэхээр та үлдэнэ биз дээ?

БРЭНДАН: Миний гэрээ яах билээ? Чи жилд 15 саяыг олж байна. Харин би дээд зиндааны хамгийн  бага цалин авдаг дасгалжуулагч.

НАЗ: Надад өөр төлөөлөгчид ч байгаа, Брэндан. 25% гэдэг чинь одоо бүтэхгүй ээ.

ЭЭЖ: Бид нэг зөвшилцөлд хүрэх хэрэгтэй бололтой. Дундаж тохиролцоо олцгооё, тэгэх үү?

БРЭНДАН: Түүнийг зайнаас барь, за юу?  Зүгээр нэг боксдох биш,  түүнээс илүү ухаалаг бай. Тэр чамайг өөр рүү нь дайрч, басамжлахыг хүлээгээд хойш сууна. Тэгж болохгүй, ойлгосон уу?

ШҮҮГЧ: Алив, Кев. Алив, Ханхүү. За, залуус аа, одоо л эхлэх гэж байна. Өөрсдийгөө сайн хамгаална шүү. Миний зааврыг сайн дагана. Хэн сайн нь ялаг. Бээлийгээ хүргэлцээд, эхэлцгээе. За, залуусаа, бээлийгээ хүргэ.

НАЗ: Чи зугтахгүй, би ч зугтахгүй. Жинхэнэ үзүүлэх шиг үзүүлье.

КЕЛЛИ: Тохирлоо.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамедын эсрэг Келли! Яаж дуусах бол? Хэн нь өнөө оройн хаан болж  өргөмжлөгдөх бол?

ШҮҮГЧ: Бэлэн үү? Бэлэн үү?

СУРВАЛЖЛАГЧ: Тэр зүгээр нэг хуурамч амьтан уу? Эсвэл спортыг шинээр өнгөлөх ухаантан уу? Ханхүү Насийм уначихлаа! Кевин Келли байгаа онож, Ханхүү рингэн дээр уналаа!

ШҮҮГЧ: Нэг! Хоёр! Төгс!

ТАЙЛБАРЛАГЧ: Одоо харин Кевин Келли уначихлаа! Хамедаас гарсан ямар гайхалтай цохилт вэ!

ШҮҮГЧ: Нэг! Хоёр!

ТАЙЛБАРЛАГЧ: Дахиад!  Келли дахиад уначихлаа! Бурхан минь!

ШҮҮГЧ: Нэг!

ТАЙЛБАРЛАГЧ: Бас нэгэн хүчтэй цохилт! Мэргэжлийн боксын холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Ханхүү Насийм Хамед!

НАЗ: Бурхан минь.

БРЭНДАН: Тэр огт үг авахгүй байна. Миний хэлснээс дандаа  эсрэгийг нь хийж байна. Бүхнээ алдах магадлалтай байлаа шүү дээ.

РИАТ: Гэхдээ л ялсан, тийм биз?

БРЭНДАН: Новш.

РИАТ: Чамайг үл тоож, өөрийнхөөрөө нүдэлцсэн ч энэ тулаан түүхэнд үлдэх болно. Нэр хүнд нь тэнгэрт хадна.

БРЭНДАН: Хэдэн минут хүлээж байгаач, Жон? Явж бай, хүү минь. Тэр гурван удаа цохиулж унасан. Тэр ганц баруун гарын цохилтоор  бүхнээ алдахад ойрхон байлаа. Тэр үнэхээр амиа...

РИАТ: Бурхны авралаар л ялсан гэж үү? Үгүй ээ, Брэндан. Би Назд байнга хэлдэг. Түүний амжилтад чиний оролцоо тийм ч их биш.

БРЭНДАН: Өө, тийм үү?

РИАТ: Тийм ээ, Аллах Назд авьяас заяасан. Харин тэр шилдэг нь болгосон.

БРЭНДАН: Тийм хэрэг үү? Бурханы бэлэг байсан юм бол  яагаад чамд өгөөгүй юм?

РИАТ: Тэр надад өөр зүйл өгсөн. Гярхай зан.

БРЭНДАН: Тийм үү?

РИАТ: Бизнесийн ухаан. Хүн болгонд байдаггүй зүйл шүү. Яг л манай аав, ээж хоёр шиг.

БРЭНДАН: Өө, тийм үү?

РИАТ: Чи тэднийг амархан дөнгөж орхисон байх, тийм үү? 10%. Харин энэ нөхцөл бол чиний  хувь нэмрийг илүү бодитой үнэлсэн нь. Тулааны орлогоос 0%. Тулааны бэлтгэлийг тогтмол мөнгөөр тооцно. Зардлыг чинь бол даана.

БРЭНДАН: Сонс. Намайг сайн сонсож бай. Би Назтай тохирох болно. Түүнийг юу гэж хэлэхийг нь харцгаая, за юу?

РИАТ: Тэр надад бүрэн эрхийг нь өгсөн. Чи надад дургүй биз дээ, Брэндан? Намайг түүний толгойг  эргүүлдэг гэж боддог, тийм үү? Тэгдэггүй ээ. Би дүүдээ хайртай хүн. Түүнд ашиг олох нь миний ажил. Аюулгүй байлгах нь. Би тэгэх л болно. Энэ нь чам шиг хүмүүс болон Фрэнк Варрен нарыг түүний халаасыг тэмтэрч  баяжихаас сэргийлнэ гэсэн үг.

БРЭНДАН: Энэ бүхэн мөнгөнөөс болсон гээд байгаа юм уу? Би яг л нэг байшиндаа 30 жил амьдарч байна. Надад гадаанаа зогсоогоод байх Ферари эсвэл Ламборжини ч байхгүй.

РИАТ: Тэгвэл цуглуулсан хадгаламжаасаа гаргаад авахгүй юу даа.

БРЭНДАН: Хадгаламж аа? Би бүх олсон мөнгөө клубдээ л зарцуулдаг. Бэлтгэл, тамирчид, хүүхдүүдийн хэрэгсэл.

РИАТ: Чиний тэр буяны байгууллага одоо өөр шинэ ивээн тэтгэгч хайхаас  өөр аргагүй болох нь дээ. Үлдэх үү, гарах уу?

БРЭНДАН: Би гарлаа.

КЕЛЛ: Та Ханхүү Насиймыг дасгалжуулдаг  байсан гэсэн, үнэн үү?

БРЭНДАН: Тийм ээ. Байсан.

КЕЛЛ: Та намайг дэлхийн аварга болгож чадах уу?

БРЭНДАН: Хэр байхаас л болно доо. Чиний дуулалт хэр вэ? Алив, хүрээд ир. Чи яаж мэдэх билээ дээ? Чамайг хэн гэж дууддаг вэ?

КЕЛЛ: Келл.

БРЭНДАН: Келли юу?

КЕЛЛ: Үгүй ээ, зүгээр Келл. Келл Брүүк.

БРЭНДАН: Аан за. Аварга болох хүнд  дуудах нэр хэрэг болдог юм. Тэгэхээр Келл, юу чамайг онцгой болгодог вэ?

ТЕКСТ: 4 ЖИЛИЙН ДАРАА

МУРАД: Риат. Риат, би байна аа. Онгойлгооч ээ.

ТВ ЭР: Лондонгийн зах зээлийн үнэ өссөөр, банкны хүү ч дагаад нэмэгдэв.

РИАТ: Хэлсэн шүү дээ. Зээлийн хүү ёстой тэнгэрт хадаж байна. Зөв үедээ авлаа.

МУРАД: Өдрийн хоол ирлээ. Үнэхээр үүнийг идэж болно гэж үү? Хоол зүйч чинь болохгүй гэсэн шүү дээ. Наз, энэ их өөх тос, нүүрс ус чинь  муу шүү дээ.

НАЗ: Бэлтгэлийн үе эхлээгүй байна аа. Зүгээр л ганц, нэг амсаж байна.

РИАТ: Хөөе, Наз, хар даа. Брэндан Пондс Форждоо  хэдэн тамирчидтайгаа буцаад оччихсон байж байна.

НАЗ: Жонни Нелсон байна. Сайн тулаанч.

МУРАД: Чи очих уу, Наз?

РИАТ: Өө, тийм ээ, Наз. Чиний ачаар баяжчихаад, дараа нь хорсож тэнэг амьтан гэж нийтэд зарлаад ном бичсэн тэр хүнийг чи дэмжихгүй гээд яах юм? Битгий ийм гэнэн бай л даа, Мурад. Фрэнк дэмжигч хийж байгаа гэж бодож байна уу?

НАЗ: Би яаж мэдэх юм?

РИАТ: За, чамайг хоосолж дууссан болохоор түүнд мөнгө хэрэгтэй л байгаа байлгүй.

МУРАД: Наз Франктай хамт  сая саяыг олсон шүү дээ. Чамд маш олон машин авч өгсөн шүү дээ.

РИАТ: Назын мөнгөөр. Мурад, тэд нар чинь бэлэг биш. Татвараас чөлөөлөгдөх заль. За яах вэ, тэр үе нэгэнт өнгөрсөн. Одоо бүх зүйл Хамедийн хяналтад. Брэнданыг энд авчиръя. Жинхэнэ аваргын заал  ямар байдгийг түүнд нэг үзүүлээд өгье.

ВИКИ: Бэлтгэлийн хувцас чинь хүмүүсийг  татаад байх шиг байна даа.

НАЗ: Хараад байгаа юм нь  бэлтгэлийн хувцас биш шүү дээ. Намайг ингэж хэлэхийг мэдэж байсан, тийм үү? Тэгээд нийтлэлдээ намайг ямар сагсуу, их зантай болохыг бичих гэж байгаа биз.

ВИКИ: Чи өөрийгөө тэгж боддоггүй юм уу?

НАЗ: Тийм биш ээ, өмнө нь зөндөө яригдсан шүү дээ. Үүнээс хавьгүй сонирхолтой  ярих зүйлс зөндөө байна.

ВИКИ: За. Юу яримаар байгаа юм бэ дээ?

НАЗ: Би Баррераг яаж нам цохиж унагах тухай ч юм уу.

ВИКИ: Яг юуны тухай яримаар байгаа юм бэ, Наз? Брэнданы тухай яримаар байна уу?

РИАТ: Танайханд энэ сэдэв  ёстой гоё өгөөш, тийм үү? Үнэхээр өгөөмөр үйлдэл шүү.

ВИКИ: Тэгтлээ их үнэтэй зүйл биш ээ.

НАЗ: Юу мэдмээр байна? Бидний түүхийг зарсанд нь ууртай байгаа юу гэж үү? Миний хүүхэд насны тухай ярьсанд уу? Намайг мөнгийг шинэ бурхнаа  болгосон гэж хэлсэнд үү?

ВИКИ: Чамайг ууртай байгааг мэднэ ээ.

НАЗ: Тэгээд юу мэдэх гэсэн юм бэ дээ?

ВИКИ: Харамсдаг уу?

НАЗ: Салалт миний буруу байсан гэж бодож байна уу?

БРЭНДАН: Наз, та хоёр хэр зэрэг дотно байсныг, бас хэдэн жил үргэлжилснийг би мэднэ. Хэнээс болж салсан бэ гэдэг нь  одоо чухал асуулт биш ээ.

НАЗ: Тэгвэл юу юм?

ВИКИ: Алдсан зүйлийг чинь  нөхөж чадах уу л гэдэг зүйл.

ЭХНЭР: Тэгээд... Тэгээд?

НАЗ: Юу?

ЭХНЭР: Ням гарагт, аав ээжтэй хамт явах уу?

НАЗ: Тэгье ээ, болно шүү дээ.

ЭХНЭР: Новш гэж. Дахиад л уу? Шүд нь ургаж байна даа.

РИАТ: Жонни хожчихлоо. Санал нэгтэй шийдвэр.

ЭХНЭР: Болж дээ.

РИАТ: Тийм ээ.

ЭХНЭР: Чи зүгээр үү?

РИАТ: Зүгээр ээ. Тийм ээ. Сонсооч, би жаахан машин уначихаад ирье. Зам хоосон байгаа байх. Ферраригаа нэг сайн амьсгалуулж үзье.

БРЭНДАН: Нааш ир, Жонни хүү минь. Нааш ир. Гэртээ харь даа. Гэртээ хариад сайн амар даа.

НАЗ: Риат. Бэлтгэлийн кампаа өөр газар байгуул. Энэ Шеффилдээс хурдхан шиг зайлцгаая.

БРЭНДАН: Бүжиглээд, хөдлөөд, бүжиглээд. Цаг. Сайн байна. Яваарай. Жоноор биеэ бариул. Өдрийн хамгийн гоё хэсэг. Тийм ээ. Сайн байлаа. Мундаг байлаа. Тэр ширээн дээр гарчих. Алив.

ЖОННИ: Сайн уу, Вики? Юу байна даа.

ВИКИ: Дажгүй ээ. Гоё харагдаж байна.

ЖОННИ: Баярлалаа.

БРЭНДАН: Вики. Энэ хавиар дайрч явна уу?

ВИКИ: Үгүй ээ, тантай уулзах гэсэн юм. Тулаанаас өмнө ганц нэг  тайлбар авъя гэж бодоод.

БРЭНДАН: Жонни хэдэн сардаа тулаанд орохгүй дээ.

ВИКИ: Би Наз Баррера хоёрын тухай ярьж байна. Түүний сүүлд өгсөн ярилцлагад  сэтгэл дундуур байгаа гэж сонссон.

БРЭНДАН: Тийм ээ, бусдад бурууг тохож, өөрийнхөө үйлдлийг зөвтгөх нь хүний л ёс. Эхлээд тэд чамайг ашиглана, дараа нь доромжилно, эцэст нь буруутгана. Би байнга л хэлдэг. Бокс. Хамгийн заваандаа тулбал өмхийрч ялзарсан, нэр төрөө худалдсан,  өс хонзонгийн аймшигт тоглоом гэж.

ВИКИ: Тэгвэл та яагаад энэ заваан зүйлтэй  зууралдсаар байгаа юм? Энэ чинь л бидний амьдрал шүү дээ.

ЖОН: Алив ээ, Вики. Одоо болсон.

ВИКИ: Энэ бол Келлигээс, Робинсоноос хойш түүний хийж буй хамгийн том тулаан. Наз төвөггүй гарчихна гэж бодож байгаа. Та юу гэж бодож байна?

БРЭНДАН: Баррерад хөдөлгөөн, гарын хурд, арга барил гээд бүгд бий. Жинхэнэ аюул. Та ч бас түүнийг харсан байх нь ээ.

ВИКИ: Та Назыг дийлдэшгүй гэдэг байсан. Одоо болтол тэгж боддог уу?

БРЭНДАН: Түүнд төлөвлөгөө хэрэгтэй. Тэр цохилт дээрээ л найдаж байгаа. Тэр нь Баррерагийн  эсрэг ашиглаж хүчрэхгүй.

ВИКИ: Танд төлөвлөгөө байгаа юм уу?

БРЭНДАН: Миний цирк биш. Сармагчин маань ч биш.

ВИКИ: Наадах чинь зөв хариулт биш байна.

БРЭНДАН: Энд байсан ч намайг сонсох байсан уу?

ВИКИ: Брэндан. Чи л түүний үгийг нь сонсдог  цорын ганц хүн байсан байх.

БРЭНДАН: Тийм дээ, тийм. Одоо түүнийг домогт  Мэнни Стюарт дасгалжуулж байгаа. Яаж Мэнниг үл тоох билээ дээ?

РИАТ: Тэр таны төлөвлөгөөгөөр  явмааргүй байна гэсэн.

ЭР: Тэр муу хаана байна? Өөр хийх юмтай байгаа юм уу? Хаана байна аа?

НАЗ: Хүрээ нь хаана харагдаж байна, тэнд нь тэгшхэн авхуулмаар байна. Тэгээд бүгдийг нь хар болгоё. Би үсээ үнэхээр төгс харагдуулмаар байна.

ЭР: За, ойлголоо. Төгс болно оо. Гайхалтай болох болно. Зарим хүмүүс зүгээр л засалт гэж магад. Гэхдээ энэ чиний хэн болохыг чинь илтгэх болно. Хурц бөгөөд толигор. Чам дээр ажиллах нь яг л  урлагийн бүтээл туурвиж байгаа юм шиг. Чи бол домог.

ЖОН: Аав, тэр ринг лүүгээ алхах гэж байна.

БРЭНДАН: Мөргөлийн дуудлагаар гарч ирж байна шүү.

АЛМА: Тэр өв соёлоороо үргэлж бахархсаар ирсэн. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

ЖОН: Энэ аянд бүжиглэхэд хэцүү л юм.

АЛМА: Эхэллээ, хоёр шилдэг.

ТАЙЛБАРЛАГЧ: Баррерагийн хөнгөн жинд орж ирснээсээ хойш хийж буй анхны тулаан.

ЖОН: Баррераг хар даа. Тэр дайрахгүй байна.

БРЭНДАН: Тийм ээ.

ЖОН: Таны зөв байж, аав. Түүнд цохилт нь үлдэж.

БРЭНДАН: Юу ч бэлдээгүй байна. Ямар ч төлөвлөгөө байхгүй.

ЖОН: Цохилтоо ашигла.

ТАЙЛБАРЛАГЧ: Түүний хэрэггүй үзүүлбэр, техникийн сул тал нь  түүнийг доош нь татаж байна. Үнэхээр сандарсан харагдаж байна шүү.

ЖОН: Тийм ээ!

ТАЙЛБАРЛАГЧ: Дахиад л газар уначихлаа. Баррера луу чиний цохилт  юу ч биш гэж толгой сэгсэрсэн ч Үнэхээр хүнд тусаж байгаа нь илт байна. Хамед эхний үед өөрийгөө хөлдөө чирлээ. Энэ үе бол маргаангүй  Баррерагийн талд байлаа. Хамед ч үүнийг хүлээж байсангүй.

БРЭНДАН: Би бие засах өрөө ороод ирье.

ЖОН: Тийм ээ, Баррера. Цохиорой! Тийм ээ! Аавыг яаж байгааг очиж харах уу?

АЛМА: Яах юм, би явъя.

ТАЙЛБАРЛАГЧ: Одоо 3 минут л үлдлээ.

АЛМА: Хөвгүүдийн чинь нэг нь  ийм байгааг харах хэцүү юм.

БРЭНДАН: Миний хөвгүүд зочны өрөөнд сууцгааж байна.

АЛМА: Хоёр нь л. Нөгөө нэг нь Лас Вегаст MGM Грандийн ринг дээр хожигдож байна. Харин чи эндээс түүнд яаж ч тусалж чадахгүй.

БРЭНДАН: Хамгаалалтдаа л анхаарчихвал  болох гээд байх юм. Хөлийн ажиллагаа, хөлийн ажиллагаа л чухал! Баруун талаас нь довтлох хэрэгтэй. Ойлгож байна уу?

АЛМА: Чамайг шархлуулж байгааг мэднэ ээ.

БРЭНДАН: Энэ бүх хүч хөдөлмөр, хайр, халамж. Тэр намайг өөрийнх нь төлөө  юу ч хийгээгүй гэж боддог.

АЛМА: Тэр мэддэг ээ. Тэд бүгд мэддэг.

БРЭНДАН: Жонни их сайн залуу.

АЛМА: Чи тулаанчдыг зөвхөн аварга болгох  гэж дасгалжуулаагүй. Тэр олон хүүхдүүдийг илүү  сайн эр хүн болгон төлөвшүүлсэн. Энэ хотын маш олон хүн  чамайг хүндэлж, биширдэг. Чи байсан болохоор л  тэд хэрэг төвөгт орооцолддоггүй. Чиний ачаар тэд илүү сайхан амьдарч байна. Зарим нь дэлхийн аварга болсон бол зарим нь барилга дээр тоосго өрж явна. Гэхдээ хэн ч тэдэнд  цаг зав гаргаагүй байхад чи л ганцаараа бүхнээ зориулсанд бүгд талархдаг юм. Энэ бүхний утга учир  үүнд л оршиж байгаа хэрэг биш үү? Үүгээрээ чи үнэхээр их  бахархах ёстой бус уу? Би их бахархдаг шүү.

ЖОН: Тийм ээ!

АЛМА: Хөвгүүд маань ингэж шаналахгүй байгаа ч, чамаас хамаагүй илүү ууртай байгаа. Тэгэхээр саяных бол Наз хожигдсон гэсэн үг.

БРЭНДАН: За, за.

ФРАНК: Чамд энэ хүү таалагдана аа, Брэндан. Тэр аль ч талаараа сайн тулалдана,  чөлөөтэй солино. Амжилтад хүрэхийн тулд үг сайн сонсоно.

БРЭНДАН: Тийм ээ. Эхэндээ бүгд л тийм байдаг юм.

ФРАНК: Тийм ээ, сонсооч, чамайг өөр клубээс хүүхэд авдаггүйг мэдэж байна аа. Гэхдээ чи энэ хүүхэдтэй заавал...

ЭМ: Ноён Варрен.

ФРАНК: Яасан?

ЭМ: Нэг асуудал гарлаа.

ФРАНК: Бурхан минь гэж. Нэг их удахгүй ээ.

БРЭНДАН: Яв даа.

ФРАНК: Машинд суугаагүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэр хоёр цагийн дараа тулаантай шүү дээ! Жолоочид хаалгыг хүчээр нээ гэж хэл. Хүчээр ороод чирээд аваад ир.

НАЗ: Сайхан хослол байна. Шинэ үү?

БРЭНДАН: Тийм ээ. Харин чинийх?

НАЗ: Хуучин нь угаасаа таарахгүй болохоор...

БРЭНДАН: Бэлтгэлээр засаж болохгүй зүйл гэж үгүй. Чамайг хараад юу гэж хэлэх бол гэж бодож байлаа.

НАЗ: Хэлэх үг байгаа юм уу? Бүгдийг нь номдоо  биччихсэн гэж бодсон доо.

БРЭНДАН: Ном уу? Хараал идсэн ном.

НАЗ: Хэл амаа, Брэндан.

БРЭНДАН: Чи намайг гэрээнээсээ хасахдаа, өөрийнхөө түүхээс ч бас арччихсан шүү дээ. ур чадвар минь бурхнаас өгсөн бэлэг, Брэндан бие бялбар хөгжүүлэхээс өөр юу ч хийгээгүй, хамаагүй хүн гэж ярьсан. Тиймээс би залруулах ёстой болсон юм. 17 жил. Амьдралынхаа 17 жилийг чамд өгсөн. Чамайг дасгалжуулсан, чамд заасан. Гэртээ авчирч өөрийн хүүхдүүдтэйгээ хамт аж төрдөг байсан. Би гудамжны нэг жаалыг авч, энэ дэлхийн хамгийн агуу тулаанч, хамгийн том од болгож өсгөсөн. Гэтэл чи надаас урвасан! Намайг доош нь хийсэн. Хөөж явуулсан. Би яг л аав хүн шиг ханддаг байсан.

НАЗ: Та яг л аав шиг байсан.

БРЭНДАН: Тийм үү?

НАЗ: Тийм ээ. Надад шахалт өгч орлогоос минь 25% авах хүртлээ.

БРЭНДАН: 25% чинь менежерийн жишиг дүн.

НАЗ: Би тэр үед 12 настай байсан! 12-той байсан.

БРЭНДАН: За, за. Тийм ээ.

НАЗ: Тэр үед хүн болгон л биднийг  дэмий ярьж байна гэдэг байсан. Дэлхийн аварга болж, сая саяыг олно гэж. Зөнөг Ирланд өвгөний дэмийрэл, жаахан хүүхдийн бүтэхгүй  мөрөөдөл гэж л харж байсан. Гэхдээ би бодитой гэж мэдэж байсан. Та ч гэсэн. Тэгээд л та шууд шахаж надтай авах хөлсөө тохиролцсон биз дээ? Аав хүн хүүдээ ингэж ханддаггүй юм, Брэндан. Тэгдэггүй юм! Би гэхдээ ойлгож байна аа, ойлгож байна. Энэ бол ажил хэрэг. Хамгаалах ёстой байсныг чинь мэднэ ээ. Гэхдээ бидний харилцаа ердөө л  нэг ажил хэргийн шинжтэй болсон. Ажил хэргийн юмыг хэдийд ч  дахин шинэчилж болдог. Яах гэж миний хамаг амжилтыг  өөрийнхөө гавьяа мэтээр номдоо бичсэн юм бэ?"

БРЭНДАН: Хувь нэмрээ үнэлүүлэхийг хүссэн юм. Боксын ертөнцөд юу хийснээ  харуулах гэж тэр номыг бичсэн. Гэтэл чи хүлээн  зөвшөөрөхөөс татгалзсан. Эхэндээ ч гайгүй. Яваандаа дэндүү амиа хичээсэн, хүйтэн сэтгэлтэй,  их зантай болж хувирсан шүү дээ!

НАЗ: Чи намайг тэгж өсгөсөн шүү дээ. Өөрт чинь ашигтай болохоор чи дэмжсэн. Хүмүүсийн доромжлолоор өөрийгөө илүү хүчтэй, илүү түрэмгий болго гэсэн. Хүүхдэд тийм байхыг заачхаад дараа нь тийм боллоо гээд  буруутгаж болохгүй шүү дээ, Брэндан.

БРЭНДАН: Тийм ээ, би юу хийж байгаагаа мэдэж байсан. Би өөрөө л өдсөн. Чамайг сайн тулаанч болгоно  гэдгийг мэдэж байсан ч улам хэцүү, хүйтэн хүн болохыг ч гадарлаж байсан. Би чамайг аварга болгохыг хүссэн. Надад аварга хэрэгтэй байсан.

НАЗ: Та болсон шүү дээ.

БРЭНДАН: Тийм ээ, тэгсэн.

НАЗ: Би үүнд чинь гомдоогүй ээ, Брэндан. Миний байх ёстой л дүр төрх. Намайг шалтгаангүй  үзэн яддаг тэр хүмүүсийн төлөө бардам байх ёстой байсан юм. Заримдаа энгийн байдаг ч  байгаасай гэж хүсдэг байлаа. Намайг уучлаарай. Таны нөлөө байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай. Та маш их зүйлийг өөрчилсөн.

БРЭНДАН: Хөрөнгө мэт мэдрүүлж санаа тавиагүйд минь уучлаарай. Үнэхээр уучлаарай. Одоо ингэж хэлж байгаа нь харамсалтай юм. Хамтдаа маш их зүйл хийх боломжтой байлаа. Агуу байхаас ч илүү байх байлаа. Хэн мэдэх вэ дээ?

НАЗ: Гэхдээ л цаг байна шүү дээ, тийм ээ? Хэн мэдэх вэ?

БРЭНДАН: Нааш ир. Ингээд боллоо.

ФРАНК: Гэхдээ чи энэ хүүхэдтэй заавал...

ЭМ: Ноён Варрен.

ФРАНК: Яасан?

ЭМ: Нэг асуудал гарлаа.

ФРАНК: Бурхан минь гэж, нэг их удахгүй ээ.

БРЭНДАН: Яв даа.

ФРАНК: Машинд суугаагүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэр хоёр цагийн дараа тулаантай шүү дээ! Жолоочид хаалгыг хүчээр нээ гэж хэл. Хүчээр ороод чирээд аваад ир.

ЭР: Ноён Хамед. Тантай уулзахад бэлэн боллоо.

ФРАНК: Өршөөгөөрэй, Брэндан. Гайтай юм аа, эд нар. Ямартай ч, сонс. Миний хэлсэн шиг энэ хүүхэд бол гайхамшиг.

БРЭНДАН: За.

ФРАНК: Ринг дээр бэлтгэл хийж байхыг нь  хэд хэд харсан. Маш сайн гартай.

ТЕКСТ: БРЭНДАН НАЗЫГ 7 НАСНААС  24 НАС ХҮРТЭЛ НЬ ДАСГАЛЖУУЛСАН. НАЗ 37 ТУЛААНЫ 36-Д НЬ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ,  ТЭДНИЙ 31 НЬ НОКАУТААР ЯЛСАН. НАЗ ДӨНГӨЖ 28 НАСАНДАА ЗОДОГ ТАЙЛСАН. ТЭРЭЭР БРИТАНИЙН АНХНЫ ИСЛАМ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСНООР  БРИТАНИ ТУЛААНЧ ГЭХ ОЙЛГОЛТЫГ БҮРМӨСӨН ШИНЭЧИЛСЭН. БРЭНДАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДАСГАЛЖУУЛАГЧАА ХИЙСЭН. ТЭРЭЭР ЖОННИ НЕЛСОН, КИД ГАЛАХАД БОЛОН КЕЛЛ БРҮҮК ГЭХ МЭТ  ТАМИРЧДЫГ СОНИРХОГЧООС ДЭЛХИЙН АВАРГА БОЛГОСОН. БРЭНДАН НЬ ИХ БРИТАНИ, ИРЛАНД, ДЭЛХИЙН БОКСЫН ТҮҮХЭН ДЭХ  ХАМГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН НЭГЭЭР МӨНХЛӨГДӨН ҮЛДСЭН. 2018 ОНД ТҮҮНИЙГ ТААЛАЛ ТӨГСӨХӨД ШЕФФИЛД ХОТ ХАЙРТ  ӨРГӨМӨЛ ХҮҮДЭЭ НИЙТЭЭРЭЭ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭСЭН ЮМ. БРЭНДАН НАЗ ХОЁР ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭЭГҮЙ ЮМ. БРЭНДАНИЙГ ТААЛАЛ ТӨГССӨНИЙГ СОНСООД  НАЗ ГҮНЭЭ ХАРАМСАЖ ХАМТДАА ТУУЛСАН ОН ЖИЛҮҮД БОЛОН ӨӨРИЙГ НЬ ЖИНХЭНЭ ТУЛААНЧ БОЛГОЖ ӨГСӨН БАГШДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭН ЮМ.

TRAILER

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед ч ёстой нам цохилоо доо. Нокаут хийлээ! Бурхан минь! Насийм Хамед!

Текст: Английн Шеффилд хот, 1981 он

ЭЭЖ: Та нөгөө боксын клуб ажиллуулдаг  Ирланд эр мөн үү? Манай хүүхдүүд сургууль дээрээ асуудалтай байгаа.

БРЭНДАН: Наад уруулаа яаж байгаад зүсчихсэн юм?

НАЗ: Та мурий хамраа яаж олж авсан шиг л.

Текст: Гайхалтай бодит түүхээс сэдэвлэн бүтээв.

БРЭНДАН: Тэр хаалгаар 100 залуучууд  тулалдах хүслэн бол орж ирдэг. Тэд нарт байдаггүй зүйл чамд бий. Чамайг өөр болохоор  тэд үзэн ядаж байгаа.

НАЗ: Зүгээр тоохгүй байя аа.

БРЭНДАН: Үүнийгээ ашигла. Чамай улам хүчтэй болгоно. Чи дэлхийн аварга ч болж чадна. Би чамд зүрх сэтгэлээ бүрэн зориулъя. Хэрэв тэр одоо  ийм биетэй, ийм үе дээрээ ингэж тулалдаж байгаа бол эр хүн болох үед нь  хэн зогсоох юм бэ?

ХҮҮ: Энэ л байна, шинэ Али. Али Баба гэвэл таарна.

БРЭНДАН: Болж байна.

НАЗ: Адидасийн реклам шиг  сүртэй биш л байна даг.

БРЭНДАН: Энэ тэнэг юмнуудад өөрийгөө хамаагүй илүү гэдгийг харуулах болно.

НАЗ: Би үүрд бэлэн байсан. Дараагийнх нь хэн бэ?

ФРЭНК: Брэндан, Фрэнк Уоррен байна аа. Бокс одоо костюм өмссөн  хөгшчүүдийнх байхаа больсон. Брэндээр гангарч, чихэндээ ээмэг зүүсэн залууст зориулсан ертөнц.

НАЗ: Назын тансаг байдал.

БРЭНДАН: Чиний үзүүлдэг тэмцээн... Улс даяар чиний талаар ярьж байна.

Текст: Силвестер Сталлоне-гийн туслах найруулагч

НАЗ: Миний амжилтыг өөрийнх мэт ярихаа боль.

АЛМА: Назын талаар. Та хоёр нэг л хөндий юм шиг санагдаад байна.

Текст: Амьдрал хүчтэй цохилт өгөхөд...

НАЗ: Танд хэцүү болсон байх, Брэндан.

БРЭНДАН: Болиод өгөөч!

Текст: ...домгууд илүү хүчтэй цохидог.

НАЗ: Та яг л аав шиг байсан.

БРЭНДАН: Яваандаа дэндүү амиа хичээсэн, их зантай болж хувирсан шүү дээ!

НАЗ: Чи намайг тэгж өсгөсөн шүү дээ.

Текст: Пийрс Броснан

БРЭНДАН: Наранд хангалттай ойртож чадвал аварга сүүдрийг тусгах болно оо.

Текст: Амир Эл-Масри Ханхүү хочит Насийм Хамедын дүрд

НАЗ: Үзүүлээд өгье.

ТАЙЛБАРЛАГЧ: Хамед чадлаа. Ханхүү дэлхийн аварга боллоо.

НАЗ: Хэн нь илүү чухал байна даа? Дасгалжуулагч уу, тамирчин нь уу?

Текст: Аварга.

Back to episodes Go home