Heartman

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 48

Нэр:  Дурлалт залуу 04/04/2026                        Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Чуэ Сынмин - 30 гаран настай эрэгтэй - Гол дүр, амьд хөгжмийн хамтлагийн гишүүн байсан

Хан Буна - 30 гаран настай эмэгтэй - Гол дүр, гэрэл зурагчин, Сынминий анхны хайр

Чуэ Суён - 9 настай охин - Сынминий охин

И Вондэ - 30 гаран настай эрэгтэй - Сынмины найз, хамтлагийнх нь гишүүн байсан

Чуэ Сынху - 20 гаран настай эрэгтэй - Сынминий дүү

Жи Ү - 30 гаран настай эмэгтэй - Синмыний хуучин эхнэр, жирэмсэн

Миён - 30 гаран настай эмэгтэй - Вондэгийн эхнэр

Сэхён - 9 настай хүү - Суёны найз банди

Гёна - 20 гаран настай эмэгтэй

Ү Минё - 30 орчим настай эмэгтэй - Миёны хамт ажилладаг хүн

 

 

 

 

 

 

 

 

ТЕКСТ: ЛОТТЕ ЭНТЕРТЭЙНМЕНТ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. МҮБИРОК БОЛОН ЛАЙК ЭМ КОМПАНИЙН БҮТЭЭЛ ГЛОБАЛГЕЙТ ЭНТЕРТЭЙНМЕНТТЭЙ ХАМТРАН БҮТЭЭВ. КВОН САНҮ, МҮН ЧЭВОН. НАЙРУУЛАГЧ ЧУЭ ВОНСОБ. ДУРЛАЛТ ЗАЛУУ. ЧУЭ СЫНМИНИЙ ЭХНЭР.

Чуэ Сынмин: ♪ Чи бол миний хайр ♪

Фенүүд: Ах аа!

Чуэ Сынмин: ♪ Үргэлж чамайг бодох юм, хонгор минь ♪ ♪ Чи бол миний хайр ♪

Фенүүд: Хайр!

Чуэ Сынмин: ♪ Миний хажууд үлдээч ♪ ♪ Үүрд би чамд хайртай ♪

Фенүүд: Үүрд!

Чуэ Сынмин: ♪ Хэн ч чамайг орлож чадахгүй ♪ ♪ Миний цорын ганц хайр ♪

Фенүүд: Хайр!

Чуэ Сынмин: ♪ Би амлаж байна ♪ ♪ Хэзээ нэг орой ♪ ♪ амьдрал хэцүү санагдаж, ♪ ♪ ядарвал ♪ ♪ надад хэлээрэй ♪

Чуэ Сынмин: Түргэн тусламж хамтлаг байна.

ТЕКСТ: НАЙМАН ЦАГИЙН ӨМНӨ.

Чуэ Сынмин: Тоглолт үзэхээр ирээрэй! Тоглолт үзэхээр ирээрэй! Тоглолт! Тоглолт үзэхээр ирээрэй.  Түргэн тусламж хамтлаг байна!

И Вондэ: Сынмин аа, өнөөдөр цаг агаар үнэхээр янзын биш байна гэж үү?

ТЕКСТ: ЧУЭ СЫНМИН 23 НАСТАЙ. И ВОНДЭ БАРАГ 22 НАСТАЙ.

И Вондэ: Энэ хүмүүс чинь... Ийм сайхан өдөр хүмүүсийг уг нь дүүргээд аваад явмаар байх юм.

Чуэ Сынмин: Би тэгээд дүүргэмээргүй байгаа юм уу? Нээрэн тийм! Өнөөдөр Сөүл эмэгтэйчүүдийн их сургуулийн наадам болно гэсэн.

И Вондэ: Наадам аа?

Чуэ Сынмин: Тэнд очиж тараах уу?

И Вондэ: Надад сая мэдрэгдлээ.

Чуэ Сынмин: Мэдэрсэн үү? Явах уу?

И Вондэ: Явах уу?

Чуэ Сынмин: Явах уу?

И Вондэ: Явах уу?

Вондэ; Сынмин: Явцгаая! Түргэн тусламж!

И Вондэ: Рок н ролл!

Чуэ Сынмин: Түргэн тусламж хамтлагийн тоглолт үзэхээр ирээрэй!

И Вондэ: Түргэн тусламж хамтлаг байна. Тоглолт үзэхээр ирээрэй!

Чуэ Сынмин: Рок н ролл! Тоглолт үзэхээр ирээрэй!

Эм-1: Аниме клубээр зочлоорой. Косплей хийж өгнө шүү.

И Вондэ: Дунер юм уу?

Эм-1: Тийм ээ.

Чуэ Сынмин: Явахгүй юм уу?

Эм-1: Юу ч гэсэн, суучих. Хурдал, хурдал.

И Вондэ: Би ч бас хийж болох юм уу?

Эм-1: Жинхэнэ Майкл байна шүү дээ. Үнэхээр гайхалтай!

Чуэ Сынмин: Түргэн тусламж хамтлаг байна! Тоглолт үзэхээр ирээрэй. Түргэн тусламж хамтлаг байна. Түргэн тусламж хамтлаг байна.

Эр-1: Ёстой хөөрхөн байгаа биз?

Эр-2: Алдартай жүжигчин шиг...

Эр-3: 1-р курс ч гэлээ, аль хэдий нь сургуулийн шилдэг нь болчихсон. Зураг үнэхээр сайн дардаг гэсэн.

Хан Буна: Энд бас дахиад нэг дарах уу? Нэг, хоёр, гурав!

Чуэ Сынмин: Огт өөрчлөгдөөгүй байна. Бүүр илүү хөөрхөн болчхож.

Хан Буна: Хүлээгээрэй.

Чуэ Сынмин: Үнэхээр алдартай юм аа.

ТЕКСТ: ХАН БУНА.

Хан Буна: Ямар байна?

Чуэ Сынмин: Юу?

Хан Буна: Цоо ширтээд байхаар чинь асуусан юм.

Чуэ Сынмин: Өөрийн мэдэлгүй ширтчихжээ. Уучлаарай.

Хан Буна: Би зургийн тухай ярьж байна.

Чуэ Сынмин: Аан, зургийн тухай ярьсан байх нь ээ. Их гоё зураг байна. Гэхдээ энэ... Орионы од мөн үү?

Хан Буна: Үүнийг мэддэг хүнтэй анх удаа таарч байна.

Чуэ Сынмин: Металлика хамтлагт "Орион" нэртэй дуу байдаг болохоор мэднэ ээ.

Хан Буна: Оддын гэрэл дэлхийд хүрэхэд нэлээн хугацаа шаардагддаг гэсэн. Сонсож байсан уу?

Чуэ Сынмин: Хэр удаан юм бол?

Хан Буна: Бараг 20 жил байх аа. Ямар ч байсан, нарнаас хамаагүй хол оршдог юм чинь бидэнд харагдаж буй оддын гэрэл нэлээн эртнээс цацарч байж бидэнд хүрсэн гэсэн үг.

Чуэ Сынмин: "Бидэнд хүрсэн?"

Хан Буна: Та намайг санахгүй байна уу? Манай ахын найз биз дээ?

Чуэ Сынмин: Чи Жэжүний дүү байсан байх нь ээ? Жэжүн сайн байгаа биз дээ?

Хан Буна: Ах сайн байгаа.

Чуэ Сынмин: Хэдэн жилийн дараа уулзах нь энэ вэ?

Хан Буна: Та надад сайн байсан биз дээ?

Чуэ Сынмин: Юу?

Хан Буна: Надад нэлээн удаан сайн байгаагүй гэж үү?

Чуэ Сынмин: Мэддэг байсан юм уу?

Хан Буна: Би ч гэсэн сайн байсан юм сан. Мангар юм аа.

Чуэ Сынмин: Би одоо... урьдын адил хулчгар байхаа больсон. Би орой тоглолттой. Чи заавал ирээрэй.

Хан Буна: Тоглолт? Хамтлагийн чинь нэр "Түргэн тусламж" юм уу?

Чуэ Сынмин: Тийм ээ, бидний тоглолтыг үзсэн бүх хүмүүсийг түргэн тусламжийн машинд ачуулна. Чамайг ирэхээр зөвхөн чамд зориулсан дуу дуулна.

Хан Буна: Ямар дуу?

Чуэ Сынмин: Ирээд сонсоорой.

Хан Буна: Бодож үзье.

И Вондэ: Юу харж байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Цочих гэж!

Чуэ Сынмин: Юу юм бэ?

И Вондэ: Дули...

Чуэ Сынмин: Ёстой нэг!

Чуэ Сынмин: ♪ Дэлхийн сүүлчийн өдөр хүртэл би хэзээ ч өөрчлөгдөхгүй ♪ ♪ Чи ч гэсэн надтай адилхан байгаа биш гэж үү? ♪ ♪ Дэлхий дээр юу ч намайг зогсоож чадахгүй ♪ ♪  Чи ч гэсэн надтай хамт явна шүү ♪ ♪ Дэлхийн сүүлчийн өдөр хүртэл би хэзээ ч өөрчлөгдөхгүй ♪ ♪ Чи ч гэсэн надтай адилхан байгаа биш гэж үү? ♪ ♪ Дэлхий дээр юу ч намайг зогсоож чадахгүй ♪ ♪ Чи ч гэсэн надтай хамт явна шүү ♪

И Вондэ: Нэг, хоёр, гурав, дөрөв!

Чуэ Сынмин: ♪ Дэлхийн сүүлчийн өдөр хүртэл би хэзээ ч өөрчлөгдөхгүй ♪ ♪ Чи ч гэсэн надтай адилхан байгаа биш гэж үү? ♪ ♪ Дэлхий дээр юу ч намайг зогсоож чадахгүй ♪ ♪ Чи ч гэсэн надтай хамт явна шүү ♪ Тийм ээ!

Эм-2: Ах аа, наадах чинь задарчихлаа!

Чуэ Сынмин: Манай фен клубийн Сирена нар минь хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа.

Фенүүд: Ах аа! Ах аа!

Эм-2: Цахилгаан чинь задарчихлаа!

Чуэ Сынмин: Дараагийн дуу бол миний зохиосон дуу. Зүрх сэтгэлд минь байдаг онцгой нэгэн хүний ​​тухай бодож бичсэн юм. Дууны нэр бол... Нарнаас ч хол газраас ирсэн...

Эм-2: Ах аа! Ах аа! Дотоож чинь харагдаад байна! Дотоож чинь харагдаад байна аа!

ТЕКСТ: ТАНЫ ДОТООЖ ХАРАГДААД БАЙНА!

Чуэ Сынмин: Битгий! Түргэн тусламж дуудаад өгөөч!

Фенүүд: Түргэн тусламж!

Чуэ Сынмин: Жинхэнээсээ түргэн тусламж дуудаад өгөөч!

Фенүүд: Түргэн тусламж!

И Вондэ: Хөөе, Сынмин аа! Энэ Чуэ Сынмин, зүгээр үү?

И Вондэ: Юу вэ?

Эр-4: Хөөе, тэр яачхаа вэ?

И Вондэ: Сынмин аа, зүгээр үү? Хөөе, энэ новшийн хуруу нь хөшчихөж! Гитарыг нь ав! Тавиач, новш минь!

Чуэ Сынмин: Нохойн гөлөг минь, гитар тавь!

И Вондэ: Одоо тоглолт чухал юм уу? Шинэ дуу зарлах чухал байгаа юм уу, новш оо?

Эм-3: Католик анагаахын их сургуулийн оюутан байна, би нэг харъя.

И Вондэ: Хөөе, эмч гэнэ ээ, эмч.

Эм-3: Ах аа, та зүгээр үү?

Чуэ Сынмин: Үгүй ээ...

Эм-3: Би нэг харъя. Хайртай шүү!

И Вондэ: Юу гээд байгаа юм бэ?

Эм-3: 911 дуудаарай!

Хүмүүс: Түргэн тусламж! Түргэн тусламж!

И Вондэ:  Түргэн тусламж!

Фенүүд: Түргэн тусламж!

Чуэ Сынмин: Түргэн тусламж!

Фенүүд: Түргэн тусламж!

И Вондэ: Одоо яана аа? Сынмин аа, жаахан л тэвччих, за юу?

Чуэ Сынмин: Ойлгосон болохоор... миний царайг хурдан нуугаад өгөөч, ичмээр юм.

И Вондэ: Тийм ээ, доодох нь дээр байна.

Чуэ Сынмин: Чи муу...

Эм-3: Ах аа, ах аа, ах аа! Таны эрхтэн зүгээр байх болно оо! Би өдөр болгон эмнэлэг дээр очиж асарна аа, ах аа!

Чуэ Сынмин: Буна...

Чуэ Сынмин: Эцэст нь түргэн тусламжид ачуулсан нь...

ТЕКСТ: ОДОО ҮЕ.

Чуэ Сынмин: Үзэгчид биш, би байсан. Түүнээс хойш, намайг тайзан дээр дуулах болгонд хүмүүс миний доодох руу харж, инээлдэж... би улам жижгэрэх болсон. Аан, жижигхэн болсон нь энэ биш ээ. Энэ сайн байгаа, үнэхээр сайн. Төс шүү, санаа зоволтгүй. Ямар ч байсан, тийм зүйл тохиолдсоноос хойш, хүмүүсийн өмнө дуулж чадахаа больж, траума үүсчихсэн. Энэ миний хувь тавилан гэх юм уу? Анхны хайр нь бүтэлгүйтсэн уран бүтээлчийн эмгэнэлт хувь тавилан гэх юм уу?

Чуэ Сынху: Тэгээд тэр эмэгтэй юу болсон юм?

Чуэ Сынмин: Эмнэлгээс гарсныхаа дараа, түүн дээр очсон чинь... гэр бүлээрээ цагаачилсан байсан. Жинхэнэ анхны хайр минь... Одоо ч гэсэн түүний тухай хааяа боддог. Дуусгаад харихгүй юу даа. Бас ах нь үнэхээр зүгээр шүү.

Чуэ Суён: Таеквон!

Жи Ү: Өнөөдөр би 4 хэмжээст хэт авиан шинжилгээнд орсон. Хар даа. Царайлаг байгаа биз? Надтай адилхан байна уу?

Чуэ Сынмин: Аавтайгаа адилхан юм.

Эр-5: Байрандаа! Дараа нь Чуэ Суён!

Чуэ Суён: За!

Эр-5: Урагш!

Жи Ү: Үнэхээр дураараа юм аа...

Эр-5: Боль, Суён! Болсон!

Жи Ү: Болгоомжтой! Суён аа! Чамайг ирэх болгонд ингэж онгирох юм аа.

Чуэ Сынмин: Таеквондо угаасаа ийм шүү дээ. Чи явуулсан биз дээ?

Жи Ү: Тийм ээ, дахиад л миний буруу.

Чуэ Сынмин: Хэрэлдэхгүй байцгаая. Яах гэж ирсэн юм бэ? Миний ирэх ээлж байхад.

Жи Ү: Би Суёныг авах гэж ирээгүй ээ.

Чуэ Сынмин: Тэр хараад байгаарай. Тийм царайтай байж...

Жи Ү: Ямар инээдтэй юм бэ?

Чуэ Суён: Зүгээр өндөгтэй будаа хийж болохгүй юм уу? Нэг л санаа зовоод байх юм.

Чуэ Сынмин: Санаа зоволтгүй ээ. Аав нь Юүтүбээс хараад аль хэдий нь сурчихсан. Тогооч шиг биш байна уу?

Чуэ Суён: Юун тогооч...

Чуэ Сынмин: За, одоо галын амтыг нэг мэдрэх үү?

Чуэ Суён: Ёстой нэг...

Чуэ Сынмин: Харж бай. Ингэж хийгээд... Галыг ингээд... Суён аа! Суён аа!

Чуэ Суён: Одоо яах юм бэ, аав аа? Аав!

Чуэ Сынмин: Би амьтан уу?

Чуэ Суён: Тийм. Би жимс үү?

Чуэ Сынмин: \Үгүй. Би... сүүлтэй юу?

Чуэ Суён: Үгүй. Би... би... би дуулдаг уу?

Чуэ Сынмин: Үгүй. Би... усанд амьдардаг уу?

Чуэ Суён: Тийм.

Чуэ Сынмин: Тааж болох уу?

Чуэ Суён: За, юу юм?

Чуэ Сынмин: Би...

Чуэ Суён: За?

Чуэ Сынмин: Би...

Чуэ Суён: За?

Чуэ Сынмин: Би...

Чуэ Суён: За?

Чуэ Сынмин: Далайн арваалж байна.

Чуэ Суён: Буруу! Тэгвэл би аавтайгаа адилхан уу?

Чуэ Сынмин: Буруу! Би унгасны мастер уу?

Чуэ Суён: Буруу, буруу, буруу, буруу! Тэгвэл би тэнгэрт нисдэг үү?

Чуэ Сынмин: Тийм...

Чуэ Суён: Тэгвэл онгоц!

Чуэ Сынмин: Буруу, буруу!

Чуэ Суён: Юу вэ? Юу юм бол оо? Онгоцноос өөр юу нисдэг билээ? Аан, би шаар юм байна!

Чуэ Сынмин: Зөв байна!

Чуэ Суён: Гоё доо, ялчихлаа!

Чуэ Сынмин: Суёнд дахиад л хожигдчихлоо. Энэ одоо юу юм бэ?

Чуэ Суён: Наймаалж!

Чуэ Сынмин: Муу наймаалж чинь! Дандаа хожигдох юм аа!

Чуэ Суён: Би дандаа ялдаг юм чинь!

И Вондэ: Сынмин аа!

Чуэ Сынмин: Ийм газар уулздаг нь яаж байгаа юм бэ? Гэрийн хажууд уулзах юмыг...

И Вондэ: Дэмий юм яриад байлгүй, хурдан суу.

Чуэ Сынмин: Эхнэр чинь? Хамт ирсэн гэсэн биз дээ?

И Вондэ: Ариун цэврийн өрөө.

Миён: Сынмин аа.

Чуэ Сынмин: Миён аа, уулзалгүй удсан байна.

Миён: Танилц, энэ хүн бол манай компанийн гоо сайхны төлөөлөгч Ү Минё.

Чуэ Сынмин: Аан, за.

Миён: Энэ хүн бол манай нөхрийн тэргүүлэгч сайн найз Чуэ Сынмин.

Ү Минё: Сайн байна уу?

И Вондэ: Суу л даа.

Чуэ Сынмин: Новш минь, юу болоод байгаа юм бэ?

Ү Минё: Хамтлагтай байсан юм чинь сайн дуулдаг байх даа?

И Вондэ: Сынмин "Түргэн тусламж" хамтлагийн гоцлол дуучин байсан шүү дээ.

Ү Минё: Хамтлагийн нэр "Түргэн тусламж" юм уу?

И Вондэ: "Бид дуу дуулах юм бол бүгд түргэн тусламжаар ачигдана" тийм утгаар... Тэр үед Сынмин микрофон бариад тайзан дээр... Хөөе, би ярих уу, чи ярих уу?

Чуэ Сынмин: Өнгөрсний тухай ярихаа боль оо. Бүүр 20 жил өнгөрчихсөн байхад.

Ү Минё: Яагаад вэ? Одоо дуулахгүй байгаа юм уу?

Чуэ Сынмин: Тийм ээ, одоо дуулахгүй байгаа. Харин Суён дуулахдаа их сайн.

Ү Минё: Суён гэж хэн билээ?

Чуэ Сынмин: Миний охин.

Ү Минё: Охинтой юм уу?

Чуэ Сынмин: Тийм ээ. Харуулах уу? Суён дуулах дуртай болохоор микрофон нэг барьчихвал тавихгүй шүү дээ. Хөөрхөн байгаа биз? Энэ Суён хөгжим тоглож байна. Энэ болохоор өөрөө саксофон тоглож чадна гээд... Чадахгүй юм байж, зүгээр... Эгдүүтэй гэдэг нь...

И Вондэ: Гэхдээ, манай Минёд ямар залуу таалагддаг юм бол? Мэдмээр санагдчихлаа.

Миён: Төлөвшсөн эр хүн таалагддаг гэсэн билүү?

Ү Минё: Тийм ээ, төлөвшсөн эр хүн илүү таалагддаг.

Миён: Хүн төлөвшихийн тулд туршлага хэрэгтэй гэж би боддог.

И Вондэ: Үнэн, туршлагагүйгээс илүү туршлагатай нь хамаагүй дээр шүү.

Ү Минё: Зан чанар ч гэсэн чухал. Гэхдээ зан чанар бол төрлөхийн өгөгдөл байх. Сынмин, эцэг, эхийнхээ зан чанарыг дуурайсан уу?

Чуэ Сынмин: Үгүй ээ, би үнэхээр эсрэг.

Ү Минё: Аан, тийм үү?

Чуэ Сынмин: Суён харин надтай яг адилхан. Бүгд миний хуулбар л гэдэг юм.

И Вондэ: Уучлаарай... Энэ новшийг өшиглөх гэж байгаад...

Ү Минё: Ёстой нэг, юугаа хийгээд байгаа юм?

Миён: Минё, хүлээж бай л даа!

И Вондэ: Чи чинь бүүр эргүү болчихжээ! Галзуурчхаа юу? Тэнэг юм уу?

Чуэ Сынмин: Би харин ч их хичээсэн шүү. Өөрөө буруу өшиглөчхөөд...

И Вондэ: Хөөе, анхны уулзалт дээрээ яагаад хүүхдийнхээ талаар яриад байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Таалагдах гэж хичээх сонирхол алга аа. Би ер нь энд юу хийж байгаа юм?

И Вондэ: Хөөе, зайлж үз.

ТЕКСТ: ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИМ

Чуэ Сынху: Кордобагийн Ромын гүүрэн дээр шөнийн үзэмжийг үзнэ. Гартаа хундагатай дарс барьчихсан... Болж байгаа биз дээ? Дуусна биз дээ? Энэ бүхнийг мотоциклтой хамт... Өөрийгөө эдгээж, нэгнээ ойлголцож... Аяллын төлөвлөгөө төгс байгаа биз дээ? Болсон байгаа биз дээ? Дуусаа биз дээ? Би яг хэнтэй яриад байгаа юм бэ, ах аа?

Чуэ Сынмин: Уучлаарай, яаралтай хийх шилжүүлэг гараад...

Чуэ Сынху: Дандаа л мөнгө, мөнгө, мөнгө... Аяллын талаар ярьж байхад... Суён аа, аав чинь үнэхээр гомдмоор биш гэж үү? Авга ах нь зургаан настай байхдаа зул сарын баяраар робот авсан байхгүй юу. Гар, хөл нь бүгд хөдөлдөг... Тэгсэн танай аав чинь юу гэсэн гээч? "Сынху, Санта гэж байхгүй ээ. Ээж аваад..."

Чуэ Суён: Санта өвөө байдаггүй юм уу?

Чуэ Сынмин: Суён аа, Санта байгаа. Сынху авга ах чинь тоглож байхгүй юу? Санта байдаг шүү дээ.

Чуэ Сынху: Тийм ээ, Санта байдаг, Санта байдаг... Канад хүн байдаг байх аа. Яндангаар нааш, цааш яваад л...

Чуэ Сынмин: Таеквондо машин ирлээ! Суён аа, аав нь эрт очиж авна аа. Амжилт! Таеквон! Үнсье! Баяртай!

Чуэ Сынху: Суён аа, хамт явъя аа. Авга ахад нь бас очих газар байна.

Чуэ Сынмин: Хөөе, тэгж байж алуулав даа.

Чуэ Сынху: Харин тийм ээ... би буруу юм ярьчхаж. Санта байдаг байхад яагаад байхгүй гэчхэв ээ? Суён аа, хамт явъя аа! Санта үнэхээр байдаг шүү, за?

Хан Буна: Байна уу? Сайн уу, Белла? Зургуудаа над руу дахиад явуулж болох уу? Цахим шуудангаар явуулаад өгөөрэй. За. За, баярлалаа. Энэ хэд вэ?

Чуэ Сынмин: Нөгөө... 150,000 вон.

Хан Буна: Үүнийг авъя.

Чуэ Сынмин: За.

Хан Буна: Боолгож болно биз дээ?

Чуэ Сынмин: Тийм ээ, тэгье.

Хан Буна: Сайн уу, Рэймонд? Юу байна? Би ч гэсэн. Удахгүй уулзъя.

Хан Буна: Зүгээр өгчих өө.

Чуэ Сынмин: Юу?

Хан Буна: Зүгээр өгчих.

Чуэ Сынмин: За... Уучлаарай, би анх удаа бөмбөр боож байгаа болохоор...

Хан Буна: Хүнд бэлэглэх гэж байгаа юм л даа, жижигхэн мэндчилгээний карт байгаа юу?

Чуэ Сынмин: Аан, байгаа.

Хан Буна: Мэндчилгээ сайн бичиж чаддаггүй юм л даа. Хэрвээ таны эхнэр байсан бол танд юу гэж бичих байсан бол?

Чуэ Сынмин: Уучлаарай, би эхнэргүй болохоор...

Хан Буна: Тэгвэл найз охин?

Чуэ Сынмин: Байхгүй ээ.

Хан Буна: Та намайг танихгүй байна уу? Дуны дунд сургуулийн Хан Буна.

Чуэ Сынмин: Буна? Байз... Аан, Хан Буна... Хан Буна байсан байх нь ээ! Чи цагаачилсан гээгүй билүү?

Хан Буна: Саяхан Солонгост ирсэн. Үзэсгэлэн нээх гэж байгаа юм л даа.

Чуэ Сынмин: Ямар үзэсгэлэн?

Хан Буна: Бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн.

Чуэ Сынмин: Ямар мундаг юм бэ? Гэхдээ... чи яг урьдын хэвээрээ байна шүү.

Хан Буна: Юу гэж дээ...

Чуэ Сынмин: Санаандгүй ингэж уулзах гэж...

Хан Буна: Харин тийм ээ. Ах аа, би уулзалтаасаа хоцрох гээд байна аа. Өнөө орой юу хийх юм?

Чуэ Сынмин: Би юу?

Хан Буна: Та завгүй юм уу?

Чуэ Сынмин: Үгүй ээ, завтай.

Хан Буна: Тэгвэл... орой энд хүрээд ирээрэй. Уулзаагүй удсан юм чинь жаахан юм яръя.

Чуэ Сынмин: Тэгье...

Чуэ Сынмин: Би байна аа! Гэнэт залгасанд уучлаарай. Гуйх юм байна аа. Гоё гитар орж ирсэн болохоор худалдагчтай нь уулзах хэрэгтэй болчихлоо. Өнөө орой Суёныг аваад хоночхож болох уу? Гэдсэн дэх хүүхэд нь эрүүл саруул, сайн байгаа биз дээ? Шинэ нөхөртөө мэнд хүргээрэй. Байна уу? Жиү, байна уу?

ТЕКСТ: ЭКС НӨХӨР

Эр-5: Суёнд санаа зоволтгүй ээ. Шөнийг халуухан өнгөрүүлээрэй!

Чуэ Сынмин: Буна!

Хан Буна: Ах аа! Ирсэнд баярлалаа.

Чуэ Сынмин: Гэхдээ энэ яадаг газар вэ?

Хан Буна: Нааш ир, танилцуулж өгье. Энэ хүн бол миний найз Сынмин.

Эм-4: Сайн уу? Хүүхэдгүй шүү.

Чуэ Сынмин: Найзууд чинь юм уу?

Хан Буна: Анх үйлчлүүлэгчид маань байсан ч, одоо найзууд болсон хүмүүс ч бий. Ах аа, түр хүлээгээрэй.

Чуэ Сынмин: За.

Хан Буна: За, Карло? Сайн сонсогдохгүй байна аа. Тэгье, маргааш өглөө уулзацгаая, үнсье!

Чуэ Сынмин: Хэдэн орны хэлээр ярьж чаддаг юм бэ?

Хан Буна: Зургаа юм уу, долоо. Захиалга.

Эр-6: За?

Хан Буна: Надад водка мартини.

Эр-6: Харин та?

Чуэ Сынмин: Сүүтэй коктейль...

Эр-6:  Юу?

Хан Буна: Юу?

Чуэ Сынмин: Калуа? Калуа сүүтэй... Сүүг нь арай илүү...

Хан Буна: Рок хөгжимчин байсан хүний сонирхол нь яг л хүүхэд шиг юм гээч?

Чуэ Сынмин: Угаасаа рокууд дунд даруухан хүмүүс их л дээ. Би сүүнд дуртай болохоор цагаахан арьстай л даа.

Хан Буна: Тантай ганц удаа ч болов уу уулзахыг хүсэж байсан.

Чуэ Сынмин: Би ч гэсэн хааяа чиний талаар боддог байсан. Үгүй ээ, ихэвчлэн... Гэхдээ чи үнэхээр яг хэвээрээ байна шүү.

Хан Буна: Яг хэвээрээ гэж үү?

Чуэ Сынмин: Үгүй ээ, хэвээрээ биш ээ... арай илүү төлөвшиж, бүүр хөөрхөн болчхож. Би чамайг үүнээс илүү хөөрхөн болох боломжгүй гэж боддог байсан. Нээрээ шүү.

Хан Буна: Ах аа.

Чуэ Сынмин: За?

Хан Буна: Хоёулаа ч гэсэн бүжиглэх үү?

Чуэ Сынмин: Рок хүн юун бүжиг вэ? Би бүжиглэж чадахгүй ээ.

Хан Буна: Бүжиглэе л дээ.

Чуэ Сынмин: Үнэхээр чадахгүй шүү дээ.

Хан Буна: Бүжиглээд үз л дээ. Төлөө! Гашуун байгаа шүү дээ! Төлөө! Төлөө! Амттай байна!

Хан Буна: Их сургуульд байхад таны талаарх цуурхал худлаа байсан бололтой.

Чуэ Сынмин: Юу?

Хан Буна: Үгүй ээ, хэлж чадахгүй.

Чуэ Сынмин: Юу юм бэ? Бүгдийг нь хэл, хурдал.

Хан Буна: Тэр явдлаас хойш, таныхыг... Цуурхал гарсан шүү дээ.

Чуэ Сынмин: Ямар новш нь... Битгий тэнэгт гэж хэл. Үнэхээр сайн байгаа шүү.

Хан Буна: Та яагаад одоо хүртэл гэрлээгүй байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Гэрлэсэн. Тэгээд буцчихсан.

Хан Буна: Юу?

Чуэ Сынмин: Салчихсан юм аа. Гэхдээ энэ "No kids" ямар утгатай юм бэ?

Хан Буна: Энэ Парист эхэлсэн хөдөлгөөн л дөө. "Хүүхдэд дургүй байгаагаа гэм буруутай гэж бодох шаардлагагүй" гэсэн утгатай.

Чуэ Сынмин: Хүүхдэд дургүй юм уу?

Хан Буна: Тийм ээ, дургүй. Та ч гэсэн хачин гэж бодож байгаа байх нь ээ?

Чуэ Сынмин: Юу?

Хан Буна: Хүүхдэд дургүй гэхээр хачин хардаг хүмүүс байдаг шүү дээ.

Чуэ Сынмин: Үгүй ээ, тэгж бодсон хүмүүс өөрсдөө л хачин байхгүй юу.

Хан Буна: Үнэхээр тэгж бодож байна уу?

Чуэ Сынмин: Тэгэлгүй яах вэ.

Хан Буна: Таныг ойлгоно гэж мэдэж байсан юм аа.

Чуэ Сынмин: Охин хүүхдэд ч бас дургүй юу?

Хан Буна: Эхлээд энэ охиноо жаргаа л даа...

Чуэ Сынмин: Гижиг хүрчихлээ... Ийм өдөр ирэх гэж... Зүүд шиг л байна.

Хан Буна: Би яг үнэндээ жаахан айж байсан.

Чуэ Сынмин: Яагаад?

Хан Буна: Таныг гэрлээд, хүүхэдтэй болчихсон байх вий гээд...

Чуэ Сынмин: Гэхдээ хэн хүүхэдгүй гэсэн юм бэ?

Хан Буна: Сая тэгсэн шүү дээ. Салчихсан, хүүхэдгүй гэж...

Чуэ Сынмин: Хаачих нь вэ? Хаачих нь вэ? Юу ч хэлэхгүй байлаа гээд тэр чинь байхгүй гэсэн үг биш шүү.

Хан Буна: Адилхан шүү дээ.

Чуэ Сынмин: Үгүй шүү...

Хан Буна: Байз.

Чуэ Сынмин:  За?

Хан Буна: Байз, байз.

Чуэ Сынмин: Яасан бэ?

Хан Буна: Байз, байз. Байгаа юм уу, байхгүй юм уу?

Чуэ Сынмин: Хүүхэд үү? Надад уу? Байхгүй байх аа.

ТЕКСТ: МАНАЙ ААВ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ!

Хан Буна: Улаан цамцыг нь авлаа шүү.

Эм-5: За!

Эм-6: Юу вэ? Ямар хүн болохыг нь бүүр мэдмээр санагдчихлаа. Манай Хан зохиолчийг дурлуулсан хүн гэхээр л...

Хан Буна: Зүгээр л даруухан хүн.

Эм-6: Даруухан, бас царайлаг л биз?

Хан Буна: Царайлаг, бас романтик тал ч бий. Тэр их сургуульд байхдаа хамтлагтай байсан юм. Надад зориулж дуу дуулна гээд тоглолтдоо хүртэл урьж байсан шүү.

Эм-6: Ямар гоё юм бэ? Тэгээд ямар дуу байсан бэ?

Хан Буна: Дууг нь... сонсож чадаагүй ээ.

Эм-6: Яагаад?

Хан Буна: Тэр үед ахад нэг зүйл тохиолдчихсон.

Эм-6: Үгүй ээ, юу тохиолдсон юм бэ?

Хан Буна: Яах ч аргагүй зүйл.

Эм-5: Ирчихлээ!

Хан Буна: Гёна, сайн байна уу?

Гёна: Зохиолч оо, уулзаагүй удсан байна шүү. Бид Парисын коллекц дээр уулзаж байсан. Намайг санаж байна уу?

Хан Буна: Саналгүй яах вэ.

Гёна: Парисын "Эль Франс" сэтгүүлийн нүүр... үнэхээр гайхалтай байсан шүү. Үнэхээр их таалагдсан.

ТЕКСТ: ЗАЛУУСЫН ХӨГЖИМ

Чуэ Сынмин: Нэг юм асууж болох уу?

Чуэ Сынху: За, юу юм?

Чуэ Сынмин: Чиний хамгийн хайртай зүйл чинь юу юм?

Чуэ Сынху: Мотоцикл?

Чуэ Сынмин: Мотоцикл... Тийм ээ, болж байна. Чиний мотоцикл... Тэгвэл чи нэг эмэгтэй хүнтэй уулзлаа гэж бодъё. Үнэхээр хөөрхөн эмэгтэй. Бараг тэнгэрийн дагина шиг.

Чуэ Сынху: Хежи эгч үү?

Чуэ Сынмин: Хежи эгч... За, чи Хежи эгчдээ анхны харцаар дурласан гэж бодъё.

Чуэ Сынху: Үгүй ээ, болохгүй. Хежи онгоцны үйлчлэгч болохоор байнга нэг тийшээ явчихдаг юм.

Чуэ Сынмин: Яах вэ? Тэгвэл эгч чинь ажлаа больчихсон гэж бодъё. Жинхэнэ хайр шүү.

Чуэ Сынху:  За?

Чуэ Сынмин: Гэхдээ нэг асуудал нь тэр эгч чинь мотоциклд дургүй.

Чуэ Сынху: Буруу. Асуулт чинь буруу байна. Хежи эгч мотоциклд дуртай. Харли мэднэ биз дээ? Харли? Өмнө нь замд явж байхыг нь харсан юм. Араасаа үнэхээр тачаангуй байсан.

Чуэ Сынмин: За, тэгээд бодчих оо.

Чуэ Сынху: Найз залуутай гээд байхад.

Чуэ Сынмин: Хамаагүй ээ, салчихсан гээд байхад. Найз залуугаасаа мотоциклоос болоод салчихсан.

Чуэ Сынху: Эгч мотоциклд дуртай гээд байхад...

Чуэ Сынмин: Мотоциклын осолд орж үхэх шахаад, траума болчихсон гээд байхад! Найз залуугаасаа салчихсан. Гэтэл чи гэнэт гараад ирсэн. "Сынху, би чамд хайртай. Чамтай хамт баймаар байна. Гэхдээ чи арай мотоциклд дуртай юм биш биз? Мотоциклтой юу?" гэвэл юу чи гэх үү?

Чуэ Сынху: Надтай хамт баймаар байна гэсэн үү?

Чуэ Сынмин: Тийм...

Чуэ Сынху: Мотоцикл байхгүй гэхэд л болно шүү дээ.

Чуэ Суён: Сэхён нохойд дургүй гэж үү?

Чуэ Сынмин: Чамайг "Битгий нохой тэжээгээрэй" гэвэл чи яах вэ? Үгүй ээ, уг нь дуртай байсан чинь хазуулснаасаа хойш дургүй болчихсон гэвэл яах вэ? Нууж болохгүй гэж үү?

Чуэ Суён: Сэхён огт тэгэх хүүхэд биш. Миний найз залуугийн талаар битгий хамаагүй яриад бай. Мэдэхгүй ээ!

Чуэ Сынмин: Үнссэн биз дээ?

Чуэ Сынмин: Надад хэлэх зүйл байна. Их чухал. Гэхдээ түүнээс илүү, чамайг гарч ирснээс хойш, би зөвхөн чамайг л боддог болсон. Харилцаагаа цааш үргэлжлүүлэхийг маш их хүсэж байна. Гэхдээ би чамаас ямар нэгэн зүйл нуусан байвал...

Хан Буна: Гэрлэчихсэн байх нь ээ?

Чуэ Сынмин: Үгүй ээ, тийм биш. Тийм бол биш. Жинхэнээсээ баттай салчихсан. Тийм бол биш.

Хан Буна: Надад ч гэсэн танд хэлэх чухал зүйл байна.

Эрэгтэй хүүхэд-1: Хурдан өгөөд аль!

Эм-7: Ёстой нэг!

Хан Буна: Би багадаа ихэвчлэн ганцаараа байдаг байсан болохоор их ганцаарддаг байсан. Ажлаа хийнгээ шинэ хүмүүстэй танилцаж, аялах нь гоё ч гэсэн... сэтгэлийн хаа нэгтээ нэг тийм хоосон байдаг байсан гэх юм уу?

Чуэ Сынмин: Гэхдээ би чамд атаархдаг шүү дээ.

Эрэгтэй хүүхэд-2: Би ялчихлаа!

Чуэ Сынмин: Чи өөрийн хүссэн ажлаа хийж байна шүү дээ. Мөрөөдлөө ч бас биелүүлсэн.

Хан Буна: Гэхдээ хааяа таны тухай бас боддог байсан. "Яаж амьдарч байгаа бол? Гэрлэсэн болов уу?" гээд л мэдмээр байсан. Тэгээд миний хэлэхийг хүссэн зүйл юу вэ гэвэл... миний сэтгэлийн тэр хоосон орон зай тантай уулзсанаас хойш, дүүрч байгааг би мэдэрч байна. Баярлалаа.

Хан Буна: Таны хэлэх гэж байсан зүйл юу юм?

Эрэгтэй хүүхэд-1: Хурдан өг л дөө!

Эрэгтэй хүүхэд-2: Үгүй шүү, тавь!

Эрэгтэй хүүхэд-1: Ямар дураараа юм бэ?

Эрэгтэй хүүхэд-2: Үгүй шүү!

Эрэгтэй хүүхэд-1: Өг гэж байна шүү!

Эрэгтэй хүүхэд-2: Яасан бэ?

Эрэгтэй хүүхэд-1: Яагаад цохиод байгаа юм бэ? Би ах чинь шүү!

Эрэгтэй хүүхэд-2: Ээж!

Хан Буна: Ах аа, уучлаарай. Түр хүлээж байгаарай. Зөөгч өө, хэлэх зүйл байна.

Эр-7: Танд юугаар туслах вэ?

Хан Буна: Бид чимээгүй ярилцмаар санагдаад энд ирсэн. Гэтэл арай дэндүү юм биш үү? Бүгд чимээгүй, соёлтой ярилцаж байхад тэр ширээ л дэндүү хайхрамжгүй байгаа юм биш үү?

Эм-7: Хүүхдүүд ийм л байдаг шүү дээ. Зүгээр ээ, зүгээр. Хоолоо идэцгээ.

Хан Буна: Хүүхдүүд бүгд тийм байдаггүй л дээ. Би яг одоо та нарын талаар ярьж байна. Болсон. Ах аа, уучлаарай. Хэтэрхий чимээтэй байлаа. Хэлэх гэж байсан зүйл чинь юу юм бэ?

Чуэ Сынмин: Харин л дээ...

Хан Буна: Юу вэ?

Чуэ Сынмин: Аав нь заавал үүнийг хийх ёстой гэж үү?

Чуэ Суён: Яасан? Хүсэхгүй байгаа уу?

Чуэ Сынмин: Үгүй ээ, аав нь дуртай байна.

: Чамайг ядарчих байх гээд л...

Чуэ Суён: Огт ядрахгүй байна.

Чуэ Сынмин: Тийм үү?

Чуэ Суён: За, дууслаа!

Чуэ Сынмин: Тэр майхан чамд хэтэрхий жижигхэн биш үү?

Чуэ Суён: Жижигхэн байсан ч гоё шүү дээ.

Чуэ Сынмин: Хандивлавал яаж байна? Илүү хэрэгтэй хүнд нь өгцгөөе. Ээждээ өгөх үү? Дүү чинь удахгүй төрнө шүү дээ.

Чуэ Суён: Яагаад? Минийх юм сан.

Чуэ Сынмин: Чи тэр тоглоомыг бүүр харах ч үгүй байгаа биз дээ?

Чуэ Суён: Миний манго... Яагаад байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Үгүй ээ, оройн зай гаргах гээд л... Шинэ зүйл тавих зай хэрэгтэй.

Чуэ Суён: Шинэ зүйл хэрэггүй. Хэн майхныг минь жижигхэн гэж байна? Харав уу? Манготой хүртэл багтаж байгаа биз дээ? Үнэхээр тухтай байна, за?

Чуэ Сынмин: Ойлголоо...

Чуэ Суён: Миний майхныг хүнд өгөхгүй гэж амла! Минийх шүү!

Чуэ Сынмин: Ойлголоо доо. Гараад ир ээ, халуун байна.

Чуэ Суён: Аав аа, утас чинь дуугараад байна!

Чуэ Сынмин: За?

Хан Буна: Ах аа... танд одоо уулзах боломж байна уу?

Чуэ Сынмин: Байлгүй яах вэ. Хаана уулзах вэ?

Хан Буна: Таны гэрт уулзъя.

Чуэ Сынмин: Үгүй ээ, би гаръя.

Хан Буна: Би одоо бараг очиж байна. Тантай хамт идэх гээд амттан хүртэл авсан. Удахгүй уулзъя.

Чуэ Сынмин: Юу?

ТЕКСТ: ЭКС НӨХӨР

Чуэ Сынмин: Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Аавд нь яаралтай ажил гарчихсан болохоор түр ахынхаа гэрт байж байгаарай!

Чуэ Суён: Яагаад вэ?

Чуэ Сынмин: Жинхэнээсээ ганцхан удаа. Тоглоом биш ээ, жинхэнээсээ ганцхан удаа. Ганцхан удаа, ганцхан удаа, ганцхан.

Чуэ Суён: Аав аа!

Миён: Өдрийн цагаар арай хэтэрхий биш үү?

И Вондэ: Хадам ээж өдрийн цагаар л хүүхдүүд харж өгнө гэж байна шүү дээ. Өнөөдөр яагаад ийм хөөрхөн байгаа юм бэ?

Миён: Мэдэхгүй ээ. Бид яагаад огт уйддаггүй юм бол оо?

И Вондэ: Яах гэж ингэж их юм өмсчихсөн юм бэ? Угаасаа бүгдийг нь тайлна шүү дээ. Би өнөөдөр чамайг алж өгнө дөө... Хадам ээж юм байх даа?

Чуэ Сынмин: Үгүй ээ, надад яаралтай ажил гарчихлаа. Түр найдлаа шүү. Гэхдээ чи яагаад өдрийн цагаар халаад өмсчхөө вэ? Суён аа, ахдаа "Харж өгч байгаад баярлалаа" гэж хэлээрэй.

Чуэ Суён: Харж өгч байгаад баярлалаа.

Чуэ Сынмин: Аав нь удахгүй ирж авъя. Баярлалаа.

И Вондэ: Хөөе, хөөе, хөөе, хөөе, хөөе, хөөе! Чи миний юу өмсчихсөн байгааг харахгүй байна уу? Хүүхдүүдээ хүртэл хадам ээжид үлдээсэн...

Чуэ Сынмин: Хадам ээж чинь сайн биз дээ? Хайртай шүү, Вондэ. Таван цагт дугуйланд нь хүргээд өгөөрэй.

И Вондэ: Би ч гэсэн эхнэртээ хайртай шүү дээ!

Чуэ Сынмин: Юу? 10 минут аа? Зам түгжрэхгүй байна уу? Ашгүй дээ. Тэгвэл уур амьсгал оруулаад дарс уух уу? Шар айраг чинь гэдэс дүүргээд ариун цэврийн өрөө л гүйлгээд байдаг шүү дээ. Замаараа аваад ирэх үү? Би хаягаа зурвасаар явуулъя. Тийм ээ, тийм. Тийм, тийм, тийм. Яаралгүй, болгоомжтой бариад ирээрэй. Новш гэж...

Чуэ Сынмин: Тавтай морил.

Хан Буна: Дажгүй биз дээ?

Чуэ Сынмин: Тийм ээ, баярлалаа. Маш их санасан шүү.

Хан Буна: Тэгсэн үү? Гэрийг чинь сонирхъё.

Чуэ Сынмин: Гэртээ байгаа юм шиг байгаарай.

Хан Буна: Гоё юм аа. Үнэхээр гоё юм.

Чуэ Сынмин: Таалагдаж байна уу?

Хан Буна: Тийм ээ.

Чуэ Сынмин: Энэ тал бол гал тогоо.

Хан Буна: Бодож байснаас энгийн юм гээч. Үнэхээр гоё юм аа.

Чуэ Сынмин: Надад ч гэсэн таалагдаж байна. Энгийн байх нь хамгийн шилдэг.

Хан Буна: Үүдэнд байсан бүтээл ч бас нэг уран бүтээлчийнх юм уу?

Чуэ Сынмин: Концепт зураачийн бүтээл.

Хан Буна: Концепц нь дажгүй юм аа. Авангард хэр нь энгийн.

Чуэ Сынмин: Энэ миний өрөө. Харин тэр ариун цэврийн өрөө.

Хан Буна: Тэгвэл энэ өрөө юу юм бол?

Чуэ Сынмин: Агуулах л даа, үнэхээр замбараагүй байгаа. Би дарс аваад ирье.

Хан Буна: Байз, дарс гоё ч гэсэн. Жаахан байж байгаад болъё. Эхлээ ч үгүй байна шүү дээ.

Чуэ Сынмин: Үнэхээр гоё байна аа.

Хан Буна: Тийм үү?

Чуэ Сынмин: Лего...

Чуэ Сынмин: Дараа нь чиний ажил дээр уулзах уу?

Хан Буна: Надад энд байх нь илүү таалагдаж байна шүү дээ.

Чуэ Сынмин: Эсвэл зочид буудалд ч юм уу?

Хан Буна: Надад таны гэр хамаагүй гоё байна.

Чуэ Сынмин: Тийм үү?

Хан Буна: Оройтчихлоо. Харилаа.

Чуэ Сынмин: За.

Хан Буна: Нээрэн тийм. Би удахгүй үзэсгэлэн гаргана. Завтай бол ирээрэй.

Чуэ Сынмин: Догь юм аа. Мэдээж хэрэг очилгүй яах вэ.

Хан Буна: Үүнийг бас...

Чуэ Сынмин: Догь юм аа.

Хан Буна: Таны сэтгэгдлийг тэсэн ядан хүлээж байя.

Чуэ Сынмин: За.

Хан Буна: Явлаа.

Чуэ Сынмин: За, маргааш уулзъя.

Хан Буна: За.

Чуэ Сынмин: За?

Жи Ү: Суён 40 минутын турш хүлээж байна гэнэ ээ. Төгөлдөр хуурын багш нь ярьж байна. Очоогүй юм уу?

Чуэ Сынмин: Нээрэн тийм, уучлаарай.

Чуэ Сынмин: Багш аа, уучлаарай. Би нэлээн хоцорчихлоо.

Эм-8: Сайн байна уу?

Чуэ Сынмин: Суён аа, явцгаая.

Чуэ Суён: Баяртай, багш аа.

Чуэ Сынмин: Уучлаарай. Аав нь хүлээлгэсэн гээд уурлачихсан уу?

Чуэ Суён: Нэрийг нь хэн гэдэг юм?

Чуэ Сынмин: Хэний?

Чуэ Суён: Найз охины чинь нэр. Харваас найз охинтой л болчихсон байна шүү дээ.

Чуэ Сынмин: Үгүй ээ, найз охинтой болоогүй ээ.

Чуэ Суён: Аав, та үнэхээр муухай. Сэхёны аав Лотте Ворлдын нэг жилийн тасалбар авч өгсөн байхад та ердөө л нэг зайрмаг авч өгөнгөө хэлж байна шүү дээ!

Чуэ Сынмин: Лотте Ворлд явах юм уу? Аав нь ч гэсэн тасалбар авч өгч чадна аа.

Чуэ Суён: Ингэнэ гэж мэдсэн бол томыг нь захиалдаг байж.

Чуэ Сынмин: Хамгийн томыг нь аваад ирэх үү? Аваад ирье, аваад ирье.

Чуэ Суён: Хэрэггүй ээ, идэх хүсэлгүй болчихлоо. Үүнийг ч гэсэн та ид.

Чуэ Сынмин: Ярилцъя л даа.

Чуэ Суён: Сая ярилцсан шүү дээ!

Жи Ү: Ядаж байхад заавал ийм үед, ингэх юм уу?

Чуэ Сынмин: Уучлаарай, түр хугацаанд л... Түр амралтын өдрүүдээр ээлжлээд Суёныг харж өгч болохгүй юу?

Жи Ү: Үгүй ээ, Суён дүүдээ их дургүй байгаад байх юм аа. Хүүхэд төрчихвөл өөрийгөө гадуурхагдана гэж бодоод байх шиг байна аа. Яасан бэ? Ээжийнх нь гэдэс сонин байна уу?

Чуэ Суён: Та яг гахай шиг харагдаж байна.

Хан Буна: Ямар байна?

Чуэ Сынмин: Гоё харагдаж байна.

Хан Буна: Үгүй ээ, би биш ээ. Энэ зураг.

Чуэ Сынмин: Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм юм гээч.

Хан Буна: 15 жилийн өмнө дараад хадгалж байсан юм. Хэрвээ тантай дахиж уулзах юм бол заавал харуулахыг хүссэн юм. Миний санаж явдаг таны төрх.

Чуэ Сынмин: Үнэхээр мартсан байж. Баярлалаа, Буна. Баяр хүргэе.

Хан Буна: Хөөрхөн юм аа, баярлалаа.

Хан Буна: Яасан бэ?

Чуэ Суён: Аав аа, хамт унтаж болох уу? Миний будаг хаана байна аа?

Чуэ Сынмин: Нөгөө...

Чуэ Суён: Байхгүй байна шүү дээ.

Чуэ Сынмин: Энд байна!

Чуэ Суён: Юу?

Чуэ Сынмин: Хурдан унтъя.

Чуэ Суён: Баруун гарт чинь хийж өгсөн дөө.

Чуэ Сынмин: Үгүй ээ, энэ мөн.

Чуэ Суён: Сонин юм аа.

Чуэ Сынмин: Үгүй ээ...

Чуэ Суён: Өөрчлөх талаар бодох ч хэрэггүй шүү.

Чуэ Сынмин: Дууг нь чангалах гээд л... Сонирхолтой юм аа.

ТЕКСТ: БУНА

Чуэ Суён: "Буна зүрх" гэнэ ээ. Аваад өгөх үү?

Чуэ Сынмин: Нүүр, гараа угаачхаад ир ээ.

Чуэ Суён: Байж бай. Би явчхаад ирье.

Чуэ Сынмин: Усанд орж байна аа. Гараад яръя.

Чуэ Суён: Усаа хаахгүй юм уу?

Чуэ Сынмин: Нээрэн тийм.

Чуэ Суён: Найз охин чинь юм уу?

Чуэ Сынмин: Юу? Юу?

Чуэ Суён: Би тэнэг юм шиг харагдаад байна уу?

Чуэ Сынмин: Үгүй ээ.

Чуэ Суён: Би тэнэг юм шиг харагдаад байна уу?

Чуэ Сынмин: Тийм ээ, аавынх нь найз охин.

Чуэ Суён: Найз охиндоо хайртай юм уу?

Чуэ Сынмин: Хайр гэж юу юм?

Чуэ Суён: Тэр хүүхнийхээ юунд нь тийм дуртай юм?

Чуэ Сынмин: Сайн мэдэхгүй ээ. Зүгээр л бүх зүйлд нь дуртай.

Чуэ Суён: Тэгвэл хайртай л юм байна. Шалтгаангүй зүгээр л дуртай бол тэр чинь хайр. Би ч гэсэн тэгж байсан.

Чуэ Сынмин: Тийм үү? Хэзээ тэр үү?

Чуэ Суён: Үгүй ээ, гэхдээ... Хайртай найз охиноо надад яагаад хэлдэггүй юм бэ?

Чуэ Сынмин: Энэ талаар ярихаа болиод эхлээд цайгаа ууцгаая.

Чуэ Суён: Та өөрөө ид! Би өлсөхгүй байна!

Чуэ Сынмин: Суён аа! Суён аа! Суён аа!

Чуэ Суён: Миний iPad хаана байгаа юм?

Чуэ Сынмин: Яагаад уурлаад байгаа юм бэ?

Чуэ Суён: Яагаад дандаа худлаа яриад байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Тийм биш ээ. Дөнгөж танилцаж байгаа болохоор чамд хэлээгүй юм аа.

Чуэ Суён: Тэр эмэгтэйгээсээ ичээд байгаа юм уу? Эсвэл надаас ичээд байгаа юм уу?

Чуэ Сынмин: Тайвшир л даа.

Чуэ Суён: Үгүй юм бол яагаад ариун цэврийн өрөөнд нууцаар утсаар ярьж байгаа юм бэ?

Чуэ Сынмин: Тайвшир л даа.

Чуэ Суён: Хүсэхгүй байна. Миний iPad яасан юм бэ?

Чуэ Сынмин: Хувцасны шүүгээнд байгаа. Яг үнэндээ... тэр эмэгтэй нэг өвчтэй. Нэг төрлийн траума шиг.

Чуэ Суён: Тэр чинь юу юм?

Чуэ Сынмин: Траума гэдэг нь тухайн зүйл зүгээр байхдаа л сэтгэл түгшээхийг хэлж байгаа юм.

Чуэ Суён: Тэгвэл тэр эгч тэгээд ямар траитай юм?

Чуэ Сынмин: Траума.

Чуэ Суён: Ялгаа юу байна?

Чуэ Сынмин: Хүүхдэд дургүй гэнэ ээ.

Чуэ Суён: Ямар хүүхдэд?

Чуэ Сынмин: Бүх хүүхдэд дургүй гэнэ ээ. Сандардаг юм байх. Хүүхдүүдийг харахаар л хямардаг гэсэн. Нээрэн тийм, чи шүдний эмчийг хараад л орилдог доо? Түүнтэй яг адилхан.

Чуэ Суён: Тэр чинь миний эд зүйлсийг харахтай ямар хамаатай юм? Намайг нуучихсан юм уу?

Чуэ Сынмин: Тийм биш ээ.

Чуэ Суён: Худлаа ярьж байгаа чинь илт байна.

Чуэ Сынмин: Үүнийг л санаж яваарай. Чи бол миний цорын ганц бахархал.

Чуэ Суён: Тэгээд яагаад харж чадахгүй байгаа юм бэ? Хэрэггүй ээ! Таеквондо руу хүргээд өг! Бүүр уур хүрчихлээ.

И Вондэ: Би яг зөв ойлгож уу? Хэн ирэхээс нь хамаарч гэрээ өөрчилдөг гэж үү?

Чуэ Сынмин: Хүүхдийн талаар яриад хэрэггүй гэсэн биз дээ?

И Вондэ: Хөөе, тэр чинь зөвхөн анхны болзоон дээр шүү дээ. Насан туршдаа хэлэхгүй байх юм уу?

Чуэ Сынмин: Одоо жинхэнээсээ хэлэхээс... санаа зовж үхлээ. Бунад ч гэсэн, Суёнд ч гэсэн. Би үнэхээр арчаагүй аав юм аа. Арчаагүй аав...

И Вондэ: Хөөе, арчаагүй гэснээс... миний арчаагүй нэг өдрийн талаар ярьж өгөх үү? Чи гурван хүүхдээ гэртээ хардаг хүнийг ойлгох уу? Ажил огт дуусахгүй, дуусахгүй шүү. Хэзээ ч дуусахгүй. Бодоод байхад чи үнэхээр жаргалтай новш шүү. Атаархаж байна, муу эрх чөлөөт новш минь.

Чуэ Сынмин: Золиг чинь, эхнэр, хүүхдүүдгүй бол амьдарч чадахгүй гээд байсан байж.

И Вондэ: Новш минь, мөрөөдөлгүй байгаа биз дээ? Мөрөөдөл... Угаасан хувцас эвхэх ямар миний мөрөөдөл юм уу? Хөөе, намайг ойрд ямар зүүд зүүдэлдэг гэж бодож байна?

Чуэ Сынмин: Зүүдэндээ сугалаанд хожиж байна уу?

И Вондэ: Энэ муу золигийг дээ... Түргэн тусламжийн тоглолтыг зүүдэлдэг. Хөөе, Сынмин аа! Хоёулаа нэг хамтлаг байгуулах уу?

Чуэ Сынмин: Бас юун хамтлаг вэ? Хоёр эмэгтэйн голд ядарч үхэх гэж байхад.

И Вондэ: Би хамтлагийнхаа нэрийг хүртэл бодоод олчихсон. "Хуйлралт" гэвэл ямар байна? Хуйлралт... Бид бүгд амьдралдаа дор хаяж нэг удаа хуйларч үзсэн шүү дээ.

Чуэ Сынмин: Үүнийгээ л сэгсэр.

Эр-5: Гурав!

Хүүхдүүд: Таеквон!

Эр-5: Өнөөдөр бид шинэ найзтай болж байна. Нэр нь И Суюүн. Алга ташилт!

Охин-1: Сайн уу?

Чуэ Суён: Би хичээнэ ээ...

Сэхён: Уучлаарай.

Чуэ Суён: Миний сэтгэлд чи байдаг.

Сэхён: Тийм болохоор бачимдаж байна.

Чуэ Суён: Хайр эргэж ирдэг.

Сэхён: Хайр төөрөлддөг юм.

Чуэ Сынху: За. Ашгүй дээ, би тэгвэл явлаа шүү.

Чуэ Сынмин: За, маргааш уулзъя.

Чуэ Сынху: За.

Хан Буна: Сайн ажиллаа.

Чуэ Сынху: Үгүй дээ.

Чуэ Сынмин: Маргааш хянаж болох ч, заавал гэрт ирнэ гээд байсан юм.

Чуэ Сынху: Нээрэн тийм, манай найз Сонганыг мэднэ биз дээ?

Чуэ Сынмин: Мэднэ ээ, нөгөө бөмбөрчин.

Чуэ Сынху: Тэр золиг хөгжмөө орхиод амралтын газар ажиллаж байгаа. Нэг очооч. Хүүхдээ дагуулаад очвол дуртай байна байх аа.

Чуэ Сынмин: Хүүхэд ээ?

Чуэ Сынху: Юу?

Хан Буна: Хүүхэд ээ?

Чуэ Сынмин: Чамайг хүүхэд шиг л гэж.

Чуэ Сынху: Эгч хүүхэд шиг царайтай шүү дээ. Арьс чинь ч гэсэн хүүхэд шиг болохоор тэгээд хэлчих шиг боллоо. Галзуу новш чинь юу гэнэ вэ? Уучлаарай.

Хан Буна: Зүгээр ээ.

Чуэ Сынмин: Сынху, баяртай.

Чуэ Сынху: За, би явлаа, ах аа.

Чуэ Сынмин: Баяртай, Сынху.

Чуэ Сынху: За.

Чуэ Сынмин: Баяртай.

Чуэ Сынху: За.

Хан Буна: Баяртай. Би хүүхэд шиг байна уу?

Чуэ Сынмин: Миний хүүхэд.

Эр-5: Ирлээ.

Чуэ Сынху: Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Суён аа!

Эр-5: Сынху, уулзаагүй удсан байна шүү.

Чуэ Сынху: Сайн байна уу?

Эр-5: Сайн байгаа биз дээ?

Чуэ Сынху: Тийм ээ. Суён аа, чи хаачих гэж байгаа юм бэ?

Чуэ Суён: Гэр л байхгүй юу. Би ямар тоглоомын төв орох юм уу?

Чуэ Сынху: Ах нь зайрмаг авч өгөх үү?

Чуэ Суён: Үгүй ээ, би жингээ хасаж байгаа.

Чуэ Сынху: Жингээ хасаж яах юм бэ? Зайрмаг авч өгье. Чи дуртай шүү дээ.

Чуэ Суён: Та байнга ингээд байхаар л би таргалаад байна шүү дээ. Би турна!

Чуэ Сынху: Нааш ир ээ! Багш аа, манай Суёнд өөрийгөө хамгаалах арга зааж өгөөрэй. Дэлхий ертөнц их аюултай болж байна шүү дээ. Суён ч гэсэн өөрийгөө хамгаалж...

Чуэ Суён: Би таеквондогийн цэнхэр бүстэй шүү.

Чуэ Сынху: Ойлголоо...

Чуэ Суён: Өөрийгөө хамгаалах аргыг та өөрөө л сур.

Чуэ Сынху: Өвдөж байна аа...

Эр-5: Өөрийгөө хамгаалах аргыг чи сурах хэрэгтэй юм байна.

Чуэ Сынху: Суён дээшээ гарлаа шүү дээ.

Эр-5: Маргаашаас эхэлж ирээрэй. Ирэх юм уу, үгүй юм уу?

Чуэ Сынху: Гар, гар, гар...

Чуэ Сынмин: Ядарч байгаа биз дээ?

Хан Буна: Өмнө нь хийж байгаагүй болохоор...

Чуэ Суён: Сайн байна уу?

Хан Буна: Хэн бэ?

Чуэ Суён: Буна гуай мөн биз дээ?

Чуэ Суён: Би Суён байна. Чуэ Сынмин гэртээ байгаа юу?

Хан Буна: Юу? Ах ариун цэврийн өрөө орсон. Юу вэ?

Чуэ Сынмин: Юу?

Чуэ Суён: Юугаа хараа вэ? Дүүтэйгээ мэндэлдэггүй юм уу? Би ирнэ гэж хэлсэн биз дээ, ах аа?

Хан Буна: Ах аа?

Чуэ Сынмин: Юу? Аан... Сайн сууж байсан уу?

Чуэ Суён: Тийм. Гэр чинь их өөрчлөгджээ. Сүүлд ирснээс хойш үнэхээр өөр болжээ. Зочинтой байгаа юм уу?

Чуэ Сынмин: Сүши ирчхэж! Аваад ирээч, тэгэх үү? Уучлаарай. Суён аа, өнөөдөр ээжийнхээ гэрт байна гэсэн шүү дээ.

Чуэ Суён: Уур хүрээд байсан ч, одоо зүгээр болчихсон. Дургүй байвал явчихъя.

Чуэ Сынмин: Үгүй ээ, аавыгаа уучлаарай, миний охин. Хүнтэй болзохын төлөө охиноо хүртэл нуугаад... Одоо үнэхээр хангалттай... Одоо бүгдийг хэлье...

Чуэ Суён: Болохгүй! Траумагийн талаар уншсан чинь үнэнийг хэлбэл гурван төрлийн хувилбар гарч ирсэн. Бүгдийг нь бодож үзсэн.

Чуэ Сынмин: Юу? Буна, миний охин байгаа юм.

Хан Буна: Тоглож байгаа биз дээ?

Чуэ Сынмин: Жинхэнээсээ.

Хан Буна: Муу галзуу новш чинь!

Чуэ Сынмин: Буна, миний охин...

Хан Буна: Тоглож байгаа биз дээ?

Чуэ Сынмин: Жинхэнээсээ. Миний нүд! Миний охин байгаа юм.

Хан Буна: Тоглож байгаа биз дээ?

Чуэ Сынмин: Жинхэнээсээ... үнэхээр уучлаарай... уучлаарай.

Хан Буна: Ямар чөтгөр нь вэ?

Чуэ Сынмин: Аав нь үхэх нь ээ...

Хан Буна: Тэнгэр минь!

Чуэ Сынмин: Болохгүй ээ, Буна!

Чуэ Суён: Тэр эгчид сайн юм бол миний үгэнд ор. Салалт өвтгөдөг юм чинь би таныг өвдөөсэй гэж хүсэхгүй байна.

Чуэ Сынмин: Цаашид яана гэж?

Чуэ Суён: Одооноос эхлээд аав гэж байхгүй. Санта өвөө байдаггүйтэй адил.

Чуэ Сынмин: Санта байгаа.

Чуэ Суён: Бүгдийг мэдэж байна. Санта гэж байхгүй!

Чуэ Суён: Бидний аав үнэхээр дурламтгай болохоор энд, тэнд зөндөө хүүхэдтэй. Бараг ес юм уу, арав байх аа. Тийм ээ, ах аа?

Чуэ Сынмин: Ес.

Чуэ Суён: Би хамгийн бага нь, ах хамгийн том нь. Бидний ээжүүд бүгд өөр.

Хан Буна: Тэгвэл чамайг хэдэн настайдаа төрүүлсэн юм бэ?

Чуэ Суён: Мэдэхгүй байна аа. Бөгтөр өвөө шүү дээ. 70, 80 настай л байсан байх.

Хан Буна: 70, 80?

Чуэ Суён: Төрүүлчхээд л яваад өгчихсөн... Өрөвдөлтэй ээж маань ганцаараа амьдарч байгаад одоо жирэмсэн бие нь сайнгүй байгаа.

Хан Буна: Танай аавын чинь хүүхэд юм уу?

Чуэ Суён: Үгүй ээ, өөр ахын хүүхэд. Манай аав одоо асрамжийн газар байгаа. Тэнд ч гэсэн өөр эмээтэй үерхэж байгаа гэсэн.

Чуэ Сынмин: Миний аавын талаар тэгж ярихаа боль.

Хан Буна: Тэгвэл өнөөдөр хаана унтах гэж байгаа юм?

Чуэ Суён: Энд. Харин та?

Чуэ Сынмин: Би мартаад хэлээгүй юм байна. Ээжийнх нь бие муу байгаа болохоор хэдэн өдөр амрах хэрэгтэй байна гээд надаас гуйсан юм аа.

Чуэ Суён: Хөөрхий муу ээж минь, бие их муутай...

Хан Буна: Хүлээж байгаарай.

Чуэ Сынмин: За.

Чуэ Суён: Васабигаас болоод...

Чуэ Сынмин: Васаби? Хурдал, хурдал...

Хан Буна: Үгүй ээ, огт ойлгохгүй юм. Гэнэт яаж есөн настай дүү гараад ирэв ээ?

Чуэ Сынмин: Уучлаарай... Тийм аавтай гэдгээ хэлэх сайхан зүйл биш шүү дээ. Насны зөрүү их болохоор бараг уулздаггүй байсан юм. Түүний ээж л гуйгаад байхаар нь ийм зүйл болчихлоо. Өмнө нь өгсөн "No Kids" ном байна аа? Бүгдийг нь уншчихсан.

Хан Буна: Ямар байна?

Чуэ Сынмин: Хүүхдүүд хэцүү л дээ. Шуугиантай, ядаргаатай. Анхаарал ч бас их шаардана. Гэхдээ... дуртай болж магадгүй биш гэж үү? Хүн өөрчлөгддөг шүү дээ.

Хан Буна: Би өөрчлөгдөхгүй байх аа. Дургүй юм чинь.

Чуэ Сынмин: Үгүй юм болов уу?

Хан Буна: Намайг мөрөөдлөө биелүүлсэнд атаархдаг гэсэн байх аа?

Чуэ Сынмин: Тийм ээ, мундаг.

Хан Буна: Би тэр мөрөөдлийнхөө төлөө олон зүйл орхисон. Гэрлэлт, хүүхэд асрах ч мөн адил тэдний нэг. Гэхдээ би одоогийн өөрийн амьдралдаа дуртай. Би тэгж л амьдармаар байна.

Чуэ Сынмин: Гоё юм байна...

Хан Буна: Хэзээ нэг өдөр, магадгүй 30 жилийн дараа, хүмүүс надад амьдралаа дэмий үрсэн гэж хэлсэн ч, надад огт хамаагүй ээ.

Чуэ Сынмин: Дэмий үрсэн гэнэ ээ?

Хан Буна: Хүүхэдгүй хөгширвөл амьдралаа дэмий үрсэн гэж боддог хүмүүс байдаг. Хүүхэдтэй болох, болохгүй нь миний сонголт болохоос дутагдал биш шүү дээ. Чи авах юм уу, авахгүй юм уу?

Эрэгтэй хүүхэд-3: Авахгүй ээ.

Чуэ Сынмин: Хөөе, гар аа, яв, яв.

Чуэ Сынху: Дараа ирээрэй, дараа ирээрэй.

Хан Буна: Бас хүүхдүүд ч гэсэн угаасаа надад дургүй.

Чуэ Сынмин: Арай үгүй байлгүй дээ.

Хан Буна: Харилцан нэгнээ мэдэрдэг байх аа.

Чуэ Сынмин: Үгүй ээ, ямар новш нь... Үгүй ээ, ямар хүүхдүүд тэгдэг байна аа?

Хан Буна: Зүгээр л хүүхдүүд... Бүгдээрээ.

Чуэ Сынмин: Бүгдээрээ юу?

Хан Буна: Юу хийж байгаа юм бэ? Сайн уу?

Эмэгтэй хүүхэд-1: Үгүй ээ.

Хан Буна: Харсан биз дээ? Явцгаая аа.

Чуэ Сынмин: Хүлээгээрэй. Дахиад ганцхан удаа үзье. Байж боломгүй байна аа. Тэр хүүхэд.

Хан Буна: Ямар хөөрхөн юм бэ? Харсан биз? Болдоггүй гээд байхад.

Чуэ Сынмин: Яаж ийм зүйл байдаг байна аа? Битгий уйлаарай. Тийм ээ, тийм, тийм...

Хан Буна: Сайн уу?

Чуэ Суён: ♪ Тэр үнэхээр тэнэг, тэр үнэхээр царай муутай ♪ ♪ Маш туранхай, дээрээс нь унгадаг ♪ Ямар байна, ах аа?

Чуэ Сынмин: Урлагийн наадамд дуулахад дууны үг нь хэтэрхий зохисгүй юм шиг байна аа.

Чуэ Суён: Буна гуайд ямар байна?

Хан Буна: "Гуай"?

Чуэ Суён: Тэгвэл юу гэж дуудах юм бэ?

Хан Буна: Эгч гэж дуудахгүй юу?

Чуэ Суён: Аан, тэгье, эгч ээ. Буна эгч ээ, тэгвэл одоо "Би чамд үнэхээр, үнэхээр дургүй" гэдэг дуу сонсож үзэх үү?

Чуэ Сынмин: Яагаад чимээгүй болчхов оо? Уурлачихсан юм уу?

Чуэ Суён: Үгүй ээ, санаад л тэгж байна.

Чуэ Сынмин: Юуг санасан гэж?

Чуэ Суён: Өмнө нь... ээж, аавтай гурвуулаа хамт байсан үеийг... Тэр үед дүү ч байгаагүй, танд найз охин ч байгаагүй... үнэхээр гоё байж.

Чуэ Сынмин: Гэхдээ дүүтэй болно гэдэг чинь үнэхээр гоё зүйл шүү.

Чуэ Суён: Тэр талаар ярихаа боль.

Чуэ Сынмин: Амьдрал угаасаа ийм шүү дээ. Ирчихлээ. Сынху ах нь ирж авна шүү. Аав нь орон нутгийн томилолттой. Явцгаая!

Чуэ Суён: Хамт явдаг нь яаж байгаа юм? Та зүгээр яв аа.

Чуэ Сынмин: Яасан? Хамт явахаас ичээд байгаа юм уу?

Чуэ Суён: Тэгэлгүй яах вэ. Битгий тэгж хараад бай. Би одоо том болсон. Амьдрал угаасаа ийм шүү дээ. Явлаа.

Чуэ Сынмин: Суён аа...

Эр-8: За, гарыг нь шалгаад өгье.

Чуэ Сынмин: Тэгье, түр хүлээгээрэй.

Эр-8: За.

Чуэ Сынмин: За, яасан?

Чуэ Сынху: Ах аа, би осолд орчихлоо.

Чуэ Сынмин: Юу? Бэртчихээ юу?

Чуэ Сынху: Үгүй ээ, бэртээгүй ч гэсэн... Би одоо Суёныг очиж авах боломжгүй байна аа.

Чуэ Сынмин: Болохгүй юм сан. Би Инчонд гар авахаар ирсэн байна шүү дээ. Ойлголоо, одоо тасал. За, тасалж бай, тасалж бай. Түр хүлээж байгаарай.

Эр-8: Аан, за.

Миён: Хаалгаа түгжсэн үү? Сынмин дахиад ирэх вий дээ.

И Вондэ: Утсаа бүүр онгоцны горим дээр тавьчихсан.

Миён: Тэр онгоц чинь... хаашаа явах гэж байгаа юм бэ?

И Вондэ: Тэр онгоц уу? Хонг Конг явчхаад эргэж ирэхгүй ээ.

Чуэ Сынмин: Энэ муу новш чинь, албаар авахгүй байна шүү.

Эр-5: Авчих аа.

Жи Ү: Авахгүй ээ.

Чуэ Сынмин: Яахаараа бүгд авдаггүй байна аа?

Хан Буна: Дизайныг бүхэлд нь хар, цагаан болгоё.

Эм-7: За, хар, цагаан...

Хан Буна: За, ах аа?

Чуэ Сынмин: Уучлаарай, ганц юм гуйж болох уу?

Чуэ Суён: Уралдацгаая!

Хан Буна: Үгүй ээ. Наанаа битгий суу. Муухай шүү дээ, хурдал. Яагаад байгаа юм бэ?

Чуэ Суён: Буна гуай... үгүй ээ. Эгч ээ, та хүүхдэд дургүй биз дээ?

Хан Буна: Хэн тэгж байна?

Чуэ Суён: Ах.

Хан Буна: Суён аа, зүгээр энгийн хүн шиг алхаж болохгүй юу?

Чуэ Суён: Тэгвэл та энгийн хүн юм уу?

Хан Буна: Тэрийг сайн мэдэхгүй ч, хоёулаа 30 минутын турш энэ хүртэл л алхлаа.

Чуэ Суён: Дэндүү юм аа.

Хан Буна: Хоёулаа зүгээр уралдъя. Тэнд түрүүлж очсон нь ялсан гэсэн үг шүү.

Чуэ Суён: Тэгэх сонирхол алга аа.

Хан Буна: Эгч нь түрүүлээд эхэллээ шүү. Эгч нь эхэллээ.

Чуэ Суён: Жаран хөлт байна. Ямар эгдүүтэй юм бэ?

Хан Буна: Хөөе, битгий хүрээрэй!

Чуэ Суён: Үүнийг аваад явж болохгүй юу?

Хан Буна: Наадхыг чинь юу гэж авч явдаг юм бэ? Сэжгийн шүү дээ.

Чуэ Суён: Авч явмаар байна аа.

Хан Буна: Болохгүй гэсэн шүү.

Чуэ Суён: Есөн настай хүүхдээс яг юу хүсээд байгаа юм бэ?

Хан Буна: Зүгээр алхаад явахыг л хүсэж байна.

Чуэ Суён: Миний алхах, алхахгүйг битгий заагаад бай.

Хан Буна: Суён аа!

Эр-9: Хөөе, гэнэт гарч ирдэг нь яаж байгаа юм бэ? Хүүхдээ олигтой хүмүүжүүлээч ээ!

Хан Буна: Битгий инээд хүргээд бай, новш минь! Энэ чинь сургуулийн бүс, за юу? Босоорой. Зүгээр үү? Бэртээгүй биз дээ?

Чуэ Суён: Тийм ээ... Гэхдээ уралдаад би ялсан шүү.

Хан Буна: Юу?

Чуэ Суён: Зайрмаг авч өг.

Хан Буна: Хамт явъя.

Чуэ Суён: Зүгээр явцгаая.

Хан Буна: Яасан бэ? Чи эндээс л зайрмаг авъя гэсэн биз дээ?

Чуэ Суён: Гэнэт хүсэлгүй болчихлоо.

Хан Буна: Тэр хэн юм бэ? Таньдаг юм уу?

Чуэ Суён: Экс найз залуу.

Хан Буна: Экс найз залуу? Салчихсан юм уу?

Чуэ Суён: Хайр төөрөлддөг, буцаж очихыг хүсэхгүй байна гэсэн.

Хан Буна: Жаахан юм байж, ямар инээдтэй юм бэ?

Чуэ Суён: Хайр яагаад ийм хэцүү юм бэ? Зүгээр явъя аа.

Хан Буна: Зайрмагаа идчихээд явъя аа.

Чуэ Суён: Хүсэхгүй байна аа.

Хан Буна: Түүнээс болж яахаараа дуртай зүйлээсээ татгалзана гэж? Идмээр байвал ид. Бас эгч нь нууц сайн хадгалдаг хүн шүү. Хоёулаа эндхийн хамгийн томыг нь авч идье. Амттай байна уу?

Чуэ Суён: Тийм ээ.

Хан Буна: Сайн идээрэй.

Хан Буна: Ирчхээ юу? Орцгооё.

Чуэ Сынмин: За. Өмнө нь ярьж байсан амралтын газар байна аа? Энэ амралтын өдрөөр явцгаая.

Хан Буна: Дүүгээ яах юм?

Чуэ Сынмин: Ээж нь харахаар болсон. Энэ амралтын өдрүүдийг хоёулхнаа өнгөрүүлцгээе.

Хан Буна: Нээрэн үү?

Чуэ Сынмин: Тийм ээ.

Хан Буна: Ойлголоо, ойлголоо.

Чуэ Сынмин: Суён аа, сэрчихсэн юм уу?

Чуэ Суён: Тийм ээ. Хэтэрхий чимээтэй болохоор сэрчихлээ, ах аа.

Чуэ Сынмин: Суён аа, явъя. Цүнхээ аваарай.

Хан Буна: Баяртай.

Чуэ Суён: За.

Чуэ Сынмин: Юу болох нь энэ вэ? Хүүхэд төрөх гэж байх шиг байна гээд яг одоо эмнэлэг явлаа гэнэ ээ.

Хан Буна: Тэгээд одоо яах юм бэ?

Чуэ Сынмин: Одоо яах вэ?

Чуэ Суён: Салж чадахгүй одоо яана аа?

Чуэ Сынмин: Юу гэж байгаа юм бэ?

Чуэ Суён: Үнэн шүү дээ.

Хан Буна: Тэгвэл Суёныг ч гэсэн дагуулаад явъя.

Чуэ Сынмин: Нээрэн үү?

Чуэ Суён: Нээрээ явж болох юм уу?

Хан Буна: Тэгэлгүй яах вэ.

Чуэ Суён: Үгүй л байна даа. Амралтын газар намайг буулгах юм шиг л байна даа.

Хан Буна: Жинхэнээсээ. Жинхэнээсээ хамт явъя. Хамт явбал илүү хөгжилтэй байх байх аа.

Чуэ Суён: Тэгвэл хэлсэн шүү. Хурдан хөдлөөрэй, ах аа. Явцгаая! Далай байна! Ах яасан юм бэ?

Хан Буна: Дэлгүүр явсан.

Чуэ Суён: Би шүхрээр гулгамаар байх юм. Та хамт явчхаач.

Хан Буна: Эгч нь ядраад байна аа.

Чуэ Суён: Хамт тоглочих л доо. Заавал том хүнтэй очих ёстой гэсэн.

Хан Буна: Үгүй ээ.

Чуэ Суён: Үгүй бол би энд байгаад л байна шүү.

Хан Буна: Тэг ээ. Тэгээд байж л бай.

Чуэ Суён: ♪ Тэр үнэхээр тэнэг ♪ ♪ Тэр үнэхээр царай муутай ♪ ♪ Маш туранхай бас... ♪

Хан Буна: Чи үнэхээр ингэх юм уу?

Чуэ Суён: Тэгвэл нэг тоглоом тоглоё. Ялсан хүнийхээ хүслийг биелүүлнэ.

Хан Буна: Хэрвээ би ялбал дахиж надад ядаргаа болохгүй шүү.

Чуэ Суён: Болж байна.

Хан Буна: Би амттай юу?

Чуэ Суён: Үгүй ээ, та бол гашуун.

Хан Буна: Та бол жижигхэн, уур хүргэмээр.

Чуэ Суён: Асуугаагүй шүү дээ. Би далавчтай юу?

Хан Буна: Тийм ээ, байна. Би амттай юу?

Чуэ Суён: Хүүхдүүд бүгд танд дургүй.

Хан Буна: Тэгвэл яагаад намайг иддэг юм бэ?

Чуэ Суён: Бүгд эрүүл мэндэд сайн гэлцдэг.

Хан Буна: Чиний бодол юм уу?

Чуэ Суён: Миний ээлж. Та надтай хамт амьдрах уу?

Хан Буна: Огтхон ч үгүй.

Чуэ Суён: Би танд аймаар байна уу?

Хан Буна: Жаахан ядаргаатай, стрессдмээр. Одоо миний ээлж.

Чуэ Суён: За.

Хан Буна: Танд би аймаар байна уу?

Чуэ Суён: Жаахан л ядаргаатай, стрессдмээр.

Хан Буна: Би тийм аймаар хүн биш юм сан...

Чуэ Суён: Хурдан хариулж үз.

Хан Буна: Би...

Чуэ Суён: За?

Хан Буна: Бууцай юм уу?

Чуэ Суён: Буруу! Би...  зөгий юм биш биз?

Хан Буна: Таачихлаа. Зөв өө.

Чуэ Суён: Гоё доо. Би ялчихлаа!

Хан Буна: Би одоо юу юм бэ?

Чуэ Суён: Брокколи?

Хан Буна: Би үүнд дуртай шүү дээ, брокколи...

Чуэ Суён: Ямар ч байсан, хожигдсон юм чинь минийхийг хийе.

Хан Буна: Юу хийнэ гэж?

Чуэ Суён: Зүгээр үү? Айгаад байгаа юм уу?

Хан Буна: Хэн айсан гэж? Огт аймаар биш байна.

Чуэ Суён: Гүнзгий амьсгаа аваарай. Хүчээр хийлгэсэнд уучлаарай. Би ингэх алба байхгүй шүү.

Хан Буна: Чам шиг жаахан хүүхэд хүртэл сууж байхад би яахаараа чадахгүй гэж? Явцгаая!

Чуэ Суён: Буна гуай!

Хан Буна: Битгий гуайлаад бай.

Чуэ Суён: Хар л даа. Хөгжилтэй байгаа биз дээ, эгч ээ?

Хан Буна: Хөгжилтэй юм аа. Хоёулаа дахиад нэг суух уу?

Чуэ Суён: Тэгье. Энэ ёстой гоё юм байна.

Хан Буна: Тийм ээ, ёстой гоё!

Чуэ Суён: Ёстой нэг.

ТЕКСТ: ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЗООС ШИДЭЭРЭЙ.

Чуэ Сынмин: Харж бай. Бугуйгаараа...

Чуэ Суён: Юу вэ? Юу вэ? Ганцхан л үлдчихсэн байна шүү дээ!

Хан Буна: Өгч бай.

Чуэ Сынмин: Бие тааруу байна шүү.

Хан Буна: Эгчдээ нэг итгээд үзэх үү?

Чуэ Сынмин: Орчихлоо!

Хан Буна: Эгчдээ итгээд үз гэсэн байх аа?

Чуэ Суён: Баярлалаа, эгч ээ.

Хан Буна: Юу хүсэж байгаа юм бэ?

Чуэ Суён: Хүүхдийг эрүүл, чийрэг төрүүлж өгөөч гэж хүсэж байна.

Чуэ Сынмин: Дургүй гэсэн биз дээ?

Чуэ Суён: Гэхдээ л миний дүү шүү дээ. Өөр аавтай ч гэсэн. Ээжийн гэдсэн дотор байгаа миний дүү, эрүүл, чийрэг төрөөд эгчтэйгээ дотно байгаарай.

Чуэ Сынмин: Буна, би үнэхээр жаргалтай байна. Би чамд үнэхээр сайн.

Хан Буна: Би ч гэсэн сайн.

Чуэ Сынмин: Гэхдээ нөгөө талаар бас айж байна.

Хан Буна: Юунаас айж байна гэж? Юу вэ? Санаа зовох зүйл байгаа юм уу?

Чуэ Сынмин: Үгүй дээ... Жинхэнээсээ байхгүй ээ. Суён аа! Суён аа! Суён аа! Суён аа, хаана байна аа?

Хан Буна: Суён аа!

Чуэ Сынмин: Суён аа!

Хан Буна: Суён аа!

Чуэ Сынмин: Суён аа, хаана байна аа? Суён аа! Суён аа!

Хан Буна: Зүгээр үү?

Чуэ Сынмин: Яв, новш минь! Яваач! Цаашаа яв! Яв! Цаашаа яв! Яв, яв, яв! Яваач!

Чуэ Суён: Аав аа!

Чуэ Сынмин: Суён аа!

Чуэ Суён: Аав аа!

Чуэ Сынмин: Зүгээр ээ, миний охин... Аав нь энд байна, зүгээр ээ.

Чуэ Суён: Аав аа...

Чуэ Сынмин: Зүгээр ээ, миний охин...

Чуэ Суён: Аав аа...

Чуэ Сынмин: Одоо зүгээр ээ...

Чуэ Сынмин: Уучлаарай, Буна... Миний ярихыг сонс л доо, гуйж байна.

Хан Буна: Ганцхан л юм асууя. Хүүхдэд худлаа ярь гэж хэлсэн юм уу? Хэрэггүй ээ. Одоо тэр хамаагүй. Би ямар инээдтэй байсан бол оо? Бүгд намайг хуурч байсан байна шүү дээ.

Чуэ Сынмин: Хэлж үнэхээр чадахгүй байсан...

Хан Буна: Хэлэх боломж олон байсан. Таныг арай өөр хүн гэж бодож байсан юм сан...

Чуэ Сынмин: Буна, гуйя...

Хан Буна: Хэрэггүй, бүх юм дууссан.

Эр-10: Одоо та бүхэнд үзүүлье. Энэ бол маш хөнгөн даралттай будаа агшаагч. Мөн цаг агаар халуун байгаа учраас...

Хан Буна: Сайн ажиллалаа.

Эр-11: За, сайн ажиллаа.

Охин-2: Аав аа!

Эр-11: Миний охин ирчихсэн үү? Юу хийж байсан юм?

Охин-2: Хүүхэлдэйгээр тоглож байсан.

Эр-11: Тоглонгоо хүлээж байсан юм уу?

Охин-2: Тийм ээ.

Эр-11: Хурдан харьж, хоолоо идэцгээе, явъя.

И Вондэ: Өмнө нь танилцсан Минё байна аа? Чамайг бухимдаж байгааг мэдэж байгаа ч, цаг товлочихъё. Нэг уулзаад үзвэл ямар вэ?

Чуэ Сынху: Ах аа, би байна аа. Ажилдаа ирэхгүй юм уу? Ингээд байвал би дэлгүүрийн эзэн болчихно шүү.

Чуэ Суён: Аав аа, та зүгээр үү? Дүү төрчихсөн чинь өдөржин уйлаад тэвчиж чадахгүй нь ээ. Залгаарай.

Сэхён: Бүсээ ахиулах шалгалт чинь хэцүү байсан уу?

Чуэ Суён: Үгүй ээ, үнэхээр амархан байсан.

Сэхён: Чи улаан бүстэй болохоор гоё юм аа. Надад цэнхэр бүс ч хэцүү санагдаж байна.

Чуэ Суён: Яагаад түүнтэй хамт явахгүй байгаа юм бэ? Найз охин чинь биш юм уу?

Сэхён: Тэр 4-р ангийн ахад илүү сайн гэнэ ээ. Бодоод байсан чинь чиний хэлсэн зөв юм шиг байна.

Чуэ Суён: Юу нь?

Сэхён: Хайр эргэж ирнэ гэдэг чинь... Үнэхээр уучлаарай. Ганцхан удаа уучилж болохгүй юу? Би илүү их хичээнэ ээ. Надад чамаас өөр хэн байхгүйг мэдэж байгаа биз дээ?

Чуэ Суён: Хайр төөрөлддөг гэсэн биз дээ? Уур хүрээд байгаа болохоор зайлаад өг.

Чуэ Сынху: Авга ах аа!

Чуэ Суён: Эгч ээ!

Хан Буна: Суён аа? Юу болсон юм бэ? Яаж ирсэн юм? Намайг хүлээсэн юм уу?

Чуэ Суён: Тийм ээ, хоёрхон цаг л хүлээсэн. Хэлэх зүйл байна.

Хан Буна: Яаж ирсэн юм бэ?

Чуэ Суён: Авга ахтай хамт ирсэн. Надад уурласан хэвээрээ байна уу?

Хан Буна: Үгүй ээ, чамд уурлаагүй.

Чуэ Суён: Аавд их хэцүү байгаа. Танд уг нь үнэнийг хэлэх гэж байсан юм.

Хан Буна: Тийм ээ, гэхдээ нууж болохгүй зүйл гэж бас бий. Чи ч гэсэн том болоод ойлгоно оо.

Чуэ Суён: Надад өөр хүнээс болж дуртай зүйлээ битгий орхи гэсэн биз дээ? Эгч ээ, энэ жаахан хүүхдээс болж сайн хүнээ битгий орхиоч дээ. Би том болоод явчихна. Үүрд хамт амьдрахгүй шүү дээ. Би тийм их хэцүү байвал... би ээжтэйгээ хамт амьдарсан ч болно оо.

Хан Буна: Чи асуудал нь биш ээ.

ТЕКСТ: УРЛАГИЙН НААДМЫН УРИЛГА

Чуэ Суён: Та ирнэ гэж хэлсэн шүү дээ.

Хан Буна: Чи сайн байж чадна аа.

Чуэ Суён: Ирэхгүй гэсэн үг юм уу? Танд зориулж дуу хүртэл бэлдсэн шүү дээ. Манай аав уг нь худлаа ярьж чаддаггүй юм. Тийм аав маань худлаа хэлэх хэмжээний тийм л хэмжээний танд сайн байсан бололтой.

Хан Буна: Сайн сууж байгаарай. Эгч нь явлаа шүү.

Сэхён: Би бүүр сандарчихлаа. Хийхгүй байж болохгүй юу?

Чуэ Суён: Хайр чинь эргэж ирсэн гэсэн биз дээ? Батлаад аль. Иймхэн юм хамт хийж чадахгүй байж, хайр эргэж ирсэн гэсэн үү?

Сэхён: Ойлголоо. Хийвэл болох юм биш үү?

Чуэ Сынмин: Суён аа! Суён аа! Зүгээр үү? Сандрахгүй байна уу?

Чуэ Суён: Сандарч байгаа нь энэ л байна. Бүгд үнэхээр сайн юм аа. Би муу байвал одоо яана аа?

Чуэ Сынмин: Тэр талаар бодохоо болиод хөгжилтэй байж байгаад л гараад ир. Ойлгосон биз?

Чуэ Суён: За.

Чуэ Сынмин: Амжилт.

Чуэ Суён: Амжилт.

Жи Ү: Манай Суён гүнж, амжилт! Би яагаад ингэж сандраад байна аа? Манай Суён чадна биз дээ?

Чуэ Сынху: Тэгэлгүй яах вэ. Суён тайзны хүн шүү дээ.

И Вондэ: Тэгэлгүй яах вэ. Аавыгаа дуурайгаад сайн байх байх аа. Би буцаад хамтлагтай болдог юм билүү?

Миён: Хамтлагтай болох зав хаана байна? Бидэнд хамт байх цаг ч хомс байна.

Чуэ Суён: ♪ Би сахиусан тэнгэрийн гарыг барьсан бололтой ♪ ♪ Түүний сэтгэл... ♪ ♪ өдөр бүр шил шиг ♪ ♪ гэрэлтэж, ♪ ♪ нэвт харагдана ♪

Сэхён: ♪ Таны сэтгэл миний сэтгэлд хүрэхэд ♪ ♪ би мэдэрсэн ♪

Суён; Сэхён: ♪ Баярлалаа ♪ ♪ Хайртай шүү ♪

Чуэ Суён: ♪ Таны төлөө залбирах болно ♪ ♪ Миний эхний хүсэл бол ♪ ♪ намайг байхгүйд битгий өвдөөрэй ♪ ♪ Үргэлж таныг хамгаалах болно ♪ ♪ Эргүүл байгаарай, миний хайр ♪

Чуэ Сынмин: Буна! Буна!

Хан Буна: Суёнд амласан болохоор хальт ирсэн юм.

Чуэ Сынмин: Явсан гэж бодож байлаа.

Хан Буна: Хэдэн өдрийн дараа явна аа.

Чуэ Сынмин: Ингээд үнэхээр... ингээд үнэхээр бүх зүйл дууссан гэж үү?

Хан Буна: Тийм ээ, дууссан.

Чуэ Суён: Аав аа! Аав аа, би тоглоом тоглож болно биз дээ?

Чуэ Сынмин: Тийм ээ.

Чуэ Суён: Сэхёнтой роблокс тоглолоо.

Сэхён: Сайн байна уу?

Чуэ Сынмин: За.

Чуэ Суён: Сэхён аа, юу уумаар байна? Хийжүүлсэн ундаа, жүржийн шүүс, эсвэл сүү?

Сэхён: Би чиний өгсөн бүх зүйлд дуртай.

Чуэ Сынмин: Та хоёр өмнөхөөсөө илүү нялуун болчихжээ. Салчхаагүй билүү?

Сэхён: Би уучлалт гуйгаад зүүгдсэн юм. Суён намайг зайл гэсэн ч, би зууралдсаар л байсан.

Чуэ Сынмин: Яагаад?

Сэхён: Өмнө нь Суён надад хэлж байсан юм. Хайр эргэж ирдэг гэж. Хайр төөрөлддөг ч гэсэн, жинхэнэ хайр бол эргэж ирдэг юм шиг санагдсан.

Чуэ Сынмин: Вондэ, юу хийж байгаа юм? Надад яг одоо туслах хэрэгтэй байна.

И Вондэ: Юу юм бэ? Би яг одоо завгүй байна аа. Угаах аяга, таваг маш их байна, золиг минь.

Чуэ Сынмин: Чи миний найз мөн юм уу?

И Вондэ: Найз чинь мөн шүү дээ. Сайн найз, жинхэнэ найз.

Чуэ Сынмин: Жинхэнэ найз чинь ийм үед л амь насаа дэнчин тавин байж тусалдаг шүү.

И Вондэ: Хөөе, Чуэ Сынмин, ямар нэгэн юм болоо юу? Хөөе, би гурван охины аав болохоор амиа дэнчин тавьж чадахгүй шүү.

ТЕКСТ: ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГ ХАЯГДАЛ

Чуэ Сынмин: Намайг Чуэ Сынмин гэдэг. Би нэг удаа гэрлээд салсан. Есөн настай нэг охинтой. Мөн... цорын ганц охиноо дүү гэж худлаа хэлж, түүнтэй уулзсан. Намайг юу гэж ч хэлсэн, бүгд шалтаг шиг сонсогдохыг мэдэж байна. Гэхдээ энэ дууг чамд заавал сонсуулахыг хүссэн. Энэ дуу бол зөвхөн Хан Бунад л зориулж хийсэн дуу.

Чуэ Сынмин: ♪ Нарнаас ч хол газраас намайг хайж ирсэн ♪ ♪ Чи бол хувь тавилан мэт оддын гэрэл Хайр миний сэтгэлийг үймүүлж байна ♪ ♪ Чамтай анх уулзсан өдрөөс эхлээд ♪ ♪ Миний энэ сэтгэлийг мэдэж байгаа мэт над руу харан инээхэд чинь ♪ ♪ би диваажинд байгаа мэт мэдэрнэ ♪ ♪ Чамтай хамт бүхнийг хиймээр байна ♪ ♪ Одоо миний сэтгэлийг хүлээж аваач дээ ♪ ♪ Хамтдаа явцгаая л даа ♪ ♪ Сансрын төгсгөл хүртэл хамтдаа нисэцгээе ♪ ♪ Гайхалтай байх болно ♪ ♪ Солонгын гэрэл шиг бидний хайр бол... ♪ ♪ Нарнаас ч хол газраас... ♪ ♪ намайг хайж ирсэн чи бол хувь тавилан мэт од ♪ ♪ Амлаж байна ♪ ♪ Бид атгасан гараа тавихгүй шүү ♪ ♪ Од гэрэлтэж байна ♪ ♪ Хамтдаа бүжиглэе Хайрын тухай дуу дуулъя ♪ ♪ Нарнаас ч хол газраас намайг хайж ирсэн ♪ ♪ чи бол хувь тавилан мэт миний оддын гэрэл ♪

Чуэ Сынмин: Аль эртнээс чамд сайн байсан. Зүгээр л дурсамж юм уу, анхны хайраар дуусах байх гэж бодсон ч... чи дахиад миний өмнө гарч ирсэн. Оддын гэрэл дэлхий хүртэл тусахад маш их хугацаа зарцуулдаг шүү дээ. Миний хувьд чи бол... тэр оддын гэрэл.

Хан Буна: Үүнийг одоо хүртэл санаж байсан юм уу?

Чуэ Сынмин: Буна... Би дахиад чамайг алдахыг хүсэхгүй байна. 10 жилийн дараа ч... 20 жилийн дараа ч... чиний хажууд баймаар байна. Надад ганцхан удаа боломж өгөөч, тэгэх үү?

Хүмүүс: Рок н ролл!

Эрэгтэй хүүхэд-4: Бөмбөг өгчих л дөө. Гуйж байна шүү дээ.

Эрэгтэй хүүхэд-5: Хурдан өг л дөө.

Чуэ Сынмин: Ямар бөмбөг вэ?

Хан Буна: За!

Эрэгтэй хүүхэд-4: Баярлалаа!

Эрэгтэй хүүхэд-5: Баярлалаа!

Чуэ Сынмин: Хөгжилтэй байгаарай!

ТЕКСТ: КВОН САНҮ. МҮН ЧЭВОН. КИМ СОХОН. ПАК ЖИХВАН. НАЙРУУЛАГЧ ЧУЭ ВОНСОБ.

Back to episodes Go home