Greenland_02

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 34

Нэр:  Гренланд 2 04/04/2026                              Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Жон - Эр. 40-45 настай. Гол дүр.

Адам - Эр. 35-40 настай.

Нэйтэн - Эр. 15 настай. Жоны хүү.

Ларс - Эр. 40-45 настай.

Амино - Эм. 30-35 настай. Нүдний шилтэй.

Аллисон - Эм. 35-40 настай. Жоны эхнэр.

Камилл - Эм. 15 настай.

Маккэнзи - Эм. 60-65 настай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жон: Зарим зүйлсийг мартах амаргүй. Тэгж чадсан хүнийг ч мэдэхгүй юм. Ялангуяа үүнийг… Дэлхийн 75 хувь, түүнээс ч их байх. Бид одоо ч сайн мэдэхгүй байгаа. Үүрд үгүй болсон билээ. Цохилтоос хойш 5 жил өнгөрсөн ч, Кларк биднийг тайван орхисонгүй. Дэлхийн тойрог замд гацсан түүний хэлтэрхийнүүд… ямар ч сануулгагүйгээр биднийг бөмбөгдсөөр. Бид амьдралаа дахин босгох гэж оролдсон ч… дэлхий маань бэлэн биш байсан тул... буцаад хоргодох байрандаа орохоос өөр аргагүй болов. Хорт цацраг идэвхт туяанд бүх газар өртсөн. Ихэнх газар шатаж үгүй болсон ч, зарим газар яагаад ч юм ногооноороо үлдсэн байлаа. Амьдрал… бохирдол дундаас үргэлжлэх аргаа олох гэж хичээж л байна. Хоргодох байр маань тэсэж байгаа. Бид чадах бүхнээ хийж байна. Газар дор амьдрах ч амаргүй л дээ. Гэхдээ бид боломжоороо баярлаж цэнгэж чаддаг юм. Хамтдаа.

Жон: Шалгаж байна. Нэг хоёр. Нэг хоёр.

ЭР-1: Тод цэвэр байна, Жон.

Жон: Өнөөдөр би юу бодож сэрсэн гээч?

ЭР-1: За, тэгээд яриач дээ.

Жон: Жигнэмэг бас грэйви сүмс.

ЭР-1: Сайхан шүү. Нэг аяга сайхан кофегоор зүүн гараа солиход ч бэлэн байна.

Жон: Пекманы зоогийн газарт л янзын даа. Пиедмонт хүрээлэнгийн гудамны эсрэг талд байдаг байсан. Зуны орой тоглолт үзэхээр алхаж очих. Цэнхэр тэнгэр, өвс, хүмүүс гээд л. Шар айраг.

ЭР-1: Диваажин шиг сонсогдож байна.

Жон: Тийм байсан юм. Бурхан минь. Дахиад нэг ан цав үүсэж.

ЭР-1: Зөндөө халуун хайлмаг гарсан байна уу?

Жон: Тийм ээ, томорчихсон байна. Бид хэдэн аврах завьтай болсон бололтой шүү. Бас нэг сүйрсэн хөлөг. Сөнөөгч байна.

ЭР-1: Янзтай. Азтай байна шүү.

Жон: Үргэлж. Аврах завинуудаас эхэлье, тэнд юу байна хараадахъя.

ЭР-1: Амжилт хүсье.

Жон: Сөнөөгч рүү явж байна.

ЭР-1: Далайн эргээр даралттай шуурга үүсэж байна, гэхдээ бидэнд жаахан цаг байна.

Жон: Би энд удахгүй ээ. Жэкпот. Удирдлагын хэсэг рүү орж байна. Өөр нэг зүйл оллоо.

ЭР-1: Юу вэ, Жон?

Жон: Багийн гишүүд.

ЭР-1: Новш.

Жон: Ямар үзэсгэлэнтэй юм бэ?

ЭР-1: Жон… Жон, сонсож байна уу? Жон… намайг сонсож байна уу? Шуурга чам руу эргэчихлээ. Наанаасаа хурдхан гараад буцаарай!

Жон: Одоо гарлаа. Хөлгөөс гарч байна. Надад хэр хугацаа байна?

ЭР-1: Байхгүй. Яг дээр чинь байна.

Жон: За, алив ээ… Урд нь явна, гэхдээ гүйцээд ирлээ. Маш хурдтай ойртож байна!

ЭР-1: Жон! Жон, чи хаана байна?

Жон: Би чадахаараа хурдан гүйж байна! Зүүн хонгилыг нээ! Хаалгаа нээ! Хаалгаа нээгээрэй! Нээгээрэй!

ЭР-1: Шуурга маш ойрхон байна. Хаалгыг хаах хэрэгтэй байна, Жон!

Жон: Би амжина аа! Хаа, хаа, хаагаарай!

ЭР-2: Яв, яв, яв, яв, яв яваарай!

ЭР-1: Жон, чи орсон уу?

ТЕКСТ: ТЮЛЕ АГААРЫН БААЗ ГРИНЛЭНД СТАНЦ.

ЭР-3: Румин, Бухарест хот. Газар хөдлөлтөөр сүйдсэн… бид газар дор дарагдсан.

ЭР-4: Энэтхэг. Давстай усны түвшин нэмэгдэж байна.

Шарп: Анх хоёр жилээр төлөвлөсөн. Бид нөөцөө таван жилээр сунгасан.

ЭР-1: Тэгэхээр бид үндсэндээ бараг нөөцгүй болсон гэсэн үг үү?

Шарп: Тийм ээ. Дуусах тун дөхөж байгаа.

Адам: Жилийн дараа гараад тариалан эрхлэх байх гэж найдаж байна.

Амино: Бид хэмжилт хийсэн сүүлийн гурван сард хорт бодис…

ТЕКСТ: ЖОН АЮУЛГҮЙ ЭРГЭЖ ИРСЭН.

Амино: нэг килограмм тутамд 4 хувь буурсан. Бид хэзээ аюулгүй түвшинд хүрэхийг мэдэхгүй байна.

Адам: Сайжирч л байна, тийм үү?

Амино: Тийм ээ, гэхдээ ихэвчлэн эх газарт.

Адам: Тийм ээ. Цацраг идэвхжил яваандаа салхиар туугдчих байлгүй.

Амино: Үгүй, яг ч тийм зүйл болохгүй. Үргэлжилсэн цацрагийн нөлөө бага хэмжээтэй байсан ч, үхэлд хүргэнэ.

Аллисон: Бид боломжит төлөвлөгөөгөө сайн ярилцах хэрэгтэй.

Адам: За, тэгье. Канад… Америк ихэнх нь үгүй болсон. Исланд… устсан.

Аллисон: Баруун Европ? Тэнд арай бага шуурдаг гэсэн, үнэн үү?

Амино: Тийм ээ.

ЭМ-1: Агаар нь аюулгүй юу?

Аллисон: Эндэхээс арай дээр.

Адам: Удаанаар үхэх ч гэсэн… үхнэ л гэсэн үг биз дээ? Миний зөв үү, Доктор Амина? Тэнд бүгд ижил биз дээ?

Амино: Тийм ээ.

ЭР-2: Доктор Амина… Солирын тогоогоор сонин юу байна?

Амино: Тэгэхээр… бусад станц дээр байгаа манайхан бас ижил бодолтой байгаа. Би өөрөө тооцоо хийж үзсэн. Бид бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа ч... тогооны хананы хэлбэр, хэмжээ зэргээс болж тэнд цацраг идэвхт шуурга болдоггүй. Бас гүнзгий болохоор аюулгүй бүс үүсгэж байгаа. Энэ л бохир агаар орж ирэхээс сэргийлдэг байх гэж бид үзэж байгаа.

Адам: Гэхдээ доктор Амина, тэр үнэн байсан ч… солирын тогоо Францын өмнөд хэсэгт байгаа шүү дээ. Бид яаж тийшээ очих юм?

Шарп: Тэнд дайн болж байгаа сурагтай байсан, бослого, иргэний дайн. Европ эмх замбараагаа алдсан.

Адам: Бид нөхцөл байдлыг бодитойгоор харцгаах хэрэгтэй.

ЭМ-2: Анхаараарай, оршин суугчид аа… хэрэв та агаар шүүгч ажиллахгүй байгааг мэдсэн бол яаралтай мэдэгдэнэ үү!

ЭР-3: Нөөцөө анхааралтай хуваарилна уу…

Жон: Энэ зүйлийг хэвийн гэж ярьдаг хүмүүс их байдаг. Тэгэхээр бид таван жил… энд амьдарчхав уу? Тиймээс энэ бүгд… шинэ зүйл биш. Хэвийн бол бүр биш.

ЭР-1: Аан гээч, энэ… мэс засалчдаас хоёр дахин их сэтгэл засалч сонгосон нь санаандгүй хэрэг биш. Хүмүүс маш ихээр... сэтгэл зүйн дарамтад орж байна.

Жон: Яагаад зүгээр юм шиг дүр эсгээд байгаа юм?

ЭР-1: Та юу?

Жон: Дүр эсгэх дээр үү? Заримдаа.

ЭР-1: Магадгүй болих хэрэгтэй байх.

Жон: Тийм ээ, магадгүй… надад сайн сэтгэл засалч санал болгож болох уу?

ЭР-1: Манай эмч тун давгүй шүү. Нээрээ… Аллисон… Нэйтэн хоёр давгүй юу?

Жон: Тэсэж л байгаа гэж бодож байна.

ЭР-1: Нээлттэй байдал их чухал шүү…

Жон: Надтай бол нээлттэй байгаа.

ЭР-1: Би чамайг нээлттэй эсэхийг л асуугаад байна.

ЭР-2: Сүүлийн үед арай л олшроод байх шиг.

Амино: Тектоникийн хавтангууд дахин нүүж байгаа юм… түүнээс болж энэ бүсэд газар хөдлөлт их болж байна.

Шарп: Энэ байр Кларкын цохилтыг тэссэн. Газар хөдлөлтийг ч давж чадна.

Аллисон: Ярилцах өөр нэг асуудал байна. Гаднаас хүлээж авсан тусламжийн дуудлагын талаар ярилцъя.

Адам: Бидэнд 50 ам тэжээх боломж байхгүй. Тавыг ч чадахгүй.

Аллисон: Ойлгож байна, гэхдээ хүмүүс уурхайд, агуйд амьдарч байгаа.

Адам: Тийм ээ, тэднийг ямар өвчтэйг мэдэхгүй… эсвэл хэр их цацрагжилт тээж явааг.

Аллисон: За. Тэднийг үхэг гээд хаях уу?

Адам: Бид тэдэнд одоогоор туслах боломжгүй гэдгийг хэлье. Тийм биз?

Аллисон: Үгүй. Бид санал хураана… бусад бүх зүйл дээр хийдэг шиг. Аврах баг илгээхийг дэмжих үү?

ЭР-2: Дэмжиж байна.

Адам: Генерал аа…

Шарп: Санал дэмжигдлээ. Бид маргааш цаснаа явагчаа илгээнэ.

ЭР-1: Бид умардын тэнгэр лүү харж байна, энэ ямар одны орд вэ?

ЭМ-1: Ихэр үү?

ЭР-1: Үгүй ээ. Ихэр биш. Нэйтэн?

Нэйтэн: За, байз… Кассиопеяа байна. Дабл Ви хэлбэрээр нь таньж болно.

ЭМ-2: Бид оддын талаар судлах ямар хэрэгтэй юм?

ЭР-1: Магадгүй… оддын талаар арай л илүү анхаарал тавих хэрэгтэй байсан байх.

ЭМ-2: Кларк чинь од биш, солир байсан.

ЭР-1: Одоо ч байгаа.

ЭМ-1: Гэхдээ дэлхий дээр уначихсан шүү дээ.

ЭР-1: Хамгийн том хэсэг нь унасан ч, жижиг хэсгүүд нь… буулгүй, татах хүчний талбайд орж, сүнсний тойрог гэгч зүйлийг үүсгэсэн.

Жон: Ларс, энэ чинь одоо юу вэ?

Ларс: Яасан? Сонгодог рок н ролл байна.

Жон: Сонгодог рок гэх гэсэн байлгүй... энэ гэхдээ биш шүү. Гимми Ди Стоунс, Аллманы ахан дүүс…

Ларс: Майкл МкДоналд, харин сонгодог рок мөн. Билли Оушн... бас тун давгүй шүү.

Жон: Зүгээр л хаалтаа нээж үз. Алив, хонгор минь. За, ингээд. Ажиллаж эхэллээ!

Ларс: Янзтай!

Жон: Дахиад ундны устай боллоо доо…

Нэйтэн: Ээж… ээж, би тайлбарлая.

Аллисон: Нэйтэн, сонсмооргүй байна! Аав чинь шөнө яаж ханиаж байгааг сонссон биз дээ?

Нэйтэн: Тийм ээ.

Аллисон: Тийшээ ор.

Нэйтэн: Энэ газрыг үзэн ядаж байна.

Аллисон: Нааш ир. Ойлгож байна. Зүгээр дээ.

Ларс: Чи мэддэг юм уу?

ЭМ-1: Мэдээж мэднэ.

Аллисон: Боломжгүй.

Жон: Хөөе… би юунаас хоцорчхов?

ЭМ-1: Энэ дууг огт сонсож байгаагүй гэнэ.

Жон: Энэ дууг сонсож байгаагүй юм уу?

Ларс: Гэхдээ таалагдаж байна.

ЭМ-1: Тийм үү? Тэгвэл бүжиглээч.

Ларс: За, огт сонсож байгаагүй дуун дээрээ бүжиглэцгээе.

Жон: Бага зэрэг оройтсон гэдгийг мэдэж байна, гэхдээ… Да-да-ра-да. Оройтсон ч гэсэн гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

Аллисон: Хаанаас олсон юм?

Жон: Тэр сөнөөгчөөс олсон юм. Бусад юман дунд байсан шүү. Эцэст нь радиогоо засаж чадахаар болсон.

Аллисон: Ус давсгүйжүүлэх даралтын шахуурга юу болсон бэ? Шарпе генерал усны хэмжээ багасаж байгаа гэсэн. Уучлаарай. Таалагдаж байна. Баярлалаа.

Жон: Баярлалаа. Залуу минь чиний хувьд? Өдөр хэр байв?

Нэйтэн: Давгүй ээ.

Аллисон: Эцэгтээ хэлэх өөр зүйл байхгүй юу, Нэйтэн? Хамгаалалтынхан гаднаас түүнийг олсон.

Жон: Гадна гэж гадаа юу? Тоглоод байна уу? Чи тэнд хэр удаан байсан юм?

Нэйтэн: Хэдхэн л минут.

Жон: Чи маск зүүсэн үү?

Нэйтэн: Тийм ээ. Шуурга байгаагүй.

Жон: Гадагшаа гарах чинь аюултай. Юугаа бодож байсан юм?

Нэйтэн: Би… би мэднэ. Та хэлсэн л дээ… цацраг идэвхжил, үнс гээд. Би ойлгож байгаа.

Жон: Сонс, хүү минь, энэ доор байх хэцүү байгааг мэднэ. Би ойлгож байна.

Нэйтэн: Би 15 хүрэх гэж байна.

Жон: Тийм ээ, гэхдээ чи намайг сонссонгүй!

Нэйтэн: Намайг уучлахыг хүсье.

Аллисон: Тэр зүгээр л юмсыг ойлгохыг хүссэн байх.

Жон: Үгүй, үгүй…

Аллисон: Тэр мэдрэмтгий.

Жон: Үгүй, тэнэглэж байгаа юм.

Аллисон: Яг чам шиг. Гадагшаа гараад л?

Жон: Тийм ээ.

Аллисон: Эцгээсээ сурсан юм байгаа биз. За, алив.

Жон: Үгүй, үгүй. Аллисон, үгүй.

Ларс: Чиний хатагтай бүжиглэе гэж байхад яаж татгалзаж чадаж байна?

Аллисон: Баярлалаа, Ларс.

Жон: Баярлалаа. Баярлалаа, Ларс.

Аллисон: За, алив.

Жон: За за.

Аллисон: Чи өөртөө анхаарч байгаа биз?

Жон: Тийм ээ… тийм.

ЭР-1: Бааз аа, Ровер Нэг байна. Дүүрэн ачаатай ирж байна. Цагаачдаа авахад бэлэн үү?

ЭР-2: Баруун хонгилын хаалгыг нээхэд бэлд. Ариутгах багийг бэлдээрэй.

ЭР-1: Мэдлээ.

Аллисон: За, алив. За, алив ээ, алив.

Жон: Өглөөний мэнд, найз аа. Өнөөдөр хоёулаа сорох шахуургаас эхэлье гэж бодлоо, Ларси. Үлдсэнийг нь үдийн цайны дараа хийцгээх үү? Новш.

ЭР-1: Баталгаажсан, баг… ирж байна.

ЭР-2: Мэдлээ. Хүлээгээрэй. Эрхэм ээ, буцаж явах зөвшөөрөл өгнө үү. Олон хүн үлдээсэн гэнэ.

Адам: Дахиад явах аа? Үгүй байлгүй дээ.

Аллисон: Ямар нэг шийд гаргахаасаа өмнө юуны талаар ярьж байгаа ойлгомжтой болгоё.

Адам: Бидний нөөц дуусаж байгаа талаар ярьсан биз дээ? Тэд хаана унтах юм? Чиний оронд уу?

Аллисон: Хэрэв хүний амь аврах бол… тийм ээ.

ЭР-1: Ойртож... байна.

ЭР-2: Сонссонгүй, Ровер нэг ээ. Давтана уу.

ЭР-1: Бидэнд цаг алга…

ЭР-2: Ровер нэг, давтаарай.

Жон: Ларс… Ларс… Зүгээр үү? Аллисон! Аллисон! Аллисон, чи зүгээр үү? За, алив. Зүгээр үү, Аллисон? За за. Зүгээр үү? За, алив босоорой. Босоорой…

Аллисон: Нэйтэн…

Жон: Бид явах хэрэгтэй. Яг одоо…

Аллисон: Чи түүнийг харсан уу?

Жон: Үгүй. Нэйтэн!

Нэйтэн: Аав! Амьсгалж чадахгүй байна.

Жон: Чи амьсгална.

Аллисон: Эндээс гарах хэрэгтэй!

Жон: За, юмнуудаа цүнхлээрэй! Хүнс, хувцас. Байгаа бүхнээ ав. За за, Нэйтэн? Надтай хамт амьсгал, хүү минь. Болж байна, Нэйтэн. Ээждээ тусал. Юмаа ав. За, би яваад маск аваад ирье.

Аллисон: Юмаа аваарай… Хэрэгтэй гэснээ аваарай. Инсулинаа аваарай. Цүнхэндээ багтах хэмжээгээр аль болох ихийг шүү, за? Бид буцаж ирэхгүй. Хүрэм, хувцас… энд багтах бүгдийг.

Жон: За за. Би маск аваад ирлээ. За болж байна. За үүнийг зүүчих. Болж байна. Зүгээр үү?

Нэйтэн: Тийм ээ, би зүгээр.

Жон: Сайн байна. Явцгаая!

ЭМ-1: Би гацчихлаа.

Жон: Бид үүгээр гарч чадахгүй нь.

Нэйтэн: Тэгээд хаашаа явах вэ?

Жон: Зүүн хонгил руу!

Аллисон: Яв, яв! Нурчихсан байна!

Жон: Бидэнд өөр сонголт байхгүй!

Аллисон: Жон?

Жон: Аллисон!

Аллисон: Нурж байна!

Жон: Би чамайг барьж байна! За алив! За алив, алив бид явах хэрэгтэй. За алив, алив ээ! Алив. Яваарай. Одоо чадахаараа сайн халхлаарай.

Аллисон: За.

Жон: Маскнуудаа шалга!

Аллисон: Бүх зүйл зүгээр.

Жон: Яв, яв, яваарай!

Аллисон: Цацраг идэвхжил… одоо яах вэ?

Жон: Энэ арлаас явах хэрэгтэй. Ийшээ эрэг рүү яваарай.

Аллисон: Нэйтэн! Тэр хаана байна? Тэр хаачсан бэ?

Жон: Нэйтэн!

Нэйтэн: Ээж, аав, энд байна!

Жон: Тэнд! Доктор Амина! Та зүгээр үү? Босож чадах нь уу? За алив, босоорой. Тэнд эрэг дээр аврах завь байгаа. Явцгаая, яваарай. Намайг дагаад яваарай! Эргийн төгсгөлд дахиад завь байгаа! Яваарай!

ЭР-1: Хөөе!

Аллисон: Жон! Наашаа яваарай!

Жон: Аллисон!

Аллисон: Боль! Түүнийг тавь!

ЭМ-1: Хойшоо бол!

Жон: Дахиад нэг байна! За алив! Тэнд дахиад нэг завь байна! Түргэл! За алив!

ЭР-1: Явах хэрэгтэй. За алив! Бид одоо явах ёстой! За! Яв, яв, яваарай! Дахиад зай байхгүй! Хаалгаа хаа!

Аллисон: Үгүй! Тэднийг оруул! Бид зай гаргана!

ЭР-1: Бид бусад шиг хөмөрчихнө! Хаалгыг хаа! Дахиад зай алга. Уучлаарай!

Жон: За за. Зүгээр үү?

ЭР-2: Хүлээ! Хүлээ! Үгүй ээ!

Жон: За за, бүгд зүгээр үү?

Нэйтэн: Аав! Аав!

ЭМ-2: Бурхан минь! Бурхан минь!

ЭР-1: Бүгд сайн бариарай!

ЭМ-3: Бурхан минь!

ЭР-1: Сайн барь! Бариарай!

Жон: Чи зүгээр үү, Нэйтэн?

Нэйтэн: Би зүгээр.

Жон: Дууслаа. Давлагаа өнгөрчихлөө. Агаарын чанар дажгүй байх шиг байна.

Аллисон: Маскаа тайлж болох уу?

Жон: Тийм ээ.

Нэйтэн: Та зүгээр үү?

Жон: Тийм ээ.

Аллисон: Би чамайг харъя.

ЭР-3: Одоо хаачих вэ? Эргэж очих зүйл үлдсэнгүй. Эндээс хамгийн ойр нь Исланд байх аа?

Амино: Исланд байхгүй болсон.

ЭР-3: Тэгвэл бидэнд очих газар хэрэгтэй.

ЭР-1: Бид эх газарт л хүрэх хэрэгтэй.

Амино: Кларк... урсгалын чиглэлийг өөрчилсөн. Одоо өмнө зүг рүү урсаж байгаа.

ЭР-3: Бидэнд одоо 7 хоногийн л хоол усны нөөц байна.

Аллисон: Европ л хамгийн боломжтой байх.

Жон: Тэгвэл сайн байна. Бид зүүн өмнөд зүгт явах хэрэгтэй. Англи хүртэл.

Аллисон: Лондон хүрч чадвал… Маккэнзи дээр очиж болно.

Жон: Гайхалтай. 7 хоногоос бага хугацаа орно. Хүрнэ гэж залбирцгаая.

ЭР-1: Зүүн өмнөд зүг.

Жон: Одоо нэг үзэх үү? За за. Би дахиад нэг юм үзье. За за. За, болчихлоо шүү.

Нэйтэн: Тэнд хэдэн хэлтэрхий байгаа гэж бодож байна?

Жон: Тоолж баршгүй гэдэгт итгэлтэй байна.

Нэйтэн: Хамгийн багадаа 50 сая. Хөөх. Тэр Андромеда байна. Бүхэлдээ нэг галактик шүү дээ.

Жон: Хөөх.

Нэйтэн: Жинхэнээсээ од харж байгаадаа итгэж чадахгүй юм.

Жон: Гоё байгаа биз? Үүнийг хэзээ ч мартахгүй гэж найдаж байна. Энэ гайхширч байгаагаа.

Нэйтэн: Тэр хаана буух бол доо?

Жон: Би хараадахъя.

ЭР-1: Түүнээс биш ээ. Бидний түлш дуусчихлаа. Магадгүй дахиад хоёр хоногийн идэж уух зүйл нөөцлөх хэрэгтэй байх. Бид одоо урсгал дагуу л хөвж байна.

ЭР-3: Хүлээгээрэй, тэгээд хаана очсон бэ?

Адам: Бид Шенандоад очсон.

ЭР-4: Үнэхээр үү?

Амино: Би үргэлж тэнд очиж үзэхийг хүсдэг байсан.

Адам: Миний эхнэр аяллаа дуусгасан, харин би ажилд орох байсан учраас дуусгаагүй. Тэр үед их л чухал санагдаж байсан даа.

Жон: Хоргодох байрнаас гарахдаа сураг тасарсан уу?

Адам: Үгүй, хоргодох байр луу явж байхдаа.

ЭР-2: Надад идэх юм хэрэгтэй байна.

ЭР-3: Тогоо. Тогоо. Хангалтай их зүйл байгаа. Хоргодох байр… Сэлээрэй. Бид хүрэх хэрэгтэй.

ЭР-4: Бид юу мөргөсөн бэ?

ЭР-3: Газар байна, хүмүүс ээ.

ЭМ-1: Юу… энэ юу вэ?

ЭР-3: Бид газар мөргөлөө!

Жон: Ливерийн барилга байна. Бид Ливерпүүлд байна!

ЭМ-1: Англи.

Аллисон: Юу?

ЭМ-1: Англид уу? Бурхан минь!

Жон: Агаар одоохондоо хэвийн байна. Гэхдээ бид хоргодох газар олох хэрэгтэй.

ЭМ-1: Бид юу мөргөсөн бэ?

Аллисон: Бурхан минь…

Жон: Бид барилгын орой дээр байна. Сэлүүрээр түлхээд холдоцгооё.

ЭР-2: Бэлэн үү?

ЭР-3: Тийм ээ.

Жон: Өмнө зам байна, дэслэгч ээ. Тийшээ залуурдаж болох нь уу?

ЭР-1: За.

Жон: Дэн, эргэж чадах уу?

ЭР-3: За.

Жон: Сэлүүрдээрэй.

ЭР-3: За, ойлголоо.

Жон: За болж байна. За, явцгаая. Ойрхон байгаарай. Тэнд юу байгааг мэдэхгүй. За алив, хүү минь.

Амино: Энэ газар хаягдсан… юм шиг байна.

Жон: За, юуны өмнө… бид хүнс бас ус олох хэрэгтэй. Байнга сэрүүн байж чадахгүй болохоор хоргодох газар хэрэгтэй.

Аллисон: Энэ хавьд бөмбөгдөлтөөс хоргодох байр байхгүй юу?

Адам: Байгаа, гэхдээ бид тэдэнтэй холбогдож чадаагүй.

Аллисон: Тэгсэн ч гэсэн олох гээд үзье.

Нэйтэн: Тэнд хүмүүс байна.

ЭР-5: Тэд хаана байна? Улс төрчид чинь хаана байна? Танай… язгуурт хаад. Тэд бүгд газар доор байгаа. Зөвхөн жинхэнэ бурхад… биднийг тэнд хөтөлж чадна…

Нэйтэн: Тэд яаж гадаа амьд байгаа юм бол?

Жон: Тэдэнд сонголт байгаагүй байх. Гэхдээ удаан тэсэхгүй.

Адам: Тэнд бүүр олон хүн байна.

ЭР-1: Биднийг оруул!

ЭР-2: Үнэмлэх! Зөвхөн үнэмлэхтэй бол орно! Үнэмлэх байхгүй бол оруулахгүй! Үнэмлэхтэй хүмүүс л орно! Орох зөвшөөрөлтэй хүмүүс!

Аллисон: Бидэнд үнэмлэх байгаа!

Жон: Хөөе, хөөе, хөөе, хөөе!

Адам: Бид Грийнлэнд станцын удирдах ажилтнууд! Бидэнд хоргодох байр гаргаж өгөхийг хүсэж байна!

ЭР-2: Надад зөвшөөрлийн үнэмлэхээ үзүүл!

ЭР-3: Тэр цэвэр. Ороорой.

Адам: Би үнэмлэхээ олохгүй байна! Би үнэмлэхээ олохгүй байна.

ЭР-2: Тэгвэл тэр! Зөвхөн тэр!

Аллисон: Сонс, бид хамт яваа!

ЭР-2: Нэг үнэмлэхээр нэг л хүн орно!

Жон: Бид Аллисоны гэр бүл!

Адам: Намайг Адам Шоу гэдэг!

ЭР-3: Хойшоо бол!

Адам: Би Тюле Грийнлэнд хоргодох байрных. Системээсээ намайг шалга. Би удирдах ажилтан! Би удирдах ажилтан!

Жон: Бурхан минь!

ЭР-2: Хойшоо! Хаалгыг хаа!

Амино: Чи юу хийчхэв ээ? Адам! Адам! Юу болоод байна?

ЭР-3: Хөдөл! Хөдөл!

ЭР-2: Хөдөл! Яваарай!

Жон: Бид явах хэрэгтэй. Бид явах хэрэгтэй. За алив! Бид явах хэрэгтэй! Кэйси, яваарай. Нэйтэн, бид явах хэрэгтэй! За алив! Хөөе, хөөе! Болгоомжтой. Хөөе, хөөе, хөөе! Хүлээ! Үгүй, үгүй, үгүй, үгүй. Хүлээ, хүлээ, хүлээ!

ЭР-1: Холд, найз минь!

Жон: Бидэнд унаа хэрэгтэй байна.

ЭР-1: Би явах ёстой.

Жон: Манай гэр бүлийг аваад яваач, гуйя.

ЭР-1: Хаашаа?

Аллисон: Лондон, Лондон, Лондон! Маккэнзи рүү.

Жон: За. Лондон, Лондон.

ЭР-1: Надад ямар нэг юм өг.

Аллисон: Бидэнд юу ч байхгүй!

ЭР-1: Тэр байхад болно. Бас тэр.

Жон: Яв, яв, яв, яваарай! За, болж байна. Баярлалаа.

Аллисон: Бурхан минь. Бурхан минь! Бурхан минь. Хөөе. Хөөе, хөөе, хөөе, над руу хар. Зүгээр дээ, зүгээр. За за. Гүн амьсгаа ав. Бид Мак руу очно. Бүх зүйл сайхан болно. За юу?

Амино: Бусад бүх газар ийм байгаа юу?

ЭР-1: Дэлхий одоо аюултай газар болсон. Хүмүүс аргаа барсан, үмх хоолны төлөө чамайг алж орхино. Үүн шиг цацраг идэвхт шуурга... гэнэт л гараад ирнэ. Секундийн дотор л үнс болгож орхино. Хэрэв чи түргэн үхэхгүй бол ямар ч байсан удаан зовж үхнэ.

Жон: Тийм ээ, гайхалтай. Агаарын шүүлтүүр чинь хэр ажилладаг вэ?

ЭР-1: Ажилладаг, гэхдээ… бидний хэн ч зуу наслахгүй шүү дээ, найз минь.

Жон: Чи сүүлд хэзээ Маккэнзитэй ярьсан бэ?

Аллисон: Найм эсвэл есөн сарын өмнө.

Нэйтэн: Доктор Амина. Та боломжтой гэж бодож байна уу? Солирын тогоо?

Амино: Тийм ээ, боломжтой гэж бодож байна.

Нэйтэн: Тэгэхээр үлэг гүрвэл, цэрдийн галавын үйл явдал шиг юм байна.

Амино: Түүний дараа юу болсныг мэдэх үү?

Нэйтэн: Амьдрал сэргэсэн.

Амино: Зүгээр ч нэг сэргээгүй. Цэцэглэсэн юм. Солир шинэ амьдралын үрийг цацсан юм. Хэрэв цэрдийн галавын үйл явдал болоогүй бол бид энд байхгүй.

ЭР-1: Бид ойртож байна. Магадгүй дахиад хагас цаг яваад Лондон орно.

Жон: Түргэхэн зогсоод явцгаая. Гадаа удмааргүй байна. Чамайг хэн гэдэг вэ?

ЭР-1: Оби.

Жон: Чи хаанаас ирсэн бэ, Оби?

ЭР-1: Нигер.

Жон: За за.

ЭР-1: Би 12 жилийн өмнө Англид ирсэн. Эндэхийн талаар их сонсдог байсан. Миний гэнэн мөрөөдөл байсан юм.

Жон: Ийм зүйл болж хувирсанд харамсаж байна.

ЭР-1: Үгүй дээ, би одоо ч энд байх дуртай. Миний хоёр дахь эхнэр болсон. Заримдаа буцаад очвол ямар байх бол гэж боддог. Би одоо бараг таних юм үлдээгүй байх.

Жон: Урд зүг рүү явж байгаа хүмүүсийн талаар ямар нэг зүйл сонссон уу? Франц руу.

ЭР-1: Франц эндээс илүү аюултай.

Жон: Тэнд байгаа зүйлээс болоод уу?

ЭР-1: Танай эрдэмтэн найзын яриад байсан зүйл үү?

Жон: Тийм ээ.

ЭР-1: Сайхан л сонсогдож байна. Бас Ашио жа шиг сонсогдсон. Утгагүй зүйл.

Жон: Давгүй юу?

Нэйтэн: Тийм ээ. Хөөх, тэр юу вэ? Дахиад шуурга уу?

Жон: Үгүй, шуурга биш байна. Аллисон! Ямар нэг зүйлээс бариарай! Нааш ир, нааш ир! Энд. Оби! Болохгүй ээ!

ЭР-1: Надад байгаа нь л энэ!

Амино: Зүгээр үү?

Аллисон: Тийм ээ.

ТЕКСТ: ЛОНДОН ХОТ.

Жон: Тэр байгаа л гэж найдахаас…

Аллисон: Мак!

Жон: Новш…

Маккэнзи: Новш гэж. Новш… гэж. Дотогшоо ор! Ороорой! Дотогшоо ор!

Жон: Тэр… тэр цэнэгтэй юу?

Маккэнзи: Сайн уу? Ор ор… Яаж яваад манайд хүрээд ирэв? Би та нараас сураг сонсолгүй удаад муу зүйл болж гэж айж байлаа. Бас Жон! Би чиний муухай царайг харна гэж бодоогүй!

Жон: Чи дажгүй харагдаж байна, Мак.

Маккэнзи: Худалч. Энэ лав нөгөө эр биз. Ээж чинь ганц чамайг л ярьдаг. Тийм ээ. Үнэндээ би нүдэндээ итгэж чадахгүй нь ээ.

Аллисон: Хөөх. Та нар зул сар эрт тэмдэглэж эхлээ юу?

Маккэнзи: Энд өдөр бүр л зул сар байдаг юм. Цүнхээ тавьчих. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Үнэндээ итгэж чадахгүй нь. Эндэхийн агаар гаднаас хавьгүй дээр. Би эмнэлгийн энэ хэсгийг... бас үүсгүүрийн хэсгийг битүүмжилж чадсан. Тэгснээр цэвэршүүлэх систем ажиллаж байгаа юм. Хоргодох байрны агаар шиг... сайн биш л дээ, гэхдээ дахиад хэдэн жил өгнө.

Аллисон: Баярлалаа.

Маккэнзи: Гуйж байна. Та нар чинь гэр бүл шүү дээ. Америкт байсан үеэ зүүдэлдэг л юм. Тэр Америк жаалууд. Аялга нь гэж авах юмгүй.

Жон: Охид нь ч мөн адил.

Амино: Хөөе… та энд юу эмчилж байгаа юм?

Маккэнзи: Алцхаймер. Бас, шархалсан зүрхийг. Тэдний ихэнх нь гэр бүлд нь юу тохиолдсон… эсвэл солирын талаар огт санадаггүй. Магадгүй тэр нь дээр байх л даа. Тиймээс би энд байгаа. Засгийн газар хоол хүнс нийлүүлэхээ больж... гэрэл унтраасан ч, би тэднийг дахин хаягдахыг хүсээгүй юм. Нээрээ хоол гэснээс, тэдэнд оройн хоолыг нь бэлдэх цаг болж.

Амино: За тэгвэл би тусалъя.

Маккэнзи: Үнэхээр баярлалаа. Хөөе Жон, Нэйтэн... дахиад жаахан нүүрс хийгээч. Баяр болж байгаа юм шиг санагдчихлаа

Жон: Бурхан минь, энэ үнэхээр гайхалтай!

Аллисон: За. Ингэвэл хэр байна? Дажгүй шүү.

Жон: Бид эцэст нь ярилаа, энэ бол гэр бүл… Бүгдэд нь төлөө.

Бүгд: Төлөө!

Аллисон: Залуус аа, бараг л хуучин цаг шиг санагдаж байна.

Амино: Тийм ээ. Бараг л.

Жон: Хүү унтсаар л байна уу?

Аллисон: Зүгээр зүгээр. Хөөрхий минь их ядарсан байна.

Маккэнзи: Тэр солир унасан өдрийг санадаг уу?

Аллисон: Тийм ээ, санадаг. Цаг хугацаа мартуулах байх гэж найдсан. Гэхдээ... тэр одоо ч ойлгож чадахгүй л байгаа.

Маккэнзи: Бурхан минь, Кларкыг саванд хийж болохгүй шүү дээ. Цонхоор харах бүрдээ л санаж байгаа шүү дээ.

Жон: Мак, та солирын тогооны талаар юу мэдэх вэ? Кларкын унасан газрын талаар?

Маккэнзи: Чи тэнд зуслангийн байшин авах талаар бодоо юу? Үгүй ээ, цуу яриа сонссон юм байна, хоосон үг шүү дээ.

Жон: Үгүй, Кэйси тэнд амьдрал сэргэсэн байх боломжтой гэж бодож байгаа.

Амино: Тийм ээ. Тэгж бодож байгаа. Маш өндөр халуун болно гэж бодоод үз дээ. Тэгээд дээр нь… маш их түүхий эд нэмнэ, цунамигаар ирсэн далайн уснаас. Солир унахад бутарсан хад чулуунаас гарсан эх газрын шим тэжээлийг тооцвол… шинэ амьдрал үүсгэх… хангалттай материалтай болно. Амьсгалах агаар. Ундны ус. Байх боломжтой.

Маккэнзи: Сайхан л төсөөлөл байна. Гэхдээ… аан гээч, миний энд хийсэн зүйл… бидэнд амьдрахад хангалттай хүрэлцэнэ. Бас аюулгүй шүү дээ. Би аюулгүй болгож чадсан. За за, гаднаас хамаагүй аюулгүй. Лондон одоо Лондон байхаа больсон.

Аллисон: Жон, чи зүгээр үү?

Жон: Тийм ээ, тийм.

Аллисон: Бурхан минь, цус байна…

Жон: Тийм ээ. Агаараас болсон байх. Хамраас цус гараад.

Аллисон: Жон, юу болоод байгаа юм?

Жон: Хамраас цус гарчихлаа.

Аллисон: Үнэнээ хэл.

Жон: Эмч хэлэхдээ ийм шинж тэмдэг илэрснээс хойш... цус гарч эхэлснээс хойш... 6-8 долоо хоног гэсэн.

Аллисон: Зургаан долоо хоног оо? Юу?

Жон: Илүү хугацаа байгаа байх…

Аллисон: Чи юу яриад байгаа юм? Тэр худлаа. Бид энд байна… Мактай хамт. Түүнд эм байгаа. Чамд таарах эм олдох байх.

Жон: Али, үгүй ээ. Али…

Аллисон: Бүх зүйл сайхан болно.

Жон: Үүнийг эмчлэх боломжгүй.

Аллисон: Юу гэсэн үг юм?

Жон: Олон удаа гадагш гарснаас болсон байх.

Аллисон: Яагаад надад хэлээгүй юм?

Жон: Би хүссэн…

Аллисон: Жон!

Жон: Би хүссэн…

Аллисон: Яагаад?

Жон: Бурхан минь! Би уйлахыг чинь харж чадахгүй…

Аллисон: За, ойлголоо, ойлголоо. Над руу хар. За за. Бид эндээ Мактай үлдье. Бидэнд үлдсэн жаахан хугацаагаа... гэр бүлээрээ хамт байж өнгөрүүлцгээе.

Жон: Бид энд байж болохгүй, Али. Би энд баймааргүй байна. Би энд үхмээргүй байна. Нэйтэн та хоёрыг... энд амьдруулах гэж ийм хол ирээгүй. Хэрэв Кэйсигийн зөв бол яах вэ? Тогоонд амьдарч болох бол. Тэнд шинээр амьдрал эхлүүлэх боломж байгаа бол? Чамд бас хүүд маань. Тэр амьдралынхаа хагасыг амьд үлдэх гэж тэмцэж өнгөрүүлсэн. Бид Нэйтэныг тогоо руу хүргэх хэрэгтэй.

Аллисон: Ойлгож байна.

Жон: Түүнд энд амьдрал байхгүй.

Аллисон: За за.

Жон: Үүнийг чинь авах нь зүгээр үү?

Маккэнзи: Гэхдээ би бас хүнээс авсан юм. Суваг хүргэх хангалттай түлштэй байх ёстой.

Жон: За.

Маккэнзи: Үүнийг ав. Зогсож хүн авч болохгүй шүү. Дуверээр уруудаад яваарай. Ганц түүгээр л та нар сувгийг гаталж чадна.

Жон: Баярлалаа.

Маккэнзи: За. Миний охиныг сайн харж хандаж яваарай!

Жон: Тэгнэ ээ.

Маккэнзи: Өө, Нэйт…

Нэйтэн: Тантай танилцах таатай байлаа.

Маккэнзи: Баяртай Нэйт.

Амино: За. Энэ газрын зургаар бол хоёр цагийн дараа хүрэх юм байна.

Жон: Яагаад дуугаа хураагаа вэ, найз минь? Бид машинд тоглоом тоглодог байсан даа? Чамайг жаахан байхад.

Нэйтэн: Тийм ээ, санаж байна.

Жон: - Хулгайч цагдаа… “Алийг нь сонгох вэ?” - Миний дуртай тоглоом.

Амино: Би дүүтэйгээ, 21 асуулт гэдэг тоглоом тоглодог байсан. Санаж байна уу?

Жон: Хэлээч, Нэйтэн. Чи тогломоор байна уу?

Нэйтэн: Үгүй ээ, баярлалаа.

Аллисон: За за. Тэгвэл түүнгүйгээр тоглоцгооё.

Жон: Тийм ээ!

Аллисон: Хулгайч цагдаа тоглоё. Би эхэлнэ.

Жон: Үгүй, би эхэлье.

Аллисон: Үгүй, би.

Амино: За за.

Аллисон: Бурхан минь…

Жон: Кэйси…

Аллисон: Бид буух хэрэгтэй.

Жон: Нэйтэн. Доошоо бол!

ЭР-1: Хараал ид! Хөдөлгүүр лүү битгий буудаад бай.

Аллисон: Тэд хэн бэ?

Жон: Тонуулчид! Нэйтэн… доошоо болоорой! Яваарай. Зүгээр дээ, зүгээр. Зүгээр дээ, зүгээр. Зүгээр. Чи зүгээр үү? Нэйтэн? Нэйтэн? Нэйтэн? Нэйтэн, чи зүгээр үү? Зүгээр үү? За. Ашгүй.

Жон: Хөх тэнгэр чамайг ивээлдээ авах болтугай. Аясын салхи ар нуруунаас чинь үлээж байг. Алтан нар нүүр царайг чинь дулаацуулж байг. Хур бороо хөрс газрыг чинь зөөлнөөр илбэх болтугай.

Нэйтэн: Хүмүүс яагаад оршуулга дээр залбирдаг юм бэ? Тэдэнд сайн сайхныг хүссэн ерөөл шиг сонсогддог. Гэтэл тэд нас барсан шүү дээ.

Жон: Тэдэнд сайныг ерөөж байгаа юм. Хуучны уламжлал даа. Нүдэн дээр нь зоос тавьдагтай л ижил учиртай.

Нэйтэн: Зоос оо?

Жон: Нөгөө ертөнцийг гатлахад зориулж завьчинд хахууль өгч байгаа юм.

Нэйтэн: Диваажинд итгэдэггүй ч гэсэн үү?

Жон: Тэд диваажинд итгэдэггүй ч гэсэн.

Аллисон: Тэр Английн суваг мөн үү?

Жон: Байсан юм. Бурхан минь. Аав багад минь энд авчирдаг байсан. Бид Франц руу онгоцоор явдаг байсан.

Нэйтэн: Энэ тэгээд усаар дүүрэн байсан уу?

Жон: Тийм ээ. Эндээс Франц хүртэл 32 км үргэлжилсэн далай байсан юм. Энэ газрын төлөө маш олон тулаан болж байсан юм. Одоо бүгд алга болж.

Аллисон: Ядаж л завиар явах хэрэггүй юм байна.

Жон: Яг зөв. Хурдхан нөгөө талд нь гараад хоноглох газар олъё. Тэр Испанийн дарвуулт хөлөг үү дээ?

Нэйтэн: Тэд яагаад бүгд зогсчихсон юм бол?

Жон: Мэдэхгүй ээ. Бид эндээс явган явах бололтой.

Нэйтэн: Бид үүний цаана гарах юм уу?

Аллисон: Тийм ээ. Тэгэх л хэрэгтэй болж байна.

Жон: Болгоомжтой яваарай. Би чамайг барьж байна.

Аллисон: За алив!

Жон: Доошоо харах хэрэггүй. Замаа сайн хараарай.

ЭР-2: Болгоомжтой!

Жон: Бүх зүйлээ чангалаарай.

Аллисон: За.

Жон: Бүгд аюулгүй байх ёстой шүү.

Нэйтэн: Би чадахгүй юм байна. Би чадахгүй нь ээ! Өөр зам байгаа байх!

Жон: Нэйтэн! Нэг хөлөө нөгөө хөлийнхөө урд тавь. Дагаад хий. Би эхлээд явъя, за юу? Чи чадна. За за, явцгаая.

Аллисон: За алив.

Жон: Чи зүгээр үү?

Аллисон: Болгоомжтой.

Жон: За за.

ЭМ-1: Яваад байгаарай!

Жон: Зүгээр үү?

Аллисон: Яв, яв, яв!

Жон: Сайн бариарай! Нэйтэн чи зүгээр үү?

Нэйтэн: Тийм ээ, аав.

Жон: За алив. Мундаг хүү. За. Тийм ээ.

Аллисон: За алив, та чадна!

ЭМ-1: Баярлалаа.

Жон: Бараг хүрлээ. Дахиад жаахан газар. Зүгээр үү?

Нэйтэн: Тийм ээ.

ЭР-2: Газар хөдлөлт!

Жон: Надаар тоглож байгаа байлгүй.

Аллисон: Бид эндээс явах хэрэгтэй.

Жон: Яваарай. Аллисон, чи түрүүлээд яв. Би Нэйтэний ард явъя. Анхааралтай байгаарай. Болж байна. Чи чадна! Болж байна шүү. Яваарай. Сайн байна, Нэйтэн!

Нэйтэн: Ээж!

ЭР-2: Утас тасарч байна! Сайн бариарай!

ЭР-3: Намайг буулгаарай!

Жон: Яваад бай!

ЭР-3: Намайг эндээс буулгаад өг! Надаас холд!

ЭР-2: Чи юу хийгээд байна?

Жон: Яваад байгаарай!

ЭР-4: Удахгүй унах нь!

Жон: Үгүй, үгүй, үгүй, үгүй!

ЭР-4: Удахгүй тасарлаа!

Жон: Наанаа байж бай! Үгүй! Үгүй! Нэйтэн!

Нэйтэн: Аав! Аав!

Жон: Яваарай! За алив! Зүгээр дээ…

Нэйтэн: Туслаарай. Намайг битгий унагаарай! Намайг битгий унагаарай!

Жон: Гараа өг. За алив! Болж байна!

ЭР-2: Энэ тэсэхгүй нь!

Жон: Нэйтэн! Яваад байгаарай!

Аллисон: Ард чинь.

Жон: Болж байна! Яваарай, хүү минь! Болж байна! Яваарай, хүү минь!

Аллисон: За алив, Нэйтэн! Түргэл! Аваарай! Доошоо бүү хар! За алив! За, яваарай!

Жон: За за… Яваарай. Яваарай, Нэйтэн… Яваад бай!

Аллисон: Бурхан минь!

Жон: Ямар новш нь вэ?

Нэйтэн: Энэ мөн үү?

Аллисон: Үгүй ээ. Биш. Өмнө зүгт хол байгаа.

Жон: Бүрэн мөхсөн байна. Кларкын тогоо ийм байвал яах вэ?

Аллисон: Энэ хэдэн долоо хоногийн өмнө унасан хэлтэрхий байх.

Жон: Эсвэл таван жилийн өмнө.

Аллисон: Хөөе… Бид одоо няцаж болохгүй. Бид цааш явах хэрэгтэй.

Жон: Тийм ээ.

Аллисон: За за.

ЭР-1: Та нар хэн бэ? Та нар хэн бэ?

Жон: Англиар ярихгүй юу?

ЭР-1: Та нар хэн бэ?

Жон: Намайг Жон Гаррити гэдэг. Энэ миний эхнэр, Аллисон. Миний хүү Нэйтэн.

ЭР-1: Энд юу хийж яваа юм?

Аллисон: Бид Кларкын тогоо руу очихоор явж байна.

ЭР-1: Намайг Денис Лаурен гэдэг.

Жон: Сайн уу?

ЭР-1: Та нар өлссөн харагдаж байна.

Аллисон: Бидэнд наймаалцах зүйл юу ч байхгүй.

ЭР-1: Байгаа. Хань болох гэдэг юм.

Жон: Чи дандаа хүмүүс рүү бууддаг уу?

ЭР-1: Энэ газар аюултай, би та нарыг олсон нь аз гэж бод. Ихэнх хүмүүс найрсаг биш шүү.

ТЕКСТ: ПАС ДЕ КАНАЛ, УМАРД ФРАНЦ.

ЭР-1: За энэ манайх.

Жон: Энэ ямар газар байсан юм?

ЭР-1: Энэ манай шуудан ялгах төв байсан юм.

Жон: Хэн ч булаах гэж оролдоогүй юу?

ЭР-1: Тэд булаах гэсэн.

Жон: Энэ эрчим хүч үү? Өөрөө хийсэн юм уу?

ЭР-1: Тийм ээ. Бид нарны хавтангаас машины батарей цэнэглээд цахилгаантай болдог. Тэгээд агаар цэвэршүүлэгчээ ажиллуулдаг. Төгс биш ч болоод л байдаг юм. Авхай. Бидэн дээр зочид ирсэн. Буугаад ир, Камилли хонгор минь. Жон, Аллисон, Нэйтэн. Энэ миний эхнэр, Жюлия. Бас миний охин, Камилли.

Аллисон: Танилцах таатай байна.

ЭР-1: Эхнэр маань ярьж чаддаггүй… Мэдрэлийн систем нь цацраг идэвхжилд гэмтчихсэн юм. Бүгд зүгээр үү?

Аллисон: Маш сайн.

Жон: Тийм ээ, зүгээр.

Нэйтэн: Дажгүй шүү, тийм ээ.

ЭР-1: Франц зоогийн газартай тун дөхөх зүйл.

Жон: Маш их баярлалаа. Гайхалтай.

Аллисон: Гэрийн хоол идэх үнэхээр сайхан байна.

ЭР-1: Тэгэхээр, та нар тогоо руу явж байгаа юм уу?

Аллисон; Жон: Тийм ээ.

ЭР-1: Хүмүүсийн ярих нь тогоог итгэл найдвар тээсэн газар гэх юм билээ… Хүн төрөлхтний сүүлчийн найдвар. Тийм байж магадгүй.

Жон: Олон хүн тийшээ очсон гэж сонссон.

ЭР-1: Тэр газар гэхдээ дэндүү аюултай. Барууны эвсэл, Францын цэргийн үлдсэн хүчин... Дорнын эвслээс хамгаалж байлдаж байгаа. Тэд тогоог бас нөөц баялгийг нь авахыг санаархаж байгаа юм. Тэнд маш ширүүн тулаан өрнөж байгаа. Леоноос Берн хүртэл. Хоёрхон хот л үлдсэн. Түүгээр гарах боломжгүй.

Нэйтэн: Энэ бүгдийг чи хаанаас авсан юм?

Камилл: Аав гадагшаа гарч бүрэн устаагүй зүйлсийг хайдаг. Тэгээд гэртээ авчирч засдаг.

Нэйтэн: Би чамд нэг зүйл үзүүлэх үү?

Камилл: Мэдээж.

Нэйтэн: Грийнлэндэд хоргодох байранд байхдаа хийсэн юм. Энэ бидний хэзээ ч харж чадаагүй одод. Хэрэв харж чаддаг байсан бол ингэж харагдах байсан. Тэр талаас нь барь.

Камилл: Аль талаас?

Нэйтэн: Өө, уучлаарай. За. Чи бас доошоо хэвтэх хэрэгтэй.

Камилл: За за.

Нэйтэн: Энэ одны ордууд байгаа юм. Чи ямар ордных гэдгээ мэдэх үү?

Камилл: Хумх гэж бодож байна.

Нэйтэн: Тэгэхээр агаар. Би загасных. Тэгэхээр загас гэсэн үг. Би загас хумх хоёр их сайн зохицдог гэж уншсан юм байна.

Жон: Сайн уу?

Аллисон: Сайн уу?

Жон: Хэр удаан энд байгаа юм?

Аллисон: Шөнөжин шахуу. Хөөе, бидний хуримын өмнөх шөнө манай аав... чамайг нэг жижиг өрөө шиг зүйл рүү авч орсон доо.

Жон: Тэр надад хайртай гэсэн. Хүү шигээ.

Аллисон: Тэр яг юу гэж хэлсэн бэ?

Жон: Тэр надаас амлалт авсан. Эцсийн амьсгал хураатлаа... чамайг хайрлаж халамжилна гэж. Хөөе…

ЭР-1: Энэ та нарт байгаагаас хамаагүй шинэ юм. Барууны эвсэл тогоог хамгаалж байгаа. Тэнд байгаа хүмүүс чөлөөтэй амьдарна. Өнгөрсөн шөнө хэлсэндээ, тэр бүс чигтээ дайны бүс гэж. Гэхдээ тойрч очих зам бий. Миний зөвлөх зүйл гэвэл... Клермонтоос Ферранд руу яв. Тэгээд Валенсаар доошлоорой. Арай бага тулаантай. Тогоог хэд хэдэн уулс хүрээлсэн байгаа. Тийшээ очих ганц зам бол энэ даваа. Энэ хэсгээр явах туйлын хүнд байх болно. Давааг барууны эвслийн манай найзын анги хамгаалж байгаа. Тэнд хүрээд… захирагч Жэйнэтийг хайж олоорой.

Жон: Жэйнэт.

ЭР-1: Үүнийг түүнд өгөөрэй. Тэр намайг явуулсан гэдгийг мэднэ. Тэр та нарыг нэвтрүүлж өгнө.

Жон: Баярлалаа.

ЭР-1: Бас нэг зүйл байна. Би та нарыг тогоонд юу хүлээж байгааг мэдэхгүй. Гэхдээ тэндээс амьдрал дахин төрнө гэдэгт итгэж байна. Камиллыг минь аваад яваач. Гуйж байна. Манай охиныг аваад яв. Би тэнд очиж чадахгүй. Миний эхнэр аяллыг даахгүй. Та нар харсан шүү дээ. Энэ хорвоо дээр өөр итгэж найдах хүн үнэндээ алга. Чамаас гуйж байна, Жон. Чамаас гуйж байна.

Аллисон: Бид түүнийг аваад явна. Бид түүнийг тэнд хүргэнэ.

Жон: Бид түүнийг аваад явна. Бид түүнийг аваад явна.

Камилл: Хайртай шүү. Би таныг санана даа. Надад хайртайг чинь мэднэ.

ЭР-1: Охин минь, чамдаа хайртай шүү.

Камилл: Хайртай шүү, аав аа.

Аллисон: Эндээс чигээрээ явах ёстой юм байна. Даваа яг тогооны өмнө байгаа юм байна. Та нар зүгээр үү? Бид зогсож амарсан нь дээр байх.

Жон: Тэгье.

Нэйтэн: Бодол унших уу, үл үзэгдэгч болох уу?

Аллисон: Бодол унших.

Жон: Үл үзэгдэгч.

Камилл: Бодол унших.

Аллисон: Тийм ээ.

Камилл: Тийм.

Жон: Жижигхэн гартай байх уу, эсвэл... том хөлтэй… байхыг илүүд үзэх үү?

Нэйтэн: Том хөл.

Камилл: Том хөлтэй бол… яаж алхах юм? Яаж ажиллах юм?

Аллисон: Тийм ээ. Жижиг гар.

Жон: Угаасаа жижиг гартай.

Аллисон: Үгүй ээ.

Жон: Харуул л даа.

Аллисон: Би жирийн гартай. Өөрийнхийгөө хар. Чинийх л том!

Жон: Үгүй…

Аллисон: Харав уу? Хараач. Жирийн. Харав уу?

Нэйтэн: Тэгвэл 50 ширхэг тахиа шиг морьтой тулалдах уу… эсвэл нэг ширхэг морь шиг том тахиатай тулалдах уу?

Камилл: Юу?

Жон: Морь… 50 ширхэг морь шиг хэмжээтэй тахиа?

Аллисон: 50 ширхэг морины хэмжээтэй тахиа?

Жон: Тэр чинь…

Нэйтэн: 50…

Жон: Тахиа шиг хэмжээтэй морь.

Нэйтэн: 50...

Камилл: Юу?

Аллисон: Тахиа шиг хэмжээтэй гэсэн…

ЭР-1: Ард иргэд үүгээр явж болохгүй. Та нар амьд байгаа нь аз. Энд босогчид хаа сайгүй байна. Хаашаа явж байгаа юм?

Камилл: Бид захирагч Жэйнэтийг хайж явна. Тэр аавын маань найз. Тэр энэ Америк хүмүүст тусалж байгаа юм. Бид тогоо руу явж байгаа.

ЭР-1: Тогоо руу гэсэн үү? Тэнд дайн болж байгаа, галын бүсээр явахаа мэдэж байгаа юу? Та нар тэнд хүрч чадахгүй.

Жон: Тэгвэл та бидэнд туслаач.

ЭР-1: Захирагч Жэйнэттэй холбоо барь! Ахмад Хенри. Дүрвэгчид авч явна, захирагч Жэйнэтийн тушаал. Ганцхан энэ даваагаар л нэвтэрч болно. Захирагч Жэйнэт цаана нь байрлаж байгаа. Ойрхон дагаад яв. Хоцорч болохгүй шүү, за юу?

Аллисон: Ойлголоо.

ЭР-1: Яваарай.

ЭР-1: Түргэл. Түргэл! Доошоо, доошоо! Ахмад Хенри, хамсаатнууд аваад гарч явна шүү.

ЭР-2: Яваарай, яваарай, яваарай!

Аллисон: Яваарай, Нэйтэн!

ЭР-1: Дагаад яваарай! Гүйгээрэй! Хурдан гүй!

Жон: Яваад байгаарай!

ЭР-1: Доошоо бол! Толгойгоо доош нь! Зогс, зогс, зогс, зогс!

Аллисон: Бурхан минь…

ЭР-1: Доошоо бол! Яваарай, яваарай, яв! За алив! Яваарай! Яваарай!

ЭР-2: Бурхан минь!

ЭР-1: Яваарай! Яваарай! Явцгаая! Хоргодох байр луу! Хоргодох байр луу! Ахмад Хенри, хүмүүс аваад явж байна шүү.

ЭР-3: Яваарай! Би галаар хамгаалж байя!

ЭР-1: Ойлголоо, яв! Яв, яв, яв, яв!

ЭР-4: Тэднийг хамгаал!

Жон: Нэйтэн, толгойгоо доош нь!

ЭР-1: Суваг руу үсрээрэй! Яваарай!

Жон: Үсрээрэй, Нэйтэн.

Аллисон: Жон… зүгээр үү?

Жон: Тийм ээ, зүгээр.

Аллисон: За за. За алив. Яваарай.

Жон: За.

ЭР-2: Яваарай!

ЭР-1: Яв, яв, яв, яв, яв! Наашаа яваарай. Шатаар гар! Шатаар дээшээ! Яваарай.

Жон: Нэйтэн, яв, яв, яв!

ЭР-1: За за. Босоорой! Бос! Хөөе… Ойгоор яв, тэр зүгт яваарай, за юу? Жэйнэт тэр хэсгийн захирагч нь. Ойлгов уу?

Жон: За.

ЭР-1: Салаа руугаа буцах хэрэгтэй.

Камилл: Баярлалаа!

ЭР-1: Амжилт!

Жон: Баярлалаа!

ЭР-1: Явцгаая.

Жон: Баярлалаа!

ЭР-1: Амжилт хүсье.

Жон: Тэдний хуаран бололтой.

Камилл: Эдгээр уулс. Тэд өмнө нь тэнд байгаагүй.

Жон: Бид тогоонд ойртож байна.

Камилл: Уучлаарай. Удирдагч Жэйнэт хаана байна? Тэнд юм байна.

ЭР-2: Байна уу?

Камилл: Хэн энд ахалж байгаа вэ?

Жон: Англиар ярьдаг уу?

ЭР-2: Тийм ээ.

Жон: Бид захирагч Жэйнэтийг хайж байна. Түүний эцэг… найз нь байгаа юм. Захирагч Жэйнэтийн… Тэр захирагч Жэйнэт биднийг... тогоо руу оруулж өгнө гэсэн юм л даа.

ЭР-2: Нааш ир. Захирагч Жэйнэт. Хүмүүс хэдэн өдрөөр автобус хүлээж байна. Харамсалтай байна. Надад хийж чадах зүйл байхгүй. Одоо харин манай майхнаас явна уу.

Жон: Бидэнд ярилцаж болох өөр хүн бий юу?

ЭР-2: Тэднийг эндээс гарга.

Жон: Үгүй, хөөе. Үгүй, хүлээ. Хүлээгээч. Гуйж байна… намайг сонсооч. Бид маш их зүйл туулж ирлээ. Бид хэнд ч гэм хийхгүй. Тийшээ очихыг л хүсэж байна, тэгээд л болоо. Би үхэж байгаа. Надад хэр хугацаа үлдсэнийг мэдэхгүй. Би гэр бүлээ аюулгүй газар аваачна гэж амласан юм. Биднийг битгий хөөгөөч гуйж байна. Гуйж байна.

ЭР-2: Люк, автобусанд зай гарга гэж хэл.

ЭР-3: Мэдлээ, захирагч аа.

ЭР-2: Тэндээс тээврийн автобус явж байгаа. Хүмүүсийг тогоо руу нь зөөж байгаа. Люк та нарыг хүргээд өгнө. Одоо яв.

Жон: Баярлалаа.

ЭР-2: Амжилт хүсье.

ЭР-1: Босогчид! Та нар автобуснаас гарч болохгүй шүү!

Аллисон: Жон! Тэд ирж байна!

ЭР-4: Бүгд автобуснаас буу! Энэ одоо манай автобус болсон!

ЭР-5: Бүгд автобуснаас буу! Автобусыг дагаад жагс! Хөдөл! Хөдөл! Автобус дагаад жагс!

Жон: Би та нарыг тогоо руу хүргэнэ гэж амласан.

ЭР-4: Явцгаа!

ЭР-5: За алив, яваарай.

ЭР-4: Хөдлөөч!

Аллисон: Намайг дагаад яв.

Жон: Яваарай, хүү минь. Зүгээр. Бүх зүйл зүгээр.

ЭР-4: Яваач!

ЭР-5: Автобуснаас буу!

ЭР-4: Хөдөл! Хөдөл! Явцгаа! Хөдөл! Автобуснаас буу!

ЭР-5: Үгүй!

Аллисон: Бурхан минь! Бурхан минь!

Нэйтэн: Аав!

Аллисон: Бурхан минь.

Нэйтэн: Аав! Аав!

Жон: Би... зүгээр. Зүгээр.

Аллисон: Бид чамд тусламж олох хэрэгтэй! Бурхан минь!

Жон: За, бид явах хэрэгтэй. Тэд дахиад байж магадгүй.

Аллисон: Би жолоо барья! Босоорой! Явцгаая!

Жон: За за.

Аллисон: Нэйтэн, сайн дараарай!

Жон: Энд сайн дараарай! Би одоо зүгээр.

Аллисон: Цааш явахгүй нь. Жаахан алхаж чадах нь уу?

Жон: Тийм ээ. Бурхан минь, үнэн байж!

Аллисон: Үнэхээр гоё юм.

Жон: Тийм ээ. Хүлээгээрэй. Би жаахан амаръя.

Аллисон: Бараг л хүрлээ. Жаахан яваад л болоо. Бид чамайг эмчилнэ.

Жон: Та нар одоо алзахгүй. Тийм биз дээ?

Нэйтэн: Та сайн байлаа, аав аа. Бид чадлаа! Бид чадлаа!

Жон: Тийм ээ. Тийм бид ирчихлээ. Ямар гоё харагдаж байна аа. Энд бүтээж болох ертөнцийг төсөөлөөд үз дээ.

Аллисон: Жон! Жон… Жон?

Жон: Баярлалаа. Миний хань байсанд.

Нэйтэн: Хөх тэнгэр таныг ивээлдээ авах болтугай. Аясын салхи ар нуруунаас тань үлээж байг. Алтан нар нүүр цайраг чинь дулаацуулж байг. Хур бороо хөрс газрыг чинь зөөлнөөр илбэж байг. Аяндаа сайн яваарай, аав минь.

Жон: Та нарт бүхнийг дахин эхлэх боломж байна. Илүү сайхан ертөнцийг бүтээх боломж байна. Илүү сайхан дэлхий. Хайр энэрэл, харилцан итгэлцлээр жигүүрлэсэн ертөнц. Зүгээр нэг оршдог газар биш... Түүний төлөө амьдрах хэрэгтэй. Хэдийгээр би дахин ургах нарыг харж чадахгүй ч... та нар чадна. Тэр илчээ та нар тээж явах болно. Учир нь үүний төлөө л бид төрсөн юм. Маргааш гэдэг та нарт заяагдсан зүйл. Та нарт бүгдэд чинь. Сайхан аялахыг хүсье.

TRAILER

ЖОН: Дэлхийн сүйрлээс хойш 5 жил өнгөрч. Бүгд л үүнийг шинэ, хэвийн зүйл гэцгээж байна. Гэхдээ хоргодох байр маань байгаа. Бид чадах бүхнээ л хийж байна. Жаахан оройтсоныг мэдэж байна л даа. Валентины өдрийн мэнд хүргэе.

АЛЛИСОН: Надад таалагдаж байна. Бид болзошгүй байдлын төлөвлөгөөгөө ярилцах хэрэгтэй.

ЖОН: Бид энд үлдэж болохгүй ээ, Али. Энд ямар ч амьдрал байхгүй.

НЭЙТЭН: Галт уулын тогоо. Чи жинхэнэ гэдэгт нь итгэж байна уу?

ЭР1: Тэд үүнийг хүн төрөлхтний сүүлчийн боломж ч байж магад гэсэн. Гэвч энд хүрэх боломжгүй.

ЖОН: Амлаж байна. Би чамайг тэр галт уулын тогоонд аваачих болно.

ТЕКСТ: Энэ 1-р сард.

ЭР2: Дэлхий одоо аюултай газар болсон.

НЭЙТЭН: Өөр арга байх л ёстой.

ЖОН: Чи чадна аа.

АЛЛИСОН: Бид явсаар байх болно.

ТЕКСТ: Итгэл найдвар... нууцлаг бүс рүү... дагуулах болно.

ЭР1: Тэнд чамайг юу хүлээж байгааг мэдэхгүй. Гэхдээ би итгэж байна.

ЖОН: Ямар нэг зүйлээс сайн бариарай.

ЭР1: Энэ бол дэлхий дахин төрөх тэр газар.

Back to episodes Go home