Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 36
Нэр: Sugar 04/04/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
1. Мира - эмэгтэй, 30-35 настай, Дунмёны ээж, программ хангамжийн инженер
2. Дунмён - эрэгтэй, 12 настай, сурагч, сургуулийн бейсболын тамирчин
3. Жүнү - эрэгтэй, 30-35 настай, Дунмёны аав, судлаач
4. Часон - эрэгтэй, 30-35 настай, прокурор, Мёнүгийн аав
5. Мёнү - эрэгтэй, 12 настай, Дунмёны ангийн хүүхэд, Часоны хүү
6. Чанмин - эрэгтэй, 12 настай, Дунмёны ангийн хүүхэд
Текст: БОДИТ ҮЙЛ ЯВДЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ. ДҮР, ДҮРСЛЭЛ НЬ ЗОХИОМОЛ БОЛНО.
Часон: Нэр?
Мира: Ким Мира.
Часон: Хэн гэнэ ээ?
Текст: ЧУЭ ЖИҮ
Мира: Ким Мира гэдэг.
Часон: Ажил?
Текст: ГУ ДУНХА
Мира: Программ хангамжийн инженер.
Текст: МИН ЖИНЫН
Часон: Яах гэж тэгсэн юм?
Текст: SUGAR
Мира: Хоцорчхож. Хурдалъя, хурдалъя.
Дунмён: Ээж, миний өмсгөл хаана байна аа? Угаачихсан юм уу?
Мира: Өнөөдөр тэмцээнтэй билүү?
Дунмён: Үгүй ээ, өнөөдөр инээдмийн баяр шүү дээ. Хөл бөмбөгийн хүүхдүүдтэй шүүгээгээ сольж, дасгалжуулагчийг айлгана аа.
Мира: Хөөе, хэрэггүй ээ. Дасгалжуулагч чинь уурлачихвал яах юм бэ?
Жүнү: Тэгээд л болоо юм уу? Аав нь сургуульд байхдаа эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас өмсөж явсан.
Дунмён: Нээрэн үү?
Жүнү: Тийм ээ.
Мира: Ёстой нэг... Битгий тэгээрэй.
Жүнү: Хань аа, энэ зангиа жаахан овортой харагдахгүй байна уу?
Мира: Ажлын эхний өдөр юм чинь тод байгаад хэрэггүй байх аа.
Жүнү: Ойлголоо!
Мира: Яагаад сагсанд хийдэггүй байна аа?
Текст: НӨХРИЙН МААНЬ АНХНЫ АЖЛЫН ӨДӨР
Жүнү: Хань аа.
Мира: За?
Жүнү: Чиний минь хэцүү өдрүүд ингээд дуусаж байна даа.
Мира: Хангалуун амьдруулж чадах уу?
Жүнү: Тийм ээ, мэдээж хэрэг. Үнсье.
Мира: Яагаад байгаа юм бэ? Би хоцорчихсон, хурдан явах хэрэгтэй байна.
Жүнү: За, за.
Мира: Гарцаар гарахдаа гараа заавал дээш нь өргөж байгаарай!
Дунмён: Хөөе, өнөөдөр эхний цаг юу билээ?
Найз 1: Биеийн тамир.
Дунмён: Гоё доо. Хөөе.
Найз 1: За?
Дунмён: Өнөөдөр ч гэсэн тараад догбугги иднэ биз дээ?
Найз 1: Тэгье.
Мира: Миний хүү! Хайртай шүү! Ээжийгээ бүүр таних ч үгүй байх шив. Хүүе ээ! Хөөе! Хөөе! Сургуулийн урд ингэж хурдалж болохгүй шүү дээ!
Часон: Уучлаарай, өөрөө энэ тугаа зайлуулчихгүй юу?
Мира: Хүүе, хүүе...
Ээж 1: Зүгээр үү?
Мира: Энэ одоо...
Ээж 1: Яадаг галзуу амьтан бэ? Бичлэг хийчихсэн болохоор цагдаад өгцгөөе! Хөөе, муу новш минь ингэж байхаар зүгээр алхаад яваач! Зүгээр үү?
Мира: Тийм ээ, зүгээр.
Ээж 1: Гайгүй бичигдсэн байгаа?
Мира: Сайн байна уу?
Дарга: Энд Ким ахлах сууна шүү. Ким ахлах аа, энд суучих. Аймаар түгжрэлтэй байна уу?
Мира: Уучлаарай.
Дарга: Зүгээр ээ, зүгээр. Хүлээлгэсэнд уучлаарай. "Эм О Эс" компаниас Жонг холбогдож байна. Өнөөдрийн уулзалтад оролцож байгаа та бүхэнд баярлалаа.
Ажилтан эр 1: Пак ахлах аа, тушаал дэвшсэнд баяр хүргэе.
Ажилтан эр 2: Баярлалаа.
Ажилтан эр 3: Танд баяр хүргэе. Өнөөдөр дайлна биз дээ?
Ажилтан эр 2: Тэгэлгүй яах вэ. Могой загас ч хамаагүй идэх үү?
Ажилтан эр 1: Би танд хайртай.
Ажилтан эр 3: Ахлах аа, би захиалчих уу?
Ажилтан эр 1: Сөжү байвал ямар вэ?
Ажилтан эр 2: Орой уулзъя.
Ажитан эм 1: Ким ахлах таныг хамгийн их илүү цаг ажилладаг 600 инженерүүдээс шилдэг аравт багтдаг гэдгийг мэддэггүй юм байх даа? Яг яагаад? Яагаад дандаа тушаал дэвших болгонд орхигддог юм бэ?
Мира: Дараа үнэлж өгөх байлгүй дээ.
Ажитан эм 1: Та ч гэсэн Жонг ахлахын төгссөн тэр сургуулийг төгсөн ёстой байсан шүү дээ. Пак ахлах тэндхийг төгссөн гэсэн шүү дээ. Би цайны газарт сонссон байхгүй юу.
Мира: Тэр чинь хөвгүүдийн сургууль шүү дээ.
Ажитан эм 1: Тийм болохоор л бүүр уур хүрээд байгаа байхгүй юу даа.
Текст: ИДЫН БАГА СУРГУУЛЬ ШҮҮГЭЭ АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
Найз 2: Мёнү яасан юм? Мёнү хаана байгаа юм бэ?
Чанмин: Мёнүгийн бие нь өвдөөд ирж чадахгүй гэсэн.
Найз 2: Юу вэ? Мёнү багшийг айлгах байсан шүү дээ. Дунмён аа, чи хийх үү? Тэнд нуугдаж байхад л болно.
Дунгён: Аан, тэгье.
Чанмин: Би энд нуугдчих уу?
Найз 2: Тэг, тэг. Наанаа нуугдчих.
Чанмин: Яг багтаж байна шүү.
Найз 2: Хөөе, чи хаачих гэж байгаа юм бэ?
Дунмён: Ариун цэврийн өрөө...
Найз 2: За аа.
Найз 3: Хөөе, дасгалжуулагч ирж байна! Хурдан нуугдаарай!
Чанмин: Дунмён аа? Дунмён ирсэн үү?
Дунмчн: Тийм ээ, би энд байна.
Хөл бөмбөгийн дасгалжуулагч: Хөл бөмбөгийн багийнхан цугларахгүй юм уу? Энэ хүүхдүүд чинь хаашаа явчхав аа? Түрүүлээд гарчихсан юм байх даа? Нааш ир ээ, нааш ир. Инээдмийн баяр гээд та нарыг дээ! Хөл бөмбөгийн багийнхан хаана байна аа?
Найз 3: Би хэлье!
Чанмин: Дунмён аа, гарч ирж айлгахгүй яасан юм бэ? Чамаас болж баларлаа шүү дээ. Хөөе, хөөе, унтаад байгаа юм уу? Нээрээ унтаад байгаа юм уу?
Найз 4: Хөөе, дасгалжуулагч явчихсан. Дунмён чи хоцорсон.
Чанмин: Харин тийм ээ. Хөөе! Чи яачхаа вэ? Дунмён аа, яагаад байгаа юм бэ? Битгий жүжиглээд бай л даа! Жон Думён!
Мира: Хүн байна уу?
Жүнү: Хань аа.
Мира: Яагаад... Яагаад ухаан алдчихсан юм бэ? Яагаад вэ? 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй юм шиг байна гэнэ ээ... Чихрийн шижин? Юу гэсэн үг юм? 12 настай хүүхэд яахаараа тийм өвчин тусна гэж? Эмч нь хаана байна? Эмч хаана байгаа юм бэ? Эмч ээ, манай Дунмён чихрийн шижинтэй гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ?
Эрэгтэй эмч: Дунмёны цусанд хэт их сахар хуримтлагдсанаас болж шээс нь ойрхон болсон. Инсулин дутагдсанаас болж өнөөдөр ухаан алдсан байна. Энэ нь 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний шинж тэмдэг.
Мира: 1-р хэлбэрийн чихрийн шижин гэсэн үү? Яагаад ийм зүйл болчхов оо? Манай удамд чихрийн шижинтэй хүн байхгүй шүү дээ.
Эрэгтэй эмч: 1-р хэлбэрийн чихрийн шижин нь нойр булчирхайн бета эсээс ялгардаг инсулинийг устгадаг аутоиммун өвчин юм. 2-р хэлбэрээс ялгаатай зүйл нь удам эсвэл амьдралын хэв маягтай огт хамааралгүй.
Мира: Тэгвэл... яаж эмчлэх хэрэгтэй вэ? Мэс засал хийнэ гэсэн үг үү? Эсвэл өөрөөр... сахар идэхгүй байхад л болно гэсэн үг үү?
Эрэгтэй эмч: Инсулин эмчилгээ болон нарийн хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн хэрэгтэй.
Мира: Тэгвэл... бүрэн эдгэрэх боломжтой гэсэн үг үү? Яасан бэ?
Эрэгтэй эмч: Одоогоор чихрийн шижин өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй. Ялангуяа 1-р хэлбэрийн чихрийн шижин нь насан туршдаа инсулин тариа тарих хэрэгтэй.
Мира: Одоо яана аа?
Эмэгтэй Сувилагч: Энд үлдээхэд болно оо.
Текст: ШЭЭСНИЙ АЯГА ХАДГАЛАХ ХЭСЭГ ЦУС ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭ
Дунмён: Ээж! Үгүй ээ, үгүй, үгүй! Цусаа өгөхгүй ээ! Үгүй ээ! Үгүй ээ, үгүй, хийхгүй ээ!
Мира: Уучлаарай, манай Дунмён зүүнээс их айдаг юм аа.
Жүнү: Зүгээр ээ.
Дунмён: Үгүй ээ, тариа тариулахгүй ээ!
Мира: Ганцхан удаа, ганцхан удаа...
Дунмён: Үгүй ээ, үгүй!
Мира: Өвдөхгүй ээ, өвдөхгүй.
Жүнү: Дунмён аа, зүгээр ээ, зүгээр...
Мира: Ганцхан удаа, за юу?
Жүнү: Зүгээр ээ, зүгээр.
Мира: Ганцхан удаа...
Мира: Цусан дахь сахарын хэмжээг өдөрт хэдэн удаа хийх хэрэгтэй юм бол? Хүү маань зүүнээс их айдаг юм аа...
Сувилагч 2: Сахарын хэмжээ өндөр хэвээрээ л байна. Хоолны өмнө ба дараа, унтахын өмнө ч бас заавал шалгах хэрэгтэй болохоор өдөрт дунджаар долоон удаа гэж ойлгож болно. Дасгал хийхийн өмнө ч бас шалгаж байж цусан дахь сахарын хэмжээ багасахаас сэргийлнэ.
Мира: Цусан дахь сахарын хэмжээ багасвал яах вэ?
Сувилагч 2: Хэрвээ цусан дахь сахарын хэмжээ багасахад амжиж сахар хэрэглэхгүй бол ухаан алдаж ч магадгүй. Хүндэрвэл...
Мира: Хүндэрвэл?
Эрэгтэй эмч: Манай Дунмёны биеийн байдал...
Эмэгтэй эмч: Чихрийн шижингийн хоолны дэглэмийн хамгийн чухал гурван зарчим бол Зохистой хэмжээг баримтлах, хэтрүүлэхгүй байх, тогтвортой байх юм.
Дунмён: Исгэлэн юм аа.
Мира: Цуу биед чинь сайн гэсэн.
Эмэгтэй эмч: Хоол идээгүй байсан ч гэсэн өдөр бүр биеийн байдлаас хамаарч цусан дахь сахарын хэмжээ хэлбэлздэг. Цусан дахь сахарын хэмжээ 80-200 хооронд байх ёстой. Тэгж байж л сахарын хэмжээ буурахаас сэргийлнэ.
Мира: Дунмён аа, инсулин тахиа тарихыг сураад эмнэлгээс гарцгаая. Сахарын хэмжээ шалгахыг ээж нь сурчихъя. Тэгэх үү?
Текст: ШИНЖИЛГЭЭНИЙ ДАРААЛАЛ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БЕЙСБОЛЫН НЭВТРҮҮЛЭГ
Сувилагч 2: Дунмён аа? Ганцхан удаа сахарын хэмжээгээ шалгачихъя. Түрүүн хоолоо нэлээн их үлдээчихсэн. Тэгж болохгүй шүү дээ.
Дунмён: Хоол үнэхээр амтгүй байна лээ. Цусаа өгөхөөс ч бас дургүй хүрч байна!
Сувилагч 2: Ойлгож байна аа. Гэхдээ эхлээд гарч ирээд ярилцъя, Дунмён аа. Тэгэх үү?
Мира: Би нэг үзье. Дунмён аа, ээж нь байна. Жон Дунмён, хурдан хаалгаа онгойлго. Чамайг эмчилж байгаа хүмүүст яаж ингэж хандаж байна аа? Гурав тоолоход онгойлгохгүй бол... ээж нь жинхэнээсээ гэртээ харилаа шүү. Нэг... хоёр...
Сувилагч 2: Дунмёны ээж ээ. Дунмён гарч ирээгүй л байгаа юм уу?
Мира: Харин тийм ээ, уучлаарай.
Сувилагч 2: Одоо яана аа? Энд яаралтай тусламж! Сахарын хэмжээ буурсан байх.
Эрэгтэй эмч 2: Түр хүлээгээрэй. Эмчилгээнд яаралтай бэлдээрэй! Ингэж цусан дахь сахарын хэмжээ багасаж, ухаан алдвал ундаа ууж чадахгүй учраас үнэхээр аюултай гэсэн үг. Эмчилгээний тариа хийх юм уу, яаралтай эмнэлэгт ирэх хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээ хамгийн багадаа хүрвэл тархинд нөлөө үзүүлж, комд ч орж магадгүй. Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд хүртэл аюултай. 1-р хэлбэрийн чихрийн шижин нь марафонтой адил. Өдөр тутмын асаргааг сайн хийж байж л, энгийн хүмүүс шиг хэвийн амьдарч чадна.
Текст: КИМ ЧАМСҮ 38 НАСТАЙ, ЭРЭГТЭЙ
Мирагийн ээж: Мира! Мира!
Текст: ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХ БОЛОМЖ САЙН ДУРЫН АЖИЛТАН АВНА. ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛ ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ӨВЧТӨН ХӨЛӨӨ АЛДЖЭЭ. ХӨЛИЙН АРЧИЛГАА ЧУХАЛ УУ?
Фил: Сайн уу? Намайг Фил гэдэг. Би өнөөдөр охинтойгоо хамт байна. Энэ бол "Декском Ж-фор". Декском Ж-фор нь миний охины цусан дахь сахарын түвшинг таван минут тутамд хэмждэг. Мөн дамжуулагчийн тусламжтайгаар өгөгдлийг хүлээн авагч руу илгээнэ. Декскомын тусламжтайгаар би охиндоо яаралтай арга хэмжээ авч чадна. Хамгийн гоё нь... Миний охин, хуруугаа үзүүлээч. Охин маань өдөр бүр хуруундаа зүү хатгуулах шаардлагагүй.
Дунмён: Та хэтэрхий чанга хатгачихлаа шүү дээ!
Мира: Намайг уучлаарай... Одоо болтол хүчээ хянаж чадахгүй байна аа. Өндөр хэвээрээ л байна. Бор будаа л идэж байхаас...
Дунмён: Инсулин тариаг одоо би өөрөө хийе. Өөрөө хийсэн нь хамаагүй дээр.
Мира: Сургуульдаа явахгүй дахиад нэг долоо хоног амрах уу?
Дунмён: Аль хэдий нь хоёр долоо хоног амарсан шүү дээ. Удахгүй бөмбөг шидэх тоглогчийг сонгон шалгаруулна. Бэлтгэлээ дахиад тасалмааргүй байна.
Мира: Дунмён аа, бейсболыг...
Хадам ээж: Хөргөгч чинь бүүр ундаагаар дүүрчхэж. Түүнийг чихрийн шижинтэй болсонд гайхах юм алга. Манай удамд чихрийн шижинтэй хүн ганц ч байхгүй.
Мира: Ээж ээ... 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчин нь хоолны дэглэм юм уу, удамшилтай огт хамаагүй гэсэн. Ундааг цусан дахь сахарын хэмжээ багасахаас сэргийлэх болохоор зүгээр орхичих оо.
Хадам ээж: Удамшил биш бол... шалтгаан нь яг юу юм бэ?
Мира: Шалтгааныг нь мэдэхгүй ээ. Зүгээр л... автомашины осол шиг гэсэн.
Хадам ээж: Автомашины осол оо? Тэгвэл хэр удаж байж эдгэрнэ гэж байна?
Мира: Ээж! Өнөөдөр уламжлалт эмнэлэг явна гээгүй билүү?
Дунмён: Ээж.
Мира: За?
Дунмён: Би өнөөдөр хичээлээ тараад найзуудтайгаа хамт догбугги идэж болох уу?
Мира: Дунмён аа, чи бейсбол тоглохыг, бас сургууль дээрээ найзуудтайгаа тоглохыг хүсэж байгаа биз дээ?
Дунмён: Тийм ээ.
Мира: Тэгэхийн тулд өдий болтол дураараа идсэн догбугги, шарсан төмс, хятад гоймонгоос бүрмөсөн зайлсхийх хэрэгтэй. Чадна биз дээ? Элсэн чихэр бидний хувьд юу билээ?
Дунмён: Хор.
Мира: Тийм.
Дунмён: Цусан дахь сахарын хэмжээг хоёр цаг тутамд шалгах хэрэгтэй. Үүдийн хоолны өмнө инсулин тарих хэрэгтэй ч, өөрөө чадна гэсэн. Гэдсээ гаргахаас ичээд байх шиг байна лээ. Та цусан дахь сахарын хэмжээг 70-аас доош буулгахгүй байлгахад нь тусалж болох болов уу? Сахарын хэмжээ буурахаас сэргийлж би шүүс авчирсан.
Сургуулийн эмч: За, та санаа зоволтгүй ээ. Дунмёнд их хэцүү байгаа байх даа?
Мира: Харин тийм ээ. Ядаж байхад бейсболоос болж...
Сургуулийн эмч: Жиён аа!
Эмэгтэй сурагч 1: Багш аа, тэр бэртчихсэн.
Сургуулийн эмч: Дух чинь яачхаа вэ? Хаана ингэчихсэн юм бэ?
Эмэгтэй сурагч 2: Уначихсан...
Сургуулийн эмч: Уначихсан? Хаана вэ?
Чанмин: Жон Дунмён, чи зүгээр үү? Бүгд ямар их гайхсан гээч?
Дунмён: Би зүгээр ээ.
Менү: Чиний тухай сонссон. Манай аав чамд их санаа зовж байна билээ.
Дунмён: Сүртэй юм биш ээ. Нээрэн гар чинь зүгээр үү?
Менү: Зүгээр ээ, чи юм зурмаар байна уу?
Дунмён: Тэгье.
Чанмин: Би ч гэсэн зуръя.
Дунмён: Би эхлээд зурна аа.
Мёнү: Битгий сонин юм зураарай.
Дунмён: Юу зурах вэ?
Чанмин: Баас зурчих.
Мёнү: Хөөе, битгий баас зураарай!
Чанмин: Зурчих аа, зурчих, зурчих.
Мёнү: Хөөе, энэ одоо юу вэ?
Ангийн багш: Бидний мэдэх ёстой үндсэн зургаан шим тэжээл бол нүүрс ус, уураг, өөх тос, витамин, эрдэс бодис, ус юм Энэ дундаас бидэнд ингэж хичээллэж, гүйхэд тусалж, бидний биед эрч хүч өгдөг шим тэжээл бол нүүрс ус, өөх тос болон уураг юм. Бидний өдөр бүр иддэг будаа, талх, гоймон болон та бүхний дуртай жигнэмэг, бялуу нь бүгд нүүрс уснаас бүрддэг. Нүүрс усанд бидний биед ашигтай...
Дасгалжуулагч: Хоцорсонд уучлаарай, ээж нар аа. Сайн байна уу? Би уг нь ингэж хоцордоггүй юм сан. Уулзаагүй удсан байна! Намрын анхны тоглолт удахгүй болохтой холбогдуулан гарааны тоглогчдоо шалгаруулсан. Асран хамгаалагч та бүхэнтэй ил тод харилцахыг хүссэн юм аа. За аа. За, ингээд харахад ойлгомжтой байгаа байх. Бид хангалттай удаан бодож энэ шийдвэрт хүрснийг ойлгоорой.
Текст: БӨМБӨГ ШИДЭГЧ И МЁНҮ ХҮЛЭЭЛГИЙН ТОГЛОГЧ ЖОН ДУНМЁН
Мира: Дасгалжуулагч аа, манай Дунмён өөрийгөө бөмбөг шидэгч болно гэж их найдаж байсан юм сан. Юу болсон юм бол?
Дасгалжуулагч: Дунмёны ээж ээ, би тантай тусад нь холбогдох гэж байсан юм л даа. Аан... нөгөө...
Часон: Хоцорсонд уучлаарай.
Дасгалжуулагч: Яг Мёнүгийн аав ирж таарлаа шүү. Ямар сайхан костюм өмсөө вэ?
Мира: Хөөе!
Ээж 1: Нөгөө мерседес мөн биз дээ?
Дасгалжуулагч: Яг үнэндээ Мёнү, Дунмён хоёрын маань бөмбөг шидэх чадвар нь ижилхэн. Харин Дунмёны маань одоогийн биеийн байдлыг харгалзан үзэж, Мёнүг сонгохоор болсон юм.
Ээж 1: Аан... Гэхдээ Мёнү ч гэсэн гараа гэмтээгээгүй билүү? Их том гипстэй байсан.
Часон: Зүгээр ээ, зүгээр. Гар нь бага зэрэг булгарсан болохоор тоглолтын өмнө бүрэн эдгэрчихнэ. Харин Дунмён эдгэршгүй өвчин туссан гэж сонссон. Энэ үнэн үү? Насан туршдаа тариулна гэсэн байх аа.
Найз 4: Хөөе, Дунмён аа, хурдан гараад ирээрэй!
Дунмён: За.
Найз 5: Өлсөж байна шүү.
Найз 6: Хамт явъя аа, хөөе!
Ээж 2: Энэ үнэн үү, Дунмёны ээж ээ? Би тийм ноцтой гэж мэдээгүй юм байна. Эмнэлэгт жаахан байх ёстой байсан юм биш үү?
Ээж 3: Яагаад хэлээгүй юм бэ? Ийм хэцүү спортоор хичээллэж болох юм уу?
Мира: 1-р хэлбэрийн чихрийн шижин... урт хугацааны удирдлага талаасаа марафонтой адил ч гэлээ, инсулин тариулаад, цусан дахь сахараа сайн хэмжиж байхад л бусад хүүхдүүдтэй адил байж чадна.
Часон: Тэр чинь сайн удирдаж чадвал л шүү дээ.
Мира: Юу?
Часон: Үгүй ээ, тэгж хэлэх гээгүй юм шүү. Манай гэрийн ахмад настнууд дунд чихрийн шижин өвчнөөр зовж байгаа хүмүүс их болохоор би жаахан мэднэ.
Мира: 1-р хэлбэрийн чихрийн шижин нь насанд хүрэгчдэд нөлөөлдөг 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс тэс өөр шүү.
Часон: Эмч 1-р хэлбэрийн чихрийн шижин илүү хялбар гэж байна уу?
Мира: Үгүй ээ, тийм биш ч гэсэн... Тусгай эмчилгээ шаардагдах хэмжээний ноцтой биш гэсэн үг. Спортоор хичээллэхгүй байх шалтгаан ч байхгүй. Гадаадад 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй тамирчид ч маш их байдаг!
Дасгалжуулагч: Дунмёныг бейсболын багаас хасна гэж яриагүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн... түүний биеийн байдал тогтвортой болсны дараа... Яг үнэндээ манай багт зориулсан сувилагч ч байхгүй шүү дээ.
Ээж 5: Уучлаарай.
Мира: Ойлголоо, дасгалжуулагч аа. Өвчтэй гэх шалтгаанаар бөмбөг шидэгч байх эрхээ хасуулж байгаа бол энэ чинь илт ялгаварлан гадуурхалт шүү.
Часон: Ур чадвараар биш... дасгалжуулагч аа, түр хүлээгээрэй. Үгүй ээ, ур чадвараар биш зөвхөн өвчнөөрөө давуу эрх эдлэх гээд байгаа юм уу? Юу болоод байна аа? Энэ чинь жинхэнэ ялгаварлан гадуурхалт биш гэж үү?
Дасгалжуулагч: Би Дунмёны нөхцөл байдлыг харгалзан цаашид илүү анхааралтай байх болно оо.
Мира: Дунмён анхаарал хүсээд байгаа юм биш! Дунмёнд өөрийнхөө чадвараар шалгарах боломж өгөхийг хүсэж байна.
Дасгалжуулагч: Тэгвэл гарааны шидэгчийг сонгох шийдвэрээ хоёуланг нь эдгэртэл түр хойшлуулъя даа. За, тэгье.
Ээж 5: Энэ одоо юу гэнэ вэ? Өндөр боловсролтой хүн гэхэд үнэхээр хатуу үгтэй юм аа.
Чансон: Би тэр картыг авсан байхгүй юу.
Мёнү: За?
Чансон: Хэрэглээгүй гэж бодож байтал...
Сургуулийн сувилагч: Дунмён аа! Дунмёныг харсан уу?
Чансон: Дунмён хөл бөмбөг тоглохоор гарсан.
Сургуулийн сувилагч: Цусан дахь сахарын хэмжээгээ шалгуул гээд хэлчхээрэй.
Мира: Дахиад ингэх юм бол жинхэнээсээ бейсбол тоглохыг чинь хориглоно шүү. Хоёулаа одоо нэг шалгачихъя. Тэнд сууя.
Дунмён: Хүн ихтэй байна шүү дээ, ичмээр юм. Гэртээ очоод шууд шалгачихъя.
Мира: За, ойлголоо. Амттай юм аваад хурдан харья. Ээж нь өнөөдөр нэг хоолныхоо чадварыг гаргадаг юм уу?
Дунмён: Дахиад л карри хийх юм уу? Чихэртэй тахиа авч болохгүй юу?
Мира: Тэр чинь харваас чихрийн бөмбөг шүү дээ. Чихэр бидний хувьд юу гэсэн билээ?
Дунмён: Тэгвэл булгуги?
Мира: Тэр ч гэсэн маш их чихэр ордог шүү дээ. Стэйк ямар вэ? Бага зэрэг давс, перец цацаад ээж нь амттай хийгээд өгье.
Дунмён: Та шархаараа дандаа хатуу болгочихдог шүү дээ.
Мира: Аавыг нь шар гэчихье л дээ.
Дунмён: Ариун цэврийн өрөө.
Мира: Ээж нь амтлагааны буланд байж байя. Чихэрлэг тахиа... Дунмён их дуртай юм сан. Цагирган боов... Огт болохгүй шүү, болохгүй. Чихрийн бөмбөг. Сахарын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Шарсан дүпү... Сахарын хэмжээ нэмэгдүүлэхгүй байлгүй дээ. Шар буурцгийн нахиагаар юу хийдэг юм билээ?
Текст: ДАХИАД ЖААХАН ОЙРТООРОЙ.
Мира: Энэ каррид цардуул ордог уу?
Ажилтан 1: Энэ Энэтхэг карри болохоор цардуул байхгүй ээ. Түр хүлээгээрэй.
Мира: Энэ ногоогоо яаж ингэж амталсан юм бэ? Хүүе. Сахар ороогүй юм байна шүү дээ. Шар буурцгийн сүү ч бас байна. Идэх боломжтой зөндөө юм байна. Ямар уддаг юм бэ? Уучлаарай.
Хүүхэд 1: Уучлаарай.
Мира: Дунмён аа... Жон Дунмён. Уучлаарай, иймэрхүү өндөртэй эрэгтэй хүүхэд харсан уу? 5-р анги байгаа юм. Иймэрхүү өндөртэй 5-р ангийн эрэгтэй хүүхэд харсан уу?
Эр 1: Хараагүй ээ.
Мира: Уучлаарай, иймэрхүү өндөртэй эрэгтэй хүүхэд харсан уу? Дунмён аа... Дунмён аа... Уучлаарай, иймэрхүү өндөртэй эрэгтэй хүүхэд харсан уу?
Эм 1: Үгүй ээ, хараагүй.
Мира: Манай хүү 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй... Цусан дахь сахарын хэмжээ багасвал ухаан алдаж магадгүй... Дунмён аа! Дунмён аа! Дунмён аа! Дотор байна уу? Дунмён аа! Манай хүү чихрийн шижинтэй юм аа... Эрэгтэй хүүхэд харсан уу? Тэр чихрийн шижинтэй болохоор ухаан алдаж магадгүй... Дунмён аа! Жон Дунмён аа!
Ажилтан 2: Та чинь юу хийж байгаа чинь энэ вэ?
Мира: Манай хүү чихрийн шижинтэй юм аа! Ухаан алдчихвал амь насанд нь аюултай...
Ажилтан 2: Юу? Ингэж болохгүй шүү дээ! Одоо яана аа? Та төөрсөн хүүхдийн үйлчилгээний төв рүү очиж шалгаарай.
Мира: Дунмён аа!
Дунмён: Ээж?
Эр 2: Сайхан хооллоорой.
Дунмён: Баярлалаа.
Эр 2: За аа.
Мира: Дахиж ингэж алга болохгүй шүү. Утсаа яачихсан юм бэ?
Дунмён: Аав булаачихсан шүү дээ.
Мира: Буцааж өгөх болохоор хүзүүндээ байнга зүүж байгаарай. Цаашид сахар хэмжигчийг чи өөрөө авч яваад хоёр цаг тутамд шалгаж байгаарай. Ойлгосон уу?
Дунмён: Ойлголоо.
Мира: Цусан дахь сахарын хэмжээ багасахад гэнэт гар чичирч, юм мартдаг болж магадгүй гэсэн. Тэгвэл маш тайвнаар шүүсээ ууна шүү. Түрийвчдээ бэлэн мөнгө, картаа байнга хийж байгаарай. Байхгүй байвал дэлгүүрт очоод ээжийнхээ нэрийг хэлээд шууд уучих. Ойлгосон уу?
Дунмён: За аа.
Мира: Толгой эргэж, гар чичирч байвал хажуугаар нь өнгөрсөн хэн ч хамаагүй, шууд тусламж гуйгаарай. Өвдөх чинь ичих зүйл огт биш. Ойлгосон биз?
Дунмён: Ойлголоо доо. Ойлгосон гээд байхад.
Мира: За. Өлсөж байгаа байх, хурдан явцгаая.
Дунмён: Ээж...
Мира: Яасан бэ? Сахар дутагдаж байгаа юм шиг байна уу?
Дунмён: Таны гутал яасан юм бэ?
Жижүүр ах: Хөөе, Дунмёны ээж ээ! Хүргэлт ирсэн. Гадаадаас ирсэн юм шиг байна лээ.
Фил: Сайн уу? Намайг Фил гэдэг. Би өнөөдөр охинтойгоо хамт байна. Энэ бол "Декском Ж-фор". Декском Ж-фор нь миний охины цусан дахь сахарын түвшинг таван минут тутамд хэмждэг. Мөн дамжуулагчийн тусламжтайгаар өгөгдлийг хүлээн авагч руу илгээнэ. Декскомын тусламжтайгаар би охиндоо яаралтай арга хэмжээ авч чадна. Хамгийн гоё нь... Миний охин, хуруугаа үзүүлээч. Охин маань өдөр бүр хуруундаа зүү хатгуулах шаардлагагүй. Харин бид алсын зайнаас хянах боломжтой өөр төхөөрөмж хийх хэрэгтэй байна. Энэ бол хүүхдүүдийн цусан дахь сахарын хэмжээг бидний ухаалаг цаг эсвэл утсанд дамжуулах төхөөрөмж юм.
Текст: НЭЭЛТТЭЙ ЭРХИЙН ПРОГРАММУУД АШИГЛАН КОД БИЧИХ
Фил: Декскомын тусламжтайгаар охиныхоо цусан дахь сахарын хэмжээг хэмжих хялбар болсон ч, түүний хажууд байхгүй үедээ үүнийг мэдэж чадахгүй болохоор одоо ч санаа зовдог. Тиймээс би нэмэлт тоноглол бүтээсэн. Юуны өмнө, хэрхэн ажиллахыг тайлбарлая. Дараа нь үүнийг хэрхэн хийхийг зааж өгье.
Текст: ЦУСАН ДАХЬ САХАРЫГ ЗОХИЦУУЛАХ ХООЛНЫ ДЭГЛЭМ
Жүнү: Хань аа!
Мира: За? Байрлалаа.
Текст: ДУНМЁНЫ УТАС ҮҮЛЭН ХОЛБОО САХАРЫН ХЭМЖЭЭ УНШИНА. КОМПЬЮТЕРЫН АРХИТЕКТУР БА ДИЗАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Фил: Хэрвээ та энэ процессыг дамжвал, радио дохио хүлээж авах хэсгүүд болон зай холбогдох болно. Эцэст нь гагнуур ажлаа асуудалгүй хийсэн эсэхээ шалгаарай. Ингээд л болж байна.
Жүнү: Хань аа!
Мира: Хань аа, сэрчихсэн юм уу?
Жүнү: Наадхаа заавал ингэж хийх юм уу? Их мөнгө төлж авчхаад энэ чигээр нь ашиглачхаж болохгүй юм уу?
Мира: Зүгээр зүүлгэчихвэл Дунмён өөрөө, өөрийгөө удирдаад явна гэж бодоо юу? Хол байгаа эцэг, эх нь шалгах боломжтой байж л яаралтай арга хэмжээ авна шүү дээ. Тэр төхөөрөмж байж л Дунмёны цусан дахь сахарыг шалгасан хэмжээг Дунмёны утас руу дамжуулсны дараа Дунмёны утаснаас үүлэн тооцоолол руу илгээж байж л миний утас, чиний утас, бас нөөц утаснаас ч хянах боломжтой гэсэн үг.
Жүнү: Ойлголоо. Ойлгосон болохоор эхлээд унтацгаая аа. Маргааш эрт ажилтай гэсэн биз дээ?
Сурагч 1: Зөөлөн чихэр!
Сурагч 2: Битгий түлчхээрэй.
Сурагч 3: Амттай байна шүү.
Жүнү: Инээгээрэй.
Жүнү: Хөөе, хүлээлгийн тоглогч оо. Бүгдээрээ хариад пицца идэх үү? Аав нь чамд зориулж нимгэн бүхэл үрийн гурилтай пицца авчихсан шүү дээ.
Дунмён: Бүхэн үрийн гурил хуурай болохоор дургүй ээ.
Жүнү: Тийм, тэ? Бүхэл үрийн гурил ч жаахан зажлууртай, хатуу шүү. Уучил.
Мира: Яагаад дандаа би болдоггүй юм бэ? Яагаад?
Текст: ТӨХӨӨРӨМЖ
Жүнү: Уучил, уучил.
Мира: Хань аа... Хань аа! Хань аа! Миний утсанд цусан дахь сахарын мэдээлэл ирчихсэн!
Жүнү: Нээрэн үү?
Мира: Хань аа! Ашгүй дээ!
Найз: Дунмён аа, хөл бөмбөг тоглоё!
Дунмён: За аа!
Сурагчид: Би ч гэсэн тоглоё!
Чансон: Дунмён аа, хурдлаарай.
Ажилтан 1: Ахлах аа, яагаад инээгээд байгаа юм бэ?
Мира: Үгүй ээ, юу ч биш ээ. Явцгаая.
Ажилтан 1: Юу вэ? Ямар нэг гоё юм болсон юм уу?
Мира: Тэгж харагдсан юм уу?
Ажилтан 1: Тийм ээ!
Мира: Тийм биш юм сан.
Дасгалжуулагч 1: Бэлдээд... Хөл... Шид! Дахиад. Дунмёноос эхлэх үү? Сайн харна шүү. Дунмён аа, гараа унжуулж болохгүй шүү.
Дасгалжуулагч 2: Бэлдээд... Хөл... Шид! Дунмён, сайн байна. Бэлдээд... Хөд... Мёнү, нэлээн сайжирсан байна шүү. Та ирчхээ юу? Ирэхээсээ өмнө хэлэхгүй дээ. Дуусаад жаахан суух уу?
Часон: Манай хүү ямар байна даа?
Дасгалжуулагч 1: Мёнү бэлтгэл их хийсэн бололтой. Нэлээн сайн байгаа. Түүний техник ч сайн. Бараг лигт орох байх шүү.
Текст: ДЕКСКОМ ЖИ-ФОР ЭЦЭСТ НЬ ЭЦЭГ, ЭХИЙН УТАСТАЙ ХОЛБОГДЛОО. АНГЛИ ХЭЛЭНДЭЭ МУУ БОЛОХООР ӨМНӨӨС МИНЬ ЗАХИАЛААД ӨГЧ БОЛОХ УУ? ХҮҮХЭД МААНЬ НЯЛХ БОЛОХООР ЦУСНЫ АВАХ ХЭЦҮҮ БАЙНА.
Мира: Англи хэл... Тийм дээ. Тэгвэл би захиалаад өгье. Нэг дор захиалчихвал амар л биз дээ?
Мира: Чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэмлэгээс ирсэн үү?
Ээж 5: Тийм ээ. Гэрийн чинь гадаа ирсэнд үнэхээр уучлаарай. Маш их баярлалаа.
Ээж 6: Баярлалаа.
Мира: Барааны төлбөрийг л дансаар явуулахад болно. Ашиглах зааврыг миний бичвэрээс харахад болно.
Ээж 5: Нөгөө... хэрвээ асуух зүйл гарвал...
Ээж 6: Баярлалаа. Сайхан амраарай!
Мира: За, баяртай. Хөөе! Хөөе, хүлээгээрэй!
Мира: Мэдрэгчийг долоо хоногт нэг удаа солиход болно. Ваннтай усанд орох нь мэдрэгчийг гэмтээж магадгүй тул шүршүүрт оруулж байгаарай. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх юм уу, багасвал үүн дээр сэрүүлэг дуугарна. Тийм болохоор өдөржин шалгаад байх шаардлагагүй ээ. Удахгүй дасчихна аа.
Ээж 5: Үнэхээр их, үнэхээр их баярлалаа.
Ээж 6: Баярлалаа. Охиноо оношлуулснаас хойш, олигтой ч унтаж чадаагүй. Цусан дахь сахарын хэмжээ багасаж, эмнэлэг явснаас хойш, үүрээр ч хамаагүй, унтаж байгаа охиныхоо хурууг хатгаж шалгаж... Охин маань ч уйлна, би ч уйлна... Ингэж амьдрах хэрэг байна уу гэж бодоод... охиноо хөтлөөд үсрэх талаар хүртэл...
Мира: Хэзээ ч битгий тийм зүйл бодоорой. Хүүхдүүд ч гэсэн бүгдийг мэднэ.
Ээж 5: Юүми, гоё байна уу?
Текст: ДЕКСКОМ ХЭМЖИГЧИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ БИДНИЙ ТӨЛӨӨ ДЕКСКОМ ЖИ-ФОРЫГ АВЧИРЧ ӨГСӨНД БАЯРЛАЛАА. ДЕКСКОМ ХЭМЖИГЧИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ДЕКСКОМ ХЭМЖИГЧИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ СОЛОНГОСТ АЛБАН ЁСООР ХУДАЛДААЛАХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН. БИ БАС НЭГИЙГ ХУДАЛДАЖ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ДЕКСКОМ ХЭМЖИГЧИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСООР ОРУУЛЖ ИРЭЭЧ. МАНАЙ ХҮҮХЭД УДАХГҮЙ СУРГУУЛЬД ОРНО. ҮҮНИЙГ ЗААВАЛ АВМААР БАЙНА. МАНАЙ ХҮҮХЭД ГУРВАН НАСТАЙ. ТАНЫ ТУСЛАМЖ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Гаалийн ахлах: Декском?
Гаалийн ажилтан: Эрүүл мэндийн төхөөрөмж гэнэ.
Текст: СОЛОНГОСЫН ГААЛЬ
Найз 5: Хөөе, Дунмён аа! Дунмён аа, тараад догбугги идэхээр явах уу?
Дунмён: Би одоо тийм зүйл идэж болохгүй ээ. Та нар идчих.
Найз 5: Юу яриад байгаа юм бэ? Чи хамгийн их дуртай биз дээ? Тэгвэл Мёнү хүрээд ир.
Мёнү: Тэгье.
Найз 5: Хөөе, хурдлаарай, хурдлаарай!
Мира: Мэдрэгчийг анх наасны дараа, цусан дахь сахар хэмжигчийг тодорхой нэг цагт ашиглана гэж бодоорой. Мэдрэгч эхэндээ жаахан тогтворгүй байж магадгүй учир өдөрт хоёр удаа тохируулга хийх хэрэгтэй болно. Өнөөдөр Юүмигийн ээж, Даёны ээж нар төхөөрөмж бүтээх ажлыг хийж байна.
Хүмүүс: Баярлалаа.
Мира: Дамжуулах төхөөрөмж байж л эцэх, эхийн утсанд цусан дахь сахарын хэмжээг дамжуулах боломжтой. Тэр хүртэл Декском хүлээн авагчийг ашиглаж байхад болно. Гэхдээ их нарийн ажиллагаа шаардагддаг тул жаахан хүлээцтэй хандаад өгөөрэй.
Хүмүүс: За аа.
Мира: За, Жиёны аав.
Аав 2: Би ч гэсэн инженерийн мэргэжилтэй. Өмнө гагнуур хийж байсан туршлагатай.
Ээж 5: Хийх үү?
Ээж 6: Ашгүй дээ. Таны гэр хаана вэ?
Аав2: Ёншиннэ.
Мира: Сайн хэрэг боллоо. Гэхдээ заавал инженер мэргэжилтэй биш байсан ч, гарын дүйтэй хүмүүс нь гагнуурын багт сайн дураар ажиллахыг уриалж байна. Манай дараагийн семинарт төхөөрөмж утастай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгнө өө. Баярлалаа.
Жүнү: Мира.
Мира: Хань аа. Би семинар орж байна.
Жүнү: Чамайг шүүхэд өгчхөж.
Мира: Юу?
Жүнү: Инчоны гааль дээр чамайг ирээрэй гэсэн.
Текст: ИНЧОН ХОТ ДАХЬ ГААЛИЙН АЛБА ХУЛГАЙГААР НЭВТРҮҮЛСЭН БАРААНЫ МЭДЭЭЛЛИЙГ 125 ДУГААРТ 2014 ОНЫ СОЛОНГОСЫН ГААЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГОЛ ТӨСЛҮҮД
Мира: За...
Гаалийн ахлах: Нөхөр чинь?
Мира: Юу?
Гаалийн ахлах: Нөхөр чинь ямар ажил хийдэг вэ?
Мира: Судлаач.
Гаалийн ахлах: Нөхөртэй юм байж, яахаараа ийм зүйл оруулж ирж зардаг байна аа?
Мира: Аан... энэ бүтээгдэхүүн бол... аль хэдий нь гадаадад өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн... Ээжүүд бид чинь нэгэндээ хэрэгтэй бүтээгдэхүүн байвал хуваалцдаг шүү дээ.
Гаалийн ахлах: Жинхэнээсээ ажилладаг гэж үү? Баттай юу?
Мира: Америкийн Хүнс, эмийн аюулгүй байдлын яамаар баталгаажсан. Дотооддоо хараахан...
Гаалийн ахлах: Юу? Дотоож уу? Дотоож Хүнс, эмийн аюулгүй байдлын яамд баталгаажна гэнэ ээ?
Мира: Дотоож оо?
Гаалийн ахлах: Цусны эргэлтийг сайжруулна гэж хэр их дотоож импортлох гээ вэ? Ахмад настнууд чамайг өөрийн охин шигээ хараад л итгэдэг байх даа! Ойлгож байна уу?
Гаалийн ажилтан: Ахлах аа. энэ хүн 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний хэргээр...
Гаалийн ахлах: Тийм ээ, чихрийн шижин... Чихрийн шижин?
Гаалийн ажилтан: Чихрийн шижин...
Гаалийн ахлах: Дотоож биш үү?
Гаалийн ажилтан: Дотоод биш ээ.
Гаалийн ахлах: Нөгөө... Дотоодод зөвшөөрөгдөөгүй эмнэлгийн багаж импортолж, татвараа ч төлөөгүй. Гаалийн тухай хууль бол маш аймшигтай шүү. Санаатай биш байсан ч өөр арга алга. Манай улсын хууль бүх хүнд үйлчилж, хариуцлага үзүүлэх шаардлагатай. За, одоо мөрдөн шалгалтыг дахин эхлүүлцгээе. За, хатагтай. Таны нөхөр ямар ажил хийдэг билээ?
Жүнү: Нөгөө... Эмнэлгийн төхөөрөмжийн компанитай холбогдож чадсан уу?
Мира: 70,000 өвчтөнд зориулж импортлохгүй гэнэ ээ. Боломжгүй гээд байна. Эрүүл мэндийн даатгалд ч хамруулах боломжгүй гэж байна.
Жүнү: Гэхдээ хань аа... Би арай шоронд орчихгүй байгаа?
Мира: Харин тийм ээ. Шоронд орохыг хүсэхгүй байвал буруугаа хүлээгээд "Уучлаарай, миний буруу" гэчих л дээ, тэгэх үү? Тэг л дээ? Тэр семинараа ч гэсэн больчих, тэгэх үү? Гуйж байна шүү дээ.
Жүнү: Би яг ямар буруу хийсэн юм бэ? Надад ямар буруу байгаа юм бэ?
Мира: Шоронд орчихвол... чиний дуртай кимбабыг өмсөх дуртай унтлагын хувцастай чинь хамт заавал аваад очно оо!
Жүнү: Хуулиа ч бүрэн ойлгоогүй, дээрээс нь дураараа аашилсандаа би үнэхээр их гэмшиж байна аа. Тийм ээ, татвараа ч төлнө. Миний үйлдэлд торгууль оногдуулна гэвэл би цаг тухайд нь бүрэн төлөх болно оо. Тэгвэл... одоо мөрдөн байцаалт дууссан гэсэн үг үү? Юу? Хаана гэнэ ээ?
Текст: ИНЧОН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Ангийн багш: За, "Миний гэр бүр бол миний хувь юу вэ?" Юу гэдгээ бичсэнийхээ дараа, Яагаад тэгж бодсон талаараа бүгдээрээ ярилцъя. Хүссэнээрээ бодож болно шүү. Эхэлцгээе.
Сурагчид: За аа.
Часон: Сайн байна уу? Яагаад ийм олныг худалдаж авсан юм бэ? Энэ юу вэ? Яагаад... гутал, цүнх авдаг шигээ... худалдан авалтын зууч ашиглаад, татвар төлөөд авч болоогүй юм уу?
Мира: Тэр... Дотоодод хараахан... батлагдаагүй эмнэлгийн хэрэгсэл гээд... тэгээд...
Часон: Юу гэнэ ээ? Сайн сонсогдохгүй байна шүү. Дунмёны ээж ээ.
Мира: Сайн байна уу, Мёнүгийн аав аа?
Чанмин: Манай аав бол миний хувьд унгадаг машин. Яагаад гэвэл галзуу мэт л унгадаг. Манай ээж бол миний хувьд Урсула гүнж юм. Яагаад гэвэл намайг төрүүлээд нэлээн жин нэмсэн.
Ангийн багш: Чанмин сайн байлаа. Дараа нь Мёнү танилцуулах уу?
Мёнү: Манай аав бол миний хувьд шүүгч. Миний хийсэн бүх зүйлд оноо өгч, дүгнэдэг. Манай ээж байхгүй байгаа. Гадаад руу сурахаар явсан.
Часон: Яагаад байгаа юм бэ? Яагаад сүр бадруулаад байгаа юм бэ? Ганцхан Дунмёныг л харж халамжлахад болох юмыг. Бусдыг хүртэл татан оролцуулаад... Энэ одоо хэдэн юм бэ? Яасан ч ихийг авсан юм. Яагаад ийм том асуудалд орчхов оо?
Мира: Уучлаарай. Жаахан харж үзвэл баярлах байна...
Часон: Тусгай анхаарал хүсээд байгаа юм уу? Дунмёны ээж ээ. Бид сургууль дээр биш, прокурорын газар байна шүү.
Ангийн багш: Би аав, ээжийнхээ үгэнд сайр ордог болов уу? Эсвэл үгэнд ордоггүй юм болов уу? Мөн өнөөдөр гэртээ хариад тэдний хувьд өөрийгөө ямар хүн болохыг асууж үзээрэй.
Мирагийн дарга: Ким ахлах аа, сүүлийн үед ямар нэгэн зүйл болоо юу?
Мира: Юу?
Мирагийн дарга: Компанид чиний хувийн мэдээллийг баталгаажуулах хүсэлт ирсэн гэнэ.
Мира: Хувийн мэдээллээр яах гэж?
Мирагийн дарга: Би өөрөөс нь шийдчихье гээд хэлчихсэн байгаа. Цааш нь тарчихвал хэцүү шүү дээ. Яг юу болоод байгаа юм бэ?
Найз 5: Дунмён аа, идэх үү?
Найз 6: Болохгүй ээ, явъя.
Найз 5: Яагаад вэ?
Найз 6: Зүгээр явъя аа.
Дасгалжуулагч 1: За, Кванхён дугаар зургаа. Хан Шижүн дугаар хоёр. Дараа нь Юүнмин... Манай найдвартай Чанмин. За, маргаашийн бөмбөг шидэгч бол... И Мёнү!
Сурагчид: Баяр хүргэе!
Дасгалжуулагч 1: Бид хэн билээ?
Сурагчид: Идын!
Дасгалжуулагч 1: Хэн гэнэ ээ?
Сурагчид: Идын!
Дасгалжуулагч 1: Тийм ээ!
Текст: ИНЧОН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР КИМ МИРА ХОЁРДУГААР ИРЦИЙН БҮРТГЭЛ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭМИЙН ХЭРЭГСЭЛ ИМПОРТОЛЖ, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙЖ, ЗАРАХ ЗҮЙЛЭЭР...
Найз 6: Бороо орж байна!
Найз 7: Хурдан гүйгээрэй!
Өмгөөлөгч: Ким Мира. Одоогийн байдлаар Солонгост эмнэлгийн хэрэгсэл импортлогчдод зориулсан журам байгаа ч, хувиараа импортлох тухай хууль бол байхгүй. Тэгээд л чи яг одоо хууль бус импортлогч гэх нэр зүүгээд байна. Гэхдээ зайлсхийх арга бол байна. Хэрвээ эцэг, эхчүүд бүгд эмнэлгийн хэрэгсэл импортлохоор зөвхөн өөрийн хүүхдэд оруулж ирнэ гэвэл шийтгэл хүлээхгүй байж болно.
Мира: Тийм юм гэж байх уу?
Өмгөөлөгч: Хууль гэдэг чинь хүмүүс болон нийгмийн харилцааг ойлгох хэмжээний уян хатан биш шүү дээ. Миний хүсдэг хууль хараахан алга.
Мира: Үгүй ээ, хууль байхгүй бол байлгахад болох юм биш үү?
Жүнү: Энэ яагаад салахгүй байна аа? Хүлээлгийн шидэгч ээ! Өнөөдрийн бэлтгэл ямар байв даа? Дажгүй юу? Гараа угаачхаад ирнэ үү! Өнөө оройн хоол бол Вьетнам ороомог!
Дунмён: Би хоол идчихсэн.
Жүнү: Миний хань эрт иржээ. Хань аа, гараа угаачхаад хүрээд ир! Өнөөдөр ороомог иднэ.
Мира: Жон Дунмён! Өнөө орой юу идсэн? Сахарын хэмжээ чинь нэлээн өндөр байсан. Багасахтай адил ихсэх ч бас аюултайг мэдэж байгаа биз дээ? Хурдан хэл. Зайрмаг? Бялуу? Эсвэл догбугги? Догбуггинд ч бас маш их сахар ордгийг мэдэж байгаа биз дээ? Сахар бидний хувьд юу гэсэн билээ? Дуугарахгүй юм уу? Сахарын хэмжээ чинь 300 давбал бейсбол тоглохоо болино гэж амласан биз дээ? Гэтэл чи яг одоо гурав, дөрөв, таван удаа оноогоо алдчихлаа! Болохгүй юм байна. Бейсболоо хэсэг зогсоо, ойлгосон уу?
Дунмён: Хор, хор! Сахар бол хор! Мэдэж байна, мэдэж байна шүү дээ! Мэдэж байна гэж байна шүү!
Мира: Жон Дунмён... Яаж байгаа чинь энэ вэ? Чиний төлөө би ямар их зовсныг мэдэх үү? Сахарын хэмжээ багасвал ухаан алдаж, ихэсвэл бүүр хортой ч болж магадгүй! Мэдэж байгаа биз дээ?
Дунмён: Сохорно гэдгийг үү? Хөлгүй болго гэдгийг үү? Энэ яахаараа миний төлөө байдаг юм бэ? Та өөрийнхөө төлөө л хийсэн биз дээ? Намайг хянах гэж. Та байнга л намайг холоос ажиглаж, ажлаа хийдэг биз дээ? Би шидэлтийн байрлалаа ч өөрчилсөн байхад мэдэх ч үгүй биз дээ?
Мира: Наадах чинь юу гэсэн үг юм бэ, Дунмён аа? Ээж нь чамд анхаарах тавих гэж ямар их зовж байгаа билээ дээ?
Дунмён: Өвдсөн хүн нь би байтал, яагаад өөр хүүхдүүдэд анхаараад яваад байгаа юм бэ? Угаасаа бейсбол тоглохоо болих болохоор битгий тоо. Маргаашийн тоглолтод ч оролцохгүй.
Жүнү: Хань аа. Цардуулгүй ч гэсэн үнэхээр амттай юм байна. Авсан нь сайн хэрэг болж.
Мира: Баярлалаа.
Жүнү: Жон Дунмён.
Дунмён: Буцаагаад наачихсан болохоор санаа зоволтгүй.
Дасгалжуулагч 1: За, бүх зүйлээ сайн шалгаарай! Таван минутын дараа хөдөлнө шүү, за юу?
Сурагчид: За аа!
Дасгалжуулагч 1: Бас... Өнөөдөр Дунмёны бие нь тааруу байгаа болохоор ирэхгүй гэж ойлгоорой.
Сурагчид: За аа!
Дасгалжуулагч 1: Бэлдэцгээ!
Сурагчид: За аа!
Найз 7: Энэ гарт байгаа чинь өвтгөхгүй байна уу? Яагаад зүүдэг юм бэ?
Дунмён: Дасчихвал зүгээр ээ. Бие дэх сахарын хэмжээг хэмждэг юм.
Найз 7: Гайхалтай.
Дунмён: Чи ч гэсэн үзэх үү? Их сонирхолтой шүү.
Найз 7: Тийм үү? Болох юм уу?
Ажилтан 3: Сайн байна уу, ахлах аа?
Мира: Сайн байна уу?
Эр 4: Ким Мира.
Мира: За?
Найз 7: Хурдлаач ээ, хурдал!
Найз 8: Хөөе, Чанмин, би энд суулаа шүү.
Текст: КИМ ӨМГӨӨЛӨГЧ ЭРҮҮГИЙН ГОМДОЛ ХҮНС, ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН.
Мира: Яагаад авахгүй байгаа юм бэ?
Найз 7: Ганцханыг! Ганцхан хазчихъя л даа!
Чанмин: Үгүй ээ, үгүй.
Найз 7: Чанмин аа, гуйж байна шүү дээ!
Текст: КИМ ӨМГӨӨЛӨГЧ ДУНМЁНЫ АНГИЙН БАГШ
Мира: За, багш аа?
Ангийн багш: Дунмён алга болчихлоо!
Мира: Юу? Дунмён уу?
Текст: НУВОН БАГА СУРГУУЛЬ ИДЫН БАГА СУРГУУЛЬ
Дасгалжуулагч 1: Амжилт!
Сурагчид: Амжилт!
Дасгалжуулагч 1: Амжилт, амжилт! Үзүүлээд өг!
Сурагчид: Амжилт!
Дасгалжуулагч 1: Страйк аут! Харамсалтай юм бэ? Зүгээр ээ, зүгээр. Сайн байлаа, сайн. За, Чанмин. Чадна биз дээ?
Чансон: Тийм ээ!
Дасгалжуулагч 1: Амжилт! Түр хүлээгээрэй. За, захирал аа? Тийм ээ, яг одоо тоглолттой байна. Би дараа залгаж болох уу?
Найз 8: Хөөе, хичээцгээе. Амжилт!
Мира: Хёнжүн аа, Дунмёныг харсан уу? Үүнийг яагаад чи?
Найз 9: Дунмён зүүлгэж өгсөн юм. Өөрийнхтэйгөө харьцуулж үзье гээд...
Текст: ЭЭЖ КИМ ЧАНМИН
Мёнү: Гуйя... Цохиорой...
Мёнү: Ганцаараа идээд байгаа юм уу? Өөдгүй гэдэг нь.
Дунмён: Шидэгч болсонд баяр хүргэе.
Мёнү: Яг үнэндээ би бейсболд тийм ч дуртай биш. Аав л дуртай. Ур чадвараараа бол чи сонгогдоно.
Дунмён: Зөвшөөрч байгаа юм уу?
Мёнү: Хөөе, чи яагаад бейсболд дуртай юм бэ? Чиний мөрөөдөл ер нь юу юм бэ? Юу болох гээд байгаа юм бэ?
Дунмён: Би... шидэгч ч хийгээд, цохигч ч бас хиймээр байна. Хос байрлал.
Мёнү: Галзуураа юу? Өөрийгөө Охтани гэж бодоо юу?
Дунмён: Яагаад боломжгүй гэж? Намайг чихрийн шижинтэй болохоор уу?
Мёнү: Үгүй ээ. Чи миний бөмбөгийг хэзээ ч цохиж байгаагүй шүү дээ.
Текст: ЧАНМИН
Сурагчид: Амжилт!
Дасгалжуулагч 1: Үзүүлээд өг, Чанмин аа!
Текст: КИМ ЧАНМИН
Дасгалжуулагч 1: Дунмён аа!
Сурагчид: Дунмён аа, зүгээр үү?
Мира: Жон Дунмён! Дунмён хаана байгаа вэ?
Жүнү: Хугарсан ч гэсэн ноцтой биш гэнэ. Түр хүлээ, Мира.
Мира: Хугарал аа? Ухаан орсон уу? Ухаан алдчихсан гэнэ үү? Яагаад байгаа юм бэ?
Жүнү: Тэгж их санаа зовоод байвал хажууд нь хамт байнга байгаад хянаач дээ!
Мира: Юу гэнэ ээ? Юу гэсэн үг юм бэ?
Жүнү: Одоо хүмүүст туслахаа боль. Бидний хүүхдэд, Дунмёнд анхаарцгаая.
Мира: Надаас өөр тусалж чадах хүн байхгүй гэдгийг чи ч гэсэн мэдэж байгаа биз дээ?
Жүнү: Өөрсдөө мэдэцгээ гэчих л дээ! Бүгдийг нь орхи, гуйж байна. Гуйсан шүү.
Текст: КИМ ӨМГӨӨЛӨГЧ
Жүнү: Гомдол гаргасан хүн нь дотроо ч байж магадгүй гэсэн биз дээ? Тэгж их тусалж байхад, ар нуруунаас чинь хутгалж байна шүү дээ! Тэдэнд яах гэж туслаад байгаа юм бэ? Би эмнэлгийн хэрэгслийн лицензийг бүртгүүлээд өөрөө оруулж ирэх болохоор чи оролцохоо боль. Өөрсдөө мэдээд хийцгээ гэчих.
Мира: Тэр чинь зүгээр л түр зуурын засвар шүү дээ!
Жүнү: Хууль тэгж үйлчилж байна! Улс үүнийг шаардаж байна шүү дээ! Манай Дунмён... Өнөөдөр цусан дахь сахарын хэмжээ ч буураагүй, бүүр хоумран хийсэн гэнэ! Газар нь тэгшхэн байсан бол гараа хугалах ч үгүй байсан юм! Энэ бүгд юу гэсэн утгатайг ойлгож байна уу? 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй гээд бейсболоо орхих шаардлагагүй байсан юм! Дунмёнд нийгэмлэгийн дарга биш ээж нь хэрэгтэй! Надад ч бас чи хэрэгтэй байгааг харахгүй байна уу? Сонсогдохгүй байна уу? Би хэсэг хугацаанд компани ойролцоо байж байя. Энэ талаар ээжид хэлчихсэн байгаа.
Мира: Хань аа, хань аа...
Хүмүүс: Сайжруул! Сайжруул!
Эр 3: Өөрөө хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах процессыг хялбаршуул!
Хүмүүс: Хялбаршуул! Хялбаршуул!
Эр 3: Өвчтөнүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг баталгаажуул!
Хүмүүс: Баталгаажуул! Баталгаажуул!
Эм 3: Цусан дахь сахарын хэмжилтийн төхөөрөмжүүдэд үзүүлэх дэмжлэгийг өргөтгө!
Хүмүүс: Өргөтгө! Өргөтгө!
Эр 3: Өөрөө хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах процессыг хялбаршуул!
Хүмүүс: Хялбаршуул! Хялбаршуул!
Эм 3: Өвчтөнд төвлөрсөн эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг шинэчил!
Хүмүүс: Шинэчлэл! Шинэчлэл!
Эр 3: Өөрөө хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах процессыг хялбаршуул!
Эм 3: Цусан дахь сахарын хэмжилтийн төхөөрөмжүүдэд үзүүлэх дэмжлэгийг өргөтгө!
Хүмүүс: Өргөтгө! Өргөтгө!
Эр 3: Өвчтөнүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг баталгаажуул!
Хүмүүс: Баталгаажуул! Баталгаажуул!
Яамны ахлах: Ким Мира нь нийт 300 сая воны төхөөрөмжийг хууль бусаар импортолж, хууль бусаар өөрчилж, хууль бусаар сурталчилсан юм уу? Мөн эдгээр хууль бус үйлдлээрээ ашиг бас олж. Хэдийг билээ?
Яамны ажилтан: 900 мянган вон.
Мира: Тэр нь тээврийн төлбөр болон... валютын ханшийн зөрөөнөөс болж зайлшгүй гарсан төлбөр л дөө.
Яамны ахлах: Хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа биз дээ? Бидний үүрэг бол зөвшөөрөлгүй эмнэлгийн хэрэгсэл тараахыг хориглож, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь явдал юм.
Мира: "Зүгээр л... зөвхөн өөрийнхөө хүүхдэд, ганцхан өөрөө л хэрэглэхгүй дээ... Мөрөөрөө л явахгүй дээ" гэж хэлэх гээд байна уу?
Яамны ахлах: Таны анхны сахар хэмжигч захиалсан өдөр чинь... хүүхэд эмнэлгээс гарахаас бүүр өмнө, 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй гэх эцсийн онош тавихаас өмнө байна лээ. Эмчээс зохистой зөвлөгөө ч аваагүй, зөвшөөрөл ч аваагүй. Та... Мюнхаузены хам шинж гэж сонсож байсан уу? Багаасаа эцэг, эхгүй өссөн эсвэл ямар нэгэн дутагдалтай хүмүүс эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эдгэрсэн тухайгаа санан дурсаж... өвчтөний дүр эсгэж, хэтрүүлсэн эмчилгээ шаардаж, мэс засал гэх мэт өвдөлтийг тэсвэрлэн өнгөрсөн үеийн бэрхшээлийг даван туулах гэж оролддог. Үр хүүхэд, тэжээвэр амьтандаа ч тийм өвчний үүргийг шаарддаг. Харин гадаадад бол эцэг, эхчүүд ийм сэтгэл зүйн асуудлаас болж хүүхдийн хүчирхийллийн олон тохиолдлууд гардаг.
Мира: Хүүхдийн хүчирхийлэл гэнэ ээ?
Яамны ахлах: Таны хүү... танд тэр сахар хэмжигч заавал хэрэгтэй гэж хэлж байна уу? Төхөөрөмж таны хүүд биш, танд зориулагдсан юм биш үү? Хүнс, эмийн аюулгүй байдлын яам энэ хэргийг прокурорын газарт өгнө. Прокурор тантай удахгүй холбогдох болно. Ингээд өндөрлөцгөөе.
Часон: Сайн байна уу? Инчон дүүргийн прокурорын газрын прокурор И Часон байна.
Яамны ахлах: Аан, за.
Мира: Мёнүгийн аав аа, түр уулзаж болох уу? Прокурор оо. Хүлээ л дээ. Прокурор оо. Миний буруу. Дахиж сүр бадруулахгүй, чимээгүй амьдрах болно оо. Үнэхээр миний буруу. Уучлаарай, уучлаарай.
Часон: Дунмёны ээж ээ, би таныг хариуцсан прокурор одоо биш ээ. Зүгээр бичиг баримт өгөх гэж ирсэн юм.
Мира: Тэгвэл хариуцсан прокурорт дамжуулаад өгөөч дээ, тэгэх үү? Би танаас гуйж байна.
Часон: Хэрвээ зохих борлуулалтын зөвшөөрөл олгох хүртэл хүлээсэн бол ийм зүйл болохгүй байх байсан шүү дээ. Яагаад хүн бүрийг зовоогоод байгаа юм бэ?
Мира: Хүүхдийнхээ биеэс ганц дусал цус урсахад л зүрх дэлсэх нь эцэг, эхийн сэтгэл шүү дээ. Манай хүү өдөрт арав гаруй удаа цусаа өгөх шаардлагатай байсан. Хатгаад л, хатгаад л, хатгаад л... бүүр хатгах газар үлдэхгүй болтол... Дээрээс нь цусан дахь сахарын хэмжээ урьдчилан таамаглахын аргагүй өснө, багасна. Та төсөөлж чадах уу? Аль хэдий нь дэлхий даяар худалдаалагдаж байгаа хэмжигчийг манай улсад ч гэсэн албан ёсоор худалдаалахыг зөвшөөрөөч гэж намайг хэр их и-мэйл явуулсан гэж бодож байна? Сайн уу, Алекс? Манай улсад хэзээ албан ёсоор худалдаалагдах юм бэ? Сайн уу, Алекс? Хүүхдүүд маань одоо ч гэсэн зовж байгаа! Бидэнд тусалж болохгүй гэж үү дээ? Хариуд нь юу гэдэг гээч? Уучлаарай, танай улсад даатгалын хамгаалалт байхгүй Уучлаарай, Декском чинь дэлхийн хэмжээний компани. Энэ эцэг, эхчүүд... хүүхдээ хэзээ ухаан алдах бол гэсэн айдсаас болж, өдөр бүр сэтгэлдээ түгшиж амьдарч байна. Харин хүүхдүүд нь улам хаалттай болж байхад, би хэр удаан хүлээх байсан юм бэ? Миний хийсэн зүйл үү? Уг нь тэр хүмүүсийн хийх ёстой ажил байсан шүү дээ! Прокурор оо!
Часон: Дунмёны ээж ээ, надтай анх уулзсан өдрөө санаж байна уу? Тэр өдрийн өглөө манай хүү гараа булгалсан юм. Их өвдөж байгаа харагдсан. Уйлж байгаа хүүгээ хараад хурд хэтрүүлчихсэн.
Мира: Сургуулийн урд хурд хэтрүүлдэг нь яаж байгаа юм бэ?
Часон: Уучлаарай, наад тугаа зайлуул л даа!
Часон: Би сургуулийн урд байгаагаа ч, тэгж их хурдтай явж байгаагаа ч мэдээгүй. Үнэхээр ухаан мэдрэлээ алдсан байсан. Гэхдээ тэгсэн гээд би шалтагласан гэж үү? Хүүгийн ээж гэрээсээ явчихсан. Ганцаараа хүүхэд өсгөж байгаа болохоор намайг жаахан ойлгож өгөөч гэж хэлсэн билүү? Хамгийн хачирхалтай нь хууль зөрчсөн бүх хүмүүсийн цаана ямар нэгэн шалтгаан байж л байдаг. Гэхдээ хууль гарахад ч гэсэн шалтгаан байдаг биз дээ? Улс болон ард иргэдийг хамгаалахын тулд шүү дээ.
Мира: Тэр хууль чинь... биднийг хамгаалж чадахгүй байвал яах вэ?
Часон: Хэрэв хууль тогтоомж нь буруу байвал хуулийг л засах хэрэгтэй. Өөрөө, өөрийгөө буруугүй гэж хэлж... тэгж бол болохгүй.
Фил: Японд болсон хурлын дараа, Азийн өөр улс орнуудаар зорчих төлөвлөгөөтэй байна уу?
Декском ерөнхийлөгч: Харамсалтай нь үгүй ээ. Гүйцэтгэх захирлуудын уулзалтад оролцохоор Сан Диего руу буцах хэрэгтэй.
Фил: Ойлголоо.
Декском ерөнхийлөгч: Нээрэн, хатагтай Ким яагаад ийм чимээгүй байгаа юм бол? Би ихэвчлэн түүний тухай л үзээд байгаа.
Фил: Та Солонгосын Ким Мираг хэлж байна уу? Би түүнийг асуудалд орсон гэж сонссон.
Декском ерөнхийлөгч: Ямар асуудал билээ?
Мира: 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдүүд сургуульдаа гадуурхалтад өртөж байна. Та уншаад үзээрэй.
Ээж 6: Хүүхдүүдийн төлөө гарын үсэг зураад өгөөрэй!
Мира: Үүнтэй танилцаад үзээрэй!
Ээж 7: Та гарын үсгээ зураад өгөөч.
Мира: Гишүүн ээ! Аан, за. Сайн байна уу? Энэ... 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа... Та нэг уншаад үзээрэй! Сайн байна уу? Гишүүн ээ, та нэг уншаад үз л дээ! Уучлаарай, гялс цэвэрлэчихье. Уучлаарай. Баярлалаа.
Дунмён: Эмээ...
Эмээ: За?
Дунмён: Энэ хүүхэд 20 сартай гэнэ ээ. Тэгэхээр хэдэн настай гэсэн үг вэ?
Эмээ: Нэг жилд 12 сар байдаг юм чинь... хоёр нас ч хүрээгүй юм байна.
Дунмён: Хоёр нас ч хүрээгүй хүүхэд яагаад өвчин тусаж байгаа юм бэ?
Эмээ: Дунмён чи ч гэсэн бага байхдаа бараг үхэх шахсан шүү дээ.
Дунмён: Тийм үү?
Эмээ: Тийм ээ. Шөнөжин аймаар халуурч байсан.
Дунмён: Тэгээд?
Мира: Гадаа хүйтэн байхад жаахан тэвчиж байгаад гэртээ хариад идэхгүй дээ.
Дунмён: Аав холиод идвэл гоё гэсэн.
Жүнү: Миний хүү, холио идэх ямар гоё амттай гээч. Хамраа хар даа, хамар аа.
Мира: Яагаад хүүхдийнхийг идээд байгаа юм бэ?
Дунмён: Юу вэ?
Жүнү: Үгүй ээ, гэдэс цадчихаад байхад гэртээ нэг л харимааргүй байх юм. Бүгдээрээ караоке орох уу?
Дунмён: Тэгье л дээ!
Мира: Би дуулмааргүй байна аа! Бүүр нэг цагийн турш. Хайран мөнгө. Тэгвэл тэнд очоод нэг дуу дуулчихгүй юу.
Жүнү: Койн караоке, явцгаая!
Жүнү: Мэдэх юм алга.
Караокений тоо уншигч: 327.
Мира: Цох оо?
Жүнү: Яасан бэ? Мира, энэ дууг мэднэ биз дээ? Хамт дуулна шүү.
Мира: Үгүй ээ, би чадахгүй ээ, хүсэхгүй байна.
Жүнү: Яагаад вэ? Чи сайн дуулдаг шүү дээ.
Мира: Чадахгүй ээ.
Жүнү: ♪ Яаж ч хичээсэн өөр арга алга даа Тэнд харагдах... Жинхэнээсээ дуулахгүй юм уу? ♪
Мира: Үгүй ээ, үгүй.
Жүнү: ♪ Гараа сунгасан ч, намайг гэх хүн алга Дуулж байгаа шувууд ч бас хол нисэн одлоо ♪
Мира: ♪ Битгий яваач, битгий яваач Битгий яваач дээ ♪
Хөтлөгч эр: Чихрийн шижин өвчний улмаас хуруундаа хэдэн мянган удаа зүү хатгаж, цусан дахь сахараа хэмждэг хүүхэд байдаг. Хүүхдийнхээ зовлонг харсан ээж нь цус хатгаж авахгүйгээр цусан дахь сахарыг хэмжих эмнэлгийн хэрэгсэл гадаадаас захиалсан байна. Гэтэл энэ үйлдэл нь хуулийг зөрчсөн гэж үзэж, буруутгагдаад байна. Энэ нь дэлхий даяар олон нийтийг гайхшируулаад байна.
Хөтлөгч эм: Программ хангамжийн мэргэжилтэн Ким Мира нь ижил өвчнөөс шаналж буй бусад чихрийн шижинтэй хүүхдүүдийн эцэг эхийн хүсэлтээр сахар хэмжих төхөөрөмжийг өмнөөс нь худалдан авч, аппликейшн хүртэл хийсэн байна.
Ээж 9: Би орон нутаг руу явж чадахаар болсон. Амьдралд маань үнэхээр их өөрчлөлтийг авчирч чадсан. Амьсгаа авах шиг л болсон шүү.
Хөтлөгч эм: Сахар хэмжигч нь Америкийн Хүнс, Эмийн аюулгүй байдлын яамаар баталгаажсан ч, дотооддоо зөвшөөрөгдөөгүй төхөөрөмж байсан. Ким нь зөвшөөрөлгүй эмнэлгийн хэрэгсэл импортолсон хэргээр мөрдөн байцаалтад орсон. Энэ явдлаас илчлэгдсэнээс хойш, хууль хэтэрхий хатуу байна гэх гомдол засгийн газрын гадаа мэдээллийн самбараар дүүрэн байна.
Декском ерөнхийлөгч: Манай үйлчлүүлэгч намайг ийм ундаа уусныг мэдсэн бол ч... Гэхдээ би Солонгост байгаа биз дээ, тийм ээ? Мира Ким. Тантай уулзсандаа баяртай байна. Таны и-мэйлүүд зогссоныг би анзаараад... "Яагаад биечлэн ирж уулзаж болохгүй гэж?"
Мира: Алекс, ийм зүйл болж байгаад би итгэж чадахгүй нь ээ.
Декском ерөнхийлөгч: Шулуухан ярьцгаая. Солонгост танд тулгарч буй бэрхшээлүүдийг би мэдсэн. Гэвч би ердөө л дэд ерөнхийлөгч. Миний анхаарал гүйцэтгэл дээр төвлөрдөг.
Мира: Тийм ээ, би ойлгож байна. Энд ирсэнд тань маш их баярлалаа.
Декском ерөнхийлөгч: Солонгост "Хүнийг ярьж дуустал нь сонсох хэрэгтэй" гэх үг байдаг, тийм биз? Солонгосын чихрийн шижингийн зах зээлийн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу? Би компанийнхаа шинэ бүтээгдэхүүнийг Солонгост гаргахыг хүсэж байна.
Мира: Нээрэн үү? Та итгэлтэй байна уу?
Декском ерөнхийлөгч: Үүнийг миний танд өгөх Зул сарын бэлэг гэж бодоорой.
Мира: Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Одоо яана аа?
Жүнү: Дунмён аа, аавыгаа санахгүй байна уу?
Дунмён: Тийм ээ, санаж байна. Та хэзээ ирэх юм бэ?
Жүнү: Ээждээ "Аавыг санаж байна" гэж хэлсэн үү?
Дунмён: Үгүй ээ.
Жүнү: Ээждээ "Аавыг санаад байна" гэж хэлээрэй.
Мира: Дунмён аа, явцгаая.
Дунмён: Эмнэлэгт одоо аавтай хамт ирмээр байна.
Мира: Яагаад? Юу гэсэн үг юм бэ? Ээж нь хэтэрхий их зүйл асуугаад ичмээр байна уу? Жон Дунмён, яг яагаад байгаа юм бэ? Дунмён...
Сувилагч: Та зүгээр үү? Наашаа хүн явуулаарай!
Эмч 2: Эхийн бие, сэтгэл санаанаас болсон гэхээсээ илүү, ураг анхнаасаа тогтворгүй байсан гэж хэлмээр байна. Хэд, хэдэн шинжилгээ хийлгэж, эмнэлэгт хэдэн өдөр амарсан нь дээр гэж бодож байна.
Мира: Хань аа...
Жүнү: За.
Мира: Дунмёнд битгий хэлээрэй. Инээдмийн баяр шиг л бүгд худлаа байсан мэт санагдаж байна. Дунмёныг ухаан алдсан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл. Дунмёныг гэдсэнд байхад... Чи магистрын зэргээ хамгаалаад... Харин би менежерээр дэвшээд... Яг үнэндээ... их айж байсан.
Жүнү: Тийм шүү.
Мира: Чамд мэдэгдэхгүйгээр хүүхдээ авахуулах талаар хүртэл бодож байсан. Би ганцаараа ажил хийнгээ... хүүхдээ өсгөнө гэдэгтээ итгэлгүй байсан юм. Тэгээд одоо шийтгүүлж байх шиг байна... Дунмёны өвдсөн нь ч бас... Хүүхдээ алдсан минь ч бас...
Жүнү: Үгүй ээ. Мира, чиний буруу биш ээ. Бид бүгд анх удаа амьдарч байна шүү дээ. Анх удаа эцэг, эх болсон. 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчин ч бас анх удаа шүү дээ. Энэ болж байгаа бүхэн бүгд... бидний эцэг, эх болох явц л гэсэн үг. Хэзээ ч чиний буруу биш шүү.
Хүмүүс: Гурав! Хоёр! Нэг! Шинэ оны мэнд хүргэе!
Текст: НЭГДҮГЭЭР САРЫН 1, 2002 00:00
Ажил олгогч: Эрүүл мэндийн салбар асар хурдтай өргөжин тэлж байгаа энэ үед хатагтай Ким, тан шиг сайн тохирсон хүнийг олох улам л хэцүү болоод байгаа. Таны дээд зэргийн компанийн инженерээр ажиллаж байсан туршлага, мөн эрүүл мэндийн салбарт шинэлэг бодлогын өөрчлөлт түүчээлэн хийсэн зэргийг харгалзан үзвэл ямар ч ажил олгогчид тан шиг авьяастныг олох амаргүй л байх болов уу.
Мира: Санал тавьсанд баярлалаа. Би гэрийнхэнтэйгээ ярилцаж үзээд, сайтар бодно оо.
Ажил олгогч: За. Гэснээс,чихрийн шижингийн нийгэмлэг дэх оролцоо тань ерөнхийдөө дуусгавар болсон уу? Юу гэхээр манайд орсны дараа цаашид чихрийн шижингийн нийгэмлэгт ажиллахад хэцүү байна байх.
Текст: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨР
Мира: Дунмён, завгүй байна уу? Ойрдоо чи над руу бараг харах ч үгүй юм. Гунигтай байна шүү. Дунмён. Яагаад намайг бусад хүүхдүүдэд тэгж их анхаарал тавьдаг юм гэж асууснаа санаж байна уу? Яагаад тэдэнд чам шиг л их анхаардаг юм гэж? Чамайг анх энэ хорвоод мэндлэхэд би анх удаа л ээж болж үзсэн. Чи өндөр халуурч, хаанаас ч такси олдохгүй байлаа. Аав, эмээ хоёр нь байхгүй, түргэн тусламж ч ирээгүй. Гэтэл... нэг эмэгтэй надад тусалсан юм. Тэр өдрөөс хойш би талархал илэрхийлэхээр тэр эмэгтэйг хайсан боловч олж чадаагүй. Тэгээд ээж нь ч гэсэн өөр нэг ээжид тусална гэж өөртөө амласан. Миний тусалсан ээж нар бусдад ч бас тусалж, бүгд энэ хүртэл явж ирлээ. Үнэхээр уучлаарай. Чамд ямар байгааг мэдсэнгүй. Намайг өршөөх үү? За за, чамд саад болохоо больё.
Дунмён: Ээж, таны зовж байгаа нь миний буруу.
Мира: Юу гэсэн үг юм? Яагаад намайг зовоож байгаа гэж бодов?
Дунмён: Таны гэдсэнд байсан хүүхэд... байхгүй болсон нь миний буруу! Би хэтэрхий их догбугги, зайрмаг идсэнээс болсон. Би чихрийн шижинтэй болохоор! Бүх муу юм надаас л болдог!
Мира: Үгүй ээ, Дунмён, чиний ямар ч буруу байхгүй. Чихрийн шижин хэтэрхий их догбугги идсэнээс болж үүсдэггүй юм. Тэгдэггүй гэж хэлсэн байх аа? Намайг сонсож бай. Чиний буруу байхгүй. Машины осол шиг л юм гэж хэлсэн шүү дээ. Чихрийн шижинтэй болсон нь чиний буруу биш, за юу?
Дунмён: Яагаад надад хэлээгүй юм? Та үргэлж л өвдлөө гээд ичих зүйл биш гэж хэлдэг байсан. Хэрэв миний толгой эргэж, гар салгалбал гудамжинд явж байгаа хэн ч байсан тусламж гуйгаарай гэсэн. Гэхдээ та яагаад надад өвдсөнөө хэлээгүй юм?
Мира: Уучлаарай. Ээжийгээ үнэхээр уучлаарай. Одооноос эхлээд өвдвөл чамд хэлж байна аа. Тэгэхээр чиний буруу биш шүү, ойлгов уу? Чиний буруу огт байхгүй. Чиний биш, миний буруу. Дунмён, чиний буруу биш ээ. Ээжийгээ уучлаарай.
Гишүүн: Хүүхэд эмчлэхэд бүтэн улс хэрэгтэй. Улс гэдэг нь зөвхөн засгийн газар ч биш, харин манай нийгэм, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хэлж байгаа юм. Энэ зовлонг зөвхөн өвчтөнүүд болон ар гэрийнхэн нь үүрэх ёсгүй. Хоол хүнс, эмийн аюулгүй байдлын яам байр сууриа илэрхийлнэ үү.
Яамны ахлах: Манай Хоол хүнс, Эмийн аюулгүй байдлын яам нь нийтийн эрүүл мэндийн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа.
Сурвалжлагч эр 1: Яг ямар арга хэмжээ авч байна?
Сурвалжлагч эм 1: Үүнийг зохицуулах ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Сурвалжлагч эр 2: Ямар шийдэл гаргав?
Сурвалжлагч эр 3: Хатагтай Кимийн байдал цаашид яах вэ? Өөр хэлэх юм байхгүй юу?
Хөтлөгч эм 2: Жил гаран мөрдлөг хийсний эцэст яллахгүй байх шийдвэрт хүрлээ. Ингэснээс 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдийн ээж Кимийн тулаан эцэст нь дуусгавар боллоо. КБиЭс мэдээний сувгийн Сун Мён байлаа.
Жүнү: Хонгор минь, явцгаая!
Мира: Очлоо!
Сурвалжлагч эм 2: 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөний хувьд надад дасгал хөдөлгөөн, хичээл сургуулиа тэнцвэртэй авч явахад олон бэрхшээл тулгарсан. Тэгэхээр Дунмён, ээж чинь чиний хувьд ямар хүн бэ? Энэ асуултад дараа хариулж болно шүү.
Дунмён: Миний ээж бол...
Сурвалжлагч эм 2: Сонсож байна.
Дунмён: Ээж бол... миний хувьд сахар шиг хүн.
Сурвалжлагч эм 2: Ямар утгаар юм бол?
Дунмён: Ухаан алдахгүй байхад хүний биед тодорхой хэмжээний чихэр хэрэгтэй байдаг шиг би түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн үг.
Сурвалжлагч эм 2: За за, тэгвэл өнөөдрийн тэмцээний талаар бидэнд сүүлчийн бодлоо хэлээч.
Дунмён: Ээж!
Текст: НАЙРУУЛАГЧ ЧУЭ ШИНЁҮН SUGAR ЭНЭ ТҮҮХИЙН ЖИНХЭНЭ ГОЛ ДҮР БОЛОХ КИМ МИЁН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭГЧ КОМПАНИЙН САНАЛААС ТАТГАЛЗАЖ, 2017 ОНООС ХОЙШ СОЛОНГОСЫН 1-Р ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИНГИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙ ХҮҮ ЭРҮҮЛ ӨСӨЖ, ТОМ БОЛЖЭЭ. ТЭРБЭЭР ДАРААХ РЕФОРМУУДАД ТОМООХОН ҮҮРЭГ ҮЗҮҮЛСЭН ЮМ. НЯРАЙ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХАЛАМЖИЙН АКТЫН ЗАСВАР, СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АКТЫН ЗАСВАР УЛС ДАЯАР ГЛЮКОЗЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ДААТГАЛД ХАМААРУУЛАХ ЯВДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨХӨӨРӨМЖИЙН АКТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, БАГА БОЛОН ДУНД БОЛОВСРОЛЫН АКТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, НОЙР БУЛЧИРХАЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТОГТООЛ. ТЭРБЭЭР ОДОО ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН КОМИСС, ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ, ӨВЧТӨНҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭЖ, ӨВЧТӨН ТӨВТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ ДЭМЖДЭГ БИЛЭЭ.
Миён: Би зүгээр л нэг ажилчин ангийн эх хүн, оффист ажилладаг нэгэн. Манай хүү 1-р хэлбэрийн чихрийн шижингийн онош авсан нь үнэхээр золгүй явдал гэж бодож байна. Гэхдээ тэр золгүй явдлаар дамжуулан би сүүдэрт нуугдах олон хүний зүрх сэтгэлийг харж чадсан. Би хууль зөрчсөнөө зөвтгөж чадахгүй ч, өөртөө олон жилийн турш их зүйл тууллаа, сайн ажилласан шүү гэж хэлмээр байна.
Фил: Та "Би зүгээр л энгийн эмэгтэй хүн" гэлээ. Гэхдээ бид бүгд таныг тийм биш гэдэгтэй санал нийлнэ. Та бол ер бусын эмэгтэй. Миён, таныг Малайзын Декскомын хувь нэмрээ оруулсан хүмүүсийн 4-р мөрийн дурсгалын самбарыг нээхийг хүсэж байна.
TRAILER
КИНОНЫ НЭР: SUGAR
Хөтлөгч эмэгтэй: Дунмёны хувьд ээж нь ямар хүн бэ?
Текст: 2026 ОНЫ БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭСЭН АНХНЫ КИНО
Мира: Яагаад ухаан алдсан юм бэ? 12 настай хүүхэд яахаараа чихрийн шижин өвчин тусдаг юм бэ?
Эрэгтэй эмч: Одоогийн байдлаар чихрийн шижин өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй.
Текст: ЭНГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Мира: Хүү маань зүүнээс их айдаг юм аа.
Дасгалжуулагч: Дунмёны шидэлт үнэхээр сайн байна.
Эмэгтэй сувилагч: Өдөр дунджаар долоон удаа гэж ойлгоход болно.
Мира: Дунмён аа, ээж нь байна. Өвдөх чинь ичих зүйл огт биш, за юу?
Фил: Охин маань өдөрт хэдэн арван удаа хуруугаа хатгах шаардлагагүй болсон гэсэн үг.
Текст: ТӨГСГӨЛ БИШ ГЭДЭГТ ИТГЭНЭ
Фил: Бид алсын зайнаас хянах нэмэлт төхөөрөмж хийх хэрэгтэй.
Текст: МАНАЙ ГЭР БҮЛИЙН ОНЦГОЙ ТҮҮХ
Ээж 1: Маш их баярлалаа.
Мира: Үүн дээр сэрүүлэг дуугарна.
Жүнү: Инчон хотын гаалийн албанаас чамайг дуудаж байна.
Мира: Юу?
Текст: ЕРТӨНЦИЙН БҮТЭЭСЭН ХАНА
Жүнү: Одоо бусдад туслахаа больж үз.
Эрэгтэй: Эрүүл байх эрхийг баталгаажуул!
Хүмүүс: Баталгаажуул! Баталгаажуул!
Яамны ахлах: Хууль зөрчсөн гэдэг чинь л чухал.
Жүнү: Дунмёнд өвчтөнүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч биш, ээж нь хэрэгтэй!
Мира: Тэр хууль чинь... Дунмён аа! Биднийг хамгаалж чадахгүй байгаа бол яах вэ?
Ганцхан хуудас уншаад өгөөч дээ.
Текст: ЭЭЖ ЗАМ ГАРГАЖ ӨГСӨН
Хөтлөгч эмэгтэй: Дунмёны хувьд ээж нь ямар хүн бэ? Ээж!
Текст: SUGAR
Back to episodes Go home