USK-03-29-04

 

Хятад кино –  Нууцлаг Ноён Лин

Линк:  https://www.youtube.com/watch?v=0TVdJrAaE_o

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Лин Мин

Гол дүр

Сюэ айлын гэрийн үйлчлэгчийн хүү. Өөрийн хүчээр амжилтанд хүрдэг.

Лу Сичи

Гол дүр

Лу гэр бүлийн том охин. Комд орж ургамал хэлбэртэй болсон ч Лин Минтэй гэрлээд сэрдэг.

Мэри

Туслах дүр

Лин Миний үнэнч туслах

Сюэ Жичуань

Сөрөг гол дүр

Сюэ гэр бүлийн өв залгамжлагч

Юү Вэншэн

Сөрөг дүр

Мэригийн туслах, Лу Сичигийн ангийн хүүхэд

Лу өвөө

Туслах дүр

Лу Сичигийн өвөө

Яо Чианчиан

Сөрөг дүр

Лин Миний анхны хайр, урвагч

Го Фэн  

Туслах дүр

Лу Сичигийн ангийн дарга

 

Эр : Жян эмч ээ, Дөрөвдүгээр эгчийн бие ямар байна вэ? Одоохондоо... бид юу ч хамаагүй туршиж үзэх хэрэгтэй, найдваргүй мэт санагдсан ч хамаагүй. Нарийн бичиг Ду, хагас сарын дотор хүн олоорой. Сичиг түүнтэй гэрлүүлэхээр зохицуул.

Нарийн бичиг Ду : За.

Сюэ Жичуань : Ээж ээ, аав аа, та хоёр галзуураа юу? Намайг ургамал шиг хүнтэй гэрлүүлнэ гэнэ ээ? Бас намайг энэ ачааг үүр гэж үү? Галзуураа юу?

Сюэ ээж : Чи нэг юм хэлээч! Бид яаж хүүгээ ургамал шиг хүнтэй гэрлүүлж болох юм бэ?

Та манай Сюэ овгийн галыг таслах гээд байна уу?

Сюэ Жичуань : Тийм ээ, аав аа.

Сюэ аав: Лу гэр бүл казиногийн ертөнцөд ганц гараараа тэнгэрийг бүрхэж байна. Манай Сюэ овгийнхон тэднийг гомдоож яаж зүрхлэх билээ?

Сюэ Жичуань : Хмм, намайг ургамал шиг хүнтэй гэрлүүлнэ гэнэ ээ? Энэ чинь болохгүй. Энэ намайг... намайг нийслэлийн дээд зиндааныхны элэг доог болгоно шүү дээ!

Сюэ ээж : Өө, нээрээ, манай зарц Лин авгайн хүү Лин Мин байгаа шүү дээ. Манай А Чуаньтай нэг жил, нэг сар, нэг өдөр төрсөн биз дээ? Түүнийг А Чуаний оронд явуулбал яаж байна?

Сюэ аав : Энэ сайхан санаа байна. Гэхдээ Лугийнхан мэдчих вий гэж л айж байна.

Сюэ ээж : Чи хэлэхгүй, би хэлэхгүй байхад тэд яаж мэдэх юм бэ? За, Лин Минийг дууд!

Лин Мин : Эзэнтэн минь, та намайг дуудаа юу?

Сюэ аав : Лин Мин, чи одоо жаахан хүүхэд байхаа больсон, тийм үү?

Би чамайг өрөвдөж байна. Би чамд сайн гэрлэлт оллоо. Чи А Чуаний оронд Лу гэр бүлд орчихвол эцэс төгсгөлгүй эд хөрөнгө, нэр төр хүртэх болно! Лу гэр бүлд хүргэн ор!

Лин Мин : Ноёнтон, Ээжид минь надаас өөр хүү байхгүй!

Сюэ ээж : Чи битгий мартаарай, тэр жил та хоёр орох оронгүй явж байхад бид та нарыг өрөвдөж гэртээ авсан шүү. Одоо ачийг хариулах цаг чинь ирлээ. Чи дуртай ч байсан, дургүй ч байсан Лу гэр бүлтэй гэрлэх ёстой.

Лин Мин: Ээж ээ?

Лин ээж : Хүү минь, чи яагаад гэнэт гэрлэх болов? Тэр тусмаа Лу гэр бүлд үү? Энэ бүгд миний л буруу!

Лин Мин : Ээж ээ, санаа зоволтгүй. Би бэр охиныг чинь удахгүй авчирч уулзуулах болно.

Нарийн бичиг: Сюэ захирал аа, сууна уу.

Сюэ Жичуань : Чи одоо хурдан яв. Дашрамд хэлэхэд, чи миний оронд гэрлэж байгааг нууцалсан нь дээр байх шүү. Үгүй бол... чиний ээжийг…, чи үгэндээ хүрсэн нь дээр шүү.

Лин Мин: Хэрвээ ээжид минь ямар нэг зүйл тохиолдвол...

Лин ээж: Хүү минь. Хүү минь.

Лин Мин : Лу гэр бүл үнэхээр Бээжингийн дээд зиндааны гэр бүл гэсэн нэрэндээ тохирсон баян чинээлэг юм аа.

Нарийн бичиг: Ноён Сюэ, манай залуу хатагтай таныг удаан хүлээлээ. Ийшээ явна уу.

Лин Мин : Хөөх, чи Лу Сичи байх нь ээ, миний эхнэр.

Лин Мин : Сюэ Жичуань гэж тэр арчаагүй амьтан ийм сайхан хүргэн болох боломжоо орхиод намайг оронд нь явуулж шүү дээ. Гэтэл Лу гэрийн ууган охин нь ургамал шиг хүн байх гэж.

Лин Мин : Пөөх, Лу авхай ийм удаан хэвтсэн гэхэд гайхалтай юм аа. "Ургамал" эхнэртэй байх ч дажгүй шүү! Хүндэтгэлтэй хосууд шиг жүжиглэх хэрэггүй, эрх танхил гүнжийн ааш байхгүй, хэрүүл маргаан гарна гэж санаа зоволтгүй. Хмм, энэ чинь нөгөө "тушаал дэвших, хөрөнгөжих, эхнэр нь үхэх" гэдэг нь үү?

Өвөө: За, чи Жичуань байх аа?

Лин Мин : Та Лу өвөө юу?

Өвөө : Чи намайг Лу өвгөн гэсээр байх уу? Лу гэр бүлийн босгыг алхсан юм чинь одооноос намайг өвөө гэж дууд!

Лин Мин : Өвөө!

Өвөө : Сайн байна! Хоёр жилийн өмнө Сичи автын осолд орсноос хойш хоёр жил комонд байна.

Лин Мин : Сайн хүнийг тэнгэр ивээдэг, Сичиг эргээд сэрнэ гэдэгт би итгэлтэй байна.

Өвөө : За. Хоёр жил хэвтэхэд сэрэх шинж алга, эмч нар ч найдвар муу гэсэн. Өвөө нь мэднэ ээ. Залуу хүн ургамал шиг хүнтэй гэрлэх чинь чамд үнэхээр шударга бус байгааг. Үүнд 1 тэрбум юань байгаа... Энэ бол сар бүрийн халаасны мөнгө.

Лин Мин : Өвөө?

Өвөө : Энэ бол өвөөгийнх нь зүгээс өгч байгаа бэлэг. Залуус машинд дуртай байдгийг би мэднэ, тийм болохоор хэдэн машин авсан. Ламборгини, Феррари, Бентли бүгд гарааш дотор шинээрээ байгаа. Бас эдгээр цагнууд байна, Патек Филипп, Ролекс. Хэрвээ таалагдахгүй бол дараа нь өвөө нь чамайг дагуулж яваад өөрөө сонгуулна аа.

Лин Мин : Өвөө, эдгээр зүйлс дэндүү үнэтэй байна. Би хүлээн авч чадахгүй ээ.

Өвөө : Лу гэрийн хүргэний хувьд би чамайг бусдад баалуулахыг зөвшөөрөхгүй. Өнөөдөр чиний хуримын өдөр болохоор өвөө нь саад болоод яах вэ.

Лин Мин : Хөөх! Лугийн гэр бүлийн залгамжлагч гэсэндээ аргагүй л өөр юм аа. Ургамал шиг хүн болсон ч Лу өвгөн хуримыг нь ийм өндөр түвшинд зохион байгуулж шүү дээ.

Эхнэр минь, чи ургамал шиг байсан ч санаа зоволтгүй, би чамайг сайн асрах болно. Өнөөдөр чиний биеийг арчиж өгөх миний ээлж.

Хөөх, хоёр жил шингэн тэжээлээр явсан гэхэд арьс чинь үнэхээр зөөлөн, толигор юм аа. Сэрүүн байхдаа олон залуусын араас гүйлгэдэг байсан байх даа.

Үгүй ээ, тэр комонд байгаа шүү дээ. Яаж ийм байдалд байгаа хүнд муу санаж болох билээ? Эхнэр минь, нэг өдөр ханилах нь зуун өдрийн ач шүү. Зүгээр л тайван хэвтэж бай, битгий шуугиан тариарай.

Сайхан амраарай, эхнэр минь.

Нарийн бичиг: Ноён Сюэ, та яагаад буйдан дээр унтаж байгаа юм бэ?

Лин Мин : Чи яг цагтаа ирлээ, хөнжил татаад өгөөч. Би Лу авхайтай түүний зөвшөөрөлгүй гэрлэсэн. Хэдийгээр тэр комонд байгаа ч би сэрүүн байна. Нөхөр хүний хувьд эхнэрээ хүндлэх ёстой.

Нарийн бичиг : Өнөө үед тань шиг сайн залуус ховор шүү.

Лин Мин : Энэ чинь ямар зарчим бэ? Энэ бол хүн байхын наад захын ёс зүй.

Нарийн бичиг: За, та хоёр амар даа,

Лин Мин : сайхан амраарай, эхнэр минь.

Өвөө : Юу? Тэр Сичигээс тусдаа орон дээр унтаж байгаа гэнэ ээ?

Нарийн бичиг: Нөхөр хүний хувьд эхнэрээ хүндлэх ёстой, энэ нь түүний зарчим гэж хэлсэн.

Өвөө : Муугүй шүү Жичуань, сайн хүү байна. Би түүнийг буруу таниагүй бололтой.

Сюэ аав : Өө бурхан минь. Лугийнхан Жичуанийг хүргэн ормогц "Лонгтэн Интернэшнл"-ийн төслийг манайд өгнө гэсэн биз дээ? Долоо хоног болох гэж байхад яагаад таг чиг байна вэ?

Сюэ ээж : Тийм ээ, тэр ядуу хүү гаднаа л өөгүй харагдаад байгаа болохоос цаанаа биднийг атаархаж суугаа биз. Тэрэн шиг доод зиндааны хүмүүс мөнгөнд шунахай байдаг болохоор тэр өвөөд юу ч хэлж зүрхлэхгүй.

Сюэ Жичуань : Хэрвээ тэр биднийг орлуулсныг хэлэх л юм бол түүний сүрьеэтэй ээж нь шууд үхнэ гэдгийг мэдэж байгаа.

Сюэ аав : Лугийнхан бол дээд зэрэглэлийн гэр бүл. Хэрвээ бид Жичуанийг зарцын хүүгээр сольсныг мэдвэл манай Сюэ овог сүйрнэ!

Сюэ ээж: Өө бурхан минь, яах вэ? А Чуань! Түүн рүү залгаад амласан төсөл нь юу болсныг асуу. Дураараа аашилж болохгүйг нь сануул.

Автомат хариулагч : Таны залгасан дугаар түр хариу өгөх боломжгүй байна.

Сюэ Жичуань : Лин Мин, чи яаж миний дуудлагыг авахгүй байж зүрхэлдэг байна аа?

Лин Мин : Хэлэх юм байвал хэл, эсвэл би тасаллаа.

Сюэ Жичуань : Би чамд сануулж байна, амаа хамхиж яваарай. Хэрвээ Лугийнхан чамайг миний оронд орсныг мэдвэл чиний өвчтэй ээж чинь шууд үхнэ гэж мэд.

Лин Мин : Сюэ залуу эзэнтэн, би хүргэн орохыг зөвшөөрсөн шүү дээ. Одоо өөр юу хүсээд байгаа юм бэ?

Сюэ Жичуань : Гэрлэх тухай ярихад Лугийнхан манайд амлалт өгсөн... Аав "Лонгтэн Интернэшнл"-ийн төсөл яагаад таг байгааг асуу гэсэн юм.

Лин Мин : Би хүргэн орохыг зөвшөөрсөн болохоос та нарт төсөл авч өгнө гэж амлаагүй. Сюэ овгийнхон биднийг ивээсний ачийг би аль хэдийн хариулсан. Өөрсдийнхөө төслийн талаар Лугийнхантай өөрсдөө ярилц, надад хамаагүй.

Сюэ Жичуань : Лин Мин, чи зориуд ингэж байна, тийм үү? Чи Яо Чианчианыг булааж авсанд надад өширхөөд байгаа биз? Би мэднэ ээ, тэр чиний анхны хайр байсан. Гэхдээ чи над шиг баян биш болохоор тэр чамайг тоогоогүй. Үүнд намайг буруутгаад хэрэггүй.

Лин Мин : Чиний хог шиг үзсэн зүйлийг би эрдэнэ шиг хадгалсан. Өрөвдөлтэй юм. Ор ор.

Нарийн бичиг: Ноён Сюэ, Танд зав байна уу? Эзэнтэн тантай уулзахыг хүсэж байна.

Лин Мин : За, өвөө, та намайг дуудаа юу? Би ирлээ.

Өвөө : За, үүнийг хар. Би чамд зориулж ажил зохицууллаа. Аль нь таалагдаж байгаагаа сонго.

Лин Мин : Маркетингийн захирал, борлуулалтын захирал, эсвэл хиймэл оюун ухааны захирал уу? Өвөө та?

Өвөө : Би Сичиг өөрийн залгамжлагчаар бэлдэж байсан ч тэр хоёр жил хэвтлээ. Сэрэх найдвар тун бага байна. Лу гэр бүл эрт орой хэзээ нэгэн цагт чиний гарт очих болно.

Лин Мин : Өвөө, би бизнест сонирхолгүй байна. Таны хайранд баярлалаа.

Өвөө: Лу гэрийн хөрөнгө хэмжээлшгүй их ч чамд сонирхол алга гэж үү? Бас энэ томилолтын бичгийг авахын тулд хүмүүс нэгнээ алахаас ч буцахгүй байх.

Лин Мин : Ажил нь сайхан ч гэхдээ би хуурамч шүү дээ, ажил хийж эхэлмэгц баригдахгүй гэж үү? Өвөө, нэг үг байдаг даа, "Титэм зүүхийг хүсвэл түүний хүндийг даах хэрэгтэй" гэж. Миний хүзүү ийм хүнд титэм даахад дэндүү турьхан байна. Би зүгээр л доороос нь эхэлье.

Өвөө : Сайн байна, их зангүй, тайван, хүлээцтэй. Хэдэн жил дадлагажвал Лу компани чиний гарт байхад би хожим тайван нойрсох болно.

Лин Мин : Өвөө, тэгж битгий хэлээрэй.

Өвөө : За за, тэгвэл би албадахгүй ээ. Хмм, энэ юу вэ? Ажлын утасны дугаар уу? За яв даа, би чамайг саатуулахгүй.

Лин Мин : Өвөө, би явлаа. Тэр хаана байна? Хаашаа явчихав? Залуу хатагтай хаана байна?

Өвөө : Жичуань...

Лин Мин: Хэдийгээр бид бие биенээ мэдэхгүй ч... эхнэр нөхөр шүү дээ. Өвөө, Сичи хоёр жил хэвтлээ, шингэн тэжээлээр явна гэдэг хэнд ч тарчлаан. Түүнийг явсан нь дээр байсан байх, нэг ёсны чөлөөлөлт.

Туслах : Сюэ ноёнтон, Та юу яриад байгаа юм бэ?

Лин Мин : Тэр таныг харамсуулах гэж байна. Тушаал дэвших, баяжих, эхнэр үхэх... Уучлаарай, би чамд урам хугалах зүйл хэлэх нь, би үхээгүй байна.

Лин Мин : Чи бүгдийг сонссон уу?

Лу Сичи : Би комонд байсан болохоос үхээгүй.

Лин Мин: Ургамал шиг ч гэсэн хүн шүү дээ.  Баярлалаа.

Лу Сичи : Зүгээр дээ. Энэ чинь эхнэр хүний хийх ёстой зүйл шүү дээ. Би ядаж л дуугүй, даруухан эхнэрийн дүр эсгэх ёстой биз дээ?

Өвөө : Би Сичиг энэ хүүд дургүй байх гэж бодсон юм. Миний санаа зоволт талаар болж.

Туслах: Хэрвээ тэр үнэхээр дургүй байсан бол залуу хатагтай аль хэдийн хөөх байсан.

Өвөө: Та хоёрыг ийм сайн байхыг хараад сэтгэл амарлаа. Ирж хоолоо ид! Өвөө нь тогооч хөлсөлсөн.

Өвөө : Сичи. Жичуань хүргэн ормогц чи сэрлээ, Лу гэр бүлд давхар баяр тохиолоо! Сайн өдөр сонгож байгаад Жичуань та хоёрт том хурим хийж өгнө өө.

Лу Сичи : Өвөө, хуримын тухай дараа ярилцъя. Би дөнгөж сэрээд байна, компани дээр шийдэх ажил маш их байна.

Лин Мин : Лу авхай хэзээ сэрсэн юм бол? Би түүний биеийг арчиж байсныг мэдсэн болов уу?

Өвөө : Жичуань, хоол таалагдахгүй байна уу?

Лин Мин : Өө өвөө, яаж тэгж бодож болох вэ? Надад бүх хоол таалагдаж байна.

Өвөө : Би та хоёрын амтанд тааруулж Мишлений тогооч хөлсөлсөн юм. Сичи, нөхөртөө хоол дөхүүлээд өгөөч.

Лин Мин : Өө, хэрэггүй ээ, би өөрөө...

Лу Сичи : Яагаад зөвхөн будаа идэж байгаа юм, ногоо ид. Нөхөр минь, амаа ангай, юундаа гөлрөөд байгаа юм? Ид!

Лин Мин : Баярлалаа, эхнэр минь.

Өвөө : Та хоёрыг ийм дотно байхыг хараад сэтгэл амарлаа. Жичуань, чиний комонд байх хугацаанд тэр чамайг маш сайн асарсан. Одоо чи залуу биш байна, хүүхэдтэй болох цаг чинь болсон.

Лин Мин : Өвөө, Сичи, би идээд дуусчихлаа. Та нар аажуухан идээрэй.

Өвөө : Жичуань бол сайн хүү, ажилсаг, даруухан, бас чамайг сайн асарсан. Намайг өнгөрсний дараа Лу групп та хоёрын гарт л үлдэнэ.

Лу Сичи : Өвөө, би байхад хангалттай. Тэр Сюэ Жичуань бол зүгээр л нэг хөгийн амьтан. Компани удирдаж юу мэдэх юм бэ? Түүний гэнэн царайнд битгий хуурт.

Өвөө : Дэмий юм ярихаа боль. Өвөө нь хүн танихдаа хэзээ ч алдаж байгаагүй. Жичуань бол түшиг тулгуур болох хүн.

Лу Сичи : Чи юу зураад байгаа юм бэ? Аа! Өвөө чамайг тийм хүн биш гэж хэлэхэд би бараг л итгэж байлаа.

Лин Мин : Чи үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан биетэй юм аа. Би эрүүл эрэгтэй хүн болохоор жаахан хариу үйлдэл үзүүлэх нь гайхах зүйл биш. Санаа зоволтгүй, чиний зөвшөөрөлгүйгээр би чамд хүрэхгүй. Хүн байх ёс зүй надад бий.

Лу Сичи : Чи байнга буйдан дээр унтдаг уу?

Лин Мин : Өөр яах юм бэ?

Лу Сичи : Өвөөгийн зөв байж, би үнэхээр түүнийг буруу ойлгож. Түүнээс уучлалт гуйх ёстой юу?

Лин Мин : За, би унтлаа, сайхан амраарай.

Энэ бүсгүйтэй учраа олоход хэцүү байх нь ээ. Хэрвээ намайг хуурамч гэдгийг мэдвэл... за за, зам ч хол байна даа.

Лу Сичи : Чи бизнес удирдлагын чиглэлээр сураагүй билүү? Архитектурын зургийг яаж ийм сайн зурдаг юм?

Лин Мин : Энэ зүгээр л миний сонирхол.

Лу Сичи : Хятадын олон дизайнер, архитекторууд барилгын үндсэн үүргийг ч биелүүлж чадахгүй, зөвхөн анхаарал татах гэж хичээдэг. Чи зөвхөн сонирхлоороо ийм зүйл зурж чадна гэж үү?

Лин Мин : Магтаалд баярлалаа, гэхдээ чиний цээж чинь харагдаад байна

Лин Мин : Сюэ Жичуань, өө бурхан минь! Яаж ийм хүн байж болох вэ?

Өвөө: Юуг ингэж ширтээд байгаа юм? Энэ... хэний бүтээл вэ? Ямар мастер зурсан юм?

Лу Сичи : Сюэ Жичуань зурсан. Тэр зүгээр л миний сонирхол гэж хэлсэн.

Өвөө: Өнгөрсөн удаа тэр огт сонирхолгүй харагдсан, салбараа буруу сонгосон бололтой. Манайд архитектурын компани олон бий, дараа түүнийг дагуулж очиж үзүүлнэ ээ.

Өвөө нь ажлын өрөө рүүгээ явлаа.

Лу Сичи : За за. Лин Мин... Байна. Лин Мин гэж хүнийг надад олоод өгөөч. Өнөөдөртөө багтаж бүх мэдээллийг нь авмаар байна.

Нарийн бичиг : Хатагтай Лу, таны хүссэн мэдээллийг оллоо. Түүний жинхэнэ нэр нь Лин Мин, Сюэ Жичуань биш.

Лу Сичи : Чамайг арай өөрөөр харах болгонд чи надад илүү том гэнэтийн бэлэг барих юм аа. Лин Мин, сайн байна! Одоо чи яаж тайлбарлахыг чинь харъя.

Өвөө : Жичуань, энэ компани ямар байна?

Лин Мин : Бусдыг нь хэлж мэдэхгүй юм, гэхдээ ажлын орчин, ажилчдын хангамж маш сайн юм байна.

Өвөө : Энэ компанийг өвөө нь чамд өгье. Дөнгөж эхэлж байгаа, цөөхөн хүнтэй болохоор удирдахад амар. Цөөхөн ч гэсэн бүгд шилдэг боловсон хүчин. Чиний чадвараар том амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Хэрвээ багадвал өвөө нь илүү томыг өгье.

Лин Мин : Хэрэггүй ээ, энэ хангалттай.

Өвөө: Сайн байна. Өнөөдрөөс эхлэн энэ компани чинийх.

Лин Мин: Чи хэзээ ирээ вэ?

Лу Сичи: Би чамайг идэхгүй ээ, юунаас тэгж айгаа вэ? Эсвэл нуух юм байна уу?

Лин Мин : Би юугаа нуухав дээ? Чи олоод мэдчихсэн үү?

Лу Сичи: Арай удаж ойлгож байгаа юм биш үү?

Лин Мин: Сичи, би тайлбарлаж чадна. Энд хэтэрхий олон хүн байна, өөр газар очиж ярилцах уу? Өвөө, би Сичитэй нэг зүйл ярих хэрэгтэй байна, бид түрүүлээд явлаа. Явцгаая!

Лу Сичи : Чи дандаа хүч хэрэглэх юм. Дээрэмчин, танхай этгээд хоёрын ялгаа юу байна? Хэлэх юм байвал хэл. Чи яагаад хуурамчаар гэрлэсэн юм бэ?

Лин Мин: Хэн хуурамчаар гэрлэсэн гэж?

Лу Сичи : Чамаас өөр хэн байх юм?

Лин Мин : Зөвшөөрөлгүй гэрлэсэн минь миний буруу гэдгийг би мэдэж байна, гэхдээ надад өөр сонголт байгаагүй.

Лу Сичи : Чамд сонголт байгаагүй, тэгээд ургамал шиг хүнтэй гэрлэсэн үү? Сюэ гэрийнхэн үнэхээр шуналтай юм аа, намайг доромжлох гэж хуурамч хүн явуулдаг. Тэд Лугийн гэр бүлийг дотроос нь нураах гээд байна уу?

Лин Мин : Би хэзээ ч тэгж бодож байгаагүй.

Лу Сичи : Ургамал шиг хүнтэй гэрлэхээр шийдсэн цагаас чинь л чиний зорилго цэвэр биш байсан.

Лин Мин: Гэрлэхээсээ өмнө би чамайг комонд байгааг мэдээгүй.

Лу Сичи : Намайг үхээсэй гэж хүсэж байсан байх, тэгвэл чи миний хөрөнгийг өвлөх байсан биз дээ?

Лин Мин: Сюэгийнхний өмнөөс гэрлэсэн нь миний буруу. Хэрвээ чи зөвшөөрөхгүй бол салъя.

Өвөө : Би зөвшөөрөхгүй! Юу болоод байна?

Лин Мин : Өвөө, би буруутай. Би Сюэ Жичуань биш. Би зөвхөн Сюэ гэр бүлийн зарцын хүү. Би таныг хуурсан. Намайг асарч байсанд баярлалаа, таны өгсөн бүхнийг би буцааж өгье. Танд төвөг удсанд уучлаарай.

Өвөө : Байз. Чи хэн байх нь хамаагүй, чи Сичиг аварсан. Чи бол миний сонгосон хүргэн.

Лу Сичи : Тэр миний амийг аварсан гэнэ ээ?

Туслах : Хатагтай, таныг төрөхөд нэгэн мастер манайд ирж, танд амьдралын чинь гай гамшиг тохиолдоно гэж хэлээд нэгэн төрсөн өдөр, цагийг үлдээсэн юм. Зөвхөн тэр цагт төрсөн хүнтэй гэрлэвэл гай гамшгийг зайлуулж чадна гэсэн.

Лу Сичи : Гэтэл тэр төрсөн өдөр Сюэ Жичуанийх биш гэж үү?

Өвөө : Хүн бүр өөрийн төөрөгтэй. Лин Мин Лугийн гэр бүлд ормогц Сичи сэрсэн нь та хоёр хувь тавилангаар учирсныг илтгэж байна.

Лу Сичи : Өвөө, миний амьдрах хүсэл хүчтэй байсан болохоор би сэрсэн юм. Лин Мин бол зүгээр л гэрлэлтийн луйварчин.

Өвөө : Хангалттай! Чи хоёр жил сэрээгүй шүү дээ. Лин Миний гавьяа их бий. Сюэгийнхэн чамайг албадсан байх, чи ч бас хохирогч.

Лин Мин: Өвөө би…

Өвөө: Өвөө нь бүгдийг ойлгож байна. Энэ бүхэн Сюэгийнхний буруу. Та хоёр нэгэнт гэрлэсэн болохоор сайн амьдрах хэрэгтэй. Дахиж ирээдүйд салалт ярих хэрэггүй.

Өвөө : Энэ бол архитектурын салбарын дээд хэмжээний уулзалтын урилга. Сичитэй хамт оч. Холбооны дарга Вү бас тэнд байна, бид хамтарч ажиллахыг хүсэж байгаа.

Лу Сичи : Чи юугаа хараав? Би тийм их завтай хүн шиг харагдаад байна уу?

Өвөө : Хаха, би түүнийг багаас нь эрхлүүлсэн юм, уучлаарай.

Лин Мин : Өвөө, би ойлгосон. Эмэгтэй хүнийг хайрлаж халамжлах хэрэгтэй.

Лу Сичи : Явцгаая.

Лин Мин: Чи яагаад чамайг оролдоод байна гэж бодоо вэ?

Лу Сичи: Чи өвөөг яаж өөртөө итгүүлснийг мэдэхгүй ч би нэг л өдөр чиний үнэн төрхийг илчлэх болно. Өвөөгийн бие сайн биш, түүнийг битгий цочоо.

Лин Мин : Ойлголоо, эхнэр минь.

Хэдэн жил ирээгүй чинь ийм том болж хөгжөө юу. Муугүй шүү.

Лу Сичи: Юу?

Лин Мин: Юу ч биш ээ.

Лу Сичи: Компаниас байна. Би нэг асуудал шийдээтэхье.

Лин Мин: Тэг дээ.

Сюэ Жичуань : Аав аа, би мэднэ ээ. Энэ урилгыг авах танд амар байгаагүй. Дашрамд хэлэхэд, энэ жил Холбооны дарга Вү өөрөө ирнэ гэсэн, би түүнтэй заавал холбоо тогтоох болно. Энэ чинь манай зарцын хүү биш үү? Лин мин үү? Чи яагаад ургамал шиг эхнэрээ асрахгүй энд явж байгаа юм? Ийм газар юугаа хийж байгаа юм?

Лин Мин: Чи ирж болдог, би ирж болохгүй юу?

Сюэ Жичуань : Чамайг хэдэн өдөр хараагүй чинь үг хэл нь гүйцэгдэхгүй болж ээ. Чиний ургамал шиг эхнэр чинь чамайг өөртөө итгэлтэй болгоо юу тийм үү? Ургамал шиг эхнэртэй байх ямар байна даа тэгээд?

Лин Мин : Чи хүн шиг хувцаслаж, хүн шиг харагдаж байгаа ч амаа нээх тэр мөчид чиний жинхэнэ дүр төрх илэрч байна. Энэ бол чиний гэр биш. Эндхийн хүмүүс чам руу яаж харж байгааг харахгүй байна уу?

Сюэ Жичуань : Лу гэр бүл чиний ар тал болж байгаа болохоор өөрийгөө ийм мундаг гэж бүү бод. Лин Мин, би чамд хэлье, чи бол миний зарцын хүү. Танай гэр бүлийнхэн бүгд манай шивэгчний хүүхдүүд. Чи бүх насаараа миний нохой байх тавилантай.

Лин Мин : Өө, би ердөө хэдхэн алхлаа, чи яагаад уначихав? Нааш ир, хурдан бос, газар хүйтэн байна.

Сюэ Жичуань : Чи муу хүүхэмсэг амьтан, юундаа ингэж биеэ тоодог юм бэ? Хэрэв би байгаагүй бол чи өнөөдрийн энэ зэрэгт хүрэхгүй байсан.

Лин Мин : Харааж л бай, харааж л бай, чанга байх тусмаа сайн. Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтад ирсэн хүн бүр архитектурын салбарын томчууд гэж сонслоо. Хэн мэдэх вэ, магадгүй Лу өвгөнийг таньдаг хүн ч байгаа юм бил үү? Хэрэв Лу өвгөн намайг хуурамч гэдгийг мэдвэл бүр ч сайн.

Сюэ Жичуань : Лин Мин, чи дэндүү биеэ тоож байна. Лу Сичигийн амьдрах хугацаа бага үлдсэн. Түүнийг үхсэний дараа чи юугаараа ингэж их зан гаргахыг чинь харъя.

Лин Мин: Магадгүй тэр болтол би хэсэг хугацаанд их зантай байж болох л юм.

Эм : Сюэ ноёнтон, чи яагаад энд нуугдаад байгаа юм бэ? Чамайг олох гэж их хайлаа. Чи яг хэрэгтэй үедээ ирлээ.

Сюэ Жичуань : Энд хэн байгааг хараач, Лин Мин байна.

Эм: Лин Мин? Өнөөдөр барилгын салбарын уулзалт биш гэж үү? Энд бүх салбарын том дарга нар цугласан байна. Лин Мин, чи яагаад энд байгаа юм бэ?

Сюэ Жичуань : Таа даа?

Эм : Хмм, Лин Мин, би чамд маш тодорхой хэлсэн шүү дээ. Миний үнэхээр дуртай хүн бол Сюэ залуу шиг авьяаслаг хүн болохоос биш чи биш. Чи яагаад надаас салахгүй байгаа юм бэ? Бүр энд хүртэл дагаж ирэх гэж, үнэхээр ичмээр юм.

Сюэ Жичуань : За яахав, чи түүнийг буруутгаж байна. Тэр чинь хэдийнэ баян айлын хүргэн болчихсон шүү дээ. Өө нээрээ, түүний эхнэр нь ургамлан төлөвт байгаа, өдөржин орондоо хэвтэж, бусдаар арчуулж, бие засахад нь хүртэл хүн тусалдаг гэж сонссон.

Эм : Хахаха, Лин мин, чи яаж ийм болчихов оо? Өмнө нь би чамайг зүгээр л идэвх зүтгэлгүй гэж боддог байсан бол чи ийм доошоо орно гэж санасангүй. Одоо хурдан эндээс явж, өөрийгөө инээдэм болгохоо боль.

Сюэ Жичуань : Сонсож байна уу? Энэ бол та нар шиг ядуу хүмүүсийн байх газар биш. Замаас холд.

Лин Мин : Хэрэв би явахгүй бол чи яах юм?

Сюэ Жичуань : Хмм, тэгвэл намайг бүдүүлэг загнаж байна гэж битгий гомдоорой. Харуул аа! Харуул аа! Энд нэг ядуу гуйлгачин нууцаар ороод ирчихсэн байна. Үүнийг гаргаж хая!

Лу Сичи : Энд юу болоод байна вэ? Ямар их шуугиан бэ! Чи чинь…

Лин Мин : Сюэ Жичуань.

Лу Сичи : Түүнтэй харьцуулахад чи хамаагүй дээр юм.

Лин Мин : Үүнийг чинь магтаал гэж ойлгож болох уу?

Лу Сичи : Түүнээс дээр байна гэдэг магтаал мөн үү? За яахав, тийм байж магадгүй юм.

Сюэ Жичуань : Лин Мин, энэ охин хэн бэ? Өө, хаха. Ойлголоо. Чи Лу гэр бүлийн мөнгөөр гадуур залуу моделиудтай зугаацаж байгаа хэрэг үү?

Лин Мин: Чи түүнийг танихгүй байгаа юм уу?

Сюэ Жичуань : Би яагаад түүнийг таних ёстой гэж? Тэр гайгүй царайлаг юм. Энэ бэлхүүс, энэ хөлийг нь харахад тоглоход үнэхээр сонирхолтой байх шүү. Лин Мин чамд хэдэн төгрөг төлсөн юм бэ? Намайг дагавал би чамд хоёр дахин ихийг өгье. Хмм, ямар байна?

Лу Сичи : Би Лин Миний хүн. Чи намайг дага гэж байна уу? Чи Лин Минээс асууж үзээгүй юм уу?

Сюэ Жичуань : Хэрэв манай Сюэ гэр бүл түүнийг хүлээж аваагүй бол түүний өвчтэй хөгшин ээж нь аль эрт гудамжинд гарах байсан. Тэр бол манай гэрийн нохой. Намайг зүүн тийшээ яв гэвэл тэр хэзээ ч баруун тийшээ зүтгэж зүрхлэхгүй. Миний хүссэн хүнийг тэр өгөхгүй гэж зүрхлэхгүй.

Лу Сичи: Тэгэхээр Сюэ гэр бүлд байхдаа ийм л өдөр хоногийг өнгөрөөдөг байсан байх нь ээ.

Лин Мин : Тэр юун харц вэ? Өрөвдөж байгаа юм уу, эсвэл гэмшиж байна уу?

Сюэ Жичуань : Өнөөдөр үдээс хойш чи надад бүдүүлэг загнасан шүү, үзэсгэлэнт бүсгүй минь. Би чамтай ярьж байна. Түүн рүү юугаа хараад байгаа юм? Хоёр дахин их мөнгө хангалтгүй байна уу? За тэгвэл ингэе, хэрэв чи түүнд сайн үйлчилвэл арав дахин ихийг өгөх нь боломжгүй зүйл биш.

Лу Сичи : Чи арьс нь хууларсан мэлхий шиг харагдаж байж, хунгийн мах идэхээр мөрөөдөж зүрхлэнэ гэнэ ээ? Чамд хэн ийм зориг өгсөн юм?

Сюэ Жичуань : Хмм, би чамд нүүр өгч байхад чи намайг цохиж зүрхлэнэ гэнэ ээ?

Лин Мин: Эцэг чинь чамд юу ч заагаагүй юм уу? Эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүд бол хог шаар.

Эм: Эрхэм ээ, та зүгээр үү?

Сюэ Жичуань : Лин Мин чи дэндүү даварч байна! Би чамд тушааж байна, яг одоо өвдөг сөгдөөд надаас уучлалт гуй. Чи миний өмнөөс тэр муухай, ургамлан төлөвтэй эмэгтэйтэй гэрлэсэн болохоор би чамтай орооцолдохгүй байж болох л юм.

Лин Мин: Хмм, тэр муухай "ногоо" бол миний хүн. Түүнийг доромжлох эрхийг чамд хэн өгсөн юм? Чамд уучлалт гуйх гурван секундын хугацаа өгье, үгүй бол үр дагаврыг нь өөрөө хүлээнэ шүү.

Сюэ Жичуань : Хахаха, уучлалт гуйх гэнэ шүү, би хөдлөх ч үгүй. Яах юм?

Лин Мин: Харуулуудыг ирэхэд намайг зогсооход туслаарай.

Эм : Хмм, Лин Мин, чи хэтэрхий хол явлаа!

Сюэ Жичуань : Харуулууд аа! Харуулууд хаана байна? Та нар яаж ийм хүнийг дотогш нэвтрүүлдэг байна аа? Харуул хамгаалалт чинь яаж ажиллаад байгаа юм бэ?

Харуул: Өнөөдөр энд ирсэн хүн бүр нэр нүүртэй, чухал хүмүүс. Бид таны хувийн өс хонзонгийн улмаас бусад зочдыг хөөж гаргаж чадахгүй.

Сюэ Жичуань : Чухал хүн гэж юу гэсэн үг юм? Тэр бол зүгээр л нэг ядуу бацаан, түүнд урилга ч байхгүй. Хэрэв та нар түүнийг оруулснаас болоод ямар нэг зүйл болох юм бол хэн хариуцлага хүлээх вэ?

Харуул : Эрхэм ээ, хэрэв танд урилга байхгүй бол яг одоо гарна уу. Эндхийн хэв журмыг бүү алдагдуул.

Лу Сичи : Урилга байхгүй гэж хэн хэлсэн юм?

Сюэ Жичуань : Чамд барилгын салбарын уулзалтын урилга байх уу? Хэн үүнд итгэх юм?

Лу Сичи: Хэрэв би өөртөө байгаа гэж хэлбэл,

Сюэ Жичуань : чамд байх боломжгүй.

Лу Сичи: Нүдээ том нээгээд сайн хар, энэ урилга мөн үү?

Сюэ Жичуань : Хахаха! Чи бүр зөв дуурайлгаж ч чадахгүй байна. Жинхэнэ урилга ямар байдгийг би чамд үзүүлээд өгье.

Хмм, чи тэр хоёрын урилгыг харсан уу? Хуурамч байгаа биз дээ? Тэднийг эндээс хурдан хөөж гарга!

Вү дарга : Юу болоод байна вэ?

Сюэ Жичуань : Та Вү дарга мөн үү?

Вү дарга : Тийм ээ, би байна. Харин чи хэн бэ?

Сюэ Жичуань : Би Жичуань байна. Минь аав таны ангийн найз шүү дээ. Хехе.

Вү дарга : Сюэ Жичуань... Аан! Сичи, чи энд ямар хэргээр ирээ вэ?

Сюэ Жичуань : Вү дарга аа, та түүнийг таних юм уу?

Лу Сичи: Вү авга аа, энэ Сюэ залуу эзэнтэн олны өмнө намайг болон миний нөхрийг доромжиллоо. Үүнийг яаж шийдвэл зохих вэ?

Эр : Юу? Тэр урилга тусгайлан захиалж хийлгэсэн хэрэг үү? Манайхаас өөр байсны учир нь энэ байж.

Вү дарга : Хмм, хэрвээ аав нь над руу дахин дахин залгаж гуйгаагүй бол би түүнд урилга өгөх ч үгүй байсан юм. Тэр бүр чиний өмнө ирж ийм бүдүүлэг загнаж зүрхлэх гэж!

Сюэ Жичуань : Вү дарга аа, тийм биш ээ. Тэр бол зүгээр л сохор зоосгүй ядуу амьтан. Хажууд нь байгаа энэ эмэгтэй бол түүний тэжээдэг хүүхэн. Тэдний бүх хүсэлт хуурамч. Би зүгээр л тэдэнд хичээл зааж байсан юм.

Би үнэхээр... Аа! Вү дарга аа, энд ямар нэг үл ойлголцол гарсан юм биш үү? Тэр…

Вү дарга: муу новш түүнийг хэн гэж бодоо вэ?

Сюэ Жичуань :Тэр чинь зүгээр л нэг модель хүүхэн. Вү дарга аа, та яаж ийм хүмүүст тусалдаг байна аа?                        

Вү дарга : Чи амьд явахаасаа уйдсан бололтой! Тэр бол Лу гэр бүлийн ууган охин, харин хажууд нь байгаа хүн бол түүний нөхөр.

Сюэ Жичуань : Юу?

Лин Мин: Яасан айхтар ууртай юм? Карма болж байна.

Сюэ Жичуань : Юу? Тэр Лу гэр бүлийн ууган охин гэнэ ээ? Хмм, байж боломгүй юм! Лу авхайг ургамал шиг хүн комонд байгаа, сэрэх найдваргүй гэсэн биз дээ?

Лу Сичи : Вү авга аа, миний нөхөр Лин Мин бид хоёр өвөөгөө төлөөлж энэ дээд хэмжээний уулзалтад ирсэн юм. Гэтэл байдал ийм дээрээ тууллаа. Хэрвээ үүнийг зөв шийдэхгүй бол бид өвөөд тайлбарлаж чадахгүй.

Вү дарга : Ойлгосон. Би яг одоо Сюэ овгийг салбарын хэмжээнд бүрэн хар жагсаалтад оруулж байна. Түүнийг чирч гарга!

Сюэ Жичуань : Вү дарга аа, би буруугаа ойлголоо, гуйя намайг уучлаарай. Лу хатагтай, та уужуу сэтгэлтэй хүн шүү дээ.

Лин Мин, бид хамт өссөн найзууд, миний өмнөөс гуйж өгөөч.

Лу Сичи: Юу хийгээд байгаа юм? Тэрнийг чирж гарга.

Лин Мин : Байз... Сюэ залуу эзэнтэн бол нэр хүндтэй хүн. Унасан ч гэсэн нэр төрөө хадгалах хэрэгтэй. Чирэх хэрэггүй, зүгээр л гарга.

Сюэ Жичуань : Лин Мин, чи ачийг бачаар хариулдаг муу новш! Би чамайг зүгээр орхихгүй шүү!

Лин Мин : За, явцгаая.

Лу Сичи : Тэр эмэгтэй хэн бэ?

Лин Мин : Тэр бол Сюэ Жичуаний найз бүсгүй.

Лу Сичи: Найз бүсгүй гэнэ ээ?

Лин Мин:  За яах вэ, тэр миний анхны хайр байсан юм.

Лу Сичи : Чиний анхны хайр ийм хүнтэй орооцолдож явах гэж. Энэ эмэгтэй л чамайг хуурч араар чинь тавьсан хүн мөн биз дээ?

Лин Мин: Чимээгүй. Хүн амьтан сонсож байна,

Лу Сичи: Ичих хэрэгтэй хүн нь чи биш байхад юунаас айгаа вэ?

Лу Сичи : Араар тавьсан нь яах вэ гэхэд хохирогчийнхоо өмнө ирж ийм зан гаргана гэдэг байж боломгүй. Вү дарга аа, энэ эмэгтэйн харилцааг шалгаж, түүний хийсэн булай үйлдлүүдийг бүгдэд ил болгоорой!

Яо Чианчиан : Лин Мин, би буруугаа ойлголоо! Би үхмээргүй байна, гуйя намайг уучлаарай. Лу захиралд хэлж өгөөч!

Лу Сичи : Араар тавихдаа, бас миний өмнө ирж бардамнахдаа чи буруугаа мэдээгүй. Одоо мэдэхэд дэндүү оройтсон байна! Чирээд яв!

Вү дарга : Өө, би ойлголоо. Одоохон очлоо! Сичи, чи Лин Минтэй аажуухан зугаалж бай, надад хийх ажил гарлаа.

Лин Мин : Сая тусалсанд баярлалаа.

Лу Сичи : Тэд чамайг ч, намайг ч басамжилж байсан. Чамд тусалсан нь өөртөө тусалсан хэрэг, тийм болохоор талархах хэрэггүй. Чи Сюэгийн гэрт байхдаа Жичуаньд их дээрэлхүүлдэг байсан уу?

Лин Мин : Түүнд тийм чадвар байхгүй ээ. Биднийг хүүхэд байхад тэр надаас хэдэн насаар ах байсан болохоор үргэлж хүмүүс дагуулж явдаг байсан. Дунд сургуульд байхад ч тэр надад ерөөсөө хань болохооргүй байсан юм. Тэр үе үе намайг өддөг ч надад огт нөлөөлдөггүй.

Лу Сичи : Чи яагаад надад эрт хэлээгүй юм бэ? Хэрвээ мэдсэн бол сая түүнийг хөх няц болтол нь зодуулаад хөөх байсан юм. Хэтэрхий амархан явуулчихлаа.

Эм : Энэ хүн хэн бэ? Ийм сүржин орж ирдэг!

Эр : Тэр бол өнөөдрийн зочдын нэг, маш нөлөө бүхий хүн. Вү дарга түүнийг урих гэж их хичээсэн.

Вү дарга: Мэри, чи ирлээ гэж үү! Чамайг их хүлээлээ.

Мэри: Тэр чинь?

Лу Сичи : өнөө өглөөний үйл явдалд уучлаарай. Би чамайг дутуу үнэлэх гэсэнгүй, зүгээр л хууртах дургүй юм. Өнөөдрөөс эхлэн чи надад дахиж худлаа хэлэхгүй бол чи миний хүлээн зөвшөөрсөн нөхөр байх болно. Би үхэн үхтэлээ өөрчлөгдөхгүй.

Мэри : Тэр яаж танихгүй хүнтэй хамт байж болох юм бэ? Буруу харсан байх аа.

Лин Мин: Хөөе, хүлээж бай, би гүйцэхгүй байна.

Лу Сичи : Ийм урт хөлтэй байж яаж гүйцэхгүй байх билээ?

Лин Мин : Би ядарч байна, амьсгаадаад байна.

Лу Сичи: Битгий дэмий юм яриад бай.

Лин Мин: Заза, Энд олон хүн байна, шуугиан тарихаа больё.

Эм: Энэ хиймэл оюун ухааны бүтээлийг сонирхож байвал туршаад үзээрэй.

Лин Мин: Чи яагаад туршиж үзэхгүй байгаа юм? Чи сонирхоод байсан биз дээ?

Лу Сичи: Би архитектор биш шүү дээ, бүтээл хийх талаар юу мэдэх билээ?

Лин Мин : Чи мэдэхгүй байж болно, харин би мэднэ. Би царайлаг гэдгээ мэднэ ээ, тэгж ширтэх хэрэггүй. За, энэ дажгүй юм байна, надад нэгийг өгөөч. Явцгаая.

Вү дарга : Сяо Лю, Мэрид бүтээгдэхүүнээ танилцуул.

Мэри: Үүнийг хэн зурсан юм бэ?

Сяо Лю : Тийм ээ, саяхан нэг хүн.

Мэри: 30 орчим насны, царайлаг, 1.8 метр өндөртэй залуу юу?

Сяо Лю: Тийм ээ,

Мэри: тэр яг мөн байна! Би өнөөдөр таны ачаар энд байна, гэтэл чи хэлэлгүй явчихжээ. Азаар чамайг оллоо. Би гурав хоногийн дотор хяналтын камер шүүж түүнийг олоотох.

Эр: За.

Нарийн бичиг : Лин захирал аа, таныг нэг хүн хайгаад байна.

Эм: Лин Мин, чи надад туслаач дээ.

Лин Мин: Чи явж бай. Би үүнийг өөрөө шийдье. Надад битгий хүр.

Эм: Бидний харилцаа ил болсон болохоор одоо хаа ч явсан хүмүүс намайг зааж шивнэлдэж байна. Би гэртээ харьж чадахгүй, ажлаа ч алдлаа.

Лин Мин: Тэд ирж байна.

Эм: Лин Мин, надад туслаач. Хэрвээ тусалбал би юу ч хийхэд бэлэн байна.

Лин Мин : Сичи, миний тайлбарыг сонсооч. Тавь, би явах ёстой.

Яо Чианчиан : Лин Мин, чи намайг үүрд хайрлана гэсэн шүү дээ. Чи ингэж болохгүй, гуйя!

Лин Мин : Жаахан ч гэсэн ичих нүүртэй бай! Бид аль хэдийн салсан. Чи надаас биш Сюэ Жичуаниас гуйх хэрэгтэй.

Нарийн бичиг : Ноён Лин арван удаа залгалаа, та үнэхээр авахгүй юм уу? Сая Яо бүсгүй өөрөө Лин Мин рүү дайрсан шүү дээ, Лин Мин зүгээр л бултаж амжаагүй.

Лу Сичи : Тэр үргэлж хурдан байдаг байж яагаад бултсангүй гэж?

Нарийн бичиг: За яах вэ, хүн бүр алдаа гаргадаг. Лу захирал аа, таны өнөөдрийн хуваарь маш шахуу байгаа ч та Лин Минтэй уулзахаар цаг гаргаж, бүр дуртай дессертийг нь авчирч шүү дээ. Та Лин Минд дурлачихаа юу?

Лу Сичи : Би... чи юу хийгээд зогсоод байгаа юм? Гараа угаа, хоолоо ид!

Лин Мин : Өө за. Би… Чи хоол хийж чаддаг байсан юм уу? Ийм амттай байна гэж санасангүй.

Лу Сичи : Таалагдаж байвал сайн ид.

Лин Мин : Зүгээр дээ. Би өөрөө... Өнөөдөр үнэхээр том зүйл боллоо. Өнөөдрийн явдал үнэхээр гэнэтийн байлаа. Хэрвээ чи үүнээс болоод намайг гэрээсээ хөөх гэж байгаа бол би үнэхээр хэлмэгдэж байна.

Лу Сичи : Хэн чамайг хөөх гээд байгаа юм?

Лин Мин: Тэгээд? Тэгээд чи…?

Лу Сичи : Буйдан чиний нуруунд муу, зөөлөн болохоор.

Лин Мин : Зүгээр ээ, миний нуруу сайн. Би буйдан дээрээ унтана.
Лу Сичи: Чи?

Лин Мин : Сичи, би чамтай гэрлэсэн байхад өөр эмэгтэйтэй орооцолдоно гэж үү? Чи надад итгэхгүй байна уу?

Лу Сичи : Итгэхгүй байна. Унт даа, сайхан амраарай.

Лин Мин : Сайхан амраарай.

Сюэ аав : Юу? Хуатиан компани манайтай хамтын ажиллагаагаа цуцаллаа гэнэ ээ? Чи хэнийг гомдоочихсон юм бэ?

Сюэ Жичуань : Чи юу хийж байгаа юм?

Яо Чианчиан : Чи миний утсанд хариу өгөхгүй болохоор чинь би ирлээ. Сюэ залуу эзэнтэн, би Лин Минээс танаас болж салсан. Би одоо цөхөрч байна, та намайг зүгээр орхиж болохгүй.

Сюэ Жичуань : Чи яаж ингэж хэлж зүрхэлдэг байна аа? Чамаас болоогүй бол би Лин Минтэй ийм өстөн болохгүй байсан. Зайл, үгүй бол би бүдүүлэг зан гаргах болно шүү!

Яо Чианчиан : Гэхдээ…

Сюэ Жичуань : Чи миний хэлэхийг сонссонгүй юу? Зайл.

Сюэ аав : Байдал иймдээ тулжээ. Лу авхай Лин Миний төлөө ийм зүйл хийж байгаа болохоор... Жичуань, чи өөр өдөр бэлэг аваад Лин Мин дээр очиж уучлалт гуй. Намайг чамтай ярьж байхад сонсохгүй байна уу?

Сюэ аав : Чи муу новш... Хаачих гэж байгаа юм?

Сюэ ээж: За за, орхи доо. Хүрээд ир, суу.

Сюэ аав: Хэтэрхий эрхлүүлсэн нь чиний буруу.

Сюэ Жичуань : Лин Минээс уучлалт гуйх гэнэ ээ? Дараа төрөлдөө л горьд!

Лин Мин: Сюэ Жичуань, чи чинь ойрдоо завгүй байгаа биш бил үү?

Сюэ Жичуань : Лин Мин, чи эмэгтэй хүний хүчээр л ингэж яваа. Лу авхайг өөртөө татаж чадсан юм уу? Өөрөөрөө бахархаж байна уу?

Лин Мин: Чи ердөө эцэг эхийнхээ ачаар л өнөөдрийн өндөрлөгт байгаа биз дээ.

Сюэ Жичуань : Энэ картыг аваад яв. Тэгээд Лу Сичигээс сал.

Лин Мин: намайг мөнгөөр хөдөлгөж чадна гэж би хэзээ ч бодсонгүй. Энэ картанд хэдэн төгрөг байгааг асууж болох уу?

Сюэ Жичуань : 5 сая. Энэ чиний өвчтэй ээжтэйгээ хэдэн арван жил идэж уухад хангалттай.

Лин Мин : 5 сая аа? Миний ард байгаа энэ барилга хэдэн төгрөгийн үнэтэйг мэдэх үү?

Сюэ Жичуань : Энэ барилга хэчнээн үнэтэй байсан ч чинийх биш. Лу Сичи миний эхнэр, энэ барилга минийх байх ёстой байсан юм. Чи бол зүгээр л миний байрыг эзэлсэн нэгэн. Ухаантай байж миний байрыг буцааж өг. Тэгвэл бүх асуудал шийдэгдэнэ.

Лин Мин : Хэрвээ би өгөхгүй бол яах вэ?

Сюэ Жичуань : Чи? Тэгвэл бүдүүлэг зан гаргасанд минь битгий гомдоорой.

Лин Мин: Эцэг эх чинь чамд бусдыг хуруугаараа заах нь бүдүүлэг хэрэг гэж заагаагүй юм уу?

Сюэ Жичуань : чи надад юу хийж чадах юм? Хаха! Тавь!

Лин Мин : Зүгээр ээ, би аавын чинь өмнөөс чамд хичээл зааж өгье.

Сюэ Жичуань : Та нар юугаа хүлээсэн юм? Тэрнийг барь.

Лу Сичи : Чи түүнд хүрч зүрхлэх үү? Зүгээр үү?

Лин Мин: Би чамд хэлсэн дээ, түүнд тийм чадвар байхгүй гэж.

Лу Сичи: Өнгөрсөн удаагийн хичээл чамд хангалтгүй байсан бололтой. Лин Минд төвөг учруулж зүрхлэх хэрэг үү?

Сюэ Жичуань : Хатагтай Лу, таны хэлсэн буруу. Би энэ бүгдийг таны төлөө л хийж байна.

Лу Сичи: Миний төлөө яасан гэж?

Сюэ Жичуань : Лин Мин бол зүгээр л доод зиндааны зарцын хүү. Тэр яаж танд тохирох юм бэ?

Лу Сичи : Тэгвэл чинийхээр хэн надад тохирох юм?

Сюэ Жичуань : Мэдээж би!

Лу Сичи : Лин Мин чамаас хамаагүй дээр гэж би бодож байна.

Сюэ Жичуань : Яалаа гэж дээ?

Лу Сичи: Яагаад үгүй гэж? Тэр чамаас хамаагүй царайлаг, өндөр. Бас чамаас илүү ухаалаг, сайхан сэтгэлтэй. Тэр хэзээ ч доод зиндааныхныг дээрэлхдэггүй. Гэр бүлийн чинь нэр хүндээс өөр чамд юу байгаа юм? Тэгээд ч чамайг 3-хан минутын дотор хоолоо иддэг гэж сонссон. Ийм байж энэ өөртөө итгэх итгэл хаанаас чинь гардаг байна аа?

Сюэ Жичуань : За яах вэ, харж л байя!

Лу Сичи: Яасан бэ?

Лин Мин : Зүгээр ээ, миний эхнэр ямар хүчирхэг болохыг гэнэт л анзаарлаа. Чамтай байхад би үнэхээр аюулгүй санагдаж байна.

Лу Сичи : Юун дэмий юм яриад байгаа юм?

Лин Мин: Энэ бүхэн үнэхээр ядаргаатай байна. Үүнийг нэг мөр шийдэх арга олох хэрэгтэй бололтой. Хөөе, чи яагаад гэнэт ирээ вэ?

Лу Сичи : Би зүгээр л хажуугаар нь өнгөрч явсан юм.

Лин Мин : Зүгээр л өнгөрч явсан гэнэ ээ? Өчигдөр ч бас, уржигдар ч бас уу?

Лу Сичи : Би зүгээр л өнгөрч явсан гэж байна! Юун олон асуулт вэ?

Лин Мин: За за, зүгээр л өнгөрч явсан юм байна.

Лу Сичи: Чи өлсөж байна уу? Хамт хоолоо идье. Би чамд тохирох ресторан олсон.

Лин Мин : Хоол л байвал асуудалгүй.

Вү дарга : Мэри, чиний хайж байгаа хүн тэнд байна. Эсрэг талд нь байгаа хүн бол түүний эхнэр Лу Сичи. Лу группийн ууган охин.

Мэри : За, энд хүлээж бай, би удахгүй ирнэ.

Вү дарга: За.

Лин Мин: Сүүлийн хэдэн өдөр намайг хэн нэгэн дагаад байгаа юм шиг санагдаад байсан юм. Чи байж шүү дээ.

Мэри: Гурван жил уулзсангүй, чиний надад хэлэх эхний үг чинь энэ байх гэж...

Лин Мин: Битгий уйл. Намайг хэлэлгүй явахад та нарыг уйлахыг харахаас айсан юм.

Мэри : Чамайг явснаас хойш бүгд хайсан, бид чамайг хүлээж байлаа. Надтай хамт буцаад явъя!

Лин Мин : Залуу, гэнэн байхдаа би дээд зиндааны хүн байх нь сонирхолтой гэж боддог байлаа. Гэхдээ тэр байр сууринд хүрснийхээ дараа л өөрийнхөө үнэн хүслийг ойлгосон. Би одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Намайг битгий ятга.

Мэри : Чиний зааварчилгаагүйгээр надад өнөөдрийн байгаа бүхэн байхгүй байх байсан. Чамайг арай гэж олчихоод явуулна гэж үү? Би чадахгүй.

Лин Мин : Хэрвээ чи надад ачийг минь хариулмаар байгаа бол нэг зүйл дээр туслаач.

Мэри: Юу тэр үү?

Лин Мин: Чи сүүлийн өдрүүдэд намайг дагуулж байсан болохоор Сюэ Жичуанийг мэдэх байх. Тэр намайг дахин дахин оролдоод байна.

Мэри: Чи юу хүсээ вэ?

Лин Мин: Хэдий аюул занал учруулахгүй ч харахаар ядаргаатай байна. Түүнээс салахад туслаач, тэгвэл бид өргүй болно.

Мэри : Чи яаж шийдмээр байна? Хэл л дээ, би заавал тусална. Санаа зоволтгүй, надад даатгачих.

Лин Мин : За, яв даа.

Лу Сичи : Тэр хэн бэ?

Лин Мин: Даатгалын борлуулагч.

Лу Сичи : Борлуулагч аа? Шанель өмсөж, Патек Филипп зүүсэн борлуулагч уу?

Лин Мин : Чиний бодож байгаа шиг биш ээ.

Сюэ Жичуань : Ноён Жан, манай энэ бүтээгдэхүүн бол манай компанийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн. Үнэхээр туршаад үзэх хэрэгтэй. Одоо зах зээл хэцүү байгааг би мэднэ, бүгдэд л хэцүү байна. Намайг ойлгоорой. Би ашиг бага авъя, хамтдаа найз нөхөд болъё, за юу?

Жан : Ноён Сюэ, энэ удаа больё.

Мэри: 50 хувийн ашиг гэж юу гэсэн үг вэ? Ийм бага ашигтай төслийг би үнэгүй өгсөн ч авахгүй. Би 100 хувь гэж хэлээгүй гэж үү? Чи өнөөдөр 10 саяыг хөрөнгө оруулбал сарын дараа би чамд 20 саяыг буцааж өгнө. Итгэх эсэх нь чиний дур.

Сюэ Жичуань : 20 сая аа?

Өөрийгөө танилцуулж болох уу? Сайн байна уу, намайг Сюэ гэдэг. Энэ миний нэрийн хуудас.

Мэри: Та юу хүсээ вэ?

Сюэ Жичуань : Та саяны төслийн талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?

Мэри : Загас өгөөшөө үмхлээ.

Нарийн бичиг: Ноён Лин, таны заавраар ээжид чинь зориулж авсан байшинг бүрэн засварлаж дууслаа, шууд нүүж ороход бэлэн.

Лин Мин : Хөдөлмөрт чинь баярлалаа.

Нарийн бичиг: Энэ чинь миний ажил шүү дээ.

Лин Мин: Ээж минь Сюэгийнхний ачийг хариулна гэж тэндээс явахгүй байсан юм. Одоо намайг Лу гэр бүлд хүргэн орсноор Сюэгийнхний үнэн төрхийг харж чадлаа. Одоо тэр Сюэгийнхэнд доромжлуулахгүйгээр тусдаа амьдрах боломжтой боллоо.

Мэри : За энд 30 сая байгаа.

Лин Мин: Сюэ Жичуань ийм хурдан өгөөш үмхсэн гэж үү?

Мэри: 30 сая... Би ажлаа сайн хийлээ. Одоо дууссан. Юу? 30 сая хангалтгүй гэж үү?

Лин Мин : Миний хүсэлт үндсээр нь таслах байсан шүү дээ.

Мэри: Бид холбоо тасраад удаж, чиний ажлын барилыг мартах шахжээ. Ойлгосон, одоо би нэг арга олъё. Үндсээр нь таслах хэрэгтэй.

Лин Мин: За, чи ажлаа хий дээ.

Сюэ аав : 100 сая уу? Энэ их мөнгө шүү. Энэ Мэри гэгч эмэгтэй найдвартай юу?

Сюэ Жичуань : Аав аа, Мэри яаж найдваргүй байх билээ? Би өнгөрсөн сард 30 сая, өмнөх сард 5 сая, бас туршилтаар 500 мянгыг өгсөн. Тэр бүгдийг нь хүүтэй нь буцааж өгсөн шүү дээ. Аав аа, ээж ээ Манай гэр бүл Лу группт дахин хориг тавиулж, хар жагсаалтад орлоо. Бүх түншүүд холбоо тасаллаа. Манай гэр бүл хөл дээрээ босох хамгийн хурдан арга бол энэ.

Сюэ ээж: Гэхдээ 100 сая бэлэн мөнгө манайд байхгүй шүү дээ!

Сюэ Жичуань : Ээж ээ бид Компаниа, бас байшингаа барьцаанд тавьж болохгүй гэж үү?

Сюэ ээж : Энэ дэндүү эрсдэлтэй!

Сюэ Жичуань : Ямар эрсдэл гэж? Энэ сар л дуусчихвал манайх 200 сая бэлэн мөнгөтэй болно. Тэр үед буцаагаад авчихна шүү дээ.

Сюэ ээж: Гэхдээ?

Сюэ Жичуань :Юун гэхдээ гэж? Аав аа та юу гэх үү?

Сюэ аав : За яах вэ, тэгье.

Мэри : 100 сая орж ирлээ. Тороо хумихад бэлэн боллоо.

Лин Мин : Өвөө, Сичи, би утсаар яриад ирье. байна уу?

Мэри: Асуудал шийдэгдсэн. Сюэгийнхнээс авсан мөнгийг би буяны үйлсэд хандивлана. Нэг төгрөг бүрийг зөв зүйлд зарцуулна гэдгийг баталж байна.

Лин Мин: Хөдөлмөрт чинь баярлалаа.

Мэри : Юун хөдөлмөр гэж? Би чамд туслахдаа үргэлж баяртай байдаг. Захирал аа, эхнэртэйгээ харилцаа чинь ямар байна?

Лин Мин : Бид зүгээр байгаа.

Мэри : Тийм үү? За за, дараа холбогдъё.

Лу Сичи : Өвөө, энэ таны өөрийн санаа, надад хамаагүй гэж хэлсэн үү?

Лин Мин: Өвөө ямар санаа гаргасан гэж?

Өвөө : Лин Мин, өвөө нь гэнэт саналаа. Ээж чинь хөгширч байна, яагаад ээжийгээ манайд авчирч хамт амьдарч болохгүй гэж?

Лу Сичи : Над руу юугаа хараа вэ? Өвөөгийн л санаа шүү дээ, надад хамаагүй.

Өвөө : Тийм ээ, өвөөгийнх нь санаа. Жолооч надад хэлээгүй шүү, хэнд ч битгий хэлээрэй гэсэн.

Лин Мин : Өвөө, таны сайхан сэтгэлд баярлалаа. Гэхдээ ээж минь ганцаараа амьдраад сурчихсан, олон хүнтэй хамт амьдрах нь түүнд тухгүй байх. Би компанийн ойролцоо байшин аваад засварлаж дууссан, удахгүй ээжийгээ тийшээ нүүлгэнэ.

Өвөө : Ойлгосон. Тэгвэл хадамтайгаа уулзахаа түр хүлээж байя. Та хоёр надад ач хүү төрүүлж өгөх талаар бодох цаг болжээ.

Лин Мин : ийм зүйлд цаг хугацаа хэрэгтэй шүү дээ, яаруулж болохгүй.

Өвөө: Тийм ээ тийм.

Сюэ Жичуань: Энэ яачихав аа?

Сюэ ээж : Хүү минь, юу болов оо? Мэри холбоо тасарчихлаа гэнэ ээ?

Сюэ аав: Би мэдсэн юм аа, тэр луйварчин байж!

Сюэ ээж: Одоо тэгж хэллээ гээд яах вэ? Хурдан яах аргаа бодъё.

Банкны ажилтан : Таны эд хөрөнгө хугацаа хэтэрсэн байна. Дүрмийн дагуу бид танай байшинг хураахаар ирлээ.

Сюэ ээж : Юу? Байшин хураах аа? Тэгвэл бид хаана амьдрах юм бэ?

Банкны ажилтан : Тэр бидний шийдэх асуудал биш.

Сюэ ээж : Энэ бол манай өвөг дээдсийнх!

Сюэ Жичуань : Наадахаа тавь.

Сюэ аав: Энэ чинь манай өвөг дээдсийн гэр шүү дээ. Яаж миний гар дээр ингэж сүйрч болох вэ? Энэ бүгд чиний буруу! Чиний тэр үрэлгэн хүүгээс чинь болоод ийм байдалд хүрлээ!

Сюэ ээж : Чи яагаад хүүгээ загнаад байгаа юм? Чи өөрөө л үргэлж шийдвэр гаргадаг байсан биз дээ. Миний амьдрал яагаад ийм өрөвдөлтэй байна вэ? Чам шиг арчаагүй хүнтэй суугаад одоо хаана амьдрах вэ?

Сюэ Жичуань : Чи муу байгаагүй бол би өнөөдөр ийм байдалд байхгүй байх байсан.  Лин Мин, би чамайг хэзээ ч зүгээр орхихгүй!

Лин Мин : Ээж ээ, шинэ байшиндаа дасаж байна уу?

Лин ээж : Тийм ээ, дасаж байна. Ийм том байшин маш их үнэтэй байсан байх даа!

Лин Мин : Тэрэнд битгий санаа зов. зүгээр л амарч!

Лин ээж : Өө, мөнгө битгий үр!

Лин Мин : Ээж ээ би одоо мөнгөтэй болсон! Байна уу, ээж? Ээж ээ? Байна уу?

Лу Сичи: Яасан? Ээж яасан бэ?

Сюэ Жичуань: Надтай холбогдож чадахгүй байна уу? Ээж чинь галзуурах нь ээ!

Лин Мин: Чи ээжийг чинь хулгайлаа юу? Чи юу хүсээд байгаа юм бэ?

Сюэ Жичуань : Би юу хүсэж байна гэж үү? Би дахиад л баян айлын эрх танхил хүү баймаар байна. Би чиний ээжийг дахиад миний зарц, чамайг дахиад миний хажууд байдаг нохой болоосоо гэж хүсэж байна. Хүссэнээрээ зодож, харааж баймаар байна!

Лин Мин : Хүн зодож, хараах боломжгүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.

Сюэ Жичуань : Яагаад боломжгүй гэж? Юншин хотын захын химийн үйлдвэрт ганцаараа хүрээд ир. Хэрэв өөр хүн мэдвэл чи нөгөө ертөнцөд очиж ээжтэйгээ уулзах болно шүү.

Лу Сичи: Лин Мин? Хаачих нь вэ? Юу боловв?

Лин Мин : Зүгээр ээ. Ээж дэлгүүр явахдаа утсаа мартаж орхиж. Компани дээр ажилтай болохоор эхлээд гарлаа шүү.

Лу Сичи : Ямар нэг зүйл буруу байна, гарцаагүй буруу байна.

Сюэ Жичуань : Линь авгай, үнэнээ хэлэхэд чи ажлаа сайн хийдэг байсан. Надад чамд гомдох зүйл байхгүй. Гагцхүү ийм сайн хүү төрүүлсэндээ л өөрийгөө буруутга. Тэр дэндүү дуулгаваргүй байна. Яагаад зүгээр л миний нохой шиг байж болохгүй байгаа юм бэ? Хахаха! Хэрэв тэр чам шиг дуулгавартай байсан бол чи өнөөдөр ийм байдалд орохгүй байсан.

Лин Мин : Ээж ээ? Ээжийг минь явуул, үгүй бол би амиараа дэнчин тавья, чамд хэзээ ч бууж өгөхгүй шүү!

Сюэ Жичуань : Чи надад юу хийж чадах юм? Хмм, зориг чинь хүрвэл хүрээд ир. Би ээжтэй чинь хамт булшлагдахад ч бэлэн байна, надад алдах зүйл алга.

Лин Мин : Чамайг намайг ир гэсэн болохоор би ирлээ. Чи юу хүсээд байгаа юм? Зүгээр л хэлчих.

Сюэ Жичуань : Өвдөг сөгдөөд, нохой шиг миний гутлыг долоож цэвэрлэ.

Лин Мин : Хэрэв би тэгвэл чи ээжийг минь явуулах юм уу? Сюэ Жичуань, намайг үнэхээр тэнэг гэж бодоо юу? Чи ээжийг минь барьцаалах гэж ийм их хүч хөдөлмөр гаргачихаад, тийм амархан явуулна гэж үү?

Сюэ Жичуань : Би хэлсэн шүү дээ, чиний хүү ухаалаг гэж. Тэр үнэхээр дэндүү ухаалаг юм; бүр үүнийг хүртэл таачихлаа, хахаха.

Лин Мин : Сюэ Жичуань, чи яг юу хүсээд байгаа юм бэ? Зүгээр л хэлчих. Би чадах бүхнээрээ чиний хүслийг хангая.

Сюэ Жичуань : Маш энгийн: Лу Сичигээс салж, түүнийг өөрийн хүслээр надтай гэрлэхэд хүргэ.

Лу Сичи : Зүүдэндээ л тийм зүйл хар! Миний амьдралдаа сонгосон цорын ганц эр хүн бол Лин Мин. Чи намайг түүнээс хүчээр салгууллаа ч, би өөр хэнтэй ч гэрлэхгүй, үхсэн ч яахав.

Сюэ Жичуань : Тэгвэл ч өөр хэрэг шүү. Лин Мин, тэгвэл чи миний төлөө үх! Би уг нь Лу гэр бүлийн хүчийг ашиглаж өөрийн Сюэ гэр бүлийг сэргээхийг хүссэн юм. Лу Сичи надтай гэрлэхийг хүсэхгүй байгаа болохоор, Лин Мин, хэрэв чи ээжийгээ амьд үлдээхийг хүсвэл өөрийн амиар соль.

Лин Мин : Би үхсэн ч чи амьд үлдэж чадахгүй байж мэднэ шүү.

Сюэ Жичуань : Надад зам тавьж өгч байгаа бол би алдах зүйл алга, хахаха. Хүний дагз бол хамгийн эмзэг хэсгүүдийн нэг гэж сонссон. Хэрэв тийшээ цохивол хүн гарцаагүй үхнэ.

Лу Сичи: Чи үхвэл би ганцаараа амьдарч чадахгүй.

Лин Мин : үгүй ээ, би үхвэл. Ээжийг минь сайн харж хандаарай. Ээж ээ, би ачлалгүй хүү байж, энэ насандаа таныхаа ачийг хариулж чадахгүй боллоо. Та өөрийгөө сайн хичээгээрэй, Ээж ээ?

Лин Мин : Эхнэр минь...

Сюэ Жичуань : би... би хүн алчихлаа! Би Лу Сичиг алчихлаа! Үгүй ээ, байж боломгүй юм! Тэр өөрөө л мөргөчихсөн шүү дээ! Өөрөө л над руу дайрсан!

Лин Мин : Чи тэсээрэй, чи зүгээр болно оо.

Лу Сичи: Надад чамд хэлэх зүйл байна,

Лин Мин: бид чамайг зүгээр болохоор ярилцана аа.

Лу Сичи: Лин Мин, би чамд хайртай. Лин Мин, би чамд хайртай. Би хэзээ чамд дурласнаа ч мэдэхгүй байна. Чамайг анзаарч эхэлсэн тэр мөчөөс л миний зүрх сэтгэлд зөвхөн чи байсан. Бид эхнэр нөхөр учраас, чи одоо надад дургүй байсан ч би чамд сайн хандаад байвал нэг өдөр чи надад дурлах байх гэж бодсон юм. Гэтэл ийм зүйл болно гэж санасангүй...

Лин Мин: Эхнэр минь, тэсээрэй, чи зүгээр болно!

Лу Сичи : Лин Мин, намайг нэг үнсээч! Би өсөж том болсноосоо хойш хэнээр ч үнсүүлж үзээгүй. Хайртай хүндээ үнсүүлж чадвал үхсэн ч харамсах зүйл алга.

Нарийн бичиг : Манай хүмүүс нэг алхам хоцорчихлоо. Сюэ Жичуань зугтчихлаа. Одоо яах вэ?

Лин Мин: Байна уу, Мэри.

Мэри: Би дөнгөж сая мэдээ авлаа. Сюэ Жичуань ээжийг чинь барьцаалж, хүн хутгалсан байна. Энэ миний буруу, би ажлаа сайн зохицуулж чадсангүй.

Лин Мин : Энэ чиний буруу биш, Миний л болгоомжгүй байсных. Тэр өшөө авна гэж санасангүй.

Мэри: Бүү санаа зов, манай хүмүүс аль хэдийн түүнийг хөөж байгаа. Сюэ Жичуань зугтаж чадахгүй ээ.

Лин Мин: За, миний болгоомжгүйгээс боллоо.

Эмч ээ, тэр ямар байна?

Эмч : Хэдийгээр хүнд гэмтсэн ч амин чухал эрхтэн нь гэмтээгүй, бас цаг алдалгүй ирсэн байна. Одоо аюулгүй болсон. Зөвхөн эмнэлэгт хэвтэж ажиглалтад байх хэрэгтэй.

Лин Мин : Баярлалаа, эмч ээ. Хөөе, битгий хөдлөөрэй. Шарх нь хараахан бүрэн эдгээгүй байна.

Лу Сичи : Би хэр удаан унтсан бэ?

Лин Мин : Бүтэн нэг өдөр, нэг шөнө боллоо.

Лу Сичи : Бусад хүмүүс хаана байна?

Лин Мин : Бусад нь бүгд буцчихсан.

Лу Сичи : Тэд яагаад чамайг энд ганцааранг чинь үлдээж байгаа юм бэ?

Лин Мин : Чи миний төлөө гэмтсэн учраас би чамайг асрах нь зөв.

Лу Сичи: Өө, ойлголоо. Би... би тэгж бодсон юм...

Лин Мин: Юу бодсон гэж?

Мэри: Сюэ Жичуанийг барьчихлаа.

Сувилагч : Өвчтөн сэрчихлээ.

Лин Мин : Эмчийн үзлэгт хамтран ажиллаарай. Би түр гадагшаа гараад удахгүй хүрээд ирье. За, би явлаа. Эмч ээ, гуйя.

Эмч : Энэ чиний нөхөр үү? Тэр чамд үнэхээр сайн хандаж байна. Чамайг эмнэлэгт хэвтсэнээс хойш тэр бараг хажуунаас чинь холдолгүй харж хандаж байна.

Лу Сичи : Тэр зөвхөн гэм буруугаа мэдэрч байгаа болохоор л ингэж байгаа юм. Би түүнээс болоод гэмтсэн шүү дээ.

Мэри : Лу хатагтай, та ямар байна?

Лин Мин: Тэр сэрчихсэн.

Мэри: тэр сайн байна. Эмэгтэй хүний төлөөх эр хүний уур хилэн гэдэг үнэхээр атаархмаар юм! За яахав, үүнийг хар даа. Танил харагдаж байна уу?

Лин Мин: Энэ бол Яо Цяньцяний гэр.

Мэри: Сюэ Жичуань өөр очих газаргүй болоод Яо Цяньцянь руу л ирж. Манай хүмүүс үүнийг таамаглаад, яг энд түүнийг барьчихлаа. Явцгаая, би чамд үзүүлье...

Сюэ Жичуань : Ах нар аа, гуйя, надад зам зааж өгөөч! Би хэнийг гомдоочихсон юм бэ?!

Эм: Тэр хэнийг ч гомдоосон бай надад хамаагүй шүү дээ! Том ах аа, би түүнээр албадуулсан юм!

Сюэ Жичуань : Хөөе, намайг мөнгөтэй байхад бүгд л уралдаж ирдэг байсан, одоо намайг азгүй байхад бүгд л доромжилж байна.

Яо Цяньцянь : Чи ийм зүйл хэлж зүрхэлж байна уу? Намайг чамаас тусламж хүсэж очиход чи юу гэж хэллээ? Одоо чи гудамжны харх шиг болчихоод над дээр ирэхээ л санаж байгаа юм уу. Би чамайг үхтэл чинь зодно!

Сюэ Жичуань : Чи л намайг ийм болгосон, одоо чи нүүрээ харуулж зүрхэлж байна уу? Би чамайг үхтэл чинь зодно!

Мэри: Тийм ээ, би л чамайг урхидаж, амьдралыг чинь балласан хүн нь байна. Чамайг хүлж зодсон хүн нь ч би байна.

Сюэ Жичуань : Надад чамтай өс хонзон байхгүй, чи яагаад миний эсрэг хуйвалдаан зохиосон юм бэ?

Мэри : Хэн биднийг өс хонзонгүй гэсэн юм? Дарга бол намайг анхнаас нь дэмжсэн хүн. Тэр байгаагүй бол би өнөөдрийн зэрэгт хүрэхгүй байсан. Чи түүний эсрэг явж байгаа бол чи ч бас намайг оролдож байна,

Сюэ Жичуань : дарга аа?

Лин Мин гэдэг чинь сохор зоосгүй гуйлгачин биш билүү? Тэр яаж дарга болчихсон юм?

Эм: Би буруу бодож байж, надад дахиад нэг боломж өгөөч? Би бас түүнээр мэхлүүлсэн юм, үгүй бол би хэзээ ч таныг хуурах зүйл хийхгүй байсан. Лин Мин, намайг уучлаач, тэгэх үү? Гуйя!

Сюэ Жичуань : Хараал ид гэж, чи муу эмэгтэй! Би чамайг мэхэлсэн гэж юу гэсэн үг юм? Чи өөрөө л над руу дайраа биз дээ!

Эм: Лин Мин, намайг авраач!

Лин Мин : Надаас хол бай! Чиний барьцаалахыг завдсан, аллага хийхийг оролдсон хэргийн тухайд би өөрөө гар хүрэх шаардлагагүй, хууль ёсны дагуу шийтгэлээ хүртэх болно. Түүнийг цагдаагийн хэлтэс рүү авч яв. Тэгээд дашрамд нь Сюэ гэр бүлийн сүүлийн хэдэн жилийн санхүүг шалгаарай. За яахав, тэр шоронд ганцаараа байвал дэндүү уйтгартай, эцэг эхийг нь хамт байлгаарай.

Сюэ Жичуань : Лин Мин, би буруу зүйл хийжээ. Би үнэхээр буруу зүйл хийсэн. Намайг уучлаарай.

Эм: Би тэр үед сохор байж. Сюэ Жичуаниас болоод би чамайг орхисон. Надад дахиад нэг боломж өгөөч? Чи намайг үүрд хамгаална гэж хэлээгүй гэж үү? Би чамайг дахиж хэзээ ч орхихгүй. Надад дахиад нэг боломж өгөөч.

Лин Мин : Би чамд амлаж байсан. Гэхдээ чи намайг хуурсан тэр мөчид тэр бүх амлалтууд хүчингүй болсон. Энэ хүн надад хамаагүй. Та нар өөрсдөө зохицуул.

Мэри : За. Даргыг хуурсан хүн хэзээ ч сайнаар төгсдөггүй. Эмэгтэй хүн ч ялгаагүй. Хэн нэгэн үүнийг Африкт аваач, хэзээ ч битгий буцаж ирүүл.

Дарга аа, би энэ удаа ажил хэргээр ирсэн. Одоо ажил дууссан болохоор би буцах хэрэгтэй байна. Дарга аа, та үнэхээр надтай хамт буцахгүй юм уу? Бүгд таныг хүлээж байгаа.

Лин Мин : Үгүй ээ. Би одоогийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байна.

Мэри: Би Лу хатагтайд үнэхээр атаархаж байна, тэр тантай хамгийн зөв цагтаа учирсанд.

Лин Мин : Цаг нь болохоор чи ч бас зөв хүнтэйгээ учрах болно.

Мэри: Дарга аа, замдаа болгоомжтой яваарай.

Лу Сичи : Ээж ээ, Лин Мин бид хоёр гэрлэсэн. Та бол Лин Миний ээж. Одооноос эхлээд та миний ээж. Намайг дандаа Лу захирал гэж дуудахаа болиорой. Зүгээр л Лин Мин шиг Сичи гэж дуудаж байгаарай.

Ээж : Өө за, Сичи. Би хүмүүсээс сонслоо. Тэр мөнгөлөг хэлтэг загасны шөл шарх эдгэхэд хамгийн сайн гэж. Би өнөөдөр өглөө эрт зах руу гүйж, хамгийн сайн хэлтэг загас авлаа. Май, халуун дээр нь уу.

Лин Мин : Ээж ээ, тэр дөнгөж л бие нь дээрдэж байна. Юу хамаагүй өгч болохгүй шүү дээ.

Лу Сичи : Чи юу хийгээд байгаа юм бэ? Ээж намайг бодож ийм их хүч гаргаж шөл хийж өгч байхад. Чи яагаад түүн рүү ингэж муухай хараад байгаа юм? Ээж ээ, би бүтэн өдөр, шөнө юу ч идсэнгүй. Энэ шөл үнэхээр сайхан үнэртэж байна. Надад амсуулаач.

Лин Мин: За за, хэдэн балгалаа гээд зүгээр байх. Амьдралаас үүнээс илүү юу хүсэх вэ дээ?

Ээж : Хүү минь, чи Сичиг дээрэлхээд байна уу?

Лин Мин : Сичиг дээрэлхэх ээ? Тэр яаж боломжтой юм бэ?

Ээж: Би дөнгөж л өрөөнд орж ирсэн, тэр уйлж байсан шүү дээ. Сичи бол сайн хүүхэд. Хэрэв тэр өдөр тэр байгаагүй бол одоо чи л эмнэлэгт хэвтэж байх байсан. Бид ач тус мэддэггүй хүмүүс биш. Хэрэв чи түүний итгэлийг алдах зүйл хийвэл ээж нь зөвшөөрөхгүй шүү.

Лин Мин : Ээж ээ, таны хүү тийм ач тус мэддэггүй хүн шиг харагдаж байна уу? Өө, санаа зоволтгүй ээ, би түүнийг сайн харж хандах болно.

Лу Сичи: Хэрэв чи ач тус мэддэггүй хүн байсан бол би чамтай хамт байхыг хүсэхгүй байсан. Тэгэхээр чи надтай хамт байгаа бол энэ нь зөвхөн хайр сэтгэл болохоос биш, гэм буруугийн мэдрэмж биш байх ёстой.

Лин Мин : Хөөе, чи дөнгөж л эмнэлгээс гарлаа, дэндүү ядарна, эрүүл мэндэд чинь сайнгүй.

Лу Сичи : Би эмнэлэгт хагас сар боллоо, яс минь бүр зэвэрч гүйцлээ. Хоол хийх нь ядрах зүйл биш, биеэ хөдөлгөхөд харин ч сайн. Явж гараа угаа, оройн хоол удахгүй боллоо.

Лин Мин: За.

Туслах: Явцгаая.

Лин Мин: Байна уу?

Ээж : Лин Мин, чи яагаад гэнэт ээждээ ийм олон зүйл авч өгөө вэ, дандаа ийм үнэтэй зүйлс?

Лин Мин: Юу ямар юм?

Ээж: Хүн орхоодой, бугын эвэр, хаш, эрдэнийн чулуу, бас зөндөө хувцас, гоёл чимэглэл байна. Хүүгээ мөнгө олж чаддаг болсныг ээж нь мэднэ л дээ, гэхдээ мөнгийг дэмий үрж болохгүй шүү.

Лин Мин : Ээж ээ, би юу ч аваагүй шүү дээ.

Ээж: Хэн авсан юм бол?

Лу Сичи: Чи энд юугаа хийгээд зогсоод байгаа юм? Хурдан хоолоо ид!

Лин Мин: Ээж ээ, би дараа залгая, одоо утсаа тасаллаа. Чи манай ээжид юм авч өгөө юу?

Лу Сичи : Өө, тийм хурдан оччихож уу. Намайг эмнэлэгт байхад ээж чинь бараг өдөр бүр ирж, надад өөр өөр төрлийн шөл хийж өгдөг байсан. Түүнд ямар нэг зүйл авч өгөх нь зөв шүү дээ. Юу болов? Ээж чинь тэдгээр зүйлд дургүй байна уу?

Лин Мин : Дургүй байгаа юм биш л дээ. Тэр хөгшин хүн насаараа ийм сайхан зүйл харж байгаагүй болохоор бага зэрэг сандарч байгаа бололтой.

Лу Сичи : За, тэр баян бэртэй болсондоо хурдан дасах хэрэгтэй дээ. Түүний хамгийн сайхан өдрүүд ирж байна шүү.

Лин Мин : Ханиа, чамтай гэрлэсэн нь миний хувь тавилан,

Лу Сичи: тийм биш гэж үү? Чи үзэсгэлэнтэй, сайхан биетэй, баян, чамд хайртай, бүр миний өмнөөс хутгалуулахад ч бэлэн. Надтай гэрлээд чи үнэхээр "азны сугалаа" татжээ!

Лин Мин: Гэхдээ чи хамгийн чухал зүйлийг хэлсэнгүй.

Лу Сичи : Юу?

Лин Мин : Бид гэрлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Чи хэзээ хүүхэдтэй болох гэж байна? Өвөө чинь яарч байгаа шүү, чи яарахгүй байна уу? Утас яг хэрэгтэй үед дуугарлаа шүү.

Зүгээр ээ, чи яриагаа үргэлжлүүлж бай. Би өлсөж байна, эхлээд юм идье.

Го Фэн : Байна уу, Сичи? Энэ бол Го Фэн байна. Өө, хонгор минь, Лу Сичи мартамхай гэдгийг би мэдэж байсан юм! Тэр намайг аль хэдийн мартчихсан байх.

Лу Сичи: Ахлах сургуулийн ангийн дарга Го Фэн байна!

Го Фэн: Хөөе, чи сая л саналаа. Ахлах сургууль төгсөөд бараг арван жил болжээ, тийм үү? Манай ангийн багш Ван багшийн 50 насны ой удахгүй болно. Бид бүгдээрээ ярилцаад ангийн уулзалт хийхээр боллоо... Цаг завтай бол ирж уулзаарай.

Лу Сичи : Ван багш тэр үед надад үнэхээр сайн ханддаг байсан. Би ч гэсэн түүнийг маш их санаж байна. Тийм үү? Надад цаг, газрыг нь явуулаарай, би заавал очих болно.

Го Фэн : Чамайг саяхан гэрлэсэн гэж сонссон. Хэрэв боломжтой бол нөхрөө дагуулаад ирээрэй.

Лин Мин : Хэн бэ?

Лу Сичи : Ахлах сургуулийн ангийн дарга ангийн уулзалт зохион байгуулж байгаа гээд намайг урьж байна.

Лин Мин: Чи явах уу?

Лу Сичи: Тэгье, манай ахлах сургуулийн ангийн багш надад үнэхээр сайн байсан. За, тэгвэл цаг зав гарвал чи надтай хамт явах уу?

Лин Мин : Цаг, газрыг нь явуулчих. Би завгүй байсан ч чамтай хамт явах цаг гаргах болно.

Лу Сичи: Тэр одоо надад гэм буруугийн мэдрэмжээр сайн хандаж байлаа ч, цаг хугацаа өнгөрөхөд тэр надад үнэхээр дурлах болно. Лу Сичи, чи өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Лу Сичи : Би ямар харагдаж байна?

Лин Мин: Сайхан байна.

Лу Сичи: Гэхдээ бэлхүүсээрээ жаахан асуудалтай юм шиг санагдаад байна. Би жаахан таргалчихаж уу?

Лин Мин : Ханиа, чи аль хэдийн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй! Хэрэв чи ингээд хувцаслаад байвал дэлхийгээс тасарч, бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах гээд байна уу?

Лу Сичи : Чи дандаа л тоглоом шоглоом хийж байх юм. Өнөөдөр бид анх удаагаа эхнэр нөхөр гэж бусадтай уулзах гэж байна шүү дээ, би мэдээж хичээх хэрэгтэй. За, явцгаая.

Ангийнхан : Төлөө!

Эм: Лу Сичи өнөөдөр ирнэ гэж хэлээгүй билүү? Хаана байна аа?

Эм 2: Лу Сичигийн шинэ нөхөр нь ядуу залуу гэж сонссон. Үнэн үү, худал уу?

Эм: Өө, чимээгүй бай, Лу Сичи ирж байна!

Эм 2: Лу Сичиг ядуу залуутай гэрлэсэн гэж хэлээгүй билүү? Ийм биеэ авч яваа байдлыг нь харвал хүмүүс түүнийг нээлттэй компанийн гүйцэтгэх захирал гэвэл итгэхээр байна!

Эм: Лу Сичи шиг хүн яаж жирийн хүнтэй гэрлэх юм бэ?

Го Фэн : Лу хатагтайг надаар тоглож байна гэж бодсон юм. Үнэхээр ирнэ гэж санасангүй.

Лу Сичи: Бүгд хуучны ангийнхан шүү дээ, намайг зүгээр л нэрээр минь дууд. Намайг Лу хатагтай гээд байх хэрэггүй ээ, эвгүй юм.

Го Фэн : За, дараагийн удаа анхааръя. Энэ хүн чинь…

Лу Сичи: Энэ бол миний нөхөр Лин Мин.

Эр : Лин Мин... Тэр нэр танил сонсогдож байна. Хаана сонслоо доо?

Лин Мин : Би "Тяньхуа" архитектурын зураг төслийн компанид ажилладаг. Магадгүй та миний бүтээлийг харсан байх?

Эр : Өө, одоо саналаа! Таны бүтээл энэ жилийн Дэлхийн архитектурын дизайны уралдаанд шалгарсан.

Го Фэн: Энэ жилийн тэмцээн үнэхээр ширүүн байсан гэж сонссон, дэлхий даяар хэдэн зуун мянган хүн оролцож, 100-аас бага хүн финалд үлдсэн. Ийм том хэмжээний тэмцээнд шалгарна гэдэг... Лин Мин үнэхээр л хүмүүсийн дундах луу, гарьд юм аа! Лу хатагтайн нүд үнэхээр хурц юм.

Лу Сичи : Би сая юу гэж хэллээ? Чи намайг Лу хатагтай гэж дуудлаа шүү дээ!

Го Фэн: Өө, миний буруу, миний буруу! Шү Вэйшүнь , тэр энд юу хийж байгаа юм? Лун Тао, чи түүнийг дуудсан юм уу!

Эр: Чи Лу хатагтай ирнэ гэдгийг тодорхой мэдэж байсан атлаа түүнийг дууддаг, би тэнэг юм уу?

Шү Вэйшүнь  : Го Фэн, чи дэндүү шударга бус байна! Арван жилийн дараах ийм чухал ангийн уулзалтыг надад хэлэлгүйгээр!

Го Фэн: Ноён Шү-г гадаадад карьераа хөөхөөр явсан гэж сонссон, танд төвөг болохыг хүссэнгүй.

Шү Вэйшүнь  : Төвөг болохыг хүсээгүй ээ? Тэр чинь юу гэсэн үг вэ? Юун "Ноён" бэ? Бүгд л хуучны ангийнхан шүү дээ. Сичи, эдгээр жилүүдэд ямаршуухан байв даа?

Лу Сичи : Зүгээр дээ.

Шү Вэйшүнь  : Хөөе, тэд яагаад намайг "Ноён Шү" гэж дуудаад байгаа юм? Чи ч гэсэн намайг "Ноён Шү" гэж дуудаж байна уу? Хоёрхон жил уулзаагүй байтал чи ийм байдалтай болчихож гэж үү. Хөөе, чи хэн бэ?

Лун Тао : Лу Сичигийн нөхөр...

Шү Вэйшүнь  : Шү гэр бүлийнхэн хүүгээ ургамлан төлөвтэй эмэгтэйтэй гэрлэж, ачаа болохыг хүсээгүй учраас зарцынхаа хүүг хүчээр гэрлүүлсэн гэж сонссон. Одоо харахад чи тэр ядуу залуу мөн бололтой.

Лу Сичи : Шү Вэйшүнь , амаа мэдэж яриарай!

Шү Вэйшүнь  : За яахав, би уучлалт гуйя. Гэхдээ би уучлалт гуйлаа ч түүний доод зиндааны хүн гэдэг баримт өөрчлөгдөхгүй. Тан шиг эрхэмсэг эмэгтэй яаж ийм доогуур хүнтэй гэрлэж чадаж байна аа?

Лу Сичи : Тэгээд би хэнтэй гэрлэх ёстой байсан юм? Чам шиг ашиг хонжоо хардаг, зүрх сэтгэлгүй, урвагч хүнтэй юу?

Эм : Тийм ээ! Лу Сичи эрүүл байхад тэр дандаа л түүнийг дагаж гүйдэг байсан. Лу Сичи түүнийг ядаргаатай гэж бодоод салсан боловч тэр татгалзсан. Гэтэл удалгүй Лу Сичи авто осолд орж, тэр дороо л тэр гадаад руу зугтчихсан шүү дээ. Одоо буцаж ирээд ийм зүйл ярьж байх гэж. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй гэдэг үнэн юм,

Эм 2: ямар муу эр вэ!

Го Фэн  : За яахав, за яахав. Бүгд л хуучны ангийнхан шүү дээ, хуучин түүхийг сөхөөд яах вэ. Ноён Шү-г гадаадад ажиллахаар явсан гэж сонссон, яагаад гэнэт буцаад ирэв?

Шү Вэйшүнь  : Та нар "Свико"-г сонссон уу?

Эр: Ази, Европ, Америкийг дамнасан дэлхийн шилдэг архитектурын дизайны компани.

Го Фэн: Үүсгэн байгуулагч ноён Лин бол домогт хүн. Тэр "Свико"-г тэгээс эхлээд өнөөдрийн хэмжээнд хүргэхэд ердөө гуравхан жил зарцуулсан. Харамсалтай нь тэр дараа нь алдар нэр, ашиг хонжооны ертөнцөөс залхаж, зодог тайлсан.

Шү Вэйшүнь  : Тийм ээ, намайг компанид анх ороход ноён Лин аль хэдийн зодог тайлчихсан байсан. Үгүй бол тийм хүнтэй хамтран ажиллах боломж олдох байлаа.

Го Фэн  : Тэгэхээр чи "Свико"-д ажилладаг байх нь ээ.

Шү Вэйшүнь  : Ноён Линийг зодог тайлсны дараа компанийн бүх хэргийг ерөнхий менежер Мэри хариуцаж байгаа. Би одоо Мэри захиралд шууд тайлагнаж байна. Би энэ удаа Мэри захирлын даалгавраар ноён Линийг дээд түвшний удирдлагад эргүүлэн авчрахаар ирсэн.

Эр : Ноён Шү-гийн байдал өөр харагдаад байсны учир энэ байжээ.

Го Фэн: Ноён Лин бидний дунд амьдарч байсан гэж санасангүй. Бидэнд танилцах боломж олдсон бол сайхан байхгүй юу.

Лу Сичи : Уйтгартай байна уу? Өөр газар руу явцгаая.

Лин Мин: За

Шү Вэйшүнь  : Сичи, би тэр үед чамайг орхисон нь буруу байсан ч надад өөр сонголт байгаагүй. Хэрэв би чамайг орхиогүй бол өнөөдрийн энэ амжилтад яаж хүрэх байсан юм бэ? Хэдийгээр чи одоо гэрлэсэн ч, бидний өнгөрсөн харилцааг бодоод би үүнийг анхаарахгүй байж болно. Чи зөвхөн над руу эргээд ирвэл би чамд үнэхээр сайн хандах болно.

Лу Сичи : Шү Вэйшүнь , чи солиорчихоо юу?

Лин Мин: Тайвшир. Ийм хүнтэй хамт байх шаардлага байхгүй.

Лу Сичи : Би уурлахыг хүсэхгүй байна. Чи түүний юу хэлэхийг сонссон уу?

Лин Мин : Миний хэлэх гэсэн зүйл бол... ийм хүний төлөө уурлах хэрэггүй. Би чиний нөхөр учраас эхнэрээ хамгаалах нь миний үүрэг.

Шү Вэйшүнь  : Чи! Чи муу доод зиндааны хүн байж намайг цохиж зүрхлэв үү?

Лин Мин : Би чам шиг доод зиндааны хүнийг цохиход юу нь болохгүй байгаа юм?

Шү Вэйшүнь  : Чи дөнгөж сая миний хэлснийг сонссон уу? Намайг цохисны үр дагавар ямар байдгийг чи мэдэх үү?

Лин Мин: Чи миний эхнэртэй бүдүүлэг харьцаж байхдаа үр дагаврын тухай бодсон уу?

Шү Вэйшүнь  : За яахав, Лин Мин, би өнөөдөртөө ингээд орхиё, харин дараагийн удаа чамайг харамсуулах болно шүү.

Эр : Ноён Лин, та жаахан ширүүн байлаа шүү! Би дөнгөж сая Шү Вэйшүнийг танд алгадалуулаад уйлж байхыг харлаа.

Го Фэн: Сайн байна! Хэрэв ангийнхан биш байсан бол би ч гэсэн түүнийг алгадмаар байлаа. Түүний тэр их занг харвал "Свико"-гийн том дарга л гэж бодохоор байна.

Лин Мин: Чи намайг түргэн загнасан гэж бодож байна уу?

Лу Сичи : Би зөвхөн чиний гар өвдөх вий гэж л санаа зовсон юм.

Го Фэн : За, би та хоёрын энэ хайрын үзүүлбэрт саад болохоо болиод явъя даа. Өө, нээрээ, Шү Вэйшүнь  бол маш өсөрхүү хүн. Өнөөдөр олны өмнө ийм их нэр нүүрээ алдсан болохоор тэр зүгээр орхихгүй байх гэж айж байна. Баярлалаа, Лин ах аа. Та хоёр цаашид анхааралтай байгаарай.

Лин Мин : Санаа зоволтгүй ээ, түүний явуулга надад нөлөөлж чадахгүй.

Го Фэн: Би танд л санаа зовж байна,

Лин Мин: Лин захирал аа таны ажил 2-р үеийг амжилттай давлаа гэсэн мэдээ сонслоо.

Гуравдугаар шатны шаардлагуудыг мөн таны имэйл рүү илгээсэн байна. Шалгаж үзнэ үү. Бас нэг Шү гэгч хүн байна. Таны хуучин танилын чинь даалгавраар ирсэн гэж байна. Тантай уулзахыг хүсэж байна.

Лин Мин: Шү гэдэг хүний нэр Шү Вэньшүнь үү?

Нарийн бичиг: Түр хүлээгээрэй, би баталгаажуулъя. Тийм ээ. Ли захирал аа, түүний нэрийг Шү Вэйшүн гэдэг. Би түүнийг дуудах уу?

Лин Мин: Зүгээр ээ, больё. Би түүнтэй уулзахгүй. Нөгөө талаар, тэр зүрхний өвчтэй хүн шүү дээ, би чадахгүй. Зүрх нь муу болохоор дараа нь түүнийг үхтэл нь айлгачихвал би тийм хариуцлага хүлээж чадахгүй.

Нарийн бичиг: За, Ли захирал аа. Ойлголоо, би түүнийг одоо явуулъя.

Шү Вэйшүн: Хөөе, ах минь, тусалж үзээрэй. Надад арай зөөлөн хандаж болохгүй юу? Би танай даргыг маш сайн мэднэ, би өөрөө ярья... Өө, энэ чинь чи байх нь ээ! Чи бас энд ажилладаг юм уу?

Лин МИн: Зүгээр л хоолоо олж идэх гэж амьдрахын тулд ажиллаж байна. Шү ноёнтон, та энд юу хийж яваа юм бэ? Хөөе, энэ хавдсан нүүрийг хараач, энэ би байна. Өнгөрсөн удаа би арай хэтрүүлчихэж, хоёр мантуу шиг хавдчихаж.

Шү Вэйшүн: Хүмүүсийг хэтэрхий их битгий хуур, азаа битгий үзээрэй. Түр хүлээгээрэй,

Лин Мин: Чамд хэрэгтэй зүйл байна уу?

Шү Вэйшүн: Чи энд ажилладаг юм бол өдөр бүр том даргатай уулздаг биз дээ?

Лин Мин: Тийм ээ, юу болоо вэ?

Шү Вэйшүн: Хараал ид, би одоо түүнийг үнэхээр алчихмаар байна. Гэхдээ ажил хэрэг бол ажил хэрэг. Хэрэв тохиромжтой бол хамтдаа хоолонд орох уу?

Лин Мин: За, хаана идэх үү?

Шү Вэйшүн: Би сонгоё. Чиний таашаалд нийцэх,

Лин Мин: орчин сайтай, чимээгүй газар байна.

Шү Вэйшүн: Би өмнө нь жолоочтойгоо энд байнга ирдэг байсан юм.

Шү Вэйшүн: Үнэтэй гэж битгий санаа зовоорой, өнөөдөр би дайлъя. Юу хүссэнээ захиал.

Лин Мин: Санал болгох онцгой хоол байна уу?

Шү Вэйшүн: Шарсан үхрийн мах ямар вэ? Сичи энд ирэх болгондоо захиалдаг, үнэхээр амттай гэдэг юм. Бас бах мэлхий, бас хуурай тогоонд болгосон бах мэлхий амттай.

Сичи бас үүнд дуртай! Халуун ногооноос нь болоод нүднээс нь нулимс гардаг ч идэхээ зогсоодоггүй. Түүнтэй энд ирэх бүртээ маш их салфетка бэлдэх хэрэгтэй болдог.

Лин Мин: Та энэ рестораныг ийм сайн мэддэг юм чинь өөрөө захиалчихгүй юу?

Шү Вэйшүн: За... энэ, энэ, бас энэ...

Лин Мин: Шү ноёнтон, ийм их хоол захиалахаар танд их зардал гарлаа даа.

Шү Вэйшүн: Зүгээр дээ, хэдэн мянган юань бол миний хувьд далайд дусах дусал төдий. Чи Тяньхуад ажилладаг болохоор цалин чинь тийм ч өндөр биш байх, тийм үү?

Лин Мин: Тийм ээ, өндөр биш.

Шү Вэйшүн: Сар бүрийн цалин чинь хэдэн арван мянган юань уу? Хэрэв жилийн эцсийн урамшуулал байхгүй бол гэр бүлээ тэжээж чадахгүй. Чи ажлаа солимоор байна уу? Свико-д ирээд надтай хамт ажилла. Энд ирэх нь мэргэжлийн зэрэг ахихтай адил, чиний үнэ цэн хэд дахин өснө. Хэрэв миний төлөө ямар нэг зүйл хийхийг зөвшөөрвөл би чамайг оруулахаар санал болгож чадна.

Лин Мин: Юу хүсээв?

Шү Вэйшүн: Үнэнийг хэлэхэд, чиний тэр том дарга чинь миний энэ удаад буцаж ирээд уулзахыг хүссэн хүн юм.

Лин Мин: Лин ноёнтон уу?

Шү Вэйшүн: Тийм, Чи тэнд ажилладаг юм чинь намайг түүнтэй уулзуулж өгөх л юм бол би чамайг компанид оруулахаар санал болгоно.

Лин Мин: Уулзалт зохион байгуулах нь зүгээр л дээ, гэхдээ би хэдхэн хоногийн өмнө чамайг цохисон. Би тусалсны дараа чи хэлснээсээ буцвал яах вэ?

Шү Вэйшүн: Чи тийм ч амархан хууртахгүй нь. За яахав, хүүхдээ тэвчиж чадахгүй бол чоно барьж чадахгүй. Энд 500,000-ын чек байна. Амлах л юм бол чи үүнийг яг одоо авч болно.

Лин Мин: Шү ноёнтон үнэхээр өгөөмөр хүн юм аа. Надад амжуулах зүйл байгаа болохоор би одоо явлаа, баярлалаа.

Шү Вэйшүн: 500,000 шүү дээ! Муу новш минь, энэ бүхэн дуустал хүлээж бай, би чамайг ална! Байна уу? Мэрин дарга аа, Шү Вэйшүн байна.  

Мэри: Миний асуусан зүйл яаж байна?

Шү Вэйшүн: Санаа зоволтгүй, бүх зүйл амжилттай болсон.

Мэри: Сайн байна. Жилийн эцсийн тушаал дэвших үнэлгээнд миний санал байгаа шүү! Энэ бол миний талархлын багахан бэлэг юм.

Шү Вэйшүн: Ойлголоо, Мэри дарга аа. Баярлалаа. Би хүлээлтийг тань хөсөр хаяхгүй ээ.

 

Сичи: Энэ чинь?

Лин Мин: Чи саяхан буяны байгууллага байгуулсан биз дээ? Би өгч байгаа юм.

Сичи: Чи хаанаас 500,000 авсан юм бэ?

Лин Мин: Шү Вэйшүнээс.

Лу Сичи: Тэр чамайг ресторан руу дагуулж ороо юу?

Лин Мин: Тэгсэн. та хоёрын тухай маш их зүйл ярьсан.

Сичи: Би... Түүний дэмий яриаг битгий сонс. Тэр намайг маш уйгагүй мөрдөж байж болзохыг зөвшөөрүүлсэн ч хагас жил хүрэхгүй хугацааны дараа би осолд орсон. Бид хоёр гар гараасаа ч барьж үзээгүй.

Лин Мин: Би мэднээ. Гэхдээ түүний хэлсэн зүйлс миний сэтгэлийг гонсойлгож байна.

Сичи: Чи гунигтай байна уу? Чи намайг зөвхөн гэм буруутай юм шиг л хайрладаггүй гэж үү?

Лин Мин: Чи миний эхнэр! Би яаж зөвхөн гэм буруутай сэтгэлээр хандаж болох юм бэ? Ажлын дуудлага ирлээ, би хариулчихаад ирье.

Сичи: Тэр юу гэнэ ээ? Тэр надад зөвхөн гэм буруутай биш, үнэхээр сэтгэлтэй юм уу? Тэр ч бас наад сайн юм уу?

Сичи: Гэрэл асаах хэрэггүй, зүгээр л хүрээд ир.

Лин Мин: Эхнэр минь, чи юу гэх гээд байна вэ?

Сичи: Чи үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан биз дээ? Би өнөөдөр эмнэлэг явсан, эмч миний эрүүл мэнд дээрдсэн, хөнгөн биеийн тамирын ажил хийж болно гэсэн. Нөхөр минь, өнөөдөр намайг чиний эмэгтэй байхыг зөвшөөрөөч, тэгэх үү?

Лин Мин: Болж байна.

Лин Мин: Өглөөний мэнд, эхнэр минь.

Сичи: Өглөөний мэнд, нөхөр минь.

Лин Мин: Өнгөрсөн шөнө бие чинь эвгүй байсан уу?

Сичи: Битгий ярь аа.

Лин Мин: Яагаа вэ?

Сичи: Чи ч бас хэлээ биз дээ?

ЛИн Мин: За за за , хэлэхгүй байж болно. ХОнгор минь, би нэг зүйл асууя.

Сичи: Юу юм?

Лин Мин: Өнгөрсөн шөнө яагаад тийм идэвхитэй байсан юм?

Сичи: Чи эхлээд миний асуултанд хариулвал би хэлье. Лин Мин, чи надад хайртай юу?

Лин Мин: Юу? Хэрэв би чамд хайргүй байсан бол чамтай унтах байсан гэж үү? Би тийм амархан эр хүн гэж үү?

Сичи: Үгүй ээ. Лин Мин, би чамд хайртай. Тийм болохоор л чамтай хамт баймаар байна.

Лин Мин: Намайг жаргалтай байхыг харахыг хүсэдэггүй хүн байна. Тэр байна. Одооноос нэг дүрэм тогтооё: биднийг хамт байх үед утаснууд маань унтарсан байх ёстой.

Лу Сичи: Түүнийг хаах нь зөв санаа байна. Ажлын цаг болсон байна. Ажилдаа явахгүй бол хоцрох нь.

Лин Мин: Хаах уу? Сайхан санаа байна.

Шү Вэйшүн: Намайг блоклочихож! За, Лин Мин, чи үнэхээр зоригтой юм. Хэрэв тийм бол намайг хатуу хандлаа гэж битгий гомдоорой. Заавал компани руу орж байж хүмүүстэй уулзана гэж хэн хэлсэн юм? Ли захирал ажилдаа ирж, тарах л ёстой. Лин Мин намайг Ли захиралтай уулзтал чи хүлээж бай. Чамтай тооцоо бодно оо.

Шү Вэйшүн: Лин захирал аа, миний нэрийг Шү Вэйшүн гэдэг. Намайг Мэри хатагтай явуулсан юм, намайг хүлээж авч уулзаач... Хараал ид, юунд нь их зан гаргадаг байна аа?

Лин Мин: Чи Шү Вэйшүнийг явуулаагүй гэж үү? Яагаад чи өөрөө ирэв?

Мэри: Чи намайг буруугаар ойлгосон байна, би чамайг буцаж урихаар ирээгүй. Энэ бол архитектурын зураг төслийн тэмцээний шигшээ тоглолтын урилга юм. Баяр хүргэе, чиний бүтээл шалгарсан!

Мэри: Урилгыг яагаад ингэж хүндээр хүлээж аваад байгаа юм? Нүднээс чинь харагдаж байна.

Лин Мин: Чи миний хэн болохыг үнэндээ мэдэхгүй байна. Тэр хуурамч нэр төрний оронд би зөвхөн дизайныг чухалчилдаг. Энэ олон хүмүүстэй өрсөлдөж болно Гэхдээ миний хувьд энэнээс илүү чухал зүйл гэж үгүй.

Мэри: Тэгвэл тийм юм байна. Чи Свико руу буцахгүй нь ээ? Шү Вэйшүн бүх зүйл зүгээр болсон гэж хэлсэн ч чи зүгээр л түүнийг тохуурхаж байсан бололтой. Юу болсныг би мэдээгүй гэж үү?

Лин Мин: Шү Вэйшүнгээс чи эхэлж болно. Тэрэнтэй уулзахад хөгжилтэй байлаа.

Нарийн бичиг: Ли захирал аа, хурал болох цаг болчихлоо.

Мэри: За, би саад болохгүй, явлаа. Шигшээ тоглолтод уулзацгаая.

Лин Мин: За баяртай.

Шү Вэйшүн: Мэри гуай,

Мэри: Шү Вэйшүн, чи энд юу хийж байгаа юм? Лин ноёнтоу уулзсан уу?

Шү Вэйшүн: Тэгсэн.  Лин захирал намайг өнөөдөр компанитай танилцахыг урьсан юм.

Мэри: Чи азтай юм аа, түүний нүдэнд өртөж.

Шү Вэйшүн: Надад хүмүүс талтай байдаг л даа.

Мэри: Нээрээ тийм, Лин гуай надад эргэж ирэхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Чиний даалгавар дууссан. Үргэлжлүүлэх хэрэггүй.

Шү Вэйшүн: Юу? Тэгвэл би яаж тушаал дэвших юм бэ?

Мэри: Дараа сар ямар байхыг чинь харъя.

Шү Вэйшүн: Мэри хатагтай би энд хүртэл ирсэн шүү дээ. Надад дахин нэг оролдоод үзэх боломж олгооч, магадгүй би түүнийг ятгаж чадах байх. Лин захирал уулзахад бэрх хүн юм. Гэхдээ би нэг уулзах боломж олсон. Магадгүй би хийж чадах байх.

Мэри: За яахав, "үхсэн морь амьд морины эмч болно" гэдэг шиг туршаад үз. Лин гуай ирэх сарын тэмцээний шигшээд шалгарсан. Сэтгэл санаа нь сайхан байх үед нь шууд очиж уулзвал ятгах боломж чинь нэмэгдэнэ.

Шү Вэйшүн: Баярлалаа Мэри дарга аа. Би боломжийг ашиглах болно.

Мэри: За.

Шү Вэйшүн: Дизайны тэмцээн биз дээ? Лин захирал хүлээж байгаарай, би заавал чадах болно. Тэр үед таныг яахыг чинь харъя.

Лин Мин: Өнөөдөр чи яагаа вэ? Нэг л өөр байх чинь.

Сичи: Мэдэж байж асуугаад.

Лин Мин: Мэдээгүй бол чамайг оролцох гэж байна гэж бодохоор байна. Санаа зоволтгүй, өнөөдрийн алтан медаль заавал минийх байх болно!

Сичи: Чамайг ийм биеэ тоосон гэдгийг анх удаа харж байна.

Лин Мин: Юун биеэ тоох? Энэ чинь өөртөө итгэлтэй байдал.

Сичи: Чи өөртөө бардаж байна. Гэхдээ чи маш олон оролцогчдоос шалгарч үлдсэн. Тийм болохоор чиний зөв. Авъяастай учраас өөртөө итгэлтэй байгаа. Тийм болохоор алтан медаль авахгүй байсан ч битгий гуниглаарай, за юу?

Лин Мин: Чи надад итгэхгүй хэвээрээ л байна уу? Өнөөдөр надтай хамт яваад нөхрийнхөө хүч чадлыг өөрийн нүдээр хараарай.

Өвөө: Эрч хүчтэй байх чинь. Тэр гадныханд манай Хятад улс ямар хүчтэй болохыг харуулъя!

Лин Мин: Санаа зоволтгүй, би та нарын урмыг хугалахгүй ээ.

 

Эр: Энэ чинь Лин захирал байна.

Эр 2: Лин захирал аа?

Эр: Тийм ээ. Тяньхуа-гийн Лин захирал байна шүү дээ! Манай оффисын барилгыг тэр бүхэлд нь зохион бүтээсэн.

Эр 2: Та чинь манай Динбай захирлын магтсан, алдарт Лин захиралыг хэлж байна уу?

Эр: Яг тийм.

Эр 2: Ли захирал аа, тантай хамтран ажиллах боломж гарна гэж найдаж байна, энэ миний нэрийн хуудас. Бид оффисын барилгаа шинэчлэхээр төлөвлөж байгаа.

Шү Вэйшүн: Чамайг энд юу хийж байгаа юм бол гэж бодсон чинь сонирхож явсан юм уу?  Өнгөрсөн удаа чи Сичигийн урилгыг ашиглаж хүмүүсийг хуурсан, одоо дахиад л түүний халаасанд амьдардаг сул дорой паразит эр шиг ирсэн үү?

Лин Мин: Яг зөв. Би эхнэртээ найддаг хүн байна. Гэвч надад эхнэр байна. Чамд байна уу?

Шү Вэйшүн: Чи! Энэ бол хүндэт ширээ. Зөвхөн оролцогчид болон хүндэт зочид суух боломжтой. Сичи, чи энэ залууг өөрийнхөө оронд суулгалаа ч танай Лу гэр бүлийн статус энд суух хэмжээнд хүрэхгүй.  

Сичи: Чи юу хүсээв? Бид нарыг хөөж гаргах гээ юу?

Шү Вэйшүн: Хөөж гаргахгүй, суудлыг чинь солих гэж байна. Хамгаалагч аа, энэ хоёр хүн буруу суудалд суусан байна, суудлыг нь солиулаач! Энэ суудал зөвхөн оролцогчид болон хүндэт зочдод зориулагдсан.

Хамгаалагч: Өө, уучлаарай энэ суудал зөвхөн хүндэт зочдод зориулагдсан юм. Та хоёр босно уу.

Лин Мин: Энийг хар даа. Би энд сууж болох уу үгүй юу?

Хамгаалагч: энэ миний алдаа байлаа. Та хоёр эндээ үргэлжлүүлэн сууж болно.

Лин Мин: Санаа зоволтгүй, та зөвхөн ажлаа л хийж байгаа. Ажлаа үргэлжлүүл.

Хамгаалагч: Ойлгосонд баярлалаа.

Шү Вэйшүн: Энэ яаж боломжтой юм бэ? Надад урилгаа үзүүл.

Лин Мин: Чамайг үзүүл гэсний зоргоор би үзүүлэх үү? Чи хэн бэ?

Шү Вэйшүн: Боломжгүй, би хүртэл энд суух эрхгүй. Та нар муусайн юмнууд яаж энд суудаг юм? Аан би ойлголоо чи урилганы завсар мөнгө хийсэн байна. Чи сая хамгаалагчид хахууль өгчихөв үү? Лин Мин намайг бүдүүлэг загнасан гэж битгий бодоорой. Менежер, менежер хаана байна?

Менежер Жан: Би зохион байгуулагч Жан байна. Юу болов?

Шү Вэйшүн: Жан менежер үү? Энэ бол хүндэт зочдод зориулсан ширээ. Энэ хүн энд суух эрхгүй, бас хамгаалагчид хээл хахууль өгсөн. Ийм хүнийг хөөж гаргах хэрэгтэй!

Менежер: Та чинь?

Лин Мин: Сайн байна уу, Менежер Жан. Намайг Лин Мин гэдэг. Би Тяньхуа архитектурын компанийн гүйцэтгэх захирал бөгөөд шигшээд шалгарсан оролцогч байна.

Шү Вэйшүн: Яаж тийм юм байна гэж? Тяньхуагийн гүйцэтгэх захирал аа?

Лин Мин мөн гэж үү? Энэ огт боломжгүй! Тэр ядуу амьтан яахлаараа Лин захирал байна гэж?

Сичи: Ноён Лин гэнэ ээ? Сонссон юм байх чинь? Хаана сонссон бил ээ?

Лин Мин: Энэ бол бидний урилга.

Менежер Жан: Лин ноёнтон би харахгүй. Тэмцээнд хоёрхон өрсөлдөгч байгаа. Худлаа дүр эсгэх ямар ч шаардлага байхгүй.

Лин Мин: Тийм бол энэ эрхэм миний эхнэр бид хоёрт удаа дараа төвөг учрууллаа. Та нар зохион байгуулагчид түүнийг гаргаад өгөөч.

Менежер Жан: Шү ноёнтон, танд анхааруулга өгье. дахин ийм зүйл давтагдвал би чамайг шууд гаргах болно.

Шү Вэйшүн: Яаж ийм зүйл болдог бил ээ? Лин Мин бол Ли ноёнтон байж! Тэгж их асууж байхад уулзахгүй байсан нь ийм учиртай байж. Тэгээд надаас 500,000-ыг залилж авсан байна. Үгүй ээ тэр Лин ноёнтон байсан ч ийм амархан мултрахгүй. Мэри захирал, тэр яагаад энд байгаа юм?

Мэри: Та нар явж бай. Би хүнтэй уулзаатахъя.

Шү Вэйшүн: Мэри захирал аа, та юу хийж байгаа юм?

Мэри: Би энэ тэмцээний шүүгчдийн нэг. ЧИ энд хэр удаан байсан юм? Ноён Линтэй уулзсан уу?

Шү Вэйшүн: Хараахан амжаагүй байна. Би дөнгөж сая ирлээ.

Мэри: Тэгтлээ өөртөө дарамт өгөх хэрэггүй. Тэр буцаж ирэхийг хүссэн хүсээгүй компанийн бусад удирдлагууд бэлэн байгаа. Жилийн эцэст тушаал дэвших тухайд чи сайн ажиллахаа л бод.

Шү Вэйшүн: Одоо тушаал дэвших эсэх талаар биш болсон. Би түүнийг уурлуулсан гэж мэдвэл би ажлаа ч алдаж мэднэ. Новш гэж би гацчихлаа. Энэ хүртэл явчихаад зүгээр орхиж болохгүй. Арга байгаа, ямар ч байсан арга байгаа.

Эм: Чи сонссон уу? Шигшээ шатанд шалгарсан оролцогчдын нэг нь оюуны өмчийг хулгайлж тэмцээнээс хасагдсан байна.

Эр: Хулгайлсан гэнэ ээ? Ийм том тэмцээнд оролцож байж хулгайлсан бол тэр хүний карьер дууссан биз дээ?

Эм: Тийм.

Шү Вэйшүн: Тийм Мэри болон бусад томчууд ноён Лин гээд байгаа нь сэжигтэй байна. Тэр тэгээс нь эхлээд Свиког байгуулсан байх боломжгүй. Би түүнийг салбарын хорт хавдар болгочихвол тэд нар тэрнийг тэгтлээ их бишрэхийг чинь харъя л даа.

Эм: Эхлээд хөтлөгч эхлүүлнэ. Тэгээд… Та хэн бэ? Энэ бол тайзны ар тал. Гадны хүн орохыг хориглоно.

Шү Вэйшүн: Би Мэри захирлын туслах байна. Түүний бие сайнгүй байна, өвчин намдаагч би олохоор явж байна.

Эм: Энд хүлээж бай. Май энийг аваад яв. Дараагийн удаа шүүгчийн туслах байсан ч энд ирж болохгүйг санаарай.

Шү Вэйшүн: Чи алдартай ноён Лин байсан ч гэсэн чи одоо дууссан.

Сичи: Тэр ямар гээчийн царай гаргаад байна вэ? Дахиад нэг муу зүйл сэдээд байгаа юм биш биз?

Лин Мин: Үнэхээр нэг муу юм төлөвлөөд байна уу?

Сичи: Одоо яах вэ?

Лин Мин: Бүү сандар! Юу ч тохиолдсон бид шийдэж чадна. Тэр бол зүгээр л гэр хорооллын суваг дахь жараахай, ямар ч давалгаа үүсгэж чадахгүй.

Эм: Хараач, Свико-гийн Мэри ирчихэж!

Эр: Өнөөдрийн тэмцээн маш ширүүн болох нь, шүүгчид ч гэсэн үнэхээр хүчирхэг байна.

 

Сичи: Хөөе, тайван бус эр минь! Чи хүүхэмсэг биз дээ? Яг миний нүдэн дээр өөр эмэгтэйтэй харц тулгараад байх юм. Чи намайг сохор гэж бодоо юу?

Лин Мин: Хэн түүнтэй харц тулгарсан гэж? Миний нүд зөвхөн чам дээр л байдаг шүү дээ.

Сичи: Үнэн үү?

Лин Мин: Мэдээж үнэн! Тангараглах уу?

Сичи: Хэрэггүй ээ, чиний үг л хангалттай. Саяны цохисон газар чинь өвдөж байна уу? Би хэтэрхий чанга цохичихов уу? Иллэг хийгээд өгье.

Лин Мин: Зүгээр ээ.

 

Хөтлөгч: Оройн мэнд, бүгдээрээ! Энэ бол Дэлхийн архитектурын зураг төслийн тэмцээний шигшээ шат юм. Олон үг нуршилгүйгээр эхний оролцогчоо урьж байна.

 

Лин Мин: Тэмцээний сэдэв бол "Орох оронгүй хүмүүст зориулсан орогнох байр". Зардал өртгийг тооцохоос гадна оршин суугчдын нэр төрийг нэн тэргүүнд тавих ёстой. Миний гаргасан төлөвлөгөө энд байна. Энэхүү барилга нь чингэлгийн модульчлагдсан бүтцийг ашигласан. Та бүхэн энэ давхар болон барилгын ерөнхий бүтцийг харж болно. Баярлалаа.

 

Хөтлөгч: Эхний оролцогчийн танилцуулга дууслаа. Шүүгчид оноогоо өгнө үү.

Мэри: Шүүгчид ярилцаж дууслаа. Оролцогч Лин 5 оноо буюу бүтэн оноо авлаа!

 

Эм: Бүтэн оноо юу? Дөнгөж эхний оролцогч байтал шууд бүтэн оноо авчихлаа шүү дээ!

Эр: Оноог дарааллаар бус, бүтээлийн чанарт үндэслэж өгдөг.

Эм: Тийм, Лин оролцогчийн бүтээл аль ч өнцгөөс харсан тэмцээний сэдэвт төгс нийцэж байна. Хэрэв ийм бүтээлд дээд оноо өгөхгүй бол энэ нь утгагүй хэрэг болно.

Лин Мин: Би чадна гэж хэлсэн биз дээ? Одоо итгэж байна уу?

Сичи: Итгэлгүй яах вэ, хайрт минь!

Хөтлөгч: Чи үнэхээр гайхалтай юм, шууд бүтэн оноо авчихлаа! Өнөөдрийн тэмцээн гайхалтай болох нь. Эхний оролцогчдоо баярлалаа. Одоо дараагийнх нь…

 

Сю Вэйшүн: Түр хүлээгээрэй! Ийм хуулбарласан бүтээлд ийм өндөр оноо өгч байгаа бол энэ тэмцээн дууссан гэсэн үг.

Эм: Юу? Хуулбарласан гэнэ ээ?

Эр: Ийм богино хугацаанд яаж ийм сайн ажил хийх вэ дээ? Хуулбарласан байж.

 

Мэри: Шү Вэйшүн, чи бусдыг гүтгэхээс өөр хийх ажилгүй юу?

Лин Мин: Чамайг хуулбарласан гээд хуулбарласан болох уу? Чамд баримт байна уу?

 

Сю Вэйшүн: Баримт энд байна!

Эм: Тосон будаг аа?

Эр: Энэ архитектурын зураг төсөл бол нэгэн абстракт тосон будгийн зургаас хуулбарласан байна.

Сю Вэйшүн:  Хэдийгээр уран зураг боловч барилгын бүтцийг нь харвал Линий бүтээлтэй маш төстэй байна.

Эм: Үнэхээр хуулбарласан юм шиг байна.

 

Сичи: Энэ яаж боломжтой юм бэ? Одоо яах вэ? Лин Мин, чи үнэхээр хуулбарласан юм уу?

Лин Мин: Чи ч бас надад эргэлзээд байгаа юм уу? Би тийм хүн биш гэдгийг чи мэднэ шүү дээ.

Сичи: Мэдээж би чиний зан чанарт итгэдэг. Миний хоолойнд хутга тулгасан байсан ч чамайг тийм зүйл хйигээгүйг би мэдэж байна.

Лин Мин: Тэгвэл яагаад сандраад байгаа юм?

Мэри: Тусламж хэрэгтэй юу?

Сичи: Тэрний тусламж хэрэггүй ээ, бид өөрсдөө шийдэж чадна. Түүний гүйгэлэг бол хууль бус.  

 

Сичи: Та хоёр нээрээ сонин юм аа. Баярлаад байгаа, уурлаад байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад итгэ. Үнэндээ чи надад итгэхгүй байна. Миний ойлгосноор энэ зураг хэн нэгний сошиал хаяг дээр байсан гэсэн үү?

Сю Вэйшүн: Тийм ээ би уйдаад  зүгээр л олон нийтийн сүлжээ ухаж байгаад энэ зургийг олсон юм. Хэрэв би үүнийг олоогүй бол чи өнөөдөр алтан медаль аваад дуусах байлаа.

Сичи: ЧИ тэгвэл энэ зураг хэзээ нийтлэгдсэнийг хараад хэлээд өгөөч.

Сю Вэйшүн: За тэгье.

 

Эм: Юу? Ийм тохиолдол гэж юу байхав? Энэхүү зураг тэмцээн эхэлснээс 20 минутын дараа нийтлэгдсэн байна.

Эр: 20 минутын дотор ийм бүтээл хийж чадах уу?

Лин Мин: Та нар магадгүй мэдэхгүй байх, гэхдээ шигшээ тоглолтын бүтээлийг долоо хоногийн өмнө бэлдэж дуусгаад илгээсэн байдаг. Тэмцээнд оролцогчид 7 хоногийн өмнө бүтээлээ дуусгадаг гэсэн үг. Тэгээд илгээгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний ажил 7 хоногийн өмнө дууссан гэсэн үг. Тиймээс би Шү ноёнтоноос асууя. Яаж энэ дизайныг олж харсан бэ гэж? Би цаг хугацаагаар аялагч уу?

 

Сю Вэйшүн: Би энэ зургийг долоо хоногийн өмнө нийтлэгдсэнийг мэднэ. Би эх зохиогчтой нь холбогдож, энэ зургийг нь худалдаж авсан. Азаар би зохиогчтой нь холбогдож чадсан юм. Тиймээ чи мултарч чадахгүй. Энэ бол миний түүнтэй харилцсан чатны түүх. Энэ зураг чиний бүтээлээ илгээхээс өмнө хийгдсэн байна. Шигшээ шат болохоос өмнө болсон явдал гэсэн үг. Ийм нотлох баримт байхад Ли Мин, чамд одоо ямар шалтаг байна?

Линий бүтээлийг нууцаар зургийг нь авч, AI ашиглан уран зураг болгож хувиргаад, хуурамч чат зохиож, түүний нэр хүндийг унагах гэж би ямар их хичээлээ дээ!

 

Сичи: Энэ хуурамч байх ёстой! Би одоохон эх зохиогчтой нь холбогдож тодруулна.

 

Лин Мин: Энэ хүн байдаг, байгаагүйгээс үл хамаарна. Байсан ч Хятад хүн байх ёстой. Бас хойд Хятадад амьдардаг. Харин тэр одоо нийслэл хотод байгаа. Түүнийг олох нь маш хэцүү байх болно. Одоо хэтэрхий оройтсон.

Сичи: Тэгээд яах болж байна? Чи гүтгэгдэж болохгүй биз дээ?

 

Лин Мин: Би өөрийнхөө хэн гэдгийг нууж, жирийн хүн шиг амьдрахыг хүссэн юм. Гэхдээ одоо нуух шаардлагагүй боллоо. Үнэнийг дэлгэж, түүнийг гүтгэх боломжгүй болгоё. Юү Вэйшүн, би чамд сүүлийн удаа баталж хэлье. Тэр тосон будган зураг өнгөрсөн оны сүүлд хийгдсэн байсан уу?

Сю Вэйшүн: Тийм бол юу гэж?

Лин Мин: Юу ч биш. Үнэн ил болсны дараагаар чи залилангийн хэрэгт оров доо. Энэ бүхнийг том дэлгэц дээр гаргана уу!

Эм: За.

 

Мэри: Энэ чинь... "Нирвана" байна шүү дээ! Сэтгэлгээний хэлтсийг байгуулахаас өмнө даргын ашигладаг байсан нэр!

Эм: Хэрэв саяны тосон будгийн зураг Лин Миний бүтээлтэй 60% төстэй байсан бол, энэ "Нирвана"-гийн зураг 80% төстэй байна.

Эр: Энэ нь өөрөө архитектурын зураг төсөл байна шүү дээ! Тэр хулгайлсан биш харин өөрийнхөө ажлыг хулгайд алдсан юм биш үү?

Сичи: Энэ Нирванагийн зураг Лин Минийхтэй яагаад ийм төстэй байна? Диталь ажиллагаа нь хүртэл төстэй юм. Жаахан л ногоон юм.

 

Сю Вэйшүн: Чи энийг үзүүллээ гээд яана гэж? Юу батлах юм? Энэ зураг тосон будагнаас өмнө хийгдсэн байлаа гээд юу гэж? Чи тосон будгийг хулгайлаагүй энийг хулгайлсан гэсэн үг. Тийм ээ тэгсэн байна. Чи энийг хулгайлсан байна. Одоо нотолгоо ийм их байна, чи юу гэмээр байна?

 

Мэри: Шү Вэйшүн, чи намайг үнэхээр гонсойлгож байна.

Сю Вэйшүн: Мэри захирал аа, та миний дарга ч гэсэн би ийм зүйл хийхээс өөр арга алга. Таныг түүнийг биширдэгийг мэднэ. Гэхдээ архитекторын ертөнцийн домог ч гэсэн бусдын бүтээлийг хулгайлдаг юм байна.

Эм: Тэр юу гэнэ ээ? Ноён ЛИн?

Эр: Ноён Лин гэж байна шүү дээ?

 

Сичи:  Лин Мин Сэтгэлгээний хэлтсийн домогт үүсгэн байгуулагч Лин ноёнтон гэж үү?

 

Мэри: Чи сонсож бай. Би чамд Ноён Лин бол Нирвана гэдэг чи итгэх үү? Өөрөөр хэлбэр чиний хэлсэн зүйлс ямар ч холбоогүй.

Сю Вэйшүн: Юу боломжгүй. Ноён Лин яаж Нирвана болчихов?

Мэри: Чи итгэхгүй байна уу? Итгэхгүй байвал чи төв удирдлага руу утасдаад асуу. Бүх удирдлагын багийнхан баталж чадна.

 

Сю Вэйшүн: Мэри захирал аа, би буруугаа хүлээж байна! Би Лин захиралын уур хилэнг бадрааж, ажлаасаа халагдахаас айсандаа л ийм зүйл хийсэн юм. Түүний нэр хүндийг унагах гэж оролдсон минь миний буруу. Намайг уучлаарай! Үнэхээр миний буруу. Намайг өршөөгөөч.

Эм: Тэгэхээр энэ үнэн байх нь ээ. Бараг итгэхээ дөхлөө.

Эр: Өөрийн ашиг сонирхлын төлөө бусдын нэр хүндийг гутаадаг яаж ийм хүн байдаг байна аа?

Мэри: Би чиний шаргуу ажиллаж байгааг харсан болохоор дахин дахин тушаал дэвшүүлсэн. Харин чамайг ийм хүн гэж мэдсэнгүй. Чи шийтгүүлмээргүй байна гэсэн байх аа?  Чамайг Сэтгэлгээний хэлтсээс бүрмөсөн хөөж, хар жагсаалтад орууллаа. Хэн чамайг ажилд авахыг чинь харъя л даа. Хамгаалагчид аа, үүнийг чирч гарга!

 

Эм: Лин ноёнтон, би таны ажлыг хараад энэ салбарт орохоор шийдсэн. Таныг бодитоор харах бол миний хамгийн том мөрөөдөл.

Эр: Лин ноёнтон тантай хамтарч ажиллах юмсан гэж үргэлж боддог байлаа. Энэ миний нэрийн хуудас.

Мэри: Дараалаад уулзаарай. Ноён Лин олон хүнээр хүрээлүүлэх дургүй. Та тайван нам гүм амтдармаар байна гээд намайг явуулсан. Одоо та олонд мэдэгдчихлээ. Таны нам гүм амьдрал ингээд дуусаж байна. Надтай буцаад явбал ямар вэ?

Лин Мин: Харж байна уу? Би аль хэдийнэ гэрлэчихсэн. Өмнөх шигээ хүссэн зүйлээ хийж болохгүй.

 

Мэри: Ийм зүйлээс болоод татгалзана гэж үү? Тяньхуа шиг жижиг компанид ажиллаад…

Сичи: Мэри хатагтай, та Лу группыг доош нь хийх тусам өөрөө өчүүхэн харагдаж байна. Тэр үед тэр ганцаараа Свиког байгуулсан. Одоо түүнд Лу группын дэмжлэг байгаа. Тэр одоо өмнөхөөсөө ч илүү ид шидийг бүтээж чадна.

 

Мэри: Ноён Линг танд хайртай гэж би бодсон. Гэтэл ийм байсныг мэдсэнгүй. Чиний бодол бүрхэг байна. Түүнд Свико илүү тохирно.  Свико руу буцаад орох л юм бол тэр бүгдийг өндрөөс эхэлж илүүг хийж чадна.

Сичи: Чи…

Лин Мин: Заза, маргахаа боль. Та нар бүгдээрээ миний төлөө ийм зүйл ярьж байгааг мэдэж байна. Гэхдээ маргалдах шаардлагагүй.

Хоёул: Тэгээд яах юм?

Лин Мин: Тяньхуа болон сэтгэлгээний хэлтсийг нэгтгэнэ. Тэгээд төв оффисыг Бээжинд авчиръя. Ингэвэл ажиллахад ч, амьдрахад ч амар.  

Back to episodes Go home