03-29-1

Dumb Brother Meets Horn Sister

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 138мин

Линк: https://www.youtube.com/watch?v=xLhCUuGodms  

 

Гол дүрүүд:

Жиан: эр захирал

Жи: эм, Жиан эзэгтэй

Ин: эр, Жиан овогтын хүү Жиан Ин

Чи: эм, асрамжийн газрын охин Шиао Чи

Ю: эр, Жиан Чэниний ангийн дээрэлхүү хүүхэд

Лан: эр, төгөлдөр хуурын багш

Ш: эр, шүүгч

Х: эм, шүүгч

Г: эр, хөгжмийн сургуулийн сурагч Шу Гуан

Л: эм, Ли багш  

 

Эр: Жиан эзэгтэй, Жиан ноёнтон. Та хоёр ауизмтай хүүдээ хань болох хүүхэд хайж байгаа бол... залуу ноёнтонд... Жиао Чи яг тохирно гэж бодож байна.

Охин: Захиарал багш аа, сайн уу.

Эр: Сайн уу. Тэр бусдыгаа бодвол их яриа... Манайд байгаа хамгийн сэргэлэн хүүхэд байгаа юм.

Жиан: Шиао Чи?

Эр: Тийм ээ. Санаа зовох хэрэггүй. Шиао Чи их өрөвч, хөөрхөн ааштай бас дуулгавартай. Гэхдээ ганц сул тал нь... жаахан яриа л даа.

Жи: Бид нар тийм хүүхэд хайж байгаа юм.

Эр: Сайн байна. Тэгвэл би уулзуулаад өгье. Ийшээ, ийшээ, ийшээ.

Чи: Шиао Бай. Чи энд байгаа нь сайн хэрэг. Хоёулаа жаахан ярилцъя.

Хүү: Хэрэггүй.

Чи: Алив л дээ. Би ярьж ч дуусаагүй байхад. Яагаад зугтаад байгаа юм? Шиао Бай. Ингэж хурдан идэх муу шүү. Захирал багш хоол идэхдээ удаан бас сайн зажилж байгаарай гэсэн. Чи яагаад ингэж хурдан идээд байгаа юм? Шиао Бай.  Өөрийгөө хар даа. Би ярьж ч дуусаагүй байхад яагаад улам хурдан идээ байгаа юм бэ? Чамд яаралтай хэрэг байгаа юм уу? Тийм яаруу юм бол надад хэлчих. Чамайг хэлэхгүй бол би яаж мэдэх юм? ... Уйлах хэрэггүй ээ. Зүгээр л хурдан идэх хэрэггүй гэж байхад. Хар л даа. Идэж чадахгүй болчихсон уу? За. Удаан идье.

Хүү: Захирал багш аа, Намайг Тан лам барьчихлаа. Аав аа. ээж ээ.

Эр: Хөөе хөөе. Уг нь ийм хүүхэд биш байгаа юм. Өнөөдөр баярлаад тэгсэн байх.

Жиан: За. Бид хоёр тэрнийг сонгож байна.

Жи: Тэгж болох уу, захирал аа?

Эр: Нээрэн үү? Шийдчихсэн үү?

Жи:  Тийм.

Эр: Сайн  байна. бололгүй яах вэ. Гэхдээ тэрнийг өргөж авсныхаа дараа буцааж битгий өгөөрэй гэж гуйя. Халуун дулаан гэр бүлийг мэдрүүлэх хэрэгтэй.

Жиан: Сайн уу, Шиао Чи.

Жи: Шиао Чи. Сайн уу.

Чи: Захирал багш аа, баяртай.

Эр: Шиао Чи, баяртай.

Эм: Захирал аа. Шиао Чи сайн айлд очсон. Гуниглах хэрэггүй ээ. битгий гунигла.

Эр: Гэнэтхэн хорвоо нам гүм болсон юм шиг санагдахгүй байна уу?

Эм: Аа?

Эр: Шиао Чийг үнэхээр аваад явчихлаа. Шиао Чи явчихлаа. Тийм ээ.

*********************

Жи: Шиао Чи. Аав, ээж хоёр нь чамайг ахтай нь танилцуулъя, за юу? А Ин.  

Чи: Ахыг аутизмтай гэж сонссон. Аутизм гэж юу юм?

Жи: Аутизм... Аутизм гэж чи хичнээн их ярьсан ч чамаас залхахгүй гэсэн үг.

Чи: Тэгвэл ахтайгаа хүссэнээрээ ярьж болно гэсэн үг.

Жи: Ор ор. Ах чинь бараг ярьдаггүй ч гэсэн ойлголцоод амархан.

Жиан: Ах чинь чамд хариу үйлдэл үзүүлэх юм бол аав, ээж хоёр нь чиний хүссэн бүгдийг биелүүлж өгнө.

Чи: Хүссэнээрээ ярьж, хүссэн юмаа биелүүлнэ. Сайн байна. Ах аа.

Жи: Хүү маань, танихгүй хүн гэж бодсон байх. Саад болно гэж бодоод...

Жиан: Бид хоёр их олон сэтгэл зүйч урьж авчирсан. Нэг нь ч хүүг маань өрөөнөөс нь гаргаж чадаагүй. Шиао Чи дөнгөж ирсэн болохоор хаалгаа нээхгүй байх нь аргагүй.

Жи: Шиао Чи. Санаа зовох хэрэггүй. Ах чинь ийм зантай юм байгаан.

Чи: Би хэтэрхий аяархан дуудсан болоод ах сонсоогүй юм бол уу?

Жиан: Ах нь сонссон. Гэхдээ хариулаагүй. Аутизмтай хүүхдүүдэд хориотой зургаан юм байдаг. Харахгүй, заахгүй, ярихгүй, авир гаргахгүй, сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, хариулахгүй. Тэгэхээр чи нэрийг нь дуудсан ч гэсэн хариулахгүй байгаа юм.

Жи: За, Шиао Чи. Өнөөдөр сайн байлаа. Өрөөндөө орж амар. Ах дээрээ маргааш ирээрэй.

Чи: Ах дуудахаар хариу өгөөгүй. Тэгвэл би өөрөөр дуудаад үздэг хэрэг ээ. Агаа. Ах ингэж дуудуулах дургүй байна.  Тэгвэл өөрөөр үзээд алдъя... Хайрт ах минь...

Жи: Шиао Чи бууж өгөөгүй байна. Хаалга нүүрэн дээр нь хааж байхад, бууж өгөөгүй хүн анх удаа л харлаа.

Чи: Миний царайлаг ах... Агаа... Брадер/brother/. Хөөх. Бас л болсонгүй.

Жи: Хань аа. Манай хүү сэтгэл хөдлөлөө харуулж байна. Эмчийн хэлснээр энэ сайжирч байна гэсэн үг.

Жиан: Шиао Чи үнэхээр онцгой юм. Гэхдээ, хаалгаа нээхгүй байхаар шийдсэн бол Шиао Чи яаж ч чадахгүй байх.

Чи: Түгжчихээ шив. Ийм дүү байхад манай хүү ярихгүй хаачих вэ?

Жи: Сахиусан тэнгэр л гэсэн үг.

Чи: Ах аа. Хөөх. Миний ах царайлаг юм аа.  Ах аа. Сайн уу. Намайг Шиао Чи гэдэг. Одооноос би таны дүү болсон. Хөөе.

Жиан: Эмчийн хэлснээр өрөөнийх нь хаалга хүүгийн маань хувьд зүрх гэсэн үг. Ингээд онгойлгочихно гэж бодсонгүй. Ямар ч арга хэрэглэсэн бай...

Жи: Яаж онгойлгосон нь хамаагүй ээ. Хэл дээ, онгорхой байна уу, үгүй юу?

Чи: Ах аа. яагаад юмаа шидэж байгаа юм бэ? Ном хүнийг хөгжлийг хурдасгадаг. Хаяад байхаар чинь яаж хөгжих юм? Тэгээд ч, юм шидэж байгаад хүн оночихвол яах юм? Хүн оноогүй ч гэсэн ургамал оночихвол яах болж байна? Яг зөв, тийм биз дээ? Хөөе. Ах аа. Явах гээгүй биз дээ? Тэгж болохгүй шүү. Ах аа. Ард чинь булан байна. Өөр зугтах газар байхгүй.

Жиан: Хүү маань Шиао Читай анх удаа уулзаж байгаа. Шиао Чийд сануулдаг юм билүү?

Жи: Юундаа айсан юм? Шиао Чигаас манай хүү айхгүй ээ. Хар л даа. сэтгэл хөдлөлөлөө хянаж байна. Шиао Чи байхад миний хүү сайжирна гэж бодож байна.

Чи: Ах аа, та сайн юм аа. Би бусад хүмүүсээс өөр. Намайг ярьж эхлэнгүүт л хүмүүс намайг яв гээд хашгичаад байдаг юм. Ах аа. Та явахгүй бол миний сэтгэл амар л байна. Өмнө нь өдийд би  хүүхэлдэйнүүддээ үлгэр ярьж өгдөг байсан. гэхдээ одоо... асрамжийн газраас явчихсан болохоор би танд яриад өгье. Асрамжийн газар байхад хөгжилтэй байдаг байсан.  Өдөр болгон шинэ юм болдог.

Жи: Шиао Чи ярихдаа үнэхээр сайн юм аа.

Чи: Намайг гурван настай байхад захирал багш олж авчирсан юм. Миний гар хугарчихсан байсан. Захирал багш намайг олсон нь сайн хэрэг гэсэн. Тэгээгүй бол намайг тахир дутуу мөртлөө чалчаа болох байсан гэсэн... Асрамжийн газар ирснийхээ дараа би тэнд байдаг хүүхдүүд жүжиглэх дуртайг ойлгосон. Өдөр болгон хаан болж  байна тоглодог. Над шиг жаахан хүүхдүүдийг өмнөө сөхрүүлээд үнэнч байна гэж тангараг өргүүлдэг байсан.  бас хувцасаа өмсөхөд нь тусалж, гутал, оймсыг нь өмсүүлдэг байсан. Би хугархай гартай болохоор чаддаггүй байсан. Тэд нар тэгсэн чинь тахир дутуу байсан ч хааны хэлснийг хийх ёстой гэсэн. Би тэд нарын үгэнд ороогүй. Харин ч дээрээс нь ус асгачихсан. Захирал багш намайг яаж ч чадаагүй. Тэд нар ч гэсэн намайг дийлээгүй. Тэд нартай тэмцэж байгаад би том эрэгтэй хүүхдүүдэд зодуулчихсан. Би тэвчээртэй нь сайн болсон.

Жиан: Бүтэн цаг өнгөрчихлөө. Шиао Чи ярьсаар л байна. Гэхдээ хүү маань өөдөөс нь ганц ч үг хэлсэнгүй.

Чи: Намайг яриад эхлэхээр тэр дээрэлхэх дуртай хүүхдүүд “ээж ээ” гээд уйлдаг. Ах аа. Би мундаг байна уу? Ах аа. Та тийм хүмүүстэй таарах юм бол тэд нарыг “галзуу” гэж дуудаарай. Тэгвэл таныг дээрэлхэж чадахгүй. Намайг дагаад хэлдээ. Галзуу. Хөөе. Ах аа. Хаачих нь вэ? Би дөнгөж долоон настай байх үеийнхээ түүхийг ярьж байхад. Найман настай үеийнхийгээ яриагүй байна шдээ. Хөөе. Ярьж дуустал хүлээ л дээ. Ах аа. Ах аа, хаачих гэж байгаа юм бэ?

Жиан: Эхнэр. Хүү маань өрөөнөөсөө гарчихлаа.

Жи: Тэглээ. Хүү маань хурдан сайжирч байна. Хоёулаа буруу хүн сонгоогүй л юм байна.

Жиан: Хүү маань энэ олон жил өрөөнөөсөө гараагүй. Шиао Чи ирэнгүүтээ  өрөөнөөс нь гаргачихлаа. Шиао Чи ч мундаг юм аа.

Жи: Шиао Чийд сайн хандах хэрэгтэй шүү. Илүү олон бэлэг авч өгч, байнга шагнаж байх хэрэгтэй. Тэгж байж л энд тайван амьдарна.

Жиан: Тэгье.

*****************

Эм: Авхай.

Бүгд:  Авхай, өглөөний мэнд.

Чи: Энэ юмнууд... минийх юм уу?

Эм: Тийм ээ, авхай.

Чи: Аав, ээж хоёр надад их сайн. Ахыг ярьдаг болгохын тулд би улам хичээх хэрэгтэй. Аав, ээж хоёрын урмыг хугалж болохгүй. Ах аа. Ээж надад зөндөө бэлэг авч өгсөн. Та хар даа... Ах аа. Ээж надад зөндөө бэлэг авч өгсөн. Та хар даа. Ах жаахан ууртай байх шиг байна. Аутизм гэж юу байдгийг мэдэхгүй ч гэсэн хичээх хэрэгтэй... Ах аа. Надад атаархах хэрэггүй ээ. Би бэлэг авсан бол та ч гэсэн авсан гэсэн үг. Би шударга хүн шүү. Хөөх. Ямар хөөрхөн ягаан үүргэвч вэ. Энэ минийх. Танд өгөхгүй шүү. Хөөх. Охидуудын үсний зүүлт байна. Энэ ч гэсэн минийх. Таных биш. Хөөх. Ямар гоё үсний зүүлт вэ? Энэ ч гэсэн минийх. Энийг ч гэсэн танд өгч чадахгүй нь. Ийм хөөрхөн туулайтай шаахай байна. Минийх. Гүнжийн даашинз. Минийх... Ах аа, Би нэг юм харуулъя. Энэ арьсан гутал минийх. Минийх, минийх минийх минийх. Бүгд минийх.

В: Шиао Чи авхай үнэхээр их ярих юмаа.

Эм: Дуугүй болохыг ч мэдэхгүй. Даанч энэ юмнуудаас залуу ноёнд өгчихөөр юм алга. Явах тухай л бодож байгаа байх.

Чи: Ах аа, ингэе. Та өөрөө нэгийг нь сонго. Гэнэтхэн саначихлаа. Аав таныг юм зааж чадахгүй гэсэн. Тэгвэл ингэе. Би нэгийг сонгоод өгье. Энэ... Юу гэсэн үг вэ? Намайг яв гэж байгаа юм уу? Тэгж болохгүй ээ. Тэгж болохгүй. Ягаан өнгөнд дуртай юм уу? Хариулаагүй болохоор тийм гэсэн үг. Май. Энийг ав. Ах аа. гар чинь зөөлхөн юм аа. Ах аа, яагаад арчаад байгаа юм бэ? Би арчаад өгөх үү? Би асрамжийн газар байхдаа сурсан юм. Гараа арчих таван алхам байдаг. Битгий зугт аа.

Эм: Хоёр эсрэг гэж залуу ноён, авхай хоёрыг л хэлэх байх. Нэг нь яриад дуугүй болохгүй. нөгөөх нь юу ч ярихгүй.

Чи: Гоё харагдаж байна.

****************

Жи: Ван эгч ээ.  Бэлэгнүүдээ Шиао Чигийн өрөөнд оруулчихсан уу?

В: Эзэгтэй. Авхай юмнуудаа бүгдийг нь залуу ноёны өрөөнд авааччихсан.

Жиан: А Иний өрөөнд аваачсан? Шиао Чийд бэлэг нь таалагдаагүй юм бол уу?

Жи: Бид хоёрын авсан юмнууд Шиао Чигийн дуртай юм биш байж магадгүй.

Жиан: Аан?

Жи: Ингэе. Шиао Чийг дагуулаад дэлгүүр явъя. Дуртай юмаа өөрөө сонгог. Шиао Чи. Нааш ир.

Чи:. За. Би ирлээ.

Жи: Аав ээж хоёртойгоо дэлгүүр явах уу?

Чи: Дэлгүүр. Тэгье,тэгье. Би дэлгүүрт очиж үзээгүй.

Жи: За. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ дэлгүүр хэсье. Шиао Чийд таалагдсан юмнуудыг нь авч өгнө өө. Явъя.

Чи: Ах явахгүй юм уу? Дэлгүүр явахдаа хамт явъя.

Жи: А Ин... дэлгүүр явах дургүй.

Чи: Дэлгүүр явах дургүй хүн байдаг юм уу? Ах...

Жиан: Олон хүнтэй газарт дургүй. Тийм газраас айдаг юм. аюултай гэж боддог. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахаа больчихдог.

Чи: Тэгээд ахыг ганцааранг нь үлдээх юм уу?

Жи: Тэгвэл хэдүлээ ахад нь бэлэг авчирч өгөх үү? Явъя.

Чи: Ах ганцаардсан харагдаж байна. Тэр ч гэсэн жирийн хүн шиг байхыг хүсч байгаа. Би явахгүй ээ. Би ахтайгаа хамт гэртээ үлдлээ... Та нарын авч өгсөн юмнууд надад бүгд таалагдана.

Жи: Шиао Чи үнэхээр... сахиусан тэнгэр юм аа...

Чи: Ах аа. Ах аа, чи явахаа больчихсон. Ном уншиж өгье. Ах аа, би танд цөмийн зэвсэг зардаг бяцхан охины  түүх уншиж өгье.

В: Цөмийн зэвсэг зардаг охин?

Чи: Эрт урьдын цагт нэг охин амьдардаг байжээ. Мөнгөгүй ч гэсэн гэрт нь зөндөө олон цөмийн бөмбөг байдаг байжээ. Тэгээд тэд нарыгаа зарахаар гудамжинд гарч гэнэ. Даанч ганц ч хүн худалдаж авсангүй. “Цөмийн бөмбөг аваарай” гээд хичнээн чанга хашгирсан ч гэсэн хүмүүс авахгүй байж гэнэ ээ. Даарч, өлсөхөөс гадна эмээгээ санаж гэнэ. Тэгээд цөмийн бөмбөгөө асаахаас өөр арга байсангүй.  Пүн... тэр шөнө тосгоныхон бүгд өвөг дээдэстэйгээ уулзсан гэдэг... ах аа, би дахиад нэгийг яриад өгье. Хөөе. Яагаад чихээ таглаад байгаа юм бэ? Ах аа, миний ярьсан түүх таалагдахгүй байгаа юм уу? Чихээ битгий тагла л даа. Хөөе. Би гомдлоо шүү... Март март. Би л сайн хүн болохоос. Таныг уучиллаа. Ах аа, сонс доо.

В: Залуу ноён хурдан ярьж эхлээсэй билээ. Энэ янзаар байвал би ч тэсэхгүй нь.

Чи: Ах аа. Юугаар тоглож байгаа юм? Хөөрхөн юм аа. Битгий ав л даа.

Жи: Шиао Чи. Нааш ир. Аав ээж хоёр нь чамд хэлэх юм байна.

Чи: Очилоо.

Жи: Аав ээж хоёр нь чамайг сургуульд явуулахаар шийдсэн.

Жиан: Тийм ээ. Бид хоёр аав ээж хоёр нь  болсон болохоор хариуцлага хүлээх ёстой. Боловрол заавал эзэмших хэрэгтэй.

Чи: Тэгвэл би ахтай хамт явах юм уу?  

Жиан: Ах чинь гэрийн багштай байхад илүү тохирно.

Чи: Гэхдээ ах үеийнхээ хүүхдүүдтэй уулзаж болно шд. Би шалгаж үзсэн. Ахад сайн байж магадгүй. Ахыг хурдан ярьдаг болохыг хүсч байгаа биз дээ? Сургуульд яваад, шинэ найзуудтай болох юм бол ахын өвчин эдгэх ч юм билүү.

Жи: А Ин ч гэсэн үзмээр байгаа ч юм билүү. Хурдан дүүтэйгээ ярьдаг болохыг хүсч байгаа байх.  За. Тэгвэл оролдоод үзье.

Чи: Тийм ээ. Одоо хоёулаа хөөрхөн үүргэвч үүрдэг болох нь.

***************

Чи: Хөөх. Тэр зүлгийг хар даа, нов ногоон байна. цэцэгнүүд нь улаан байна. Ах аа, явъя. Явъя аа.  

Хүү: Тэрийг хар даа. Нөгөө хэлгүй чинь хүрээд ирж.

Хүү: Нөгөө хэлгүй чинь хүрээд ирж. Инээдтэй юм.

Чи: Ахын гар хүйтэн болчихож. Түрүүхэн зүгээр байсан даа. Ах яагаад сургуульд дургүй юм болоо?

Хүү: Энэ хэлгүй амьтан яагаад хүрээд ирээ вэ? Тэнэг юм бол сургуульд ирэх хэрэггүй. Азгүй юм аа.

Хүү2: Яг үнэн. Байж байгааг нь хар л даа. Эгцхэн ч алхаж чадахгүй. Гуйваад л.

Хүү3: Тэнэг амьтан.

Хүү4: Нөгөө тэнэг чинь зарцтай болчихож. Хамт сурахаар ирж.

Чи: Даанч ах сургуульд дургүй байсан юм аа. Эд нараас болсон байх нь. Хөөе. Та нар амаа тат.

Хүү: Яасан? Бид нар худлаа хэлээ юу?

Хүү4: Хачин юм аа. Мэдрэл муутай хүмүүсийн гар салгалдаг гэсэн байх аа?

Хүү: Салга гарт. Бид нар шиг хүмүүсээс өөр.  Бид нарын гар зүв зүгээр.

Чи: Дахиад ганц л үг хэлэх юм бол... зодчихно шүү. Юу ч мэдэхгүй юм байж. Хүн доромжилж байдаг. Та нар өөрсдийгөө толинд хараач. Энд зогсоод юу ч мэдэхгүй байж хүн муулж байдаг. Гар нь салгаллаа гээд яадаг юм. Та нар чадах юм уу? та нар өөрсдөө чадахгүй байж юундаа гайхуулсан юм?

Хүү: Нөгөө хэлгүй чинь галзуу амьтантай нийлчихэж. Хурдан явъя. Явъя аа, явъя...

**************

Чи:  Ах аа, зүгээр үү? Бие чинь өвдөөгүй биз? Бие нь эвгүй байвал надад хэлээрэй. Өнөөдөр хичээлдээ суухгүй ээ. Хурдан гэртээ харья.  Ах аа, битгий ай. Намайг байхад хэн ч таныг дээрэлхэж чадахгүй. Тэд нар зүгээр л тэнэг амьтад. Тоох хэрэггүй. Миний хэлснийг санаж байна уу? Тэд нартай таарах юм бол зүгээр л галзуу гэж дуудахад болно. Энэ... Ах аа, хар даа. энэ хоёр утас. Хоёулаа нэг нэгээр нь зүүчихье. Ямар нэг аюулд орох юм бо над руу залгаарай. Би заавал тан дээр очино. Алив. Энийг хар даа. энд дараад... энийг дарвал асна. Тэгээд энд дараарай...  Ах аа. зүгээр үү? Ах аа, Хичээл завсарлахаар би ирж байна аа. Таныг дээрэлхсэн хүүхдийг би зодно. Ах аа. өнөө өглөө намайг юу чаддагаа харуулснаас хойш манай ангийн хүүхдүүд намайг хүндэлдэг болсон. Ах аа, одоо та өөртөө итгэлтэйгээр найзтай болж болно. Намайг байхад хэн ч таныг дээрэлхэж чадахгүй. Ах аа, сонс доо... Арай гэж хичээл дууслаа. Хичээл дээр ярьж болохгүй болохоор хэцүү юм аа. Очиж ахтайгаа ярина аа... Ах хаана байна аа?        

Хүү: Тэнэг амьтан. Намайг загнаад байлуу? Тэр муу галзуу амьтангүйгээр юу хийж чадахыг чинь харъя л даа.... Тэнэг амьтан. Намайг загнаад байлуу? Тэр муу галзуу амьтангүйгээр юу хийж чадахыг чинь харъя л даа...

Чи: Ах аа, хүлээж байгаарай. Битгий ай. Би таныг аврахаар очиж байна. Гайгүй дээ... 

Хүү: Тэнэг ээ. Одоо хараагаач. Галзуу найзыгаа байхгүйд юу чаддагийг чинь харъя. Тэнэг юм байж яах гэж манай сургуульд ирсэн юм? Хурдан зайл. Түрүүнээс хойш гартаа юу нуугаад байгаа юм? Гарт чинь юу байгаа юм? Өгөөдөх.

Хүү2: Дүлий юм уу? Хурдан өг гэж байна.

Хүү3: Энэ тэнэг хэлгүйгээс гадна дүлий  юм байна.

Хүү:  Сонсохгүй байна уу? Тэгвэл сонсдог болтол чинь зодоод өгье.

Чи: Тэрнийг явуул. Өөдгүй амьтан. Өөрийгөө тийм мундаг гэж бодоо юу? Тийм мундаг юм бол над дээр хүрээд ир.

Хүү: Чи ганцаараа ийм олон хүнтэй зодолдож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Хүү2: Харин тийм. Нэг нь тэнэг, нэг нь галзуу. Хоёуланд нь үзүүлээд өгье.

Хүү: Хөөе. Хэлгүй. Айгаад байгаа юм уу?

Чи: Ах аа, битгий ай.

Хүү: Чи... том том ярьж л бай. Удахгүй өвдөг дээрээ сөхрөөд уучлалт гуйна аа. Хөөе хөөе. Яах гээ вэ? Ёоёо... ганцаараа  байхад. бариад аваач.

Чи: Ах аа, зугтаарай. Аав, ээж хоёрыг хурдан дууд.

Хүү: Бүгдээрээ зэрэг... цохиурыг нь булаагаад ав... Бүгдээрээ зэрэг. Муу галзуу амьтан. Чамд үзүүлээд өгье л дөө...

Чи: Ах аа, хурдан яваарай. Ах аа, хурдан яваа. Ах аа, хурдан яв л даа... ах аа, хурдан зугт... ах аа, хурдан яв.

Ин: энэ...энэ... энэ... Миний дүүг тавь...

Чи: Ах аа. та сая... ярьчихлаа.

Хүү: Тэнэг амьтан. Ярьж чаддаг байсан ч, тэнэг амьтан хэвээрээ.

Чи: Ах аа. Ах аа, зүгээр үү? Эд нарыг тоох хэрэггүй. Зүгээр л хэдэн солиотой амьтад.

Хүү: Галзуу амьтан. Намайг доромжилно гэнэ ээ? нэг нь хэлгүй, нөгөөх нь галзуу. Хоёр тэнэг амьтан. Манай сургуулиас зайл.

Ин: Үгүй ээ.

Хүү: Үгүй ээ? Хөөх. Дахиад ярьж байна. Тэнэг амьтан.

Хүү2: Босс. Чамаас айгаад дахиад хэлгүй болчихож.

Хүү4: Хэлгүй хэлгүй, тэнэг толгой.

Ин: Солиотой амьтан. Мэдрэл муут.

Хүү: Ингэж удаан тэсчихээд “Солиот” гэхээс өөр хэлэх үг алга уу? Хэлгүй байснаас ялгаа юу байга юм?

Хүү2: Арай гэж амаа нээчихээд олигтой ч ярьж чадахгүй. Өөрийгөө тэнэг гээд байгаа юм уу?

Чи: Та нар өөрсдөө тэнэг. Бусдыг дээрэлхэхээс өөр юу ч мэдэхгүй солиотой амьтад. Бүдүүлэг, хүмүүжилгүй. Та нар шиг амьтад ямар ч сургуульд сураад нэмэргүй. Хүн доромжлох дуртай байх аа? Яасан? Хэлэх үг алга уу? ... ингээд хүн зод. Ингээд хүн дээрэлхэж бай.

Хүү: Галзуу. Галзуу. Хурдан зугтаарай...

Чи: Ах аа. та... зүгээр үү? Гэмтээгүй биз? Ярьж чадах нь уу? Ах аа. ах аа. Зүгээр үү? Ах аа, сэрээрэй. Ах аа, яасан бэ? Ах аа.

Эр: Захирал аа, тэр зодуулсан хүүхдүүдийн эцэг эх их ууртай байгаа. Ялангуяа ноён Пэй. Энэ охиныг сургуулиас хөөхгүй бол яасан ч зөвшөөрөхгүй гэсэн.

З: Тэгвэл Жиан овогт уурлахгүй юу?

Эр: Үгүй ээ. Жиан захирал мэдэх юм бол тэрнээс дор  юм болно. Энэ охинд нотлох баримт байхгүй. Энэний учрыг олбол ямар вэ?

З: За, ойлголоо. За. Шиао Чи...

Жи: Юу болсон бэ?

З: Жиан захирал аа. Энэ хүүхэд ганцаараа цохиур бариад ангийнхаа хүүхдүүдийг эмнэлэгт очтол нь зодчихсон байна. Одоо гэрийнхэн нь тайлбар шаардаад байна.

Жи: Шиао Чи. Битгий ай. Аав ээж хоёртоо үнэнээ хэлчих. Аав ээж хоёр нь учрыг нь олно.

Чи: Тэгэхээр хэрэг тарьсан ч гэсэн загнаж, хөөхгүй гэсэн үг үү? Тэд нар эхлээд ахыг дээрэлхээд байсан. Үгүй ээ. Тэд нарыг хүн гэж хэлж болохгүй.

З: Яаж яриад байгаа юм бэ? Ийм бүдүүлэг байх гэж. Ийм жаахан юм байж худлаа яриад.

Чи: Би худлаа яриагүй. Тэд нар ахыг ухаан алдтал нь цохичихсон.

З: Жиан захирал аа. Энэний худлаа үгийг сонсох хэрэггүй. Залуу  ноён Жиан сургуулийн сувилагчийн өрөөнд хэвтэж байгаа. Хэдэн хөнгөн шархнаас өөр юу ч байхгүй.

Жиан: Итгэлтэй байна уу?

З: Тэгэлгүй дээ. Жиан захирал аа. та мэднэ дээ. Манай сургууль боловсролын чанарт анхаардаг. Манайд сурдаг хүүхдүүд яалаа гэж хүн зодох юм? Тийм ээ, энэ хүүхэд шийтгүүлэхээсээ айгаад албаар худлаа ярьж байгаа юм.

Жи: Ван захирал аа. Шиао Чи миний охин. Яасан ч худлаа ярихгүй.

З: Жиан эзэгтэй. Хүүхдийн хэлсэн үгэнд яаж итгэж болдог юм бэ?

Чи: Та өөрөө худлаа ярьж байна. Надад бичлэг нь байгаа.

З: Тийм үү? Чи бичлэг хийж чаддаг юм уу? Тэгвэл тоглуулаадах. Тэр хүүхдүүд залуу ноён Жианыг дээрэлхсэн гэдэгт би итгэхгүй байна.

Чи: За. Та өөрөө хэлсэн шүү.

Хүү: Тэр галзууг байхгүйд юу чадахыг чинь харъя л даа. Сонсохгүй байна уу? тэгвэл сонсдог болтол чинь зодоод өгье л дөө...

Жиан: Ван захирал аа. энэ таны хэлээд байсан боловсролын чанар уу?  

З: Ийм байх ёсгүй. Нотлох баримт байхгүй гэсэн биз дээ?

Жиан: За за. Ван захирал аа. Шударга үнэнч хүн ийм байдаг юм уу? Пэй Юншиаог хамгаалж, миний хүүхдийг дээрэлхүүлж байдаг.

З: Жиан захирал аа. эндүүрэл гарсан байна. би...

Жиан: Хангалттай. Жиан компани танай  сургуульд төслийн хандив өргөнө гэсэн амлалтаа бодож үзэх хэрэгтэй юм байна. явцагаая.

З: Эндүүрэл гарсан байна. Жиан захирал аа. Эндүүрэл шүү дээ. Жиан захирал аа. Ж... Чи...

*****************

Чи: Ах аа. Ах аа, сэрчихсэн үү. Ах аа, чи нэг юм хэлье. Тэр муу хүүхдүүдийг бүгдийг нь хөөчихсөн. Тэд нарын аав ээж нарыг  ч гэсэн шийтгэсэн. Ах аа, та инээж байна. Та ч гэсэн больж гэж бодож байна уу? Тийм хүүхэдтэй ээж аав нар өөрсдөө ч гэсэн муу хүмүүс байж таараа. Ах аа, таны бие халуун байна. би багадаа өмсөх хувцасгүй байсан болохоор дандаа даардаг байсан... нээрэн, ах аа. та яриад сурчихсан биз дээ? Яагаад ярихгүй байгаа юм? Би арай л яараад байгаа юм бол уу? Ах аа, яримааргүй байвал зүгээр ээ. би Улаан малгайт гэдэг үлгэр ярьж өгье. Эрт урьдын цагт улаан малгайт амьдран суудаг байжээ. Эмээдээ хоол аваачиж өгөхөөр очоод эмээ нь чоно шиг сүүлтэй болсныг мэджээ...

Эм эм: Эзэгтэй.

Жи: Чшш....

Чи: Улаан малгайт ганц хараад л эмээ нь дүрээ хувиргасан чоно болохыг мэджээ. Тэгээд буугаа гаргаж ирээд... Пүн... гээд чоныг алчихаж гэнэ. Тэгээд чононы махыг түүхийгээр нь идчихжээ.

Ин: Гал-галзуу.

Чи: Нээрэнгээсээ ярьж байна. дахиад хэл дээ.

Ин: Галзуу.

Чи: Дахиад хэл дээ.

Ин: Галзуу.

Чи: Сайн байна. Дахиад хэл.

Ин: Галзуу.

Чи: Дахиад нэг хэлчих.

Чи: Галзуу.

Чи: Дахиад дахиад дахиад.   

Ин: Галзуу.

Жи: Хань аа. Хүүгийн өрөөнд яагаад хоёр хүн яриад байна аа?

Жиан: Тийм ээ. хоёр хүний хоолойгоор ярьдаг болж.

Жи: Үгүй ээ. сургууль дээр болсон хэрэг Шиао Чийд хүндээр нөлөөлсөн байх. галзуурчихаж.

Чи: Гэхдээ, яагаад ганцхан энэ үгийг хэлээд байгаа юм? Энд чинь гацчихсан юм биз?

Жи: Сонс доо. Шиао Чи ганцаараа яриад байна.  

Ин: Галзуу.

Жи: Арай... А Инд ярихыг зааж байгаа юм бол уу?

Жиан: Тийм байж таараа. Шиао Чи хүүд маань ярихыг заах гэж их хичээж байна.

Жи: Ашгүй дээ. Манайх ч үнэхээр азтай юм аа. Ийм хөөрхөн сахиусан тэнгэртэй болчихдог. За за. Тэгвэл саад болох хэрэггүй. Явъя явъя. Явцагаая.

Чи: Жиан Чэн Инд ийм  буруу үг зааж өгсөн гэж аав ээж хоёрт мэдэгдэж болохгүй. Хүүд нь буруу юм зааж өгснийг мэдчихвэл намайг хөөх байх.  Ах аа. Намайг зааж өгсөн гэж битгий хэлээрэй. Өөрөө сурсан гэж хэлээрэй за  юу?

Ин: Галзуу.

Чи: Баларсаан баларсан. Би яах аргагүй буруу юм заагаад өгчихөж. Би ч асрамжийн газар руугаа буцах нь дээ. Ах аа. Би өөр үг заагаад өгье. Дагаад хэлээрэй. Чамайг санасан шүү.

Ин: Галзуу.

Чи: Ах аа. Намайг дагаад хэл... чамайг санасан шүү. Дүү минь...

Ин: Дүү биш.

Чи: Ах аа. Өөр үг хэлж чадаж байна. Дүү биш гэж  юу гэж байгаа юм? Дүү биш юм бол юу юм?  Хамт зөндөө удчихаад намайг дүүгээ биш гэж байдаг.  За яах вэ. Ядаж л өөр үг хэлж чадаж байна. хөөе. Ах аа. Гадаа гарч тоглоё. Дахиад хэдэн үг зааж чадах ч юм билүү. Нээрэн, ах аа. хоёулаа тоглолт хийе. Манайд цахилгаан төгөлдөр хуур байна лээ.

 Ин: Үгүй ээ. Үгүй...

Чи: Ах аа. ах аа, битгий ингэ л дээ. Ах аа. ах аа, битгий ингэ... ах аа. битгий ингэ л дээ. Ах аа. ах аа, битгий ингэ...  Гадаа гарахгүй ээ. Гарахгүй, гарахгүй. Ах аа, битгий л дээ. Энэ аутизм гэдэг өвчин ийм байх нь ээ. Энэ олон жил ахад хэцүү байсан байх даа. ах аа, гадаа гарахгүй ээ. Сайн амар.

Ин: Шиао... Шиао Чи... битгий яв...

**************

Жи: Шиао Чи хүрээд ирсэн үү.

Чи: Аав аа, ээж ээ. Ахын аутизмыг эдгээхийн тулд би  яах вэ?

Жи: Яагаад гэнэтхэн тэгж асуусан юм?

Чи: Би ахтай гадаа гарч тоглоё гэсэн чинь ах гэнэтхэн өвчин нь хөдөлчихсөн.

Жи: Чиний буруу биш ээ. А Ин байнга тэгдэг юм. Гэхдээ чамайг ирснээс хойш хамаагүй сайжирсан. Гэхдээ бүрэн эдгэрнэ гэдэг их хэцүү.

Жиан: Гэхдээ А Инийх төрөлхийн өвчин биш. Их сэргэлэн хүү байсан. Гэхдээ яагаад ч юм гэнэтхэн аутизмтай болчихсон.

Чи: Ах яагаад аутизмтай болсныг мэдэх хэрэгтэй. Ахыг эмчилнэ. Дараа нь ах надтай ярьдаг болно. Суургууль дээр байсан муу хүүхдүүд ахыг дээрэлхсэн. Тэр хүүхдүүдээс болсон байж магадгүй. Аав аа, ээж ээ би гарчихаад ирье.

Жи: Болгоомжтой байгаарай.  Ойрхон тоглоорой, хол явж болохгүй шүү.

***********************

Чи: Нөгөө муу хүүхдүүд чинь энд байж байна. Та нарыг сайн зодоод, ахаас уучлалт гуйлгана даа. Тэгвэл ахын өвчин эдгэрнэ. Хөөе. Та нар наашаа хүрээд ир.

Ю: Галзуу амьтан. Чамаас болж би нүүр хийх газаргүй болсон. Энд ирж зүрхэлнэ гэнэ ээ. өнөөдөр чамайг сайн сургаад өгнө дөө. Ал...

Ин: Зогс.

Хүү: босс. Нөгөө хэлгүй чинь хүрээд ирж. Тэр тэр ярьж байна.

 Ю: Эд нар хоёулаа байсан ч бид нар үзүүлээд өгөх юм чинь.

Чи: Хойшоо бол... ах аа, энд юу хийж байгаа юм?

Ин: Чиний гарахыг хараад санаа зовоод.

Ю: Энэ тэнэг ярьж чаддаг юм байна. Тэгвэл чамайг буцаад хэлгүй болтол чинь зодоод өгье л дөө. А Ву.

А: Чэн ноён. Энэ хоёр таныг дээрэлхээ юу?  Хөөе. Золиг минь... Тэр үед чамайг би сайн сургасан санагдаад байх юм.

Ю: Тийм ээ. энэ золиг дахиад үгэнд орохгүй байна. Сайн зодоод өг. Ялангуяа энэ галзуу охиныг.

А: мэдлээ.

Чи: Тийм байж. Ах эд нарт дээрэлхүүлдэг байсан байна. Аутизмтай болоод, сургуульд явахгүй байсан нь аргагүй юм байна. Ах аа, битгий ай. Сайн харж бай. Эд нар зүгээр л айлгаж байгаа юм. Намайг байхад хэн ч танд хүрч чадахгүй.

Ю: Дээрэмчин дуудаад ирж байхад их зан гаргасаар л байна уу? А Ву. Сайн зодоод өг. 

Чи: Эд нарыг л дийлчихвэл...        ах эд нараас айхаа болино.  

Ин: Зодмоор байвал намайг зод.

Ю: Хэлгүй чинь үнэхээр ярьж чаддаг болчихож. Ёстой сонирхолтой. Жүжиглэж байсан байх нь.

Ин: Чамаас л дээр. Олуулаа цөөхөн хүн дээрэлдэг. Том хүнээр хүүхэд дээрэлхүүлж байдаг. Ичмээр юм.

Чи: Ах аа. Та сайжирчихсан байна.

******************

Жи: Шаио Чигийн л ач.  Шиао Чийг өргөж авсан нь сайн болж.

Жиан:   Тийм ээ. Шиао Чийг гараад явсан чинь... А Ин ч гэсэн... өөрөө араас нь дагаад гарчихлаа. Гурван жилийн дараа анх удаа шүү... Даанч ярихгүй байгаа нь харамсалтай.

Жи: Яарах хэрэггүй. Шиао Чи ирээд удаагүй байна. Шиао Чи А Иний дэргэд байгаа цагт удахгүй ярьдаг болох байх.

Жиан:   А Иний “аав аа” гэж дуудахыг дахиад сонсох юмсан.

Жи: Явъя. Хүүхдүүд юу хийж байна очиж харъя.

Жиан:   Шиао Чи тэр хоёр хаана байна аа?

Жи: Энд байхгүй байна.

Чи: Ах аа, зүгээр үү?

Ин: Зүгээр.

Чи: Ах гадаа гарахаар өвчин нь хөдлөхгүй байна. Аутизм нь үнэхээр эдгэрчих юм бол уу?

Ю: Муу тэнэг, намайг доромжилно гэнэ ээ. А Ву, бариад ав.

А: За... Чи... муу... жаахан юм байж яасан хүчтэй  юм?

Чи: Тэгээд юу гэж. Ах аа. хамтдаа.

А: Ёоёо...

Чи: Ингээд хүн дээрэлхээрэй. Дахиад дээрэлхээд үзээрэй.

Жи: Хөөе. Шиао Чи, А Ин хоёр тэнд байна. очъё.

Жиан:   Яахыг нь харъя.

Ю: Намайг тавиач.

Чи: Та нар миний ахыг дээрэлхдэг байсан байх аа. Хурдан уучлалт гуй.

Ю: Битгий мөрөөд.

Чи: Яасан, зөөлдөөд байна уу?

Ю: Уучлаарай. Би чамайг дээрэлхэх ёсгүй байсан юм.

Хүү: Уучлаарай.

Ин: Би харж үзээд энэ удаа зүгээр явуулъя.

Жи: манай хүү ярьж байна. Миний хүү. Чи сая ярьсан уу?  Хань аа. намайг чимхээдхээч. А Ин үнэхээр ярьсан уу? Хар даа. өөрөө... Шиао Чигийн гараас барьж байна. Тийм үү?

Жиан:   Эхнэр. Чи хий юм хараагүй. Хар л даа, манай хүү  Шиао Чигаас харцааа салгахгүй байна.

Жи: Тэгвэл манай хүү эдгэсэн гэсэн үг үү?

Жиан:   Эхнэр... Бид  хоёр үнэхээр сахиусан тэнгэр олсон байна.

Ин: Шуугиантай.

Чи: Нээрэн. Ах аа. Одоо бүх үгийг хэлж чадах уу?

Ин: Юу гэсэн үг  вэ?

Чи: Аав аа, ээж ээ. Ахын сэтгэлд байсан зангилаа тайлагдсан болохоор одоо эдгэсэн гэсэн үг үү?

Жи: Шиао Чи. Аутизм тийм амархан эдгэхгүй. Ах чинь ярьдаг болсон ч гэсэн... жирийн хүн шиг бусадтай харьцаж чадахгүй.

Чи: Тэгвэл одоо яах вэ?

Жи: Зүгээр ээ. А Инийг яриулж чадсан чинь их том амжилт. Аав ээж хоёр нь их баяртай байна.

Жиан: Тийм ээ,  Шиао Чи. Бид нар А Инийг сайжрахгүй байх гэж бодож байсан юм.

Жи: Энийг ярихаа больё. Ээж нь чамайг А Инийг яриулж чадвал хүслийг чинь биелүүлж өгнө гэж амалсан. Хэл дээ, юу хүсч байна?  

Чи: Надад бэлэг хэрэггүй. Ахыг хурдан эдгээсэй гэж хүсч байна. Тэгвэл ах  бид хоёр ярилцаж болно.

Жи: Чи... Шиао Чийг сайн харж, хандаж байгаарай. За юу? Шиао Чи байгаа цагт аав ээж хоёр нь сэтгэл амар байна.

Жиан: Тийм ээ, А Ин. Хойшид аав ээж хоёр нь байхгүй бол Шиао Чи та хоёр нэг нэгнээ харж хандаж байгаарай.

Ин: Аав аа.

Жиан: Миний хүү.

Чи: Аав ээж, ах гурав надад их сайн байдаг. ирээдүйд ах жирийн хүн шиг амьдарч чадахгүй бол сэтгэлээр их унах байх даа. Болохгүй ээ. Ахыг заавал эмчлэх хэрэгтэй.

****************

Чи: Тэгэхээр ахын өвчин... дээрэлхүүлснээс болоогүй юм байна. Юунаас болсон юм бол?

Жи: Шиао Чи. Орой болчихсон байна. унтахгүй юу хийж байгаа юм?

Чи: Ах яагаад өвдсөнийг мэдмээр байна.

Жи: Бид  нар ч гэсэн ах чинь яагаад өвдсөнийг мэдэхгүй. Бид нар их олон арга хэрэглэж үзсэн. Гэхдээ асуух болгонд айдаст автчихдаг.

Чи: Ээж ээ. Ах өвдөхөөсөө өмнө ямар байсан бэ?

Жи: Их сэргэлэн байсан. бас хөгжилтэй. Хар даа. Ямар хөөрхөн инээдэг байсан гээч. Төгөлдөр хуур их сайн тоглодог байсан. “Хөгжмийн суутнуудын сургууль”-д орохыг хүсдэг байсан.

Чи: “Хөгжмийн суутнуудын сургууль” уу?

Жи: Дэлхий дээр байдаг хөгжмийн хамгийн сайн сургууль. Жилд ганцхан сурагч авдаг. Тийм болохоор тэнд сурахыг хүсдэг байсан юм. Даанч, өвдсөнөөсөө хойш дахиад төгөлдөр хууранд хүрээгүй. Их авъяастай байсан.

Чи: Тэгэхээр, ахын өвдсөн нь мөрөөдлийнхөө сургуульд орж чадаагүйгээс болсон юм бол уу?

Жи: Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэр үед их хүнд өвдсөн. Өвчин нь их ойр ойр хөдөлдөг байсан. Тийм болохоор аав бид хоёр чинь тэрийг ярьдаггүй байсан. Төгөлдөр хуурны тухай ч дурсаж байгаагүй.

Чи: Би ч гэсэн тэгж бодож байна. Эртээд би төгөлдөр хуур гэж хэлсний дараа ахын өвчин хөдөлчихсөн. Тэгэхээр ахын өвчин энэнтэй холбоотой байж таараа.

Жи: за за. Бяцхан мөрдөгч өө. Мэргэжлийн эмч нар ч А Инийг эмчилж чадаагүй. Өөрийгөө ядраах хэрэггүй. Явж унт.

Чи:  Зүгээр ээ. ахыг эдгээчихвэл ахтай шавайгаа ханатал ярилцана.... Төгөлдөр хуурын багш Чин Лан. Энэ ахын өрөөнд байсан төгөлдөр хууртай холбоотой ганц юм. ямар нэг юм байж л таараа. Утасны дугаар байна. байна уу. Жиан Чэн Иний дүү байна. Чин Лан багш мөн үү?

Лан: Тийм байна. яасан?

Чи: 3 жилийн өмнө “Хөгжмийн суутнуудын сургууль”-д элсэх үеэр манай ахад юу тохиолдсоныг мэдэх гэсэн юм.

Лан: Аав чинь энэ  талаар бас асуусан. Ин их өрсөлдөх дуртай хүүхэд. Тэр үед тэмцээнд орох гэж бүтэн сар бэлдсэн. Даанч тэнцээгүй.

Эм: Уучлаарай, чи тэнцсэнгүй.

Лан: Эхний хэсэгт ганцхан нот буруу тоглосон. Гэхдээ тайзнаас буж ирснийхээ дараа юм дуугарахгүй байсан. Дараа нь Аутизмтай болсон гэж сонссон. Үнэхээр хатуу тавилан юм даа.

Чи: За. Баяралаа Чин багш аа... Яах аргагүй тэмцээнд ялагдсанаас болоод өвдсөн байна. Хэрвээ тэр тэмцээнд дахиж оролцоод хөгжмийн академид орчих юм бол тэгвэл ахын бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Тийм ээ, тэгье... Ах аа. Хэлэх юм байна. Би Чин Лан багштай ярьсан. Тэр...

Ин: Битгий. Битгий.

Чи: Ах аа. Ах аа. битгий ингэ л дээ. Зүгээр. Буруу тоглосон ч хамаагүй. Өнгөрсөн бол өнгөрсөн. Ах аа. Тэр үед  танд хэцүү байсныг ойлгож байна. Гэхдээ одоо бүх юм өөрчлөгдсөн. Би байгаа шд. Тийм болохоор юунаас ч айх хэрэггүй.

Ин: Чи чи байгаа юм чинь би айхгүй байна.

Чи: Тийм ээ. ах аа. Хөгжмийн сургуулийн тэмцээнд дахиад ороод үзье, тэгэх үү? Нэг удаа тэнцэхгүй бол гурав дахь удаа, тав дахь удаагаа орж болно. Тэгэх үү? Ах аа. Би  дэргэд чинь байна аа. Тэгээд ч... би хөгжилтэй, сэргэлэн Жиан Чэнинийг хармаар байна. Бас надад төгөлдөр хуур тоглож өгөхийг нь хармаар байна. Болох уу? Ах аа. Дургүй байгаа юм уу? Төгөлдөр хуурын багшийн нэрийг сонсоод л сандраад байсан. Намайг хэдхэн үг хэллээ гээд юу гэж зөвшөөрөх вэ дээ. Надад чадах юм алга.

Ин: За за. Тэмцээнд оръё.

Чи: Аав аа. ээж ээ. Ах шалгалтанд орохыг зөвшөөрсөн. “Хөгжмийн суутнуудын сургууль”-ийн шалгалт.

Жи: Чиний хэлсэн үнэн үү?

Чи: Тийм ээ. Шалгалт нь маргааш болно.

Жи: Манай хүү үнэхээр сайжирч байна.

Жиан: Тэр үед хүү маань тэнцэж чадаагүй. Тэр үед бид нарын дэмжлэг  хэрэгтэй байсан ч бид хоёр очиж чадаагүй. Одоо... гаргасан алдаагаа засах цаг болж.

Жи:  Бүгд Шиао Чигийн ач. Манайд ийм хөөрхөн сахиусан тэнгэр байгаа нь сайн хэрэг.

Чи: Аав ээжтэй байх гоё юм аа.

*****************

Жиан: Эхнэр.  Ийм олон хүн хараад хүү маань сандрахгүй байгаа?

Жи: Гайгүй байх аа. Өмнө нь ийм олон хүн хараад шууд сандардаг байсан. Одоо их тайван байна.

Чи: Ах аа. “Хөгжмийн суутнуудын сургууль” уу?

Ин: Тийм.

Чи: Их том юм аа. Тэр төгөлдөр хуурыг хар даа. Тэр муу хүнийг хар даа.

Ю: хөөх. Энэ нөгөө хэлгүй тэнэг биш үү? Тэнэг юм байж хөгжмийн шалгалтад орохоор ирээ юу?

Жиан: Пэй ноён. Танайх  хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг юм уу?

П: Жиан захирал аа. Манай хүү хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг хүүхэд. Гэхдээ хүүг маань сургуулиас нь хөөсөн хэргийн асуудлыг би шийдээгүй санагдаж байна.

Жи:Битгий үг эргүүлээд бай. Эх нь хээр алаг бол хүү нь  шийр алаг.

П: Хэлгүй минь. Чи дахиад ярьж чадахаа больчихоо юу? Утгагүй юм. төгөлдөр хуур тоглож чаддаг болж жүжиглэж байгаа юм уу?

Ин: Чам шиг солиот энд юу хийж байгаа юм? Галзуугийн эмнэлэгт очооч.

Ю: Юу гэнэ ээ?

Ш : Шалгалтын танхимд чимээгүй байгаарай.

Х : Хүн бүрийн мэдэж байгаачлан манай “Хөгжмийн суутнуудын сургууль” дэлхийн шилдэг хөгжмийн академи. Жил бүр ганцхан хүүхэд авдаг. Тэгэхээр өнөөдөр цугласан хүүхдүүдээс хөгжмийн ганцхан суутныг манай сургуульд элсүүлнэ.

Ш: За за.      Бүгд чимээгүй байгаарай. Одоо бүгд эхний шатанд дарааллаараа тоглолтоо үзүүлнэ. Тэнцсэн хүүхдүүд эцсийн шатанд орно. Тэнцээгүй хүүхдүүд танхимаас явна шүү.  

Х: Эхлээд, хамгийн эхний оролцогч Пэй Юншиао.

Ю: Жиан Чэнин. Сайн харж бай. Энэ минийх болно. Чи дахиад бүтэлгүйтэх болно.

Ш: Техник, ур чадвар гээд их сайн байна. хөгжмийн сэтгэл хөдлөлийг маш сайн харуулж байна.

Х: энэ оролцогч хөгжмийн хэмнэл, хурдыг маш саян хянаж байна.

Ш: Муугүй ээ. Энэ аяыг сонгосон нь их ухаалаг сонголт болж. Энэ хүүхдийг гэж бодож байна.

Х: Сэтгэл хөдлөлөө барьж, хэмнэлээр илэрхийлж байгаа нь их сайн байна. би ч гэсэн энэ хүүхдийг тэнцэнэ гэж бодож байна…

Эр: Тэнцсэн.

Ш: Дараагийнх нь Жиан Чэнин.

Ю: харав уу, тэнэг ээ? Энийг хүч гэдэг юм. Салга гараараа төгөлдөр хуур тоглоно гэсэн үү? Элэг доог болох байлгүй.

Чи: Зайл. Илжиг шиг дуугарч байгаагаа арслангийн архиралт гэж бодоо юу?

Ю: Хн.

Чи: Ах аа. Санаа зовох хэрэггүй. Би энд байна.

Ин: За.

Жи: Амжилт.

Жиан: Амжилт.

Ш: Энэ сэтгэл хөдөлгөм ая... энэ... “Хувь тавилангийн симфони”. Энэ хүүхдийг ийм хүчирхэг тоглоно гэж зүүдэлсэнгүй.

Х: Гайхамшигтай. Гайхамшигтай. Ийм хүчтэй сэтгэл хөдлөл... ийм  хүчтэй мэдрэмж... Хувь тавилантайгаа тэмцэлдэж байгаа юм шиг санагдаж байна.

Ш: Сайн байна... энд... энэ хэсэг... хувь тавилантай нүүр тулж байна. энэ хөгжмийн хамгийн оргил хэсэг.

Х: Үнэхээр хүчирхэг. Зовлон шаналалаас, итгэл найдварт тэмүүлж, гав гинжнээс салж байгааг үнэхээр гайхалтай. Ийм жаахан байж ийм сэтгэл хөдлөлийг гаргана гэдэг... бид нарын хайж  байсан залуу суутан биш үү?

Ш: Төгс. Жинхэнэ төгс. Би оноог нь бүтэн өгнө.

Х: Би ч гэсэн бүтэн оноо өгнө өө. Тоглолтоос авахуулаад сэтгэл хөдлөл хүртэл бүгд төгс байлаа...

Эр: Баяр хүргэе, Жиан Чэнин. Чи эхний шатанд тэнцлээ.     

Чи: Ах аа. Ёстой мундаг байлаа. Илжиг шиг хашгирдаг хүнээс хамаагүй дээр байлаа. Явъя.

Жи: А Ин. Чи чадлаа. Ээж нь баяртай байна.

Чи: Тийм ээ, ах аа. Амжилт гаргасан болохоор өнгөрсөн удаа бүтэлгүйтсэн хэрэг бүгд ард хоцорсон.

Ин: Тийм ээ, бүгд ард хоцорсон.

Чи: Тийм ээ.  Ах эдгэчихлээ. Би тантай бүтэн өдөржин ярина аа.

Жи: Өнөөдөр хэдүүлээ заавал амттай хоол иднэ ээ. Шалгалтын эхний шатанд тэнцсэнийг, бас манай А Иний шинэ эхлэлийг тэмдэглэнэ.

Жиан: Аав нь дайлна аа. Шиао Чи, А Ин хоёр хүссэн хоолоо захиалж болно.

Ин: Шиао Чиний дуртай хоолыг захиалъя.

Чи:. Манай ах шилдэг нь.

Лан: Залуу ноён Жиан. Уулзалгүй удсан байна.

Чи: Хөөе. Ах аа. энэ танд төгөлдөр хуур зааж байсан Чин Лан багш биш үү?

Ин: Үгүй ээ. үгүй. үгүй.

Чи: Ах аа. Ах аа.

Жиан: Миний хүү. Миний хүү... яасан бэ?

Чи: Ах аа. Та зүгээр болчихсон биз дээ?

Ю: Ийм сайхан шоу үздэг байж ээ. Ийм өчүүхэн байж “Хөгжмийн суутнуудын сургууль”-д орох гэж байдаг.

Ш: Ийм бол...

Лан: Залуу ноён Жиан, яасан бэ?

Ин: Үгүй ээ. үгүй. Миний буруу.

Чи: Ах аа. намайг сонс доо. Би Чин Лан багштай утсаар ярьсан. Тэр...

Ин: Битгий. Битгий...

Чи: Ах аа. Та байсан байна. Та миний ахыг дээрэлхсэн үү?

Лан: Хөөе. Хүн гүтгэхээ болиорой. Тэгвэл манай яагаад таныг хараад ингээд байгаа юм?

Лан: Би яаж мэдэх юм? Жиан залуу ноён авъяасгүй болохоор албаар өвчтэй болж жүжиглэж байгаа ч юм билүү?

Жиан: Юу гэнэ ээ?

Лан: Жиан захирал аа. Энэ хүүхэд намайг гүтгээд байна. Би яаж дуугүй байх юм?

Чи: Ах аа. Битгий ай. Аав ээж бид гурав бүгдээрээ энд байна. Үнэнээ хэлчих.

Лан: Ийм байдалтай ярьж чадах юм уу?

Чи: Дуугүй бай. Танаас болж байгаа юм.  Багш хүн байж сурагчдаа ингэж ханддаг юм уу? танд ёс зүй байна уу?

Лан: Охин минь. Чи түрүүнээс хойш намайг гүтгэж, нэр хүндийг маань унагаж байна. Энэ чинь гэмт хэрэг. Чамайг шүүхэд өгнө.

Ин: Шиао Чи худлаа яриагүй. Тэр... тэр намайг гурав хоног цоожилсон.

Жиан: Чи миний хүүг яасан гэнэ ээ?

Лан: Б-би...

Жиан: Би энэ хэргийг  маш сайн шалгах болно. Хариулахаасаа өмнө сайн л бодоорой доо.

Лан: Жиан захирал аа. Би тэрнийг төгөлдөр хуурын өрөөнд бэлтгэлээ сайн хий гээд л үлдээсэн болохоос. Жаахан сургамж болгох гээд л...

Жи: Сургамж өгөх гэж гэнэ ээ? Гурав хоног. Хүүхдийг гурав хоног хорьдог юм уу?

Чи: Манай ах танаас болж аутизмтай болсон байна шд.

Лан: Хөөе. Тэгж хэлж болохгүй шд. Би тэрний төлөө л тэгсэн. Тэгээгүй бол яаж ийм сайн тоглож чадах юм?  

Жи: Ичгүүргүй.

Лан: Жиан эзэгтэй. Тэр үед та нар гадаад яваад намайг хүүхдэдээ заа гэж үлдээсэн. Одоо намайг буруутгаж байгаа юм уу? Тэрний ийм болсон нь надтай ямар ч хамаагүй.

Чи: Хүүхдийг өрөөнд түгждэг ямар сургах арга юм?

Лан: Миний шавь нар бүгд л тэгж хийдэг шд. Жиан Чэнин тэсвэр хатуужил муутай. Гуравхан хоног шд.

Ин: Намайг битгий түгж.

Чи: Эндээс яв. Танд багш байх эрх байхгүй.

Жиан: Бид нар цагдаад мэдэгдэнэ. Чи заавал хариугаа амсана.

Ин: Шиао Чи.

Чи: Ах аа. битгий ай. Муу хүн явчихлаа. Ах аа.  Ах аа.

Жиан: Миний хүү.

Чи: Ах аа.

Жи: Миний хүү.

Жиан: Миний хүү.

Чи: Яасан бэ?

*****************

Жи: Миний л буруу.  Би л Чин Ланыг хүүдээ багш болгож өгсөн.

Жиан: Энэ хэргийг би зүгээр өнгөрөөхгүй.

Чи: Тэр үед тэр муу Чин Лан ахыг төгөлдөр хуурын өрөөнд түгжсэн. Ямар их айсан бол...

Жи: Эцсийн шалгаруулалтад оролцохоо больё.

Чи: Мэдэхгүй ээ. Би ахаас асуугаадахъя. Ах аа. та яагаад цахилгаан төгөлдөр хуура гаргаад ирсэн юм? Ах аа, санаа битгий зов. Чин Лан тэр өөдгүй амьтныг аав ээж хоёр шийтгэнэ. Одооноос айх хэрэггүй болсон. Намайг байхад хэн ч таныг дээрэлхэж чадахгүй.

Ин: Чи үнэхээр надтай байх уу?

Чи: Тэгэлгүй дээ. Би ахтай хамт байх юм чинь.

Ин: Би айхгүй байна. Чи байгаа юм чинь би чадна аа.

Чи: Ах аа. Тэгвэл тэмцээндээ оролцоно гэсэн үг үү?

Ин: Тийм.  Би айдсаа давна. Чамд сэргэлэн, хөгжилтэй өөрийгөө харуулна.

Жи: Миний хүү. Одоо бэлтгэлээ хийх гэж байна уу?

Ин: Тийм. Тэмцээнд оролцохын тулд сайн бэлдэх хэрэгтэй.

Чи: Сайн байна. Ах аа. бэлтгэлээ хий. Би яваад уух юм аваад ирье.

Жи: Зүгээр ээ. Алдаж бололгүй яах вэ. сэтгэлээр унах хэрэггүй.

Чи: Би ирлээ.   

Жиан: Энэ хүүхэд... Шиао Чи ирсэн чинь сайн тоглож байх чинь.

*************

Ш: Энэ удаа “Хөгжмийн суутнуудын сургууль”-д хамгийн сүүлд шалгарч үлдсэн хүүхэд орох болно. Хоёр өрсөлдөгч бэлдээрэй. “Хөгжмийн суутнуудын сургууль”-ийн элсэлтийн шалгалт эхэлж байна... Эхэлж байна.

Ю: Хэлгүй тэнэг. Өчигдрийн шалгалтын үеэр тэнэгээ харуулчихаад өнөөдөр ирж чадлаа гэж үү?

Ин: Хүмүүс бүгд мэдэж байгаа юм чинь яагаад ирж болохгүй гэж?

Ю: Тэгвлэ тогло л доо. Энэ удаа өмдөндөө шээчихэв дээ?

Жи: Миний хүү битгий тоо. Галзуу амьтан гэж бод.

Ин: Би нотоо цээжилж байя.

Чи: Чин Лан, муу өөдгүй хүн. Энд юу хийж байгаа юм бол? Үгүй ээ. хөөж явуулах хэрэгтэй. Ахын шалгалтанд саад болж магадгүй. Чин Лан. Энд юу хийж байгаа юм?

Лан: Мэдээж, хэрэг тарихаар ирж таараа. Пэй ноён дүүд чинь саад болж гэж надад маш их мөнгө өгсөн. Мөнгийг авсан юм чинь ажлаа хийх хэрэгтэй биз дээ?

Чи: Пэй Юншао та хоёр хуйвалдаа юу?

Лан: Тэр анхнаасаа л надад ахыг чинь түгж гэж мөнгө төлсөн юм. Тэрнийг аутизмтай болчихно гэж хэн мэдэх билээ.

Чи: Баярлах хэрэггүй. Ахын өвчнийг би заавал эдгээнэ.

Лан: Энэ удаа би ахын чинь аутизмыг хэзээ ч эдгэхгүй болгохоор ирсэн.

Чи: Ах танаас айхаа больчихсон. Дахиад өвчин нь хөдлөхгүй. Та нар ялагдах нь гарцаагүй.

Лан: Шиао Чи гэсэн байх аа? Чи андуурч байна. Ах чинь анхнаасаа надаас айгаагүй. Тусгаарлах өрөөнд гурван өдөр, гурван шөнө түгжигдээд яаж ч уйлж, гуйсан хэн ч туслаагүй. Хэн ч тэрнийг тоогоогүй. Ганцаараа байхаас айдаг юм. Тэгээд л аутизмтай болсон. Чамайг тэмцээн дээр очихгүй бол өвчин нь хөдлөх нь гарцаагүй…

Чи: Тэгвэл ахын өвчин ганцаардлаас болсон байж.

Лан: ОДоо л мэдэж байгаа юм уу? Оройтсон.

Чи: Намайг хуурч авчирлаа гээд ахын өвчин хөдөлнө гэж бодоо юу? Битгий мөрөөд. Аав ээж хоёр хоёулаа тэнд байгаа. Ах ганцаараа биш.

Лан: Жиан Чэниний өвчин хөдлөх болгон тэрнийг чи л тайвшруулж чаддагийг анзаараагүй юм уу? Тэр чамайг өөрийн хүч гэж хардаг. Чи байхгүй бол тэрний өвчин хөдлөх нь гарцаагүй. Тэгээд ч энэ удаа улам дордоно… охин минь. Чи эндээ байж бай.

Чи: Хаалгаа нээ. Намайг гарга. Ах ахдаа хамт байна гээд амалчихсан. Би амалчихсан. Эндээс гарах хэрэгтэй.

Эр: Сайн байна. 80оноо.

Ю: Хэлгүй тэнэг ээ. Ялагдлаа хүлээх болоогүй юу? Тэгвэл чиний өмдөндөө шээхийг хүлээж байя.

Жи: Тэрний хэлэхийг тоосонгүй. Шиао Чи байгаа… Шиао Чи хаана байна аа? Шиао Чи алга байна.

Жиан: Би олоод  ирье. Энд юу хйиж байдаг билээ? Яагаад хоригдоогүй байдаг билээ? Пэй овогтын хийсэн хэрэг байж таараа.

Жи: Хүү маань гайгүй байгаа.

Жиан: Зүгээр ээ. миний хүү энийг давж гарч чадна. Хүүдээ итгэх хэрэгтэй. Чи эндээ суугаад харж бай. Би яваад Шиао Чийг олоод ирье. Аюулд орсон байж магадгүй. 

Жи: За.  Миний хүү. Тэсдэг юм шүү. Заавал давж гараарай. Тэгэхгүй бол өвчин нь сэдэрнэ. Тэгвэл ээж нь тэсэхгүй байх. Миний хүү...

Ш: Жиан Чэнин. Юу болоод байна аа? Шалгалтанд орж чадах юм уу, үгүй юу?

Ю: Хэлгүй тэнэг тайзан дээр бүжиглэх гэж ирсэн юм байх даа. алиалагч шиг харагдаж байна.

П: Шүүгчид ээ. дахиад өвчин нь хөдөлчихлөө. Ийм байдалтай яаж сайн тоглох юм?

Жи: Миний хүү. Тоох хэрэггүй. Амжилт.

Ин: Эрхэм шүүгчид ээ.  уучлаарай. Сая гэнэтхэн нэг санаа төрлөө. Одоо тоглоход бэлэн.

Ш: Чи итгэлтэй байна уу?

Ин: Тийм ээ.

Ш: Сайн байна. Тэгвэл үргэлжлүүл.

Жи: Миний хүү тэр хүнийг харсан ч гэсэн айхгүй байна. эдгэсэн нь үнэн байх.

Лан: Жин залуу ноёнтон. Би түрүүн ирж байхдаа дүүг чинь явж байхыг харсан. Ийм чухал тэмцээний үеэр яагаад орхиод явж байгаа юм бол? Таныг хаяад явчихаж байгаа юм уу? дахиад л ганцаараанг чинь үлдээчихлээ...

Ин: Миний буруу. Миний буруу.

Жи: Миний хүү. Худлаа ярьж байгаа юм.

Ю: Шүүгчид ээ. Дахиад л өвчин нь хөдөлчихлөө. Энийг хүлээх хэрэг байгаа юм уу?

Эр: Хүлээх хэрэггүй. Оролцогчийн сэтгэл санааны байдалтай холбоотойгоор... шалгалтын хариу...

Чи: Хүлээгээрэй. Хүлээгээрэй.

Жи: Шиао Чи.

Чи: Ах аа,    би ирчихлээ.

Ин: Шиао Чи. Чи яваагүй байна.

Чи: Би хамт байна гэж амалчихаад юу гэж явах юм?

Жиан: Шиао Чийг Чин Лан хувцасны өрөөнд түгжчихсэн байна. чамайг орхиогүй. Чам дээр ирэхийн тулд Шиао Чи өөрөө хаалгыг эвдлээд гарч ирсэн байна.

Ин: Шиао Чи. Чи...

Жи: А Ин. Юу ч болсон бай  Шиао Чи чамтай байхын тулд чадах бүхнээ хийх болно гэдгийг санаж яваарай.

Жиан: Шиао Чи байхгүй байсан ч, чам руу ирж яваа гэдэгт итгэж болно.

Жи: Тийм болохоор урмыг нь хугалж болохгүй шүү. За юу?

Ин: Ойлголоо.

Ю: Жиан Чэнин. Шүүгч нар чамайг хасч байгаагаа зарлачихсан. Юугаа хийгээд байгаа юм?

Ин: Пэй Юншиао. Чи Чин Ланаар миний дүүг түгжүүлснээс болж би алдаа гаргасан.

Лан: Жаал аа, нотлох баримтгүй бол хамаагүй ярихаа боль. Юм зохиож ярих хэрэггүй.

Ю: Тийм ээ. Энэ галзуу хаашаа явсныг хэн мэдэх юм? хүн буруутгахаа боль.

Чи: Чаддаг юм бол дахиад хэлээдэх.

Ю: Хичнээн ч удаа хэлсэн ялгаа байхгүй. Хасагдсан бол хасагдсан. Шүүгч нар аа, Жиан Чэнинийг хассан биз дээ?

Ш: Нөхцөл байдал яах арагүй жирийн биш байна. Ли багш аа. Та юу гэж бодож байна?

Х: Жиан Чэниний авъяас үнэхээр гайхалтай. Дахиад нэг боломж өгвөл ямар вэ?

Ш: Хүлээгээрэй. Бид хэд ярилцаад дүрэм бол дүрэм гэж шийдлээ. Жиан Чэнин тоглолтынхоо үеэр алдаа гаргасан.

Жиан: Байз. Байз. Шүүгчид ээ. Миний хүүгийн алдаа Пэй овогтынхоос болсон. Энэ хүмүүс муу арга хэрэглэсэн. Шүүгчид та бүхэн онцгой байдлыг анхаарч үзнэ үү.

Лан: Жиан захирал  аа. Та Пэй овгийнхноос болсон гэлээ. Нотлох баримт байгаа юм уу?

Жиан: Чин Лан. Надад нотлох баримт байхгүй гэж бодож байна уу? Энэ хонгилын хяналтын камер. Өөр хэлэх юм байна уу? Шүүгчид ээ. энэ...

П: Байз. Тийм байсан ч... оролцогч дүүгээ байхгүйд байн байн өвчин нь хөдлөөд байвал... яаж Хөгжмийн суутнуудын сургуульд орох юм?

Жиан: Хөгжмийн суутнуудын сургууль зөвхөн хөгжмийн чадварыг хардаг. Тийм биш гэж үү?

Ш: Хүлээгээрэй... Ярилцаж үзээд бид нар Жиан Чэнинд дахин нэг боломж өгөхөөр шийдлээ.

Х: Гэхдээ түрүүний байдлыг харгалзаж үзээд онооноос нь хасна.

Эр: Тэгэхээр оноог нь хассаны дараа оноо нь Пэй Юншиаогийнхоос илүү байж байж ялна гэсэн үг.

Ин: Зөвшөөрч байна.

*******************

Эр: Хөөх. Үнэхээр гайхалтай тоглож байна. Бетховены Патетик сонат. Энэ аяыг ингэж тоглож чадаж байна гэхээр...

Х: энэ зүгээр ч нэг тоглолт биш... амьдрал өгөөч гэж гуйж байна. тэсвэр тэвчээр, тэмцэл мэдрэгдэж байна. хувь тавилантайгаа тэмцэж байгаа тэмцлийг мэдэрч байна...

Ш: Сонс. Энэ ялгааг нь сонс доо. Тамын нүхнээс дээшээ авчирч,... дээшээ гарах гэж шаналж байна. нот болгон нь харанхуйд асгарч байгаа нулимс.

Х: Сууж байгааг нь харахад хөгжимдөө бүрэн ууссан харагдаж байна. зүгээр ч нэг хөгжим тоглоогүй. Амьд үлдэхийн төлөө тэмцэж, уйлж байна.

Жиан: Хүү маань ингэж гялалзалгүй удсан байна.

Жи: Шиао Чигийн л ач. Буцаад хөгжимд дурлахад нь тусаллаа.

Чи: Ээж ээ, аав аа. Ах хэзээнээс төгөлдөр хуурт дуртай болсон юм?

Жи: Багаасаа л дуртай байсан. манай Жиан овогтынх хэвлэл мэдээллийн компанитай. Тийм болохоор багаасаа л хөгжимтэй ойр байсан.

Жиан: А Ин их алсын бодолтой хүүхэд. Энэ сургуульд орох гээд байгаа нь өөрөө дурайгаас гадна, компанийхаа нэр нөлөөг өсгөх гэж тэр.

Чи: Аан.  Тийм байсан мю уу?

Жиан: Пэйгийнхэн ч гэсэн хэвлэл мэдээллийн салбарт байдаг.  Манай өрсөлдөгч байгаа юм.  тийм болохоор байнга манай эсрэг зогсдог.

Чи: Ах Хөгжмийн суутнуудын сургуульд орчихвол тэд нар уурандаа багтрах байх даа?

Жи: Тийм ээ. А Инийг ялаасай гэж хүсч байна.     

Чи: Ах заавал ялна.

Ш: Цөхрөлөөс итгэл найдвар. боолчлолоос эрх чөлөө рүү. Ийм их эрч хүч, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл... энийг л үнснээс дахин төрөх гэдэг байх.

Х: Ийм бага насандаа хөгжмийг ингэж ойлгоно гэхээр... бид нарын олон жил хайсан хөгжмийн суутан яг мөн байна.

Ю: Чөтгөр ав. Бид нар ялагдах нь.

П: Ялагдаж болохгүй.  Пэй компани энэ боломжийг алдах ёсгүй. Хөгжмийн суутнуудын сургуульд орохгүй бол манай компани дараа жил захиалгынхаа 30%-ийг алдана.

Лан: Пэй захирал аа. ийм юм болно гэж бодсонгүй.

П: Бодсонгүй ээ? Би чамд энэ асуудлыг шийд гэж мөнгө төлсөн. Зургаан сар бэлдчихээд аутизмтай ганц хүүхдийн учрыг ч олж чадахгүй...

**************

П: Зургаан сар бэлдчихээд аутизмтай ганц хүүхдийн учрыг ч олж чадахгүй...

Лан: Надад нэг арга байна. Шүүгч нартай ярилцаад үзье.

П: Гол юмаа хэл.

Лан: Нэмэлт шалгалтын үеэр тэрнийг алдаа гаргуулах хэрэгтэй.

П: Энэ удаа дахиад алдаа гаргах юм бол... яахаа мэдэж байгаа биз?

Чи: Тэр Чин Лан юу хийгээд байна?

Ин: Шиао Чи... Шиао Чи...

Чи:. Яах гээ вэ? Яагаад даавуугаар бүтээж байгаа юм?

Жиан: Чин Лан. Олигтой тайлбарласан чинь дээр шүү.

Лан: Би зүгээр л шүүгчдийг Жиан Чэнин төгөлдөр хуур сайн тоглодог ч гэсэн зан ааш нь тохирохгүй гэдгийг харуулах гэсэн юм. Жаахан л саад учрахад өвчин нь хөдөлнө. Ийм сурагч, сэтгэл санаа нь тайван бус, Хөгжмийн суутнуудын сургуульд элсэх боломжгүй.

Ин: Би...

Ш: Гэхдээ үнэхээр ховор авъяас байна.

Х: Гэхдээ Чин Ланы хэлдэг зөв... Ийм  сэтгэцийн асуудалтай бол... манай сургуульд үнэхээр тохирохгүй.

Ш: Жиан Чэнин ингэхэд яг юу болоод байгаа юм?

Лан: Жиан Чэнин аутизмтай. Энэ охиныг харахгүй бол өвчин нь хөдөлдөг.

Эр: Тийм бол... манай сургуульд үнэхээр тохирохгүй юм байна. Хаа явсан газраа энэ охиныг дагуулж явна гэсэн үг үү?

Ш: Тийм ээ.

Х: Ингэе. Би чамд дахиад нэг боломж олгоё. Энэ охиныг түр гаргая. Хэрвээ чи үзүүлбэрээ дуусгаж чадвал асуудалгүй гэсэн үг.

Чи: Тэгье. Би зөвшөөрч байна. Ах аа. би түр гарч байя. Удахгүй хүрээд ирнэ. Би танд итгэж байна.

Жиан: Тийм ээ, А Ин. Шиао Чи... чамайг орхихгүй.

Жи: Шиао Чи чиний сэтгэлд байгаа цагт үргэлж дэргэд чинь байгаа гэдгийг санаж яв.

П: Ингээд бүтнэ гэж бодож байна уу?

Лан: Санаа зоволтгүй. Тэр яасан ч чадахгүй.

Ин: Би чадна. Шиао Чи, аав ээж  гурав намайг хүлээж байгаа.

Ш: Энэ ая үнэхээр үзэгслэнтэй. Хуурын товчрлуур дээр сарны гэрэл тусахтай адил.

Х: Нот болгон нь сэтгэл хөдлөлийг илэрхийлж байна. Энэ зүгээр ч нэг төгөлдөр хуурын үзүүлбэр биш. Хайраа илэрхийл байна шүү дээ.

Ш: Хамгаалалт... амлалт сонсогдож байна. энэ хүүхэд хөгжмөөр халуун дулаан ертөнцийг бүтээж байна.

Х: Техникийн чадвар талаас харвал хурууны хөдөлгөөнөө төгс хянаж байна.

Жи: Энэ хүүхэд Шиао Чийд өгсөн сэтгэл хөдлөлөө хөгжимдөө зориулж...

Ш: Үнэхээр сэтгэл хөдлөм. Яг л нэг түүх нуугдаж байгаа юм шиг.

Х: Цөхрөлөөс найдвар руу. Харанхуйгаас гэрэл рүү. Ийм жаахан байж ийм гайхалтай эрч хүч, хүсэл тэмүүллийг харуулж байна.

Эр: Энэ зүгээр нэг ая биш. Төгөлдөр хуураар дамжуулан хайраа илчилж байна шүү дээ...

Х: Үнэхээр суут. Хөгжмийн суутан гэж энийг л хэлэх байх. Нот болгон нь эрч хүчээр дүүрэн байлаа.

Ш: Хөгжмөөр дамжуулан түүх өгүүллээ. Зовлонгоос ангижирч. Хөгжим гэж юу байдгийг  маш тод харууллаа.

Эр: Техик талаас хэлэх ч үг алга. Сэтгэл хөдлөл маш хурц. Энийг л жинхэнэ хөгжим гэх байх.

Чи: Ах аа. Би гадаанаас сонссон. Их сайн тоглосон шүү.

Ш: Шүүгчид ярилцаад Жиан Чэнинийг сургуульдаа авахаар шийдлээ.

Чи: Ах аа. Ёстой мундаг.

Жи: Минйи хүү. Чи чадлаа.

Жиан: Манай Жиан овогтын бахархал.

Лан: Пэй захирал аа.

П: Тоглож чадахгүй гээд байсан яалаа? Чамаас болж бүх юм нурчихлаа.

Ю: Хэрэггүй амьтан. Явъя.

Жиан: Байз. Чин Лан. Миний хүүг гүтгэсэн нотлох баримтуудыг би бүгдийг нь олсон. Хамгийн сайн өмгөөлөгч хөлслөөд чамайг албан ёсоор шүүхэд өгнө. Бас чин... Пэй овогт. Та нарын хийсэн хэргийг ч гэсэн би хариуг нь барих болно. Харж л байгаарай.

Чи: Больж...

Ин: Би тэнцчихлээ. Хөгжмийн суутнуудын сургуульд тэнцэх мөрөөдлөө биелүүлнэ гэж бодоогүй байсан юм. Шиао Чи, чамд баярлалаа.

Чи: Баяр хүргэе. баяр хүргэе.

***************

Жи: А Ин өвдөхөөсөө өмнө сэргэлэн цовоо байсан шигээ болж. Сайхан байна.  

Жиан: А Иний сургууль маргааш эхэлнэ. Дасч чаддаг байгаа?

Жи: Санаа зовох хэрэггүй. Шиао Чи байгаа цагт санаа зовох хэрэггүй.

Чи: Хөөх. Ах аа. Хоёулаа энд багшийн ирэхийг хүлээх юм уу?

Ин: Тийм. Шүүгч хийж байсан хүмүүс багш нар. Миний бүртгэлийг хийх ётой.

Чи: Аан.

Б: Хүүхдүүд ээ, та нар энд юу хийж байгаа юм? Энэ тоглоомын талбай биш.

Чи: Бид нар бүртгүүлэхээр ирлээ.

Б. Бүртгүүлнэ ээ? Ийм жаахан юм байж тоглохоо боль.

Чи: Би биш ээ.  Манай ах “Хөгжмийн суутнуудын сургууль”-д тэнцсэн юм.

Б: Жаал аа. хурдан гар. Төвөг удахаа боль. Сонссон уу?  Жаахан юм байж, “Хөгжмийн суутнуудын сургууль”-д орно гэнэ шүү. Мөрөөдөхөө боль. Гэртээ хариад тоглоомоороо тогло.

Ин: Бид хоёр тодорхой хэлсэн шд. Яагаад итгэхгүй байгаа юм? бид нарыг дорд үзээд байгаа юм уу?

Чи: Хөөе хөөе хөөе. Ах аа, тэгж ярьж болохгүй... 

*******************

Ин: Бид нарыг дорд үзээд байгаа юм уу?

Чи: Хөөе хөөе хөөе. Ах аа, тэгж ярьж болохгүй...

Г: Хэнийг дорд үзсэн гээд байгаа юм?

Ин: Таныг хэлж байна.

Г: За яах вэ. Чи тийм мундаг юм бол надтай өрсөлд л дөө.

Ин: Болж байна. Ялагдсан нь Шиао Чигаас уучлалт гуйна.

Г: Яг одоо эхэлье.

Л: Шу Гуан. Чамайг шинээр элссэн хүүхдийн бүртгэл тусал гэж хэлсэн байх аа. Юу хйигээд байгаа юм?

Г: Ли багш аа. би бодохдоо...

Л: Юу бодсон гэж? Энэ манай сургуулийн шинэ сурагч Жиан Чэнин.

Г: Аан? Долоо наймхан настай юм биш үү?

Л: Хурдан уучлалт гуй.

Г: Уучлаарай.

Л: Бүртгэлээ хийлгэсэн үү?

Г: Энэ сургуулийн босго ийм дор болоо юу?

Чи: Хөөе. Юу гэнэ ээ?

Г: Хөөе. Чи юундаа орилсон юм? энэ чадвараараа орсон юм байж, чамд над руу хашгичих эрх байхгүй шүү.

Ин: Ли багш аа. Энэ хүнийг хөөхийг шаарда байна.

Л: Юу?

Г: Жаал аа. Юу гэнэ ээ?

Ин: ороод ирэнгүүт л Шиао Чи бид хоёрыг загнаад байсан. Энийг хөөхгүй бол би явлаа.

Чи: Ах аа.

Г: Жаал аа. Би энэ сургуулийн гоцлол хөгжимчин. Чам шиг дөнгөж орж ирсэн хүн... яасан гэж их зан гаргаж байгаа юм?

Ин: Би танаас илүү сайн юм чинь.

Г: надаас илүү гэнэ ээ? Гайхуулж байх шив.

Л: Болно оо болно. Та хоёр хоёулаа ховор авъяастай хүмүүс. Түргэн зангаа татацгаа.

Ин: Үгүй ээ. Энэ хүн Шиао Чигаас уучлалт гуйх ёстой.

Г: Жаал аа. чи төвөг удахаар ирсэн юм биз дээ? За яах вэ. Хөгжмийн суутнуудын сургуульд авъяас хамгийн чухал. Намайг ажлаасаа гар гэлүү? Тэгвэл хоёулаа өрсөлдье. Ялагдсан нь энэ сургуулиас явна.

Ин: Болж байна. Зөвшөөрч байна.

Л: Чи яаж байна аа?

Г: Ли багш аа. Та өөрөө харлаа. Энэ өөрөө л тэгж хүссэн. Тоох хэрэггүй.

Ин: Эхэлье. Та эхэл.

Г: Болж байна. Чи жинхэнэ суутан хоёрын хооронд хэр ялгаа байдгийг би чамд харуулаад өгье.

Эр: Энэ шинэ хүүхэд... Шутай өрсөлдөх гэж байгаа юм уу? гайгүй байлгүй. Яаж  ч ялах вэ дээ... Шугийн чадвар өдөр өдрөөр л сайжраад байх юм.

Эм: Саяны хэсгийг үнэхээр төгс тоглолоо.

Эр: Аргагүй л гоцлол хөгжимчин мөн дөө. Сайхан тоглож байна.

Г: Жаал аа. одоо бууж өгөхөд оройтоогүй байна... Жаал аа. одоо бууж өгөхөд оройтоогүй байна.

Чи: Ах аа.

Ин: Миний ээлж.

Г: Гэнэн ч амьтан бол доо. Ли багш аа. уучлаарай. Энэ шинэ хүүхэд сургуульд орж чадахгүй юм шиг байна.

Л: Шу Гуан. Чи л гарах байх даа.       

Г: Юу?

Эр: Яасан сайхан ая вэ. Нотны өнгийг ямар сайн хянаж байна аа.

Эм: Төгөлдөр хуурын дуу маш хүчтэй гарч байна. Энэ аянд хүн болгон уяраад орчихлоо.

Л: Ийм гүн сэтгэл хөдлөл... насанд хүрсэн хүнийх шиг техник... сонсох бүрт хэлэх үг олдохгүй юм аа.

Чи: Ах аа, ёстой мундаг.... ах аа, ёстой мундаг.

Г: Чиний сайн гэдгийг зөвшөөрч байна. гэхдээ надаас илүү гэж хэлэхэд хэцүү. Ли багш аа. Та шүүж өгөөч.

Л: Шу Гуаны чадварыг өөлөх аргагүй. Жиан Чэнинийх үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр байлаа. Энэ удаагийн өрсөлдөөнийг тэнцсэн гэж зарлаж байна.

Г: Би энэ шийдвэрийг зөвшөөрч байна.

Чи: Тэнцсэн бол яах вэ. Одоо муудалцахаа боль.

Г: Жиан Чэнин гэсэн байх аа? Ийм авъяастай байж бэлтгэлээ сайн хйиж бай. Ийм хүүхдэд цаг заваа үрэх хэрэггүй.

Ин: Уучлалт гуй.

Г: Юу?

Ин: Шиао Чигаас уучлалт гуй гэж байна.

Чи: Ах аа. зүгээр ээ. Хэрэггүй хэрэггүй. Чи байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байсан. Хэнд ч чамайг дорд үзэхийг зөвшөөрөхгүй.

Г: Сайн санаад зөвлөгөө өгч байхад. хүнд талархахын оронд...

Л: Шу Гуан. Энэ удаад үнэхээр чиний буруу байлаа. Энэ охиноос уучлалт гуй.

Г: Үгүй ээ. би ялагдаагүй. Яагаад уучлалт гуйх ёстой юм?

Ин: Тэгвэл дахиад өрсөлдье. Түрүүн ялагч тодроогүй. Надад нэг санаа байна.

Г: Ямар санаа?

Ин: Хурдан тоглоно. “Зөгийн нислэг” гэдэг дууг.

Чи: Хурдан тоглоно гэж юу юм?

Л: Энэ хоёр нэг ая сонгоод тоглоно гэсэн үг. Хэн хурдан тоглож чадсан нь ялна. Ингэвэл хэн нь ялагч болохыг илүү амархан тогтоож болно.

Эр: Хурдан тоглоно оо. Шу ахын ганц чаддаг юм шд.

Эм: “Зөгийн нислэг” гэсэн үү? Шу ахын  тогтоосон дээд амжилтыг хэн ч эвдэж чадаагүй байгаа.

Л: Олон юм ярих хэрэггүй. Та нар манай сургуулийн ирээдүй.

Г: Ли багш аа. энэ хүүхэд өөрөө л хүссэн. Надад татгалзах юм алга.

Ин: Тэгээд эхлэх юм уу үгүй юу?

Г: Мэдээж. Би энэ сургуулийн гоцлол хөгжимчин. Чам шиг шинэ хүнээс юу гэж айх юм? өнөөдөр би чамд жинхэнэ хурд гэдгийг харуулах болно.

Эр: Хөөх. Хэмнэл нь улам хурдан болчихож.

Эм: Нот болгон нь тодорхой сонсогдож байна.  ингэж хянаж болдог байх нь ээ.

Л: Шу Гуан их сайжирсан байна. “Зөгийн нислэг” өмнөхөөсөө ч илүү байлаа.

Чи: Ах аа. Тэр их хурдан тоглолоо.

Ин: Надад итгэ.

Г: Жаал аа. Чамайг явъяастай болохоор боломж байгаа дээр боль гэж зөвлөе. Одоо уучлалт гуйх  юм бол би харж үзье.

Ин:  Мөрийгөө битгий мартаарай. Ялагдсан нь уучлалт гуйж, сургуулиас гарна.

Г:. Жаал аа. чи үнэхээр надаас хурдан тоглож чадна гэж бодоод байгаа юм уу?  За яах вэ. Ялагдсан нь ... дэлхийн хөгжмийн салбарын хар жагсаалтанд орог.

Л: Яахаараа ийм юм болдог байна аа?

Г: Хурдаараа надтай өрсөлдөнө гэнэ шү. Тэнэг  амьтан. Чиний чадварыг харж л байя...

Эр: Энэ хурд... минутанд 160 цохилт.

Эм: Нот болгон  нь тод сонсогдож байна. яаж ингэж хянаж чаддаг байна аа?

Л: Түрүүн чадвараа  бүрэн гаргаагүй байж. суутан гэж энийг л хэлэх байх даа.

Г: Ийм байх ёсгүй. Ийм байх боломжгүй. Би ялагдлаа. Би ялагдчихлаа. Би өөрийгөө суутан гэж боддог байсан. Жихэнэ суутан ямар байдгийг одоо л мэдлээ.

Ин: Одоо уучлалт гуйна биз дээ?

Г: Уучлаарай. Түрүүн бүдүүлэг зан гаргасандаа уучлалт гуйж байна. Би сургуулиас гарах бичиг баримтаа хөөцөлдье.

Чи:. Ах аа. уучилчих. Тэгэхгүй бол...

Ин: Таныг уучиллаа. Сургуулиас гарах хэрэггүй.

Г: Чи... Би...

Л: Шу Гуан, чи... хэтэрхйи бардам байна. Илүү сайн хүн үргэлж байдаг гэдгийг одоо л ойлгов уу? энэ чамаас болсон хэрэг. Энэ жаахан охиныг хар... ямар өгөөмөр байна.

Г: Энэ...

Л: Жиан Чэнин. Чиний бүртгэлийг хийчихсэн.

****************

Л: Жиан Чэнин. Чиний бүртгэлийг хийчихсэн. 

Ин: Баярлалаа.

Л: Мартсанаас... Ирэх сард төгөлдөр хуурын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Чи оролцох уу?

Ин:  Шиао Чи энэ тэмцээний талаар сонсож байгаагүй. Та тайлбарлаад өгөөч?

Л: Тэгье, би энэ тэмцээний талаар тайлбарлаад өгье. Нааш ир... Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1952онд байгуулагдсан Хөгжмийн холбоо зохион байгуулж байгаа. Хойд, Зүүн болон Өмнөд Хятад гэсэн бүсчлэлээр явагдана.

Чи: Ли багш надаас илүү ярьдаг юм байна.

Л: Тэмцээний ялагч болбол Төгөлдөр хуурын мастер гэсэн цол хүртэнэ. Тэгвэл танай Жиан компаний нэр хүнд ч гэсэн өснө. Шинэ үеийн төгөлдөр хуурчдын хамгийн их хүсдэг цол.

Чи: Ёстой янзтай.

Ин: Энэ миний ч бас мөрөөдөл.

Л: Энэ удаа нэг онцгой хэсэгтэй.... Энэ удаа  оролцогчид дэлхийд алдартай төгөлдөр хуурч Лиан Юэтэй шууд өрсөлдөнө.

Ин: Лиан Юэ.

Чи: Хэн юм?

Л: Лиан мастер... Дэлхийн шилдэг төгөлдөр хуурч. Өнгөрсөн жил Дэлхийн аварга болсон Чин Лан тэрний дэргэд юу ч биш байсан.

Чи: Чин Лан тэр өөдгүй амьтан. Дэлхийн аварга болсон юм уу. Хн...

Л: Тэр үед Чин Лан Лиан Юэд ялагдсаныхаа дараа дахиж дээшээ гараагүй. Мөнгөний араас хөөцөлдөж, буруу замаар орсон.

Чи: Аан.

Ин: За. Би орно оо. Гэхдээ тэмцээнд орх эрхээ яаж авах вэ?

Л: Уг нь Шу Гуан оролцох байсан юм. чи Шу Гуаныг ялсан болохоор оролцох эрхтэй болсон гэсэн үг.

******************

Чи: Аав аа. ээж ээ. Ах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Дэлхийн аваргатай өрсөлдөнө гэсэн.

Жи: Дэлхийн аварга гэнэ ээ? Миний хүүгийн мөрөөдөл мөн байх аа?

Чи: Тийм ээ. Ах сургуулийнхаа хамгийн мундаг гоцлол хөгжимчнийг ялсан болохоор оролцох эрхтэй болсон.  

Жиан: Сайн байна. Миний хүү ээ, амжилт. Аав ээж хоёр нь дэмжинэ ээ.

Жи: Энэ удаа... эцсийн шатанд Мастер Лиантай өрсөлдөнө гэж байна. Лиан Юэ, Чин Лан хоёрт түүх байдаг гэсэн. Энэ удаа Чин Ланаас болоод манай хүүд төвөг удахгүй байгаа?

Чи: Аан?

Жиан: Лиан Юэ сайн хүн. Тийм зохисгүй юм хийхгүй байх.

Жи: Тэгж л найдъя.

Ин: Тэгсэн байсан ч би айхгүй байна.

Чи: Тийм. Ах  заавал ялна.

**********

Сарын дараа

Чи: Хөөх. Ах аа. Зөндөө хүн ирчихсэн байна. Сандарч байна уу?

Ин: Чи байгаа болохоор сандрахгүй байна.

Чи: Тэгвэл сайн байна. Би зааван дэргэд чинь байна аа.

Л: Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн эхэлж байна. Үзэгчид та бүхэн суудалдаа сууна уу.

Чи: Аав аа. яагаад ийм цөөхөн оролцогч байгаа юм бол?

Жиан: Энд оролцохын тулд төгөлдөр хуурын 8-р зэргийн сертификаттай, бас зохион байгуулагчдын урилгатай байх ёстой.

Чи: Аан.

Жи: Энэ тэмцээнд зөвхөн шилдэгүүд л оролцдог юм.

Чи: Аан. Ах аа. Та... та ялж чадах уу?

Ин: Чадна.

Чи: Амжилт.

Жиан: За. Яв яв.

Эр: Энэ хүүхэд сайн юм гээч.

Эм: Үеийнхнээсээ хол тасарч.

Эр:     Итгэмээргүй авъяас байна.

Эм: Ийм жаахан байж, ийм амжилт гаргана гэхээр...

Эр: Шууд эцсийн шатанд тэнцлээ.

Чи: Ах аа. ёстой мундаг байлаа.

Ин: Энэ дөнгөж эхлэл.

Л: Чэнин, эцсийн шатанд тэнцсэнд баяр хүргэе. эцсийн шатанд тэнцсэн хүмүүс “Олон улсын хөгжмийн салон”-д оролцож болно. Бас төгөлдөр хуурчдын алдрын танхимд бүртгүүлнэ.

Жиан: Миний хүү... “Олон улсын хөгжмийн салон”- гэхээр чиний хамгийн том мөрөөдөл байх аа?

Жи: Тийм ээ. Багаасаа л оролцоно гэж ярьдаг байсан. Одоо ийм боломж олдлоо.

Чи: Ах аа. заавал ялаарай.

Л: Ингээд эцсийн шатанд шалгарагсдыг танилцуулъя. Нэгд. 8 настай, манай тэмцээний шинэ оролцогч Жиан Чэнин. Хоёрт, дэлхийд алдартай төгөлдөр хуурын мастер Лиан Юэ. Тэмцээний дүрэм маш энгийн. Хүн бүр өөрийн сугалсан нэг аяыг тоглоно. Шүүгчид ялагчийг тодруулна.

Ли: Эхэлье.

Чи: Яасан? Ах аа, сандарч байна уу?

Ин:  Жаахан л.

Чи: Ах аа. Та бол Төгөлдөр хуурчдын алдрын танхимд бичигдэх болно. Амжилт.

Л: Оролцогчид тайзан дээр гарч ирнэ үү. За тоглох аяа сонгоорой. Жиан Чэнин эхлээд тоглоно.

Ли: Амжилт, жаал аа.

Эр: Маш тод бас цэвэр сонсогдож байна.

Эм: Хөгжмөөрөө түүх өгүүлж байна.

Эр: Найруулга, чадвар болоод сэтгэл хөдлөлийн талаар хэлэх юм алга.

Л: одоо Мастер Лиан Юэ тоглоно.      

Эр: Мастер ч мөн дөө. Ямар ч өө алга.

Эр2: Тийм ээ.

Эм: нот бүр нь сэтгэл шингээж.  

Эр: Шийдвэр гаргахад хэцүү байна.

Эр2: Тийм ээ.

Эм: Оролцогчид маань хоёулаа хүчирхэг байлаа. Жиэн Чэнинийг ийм богино хугацаанд ингэж сайжирнэ гэж бодсонгүй.

Чи: Аав аа. Ээж ээ. Тэгээд хэн нь ялсан юм бэ?

Жи: Мэдэхгүй. Тэнцсэн ч байж магадгүй. Манай А Ин ийм хурдан сайжирсан гэхээр итгэж чадахгүй байна.

Жиан: Хөөе. Манай хүү угаасаа л авъяастай байсан. одоо бага багаар сэргэж байна.

Ли: Шүүгч нарт шийдэхэд хэцүү байх шиг байна. Дахиад нэг ая тогловол ямар вэ? уламжлалт аргаар ялагч тодруулж чадахгүй байгаа болохоор... шинэ аргаар өрсөлдвөл ямар вэ? Төгөлдөр хуурын буухиа.

Эр: Сонирхолтой санаа байна.

Эм: Шууд сэтгэх бас хөгжмийн чадвар шаардана. Болж байна.

Ин: Зөвшөөрч байна.

Эр: Поп хөгжим байна. Гэнэтийн хэрэг байх чинь.

Чи: Ах аа. Яагаад тоглохгүй байгаа юм бэ?  

Жиан: А Ин өмнө нь поп хөгжим тоглож байгаагүй болохоор яахаа мэдэхгүй байна.

Эр: Гайхалтай. Жиан Чэнин Лиан багшийн тоглосныг үргэлжлүүлж байна.

Эм: Анхны жанрыг хэвээр нь хадгалсан мөртлөө, илүү сонгодог сонсогдож байна. Маш сайн.

Эр: Дахиад поп дуу. Поп хөгжим Жиан Чэниний сул тал юм шиг байна.

Эр2: Тийм ээ.

Эм: Лиан Юэ санаатайгаар Жиан Чэнинийг онилоогүй байгаа?

Эр: Жинхэнэ мастерын чадвар. Ямар ч хөгжмийг тоглож чадна.  Лиан Юэ багш хурдаа нэмчихлээ.

Эм: Жиан Чэниний хувьд улам хэцүү болох нь.

Жиан: Арай... ялагдчихгүй байгаа?

Чи: Ялагдаж болохгүй юмсан. Ах заавал аварга болохыг хүсч байгаа.

Эр: Жиан Чэнин ч гэсэн хурдаа нэмчихлээ.

Эм: дээр нь өөрийнхөө стиль дээр поп элементүүдийг оруулж өгсөн байна.

Эр: Жиан Чэнин сая сонгодог ая тоглосон. Тэмцээний хэмнэлийг дагаж байна.

Эм: Гэхдээ Лиан Юэ мастер туршлагатай болохоор Жиан Чэниний ард хоцрохгүй байх.

************************

Л: Юу болоод байна? Лиан багш... жаахан бүдрэх шиг боллоо.

Эр: Лиан багш хэмнэлээ алдчихлаа. Итгэмээргүй юм:.

Эм: Өрсөлдөгчийнхөө хэмнэлд бүрэн автчихлаа.

Эр: Итгэмээргүй юм. Арван жилд анх удаа Лиан багш ийм байдалд орж байна.

Эр: Бурхан минь. Лиан Юэ багшийн хөлс гарчихаж. Домогт мастерыг ийм байдал оруулна гэхээр...

Эм: аккорд шилжихдээ том алдаа гаргалаа. Маш том алдаа.

Эр: азаар хурдан сэргэлээ.

Эр: Энэ хүүхэд үнэхээр түрэмгий дайрч байна. 

Эм: Итгэмээргүй юм. Энэ хүү поп хөгжмийн мөн чанарыг ийм хурдан ойлгочихлоо гэж үү. Шууд тоглох чадвар нь үнэхээр гайхалтай юм аа.

Эр:  Энийг сонс доо. Жирийин нэг аяыг урлагийн бүтээл болгочихлоо. Жиан Чэнин өмнө нь дагаж байсан бол одоо манлайлж байна.

Эр2: Сайн байна шүү.

Эр: Лиан Юэ багш Жиан Чэниний хэмнэлд баригдчихлаа.

Эм: Жиан Чэнин аргагүй л суутан юм аа. дуурайж байснаа, ардаа орхилоо. Гуравхан минутын дотор шүү.

Эр: Ийм хурдан сайжирч байгааг ид шид гэхээс яах вэ. энэ байдлаараа Лиан Юэ ялагдах нь.

Эм: Үр дүн нь илт байна. Жиан Чэнинийг ялна гэж төсөөлсөнгүй.

Эм: Аргагүй л сүүлд ургасан эвэр чихнээс урт гэж энийг хэлдэг байх.

Эр2: Үнэхээр гайхалтай.  

Ли: Тэнцчих шив. Яасан? Та нар намайг ялагдсан гэх гээ юу? За яах вэ. Миний чадвар дутмаг байсныг зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрч байна.

Ин: Хүлээгээрэй. Лиан Юэ мастер. Та сая намайг ялуулсан биз дээ?

Л: Тэгж л таараа. Лиан багш сонгодог бүтээлийн мастер гэгддэг мөртлөө өнөөдөр поп хөгжим сонгосон байсан. Би яасан юм бол гэж бодож байсан юм. Залуу хойч үедээ боломж олгож байсан байна шүү дээ.

Ли: Чи яаж мэдсэн юм?

Ин:  Лиан багш аа. сая бүх чадвараа гаргаагүй.  Харин надад зааж байсан.

Эм: Лиан мастер  залуу үедээ сургаж байж.

Ли: Жиан Чэнин чамд авъяас байна. гэхдээ жинхэнэ хөгжимчин болохын тулд алсын хараатай байх хэрэгтэй.

Ин: баярлалаа, багш аа. Гэхдээ хоёулаа жинхнээсээ өрсөлдье.

Ли: Чадахгүй ээ.

Ин: Яагаад?

Ли: Чин Лан бид хоёр нэг багшийн шавь нар. Бид хоёрын зам салаад удаж байгаа ч гэсэн тэрний хийсэн зүйлд миний буруу ч гэсэн байгаа.

Жи: Тийм байсан байж.

Ли: Тийм болохоор энэ хичээлийг намайг уучлалт гуйсан гээд бодчих.

Ин: Чин Ланы буруу. Тантай ямар ч хамааралгүй. Энэ удаа би өөрийнхөө хүчээр ялахыг хүсч байна.

Эр: Энэ хүүхэд.

Эм: бүр шийдчихэж.

Ли: За яах вэ. Чи тэгж хүсэж байгаа бол тэмцээнээ үргэлжлүүлье. Би бүх чадлаараа өрсөлдөнө. Гэхдээ... чи аварга болж чадахгүй байж магадгйү. Чи итгэлтэй байна уу?

Ин: Итгэлтэй байна.

Жиан: Манай хүү өмнө нь аварга болох, нэр хүндэд юунаас ч илүү анхаарал тавьдаг байсан. ганц ялагдаад л гутарчихдаг байсан. Одоо бүр дахиад өрсөлдье гэдэг болсон байна.

Жи: Манай хүү том болж байгаа юм. Нэр хүндээс илүү чухал зүйлээ олсон.

Чи: Илүү чухал зүйл ээ? Юу юм?

Жи: Чи таа л даа.... Чи таа л даа.

Чи: Ах ялах бол уу?

Жи: А Ин дотоод саадаа давж чадсан цагт... тэрний авъяасаар  бол Лиан Юэ багшийг ч ялж чадна.

Ли: За, эхэлцэгээе.

Эр: Түрүүнийхээс огт өөр байх чинь. Лиан Юэ мастер аргагүй л биеэ барьж байж.

Эм: Аргагүй л мастер юм даа. нот болгон нь сэтгэлд хоногшиж байна.

Эм: Хөөх. Алмаз эрдэнийн дуу шиг сонсогдож. Энийг л жинхэнэ мастер гэдэг байх.

Эр: Ая нь гэнэтхэн илүү тод болчихлоо. Энийг сонсох боломж олдсон нь үнэхээр нэр төрийн хэрэг.  

Эр:  Саяны хэцүү хэсгийг ямар ч алдаагүй тоглолоо. Нотны дуугаралтыг үнэхэээр сайн хянаж байна шүү.

Эм: Найруулга нь үнэхээр баялаг болж. Маш гайхалтай. Хамаг шар үс босчихлоо байна.

Эр: Энийг жинхэнэ мастер гэнэ дээ. Лиан Юэ мастер өөрийнхөө чадварыг гайхуулж байна. Жиан Чэнин ялагдах юм шиг байна.

Чи: Надад ч гэсэн ялгаа нь мэдрэгдэж байна. Ах ялж чадах бол уу?

Жиан: Тэрийг хэн ч мэдэхгүй. Бүх юм ахаас чинь шалтгаална.

Бүгд: Мастер. Мастер Мастер Мастер Мастер Мастер Мастер Мастер Мастер Мастер.

Эр2: Нөхөд өө. Одоо Жиан Чэнин оролцогч өөрийн үзүүлбэрийг үзүүлнэ. Энэ аялгуу өнөөдрийн тэмцээний сүүлчийн аялгуу байх болно. Бас хэн нь аварга болохыг шийднэ.

Ин: Шиао Чи. Энэ аяыг би чамд зориулж тоглоё.

Чи:. Ах аа.

Эр: Энэ ая... уулын горхи шиг шинэхэн...

Эм: Түрүүний үзүүлбэрээс огт өөр байна. Жиан Чэнин сэтгэлдээ байсан бүхнийг мартсан мэт харагдаж байна.

Эр: Тийм ээ. Илүү тод, тунгалаг сэтгэл шингэсэн нь мэдрэгдэж байна. нот бүр нь амьд мэт... түүх өгүүлж байна.

Эм: Тийм ээ. Тэр хөгжим тоглож байгаа биш, хөгжмөөр зураг зурж байна.

Эр: Жиан Чэнин өөрийнхөө түүхийг аялгуу болгосон мэт санагдаж байна.

Ли: Энэ хүүхдийг ийм сайн гэж төсөөлсөнгүй. Гайхмаар юм.  

Эм: Энэ аялгууг сонсоод багын сайхан дурсамжуудаа саначихлаа.  Сайхан байна.

Эр: Бурхан минь. Энэ ая мастерынхаас ч илүү санагдаад байна.

Эр:  Одоо тэмцээний дүнг танилцуулъя.

Эм: Хоёр үзүүлбэр аль аль нь үнэхээр гайхалтай байсан.  гурван үе өрсөлдсөний эцэст бид эцсийн шийдвэрээ гаргаж, аваргыг тодруулсан байгаа.

Эр:  Бид санал нэгтэйгээр энэ тэмцээний алагчаар Жиан Чэнинийг нэрлэж байна.

Чи: Ах ялчихлаа.

Эр2: Түүнээс гадна Жиан Чэнин Төгөлдөр хуурын мастер  зэрэг олгож байна.  

Ли:. Жиан Чэнин, чиний авъяас үнэхээр гайхалтай. Чи надад жинхэнэ хөгжмийг мэдрүүллээ. Аваргын титэм яах аргагүй чинийх.

Ин: Лиан багштай  өрсөлдөх боломж олдсон нь нэр төрийн хэрэг байлаа.

Ли: Даруу зан гаргах хэрэггүй. Чи ирээдүйд надаас илүү том амжилт гаргах байх. амжилт хүсье. Баяртай.

******************

Чи: Янзтай. Ах аа. Та чадлаа.

Жи: Миний хүү. Мөрөөдлөө биелүүлж чадлаа шүү дээ. Ээж нь бахархаж байна.

Л: Жиан Чэнин. Энэ аваргын сертификат. Бас Олон улсын хөгжмийн салон”-д оролцох эрхээр шагнуулсан.

Чи: Хөгжмийн салон гэж юу  юм?

Жиан: Салон гэж салбарын шилдэгүүд нэг газар чуулна гэсэн үг. Олон улсын хөгжмийн салон гэхээр зөвхөн дэлхийн шилдэгүүд ирнэ гэсэн үг. Маш цөөхөн хөгжимчид оролцоно. Тийм болохоор хамгийн том тэмцээн гэж хэлж болно.

Л: Тийм ээ. Хамгийн дээд тал нь тавин хүн л очино. Тэр тэмцээнд амжилт гаргасан хүмүүс л Хөгжчдийн алдрын тамхимд бичигддэг юм.

Чи: Хөөх. Мундаг юм аа.

Л: Тэгэлгүй яах вэ. ах чинь Хөгжмийн салоны 20жилийн түүхэнд оролцсон хамгийн залуу оролцогч болно. Энэ жил тэмцээн гадаадад болно гэж байна лээ.   Нэг жил үргэлжилнэ. Жиан Чэнин, тэнд очоод алдартай хөгжмийн мастеруудаас их юм сураад, улам мундаг болоод ирнэ ээ.

Жи: Бүтэн жил ээ? Тийм удаан уу?

Жиан: А Ин ганцаараа явна гэсэн үг үү?

Л: Тэгэлгүй яах вэ.

Ин: Багш аа. Би явахгүй. Хөгжмөөс  илүү чухал юм байдаг.

Чи: Болохгүй ээ. Ах аа. Заавал яв. Таны багын мөрөөдөл байсан биз дээ.

Ин: Би чамайг орхиж чадахгүй. Шиао Чи... чи мэднэ. Надад ямар нэг юм болбол яах вэ? миний өвчин дахивал яах вэ?

Чи: Ли багш аа. Би хамт явж болох уу?

Л: Очих хүний тоо хязгаартай болохоор болохгүй байх.

Чи: Би тэмцээнд оролцохгүй. Зүгээр л дагаад явж болохгүй гэж үү?

Жиан: Тийм ээ. Салон хаалттай үйл ажиллагаа. Ар гэрийнхэн очих боломжгүй.

Жи: А Ин үнэхээр явах юм бол бид нар бүтэн жил уулзахгүй гэсэн үг үү?

Чи: Бүтэн жил уулзахгүй гэхээр...

Ин: Тийм болохоор би явахгүй.

Л: Жиан Чэнин. Ийм хурдан шийдэх хэрэггүй. Салон болох болоогүй байна. Жиан захирал аа, Жиан эзэгтэй. Та хоёр хүүхэдтэйгээ ярилцаад үз. Ийм сайхан боломж гарч байхад алдах юм бол хайран шүү. Сайн бодоод үзээрэй.

Жиан: Ойлголоо, Ли багш аа. бид хэд сайн бодож үзнэ ээ.  

******************

Ин: Шиао Чи... Чи яагаад гуниглаа вэ?

Чи: Ах аа. Үнэхээр Салонд оролцохгүй юм уу?

Ин: Тийм ээ.

Чи: Дараа нь харамсана шдээ. Таны мөрөөдөл биз дээ.

Ин: Чи байхгүй бол Алдрын танхимд бичигдээд ямар хэрэг байгаа юм?

Чи: Өөр арга байхгүй гэж үү?

Жиан: Байгаа.

Чи: Аав аа. ээж ээ. Та хоёр арга байгаа юм уу?

Жи: Бид хоёр шалгаж үзсэн. Энэ жилийн Салонд хэдэн нээлттэй байр байна лээ. Шиао Чийд орох эрх авахад нь тусалж чадах юм бол та хоёр хамт явж болно.

Чи: Нээрэн үү? Тэгвэл би оролцын тулд яах ёстой вэ?

Жин: Хөгжмийн суутнуудын сургуульд салбар сургууль байдаг юм. тэдний элсэлтийн шаардлага нь арай доогуур. Тэр сургуульд ч гэсэн  Салонд оролцох нэг эрх өгдөг юм. Гэхдээ сурагчид өгдөг.

Жи: Тийм болохоор Шиао Чи... чи тэр салбар сургуульд орчихвол Салонд оролцох эрх авах боломжтой гэсэн үг.

Чи: За. Би шалгалтын одтой. Би яг одооноос бэлдэж эхэлнэ ээ.

Жи: Шиао Чи. Салбар сургууль төгөлдөр хуурын шалгалт авдаг юм.

Чи: Юу? Би төгөлдөр хуур сурах юм уу?

*****************

Ин: бугуйгаа сулла. Өндөг барьж байна гэж бод.

Чи: Ингэж үү?

Ин: Эхлээд хүчээ мэдэр. Бага багаар.

Чи: Уур хүрчихлээ.

Ин: Харин ч миний анх эхэлж байснаас хамаагүй сайн тоглож байна.

Чи: Нээрэн үү? Ах аа. сонс доо.

Ин: Сайн байна. Үргэлжлүүлээд бай... Сайн байна. их сайн...

**************

Ин: Сайн байна. Үргэлжлүүлээд бай... Сайн байна. их сайн...

Чи: Ах аа. би хөгжмийн сургуульд орж чадахгүй байх аа.  Та явж бай л даа. би өөрөө жаахан давтаадахъя.

Ин: За. Тэгвэл биеэ барих хэрэггүй. Тайвшир.

Чи: Чадахгүй нь ээ. ямар хэцүү юм бэ?

Ин: Завсарлах уу?

Чи: Ах аа. би тэнэг юм бол уу?

Ин: Үгүй ээ. Энэ хэсэг хамгийн хэцүү нь. Би анх бүтэн долоо хоног оролдсон... Би анх бүтэн долоо хоног оролдсон.

Чи: Нээрэн үү? Үгүй байлгүй дээ. Ах аа, та суутан биз дээ? Юу гэж ийм юман дээр гацах юм?

Ин: Хар даа. энэ миний хийсэн тэмдэглэгээ байна.

Чи: Тэгвэл би оролдоод үзье.

***************

Жиан:  Миний хүү. Салон болоход гурван сард үлдсэн. Шиао Чи...

Жи: Нээрэн тийм. Миний хүү. Чи юу гэж бодож байна?

Ин: Шиао Чи... орж чадахгүй л байх даа. Би Лиан Юэ багшид багшийг оролц, би явахгүй  гээд хэлчихье.  Байна уу? Лиан Юэ багш аа. Ийм юм болчихлоо.

Ли: Тэгэхээр Шиао Чи гурван сарын дотор оролцох эрх авч чадахгүй болохоор чи явахаа больж байгаа юм уу? 

Ин: Тийм.

Ли:  Тэгвэл энийг үзээд алд. Би нэг тоглоом зааж өгье.

Ин: Тоглоом уу? Шиао Чи... Өнөөдөр бэлтгэл хийхгүй. Тоглоом тоглоё. Энэ байна.

Чи: Яадаг тоглоом бэ?

Ин: Яг дарааллаар нь дарна. Төгөлдөр хууртай адилхан. Алдахгүй дарах юм бол ялагч болно.

Чи: Хөгжилтэй юм шиг байна.

Ин: Шиао Чи.

Чи: Аан?

Ин: Өнөөдөр бэлтгэлээ хийе.

Чи: Аа? Долоо хоног бэлтгэлээ хийгээгүй мартчихсан байна шдээ.

Ин: Зүгээр ээ, эхлээд тоглоод үз. Нээрэн болж байна.

Чи: Юу болоод байна аа? \Би бүтэн долоо хоног тоглоогүй шдээ.

Ин: Бүтэн долоо хоног тоглоом тоглож бэлтгэл хийсэн шд. Салбар сургуульд орж болохоор боллоо шүү дээ.

Чи: Нээрэн үү?

Ин: Нээрэн. Чамайг салбар сургуулийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. тэгээд Салонд оролцох эрхтэй болно.

Чи: Төгөлдөр хуур тоглох гоё юм аа. тоглож байхдаа хөгжмөөр дамжуулаад сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа юм шиг санагдаж байна.

Жи: Бурхан минь. Шиао Чи ямар их сайжраа вэ? Манай үнэхээр эрдэнэс олж.

Жиан: Тийм ээ. А Иний аутизмыг эдгээгээд зогсохгүй, хөгжмийн ийм авъяастай байсан байна. энэ хоёр их сайн тохирч байна.

Жи: Шиао Чийд салбар сургуульд орох шалгалтанд бэлтгэхэд нь туслах хэрэгтэй боллоо доо.

*******************

Эр: Тэнцсэнгүй. Дараагийнх нь.

Чи: Ах аа. би сандраад байна.

Ин: Зүгээр ээ. чиний чадвараар тэнцэх нь ойлгомжтой.

Чи: За.

Эм: Дараагийн оролцогч Шиао Чи.

Ин: Зүгээр ээ. сандрах хэрэггүй. Багшийн хэлсэн үгэнд итгэхгүй байгаа юм уу?

Эм:    Сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж байна.

Эр: Тийм байна. Аялгуу нь горхи урсаж байгаа юм шиг л гарч байна. далай шиг гүн гүнзгий. Амжилтанд хүрэх хүүхэд байна.

Ин: Мэдсэн юм аа. Шиао Чи... миний сурснаас ч хурдан сурч байна.

Эр: Төгөлдөр хуур хэр удаан сурсан бэ?

Чи:  3сар.

Эм: Ямар мундаг юм бэ. Гурван сарын дотор ийм түвшинд хүрсэн гэхээр...

Эр: Шиао Чи... баяр хүргэе, чи тэнцлээ.

Чи: Нээрээ юу? Ашгүй дээ.

Ин: Чамайг чадна аа гэж хэлээгүй юу?

Чи: Ашгүй дээ.

Я: Баяр хүргэе.

Чи: Эгч ээ, та хэн бэ?

Я : Би ч гэсэн эндхийн сурагч. Намайг Яан Юу гэдэг. Чи ийм жаахан байж үнэхээр мундаг юм аа. чамайг хараад би бахархаж байна.

Чи: Яан Юу эгч ээ, баярлалаа. Намайг Шиао Чи гэдэг.

Я: Шиао Чи хөөрхөн юм аа. Одооноос би чамд тусалж байна аа. Нээрэн. Манай салбар сургууль өдөр болгон ур чадвар шалгаж жагсаадаг. Аяар хамтдаа оролцъё.

Чи: Ур чадварын шалгалт аа?

Ин: Хөгжмийн сургуулийн уламжлал байгаа юм.

Я: Тийм ээ. манай салбар сургууль Хөгжмийн суутнуудын сургуулиас өөр, тавьдаг шаардлага нь тийм өндөр биш болохоор илүү олон сурагчтай. Бүгдэд нь урам өгөхийн тулд өдөр болгон ур чадвараар нь жагсаадаг юм.

Чи: Ойлголоо. Тэгвэл хамгийн сайн сурагч л Салонд оролцож болно гэсэн үг үү?

Я: Чи ч гэсэн “олон улсын салон”-д оролцох хүсэлтэй байх нь ээ? Би ч гэсэн явах хүсэлтэй байгаа.

Чи: Би Ли багшаас салоныг их сонирхолтой гэж сонссон. Бүгдээрээ л явахыг хүсч байгаа байх.

Я: Тийм ээ. Манай сургуулиас ганц  л хүн явах эрхтэй. Ирэх долоо хоногийн шалгалтаар хэн явахыг шийднэ.

Чи: Тэгвэл шалгаруулалт ирэх 7хоногт эхлэх юм уу?

Я: Тийм.

*******************

Ба:  Ингээд өдөр тутмын шалгалтаа эхэлье. Нэрийг нь дуудсан хүүхдүүд оноогоо сонсоорой. Шиао Чи... Минутад  120цохилт. Арай л гэж тэнцлээ... Сайн байна... Минутад 210. Сайн байна.

Я: Амжилт.

Ба: Хоёр дахь шалгалт. Нотны өнгө... Шиао Чи...    

Чи: Би.. би ойлгосонгүй.

Ба: Тэг оноо. Дараагийнх нь.

Я: Шиао Чи... Ийм амархан нотыг ойлгохгүй байгаа юм уу? эсвэл сандарсан юм уу? эсвэл энийг заалгаагүй юм уу?

Чи: Би... Би хөгжмийн онол  мэдэхгүй.

Я: Зүгээр ээ. хурдан сурахад болно.

Чи: Би зөндөө хоцорч байна.

 Я: Шиао Чи.  Сэтгэлээр унах хэрэггүй. Жагсаалт тийм ч чухал биш. Чи төгөлдөр хуур сайн дардаг юм чинь би чамд зааж өгч чадна. Тэгвэл Салонд оролцож болно.

Чи: Нээрээ юу?

Я: Маргааш сургууль дээр  “Шинэ од” тэмцээн болно. Тэмцээний ялагч Салонд оролцох эрх бас авч болдог юм.

Чи: Нээрээ юу?

Я: Тэгэлгүй яах юм. Би юу гэж худлаа хэлэх юм?

Чи: Тэгвэл эгч та яагаад надад хэлж байгаа юм?

Я: Яасан? Намайг ялна гэж бодоо юу?

Чи: Үгүй ээ. үгүй үгүй. зүгээр л таныг өөрийнхөө өрсөлдөгчид зааж өгөөд гэж бодсон юм.

Я: Зүгээр л чиний сэтгэлээр унахыг хараад тусалмаар санагдсан юм. Одоохондоо чиний чадвар гүйцэт хөгжөөгүй байгаа. Одооноос сайн бэлдэх юм бол оролцох  эрх авч болно.

Чи: Ах аа.     Сонссон уу? Надад оролцох боломж байгаа гэж байна.

Ин: Сонссон. Төгөлдөр хуурын 6-р түвшний сертификат  байхад тэмцээнд орж болно.

Чи: Аан? Тэгвэл би явж шалгалт өглөө.

****************

Ин: Хэмнэл нь биш байна. Дахиад тоглоод үз. Хэтэрхий хурдан байна. тэгвэл буруу нот дарчихна. Дахиад тогло... Одоо болж байна...

Чи: Бүр ядарчихлаа. Ашгүй дээ. Би явж амарлаа.

Ин: Амрах аа? дөнгөж тавдугаар түвшин. Бахын хоёр хэсэгтэй симфонийг бэлдэж амжаагүй байгаа шд.

Чи: За за. Ойлголоо.        

Ин: Шиао Чи амжилт. Чамайг сайн тогловол би амттай юм авч өгнө шүү.  Болж байна. Ганц удаагийн оролдлогоор...

Чи: Яагаад ч юм таныг амттай юм гэхээр би гэнэтхэн сайжирчихлаа.

Ин: Хүмүүс чамайг ийм амархан цээжилдэгийг мэдэх  юм бол атаархах байх даа.

Чи: Тийм биш ээ. би явж түвшин тогтоох шалгалт өглөө. Тэмцээнд бүртгүүлнэ ээ.

*************

Я: Шиао Чи. Ирчихсэн үү.

Чи: Жиан Юу эгч ээ.

Я: Тэмцээн эхэлчихсэн. Чи яагаад одоо ирж байгаа юм? сайн бэлдсэн үү?

Чи: Яах вэ дээ л. Цаг бага байсан болохоор... Та бэлдсэн үү?

Я: Би эртнээс бэлдсэн. Өнөөдөр бид хоёр өрсөлдөгчид. Чи болгоомжтой л байгаарай.

Чи: За.

Эр: Дараагийн орлоцогч. Гурав дугаартай Шиао Чи...

Чи: Миний нэрийг дуудаж байна.

Я: Амжилт, дүү минь.

Ин: Амжилт.

Жиан: Амилт. Шиао Чи.

Жи: Амжилт Шиао Чи.

Ба: Сайн байна. нотнууд ар араасаа торго шиг л хөвөрч байна. ямар ч алдаа алга. Анхан шатны мэдлэг маш сайн байна.

Эм: Стаккато ч гэсэн сайн байна. Үнэхээр авъяастай хүүхэд байна.

Ин: Ая нь ямар ч алдаагүй урсаад л байна. Шиао Чи үнэхээр сайжирсан байна.

Ба:. Хөөх. Хурууны байрлал, хөдөлгөөн үнэхээр сайн  байна. Нэмэлт оноо.

Эм: Тэрнээс гадна нот болгон нь тод, сайхан сонсогдож байна. Техникийн чадвар нь сайтайг илтгэж байна.

Жиан: Шиао Чийг ийм богино хугацаанд ингэж сайжирна гэж төсөөлөөгүй юм байна. Бас нэг бяцхан суутан байж.

Жи: Манай хоёр хүүхэд ёстой мундаг.

Чи: Ах аа. ямар байна?

Ин: Мундаг.

Я: Шиао Чи. Чамайг ийм мундаг гэж мэдээгүй юм байна. Би айж байна шүү.

Ба: Дараагийн оролцогчоо урья. Яан Юу тайзан дээр гараарай.

Я: Миний ээлж.

Чи: Яан эгч ээ, амжилт.

Ба: сайн байна шүү. Яан Юугийн илэрхийлэх чадамж үнэхээр гайхалтай байна.

Эм: Тийм ээ. хөгжмийн зохиолчийн илэрхийлэх гэсэн санааг илэрхийлэхээс гадна өөрийнхөө давуу талыг илэрхийлж чадаж байна.

Чи: Ямар гоё сонсогдож байна аа. Яан Юу эгч миний бодсоноос ч өндөр түвшинд хүрсэн байх аа...

Ба: Хөөх. Зөөлнөөс тод өнгө рүү шилжиж, хэмнэлийг ялгааг тодотгож, сэтгэл хөдлөлийг маш сайн шингээж өгч байна.

Эм: Яан Юугийн үзүүлбэр бүтээлийн анхны хувилбарыг хүндэтгэхээс гадна, илүү их эрч хүчтэй болгож байна.

Чи: Би ялагдах юм шиг байна.

Ба: Муугүй байлаа. Энэ хэсэгт техникийн чадвараа харууллаа. Педаль дээр хагас гишгэж, өнгөний дуугаралтыг хянаж чадаж байна.

Л: Өнөөдрийн тэмцээнд оролцсон хүүхдүүд маш сайн байлаа. Багш нар маань оноогоо өгч, бид нар өнөөдрийг ялагчийг тодрууллаа. Яан Юу.

Я: Шиао Чи... уучлаарай.

Чи: Зүгээр ээ. Би Яан Юу эгчийг ялна гэж мэдэж байсан юм.

Я: Сургуулийн жагсаалтад би чамтай өрсөлдөхгүй.  Амжилт хүсье.

Чи: Би илүү их хичээх хэрэгтэй юм шиг байна. Тэгж байж л амжилтанд хүрэх байх.

Ин: санаа зовох хэрэггүй. Одооныхоороо явбал ямар ч асуудал гарахгүй.

Нэг сарын дараа.

Ин: Шиао Чи. Сургууль дээр чинь юу болж байна?

Чи: Өнөөдөр манай сургууль дээр шалгаруулалт болно. Би ангидаа бэлдээд байж байна. Дараа уулзъя.

Ж : Хөөе. Хаашаа явж байгаагаа хараач. Ийм жаахан юм байж яаж салбар сургуульд орсон юм?

Чи: галзуу юм уу? Өөрөө хүн мөргөчихөөд.

Ж : Золиг минь. Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Хэлээдэх, энд юу хийж байгаа юм?

Чи: Тэнэг юм уу? Тэмцээнд оролцох гээгүй бол өөр яах гэж ирэх юм? хоол идэх гэж ирэх үү? Галзуу. Юу хийгээд байгаа юм?

Ж : Аан. Одоо саначихлаа. Манай сургуульд арын хаалгаар орж ирсэн хүүхэд байгаа гэсэн. Чи байх нь ээ? арын хаалгаар орж ирчихээд их зан гаргаад.

Чи: Хөлөө ав.

Я: Жао Лэй.  Юу хийгээд байгаа юм? Жаахан хүүхэд дээрэлхээд. Ичихгүй байна уу?

Ж: Яан Юу. Чи энэ арын хаалганы хүүхдэд туслаад байгаа юм уу?

Чи: Та галзуу юм уу? миний нотон дээр гишгэчихээд, төлж...

Ж: Золиг минь... Юундаа хашгичсан юм? Ингэж цочих гэж. Төл гэсэн үү. Гайгүй байлгүй... Арын хаалгаар орж ирсэн юм байж... жүжиглэх ямар шаардлага байгаа юм?

Чи: Ийм тэнэг хүмүүстэй маргаад ямар ч нэмэргүй. Удахгүй тайзан дээр хэн нь илүү болохыг харъя. Хн...

Ж: Дүр эсгэсээр л байна уу?

Я: Яагаад байгаа юм бэ?

Ж: Чамд би сургаад...

Жиан: Гараа тат.

Жи: Шиао Чи, зүгээр үү?

Чи: Аав аа, ээж ээ. ах аа. та нар ирчихсэн үү?

Ж: Ийм олуулаа... нийлчихээд... шударга биш байна шд. Нохой явдаг замаа өөрчилдөггүй гэсэн үнэн байж. Үргэлж бусдад найдаж байдаг.

Ин: Юу  гэнэ ээ?

Чи: Ах аа. Энэ миний хэрэг. би өөрөө шийднэ. Тайзан дээр жинхэнэ чадвар харагдана. Удахгүй тайзан дээр хэн нь хог болохыг харъя.

Я: Жао Лэй, хангалттай. Чи ичихгүй байна уу?

Ж: За яах вэ. Харж л байгаарай.

Л: Дараагийн оролцогч, долоо дугаартай Шиао Чи...

Чи: Миний ээлж болчихлоо.

Ин: Тайван байгаарай. Амжилт.

Ба: Сайн байна. Арпеджио үргэлжилсэн нотууд. Ямар ч алдаагүй сайн хийж чадлаа.

Эм: Шиао Чигийн техник сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь харин ч дэмжлэг болдог нь гайхалтай. Маш сайн.

Ж: Ийм сайн тоглодог байсан юм уу? Ийм байж болох уу?

Я: Хэдхэн хоногийн дотор Шиао Чигийн чадвар маш их сайжирсан байна. Гэртээ мастер багшаар заалгадаг юм бол уу?

Жи: Манай Шиао Чинд А Ин гэдэг мундаг багш байгаа болохоор их хуран сайжирч байна.

Ин: Тийм биш ээ. Шиао Чигийн өөрийнх нь хичээл зүтгэл.

Л: Үнэхээр гайхалтай тоглолоо. Дараагийн оролцогч Жао Лэйг тайзан дээр урья.

Чи: Яасан? Одоо өөрийнхөө чадварыг мэдэв үү?

Ба: Юу болоод байна аа? Ийм хүн яаж салбар сургуульд орсон юм бэ? Хурдан хас. Дараагийнх нь.

Ж: Хараал ид. Тэр муу бяцхан чөтгөрөөс болж байгаа юм. Тэрнээс болоод алдчихлаа. Та нар харж  л байгаарай.

Чи: Тэр галзууг хар даа. өөрийгөө мундаг гээд бодчихож.

Ин: Шиао Чи. Би тэмцээнд ялснаас гадна тэрнээс хариугаа авч чадлаа.

Чи: Тэгэлгүй дээ. Гэхдээ... Хэн ялагч болох нь шийдэгдээгүй байна.

Л: Одоо өнөөдрийн тэмцээн үүгээр өндөрлөж байна. Одоо  шүүгчдийн шийдвэрээ сонсъё. Хамгийн өндөр оноог Шиао Чи авсан байна.

Чи: Ах аа. би ялчихлаа.

Л: Шиао Чийд баяр хүргэе. шууд эцсийн шалгаруулалтад тэнцлээ.  Одоо сайхан амарч болно.

Чи: За.

Я: Шиао Чи, баяр хүргэе. Эцсийн шатанд уулзъя.

Чи: Эгч ээ. Та тэмцээнд орох эрхээ авчихсан биз дээ?

Я: Манай салбар сургуульд гоц авъяастай хүмүүс цөөн байдаг. Зохион байгуулагчид илүү сонирхолтой болгохын тулд намайг ялагчтай өрсөлдөөрэй гэсэн. Аварга болохын тулд чи намайг ялах хэрэгтэй болно.

Г: Бас намайг.

Ин: Та юу?

Г: Шиао Чи ч гэсэн төгөлдөр хуур сурч байгаа гэж мэдээгүй юм байна. бас бид гурав энд уулзана гэж бодсонгүй.

Я: Би ч гэсэн Суутны сургуулийн алдартан, хэдхэн сарын дотор төгөлдөр хуур сурсан гоц авъяастан хоёртой өрсөлдөнө гэж төсөөлсөнгүй. Үнэхээр сонирхолтой тэмцээн болох нь.

Чи: Шу Гуан ах аа, Яан Юу эгч ээ. би хамаг чадлаараа хичээнэ ээ.... Та хоёрыг мундаг гэдгийг би мэднэ. Гэхдээ, тийм болохоор энэ тэмцээн илүү сонирхолтой  болно.

Г: Яг зөв. Илүү сонирхолтой болно.

Л: Гурван оролцогч маань сугалаа сугалж, өнөө оройны дарааллаа тогтооно.

Чи: гурав. Сайн юм боллоо. Би та хоёроос суралцаж болох нь.

Я: Минийх дугаар хоёр.

Г: Минийх дугаар нэг.

Я: тэгвэл сайн бэлдэцгээе.

Л: за урьдчилсан шатны шалгаруулалт дууссан. Одоо тайзан дээр Шу Гуан оролцогчийг урьж байна.

Г: Би түрүүлж гарах болохоор та хоёрт үлгэр дууриал үзүүлэхээс. Харж байгаарай. Би жинхэнэ тоглолт үзүүлнэ ээ.

Бас: Сайн байна. Листийн “Этюд”-ийг цоо шинэ түвшинд тоглож байна.

Эм: Ийм хурдан аялгууг ганц ч нот алгасахгүй тоглож байна.

Ба: Тийм ээ. нот бүр нь  яг хэмжсэн юм шиг л дуугарч байна.

Чи: Мундаг юм аа. 90оноо авсан байх даа.

Л: За. Манай хоёр дахь оролцогч Яан Юугийн тоглохыг сонсъё...

Я: Явлаа.  

Ба: Клод Дебюссигийн бүтээлийг дахин амьдруулж байна.

Эм: сарны гэрэл харах шиг л санагдаж байна.

Ба: жирийн нэг тоглолт биш...  сэтгэл зүрхээ бүгдийг шингээж...

*************

Ба: жирийн нэг тоглолт биш...  сэтгэл зүрхээ бүгдийг шингээж...

Г: Өмнөхөөсөө улам сайжирсан байна.

Чи: Яана аа? та хоёр ийм мундаг байхад.

Ба: энэ хоёр огт өөр стилиэр тоглосон ч гэсэн маш өндөр түвшинд тоглолоо.

Л: Одоо манай гурав дахь оролцогч Шиао Чи тоглоно.  

Чи: Минйи ээлж.

Ж: Хн. Муу золиг. Миний төлөвлөгөөг нураасан. Чамаас хариугаа авахгүй бол миний овог Жао биш болог. Эцсийн шатанд үлдчихэж... Төгөлдөр хуураар чинь оролдсоны дараа яаж ичгэвтэр байдалд орохыг чинь харъя л даа.

Чи: Юу болоод байна аа? Яагаад Си минор болохгүй байна аа? Тэрнээс гарцаа байхгүй.

Ин: Шиао Чи... яасан бэ?

Чи: Зүгээр ээ. Зүгээр ээ. нэг нот болохгүй л байгаа биз. Чамайг ховлох ч шаардлагагүй. Би ялах юм чинь.

Ин:  би хэмнэлийг нь тохируулж өгье.

Ба: Шиао Чигийн хурууны байрлал, сэтгэл хөдлөл... чадвар, уран сайхны үзүүлбэр хоёрыг сайхан хослуулж чадаж байна.

Ж: Юу болоод байна аа? Нэг түлхүүрийг нь эвдэлчихээд байхад... Хн... Тэгж л таараа. Тэр л хэмнэлийг нь тохируулаад байж. Тэр жаалыг чадахгүй гэж би мэдэж байсан юм... Багш аа. Надад хэлэх юм байна. Энэ Жиан Чэнин хажуунаас нь туслаад байна. энэ булхайцаж байгаа хэрэг.

Ба: Юу болоод байгаа юм? тэмцээнийг завсарлуул.

Ин: Би зүгээр л цагийг нь хянаж байна.

Чи: Би булхайцаагүй.

Ж: Хар л даа. энэ яах аргагүй туслаад байгаа биз дээ?

Я: би нотолж чадна. Энэ төгөлдөр хуурын хичээл дээр хийдэг энгийн товшилт.

Г: Тийм ээ. би ч гэсэн энийг сурч байсан.

Эм: Яах аргагүй зүгээр л удирдаачийн хийдэг үйлдэл.

Ж: Та нар бүгдээрээ тэрнийг хамгаалж байна.

Чи: Намайг хамгаалсан? Шүүгчид ээ. энэ төгөлдөр хуурыг шалгаж өгөхийг хүсч байна. Энэ төгөлдөр хуураар оролдчихсон байна.

Л: Нээрэн энэний хөгийг алдагдуулсан байна.

Ж: Үгүй ээ. би биш. Би зүгээр л...

Ин: Эсэргүүцсээр л байна уу? Сая бараг л өөрөө хүлээчихлээ. Тэгээд ч, надад нотлох баримт байгаа. Энэ байна...

Эм: Жао Лэйг тэмцээнээс хасч байгааг мэдэгдье. Шиао Чигийн хувьд төгөлдөр хуурыг дахин хөглөсний дараа дахиад...

Чи: хүлээгээрэй. Хөглөх хэрэггүй. Би энэ төгөлдөр хуураар үзүүлбэрээ дуустал нь тогломоор байна.

Ба: Оролцогч өөрөө тэгж байгаа бол бид нар юу гэж саад болох вэ? үргэлжлүүл.

Чи: Энэ дуугарахгүй нотын энэ хөгжимний хамгийн онцгой хэсэг болгох хэрэгтэй...

Ба: Үнэхээр ухаалаг. Тэр нотыг албаар чимээгүй нот болгочихлоо. Ёстой мундаг.

Эм: жинхэнэ хөгжимчин хүн хөгжмийн зэмсгэнд баригддаггүй гэдэг байх аа.

Ба: Сайн байна. Одоо би Салбар сургуулийнхаа энэ жилийн тэмцээний аваргыг танилцуулъя. Шиао Чи... Шиао Чи, баяр хүргэе. Чи тэмцээний ялагч болоод зогсохгүй, Олон улсын хөгжмийн Салонд оролцох эрхтэй боллоо.

Чи: Ах аа. Хоёулаа хамт Салонд явж чадахаар боллоо.

Жи: Та хоёр хоёулаа чадлаа.

Жиан: Өнөөдөр манай Жиан овогтын бахарлын өдөр.

Сарын дараа

Жи: Ирэх сард Салон эхэлнэ. Та хоёр бэлтгэлээ сайн хангасан биз?

Чи: Ах бид хоёр аль эрт бэлэн болсон.

Жиан: За. Хоёр хөгжимчнийхөө төлөө хундагаа өргөе. Төлөө.

Жи: Төлөө.

Жиан: Алив...

Жи: Хоолоо ид...        

Ин: Шиао Чи... чи намайг удахгүй гүйцэх гэж байгаа. Намайг гүйцчихвэл би чиний үзэгч болнооо.

Чи: За. Тэгж тохирлоо шүү.

Ин: Хоолоо идье.

Жиан: Ид...

Төгсөв.

 

Back to episodes Go home