03-28-2

Injured, she’s picked up by rural little girl to marry her disabled dad

unaware he’s richest CEO

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 120мин

Линк: https://www.youtube.com/watch?v=QU1H5UnVq3Y

 

Гол дүрүүд:

Фу: эр, Фу Тинюан ноён, тэргэнцэртэй

О: охин

Ю: ой санамжаа алдсан эмэгтэй

Т: эр, Фу Тинюаны туслах

М: эр, Фу Тинюаны дүү:

Өв: эр, өвөө

С: эр, Сон захирал

ЛИ:  эм,

 

 

 

О: Хөөрхөн эгч ээ. Яасан бэ?

Ю:  Яах гээд байгаа юм бэ? Намайг тавь. Тавиач. Ичгүүргүй амьтад. Намайг тавиач. Тавь...

О: Та сэрчихсэн үү?

Ю:  Чи намайг аварсан уу? чи юу авмаар байна. Би бүгдийг нь өгье.

О: Надад юу ч хэрэггүй. Надад ээж байхгүй. Миний ээж болчих тэгэх үү?

О: Ээж ээ. Тэгье. Тэгье.

************

Фу: Тэр золиг буруугаа ойлгосон уу?

Т: Фу ноёнтон, залуу авхай талбай дээр ажиллаад улам дуртай болоод байгаа. Дээр нь танд “тэнэг” эхнэр олчихсон.

Фу: Юу? Хурдан яв.

О: Май. Ээж ээ, сайн  идээрэй.

Ю:  Баяртай байна. Шиао Баод баярлалаа...Та нар яха гээ вэ?

Эр: Тэр охин мөн байна. Худалдан авагч амьд хүн үлдээж  болохгүй гэсэн. Барь.

О: Хөөх. Ёстой мундаг.

Т: Энэ тэнэг биш байна. Залуу авхайг тулааны мастер хамгаалж байна.

Фу: Охиныг маань аварсанд баярлалаа.

Т: Ноёнтон.

О: Ээж ээ. Андуурчихлаа. Энэ аав байна.  

Ю:  Аан? Аав аа? уучлаарай. Уучлаарай. Да Бао.  албаар тэгээгүй. Зүгээр байна уу, шалгаад өгье. Яагаад найман гэдэс байгаа юм?

Фу: Би зүгээр. Да Бао?

О: Ээж нэрээ санахгүй байгаа. Миний ээжид өгсөн нэр гоё байна уу?

Фу: Муу хүн биш юм шиг байна. Энэ эмэгтэй нэг л танил санагдаад байна. Авч яваад үзээдэх.

Эм: За.

Т: Фу захирал аа. Тэр хүмүүс хоёрдугаар авгын хүмүүс байна.

Фу: Өнгөрсөн хугацаанд би байдгаараа тэвчиж ирсэн. Одоо бүр охиноор маань оролдож байдаг.

О: Аав аа,  тэд нарын анхаарлыг сарниулах арга байна. Ээжтэй гэрлэчих.

Т: Авхай. Тоглохоо боль л доо.

О: Би үнэнээсээ хэлж байна.  Ээж хүчтэй болохоор намайг хамгаалж чадна.Тэгвэл Фу овогтынхон намайг дээрэлхэж чадахгүй.   Таны эхнэр болоход яг тохирно.

Ю:  Эхнэр гэж юу юм?

Фу: Шиао Баотай байнга хамт байна гэсэн үг. Сайн уу, намайг Фу Тинюан гэдэг. 29 настай, охинтой. Гэр бүлийн асуудалтай. Надтай гэрлэх үү? Миний эхнэр болмоор байна уу?

Т: Фу захирал аа.

Ю:  Шиао Баотай байнга хамт байна гэвэл... Да Бао, Да Бао зөвшөөрч байна. Да Бао зөвшөөрч байна.

Фу: Сайн байна.

Эм: Фу захирал аа. Энэ эмэгтэй толгойдоо гэмтэл авсан байна. тэрнээс болоод ой санамж, оюун санаанд нь нөлөөлсөн. Одоохондоо 5 настай хүүхэдтэй адилхан сэтгэж байгаа. Дээр нь... төрж байсан юм байна.

Фу: Юу?

Т: Хүүхэд төрүүлсэн? Болохгүй ээ, болохгүй. Тийм хүн яаж манай эзэгтэй болох юм?

Фу: Би тахир дутуу, дээр нь хүүхэдтэй. Бусдыг дорд үзэх эрх надад байхгүй. Тэр эмэгтэйг таван жил хайж байгаа ч олоогүй байна. Шиао Баод ээж хэрэгтэй. Тэгээд ч намайг тэнэг хүнтэй суусан гээд тэр хүмүүс нэг хэсэгтээ сатаарч мэднэ.

Т: Гэхдээ...

Фу: За за. Юмаа бэлд. Гэртээ харьцагаая.

Эх О: Тийм ээ.

***************************

Бүгд: Үнсээрэй, үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй.

М: Ах аа. Таныг тэнэг амьтантай гэрлэсэн гэж ааваас сонссон. Би үнэмшихгүй байсан юм. Үнэн байсан байх нь ээ. Хөөе. Эмэгтэй хүн хэрэгтэй бол надад хэл л дээ. Би энд зугаацсаар байгаад бүр уйдчихлаа.

Фу: Тэнэг байх зүгээр шд. Ядаж л намайг дорд үзэхгүй.

М: Тийм дээ. Гэхдээ үл ийм тэнэг хүн... яаж бусдад үйлчлэх юм?

Ю:  Үйлчлэх... хувцас байна...

М: Жинхэнэ тэнэг юм даа. Очоод, бусдад үйлчлэх гэж юу байдгийг заагаад өг.

Фу: Хэрэггүй. Дабао удаан ойлгодог болохоор би өөрөө заагаад өгчихнө.

М: Хөөе. Ах аа, надтай ёсорхох хэрэггүй.

Эм: Тэнэг ээ. суусаар байгаад бүр ядарчихлаа. Сөхөрч суугаад миний хөлийг илээдэх.

Ю:  Дабао мэдэхгүй.

Эм: Иймхэн юм хийж чадахгүй юу? Жинхэнэ тэнэг юм даа. Би заагаад өгье. Ингээд чангахан бариад, дээрээс нь доош нь... ойлгосон уу? Тэнэг ээ.

Ю:  Сайн байна. Сайн байна.

М: Нохой гэж бодоо юу? Ийм тэнэг амьтантай ярих ч хэрэггүй.

Эм: Үхмээр байна уу?

О: Миний ээжийг зодно гэнэ ээ?

Эм: Чи муу бяцхан чөтгөр дуугүй бай.

М: Чи чи чи чи чи. Тэрнийг цохь. На намайг цохиж болохгүй.

Фу: Дабао. Болохгүй. Эргээд ир.

Ю:  За.

М: Фу Тинюан. Энэ чиний гэрлэсэн сайн эхнэр үү? Өнөөдөр надад гар хүрэх юм бол хариуцлага хүлээнэ гэж мэд.

Фу: Хөөе. Тэнэг хүнтэй маргах ямар хэрэг байна аа? Тэгээд ч, тэр их хүчтэй. Би ч дийлэхгүй.

М: Тэрнийг хамгаалаад байгаа юм уу? Нөгөөдөр өвөөгийн төрсөн өдөр болно. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Явъя.

Ю:  Баяртай. Баяртай.

Т: Үнэнийг хэлэхэд Фу захирлын эхнэр муугүй юм аа. Эд нар авхай та хоёрыг дээрэлхээд байдаг байсан. Өнөөдөр анх удаа л бусдад дээрэлхүүлэхийг нь харлаа.

Фу: Манай Дабао... мундаг.

***************

Фу: Дабао. Энд юу хийж байгаа юм?

Ю:  Шиаобао энэ Дабаогийн өрөө гэж хэлсэн. Дабаотай тоглоом тоглоно гэсэн. Нээрэн, Дабао шөнө өрөөнөөсөө гарч болохгүй гэсэн.

Фу: Шиаобао. Чамайг дээ. Юу... Дабао, үгэнд ор. Чи хажуугийн өрөөнд орж унт. Тоглоомоо дараа тоглоё.

Ю:  За. Үнсэхгүй юм уу?

Фу: Энийг Шиаобао зааж өгсөн үү?

Ю:  Үгүй ээ. Дабао киноноос харсан. Кинон дээр эрэгтэй нь эмэгтэйгээ барьж аваад... тэгээд... үнсээд... хувцасаа тайлаад...

Фу: За за за. Хүүхэд тийм юм үзэж болдоггүй юм. Хурдан бос. Хурдан явж унт.

Ю:  Дабаогийн нойр хүрэхгүй байна.

Фу: Таблетаа аваад яв. Хүүхэлдэйн кино үз.

Ю:  За за.

Эм: Шүэ овогтын тулааны урлагийн сургууль долоо хоногийн дараа хүлээн авалт зохион байгуулна. Шинэ залгамжлагч Сон Яазу, Сон Жигуо, Жан Шүмэй нар энэ удаагийн үйл ажиллагаанд оролцоно.

Эр: Сон Ювэй алга болж байж л... гэрээ хүчинтэй болно.

Фу: Дабао. Яасан бэ?

Ю:  Муу хүмүүс байна. Дабаогийн толгой өвдөөд байна.

Эм: Хайчэний цуврал алуурчин баривчлагдаад байна.

Фу:  Дабао, зүгээр. Би бариад өгье, тэгвэл өвдөхгүй.

Ю:  Хөл. Хөл. Тинтин... чи ... чи босч чадаж байна.

Фу: Дабао. Үгэнд орох уу?

Ю:  Дабао үгэнд орно.   

Фу: Тэгвэл Тинюаны хөл зүгээр гэдгийг  хэнд ч хэлж болохгүй. Тинюаны дотны хүмүүс л энийг мэдэж байгаа.

Ю:  Дабао Тинюаний дотны хүн.

Фу: Тэгэлгүй дээ.

Ю:  Сайн байна. сайн байна. Дабао Тианюныг хэнд ч хэлэхгүй.

Фу: Энэ бяцхан тэнэг эгдүүтэй юм гээч.

Ю:   Тинюан гурав дахь хөл чинь зүгээр үү? Зурагтаар эрэгтэй хүн гурван хөлтэй байдаг гэсэн. Дабао хараагүй. Хаана байна? би харъя. Харъя.

Фу: Би хэлээ биз дээ? Кино бага үз гэж.

Ю:  Тийм.

**************

О: Хурдал. Хурдал. Би гурван саяар мөрийцье. Ээж өнөөдөр аавыг өөрийн болгоно.        

Т: Фу захирал таван жилийн өмнөх тэр эмэгтэйгээс өөр хэнд ч гар хүрч байгаагүй. Би үгүй гэж бодож байна.

О: Тэгвэл та харж л байгаарай. Явъя. Дабао.

Ю:  Шиабао. Тинюан, Дабао хоёр авгалдай болж тоглож байна.

О: Тэнэг ээж ч бол доо. Мөсөн уул шиг аавыг буулгаж авах ч өдий байна даа?

Т: Харин ч эзэгтэй буулгаад авчихсан юм шиг байна.

О: Аан?

*****************  

Фу: Дабао, болж байна уу?

Ю:  Боллоо. Боллоо. Ямар байна? Гоё байна уу? Тинюан. Цахилгаан... Дабао хүрэхгүй байна. Дабаод тусал. Хөөе.

О: Хөөх.

Фу: Энэ хувцас онцгүй юм байна. илүү даруухнаар солиод өмс. Тэгээд ч, өнөөдөр өвөөгийн төрсөн өдөр. Манайхны харилцаа тийм ч сайн биш. Дабао өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү.  За юу?

Ю:  За.   Дабао нөхрийгөө, Шиаобаог заавал хамгаална.

Фу: Дабао мундаг шүү.

Бүгд: Танд аз жаргал хүсье.  Өмнөд уул шиг урт наслаарай.

Өв: Бүгдэд нь баярлалаа. Алив, сууцагаа. Сууцагаа.

М: Өвөө. Энэ миний дуудлага худалдаанаас өндөр үнээр авсан эзэн хааны ногоон хаш баримал. Маш ховор эд. Амьдралдаа ганц л удаа харах боломжой эд дээ.

Өв: Сайн байна. сайн байна. Яах аргагүй миний хайртай ач хүү мөн дөө.

Ж: //Жао Шуан// Фу өвөө. Таныг мастер Гуанжоны бүтээлд дуртайг би мэднэ. Энэ хамгийн үнэтэй бүтээл нь.

Өв: Сайн байна. Сайн байна. Жао авхай яах аргагүй сэтгэл гаргаж. Би энэ зургийг эртнээс л хайж байсан юм.

2: /Фу овогтын хоёрдугаар авга/ Энэ миний танд сонгосон бэлэг.   Энэ аргагүй л Тинюаний эхнэр болох хүн мөн дөө.

Өв: Сайн байна. сайн байна.

Фу: Хоёрдугаар авга. Би гэрлэчихсэн.

Ж: Фу захирал аа.

М: Аав аа. Тэрнийг яагаад Жао овогттой холбох гээд байгаа юм?

2: Тэр тэнэг хүнд байхааргүй хүчтэй. Энэ хоёроос салах арга алга. Гэхдээ санаа зоволтгүй. Тэр Жао Шуан манай хүн. Фу Тинюанд ойртож чадах юм бол ганц эмний тусламжтайгаар л нөгөө ертөнц рүү явуулчихна.

Өв: Фу Тинюан. Тэр үед аав чинь хүний үг авдаггүй байсан. Чиний эх, хөдөөний эмэгтэйтэй гэрлэж, Фу манай овгийн нэр хүнд, удам угсааг доромжилсон. Гэтэл чи эцгийгээ дуурайж, дагавар хүүхэд, тэнэг эхнэр авчирч байдаг.

Фу: Өвөө.

М: Тийм ээ, өвөө. Та энийг мэдээгүй байх. Ахын өрөюч сэтгэл гаргаж гэрлэсэн хүн нь миний хүнийг зодсон.

Өв: Хүмүүжилгүй гэдэг нь.

О: Тэгээгүй. Та хоёроос болсон шд.

Ж: Фу өвөөгийн төрсөн өдөрт шинэхэн гэрлэсэн бэр нь  баярын бэлэг авчирсан л байлгүй дээ.

Ю:  Авчирсан. Дабаоад байгаа. Дабаод байгаа.

М: Энэ тэнэг ямар л олигтой юм өгөв гэж? Хоосон гайхуулж, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах хэрэггүй.

Ю:  Энэ... Энийг Дабао байнга биедээ авч явдаг. Өвөө. Танд өгье.

М: Өвөө, Энэ үнэр...

Эр: Шүэ овогтын нас уртасгагч хандны үнэр байна. Хичнээн үнэтэй ч гэсэн авъя гээд ч олддоггүй эд. Энэ тэнэг Шүэ овогтынхтой холбоотой юм биш биз?

Өв: Юуных нь ховор. Ийм тэнэг ямар л олигтой юм өгөв гэж? Хуурамч байж таараа.

Ю:  Хүн бэлэг өгч байхад харааж байдаг. Хөгшин зөнөг. Дабао дургүй.

Эр: Хөгшин зөнөг гэсэн үү?

Өв: Чи... Намайг хөгшин зөнөг гэнэ ээ?

Ю:  Би буруу хэлсэн гэж  үү? Тийм биш гэж үү?   

Өв:. Чи... Тинюан, ийм амьтантай гэрлээд, намайг цааш нь харуулах гээ юу?

Ю:  Тэг тэг. Чамайг үхчихвэл би сайхан баярлана.

Өв: Юу?  

Фу: Дабао. Нааш ир. Настай хүнийг үл хүндэтгэж болохгүй. Өвөө. Дабао таван настай хүүхдээс өөрцгүй сэтгэдэг. Та тоох хэрэггүй.

Ж: Фу ноёнтон. Энэ тэнэгийг хар л даа. Ухаан муутай, хүнтэй ч аятайхан ярьчихаж чадахгүй. Нохойноос ч дор. Намайг сонговол дээргүй юу?

О: Манай аав тэнэг болсон ч, чамайг сонгохгүй. Чи тэнэг хүнээс ч дор.

Ж: Чи... Тэгвэл шударгаар өрсөлдье. Тоглоом тоглоё. Би ялах юм бол... Энэ хүн минийх.

О: Ийм ч юм байх гэж, гуравдагч этгээд гараад ирлээ.

Ю:  Тэгье. Тоглоом. Дабало тоглоом тоглох дуртай.

Ж: Инээсээр л байна уу? Тэнэг амьтан. Өнөөдөр чиний төгсгөл ирнэ.

****************

2: Өнөөдрийн тэмцээн... бүжиг.

Ж: Би хар багаасаа бүжгээр хичээллэсэн. Ялалт минийх болох болно. Өнөөдөр нэр нүүрээ алдах гэж юу байдгийг харуулаад өгье. Цаашаа...

Ю:  Гоё байна. Гоё байна. Сайн бүжиглэвэл мөнгөөр шагнана гэсэн.

Ж: Тэнэг амьтан. Намайг гудамжинд үзүүлбэр үзүүлж байна гэж бодоо юу?

2: Хөөе тэнэг ээ. Чиний ээлж...

Эр: Энэ тэнэг бүжиглэж чадахгүй ээ. Байшин дээрээ үсрэхийг л чадах байх. Яаж нүдний булай болохыг нь харж л байя...

Ю:   Бүжиг.

Эр: Гадны бүжиг сураад ямар хэрэгтэй юм? бүжиглэж сурмаар байгаа бол Хятадын илдтэй бүжиг сур. Өвөө нь заагаад өгье. Наадахаа ав.

Ю: Бүжиг... Дабао бүжиглэж чадна. Дабао үсэрч чадна.

2: Тэнэг ээ. бүжиглэж байгаа нь энэ үү?

Эр: мэлхий л ингэж эргэлддэг байх. о

О: Аав аа, ээж жинхнээсээ бүжиглэж чаддаг юм байна. Энэ бүжиг ёстой гоё юм аа.  

Ю:   Тинюаныг дээрэлхдэг муу хүн. Дабао чамайг сургаад өгнө дөө.

2: Энэ... Чаж ийм юм байдаг билээ? Үнэхээр тэнэг юм уу, эсвэл дүр эсгээд байгаа юм уу?

Өв: Чи...

Ж: Тэнэг амьтан. Юугаа хийгээд байгаа юм?

О: Тийм ээ, ээж ээ. Тэд нар бүгд ялагдсан.

Бүгд: Сайн байна.  Сайн байна.

2: Юу нь сайн байгаа юм? хүн ир... энэ тэнэгийг сургаад өг. Сайн сургаад өг.

Фу: Хоёрдугаар авга аа. илдний бүжиг далайц ихтэй байж байж сайхан харагдана. Настай хүн байж ойлгож байгаа биз дээ?

Өв: харин ч албаар бид  нарыг үл  тоомсорлож байна. Өнөөдөр сургахгүй бол Фу овогтынхон овгоо солих хэрэгтэй болох байлгүй. Дайраад.

О: Миний ээжид хүрч болохгүй.

Өв: Энэ муу золиг... Энэ тэнэгийг хэр удаан мэддэг гэж... урвагч хог.  Хурдан оч. Хоёуланг нь сургаад өг. Сайн сургаад өг.

Фу: Дабаогийн хүчийг олон хүний өмнө илчилчихвэл... Дабао, Шиаобао хоёрт сайн юм болохгүй.

2:Юугаа хүлээсэн юм? бариад ав.

Ю:  Болчихлоо. Сайн байна. Сайн байна. Зөнөгөөө,  Дабаотай тоглох уу?

Өв: Чи... чи... чи... Яаж байгаа чинь энэ вэ?

Фу: Дабао.

О: Ээж ээ.

Фу: Дабао, чи зүгээр үү? Фу Чиамин. Үхмээр байна уу?

М: Ах аа. Нэг муу тэнэг амьтан. Настай хүн хүндэлж мэдэхгүй. Өнөөдөр манай Фу овогт бусдын элэг доог боллоо. Үхвэл үхнэ л биз. Хэрэггүй амьтад. Босооч.

2: Уучлаарай. Өнөөдөр элэг доог боллоо. Төрсөн өдрийн цэнгүүн дууссан. 

Өв: Миний баярыг баллачихлаа. Өнөөдөр сайхан баярлах байсан юм. Үхсэн үхээгүй хамаагүй гаргаж хая.

Фу: Дабао. Намайг битгий айлгаад бай л даа. Юм хэл л дээ.

О: Ээж ээ.

Фу: Ван туслах аа. Машин бэлд. Эмнэлэг явна.     

М: Энэ тэнэг үхэхийн өмнө гэнэт ухаан орж байгаа байлгүй. Хөөе. Та нар үхчихээгүй бол энийг хурдан  гаргаад хая. Тахир дутуу болоод энд ялзарч мэднэ.

Фу: Хүрээд үзээрэй. Зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

М: энэ бид хоёр яав л гэж.

2: Миний хүү. Нэг ч бай, хоёр ч бай адилхан. Нэгмөсөн гурвуулангийнх нь учрыг олчихъё. Дараа дахиад төвөг болохгүй амар.

М: Тэгье. Тэгвэл эцэг эхэд нь хэрэглэсэн аргаа хэрэглэе. Эмнэлэг рүү явж байгаад машины осолд орсон гэж хэлье.

2: Гурвуулаа үхэх ёстой.

Фу: Хүрээд үзээрэй.

М: Нэг нь зэрэмдэг, нэг муу бутач. Та нар намайг яаж чадах юм? Ах аа. Үх...

Фу: Дабао.

О: Ээж ээ.

2: Юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдлаач.

Эр: Энэ эмэгтэй хэтэрхий хүчтэй. Бид нар дийлэхгүй.

2: Хөөш.

Фу: Дабао. Хоёрдугаар авгыг битгий айлгачих.

Ю:   Аан... За.

Фу: Хоёрдугаар авга аа. Дабао, Шиаобао хоёр миний хязгаар. Намайг дээрэлхэж болох ч, энэ  хоёрыг болохгүй. Дараагийн удаа... би зүгээр өнөгрөөхгүй шүү.

2: Фу Тинюан. Надтай яаж ярьж байгаа чинь энэ вэ?

Фу: Энэ удаа амаараа анхаарууллаа. Дараагийн удаа ийм амархан салахгүй гэж мэд. Дабао. Чи шархадсан. Явъя. Гэртээ харья.

Ю:   За. Гэртээ харья.     

2: Миний хүү. Миний хүү. Зүгээр үү? Тэд нарыг яаж ч чадсангүй. Өөрсдөө ийм болох гэж. Ач хүүтэй болох өнгөрчихөөгүй байгаа.

М: Аав аа, дуугүй байгаач. Тэр муу зэрэмдэг өөдөөс үг ч хэлдэггүй байсан... өнөөдөр яачихсан юм бол?

2: Тэнэг ч гэсэн тэр эм их хүчтэй. Тэрнийг бутач хүүхэдтэй хамгаална гэж бодож байгаа бол битгий мөрөөд.

М: За яах вэ. Хэд хоног хүлээчих. Сон овогт тулааны урлагийн сургуулиа өвлөж авахаараа надад хэдэн сайн тулаанч өгнө гэсэн. Би гэр бүлээр нь үгүй хийнэ дээ.

*********************

Ю:   Өвдөж байна. Өвдөөд байна.

О: аав аа. Та чадахгүй бол би тэгье. Өвдөхгүй.

Ю:  Миний хүүхэд байсан бол... Шиаобаотай чацуу байх байсан даа... хүүхэд... хүүхэд... Миний хүүхдийг харсан уу? миний хүүхэд алга болчихсон байна. Алга болчихож.

Эм: Юу? Мэдэхгүй ээ.

С: Шүэ овогтын сүүлчийн удмын учрыг оллоо гэж бодсон чинь. Тэр өөдгүй амьтныг ийм арга хэрэглэнэ гэж яаж мэдэх вэ дээ? 

ЛИ:  Хүүхдийг яасан бэ?  Нэгмөсөн цэвэрлэ.

С: Санаа зоволтгүй. Ээж нэг орон гэргүй амьтанд өгчихсөн.

Ю:   Миний хүүхэд хаана байна? Миний хүүхдийг өг. Миний хүүхдийг өг гэж байна.

ЛИ:  Сон Ювэй. Дөнгөж төрчихөөд, тайван байгаач. Бид нар чиний төлөө л ингэж байна. Шүэ овогтыг яаж хэнийх нь мэдэхгүй бутач хүүхдэд өгөх юм?

Ю: Миний хүүхдийг өг. Наннан.

О: Ээж ээ. Шиаобао өвдөөд байна.

Фу: Дабао. Яасан бэ? 

Ю:   Энэ... яагаад ийм болчихсон юм?

Фу: Аан. Энэ үү? Энэ төрөхөд нь байсан юм.

Ю: Аан. Тэд нар... миний хүүхдийг... бас намайг алах гэсэн. Энэ бүгдийг хариуг би нэг нэгээр  нь авах болно.

О: Аан. Аав аа. Ээж эргэж ирсэнээс хойш хачин байна. Толгой руу цохиод улам тэнэг болчихсон юм бол уу?

Фу: Дабао. Дабао. 

Ю:  Тинюаны гар гоё юм аа.

Фу: Дабао, тавиач ээ.

Ю:   Хүрэхээр улайж байдаг. хүүхэдтэй юм байж. Ийм ичимхий байх гэж. Эсэргүүцэх тусам эгдүүтэй харагдаад байх юм. Тинюан харамч. Гараас нь барихыг зөвшөөрөхгүй.

Фу: Дабао. Тоглохоо боль.  

Т: Авхай.  Энэ дэмий санаа юм биш үү?

О: Санаа зовох хэрэггүй. Надад даатгачих. Ээжийг харахад би удахгүй дүүтэй болох байх.

Фу: Дабао.   Буугаач.

Ю: Өв залгамжлах өдөр ойртож байна. Зөвлөлийн ахлах гүшүүдийн нэгтэй уулзаж арга бодож олох хэрэгтэй. Дабао босож болно. Гэхдээ Дабаод нэг юм амал.

Фу: би яаж зөвшөөрөхгүй байх юм?

Ю: Дабао маргааш гадаа тогломоор байна. гадаа тоглоно.

Фу: Болохгүй. Аюултай.

Ю: Үгүй ээ.   Дабао явна. Нөхөр минь Дабаод зөвшөөрчих л дөө.

Фу: Нөхөр өө? Нөхөр өө? Чамайг кино үзэхээ боль гэсэн байх аа?

Ю: Тэгвэл нөхрийнхөө үгэнд орно оо. Маргааш гарч тоглоно.

Фу: Болно. Ийм амархан... гэрийнхэн нь тэгж дээрэлхээд байх нь аргагүй юм байна. Одооноос би л хамгаалахаас.  

Ю: Ашгүй дээ. Дабао маргааш гадаа гарч тоглоно.

О: Яагаад босоод ирэв ээ? Дүүтэй болох өнгөрлөө.  

Фу: Фу Шиаобао.

О: Аав аа. Би яагаа ч үгүй ээ. Ван туслах намайг харъя гээд байсан юм.

Т: Хөөе. Би... Үгүй ээ.

Фу: Цалингийн талыг хаслаа. Явж унт.

*************** 

Ю: Ганцаараа явна гэж бодсон чинь.  Энэ хоёр яагаад дагаад байгаа юм болоо?

О: Ээж ээ. Аав бид хоёртой гадуур тоглох гоё байна уу?

Ю: Гоё. Дабао баяртай байна.

Фу: Тайван ид л дээ. Хүн булаах гээгүй байна.

Эм: Сон захирал аа. Менежер танд хамгийн сайн ширээ тавьсан байгаа.

С: Нэр хүндтэй байх аргагүй л өөр юм. Хүмүүс бүгд бөндөгнөөд.

ЛИ:  Тэр эм байнга ингэж хүндлүүлдэг байсан гэхээр...

Ю: Сон Яазу, Ли Шумэй. Баларлаа..

О:  Харагдахгүй байна. Харагдахгүй байна. Би энд байхгүй.

Ли: Залуу хүмүүс байж ичдэггүй юм байх даа? Юуг нь харсан юм?

С: Тэр эмэгтэй. Сон Ювэйтэй адилхан харагдаад байна. Хурдан хөдлөөд... Сайн харж чадсангүй.

Ли: Юу гэж дээ? Би өөрөө судсыг нь шалгасан.

С: Болохгүй нь. Юмыг яаж мэдэх вэ? Тэр үнэхээр мөн бол энэ удаа яасан ч амьд үлдээхгүй юм шүү. Ээж ээ. Очиж харъя.

Фу: Дабао. Хэтэрхий хурдан байгаа юм биш үү. Ингэж болохгүй.

Ю:   Да- Дабао ойлголоо. Дабао ойлгосон.

Фу: Үнсэх байсан ч ядаж гэртээ харихгүй.

Ю:   Дабаог тэвэр.

Фу: Хөөе. Чи...

С: Сон Ювэй.

Фу: Миний эхнэрт гар хүрээд. Энэ танай Сон овогтын хүмүүжил үү?

С: Хэн юм бол гэж бодсон чинь. Фу овогтын том ач байх шив. Эхнэр ээ? Чиний гэрлэсэн гээд байсан нөгөө тэнэг үү?

О: Ах гуай. Үр хүүхэд нь ийм хүмүүжилгүйг хараад танай өвөг дээдэс чинь урам нь хугарч байгаа байх даа?

С: Муу золиг.

Ли: Хүүхдийг орхи. Тэр хүнийг хар.

Ю: Дабао муу хүүхэд...

С: Тэнэг гээд байсан үнэн юм шиг байна.

О: Танай Сон овогтынхон баас идэж өссөн юм уу? Амнаас нь өмхий үнэртээд...

С: Муу золиг, юу гээд байгаа юм?

Фу: Сон захирал аа. Өөр хэлэх юм байхгүй бол явж үз. Битгий хүүхэд айлгаад бай.

Ли: Миний хүү, тоох хэрэггүй. Ийм хүмүүс цагаа дэмий үрэх хэрэггүй.

С: Сон Ювэй.

Фу: Миний эхнэрээр дахин дахин оролдоод... Сон захирал намайг тийм амархан дээрэлхүүлнэ гэж бодоогүй биз дээ?

С: Тэрний мөн бишийг мэдэх арга өчнөөн байгаа.

Фу: Дабао битгий ай. Явчихсан.

Ю:   Та нар дахиад хэд хоног баярлаж л бай. Удаан баярлахгүй.

*****************

С: Чиамин, ахын чинь нөгөө тэнэг эхнэр... зургийг нь аваад надад явуулаадахаач.

Ли: Тэр тэнэгийг Сон Ювэй гэж бодож байна уу?

С: Харамсаж байснаас эртхэн мэдсэн нь дээр.

М: Ахын тэнэг эхнэрийн зургаар яах гэсэн юм бол?  Сон Яазуд бас тэр тэнэг таалагдсан юм байх даа?

Эм: Тэр тэнэг  бүр гаарч байх шив.

М: Зургаар яадаг юм. Маргааш би тэр тэнэгийг өвөрт нь хийгээд өгнө. Фу Тинюан араараа тавиулах ямар байдгийг мэдэж аваг.

Эм: Тийм ээ. Сон захирлыг явсны дараа хэдэн сэтгүүлч дуудаад илчил. Тэр тахир дутуу амьтан хүний нүүр харах эрхгүй болно.

****************

Эм: Эзэгтэй. Авхай цэцэрлэгтээ явчихсан. Фу ноён компани руу явчихсан. Таныг сайн харж байгаарай гэж даалгасан. Гадагшаа гарч болохгүй.

Ю:   Дабао уйдаад байна.

Эм: Залуу ноён таныг олон ангит кино биш бол хүссэнээ үзэж болно гэсэн.

Ю: Намайг хорино гэж бодоо юу? Гайгүй байлгүй.

Т: Эзэгтэй. Буцаад ор. Хөл, гараа хугалчихвал би залуу ноёнд юу гэж хэлэх болж байна?

Ю:   Гарах арга алга.

М: Хөөе. Гадагшаа гармаар байна уу?

Ю:   Тийм. Дабао гарч тогломоор байна.

М: Бяцхан тэнэг. Наашаа хүрээд ир. Хоёулаа явж тоглоё.

Ю: Энэ ямар хорон санаа сэдсэн бол?  За за. Тоох хэрэггүй. Эхлээд гарах хэрэгтэй. Ашгүй дээ. Дабао гадаа гарна даа.

Эм: Авч явж болохгүй. Фу ноён гадагшаа гаргаж болохгүй гэсэн.

М: Амаа тат. Чи юугаа мэддэг юм? Хүний замд хөндөлсөөд. Явъя.

Эм: Хурдан. Хурдаан Фу ноён руу залгаж хэл.

**************

Т: Фу захирал аа. М улсын ерөнхийлөгч тантай өөрийн биеэр уулзахаар ирсэн. Энэ удаа тохиролцоонд хүрч чадвал манай компани Хайчэний хамгийн хүчирхэг компани болно.

Эм: Байна уу:. Фу ноёнтон. Эзэгтэй хоёрдугаар Фу ноёныг дагаад явчихлаа.

Фу:  Юу? Уулзалтаа хойшлуул. Дараа болъё.

Т: Аан?

Фу:  Фу Чиамин. Дабаод ямар нэг юм болох юм бол амиараа төлнө гэж мэд.

****************

Ю:   Яагаад намайг буудалд авчирдаг билээ?  

М: Байна уу. Яазу. Би чамд буудлын хаяг явуулчихсан. Өнөөдөр би чамд том сюрприз бэлдсэн.

Ю:   Сон Яазу. Өнөөдөр юу тоглох уу? Дабао баяртай байна.

М: Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юу тоглодог юм? Хурдан ор... Дабао. Үгэнд ор. Хурдан ор. Энд олон сонирхолтой юм байгаа.

Ю: Байгаа байдлыг нь харахад... яав ч  жирийн хэрэг биш... За. Хөөх... том ор байна.

М: энийг уусны дараа хичнээн хүчтэй байсан ч, чи эсэргүүцэж чадахгүй. Дабао.

Ю:   Аан?

М: Нааш ир. Энэ усыг уучих. Удахгүй хүн ирж чамтай тоглоно. Сайн тоглоорой.

Ю:   За... Өөрөө уу. Яах гэж байгаа чинь ойлгомжтой байна. Энэ аяганд эм хийсэн чинь ойлгомжтой. Хичнээн тэнэг байсан ч ойгомжтой байхад. Ийм хурдан ирчихэж байгаа юм уу?

Эм: Хоёрдугаар Фу. Сэтгүүлч нарыг дуудчихсан. Хагас цагийн дараа ирнэ. Со захирлыг тэрнээс өмнө хурдан яв гэж хэлээрэй.

Ю: Мини нэр хүндийг унагах гэж сэтгүүлч дуудсан юм биз дээ.

Эм: Хоёрдугаар Фу. Байна уу? Би орлоо шүү. Энэ чимээ... Тэр муу тэнэг хоёрдугаар Футай орооцолдоно гэнэ ээ? Хоёрдугаар Фу саад болоход хамгийн дургүй. Чамтай дараа тооцоо бодно оо гайгүй.

Ю:   Надад эм уулгах гэж байсан байх аа?  сайн тоглоорой гэсэн үү? Сэтгүүлч дуудаж миний нэр хүндийг гутаах гэж байна уу? Энийгээ өөрөө мэдэрч дээ. Өөрийн шидсэн чулуу, өөрийн толгой дээр  гэдэг байх аа.

С: Сүрхий нууцлаад байсан. Фу Чианмин юугаа... Юу вэ? Хөөе. Өөрийгөө харуулах хэрэг байгаа юм уу? Тэгээд ч, би эр хүн сонирхдоггүй....

Ю:   чамайг ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй. Сайхан шоу болох нь дээ.

**************

Фу: Олж мэдсэн үү? Аль өрөө гэсэн бэ?   

Т: Фу захирал аа. 42-р өрөө гэсэн.

Эм: Хурдлаарай. Хурдал. Тэгэхгүй бол зугтчихна шүү. Их том мэдээ.

Т: Фу захирал аа. Энэ арай... Эзэгтэйн нэр хүндийг унагах гэж байгаагаас зайлахгүй.

Фу:  Хэн та нарыг орж болно гэсэн юм?

Эм: Фу захирал аа. Танай гэрт ийм дуулиантай зүйл болсныг сонсоод та ч гэсэн газар дээр нь барихаар ирээ юу?

Фу:  Фу овогтын хэрэгт та нар хэзээнээс оролцдог болоо вэ? Өнөөдөр болсон хэргийн талаар ганц л үг тархах юм бол та нар ажилгүй болно.

Т: Эзэгтэй хаана байна аа?

Фу:  Юу... Үзэгчид мэдэх эрхтэй гэж бодож байна. Өнөөдөр болсон зүйлийн талаар хүссэнээрээ мэдээлж болно. Манай Фу овог огтхон ч хариуцлага тооцохгүй.

эр эм: За.

Эм: Юу вэ? хоёр эрэгтэй хүн байна шд.

Т: Хоёр эрэгтэй болохор илүү их сонирхол татна. Хурдан мэдээлээрэй.

Эм: хурдан хурдан.

С: Та нар юу хийгээд байгаа юм?  би яагаад энд байгаа юм? Миний хувцас хаана байна?

М: Зураг авахаа боль. Авахаа боль гэж байна.

Фу:  Бид нар хурдан ирсэн. Дабао буудлаас гарч амжаагүй байх ёстой. Явж олъё.  

Т: За.

М: Би Фу овогтын хоёрдугаар хүү байна. Дахиад хэлэхгүй шүү. Та нарыг салбараас чинь хөөлгөнө гэж мэд. Зайл. Зайлаач. Хохь чинь шүү.

Бүгд: Толгойлогчийн амрыг эрье.

Ю:   Бүгдээрээ сууцагаа.

**************

Бүгд: Толгойлогчийн амрыг эрье.

Ю:   Бүгдээрээ сууцагаа.

Эр: Толгойлогч оо. Та зүгээр байгаа нь сайн хэрэг.

Эр: Санаа зовох хэрэггүй. Бид нар зөвхөн Шүэ овгийн хүнийг л хүлээн зөвшөөрнө. Таныг амьд байгаа цагт Сон Яазу яаж ч чадахгүй. Бид нар тэрнийг ямар ч хамаагүй аргаар чирээд буулгана.

Ю: Яарах хэрэггүй. Өв залгамжлагчийг зарлах хүлээн авалтын үеэр би тэрнийг өөрөө суудлаас нь чирч буулгана. Тинюан одоо буудалд оччихсон байгаа байх. Би ингээд явъя. Ямар нэг юм болох юм бол шууд надад мэдэгдээрэй.

Бүгд: Мэдлээ. 

Ю:   Тинюан.

Фу: Дабао. Чи энд юу хийж байгаа юм?

Ю:   Дабао. Сайн. Их сайн. Энэ өвөө нар Дабаотай айл гэр болж тоглосон. Дабао зөндөө тоглосон.

Фу: Тоглосон?

Бүгд: Тийм ээ. тийм тийм тийм. айл гэр болж тоглосон. Тоглосон тоглосон.

Фу: Фу Чианмин, Сон Яазу хоёр юу болсон юм?

Ю: Тэр хоёр... Тэр хоёр Дабаотой унтаж тоглоно гэсэн. Дабаогийн нойр хүрээгүй. Тэр хоёр... тоглоно гэхээр нь.. Дабао ингээд... ингээд цохичихсон. Тэд нар унтаад өгсөн.

Фу: Чи үнэхээр... Азгүйтлийг аз болгож чадах юм даа.

Т: Эзэгтэй, та зүгээр байгаа нь яамай даа. Гэрийн үйлчлэгчээс мэдээд Фу ноён ямар их санаа зовсныг та мэдэхгүй байх.

Фу: Хөөе. Олон юм ярих хэрэггүй. Ойлгохгүй ч байж магадгүй.

Ю:   ойлгож байна. Фу Тинюан, надад санаа тавьж байгаад баярлалаа.

Фу: Дабао.

Ю:   Аан?

Фу: Шиаобаогийн цэцэрлэг тарж байгаа. Хоёулаа очиж авъя.

Ю: Тэгье. Шаиобаог цэцэрлэгээс нь авъя.

Фу: Явъя.

Ю:   За.

****************

С: Фу Чианмин. Чиний хэлээд байсан сюрприз энэ үү? Намайг өдөөд байгаа юм уу? Дахиад хэлчихье. Надад эрчүүд таалагддаггүй.

М: Надад ч гэсэн эрчүүд таалагддаггүй.

С: Зөрүүдэлсээр л байна уу? Дуудаж авчраад, сэтгүүлч нарыг дуудаж байдаг. Чиний өмхий санаа... за яах вэ. Би захирлын суудалд суусныхаа дараа хамгийн түрүүнд чамайг албан тушаалаас чинь зайлуулна даа.

М: Үгүй ээ, үгүй үгүй. Сон захирал аа. Сон захирал аа.

С: Зайл.       

М: Сон захирал аа. Ямар их өвдөж байна аа? Фу Тинюан тэр тэнэгтэй нийлж энийг хийснээс зайлахгүй. Харж л байгаарай...

**************

Ю:   Машин тухгүй байсан. яагаад? Алтан тэмдэгтэй машин унахгүй юм уу?

Т: Эзэгтэй. Ноёнтон авхайг бусадтай адил байлгахын тулд энд цэцэрэгт өгдөг юм. Үнэтэй машинаар ийм цэцэрлэгт ирвэл хэтэрхий содон харагдана.

Ю: Энэ хүн Шиаобаогийн хүмүүжилд их анхаардаг юм байна. Шиаобао.

Ш: Наад ямбий машинаа хаалган дээрээс холдуу. Зайл зайл зайл.

Т: Яаж байгаа юм?

Ш : Та нар дүлий  юм уу? 500мянгаас дээш үнэтэй машин л цэцэрлэгийн хаалган дээ тавьж болно. Хурдан зайлаач...

Ю:   500мянга эмнэлгийн төлбөрт хангалттай биз дээ?

О: Ээж мундаг. Ээж ёстой мундаг. Шэн Лияан багш, больж.

Ш: Нэг нь тэнэг, нөгөөх нь тахир дутуу хоёр...ичихгүй байна уу? Хэн та нарыг их зан гаргаж болно гэсэн юм? Ёоёо...

Фу: Багш хүн байж... Ийм байж яаж хүүхэд хүмүүжүүлэх юм?

О: Аав аа. энэ багш Шиаобаог дандаа загнаж, зоддог. Шиаобао тэрэнд дургүй.

Ю:   Шиаобао.

Фу:  Үхмээр байна уу?

*******************

Ш: Хэн тэрнийг Фу Зижэг уурлуул гэсэн юм? Фу Зижэгийн аав манайд байр барих мөнгө өгсөн чухал хандивлагч.

Фу:  Байр барих мөнгө өгсөн? Юу болоод байгаа юм?

Т: Фу ноёнтон би өчигдөр таны хэлснээр нэрээ нууцалж мөнгө хандивласан. Яахаараа Фу Зижэгийн аав болчихдог билээ?

Ш: Та нар хандивлаа юу? Хэдхэн мянгын машин уначихаад... хэдэн арван саяыг хандивласан гэж гайхуулж байдаг. Түй. Хэнийг хуурах гээ вэ?

Ю: Олон юм ярих дуртай бол Дабао чамайг уулгаад өгье. Ингээд уу...

Ш: Муу тэнэг. Зайлаач. Фу захирал аа. ашгүй та ирэв үү? Энэ хэдэн тэнэг амьтад... хэдэн үг хэлсэн гээд... Танай хүү Фу Зижэг үл тоомсорлож байна.

ф: бас нэг юу ч мэдэхгүй ядуу хүүхэд үү?  Жаал аа, энэ миний хүүдээ хэдэн арван саяар авч өгсөн эрх. Дургүй байсан ч чамд тэвчихээс өөр арга байхгүй за юу?

Фу:  Баруун хотхоныг чи хандивласан гэсэн үү? Нотлох баримт байгаа юм уу?

ф: Би...

Ш: Ийм юмыг яахаараа бид нар мэддэггүй юм? Банкны хуулга дээр хандивлагчийн нэрийг Фу гэсэн байсан. Энэ хүний овог нь Фу. Өөр хэн байх юм?

О: Миний овог ч гэсэн Фу.

Ш: Хөөе. Жаал аа. чиний тэнэг ээж, тахир дутуу аав... эхлээд ядуу байхаа больчих. Хэдэн арван саяыг хандивласан гэх гээ юу?

Ф: Фу Тинюан миний нэрийг барьж байдаг. Та нар юу вэ?

Фу:  Байз. Хэн гэнэ ээ? Фу Тиюан?

Ф: Тийм ээ. Би бол Фу овогтын том ач Фу Тинюан байна.

О: Аав аа. Ядаж хүний нэр зээлж байгаа юм бол зөв хэлдэг байгаа даа тийм ээ. Фу Тинюан шд.

Ф: Золиг минь. Намайг доромжилсон уу? Хамгаалагч, ирээд энэ золигийг сайн сургаад өг.

Эр: Тэнэг амьтан, намайг дийлнэ гэж бодоо юу? Новш... тавь...

Ш: Энэ тэнэг ийм хүчтэй гэж үү?

Т: Энэ мөнгөний баримт. Наад нүдээ нээгээд сайн хар. Хэн нь жинхэнэ Фу Тинюан байна, сайн хар.

Ш: Тэр... тэр...

З: Энд юун чимээ шуугиан тариад байгаа юм?

Ш: Захирал аа. Энэ хоёр хүн хоёулаа өөрсдийгөө Фу Тинюан гээд байна. гэхдээ энэ тахир дутуу амьтан... тэрэнд хандивын мөнгө шилжүүлсэн баримт байна.

Т: Яаж байна аа?

З: Ийм юмыг хэн ч хуурамчаар хийчихнэ. Харин хүний хэн болох, зан аашийг хэн ч хуурч чадахгүй. Тахир дутуу, ийм машин уначихаад Фу захирал байх уу?

Фу:  Танайд хандив өгснөөс нохойд өгсөн нь дээр юм байна. Банкны шилжүүлгийн 24цагийн дотор буцааж болдог байх аа? Банк руу залгаад мөнгөө буцааж ав.

Т: Мэдлээ. Одоохон. Байна уу? Жао захирал аа, цэцэрлэгт шилжүүлсэн хандивын мөнгийг буцаагаад, манай компаний данс руу шилжүүлчих. За. Ойлголоо.

О: Инээгээч. Яагаад инээхгүй байгаа юм? хандив чинь байхгүй болчихсон уу?

З:Энэ.. хандиваа буцаачихсан уу?

Фу:  Банк хэзээнээс ийм хурдан болоо вэ?

Ш: Захирал аа. үнэхээр... банкнаас... хандивын мөнгөө татчихсан байна.

Ф: Юу гэнэ ээ?

Ш: миний утасны төлбөр нэг юань үлдсэн гэнэ ээ.  Хөөе тэргэнцэртэй хүн гуай, бид нарыг хуурчихна гэж бодоо юу?

Ф: Би хэлээ биз дээ. Фу Тинюан, намайг хэн ч дуурайж чадахгүй._

Т: Фу захирал аа. Жао захирал мөнгийг буцааж татахад арван минут болно гэсэн.

Ф: Жүжиглэсээр байгаад бүр донтоо шив. Захирал аа, би хэдэн арван саяыг хандивласан том үйлчлүүлэгч байна. эд нараар намайг доромжлуулсаар л байх уу?

З: Энэ хүн ийм итгэлтэй байхыг бодоход... жүжиглээгүй байвал яах вэ? Фу захирал аа. та тайвшир. Аравхан минут гэсэн байх аа. Хүлээгээд харж  байя. Хэрвээ тэр мөнгийг буцааж татахгүй бол би таны сэтгэлд хүрэхээр хариу өгнө өө.

Ф: Хараажийн ядуу амьтад яаж ч Фу Тинюан байх вэ дээ. Хүлээж л байя.

З: Сандал аваад ир. Фу ноён сууж амраг. Фу ноён. Та суу.

10минутын дараа

Ф: Арван минут өнгөрчихөөд байсан мөнгө байсаар л байна. Одоо тэгээд хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч болохыг мэдэв үү?

О: Манай аав худлаа хэлээгүй. Хугацаа нь хойшилсон байх.

З: Амаа тат. Муу золиг дуугүй бай. Чамайг цэцэрлэгээс хөөлөө. Энэ хотын аль ч цэцэрлэг чамайг авахгүй. Энэ машиныг эвдээд өг. Фу ноёны уурыг дарж өг.

Ш: Байз. Захирал аа. хандивын мөнгийг буцаагаад татчихсан байна.

З: Лиу багш аа. Хангалттай. Тоглохоо боль.

Ш: Үнэн гээд байна.

З: Юу? Үнэхээр Фу захирал байж.

Ш: Ийм байж болно гэж үү? Фу овогтынх хичнээн баян билээ дээ. Фу ноён юу гэж хэдхэн арван мянгын үнэтэй ийм хямдхан машин унах юм?

Т: Машин хүний хэн болохыг тодорхойлохгүй. Та нар шиг ийм бодолтой хүмүүс цэцэрлэгт ажиллах  эрх байна уу?

З: Фу ноёнтон. Уучлаарай. Бид нар таныг өөр хүнтэй андуурчихаж. Эндүүрэл болсон байна.

Ф: Фу Фу Фу Фу ноёнтон. Би би би таны нэрийг бариагүй шүү. Эд нар... эд нар д намайг тэгж  яриад байсан. Тийм ээ. Би ийм сайхан боломжийг алдахыг хүсээгүй юм. Фу ноёнтон.   Энийг тоох хэрэггүй. Тэгэх үү?

З: Тонил цаашаа. Надад буруугаа чихэх гээ юу? Хүн байна уу? Энэ муу Фу захирлын нэрийг барьсан өөдгүй амьтныг чирч аваачаад, сайн сургаад өг.

Ф: Үгүй ээ. үгүй. би... үгүй ээ. үгүй. Фу ноёнтон. Фу ноёнтон. Фу ноёнтон.

З: Фу ноёнтон. Тэр хүшнээс л болсон.  Би сайн сургаад өгнө. Таны өгсөн хандив...

Фу:  Манай охиныг хөөчихсөн болохоор танай цэцэрлэгийн хүүхэд байхаа больсон. Хандив өргөх шаардлагагүй гэж бодож байна.

З: Үгүй ээ. үгүй. Фу ноёнтон. Өндөр уулыг олж хараагүй миний буруу. Дахиад ганцхан боломж өгөөч дээ.

Ю: Тинюан. Захирал өрөвдөлтэй байна. Алгадаад гар нь улайчихаж.

Фу:  Дабао.

З: Тийм ээ. Эзэгтэй. Би үнэхээр хөөрхийлөлтэй. Надад туслаач дээ, тэгэх үү?

Ю: за.

О: Ээж ээ. Энэ муу хүн. Муу хүнд битгий тусал.

Ю: Хүнд туслах сайн хэрэг. Гар нь улайчихсан байсан. Дабао өмнөөс нь алгадчихлаа. Ийм өөдгүй амьтныг алгадаад... гар муухай болчихлоо.

О: Хөгшин зөнөг. Миний ээжийг хуурах гэж байдаг. Дахиад манай ээжид зодуулмаар байна уу?

З: үгүй ээ, үгүй. үгүй үгүй.

Ю: Дабао тусалдаг сайн хүн, тийм ээ?

Фу:  Тийм ээ. Дабао хамгийн мундаг. Ийм хүн цэцэрлэгийн захирал байх эрхгүй. Өнөөдрөөс гурав хоногийн дотор энэ хүний ажлыг нь хүлээлгэж өг.

Т: Мэдлээ.

З: Фу ноёнтон. Надад дахиад ганцхан боломж өгчих л дөө. Фу ноёнтон.

Фу:  Хэдүүлээ гэртээ харья.

О: Тэгье.

Ю: За.

З: Тонил чи. Хэн нь мөнгө хандивласныг ч хэлж чадахгүй. Би ажилгүй болох юм бол чи ч гэсэн зүгээр өнгөрөхгүй гэж мэд. Чамайг сургаад өгье. Ингээд...

******************   

Ю:   Шиаобао. Өвдөж байна уу?

О: Ээж ээ, таныг үлээвэл Шиаобао өвдөхөө больчихно.

Ю: За.

Т: Эзэгтэй, авхай хоёрыг харахаар төрсөн эх охин хоёр шиг харагдаад байх юм.

Ю:   Болохгүй болохгүй. энэ дандаа харшил хөдөлгөж, урвал үзүүлдэг юмнууд байна. Шиаобао гэмтчихсэн байгаа. Шиаобао идэж болохгүй.

Эм: Уучлаарай, эзэгтэй. Би яг одоо солиодохъё.

Ю:   Тинюан.

Фу: Дабао. Чи энд юу хийж байгаа юм? Таваас зургаан настай хүүхэд шиг ухаантай хүн. Урвал үүсгэнэ гэж мэдэж байдаг.

Т: Фу ноёнтон. Та эзэгтэйг дүрс эсгэж байна гэж сэжиглэж байна уу? Үгүй байлгүй дээ.

Фу: Үнэн худлыг... маргааш эмнэлэгт үзүүлээд мэднэ.

Ю: Яагаад над руу ингэж хараад байна аа? Аймаар юм аа.

Фу: Дабао. Бид хоёр гэрлээд удсан. Хуримын бөгж авч өгөөгүй юм байна. маргааш явж авъя, тэгэх үү?

Ю:   Бөгж... бөгж гэж юу юм?  Амттай юм уу?

Фу: Тийм ээ. Иддэг юм. Их амттай.

О: юу болоод байна аа?

*************

Ю:   Жан менежер ээ. Маргааш хамгийн үнэтэйгээс нь бэлдээд тавьчихаарай. Нөхөртэй сюрприз барих гэсэн юм. Мартсанаас... зүгээр л дэлгүүрийн ойн баярт зориулсан бэлэг гэж хэлээрэй. Тинюан. Намайг сонгосон бол би чамайг яасан ч зовоохгүй.

Эм: Менежер энийг чухал үйлчлүүлэгч авчихсан гэж хэлсэн. Хурууны хээгээр л онгойно гэсэн. Энэ чухал үйлчлүүлэгчийг хэн гэж бодож байна? Менежер хүртэл хамгийн үнэтэй үнэт эдлэлээ үнэгүй өгч байдаг.

Эм2: Мэдээж, их баян, нэр нөлөө бүхий хүн байж таараа.

Ю: Энэ өвөөгийн надад үлдээсэн дэлгүүр. Өөрийгөө илчилж болохгүй юм шүү.  Энэ... Дабаод таалагдаж байна.

О: Нээрэн, ээж ээ. хамгийг томыг нь аваарай. Энэ хүнийг харамсуулах ёстой шүү.

Ю:   за за за. Бэлгийг нээ... үнэгүй гэж байна. Дабао энийг авмаар байна. Дабао энийг авъя.

Эм: Хөөе. Тэнэг амьтан. Хойшоо бай. Манай дэлгүүрийн хамгийн үнэтэй эдлэлд хүрч болно гэж бодоо юу?

Эм2: Дэлгүүрийн эзэн гэдгээ мэдэгдэхгүйн тулд хоёр шинэ хүн томилчихоорой гэж хэлсэн биш... энэ хоёр түрэмгий юм гээч.

О: Эгч ээ. Дэлгүүрийн ойн баяр гээд тэнд биччихсэн байгаа биз дээ?  Тэгэхээр хүн бүр онгойлгоход оролцож болно гэсэн үг биз дээ?

Эм: Жаахан юм байж юугаа яриад байгаа юм?

Эм2: Дотор нь юу байгааг мэдэх үү? Хурдан яв.

Эм: Нэг нь тэнэг. Нэг нь тахир дутуу, нэг нь хүүхэд. Худалдаж авч чадахгүй болохоор үнэгүй авч болно гэж бодоо юу? Зайлаач… Битгий хүний ажилд саад болоод бай.

Ю:   Та нар Шиаобаог түлхэхээ боль. Тэгэхгүй бо Дабао үзүүлээд өгнө шүү.

Эм: Үнэхээр тэнэг амьтан байх чинь.

Ю: Бид нарыг авч чадахгүй гэж хэн хэлсэн юм? Тинюан... Тинюанд мөнгө байгаа. Би энийг авна.

Эм2: Манай баярын ажиллагаанд журам байгаа. Тэнэг, ухаан муутай,тахир дутуу хүмүүс оролцохыг хориглоно.

Т: Чи...

Фу:  Өөрсдөө учраа олог. Тэнэг үү, эсвэл   дүр эсгэж байгаа юу гэдэг нь удахгүй мэдэгдэнэ.

Т: мэдлээ.

Ю:   танайх Шүэ гоёл чимэглэл. Хүн бүр тэгш эрхтэй гэсэн байна. Та нарын хэлсэн юм алга. Та нар Дабаод худлаа ярьж байна. Худалч. Дабаод худлаа хэлсэн.

Эм2: Тэнэг байж бас юм мэддэг юм байна.

Эм: Эгч ээ, нөгөө чухал хүн ирээгүй байгаа болохоор энэ тэнэгээр жаахан тоглож уйдагаа гаргах уу?

Эм2: Тэнэг ээ. Сугалаанд оролцмоор байна гэсэн байх аа? Сөхөрч суугаад, нохой шиг хуц. Тэгвэл би чамд боломж олгоё.

Ю: Үнэгүй. За. За. Тэгье.

О: Ээж ээ. Хууртах хэрэггүй. Танаар тоглож байгаа юм.

Эм2: За яах вэ. тэгвэл эхэл.

Ю:   За яах вэ. тэгвэл эхэл.

Эм2: Тэнэг ээ, эхэл гэж байна.

Ю:   Эхэл гэж байна.

Эм2: Чи...

Ю: Чи...  

О: Эгч ээ. Та өөрөө тэнэг юм байна. Ээж гурван удаа хуцчихаад байхад... мэдээгүй л байгаа юм уу?

Эм2: Хэзээ нохой шиг хуцсан юм бэ?  

Эм:  Түрүүний хэлсэн үг дуудлагаараа бол хуцах гэсэн утгатай.

Т: Ноёнтон. Таны зөв байж. Эзэгтэй үнэхээр ухаантай юм аа.

Эм2: Муу тэнэг чинь...

Ю:   Хүн рүү дайрсан нохойг сургах хэрэгтэй.

Эм: Эгч ээ.

Эм3: Хайчэний хамгийн том гоёл чимэглэлийн дэлгүүрийн худалдагч  нар тэнэг амьтанд дээрэлхүүлж байх  ч гэж дээ. Ичихгүй байна уу?

эм: Менежерийн хэлээд байсан ВИП үйлчүүлэгч мөн байх.

Эм2: Брэндийн хувцас өмсчихсөн байна. мөн байж таараа. Авхай. Та...

Эм3:  Хоёрдугаар Фу ноёны надад захиалсан юмыг авахаар ирлээ.

Эм2: Үйлчлүүлэгч ээ. бид нар аль хэдийн бэлдчихсэн байгаа. Энэ сейфэн дотор манай дэлгүүрийн хамгийн үнэтэй гоёл эрдэнэс байгаа.  Та энийг нээгээд авч болно.

Эм3: Хамгийн үнэтэй эрдэнэс ээ? Хоёрдугаар Фу ноён ийм өглөгч байх гэж. Өө. Фу ноён  энд байсан юм уу.

Эм2: Фу ноён? Тэгвэл энэ... Фу эзэгтэй гэсэн үг үү?

Эм: Уучлаарай, Фу ноёнтон. Түрүүн бид хоёр эзэгтэй та хоёрыг таньсангүй алдаа гаргалаа. Уучлаарай.

Эм3: Юунаас нь айсан юм? Фу овогтынхонд гологдсон тахир дутуу амьтан. Хашааны хаалга хамгаалдаг хамгаалагч ч тэрнээс дээгүүр.

Ю:   Миний эрийг... хүссэн нь доромжилж болно гэж бодоо юу...

*****************

Ю: Тахиа... нохой... Юу гэж хэлдэг билээ?

О: Замбараагүй, тахиа нохой.

Эм3: Хэнийг тахиа гээд байгаа юм?

Эм: Доромжлоод байгаа юм уу?

О: Хөөе хөөе. Хашаан дотор замбараагүй байх чинь.

Т: Эзэгтэй, авхай хоёр уурыг хүргэж байх шиг байна.

Эм3: тэнэг амьтан. Фу Тинюантай холбогдсон гээд намайг доромжлоод байгаа юм уу? Зүгээр өнгөрөөхгүй дээ.  Намайг хамгийн үнэтэй эрдэнэс авах ВИП үйлчлүүлэгч гэсэн байх аа? Энэ тэнэгт юуг нь үзүүлсэн юм?

Ю:   Нээж чадах юм бол үнэгүй гээд бичихсэн байна. Оролдож үзээгүй байж ВИП гэдгээ яаж мэдэж байгаа юм?

О:Яг үнэн. Тэр дотор аавын ээжид нууцаар бэлдсэн бэлэг байгаа ч юм билүү.

Эм: Тийм ээ. энэ хэд ч гэсэн баян юм байна. эд нар байвал яах юм?

Эм3: Баян айлууд ч дотроо зэрэг дэвтэй байдаг. хар багаасаа баяуудад ад үзэгдэж ирсэн тахир дутуу хүн танай дэлгүүрийн үнэт эрдэнэсийг авч чадах уу?

Эм2: Та бэлэгээ авахаар ирсэн ВИП юм чинь... нээх гээд оролдоод үзвэл ямар вэ? хэрвээ та сейфийг нээж чадах юм бол... санаа зовох хэрэггүй. Би тохирох хариуг нь өгөх болно.

Эм3: Тэгье ээ.

Эм2: Манай үнэт эдлэлийг авах ВИП үйлчлүүлэгч биш байсан байна шд. Тэгвэл... тэр... тэр юм бол уу?

Ю:   Дабао. Дабао үзье.

Эм3: Хөөе. Чи үзсэн ч, нээж чадахгүй. Тэнэг ээ.

Ю:   Дабао азаа үзнэ...

Эм3: Тавь.

Эм: Үнэхээр ВИП байсан байна.

Ю: Дабао үнэхээр азтай. Тинюан.

Фу: Дабао. Чиний хурууны хээ яагаад энэ сейфийг нээдэг билээ?

Ю:   Дабао мэдэхгүй. Дабао азтай.

Эм2: Юуны чинь аз. Энэ тэнэг хүчтэй болохоор сейфийг эвдэлчихээ биз.

Эм2: Авхай, энэ хүн сая сейфийг нээсэн.

Эм3: Та нарт тархи байна уу? эд нарын байж байгааг хар. Яасан гэж дэлгүүрийн эрдэнэсийг авах юм?

Эм: Гэхдээ... тэр тэнэг үнэхээр их хүчтэй бол сейфийг хүчээр онгойлгосон байж болох уу?

Эм2: Хүн ир... Энэ хэдийг хөөгөөд гарга.

Ю:   Тэр бөгж минийх. “Нээж чадвал үнэгүй ав” гэсэн байна. Та нар худлаа ярьж байна. Худалч. Худалч.

Эм2: Тэнэг ээ, “эцсийн шийдвэрийг өөрөө гаргана” гэж мэдэх үү? Тэгэхээр эцсийн шийдвэрийг манай дэлгүүр өөрөө гаргана. Хурдан яв.

Фу: Фу Тинюан миний эхнэрийг та нар дураараа дээрэлхэнэ гэж бодоо юу?

Т: Эхнэрийн зарц гэдэг билүү? Эхнэрээ эрхлүүлэхээс өөр юм мэдэхгүй Фу ноён тэсэхээ байлаа.

Эм2:Фу Тинюан. Ядуу хөдөөний эмээс төрсөн тахир дутуу, Фу овогтынд нэр хүнд, эрх мэдэл ч байхгүй юм байж, юундаа хашгираад байгаа юм? 

Эм2: Фу овогтынх удам сайтай айл. Яахаараа тахир дутуу амьтан төрчихдөг байна аа? Ядаж л эхнэр нөхрөө сонгохдоо генийг нь харж  байж сонгохгүй дээ.

Ю:   Өмхий амаа хамхи. Тэгэхгүй бол Дабао амыг чинь алгадна шүү.

А: Зогс. Манай Шүэгийн дэлгүүрт хэн төвөг удаад байгаа юм? Үхмээр байна уу? Сон захирал аа.

Эм: Сон захирал аа? Энэ тэнэг  манай хамгийн том эзэн, Сон захирал юм уу?

Ю: Сон захирал. Ямар... Сон захирал хаана байна аа?

А: Сон захирал яагаад байгаа юм бол? Дэлгүүрийн хамгийн үнэтэй эрдэнэсийг үнэгүй өгнө гээд байсан... Сон захирал биш болж жүжиглээд... Аан. Үнэгүй өгнө гэж хэлэх гээд л... Үнэгүй өгөхөөр хайран санагдаад... нэгэнт нээчихсэн юм чинь хэдхэн юань өгөхөд л болно. Зүгээр л билэгдлийн чанартай.

Эм2: Менежер ээ. Манай дэлгүүрийн хамгийн  үнэтэй эрдэнэс... яаж ийм тэнэг амьтанд үнэгүй өгөх юм бэ? Тэгээд ч, сая манай дэлгүүрээс захиалгаа авахаар ирсэн үйлчлүүлэгчийг уурлуулчихсан.

Эм3: Би хоёрдугаар Фу ноёны хүн байна.

А: Хоёрдугаар Фу ноён өөрөө ирсэн ч, манай дэлгүүрийн журмыг өөрчилж чадахгүй.

Ю:   Энэ хоёр Дабаогийн нөхрийг доромжилсон. Дабао ууртай байна.

А: Юу гэнэ ээ? Үйлчлүүлэгчийг доромжилсон? Та нар галзуураа юу?

Ю:   Нойхойн ам өмхий бол... Дабао алгадна. Тэгвэл нохой хуцахаа больж, үгэнд ордог болно.

Эм: Манай менежер зүгээр л чамайг харж үзэж байна. Битгий мөрөөдөөд бай, тэнэг ээ. Менежер юу гэж чиний үгэнд ордог...

А: Хэн болоод хашгичаад байгаа юм? Хэн гэж бодоо вэ?

Эм: Менежер ээ.

Ю:   Сайн байна. сайн байна.

Эм3: Менежер ээ. Энэ тэнэг, тахир дутуу хоёрт тал засах ямар хэрэг байгаа юм? энэ насандаа танай дэлгүүрээс үнэт эдлэл авч чадахгүй.

А: бас нэг нохой хуцаад байх чинь.

Эм3: Хөөе.

А: Манай ВИП үйлчлүүлэгчийг доромжилно гэнэ ээ? хүн байна уу? Энийг чирээд гарга. Сайн сургаад өгөөрэй.

Эм3: Намайг тавь. Би хоёрдугаар Фу ноёны хүн байна.

Фу: Та хоёр танил юм уу?  

***************  

Фу: Та хоёр танил юм уу? 

А: Танихгүй ээ, танихгүй. Энэ манай Шүэгийн дүрэм байгаа юм. үйлчлүүлэгч бүрт ижил тэгш хандах ёстой. Өнөөдөр манай дэлгүүр алдаа гаргалаа. Өнөөдөр та бүхэн хүссэн бараагаа сонгож болно. Бүгд үнэгүй.

Ю:   Хэрэггүй ээ, хэрэггүй. Ичмээр юм. Зүгээр л март.

А: Сайн яваарай.

Эм2: Менежер ээ. энэ тэнэг амьтнаас уучлалт гуйх гэж дэлгүүрийн хамаг үнэтэй барааг өгөөд явуулчихлаа шд.

А: Амаа тат. Ийм илт байхад хараад мэдэхгүй байна уу? Шүэ овогтын тулааны сургуулийн толгойлогч, Шүэ гоёл чимэглэлийн компаний захирал байна.

Т: Фу ноёнтон. Түрүүний менежер манай эзэгтэйд арай л сайн байх шиг.

Фу: Миний эхнэр бодсон шиг тэнэг биш бололтой.

***************

2: Хэрэггүй амьтад. Тэр тэнэг амьтанд ингэж дээрэлхүүлж байх гэж. Ичих нүүр байна уу?

М: Аав аа. тэр тэнэг зодолдохдоо үнэхээр гаргуун байсан. Хэнд ч дийлдэхгүй байх.

2: Хн. Аятайхан үзээд болохгүй бол аягүй арга хэрэглээд үз. Шүэ тулааны сургуультай холбоо бариад... илүү сайн тулалддаг хэдэн хүн явуул гэж хэл. Маргааш нас барсны ойн өдөр нь болно.

Эр: Толгойлогч оо. Фу овогтын хоёрдугаар авга манайхаас хэдэн чадвартай хүн хөлсөлье гэсэн. Таны эсрэг хөдлөх гэж байгаа юм шиг байна. Өгөхгүй гэх үү?

Ю:  ЗҮгээр ээ. өгчих.

Эр: Тэр хүмүүс таныг танихгүй. Үнэхээр ямар нэг юм болбол...

Ю:   Фу Зонлонд Шүэ овогтын дүрмийн дагуу даалгаврыг гүйцэтгэхэд өөрөө заавал байх ёстой гэж хэл.  Бас улаан зангиатай, хар хувцас өмс гэж хэлээрэй. Хүн андуурахгүйн тулд. Манай хүмүүст улаан зангиатай, хар хувастай хүн бай нь гэж хэл.

Эр: Нэг сумаар хоёр туулай. Сайхан санаа байна. та ч мөн дөө.

Ю: Тинюан. Чи хэзээ ирсэн юм? Дабао том захирлын хэлдэг үг сурч байна. утсаар яриад... утсаар ярихдаа...

Фу: Дабао сайн дуурайж байна. өлсөж байна уу? явж хоолоо идье.

Ю:   За.

Т: Фу захирал аа. маргааш Фу Зонлин, Фу Чианмин хоёр ирнэ гэсэн. Энэ хоёр нэг  юм сэдсэнээс зайлахгүй.

Фу: Ирж л байг. Дабао байхад айх юм байхгүй.

Т: Фу захирал аа.      Та сүүлийн үед эхнэртээ их найддаг болж.

Фу: Мартсанаас... Шүэ тулааны урлагийн сургуулийн толгойлогч Сон Ювэйг олсон уу?

Т: Үгүй ээ. Сон овогтын залгамжлагчаа нэрлэх хүлээн авалт нөгөөдөр орой болно.

Фу: Энэ хүлээн авалт тийм ч амар болоод өнгөрөхгүй байх.

***************

О: Та алгадаад... би алгадаад...Хоёулаа алгадаад... та хоёр удаа, би хоёр удаа хүүхдүүд онгоцоор нисэж байна.

М: Фу Тинюан. Тэнэг эхнэртэйгээ сайхан л амьдарч байгаа юм байна. даанч ийм өдрүүд удаан үргэлжлэхгүй нь харамсалтай.

Ю:   Дураараа ярьж байх шив.

О: Ий сармис үнэртээд байсан чинь... хоёр өөдгүй амьтан ирчихэж.

М: Муу золиг, юугаа яриад байгаа юм?

2: Хөөе. Юундаа яарсан юм? Эд нар удаан их зан гаргаж чадахгүй.

М: Тийм дээ. Тинюан. Яаж ч байсан би авга ах чинь. Тэрийг ирээд цай аягал гэж хэл. Болно биз дээ?

Фу: Хоёрдугаар авга аа. Дабао болхи болохоор таны уурыг хүргэхийн нэмэр.

Ю:   Дабао болхи биш. Цай... Дабао хийе. Дабао хийе.

М: харав уу? Тэнэг ч гэсэн чамаас дээр байгаа биз дээ?

Ю:   Уу. Энэ цайг уусны чинь дараа би очих газар руу чинь явууламз.  Хоёрдугаар авга. Цай уу.

М: Тэнэг ээ. Минийх хаана байна?

Фу: Бэр эгч чинь... хүндлээч...

М: Ах аа. Хичнээн тэнэг ч гэсэн эмэгтэй хүн биз дээ. Чам шиг тахир дутуу хүн тэрний хүссэнийг өгч чадах юм уу?

Ю: Хүссэн... хүссэн... май...

2: Юугаа хийгээд байгаа юм?

М: Тэнэг амьтан. Албаар ингэсэн биз дээ?

Ю: Чи чи өөрөө л Дабаог хий гэсэн шд.

М: Чи... Энэ өлөгчин. Алаад өг.

Ю: Ашгүй хүрээд ирлээ. Эд нарыг үхтэл нь зодоод өг.  

Т: Фу захирал аа. Хөлсөлсөн хүмүүс  нь их хүчтэй юм шиг байна. эзэгтэй ганцаараа дийлэх бол уу?

Фу: Хоёрдугаар авга аа. Та яах гээ вэ?

2: Юу яасан гэж? Фу Тинюан хорин жилийн өмнө чи аав ээжтэйгээ машин ослоор үхэх ёстой байсан юм. Харамсалтай нь... чамд аз таарсан. Тахир дутуу ч гэсэн амьд үлдсэн. Одоо чиний дэргэд ухаантай тэнэг байдаг болж. Чамайг зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу? Миний хүүтэй эд хөрөнгөний төлөө өрсөлдүүлэх гэж үү?

Фу: Хоёрдугаар авга аа. Би энэ олон жил та нарын элэглэл, доромжлолыг тэвчсээр ирсэн.  Та намайг тэгтлээ их үзэн яддаг юм уу?

2: Чи байгаа цагт эрт орой хэзээ нэгэн цагт гай болох болно.

М: Фу Тинюан. Нааш ир... наашаа мөлхөж ирээд надаас уучлалт гуй. Тэнэг эхнэрээ ч гэсэн ирээд уучлалт гуй гэж хэл. Тэгвэл би уучлах ч юм билүү. Ядаж л та нарын цогцосыг бүтэн үлдээж болох юм.

О: Дуугүй бай. Тан шиг ийм тэнэг хүн  миний ааваар уучлалт гуйлгах эрхтэй гэж бодоо юу?

М: Хүний ач мэдэхгүй. Нүдээ сохортол уйлахыг чинь харна аа.

Ю: Сохортол уйлна.

М: Уйлахаасаа өмнө баярлаж л бай. Сайхан байна уу? Ирсэн юм бол ажилдаа орооч...

2: Та нар яах гээ вэ?

М: Хөөе. Юу болоод байгаа юм?

2: Хүмүүс чинь энэ байна. хурдан сургаадах.

М: та нар галзуураа юу? Наад нүдээ нээгээд хараач. Бид нар хар хувцас, улаан зангиатай байгаа биз дээ?

Эр: хангалттай. Та нарыг сургаад өгье. Эхэл... Эхэл...

М: Боль л доо. Болиоч. Боль боль.

Эр: Захиалагч нь хэн билээ?

2: Би би би...

Эр: Дарга нарт   даалгавар биелсэн гэж хэлээрэй. Таван одтой үнэлгээ өгөөрэй.

2: За...

Эр: Хурдан дараач...

Эр: явъя.

2: Та нар. Та нар... хэн та нарыг хөлсөлсөн юм бэ?

Фу:   Өөрийгөө зодуулах гэж хөлсөлсөн юм байх даа? Хоёрдугаар авга үнэхээр ысонин хоббитой юм байна. Дабао.

Ю: Аан?

Фу:   Гэр завааруулаад байна, гаргаад өг.

Ю: За.

М: Аав аа. Юу болоод байгаа юм бэ?

2: Юу юу болсон гэж? Би яаж мэдэх юм бэ? Надаас асуугаад нэмэргүй. Зөндөө мөнгө өгчихөөд дээр нь зодуулж байдаг.

М: Одоо тэгээд яах вэ?

2: Ийм юм болсон болохоор Фу Тинюан  хариугаа авч таараа. Маргааш Сон Яазу залгамжлагч болно. Заавал тэнд очиж, харилцаагаа сайжруулах хэрэгтэй шүү. Тэрний тусламжтайгаа Фу овогтын залгамжлагч болох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи бид хоёр яаж үхсэнээ ч мэдэхгүй гэж мэд.

М: За. Ойлголоо.

2: Ёоёо... ёооё... өвдөж байна.

****************

Т: Фу захирал аа. би сайтар шалгасан. Түрүүний ирдэг хүмүүс Шүэ тулааны урлагийн сургуулийн хүмүүс байсан байна.

Фу:   Шүэ гэнэ ээ?

Т: Толгойлогч нь алга болчихоод байхад ийм тайван байдаг. дээр нь ийм юм хийгээд явж байдаг.

Фу:   Яарах хэрэггүй. Нэгэнт мэдсэн болохоор...

Т: мэдсэн?

Фу:   Дабао... Шүэ тулааны урлагийн сургуулийн эзэн. Сон Ювэй.

Т:Юу ? Эзэгтэй, Сон Ювэй гэж үү? Тулааны сургуулийн эзэн яахаараа тэнэг болчихдог байна аа?        

Фу:   Тэнэг болж жүжиглэж байгаа байх. маргааш залгамжлагчийг нэрлэх хүлээн авалт болно. Эхнэр маань их л завгүй байх байх даа.

Т: Фу ноёнтон. Тэгвэл эзэгтэйд туслах уу?

Фу:   хэрэггүй. Миний эхнэр ухаантай хүн болохоор залгамжлагчийг нэрлэх хүлээн авалт зэргийн амархан зүйл дээр тусламж хэрэггүй. Манай компаниас төлөөлөх хүн явуул. Шаардлагатай үед уур амьсгалыг өөрчлөхөд тусал гэж хэл.

Т: Мэдлээ.

*****************

Ю: Шиаобао. Яагаад хааш нь чирээд байгаа юм бэ? Дабаогийн нойр хүрээд байна. Дабао унтлаа.

О:   Хөөе. Юун унтах вэ? Ээж ээ. Гэрлээд ийм удаж байхад надад дүү гаргаж өгөөгүй байж. Би хэзээ дүүтэй болох юм бэ?

Ю: Дүү? Амттай байх даа?

О:    Идэхээс өөр юм бодохгүй юм аа. Ээж ээ. өнөөдөр дүүтэй болохоос нааш гарч болохгүй шүү. Хурдан ор.

Ю: Шиаобао.

Фу:   Дабао.

Ю: Энэ хүн... давгүй биетэй юм гээч. Тэртэй тэргүй дэргэд нь байсан ч гэсэн... хамаагүй юм хийж чадахгүйгээс хойш... үлддэг юмуу. Хүрье. Дабао хүрье.

Фу:   Дабао эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгэндээ хамаагүй хүрч болохгүй.

Ю: Дабао, Тинюан хоёр гэрлэсэн. Олон ангит кинон дээр гэрлэсэн бол юу ч хийж болно гэсэн.

Фу:   Тийм үү?

Ю: Тйим.

Фу:   Юу ч хийж болно гэсэн үү?

Ю: Энэ хүн өнөөдөр яагаад улайхгүй байна аа? Хүрч... тэвэрч... бас үнсэж болно.

Фу:   Хүрс... тэвэрч... үнсэж болно.

Ю: Үгүй ээ, үгүй.

Фу:   Дабао, яасан бэ? Хүрч, тэвэрч, үнсэж болохгүй юм уу?

Ю: Цэцэг байна. Дабао тоглохгүй.

Фу:   Тоглоом аль хэдийн эхэлчихсэн. Одоо чиний хүссэнээр больж болохгүй.

Ю: Энэ хүн, өнөөдөр яачихсан юм болоо? Яаж байна аа? Намайг тавь... Яаж байна аа? яаж байна аа?

Фу:   Сон Ювэй. Хэр удаан жүжиглэхийг чинь харъя.

Ю: Тинюан хэлсэн... Дабао жаахан хүүхэд. Ингэж болохгүй.

Фу:   Дабао. Танюаны яах гэж байгааг мэдэх үү? Дабао ухаантай юм аа.

Ю: Танюан. Би тэнэг... чи ингэж болохгүй.

Фу:   Тэнэг хүн өөрийгөө тэнэг гэж  мэддэггүй. Ингээд баригдлаа даа, Сон Ювэй.

Ю: Чи...

**************

Т: авхай. Эзэгтэйг дахиад л аав руугаа явуулчихсан уу? аав чинь дахиад уурлах байх даа.

О: Ийм хөгшин болчихоод ганцаараа байгаад чинь гайхах юм алга. Ван туслах аа. энэ аавын өгсөн даалгавар.

Т: Аан? Гэнэт ухаан орсон юм байх даа. Гэхдээ эзэгтэй зөвшөөрөх бол уу.

О: Сайн бодооч. Ээж хичнээн хүчтэй билээ. ээж зөвшөөрөөгүй бол аавыг аль хэдийн хөөгөөд гаргачихсан байгаа. Би дүүтэй болох нь. Буулга буулга буулга.

***************

О: Ээж ээ. дүү хаана байна? Дүүг хаана нуучихсан юм бэ?

Ю: Шиаобао. Дүү ганц шөнийн дотор төрдөггүй юм.

Фу:   Зүгээр ээ. Би эрүүл болохоор өнөөдөр биш ч гэсэн, нэг өдөр болж л таараа.

О: Аан? Хүлээгээрэй. Ээж ээ. тэнэг биш болчихож.

Ю: Хэн намайг тэнэг биш гэсэн юм? Би яаж байгаад өчигдөр энэ хүний залинд орчихдог байна аа?

Фу:   Аваад ир...

Ю: Энэ...

Т: Эзэгтэй. Өнөөдөр та хүлээн авалтад очих болохоор тусгайлан хувцас бэлдсэн.

Ю: Миний хэн гэдгийг хэзээ мэдсэн юм?

Фу:   Өчигдөр.

Ю: Тэгэхээр өчигдөр миний хэн гэдгийг мэдсэн болохоор л надтай... Эсвэл...

Фу:   Би чамд сайн. Сайн болоод удаж байна.

Ю: Сон Яазу  өнөөдөр чиний мөрөөдөл талаар болно.

***************

С: Өнөөдрөөс Сон Ювэйгийн бүх юм минийх болно.

Ли: Шүэ тулааны сургуулийн хөгшин зөнөгүүд бүгд үеэ өнгөрөөсөн хүмүүс. Шүэгийн удмын хүийг л хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр ямар нэг юм болохгүй гэж найдъя.

Р: Шүэ овогт гэнэ шүү. Энэ хорвоод Шүэ овгийн хүн байж байж л тэгнэ шд.

Эр: Сон захирал аа. танай сургууль улс төртэй салшгүй холбоотой. Шүэ тулааны сургуулийг өвөлж авсны дараа Хайчэний хүн бүр таныг хүндэлдэг болно.

Эм: Сон захирал аа. 21-хэн насандаа ийм том эрх мэдэлтэй болж байна. Танаар бахархаж байна.

М: Сон захирал аа. Фу овгийн нэрийн өмнөөс өнөөдөр тусгайлан баяр хүргэхээр ирлээ. Найзыгаа битгий мартаарай даа.

С: Санаа зовох хэрэггүй. Шүэ тулааны сургууль минийх болно. Би хамгийн түрүүнд Фу овогтын залгамжлагчийн суудалд чамайг суулгана.

М: Хөөх. Болж байна. Хүчтэй холбоотнууд байцагаая. Одооноос Хайчэнд бид нар өмнө хэн ч гишгэхгүй.

Ли: Цаг болчихлоо. Эхэлье.

******************

Р: Эрхэм зочид оо. Шүэ овгийнхон хэзээний цөөхүүлээ байсан. Шүэгийн удмын ганц залгамжлагч нь миний охин Сон Ювэй байсан боловч хэд  хоногийн өмнө нас барсан. Тийм болохоор өөрийн ганц хүү Сон Яазуд энэ хүндтэй үүргийг хүлээлгэн өгөхөөс аргагүй болоод байна. Хойшид ч гэсэн бидэнд тусалж дэмжиж байгаарай.    

С: Нөхөд өө. Өнөөдөр Шүэ тулааны сургуулийн залгамжлагчийг нэрлэх хүлээн авалтаар... нэд, миний эгч Сон  Ювэйгийн дурсгалыг хүндлэх. Хоёрт. Миний Шүэ тулааны урлагийн сургуулийн залгамжлагч болсныг тэмдэглэх болно.

Ли: За алив... хундагаа өргөөд энэ баярыг тэмдэглэцгээе.

М: Сайн байна.

Эр: Хүргэн нь амрагтайгаа хуйвалдаж манай толгойлогчийг алахыг завдсан. Манай авхай одоо болтол сураггүй байгаа. Гэр бүл үймүүлсэн хүний хүүхэд яаж манай Шүэ тулааны сургуулийн залгамжлагч болно гэж бодоо вэ?

С: Өөр эсэргүүцэж байгаа хүн байна уу?

Эр: Би эсэргүүцэж байна.      

Эр: Би ч гэсэн эсэргүүцэж байна.  

С: Сайн байна. Маш сайн байна. Би одоо Шүэ тулааны сургуулийн залгамжлагч болсон. Сайн сонс. Та нарыг халсан.

Р: Шүэгийн гишүүд биш болсон болохоор эндээс хөөж гарга.

С: өөр эсэргүүцэж байгаа хүн байна уу?

Ю: Би эсэргүүцэж байна.

Р: С-с-с-с-сон Ювэй. Үхичхээгүй юм уу? энэ энэ энэ... хүн үү, сүнс үү?

Ли: Энэ эм яахаараа ийм азтай байдаг байна аа? яахаараа яг ийм чухал үед ирдэг байна аа?

С: Нэгэнт минийх болсон юмыг авна гэж горьдох хэрэггүй. Үхээгүй бол дахиад алахад болно.

Р: Хөөе.

Ли: Галзуураа юу? Тэрнийг дийлнэ гэж бодоо юу? Эсвэл энэ олон хүний өмнө бохир арга хэрэглэх гээ юу?

Ю:   Үхээгүй болохоор гайхаж байна уу?

М: Юу хийгээд байгаа юм? Фу Тинюан чам шиг тэнэгийг яаж гаргасан юм? сайн сонс. Энэ тоглоомын газар биш. Тоглохоо болиод... хурдан яв.  Нөхөд өө, үнэхээр уучлаарай. Би энэ тэнэгийг одоохон гаргаадахъя. Үргэлжлүүл. Үргэлжлүүл... би хэлсэн шүү. Өнөөдрийн хүлээн авалт... Фу, Шүэ овгийн хамтын ажиллагаатай холбоотой. Их чухал хэрэг. Энийг баллах юм бол Фу Тинюан ч чамайг хамгаалж чадахгүй...

Ю:   Фу овог, Шүэ овог хоёр хамтарч ажиллахыг... би зөвшөөрөөгүй байхад... хэн зөвшөөрөх юм?

М: Энийг дээ. Энэ энэ энэ... Өөрийгөө яасан их өргөмжилж байх юм. Чам шиг тэнэг хүн юу ч яриад нэмэргүй. Хурдан явахгүй бол чамайг тахир дутуу болгоод өгнө шүү...  итгэнэ үү байна уу,  маргаашийн нар үзэхгүй гэж мэд.

Ю: Чамд намайг сүрдүүлэх эрх байгаа гэж бодоо юу?

М: Галзуураа юу? Би... Үгүй ээ. Тэнэг биш болчихож.  

Ю:   Аав аа, уузалгүй удсан байна.

М: Аав аа?

Эр: Энэ хүнийг Сон Ювэйтэй ямар адилхан юм гээд бодоод байсан чинь...

Эр: Сон Ювэй үхээгүй байж. Энэ Сон Ювэй гэж үү? Сон захирал аа. ингэхэд юу болоод байна аа?

С: Тэр... тэр...

М: Дуу дуу дуу дуу дуу дуу. Юуны чинь Сон Ювэй. Энэ манай Фу овогтын тэнэг, бэр л байна. Шүэ сургуулийн эзэн яалаа гэж тэнэг байж болдог юм?

Ю:   Би яахаараа тэнэг байдаг юм? Хайрт аав, дүү хоёр сайн мэдэж байгаа.

Р: Бүсгүй. Чи миний охин Сон Ювэйтэй  үнэхээр төстэй юм. Гэхдээ тэр үхчихсэн. Энд ирчихээд битгий дураараа яриад бай.

Ли: Яг үнэн. Үхсэн хүнийг ч зүгээр байлгахгүй. Чамд хүн чанар байна уу?

С: Тийм ээ. Энэ хүн бол хуурамч. Миний эгч нас барсан. Энийг хурдан чирээд гарга.

М: Харав уу? би хэлээд өгье. Энэ бол манай Фу овогтын том ач хүүгийн тэнэг эхнэр байгаа юм. Сон Ювэйтэй жаахан төстэйгөөс цаашгүй. Тэгээд ч, Сон захирал эгчийгөө танихгүй байв гэж дээ? Тийм биз дээ?

Эр: Ингэж болдог юм уу? хүний нас барсан охины дүр эсгээд. Сон овогтын  шархан дээр давс цацсанаас ялгаа байна уу?

Ю:   За яах вэ. тийм бол....

М: Юу тийм бол гэж? Фу Тинюан хурдан ирээд ав гэж хэл. Хурдан эндээс яв...  

Ю: Фу Чианмин. Өнөөдөр бэр эгчийн чинь хувиар чамайг сургаад өгье. Хүний яриаг таслахаа боль.

М: Хөөе... за яах вэ.

Ю:   Та нар намайг Сон Ювэй биш гэж  байгаа бол... энэ гэрээн дээр гарын үсэгээ зурчих. .. Хэрвээ би Сон Ювэй мөн бол мниий ээжийг хуурч авсан Шүэ тулааны сургуулийн хувьцааны 10% минийх болно. Хэрвээ би биш бол Сон Яазу залгамжлагч болог. Ямар вэ?

Ли: Муу зальт эм. Гарын үсэгээ зурахгүй бол бид нарыг гэмшиж байна гэж бодно.  Гэрээнд гарын үсэг зурсны дараа энэнд нууц төлөвлөгөө байвал яах вэ? Тэгвэл бид нар ацан шалаанд орох гээд байна.

М:   Тэнэг ээ. Чи хэлээдэх дээ. Хүмүүс яасан ч гэж чам шиг танихгүй хүнтэй гэрээнд гарын үсэг зурах юм?

Ли: Яг үнэн. Хуурамч амьтан. Ямар эрхтэй гэж бид нараар гарын үсэг зуруулах гээд байгаа юм?

Т: Фу ноёнтон. Сон овогтынхон буруугаа хүлээхээс татгалзаад байна.

Фу: Тэгвэл хүмүүсээ гал дээр тос нэмээд өг гэж хэл.

Т: За.

***************** 

Эр: Энэ хүн Сон Ювэй биш юм бол яах вэ. Гарын үсэг зурлаа гээд буруудах юу байгаа юм?

Эр: Тийм ээ. Сон овогтынх гарын үсэг зурахгүй байгаа нь... энэ хүн Сон Ювэй мөн гээд батлаад байгаа юм биш үү?

Эр: Сон захирал аа. зурчихаач дээ. Тэгэхгүй бол энэ хүн төвөг удахаа болихгүй юм шиг байна.

Р: Шиаовэй, би аав чинь байна. Чи өнөөдөр намайг авсанд оруулахыг хүсээ юу?

Ю:   Миний аав аа? Та өөрийгөө миний аав биш гээ биз дээ? Яагаад гэнэтхэн миний аав болчихов?

С: Зурчих. Дараа нь хүлээн зөвшөөрөхгүй байхад... яаж зөвшөөрүүлэхийг нь харъя. Зур...

Р: бүсгүй. Чамд өөрийнхөө хэн болохыг батлах нэг минутын хугацаа өгье. Хэрвээ баталж чадахгүй бол гэрээнд заасны дагуу асуудлыг шийдэх болно.

Эм: нэг минут аа? ДНХ-ийн шинжилгээ хийлгэх дээж ч авч амжихгүй байлгүй.

Ю: Битгий мартаарай. Би таны охиноор зогсохгүй... Шүэ овогтын дотор миний хэн болохыг хэлээд өгөх хүн хангалттай байгаа.

Бүгд: Толгойлогч оо. эргээд тавтай морил. Толгойлогч оо. эргээд тавтай морил... Толгойлогч оо. эргээд тавтай морил.

Ю:   Босцогоо.

М: Энэ энэ энэ яахаараа... Шүэ тулааны сургуулийн эзэн Сон Ювэй байдаг билээ? Ийм байх боломжгүй дээ.

С: Дэмий юм ярихаа боль. Та нар ч гэсэн худлаа ярихаа боль. Танай эзэн аль хэдийн үхсэн.

Эр: Тулааны сургуулийн эзэн манай сургууль дээр өссөн гэж хэлж болно. Бид нар хөгширсөн ч гэсэн сохорчихоогүй байна.

Эр: Зарим нэг хүн  гэмшиж байгаа байлгүй.

Эр: Сон захирал аа.Тэр үед Сон толгойлогч алга болсон нь та нартай холбоогүй биз дээ?

Эр: Харин тийм. Сон толгойлогч байхгүй болчихвол Шүэ тулааны сургууль эд нарынх болно.

Р: Амаа тат. Бүгдээрээ амаа тат.

Ли: Ювэй. Ювэй. Чи амьд байсан юм уу? Ашгүй дээ.

С: Ээж ээ. Юу хийгээд байгаа юм бэ?

Ли:  Эгч чинь амьд байгаа цагт... Тэр үед болсон юмыг одоохондоо март.

Ю:   Юу гэж хэлэх гээ вэ?

Ли: Нөхөд өө. Та бүхэн Со Ювэйгийн алга болсон талаар сайн мэдээгүй байх. Тэр шөнө Ювэй аавыгаа алах гэж оролдсон. Аавыгаа үхчихсэн гэж бодоод айсандаа зугтчихсан.  

Эр: Юу? Төрсөн эцгийгээ алахыг завдсан гэж үү?

С: Тийм ээ. би тэр шөнө өөрийнхөө нүдээр харсан. Ийм өрөвдөх сэтгэлгүй эмэгтэй 500 жилийн түүхтэй Шүэ тулааны урлагийн сургуулийн эзэн болж болохгүй.  

Ю: Сайн байна. сайн байна. Сайн байна. Та нар худлыг үнэн болгохдоо үнэхээр сайн юм.     

М: Фу Тинюаны эхнэр үнэхээр энэ суудалд суучихвал би Фу овгийн тэргүүн болж чадахгүй гэсэн үг. Энийг хурдан дуусгах хэрэгтэй. Сон захирлын хэлдэг зөв. Шүэ тулааны урлагийн сургууль ийм хэрцгий, догшин удирдагчтай болчихвол хойшид хэн хамтарч ажиллах юм? Тийм болохоор... би Сон Ювэй биш, Сон захирлыг дэмжиж байна.

С: Энд байгаа хүмүүс бүгд их бага ямар нэг хэмжээгээр Шүэ овгийн хувьцааг эзэмшиж байгаа. Намайг дэмжих юм бол... өнөөдрийн хүлээн авалтын дараа хүн бүрийн хувьцаа 20%-аар нэмэгдэх болно.

Эр: Сон захирлыг дэмжиж байна.

Эр: Би Сон захирлыг дэмжиж байна.

Эр: Би ч гэсэн.

Эр: Дэмжиж байна.

Хүмүүс: Би бас дэмжиж байна. дэмжиж байна.

Ю:   Та нар...

Эр: Ийм хүн яасан ч эзэн болж болохгүй. Та нар хувийн ашиг сонирхлоо бодож байна. Та нарт хүн чанар байна уу?

С: Сон Ювэй. Чи хэн болохоо баталж чадлаа гээд яах  юм? Хүмүүс өөрийгөө л боддог юм.

Р: Шүэгийн хувьцааны дийлэнх нь болж байна. өнөөдөр юу ч болж байсан чи сургуулийн захирал болж чадахгүй.

Т: Энэ Сон овогт... хүмүүсийг өөрийн талд оруулчихлаа. Эзэгтэй хүнд байдалд орчихлоо.

Фу: Техникийн хэлтсийнхнээ эртээд сэргээсэн мэдээлэл яасан бэ?

Т: Одоо сэргээчихсэн байгаа. Шүэ тулааны сургуулийн настанд өгчихсөн.

Фу: Эзэгтэй ч   тэд нарыг гарах гарцгүй болгох нь дээ.

Эр: Ийм хэрцгий, өрөвдөх сэтгэлгүй хүн захирал болох эрхгүй. Хурдан зайл.

Эр: Яг үнэн. Хувьцаа эзэмшигчид бид нар ийм хүнийг зөвшөөрөхгүй.

Т: Гүтгэж байна. Би тэгээгүй.

С: Эгч ээ. Аль эртнээс аятайхан байгаад надад мэддэг чаддаг  юмаа заагаад өгчихсөн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан юм.

Фу: Амаа тат.

С: Энэ өрөвдөх сэтгэлгүй, өөдгүй амьтныг хөөж гарга.

Эр: Байз. Толгойлогч оо, энийг Фу Тинюан гэдэг хүн явуулсан. Хадам аав, хадам дүүдээ явуулж байгаа бэлэг гэсэн байсан.

С: Флаш уу? мөнгө ч биш олигтой юм ч биш. Ийм флашийг ямар юмных нь бэлэг гэдэг юм?

М: Сон  захирал аа. Тэр тахир дутуу амьтан их хулчгар. Наана чинь аягүй бол энэ  тэнэгийг жинхэнэ нууцыг илчлэх юм явуулсан байж мэднэ.

С: Тэгвэл сайн л байна. бүгдээрээ хамтдаа үзэх хэрэгтэй биз дээ? Алив. Энийг тавиадах...

Ю: намайг тавь. Тавиач... яах гээд байгаа юм? Тавь гэж байна. тавиач...

Р: Энэ энэ..

Ли: Хань аа. хань аа.

Р: энэ... Камерын бичлэг устгасан гэсэн биз дээ?

С: Унтраа. Хурдан унтраа.

Эр: Эд нар өөрсдөө хүн гүтгэж байсан байж. Ийм юм байж болох уу?

Эр: Хүн яаж төрсөн эгчийгээ ингэж чаддаг байна аа? Араатан гэж энийг л хэлэх байх. Араатан.

Эр: Ийм араатан  манай залуу авхайг дээрэлхэнэ гэнэ ээ? Та нар үхмээр байна уу?

Эр: Багш аа. би яг одоо хөлийг нь хугалаад, нохой хооллочихъё.

Бүгд: Нохойн хоол болго. Нохойн хоол болго. Нохойн хоол болго.

Ли: Үгүй ээ. үгүй. үгүй. Ювэй. Бид нар ухаанаа алдсан байж. Чи уужуу сэтгэлтэй шдээ. Өрөвч сэтгэл гаргаад бид гурвыг уучилчих.

Р: Ювэй. Тийм ээ, Ювэй. Чамд энэ хорвоо дээр надаас өөр гэр бүл байхгүй.

Ли: Тийм ээ.

Р: бид нарыг ингэж болохгүй биз дээ?

Ю:   Үгүй. Түрүүн эцэг үрийн холбоог таслах гэрээнд гарын үсэг зурчихсан.

Р: Чи...

Ю:   Мартаа юу? Зочид оо. Надтай ямар ч холбоогүй боловч, хуурч залилахаас өөрийг мэддэггүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Та нар зөвшөөрч байна уу?

Бүгд: Зөвшөөрч байна. тийм ээ. Тэг тэг.

Р: Сон Ювэй. Би чиний төрсөн эцэг байна. Чи намайг яаж чадах юм?  

Ю: Гэрлэлтээсээ урваж, амрагтайгаа хуйвалдаж намайг алах гэж байсан тан шиг хүн миний эцэг байх эрхгүй.

Р: Чи...

Ли: Хань аа.

С: Сон Ювэй. Аавыг алгадна гэнэ ээ? Хэтэрч байгаа юм биш үү.

Р: Чи...

Ли: Чи чи ... чи чи...

Р: Чи...

Ю:   Хүн байна уу? Эд нарыг бариад ав.

Ли: Хань аа.

Р: Сон Ювэй. Намайг тавь...

Ли: Тавь.

Р: Чи... чи яаж...

Эр: Та нар...

Эр: Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Ли: Наадах чинь юу юм?

Ю:   Харин л дээ. Тэр орой надад яаж уулгаснаа мартаа юу?

Ли: Үгүй ээ.

Р: Хөөе. Ганцхан дуслыг уухад гурван цаг ухаангүй байдаг юмыг.. чи намайг алах гээ юу?

Ю:   Үхэл... хэтэрхий хөнгөднө. Би та нарыг Хайчэний гуйлгачин болгоно. Идэх хоол, өмсөх хувцасгүй амьдарч, гудамжинд үхсэн ч та нарын цогцосыг хэн ч булахгүй.

С: Чи...  

Ю: Чирээд гарга.

Бүгд: Мэдлээ.

Р: Чамайг дээ...

Ли: Чи муу өлөгчин...

С: олиггүй үхлээр үхнэ дээ.

Ли: намайг тавь. Тавь гэж байна.

М: Фу Тинюан яахаараа ийм өрөвдөх сэтгэлгүй эхнэр авдаг байна аа? үгүй ээ. хурдан гэртээ очиж, аавтай цуг арга бодож олъё.

Ю:   Зочид оо. хог хаягдлаас салсан болохоор... баяраа үргэлжлүүлье. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Сая олон хүн байсан болохоор хэлж чадсангүй. Хурдан хүн явуулж миний охиныг хайж ол. Нууцлаарай.

Эр: Мэдлээ.

С: Зодохоо боль л доо. Битгий зодооч дээ. Битгий л дээ. Битгий зод л доо...

Эр: таван жилийн өмнө Шиао авхайг чин хэнд өгсөн бэ? Хэнд өгсөнөө хурдан хэлээдэх.

Ли: Хэл хэл. Хурдан хэл.

С: тавь... тавь орчим настай... нүүрэн дээрээ сорвитой... хар цүнхтэй мөнгөтэй өгсөн. Би өөр юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй.

М: Таван жилийн өмнө... орон гэргүй хүн... хүнд өгсөн? Фу Шиаобао Сон Ювэйгийн төрсөн охин байх нь ээ.

****************

М: Аав аа. Аав аа.

2: Хэдтэй билээ дээ? Жаахан хүүхэд шиг яагаад байгаа юм?

М: Аймшигтай юм болсон. Фу Шиаобао. Фу Шиаобао Сон Ювэйгийн төрсөн охин юм байна.

2: Юу? Азаар Сон Ювэйгийн үхчихсэн. Фу Тинюан тэр хоёрыг яасан ч нийлүүлж болохгүй.

М: Үгүй ээ, үгүй үгүй. Фу Тинюаны тэнэг эхнэр нь Сон Ювэй юм байна аа.

2: Юу? Чи тоглоод байгаа юм уу?

М: Чин үнэн. Тэр золиг Сон Яазуг хөөгөөд явуулчихсан. Гэхдээ одоохондоо Шиаобаог өөрийнхөө охин гэдгийг мэдээгүй байх шиг байна лээ. Хайгаад байна лээ.  

2: Яасан ч мэдэгдэж болохгүй. Фу Тинюан тэр хоёр яасан ч хүчээ нэгтгэж болохгүй. Тэгвэл бид нар баларна.

М: Тэгээд тэр хоёр нийлэхгүйгээр ганц ганцаараа тэмцэнэ гэж байх уу?

2: Хөөе. Фу Тинюан таван жилйин өмнө найз охинтой байсан байх аа? тэр үед хаячихаад гадаад руу явчихсан байх аа? Нааш ир... энийг...

****************

О: Ээж ээ, ялалт байгуулсанд баяр хүргэе.    

Ю:   Шиаобао. Баярлалаа, Шиаобао.

О: Ээж ээ. Одоо санаа зовох  юмгүй болсон болохоор надад хамт тоглодог дүү гаргаж өгнө биз дээ?

Ю: Охиноо олчихвол...  Шиаобаотай хамт сайхан байх байх даа. Тинюан. Надад... чамд хэлээгүй нэг юм байна. Үнэнийг хэлэхэд... таван жилийн өмнө...

В: Тинюан, би эргээд ирлээ. Намайг нисэх буудлаас тосно биз дээ?

Фу: Ван Минюэ.

Ю:   Аан? Яасан бэ?

Фу: Зүгээр ээ.

В: Шиаобаогийн төрсөн ээж хэн гэдгийг мэдмээргүй байна уу?

Фу: Хийх ажил байна. Явчихаад ирье. Дагах хэрэггүй.

Ю:   Ван Линюэ гэж хэн юм? Яагаад хачин царай гаргаад байгаа юм?

Т: Тэр... би... Фу ноёны экс найз бүсгүй.  

Дуулна:

В: Миний гуталнуудыг мастер унтлагын өрөөнд оруул. Тинюаны хувцаснуудтай цуг хий. Би олон гуталтай болохоор энэ мэт гуталнуудыг гаргаж хая.

О: Хөөе. Та нар юу хийгээд байгаа юм? Наадах чинь миний ээжийн гутал. Хүрч болохгүй. Буцаагаад тавь.

В: Шиаобао юу? Ямар том болоо вэ? Нааш ир, тэвэрье.

О: Эгч гуай, би таныг танихгүй.

В: Золиг чинь. Хэнийг эгч гээд байгаа юм?

Ю: Чи хэн юм?

В: Тэнюаны экс байна. бас энэ гэрийн ирээдүйн эзэгтэй.

О: Шүдээ угаадаггүй юм байх даа. Амнаас чинь муухай үнэр гараад байна.

В: Шиаобао. Ээжтэйгээ тэгж ярьж болохгүй.

Ю:   Ээж ээ? Юу гэсэн үг вэ?

В: Тинюан хэлээгүй юм шиг байна. Шиаобао  Тинюан бид хоёрын хүүхэд. Таван жилийн өмнө Тинюан бид хоёр буруугаар ойлголцсоноос болоод би Шиаобаог төрүүлчихээд гадаад явсан юм. Одоо эргээд ирсэн болохоор... миний эр, хүүхэд хоёрыг харж, өөртөө төвөг удах хэрэггүй.

О: Эгч гуай, хүн хуурах гэж байгаа бол тархиа ашиглах хэрэгтэй шд. Наад мэс заслаар давхраа хийлгэсэн чинь илт байна. Хоёр давхраатай хүний хүүхэд болохоро би давхраатай, том нүдтэй төрсөн юм.

В: Шиаобао. Би орхиод явчихсан болохоор гомдсоныг чинь мэдэж байна. Зүгээр ээ, ээж нь одооноос сайн байна аа. Юугаа хийгээд байгаа юм? Хөөгдөхөөсөө өмнө хурдан явахгүй юу?

Ю:   Таван жилийн өмнө хоёуланг нь хаяад явсан бол одоо минийх болсон. Чамд надтай ингэж ярих эрх байхгүй.

В: Чи... Би зүгээр л Шиаобаог харахаар ирсэн юм. эгч ээ, намайг битгий зод л доо. Тинюан. Эгч одоохондоо хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна. намайг үгийг зөрүүгүй алгадаад байна.

Фу: Алгадсан?

В: Зүгээр ээ. надаас л боллоо. Шиаобаог дэндүү санасан болохоор  би урилгагүй хүрээд ирсэн. Эгч уурлах нь аргагүй.

Фу: Тэгэх ёсгүй дээ.

В: Эгчийн буруу л даа. гэхдээ Тинюэ эгчээс болж уурлах хэрэггүй.

Ю: Хөөх. Нүдийг маань нээж өгөх шив. Сайн жүжигчин юм аа. намайг алгадсан гэсэн байх аа. би хийгээгүй хэрэг хүлээж чадахгүй.

Фу: Энэ удаа зөв. Манай эхнэр алгадахаар ийм мөр үлддэг юм.

В: Тинюан. Таван жилийн өмнө орхиод гадаад явсан болохоор үзэн ядаж байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ надад ч гэсэн шалтгаан байсан юм. би Шиаобаогийн ээж нь шдээ. Яаж намайг энүүгээр дээрэлхүүлж чадаж байна аа?

Фу: Чамд туслахыг хүссэн ч би чадахгүй. Би эхнэртээ алгадуулмааргүй байна.

В: Таван жилийн өмнөх шиг хулчгар хэвээрээ байх шив. Фу Чианмин надад их мөнгө өгөөгүй байсан бол чам шиг хэрэггүй амьтан дээр ирэхгүй байсан юм. Тинюан.

Ю:   Нүүрний чинь хоёр тал өөр харагдаад байна...

В: Би... би... би дараа ирье. Хурдан яваач...

Фу: Эхнэр. Таван жилийн өмнө Фу Чианмин надад эм уулгаснаас болоод би нэг эмэгтэйтэй шөнийг өнгөрөөсөн. Гэхдээ тэр хүн нь энэ байсныг мэдээгүй. Би...

Ю:   Таван жилийн өмнө би ч гэсэн тийм юм хийсэн. Надад тэрнийг буруутгах эрх байхгүй.

*****************

Ю: Илүү хүчтэй. Хоолоо идээгүй юм уу?  

В: Эгч ээ. Таван жилийн өмнө салах ёс хийгээгүй явсан болохоор л Тинюан надад гомдоод байгаа юм. Та хоёр хоёрхон сарын харилцаа бид хоёрын хоёр жилтэй тэнцэнэ гэж бодож байна уу? Миний бие тавгүй байна гэж хэлэхэд л Тинюан хамаг ажлаа орхиод над дээр ирж байна. Та хоёрын гэрлэлт хэр удна гэж бодож байна?

Ю:   Байна уу? чи хаана байна?

Фу: Би би... компани дээр байна. Эхнэр, яасан?

Ю:   Зүгээр. Орой хоолонд ирэх үү?

Фу: Очино оо. Шаиобао та хоёр намайг хүлээж байгаарай.

Ю: За.

Т: Фу захирал аа. Эзэгтэйд үнэнээ хэлэхгүй яасан  юм?

Фу: Энэ миний асуудал. Өөрөө шийдсэн нь дээр. Дараа нь тайлбарлахад болно.

Ю:   Холд... Ийм хүчээр цохь. Ойлгосон уу? Бэлтгэлээ үргэлжлүүл. Надад гарах ажил байна.

Эр: Толгойлогчийн байгаагаас харахад нэг юм шалгахаар явж байгаа байх.

Эр: Фу ноёнтон. Таны өгсөн хоёр үсэнд хийсэн шинжилгээгээр Фу Шиаобао, Ван Линюэ хоёр төрсөн эх охин хоёр болох нь 99,99% хувиар батлагдсан. Энэ шинжилгээний хариу нь.

Т: Юу? Энэ.. үнэхээр авхайгийн ээж нь гэж үү?

****************

В Тинюан. ДНХ-ийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж хэлээд байхад. Хоёрдугаар Фу чамайг болгоомжилно гэж хэлээд байсан. Азаар өчигдөр би тэрний үсийг авчихсан нь болж. Тинюан. Хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэй хүнд тамын хаалган дээр очоод ирдэг гэдэг шд. Тинюан, өнөөдөр намайг оройн хоолоор дайлна биз дээ?

Фу:   Манай эхнэр гэртээ хүлээж байгаа. Таван сая байгаа.

В: Инж юм уу?

Фу:   Харилцаа тасалсны хөлс. Хойшид надаас, манай гэр бүлээс хол бай.

В: Шиаобаод төрсөн эх нь хэрэгтэй. Хуурамч хүн яаж эхийн хайрыг мэдрүүлэх юм?

Фу:   Шиаобаог дөнгөж төрүүлээд хаяад явсан хүнд миний эхнэр байх эрх байхгүй.

В: Ёоёо... Тинюан. Би Шиаобаог төрүүлсний дараа сайн гам барьж чадаагүй болохоор удаан зогсож чадахгүй байгаа. Шиаобаогийн ээж гэж бодоод намайг хүргээд өгчих.

Фу: Хүргээд өг.

Т: Мэдлээ.

В: Тинюаныг надад хайртай гэж мэдсэн юм аа. Холдооч... Чиний гэрлэлт хэр удаан тэсэхийг харъя.

Ю: Фу Тинюан. Компани дээр байна гэсэн чинь энэ үү?  

*********************

В: Нөхөр чинь надад их сайн. Таван саяыг хүссэн юмандаа зарцуул гэж өглөө. Сон Ювэй Хайргүй гэрлэлт овоолсон элснээс өөрцгүй.

Ю: Нотлох баримт өгсөнд баярлалаа. Салахдаа нөхөн төлбөр ахиу авахад тус болно.

В: Нууц амрагууд жинхэнэ хайр байдаг. би ганц залгаад нөхрийг чинь дуудаж чадна гэвэл чи итгэх үү?

Ю: Нохой дуудсан л бол ирдэг гэдэг байх аа. Тэр хүн өөрөө нохой байхыг хүсч байгаа бол надад хамаа алга.

Фу:   Эхнэр. Ажил гарчихлаа. Би явчихаад ирье.

Ю: Хөөе. Тинюан. Орой болчихсон байна.

Фу:   Унтаж бай. Намайг хүлээх хэрэггүй.

Ю: Тинюан. Шао өмгөөлөгч үү? Салахын тулд яах ёстой вэ? Тэгвэл би нөхрийнхөө эксээс төрсөн хүүхдийг өөр дээрээ авч болох уу? 

Эр: Сон захирал аа. Тэгэх боломж байхгүй.

**************

В: Тинюан. Чамайг ирнэ гэж мэдсэн юм аа.

Фу:   Өөр хүүхэд байгаа гэж юу гэж байгаа юм? Дахиад надад тушаах юм бол харамсаад ч нэмэргүй гэж мэд.

В:  Би худлаа  яриагүй. Тэгэхэд ихэр хүүхэд байсан. Гэхдээ нэг нь төрөхдөө... би энийг л хэлэх гэсэн юм... Зүгээр ээ. Бид хоёр залуу байна. дахиад хүүхэдтэй болж болно.

Фу:   Энэ эхнэр бид хоёрын мэдэх хэрэг. Чи санаа тавих хэрэггүй.

В: Арван сар жирэмсэн байж, үхэхээс наагуур арай гэж төрсөн. Би хүнд төрсөн. Би дахиад хүүхэдтэй болж чадахгүй. Би хүүхдээ санаад байна.

Фу:   Миний эхнэр чамд дургүй. Тийм болохоор нүдэнд нь харагдах хэрэггүй. Маргааш би Шиаобаог авчирч уулзуулна. Сайн сана. Ганцхан удаа...

В: Эхнэр эхнэр... надтай байхдаа чи хэзээ ийм байсан  юм?

**************

Эм:   Сон захирал аа. Шүэ гоёл чимэглэл томоохон худалдааны төвүүдээр салбаруудаа нээсэн. Одоогоор төлөвлөгөө 80%тай биелсэн. Тэр Фу ноён биш үү? Тэр эмэгтэй хэн юм болоо? Гэр бүл шиг харагдаж байна.

Ю: Угаасаа нэг гэр бүл байсан юм.

Фу:  Та хоёр идэж бай. Би угаалгын өрөө орчихоод ирье.

В: За.

О: Эгч гуай. аав явчихлаа. Жүжиглэхээ боль.

В: Чи... жаахан юм байж, яахаараа ийм байдаг юм?

О: Нууц амраг болохыг хүссэн хүн их л тэвчээртэй байх гэж бодсон чинь...

В: Хэнийг нууц амраг гээд байгаа юм? Хэнд ч хэрэггүй, өнчин юм байж өөрийгөө хэн гэж бодоо вэ? Намайг аашгүй гэж бодоо юу?

О: Намайг тавь...

Ю:  Тавь гэж хэлээд байгаа юм биш үү?

В: Би ээж нь байна. Би хүүхдээ сургаж байхад чамд ямар хамаатай юм?

Ю: Төрүүлсэн болохоос өсгөсөн биш, өөрийгөө ээж гэж хэлж яаж чадаж байна аа?

В: Алгадна гэнэ ээ. чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ю: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Олон юм ярихаа болихгүй бол сургаад өгнө шүү.

В: Чи...

Фу: Ювэй. Юу хийгээд байгаа юм?

В: Ёоёо.... Тинюан. Эгч Шиаобао бид хоёрын хамт байгааг хараад үгийг зөрүүгүй намайг зодоод байна. Миний гэдэс өвдөөд байна.

Фу: Тулаан урлаг мэддэг гээд хүн зодоод байж болохгүй биз дээ. Шиаобаогийн ээж шд.

Ю: Намайг буруутгаж байгаа юм уу? Намайг ямар ч шалтгаангүй тэрнийг зодсон гэж байгаа юм уу?

О: Аав аа. энэ эмэгтэй намайг дээрэлхээд байсан.

В: Ёоёо. Тинюан. Миний гэдэс өвдөөд байна.

Т: Фу захирал аа. энэ хүн авхайг төрүүлээд архаг өвчтэй болсон  гэсэн. Эзэгтэй гэдэс рүү цохисон бол асуудал гарсан байж магадгүй.

Фу: Хурдан эмнэлэгт хүргэж өгье.

Т: Ван авхай.

Ю: Фу Тинюан. Салъя...

В: Даалгавар амжилттай биеллээ.

***********************

О: Ээж ээ, хаашаа явж байгаа юм бэ? Ээж ээ, Шиаобаог битгий орхи л доо.

В: Шинэ хайр хуучнаас илүү гэж хэн хэлээ вэ? Их зан гаргаад байсан... Фу овогтын мөнгөнд болоо биз дээ?

Ю: Сэтгэлээ надад 100% зориулж чадахгүй эр... өмсөөд тайлсан оймсноос ялгаагүй. Чи дуртай бол... ав ав.

В: Хаягдчихаад олон юм ярьж байх шив.  Юугаа харсан юм? Энийг хөөж гаргаад, гар хүрсэн юмнуудыг нь гаргаж хая.  

******************

Ю: Хаягдчихаад олон юм ярьж байх шив.  Юугаа харсан юм? Энийг хөөж гаргаад, гар хүрсэн юмнуудыг нь гаргаж хая.

Эм: Тэр...

В: Би Фу Шиаобаогийн ээж байна. удахгүй энэ гэрийн эзэгтэй болно. Ажлаасаа халуулмаар байна уу?

Эм: Эзэгтэй, бид нар...

Ю: Намайг явахаар тэрний үгэнд орж байгаарай.

Фу: Эхнэр. Хаачих гэж байгаа юм бэ?

Ю: Миний хаашаа явах чамд хамаагүй.

Фу:   Хөөе.

В: Тинюан. Энэ хүн явахаар сэтгэл шулуудчихсан байна. Ийм байхад явуулахгүй юм уу?

Фу: Чамд хамаагүй. Эхнэр,  би тайлбарлая.

Ю: Маргааш бүртгэлийн газрын гадна хүлээж байя.

В: Тинюан. Миний гэдэс дахиад өвдөөд байна. Ёоёо...

Фу:   Тавиач. Эхнэр...

Ю: Намайг дагах хэрэггүй.

******************

М: Сайн байна. Сон Ювэй. Фу Тинюан. Цаг нь болохоор юу хийж чадахыг чинь харж л байя.

2: Яг зөв. Миний хүү. Сон Ювэй яваад өгсөн болохоор одоо чи Фу компаний захирал болж болно. Өнөөдөр бид нарын хувьд давхар баяр тохиож байна.

Эр: Фу захирал аа, том хэрэг мандлаа. Нэрээ нууцалсан хүн Фу компаний хувьцааны 40%-ийг худалдаад авчихлаа. Маргааш болох хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоно гэж байна.

2: Юу? Чианмин. Юу болоод байгаа юм?

М: Би яаж мэдэх юм? би сүүлийн хэд хоног тэр тахир дутуу амьтнаар тоглоод завгүй байсан. Компанийг таныг харж байгаа гэж бодсон шд.

2: Чи... Азаар 40-хөн % юм байна. бид нарт 48% нь байгаа. Хэн нууцаар хувьцаа аваад байгааг маргааш л харахаас.

******************

2: Муусайн хэрэггүй амьтад. Ийм олуулаа байж хамаг хувьцаагаа алдсанаа ч мэдэхгүй.  Мэддэг юм байна уу?

Эр: Фу захирал аа. Танд энэ суудалд суух эрх байхгүй.

2: Би биш бол өөр хэн суух юм?

Фу: Хоёрдугаар авга аа. Наадах чинь миний суудал.

*******************

Фу: Хоёрдугаар авга аа. Наадах чинь миний суудал.   

М: Фу Тинюан. Хөл чинь хэзээ эдгэчихсэн юм?

Т: Хоёр тэнэг. Хөл угаасаа эрүүл байсан юм.

2: Фу Тинюан. Тэгэхээр чи худлаа ярьж байсан байх нь ээ. Бусдад дээрэлхүүлдэг байсан хулчгар том болж.

М: Тийм ээ. хичнээн том болсон ч хэрэггүй амьтан хэвээрээ. Аавынх нь үлдээсэн 12%-аас өөр юм байхгүй. Яах гэж өнөөдөр их хэмжээний хувьцаа эзэмшигчдийн хуралд ирсэн юм?

Фу: Мэдээж, та нарыг хөөх гэж.

М: Юу? Би буруу сонссон байлгүй дээ. 12%-ийн хувьцаа эзэмшдэг хэн ч биш амьтан манай аавыг хөөнө гэсэн үү?

2: Тэгэх шиг боллоо. Хөл нь зүгээр болсон биш, тархи нь ажиллахаа больчихож.

Т: Наад нүдээ нээгээд харцагаа. Фу ноён Фу компаний хувьцааны 52%-ийг эзэмшиж байгаа.

М: Ийм байх ёсгүй. Компаний хувьцааг худалдаж авсан нэрээ нууцалсан хүн... Фу Тинюан байсан юм уу?

Фу: Хоёрдугаар авга аа. Би тахир дутуу болж 20жил тэссэн. Аав ээж хоёрынхоо үхлийн хариуг авах цаг нь болж. Өнөөдрөөс... Фу Чианмин, Фу Зонлон хоёрыг компаний бүх албан тушаалаас халж байгааг мэдэгдэж байна.

М: Фу Тинюан тэгээд үз л дээ? Тэгээд ч бид хоёрыг халлаа гээд яах юм? аав бид хоёрт компаний хувьцааны 48% нь байгаа юм чинь. Ашигаа аваад амьдарсан ч баян тансаг амьдарна.

Фу: Тэр амархан. Өнөөдрөөс Фу компани буяны компани болно.

М: Чи...  

Фу: Олсон ашгийг бүгдийг нь хандивлана. Энэ хоёрыг өлсөж үхэх хүртэл. Ажлээ эхэлцээгээ.

2: Тинюан. Юугаа хийгээд байгаа юм? 800цэргээ алдаж, 100цэрэг алах гээ юу?

Т: манай Фу ноён Хайчэний нэр хүндтэй удирдагч хүн. Вэндин компаний захирал. Нэг муу Фу компани юу ч биш.

М: Вэндин компаний захирал аа? Тийм байх ёсгүй дээ.

2: Сон Ювэй та хоёр аль хэдийн салчихсан. Тэрэнгүйгээр чиний юу хийж чадахыг харъя.

Ю: Хоёрдугаар авга аа. Хүссэнээ идэж болох ч, амандаа орсон болгоныг ярьж болохгүй гэдэг байх аа? Тинюан бид хоёр хэзээ салсан юм?

Фу: Эхнэр...

М: Та хоёр... сална гэж байсан биз дээ?

Ю: Тэнэг жаал аа. Жүжиг гэж мэдэх үү? Чадахгүй хэн байсан юм?

Фу: Чи түрүүлээд явж бай. Надад хийх юм байна.  Миний өнөөдрийн ажлын хуваарийг эзэгтэйд явуул. Одоохондоо хүнд итгэх итгэлээ алдсан. Үл ойлголцол үүсэхээс сэргийлнэ.

Т: Мэдлээ.

Ю: Ирээ юу?

Фу: Эхнэр. Ван туслах болсон явдлыг бүгдийг нь бичээд авчихсан байгаа. Би өөрөө хар.

Ю: Би чамд итгэж байна. гэхдээ Ван Линюэ чамд сайн байгаагүй мөртлөө... одоо ингээд байгаа нь... яагаад байгаа юм бол?

Фу: Хэн нэгэн турхирснаас зайлахгүй. Бид хоёрын салахыг хармаар байгаа бол салаад харуулаад өгье. Тэгвэл нэг хэсэгтээ санаа нь амарна.

2: Тийм байж. та нар намайг сармагчин гэж бодоо юу?

М: Фу Тинюан. Чамайг зодоод алчихъя л даа.

Фу: Эхнэр...

Ю: Миний нөхрийг хорин жил дээрэлхсэн гэсэн байх аа. Чамтай тооцоо бодоогүй байгаа юм байна.  Миний гэрлэлтийг сүйтгэнэ гэнэ ээ?

2: Хөөе. Миний хүү...

Ю: Тинюаныг дээрэлхэх амархан байсан бол би тийм амархан хүн биш шүү.

Т: Фу захирал аа. Хойшид та ямар нэг алдаа гаргах юм бол эзэгтэйд үхтэлээ зодуулах байх даа.

Фу: Алдаа гаргахгүй байхад болно.

*-***************

В: Тинюан. Компани дээр юу болсныг сонссон. Чамайг  энгийн хүн биш гэж мэдэж байсан юм аа. Яах аргагүй Вэнди компаний захирал болчихсон байдаг байна шүү. Миний залуу ч мөн дөө.  

Ю: Миний нөхөр хэзээ чинийх болчихоо вэ?

О: Нохой жилд төрсөн байх. Шээж, тэмдэг тавилаа гээд бүх юм таных болчихдоггүй юм шд.

В: Сон Ювэй. Битгий март. Фу Тинюан бид хоёр Шиаобаогийн төрсөн ээж, аав хоёр. Би хоёрын харилцааг хэн ч тасалж чадахгүй. Тинюан. Яагаад инээгээд байгаа юм? би би буруу юм хэлээ юу?

Т: Тэр өдөр чамд санаа тавьсан болоод эмнэлэг рүү авч явсан гэж бодоо юу? Би сэжиглэж байсан юмаа шалгасан юм.

О: Би тэнэг гахай гэж хэлээгүй юу. Бид нарын төрлийнх яав ч биш. Би юу гэж ийм хүнээс төрөх юм?

Ю: Шиаобаогийн ээж энэ биш юм бол...   Тэгээд хэн юм?

Фу:  Манай тэнэгхэн ухаан ороогүй л байна уу? Линюэ Шиаобаогийн ээжийн үсийг авч чадсан байна гэхээр...тэр хүн надтай ойр байж таараа.

Ю: Аан?

О: Ээжээ, та миний төрсөн ээж.

Ю: Би юу? Шиаобао. Миний таван жилийн өмнө алдсан охин гэж үү?

В: Тинюан. Бид хоёр олон жил хамт байсан шд.

Фу:  Эзэгтэй чинь энэ хүнийг хараад дотор нь муухай оргиод байна. энийг хурдан хөөж гаргаач.

Т: Ван авхай. Ийшээ.

В: Тинюан.

Т: Яваач.

В: Тинюан. Тинюан. Тинюан.

О: Аав аа. ээжийн дотор энэ эмэгтэйгээс бол муухайраагүй... жирэмсэн болсноос болсон юм бол уу?

Фу:  Аан?

Т: Ийшээ...

Эр: Эзэгтэй зүгээр л юм идээд сууж байна шд. Ингэж яарах хэрэг байсан юм уу?

Ю: Сайн уу.

О: Эмч ээ.   бөөлжсөн хүн нь ээж биш, манай аав.

Эр: Аан?

Фу:  Эмч яасан уддаг юм бэ?

О: Юм идээд л бөөлжчихдөг. Бас байнга унтаж байгаа. Ааш нь олдохгүй амархан уурлана. Эмч ээ. Манай аав жирэмсэн болчихоогүй биздээ?

Эр: жирэмснйи үеийн шинж тэмдэг илрэх нь жирэмсэн хүнд хэт их санаа зовж, айснаас үүсдэг. Том асуудал биш.

О: Тийм үү. Ээж, аав хоёрыг хоёулаа надад дүү гаргаж өгөх нь л гэж бодлоо шд.

Ю: Анх уулзсанаасаа хойш л намайг харж хамгаалдаг байсан. одоо жирэмсэн болсон ч гэсэн хамгаалсаар л байна.

Фу:  Эхнэр... би чамайг бүх насаараа хамгаална.

Ю: бүх насаараа гэж амалсан шүү.

Фу:  За. Амалъя. Бүх насаараа.

Төгсөв.

 

Back to episodes Go home