Jujutsu Kaisen S3_12

Юүта: Хангамж хязгаартай байгаа хойно колонид чөлөөтэй нэвтэрч, гарах дүрмийг нэмэх хэрэгтэй юбайна. Гэхдээ Дрүв шиг хүмүүс ялгахгүй дайрдаг тоглогчийг хаалтын гадагш гаргаж болохгүй. Бусад колонид байгаа түүнтэй адил тоглогчдыг устгасны дараа л болъё. Колони хоорондоо холбоо барих арга бодох хэрэгтэй. Фүшигүрогийн нэмсэн 2 дүрмээс гадна холбогдох арга, колониор чөлөөтэй орж нэвтрэх. Энэ нөхцөлийг зохицуулахад дөрвөн дүрэм нэмэх хэрэгтэй байдаг. Бүгд Шибүяад ихээхэн энерги зарцуулсан. Бие, сэтгэлийн хувьд ч туйлдаж дууслаа. Багш аа. Багшийг дахин сайн найзыг нь алуулахгүй! Кэнжакуг би ална. Би ганцаараа 400 оноо олж авна.

Бичиг: Хар шидийн дайн

Юүта: Одоо гарч ирж болно оо. Энэ чигтээ хойд зүг рүү явъя. Хаалтын ирмэг рүү явцгаая.

Эм хүүхэд 1: Намайг үүрээч.

Эм 1: Тэсээрэй.

Юүта: Жаахан амрах уу даа? Стадион дөнгөж сая миний ялсан хүчтэй шидтэнийх байсан юм. Хэсэгтээ хэн ч болгоомжгүй ойртохгүй байх.

Эр 1: Юун чимээ вэ?

Юүта: Гүйгээд стадион дотор ороорой.

Эм 1: Үгүй ээ!

Юүта: Бушуул.

Эр 1: Гүйгээрэй!

Эр 2: Т-Туслаач...

Юүта: Энэ жоомнууд... Жинхэнэ үү? Новш. Рика! Зогсоо!

Эр 1: Бушуулаарай!

Рика: За!

Юүта: Коганэ, энэ ч бас тоглогч уу?

Коганэ: Тийм, Куроүрүши гэдэг юм.

Юүта: Хараалт сүнс тоглогчоор байгаа юм бий?

Бичиг: 59-р анги Сэндай колони (Идээлсэн амьдралын сэлэм)

Юүта: Над руу ширтэж байна. Аягүй бол өндөр оноотой хоёр тоглогч байх.

Куроүрүши: Яагаад садаа болов?

Юүта: Куроүрүши бол хараалт сүнс.

Куроүрүши: Яагаад биднийг алах гээ вэ?

Юүта: Хараалт сүнс бол урвуу хараалт техникээс эерэг энерги оруулбал баттай арилгаж чадна. Би л асуумаар байна. Гэхдээ...

Коганэ: Би төмрийн үнэрт дуртай.

Юүта: Би урвуу хараалт техник ашигладгаа нөгөө хоёрт мэдэгдмээргүй байна. Рика стадионд бусдыг нь хамгаалж байгаа. Урвуу хараалт техник болон Рикаг ашиглалгүйгээр Куроүрүшиг арилгамаар байна.

Коганэ: "Сохол"... Таван оноо нэмэгдлээ.

Уро: Ашиглаж чаддаг байх нь ээ? Урвуу хараалт техник.

Юүта: Саяных юу байв аа? Довтолгоо юу? Гар урьдын хэвдээ орж. Хэвийн бус зүйлгүй. Аягүй бол орон зайг удирдаж чаддаг хар шид байх. Орон зайтай хамт дайснаа устгаж чаддаггүй юм байх даа? Линз хазайлгаж байгаа юм шиг. Хазайлтыг нь ашиглаж байгаа юм шиг.

Уро: Миний хараалт техник байна аа. "Тэнгэр"-ийг "онгоцоор" барьж авч чаддаг юм. Яг ингэж.

Юүта: Хараалт техникээ тайлбарлаж байна.

Уро: Бушуу дайр л даа.

Юүта: Нэг юм асуух гээд. Алуулсан ч гомдоллохгүй хүн биз дээ? Сул дорой хүн амьд үлдэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэхийг бол ойлгоно. Тан шиг хүчтэй хүн бол хүссэн үедээ оноо цуглуулж чадна. Идэвхтэйгээр тулаанд оролцох шалтгаан тань юу вэ?

Уро: Энэ муу? Юу? Одоогийн хар шидтэнүүдэд бие олж авах тийм амархан юм уу? Бидний хувьд амилж байгаагаас ялгаагүй. Анхны амьдралдаа харамсдаггүй хүний хувьд Кэнжакугийн урилгыг хүлээн авна гэж байхгүй биз дээ? Нэг л гэдэн хөдөлчихлөө. Заазын тоглоом бол хоёр дахь амьдралын эхний шатнаас өөрцгүй. Учир нь хөтөлж байгаа хүн нь Кэнжаку юм чинь. Бүх боломжит хувилбаруудыг авч үзэж, илүү их оноо цуглуулах ёстой.

Юүта: Найз, хайртай хүн гэж байхгүй юу? Би саяхныг хүртэл найзгүй байсан ч бүрэн санал нийлэхгүй байгаа юм биш.

Уро: Энэ мэдрэмж... Уурандаа тэсрэх мөч рүү түлхээд байгаа юм шиг.

Юүта: Харамсах зүйлтэй байлаа гээд хэдэн зуу, хэдэн мянган жилийн дараа хүний аминд хүрээд л. Яагаад өөрийнхөө төлөө ингэж хичээнэ вэ?

Уро: Чи... Фүживара овгийнх уу? Чам шиг удам угсаатай хүн юу ойлгох юм?

Рюү: Граните Бласт.

Юүта: Ишигори юу?

Уро: Тэр дээврээс үү? Нэлээн ойрхон байна шүү.

Юүта: Стадионд байгаа хүмүүсийг Рика хамгаалж байгаа ч ийм түвшний довтолгоонд шууд оногдвол хэдэн хүн лав үхнэ. Эхлээд Ишигориг зохицуулъя.

Уро: Куроүрүши, Дрүв үгүй болсон одоо цагт Ишигориг хяналтаас гаргах шаардлага байхгүй. Оккоцүтэй хамтад нь... агнана!

Юүта: агнана!

Рюү: Граните Бласт! Хөөе, хөөе. Битгий урам хугалаарай даа. Муугүй шүү. Тийм байж. Тэнд түрүүн Оккоцү нүх ухсан байж.

Юүта: Жаахан богино хүрээнд тулалд л даа.

Рюү: Тэгвэл гэдэс дүүргэх юм уу? Оккоцү.

Бичиг: Хар шидийн дайн

Рюү: Чи найрын ширээний өмнө байгаа жаалд "Аажуухан, тайвшраад ид" гэж хэлэх үү?

Юүта: Хэлэх л байх даа?

Рюү: Тийм дээ. Ихэнх хүмүүс тэгэх байх. Буруу жишээ сонгож. Миний анхны амьдрал гэдэс 80 хувь дүүрэн байсан. Яс сайтай эрчүүдтэй тулалдсан. Сайхан хүүхнүүдтэй ч учирсан. Үнэнийг хэлэхэд харамсах зүйл үлдсэн үү гэвэл үгүй. Ийм тодорхойгүй хүсэл гэдэг төвөгтэй шүү. Оккоцү. Бүгд "юу нь болохгүй байгаа юм" гэсэн харцаар намайг хардаг. Энэ тамхийг татаж дууссаны дараа чихэрлэг амт үлддэг. Миний амьдралд дессерт байгаагүй юм.

Юүта: Ирэх нь.

Рюү: Юу нь болохгүй байгаа юм бэ гэж үү? Сайн мэдэж байгаа юм биш үү? Сэтгэл дундуур байгаадаа зовниж байгаа болохоор бус уу? Бяцраагүй биз дээ? Ойрхон байлаа. Юу? Өвдөж байна!

Юүта: Сайн.

Рюү: Шикигамигаа дуудахгүй юм уу?

Юүта: Боломжгүй ээ. Та бусниулж байгаа цагт лав биш.

Рюү: Харамсалтай л юм.

Юүта: Миний замыг нарийсгах санаатай байна. Урдаас нь сэт цохино!

Рюү: Амттай! Муугүй шүү, Оккоцү! Тийм бол...

Юүта: Хараалт энергийн нягтрал нь нэмэгдэв үү? Муу шүү.

Рюү: Мундаг. Шагнал чинь. Яана аа. Хэт халаачих шиг боллоо. Сайн байна, Оккоцү. Чи миний... дессерт үү? Золигийн жаал. Чи шилдэг нь юм аа!

Уро: Довтлох бай нь "хүн" биш тэнгэрийн "байрлал". "Нимгэн мөс хагалагч!"

Рюү: Бүү садаа бол! Муу бөөлждөг хүүхэн!

Уро: Амаа тат! Тослог толгойт! Амь бөхтэй юм. Хамаагүй ээ. Чамайг тамлана гээд шийдчихсэн.

Рюү: Өвдөж байна шүү. Өөрийн техникт анх удаа л оногдож үзлээ. Урвуу хараалт техник ч яггүй юм аа. Гэхдээ хараалт энерги ихээр үрэгддэг. Эцэст нь туйлдсан чинь харагдаж байна. Оккоцү. Хэчнээн амттай, дээд зэрэглэлийн дессертний газар байсан ч хаах цагийн өмнө үзүүлэнгийн лангуу хоосон байвал урам хугарна. Чи биш байж ээ?

Юүта: Бусад маань байгаа стадионоос арай хол зай авмаар байсан ч аргагүй юм шив. Хүрээд ир, Рика. Бүгдийг нь.

Уро: Шикигамигийн бүрэн биежилт үү?

Рюү: Яаж үйлчилдэг юм бэ? Хараалт энерги нь дахиад бялхаад эхэллээ.

Рика: Юүта, алийг нь авах вэ?

Юүта: Баярлалаа. Наадах чинь болно.

Тэнгэн: "Рика" нь Оримото Рика тэнгэрт хальсныхаа дараа Оккоцүд үлдээсэн гадна хараалт техник бөгөөд нөөц хараалт энерги юм. Бөгжөөр Рикатай холбогдох үед тэрхүү хугацаанд хараалт техникийг нь ашиглаж, Рикаг бүрэн биежүүлэн, Рикагаас хараалт энергийн хангамж авах боломжтой болдог. Холбогдол үргэлжлэх хугацаа нь 5 минут.

Юүта: За. Явах уу даа?

Уро: Басаад байгаарай.

Юүта: "Бүү хөдөл."

Уро: Могойн нүд болон соёо... Хөдөлж чадахгүй нь. Хөөе, хөөе.

Рюү: Хэтэрхий амттай байна!

Юүта: Рика.

Рика: За!

Рюү: Хүрээд ир! Хатуу юм! Балрах дөхлөө.

Уро: Намайг ялсан гэж бодоод байгаарай!

Рика: Новш чинь! Уучлахгүй!

Юүта: Юу вэ?

Рюү: Дайрлаа шүү! Алив!

Юүта: Үүгээр хүртэл зогсоож чадахгүй нь ээ?

Рюү: Эхлэх үү дээ?

Уро: "Нимгэн мөс хагалагч"!

Бичиг: Фүживара овгийн доорх аллагын салаа, Нар сар ба од салаа Амь бие хайргүй зүтгэж, харанхуйд амьдардаг. Эдгээр хүмүүсийг нэртэй байхыг зөвшөөрдөггүй Гэтэл тэр эр надад нэр өгч орлогчоо болгосон Овгоо хүйс тэмтэрсний улмаас цаазлуулна

Уро: Фүживара.

Рюү: Одоо ч гэсэн бүгд идмээр байгаа юм бий? Би хамгийн томоос нь авъя!

Уро: Үргэлж Фүживара та нар л миний замд садаа болдог байсан. Тэгтлээ аймаар байна уу? Намайг чухал хүн болохоос айгаа юу?

Тэнгэн: Оккоцүд ялагдсан Дрүв Лакдавала. Түүний хараалт техник шикигамигийн замыг өөрийн хүрээ болгон ашиглаж үүнд хүрсэн бүхнийг хэрчиж хаядаг.

Уро: Энэ чинь... Дрүвийн хараалт техник байна. Арай Оккоцүгийн хараалт техник нь... "Хуулбарлах" юм уу?

Юүта: Миний өвөг дээдэс танд юу хийснийг мэдэхгүй ч өөрийнхөө л төлөө амьдраад байвал гарцаагүй нэг өдөр хязгаарт нь ирнэ.

Уро: Амаа тат. "Бусдын төлөө амьдар." "Чухал хүн болох шаардлагагүй." Тэгж худал хэлдэг нь үргэлж чухал болцгоосон хүмүүс байдаг!

Рюү: Олон үгтэй, чийртэй юм бэ? Ийм дээрээ тулсан юм чинь үгийн хэрэгцээ байхгүй биз?

Уро/Рюү/Юүта: Хүрээ тэлэлт!

Рика: Юүтаг эргүүлж өг!

Уро: Хэдий гаднаас хаалт руу халдаж орж ирлээ ч!

Рюү: Үүнээс илүү удаашруулмааргүй байна! Нэг дор энд дуусгая!

Тэнгэн: Тэр үед... Өнөө цагийн хар чөтгөр...

Куроүрүши: Би төмрийн амтанд дуртай.

Тэнгэн: Хаалтан дотор бүжиглэнэ. Куроүрүши нь ичээндээ орохоос өмнө партеногенезийг дуусгасан байв. Хараалт сүнс болох Куроүрүши одоо ч амьд. Зөрчилтэй хүрээнд гурван тал зөрчилдөж байв. Үүний дээр санаанд оромгүй зочин. Хаалт... Нурах гэж байлаа.

Уро: Яагаад Куроүрүши... Цк. Новш! Хүрээ хэрэглэгдэж, хараалт техник... Яаж гарыг минь тасалж чадав аа! Фүживара!

Рюү: Одоо болих юм биш үү? Уро! Та нарыг энэ ширээнд уриагүй. "Граните Бласт".

Тэнгэн: Ишигоригийн хараалт техник нь "хараал техникээр буудах". Маш энгийн энэ довтолгоо нь хараалт техник нь хэт халж, бүтэлгүйтлээ ч ижил довтолгооны хүчийг гаргаж чадна.

Рюү: Алив ээ. Хамт зооглоё, Оккоцү.

Юүта: Явъя, Рика.

Тэнгэн: Рика бүрэн биежсэн үед л Оккоцү ихээхэн хараалт энергийг гаргах боломжтой. Гэхдээ дээд гаргалт нь Ишигоригийнхоос үл ялиг доогуур. Ишигори хамгийн дээд гаргалтдаа хүрэхээс өмнө хараалт энергиэ хуримтлуулж, галлах ёстой. Гэж бодсон юм.

Бичиг: Хамгийн сайнаараа хичээ

Тэнгэн: 400 гаруй жилийн хүсэл тэмүүлэл. Тэр тэмүүлэлтэйгээ тэнцүү дүрэлзсэн харц аягүй бол энэ удаагийн тулаанд ямар ч ач холбогдол өгөөгүй Оккоцү Юүтагийн сэтгэлийг хөдөлгөсөн байх.

Юүта: Ганц л удаа шүү.

Рюү: Үнэхээр л амттай юм аа. Оккоцү! Тийм ээ, хэдэн ч удаа хамаагүй хийе! Том биет нөхөр л ийм томоор галлав уу? Гэхдээ... Өрөвдөлтэйгөөр сул байна. Хүрээ тэлэлт болон надтай хамт зооглох. Хэдий чи хүртэл тийм сүйдтэй энерги сэргээж чадахгүй биз дээ? Дуусгая! "Граните Бласт"!

Тэнгэн: Оккоцүгийн хараал техник хэдийн сэргэсэн байв.

Рюү: Юу? Урогийн хараалт техник? Байдаг л нэг хараалт хэл ашиглагч гэж бодоогүй. Аягүй бол тэр том нөхөр, Оккоцүг ондоо техникүүдтэй байх гэж бодсон. Тийм биш байж. Оккоцүгийн хараалт техник нь "Хуулбарлах". Гэхдээ хатуу чанд нөхцөл биелүүлэх ёстой. Хэзээ? Хэзээ нөхцөлийг нь биелүүлэв? Намайг хараагүй байх хооронд уу? Арай нөхцөлгүй юм уу? Тэр үед үү?

Юүта: "Нимгэн мөс хагалагч"!

Тэнгэн: Таван минут. "Рика", Оккоцү хоёрын холбоо тасарна.

Рика: Юүта!

Рюү: Мэдээгүй байлаа. Бүх хүчээ гаргасны дараа юм үлдэх юм гэж! Энэ чинь л... дессерт.

Юүта: Ингээд болсон.

Рюү: Юу вэ? Юунд зориод байна? Юу? Энэ чинь... миний... Тэр үед Урогийн хараалт техникээр чиглэлийг нь ойлгосон юм уу? Баярлалаа. Цадлаа. Хэтэрхий гэнэн байна, Оккоцү. Магтсан юм биш шүү. Бүх хүчээрээ тулалдсан шидтэнийг амьд үлдээлээ.

Юүта: Олж авах зүйл юу ч байхгүй шүү дээ. Уро ч гэсэн тэгж хэлсэн.

Рюү: Тэр амьд байгаа юм уу? Хүрээ тэлэлтийн Бласт ч нэг их хохирол учруулахгүй л дээ. Тэр нэг зүйл амандаа бувтнаад байсан. Хосын маргаан уу?

Юүта: Тиймэрхүү л.

Рюү: Битгий төвөгшөөгөөд бай.

Юүта: Надад түүнд хэлэх үг юу ч байхгүй ээ. Юу ч гэж хэлсэн хүчирхийлэл л болно. Би ивээгдсэн болохоор.

Рюү: Тийм гэж үү? Сайн ойлгохгүй л байна.

Юүта: За, тэр ч яах вэ. Оноогоо өгөөд аль.

Рюү: Тийм бий. Энэ дүрэм байгаагүй бол чи биднийг алах байсан байлгүй.

Юүта: Тэр ч юу л бол. Манай найзуудад талархаарай.

Бичиг: 190 оноо Уро Такако, Ишигори Рюү нараас оноо авав Оккоцү Юүта, 190 оноо

Уро: Хязгаар чинь ирэх нь чи л байна. Би өмнө нь харж байсан. Хар шидтэн ч бай, хараалт сүнс ч бай хамгийн хүчтэйг хүртэл давж чадах нь дийлдэшгүйгээр амиа бодож бусдыг үл тоох гай гамшиг.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home