03-26-01

 

Хятад кино –  Ээдрээт хайр

Линк:  https://www.youtube.com/watch?v=B99wvByIFxE

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Айви

Эсрэг дүр

Вивианы хойд ээжийн охин

Вивиан

Гол дүр

Сулливаны ганц охин

Дэмиан Форд

Гол дүр

Форд группын өв залгамжлагч

Адриан Күүпер

Туслах дүр

Вивианы нөхөр

Сулливан эхнэр, нөхөр

Туслах дүр

Вивианы төрсөн аав болох хойд эх.

 

 

Дүү: Наашаа битгий ир. Цаашаа. Яагаад бид нэг өдөр хуримлаж байгаа юм? Би бас танай охин биз дээ?  Яагаад Вивиан хамгийн баян хүнтэй сууж байхад би яагаад сохор хүнтэй суух ёстой юм. Би суухгүй. Үхсэн ч суухгүй.

Ээж: Болохгүй. Чи ямар нэг юм бодооч дээ. Чи охиноо ингээд зүгээр орхичихно гэж үү дээ? Сохор хүнтэй суулгах юм уу?

Аав: Гэхдээ тэр суухыг хүсэж байгаа. Сүй тавьчихсан би яаж ч чадахгүй. Миний охин, битгий тэнэг зүйл хий. Доошоо буугаад ри.

Дүү: Үгүй ээ, би одоо бүгдийг дуусгана.

Аав: Үгүй ээ, Айви, болохгүй.

Эгч: Би чиний оронд тэр сохор залуутай сууя.

Дүү: Юу? Чи юу гэсэн бэ?

Эгч: Би тэр сохор хүнтэй сууя. Харин чи тэр баян айлын бэр бол.

Ээж: Чи үнэнгээсээ хэлж байна уу?

Эгч: Надад харин хуримын инж болгож 1 тэрбум юань өг.

Аав: Тэгье, тэр асуудалгүй.  Тэр сохор залуутай сууж л байвал хамаагүй. Аав нь чамд 100,000-ийг нэмж өгье.

Эгч: Тэгвэл баярлалаа, аав аа.

Аав: Чи ч гэсэн миний охин шүү дээ. Мэдээж аав нь чамд хайртай.

Эгч: Хайртай гэнэ ээ?

Дүү: Эгч ээ, чи үнэхээр тэрбумтантай суухаа больж сохор танихгүй хүнтэй суух юм уу? Чи харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Эгч: Аав надад хайртай гэсэн хэрнээ 3 жилийн өмнө ээж минь нас барсны дараа нууц амрагаа гэрт авчирч охиныг нь хайрласан. Мөнгөний төлөө намайг зарахыг хүртэл завдсан.

Аав: Наадахаа аваад яв.

Эгч: Намайг тавь.

Эм: Наадахаа хордуулаад ноён Зэйний өрөө рүү оруул.

Эгч: Тэр намайг ингэж л хайрласан юм.

Эр: Миний эмэгтэйд хэн ч хүрч болохгүй.

Эгч: Тэр үед Дэмиан гарч ир, намайг аварсан.

Аав: Энэ чинь Империагийн хамгийн баян залуу Дэмиан Форд байна.

Эр: Бид дэлгүүрт бие биенээ мөргөж танилцсан. Би анхны харцаар дурласан. Вивианийг дээрэлхэх юм бол Форд группын эсрэг зогсож байна гэж бодоорой. Тэгээд үхэх болно.

Үйлчлэгч: Өглөөний мэнд, хатагтай.

Эгч: Тэр бас надад хайртай гэсэн. Миний өмнүүр орж хутгалуулсан. Гэхдээ энэ бүхэн зүгээр л жүжиг байж.

Харамсахгүй. Гэхдээ хуримын өмнө өөр хэнд ч бэрүүдийг сольсон талаар хэлж болохгүй.

Дүү: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Би юу ч хэлэхгүй.

 

Эр: Эмээ, би үргэлж Айвид сайн байсан. Түүний сайхан сэтгэл, зориг, ухаанд нь сайн. Гэхдээ хатагтай Форд болчихвол тэр аюулд орно. Би Айвиг энд ирж зовоосой гэж хүсэхгүй байна. Би хуримын өдөр түүнийг зохицуулахаар хүн хөлсөлсөн байгаа. Түүний дараа би Айвиг гадаад сургахаар явуулна. Энэ хямралыг давсныхаа дараа би түүнтэй ном журмаар нь гэрлэх болно.

Эгч: Би тэгвөл зөвхөн Айвиг хамгаалах бамбай байсан гэж үү? Надад зориулж өөрөө урхи тавьсан байна.  Намайг өөрт нь дурлахыг хүлээж, тэгээд намайг устгана гэж. Дэмиан Форд, чи Айвигийн сайхан сэтгэл, эр зоригт хайртай гэж үү? Гэхдээ чи түүнийг миний гэр бүлийг үгүй хийснийг мэдэхгүй байна. Ээжийн минь эд зүйлсийг хүртэл надаас булаасан.

Эгч: Буцаагаад өг.

Дүү: Авмаар байна уу? Өвдөг дээрээ сөхөр. Дуулгавартай бай, за юу?

Эгч: Би бугуйвчийг янкалсан ч гэсэн авто машины ослоор дахиад алга болгочихсон.

Эгч: Ноёнтон, та зүгээр үү? Сэрээрэй.

 

Эгч: Дэмиан Форд, би Айвигийн бамбай хэзээ ч болохгүй. Тэрний сайхан сэтгэлд дуртай гэсэн биз? Тэгвэл тэр чинийх.

 

Эмээ: Дэмиан, юу бодож байна?

Эр: Эмээ, Айви байгаагүй байсан бол би машины ослоор үхэх байсан. БИ амьдрааараа өртэй. Тэрнээс хойш би өөртөө амласан. Айвигийн төлөө л бол юу ч байсан хийнэ гэж. Вивиантай гэрлэх байсан ч гэсэн.

 

Эгч: Бүгд хуурамч, худал. Байна уу?

Эр: Вивиан, Би чамайг санаж байна.

Эгч: Дэмиан, чи жүжиг тоглохдоо сайн юм аа. Энэ бүх зүйлийг дуустал үргэлжлүүлэн тоглоё. Би ч бас санаж байна.

Эр: Вивиан, маргааш хуримын даашинз өмсөж үзэхээ мартав.

Эгч: Ойлголоо.

Эр: Бас Айвиг дагуулж ирээрэй. Та хоёр нэг өдөр хуримаа хийх болохоор бас даашинз өмсөж үзэх хэрэгтэй.

Эгч: Тэгэхээр өмнө нь олон зүйл анзаарагдаж байж.

Эр: Валентиний баярын мэнд хүргэе.

Эгч: Баярлалаа.

Эгч: Хаашаа ч явсан тэр үргэлж Айвиг хажуудаа байлгадаг байж.

Эр: Чамайг цэнхэр сарнайд дуртай гэж сонсоод бас нэгийг авсан.

Дүү: Намайг цэнхэр сарнайд дуртай гэж яаж мэдээ вэ? Баярлалаа, Дэмиан.

Эгч: Чи надаас илүү түүнийг мэддэг.

Дүү: Дэмиан ах аа, та яаж миний идэх дуртай хоолыг мэдсэн юм бэ? Надад зориулж хийсэн юм шиг, тийм ээ Вивиан?

 

Эгч: Ээж ээ

Эр: Вивиан, битгий ай. Би очлоо.

Эмээ: Энэ тэнэг хүү. Вивианыг ашиглаж байгаа, Айвид хайртай гэх боловч тэрнийг ингэж айж байгааг хар л даа.

Эр: Вивиан!

Эмээ: Хүнд хайртай болчихоороо нууж чаддаггүй юм.

Эр: Намайг айлгачихлаа. Чамд ямар нэг юм болчихлоо гэж бодлоо.

Эгч: Намайг үхчихлээ гэж айсан уу? Тэгвэл Айвид туслах хүнгүй болчихно.

Эр: Чи яагаад уйлаад байгаа юм? Хэн чамайг дээрэлхээ вэ? Надад хэлээтэх би зохицуулна.

Эгч: Чи өөрөө байвал яах уу?

Эр: Тэгвэл намайг шийтгэ. БИ хажууд чинь байна, одоо зүгээр.

Дүү: Дэмиан?

Эр: Айви?

Дүү: Сүүлд би өвөрмөц хүзүүний зүүлттэй болмоор байна гэж хэлж байсан даа? Тэгсэн та надад өөрөө хийж өгсөн байна.

Эр: Сүртэй зүйл биш ээ, таалагдаж байвал болоо.

 

Туслах: Ноёнтон, та яагаад өөрөө хийх гээд байгаа юм? Гар чинь гэмтчихнэ.

Эр: Маш өвөрмөц зүүлттэй болмоор байна гэсэн. Би өөрийн гараар хийж байж л үнэ цэнэтэй болно.

Эгч: Дэмиан надад бэлэг бэлдэж байна. Надад гэнэтийн бэлэг барих гэж байгаа байх. Би ч бас түүнд бэлэг өгье. Би түүний бэлгэнд маш их сэтгэлээ шингээсэн. Гэтэл тэрний бэлэг нь Айвид зориулагдсан байж.

Дүү: Баярлалаа ах аа. Энэ бэлэг үнэхээр гоё юм. Нээрээ эгч ээ, та маргааш хуримын даашинз өмсөж үзэхээр явна гэж сонслоо. Би хамт явж болох уу?

Эр: Мэдээж. Вивиан чи Айвитэй нэг өдөр гэрлэх юм чинь хамтдаа даашинзаа сонгочих. Би ч бас хоёрыг өмсөж үзнэ.

Эгч: Хоёр оо? Чи энийг төлөвлөсөн биз дээ?

 

Худалдагч: Хатагтай нар аа, энэ хоёр хуримын даашинзийг Форд ноёнтон урьдчилж бэлдсэн. Энийг шилдэг дизайнеруудаар 3 жилийн хугацаанд хийлгэсэн. Харин энэ даашинзийг шинэ дизайнер хийсэн.

Хоёул: Би эхнийхийг нь сонгоё.

Дүү: Уучлаарай эгч ээ, би таньд таалагдсаныг мэдсэнгүй. Миний буруу, битгий намайг шийтгээч.

Эгч: Айви, энэ удаа чи ямар жүжиг тоглох гээд байна? Чиний жүжиглэлт улам сайжирч байна. Би хэзээ чамайг шийтгэсэн юм?

Дүү: Эгч ээ, битгий уурла. Хэрвээ хангалтгүй гэвэл би өвдөг сөгдөж уучлалт гуйя.

Эр: Болноо. Вивиан чи яагаад дандаа Айвиг дээрэлхдэг юм бэ? Тэр чинь чиний дүү шүү дээ.

Эгч: Дэмиан. Бид гурван жил хамт байсан. Хэн нь хэнийгээ дээрэлхээд байгааг одоо ч ойлгохгүй байна уу?

Эр: Эхний даашинз чамд зохихгүй юм байна. Айви өмсөж үзэг.

Эгч: Гэхдээ надад таалагдаж байна.

Эр: Чамд зохихгүй байна гэж байна. Айвид өг.

Эгч: Чи итгэлтэй байна уу?

Эр: Вивиан, дүүдээ сайн хандчих тэгэх үү? 2 дахь нь чамд сайхан зохино.

Эгч: За. Чи дийллээ.

Дүү: Баярлалаа, ах аа

Худалдагч: Хатагтай нар аа, та хоёрыг хувцас солих өрөө рүү дагуулаад явъя.

Эр: Тийм амархан зөвшөөрчихлөө гэж үү? Уурлаад сүйд болно гэж бодсон юмсан. Ямар ч байсан сайн зүйл боллоо.

Дүү: Ах аа, би хөөрхөн байна уу?

Эр: Тийм ээ.

Худалдагч: Хөөх та үзэсгэлэнтэй юм аа.

Худалдагч 2: Гайхалтай байна. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй байна.

Дүү: Шулам. Миний гол дүрийг булаачих юм.

Эгч: Дэмиан, энэ бол чамд зориулж хуримын даашинз өмсөж байгаа эхний бөгөөд эцсийн удаа.

Эр: Вивиан, энэ даашинзийг өмссөн ч сайхан харагдаж байна. Энэ юу болоо вэ?

Худалдагч: Ноёнтон, хатагтай торгоны харшилтай байж магадгүй юм байна.

Эр: Өмнө нь надад хэлэхгүй яасан юм? Хурдан эм аваад ир.

Эгч: Дэмиан. Би чамд өмнө нь хэлсэн.

 

Эр: Би чамд энийг авчирлаа.

Эгч: Загатнаад байна.

Эр: ЧИ торгоны харшилтай юм уу? Өнөөдрөөс эхлээд Фордын гэр бүлд ямар ч торго байж болохгүй.

 

Эр: Уучлаарай Вивиан, энэ миний буруу. Дараагийн удаа би заавал санах болноо.

Эгч: Дараагийн удаа гэж байхгүй.

Эр: Вивиан, Вивиан?

Дүү: Ах аа,

Эр: Вивиан? Саяны үг чинь юу гэж байгаа юм? Бид 7 хоногийн дараа гэрлэнэ. Санаа зоволтгүй би чамд хамгийн үзэсгэлэнтэй даашинз авч өгөх болно.

Дүү: Ах аа уучлаарай, би Вивианыг  торгоны харшилтай гэж мэдээгүй. Мэндсэн бол би эхний даашинзийг авахгүй байссан.

Эр: Вивиан.

Дүү: Ах аа, ах аа? Надад туслаарай. Дэмиан ах аа? Намайг авраарай.

Эгч: Би зөвхөн Айвигийн бамбай төдийхнөөр ашигладаж байснаа хэрхэн мартах бил ээ.

Алуурчин: Дэмиан, чиний гэр бүл намайг сүйрүүлсэн. Өнөөдөр би чиний хайртай хүнийг алж насан туршид чинь харамсуулж амьдруулна.

Эр: Үгүй ээ. Вивиан? Вивиан? Би Айвид маш их хайртай хэрнээ Вивианыг гэмтсэн байхыг хараад яагаад ингэж өвдөөд байна вэ? Эмч ээ?

Эгч: Дэмиан, чи намайг орхиж Айвиг сонгосон тийм үү? Юундаа уйлаад байгаа юм?

 

Эр: Чи сэрчихсэн үү? Вивиан?

Дүү: Эгч ээ, чи эцэст нь сэрлээ. Дэмиан, орны хажуугаас чинь 3 өдөр 3 шөнө огт холдоогүй. 

Эгч: Яагаад?

Дүү: Эгч ээ, энэ бүхэн миний буруу. Би тэнд байгаагүй бол та гэмтэхгүй байсан.

Эгч: Чи амаа тат.

Эр: Вивиан, хэрвээ би болох байсан бол чиний өмнөөс хутгалуулах байсан. Чамайг ухаангүй байхад би үнэхээр их айсан.

Эгч: Дэмиан? Чи надад хайртай гэж хэлэх ч энийг чинь хайр гэж нэрлэх юм уу? Дотор муухайрч байна. Чи гар. Яг одоо гар. Гар.

Дүү: Дэмиан?

Эр: Айви?

Дүү: Дэмиан, чамайг гэмтээгүйд баяртай байна.

Эр: Айви? Вивиан чи намайг цохиж болно, Айвиг яагаад гэмтээж байгаа юм? Арай хэтэрч байна.

Эгч: Дэмиан, нэгэн цагт чи намайг аварч байсан, харин одоо чи Айвигийн оронд намайг хутгалуулсан ч харамсахгүй. Амийг амиар. Бид өргүй боллоо.

 

Сувилагч: Хөөрхий минь өдөржин ухаангүй байлаа. Хэн ч түүнийг эргэж ирсэнгүй.

Сувилагч 2: Хажуу өрөөнд Айви хатагтай жаахан шалбархай толгойнд нь байсан. Гэтэл бөөн хүмүүс ирээд л сүйд болоод байна лээ. Вивиан хатагтайн сүйт залуу хүртэл...

 

Аав: За алив, аажуухан.

Эгч: Ямар сайхан дүр зураг вэ? Би л гадны хүн байсан юм байна. Гэвч өмнө нь миний гэр бүл аз жаргалтай байсан.

Ээж: Вивиан чи ирчихсэн үү? Өнөөдөр чиний төрсөн өдөр. Ээжийнхээ юу хийснийг хар даа?

Эгч: Хөөх дандаа миний дуртай хоолнууд. Баярлалаа, ээж ээ.

Ээж: Хенри, би энэ гэр бүлийг авч явж байна. Гэтэл чи явчихаад өөр хүүхэнтэй ирж байгаа юм уу? Бас охинтой гэнэ ээ? Би яах болж байна? Вивиан яах болж байна?

НА: Эгч ээ, та юу ярина вэ? Хайрлуулаагүй нь жинхэнэ илүүц.

Дүү: Яг үнэн.

Эгч: Ээж ээ? Ээж ээ? Та зүгээр үү? Ээж ээ, ээж ээ? Сэрээрэй.

 

Эгч: Дэмиан, чи нэгэнт Айвигийн сайхан сэтгэлд хайртай юм чинь түүний жинхэнэ занг таних өдөр яахыг чинь харъя. Хурим болоход 3 өдөр үлдлээ. Тэгээд би эцэст нь  энэ шоронгоос явах болно. Хэн ч намайг хайрлахгүй гэж үү? Тэгвэл би өөрөө өөрийгөө хайрлах болно.

 

Сувилагч. Вивиан хатагтай, таны шарх эдгээгүй байгаа. Эмнэлгээс гарч болохгүй шүү дээ. Дээрээс нь хэн ч таныг авахаар ирээгүй байна.

Эгч: Би өөрөө зохицуулнаа. Баярлалаа. Энэ хувцыг үлдээчихье.

Сувилагч: За, Вивиан хатагтай.

 

Эгч: 2хон өдөр үлдлээ. Удахгүй бүх зүйл дуусна.

Би хаана байна вэ? Би хулгайлагдчихаа юу?

Эр: Вивиан хатагтай юу? Чамайг дүүгээ комд оруулсан гэж сонслоо. Чи гэмшихгүйй байна уу? Өнөөдөр бид түүний өмнөөс чамайг сайн сургаад өгье.

Эгч: Тэр чинь...

 

Эгч: Мастер энийг аюулгүй байдлыг хамгаалагч сахиус гэсэн. Би чамд хайртай.

Эр: Би ч бас хайртай.

Эгч: Дэмиан Форд, тэр Айвигийн төлөө намайг хулгайлжээ. Намайг шийтгэнэ гэнэ ээ?

Эр: Жаахан өвдөх байх. Гэвч чи энэ сургамжийг ойлгох хэрэгтэй.

Тэр Айвиг эхэлж гэмтээсэн. Би зөөлөн хандаж болохгүй. Хангалтгүй байна. Үргэлжлүүл.

Эгч: Дэмиан Форд, бид ингээд дууссан.

 

Эр: Уучлаарай, Вивиан. Надаас болоод чи хулгайлагдчихлаа. Гэхдээ чи өмнө нь Айвиг гэмтээсэн. Тэгэхээр энэ удааг сургамж гээд бодчих. Алдаагаа ойлгосон уу?

Эгч: Ойлголоо.

Эр: Битгий уурла. Хурим маргааш болно. Би чамд бэлэг авсан.

Туслах: Вивиан хатагтай, Дэмиан ноёнтон танд зориулж үүнийг бэлдсэн. Европын гүнжийн зүүж байсан алмазан зүүлт, Кариббиан хувийн арал өмчлөх гэрчилгээ, бас хэдэн тансаг вилла.

Эр: Чамд таалагдаж байна уу, Вивиан?

Эгч: Тийм ээ, мэдээж. Дэмиан, маргааш хуриман дээр надад ч бас гэнэтийн бэлэг байгаа.

Эр: Юу юм? Надад хэлээч.

Эгч: Маргааш олж мэдээрэй.

Эр: За, би тэсэн ядан хүлээж байя. Хэзээ ч мартагдахааргүй зүйл байгаасай.

Эгч: Санаа зоволтгүй, тийм зүйл байгаа.

 

Эмээ: Шөнөжин сэрүүн байж догдлоо юу? Эцэст нь түүнтэйгээ гэрлэх нь.

Эр: Эмээ, битгий тэгж хэл. Би Вивиантай гэрлэж байгаа нь Айвиг хамгаалах төдий  л юм. Би догдлохгүй байна. Би зүгээр л, зүгээр л... тэр гэнэтийн бэлэгийн талаах их сонирхож байна.

Эгч: Дэмиан, маргааш хуриман дээр надад ч бас гэнэтийн бэлэг байгаа.

Эр: Явцгаая. Бэлэгнүүдээ авчих. Сүйт бүсгүйг дууд.

Туслах: За.

Эмээ: Тэнэг хүү. Чи гэртээ Вивианыг нэртэй төртэй авчрах ёстой юм шүү дээ. Үүнийг засах боломж уул нь байна.

 

Эгч: Ээж ээ, та намайг үргэлж өөртөө хайртай хүнтэйгээ суу гэдэг байсан. Гэвч би одоо танихгүй хүнтэй суух гэж байна. Тэгсэн ч надад эрх чөлөө, аз жаргал хүсээрэй.

Хадам ээж: Вивиан, чамайг авч явах Күүперийн тэрэг үүдэнд ирсэн байна. Хуримаа солилцох тал дээр эргэж буцаж болохгүй шүү.

Эгч: Би буцахгүй.

Хадам: Энд 1 сая юань байгаа. Хурдан гарч ирээд Айвигийн даашинзийг өмсөөтөх.

Эгч: Миний юмнуудыг Күүпэрийн гэр лүү явуулаад өгөөрэй.

 

Дүү: Эгч ээ, та тэр сохор залуутай суух гэж байна. Ямархуу байна?

Эгч: Дахиад нэг л үг хэлвэл би бодлоо өөрчилнө шүү.

Дүү: Чи....

 

Эр: Аав аа, би Вивианыг авахаар ирлээ. Бас танд бэлэг авчирсан, Вивианд ч мөн адил.

Аав: Хөөх гайхалтай, миний хүргэн. Үнэхээр сайтар төлөвлөжээ. Алив хурдан аваатах. Тэр Айвитай гэрлээд үнэхээр их баярлах байх. Алив Дэмиан дотогшоо оръё.

Эр 2: Сайн байна уу, би бэрийг авахаар ирлээ.

Аав: Сохор юмтай Айвиг суулгаагүй нь болж. За дотогшоо ор. За орцгооё, орцгооё.

 

Дүү: Дэмиан надад хайртай болохоор л чамтай гэрлэх гэж байсан юм. Тэр надтай гэрлэж байгаагаа мэдэхээрээ маш их баярлах байх даа.

Эгч: Тэр гадаа ирчихсэн байна.

Хадам: За алив хурдлаарай. Нөмрөгөө нөмөрчих. Сулливан гэр бүлийн нэг нь баян хүнтэй сууж харин нөгөө нь сохор хүнтэй суух нь. Ямар тэнгэр газар шиг юм бэ?

 

Эр: Сонин юм аа? Яагаад миний бие нэг л хачин байна вэ? Маш чухал зүйлээ алдах гэж байгаа юм шиг.

Дүү: Дэмиан ах аа, энэ би байна.

Эр: Буруу байна, бүгд буруу. Вивиан?

Дүү: Дэмиан?

Үйлчлэгч: Юу болоод байна аа? Буруу сүйт бүсгүй юм уу?

Үйлчлэгч 2: Тийм юм шиг байна.

Дүү: Ах аа, хөөе. Дэмиан ах аа?

Эр: Хурдал. Тэр машины араас яв.

Дүү: Ах аа, хүлээ л дээ. Дэмиан?

 

Эр: Вивиан Сулливан? Арай энэ чинь чиний бэлдсэн гэнэтийн бэлэг юм биш биз? Би сайн халамжлаагүй гэж үү? Яахлаараа зугтаадаг бил ээ? Надаас явна гэж байхгүй. Наад машинаа зогсоо.

Жолооч: Баларлаа, Вивиан хатагтай. Машиныг тал талаас нь зогсоочлоо.

Эр: Вивиан, миний хэлснээр чи зугтаж чадахгүй. Вивиан хаана байна?

Жолооч: Вивиан хатагтай өөр машинд байгаа. Аль хэдийнэ явчихсан.

Эр: Юу гэнэ ээ?

Эгч: Байна уу, Адриан ноён уу? Маргаашийн хурим дээр өөр нэг машин бэлдээд өгөөч.

Дэмиан, би чиний мөрөөдлийн охин Айвид чинь маш их тусалсан. Энэ бэлэг чамд таалагдаж байна уу?

Эр: Намайг яаж мэдсэн юм бол? Вивиан чи ямар новшоо хийх гээд байгаа юм? Үргэлжлүүл.

Туслах: Ноёнтон, Айви хатагтай ухаан алдсан байна.

Эр: Юу? Буцаад явъя.

Дүү: Дэмиан ах аа? Дэмиан ах аа намайг уучлаарай. Таныг Вивианд тийм их сайн гэж мэдсэнгүй. Тэр намайг хүчээр солигдоё гэсэн. Чи надад дургүй юм бол би явъя.

Эр: Айви, би чамд дургүй биш. Үнэндээ миний хамгийн хайртай хүн бол... Би Айвид маш их хайртай гэхдээ хэлж чадахгүй байна. Ямартай ч би чамд дургүй биш.

Чамайг Вивиан хүчээр сольсон гэсэн үү? Гэхдээ яагаад? Тэр яагаад тэгнэ гэж?

Дүү: Яагаад гэвэл тэр 1 тэрбумыг инжийг авах гэж хүссэн юм. Сохор хүнтэй суусан ч байсан хамаагүй.

Эр: Мөнгөний төлөө юу?

Эгч: Би хийд рүү яваад энэ азийн бугуйвчийг авсан юм. Мастер хэлэхдээ энэ таныг хамгаална гэсэн. Олон хүн таныг алахыг хүсэж байгааг би мэднэ. Тиймээс би таныг үргэлж аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Бас аз жаргалтай. Би таныг үүрд хайрлана.

 

Эр: Тэр надад тийм их хайртай байж яаж ганцхан тэрбумын төлөө миний эхнэр болохоос татгалзав? Тэгээд сохор хүнтэй сууна?

Эмээ: Вивиан бол тийм хүн биш.

Дүү: Тэрний банкны дансыг шалга.

Туслах: Дэмиан ноёнтон, Вивиан хатагтайн дансыг шалгалаа. 1.1 тэрбумыг хүлээн авсан байна.

Эр: Юу?

Эмээ: Шалтгаан байх ёстой.

Эр: Хангалттай. Эмээ Айви одоо амрах хэрэгтэй. Та буцаад яв.

Дүү: Ах аа, Вивиан танд дургүй байж болох ч би танд сайн. БИ таны хажууд байж таныг халамжилж болохгүй юу?

Эр: Мэдээж.

Дүү: Нээрээ юу?

Эр: Би Айвид хайртай. Түүнтэй гэрлэх нь миний хүсэл байсан. Форд гэр бүлийн хямрал удахгүй дуусна. Айвитай гэрлэх нь миний яг хүсэж байгаа зүйл.

Дүү: Дэмиан ах аа, би эгчээсээ илүү таныг хайрлах болно.

Эр: Вивиан, чи Айвиг дээрэлхэхээс гадна намайг ганцхан тэрбумын төлөө хаялаа. Тэнэг юм. Явсан бол буцаж битгий ирээрэй.

 

Дүү: Ах аа, энэ таалагдаж байна.

Эр: Бүгдийг нь баглаад энэ картнаас тооцоо хий.

Дүү: Ах аа энийг авъя.

Эр: Бүгдийг нь авъя. Картаар.

Дүү: Бас энийг.

Эр: Карт.

Үйлчлэгч: Хатагтай, таны попкорн.

Дүү: Би гүзээлзгэнэтэйг захисан шдээ. Чи тийм тэнэг юм уу? Миний юунд дуртайг мэддэггүй юм уу? Сөгд, уучлалт гуй.

Үйлчлэгч: Уучлаарай хатагтай, миний буруу.

Эр: Миний мэддэг Айви сайхан сэтгэлтэй, зөөлөн. Тэр яаж?

Дүү: Уучлаарай, ах аа. Вивиан намайг тостой попкорн хүчээр идүүлдэг байсан болохоор уурлаад ингэчихлээ.

Эр: Бүх Фордын кино театруудад тостой попкорн зарахыг болиул.

Үйлчлэгч: Ойлголоо, ноёнтон.

 

Эр: Хамгийн хайртай хүнийхээ хажууд нь байгаа хэрнээ миний зүрх нэг зүйл дутуу байгаа юм шиг...

Дүү: Ах аа. Машинаас тос гоожоод байна гал гарах нь. Дэмиан ах аа сэрээч ээ. Дэмиан ах аа машин дэлбэрлээ.

Эр: Айви?

Дүү: Үгүй ээ, би залуу байна. Энд үхэж болохгүй.

Эр: Айви? Тэр намайг орхиод зугтаачихлаа. Яагаад? Тэр намайг өмнө нь шатаж байсан машинаас гаргаагү бил үү?

 

Эгч: Эрхэм ээ, эрхэм ээ тэсээрэй. Би таныг гаргая.

Эр: Вивиан, тэр үед намайг Вивиан машинаас татаж гаргасан гэж үү?

 

Дүү: Дэмиан ах аа, ах аа? Та ашгүй сэрлээ. Намайг үнэхээр их айлгалаа шүү.

Эр: Чи намайг аварсан хүн биш байна.

Дүү: Ах аа, та намайг таныг орхиод гүйсэнд уурлаа юу? Буруу. Би явж хүн дуудаж ирсэн. Энийг хараач. Таныг аврах гэж байгаад би бэртсэн.

Эр: Би юугаа бодоод байсан юм бол? Айви биш бол өөр хэн байна гэж? Уучлаарай, миний буруу. Өвдөж байна уу?

Дүү: Жоохон шалбархай. Таны шархтай харьцуулахад юу ч биш. Эмч таныг бараг л найдваргүй гэж байсан.

Эр: Битгий уйл. Би зүгээр ээ.

Дүү: Дэмиан ах аа, би танд хоол өгье. Май. Амттай байна уу?

Эмч: Хатагтай, ноён Форд дөнгөж хагалгаанд орсон. Халуун ногоотой хоол идэж болохгүй.

Дүү: Уучлаарай, Дэмиан ах аа. Би мартчихаж. Май ус уу.

Эмч: Хөөе хатагтай, хүйтэн ус өвчтөнд өгч болохгүй.

Дүү: Өө би мэдсэнгүй.

Эр: Эмчээр хийлгэ.

Эмч: Хатагтай, би хийе. Ноён Форд, шарх чинь задарчихаж, дахиад оёх хэрэгтэй. Энэ Айви хатагтай үнэхээр болгоомжгүй юм. Вивиан хатагтай энд байсан бол таныг өвдөх болгонд маш зөв асарч байсан шүү.

Эгч: Чи дөнгөж сая хагалгаанд орсон болохоор тостой, халуун ногоотой хоол идэж болохгүй. Гэхдээ шим тэжээлээ авах хэрэгтэй. Би энэ гахайн махны шөлийг танд зориулж хийсэн юм. Амсаад үз дээ ямар байна? Хагалгаа ч хэцүү шүү. Онцгүй санагдаж байгаа байх. Би бүлээн ус аваад ирье.

Эр: Баярлалаа, Вивиан.

Эгч: Дэмиан, дахиад гэмтэхгүй байж болохгүй юу? Зүрх минь өвдөж байна.

Эр: За.

 

Эр: Вивиан Күүперийн гэр бүлд очсон. Одоо тэр Фордын гэр бүлтэй хамаагүй болсон. Тэрний талаар дахиж битгий дурсаарай.

Эмч: За.

Эр: БИ АЙвид хайртай яагаад дандаа Вивианыг бодоод байгаа юм бол оо?  

 

Эр: Вивиан Күүперийн гэр бүлд очсон. Одоо тэр Фордын гэр бүлтэй хамаагүй болсон. Тэрний талаар дахиж битгий дурсаарай.

Эмч: За.

Эр: БИ АЙвид хайртай яагаад дандаа Вивианыг бодоод байгаа юм бол оо? 

 

Эмээ: Юу? Айвигийн төлөө амь насаа эрсдэлд оруулж байгаа юм уу? Ямар тэнэг хүү вэ? Ганцхан эмэгтэйн төлөө бүх амь насаа золиослох гээ юу?

Эр: Эмээ, би дахиад Айвиг аюулд өртүүлж болохгүй. Вивиан одоо хамгаалж чадахгүй болохоор би өөрөө бүгдийг зохицуулж тэрнийг хамгаална.

Эмээ: Чи одоо болтол Вивианыг Айвиг хамгаалахаас өөрцгүй хүн байсан гэж бодож байна уу?

Эр: Тийм биш гэж үү?

Эмээ: Тэнэг амьтан. Мулгуу юм. Чамайг нэг өдөр битгий харамсаасай гэж найдъя.

 

Эгч: Тэсээрэй, Ухаантай байгаарай. Эмнэлэг явцгаая.

Эр: Чи өмнө нь миний амийг аварсан. Тиймээс миний амь бол чинийх.

Дүү: Дэмиан ах аа, та юу барьж байгаа юм? Миний эгчийн бугуйвч биш үү?

Эр: Бугуйвч Вивианых юм уу?

Дүү: Ах аа та намайг өвтгөөд байна.

Эр: Надад хэлээтэх. Энэ хэний бугуйвч вэ?

Дүү: Ах яагаад ийм тэнэг бугуйвчнаас болоод сүржигнээд байгаа юм бол? Арай... минийх.

Эр: Чи энэ бугуйвч Вивианых гэсэн биз дээ?

Дүү: Үгүй ээ, таныг эгчид одоог болтол сайн эсэхийг л үзэх гэсэн юм. Үнэндээ та сайн юм байна.

Эр: Би буруу сонссон юм болов уу? Тийм ээ Вивиан бол муу санаатай эмэгтэй. Тэр яаж намайг аврах юм? Айви уучлаарай. Миний буруу. Чиний төрсөн өдөр 2 өдрийн дараа болно. Юу авмаар байна?

Дүү: Цаг, хүзүүний зүүлт, хувцас гээд бүгдийг нь та аваад өгчихсөн. Одоо би Форд группын хувьцааг авмаар байна. Та надад өгөх үү?

Эр: Тэгье.

Дүү: Дэмиан ах аа, та жинхнээсээ хэлж байна уу?

Эр: Чи тэгж хүсэж байгаа бол Фордын бүх ирээдүй чинийх.

Дүү: Дэмиан ах аа, та намайг авто ослоос аварсан. Одоо надад бүх хувьцааг өгнө гэнэ. Надад тийм их хайртай юм уу?

Эр: Энэ миний хийх ёстой зүйл.

 

Туслах: Ноёнтон, энэ бол хувьцаа шилжүүлэх гэрээ. Маргаашнаас өмнө ямар нэг зүйл болохгүй бол таны бүх хувьцаа Айви хатагтайд шилжинэ. Түүний гарын үсэг мөн хэрэгтэй. Би түүн рүү залгая.

Эр: Хэрэггүй. Би өөрөө очъё.

Туслах: За.

 

Аав: Юу? Айви, чи жинхнээсээ ярьж байна уу? Дэмиан чамд үнэхээр бүх хувьцаагаа өгнө гэж үү?

Дүү: Тийм ээ, тэр бас гэр бүлийн бүх хөрөнгийг өгнө гэсэн.

Ээж: Энэ чинь миний охин байна. Хамгийн баян эрийг өөртөө татсан байна.

Үйлчлэгч: Дэмиан ноёнтон.

Эр: Айви хаана байна?

Үйлчлэгч: Тэр цайны өрөөнд эцэг эхтэйгээ хамт байгаа.

Айви: Ямар баян залуу? Дэмиан Форд бол миний хөлөнд сөгдсөн нохой. Үгүй ээ тэр бол зүгээр л сүүлээ хөдөлгөсөн гөлөг.

Аав: Айви, чи үнэхээр сайн ажиллалаа. Би өнөөдрийг хүртэл Фордын нэг ширхэг ч хувьцаа авч чадахгүй байгаа шүү дээ. Чи үнэхээр өөр юм аа. Гуравхан сар болж байхад Форд групп чинийх болох нь. Чи үнэхээр аавын охин юм аа.

Дүү: Тэр муу шулам надтай дүйцэхгүй. Тэрнийг тийш нь явуулсан нь зөв болсон юм. 

Ээж: Айви чи сайхан сэтгэлтэй байна, бид анх энэ гэрт ирэхэд чи тэр Вивианыг ээжтэй нь хамт хөөж гаргах байсан юм. Харин одоо тэр хөгшин амьтныд сууж байгаа.

Дүү: Тэр муу аавыг араар тавьчихаад яах талаар асууж байсан. Мэдээж би тэрнийг шууд там руу нь явуулна. Гэхдээ үнэндээ Вивианыг байлгах нь хөгжилтэй байсан. Эхлээд би тэрний цагийг авсан. Дараа нь хүзүүний зүүлт, цүнх, бүр тэрний ээжийн үлдээсэн бугуйвчийг. Тэр уурласан ч юу ч хийж чадахгүй байгааг харахад үнэхээр хөгжилтэй байсан.

Ээж: Миний охин мундаг юм аа. Чи л хөгжилтэй байвал болоо.

Аав: Тэр хөгжилтэй байгаа нь сайн хэрэг. Эцсийн эцэст надад санаа тавьдаг ганц л охин бий. Вивианы хувьд зүгээр л ашигласан төдий. Айви чи харин юу дуртайгаа хий.

Дүү: Гэснээс Дэмиан үнэхээр тэнэг. Би гэмгүй царайлахад л тэр Вивианыг намайг дээрэлхсэн гэж итгэсэн шүү. Нээрээ тэр авто осол, би айж үхэхээ дөхсөн. Тэгсэн чинь тэр намайг өөрийг нь авраач гэсэн. Би түүнийг өшиглөөд машинд нь үлдээчихсэн. Хажуугаар явж байсан танихгүй хүн түүнийг аварсан.

Үйлчлэгч: Ноёнтон, Айви хатагтайг дуудаад өгөх үү?

Эр: Хэрэггүй. Миний мэдэх Айви сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн. Гэвч энэ бүгд худал байж.

Үйлчлэгч: Ноёнтон, танд яагаад Вивиан хатагтайн бугуйвч байгаа юм?

Эр: Юу?

Үйлчлэгч: Энийг Вивиан хатагтайн ээж нь түүнд өгсөн боловч Айви хатагтай булаагаад авчихсан. Тэгээд дэлгүүр лүү зүүж яваад алга болгочихсон. Наад бугуйвч чинь...

Эр: Вивианых. Би энэ бүх хугацаанд буруу бодож.

Үйлчлэгч: Дэмиан ноёнтон, би танд худлаа хэлэхгүй. Хатагтай үүнийг байнга зүүдэг байсан.

Эгч: Ноёнтон, ноёнтон, сэрээрэй. Битгий унт тэсээрэй.

Эр: Энэ Вивиан байж.

 

Аав: Тэр хөгжилтэй байгаа нь сайн хэрэг. Эцсийн эцэст надад санаа тавьдаг ганц л охин бий. Вивианы хувьд зүгээр л ашигласан төдий. Айви чи харин юу дуртайгаа хий.

 

Дүү: Би гэмгүй царайлахад л тэр Вивианыг намайг дээрэлхсэн гэж итгэсэн шүү.

 

Эгч: Дэмиан. Бид гурван жил хамт байсан. Хэн нь хэнийгээ дээрэлхээд байгааг одоо ч ойлгохгүй байна уу?

Эр: Тэр надад худлаа яриагүй байж. Би үргэлж Айвигийн талд орж түүнд итгээгүй.

Эр: Айви? Вивиан чи намайг цохиж болно, Айвиг яагаад гэмтээж байгаа юм? Арай хэтэрч байна.

 

Эр: Би түүнийг өвтгөсөөр л байж. Дахин дахин. Тэр үед Вивиан намайг үнэхээр аварч. Би амьд явах эрхгүй.

Туслах: Ноёнтон, ноёнтон?

 

Эмээ: Эмч ээ, тэр яаж байна?

Эмч: Маш өндөр сэтгэл хөдлөл. Түүнээс болоод цусаар бөөлжиж ухаан алдаж. Шархалсан зүрхийг дотроос нь эмчлэх хэрэгтэй. Энэ сэтгэл зүйн өвчин байна.

Эмээ: Дэмиан, чи чинь Айвитай хамт асуудалгүй болоогүй бил үү? Юу болоо вэ?

Эр: Эмээ, би буруу хүнээ сонгожээ.

Эмээ: Юу?

Эр: Өнгөрсөн бүх хугацаа миний буруу. Би шулам шиг хүүхнээр тоглуулж байж. Туслах аа, тэр үеийн ослын бичлэгийг дахин шалга.

Туслах: За.

Эр: Энэ бугуйвчнаас болоод би Айвиг гэж бодож байсан. Гэвч хоёулаа зүүж байсан гэж мэдсэнгүй.

Эмээ: Дэмиан?

Эр: Эмээ, та гарч байж болох уу? Би ганцаараа баймаар байна.

Туслах: Ноёнтон? Та юу хайж байгаа юм?

Эр: Вивианы юмнууд хаана байна?

Туслах: Айви хатагтай ирснийхээ дараа Вивиан хатагтайн юмнуудыг бүгдээрэнг нь хаясан.

Эр: ХАясан?

Туслах: Гэхдээ би нууцаар хадгалчихсан . Санаа зоволтгүй, би танд аваад ирье.

Эр: Чи явж болно.

 

Эр: Вивианы хажууд л би тэгж их инээдэг байж. Тэр л миний хайр байж. Вивианы тэмдэглэл үү?

 

Вивиан: Фордынд ирснээс хойших эхний өдөр. Ээж минь нас барснаас хойш Дэмиан одоо миний бүх зүйл болсон. Дэмиан, намайг аварч хайрласанд баярлалаа.

23 дахь өдөр. Дэмиан хоол хийсэн. Би түүнд дурлаж байх шиг байна.

100 дахь өдөр. Дэмиан намайг хамгаалж хутгалуулсан. Түүний цус гарч байхыг хараад би айсан. Би дахиад л дурлачихсан.

132 дахь өдөр.

Лам: таны сайхан сэтгэл хөгшин лам намайг хөдөлгөлөө. Энэ бугуйвчийг бэлэг болгож авна уу.

Эгч: Баярлалаа танд

Лам: Таны хайртай хүн нь аюулгүй, өвчин зовлонгоос ангид амгалан байг.

Эгч: Дэмиан дандаа бэртдэг. Тийм болохоор би 999 шат алхаж хийдэд очин энэ бугуйвчийг түүнд авчирлаа. Будда түүнийг үргэлж ивээж, аюулгүй байлгах болтугай.

Эр: Тэр надад энэ бугуйвчийг авч өгөх гэж 999 шат алхсан гэж үү? Тэр өдөр толгой өвдөж хөхөрсөн байсанд гайхах зүйл алга.

Тэр надад ийм их хайртай байж. Энэ бүх зүйлийг надад хийж. Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай.

Туслах: Ноёнтон, таны тэр үеийн ослын бичлэгийг оллоо.

Эр: Тоглуулаатах.

Туслах: Үр дүн бидний бодсоноос өөр байна. Та үзээрэй.

Эр: Юу? Өөр байна аа?

 

Хүн: Ямар аймар осол вэ? Тийм ээ, хөөе битгий тийшээ оч. Буцаад ир наадах чинь аюултай.

Эгч: Ноёнтон, хүлээж байгаарай. Би таныг машинаас гаргана.

Хүмүүс: Үгүй ээ, наадах чинь дэлбэрлээ. Энд хурдан ир.

Эгч: Ноёнтон, хүлээж бай. Сэрээрэй, би таныг эмнэлэгт хүргэе. Битгий унтаарай.

Эр: Үнэхээр тэр байсан байна. Би миний амийг аварсан өрөө төлнө гэж хэлсэн. Гэтэл буруу хүнээ сонгоод тэрнийг Айвигийн төлөө ашигласан байна.

Туслах: Таны амийг аварсан хүн Вивиан хатагтай байж. Намайг уучлаарай, хүн буруу таньж.

 

Эр: Эхний даашинз чамд зохихгүй юм байна. Айви өмсөж үзэг.

Эгч: Гэхдээ надад таалагдаж байна.

Эр: Чамд зохихгүй байна гэж байна. Айвид өг.

 

Дүү: Ах аа, ах аа? Надад туслаарай. Дэмиан ах аа? Намайг авраарай.

Алуурчин: Дэмиан, чиний гэр бүл намайг сүйрүүлсэн. Өнөөдөр би чиний хайртай хүнийг алж насан туршид чинь харамсуулж амьдруулна.

Эр: Үгүй ээ. Вивиан?

 

Эр: Вивиан хатагтай юу? Чамайг дүүгээ комд оруулсан гэж сонслоо. Чи гэмшихгүйй байна уу? Өнөөдөр бид түүний өмнөөс чамайг сайн сургаад өгье.

Эгч: Тэр чинь...

 

Эр: Вивиан хатагтай юу? Чамайг дүүгээ комд оруулсан гэж сонслоо. Чи гэмшихгүйй байна уу? Өнөөдөр бид түүний өмнөөс чамайг сайн сургаад өгье.

Эр: Жаахан өвдөх байх. Гэвч чи энэ сургамжийг ойлгох хэрэгтэй. Жаахан өвдөх байх. Гэвч чи энэ сургамжийг ойлгох хэрэгтэй.

Үргэлжлүүл.

 

Эр: Айвигийн төлөө би түүнийг бүр шийтгэсэн.

Т: Айви хатагтайн төрсөн өдрийн баяр болох хэвээр үү?

Эр: Бүх язгууртан гэр бүлүүдийг дууд. Айвигийн төрсөн өдөр өө? Би сүртэй тэмдэглэх болно.  Вивиан, би чиний өшөөг авч, чамаас уучлалт гуйлгах болно.

 

Эм: Хөөх энэ чинь зүгээр төрсөн өдрийн үдэшлэг биш байна. Хурим шиг санагдаж байна.

Эм 2: Форд ноёнтонг бүх язгууртан гэр бүлүүдийг дуудсан гэж сонссон.

Эр: Форд ноёнтон Вивиан хатагтайд хайртай биш бил үү? Одоо Айви хатагтай юм уу?

 

Эр: Хатагтай танд төрсөн өдрийн мэнд хүргэе! Би Лэйн гэр бүлийн Маркус байна. Форд ноёнтон танд зориулж энэ үдэшлэгийг бэлдсэн гэж сонслоо. Танд үнэхээр хайртай бололтой. Би танд энэ бэлгийг өгье. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе! Манай Лэйн гэр бүлийг дэмжээрэй.

Дүү: Сайн чанартай юм.

Эм: Айви хатагтай төрсөн өдрийн мэнд. Энэ манай Зэйн гэр бүлээс өгч байгаа юм.

Эм 2: Айви хатагтай энийг танд.

Ээж: Бүгдэд нь баярлалаа, баярлалаа.

Дүү: Санаа зоволтгүй Дэмиан үргэлж миний талд орох болно. Тэр өнөөдөр надад маш том гэнэтийн бэлэг барина гэсэн.  Лэйн гэр бүл, Зэйн гэр бүл, та бүхэн санаа зоволтгүй, Дэмиан надад үнэхээр сайн байдаг шүү. Тэр өнөөдөр надад маш том гэнэтийн бэлэг барина гэсэн. 

 

Харуул: Форд ноёнтон ирлээ.

Эр: Нууц амрагийнх нь өргөмөл охин одоо Форд ноёнтой нийлчихээрээ өөрийгөө язгууртан болсон гэж бодсон юм байх даа?

Дүү: Дэмиан ах аа, та ирлээ.

Аав: Форд ноёнтон, Айвигийн төлөө үдэшлэг зохиож байгаад баярлалаа. Үнэхээр гайхалтай

Ээж: Тийм шүү, Форд ноёнтон манай Айвид үнэхээр сайн юм.

Дүү: Ах аа, та надад ямар гэнэтийн бэлэг бэлдсэн юм?

Эр: Тэвчээртэй байж бай. Миний бэлдсэн гэнэтийн бэлэг чамд таалагдах болно.

Дүү: Тийм үү?

Эм: Форд ноёнтон Айви хатагтайд гэрлэх санал тавих гэж байгаа юм уу? Романтик юм аа.

Эр: Өнөөдөр би та бүхэнд миний цорын ганц хайр бол Айви гэдгийг хэлье.

Хүмүүс: Гэрлээрэй. Гэрлээрэй. Гэрлээрэй.

Сурвалжлагч: Форд ноёнтон, та Вивиан хатагтайд сайн байгаагүй гэж үү? Яагаад Айви хатагтайтай гэрлэнэ гэж?

Эр: Вивиан бид хоёрын харилцаа зөвхөн Айвиг хамгаалах л зорилготой байсан юм. Миний хайртай бүсгүй бол Айви.

Дүү: Үнэн үү? Дэмиан ах аа? Та надад хайртай байсан гэж үү?

Эр: Тийм.

Яасан? Энэ гэнэтийн бэлэг таалагдаж байна уу?

Дүү: Тийм ээ, үнэхээр сайхан байгаа болохоор уйлчих гээд байна.

Эр: Битгий уйл. Жинхэнэ гэнэтийн бэлэг хараахан болоогүй байна.

Дүү: Тийм үү, Дэмиан ах аа? Юу юм? Надад хэлээч.

Эр: Чи удахгүй мэднээ.

Туслах: Ноёнтон, таны хойноос олон жил мөрдсөн бүлэг энд ирсэн байна. Тэд үдэшлэгний гэрлийг унтраах гэж байна. Бид хөдлөх үү?

Эр: Хэрэггүй.

Эм: Айви хатагтай баяр хүргэе. Та одоо тэрбумтантай гэрлэчихлээ. Бүгдээс илүү таньтай л гэрлэлэээ.

Эм 2: Танд баяр хүргэе. Форд групптэй холбоотон болсноор танай групп өргөжин тэлэх нь гарцаагүй.

Аав: Баяртай байна, баяртай байна.

 

Дүү: Вивиан харж байна уу? Чамд бол сохор хүн л яг тохирно. Харин би энд тэрбумтны эхнэр болоод магтуулаад зогсож байна.

Эр: Айви, чи тэрбумтны эхнэр болохыг хүссэн байх аа? Өнөөдөр би чиний хүслийг биелүүлье.

Дүү: Ах аа, ах аа надад туслаач. Дэмиан ах аа?

Ээж: Форд ноёнтон, тэд Айвиг аваад явчихлаа. Тэрнийг хурдан авар л даа.

Аав: Гуйж байна, тэрнийг авраач дээ.

Туслах: Ноёнтон, хулгайлагчид нөхцөл явуулсан байна. Орхигдсон үйлдвэрт 3 цагийн дотор оч гэсэн байна. Айви хатагтайн төлөө Форд группын бүх хөрөнгийг Айви хатагтайн оронд өг гэсэн байна. Үгүй бол тэд тэрнийг ална гэнэ.

Эр: Яарах хэрэггүй. 3 цагийн дараа цагдаа дууд.

Туслах: За.

Аав: Хөөе, Форд ноёнтон, ноёнтон?  Бид 3 цаг хүлээж чадахгүй. Миний охин үхчихнэ шүү дээ.

Туслах: Ноёнтоны шийдвэрт эргэлзээд байгаа юм уу?

Аав: Ноёнтон?

 

Дүү: Ах аа утсаа ав л даа. Утсаа ав.

Эр: Муу шулам, чи Форд ноёнтон чиний төлөө үхэхээс ч буцахгүй гэсэн яасан? Тэр хаана байна?

Дүү: Би мэдэхгүй байна. Намайг өршөөгөөч.

Эр: 3 цаг бараг болчихлоо. Тэр ирэхгүй бол чи үхнэ.

Аав: Айви, битгий ай, аав нь чамайг аварна.

Дүү: Ах аа намайг авраарай.

Эр: Чи эцэст нь нэг ирэв үү?

10 жилийн өмнө танай гэр бүл миний гэр бүлийг сүйрүүлсэн. Одоо төлөөсөө төлөх цаг чинь болсон. Форд группын бүх өв хөрөнгө, бас өөрийнхөө амь насыг өг. Үгүй бол би тэрнийг ална.

Аав: Хэрэггүй, хэрэггүй. Форд ноёнтон, би таниас гуйж байна. Айвиг авраач дээ. Тэрнийг авраач.

Эр: Сулливан групп, Айви хоёрын нэгийг сонго гэвэл та алийг сонгох байсан бэ?

Аав: Юу гэсэн үг үү?

Туслах: Ноён Сулливан, хэрэв ноён Форд хатагтай Айвиг аварвал Форд групп унана. Сулливан групп ч бас унана. Та бүх Сулливан группыг өгөөд охиноо аврахдаа итгэлтэй байна уу?

Аав: Юу...

Ээж: Нөхөр минь, компанитай харьцуулахад бидний Айвигийн амь илүү чухал. Хурдан тэрнийг авар.

Дүү: Аав аа, би таны үнэт охин шүү дээ. Намайг авраач.

Ээж: Айвиг авраач дээ.

Аав: Үгүй, үгүй, үгүй. Боломжгүй. Сулливан группыг би бүх насаараа босгосон. Харьцуулах зүйл байхгүй. Чамайг авраад Сулливан групп дампуурвал би үлдсэн бүх насаараа санах болно.

Ээж: Хенри? Охин бид хоёр чамд ямар ч үнэ цэнэгүй, компаниас чинь дор байна уу?

Эр: Дэмиан Форд, би 3 тооллоо. Чи татгалзвал би тэрнийг аллаа.

Дүү: Ах аа, та надад хамгаас илүү хайртай гэсэн биз дээ? Миний төлөө үхнэ гэсэн биз дээ? Намайг авраач.

Цагдаа: Зогс. Виктор Рэй чи хзн хулгайлсан хэргээр баривчлагдлаа. Барьцааны хүнийг тавь.

Эр: Дэмиан Форд чи муу цагдаа дуудаж зүрхэлнэ гэнэ ээ? Тэрнийг үхүүлмээр байна уу?

Эр: Юу хүссэнээ хий. Би зөвхөн тэрнийг ашиглаж чамайг барьж авсан юм.

Эр: Дэмиан Форд, чи муу надаар тогложээ. Тэгвэл ингээд үх.

Ээж: Айви?

Дүү: Ах аа, яагаад?

Ээж: Айви?

Аав: Ноён Форд, өнөөдрөөс эхлээд Сулливан групп таны гарт байгаа шүү.

Эр: Тайван бай. Одооноос эхлээд Сулливан групп биднийх.

Аав: Баярлалаа, ноён Форд. Юу? Юу гэсэн үг вэ?

Байна?

Эм: Ноён Сулливан, Сулливан группын санхүүжилт зогссон. Бид дампуурлаа.

Аав: Бид дууслаа.  Үнэхээр дууслаа.

Эр: Вивиан, би өршөөг чинь авлаа. Намайг хүлээж байгаарай. Явцгаая. Күүперийн гэр лүү. Би эхнэрээ буцааж авчирна.

Туслах: Ноёнтон, одоо магадгүй хэтэрхий оройтсон байх.

Эр: Хэтэрхий оройтсоон?

Туслах: Би мэдээ хүлээж авсан. Вивиан хатагтай жирэмсэн гэсэн.

 

3 сарын өмнө

 

Эр: Вивиан хатагтай ийшээ.

Эгч: Энэ Күүпер хатагтай юу? Хэцүүхэн хүн байх шиг байна. Ээж ээ?

Ээж: Чи намайг ээж гэж дуудах эрхгүй. Гэрлэлт чиний дүү Айвитай хийгдэх ёстой байсан. Яахлаараа чи байдаг бил ээ? Күүпер гэр бүлийг доромжлоод байгаа юм уу?

Эгч: Осол болсны дараа Айви хүүтэй чинь гэрлэхээс татагалзсан учраас би солилцож гэрлэх санал тавьсан юм.

Ээж: Хэл амаа мэд. Яахлаараа тэрбумтны эхнэр байхаасаа татагалзаад миний сохор Адриан дээр ирдэг байна аа? Чи яг юу хүссэн юм?

Эгч: Дэмиан Форд Айвид чин сэтгэлээсээ хайртай тэр намайг түүнийг хамгаалах гэж л гэрлэсэн юм. Би амьдармаар байна.

Эр: Хатагтай, Дэмиан ноёнтон Айвид сайн байсан нь үнэн. Вивиан хатагтайг их гомдоосон.

Ээж: Ойлголоо. Тэр бас зовж байж шүү. Би тэрэнтэй сая арай дэндүүлчихсэн үү?

Чи манай гэрт нэгдэж болно. Гэвч эхлээд миний хүүд таалагдах ёстой.

Эр: Адриан ноёнтон ослын дараа хараагүй болсон. Тэгээд өрөөндөө өдөржин бүгж гарч ирэхээ больсон. Улам л муудаж байна. Вивиан хатагтай,  түүнийг өөртөө дасгах хэцүү байх болно.

Эгч: Ойлголоо, миний өрөө хаана байна?

Ээж: Ард чинь байна.

Эгч: Баярлалаа, ээж ээ.

Эр: Хатагтай, Адриан ноёнтон өрөөнд нь хүн ороход дургүй байдаг. Энэ болно гэж үү?

Ээж: Чимээгүй, оролдож байж л мэднэ. Явцгаая. Миний бэр охин ямрыг харцгаая.

 

В: Чи Адриан Күүпер байх нь ээ? Муугүй юм гээч.

А: Хэн бэ? Хэн миний өрөөнд орж ирж зүрхлэв? Гар. Би гар гэсэн шүү. Дүлий юм уу?

В: Би эхнэр чинь байна. Вивиан Сулливан. Хонгор минь, эвтэй байцгаая. Муугүй биетэй юм аа.

Ээж: Тэр Адриантай сээтэгнэж байгаа анхны эмэгтэй боллоо.

А: Эхнэр ээ? Ямар утгагүй юм. Би ямар ч хүнтэй гэрлэнэ гэж зөвшөөрөөгүй. Чи яв.

В: Чиний зөвшөөрөл хэрэггүй. Энэ одоо бидний гэр болсон. Миний ачааг гаргаарай.

Үйлчлэгч: За.

В: Үүнийг доод талд нь тавь. Гоо сайхны зүйлс, үнэртэй усыг тэнд ширээний доор хийгээрэй.

А: Вивиан Сулливан! Би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Чи Күүпер хатагтай биш. Би чамтай өрөөгөө хуваалцахгүй. Та нар бүгд гарцгаа.

Эмч: Ноёнтон, таны эм уух цаг боллоо.

Эр: Тэр үнэхээр уурлаж байна. Дахиад ингэх нь гарцаагүй.

А: Миний нүд хэрэггүй болсон. Эм уух ямар хэрэгтэй юм?   Явж үз.

Ээж: Эмээ хүртэл уухгүй бол яах вэ?

В: Хүлээгээрэй.

А: Чи юу хийх гээд байна?

В: Чи өөрөө уу уу эсвэл би чамд халбагадаж өгөх үү?

Ээж: Найдвар байна.

А: Намайг сүрдүүлээд байгаа юм уу? Вивиан хатагтай, чи бол энэ гэрлэлтийн зүгээр л гар хөл. Өөрийгөө хэт үнэлэх хэрэггүй.

В: Тэгвэл надаар халбагадуулмаар байгаа юм уу? Миний шүлс орсон байна гээд гомдоллоод байв аа. Надад эмээ өгчих.

Эмч: Хатагтай, энэ их болохоор хувааж уусан нь дээр.

А: Хөөе, хүлээ. Би өөрөө ууна.

Ээж: Тэр эмээ уучихлаа.

Эр: Тийм ээ, 4 жилийн дараа анх удаа. Тэр уучихлаа.

Ээж: Тэр эдгэрнээ.

В: Эхнээсээ ингээд хэлчихгүй дээ.

Ээж: Вивиан?

В: Ээж ээ?

Ээж: Вивиан, чи бол манай гэр бүлийн аврагч. Өнөөдрөөс эхлээд чи миний бэр охин.

В:Ийм хурдан уу? 

Ээж: Түүнээр эм уулгуулчихлаа. Одоо эдгэх болно. Би чамд сар бүр 100 сая юань өгч байя.

В: 100 сая аа? Хатагтай энэ чинь арай?

Ээж: Бага гэж үү? За 200 сая болгоё. Бас намайг ээж ээ гэж дуудаж байгаарай.

В: Санаа зоволтгүй ээж ээ, би Адрианыг сайн харж хандах болно.

 

В:Ээж ээ, Би идээд дуусчихлаа. Одоо амарлаа.

А: Ээж ээ, та тэрнийг миний өрөөнд байлгахгүй юм байгаа биз дээ?

Ээж: Тэр өөр хаана унтах юм? Өнөө орой бол чиний хуримын шөнө.

А: Би өөр өрөөнд унтана.

Ээж: Гэхдээ чи өрөөнөөсөө өөр газар унтдаггүй биз дээ?

А: Тэгсэн ч би тэрэнтэй нэг орон дээр унтаж чадахгүй. Тэр чинь миний өрөө. Яагаад тэр авах ёстой гэж?

В: ЧИ юу хийж байгаа юм?

А: Би унтлаа.

В: Хувцсаа тайлахгүй юм уу?

А: Вивиан!

В: БИ харахыг хүсэхгүй байнаа. Миний хуучин нөхөр шиг биш юм байна лээ.

А: Юу гэнэ ээ? Цаашаа бол надад битгий хүр.

В: Чиний хүссэнээр болъё.

 

 

А: Вивиан.

В: Чимээгүй бай. Дахиад жаахан унтаатахъя.

А: Тэр сайхан үнэртэж байна. Хүлээ. Би юу бодоод байна аа? Надад хүрэхээ боль.

В: Гоё байнаа.

А: Босох цаг боллоо.

В: Ширээн дээр эм чинь байгаа. Уухаа мартав. Адриан Күүпер би чамайг харж байгаа шүү.

А: Уучлаа.

Эмч: Хатагтай, Адриан ноёнтоны нүд сайжраагүй байна.

Ээж: Яахлаараа. Адриан 2 өдөр эм уусан шүү дээ. Яахлаараа сайжирдаггүй байна аа?

А: Ээж ээ, бууж өгье. Эмчлэгдэхгүй юм байна. Би зүгээр л насан туршдаа тахир дутуу явъя.

Ээж: Адриан,

В: Хоёрхон өдөр эм уучихаад болиод байхдаа яадаг юм? Адриан Күүпер чи ямар сул дорой юм.

А: Дэлхийн шилдэг эмч нар ямар ч найдваргүй гэж байхад би яаж чадах юм?

В: Надтай хамт яв.

А: Хаашаа?

Ээж: Одоо магадгүй ганцхан тэр л Адрианыг аврах байх.

 

В: Чиний нүд харахгүй ч зүрх чинь чадна. Энэ үсгийг мэдрээд үз.

А: Гэхдээ би сохор. Би яаж харах юм?

В: Ямар ч гэрэл байхгүй байна гээд бод. Гэхдээ бийрийг бариад гар чинь миний гарыг дагасан. Цаасан дээрх бэхийн үнэр үнэртэх нь харж байгаагаас ялгаа юу байна? Нүдээ эдгээх нь зөвхөн дэлхийг харах биш өөртөө итгэтэй байж, зоригтой байж, өөрийн мэдэрсэн гоо зүйг ойлгох явдал юм.

А: Вивиан Сулливан. Чамайг энэ гэрлэлтэнд хүчээр гэрлүүлснийг би мэдэж байна. Яагаад надад сайн хандаад байгаа юм бэ?

В: Би... ЭГч ээ ах намайг өнөөдөр дэлгүүр дагуулж явсан. Надад бүгдийг нь авч өгсөн. Надад үнэхээр хайртай юм аа. Харин та? Тэр сохор хүнтэй гэрлээд ямар байна?

Би юу? Миний хадам ээж сар бүр надад 200 саяыг өгдөг. Бас нөхөр маань Дэмианаас залуухан, хүчтэй. 1000 дахин илүү. Зүрх гаргаарай 2лаа зураг авахуулъя. Априан Күүпер яг одоо бүгдээрээ бид нарыг шоолох гэж хичээж байгаа. Чи үнэхээр тэдний доог тохуу болно гэж үү?

А: За. Би эмчилгээ хийлгэе.

В: Эмч ээ, Адриан ноёнтонд шинэ эмчилгээний төлөвлөгөөн танилцуул. Тэр эмчилгээ хийлгэнэ.

Ээж: Нээрээ юу? АДриан?

Эгч: Санаа зоволтгүй. Бид таны харааг сэргээхийн тулд чадах бүхнээ хийх болно. 

А: Вивиан, болдог бол би чиний царайг хармаар байна.

В: 20 дахь өдрийн эм. Халуун дээр нь уучих.

А: За. Баярлалаа. Вивиан? Миний бодлоор би...

В: Чи өнөө орой хамт аймшгийн кино үзнэ гэж амласан шүү. Айгаад байгаарай.

А: Би түүнийг ийм шулуун байна гэж төсөөлөөгүй. Үзэсгэлэнтэй юм аа. Айгаад байвал үзэхээ л больчих л доо.

В: Чамд хамаагүй ээ. Чи харж чадахгүй юм чинь.

А: Вивиан, надад хүрэхээ боль.

В: Ямар сүртэй юм бэ? Тэвэрлээ гээд яана гэж? Сүнс гараад ирлээ. Чи өлсөж байна уу?

А: Жоохон л

В: БИ чамд идэх юм аваад ирье.

А: Вивиан, би сохор байж болох ч би эр хүн хэвээрээ. Чи надад удаан хүрсэн, өнөө орой бид....

В: Үгүй, үгүй. Би хараахан бэлэн биш байна.

А: Чи ч бас айдаг байх нь ээ.

Ээж: Адриан, чи өмнөх шигээ адил харж байна уу?

А: Тийм ээ, гэхдээ бага зэрэг бүрэлзсэн.

Ээж: Эмч ээ, гайхалтай. Адрианы нөхцөл байдал яаж байна?

Эмч: Баяр хүргэе. Адриан ноёнтоны хараа сэргэсэн байна. Бүрэн эдгэжээ.

Ээж: Мэдсэн юм аа. Чамайг эдгэнэ гэж. Чи Вивианд их өртэй шүү. Тэр байгаагүй бол чи хурдан эдгэрэхгүй байлаа.

А: Ээж ээ, миний хараа сэргэсэн талаар би түүнд өөрөө хэлмээр байна.

Ээж: Тэг ээ. ЧИ өөрөө мэд. БИ саад болохгүй.

А: Ээж. Би одоо амарлаа.

Ээж: Эмч ээ, та биднийг аварлаа. Энэ картанд 1 тэрбум байгаа. Таны урамшуулал.

Эмч: Баярлалаа, хатагтай. Би одоо явъя.

Ээж: Одоо Адриан харж чадах юм чинь одоо хүүхэдтэй болох хэрэгтэй. Гал тогоонд очоод залуу хосуудад зориулсан уух зүйл бэлд. Маш их шим тэжээлтэй шүү.

Туслах: За.

 

В: Бүгд яагаад чимээгүй байна? Сайхан мэдээ дуулаа юу?

Ээж: Адриан хараахан чамд... Юу ч биш ээ. Би чамд зориулж гахайн хавирганы шөл бэлдсэн. Маш их шим тэжээлтэй шүү. Алив идээд үз.

В: Баярлалаа, ээж ээ. Сайхан үнэртэж байна. Жаахныг идээд үзээч.

А: Намайг ууна гэдэгт итгэлтэй байна уу?

В: Шөл уух гэж яагаад эргэлзээд байгаа юм? Зүгээр уу.

А: Вивиан, өнөө орой би чамд сайн хандана аа.

В: Юу сайн хандана гэж? Би идээд дуусчихлаа.

 

В: Халуун байна. Би халуунтай байх шиг байна. Адриан, өнөө орой чи илүү царайлаг харагдаж байна.

А: Тэгвэл амсаад үзэх үү?

В: Чи хэлсэн шүү.

 

В: Нуруу өвдөж байна. Өчигдөр орой бид...

А: Өчигдөр орой чамд таалагдсан уу? Чи улаан хувцастай сайхан харагдаж байсан.

В: Улаан? Улаан?

А: Тийм.

В: Чи харж чадаж байна уу?

А: Тийм ээ, Вивиан Сулливан, гэрлэлтийн баталгаагаа авцгаая.

В: За. Адриан Күүпер чи намайг хэзээ ч хуурч, хэзээ ч худлаа ярихгүй гэж амла.

А: Би амлаж байна. Хэзээ ч тэгэхгүй.

А: Яасан бэ?

В: Би болохгүй юм идчихсэн байх аа. Сүүлийн үед дотор муухайраад байх юм.

Ээж: Дотор муухайрах аа? Охин минь сарын тэмдгийн ирэх хугацаа чинь өнгөрсөн үү?

В: Бараг хагас сар хэтэрсэн. Би арай?

Ээж: Хэн нэгэн байна уу? Эмч дуудаарай.

 

Эмч: Баяр хүргэе. Вивиан хатагтай сар гаруйтай жирэмсэн байна.

А: Хонгор минь, бид хүүхэдтэй болох нь.

В: Би ээж болох нь.

 

Д: Жирэмсэн? Ямар утгагүй юм. Адриан Күүпер чинь сохор. Тэр яаж жирэмсэн байх юм?

Т: Сарын өмнөх Адриан ноёнтоны хараа зүгээр болсон байна.

Д: Боломжгүй. Боломжгүй. Вивиан зөвхөн минийх. Хүмүүсээ бэлд. Күүперийнх рүү очиж Вивианыг авчиръя.

Ээж: Өнөөдрөөс эхлээд бүх Күүперийн гэр бүл бүгд Вивианыг хамгийн түрүүнд чухалчилна. Тэрний үгийг заавал сонсоно. Сонсоогүй хэн ч байсан ажлаас халагдана.

Бүгд: За.

В: Ээж ээ, тэгж сүр болох хэрэггүй ээ.

Ээж: Вивиан, чи манай гэр бүлийн ирээдүйг тээж байна. Би яаж сэтгэл хөдлөхгүй байх юм бэ?

А: Хонгор минь, одооноос зөвхөн аз жаргалтай байхдаа л төвлөр. Би хүүхэд та хоёрыгоо харж хандах болно. Май усан үзэм ид. Чихэрлэг байна уу?

В: Тийм байна.

Ээж: Адрианы аав ажлаар Америкт байсан, чиний жирэмсэн болсныг дуулаад шөнөдөө яараад буцсан. Маргааш өглөө ирнэ. Вивиан, манай гэр бүл чамд сайн хандсангүй, би Адриан та хоёрт ёслол төгөлдөр хурим хийж өгнө.

В: Хэрэггүй ээ, ээж ээ.

А: Үгүй ээ, бид хийх ёстой. Би аль хэдийнэ даашинз болон газраа сонгочихсон. Би бүх дэлхийд чамайг өөрийн эхнэр гэдгээ зарламаар байна. Хамгийн аз жаргалтай сүйт бүсгүй болгох болно.

 

Туслах: Ноёнтон, би Вивиан хатагтайн утасны дугаарыг оллоо. Тань руу явуулчихсан.

Д: За. Миний буруу байсныг мэдэж байна, Вивиан. Намайг битгий орхиоч дээ. Тэгвэл би үхнэ.

В: Дугаараа нууцалсан хэн бил ээ?

Байна уу?

Д: Надад одоо ч хайртай гэж би мэдсэн юм.

А: Байна уу? Миний эхнэр завгүй байна. Чи надтай ярьж болно.

В: Адриан битгий тэнэгтээд бай. Ганцхан сар болсон болохоор дөнгөж л хүүхэд бүрэлдэж эхэлж байгаа. Чи юу ч сонсож чадахгүй.

А: Хонгор минь би зүгээр л их сэтгэл хөдөлсөн байна.

В: Дугаараа нууцалжээ. Хэн бэ?

А: Байна уу? Миний эхнэр завгүй байна. Чи надтай ярьж болно. Чи хэн бэ?

Д: Би Вивианы нөхөр байна. Дэмиан Форд. Би Вивиантай ярьмаар байна.

В: Дэмиан Форд гэнэ ээ?

Д: Тийм ээ, би байна. Вивиан. Миний буруу байсныг би мэдэж байна. Гэсэн ч би чамд л хайртай.

А: Хуучин нөхөр нь байх шив. Чамд хэлэхэд чи дэндүү оройтсон. Вивиан одоо миний хүүхдийг тээж байна, миний эхнэр болсон.

Д: Үгүй, яасан ч үгүй. Чи худлаа ярьж байна. Вивиан одоо ч надад хайртай. Тэр чам шиг сохор юмаар яахын? Тийм ээ тэр хүч хэрэглүүлж байгаа байх. Вивиан битгий ай. Би чамайг очиж аварна.

А: Хонгор минь, би чамайг хүчилсэн бил үү?

В: Үгүй ээ.

А: Тэгвэл нөхрөө үнсээч

Д: Адриан Күүпер?

А: Баяртай.

Д: Түр хүлээ. Байна уу? Яваач.

Т: За.

 

А: Вивиан, хуримаа хийх цаг боллоо. Манай аав ээж, зочид бүгд хүлээж байгаа.

В: Явцгаая.

Д: Вивиан? Вивиан?

Эр: Чи хэн бэ? Өнөөдөр манай Адриан ноёнтон хуримаа хийж байгаа. Гэрт хүн байхгүй, та явна уу.

Д: Хурим аа? Хаана байгаа юм?

Эр: Та нар юу хүсээ вэ?

Д: Хэлээтэх. Тэд нар хаана байна?

Эр: Клауд Вийв зочид буудалд

Д: тэр буудал руу явцгаая.

Т: За.

 

А: Таалагдаж байна уу?

В: Миний мөрөөдлийн хурим байна.

А: Чи аз жаргалтай байгаа бол өнөөдрөөс эхлээд бүх өдөр ийм байх болно.

Хүмүүс: Сүйт бүсгүй хөөрхөн юм аа.

Тэр бол Адриан ноёнтоныг аварсан хүн. Бас хүүхдийг нь тээж байна. Үнэхээр тэнгэрээс ирсэн сахиусан тэнгэр юм аа.

Эр: Сайхан хосууд байна. Үнэхээр л учрах ёстой хосууд.

Хөтлөгч: Одоо хосууд бөгжөө солилцоно уу.

А: Вивиан чи надтай гэрлэх үү?

В: Би зөвшөөрч байна.

Д:Би эсэргүүцэж байна. Вивиан би амжиж ирлээ. Вивиан надад хайртай, тэр чамтай гэрлэхгүй.

В: Дэмиан Форд,

 

Эм: Тэрбумтан Дэмиан Форд энд юу хийж яваа юм?

Эр: Юун олуулаа явдаг юм? Хурим сүйтгэж яваа юм байх даа?

Д: Вивиан, эхнээсээ би чамд л хайртай байсан. Надтай буцаад яв.

В: Чиний нэрлэж буй хайр чинь намайг зөвхөн Айвигийн оронд ашиглаж байсан.

Д: Чи мэдэж байсан гэж үү?

В: Тэр өдөр чамайг эмээтэйгээ ярьж байхыг чинь би сонссон. Чи надтай хамт өнгөрөөсөн мөч бүхэн муухай байна гэж хэлж байсан.

Д: Тэр тийм биш ээ. Вивиан би чамайг буруу ойлгосон байсан. 3 жилийн өмнөх авто ослоос хүн аварснаа санаж байна уу? Тэр чинь би байна. Би Айвиг гэж бодсон тийм болохоор л ...

В: Миний аварсан хүн чи юм уу?

 

Хүмүүс: Аюултай, аюултай.

В: Ноёнтон, хүлээж бай, сэрүүн байгаарай. Битгий унтаарай. Би таныг эмнэлэгт хүргэе.

Д: Баярлалаа. Би өрийг чинь төлнөө.

В: Сэрээрэй.

Д: Чи тэр үед бугуйвчаа орхичихсон. Айви дараа нь хулгайлчихсан. Тэгээд би түүнийг гэж бодсон.

В: Ямар тэнэг юм.

Д: Вивиан намайг ганц удаа уучлаач дээ. Чамайг надад хайртай хэвээрээ гэдгийг мэдэж байна.

Ээж: Вивиан?

В: Би мэдсэн бол чамайг хэзээ ч аврахгүй байсан юм. Чамайг үх гээд орхих байсан юм.

Д: Уучлаарай, Вивиан. Чамайг итгэж өвтгөхөө мэдсэн бол би тэр ослоор үхсэн нь дээр байсан юм.

В: Одоо энийг хэллээ гээд чиний бүх хийсэн зүйл арилна гэж бодоо юу?

Д: Би...

В: 3 жилийн өмнө чи надтай Айвиг хамгаалахын тулд нийлсэн. Би хаа сайгүй алуурчидтай таардаг байсан. Миний биен дээр энэнээс чинь болоод маш олон сорви, шарх үлдсэн. Чи ер нь мэдэх үү?

Д: Тэгвэл 2 дахин нэмж намайг гэмтээ.

В: Чи Айвигийн төлөө надад хямдхан хуримын даашинз өмсүүлсэн. Тэрнээс чинь болж харшил хөдөлсөн. Бас чи намайг хулгайлж тэрний өшөөг авахын тулд толгой дээр минь шил хагалсан. Дэмиан Форд, чи бүх амьдрал чинь энэ бүхнийг төлөхөд хүрэх үү?

Д: Намайг уучлаарай, Вивиан.

А: Дэмиан Форд, тэрэнтэй ингэж харьцсаныхаа дараа яаж энд ирж чадаж байна аа чи?

Д: Адриан Күүпер, Форд групп  50 хувийн ашгаа өгье. Зөвхөн надад Вивианыг буцаагаад өгчих.

Эм: 50 хувь гэнэ ээ? Тэр чинь хэдэн тэрбум шүү.

Эр: Форд ноёнтон, маш их зүйл санал болгож байна.

Д: Яаж байна?

А: Сонсож бай, Дэмиан Форд. Вивиан бол миний эхнэр. Чиний намайцдаг бараа биш. Чи асуудал хүндрэхээс өмнө явсан чинь дээр байх.

Д: Гэхдээ Вивиан надад хайртай. Вивиан би чиний өдрийн тэмдэглэлийг уншсан. Чи 999 удаа мөргөснөө бичсэн байсан. Намайг үүрд хайрлана гэж. Тэгээд Адриан бид хоёрын чи хэнийг нь сонгох уу?

В: Би Адриан Күүперийг сонгож байна.

Ээж: Дэмиан Форд, миний хүү Вивиан хоёр бие биедээ хайртай. Битгий өөрийгөө доог тохуу болго. Эндээс яг одоо гар.

Аав: Вивиан бол миний бэр охин. Дахиад асуудал тарьвал бид найрсаг байхгүй шүү.

 

Хүмүүс: Сүйт залуу, сүйт бүсгүй үнсэлцээрэй.

Д: Чиний хайртай хүн чинь гарцаагүй би. Яагаад Адриан Күүперийг сонгож байгаа юм?

В: Яагаад гэвэл би одоо чамд хайргүй.

А: Тэрнээс хол бай.

Д: Вивиан, надад ганцхан боломж өгөөч гуйж байна. Би чамайг хайрлана гэдгээ амлаж байна. Бас чамайг хүндэлнэ. Тэгэх үү?

В: Гэхдээ би надад үнэхээр хайртай хүнээ олсон. Дэмиан Форд дахиж бие биентэйгээ уулзахаа больё.

А: Тэрнийг сонсов уу? Одоо чамд хайргүй гэнэ. Одоо зүгээр ээ Вивиан.

В: Адриан? Адриан? Адриан? Дэмиан Форд, чи галзуу юм уу?

Д: Тийм ээ, би галзуу. Энэ шарх үхлийнх биш. Хутгыг хордуулсан байгаа. 7 хоногийн дотор ерөмсөг өгөхгүй бол тэр үхэх болно.

Ээж: Хурдан эмч дуудаарай.

В: Ерөндөгийг өгөөтөх. Үгүй бол би чамайг ална шүү.

Д: За яахав, Вивиан. Тэгвэл намайг ал. Чиний гарт нэр төртэй үхье.

В: Галзуу амьтан. Би чамтай явъя гэхдээ түүнд ерөндөг өг.

Д. Вивиан чи миний хажууд насан туршдаа байх болно.

А: Вивиан?

В: Намайг тавь.

 

В: Чи намайг хааш нь авч яваа юм?

Д: Эмнэлэг.

В: Чи юу хийх гээд байгаа юм?

Д: Чамайг Адрианы хүүхдийг тээж байгаа гэж би бодохгүй байна.

В: Үнэн бол юу гэж?

Д: Яахыг чи мэдэж байгаа.

Д: Яв.

Эмч: Танд баяр хүргэе Хатагтай үнэхээр жирэмсэн байна 1 сартай.

Д: Үхсэний баяр хүргэх. Хүүхдийг авч хая.

В: Намайг алаад аваарай. Миний хүүхдэд хүрэхгүй шүү чи.

Эмч: Хатагтай өмнө нь ноцтой гэмтэж байсан. Хэрэв энэ жирэмслэлтийг зогсоовол тэр дахиж хүүхэдтэй болохгүй байх магадлалтай.

Д: За яахав, хүүхдийг үлдээж болох юм. Форд овогтой болж, өв залгамжилна. Вивиан дахиад эхэлцгээе тэгэх үү?

В: Гэхдээ бүх зүйл болчихсон. Буцаах боломжгүй.

Д: Надад итгэ. Би засаж чадна.

 

Д: Чамд зориулж бүгдийг засварласан. Таалагдаж байна.

В: Айвигийн дуртай цэнхэр сарнай хаана байна?

Биднийг болзох болгонд чи түүний дуртай баглаа цэцгийг авчирч байсан санагдаж байна. Бүхэл бүтэн 3 жил Ямар сэтгэл хөдөлмөөр юм.

Д: Вивиан, би түүнийг чамайг гэж андуурсан. Анхнаасаа чи л байсан шүү дээ.

В: Тийм үү? Чамтай байнга байсан хором бүхэнч би хууртагдаж байсан гэж бодохоор миний дотор муухайрч байна.

Д: Вивиан, би нөхөж өгөхөө амлаж байна. ОРуулаад ир.

Туслах: ноёнтон, тэд нар хуучин шиг ээ биш...

Д: ОРуулаад ир.

Би толгой дээр чинь 2 шил хагалж байсан. Чи миний толгой дээр 20-ийг хагал. За юу?

В: Дэмиан, намайг хийхгүй гэж бодоо юу?

Д: Тэгвэл хий. Ингэж өвддөг юм уу?

В: Тийм ээ. Тэр үед би хутгалуулчихаад дөнгөж эмнэлгээс гарсан байсан. Шарх нь бүрэн эдгээгүй байсан намайг шийтгэж байхад. Яасан? Намайг цохимоор байна уу?

Д: Дахиад 19 үлдсэн. Би 10 нугалж төлнө гэж хэлсэн.

В: Би чам шиг хүн биш.

Д: Тэгвэл би өөрөө хийе.

В: Хэдий ч хагалсан бай, би чамайг хэзээ ч уучлахгүй.

Туслах: Ноёнтон та боль, зогс

Д: Зүгээр орхи.

 

Туслах: Ноёнтон, та сэрчихсэн үү?

Д: Вивиан хаана байна?

Туслах: Форд эдлэнд байгаа.

Д: Намайг гэрт аваач.

 

Д: Тэрний инээж байгааг хараагүй их удсан байна.

В: Би ч гэсэн чамд хайртай, хонгор минь. Сүүлийн үед хүүхэд том болж байгааг би мэдэрч байгаа. Эцэггүй төрж болохгүй. Тиймээс эмчийн заавраар сайн биеэ эмчлээрэй. Намайг хүлээж байгаарай.

А: Хонгор минь, би чамайг аварна аа.

В: Хонгор минь сүүлийн үед...

Д: Вивиан, хангалттай.

В: Би нөхөртэйгөө утсаар ярьж байна. Чамд ямар хамаатай юм?

Д: Сонс, чи бол хатагтай Форд. Өөр эрийг хонгор минь гэж дуудахыг хориглож байна.

В: Гэхдээ Адриан Күүпер бол миний хууль ёсны нөхөр. Чамд ямар эрх байгаа юм?

Д: Вивиан, би чамаас гуйж байна. Надтай ингэж битгий харьцаач тэгэх үү? Үнэхээр их өвдөж байна.

В: Чи Айвиг илүүд үздэг байх үед би ч бас өвдөж байсан. Гэхдээ одоо зүгээр. Удаан өвдөөд байхаар мэдрэхээ больдог юм байна. Өнөөдөр бас нөгөөдөр би өдөр бүр түүнтэй ярих болно.

Д: Өнөөдрөөс эхлээд хатагтайг Адриан Күүпертэй утсаар ярихыг хориглолоо.

Харуул: За.

В: Дэмиан Форд? Чи Адриан Күүперт өнөөдөр ерөмсөг өгнө гэснээ мартав аа.

Д: Тэрнийг үхүүл.

Туслах: За.

Үйлчлэгч: Чи сонссон уу? Күүперийн залуу ноён маш хүнд өвчтэй байгаа гэсэн.

Ү 2: тийм ээ. Тэрнийг хордсон гэж сонссон. Нэг өдөр ч тэсэхгүй байж мэднэ.

В: Та нар юу гэнэ ээ?

Үйлчлэгч: Хатагтай.

В: Та нар Адрианыг хордсон гэсэн. Тэр түүнд ерөндөг өгөөгүй юм уу?

Үйлчлэгч: Ноёнтон биднийг Адриан ноёнтоны талаар танд хэлж болохгүй гэсэн.

Д: Дэмиан хаана байна?

Үйлчлэгч: Тэр компани дээрээ байгаа.

В: Би яг одоо түүн дээр очно.

Үйлчлэгч: Баларсаан.

В: Дэмиан хаана байна?

Эм: Чи хэн бэ? Цаг авсан уу?

В: Би Дэмиантай уулзана.

Эм: БАс нэг өөрийгөө түүнтэй уулзана гэж төөрөлдсөн амьтан уу?

В: Энэ бол чухал асуудал. Холд.

Эм: Сюгар аавтай болох гээд яараад байгаа юм уу? Ямар ичмээр юм бэ? Эндээс яв. Үгүй бол харуул дуудаад чирч гаргана шүү. Би одоо Форд ноёнтон руу залгалаа.

В: Дэмиан би лоббид байна. Хурдан доошоо буугаад ир чи.

Эм: Яаж ноёнтонг доромжилж чадаж байна аа? Чи дууссан. Хамгаалагч. Энэ хүүхнийг эндээс гарга.

Хам: Сайн хүн шиг л байх юм. Яагаад галзуу юм шиг орилоод үймээн тариад байгаа юм? Форд ноёнтонг үнэхээр мэддэг юм уу? Би гурв тоолъё. Намайг битгий өдөөрэй. 1, 2, 3. Чи өөрөө л гуйсан шүү.

Туслах: Зогс. Чи сохор юм уу?  Энэ чинь хатагтай Форд байна.

Хамгаалагч: Хатагтай гэнэ ээ? Уучлаарай, уучлаарай хатагтай. Би таныг таньсангүй.

Эм: Намайг уучлаарай, би шинэ ажилтан. Таныг гэж мэдсэнгүй.

Д: Та нар бүгд халагдсан.

Туслах: Нягтлантай очиж уулзаж цалингаа аваад яв.

Д: Вивиан, надтай уулзах гэж ирсэн юм уу? Санаа юу?

В: Дэмиан Форд. Чи намайг чамтай хамт явбал Адрианд ерөндөг өгнө гэж хэлсэн. Хаана байна?

Д: Би түүнд өгсөн.

В: Тэгвэл тэр яахлаараа хордсон хэвээр байгаа юм?

Эм: Хатагтай Форд үнэхээр гайхалтай юм.

Эм 2: Би анх удаа Форд ноёнтонг алгадуулж байхыг харлаа.

Д: Яагаад гэвэл энэ хор байсан.

В: Чи.

Д: Үгүй ээ, ноёнтон ууртай байна. Хатагтай одоо дууссан. Вивиан чи намайг цохиод байвал гар чинь өвдөнө. Энд олон хүн байна, миний оффист ярилцъя.

В: Дэмиан, намайг тавь. Намайг тавиатах.

Эр: Ноёнтон зодуулах дуртай юм уу?

В: Намайг тавь. Намайг доош нь тавиатах.

Д: Чи намайг их хүчтэй цохилоо. Гар чинь улаан болчихож. Өвдөж байна уу?

В: Надад ерөндөг өгөөтөх.

Д: Ерөндөг өгөөч гэнэ ээ?. Вивиан, чи тэгвэл төлөөс төлөх ёстой. Би өөрийн өрсөлдөгчөө зүгээр аварчихгүй.

В: Дэмиан Форд, чи юу хүсээв?

Д: Адриан та хоёр хэр хол явсан?

В: Бид хүүхэдтэй болсон. Чи юу гэж бодож байна?

Д: Надад хэр хол явснаа харуул. Тэгвэл би чамд ерөндөг өгье. Вивиан, Адриан өнөө шөнийг давах эсэх чамаас шалтгаална. Намайг хонгор минь гэж дуудаад үнс. Вивиан, би чамайг тэгж их зэвүүцүүлж байна уу?

В: Тийм, чамтай хүрэх болгонд, чамтай хамт нэг агаараар амьсгалахд хүртэл дотор муухайрч байна. Намайг тавь Дэмиан Форд. Намайг тавь.

Д: Чи надад хайртай байсан. 3 хан сарын дотор яаж өөрчлөгдөж чадаж байна аа? Би итгэхгүй байна Вивиан.

В: Намайг тавь. Намайг тавь. Намайг тавь. Дэмиан муу новш.

А: Вивиан. Муу новш.

В: Адриан чиний бие яаж байна? Хүмүүс чамайг...

А: Санаа зоволтгүй, эмч надад ерөндөг хийж өгсөн. Хор байхгүй болсон.

В: Ашгүй дээ.

А: Алив чамайг аваад харья.

Д: Вивиан? Миний буруу. Нэг боломж өгөөч дээ. Дахиад эхэлье тэгэх үү?

В: Дэмиан Форд, чи чг юугаа хүсээв? Хохирогчийн дүрд тоглохоо боль. Би чамайг өрөвдөхгүй байна. Би сүүлийн удаа хэлье. Би чамд хайргүй.

Д: Чамайг орхисноос үхсэн нь дээр. Би бас тэр хорыг уусан. Би чамаас сүүлийн удаа асууя. Чи намайг сонгох уу? Адрианыг сонгох уу? Чи Адрианыг сонгочихлоо. Чи л байхгүй бол бүгд утгагүй. Чамд би амиараа төлье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home