Enter novel with bestie, her mother-in-law hears her thoughts,
kicks scumbag out, enjoy luxury life.
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 140мин
Линк: https://www.youtube.com/watch?v=QU1H5UnVq3Y
Гол дүрүүд:
Шэн: эм, Шэн Шиняао
Хуо: эр, Шэний нөхөр Хуо Жинчэн
Ж: эм, Жоу Шаопан, Шэний найз
Эх: эм, Хуо Жинчэний ээж, Чин Ван
Эмээ: Хуо Жинчэний эмээ, Шиняаогийн найз
А: эр, Хуо Жингуо, Хуо Жинчэний эцэг
Т: эм, Хуо овогтын өргөмөл охин Хуо Тин
Л: эм, Лин Шүэжао, Хуо Жингуогийн нууц амраг
Хо: эм, Шиняаогийн хойд ээж
Х: эм, дагавар охин
Шэн: Хөөе.
Ж : Аан?
Шэн: Энийг хар даа. Энэ хорон санаатай эмэгтэй туслах дүр нь галзуурчихсан юм шиг байна. баян айлын эхнэр болчихоод. Нөхөр нь бас аймаар царайлаг. Тэгсэн чинь амиа хорлоно гэж сүрдүүлж байдаг.
Ж : Чи түрүүн хэлчихсэн шдээ. Нөхөр нь амьд ургамал. Баян, царайлаг байгаад ямар хэрэгтэй юм?
Шэн: Нөхөр нь хүн ургамал байлаа гээд яадаг юм? Харин ч сайхан биз дээ? Баян, үглэж загнахгүй, эмэгтэйчүүдтэй орооцолдож төвөг удахгүй. Дуугүй, царайлаг залуу. Төгс.
Ж : Миний маск. Хөөе, Шэн Пипи. Хэрвээ чи байсан бол тийм царайлаг мөртлөө хүн ургамалтай гэрлэх байсан уу?
Шэн: Жоу Шаопан, юугаа яриад байгаа юм бэ? Яаж ч бодсон тэгж болохгүй биз дээ? Тиймхэн юмны төлөө мөнгөнөөс татгалзаж болохгүй биз дээ?
**************
Шэн: Хөөх. Хуо овогтынх. Би номонд орчихож. Нөгөө азгүй туслах дүрийн гардаг номонд орчихсон байна. хүн ургамал болчихсон хүнтэй гэрлэсэн болохоор уур нь хүрч, өдөр болгон төвөг удаж байгаад эцэст нь өөрийгөө юу ч биш болгосон. Санаа зоволтгүй. Би ирсэн болохоор... Тийм тэнэг юм хийхгүй. Энэ их эд хөрөнгийг би тэрний өмнөөс хэрэглэх болно. Номонд орсон тохиолдол жил болгон гарч байдаг. энэ жил миний ээлж байж. Ингэж нэг компаний зарц байхаа больдог юм байжээ. Хөөх. Сайн машин, сайхан байшингууд, үйлчлэгч нар. Мөнгөний үнэр. Юм бүхэн өөрийн гэсэн үр дагавартай. Дараагийн баян хатагтай нь би.
Т: Хөөе. Тэвчээртэй юм гээч. Үхээгүй байна. Хүнд хүндлүүлэх эрхгүй хөдөөний амьтан. Уйлж унжиж, амиа хорлоно гээд байсан хүн. Хэнд жүжиг тоглоод байгаа юм? Үхэх гэж байгаа юм бол хурдан эндээс зайл. Манай Хуо овогтын гэрийг битгий завааруулаад бай.
Эх: Болно оо. одоо болно.
Шэн: Хөөх. Миний хадам ээж үү? Тэнгэр минь. Хадам ээж маань яахаараа ийм хөөрхөн байдаг байна аа? Ийм залуухан, үзэгслэнтэй, ийм дэгжин. Хайр хүрчихлээ.
Эх: Юу гэнэ ээ?
Шэн: Би... Юу ч хэлээгүй.
Эх: Би сая яах аргагүй энэний ярихыг сонссон доо. Гэхдээ амаа ангайгүй дээ. Хий юм сонссон юм бол уу? Баларлаа. Миний биеэ тоосон зан хэтэрч байх шиг байна.
А: Шэн Шиняао. Тэр үед чиний аав, хойд ээж уйлж, гуйж байж чамайг манай Хуо овогтын бэр болгосон. Гэтэл чи амиа хорлоно гэж сүрдүүлж байдаг. Манай Хуо овогтынх чам шиг ичих нүүргүй хүнийг бэрээ болгож чадахгүй. Энэ салах өргөдөлд гарын үсэгээ зурчихаад явж болно.
Шэн: Юу? Салах өргөдөл өө? Энэ их хөрөнгийг мэдэрч ч эхлээгүй байхад... намайг хөөх гэж байна. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. аав аа. Бүгд миний буруу. Би залуу болохоор юмны учир мэдэхгүй байж. Энэ удаа би... сайн ойлгосон. Би энэ насандаа Хуо Жинчэнээс өөр хэнтэй ч гэрлэхгүй... Би буруугаа сайн ойлгосон. Өнөөдрөөс... би амьддаа ч Хуо овогтын хүн. Үхсэн ч Хуо овогтын хүн. Би Хуо Жинчэнийг сайн асарна аа. Намайг битгий хөө л дөө. Би зүгээр л хийх юмгүй, бяцхан баян хатагтай баймаар байна. Хуо Жинчэний алтан гуянаас сайн зүүгдэх хэрэгтэй.
Эх: Дахиад л хоолой нь сонсогдоод байна. Ингэхэд юу болоод байна аа? Арай... энэ охины бодлыг сонсоод байгаа юм бол уу?
Т: Аав аа. Энэ өөдгүй эмийн хэлсэн үгэнд итгэх хэрэггүй. Тэрний сэтгэлд өөр хүн байдгийг бүгд мэдэж байгаа. Тэрний анхны хайр Лу Зияан. Өөр хүнд сайн байж, манай бэр болчихоод. Эрт орой хэзээ нэгэн цагт ахыг хаях нь ойлгомжтой. Манай Хуо овогтын нэр хүнд яах юм?
Шэн: хуо овогтын өргөмөл охин Хуо Тинтин байх нь ээ. Надтай дайсагналцаад байх чинь. Намайг хөөх гэж тэсч ядаж байх шив. Хн. Хуо Жинчэнд өөрөө сайн юм байж.
Эх: Юу? Өргөмөл охин маань миний хүүд сайн гэнэ ээ? Тийм юм байж болох уу? Үгүй байлгүй дээ.
Т: Аав аа. Жинчэн ахад аз авчрах гэж байгаа биз дээ? Яагаад заавал энэ байх ёстой юм? Ийм хөдөөний амьтнаар яадаг юм? Би ч гэсэн чадна. Жинчэн ахын төлөө би юу ч хийхээс буцахгүй. Ядаж л энэ Шэн Шиняаогаас хамаагүй дээр. Хэдэн мянга, арван мянга дахин дээр.
Эх: Шэн Шиняао бодсон юм үнэн байж. Хуо Тинтин нээрэнгээсээ манай хүүд сайн юм байна.
А: Дуу. Юугаа яриад байгаа юм. Яаж ийм юм ярьж болдог юм?
Т: Аав аа.
Шэн: Хөөе. Гэрлэхийг хүсээ юу. Даанч ... Хуо Жэнгуо чамайг яасан ч гэрлэхийг зөвшөөрөхгүй. Хуо Тинтин жирийн нэг өргөмөл охин биш юм чинь. Хуо Жингуогийн өсгөсөн бутач охин нь юм чинь. Хуо Жингуо... юу гэж өөрийнхөө хоёр хүүхдийг гэрлүүлэх юм?
Эх: Би ийм юманд оролцчихлоо гэж үү? Үгүй байлгүй дээ. Тэр үед Хуо Тинтинийг өргөж авахад хуо Жингуо холын хамаатных нь хүүхэд гэж хэлсэн шд. Яахаараа тэрний бутач хүүхэд байдаг билээ?
Шэн: Хуо Жингуо өнгөрсөн хугацаанд өөрийнхөө төрсөн хүү Хуо Жинчэнд хол хөндий байсаар ирсэн. Бутач охин Хуо Тинтинийгээ эрдэнэс шиг хайрладаг. Тэр нууц амрагтаа үнэнээр хайртай гэдэг нь илт байна. Хөөрхий хадам ээж маань... залуухан, үзэгслэнтэй. Сайхан сэтгэлтэй. Гэтэл Хуо Жингуо аль хэдийн нууц амрагтай болоод удаж байдаг. Гэтэл хадам ээж маань нууц амрагийнх нь охиныг өөрийн мэт өсгөж байдаг. бүр өрөвдчихлөө.
Эх: Нэгийгээ үзнэ дээ. Өнөөдөр яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Шэн: Хадам ээждээ яаж аятайхан хэлдэг юм билээ? Хадам аавд мэдэгдэж болохгүй юмсан. Тэгвэл дайсан сэжиг авчихна. Хадам аавыг нууц амрагтай нь зовоох хэрэгтэй.
А: Эхнэр, яасан?
Эх: Тийм ээ. дайсанд сэжиг авахуулж болохгүй. гэхдээ, тэвчих арга алга. Тэвчдэг хү байлаа ч, би л лав биш. Өнөөдөр чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
А: Эхнэр. Юу хийгээд байгаа юм?
Эх: Нүдний чинь тэнд шумуул сууж байхаар нь... тэгсэн чинь мэнгэ байсан байна.
А: Цохихоосоо өмнө сайн хар л даа. нүүр мэдээгүй болчихлоо.
Шэн: Больж. Хөөрхөн хадам ээж маань сайн байна. Энэ хөгшнийг аль дээр болгож өгөх ёстой байсан юм.
Эх: Бэр ээ. салах хэрэггүй. Хаашаа ч явах хэрэггүй. Хуо овогтынд амар тайван амьдарч болно.
Шэн: Баярлалаа, ээж ээ. Хөөх. Миний хөөрхөн хадам ээж үнэхээр сайн хадам юм аа. Заавал хамгаалах юм шүү.
Эх: Тинтин. Энэ бэр эгчийн чинь өрөө гэрэл муутай юм байна. Гэрэл муутай газар хүмүүс сэтгэл гутралд амархан ордог. Би шийдлээ. Өнөөдрөөс чи хоёр давхарт байдаг том унтлагын өрөөгөө бэр эгчдээ өг.
Т: Юу гэнэ ээ? Би тэр өрөөнд хар багаасаа амьдарч байгаа шд. Энэ хэн юм?
Эх: Бэр эгч чинь... энэ гарын залуу эзэгтэй. Миний бэр. Хэн юм шиг байна. бэр ээ, явъя. Ээжтэйгээ хоёулаа нөхөр дээр чинь очъё.
Шэн: Тийм ээ. Ашгүй нэг царайлаг нөхрөө харах нь.
Т: Шэн Шиняао. Муу өөдгүй амьтан, харж л байгаарай. Чамайг Хуо овогтынхоос заавал хөөж гаргана даа. Хуо овогтын бүх юм минийх болох ёстой. Чин Ван, муу хөгшин шулам. Тэрний талд орно гэнэ ээ? Харж л байгаарай.
**************
Эх: Нааш ир.
Шэн: хөөх. Миний хүн ургамал болсон нөхөр үү? Хөөх догь юм аа. Хүн ийм царайлаг байж болдог юм уу? жинхэнэ загвар өмсөгчийн царай байна шд. Янзтай янзтай. Ийм царайлаг хүнд яаж үгүй гэж хэлэх юм бэ?
Эх: Бэр маань юу л болоод байна даа?
Шэн: Тэр эрүүг нь хар даа. Миний амьдралын төлөвлөгөөнөөс ч илүү хурц байна. булчин нь хүртэл... хэвтэж байгаа мөртлөө л дур булаам. Энэ гэдэсний булчин нь... гайхалтай.
Эх: Юу... Шиняао. Энэ чиний нөхөр. Хойшид тэрнийг сайн асарч байгаарай.
Шэн: Ээж ээ, санаа зоволтгүй. Би сайн асарна аа. Энийг л жинхэнэ аз гэх байх. Царайлаг нөхөр минь, санаа зовох хэрэггүй. Өдөр болгон массаж хийж өгнө өө. Ганц ч өдөр алгасахгүй. Чамайг сайн халамжилна аа. сайн халамжилна за юу... Ээж ээ.
Эх: Хөдөлж байна. Жинчэн хөдөлж байна. Эмч ээ. Хурдан эмч дууд.
Эр: Эзэгтэй. Сайхан мэдээтэй. Хуо ноёны тархины идэвхжил өмнөхөөсөө нэмэгдсэн байна. Ухаан орох магадлал нэмэгдсэн байна. Хуо ноён ирэх хэд хоногийн дотор сэргэх байх.
Эх: Ашгүй дээ, ашгүй минь.
Шэн: Миний царайлаг нөхөр сэрэх нь. Номонд гардаг царайлаг нөхөр эцсээ хүртэл сэрээгүй дээ. Өө, ойлгочихлоо. Би ирснээс болоод өөрчлөлт гарсан байж таараа. Ийм царайлаг нөхрөө харахаас биш, хазаж чадахгүй гэж бодож байсан чинь... Хазаж болохоор боллоо. Бурхан минь ээ. бодохоор л баярлаад байх юм.
Эр: Энийг л жинхэнэ ид шид гэх байх. Эзэгтэй. Хуо ноёныг хүчтэй өдөөх ямар нэг хүнтэй юм болсон уу?
Эх: Хүчтэй өдөөлт гэхээр? Хүү маань бас энэ охины бодлыг сонсдог юм бол уу? бурхан минь ээ. Тэгвэл ч... ийм юм байж болох уу. Шиняао. Чи манай гэрийн азын од. Одооноос өдөр болгон Жинчэн дээр ирж бай. Массаж сайн хийж өгөөрэй. Бас усанд оруулаад... тэрэнтэй цагийг өнгөрөөж, сайн ярилцаж байгаарай. Биеэ барих хэрэггүй.
Шэн: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Би заавал тэгнэ ээ. Хихихи... царайлаг нөхөр минь... чи минийх болсон доо.
Эр: Эзэгтэй. Ирэх өдрүүдэд Хуо ноёныг сайн ажиглах хэрэгтэй шүү. Хэзээ ч сэрж магадгйү. Асуух юм гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
Эх: Баярлалаа эмч ээ.
Л: Бэр ээ. Юунд ийм яаруу эмч дуудаа вэ? Жинчэнд ямар нэг юм болоо юу?
Шэн: Бурхан минь ээ. Хуо Тинтины төрсөн эх биш үү? Манай хадам аавын нууц амраг?
Эх: Юу? Лин Шүэжао хадам ээжийн үеэл дүү нь биш билүү? Тэр үед нөхөр нь нас барсан болохоор Хуо овогтынд толгой хоргодохоор ирсэн гээд байсан. энд хорин жил амьдарч байгаа шд. 20жил хадам ээжийн дэргэд амьдарсан. Хуо овогтынд элбэг дэлбэг амьдарч байгаа. Тэр... Хуо Жингуотой зүгээргүй байх нь ээ.
Шэн: Ичгүүргүй гуравдагч амьтан. Хадам ээжийн мэдэхгүйг далимдуулаад... хадам ээжийг хоолыг идэж, хувцасыг нь өмсөөд, хадам ээжийн маань нөхөртэй унтаж байдаг. Хадам ээжийн маань хүүхдийг хорлоод зогсохгүй, хүүхдээ хүртэл өсгүүлж байдаг. түй. Дургүй хүрчихлээ.
Л: Жинчэн, ямар байгаа вэ? Сэрэх шинж байна уу?
Шэн: Бурхан минь. Юу болж байгааг мэдэхээр ирж. Миний нөхөр энэнээс болж хүн ургамал болсон. Тэр шөнө манай царайлаг нөхрийг гадагшаа гарахаас өмнө энэ муу Лин Шүэжао нойрны ханд хийсэн зутан шөл уулгасан. Тэгээгүй бол миний царайлаг нөхөр юу гэж ийм аймаар машины осолд орох юм? Одоо биеийг нь асууж байгаа дүр эсгэж байдаг. манай нөхрийг сэрээд өөрийнх нь хийсэн хэргийг илчилнэ гэхээс айж байгаагаас зайлахгүй.
Л: бэр ээ. би асуугаад байна шд. Сонсохгүй байгаа юм уу? Сая их л яаруу эмч дуудаад байсан... арай... Жинчэн үхэх гэж байгаа юм биш биз дээ? Бэр ээ. Өдий насан дээр хүүхдээ булна гэдэг... яаж амьдрах болж байна аа? Намайг алгадна гэнэ ээ?
Эх: Миний хүүг харааж байхад чамайг алгадахад яадаг юм?
Шэн: Хөөх. Хадам ээж ёстой мундаг. Сайн байна, ёстой сайн байна. Сайхан алгадлаа.
Л: Би Хуо овогтын зочин. Зочиндоо ингэж ханддаг юм уу?
Эх: Зочин? Хүний гэрт хорин жил амьдардаг зочин уу? Ийм ичгүүргүй зочин энэ хорвоод байдаг юм уу?
Л: Бэр ээ. Чи хүний аашийг олж чадах биш. Би явмаар л байна. Даанч хөгшин эзэгтэй намайг явуулахгүй. Нөхөр чинь хүртэл өдөр болгон миний хийсэн шөлийг уухгүй бол унтаж чадахгүй. Тинтин миний хийсэн хоолонд л дуртай. Бэр ээ. Хэл л дээ. Хуо овогтынх надгүйгээр амьдарч чадах юм уу?
Эх: Ичгүүргүй...
А: Юугаа хийгээд байгаа юм?
Л: Үеэл ээ. Бэр юу болсныг ч асуугаагүй байж намайг алгадчихлаа. Миний нүүрийг яасныг хар даа.
А: Чин Ван. Хүн зодно гэнэ ээ. Гудамжны эм үү? Өөрийнхөө байж байгааг хар. Хуо овогтын нэр хүндтэй эзэгтэй ийм байдаг юм уу, чамд нэр нүүр алга уу?
Эх: Миний хүүг хараагаад байхад би яах ёстой юм?
Л: Үеэл ээ. Би тэгээгүй. Би Жинчэнийг бодсондоо л... харахаар ирсэн юм. Эхнэр чинь шууд намайг алгадчихсан. Би хорин жил хүний дээвэр дор амьдарч байгаагаа мэдэж байна. гадны хүн гэдгээ сайн мэдэж байна. Эхнэр чинь надад дургүй байдгийг ч мэднэ. Үеэл ах аа.
А: Чин Ван. Шүэжао шулуун хүн болохоор хэлэх гэснээ шууд хэлчихдэг хүн. Юу гэж муу санаа агуулдаг юм? Чиний л аашнаас болсон биз. Тэгээд л чи ингэж байгаа юм. Жинчэнийг үхнэ гэж бодоод уураа өөр хүнд гаргаж байгаа юм уу?
Шэн: хөгийн новш. Нууц амрагаа өмөөрөхийн тулд дураараа хашгичиж байх шив. Уур хүрчихлээ.
Эх: хуо Жингуо. Чи яаж тэгж хэлж чадаж байна аа? Жинчэн чиний төрсөн хүү. Чи муу араатан.
А : Чин Ван. Чи галзуураа юу?
Эх: Тийм. Би галзуурсан. Өнөөдөр би та нартай үхэх сэхэхээ үзнэ.
Шэн: Энэ байна. Ээж ээ, би тусалъя. Би таэквондо сурсан юм шүү.
Эх: Сайн охин. Би...
Эмээ: Юу болоод, орилж хашгичаад байгаа юм? .... болоод, орилж хашгичаад байгаа юм?
Шэн: Үгүй ээ, нөгөө хорон санаатай хөгшин зөнөг байна. Хадам ээжид маань анхнаасаа дургүй байсан. Олон жил өндөр настай гэдгээрээ далимдуулаад хадам ээжийг маань дээрэлхдэг байсан. Энэ зөнөг Лин Шүэжао, Хуо Жингуо хоёрыг хаацайлаагүй бол хадам ээж юу гэж... энэ хоёрыг явдлыг хорин жил мэдэхгүй байх юм? Хадам ээж Лин Шүэжаог алгадчихсан... энэ хөгшин зөнөг юу ч хийж магадгүй.
Л: нагац эгч ээ. Та хар даа. Бэр намайг ийм болтол алгадчихлаа. Энэ олон жил би таны дэргэд байж, таныг асарсан. Өдөр болгон таныг баярлуулах гэж тархиа гашилгаж байдаг. хичнээн том амжилт гаргаагүй ч гэсэн, би үргэлж хичээсээр ирсэн. Гэтэл бэр надад ингэж хандаж байдаг. зүгээр нэг алгадахгүй заавал нүүр рүү алгадаж байдаг. нагац эгч ээ.
А: Ээж ээ. Шүэжао энэ олон жил Хуо овогтын төлөө их юм хийсэн. Гэтэл Чин Ван дээрэлхэж байдаг. сая намайг хүртэл түлхэж унагаасан. Галзуурчихаж.
Эх: Хүн чанаргүй, ялзарсан амьтад. Өнөөдөр би та нартай нэгийгээ үзнэ.
Л: Нагац эгч ээ. Хар даа. Галзуурчихсан байна. Бэр үнэхээр галзуурчихаж. Үеэл ах аа. хурдан галзуугийн эмнэлэг дууд. Тэгэхгүй бол хүн алчихвал яана.
А: Яг одоо галзуугийн эмнэлэг дуудаад ирье.
Л: Нагац эгч ээ. Та... Яагаад намайг алгадаж байгаа юм бэ?
Эмээ: Чамайг алгадлаа гээд яадаг юм? Надад шалтгаан хэрэгтэй юу?
А: Ээж ээ. Та яаж байна аа?
Эмээ: Чамайг ч гэсэн болгоод өгье... чамайг ч гэсэн болгоод өгье.
Л: Нагац эгч ээ. Та яагаад байна аа? намайг хөөж байгаа юм уу?
Эмээ: Хөөе хөөе. Ингэж хэлэхээр чинь бүр айчихлаа байна.
Л: Тийм ээ, нагац эгч ээ. намайг явчихвал энэ гэрийнхэн яах болж байна?
Эмээ: Түй. Ширээн дээр гарч ирсэн мэлхий чи хэн юм? Иймэрхүү мэлхийг харахаар дотор муухайрч байна. Хаалга тэр байна. Хурдан эндээс яв. Бас, чи муу өөдгүй хог... яг одоо эндээс гар...
А: Ээж ээ. Та чинь яачихаад байгаа юм бэ?
Л. Нагац эгч ээ. Та толгойгоороо юм мөргөчихсөн юм уу?
Эмээ: Яг зөв. Эндээс гарахгүй бол ганц алгадаад өнгөрнө гэж битгий горьд. Хазаад хаячихна шүү. Хов... хов...
Шэн: Хөгшин эзэгтэй яагаад номонд гардгаас өөр байдаг билээ?
Эх: Хадам ээж Лин Шүэжао, Хуо Жингуо хоёрыг нүдний цөцгий мэт хайрладаг. Тэгсэн чинь өнөөдөр зодчихлоо. Бурхан минь ээ. өнөөдөр нар баруунаас мандсан байх аа.
Эмээ: Бэр ээ. Түр гарч бай. Надад бэрд чинь хэлэх юм байна.
Эх: За...
Эмээ: Энэ мууу шилнээс болоод бүр толгой эргэжихлээ. Бас энэ хэрэггүй таяг. Бэр охин. Хурдан сөхрөхгүй юугаа хийгээд байгаа юм?
Шэн: Гайгүй байлгүй. Их Чин гүрэн устаад удаж байна. Боолчлол байхаа больсон. Юу гэж сөхөрч байдаг юм? Гайгүй байлгүй.
Эмээ: Шэн Пипи, хаачих гээ вэ?
Шэн: Та... та... Сая намайг юу гэж дуудсан бэ? Шэн Пипи. Жоу Шаопан л намайг тэгж дууддаг шд. Арай... чи... чи... Жоу Шиаопан юм уу?
Эмээ: Өөр хэн байх юм? Тэнэг гэдэг нь. Би чамтай цуг уншиж байсан номонд чинь орчихоод байна.
Шэн: Жоу Шиаопан. Чи мөн байна. Чи ч гэсэн энд ирчихсэн байна. бүр хөгшин эзэгтэйн хувцас өмсчихөж.
Эмээ: Зөөлөн л дөө. Зөөлөн. Энэ хөгшин яснууд энийг чинь яаж тэсэх вэ дээ. Хөөх. Шэн Пипи. Энэ нөгөө хүн ургамал болсон гээд байсан нөхөр чинь үү? Хөөх. Хөөх ёстой янзтай. Энэ нүүр нь яасан ч жижигхэн юм. Яг миний сонирхдог төрөл байна.
Шэн: Боль. Жоу Шиаопан. Сайн хар. Чиний ач хүү чинь. Төрсөн ач хүү чинь гэж байна.
Эмээ: за за. Би нээрээ төрсөн эмээ нь болчихсон. Тэнгэр минь, шударга биш байна. Би яагаад эмээ болж байгаа юм бэ?
Шэн: За за.
Эмээ: Ийм царайлаг залууд хүрч ч болохгүй.
Шэн: за за за за. Тайвшир. Тайвшир. Ийм болчихоод... хөгшин хүнийг хүндэл л дээ.
Эмээ: Уучлаарай. Арай л түргэдчихлээ. Гэхдээ л... Эмээ болсон нь сайн боллоо. Хуо овогтын настан болсон болохоор би ханаталаа унтаж болно. Гарынхаа шөрмөсийг таттал мөнгө тоолоод л... Юу ч хийхгүй, үхэхээ хүлээхэд болно. Алгадахыг хүссэн хүнээ алгадаад л. Амьдрал сайхан байх нь гарцаагүй.
Шэн: Зургаа. Би дутуу бодсон байна. хөгшин хүн шиг хувцаслах ийм жаргалтай байдаг гэж мэдээгүй юм байна.
Эмээ: Тэгэлгүй дээ. Одооноос би чамайг хамгааламз. Хэн чамайг дээрэлхэхийг харж л байя. Тахилын өрөөнд сөхрүүлэх юм шүү. Миний өдөөс хэн эсэргүүцэхийг харъя л даа.
Шэн: Яг зөв. Би загвар өмсөгч олж өгөмз. Наймыг.
Эмээ: Тийм ээ.
*****************
Л: Шэн Шиняао. Муу бяцхан өлөгчин. Чин Ван. Энэ муу хөгшин зөнөг. Тэрэнд ямар гээч ид шидийн ханд өгчихсөн юм бол? Та нар нийлж миний эсрэг зогсоно гэнэ ээ? тэгвэл миний яахыг харж бай. Та нарын хамгийн хайртай хүнийг... маргааш өглөө... Хуо Жинчэний цогцосыг хараад, яаж их зан гаргахыг чинь харна аа, гайгүй... Хуо Жинчэн. Чи л үхчих юм бол... Чин Ван сүйрэх болно. Хүүхдээ алдсан эцэг эх... бодох төдийд сэтгэл сайхан болж байна... Энэ тариа... ямар ч эмч хайгаад олж чадахгүй. Хуо Жинчэн, баяртай. Хойд насандаа олигтойхон ээжийн хүү болж төрөөрэй. Чин Ван шиг хэрэггүй амьтны хүү болох хэрэггүй.
Хуо:. Эхнэр, авраарай.
Шэн: Хуо Жинчэн. Лин Шүэжао Хуо Жинчэнийг алах гэж байна гэж зүүдэллээ. Зүүд байсан нь яамай.
Л: Хуо Жинчэн. Тайван нойрсоорой. Үхэхээс чинь өмнө чамд хэлэх юм байна. Машинтай осолд орсон орой чиний уусан аягатай зутанд би хүчтэй унтуулдаг эм хийчихсэн байсан юм. Чи газар дээрээ үхээгүй нь харамсалтай. Өдий болтол амьд байгаа чинь чиний аз гэж мэд.
Шэн: Царайлаг нөхөр. Царайлаг нөхөр... Нөхөр минь, битгий үхээч. Миний нөхрийг Лин Шүэжао хордуулаад алчихлаа. Ямар аймаар юм бэ. Нөхөр минь... миний нөхөр... миний нөхөр...
Эмээ: Шэн Пипи, яасан бэ? Хэн чамайг дээрэлхсэн бэ?
Шэн: миний... нөхрийг... алчихлаа.
Эмээ: Юу? Миний ач хүү үхчихээ юу? Миний хөөрхийлөлтэй ач хүү... Эхнэр аваад, миний Шэн Пипийг хүүхэдтэй ч болгож амжаагүй байж... яагаад ийм эрт явчихдаг байна аа? би гурвыг аваад яваач дээ. Бэр минь...
Шэн: Ээж ээ. ээж ээ.
Эх: Лин Шүэжао. Чи муу алуурчин. Миний хүүг ална гэнэ ээ?
Шэн: царайлаг нөхөр минь. Битгий үхээч дээ. Алтан гуянаас чинь зүүгдэж ч амжаагүй байхад.
Эх: Миний хүү. Ээжийгээ битгий орхи л доо.
Эмээ: Хөөрхий ач хүү минь. Минийй хөөрхийлөлтэй ач хүү. Ийм царайлаг байж... яагаад ийм эрт үхчихэж байгаа юм бэ? Хөөрхий Шэн Пипи минь...
Шэн: Ээж ээ. ээж ээ. миний нөхөр... үхээгүй байна. Тэр зүрхнийх нь цохилт ороод ирлээ. Хар даа.
Эмээ: Нээрэн, үхээгүй байна. Ашгүй дээ. Би ч гэсэн үхэх нь л гэж бодлоо.
Эх: Өөдгүй эм. Хаачих гээ вэ? Чи миний хүүг яасан бэ? Муу алуурчин.
Л: Би би яагаа ч үгүй. та нар намайг гүтгэж байна.
А: Харанхуй шөнөөр юугаа хийгээд байгаа юм?
Л: Үеэл ах аа.
Эмээ: Өөдгүй эм. Энэ үеэл дүү чинь... шөнө дунд хүүг чинь алахаар ирсэн байна. Энийг хар. Үйлдэл дээрээ баригдсан.
Л: Үеэл ах аа. би тэгээгүй. Би интернэтээс ухаангүй байгаа хүнд тус болдог эмийн ургамал байдаг гэж мэдээд... Жинчэнд хийж үзсэн юм. хурдан сэрэх байх гэж найдаад л... гэтэл бэр энэ хэд орж ирээд үгийн зөрүүгүй намайг зодоод унасан. Бас намайг Жинчэнийг алсан гэж хэлсэн. Би юу гэж хүн алах юм бэ? Жинчэн миний дүү шүү дээ. Үеэл ах аа.
А: Чин Ван. Чи хэтэрч байна. Шүэжаогийн сайхан сэтгэлийг буруугаар ойлгоод. Шүэжаотай харьцуулахад чи л хорон санаа агуулж байгаа.
Эх: Сайхан сэтгэл ээ? харанхуй шөнөөр нууцаар ирж, миний хүүд тариа хийж байгаа хүн. Энийг сайхан сэтгэл гэдэг юм уу? Хуо Жингуо. Наад тархи чинь баас орчихоо юу?
Эмээ: Алив... миний таяг хаана байна? Энэ баасаар дүүрсэн тархийг нь хагалаад өгье.
Шэн: Буруугаар ойлгосон. Тэгвэл энэ тарианд байгаа мюыг шинжлүүлэхэд болно.
Эмээ: Яг зөв. Бэр охины хэлдэг зөв. Эмч ээ. эмч ээээ...
Эр: Шинжилгээний хариу гарлаа. Энэ хор биш байна. Харин мэдрэлд нөлөөлдөг тариа. Мэдрэлийн нөхөн сэргээлтэнд тодорхой хэмжээгээр өдөөх нөлөө үзүүлдэг нь үнэн. Гэхдээ эмч нар энийг бараг хэрэглэдэггүй.
А: Сонсов уу? хэрэгтэй тариа гэж байна. Хүний сайхан сэтгэлийг ч ойлгохгүй. Та нарт өөр хэлэх юм байна уу?
Шэн: Хачин юм даа. яагаад хор биш байдаг билээ? Лин Шүэжао хорон санаатай байх ёстой. Гэнэтхэн яагаад сайхан сэтгэлтэй болчихов?
Л: Үеэл ах аа. бэр, Шиняао хоёр Жинчэнд санаа зовоод л миний сайхан сэтгэлийг буруугаар ойлгосон байх.
Эх: Тийм байх ёсгүй дээ. Яах аргагүй...
А: Яасан гэж? Шүэжао чамайг өмөөрч байна. өөрийнхөө байж байгааг хар даа. хар захын наймаачин шиг. Та нар яг одоо Шүэжаогаас уучлалт гуй.
Шэн: Үгүй ээ. Лин Шүэжао яах аргагүй Хуо Жинчэнийг алах гэж ирсэн. Одоо л саналаа. Энэ мэдрэлийн тариа өөр юмтай нийлж байж тархийг үхжүүлдэг байх ёстой. Тэр өдөөгч нь... Лин Шүэжаогийн биед байх ёстой.
Эх: Аан. Тийм байсан байх нь ээ. Энэ зүгээр ч нэг тариа биш. Тэрний биед өөр хор байж таараа. Хурдан нэгж.
Эмээ: Нэгж.
Л: Үгүй ээ. надад байхгүй.
Эмээ: Нэгж.
Л: Үгүй ээ. Намайг тавь...
А: Тавиач. Юугаа хийгээд байгаа юм?
Л: Намайг тавь.
А: Тавь гэж байна.
Л: Үеэл ах аа, туслаач дээ.
А: Тавь гэж байна.
Л: Туслаарай. Үеэл ах аа, туслаарай.
Эх: Олчихлоо. Олчихлоо... олчихлоо...Одоо чамд хэлэх юм байна уу?
А: Боль. Наадах чинь зүгээр л нэг капсул байна. Яахаараа хор байдаг юм? Та нар тэр тарианд хор байгаа гээд байсан. Тэгээд яасан бэ? Жинчэнд хэрэгтэй эм болж таарсан. Одоо бас дахиад гүтгэх гэж байна уу?
Эх: Хуо Жингуо. Үйлдэл дээрээ баригдчихаад байхад өмөөрөөд л байх уу? Энэ тариа хор мөн бишийг царайг нь харахад л илт байна.
А: Шүэжао угаасаа аймхай хүн. Та гурав нийлээд дээрэлхэж байхад. айхгүй яах юм? Үеэл ээ, айх хэрэггүй. Ах нь чамайг дээрэлхэхийг зөвшөөрөхгүй.
Эмээ: Уур хүрч үхэх нь. Ийм ч юм байх гэж. Яахаараа ийм арчаагүй хүүтэй болчихдог байна аа? бурхан минь. Энийг аянгаар цохиулаад алаад өгөөч.
Л: Бэр угаасаа надад дургүй байсан. Энэ хэд намайг гүтгэхийг хүсч байна. Энэ гэрт байсны хариу юм байлгүй. Би энэ гэрт байж чадахгүй нь. Би явъя.
Шэн: Зогс. Энэ капсул хортой үгүйг мэдэх их амархан. Түрүүний тариатай холиход болно. Энэ хоёрыг холихоор юу гэдэг нь мэдэгдэх болно.
Эмээ: Хөөе хөөе хөөе. Чи энийг яаж мэдсэн юм?
Шэн: Номонд тэгээд биччихсэн байсан юм аа. буруу байх ёсгүй. Зохиолд гардаг Хуо Жинчэнийг Лин Шүэжао тэгж алсан. Бид нар ирсэн болохоор Хуо Жинчэний амь аврагдсан.
Эмээ: Аан. Чи царайлаг нөхрөө аврахаар ирсэн юм байна. Шэн эзэгтэй, аз жаргал чамайг хүлээж байгаа.
Эх: Эмч ээ. Энийг хурдан шалгаад өг.
Эр: Мэдлээ, эзэгтэй.
Л: Харав уу? Уучихлаа. Энэ хор биш. Хор байсан бол би өөрөө ууж чадна гэж үү? Та нар намайг бүгдээрээ нийлээд намайг гүтгэж байна.
А: Тийм ээ. энэ хор байсан бол Шүэжао өөрөө уух уу?
Шэн: Хоёр эм холилдож байж л үйлчилдэг юм.
А: Дэмий юм ярихаа боль. Энэ чиний оролцох хэрэг биш.
Эмээ: Чи...
Шэн: Энэ хор биш гэсэн байх аа? тэгвэл энийг араас нь ууж чадах юм уу?
Эх: Тийм ээ. буруугүй гэдгээ батлахыг тэгж их хүсээд байгаа бол... Энийг ч гэсэн уу...
Эмээ: Болж. Бэр ээ, заавал уулгана шүү.
А: Хангалттай. Та нар хичнээн дээрэлхэх гэсэн юм?
Л: Ашгүй дээ. Одоо энийг хэн ч нотолж чадахгүй.
А: Та нар арай л дэндэж байна. Шүэжао манай Хуо овогтын зочин. Та нарын хүссэнээр дээрэлхэж байдаг хүн биш. Шүэжао сайхан сэтгэлтэй болохоор л дээрэлхүүлж байгаа юм. өнөөдөр би чиний талд зогсоно. Чин Ван сая чамайг яаж цохисон бэ? Эргүүлээд цохиж болно.
Шэн: Тэнгэр минь. Хүн яаж ийм ичгүүргүй байдаг байна аа. өөдгүй амьтан нотлох баримтыг устгаад, нууц амрагаараа эхнэрээ зодуулах гэж байдаг.
Эх: Хуо Жингуо. Намайг зод гэж байгаа юм уу?
А: чамайг алгадахаас нааш чи сургамж авахгүй юм байна. яасан бусдыг зодож болдог, чамайг болохгүй юу? Шүэжао алгад.
Эмээ: Миний бэрд гар хүрээд үзээрэй. Гайгүй байлгүй,та нар. Би үхчихээгүй байна.
А: Ээж ээ. Та оролцох хэрэггүй. Энэ гэрийн эзэн нь би. Хүн байна уу, ирээд эзэгтэйг өрөөнд нь аваачиж амраа.
Эмээ: Муу өөдгүй золиг. Төрсөн эхийгөө ингэж байдаг. ачлалгүй амьтан. Хүмүүс ээ, ирээд энийг хар даа... Хуо Жингуо гэдэг энэ нохой гахайнаас дор амьтны харцагаа. Май...
А: Шүэжао. Эргэлзэх хэрэггүй, хурдан алгад. Цохь.
Л: Тавь, муу өлөгчин.
Шэн: Миний хадам ээжид хүрч зүрхэлнэ гэнэ ээ. намайг үхсэний дараа болох байлгүй.
А: За яах вэ Шэн Шиняао. Их том дуугарч байх шив. Хүн ир. Ирээд барьж бай. Олигтойхон алгадаад өг. Дахиад өрвөлзөхгүй болтол нь сургаад өг.
Хуо: Хуруугаа хүргээд үзээрэй. Хуруугаа хүргээд үзээрэй.
Шэн: Хөөх. Миний царайлаг нөхөр сэрчихлээ. Хөөх. Сэрчихсэн чинь хэвтэж байснаасаа илүү царайлаг харагдаж байна. Ийм царайлаг байх гэж. Нүд гялбачихлаа.
Эх: Жинчэн. Сэрчихэв үү. Ашгүй сэрчихлээ. Ээж нь хичнээн айсан гэж санана.
Хуо: Ээж ээ. Би зүгээр.
Эх: Сэрсэн бол боллоо.
Л: Ийм байх ёсгүй дээ. Сэрчихлээ гэж үү.
Хуо: Хүрээд үз л дээ. Бүгд зайлцагаа...
Шэн: хөөх. Үнэн эрэгтэйлэг. Төгс найз залуугийн шинж. Царайлаг нөхөр минь. Чи яг зөв цагтаа сэрлээ. Эд нар... эд нар намайг зодох гэж байсан. Ээжийг бас зодсон.
Хуо: Би харсан.
Шэн: Энэ харц... энэ нөгөө алдартай... нохой нохойны гуйсан харц гээд байдаг харц юм байх даа. таалагдаж байна.
Хуо: хөнжил дээр суучихаж.
Шэн: Болгоомжтой болгоомжтой.
Хуо: Зүгээр ээ. Хэвтсээр байгаад хөл сул байна. Лин Шүэжао. Хаашаа зугтах гээ вэ?
Л: Жинчэн. Яаж тэгж ярьж болдог юм. Би буруу юм хийгээгүй. Яасан гэж зугтах юм?
Хуо: Буруу юм хийгээгүй ээ? надад тариа хийж байхдаа хэлсэн үгийг чинь би бүгдийг нь сонссон.
Л: Жинчэн, чи дөнгөж сая сэрсэн шдээ. Ухаан чинь орж гараад байх шиг байна. Би юу ч хэлээгүй.
Хуо: Үхлээ үзэхээс нааш хүлээхгүй юм биз дээ. Ээж ээ. хяналтын камер шалга.
Эх: Тийм ээ. Камерын бичлэг шалгая. Үгүй ээ. камер эвдэрчихсэн байна.
Л: Тэрнийг чинь би аль хэдийн эвдэлчихсэн. Юу гэж нотлох баримт үлдээж байх юм. Энэ тэнэг яасан ч олж чадахгүй. Хуо Жинчэн ухаан орсон ч гэсэн, эд нар намайг яаж ч чадахгүй.
Эх: Яах вэ? Жинчэн. Энэ... энэ л камерыг эвдэлсэн байж таараа.
Л: ҮЕэл ах аа. та харж байна уу? энэ гэрт юм л болбол намайг буруутгадаг. Намайг үзэн яддагийг нь би мэднэ. Би явлаа. Би явъя.
Шэн: Хөөе. Хүлээж бай.
Л: Чи яах гээ вэ?
Шэн: Юундаа яарсан юм бэ? Надад нэг харуулах юм байна. Гайхсан уу? тийм үү? Хөөх. Зарим нэг хүн буруу юм хийж магадгүй гэж санаа зовоод... камер янз бүр болж магадгүй гэж бодсон юм. Тэгээд би нөхрийнхөө орны дэргэд камер байрлуулсанх юм. Ийм хурдан хэрэг болно гэж бодсонгүй. Алив, энийг харцагаая. Ямар сонирхолтой юм бичигдсэн байгаа бол?
Л: Энэ тариа... ямар ч эмч хайгаад олж чадахгүй. Хуо Жинчэн, баяртай. Хойд насандаа олигтойхон ээжийн хүү болж төрөөрэй. Чин Ван шиг хэрэггүй амьтны хүү болох хэрэггүй.
Шэн: Хүн алах гэж байж ямар олон юм яриа вэ? Урт хэл хүзүү орооно гэдэг аргагүй л үнэн юм даа.
Эх: Өөдгүй эм. Одоо чамд хэлэх үг байна уу?
А: Энэ... энэ бичлэг юуг ч батлахгүй. Шүэжао Жинчэнийг хурдан сэрээхийн тулд албаар хэлсэн байж таараа.
Л: Тийм ээ. тийм тийм. Би Жинчэнийг албаар өдсөн юм. Тэгээд албаар хэлсэн юм. Жинчэн. Эгч нь энийг зөндөө удаан бодсон.
А: Тэгж таараа. Хар л даа. Жинчэн сэрчихсэн байгаа биз дээ? Энэ бүхэн Шүэжаогийн ач. Жинчэн. Чи авга эгчдээ олигтойхон талархах хэрэгтэй шүү.
Шэн: хараал ид. Ийм өөдгүй үгийг яаж ичихгүй хэлж чадаж байна аа? Ичих нүүргүй хоёр амьтан. Ичгүүргүй хүмүүст нээрээ хийж чадахгүй юм гэж алга аа.
Эх: Муу хөгшин тэнэг. Чамайг алчихъя л даа. Таларх гэнэ ээ. Таларх гэсэн үү? Тэрнээс өмнө чамайг багалзуурдаад алчихъя.
Шэн: Янзтай. Ямар хүчтэй байна аа. Сайн байна.
Хуо: Аав аа. Та энэ эмэгтэйг хамгаалахаар шийдчихсэн юм байна. тийм үү?
А: Хамгаалах аа? юун хамгаалах? Та нар ингэхэд юу хйиж байгаагаа мэдэж байна уу? Би зөвхөн хэний ч талд оролгүй шударгаар шийдэх гэж хичээж байна. Хэдэн үнэн үг хэлснээс цаашгүй.
Хуо: за яах вэ.Тэгвэл би өнөөдөр танд харуулъя. Энэ эмэгтэйн жинэхэн төрхийг... Хөг... эхнэр... бичлэгээ үргэлжлүүл...
Шэн: Хөөх. Намайг эхнэр гэж дуудсан. Үхэх нь ээ. Яасан гэнэтийн юм болоод байна аа. За, нөхөр минь. Би үргэлжлүүлье.
Л: Үхэхээс чинь өмнө чамд хэлээд өгье. Машинтай осолд орсон орой чиний уусан аягатай зутанд би хүчтэй унтуулдаг эм хийчихсэн байсан юм. Чи газар дээрээ үхээгүй нь харамсалтай. Өдий болтол амьд байгаа чинь чиний аз гэж мэд.
Хуо: Лин Шүэжао. Ийм болчихоод байхад... өөр хэлэх үг байна уу? Надад өгсөн тэр эм чинь Хайчэний хар захаас авсан юм байж таараа. Худалдаж авсан баримтыг олох надад юу ч биш.
Шэн: Тэгж таараа. Миний царайлаг нөхрийг энэ муу өөдгүй амьтан осолд оруулсан байж.
Эх: Лин Шүэжао. Өөдгүй эм. Бээжинд болсон осол чамаас болсон байж. Муу алуурчин.
Т: Жинчэн ах аа. Жинчэн ах аа, сэрчихсэн юм уу. Таныг сэрнэ гэж мэдэж байсан юм аа. Жинчэн ах аа. Танд санаа зовоод байна.
Хуо: Аав аа. Энэ эмэгтэй хүүг чинь алах дөхсөн. Тэрнийг хамгаалсаар л байх уу?
А: Чамайг яаж алсан юм? Чи эрүүл саруул, амьд байгаа юм биш үү? Шүэжао эгч чинь санамсаргүй тэгсэн байж таараа. Хичнээн сайхан сэтгэлтэй хүн билээ. Яасан гэж...
Эх: Хуо Жингуо.
Хуо: Сайна сэтгэлтэй. Сайхан сэтгэлтэй болохоор хүүхдэд чинь эм уулгаж, машины осолд оруулсан. Сайхан сэтгэлтэй болохоороо шөнө дурд ирж намайг хордуулж байгаа юм уу? Сайхан сэтгэлтэй хүн ийм байдаг юм уу?
Шэн: Манай нөхөр мундаг юм аа. Тийм ээ, яг зөв. Үзүүлээд өг. Миний хөөрхөн үнэхээр царайлаг юм аа.
Т: Юу гэнэ ээ? Жинчэн ах энэнээс болж аваарт орсон юм уу? дээр нь хордуулж алах гэж байсан гэнэ ээ? Муу новш. Хуо овогтынхоор хорин жил үнэгүй тэжээлгэчихээд... Жинчэн ахыг алах гэсэн гэнэ ээ? Харж л байгаарай. Өнөөдөр зодоод алчихъя л даа.
А: Боль. Галзуураа юу? Яаж байгаа чинь энэ вэ?
*****************
А: Галзуураа юу? Яаж байгаа чинь энэ вэ?
Шэн: Ура. Хуо Жингуо Хуо Тинтинийг бага байсан болохоор ам алдчих байх гээд Тинтинд Лин Шүэжао төрсөн эх нь гэдгийг хэлээгүй. Хуо Жингуо, Лин Шүэжао хоёр нууцаар Хуо Тинтинийг эрхлүүлсээр байгаад их зантай, тэнэг, юмны учир мэдэхгүй болгочихсон. Энийг л үйлийн үр гэх байх даа. Нохойнууд нэг нэгнийхээ үсийг зулгаахтай адил. Больж.
Т: Аав аа. Яагаад алгадаж болохгүй гэж? Энэ өөдгүй амьтан, Жинчэн ахыг алах гэж байсан байна шд.
А: Амаа тат.
Т: Аав аа. Та зөнөчихөө юу? Яагаад гадны хүнд туслаад байгаа юм бэ? Энэ алуурчныг яг одоо цагдаа дуудаад өгөөд явуулна даа. Аав аа. яагаад намайг зодож байгаа юм бэ? Намайг хэзээ ч зодож байгаагүй байж гадны хүнээс болж намайг зодож байгаа юм уу.
А: Амаа тат. Тэрнийг зодож болохгүй.
Шэн: Бүр инээд хүрч үхэх нь ээ. хоорондоо муудалцаад уналаа. Гэр бүлийн жинхэнэ адал явдал. Хуо Жингуо гэдэг энэ хөгшний зүрх хэцүүхэн байгаа байх даа. Нууц амраг, хууль бус хүүхэд. Аль аль нь өөрийнх нь хайртай хүмүүс болохоор... хэн нь ч байсан сэтгэл нь өвдөж байгаа. Сайхан байна. ёстой янзтай. Бичиж авах хэрэгтэй.
Эх: Хуо Жингуо. Хуо Тинтин алгадаа л биз. Яагаад болдоггүй юм? Чи яагаад ингэтэл уурлаад байгаа юм? Арай... Лин Шүэжао... Хуо Тинтин хоёр... миний мэдэхгүй ямар нэг холбоотой юм биш биз?
А: юугаа яриад байгаа юм? Энэ хоёрт ямар юмных нь холбоо байдаг юм? Хүмүүс байг гэхэд чи мэдэж байгаа биз дээ? Шүэжао сайн хүн болохоор Тинтинд өөрийн охин шиг сайн байдаг. Тийм байж Тинтин яаж тэрнийг алгадаж болдог юм? Тинтин гэж эрхлэхээс өөр юм мэдэхгүй хүүхэд. Ээж нь байж, хүүхдээ сургахын оронд харин ч өөгшүүлж байдаг. Хүний эх ийм байдаг юм уу?
Шэн: Новш гэж. Хүний үгийг эргүүлэхдээ сайн юм гээч. Үнэхээр мастер юм байна. Харыг цагаан гэж хэлдэг байна шүү. Жинхэнэ хөгийн новш гэж энийг л хэлэх байх.
Эх: Би юу? Би эрхлүүлээ юу? Хуо Тинтинийг хар багаас нь л намайг үг хэлэхээр чи ээжтэйгээ өмөөрөөд байдаг байсан байх аа. Тэрний хувьд харин ч би гадны хүн байлгүй. Намайг “ээж” ч гэж дууддаггүй. Бас Лин Шүэжао. Хуо Тинтинийг тойрч эргэлдээд, эрхлүүлэхээс өөр юм мэдэхгүй. Хүмүүс Хуо Тинтинийг тэрний хүүхэд гэж боддог байлгүй.
Т: Намайг доромжлохоо боль. Би энэнд дургүй. Надад байнга долигонож байдаг юм. Хуо овогтынхоор тэжээлгэх гэж л тэгж байгаа шд. Хм. Манай Жинчэн ахыг хорлох гэж оролдож байдаг. Хорон санаатай амьтан. Ичгүүргүй.
Шэн: Хуо Тинтин яг зөв. Энэ ичих нүүргүй хоёр амьтныг сайн сургаад өг. Бид нарт сайн тусалдаг юм шүү. Энэ удаа би чамд эрхий хуруу өглөө.
Эх: Ичгүүргүй нь үнэн. Гэхдээ энэ ичгүүргүй эмийг... Хуо Жингуо байнга өмөөрдөг байх аа. Хуо Жингуо. Надад үнэнээ хэлээдэх. Лин Шүэжао та хоёр яг ямар харьцаатай юм?
А: Ямар харьцаа? Ямар харьцаа байдаг юм? Шүэжао миний үеэл дүү. Чин Ван. Чи ухаанаа алдаж. Шүэжао бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Зүгээр л үеэл ах дүүгийн харьцаатай. Юм болгоныг буруугаар хардаг чи яачихсан хүн бэ?
Эмээ: Бузар. Үнэхээр бузар. Энэ утсанд байгаа юмыг хүүхдүүдэд харуулж болохгүй. Харах арга алга.
***********
Шэн: Жоу Шаопан. Юу хийгээд байгаа юм бэ?
А: Ээж ээ. Та бас юу яриад байна аа? Таныг өрөөндөө амар гэж хэлээ биз дээ?
Эмээ: % зогсоох гээд үз л дээ. Энэ гэрт, би хүссэн газраа явна. Хүссэн хүнээ зодно. Намайг зогсоох гээд үз л дээ. Алгадаад хаячихна шүү. Хөөх. Миний ач хүү сэрчихсэн байна. Энэ бие, энэ царай… гайхалтай. Ач хүү минь нааш ир. Эмээ нь нэг сайн хараадахъя.
Шэн: Жоу Шаопан. Нүдээ нээгээд хар. Эмээ. Та сая юу бузар гээд байсан бэ? Та юу харсан юм?
Эмээ: Нээрэн тийм. Нүд халтирам. Үнэхээр харах аргагүй. Би энэ утсыг гэрээс олсон. Энэ утсан дээр “тийм” бичлэгнүүд байна лээ. Ёстой заваан. Энийг хар даа. энэ бичлэг дээрх хүн хэн байна?
А: Ээж ээ. Та юу яриад байгаа юм бэ? Наадах чинь миний утас байна. Хурдан өгөөдөх.
Эмээ: Хөөе. Би хөгшин хүн шүү. Гар маань хуучин шигээ байхаа больсон. Халтираад дарчихлаа…
А: Үеэл дүү минь. Би ч гэсэн чамайг санасан.
Л: Сайхан үнэртэж байна.
А: Үеэл ээ. Чи ч гэсэн сайхан үнэртэж байна.
Эх: Хуо Жингуо. Лин Шүэжао. Та хоёр шалиг амьтан. Одоо та нарт хэлэх үг байна уу?
Хуо: Аав аа. Энийг “гэмгүй” гэх үү? Таны хэлсэн “ямар ч гэмгүй” чинь энэ үү? Үеэл ах дүү хоёр
Шэн: Сайн байна.
Эмээ: Эгч дүүс юм чинь... нэг нэгэндээ туслалгүй дээ. Адгийн амьтан, шаар шавхруу хоёрт очих газар байхгүй.
Т: Аав аа. Энэ юу болоод байна аа? Авга эгч... аав аа. юм хэл л дээ. Муу өөдгүй эм. Шалиг эм. Энэ олон жил надад сайн байгаад байсан бүгд жүжиг байсан байж. манай аавын өвөрт ороод... Жинчэн ахыг алах гэж байдаг.
А: Боль.
Т: Үхтэл чинь зодчихъё л доо. Ичгүүргүй хөгшин эм. Алаад хаячихъя. Алчихъя. алчихъя.
А: Би тайлбарлаад өгье.
Т:Юу тайлбарлах гээ вэ? ичихгүй байна уу? Жинчэн ах аа. энэ хоёрыг хар даа... ийм балиар амьтад байх гэж. Сэжиг хүрч байна.
Хуо: Хуо Жингуо. Ийм юм болчихоод байхад үнэнээ хэлэхгүй юм уу?
Т: Үнэн? Ямар үнэн?... ямар үнэн? Юу яриад байгаа юм бэ?
Шэн: Хуо Тинтин, чи харахгүй байна уу? Лин Шүэжао чиний холыг хамаатны авга эгч биш. Чиний төрсөн ээж. Харин Хуо Жингуо. Чиний төрсөн эцэг. Манай нөхөр та хоёр... эцэг нэгтэй ах дүүс.
Т: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Худлаа. Шэн Шиняао, өөдгүй амьтан. Худлаа ярихаа боль. Аав намайг холын хамаатнаасаа өргөж авсан. Миний төрсөн эцэг эх аль хэдийн үхчихсэн.
Шэн: Наадах чинь Хуо Жингуо чамайг дэргэдээ авахын тулд зохиосон худал үг байхгүй юу. Сайн бодоод үз. Энэ олон жил Хуо Жингуо чамд Хуо Жинчэнд ханддагаасаа мянга дахин илүү сайн байсан. Лин Шүэжао яасан? Чамайг дандаа эрхлүүлдэг биз дээ? Энэ хорвоод шалтгаангүй хайр гэж байддаггүй юм. Эд нар чамд яаж ханддаг байсан? бүгд ганц л шалтгаантай. Чи энэ хоёрын нууц хүүхэд.
Т: Үгүй ээ. чи худлаа ярьж байна. Та нар бүгдээрээ худлаа ярьж байна. Жинчэн ах бид хоёр төрсөн ах дүү байх боломжгүй. Үгүй ээ. боломжгүй. Тийм байх ёсгүй.
Эмээ: Яагаад болохгүй гэж? Чи энэ хоёрыг бутач хүүхэд байгаагүй бол энэ хүний үнэргүй хоёр амьтан чамд тийм сайн байлаа юу?
Т: Үгүй ээ, би өнчин. Би өнчин. Жинчэн ах бид хоёр төрсөн ах дүү биш. Би эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ. Яг одоо хийлгэнэ. Та нарын худлаа ярьж байгааг батлаад өгье.
Эх:. Тэг. Их амархан. Хурдан эмнэлэгтэй холбоо бариад ДНХ-ийн шинжилгээ хийлгээд үз.
А: Амаа тат. Гэрийн хэргийг гадуур тараах гээ юу? Хуо компанийг сүйтгэх чинь дутаа юу? Тинтин. Нэгэнт ийм юм болсных. Аав нь хэлье. Би Шүэжаогийн төрсөн охин.
Л: Тинтин. Би чиний ээж.
Т: Амаа тат. Би итгэхгүй байна. та нарын хэлсэн ганц ч үгэнд итгэхгүй. Би шинжилгээ хийлгэнэ. Заавал хийлгэнэ. Жинчэн ах бид хоёр яасан ч ах дүү байх ёсгүй.
Хуо: За яах вэ. тийм бол хийлгэе. Эмч ээ. Хамгийн сайн шинжилгээний газартай яриад Хуо Жингуо, Хуо Тинтин, Лин Шүэжао гуравт ДНХ-ийн шинжилгээ хийлгэ.
Эр: Мэдлээ, Хуо ноёнтон. Хуо захирал аа. өршөөгөөрэй.
***************
А: Жао. Айх хэрэггүй. Угаасаа нуух аргагүй болсноос хойш нэгмөсөн илчилье. Өнгөрсөн хугацаанд Чин Ваны ар гэрийн нөлөөнөөс болоод би Тинтин, та хоёрыг нууж далдалж явсан. Одоо би хангалттай эрх мэдэлтэй болсон болохоор Чин овогтынхоос айх шаардлагагүй болсон. Одоо нуугаад байх шаардлагагүй. Намайг байгаа цагт санаа зовох хэрэггүй.
Шэн: Үнэхээр ичгүүргүй адгийн амьтан юм даа. Адгийн амьтан гэж энийг л хэлэх байх. Тэр үед “галт шувуу” л гээд байдаг байсан. Чин овогтынд хүргэн болохын тулд хадам ээжид нууцаар эм уулгаж ашиглачихаад. Тэрнээс болж хадам ээж энэнтэй суусан. Тэгээгүй бол Чин овогтын нэр нөлөө байхад юу гэж энэн шиг ядуу амьтанд сайн болох юм?
Эх: Хуо Жингуо. Чи миний ачаар өдий зэрэгтэй яваа. Гэтэл миний хамар дор нууц амрагаа тэжээж, намайг хуурч өөрсдийнхөө хүүхдийг надаар тэжээлгүүлж байдаг. та нар ичихгүй байна уу?
А: Чин Ван. Тэнэг байсан өөртөө л гомд. Чи надад Шүэжао шиг таашаал өгдөггүй. Би чамд ямар ч сэтгэлгүй. Угаасаа гуравдагч хүн хайртай болохоор л байдаг гэдэг байх аа. үеэл дүү. Энэ олон жил хэцүү байсан уу? би хариуг нь арав дахин барих болно.
А: Үеэл ах аа. таны ингэж хэлэхийг сонсоод хичнээн зовсон ч харамсахгүй байна.
Эр: Хуо ноёнтон. ДНХ-ийн шинжилгээний хариу гарсан.
*****************
Эр: Хуо ноёнтон. ДНХ-ийн шинжилгээний хариу гарсан.
А: Хурдан уншиж танилцуул. ДНХ-ийн шинжилгээнээс харахад Лин Шүэжао Хуо Тинтиний төрсөн эх мөн.
Шэн: ёстой нээрээ. Бүр нүд хорсчихлоо.
Эмээ: Түй. Шалиг амьтад. Хичнээн хоног хар дарах болоо. Энэ хоёрыг харахаар л дотор муухай оргиод байх юм. миний амьдрал арван насаар богиноссон байх аа. Тэсэх арга алга. Цагдаа дууд.
Т: Үгүй ээ. Би ийм ээжтэй болохгүй.
А: Тинтин. Ээжтэйгээ яаж ярьж байгаа юм? Хүн хүндэлж мэдэхгүй.
Л: Бэр ээ. Биш ээ. Эгч ээ гэж дуудах ёстой юм байна. Эгч ээ, ДНХ-ийн хариу гарчихлаа. Тэгэхээр Тинтин миний Хуо овогтынд төрүүлж өгсөн охин гэсэн үг. Хойшид Хуо овогтын бүх эд хөрөнгөнөөс Тинтин бид хоёр хувь хүртэх ёстой. Эгч ээ. Уур чинь хүрч байна уу?
Эх: ичгүүргүй эм.
Л: Эгч ээ. Ичих нүүртэй байлаа гээд яах юм? Мөнгөтэй болохгүй биз дээ.
Эр: Гэхдээ Хуо Жингуо ноён Хуо Тинтиний төрсөн эцэг биш гэсэн хариу гарсан байна.
Л: Үгүй ээ. Тийм байх ёсгүй.
А: Худлаа ярихаа боль. Тинтин яахаараа миний охин биш байдаг юм? Наадах чинь хуурамч байж таарна. Хуурамч.
Хуо: Цагаан дээр хараар бичсэн байна. Улсын шинжилгээний байгууллагын тамгатай. Хуо Жингуо, өөрийгөө хуурах гээ юу?
Л: Ийм байх ёсгүй. Тинтин яахаараа Хуо Жингуогийн хүүхэд биш байдаг билээ? Тэрнийх л байх ёстой доо.
Эмээ: бурхан минь ээ. Шэн Пипи энэ ёстой галзуу юм болоод байна аа. Энийг өөдгүй хог гэж бодож байсан чинь... дарлагч байсан байна шд. Баян чинээлэг айлын нууц үнэхээр сонирхолтой юм аа.
Шэн: хөөе. Тэр номонд ийм үзэгдэл байгаагүй дээ. Бид хоёр энд ирснээс болоод зохиолд өөрчлөлт гараад байх шиг байна. Хуо Тинтин Хуо Жингуогийн охин биш гэж байна шдээ.
Эмээ: Боож үхэх гэж байгаа байх даа.
Т: Ашгүй дээ. Би аавын охин биш юм байна. Жинчэн ах аа. бид хоёр төрсөн ах дүүс биш. Та сонссон уу? Жинчэн ах аа. Би танд олон жил сайн байсан. Жинчэн ах аа. Бид хоёр ах дүүс биш гэж байна. Бид хоёр цаг байж болох нь.
Эмээ: Түй... түй. Түй. Сайн хар. Тэр чинь Пипигийн нөхөр.
Шэн: Хөөх.
Эх: Хуо Жингуо. Энэ чиний үйлийн үр. Хүний хүүхдийг нүдний цөцгий мэт хайрлаад... хорин жил хайрлаж өсгөсөн. Надаар өөрийнхөө нууц хүүхдийг өсгүүлсэн гэж баярлаж байсан байлгүй. Эцэст нь... чи өөрөө л толгой дээрээ ногоон малгайтай яст мэлхий болж хувирлаа даа. хохь чинь.
А: Өөдгүй эм. Намайг араар тавина гэнэ ээ. хэнийх нь мэдэгдэхгүй хүүхдээ надаар хорин жил тэжээлгэж байдаг. Эцэг нь хэн юм?
*******************
А: Эцэг нь хэн юм? Хэн юм бэ?
Л: Үеэл ах аа. Тийм биш ээ. Би тайлбарлая. Үеэл ах аа...
А: чамайг алаад хаячихъя л даа.
Эр: Цагдаа байна. Лин Шүэжао гэж хэн бэ?
Шэн: Энэ.
Эмээ: Тэр.
Эр: Лин Шүэжао. Таныг хүнд нойрсуулах эм уулгаж, алахыг завдсан гэсэн гомдол ирсэн. Байцаалт авах хэрэгтэй байна. дагаад яв.
Л: Үгүй ээ. Үеэл ах аа. би тэгээгүй. Тийм биш ээ. Үеэл ах аа. Би тайлбарлая л даа.
Эмээ: ийм амархан аваад явчихлаа шд. Цагдаа эрт дуудчихаж.
Шэн: Сайхан нийгмийн ач.
Т: Жинчэн ах аа. би Лин Шүэжаогийн хүүхэд гэдгээ мэдээгүй. Тэгээд ч тэрнийг цагдаа бариад явчихлаа. Энэнээс болоод намайг битгий үзэн ядаач дээ.
А: Зайл. Миний хүүд санаархах хэрэггүй. Хуо овогтынхоос яг одоо зайл. Хол зайл.
Т:Аав аа. та яаж ингэж хэлж чадаж байна аа? Таны төрсөн охин биш байсан ч гэсэн би таныг хорин жил аав гэж дуудсан. Аав аа. Намайг битгий хөө л дөө.
А: Амаа тат. Би чиний аав биш. Сохорсон байж. Хэнийх нь мэдэхгүй хүүхдийг хорин жил өсгөж байдаг. Хамгаалагч, энийг хөөж гарга. Бушуул. Яг одоо.
Т: Ээж ээ. гуйж байна. Таны үгнээс дандаа зөрдөг байсан миний буруу. Тэр Шүэжаогаас л болж байгаа юм. тэрнээс болсон юм. намайг уучилчих л даа. Тэгэх үү? Та намайг хорин жил өсгөсөн шдээ. Би таны охин. Надад өөр очих газар байхгүй. Гуйж байна. Намайг битгий хөө л дөө...
Эх: Чамаар “Ээж” гэж дуудуулах эрх надад байхгүй.
Т: Ээж ээ. гуйж байна. Намайг хөөхгүй бол би хүссэн бүгдийг чинь хийнэ.
Шэн: Хадам ээж өрөвч сэтгэл гаргаж болохгүй юмсан. Хуо Тинтинийг үлдээвэл... зохиолд гарснаар Хуо Жингуо хадам ээжийг авч яваад Лин Шүэжао алах гэж байхад Хуо Тинтин хутга авчирч өгсөн. Хүнд талархаж мэдэхгүй, өөдгүй амьтан.
Эх: Чи юу гэж бодоо вэ? чи миний нөхрийн, нууц амрагийн хүүхэд. Би яасан гэж чамайг үлдээх юм? Би тийм гэгээнтэн биш.
Т: Муу өөдгүй амьтад. Та нар харж л байгаарай. Нэг л өдөр... та нар миний өмнө сөхөрч суугаад уучлалт гуйна даа. Та нар харамсана даа.
А: Эхнэр... бид нар бүгдээрээ Лин Шүэжао гэдэг тэр эмд хууртсан байна. Бид нарыг хорин жил хуурч байж. Бүгд тэрнээс болсон хэрэг. Эхнэр, санаа битгий зов. Би тэрнийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Би тэр эмээс заавал хариугаа авна. Яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Шэн: Новш гэж. Энэ хүний жүжиглэх чадвар үнэхээр сайн юм гээч... Үнэхээр ичих нүүргүй, зузаан арьстай хүн гэж энийг л хэлэх байх.
А: Ванван. Миний буруу. Би сохор байж. Ухаанаа алдсан байж. Тэр өөдгүй эмээс болоод сохорсон байж. Намайг зодоод сэтгэл чинь тайвширна гэвэл... намайг хүссэнээрээ зод. Намайг алсан ч би гомдолгүй. Ванван. Намайг ганцхан удаа уучилчих.
Эмээ: Бэр ээ, энүүгээр зод. Өөрөө хүсээд байгаа бол... үхтэл нь зод... бид нар бүгд гэрчилнэ. Өөрөө л үхмээр байна гэсэн.
Эр: Хуо захирал аа. Хуо захирал аа. Таны хэлснээр салах өргөдөл бэлдчихлээ. Хоёр хувь хэвлээд аваад ирлээ.
Эх: Гарын үсгээ зур. Зурчихаад эндээс зайл.
А: Юу гэнэ ээ? салах өргөдөл өө? Чин Ван. Бид нар хорин жил хамт амьдарсан. Надаас салах гэж байгаа юм уу?
Эх: салахгүй бол... чам шиг адгийн амьтныг дэргэдээ байлгаад л байх уу?
А: Чин Ван. Чи галзуураа юу? Чи мэдэх үү? Салалт компанид яаж нөлөөлөхийг бодож үзсэн үү? Цуу яриа гарах юм бол Хуо компаний хувьцаа унаж, зах зээл дээрх үнэлгээ алдагдаж, хэдэн тэрбум, хэдэн арван тэрбумыг алдах болно. Хуо компани дампуурна.
Эх: Хуо Жингуо. Чиний хэлдэг түмэн зөв. Одоо чамд хоёр сонголт байна. Нэг. Хувьцааныхаа 90%-ийг над руу шилжүүл. Хуо овогтынхоос яв. Хуо компанийг Жинчэн бид хоёр хариуцна.
А: Чин Ван. Чи галзуурч. Мөрөөдөхөө боль.
Эх: Яасан? Зөвшөөрөхгүй юу? Тэгвэл хоёр дахь сонголт л үлдэж байна. энд Лин Шүэжао та хоёрын бичлэг байгаа. Намайг хуруугаа хөдөлгөхөд л энэ хотын бүх хүн та хоёрын юу хийснийг мэдэх болно. Тэр үед чи нүүрээ хийх газаргүй болно. Би чамтай хамт үхсэн ч хамаагүй. Харин чи чадах уу?
А: Чин Ван. Гэрлээд хорь гаран жил болчихоод ийм хэрцгий байх хэрэг байна уу?
Шэн: Наадахаа аваад нэмэргүй ээ. Би ч гэсэн бүгдийг нь бичээд авчихсан.
Эмээ: Би ч гэсэн. Хүү мэээнь. Гайхсан уу? Яасан?
А: Чин Ван. Чи үнэхээр үхэх сэхэхээ үзэхээр шийдсэн юм биз дээ?
Эх: Тийм бол... яахыг харж л байя. Яан өмгөөлөгч өө. Яаралтай хэвлэлийн хурал зарла. Би Хуо Жингуогийн ичгүүрт явдлыг олон нийтэд зарлана.
А: Байз. Чин Ван. Чи санаж байна уу? Хорин жилийн өмнө яагаад Хуо Тинтинийг үрчилж авсныг? Хорин жилийн өмнө чи амьгүй хүүхэд төрүүлсэн. Төрсний дараа цус алдаж, савыг чинь авахаас аргагүй болсон. Чи сэтгэлээр унаж, миний ятгалгаар Хуо Тинтинийг өргөж аваад сэтгэлээ дэвтээсэн.
Эх: Чи юу хэлэх гээ вэ?
А: Миний хэлэх гэсэн юм... чиний тэгэхэд төрүүлсэн охин үхээгүй. Би өөрийн гараар өгч явуулсан. Энэ хорвоод надаас өөр хэн ч, чиний охины хаана байгааг мэдэхгүй.
Эх: Чи... Юу гэнэ ээ? Тэгэхэд миний төрүүлсэн хүүхэд... үхээгүй гэнэ ээ? Чи гаргаж хаясан юм уу?
А: Тийм ээ. тэр үед Хуо Тинтин ой гарантай байсан. Лин Шүэжао тэрнийг Хуо овогтынд авчрахыг хүссэн. Надад өөрийнхөө охиныг хаяхаас өөр арга байгаагүй. Эмч нарт мөнгө өгч, чамайг төрсний дараа цус алдсан болгож, чиний савыг авахуулж... чамайг дахиад жирэмслэх боломжгүй болгосон. Тэгж байж л чи Хуо Тинтинийг өргөж авна. Чин Ван. Намайг дийлж чадна гэж бодож байна уу? Битгий горьд...
Шэн: Хуо Жингуо. Муу адгийн шаар. Одоо яах вэ? Хадам ээжийгээ бүр өрөвдчихлөө. Боож үхмээр юм.
Эх: Хуо Жингуо. Чи хүн мөн үү? Муу араатан. Чамайг ална даа.
А: Ал л даа. Чи охиноо хэзээ ч олохгүй. Энэ хорвоод... ганцхан би л хаана байгааг нь мэднэ.
Хуо: Ээж ээ.
А: Чин Ван. Миний нууцыг дэлгэ. Тэгвэл бид хоёулаа үхэх болно. Чи намайг яасан ч дийлэхгүй.
Эмээ: Миний төрүүлсэн хүүхэд ийм ч болчих гэж. Би тэвчиж чадахгүй нь... би өөрөө алчихъя.
Шэн: Ингэх хэрэггүй ээ. Би хаана байгааг нь мэднэ.
***************
Шэн: Ингэх хэрэггүй ээ. Би хаана байгааг нь мэднэ.
Эмээ: Тийм ээ. Шэн Пипи энэ номыг уншсан юм чинь. Бурхны бэлэг л гэсэн үг. Манай Шэн Пипийд мэдэхгүй юм байхгүй.
А: Чи юу ч мэдэхгүй. Хорь гаран жилийн өмнө болсон явдлыг, бас тэр хүүхдийн хаана байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Жаахан юм байж , юу ч мэдэхгүй байж юугаа яриад байгаа юм?
Шэн: Тэр хүүхэд хаана байгааг би мэдэх юм чинь. Хорин жилийн өмнө төрснийх нь дараа энэ өөдгүй амьтан асрамжийн газрын үүдэнд аваачиж хаясан. Сүүлийн үед тэр хүүхэд цагийн ажил хийж амьдралаа залгуулж байгаа. Харин ч бүр их сургуулийн оюутан болчихсон. Энд, Хайчэний их сургуульд орсон байх ёстой. Гэхдээ... одоо тэр охины хаана байгааг хэлчихвэл... Хуо Жингуо ямар ч хамаагүй аргаар зайлуулах гэх байх. Хуо Жингуогийн хадам ээжийг сүрдүүлэх эцсийн боломж болохоор... тэгвэл... хадам ээж охиноо хайж олъё гэсэн ч, хэцүү болно. Болохгүй нь. Хадам ээжид нууцаар хэлэх хэрэгтэй байдаг.
Эх: Хуо Жингуо. Хэлээдэх. Миний охин хаана байна?
А: Чин Ван. Охиныхоо хаана байгааг мэдмээр байвал томоотой бай. Надаар оролдох хэрэггүй. Бас нэг юм байна. Лин Шүэжао миний ганц эмэгтэй биш.
Эх: Адгийн амьтан.
А: Тийм ээ. би бол араатан. Даанч чи оройтож мэдсэн нь харамсалтай. Сайн сана. Чиний охины хаана байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Амьддаа охиноо олж хармаар байгаа бол... элдэв залиа март. Өнөөдөр болсон бүх юмыг болоогүй гэж бод... салалт, хөрөнгө шилжүүлэх. Бодох ч хэрэггүй.
Эмээ: Би бүр боож үхэх нь ээ.
Шэн: Санаа зовох хэрэггүй. Удаан ингэж явахгүй. Ээж ээ. Хайчэний их сургуулиуд руу хурдан хүмүүс явуул. Нууцаар хөдлөх хэрэгтэй. Жиан Лулу гэдэг охиныг хай. Таны төрсөн охин.
Эх: За...
Хуо: Хайчэний их сургуулиудаар хай. Жиан Лулу. Олоод ир...
Эх: Хуо Жингуо. Охиноо олсон тэр мөчид... чиний үхэл ирэх болно.
*****************
Хуо: Ээж ээ. Уйлахаа боль л доо. Би дүүг олуулахаар хүмүүс явуулчихсан. Дүүг олох л юм бол... Хуо Жингуо... бид нарыг сүрдүүлэх юмгүй болно.
Шэн: Тийм ээ, ээж ээ. Битгий уйл. Бид нарт Хуо Жингуогийн хийсэн хэргүүдийг нотлох баримт байгаа. Дүүг олчих юм бол Хуо Жингуо нэр хүндээ алдана. Юу ч үгүй болно.
Эмээ: Яг үнэн. Юунд уйлсан юм? эр хүн бол... хуучныг хаяад... шинийг олоход болно. Тэр өөдгүй амьтны төлөө нулим унагаад хэрэггүй.
Эх: Ээж ээ. Хуо Жингуо таны хүү шд.
Эмээ: Түй. Надаас тийм адгийн амьтан гарахгүй. Өнөөдрөөс чи миний бэр биш. Бид хоёр эгч дүүс болсон. Маргааш би чамайг хорвоотой танилцууламз. Клуб очиход... найман булчинтай залуус байгаа. Тэр адгийн амьтнаас хамаагүй дээр.
Эх: Ээж ээ. Надад залуу эр танилцуулах гэж байгаа юм уу?
Эмээ: Яасан бэ, дүү? Нүдээ нээ. Надад эр хүн байхгүй ч гэсэн би үхсэн гэсэн үг биш. Бид хоёр ганц бие эмэгтэйчүүд... ямар ч эртэй уулзсан яадаг юм. сэтгэл залуу байхад ямар ч эр хүн олдоно зүгээр... Хэл дээ, тийм биз дээ?
Эх: Тийм ээ. тийм тийм тийм. Миний хүү. Энэ удаа Яаояаогийн л ач. Яаояао байгаагүй бол... тэр Лин Шүэжао чамайг аль хэдийн хөнөөчихсөн байх байлаа. Чиний эхнэр... манай азын тэнгэр. Сайн халамжилж байгаарай. Миний бэрийг гомдоох юм бол би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү.
Хуо: Ээж ээ. Санаа зоволтгүй. Би сайн байна аа.
Шэн: Хөөх. Царайлаг нөхрийн маань гар том бас дулаахан юм аа. Нөхөр маань иччихлээ. Эгдүүтэй юм аа. үнсмээр санагдчихлаа.
Эх: Жинчэн ухаангүй удаан байсан. Сэрсэн чинь эхнэртэй болчихсон байдаг. жаахан эвгүй байх нь аргагүй байх. залуу хүмүүс нэг нэгнээ мэддэг болох хэрэгтэй.
Эмээ: Ач хүү. Эхнэртээ сайн байна гэж хоосон ярьж суугаад яах юм? Үйл хөдлөлөөрөө харуул. Танай гэрт эхнэр болж ирээд, хурим ч хийж чадаагүй байгаа. Хуримын шөнө ч байхгүй. Ийм шударга бус юм гэж байх уу? Өнөөдөр л яг тохирно... Та хоёр явж хуримын шөнөө өнгөрөө.
Хуо Шэн: Аан?
**************
Эмээ: Өнөөдөр л яг тохирно... Та хоёр явж хуримын шөнөө өнгөрөө.
Хуо Шэн: Аан?
Хуо: Үгүй ээ, үгүй үгйү үгүй үгүй үгүй.
Шэн: Тэр... Би одоохондоо нөхрөө сайн мэдэхгүй. Болохгүй ээ, болохгүй.
Эмээ: Үзэж байж л мэднэ шдээ. Эхнэр нөхөр хоёр юу эсийг хийх вэ дээ. Ойроос харьцах хэрэгтэй. Би гучаа тэвэрмээр байна шдээ.
Хуо: Эмээ. Хэтэрхий яараад байгаа юм биш үү. Ээж ээ. та хэл л дээ.
Эх: минийхээр бол... эмээгийн чинь хэлдэг зөв... Та хоёр хууль ёсны гэрэлсэн хосууд. Юунаас ичсэн юм? Миний хүү... эр хүн шиг бай.
Эмээ: Яг зөв. Битгий зогсоод бай. Хурдан яв. Өрөөндөө орцогоо. Хамтдаа байсан ганц мөч мянган зоостой тэнцэнэ гэдэг юм. хурдал... Яв аа.
Эх: Яв яв.
Хуо: Ээж ээ. Болохгүй ээ. Ингэж болохгүй шдээ.
Эх: Яваа яв яв.
Хуо: Ээж ээ. ээж ээ.
Эх: Яваач дээ.
************
Шэн: Жоу Шаопан. Чи ч үнэхээр сайн найз юм даа. Би царайлаг нөхөртэйгөө шөнийг өнгөрөөх нь. Аз жаргал гэнэтхэн ирчих гэж. Хүлээж тэсэхгүй нь ээ. тэсэхгүй нь. Нөхөрт маань хэцүү байх шиг байна. Арай... Арай ухаангүй удаан байснаас болоод... ажиллагаагүй болчихсон юм бол уу? Бурхан минь ээ. Одоо яах вэ? Царайлаг нөхрийг хэн чадахгүй гэсэн юм. харин ч сайн чадах юм шиг байна. Энийг л жинхэнэ аз гэдэг байх даа. Тэнгэр бурхан минь ээ. Би хорин кг хассан ч харамсахгүй. Манай нөхрийг ивээлдээ аваарай. Өдөр болгон байсан ч яах вэ. хэн бэ? Яг эгзэгтэй үед залгаж байдаг. энэ залгасан хүнийг тэнгэр ниргээсэй билээ...
Хуо: ярь.
Эр: Хуо захирал аа. Залуу эзэгтэйн өгсөн мэдээллийн дагуу бид нар тэр охины хаана байгааг олчихлоо.
Шэн: Жиан Лулуг олчихсон уу?
Хуо: Явъя.
Эмээ: Ийм хурдан уу? Гурав... гурван минут.
Эх: энийг ч уншиж дуусаагүй байхад. Миний хүү дуусчихдаг... ухаангүй удсан болохоор бие нь муудсан байх. ямар ч найдвар алга. Хүүдээ тан авч өгөхөөс.
Эмээ: Гурван минут. Чи... гуравхан минут шүү. Шэн Пипи. Одоо яаж амьдрах юм бэ?
Шэн: Чимээгүй. Чшш...
Эх: Яаояао. Чамд авахыг хүссэн юм байгаа юу? Ямар ч үнэтэй байсан хамаагүй. Ээж нь аваад өгье. Бэрдээ мөнгө зарцуулах хэрэгтэй. Ядаж мөнгөний төлөө ч болсон... хүүг маань голохгүй бол сайн сан. Арай ч дээ...
Шэн: Юу... юу бодоод байгаа юм бэ? Жиан Лулугийн талаар мэдээ ирсэн.
Эмээ эх: Юу?
Эх: Ийм хурдан олчихсон уу?
Хуо: Манай хүмүүс Жиан Лулуг олсон гэсэн. Одоо Аллур клубт цагийн ажил хийж байгаа. Би...
Шэн: Аллур клуб ээ? Баларлаа. Жиан Лулу Лу Зыяантай таарчихсан юм байх даа. Жиан Лулуг клубт эрчүүд хоргоож байхад Лу Зыяан тэрэнд тусалж аварсан. Тэрнээс хойш Жиан Лулу, Лу Зыяан хоёрыг эмгэнэлт хайрын түүх эхэлсэн. Үгүй ээ. хэдүүлээ хурдан клуб рүү явъя. Хадам ээж ээ, эмээ. Явъя явъя явъя явъя.
Эх: За. Хурдан явъя. явъя явъя явъя явъя.
Шэн: Ёоёо...
Эмээ: Хүрээд ир ээ хө.
Шэн: Яаж байна аа?
Эмээ: Чиний хэлсэн Лу Зияан энэ номын гол дүр биз дээ? Энэ биений эзэн ч гэсэн Лу Зыяанаас болж амиа хорлосон. Сонс доо. Лу Зыяан, эрэгтэй гол дүр ч гэсэн жинхэнэ өөдгүй амьтан байгаа юм. зөндөө олон эмэгтэй тэрэнд сайн. Ялангуяа Жиан Лулу. Тэрний төлөө уйлж, цус алдаж, хүүхдээ зулбасан. Тэрнийг сэтгэл санаа, бие махбодоор нь тамалж, шаналгаад би бүр өрөвдсөндөө үхмээр санагдсан. Эцэст нь бүр аймаар хүнд гэмтсэн.
Эмээ: Түй. Усан толгойт. Хайран амь байгаа даа.
Шэн: Лу Зыяан үнэхээр өөдгүй амьтан. Харсан болгоноо дурлуулж явдаг. Эмэгтэй хүн нүдэнд нь өртөх л юм бол өөрийн болгож байж санаа нь амардаг. Жиан Лулуг хурдан аврахгүй бол болохгүй. хурдан явъя аа.
Эмээ: Явалгүй дээ. Чи нөхрийнхөө төрсөн дүүг аварч байгаа юм чинь... нөхөр чинь чамд улам хайртай болно. Тэгвэл надад талархаж яваарай. Муу хог. Азтай гэдэг нь...
Шэн: Юугаа яриад байгаа юм бэ?
Эмээ: Өөдгүй хог. Чи... мартав... их сургуульд чиний хоч... Дорэмон байсан шүү.
**************
Бүгд: Сайн байна уу.
Эмээ: Хөөх. Би хаана ирчихэв ээ? Энийг л диваажин гэх байх. Энэ сайхан амьтдыг хараач ээ.
Шэн: Биеэ бариач дээ. Хэдэн эр хараад ухаанаа алдчих юм.
Эмээ: Таалагдаад байна шдээ.
Эр: Сайн байна уу. Та өрөө захиалах уу?
Хуо: Бид нар Жиан Лулу гэдэг хүнийг хайж байна. одоо хаана байгаа вэ?
Эр: Мэдэхгүй ээ. Манайд ажилладаг охид жинхэнэ нэрээ бараг ашигладаггүй. Та мэдэх байх.
Шэн: Ээж ээ. санаа зовох хэрэггүй. Хэдүүлээ хуваагдаад хайя. Дүүг олж л таараа. Явъя.
Хуо: За.
Шэн: Харахаа болиоч дээ. Тийшээ яв.
Эр: Царай нь давгүй байсан.
Х: Шэн Шиняао? Чи энд юу хийж байгаа юм?
Шэн: Миний хойд ээж, дагавар охинтойгоо байх шив. Зэвүү хүргэсэн эх, охин хоёр. Анх Хуо Жинчэнтэй Шэн Жаожао сүй тавьчихсан байсан. Хуо Жинчэнийг хүн ургамал болсон гэж сонсоод ганц ч үг хэлэхгүй энэ биений эзнийг Хуо овогтынд бэр болгоод өгчихсөн. Эх охин хоёр их олон жил энэ биений эзнийг зовоосон. Өстэй хүн өлийн даваан дээр гэдэг болох шив.
Х: Энэ нөгөө Хуо эзэгтэй, миний эгч байх шив. Хуо овогтынд ухаангүй болсон нөхрөө асрахгүй ийм газар юу хийж байгаа юм? Яасан? Ийм хурдан ганцаардаа юу?
Хо: Шиняао. Бид хоёрт хэрэгт дурласан юм биш. Нөхөр чинь үхчихээгүй ч гэсэн босч чадахгүй. Ийм хар залуугаар бэлэвсэн болсноос ялгаагүй. Их ганцаарддаг байлгүй. Тэгсэн ч гэсэн өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй шдээ. Хүмүүс мэдчих юм бол... манай Шэн овгийнхон нэр нүүрээ алдана. Хуо овогтынхон ч гэсэн яах болж байна?
Шэн: Ийм газар ирвэл нэр нүүрээ алдана гэдгийг мэдсээр байж та нар энд юу хийж байгаа юм? Өө, ойлгочихлоо. Та нар зугаацахаар ирээгүй. Шэн овогтынх дампуурсан байж таараа. Тэгээд амьдрах аргагүй болсон байлгүй, тийм үү? Ээж охин хоёр нийлээд ... үнэхээр хэлэх ч үг алга...
Х: Энэ муу чинь... юугаа яриад байгаа юм? чамайг алчихъя л даа.
Шэн: Оносонгүй. Хуо эзэгтэй гэдгийг мэдсээр байж... надаар оролдож байдаг. Би ч гэсэн хүн дээрэлхэж үзмээр л байна шд.
Хо: Шэн Шиняао. Муу өөдгүй эм. Миний охиныг алгадна гэнэ ээ? Хуо овогтын бэр болоод галт шувуу болсон гэж бодоо юу. Түй. Чам шиг муу ёрын амьтан... амьд үхдэл асрахаас өөр ажилгүй амьтан. Яасан гэж их зан гаргаад байгаа юм? Аан?
Х: Шэн Шиняао. Чи... Амьд үхдэлтэй суучихаад... насаараа бэлэвсэн байхдаа таарсан амьтан. Хуо Жинчэнийг үхэх гэж байгаа гэж сонссон. Тэрнийг үхэхээр чамайг хөөгөөд явуулна. Юундаа их зан гаргасан юм?
Эх: Зогс. Өөдгүй хог. Өмхий амалчихаад.
Хо: энэ энэ энэ энэ...
Х: Хуо Жинчэн?
Хуо: Чамайг дээрэлхээгүй биз дээ?
Шэн: Үгүй ээ. Би дээрэлхэж байсан юм.
Хуо: Тэгвэл яах вэ.
Х: Ху Ху Хуо Жинчэн. Чи яаж сэрсэн юм?
Эх: Манай бэр аз авчирсан болоод л тэр. Манайх бэртэй болов уу үгүй юу хүү маань сэргэсэн. Одоо манай гэрийн хамгийн хүндтэй хүн болсон. Та нар манай бэрээр оролдох юм бол бид нар зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. \
Эмээ: Яг үнэн. Дахиад дээрэлхэж байгаад надад баригдах юм бол болгоод өгнө гэж мэд. Би... Хуо Жингуогийн ээж байна. хэлсэн үгэндээ хүрдэг хүн шүү.
Х: Ээж ээ. Шэн Шиняао яагаад ийм азтай байдаг байна аа? Тэр үед би гэрлэсэн бол одоо Хуо овогтын бэр болчихсон байхгүй юу. Ээж ээ.
Хо: Худ аа. Шэн Шиняао яаж азын тэнгэр байх вэ дээ? Харин ч муу ёр л дуудна. Та нар мэдэхгүй байх. Энэний хараалаас болж эх нь төрөхдөө үхсэн юм. Тэгээд ч олон жил Лу Зыяанд сайн байсан. байнга тэрний араас гүйж, хаа явсан газар нь очдог байсан. бүр амиа хорлоно гэдэг байсан. Манай Шэн овогтынх нүүрээ хийх газаргүй болсон.
Х: Тийм ээ тийм тийм. Шэн Шиняао. Лу Зыяаныг дагаж гүйхээс өөр юм мэдэхгүй. Багаасаа л Лу Зыяаны араас гүйдэг байсан. Лу Зыяанаас болж өлсгөлөн зарлаж байсан. унтуулдаг эм ууж, арваад удаа амиа хорлох гэж оролдож байсан. Ийм хүн яаж Хуо овогтын эзэгтэй болж болох юм?
Хо: Тийм ээ. Худ аа. Жинчэн уг нь манай Жаожаотой сүй тавьчихсан байсан. Жаожао гадаадад байж байгаад саяхан ирсэн. Жинчэнтэй хурим хийх үеэр байгаагүй. Тэгээд оронд нь Шиняаог өгөхөөс өөр арга байгаагүй. Одоо Жинчэн сэрчихсэн юм чинь... энэ хоёрыг буцаагаад сольчихъё. Худ аа, манай Жаожао Хайчэний жинхэнэ баян айлын авхай. Нөхөртөө аз дагуулах тавилантай төрсөн. Манай Жаожао л Хуо овогтын эзэгтэй болох тавилантай.
Х: Тийм ээ, эгч ээ. би Шэн Шиняаогаас огт өөр. Би гэнэн. Бас хүнтэй үерхэж байгаагүй.
Хо: Тийм шүү. Тийм.
Шэн: Ичих нүүр алга. Өмнөөс нь бүр иччихлээ байна. өөр хэлэх ч үг алга. Хүнтэй үерхэж байгаагүй гэнэ үү? Таарсантай нь явдаг байж. Нээрэн. Шэн Жаожао Лу Зыяантай бас явдаг байсан байх аа. түй. Сэжиг хүрчихлээ.
Эх: Солино гэнэ ээ? Битгий мөрөөд. Сайн сонс. Мөрөөдөөд ч хэрэггүй. Чин Ван, би... хүүгээ голсон ч, Шиняао миний сонгосон цорын ганц бэр хэвээр байх болно.
Хуо: Аан?
Х: Эгч ээ. Яаж ийм юм байж болдог юм бэ? Шэн Шиняао Лу Зыяаны дагуул. Өнөөдөр ч гэсэн Лу Зыяаныг энд байгаа гэж сонсоод ирсэн байж таараа. Тэгээд л уулзах гэж ирсэн байлгүй.
Хуо: Та нар дахиад Яаояао үл хүндэтгэх юм бол... харж л байгаарай. Танай Шэн овогтынхон маргаашийн нарыг үзэхгүй гэж мэд.
Эмээ: Яг зөв. Маргааш Шэн овогтынх дампуурна.
Шэн: Хөөе. Та нар Лу Зыяаныг энд байгаа гэсэн үү? Хаана байна?
Хуо: Лу Зыяан... чиний хувьд үнэхээр тийм чухал гэж үү? Лу Зыяан гэж сонсоод нүд нь сэргээд ирлээ.
Х: Харав уу? Би худлаа яриагүй байгаа биз дээ. Лу Зыяан гэхээр Шэн Шиняао жинхэнэ төрхөө харуулж байна.
Шэн: Дэмий юм ярихаа боль. Хаана байгааг нь хэлээдэх.
Х: Лу Зыяан 888-р ВИП өрөөнд байгаа. Чаддаг юм бол оч. Хуо Жинчэнд өөрийнхөө ямар хүн болохыг харуул.
Хо: Жаожао. дуугүй бай. Шиняао. Тайван бай л даа. Жинчэн энд байхад. Өөр хүнээс болж ингээд байхаар чинь... тэгж болж байгаа юм уу?
Шэн: За за дуугүй бай. Жиан Лулу Лу Зыяаны өрөөнд байх ёстой. Оройтохоос нь өмнө хурдан явъя.
Х: Ээж ээ. Хоёулаа ч гэсэн очиж харъя. Сайхан шоу болох юм шиг байна.
Хо: Энэ Лу Зыяан ч мөн дөө. Лу Зыяан гэнгүүт л тэвчиж чадахгүй гүйгээд явчихлаа. Шиняао ч өнгөрлөө дөө. Явъя. Хурдан очиж харъя.
******************
Эр: Хөөрхөн өө, ахтайгаа нэг уучих. Ах нь мөнгө өгнө шүү.
Лу: Эрхэм ээ, уучлаарай. Би уудаггүй. Би зүгээр л нэг үйлчлэгч.
Эр: Юундаа гэнэн царайлсан юм? Энд ажиллаж байгаа бол... уудаггүй хүн гэж байдаг юм уу? Мөнгөний төлөө тэгж байна уу? Надад мөнгө хангалттай байна. Надтай уу. Тэгвэл энэ мөнгө чинийх.
Бүгд: Хөөх.
Эр: Янзтай.
Лу: Эрхэм ээ. Ингэх хэрэггүй. Би энд цэвэрлэгээ хийх гэж ирсэн.
Эр: Юундаа их зан гаргасан юм? нэг муу цэвэрлэгч байж, өөрийгөө хэн гэж бодоо вэ? Өнөөдөр чамайг сургаад өгье л дөө.
З: Ван ах аа, болно. Цэвэрлэгчээр оролдоод яах гэсэн юм. Намайг бодоод больчих. Хэрэггүй.
Эр: Арчаагүй амьтан.
З: Чи зүгээр үү?
*************************
Шэн: Хурдал аа, хурдал. Хурдлаарай. Хөөе. Олчихлоо. Оройтоогүй гэж найдъя.
Эх: Бүр ядарчихлаа.
Эмээ: Ач охиноо харах нь байна шүү дээ. Сайхан байна. сайхан байна.
Х: Яасан хурдан явдаг юм бэ? Үхэх нь ээ.
Хуо: Ингэтлээ яараад байгаа нь Лу Зыяаныг өөр эмэгтэйтэй болгохгүй гэсэндээ юу? Эсвэл Лу Зыяан харах гэж тэр үү?
Шэн: Тэрнээс холд... Жиан Лулу. Ашгүй амжлаа.
З: Шэн Шиняао. Чи галзуураа юу? Яагаад намайг түлхээд байгаа юм?
Шэн: Нааш ир. Муухай юм битгий хар. Нүд чинь бохирдоно...
Хуо: Лу Зыяаныг өшиглөчихлөө гэж үү. Арай... Лу Зыяанд тийм сайн биш юм бол уу. Надтай гэрлэчихсэн болохоор... ухаан орсон юм бол уу.
Х: Юу болоод байна аа? Юу болсон бэ?
Хо: Шэн Шиняао Лу Зыяаныг өшиглөчихлөө. Галзуурчихсан юм байх даа?
Х: Аан?
Шэн: Зүгээр үү?
Хо: Юу болоод байна аа? Шэн Шиняао хардсанаас зайлахгүй.
Х: Юуг нь гайхсан юм. Лу Зыяаны дэргэд эмэгтэй хүн харагдах л юм бол галзуу нохой шиг болчихдог хүн. Уйлж унжиж, амиа хорлоно гэж сүрдүүлээд. Юу ч хийж магадгүй.
Хо: Та нар харав уу? Шэн Шиняаогийн нүдэнд ямар ч эр хүн байсан Лу Зыяаныг гүйцэхгүй. Лу Зыяанд ухаанаа алдчихсан хүн.
Хуо: Тэгвэл хардсандаа болоод уурласан байх нь. Тийм дээ. Лу Зыяанд олон жил сайн байсан юм чинь. Надтай гэрлэсэн гээд... юу гэж л гэнэтхэн ухаан орох вэ дээ. Би хэтэрхий ихийг хүсч.
Эр: Зүгээр үү? Би туслах уу?
З: Зүгээр ээ. Нэг хартай амьтан галзуурч байгаа юм.
Эр: Өө, хайрын маргаан байсан юм уу? Лу. Хүн татах увидасандаа л гомдохоос. Ийм аятайхан золиг байхад чинь...
З: Шэн Шиняао. Төвөг удаж ханаагүй л байна уу? Хүнтэй суучихаа биз дээ? Надаар яах гээд оролдоод байгаа юм? өөрийнхөө байж байгааг хар даа. Захын наймаачин шиг.
Хуо: Дахиад нэг үг хэлээд үзээрэй.
З: Хуо Жиншэн. Тэрнийг хамгаалаад байгаа юм уу? Шэн Шиняао зүгээр л миний дагуул. Надаас өөр хэнийг ч олж харахгүй. Эсвэл дүүгийнхээ орыг авсан орлон тоглогч гэж хэлж болно.
Хуо: Надад сэтгэлгүй байсан ч, Хуо Жинчэн миний эхнэр. Тэрэнд хүрээд үзээрэй.
З: Шэн Шиняао, чи үхчихээ юу? Намайг цохиж байгааг харахгүй байна уу? Хуо Жинчэн. Шэн Шиняаогийн хувьд би тэрний аминаас илүү чухал. Нүдээ нээгээд сайн хар. Миний төлөө юу хийх нь үү. Шэн Шиняао. Галзуураа юу?
Шэн: Чи намайг галзуу гээ биз дээ? Толгойг чинь хагалахаас өөр галзуу арга олдсонгүй.
З: Муу солиот...
Шэн: Яагаад хүн хараагаад байгаа юм? Өөрөө хүнийг галзуу гэчихээд. Галзуу хүний хийдгийг л хийж байна. ааш нь олдохгүй хачин амьтан бэ.
Х: Шэн Шиняао. Лу Зыяаныг цохичихож байгаа юм уу? арав гаран жил араас нь гүйчихээд... Ингэх юм бол тэрнийг бүрмөсөн алдана гэсэн үг. Чи мэдэж байна уу?
Шэн: Тийм үү? Тэгвэл чамайг ч гэсэн цохиод үзье. Тэгвэл чи ч гэсэн надаас хол байх уу?
Хо: чи чи чи чи чи чи чи чи чи...
Шэн: Нөхөр минь. Би ийм догшин биш шүү. Энэнээс болж байгаа юм.
Хуо: Тэрний буруу. Гар чинь өвдсөн үү.
Шэн: Өвдсөн. Үлээгээд өг. Хүний хөлийг цус болгочих юм.
Хуо: Зүгээр ээ. зүгээр.
Шэн: Та нар юугаа хийгээд зогсоод байгаа юм? Найз нь биз дээ? Хурдан эмнэлэгт хүргэж өгөөч. Цус алдаад байна шд.
Эр:. Аан. Тийм ээ. сануулсанд баярлалаа. Хурдан хурдан хурдан хурдан хурдан. Хурдлаарай. Аваад явъя.
Эмээ: Үгүй байлгүй дээ. Бүр инээсээр байгаад элэг хөших нь... Түрүүн Лу Зыяаны нүүрийг харсан уу...
Шэн: Хачин амьтан, намайг өдөж гэнэ. Хэн зөвшөөрсөн юм? Гайгүй байлгүй... Баларлаа. Гол юмаа мартчихаж. Лулу. Сайн санаж ав. Түрүүний Лу Зыяанаа бүх насаараа хол байсан нь дээр шүү. Өөртөө ойртуулж яасан ч болохгүй. Ойлгосон уу? Хорвоогийн хамгийн хэрэггүй амьтан байгаа юм.
Лу: Сайн хүн биш юм шиг байна.
Шэн: Зөв зөв зөв. Галзуу амьтан. Ээж ээ. хар даа. Тантай адилхан байгаа биз дээ.
Эмээ: Тийм байна. адилхан байна. Энэ хоёр... үнэхээр... хуулбарлачихсан юм шиг адилхан байна. ээж охин хоёр биш гээд хэлчих вий гэсэн шиг.
Шэн: Хань аа. ээж дүү хоёрт ДНХ-ийн шинжилгээ хийлгэе.
Хуо:. За. Лулу. Би.. чиний ах байж магадгүй. Төрсөн ах чинь.
*******************
Хуо: Шинжилгээний хариу гарсан. Лулу таны төрсөн охин мөн байна. Миний төрсөн дүү.
Эх: Лулу. Лулу. Миний охин. Ингэж чамайгаа олох гэж.
Лу: Ээж ээ. Ээж ээ. Би гэр бүлтэй боллоо.
Эх: Лулу. Ээжээс нь л боллоо. Миний охин зөндөө зовсон байх.
Эмээ: Ашгүй минь гэж. Ийм сайхан төгсгөл байх гэж. Жинчэн. Энэ бүхэн эхнэрийн чинь л ач. Сайн хайрлаж яваарай.
Шэн: Хөөх. Царайлаг нөхөр маань надтай сээтэгнэж байна. би яаж тэсэх болж байна аа? Хань аа. ВиЧат чинь надад байхгүй. Хоёулаа ВиЧатын найз болъё.
Хуо: Нээрэн тийм. Ханатал унтах. Яагаад ханатал унтах гэж бичиж байгаа юм?
Шэн: нөгөө... хань аа. Надтай анх уулзсан өдрөө чи сэрсэн болохоор л...
Хуо: Аан.
Шэн: Мэдээж би өдөр болгон чамтай ханаталаа унтах гээд л...
Эх: За. Өдөржин, оройжин гүйлдээд. Бүгд ядарч байгаа. Орж амарцагаа. Хэд хоногийн дараа хандивын дуудлага худалдаа болно. Тэр өдөр Хайчэний алдартнууд бүгд ирнэ. Бид нар ч гэсэн. Тэр өдөр би охиноо бүгдэд нь танилцуулна.
Эмээ: Хуо Жингуо тэр өөдгүй хог ч гэсэн очих байх.
Эх: Тийм ээ. очиж л таараа. Миний охиныг хараад царай нь яма болохыг хармаар байна.
Хуо: Яг зөв. Олон хүний өмнө тэр муу Хуо Жингуогийн хэн болохыг илчлэх хэрэгтэй. Үзүүлээд өг. Үзүүлээд өг.
Эх: Нэр хүндгүй болгох хэрэгтэй. Юу ч үгүй хоосон үлдээнэ.
Эмээ: Яг зөв.
Эх: Лулу. Өнөөдөр ээжтэйгээ унт. Ээжид нь чамд хэлэх юм зөндөө байна. Ноён Ханаталаа унтагч... энд юу хийгээд байгаа юм? Хурдан эхнэрээ аваад өрөөндөө оч.
Эмээ: Хөөе. Шэн Пипи. Амжилт. Өнөөдөр заавал амжилт гаргадаг юм шүү.
*************
Шэн: Миний нөхөр үнэхээр царайлаг юм аа. Энэ булчинг нь хар л даа. Эрч хүчтэй байж таараа.
Хуо: Эхнэр... өнгөрсөн хэд хоногт хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чи байгаагүй бол... би аль хэдийн...
Шэн: түй түй түй. Чи угаасаа л азтай хүн болохоор зуу наслах нь гарцаагүй.
Хуо: Эхнэр. Амалъя. Өдөр болгон чамайг ханатал чинь унтуулж байна аа.
****************
Шэн: Юу хийгээд байгаа юм? хүний замд хөндөлдөөд.
З: Хөөе. Шэн Шиняао. Чи өөрчлөгдчихөж. Чи юу хүсээд байгаа юм? Чи арай ингэж үнэд орж байгаад, намайг чамайг гуйна гэж бодоод байгаа юм биш биз дээ?
Шэн: Мулгуу. Тэгж байгаад тархийг чинь хагалчихна шүү. Тархи хэрэггүй бол хандивлачихаач. Мулгуу.
З: Эмэгтэйчүүд... чи миний сонирхлыг татаж чадлаа.
Шэн: Юу вэ? Зодуулах дуртай юм уу? яадаг тэнэг амьтан бэ.
З: Хөөе. Тийм ээ, тийм тийм тийм тийм тийм тийм. Наадах чинь. Хар л даа, хар хар. Нүдээ эргэлдүүлээд... хөөрхөн гэдэг нь... Шэн Шиняао. Би чиний ийм байхыг хараагүй юм байна. Хэл л дээ. Юу хүсээд байгаа юм? Миний чадахаар юм бол би юу ч байсан өгье.
Шэн: Нээрэн үү?
З: Чи... бүгдийг нь авч болно.
Шэн: Аан. Тэгвэл өтгөн идэж байгаагаа лайваар дамжуул. Линкийг нь надад явуулчихаарай.
З: Шэн Шиняао, чи албаар өдөөд байгаа юм уу?
Шэн: Чи яачихсан юм бэ? Ийм муухай ааштай байгаагүй биз дээ? Наад элэг чинь муудаж байгаагийн шинж шүү. Эрүүл мэнддээ анхаар л даа.
З: Чи...
Хуо: Эхнэр. Яасан?
Шэн: Юу ч биш ээ. миний хүссэн юмыг хийж өгнө гэхээр нь хэлсэн чинь хийхгүй гэнэ ээ. хоосон ярихаас цаашгүй амьтан.
Хуо: Тийм дээ.
Эмээ: Хар даа. хар даа. Хуо Жингуо ирж байна. Нэг үнэг дагуулаад ирж. Уур хүрчихлээ.
А: Хөөх. Бүгдээрээ намайг хүлээж байх шив.
**************
А: Хөөх. Бүгдээрээ намайг хүлээж байх шив.
Эх: Хуо Жингуо. Одоо бүр араар тавьдагаа нуухгүй байхаар шийдээ юу?
А: Юун араар тавих вэ? Хүмүүсийн дэргэд дэмий юм ярихаа боль. Бай нарийн бичиг миний дэргэд 24цагаар байж тусалдаг юм.
Б: Эгч ээ. энэ компаний ажил. Эгч ээ, өөр юм бодох хэрэггүй.
Эмээ: ямар компани 24цагаар ажилладаг байсан юм. ичгүүргүй эм. Уур хүрчихлээ байна. дургүй хүрчихлээ.
Хуо: Хуо Жингуо.
А: Юу хийгээд байгааюм? Миний хажууд зогсохгүй. Чин Ван. Бай нарийн бичгээс сайн суралц. Эмэгтэй хүн эр хүний нэр хүндийг өргөх ёстой юм. Аан, яг зөв. Нааш ир...
Эр: Хуо эзэгтэй биш үү? Ийм олон хүний өмнө яаж Хуо захирлыг алгаддаг байна аа?
Эмээ: Больж.
Эм: Энэ олон жил Хуо захирал, Хуо эзэгтэй хоёр үлгэр жишээ хосууд байсан. өнөөдөр юу болоод байна аа?
Эр: Эндүүрэл гарсан юм бол уу?
А: Чин Ван, чи галзуураа юу?
Эх: Зочид оо. Та бүхний үнэтэй цагийг үрсэндээ хүлцэл өчье. Надад Хуо Жингуогийн талаар олон нийтэд мэдэгдэх юм байна. Та бүхнийг Хуо Жингуо гэж хүний арьс нөмөрсөн, араатан гэдгийг батлах гэрч болж өгөхийг хүсч байна.
А: Чин Ван. Юу хийж байгаагаа мэдэж байна уу? Охиныхоо тухай бод. Юуны өмнө Хуо Жингуо эхнэрээ араар нь тавьдагийг илчилнэ.
Б: Чин Ван юу яриад байгаа юм? Тэрнийг ам ангайхгүй гээд байсан яасан? Яагаад гэнэтхэн ийм юм яриад байгаа юм?
Эх: Энэ 24цагаар үйлчилдэг Бай нарийн бичиг ч гэсэн Хуо Жингуогийн хувьд зүгээр л зугаа. Хуо Жингуо өөрийнхөө үеэл дүү Лин Шэожаотай хорь гаран жил зүй бус харьцаатай байсан.
Эр: Юу? Лин Шэожао? Лин Шэожао чинь Хуо овогтынд амьдардаг үеэл дүү нь байх аа? Тэр хоёр бүр... Хуо эзэгтэйн хамар дор... хорин жил араас нь тавьсан гэхээр... Ийм юм байж болох уу?
Эм: Хуо Жингуо их л даруухан царай гаргаад байдаг. Эхнэртээ учиргүй хайртай хүний дүр эсгээд байдаг шд. Үнэндээ ийм хөгийн амьтан байж л дээ.
А: Чин Ван. Хангалттай. Одоо боль. Нөхөд өө. Уучлаарай. Та бүхний хөх инээдийг барлаа. Эхнэр маань надад уураа гаргаж байгаа юм. Хардаад. Эхнэр, бүгд миний буруу. Одоо болно, за юу? Охиноо хармаар байгаа бол хурдан тайзан дээрээс буу.
Эх: Зочид оо. олон юм яриад яах вэ, өөрсдөө хар.
Л: Зөөлөн дөө.
А: Үеэл дүү минь. Чи сайхан үнэртэж байна.
Эр: Бурхан минь. Үнэн байна шдээ. Үнэхээр үнэн байсан байна.
Эм: Үеэл ах, үеэл дүү гэж нэг нэгнээ дуудчихаад ийм юм хийж байдаг. өөдгүй амьтдыг илчил.
Шэн: Өөдгүй амьтныг илчлэх сайхан байна.
А: Хуурамч. Бүгд хуурамч. Эй Ай-аар хийсэн хуурамч бичлэг. Чин Ван. Хуурамч гэж хурдан хэл. Чин Ван. Яг одоо хурдан хэл. Тэгэхгүй бол... төрсөн охиноо хэзээ ч олж харахгүй гэж мэд. Тэгвэл чи өөрөө л төрсөн охиноо алсан алуурчин болно. Чин Ван. Чи л хохирно.
Эх: Арслан бар ч үр төлөө иддэггүй. Хуо Жингуо, чи араатнаас дор амьтан.
А: Муу эм. Надтай хамт үхэхийг хүсээ юу? Охины чинь амь хамаагүй юм биз дээ?
Эх: Наад нүдээ нээгээд сайн хар. Тэр хэн байна?
Эр: Хуо Жинчэнтэй ирсэн охин хэн бэ? Төстэй харагдаад байх чинь.
Эм: Тийм ээ. хараагүй юм байна.
Лу: Ээж ээ.
Эр:. Юу? Хуо эзэгтэйг юу гэж дуудсан бэ? Ээж ээ? Хуо эзэгтэй Хуо Тинтин гэдэг өргөмөл охинтой байх аа? Энэ охин хаанаас гараад ирэв ээ?
Эм: Арай... энэ охины төрх... Хуо эзэгтэйтэй төстэй харагдаад байна. Үнэхээр адилхан юм аа.
Эр: Тийм байна.
Эх: Нөхөд өө. Энэ миний төрсөн охин. 20жилийн өмнө төрснийх нь дараа төрсөн эцэг Хуо Жингуо охиныг минь аваачиж хаясан. Ээж охин бид хоёр 20жил уулзалдаагүй. Саяхан охин маань миний дэргэд эргэж ирсэн.
Эр: Юу? Би буруу сонссон байлгүй дээ. Хуо Жингуо төрсөн охиноо хаясан гэсэн үү? Яагаад? Яагаад тэгж байгаа юм болоо? Галзуурчихсан юм бол уу?
Лу: Тийм ээ. Хуо Жингуо... тайлбарлахгүй юм уу? Яагаад араатнаас дор авир гаргаж байгаа юм?
А: Үгүй ээ. ийм байх ёсгүй. Тэр үед би ямар ч алдаа гаргаагүй. Та нар... яаж тэрнийг олсон юм? Ийм байх боломжгүй.
Эмээ: Оч.
Эх: Бүгд миний бэрийн ач.
А: Дахиад л чи юу. Муу өөдгүй эм... чи яаж мэдсэн юм?
Шэн: Мэдэлгүй яах вэ. таны хийсэн ичгүүртэй хэргүүдийг бүгдийг нь мэднэ. Хуо Жингуо. Өнөөдөр лантуугаар цохиулах ямар байдгийг мэдрүүлж өгье... Хуо Жингуо миний хадам ээжийг хуурах гэж өөрийн төрсөн охиноо гаргаж хаясан. Өөрийн нууц амрагийн хүүхэд болох Хуо Тинтинийг авч өсгөхийн тулд. Тэрнээс гадна эмч нарт мөнгө өгч хадам ээжийн маань савыг авахуулсан. Тэрнээс болж хадам ээж маань насаараа дахиад хүүхэд гаргаж чадаагүй.
Эр: Бурхан минь. Цочирдмоор юм аа. Хуо Жингуо хүний арьс нөмөрсөн араатан байж.
Эм: Чин Ван өрөвдмөөр юм аа. яагаад Хуо Жингуо шиг хүнтэй суучихдаг байна аа? өөдгүй новш. Хорвоогийн хамаг хүнд хэн болохыг нь харуулаад өг.
Шэн: Нөхөд өө. Яарах хэрэггүй. Дуусах яагаа ч үгүй байна. Хуо Жингуо гэдэг энэ өөдгүй амьтны хийсэн хэрэг ингээд дууссан гэж бодож байна уу? Үгүй. Бүр итгэхийн аргагүй өөр юм байгаа. Энэ Хуо Жингуо, Хуо Тинтин хоёры ДНХ-ийн шинжилгээний хариу. Эндээс харвал Хуо Жингуогийн 20жил нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн Хуо Тинтин тэрний төрсөн охин биш болж таарсан.
Эр: Тэнгэр минь. Энэ олон жил хүний хүүхэд өсгөөд өгсөн болж таарах шив. Хуо Жингуо ч жинхэнэ нүдний булай боллоо доо.
Эм: Миний амьдралдаа үзсэн хамгийн эмгэнэлтэй жүжиг байна. элэг хөших нь ээ. Хуо Жингуо бүх цаг үеийн азгүй амьтан. Бичээд ав. Интернэтэл тавьбал олон хүн үзнэ.
Эр: Хуо Жингуогийн амраг Лин Шүэжао үнэхээр сайн юм аа. хорвоогийн хамгийн хүчирхэг амраг байх.
Эм: Тийм ээ. тийм. Лин Шүэжаогийн төрүүлсэн Хуо Тинтин ч гэсэн олиггүй амьтан. Хуо овогтын охин гэдгээрээ түрий барьж, их зан гаргаж, байнга хүн дээрэлхдэг байсан бутач хүүхэд байсан байна шд.
Т: Хэн та нарт намайг ярихыг зөвшөөрсөн юм? Хэн Хуо овогтын охин болох гэсэн юм. Гайгүй байлгүй.
Эр: Би буруу хараад байна уу? Нийслэлийн Тан овогтын хүн байна.
Эм: Хэн? Бээжингийн Тан овогт уу? аль нь Тан овогтынх юм? Тэр хар царайтай нь уу?
Эр:. Чшш... галзуураа юу? Тан овогтынхон хар царайтай гэж хэлүүлэх дургүй. Тэр хүн... Тан овогтын тэргүүн Тан Вэн. Хөлөө дэвслэхэд л Хятад улс тэр чигээрээ чичирнэ.
Шэн: Бээжингийн Тан овогт. Хятадын хамгийн хүчирхэг гэр бүл. Хуо Тинтин яахаараа Тан овогттой холбогдчихдог билээ?
Т: Чин Ван. Уулзаагүй удсан байна. Дахиад уулзана гэж бодсонгүй. Би чамд талархах хэрэгтэй байх. Чи байгаагүй бол өнөөдрийн би байхгүй байсан. Баярлалаа, Чин Ван.
Эх: Юунд талархаа вэ?
Т: Надаас ДНХ-ийн шинжилгээ авсанд баярлалаа. Хуо овогтынхоос хөөсөнд баярлалаа. Намайг хөөгөөгүй байсан бол би яаж төрсөн аавыгаа олох билээ?
Эх: Төрсөн эцэг ээ? Юу гэсэн үг вэ?
Т: Та нарын айдаг энэ хүн миний төрсөн аав.
Эх: Юу болоод байна?
Тан: Үнэн. Тинтин миний охин. Лин Шүэжао тэр өөдгүй эмээс болж манай Тан овогтын үр удам гэрээ олохгүй төөрч явж. Тинтин ДНХ-ийн шинжилгээ хийлгэж, өвөг дээдсээ таньсан. Өнөөдрөөс тэр манай Тан овогтын хүн. Тэрнийг дээрэлхэх гэж байгаа бол эхлээд миний зөвшөөрлийг ав.
Хуо: Ээж ээ.
Эмээ: Шэн Пипи. Энэ юу болоод байна аа? яваад хэдхэн хонож байж, яахаараа Тан овогтын охин болчихдог юм? Манайх Тан овогтын дээр гарч чадахгүй шд.
Шэн: Энэ... энэ үзэгдэл номонд байгаагүй дээ. Бид хоёрыг энд ирснээс хойш зохиол нь өөрчлөгдчихөж. Тэгээд л ингээд өөрчлөгдөөд байх шиг байна.
Эмээ: Тэгвэл... бид хоёр давуу тал байхгүй болсон гэсэн үг. Одоо яах вэ?
Т: Чин Ван. Тэр үед би намайг Хуо овогтынд үлдээгээч гэж гуйсан. Чи яалаа? Миний үхэх сэхэхийг ч тоолгүй, намайг хөөж явуулсан.
Эх: Чи Хуо Жингуогийн нууц амрагийн хүүхэд. Би яасан гэж чамайг үлдээх юм? би тийм гэгээнтэн биш.
Т: Хн. Сайн байна. чи мэдээгүй байх. намайг хөөж явуулсан тэр мөчид би... нэг л өдөр Чин Ван чамайг өмнөө сөхрүүлж, гутлаа долоолгого гэж би тангарагласан. Уучлалт гуйлгана гэж. Чин Ван. Энэ өдөр ийм хурдан ирнэ гэж зүүдлээгүй л байлгүй. Хуо Жинчэн. Тэр үед би чамаас өөр юм боддоггүй байсан. Чиний төлөө юу ч хийхээс буцахгүй байсан. Гэтэл чи яасан бэ? Намайг биш Шэн Шиняаог сонгосон. Над руу харах ч үгүй байсан. Энэ юугаараа надаас илүү юм?
Хуо: Миний эхнэр чамаас бүх юмаараа илүү. Мянга дахин, арван мянга дахин илүү.
Т: Хуо Жинчэн. Чи юу болоод байгааг мэдэж байна уу? Би Тан овогтын охин. Миний өмнө сөхрөөд уучлалт гуйх юм бол... магадгүй... би та нарыг уучлах ч юм билүү.
Эх: битгий мөрөөд. Танай Тан овогт эрх мэдэлтэй байсан ч бид нарын хүсээгүй юмыг хийлгэж чадахгүй.
Хуо: Би энэ насандаа эхнэрээсээ өөр хүн харахгүй. Чи... тийм эрхгүй. Эхнэр...
Т: За за за. Харж л байя... тэгвэл би та нарт харуулъя. Эрх мэдэл, хүчтэй байх ямар байдгийг харцагаа.
А: Тинтин. Би Чин Ваны учрыг олоод өгье. Чин Ван намайг хамгийн ихээр үзэн ядаж байгаа. Миний нэр хүндийг унагахыг хүсч байгаа. Тинтин, өнөөдөр л надад туслах юм бол... Чин Ван уурандаа багтарч үхнэ. Надад итгэ. Миний хэлэх үгийг сонсоод багтарч үхэхийг хүсэх байлгүй.
Т: Муугүй л сонсогдож байна. Сайхан санаа байна. аав аа. Манай Тан овогтын хүч ээр Хуо Жингуог хамгаалахад хэцүү юм байхгүй биз дээ?
Тан: Хэлснээр нь хий. Хуо Жингуог Тан Вэн би хамгаална. Хуо овогтын асуудал үүгээр дуусаг. Энэ талаар тараасан хүн манай Тан овогтын эсрэг байгаа гэсэн үг.
Бүгд:. Мэдлээ, Тан ноёнтон. Устга. Хурдан устга... Устга. Хурдан устга...
А: Тан ноёнтон, баярлалаа. Тан ноён миний хоёр дахь ааваас өөрцгүй боллоо. Тан ноёны ачийг Жингуо би хэзээ ч мартахгүй. Өнөөдрөөс Жингуо би Тан ноёны үнэнч нохой байх болно.
Эр: Бос бос.
А: Чин Ван. Ийм юм болно гэж бодоогүй л биз дээ? Намайг хэн ч биш болгох гэж ингэж их бэлдчихээд Тан ноёны ганц өгүүлбэрийг сөрж чадахгүй. Тан ноёны өмнө та нар хэн ч биш.
Эх: Яагаад?
Т: Чин Ван. Одоо л айж байна уу. Түрүүхэн их зан гаргаад байсан байх аа? Сөхөр. Тэгээд уучлалт гуй.
Хуо: Битгий мөрөөд.
Т: Хуо Жинчэн. Чи хэнийг хамгаална гэж бодоо вэ? Манай Тан овогт та нарыг шоргоолж шиг дэвслээд хаяна. Сөхрөхгүй юу? Сөхрөхгүй бол танай Чин овогтыг Хайчэнд байх зайлуулаад өгье л дөө. Төрсөн гэр бүлээ өөртэйгөө хамт зовоомоор байна уу?
******************
Эм: Эрхэм зочид оо. уучлаарай. Дуудлага худалдааны цаг болчихлоо. Эрхэм зочид хувийн асуудлаа дуудлага худалдааны дараа шийдэхийг хүсье.
Хуо: Явъя.
Тан: Чухал дуудлага худалдаа.
Т: Шэн Шиняао, дуудлага худалдааны дараа чамтай тооцоо бодно.
Шэн: саначихлаа. Тан Вэн энэ эртний анагаах номыг авахын тулд өнөөдрийн дуудлага худалдаанд ирсэн. Тан овогтын бизнес анагаах ухаантай холбоотой. Тэрний “Сүнсний 13 зүү”-ний чадварыг хэн ч гүйцэхгүй. Гэхдээ “Сүнсний 13 зүү”-д ноцтой гаж нөлөө байдаг. Тан овогтынхон олон жил энд тэндээс эртний анагаах ном цуглуулж байгаа. “Сүнсний 13 зүү”-ний аргын гаж нөлөөг арилгахын тулд аргаа барж байгаа. Яах ёстойг мэдчихлээ.
А: Тан ноёнтон. Тан ноён юу сонирхсон юм бол? Жингуо би Хуо овогтын чадлаар танд туслахад бэлэн байна.
Т: Хуо Жингуо, ийм сайн нохой байх гэж.
А: Магтсанд баярлалаа, Тинтин авхай.
Т: Үнэнч гэдгээ батлахыг тэгж их хүсээд байгаа бол... очоод, тэр эртний анагаах ном, бас тэр ваарыг олоод ир. Аавд авчраад өг.
А: Анагаах ном оо? Тинтин авхай, санаа зовох хэрэггүй. Жингуо би би заавал энэ эртний номыг авч өгнө. Бүгд сонсцогоо. Тэр номыг би авна. Тан овогтын төлөө би энэ номыг авна.
Эмээ: Ичих нүүргүй тэнэг хог. Өөрийн гэсэн ухаангүй, тэнэг толгой. Уур хүрч үхэх нь ээ.
Эх: Арай... Хуо Жингуо үнэхээр Тан овогттой холбогдох гэж байгаа юм бол уу?
Шэн: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Хуо Жингуо тэр номыг авсан ч гэсэн, ямар ч нэмэргүй. Тан овогтын хүсч байгаа юм тэр номонд байхгүй.
Эх Хуо: Нээрээ юу?
Хуо: Хаана байгаа юм?
Шэн: Тэр эртний номыг эртний вааран дотор нуучихсан байгаа.
Эх: Эртний ваар аа? Энэ дуудлага худалдаан дээр зөндөө ваар байгаа. Алийг нь авах вэ?
Шэн: Аль нь гэдгийг би ч гэсэн мэдэхгүй л байна. гэхдээ... Лу Зыяан ваар авах гэвэл заавал тэр ваарыг авах хэрэгтэй.
Эх: Тэгвэл Лу Зыяанаас эхэлье.
Шэн: Номын анхны хувилбарт Лу Зыяан гол дүр байсан. Энэ дуудлага худалдааны үеэр би санамсаргүй нэг ваарны зураг авсан. Тэр вааран дотор “Сүнсний 13 зүү”-ний арга байсан. Тийм болохоор Тан овогтынхонтой нэгдэж, алдартай болсон.
Эм: Дараагийнх нь. Мин гүрний үеийн ногоон саарал өнгийн шаазан ваар. Эхлэх үнэ 1,5сая.
З: 1,5сая.
Шэн: 2сая.
З: 3сая.
Шэн: 5 сая.
З: Аан, одоо л ойлголоо. Шэн Шиняао. Чи албаар ингэж байна уу? миний анхаарлыг татахыг хүсээ юу? За яах вэ. Хүссэнээ хэл. Би чамд өгье.
Шэн: Түй. Хоосон ам шалдан гуя.
З: Чи...
Эм: 5сая. Нэг. 5сая хоёр. 5сая гу...
Т: 10сая.
Шэн: 11сая.
Т: 20сая. Шэн Шиняао. Надтай өрсөлдөж чадна гэж бодоо юу? Гайгүй байлгүй. Хүчээ үрэх хэрэггүй. Өнөөдөр би та нарыг сайн сургаад өгнө.
А: Шэн Шиняао. Чин Ван. Та нар Тан овогтынхонтой эд хөрөнгөөр өрсөлдөх гээгүй биз дээ? Үхлээ эрж байгаагаас ялгаагүй байлгүй.
Эм: Зарагдлаа. Тан авхайд баяр хүргэе.
Эмээ: Шэн Пипи, одоо яах вэ?
Шэн: Яарах хэрэггүй. Би агаар амьсгалангаа жаахан бодож байгаад ирье... Тан овогт эд хөрөнгөөр өрсөлдөнө гэвэл бид нар яасан ч чадахгүй. Өнөөдөр яаж ч чадахгүй юм шиг байна. Тулааны шилдэг 36 аргаас хамгийн шилдэг нь ухрах гэдэг байх аа. Хүсвэл өөрсдөө мөнгөө үрж л байна биз. Би лав нөхөртэйгөө... Лу Зыяан. Чи энэ ваарыг хаанаас авсан юм?
З: Таалагдаж байна уу? Шэн Шиняао чи яагаад миний юмыг ингэж сонирхоод байгаа юм? Намайг өөрийн болгож чадахгүй болохоор миний юмнуудыг цуглуулахаар шийдээ юу? Чи надад тийм сайн байх гэж. Май. Үзвэл үз...
Шэн: Энэ ваар хоосон байна. Одоо яах вэ?
З: Тийм их таалагдаад байгаа юм уу? авмаар байна уу? Намайг дагаад яв. Надад сайн үйлчлэх юм бол би хүссэн болгоныг чинь өгье.
Шэн: Муу новш чинь...
З: Шэн Шиняао. Галзуу амьтан... надад таалагд...
Шэн: “Сүнсний 13 зүү”-ний нууц арга. Энэ Тан овогтын хайж байгаа юм мөн байх. Ваарны ёроол дотор нуучихсан байж. Лу Зыяан, баярлалаа. Олиггүй амьтан...
****************
Эмээ: Шэн Пипи. Одоо яах вэ? Мэдээгүй байхад нь эндээс сэмхэн гарах уу?
Шэн: Санаа зоволтгүй. Би арга олсон.
Эмээ: Нээрэн үү?
Шэн: харж л бай.
Эм: Дараагийнх нь... манай дуудлага худалдааны хамгийн сүүлчийн үнэт эдлэл. Олон жилийн өмнө алга болсонд тооцогдож байсан Чин Наны анагаах эрдмийг агуулсан, эрдэнэсийн сан гэгддэг “Анагаах 12 арга” Эхлэх үнэ 50сая.
А: 100сая. Тан ноёны авахыг хүссэн зүйл. Хэн саад болохыг харъя.
Шэн: 200сая.
А: Шэн Шиняао. Чи үхмээр байна уу? Надтай өрсөлдөх гээ юу?
Эх: Яаояао. Бид хэд Тан овогтыг ялж чадахгүй.
Шэн: Зүгээр ээ. Надад даатгачих.
Эм: Энэ авхай 200саяыг санал болголоо.
А: 300сая. Муу өөдгүй хог, надаар оролдоно гэнэ ээ?
Шэн: 500сая.
А: Чи... чи...
Шэн: Би яасан гэж? Тэгээд үргэлжлүүлэх юм уу?
А: новш гэж. Тан овогтынд тал засах гэж... 800сая. Шэн Шиняао, үргэлжлүүлмээр байна уу?
Шэн: Тэрбум. Хөөе. Тэр... уурандаа үхчихээгүй байгаа? Намайг буруутгахгүй байгаа?
Эмээ: Тэгэхгүй ээ, тэгэхгүй. Би чамд батлан даалт бичээд өгнө. Би эмээ чинь байна.
Тан: Хэрэггүй амьтан. 2 тэрбум. Чи дагах уу?
Эх: Яаояао. Одоо болно.
Шэн: Ээжийн хэлснээр болог. Би болилоо. Тэр эртний номыг та ав.
Эм: 2тэрбум. Нэг. 2тэрбум. Хоёр. 2тэрбум. Гурав. Тан ноёнд баяр хүргэе. “Анагаах 12 арга”-ны эзэн боллоо.
Т: Аав аа, яасан бэ? Таны авах гэсэн ном биш байна уу?
Тан: Новш. 2тэрбумыг алдчихлаа.
Т: Аав аа. Шэн Шиняаогаас болж байгаа юм. Тэгээгүй бол бид нар ийм их мөнгө алдахгүй байсан.
Тан: Эд нарын учрыг ол. Битгий ай. Чи Тан овогтын охин.
Т: За. Баярлалаа, аав аа. өөдгүй эм. Чамаас болж манай Тангийнх 2тэрбумыг алдчихлаа. Шинэ, хуучин өр нийллээ. Шэн Шиняао хэлээдэх. Чи яая гэж бодож байна?
Шэн: Чи яамаар байна?
Т: Их амархан. Хуо Жинчэнээс сал. Тэрнийг миний үнэнч дагуул болго. Надад сайн байх юм бол би харж үзэж болох л юм.
Бүгд: Битгий мөрөөд.
Т: Сайн байна. Тэгвэл өөр арга алга. Тэгвэл Чин овогтынх байхгүй болох нь дээ.
А: Чин Ван. Би аль эрт Тан овогтынхон та нарыг шоргоолж шиг дэвслээд хаяна гэж: хэлсэн байх аа. Тан овогтынхныг өдөж байдаг. Үхлээ эрж дээ.
Эх: Хуо Жингуо. Асуудал байгаа бол надтай ярь. Битгий манай гэрийнхнийг оролцуулаад бай.
Т: Танай Чин овгийг оролцуулах хүсэл алга. Болж байна. Тэгвэл та нар бүгдээрээ сөхөрч суугаад уучлалт гуй. Тэгээд нэг нэгээрээ миний гутлыг долоо. Тан овогтын 2тэрбумыг яах вэ би харж үзэж болох юм.
Эмээ: Түй. Хүнд талархаж мэддэггүй хог. Хөлийг чинь хугалаад хаячихна шүү.
Шэн: Хуо Тинтин. Яасан ч их зантай юм.
Т: Намайг Тан Тинтин гэдэг болсон. Тэгээд ч, надад их зан гаргах эрх байгаа. Та нар шиг шоргоолжнууд миний хөлийг долоож байхдаа таарна.
Шэн: Тийм үү. Тан овогтын бутач хүүхэд... “Сүнсний 13 зүү”-ний аргын дэргэд хэр үнэд хүрэх бол?
Тан: Юу гэнэ ээ? “Сүнсний 13 зүү”-ний аргыг чи яаж мэддэг юм?
Шэн: Надад байгаа болоод л мэдэж байна.
Тан: Юу? Чамд байгаа гэнэ ээ? Хаана байна?
Т: Аав аа, худлаа ярьж байгаа юм. энэн шиг хөдөөний амьтанд юу гэж тийм юм байх юм?
А: Тан ноёнтон. Тинтин авхайн хэлдэг үнэн. Энэ Шэн Шиняао хөдөөнөөс ирсэн хүүхэд. Хуо Жинчэнд аз дуудах гэж авчирсан юм. энэ юу ч мэдэхгүй.
Т: Шэн Шиняао. Муу заль эм. Худлаа яриад байх юм бол уруулыг чинь сэтлээд хаячихна шүү.
Шэн: Нэг зүү Хүний сүнсний ордонд, хоёр зүүг Шаошан сүнсний ордонд...
А: Хөөе. Муу өөдгүй эм... юуны чинь сүнс вэ? Юугаа яриад байгаа юм?
Тан: Охин минь. Энэ ном үнэхээр чамд байгаа юм уу?
Шэн: Яасан? Авмаар байна уу?
Тан: Авмаар байна.
Шэн: даанч... та надад сайн хүн шиг санагдахгүй байна. би яасан гэж танд өгөх юм?
Т: Шэн Шиняао. Наад өмхий амаа тат.
Тан: Дуугүй бай. Охин минь. Болзлоо хэл. Миний чадах юм бол... манай Тан овогтынхон биелүүлж өгье.
Т: Аав аа. Шэн Шиняаод хууртах хэрэггүй. Манай Тан овогтынхон “Сүнсний 13 зүү”-ний аргаараа алдартай гэдгийг бүгд мэднэ. Энэ худлаа зохиож байгаа юм. Үнэн худлыг нь хэн мэдлээ. Аав аа, тайвшир. Энэнд хууртах хэрэггүй. Тийм юм бол номоо гаргаад ир.
А: Гаргаж ирж чадахгүй биз дээ? Муу эм. Худлаа ярьж байгаа гэж мэдсэн юм аа.
Эмээ: Энэ муу хог...
Шэн: Намайг гаргаад ирвэл Хуо Жингуо гэдэг энэ хүний нэр хүндийг унагаж болох уу? манай ээж тэрний хэн ч биш болохыг хармаар байгаа.
Тан: Болж байна.
А: Зөвшөөрч болохгүй. битгий зөвшөөр... Зөвшөөрч болохгүй. Би өөрийнхөө хэрэгтэй гэдгийг харуулъя.
Тан: Тэр номыг гаргаад ирдэг юм бол би Хуо овогтын тавьсан бүх шаардлагыг биелүүлнэ гэж амалъя. Хүн байна уу? Хурдан яваад Хөгшин ноёнд хэл. Сүнсний 13 зүүний арга олдсон гэж хэл.
Эр: Мэдлээ.
Т: Ийм байх ёсгүй дээ. Яаж... яахаараа энэнд байдаг байна аа?
Шэн: Чи дууссан...
Тан: Хуо Жингуогийн хийсэн ичгүүрт хэргүүдийг интернэтэд тавь. Нэр хүндийг нь дахин сэргэхгүй болго. Хуо эзэгтэйн хүслийг биелүүл.
А: Эхнэр.
Эр эр: Мэдлээ.
А: Эхнэр. Эхнэр, намайг авраарай. Эхнэр, намайг авраарай.
**************
Эр: Ашгүй дээ. Бичлэгээ одоо тавьж болохоор боллоо.
Эм: Хурдан тавиарай. Хамгийн түрүүнд тараая.
Эмээ: Ашгүй тэр муу хог алга боллоо. Сайхан боллоо.
Тан: Охин минь. Одоо надад харуулж болно биз дээ?
Шэн: Яах нь вэ? дээрэмдэх нь үү?
Тан: Би чиний хэлснийг хийсэн. Өөр юу хүсээ вэ?
Шэн: Хуо Жингуогийн асуудал энэ номыг харах болзол байсан. Харин өөрийн болгохыг хүсвэл өөр шүү.
Тан: Тэгвэл үнээ хэл. Нэг тэрбум. 10тэрбум.
Шэн: Үгүй ээ.
Тан: Чи яг юу хүсээд байгаа юм?
Шэн: Та сая харсан биз дээ. Хуо Тинтин бид нарыг яаж дээрэлхсэнийг.
Т: тан Тинтин.
Шэн: Нээрэн, тийм. Тийм. Тан Тинтин. Тан ноёнтон. Энийг авмаар байгаа бол надад нэг болзол байна.
Тан: ямар болзол? Тан Тинтинийг Тан овогтынхоос бүх насаар нь хөө.
Т: Чи... аав аа. би таны төрсөн охин. Тэгээд ч та бид хоёр уулзаад удаагүй байгаа. Шэн Шиняаогийн үгэнд орох хэрэггүй. Бид хоёрыг албаар хагаралдуулж байгаа юм. гуйж байна, аав аа. аав аа.
Тан: Тинтин миний охин. Тэрнийг Тан овогтынхоос хөөхгүй. Чиний болзлоос татгалзаж байна.
Т: Шэн Шиняао. Сонсов уу? энэ миний аав. Намайг хөөхгүй гэж байна.
Шэн: Тийм бол... явъя даа.
Тан: Шэн Шиняао. Чи наадахаа хамгаалж чадна гэж бодож байна уу? чамайг өөрөө өгөхөөс өөр аргагүй болгох мянган арга надад байгаа. Чи юу гэж бодож байна?
Шэн: Би сая зөв сонссон бол... Та намайг сүрдүүлсэн үү?
Тан: Чи зөв сонссон байна.
Т: Шэн Шиняао. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? миний аавыг сүрдүүлж байдаг. Аав та нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Шоргоолж бяцлахаас ч амархан.
Эмээ: Энэ муу хог. Нэг үгээ л давтаад байх юм. өөр үг мэддэггүй юм уу?
Шэн: Тэр үнэн байх. Энгийн иргэн эрдэнэс эзэмших гэмт хэрэг гэдэг. Энэ ном миний гарт бйах... сайн юм биш байж мэднэ. Миний аминд ч хүрч мэдэх нь.
Тан: Хүн хэзээ бууж өгөхөө мэддэг байх хэрэгтэй. Нааш нь өгөөдөх. Би чамд тэрбумыг өгье.
Шэн: Тэрбум аа? Ямар ч хэрэггүй. Би Хуо Тинтинийг л зовоохыг хүсч байна.
Т: Тан Тинтин.
Тан: аятайхан хэлж байгаа дээр өгсөн чинь дээр шүү.
Шэн: За яах вэ. Ийм юм байлгаад дэмийгээс хойш. Шатаачихъя. Жинчэн.
Хуо. Аан?
Шэн: Асаагуур. Алив. Асаа.
Тан: Боль боль боль.
Ө: Зогс.. Зогс.
Эр: Тан эзэн өөрөө ирчихэж.
Эм: Хөөх. Тан эзэнтнийг анх удаа л харж байна.
Тан: Аав аа. Сүнсний 13 зүүний арга... энэ золигт байна. Надад өгөхгүй бүр сүрдүүлж байна. Тан Тинтинийг Тангийн удмаас хөө гэсэн. Тинтин миний төрсөн охин. Би яаж зөвшөөрөх юм.
Ө: Хэрэггүй амьтан.
Эмээ: Больж.
Ө: Тан овгийн толгойлогчийн суудалд чи хангалттай удаан суусан. Тангийн сургаальд юу гэдэг вэ? мартаа юу?
Тан: Аав аа. би мартаагүй.
Ө: Эрхээрээ хатсан, юу ч мэдэхгүй бутач хүүхдийн төлөө Тан овогтын хэдэн үеийн тавиланг гаргуунд гаргаж байдаг. яаж байгаа чинь энэ вэ? хэрэггүй амьтан. Охин минь. Тан овог чиний хэлснийг зөвшөөрч байна. Хуо Тинтинийг Тан овгоос нэн даруй хөөнө. Хүн ир. Хуо тинтинийг чирээд гарга. Тангийн босгоор дахиад бүү алхуул.
Т: Үгүй ээ, өвөө. Гуйж байна. намайг битгий хөө л дөө. Намайг хөөхгүй л бол би юу ч хийсэн чадна... өвөө. Гуйж байна. намайг битгий хөө л дөө. Намайг хөөхгүй л бол би юу ч хийсэн чадна... Аав аа. аав аа, надаа туслаач дээ. Өвөөгөөс гуйгаад өг л дөө. Намайг Тан овгоос битгий хөө л дөө. Аав аа, би таны охин байна.
Эмээ: Тийм ээ. больж муу хог. Одоо яаж онгирохыг нь харъя л даа.
Шэн:
Ө: Охин минь. Чиний хэлснээр хийчихлээ. Хуо Тинтинийг Тан овогтынхоос хөөчихлөө. Одоо... энэ хөгшинд наад бичигээ үзүүлж болох уу?
Шэн: Уучлаарай, ноёнтон. Та оройтсон.
Тан: Муу эм. Чиний хэлснийг манай Тан овогтынхон хийсэн. Чи юу сэдээд байгаа юм?
Шэн: Түрүүн намайг сүрдүүлээд байсан болохоор чинь би сандраад... гар чичрээд шатаачихсан...
Ө: Шатаачихсан?
Шэн: Тийм. Энэ... Энэ хүнээс болж байгаа юм. намайг айлгаснаас болоод...
Тан: Аав аа.
Ө: Баларлаа.
**************
Тан: Аав аа.
Ө: Баларлаа. Өнгөрч. Өнгөрч. Өнгөрлөө.
Эр: Хөөх. Би зөв сонссон уу? тэр 1тэрбумын үнэтэй гэсэн эртний ном үнс болчихож байгаа юм уу?
Эм: Хайран мөнгө. Энэ Шэн Шиняаогийн ухаан эрүүл юм уу? яасан болгоомжгүй юм бэ? Нэг тэрбум гэж байхад. надад байсан бол сайхан байхгүй юу.
Эмээ: Шэн Пипи. Сайхан шатаалаа. Янзын гоё шатаж байна лээ. Шатаасан нь сайн болж.
Хуо: Тийм ээ. Шатчихсан. Эхнэр... юу ч болсон би бид нар чиний талд.
Ө: Охин минь. Тан овогтыг эсэргүүцвэл яахыг чи мэдэж байна уу?
Шэн: Яахаараа бүгдээрээ адилхан хүн сүрдүүлдэг байна аа? Хүнээс юм гуйж байгаа хүмүүс байж... ийм байдаг юм уу?
Тан: Чи үхсэн гэж мэд. Бариад ав. Үхтэл нь зод.
Хуо: Намайг амьд байгаа цагт... хэн ч хүрч чадахгүй.
Шэн: Хань аа. мундаг гэдэг нь. Би уг нь тэнд биччихсэн байсан юмыг цээжилчихсэн гэж хэлэх гэж байсан юм. Гэхдээ бодлоо өөрчилчихлөө. Хэлэхээ болилоо.
Ө: Юу? Цээжилчихсэн гэнэ ээ?
Шэн: Тийм. 13-хан бадаг байсан. амархан.
Ө: Энэ хөгшнийг өршөөгөөрэй. Охин минь. Чи өөрөө хэл. Юу ч байсан бай манай Тан овогтынхон чадахаа юм бол би зөвшөөрье. Амиа өг гэвэл өгье.
Шэн: Нээрэн үү? Би юу ч хэлсэн бай зөвшөөрөх үү?
Ө: Мэдээж. Амалж байна. Оронд нь.. чи цээжилснээ хэлээд өгчих.
Шэн: Ийм юм хэлэх жаахан ичгэвтэр ч гэсэн... Гэхдээ... танай Тан овгийнхон намайг толгойглогчоо гэж хүлээн зөвшөөр.
Ө: Охин минь. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Шэн: Мэдэлгүй яах вэ. Би та нарын толгойлогч болно. \
Тан: Муу өлөгчин. Манай Тан овог Хятадын хамгийн том овог. Зуун жилийн түүхтэй. Яахаараа хэн ч биш чам шиг охиныг дагадаг юм? яасан том мөрөөдөл вэ?
Шэн: Тэгвэл яах вэ. та нар хүсэхгүй байгаа бол... зүгээр ээ. Намайг сүрдүүлж болно. Алсан ч болно. Гэхдээ тэр нууцыг мэдэж чадах уу? Намайг сүрдүүлээд байгаа болохоор би их айж байна... зарим үгийг нь буруу хэлчихвэл... та нар л хэцүү байдалд орох байх даа.
Ө: Охин минь. Тан овог... эд хөрөнгөтэй, нэр хүндтэй. Яаж өөр хүнд үйлчлэх билээ. Энэ тухай яриа гарвал... Бид нар яаж хүний нүүр харах вэ? болзлоо өөрчилчих.
Шэн: Нэр нүүр илүү чухал уу? Эсвэл бүхэл бүтэн овгийн ирээдүй илүү чухал уу? та нар хар л даа. бүгд царай нь тогооны ёроол шиг хар болчихсон байна. Сүнсний 13 зүүний аргын гаж нөлөөнөөс болсон биз дээ?
Ө: Миний царай хар байна уу?
Тан: Аав аа. нээрэн л... цагаан биш байна.
Ө: Өвөө чинь ийм байсан юм.
Шэн: Царай харлах ч яах вэ. та нар хүнд өвчтэй, зовж шаналж байгаа. Энийг гадны хүмүүс мэдэхгүй байх.
Ө: Энэ манай Тан овогтын нууц. Чи... чи яаж мэдсэн юм?
Шэн: Миний яаж мэдсэн нь чухал биш. Тийм болохоор намайг толгойлогчоо болгох юм бол харин ч та нарын аз. Намайг өрхийн тэргүүн болгож, намайг дагах юм бол би та нарт энэ жорыг хэлж өгнө. Үгүй бол би хэдэн үг холбож хэлээд л болоо. Заза. Та нар бодоод үз. Бодож дуусахаараа над дээр ирээрэй. Нээрэн. Би юм амархан мартаад байдаг юм. удах юм бол зарим өгүүлбэрийг нь мартчихаж магадгүй л юм. Хань аа, явъя.
Ө: Байз байз. Чиний хэлдэг зөв. Бид нарт дахиад өөр боломж олдохгүй.
Тан: Аав аа.
Ө: Бид нарын санаа зорилго ижил биш бол бид яаж өсч дэвжиж хөгжих билээ. Манай Тан овог Шэн авхайг үйлчлэх болно. Өнөөдрөөс Тан овог Шэн авхайн хэлсэн бүхнийг биелүүлэх болно.
Бүгд: Тан овог Шэн авхайн хэлсэн бүхнийг биелүүлэх болно.
Тан: Аав аа.
Ө: Сөхөр.
Тан: Тан овог Шэн авхайн хэлсэн бүхнийг биелүүлэх болно.
Эмээ: Шэн Пипи. Чи манай улсын хамгийн мундаг хүн болчихлоо. Хөөх. Миний сайн найз... мундаг шүү... Миний сайхан амьдрах өдрүүд... ирлээ...
Хуо: Эхнэр. Сайн байлаа.
Шэн: Тийм ээ.
Бүгд: Тийм ээ.
****************
Шэн: Хуо Жинчэн намайг ийм газар дагуулж ирснийг чинь мэдэх юм бол... намайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Эмээ: Зүгээр ээ. өнөөдөр би дайлна. Чи мөнгө үрэх хэрэггүй.
Шэн: хэн мөнгө ярьсан юм бэ?
Эмээ: Мөнгөнд санаа зовох хэрэггүй. Би өмнө нь ядуу байж үзсэн. Одоо бол эгч нь баян болсоон....
Эр: Эгч ээ.
Шэн: Үгүй ээ. үгүй. би би гэрлчихсэн. нөхөртэй.
Эмээ: Би би би би би би.
Эр: Эгч ээ. Гурван гүрний үе аль хэдийн ард хоцорсон байх аа. Даио Чан яагаад энд байдаг билээ?
Эр: Эгч ээ. би ийм дугуй царайтай эмэгтэй харахаараа л унаж тусдаг юм. усан үзэм ид.
Эмээ: сайн байна. сайн байна. чи ч гэсэн ид... ид ид. Та нар ид...
Шэн: Нө... нөхөр минь... Миний хэлэхийг сонс доо. Хэлэх ч үг алга.
Хуо: харьж байгаад учраа олъё.
Шэн: Хөөе. Жоу Шаопан, туслаарай. Жоу Шаопан.
Эмээ: Сайн яваарай, ач хүү минь. Хурдан гучтай болгож өгөөрэй. Намайг тоох хэрэггүй.
Төгсөв.
Back to episodes Go home