Хятад кино – 30 жилийн хайр
Линк: https://www.youtube.com/watch?v=nN4KbGxLuA8
Дүрүүд:
|
Нэр |
Дүр |
Тайлбар |
|
Ланжи |
Гол дүр |
30 жил нөхрөө хүлээсэн эмэгтэй |
|
Жэнбан |
Гол дүр |
Дашиа группын ерөнхийлөгч, Ланжигийн орхиод явсан нөхөр |
|
Инин |
Туслах дүр |
Ланжи, Жэнбан хоёрын охин |
|
Тянь Хао |
Сөрөг дүр |
Ланжигийн өргөж авсан хүү |
|
Сю Маньли |
Сөрөг дүр |
Тянь Хаогийн найз бүсгүй |
|
Жян Хэ |
Туслах дүр |
Жэнбаны үеэл, мөрдөгч |
|
Ван Дали |
Сөрөг дүр |
Ланжиг хулгайлж хүчирхийлсэн хөдөөний эр |
Хүмүүс: Хараарай, Бай Лань бол тээврийн хаан. Дашиагийн тээврийн хаан Жоу Жэнбан Хайчэнд буцаж ирлээ.
Харуул: Дарга аа.
Эр: Ланжи энд ирсэн гэдэг мэдээ үнэн үү?
Туслах: Хатагтай энд байна. Гэхдээ 30 жил өнгөрчээ. Хатагтайн гадаад төрх урьдынх шигээ байхаа больсон. Таны одоогийн хөрөнгө чинээгээр...
Эр: Ланжи бол миний амьдралдаа цорын ганц гүн гүнзгий хайрлах эмэгтэй. Тэр ямар ч болсон бай, би түүнтэй гэрлэх болно. Тэр миний цорын ганц хөгшин, тахир дутуу эхнэр байх болно.
Тянь Хао: Мөнгө хаана байна? Мөнгө хаана байна? Чи миний мөнгийг хаана нуусан юм бэ?
Бай Ланжи (Ээж): Сэрээч! Миний бүх хадгаламж, Инингийн инж, манай байшин бүгдийг чи алдчихсан. Надад яаж мөнгө үлдэх юм бэ?
Тянь Хао: Чи намайг цохиж зүрхлэнэ гэнэ ээ? Мөнгөө хаана нуусан юм? Чи хулгайлж, дээрэмдэж, эсвэл зарж болно шүү дээ. Чи яаж мөнгөгүй байж чадаж байна аа?
Тянь Хао: (Утсаар) Хөөе, Жао ах аа, танд бараа дутагдаж байна уу? Надад арай ахимаг настай ч гэсэн царайлаг, хүүхэд гаргаж чадах өөр нэг хүн байна.
Бай Ланжи: Тянь Хао, би чиний ээж шүү дээ!
Тянь Хао: Чи зүгээр л намайг үрчилж авсан эх. Бид цусан холбоогүй.
Бай Ланжи: Гэхдээ би чамайг өсгөсөн. Гудамжинд хаягдсан хүүхэд байхад чинь авч, өнөөдрийн ийм ач тус мэддэггүй новш болтол чинь өсгөсөн.
Тянь Хао: Би чамайг дээрэмдэж болно! Чи намайг баян хүнд үрчлүүлэх боломжийг минь үгүй хийсэн. Үнэндээ би тэр үед чиний төрсөн охиныг чинь зарчихсан юм.
Ээж: Инин... Инин хэн нэгэнтэй оргоогүй гэж үү?
Тянь Хао: Тэнэг. Надад итгэ. Чиний төрсөн охин залуухан, үзэсгэлэнтэй болохоор би тэр үед түүнийг маш сайн үнээр зарсан.
Жао ах: Би бараагаа авахаар ирлээ,
Тянь Хао: Жао ах аа энд байна. Бараа энд байна,
Жао: хахаха, муугүй шүү. Эхлээд шалгаж үзье.
Тянь Хао: Зогс, зогс, наанаа зогс.
Жэнбан: Ланжи!
Бай Ланжи: Жоу Жэнбан... Жоу Жэнбан.
Жоу Жэнбан: Ланжи, энэ би байна. Би Байлан харшидаа буцаад ирлээ. Хурдан явъя.
Тянь Хао: Хаашаа явчихав?
Харуул: Ноёнтон.
Жэнбан: Энэ бол та нарын ирээдүйн эзэгтэй. Өнөөдрөөс эхлэн түүнийг харах нь намайг харж байгаатай адил. Түүнд анхааралтай үйлчил. Түүнд хүндэтгэлтэй ханд. Фанг Вэн?
Туслах Фанг Вэн: За.
Жэнбан: Хайчэн хотын хамгийн шилдэг эмнэлгийн багийг дууд.
Фанг Вэн: За. Ямар ч хамаагүй үнээр хатагтайг эмчил.
Ланжи: Жоу Жэнбан би таны амийг аварсан юм. Хайчэн бол таны хоёр дахь төрөлх хот. Хүүхэд бид хоёр чамайг гэртээ ирэхийг хүлээж байя.
Жоу Жэнбан: Боомтын дуут дохио сар бүр нэг удаа дуугардаг. Гурав дахь удаагаа дуугарахад би буцаж ирнэ. Би чамтай хамт хүүхдээ угтан авч, чамайг хамгийн жаргалтай эхнэр болгох болно.
Бай Ланжи: Сайн эр хүн тэмүүлэлтэй байдаг. Би чамайг хүлээнэ, чамайг буцаж ирээд надтай гэрлэхийг хүлээнэ.
Жоу Жэнбан: Ланжи намайг хүлээгээрэй.
Фанг Вэн: Дараа нь юу болсон бэ?
Жэнбан: Дараа нь би хилийн чанад дахь бүлгэмийн тулаанд орооцолдсон. Ланжиг хүнд байдалд оруулахгүйн тулд бид холбоо тасарсан. Гурван сарын дараа уулзахаар тохирсон бидний хагацал 30 жил үргэлжилжээ. Би амлалтаа биелүүлээгүй. Би түүнд болон хүүхдэдээ нөхөн төлбөр болгож бүх насаа зориулах болно.
Туслах: Хатагтай эдгээр жилүүдэд хүүдээ л найдаж амьдарсан байна. Түүний хүүг Бай Тянь Хао гэдэг.
Жоу Жэнбан: Тянь Хао гэдэг нь зөв байна. Ланжи бид хоёр хэрвээ хүүтэй болбол Тянь Хао, охинтой болбол Сюэ инь гэж нэрлэхээр тохирсон юм. Тэр бол Ланжи бид хоёрын хүү мөн. Залуу хүүг олохоор яг одоо яв.
Тянь Хао: Май чи
Эр: Тэгвэл май.
Эр 2: Миний толгой дүнгэнээд байна.
Тянь Хао: Тоголъё.
Эр: эхлээд мөнгөө төл. Би итгэж чадахгүй нь. Чи яагаад мөнгөгүй мөртлөө хөзөр тоглоод байгаа юм бэ?
Эр 2: Хэрэв болохгүй бол ээжээсээ мөнгө нэх.
Тянь Хао: Тэр хөгшин гичийг надад битгий дурс. Хэрэв тэр зугтаагүй байсан бол би яаж мөнгөгүй болох юм бэ? Би түүнийг барихаараа алах болно.
Найз бүсгүй: Бай Тянь Хао, чи өнөөдөр надад цүнх авч өгнө гэсэн биз дээ?
Тянь Хао: Ямар цүнх? Чи буруу сонссон байна.
Найз бүсгүй: Мөнгөгүй байж хайр дурлал ярих нь ямар хэрэгтэй юм? Салцгаая.
Тянь Хао: Намайг нэг өдөр баян болоход өвдөг сөхрөн гуйж ирэв ээ.
Фанг Вэн: Залуу эзэнтэн сайн байна уу?
Тянь Хао: Чи чинь…
Фанг Вэн: Би бол Дашиагийн тээврийн хаан Жоу Жэнбаны туслах Фанг Вэн байна. Тээврийн хаан тантай уулзахыг хүсэж байна. Энэ бол Наншан булангийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. Энэ бол Роллс-Ройс Фантом-ын түлхүүр. Энэ бол дэлхий даяар ердөө 100 ширхэг байдаг "Honor" Хар Алтан Карт. Эдгээр нь тээврийн хаанаас танд зориулж бэлдсэн угталтын бэлэг юм.
Залуу эзэнтэн, таны аав бол Дашиагийн тээврийн хаан Жоу Жэнбан.
Тянь Хао: Би агуу баатар, Жоугийн хүү байна шүү дээ!
Эр: Хао ах аа, та ирээдүйд баян болохоороо биднийг битгий мартаарай.
Найз бүсгүй: Ханиа, миний сая хэлсэн зүйл зүгээр л уурласандаа хэлсэн үг шүү, битгий нухацтай хүлээж аваарай.
Тянь Хао: Хахахаха, би өөрийгөө Бай Тянь Хао, хувь тавилангийн хүү гэдгийг мэдэж байсан юм. Аав аа, би эцэст нь таныг оллоо.
Тянь Хао: Аав аа, таныг эцэст нь оллоо.
Аав: Сайн хүү, босоорой, босоорой. Чи олон жил зовж зүдэрчээ.
Тянь Хао: Баярлалаа аав аа, баярлалаа.
Жэнбан: Юу? Хатагтай сэрчихлээ гэж үү? би одоо очлоо.
Жоу Жэнбан: Ланжи... Чи сэрчихэв үү?
Бай Ланжи: Жоу Жэнбан, чи яагаад далайд үхээгүй юм бэ?
Жоу Жэнбан: Ланжи, намайг уучлаарай...
Бай Ланжи: Хэрэв чи далайд үхсэн бол би өөрийгөө хуурсаар байх байсан. Чи одоо миний өмнө ийм гоёмсог харагдаж байна. Би чамайг 30 жил хүлээлээ. Энэ бүхэн инээдтэй тоглоом болж хувирлаа.
Эр: Энэ хүүхэд хэнийх юм?
Эм: Ичгүүргүй юм аа.
Эр: Манай Бай гэр бүлд чам шиг охин байхгүй. Тийм ээ тэрнийг хөөж явуулах хэрэгтэй. Яг одоо энэ тосгоноос зайл.
Бай Ланжи: Би сар бүр боомт руу очиж чамайг хүлээдэг байсан. Хүлээсээр байгаад 30 жил өнгөрлөө. Би тэдэнд сүй тавьсан, нөхөртэй гэж хэлсэн ч тэд надад итгээгүй. Би гэрээсээ хөөгдөж, ганцаараа хүүхэд төрүүлсэн. Би чамайг үхсэн гэж бодож байлаа.
Жоу Жэнбан: Ланжи, намайг уучлаарай. Энэ миний буруу.
Бай Ланжи: Би ядарч байна. Чи яв.
Жоу Жэнбан: Тэгвэл чи сайн амар даа. Би чамд заавал нөхөн төлбөр өгч, чамайг дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй болгох болно.
Бай Ланжи: Охин минь, миний охин... Та миний охиныг харсан уу?
Эм: Үгүй, үгүй,
Ланжи: сайн хараач. Та миний охиныг харав уу?
Эр: Үгүй ээ, уучлаарай.
Ланжи: Дахиад нэг хараач, дахиад нэг хараач. Та үнэхээр түүнийг өмнө нь хараагүй гэж үү?
Найз охин: Чамд нүд байна уу?
Тянь Хао: Ямар новш нь вэ? Ээж? Хурдан бос.
Ланжи: Чи юу хийгээв?
Бай Ланжи: Бай Тянь Хао, би чамайг гудамжнаас олж авсан ч өсгөж хүмүүжүүлсэн. Би чиний ач тус мэддэггүй занг чинь тоохгүй, харин Инин-д ямар нэг зүйл тохиолдвол би чамайг хэзээ ч зүгээр орхихгүй.
Тянь Хао: Чи намайг зүгээр орхихгүй гэнэ ээ? Чи бол хүч чадалгүй хөдөөний хөгшин хүүхэн. Чи намайг зогсоохын тулд юу хийж чадах юм? Чамд хэлье, миний төрсөн аав, тэрбумтан намайг аль хэдийн буцаагаад авчихсан.
Найз охин: Манай Тянь Хаогийн одоогийн байр сууриар бол чиний охиныг зарах байтугай, чи өнөөдөр энд үхсэн ч хэн ч ганц үг хэлж зүрхлэхгүй.
Бай Ланжи: Чи төрсөн эцэг эхээ олсон байх нь ээ,
Тянь Хао: Тийм. Хэрвээ чи намайг баян гэр бүлээс хулгайлаагүй байсан бол би чамтай хамт ингэж зовох байсан гэж үү?
Бай Ланжи: Чи юун дэмий юм яриад байна аа? Хулгайлах гэнэ ээ? Хэрэв би чамайг их цасан дунд замын хажуугаас олж гэртээ авчраагүй бол чи хөлдөж, өлсөж үхэх байсан.
Найз охин: Чи өөрийгөө магтахдаа үнэхээр сайн юм аа.
Тянь Хао: Чиний энэ дэмий зүйлд би итгэнэ гэж бодоо юу? Би, Бай Тянь Хао, язгууртан, ер бусын төрсөн хүн. Би чам шиг дорд хөдөөний хүүхэнтэй ямар ч холбоогүй байх ёстой. Одоо аав маань намайг буцааж авлаа. Чи төлөөсөө төлөх цаг болсон.
Бай Ланжи: Би буруу зүйл хийжээ. Би чиний амийг аварч, 30 жил өсгөсөн. Шөнө дунд чамайг өндөр халуурахад би хаалга болгоныг тогшиж тусламж гуйж байсан. Миний төрсөн охин чамайг ах шигээ санадаг байсан. Би сургалтын төлбөрөөрөө чиний мөрийтэй тоглоомын өрийг төлж байсан, харин чи түүнийг мөнгөний төлөө зарчихлаа. Бай Тянь Хао, чи хүн байх эрхгүй амьтан.
Тянь Хао: Чи үнэхээр агуу юм аа! Хэрэв чи үнэхээр тийм агуу юм бол намайг мөнгөгүй болоод чамайг зарахад битгий зугтаарай.
Жоу Жэнбан: Надад яагаад Ланжигийн дуу хоолой сонсогдоод байна вэ?
Фанг Вэн: хатагтай юу? гэртээ байхад яаж энд байх боломжтой билээ?
Ланжи: Инингийн хаана байгааг хэлүүлэхийн тулд би яах ёстой вэ? Би охинтойгоо уулзмаар байна.
Тянь Хао: Охинтойгоо уулзмаар байна уу? Тэгвэл боломжгүй зүйл биш. Чи зүгээр л газар хэвтээд нохой шиг мөлхөж сур. Хэрэв би баяртай байвал Бай Сю эи-ийн хаана байгааг чамд хэлнэ. Эсвэл тэр аль нэг уулын жалганд тэр хөгшин гоонь эрд хүүхэд төрүүлж өгч байгаа байх. Хаха,
Найз охин: хурдал, нохой шиг мөлхөж, нохой шиг хуцаж сур.
Тянь Хао: Гичий минь, над руу ингэж битгий хар. Чи сурмаар байна уу, үгүй юу? Хэрэв үгүй бол чи энэ насандаа охиноо дахиж хэзээ ч харахгүй.
Жоу Жэнбан: Ланжиг баярлуулахын тулд би юу хийх вэ?
Туслах: захирал аа, ирэх сард хатагтайн төрсөн өдөр болно гэдгийг мартчихаа юу? Тэгвэл та сайн бэлдэж, сүүлийн 30 жилийн турш хатагтайд өгч чадаагүй бүх төрсөн өдрийн бэлгээ нөхөж өгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол сэтгэл хөдлөлийн амьтад. Хатагтай сэтгэл нь хөдөлж магадгүй шүү дээ.
Жоу Жэнбан: Хаха, чи үнэхээр ухаалаг юм аа. Би Тянь Хаод мэдэгдэж, Ланжид төрсөн өдрийн гэнэтийн бэлэг бэлдэхэд нь туслахыг хүсэх хэрэгтэй байна.
Тянь Хао: Муу гичий.
Тянь Хао: Аав аа,
Ланжи: Жэнбан
Жэнбан: Ирэх сарын 18-нд чиний ээжийн төрсөн өдөр. Би хотын бүх алдартнуудыг цуглуулж түүнд төрсөн өдрийн үдэшлэг бэлдсэн. Эцэг эхийн ачийг санаж, ээжийгээ баярлуулаарай.
Тянь Хао: Ямар тохиолдол вэ, ирэх сарын 18-нд яг энэ гичий шиг... Аав аа, санаа зоволтгүй, би заавал сайн бэлдэж, ээжийгээ хүндэтгэх болно. Чи өнөөдөр азтай байна. Би төрсөн ээждээ төрсөн өдрийн гэнэтийн бэлэг бэлдэхээр явлаа. Энэ удаад чамайг зүгээр орхилоо.
Найз охин: Баяртай.
Ланжи: Охин минь, чи хаана байна вэ?
Жоу Жэнбан: Ланжи, чамд юу тохиолдоо вэ? Надад, хэн гар хүрч зүрхэлснийг олоотох. би түүнийг хэдэн хэсэг болгон тасдах болно.
Туслах: За. Түүнийг гаргаж ирээд, цавчиж, нохойд өг.
Бай Ланжи: Эхлээд хүүхдийг олоход тусал. Хэрэв чи үнэхээр нөхөн төлбөр өгмөөр байгаа бол бидний хүүхдийг ол.
Жоу Жэнбан: Юу? Санаа зоволтгүй, хүүхдийг олсон.
Ланжи: Тийм үү?
Жэнбан: санаа зоволтгүй, хүүхэд төөрсөн зүйл байхгүй. Төрсөн өдрөө хүлээ. Би Хайчэний бүх алдартнуудыг цуглуулж чамд зориулж төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулна. Хүүхэд чинь бас чамд гэнэтийн бэлэг бэлдсэн.
Бай Ланжи: Би түүнийг одоо хармаар байна.
Жоу Жэнбан: Чи эхлээд сайн амрах хэрэгтэй. Чи ийм гэмтэл авсан байна шүү дээ. Хүүхэд чамайг ийм байдалтай харвал гуниглах болно. Энэ сайн биш.
Бай Ланжи: Би өөрийгөө сайн асарнаа. Тэгээд охинтойгоо уулзана.
Жэнбан: Ланжи үнэхээр толгой нь эргэчихэж. Хүү охиноо ч ялгахгүй байна. Тянь Хаог төрсөн өдрөөр чинь авчрахад чи маш их баярлах байхдаа?
Эм: Та нар сонссон уу? Дашиагийн тээврийн магнат Жоу Жэнбан 30 жилийн өмнөх хайрт Бай Ланжигаа олсон гэнэ, бас тэр ганц хүүтэй юм байна. Өнөөдрийн төрсөн өдрийн үдэшлэгийг тээврийн магнат эхнэрээ баярлуулахын тулд хийж байгаа гэнэ.
Найз бүсгүй: Ханиа, чи сонссон уу? Одооноос эхлэн тээврийн магнатын хэдэн зуун тэрбумын хөрөнгө зөвхөн чинийх болно.
Тянь Хао: Би хэзээ ч уулзаж байгаагүй тэр төрсөн ээжийгээ баярлуулах ёстой бололтой.
Бай Ланжи: Ингэж их төвөг удах хэрэггүй дээ. Би өөрийнхөө хувцсыг өмсөж болно. Би хөгшин шүү дээ хүмүүс шоолох байх.
Туслах: Хатагтай минь, та зүгээр л өөртөө хангалттай хайртай биш байна. Үнэндээ танд маш сайн суурь бий. Жаахан хувцаслахад л та үзэгчдийг алмайруулах болно. Энэ даашинзыг тээврийн магнат тусгайлан танд зориулж хийлгэсэн юм. Та үүнийг өмсөж нөхөр, хүүхдүүддээ харуулмааргүй байна гэж үү?
Жоу Жэнбан: Ланжи, чи урьдынх шигээ дур булаам хэвээрээ байна.
Ланжи: Явцгаая. Хүүхдүүдийг удаан хүлээлгэж болохгүй.
Зочин: Ноён Жоу таныг хараад л ер бусын хүн гэдгийг чинь мэдлээ.
Тянь Хао: Хаха, үгүй ээ, үгүй,
Эм: ноён Жоу, би бол Жянжоугийн Юнь гэр бүлийн том охин байна. Сайн байна уу.
Тянь Хао: Хэрэв урьд нь байсан бол ийм түвшний цагаан, баян, үзэсгэлэнтэй эмэгтэй над руу харах ч үгүй байсан биз. Эдгээр баян эрхмүүд намайг зүгээр л нохой шиг л үзэх байсан.
Найз охин: Нөхөр минь, ээж хаана байгаа юм бол?
Тянь Хао: Миний ээж бол тээврийн хааны эхнэр. Дээд зэрэглэлийн хатагтай мэдээж сүр хүч, ёслол төгөлдөрт анхаарал хандуулах ёстой. Бай Ланжи шиг тосгоны хүүхэн бол дорд заяатай төрсөн. Түүнд үрчлүүлсэн нь миний амьдралын хамгийн том ичгүүр юм.
Найз охин: Тийм ээ, зөвхөн тээврийн хааны эхнэр шиг язгууртан эмэгтэй л миний хадам ээж байх эрхтэй. Бай Ланжи шиг хөдөөний бүдүүлэг амьтан миний нөхөрт тохирохгүй. Бид ээждээ сайн үйлчлэх ёстой.
Зочид: Хараарай, тээврийн хаан болон түүний эхнэр ирж байна. Тээврийн хаан энд байна.
Эм: Тээврийн хааны хэдэн арван жил хайрласан эмэгтэй ямар харагддагийг мэдмээр байна.
Эм 2: Тэр маш үзэсгэлэнтэй байх ёстой.
Эм: Ноён Жоу, та тээврийн хааны хүү, та түүний эхнэр ямар харагддагийг мэдэх ёстой.
Тянь Хао: Тэр миний төрсөн ээж. Мэдэлгүй яах юм. Гэнэтийн бэлэг хэрхэн бэлтгэгдсэнийг би мэдмээр байна. Би анх удаа уулзахдаа ээждээ сайн сэтгэгдэл төрүүлэх ёстой.
Найз бүсгүй: Санаа зоволтгүй, нөхөр минь бүх зүйлийг бэлдсэн.
Тянь Хао: Би баян гэр бүлийн өв залгамжлагчийн байр сууриа бататгахын тулд ээждээ таалагдах ёстой.
Найз охин: Би баян гэр бүлд амжилттай орохын тулд хадам ээждээ таалагдах ёстой.
Эр: Тээврийн хаан ирлээ. Ирлээ.
Тянь Хао: Миний аав гараад ирлээ, дотор сууж байгаа хүн бол миний ээж.
Туслах: Хатагтай, машинаас бууна уу, хүүхэд тань таныг хүлээж байна.
Тянь Хао: Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй баян гэр бүлийн өв залгамжлагч аа, би ирлээ.
Зочид: Ваав, ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Жоу Жэнбан: Ланжи, энэ бол манай хүүгийн чамд зориулж бэлдсэн гэнэтийн бэлэг юм.
Бай Ланжи: Юу? Хүү гэнэ ээ?
Хоёул: Ээж ээ, ээж ээ. ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе.
Жоу Жэнбан: чи яагаад зогсоод байгаа юм бэ? Хүүхдийг хурдан босгоход тусал.
Ланжи: Чиний яриад байсан хүүхэд чинь энэ мөн үү?
Жоу Жэнбан: Тийм ээ, манай хүү чамд зориулж ийм том гэнэтийн бэлэг бэлдэх гэж маш их хүчин чармайлт гаргасан.
Бай Ланжи: Энэ үнэхээр маш том гэнэтийн бэлэг байна. Гэхдээ тэд биш байна.
Эм: Гал гарч байна, гал гарч байна.
Жоу Жэнбан: хатагтайг зочид буудал руу буцаагаад хүргэж өг, би энэ асуудлыг шийднэ.
Бай Ланжи: Жэнбан, миний яриаг сонс.
Жоу Жэнбан: Одоохондоо энэ талаар ярихгүй байцгаая. Аюултай байна.
Бай Ланжи: Тэгэхээр Жэнбаны олсон хүүхэд нь Бай Тянь Хао байх нь ээ. Тэгвэл миний охин яах вэ? Үгүй ээ, Инин аюулд хэвээр байна.
Тянь Хао: Чи миний ээжийн өрөөнд юу хийж байгаа юм?
Ланжи: Би…
Ланжи: Би…
Тянь Хао: Харж байна уу, би төрсөн аавыгаа олж, Дашиагийн цуутай ханхүү боллоо. Чи намайг хэдэн жил өсгөснөө далимдуулж надаас ашиг хүртэхээр энд иржээ. Ямар ичгүүргүй юм бэ!
Найз охин: Өнөөдөр бол манай Тянь Хаогийн төрсөн ээж, тээврийн хааны эхнэрийн төрсөн өдөр. Чам шиг хөдөөний хөгшин хүүхэн ирэх газар мөн үү?
Бай Ланжи: Чи өмнө нь олсон төрсөн аав чинь Дашиагийн хамгийн баян хүн Жоу Жэнбан гэж хэлсэн үү?
Тянь Хао: Тийм ээ, миний аав бол Дашиагийн алдартай тээврийн хаан. Чи муу дорд амьтан миний аавын нэрийг хэлж зүрхэлнэ гэнэ ээ?
Бай Ланжи: Бай Тянь Хао, Бай Тянь Хао, чи бол туйлын тэнэг, хэрэггүй хог, мунхаг амьтан байна.
Тянь Хао: Чи сүүлийн хэдэн өдөр надад зодуулаагүй болохоор гар чинь загатнаад байна уу?
Ланжи: Чи дахиж ханхүү байж чадахгүй байх вий гэхээс айж байна.
Тянь Хао: Дуугүй бол, миний өрөө рүү орох гэж яасан их хичээв ээ. Энэ төрсөн өдрийн үдэшлэгийн зорилго чинь зүгээр л мөнгө авах биш үү? За за, энэ мөнгийг 30 жилийн турш намайг тэжээсэн нохойн хоолны чинь үнэ гэж бодоод ав. Эндээс зайл! Чи миний эцэг эхэд дэмий юм ярьвал ална шүү. Чи үүний үр дагаврыг дааж чадахгүй шүү.
Бай Ланжи: Намайг юу хэлэхээс айж байна уу? Чи ээжийгээ зарсан, дүүгээ зарсан, эсвэл чи мөрийтэй тоглоомонд донтож, нүгэлд живсэн гэж хэлэхээс үү? Хай Тянь Хао, чи өнөөдрийнхөө үйлдлүүдэд харамсах болно,
Тянь Хао: Хөгшин хүүхэн минь, чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Бай Ланжи: Би хэн бэ гэж үү? Би бол тээврийн магнатын эхнэр. Түүний яриад байгаа хадам ээж, чиний яриад байгаа төрсөн ээж чинь би байна. Бай Тянь Хао, чи тээврийн магнатын хүү огт биш. Миний охин мөн. Чи бол зүгээр л над шиг үрчилж авсан эхийн нэр хүндэд найдаж, буруу хүнээ дагаж яваа хуурамч амьтан. Өнөөдрийн төрсөн өдрийн үдэшлэгийг надад, Бай Ланжид зориулж бэлдсэн юм.
Найз бүсгүй: Авгай минь, чи хөгширч, хэтэрхий их кино үзсэн бололтой, тийм үү? Чи тээврийн магнатын эхнэр гэнэ ээ,
Тянь Хао: ямар тэнэг юм бэ. Чи намайг итгэнэ гэж бодоо юу?
Бай Ланжи: Энэ даашинз 100 сая юанийн үнэтэй. Үүнийг Жоу Жэнбан надад зориулж захиалсан юм. Энэ дэлхий дээр ганцхан байгаа хувилбар. Чи онлайнаар шалгаж болно.
Найз бүсгүй: Аав хадам ээжид зориулж Мастер Револьвер-ээр даашинз хийлгэсэн гэж дуулсан.
Тянь Хао: ганцхан хувь даашинз захиалсан гэнэ ээ? Тэр нь энэ хөдөөний хог түүдэг авгайн өмссөн хувцас байж таарахгүй шүү дээ.
Ланжи: Чи шалгаж зүрхлэхгүй байна уу?
Найз охин: Зүгээр л шалгая, би чамайг илчлэхийг хүлээж байна. Чи энэ даашинзыг жинхэнэ гэж дүр эсгэж зүрхэлсээр л байх уу.
Найз бүсгүй: Ханиа, яах вэ?
Тянь Хао: Үгүй ээ, боломжгүй.
Бай Ланжи: Би өөрийгөө тэр цуу ярианы эзэн гэж хэлсэн. Бай Тянь Хао, чи бол тэнэг хуурамч ханхүү, ач тусыг умартсан чоно.
Тянь Хао: Хаха, би мэдэж байна. Чи миний ээжийн өрөө рүү хулгайгаар орж, түүний хувцсыг хулгайлсан байж таарна.
Найз охин: Тэгэхээр ийм байжээ.
Бай Ланжи: Бай Тянь Хао, Бай Тянь Хао. Жоу Жэнбаны аялалын хөлөг онгоцыг "Бай Лан" гэдэг, түүний харшийг "Бай Лан харш" гэдэг. Чи яагаад гэдгийг нь хэзээ ч бодож байгаагүй юу?
Тянь Хао: Чи үргэлж энэ бүхэн чамтай холбоотой гэж хэлэх гэ юу?.
Ланжи: Тийм.
Тянь Хао: Хаха, энэ зүгээр л тохиолдол. Чи өөрийгөө магтахдаа үнэхээр гаргууд юм аа.
Ланжи: Тохиолдол гэж үү?
Бай Ланжи: Жоу Жэнбан руу залга. Зүгээр л асуу, тэгвэл чи мэдэх болно.
Найз бүсгүй: Ханиа, тэр маш итгэлтэй байна. Хэрэв үнэн бол яах вэ?
Тянь Хао: Эхлээд аав руу залгаж байдлыг шалгая.
Жэнбан: Байна. Чи ээжтэйгээ уулзсан уу?
Ланжи: Жэнбан,
Жэнбан: Сонин юм аа. Надад Ланжигийн дуу хоолой сонсогдоод байх юм. Тянь Хао, хэн яриад байгаа юм бэ?
Тянь Хао: Аав аа, хэн ч биш. Энэ Манли байна.
Жэнбан: Чи ямар хэргээр залгасан юм бэ?
Манли зүгээр л сонирхсон юм. Таны хувийн аялалын хөлөг онгоцыг яагаад "Бай Лан" гэдэг юм бэ, бас гэр тань яагаад "Бай Лан харш" юм бэ? "Бай Лан" гэдэг нь ямар нэгэн онцгой утгатай юу? Энэ манай ээжтэй ямар холбоотой вэ?
Жоу Жэнбан: Хүү минь, Чи яагаад хайр дурлалын талаар асуугаад байгаа юм бэ? Би зүгээр л Байлан цахирмаа цэцгэнд дуртай юм.
Тянь Хао: Өө, за за, аав аа, би ойлгочихлоо. Та ажлаа үргэлжлүүл дээ. Би утсаа тасаллаа. Гичий минь, чи намайг бараг л хуурчихлаа.
Найз охин: Би мэдэж байна. Лао Гүо, тэр хөгшин, өөрийгөө хичээнгүйлэн гоёж тээврийн магнаттай холбогдох гэж оролдсон байна. Чи аавын минь нууц амраг болохыг хүсэж байгаа байх.
Тянь Хао: Энэ сайн санаа байна, гичий минь.
Найз бүсгүй: Нөхөр минь, бид түүнийг төрсөн өдрийн үдэшлэг рүү чирч аваачаад, олон нийтийн өмнө сургамж өгье. Миний оронд орохыг хүсэж байгаа хүмүүст сануулга болог. Хадам ээжийнхээ байр суурийг хамгаалъя, тэгвэл тэр биднийг заавал бишрэх болно.
Тянь Хао: Чиний хэлснээр болъё. Миний ээж энэ нүүр ам нь хавдсан дүр төрхөд нь заавал дуртай байх болно.
Найз охин: Нааш ир, ирж үзцгээ. Энэ ичгүүргүй хөгшин эмэгтэй тээврийн магнатын хүүг хулгайлж, түүний үрчилж авсан эх болсон байна. Өө, тэр үрчилж авсан эх нь өөр хүний нууц амраг болжээ.
Бай Ланжи: Тийм биш, тийм биш...
Тянь Хао: Чи намайг хулгайлж, 30 жилийн турш хүнд хэцүү амьдруулсан. Би чамайг буруутгахгүй, гэхдээ чи аавыг минь уруу татаж түүний нууц амраг болсон байна.
Бай Ланжи: Тянь Хао, тэр хүршгүй тээврийн магнат чинь миний нөхөр гэж хэлээд байна. Тэр үрчилж авсан хүүг бидний хүүхэд гэж андуурсан байна.
Найз охин: Чи дэмий юм ярихаа боль, Тянь Хао бол мэдээж тээврийн магнатын төрсөн хүү.
Тянь Хао: Гичий минь, би бол Жоу гэр бүлийн өв залгамжлагч. Хэрэв чи аавыг минь уруу татаж, ээжийн минь залууг булаахыг хүсэж байгаа бол төлөөсөө төлөх болно. Нааш ир, түүнийг нүцгэл.
Ланжи: Больцгоо.
Тянь Хао: Яагаад болохгүй гэж? Өнөөдрийн найрыг аав ээжид маань зориулж зохион байгуулсан. Би, Бай Тянь Хао бол тээврийн магнатын цорын ганц хүү бөгөөд Жоу гэр бүлийн их наяд долларын хөрөнгийн цорын ганц өв залгамжлагч.
Найз бүсгүй: Тийм ээ, миний хадам ээж бол тээврийн магнатын анхны хайр. Зэрлэг тахиа шиг чи яаж дүрд тоглож зүрхэлдэг байна аа? Намайг түүнийг илчлэхэд хадам ээж маань намайг заавал шинэ нүдээр харах болно. Намайг баян гэр бүлд орохыг зөвшөөрнө.
Бай Ланжи: Тэнэг минь, чиний үзэсгэлэнт зүүд чинь бүтэлгүйтэх тавилантай. Өнөөдөр би чамайг энд өвдөг сөхрүүлж, нүглийг чинь наманчлуулах болно.
Тянь Хао: Чи тэнэг үү? Миний төрсөн ээж намайг эргэж ирсэнд маш их баяртай байгаа. Түүнийг ирмэгц аав маань компанийн хувьцааг шууд надад шилжүүлэх болно. Хувьцаа шилжүүлэх гэрчилгээ одоо миний ээжийн гарт байгаа.
Чи юунд нь инээгээд байгаа юм, гичий минь?
Ланжи: Чиний яриад байгаа зүйл чинь энэ үү?
Тянь Хао: Чи яаж хувьцаа шилжүүлэх баримт бичгийг авсан юм бэ? Миний аав үүнийг зөвхөн ээжид минь өгсөн шүү дээ.
Бай Ланжи: Бай Тянь Хао, чи бол миний үрчилж авсан хүү. Жоу Жэнбан 30 жилийн өмнө намайг орхисон, тэр заавал нөхөн төлбөр хийхээр буцаж ирсэн. Чи ч гэсэн энэ боломжийг ашиглан эд хөрөнгө, алдар нэрийг эдэлж болох байлаа. Харамсалтай нь чи олзоо өөрөө устгаж байна. Баримт бичиг дээр хэний нэр бичигдсэнийг сайн хар.
Найз охин: Энэ яаж боломжтой гэж? Тэр үнэхээр хатагтай Жоу гэж үү?
Тянь Хао: Үгүй ээ, боломжгүй. Би түүнийг хараахан танихгүй байна. Хэрэв тэр хатагтай Жоу байсан бол яаж өглөө эрт босож, намайг сургуульд сургахын тулд өдөрт гурван ажил хийх юм бэ? Тэр яаж миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд цусаа зарж амьдрах юм бэ? Тэр яаж ийм ядуу зүдүү болох юм бэ?
Бай Ланжи: Бай Тянь Хао, тэгэхээр чи ч бас мэдэж байжээ. Чиний үрчилж авсан эх чиний төлөө хичнээн их төлөөс төлснийг.
Тянь Хао: Энэ заавал хуурамч байх ёстой, хуурамч байх ёстой.
Найз охин: Гэхдээ үүн дээр "Daxia Shipbuilding"-ийн албан ёсны тамга байна. Албан ёсны тамгыг хувиараа хуурамчаар үйлдэх нь хууль бус.
Бай Ланжи: Чи үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу? Гэхдээ үнэн бидний өмнө байна. Энэ баримт бичгийг Жоу Жэнбан өөрөө надад гардуулж өгсөн юм.
Тянь Хао: Энэ туйлын боломжгүй. Миний аав үүнийг ээжид минь зориулсан гэж хэлсэн. Тэр яаж чамд өгөх юм бэ? Магадгүй чи цонхоор авирч ороод аавын минь амраг болж чадсан юм биш биз?
Найз охин: Юу? Чиний аав ээжийг чинь гүн гүнзгий хайрладаггүй гэж үү? Тэр 30 жил гэрлэж, хүүхэдтэй бололгүй хүлээсэн.
Тянь Хао: Миний аав ч гэсэн эр хүн. Аль эр хүн хуурдаггүй юм бэ? Тэр гэрлэж, хүүхэдтэй болохгүй байна гэдэг нь нууц амраггүй гэсэн үг биш.
Тянь Хао: Чамайг ийм овсгоотой хөгшин гэж бодсонгүй. Ийм хөгшин байж аавыг минь яаж панаалдаж хувьцааг нь өөртөө шилжүүлж авч чадав аа? Орондоо орох гэж нэлээд хичээж ээ.
Найз охин: Хэрэв тэр үнэхээр амраг нь юм бол энэ нь чиний байр сууринд нөлөөлөх үү?
Тянь Хао: Би бол аавынхаа цорын ганц төрсөн хүү, харин ээж минь түүнийг 30 жил хүлээсэн насан туршийн хайрт нь. Чам шиг дорд эмэгтэй бид хоёртой өрсөлдөх хэрэгтэй гэж үү?
Тянь Хао: Энэ гичийг чирч гаргаад, бичлэг хийж, бүх сүлжээгээр шууд дамжуул. Бие хаагаа бүгдэд ил гаргасан заваан эмэгтэйг аав минь хүссээр байх уу, үгүй юу гэдгийг хармаар байна. Бүгд миний үгийг сонс! Би бол тээврийн магнатын цорын ганц төрсөн хүү. Хэн надад тусалж энэ эмэгтэйд сургамж өгнө, тэр хүнийг би Жоу гэр бүлийг өвлөж авахаараа шагнана гэж амлаж байна.
Бай Ланжи: Би Жоу Жэнбаны эхнэр байна. Чи надад ингэж хандаж яаж зүрхлэв? Жэнбан та нарыг зүгээр орхихгүй. Би одоо түүн рүү залгаж батална.
Тянь Хао: Чи аавд маань гомдоллох гэнэ ээ? Чам шиг ёс суртахуунгүй хөгшин хүүхэн түүний төрсөн хүү болох надтай тэнцэнэ гэж бодоо юу?
Ланжи: Дахин дахин алдаа гаргахаа боль. Чи бол хуурамч.
Тянь Хао: Би чамд аав руу минь залгах боломж олгоно гэж үнэхээр бодоо юу? 20 настайдаа зэрлэг эртэй унтаж, гэрээсээ хөөгдсөн садар эмэгтэй! Одоо ийм насан дээрээ аавыг минь уруу татах гэж гэнэн цайлган дүр эсгэхийг чинь харъя. Чиний заваан үйлдлүүдийг мэдвэл аав минь чамтай унтана гэж бодож байна уу?
Бай Ланжи: Чиний яриад байгаа тэр зэрлэг эр чинь Жоу Жэнбан шүү дээ!
Найз охин: Чи үнэхээр ухаанаа алджээ. Чи хадам аавд янз бүрийн хэрэг тулгана гэнэ ээ?
Гэхдээ чи үнэхээр овсгоотой юм аа. Энэ индранил зүүлт дор хаяж хэдэн саяын үнэтэй. Үүнийг бас хадам аав өгсөн үү? "Гуравдагч этгээд" яаж надтай тэнцэх юм? Би бол Жоу гэр бүлийн ирээдүйн залуу хатагтай. Одоо энэ зүүлт минийх болсон. бүгдийг нь өг. Одоо бүгд минийх.
Тянь Хао: Хувцсыг нь тайл.
Бай Ланжи: Намайг явуул, намайг явуул, надад битгий хүр! Жэнбан, намайг авраач!
Тянь Хао: Хөгшин гичий минь, чи ааваас минь тусламж гуйна гэж бодсоор л байна уу? Би одоо энэ утсыг чинь хага цохиод, чи яаж төвөг удахыг чинь харъя.
Бай Ланжи: Хэрэггүй, утас дотор охины минь зургууд байгаа, утас хагарчихвал би түүнийг олж чадахгүй, гуйя битгий хагалаарай.
Тянь Хао: Хагалахыг минь хүсэхгүй байгаа бол... тэгвэл энд нохой шиг мөлхөөд "Би бол гичий, би ахмад эмэгтэй байж хүний нөхөр уруу татсан, би ичгүүргүй амьтан" гэж хашхир. Тэгвэл би өршөөж хагалахгүй байж магадгүй. Үгүй бол би охины чинь зургуудыг нэг нэгээр нь устгаж, чи охиноо яаж олохыг чинь харна шүү.
Жоу Жэнбан: Ланжи! Ланжи юу болсон бэ? Хөөе, Ланжи аюулд байна, хурдан үдэшлэгийн танхим руу буцъя!
Бай Ланжи: Би хийе. Би бүгдийг нь хийе. Би бол нууц амраг, би тээврийн хааныг уруу татсан, би ичгүүргүй амьтан...
Найз бүсгүй: Ханиа, намайг онлайнд тавихыг хүлээгээрэй. Ээж надад маш их сэтгэл хангалуун байх болно.
Тянь Хао: Хүмүүс ээ, харцгаа! Тэр миний ээж болох гэж дүр эсгэж, аавыг минь уруу татаж зүрхэлсэн. Чи үүнийг хүртэх ёстой.
Бай Ланжи: Би ичгүүргүй... би нууц амраг...
Тянь Хао: Ээж ээ, чи намайг 30 жил өсгөсөн, би чамд маш их талархаж байна Өө, гар халтирчихлаа.
Бай Ланжи: Би чамайг алах болно доо!
Жоу Жэнбан: Ланжи! Ланжи! Та нар ээжийгээ харсан уу? Одоо хараахан 8 цаг болоогүй байна.
Тянь Хао: Аав аа, та яаж надад ингэж хэлж зүрхлэв? Миний ээж яасан юм бэ?
Жэнбан: Яагаад уурлаад байгаа юм?
Тянь Хао: аав аа. Та хийсэн зүйлээ мэдэж байгаа, та зүгээр л ээжийг минь өрөвдөх хэрэгтэй. Тэр 50 насны төрсөн өдрөө сайхан тэмдэглэж байтал ийм муу зүйлстэй тулгарлаа.
Найз бүсгүй: Тянь Хао, тэр үхэхгүй биз дээ? Бид одоо яах вэ? Эцсийн эцэст тэр бол тээврийн магнатын амраг шүү дээ. Хэрэв танай аав намайг буруутгавал...
Тянь Хао: Түүнийг чирч гарга, ээжийн минь нүдийг бүү бузарла.
Найз бүсгүй: Аав аа, Тянь Хаог битгий буруутгаарай. Бид зүгээр л хадам ээжийг өрөвдөж байна. Тэр таныг 30 жил хүлээсэн боловч төрсөн өдрийн үдэшлэг дээрээ нууц амрагт нь дээрэлхүүллээ. Хүү хүний хувьд Тянь Хао дургүйцэх нь хэвийн үзэгдэл. Тэр таныг үл хүндэтгэх гэсэнгүй.
Жоу Жэнбан: Та нар юун дэмий юм яриад байна аа? Нууц амраг гэнэ үү?
Тянь Хао: Аав аа, та тэр хөгшин хүүхэнд хувьцаа шилжүүлсэн. Би бүгдийг харсан, та одоо ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
Жоу Жэнбан: Эхнээсээ дуустал чиний ээж бол миний цорын ганц хайр, би зөвхөн түүнд л хувьцаа шилжүүлсэн. Хаанаас нууц амраг гарч ирэх юм? Төрсөн өдрийн үдэшлэг эхлэх гэж байна. Ээж чинь хаана байна?
Тянь Хао: Битгий үгүйсгэ. Аав аа, би таны амрагийг хүлчихсэн. Ээжийг ирэхээр би түүнийг биечлэн хүлээлгэж өгөх болно.
Жоу Жэнбан: Чи юуг хүлээн зөвшөөр гээд байгаа юм? Надад ийм юм байхгүй... Чи энийг хаанаас аваав?
Тянь Хао: За, аав аа, та энэ зүүлтийг таньж л байгаа биз дээ. Та нууц амрагаа дэмждэг гэдгээ одоо ч хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Та ээжид минь ингэж хандах ёстой гэж үү?
Жоу Жэнбан: Чи юун дэмий юм яриад байна аа? Энэ зүүлт... Энэ бол чиний ээжид зориулсан бэлэг. Дээр нь бүр ээжийн чинь нэрийг сийлсэн байгаа.
Тянь Хао: Нэрийг нь сийлсэн гэнэ ээ?
Жэнбан: Бас Компанийн хувьцааг ч ээжид чинь шилжүүлсэн. Энд ямар ч нууц амраг байхгүй. Ээж чинь бол миний амьдралдаа хамгийн их хайрласан цорын ганц эмэгтэй. Чи энд дэмий юм ярьж байна. Хэрэв ээж чинь сонсоод гуниглавал би чамайг уучлахгүй.
Жоу Жэнбан: Энэ Ланжид зориулж захиалсан даашинз биш үү? Би түүнийг гарахаас нь өмнө өмсүүлсэн шүү дээ. Яагаад дээр нь цус болчихсон байгаа юм бэ?
Тянь Хао: Аав аа, та Ланжигийн тухай яриад байна уу?
Жоу Жэнбан: Тэнэг амьтан! Чи өөрийнхөө ээжийг ч танихгүй байгаа юм уу? Бай Ланжи бол чиний төрсөн ээж. Өнөөдрийн төрсөн өдрийн үдэшлэгийн гол дүр шүү дээ!
Хоёул: Юу?
Тянь Хао: Аав аа... тэгэхээр миний ээжийн нэр бас Бай Ланжи юм уу?
Жоу Жэнбан: Ач тус мэддэггүй амьтан! Ээж чинь чамайг олон жил өсгөсөн байтал чи нэрийг нь ч санаж чадахгүй байна уу. Чиний оронд зүгээр л махны хэрчим төрүүлсэн нь дээр байж.
Ланжи: Жэнбан.
Жэанбан: Юу вэ?
Тянь Хао: Аав аа, би сүүлчийн нэг асуулт асууя. Та намайг яаж олж буцааж авчирсан юм бэ?
Жоу Жэнбан: Би эхлээд ээжийг чинь олсон. Хэн нэгэн түүнийг зодсон байсан. Тэр шарх сорвиор дүүрэн, хэд хоногийн турш ухаангүй байсан. Би түүнийг чамтай олон жил хамт байж, бие биедээ түшиг болж амьдарсныг мэдээд чамайг буцааж авчирсан юм. Ээж чинь бол миний энэ ертөнцөд хамгийн их хайрладаг цорын ганц эмэгтэй. Би заавал түүнд болон хүүдээ нөхөн төлбөр өгөх болно. Ланжид гар хүрч зүрхэлсэн хэнийг ч би зүгээр орхихгүй. Тэр новшийг олохоороо би тасдаж хаях болно.
Ланжи: Жэнбан? Жоу Жэнбан?
Тянь Хао: Аав аа... гарч ээжийг хайя.
Найз охин: Тийм ээ, гарч хайцгаая.
Жоу Жэнбан: Энэ Ланжид өгсөн хувьцаа шилжүүлэх баримт бичиг биш үү? Яагаад энд байж байгаа юм? Энд юу болсон юм бэ?
Туслах: Захирал аа, хяналтын камераас оллоо.
Тянь Хао: Аав аа?
Ланжи: Жэнбан?
Тянь Хао: Аав аа?
Жоу Жэнбан: Аав гэж битгий дууд! Ээж чинь хаана байна? Түүнийг хаашаа аваачсан бэ?
Тянь Хао: Аав аа, би үнэхээр мэдэхгүй. Би мэдэхгүй...
Жоу Жэнбан: Мэдэхгүй гэнэ ээ? Камерийн бичлэгийг шалга.
Фанг Вэн: За.
Тянь Хао: Аав аа?
Жэнбан: Чи бол араатан. Ээж чинь чамайг 30 жил маш их хүнд хэцүүг туулж өсгөсөн. Ээж чинь байгаагүй бол чи хэн ч биш байх байсан.
Тянь Хао: Би буруу зүйл хийснээ мэдлээ, намайг уучлаарай. Энэ бүгд үл ойлголцол байсан. Намайг үрчилж авсан гэж бодоод... Би үнэхээр түүнийг ээж минь гэж мэдээгүй.
Найз: Миний хадам ээж гэж бид 2 үнэхээр мэдээгүй.
Жоу Жэнбан: Чи мэдээгүй байсан ч гэсэн ээж чинь чамайг 30 жил өсгөсөн! Хэрэв тэр чамайг нохойд өгч тэжээсэн байсан ч чи түүнд сэтгэлтэй байх ёстой байсан юм. Чи яаж түүнд ингэж хандаж зүрхлэв ээ?
Тянь Хао: Энэ бүхэн миний буруу. Би араатан, би тэнэг хүн. Ээж ээ, намайг уучлаарай. Та намайг зодож, зэмлэж болно, гэхдээ бид дөнгөж уулзсан төрсөн аав хүү хоёр шүү дээ. Аав аа, намайг битгий орхиоч. Ээжийнхээ өмнө нүгэлээ наманчлах боломж олгооч.
Жоу Жэнбан: Миний чамд өгөх гэж байсан бүх хөрөнгө, харш, тансаг машин, хар карт, ерөнхий менежерийн албан тушаал бүгдийг буцааж авлаа. Гэртээ харьж өөрийгөө хичээ. Миний эхнэрийг дээрэлхсэн хэн бүхэнтэй хамтын ажиллагаагаа зогсооно. Би, Жоу Жэнбан, чамайг Хайчэнд хөл тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Мөн энэ эмэгтэй миний өмнө дахиж харагдах ёсгүй. Тэр манай Жоу гэр бүлд хэзээ ч хөл тавьж болохгүй.
Тянь Хао: За за, аав аа. Би таны үгийг сонсоё. Би хийсэн үйлдлээ эргэцүүлэх хэрэгтэй. Ээжээс уучлалт гуйна.
Жэнбан: БИ чамаас сүүлийн удаа асууя. ЧИ Ланжиг хаана байгаад үнэхээр мэдэхгүй юу?
Тянь Хао: Би үнэхээр мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна.
Жоу Жэнбан: Ланжиг ол, энэ газрыг орвонгоор нь эргүүлээд ч хамаагүй ол!
Тянь Хао: Жао ах аа
Жао ах аа, аз болоход та цагтаа ирлээ. Хэрэв энэ гичий тэр хөгшин эртэй уулзсан бол би жинхэнэ асуудалд орох байлаа. Би чамайг үүнийг аль болох хол, уул руу зарахыг хүсэж байна. Чи амьдралдаа тэндээс хэзээ ч гарч чадахгүй гэж санаарай.
Ланжи: Юун дуу вэ?
Эр: Чиний хоол маш их давстай байна. Би яаж идэх юм бэ? Чи намайг албаар уурлуулж байна уу? Уйлаад л, уйлаад л... Чи миний бүх аз хийморийг уйлж үргээлээ. Зүгээр бай, дахиад уйлбал чамайг үхтэл чинь зодно шүү.
Өвөө: Алчихвал ажил хэн хийх юм? Бос, энэ хоолыг тийшээ аваачиж өг. Тэр бол миний шинэ бэр, чиний шинэ хадам ээж.
Эр: Хурдан яв. Битгий уйл.
Бай Ланжи: охин минь,
Инин: Ээж ээ
Ланжи: миний Инин... Ээж нь эцэст нь чамайг оллоо.
Инин: Ээж ээ
Ланжи: Хэн чамайг ингэж зодсон бэ?
Инин (Охин): Ах аа, яагаад? Би чиний дүү шүү дээ, чамтай хамт өсөж, мөрийтэй тоглоомын өрийг чинь төлөх гэж бүх мөнгөө өгсөн дүү чинь байна. Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?
Тянь Хао: Намайг битгий буруутгаарай. Охид том болоод гэрлэдэг л биз дээ. Надад жаахан мөнгө олж өгөхөд юу нь болохгүй байна? аваад яв,
Инин: Бай Тянь Хао, чи аймшигтай үхлээр үхэх болно доо.
Ван Дали: Би чамайг үхтэл чинь зодно! Чамайг 30,000 юаниар худалдаж авсан болохоор чи надад хүү төрүүлж өгөх ёстой. Зугтах гэнэ ээ? Дахиад зугтах гэж оролдвол би чамайг уул руу хаяж чононд өгнө шүү!
Бай Ланжи: Миний охин, миний хонгор минь... Би тэр араатан Бай Тянь Хаог хэдэн хэсэг болгон тасдах болно. Инин, санаа зоволтгүй, ээж нь чамайг заавал аваад явна. Чи хараахан мэдээгүй байгаа байх, аав чинь буцаж ирсэн. Тэр одоо Дашиагийн тээврийн хаан болсон. Тэр биднийг заавал олж, тэр хүмүүст төлөөсийг нь төлүүлэх болно.
Тянь Хао: Аав аа ус уу.
Жоу Жэнбан: Тэрнийг яаж олж чадахгүй байж болох бил ээ? Амьд хүн уур болоод дэгдчихсэн гэж үү? Тянь Хао, би чамаас дахиж асууя, чи ээжийнхээ хаана байгааг үнэхээр мэдэхгүй байна уу?
Тянь Хао: Аав аа, тэр миний төрсөн ээж шүү дээ. Хэрэв би мэдэж байвал танд хэлэхгүй байж яаж чадах юм бэ?
Жоу Жэнбан: Би бүх далайг нэгд нэгэнгүй хайлаа. Ланжи, чи хаана байна вэ?
Тянь Хао: Хөгшин эр чи энэ насандаа түүнийг хэзээ ч олохгүй. Чи охинтой байсныг ч мэдэхгүй өнгөрнө.
Туслах: Захирал аа, шинэ мэдээ ирлээ! Таван жилийн өмнө хатагтай өөр нэг охинтой байсан байна.
Жэнбан: Юу?
Инин: Энэ газар Хайчэнээс яагаад ийм хол байгаа юм бэ? Аав биднийг олж чадах болов уу?
Саннин: Би ухаан алдахаасаа өмнө энэ утсыг нууцаар авч явсан юм. Жэнбаныг байршлыг минь тогтооно гэж найдаж байна. Жэнбан, биднийг олох хэрэгтэй шүү.
Эр: Будаа асгарчихлаа.
Жэнбан: Бай Тянь Хао?
Тянь Хао: Аав аа, та мэдээгүй байсан байх. Миний дүү нэг зэрлэг эртэй оргоод таван жил гэртээ ирээгүй. Би таныг мэдэж байгаа байх гэж бодоод хэлээгүй юм.
Ланжи: БИ төрсөн өдрөөрөө охиноо харах юм уу?
Жоу Жэнбан: За, ойлголоо. ЧИ явж болно. Ланжи болон охиныг хайхын тулд мужийн бүх хүчийг дайчил.
Туслах: За ойлголоо.
Жэнбан: Бас, Бай Тянь Хаогийн үсийг олж аваад эцэг тогтоох шинжилгээ хий.
Ван Дали: Та хоёр юу хийж байгаа юм? Зугтах гэж байна уу?
Инин: Үгүй ээ, Гар нь хүлээстэй болохоор хоол идэж чадахгүй байна.
Эр: Идэж чадахгүй гэнэ ээ? Идэж чадахгүй бол чи түүнийг тэжээ. Надаар битгий тоглоом хийгээрэй. Зугтах гэж оролдвол үр дагаврыг нь мэдэж байгаа биз.
Бай Ланжи: Түүнийг битгий цохь. Юу хийгээд байгаа юм?
Инин: Битгий цохиоч дээ, гуйя. Би түүнийг ятгая. Би сайн ятгая.
Өвөө: Юун чимээ вэ?
Чи наад зан характераа хар. Хүмүүсийг айлгаад байх юм. Охин минь, миний хүүгээс битгий ай. Гэхдээ би их сайн хүн шүү. Бихуримын бэлтгэлээ хийсний дараа гэрлэх болно. Чи бол ээж нь, түүнд заах хэрэгтэй. Сайхан амраарай.
Маргааш чухал өдөр гэдгийг мартав аа. Ширээ засаж, гэрлэнэ. Явцгаая.
Инин: Ван Лаогэн хуримынхаа шөнө гурван эхнэрээ тамлаж алсан. Тэд бүгд худалдаж авсан эхнэрүүд байсан. Зугтацгаая, өнөө шөнө зугтацгаая.
Ван Дали: Хөөе, шөнө дунд хаашаа явах гэж байгаа юм?
Бай Ланжи: Би... би зүгээр л бие засах гэж байна.
Ван Дали: Чи тэр гичийг мэднэ тийм үү? 5 жил болж байхад одоо болтол үнэнч байж сураагүй л байна уу? Чамд сургаад өгье.
Ланжи: Зугтаарай!
Туслах: Захирал аа, хатагтайн утасны байршил Ванжягоу тосгонд тогтоогдлоо.
Жоу Жэнбан: Юу? Бүгдийг аваад яг одоо яв!
Тянь Хао: Аав аа, та нар хаашаа явах гэж байгаа юм?
Жоу Жэнбан: Зайл!
Туслах: Нисдэг тэрэг бэлэн болсон. Хатагтайг аль болох хурдан авчрах хэрэгтэй.
Тянь Хао: Аав маань тэр гичийг хаана байгааг олчихлоо. Чи яаж хийсэн юм? Тэр гичийг хаана байгааг олсон байна.
Жао: Санаа зоволтгүй, би ээжийг чинь уулын гоонь эрд зарчихсан. Тэр аль хэдийн гурван эхнэрээ тамлаж алсан хүн. Тэр хөгшин хүүхэнд дээд тал нь хоёр хоног л амьдрах хугацаа үлдсэн.
Тянь Хао: Тийм байгаасай гэж найдъя.
Инин: Хүлээгээрэй, ээж ээ. Миний хүү, Лонлонг аваад явъя
Ланжи: Хурдал, хурдал.
Өвөө: Хүү минь.
Эр: Тэр шулам зугатчихлаа. Намайг үхтэл минь цохилоо. Тэгээд зугтчихлаа.
Өвөө: Юу гэнэ ээ?
Эр: Бүгд босоорой, сэрээрэй.
Ланжи: Яагаад ийм олон хүн байгаа юм бэ?
Инин: Тосгоноороо чөтгөр шиг хүмүүс.
Жэнбан: Одоо хэр хол вэ?
Туслах: Бараг ирчихлээ.
Хүү: Ээж ээ?
Инин: Ээж ээ зугт. Лонлонг аваад яв.
Хүү: Ээж ээ
Инин: Ээж нь Лонлонд хайртай шүү, чи одооноос эмээтэйгээ амьдарна.
Бай Ланжи: Юун дэмий юм яриад байгаа юм? Бүгдээрээ хамт явна.
Ван Дали: Тэр хоёр гичий энд байна.
Хоёул: Лонлон
Хүү: Би ээжийгээ зодуулмааргүй байна. Ээж ээ зугт. Ээж ээ зугт.
Эр: Ач мэддэггүй новш, Би чиний аав байна шүү дээ!
Инин: Ээж ээ, зугт! Тэр төрсөн хүүгээ яаж ч чадахгүй.
Инин: Лонлон
Өвөө: Ван Дали? Ач хүү минь.
Ван Дали: Хүүг минь алсан тэр хоёр гичийг барь!
Ланжи: Зөвхөн эндээс зугтаж, аавыгаа олж байж л бид хүүхдийнхээ өшөөг авч чадна. Явцгаая.
Эр: Гараад ир. Нуугдахаа боль. Би та нарыг олчихлоо. Чи өөрөө гараад ирвэл амийг чинь өршөөе. Харин би чамайг баривал чамайг хэдэн хэсэг хэрчих болно. Энд байхгүй байна, хайцгаа.
Ланжи: Явчихлаа, тэд нар явчихлаа.
Инин: Ээж ээ
Ланжи: Одоо зүгээр ээ, тэд нар явчихсан.
Хүмүүсийг цохиж зодсон өрөө тэд төлөх л болно доо. Битгий уйл. Аав нь биднийг заавал олно. Энэ хууль гэж мэдэхгүй алуурчдыг шийтгэх болно.
Эр: Юу гэнэ ээ? Шийтгэнэ гэнэ ээ? Босоод ир.
Чи муу зугатна гэнэ ээ? Чамаас болоод би хүүгээ алчихлаа.
Инин: Хүүгээ чи өөрөө алсан. Ван Дали чи үхсэнийхээ дараа тамд орж тарчлан зовох болно доо.
Эр: Муу шулам чинь эсэргүүцнэ гэнэ ээ?
Ланжи: Миний охиныг орхичих. Хууль дүрэм гэж мэдэхгүй юу?
Эр: Хууль дүрэм ээ? Энэ Вэнжиагоу тосгонд Вангийн хууль л гэж байгаа. Чи энэ өлөгчний ээж нь юм уу? Аргагүй л тийм юм байна. Одоо чи миний аав болон надад үйлчлэх болно.
Ланжи: Миний нөхөр Дашиа группын эзэн. Чамайг мэдвэл тэр зүгээр өнгөрөхгүй. Одоо ч оройтоогүй байна. Биднийг тавиад явуулчих, өнгөрснийг мартая. Чи хэдийг авмаар байна? БИ хоёр нугалж өгье. Үгүй ээ би 100, 1000 нугалж өгье.
Эр: Чиний нөхөр үнэхээр тийм баян юм бол би чамайг явуулж чадахгүй нь. Намайг тэнэг гэж бодоо юу? Би чамайг явуулчихвал чи хүн дагуулж ирнэ.
Өвөө: БАс зоригтой юм гээч. Унтсаны дараа ямар байх бол? Дали, маргааш хурим болох болно. Өө би бас чиний бүсгүйтэй унтаагүй байгаа юм байна. Аваад яв.
Ланжи: Тавь, муусайн юмнууд.
Өвөө: Тэг ээ, сайн хашгир. Маргааш болтол хүч чадлаа гамнах хэрэгтэй шүү.
Фанг Вэн: Захирал аа, тэрийг хар даа.
Тэнд хашгиралдаан болоод байна. Очоод харцгаая.
Жэнбан: Ланжи биш байгаа? Явъя.
Ланжиг олсон гэнэ ээ? За би одоо буцлаа.
Тянь Хао: Чи аавдаа худлаа ярьчихлаа. Тэр уурлахгүй гэж үү?
Тянь Хао: Уурлалаа гээд яана гэж? Хэдхэн өдөр хүлээчихвэл тэр гичий үхэх болно. Тэгээд бид тайван амьдарч болно. Тэгээд зөвхөн би түүний төрсөн хүү нь болох болно.
Намайг алж чадна гэж үү дээ?
Ланжи: Инин? Санаа зоволтгүй, маргааш бүх зүйл сайхан болно. Аав чинь ирэхгүй бол ээж нь үхнэ. Тэгээд чиний амийг гуйна.
Инин: Ээж ээ?
Ланжи: Жэнбан, чамайг сүүлийн удаа хүлээе.
Жэнбан: Ээж чинь хаана байна?
Тянь Хао: Уучлаарай, хэн нэгэн худлаа мэдээлэл өгсөн байна.
Жэнбан: Хурдан тэр тосгон руу дахиад оч.
Туслах: За.
Жэнбан: ДНХ-ийн шинжилгээ гартал хүлээе. Ланжиг олох хүртэл. Явцгаая.Ланжи, би чамайг олох л болно.
Жэнбан: Бүх өнцөг булан бүрийг нэгж. Миний эхнэр, охин хоёрыг ол.
Туслах: Явцгаая.
Эр: Та нар юу хүсээв?
Туслах: Энэ эмэгтэйг харсан уу?
Эр: Үгүй. Үүнийг харсан уу?
Эр 2: Үгүй...
Эр: Захирал аа, бүгд хараагүй гэж байна.
Жоу Жэнбан: Чи дэмий юм яриад байна. Ланжигийн утасны байршил энэ тосгонд байна. Тэр энд байхгүй байсан бол утас нь яаж хэдэн зуун км замыг туулж надад дохио өгөх юм бэ? Эднийг зод.
Эм: Баяр хүргэе, баяр хүргэе. Шинэ эхнэртэй боллоо.
Эр: Баяр хүргэе. Энэ удаа хэд хонох бол?
Энэ удаад удаан амьдарч хүүхэдтэй болоорой.
Дали: Аав аа, баларлаа.
Өвөө: Чимээгүй, аавынхаа чухал өдөрт яагаад орилоод байгаа юм? Юу болоов?
Дали: Тэр хүүхний нөхөр нь ирчихсэн байна. Нөгөө том босс чинь баахан хүмүүс дагуулаад ирчихсэн байна.
Өвөө: Юу?
Ланжи: Инин, сэрээрэй. Аав чинь биднийг аврахаар ирсэн байна. Эндээс гараад аав дээрээ очих арга олъё.
Дали: Аав аа, нөгөө муу хоёр чинь зугтчихлаа.
Өвөө: Тэднийг тэр хүмүүстэй уулзуулж болохгүй шүү. Явцгаая.
Эр: Хайгаад юу ч байхгүй ээ. Бид нар энд байхгүй гэсэн бол байхгүй. Буцаад явцгаа.
Эр 2: Тийм тийм. Та нар өөр газар хай. Манай энд байхгүй.
Жэнбан: Миний эхнэрийн утас эн байршлыг заасан. Танай тосгоныг. Та нар яасан айгаад байгаа болохоор оруулахгүй байгаа юм уу? Миний эхнэр охиныг хаана байгааг хэлсэн хүнд би 1 сая юань өгнө.
Хүмүүс: 1 сая гэнэ ээ? 1 сая?
Дали: Наанаа зогс.
Инин: Ээж ээ би барьж байя. Та аавыг авчраад намайг авар.
Ланжи: Инин буцаад ир.
Инин: Ээж ээ, зугтаа.
Ланжи: Намайг хүлээ байгаарай.
Эр: Байхгүй гэсэн бол байхгүй.
Жэнбан: Та нар намайг бүдүүлэг байна гэж битгий буруутгаарай. Бүх газрыг нэгж. Би эхнэр охиноо олохын тулд танай тосгоныг орвонгоор нь эргүүлнэ.
Ланжи: Жэнбан?
Жэнбан: Би хий юм хараад байна уу? Ланжигийн дуу сонсогдох шиг.
Эр: За ноёнтон, та хайлаа ч юу ч олохгүй. Бид нар байхгүй гэсэн бол байхгүй. Хурдан буцаад яв.
Жэнбан: Ланжи?
Өвөө: Гичий минь амаа хамхи.
Жэнбан: Сая Ланжигийн дуу сонсогдлоо. Явж хайцгаая.
Эр: Манай тосгоны нууц задарч болохгүй. Тэднийг зогсоо.
Жэнбан: Ланжи, Ланжи?
Эр: Аав аа, тэд нар ирвэл би саатуулж байя. Хурдан тэднийг нуу. Хурдал хурдал.
Дали: Дарга аа, та юу хийж байгаа юм бэ?
Жэнбан: Замаас зайл.
Ван Дали: Захирал аа, энэ бол миний гэр. Хүний гэр рүү зөвшөөрөлгүй дайрч орох нь зохисгүй хэрэг биш үү?
Жоу Жэнбан: Гэр ээ? Гэрт чинь өөр хүн байна уу?
Ван Дали: Өө, та юу ярина вэ. Миний гэр биш бол өөр хэнийх байх билээ? Тийм ээ, тийм. Би сая нэг хэсэг хүмүүс тийшээ гүйхийг харсан.
Жэнбан: Явцгаая.
Дали: Аав аа, тэд удахгүй ирнэ. Тэднийг арын уул руу аваачиж нууя.
Эр: Хурдан явцгаая!
Жоу Жэнбан: Ланжи! Ланжи!
Туслах: Захирал аа, та эхнэрийнхээ хаана байгааг одоо болтол мэдэхгүй байгаа юм уу?
Жоу Жэнбан: Яаж тийм байж болох юм бэ? Би Ланжи намайг олооч гэж дуудахыг тодорхой сонссон. Би эхнэрээ олохын тулд энэ газрыг гурван метрийн гүнд хүртэл ухна. Тэр энд байна.
Тосгоныхон: Та нар яагаад ийм утгагүй юм яриад байгаа юм бэ? Бид та нарын эхнэрийг хараагүй гэж хэлээд байхад... Та нар хайж ханаагүй юу? Манай Ванжягоу тосгоныг орвонгоор нь эргүүлчихээд одоо болтол бууж өгөхгүй байгаа юм уу? Зайлцгаа, зайлцгаа! Жоу Жэнбан: Тэндээ зогс! Яг тэндээ зогс! Фанг Хан Тэднийг зогсоо!
Фанг Вэн: За.
Жоу Жэнбан: Тийм ээ... Ааа! Чи намайг хуурчээ!
Энэ шуудайнд юу байгаа юм бэ? Шуудайг нээцгээ!
Ван Дали: Захирал аа, үгүй ээ, та нар ингэж болохгүй! Та нар намайг цохиж болохгүй шүү! Эр: Бүх зүйл ингээд дууслаа...
Дали: Дууслаа, дууслаа.
Жэнбан: Энэ Ланжи биш байна. Гэхдээ... яагаад энэ хүүхэд надад ийм танил санагдаад байна вэ? Чи хэн бэ? Түүнийг хаашаа авч явах гэж байгаа юм?
Ван Дали: Та түүнийг танихгүй гэж үү?
Жэнбан: Таних ёстой гэж үү?
Дали: Та таних албагүй ээ. Түүнийг танихгүй байсан нь дээр. Мэдээж та таних боломжгүй. Энэ бол миний эхнэр, тэр сэтгэцийн өвчтэй. Тэр бүр өөрийнхөө төрсөн хүүг шидэж алсан юм! Бид одоо түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэх гэж байна.
Жоу Жэнбан: Тэр уйлж байхыг харахад яагаад ийм их өвдөж байна вэ?
Ван Дали: Өө бурхан минь, энэ бол манай гэр бүлийн эмгэнэл. Манай Ван гэр бүлийн цорын ганц хүүхэд шидэгдэж үхсэн.
Эр: бид энэ талаар мэдэж байгаа.
Дали: Харж байна уу, энэ бол хэзээ ч галзуурч мэдэх галзуу амьтан. Хэрэв би өнөөдөр түүнд сургамж өгөхгүй бол би чамайг...
Жоу Жэнбан: Тэр үнэхээр чиний эхнэр байсан ч гэсэн олон нийтийн газар ингэж зодож болохгүй!
Ван Дали: Чи юун дэмий юм яриад байна аа? Тэр миний эхнэр биш, чиний эхнэр юм уу? Тэд бүгд гэрчилнэ, тийм биз дээ?
Хүмүүс: Тийм ээ.
Жоу Жэнбан: Энэ бол худал. Би олон жил ийм юманд итгээгүй. Би түүний өөрийнх нь амнаас сонсмоор байна.
Ван Дали: Чи хүмүүсийн яриаг ойлгохгүй байна уу? Хэрэв эхнэр хайж байгаа бол өөрөө очоод ол. Манай гэр бүлийн хэрэгт битгий хошуу дүр!
Эр: Ванжягоуд юу хийснээ хар даа. Чи баян болохоороо бидэн шиг ядуу хүмүүсийг дээрэлхэж болно гэж санаа юу?
Жоу Жэнбан: Та нар түүнийг надтай ярихаас айж байна. Тэр хулгайлагдсан байна!
Ван Дали: Чи дэмий юм ярьж байна! Манай Ванжягоу тосгоноос зайл! Зайл! Зайл!
Инин: Аав аа! Аав аа!
Жоу Жэнбан: Сюэин! Миний охин, чи мөн байна! Араатан минь, чи яаж миний охинд, Жоу Жэнбаны охинд ингэж хандаж зүрхлэв ээ? Чи үхэхийг хүсээ юу?
Ван Дали: Та юун дэмий юм яриад байна аа? Таны охин бол миний эхнэр Жао Даяа! Эхнэрийг маань хурдан явуул.
Жэнбан: Тэр саяхан "Аав аа" гэж дуудлаа,
Дали: Аав аа гэж дуудахаар яахын? БИ чамд хэлсэн байх аа энэ сэтгэцийн өвчтэй гэж. Тэр хүн болгоныг аав гэж дууддаг. Энэ бидний гэрлэлтийн гэрчилгээ байна. Өөрөө хар.
Жэнбан: Уучлаарай... би алдаа гаргаж. Зүгээр л явцгаая.
Ван Дали: Тийм амархан биш ээ! Танай хүмүүс биднийг ингэж зодсон, тосгоныг маань орвонгоор нь эргүүлсэн, бүр эхнэрийг минь ухаан алдууллаа. Та нар төлөөсөө төлөх ёстой!
Хүмүүс: Төл, төл, төл!
Жоу Жэнбан: За за, би танай бүх хохирлыг төлнө өө.
Туслах: Захирал аа, Ванжягоугийн ойролцоогоос хатагтайг олсонгүй. Одоо хаашаа явах вэ? Дали: Энэ бол миний гэр. Та нар ингэж зөвшөөрөлгүй дайрч орох нь зохисгүй байна.
Тосгоныхон: Зайлцгаа!
Жоу Жэнбан: Ямар нэг зүйл буруу байна. Жян Хэ, чиний хэрэг байна. Надад туслаач. Миний эхнэр, охин хоёр бол чиний авга эгч, үеэл хоёр чинь шүү дээ. Тэд сураггүй болсон. Би тэднийг Ванжягоуд байгаа гэж сэжиглэж байна. Надад шалгаж туслаач.
Жян Хэ: Дахиад л Ванжягоу юу? Хоёр дахь авга ах аа, би үнэнийг хэлье. Сүүлийн жилүүдэд Ванжягоуд маш олон хүн сураггүй болсон хэрэг гарч, манай Мөрдөх товчооны анхааралд орсон байгаа. Санаа зоволтгүй, надад жаахан хугацаа өгөөч. Би Сюэин болон үеэлээ заавал аюулгүй авчирна. Гуйя, битгий бодлогогүй үйлдэл хийгээрэй.
Жоу Жэнбан: За... Ланжи, чи охинтойгоо заавал хүлээж байгаарай. Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан уу?
Туслах: Өнөө шөнө хариу нь гарна.
Жоу Жэнбан: За, Байлан харш руу буцацгаая.
Тянь Хао: Сайхан байна! Өнөө шөнө Бай Ланжи үхчихвэл хэн ч миний хэн болохыг илчилж чадахгүй. Би бол домогт 100 тэрбумын хөрөнгийн цорын ганц өвлөгч! Хаха!
Бай Ланжи: Инин, Инин, Инин. гуйя, охиныг минь эмнэлэгт хүргэж өгөөч. Тэр халуураад байна.
Дали: Энэ бол зугтсаны чинь төлөө та хоёрын төлөх төлөөс.
Бай Ланжи: Би буруугаа мэдлээ, үнэхээр мэдлээ. Дахиж тэгэхгүй ээ. Гуйж байна, охиныг минь саатуулж болохгүй. Манай нөхөр маш баян, та нар өнөөдөр харсан биз дээ. Хэрэв чи охиныг минь явуулбал тэр чамд маш их мөнгө өгнө. Чи хүссэн эхнэрээ олж авч болно шүү дээ.
Ван Дали: Чи надад нөхрийнхөө тухай дахиж дурдаад үзээрэй! Хар, тэр өнөөдөр биднийг зодсон. Түүнд та хоёр энд байгааг мэдэгдвэл бид сайхан амьдарч чадна гэж санаа юу? Чи намайг тэнэг гэж бодоо юу?
Ланжи: Би амлаж байна, би түүнийг явуулахгүй.
Дали: Юун дэмий юм яриад байгаа юм бэ?
Өвөө: битгий цохиорой. Нүүр нь бяцарчихвал би яаж унтах юм бэ?
Ланжи: Чи юу хийх гээд байгаа юм?
Өвөө: Би чамайг эдлэх болно. Найр дуусаагүй байна, тэр сохор хүмүүс явчихлаа. Бид найраа үргэлжлүүлж, унтлагын өрөөнд орно. Хэрэв чи охиноо амьд үлдээхийг хүсвэл өнөөдөр өөрийгөө цэвэрлэж угаагаад, энэ улаан дээлийг өмсөж намайг сайн халамжлаарай!
Тосгоныхон: Баяр хүргэе!
Эр: Лао Гэн, чи дахиад шинэ эхнэртэй боллоо, хахаха!
Эр 2: Тэнгэр газарт мөргөе!
Тянь Хао: Аав аа, та ирчихсэн үү? Хоолоо идсэн үү? Би зарц нарт тушаачихсан.
Жэнбан: Хэрэггүй ээ, би ажлын өрөө рүү явлаа.
Эр: Хахаха! Идээрэй, идээрэй, идээрэй!
Туслах: Захирал аа, эцэг тогтоох шинжилгээний хариу гарлаа.
Эр: Эхнэр минь, би хүлээ чадахгүй нь.
Ланжи: Би чамтай хамт үхн.
Эр: Охин минь, Бид ярилцаж болно...
Ланжи: Одооноос миний үгээр бай.
Эр: Хөгшин ах минь, урьдынх шигээ хүчтэй хэвээрээ байна шүү! намайг өршөөгөөч, намайг өршөөгөөч! Ах аа намайг өршөөгөөч.
Эр: За боллоо. Бид явлаа.
Ланжи: Инин сэрээрэй, хурдан явцгаая!
Дали: Аав минь яагаад өнөө шөнө ийм чимээгүй байгаа юм бол, ямар нэг юм буруу байна. Аав аа, та тэнд байна уу? Аав аа, танд юу тохиолдоо вэ? тэр гичий хаана байна?
Өвөө: Түүнийг барьж ир, би тэр гичийг алах болно!
Дали: За,
Ланжи: Инин, бид эцэст нь энэ хараал идсэн газраас гарлаа. Ээж нь чамайг гэрт чинь хүргэж өгнө өө. Надад туслаарай! Туслаарай!
Ланжи: Эгч ээ,
Эм: юу тохиолдоо вэ?
Бай Ланжи: Бид Ванжягоу руу хулгайлагдаад, арай гэж зугтаж ирлээ. Эгч ээ, гуйя туслаарай, биднийг цагдаагийн газар эсвэл эмнэлэгт хүргээд өгөөч. Охин минь маш их халуурч байна, тэсэхгүй нь. Манай гэр бүл танд маш их талархах болно.
Эмэгтэй: Юу? Машинд суу.
Ланжи: Баярлалаа, баярлалаа. Та Ванжягоугийн хэнийг ч танихгүй биз дээ?
Эм: Чи юу ярина вэ? Миний охин бас хүн худалдаалагчдад хулгайлагдсан юм. Би амьдралдаа хүн худалдаалагчдыг хамгийн их үзэн яддаг. Таны ингэж ярихыг сонсоод зүрх минь шимширч байна.
Бай Ланжи: Эгч ээ, та үнэхээр сайн хүн юм аа.
Эм: Таны охин заавал аврагдах болно. Охиныг чинь харахаар өөрийн минь охин санаад орох юм. Би танд тусалсан шиг миний охинд ч бас хэн нэгэн тусалсан байх.
Ланжи: Эгч ээ, та сайхан сэтгэлтэй юм аа. Таны охин аюулгүй байгаа байх аа. Би таны утсыг зээлж болох уу? Би нөхөртөө биднийг ирж ав гэж хэлье. Тэр маш их санаа зовж байгаа байх.
Эмэгтэй: Та хоёр их дотно харилцаатай юм аа. Магадгүй миний утасны цэнэг дуусчихсан байх. Та жаахан амраад ав, эмнэлэгт очихоор би сэрээе. Ийм хол зам алхаад ядарсан байлгүй.
Бай Ланжи: За. Эгч ээ, тэд одоо болтол ирээгүй байна уу? Сонин юм аа. Түүний утасны цэнэг дуусчихсан гээгүй бил үү? Бас... энэ зам, хүлээгээрэй, яагаад энэ зам ийм танил харагдаад байна вэ? Эгч ээ, та замаа андуурчихсан юм биш үү?
Эгч: Үгүй ээ энэ зөв зам.
Ланжи: Зогсоорой, хурдан зогсоорой! Та тэдэнтэй хуйвалдсан байна! Яагаад?!
Инин: Юу вэ? Бид хаана байна вэ?
Ланжи: Хурдан зугт!
Инин: Ээж ээ, ээж ээ
Өвөө: Гүй, гүй, гүй! Би чамайг алахгүй байж чадахгүй нь!
Эмэгтэй: Би та нарт нэг хүнийг ч харж байж чадахгүй байна гэж хэлээ биз дээ? Хэрэв би замаараа явж байгаад тэдэнтэй таараагүй бол тэд зугтчих байлаа. Тэгвэл бид Ванжягоугийн нууцыг хадгалж чадахгүй байсан юм. Нөхөр нь том гар гэж би сонссон. Хэрэв тэд түүнийг энд байгааг мэдвэл бид том асуудалд орно.
Дали: Авга эгч ээ, та үнэхээр их хичээлээ.
Ланжи: Авга эгч ээ, та бас эмэгтэй хүн байж... Охин чинь бас хулгайлагдсан гэсэн биз дээ? Яагаад муу үйлд тусалж байгаа юм бэ?
Эмэгтэй: Хахаха! Чи залуу байхаа больжээ, гэтэл ийм гэнэн байна гэж санасангүй. Миний охин хулгайлагдсан нь үнэн, гэхдээ би өөрийн гараар түүнийг зарчихсан юм! Хаха! Ингэхгүй бол бид яаж хөрөнгөжих юм бэ? Хаха! Чам шиг баян гэр бүлд төрсөн хүмүүс мэдэхгүй.
Инин: Та нар араатнууд, бүгдээрээ араатнууд.
Дали: ЧИ муу миний эгчтэй яаж ярьж байгаа юм? Энэмуу хоёрыг цохиод алчихъя.
Эр: ЗогсТа нар юу хийж байгаа юм бэ? таныг оллоо.
Ван Дали: Чи хэн болоод хүний хэрэгт хошуу дүрээд байгаа юм бэ?
Жян Хэ: Намайг Жян Хэ гэдэг. Би дээд газраас томилогдсон тооллого явуулагч байна. Би ойролцоох тосгонуудын нөхцөл байдалтай танилцаж, ирэх жилийн засгийн газрын тэтгэмж авах хүмүүсийн тоог гаргахаар ирлээ.
Жэнбан: Хөөе, Жян Хэ, надад тусламж хэрэгтэй байна.
Жэнбан: Юу болоод байна вэ?
Эр: Манай тосгоныг сүйрүүлэх хэрэггүй. Ирэх жил идэх үр тариагүй болно шүү. Сайн байна уу, Жян дарга аа, сайн байна уу. Та энэ жил их эрт иржээ. Бид бэлтгэлгүй байлаа.
Жян Хэ: Та нар юу хийж байгаа юм бэ?
Тосгоныхон: Өө, энэ бол үл ойлголцол, үл ойлголцол! Гэрийн эзэн эхнэрээ зодож байна, бид түүнийг зогсоох гэж хичээж байна,
Жян Хэ: Тийм үү?
Эм: Тийм, тийм, бид бүгд түүнийг зогсоох гэж байна.
Эр: Дэмий юм ярьвал ална шүү.
Ланжи: БИ түүнд амархан итгэж болохгүй.
Ван Дали: Юугаа хийгээд байгаа юм? Хурдан ажлаа хий.
Ланжи: Би явлаа.
Дали: Хэрэв тооллого явуулагч хүн тосгонд гурав хонох шаардлагагүй байсан бол би та нарыг болгож өгөх байлаа. Энэ гурав хоногийн хугацаанд хаашаа ч битгий гүй, дэмий юм битгий ярь, эсвэл охины чинь амь насанд аюул учирна шүү.
Ланжи: ЧИ яагаад байгаан бэ?
Инин: Ээж ээ... зугтаад намайг зүгээр орхи. Би дараа болмооргүй байна. Хэрэв би өвдөөд гүйж чадахгүй байгаагүй бол та өчигдөр шөнө зугтах байсан юм, тэгсэн бол тэр Шулам Ван-тай таарахгүй байлаа.
Бай Ланжи: Чи юун дэмий юм яриад байгаа юм бэ? Санаа зоволтгүй, ээж нь чамайг заавал аваад явна.
Ланжи: тэр хүнд итгэх үү? Та байна.
Жян Хэ: Цаг бага байна, товчхон хэлье. Би Мөрдөх товчооноос ирсэн. Жоу Жэнбан бол миний хоёр дахь авга ах. Би таныг болон үеэлээ аврахаар ирсэн юм.
Бай Ланжи: Би яагаад чамд итгэх ёстой гэж?
Жян Хэ: Миний овгийг Жоу гэдэг, нэр минь Жоу Жян Хэ. Энэ бол миний мөрдөгчийн үнэмлэх. Манай Мөрдөх товчоо Ванжягоуг удаан хугацаанд ажиглаж байгаа ч нотлох баримт байхгүй байсан юм. Би та хоёрыг аварсны дараа бидэнд бодит гэрчүүд бий болно. Тэгээд бид эндхийн бүх хүн худалдаалагчдыг барих болно.
Бай Ланжи: Сайн байна, маш сайн байна! Жэнбан бидний нөхцөл байдлыг мэдэж байгаа юу? Би түүн рүү залгамаар байна. Түүнд хэлэх маш чухал зүйл байна.
Жян Хэ: Энэ нэмэргүй ээ, авга эгч ээ. Би бүх зүйлийг оролдсон. Энэ тосгонд сүлжээ байхгүй. Би та хоёрыг аварсны дараа л авга ахтай холбоо барьж чадна. Би өнөө шөнө 12 цагт машин бэлдчихсэн байна. Тэр үед би та хоёрыг ирж авна. Авга эгч ээ, та заавал... Санаарай, өнөө шөнө 12 цаг.
Ланжи: За.
Өвөө: Чи хэнтэй яриад байгаа юм?
Бай Ланжи: Хэнтэй ч биш. Та буруу сонсож.
Өвөө: Хэнтэй ч биш гэнэ ээ? Би чамд хэлье, чимээгүй бай. Тэр анчин явахаар би чамайг алах болно. Чи эргэн тойронд хэдэн арван бээрийн зайд туршуул байдаг гэж мэдэхгүй юу? Чи зугтаж чадах уу? Дуулгавартай эмэгтэй хүүхэд төрүүлээд хоёр гурван жил амьдарч болно. Хэрэв үгэнд орохгүй бол чамайг уул руу шиднэ, тэгвэл цогцос ч олдохгүй. Чи болон чиний охин энэ насандаа хэзээ ч зугтаж чадахгүй. Гэртээ харь!
Бай Ланжи: Би зугтах болно, би заавал зугтана. Тэгээд энэ олон жилийн турш энд аймшигтайгаар үхсэн эмэгтэйчүүдийн төлөө шударга ёсыг эрэлхийлэх болно.
Дали: Жян ноёнтон, та зүгээр үү?
Жян: Зүгээр ээ.
Дали: Тооллого явуулагчтай сая таарлаа
Өвөө: Чи юу гэсэн бэ?
Дали: Тэр бол тэтгэмж хариуцсан хүн, нэр нь Жян Хэ. Би түүнийг манай зүгээс ирэхийг харсан.
Жян Хэ: Авга эгч, үеэл ээ, та нар эцэст нь ирлээ! Машин замын уулзвар дээр байна. Та хоёр хойд суудалд суугаарай. Хэрэв хэн нэгэн ирвэл би...
Инин: Бид эцэст нь зугтлаа!
Ланжи: Жян Хэ, би чамд яаж талархахаа үнэхээр мэдэхгүй байна.
Жян Хэ: Та юу ярина вэ? Энэ бол миний үүрэг, бас бид төрөл төрөгсөд шүү дээ. Хөөе, одоо сүлжээ орж ирж байх шиг байна. Авга ах руугаа залгаач. Тэр бидэнтэй холбоо барьж чадахгүй маш их санаа зовж байгаа байх.
Ланжи: Жэнбан?
Жэнбан: Ланжи! Чи болон охин маань зүгээр үү?
Бай Ланжи: Зүгээр ээ, бид бүгд зүгээр. Жэнбан, чи Бай Тянь Хаогаас болгоомжлох хэрэгтэй. Тэр биш...
Жэнбан: Би бүгдийг мэдэж байгаа. Ланжи, намайг хүлээж байгаарай.
Туслах: Захирал аа, би бас тэр жил хатагтай зөвхөн нэг охин төрүүлснийг олж мэдсэн. Энэ бол түүний зураг.
Жэнбан: Бай Тянь Хао бол бидний хүүхэд биш байж. Би тэр өдөр түүнийг танихгүй өнгөрөөж. Чи бол бидний төрсөн охин байна!
Инин: Аав аа?
Жэнбан: Сайн хүүхэд минь, битгий ай. Аав нь одоо та нарыг аваад гэртээ харихаар ирж байна. Бай Тянь Хао, намайг Сюэин-ийг буцааж авчрахыг хүлээж бай, би чамайг тасдаж хаях болно!
Жян Хэ: Авга эгч ээ, та нар нуугдаарай. Би тэдэнтэй уулзчихаад ирье.
Ван Дали: Энэ чинь нөгөө байцаагч Жян биш үү? Та ийм орой хаашаа явж байгаа юм?
Жян Хэ: Өө, ийм орой болчихож. Та нар шөнө унтахгүй энд юу хийж байгаа юм бэ?
Ван Дали: Би ч бас танаас асуух ёстой биш үү? Яагаад ийм орой машин бариад яваад байгаа юм? Ямар нэг яаралтай ажил гараа юу? Бидэнд хэлчих, магадгүй би тусалж чадах ч юм билүү.
Жян Хэ: Дарга минь ээ, та намайг ойролцоох тосгонуудын нөхцөл байдлыг судал гэж явуулаа биз дээ? Маргааш тооллогын өдөр. Би ажил хоцроохоос айгаад шөнөөр яарч явна. Эр: За, Жян дарга аа... Тэгвэл энэ машин дотор байгаа хүмүүс хэн бэ? Тэднийг яагаад нуучихсан юм?
Жян Хэ: Надаас өөр хүн байхгүй ээ.
Өвөө: Энд байна!
Дали: Гараад ир! Гараад ир! Гараад ир! Сонсож байна уу?
Жян: Зогс! Та нар ирэх жилийн тэтгэмжээ авмааргүй байгаа юм уу?
Ван Дали: Пөөх, чи биднийг хуурсаар л байна уу? Чи ямар ч тооллого явуулагч биш. Чи бол манай тосгоноос эхнэрүүд хулгайлж байгаа хуурамч амьтан байна! Би сураг ажиг тавьсан, энэ жилийн тооллого явуулагч хараахан ирээгүй байгаа. Чи манай тосгоноор тоглоом хийж байна уу?
Жян Хэ: Баларлаа, баригдчихлаа.
Дали: Чи гарч ирэх үү үгүй юу? Гараад ир!
Жян: Зогс! Тэднийг явуул.
Дали: Эр хүн эхнэрээ зодох нь байдаг л зүйл. Энэ бол манай гэр бүлийн ажил, чи яагаад миний хэрэгт оролцоод байгаа юм? Чи тэр Бай Сюэин-тэй амрагийн холбоотой юм уу?
Жян Хэ: Чи юун дэмий юм яриад байна аа?
Өвөө: Залуу нь биш юм бол, хөгшин нь юм уу? Завхай эр, завхай эм хоёр зугаацаж байна уу? Гичий минь, чи надаас урваж зүрхлэв үү? Би чамайг үхтэл чинь зодох болно!
Жян Хэ: Энэ бол миний хоёр дахь авга эгч болон үеэл дүү минь. Та нар эмэгтэйчүүдийг хулгайлж авчирчихаад, энд ингэж хашхирч зүрхэлнэ гэнэ ээ?
Эр: Хаха! Юун хулгайлах вэ, ямар муухай сонсогдож байна аа. Бид мөнгөө төлж Ванжягоуд авчирсан, тэд бол манай Ванжягоугийн бэрүүд! Чи манай бэрүүдийг аваад тосгоныг минь дээрэлхэх гэж байна уу?
Бай Ланжи: Та нар ичгүүргүй амьтад. Энэ чинь Ванжягоутай ямар ч хамаагүй.
Инин: Бурхан бүгдийг харж байгаа, танай тосгон бүхэлдээ цусны өртэй, бүгд үйлийн үрээ амсах болно!
Өвөө: Би чамайг үхтэл чинь зодох болно!
Жян: Нутгийн иргэд ээ, намайг сонсоцгоо! Би та бүхний ядуурлаас ангижирч, баяжих гэсэн хүслийг маш сайн ойлгож байна, гэхдээ ийм зүйл хийх нь зөв зам биш. Өнөөдөр би зүгээр л гэр бүлээ гэрт нь хүргэж өгмөөр байна. Хэрэв та нар өнөөдөр биднийг явуулчихвал бид буцаж очоод зам барихад мөнгө хандивлаж, та нарт тусална гэж амлаж байна. Тэгвэл сайн охид танай тосгонд өөрсдөө ирж сууна шүү дээ, тийм биз дээ?
Өвөө: Хмм, үгүй ээ! Чамайг явуутангуут сайн охид манай тосгонд ирэхээ болиод, харин Мөрдөх товчооныххон ирж биднийг баривчлах биз?
Жян Хэ: Үгүй ээ, би Мөрдөх товчооноос ирсэн. Би та нарт амлаж байна, хэрэв та нар гэрт нь буцаахад идэвхтэй туслах юм бол бид заавал туслах болно.
Хоёул: Үгүй ээ, үгүй.
Туслах: Захирал аа, санаа зоволтгүй, бид удахгүй тэнд очно.
Жэнбан: Энэ бүгд миний буруу. Хэрэв би тэр өдөр Сюэин-ийг таньсан бол тэднийг бүгдийг нь гэрт нь хүргэх байлаа. Өө үгүй ээ, тэд аюулд ороод байна. Мөрдөх товчоотой хурдан холбоо барь!
Туслах: Хурдаа нэм, илүү хурдан давхи!
Ланжи: Жян Хэ, Жян Хэ,
Инин: үеэл ээ, зүгээр үү?
Дали: Чи үнэхээр сайхан зүйл ярьж чаддаг новш юм аа. Хүмүүс ээ, үргэлжлүүлэн зод!
Ланжи: Хэн зүрхлэх юм? Жян Хэ бол Мөрдөх товчооны хүн. Цагдаагийн ажилтанд халдсан нь гэмт хэрэг!
Ван Дали: Би маш их айж байна, хаха! Надад хангалттай асуудал байхгүй гэж үү? Тэр Мөрдөх товчооны хүн юм бол түүнийг амьд үлдээж болохгүй. Зод!
Ланжи: Зогс, боль! Би аль хэдийн нөхөр рүүгээ залгачихсан. Тэр удахгүй хүмүүстэйгээ ирнэ. Тэр та нарыг хэзээ ч явуулахгүй.
Инин: Тийм, Аав минь та нарыг хэзээ ч зүгээр орхихгүй.
Ван Дали: Өө, одоо энэ гурван хүнийг огт амьд үлдээж болохгүй. Тэднийг хурдан алаад, чоно тэжээхээр арын уул руу хая!
Эр: Үгүй ээ, арын уул хэтэрхий ойрхон байна. Тэд ууланд хайлт хийнэ чоно бүгдийг нь идэж чадахгүй. Хэрэв цогцоснуудыг олчихвол яах вэ?
Өвөө: Хараал ид, ингэж болохгүй, тэгж болохгүй. Бид яах вэ? Хөөе, тэднийг хүлээд Дайн уулын онгон ой руу хая. Тэнд орж ч болдоггүй, гарч ч болдоггүй. Хэн ч тийшээ нэвтэрч чадахгүй.
Ван Дали: Дайшагийн тээврийн босс удахгүй энд ирнэ. Бид энэ газрыг сайтар цэвэрлэх ёстой. Бид тэдэнд ямар ч сэжүүр үлдээж болохгүй.
Өвөө: Тэр гурвыг эхлээд хүлээд, тосгоны гахай зардаг тэргэн дээр тавь. Бас шинээр ирсэн хүмүүс болон дуулгаваргүй байгаа хэдэн хүнийг барьж аваад хамт явуул. Энэ хэргийн дараа бид, Ванжягоугийн хулгайчид, тэднийг зүрх сэтгэлээрээ хамгаалах болно.
Бай Ланжи: Үгүй ээ, үгүй ээ, та нар бидэнд ингэж хандаж болохгүй.
Инин: Нэмэргүй ээ. Аав минь биднийг энд байгааг аль хэдийн мэдсэн. Та нар яаж ч маргаж, яаж ч төгс үйлдэл хийсэн бай, аав минь та нарт итгэхгүй.
Ван Дали: Итгэхгүй гэнэ ээ? Манай Дайн уулын манан мянган жилийн турш арилаагүй юм. Тэнд орсон агуу шидтэн ч гарч ирж чадахгүй. Тэнд чиний үлдэгдэл ч үлдэхгүй. Яс чинь хүртэл Дайн уулын араатнуудын хоол болно. Ямар ч нотлох баримт байхгүй. Тэгэхээр тэд ирлээ гээд яах юм? Хахахахаха!
Өвөө: Чи надад таалагддаг шүү. Хэрэв чи хэн нэгнийг буруутгахыг хүсэж байгаа бол өөрийгөө л буруутга. Хэрэв чи үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байлаа.
Бай Ланжи: Бид үгэнд орсон байсан ч үр дүн нь адилхан байх байсан. Яагаад гэвэл та нар бол бүгд чөтгөрүүд!
Ван Дали: Тэр бол миний сэтгэцийн өвчтэй эхнэр.
Жэнбан: Машин зогсоосон хүмүүс бол тэр хоёр байна. Хэрэв тэднийг хүчээр зогсоохгүй бол...
Дали: Хөөе, аав аа, тэд араас хөөж байна.
Өвөө: Хурдлаарай, хурдал!
Дали: Дахиад л чи юу? ЧИ юу хийх байгаа юм?
Жэнбан: Чи харин ийм орой юу хийж байгаа юм?
Өвөө: Гахай зарж байна. Захирал аа, та нар шиг баян хүмүүс яаж мэдэх вэ? Манай хөндийн жирийн хүмүүсийн амьдрал ямар хэцүү байдгийг би мэднэ.
Жэнбан: Гахай зарах гэнэ ээ? Ийм орой гахай зарна гэж үү, чи намайг тэнэг гэж бодоо юу? Холд!
Ван Дали: Өнгөрсөн удаа чи манай тосгоныг орвонгоор нь эргүүлсэн, энэ удаа бид машин түрээслэхэд чи булааж авлаа. Чи манай Фангжягоугийн талаар юу гэж бодоо вэ? Баян хүмүүс ийм үндэслэлгүй байдаг юм уу?
Өвөө: Та нар хүмүүсийг дураараа дээрэлхэж байна уу?
Дали: Чи үнэхээр манай Ванжягоугийн эрчүүдийг хулчгар гэж бодоо юу? Хүмүүс ээ, хүмүүс ээ, Ванжягоугийн эрчүүд хулчгар байж болох уу? Хүмүүс ээ, тэдэнтэй тулалдацгаая. Ийм олон хүн байхад бидэнд ялах боломж байж л таарна. Тэдэнтэй тулалдацгаая!
Жэнбан: Лю захирал аа, Мөрдөх товчооны хүмүүс эцэст нь ирлээ. Энэ хүмүүс байна!
Дали: Та, та юу хийх гээд байна вэ, дарга аа?
Өвөө: Бид бүгд сайн иргэд. Бид бүгд сайн иргэд!
Жэнбан: Миний эхнэр, охин хоёрыг сулла. Бас миний үеэл үеэл энд байгаа, би түүнтэй холбоо барьж чадахгүй байна.
Өвөө: Захирал аа, бид таны эхнэр, охин хоёрыг үнэхээр хараагүй ээ. Хөөе, та өнгөрсөн удаа манай тосгоныг шатаагаагүй билүү? Та захирал байж болно, гэхдээ ийм үндэслэлгүй байж болохгүй.
Жэнбан: Хэрэв та нарт зориг байгаа бол тэргээ нээгээд харуул!
Эр: Чи хүмүүсийг дээрэлхэж байна. Биднийг дээрэлхэж байгаа хүмүүс бол хүн биш. Дарга аа, бид өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргах ёстой.
Бай Ланжи: Тэд худлаа ярьж байна. Таны өмнө зогсож байгаа эдгээр хүмүүс бол хүн биш. Тэд хүчиндэж, дээрэмдэж, бүх төрлийн муу муухайг үйлддэг. Тэд чөтгөрөөс өөр юу ч биш. Өвөө: Тэд биднийг гүтгэж байна.
Ланжи: Гүтгэлгэ гэнэ ээ? Чи бидэнтэй нүүрэлдхэж зүрхлэх үү?
Бай Ланжи: Энд зогсож байгаа хүн бүрийн шарх, зовлон бүр таны гэмт хэргийн няцаашгүй нотлох баримт юм.
Инин: Ванжягоугийн арын толгод, өрх бүрийн зооринд та нарын алсан хөөрхий эмэгтэйчүүдийн сүнс бий. Чи бидэнтэй нүүрэлдхэж зүрхлэх үү?
Ланжи: Ван Лаогэн, Ван Дали, болон та нар бүгдээрээ. Бурхан бидний юу хийж байгааг харж байгаа. Үйлийн үр бий, одоо та нар үйлийн үрээ амсах цаг боллоо.
Өвөө: Чи, чи, чи дэмий юм ярьж байна. Дарга аа, тэр зүгээр л дэмий юм ярьж байна.
Жян Хэ: Энэ хүмүүсийн хэлсэн зүйл үнэн. Би утсандаа тэдний хүний амь насыг үл тоомсорлож, тосгон даяар хүн худалдаалж байсан нотлох баримтыг бичиж авсан.
Дарга: Жян Хэ, чи зүгээр үү?
Жян: үүргээ биелүүллээ.
Дарга: бүгдийг нь баривчил. Эмэгтэйчүүдийг худалдаалж, алж, цогцсыг нь гутаан доромжилсон нотлох баримтууд энд байна. Танай тосгоны хүн бүр үүнийхээ төлөө хуулийн дагуу төлөөс төлөх болно. Тэднийг бүгдийг нь аваад яв. Бусад нь намайг дага. Энэхүү бузар хэргийг нарийвчлан шалгахын тулд Ванжягоу руу явцгаая.
Жэнбан: Ланжи, би эцэст нь чамайг оллоо.
Ланжи: Маш сайн байна.
Инин: Ээж ээ, аав аа!
Жэнбан: Сюэин, миний охин, би чиний аав байна. Намайг уучлаарай. Хэрэв аав нь чамайг эрт таньж, олсон бол чи болон чиний хүү ийм их зовохгүй байх байлаа.
Инин: Хэнийг ч битгий буруутга. Хэрэв хэн нэгнийг буруутгахыг хүсэж байвал Ванжягоу дахь тэр араатнууд болон тэр ач мэдэхгүй Бай Тяньхаог буруутга.
Жэнбан: Хэрэв чи хэлээгүй байсан бол би Бай Тяньхаог бараг мартах шахаж.
Тянь Хао: Одоо тэр Бай Ланжи тэр хөгшин гаж донтонд алагдсан байж таараа.
Сю Маньли: Хаха, нөхөр минь, чи үнэхээр гайхалтай юм аа. Чи ирээдүйд Ван-гийн их наяд долларын хөрөнгийн цорын ганц өвлөгч болно.
Тянь Хао: Энэ хөгшин намайг 30 жилийн турш ядуурлаар зовоосон. Одоо надад байгаа бүх зүйл бол түүний эхнэр. Жоу Жэнбаны хуучин эд зүйлс, тансаг зэрэглэлийн машин, харш, барилгуудыг булааж авах боломжийг олтол минь хүлээж бай. Тэд бүгд минийх, Бай Тяньхаогийнх болох болно.
Сю Маньли: Хахаха, тэгвэл би Жоу гэр бүлийн бэр болох нь ээ. Үгүй ээ, би Синьчуаны хатагтай Ван байна. Нөхөр минь, би чамд маш их тусалсан шүү, надад амласан зүйлээ битгий мартаарай.
Тянь Хао: Санаа зоволтгүй, зүгээр л дуулгавартай бай, хэлэх ёсгүй зүйлээ битгий хэлээрэй. Чинийх байсан зүйл алга болно. Хэрэв чи хэлэх ёсгүй зүйл хэлбэл…
Найз охин: Мэдээж шүү дээ, бид одоо нэг завин дээр байгаа.
Тянь Хао: аав аа, та ирчихсэн үү? Миний ээж хаана байна? Тэр зүгээр үү? Хөгшин амьтан их гунигтай харагдаж байна. Түүнийг хар даа. Тэр гичий Бай Ланжи үнэхээр үхсэн бололтой. Миний ээж, миний ээж үгүй байлгүй дээ. Аав аа, үхэгсэд дахин амилахгүй. Хүү чинь ирээдүйд таныг заавал сайн хүндэтгэх болно,
Найз охин: Тийм тийм. Бас таны бэр ч таныг хүндэтгэх болно.
Жэнбан: Дуугүй бол! Бай Тяньхао, Ланжи бол чиний төрсөн ээж. Тэр чамайг олон жилийн турш өсгөсөн. Түүнийг эргэж ирээгүйд чи огтхон ч харамсахгүй байна уу?
Тянь Хао: Аав аа, та яаж миний тухай ингэж бодож чадаж байна аа? Би зүгээр л таныг хэтэрхий их харамсахаас айгаад л барьж байсан юм.
Найз охин: Тийм ээ, Тяньхао тийм утгатай хэлээгүй.
Жэнбан: Би чамд өөрийн биеэр хэлснээ санаж байна, чи миний өмнө дахиж хэзээ ч бүү үзэгд, чи миний Жоу гэр бүлд хэзээ ч хөл бүү тавь гэж.
Тянь Хао: Аав аа, бид бүгд нэг гэр бүл. Гэр бүлийн хооронд хэзээ ч арилшгүй гомдол байдаггүй биз дээ? Маньли бид хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай. Түүгээр ч барахгүй миний ээж тэр үед бүх зүйлийг тодорхой тайлбарлаагүй, тийм болохоор энэ бүхэлдээ миний буруу биш.
Жэнбан: Тийм гэж үү?
Найз охин: Би цуурхалд итгэдэг тийм тэнэг хүн байх ёстой юу?
Жэнбан: Тэгвэл та хоёр ирээдүйд хамтдаа үлдэх хэрэгтэй дээ.
Тянь Хао: Аав аа, ээжийн хэрэгт хэтэрхий их битгий харамсаарай. Тэр бол зүгээр л нэг эмэгтэй. Хуучин нь явахгүй бол шинэ нь ирэхгүй. Би маргааш шөнө танд хэд хэдэн шинэ охин сонгоод өгье. Та юу хийж байгаа юм бэ?
Жэнбан: Чи үнэхээр миний сайн хүү юм аа. Би чамд хэзээ Ланжиг үхсэн гэж хэлсэн юм бэ? Тянь Хао: Чи, чи үхээгүй гэж үү?
Бай Ланжи: Бай Тяньхао, уулзалгүй удаж.
Инин: Ах аа, таван жил болж байна. Өөрийн гараар там руу түлхсэн дүүгээ чи таньж байна уу?
Тянь Хао: Энэ боломжгүй. Чи яаж амьд байж чадаж байна аа?
Ланжи: Тансаг хувцас, шампанск, тансаг дарс. Бай Тяньхао, чи өсгөсөн ээжийнхээ ясан дээр гишгэж, өнөөдрийг хүртэл маш тухтай амьдарч байж. Чиний зарсан ээж, дүү хоёр чинь чамаас өшөө авахаар тамнаас мөлхөж ирнэ гэж чи хэзээ ч бодоогүй байх.
Тянь Хао: Аа, ээж ээ, намайг сонсооч.
Бай Ланжи: Намайг ээж гэж битгий дууд. Надад чам шиг хүү байхгүй. Миний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа бол 30 жилийн өмнө чамайг авч аваад гэртээ авчирсан минь юм. Тэр нь намайг болон миний төрсөн охиныг хохироосон. Таван жилийн турш би чамд хууртаж, охиноосоо салсан. Чиний шуналаас болж би болон миний нөхөр бие биенээсээ мянган бээрийн зайд салж, хамт байж чадаагүй. Чиний цусан төрөл миний амийг аварсан, харин чиний 30 жилийн өсгөж хүмүүжүүлсэн минь бүгд дэмий байж.
Жэнбан: Чамтай хамтран ажиллаж байсан хүн худалдаалагч Жао Гэ-гийн хөл нь хугарсан. Түүнийг одоо Мөрдөх товчооныхон аваад явсан , тэр бүх насаараа хоригдох ял авна. Тосгоныхоо бузар үйлийг гүйцэлдүүлдэг Ванжягоугийн ард хэдэн арван цогцос олдсон. Тэр тосгоныг бүхэлд нь хаасан. Би үүнийг амьд явсны төлөөх амь гэж бодож байна. Бай Тяньхао, одоо чиний ээлж.
Тянь Хао: Ээж ээ, намайг уучлаарай, би буруугаа мэдлээ. Би үнэхээр буруугаа мэдлээ. Ээж ээ, гуйя намайг уучлаарай. Бид 30 жилийн турш эх хүүгийн харилцаатай байсан шүү дээ. Ээж ээ, ирээдүйд би заавал танд ачлалтай байж, таны өсгөж хүмүүжүүлсэн ачийг хариулах болно.
Бай Ланжи: Тяньхао, ирээдүй гэж байхгүй. Би чиний ачлалыг тэвчиж чадахгүй, бас хүлээн зөвшөөрч зүрхлэхгүй. Чи энд өвдөг сөгдөн уйлж, өршөөл эрж байгаа чинь чи гэмшиж байгаадаа биш, харин чи төлөөсөө төлөх ёстой гэдгээ мэдсэн учраас л тэр юм. Бай Тяньхао, хэрэв чи ийм хэрцгий байгаагүй бол, хэрэв чамд өчүүхэн ч гэсэн талархах сэтгэл байсан бол чи ингэж дуусахгүй байлаа.
Тянь Хао: Ээж ээ энэ бүгд тэрний хийсэн хэрэг. Би энэ бүхнийг өөрийн санаачилгаар хийгээгүй. Ээж ээ, энэ бол Сю Маньли. Тэр надаас сүй тавих бэлэг нэхсэн, харин надад юу ч байгаагүй. Би үнэхээр түүнээс болж ийм зүйл хийхээс өөр аргагүй болсон. Ээж ээ, хэрэв энэ бузар бэр байгаагүй бол би таны ачийг заавал сайн хариулах байлаа.
Сю Маньли: Бай Тяньхао, чамд ичих нүүр байна уу? Хэрэв чи хөзөр тоглоод бүх мөнгөө алдаж, ээж, дүү хоёроо зараагүй байсан бол... Авга эгч ээ, энэ надад хамаагүй. Би таныг хуурч, зодсон нь бүгд энэ новшоос болсон юм. Хэрэв танд ямар нэг асуудал байвал түүн рүү л оч.
Жэнбан: Та хоёр бие биедээ зохицсон новшнууд, гэхдээ та нарын хайр алтнаас ч хүчтэй байсан. Би та нарт боломж олгосон, гэхдээ та нар Жоу гэр бүлийн эд хөрөнгө, байр суурьт шунаж, явахаас татгалзсан. Тэгвэл эндээ үлдээд, түүнтэй хамт үх.
Жэнбан: Ирээрэй, манай хөлөг онгоцны дүрмийн дагуу тэдний гар, хөлийг хугалаад загас тэжээхээр далай руу хая!
Хүмүүс: За.
Тянь Хао: ээж ээ,
Инин: Ээж ээ, аав аа, одооноос эхлэн манай гурван ам бүл эцэст нь аз жаргалтай хамт байж чадах нь ээ.
Жэнбан: Ланжи, энэ миний буруу. Би чамайг олон жилийн турш зовоолоо.
Бай Ланжи: Би чамайг уучилсан.
Жэнбан: Ланжи, бид хоёр залуу байхаа больжээ, гэхдээ би үлдсэн амьдралаа чамтайгаа гар гараасаа хөтлөлцөн өнгөрүүлж, 30 жилийн харамслаа нөхөхийг хүсэж байна. Надтай гэрлэх үү?
Инин: Гэрлээрэй, гэрлээрэй! Ээж ээ, та яагаад зогсоод байгаа юм бэ? Түүнд хурдан хариу өгөөч.
Back to episodes Go home