03-22-01

А Янь /Линь Жюнянь/ Со Жияны төрсөн хүү нь

Линь Жиахао хуурамч өргөмөл хүү нь  

Өвөө

Чжиан  гэрийн даамал

Сюэ    Руогийн туслах

Сюй    ерөнхийлөгч

 

Чинхань                  сүйт бүсгүй нь

Руо Яо              эгч нь

Сон Жиянь      ээж нь

Эмээ

Ву               гэрийн үйлчлэгч

Чжи Чжи           Линь Жюняны эхнэр

------------------------------------

Цаг:    Чи буруу юм хийснээ мэдэж байна уу?

А:        Би ямар ч буруу юм хийгээгүй. Би яагаад буруу хүлээх ёстой юм?

Цаг1:  Буруугаа хүлээхгүй байх шив. Хүчдэлийг нь нэм! Түүнийг буруугаа хүлээх хүртэл нь шүү!

--------------------------------------------------------------

Цаг:    Дугаар 0-9-2-7! Чиний гэр бүл барьцааны мөнгө төлсөн. Чи одоо гарч болно.

Цаг1:  Гарсныхаа дараа энэ талаар нэг ч үг ярихгүй.

А:        Гэр бүл ээ?  

--------------------------------------------------------------

А:        Ээж ээ. Ээжээ, та надад итгэх ёстой. Би өвөөд муу юм хийгээгүй. Тэр чинь Жиахао. Энэ Жиахао өвөөг хорлосон!

Ээж:    Чи  энэ өдрийг хүртэл Жиахаог чадах гэсээр л байна уу?

А:        Ээж ээ, өмгөөлөгч өө, та нар надад итгэх ёстой. Би үнэхээр өвөөг хорлоогүй, өмгөөлөгч өө.

Өм:     Хангалттай! Энэ гэр бүлд чамаас өөр дахиад гадны хүн байхгүй. Өөр хэн тийм харгис байх юм? Би Линь Жюнянийн хувийн өмгөөлөгч. Миний цуглуулсан нотолгоонууд энэ. Линь Жюнянь, би чамд санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан ял тулгаж байна.  

А:        Өмгөөлөгч өө, би өвөө хорлоогүй! Та намайг шүүхэд битгий өгөөч!

Цаг:    Тэрийг аваад яв. 

А:        Өмгөөлөгч өө, би шоронд ормооргүй байна. Өмгөөлөгч өө! Өмгөөлөгч өө!

Эм:     А Янь, хийсгээ хэргээ сайн бод. Би чамайг суллагдах хүртэл чинь хүлээнэ.

А:        Үгүй ээ, үгүй! Би шоронд ормооргүй байна! Үгүй ээ!

--------------------------------------------------------------

Эр:      Бүгд босоорой!

А:        Ээж ээ, би өвөөг хордуулаагүй ш дээ. Намайг гүжирдсэн, ээжээ! Ээжээ!

Шүүгч: Шүүгдэгч Линь Жюнянь, би шүүгчийн хувьд зөвхөн баримт нотолгоонд тулгуурлан. Би хэний ч талд орохгүй. Шүүхээс шийдвэр гаргах нь, шүүгдэгч Линь Жюнянь нь санаатайгаар бусдын биед гэмтэл учруулсан нь хөдлөшгүй эд баримтаар нотлогдсон болно. Шүүгдэгч Линь Жюняньд 10 жил хоригдох ял оноосугай.

--------------------------------------------------------------

Чин:    А Янь, бид чамайг гэрт чинь хүргэхээр ирлээ.

--------------------------------------------------------------

Чин:    А Янь, бид чамайг гэрт чинь хүргэхээр ирлээ.

Линь: Гэр ээ? Би гэргүй болоод олон жил болсон.

Чин:    А Янь, би чамайг маш их санасан.

А:        Чинхань, чи надад итгэх ёстой. Чи надад байгаа бүх зүйл.

Чин:    А Янь, би чамд итгэж байна.

А:        Чи надад итгэдэгийг би мэднэ.

Чин:    Гэхдээ А Янь, чи ойлгоорой, Жиахаогийн бие нь тааруу. Жаахан даарвал аминд нь хүрч мэднэ. Чи шоронд байгаа болохоор үүнийг сайн мэдэхгүй. А Янь, гэхдээ санаа зоволтгүй. Чи асрамжийн газарт өссөн. Чамд энэ зэргийн хүндрэл юу ч биш. А Янь, чамайг суллагдахаар би чамтай гэрлэнэ гэдгээ амлая.  

--------------------------------------------------------------

Руо:    А Янь. Бид чамайг авахаар хамаг чухал ажлуудаа хойш нь тавиад ирлээ. Чи яаж хандаад байгаа юм?

А:        Гэртээ харь, хатагтай Линь. Линь авхай. Би Линь овогтын гэрт буцаж очиж болно гэж үү?

Руо:    Юу гэсэн үг юм? Чи энэ үгээрээ зориуд бидний дургүйг хүргэх гэсэн үү?

Ээж:    Тийм байна. Бид л чамайг шоронд суулгасан. Чи аавын цайнд зориудаар хор хийж түүнийг хордуулаагүй гэж үү? Чи таван жил шоронд суугаад буруугаа ойлгоогүйг би харлаа.

Чин:    А Янь, манай авга эгч хоёр чамайг хугацаанаас нь өмнө суллуулах гэж батлан даалт гаргасан юм. Чи тэдэнд талархах ёстой.

А:        Талархах аа? Өөрсдийн биеэр намайг шоронд илгээсэнд нь талархаж байна.

Чин:    Харин одоо, А Янь чиний суллагдсаны баярыг тэмдэглэхээр авга эгч чиний дуртай “Согтуу сам хорхойг” бэлдсэн. Хурдхан гэртээ харьцгаая.

А:        Би далайн хүнснээс харшилтай. Далайн хүнсэнд дуртай ганц хүн  Линь Жиахао.

Линь: Линь Жюнянь! Бид чамд тус болж шоронгоос гаргаж байхад чи дүрсгүй аашилж байна.

Ээж:    Чи яах гэж маяглаад байгаа юм? Руояо чамайг ердөө жаахан зэмлэсэн төдий.

Руо:    Бид сэтгэл гаргаж авч байхад тэр үүнийг үнэлэхгүй бол өөрөө гэртээ харина биз.

Чин:    Гэхдээ...

--------------------------------------------------------------

Ву:      2-р залуу эзэнтээн! 2-р залуу эзэнтээн! Та ашгүй буцаад ирлээ.

А:        Ву эгч ээ. Тэд хаана байна?

Ву:      Эзэгтэй болон бусад нь....

--------------------------------------------------------------

Ву:      2-р залуу эзэнтээн.

А:        Одоо зүгээр, Ву эгч ээ. Би ердөө л өвөөг эргэх гэж ирсэн юм.

Ээж:    Жиахао, чи хурдхан амсаад үз. Чинхань энийг авчирсан юм. Чамд тусгайлан зориулсан хоол.

Руо:    Тийм шүү, Жиахао. Чиньхан чамд зориулж үүнийг худалдаж авсан юм. Тэр Хайчэнь даяар бүтэн 2 долоо хоног хайсан гээд бод. Хурдхан түүнд талархал илэрхийл.

Цзя:    Баярлалаа, Чинхань эгч ээ. Та надад их сайн ханддаг.

Чин:    А Янь.

Руо:    Чинхань, түүнд санаа зовох хэрэггүй. Гэртээ ирж, бидэнтэй нэгдэх хүсэлгүй байсан нь түүний буруу. Тэр зөрүүдээсээ болж бороонд алхасан.

Чин:    Гэхдээ...

Ээж:    Чинхань, Линь Жюнянь шоронгийн гадна яаж авирласныг чи ч гэсэн харсан. Хэрэв тэр бидний тэвчээрийг бармаар байвал дураараа болог. За алив, суу.

Жиа:   Линь Жюнянь, таван жилийн дараа энэ гэр бүлд чамд зай олдоно гэж боддог уу? 

--------------------------------------------------------------

А:        Өвөө, буцаад ирлээ. Намайг уучлаарай, би таныг хамгаалж чадсангүй. Надад харамсалтай байна, өвөө.

Жиа:   Уулзалгүй удсан байна, ах аа.

А:        Линь Жиахао.

Жиа:   Хугацаанаас өмнө суллагдсанд баяр хүргэе. Гэхдээ л чамд өвөөг харах нүүр байна гэж үү? Хэрэв чи байгаагүй бол өвөө өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан.

А:        Тэр үед өвөөгийн цайг хэн хордуулсаныг чи сайн мэднэ.

--------------------------------------------------------------

Ээж:    Аав, та сүүлийн үед дажгүй юу?

А:        Өвөө.

Ээж:    Аав аа. Аав! Аав аа!

А:        Өвөө!

Бүгд:  Өвөө! Өвөө!

А:        Өвөө!

Руо:    Юу болчихов оо?

Ээж:    Чи өвөөдөө цай бэлдсэн. Хэлээдэх, чи яах гэж аавыг хордуулсан юм?

Жиа:   Тэгээд юу гэж? Энэ би байсан ч тэд зөвхөн надад итгэдэг. Үгүй бол тэд чамайг таван жилийн өмнө шоронд илгээхгүй байсан.

А:        Өвөө чамд сайнаар ханддаг. Чи яагаад түүнийг хорлож байгаа юм?

Жиа:   Учир нь би чамд дургүй. Түүний төрсөн хүү чи гэртээ ирснээс энэ хөгшин зөвхөн чамайг л анхаарах болсон. 

А:        Чи...

Ээж:    Юу болоод байна?

--------------------------------------------------------------

Эм:     Юу болоод байна? Жиахао!

Эм:     Жиахао!

Эм:     Жиахао, чи бэртээгүй биз?

Эм:     Линь Жюнянь! Бид чамайг дөнгөж сая шоронгоос гаргасан. Гэтэл чи бидний өмнө Жиахаог дээрэлхэнэ гэнэ ээ!

А:        Би тэгээгүй.

Эм:     Тэр үед Жиахао хүртэл чамайг өмөөрч байсан. Чи өвөөг хордуулсаны дараа ч би чамд цаазын ял төлөвлөөгүй. Чи шоронгоос гараад талархах байх гэж би бодсон. Гэвч чамайг ийм өөдгүй, Жиахаод гар хүрнэ гэж бодсонгүй.

А:        Ээж ээ, та намайг түүнд таларх гэж байгаа юм уу? Линь Жиахао, чи сая надад хэлсэн. Надад сая хэлсэн бүхнээ эд нарын өмнө дахиад хэлээдэх!

Цзя:    Ах аа. Би таны нэрийг ашиглаж 10 гаруй жил ахмад хөвгүүн гэж явах ёсгүй байсан. Яг ингэж... Та намайг цохих эрхтэй! Та намайг цохиж болно! 

Руо:    Линь Жюнянь! Чи өвөөгийн цайнд хор хийснийг бид аль хэдийн уучилсан. Бүр бид чамайг хугацаанаас өмнө суллуулсан. Чи өөр юу хүссэн юм бэ?

--------------------------------------------------------------

А:        Ээж ээ, би танаас гуйя, намайг авраач. Тэд миний хөлийг хугалчихсан, ээжээ.

Ээж:    Линь Жюнянь, хэрэв чи худлаа ярьсан бол би чамд туслана гэж бүү бод. Наанаа үлдээд сайтар бодоорой.

А:        Ээж ээ, би худлаа хэлээгүй. Ээж ээ, би үнэхээр худлаа хэлээгүй! Тэд миний хөлийг хугалчихсан!

Руо:    Ээж ээ хүрч ирээд энийг хараач! Жиахао бэртчихлээ!

Цзя:    Ямар их өвдөж байна аа.

А:        Ээж ээ! Ээж!

Ээж:    Чи хаана аа гэмтсэн бэ? Алив, би хараадахья. Чи яаж ийм болгоомжгүй байдаг юм? Эмнэлэгт очьё.

Руо:    Бид халдвар оруулахгүйн тулд явах хэрэгтэй.

А:        Ээж! Ээж ээ! Ээж ээ, та намайг сонсч байна уу? Ээж ээ!

Цзя:    Ах аа, хэрэв би Линь овогтоос явбал та намайг уучилна гэдэг үнэн үү?

Руо:    Линь Жюнянь, чи хэдийн болтол дураараа аашлах гэсэн юм?

--------------------------------------------------------------

Ээж:    Жиахаог бушуухан эмнэлэгт аваач! Хурдал!

Цзя:    Тэд чамд биш зөвхөн надад л итгэдэг.

--------------------------------------------------------------

Чинь: А Янь, чи энд амьдардаг юм уу? Энэ чинь агуулах ш дээ.

--------------------------------------------------------------

Ээж:    Санаа зоволтгүй, ороод ир. Чи аль өрөөнд амьдармаар байна? Зүгээр л надад хэл.

А:        Тэр өрөөнд.

Ээж:    Тэр өрөөнд болохгүй. Тэр Жиахаогийн хүүхдийн тоглоомын өрөө. Жиахаогийн маш олон дурсамжууд тэнд байдаг. Чи тэнд амьдарч болохгүй.

А:        Тэр өрөө ямар вэ?

Ээж:    Тэр ч гэсэн боломжгүй. Тэр Жиахаогийн хичээлийн өрөө. Хэрэв чи тэнд амьдарвал Жиахао хаана сурах болж байна? Түүнээс гадна, энэ Жиахаоийн сурлагад нөлөөлнө. Чи хариуцлагыг нь хүлээж чадах уу? За больё. Ву Ма.

Ву:      Хатагтай.

Ээж:    Түүнд зориулсан өрөөг цэвэрлэж бэлд. Гэхдээ Жиахаоийн эд зүйлсээс нэгийг ч хөндөж болохгүй. Үгүй бол Жиахао тавгүйтэж хямрах байх.

Ву:      Ойлголоо, хатагтай.

--------------------------------------------------------------

Ву:      Намайг уучлаарай. Би хайгаад юу ч олж чадсангүй. Зөвхөн энэ агуулахад л залуу ноёнтон Жиахао ийн эд зүйлс байхгүй. Залуу ноёнтон Жиахао энд ер ирдэггүй юм.

А:        Санаа зоволтгүй, Ву Ма. Би энд ч амьдарч чадна. Би асрамжинд байхдаа л ийм юманд дассан. 

--------------------------------------------------------------

А:        Би Линь овогтынд ирсэн эхний өдрөөс л энд амьдарч байгаа.

Чин:    Яаж тийм байж болдог юм? А Янь, эгч чамд юу ч хэлээгүй гэж үү?

А:        Над шиг хүний хүнд тэд юу гэж хэлэх юм? Чинхань, чи зүгээр л хэлэх гэснээ хэлчих. Тойруулж булзааруулах гэсний хэрэггүй.

Чин:    А Янь. Чи бид хоёр хамт өссөн. Би чиний сүйт бүсгүй. Би чамд санаа зовох нь зүйн хэрэг. А Янь, чи их турсан байна. Энэ бүхэн миний л буруу. Хэрэв би тэднийг хориглоогүй бол чи амьд гарахгүй байлаа.

А:        Чинхань, чиний буруу байхгүй.

Чин:    А Янь, намайг уучлаарай. Санаа зоволтгүй, би үргэлж чиний талд байна. Бид хоёр гэрлэсний дараа би чамд санаа тавих болно.

А:        Чинхань.

Чин:    Харин тэр болтол А Янь, чи хөлөө Жиахаод өгч болох уу? 

А:        Чи юу гэсэн бэ?

Чин:    А Янь, чи мэдэж байгаа. Жиахаоийн яс нь хэврэгшиж байгаа. Тэр дахиж бүжиглэж чадахгүй болсон. Би чамаас гуйж байна, чи Жиахаод хөлөө өгч болох уу?

А:        Чи намайг Линь Жиахаод хөлөө өгөөч гэж байна уу? Чи намайг бодож үзсэн үү?

Чин:    А Янь, санаа бүү зов. Хөл шилжүүлэн суулгах технологи одоо маш сайн хөгжсөн. Чи Жиахаод хөлөө өгсний дараа бид хоёр гэрлэж болно. Би чамд санаа тавина.

А:        Тэгэхээр, чи Линь Жиахаод миний хөлийг өгөх гэж намайг хугацаанаас өмнө суллуулсан байх нь ээ?

Чин:    Яг ч тийм биш ээ. Линь Жиахао бүжигчин. Бүжиглэх нь түүний мөрөөдөл. Хэрэв Жиахао бүжиглэж чадахгүй бол сэтгэлээр унах болно.

А:        Мөрөөдөл өө? За, за. Би ойлголоо.

Чин:    Тэгвэл чи зөвшөөрч байна уу?

А:        Харамсалтай юм. Линь Жиахаод өгөх хөл надад байхгүй.

Чин:    А Янь Юу гэсэн үг вэ? Би чамаас гуйж байна. Намайг бодоод зүгээр л өгчих.  Чи хөлөө Жиахаод өгчих, тэгэх үү? Жиахао. Жиахао, чи зүгээр үү?

Руо:    Эмч түүнд яаралтай хөл шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн.  Үгүй бол тэр улам дордоно гэнэ. Жиахао минь. Түүнд хөл дээрээ босох улам хэцүү болно.

Цзя:    Чинхань эгч ээ. Би зүгээр ээ, надад санаа зовох хэрэггүй.

Чин:    А Янь, Жиахаогийн биеийн байдал хүнд байна. Би чамаас гуйж байна. Түүнд хөлөө өгчихөөч.

Руо:    Линь Жюнянь. Хэрэв Жиахао чамайг хамгаалаагүй бол чи шорондоо байх байсан. Чи түүнд маш их өртэй. Хөлөө Жиахаод өгөөч! Чи ингэх ёстой юм биш үү? Би түүнд нөхөн төлөх юм гэнэ. Харин хэн надад нөхөн төлөх вэ? Би хэлсэн,  Линь Жиахаод өгөх хөл надад байхгүй болсон.

Жиа:   Би зүгээр. Энэ миний л буруу, Жюнянь ах аа. Би олон жилийн турш Линь овогтын залуу эзний орыг эзэлсэн. Ах надад хөлөө өгөхийг би яаж зөвшөөрөх юм бэ?

Руо:    Жиахао, чи хэтэрхий сайхан сэтгэлтэй юм.

Чин:    Жиахао, санаа зоволтгүй. Би чамайг эмчлэх аргыг заавал олно

Жиа:   Линь Жюнянь, хэрэв чи хүсэхгүй байвал надад өөр сонголт байхгүй гэж бодсон уу?

--------------------------------------------------------------

Жиа:   Баярлалаа, ээж ээ

Чин:    А Янь, чи ирчихэж. Нааш ир.

Ээж:    Чамайг наашаа ир гэж хэллээ, тиймээс хүрээд ир. Чи юунд тэнд зогсоод байсан юм?

Руо:    Үүнийг нь уг нь анх Жиахаод худалдаж авсан юм. Гэвч энэ түүнд таалагдаагүй. Өнөөдөр чиний төрсөн өдөр биз дээ? Энийг ав.

А:        Ээж ээ, эгч ээ, Чинхань эгч ээ. Энэ та нараас надад өгсөн анхны бэлэг. Би үүнийг нандигнан хадгалах болно.

--------------------------------------------------------------

А:        Линь Жиахаод таалагдаагүй бэлэг. Би тэрийг нь хадгалж л байдаг.  Лин Жюнянь, чи өмнө нь маш тэнэг байжээ. Өнөөдрөөс эхлэн надад энэ гэр бүлд дахиж байх хэрэг алга. 

--------------------------------------------------------------

А:        Байна уу.

Чинь: А Янь. Би осолд орсон. Би Хайчэний Нэгдүгээр эмнэлэгт байна. Би маш их айж байна Чи над руу ирж болох уу?

А:        За, би удахгүй очно, намайг хүлээгээрэй.

--------------------------------------------------------------

А:        Чинхань, чи зүгээр үү? Бидний утасны  дугааруудыг хаа гэж хэн чамд тэгж хэлсэн юм?

--------------------------------------------------------------

А:        Линь Жюнянь, хэрэв чамаас болж Жиахаогийн эмчилгээ хойшлогдох бол чи шорондоо буцаж болно.

Чин:    А Янь, Жиахаогийн хөлний яс улам дордож байна, Түүнд яаралтай мэс засал хийх шаардлагатай байгаа, тэгээд л...

А:        Тэгээд л чи Линь Жиахаод миний хөлийг өгүүлэхийн тулд намайг энд хуурч ирүүлжээ, тийм үү? Үүнийг бодох ч хэрэггүй.

Ээж:    Лин Жюнянь, чамд хүний мөс байна уу? Жиахао бол чиний дүү. Чи түүнтэй амь нэгтэй. Ганцхан хөлтэй байх юу нь хэцүү гэж?

Руо:    Линь Жюнянь, бүү март, чи бол Линь овогтынх. Энэ бол зүгээр л нэг хөл. Ердөө л хөл. Тэр гэр бүлээс чинь илүү чухал юм уу?

А:        Гэр бүл ээ?  Энэ бүх он жилүүдэд та нар надад гэр бүл шигээ хандаж байсан уу? Одоо та нар Линь Жиахуод хөлөө өгөхийг надаас шаардаж байна. Тийм болоод л та нар намайг гэр бүлийн гишүүн гэлээ.  Энэ та нарт инээдтэй биш үү?

Чин:    А Янь, энэ огт тийм биш. Бид зүгээр л чамтай энэ талаар ярилцах гэж энд дуудсан юм.

А:        Гу Чинхань. Чи намайг аль хэдийн хуурсан. Тэгчихээд чи юу ч болоогүй юм шиг нэг их өрөвдүүлэх гэсэн юм ярьж байдаг.

Жиа:   Аа, ямар их өвдөж байна аа! Ээж ээ! Эгч ээ! Чинхань! Энэ үнэхээр өвдөж байна!

Чин:    А Ян, би чамаас гуйж байна! Хэрэв Жиахао удахгүй хагалгаанд орохгүй бол тэр босож явж чадахгүй.

А:        Гу Чинхань, чи намайг энэ Линь Жиахаод хөлөө өгөхийг зөвшөөрнө гэж бодсоор л байна. Чи хэзээ нэгэн цагт намайг бодож үзсэн үү? Хэрэв би түүнд хөлөө өгвөл надад юу тохиолдох вэ? Би хөгжлийн бэрхшээлтэй болох ёстой юу?

Руо:    Жиахаогийн хөл бүжиглэхэд зориулагдсан. Чиний хөл зөвхөн алхахад зориулагдсан. Чамайг Жиахаотай яаж харьцуулах юм?

Чин:    Тийм шүү, А Ян хөл шилжүүлэн суулгасны дараа чи хөл дээрээ босож чадна. Харин Жиахао яах вэ? Тэр дахиж хэзээ ч бүжиглэж чадахгүй. Чи хувиа хичээхгүй байж болохгүй гэж үү?Жиахаог бодооч.

А:        Ямар хувиа хичээсэн зан бэ? Та нарын нүдэнд, би Лин Жиахаогийн ганц хурууны үнэд ч хүрэхгүй байх нь. Та нар бүгдээрээ намайг амиа бодохгүй байхыг хүсэж байна уу? Гэхдээ би үүнийг хүсч байгааг надаас асуусан хүн байна уу? Та нар намайг хөлөө Линь Жиахаод чинь өгөхийг хүсэж байна уу? Энэ тухай бодох ч хэрэггүй.

Ээж:    Линь Жюнянь, хүү минь. Хэрэв чи өнөөдөр түүнд хөлөө өгөхгүй бол эндээс явна гэж бодох ч хэрэггүй. Хүн байна уу? Түүнийг зогсоо!

Жиа:   Чи надад хөлөө өгөхөд хүргэх арга байгаа гэж би хэлээгүй билүү?

Эмээ: Больцгоо! Ач хүүг минь тавь!

--------------------------------------------------------------

Эмээ: Ач хүүг минь тавь! Миний хайртай ач хүү минь. Эмээ нь нэг хараадахъя.  Чи зүгээр биз дээ?

А:        Эмээ, би зүгээр.

Эмээ: Бурхан минь! Жюнянь, чи ямар их турхчихсан юм бэ? Энэ бүхэн миний л буруу. Би чамайг явуулах хэрэггүй байсан юм.

А:        Эмээ, өвөөгийн тухайд, тэр үнэндээ надтай ямар ч хамаагүй

Эмээ: Чи үүнийг хийгээгүй гэдэгт эмээ нь үргэлж итгэдэг.  Та нар бүгдээрээ намайг сонс. Хөгшин настай би амьд байгаа цагт та нарын хэн нь ч миний ач хүүд хүрэхийг зөвшөөрөхгүй!

Руо:    Эмээ, Линь Жюнянь, тэр архаг худалч хүн. Түүнд итгэж болохгүй

Ээж:    Руо Яо-ийн зөв. Ээж, би хүүгээ хэнээс ч илүү мэднэ. Жиахао эмнэлгийн орон дээр амьдрал үхлийн ирмэг дээр хэвтэж байна. Гэтэл тэр  ах нь байж дүүдээ хөлөө  өгөх дургүй байна.  Тэр зүгээр л зүрх сэтгэлгүй, ачлалгүй амьтан!

Руо:    Эмээ, хэдийгээр Жиахаог өргөж авсан ч гэлээ тэр бол таны ач хүү, яг Линь Жюнянь шиг. Та Линь Жюняныг өмөөрөөд байж болохгүй.

Эмээ: Миний бодлоор та нар л нэг талыг бариад байна! Та нар бүгдээрээ зөвхөн Жиахаог эдгээж, хөл дээр нь босгохыг бодож байна. Харин та нараас Жюняныг бодож үзсэн үү? Хэрэв тэр хөлөө алдвал ирээдүйд түүний амьдралд юу тохиолдох вэ?

Чин:    Хэрэв А Янь хөлөө Жиахаод өгвөл би түүнтэй гэрлэж, түүнийг асарч халамжлах болно.

Эмээ: Дэмийр! Миний ач хүүд хохирол учруулахыг би яасан ч зөвшөөрөхгүй!

Жиа:   Энэ хөгшин төгцөг яах гэж энд ирсэн юм бэ?

Чинь: Жиахао.

Рул:    Жиахао.

--------------------------------------------------------------

Жиа:   Эмч ээ, та юу хэлэхээ мэднэ.

Эмч:   Санаа зоволтгүй, залуу эзэнтэн Линь.

Жиа:   Тэр үед та зөвхөн Линь Жюняны хөлийг хөрөөдөж хаяхад л болно. Энэ түүнийг бүрэн тахир дутуу болгоход хангалттай.

Эмч:   Өө, үгүй ​​ээ, Линь авхай, Линь хатагтай, залуу эзэнтэн Жиахао-ийн хөл болохоо больж байна. Хэрэв бид хөл шилжүүлэн суулгахгүй бол хэтэрхий хожимдоно.

Жиа:   Ээж ээ!

Ээж:    Жиахуо!

Жиа:   Эгч ээ, Чинхань! Намайг авраач! Би эрэмдэг хүн болохыг хүсэхгүй байна!

Ээж:    Үгүй ээ, тийм зүйл болохгүй!

Руо:    Жиахао,  хэрэв эгч чинь Линь овогтыг дампууруулах байсан ч хамаагүй, би чамайг аврах болно.

Чин:    Жиахао, чи зүгээр болно.

Эмч:   Линь авхай, хатагтай Линь, та нар аль болох хурдан шийдвэр гаргаарай. Үгүй бол залуу эзэнтэн Жиахаогийн хөлийг  аврахад оройтно.

Жиа:   Ээж ээ, эгч ээ, би дахиж бүжиглэж чадахгүй болох нь. Тэгвэл би зүгээр л үхсэн нь дээр!

Руо:    Жиахао!

Чин:    Жиахао!

Ээж:    Хүн байна уу?  энэ настай эмэгтэйг барь! Линь Жюняныг надад хүлж өг! Хөлийг нь тайр!

Эмээ: Та нар яаж зүрхэлж байна?

А:        Эмээ!

Эмээ: Жюнянь!

А:        Эмээ, эмээ!

Эр:      Уучлаарай, настан гуай.

Эмээ: Жюнянь, зугт, зугт!

А:        Эмээ!

Руо:    Түүнийг зугтаалгаж болохгүй! Линь Жюняныг барьж бай!

Ээж:    Бушуулаач!

Эмээ: Зугт! Жюнянь, бушуухан зугтааж үз!

--------------------------------------------------------------

Эмээ: Миний хөөрхий ач хүү! Хөл чинь яачихсан юм бэ?  Та нар... та нар одоо түүнийг яах санаатай байна?

Чин:    А Янь, чиний хөлд юу тохиолдсон юм бэ?

А:        Тэр үед та нар намайг шоронд илгээхдээ тэнд намайг яаж тамлахыг бодоогүй.

Руо:    Чиний хөлийг шоронд тайрсан гэж чи хэлэх гээд байна уу? Тэгвэл чи яагаад бидэнд хэлээгүй юм ?

А:        Тэр үед би та нарт хэлсэн, гэвч та нарын хэн нь ч тоогоогүй.

--------------------------------------------------------------

А:        Эгч ээ, намайг авраач. Эгч минь!

Руо:    Линь Жюнянь, өнөөдөр Жиахуогийн төрсөн өдөр. Надад чамтай ярих зав алга. Чи шорондлл үлдэж, засрах хэрэгтэй.

Жиа:   Хөөх!

Чан:    Төрсөн өдрийн мэнд хүргэе, дүү минь.

Жиа:   Баярлалаа. Би энэ мөчийг их удаан хүлээсэн.

Эр:      Түүнийг бариад ав!

Эр:      Яваач!

Жиа:   Энэ их үнэтэй. Хүн бүр ийм цаг зүүж чадахгүй.

Эр:      Түүнийг үхтэл нь нүд!

--------------------------------------------------------------

Жиа:   Таны хийсэн шөл үнэхээр амттай юм аа

Чи:      Амттай байна уу? Тэгвэл дахиад уучих.

Эр:      Энэ сайхан шүү! Дахиад уу!

Ээж:    Яваад дахиад нэг хар. Юу болсон юм бэ?

Жиа:   Энд эвгүй байна. Хатгуулаад байх юм.  Энд. Яг энд.

Ээж:    Юу ч алга.

А:        Үгүй ээ, үгүй, үгүй!

--------------------------------------------------------------

А:        Юу гээч, энэ таван жилийн турш та нар ирж намайг эмнэлгээс авах байх гэж өдөр бүр  боддог байсан. Гэвч үнэндээ, та нарын сэтгэлд зөвхөн Лин Жиахуо байдгийг би ойлгосон.

Ээж:    Жюнянь, ээж нь чиний дуудлагаас татгалзахыг хүсч байгаагүй. Би зүгээр л анзаараагүй байна.

Чин:    А Янь, энэ бүхэн миний буруу. Хэрэв би тэр үед чамайг сонссон бол, чи шоронд орохгүй байх байсан.

А:        Одоо харамсах ямар хэрэг байна? Би ийм болчихсон, юуг ч өөрчлөхөд хэтэрхий оройтсон.

Руо:    Линь Жюнянь, бидний буруу байсныг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ, хэрэв чи өвөөгийн цайг хордуулаагүй бол, өвөө ийм байдалтай болоогүй бол чиний буруу байхгүй байх байсан, бид ч чамайг шоронд явуулахгүй,  юу ч болохгүй байсан. Энэ зөвхөн чиний өөрийн буруу, юу хураана, түүнийгээ хүртэнэ гэдэг шиг.

А:        Одоо бүх зүйл өөрөөр эргэхээр, энэ миний буруу, би ингэх ёстой болчихсон уу?

Руо:    Тэгээд бидний буруу юу?

Жиа:   Эгч ээ, ах аа, энэ бүгд миний буруу. Линь Жюняныг гэртээ буцаж ирэхэд нь би Лин овогтынхоос явах ёстой байсан юм.  Тэгвэл та нар надаас болж хоорондоо муудалцахгүй байсан. Би үхсэн нь дээр!

Руо:    Жиахао!

Чин:    Жиахао, тэгж битгий ярь. Бид чамайг буруутгахгүй.

Руо:    Тийм шүү, Жиахао. Юу ч болсон бай, энэ чиний буруу биш. Санаа зоволтгүй, бид чамтай хамт байх болно. Бид чамайг дахин бүжиглэдэг болтол чинь санаа тавина.

Жиа:   Гэвч Жюнянь зөвхөн нэг хөлтэй, миний найдвар бүр байхгүй боллоо.

Ээж:    Түүнд дахиад нэг хөл байхгүй гэж үү?  Ямартай ч түүнд бүжиглэх шаардлага байхгүй. Ганц эрүүл хөлөө үлдээх нь хэнд ч ашгүй. Тэр хөлийг нь чамд шилжүүлэн суулгана.

Эмээ: Жиянь, чи ямар утгагүй юм яриад байна? Жюнянь аль хэдийн хөлгүй болчихоод байхад чи түүнийг хөлийг Жиахаод өгөхийг хүссээр  байдаг чинь?

Ээж:    Ээж ээ, Жюняны хөл нь Жиахао шиг тийм чухал юм биш. Түүнээс гадна, одооноос эхлэн бид түүнийг асарч халамжлах болно. Тэр өөр юу хүснэ гэж? Эмч ээ, шилжүүлэн суулгах хагалгаагр эхлүүл. Хагалгаа хийх хугацаа багассаар байна.

Эмээ: Та нар... та нар ингэж болохгүй!

А:        Намайг тавь! Намайг тавиач!

Чин:    А Янь, шилжүүлэн суулгах технологи аль хэдийн төгс болсон. Зүгээр л нүдээ аниад унтчих. Би чамд амлаж байна, мэс заслын дараа би чамтай гэрлэнэ. Би чамайг насан туршдаа асрах болно.

Эмээ: Чиний насан туршын  халамж хэнд хэрэгтэй юм? Та нар Жюнянтай ингэж харьцаж болохгүй, Түүнийг явуул! Түүнийг орхи!

А:        Эмээ! Намайг тавь!

--------------------------------------------------------------

А:        За яахав. Би өгье. Та нар зөвхөн миний хөлийг хүсэж байгаа, тийм үү? Тэгвэл ирээд ав. Хүрч ирээд аваач!

Ээж:    Ээж ээ!

Эмээ: Жюнянь! Жюнянь! Хөл чинь хаана байна аа? Та нар одоо бүгдээрээ баяртай байна уу? Жюнянь ийм байдалтай болсныг хараад та нарын бах ханаж байна уу?

Руо:    Эмээ, бид... Линь Жюнянь, яг юу болсон бэ?

А:        Та нар намайг таван жил шоронд ямар байсныг мэдэхгүй.

Эр:      Чангахан хуцаач!

А:        Өдөр бүр намайг нохой шиг байлгаж, хооллодог байсан.

Эр:      Амттай байна уу?

А:        Намайг эсэргүүцэж тэмцлээ гэж миний хөлийг хугалсан. Та нар мэдэхгүй, энэ таван жилийн турш нарыг ирж намайг авраасай гэж би ямар их хүссэн гээч! Тэгсэн та нар яасан? Нэг бол Линь Жиахуогийн төрсөн өдрийг тэмдэглээд завгүй. Эсвэл түүнд шөл хийж өгөх ч юм уу хувцас авч өгөөд завгүй. Та нарын зүрх сэтгэлд би шоронд л байдаг!

Руо:    Линь Жюнянь, бид харамсаж байна. Гэхдээ чи гэртээ буцаж ирээд яагаад бидэнд шуудхан хэлээгүй юм бэ? Хэрэв чи бидэнд эрт хэлсэн бол бид чамайг Жиахуаод хөлөө өг гэж албадахгүй байх байсан.

Ээж:    Тийм ээ. Жиахаогийн энэ асуудал маш яаралтай байсан. Хэрэв чи бидэнд эртхэн хэлсэн бол бид юу гэж чамд хөлөө сольж өг гэх юм?

А:        Та нар намайг шоронгоос эрт сулласан учир нь Линь Жиахаог хөлтэй болгохын тулд биш гэж үү? Хэрэв намайг хөлөө алдсаныг та нар хэдийн мэдсэн бол намайг шоронгоос яаран суллуулахгүй байсан.

Чин:    А Янь, чи хэтрүүлээд байна. Чи бас Жиахао бидэнд адилхан чухал.

А:        Чинхань, чи үүгээрээ зүгээр л өөрийгөө хуурч байна.

Чин:    Тийм биш.

Ээж:    Үүнийг март, Чинхань.  Тэр биднийг ингэж бодож байгаа бол өөр юу ч ярих хэрэггүй. Одоо хамгийн чухал нь Жиахаогийн хөлийг хурдан эдгээх.

Эмээ: Жюнянийн хөл бас л үгүй болчихсон байна. Гэтэл та нар зөвхөн Жиахаод л санаа зовж байна. Жюнянь бол манай Линь овогтын гишүүн

Ээж:    Ээж. Түүнийг буцаж ирэхдээ ийм болсныг нь бид мэдээгүй. Яахав, тэр хөлөө алдсан, гэхдээ тэр бүрэн дүүрэн амьдарч чадна. Харин Жиахао бүжигчин, түүний хөлийг аврах ёстой.

А:        Би хоёр хөлөө алдсан нь илэрхий байхад тэд ганцхан Жиахаод санаа тавьж байна. Та нар намайг талархалгүй гэж үргэлж чичилдэг. Гэтэл жинхэнэ талархалгүй хүн бол та нарын энхрийлдэг Линь Жиахао! Тэр бол өвөөг хорлосон буруутан!

Жиа:   Ах аа, та юу яриад байна аа? Би ойлгосонгүй, өвөө надад сайн ханддаг. Би түүнийг хорлож яах юм?

Чин:    Тийм шүү, Жюнянь. Хэдийгээр Жиахао өргөмөл хүүхэд ч гэлээ тэр Линь овогтынд өссөн. Линь өвөө түүнд өөрийнх нь ач мэт сайн ханддаг. Тэр яаж Линь өвөөг хордуулах юм?

А:        Чинхань, чи намайг шоронд эргэхдээ би өвөөг хорлоогүйд итгэж байна гэж хэлсэн. Харин одоо яагаад Линь Жиахаог дэмжсэн юм яриад байгаа юм?

Ээж:    Өөр ямар шалтгаан байна гэж? Чинхань сайхан сэтгэлтэй. Тэр үед Чинхань чамайг зүгээр л тайтгаруулах гэсэн биз. Тийм болоод л тэгж хэлсэн.

Чинь: А Янь, би чамайг сэтгэлээр унана гэж бодсон. Тийм учраас чамд тэгж хэлсэн юм. Нотлох баримт нь баттай, тэр үед хор хийсэн цайтай аяга нь үнэхээр чамайг гэдгийг нотолдог. Би чиний төлөө худлаа хэлэх ёстой байсан уу? Бас чи Жиахаог гүтгэсэн.

А:        Бүр одоо ч гэсэн, би түүнийг гүтгэсэн гэж чи бодсоор байх шив.

Жиа:   Линь Жюнянь, тэр хөгшин төгцөг ухаан орох хүртэл чи энэ гэм бурууг хүлээсээр байх болно.        

--------------------------------------------------------------

Руо:    Линь Жюнянь. Өвөө ухаан оролгүй 5 жил боллоо. Чи яагаад одоо болтол Жиахаог буруутгахыг хүсдэг юм бэ? Чи Жиахаог үзэн ядахаа хэзээ болих хүн бэ? Тэр чиний дүү.

А:        Та нар намайг түүнийг буруутгахгүй байхыг хүсэж байна. Тэгвэл та нар намайг хэзээ буруутгахаа болих юм бэ?

Ээж:    Линь Жюнянь, ухаарч үз. Жиахао бидний дэргэд зөөлөн сэтгэлтэй болж өссөн. Харин чи асрамжийн газарт хатуу сэтгэлтэй өссөн. Чи яаж өөрийгөө Жиахаотой харьцуулах юм? Бид чамд сайнаар хандана гэж чи яагаад бодоов?

А:        Би асрамжийн газарт өсөж өндийсөн нь танаас болоогүй гэж үү?    

Руо:    Линь Жюнянь, чи ээжтэйгээ ингэж ярих ямар эрхтэй юм?

А:        Хэрэв би эндүүрээгүй бол би алдагдсан тэр жил 5 настай байсан. Би үүнийг сайн санадаг. Хэрэв тэр Сюй группын хүлээн авалт дээр та намайг үл тоож, эр дагаж гүйгээгүй бол өөдгүй хүмүүс яаж намайг хулгайлах юм?

Руо:    Чамайг ямар өөдгүй хүмүүс хулгайлсаныг чи мэдэх үү? Ээж чинь яаж шаналсныг мэдэх үү?

А:        Тэр яаж шаналсныг би хараагүй. Харин ч би энэ Линь овогтод байхгүй байсан нь дээр байж дээ гэж боддог. 

Ээж:    Энэ хүүхдийг! Талархалгүй өөдгүй хог!

А:        Та миний ээж хэвээрээ. Гэхдээ сэтгэлийн гүндээ бол энэ Линь Жиахаог гэдэг. Та өөрөө намайг шоронд илгээсэн. Гэтэл та түүний хөлийг минийхээр солих гэж намайг тэндээс суллуулсан. Надад ганцхан хөл үлдсэнийг та мэдээд түүнийг ч гэсэн Жиахаод өгөх гэж улайрсан. Таны нүдэнд ганцхан Линь Жиахао таны хүү.

Ээж:    Чи....

Жиа:   Ээж ээ, ах аа. Надаас болж битгий муудалцаач! Би олон жил Линь Жюнянь ахыг орлосон. Эцсийн эцэст.. энэ бүхний эцэст би Жюнянь А Янь ахын өмнө өртэй.

Чин:    А Янь, Жиахао одоо ч чамайг өмгөөлсөөр байна. Чи түүн шиг ийм ухаалаг байж болохгүй гэж үү? Эгчийг уурлуулах хэрэггүй.

А:        Би ухаалаг, бас дуулгавартай биш байна гэж үү?

Руо:    Хэрэв чи ухаалаг байсан бол өнөөдөр өвөө ухаангүй байхгүй байлаа. Бид ч гэсэн чамайг шоронд илгээхгүй байсан. Чи хөлгүй болохгүй байсан. Энэ бүхэн зөвхөн чиний буруу.

Ээж:    Хэрэв би мэдсэн бол чамайг шоронгоос яагаад ч гаргахгүй байсан. Чи манай Ли овогтын жинхэнэ азгүйтэл.

Чин:    А Янь, чи яачихаад байгаа юм бэ?

А:        Та нар бүгдээрээ хоёр нүүртэнгүүд. Та нар надаас Линь овогтод буцаж ирэхийг гуйгаагүй гэж үү? Гэтэл энэ Линь овогт зөвхөн байгаа байдлаараа жигшил төрүүлж байна! Хүний үнэргүй, харгис Линь  овогтынхон! Та нар намайг буцаж ирэхийг хүссэн гэж боддог уу?

Ээж:    Линь Жюнянь! Энэ таван жилийн хугацаанд чи алдаагаа ойлгоогүй байгааг би харлаа! Би чамайг алдаагаа ухаарах хүртэл дахин шоронд илгээх болно! Тэо үед л чи суллагдана. Аваад гар!

Эмээ: Та нар... та нар Жюнянд ингэж хандаж болохгүй! Түүнийг тавь! Тавиач!

А:        Эмээ. Тэд намайг буцааж шоронд илгээг. Там шиг шорон энэ хэрцгий гэр бүлээс дээр.

Ээж:    Түүнийг аваад яв!

Эмээ: Үгүй ээ! Түүнийг тавь!

Өвөө: Больцгоо!    

--------------------------------------------------------------

А:        Өвөө?

Өвөө: Жюнянь.

Ээж:    Аав аа.  Та ярьж байна.

Эмс:   Өвөө.

А:        Өвөө.

Руо:    Ву эгч ээ. Өвөө ухаан орж эмнэлэгт ирэх байсныг та яагаад бидэнд урьдчилан анхааруулаагүй юм?

Ву:      Хатагтай, настан ухаан оронгуутаа маш их санаа зовж, 2-р залуу ноёнтой уулзуулахыг шаардсан юм. Би зөвхөн түүнийг хүргэж ирсэн төдий.

Эмээ: Хөгшин минь, чи ухаан орсон нь ямар сайн хэрэг вэ. Чамайг ухаангүй байхад тэд  Жюняныг яасныг хар даа.

Жиа:   Хөгшин төгцөг ухаан орохгүй байхгүй дээ.

Өвөө: Яана гэнэ ээ!

Ээж:    Аав аа. Та юу гэсэн бэ?

Өвөө: Чи...

Жиа:   Өвдөж байна!

Руо:    Өвөө. Та Жиахаог санасан байх. Би таныг түүнд дөхүүлж өгье.

Өвөө:   Үгүй ээ! Тэр бол....

--------------------------------------------------------------

Чин:    Өвөө. Тэр Жиахао. Та санахгүй байна уу?

Ээж:    Аав аа!

А:        Буурай өвөө!

Ээж:    Эмч ээ. Хурдлаарай, эмч ээ!

Руо:    Түргэлээч! Линь Жюнянь, таван жилийн өмнө чиний буруугаас болж өвөө комд орсон. Тэр дөнгөж ухаан оронгуутаа чамаас болж дахин ухаан алдлаа!

А:        Эгч ээ, би өвөөг тэгээгүй. Намайг өвөөд аваачаад өгөөч.

Руо:    Чи өнөөдрийг хүртэл тэмцэлдсээр л байна. Линт Жюнянь, чи намайг маш их гонсойлголоо!

А:        Чинхань. Чинхань. Гуйя, намайг өвөөд хүргээд өгөөч, тэгэх үү?

Жиа:   Чинхань эгч ээ. Миний хөл маш их өвдөж байна. Та намайг эмчид аваачиж өгч болох уу?

Чин:    А Янь. Намайг энд хүлээж байгаарай. Би Жиахаог эхлээд үзүүлэх ёстой. Тэгээд буцаж ирнэ.

А:        Чинхань.

--------------------------------------------------------------

Руо:    Эмч ээ. Тэр ямаршуу байна? Тэр яагаад гэнэт ухаан алдсан бэ?

Эмч:   Өвчтөн хоол тэжээлийн дутагдлын улмаас ухаан алдсан. Гэхдээ ноцтой зүйл алга. Одоохондоо та нар түүнийг сайтар асарч, хангалттай хоол хүнсээр хангах хэрэгтэй. Гэхдээ нэг юм байна. Би сайн мэдэхгүй.

Руо:    Эмч ээ, зүгээр л надад хэлчих.

Эмч:   Би сая өвчтөний хөлний тайрагдсан хэсгийг нь харлаа. Жигд бус тайралттай. Хөлийг нь ердийн эмнэлэгт тайрсан юм шиг харагдахгүй байна. Бас түүний сэрүүн байхад нь хөлийг тайрсан юм шиг харагдсан.

Руо:    Юу? Сэрүүн байхад нь тайрсан? Яаж тийм байдаг байна аа?

Эмч:   Би эмч. Би худлаа хэлэхгүй. Өвчтөнийг сэргэхэд нь түүнд сайтар санаа тавих хэрэгтэй.

Руо:    За. Туслах Сюэ.

Сюэ:   Хатагтай.

Руо:    Линь Жюнянь таван жил шоронд хоригдох хугацаанд яг юу болсныг судалж мэд.

Сюэ:   Мэдлээ.

Руо:    Линь Жюнянь, хэрэв бүх зүйл үнэхээр эмчийн хэлснээр бол чи маш их зовсон байна. Яагаад? Яагаад чи юу ч хэлэхгүй байгаа юм бэ?

--------------------------------------------------------------

Эр:      Зогс. Та хэн бэ?      

Ээж:    Би эндхийн сувилагч Энэ миний ажилтаны тэмдэг.

Эр:      Орж болно.

Юу:     Баярлалаа.

Жиа:   Чи хэн бэ? Эндээс гар.

Ээж:    Хүү минь, би байна.

Жиа:   Ээж?

--------------------------------------------------------------

Жиа:   Ээж, та яагаад энд ирсэн юм бэ? Тэд таныг хараагүй биз дээ?

Ээж:    Би эндэхийн ажилтан. Намайг оролцсон гэж хэн мэдэх юм?

Жиа:   Ээж ээ. Линь овогтын хөгшин ухаан орсон. Хэрэв Линь овогтод тухайн үед болсон явдлын үнэнийг хэлбэл бид өнгөрнө.

Ээж:    Санаа зоволтгүй, хүү минь. Би аль хэдийн асууж амжсан. Тэр хөгшин цус харвалтын улмаас ярьж чадахгүй байгаа.

Жиа:   Гэхдээ, хэрэв тэр гэнэт яриад эхэлбэл яахав?

Ээж:    Тэгвэл бид өмнө шигээ ажиллана. Түүнийг дахиад үхүүлнэ.

--------------------------------------------------------------

Руо:    Жиахуао ямаршуу байна?

Эр:      Эмчийн хэлснээр, залуу эзэн Жиахуаогийн биеийн байдал тогтвортой, тэр одоогоор эмнэлгийн палатанд амарч байгаа.

Руо:    Сайн байна. Тэгвэл би явж түүнтэй уулзъя.

Эр:      За.

--------------------------------------------------------------

Эм:     Хүү минь. Тэр үед өөдгүй муу хүмүүс Сон Жиагийн төрсөн хүүг хулгайлахад нь би их зүйл хийсэн. Харин дараа нь Линь овогтод чамайг өрөвдөлтэй, өнчин гэж итгүүлж, чамайг үрчилж авах бүх ажлыг би зохицуулсан. Зүгээр л чамайг Жиан овогтод урдын алдар хүндийг авчраг гэсэндээ тэр.  Одоо чиний замд хөндөлсөх хэнийг ч хүлээ зөвшөөрөхгүй.

Жиа:   Линь овогтынхон гэж баахан тэнэг юмнууд.  Юу ч болсон бай, би зүгээр л дүр эсгэж, хохирогчийн дүрд тоглох хэрэгтэй, тэгвэл тэд миний хэлсэн бүхэнд итгэх болно. Эрэмдэг болсон тэр Линь Жюнянь бидэнд ердөө ч аюул биш.

Руо:    Та нар юу яриад байна?

--------------------------------------------------------------

Руо:    Та нар юу яриад байна? Чи хэн бэ?  Яагаад Жиахаогийн палатад байдаг юм?

Эм:     Хатагтай, би сувилагч.

Руо:    Би чамайг өмнө нь өвөөгийн палатанд харсан юм шиг байна. Чи дахиад яагаад энд байгаа юм?

Эм:     Энэ...

Жиа:   Аан, би түүнийг дуудуулсан юм. Өвөө ухаан орсон гэж сонсоод.  Тэгээд л миний сэтгэл догдолсон юм. Би ямар сайн явж чадах биш. Тийм болохоор би өвөөг ямар байгааг асуухаар нэг сувилагч олсон юм. Одоо өвөөгийн бие сайжирсан болохоор миний ч гэсэн санаа амарлаа.

Руо:    Жиахао, чи их халамжтай шүү. Ингээд өөр юмгүй бол чи түрүүлээд явж болно.

Эм:     За.

Руо:    Жиахао, бид анх Линь Жюняны хөлийг чамд өгөхөөр ярилцсан. Гэвч одоо юу болсныг чи мэдэж байгаа. Бид чамд хөл олж өгч чадахгүй байх.

Жиа:   Эмч дөнгөж сая ирээд явсан. Тэр надад хэлэхдээ надад хөлөө өгчих өөр хэн нэгнийг олсон гэсэн. Хагалгааны дараа би дахин хөл дээрээ босно.

Руо:    Нээрэн үү? Ямар сайн юм бэ! Хэрэв чи эдгэрчихвэл бид ч гэсэн тайван байх болно.

Жиа:   Өө, тийм, эгчээ. Би Жюняныг гэнэт ухаан алдсан гэж сонссон. Тэр... Тэр зүгээр үү?

Руо:    Тэр зүгээр ээ. Тэр ердөө л ядарсан биз.

Жиа:   Эгч ээ. Энэ бүгд миний л буруу. Жюняныг буцаж ирэхэд нь би Линь овогтынхоос явах ёстой байж. Үгүй бол Жюнянь атаархлаас болж өвөөг хордуулахгүй байсан. Бас өөрөө ч шоронд орохгүй байсан. Хөлгүй тахир дутуу болсон нь бүгд миний буруу.

Руо:    Жиахао. Чи буруутай биш.

--------------------------------------------------------------

А:        Би ухаан алдсан юм уу? Би яаж энд ирсэн юм бэ? Өвөө! Би өвөөтэй уулзмаар байна.

Чин:    Жюнянь. Жюнянь, ингэж болохгүй. Эмч чамайг ядарсан байна гэсэн. Тиймээс чи амрах хэрэгтэй. Би чамайг орон дээрээ гарахад чинь тусалъя.

А:        Чинхань. Би өвөөтэй уулзмаар байна. Чи өвөөгөө санасан хэвээрээ юу? Хэрэв чи байгаагүй бол өвөө чинь ийм болохгүй байх байлаа!

Чиэ:    А Янь. А Янь дөнгөж сая ухаан орсон. Түүнтэй ингэж харьцах хэрэггүй.

Ээж:    Чинхань, түүний заль мэхэнд хууртах хэрэггүй. Би түүний ээж нь. Би түүний хуурмаг занг хэнээс ч илүү мэднэ. Энэ ямар юмных нь хоол тэжээлийн дутагдалд ордог юм? Миний бодлоор, тэр биднээр өрөвдүүлэх гэсэндээ зүгээр л баашилж байгаа биз.

А:        Чинхань, надад юу тохиолдох нь надад хамаагүй. Би зүгээр л өвөөгийн бие ямар байгааг мэдмээр байна.

Чин:    А Янь, өвөөг маш шуурхай эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр зүгээр.

А:        За, ашгүй дээ. Өвөө зүгээр байгаад би баяртай байна.

Ээж:    Өвөө чинь зүгээр байгаад чи гонсгор байх шив.  Би, Сон Жиянь, чам шиг ийм юмыг төрүүлнэ гэж бодоогүй.

А:        Тийм ээ, би хүн биш.

Ээж:    Чи үхсэнээ гөлөрсөн юм? Чи шоронгоос гарснаас хойш хэнийг бас ингэтлээ занаж хөмхий зуугаад байна? Чинхань, явцгаая. Түүнийг энд ганцааранг нь үлдээ. Явцгаая.

А:        Ээж ээ. Хэрэв би Линь овогтынхоос явчихвал та мэдээж баярлана биз дээ?

Жиа:   Ах аа. Миний тусламж хэрэгтэй юу?

А:        Линь Жиахао. Чи надаар тохуурах гэж энд ирэв үү?

Жиа:   Жюнянь, яагаад вэ? Дүү чинь чамд тийм зан гаргана гэж чи бодож байна уу? Би чамд л санаа зовсон юм. Тэгээд л би чамтай уулзахаар ирлээ. 

А:        Энд өөр хэн ч алга. Чи юуны тулд ингэж жүжиглээд байгаа юм?  Хөл чинь зүгээр байна!

Жиа:   Мэдээж зүгээр. Миний энэ хөл бүжиглэхэд зориулагдсан. Би хөлөө юу боллоо гэж тийм амархан гэмтээх юм? Би зүгээр л Жюнянь чи надад хөлөө өгч тахир дутуу болохыг л хүссэн. Гэвч...  чи ийм хэрэггүй амьтан болсныг би мэдсэнгүй. Бид шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлээ ч үгүй байхад чи аль хэдийн.... баларчихаж!

А:        Чи муу ичгүүргүй...

Жиа:   Чшш! Линь Жюнянь. Би чамд хэлчихье.  Энэ гэр бүлийн бүх зүйл минийх. Хэрэв чи тэднийг надаас авахыг хүсвэл чамд ийм зүйл тохиолдох болно.

--------------------------------------------------------------

Сув:    Ноён Линь. Та яагаад энд байсаар л байна?

А:        Юу гэсэн үг вэ?

Сув:    Танай гэр бүлийнхэн аль хэдийн эмнэлэгээс гарчихсан ш дээ.  Та мэдээгүй гэж үү?

А:        Уучлаарай. Би юмаа эмхэлж аваад одоо гарлаа. Хөөе, чи!

Эр:      Тийшээ хурдхан очоод шалга! Нөгөө бүсгүй нуугдаж байж мэднэ.

Эр:      Уучлаарай, эрхэм ээ, та сая үүгээр эмнэлэгийн хувцастай нэг бүсгүйг гүйж өнгөрөхийг хараагүй биз?

А:        Үгүй ээ. Бусад өрөөнүүдээс хай.

Эр:      Танд саад болсонд уучлаарай.

А:        Тэд явчихлаа. Гарч болно. Тэд яагаад чамайг хайгаад байсан юм?

--------------------------------------------------------------

Ву:      Хатагтай, 2-р залуу эзэн та нартай хамт ирээгүй юм уу?

Чин.    А Янь. Бид А Яныг эмнэлэгт үлдээчихсэн.

Ээж:    Яавал гэж. Тэр ямар гурван настай биш. Магадгүй тэр гэрээ хаана байдгийг мартсан байж мэднэ. Харин Жиахао, чи эмнэлэгт олон хоног хэвтлээ. Чи их турсан байна. Ву эгч ээ.

Ву:      За.

Ээж:    Та өнөө орой тахиа шараарай, Жиахаог хооллох хэрэгтэй.

Ву:      За.

Руо:    Энэ чемодан яагаад энд байдаг билээ?

Чин:    Энэ А Яны чемодан юм шиг байна. Тэр үнэхээр гэрээсээ явах гэж байгаа юм уу?

--------------------------------------------------------------

Руо:    Чинхань, чи Линь Жюнянь руу хурдхан залга.

Чин:    За.

Эм:     Таны залгасан дугаар холбогдохгүй байна.

Чин:    А Янь намайг ч гэсэн блоколж. Тэр үнэхээр буцаж ирэхгүй бололтой.

А:        Ээж ээ. Хэрэв би Линь овогтынхоос явчихвал та мэдээж баярлана биз дээ?

Чин:    Эгч ээ, би эмнэлэгт очиж түүнийг хайя. А Янь, чи хүрээд ирлээ. Би чамайг хайхаар явах гэж байлаа.

Ээж:    Чи яаж буцаж зүрхлэв? Линь Жюнянь, надад хэлээдэх. Энэ юун чемодан бэ? Чи өөрийгөө сүр дуулиантай юм хийж байгаа гэж бодсон уу? Энэ инээдтэй юу?

А:        Би энэ гэрт буцаж ирэхийг хүссэн гэж та бодсон уу? Хэрэв өвөө байгаагүй бол би энэ байшинд хагас алхам ч ойртохгүй байсан.

Чин:    Уучлаарай, А Янь. Чи уурлаж байгааг би мэдэж байна. Бид чамайг мартсан, гэхдээ албаар тэгээгүй юм шүү.

А:        Ээж ээ, эгч ээ, Чинхань, би бүх зүйлээ аль хэдийн бэлдчихлээ, явцгаая!

Ву:      Хоёрдугаар залуу эзэнтэн.

А:        Ву эгч ээ, миний ээж, эгч, Чинхань хаана байна?

Ву:      Хатагтай хэлэхдээ өнөөдөр чиний, бас ахмад залуу эзэнтний өдөр, бид төгсөлтийн дараах аялалд гарлаа гэсэн.  Тэд өнөө өглөө эрт явцгаасан.

--------------------------------------------------------------

А:        Би уурлаагүй. Ямартай ч энэ анхны тохиолдол биш.

Руо:    Линь Жюнянь, чи одоо яаж аашлаад байгаа юм?

Жиа:   Эгч ээ. Эгч ээ, битгий уурла. Бид үнэхээр ахыг орхичихсон ш дээ. Түүний уурлаж байгааг нь ойлгох хэрэгтэй.

Ээж:    Жиахао, түүнийг хамгаалах хэрэггүй. Хэрэв тэр чаддаг юм бол биднийг эцэс төгсгөлгүй муухай харж л байна биз.    Руо Яо, түүнийг оройн хоолонд битгий дуудаарай.

--------------------------------------------------------------

Эр:      Хатагтай. Энэ таны асуулгасан шоронд болсон явдлыг мөрдөн шалгасан хариу. 2-р залуу эзэнтнийг шоронд байх үед нь хэн нэгэн түүнийг тусгайлан захиалсан байсан гэдгийг шоронгийн дарга нь хэлсэн.

Руо:    Новш гэж!

--------------------------------------------------------------

Эр:      Тэр Линь Жюнянь шоронгоос суллагдсанаас хойш надад зодох хүн байхгүй боллоо. Миний энэ хоёр гар үнэхээр загатнаад байх юм аа.

Эр:      Би тэр үед тэр хүүхдийн хоёр гарыг нь бас хугалах ёстой байсан юм. Ямар харамсалтай!

Эр:      Чи чинь....

Эр:      Урагшаа!

Руо:    Миний дүүг тахир дутуу болгосон нөхдүүд та нар уу?

Эр:      Тийм биш ээ! Тийм биш! Бид зүгээр л тэр хүүхдийг жаахан хашраамаар санагдаад.  Түүнийг тийм зөрүүд, үгэнд ордоггүй гэдийг нь бид яаж мэдэх билээ? Тэгээд л бид жаахан хэтрүүлчихсэн юм.

Эр:      Чиний дүү чинь ёстой элий балай. Хэн ч түүнийг тоодоггүй байсан. Хэн ч түүнийг эмнэлэгт хүргээгүй. Тиймээс түүний хөл нь үхжээд, тайрахаас араггүй болсон юм.

Эр:      Тийм ээ, тийм, тийм.

А:        Энэ таван жилийн турш та нар намайг авраасай гэж би ямар их хүссэн гээч! Тэгсэн та нар яасан? Нэг бол Линь Жиахуогийн төрсөн өдрийг тэмдэглээд завгүй. Эсвэл түүнд шөл хийж өгөх ч юм уу, хувцас авч өгөөд завгүй. Та нарын зүрх сэтгэлд би шорондоо л байдаг.

Эмч:   Би сая өвчтөний хөлний тайрагдсан хэсгийг нь харлаа. Жигд бус тайралттай. Хөлийг нь ердийн эмнэлэгт тайраагүй юм шиг байна. Бас түүний сэрүүн байхад нь хөлийг тайрсан юм шиг санагдсан.

Руо:    Юу? Сэрүүн байхад нь тайрсан? Яаж тийм байдаг байна аа?

--------------------------------------------------------------

Руо:    Дүүд минь гар хүрэх эрхийг хэн та нарт өгсөн юм? Дүүд минь учруулсан зовлон шаналалын төлөө би та нарт хариуг нь мянга дахин хатуухан өгөх болно. Тэднийг нүдээд өг!

Эр:      Хөөе, түр хүлээгээрэй! Бид түүнд тэгж хандахыг хүсээгүй. Нэг хүн надад үүнийг хийхийг тушаасан.

Эр:      Тийм ээ, тийм, тийм. Нэг хүн тэгж хэлсэн юм. Дүүг чинь шоронд байлгахгүй үхүүлэх хэрэгтэй гэсэн.

Эр:      Бид тус бүртээ сая юаны шагналтай шүү.

Эр:      Тиймээ, нэг сая.

Эр:      Тэр хүний ​​овог бас Линь.

--------------------------------------------------------------

Эр:      "Нар жаргах" гэдэг шиг Линь.

Сюэ:   За, ойлголоо. Муу юм боллоо, хатагтай. Сая мэдэгдсэнээр, хэвлэлийнхэн шоронгоос гарч байгаа 2-р залуу ноёнтоныг зургийг авсан байна. Үүнээс болж Линь компанийн хувьцаа огцом унахад хүрсэн гэнэ. Компани дампуурлын ирмэг дээр байна. Хатагтай, таныг яаралтай буцаж ир гэсэн.

Руо:    Миний өмнөөс тэднийы хөлийг нь хугал!

--------------------------------------------------------------

Руо:    Ээж ээ, би хүрээд ирлээ. Юу болоод байна аа?

Ээж:    Энэ бүгд энэ царайлаг залуугийн хийсэн ажил биш гэж үү? Хэвлэлийнхэн түүний шоронгоос гарч байгаа зургийг нь авч, манай Линь овогтод алуурчин байдаг гэсэн яриа гаргасан байна. Одоо Линь овогтын хувьцаа огцом уначихлаа. Хэрэв би мэдсэн бол түүнийг шоронгоос нь гаргах хэрэггүй байж.

А:        Та Линь Жиахуод миний хөлийг өгөх гэж намайг шоронгоос гаргаагүй гэж үү? Тэгчихээд одоо болсон явдалд намайг буруутгаж байдаг талархалгүй гэдэг нь.

Ээж:    Чи намайг чичилж зүрхлэнэ гэнэ ээ!

А:        Миний хэлсэн үнэн биш гэж үү?

Ээж:    Чи...

Руо:    Ээж ээ, бүх зүйл ийм болсон хойно одоо энэ тухай ярих нь утгагүй. Одоо хамгийн чухал нь компанийг аврах арга замыг хайх. Та эхлээд суучих.

Чин:    А Янь, хөл чинь эдгэрээгүй байгаа, чи бос.

Ээж:    Одоо компанийн хямралыг шийдэхийг хүсвэл ганцхан арга зам байна.

Руо:    Ямар арга зам?

Ээж:    Хайчэний Сюй овогттой ураг барилдах.  Би чамайг Сюй овогтод оруулах болно.  Чи Сюй овогтын том охинтой гэрлэнэ.

Руо:    Үгүй ээ, ээж ээ! Тэр Сюй овогтын том охин мэдрэл муутай!

--------------------------------------------------------------

Чин:    Тийм ээ, эгч ээ, би А Янтай сүй тавьсан. Тэр яаж өөр хүнтэй гэрлэх юм бэ?

Жиа:   Линь Жюнянь, тэд яагаад одоо хүртэл чамд тусалсаар байгаа юм бэ? Гэхдээ энэ групп бол ээж аавын шаргуу хөдөлмөрийн үр шим, тэдний амьдралынхаа талыг зарцуулсан хөдөлмөрийн үр дүн нь. Хэрэв ах байгаагүй бол компани ийм хямралыг яаж даван туулах байсан бол? Ээж үүнийг Линь овогтын сайн сайхны төлөө хийж байгаа.

Ээж:    Жиахаогийн зөв. Жюнянь бас манай Линь овогтын гишүүн. Энэ бүхэн түүнээс болж эхэлсэн. Манай компани хямралыг даван туулахад нь тэр туслах ёстой. Тэгээд ч тэр одоо тахир дутуу болсон. Тэр Чинханьд ямар ч үнэ цэнэгүй.

Чин:    Гэхдээ...

Ээж:   “Гэхдээ” гэж байхгүй! Чинхань, санаа зоволтгүй, Жиахао чамтай гэрлэнэ. Чи Лин овогтынд бидний бэр хэвээр байх болно. Түүний хувьд... Тахир дутуу. Түүнийг Сюй овогтын тэр тэнэг хүүхэнтэй гэрлүүлэх нь яг тохирно.  Өөр юу хүсэх билээ?

Руо:    Үгүй ээ, ээж ээ. Линь Жюнянь миний дүү. Би түүнийг тэнэг хүнтэй гэрлүүлэхийг зөвшөөрөхгүй. Түүнээс гадна, хэрэв энэ мэдээ тарвал хүмүүс манай Линь овогтыг юу гэж бодох юм?

Эмээ: Би зөвшөөрөхгүй! Жиян, Жюнянь бол чиний төрсөн хүү. Чи түүнийг Сюй овогтын мэдрэл муутай охинтой гэрлүүлэхийг яаж сэдэж чадаж байна аа?

Ээж:    Ээж ээ. Би үүнийг Линь овогтын төлөө хийж байна. Бид Линь овогтын бизнесийг түүний гараар сүйрүүлэхийг би зөвшөөрч чадахгүй.

Эмээ: Юу ч болсон би энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй.

А:        Би Сюй овогтын охинтой гэрлэнэ.

Руо:    Чи ямар утгагүй юм яриад байна? Линь Жюнянь, намайг сонс. Одоо ухаангүй аашлах цаг нь биш.

А:        Би ухаангүй аашлаагүй.  Би өөрийнхөө хүслээр гэрлэх гэж байна.

Чин:    А Янь, чи тэр хатагтай Сюйтэй гэрлэж болохгүй, тэр мэдрэл муутай. Хэрэв чи гэрлэвэл чиний амьдрал дуусна.

А:        Хэрэв би гэрлэхгүй бол Линь Жинхао гэрлэх хэрэгтэй. Чинхань, эгч ээ, та нар түүнийг гэрлүүлмээр байна уу?

--------------------------------------------------------------

А:        Хэрэв би гэрлэхгүй бол Линь Жинхао гэрлэх хэрэгтэй. Чинхань, эгч ээ, та нар түүнийг гэрлүүлмээр байна уу?

Руо:    Үгүй! Жинхао гэрлэж болохгүй.

Ээж:    Линь Жюнянь, Жинхао бол манай гэр бүлийн өргөмөл хүү. Чи түүнийг гэрлүүлмээр байна уу? Чи юу сэдээд байна, өөдгүй золиг минь?

Жиа:   Линь Жюнянь, би энд байгаа цагт энэ гэр бүлд чамд зай байхгүй.

А:        Өвөө, санаа зоволтгүй, энэ миний сонголт.

Эмээ: Жюнянь, чи үнэхээр Сюй-ийн охинтой гэрлэхдээ итгэлтэй байна уу?

А:        Тийм ээ, эмээ.

Руо:    Линь Жюнянь, Сюй овогтын охин нь мэдрэл муутай.  Хэрэв чи түүнтэй гэрлэвэл энэ чинь галтай нүх рүү үсэрч орохтой ялгаа юу байна?

А:        Галтай нүх... энэ гэр ч гэсэн бас тийм биш гэж үү?

Руо:    Чи юу гэж хэлсэн бэ?

Ээж:    Хангалттай, Руояо.  Нэгэнт тэр зөвшөөрсөн болохоор асуудал ингээд шийдэгдлээ.  Түүнээс гадна, тэр энд байхдаа өвөөгөө хорлосон удаатай. Хэрэв Жюнянь энд байвал манай Линь овогтын нэр хүндэд хохирол учруулах болно. Одоо гэрлэвэл бидэнд компанийн хүндрэлийг даван туулахад туслахаас гадна, манай Линь овогтын нэр хүндийг аврахад тусалж чадна. Үгүй бол Жюняны одоо энэ байж байгаагаар нь хэн түүнтэй тоож гэрлэхийг хүсэх юм?

Эмээ: Жюнянь...

А:        Эмээ, намайг явуулчих. Ээжийн хэлснээр би хэдийн тахир дутуу болсон. Би эндээс явсан нь дээр. Магадгүй Лин овогтынхон надгүйгээр дээрдэх байх.

Чин:    Би санал нийлэхгүй, Жюнянь. Чи энэ амьдралдаа зөвхөн надтай гэрлэнэ гэсэн ш дээ. Чи яаж өөр хүнтэй гэрлэж болох юм бэ?

А:        Надад худлаа хэлэхээ боль. Үнэндээ Линь Жинхао та хоёр яг адилхан ийм зүүсэн байхыг би харсан.  Чинхань, чи сүй тавиагүй гэж үү?

--------------------------------------------------------------

Ээж:    За тэгвэл, энэ долоо хоногт бид Сюй овогттой хамт оройн хоол иднэ. Тэгээд чамайг албан ёсоор Сюй хатагтайтай танилцуулна.

А:        За.

--------------------------------------------------------------

Сюй:   Хатагтай Линь.

Ээж:    Ерөнхийлөгч Сюй. Уулзалгүй нэлээд удсан байна. Ашгүй та нэг ирлээ.

Сюй:   Хүлээлгэсэнд уучлаарай.

А:        Ах аа, эгч ээ, би...  Нөгөө бүсгүй байна.  Энэ Сюй хатагтай байх юм гэдгийг би мэдсэнгүй.

Сюй:   Чи Жюнянь байх нь ээ?  Энэ бол миний охин Чжичжи. Чжичжи? Алив, залуу ноёнтон Линьтэй мэндчил.

А:        Сайн уу. Чи намайг санаж байна уу?

Сюй:   Чжичжи! Чи яаж байна аа? Ноён Линээс хурдан уучлалт гуй.

А:        Өө, хэрэггүй.

Ээж:    Хэрэггүй ээ. Өө, бурхан минь. Хатагтай Сюй зүгээр л жаахан дүрсгүйтсэн биз.  Жюнянь, энэ охин санамсаргүйгээр чиний нүүрэнд бялуу түрхсэн төдий. Чи том болсон эр хүн. Чи иймхэн юманд энэ охинд гоморховол өчүүхэн амьтан болно.

Сюй:   Чжичжи!  

--------------------------------------------------------------

Сюй: Чжичжи!

Чжи:   Гоё доо! Гоё доо! Гоё доо! Чжичжи, чи яаж байгаа юм! Бид ингэж аашилж болохгүй!

Эм:     Үнэхээр уучлаарай. Чжичжи үнэндээ жаахан хүүхэд шиг сахилгагүйтээд байдаг юм. Чи эхлээд өөрийгөө цэвэрлчих.

Руо:    Ээж ээ, та зүгээр үү?

Ээж:    Би зүгээр. Тэр одоо ч хүүхэд шүү дээ. Санаа зоволтгүй. Эхлээд сууцгаая. Сууцгаа, сууцгаа.

Сюй:   За, за, за. Чжичжи! Тийшээ оч. Тэнд очиж сууцгаая.

Эм:     Охин минь, өөрийгөө нэг хар даа.

Жиа:   Энэ охин санаатайгаар шидэж байх шив.

Ээж:    Жиахао, босоорой. Бос.

Руо:    Жюнянь яаж энэ охинтой гэрлэх юм бэ?

Эм:     Үнэхээр уучлаарай. Чи бэртээгүй биз?

Ээж:    Чи зүгээр үү?

Эм:     Чжи Чжи, хэрэв чи үргэлжлүүлэн тэнэгтээд байвал аав бид хоёр чинь уурлана шүү.

А:        Зүгээр дээ, Чжи Чжи. Томоотой бай. Би чамд нэг илбэ үзүүлье. За юу? Хүлээгээрэй. Хар даа. Энд юу ч алга, тийм үү? Дараа нь... Үлээ. Хар даа. Бариултай чихэр.

Руо:    Линь Жюнянь, чи нэг тэнэг охиныг баясгахын тулд Линь овогтыг орхиж явахад бэлэн гэж үү? Хөөрхнөөс цаашгүй.

А:        Энэ байна. 

--------------------------------------------------------------

А:        Бариултай чихэр. Энийг ав.

Чинь: А Янь!

Эм:     Чжи Чжи, Чжи Чжи!

Сюй:   Чжи Чжи!

Эм:     Чи яаж байна аа?

Сюй:   Битгий золигтоод байгаач!

Эм:     Чжи Чжи! Чи хаачих гэсэн юм?

А:        Эгч ээ, санаа зоволтгүй. Чжи Чжиг надад даатгачих.  Би түүнийг буцааж авчиръя.

Эм:     За тэг.

А:        Чжи Чжи! Чжи Чжи, чи хаана байна?

Чин:    АЯнь. А Янь. Чи Сюйтэй гэрлэж болохгүй.

А:        Чинхань, хэрэв онцын шаардлага байхгүй бол замаас холд. Би Сюй хатагтайг олъё.

Чин:    А Янь. Чи намайг буруутгаж байгааг би мэдэж байна. Би чамайг хүлээж чадаагүй, бас амласанаараа би чамтай гэрлээгүйд чи уурлаж байгаа. Гэхдээ чи хичнээн надад уурласан ч и тэр хөөрхөн охинтой гэрлэж болохгүй.

А:        Чинхань.  Хатагтай Сюй тэнэг биш. Тэр зүгээр л жирийн нэг бүсгүй, бас илүү өвөрмөц. Бас хөөрхөн.

--------------------------------------------------------------

Сюй:   Ирээдүйн хатагтай Линь та нарын харсанчлан миний охин жаахан дуулгаваргүй зантай. Гэхдээ өнөөдөр бага зэрэг онцгой өдөр. Хэрэв та энэ гэрээнд гарын үсэг зурвал одооноос эхлэн Линь Жюнянь манай Сюй овогтын нэг гишүүн нь болно. Тэд гэрлэсний дараа би энэ хямралыг даван туулахад тань туслахын тулд шууд хөрөнгө гаргаж өгнө.

--------------------------------------------------------------

Руо:    Ээж ээ.

Ээж:    Чи...

Руо:    Ээж ээ, та ингэж болохгүй.

Жиа:   Хөөе, эгч ээ. Ах гараад нилээн удлаа. Ямар нэгэн юм болчихов уу? Хоёулаа явж хайцгаая.

Чин:    А Янь, би чамаас гуйж байна. Ийм зөрүүд байхаа болиоч.

А:        Чинхань, би зөрүүд биш.

Жиа:   Чинхань. Жюнянь ах. Та нар энд юу хийж байгаа юм?

Чин:    Жиахао, чи энд юу хийж байгаа юм бэ?

Жиа:   Чи гараад нилээн удсан болохоор нь би  чамд санаа зовоод юу болсныг харахаар гараад ирлээ.

А:        Чинхань, та нар буцаад орцгоо.  Би хатагтай Сюйг хайж олох хэрэгтэй байна.

Руо:    Линь Жюнянь. Чи тэр тэнэг охинд үнэхээр санаа зовсоор л байна уу? Чи түүнтэй гэрлэхийг үнэхээр хүсч байна гэж үү?

А:        Эгч ээ. Чжичжи удахгүй таны бэр болно. Та түүнийг тэнэг гэж дуудсаар л байна. Энэ хүндэтгэлгүй биш гэж үү?

Руо:    Чи бүр дүүрчихжээ. За яахав, хэрэв чи тэгж их хүсээд байгаа бол түүнтэйгээ гэрлээрэй! Чинхань, явцгаая.

Жиа:   Жюнянь аа, би чамайг тэнэг хүнтэй гэрлэхээр зөвшөөрнө гэж бодсонгүй. Хөлгүй тахир дутуу, мэдрэл хүүхэн. Яасан төгс хосууд вэ.

--------------------------------------------------------------

Жиа:   Миний хөл.

Ээж:    Энэ Жиахао юу? Жиахао! Өө, ноён Сюй, намайг уучлаарай, би одоохон. Жиахао! Линь Жюнянь. Жиахаогийн хөл нь саяханаас эдгэрсэн. Хэрэв түүнд дахиад ямар нэгэн зүйл тохиолдвол би чамд хариуг нь барих болно.

А:        Би тэгээгүй.

Ээж:    Жиахаод хохирол учруулж чадах чамаас өөр хэн байх юм?

Руо:    Линь Жюнянь. Жиахао зүгээр л чамд санаа тавьсан. Гэтэл чи түүнтэй ингэж харьцаж л байдаг.

Чин:    Тийм шүү. Чи хичнээн зөрүүд байх чинь хамаагүй, харин Жиахао гэмгүй хүн.

Жиа:   Ээж ээ, миний хөл маш их өвдөж байна. Дараа сард олон улсын бүжгийн тэмцээн болно. Би оролцож чадахгүй гэхээс эмээж байна. Энэ бүхэн чиний буруу. Жиахао тэмцээнд оролцож чадахгүй боллоо. Одоо миний өмнө өвдөглөөд Жиахаогоос уучлалт гуй.

А:        Би буруу юм юу ч хийгээгүй. Би яагаад өвдөг сөгдөх ёстой гэж?

Руо:    Чи мэтгэлцсээр л байх уу? Чинхань бид хоёрыг явсны дараа зөвхөн Жиахао та хоёр л үлдсэн. Чамаас өөр хэн байх юм? Өвдөг сөгдөөд уучлалт гуй.

Чин:    Хүлээгээрэй. Руояао эгч ээ, тэр үед А Янь энд ганцаараа байгаагүй.

--------------------------------------------------------------

Руо:    Чинхань. Чиний хэлэх гэсэн юм Сюй...

Жиа:   Жюнянь аа. Чи намайг үзэн яддагийг би мэднэ. Би чиний байр суурийг булааснаа мэднэ. Ээж, эгч хоёрын чинь чамд зориулах хайрыг ч би хулгайлсан. Гэвч би аль хэдийн... Би чиний өмнө өвдөг сөгдөж уучлалт гуйсан. Чи яагаад одоо болтол намайг уучлахгүй байгаа юм бэ? Би эцэст нь өдий зэрэгтэй боллоо. Би ашгүй хөл дээрээ зогссон. Би...

Ээж:    Жиахао, санаа зоволтгүй. Ээж нь өнөөдөр энэ хэрэггүй хүүхдийг гарцаагүй сургаж өгнө. Чи одоо миний өмнө өвдөг сөгд! Тэгвэл би чамайг хүүгээ гэж хүлээн зөвшөөрнө. Үгүй бол чи  Лин овогтын гэрийн босгоор дахиж хэзээ ч алхахгүй гэж мэд!

А:        Би ийм зүйл хийгээгүй. Яагаад би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж?

Ээж:    Чи эсэргүүцэнэ гэнэ ээ!

А:        Би яагаад эсэргүүцэж болдоггүй юм? Эсвэл ганцхан та намайг доромжилж, зодож, харин би бүгдийг тэвчих  ёстой гэж боддог уу?

Жиа:   Ээж ээ. 

Ээж:    За яахав, Лини Жюнянь, одооноос би чам шиг хүүгүй юм шиг явах болно! Руояо! Гэрээ бас үзэг авчраад гарын үсэг зур.

Чин:    А Янь, чи хурхдан эгчээс уучлалт гуйгаач.

А:        Ямартай ч энэ хүн надтай хэзээ ч хүү шигээ харьцаж байгаагүй нь үнэн.

Ээж:    Руо Яао, бушуухан аваад ир! Тэр Жиахаог ямар болгож, яаж хөлийг нь гэмтэснийг чи хараагүй гэж үү?

Жиа:   Аа, миний хөл!

А:        Би мэднэ ээ. Линь Жиахао бид хоёроос та үргэлж түүнийг л сонгодог.

Чин:    Эгч ээ, та үүнд гарын үсэг зурж болохгүй. Хэрэв та гарын үсэг зурвал. А Яны амьдрал сүйрэнэ.

Ээж:    Энэ түүний өөрийнх нь сонголт.

Эмээ: Больцгоо!

Руо:    Эмээ, өвөө, та нар энд юу хийж явна аа?

Өвөө: А Яань, чи гарын үсэг зурж болохгүй.

Руо:    Өвөө, та ярьж чадаж байна.

--------------------------------------------------------------

Жиа:   Энэ хөгшин ярьж байна. Хэрэв тэр болсон явдлыг үнэнээр нь хэлбэл би баларна гэсэн үг.

Руо:    Өвөө, гэрээнд яагаад гарын үсэг зурж болохгүй гэж?

Өвөө: Энэ бол... Энэ нөхөр...

Руо:    Өвөө. Та яагаад Жиахао руу хуруугаараа чичлээд байгаа юм бэ?

Өвөө: Энэ бүгд түүний буруу.

Жиа:   Өө, би мэдлээ. Би мэднэ. Ах Сюй овогтын охинтой гэрлэх гэж байгаад өвөө гунигласан байх. Бас тэнэг хүүхэнтэй гэрлэх гэж байгаа. Ийм л байна, ээж ээ. Би ахынхаа өмнөөс Сюй овогтын охинтой гэрлэнэ.

Ээж:    Үгүй!

Жиа:   Ээж ээ. Линь овогтынх намайг олон жил өсгөсөн. Та нарын сайхан сэтгэлийн хариуг барих цаг нь болсон.

Ээж:    Жиахао, чи дэндүүлж бодоод байна. Жюнянь тэгэхэд өвөөг хорлосноос болж  настан олон жилийн турш комд байсан. Аав түүнийг явахад нь яагаад гуниглах ёстой гэж? Өө, аав аа, санаа зоволтгүй. Таны юу хэлэх гэснийг би ойлгож байна. Би одоо гарын үсэг зурна.

Эм:     Сон ерөнхийлөгч өө. Энд юу болсон бэ?

Ээж:    Сюй ерөнхийлөгч өө, ноцтой юм болоогүй. Та нар яг цагтаа олж ирлээ. Би гэрээнд хэдийн гарын үсэг зурчихсан. Та хар даа.

Сюй:   За, сайн байна. Би одоохон явж хоёр хүүхдийн хуримын бүх юмыг зохицуулна.

Эм:     Энэ залуу хүүхдийн хөл нь яасан юм бэ?

Ээж:    Хөлөө гэмтээсэн.

Эм:     Зөөгч өө. Энд юу болсон бэ?

Эм:     Хатагтай, энэ залуу бүсгүй залуу эзэнтнийг түлхэж унагаахыг би сая харсан юм.

Ээж:    Тэгэхээр, Жиахаогийн хөл... Түүнийг гэмтээсэн нь Жюнянь биш байжээ?

Руо:    Чи үнэн хэлж байгаадаа итгэлтэй байна уу, худлаа хэлээгүй биз?

Эм:     Мэдээж хатагтай, би энд байхдаа маш тодорхой бүгдийг нь харсан.

Чин:    Тэгвэл бид А Яныг буруугаар бодсон байна.

Ээж:    Чи ийм юм хийгээгүй юм бол бидэнд яагаад эртхэн хэлээгүй юм?

А:        Би хэлсэн. Харин та нар надад итгээгүй.  Та нар сэтгэл дотроо намайг энэ  Линь Жиахаог хорлосон гээд хэдийн бат бодчихсон байсан.

Ээж:    Яагаад гэвэл...

Жиа:   Ээжээ өвдөж байна. Жюнянд бэлэг болгож дахин 20 сая юаныг нөхөн төлбөр болгож өгнө.

Сюй:   Сон ерөнхийлөгч өө. Нэгэнт миний охин Чжичжи энэ үйл ойлголцлыг гаргасан болохоор бид эмнэлэгийн төлбөрийг нь төлж, нэмээд

Ээж:    Өө, ноён Сюй, маш их баярлалаа.

Жиа:   Би гэмтсэн байхад яагаад мөнгө нь Лин Жюньянд очдог юм бэ?

Эмээ: Жиахаог авч яваад эхлээд эмнэлэгт хүргэ. Жюнянь, буцаад орцгооё.

Сюй:   Миний Чжичжид чи их таалагдсан бололтой.

А:        Ах аа, та намайг магтаж байна. Үнэндээ Чжичжи маш энгийн бүсгүй.

Эм:     Жюнянь, хурим удахгүй болно. Хоёр хоногийн дараа. Чжичжитэй хамт хуримын салон руу яв, бас хуримын даашинз сонго.

А:        За, баярлалаа, эгч ээ.

--------------------------------------------------------------

Чин:    Жиахао. Энэ хуримын даашинзтай би ямар харагдах бол? Надад зохиж байна уу?

Жиа:   Хайр аа, чи ямар ч хуримын даашинз өмссөн байсан хамгийн сайхан харагдах болно.

Чин:    А Янь.

Жиа:   Линь Жюнянь, энэ муу тахир дутуу юм яах гэж ирдэг байна аа?

Чинь: Жюнянь, чи яагаад энд ирсэн юм?

А:        Чинхань. Чжичжи бид хоёр удахгүй гэрлэх гэж байгаа. Би түүгээр хуримын даашинзыг нь сонгуулахаар ирлээ.

Чин:    Жюнянь, чи үнэхээр ийм тэнэг хүнтэй гэрлэх гэж үү?

А:        Чинхань. Чжичжи бол миний сүйт бүсгүй. Түүнийг битгий тэнэг гэж дууд.

--------------------------------------------------------------

Чин:    Би намайг буруутгаж байгааг би мэднэ. Гэхдээ чи намайг буруутгалаа гээд хажуугаар нь алдаа хийж болохгүй.

А:        Чинхань.  Би аль хэдийн сүйт бүсгүйтэй. Бас Линь Жиахао та хоёр удахгүй гэрлэнэ. Өөрийгөө хүндэлж бай. Өө, бас нэг юм. Үл ойлголцол гарахгүйн тулд цаашдаа намайг зүгээр л Жюнянь гэж дуудаж байгаарай.

Чин:    А Янь, чи надад уурлаж байгааг би ойлгож байна. Чи албаар ингэж хэлээд байгаа, тийм үү? А Янь!

Жиа:   Чинхань, чи зүгээр биз? Жюнянь ах яг танихгүй хүн юм шиг чамд ингэж хэлнэ гэж би бодсонгүй.

Чин:    Жиахао. Жюняны талаар ингэж битгий ярь. Тэр магадгүй өмнө нь болсон явдлаас болж уурласан байх. Тийм болоод зориуд гуйвуулж ярьдаг. Жюнянь бид хоёр хамт өссөн. Тэр яавч өөрийнхөө хүслээр намайг  ингээд орхихгүй.

Жиа:   Яагаад? Линь Жюнянь, чи хэдийн хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Энэ Гу Чинхань яагаад одоо болтол чамд ингэтлээ санаа тавьдаг юм бэ?

А:        Чжичжи, чамд аль даашинз таалагдаж байна?

Чжи:   Би тэрийг өмсөж үзмээр байна.

--------------------------------------------------------------

Чжи:   Би тэрийг өмсөж үзмээр байна.

Чин:    Чи...

Эм:     Хатагтай Сюй, энэ хуримын даашинз энэ хатагтайнх. Тэр сонголтоо хийсэн. Та арай өөр юм  сонговол яасан юм?

Чжи:   Үгүй ээ, үгүй, би тэрийг л хүсэж байна! Би тэрийг л авмаар байна!

Чин:    Хатагтай Сюй. Энэ дэлгүүрт маш олон хуримын даашинзнууд байгаа. Чи яагаад миний өмссөнийг авах гээд байгаа юм? Чи санаатай ингэж байна уу?

А:        Чинхань, Чжичжи зүгээр л зүрх сэтгэлдээ хүүхэд хэвээрээ. Тэр санаатайгаар ингээгүй.

Жиа:   Жюнянь аа, Чинхань энэ Сюй хатагтайг занаж байгаа гэж надад битгий хэлээрэй.

А:        Линь Жиахао, би тэгж хэлээгүй байна.  Чжичжи, энэ даашинзыг аль хэдийн захиалад авчихсан. Өөр даашинз сонгоцгооё.

Чжи:   За тэгье.

Чин:    Би мэдээд байсан юм. Жюнянь надад санаа тавьдаг яг хэвээрээ.

Чжи:   Энэ даашинз их гоё юмаа. Чжичжи үүнийг авмаар байна.

Эм:     Хатагтай, та маш сонголттой юм. Энэ хуримын даашинзыг гадаадын алдарт дизайнер Тина өөрөө урласан. Энэ манай улсад цорын ганц. Та үүнийг өмсөөд хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болох нь гарцаагүй.

А:        Ойлголоо.

Жиа:   Жюнянь. Ийм мастер дизайнерын өөрөө урласан хуримын даашинз хэдэн арван сая юаны үнэтэй. Энэ таны хувьд хэтэрхий үнэтэй биш үү?

Чин:    Жиахао, Жюняньд битий ингэж хэл.

Жиа:   Чинхань, чи буруу ойлгож. Би зүгээр л Жюняньд сануулах гэсэн юм. Эцсийн эцэст энэ бол хурим. Иймэрхүү зүйлийг эмэгтэй хүнээр төлүүлэхгүй байсан нь дээр. Хэрэв энэ ил болбол хүмүүс манай Лин овогтыг доог тохуу болгох болно.

Эм:     Эрхэм ээ, та нар манай дэлгүүрт хуримын даашинз худалдаж авахаар ирсэн 100 дахь шинэ хос учраас манай дэлгүүр танд зориулж гэнэтийн хямдрал зарласан. Энэ хуримын даашинз анх 50 сая юаны үнэтэй байсан юм. Тиймээс хямдраад ердөө 500,000 юань болсон. Та үүнийг боломжийн үнэ гэж бодож байна уу? Үгүй бол бүр ч хямд үнээр худалдаж авч болно.

Жиа:   Чи... Жюнян аа, чи шоронд их удаан байсан. Чи энэ 500,000 юаныг төлж чадах нь юу л бол. Хэрэв чи надаас гуйвал би чамд заавал мөнгө зээлдүүлнэ.

А:        Энийг ав.

--------------------------------------------------------------

Жиа:   Тэр хаанаас 500,000 олсон байхав? Би түүнийг ээжийнх нь мөнгөнөөс салгахаар төлөвлөсөн байсан. Ойлголоо. Линь Жюнянь баян дүр эсгэж байгаа байх нь. Тэр зүгээр л Чинханы өмнө нэрээ бодсон хэрэг.

Чин:    А Янь.  Хэрэв чи тийм их мөнгөггүй бол надаас, эсвэл Жиахаогаас зээлж болно ш дээ. Миний төлөө баян юм шиг дүр эсгэх хэрэггүй.

А:        Уншуулчих.

Эм:     Эрхэм ээ, төлбөр амжилттай боллоо. Би одоо таны захиалгыг савлаж өгье.

А:        За.

Жиа.   Яаж ийм юм байдаг байна? Линь Жюнянь, энэ хөөрхөн охинд хуримын даашинзны мөнгийг хаанаас авсан бэ?

Лин:    А Янь, энэ чинь...

Жиа:   Жюнянь аа. Чи 5 жил шоронд суусан, харин энэ 500,000-ыг олж чадахгүй. Энэ мөнгийг арай хулгайлаагүй биз дээ?

Чин:    А Янь, үнэхээр тийм гэж үү? 

А:        Чинхань, би асрамжийн газарт байхдаа шаргуу ажиллаж, суралцдаг байлаа.  Би 10 жилийн турш тэтгэлгийнхээ багахан хэсгийг картандаа хадгалдаг байсан юм. Зүгээр л...

Чин.    Хөөх! Ямар үзэсгэлэнтэй хуримын даашинз вэ? Ирээдүйд би өөрийн гэсэн хуримын даашинзтай болбол мөн гоё оо.

А:        Чинхань, санаа зоволтгүй. Би ирээдүйд маш их мөнгө олох болно. Тэгээд Чинхань чамд хуримын даашинз худалдаж авч өгнө.

Чин:    За. Би хүлээнэ.

--------------------------------------------------------------

Чин:    А Янь.

Чжи:   Жюнянь аа, Чжичжи өлсөөд байна. Би өлсөж байна.

А:        Тэгвэл би Чжичжид ээ юм идүүлэхээр аваад явъя, за юу?

Чжи:   За.

А:        Явцгаая.

Чжи:   За.

Чин:    Жиахао, би хуримын даашинз худалдаж авмааргүй болчихлоо. Буцацгаая.

Жиа:   Линь Жюнянь, чи гайхалтай юмаа. Чи тэнэг хүүхэнтэй гэрлэх гэж байдаг. Тэгчихээд чи энд надад гай болох гэж. Чи харж л байгаарай!

--------------------------------------------------------------

Эмч:   Настанг бараг эдгэрсэн гэж энд бичсэн байна. Хэрэв гэнэтийн зүйл тохиолдохгүй бол тэр удахгүй ярьж чаддаг болно.

А:        Гайхалтай. Өвөө, та ашгүй ярьж чадпаг болох нь. Баярлалаа, эмч ээ.

Эм:     Юу? Энэ хөгшин ам нээж, ярьдаг болно гэнэ ээ?

--------------------------------------------------------------

А:        Өвөө, намайг энд хүлээж бай. Би эхлээд төлбөрөө төлье.

Өвөө: За.

--------------------------------------------------------------

Жиа:   Би танд цөөхөн ирж бай гэж олон удаа хэлсэн. Хэрэв Линь овогтынхон намайг өнчин биш гэдгийг мэдвэл яах юм?

Эми:   Жиахао, чи ээжтэй яаж ингэж харьцаж чадаж байна аа? Хэрэв би байгаагүй бол муу залууст Линь овогтыг ач хүүг хэн хулгайлуулах байсан юм?  Чи яаж Линь овогтын өргөмөл хүү болох байсан юм?

Жиа:   Зөндөө хугацаа өнгөрсөн байна. Та яагаад одоо үүнийг яриад байна?

Өвөө: Мөөн! Тэгэхээр, муу залуусаар Жюняныг хулгайлуулсан хүмүүс нь та нар байжээ!

Жиа:   Үгүй, үгүй, үгүй!

Өвөө: Сон Жиянь руу одоохон залга! Түүнд үнэнийг хэл!

Жиа:   Үгүй ээ, өвөө. Би тайлбарлая. Энэ таны сонссон зүйл биш! Би тайлбарлая л даа.  Өвөө! Энэ бүхэн таны буруу. Эндээс зайл!

--------------------------------------------------------------

Эм:     Би Жиахаог амжилтанд хүргэх гэж маш их хичээсэн. Муу төгцөг, би чамаар хамаг юмаа баллуулж чадахгүй!  Зүгээр л үх! Чи үхчихвэл хэн ч Жиахаод саад болж чадахгүй!

--------------------------------------------------------------

А:        Өвөө! Чи хэн бэ? Миний өвөөг тавь!  Миний өвөөг тавиач! Зогс! Чи хэн бэ? Өвөө! Өвөө, өвөө! Өвөө, намайг битгий айлгаач! Өвөө, та зүгээр болно. Өвөө, сэрээрэй! Өвөө, та зүгээр болно. Өвөө, надад итгээрэй. Өвөө!

Ээж:    Аав аа! Аав аа!

Руо:    Өвөө та зүгээр үү?

--------------------------------------------------------------

Ээж:    Аав аа!  Хурдан эмч дууд!

Руо:    Эмч! Хурдан эмч дуудаач!

Сюэ:   Мэдлээ.

Ээж:    Зайлаад өг! Линь Жюнянь, чамд аавыг эмнэлэгт аваачихыг зөвшөөрөх ёсгүй байж! Аав аа!

Сюэ:   Эмч энд ирлээ!

Руо:    Аяар!

--------------------------------------------------------------

А:        Өвөө!

Ээж:    Муу зулбасга, чи өвөөгөө бүр ихээр үзэн ядаж, бүр түүнийг үхүүлэхийг хүсжээ!

А:        Ээж ээ. Энэ би биш. Өвөө яаж дээвэр дээр гарсныг би мэдэхгүй.

Ээж:    Чи буруугаа хүлээхгүй л байна уу? Чи аавыг юугаа ч мэдэлгүй байгаад өөрөө дээвэр дээр гарсан гэх гээд байна уу? Чамд хэлчихье, хэрэв аавд ямар нэг юм тохиолдвол би чамайг хэзээ ч уучлахгүй!

А:        Энэ би биш. Өвөө, өвөө! Эмч ээ, өвөө минь ямар байна?

Ээж:    Эндээс зайл! Аав аа!

Жиа:   Хмм, энэ хөгшин ашгүй үхчихлээ. Одоо хэн ч намайг сүрдүүлж чадахгүй.

--------------------------------------------------------------

А:        Линь Жиахао! Өвөө чамд сайхан сэтгэлээр ханддаг байсан. Чи яагаад түүнийг ингэж байгаа юм бэ? Яагаад?

Ээж:    Тавиач! Жиахао!

Руо:    Жиахао!

Жиа:   Жюнянь аа, би ойлгож байна. Өвөө өөд болж, надад ч гэсэн хэцүү байна. Гэхдээ би ч гэсэн тэнд байгаагүй.

Ээж:    Линь Жюнянь, Жиахао бидэнтэй  үргэлж хамт байсан. Чи яах гэж түүнийг гүтгэсэн юм?

А:        Та нар бүгдээрээ намайг “чи өвөөгөө хохироосон” гэцгээж байна. Тэгвэл хяналтын камерийн бичлэгийг шалгаад, өвөөг хэн хохироосн болохыг харъя.

Руо:    Хяналтын камерын өрөөнд очоод өнөөдрийн дээврийн бүх бичлэгүүдийг аваад ир.

Сюэ:   Мэдлээ.

Ээж:    Руо Яо, чи түүнд итгэж байна гэж надад бүү хэлээрэй!

Руо:    Юу болсон бэ? Чи яагаад ингэтлээ хөлөрчихөв?

Жиа:   Би... Энэ өрөөн хэтэрхий халуун болоод  би жаахан хөлөрчихсөн бололтой.

Сюэ:   Бичлэгийг авчирлаа. Хатагтай, бичлэг энэ байна

Руо:    Энэ чинь...

--------------------------------------------------------------

Руо:    Би чамайг буруугүй байж мэднэ гэж бодсон. Би чамайг буруугаар ойлгожээ. Энэ чи байх юм гэж би огт бодсонгүй.

Ээж:    Бичлэг нь энэ байна. Зөвхөн аав та хоёр л байна. Гурав дахь хүн нь хаана байна?

А:        Үгүй ээ, үгүй! Би яах араггүй...

Эм:     Азгүй амьтан, би бичлэгийг солихын тулд эртнээс хамгаалагч нарт хахууль өгсөн юм,  Жиахаогийн ирээдүйн төлөө. Чи өнөөдөр энэ хөгшнийг алсан хэрэгтэн болно.

А:        Би сайн харсан. Би сайн харж авсан.

Ээж:    Линь Жюнянь. Чи өөрийн гараар өвөөгөө алчихаад одоо хүртэл худлаа ярьж, хариуцлагаас бултаж байна. Би чамд үнэхээр гутарч байна!

Цаг:    Хэн цагдаа дуудсан бэ?

Ээж:    Би дуудсан! Энэ өөрийнхөө өвөөг алсан! Та нар түүнийг авч яваад байцаахыг шаардаж байна!

А:        Энэ би биш байсан. Би биш!

Ээж:    Нотлох баримт нь энэ, хяналтын камерын бичлэг.

Цаг:    Таныг хүн амины хэрэг үйлдсэнд сэжиглэж байна. Бидэнтэй хамт явна уу.

Чжиан: Хүлээ!

--------------------------------------------------------------

Ээж:    Гэрийн даамал Чжиан, хатагтай Сюй?  Та нар энд юу хийж яваа юм?

Чжиан: Сон захирал аа. Залуу эзэн Линь манай бүсгүйтэй гэрлэх гэж байгаа. Тиймээс та нар түүнийг авч явж болохгүй.

Жиа:   Гэхдээ, Лини Жюнянь аллага үлдсэн нь хөдөлшгүй баримт. Та нар гэмт хэрэгтнийг хаацайлахыг хүсэж байна уу?

Чжи:   Чи муу залуу! Чи үнэхээр муу залуу! Чжичжи чамайг хамгаална!

Руо:    Чи зүгээр үү?

Жиа:   Би зүгээр.

Ээж:    Гэрийн даамал Чжиан, манай Линь овогт, танай Сюй овогт нар гэрээнд гарын үсэг зурсан ч гэлээ нэг юм тодруулъя. Энэ хоёр хараахан гэрлээгүй байгаа. Линь Жюнянь манай Линь овогтын гишүүн хэвээрээ байгаа.

Чжиан: Сон захирал аа, гэрээний дагуу бол гэрээнд гарын үсэг зурснаас хойш залуу эзэн Линь манай Сюй овогтын гишүүн болсон. Эсвэл та энэ хоёр гэр бүлийн харилцааг сүйтгэж, Линь овогт дампуурахыг хүлээхийг хүсч байна уу?

Ээж:    Аав!

Эмч:   Хагалгаа амжилттай болсон. Настаны бие одоо зүгээр.

А:        Өвөө!  Энэ жинхэнэ өвөө!

--------------------------------------------------------------

А:        Энэ бол гайхамшиг! Өвөө үхээгүй байна!

Эмч:   Энд ямар нэг юм болж, танай гэр бүл хэрүүл маргаан хийж байгааг би дотроос сонссон. Энэ бол эмнэлэг. Та нар арай чимээгүй байж болох уу?

Ээж:    Уучлаарай, эмч ээ. Эмч ээ. Аав одоо зүгээр үү?

Эмч:   Өвчтөн маш их айж түгшснээс болж зүрхний шигдээс болсон байна. Эхэндээ түүний зүрх нь цохилохоо больсон ч энэ залуу Линь настанд үргэлжлүүлэн хиймэл амьсгал хийж байсан тулдаа түүнийг үхлээс аварсан. 

Ээж:    Тэгсэн ч байсан, бид цагаа олж ирсэн болохоор тэр бантсандаа аавд хиймэл амьсгал хийсэн дүр үзүүлж байсан биз. Ийм юмнууд их зальтай.

А:        Бүр одоо ч гэсэн та итгэхээс татгалзсаар байх шив.

Ээж:    Би ердөө л үнэнийг хэллээ. Эцсийн эцэст, чам шиг юмнууд талархал гэдгийг хэзээ ч мэддэггүй юм.

Цаг:    Нэгэнт аллага болоогүй болохоор бид явлаа.

Чжиан: Хөгшин эзэн Линь аюулгүй, энх тунх байна, залуу эзэнтэн Линь бид ч бас явцгаая.

Жиа:   Линь Жюнянь, чамайг явмагц би энэ хөгшнийг алах болно.

А:        Уучлаарай.Би чамтай хамт явж чадахгүй нь. Өвөөг надтай хамт гарах хүртэл нь.

--------------------------------------------------------------

Ээж:    Чи аавыг авч явмаар байна уу? Би зөвшөөрөхгүй!

Руо:    Линь Жюнянь, битгий асуудал үүсгэ. Өвөө дөнгөж сая үхлээс мултарсан, тэр чамтай хамт явж чадахгүй.

А:        Эгч ээ, би чамд итгэхгүй байна гэсэн үг биш. Та нарыг байхгүй үед хэн нэгэн өвөөг хорлоно гэхээс би айж байна.

Ээж:    Юу гэсэн үг юм? Чамаас өөр хэн аавыг хорлож чадах юм?

Чжин: Сон захирал аа. Манай Сюй овогт улс орон даяар хувийн эмнэлэг, клиниктэй. Бас нэгдүгээр зэрэглэлийн эмнэлгийн багтай. Линь настан бидэнтэй хамт байна. Тэр Хайченд хамгийн сайн эмчилгээ хийлгэж чадна. Миний бодлоор бид яагаад настныг зүгээр л аваад явж болохгүй гэж?

Эмээ: Би зөвшөөрнө.

--------------------------------------------------------------

Эмээ: Би зөвшөөрнө.

Ээж:    Ээж!

Эмээ: Би Жюняньд өвөөгөө аваад явахыг нь зөвшөөрч байна.

Ээж:    Гэхдээ ээж ээ...

Эмээ: Санаа зоволтгүй, би эцсийг нь хүртэл түүнтэй хамт байна. Та нар Жюняньд итгэдэггүй бол надад ч гэсэн иттгэдэггүй гэсэн үг.  Жюнянь, явцгаая.

Эм:     Энэ муу хөгшин энэ удаад их азтай байна.

Руо:    Энэ эмэгтэй нэг л танил харагдах чинь.  Зогс!

--------------------------------------------------------------

Руо:    Зогс! Тэр хүн хаачив? Би тэрийг харах шиг болсон доо.

Жиа:   Эгч ээ, та хэнийг харсан бэ?

Руо:    Өө, юу ч биш. Би нэгэн юм харсан санагдаад. Гэхдээ, Жиахао, надад үнэнээр нь хэл. Чи Жюнянтай уулзахаар шорон руу явахдаа ямар нэг онцгой зүйл хийсэн үү? Жишээ нь, хоригдлуудад хахууль өгч, Жюняныг шоронд тамлуулсан уу?

Жиа:   Эгч  ээ, та юу ярина вэ? Би ойлгохгүй байна.

Руо:    Би хэд хоногийн өмнө тэр шоронд очсон. Жюняныг тамласан хоригдолууд надад хэлэхдээ нэг хүн Жюняныг шоронд онцгой санаа тавь гээд тэдэнд хахууль өгсөн гэсэн. Үнэнийг хэлээч. Энэ үнэхээр чи биш гэж үү?

Жиа:   Эгч минь. Юу таныг намайг гэж бодоход хүргэв? Би Жюнянд муу юм санаагүй. Би яагаад тэгэх ёстой гэж?

Ээж:    Хөөе, Руояо! Жиахао үнэхээр сайхан сэтгэлтэй хүүхэд. Тэр яаж хүнд хор хүргэж чадах юм бэ? Харин тэр Линь Жюнянь өөрөө маш их муу зүйл хийсэн болоод хүртэх ёстой шангаа хүртсэн байлгүй. Тэгээд ч, таван жилийн туршид Жиахао л Жюнянд хамгийн их санаа зовдог байсан. Чи түүнийг яаж ингэж боддог байна аа? Гэхдээ Жиахао. Чи энэ олон жилийн турш хар өрөөнд Жунян дээр зочилж байсан гэж хэлсээр л байна

Руо:    Гэхдээ л энэ он жилүүдэд ганцхан чи Жюняныг эргэж байсан гэж ярьдаг. Харин Жюнянь бидний хэн нь ч очиж эргэж байгаагүй гэж хэлсэн. Жиахао, чи надад бүгдийг тайлбарлаж хэлэхгүй юм уу?

--------------------------------------------------------------

Ээж:     Жиахао, юу болоод байна аа?

Жиа:   Уучлаарай, би худлаа хэлсэн юм.  Гэхдээ би үүнийг хүсээгүй. Тэгэхэд нэг хоригдол надад хэлэхдээ...

Ээж:    Хөөе, тэр юу гэсэн бэ?

Жиа:   Тэр хэлэхдээ... Тэр ахыг зөрүүд, үгэнд ордоггүй болохоор нь түүнийг ганцаарчилсан камерт хорьсон гэж хэлсэн. Тиймээс тэр хэсэгтээ ар гэрийнхэнтэйгээ уулзаж чадаагүй. Тийм учраас л би танд хэлээгүй юм. Таныг түүнд санаа зовох байх гэж бодоод. Энэ бүгд миний буруу. Хэрэв би танд эртхэн хэлсэн бол ах хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байсан. Намайг уучлаарай, ахаа! Би үхэх ёстой, намайг уучлаарай!

Ээж:    Хөөе, хөөе, хөөе, хөөе! Зүгээр.

Ээж:    Руояо, чи яагаад гэнэт шоронгийн тухай Жиахаод ярьсан юм бэ? Жиахао, зүгээр ээ, гэртээ харьцгаая. Явцгаая.

Жиа:   Линь Жюнянь, энэ бүхэн чамаас боллоо.  Руояо эгч намайг их сэжиглээд байна. Харж л байгаарай, би чамд амар тайван байх боломж өгөхгүй.

--------------------------------------------------------------

Чжиан: Залуу эзэнтэн Линь, санаа зоволтгүй. Манай эмнэлгийн хамгаалалт хамгийн өндөр түвшинд байдаг. Линь настан бидэнтэй байхад бүрэн аюулгүй.

А:        Ойлголоо, Чжиан даамал аа, энэ удаад маш их баярлалаа.

Чжиан: Хэрэв та хэн нэгэнд талархмаар байвал  манай хатагтайд талархал илэрхийлээрэй. Тэр тантай уулзмаар байна гэсэн юм.

Эмээ: Жюнянь, та нар түрүүлээд явж бай. Би өөрөө эндэхийг зохицуулна.

А:        За, эмээ. Гэхдээ ямар нэг юм болбол эхлээд надад хэлээрэй.

Эмээ: Тэгнэ ээ.

А:        Явцгаая.

Эмээ: Хөгшөөн, Жюнянь маань удахгүй гэрлэх гэж байна. Энэ сайн уу, эсвэл муу юу, надад хэлээч.

Өвөө: Жюнянь. Үгүй.

--------------------------------------------------------------

Эр:      Би ингэнэ гэж бодсонгүй. Сюй овогтын охин олон жил сэтгэцийн эмгэгтэй байсан. Тэд үнэхээр гэрлэхэд бэлэн хэн нэгнийг олжээ.

Эм:     Би юу гэж бодсон гэхээр, энэ залуу эзэнтэн Линь шоронд байсан, тэгсэн ч Сюй овогтын охинтой гэрлэчихлээ. Тэр үнэхээр өндөрт гарчээ.

Жиа:   Линь Жюнян, чи Линь овогтын том хүү байсан ч эцэст нь чамайг албадаж гэрлүүлээгүй гэж үү? Би Чинхантай гэрлэхэд та нар тэднийг надтай яаж харьцуулахыг харна аа.

Эмээ: Би зөвшөөрөхгүй!

--------------------------------------------------------------

Эмээ: Би зөвшөөрөхгүй!

Ээж:    Ээж ээ, та юу хийж явна аа?

Эмээ: Хэрэв би ирээгүй бол та нар Жюняныг хэдийн худалдсан байх байлаа.

Ээж:    Ээж ээ та үүнийг хамгийн түрүүнд зөвшөөрсөн биз дээ, тийм үү?

Эмээ: Би үүндээ харамсаж байгаа. Би та нарыг бүгдийг үл тоомсорлосон хүмүүс болгож өсгөж, бас ач хүүгээ наймааны хэрэгсэл болгож,  түүнд таалагддаггүй эмэгтэйтэй нь гэрлүүлэхээр зөвшөөрсөндөө харамсаж байна.

Сюй:   Хөгшин хатагтай Линь, таны хэлдэг буруу. Гэрлэлт бол хоёр хүүхдийн хүсдэг зүйл байх ёстой. Манай Сюй овогт танайхыг хуураагүй эсвэл албадаагүй. Одоо нэгэнт ийм болчихосон хойно нь та яагаад гэнэт харамссан юм?

Эмээ: Ноён Сюй, таны охин баян гэр бүлээс гаралтай. Хүүхдүүд маань гэрлэх нь манай гэр бүлүүдийн хувьд маш том хүндэтгэл. Гэхдээ манай Линь овогт та нараас нэг зүйлийг нуусан.

Ээж:    Ээж!

А:        Эмээ!

--------------------------------------------------------------

Эмээ: Хоёулаа хиймэл хөлтэй. Энэ чинь хөгжлийн бэрхшээл биш гэж үү?

Эм:     Миний бодлоор, хэдийгээр хатагтай Сюй сэтгэгцийн эмгэгтэй ч гэсэн тэр язгууртан гэр бүлээс гаралтай баян өв залгамжлагч. Линь овогтын хувьд, гэрлүүлэхээр ийм илгээж байгаа маш зохисгүй хэрэг.

Сюй:   Сон ерөнхийлөгч, танай Линь овогт  биднээс ийм чухал зүйлийг нуусан байна!

Ээж:    Сюй ерөнхийлөгч өө. Сюй ерөнхийлөгч өө, намайг сонс. Би үүнийг танаас нуух гээгүй, яаж тийм байхав.

Эмээ: Жиянь, чи Жюняны хөлийг Жиахаод өгөхөөр албадахдаа Жюньяны хөл нь хугарсныг мэдээгүй байсан гэж үү? Ноён Сюй, хатагтай Сюй. Жюнянь та нарт таалагдсан түүний хувьд нэр төрийн хэрэг. Гэвч миний Жюнянь золгүй байдлаар таван жил шоронд суусан. Бас тэр шоронд хөлнүүд нь хугарсан. Чам шиг ичгүүргүй эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй энэ Жюняныг танай охинтой гэрлүүлэх гэхэд нь би яаж ч чадаагүй.

Ээж:    Ээж!

Эмээ: Жиянь. Чи Жюняныг өөрийн хүүхэд гэж бодож байсан уу? Хэрэв чи түүнд үнэхээр санаа тавьдаг бол энэ гэрлэлтийг цуцал. Үгүй бол энэ миний аминд хүрэх байсан ч би энэ хуримыг зөвшөөрөхгүй.

Эм:     Хөгшин хатагтай Линь, энэ талаар бидэнд цаг тухайд нь мэдэгдсэнд баярлалаа. Жюнянь бол сайн залуу. Манай Сюй овогт мөн өөрсдийн хүслийг тулгах дургүй. Тэгвэл энэ хуримыг цуцалъя.

Чжи:   Би зөвшөөрөхгүй! Сюй Чжи би энэ амьдралдаа ганцхан Линь Жюнянтай л гэрлэх болно.

Жиа:   Чи тэнэг биш гэж үү?

--------------------------------------------------------------

Эр:      Сюй овогтын охин нь тэнэг биш юм уу?

Эм:     Тэгвэл тэр дүр эсгэж байж. Энэ бүхэн жүжиг байсан гэж үү?

Ээж:    Сюй хатагтай. Энд юу болоод байна аа?

Сюй:   Сон ерөнхийлөгч өө. Та харж байна, Чжи Чжи үнэхээр тэнэг биш.

Руо:    Тэгэхээр, танай гэр бүл энэ бүх хугацаанд биднийг хуурч байсан гэх гээд байна уу? Тэгвэл та нар ч гэсэн дэндүү ёс суртахуунгүй юм биш үү?

Чжи:   Би тэнэг биш, энэ муу юу? Эсвэл чи Линь Жюняныг зөвхөн тэнэг хүнтэй гэрлэх ёстой гэж бодож байна уу?

Жиа:   Үгүй ээ, энэ тийм биш. Хатагтай Сюй, та буруу ойлгосон байна. Миний ах энгийн бүсгүйтэй гэрлэх гэж байгаа. Манай гэр бүл ч бас маш их баяртай байна.

Чжи:   Тэгвэл дээрсэн дээ. Одооноос Жюнянь миний халамжинд байх болно.

Жиа:   Гэхдээ хатагтай Сюй, та тэнэг биш. Над шиг бас л хөгжлийн бэрхшээлтэй нэг ийм хүнтэй гэрлэх гэж байна.  Танд хууртагдсан юм шиг санагдахгүй гэж үү?

Чжи:   Линь Жюнянь миний амьдралдаа уулзаж байсан хүмүүсээс хамгийн сайн хүн. Хөгжлийн бэрхшээлтэй үгүй нь хамаагүй, би түүнтэй заавал гэрлэнэ. Ээж, аав, урьдчилан бэлтгэсэн гэрээгээ авчир.

Сюй:   За.

Чжи:   Энэ бол хувьцаа шилжүүлэх гэрээ. Миний нэр дээр бүртгэлтэй бүх хувьцаануудыг би нөхөртөө шилжүүлж байна. Бүгдээрээ гэрч болцгооно уу.

--------------------------------------------------------------

Эр:      Бүх хувьцаа?  Сюй овогт зөвхөн нэг охинтой гэдгийг бид мэднэ. Тэр бүх хувьцаанууд чинь... энэ Сюй овогтыг бүхэлд нь өгсөнтэй адил биш үү?

Эм:     Энэ залуу эзэн Линь үнэхээр азтай юмаа. Одооноос эхлэн Линь овогт энэ залуу эзэнээс хамаарах нь.

Чжи:   Гарын үсгээ зур.

А:        Чжичжи... энэ чинь... арай их юм биш үү?

Чэи:    Хэрэв та надтай гэрлэхийг хүсч байвал гарын үсгээ зурчих. Эсвэл чи надтай гэрлэхийг хүсэхгүй байна уу? Хүн бүхэн үүнийг харсан. Энэ өдрөөс эхлэн Линь Жюнянь миний Сюй овогтын гишүүн.  Одооноос эхлэн түүнийг айлгаж сүрдүүлэх зоригтой хэн ч байсан миний Сюй овогтын эсрэг гэсэн үг.

Эмээ: Энэ гайхалтай, Жюнянь. Хэрэв өвөө чинь мэдсэн бол бас л их баярлах байсан даа.

Сюй:   За тийм бол,  одоо хуримаа хийцгээе.

Жиа:   Линь Жюнянь, чи ямар хүн юм бэ?  Сюй овогтыг бүхэлд нь эзэмшчихлээ. Яагаад? Би чамайг надаас илүү сайхан амьдрахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

А:        Хатагтай Сюй.

Чжи:   Чи намайг ингэж энхрийлж дууддаг байсан. Бид гэрлэсний дараа чи яагаад ий хөндий зайгаа барьсаг юм бэ? Бид танихгүй хүмүүс болсон уу? Эсвэл чи энэ хугацаанд дүр эсгэж байсан уу?

А:        Үгүй ээ, тийм биш.

Чэи:    Би зүгээр л чамаар даажигнасан юм.

А:        Гэхдээ Чжи Чжи, чи урд нь яагаад тэгж тэнэг болж жүжиглэдэг байсан юм?

Чжи:   Аан... энэ их урт түүх. Юуны өмнө, энэ нь би айлын ганц охин учраас. Май Сюй овогтод энэ гэр бүл өсөж үржихэд саад болж мэднэ. Хоёрдугаарт, мэдээж  миний эцэг эх, хэрэв хэн нэгэн намайг тэнэг гэдгийг тоодоггүй, надад сайхан сэтгэлээр хандахыг хичээдэг, надтай гэрлэвэл тэр хүн надад насан туршид сайхан хандана гэдэгт тэд итгэдэг.

А:        Чжичжи....

Чжи:   Өө, тийм. Би бас чамд нэг том бэлэг бэлдсэн. Алив, суу, суу. Намайг энд хүлээ, би тэрийг аваад ирье.

А:        За

Жиа:   Их хурдан байлаа.

А:        Энэ чи...

--------------------------------------------------------------

Жиа:   Их хурдан байлаа.

А:        Энэ чи...

Жиа:   Мэдээж би чамд баяр хүргэхээр энд ирлээ. 

А:        Яв.

Жиа:   Жюнянь, би чамайг хоёр хөлөө алдана гэж бодоогүй. Чи Сюй овогтын охинтой гэрлэчихлээ. Тэд бүр бүх хувьцаагаа чамд шилжүүлсэн.  Яагаад вэ? Хэрэв би мэдсэн бол чамайг шоронд нь үхүүлэх байсан юм.

А:        Юу гэсэн үг вэ? Магадгүй энэ...

Жиа:   Би чамд үнэнийг хэлье. Хөлийг чинь хугал гэж би тэр хоригдлуудад захьсан юм.

А:        Линь Жиахао, чи яагаад тэгсэн юм бэ? Би чамайг яаж гомдоосон гэж? Чи яагаад  надад ингэж хандаж байгаа юм?

Жиа:   Чиний оршихуй бол алдаа. Линь овогтод буцаж ирсэн өөрийгөө буруутга. Чи яах гэж чи миний өмнө арч ирсэн юм? Чи нүдний өмнө бүртэлзэхээр  шийдсэн болохоор би чамайг тахир дутуу болгоно.

Чжи:   Жюнянь! Чи энд юу хийж яваа юм?

Жиа:   Хөөе... Жюнянь...  Хатагтай Сюй, би тайлбарлая.

Чжи:   Би яг одоо хүн дуудаж хөлийг чинь хугалуулах болно! Зогс!

--------------------------------------------------------------

Жиа:   Эгч ээ, намайг авраач! Намайг авраач, эгч ээ!

Руо:    Хатагтай Сюй, манай гэр бүлүүд аль хэдийн нэгдсэн. Бид одоо нэг гэр бүл болсон. Юу хийж байгаа чинь энэ юм?

Чжи:   Энэ юу гэсэн үг юм? Чи наад сайхан дүүгээсээ сая Жюняныг яасныг яагаад асуухгүй байна?

Жиа:   Би зүгээр л ахдаа баяр хүргэх гээд л... Яагаад гэдгийг нь би мэдэхгүй, гэхдээ хатагтай Сюй сая... тэр...

Руо:    Хатагтай Сю, чи үнэхээр...

Чжи:   Би сая өөрийн нүдээр харсан,.тэр Жюнянын гарыг. шалан дээр яаж гишгэж, түүнийг эрэмдэг болгоно гэж хэлэхийг нь харсан. Гэтэл чи одоо түүнд баяр хүргэх гэсэн гэж хэлж байна.

Жиа:   Жиахао тийм зүйл хийхгүй. Жюнянь, чи бидэнд ингэж хандахыг үнэхээр хүсээд байна уу? Эсвэл чи баян чинээлэг болж, бид чамд тохирохгүй болсон гээд  сэхчихэв ? Үүнийг март, Чжичжи. Бид өнөөдөр гэрлэсэн, уурлах хэрэггүй.

Чжи:   За яахав, би өнөөдөр Жюнянийг бодоод та нарыг уучиллаа. Гэхдээ санаж ав, одооноос эхлэн Линь Жюнянь бол Сюй овогтын гишүүн. Хэрэв чи түүнд дахин гар хүрэх зүрх гаргавал би Линь овогтыг Хэйчнээс хөөж явуулахын тулд чадах бүхнээ хийнэ.

Руо:    Явцгаая.

Чжи:   Өвдсөөр л байна уу? Тэр гэр бүл чинь биш гэж үү? Тэр яагаад чамд ингэж ханддаг юм бэ?

А:        Намайг бага байхад хулгайлсан. Лин Жиахао бол өргөмөл хүүхэд, намайг алга болсны дараа ээж, бусад хүмүүс түүнийг үрчилж авсан юм. Магадгүй тэр намайг буцаж ирээд түүнийг хайрладаг ээж, эгчийн хайрыг булаана гэхээс эмээдэг байх.

Чжи:   Гэхдээ тэр хайр анхнаасаа л чинийх байсан ш дээ.

А:        Чжичжи, би одоо тийм зүйл хүлээхээ больсон. Тэр өвөөд хор хүргэхгүй гэж найдаж байна.

Чжи:   Чинийхээр бол, өвөөг чинь  энэ залуу хорлосон байх нь уу? Тэгвэл чи яагаад ээж, эгч нартаа хэлээгүй юм бэ?

А:        Би хэлсэн. Тэд надад итгээгүй. Тэд намайг бүр шоронд хийсэн.

Чжи:   Ойлолоо. Энэ бүхэн ард хоцорсон. Одоо би энд байна, одооноос би чамайг хамгаална. Аан тийм. Би чамд зориулж нэг юм бэлдсэн. Энэ. Нээгээд хар даа. Би танилуудаасаа гадаадын эмч нартай холбоо барихыг хүссэн юм. Хагалгааны дараа чи алхаж чаддаг болно.

А:        Чжичжи, чамд баярлалаа.

Чжи:   Бүх зүйл сайхан болно.

--------------------------------------------------------------

Ээж:    Сюй Чжи үнэхээр тэгж хэлсэн гэж үү?

Руо:    Яг үнэн. Гэхдээ Жюняны гарны тухайд...

Жиа:   Ээж ээ, би зүгээр л Жюнаньд баяр хүргэхийг л хүссэн. Гэвч тийм юм болно гэж бодсонгүй.

Ээж:    Тэр Линь Жюняныг! Сюйтэй гэрлэчихээр өөрийгөө галт шувуу болчихсон гэж үнэхээр бодсон уу?

Чин:    Эгч ээ, одоо уурлах хэрэггүй. А Янь тийм гэж би бодохгүй байна,

Ээж:    Чинхань, чи тэр талархалгүй хүнийг битгий өмгөөлөөд бай. Би Жиахао та хоёрыг төгс хос гэж боддог. Одоо би чамайг гэрлүүлэхийг хүсэж байна. Цаг нь болохоор бид үнэхээр нэг гэр бүл болно.

Чин:    Эгч ээ, би одоохондоо гэрлэхийг хүсэхгүй байна.

Ээж:    Чи яагаад ингэж хэлэв?

Чин:    Гэрлэхэд арай эрт гэж би бодож байна. Жиахао, чи юу гэж бодож байна?

Жиа:   Зүгээр дээ, би Чинханы үгийг сонсъё.

Ээж:    Тийм байж. Та хоёулаа ингэж хүсч байгаа бол би шавдуулахгүй.

Ву:      Хатагтай, хөгшин хатагтай залгаад хөгшин ноёнтон сэргэсэн гэж хэллээ.

Жиа:   Юу?

--------------------------------------------------------------

Ээж:    Настан сэргэсэн гэнэ ээ? Өө,бурхан минь, бид юу хүлээсэн юм бэ? Хурдан аавыг авчирцгаая. Явцгаая.

Ву:      Хөгшин хатагтай тэд одоохондоо буцаж очихгүй гэж хэлээд намайг дамжуулаарай гэж хүссэн.

Жиа:   Яасан ч үгүй! Үүнийг мэдэгдэж болохгүй. Өвөө сэргэсэн болохоор бид түүнийг гэртээ авчирч, сайн асарч хамгаалах ёстой гэж хэлэх гээд. Үүнийг мэдэгдэж болохгүй. Хэрэв хүмүүс мэдвэл Лин овогтынхон гэр бүлийн холбоогоо хүндэлдэггүй гэж хэлнэ.

Ээж:    Энэ Линь Жюняны санаа байх. Тэр Лин овогтын хараал гэж боддог.

Чин:    Эгч ээ, битгий уурлаач. Гол нь өвөө эдгэрэх хэрэгтэй, өөр юу ч хамаагүй.

--------------------------------------------------------------

Жиа:   Ээж ээ, та юу хийх нь надад хамаагүй. Та тэр хөгшнийг эмнэлгээс амьд гаргаж яасан ч болохгүй.

Руо:    Чи хэнтэй яриад байна, дүү минь?

Жиа:   Эгч ээ, та чимээгүй орж ирээд би таныг сонсоогүй.

Руо:    Чи хэнтэй ярьсан бэ? Би "эмнэлэг" гэж хэлэхийг сонсох шиг боллоо.

Жиа:   Өө, өвөө хараахан сэргээгүй гэнэ ээ. Би зүгээр л түүнд санаа зовоод нэг хүнээс шалгаад өгөөч гэсэн юм. Яасан бэ, эгч ээ?

Руо:    Нээрэн үү?

Жиа:   Эгч ээ. Та намайг сэжиглээд байна уу? Өвөөгийн энэ байдалд намайг буруутай гэж боддог уу? Зөв өө. Эцсийн эцэст би Линь овогтын өргөмөл хүү. Би таныг буруутгахгүй. Та намайг сэжиглэж байгаа нь хэвийн зүйл.

Руо:    Жиахао, би тэгж санаагүй.

Жиа:   Зүгээр дээ, эгч ээ, би ойлгож байна. Орой болчихож, та явж амарсан нь дээр.

Руо:    Магадгүй, би хэтрүүлэн бодоод байна уу?

--------------------------------------------------------------

Чжи:   Жюнянь, өвөөг эдгэрч байгаа гэж эмч хэлсэн. Тэр ярьж эхлэх нь цаг хугацааны л асуудал.

А:        Баярлалаа, Чжичжи. Хэрэв та нарын тусламж байгаагүй бол өвөө ийм хурдан эдгэрэхгүй байсан.

Чжи:   Би үүнийг хийх ёстой биш гэж үү? Эмээ, Чжичжи бид хоёр өнөөдөр хийх зүйл ихтэй учраас гэртээ харилаа. Бид хоёр маргааш хүрээд ирье.

Эмээ: Тэг  ээ, би та нарыг гаргаж өгье.

--------------------------------------------------------------

Эм:     Муу хөгшин, чи энэ удаад үхэх болно.

А:        Энэ нэг л биш байна. Саяны сувилагч тэмдэггүй байсан. Өвөө аюулд орлоо.

Чжи:   Явцгаая.

А:        Болиоч! Өвөө, та зүгээр үү? Өвөө яаж байна?

Чжи:   Би Лины гэр бүл рүү залгая. Тэднийг яаралтай ирүүлье.

--------------------------------------------------------------

Руо:    Өвөөг алахыг завдсан хүн хаана байна?

--------------------------------------------------------------

Руо:    Чи байжээ? Чи Нэгдүгээр эмнэлгийн сувилагч биш гэж үү? Чи яаж энд ирсэн юм бэ? Нэр хүндтэй хувийн эмнэлэгт нэвтэрсэн байна. Танай эмнэлгийн аюулгүй байдал сайн биш бололтой.

Ээж:    Руо Яо-ийн зөв. Энэ хэргээс харахад манай аавд энд байх ч аюулгүй биш байна. Бид түүнийг өнөөдөр авч явна.

А:        Үгүй, өвөө та нартай хамт явахгүй.

Ээж:    Линь Жюнянь. Чи үнэхээр юу хүсээд байгаа юм? Зүгээр л Сюй овогт чамайг дэмждэг болохоор чи юу хүссэнээ хийж болно гэж бүү бод.

А:        Линь Жиахао Линь овогтод байгаа цагр би өвөө, та нартай хамт хэзээ ч байлгахгүй.

Ээж:    Линь Жюнянь, чи зүгээр л дорд амьтан! Чи аавыг энд аюулгүй гэж хэлсээр л байна. Гэтэл юу болов? Өнөөдөр юу ч болоогүй юу? Энэ Сюй овогтын эмнэлэгт боллоо.

Чжи:   Би хариуцлагаа хүлээж, танай Линь овогтод өөрийн биеэр тайлбарлана. Чжиан Чао, түүнийг цагдаагийн хэлтэст хүргэ.

Эм:     Би шоронд ормооргүй байна! Хүү минь, намайг авраач! Би шоронд орохыг хүсэхгүй!

Ээж:    Түр хүлээ! Чи хэн бэ? Зүгээр л нэрийг нь хэл.

Жиа:   Үгүй ээ, битгий.

--------------------------------------------------------------

Эм:     Чи л надад хөгшин Линыг хорло гэж хэлсэн. Намайг авраач, би шоронд ормооргүй

А:        Юу вэ... Чи юу дэмийрээд байна? Би чамайг танихгүй!

Эм:     Чи яаж намайг мэдэхгүй байдаг юм? Хэрэв би чиний тушаалыг дагаагүй бол хөгшин Линыг хорлох зориг надад байх уу?

Ээж:    Линь Жюнянь, өвөө чинь чамд маш сайхан сэтгэл гаргасан. Чи яагаад түүнийг алахаар оролдоод байна вэ?

Чжи:   Жюнянаас холд!

А:        Би ч бас та нараас асуумаар юм байна. Линь Жиахао, таван жилийн өмнө өвөө нэг юм олж мэдээд, чи тайван байх гэж түүнийг алахаар оролдсон.

Жиа:   Чиний юу ярьсныг би ойлгохгүй байна, Жюнянь. Чи намайг үзэн ядаж байгааг би мэдэж байна. Өөртөө буруу хүлээгээгүй намайг үзэн яддаг. Өнөөдөр энэ бүхнийг миний буруу гэж бод. Ээж ээ, хэрэв та нар хэн нэгнийг баривчлахыг хүсвэл намайг баривчла. Өнөөдөр болсон бүх явдал Жюнянтай ямар ч холбоогүй.

Ээж:    Жиахао!

А:        Чи жүжиглэсээр л байна уу? Чи хуурамч дүр эсгээр л байна уу?

Жиа:   Ээж ээ!

А:        Чи яагаад өвөөг хорлохыг хүссэн юм бэ?

Ээж:    Тавиач! Тавиач! Тавиач!

А:        Яагаад? Хэрэв чи зоригтой юм бол над руу дайраач! Чи яагаад өвөөг хорлосон юм бэ?

Чжи:   Жюнянь! Жюнянь! Жюнянь!

Ээж:    Чи наадахаа зүгээр байгаа гэж залбир.

Чжи:   Үгүй бол би чамайг яасан ч зүгээр өнгөрүүлэхгүй!

--------------------------------------------------------------

Чжиан: Эмч түүнийг гайгүй гэж хэлсэн. Гэхдээ тайрагдсан хэсэг нь цочирч, тэр өвдөлтөөсөө болж ухаан алдсан гэнэ

Чжи:   Энэ сайн хэрэг.

Чжиан: Гэхдээ, настан Линыг алахыг оролдсон сувилагч зугтсан.

Чжи:   Тэгээд яваад түүнийг олооч! Ямар ч үнээр хамаагүй, бид түүнийг олох ёстой.

Чжиан: Би мэдлээ, би явлаа. Хүлээ. Бүгдэд нь мэдэгд. Өнөөдрөөс эхлэн Хайчэний ямар ч гэр бүл миний зөвшөөрөлгүйгээр Линь овогтынхонтой бизнес хийхгүй. Линь овогтынхон надтай тэрсэлдвэл ямар үнэ төлдөгийг мэдрүүлэхийг би хүсэж байна.

Чжиан: Мэдлээ.  

--------------------------------------------------------------

Ээж:    Байна. Юу? За, би ойлголоо.

Руо:    Юу болсон бэ, ээж ээ?

Ээж:    Компаниас ярилаа. Манай бүх түншүүд бидэнтэй бизнес хийхээ больсон гэж байна. Манай группын зах зээлийн үнэлгээ тэрбумаар буурчихлаа. Манай Линь овогт сүйрлээ.  

Руо:    Гэнэт яагаад тийм юм болчихов?  Бүх юм сайхан байгаагүй гэж үү?

Ээж:    Энэ бүхэн тэр гуйлагчин Линь Жюнянаас болсоноос зайлахгүй! Тэр л ингэж гэж Сюй Чжид хэлсэн байх ёстой. Би тэр гуйлагчинг төрүүлсэндээ энэ амьдралдаа хамгийн их харамсаж байна!

Жиа:   Ээж ээ.

Руо:    Та одоохондоо битгий уурла.

Жиа:   Линь Жюняань, энэ дахиад л чамаас боллоо!

--------------------------------------------------------------

Чжи:   Чи сэргэчихлээ, Жюнянь. Чамайг шаналгасан  ямар нэгэн юм байна уу?

А:        Уучлаарай, Чжичжи, би чамайг дахиад л зовоочихлоо.

Чжи:   Аяар.

А:        Чжичжи, нөгөө сувилагч яасан?

Чжи:   Уучлаарай, Жюнянь, бид түүнийг санамсаргүй алдчихсан. Гэхдээ санаа зоволтгүй, би Хайчэнд бүх газруудаар хайлгаж байгаа. Тэр зугтаж чадахгүй.

А:        Ашгүй дээ.  Чжичжи, баярлалаа. Чи надтай гэрлэснээс хойш би бөөн асуудалтай байлаа.

Чжи:   Эцсийн эцэст бид эхнэр нөхөр. Бид санаа зовохгүй байж болно гэж үү? Үлдсэнийг нь надад даатга. Өөрийгөө эдгээхэд анхаар. Чи эдгэрсний дараа бид гадаадад мэс засалд орно.

--------------------------------------------------------------

Эм:     Жиахао, бид одоо яах вэ? Тэд намайг гадуур хайж байгаа. Би үүнийг зөвхөн чиний төлөө хийсэн. Чи ээжийгээ эндээс гаргах арга олох хэрэгтэй.

Жиа:   Зугтах, зугтах, таны мэдэх бүх юм чинь зугтах. Зугтах одоо юуг ч шийдэхгүй. Линь Жюнянь, бас тэр хөгшин үхэхгүй ёстой. Тэр биднийг тийм ч амархан явуулахгүй.

Эм:     Бид юу хийх юм бэ, Жиахао? Би насан туршдаа нуугдаж чадахгүй биз дээ?

Жиа:   Ээж, аав ойрын хэдэн өдрийн дараа шоронгоос суллагдана.

Эм:     Чи юу яриад байна аа?

Жиа:   Линь Жюнянь, хэн чамайг надад садаа бол гэсэн юм? Энэ удаад би чамайг тэр хөгшинтэй хамт найдвартай ална.

--------------------------------------------------------------

Эмч:   Шарх нь сайн эдгэрч байна. Та хэд хоногийн дараа эмнэлгээс гарч болно.

А:        Энэ бүх өдрүүдэд намайг асарсанд баярлалаа, эмч ээ.

Эмч:   Өө, зүгээр дээ. Хатагтай бидэнд үүнийг хий гэж хэлсэн. Хэрэв та мэдэж байгаа бол би хатагтайг хэзээ ч харж байгаагүй.

Сув:    Эрхэм ээ, настан ярьж эхэллээ.

А:        Нээрэн үү? янзтай.

--------------------------------------------------------------

Өвөө: Жюнянь, чи маш их хичээж байсад баярлалаа.

Эмээ: Жюнянь, өвөө нь ярьж чаддаг болсон. Гэхдээ л сайн ярьдаггүй хэвээрээ.

А:        Зүгээр ээ. Тэр маш хурдан эдгэрсэн нь сайн хэрэг. Тэр маш хурдан эдгэрсэн нь. Энэ удаад Дуо Кэжи дотоод болон гадаадын бүх мэргэжилтнүүдийг өвөөтэй чинь зөвлөлдөхөөр дайчилсан. Тийм ч учраас өвөө чинь маш хурдан эдгэрсэн. Үнэхээр хурдан эдгэрчээ.

Эмээ: Энэ Чжичжи-ийн л ач буян. Тэр өвөөгийн талаар зөвлөлдөх гэж гадна дотногүй мэргэжилтнүүдийг дайчилсан юм. Тэгээд л өвөө чинь ийм хурдан эдгэрлээ. Жюнянь, чи түүнд зохих ёсоор талархах хэрэгтэй.

А:        Эмээ, тэгнэ ээ.

Өвөө: Гэртээ  харь.... гэртээ хариад тэр жил болсон явдлын үнэнээр нь хэл.

А:        За. Гэртээ харьцгаая.

--------------------------------------------------------------

А:        Жолооч оо, бид... Өвөө, эмээ, та нар...

--------------------------------------------------------------

А:        Өвөө, эмээ! Линь Жиаохао чи яг яах гэсэн юм бэ?

Жиа:   Би чамайг олзолсон. Мэдээж би чамайг үхүүлмээр байна.

А:        Линь Жиаохао, чи намайг үзэн яддаг. Намайг ганцааранг минь барьсан чинь хангалттай. Гэхдээ өвөө, эмээ хоёр гэмгүй.

Жиа:   Тийм үү? Эдгээр хөгшчүүлийн гэмгүй гэж юу байх билээ? Мэдээж би тэдний төлөө байсан. Арав гаруй жил хамт амьдарсан ач хүү нь. Гэхдээ үр дүн нь... Чи гэртээ буцаж ирэхэд тэд чамайг илүүд үздэг хэвээр байсан.

А:        Тийм болоод л чи өвөөг хордуулжээ!

Жиа:   Яг ч үүнээс болж биш. Өөр нэг юм бий. Чи эхэндээ мэдэх хэрэггүй байсан ч үхэх гэж байгаа чамайг би нэг хүнтэй уулзуулна.

А:        Чи...

--------------------------------------------------------------

А:        Чи чинь...

Ээж:    Сюй ерөнхийлөгч өө, дараагийн удаа...

Эр:      Жаалаа, чи хаачих гэсэн юм?

--------------------------------------------------------------

Эр:      Залуу, хэрэв тэр өлөгчин байгаагүй бол... би шоронд ийм удаан хоригдохгүй байх байлаа. Одоо би суллагдсан. Би чамайг дахиж яасан ч явуулахгүй. Болно, аав аа. Та түүнд ингэж хэлэх хэрэггүй.

А:        Аав аа? Чи түүний хүү нь юм уу?

Жиа:   Чи мэдсэн ч юу хийж чадах юм?

А:        Намайг хулгайлсан хүмүүс та нар байх нь!

Жиа:   Та нар өнөөдөр бүгдээрээ үхэх ёстой!

--------------------------------------------------------------

Руо:    Ээж ээ, юу болоод байна аа? Жиаохаогийн утас хариу өгөхгүй байна.

Ээж:    Минийхэд ч бас адилхан. Чинхань, чи ямаршуу байна?

Руо:    Санаа зоволтгүй. Би одоохон хүн явуулж хайлгана.

Чин:    Эгч ээ, магадгүй энэ Сюй овогтынх байх. Тэр эмэгтэй биднээс хариугаа авахыг хүссэндээ Жиахао болон бусад хүмүүсийг хулгайлсан байх. Сюй овогтынх руу явцгаая.

Чжи:   Жюняныг одоохон надад гаргаж өг. Жүн Яныг надад буцааж өг.

--------------------------------------------------------------

Руо:    Чи биднээс Жюняныг  асууж чадаж байна аа? Эхлээд надад хариул, та нар Жиахаог авсан уу?

Чжи:   Би чиний юу яриад байгааг ер ойлгосонгүй. Би Жюнянь руу залгасан боловч хэн ч хариу өгөөгүй. Магадгүй та  түүнийг авсан уу?

2:         Жяохао!

Чжи:   Чжиан Чао, энэ газар яг хаана байгааг хурдан шалга.

Чин:    Энэ хүүхдийн асрамжийн газар бололтой.  Ууланд хаягдсан үйлдвэртэй.

--------------------------------------------------------------

Эм:     Хүү минь. Одоо бид энэ залууг хулгайлсан болохоор түүнийг алах хэрэгтэй. Бид зүгээр л... Үүнийг бушуухан хий. Бид тэдэнд зургийг илгээх ямар хэрэгтэй гэж?

Жиа:   Та юу мэддэг юм, ээжээ.  Линь Жюнянь Би өнөөдөр чамайг Линь овогтынхоны нүдэн дээр нь харуулна. Бид хоёрын хэн нь илүү чухал вэ?

--------------------------------------------------------------

Чин:    Явцгаая. Явцгаая.

Ээж:    Явцгаая.

--------------------------------------------------------------

Ээж:    Түргэл! Жяохаог хурдан аврах хэрэгтэй.

Руо:    Түр хүлээ.    Жиаохаог хулгайлсан. Жюньяны хамсаатнууд ч бас тэнд байж мэднэ. Та зүгээр л орчихож болохгүй.

Ээж:    Тэгвэл бид яах ёстой вэ? Жиаохао тэнд байсаар байна. Хэрэв...

Чжиа: Мэдлээ, хатагтай. Би одоохон доошоо бууя.

Ээж:    Руо Яо. Хурдхан нэг юм бод. Жиаохад юу ч тохиолдохгүй ёсгүй.

Чин:    Аан, хар даа, нэг хүн гарч ирлээ.

Ээж:    Жиаохао!

Эр:      Эмэгтэй, чи намайг санаж байна уу?

Ээж:    Чи чинь...

Эр:      Чи намайг үнэхээр мартжээ. Хэрэв чи байгаагүй бол би шоронд 15 жил ялзрахгүй байсан. Хэрэв би тэр үед үүнийг мэдсэн бол хүүг чинь бүр ч илүү үнээр зарах байлаа. Тэгсэн бол чи түүнийг хэзээ ч олохгүй байсан. Энэ хоёр чиний хөвгүүд, тийм үү?

Ээж:   Гуйя, миний хүүг явуулаач.

Эр:      Явуулах аа? За яахав, би чамд амлая. Гэхдээ, би зөвхөн нэгийг нь л явуулна.

Ээж:    Юу?  

Эр:      Алив, хурдан сонго. Энэ хоёрын нэгийг нь сонго. Чи хараахан шийдээгүй байна,

Рул:    Жиаохао!

Эр:      Өлөгчин минь, хурдан сонгооч. Хэрэв чи сонгохгүй бол хоёр хүүг чинь...

Ээж:    Би сонгоно, би сонгоно.

Эр:      1, 2, 3!

Ээж:    Би түүнийг сонголоо.

--------------------------------------------------------------

Ээж:    Би Жиаохаог сонголоо.

Жиа:   За хар даа, Линь Жюнянь. Чи Линь овогтын төрсөн хүү байсан, тэгээд юу гэж? Ээж чинь намайг сонгосон хэвээрээ л байна. Яг хүлээж байсан шиг.

А:        Хэрэв Линь Жиаохао бид хоёрын аль нэгийг сонгохоор бол та үргэлж Линь Жиаохаог сонгодог байсан. Та намайг хүүгээ гэж боддог юм уу?

Чжи:   Чи галзуурчихсан юм уу? Линь Жюнянь чиний төрсөн хүү чинь. Чи яагаад түүнийг сонгоогүй юм бэ?

Ээж:    Надад түүн шиг хүү байхгүй. Миний нүдээр түүнийг Жиахаотой харьцуулшгүй. Жиахао бол Сон Жиян миний хүү. Энэ Линь Жюнянь бол миний хувьд зүгээр л хараал.

Чин:    Эгч ээ, та А Яныг ингэж хэлж болохгүй. А Янь асрамжийн газарт өссөн, таныг үргэлж санадаг байсан.

Ээж:    Тэр үүнийг хүртэх ёстой. Хэрэв тэр хаа сайгүй гүйгээгүй бол түүнийг хулгайлахгүй байх байсан. Энэ бүхэн түүний өөрийнх нь буруу.

Руо:    Гэхдээ...

Ээж:    Хангалттай! Руо Яо, хэрэв би Жиахаог сонгоогүй байсан бол чи түүнийг үхүүлэхийг хүсэх байсан уу? Би сонголтоо хийсэн. Хурдан, Жиахаог явуул. Аан...

Жиа:   Линь Жюнянь. Чи эхнээсээ эцсээ хүртэл зүгээр л үнэ цэнэгүй хог.

Өвөө: Хүлээ!

Ээж:    Аав!

Руо:    Өвөө!

Чин:    Өвөө юу?  

Руо:    Та энд юу хийж явна аа?

Өвөө: Тэр... Тийм ээ, биднийг хуурсан хүн энэ. Тэр ердөө ч өнчин биш!

--------------------------------------------------------------

Ээж:    Аав.

Рул:    Өвөө.

Чин:    Өвөө юу? 

Руо:    Та энд юу хийж явна аа?

Чжи:   Тэд өвөө, эмээг барьж аваад тэднийг энд авчирсан байна. Өвөө яагаад дахин дахин гэмтэж байсныг та гайхаж байсан уу? Эсвэл тухайн  Линь Жюняныг хулгайлсны дараа энэ Линь Жиахао яагаад танай гэр бүлийн өргөмөл хүүхэд болсоныг гэж та нар гайхаж байсан уу?

Ээж:    Чи юу ярих гээд байна? Энэ яг юу гэсэн үг вэ? Би ойлгохгүй байна.

Эм:     Хүү минь, намайг авраач.

Жиа:   Үгүй ээ, үгүй, би түүнийг танихгүй! Ээж ээ, тэд намайг гүтгэж байна!

Өвөө: Битгий дэмийр! Тэр үед тэд Жюняныг хулгайлсан гэхийг сонссон хүн нь би байсан юм. Энэ үнэн. Тийм учраас тэд намайг хордуулах төлөвлөгөө боловсруулсан. Түүнээс  болж би хэвтэрт орж, тэр ч байтугай Жюняныг гүжирдэж түүнийг шоронд хийлгэсэн. Та нарыг, манай гэр бүлийг бүхэлд нь амархан хуурсан!

Руо:    Яаж ийм байж болдог юм? Хэрэв энэ бүхэн үнэн бол бид Жюняныг энэ бүх хугацаанд хэлмэгдүүлж байжээ?

Ээж:    Байж боломгүй. Яаж ийм байж болох юм? Яаж ийм байдаг юм? Аа...

Чжи:   Жюнянь. Жюнянь, чи зүгээр биз?

Жиа:   Үгүй ээ. Ээж ээ, би Жиахао байна. Тэдний хэлж байгаа зүйлд та яаж итгэж чадав аа?

Чжи:   Чи худлаа ярьж байна! Чи энийг сайтар хар. Би эхлээд юу ч ярихыг хүсээгүй. Учир нь би чамайг Жюняны гэр бүлийн нэг хэсэг байх эрхгүй гэж боддог. Гэхдээ би чамд ийм их нотолгоо гаргаж өгнө гэж бодоогүй. Чи одоо ч итгэхийг хүсэхгүй байна. Энэ эмнэлэгт болсон юм. Би Линь Жюнянь, Линь, Жиахао хоёроос ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр үснээс авсан. Сайтар үз.

Ээж:    Тэгэхээр би энэ бүх хугацаанд Жюняныг буруугаар бодож  явжээ! Үнэндээ би...

Жиа:   Ээж ээ, ээж ээ, би юу ч мэдэхгүй! Би эдгээр хүмүүсийн хэнийг нь ч мэдэхгүй. Би танаас гуйж байна... Би танаас гуйж байна, надад итгээч! Би үнэхээр юу ч хийгээгүй. Надад итгээч, ээж ээ.

Эм:     Хүү минь! Аав бид хоёр чинь чиний төлөө маш их зүйл хийсэн. Эцэст нь чи биднийг танихгүй байх учиргү.

Жиа:   Амаа тат!

Ээж:    Энэ бүх жилүүдэд би чамайг хаа сайгүй  хамгаалж ирсэн. Чиний ачаар би өөрөө хүүгээ зовоолоо. Энэ хорвоод над шиг ийм тэнэг ээж яаж төрдөг байна? Руо Яо, цагдаа дууд. Энэ гэр бүлийг барьж аваад цагдаад аваач. Тэд уулзалдалгүй удсан болохоор тэднийг шоронд нь дахиад нийлүүл.

Жиа:   Үгүй ээ, ээж ээ, гуйя, надад итгээч, ээж ээ. Чинхань аа, намайг авраач. Надад итгээч дэ, би юу ч хийгээгүй, би юу ч мэдэхгүй, ээж ээ. Би Жиахао байна, ээж нн.

Ээж:    Жюнянь, ээжийгээ уучлаарай.

Руо:    Жюнянь, чи биднийг үнэхээр уучилж чадахгүй гэж үү? Эцсийн эцэст бид гэр бүл.

А:        Эгч ээ, мэдээж бид гэр бүл. Гэхдээ, одооноос эхлэн бие биенээ танихгүй хүмүүс болцгооё.  

Чин:    А Янь. Чинхань, чи одооноос намайг Линь Жюнянь гэж дуудаарай. Би энэ нэрэнд дасаагүй. Чжичжи, явцгаая.

Ээж:    Жюнянь, Жюнянь. Жюнянь! Энэ бүхэн миний буруу. Энэ бүхэн ээжийнх нь буруу. Жюнянь! Миний хүү!

Чин:     А Янь. Намайг уучлаарай, дүү минь.

А:        Чжичжи.

Дуусав

 

Back to episodes Go home