Nanny Hides Sextuplets from Billionaire Boss
Then He Discovers They're His
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 103мин
Линк: https://www.youtube.com/watch?v=ZI8WtcE-Gj0
Гол дүрүүд:
Шэн: эм, 6 ихэр хүүхдийн ээж Шэн Шиа.
Бо: эр, Бо овгийн толгойлогч, Бо Янчэн
Эмээ: Бо овгийн эмээ
Ха: хакер хүү, нүдний шил цэнхэр хувцастай
О: охин
М: хүү, Манман
П: хүү, Пинпин ягаан хувцастай
Ш: эм, Шэн Ниншүэ, менежер
Шэн: Эмч нар өөдгүй хүмүүс. Намайг буруу оношилж, эдгэрэхгүй өвчтэй гэж хэлээгүй бол би согттолоо ууж, танихгүй хүнтэй нэг шөнийг өнгөрөөхгүй байсан юм.
Эм: Дахиад жаахан тэсчих. Хүүхдийн толгой харагдаж байна.
Бүгд: Шэн авхай, баяр хүргэе. Та зургаан ихэр хүүхэдтэй болсон.
Шэн: Бурхан минь.
Эм: Тэрийг хар даа. ямар олон хүүхэд вэ?
Эр: Зургаан хүүхэд байна.
Эр: Зургаа? Хөөх.
Зургаан жилийн дараа.
Шэн: Хүүхдүүдээ, дагаад яваарай. Хурдлаарай. Хурдан хурдан. Багш аа. Бид нар бүртгүүлэхээр ирлээ. Бүртгэлээ хаана хийлгэх вэ?
ЭР: Бүртгэлийн хэсэг баруун талд байгаа. Нэг хүүхдийн жилийн төлбөр нь нэг сая. Хурдан төлбөрөө төл.
Шэн: Хүүхдүүд ээ. Эндээ ээжийгээ хүлээж байгаарай. За юу?
Хүүхдүүд: За. За.
Шэн: Багш аа, та төлбөргүй гэсэн биз дээ?
ЭР: Мөнгөгүй бол яаж сургуульд сурах юм? Манай сургууль энэ хотын хамгийн шилдэг сургууль. Хүссэн муур, нохой нь яваад байдаг сургууль биш.
Шэн: Гэхдээ элсэлтийн зарлал дээр хичээлдээ сайн хүүхдүүдийг төлбөргүй сургана гээд биччихсэн байсан. Би тэгээд хүүхдүүдээ авчирсан юм.
ЭР: Тэр чинь үндэсний болон олон улсын хэмжээний шагнал авсан хүүхдүүдийг хэлж байгаа юм.
Шэн: За... Олон улсын хакерын аварга. Олон улсын хүндийг өргөлтийн аварга.Олон улсын анагаах ухааны сургууль. Олон улсын анагаахын их сургуульд элсэн орсон хамгийн залуу элсэгч. Олон улсын математикийн олимпиадын тэргүүн байр. Олон улсын хувцас дизайны тэмцээний тэргүүн байр. “Хамгийн хүчирхэг тархи”- 1-р байрын шагнал.
ЭР: Ийм олон гоц авъяастай, суут хүүхдүүд манай сургуульд сурах юм бол... жинхэнэ амжилтанд хүрнэ гэсэн үг.
Эм: Хүүхдээ манай ангид өгчих. Би сайн сургана аа.
Эм: Хүүхдээ манай ангид оруулчих. Би өөр сурагч авахгүй ээ. Ганцхан танай хүүхдүүдийг л авъя.
Шэн: Намайг зулгаахаа болиоч ээ. Намайг тавь...
М: Ээж, ах, эгч нар хаана байна аа? Олчихлоо.
Хүү: Эмээ, шинэ жилээр надад зөндөө мөнгөтэй улаан дугтуй өгөөрэй.
Эм: За. Эмээ нь зөндөө мөнгө өгнө өө.
Эмээ: Миний үеийнхэн бүгд ач зээгээ аваад явах юм. Над шиг ийм хүн ганц ч алга. Уур хүрч үхэх нь ээ. Ач хүүтэй болохын тулд би энэ сургуульд арван байшин хандивласан. Гучин нас хүрчихээд, өндөг ч байхгүй шүү. Ингэхэд чиний хэрэг байна уу?
Бо: Би хүн. Өндөглөж чадахгүй.
Эмээ: Чи...
Бо: Ээж ээ. Би өв залгамжлагч. Би хүнтэй суух юм бол харин ч хүмүүсийг хойш нь татна.
Эмээ: Янчэн. Энийг хар даа. Энэ хүүхэд чиний багатай яг адилхан байна. Чи багадаа яг ийм байсан. Миний ач хүү байх. Тэнгэр бурхан намайг харж үзээд надад ач хүү өгсөн юм биш байгаа? Ийм том ач хүүтэй болчихвол ч...
Бо: Ээж ээ. Ач хүү гэсээр байгаад галзуурчихаагүй биз. Айлын хүүхэд хараад минийх гээд байх юм. Жоу туслахад хэлээд таныг тархины эмчид үзүүлдэг юм билүү.
Эмээ: Юугаа яриад байгаа юм? Чи зургаан жилийн өмнө нэг эмэгтэйтэй шөнийг өнгөрөөсөн гэсэн байх аа? Чиний хүүхэд байж таараа.
Зургаан жилийн өмнө.
Бо: Чамайг ээж явуулсан уу? Гар.
Шэн: Өнөө шөнө... би чиний үйлчлүүлэгч. Надад сайн үйлчлэхээ л бод.
Бо: Тэр эмэгтэй, үнэхээр миний хүүхдийг төрүүлсэн юм бол уу?
М: Энэ эмээ, ах хоёр хачин байх чинь. Хүний наймаачид биш байгаа?
Эмээ: хар л даа. Энэ хүүхэд чиний багын зурагтай яг адилхан байгаа биз дээ? Чиний хүүхэд байж таараа.
Бо: Нээрэн тийм байна.
Эмээ: Хөөе. Миний ач хүү. Ач хүү маань хааччихав аа? Миний ач хүү? Хурдан олоод ир.
Бо: Энэ хавийг битүүмжил. Тэр хүүхдийг заавал ол.
******************
М: Ээж ээ. Яасан?
Шэн: Болчихсон. Миний хүүхдүүд нэг дэх өдрөөс эхлээд хичээлдээ явж болно. За. Хүүхдүүд ээ. Анхаар. Хэдүүлээ гэртээ харья. Баруун тийш эргэ. Тоолоод...
Хүү: хоёр.
Хүү: 3.
Хүү: 4.
Хүү: 5.
Охин: 6.
Шэн: Сайн байна. хүүхдүүд ээ. явц... Аан? Байз. 1. 2. 3. 4. 5. Манман хаана байна? Манман хаачсан бэ? Хүүхдүүд ээ, ээжийгээ хүлээж байгаарай. Ээж нь Манманыг олоод ирье. Манман. Манман.
М: Ээж ээ. ээж ээ.
Шэн: Манман. Хаачаад ирж байгаа юм бэ, Манман?
М: Ээж ээ. Би нэг хачин ахтай таарсан. Бас нэг хачин эмээ байсан. Тэд нар намайг өөрийнх нь хүүхэд гээд яриад байсан. бас авч явна гэсэн.
Шэн: Хүний наймаачид байж таараа. Хүүхдүүд ээ. хэдүүлээ явъя.
М: За. Тэгье, ээж ээ.
Шэн: Явъя.
Эр: Залуу ноёнтон байна.
Эр2: Бо захирал нэг хүүхэд байгаа гэсэн. Энэ биш байж таараа.
Эр: тэгвэл өөр газар очиж хайя.
Шэн: Явцагаая. Хурдан яваарай.
Эмээ: Сайн хүү. Миний ач хүү.
Эр: Бо захирал аа. эзэгтэй. Бид сургуулийг бүхэлд нь нэгжиж үзлээ. Залуу ноёныг олж харсангүй.
Эмээ: Миний ач хүү хаашаа явчихдаг байна аа? агаарт уусаад алга болчихмооргүй л юм.
Бо: Өнөөдөр сургуулийн бүртгэлийн өдөр. Тэр хүүхэд сургууль дээр ирснийг бодоход бүртгүүлсэн байж таараа. Бүргэлийн өрөөнд очоод үзье.
Эмээ: Чиний хэлдэг зөв.
ЭР: Бүртгэл дууссан. Буцаад яв.
Эмээ: Би бүртгэл хийлгэх гэж ирээгүй. Хүүхэд хайж байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийн мэдээллээ надад нэг харуулаадах.
ЭР: За. Одоохон одоохон... Энэ хоёр... өөр сургуулиас ирээд манай хүүхдүүдийг булаах гэж байгаа юм бол уу?
Эр2: Энэ зургаан гоц хүүхдийг сайн нуух хэрэгтэй. Мэдэгдэж болохгүй. Хурдал.
Эмээ: Энд бүх хүүхдийн мэдээлэл байгаа юу?
ЭР: Тийм ээ, ийм. Мөн.
Эмээ: Дахиад сайн хай. Миний ач хүүг заавал ол.
******************
М: Ээж ээ, өглөөний мэнд.
Шэн: Өглөөний мэнд, Манман. Баярлалаа.
Хүү: Ээж ээ, нүүрээ угаа.
Хүү: Ээж ээ, шүдээ угаа.
Шэн: За. Баярлалаа хонгорууд минь.
Хүү: Ээж ээ, сүү уу.
Шэн: За.
П: Өглөөний цай бэлэн болсон. Ээж ээ, хурдан идээрэй.
Шэн: Хөөх. Пинпин. Сайн хүү. Та хоёр хоёулаа мундаг шүү.
О: Ээж ээ, өнөөдөр миний танд бэлдсэн хувцас.
Бүгд: Тийм ээ. Гоё байна. гоё байна.
Шэн: Гуай баярлалаа. Та нар байхгүй бол ээж нь яана даа. За, хүүхдүүд ээ. Ээж нь ажилдаа явлаа. Та нар гэртээ томоотой байж байгаарай.
М: Ээж ээ. санаа зоволтгүй. Би дүү нараа сайн харна аа.
Шэн: Сайн байна.
Хүүхдүүд: Ээж ээ, амжилт. Амжилт.
Шэн: Амжилт.
М: Ээж ганцаараа мөнгө олж байгаа. Бид нарыг өсгөнө гэдэг амаргүй.
Хүү: Би өчигдөр ээжийг тэвэрсэн. Ээж турчихсан байна лээ. Ядарснаас зайлахгүй.
Хүү: Бид нар аавтай болчихвол... сайхан байхгүй юу.
О: Хэдүүлээ явж аавыг хайвал ямар вэ?
М: Гэхдээ аавын хаана байгааг мэдэхгүй шд. Хаанаас олох юм?
Ха: Надад нэг санаа байна. Энэ миний бүтээсэн Эй Ай систем. Энүүгээр шалгаж үзэхэд манай аав ийм хүн байх ёстой.
М: Гэхдээ энэ хүн миний өчигдөр таарсан хүнтэй адилхан байна.
Ха: Манай аав байсан юм бол уу?
Хүү: Тийм ээ, тийм байж таараа.
О: Тийм байж таараа.
П: Тийм ээ. яг зөв.
М: Тэгвэл хоёр хоёроороо хуваагдаад явъя. Муу хүмүүстэй таарахаас сэргийлэх хэрэгтэй. Суут цагаа холбоё.
Бүгд: Урагшаа, урагшаа, урагшаа. урагшаа, урагшаа урагшаа, урагшаа. Хөдлөөд...
Хүү: Юу хараа вэ? Царайлаг хүн хараагүй юм уу?
Хүү: Гуравдугаар ах аа. Тэр ч гэсэн бид нар шиг царайлаг юм байна.
Бо: Энэ хоёр хүүхэд. Миний хүү шиг эгдүүтэй юм. Хүүхдүүд ээ. Ээж аав чинь зааж өгөөгүй юм уу? Наад тоглоомон машинаараа зам дээр явж болохгүй.
Хүү хүү: Хн. Хн. Танд хамаагүй... Баларсаан.
*******************
Эм: Шэн менежер ээ. Бо захирлын туслахаар ярилцлагад орох хүмүүс бүгд ирсэн.
Ш: Болгоомжтой л байгаарай даа. Далд санаатай хүн авчихав. Шэн Шиа... ичгүүргүй амьтан. Заваарч явсаар байгаад жирэмсэн болчихоод... Явж хүүхдээ гаргахгүй, сургууль дээр ирж надтай өрсөлдөнө гэнэ ээ? Алдартай болохыг хүсээ юу? Би чамайг алдартай болгоод өгье. Хөөх. Ярилцлагад орохоор ирээ юу? Би чиний тухай сонссон. Их сургуулиа төгсөөгүй гэсэн байх аа.
Шэн: Ажлын зар дээр боловсролын зэрэг заагаагүй байсан. Би зүгээр л үзээд алдахаар ирсэн.
Ш: Тийм ээ, байхгүй. Гэхдээ чи их сургуульд байхдаа хүнтэй суугаагүй байж жирэмсэн болсон. Гэдсэн дэх хүүхдийн чинь эцэг хэн болохыг хэн ч мэдэхгүй. Манай Бо компанид чам шиг ичих нүүргүй эмэгтэй хэрэггүй. Энийг хөөж явуул.
Шэн: Шэн Ниншүэ. Яагаад намайг хөөж байгаа юм?
Ш: Яагаад аа? Энэ компаний хүний нөөцийн хэлтсийн дарга болохоор. Бо захирлын эхнэр болох хүн байна. Чи юу гэж бодоо вэ?
Эм: Яв яв яв яв.
Шэн: Яагаад намайг хөөж байгаа юм?
Эм: Яваач...
Бо: Энэ эмэгтэй. Яагаад ийм танил санагддаг билээ?
Ш: Янчэн ах аа. Энэ эмэгтэй шалиг. Хүнтэй суугаагүй байж хүүхэдтэй болсон. Янчэн ахын туслах 24цагаар бэлэн байдалд байх ёстой. Ганц бие ээж хүүхдүүдээ харж хандах ёстой. Яаж туслах болох юм?
Шэн: Тийм ээ. би ганц бие ээж. Тэгээд юу гэж? Харин ч тогтвортой хүн гэсэн үг. Хүүхэдтэй. Хүүхдүүдээ тэжээх ёстой. Цалин өгч л байвал би ажлын морь нохой мэт зүтгэх болно. Тэрэг чирдэг илжиг мэт ажиллана. Би үүрийн гурван цагт ч, таван цагт ч ир гэвэл ирж чадна. Чи тэгж чадах юм уу?
Хүмүүс:. Сайхан хэллээ. Тийм ээ.
Бо: Ганц бие ээж. Өчигдрийн тэр хүүхэд үнэхээр миний хүү мөн бол ээж нь өсгөх гэж их зовсон байх даа.
Ш: Чи... хамгаалагч. Хурдан чирээд гарга.
Бо: Амаа тат. Чи хэзээнээс компаний өмнөөс шийдвэр гаргадаг болоо вэ?
Ш: Янчэн ах аа, би таны төлөө л ингэж байна.
Бо: Чи... миний туслах бол.
Шэн: Би юу?
**************
О: зөндөөө л удаан хайлаа. Аавыг олсонгүй. Хаана байгаа юм болоо?
Эмээ: Хэлээдэх. Яагаад одоо болтол миний ач хүүг олдоггүй байна аа?
Эр: Эзэгтэй. Санаа битгий зов. Бо захирал хотыг бүхэлд нь нэгжиж байгаа. Заавал... олж л таараа.
Эр3: Миний хөл. Миний хөл. Хүн байна уу?
Эмээ: Юу болоод байна аа?
Эр3: Хурдан надад тусал л даа. миний хөл хугарчихлаа. Хурдан буугаад ир. Миний хөл хугарчихаад байна. Буугаад ирээч. Ёоёо... миний хөл. Намайг мөргөчихлөө шдээ. Та нар намайг мөргөчихлөө.
Эр: Юугаа хийгээд байгаа юм? бид нар чамайг мөргөөгүй.
Эр3: Миний хөлийг мөргөө биз дээ. Хурдан мөнгөө өг.
Эмээ: Ийм хүн бас байх аа?
Эр3: Та нар баян хүн шиг л харагдаад байх юм, мөнгөө төлөхгүй юм биз дээ?
Эмээ: Мөнгөтэй байсан ч чамд өгөхгүй. Луйварчин байж.
Эр3: Ёоёо. Хүмүүс ээ, энийг хар даа. Намайг мөргөөд хөлийг маань хугалчихлаа. Одоо болохоор. мөргөөгүй гээд байна.
Хүмүүс: Юу болоод байна аа? Үгүй байлгүй дээ.
Эм: Мөнгөтэй л хүн байна шд.
Хүмүүс:. Яаж тэгж чаддаг байна аа? юу болоод байна аа? ийм юм байж болдог юм уу?
Эр: Харин тийм.
Эр3: миний хөл. Эд нар намайг мөргөчихлөө. Эд нар намайг мөргөсөн. Мөнгөө төл. Миний хөл...
Ха: Ах аа. бид нар таныг харсан. Эд нар таныг мөргөсөн.
Хүмүүс: Үгүй байлгүй дээ.
Эр3: Тийм ээ, тийм тийм. Эд нар намайг мөргөсөн. Хүүхдүүд худлаа хэлдэггүй гэдэг байх аа. Эд нарын хийсэн хэрэг.
Хүмүүс: хүүхэд тэгж байгаа бол ч...
Эр3: Эд нар надад мөнгө өгөх ёстой.
Эмээ: Энэ миний ач хүү биш үү?
Эр3: Надад мөнгө өгөх ёстой. Ёоёо, миний хөл. Надад хурдан мөнгө өг. Бушуу өгөөч. Хурдан өг гэж байна. надад мөнгө өг. Хөл өвдөөд үхэх нь. Хөөе. Зогс. Миний гар утас...
Эмээ: Хөөе. Миний ач хүү.
Эр: Эзэгтэй.
Эр: Гэмтээгүй л байна шдээ. Луйварчин байсан байна.
Эр: Тэр хүүхдүүд ухаантай байна шүү. Сайхан барьж өглөө.
Эмээ: Миний ач хүү.
Эр3: зугтахаа боль. Зогс.
Эмээ: Миний ач хүү.
Эр3: Зогсооч. Миний утсыг өг. Зугтахаа боль. Өгөөдөх. Муу өөдгүй хог. Алаад өгье л дөө.
Эр: Зайл. Зайл.
Эр3: та нарыг дээ. Харж л байгаарай.
Эмээ: Та хоёр зүгээр үү? Та хоёр ухаантай юм аа. Миний ач хүү байна. Эмээ нь ингэж чамайг олох гэж.
Ха: Сүүлийн үед ийм олон хүний наймаачид байдаг болсон юм байх даа? Өчигдөр том ах хачин эмээтэй таарсан гээд байсан. Өнөөдөр би хачин эмээтэй таарчихлаа... Ан Ан. Ээжид хурдан хэл.
Эмээ: Байна уу?
О: Ээж ээ.
Эмээ: Янчэн. Би ач хүүгээ олчихлоо.
О: Манман ахын таарсан хүний наймаачидтай таарчихлаа.
Эмээ: Чиний хүүхэд гэдэгт эргэлзэх юм алга. Хурдан наашаа хүрээд ир.
О: Ээж ээ, бид хоёрыг авраарай.
Эмээ: Ганц биш, хоёулаа байна. Ихэр юм шиг байна.
Бо: Юу? Тйим байж болно гэж үү?
Эмээ: Би өөрийнхөө нүдээр харсан. Эргэлзэх юм алга. Чи хүлээж бай. Би ач нараа аваад компани дээр чинь очъё.
О: Ээж ээ.
Шэн: Байна уу?
О: Ээж ээ, бид хоёр хүний намаачдад баригдчихлаа. Хурдан бид хоёрыг авраарай. Ээж ээ.
Шэн: Юу? Туантуан. Та нар хаана байна? Ээж нь очилоо. Та нар яах гээ вэ?
Эр: Ажлын цаг. Ажлаа хийхгүй хаачих гээ вэ?
Шэн: Хүүхэд хүний наймаачинтай таарчихаад байна. Та нар хурдан замаас холдооч.
Ш: Байз. Хаана байгааг нь мэдэхгүй байж, хаашаа явж хайх гээ вэ?
Шэн: Шэн Ниншүэ. Амаа мэдэж яриарай.
Ш: Би буруу юм хэлээ юу? Чи асрамжийн газар өссөн хэн ч биш байх аа. Эцгийг нь ч мэдэхгүй хүүхэд төрүүлчихээд. Гэр бүлээрээ бүгд хэрэггүй амьтад. Барьцаалагдсан бол тэр л биз. Юундаа сүржигнэсэн юм?
Шэн: Өмхий амаа өглөө угаагаагүй юм уу? Эцэг эхтэйгээ гайхуулаад байсан, хүмүүүжил байхгүй. Яаж амнаас чинь ийм үг гардаг байна аа? Өнөөдөр миний хүүхдэд ямар нэг юм болох юм бол би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Ш: намайг алгадна гэнэ ээ? Ажил орхиж гарах юм бол ажил тасалсанд тооцно. Чамайг яг одоо халчихъя л даа.
**************
Эмээ: Хүүхдүүд ээ. Би муу хүн биш ээ. Та хоёрын эмээ нь байна. Эмээ нь та хоёрыг аав дээр нь хүргээд өгье.
Ха: Дүү. Ээж байна. ёоёо...
Эмээ: Ач хүү минь, яасан бэ?
Ха: эмээ, гэдэс өвдөөд байна. жорлон орох хэрэгтэй байна.
О: Эмээ. Би ч гэсэн жорлон ормоор байна.
Эмээ: За за за. Эмээ нь хурдан аваад явъя.
Ха: Дүү. Би түрүүлээд гарч байя. Энэ хачин эмээгийн анхаарлыг сарниулж байя. Чи гүйж гараад ээж дээр очоорой.
О: За.
Ха: Урагшаа.
Эмээ: Миний ач хүү. Хаачих нь вэ?
Эр: Үгүй ээ. Нэг нь тэр байна.
Ш: Чамайг ажлаас чинь халлаа.
Шэн: Халбал хална л биз. Би гарлаа.
О: Ээж ээ.
Шэн: Ан Ан. Чи энд юу хийж байгаа юм? Тантан хаана байна.
О: Ахыг нэг хачин эмээ аваад явчихсан.
Шэн: Ямар хачин эмээ?
Ш: Хөөе. Хүний наймаачин гээд байгаагүй билүү? Хүний наймаачид Бо компанид орж ирэх үү?
Эр: Авхай, ингэж таныг олох гэж.
Ш: Авхай? Шэн Шиа. Чи ч ичгүүргүй юм даа. одоо бүр жолоочтой нийлж жүжиг тоглоод, өөрийгөө юу гэж бодоо вэ? Яасан, чиний босс чинь уу? Энэ бяцхан чинь... та хоёрын хүүхэд үү?
Шэн: Би энэ хүнийг мэдэхгүй. Худлаа ярихаа боль.
Эр: Юун жүжиг вэ? Мэдэхгүй юм байна. Энэ... Бо захирлын хүүхэд.... Энэ... Бо захирлын хүүхэд.
Шэн: Би таныг мэдэхгүй. Худлаа ярихаа болиод өгөөч.
Ш: Бо захирал аа. Инээд хүргээд байгаарай. Янчэн ах эмэгтэй хүнд ойртдоггүй. Яаж ийм ичих нүүргүй эмийг өөртөө ойртуулдаг юм?
Эр2: Яг үнэн. Би энэ компанид удаан ажиллаж байна. Бо захирлын ойр байдаг ганц эмэгтэй нь Шэн менежер. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Бо захиралд наалдах гээ юу?
Эр: Эзэгтэй тэгж хэлсэн дээ. Буруу байх ёсгүй дээ. Хурдан эзэгтэй рүү утсаар ярья. Та нар хүлээж бай. Би хүн дуудаад ирье.
Ш: Хн. Харав уу? Чиний хөлсөлсөн жүжигчин чамайг хүүхэдтэй чинь хаяад зугтаад явчихлаа.
Шэн: Шэн Ниншүэ. Тийм их завтай байгаа бол тархиндаа байгаа усаар шүдээ угаа. Амнаас чинь өмхий үнэртээд байна.
Ш: Чи... Тэрнийг зогсоо.
Шэн: Та нар яах гээ вэ? Би ажлаасаа гарчихсан.
Эр2: Гарлаа гээд гарчихдаг юм уу? Шэн менежер зөвшөөрсөн юм уу?
Эр3: Яг үнэн. Манай компанид ороход тийм амархан гэж бодоо юу? Энэ эм хаанаас ирсэн юм болоо?
Ш: Шэн Шиа. Муу өөдгүй эм. Чи намайг Янчэн ахын дэргэд эвгүй байдалд оруулсан. Чамайг яахыг харж бай. Энэ хёорын биеийг нэгж. Компаний нууц мэдээлэл хулгайлсан байж магадгүй.
Шэн: Нотлох баримтаа гаргаад ир. Миний хүүхдийг компаний нууц хулгайлсан гэж байгаа бол нотлох баримтаа аваад ир.
Ш: Буруутай нь ойлгомжтой л байна. Тэгээгүй бол юугаа нуусан юм? Нэгж. Явуулж болохгүй. Сайн нэгжээрэй. Тэр хүүхдийг нь ч гэсэн үлдээж болохгүй...
Эмээ: Миний ач хүү. Хүлээ л дээ. Хүлээгээч дээ. Ач хүү минь.
Бо: Энэ... миний хүү байна.
Ха: Энэ ах... аавтай ямар адилхан юм бэ?
Эмээ: Миний ач хүү. Миний ач хүү. Яагаад зугтаад байгаа юм бэ? Эмээ нь муу хүн биш ээ.
Бо: Чамайг хэн гэдэг вэ? Ээж чинь хаана байна?
Ха: Намайг Туантуан гэдэг.
Бо: Туантуан. Гоё нэр байна.
Ха: Аав ухаантай юм аа. эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээ мэдэж байна.
Бо: Ээж чинь хаана байна?
Эмээ: Мартчихаж. Ач охин байсан шд.
Бо: Хурдан явж хайя.
Ш: Үйлдэл дээр нь барь. Тэр хүүхдийг нь сайн нэгж.
Шэн: Шэн Ниншүэ. Асуудал байгаа бол над дээр хүрээд ир. Хүүхэд зүгээр байлга.
Ш: Болж байна. Хүүхэд юу л хийж чадав гэж? Нэгжихээ хүрвэл чамайг нэгжинэ. Хурдан тэрнийг нэгж.
Шэн: Хүрээд үзээрэй. Хүн нэгжих хууль зөрчсөн хэрэг.
Ш: Би Янчэн ахын сүйт бүсгүй. Бо овогтын бэр болсны дараа би Бо-ийн залуу эзэгтэй болно. Бо овогтынхон бүгд надад захирагдана. Энд... миний хэлсэн үг хууль. Хурдан бариад ав. Нэгж.
Шэн: Намайг тавь. Тавь гэж байна. Намайг тавь...
Ш: Чи... Муу өөдгүй эм. Намайг хазна гэнэ ээ.
О: Ээж ээ.
Шэн: Миний охиныг тавь...
О: Ээж ээ. ээж ээ.
Ш: Муу өөдгүй эм. Эхийгээ дуурайчихаад байж байгааг нь. Амыг чинь таглаад өгье л дөө.
Шэн: Хүүхэд тавь. Амьсгалж чадахгүй байна шдээ. Тавиач.
Бо: Боль.
О: Ээж ээ.
Бо: Тэр байна. Тэгэхэд уулзсан эмэгтэй. Тэрнийг гэдэгт итгэж чадахгүй нь.
Шэн: Миний охин зүгээр үү? Миний охин.
Ш: Янчэн ах аа. Би тайлбарлая.
Бо: Юу тайлбарлах гээ вэ? би өөрийнхөө нүдээр харсан. Яаж хүн дээрэлхэж байгааг чинь...
Ха: Ээж ээ.
Шэн: Туантуан. Чи энд юу хийж байгаа юм?
Эмээ: Манай Туантуан, Ан Ан хоёрын ээж байх нь ээ. Миний сайхан бэр. Яасан ч хөөрхөн юм.
Ш: Эгч ээ. Буруугаар ойлгох хэрэггүй. Шэн Шиа Янчэн ахыг хүүхэд хайж байгааг мэдэж байгаа. Тэгээд хүүхдээ албаар компани дээр авчирч байгаа юм. Янчэн ахыг урхиндаа оруулах гэж байгаа юм.
Эмээ: Хүүхдүүд тэрэнтэй ирээгүй. Би авчирсан юм.
Ш: Эгч ээ. Би ойлгохгүй байна.
Бо: Компаний ажилтан хүүхдээ авчирсан байсан ч, та нар яагаад хувцасыг нь тайлдаг билээ?
Ш: Би ... компаний нууц хулгайлсан байж магадгүй, өрсөлдөгчийн явуулсан тагнуул гэж сэжиглээд... Миний нууц материалуудыг хулгайлсан болохоор нь нэгжиж байсан юм.
Шэн: Би чамаас юу ч хулгайлаагүй. Чиний ажлын өрөөнд ч ороогүй.
Ш: Чамайг тэгээгүй гэвэл тэгээгүй болчихдог юм уу? Эд нар бүгд харсан. Тийм биз дээ?
Эр2: Тийм ээ. тийм. Бид нар бүгд харсан.
Эр3: Бид нар орохыг нь харсан.
Шэн: Худлаа ярихаа боль.
Ш: Чи хулгайлаагүй юм бол яагаад нэгжүүлэхгйү байгаа юм? ажлаасаа гарна гээд байсан биз дээ. Чи тэгсэн биз дээ?
Шэн: Би хүүхдээ аюулд орсон болохоор түр гарах гэтэл чи гаргахгүй байсан болохоор би ажлаасаа гарна гэсэн. Худлаа ярьж хүн гүтгэхээ боль.
Бо: Шэн Шиаг өрөөнд чинь орж флаш хулгайлсан гэж байгаа юм уу? За яах вэ. Жоу туслах. Хяналтын камерын бичлэг гаргаад ир. Хэн нь худлаа яриад байгааг харъя...
Ту: Шэн Шиа өрөөнд чинь ороогүй байна. Чамд өөр хэлэх юм байна уу?
Ш: Би...
Бо: Хангалттай. Шэн Ниншүэ. Чамайг халсан.
Ш: Янчэн ах аа. хүнтэй ч суугаагүй, бутач хүүхэд гаргасан эмэгтэйн төлөө... намайг халж байгаа юм уу?
Бо: Шэн Ниншүэ, амаа тат. Эд нар бутач биш. Миний хүүхдүүд.... нар бутач биш. Миний хүүхдүүд... Гар.
Шэн: Өнөө шөнө... надад сайн үйлчил. Тэгвэл Бо захирал миний хүүхдүүдийн аав байх нь ээ. Шэн Ниншүэ Бо Янчэнтэй гэрлэнэ гэж байсан. Энэ хоёр гэрлэчихвэл миний хүүхдүүдийн хойд эх болно гэсэн үг. Яасан ч болохгүй.
Эмээ: Яг үнэн. Энэ хоёр хүүхэд миний ач нар.
Ш: Янчэн ах аа. Шэн Шиад хууртах хэрэггүй. Энэ яахаараа таны хүүхдийг гаргадаг юм?
Эмээ: Хангалттай. Энэ хүүхэд... Янчэний багын төрхийг хуулчихсан юм шиг дуурайсан байгаа. Эцэг тогтоох шинжилгээ ч шаардлагагүй, манай Бо овогтын хүүхэд гэдэг нь илт байна.
Ш: Янчэн ах аа. Бид нар гэрлэх гэрээтэй гэдгийг мартах хэрэггүй. Бо өвөө энэ гэрээг хийсэн. Таныг ийм өөдгүй эмтэй гэрлэхийг мэдэх юм бол өвөө яасан ч зөвшөөрөхгүй.
Бо: Өвөө миний хэнтэй гэрлэхийг шийдэж чадахгүй. Шэн Ниншүэ. Танай манай хоёр хуучны найзууд болохоор би чиний хийсэн юмыг хараагүй царайлдаг байсан. Гэтэл чи миний хүүхдэд гар хүрч байдаг. Чамайг тэвчих арга алга.
Ш: Янчэн ах аа. Намайг ингэж болохгүй шдээ. Эгч ээ. Би санаатай тэгээгүй. Янчэн ах аа. Намайг уучилчих л даа.
О: Аав аа. Эмээ.
Ха О: Аав аа. Ээж зугтах гээд байна. Аав аа, эмээ. Ээж зугтах гээд байна.
Шэн: Хоёр өөдгүй урвагч.
Эмээ: Миний бэр. Битгий яв л даа. Өнөөдөр гүтгүүлснийг чинь мэдэж байна. Гэхдээ бид чинь нэг гэр бүл. Аль эртний л хамт байх ёстой байсан.
Шэн: Эгч ээ. Би таны бэр биш ээ.
Бо: Өнгөрсөн хугацаанд ганцаараа хүүхдүүдээ өсгөөд хэцүү байсан байх. Надтай хамт Бо овогтынд ирж амьдар. Би хариуцлагаа хүлээнэ.
Эмээ: Тийм ээ. Би ачтай болохыг маш их хүссэн. Ямар олон жил хүсэн хүлээсэн билээ дээ. Хүүхдүүдийг гэрт нь аваачъя.
Шэн: Баян айлууд амаргүй гэдэг. Бо Янчэн Бо өвөөгийнхөө үгэнд ороод Шэн Ниншүэтэй гэрлэчихвэл яах юм? Хүүхдүүдийг маань надаас булаачих байх даа. Тэр үед Шэн Ниншүэ дээрэлхэж таараа.
Ш: Цэвэрлэж дуусахаас нааш идэх юм битгий өг.
Шэн: Б-б-бо захирал аа. Бо эзэгтэй. Та нар андуурсан байна. Энэ хоёр Бо овогтын хүүхдүүд биш.
Эмээ: Тийм байх ёсгүй. Яах аргагүй... Янчэний багын төрх яг мөн байна.
Шэн: Тохиолдолд байж таараа. Бо захирал аа. Хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна, өнөөдөр ажлаасаа эрт буучихъя.
Бо: Байз. Эргэлзээд байгаа бол эцэг тогтоох шинжилгээ хийлгэе.
Шэн: Эцэг тогтоох шинжилгээгээр худлаа ярьсан гээд баригдчихвал... дээр нь бусад дөрвөн хүүхдийг маань мэдчихвэл... баларсан юм болно... хэрэггүй. Би үнэнээ хэлье. Таны хүүхдүүд мөн.
Эмээ: Мэдээд байсан юм аа. Энэ хүүхдүүд миний ач нар байж таараа.
Шэн: Би ганцаараа маш их хичээж байж хүүхдүүдээ өсгөсөн. Та нар юу ч хийгээгүй байж миний хүүхдийг булаах гэж байгаа юм уу? Би зөвшөөрөхгүй.
Бо: Би энэ хоёр хүүхдийн талаар мэдээгүй байсан. Ганцаараа хүүхэд өсгөх амар биш. Ингэе... Энэ зуун саяын чек. Нөхөн төлбөр.
Шэн: Болохгүй ээ, болохгүй. Хүүхдээ зарах гээ юу.
Ха: Ээж ээ. хурдан ав л даа. Тэгвэл бид нарыг тэжээх гэж ажил хийх хэрэггүй болно. Бид зурга...
Шэн: За яах вэ. Хичнээн хэцүү байсан ч гэсэн, би гэрлэчихсэн. Би нөхөртэй хүн. Нөхөр маань хүүхдүүдэд сайн байдаг. Би хүүхдүүдээ Бо овогтынд өгч чадахгүй. Хүүхдээ мөнгөөр худалдана гэж бодох хэрэггүй.
Эмээ: Шиашиа, санаа зовох хэрэггүй. Бид нар хүүхдийг чинь яасан ч булаахгүй. Бид нарыг хүүхдүүдтэй уулзахыг зөвшөөрөх юм бол болох нь тэр.
Бо: Нэгэнт хүүхдийн хэн болохыг мэдсэн болохоор манайд хэд хонож болно биз дээ?
Шэн: Болох нь ч болно л доо. Гэхдээ надад Ан Ан, Туан туан хоёрт хэлэх хэдэн юм байна. Та нар хүлээж бай. Сайн сонс. Аавынхаа гэрт очоод ах дүү нарынхаа тухай хэлж болохгүй шүү. Тэгэхгүй бол... аав чинь түрүүний муу эгчтэй суухаар тэр эгч та нарыг дээрэлхэнэ.
Ха О: Аан?
Шэн: Ойлгосон уу? явъя. Эмээ дээрээ оч.
Эмээ: Миний ач хүү, ач охин хоёр. Явъя. Эмээтэйгээ гэртээ харья.
Шэн: Миний хүүхдүүд. Ээжийгээ уучлаарай. Дөрвөн ах дүүг чинь аврахын тулд... та хоёрыг Бо овогтынд хэд хонуулахаас өөр арга байсангүй. Санаа битгий зов. Ээж нь та хоёрыг заавал буцааж авна.
*******************
О: Хөөх.
Бүгд: Залуу ноёнтон. Залуу авхай гэртээ тавтай морил.
Ха О: Хөөх.
Ха: Ямар том юм бэ? Гоё юм аа.
Эмээ: Миний хүүхдүүд. Ирээдүйд энэ бүгд та нарынх болно. Явъя. Аваад ир. Эмээ нь... та хоёрт ямар бэлэг бэлдсэнийг хар даа...
Ха О: Хөөх. Хөөх.
Ха: Би зүүдэлж байх шиг байна.
О: Зүүд бол сэрэхгүй байж болох уу?
Эмээ: Ид ид. Миний ач нар... яаж амьдарч байсан бол? Сайн идээд ав. Эмээ нь та хоёрт хувцас сонгоод өгье.
Эр: Босс. Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан. Таны хүүхэд мөн байна.
Бо: За. Ойлголоо.
Ха: Аав, эмээ хоёр бид нарт их сайн. Ээж, том ах эд нар энд байсан бол сайхан байхгүй юу.
О: Гэхдээ ээж хэлж болохгүй гэсэн. Ээжийн үгэнд орох хэрэгтэй.
*****************
Хүүхдүүд: Ээж ээ.
Хүү: Ээж ээ.
М. Ээж ээ. яагаад ганцаараа ирсэн юм? хоёрдугаар дүү, бага дүү хоёр хаана байгаа юм?
Шэн: Тэр хоёр... аавынхаа гэр рүү явсан.
Хүү: Ээж ээ. санаа битгий зов. Бид нар явахгүй. Тантай хамт байна.
Хүү: Яг зөв.
П: Тийм ээ.
Шэн: Туантуан, Ан Ан хоёр Бо овогтынд ямар байгаа бол? Бо овогтынх эрх мэдэлтэй айл. Хүүхдүүдэд маань хатуурхахгүй байгаа?
Эм: Тэгш өнцөгт, энэ гурвалжин. Хэдэн удаа хэлэх юм бэ? Цээжил. Ойлгосон уу?
Багш нар хичээл заана...
Эм: Өгзөгөө нааш нь харуул. Бушуул.
О: Ээж ээ, туслаарай.
Шэн: Миний Туантуан. Ан Ан. Үгүй ээ. Туантуантай утсаар ярья. Надаас хол байж үзээгүй, намайг санаж байгаа байх. Бо Янчэн надтай холбоо бариулахгүй гэвэл яах вэ? хүүхдүүд ээ. Та нар яваад тоглож бай.
Хүүхдүүд: За.
Эм: Залуу ноён эгдүүтэй юм аа. их царайлаг.
Эм: Залуу авхай ч гэсэн хөөрхөн юм аа. Хайр хүрчихлээ. Би бүр хайлах нь ээ.
Эм эм: Тийм ээ. хөөрхөн юм аа.
Ха: Ээж ээ.
Шэн: Туантуан. Дүү чинь сайн биз дээ, та хоёр ямар байна? Гэдэс нь өлсөөгүй биз? Хоол нь ямар байна?
Ха: Эмээ бид хоёрт зөндөө хоол, бас тоглоом авч өгсөн. Бид хоёр сайн байгаа.
Шэн: Тэгвэл эмээ нь загнаж байна уу? та хоёрт тоглоом өгсөн үү?
О: Ээж ээ. Эмээ надад зөндөө хүүхэлдэй авч өгсөн.
Ха: Бас зөндөө лего байна.
Шэн: Ямар гоё юм бэ.
Эмээ: За. Хүүхдүүд ээ. бэлдээрэй. Тоглоомын талбайд очиж тоглоё.
О: За, эмээ.
Ха: Ээж ээ. утсаа тасаллаа шүү. Эмээ бид хоёртой цэцэрлэгт хүрээлэн явна гэсэн.
Шэн: Хөөе... Хоёр хүн чанаргүй хог. Миний тэд нарт санаа зовж байдаг. Намайг ээжийгээ гэж бодож байгаа шинж алга. Хн...
М: Хөөх. Хоёрдугаар дүү. Аавын гэр гоё байна уу?
Ха: Тйим ээ, ах аа. бид хоёр юманд явах гэж байна. Та нар ч гэсэн ээжтэй хамт аавын гэрт ирээрэй. Энд ёстой гоё байна.
М: Хоёрдугаар дүү, би нууцаар гараад та нар дээр очино оо.
Шэн: Манман. Ээж нь та нарыг сургуульд нь хүргээд өгье.
М: Ээж ээ. Баларсан.
Шэн: Яасан бэ?
М: Ээж ээ. өнөөдөр гэдэс өвдөөд байна. Хичээлдээ явмааргүй байна.
Шэн: Гэдэс нь өвдсөн? Сууж бай. Ээж нь одоохон юмыг чинь бэлдээдэхье. Эмнэлэг рүү явъя. Хүлээж байгаарай.
М: Нууцаар явах төлөвлөгөө бүтэлгүйтчихлээ.
****************
Ха: Эмээ.
Эмээ: За.
Ха: Эмээ. Өнөөдөр хаана очиж тоглох вэ?
Эмээ: Өнөөдөр хэдүүлээ эмнэлэг орно.
Ха О: Аан?
Эмээ: Айх хэрэггүй. Тариа хийлгэхгүй. Эмээ нь та хоёрыг эмчид үзүүлэх гэж байгаа юм.
Ха: Эмээ. Миний гэдэс өвдөөд байна. Жорлон ормоор байна.
Эмээ: За за за. Явъя. Ан Ан. Энд суугаад хүлээж байгаарай. Эмээ нь Туантуантай явчихаад ирье.
О: За.
Эмээ: Өөр тийшээ явж болохгүй шүү. Тэр байна. тийшээ ор. Эмээ нь энд хүлээж байя.
М: Хоёрдугаар дүү.
Эмээ: Хөөе. Туантуан. Чи яасан хурдан гараад ирэв ээ? Бас хувцасаа сольчихсон байна. Миний ач хүү... Хаачих нь вэ?
М: ээж ээ, туслаарай. Нөгөө хүүхэд авдаг хачин эмээ байна.
Эмээ: Юун хачин эмээ вэ? Туантуан, чи чинь юу яриад байна аа?
М: Хоёрдугаар дүүг мэдэж байна.
Шэн: Баларсан.
Эмээ: Охин минь. Чи энд юу хийж байгаа юм?
Шэн: Би... энд... баларлаа, баларлаа. Эзэгтэй яагаад эмнэлэгт байдаг билээ? Азаар Манман, Туантуан хоёр адилхан.
М: Ээж ээ, туслаарай.
Эмээ: Туантуан яагаад байна аа? жорлон орчихоод гарч ирээд намайг танихаа больчих юм.
Шэн: Миний хүү ээ, энэ эмээ чинь байна.
М: Эмээ?
Эмээ: Ашгүй намайг таньчихлаа. Ингэж айх гэж.
Шэн: Эзэгтэй. Та энд юу хийж байгаа юм? Таны бие өвдөө юу? Эсвэл Туантуан, Ан Ан хоёр өвдөө юу?
Эмээ: Үгүй ээ, үгүй үгүй. Зүгээр үзүүлэх гээд. Хүүхдүүдийг үзлэгт оруулах гэж авчирсан юм. Санаа зовох хэрэггүй.
Шэн: Тэгвэл сайн байна. Сайн байна.
Эмээ: Ингэхэд чи энд юу хийж байгаа юм? Өвдөөгүй биз дээ?
Шэн: Би... сүүлийн үед бие жаахан өвдөөд. Тэгээд үзүүлэх гэж ирсэн юм. Сүртэй юм биш ээ.
Эмээ: Ажил хийгээд ядарсан байх. Очоод Янчэнийг сайн загная байз. Яахаараа чамд тийм их ажил өгдөг юм.
Шэн: Зүгээр ээ. Бо захирлын буруу биш.
Эмээ: Нэрэлхэх хэрэггүй. Чи манайд хоёр ихэр хүүхэд төрүүлж өгсөн. Манай Бо овогтын ачтан. Чамайг зөвшөөрвөл чамайг насаар чинь тэжээхэд буруутах юм байхгүй.
Шэн: Хэрэггүй ээ, эзэгтэй. Юу... Ан Ан хаана байгаа вэ?
Эмээ: Туантуан жорлон орно гээд, Ан Аныг тэнд суулгачихсан.
Ха: Ээж ээ. Ээж ээ, та энд юу хийж байгаа юм?
Шэн: Баларлаа. Дахиад нэг хүүхдээ алдах нь.
Эмээ: энэ. Яагаад Туантуантай адилхан байдаг билээ?
Шэн: Бо эзэгтэй. Үнэнийг хэлэхэд Туантуан энэ байна. Энэ Манман.
Эмээ: Тэгвэл гурван ихэр юм уу? Алив, эмээ нь хараадахъя. Бурхан намайг харж үзэж. Надад хоёр ач хүү, нэг ач охин хайрласан байна. Манай Бо овогтынх азтай юм аа. Шиашиа. Чи манай Бо овогтын ачтан.
Шэн: Бо эзэгтэй. Би худлаа хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л хүүхдээ өгмөөргүй байсан юм. өгч чадахгүй нь. Гуйж байна. Бл Янчэнд битгий хэлээрэй. Тэгэх үү?
Эмээ: Яах аргагүй хараажийн гурван ихэр байна. Яагаад нуугаад байдаг билээ? Тэр золиг итгэл төрүүлж чадаагүй болж таарлаа. Тэгээд л Шиашиа бид нарт итгэж чадахгүй байна. Тангараглая. Би хэлэхгүй ээ. Би нууцаар гурван ачтайгаа уулзана аа.
Шэн: Баярлалаа, Бо эгч ээ.
Эмээ: Талархах юу байх вэ. Бид чинь нэг гэр бүл. Мартсанаас... Би анх удаа Манмантай уулзаж байна. Хүүхдүүдээ үзүүлсний дараа Манманд юм авч өгье.
Шэн: Хэрэггүй ээ, Бо эгч ээ. хэрэггүй.
Эмээ: Охин минь. Би их олон жил ачтай болох гэж мөрөөдсөн. Би зүгээр л жаахан юм авч өгөх гэсэн юм. Сайн хандахыг л хүссэн юм. Надад татгалзахгүй юм байгаа биз дээ?
Шэн: Үгүй ээ, үгүй үгүй.
Эмээ: нэг. Хоёр. Гурав... Байна уу. Янчэн. Ээжийнхээ хэлэхийг сонс. Шэн Шиа хоёр ихэр биш, гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм байна.
Бо: Ээж ээ. Та зүүдлээд байгаа юм уу? Яаж гурван ихэр байх юм?
Эмээ: Хүү минь. Ээж нь худлаа яриагүй ээ. би бүгдийг нь дагуулаад дэлгүүр явах гэж байна. Чи өөрөө ирээд хар...
***************
Шэн: Эзэгтэй. Ингэх хэрэггүй ээ. одоо хангалттай болсон. Ийм их юм хэрэггүй.
Эмээ: Санаа зовох хэрэггүй. Энэ манай Бо овогтын худалдааны төв. Хүссэнээ ав. Тэрийг. Энийг. Бас тэрийг. Эд нарыг хэрэггүй. Бусдыг нь бүгдийг нь авч явахад бэлд.
Шэн: Эзэгтэй, хэрэггүй ээ. хэтэрхий их байна. Хүүхдүүд өмсөж ч барахгүй.
Эмээ: За за. Сайн жаал. Дараагийн дэлгүүр рүү оръё.
Шэн: Хөөе.
Эмээ: Хүүхдүүд ээ. Юмаа авчихсан болохоор одоо гэртээ харъя. За юу?
Хүүхдүүд: за за:. Эмээ тэгье.
Шэн: Бо эзэгтэй. Энэ хэтэрхий их байна. ийм их юм хэрэггүй. Хэрэггүй.
Эмээ: Юу нь их байгаа юм бэ? Хажуугийн хаалганд өөр дэлгүүр байгаа. Тийшээ дараа оръё.
Хүүхдүүд: хөөх.
М: Ээж ээ, хөөрхөн байна.
Эм: Энэ манайд ирсэн шинэ загвар. Францын алдартай дизайнерын бүтээл. Та сайхан сонголт хийлээ.
Шэн: Бо эзэгтэй. Энэ... надад үнэхээр хэрэггүй.
Эмээ: Хэтэрхий нэрэлхүү юм аа.
Шэн: Хэтэрхий үнэтэй байна.
Эмээ: Энийг авъя. Боочих.
Эм: За.
Эмээ: Би тооцоо хийчихээд ирье.
Шэн: Эзэгтэй. Үнэхээр...
Эмээ: Яачихав аа? Энэ хүүхэд яагаад ирэхгүй байна аа?
Эм: Шэн авхай, та ирэв үү.
Ш: Аан.
Шэн: Хүүхдүүд ээ, ядарч байна уу? Жаахан амарчих.
Ш: Нэг хоёр гурав. Яагаад нэг нэмэгдчихэв ээ? Чи мэгж үү? Гурвын гурван хүүхэд төрүүлээд.
Шэн: Би эрүүл саруул хүн. Атаархаа юу? Нээрэн, мартах дөхөж. Бо Янчэний хүүхдийг төрүүлэхийг хүсч байгаа байлгүй. Тэр зөвшөөрөх юм бол уу?
Ш: Гурван хүүхдийг нь төрүүлсэн гээд Бо овогтын хүн болчихно гэж бодоо юу? Битгий мөрөөд. Бо өвөө ганцхан намайг л бэрээ болгоно. Эртхэн бууж өгсөн чинь дээр.
Шэн: Хэн чамд саад болсон юм? Танай Шэн овогтын хэрэг надад хамаагүй.
Ш: Янчэн ах бид хоёрын дундуур орчихоод... ичгүүргүй эм.
М: Миний ээжийг загнахаа боль.
Ш: Ямар ч хэрэггүй амьтан. Чамд үзүүлээд өгье л дөө... Ямар ч хэрэггүй амьтан. Чамд үзүүлээд өгье л дөө...
Эм: Шэн авхай, та зүгээр үү?
Ш: Эд нарыг чирээд гарга.
Эм: Гэхдээ сая энэ авхай манай дэлгүүрийн хамгийн сүүлийн үеийн зүүлтийг авсан. ВИП үйлчлүүлэгч болсон.
Ш: Янчэн ахын мөнгө байгаагүй бол чи тийм үнэтэй зүүлт авч чадах уу? Шуналтай амьтан.
Шэн: Тэгээд юу гэж?
Ш: Энэ эмийг, хүүхдүүдтэй нь гаргаж хая. Энэ Бо овогтын худалдаан төв. Би Бо овогтын залуу эзэгтэй болох хүн байна. Миний хэлснийг хийхгүй юу?
Эм: Авхай, та явна уу.
Шэн: Яагаад?
Эм: Өөрөө явахгүй бол би хамгаалагч дуудчихна шүү.
Шэн: Би танай дэлгүүрээс юм авч байгаа. Яагаад намайг хөөж байгаа юм?
Эм: Шэн авхай Бо компаний эзэгтэй болох хүн. Та хурдан явсан нь дээр шүү.
Шэн: Захирлын эхнэр байлаа гээд үйлчлүүлэгчээ хөөж болдог юм уу? Дүрэм сайн мэддэг юм байж, хууль мэдэхгүй юу?
Ш: Яриад нэмэргүй. Энийг хүүхдүүдтэй нь хурдан хөөж гарга.
Эм: Яв...
Шэн: Тавь...
Эм: Яваач:.
О: Миний ээжид битгий хүр.
Эм: Энэ муу чинь юу вэ?
Шэн: Миний хүүг тавь.
Бо: Боль...
Шэн: Баларлаа. Дахиад л баригдчихлаа.
Бо: Ээжийн хэлдэг үнэн байж. Үнэхээр гурван ихэр байж.
Эм: Бо захирал аа.
Ш: Янчэн ах аа. Та энд юу хийж байгаа юм?
Бо: Би ирээгүй бол чи миний хүүхдүүдийг дээрэлхэх байж.
Ш: Янчэн ах аа, тийм биш ээ.
Эм: Бо захирлын хүүхдүүд байсан юм уу. Гэхдээ Шэн авхай түрүүн хэлэхдээ... өөрийгөө боссын эхнэр болох хүн гэж хэлээгүй бол би ингэхгүй байсан.
Эмээ: Энэ Бо овогтынх болохоос танай Шэн биш. Намайг тооцоо хийх хооронд миний ач нарыг дээрэлхэнэ гэнэ ээ?
Ш: Эгч ээ, тийм биш ээ.
Бо: Шэн Ниншүэ. Өнөөдрөөс манай компаний нэг ч дэлгүүр чамд үйлчлэхгүй. Бас чи... эрх мэдэлтэйд долигонож, ядарсан нэгнийг дээрэлхдэг. Хүүхэд хүртэл дээрэлхээд. Манайд чам шиг хүмүүс хэрэггүй. Санхүүгийн хэлтэс очиж цалингаа бодуулж аваад яв.
Эм: Бо захирал аа, миний буруу. Надад ганцхан боломж өгөөч дээ. Бо захирал аа.
Ш: Янчэн ах аа, эгч ээ. Би санаатай тэгээгүй.
Бо: Жоу Вэн. Хэн яв гэсэн юм? Шэн Шиа. Дахиад надад худлаа хэлээ шив. Яагаад надад худлаа хэлж байгаа юм?
Шэн: Би хүүхдүүдээ өгмөөргүй болооод л...
Бо: Надад өөр юу гэж худлаа хэлсэн бэ? Гурван хүүхэд мөн юм уу? Дахиад хүүхэд байхгүй юу?
Шэн: Тийм ээ. баттай. Яг мөн. Гурван ихэр. Өөр байхгүй.
Бо: За яах вэ. Чамд итгэе. Танай гэрт очиж үзээгүй юм байна. Би гэрт чинь хүргээд өгье. Тэгэнгээ ороод гаръя.
Шэн: Хэрэггйү ээ. манайд очвол би баригдана гэсэн үг.
Бо: Яагаад? Дургүй байна уу?
Шэн: Дургүй байна. Ма-манай нөхөр гэртээ байгаа. Уурлачихвал яах юм.
М:Ээж ээ, та хэзээ...
Бо: Юу гэнэ ээ?
Шэн: Бо захирал аа. Бид нар гэртээ харилаа. Танд төвөг удмааргүй байна.
Эмээ: Шиашиад төвөг удаад хэрэггүй байх. Гэхдээ, Шиашиа. Манманыг бид нартай явуулчих. Хүүхдүүд хамт байсан нь дээр.
Шэн: За яах вэ. Тэг тэг. Баларлаа, дахиад нэг эрдэнэсээ алдчихлаа. Үгүй ээ. Шэн Ниншүэ шиг хойд ээжтэй болчихвол... үлдсэн гурван хүүхдээ юу ч болж байсан ... баригдуулж болохгүй.
Бо: Шэн Шиаг шалга.
Ш: Шэн Шиа тэр муу эм. Янчэн ахын дэргэд хачиг шиг наалдчихаад... байна уу? Компанид ажиллаж байгаа Шэн Шиаг жаахан зовоогоод өг. Компаниас аль болох хурдан хөөлгөөдөх.
****************
Шэн: Ээж нь ажилдаа явлаа. Та нар гэртээ томоотой байгаарай. Гадуур хамаагүй явж болохгүй шүү. Ойлгосон уу?
Хүүхдүүд: Тийм ээ, ээж ээ.
Шэн: Сайн уу. менежер ээ. намайг Шэн Шиа гэдэг. Энэ жилийн компаний дизайны тэмцээн болох гэж байгаа гэж сонссон. Хүсвэл хүн бүр оролцож болдог гэсэн. Би ч гэсэн оролцох гэсэн юм. Би хэдийгээр туслах ч гэсэн... их сургуульд дизайны ангид сурч байсан.
Ф: Мэднэ ээ. төгсөөгүй байх аа. жирэмсэн болоод сургуулиасаа гарчихсан гэсэн. Чиний энийг компанид мэдэхгүй хүн байхгүй.
Шэн: Энэ... тэмцээнд оролцоход ямар хамаатай юм? хамааралгүй биз дээ?
Ф: Юу гээд олон юм яриад байгаа юм бэ? Хүний цаг үрээд.
Шэн: Чи...
Ф: Өөр хэлэх юм байгаа юм уу? Хурдан явж ажлаа хий. Ийм сайн зурдаг байсан юм уу?
Ту: Бо захирал аа. энэ манай ажилчдын уралдаанд өгсөн загварууд. Эхний байранд орсон зураг.
Шэн: Миний зурсан зураг байна.
Ту: Энэ байна. Манай дизайны тасгийн менежерийн Фейфейгийнх.
Бо: Сүүлийн хэдэн дизайны тэмцээнд сонирхолтой загварууд байгаагүй. Фейфегийн өгсөн загвар үнэхээр сайн болж.
Ф: Баярлалаа, Бо захирал аа.
Шэн: Байз.
Бо: Яасан? Энэ миний зурсан зураг.
Ф: Худлаа ярихаа боль.
Хүмүүс: Юу болоод байна аа? үнэн юм бол уу? үгүй байлгүй дээ.
Ф: Энэ миний зурсан зураг. Би Францад дизайны сургууль мастерын зэрэгтэй төгссөн. Чам шиг их сургуулиа ч төгсөөгүй хүний зургийг хуулбарласан гэх гээ юу?
Хүмүүс: Харин тийм. Хэн итгэх юм?
Ф: чиний үгэнд хэн итгэх юм?
Шэн: Би сургуулиа төгсөөгүй ч гэсэн... чамаас дор гэсэн үг биш.
Ф: Тэгвэл нотлох баримтаа үзүүлээдэх. Нотлох баримт байхгүй бол атаархаж байгаагаас зайлахгүй. Намайг хуулбарласан гэж гүтгэж байгаа хэрэг. Манай компани чам шиг хүмүүсийг яасан ч ажиллуулахгүй.
Шэн: Нотлох баримт уу? За яах вэ. Надад нэг зуршил байдаг юм. Өөрийнхөө загвар болгон дээр миний нэрний үсэг байдаг. Тэгэхээр тэрийг өөрийн чинь нэрнийх гэж хэлэхгүй юм байгаа биз дээ?
Ту: Энэ...
Эм: Дизайны хэлтсийн дарга хүний загварыг хулгайлсан нь үнэн байж.
Хүмүүс. Тийм байна.
Эр: Алдартай сургууль төгссөн гээд гайхуулаад байсан чинь сургуулиа төгсөөгүй хүнээс хулгай хийж байдаг.
Бо: Дизайны хэлтсийн дарга байж ажлаа сайн хийж чадахгүй бол ажиллах хэрэггүй. Сайн загвар болж. Маргаашнаас дизайны хэлтэст орж ажилла. Туслах дизайнераас эхэл.
Шэн: За. Баярлалаа, Бо захирал аа.
Бо: хурал тарсан.
Шэн: Бо захирал аа. Шударгаар шийдэж өгсөнд баярлалаа. Бас надад болоомж олгосонд баярлалаа.
Бо: Чиний чадвараараа олсон боломж. Тэгээд ч, чи хүүхдүүдийн ээж нь. Хэрвээ өөр төлөвлөсөн юм байхгүй бол маргааш өглөө хурлын асуудлыг ярилцъя.
Шэн: Манман. Ээж нь тушаал дэвшсэн. Та нар эмээтэйгээ сайн байгаа юу? Хоёр дүүгээ сайн харж байгаа биз?
М: Байна уу. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ, яасан бэ? Ээж ээ.
Шэн: Фейфей. Яаж байгаа юм?
Ф: Муу өөдгүй эм, чамаас болж байгаа юм. Чамаас болж Бо захирал миний тушаалыг бууруулчихлаа. Намайг яана гэж бодож байна?
Шэн: Чи өөрөө миний загварыг хулгайлж, намайг гүтгээ биз дээ. Яахаараа миний буруу байдаг юм? буруу юм хийгээгүй бол яасан гэж тушаал буурдаг юм?
Ф: Би чамайг бодсондоо л хуулбарласан юм. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Чамд анхааруулчихъя. Яг одоо ажлаасаа гар. Үгүй бол... хохь чинь болно шүү.
Шэн: Яах гээ вэ? Энд хаа сайгүй хяналтын камер байгаа.
Ф: Намайг тэнэг гэж бодоо юу? Энд хяналтын камер байхгүй. Энд юу болсныг хэн ч мэдэхгүй...
М: Аав аа.
Бо: Манман. Чи энд юу хийж байгаа юм?
М: Аав аа. Ээжийг барьцаалчихлаа. Хурдан авраарай. Би сая хаана байгааг нь олчихсон. Энэ хавьд ойрхон байгаа.
Бо: Юу?
Шэн: Камер байхгүй гэнэ ээ? хяналтын камер байхгүй болохоор намайг дээрэлхэж чадна гэж бодоо юу? Намайг тийм амархан гэж бодоо юу?
Ф: Чи... Намайг алгадна гэнэ ээ? Би Шэн менежерийн хүн.
Шэн: Аан. Шэн Ниншүэгийн хүн байсан юм уу? Их олон дагагчтай юм байна лээ. Олуулаа болохоор нь яадаг юм билээ гэж бодож байсан юм. Харин одоо чамаас өөр хүн алга. Намайг хүссэнээрээ дээрэлхэж болно гэж бодоо юу? Харин ч уураа гаргах сайхан боломж олдлоо...
М: Хөөх. Хөөх...
Ту: Босс. Шэн авхай... ийм хүн шиг харагдаагүй дээ.
М: Ээж хүн зодож байна. Их өвдөж байгаа байх даа.
Ф: муу өөдгүй эм. Намайг дээрэлхэж болно гэж бодоо юу?
Шэн: Азаар чи өөрөө ийм сайхан газар сонгоод өгчихлөө. Тэгээгүй бол надад ийм сайхан боломж олдохгүй байлаа.
М: Ээж ээ.
Шэн: Манман. Чи энд юу хийж байгаа юм?
Ф: Бо захирал аа. Бо захирал аа, надад туслаач дээ. Шэн Шиа намайг зодсон.
Шэн: Бо захирал аа.
Ф: Бо захирал аа. Би гомдолтой байна. Намайг яасныг харл даа. ийм болтол зодчихоод байна.
Шэн: Чи юу яриад байна аа? Би хэзээ чамайг зодсон юм? Нотлох баримт байгаа юм уу?
Ф: Чи...
Шэн: Бо захирал аа. Би тийм хүн биш. Яасан ч тийм юм хийхгүй.
М: Ээж ээ. Таны хүн зодож байгааг аав харчихсан.
Шэн: Бо захирал аа. Фейфейг Шэн Ниншүэ явуулсан байна лээ. Намайг гүтгэснээс гадна, намайг сая барьцаалах гэж байсан.
Ф:. Үгүй ээ. үгүй. Надад хэн ч тушаагаагүй. Би чамд дургүй болоод л тэгж байна.
Бо: Өө. Тэгвэл хүний зураг хулгайлж, гүтгэж, хүний биед халдсан. Шоронд хэдэн жил хоригдох л юм байна. Жоу туслах.
Ту: За.
Бо: Ааваад яв.
Ту: Мэдлээ.
Ф: Хүлээгээрэй. Хүлээ. Хүлээ. Бо захирал аа. бо захирал аа. намайг өршөө. Тийм ээ. тийм Шэн Ниншүэ намайг ингэ гэсэн. Бо захирал аа. Намайг уучилчих л даа. Бо захирал аа.
Бо: Аваад яв.
Ту: Хурдан яв.
Ф: Бо захирал аа. бо захирал аа. Бо захирал аа, намайг уучилчих л даа.
Шэн: Бо захирал аа. Бид нар түрүүлээд харилаа.
Бо: Байз. Гар чинь шалбарчихсан байна. Цэвэрлэж, боох хэрэгтэй.
Шэн: Аан? Хэрэггүй ээ. Хэрэггүй.
М: Ээж ээ. Үлээчихвэл дахиад өвдөхгүй.
Шэн: Бо захирал аа, баярлалаа.
Бо: Зүгээр ээ. Чамайг гэмтчихвэл Манман энэ хэд санаа нь зовно. Би гэрт чинь хүргээд өгье.
Шэн: Аан? Хэрэггүй ээ.
Бо: Яагаад?
Шэн: гэртээ хүргүүлбэл үлдсэн гурван эрдэнэсээ алдана гэсэн үг. Тэгж болохгүй. Манай нөхөр гэртээ байгаа. Уурлах байх.
М: Ээж ээ. Та хаанаас...
Бо: Тэгвэл... нөхөртэйгөө сайн харилцаатай байдаг байх.
Шэн: Тийм ээ. сайн сайн. Нээрэн. Манман энэ хэд танайд овоо хэд хоночихлоо. Би өнөөдөр ирснийх аваад явъя.
Бо: За.
*****************
Ш: тэнэг амьтан. Шэн Шиагийн учрыг ч олж чадахгүй.
О: Болохоо байлаа. Болохоо байлаа. Хоёрдугаар ах аа. нөгөө муу эмэгтэй ирж байна. Сая манай ээжийг дээрэлхсэн гээд ярьж байна лээ.
Ха: Юу? Манай ээжийг дээрэлхэнэ гэнэ ээ? Заавал хариуг нь авна даа. Ээжийнхээ өшөөг авах арга олох хэрэгтэй.
О: за.
Ха: Олчихлоо.
Ш: Янчэн ах Шэн Шиагаар байн байн оролдсоныг мэдэх юм бол бүр л гэрлэхгүй гэх байх. Ямартай ч эхлээд гурван хүүхдийг нь өөрийнхөө талд оруулах хэрэгтэй. Тэд нар миний талд орчихвол болох нь тэр. Хүүхдүүд хаана байна?
Эр: Дотор тоглож байгаа.
Ш: хүүхдүүд ээ. ээж нь ирлээ. Хүүхдүүд ээ, би ирлээ. Та нар... Үгүй ээ. Янчэн ахын төлөө. Уурлаж болохгүй. хүүхдүүд ээ. би та нартай тоглохоор ирлээ. Одооноос намайг ээж гэж дуудаарай.
Ха: Өөдгүй эмэгтэй. Би ээжийнхээ өшөөг авна даа.
О: Бялуу өгье.
Ш: Та нар...
Ха: Жагсаад.
Ш: Та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ. Намайг ална гэсэн үү. Та нарын яаж чадахыг харъя л даа.
Ха: за...
О: Ах аа.
Ха: Намайг тоох хэрэггүй. Хурдан зугт.
Ш: Ингээд... хөлийг чинь хугалаад өгье л дөө.
Бо: Боль...
Ха О: Ээж ээ.
Шэн: Зүгээр үү? Өвдөж байна уу?
М: Хоёрдугаар дүү, чи зүгээр үү?
Эмээ: Юу болсон бэ? Юу болсон бэ? Түр гарчихаад ирэх хооронд юу болсон юм?
Шэн: Шэн Ниншүэ. Чи яаж байгаа юм?
Ш: Наад хүүхдүүдээс чинь өөрсдөөс нь болж байгаа юм. Би зүгээр л сургаж байна.
Эмээ: Сургах аа? Чи гар хүрээ юу? Миний хайртай ач нарт... чи гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ?
Ш: Тийм биш ээ. Би зүгээр л тоглож байсан юм. эгч ээ. Янчэн ах аа. та нар буруугаар ойлгоод байна.
Эмээ: Дуугүй бай. Яахаараа ийм хэрцгий болчихдог байна аа? Танай эцэг эх чамайг яаж хүмүүжүүлснийг мэдэхгүй юм. Манайхаас яв. Бо овогтынд дахиад ирэх хэрэггүй.
Ш: Эгч ээ, тийм биш ээ. Бид нар зүгээр л тоглож байсан юм.
Бо: Хүн байна уу? энийг чирээд гарга. Одооноос дахиад манай босгоор битгий давуул.
Ш: Янчэн ах аа, миний хэлэхийг сонс л доо. Та нар буруугаар ойлгоод байна.
Эмээ: Битгий ай. Эмээ, аав хоёр нь та нарыг хамгаална.
О: за.
Шэн: Азаар өнөөдөр би ирсэн нь болж. Эгч ээ. Би хүүхдүүдээ аваад явлаа.
Эмээ: Өнөөдөр миний буруугаас боллоо. Хүүхдүүдийг сайн харж чадсангүй. Шиао шиа гуниглах хэрэггүй.
Шэн: Эгч ээ. би таныг буруутгаагүй. Энэ талаар дараа ярилцъя. Бид нар гэртээ харилаа. Манман. Туантуан. Ан ан. Ээжтэйгээ гэртээ харья.
Хүүхдүүд: За.
Эмээ: Шиашиа. Миний ач нар... Шэн Ниншүэгэээс л боллоо. Дургүй хүрчихлээ.
*************
Хүү: Тэр эмэгтэй муу хүн байна.
П: Гэхдээ ээж аавыг тэр муу хүнтэй суух гэж байгаа гэсэн.
Хүү: Даанч ээж бид нарыг аавд хэлэхгүй байсан юм аа.
М: Үнэнийг хэлэхэд аав, эмээ хоёр бид нарт их сайн байдаг.
Хүү: Хн. Тэр муу эмэгтэй. Манай ээжийг дээрэлхсэн. Бас та нарыг дээрэлхсэн. Бүр уур хүрчихлээ.
Хүүхдүүд: Тийм ээ. тийм тийм
Хүү: Би ээжийнхээ өшөөг авна аа.
Хүүхдүүд: Тэгье. Бүгдээрээ өшөөг нь авъя.
*****************
Ш: Өнөөдөр сайхан өдөр байна. энэ шүхрийг эвхээдэх. Янчэн ах юу хийж байгаа бол? Тэр хүүхдүүд, бас тэр Шэн Шиа байгаагүй бол би Янчэн ахтай хуримаа хийчихсэн байхгүй юу.
Хүү: Манай ээж, ах хоёрыг хэн дээрэлх гэсэн юм. Өнөөдөр би хариуг нь авна даа.
Ш: Юу вэ? Энэ одоо юу вэ? Хэн над дээр муудсан өндөг асгаад байна аа? Хурдан зайл. Хүн байна уу? хэн ингээд байгааг хурдан олооодох.
Шэн: Луолуо. Манман тэр хэд хаачаа вэ? яасан? Юу болсон юм? Ээжээсээ юм нууж болохгүй шүү.
Л: Ээж ээ. Том ах тэр хэд муу эмэгтэйгээс таны өшөөг авахаар явчихсан.
Шэн: Юу гэнэ ээ?
М: Аав аа, бид нарыг муу хүмүүс барьчихлаа.
Ш: Сүүлийн үед би хүүхдээ болоод асуудалд ороод байдаг боллоо. Дроноор тоглоно гэнэ ээ? яагаад та нар байдаг билээ? Үгүй ээ. яагаад нэг нэмэгдчихэв ээ?
К: Муу хүн. Манай ээжийг дээрэлхээд үзээрэй.
Ш: Шэн Шиагийн хүүхэд юм биз дээ? Та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ. Харж л байгаарай.
Шэн: Зогс. Яв. Яв. Яв.
К: Ээж ээ.
Ш: Ээж ээ? Энэ бас чиний хүү юм уу? Яагаад дахиад хүү байгаа юм?
Шэн: Чамд ямар хамаатай юм?
Ш: Хурдан бариад ав. Чиний учрыг олсны дараа, эндээс яаж явахыг чинь харъя л даа. өнөөдөр чамайг сайн сургаад өгнө өө, гайгүй. Сайн хүлээд аваад ор.
Шэн:Намайг тавь... миний хүүхдүүдэд битгий хүр.
Хүү: Ээж ээ.
Бо: Дахиад нэг хүү байна. Үгүй ээ. ингэхэд хэдэн хүүхэд төрүүлсэн юм бэ?
****************
Шэн:Намайг тавь... миний хүүхдүүдэд битгий хүр.
К: Ээж ээ.
Хүүхдүүд: манай ээжийг тавь. Тавиач.
Бо: Дахиад нэг хүү байна. Үгүй ээ. ингэхэд хэдэн хүүхэд төрүүлсэн юм бэ?
Шэн: Канкан.
Бо: Зогс.
Шэн: Баларлаа. Яагаад хүрээд ирдэг байна аа? Одоо бас Канканыг мэдчихлээ. Канкан.
Ш: Янчэн ах аа. Та энд юу хийж байгаа юм?
Бо: Намайг ирээгүй бол... чи тэд нарыг яах байсан бэ?
Ш: Үгүй ээ. эд нар л дроноор над руу муудсан өндөг шидээд байсан.
М: Муу эмэгтэй. Танаас болж байгаа юм. Бид нарыг бас манай ээжийг дээрэлхдэг. Канканы өшөөг авна даа. больж.
Ш: Муу тэнэг амьтан, амаа тат.
Бо: Чи өөрөө амаа тат. Миний хүүд гар хүрнэ гэнэ ээ?
Ш: Янчэн ах аа. Би тэгээгүй ээ. Эд нар л өөрсдөө эхэлсэн шд.
Бо: Одооноос... Шэн Шиа, бас хүүхдүүдээс хол бай. Дахиад миний нүдэнд үзэгдээд үзээрэй.
Ш: Та нар... Үгүй ээ. гурван хүүхэд байгаа гэж бодож байсан чинь... яагаад дахиад нэг гараад ирэв ээ? Арай... Шэн Шиа дөрвөн ихэр төрүүлсэн юм бол уу? Тэр муу эм. Яахаараа тэгдэг байна аа?
Шэн: Канканыг олоод мэдчихлээ. Одоо яавал дээр вэ? Канкан. Өвдөж байна уу?
К: Ээж ээ. өвдөхгүй байна.
Шэн: Дахиад ээждээ хэлэхгүй нууцаар явж болохгүй шүү. Өнөөдөр юу болсныг харж байна уу?
К: За. Ойлголоо.
Бо: Канканыг зүгээр гэж байна. Гар нь жаахан шалбарсан төдий. Бусдаар бол зүгээр.
Шэн: За. Их баярлалаа. Бид нар ингээд явлаа.
Бо: Канканы тухай... хэлэх юм алга уу?
Шэн: Юу тайлбарлах юм? Канкан...
К: Аав аа. Том ах тэр хэд...
Шэн: Аав гэнэ шүү. Юун аав... Дураараа битгий яриад бай.
Бо: Манман тэр хэдийг гэр рүү явуулчихсан. Шэн Шиа. Чи өөрөө гурван ихэр төрүүлсэн гэж хэлсэн байх аа. Канкан хаанаас гараад ирсэн юм?
Шэн: Канкан. Канкан миний өргөмөл хүү. Таных биш. Тоох хэрэггүй.
Бо: Энэ Канканы үс. Эцэг тогтоох шинжилгээ хийлгээдэх. Канкан миний хүүхэд мөн байна уу, шалга.
Ту: Мэдлээ.
Ш: Энэ дөрөв дэх хүүхэд үнэхээр Янчэн ахын хүүхэд мөн бол би бүр л хэцүүднэ. Үгүй ээ. яасан ч зөвшөөрөхгүй.
Шэн: Одоо гэртээ харина за юу.
Бо: Би хүргээд өгье.
Шэн: хэрэггүй ээ. бид хоёр таксигаар явчихна.
Бо: Такси олдох юм уу?
Шэн: Ойрхон ирж байна.
Бо: Хурдан суу. Чи ядраагүй ч гэсэн хүүхэд ядарч байгаа.
Шэн: Явъя.
Бо: Нааш ир...
Шэн: Луолуо. Пинпин. Хурдан нуугдаарай. Баригдаж болохгүй шүү.
***************
Шэн: Луолуо. Пинпин. Хурдан нуугдаарай. Баригдаж болохгүй шүү.
П: Ээж ээ. тавдугаар ах таныг хайхаар явчихсан. Ээж яагаад хариулахгүй байна аа?
М: Аав ирж байгаа байх. Та нар хурдан нуугд.
Шэн: Юу... Бо захирал аа. бид нар ирчихлээ. Та ч гэсэн харь даа.
Бо: Зүгээр ээ. та хоёрыг оруулчихаад явъя. Хаалга нээ.
К: Ээж ээ. Энэ манайх би...
Шэн: Ээж нь хаалгаа нээгээдэхье. Хаалгаа нээгээдэхье. Өө. Энийг хар даа. Түгжээ нь эвдэрчихэж. Бо захирал аа. Та түрүүлээд явж бай. Би засварчин дуудчихъя.
Бо: За яах вэ. тэгвэл засах хүн дуудчих. Би хүлээж байя.
П: Ээж ээ. та нар юу хийж байгаа юм? Яагаад гэртээ орохгүй байгаа юм бэ?
Хүүхдүүд: аав аа.
Бо: Аавтайгаа баймаар байна уу?
Хүүхдүүд: Тийм.
Шэн: Та... яагаад хүний гэрт дураараа ороод байгаа юм? Азаар Луолуо нуугдчихаж.
Хүүхдүүд: Энэ хүүхдийн талаар хэлэх юм байна уу?
Шэн: Миний өргөж авсан бас нэг хүүхэд.
П: Аав аа.
Шэн: Пинпин. Аав чинь ажил дээрээ байгаа. Хамаагүй хүнийг аав гэж дуудаж болохгүй.
Бо: Шэн Шиа. Чи хэдэн хүүхэд гаргасан юм бэ?
Шэн: Гу-гуравхан. Канкан, Пинпин хоёрыг өргөж авсан юм.
Бо: Би итгэх юм шиг байна уу?
Шэн: Үнээн. Хүсвэл би өргөж авсан бичиг баримтыг нь аваад ирье. Байж бай. Энийг хар. Энэ миний гэрлэлтийн баталгаа. Бас өргөж авсан баримтууд.
Бо: Энэ үнэн юм шиг байна.
Ту: Бо захирал аа. Канкан та хоёрын эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан. Канкан та хоёрт цусан холбоо байхгүй гэж байна. Таны хүү биш байна. \
Бо: Ойлголоо. Хүүхдүүдээ сайн хараарай. Би явлаа.
Шэн: Ашгүй бэлдчихсэн байсан нь сайн боллоо. Тэгээгүй бол Канкан, Пинпин хоёрыг ч гэсэн алах байлаа. Бо Яанчэнийг амархан итгэхгүй гэж мэдсэн юм аа. Канканы үсийг авч шинжилгээ хийлгэх нь ойлгомжтой байсан. тэгээд би өөр хүний үс үлдээсэн юм. Шинжилгээний хариу гараад Канкан, Пинпин хоёр аюулгүй боллоо. Дахиад гэрээсээ зөвшөөрөлгүй гарч болохгүй. Ойлгосон уу?
П: За. Луолуо хаана байна?
Л: Ээж ээ, би энд байна.
Шэн: Та гурав... дахиад нууцаар гар болохгүй шүү. Ойлгосон уу? ялангуяа таарсан хүнийг аав гэж дуудаж болохгүй.
Хүүхдүүд: мэдлээ, ээж ээ.
***************
Ш: Ашгүй тэр хүүхэд Янчэн ахынх биш байж. Энэ эмийг олигтой амьтан биш гэж мэдээд байсан юм аа. өөр хүний хүүхэд төрүүлчихээд... Бо овогтын хүн болно гэж бодож байгаа бол битгий мөрөөд...
Эмээ: Ач нар маань яваад ганц хонож байхад бодохгүй байж чадахгүй нь. Шэн Шиаг хүүхдүүдтэй нь авчирвал яасан юм? Тэгвэл ач нараасаа тусдаа байх хэрэггүй болно.
Бо: Ээж ээ. Шэн Шиа нөхөртэй хүн. Дээр нь хоёр өргөмөл хүүхэдтэй. Манайд юу гэж ирэх вэ дээ.
Эмээ: Аан? Дахиад хоёр уу? Юуны чинь өргөмөл вэ? чиний хүүхэд байж таараа.
Бо: Үнэн. Эцэг тогтоох шинжилгээний хариу нь энэ байна. дээр нь өргөж авсан бичиг баримт нь байна лээ.
Эмээ: Чи чинь тэнэг юм уу? Өргөж авсан гэнэ шүү. Юу гэж чиний хүүхдүүдтэй чацуу хүүхэд өргөж авах юм? энэ бичиг хуурамч байж таараа. Бас энийг хар. Гэрлэлтийн баталгаан дээр байгаа эрэгтэй... Эй Ай байгаа биз дээ.
Бо: Хөөе. Хаачих гэж байгаа юм?
Эмээ: Явж ач нараа авчиръя.
Бо: Жоу Вэн. Шэн Шиаг дахиад шалгаадах. Тэр нөхөр гээд байгаа хүн нь үнэхээр байдаг үгүйг шалгаад мэдээд ир.
**************
Шэн: Нүүх хэрэгтэй юм байна. Бо Янчэн хүрээд ирвэл яах юм? баригдана гэсэн үг. Хүүхдүүд ээ. Хэдүүлээ нүүнэ ээ. Юмаа бэлдээд ээждээ туслаарай.
Хүүхдүүд: За, ээж ээ. Нүүлгэдэг хүмүүс ийм хурдан ирж байгаа юм байх даа?
Эмээ: Шиашиа. Би ирлээ. Хөөе. Шиашиа. Чи чинь яаж байна аа?
Шэн: Эгч ээ. түр хүлээж байгаарай. Би гэрээ жаахан цэгцлээдэхье.
Эмээ: Зүгээр ээ. Муухай байсан ч хамаагүй ээ. би хүүхдүүдээ л харах гэсэн мю.
Шэн: Би тэр гурвыг танайд хүргээд өгье.
Эмээ: Гурав аа? Гурав биш биз дээ? Шиашиа. Надад харуулчих л даа. Ёоёо... Би бүр хөгширч байна. ингэж удаан тэсэхгүй нь.
Шэн: Уучлаарай.
Эмээ: тэр яах вэ. би хурдан ач нараа хармаар байна.
Шэн: Хөөе. Болохгүй ээ. болохгүй.
Эмээ: Би ач нараа хармаар байна. бурхан минь. Хөөх. Би таван ачтай юм байна.
Шэн: Луолуо баригдаагүй нь яамай даа. Энэ хоёр хүүхдийг би өргөж авсан юм. өргөж авсан бичиг баримт нь байгаа. Би танд харуулъя.
Эмээ: Шиашиа. Өөрөө хүүхэд гаргачихаад хэн хүүхэд өргөж авах вэ дээ. Хэн итгэх юм?
Шэн: Би нөхөртэй юм чинь. Нөхөр маань хүүхдүүдээ өсгөхөд тусалдаг мю.
Эмээ: Шиашиа. Би шалгасан. Чи гэрлээгүй байна лээ.
Шэн: Бид нар гадаадад батлуулсан юм.
Эмээ: Гадаадад ч гэсэн шалгасан. Гэрлэлтийн баталгаа байхгүй байна лээ.
Шэн: Канкан, Пинпин хоёрыг би төрүүлсэн юм. Эгч ээ. уучлаарай. Худлаа хэлсэнд. Би танай Бо овогтынх шиг элбэг дэлбэг амьдралтай биш. Гэхдээ... бүгдээрээ миний хүүхдүүд. Би өгч чадахгүй.
Эмээ: Шиашиа. Би ойлгож байна. тийм болохоор... чи таван хүүхэд төрүүлсэн болж таарлаа.
Шэн: Тийм. Тав.
Эмээ: Янчэний аав эрт нас барсан. Дээр нь Янчэн ажлаас өөр юм мэдэхгүй. Би өдий насан дээрээ хэдэн ач хүүхдээ тойруулаад, тэднийгээ харж амьдрахыг хүссэн юм. энэ миний ганц хүсэл. Хүү минь, нааш ир...
Хүүхдүүд: Баярлалаа, эмээ.
Шэн: Санаа зовох хэрэггүй. Би ач нартай чинь уулзуулж байна. гэхдээ... та ч гэсэн надад амал.
Эмээ: Юу юм?
Шэн: Би Бо Янчэнд мэдэгдмээргүй байна. Та энийг нууж болох уу?
Эмээ: Яагаад тэрэнд хэлэх гүйгээд байгаа юм?
Шэн: Тэр хүүхдүүдээ авна гэвэл би ялагдах нь гарцаагүй. Би хүүхдүүдээ алдахыг хүсэхгүй байна. Тийм болохоор...
Эмээ: Шиашиаг гэртээ аваачих арга бодож олохгүй бол болохгүй нь. Тэгж байж л ач нараа гэртээ аваачина гэсэн үг. Санаа битгий зов. Би яасан ч хэлэхгүй.
*************
Бо: Ээж ээ. би олчихлоо. Шиашиа гэрлээгүй юм байна.
Эмээ: Би аль эрт мэдчихсэн. Гэтэл чи... би хэзээ ач нартайгаа амьдрах юм бэ? Би дахиад шинжилгээ хийлгэсэн. Пинпин,Канкан хоёр чиний хүүхдүүд.
Бо: Дахиад л надад худлаа хэлчихэж. Очиж уулзана аа.
Эмээ: Хөөе. Чамайг ингээд хүүхдээс өөр юм бодохгүй, ээжийг чинь орхиод байгаа болохоор чинь л тэгж байгаа юм. Шиашиа тэгээд л хүүхдүүдээ нууж байгаа юм.
Бо: Би ч гэсэн хариуцлагаа хүлээмээр л байна. даанч...
Эмээ: Байнга уруу царайлж явна. Ганц аятайхан үг ч хэлж чадахгүй. Ямар эмэгтэй чамайг тоох юм? Миний ач нарыг авчиръя л гэж бодож байгаа бол Шиашиаг авчир. Би тэрнийг бэрээ болгомоор байна.
****************
Шэн: Бо Янчэн яах гэсэн юм болоо? Яагаад намайг хоолонд урьсан юм бол? Ажлаа дөнгөж тараад, угаалгын өрөө ч орж амжаагүй ирсэн. Жаахан хүлээж байг.
Ш: Хөөе. Энэ чинь хэн бэ? Ийм үнэтэй зоогийн газарт чи юу хийж байгаа юм?
Шэн: Яах гээ вэ?
Ш: Яах гээд ээ? Чамтай тооцоо бодох гэж байна. Эртээд чиний хүүхдүүд намайг дээрэлхээд байсан. Янчэн ах дахиад л намайг буруугар ойлгочихсон. Өнөөдөр надтай нэг зоогийн газарт хоол иднэ гэж бодож байгаа бол, битгий мөрөөд.
Шэн: Энэ зоогийн газар танайх юм уу? чамд ямар хамаатай юм?
Ш: Зогс. Хэн чамайг яв гэсэн юм?
Шэн: Хөөе, зүгээр мөрөөрөө байж болохгүй юу? Өөр хийх ажил алга уу?
Ш: Чамд анхааруулчихъя. Чи юу ч хийсэн бай, Бо овогтын эзэгтэй болж чадахгүй. Бид хоёрын гэрлэлтийг өвөө аль хэдийн шийдчихсэн. Би тэрний хууль ёсны сүйт бүсгүй.
Шэн: Сүйт бүсгүй? Хэнд хамаатай юм?
Эр: Шэн авхай, юу болоо вэ?
Ш: Энэ хүнийг хөөж гарга.
Эр: Юу? Тэр...
Ш: Би танай ВИП үйлчлүүлэгч байх аа. энэ ичгүүргүй эм миний сүйт залууг урхидах гэж ирсэн юм. танай зоогийн газар ийм хүнд үйлчлэх гээгүй л бол хурдан хөөж явуул.
Эр: Авхай. Таныг хурдан гар гэж зөвлөе. Тэгэхгүй бол хамгаалагч дуудчихна шүү. Тэгвэл сайхан харагдахгүй л байх.
Шэн: Энэний хэлсэн болгонд итгэдэг юм уу? Энд намайг хүн хүлээж байгаа.
Ш: Хөөе. Энэ удаа бас хэнийг урхидаа вэ? Дараагийн хүнийхээ хүүхдийг гаргах гээд бэлдэж байна уу?
Шэн: Шэн Ниншүэ. Амаа мэдээрэй. Амаа татаж яв. Хүн болгон чам шиг байдаг гэж бодоо юу? Чиний толгойд эр хүнээ өөр бодох юм алга уу? Тавь. Тавиач.
Эр: Эндээс зайл гэж байна.
Ш: Янчэн ах аа. Та энд юу хийж байгаа юм?
Бо: Миний урьсан зочныг яаж байгаа юм?
Эр: Бо захирал аа. би-би таны зочин гэж мэдсэнгүй. Шэн авхай, тэр... тэрнийг
Ш: Юу гэнэ ээ? Энэний оройн хоол идэх гэж ирсэн хүн нь та юм уу? Янчэн ах аа. Та үнэхээр энэнтэй нийлчихсэн юм уу?
Шэн: Хэн нийлсэн гэж? Бо захирал бид хоёр тийм харилцаатай хүмүүс биш.
Бо: Бид хоёр нийлээгүй.
Ш: Янчэн ах аа. Мэдсэн юм аа. Та ийм эмэгтэйд сайн болох хүн биш.
Бо: Би араас нь гүйж байгаа юм.
Ш: Юу гэнэ ээ?
Бо: Үйлчлүүлэгчдийг ялгаж харьцах юм бол энэ ажил чамд зохихгүй.
Эр: Бо захирал аа. би үнэхээр мэдсэнгүй. Уучлаарай, Бо захирал аа.
Ш: Янчэн ах аа. ийм хүнтэй нийлж болохгүй. Таны хүүхдийг төрүүлсэн ч гэсэн, өөр хүний хүүхэд гаргасан хүн. Бид хоёрын хуримыг Бо өвөө аль хэдийн шийдчихсэн. Өвөөгийн үгнээс зөрөх гээ юу?
Бо: Өвөө миний хэнтэй суухыг шийдэж чадахгүй. Би бас чамтай сууна гэж бодож байсан удаагүй.
Шэн: Бо захирал аа. Хоол идэх хүсэл алга. Би түрүүлээд явлаа... Бо Янчэн. Яах гэсэн юм?
Бо: Гэрт чинь хүргэж өгье.
Шэн: Хэрэггүй. Би өөрөө харьчихна.
Бо: За яах вэ. Тэгвэл түрүүн миний хэлсэн үг... сайн сонссон уу?
Шэн: Юу юу хэлсэн гэж?
Бо: би... чиний араас гүйж байгаа гэсэн.
Шэн: Бо захирал аа. дэмий юм ярих хэрэггүй. Би нөхөртэй.
Бо: худлаа ярьж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
Шэн: Тэглээ гээд яадаг юм. би нөхөртэй байна уу үгүй юу, танд ямар ч хамаагүй.
Бо: Хамаатай байлгүй яах вэ. Би чамтай нийлчихвэл хүүхдүүд ээж, аав хоёроосоо салах шаардлагагүй болно.
Шэн: Тэгнэ ээ. хүүхдүүдээс болоод л надтай нийлэхийг хүсч таараа. Татгалзаж байна.
Бо: Буруу юм хэлчихсэн юм бол уу? ... Би араас нь гүйж байгаа юм.
Шэн: Гүйж байгаа гэнэ шүү. Хүүхдүүдийн төлөө тэгж байж.
М: Ээж ээ. өнөөдөр ууртай байгаа юм уу?
Шэн: Ээж нь уурлаагүй.
М: Ээж ээ. Аавыг санаад байна.
Шэн: Бо Яанчэн хүүхдүүдэд сайн байдаг юм шиг байна. Тэрэнтэй байх дуртай байна.
Ш: Бид хоёрын хуримыг Бо өвөө аль хэдийн шийдчихсэн. Өвөөгийн үгнээс зөрөх гээ юу?
Шэн: Үгүй ээ. удахгүй хүнтэй суух гэж байгаа. Би хамт байя гэсэн ч, эрт орой хэзээ нэгэн цагт салж л таараа. Үгүй ээ. Шэн Шиа, чи юу бодоод байна аа? бид хоёр яаж ч нийлэх вэ дээ? Хүүхдүүд ээ, унтацгаая. Хурдан унт. Эртхэн унтаж амар, за юу. Хурдан унтацгаа. Унтаарай.
****************
М: Чи энд аавтай уулзахаар ирсэн гэсэн. Ээж мэдчихгүй байгаа.
Ха: ээж бид нарыг аавтай уулзахаар ирснийг мэдвэл гомдох байх даа. Нөгөө муу хүн байна.
М:Явъя.
Ш: Шан Шиа л Янчэн ахын араас гүйж, урхидах гэж байгаа байж таараа. Янчэн ахын дэргэдээс холдож болохгүй. тэгэхгүй бол тэр эм ирээд наалдчихна.
Бо: Ор.
Ш: Янчэн ах аа.
Бо: Чи энд юу хийж байгаа юм?
Ш: Та ажил ихтэй байгаа болохоор би хань болохоор ирлээ.
Бо: Хэрэггүй. Хурдан гар.
Ш: Янчэн ах аа. Шэн Шиа дахиад л намайг муулаа юу? Тэр л бид хоёрын дундуур орж ирсэн.
Бо: Шан Шиа байхгүй байсан ч, би чамтай гэрлэхгүй.
Ш: Янчэн ах аа. Би танд уурлахгүй ээ. Тэрний ямар хүн болохыг мэдээд та өөрөө над дээр ирнэ. Ажиллаад ядарч байна уу? Би бариад өгье.
Ха М: муу хүн.... Муу хүн.
Бо: Гар гэж байна.
Ш: Янчэн ах аа. Яаж ч байсан би таны сүйт бүсгүй. Бо өвөө эргэж ирээд бид хоёрыг гэрлүүлнэ гэсэн.
Бо: Өвөөгийн ирэхийг хүлээх шаардлагагүй. Би чамаас сүйгээ цуцална.
Ш: Шэн Шиа гэдэг тэр эм, хүүхдүүдийг чинь гаргаж өгснөөс болоод ингэж байгаа юм уу?
Бо: Амаа мэдэж яриарай.
Ш: Та... хэн бэ?
М: Муу хүн. Миний ээжийг муу хэлсэн... муу хүн...
Ш: Та муу хоёр чөтгөрийг би зүгээр өнгөрөөхгүй дээ.
Бо: Хурдан яв. Дахиад энд ирээд үзээрэй.
Ш: харамсана даа.
Бо: Туантуан. Манман. Та хоёр зүгээр үү? Та хоёр энд юу хийж байгаа юм?
М: Аав аа. бид хоёр таныг санаад байна.
Ха: Аав аа, ээжид битгий хэлээрэй. Тэгэхгүй бол ээж гомдчихно.
Бо: Хүүхдүүдийнхээ төлөө Шэн Шиатай заавал гэрлэх хэрэгтэй.
*****************
М: Өнөөдөр аав яасан ч тэр эмэгтэйтэй гэрлэхгүй гэсэн.
О: Ашгүй дээ.
Ха: Аав надад ч гэсэн сайн байдаг. Аав зөндөө олон сонирхолтой гоё тоглоомнууд авч өгсөн. Бүгдээрээ аавын гэрт очвол сайхан байх байх даа.
Л: Гэхдээ бүгдээрээ аавын гэрт оччихвол ээж гомдоно.
К: Аав, ээж хоёр хамт байдаг байсан бол сайхан байхгүй юу.
*****************
Шэн: Үнэнийг хэлэхэд энд ирэхгүй байсан ч болно. Би Манман тэр хэдийг танайх руу хүргээд өгчихнө.
Бо: Зам дагуу. Дахиад буруу хаалган дээр ирчихээгүй биз дээ?
Шэн: Юу гэж дээ. Хөөе.
Бо: Яасан бэ?
Шэн: Өнөөдөр... Гэрээ цэвэрлээгүй байгаа. Цэвэрлэгээ хийх зав гараагүй. Эндээ түр хүлээж бай. Би Манман тэр хэдийг гаргаад ирье. Хүлээж бай.
Бо: Канкан, Пинпин хоёрт эцэг тогтоох шинжилгээ хийлгэснийг мэдээгүй юм шиг байна. Тэрнээс өөр надаас нуух юм үлдээгүй байлгүй дээ.
Шэн: Хүүхдүүд танайд долоо хоног. Ирэх долоо хоногт би буцаагаад авчирна. Манман. Туантуан. Ан Ан. Аавынхаа үгэнд сайн ороорой. Ээж нь орлоо шүү.
Бо: Эртээд хэлсэн юм... сайн бодож үзсэн үү?
Шэн: Юу?
Бо: Надтай гэрлэ.
Шэн: Хүүхдүүдээ авахын тулд, хамаагүй ярьж байх шив. Би лав ингэж гэрлэхгүй. Хүсэхгүй байна...
Хүүхдүүд: Ээж ээ. ээж ээ.
Шэн: Хүүхдүүдээ авах гэж л тэгж байгаа юм. Тэгээд ч сүйт бүсгүйтэй. Гэхдээ миний зүрх яагаад байна аа? Би арай Бо Янчэнд... Тийм байх ёсгүй.
М: Аав аа. Та ээжтэй гэрлэмээр байгаа юм уу?
Бо: Тийм ээ. Ээжтэй нь гэрлэчихвэл та нар ааваасаа дахиад салах хэрэггүй болно.
М: Тэгвэл... бид нар ээжтэй гэрлэхэд тусална аа.
***************
М: Аав аа. одоо эхлэх үү?
Бо: Эхэлье.
М: эхлээд... Нэгдүгээрт. Ээжийн дуртай юмыг олж мэдэх.
Шэн: Юу вэ? Хэн ийм их гадил өгдөг байна аа? би ямар сармагчин уу?
М: Ээж улаан өнгөнд дуртай. Хар, саарал өнгөнд дургүй.
Шэн: Компани дээр ямар нэг юм болох гэж байгаа юм уу?
Эм: Бо захирал яагаад байгааг мэдэхгүй. Компаний бүх дрожийг улаан өнгөөр соль гэсэн.
Шэн: Аан?
О: Ээж удаан унтах дуртай. Өглөө эрт босох дургүй. Өглөө эрт сэрэхээрээ ууртай байдаг.
Эр: Шэн Шиа. Одооноос чи өглөө эрт цагаа бүртгүүлэх хэрэггүй. Дуртай үедээ ирж байгаарай.
Шэн: Аан? Бо захирал аа. Яагаад намайг зүгээр байлгахгүй байгаа юм? надад тэгтлээ дургүй юм уу?
Бо: Юу? Би яасан гэж?
Шэн: Яагаад тийм их гадил өгч байгаа юм?
Бо: юу? Гадиланд дуртай гээ биз дээ?
Шэн: Тэгвэл яагаад намайг өглөө цагтаа ирэх хэрэггүй гэж байгаа юм?
Бо: Өглөө эрт босох дургүй гээгүй билүү? Одооноос өөрийнхөө хүссэнээр л бай.
Шэн: Гэхдээ... үнэхээр сэжигтэй байна...
Бо: Би чамайг дуртай байх байх гэж бодсон юм. дрожийг хүртэл улаанаар сольчихсон.
Шэн: Энээс болсон юм уу? Компаний дрожийг улаанаар солино уу байна уу надад хамаагүй. Яагаад миний ширээг улаанаар будаж байгаа юм? компани даяар ганцхан миний ширээ л улаан өнгөтэй.
Бо: Таалагдахгүй байна уу? таалагдахгүй байвал би сольчихъё. Манман надад туслаад байгаа юм уу, хорлоод байна уу?
Шэн: Хүүхдээ авахын тулд элдвийг хийж байх шив.
Бо: Хүүхдийн төлөө тэгээгүй... би... чамтай гэрлэмээр байна.
Шэн: Надтай гэрлэх гээд байгаа чинь... хүүхдийн төлөө биз дээ?
Бо: Үгүй ээ. яагаад гэвэл... би чамд сайн.
Шэн: Би.. итгэхгүй байна.
Бо: Би хүүхдүүдийнхээ төлөө гэж бодож байтал... би үнэхээр... тэрэнд хайртай болчихож... Би чамд сайн. Би үнэхээр чамд сайн.
Шэн: Үнэн юм бол уу? Эсвэл хүүхдүүдээ авах гэж худлаа хэлж байна уу? Шэн Шиа, чи юу л бодоод байна даа? чамд сайн байсан ч гэсэн, сүйт бүсгүйтэй хүн. Өвөө нь бид хоёрыг хамт байхыг яасан ч зөвшөөрөхгүй. Бодох ч хэрэггүй.
*******************
Ту: Босс. Танд шинэ туслах хэрэгтэй юм шиг байна.
Бо: Ажлаа хиймээргүй байна уу?
Ту: Үгүй ээ, үгүй. миний хэлэх гэсэн үг бол... Таны хувцас, хоол ундыг хариуцдаг шинэ хүн хэрэгтэй л гэж хэлээд байна. Босс. Шэн туслахыг шилжүүлбэл ямар вэ?
Бо: Дизайны хэлтэст ажиллаж байгаа биз дээ? Шилжүүлж яах юм?
Ту: Тэгвэл хувийн туслахын ажлыг давхар хий гээд хэлчих. Дизайны хэлтсийн ажилтай харшлахгүй шд.
Бо: тэгвэл чиний хэлснээр болог. Нээрэн. Чи сүүлийн үед сайн ажиллаж байгаа. Ирэх сарын цалинг чинь 20мянгаар нэмлээ.
Ту: Баярлалаа, босс.
******************
Шэн: Бо Янчэн. Яагаад намайг захирлын туслах болгож байгаа юм?
Бо: Компаний томилгоо. Асуудал байна уу?
Шэн: мөн тийм байхдаа..
Бо: Хүзүү хөшөөд эвгүй байх чинь. Ирээд хүзүү бариад өг.
Шэн: Би юу?
Бо: өөр хэн барих юм?
К: Том ах аавыг ээжийг итгүүлж чадахгүй байгаа болохоор бид нарыг аавд туслаарай гэсэн.
П: Тэгвэл хоёулаа аавд яаж туслах вэ?
К: Эхний төлөвлөгөө аавыг эхнэртэй болгох. Тэр хоёрт ганцаараа байх боломж гаргах.
Шэн: Бо захирал аа. Одоо би ажлаа хийж болно биз дээ?
Бо: Чи миний туслах болсон. Яваад юмаа аваад, миний өрөөнд нүүгээд ир. Хэрэг болсон үед хажууд байж байсан нь дээр.
Шэн: Татгалзаж болох уу?
Бо: Үгүй гэвэл яах вэ?
Шэн: Яасан ч үгүй. Хн.
Бо: Хөөе. Хөөе. Хөөе. Ярилцъя л даа.
Ш: Намайг эзгүйд Янчэн ахтай сээтэгнэнэ гэнэ ээ. тийм ч амархан надаас салчихдаггүй байх аа. Шэн Шиа хэдэн хүүхэд гаргаж өгсөн байх хамаагүй. Би ч гэсэн Янчэн ахад хүүхэд төрүүлж өгч чадна. Тэр үед... надтай гэрлэхээс аргагүй болно.
П: Аавын ажлыг өрөөг олох ийм хэцүү байх гэж.
К: Нөгөө муу хүн байна.
П: Том ах аавыг муу эгчтэй гэрлэхгүй гэсэн биз дээ? Энэ эгч яагаад энд байгаа юм бол?
К: Дахиад ээжийг дээрэлхэх гэж байгаа байх. араас нь дагая.
П: За.
**************
Ш: Янчэн ах аа. Би хүрээд ирлээ.
Бо: Шэн Ниншүэ. Чи юу хийгээд байгаа юм?
Ш: Янчэн ах аа. Та Шэн Шиагаас өөр хүн олж харахаа больж. Надад өөр арга байсангүй. Өнөөдрөөс бид хоёр жинхэнэ хосууд болно.
Бо: Намаас холд.
Ш: Янчэн ах аа. Эсэргүүцэх хэрэггүй. Би танд сайн үйлчилнэ ээ. Янчэн ах аа. эсэргүүцэхээ боль лдоо. Нэгэнт ийм юм болчихоод байхад...
****************
Шэн: Хөөе. Канкан. Пинпин.
К П: Ээж ээ.
Шэн: Та хоёр энд юу хийж байгаа юм?
К: Ээж ээ. нөгөө муу эмэгтэй. Аав...
Шэн: Юу? Би ойлгохгүй байна.
П: Ээж ээ. хурдан явъя.
Шэн: Хөөе хөөе.
Бо: Зайл.
Ш: Янчэн ах аа. Би танд үнэхээр хайртай.
Шэн: Зүгээр үү?
Бо: Үгүй... юм шиг байна...
К: Чшш...
Шэн: Зүгээр биш ээ? би эмч дуудаадахъя.
П: Аавын эхнэртэй болох эхний алхам... амжилттай.
Шэн: Би... би эмч дуудаад өгье.
Бо: Надад хариулахгүй юм уу?
Шэн: Хариу... ямар хариулт?
Бо: Надтай гэрлэх үү? Намайг хүүхдүүдийг чинь авчихна гэж айгаад байгаа юм уу? Чиний хүүхдүүд. Би чамаас булаахгүй. Миний эд хөрөнгө ч гэсэн чинийх. Би ч гэсэн чинийх...
Шэн: Гэхдээ... чи сүйт бүсгүйтэй биз дээ?
Бо: Тэр өвөөгийн хийсэн хэрэг. тооцохгүй. Миний эхнэр болох хүн... ганцхан чи...
*************
Шэн: Бо эгч ээ.
Эмээ: Би саад болчихоогүй биз дээ?
Шэн: Үгүй ээ, үгүй. бид нар яагаа ч үгүй.
Эмээ: Шиашиа. Чи миний сонгосон бэр шүү. Энэ золигийг сонгосон болохоор чинь би баяртай байна. хурдан явъя. Канкан, Пинпин хоёрыг гэртээ аваачъя. Гэр бүлээрээ бүгдээрээ хамтдаа байх хэрэгтэй.
Шэн: Баларсаан, баларсан. Эгч мэдээгүй байх ёстой доо. Канкан, Пинпин хоёрын хэн гэдгийг Бо Янчанд хэлээгүй байх ёстой. Би баахан худлаа хэлчихсэн.
Эмээ: Шиашиа. Чи... чи дургүй байгаа юм уу? Чи дургүй байгаа бол би чамайг хүчлэхгүй ээ. өөрийгөө буруутгах хэрэггүй.
Бо: Тийм ээ. Хүссэн үедээ ирэхэд болно. Би хүлээж байя.
П К: Аавын эхнэр авах төлөвлөөгөө... амжилттай.
Шэн: Боломж гарахаар хүүхдүүдийн тухай хэлэх хэрэгтэй юм байна.
************
Өвөө: Ниншүэ. Чи яагаа вэ? хаа байсан энд надтай уулзахаар ирээд.
Ш: Өвөө. Та гэртээ харилгүй зөндөө удчихлаа. Таныг санаад ирлээ.
Өвөө: Сайн охин шүү. Тийм болоод л өвөө нь чамайг бэр охиноо болгоно гэж сонгосон юм.
Ш: Өвөө. Би таны бэр охин болж чадахгүй байж магадгүй.
Өвөө: Юу?
Ш: Таныг эзгүй байх хойгуур нэг эмэгтэй гараад ирсэн. Янчэн ахаас салахгүй байгаа. Хэдэн жилийн өмнө Янчэн ахыг урхиадаад, гурван хүүхдийг нь төрүүлчихсэн байна лээ. Одоо гурван хүүхдээрээ түрий бариад баян айлын эхнэр болохыг хүсч байгаа. Янчэн ах ч гэсэн урхидуулчихаад байна. Надад ямар ч арга алга.
Өвөө: Битгий уйл. Битгий уйл. Чи миний сонгосон бэр охин. Тэд нар миний үгэнд орохгүй хаачдаг юм. Гэхдээ гурван хүүхэд төрүүлсэн гэхээр...
Ш: Өвөө. Тэр хүн Янчэн ахын гурван хүүхдээс гадна өөр хүний хоёр хүүхдийг төрүүлсэн хүн. Сургуульд байхдаа л хүнтэй суугаагүй байж жирэмсэн болчихсон. Замбараагүй амьдралаар амьдарч байсан хүн. Тийм хүн таны бэр охин болчихвол...
Өвөө: Яасан ч зөвшөөрөхгүй. Тийм хүний хүүхдүүдийг ч хүлээн зөвшөөрөхгүй.
Ш: Өвөө. Тэгвэл би таныг хурдан очиж намайг өмөөрнө гэж ойлголоо шүү.
Өвөө: Айлтгүй. Өвөө нь чиний өмнөөс шийдээд өгнө.
****************
М: Минийх.
Эмээ: Аав аа. Та яагаад хүрээд ирэв?
Өвөө: Би ирээгүй бол энэ айл юу болохыг хэн мэдлээ. Энэ юу болоод байгаа юм?
Эмээ: Аав аа. Та ирээгүй удсан болохоор мэдээгүй байгаа. Надад ч хэлэх боломж гарсангүй. Та гуч нартай болсон. Манман. Туантуан. Ан ан. Хурдан, буурай өвөөтэйгөө мэндэл.
Хүүхдүүд: буурай өвөө сайн байна уу.
Өвөө: Юуны чинь гуч. Янчэн гэрлээ ч үгүй байхад. надад ямар ч гуч байхгүй.
Эмээ: Аав аа. энэ их урт түүх. Ямартай ч, энэ хүүхдүүд манай Бо овгийг залгамжлах хүүхдүүд.
Өвөө: Гайгүй байлгүй. Тэр муу золиг. Ямар эмэгтэйгээс хүүхэдтэй болсныг нь мэдэхгүй. Яаж ч байсан эд нар манай Бо овгийн хүүхдүүд биш.
Эмээ: Аав аа. энэ талаар... би танд аяар хэлж өгье.
Өвөө: Хэрэггүй. Би бүгдийг нь мэдэж байна. наадуулаа бушуу буцаагаад явуул. Харах ч хүсэл алга.
Эмээ: Үгүй ээ. Миний ач нарыг хэн ч хөөх ёсгүй.
Өвөө: Чи...
М: Буурай өвөө. Бид нар танд саад болоод байна уу?
Ха: Буурай өвөө, бид нар чанга ярихгүй ээ за юу?
О: Буурай өвөө, та уурлачихсан юм уу? Ан Ан таныг аргадаад өгье.
Өвөө: Март март. Энд байх хэрэг алга. Манай Бо овогтынх байшингаар дутаагүй. Би явлаа.
Эмээ: Аав аа.
О: Эмээ. Буурай өвөө бид нарт дургүй юм уу.
Эмээ: Яалаа гэж. Яаж та нарт дургүй байх вэ дээ. Манай Ан Ан ёстой мундаг. Энэ хөгшнийг дээ. Яачихаад байгаа юм бол доо?
****************
Хүүхдүүд: Буурай өвөө, хамт тоглоё. Буурай өвөө. Буурай өвөө.
О: Буурай өвөө миний даашинзыг хар даа. гоё байгаа биз
Өвөө:Гоё юм аа. гоё байна. сайн байна. сайн хүүхдүүд.
О: Намайг бариарай.
М: Намайг бариач ээ... Зөөлөн. Зөөлөн.
Өвөө: Унав аа.
М: Унав аа.
Өвөө: Зөөлөн зөөлөн. Зөөлөн... Тэр хүүхдүүд даанч тийм ээжтэй нь харамсалтай. Үгүй ээ. Янчэнийг тийм хүнтэй суулгаж болохгүй.
К: Луолуо. Чи яагаад гуниглаа вэ?
Л: Та нар бүгдээрээ аавыг харсан. Би л ганцаараа хараагүй.
П: Ээж аав, эмээ хоёрт хэлнэ гэж байна лээ. Бид нарыг зургаан ихэр гэж хэлнэ гэсэн.
К:. Тийм. Дахиад жаахан л хүлээчих. Удахгүй бүгдээрээ аавтай хамт амьдардаг болно. Байна уу. том ах аа.
М: Гуравдугаар дүү. Бид нар нэг хэсэгтээ хамт байж чадахгүй юм шиг байна. өнөөдөр буурай өвөө ирсэн. Бид нарт дургүй юм шиг байна лээ.
К: Тэгвэл та нар аавын гэрт болгоомжтой байгаарай. Луолуо. Чи компани дээр очоод аавыг сэмхэн харчихаад ирэх үү? Гэхдээ баригдаж болохгүй шүү. За юу?
Л: Тэгье.
****************
Л: Газрын зургаас харахад удахгүй аавын компани дээр очих ёстой.
Өвөө: Ёоёо ёох.
Л: Өвөө, та яасан бэ?
Өвөө: Хүү минь, өвөө нь шагайгаа эвгүй болгочихлоо. Дээр нь утсаа хайгаад олдоггүй. Алив, өвөөдөө туслаарай.
Л: өвөө, би танд тусалъя. Өвөө, жаахан хөдөлгөөд үз дээ. Өвдөж байна уу, үз дээ. Би босгоод өгье.
Өвөө: За. Өвдөхөө больчихсон байна. Хүү минь. Чамайг хэн гэдэг вэ?
Л: намайг Луолуо гэдэг.
Өвөө: Луолуо. Яасан сайн хүү вэ?
Л: өвөө. Манай ээж ажлаа хийгээд завгүй. Зөндөө ядарна. Би ээждээ массаж хийж өгдөг байхгүй юу.
Өвөө: Хөөх. Ийм сайн хүү байх гэж. Миний ач гуч байсан бол сайхан байхгүй юу.
Л: өвөө. Би аав дээрээ очихоор явж байна. Гэхдээ орой болчихлоо. Би гэртээ харилаа. Өвөө, баяртай.
Өвөө: За за... за за.
***************
Эм: Бо захирал аа. энэ Францын алдартай дизайнерын хийсэн даашинз. Хорвоод ганцхан байгаа. Шэн авхайд өмсүүлж харах уу?
Бо: Өмсүүлээд үз.
Шэн: Энэ... ямар байна?
Бо: Шиашиа. Үнэхээр үзэгслэнтэй.
Шэн: Хүн магтахдаа ийм сайн гэж мэдээгүй юм байна.
Бо: Үнэнийг л хэлж байна.
Шэн: Тэгвэл өвөөгийн хүлээн авалт... энийг өмсөж болох уу?
Бо: Болно. Би тэр өдөр чамайг Бо Янчэн, миний эмэгтэй гэдгийг зарлана.
Шэн: Би зөвшөөрөөгүй байгаа.
Бо: Хамаагүй. Би чамайг яасан ч тавьж явуулахгүй.
Шэн: Үнэнээ хэлэх цаг болж.
*************
Ш: Өвөө.
Эр: уулзалгүй удсан байна.
Ш: Өнөөдөр Шэн Шиа гэдэг тэр эмэгтэй ирнэ. Тэгэхээр та миний хэргийг хурдан шийдэж өгөөрэй.
Өвөө: Айх хэрэггүй. Би өнөөдөр олон хүний өмнө чамайг миний бэр охин гэж зарлана.
Хүмүүс: Хөөх.
Эр: Гурван хүүхэд байна.
Ш: Өвөө, нөгөө эмэгтэй чинь тэр байна. Шэн Шиа тэр байна.
Өвөө: Тэр юм уу?
Эм: Хөөх.
Ш: Гурав аа? Нэг нь хаанаас гараад ирэв ээ? Тэрний өөр хүнээс гаргасан хүүхдүүд. Тэгчихээд Бо овогтэн бэр болно гээд байгаа юм. Ичих нүүргүй амьтан.
Өвөө: Яасан ч зөвшөөрөхгүй.
Шэн: Өвөө, сайн байна уу. Намайг Шэн Шиа гэдэг.
Өвөө: Ичихийг мэдэхгүй ийм хүн байх гэж. Өнөөдөр ямар нүүрээрээ ирээ вэ?
Шэн: Өвөө. Өнөөдөр бид хоёр анх удаа уулзаж байна. Та... ямар нэг эндүүрэл гараагүй биз?
Өвөө: Юуных нь эндүүрэл. Залуу хүн байж хичээж ажиллахын оронд амар хялбар арга хайж байдаг. Ийм эмэгтэй манай Бо овогтын бэр болно гэлүү. Битгий мөрөөд...
Л: Өвөө, та энд юу хийж байгаа юм?
Өвөө: Луолоу, чи энд юу хийж байгаа юм? Чи... тэрний хүү юм уу?
Л: Тийм. Миний ээж. Өвөө. Та яагаад миний ээжийг загнаад байгаа юм бэ?
Ш: Харав уу? өвөө. Та нарт дургүй байна. Бо овогтын бэр болно гэлүү? Битгий мөрөөд. Наад хэнийх нь мэдэгдэхгүй хүүхдүүдээ дагуулаад бушуу явж үз. Ичих нүүргүй амьтан. Намайг алгадсан уу?
Шэн: Хэнийг доромжлоод байгаа юм? Дахиад хэлээдэх. Амыг чинь ураад өгье.
Ш: Чи... өвөө энийг хар л даа.
Өвөө: Чи... бүдүүлэг. Ямар ч хүмүүжил алга. Би чамайг яасан ч Бо овгийн хүн болохыг зөвшөөрөхгүй. Хурдан яв.
Ш: хамгаалагч. Энэ эмийг хүүхдүүдтэй нь хөөгөөд гарга.
Бо: Хүрээд үзээрэй.
Бүгд:. Хөөх.
Бо: Шэн Шиаг хэн дээрэлхэхийг харъя.
Эмээ: Шиашиа. Яагаад дахиад нэг гараад ирэв ээ?
Бо: Шиашиа. Юу болоод байна аа?
Шэн: Өмнө нь та нарт хэлэх боломж гараагүй юм. үнэнийг хэлэхэд би зургаан ихэр хүүхэд төрүүлсэн. Канкан, Пинпин хоёроос гадна Луолуо байгаа.
Эмээ: Юу? Шиашиа. Чи манай Бо овгийн азын тэнгэр юм даа.
Ш: Юу? Энэ хүүхдүүд Шэн Шиагийн өөр хүнээс гаргасан хүүхдүүд биз дээ?
Өвөө: Юун азын тэнгэр? Хар. Чи бүр толгойгоо алдаж. Ийм эмэгтэйтэй гэрлэнэ гэж яаж бодож чаддаг байна аа? Манай Бо овогтыг яаж доромжлох гээ вэ?
Бо: Өвөө. ШэнШиа ямар эмэгтэй гэсэн үү? Шэн Шиа ямар эмэгтэй болохыг би сайн мэднэ. Харин та бусдын үгээр үг хийх хэрэггүй.
Ш: Янчэн ах аа, би худлаа хэлээгүй. Та ч гэсэн хууртахаа боль. Энэ гурван хүүхэд таных биш. Та ч гэсэн эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн биз дээ? Тэрэнтэй гэрлэхийн тулд өвөөд худлаа хэлээд байгаа юм уу?
Өвөө: Биухаанаа алдчихаагүй байна. энэ хүнийг яасан ч манайх хүлээж авахгүй. Хүүхдээрээ түрий барьж байна. дараа яахыг хэн мэдлээ. Чиний хүүхдээс гадна өөр хүний хүүхдийг төрүүлсэн хүн. Ийм хүн манай босгоор алхах ёсгүй.
Шэн: Би хэзээ өөр хүний хүүхэд төрүүлсэн юм? Миний зургаан хүүхэд бүгд Бо Янчэнийх.
Өвөө: Хн. Эд нарыг хуурч болох ч... намайг хуурч чадахгүй.
Ш: Яг үнэн. Энэ гурван хүүхэд Янчэн ахын хүүхдүүд биш. Эцэг тогтоох шинжилгээгээр ямар ч холбоогүй гэж гарсан. Худлаа хэлсээр л байх уу?
Бо: Миний Канканд шинжилгээ хийлгэснийг чи яаж мэдсэн юм?
Ш: Би таныг хууртчихаж магадгүй гэж бодоод л... таны өмнөөс харсан юм.
Бо: Миний нүднээс далдуур чинь өөр юу хийсэн бэ? Намайг мэдэхгүй гэж бодоо юу?
Өвөө: Бо Янчэн. Би Ниншүэг хар багаас нь мэднэ. Тэгж элдэв зүйл хийх хүүхэд биш. Чи энэ эмд хууртсан байна.
Шэн: За яах вэ. Шэн Ниншүэ. Чи миний гурван хүүхдийг Бо Янчэний хүүхэд биш гэлээ. Тэгвэл яг одоо шинжилгээ хийлгээд үз. Хэрвээ Бо Янчэнийх гэдэг нь батлагдах юм бол чи надаас, бас миний хүүхдүүдээс уучлалт гуй.
Ш: Болж байна. Харин Янчэн ахын хүүхдүүд биш бол чи сөхөрч суугаад надаас уучлалт гуй. Дахиад Янчэн ахад ойртох хэрэггүй.
Өвөө: Энэ хүүхдүүд Бо овогтын хүүхдүүд мөн бол би хүүхдийн мөнгө өгөхөд бэлэн байна. Тэгсэн ч гэсэн би чамайг Бо овогтынд оруулахгүй.
Бо: Өвөө.
Эмээ: Аав аа. Та яагаад байна аа? Зөнөчихөө юу?
Өвөө: Дуу. Та нар миний хар багаас нь өсөхийг нь харсан Ниншүэгээс илүү гадны хүнд итгэж байгаа юм уу? Та нар л зөнөчихөөд байна.
Бо: За яах вэ. Тийм бол... Танд харуулах юм байна. Энэ Шэн Ниншүэ анх удаа Шэн Шиаг гүтгэж байгаа бичлэг. Компани дээр хүмүүсийг Шэн Шиаг нэгжиж, зургаан настай хүүхэд дээрэлхэж байгаа нь. Хамгийн сүүлд Ниншүэ миний өрөөнд орж надад эм уулгасан. Бүгд хяналтын камерын бичлэг. Өвөө. Таны хэлээд байгаа хүмүүжилтэй Ниншүэ чинь энэ үү?
Өвөө: Ниншүэ. Чи ийм юм хийгээ юу?
Ш: Өвөө. Шэн Шиагаас болж байгаа юм. Янчэн ах бид хоёрын дундуур ороогүй бол би ингэхгүй л байсан.
Өвөө: Хангалттай. Чи... үнэхээр урам хугарч байна.
Бо: Юм болгонд Шэн Шиаг буруутгахаа боль. Чи угаасаа надад таалагддаггүй. Чамтай сүй тавьсанаа ч мэдэхгүй юм байна. өнөөдөр энд ирсэн хүмүүс бүгд гэрчилнэ биз. Бо Янчэн би... Шэн Ниншүэтэй ямар ч холбоо, хамаарал байхгүй. Миний эхнэр... Шэн Шиагаас өөр хэн ч биш.
Ш: Бо Янчэн. Чи яаж намайг ингэж чадаж байна аа?
Ту: Бо захирал аа. Шинжилгээний хариу гарчихлаа.
Өвөө: Өгөөдөх. Энэ... энэ... эд нар бүгдээрээ миний гуч хүүхдүүд.
Ш: Үгүй ээ. би өөрийнхөө нүдээр харсан.
Шэн: Тэр үед... Янчэнийг миний хүүхдүүдийг булаана гэж айгаад би өөр хүний үс тавьчихсан болохоор эцэг тогтох шинжилгээний хариу биш гэж гарсан юм. Гэтэл Янчэнийг биш, чамайг хуурна гэж төсөөлсөнгүй.
Ш: Тийм байх ёсгүй. Тийм байх ёсгүй. Энэ шинжилгээ хуурамч. Өвөө. Надад итгэ л дээ.
Өвөө: Хангалттай. Дахиад чамд итгэх арга алга.
Ш: Бо Янчэн. Чи яаж ингэж чадаж байна аа? би чиний сүйт бүсгүй.
Бо: Би чамд олон боломж өгсөн. Тэгээд ч ухаан орохгүй бол одоо яая гэх вэ.
Эр: Шэн Ниншүэ. Таныг бусдыг өдөөн турширч хүний биед халдсан зэрэг хэрэгт буруутгаж байна. хурдан дагаад яв.
Ш: Үгүй ээ. үгүй. Янчэн ах аа. намайг авраач дээ. Намайг авар л даа.
Өвөө: Охин минь. Уучлаарай. Өвөөгийнх нь буруу байж.
Л: Буурай өвөө. Та бид нарыг үзэн яддаг хэвээрээ юу?
Өвөө: Буурай өвөө нь яалаа гэж та нарыг үзэн ядах вэ? өвөө нь хайртай. Хэтэрхий оройтож.
П К: Буурай өвөө.
Хүүхдүүд: Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө. Буурай өвөө.
Бо: Шиашиа. Зүгээр ээ. би энд хүлээж байя. Энэ удаа... дахиад зургаан ихэр биш байгаа?
Бүгд: Бо захирал аа, баяр хүргэе. Эзэгтэй зургаан ихэр хүүхэд төрүүлсэн.
Бо: нэг удаа зургаан ихэр ч яая гэх вэ. дахиад гарвал яан аа?
Эм: Баяр хүргэе. Эзэгтэй, охинтой боллоо. Хүлээгээрэй. Дахиад хүүхэд байна.
Бо:. Аан?
Төгсөв.
Back to episodes Go home