Гранд Туризмо
Үргэлжлэл: 02:14:23: мин
Дүрүүд:
Эр:
Стив Яннын аав
Коби Янны дүү
Жек Солтер инженер
Дэнни Мур Ниссаны маркетинг
Персол Янны найз
Уралдаанчид:
Янн Марденборо
Мэтти
Николас
Марсел Дюранд
Антонио Круз
Ави Бат
Ю Хуан Ли
Клаус Хоффман
Эм:
Лесли Яннын ээж
Одри Янны найз охин
Уралдаанчид
Лиа Вега
Кло Маккормик
------------------------------------------------
КОЛАМБИЯ ПИКЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
ПЛЭЙСТЭЙШН ПРОДАКШНЗ/2,0 ЭНТЕРТЭЙНМЕНТИЙН БҮТЭЭЛ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
25 жилийн өмнө Казунори Ямаучи автоспортын уралдааныг бүгдэд хүртээлтэй болгохоор шийдсэн юм.
Тэр автомашины уралдааны дэлхийн хамгийн бодитой симуляторийг зохион бүтээсэн байна.
Тэгээд түүнийгээ ингэж нэрлэжээ...
ГРАН ТУРИЗМО
---------------------------------------------------------------------------------------------------------------------
БОДИТ ҮЙЛ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
КАРДИФФ, УЭЛЬС, ИХ БРИТАНИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Тийм ээ, тийм. Ямар харагдаж байна?
Янн: Өө, бурхан минь! Аваад ирлээ, анд аа. Энэ тахал! Ийм зүйл болж байгаад би итгэхгүй байна. Тийм ээ!
Перс: Ямар харагдаж байна?
Янн: Өө, андаа, үнэхээр тасархай.
Перс: Хөгшөөн, чи өөртөө шинэ жолооны хүрд авахын тулд хичнээн сар бандааш зарсан бэ? Үнэнээ хэл. Миний сайн мэдэх юм бол чи одоо тоглоомын кафед бага очдог болно.
Янн: Тийм ээ, анд аа, би кафегаас бүр уйдсан. Би тэр кафед ядаж ганц удаа орсон хүн болгоныг хожсон гэдэгт 99% итгэлтэй байгаа. Бас чамд хэлэхэд, би шинэ жолооны хүрд авах гэж дотуур хувцасны дэлгүүрт ганцхан сар ажилласан. Олон тооны сарууд биш. Ганц тооны сар. Үнэний мөч. Өө, энэ төгс. Миний хуучин системээс хамаагүй дээр. Намайг уучлаарай, намайг одоо зогсоох араггүй. Би дийлдэшгүй.
Перс: Тийм ээ, Биг Дог. Сая Рори ирсэн, тэр лоббид уулзъя гэж хэлүүлсэн. Ле Маны уралдаан. Тийм үү?
Янн: За яахав. Би Роритой тоглоё.
Стив: Янн.
Янн: Гэхдээ түүнд өөрийнхөө авсыг авчир гээрэй.
Стив: Янн.
Янн: Аан за. Уучлаарай, аав аа.
Стив: Бид талбай руу явах гэж байна. Чи гадагш гарч жаахан бөмбөг өшиглөхгүй юм уу? Цэвэр агаар амьсгал. Энэ чамд л сайн.
Янн: Үгүй ээ, би зүгээр.
Стив: Эрт орой хэзээ нэг цагт чи энэ өрөөг орхино биз дээ, тийм үү?
Коби: Аав! Яасан бэ, явцгаая!
Стив: Чи өөрийнхөө дүүгээс суралцах хэрэгтэй. Хэрэв чи энэ хараал идсэн тоглоом шигээ хөл бөмбөгөөр дагнасан бол...
Янн: Би хөл бөмбөгт дургүй, аав аа. Бид энэ тухай ярилцсан.
Перс: Юу болсон бэ, чи наанаа байна уу? Тийм ээ. Бурхан минь, аавд чинь чиний амьдралын хэв маяг таалагддаггүй бололтой.
Янн: Бурхан минь, тийм ээ, хэлэх ч юм биш. Андаа, би одоохон гялс тохиргоо хийх гэж байна.
Перс: Чи хаана байна аа? Янни. Янни, чи хаачсан бэ?
Янн: Уучлаарай, би арын далавчийг суурилуулж байна. Газарт сайн наалдахын тулд. Илүү суулттай налуу өнцөг.
Перс: Янни. Рорис хүлээгээд байна.
Янн: Уучлаарай, энэ машин тасархай болсон. Энэ миний цагийг үрсэн юм болно, гэхдээ чамд нэг юм хэлэх үү? Би зөвшөөрлөө, би Роритой тоглоно. Яагаад үгүй гэж?
Перс: Би энэ уралдааныг л хүлээж байна.
Янн: Би Рориг Ле-Маны зам дээр гаргаж байна. Одоохон. Бэлэн.
Перс: Урагшаа Хурдны уралдаанч аа.
Янн: Эхэлцгээе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ТОКИО, ЯПОН

Дэнни Мур, “Ниссан”-ны маркетингийн алба, Их Британи
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу. Тантай дахин уулзсандаа баяртай байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би танд юугаар туслах вэ, эрхэм ээ?
Мур: Би Дэнни Мур, маркетингийн албаных. Би Мотоспорттой уулзалттай байгаа.
Эм: Тиймээ. Харлаа. Таны нэвтрэх үнэмлэх, эрхэм ээ.
Мур: Маш их баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Намайг урьсанд дахин талархал илэрхийлье. Энэ хүн Ямаути Казунори, Гран Туризмог зохиогч, тэр авто уралдааны хамгийн бодиттой тоглоом... энэ 80 сая тоглогчдыг жолоодох дуртай болгосон. Реализм, физик, автомашины бодит дүрслэл. Мөн дэлхийн хамгийн алдартай уралдааны замуудын зураглал бүрийг анхаарч, дахин бүтээсэн. Тэд эдгээр машинуудыг ахин дахин туршдаг. Энэ бүгд нийлээд тоглогчдод хамгийн бодит жолоодлогын туршлага өгдөг юм. Би “Ниссан”-д ирэхэд.... миний ажил... машины төлбөрийн хугацаа нь хэтэрсэн хүмүүстэй ярих байсан. Тэдний ихэнх нь: “Тэг л дээ, машиныг ав. Надад энэ хэрэггүй” гэж хэлдэг. Тэд өөрсдөө машинаа жолоодохын оронд таксины арын суудалд утсаа маажихыг илүүд үздэг. Өнөөдөр машин худалдан авагчид задгай замыг мөрөөддөггүй. Тэд машинаа адал явдалтай холбодоггүй. Харин Гран Туризмогийн тоглогчид тэгдэг. Энэ бол бид хамруулах ёстой ашиглагдаагүй бүлэг хэрэглэгчид.
Эр: Чи үүнийг яаж хийхийг бидэнд санал болгох вэ?
Мур: Дэлхийн видео тоглоомын шилдэг тоглогчдод автомашины мэргэжлийн уралдаанд өрсөлдөх боломжийг санал болгох уралдаан зохион байгуулна. Хэрэв бид нэг уралдаанчийг виртуал ертөнцөөс нь, консолынх нь араас гаргаж уралдааны машинд суулгаж уралдааны зам дээр гаргаад түүнийг аварга болговол... Ниссан 80 сая хүний жолоодох мөрөөдлийг нь дахин сэргээнэ. Баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Акиба: Ноён Мур. Та энийг дээр орхисон байна. Та тэдгээр тоглогчдын нэг нь өрсөлдөж чадна гэдэгт үнэхээр итгэж байна уу?
Мур: Итгэж байна. Яриангүй, тийм ээ. Би энэ тоглоомоор тоглож байсан, үнэндээ гайхалтай.
Акиба: Та ойлгох байх, хэрэв бид тэдэнд машинуудаа өгсний дараа хэн нэг нь хохирвол бид бүгдээрээ хариуцлага хүлээнэ.
Мур: Тийм ээ, би ойлгосон. Тийм ээ, тийм.
Акиба: Захиралуудын зөвлөл нэг болзолтойгоор таны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Аюулгүй байдлыг хангахын тулд та мэргэшсэн ерөнхий инженер олох ёстой. Энд алдаа байж болохгүй.
Мур: Тэгэлгүй яахав. Мэдээж.
Акиба: Би танд амжилт хүсье.
Мур: Маш их баярлалаа.
Акиба: Зүгээр.
Мур: Тэнгэр минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Тийм ээ. Тийм, мэдээж би ойлгосон. Энэ үнэн. Энэ түргэвчилсэн сургалт байх болно. Гэхдээ, чи мэднэ, чам шиг сайн зааварлагчтай бол ч... Тиймээ. Тийм ээ, мэдээж. Цаг гаргасанд чинь дахин баярлалаа. Новш гэж. Жек Солтер.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
КАПА УРАЛДААНЫ БАГЫН ГАРАЖ, АНГЛИЙН УРАЛДААНЫ ХУРДНЫ ЗАМ, ИХ БРИТАНИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Жек. Жек! Солтер! Уулзъя гэнэ. Харин хурдхан уулзаарай. Капа энийг өчигдөр засаарай гэсэн.
Мур: Энэ уралдаан. Дэлхийн хамгийн хурдан симулятор уралдаанчид хоорондоо өрсөлдөнө. Харин ялагч нь Ниссан багын уралдаанд оролцох болно.
Солт: Хөөх. Чи үүнээс юу олж авах юм бэ? Бүр том офис ч юм уу эсвэл өөр юмтай болох уу?
Мур: Би тэгэх юмсан.
Солт: Энэ солиорол. Яасан ч бүтэхгүй зүйл. Энэ дэндүү аюултай.
Мур: Яагаад?
Солт: Чи унтлагын өрөөндөө 300 км/цагийн хурдтай пуужингаар тоглож суудаг нусгайг уралдуулна гэж үнэхээр бодсон уу? Түүнийг хэдэн хэсэг тасдана.
Мур: Тэр тоглоомчид чиний бүх насаараа ажилласнаас ч их хугацааг жолооны ард өнгөрүүлсэн.
Солт: Та нар юу гэдэг билээ, консол билүү? Хэрэв энд осолд орвол “дахин эхлүүлэх” товчлуур байхгүйг чи мэднэ биз? Чи надтай уулзахаас өмнө хичнээн хүнтэй уулзсан бэ?
Мур: Хоёр.
Солт: Тиймээ, хоёр.
Мур: Гэхдээ хэнд ч чиний туршлага байдаггүй.
Солт: Өө, бурхан минь. Больж үз, залуу. Би ерөнхий инженерээр ажиллаагүй 15 жил болсон.
Мур: Тэр жаалууд ч гэсэн аутсайдерууд. Тийм ээ, Энэ ер бусын гэдгийг би мэднэ, гэхдээ Айовагийн нэг жаал Ле Манд уралдсан л юм.
Солт: Тиймээ. Дараа нь юу болсон билээ.
Мур: Чи уралдааныг зүгээр л мөнгөөр авч болдог гэж боддог энэ тэнэгүүдээс уралдааныг буцааж авмааргүй байна уу? Би уралдаанд дахин оролцох боломжийг ярьж байна. Чи буцаж ирмээргүй байна уу?
Солт: Тэр өдрүүд хэдийн өнгөрсөн гэж бодох юм, найз минь.
Мур: Тэгвэл чи энд юу хийж байдаг юм? Хаа нэгтэй энэ муусайнуудаас ч хурдан нэг жаал байгаа.... гэвч ямар чадвартайгаа дэлхийд харуулах боломж түүнд хэзээ ч байхгүй. Би түүнийг олно.
Солт: Тийм ээ, сайн байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Бэлэн боллоо.
Коби: Өө, ямар сайхан юм. Сэвэг зарамтай салат. Би дуртай.
Лесли: Ширээний ард хошигнох хэрэггүй.
Стив: Ширээний ард марзагнаж болохгүй. Чи спортоор хичээллэдэг. Хоолны дэглэм чухал. Тийм үү? Ид. Чи маргааш жигүүрт тоглоно. Чамайг олон хүмүүс харж байгаа.
Янн: Уучлаарай. Намайг уучлаарай.
Коби: Би мэргэжлийнх болсны дараа орой болгон стейкхауст хоол иднэ. Чи ч гэсэн тэнд байна, Янн. Чи бидний зөөгч болно.
Янн: Инээдтэй байна. Гэхдээ би зөөгч болохгүй. Надад төлөвлөгөө бий.
Коби: Их дэлгүүрт оймс зардаг залуугийн үг.
Стив: Коби.
Лесли: Коби, одоо болно. Өнөө орой хэрэггүй.
Коби: За ойлголоо.
Лесли: Чи их сургуульдаа буцаж орох тухай бодсон уу?
Янн: Ээж ээ, бид энэ тухай олон удаа ярилцсан.
Лесли: Мотоспортын инженер, энэ чиглэлд хийх алхам.
Янн: Би танд хэлсэн ш дээ, их сургуульд бидэнд машин жолоодохыг зөвшөөрдөггүй байсан.
Стив: Уралдааны машины талаар дахиад ярилцахгүй.
Янн: Та: “Өөрийнхөө дуртай юмыг үргэлж хий” гэсэн биз дээ?
Стив: Тийм ээ. Тийм, би хэлсэн, гэхдээ би бодит амьдралыг хэлсэн. Би мэргэжлийн тоглогчийн гэрээнд хүртлээ олон жил сонирхогчид тоглосон.
Янн: Ойлголоо, би бүр дороос эхлэж чадна. Бокст ажиллана. Машины засвар үйлчилгээ.
Стив: Тийм л дээ, гэхдээ энэ бидний ертөнц биш, хүү минь. Уралдааны машинууд ямар үнэтэйг чи мэдэх үү?
Янн: Миний дуртай юм энэ. Миний сайн чаддаг юм энэ.
Лесли: Сэвэг зарамтай салад сайхан болж.
Янн: Би өлсөөгүй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЛОНДОН, ИХ БРИТАНИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Пат: Би бүх насаараа авьяас чадварт хөрөнгө оруулалт хийсэн, энэ надад оргилд хүрэх боломжийг өгдөг, энэ улиралд бид үүнд хүрэхийг хүсч байна. Элит байх хэрэгтэй. Үгүй юу? Ник, хүү минь өнгөрсөн жил бидний хувьд хүндхэн эхлэл байсан. Харин энэ жил бүх юм машинуудаас эхлээд баг хүртэл ангилалдаа шилдэг нь байх болно. Энэ жил бидний ялалтын жил.
Ник: Энэ улирал гайхалтай байх төлөвтэй, гэхдээ гол нь өөрийгөө зориулах ёстой. Бас авъяас. Тиймээс битгий алдаа гарга. Би өөрөөсөө шаарддагаас багагүйг та нараас хүснэ, тиймээс та нар нэг бол ажилла, эсвэл явсан нь дээр.
Эр: Ник, чи өнөөдөр өөрийгөө гайхалтай харуулсан.
Солт: Тэр тэгсэн. Тэр үнэн.
Ник: Чи нэг юм хэлмээр байна уу?
Солт: Чи дөрөв дэхь эргэлт дээр хурдалж чадахгүй байна. Чи үүнийгээ мэддэг, тийм үү? Чи яаран тормозоо гишгэдэг, гэтэл чи хурдаа авах ёстой.
Ник: Чи одоо надад зөвлөгөө өгөх гээд байна уу?
Солт: Чи сайн жолооч, Ник. Чи үүнийг хэдэн удаа сонсох ёстойг би мэдэхгүй. Гэхдээ чи жаахан сэтгэл хөдлөлтэй байдаг. Чи сэтгэл хөдлөлтэй үедээ...
Ник: Чи механик. Хэрэв би жолоодлогын талаар зөвлөгөө авах бол багын ахлагчтайгаа ярилцана. Тэрнээс тавин жилийн өмнө шатаж, аз нь харсан хүнээс лав биш.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Сайн уу, та Дэнни Мурын автомат хариулагчид холбогдлоо. Мэдээллээ үлдээнэ үү.
Солт: Би зөвшөөрч байна гэж Ниссанд хэл. Би энэ дүр эсгэсэн алиалагч нарын шоунд дахин нэг ч хором баймааргүй байна. Би чиний тоглоомчин жаалуудыг жолоодлогт сургана. Харин тэд үнэхээр чадвартай гэдгээ надад нотлох ёстой. Хэрэв энэ аюултай болохыг би мэдэрвэл яваад өгнө. Миний гар цусанд хутгалдах ёсгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: За амжилттай юу, тоглоомчид оо?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
“ТОГЛООМЧДЫН ЕРТӨНЦ” КАФЕ, КАРДИФФ, УЭЛС, ИХ БРИТАНИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Хорвоод миний хамгийн дуртай чимээ. Тачигнах чимээ. За юу байна, анд аа?
Эр: Сайн уу.
Перс: Сайха-ан, сайхан, сайхан, сайхан!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Уучлаарай. Чи энд надад туслаад өгөхгүй юу?
Янн: Тэгье ээ. Мэдээж, би туслана. За?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Чи тоглоод байна уу. Анд аа, чи үүнийг харах ёстой.
Янн: Анд аа, надад ганцхан хором байна. Юу болсон?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэлгэц дээр:
Баяр хүргэе, Яанн Марденборо. Та ЖиТи академид суралцахаар сонгогдсон байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Анд аа. Энэ юу вэ?
Перс: Би дэлгэцнээс энэ мэдээллийг олж харлаа. Энэ консолийн системээр хамгийн сүүлд нэвтэрсэн хэрэглэгч Их Британид тойргийг хамгийн хурдан хугацаанд туулсан гэж байна. Анд аа, энэ чиний хэрэглэгчийн бүртгэл.
Янн: Хүлээ, энэ наргиан байлгүй.
Перс: Үгүй. Энэ уралдаан. Тоглуулах дээр дар, найз аа.
Мур: Хэрэв чи энэ мэдээллийг авсан хэдхэн, ердөө хэдхэн хүмүүсийн нэг бол чи Гран Туризмогийн тойргийг хамгийн хурдан туулсан гэсэн үг. Маргааш виртуал машины уралдаан болно. Амьдралдаа ганцхан удаа ялах боломж чамайг хүлээж байна. Бид дэлхийн хамгийн шилдэг кибер уралдаанчдыг элсүүлж, тэднийг уралдаанд, жинхэнэ машины уралдаанд сургах академи байгуулсан. Бид биелэгдэшгүй мөрөөдөл биелэх боломжтойг дэлхийд нотлон харуулахыг хүсдэг.
Янн: Анд аа, энэ үнэн үү?
Перс: Энэ 10 машин Эй4 зам дээр мөргөлдөсөн шиг бодит зүйл. Муухан жишээ. Чи одооноос бэлтгэх хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Смит: Чи яагаад уралдааны шугамыг дагаж явдаггүй юм?
Янн: Зүгээр л туршиж байна. Харав уу, бусад нисэгчид тэр шугамыг дагаж байгаа. Тэгвэл, хэрэв би яг ингэж холуур тойрвол... заримдаа би тэднийг түрүүлдэг. Хэрэв энэ бүтэхгүй бол би дахиад эхлүүлнэ.
Смит: Сайхан амраарай, хүү минь.
Янн: Сайхан амраарай, аав аа.
Мур: Хэрэв чи энэ мэдээллийг авсан бол чи яг одоо дэлхийд Гран Туризмогийн хамгийн шилдэг тоглогч гэсэн үг.
Янн: Яасан?
Коби: Порно үзэж байна уу?
Янн: Үгүй ээ, би үзээгүй.
Коби: Худалч. Явцгаая. Бид усан зогсоол дээр үдэшлэг зохиож байгаа.
Янн: Чи түлхүүрнүүд авчихсан юм уу? Коби, энэ чиний сүүлчийн анхааруулга. Хэрэв чи асуудалд орвол ээж чамайг ална даа.
Коби: Тийм болоод бид чиний цонхыг ашиглана.
Янн: Уучлаарай, дүү минь. Би бэлтгэх ёстой.
Коби: Одри тэнд очно гэж би сонссон. Явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Коби, надад түлхүүрээ өг.
Коби: Үгүй.
Янн: Би жолоодъё.
Коби: Би чамаас ч илүү жолооддог.
Янн: Энэ арай ч дээ, Коби. Би чамаар жолоо бариулж байгаад итгэхгүй байна.
Коби: Би чамайг яах гэж урив аа. Суугаач, Янн.
Янн: Чи аавын машиныг эвдэхгүй байвал өлзийтэй. Консоо гишгэ. Би чамайг машин барьж чадна гэж бодсон.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Намайг симулятор болго, Янни!
Одри: Сайн уу.
Янн: Сайн уу.
Одри: Чи энд ганцаараа зугаацаж байна уу?
Янн: Тийм ээ, би удахгүй очих гэж байсан юм.
Одри: Тийм үү? Бид сая аялах тухай ярилцлаа.
Янн: Нээрэн үү?
Одри: Тийм ээ. Би мэдэхгүй юм, чи хэзээ ч юм зүгээр л... цүнхэндээ юмаа хийгээд хэзээ ч эргэж харахгүйгээр эндээс явмаар санагддаг уу?
Янн: Цаг үргэлж.
Одри: Тийм үү?
Янн: Тийм ээ.
Одри: Би ч гэсэн. Юу гээч, энэ дэлхийд надад очиж болох ганцхан газар байдаг бол тэр нь миний бодлоор Нью-Йорк байх болно.
Янн: Яагаад?
Одри: Тэнд маш амттай пицца хийдэг гэж сонссон.
Янн: Тийм ээ. Би ч гэсэн сонссон.
Одри: Тийм үү?
Янн: Тийм ээ.
Одри: Чи хаашаа явах вэ?
Янн: Энэ их хэцүү.
Одри: Толгойд чинь буу тулгалаа, чи үхэхээсээ өмнө чи ямар газарт очмоор байна?
Янн: Токио. Болсон.
Одри: Ойлголоо. Токио.
Янн: Токио.
Одри: Чиний тоглоомыг зохиосон тэр хүнээс болоод тэр үү?
Янн: Тийм ээ, гэхдээ техникийн хувьд энэ тоглоом биш. Өөрөөр, энэ техникийн хувьд уралдааны симултятор.
Одри: Зөв, зөв. Ойлгомжой.
Янн: Уучлаарай.
Одри: Чи уралдаанд яагаад тийм их дуртай байдаг юм бэ?
Янн: Юу... Заримдаа би машин жолоодож байхад... би маш хурдан давхиж чадна, тэгэхэд бүх юмны хөдөлгөөн удааширч, дэлхий үлдсэн хэсэг нь алга болох шиг санагддаг. Зөвхөн чи бас машин... тэгээд л болоо. Нэг ёсны ид шид.
Одри: Ид шид.
Коби: Галаа унтраа! Бушуухан унтраа!
Одри: Би явах болсон юм шиг байна.
Янн: Тийм ээ.
Одри: Би өглөө галт тэргээр явна.
Янн: Брайтонд эндээс илүү дээр байх.
Одри: Тийм ээ. Тэр үнэн. Чи заримдаа надад бичиж байгаарай, Янн. Би чамайг хүлээх болно. Чиний симуляцид амжилт хүсье. Баяртай.
Янн: Баярлалаа. Баяртай.
Эм: Одри, явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коби: Чи яагаад урвайчихав? Өө, бурхан минь!
Перс: Чи миний эмээгээс ч удаан явах юмаа. Яваач ээ!
Янн: Тийм ээ, харав уу, миний жолоо барих нэг шалтгаан энэ. Би ганцаараа эрүүл. Тайвширцгаа.
Перс: Энэ залууст надад шар айраг байна уу, хараадахъя! Хөөе! Хөөе! Та нарт шар айраг байна уу?
Эр: Би та нар авмаар байна уу, залуус аа? Май, аваарай! Хоёр шилийг надаас өгч байна!
Перс: Тийм ээ.
Янн: Чи надаар тоглож байх шив. Өө, доошоо суу. Бүү хөдөл.
Коби: Би өнгөрлөө. Одоо дууссан! Их сургуулийн ахлагч миний стипендийг хасаж...
Янн: Чи дуугай бол, дуугай бай. Чшш, чшш, чшш. За, бүсээ хийцгээ. Бүсээ хий гэж байна.
Коби: Миний хөл бөмбөгийн карьер өнгөрлөө.
Перси: Бид одоо яах вэ? Одоо яавал дээр вэ? Хэрэв тэд биднийг баривал бид шөнийг шоронд өнгөрүүлнэ.
Коби: Үгүй ээ, шорон?
Перс: Өө, бурхан минь, чи юу яриад...
Коби: Үгүй ээ, үгүй, юу гэнэ ээ? Үгүй ээ, бид...
Янн: Дуугай бол! Цагдаа нар биднийг биш тэднийг шалгаж байна. Би маргаашийн уралдааныг өнгөрүүлэхгүй.
Перси: Чи ямар балай юмаа хийгээд байна аа?
Өө, бурхан минь!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перси: Би бөөлжих нь ээ.
Коби: Миний аавын машинд бөөлжиж болохгүй шүү.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коби: Янн!

Янн: Тайван байгаарай, тайван, тайван.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЦАГДАА НАРААС БУЛТАХ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Тэд явчихсан уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Тийм ээ, бид шоронд явахгүй боллоо!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коб: Новш гэж! Баларсан юм. Хэрэв аав чамайг жолоодсоныг харвал намайг уусныг шууд мэднэ. Тэр дасгалжуулагчид хэлнэ.
Янн: Тэр түүнд юу ч хэлэхгүй. Тэр чамайг багтаа байхыг хүсдэг, бүр чиний багтаа байхыг хүсдэгээс ч илүү. Тэгэхээр, намайг хамгийн сайн жолооч гэж хэл, тэгвэл би бүх бурууг үүрье.
Коби: Юу?
Янн: Намайг хамгийн сайн жолооч гэж хэл, тэгвэл би бүх бурууг өөртөө авна. Хэлээч. Намайг хамгийн сайн жолооч гэж хэл. Хэлээч.
Коби: Чи хамгийн сайн жолооч.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Бид гол зүтгүүрийг вагонуудтай холбоно, ойлгосон уу?
Янн: Тийм ээ.
Стив: Холбогчийг залгана. Хийн даралтыг.
Янн: За.
Мессеж: Андаа, уралдаан удахгүй эхлэнэ. Битгий хоцроорой.
Стив: Боллоо. Юу болсон? Чи яараад байна уу? Чамд очих гэж яарсан газар байна уу?
Янн: Уучлаарай. Үгүй.
Стив: За. Наадахаа аваад ир.
Янн: Аав аа, би машины толь, будаг, бусад юмыг мэдээж дуртайяа төлнө, гэхдээ хэдэн улирал ажиллах нь надад сонин байна. Та мэдэх үү?
Стив: Чи ийм учраас энд байна гэж бодсон уу?
Янн: Үгүй юм уу?
Стив: Чи машины толь эвдсэн болоод энд ажиллаагүй, бас надаас асуулгүй машин авсанаас ч болоогүй.
Янн: Тийм бол би яагаад энд гэж?
Стив: Яагаад гэхээр, чамд төлөвлөгөө байхгүй бол чиний дуусах газар чинь энд.
Янн: Намайг уучлаарай, хүлээ. Би Гранд Туризмо тоглодог учраас энд байгаа юм уу?
Стив: Чи машины тухай балай видео тоглоом тоглосноор уралдааны жолооч болно гэж боддог уу? Нэг бол чи хичээлдээ буцаж ороод амжилтанд хүрэх нэг юм ол, эсвэл энд надтай хамт үлд. Харин уралдаанд ирээдүй байхгүй.
Янн: Би боллоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Би өртөөнөөс гарч байна.
Перс: Түргэлээрэй, андаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сонгон шалгаруулалтын уралдаан 15:00 эхлэнэ
Жи-Эм-Ти уралдаан эхлэх цаг...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Утсаа аваач. Утсаа аваач.
Янн: Би очиж байна.
Перс: Андаа, 2 минутын дараа уралдаан эхлэнэ.
Янн: Чи намайг бүртгүүлж байх хэрэгтэй байна.
Перс: Би чамайг бүртгүүлсэн, гэвч энэ түргэвчилсэн гараа. Би үүнийг хянаж чадахгүй.
Янн: Хэрэв би ногоон асах үед амжиж очихгүй бол чи уралдааныг эхлүүл.
Перс: Үгүй. Юу? Энэ хууль бус, би тэгж чадахгүй. Жолооны ард чи байх ёстой.
Янн: Хэрэв би үүнд оролцохгүй л бол би өнгөрнө.
Эр: Бид европын шалгаруулах уралдааныг эхлүүлэхэд хэдхэн мөчийн зайтай байна.
Перс: Түргэл, түргэл, түргэл. Андаа, эхлэх гэж байна. Эхлэж байна ш дээ!
Мур: Тоглоомчид оо, та нарын уралдаанд амжилт хүсье.
Перс: Бушуул, бушуул, бушуул!
Мур: 3, 2, 1... Ингээд бид эхлүүллээ!
Перс: Чи тэднийг гүйцэж чадах уу?
Янн: Би чадах байх. Персол, миний эсрэг хичнээн өрсөлдөгчид байна?
Перс: Чиний эсрэг европын шилдэг 19 байгаа. За, андаа, чи 17-д явж байна, гэхдээ тэднийг гүйцэхийн тулд чи 10 тойрог хийх хэрэгтэй. Бид ЖиТи Академид орохын тулд ялалт хэрэгтэй. Үзүүлээд өг. Тайван, тайван, анд минь. Тайван, тайван. Тэр чамайг хааж байна. Чи нэг юм хийх хэрэгтэй. Цаг дуусах гэж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Би жаахан зай аваадахъя. Бүжиглэж байх цаг алга.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Тиймээ! Янн! Энэ чинь миний найз! Дараагийн машин хүртэл 2 секунд. Ингээд боллоо! Сүүлчийн тойрог, чи одоо л орох ёстой! Яваарай, Янн!
Янн: За, хоёр дахь машин хяналтаас гарлаа.
Перс: Өө, новш!
Янн: Би тэргүүлэгчээс 6 секундийн хойно явна.
Перс: Урд барианы эргэлт. Яваарай, Янн. Гишгээд өг! Тийм ээ, тийм, тийм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Тэр байна, тэр байна! Тэр байна!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Баяр хүргэе, Янн Марденборо – 1-р байр. Чи ЖиТи Академид элслээ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Чи тэр лагерийн хэн ажилуулдагийг мэдэхгүйгээр хүүгээ явуулахыг зөвшөөрнө гэнэ ээ?
Лесли: Тэр ердөө л Нортхэмптон руу явна.
Стив: Тэр уралдааны машинаар явна. Энэ ямар аюултайг чи ер нь мэдэж байна уу?
Янн: Аав, намайг уучлаарай, та өөрөө: “Яваад амьдралд бодитой юм хий” гэж хэлсэн. Гэтэл одоо энэ надад дэндүү аюултай болчихсон уу. Та ухаан бодлоо цэгцлээч.
Стив: Сонс, урд нь ийм зүйл хэзээ ч байгаагүй, Янн. Энэ урхи. Чи жинхэнэ машиныг дөнгөж л барьдаг.
Янн: Аав аа, би 1000 гаруй цаг уралдсан.
Стив: Гэхдээ энэ адилхан юм биш, хүү минь. Жинхэнэ уралдаанчид мэргэжлийн тамирчид байдаг юм. Ямар чам шиг...
Янн: Аав, та эн өдрийг санаж байна уу? Намайг 5 настай байхад та тийш нь дагуулж очсон. Түүнээс хойш авто уралдаанч болох нь миний бүх хүсэл болсон. Би үүнийгээ хэрэгжүүлнэ. Та надад итгэх үгүйг нь хамаагүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЖИ.ТИ. АКАДЕМИ, СИЛВЕРСТОУН, ИХ БРИТАНИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: ЖиТи Академид тавтай морилцгоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Та нарын 10 хүн... 8 өөр улсаас ирсэн, та нар дэлхийн хамгийн шилдэг кибер тоглогчид. Та нар энд ирэхийн тулд ер бусын хүндрэлийг туулсан. Харин одоо та нар энэ зам дээр зогсож байна... та нарын өмнө асар их боломж нээгдэж байгаа. Нэг ялагч Ниссан багт байраа эзлэх болж... авто уралдааны түүхэнд бичигдэнэ. Харин одоо манай ерөнхий инженер, та нарыг бүх зүйлд сургах Жек Солтертой танилц.
Мэтти: Найз аа, жинхэнэ домог.
Солт: Миний ард байгаа энэ бүх хүмүүс... та нарыг боломжгүй зүйлийг хийж чадахаа нотлоно гэж хүлээж байна. Та нар чадахгүй гэдгийг нотлохоор би энд ирсэн юм. Сайн уу. Чамайг хэн гэдэг вэ?
Янн: Янн Марденборо.
Солт: Янн. Хөөх, чи өндөр юм. Чи уралдааны машинд багтах уу?
Янн: Би мэдэхгүй ээ. Харин тоглоомонд бол би багтана.
Солт: Энэ тоглоом биш. Уралдаан. Тэр хүч чадал, асар их сэтгэлийн тэнхээ, оюун ухаан, мэдрэмж шаарддаг. Та нараас хүсээд байгаа тэр түвшинд тийм чадвартай ердөө хэдхэн тооны хүмүүс энэ дэлхийд байдаг. Та нарыг уралдаж байхад ачаалал чинь сансрын нисгэгч хөөрөх үед мэдэрдэгээс хоёр дахин их байх болно. Чухам энэ нөхцөлд та нарын аминд ч хүрч мэдэх хэдхэн секундын дотор шийдвэр гаргахаас араггүй болдог. Бүр дор гэвэл... та нар хэн нэгнийг алж ч мэднэ. Энд эрсдэл маш өндөр. Хэрэв та нар ингэж азаа үзмээргүй байвал би та нарыг яг одоо яв гэж хэлнэ. Энд ямар ч ичгүүртэй юм байхгүй. Учир нь, хэрэв та нар үлдвэл би та нарын урд нь үзээгүй тийм хүчтэйгээр шүүсийг чинь шахаж, та нарт хэрэгтэй уралдаанчийн зан чанар алга гэдгийг нотлох болно. Учир нь би та нарыг нэг л хараад үүнийг чадахгүй гэдгийг чинь хэлж чадна. Тавтай морилцгоо.
Мур: Сайхан үг хэллээ, Черчилл.
Солт: Тэд учрыг нь ойлгосон байх.
Мур: Тийм ээ. Энэ миний мөрөөдөл байсан. Кибер тоглогчдийг сонгож, тэднийг жинхэнэ машинд суулгаад мэргэжлийн нисэгчидтэй уралдуулах санаа. Одоо энэ та нарт мөрөөдлөө бодит болгох тэр боломж. Урагшаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Та нар компьютерийн дэлгэцийн өмнө суухаас ялгаатай нь уралдааны машиныг анх удаа жолоодно.
Лин: Хааз авах, тоормозлохдоо хүрвэл нийтлэг зүйлс маш олон байна лээ.
Марс: Хэрхэн эргэлт хийх, яаж тоормозлох, зам дээр хэрхэн шугамаа олох гээд...
Ант: Энэ бидний үргэлж хайж, хэн болохыг хүсч байдаг тэр боломж гэж бодсон.
Ави: Чи хэр өндөрт гарч чадахаа хэзээ ч мэдэхгүй. Харин мөрөөдөл биелдэг юм.
Мур: Чи, Яанн. Яанн?
Янн: Тийм ээ.
Мур: Зүгээр л санаж ав, энэ бүхэн хэвлэлтэй харьцах бэлтгэл ажил, ойлгосон уу?
Эм: Чи уралдаанч болохыг хүсч байгаагаа хэзээнээс мэдсэн бэ?
Янн: Би хүүхэд байхаас л машинд дуртай болсон.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Яваад, яваад, яваад. Хурдан, хурдан.
Солт: Та нар янз бүрийн дасгалуудаар уралдана, ингэснээр хэнийх нь кибер туршлага жинхэнэ машинд шилжиж болохыг бид тодорхойлно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Машинд ихээхэн биеийн ачаалал шаарддагт би бэлэн биш байсан.
Эм: Чи өрсөлдөгч нарынхаа талаар юу бодож байна?
Янн: Тэд мундаг.
Эм: Мэттигийн тухайд?
Янн: Бүгд яг өөрийнхөөрөө. Тэр өөртөө их итгэлтэй байх. Энэ түүнд л сайн.
Эм: Чи Янны талаар ямар бодолтой байна?
Мэтт: Янн уралдааны зам дээрх бусад бүх уралдаанчдын нэг. Ердөө л гүйцэж түрүүлэх ёстой машин.
Мур: Мэтти сайхан хариуллаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Заа: Чи бүсээ хийсэн чинь дээр, залуу.
Мэтт: Бид шувуу шиг ниснэ.
Заа: Алив харъя л даа.
Ю: Бид тоглоомчид. Бид өрсөлдөх чадвартай хүмүүс.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Урагшаа, цэвэрхэн хийнэ шүү! Өө, бурхан минь!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Энэ бүгд бүхэлдээ маркетингийн санаа. Нисдэг тэргэнд суу. Хэдүүлээ жаахан зураг авцгаая.
Солт: Яана гэнэ ээ?
Мур: Эргэлт дээр хүүхдүүдийг дагаж, тэмдэглэл хөтлөж, яг инженер шиг, гуру шиг харагдах хэрэгтэй.
Солт: Би уралдаанчдын үр дүнг нисдэг тэрэгнээс яасан ч дүгнэхгүй байх байсан. Би энэ амьдралдаа сонссон хамгийн тэнэг зүйл энэ байна. Би энэ юманд суухгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сайн байна, Мэтти. Чи шулуун замд сайхан харагдаж байна. Сайн байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Алив, одоо чиний ээлж. Гишгээд өг! Би та нарын шүүгч болно. Би та нарыг шүүнэ. За алив, цоглог байцгаа, тоглоомчин жаалууд аа. Энэ та нарт шинэлэг зүйл болох ёстой. Та нар зөвхөн хөлдөөгчнөөс ээлжит Хот Покетс авах гэж хамгийн сүүлд хөлөө тэнийлгэсэн биз. Та нар ядарвал та нар нялхарна. Та нар нялхарвал та нар бэртэнэ. Тэр үед та нар уралдаанд ялагдана.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Дасгалжуулагч Жек багтай жаахан ширүүн харьцдаг гэж би сонссон.
Мак: Үнэндээ тэр маш сайн. Тэр хатуу, гэхдээ энэ хатуухан хайртай адил.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи хурдан байх хэрэгтэй. Битгий бод, зүгээр л хариу үйлдэл хий. Чамд машинд дотор халуун байна. Чи ядарч эцэх болно. Төвлөр!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Клаус: Жек биднийг хэрэггүй амьтад гэж боддог.
Солт: Чи баахан замын конус хамчихлаа. Нэмэлт оноо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хэн хасагдахыг би шийднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Зайгаа багасга. Наад зайгаа багасгаач.
Ави: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй! Үгүй ээ!
Солт: Бурхан минь.
Ави: Машины тухайд уучлаарай.
Солт: Амжилт хүсье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Бид та нарыг тав болтол багасгасан. Энэ тав төгсгөлийн шатны уралдаанд оролцоно. Баяртай. Яваад бай. Яваад бай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хэрэв та нарын нэрс улаан шугамны доогуур орвол та нар хасагдана гэсэн үг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Та нар миний чипсийн амталгааг гутааж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хөөе чи!
Хенри: Би ийм биеийн ачаалалтай гэж ер бодоогүй.
Солт: Чи миний зүлгэн дээр бөөлжлөө. Баяртай, Хенри.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Кло: Үгүй ээ, үгүй, үгүй. Яваарай, яваач!
Лин: Баяртай, Клое.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Клаус: Би спортоор хичээллэж байгаагүй, бид тийм их бэлтгэл хийнэ гэж мэдээгүй.
Солт: Клаус. Чамтай ярилцаж болох уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Сайн хичээлээ, хүү минь. Энэ чиний малгай, цамц хоёр. Тэр машиныг харж байна уу? Тэр чамайг гэрт чинь хүргэнэ.
Солт: Баяртай, Клаус.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чиний хамгийн том айдас?
Янн: Минийхээр, гэртээ харьж, бүх зүйл зөв байсан гэж нотлох болов уу.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Юу гээч, энэ... энэ боломжгүй зүйл, энд алдаа байх ёсгүй
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Түрүүлэх бол итгүүлэх урлаг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи 15 дахь эргэлт рүү орлоо. Түүнийх хожуу апекс. Нарийнхан замтай. Чи гүйцэж түрүүлэх мөчийг хайх хэрэгтэй.
Мэтт: Алив ээ. Чи юу чадах вэ? Чи юу чадах вэ?
Солт: Яваарай, тэнд нүх гарлаа. Хурдан, хурдан, хурдан.
Эр: Цонх гарахыг хүлээ.
Солт: Яваарай, эргээч! Яваарай, яваарай, яваарай, яваарай!
Мэтт: Өнөөдөр биш шүү!
Солт: Тоормозло! Тоормозло!
Янн: Би хичээж байна!
Мэтт: Сайхан амраарай!
Янн: Та зүгээр үү?
Солт: Тэнгэр минь.
Янн: Би тоормоз гишгэсэн.
Солт: Бурхан минь.
Янн: Гэхдээ би тоормозлосон, би тоормозлосон, би тоормозлосон. Намайг уучлаарай.
Солт: Чи машинаас айж болохгүй.
Янн: Би айгаагүй. Би тоормозлосон. Юу болсныг би мэдэхгүй.
Солт: Итгэлтэй байх!
Эр: Чи зүгээр үү? Зүгээр биз?
Солт: Чиний тоглоом ийм байдаг уу?
Эр: Чи зүгээр биз? Зүгээр үү?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ант: Найз аа, чи Жек сууж явсан машиныг эвдэлчихлээ. Ёстой солиотой гэдэг нь.
Янн: Аймаар.
Ант: Сонсооч, чи итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв чи эргэлт дээр итгэлгүй байвал бидний амь нас дэнжигнэнэ гэсэн үг.
Янн: Аймшигтай юм. Би ослоос илүү айсан уу, эсвэл Жекээс үү, мэдэх юм алга.
Ант: Үнэндээ чамд том аз таарлаа.
Янн: Тиймээ, би тэгж бодож байна.
Мэтт: Ойлгомжтой, чи урд нь уралдааны зам дээр давхиж үзээгүй биз дээ, тийм үү?
Янн: Үгүй ээ, бидний хэн нь ч тэгээгүй байх. Гол зорилго нь тийм хүнийг л олох.
Мэтт: Миний бодлоор зорилго нь ялахдаа. Үгүй юу?
Янн: Асуудал байна уу?
Мэтт: Би мэдэхгүй. Байгаа юм уу? Би нэгд орсон, найз аа.
Лин: Тэр бас онгироо.
Ант: Тиймээ.
Мэтт: Гэхдээ чи Жекийг сонссон. Гэртээ харих ичмээр зүйл биш, тийм үү, найз аа?
Янн: Тиймээ, харин чи сонссон уу?
Мэтт: Миний сайн сонссон юм тэр.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Гүйцэд түрүүлэхэд эргэлзэж болохгүй... хэрэв чи “би гүйцэж түрүүлэхгүй” гэж шийдсэн тэр мөчид... чи хоцрох хэрэгтэй, эрт тоормозоо гишгэх ёстой...
Янн: Би хичээсэн. Тоормоз ажиллахгүй байсан.
Солт: Намайг уучлаарай?
Янн: Би тоормозлох гэж оролдсон, гэтэл тоормоз барихгүй...
Солт: Тоормоз ажиллаагүй ээ?
Янн: Би тэгж хэлсэн юм биш. Гэхдээ тоормознууд их халсан юм шиг санагдсан.
Солт: Тэд халсан байх нь. Тийм ээ. Тоормознууд халсан. Чи үүнийг яаж мэддэг юм? Чи иймэрхүү зүйлийг хаанаас мэддэг юм?
Янн: Учир нь би энэ машинуудыг олон жил жолоодсон.
Солт: Видео тоглоомонд. Энэ бол бодит амьдрал, за юу? Энэ бодит байдал. Хэрэв чи эргэлзэж байвал, хэрэв чи энэ зам дээр итгэлтэй болохгүй бол... чи иймэрхүү алдаанууд гаргадаг.... тэгээд дараагийн удаа бид тийм ч азтай байхгүй байх. Ингээд боллоо. Тарцгаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Бид яагаад энд байгаа гэж та бодож байна? Учир нь бид энэ машинуудыг ямар байдгийг мэднэ. Бас би юу ярьж байгаагаа мэднэ. Би айхгүй байна.
Солт: Больж үз, залуу. Би 25 жил үүгээр дагнасан. Хэн нэгэн айж байгааг би шууд мэддэг. Бүр сайнаар яривал тэр уралдаанч ялж чадахгүй. Бидэнд энэ тохиолдол нь чи. Энд ичгүүртэй юм байхгүй. Энэ байх зүйл. Хүн амын ердөө багахан хувь нь үүнийг хийх чадвартай, ойлгов уу? Би ойлгож байна. Гэвч дуусгах цаг нь болсон. Хэрэв тоормознууд тэгж халаагүй байвал чи гэртээ харина.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Түүний зөв байж. Тоормознууд их халж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хөөе. Чи тэр тоормознуудын талаар яаж мэдсэн юм?
Янн: Би Жи.Ти-д машинуудад тохиргоо хийж олон цагийг өнгөрүүлдэг байсан. Би мэднэ ээ... та үүнийг ердөө симулятор гэж боддогийг би мэднэ, гэхдээ тэр маш сайн.
Солт: Маргааш чиний боломж. Марсель хасагдсан. Чи эцсийн шатны тавд багтлаа. Эцсийн шатны уралдаан өглөө болно.
Янн: Тийм ээ! Тийм!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ант: Чи сонсч байна уу?
Лин: Тиймээ.
Ант: Найз аа. Янн.
Янн: Яасан?
Ант: Наадах чинь юу вэ?
Янн: Энэ Кенни Жи.
Ант: Кенни Жи гэж хэн юм?
Янн: Найз аа, маргааш бид чухал уралдаантай. Энэ намайг тайвшруулдаг юм.
Ант: Дууг нь намсгачих.
Янн: Уучлаарай.
Ант: Үгүй ер.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: За, цаг нь боллоо. Та нар үүний төлөө энд ирцгээсэн. Энэ тоглоом биш. Энэ бол уралдаан. Та нар энд, Жи.Ти академид олон долоо хоног үүнд бэлтгэсэн, харин би уралдааны талаар мэддэг бүхнээ та нарт заасан. Одоо та нар надад юу чаддаг, ямар өрсөлдөгчид гэдгээ харуулах цаг нь ирлээ. Ялагч нь тодроно. Бас ялагдсан нь тодроно. Амжилт хүсье.
Янн: Энэ... Энэ гэр бүлийн сахиус. Урд миний аавын тоглож байсан багынх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Энэ ердөө л тоглоом.
Эр: Чиглэл ногоон. Зам цэвэр. Бүх машинууд гараан дээр. Аврах албаны машинууд замын дагуу гарсан.
Янн: Чи тоглоом тоглох гэж байна. Энэ ердөө л тоглоом.
Лин: Хэрэв эргэлзвэл хойно нь хоцор.
Янн: Чи чадна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Энэ машинууд хүнд, бас хурдан. Машинуудаа хяналтандаа ав.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Тиймээ.

Лин: Үгүй ээ. Тийм ээ! Тийм!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
2 дахь тойрог – 3-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: 2 дахь тойрог өнгөрсөн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
7-р тойрог – 3-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Муугүй хугацаа байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ант: Улам хичээ, Янн. Хараал ид!
Янн: Тиймээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэтт: Өө, чи гараад ирэв үү. За яахав.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эцсийн тойрог
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: За боллоо. Эцсийн тойрог.
Янн: Зоригтой, Янн. Төвлөр. Төвлөр!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэтт: Өө, за, уралдахаар ирэв үү. Горьдов оо!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй, үгүй. Үгүй. Яваарай, Янн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэтт: Яваарай, Мэтти. Явна шүү, хонгор оо. Алив...
Янн: Тиймээ. Дахиад.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Мэтти чадлаа.
Солт: Үгүй ээ, хүлээ, хүлээ, хүлээ. Үгүй ээ, үгүй, үгүй, байз, байз. Бид үүнийг дахиж үзэх ёстой. Би бичлэгийг үзэж болох уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Хүмүүс ээ. Энэ би байсан уу....? Би ялсан уу? Хэн мэдэх вэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Найз аа, хэн түрүүлсэн бэ?
Эр: Би мэдэхгүй ээ. Би мэдэхгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Жаахан ухраа. Дүрсийг тодруул. Үгүй ээ. Марденборо ялж. Зарла.
Мур: Хүлээ. Хүлээ. Жек. Жек. Энэ үнэхээр бидний хүссэн зүйл үү? Зүгээр л энийг өндөр түвшний маркетингийн байр сууринаас хар даа. Янн бидэнд өндөр боломж өгөх үү?
Солт: Энэ ямар учиртайг би мэдэхгүй. Тэр ялсан.
Мур: Секундын мянганы нэг хувьд.
Солт: Тийм ээ, энэ ялсан, ялагдсан хоёрын дундах ялгаа. Янн ялсан.
Мур: Янн... Сонс, тэр камерын өмнө ярьж чаддаггүй. Тэр хэвлэлд бэлэн биш. Тэр өөртөө итгэлгүй. Энэ бүх санаа Жек, энэ хоёр хүүхдийн нэгэн дээр тогтож байгаа. Мэтти секундын саяны нэгээр хоцорсон. Энэ ямар ялгаа байна? Чи түүнийг дэлхийд гаргах үед тэр бидний хамгийн шилдэг сонголт болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Хэн түрүүлсэн бэ?
Эр: За. Тиймээ. Ойлголоо. Ялагч нь.... Чи ялсан байна.
Янн: Тиймээ!
Ант: Сайн байна, Янн!
Мур: За, ингээд эхэллээ дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Лесли: Сайн уу, нархан минь.
Янн: Ээж. Би Жи-Ти Академид ялчих шиг боллоо.
Лесли: Үнэн үү? Яасан сайн юм. Би чиний төлөө баяртай байна.
Янн: Тиймээ, энэ сайхан байлаа. Үнэхээр гайхалтай байсан. Энэ танд таалагдах байсан. Та энд байсан ч болоосой.
Лесли: Би тэнд байсан ч болоосой.
Янн: Аав хаана байна? Би түүнд хэлмээр байна.
Лесли: Тэр дөнгөж сая Кобигийн тоглолтонд явчихлаа. Гэхдээ би түүнд хэлнэ ээ. Би чамаар үнэхээр бахархаж байна.
Янн: Тиймээ. Бүр гайхмаар. Аан тийм, тэд намайг маргааш Лиржет онгоцоор Вена авч явна.
Лесли: Би үзнэ ээ. Бас би хүүдээ хайртай.
Янн: Би ч гэсэн танд хайртай, баяртай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Аа, жаахан оргилуун дарс. Анх удаа хувийн онгоцны нислэг. Май, ганц хундгийг.
Янн: Сайхан. Баярлалаа.
Солт: Аан, уучлаарай. Оргилуун дарс зөвхөн шагналын тавцан дээр. Бид хоёр шар айраг авъя. Маш их баярлалаа.
Мур: Энэ зөв шүү. Үүнийг ялалтын төлөө үлдээе. Ниссан чамайг авто уралдааны лиценз авсан нөхцөлд Дубайн уралдаанд санхүүжүүлэхээр зөвшөөрсөн. Тиймээс бид европын цуврал уралдаануудаас эхлэнэ. Чи ойлгосон уу?
Янн: Тиймээ.
Мур: Чи Эф.Ай.Эй-н линцезийг авахын тулд цувралын ердөө ганцхан уралдаанд дор хаяж дөрөв, түүнээс дээш барианд орох ёстой. Чи тэр лицензийг авсаны дараа Ниссан чамтай гэрээ хийнэ.
Солт: Чи тэнд тоглоомчдийн эсрэг уралдахгүй. Тэд бол хууль ёсны мэргэжлийн тамирчид. Чамд энэ түвшинд өрсөлдөх хүч, тэсвэр тэвчээр байхгүй, гэхдээ бид энэ бүхний учрыг олно. Үүний тулд чи өрсөлдөж чадна гэдгээ нотлох ёстой. Мөн энэ дэлхийд хэн ч чамд баярлахгүй. Бусад уралдаанчид, чиний арын албаныхан гээд хэн ч чамайг тэнд хүсэхгүй. Хэрэв чамд аль нэг шалтгаанаар ямар нэг санал байвал чи надад хэлнэ. Учир нь механикч нар чамайг үзэн ядах болно. За, за. Би хэсэг унтаж авъя, учир нь би нисэх их дургүй.
Мур: Жаахан амраад ав. Хөгжилтэй хүн шүү. Нээрэн... Жек агуу уралдаанч байсан. Тэр үнэндээ... өөрийнхөө цаг үед хамгийн шилдэг америк болж чадах байсан байх, энэ үнэн. Тэр өөрөө орхисон.
Янн: Яагаад?
Мур: Тэгэхээр, энэ та хоёрын дундах сэдэв.
Янн: Тиймээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ВЕННА, АВСТРИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Венад тавтай морил, Янн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Австрийн Шпилбергийн Ред Булл Рингд тавтай морил.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
РЕД БУЛЛ РИНГ, АВСТРИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энд бүх юм бага зэрэг өөр. Огцом тоормозлох бүсүүд, мөн хурдтай өнгөрөх хэсгүүд.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Би үргэлж холбоотой байх болно. Чи алзахгүй ээ. Надтай хамт байгаарай. Сайн мэдээ. Бид үүнийг чадна гэж хэн ч бодохгүй байгаа, тиймээс хүлээлт доогуур. Хөөе. Чи чадна аа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Түгжээг мултал.
Эр: Мэдлээ.
Солт: Холбоо шалгая.
Янн: Тийм ээ, таныг сонслоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тэгэхээр, энэ түргэвчилсэн гараа. Эхлээд дугуйнуудаа нэг сайхан халаацгаая.
Эр: Тэд аль болох боломжийн хэрээр дугуйнуудаа сайтар халаахыг хичээж байна.
Солт: Чи яг одоо намайг яаж хүлээж авахыг би мэдэхгүй, гэхдээ бид өнөөдрийн оролцогчдийн талаар ярилцах хэрэгтэй юм шиг надад санагдлаа. Хамгийн түрүүнд, надад таалагддаг залуу тэнд алтлаг Ламборгинитэй зогсож байна. Тэр Капын баг. Солонготой цагаан Аудитай залуу бол Шулин. Тэр өнөөдөр зам дээр нилээн түрэмгий байх болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Миний бодлоор, чамд сануулах хэрэгтэй байх... Энэ анх удаа, дэлхийд анх удаа шүү, тиймээс бид аль хэдийн ялсан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи эхний тойрогт орохын тулд бөх мэдрэл хэрэгтэй, одоо гарааны шугамд ойртож байна. За, Янн, ногоон гэрэл асангуут чадлаараа гишгээрэй. Ногоон, ногоон! Яваад! Яваад! Яваад!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сол: Сайн байна, одоо хамраа цухуйлгах хэрэггүй. Үүнийг хийцгээе. Тавтай морил.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чиний зүүн талд!
Шул: Яадаг...? Чөтгөр ав.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи зүгээр ээ. Чи зүгээр. Зүгээр л амьсгаа ав. Амьсгаа ав.
Янн: Ойлголоо, урагшаа, Янн. Төвлөр, төвлөр, төвлөр. Явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эхний тойрогт орж байна, тэд 300 км/ц хурдалж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Түүний ардаас холд! Дотогшоо ор. Чи зүгээр ээ. Машинууд дэлбэрч л байдаг юм. Энэ хэвийн зүйл. Зүгээр л төвлөр.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Улаан ферраригийн хувьд энэ сүйрэл боллоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр иймэрхүү зүйлд дасаагүй, тиймээс тэр төвлөрөх хэрэгтэй байна.
Янн: Жек, миний шатахуун ямар байна?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
20 дахь тойрог. Шатахуун бага
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тийм ээ, шатахуун бага байна. Дараагийн тойрог дээр орж ирээд цэнэглүүл.
Эр: Янн Марденборо, Ниссаны хувьд анхны түр зогсолт.
Эр: Түргэл, түргэл, түргэл! Бушуу, бушуул!
Эр: Тоглоомын гартай бол илүү амархан байх, тийм үү? Шинэков!
Солт: Хөөе, хөөе! Намайг сонс! Хамгийн гол нь анхаарлаа бүү суларуул, ойлгосон уу? Амьсгаа ав! Хэтэрхий огцом эргэж болохгүй шүү! Чи анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй!
Эр: Ниссаны арын алба маш сайн ажиллаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи түүнийг сайхан гүйцлээ. Түүний баруун талаар нь түрүүл.
Эр: Болгоомжтой, Ниссан араас чинь ойртож байна! Үгүй ээ! Чи түүнийг дотогш нь оруулчихлаа!
Шул: Новш гэж! Хараал идсэн тоглоомчин!
Эр: Янн Марденборын хувьд гайхалтай манёвр боллоо.
Солт: Хөөе. Энэ үнэхээр гайхалтай байлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
6-р байр

Солт: Чи одоо Капад ойртож байна. Тэр яг урд чинь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
5-р байр

4-р байр

Солт: 4-р байр! Одоо бидний хүсэх бүх юм тэсэж үлдээд лицензээ авах хэрэгтэй!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ник: Чи хаашаа явж байна гэж бодоов, сонирхогч оо?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Янн, Капаг сайн анхаараарай. Тэр чиний зүүн талаар ойртож байна. Тэр бохир тоглож байгаа шүү. Үүнд дээр болгоомжтой бай.
Ник: Би чамтай тоглоно оо, тоглоомчин оо.
Солт: 4... 3...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хараал ид.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Бариа: 27-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: За, Янн Марденборо 27-р байранд орж дуусгалаа. Сүүлчийнх дээр гэнэдлээ дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: За тэгээд, чи ядаж барианд орлоо. Би чамайг орно гэж ер бодоогүй байсан. Шинэков.
Мур: Энэ зөвхөн эхлэл. Энэ улиралд дахиад зургаан уралдаан байгаа, тиймээс бид чадна, за юу? За, ямар санагдаж байна? Бидний хийсэн сонголтонд чи баяртай хэвээрээ л байна уу?
Солт: Түүнд жаахан хугацаа өгчих.
Мур: За яахав. Чиний мэдэх хэрэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Намайг уучлаарай.
Солт: Зүгээр ээ. Эхний уралдаан. Ердөө эхнийх.
Янн: Тиймээ.
Солт: Тэнд галзуу байгаа биз?
Янн: Ярих юм биш.
Солт: За яахав, одоо... Бид хүч чадал дээр төвлөрч, тэсвэр тэвчээр дээр анхаарах хэрэгтэй. Чи уралдаан болгонд улам сайжирна, улам хүчтэй болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ГОКЕНГАЙМ, ГЕРМАН
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Жек. Жек, байна уу? Холбоо ажиллаж байна уу? Жек, байна уу? Жек, байна уу? Жек? Та тэнд... Новш гэж. Миний холбоо эвдэрсэн бололтой. Жек, байна уу? Хэн нэгэн надад хариулаач!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
23-р байр

ТРЕНТИНО, ИТАЛИ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Өнөөдөр надад сайн совин татаад байна. Чи чадна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
17-р байр

Эр: Марденборогийн хувьд дахиад нэг сэтгэл гонсойлгосон бариа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
СТАМБУЛ, ТУРК
---------------------------------------------------------------------------------------------------------------------
8-р байр

Солт: Яваарай. Гүйгээд, гүйгээд.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
БАРСЕЛОНА, ИСПАНИЯ:
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Яваад бай. Яваад бай. Хөөе, хайрган зангаас болгоомжил.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УРАЛДААНАА ДУУСГААГҮЙ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ДУБАЙ, АНЭ

Эр: Николас! Николас! Николас! Кибер уралдаанчдын тухайд юу хэлэх вэ?
Ник: Юу гээч, би санаа зовж байгаа. Тэд жинхэнэ уралдаанчдад энэ уралдааныг аюултай болгож байна.
Эм: Кибер уралдаанч хэзээ ч юм ялах боломжтой юу?
Ник: Та нар тэднийг тавцан дээр харахгүй. За, за, өнөөдөртөө хангалттай. Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Эр: Явцгаая. Биднийг явуулаарай. Биднийг явуулаадах.
Солт: Хөөе, хөөе. Үүнд санаа зовох хэрэггүй, за юу? Тэд чамаас сайн давхиж чадахгүй. Түүний халаасны зардал нь их болохоос.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Новш гэж!
Солт: Түүнийг наад шугамдаа битгий оруулаарай. Болгоомжтой, тэр чамайг тэлж байна.
Мур: Хараал ид.
Янн: Болгоод өг! Новш гэж!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ бол АНЭ-ийн Дубай автодром.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Машин зүгээр ажиллаж байна уу? Янн, машин хэвийн байгаа юу?
Янн: Зүгээр. Машин зүгээр байна. Ажиллаж байна, тиймээ.
Солт: Ойлголоо. Сайн байна, тэгвэл уралдаандаа буцаад ор. Энэ чиний лиценз авах сүүлчийн боломж шүү. Бид ядаж л 4-р байраар дуусгах ёстой. Чамд дахиад цаг байна. Гүнзгий амьсгаа ав. Төвлөр. Чамайг чадна гэдгийг би мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Капа, Шулин хоёр урд чинь. Чи хоцорч байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр Капа, Шурин хоёрын дундуур орлоо.
Ник: Чи нэмээд өгөх үү?
Янн: Жек, тэр яагаад байна аа?
Солт: Аяар. Наад шугамаа алдаж болохгүй. Наад шугамаа алдаж болохгүй шүү.
Янн: Жек, тэд намайг хайрцаглаж байна.
Солт: Тэгвэл энэ тухайд ямар нэг юм хий.
Эр: Тэр тоормозлож байна, гуравт шилжлээ.
Ник: Яадаг муу...?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Дараа уулзъя. Баяртай.
Солт: Би энийг хэлээд байгаа байхгүй юу!
Ник: Өө, новш гэж!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
4-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Араа анхаар.
Янн: Өө, бурхан минь, тэр дэндүү их хурд авч байна. Тэр юу хийгээд байна аа?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Новш! Капагийн дугуй сая миний салхины шилийг хагалчихлаа!
Солт: Ойлголоо, түр зогсолт. Түр зогсолт. Шар дарцаг.
Эр: Чи зүгээр үү?
Солт: Чи үүний цаанаас замаа харж чадах уу?
Янн: Тиймээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи зүгээр үү? Ийшээ дагаад яваарай.
Эр1: Алив, чамайг шалгаадахъя. Чиний бие ямар байна?
Эр: Аврах баг ирж байна... Ник Капагийн хувьд бүх юм зүгээр. Тэр маш хилэнтэй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тайван байгаарай, за юу?
Эр: Гарахад бэлэн.
Солт: Мэдлээ. Ногоон. Яваарай! Шулинаас урд нь яваарай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Уралдаан дахин эхэллээ. Бид сүүлчийн тойрогтоо орж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ТӨГСГӨЛИЙН ТОЙРОГ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи Шулиныг барьж байх хэрэгтэй. Чи 4-т явж байгаа, гэхдээ чи хамгаалалтанд тоглох ёстой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
4-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Эдгээр тойргуудад тэр чамайг дороо няцлах боломж бүү өг. Гүйцээ. Энэ сүүлчийн эргэлт, тэгээд шулуухан барианд орно. Хурдаа огцом нэм!
Янн: Ойлголоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Немец залуу шинэковоос илүү байж чадах уу? Тэр эрээн дарцгийг хараарай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
4-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тийм ээ!
Янн: Тиймээ!
Шум: Новш гэж!
Мур: Тиймээ!
Солт: 4-т!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЭФ.АЙ.ЭЙ. ЛИЦЕНЗ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Энэ чиний Эф:Ай.Эй-н лиценз, хүү минь.
Янн: Тиймээ! Тийм!
Мур: Тийм ээ, жаал аа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Хөөе чи, чамд ямар асуудал байна?
Ник: Энэ тоглоомын нэг хэсэг. Үүнийг уралдаан гэдэг юм.
Янн: Чи тоглоод байна уу? Чи намайг бараг алах дөхсөн! Чи намайг бараг алах шахлаа! Дахиад ингээд үз, тэгээд юу болохыг нь хараарай! Дахиад ингээд үзээрэй. Би тоглоогүй шүү! Чи намайг, бас өөрийгөө алах шахсан! Би тоглоогүй!
Солт: Хөөе! Хөөе! Чи 4-т ирлээ! Чи 4-т ирсэн!
Мур: Эф:Ай.Эй-н лиценз, хүү минь! Чи чадлаа! Чи чадсан! Тэр нөхрийг март.
Эр: Чи боломжгүй зүйлийг хийлээ!
Солт: Чи өөрийнхөө лицензийг авлаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Сайн уу.
Солт: Чамд шар айраг авлаа.
Янн: Баярлалаа.
Солт: Ингээд...
Янн: За?
Солт: ...чи өнөөдөр маш сайн байлаа.
Янн: Тэгтлээ гайхсан сонсогдохгүй байна.
Солт: Би гайхсан. Би үнэхээр гайхсан. Чамд зөн совин байна. Үүнийг заах араггүй. Чи уралдаж байхдаа нэг ийм юм мэдэрсэн үү? Давхиж явахад цаг хугацаа удааширч, машин төмөр замаар явж байгаа юм шиг санагддаг. Чи алдаа гаргахгүй юм шиг санагддаг. Чи хэн ч биш, бас утга учиртай юм санагддаг. Бурхан минь, би үүнийг л маш их үгүйлдэг. Машиндаа байхад мөрөөддөг цорын ганц зүйл энэ. Одоо Блэк Саббатын өмнөх үеийн дуу ч юм уу сонсож байж тэрийг мэдэрдэг юм. Зүгээр л муу бодлууд сарнидаг.
Янн: Та энэ юмаар сонсдог дуу байх нь ээ? Блэк Саббат гэсэн үү?
Солт: Тиймээ.
Янн: Юу гээч, найман дуунаас ч илүү их багтаамжтай тоглуулагч байдаг юм.
Солт: Би хуучны хүн, чи өөр юу хүссэн юм? Хөөе, чи гэрээ хийсэн урьдчилгаа мөнгөө яах гэж байна?
Янн: Би мэдэхгүй ээ. Би байрны мөнгөнд зориулж хадгалах байх.
Солт: Чи ямар уйтгартай юм. Чи хагас мөнгөө өөртөө зарцуулж, чамд таалагддаг бүсгүйдээ 1-р зэрэглэлийн тийз авч өгөөд нааш нь авчирч гэрээнд гарын үсэг зурах ёслолд хамт байж яагаад болохгүй гэж?
Янн: Надад найз бүсгүй байхгүй.
Солт: Чамд найз бүсгүй байхгүй ээ? Тэгвэл чиний гар утсанд зураг нь хэдэн зуугаар байдаг, чи өдрийн турш ширтэж суудаг тэр бүсгүй хэн юм? Тэр бүсгүй хэн бэ? Чи шинэков.
Янн: Дэнни... Дэнни таныг гайхамшигтай уралдаанч байсан гэж надад хэлсэн. Тийм үү? Тийм байна. Таны дуртай уралдаан юу байсан бэ?
Солт: Ле Ман. Ямар ч хувилбаргүй.
Янн: Нээрэн үү?
Солт: Тиймээ.
Янн: Яагаад?
Солт: Тэр төгс уралдаан. Чамайг хаана ч тэгж сорихгүй. Чи Ле Маны тавцан дээр гарсан л бол чи үүрд амьдрана. Чи үхэшгүй болно.
Янн: Та тэгсэн үү?
Солт: Үгүй ээ. Би чадаагүй. Би үхэх хэвээрээ. Гэхдээ би уралдаж үзсэн. Ганцхан удаа.
Янн: Юу болсон юм?
Эм: Чи өнөөдөр уралдсан биз дээ, тийм үү?
Эм1: Чи бидэнд гарын үсгээ өгөхгүй юу?
Янн: Мэдээж, тэгье.
Эм: Нээрэн, чи гайхалтай байсан.
Янн: Маш их баярлалаа.
Эм1: Би ч гэсэн селфи хийж болох уу?
Янн: Мэдээж.
Эм1: Баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Одри: Янн. Энэ гэнэтийн байлаа. Юу гээч, би дөнгөж сая Инстад чиний түүхийг харлаа.
Янн: Өө, нээрэн үү? Инээдтэй юм.
Одри: Чи над руу залгатал би хичнээн лайк дарах ёстой бол гэж бодож байлаа. 50, 60 удаа юу?
Янн: Тийм ээ, уучлаарай. Би даруйхан залгах ёстой байсан, гэвч...
Одри: Зүгээр ээ. Чи завгүй байсан.
Янн: Би чамайг явсан тэр шөнийн тухай бодож байлаа, тэгээд...
Одри: Тийм үү?
Янн: Бидэнд дахиад хугацаа байсан ч болоосой гэж би боддог, ойлгож байна уу?
Одри: Янн, энэ дэлхийд бидэнд үргэлж хугацаа байдаг. Чи хаашаа явмаар санагдаж байна?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ТОКИО, ЯПОН
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Бүгдээрээ сайн байна уу? Танд маш их баярлалаа.
Янн: Тантай танилцсандаа баяртай байна. Тантай танилцах надад том хүндэтгэл, эрхэм ээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Каз: Гранд Туризмо ажиллаж чадна гэдгийг нотлохын тулд надад 10 жил шаардагдсан. Энэ залуу хүү үүнийг ердөө ганцхан жилд нотолсон.
Мур: Янн. Чи мэргэжлийн нисэгчийн хувьд энэ гэрээнд гарын үсэг зурсанаар чи зөвхөн тоглоомчдод биш... бас мөрөөдөлтэй бүх хүүхдүүдэд... бүх юм боломжтой гэдгийг харуулж байгаа. Ниссан багт тавтай морил.
Эр: Наашаа хараарай.
Эр: Янн сан, наашаа харна уу.
Эм: Янн сан, болох уу? Наашаа харна уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Маш их баярлалаа. Маш их баярлалаа, баярлалаа. Сайн уу.
Одри: Сайн уу.
Янн: Сайн уу.
Одри: Энэ өдрийн баатар.
Янн: Тиймээ, чи хүрээд ирж.
Одри: Чи намайг нааш нь авчирсанд баярлалаа.
Эм: Чамд Токиотой танилцах цаг байгаа юу? Бас чи ямар түүх дурсгалын газруудыг үзмээр байна?
Янн: Тиймээ, би Токиотой илүү сайн танилцмаар байна. Би дуртайяа танилцана.
Мур: Залуус аа, маш их баярлалаа. Яг одоо хангалттай асуулт тавьсан гэж бодож байна. Харин одоо та нар эндээс чадлаараа холдоцгоо, яваарай. Түргэл, эндээс бушуухан зугт. Хотоор зугаал.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Одри: Чи бид хоёр Уэлст энийг мөрөөдөж байсан, гэтэл одоо... энэ биеллээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Одри: Бид үүнийг харуулж чадлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Тийм ээ, бид тэгсэн байх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Өө, янзтай.
Одри: Чи энд юу харсан юм бэ?
Янн: Найздаа бэлэг авдаг юм уу гээд.
Одри: Саке?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Чиний дараа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Одри: Эсвэл хоёулаа өөр юу ч юм захиалж болно.
Янн: Өөр юу байна?
Одри: Магадгүй, оргилуун дарс уу? Чи гарын үсэг зурсныг тэмдэглэх үү?
Янн: Оргилуун дарс шагналынх.
Одри: Өө, ойлголоо.
Янн: Уучлаарай.
Одри: Анхааралдаа авлаа, ноён Том гар аа.
Янн: Маш их баярлалаа.
Одри: Баярлалаа.
Янн: Энэ гайхалтай.
Одри: Баярлалаа.
Янн: Ах аа, энэ маш гайхалтай. Үнэхээр амттай байна. Дахиад, дахиад, дахиад...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дэлхийн хамгийн хэцүү бэрх зам. Тогтооход маш хэцүү. Энэ гаригийн хамгийн аймшигтай зам бол тэр.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
НЮРБУРГРИНГ, ГЕРМАН
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр мэдээж Нюрбургринг Нордшляйфе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Та нар тэнд байгаа тоог очоод шалгаад ир, тэгэх үү?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сайн уу.
Янн: Сайн уу.
Солт: Цаг боллоо.
Янн: Тиймээ.
Солт: Чи зүгээр биз?
Янн: Тиймээ. Энэ.
Солт: Энэ юу вэ, миний төрсөн өдөр үү?
Янн: Энэ зүгээр л... би мэдэхгүй, миний харсан нэг юм байгаа. Дараа нь нээгээрэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Чамд амжилт хүсье, жаалаа.
Эр: Улирлын эхэн Уэлсийн залуу Янн Марденборогийн хувьд гайхамшигтай байлаа, тэр ердөө сарын өмнө Дубайн автодром дээр 4-р байр эзэлсэн билээ.
Стив: Тэр бүр хүүхдээрээ харагдаж байна.
Эр: Тиймээ, Нордшляйфе хамгийн хүнд зам, яг одоогоор энэ Янны карьерт хамгийн том сорилт болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Бүгд зүгээр. Машиныг буулга. Чи намайг сонсож байна уу?
Янн: Тод бөгөөд тодорхой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
6-р тойрог. 5-р байр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сайхан харагдаж байна, Янн. Яг зааснаар хийгээрэй. Яг зааснаар хий.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сайн байна. Шулиныг ардаа орхилоо.
Эр: Янн Марденборо ер бусын эрчтэй байна, тэр урагшаа өөртөө зам гаргасаар байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи дараагийн оролтоор түр зогсолт хийж шатахуун аваарай.
Янн: Ойлголоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ник: Ямар новш нь вэ?
Солт: Тийм ээ! Тийм ээ! Тийм ээ!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Энэ түүний машин байсан уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Лесли: Өө, үгүй ээ!
Эр: Энэ Янн Марденборогийн хувьд аймшигт осол боллоо, яг энэ мөчид бидний хийж чадах бүх юм тэр зүгээр байгаа гэж найдах л байна. Бид тэр ямар байгааг мэдэхгүй. Тэр машиндаа байсаар байж мэднэ. Тэр, бас үзэгчид зүгээр байгаасай гэж бид найдаж байна. Энэ аймшигтай осол байлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Хөөе, зогсоорой! Зогс, зогсооч!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Лесли: Өө, үгүй ээ! Өө, Янн! Миний хүү!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Бид үүнийг Ниссанд хэрхэн тайлбарлахыг би мэдэхгүй байна. Тэнд мөрдөн шалгаж эхлэнэ.
Солт: Яг одоо чи энэ тухай л бодож байна уу?
Мур: Үүнээс болж биднийг татан буулгаж мэднэ.
Солт: Тиймээ. Хэн нэгэн үхсэн.
Мур: Би ойлгож байна.
Солт: Хөөе? Үгүй ээ, үгүй, үгүй. Хөөе, болохгүй. Чи амрах хэрэгтэй, чи амрах ёстой.
Янн: Би зүгээр. Юу болсон бэ?
Солт: Чиний буруу байхгүй, за юу? Энэ золгүй явдал.
Янн: Хэн нэгэн хохирсон уу?
Солт: Үзэгч.
Янн: Тэр үхсэн үү?
Солт: Энэ золгүй явдал байсан. Мэдээж энэ чиний буруу биш. Энэ надаас болсон. Би чамайг эрт түр зогсоох байсан юм.
Янн: Өө, бурхан минь.
Солт: Хөөе.
Мур: Тэд энэ хэсгийг яагаад Флюгплатц гэж нэрлэдэгийг чи мэдэх үү? “Нисэх буудал” гэсэн үг. Тэнд машинууд нисдэг юм. Ийм угтсан салхитай үед яг дарвуул гэсэн үг. Энэ золгүй явдал байсан, Янн.
Янн: Үгүй ээ. Би тэнд байх ёсгүй байсан.
Солт: Хэн нэгэн үхсэн, учир нь уралдаан аюултай байдаг.
Янн: Би жолоодож байсан.
Мур: Янн, чи үүнд буруутгаж болохгүй.
Янн: Би явж болох уу? Би явж болох уу? Би боллоо.
Солт: Янн, намайг сонс, тэгэх үү?
Янн: Эндээс гарцгаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Ниссаны бүх ажиллагсад талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байгаагаас би эхлэмээр байна. Энэ эмгэнэлт золгүй явдал байсан, бидний зүрх сэтгэл тэдэнтэй хамт.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Одри: Би нисээд очихыг чи хүсч байна уу? Би чадна.
Янн: Хэрэггүй. Одоо надад хөгжилтэй биш байна.
Одри: Чиний гэр бүл юу болсон? Чи тэд нартай ярьсан уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Мэдээж бид мөрдөн шалгах ажилтай хамтарч байгаа, мөн бид ийм зүйл давтагдахаас урьдчилан сэргийлэхэд туслаж чадах ямар ч мэдээллийг уралдааны албан ёсны төлөөлөгчид, Ди-Эм-Эс-Би-д гаргаж өгөх болно.
Ник: Тэр энэ зам дээр хэзээ ч гарах ёсгүй байсан. Харин чи байх ёстой тэр газраа үлдэх ёстой байсан. Капотон дор.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Лесли: Чамайг гэмтэлгүй гээд гаргасан гэж эмнэлэг хэлсэн. Бид очиж чамтай уулзахыг зөвшөөр л дөө.
Янн: Би үүнийг үргэлжлүүлнэ гэхэд итгэлгүй байна.
Лесли: Гэхдээ хүү минь, энэ чиний буруу байгаагүй чи мэднэ, тийм үү? Энэ хэнд ч тохиолдож болох байсан.
Янн: Тийм ээ, энэ надад тохиолдсон.
Лесли: Чи аавтайгаа ярилцмаар байна уу? Эсвэл Кобитой юу?
Янн: Юу, тэд зөвхөн тэдний зөв байсан гэж хэлэх үү?
Лесли: Аав чинь чамайг зүгээр гэдгийг мэдэхийг хүсч байна. Би ч гэсэн, хүү минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи надаас Ле Манд юу тохиолдсон тухай асуусан. Би осолд орсон юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тэгэхэд сайхан өдөр байсан. Анхны тэр өдөр дөнгөж бүрий болж, би Тертр-Ружийн тойрогоор эргэж байсан юм. Би нэг “Форд”-ыг гүйцэж очлоо. Би хажуугаар нь гүйцэд түрүүлэхдээ миний машин савлаж байгааг харсан. Энэ яг чичиргээ шиг. Дараа нь машин хяналтаа алдсан юм. Машин хаалт мөргөхөөс өмнө гурван ч удаа хөрвөөсөн. Тэгээд л шатсан. Түргэн ирж намайг гаргаж авсан. Миний бээлий шатаж байсан ч бусдаар бол... нэг ч шалбархайгүй. Харин нөгөө “Форд” түмэн хэсэг болсон байсан. Нисэгч нь Томи, тэр эмнэлэгт очих замдаа өнгөрсөн. Тэд энэ миний буруу биш гэж хэлсэн. Би уралдааны машины жолооны ард дахиж хэзээ ч суугаагүй. Миний мэдрэл тэсээгүй. Хамгийн гол нь би хэр сайн байж болох байснаа мэдэх боломжийг алдсан. Би орхисон. Дараа нь үүнтэйгээ хамт амьдарсан... бүх насаараа... Хэрэв чи явмаар байвал... хэн ч чамайг буруутгахгүй. Дийлэнх хүмүүс нь буруутгах байсан. Миний бодлоор чи дийлэнх нь биш. Чи шилдэг нь болж чадна. Гэвч хэрэв чи үүнийгээ батлахыг хүсч байвал, хэрэв чи нисэгч болохыг хүсч байвал тэр уралдааны замд буцаж гарах хэрэгтэй, тэгээд яг одоо үүнийг хийх ёстой. Учир нь хэрэв чи тэгэхгүй л бол дахиж буцаж ирэхгүй. Энэ осол чамайг хэн гэдгийг тодорхойлохгүй. Харин чи түүнд хариу барьж... чадна. Тойргоо дуусга.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: За, тайван, яаралгүй эхэл. Зүгээр л шугамаа дага.
Янн: За.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Жаахан хурдаа нэм. Хэсэг зуур хөгжилдье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи зүгээр ээ.
Янн: Дараа нь яах вэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Уралдааны хороо эцэст нь өөрсдийнхөө шийдвэрийг гаргалаа. Сайн мэдээ гэвэл тэд чамайг цагаатгасан.
Солт: Тиймээ, энэ маш сайхан мэдээ. Муу мэдээ нь юу юм?
Мур: Чи сүүлийн үед гар утсаа үзсэн үү?
Янн: Үгүй ээ.
Мур: Капа болон зарим нэг залуус бидний лицензийг цуцлах хэрэгтэй гэж Твитерээр жиргэж байна. Тэд бүр кибер жолооч нарын эсрэг кампанит ажил эхлүүлсэн. Бусад хэд хэдэн багууд бөөнөөрөө, бас бие даан бидний эсрэг шүүхдэнэ гэсэн.
Солт: Тоглож байгаа байлгүй дээ.
Янн: Энэ нь бүтэх үү?
Солт: Үнэнээр нь ярьцгаая, энэ нь манай ивээн тэтгэгч биднийг цаашид ч дэмжих асуудал улам хэцүү болж байна. Ниссан биднийг хаах боломжийг судлаж байгаа.
Солт: Тэгвэл ч...
Мур: Бид тэдэнд нотлох ёстой, бид байх эрхтэй гэдгээ бүгдэд нь нотлох ёстой.
Янн: Яаж?
Мур: Ле Маны шагналын тавцан дээр кибер уралдаанчдын багтай хамт гарна.
Солт: Намайг уучлаарай. Чи тоглоогүй юу? Ле Ман. Чи... Ле Маны шагналын тавцан.
Мур: Тиймээ.
Солт: Нэгдүгээрт, бидэнд дахиад хоёр уралдаанч хэрэгтэй. Мэтти, Антонио хоёр ЖиТи академид байснаас хойш доод лигт уралдаж байгаа. Тэд чадна гэж бодож байна. Би чамд итгэж байна, Янн. Чи урд нь тоглоомонд 1000 гаруй удаа уралдаж барьсан. Чи үүнийг нойрондоо хийсэн ч чадна.
Солт: Чи гайхамшигтай зүйлсийг хийсэн, хүү минь. Гэхдээ Ле Ман бол... Тэр өөр араатан. Энэ дэлхийд бие бялдарын хувьд маш хүнд, техникийн хувьд их хэцүү уралдаан. Энэ аюултай. Тэр чамайг сорино. Би үүнийг тэсэж чадахгүй. Харин тэсэж чадахыг би мэднэ. Чи чадна гэдгээ мэдэж байна уу?
Янн: Үхэшгүй болцгооё.
Мур: Бид оролцох уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Чи үүнд бэлэн үү, Янн? Энэ чухал агшин, жаалаа.
Янн: Сайн уу.
Мэтт: За юу байна даа? Би уралдааныг үзсэн. Чи сайхан харагдаж байна лээ. Надад одоо чамд ялагдсан нь гомдолтой санагдахаа больсон. Хөөе, андаа, сонс. Нөгөө осол байна аа? Тэр чиний буруу биш байсан. Бид чиний ард байх болно.
Янн: Би талархаж байна. Баярлалаа, анд аа.
Мэтт: Зүгээр, найз минь.
Ант: Хөөе, залуус аа.
Мур: Залуус аа, та нар үүнд бэлэн үү?
Янн: Догь.
Солт: Энэ машин... та нарын жолоодож байсан Жи-Ти-Р-ээс хавьгүй хөнгөхөн, хавьгүй хурдан. Тэр эргэлтэн дээр хурдан, гэхдээ арай илүү чадвар шаардана, ойлгов уу? Та нар түүнийг мэдрэх хэрэгтэй, үгүй бол чи асуудалд орно, эсвэл замаасаа гарна. Энэ чухал биш. Чи алзахгүй ээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЛЕ МАНЫ 24 ЦАГ, ФРАНЦ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сая сая үзэгчид үзэж байна, энэ бол дэлхийн хамгийн агуу уралдаан болох Ле Маны 24 цаг.
Мур: Та бэлэн үү?
Акиба: Би бэлэн.
Мур: Би баяртай байна. Тантай уулзах сайхан байна, эрхэм ээ. Та сайн уу.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Бэлэн.
Стив: Шинэков.
Янн: Хүрээд ирсэнд баярлалаа.
Стив: Би... Би чамайг олигтойхон ч дэмжиж чадсангүй. Би чамайг л хамгаалахыг хичээсэн. Ойлгож байна уу? Маш олон аавууд, маш олон ээжүүд... тэд маш том, ухаангүй мөрөөдөлтэй хүүхдүүдтэй, ойлгож байна уу? Мөн тэр нэг ПлэйСтэйшн гэдэг юмыг... би тэр балай юмыг ердөө ч ойлгодоггүй, Янн. Миний хэлэх юм... Гэвч чи үүнийг чадлаа. Би чамаар маш их бахархаж байна.
Янн: Би үүнийг таны төлөө хийсэн.
Стив: Би чамаар бахархаж байна. Би чамтай хамт байх болно, хүү минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Үүнийг чамл дахин давтаж хэлье, энэ бол 24 цагийн уралдаан.
Мур: Бид өдрийн 15:00 цагт эхлэнэ. Бид дараагийн өдөр болтол шөнөжин давхиж уралдана. Уралдаан 3-т дуусна. Бид ердийн дөрөв биш гурван цагийн ээлжээс эхлэнэ. 3, 6, 9. Ле Маны нэг ч нисэгч 14 цагаас илүү уралдах ёсгүй.
Солт: Би нэг юм нэмж хэлмээр байна. Дэнни надтай уулзаад ЖиТи Академийг байгуулах гэж байна гэж хэлэхэд нь би та нарыг өөрийн ухаангүй юмнууд гэж бодсон. Гэвч та нар намайг итгэхэд хүргэсэн. Явж дэлхийд харуулцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Эдгээр залуус Яннтай хамт Академид байсан юм.
Одри: Ойлголоо. Сайн уу.
Перс: Залуус аа, энэ Одри.
Леа: Тийм үү? Сайн уу. Сайн уу.
Одри: Сайн уу.
Леа: Сайн уу.
Одри: Одри.
Леа: Танилцсандаа баяртай байна. Би Леа.
Одри: Одри.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноёд хатагтай нар аа, Францын төрийн дуудалыг дуулахын тулд судлаасаа босцгооно уу.
Эр: Францын цэргийнхэн дөнгөж сая Ле Маны 24 цаг уралдаан эхэлснийг зарлах далбааг хүргэж ирлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрчүүд ээ, хөдөлгүүрээ асаацгаа.
Солт: Эхэлцгээе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дэлхийн хамгийн домогт уралдаануудын нэг Ле Ман 24 эндээс хэдхэн алхамын зайд, де ла Сартагийн зам дээр тун удахгүй эхлэнэ. Тэгээд Ченни, энэ уралдааны замын урт, өргөний тухай маш олон гайхалтай түүхүүд байдаг, гэвч миний хувьд, би яг одоо Ниссаны ер бусын түүхэд анхаарлаа хандуулаад байна. Энэ кибер уралдаанчдын хувьд мэргэжлийн автоспортод орох сүүлчийг боломж болов уу? Энэ бол тэдний мөрөн дээр буух асар их даралт.
Солт: 1-р тойрог дээр хэн ч ялдаггүй юм, ойлгосон уу? Чи өөрийнхөө өдрийг ав, шөнийг тэсч өнгөрүүл, чи маргааш нь үзэлцэхийн тулд амьдрах ёстой. Амжилт хүсье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Машинууд туршилтын тойрог хийхээр де ла Сартагийн гараанаас гарцгааж байна, бид тун удахгүй энэхүү домогт уралдаан эхлэхийг харах болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УРАЛДААНЫ ЭХЛЭЛ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бид хэдийн эхлүүллээ, тэгээд сонс, эхний тойрог дээр та нар бодолтой байгаарай. Дугуйнууд хүйтэн хэвээрээ байгаа. Мөргөлдлөө! Араас нь мөргөлөө. Бидний харсанаар БМВ, Астон Мартин хоёр...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: За, ингээд эхэллээ дээ. Шулуун Мюльсанн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ШУЛУУН МЮЛЬСАНН
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи энд 340 км/цагийн хурд авч болно. Чи эхний мурий дээр тоормозлохын тулд хангалттай хугацаа авах хэрэгтэй.
Янн: Тийм ээ, тийм, ойлголоо. Би үүнийг мянган удаа хийсэн.
Солт: Гэхдээ бодит байдалд биш. Хурдаа анхаар. Эхний мурий дээр зурвасны гадуур, Яанн Марденборо тэнд ямар сайхан эргэлт хийж байна аа.
Солт: Чи тэр ЖиТи-3-ыг анхаар. Чи түүнээс арай хурдан.
Янн: Би Шулиныг харлаа.
Солт: Яваарай, Янн! Түүнийг алдаж болохгүй!
Эр: Чиний зүүн талаар! Феррари маш удаан байна. Болгоомжтой! Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй!
Шулин: Үгүй ээ!
Эр: Түүнийг Феррари мөргөчихлөө! Шулин агаарт хөөрч байна!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Тэр зүгээр байгаа?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Смит: Тэр юу гэж байна? Энэ Янн байсан уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Шулин! Гараад ир, гараач, гараач!
Эр: Шулин машинаасаа гарч байна.
Эр: Тэр гараад ирлээ, гал сөнөөгчид хажууд нь байгаа нь сайн хэрэг. Аврах машин очиж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Анхаарлаа төвлөрүүл. Бүх юм зүгээр, түүнийг гаргаж байна. Тэр зүгээр бололтой. Тэр гайгүй байна.
Эр: Ийм цохилтын дараа машин бүтэн үлдэж, жолооч нь гэмтээгүй нь гайхамшиг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Аврах машины ард нь ор. Болж байна, цухалзах хэрэггүй, за юу? Төвлөр.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Боллоо, аюулгүй болсон, уралдаанаа үргэлжлүүл. Яваад, яваад! Урагшаа! Яасан бэ, чи намайг сонсч байна уу? Хөөе, найз аа? Хөөе, хөөе, Янн? Хөөе, надтай холбоотой бай. Надтай хамт бай, за юу? Надтай хамт бай. Сонс, аюулгүй болсон, ойлгов уу? Бид алдсан хугацаагаа нөхөр хэрэгтэй. Янн. Янн, надтай ярь, найз минь. Янн. Хөөе, хөөе, хөөе. Хөөе, Янн.
Эр: Энэ машин нь асуудалтай юу, толгой нь уу, Уилл?
Эр: Маш сайхан хурд үзүүлсэн энэ машиныг асуудалтай гэж хэлэх арай л эрт байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ник: Азгүй амьтан.
Солт: Новш гэж.
Мур: Жек! Бид түүнийг солих хэрэгтэй. Тэгээд нэг юм хийгээч! Түүнийг зүгээр л энэ тоглоомонд нь буцааж оруул.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Жек? Жек. Ямар чөтгөр нь вэ? Наадахаа унтраа. Унтраагаач! Яг одоо! Унтраа гэж байна!
Солт: За яахав, надад зүгээр л.... Өө, бурхан минь, энийг яаж ажилуулдагийг би мэдэхгүй юм.
Янн: Чөтгөр гэж, Жек, наадахаа унтраагаач! Новш гэж.
Солт: Чи уурласан уу, дүү минь?
Янн: Новш, тиймээ! Тийм ээ, би галзуурах нь!
Солт: Тиймээ! Тэг ээ, галзуур! Яг цаг нь болсон! Сэрээч! Тулалдаад өгөөч! Чи айж байгааг би мэднэ. Надад ч аймаар байсан. Чамд таалагдах үгүй хамаагүй, чи энэ уралдаанд оролцож байгаа! Тиймээс чи Кенни Жи-ийн бүх уур хилэнг авч, түүнийг чөлөөл! Чи намайг сонсов уу?
Янн: Тийм ээ, эрхэм ээ.
Солт: Сайн байна. Тэгвэл урагшаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр авто уралдаанчин гэдгээ гэнэт санасан юм шиг боллоо. Анх удаа оролцож байгаа Ниссан гайхалтай уралдааныг үзүүлж байна.
Солт: Болж байна. Сайн байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: За, одоо “Лотус”-т дөхөж байна. Гурван секундын зайд. Зайгаа жаахан багасгая. Шулуун дээр та хоёр адилхан хурдтай, хэрэв чи өнцөгөөс орвол түүнийг түрүүлж чадна, ойлгов уу?
Янн: Мэдлээ, ойлгосон. Би төвлөрөх хэрэгтэй, ах минь.
Солт: Тиймээ, мэдлээ. Ойлголоо. Тэгье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Тийм ээ! Тийм ээ!
Эр: Янн Марденборо болон Ниссан баг гайхамшигтай гүйцэж түрүүллээ.
Солт: Тиймээ! Янзтай! Харин одоо зөвхөн 150 тойрог явах үлдлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ГУРАВ ДАХЬ ЦАГ, НИСМО БАГ 12-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр эхний шатанд сайн үзүүлэлт харуулсан, харин одоо Янн Марденборо “Ниссан”-ы өөр нисэгчид ээлжээ өгч байна.
Янн: Түргэлээрэй, андаа. Урагшаа, Мэтти!
Солт: Түргэл! Түргэл! Түргэл!
Мэтт: Баяртай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
8 ДАХЬ ЦАГ, НИСМО БАГ 11-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Нар жаргаж, цоо шинэ тоглоом эхлэж байна.
Солт: Яарах хэрэггүй.
Мэтт: Би дотуур шугамаар орлоо, Жек.
Янн: Тиймээ. Тийм!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Магадгүй, залуус та нар жолоодож чаддаг л байх.
Мэтт: Бид жолоодож чаддагийг та мэднэ.
Эр: Өө, шүүгчид тодорхойлоогүй л байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
9 ДЭХЬ ЦАГ, НИСМО БАГ 9-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи Пи-9-өөс.
Эр: Дугуйнууд бэлдээрэй. Эхэлцгээе. Яваад, яваад, яваад!
Эр: Бүх тэргүүлэгчид бүрэн бэлэн байдалд.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Янн мундаг байгаа биз, тийм үү?
Стив: Чи тэгж бодож байна уу?
Перс: Та тоглоод байна уу? Ах минь, тэр хашрааж байна. Би үүнд итгэхгүй байна. Тэр гайхамшгийг үзүүлж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Зөөлөн бас алгуурхан, зөөлөн бас алгуурхан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
12 ДАХЬ ЦАГ, НИСМО БАГ 8-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Мур: Сайн уу, залуус аа. За, та нар юу болж байна?
Янн: Сайн уу.
Мур: Ян, сэтгэл санаа ямар байна?
Янн: Би сайн байна.
Мур: Тийм үү?
Янн: Тиймээ.
Мур: Амарцгаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
14 ДЭХЬ ЦАГ, НИСМО БАГ 6-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
15 ДАХЬ ЦАГ, НИСМО БАГ 5-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
16 ДАХЬ ЦАГ, НИСМО БАГ 4-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
19 ДЭХЬ ЦАГ, НИСМО БАГ 4-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Де Маны 24 цаг уралдааны үеэр де ла Сантагийн нарны анхны туяа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Перс: Энийг чамд, Одри. Чамд кофе авлаа.
Одри: Баярлалаа.
Перс: Зүгээр.
Одри: Юу болж байна?
Перс: 4-т, гэхдээ Антонио байрлалаа алдаж байна. Тийм ч их цаг үлдсэнгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тиймээ, Антонио Крузд хүндрэл гарсан бололтой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сайн уу.
Янн: Сайн уу.
Солт: Антониогийн татал өгөөд эхэлсэн. Бид түүнийг эртхэн солих гэж байна. Чи үүнийг эцэст нь хүргэхэд бэлэн үү?
Янн: Явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Бид юу болж байна?
Мур: Тэр 5-р байр луу ухарлаа.
Солт: За, хурдал, хурдал, хурдал.
Эр: Түүнийг гаргаарай, түүнийг гарга. Чи. Радиаторыг нь шалга. Алив ээ, түргэлцгээ!
Мур: Хүү минь, тийшээ суучих.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дугуйнуудыг нь соль! Түргэлцгээ, бид цаг алдаж байна!
Янн: Залуус аа, юу болоод байна аа?
Эр: Би унагаачихлаа!
Янн: Өө, бурхан минь, юу болоод байгаа юм?
Эр: Феликс! Чи юу хийгээд байна аа?
Солт: Залуус аа!
Эр: Феликс, түргэлээч! Сэлбэг хаана байна?
Янн: Хараал ид! Бид байрлалаа алдаж байна. Яачихаад байгаа юм бэ?
Эр: Сэлбэг хаана байна аа? Сэлбэг хаана байна?
Солт: Та нар надаар тоглоод байна уу?
Янн: Өө, бурхан минь!
Солт: Түргэлээрэй!
Эр: Хар даа, Жек Солтер туслахаар ирсэн байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Үргэлж сэлбэг авч явж бай.
Фел: Уучлаарай, эрхэм ээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Энэ бидэнд хэр хохирол учруулсан бэ?
Солт: Бид 9-д явж байна, гэхдээ...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Чи яагаад шугамаа дагахгүй байгаа юм?
Янн: Та харав уу, бусад залуус шугамаа дагаж байна. Тиймээс, хэрэв би ингээд жаахан зай авбал... заримдаа би түрүүлдэг юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Жек, та ЖиТи Академи байгуулах санаа хаанаас гарсаныг санаж байна уу?
Солт: За, би сонсч байна.
Янн: Бүх санаа нь бол ЖиТи-ийн нисэгчид уралдаж чаддаг гэдгийг харуулах байсан. Зөв үү? Би энэ замыг мэднэ. Би шугамуудыг нь мэднэ. Зам нь оновчтой биш. Би өөрийнхөөрөө явахыг зөвшөөрчих.
Солт: Хөөе, түр хүлээ. Машин чинь тэсэхгүй.
Мур: Хүлээ, тэр юу гэсэн бэ?
Солт: Тийм ээ, энэ тэснэ, Жек, ойлгосон уу? Жек надад итгэх ёстой. Та надад итгэж байна уу?
Эр: Хөөе, буцаад байрлал руугаа оч.
Эр: Юу болоод байна аа?
Мур: Янн! Сонс!
Эр: Түүнийг тэндээс холдуул!
Мур: Зүгээр л уралдаанаа дуусга. Хэтэрхий их алдах юм байгаа. Эрсдэл дэндүү өндөр.
Эр: Та энд байж болохгүй. Явцгаая.
Мур: Ойлголоо!
Янн: Дэнни, би энд уралдааныг дуусгахаар ирсэн.
Эр: Эрхэм ээ, энэ таны сүүлчийн анхааруулга.
Солт: Дэнни, би үүнийг зохицуулъя.
Эр: Хөөе, намайг түлхэх хэрэггүй.
Мур: Тиймээ.
Солт: Юу гэдгийг мэдэх үү, хамаа алга. Өөрийнхөө шугамыг дага, Янн.
Янн: Явцгаая.
Одри: Өө, новш!
Перс: Тийм ээ, Янн! Урагшаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Зургаа дахь нь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Тав.

Солт: Дөрөв.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Яваарай, хонгор минь. Алив!
Эр: Түүний хуурах горим ассан юм шиг байна. Тэр чадлаа. Энэ бол тойргийн шинэ дээд амжилт!
Мур: Өө, новш гэж!
Мэтт: Бидний хувьд энэ тойргийн шинэ дээд амжилт!
Эр: Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ тойргийн шинэ дээд амжилт!
Эр: Марденборо нисэж байна!
Бүгд: Тийм ээ, тийм, тийм!
Эр: Ингээд уралдаан дуусахад бидэнд ердөө 24 цаг үлдлээ. Бид одоо төгсгөлийн тойрогт ирээд байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ТӨГСГӨЛИЙН ТОЙРОГ, НИСМО БАГ 4-Р БАЙРТ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи 4-т явж байна. Чи Капагийн ард 6 секунд хоцорч явна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Чи шагналын тавцан дээр гарахад ердөө 4 секунд хоцорч явна. За, чи түүнийг харж байна уу?
Янн: Тиймээ, би түүнийг харлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Капа: Өөрийнхөө байрлалыг хамгаал. Шагналын тавцангаа хамгаал.
Ник: Бүсээ зүүгээрэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ник: Оролдох ч хэрэггүй, жаалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Сүүлчийн эргэлт, тэгээд шуудхан барианд орно. Яваарай, чи үүнийг чадна. Өөртөө итгэ. Өөртөө итгэ!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Солт: Алив, урагшаа! Алив ээ!
Эр: Тэд ойртож байна! Тэд индэр дээрээс сайн харагдаж байна! Энэ үнэхээр ер бусын!
Ник: Энэ уралдаан хараахан дуусаагүй байна.
Янн: Урагшаа!
Мэтт: Тэр түрүүлэх гэж байна!
Эр: Яваарай! Яваарай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Янн: Тиймээ! Тийм!
Эр: Энэ Марденборо! Марденборо! Энэ жилийн Ле Маны 24 цагийн хамгийн тэнгэрлэг бариа байлаа! Би үүнд итгэхгүй байна! Надад хэлэх ч үг алга!
Солт: Хараал ид! Чи чадлаа ш дээ! Чи чадлаа! Новш гэж!
Янн: Тиймээ!
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сонс, би ямар ч үед механикч чинь байна, шинэков оо.
Солт: Чи энд байна. Чи дахиад зөвхөн кибер уралдаанч ч биш. Чи дэлхийн шилдэг нь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЯНН МАРДЕНБОРО БОЛОН «НИССАН» БАГЫН ЛЕ-МАНД ГАРГАСАН АМЖИЛТ АВТОСПОРТЫГ ҮҮРД ӨӨРЧИЛСӨН ЮМ
ЯНН 200 ГАРУЙ УРАЛДААНД ОРОЛЦЖЭЭ
ЯНН ЧУХАЛ УРАЛДААН БОЛГОНЫ ӨМНӨ ТАЙВШРАХ ГЭЖ КЕННИ ЖИ, ЭНИАГ СОНСДОГ ХЭВЭЭРЭЭ
МӨН ТЭР ЭНЭ КИНОНД ОРЛОН ТОГЛОГЧООР ОРОЛЦСОН ЮМ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
НАЙРУУЛАГЧ: НЕЙЛЛ БЛОМКЭМП
КИНО ЗОХИОЛЫГ: ЖЕЙСОН ХОЛЛ, ЗАК БЕЙЛИН
ЗОХИОЛЫГ: ЖЕЙСОН ХОЛЛ, АЛЕКС ЦЕ
ПОЛИФОНИ ДИЖИТАЛЫН БҮТЭЭСЭН ПЛЭЙСТЭЙШН СТУДИОСЫН ВИДЕО ТОГЛООМООС СЭДЭВЛЭВ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Trailer
Янн: Чинийхээр хэн шилдэг авто уралдаанч вэ?
Перс: Рури байх.
Янн: Би түүнийг болгож өгнө.
Стив: Чиний хийдэг юм бол виртуал тоглоомон дээр виртуал машинаар уралдах.
Янн: Та: “Өөрийнхөө дуртай юмыг үргэлж хий” гэсэн биз дээ?
Стив: Уралдааны машинууд ямар үнэтэйг чи мэдэх үү?
Стив: Эргэн тойрноо хар. Энэ бүхэн биднийг биш, хүү минь.
Янн: Юун тухай вэ?
Перс: Энэ уралдаан.
Мур: Гран Туризмогийн шилдэг тоглогчид. Авто уралдаанд оролцох боломж.
Янн: Жинхэнэ гэсэн үг үү?
Мур: Энэ жинхэнэ.
Солт: Чи унтлагын өрөөндөө 300 км/цагийн хурдтай пуужингаар тоглож суудаг нусгайг уралдуулна гэж үнэхээр бодсон уу? Түүнийг хэдэн хэсэг тасдана.
Бодит үйл явдлаас сэдэвлэв
Солт: Энэ солиорол. Тэнд мэргэжлийн уралдаанчид байдаг. Чинийх тоглоомчин хүүхдүүд.
Мур: Тэднийг сурга.
Солт: Алив, яваад бай. Энэ та нарт хөлийн чилээгээ гаргах шинэ туршлага. Чи миний зүлгэн дээр бөөлжлөө.
Солт: Машинд маш халуун байдаг. Та нарыг уралдаж байхад ачаалал чинь сансрын нисгэгч хөөрөх үед мэдэрдэгээс хоёр дахин их байх болно.
Янн: Би юу ч харахгүй байна.
Солт: Үүний төлөө бонус оноо өгдөг үү? Тэнгэр минь гэж.
НАЙРУУЛАГЧ НИЛ БЛОМКЭМПИЙН БҮТЭЭЛ
Солт: Энэ хамгийн солиотой шийдвэр. Чиний ирүүлсэн нусгайнуудаас тэр хамгийн сайн нь.
Солт: Чи оролцоно.
Янн: Тиймээ.
Мур: Чи Ниссанд тавтай морил.
Солт: Тэд бол хууль ёсны мэргэжлийн тамирчид. Тэд чамайг найрсгаар угтаж авахгүй.
Янн: Чамд ямар асуудал байна?
Ник: Үүнийг уралдаан гэж нэрлэдэг юм.
Солт: Тоглоомонд чи бүтэлгүйтвэл чи дахин ачааллана.. харин зам дээр чи үхэж ч мэднэ.
Янн: Би энэ замыг мэднэ. 1000 удаа явж үзсэн.
Солт: Тиймээ. Яваад бай.
Гран Туризмо
Back to episodes Go home