【She Left Without a Word】💔 The Anniversary That Ended Everything
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 72мин
Линк: https://www.youtube.com/watch?v=fdSN0LMc31s
Гол дүрүүд:
Вэн:эм, эмч Вэн Ванван
Тин: эр, Вэнгийн нөхөр Тинлан
С: эм, Тинланы анхны хайр Сонзы
Ю: эр, Юн Тинму захирал, сохор болзоо
Вэн: Би зургаан долоо хоногтой байхдаа, нөхөр маань анхны хайртайгаа хүүхэдтэй болсныг мэдсэн.
Гурван цагийн өмнө.
Вэн: Тинлан. Би өөр эмнэлэгт жижүүр хийж байна. Намайг авах хэрэггүй. Өнөөдөр бид хоёрын гурван жилийн ой. Чамд зориулсан гэнэтийн бэлэг... байгаа.
С: Тинлан чи дөнгөж газардчихаад намайг эмчид үзүүлэх гэж ирээд ядарч байгаа биз дээ?
Тин: Үгүй ээ.
С: Тинлан ах аа, яасан бэ? Энэ эмчийг таньдаг юм уу?
Тин: Танихгүй.
С: Вэн эмч ээ, сайн байна уу.
Вэн: Үзлэгийн орон дээр гараад хэвт.
С: Тианлан ах аа, би айгаад байна.
Тин: Битгий ай. Би энд байна. Эмч ээ, та зөөлөн үзэхийг бодоорой. А Сон багаасаа өвдөхөөс айдаг байсан юм.
Вэн: 38 долоо хоног.
С: Эмч ээ, яасан бэ? Ямар нэг асуудал байгаа юм уу?
Вэн: Асуудал алга. Бүгд хэвийн байна. Сайн амарч байгаарай. Хоёр долоо хоногийн дараа төрнө.
Эм: Ээж аав нь ийм царайлаг юм чинь их хөөрхөн хүүхэд төрөх байх даа.
Эм: Эхнэртээ ийм сайн юм чинь сайн аав болох байх аа.
С: Баярлалаа. Эмч ээ, баярлалаа.
Вэн: Сагсны талбай дээр тэрнийг анх харахдаа би 20той байсан. 25-тайдаа би тэрний эхнэр болсон. Би тэрэн рүү 99 алхам ойртсон. Харин тэр над руу ганц ч алхам ойртоогүй. Тэрний хувьд анхны хайр нь үргэлж чухал байсан. Ингэж би зарим хайр хэзээ ч аз жаргалтай төгсдөггүйг мэдсэн юм. Би хүүхдээ хэзээ ч эцэггүй өсгөхгүй. Жан Тинлан, чиний хайлдаггүй мөсөн зүрх одоо надад хэрэггүй... Тасгийн дарга аа, надад үр хөндөх мэс заслын цаг аваад өгөөч? 7хоногийн дараа байхад болно.... Энэ бүтэшгүй гэрлэлтийг ингээд дуусгая...
Тин: Эхнэр. Энэ миний Парисаас авчирсан бэлэг. Сонзы... саяхан нөхрөөсөө салаад эргэж ирсэн. Бид хоёр зүгээр л энгийн сайн найзууд. Ингэж харахаа болихгүй юм уу? Тэр чам шиг биеэ даасан хүн биш. Одоо том гэдэстэй болохоор тэрэнд хэцүү байгаа. Би зүгээр л тусалж байгаа юм.
Вэн: Жирэмсэн болохоор хэцүү байгаа. Тэгвэл би...
Тин: Компани дээр яаралтай хуралтай гэж байна. Ядарч байвал түрүүлээд амарч бай. Намайг хүлээх хэрэггүй.
Вэн: Байз. Голын эрэг дээр байдаг энэ байр таалагдаад байна.
Тин: Таалагдсан бол ав... Хүлээж байгаарай.
Вэн: Одоо болохоор боллоо.
С: Ийм орой болтол унталгүй хүүхэд бид хоёрт шинэ байр бэлдэж байгаад баярлалаа. Одооноос хоёулаа шинээр эхэлье.
Вэн: Жан Тинлан. Миний гэр бүлийг үгүй хийчихээд, өөр эмэгтэйд гэр бэлдэж байдаг.
Тин: Эхнэр. Яасан бэ? Царай чинь яагаад цонхийчихсон юм?
Вэн: Шөнө сайн унтааагүй.
Тин: уучлаарай. Өчигдөр би завгүй байсан. ойн өдрөө ч мартчихаж. Ингэе. Чиний ажлыг тарахаар чамайг ажлаас чинь аваад, хоёулаа орой хоолонд оръё. Нөхөөд тэмдэглэчихье. Тэгэх үү?
Вэн: За. Сүүлчийн амлалтаа биелүүлж байна гээд бодчихъё.
Тин: Яагаад ийм хөндий байгаа юм? Сүүлийн үед бие чинь өвдсөн юм уу?
Вэн: Жаахан ядраад. Унтлаа.
***********************
Вэн: Байна.
Тин: Уучлаарай. Компани дээр оройтож ажиллахаар болчихлоо. Оройн хоолоо дараа идье.
Вэн: За.
С: Энийг идэх үү?
Тин: Жирэмсэн байж. Энийг идэж болохгүй. Дараа нь хүссэн хэмжээгээр идэж болно. Одоо болохгүй.
С: Тинлан ах аа. Баярлалаа. Дараа хүүхдээ төрөхөөр таныг аав гэж дуудаж байг тэгэх үү?
Тин: Тэг ээ.
С: Вэн эмч ээ. Ингэж таарах гэж? эмч ээ. эртээд эмнэлэгт үзүүлчихээд танд баярлалаа гэж хэлж чадаагүй.
Вэн: Хэрэггүй.
Тин: Яаж байгаа юм? Сонзы жирэмсэн.
Вэн: Тэгвэл чи юу хийгээд байгаа юм? Ажилтай гээ биз дээ?
С: Тинлан ах аа, та... энэ эмчийг таньдаг юм уу?
Вэн: Танихгүй.
Тин: Хөөе.
С: Тинлан ах аа. Миний гэдэс өвдөөд байна.
Тин: Битгий ай. Хурдан эмнэлэг явъя.
**************
Тин: Ванван. Яагаад халуурчихдаг билээ?
Вэн: Яах гэж ирсэн юм? Сонзы дээр очихгүй яагаа вэ?
Тин: Би хүргэж өгчихөөд л ирсэн. Тэнд үлдээгүй. Алив. Эмээ уучих. Эмээ уучихвал дээрдэнэ.
Вэн: Хэрэггүй. Эм уумааргүй байна. Угаасаа ууж болохгүй.
Тин: Ванван. Эмч байж, эм уухгүй бол яахыг чи хэнээс ч илүү мэдэж байгаа.
Вэн: Надад эмч байхыг заах хэрэггүй.
Тин: Өнөөдөр хамт оройн хоолонд яваагүй гээд уурлаад байгаа юм уу? Байна уу? Одоо бие чинь яаж байна? Бөөлжиж байна уу? ... Жирэмсэн хүн хамаагүй эм ууж болохгүй биз дээ? Ханиад хүрээд халуурвал яах вэ?
Вэн: Миний жирэмсэн гэдгийг мэдчихсэн юм бол уу?
Тин: Сонзы ханиад хүрчихэж. Бөөлжөөд байна гэнэ ээ. Тэгээд л асууж байна.
Вэн: Мэдэхгүй.
Тин: Жирэмсэн хүн хамаагүй эм ууж болохгүй. Би яах ёстойг чамд явуулчихлаа. Хараарай. Би очиж чадахгүй нь. Өөрөө мэдээд аргал.
Вэн: Жан Тинлан. Сонзыг орхиж чадахгүй юм бол яах гэж надтай суусан юм? Энэ хуурамч хайрыг хүсэхгүй байна.
***************
Тин: Эхнэр. Ойн баярын мэнд. Зоогийн газарт захиалга өгчихсөн. Хамт явж хоол идье. Яасан? Чи энэнд дуртай биз дээ? Ид ид.
Вэн: Чи андуурч. Би халуун ногоотой хоолонд дургүй. Сонзы дуртай юм шиг байна.
Тин: Уучлаарай. Тэгвэл, чи юу идмээр байна? Өөр юм захиалчихъя. Дараа би мартахгүй ээ.
Вэн: Чи сэтгэл аль хэдийн Сонзыгоор дүүрэн байгаа... намайг багтаах өчүүхэн ч зай алга. Зүгээр. Энийгээ идчихье.
Тин: Энэ удаа би ойн баярын бэлэг авахаа мартчихаж. Чи юу авмаар байна. Би аваад өгье.
Вэн: Би анх удаа эцэг эх болж байгаа хүмүүсийн сургалтанд бүртгүүлсэн. Энэ жагсаалтыг гүйцээхэд надад тусал.
Тин: Анх удаа эцэг эх болж байгаа? Сонзы бид хоёр зүгээр л найзууд. Их юм бодох хэрэггүй. Яах гэж ийм курст бүртгүүлсэн юм?
Вэн: Явмааргүй байгаа бол надаас ямар бэлэг авах вэ гэж асуух хэрэггүй.
Тин: За за за. Чинийхээр болог.
*************
Тин: Сонзы. Энийг хар даа. Би...
Вэн: Зүгээр. Үргэлжлүүлье. Хавтгай болтол нь дар. Дээр нь тос цацаад... болж байна. одоо гурил цац.
Тин: Эхнэр. Энийг сонгоё. Хамгийн сайн нь. Манай хүүхэд бусдаас дутах ёсгүй. Хүссэн болгоныг нь би заавал авч өгнө... Эхнэр. Хоёулаа хүүхэдтэй болъё. Чам шиг нүдтэй, над шиг хамартай... Эхнэр. Хоёулаа хүүхэдтэй болъё. Чам шиг нүдтэй, над шиг хамартай.
Вэн: Жан Тинлан, харамсалтай нь... чи анх удаа хүүхэдтэй болъё гэж хэлсэн өдрөө... хүүхдээ алдах нь.
С: Тинлан ах аа. Миний гэдэс өвдөөд байна. Намайг эмнэлэгт хүргээд өг тэгэх үү?
Тин: Аан, за. Ванван. Яаралтай ажил гарчихлаа. Би...
Вэн: Жан Тинлан. Бид хоёр охинтой болбол чи ямар хүнтэй суулгах вэ?
Тин: Мэдээж тэрэнд хайртай, халамжтай, сэтгэлтэй хүн байх ёстой.
Вэн: Тэр хүний сэтгэлд өөр хүн байдаг бол яах вэ?
Тин: Салах хэрэгтэй.
Вэн: Хүүхэдтэй болчихсон байвал яах вэ?
Тин: Тэгвэл авахуул. Би охиноо ганц бие ээж болохыг зөвшөөрөхгүй.
Вэн: Жан Тинлан. Энэ чиний хэлсэн үг. Дараа харамсах хэрэггүй шүү.
****************
Эм: Вэн эмч ээ. Хүүхэд эрүүл байна. Хүүхдийнхээ аавтай дахиад ярилцаад үзвэл яасан юм?
Вэн: Хэрэггүй. Нас барчихсан.
Тин: Ванван. Өнөөдөр амарч байгаа биз дээ?
С: Ёоёо.
Тин: Яасан бэ?
С: Хүүхэд өшиглөөд байна. Явж эмчдээ үзүүлье... Яаж байна?
Тин: Өөдөөс өшиглөж байна.
Вэн: Жан Тинлан. Бид хоёрын холбоос ингээд тасарлаа. Хүүхэд минь, баяртай.
Эм: Баларлаа, баларлаа. Вэн эмч зулбаад, цус алдаад байна. Гэрийнхэн нь байна уу?
Тин: Вэн эмч ээ? Ванван? Сая юу гэсэн бэ? Ванван зулбасан гэнэ ээ? ... Сая юу гэсэн бэ? Ванван зулбасан гэнэ ээ?
Эм: Та...
Тин: Би нөхөр нь байна.
Эмч: Юун нөхөр вэ? Нөхөр нь нас барчихсан гэсэн. Явъя.
Эм: За...
С: Тинлан ах аа. Тинлан ах аа.
Тин: А Сон. Чи сонссон уу? Сая Ванваныг зулбасан гэж хэллээ?
С: Тинлан ах аа, юу гэж дээ? Та буруу сонссон байх. Вэн эмч өөр хүнд мэс засал хийж байгаа байлгүй. Миний бие таагүй байна. Намайг хүргээд өг тэгэх үү?
Тин: Чиний хэлдэг зөв. Би буруу сонссоноос зайлахгүй. Ванван жирэмсэн байсан бол надад хэлэх ёстой.
С: Явъя.
*****************
Тин: Яасан? Уурласан царайтай харагдаж байна.
Вэн: Ядраад байна.
Тин: Үр хөндүүлэх зөвшөөрөл өө?
Вэн: Өвчтөнийх.
Тин: Эхнэр.
С: Тинлан ах аа. Яагаад утсаа авахгүй байгаа юм? Миний төрөх хугацаа хоёр хоногийн дараа. Та надтай хамт байна биз дээ?
Вэн: Би асуугаад өгөх үү?
С: Ванван. Би чамайг юу ч тоодоггүй юм байх гэж бодож байлаа. Гэхдээ өнгөрсөн гурван жил Тинлан ахыг халамжилж байсанд баярлалаа. Гэхдээ одоо би эргээд ирсэн. Нээрэн... Ванван... чи мэдэх үү? Миний хуримын өдөр тэр чамд гэрлэх санал тавьсан. Тэр чамтай гэрлэхийг хүсээгүй гэсэн үг. Намайг уурлуулах гэсэн хэрэг. Өөрийгөө мэдэж байгаа бол... одоо байраа тавьж өг. Ядаж л нэр төртэй байх байлгүй.
Вэн: Сонзы... чи миний хаясан юмыг авч байгаа...
Тин: Хэн залгаж байна?
Вэн: Сонзы удахгүй төрнө. Чамайг хамт байгаач гэж байна... Сонзы удахгүй төрнө. Чамайг хамт байгаач гэж байна.
Тин: Очихгүй ээ. Тэрний хүүхэд төрөхөд би ямар хамаатай юм? Чи тэрэнд дургүй шд. Би чамтай байна. Хүүхдээ төрүүлчихээр нь би дахиад холбоо барихгүй. Эхнэр. Манай хүүхэд хэзээ ирэх бол? Би шийдчихсэн. Охин бол... боксын дугуйланд явуулна. Хүү гарвал тэгвэл...
Вэн: Хүүхэд байхгүй. Дахиад ирэхгүй.
Тин: Эхнэр. Чи юу гэсэн бэ?
Вэн: Жан Тинлан. Сонзыгийн төлөө... чи ийм их юм бэлдээ юу? Сонзы бид хоёрын хуримын өдөр эргэж ирсэн бол... чи надтай гэрлэх байсан уу?
Тин: Чи... Эхнэр... би зүгээр л...
Вэн: Тайлбарлах хэрэггүй. Жан Тинлан. Чиний тайлбар хуурамч гэдэг нь илт. Чиний амьсгал хүртэл тэрнийг өмөөрч байх шиг...
******************
Тин: Эхнэр. Би өнөөдөр Парис руу ниснэ. Миний ирэхийг хүлээж байгаарай. Чамд гэнэтийн юм бэлдсэн.
Вэн: За...
С: Тинлан ах аа. Би төрөх гэж байх шиг байна.
Тин: Эх-эхнэр.
Вэн: Хурдан яв. Ганцаараа төрөх гээд хэцүү байгаа.
Мессеж: эрхэм зорчигч Вэн Ванван. Таны захиалсан Си 8672-р нислэг Бээжингийн цагаар 19цагт хөөрнө. Онгоц хөөрөхөөс цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ үү.
Вэн: Гурван жилийн өмнө. Би хайрын төлөө энэ гэрт нүүж ирсэн. Жан эзэгтэй болсон. Одоо... би буцаад Вэн Ванван болж байна. Амьдралаа цоо шинээр эхлүүлнэ.
Эм: Эрхэм зорчигчдын анхааралд. Парис орос Си 8672-р нислэг хойшлогдсоныг мэдэгдье...
Эр: Хэр удаан хойшлогдох юм болоо? Болохгүй бол өөр нислэгээр солих уу?
Эр2: Харин тийм. Би маргааш бизнес уулзалттай.
Эм: харин тийм.
Вэн: Удаан хойшлогдохгүй ээ.
Эр: Яаж мэдэж байгаа юм?
С: Юу ч болж байсан манай Жан ах үргэлж дэргэд байдаг. Ванван. Тинлан ах манай хүүхдийг аав гэж дуудахыг зөвшөөрсөн. Чи бол зүгээр л орлон тоглогч. Тэр үргэлж надад хайртай байсан. Бид гурав жинхэнэ гэр бүл.
Эм: Эрхэм зорчигчдын анхааралд, Парис орох Си 8672-р нислэгийн зорчигчид тээшээ бүртгүүлнэ үү.
Эр: Нээрэн хэлж ээ.
Эр2: Явъя явъя.
Эр: Хатагтай, ноёд оо. Эхнэр маань өнөөдөр хугацаанаасаа өмнө төрөхөөр болоод хувийн шалтгаанаар та бүхний цагийг хойшлуулчихлаа. Гүнээ хүлцэл өчье. Би та бүхэнд өчүүхэн бэлэг бэлдсэн байгаа. Та бүхэнд баярлалаа.
Вэн: Жан Тинлан, чиний жолоодож байгаа онгоцонд суугаад, чамд ганц ч үг хэлэхгүй явсныг чи хэзээ ч мэдэхгүй байх.
Парис.
Эр: Хайр аа, би газардчихлаа.
Эр2: Ийм хурдан эхнэрээ санаад эхэлчихсэн үү? Жан ахмад аа. Таньдаг хүнээ хараа юу?
Тин: Үгүй ээ. Андуурсан байж таараа. Жан ахмад ч гэсэн эхнэрээ санаад байгаа юм уу? Манай тэнд 6 хагас болж байгаа. Ванван илүү цагаар ажиллаж байж магадгүй.
Эр2: Хэдүүлээ хамт хоол идэх үү?
Тин: Надад хийх юм байна. Та хоёр идчих.
Эр2: За за. Баяртай.
Парис дахь байр.
Эр: Таны захиалсан хүүхдийн юмнуудыг хүргэсэн. Та шалгаад үзээрэй.
Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу.
Тин: Юу болоод байна аа? Ванван утсаа унтраадаггүй дээ.
Эр: Жан ноёнтон. Таны захиалсан юмыг дуудлага худалдаанаас амжилттай авч чадсан. Танд өгөхөөр авчирлаа. Энэ ягаан алмаз их үнэтэй. Жан ноён хайртай хүндээ авч байгаа юм уу?
Тин: Тийм ээ. Би авч өгнө гэж амалсан юм. Энийг их удаан хүлээж байгаа. Энэ удаа харихдаа би гэнэтийн бэлэг барих гэж байгаа.
Эр: Гайхалтай. Хайртай хүн чинь баярлах нь гарцаагүй. Та хоёр аз жаргал хүсье.
Тин: Баярлалаа.
Бээжин хот.
Тин: Ванван. Би ирлээ. Ванван. Ванван? Ванван. Ванван. Ванван... Ванван. Чи хаана байна аа? Ванван... яаж ийм юм... Хэзээ гарын үсэг зурсан билээ?
Вэн: Голын эрэг дээр байдаг энэ байр таалагдаад байна.
Тин: Таалагдсан бол ав. Ванван жирэмсэн гэж үү? Би яагаад мэдээгүй байдаг билээ? Жирэмсэн хүн хамаагүй эм ууж болохгүй биз дээ? Ханиад хүрээд халуурвал яах вэ? Сонзы ханиад хүрчихэж. Бөөлжөөд байна гэнэ ээ. Тэгээд л асууж байна.
Вэн: Мэдэхгүй.
Тин: Жан Тинлан. Охинтой болбол чи ямар хүнтэй суулгах вэ?
Тин: Мэдээж тэрэнд хайртай, халамжтай, сэтгэлтэй хүн байх ёстой.
Вэн: Тэр хүний сэтгэлд өөр хүн байдаг бол яах вэ?
Тин: Салах хэрэгтэй.
Вэн: Хүүхэдтэй болчихсон байвал яах вэ?
Тин: Тэгвэл авахуул. Би охиноо ганц бие ээж болохыг зөвшөөрөхгүй.
Эм: Баларлаа, баларлаа. Вэн эмч зулбаад, цус алдаад байна. Гэрийнхэн нь байна уу?
Тин: Ванван. Чи жирэмсэн болчихож. Надад ч хэлэхгүй. Миний буруу. Миний буруу...
Эм: уучлаарай. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Тин: Ванван. Чи хааччихав аа? Зычоу. 5-нд Парисийн нислэгт байсан зорчигчдын жагсаалтыг надад явуулаад өгөөч? Баярлалаа... Би чамайг өөрөө хүргэж өгсөн байж... Ийм юм байж болох уу? Байна уу?
С: Тинлан ах аа. Би өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Намайг ирж авна биз дээ?
Тин: Очихгүй. Такси дуудаад яв.
С: Гэхдээ... би хүүхэдтэй. Дээр нь ачаа ихтэй болохоор, надад хэцүү байна. Ямар нэг юм болбол яах юм?
Тин: Хүлээж бай.
С: Инээчихлээ... Тинлан ах аа, ирчихсэн үү. Хүүхдэдээ хэн гэж нэр өгөх вэ?
Тин: Мэдэхгүй. Гарах бичиг баримтыг чинь бүрдүүлчихсэн. Төрсний дараах амралтын газарт хүргээд өгье. Би чамд сүүлчийн удаа тусалж байна. Хойшид... би дахиад Ванваныг гомдоохгүй.
С: Үгүй ээ. Тинлан ах аа, та юу яриад байна аа? та хүүхдийн аав нь биз дээ? Хар л даа. хөөрхөн байгаа биз дээ?
Тин: Би Ванвантай л хүүхэдтэй болно.
С: Тинлан ах аа. Та юу яриад байна аа? Та тэрэнд хайргүй биз дээ? Надаар хардуулах гэж л тэрэнтэй суусан биз дээ? Би эргээд ирсэн юм чинь... хоёулаа хамт байя л даа. Би яасан ч таныг орхихгүй.
Тин: Хэрэггүй гэж хэлсэн байх аа. Үнэнийг хэлэхэд... чамайг анх эргэж ирэхэд... би ч гэсэн тулгамдсан... чамд сэтгэлтэй үгүйгээ ч мэдэхгүй. Харин одоо... би ойлгосон. Энэ чамтай хамаагүй. Харин харамсал, өнгөрснийг тавьж явуулахыг хүсээгүй зөрүүд зан байж. Чиний хүссэнээр төрсний дараах амралтын газарт захиалга өгчихсөн. Дахиад уулзахгүй байя.
С: Үгүй ээ. Тинлан ах аа. Тинлан ах аа.
*****************
Эм: Эрхэм зорчигч Жан Тинлан. Таны захиалсан нислэг Бээжингийн цагаар 18цагт хөөрнө. Онгоц хөөрөхөөс цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ үү.
Тин: Ванван, би очиж байна.
Парис хот.
Тин: Байна уу?
С: Тинлан ах аа. Та миний дугаарыг блоколчихсон юм уу? Та Вэн Ванвантай байхыг хүссэн ч гэсэн, бид хоёр ядаж найзууд байж болохгүй гэж үү?
Тин: Сонзы. Би чамд тодорхой хэлсэн. Дахиад над руу залгах хэрэггүй. Би чиний хэлсэн болгоныг хийж өгсөн. Сонзы. Бид хоёрт өөр юм үлдээгүй.
С: Үгүй ээ. Жан Тинлан. Намайг ингэж болохгүй биз дээ? .... Ванван. Чи хаана ч байлаа гэсэн би чамайг заавал олно.
******************
Вэн: Дарга аа, Парист болсон туршалага солилцох төсөл дууссан. Би нөгөөдрөөс ажилдаа орно... Уучлаарай.
Ю: Зүгээр ээ. Таных.
Вэн: Баярлалаа.
Эр: Тэсээрэй.
Эм: Өвдөөд байна. би тэсэхгүй нь ээ.
Эр: Зорчигчдын дунд эмнэлгийн ажилтан байна уу? жирэмсэн зорчигчид тусламж хэрэгтэй байна.
Вэн: Би эх барихыг эмч. Би тусалъя.
Эм2: Хатагтай ийшээ.
Вэн: Битгий ай. Би эх баригч. Гүнзгий амьсгал. Битгий ай. Битгий ай. Яарах хэрэггүй. Амьсгалаа гарга. Гүнзгий амьсгал. Амьсгаагаа барь.
Ю: Сандлыг нь хэвтүүлээд өг. Хэвтвэл дээр байх.
Эм: За.
*****************
С: Вэн ванван. Чи юу хийчихсэн юм бэ? Жан Тинлан чамаас өөр юм бодохоо байж. Надтай ч уулзахгүй байна.
Вэн: Жан Тинлан та хоёр нийлчихээгүй юм уу? Би чамд зайгаа тавиад өгсөн. Өөр юу хүсээд байгаа юм?
С: Чи албаар ингэж байгаа биз дээ? Тэрэнд мартагдахгүйн тулд.
Вэн: Чи тэрний анхны хайр бас хууль ёсны эхнэр нь болохыг хүсээгүй гэж үү? Сонзы. Шунал тэнгэрийн гэсгээл хүртдэг юм... Баларлаа. Мэйбах байна. Засвар нь хэд болох бол?
Эр: Хүүхдээ харахад яадаг юм бэ? Ямар аюултай юм болох байсныг мэдэж байна уу?
Эм: Уучлаарай. Уучлаарай. Дараа би болгоомжтой байна аа.
Ю: Хан.
Вэн: Тэр байна.
Эр: Юу захирал аа.
Ю: Оройтох нь. Хөдөлье.
Эр: Мэдлээ. Зүгээр. Хүүхэд болохоор өнгөрөөе. Дараа болгоомжтой байгаарай. Яв яв.
******************
Тин: Ванван. Чи мөн байна. Чамайг надаас зугтаад байна л гэж бодлоо.
Вэн: Би гэм хийгээгүй. Надад чамаас зугтах шалтгаан байхгүй. Зүгээр л чамтай холбоотой байхыг хүсэхгүй байна.
Тин: Мэдэж байна аа. Бүгд миний буруу. Намайг уучлаарай. Гэхдээ Сонзы бид хоёр... би тэрнээс холбоогоо бүрмөсөн тасалсан. Өнгөрсөн хугацаанд би чамайг хайж байсан юм. Чамайг зөндөө санасан. Ванван. Намайг уучилчих л даа. Би чамайг жирэмсэн болсныг үнэхээр мэдээгүй. Гэхдээ тэр хүүхдийн юмнууд... бүгдийг нь чамд зориулж бэлдсэн юм.
Вэн: Тинлан, тайлбарлах хэрэггүй. Одоо бид хоёр дууссан.
Тин: Ванван. Би өөрийнхөө сэтгэлийг одоо ойлгосон. Миний хайртай хүн чи. Би ганцхан чамтай амьдралаа өнгөрөөхийг хүсч байна.
Вэн: Одоо ойлгож байдаг... оройтсон юм биш үү? Чи Сонзыг уурлуулах гэж надтай гэрлэсэн. Намайг авч очдог зоогийн газар чинь... Сонзыгийн очих дуртай газар. Тэрнийг эргэж ирснээс хойш чиний нүдэнд тэрнээс өөр хэн ч байгаагүй. Одоо ингэж жүжиглэж яах юм? Сонзы байхгүй байсан ч, бид хоёрын аль хэдийн салчихсан. Одоо надад чамтай орооцолдох хүсэл алга.
Тин: Мэднэ ээ. бид хоёр яарч гэрлэсэн. Би чамд зориулж юу ч бэлдээгүй. Миний буруу. Гэхдээ... надад алдаа засах боломж өгөөч дээ. Тэгэх үү?
Вэн: За яах вэ. Тэгвэл нэг юм хийгээд өг.
Тин: За. Надаа хэлчих... За. Надаа хэлчих... миний чадах юм бол... юу ч байсан хамаагүй.
Вэн: Зүгээр л миний нүдэнд дахиад үзэгдэх хэрэггүй. Бас миний амьдралд оролцохоо боль.
Тин: Үгүй ээ. Үгүй ээ. Би тэгж чадахгүй. Ванван. Энэ миний чамд бэлдсэн ойн баярын бэлэг. Чамд амалсан гэнэтийн бэлэг.
Вэн: Хэтэрхий үнэтэй юм байна. Ноён Жан, наадахаа өөртөө үлдээ. Ажлын цаг болчихож, би орлоо.
Тин: Ванван... бид хоёрын хүүхэд... Хүүхэд байгаа юу?
*************
С: Тинлан ах аа. Надад ганц үг ч хэлэхгүй байхаар шийдээ юу? Та л зөвшөөрөх юм бол хоёулаа хамт байж болно шд. Тэр танд хайргүй. Тинлан ах аа. Ванван таны сэтгэлээр тоглож, таныг зовоох байгаа юм. Ойлгохгүй байна уу?
Тин: Мэдэж байна. Тэгсэн ч би дуртайяа тэвчинэ.... Мэдэж байна. Тэгсэн ч би дуртайяа тэвчинэ.
С: Тинлан ах аа. Таны хайртай хүн... үргэлж би байсан биз дээ? Та тэрэнд хайртай болоод гэрлэсэн юм биш. Одоо явчихсан юм чинь та чөлөөтэй болсон гэсэн үг.
Тин: Сонзы. Би чамд анхнаасаа нэг юмыг тодорхой хэлсэн. Би яасан ч чиний төлөө салахгүй.
С: Гэхдээ... гэхдээ яагаад? Би ойлгохгүй байна. Яагаад хайргүй хүнтэй хамаг амьдралаа үрэх ёстой юм?
Тин: Сонзы. Энэ Хайр бас хэн нэгэнд хайртай байхтай ямар ч холбоогүй. Тэрэнтэй хамт байх нь миний гэр бүл. Энэ жирийн нэг хайр, романтик харилцаа биш.
С: Жан Тинлан ах аа. Би чамтай байж, гэр бүл болж чадна гэж байна. Бид хоёр бас дахиад хүүхэдтэй болж болно шд. Би тэрнээс илүү сайн байж чадна. Би таныг хэзээ ч орхихгүй. Би хэлсэн болгоныг чинь хийнэ. Тинлан ах аа. Надад юу ч хэрэггүй. Ганцхан та байхад л болно. Надад танаас өөр юу ч байхгүй.
Тин: Хүүхэд чинь уйлаад байна.
С: Тинлан ах аа. Би мэднэ ээ. Та салахыг хүсэхгүй байгаа. Би ойлгож байна. Би Ванваны өмнө үзэгдэх ёсгүй байсан юм. Бүгд миний буруу. Одооноос би таны ард нуугдаж, юунд шунахгүй амьдарна. Яасан ч, яасан ч Ванван та хоёрын дундуур орохгүй.
Тин: Больж үз. Бид нар ийм болсон нь, бид нарын хийсэн сонголт.
С: Үгүй ээ. Би...
Тин: Хүүхдээ тайвшруул. Ядаж л хариуцлагатай ээж бай...
Вэн: Болчихло. Энэ удаа чадлаа.
Тин: Миний эхнэр мундаг шүү.
Вэн: Одооноос зангиа зангидах миний үүрэг боллоо. Би зангидаж өгч байя.
Тин: За. Худалч.
***********************
Вэн: За, ээж ээ.
Эм: Чи хэзээ амрах билээ?
Вэн: Нөгөөдөр. Яасан?
Эм: Чиний амьдралыг бодоод л асууж байна. Тэр залууг бодсоор, амьдралаа ганцаараа өнгөрөөх гээ юу?
Вэн: Үгүй ээ, ээж ээ. Одоохондоо тийм юм бодмооргүй байна. Хэтэрхий эрт байна.
Эм: Одоо бодох шаардлагагүй. Ээж нь чамд хүн олчихсон. Санаа зоволтгүй. Ээж нь хүн танихдаа сайн. Сайн айлын хүү. Царайлаг. Ээжийнх нь найзын хүү нь. Би сайн мэднэ. Чамайг яасан ч гомдоох хүн биш. Нөгөөдөр амрахаараа уулзаад үз. Тэгж тохирлоо шүү.
Вэн: Ээж ээ.
****************
Вэн: Хэд хоногийн өмнө шүргэлдсэн машины эзэн миний сохор болзоо байх гэж.
Ю: Сайн байна уу. Юу Тинму гэдэг.
Вэн: Ванван.
Ю: Чамайг санаж байна.
Вэн: Тийм үү? Тэр өдөр... уучлаарай. Санаатай тэгээгүй юм шүү.
Ю: Үгүй ээ, тэр биш. Тэр өдөр онгоцонд жирэмсэн эмэгтэйд тусалдсан. Юу идэх дуртайг чинь мэдэхгүй юм. Дуртай юмаа захиалаарай. Нэрэлхэх хэрэггүй.
Вэн: Зүгээр ээ. болно.
Ю: Тэгвэл... хоолоо идье.
Вэн: За.
Ю: Энэнд дуртай юм шиг байна.
Вэн: Яаж мэдсэн юм?
Ю: Энэ зэргийн юм анзаарахгүй бол компани маань аль хэдийн дампуурчихсан байх байлгүй.
Вэн: Баярлалаа...
Тин: Ванван. Чамайг хүргэж ирсэн хүн хэн юм?
Вэн: Миний хэнтэй байх чамд ямар ч хамаагүй.
Тин: Байж бай.
Вэн: Тавь. Тавь гэж байна.
Ю: Харахыг хүсэхгүй байна гэж байна. Ойлгохгүй байна уу? .... Харахыг хүсэхгүй байна гэж байна. Ойлгохгүй байна уу?
Тин: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би эхнэртэйгээ ярьж байна.
Ю: Өөрийнхөө хэн гэдгийг ойлгоогүй байгаа юм уу? Ванваны... экс нөхөр.
Тин: Дахиад хэлээдэх.
Вэн: Тавь.
Тин: ванван. Энийг хамгаалаад байгаа юм уу? бид хоёр хамтдаа өнгөрүүлсэн таван жил энэний дэргэд юу ч биш гэж үү?
Ю: Тийм сайн юм бол яагаад салчихсан юм?
Тин: Амаа тат.
Вэн: Тайвширч үз.
Тин: Тайвширч чадахгүй байна. Ванван. Би чамаас салахыг хүсээгүй.
Вэн: Хүссэн ч бай, үгүй ч бай аль хэдийн салчихсан. Одоо ямар ч хамаагүй хүмүүс. Битгий ирж төвөг удаад бай.
Тин: ванван. Надтай буцаад нийлэхгүй байсан ч, хэн таарсантайгаа, захын таарсан хүнтэй яваад байж болохгүй биз дээ?
Вэн: Юу гэнэ ээ?
Тин: Чамайг захын таарсан...
*********************
Вэн: Юу гэнэ ээ?
Тин: Чамайг захын таарсан... Уучлаарай.
Вэн: Зайл. Чамайг харах хүсэл алга. Чиний хэнтэй байх надад огтхон ч хамаагүй. Миний ч гэсэн хэнтэй байх чамд хамаагүй. Миний амьдралд гай болохоо боль. Дахиад хэлэхгүй шүү.
Ю: Зүгээр үү?
Вэн: Алга жаахан хорсож байна.
Ю: Сэтгэл чинь л өвдөхгүй бол...
Вэн: Аль хэдийн мартчихсан. Зүгээр л уур хүрээд.
Ю: За. Орой болчихлоо. Орж амар даа.
Вэн: Сая болсон зүйл... уучлаарай. Бид хоёр уулзах болгонд... санамсаргүй зүйл болж байх юм. бас... баярлалаа.
Ю: Зүгээр ээ.
*****************
Ю: Байна уу. Ээж ээ.
Эм: Тинму. Өнөөдөр уулзсан хүн ямар байна?
Ю: Таалагдсан.
Эм: Би ээжтэй нь эртний танилууд. Царайлаг бас ажилдаа ч мундаг гэсэн. Сайн охин байгаа юм. Даанч хуучин нөхөр нь их гомдоосон гэсэн. Болгоомжтой байгаарай.
Ю: за. Ойлголоо.
Эм: Би та хоёрыг нийлнэ гэж бодож байна.
Ю: Ээж ээ, одоохондоо надтай болзоно гэж зөвшөөрөөгүй байгаа.
Эм: Хэд хоногоос гэртээ дагуулаад ир. Би харъя.
Ю: Тэр үедээ болъё. Ээж ээ. Би компани дээр онлайн хуралтай. Явахгүй бол болохгүй нь. Уулзах болгондоо чиний өөр талыг олж хардаг. Гэхдээ өнөөдөр... чиний ямар хүн болохыг олж харлаа...
***************
Эм: Хөөе. Болгоомжтой. Ийм байдалтай байж яаж гэртээ харих гэж байна?
Вэн: Зүгээр ээ. Намайг хүргэж өгөх хэрэггүй. Би их уугаагүй. Хар даа. би такси дуудчихсан. Байна уу, жолооч оо. Та хаана байна? би... Би энд байна. газрын зураг дээр тэмдэглэсэн уулзвар дээр байна.
Ю: Хаана байгаа юм?
Вэн: Газрын зураг дээр тэмдэглэчихсэн гээд байхад.
Ю: Тодорхой хэл дээ. Аль уулзвар?
Вэн: газрын зураг дээр тэмдэглэсэн газар байна.
Ю: Юу Тинму байна. Чи согтчихсон байгаа юм уу?
Вэн: Юу Тин... Уучлаарай. Найзынхаа төрсөн өдөрт ирээд дөнгөж гарч ирсэн юм. Жаахан уучихсан. Дугаар андуураад залгачихаж.
Ю: Жолооч чинь ирээгүй байна уу?
Вэн: Жаахан хол газар болохоор... наашаа ирж яваа байх.
Ю: Утсаа таслалгүй барьж байгаад... жолооч хаана явж байгааг хар даа.
Вэн: За... Арван минутын дараа ирнэ гэж байна.
Эм: Хэн юм? давгүй хоолоотой юм гээч.
Вэн: Өнгөрсөн долоо хоногт ярьж байсан хүн. Сохор болзоо.
Эм: Аан. Хөөх. Ийм юм байх гэж. Хурдан ирээд аваарай.
Вэн: Чшш...
Ю: Захиалгаа цуцалчих. Над руу байрлалаа явуулчих. Би хүн явуулчихъя. Би хүргээд өгье.
Эм: Хэрэггүй ээ, хэрэггүй. Бид хоёр таксигаар явчихна. Та Ванваныг аваад явахад болно.
Ю: За. Тэгвэл гэрт нь хүргэж өгснийхөө дараа залга гээд хэлчихье.
Эм: За. За.
Вэн: Чи энд юу хийж байгаа юм? Хүн явуулна гэсэн биз дээ?
Ю: Ойрхон байсан болохоор хүрээд ирлээ. Болгоомжтой... Болгоомжтой...
Эм эм: Хөөх.
Эм: Нээрэн. Бид нар явлаа. Гэртээ очоод мессеж явуулахаа мартав аа. Бай...
Эм2: Хүлээ л дээ. Тэр царайлаг залуугийн Ванван руу харж байгаа харц, яав ч зүгээр биш.
Ю: Болгоомжтой байгаарай. Уначихаж магадгүй. Томоотой бай.
Эр: Юу захирал аа. Гэртээ харих уу, эсвэл авхайн гэр рүү явах уу?
Ю: Хүмүүстэй хамт амьдардаг болохоор согтуу хүнээр хүргүүлж ирэхийг нь хараад дэмий яриа гарч мэднэ. Гэр рүү явъя. Жоу эгчийг шар тайлан тан бэлд гээд хэлчих.
Эр: За, Юу захирал аа.
Ю: Наадахаа битгий тат. Тавь.
Вэн: Царайлаг юм аа. Юу Тинму. Би гутлаа тайлмаар байна. Хөл өвдөөд байна.
Ю: За.
Вэн: Юу Тинму.
Ю: Аан?
Вэн: Чи яг миний сонирхдог хүн байна.
Ю: Дахиад архи уух хэрэггүй. Уугаад дааж чаддаггүйгээ мэддэггүй юм уу? Дээр нь согтуу байж таксинд суух их аюултай.
Вэн: Чшш... Чимээгүй.
Ю: Хэлэх ч үг алга... Нааш нь өгчих. Ванван. Ванван. Алив, эхлээд энийг уучих. Тэгээд унт. Маргааш толгой чинь өвдөхгүй...Хөөе. хаачих нь вэ?
Вэн: Тухгүй байна. Шүршүүрт оръё.
Ю: Энийг уучихаад, шүршүүрт ор. Зүгээр үү?
Вэн: Зүгээр ээ. Чи... би шүршүүрт орлоо. Баларсаан. Яана аа. Ингэж нэр хүндээ алдах гэж.
Ю: Тусламж хэрэгтэй юу?
Вэн: Миний хувцас муухай болчихож. Сольж өмсөх хувцас байхгүй болохоор... надад өмсчихөөр юм байхгүй биз?
Ю: Уучлаарай. Би таг мартчихаж. Хүлээж байгаарай. Энийг өмсчих. Шинэ хувцас. Өмсөж амжаагүй байсан юм.
Вэн: Баярлалаа. Унтахгүй юм уу?
Ю: Чамайг тэнд унтчихаж магадгүй гэж айгаад. Угаалгын өрөөнд унтчихвал чамд туслах хүн байхгүй шд.
Вэн: Ярьж байгааг чинь сонсоход найзгүй хүн шиг сонсогдохгүй байна.
Ю: Нададолон найз хэрэггүй.
Вэн: Ойлголоо. Би унтлаа.
Ю: Тэгвэл сайн амраад ав. Найз руугаа ярихаа мартав аа.
*******************
Ю: Яагаад зогсоод байгаа юм? Хурдан хоолоо ид.
Вэн: Аан, хэрэггүй ээ. Харьж хувцасаа солихгүй бол болохгүй. Ажилдаа хоцорчихож магадгүй.
Ю: Өнөөдөр бүтэн сайн өдөр. Ээлжээр ажилладаг биз дээ? Одоо санаа зоволгүй суугаад хоолоо идэж болно биз дээ?
Вэн: Энийг... бүгдийг нь өөрөө хийсэн юм уу?
Ю: Байнга хийдэггүй л болохоос... хоол хийж чадахгүй гэсэн үг биш. Идээд үз.
Вэн: Амттай.
Ю: Энийг ав. Ямар хувцасанд дуртайг чинь мэдэхгүй. Цаг бага байсан болохоор... зүгээр л өмсөх юм аваад ир гээд хэлчихсэн.
Вэн: Хэтэрхий үнэтэй юм байна. Хэрэггүй.
Ю: Чи өмсөхгүй бол энд өөр өмсөх хүн байхгүй.
Вэн: Тэгвэл, баярлалаа.
Ю: Талархах хэрэггүй. Оронд нь дараа согтохоороо намайг таксины жолоочтой андуурахгүй бол сайн байна.
Вэн: Тэр санаатай тэгээгүй. Энэ удаа төвөг удчихлаа. Дараа би хоолоор дайлъя.
Ю: Төвөг удсан ч болно.
Вэн: Юу?
Ю: Чи бол... төвөг биш... Хэрвээ... тэгэхэд над руу залгаагүй бол... өөр хүн байсан бол... чи тэр хүнтэй явах байсан уу?
Вэн: Юу гэж дээ.
Ю: Салсан нөхөр чинь төвөг удсаар л байна уу?
Вэн: Сүүлийн үед ирээгүй.
Ю: Тэгвэл нөхөр чинь эргэж ирээд, сөхөрч суугаад, буцаад нийлье гээд гуйгаад байвал... чи буцаад нийлэхийг зөвшөөрөх үү?
Вэн: Тэгвэл харин ч уур хүрнэ.
Ю: Хэрвээ өөр хүн өөр хүн гуйвал... чи татгалзах уу?
Вэн: Хэн гэдгээс шалтгаалах байх. Таалагддаггүй хүн бол... мэдээж татгалзана.
Ю: Тэгвэл, би ямар вэ?
Вэн: Чи... юу хэлэх гээ вэ?
Ю: Надад дургүй юу?
Вэн: Дургүй биш.
Ю: Ванван... Хоёулаа хамт байх гээд оролдоод үзэх үү?
Вэн: Тэгье...
******************
Эм: Ванван. Энийг хар даа. энэ жилийн хамгийн сонирхолтой драма. Өөдгүй хуурамч амьтан илчлэгдсэн.
Вэн: Юу болсон юм?
Эм2: Хуучин нөхөр нь Сонзыгийн төрүүлсэн хүүхдийн эцэг нь хэн гэдгийг мэдэхгүй гэсэн. Тэгээд экс нь шүүхэд өгч салахдаа өгсөн нөхөн төлбөр, хүүхдийн мөнгөө буцааж авахаар шүүхэд өгч байгаа гэсэн.
Эм3: Ганц бие ээж гэсэн нэрээр түрий барьж хүмүүсийг хуурч байж. өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг байх аа. Энэ хүнийг ичтэл нь шейр хий.
Эм: Жан Тинлан ч гэсэн илчлэгдсэн. Үйлийн үр гэж энийг л хэлэх байх. Хөөх... би аз жаргалтай гэр бүлтэй болохыг л хүссэн юм... гайгүй байлгүй. Хөөе. Хуурамч гэрлэлт... мөнгө залилсан... худлаа хохирогч болж жүжиглэдэг... больж.
Эр4: Нээрэн, би эмнэлэг дээр харсан юм байна. Тэр нисгэгч залууд наалдчихаад салахгүй байсан. Хаана л явна цуг. Таарсан таар шуудайнууд байж.
Эм: спонсорууд нь энэ эмэгтэйгээс бүгд зайгаа барьсан гэсэн. 8 оронтой тоогоор хэмжигдэх торгуульд орсон гэж байна лээ.
Эм: Хөөе. Хуурамч амьтан. Айл гэр үймүүлэгч. Тэр үед чи тэрнийг алгадаагүй харин ч зүгээр өнгөрөөсөн.
Вэн: Тэгж яах юм? Хог, хогийн сав хоёр яг тохирно.
*********************
С: Тинлан ах аа. намайг авраач дээ. Намайг онлайнаар дээрэлхээд байна. Би айгаад байна. Бас компаниуд бүгд намайг шүүхэд өгнө гэсэн. 30саяыг төл гээд байна.
Тин: Тийм юм хийж байхдаа бодохгүй яасан юм?
С: Тинлан ах аа. Өнгөрснөө бодоод надад тусалчих л даа. Гуйж байна. Туслаач дээ.
Эм: Хөөх. Нөгөө тренд болоод байгаа луйварчин чинь байна.
Эм: Хүмүүс ээ, хар даа. бодит амьдрал дээрх “Эхнэрийн урхи” байна.
С: Тинлан ах аа, надад туслаач дээ. Тинлан ах аа.
Тин: Тавиач.
С: Тинлан ах аа. Та намайг уруу татаагүй бол би юу гэж... Намайг тавь... Жан Тинлан.
Эр: Хэдэн сарын өмнө чи хувийн шалтгаанаар нислэг цагаас нь хоцроосон. Одоо хувийн амьдрал чинь улс орон даяар яригдаж байна.
Тин: Би тайлбарлая.
Эр: Юу тайлбарлах гээ вэ? Яаж эхнэрээ араар нь тавьсанаа ярих уу? Чиний зураг интернэтээр нэг тарчихаад байна.
Тин: Уучлаарай.
Эр: Сүүлийн үед зорчигчид чиний чадварын талаар гомдол гаргадаг болоод байна. бас чи сэтгэл зүйн тестэнд тэнцээгүй байна лээ. Ажлаас гарах өргөдлөө сайн дураараа өг.
*********************
Төрөх тасаг.
Эр: эмч ээ. Манай эхнэр яаж байна? Хүүхэд төрчихсөн үү? Хүү байна уу?
Эм: Эмч ээ, хүү төрсөн биз дээ?
Вэн: Өвчтөнийг яаралтай авчрахад та нар хаана байсан юм? Ар гэрийнхнийх нь гарын үсэг хэрэгтэй байхад та нар хаана байсан юм?
Эм: Дүү нь гэртээ уначихаад. Хүү бид хоёр эмнэлэгт хүгэж өгөөд ирж байна. Яасан юм?
Вэн: Яагаа ч үгүй. Та хоёрын ядаж нэг нь жирэмсэн хүнтэй үлдэж болдоггүй юм уу? Эхнэр чинь мэс заслын орон дээр үхэх дөхсөнийг мэдэж байна уу? Ийм нөхөр байдаг юм уу?
Эм: Чи яагаад миний хүү рүү дайраад байгаа юм? Нөхөр нь ч гэсэн, дүүгийнхээ ах нь юм байгаа биз дээ. Санаа нь зовооод байгааг ойлгохгүй байна уу? тэгээд ч, хүүхэд төрүүлээ л биз, юун сүртэй юм? би хүүхэд төрүүлэхдээ ингэж сүржигнэж үзээгүй дэг. Асрагч хэрэгтэй юу. Нэг муу эмч... юу ч мэдэхгүй байж юу гээд миний хүүг буруутгаад байгаа юм? Хурдан миний хүүгээс уучлалт гуй. Миний хүү том өмгөөлөгч. Чамайг гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө.
Ю: Шүүхэд очмоор байгаа бол бид нар хэзээд бэлэн... Хэний зөв, хэний буруу болохыг та нар өөрсдөө мэдэж байгаа. Бусдыг буруутгахаа боль.
Вэн: Энд юу хийж байгаа юм?
Ю: Чамайг авахаар ирлээ.
Вэн: Шагнал.
Ю: Ингээд л болоо юу?
Вэн: Боль л доо.... Өнөөдөр ямар нэг баярын өдөр юм уу?
Ю: Зүгээр л өдрийг сайхан өнгөрөөх гээд. Баярын өдөр байх албагүй биз дээ.
Вэн: Тийм ээ. Сайхан өдөр байна.
Ю: Энэ өдрийг төгс болгох бас нэг юм... өнөөдөр бид хоёрын ойн баярын эхлэл байж магадгүй.
Төгсөв.
Back to episodes Go home