03-14-01

Мо Тин захирал

Хань Юйфань

Лу Чэ

 

Тан Нин

Хуо Ю Ру

Юнь Ли

---------------------------------------------------------

Эрc: Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй!

Эр:  Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй!

Эрс: Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй! Үнсээрэй!

--------------------------------------------------------------

Тан:      Чи өнөөдөр намайг хуурсандаа харамсах болно. Би чамайг харамсахад хүргэнэ. Өнөөдөр чи намайг хуурсны төлөө.

--------------------------------------------------------------

Тан: Би урд нь 25 насандаа гэрлэж байлаа. Би Доныг өв залгамжлахын тулд 25 насандаа гэрлэх ёстой байсан юм. Гэвч Хан Юйфань, чи миний нөхөр болох ёсгүй байж.

Эр:  Захирал аа. Хатагтай энэ гэрлэлтийг зохион байгуулсан юм. Тэр хараахан ирээгүй байна.

Мо:  Хэрэв тэр ирээгүй бол заавал ураг холбох албаггүй.

Тан: Ноён Мо. Таны сүйт бүсгүй ирсэнгүй. Миний сүйт залуу зугтаачихсан. Чи гэрлэх гээд үзвэл яасан юм?   

--------------------------------------------------------------

Тан: Хоёулаа гэрлэх гээд үзэх үү?

Мо:  Уузалгүй удсан байна, Тан Нин.

Тан: Чи намайг мартаагүй л байна уу?

Мо:  Гурван жилийн өмнө чи намайг аврах үед би чамаас гэрлэе гэж гуйсан. Чи юу гэж хэлэх чинь надад хамаагүй гэж хэлсэн. Одоо тэгээд юу болсон? Одоо чи гэрлэх үү?

Тан: Би бүр үнэхээр өөрийн ухаангүй байж. Би зугаа цэнгээний эзэнт гүрний эзэн болохоор санаархаж байсандаа итгэхгүй нь. Ноён үүнийг мэдэж байгаа.

Мо:  Чи гэрлэхгүй юм гэж үү?

--------------------------------------------------------------

Мо:  Надад гар утсаа өг. Чи миний дугаарыг устгаагүй юм уу?

Тан: Тухайн үед би чамаас шарх чинь зүгээр үү гэж асуух гээд үлдээсэн юм. Би устгахаа мартчихаж.

Мо:  Би өнөө өглөө чухал уулзалттай. Би чам руу гэрийнхээ хаягийг явуулна. Чи дуртай цагтаа очиж болно.

Тан: Чи хамт амьдрахыг ийм хурдан хүслээ гэж үү? Ойлголоо, би очно. Чиний гэр ямар вэ? Надад мэдэж байх ёстой зүйл бий юу? Эсвэл миний гар хүрч болохгүй зүйлс?

Мо:  Хүрч болохгүй зүйлс гэнэ ээ? Чи аль хэдийн хүрээгүй гэж үү?

Тан: Аан, тэгэхэд... чи шархадсан байсан ш дээ.

Мо:  Хатагтай Мо. Бидний хуримын шөнийг би тэсэн ядан хүлээж байгаа шүү.

Хан: Тан Нин. Тэр юун эр вэ?

--------------------------------------------------------------

Хан: Тэр юун эрэгтэй вэ?

Тан: Миний танил.

Хан: Чи надтай гэрлэх гэж байгаа. Гэтэл чи түүнийг бодсоор байдаг юм уу? Чи түүнтэй одоо ч уулзаж учирсаар байдаг гэж үү?

Тан: Харин чи өөрөө? Чи ч гэсэн, өөр хүүхэнд надаас ч илүү санаа тавьдаг биз дээ? Тийм доромж халамж хайраа чи өөртөө үлдээ. Бид хоёр өнөөдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Чи нааш нь Хо Ю Руг авчраа юу?

Хан: Хо Ю Ру-ийн бие нь тааруу байгаа. Би түүнийг эмнэлэгт аваачина. Мартсанаас, надад чамд хэлэх юм байна. Өнөөдөр бүртгүүлэхээ хойшлуулъя.

Тан: Чи өнөөдөр ирээгүй, тиймээс бидэнд ирээдүй байхгүй. 

Хан: Чи чинь  яачихаад байгаа юм бэ? Надад үргэлж асуудал удах юм. Тэгээд ч Ю Ру чиний хамгийн сайн найз. Тэр одоо чамд хамаагүй юу? Чи үнэхээр тооцоотой юмаа.

Тан: Чи намайг үргэлж хуурч, харин би чамайг цөхөртлөө хүлээдэг байсан.

Хан: Чамд эцэг ч байхгүй, эх ч байхгүй. Би чамд хайргүй. Чи бол хэн ч биш. Харин ч чи надад баярлах ёстой. Би чамайг хүлээж бай гэсэн, гэтэл чи хүлээсэнгүй.

Тан: Хан Юйфань. Чи надад хайргүй болсон гэнэ ээ? Гэхдээ энэ чамаас л болсныг битгий март. Би өнөөдөр чамайг л бодож энд ирсэн.

Ю:    Тэр хоёр муудалцаж байна. Тан Ниныг маргааш миний өмнөөс яаж сайн дураар тэмцээнд оруулах вэ? Тэр маргааш миний өмнөөс тэмцээнд оролцох ёстой. Тан Нин уурлах хэрэггүй. Би өнөөдөр компанийн хуралд сууж байтал гэнэт зүрхээр хатгуулаад. Тэгээд л  Юфань надтай хамт энд ирсэн юм.

Тан: Яасан гэнэтийн тохиолдол вэ. Бид гэрлэлтээ батлуулах гэж байтал гэнэт зүрх чинь өвддөг.      

Хан: Тан Нин. Чи хамгийн найзтайгаа яаж ярьж байгаа юм?

Тан: Чи миний найзад илүү санаа тавьдаг. Надаас ч илүү түүнд санаа зовдог.

Хан: Чи...

Ю:    Тан Нин, надад итгээч. Би ойрын үед жаахан ядарсанаас болсон байх. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.

Тан: Надаас холдож үз. Хэрэв чи ухаан алдаж унавал би лав хариуцлага хүлээхгүй. 

Ю:    Та Нин, битгий уурлаач. Би та хоёрыг явуулъя.

Хан: Ю Ру! Ю Ру! Тан Нин, чи түүнийг шатны уруу түлхэчихлээ!

--------------------------------------------------------------

Тан: Хан Юйфань. Чи энийг харахгүй байна уу? Тэр миний гарыг чимхэж улайлгасныг чи харахгүй байна уу?

Хан: Би нүдтэй. Би зөвхөн өөрийнхөө нүдээр харсан юманд л итгэдэг. Хэрэв түүнд ямар нэг юм тохиолдвол чи хариуцлагыг нь хүлээнэ шүү.

--------------------------------------------------------------

Хан: Ю Ру комд орчихлоо. Энэ бүхэн чиний буруу. Маргааш чи түүний өмнөөс финалд тоглоно.

Тан: Би олон жил түүний өмнөөс тэмцээнүүдэд оролцсон. Би түүний өмнөөс олон шагналууд авч байсан. Нэгэнт тэр гэмтсэн бол оролцох хэрэггүй.

Хан: Би ч гэсэн тэр зар сурталчилгааны 80 саяныг авмаар байна.

Тан: За яахав, би оролцъё. Гэхдээ Хан Юйфань, чи үүндээ харамсахгүй байсан чинь дээр.

--------------------------------------------------------------

Хан: Юйфань, чи Та Нины өгсөн мөнгөөр гэрлэх ёстой хүн шүү. Чи зөвхөн тэгж л гэрлэх ёстой.

Тан: Тэгэхээр энэ бүхэн үнэн байх нь. Миний хадгаламжийн бүх мөнгө. Чи яаж чадав аа, Хан Юйфань?

Мо:  Чи өөрийнхөө юмнуудыг бэлдсэн үү? Би одоо очиж чамайг авна. 

Тан: Би зэргэлдээх Нью Таунд байдаг.

Мо:  Тэр уйлж байна. Би 10 минутын дараа тэнд очно. Гараад хүлээж байгаарай.

Тан: Чи ирэх хэрэггүй.

Мо:  Чи маргааш хүртэл миний бүх ажлыг хойшлуулж болно. Миний хуримын шөнөд бүү саад болоорой.

Эр:  Мэдлээ, захирал аа.

--------------------------------------------------------------

Тан: Өвөө. Таны зөв байжээ. Хан Юйфань жинхэнэ өөдгүй новш! Харин одоо би түүнтэй гэрлээгүйдээ баярлаж байна. Хан Юйфань, чи надаас хуурч авсан бүх зүйлийг буцааж өгөх ёстой. Чи надад буцааж өгөхийг би хүсч байна.   

--------------------------------------------------------------

Тан: Бид хаана байна аа?  

Мо:  Энэ гурван жилийн өмнө бид хоёр хамт байсан өрөө. Чамд эвгүй байж мэднэ гэж би бодож байна. Би эхлээд өөртөө дасгахыг хүссэн юм.

Тан: Чи өөртөө хэнийг дасгах гэж?

Мо:  Чамайг. Өнөөдөр бидний хуримын шөнө. Чи бэлэн үү? Чи хатагтай Мо болоход бэлэн үү?

Тан: Бид арай хурдан шийдээд байх шиг.

Мо:  Тан Нин. Бид гурван жилийн өмнөөс бие биенээ мэднэ. Чи энэ гэрлэлтийг хүсээгүйг чинь эс тооцвол.   

--------------------------------------------------------------

Мо:  Би чамайг үнсэхээр чамд таалагдсан уу? Би дүр үзүүлмээргүй байна, хатагтай Мо. Би чамайг үнэхээр хүсч байна. Би эхлээд шүршүүрт орлоо. Би чамд бодох хугацаа өгье. Хэрэв чи хүсэхгүй байвал одоо ч явсан болно.

Тан: Тан Нин, Мо Тинтэй гэрлэх чиний сонголт биш гэж үү? Чи юунаас айгаад байгаа юм?

--------------------------------------------------------------

Мо:  Чи юунаас эмээсэн юм? Чи бодож үзсэн үү?

Тан: Би бодож үзсэн.

Мо:  Тэгвэл чи минийх болно. Чи надаас ч зугтаж чадахгүй.  

Тан: Би яагаад зугтах ёстой гэж?

--------------------------------------------------------------

Мо:  Чи яагаад ингэтлээ сандарсан юм?

Тан: Чи.. миний анхны эр хүн.  

--------------------------------------------------------------

Мо:  Чи бэлэн биш байна.

Тан: Би оролдоод үзэж болно.

Мо:  Санаа зоволтгүй. Би яараагүй байна.

Тан: Чи хүмүүсийн ярьдаг шиг хүн биш байж.

Мо:  Тэгээд би ямар харагдах ёстой байсан бэ? Алдарт захирал Мо. Яаж ч мэдэх шийдэмгий. Хатуу тооцоотой, өршөөлгүй.

Мо:  Чиний хувьд тийм биш. Би тийм хүн биш.

Тан: Мо Тин. Намайг хуурсан, тиймээс миний уур хүрч байна. Миний хувьд, би нэг удаа хуурсан. Би дахиад 100 удаа хуурах болно.

Мо:  Яахав, энэ тохиолдол. Би ч гэсэн ялгаагүй.

--------------------------------------------------------------

Тан: Тэр арай энд.... Тэр энд шөнөжин суусан юм биш биз?  

Мо:  Би чамд аваад өгөх үү?  

Тан: Хэрэггүй байх аа.

Мо:  Май, ярь.

Хан: Сайн уу, Тан Нин. Чи хилэгнэхээ больчих. Чи өнөөдөр Ю Ру-ийн өмнөөс тэмцээнд орно гэдгээ бүү мартаарай.

Тан: Зүгээр байгаарай. Чи намайг уурласан гэж бодсон уу? Би тийшээ яг цагтаа очно. Мо Тин. Чи намайг өөдгүй эмэгтэй гэж бодсон уу?

Мо:  Тэр чамд тохирохгүй хүн.

Тан: Чи тэгж бодож байна уу? Чи яах гэж байна?

Мо:  Эхнэрээ хувцаслах гэж байна.

--------------------------------------------------------------

Эр: Хатагтай, Тянь Йин салон энүүхэн булан тойроод байгаа.

Тан: Баярлалаа. Намайг яах гэж энд ирснийг чи асуумааргүй байна уу?

Мо:  Үгүй ээ, санаа зоволтгүй. Хэрэв чи хэлмээр санагдвал тэр үедээ хэлээрэй.

Тан: Би өөрийнхөө юмнуудыг авах гэсэн юм. Би чамайг ингээд орхиё.

Мо:  Хэрэв чамд асуудал гарвал над руу залгаарай.

Тан: Ойлголоо, би залгана.

Мо:  Түүнийг үнэхээр залгана гэж найдъя.

Эр:  Мо захирал аа, компани руу явах уу?

Мо:  Арт Оушн ч гэсэн Ий Хайн эзэмшил гэдгийг би мэднэ. Цахим хурал хийхээр тэдний офисыг түрээслэнэ.

Эр:  Манай захирал ямар ч үед эхнэрээ дэмжихэд бэлэн үү?

--------------------------------------------------------------

Ю:    Чи өчигдөр их л сэтгэл хөдлөлтэй байсан. Чи хэдийн бүгдийг мэдсэн, тийм үү?

Тан: Энд хэн ч алга байна. Чи дахиж жүжиглэх хэрэггүй.  

Ю:    Чи мэдсэн нь сайн болж. Нээрэн шүү. Чиний гурван жил итгэсэн тэр эр хүний ганцхан хайр нь би!

Тан: Чи царайлаг болохоор бахархдаг байх. Хан Юйфань миний сүйт залуу.

Ю:    Тэгээд юу гэж? Хан Юйфань надад хайртай. Чи эрчүүдэд их дуртай. Бүр өөрийн гэсэн байшин худалдаж авсан. Гэхдээ ямар хэрэгтэй гэж?

Тан: Тийм болоод чи миний ар хударгаар анаж байжээ?

Ю:    Учир бүх юм чамаас болсон, Тан Нин. Ажиллах чадварын хувьд би чам шиг тийм ч сайш биш. Харин эрчүүдийг урхидах тал дээр чи миний хаана ч хүрэхгүй.  

--------------------------------------------------------------

Тан: Би чамайг хамгийн сайн найз аа гэж боддог байсан. Чи яагаад намайг ингэж байгаа юм?

Ю:    Учир нь би чамайг үзэн яддаг. Чи шинэковуудын тэмцээнд оролцож эхний байрт шалгарсан. Чи бүр намайг ч авч яваагүй. Стар Кингтэй гэрээ байгуулсан. Чи намайг яасан гээч? Чи тун удахгүй дампуурах гэж байгаа компанид оруулсан.

Тан: Тэр үед тэр чинь салбартаа шинэлэг компани байсан юм!

Ю:    Чи өөрөө яагаад ороогүй юм? Яагаад гэхээр, чи өөрөө бүтэлгүйтнэ гэхээс айсан.

Тан: Стар Кинг-д би чамайг зөвхөн 1-р байранд оруулахыг хүссэн. Чи хэддүгээр байранд дуусгасан билээ? Эхний аравч ч багтаж чадаагүй. Чи ер нь Стар Кингд оролцоно гэж өргөдөл өгч яаж чадав аа?

Ю:    Өөрийгөө зөвтгөх хэрэггүй. Ямартай ч би чамаас Хан Юйфаныг чинь булаасан. Би түүнд үүнийгээ ч хэлсэн. Яаж гэж үү? Би чам шиг эмэгтэйд худлаа хэлсэн юм.

Тан: Чи ялна гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?

Ю:    Мэдээж би ялна. Чиний мөнгө, чиний эр бүгд минийх. Өнөө оройноос хойш урдын адил шилдэг загвар өмсөгч хэвээр үлдэнэ. Салбарынхаа шилдэг загвар өмсөгч. Тэгээд энэ бүхэн чиний ачаар. Чамд их баярлалаа. Өнгөрсөн гурван жилд, чи өдөр шөнөгүй миний өмнөөс тайзан дээр алхахдаа сурталчилгааны саналууд авч өгсөн.

Тан: Бид хоёр хэдийн хоёр тал болсон. Чи намайг өөртэй чинь өрсөлдөнө гэж бодсон уу?

Ю:    Битгий ийм зөрүүд байгаач. Чиний гэрээ... Чиний Тянь Йи-тэй хийсэн гэрээ хэвээрээ. Хэрэв чи хөөгдвөл бүх юмаа алдах болно. Тэгээд ч чи Хан Юфаньд маш их хайртай. Чи түүнийг алдвал үүнтэй эвлэрч чадах уу? Тэр чамаас болж сурталчилгааны 80 сая юаныг алдахыг чи хүсэхгүй л биз дээ? Одоо хангалттай. Явж хувцсаа соль, хамгийн сайн найз минь. Чи дахиад л хоцорлоо, миний Юфань. Миний уур хүрч байна.

Тан: Би түүнд 80 сая юань алдахыг зөвшөөрөхгүй. Учир нь би чамаар заавал авахуулна. Тэгвэл чи нэр хүндээ алдана. Чи бүх юмаа алдана.   

--------------------------------------------------------------

Цяо:     За боллоо. Дараагийн шатанд шилжицгээе.

Эр:  Олон улсын топ модель Анли тайзанд гарч ирлээ. Тэр Ашиа Таймзын нүүрэнд гарч байсан

Эм:  Анли жинхэнэ супермодель.

Эр:  Анли үнэхээр хүчтэй юмаа.

Эр:  Тэр өрсөлдөгчиддөө боломж өгдөггүй.

Эм:  Хөөе, Хуо Ю Ру дараагийнх нь биз дээ?

Эр:  Тийм байх ёстой. Хөөе, хөөе, хөөе.   

--------------------------------------------------------------

Эр: Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Яг сарны дагина шиг. Сарны дагина ойгоос гарч ирж байгаа юм шиг. Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Бүр цаанаа л нэг донжтой.

Эм:  Анли хэдийн үзэгчдийн хайрыг татсан. Гэвч Хуо Ю Ру хамаагүй илүү гэж би бодсонгүй.

Цяо: Тийм ээ, тийм, тэр хувь илүү байж магадгүй. Харамсалтай нь түүнд сэтгэл гэж юм алга. Тиймдээ тэр Алигаас сайн байж чаддаггүй.

Эр:  Хар даа. Хуо Ю Ру яаж байна аа?

Эм:  Хөөх, ямар гоё юм бэ! Яг л ойгоос ирсэн бэлэг шиг.

Цяо: Тэр энэ санааг мэддэгт би итгэж чадахгүй байна. Энийг мэддэг ганцхан хүн чи байлаа. Миний санааг ойлгож чадах ганц хүн чи байна. Хуо Ю Ру, чи гайхалтай юм.

Тан: Баярлалаа, эрхэм ээ.

Цяо: Би үр дүнг нь хүлээж чадахгүй. Чи ялагч боллоо! Би яг одоо чамтай гэрээ хиймээр байна. Алив, гэрээ аваад ир Ю Ру, гэрээнд гарын үсэг зур. Бүх сурталчилгаа чинийх.

Тан: Харамсалтай байна. Би Хуо Ю Ру биш.  

--------------------------------------------------------------

Тан: Намайг Тан Нин гэдэг. Би Хуо Ю Ру-ыг орлож оролцохоор Скай Артсын захирал Хан Юфаньтай тохиролцсон юм.

Эр:  Юу гэсэн үг вэ? Хуо Ю Ру-ыг тэмцээнд орлуулахын тулд Тянь Йи чамтай тохиролцсон юм уу?

Тан: Яг тийм.

Эм:  Гэхдээ чи түүнтэй огт адилгүй байна. Яаж тийм байдаг юм?

Тан: Хэрэв би өнөөдөр ил гараагүй бол чи намайг таних байсан уу?

Эр:  Гэхдээ, хэрэв  чамайг илчилсэн бол энэ Хуо Ю Ру-д хүчтэй цохилт болох байсан.

Тан: Энэ тэмцээнд оролцсоны шагнал нь 80 сая юань. Тэд үүнийг авахын тулд худал мэдээлэл тарааж, намайг Хуо Ю Ру-ийн өмнөөс тэмцээнд оролцохыг шаардсан.

Эр:  Юу гэсэн үг вэ? Чи Хуо Ю Ру-ээс ч чадварлаг байна. Тийм бол бидэнд нотлож харуулаач. Чиний хэлсэн бүхэн үнэн гэдгийг.

Тан: Надад нотолгоо нь байна.

Цяо: Та нар энэ эмэгтэйг хянаж байж болохгүй юу?

Тан: Та нар яах гээд байна аа? Та нар үнэнийг хэлүүлмээргүй байна уу?

Цяо: Миний хагас жилийн нөр их хөдөлмөр чиний гараар үгүй боллоо.

Тан: Би тэмцээнийг бусниуулъя гэж бодоогүй, харин Хуо Ю Ру тэгсэн. Түүнд үнэхээр авьяас байдаггүй. Би бүх тэмцээнүүдэд түүнийг орлосон. Тэр чамайг хууран мэхлэж 80 сая юаны шагналыг чинь авахыг чи зөвшөөрөхгүй биз дээ, тийм үү?  

Цяо: Чамд ямар нотолгоо байна?

Тан: Миний шагайн дээр улаан мэнгэ байдаг. Чи Хуо Ю Ру-ийн оролцсон тэмцээнүүдийн томруулсан дүрс бичлэгийг үзээд миний худлаа хэлсэн үгүйг мэдэж болно.

Цяо: Хэрэв чи үнэн хэлсэн бол би зөвхөн Тянь Йи-г шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, бас Хуо Ю Ру-г загварыг ертөнцөөс хөөж явуулна. Тэд тэгэх л ёстой. Хэрэв чи худлаа хэлсэн бол би цагдаа дуудаж яг одоо учирсан бүх хохиролыг чамаар төлүүлнэ. Тэр бичлэгийг ол.

Ю:    Юу ч хайх хэрэггүй. Би энд байна.     

--------------------------------------------------------------

Эм:  Алдартай загвар өмсөгч ийм л харагддаг. Ноён Цяо.

Цяо: Юу болоод байна аа?

Ю:    Би эхлээд тайлбарлахыг зөвшөөрөөч. Би өчигдөр санаандгүй бэртэл авчихсан. Тэр үедээ тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн юм. Тэгээд би тэмцээнд оролцож чадахгүйгээ танд хэлүүлэхээр Тан Ниныг нааш нь явуулсан нь энэ. Гэтэл энэ ганцаараа дураараа загнах юм гэж хэн мэдлээ?

Тан: Хуо Ю Ру, жүжиглэхээ болиоч! Чи алдартай брэндийн нүүр царай болохын төлөөх 80 сая юаны шагналтай тэмцээнд оролцож чадна гэж бодсон уу? Мэдээж чи чадвар байхгүй учраас л чи намайг оронд чинь ирээч гэж гуйсан. Ноён Цяо. Та бичлэгээс улаан мэнгэ олж хараад бүгдийг ойлгоно.

Ю:    Чи юун мэнгэ яриад байна аа?   

Тан: Мэдээж, надад байдаг тэр зүйл. Харин тэр чамд байдаггүй.

Ю:    Юу гэнэ ээ? Чи юу гэсэн бэ? Би тэгж бодохгүй байна.

Эм:  Хөөе, нээрэн байна.

Ю:    Тан Нин, чи яаж хүний мэнгийг ашиглаж чаддаг байна аа? Чи намайг хөлөө гэмтээсэн гэж бодсон уу? Би энэ мэнгийг харж чадахгүй байх уу?

Тан: Хуо Ю Ру, чи үнэхээр хорон санаатан! Бүр миний мэнгийг хүртэл хуулбарлжээ!

Цяо: Хуо Ю Ру сүүлийн гурван жил оролцож байгаа. Тэр тайзан дээр 50 гаруй удаа гарсан. 50-иас доошгүй шүү. Хэрэв орны хүн байсан хүмүүс түүнийг шууд л мэдэх байсан. Чи бидний тэнэг гэж бодсон уу?

Тан: Нүүр будалтыг юу гэхэв? Тэр гарах болгондоо маш хүнд будалт хийдэг. Та нар түүний царайны төрхийг ч ялгаж чадахгүй.

Ю:    Ноён Цяо. Энэ эмэгтэй зүгээр л шуугиан дэгдээх гэж оролдож байгаа нь илт байна. Бид түүнд энэ байдлаар үргэлжлүүлэх боломж өгч болохгүй.

Тан: Ноён Цяота саяхан надад амласан. Би нотолгоо гаргаж өгөхийг зөвшөөрнө гэж амласан.

Ю:    Чамд ямар нотолгоо байгаа юм? Би бол алдартай загвар өмсөгч. Миний зүгээс хэлэхэд, бид чамд итгэх ёстой юу?

Цяо: Би түүнд амласан юм.

Ю:    Ноён Цяо!

Цяо: Чамд өөр ямар нотолгоо байна?

Тан: Тиймээ, байгаа.

Хан: Энд нотолгоо хэрэггүй. Би гэрчилнэ.  

--------------------------------------------------------------

Цяо: Төвөг удах гэж ямар олон хүмүүс цугладаг юм бэ?

Хан: Санаа зоволтгүй, ноён Цяо. Би үнэнийг хэлнэ.

Эр:  Ноён Хан. Тан Нин таны сүйт бүсгүй. Мэдээж та түүний талд л орно.

Хан: Үнэн гэвэл, Тан Нин миний сүйт бүсгүй. Гэвч би эр хүн. Би хүмүүст үргэлж тусалсаар ирсэн. Би ойр дотныхондоо тусалдаггүй. Тан Нин. Чи бол хоёр нүүртэн. Чи одоо болтол буруугаа хүлээдэггүй.

Тан: Хан Юйфань! Намайг нааш нь ирүүлэхийн чи л зохион байгуулсан. Чи гэрчилдэг хэн бэ?

Хан: Тийм гэж үү? Тэгвэл би чамаас нэг юм асууъя. Энэ Хуо Ю Ру-ийн толгойны шарх чамаас болоогүй гэж үү?

Тан: Тэр өөрөө уначихаад л намайг гүтгэсэн!

Хан: Тэр өөрөө унасан. Энэ инээдтэй биш гэж үү? Тан Нин. Чиний буруу гэдгийг хүлээгээч. Ийм зөрүүд байх хэрэггүй.

Тан: Харин чи л тийм байна. Надад бичлэг байгаа. Энэ намайг энд яагаад ирсэнийг гэрчилнэ. Хан үүнийг зохион байгуулсан.

Ю:    Чи дахиад л хүмүүсийг төөрөгдүүлж байна! Чи энэ бичлэгийг зохиомжилсон нь тодорхой.

Тан: Хан Юйфань! Чи үнэнийг сонсохоос айсан уу?

Хан: Хэрэггүй худлаа юм сонсох ямар хэрэг байна?

Цяо: Боллоо! Би чиний уйлагнахыг дахиж сонсмооргүй байна. Энэ даашинз дахин давтагдашгүй цорын ганц. Энэ 10,000 юаны үнэтэй! Одоохон тайл!

Хан: Энэ 10,000 юаны үнэтэй. Тан Нин, наадахаа тайл!

Тан: Чи намайг олны өмнө нүцгэлмээр байна уу? Чиний ухаан самуурчихсан юм уу?

Ю:    Тан Нин. Боль доо. Энэ даашинз 10,000 юаны үнэтэй. Хэрэв чи наадахаа баллачихвал чи Хан Юйфань ахаас төлөөч гэж гуйх уу?

Хан: Чи ямар үнэ цэнэтэйгээ мэдэх үү? Чи энэ даашинзыг өмсөх эрхтэй гэж үү? Чи наадах аа тайлахгүй юу?  

Тан: Надад битгий хүр. Хан Юйфань! Хэрэв би даашинзыг тайлбал би бүр нүцгэн болно. Чи намайг яаж хүний нүүр хар гэж байгаа юм?

Хан: Чи нүцгэн болох хамаагүй, би чамаас тайлж авах л болно.

Тан: Зайлаач! Зайл чи!

Хан: Муу бяцхан өлөгчин! Чи намайг цохино гэнэ ээ! Би өнөөдөр чамаас энийг тайлж авна!

Тан: Намайг тавиач!

Мо:  Түүнийг зүгээр орхи!

--------------------------------------------------------------

Тан: Намайг тавиач! Мон Тин?

Мо:  Өөдгүй новш! Чи муу эрийн сүг!  

Хан: Чи яаж байна аа?

Мо:  Чи эмэгтэй хүнийг олны өмнө дээрэлхэнэ гэнэ ээ? Чи өөрийгөө ямар газар байна гэж бодоов?

Цяо: Мо захирал аа. Энэ эмэгтэй л компанийн чухал арга хэмжээг балласан. Би зохицуулна.

Мо:  Тэр эмэгтэй тэмцээний журмыг зөрчсөн. Чи түүний эсрэг цагдаад гомдол гаргаж болно, эсвэл цагдаа дуудаж болно. Чи халагдсан.

Цяо: Мо захирал аа.  

Мо:  Зайл!

Тан: Би ердөө л нотолгоог харуулахыг хүссэн. Гэтэл тэд надад боломж өгөөгүй. Тэд бүр миний хувцасыг тайлах гэсэн.

Хан: Мо захирал аа. Та Тан Нины хэлсэн бүхэнд итгэж болохгүй. Тэр үргэлж худлаа ярьдаг юм.

Ю:    Тан Нин, чи ийм улайн цайм байж болохгүй. Чи ийм өөдгүй байх хэрэггүй. Яасан ч тийм байж болохгүй.

Хан: Тан Нин, чи миний сүйт бүсгүй, хэрэв чи ноён Мотой холбогдвол би чамайг хамгаалж чадахгүй.  

Мо:  Тэр чамайг хэр их дээрэлхэсэн бэ?

Тан: Тэр эхлээ намайг сэгсчсэн. Дараа нь намайг алгадсан. Тэгээд намайг боосон.

Мо:  Нэгэнт чи миний дүрмийг зөрчсөн болохоор зохих шангаа ч гэсэн хүртэх ёстой. Түүнээс хариугаа ав.

Хан. Тан Нин, чи яаж намайг цохиж зүрхэлж байна аа?

Тан: Би их эртнээс чамайг цохихыг хүсч байсан. Чи яах гэж надад ийм дээрэнгүй хандсан юм бэ? 

--------------------------------------------------------------

Тан: Би зөвхөн чамайг зодохыг хүсээгүй. Би чамайг нүдмээр байна!

Мо:  Энэ тэмцээнд чамд таагүй зүйлс тохиолдсон. Би чиний өмнөөс тэдэнд хариуг нь барьж чадна. Өөр хэн байна?

Тан: Бас нэг хүн бий. Тэр гол буруутан нь. Түүнд ч ичих булчирхай байдаггүй.  

Ю:    Ноён Мо. Тан Нин. Чи...

Мо:  Би сая уулзалт тараад ирлээ. Чи өөрийгөө ингэж доромжлуулахыг зөвшөөрсөн гэж үү?

Тан: Би тэднийг ийм ичгүүргүй гэж огт бодоогүй.

Хан: Тэр хоёр хэдийд нь дотносож амжив аа? Тэд яагаад ийм танил санагдаад явчихав?

Ю:    Тэдэнд нэг л юм байгаа. Нууц дотно харилцаа юу?

Хан: Яаж тийм байх юм? Тан Нин өнчин. Тэр чадах ч үгүй.

Мо:  Тан Нин миний амийг аварсан юм. Хэрэв түүнд гар хүрэх гэсэн хүн байвал би юу яах ёстойг нь шийднэ.

Тан: Тэр үнэхээр уурласан байна.

Хан: Тан Нин миний сүйт бүсгүй. Энэ бидний гэр бүлийн асуудал. Чи үүнд оролцох хэрэггүй гэж бодож байна.

Тан: Хан Юйфань, дөнгөж сая чи намайг боож алах шахсан. Одоо чи намайг сүйт бүсгүй чинь гэв үү? Би сүйгээ цуцалж байна.

Хан: Тан Нин. Битгий тэнэглээч дээ. Чиний найдаж болох ганцхан хүн бол би.

Тан: Чи надад тохирох хүн биш.

Хан: Тан Нин. Би зүгээр л санаандгүй чамд хүрчихсэн. Би өөрчлөгдөнө. Гэртээ харьцгаая. Би чамд бүгдийг тайлбарлая, тэгэх үү?

Тан: Чи өөрчлөгдөнө гэдэгтээ итгэлтэй байна уу?

Хан: Хайранд толгой нь эргэсэн тэнэг хүүхэн. Чи түүнийг ятгасан байхад бүх юм болчихно. Тиймээ, би чадна. Би чамд хайртай. Хоёулаа гэрлэх болно.

Тан: Хан Юйфань. Чи дурласан дүр эсгэж байгаад ой гутаж байна.

Хан: Тан Нин. Чи намайг яаж хуурч чадаж байна? Чи гэрлэхийг хүсэхгүй байгаа биз дээ, тийм үү?

Тан: Яана гэнэ ээ? Гэрлэх ээ? Чи гэрлэх эрхтэй юу?

Хан: Дөнгөж сая би чамайг нүцэглэх шахсан, надаас өөр чамайг хүсэх хүн байх уу? Энэ Мо захирал чамайг хүснэ гэж бодсон уу?

Мо:  Яагаад болохгүй гэж? Надад таалагдсан. Энэ хүн гайхалтай юм. Мо захирал зохих хариуг нь өглөө. Би үүнд нь талархаж байна. Гэхдээ би хэнээс нь ч хамааралтай байхыг хүсэхгүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцаж чадна. Би өнөөдөр энд ирсэн учир нь та нар үнэндээ хэн болохыг илчлэх гэсэн юм. Тиймээ, би өнчин. Надад аав ээж байхгүй. Тийм болоод би чамтай өдий болтол харилцаагаа авч явж ирсэн. Чи миний цусыг сорох ёсгүй байсан юм. Чи намайг алах гэж оролдсон. Хан Юйфань, би олон нийтэд  Хуо Ю Ру та хоёрын үнэн төрхийг харуулах болно.

Хан /бичлэг/:   Маргааш финалийн тэмцээнтэй. Чи маргааш түүний оронд оролцоно.

Тан: Би олон жилүүдэд түүний өмнөөс тэмцээнд оролцсон. Би түүний өмнөөс олон шагналууд авч байсан. Нэгэнт тэр гэмтсэн бол оролцох хэрэггүй.

Хан: Би ч гэсэн тэр зар сурталчилгааны 80 саяныг авмаар байна.

Мо:  Яасан? Чи энийг надаас булааж зүрхэлмээр байна уу?   

--------------------------------------------------------------

Хан: Тан Нин. Чи арай ч дээ! Чи үүнийг яаж бичиж чадав аа?  

Тан: Мэдээж би өөрийгөө хамгаалах гэсэн. Хэрэв би бичиж аваагүй бол би яаж чиний жинхэнэ төрхийг илчлэх юм?

Ю:    Бид эхлээд энэ байдлаас гарах арга олох хэрэгтэй. Өө, бурхан минь!

Хан: Ю Ру! Чи зүгээр үү? Тан Нин. Хэрэв Ю Руд асуудал гарвал би чамайг хэзээ ч уучлахгүй!

Тан: Нэг хоромын өмнө чи хайраар шатаж байсан. Миний толгой бүр эргэчихлээ. Миний бодлоор, тэр анхаарал сарниулахын тулд худлаа баашилж байна.

Хан: Тан Нин. Мо захирал зүгээр л чамд туслаж байна. Тэр чамайг үргэлж хамгаална гэж чи бодсон уу? Чамд байгаа бүхэн надад байдаг. Чамайг өөртөө буцааж авчрах болно.      

Тан: Хан Юйфань. Чи өнгөрсөн гурван жилд хууран мэхлэж намайг хоосруулсан. Би тэр бүхнээ буцааж авах болно.

Хан: Явцгаая.

Тан: Мо захирал аа. Өнөөдөр намайг хамгаалсанд чинь баярлалаа. Хэрэв чи байгаагүй бол би өөрийгөө хамгаалж чадахгүй байх байлаа.

Мо:  Би чамайг эмнэлэгт аваачья.

Тан: Хэрэггүй. Энэ шалбархай төдий зүйл. Энэ зүгээр.

Мо:  Би өнөөдөр чамд том тус хүргэсэн. Чи надтай хамт хооллооч.

--------------------------------------------------------------

Лон: Тан Нин, одоо хэцүү байдалтай байгаа гэж би сонслоо. Чи зүгээр үү?  

Тан: Лон эгч ээ. Тэгсээн, гэхдээ би зүгээр.

Лон: Үгүй ээ, би итгэхгүй. Би чамайг харахаас нааш санаа амрахгүй. Намайг хүлээж бай, би удахгүй очно.

--------------------------------------------------------------

Мо:  Хэн нэгэн намайг мөрдөөд байна. Надад туслаач.

Эр:  Өрөө болгоныг шалгаж үз. Хаалгаа нээ!

Тан: Чи гарах хэрэггүй.

Эр:  Чи нэг шархтай эрийг хараагүй биз?

Тан: Бурхан минь! Би хэнийг ч хараагүй.

Эр:  Надад үнэнийг хэл! Үгүй бол би чамайг зүйл дуусгана! Хэлээч!

Тан: Би хэнтэй ч таараагүй.

Эр:  Үнэн бололтой. Тэр худлаа ярьж зүрхлэхгүй байх. Түүнд цагаа үрэх хэрэггүй. Явцгаая. Чи цагаад хэлээд үзээрэй!

Тан: Би тэгэхгүй.

Мо: Өөрийнхөө амь насыг боддоггүй яаж ийм тэнэг байж болдог юм?

-------------------------------------------------------------

Тан: Чи яагаад намайг ингэтлээ харсан юм?

Мо:  Чи яг өмнөх шигээ хэвээрээ байна.

Тан: Кафе энд байдаг.  

--------------------------------------------------------------

Хан:     Битгий шидлээд бай. Туслах аа.

Эр:  Хан захирал аа, тэмцээний тухайд таагүй зүйл боллоо. Олон нийтэд сөрөг мэдээлэл тархасан байна. Тэр ПиАрыг зогсоохын тулд их мөнгө хэрэгтэй болсон. Аз болоход энэ тиймч хохиролтой юм биш.

Хан: Алхам бүрт хянуур байх хэрэгтэй. Бас эрж хайх ажлаа үргэлжлүүл.

Эр:  Мэдлээ, эрхэм ээ.

Ю:    Чи Тан Ниныг аргалахад амархан гэж хэлээгүй билүү? Юу ч байсан, бүх юм буруугаар эргэх ёсгүй. Гэтэл одоо яаж байна?

Хан: Түүний хардалт өөрийг нь ухаангүй болгох юм гэж би огт бодоогүй!

Ю:    Би түүнээс болж нэр хүндээ алдсан. Тянь Йигээс болж 80 сая юаныг алдсан. Одоо бид яах ёстой юм бэ?

Хан: Бид Тан Нины чиний эсрэг үйлдсэн гэмт хэргийг хүлээлгэх ёстой. Тэр хэргээ хүлээх ёстой. Би маргааш түүнийг эмнэлэгт ирүүлнэ. Дараа нь чиний нэр төрийг сэргээхийн тулд хэвлэл мэдээллийнхэнийг дуудах болно. 

Ю:    Гэхдээ түүний ард Мо захирал байгаа. Тан Нин ирэхийг зөвшөөрөхгүй.

Хан: Надад түүнд бэлтгэсэн юм байгаа. Тэр Мо Тин нь ирсэн ч тус болж чадахгүй.

Ю:    Гэхдээ л Хан Юйфань, Мон Тин Тан Нинд сэтгэлтэй юм шиг надад санагдаад байдаг. Хачирхалтай юм шүү. Чи юу гэмээр байна? Хэтдээ тэр Мо овогттой үнэхээр гэрлэхгүй биз дээ?

Хан: Түүний гарал нь ямар билээ? Зөвхөн царайлаг болохоор л гэрлэх үү?

Ю:    Чиний зөв шүү. Гэхдээ л Тан Нин тэр Мо Тины амийг нь аварсан. Тан Нин түүнийг ашиглавал яахав? Хэрэв Мо Тиныг бидний эсрэг ашиглавал яахав?

Хан: Чамд санаа оноо байна уу?

Ю:    Чи хэвлэлийнхэнд энэ тухай хэл. Тэд Тан Нин санаатайгаар Мо Тинтэй танилцсан гэж тараана. Мо овогтынхон энэ тухай олж мэдээд тэд тийм гаралтай хүнийг Мо захиралтай уулзахыг нь зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна.

Хан: Чиний зөв. Үүнийг хийцгээе.   

Ю:    Тэгье.

--------------------------------------------------------------

Эр: Хатагтай Тан. Би тантай уулзалгүй их удсан байна.

Тан: Их удсан байна.

Эр:  Та дуртай хоолоо солих хүсэлтэй байна уу?

Тан: Хэрэггүй, би зүгээр. Өнөөдөр сайхан өдөх байна.

Мо:  Надад ууттай мөс өгөхгүй юу?

Эр:  За, ойлголоо. Түр хүлээнэ үү.

Тан: Үнэндээ би нүүр одоо зовиургүй болсон.

Мо:  Энэ чамаас хамаарахгүй. Чи энд байнга ирдэг юм байна.

Тан: Би хэн гэдэг ээ түүнд хэлэх ёстой юу? Би тэгж бодохгүй байна. Өнөөдөр хэлэх цаг нь биш. Би урд нь найзуудтайгаа энд ирдэг байсан юм. Сүүлийн үед энд ирэх нь цөөрсөн.

Мо:  Найзууд аа? Чиний найзууд уу? Чи дуртай үедээ энд ирж болно. Надад хангалттай мөнгө байгаа. Би тэр нөхрөөс хавьгүй дээр гэж бодож байна.

Тан: Тэр намайг буруугаар ойлгочихлоо. Би тэр өөдгүй новш Хань Юфаньтай энд ирдэг байсан. Тиймээ, энэ үнэн. Үнэндээ бол...

Эр:  Эрхэм ээ. Энэ таны ууттай мөс.

Мо:  Баярлалаа. Нүүрээ нааш нь ойртуул.

Тан: Би өөрөө чадна.

Мо:  Битгий хөдлөөрэй. Мөстэй уут тавихаар чиний нүүр яагаад ингэтлээ улайдаг билээ?

Тан: Мо, чи их царайлаг. Чамайг харсан хэн ч байсан улайх байсан. 

Мо:  Хэрэв чи намайг хармаар байвал зүгээр л харж бай.

Эм:  Ноён Мо, хатагтай Мо хоёр жинхэнэ дурлалт хосууд юмаа.

Эм1:     Тиймээ, үнэхээр атаарахмаар.

Мо:  Би ариун цэврийн өрөө лүү явлаа.

Тан: За, тэг ээ. Лу туслах аа. Мо Тин ихэвчлэн завгүй байдаг биш үү? Тэр өнөөдөр яагаад тэмцээнд очсон юм?

Лу:   Тиймээ, тэр тун завгүй байдаг. Гэвч Мо захирал өнөөдөр тийшээ очихоор шийдсэн юм. Та тэнд байсан болохоор захиралд Тянь Йи-тэй уулзах шаардлага гарсан.

Тан: Урд нь түүний талаар яриа гарч байсан уу? Ямар нэг цуу яриа? Намайг битгий буруугаар бодоорой. Зүгээр л сонирхолтой санагдаад.

Лу:   Үгүй ээ, тийм юм байхгүй.

Тан: Байхгүй гэж үү? Яаж тийм байдаг юм? Тэр шоу бизнесийн хаан гэгддэг.

Лу:   Тиймээ, гэхдээ энэ үнэн.

Тан: Тэр их журамтай байх нь.

Мо:  Чи миний талаар мэдмээр байна уу?

Тан: Чи хэдийн надтай гэрлэсэн. Бид нэгнийгээ мэдэх нь хэвийн зүйл биз дээ?   

Мо:  Эхнээр. Интернетэд миний талаар олон мэдээллүүд байдаг.

Тан: Байду мэдээллийн лавлахад чиний харилцааг гаргаж тавина гэж хэн санах юм?   

Мо:  Хөөх! Чи энэ талаар мэдэхийг хүссэн байх нь. Чи миний хувийн амьдралыг мэдэхийг хүсч байна уу?

Тан: Энэ чамд эвгүй юу?

Мо:  Үгүй ээ, тийм биш. Хэрэв чи миний талаар мэдэхийг хүсч байвал маргааш надтай хамт ажиллаж яагаад болохгүй гэж?

Тан: Болж байна.

--------------------------------------------------------------

Мо:  Чи юу хайсан юм?

Тан: Би оффистой чинь танилцаж байна.

Мо:  Чи хангалттай танилцсан уу?

Тан: Тэглээ.

Мо:  Тийм бол намайг үнсээч.

Тан: Энэ ажлын өрөө.  

Мо:  Би одоо уулзалттай. Би оройтож харина.

--------------------------------------------------------------

Эм: Хатагтай Тан. Таны хэлсэн хучлага.

Тан: Чамд баярлалаа.

Эм:  Би Мо захиралын нарийн бичгийн хувьд, хүнийхээ хувьд чамд хэлэх юм байна. Чи өөрийнхөө байр суурийг сайн мэдэж байх хэрэгтэй. Чи Мо захиралын амийг аварсан болохоор түүнд чи таалагддаг гэж боддог уу?

Тан: Мо бид хоёрыг явдал нарийн бичигт огт хамаагүй. Нарийн бичиг олон юм ярих шаардлаггүй, тийм биз?

Эм:  Чи түүнийг ганцхан удаа аварсан. Би түүний дэргэд 8 жил ажилласан. Надад чамайг сургаж өгөх эрх байгаа шүү.

Тан: Би чиний юу хэлснийг түүнд хэлнэ гэхээс чи айхгүй байна уу?

Эм:  Чи Мо захиралд хэлээд юу олж долоох юм? Захирал бид хоёр бие биенээ ойлголцоод олон жил болсон. Тэр чамд итгэхгүй л байх. Чи ердөө загвар өмсөгч төдий. Чам шиг загвар өмсөгчөөс болж тэр намайг халахгүй.

Тан. Чи сая сонссон уу, Мо захирал аа?

Эм:  Мо захирал аа.

Мо:  Чи халагдсан.

Эм:  Мо захирал аа. Би таны нарийн бичиг. Намайг халах гэж үү? Хэн таны ажлын хуваарийг гаргах юм?

Лу:   Чи хэтэрхий биеэ тоосон байна. Гэвч Мо захирал чиний нэрийг ч санадаггүй. Тиймээс явж үз. Өөрийгөө тэнэг байдалд оруулах хэрэггүй.

Мо:  Хүлээ.

Эм:  Мо захирал аа.

Мо:  Лу Чэ. Нарийн бичиг бүх эмэгтэйчүүдийг хал.

Лу:   Мэдлээ, Мо захирал аа. Мо захирал бас ч гэж их авьястай юм аа.

Мо:  Хардаад байна уу?

Тан: Би яагаад хардах ёстой гэж? Би явлаа.

Лон: Тан Нин, чиний гэр яагаад хоосон байгаа юм?  

Тан: Лон... би нүүсэн. Би чамд дараа нь хаягаа явуулья.

Лон: За  тэгээрэй.

Тан: Чи яагаад ингэтлээ яараад байгаа юм? Чамд тэгэх хэрэг байхгүй.

--------------------------------------------------------------

Лон: Тан Нин. Би чамайг маш их санасан.

Тан: Та гадаад байсан биз дээ?

Лон: Би зарим нэг асуудал зохицуулахаар хятадад ирсэн юм. Би чамд Хань Юйфанээс болгоомжтой байгаарай гэж зөндөө анхааруулсан. Гэвч чи надад ер итгээгүй. Аз болж чи Хан Юйфаньтай гэрлэсэнгүй.

Тан: Тиймээ. Ер нь бол тийм. Гэвч би хэдийн гэрлэсэн.

Лон: Юу гэнэ ээ? Чи Хан Юйфаньтай гэрлэчихсэн юм уу?

Тан: Мэдээж үгүй.

Лон: Тийм байж. Тэгвэл энэ... энэ байшин чиний нөхрийнх байх нь. Тан Нин. Чи тэгээд хөгшин хүнтэй гэрлэсэн юм уу? Би чамд үүнийг чинь яасан ч зөвшөөрөхгүй. Тэр хаана байна? Би явж түүнийг ольё.

Тан: Хөөе, Лон эгч ээ. Би тайлбарлаж өгье.

Лон: Бүр тэнгэр нурсан ч салахад чинь би чамд туслана.

Тан: Битгий.

Лон: Энэ Мо... Мо захирал байна. Тэр яагаад энд байдаг юм?

Мо:  Сайн уу.

Тан: Аан тэр... тэр миний шинэ нөхөр.

Лон: Юу гэнэ ээ?

Мо:  Сайн уу.

Лон: Сайн уу, Мо захирал аа. Үнэн үү? Чи Хан Юйфанийг жийсэн байх нь. Тэгээд энэ Мо захиралтай гэрлэжээ.

Тан: Энэ юу нь буруу гэж?

Лон: Чи зөв юм хийжээ.

Тан: Чи харах хэрэггүй. Тэр ажил ихтэй. Тэр наашаа ирэхгүй.

Лон: Одоо чамд Мо захирлын дэмжлэг байна. Чи  Хань Юйфанаас  салах энэ сайхан боломжийг ашиглах хэрэгтэй.

Тан: Бид одоохондоо олны өмнө гарахгүй байгаа. Би буцаад загвар өмсөгч болж, тайзан дээр гармаар байна.

Лон: Харин надад аль хэдийн тийм боломж гарсан. Гэхдээ аль эрт. Би үүнийг хэдийг мартчихаж. Стар Кинг энэ жил загвар өмсөгчидтэй гэрээ байгуулж байгаа. Би хятадад байгаа цагт чиний төлөө тэмцэх болно.

Тан: Стар Кингийн захирал Вэн тухайн үед намайг оролцуулахгүй гэж олны өмнө зарласан. Тэр надад одоо ч боломж өгнө гэж үү?

Лон: Тэр өгнө гэдэгт би итгэж байна. Харин чи Хан Юйфантай гэрээтэй хэвээр байдаг. Бид гэрээг цуцлах арга олох хэрэгтэй. Утсаа аваач. Тэр новшийг сонсмоор байна.

Тан: Тэр одоо юу сэдсэн юм бол? Байна?

Хан:     Тан Нин. Чи тэмцээнийг тэгж бужигнуулсаны дараа манай компани дор хаяж 100 сая юаны алдагдал хүлээлээ. Чи үүнийг яаж барагдуулах бодолтой байна? Чамд ямар төлөвлөгөө байгаа вэ?

Тан: Чи зөвхөн ийм утгагүй юм ярих гэж залгасан байх нь.  

Хан: Би чамд хэлье. Чи Маргааш эмнэлэг хүрч ирээд Хуо Ю Ру-ээс уучлалт гуй. Би хэвлэл мэдээллийг зохицуулж, энэ бүхнийг бичүүлж авна. Мэдээлэл тархах үед тухайн тэмцээнд үл ойлголцол гарсан гэж чи хэлэх ёстой.

Тан: Би яагаад чамтай зөвшилцөх ёстой гэж?

Хан: Чи юу хүссэн юм?

Лон: Гэрээгээ цуцал. Гэрээгээ цуцлаач.

Тан: Би гэрээгээ цуцалмаар байна.

Хан: Тан Нин, чи их бүдүүлэг болжээ. Чи намайг үүгээр сүрдүүлмээр байна уу?

Тан:      Чи бүгдийг эргэцүүлж бодоод эргээд над руу залгаарай.

Хан: Тан Нин. Намайг ингэж сүрдүүлэхийг хэн түүнд заасан юм?

Ю:    Хань Юйфань, чи бухимдах хэрэггүй. Эхлээд түүнд амлачих. Бүх юм бүтсэний дараа түүнд яаж хандах нь чиний л хэрэг болно.

Хан: Би чамд амлая, чи хэлснээр хийвэл гэрээг цуцлана.

Лон: Тэр хоёр чамд бүх бурууг тохохын тулд чамайг чадах гэсэн нь илт байна. Чи одоо ч гэсэн түүнд итгэдэг гэж үү?

Тан: Лон эгч ээ. Санаа зоволтгүй. Сүүлчийн тэмцээний үеэр би тэднийг маш сайн ойлгож, тэдний үнэн төрхийг олж харсан. Тэд ичгүүргүй амьтад. Тэдний ичгүүргүй занд хязгаар үгүй.

Лон: Тэгээд одоо чи яах гэж байна?

Тан: Би Хуо Ю Ру-д хоёр дахь боломжийг нь өгөхөөр очно. Би түүний нэр хүндийг нь үгүй хийнэ.

Лон: Энэ миний мэддэг Тан Нин мөн дөө.

--------------------------------------------------------------

Хан: Тан Нин удахгүй ирж уучлалт гуйна. Битгий гай болоорой. Түүнд маш их асуудал байгаа. Би бүр их асуудал  гаргамааргүй байна.

Ю:    Санаа зоволтгүй. Би юу хийхээ мэдэж байгаа. Чи түрүүлээд ажилдаа яв. Энэ үнэхээр сайхан боломж. Мэдээж би чамайг гутаах болно, Тан Нин.  

--------------------------------------------------------------

Ю:    Ороорой. Тан Нин, чи ирлээ. Ороод ир.

Юнь:    Болсон явдлаас хойш чамтай уулзалгүй удсан байна. Чи бүр уучлалт ч гуйгаагүй. Энэ алимыг хальслаад өг.

Ю:    Тан Нин. Сайн ажилласанд чинь баярлалаа. Энэ алимыг....  Миний аманд орохыг хүсэхгүй байгаа бололтой. Тан Нин, би жаахан өлсөөд байна. Чи тийшээ очоод надад идэх юм авчирч өгөөч.

Тан: Одоо идэж болно.

Юнь:    Олигтойхон шиг уучлалт гуй. Мэдээж чи Ю Ру-д санаа тавьж хооллох ёстой. Тэд зураг авч байгаа.

Ю:    Энэ аргуун юмаа. Би ус уумаар байна. Тан Нин. Намайг уучлаарай. Би их удаан хэвтэрт байсан болоод миний гар сул болсон байх. Чи намайг буруутгахгүй биз дээ?

Тан: Би зүгээр. Би дахиад аваад ирье.   

--------------------------------------------------------------

Ю:    Тан Нин, чи бүр галзуурчихаж ээ!

Тан: Намайг уучлаарай, Ю Ру. Уучлаарай, би барьж чадсангүй. Чи бид хоёр сайн найзууд. Чи намайг зэмлэхгүй биз дээ?

Ю:    Чи!

Тан: Чи эхлээд өөрийгөө цэвэрлэчих. Би ариун цэврийн өрөө орж цэвэрлэе.

Ю:    Тан Нин. Миний цагаан хэрэглэл норсон. Миний хувцас норсон. Надад тохигүй байна. Надад ус авчраад өгөөч. Би хөлөө угаамаар байна.

Юнь:    Хөөе, чи. Чи энд яах гэж ирсэнээ бүү март. Ю Ру-ийн хөлийг нь угаах усыг нь авчир. Дараа нь чи гэрээгээ буцааж авч болно.

--------------------------------------------------------------

Тан: Бэлэн боллоо.

Ю:    Чи миний өмнөөс угааж өгч болох уу?

Тан: Хөлөө нааш нь болго.

Ю:    Түүний зургийг аваарай, тэр миний хөлийг угаах гэж байна. Үүнийг бүр үнэмшилтэй болгоно шүү. Тэр нь ч дээр. Энэ бүсгүй үнэхээр надаас уучлалт гуйхыг хүсч байгаа юм шиг хүмүүст санагдах болно.

Юнь:    Өвдөг сөгдөн уучлалт гуй. Энэ илүү үнэмшилтэй.

Ю:    Халуун байна! Энэ буцалсан ус байна! Чиний ухаан бүр самуурч ээ!

Тан: Би мэдэж байгаа. Чи миний гэрээг амархан цуцлуулахыг хүсэхгүй байгаа.   

Ю:    Юу гэсэн үг юм?

Тан: Чи намайг өмнөх шигээ ноомой, чамд хүлцэнгүй байж хөлийг чинь угаана гэж бодсон уу? Чи тийм эрхтэй юу?

Ю:    Чи...!

Юнь:    Муу өлөгчин чинь!

Тан: Би дэндүү сайхан сэтгэлтэй байсан. Тийм болоод би та нар шиг өчүүхэн жүжиглэгч нарыг толгой дээрээ гаргасан юм.

Ю:    Болж байна, Тан Нин. Нэгэнт чи ийм талархалгүй болохоор би цаашид тэвчиж чадахгүй. Би чамтай дахиж муур хулгана болж тоглохгүй.

Тан: Тэгвэл дээрсэн дээ. Чи үнэн төрхөө харуулах цаг нь хэдийн болсон баймаар. Хэн ч хохирохгүй ш дээ.

Ю:    Тан Нин, чи бол новш. Чи намайг гурван жилийн турш хуурсан. Одоо чи санахыг ч хүсэхгүй байгаа. Ямар хэрэг байна?

Тан: Хуо Ю Ру. Чи өөрөөсөө, наад будмал царайнаасаа санаа зовохгүй байна уу? Бас хүмүүсээс, фэнүүдээс ээ?

Ю:    Тэд бичлэг хийж байгаа. Эцсийн эцэст тэд бичлэгээ засаад чи миний хөлийг угааж байгаа зөвхөн тэр хэсгийг хүмүүс үзнэ. Харин би фэнүүдийнхээ өмнө сайхан хэвээрээ харагдах болно. Яг цасан гоо хатан шиг.

Тан: Бичлэг ээ? Чи итгэлтэй байна уу? Яг одоо шууд нэвтрүүлгийг хичнээн хүн үзэж байгаа бол?

Эм:  Найман сая хүн үзэж байна.   

--------------------------------------------------------------

Ю:    Энэ шууд бичлэгийг болиулж надад туслаач! Тэр гар утсыг нь ав!

Эм:  Битгий бичлэг хий! Бичлэг хийж болохгүй.

Тан: Хуо Ю Ру. Чи нээрэн өөрийгөө цасан цагаан гэж боддог уу?

Мо:  Би чамд туслахын тулд чи яамаар байна?

Тан: Хан Юфань надад бурууг тохохыг хүсч байгаа. Тэр миний уучлалт гуйсан бичлэг хийлгэх юм гэсэн. Чи хүмүүсийнхээ нэгийг тэдний дунд оруулж надад туслах хэрэгтэй байна. Би шууд нэвтрүүлэг хиймээр байна.

Мо:  Энэ амархан. Өөр юу байна? Скай Артсын захирлуудын зөвлөлд шахалт үзүүл. Би гэрээгээ цуцалмаар байна.

-------------------------------------------------------------

Ю:    Тан Нин! Наадахаа бичихээ болиоч!

--------------------------------------------------------------

Хан: Энд ямар новшийн юм болчихов?

Эм:  Уучлаарай, ноён Хан. Онцгүй юм боллоо. Улам дор юм болсон.

Хан: Эндээс зайлцгаа! Сайн уу, ноён Чжан.

Чжан:   Чи юу хийгээд байна аа? Тэр Тан Нинтэй бушуухан гэрээгээ цуцал.

Хан: Ноён Чжан.

Чжан:   Хай Жуйн өмгөөлөгчид компанид ирчихээд байна. Бид тэр эмэгтэйг гомдоох эрхтэй юу? Хурдхан шиг түүнтэй гэрээг нь цуцал!

Хан: Ойлголоо, би цуцлах болно.

Ю:    Хан Юфань, юу болсон бэ?  

Хан: Ойрын үед гадагш гарах хэрэггүй. Хэвлэлийнхэний хараанд өртөх хэрэггүй.

Ю:    Хан Юфань!

Юнь:    Ю Ру. Чи жирэмсэн, тайван байх хэрэгтэй.

Ю:    Бүх юм өнгөрлөө! Би дууссан!

Юнь:    Ю Ру. Чи өнгөрөөгүй байна. Чиний фэнүүд чамайг маш их дэмждэг. Тэд бүгдээрээ чиний төлөө байдаг. Тэд тэр Тан Ниныг алахад ч бэлэн байгаа.

Ю:    Тийм бол Тан Ниныг үгүй хийхэд надад тусал гэж тэдэнд хэл.

--------------------------------------------------------------

Лон: Хөөе. Мо захирал юу хийгээд байна аа?

Тан: Тэр хоол хийж байна. Энэ мэдээж биш үү?

Лон: Би ийм байдалтай нь эвлэрч чадахгүй. Тэр зугаа цэнгээний салбарт жинхэнэ хаан. Гэтэл тэр чамд хоол хийж байгаа юм уу?

Тан: Энэ аймаар зүйл үү?

Лон: Чи яагаад туслах уу гэж асуухгүй байгаа юм? Хэрэв Мо захирал нэг л юм хэлвэл зугаа цэнгэлийн салбар доргидог юм.

Тан: Хөөх!

Мо:  Нэгэнт хамт цугласных, хамт хоол идэцгээе.

Лон: Баярлалаа, Мо захирал аа.

Мо:  Дахиад нэг хоол үлдсэн. Хүлээж байгаарай.

Тан: За.

Лон: Чи сая харав уу? Тэр Хан Юфаныг хая. Мо захирал түүнээс хамаагүй царайлаг, бас түүнээс ч баян. Түүнээс ч илүү эхнэрээ хайрладаг эрчүүд маш олон.

Тан: Тийм болоод л та энд ирсэн байх нь ээ?

Лон: Үгүй ээ, үгүй. Би ажлаа мартах шахлаа. Шууд нэвтрүүлгийн шуугианы дараа Хуо Ю Ру-г хайж байсан үнэт эдлэлийн брэндийн борлуулалтын менежерт чи их таалагдсан байна лээ. Тэр Тянь Йи-тэй холбогдсон боловч өнөөх нь завгүй байж таарсан. Тэгэнгүүт тэр надтай холбогдсон юм. Би менежер байсан хүн. Маргааш бид нарийн ширийн зүйлээ ярилцана. Хамт  явах уу?

Тан: Мэдээж.

Лон: Тэр сурталчилгааг авахыг хичээцгээе. Ки Саны сайхан бүсгүйчүүд. Хөөх, ямар гоё юм бэ!

Мо:  Алив, хооллоцгооё.

Лон: Хөөх! Тан Нин! Мо захирал хоолыг үнэхээр сайхан хийдэг байх нь! Бүр таван одтой тогоочоос ч илүү!

Мо:  Би хоол хийлгүй их удсан байна. Би жаахан төсөөрсөн байх.

Лон: Тэгвэл би үнэхээр андуураагүй байх нь.

Тан: Үнэхээр амттай юм.

Мо:  Хэрэв чамд таалагдсан бол би үргэлж хоол хийж байх болно.

Лон: Бурхан минь, энэ үнэхээр амттай болж. Маш өеөг.

--------------------------------------------------------------

Тан: Ашгүй би зөвшөөрөл авчихлаа. Лон эгч ээ, тусалсан таньд баярлалаа.

Лон: Чи юу ярина вэ? Чамайг ажилдаа буцаж орсонд би баяртай байна. Би үнэхээр баярлаж байна.

Эм:  Тан Нин! Та энэ цэцгийг яаж газарт хаяж чадав аа?   

Эм:  Энэ ямар учиртай юм? Чи хараахан нэрд гараагүй.

Тан: Намайг уучлаарай. Би барьж чадсангүй. Би санаатай тэгээгүй шүү.

Эм:  Чи санаатайгаар газар хаясан! Чи ийм өөдгүй зантай! Чи яаж үнэт эдлэлийн брэндийн нүүр царай болох юм? Чи надад их таалагддаг байсан. Чи фэнүүдээ доромжилж, бас энэ сурталчилгааг луйвардаж яаж зүрхэлдэг байна аа?

Эм:  Тан Нин. Чи яагаад ийм зэвүүн юм?

Бүгд:    Тийм шүү тийм. Яг үнэн.

Эм:  Тан Нин. Чи загварын ертөнцөөс зайлах хэрэгтэй!

Эм:  Чи зайлах ёстой!

Тан: Та нар намайг зайлуулмаар байна уу? Би чадна. Тэгвэл би эхлээд та нараас хэдэн юм асууья.

Эм:  Асуугаач.

Тан: Эхний асуулт. Чи миний фэн гэж хэлсэн. Тэгвэл би анх хэдэн онд эхэлсэн бэ? Чи үүнд хариулж чадах уу?

Лон:     Фэн л юм бол хариулаач!  Та нар ядаж л энийг мэдэхгүй биз дээ? Тийм үү?

Эм:  Бид бүгдээрээ шинэ фэнүүд нь. Ямартай ч, чи миний өгсөн цэцгийг газарт хаясан. Энэ чиний буруу!

Тан: Цэцгийн хувьд, би хэдийн тайлбарлаж, уучлалт гуйсан. Чи намайг муу хүн болгон харагдуулж, намайг буруутгахаар оролдсоор л байна. Та нар Хуо Ю Ру-ийн фэнүүд, тийм биз?

Эм:  Чи Хуо Ю Ру-г нэрлэж яаж чаддаг байна? Чи түүнийг яаж чадсан билээ?

Эм:  Тэгчихээд болоогүй, түүний байр суурийг эзлэнэ гэнэ ээ? Түүнд байр суурийг нь буцааж өг!

Тан: Итгэмээргүй юм!

Лон: Тан Нин. Чи түрүүлээд яв. Би хойно чинь санаа тавина.

Эм:  Хэрэв чи өнөөдөр Ю Ру-д сурталчилгааг нь буцааж өгөхгүй бол чи эндээс явж чадахгүй! Бүгдээрээ түүнийг зогсооё! Тан Нин гэгч эмэгтэйг зугтаалгаж болохгүй шүү!

Лон: Хэн  нь зугтаахыг харцгаая л даа.

--------------------------------------------------------------

Лу:   Захирал аа. Өнөөдрийн болсон бүх явдлын ард нь байсан энэ хоёр эмэгтэй буруутай.

Мо:  Дахиад л чи юу? Чи үнэхээр айхгүй юм аа.

Ю:    Энэ надад ямар хамаатай гэж?  Эд нар хар ПиАрын фэнүүд. Би тэднийг хөлслөөгүй. Тэднийг олж авчирсан хүн нь би биш. Би тэднийг ир гэж ердөө ч хэлээгүй.   

Юнь:    Ю Ру, энэ чинь юу гэсэн үг вэ? Би чиний төлөө энэ бүхнийг хийсэн. Чи яаж надаас урваж чаддаг байна?

Ю:    Миний төлөө? Нотолгоо нь хаана байна?

Юнь:    Чи...! Мо захирал аа. Би үнэндээ юм санаагүй.

Мо:  Лу Чэ. Түүний эцэг эхийг нь судал. Би эднийг гэр бүлийг бүхлээр нь ажилгүй болгоно. Бас хүнд халдаж, биед нь гэмтэл учруулахаар хар фэнүүдээ турхирсан энэ хүүхнийг цагдаад аваач.

Лу:   Мэдлээ, захирал аа.

Юнь:    Ю Ру. Би чиний төлөө л ингэсэн. Тэгэх л гэж би Тан Нинтэй ярьсан юм. Надад туслаач дээ. Би шоронд ормооргүй байна!

Ю:    Чи л өөрийнхөө фэнүүдийг ашигласан. Энд би ямар ч хамаагүй!

Юнь:    Гэхдээ би чиний л төлөө ингэсэн ш дээ! Чи надаас нүүр буруулж яаж чадаж байна аа?

Ю:    Юнь Ли. Чи ердөө л миний туслах. Чи буруу хэрэг хийсэн байна. Өөрөө буруугаа үүр! Намайг буруутгах гэсний хэрэггүй!

Юнь:    Тан Нин. Надад туслаач дээ. Мо захиралтай ярьж өгөөч. Би дахиж ийм зүйл хийж зүрхлэхгүй.

Тан: Хүнд халдаж, биед нь гэмтэл учруулахаар хар фэнүүдээ турхирах нь хууль бус үйлдэл.

Юнь:    Хуо Ю Ру, би чиний төлөө маш их юм хийсэн! Өөдгүй хүүхэн! Чи адгийн муугаар үхэх болно!

Лон: Тэр зугтах гэж байна!

Тан: Одоо чиний ээлж.

--------------------------------------------------------------

Ю:    Тан Нин. Чи юугаараа илүү гэж? Чи юугаараа илүү гэж? Зүгээр л чи надаас жаахан илүү азтай.

Лон: Тан Нинд гадаад төрх, эрч хүч бий. Чи сохор юм уу?  

Ю:    Би ердөө л чиний чадварыг дутуу үнэлсэн байна. Би чамайг Мо захиралтай дотно харилцаатай байсныг мэдсэнгүй.

Тан: Засаршгүй юм даа.

Мо:  Тийм бол түүнийг уучлах хэрэггүй. Бүгдэд нь дуулга. Хуо Ю Ру-г зугаа цэнгэлийн салбарт ажилуулахыг хоригло. Түүнтэй ажиллаж зүрхэлсэн хэнийг ч бай намайг эсэргүүцсэнд тооцно. Бусдынх нь хувьд, насан хүрэгсэдийг цагдаагийн хэсэгт, насанд хүрээгүйг нь асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өг. Та нар хууль зөрчвөл үүнийнхээ хариуцлагыг хүлээнэ.

Лу:   Мэдлээ, захирал аа.  

--------------------------------------------------------------

Тан: Хуо Ю Ру. Дараагийн удаа ийм зүйл болохгүй гэж найдъя.

Ю:    Чи нэг их сүрхий царайлах хэрэггүй! Чиний уян сэтгэл хэнд хэрэгтэй юм? Тан Нин, чи Мо захирал, түүний гэр бүлийн ивээлд багтсан гэж боддог уу? Чи тэгж чадах уу?

Мо:  Тэр чадах үгүй нь надаас л хамаарна.

Ю:    Өө, тийм үү? За яахав, би хараад л хүлээж байя.

Лу:   Захирал аа. Би эхлээд энэ хүмүүсийг цагдаагийн хэсэгт хүргэж өгье.

Тан: Хүлээ, хүлээ. Чи Хань Юйфань, Хоу Ю Ру-ын талаар нотлох баримт гаргаж өг. Тэгвэл би чамайг явуулна. Энэ чиний цорын ганц боломж.

Юнь:    Миний гар утасны вэб драйв дээр тэр хоёрын үнсэлцэж байгаа бичлэг нь байгаа. Бас Хуо Ю Ру-ийн жирэмсний шинжилгээний хариу ч бий.

Тан: Бос. Өөр юу байна?

Юнь:    Гурван жилийн өмнө чамайг Стар Кингээс хөөх ажлыг мөн л Хан захирал сэдсэн. Тэр чамайг гарах гарцгүй болгохыг хүссэн. Тиймээс чиний хүссэн болгоныг тэр хяна\у байх боломжтой болсон.  

Тан: Би Стар Кингээс хөөгдсөн, харин Хан Юфань үүнийг зохион байгуулжээ? 

Юнь:    Хэрэв чи топ загвар өмсөгч болбол тэр бас л чамайг хөөх байсан.

Тан: Яадаг новш вэ! Надад энэ нотолгоог нь үлдээ. Тэгээд чи явж болно.

Юнь.    Тан Нин. Миний гэр бүлийг зүгээр орхиоч гэж би гуйж байна. Тэд надаас болж ажилгүй болох гээд байна.

Тан: Чиний гэр бүл чамд хамаатай гэж үү?

Юнь:    Би чамаас гуйж байна. Гуйя!

Тан: Зүгээр л яв. Би дахиж энэ асуудлыг хөндөхгүй.

--------------------------------------------------------------

Эр: Хан захирал аа. Хай Жуй тушаал өгч, Хуо Ю Ру-ныг салбараас хөөсөн байна.

Хан: Яасан гэнэ ээ?

Эр:  Хатагтай Хуогийн бүх дэмжлэгийг болиулж, түүнтэй хийсэн гэрээг нь цуцалсан. Дээр нь тэр гэрээ зөрчсөн гэж асар их мөнгөн торгууль хүлээсэн. Мөнгөн дүн нь 100 гаруй сая юань.

Хан: Надад Хуо Ю Ру-г олоод ир.

Эр:  Мэдлээ, захирал аа.

Ю:    Юфань! Юфань! Би өнгөрлөө! Би баларлаа!

Хан: Чамайг Тан Нинтэй орооцолд гэж хэн хэлсэн юм?

Ю:    Чи хүртэл надаас асууж зүрхэлж байна уу? Хэрэв чи Тан Ниныг барьж байсан бол би өнөөдөр ийм байдалд орохгүй байсан!

Хан: Чи Тан Ниныг хэр их үзэн яддагч чинь хамаагүй, Тан Нин миний нэг хэсэг. Хэрэв чи намайг дампууруулах юм бол би чамайг зүйл дуусгана гэж мэд. Өнөөдрөөс эхлээд. Чи гэртээ бай. Чи гэртээ байж хүүхдээ өсгө. Би чамайг төрөх хүртэл чинь зээлийн картыг чинь хаана.

Ю:    Хан Юфань, чи өөдгүй новш! Чи намайг гэрийн хорионд оруулж байна.

Хан: Чи надтай дотносож байхдаа намайг муу хүн гэж яагаад бодоогүй юм?

Ю:    Намайг тавиач!

Хан: Одоо хангалттай! Чи гэрээ зөрчсөн 100 сая юань төлөх ёстой. Чи энийг өөрөө төлөөрэй.

Ю:    Тэгнэ ээ, тэгнэ. Би чамд амлаж байна, би хүүхдээ сайтар харж хандаж өсгөх болно. Гэхдээ чи надад картыг минь өгчих. Надад тэр хэрэгтэй байна.

Хан: Тэр бол Тан Нинтэй ярилцах гол түлхүүр. Би чамд өгч чадахгүй.

Ю:    Чи Тан Нин чамд буцаж ирнэ гэж найдсаар байдаг юм уу? Тэр Тан Нин чамд буцаж ирнэ гэж үү? Чи яриа гаргасан гэдгээ битгий мартаарай. Стар Кингийн захирал ноён Хан цуу яриа тараасан. Тэгж байж л чи Тан Нины карьерийг үгүй хийсэн. Хэрэв тэр үүнийг олж мэдвэл тэр чамайг бүр ч үзэн ядах болно.

Хан: Эндээс түүнийг зайлуул!

Эм:  Мэдлээ, захирал аа. Явцгаая. Яв.

Ю:    Надаас гараа тат! Би өөрөө явж чадна. Хан Юфань! Чи надтай ингэж харьцах ёсгүй. Чи үүндээ харамсах болно доо!

--------------------------------------------------------------

Тан: Хан Юфань, Хуо Ю Ру хоёр. Яг миний хамар дор. Гурван жилийн турш шүү. Би доог тохуу болж байж. Энэ юу вэ?

Мо:  Би үүнийг гурван жилийн өмнө авсан юм. Чамд өгөх санаатай байсан.

Тан: Тэгээд чи яагаад өгөөгүй юм?

Мо:  Зурвас үлдээгээд зугтсан хүн нь хэн билээ?

Тан: Тэгэхэд би их завгүй байсан. Харин чи над руу залгаагүй.

Мо:  Би чам руу залгасан. Бас мессеж бичсэн.

Тан: Хэзээ?

Мо:  Би бараг сарын дараа дээрдсэн.

--------------------------------------------------------------

Тан: Чи яах гэж миний утсыг авсан юм?

Хан: Аан, би сая нэг ядаргаатай дуудлагыг таслаж, чиний өмнөөс устгачихлаа.

Тан: Дахиж хүний утсыг дураараа битгий авч бай.

Хан: Алив, кофегоо ууцгаая.  

--------------------------------------------------------------

Тан: Уучлаарай. Хан Юфань мессежийг устгасан байж. Би анзаарсангүй.

Мо:  Чи намайг Хан Юйфань та хоёрын амьдралд оролцуулахыг хүсээгүй байх гэж би бодсон.

Тан: Мо Тин. Би маргааш Тянь Йид очиж Хань Юйфаньтай уулзмаар байна.

Мо:  Чи түүнтэй уулзах хэрэггүй. Би чамд өмгөөлөгч олж өгнө.

Тан: Гэхдээ л би түүнтэй уулзаж шуудхан хэлмээр байна.

Мо:  Би ойлгож байна.

Тан: Би Хань Юйфаньтай сүүлчийн удаа  уулзана. Тэгээд...

Мо:  Одоо болно.

--------------------------------------------------------------

Мо:  Чи түрүүлээд унтаж бай. Би маргааш чамайг тийш аваачина.  

--------------------------------------------------------------

Мо:  Би ингэтлээ яарч байгаадаа итгэхгүй байна.  

--------------------------------------------------------------

Эр: Захирал аа. Өмгөөлөгч ирсэн байна.

Тан: Тэгвэл би явлаа. Санаа зоволтгүй. Лон эгч намайг дагалдах болно. Мо Тин, би ердөө л Хань Юйфаньай гурван жилийн дайсагналцалаа шийдэх гэж байна. Бид хэдийн гэрлэсэн. Миний ирээдүй чамтай хамт байдаг. Надад итгэ, тэгэх үү?

Эр:  Захирал аа. Хатагтай... таны сэтгэлд санаа тавьдаг бололтой.

Мо:  Эцсийн эцэст тэр түүнд амьдралынхаа гурван жилийг зориулсан.

Эр:  Захирал аа. Та хатагтайд таалагдах хэрэгтэй. Юу гэнэ ээ? Захирал аа. Хатагтай хятадад буцаж ирсэн гэнэ.

Мо:  Баларсан юм. Түүнийг Тан Нинтэй уулзуулж болохгүй.

--------------------------------------------------------------

Эр: Ноён Хан. Та зүгээр л Тан Нинээс салчих. Хэвлэл мэдээллийнхэн зөвхөн түүнд л анхаарлаа хандуулна. Бүх асуудал зохицуулагдана.

Лон: Би урд ичгүүргүй хүмүүсийг харж явсан. Гэхдээ үүнээс ч илүү ичгүүртэй юмыг би хэзээ ч харсангүй.  Би өнөөдөр жинхэнэ утгаар нь ойлголоо.

--------------------------------------------------------------

Эр:    Тан Нин. Энэ бүхэн чиний л буруу. Чи яаж тэгж хэлж зүрхлэв ээ?

Лон:  Утгагүй гэдэг нь! Чи л энэ бүхэнд буруутай болохоос манай Тан Нинд ямар ч буруу байхгүй. Чи яаж түүнийг буруутгаж чаддаг байна?

Эр:    Хөөе, чи!

Хан:  Та хоёр түрүүлээд гарч бай. Тан Нин. Хэрэв чи надтай гэрлэх хүсэлтэй хэвээрээ бол намайг сонсох ёстой.

Тан:   Хан Юйфань. Би Стар Кингээс хөөгдөхөд үүнд чиний оролцоо байсан, тийм биз дээ?

Хан:  Чи энэ тухай мэддэг юм уу? Тэгээд юу гэж?

Тан:   Чи яах гэж намайг тэгсэн юм? Чи надаас байгаа бүхнийг минь авсан. Энэ хангалтгүй гэж үү?

Хан:  Тэгсээн. Тан Нин. Чи надад тэр бүгдийг сайн дураараа өгсөн биз дээ? Тэгээд ч удахгүй бид гэрлэнэ. Гэтэл чи юунд үргэлж ингэж тооцоо боддог юм бэ? 

Тан:   Хараад байхад, чам шиг хүмүүстэй харьцаж болохгүй нь бололтой. Би хадгаламжийн бүх мөнгөө буцааж авмаар байна. Миний байшин, бас миний хувьцааг. Хэрэв чи зөвшөөрөхгүй бол Хуо Ю Ру та хоёрын халуун янаг бичлэгийг нийтэд дэлгэж тавина.

Хан:  Чи намайг сүрдүүлж байна уу? Би ердөө жаахан алдаа гаргасан байтал чи яах гэж үүнтэй зууралдаад байдаг юм бэ? 

Тан:   Жаахан алдаа? Чи хүүхэдтэй болтлоо миний ардуур сүүлэрсэн. Чи надад энийгээ жаахан алдаа гэж байна уу?

Хан:  Одоо үед гурван эхнэргүй, дөрвөн үйлчлүүлэгчгүй ямар эр байдаг юм? Надад гай тарьдаг ганцхан хүн бол чи.

Тан:   Чи хичнээн эхнэр, үйлчлэгчтэй байх нь надад хамаагүй. Надад хуулсан зөндөө бичлэгүүд байгаа. Ямартай  ч чи миний юмнуудыг буцааж өг, эсвэл би чамайг нэр төрөө алдахаар тийм зүйл хийнэ.

Хан:  Чамд ингэтлээ хол явах хэрэг байна уу?  

--------------------------------------------------------------

Хан: Чамд ингэтлээ хол явах хэрэг байна уу? Хүлээ. Чиний карт энэ. Надад өөр юу ч байхгүй.

Тан: Үлдсэнийг нь миний өмгөөлөгч чамтай ярилцана. Би чамайг заавал хоослож, бүгдийг нь авна.

Хан: Чи надаас салаад Мо Тинтэй хамт нэр алдарын шатаар дээшээ өгсөнө гэж бодсон уу? Чам шиг доод гарлын жирийн эмэгтэй юу? Чи зөвхөн эрчүүдийн тоглоом байж чадна.

Тан: Энэ ердөө л тоглоом. Би  чамтай тоглож яах юм? Чи Мо Тинтай өрсөлдөж чадах уу? А?

Лон: Чи ёстой сайхан хэллээ.

Хан: Чи! Тан Нин. Чи надад буцаж ирэхэд хүргэх зөндөө арга бий.   

--------------------------------------------------------------

Мо:  Чи гэртээ эрт харьчихсан юм уу?  

Тан: Би чиний өмгөөлөгчийг тэнд үлдээсэн. Чи надад санаа зовсон байх.

Мо:  Өнөө орой тэмдэглэж хамт ууцгаая.

Тан: Уух аа? Би агуулахаас нэг сайн чанарын дарс авчихъя. Ноён Мо ямар дарсанд дуртайг нь харья. Ямар байна?

Мо:  Болж байна.

Эр:  Мо захирал аа.

Мо:  Та нар юугаа хүлээсэн юм? Үргэлжлүүл.

Тан: Та чинь...

Эм:  Би Мо Тины эгч нь. Энийг ав. Энэ бол мөнгө. Чи үлдсэн амьдралдаа өөрийгөө тэжээхэд чинь хангалтай хүрэлцэнэ.

Тан: Хатагтай Мо. Би Мо-ийн мөнгөнд нь болж түүнтэй гэрлээгүй.

Эм:  Чи загвар өмсөгч, нэг л чухал, сүрхий юм биз дээ. Хэрэв чамд юу нь дээр гэдгийг мэддэг бол энэ мөнгийг аваад явж үз. Үгүй гэвэл би чамайг өөрөө хөөж явуулна. Лу Чэ, чи яг цагаа оллоо. Түүнийг эндээс хөөж гарга! Чи дүлий юу?

Лу:   Та явна уу.

Эм:  Чи яана гэнэ ээ! Чи намайг хөөдөг ямар эрхтэй юм?

Лу:   Энэ бүхэн Мо захиралын захирамж.

Эм:  Би үнэндээ нэг л ойлгосонгүй. Мо Тин урд нь надад хэзээ ч ингэж ханддаггүй байсан.

Тан: Чи намайг юу гэж бодох нь надад хамаагүй. Гэхдээ Мон Тин бид хоёрын харилцаа чамаас болж өөрчлөгдөхгүй.

Эм:  Зүгээр л намайг хүлээж байгаарай! Би эрт орой нэг л өдөр чамайг эндээс хөөж гаргана. 

--------------------------------------------------------------

Тан: Мо Тин. Хэрэв би миний санахын чи яг энэ цагаар ажилтай байх ёстой, тийм үү? Мо Тин, чи надаас болж гурав хоног ажлаа алдаа. Эгч чинь намайг шүүмжлэхэд нь би үнэхээр өөрийгөө буруутай юм шиг бодсон.

Мо:  Миний эгч юм хэлсэн үү? Тэр арай хэтэрч байна.

Тан: Харин чи? Чи үүнээс болж гэртээ ирсэн юм уу?  

Мо:  Гол нь чамд хамаатай болохоор. Үл ялих зүйл гэж байдаггүй юм. Чи надад итгэж болно.

Тан: За. Би чамд итгэж байна.

Мо:  Тан Нин, энэ хорвоогийн бүх хүмүүс бидэнд дайсагнасан ч намайг ингээд зүгээр л битгий орхиорой. Би бусдад хаягдахыг үзэн яддаг.

Тан: Чи ч гэсэн надад итгэх үү? Хэрэв энэ чиний үг биш бол би чиний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй. Мо Тин, чи миний нөхөр.

Мо:  Энэ л ганцхан шалтгаан.

Тан: Өөр юу гэж?

Мо:  Би эхлээд шүршүүрт орох хэрэгтэй. Би дараа нь чамтай оройн хоол иднэ.

Тан: Лон эгч ээ.

Лон: Тан Нин. Стар Кингийн ноё Вэн чамтай уулзахыг зөвшөөрсөн. Нөгөөдөр өглөө 10 цагт.

Тан: Би тийшээ яг цагтаа очно.  Мо Тин намайг явлаа гэж уурлах болов уу?   

--------------------------------------------------------------

Эм:  Чамайг хатагтай Чи-тэй гэрлүүлэхээр чи бид хоёр тохиролцсон. Чи яагаад түүнийг сольсон юм?  

Мо:  Тэр уулзалтанд ирээгүй.

Эм:  Мо Тин. Би Тан Нины тухай олж мэдэхийг байдгаараа хичээлээ. Тэр чиний мөнгөнд болж гэрлэсэн байна.

Мо:  Чи юу яриад байна? Тан Нин миний мөнгөнд болоогүй.

Эм:  Тэр миний мөнгийг аваагүй. Тэр бодвол бүр ихийг хүссэн байх.

Мо:  Чи цаагуураа нэг ийм л хүмүүжилтэй хэвээрээ. Одоо чамд хангалттай биш үү?

Эм:  Би чиний сайхан сайхны төлөө ингэж байна.

Мо:  Ийм үгээр халхавчлах хэрэггүй. Би гурван жилийн өмнөөс Тан Нинд хайртай байсан, тэр үед түүнтэй гэрлэхэд хүндрэлтэй байсан юм. Түүнийг зовоох хэрэггүй. Би чамайг үзэн ядахад бүү хүргэ.

Эм:  Мо Тин! Чиний ухаан самуурчихаж!      

Ю:    Сайн уу, хатагтай Цзинвэнь. Би Хуо Ю Ру байна.

--------------------------------------------------------------

Ю:    Цзинвэнь хатагтай. Та суугаач. Хатагтай Цзинвэнь, надад үнэндээ өөр сонголт байхгүй болохоор л би тантай уулзъя гэсэн юм. Би Тан Нинд гүтгүүлсэн. Тан Нин... тэр өөрийгөө ноён Мо Тины амийг аварсан ганц аврагч гэж боддог. Тэр намайг гүтгэж ноён Мо-оор хөөлгөсөн.

Эм:  Тан Нин? Чи түүнийг таньдаг юм уу?

Ю:    Бид олон жил сайн найзууд байсан. Харин одоо би замд нь хөндөлссөн бололтой. Тэр намайг асуудалд оруулчихлаа. Түүнээс гадна, тэр ноён Мотой суухын тулд гурван жилийн өмнө сүй тавьсан залуугаа хаясан.

Эм:  Тиймэрхүү эмэгтэйг миний дүүгийн эхнэр болохыг нь би яасан ч зөвшөөрөхгүй! 

Ю:    Та ноён Мо-ийн эгч нь.

Эм:  Энэ мөчөөс эхлэн намайг Цзинвэнь эгч ээ гэж бай. Мо Тин намайг хориглосон ч гэлээ би чиний төлөө үүнийг хийх болно.

Ю:    Танд баярлалаа, Цзинвэнь эгч ээ. Би уг нь буцаад нөгөө юундаа...

Эм:  Чи эхлээд надад тусал, би чамд эргээд хариуг нь барина. Би одоо явлаа.

Ю:    Биеэ бодоорой, Цзинвэнь эгч ээ. Баяртай. Тан Нин, Хуо Ю Ру би дэлхийд алдартай бүсгүй. Бүр миний аз чинийхээс ч илүү. Харав уу? Тэр Мо овогтын том охин нь. Бас миний хамгийн сайн найз. Би танаас мөнгө зээлэх гэсэн юм. Би танд баян болох боломж өгье.

Эр:  Үүнийг санаж ав. Чи надад хүүтэй нь хамт буцааж төлнө. Чи надад гурван саяыг буцааж төлнө шүү.

Ю:    Та зүгээр л хараад хүлээж бай.     Намайг ямар амжилтанд хүрэхийг та харах болно.

Эр:  Босс оо.

Эр:  Түүнийг, бас тэр Мо Цзинвэнийг ажиглаж байгаарай.  Миний мөнгийг алдаж болохгүй шүү.

--------------------------------------------------------------

Мо:  Чи яагаад ганцаараа ууж байгаа юм? Энэ миний эгчээс болсон уу? Тэр чамайг гуниглахад хүргэсэн үү? Тан Нин.

Тан: Чи хүрээд ирж.

Мо:  Юу болсон бэ?

Тан: Мо Тин. Чи яагаад намайг орхих гээд байна? Чи яагаад надтай унтахгүй байна? Би зүгээр л асуухыг хүссэн юм.  

Мо:  Би чамайг бодохдоо... Чи ийм учраас л зориг орох гэж ингэж асуусан байх нь.

Тан: Би чиний хувьд сэтгэл татах хүн биш гэж үү? Эсвэл.. гурван жилийн өмнө чи эндээ шархдаж байсан.

Мо:  Чи ер нь бодож үзсэн үү? Өөр боломж ч байгаа.

Тан: Ямар өөр боломж?

Мо:  Би чамтай гэрлэсэн. Би чамд хариу барих гэж чамтай гэрлэсэн юм.

Тан: Яах гэж?

Мо:  Би ч гэсэн цаг нь ирэхээр чамд таалагдахыг хүсдэг. Бид хоёр бие сэтгэлээрээ нийлэх тэр цагт. Чи согтсон байна. Чи маргааш өглөө сэрээд сая ярьсан бүхнээ мартсан байх болов уу? Тан Нин. Надад цаг хугацаа,тэвчээр зөндөө байна. Чи надад жинхэнээсээ дурлах хүртэл би хүлээх болно.  

--------------------------------------------------------------

Мо:  Чи урд шөнө согтуу байсан. Чи надад ямар нэг муу юм хийх гэж юм уусан, тийм биз?

Тан: Би урд шөнө уусан.

Мо:  Даан ч харамсалтай, ямар сайхан үдэш байв аа. Гэвч чи над руу байдгаараа огиулаад л. Тиймээ, хатагтай, би яг одоо чамайг шийтгэх болно. Би өнөөдөр Стар Кингд уулзалттай. Амжилт хүсье.

Тан: Ичмээр юм! Үнэхээр ичгүүртэй!

--------------------------------------------------------------

Лон: Тан Нин. Ноён Вэн чамд ердөө 15 минут өгсөн.

Тан: 15 минут хангалттай. Баярлалаа, Лон эгч ээ.  

Лон: Энэ чиний төлөө миний хийж чадах сүүлчийн зүйл. Одоо яв.

--------------------------------------------------------------

Эр: Ноён Вэн. Хатагтай Тан ирсэн байна.

Вэн: Нааш нь оруул.

Эр:  Мэдлээ, захирал аа.

Вэн: Хэрэв Лонг хатагтай байгаагүй бол би чамтай огт уулзахгүй байх байлаа.

Тан: Ноён Вэн. Та намайг үзэн ядаж байгааг би мэднэ. Гэхдээ яагаад?

Вэн: 3 жилийн өмнө чи намайг тахир дутуу гэж элэглэдэг байсан. Чи миний эхнэрээр даажигнаж, нүцгэн загвар өмсөгч гэдэг байсан. Чи үнэхээр хурдан мартжээ.

Тан: Ноён Вэн. Би Хань Юйфаны үгийг хэзээ ч мартаагүй. Та шалгаад үзэж болно.

Вэн: Одоор чи энэ бүгдийг тайлбарлахаар ирэв үү? Яах гэж? Чи одоо ч Стар Кинг-д ормоор байна уу?

Тан: Би...

Эм:  Ноён Вэн. Наад бүдүүлэг загвар өмсөгч чинь “Стар Кинг”-д тохирохгүй. Эсрэгээр, би Ю Ру-г авчирсан. Тэр мэргэжлийнх. Энэ охин “Стар Кинг”-ийг алдаршуулж чадна.

Вэн: Цзинвэнь, чи Ю Ру-г авчирсан байна. Миний зөв санаж байгаагаар Мо Тин түүнийг ажиллуулахгүй байх тушаал гаргасан.

Ю:    Ноён Вэн....

Эм:  Стар Кинг зөвхөн мэргэжлийн хүмүүсийг хүлээж авдаг. Мо Тин гэнэ ээ? Би үүнд санаа тавина.

Вэн: Тэгвэл сайн байна. Нэгэнт энэ хоёр орохыг хүсч байгаа болохоор та хоёр яагаад өрсөлдөөд үзэж болохгүй гэж? Та нарын ямар чадвартайг харья.  

Тан: Би чадна.

Ю:    Цзинвэнь эгч ээ. Тэр яаж надтай өрсөлдөж чадах юм? Энэ бүдүүлэг хүүхэн... Ноён Вэн, та өөрөөсөө ичихгүй байна уу?

Тан: Чи үргэлж бүдүүлэг загвар өмсөгч гэх. Чамд ямар соёл байгаа юм?

Эм:  Чи надтай соёл ярьдаг өөрөө хэн бэ? Чи энэ боломжийг ашиглахыг хүсч байгаа бололтой, тийм үү? Би чамд боломж өгье. Гэхдээ, чи өвдөг сөгдөж надаас гуйх ёстой.   

--------------------------------------------------------------

Тан: Хатагтай Мо. Чи арай л хэтэрч байна. Бусдын компанид хүрч ирчихээд бусдыг доромжилж л байдаг. Хараад байхад Цзинвэнь Мо-д гэр бүлийн хүмүүжил байхгүй бололтой.

Эм:  Чи...

Тан: Мо Тин дөнгөж саяхан хориг тавьсан. Чи түүнийг эсэргүүцэх гэж байх шиг байна. Энэ чи түүний нүүрийг алгадсанаас өөрцгүй. Чи түүний хувьд маш сайн эгч нь.

Эм:  Миний юу хийх нь хамаагүй.

Тан: Би Мо-ийн гэр бүлийн гишүүн хэвээрээ байгаа. Гэтэл чи намайг өвдөг сөгд гэж шаардлаа. Чи үнэхээр ачлалгүй юм. Чи нэр нүүрээ барахад бэлэн байна уу? Чи намайг зогсоомоор байна уу?

Эм:  Эцэст нь чи жинхэнэ төрхөө харууллаа. Чи санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн нэг.

Мо:  Больцгоо!

Ю:    Мо захирал аа. Тэр Тан Ниныг хар даа. Тэр таны эгчийг дээрэлхэж байна.

Мо:  Би чамд урд нь хэлсэн. Хэрэв аливаа нэг хорлонтой юм хиймээр байвал надтай эхлээд харьц.

Эм:  Мо Тин.

Мо:  Ноён Вэн. Өнөөдөр танаас уучлалт хүсье.

Вэн: Тэгээд, өрсөлдөөнийг яахав? Та нар үргэлжлүүлмээр байна уу?

Тан: Мэдээж. Юу Ру зүрхлэхгүй гэхээс би эмээж байна.

Ю:    Тэгье л дээ! Тан Нин. Би чамд ялагдахгүй.

Вэн: За яахав. Тэгвэл дорнодын үзэсгэлэнт эмэгтэйчүүд дээр анхаарлаа хандуулцгаая. Зураг авалт зохион байгуулна. Хувцаслалт, нүүр будалтыш та нар өөрсдөө сонгоцгоо. Тэгээд эцэст нь хэн энэ сэдвээр сэтгэл татам харагдаж чадахыг харцгаая. Дэн. Тэднийг хувцсаа сонгох өрөөнд хүргэж өг.

Дэн: Мэдлээ, захирал аа.

Эм:  Мо Тин. Хэрэв Тан Нин ялагдвал би түүнийг Сонгю-оос хөөж явуулахыг хүсч байна.

Мо:  Би ч чадна. Гэхдээ дээр нь чи бас дүүгээ алдана.

Эм:  Би чиний сайн сайхны төлөө үүнийг хийж байна.

Вэн: Цзинвэнь! Тэр Хуо Ю Ру бол маш муу хүүхэд.

Эм:  Та зүгээр л түүнийг ойлгоогүй байна.

Вэн: Чи их ааштай юм. Яагаад ийм зөрүүд байдаг юм?

Эм:  Өөрийнхөө тамирыг барах хэрэггүй. Та хэнийг ч ятгаад нэмэргүй.

--------------------------------------------------------------

Дэн: Энэ бидний бэлтгэсэн хувцаснууд. Та нар сонгоцгоо.

Ю:    Энэ минийх. Би энийг авлаа.

Тан: Хуо Ю Ру. Чи хулгай хийх сонирхолтой байх нь ээ?

Ю:    Би энийг авсан. Тиймээс энэ минийх. Муу өлөгчин! Тэр хамгийн сайн хувцсыг нь шилнэ гэнэ ээ? Тэр надад хамгийн сайныг нь сонгож өглөө.

Тан: Сонголт нь цагаан байх ёстой юу?

Ю:    Энэ хуучны загвар байна. Чи ялагдана гэдгээ мэдээд арай амиа хорлох гээгүй биз дээ? Тан Нин. Чи зүгээр л ялагдахаа хүлээж бай.

Тан: Хуо Ю Ру. Бусдын юмыг дээрэмдсэн чи үүнийхээ төлөөсийг төлөх ёстой. Чи одоо ч сургамж аваагүй байна.

Ю:    Цзинвэнь эгч ээ. Энэ даашинз надад зохиж байна уу?

Эм:  Тийм ээ.

Эр:  Хуо хатагтай.  Эхлэе.

Эм:  За, яв.

--------------------------------------------------------------

Эр:  Яагаад ийм цагаан байгаа юм бэ? Арын дэвсгэр дээр уусчихаад байна. Би яаж зураг авах юм? Хуо хатагтай. Та хэтэрхий биеэ барьж зогсоод байна. Уян наалирхай байх нь дорнын гоо үзэсгэлэн. Арын дэвсгэрийг хар даа. Энэ зогсолт гудамжны сценд тохирох уу? Чи! Энэ ямар завхарсан зогсолт вэ? Эндээс яв! Яв! Чи  ямар гэгчийн загвар өмсөгч вэ? Чи үнэхээр дүүрчихсэн юм. Чи намайг студи гэж бодоо юу?

Ю:    Чи одоо юу яриад байна аа? Чи юугаа мэддэг юм?

Эм:  Чи юу өмсчихсөн юм бэ? Чамд үсчин олдсонгүй юу? Чи энд галзуу хүн шиг орж ирлээ.

Эр:  Дахиад л цагаа үрэх нь.

Ю:    Чи өөрийгөө л гайхуулж байна. Дараа нь ямар харагдахыг чинь харъя.

Вэн: Жейсон. Эхэлцгээе.

Эр:  Ямар үзэсгэлэнтэй хятад эмэгтэй вэ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм гээч. Энэ яг миний хүссэн загвар өмсөгч. Алив ээ, алив. Зогсолтоо гарга. Чи гайхалтай харагдаж байна. Төгс гарын байрлал. Үнэхээр гайхалтай.

Ю:    Тэр үнэхээр сайн юм. Үнэхээр сайн юм.

Эр:  Зогсолтоо солиорой. Шүхрээ жаахан дээш нь болго. Инээмсэглээрэй. Маш сайн. Маш сайн. Сайн боллоо. Ноён Вэн. Энэ жинхэнэ мэргэжлийн загвар өмсөгч байна. Би биширлээ!

Вэн: Хатагтай Цзинвэнь, Жейсон бол ОУ-ын хэмжээний зурагчин. Олон тооны шагналуудтай. Тэр зөвшөөрлөө. Чи ч гэсэн зөвшөөрнө биз дээ? Тан Нин Стар Кингийн хөтөлбөрт нэгдэж байгааг би зарлаж байна.

Ю:    Яаж ийм байдаг юм? Тэр Тан Ниныг хувцас.... үнэхээр үзэмжгүй! Тэр яагаад намайг ялдаг юм?

Тан: Хуо Ю Ру. Гомдоллосон азгүй амьтан байхаа боль. 

Эм:  Хуо Ю Ру? Яасан бэ?

Ю:    Цзинвэнь эгч ээ, миний ходоод өвдөөд байна.

Тан: Чи дахиад л эхэллээ. Чи өнөөдөр яагаад өвчтэй болж баашлаад байна?

--------------------------------------------------------------

Эм:  Хүн болгон чамтай адилгүй ш дээ. Тан Нин. Бид хараахан дуусаагүй байгаа шүү. Эндээс явцгаая.

Тан: Баярлалаа. Надад үг дуугүй итгэдэгт чинь.

Мо:  Учир нь чамайг тийм хүн биш гэдгийг би мэднэ.

Вэн: Тан Нин. Чи үнэхээр миний урмыг хугалсангүй. Чи бүрэн төгс байж чадлаа. Чи надтай гэрээ байгуулах болно.

Тан: Баярлалаа, ноён Вэн.  

Мо:  Тэгж байгаад ноён Вэнийг хоолонд урья.

Вэн: Болж байна. Би зөвшөөрлөө.  

Мо:  Би энэ дуудлагыг авах ёстой.

Вэн: Тан Нин. Чи нэг юманд санаа зовж.

Тан: Ноён Вэн. Хатагтай та хоёр маш сайн харилцаатайг би мэднэ. Та надад өөрийгөө хэрхэн үнэлэхийг сургаж өгөхийг хүсч байна. Энэ хүн надад таалагдаг уу, үгүй ​​юу?

Вэн: Мо Тинийн сэтгэл татам байдал, мэдрэмж.

Тан: Бид дахин уулзаж, гэрлэснээс хойш хэдхэн хоног л өнгөрчээ. Хэтэрхий хурдан. Миний өөрийн мэдрэмж ямар ч ялгааг мэдрэхгүй байна.

Вэн: Энэ бол энгийн асуулт. Өөрөөсөө энэ асуултыг асуугаад үз. Тэр өмнө нь чамд таалагддаг байсан уу?

Тан: Гэхдээ... Хан Юфань бид хоёр гурван жил хамт байсан.

Вэн: Энэ нь чамд тэр таалагддаг гэсэн үг үү? Зарим эрчүүд... Тэд сэтгэл хөдлөлөө хянахдаа маш сайн. Тэд чи тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн хуурмаг байдлыг бий болгодог. Энэ тухай бодоод үз. Чи тэдэнд хандах мэдрэмжийнхээ талаар бодож үзсэн гэдэгт би итгэлтэй байна. Чи удахгүй хариултыг  авах болно.

Тан: Энэ юу гэсэн үг вэ? Надад таалагддаг хүн... Мо Тин.

Мо:  Би яасан гэж? Чи юун тухай ярьсан бэ?

Вэн: Та хоёрт гэрлэлтийн гэрчилгээ авсан. Үүнийгээ олон нийтэд хэзээ зарлахаар төлөвлөж байна вэ?

Мо:  Би зарлахыг хүлээж байна.

Тан: Уучлаарай. Би хоцорчихлоо.

Хан: Зүгээр дээ. Явцгаая.

Тан: Миний бодлоор... Яарах хэрэггүй байх.

Тан: Хайр, үзэн ядалт бол хуурамчаар үйлдэх боломжгүй байгалийн хариу үйлдэл юм байна. Би Хан Юфаньд хэзээ ч дурлаж байгаагүй. Би хэзээ ч эрэгтэй хүнд дурлаж байгаагүй.

Мо:  Энэ хамаагүй. Бид үүнийг зохицуулна.

Тан: Ноён Вэн. Санаа зоволтгүй.Бид олон нийтэд зарлахад та хамгийн түрүүнд мэдэх болно.

Вэн: Сайн байна. Тэгвэл би хүлээж байх болно.

Эм:  Чиний бие ямар байна?

Ю:    Би аль хэдийн дээрдсэн.

Эм:  Санаа зоволтгүй. Би эцэг эхтэйгээ ярьсан. Тэд удахгүй энд ирнэ. Тэд Тан Ниныг Мо-ийн гэр бүлээс хөөх болно.  Энд 100,000 юань байгаа. Үүнийг миний талархлын тэмдэг гэж бодоорой. Үүнийг ав.

Ю:    Баярлалаа, Цзинвэнь эгч ээ. Та Мо гэр бүлийн том охин. Энэ ердөө 100,000 юань. Та надаас салахыг оролдож байна уу? Та намайг тэнэг гэж бодсон уу?

--------------------------------------------------------------

Ю:    Цзинвэнь эгч ээ. Үнэндээ, би жирэмсэн. Гэхдээ сүүлийн үед би мөнгөггүй, бүр дампуурсан. Тиймээс би ажиллах хэрэгтэй байна.

Эм:  Чи.... Чи жирэмсэн?

Ю:    Цзинвэнь эгч ээ. Танаас гуйж байна, надад туслаач. Би нэг ахад... Би түүнд мөнгөний өртэй. Хэрэв би зээлээ төлөхгүй бол манай гэр бүл бүгд сүйрнэ.

Эм:  Эхлээд бос. Чи хэр их өртэй вэ?

Ю:    Гурван сая юань. Энэ их гэдгийг би ойлгож байна. Гэхдээ надад өөр сонголт алга. Цзинвэнь эгч ээ.

Эм:  Би эхлээд энэ дуудлагад хариулъя. Лу Чэ, юу болсон бэ?

Лу:   Цзинвэнь хатагтай. Ноён Мо танд Хуо Ю Ру-ийн хувийн хэргийн хуулбарыг өгөөрэй гэж надад хэлсэн. Та танилцаж болно.

Эм:  Ойлголоо. Нэг хөөрхөн хүүхний төлөө жирэмсэн эмэгтэйг ч алахад бэлэн байх шив. Энэ бол хүнлэг бус явдал. Би үзэхгүй. Бос! Энэ ердөө 3 сая юань. Би тэрийг чинь яг одоо чамд шилжүүлье.Бос.

Ю:    Баярлалаа, Цзинвэнь эгч ээ. Та надад хэтэрхий сайн хандах юмаа.

--------------------------------------------------------------

Ю:    Би жирэмсэн гэдгийг чи мэдэхгүй юу? Хэн нэгэн ойрхон тамхи татахаар дотор муухайрдаг.

Хан: Чи энэ хэдэн өдөр хаана байсан бэ?

Ю:    Би хаашаа явж чадах юм? Би гадагшаа гарч, гарах гарц олохыг хичээсэн. Танилуудаа хайсан юм. Шинэ арга зам хайж үзлээ.

Хан: Намайг уучлаарай. Би чамайг хотоос явчихлаа л гэж бодсон.

Ю:    Надад мөнгө хэрэгтэй. Гэтэл чи надад өгөхгүй байна. Би одоо яах ёстой юм? Өөрөө явж учраа олохоос өөр арггүй байлаа.

Хан: Энэ миний асуудал. Би одоо картыг нээнэ. Энэ миний буруу. Үүнийг аваад хийх ёстой зүйлээ хий.

Ю:    Баярлалаа. Хан Юйфань, би чамтай гурван жил хамт байсан. Энэ мөнгийг надад өгсөн нөхөн төлбөр гэж тооц.

Тан: Сүү уу.

Мо:  Шал их хүйтэн. Дараагийн удаа улавч өмсөхөө бүү мартаарай.

Тан: Ойлголоо. Эгч чинь унших болов уу? Чи Лу Чэнд илгээсэнийг  эгч чинь унших уу?

Мо:  Би эгчийг сайн мэднэ. Үгүй ээ, тэр уншихгүй. Чи түүнийг юу бодож байгаад санаа зовох хэрэггүй.

Тан: Гэхдээ чи санаа зовж байгаа.

Мо:  Юу болсон бэ?

Тан: Юу ч болоогүй. Би өрөө рүүгээ явлаа. Энэ тэнэг хэрэг. Би өөрийгөө барьж чадахгүй байна, чам руу дайрмаар байна. Би тэнэг юмаа.

------------------------------------------------------------

Лон: Энэ удаад би М руу буцлаа. Бид хэзээ дахин уулзахыг мэдэхгүй байна.

Тан: Би таныг санах болно, Лон эгч ээ.

Лон: Би чамайг олон улсын супермодель болохыг чинь хүлээнэ. За, ингээд л болоо. Би явлаа.

Тан: Та очоод ирснээ надад мэдэгдээрэй.

Эм:  Тан Нин. Чи Ю Руг хаана нуусан бэ? Чи жирэмсэн эмэгтэйтэй ингэж харьцдаг уу? Чи тамд унана гэж айхгүй байна уу?

Тан: Юу гэсэн үг вэ?

Эм:  Ю Ру өчигдөр зүгээр байсан юм. Тэр өнөөдөр надад зурвас илгээсэн байна. Би түүнийг хайх хэрэгтэй байна. Чи ярих ч хэрэггүй. Чи л түүнийг албадсан байж таарна.

Тан: Би Хуо Ю Ру-г огтхон ч хараагүй.

Эм:  Би чамд анхааруулчихъя. Хэрэв Хуо Ю Руд ямар нэгэн зүйл тохиолдвол би чамайг хэзээ ч өршөөхгүй. Би чамд хэллээ шүү.

Тан: Би Хуо Ю Ру-г огтхон ч хараагүй. Та нар яаж байна аа?  Түүнийг тавь! Намайг тавиач!

Эр:  Цагдаа удахгүй ирнэ. Хоёуланг нь хурдан суулга. Хурдал! Хурдал!

Тан: Намайг явуул!

Мо:  Чиний талд энэ бүрэн хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж би бодож байна. Гэхдээ зах зээлийг хатуу хянаж байх ёстой. Үгүй бол асуудал гарах болно.

Лу:   Мо захирал аа, муу юм боллоо. Хатагтай, бас хатагтай Мо нарт ямар нэгэн зүйл тохиолдсон бололтой.

Мо:  Юу болсон бэ?

Лу:   Үйлчлэгч хатагтай Мо хатагтай Лоныг үдэхээр явсан гэж хэлсэн. Гэвч тэр буцаж ирэлгүй гурван цаг болсон байна. Би түүнтэй гар утсаар нь холбогдож чадахгүй байна. Бид тухайн бүсээс авсан хяналтын камерын бичлэгийг хянаж үзсэн Тэднийг хэсэг хүмүүс авч явсныг бид олж мэдсэн.

Мо:  Чи цагдаад мэдэгдсэн үү?

Лу:   Тэд машиныг мөрдөж байгаа.

Мо:  Явцгаая.

------------------------------------------------------------

Эр:  Битгий хөдөл!

Тан: Та нар хэн бэ? Та нар хэн юм? Та нар юу хүссэн юм? Би чамд анхааруулъя, надтай зууралдах тухай бодох ч хэрэггүй!

Эр:  Хо Ю Ру. Хатагтай Мо, тэр чиний нэрээр надаас хоёр сая юань зээлсэн. Одоо тэр алга болчихлоо. Надад өөр сонголт алга. Хатагтай Мо, би чамаас мөнгө авахаас өөр арга алга.

Эм:  Энэ боломжгүй.

Тан: Чамд мөнгө хэрэгтэй юу? Энэ маш амархан. Зүгээр л биднийг битгий элдэвлэ.

Эр:  Би чамайг хэн болохыг мэднэ. Би ямар ч асуудал хүсэхгүй байна.

Тан: За тэгвэл сайн. Хоёр сая юань. Би үүнийг чамд утсаар шилжүүлье.

Эр:  Таван сая. Надад бэлнээр хэрэгтэй. Та нарын нэг нь мөнгөний хойноос явна. Нэг нь энд барьцаалагдан үлдэнэ.

Эм:  Чи намайг энд үлдээмээр байна уу? Чи ганцаараа зугтмаар байна уу? Би чамд хэлье.

Тан: Би энд үлдэнэ. Чи мөнгөний хойноос яв.

Эм:  Чи намайг явуулах нь уу? Хэрэв би буцаж ирэхгүй бол тэд чамайг явуулахгүй. Чи надад туслах гэж ингэж их хичээх хэрэггүй байсан юм.

Тан: Чи хэтрүүлж бодоод байна. Би чамайг энд орхиж чадахгүй. Яв.

Эр:  Чи энд байгаад байх хэрэггүй.

Эм:  Би өөрөө явж чадна. Би буцаж ирнэ.

Тан: Яв, яв.

Эм:  Намайг хүлээ.

Эр:  Алив, яв, яв.

Эм:  Чи зүгээр биз дээ?

Эр:  Босс оо. Бид мөнгөө авсан. Бид явах хэрэгтэй. Үгүй бол цагдаа нар ирнэ.

Эр:  Явцгаая.

Эр:  Энэ хоёрыг яахав?

Эр:  Би тэднийг зөөхөөс залхаж байна. Хөлийг нь хүл. Явцгаая.

Эм:  Буцаад ирээч. Буцаж ирээд бидний хүлгийг тайл!

Тан: Хашгирахаа боль! Одоо бидний хийж чадах юм бол өөрсдийгөө аврах. Энд хэн ч биднийг олохгүй.

Эм:  Чи! Гарт чинь юу байна?

Тан: Энэ бол шилний хэлтэрхий. Олсыг таслах арга оллоо. Чи наанаа сууж бай. Намайг хүлээ.

Эм:  Ингэж болохгүй. Чиний гар зүсэгдэнэ ш дээ.  Эндээс гарцгаая. Ингэж болохгүй. Чиний гар нил цус болчихож.

Тан: Бид эндээс гарна.

Эм:  Энэ газар үнэхээр муухай юмаа. Биднийг хэн ч сонсохгүй.

Мо:  Тан Нин!

--------------------------------------------------------------

Мо:  Хуо Ю Ру хэн болохыг хүн бүхэн мэднэ. Тэр өөдгүй амьтныг өмгөөлж хамгаалаад байсан ганц хүн нь чи. Чи өөрийгөө болон миний эхнэрийг аюулд орууллаа.

Эм:  Би зүгээр л гэмгүй охиныг золиослохыг хүсээгүй.

Мо:  Тэгвэл Тан Ниныг золиослох гэж байсан уу? Тэр аюулд орох ёсгүй байсан. Тэр чиний амийг аварлаа. Гэсэн хэдий ч чи тэр охиныг гэсээр л байна. Чамайг үхтэл малласан өөдгүй муу новш!

Тан: Мо Тинг! Миний гар шархадсан.  

Мо:  Чи зөв бурууг ч ялгаж мэддэггүй. Тан Нин чамайг аврах ёсгүй байсан юм.

Эм:  Мо Тин! Лу Чэ. Миний буруу байсан уу

Лу:   Хуо Ю Ругийн хүүхдийн аав нь хатагтай Таны экс сүйт залуу нь. Тэд хатагтай Таны ардуур удаан хугацаанд үерхэж байсан юм. Хатагтай Цзинвэнь. Эхлээд гэртээ харьцгаая.

Мо:  Дараагийн удаа ийм юм болохгүй. Түүнийг одоо явуулна.

Тан: Тэр чиний эгч. Би яаж зүгээр зогсоод юу ч хийхгүй байж чадах юм бэ?

Мо:  Түүнтэй дахиж битгий орооцолд.

Тан: Надаас болж битгий ингэ. Надаас болж төрөл төрөгсөдтэйгээ муудалцах хэрэггүй.

Мо:  Тан Нин. Чамайг хулгайлагдсаныг сонсоод би их сандарсан. Өнгөрсөнийг дурсаж, чи баяртай гэж хэлэлгүй явчихсаныг бодсон. Чи алга болох бүрт би чамтай дахиж хэзээ ч уулзахгүй байх гэхээс айдаг. Намайг дахиж ингэж зовоохоо больчих.

Тан: Юу гэсэн үг вэ?

Мо:  Юу гэнэ ээ? Чи надад үргэлж таалагддаг байсан. Чи надад үргэлж таалагддаг байсан. Би яарахыг хүсэхгүй байгаа. Бид ямартай ч гэрлэсэн.Чи надад дурлах хангалттай цаг хугацаа надад байна. Гэхдээ одоо би хүлээхийг хүсэхгүй байна. Чи надад хайртай эсэх нь надад хамаагүй. Би эцсийн өдрөө хүртэл чамайг хэзээ ч тавьж явуулахгүй.

Лу:   Мо захирал аа. Мо захирал аа.  Хатагтай Тан хатагтайтай уулзмаар байна гэнэ.

Мо:  Түүнийг оруул.

Лу:   Мэдлээ.

Мо:  Би чамд будааны каш ​​хийж өгье.

Эм:  Тан Нин. Намайг уучлаарай.  Өмнө нь чамд тэгж хандсандаа уучлалт гуйж байна. Намайг уучлаарай. Энэ бүхэн миний буруу. Би л чамайг энэ ийм юманд татаж оруулсан.

Тан: Хамгийн чухал нь чи зүгээр байна. Надад хамаагүй ээ.

Эм:  Чи үнэхээр сайн эмэгтэй. Мо Тинд чи таалагдах л ёстой. Санаа зоволтгүй. Би аль болох хурдан Хуо Ю Руг олно. Би чамд бүгдийг тайлбарлана.

Хан: Ю Ру? Ю Ру? Хэн нэгнийг дагуулаад яв. Надад Хуо Ю Руг олоодох. Чи Шэнжиныг нэгжээд ч хамаагүй ол. Чи түүнийг надад олох ёстой! Тэр миний бүх мөнгийг авчихсан!

Эм:  Тан Нин! Эцэг эх маань буцаад ирсэн. Тэд Хариг ална даа. Тэд Мо Тинийг чамаас сал гэж албадана гэхээс би айж байна.

Тан: Би Мо Тин, Лу Чэн хоёртой холбогдож чаддаггүй.

Эм:  Чи яамаар байна? Чи эхлээд нуугдвал яасан юм? Мо Тин асуудлыг шийдэх хүртэл хүлээчих.

Тан: Үгүй, үгүй. Бид хосууд. Тэр үүнийг ганцаараа зохицуулахыг би хүсэхгүй.

Эм:  Тэр тамд ч очихоор зоригтой юмаа. Мо Тин, Мо Тин. Эхнэр чинь чамд маш их хайртай. Би чамайг тийш нь хүргэж өгье.

Тан: Жолоочид машинаа бэлд гэж хэлээрэй. Би хувцсаа солиод ирье. Ли Чэ. Хагас цагийн дараа. Миний инжийг бэлдээрэй. Хуогийн гэр лүү явуулаарай.

Ли:   Инж ээ? Хатагтай, та юу хүсээ вэ?

Тан: Би сүйт бүсгүйг хулгайлах гэж байна.

Аав: Би Чи овогт руу аль хэдийн залгасан. Чи бас Чи хатагтай та хоёр гэрлэх болно.

Мо:  Би аль хэдийн гэрлэсэн.

Аав: Хэнтэй? Чи хэнтэй гэрлэсэн бэ?

Мо:  Энэ таны хэрэг биш.

Аав: Тэр эмэгтэйг надад авчир. Тэгээд яг одоо шууд сал.

Мо:  Би салахгүй. Би тань шиг биш. Та миний ээжтэй гэрлэсэн. Та түүнтэй хэзээ ч хүн шиг харьцаж байгаагүй.

Аав: Чи новш! Би ээжтэй чинь хангалттай сайн харьцаагүй гэж үү?

Мо:  Тийм ээ. Арван жилийн өмнө та анхны хайраа гэртээ оруулаагүй. Бид гуравыг. Бид зүгээр л таны өмнө хошин дүрүүд.

Ээж:     Мо Тин. Чи юу яриад байна аа?

Мо:  Ээж ээ, намайг уучлаарай. Гэхдээ өөрсдийгөө хуурахаа больцгооё.

Аав: Чи энэ гэр бүлийг сүйрүүлэхийг хүсэж байна уу? Чи жаргалтай байхын тулд энэ гэр бүлийг сүйрүүлмээр байна уу?

Мо:  Та намайг ашиглан ээжийг хаана ч байсан хянаж байх гэж эгчийг хүртэл гомдоосон. Энэ таны байшин.

Аав: Муу новш! Чи хамгийн өөдгүй! Өнөөдөр би чамайг нүдээд өгье, новш минь!

Мо:  Чи ирэх ёсгүй байсан юм. Би бараг болчихсон.

Тан: Би чамайг дэмжих болно.

Аав: Хэн чамд энэ новшийг авчир гэж хэлсэн юм бэ?

Эм:  Аав аа, Тан Нингийг Мо Тиныг аварсан хүн. Намайг ч гэсэн аварсан. Та түүнийг ингэж хэлэх ёсгүй.

Аав: Тэр яагаад чамайг аварсан юм? Энэ илэрхий биш үү? Мо овогтын гэр бүлд шургалах гэсэн байх нь.

Тан: Ах аа. Мо Тин таны хувьд хэн бэ?

Аав: Тэр чиний хувьд хэн юм? Тэр гэр бүлийн ашиг сонирхлыг нэгтгэх хэрэгсэл.

Тан: Үгүй ээ, тэр тийм биш.

Аав: Тийм ээ, тэр тийм. Тийм учраас л тэр чам шиг өрөвдмөөр новшид маш их татагдсан.  Тэр бол амин хувиа хичээсэн новш. Түүний хийсэн үйлдэл юунд хүргэдэгийг би түүнд одоохон үзүүлье. Түүнд хэлэхэд, одооноос эхлэн Мо Тинг Харвестийн ерөнхийлөгч байхаа больсон.

Эр:  Уучлаарай, ноён захирал аа. Ноён Могийн хувьцаа таныхаас хавьгүй илүү болсон байна. Та түүнийг халах боломжгүй.

Аав: Энэ юу вэ? Чи намайг хянаж зүрхлэнэ гэнэ ээ?

Мо:  26 жил өнгөрсөн. Та намайг хянадаг байсан. Үүнийг дуусгах цаг нь болж.

Аав: Харвест бол Мо овогтын бас нэг өмч хөрөнгө. Хэрэв чи Мо овогтыг орхивол хэн чамайг хүлээж авахыг харъя л даа.

Тан: Түүнийг хэн ч хүлээж авах шаардлага байхгүй. Түүнд зөвхөн би л хэрэгтэй.

Аав: Ямар их чалчигч вэ! Чи ингэхэд ер нь хэн бэ?

Лу:   Мо захирал аа. Олон Улсын Үнэртэний Тан Группын хатагтай захиралаас ноён, хатагтай та хоёрт энхүү инжнүүдийг өгч байна.

Бүгд:    Хүлээн авна уу.

Тан: Мо Тин. Мо овогт чамайг харахыг ч хүсэхгүй байна. Харин Тан Нин би  чамтай хамт байхыг хүсдэг. Энэ бол инж. Миний гэр бүлийн инж. Одоо цаг нь болсон.  Үүнийг буцаагаад өөрсдөө авцгаая. Эднийг бусдад ашиглуулах хэрэггүй.

Эм:  Тан овогт чинь үнэртний дэлгүүр.Тэр үнэртэн үйлдвэрлэдэг дэлхийн шилдэг гурван компанийн нэг биш  үү?

Тан: Яг үнэн. Мо овогт бизнес  гэрлэлт хийхийг хүсэхгүй байна уу? Тан овогт та нарт сайтар тохирохгүй юу? Мо Тин бид хоёр хамтарч дээшээ гарах болно. Та хүүгээ үнэлдэггүй. Гэхдээ би нөхрөө эрхэмлэдэг.

Ээж:     Хүү минь. Одооноос та хоёр сайн сайхан амьдрах ёстой. Мо гэр бүлд санаа зовох хэрэггүй.

Мо:  Ээж ээ.

Ээж:     Би өмнө нь чадалгүй байсан. Би чамайг бас эгчийг чинь хамгаалж чадаагүй Одоо бүр сайхан боллоо. Чи сайн эмэгтэйтэй гэрлэсэн байна. Чамайг хайрлаж, халамжилдаг сайн эмэгтэйтэй. Ээж нь тайвширлаа. Яв даа. Явж өөрсдийнхөө  амьдралаас таашаал авцгаа.

Аав: Хөөе, эхнэр. Чи яаж ингэж чаддаг байна?

Ээж:     Дуугүй бай! Би чамд хүүгээ цаашид хянахыг чинь зөвшөөрөхгүй.

Аав: Эхнэр. Эхнэр.

Ээж:     Чамд гэж хэлэхэд, чи нэг л юмыг сайтар ойлгоогүй, мэдээгүй бололтой.  Нэгэнт чи энэ бүсгүйд маш их хайртай болохоор бид заримдаа уулзаж байх болно. Гэхдээ чи зарцуулсан мөнгө бүрийнхээ төлөөсийг төлөх болно. Би чамтай нэгмөсөн тооцоогоо дуусгана.

Аав: Эхнэр, битгий тэг л дээ. Хөөе Цзинвэнь, чи ирээд ээжтэйгээ нэг ярилцаач.

Ээж:     Чамд бас охиноос гуйх зүрх байна аа? Чамд Цзинвэний найз залуу нь таалагдаагүй. Бас чи охиноо 6 сартай жирэмсэн байхад нь хүчээр үр хөндүүлснээ мартчихсан уу?

Аав: Эхнэр, бид гэрлээд олон жил болсон. Чи намайг хэнээс ч илүү мэднэ. Би чамд хайртай, эхнэр.

Мо:  Хадагтай Тан.

Тан: Миний түүхийг сонс.

------------------------------------------------------

Мо:  Хадагтай Тан нуугдах чадвартай байжээ.  Чи хүн бүрийг хуурсан. Би Тан овогтын цорын ганц хүүхэд. Хан Юфань надтай үерхдэг байхад өвөө түүнд их дургүй байсан. Тиймээс өвөө надтай маргалдсан юм. Би өөрийнхөө хэн болохыг ил гаргахыг өвөө зөвшөөрөөгүй. Тэр маш хурц нүдтэй. Би чамд хэлээгүй тухайд гэвэл, надад хэлэх тохиромжтой мөч олдоогүй.

Мо:  Чи гайхалтай юм, хатагтай Тан. Чи түүнийг авч явахаар Хай Жуй руу явсан байх нь.

--------------------------------------------------------------

Эр: Би Цзинвэнь-ээс сонссон. Чи түүнд надад чи таалагддаггүй гэсэн байна лээ. Чи яагаад тэгж бодсон юм бэ?

Мо:  Би урд нь чамд мессеж бичсэн. Би хариу аваагүй. Чи надтай ярих хүсэлгүй байна л гэж бодсон. Түүнээс гадна, чи өөр хүний ​​сүйт бүсгүй болсон байсан.

Тан: Тэр өдөр би юу ч юм бодож байсан.

Мо:  Юу байсан бэ?

Тан: Чамтай хамт байхад зүрх минь яагаад ингэж хүчтэй цохилдог юм бэ? Зүрх минь ингэж хүчтэй цохилдог. Хэдэн жилийн өмнө би дэндүү залуу байж. Би юу мэдэрч байгаагаа ч мэддэггүй байсан. Би маш их төөрөлдсөн байсан. Хан Юуфань намайг булаасан юм. Тэр л надад ухааруулсан юм. Хэрэв чи ийм ихийг өгвөл хайртай байх ёстой гэж тэр боддог байлаа. Гэхдээ би чамтай хамт байх хугацаанд... надад хайрлаж явдаг цорын ганц хүн байдгийг би ойлгож авсан. Тэр бол чи.

Мо:  Энэ тэгвэл...

Тан: Утасны дуудлага, мессежүүдийг Хан Юфань устгаж, бидний харилцаа тасарсан. Гэхдээ Мо Тин, одоо би итгэлтэй байна. Гурван жилийн өмнө чи надад таалагддаг байсан. Зөвхөн би чамтай гэрлэсний дараа би мэдсэн. Учир нь  чи надад тэр мэдрэмжийг сэргээж өгсөн.  Хэрэв чи надад итгэхгүй бол, миний зүрх үүнийг баталж чадна.

------------------------------------------------------

Тан: Хэрэв тэр үед л би чиний дуудлагад хариулсан бол бид хоёр гурван үнэт жилийг дэмий үрэхгүй байх байсан.

Мо:  Өмнө нь, надад маш их урам хугармаар үеүүд байсан.

Лу:   Баяр хүргэе, ноён Ерөнхийлөгч. Та эцэст нь эдгэрлээ. Би эмнэлгээс гарсан. Чамд уулзах цаг байна уу?

Тан: Намайг дахиж зовоох хэрэггүй. Одоо ямар байна?

Мо:  Одоо чи надад байна. Шарх ч эдгэрсэн. Чи юу бодож байна?

Тан: Би бодсон чинь, чи намайг маш олон удаа голсон байна лээ. Би чамайг яасан юм бол гэж боддог байсан.

Мо:  Би шуналтай байж. Би чамд таалагддаг гэдгийг чинь сонсохыг хүссэн. Одоо би хүссэн зүйлээ авсан. Чи дахиад хүсч байна уу?

Тан: Үгүй ээ, хүсэхгүй байна.

Мо:  Харин би хүсэж байна.

------------------------------------------------------

Хан: Чи хаашаа явах гээв?

Ю:    Та нар яах гэсэн юм?

Хан: Нэгэнт чи хүүхдээ авахуулсан болохоор надад санаа зовох зүйл алга.

Эр:  Хатагтай Хуо, гэрээний дагуу хохирлын 50%-ийг та хариуцах ёстой.

Ю:    Хан Юфань. Би хаанаас тийм их мөнгө олох юм бэ?

Хан: Чи хулгайлна уу, дээрэмдэн үү надад хамаагүй.

Ю:    Хан Юфань, би чамтай гурван жил унтсан. Чи намайг маш их санаж байгаа. Чи хүн хэвээрээ биз дээ?

Хан: Тан Нинг надад бүх хадгаламжаа өгсөн. Тэр надад бүх зүйлээ өгсөн. Харин чи? Чи миний мөнгийг авсан. Тэгчихээд чи намайг чамд сайн хандана гэж бодсоор л байна уу? Чи Тан Нинээс чдор амьтан.

Ю:    Тан Нин! Тан Нин! Дахиад л Тан Нин. Тэр чамаас аль хэдийн салчихсан. Сэрээч!

Хан: Тэр надтай гэрлэнэ. Хэрэв чи надад мөнгө буцааж өгч чадахгүй бол би өрөө төлүүлэхийн тулд чамайг аваад явна.

Ю:    Эндээс гар! Эндээс гар! Эндээс гараач! Тан Нин, муу новш.Чи яагаад намайг тайван орхидоггүй юм бэ?

------------------------------------------------------

Эр:  Хатагтай. Энэ үнэр нь анхилуун бас эмэгтэйлэг. Үүнийг Шөнө дунд гэдэг. Та юу гэж бодож байна? Энэ яг л шөнө дунд гарч ирдэг хэн нэгэн шиг. Зүүдний амраг шиг.

Тан: Ноён Ли, та намайг бага зэрэг айлгаад байна.

Эр:  Хатагтай. Одоо цаг нь болсон. Ирээдүйд гэж би бодож байна. Би танд бас ноён Лид тусалж чадна. Би танд, хатагтай авга эгчид хүүхдүүдтэй нь туслахыг хүсэж байна.

Тан: Та хэтэрхий холыг харж байна.

Эм:  Хо Ю Ру яг галзуу юм аашлаад байна.  Би тэрийг олсон. Ю Ру чамтай уулзмаар байна гэнэ.

Тан: Түүнийг энд авчир.

------------------------------------------------------

Ю:    Энэ ямар учиртай юм?

Тан: Түүний биеийг нэгж. Чи үнэхээр сайн санаж ирээгүй нь илт байна.

Ю:    Тан Нин, хэрэв чи Мо овогттой гэрлээгүй бол... Чи амьдралдаа ийм тансаг харшид амьдрах байсан гэж бодож байна уу?

Тан: Чи буруу ярьж байна. Бид адил тэгш төрдөггүй. Би хамгийн дээр байх ёстой.

Ю:    Энэ чинь хошигнол. Чи зүгээр л царайлагаас цаашгүй!

Тан: Чи намайг ганцаардсан өнчин охин гэж үргэлж боддог байсан. Тиймээс чи бүх зүйл дээр надаас илүү гарахыг хичээдэг байсан. Ингэж л чи өөртөө итгэлтэй болдог.

Ю:    Чи царайлаг биш гэж үү?

Тан: Чи намайг тийм гэж батлахыг хүсч байгааг би мэдэж байна. Тиймээс чи өөртөө ингэж хэлж болно. Үүнийг сонс доо. Тан Нин яг надтай адилхан царайлаг, бас хэрэггүй амьтан. Би амжилтанд хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн. Яг л ийм байдаг. Чи бага зэрэг өрөвдмөөр харагдах авьяастай байж болно. Тийм үү?

Ю:    Чи өөрийгөө өөр хүн гэж бодож байна. Хямдхан, ачаагүй байдлаасаа салж чадна гэж бодог уу? Чи наддаа таарсан хямдхан амьтан!

Тан: Тэгвэл би өнөөдөр чамд өидний хэн нь илүү үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулья. Би олон улсын үнэртэн үйлдвэрлэгчдийн гэр бүлд төрж өссөн. Миний төрсөн өдрөөрө надад зуун сая гаруй юань бэлэглэдэг. Би чамтай танилцахаас өмнө хэн нэгэн ийм ядуу байдаг гэж төсөөлөөгүй. Чи миний зиндаанд багтсан ч болно.

Ю:    Үгүй! Хэрэв чи баян юм бол яагаад надад үүнийг өмнө нь хэлээгүй юм бэ?

Тан: Учир нь би чамайг их өрөвдсөн. Ялангуяа чи өөрийгөө дөвийлгөх үед чинь. Чи хамгийн өөдгүй зантай. Чи яг алиалагч шиг харагддаг ч тэрбүр үүнийгээ мэддэггүй.

Ю:    Үгүй, үгүй, үгүй, үгүй. Энэ худлаа.

Тан: Хуо Ю Роу. Чиний аав архичин. Чиний ах мөрийтэй тоглогч. Дөрвөн хүнтэй ​​гэр бүл шувууны үүр шиг жижигхэн гэрт чихцэлддэг. Чи тийм л газраас ирсэн. Энэ бол чиний хэзээ ч булзаж чадахгүй үнэн.

Ю:    Би тийм биш! Би чамайг сонсохгүй! Би сонсохгүй! Би тийм биш! Би тийм биш!

Эм:  Чи тэрийг үгүй хийх нь.

Тан: Чи түүнтэй аль эрт тооцоо бодох ёстой байсан юм.

Эм:  Би чиний өмнөөс яаж хариуг нь барих вэ?

------------------------------------------------------

Ю:    Энэ боломжгүй зүйл. Яаж ийм юм болдог байна, Цзинвэнь? Яагаад ийм болчихов? Хөөе, хонгор минь. Миний даашинз үнэхээр гоё. Та нар үүнийг мэдэх үү? Би баян. Би маш баян. Би маш баян. Би онцгой баян.

------------------------------------------------------

Хан: Зугтсан гэнэ ээ? Би түүнээс нүд бүү салга гэж хэлсэн. Хуо Ю Ру одоо хаана байна?

Эр:  Тэр ёэтгэцийн эмнэлэгт байгаа.

Хан: Юу гэсэн үг юм?

Эр:  Хүмүүс хатагтай Хуо Ю Ру галзуурсан юм шиг аашлахыг харсан байна.  Тэгээд түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эмчийн үзлэгийн дараа түүнийг галзуурсан гэж оношлосон байна.

Хан: Одоо түүнд санаа тавих хэрэггүй. Бид эхлээд Тан Ниныг авах ёстой.

Эр:  Ноён Хан. Та ноён Мо-гоос яагаад асууж болохгүй гэж? Түүнээс туслаач гэж гуйя.

Хан: Би Тан Ниныг олохыг хүсээгүй гэж бодож байна уу? Тэр бүр намайг эгцэлж ч хараагүй.

Эр:  Бид шууд Тан Нин руу очвол яадаг бол?

Хан: Би түүнтэй холбогдож чадахгүй байна. Хурдал. Тан Нин хаана байгааг олж мэд.

Эр:  Хуо Ю Ру одоо өнгөрсөн.  Тан хатагтайг авчрах хэрэгтэй. Тэр л бидэнд туслах болно.

Хан: Тан Нин гарцаагүй надад туслах болно.

------------------------------------------------------

Хан: Тан Нин! Тан Нин? Чи үнэхээр Мо захиралтай хамт гэж үү?

Тан: Бид аль хэдийн гэрлэсэн.

Хан: Бид хэдхэн хоногийн өмнө салсан. Чи түүнтэй гэрлэхээр яарсан гэж үү? Чамд ичих булчирхай алга уу?

Тан: Хэрэв би Мо Тинтэй үүрд хамт байж чадах аваас би үүндээ ичихгүй. Харин чи, Хан Юфань, хэрэв чи гурван жилийн өмнө Мо Тины надад илгээсэн мессеж, дуудлагыг устгаагүй бол Мо Тин бид хоёр удаан хугацаанд хамт байх байлаа.

Хан: Тэр мессежүүд Мо захиралынх байжээ?

Тан: Чи Мо Тины мессежүүдийг устгаж нөхцөл байдлыг өөртөө ашигласан. Чи миний толгойг эргүүлж, намайг хуурсан. Чи 3 жил надад худлаа хэлсэн. Тэгсэн ч чи энд намайг шаналгах зоригтой хэвээрээ л байх шив.

Хан: Тан Нин.  Бидний гурван жилийн харилцааг чи зүгээр л мартаж чадна гэж үү?

Тан: Учир нь би чамд хэзээ ч хайртай байгаагүй.

Хан: Чи тэгж боддог юм уу? Чи надаас салахыг хүсч байна уу?

Тан: Тэгвэл би чамаас асууя: Энэ гурван жилийн хугацаанд би чиний гарыг атгаж байсан уу? Эсвэл би чамайг үнсэж байсан уу? Хариулт нь энэ байна. Би чамайг хэзээ ч хайрлаж байгаагүй. Миний дурласан хүн ямагт Мо Тин байсан юм.

Хан: Тан Нин, чи надад бүхнээ зориулах байтал чи зөвхөн түүнийг сонгож байгаа юм уу?

Тан: Энэ хүн надад үргэлж хэрэгтэй байсан. Би түүнийг яах ёстой гэж? Хо Тин намайг хүндэлдэг. Тэр намайг үнэлдэг. Тэр миний мэдэрсэн бүхнийг мэдэрдэг. Тэр надад анх сайн хамтрагч бие биедээ туслах ёстойг харуулсан. Хан Юфань. Би чамд чин сэтгэлээсээ хэзээ ч хайргүй байсандаа  одоо бүрэн итгэлтэй байна. Тиймээс чи намайг дахиж зовоохгүй гэж найдаж байна. Чи зөвхөн надад жигшмээр мэдрэмж төрүүлдэг.

Мо:  Тэр хэзээ ч чинийх байгаагүй. Тэр хэзээ ч чинийх байх ёсгүй. Явцгаая.

Хан: Ноён Мо! Тэр урд нь ямар эмэгтэй байсныг мэдэхийг хүсэхгүй байна уу?

Мо:  Тэр надад хамаагүй.

Хан: Чамайг ямар ч эр тоохгүй болгоно. Тан Нин, эрт орой хэзээ нэгэн цагт чи надад буцаж ирнэ.

------------------------------------------------------

Лу:   Хатагтай, тоогүй юм боллоо. Ноён Мо асуудалд орсон.

--------------------------------------------------------------

Мо:  Дахиад жаахан идчих.

Эр:  Хатагтай, Мо захирал асуудалд орчихлоо.

Эр: Хан захирал аа, болохоо байлаа. Таны  дөрвөн эмэгтэйтэй холбогдсон дүрс бичлэг том асуудал дагуулж байна.

Хан: Юун дүрс бичлэг?

--------------------------------------------------------------

Хан: Тэд бүгд надад хайртай гэж хэлсэн. Гэтэл юу болов?  Нэг нь миний мөнгийг авсан. Нөгөөх нь өөр эртэй хамт. Эмэгтэйчүүд үнэхээр хогийн сэтгэлтэй. Байна? Сэтгүүлч Ли юу? Бичлэгийг олон нийтэд нийтэл. Тан Нин. Миний ажил хэрэг базаахгүй байгаа.  Чинийх ч гэсэн сайн байж чадахгүй!

Эр:  Хан захирал аа, магадгүй нөхцөл байдлыг тодруулах хэрэгтэй биш үү?

Хан: Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Сэтгүүлчдийг энд урьж авчир. Тан Нин над дээр ирэхийг нь би хүлээнэ.

--------------------------------------------------------------

Хан: Хэвлэлийн төлөөлөгч эрхэм ноёд хатагтай нар аа. Бидэнд жаахан хугацаа өгчих. Энэ бичлэгийн гол баатар бүсгүйг бүгдээрээ хүлээцгээе.

Эм:  Тан Нин ийм дуулианы дараа ирэх үү?

Хан: Тан Нин! Чи ирсэн үү? Чи Мо Тинээс салах ёстой. Би дүрс бичлэгээр тайлбар хийх болно.

Тан: Гол нь чи үүнийгээ нийтлүүлэх ёстой. Би өнөөдөр чамайг энэ ажлаас чөлөөлье.

Хан: Хэвлэлийн эрхэм хатагтай, ноёд оо. Хан Юфань би мэдэгдэл хийхийг хүсэж байна. Энэхүү дүрс бичлэгийн агуулга нь үнэн зөв.

Тан: Ноён Ханы хэлсэн үнэн.

Эм.  Тэгэхээр хатагтай Тан, та дөрвөн эмэгтэйтэй холбогдсон бичлэгийг хүлээн зөвшөөрч байна уу?

Тан: Би зөвхөн тэр бичлэг жинхэнэ гэдгийг л хэлсэн. Би контентыг жинхэнэ гэж хэлээгүй.

Эм:  Энэ юу гэсэн үг вэ?

Тан: Гурван жилийн өмнө энэ хүн бизнес эхлүүлэхэд мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тэр надаас загвар өмсөгчийн ажлаа дуусгахыг шаардсан. Түүнд туслахын тулд би түүнд итгэсэн. Би саналыг нь хүлээж авсан. Гэвч би түүнд дөрвөн ч завхарсан хүүхнүүд байсныг огт мэдээгүй. Үүнийг сайн хараад ав.  Энэ бол цагдаагийн тайлан. Цагдаагийн тайлангийн маягт. Энд бүх нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Эцэст нь би тэр бичлэгийг интернэтээр цацна.

Эм:  Энэ үнэхээр цагдаагийн тайлан байна. 

Эм:  Би чамд гэж хэлэхэд, энэ бичлэгийг тасалж авсан байна.

Тан: Тэр мэдээнд гарна гэхээс айдаг байсан. Тиймдээ ч тэр цагдаад мэдэгдэхгүй байхыг надаас гуйдаг байсан юм. Азаар, би болгоомжтой байсан. Үгүй бол өнөөдөр би Шар мөрөн рүү үсрэх ёстой байлаа. Би чам шиг биш. Би үүнээс мултрахгүй байх байсан ч надад тус болохгүй байсан.

Хан: Тан Инин!

Тан: Би чамд дуугай байхыг сануулья.  Эсвэл би чамайг алж орхино шүү. Би ч гэсэн бид хоёрын өмнөх үерхэлийг бодож үзсэн. Чи энэ он жилүүдэд юу хийсэн чинь надад хамаагүй. Чи олон жилийн турш хийсэн ямар адгийн зүйл хийснийг би мэдэхийг хүсэхгүй байна. Би чамайг ийм зүйл хийж чадна гэж хэзээ ч бодоогүй. Би үүнийг хэний төлөө хийсэн юм бэ? Би бараг л нэр төрөө алдах шахсан.

Хан: Би энэ бичлэгийг ашиглан чамайг миний дэргэд үлдэхийг үнэхээр хүссэн юм. Гэхдээ чи надтай гурван жил хамт байсан. Чи надтай гурван жил хамт амьдарсан биз дээ? Гэтэл  чи яагаад Мо Тингтэй гэрлэсэн юм бэ?

Тан: Учир нь би чам руу дахин нэг л удаа харсан бол  би чамайг харсандаа огиулах байлаа.

Хан: Чи? Тан Нин, бид бүгд доод давхаргынхан. Бүр чи түүнтэй гэрлэсэн ч бид бүгд доод түвшнийх. Чи түүний хувьд зүгээр л тоглоом. Чи юунд итгэсэн юм бэ?

Тан: Чи буруу бодож.  Энэ бол бид хоёр сайхан тохирно гэсэн үг биш. Энэ бол чи. Чи тэвчиж чаддаггүй зантай.

Хан: Би чаддаггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Тан:      Зөвлөх өө. Өнөөдөр яах гэж байна? Би чамтай тооцоо бодох болно.

Эр:  Энэ бол миний үйлчлүүлэгч, хатагтай Тан Нин. Сүүлийн гурван жилийн хугацаанд тэр Тянь Йин хувьцаа худалдаж авсан. Энэ Тянь Ййн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын нотолгоо. Хатагтайн нэр хүндийг гутаах зорилгоор тухайн бичлэгийг олон нийтэд тараасан нь миний үйлчлүүлэгчийн нэр хүндээд шууд халдаж байнА. Энэ бол миний үйлчлүүлэгч, хатагтай Тан Нин. Хатагтай Тан Нины өмнөх хөдөлмөрийн гэрээ. Та Тан Нинд нэг ч мөнгө төлөөгүй. Бид хуулийн дагуу ажиллах болно. Бид Тан Нины хохиролыг барагдуулахаар таныг шүүхэд өгөх болно.

Хан: Тан Нин, чи юу хийж байгаа юм бэ?

Тан: Хан Юфань! Би урд нь чамд маш энэрэнгүй байсан. Өнөөдөр би сэтгэлээ татаж авлаа. Би бүгдийг нь буцааж авмаар байна.

Хан: Чи бол аав ээжгүй өнчин хүүхэд. Чи өөрийгөө хэн гэж бодоов?

Эр:  Ноён Хан, та мэдэхгүй байх. Миний үйлчлүүлэгч, хатагтай Тан Нин бол олон улсын хэмжээний үнэртэн үйлдвэрлэгч компанийн эзний охин нь. Энэ бол миний үйлчлүүлэгч, хатагтай Тан Нин. Энэ миний үйлчлүүлэгчийн намтар.

Хан:     Чи намайг утгаар нь чадсан байна, тийм үү?

Тан: Миний эцэг эх нас барсан. Гэхдээ би өөрийгөө  өрөвдүүлэхийг хэзээ ч хүсээгүй.  Би баян гэр бүлд төрж өсөж нурман дундаас амилсан галт шувуу. Би хэзээ ч хэцүү байдалд орохгүй.

Хан: Чи надад шуудхан хэлэх ёстой байсан юм, Тан Нин. Чи өөрийгөө баян гэж хэлэх ёстой байсан.

Тан: Хэрэв чи амлалтаа биелүүлсэн бол, надтай гэрлэсэн бол чи Тан овогтын хүргэн болох байсан. Үнэхээр харамсалтай.

Хан: Тан Нин. Надад дахиад нэг боломж өгөөч. Бид дахин эхлүүлж болно.

Тан: Үүнийг мөрөөдөх ч хэрэггүй. Түүнийг шүүхэд өг. Би үүнийг өөрийн нүдээр хармаар байна. Тянь Йи групп дампуурсан. Мөн интернет дэх тэр бүх бохир бичлэгүүдээс ямар ч хамаагүй үнээр нотолгоо ол.  Мөрдөн байцаалтыг зохих ёсоор явуул. Худал цуу яриа тараах ямар өндөр үнэтэй тусдагийг дараа нь тэд мэдээсэй гэж хүсэж байна.

Эр:  Мэдлээ, хатагтай.

Хан: Тан Нин, чи явж болохгүй.

Тан: Надад битгий хүр! Балиар новш!

Хан: Больцгоо! Боль! Болиоч!

--------------------------------------------------------------

Мо:  Юу болсон бэ?

Тан: Сүүлийн үед би дотор муухайраад байх юм. Тэгээд би шинжилж үзлээ. Энэ байна.

Мо:  Үнэн гэж үү?

Тан:      Бид гэрлээд удаж байна. Чи надад зав чөлөө өгч байсан билүү? Би жирэмсэн болсон нь гайхмаар хэрэг шүү.

Мо:  Би чамд бүх бие сэтгэлээрээ татагдсан байна. Би чамд дэм болохгүй бол хэн болох билээ?

Тан: Би чамайгаа буруутгаагүй. Тэр үед болсон бүх үйл явдлаас энэ үүдэлтэй. Би чиний сайхан төрхийн өмнө тэвчиж чадаагүй. Түүнээс гадна, энэ бол бидний хүүхэд. Би түүнийг биднээс салгаж чадахгүй. Стар Кингийн тухайд, би ноён Вэнтэй ярилцъя.

Мо:  Тэгээрэй. Чи минь хүүхэдтэй болсон. Би үүнд санаа тавих болно.

Тан: За.

Мо:  Би урд нь үүнийг  хэзээ ч бодож байсангүй.  Нэг л өдөр би... хүүхдийн аав болно гэдгээ. Гэхдээ тэр бид хоёрынх. Тэр чи бид хоёрын мах цусны тасархай.  Миний хүүхэд бид хоёр нэг нэгэндээ илүү их дотно байгааг мэдрүүлдэг.  Би түүнийг төрөхийг тэсэн ядан хүлээж байна.

Тан: Хань минь, би чамдаа хайртай. Би үүндээ итгэлтэй байгаа. Би чамайг үргэлж хайрладаг байсан.

Мо.  Алив, охин минь, инээмсэглээрэй. Ээждээ ойртоорой. Тиймээ. Ээжийгээ үнсээрэй. Болж байна. Болчихлоо.

Эм:  Ноён Мо, та хатагтай Мотой хамт дахиад ирчихсэн үү? Та эхнэрээ ажлаас нь тосож авах уу?

Мо:  Тэгнэ ээ, энэ шинэ зурагт хуудас үнэхээр сайхан болж.

Тан: Хайрт минь, би ажлаа дуусгасан. Одоо бид өвөөдөө очиж болно.

Мо:  Чи өөвөөтэйгээ уулзахаар очихдоо баяртай байна уу?

Эм:  Та нар явах хэрэгтэй. Фенүүд удахгүй энд ирнэ.

Мо:  Тийм шүү.

--------------------------------------------------------------

Тан: Би ажилдаа буцаж орсноос хойш та нартайгаа хамт өнгөрөөх цаг зав багатай болно.

Мо:  Чи харамсаж байна уу?

Тан: Үгүй ээ, учир нь миний нөхөр ар амьдралдаа хариуцаж байдаг. Чи охин оо өөрийн биеэр хариуцаж асарч байгаа. Чи ингэж хичээж байхад надад үнэндээ харамсах юм юу ч алга.

Охин:   Ээж ээ, санаа зоволтгүй. Аав бид хоёр таныг хорвоогоор нэг хайсан ч чадна. Та бол манай гэр бүлийн хамгийн тод од.

Тан: Өө, охин минь дээ. Чи намайг мөн ч их эрхлүүлэх юм. Би уйлмаар байна.

Охин:   Бид таныг орхихгүй гэж аав үргэлж хэлдэг. Та насан туршдаа санаа зовохгүй байж болно.

Тан: Би үнэхээр азтай. Чи надад байна.

Мо:  Би чамд амласан бүхнээ биелүүлнэ. Би чамд ийм л хайртай. Явцгаая.

Тан: Би чамд үнэхээр талархаж байна. Мо Тин чи надад хамгийн их хэрэгтэй үед дэргэд байдаг. Тэр надад сайн хамтрагч ямар байдгийг харуулсан. Бид гэрлээд дөрвөн жил болж байна. Бидэнд хуримын бөгж ч байхгүй. Гэхдээ энэ нь биднийг зогсоодоггүй. Бид өөрсдийнхөө хамгийн сайн жишээ болохын тулд өдөр бүр бие биенээ хайрладаг.

 

 

Back to episodes Go home