03-13

Хятад кино –  Шэнь авхайн өшөө авалт

Линк:  https://www.youtube.com/watch?v=URuG8-logdw

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Шэнь Жян Юэ

Гол дүр

Шэнь гэр бүлийн төрсөн охин боловч асрамжийн газарт өссөн.

Лу Чинчуань

Эрэгтэй гол дүр

Жян Юэг санаандгүй жирэмсэн болгодог Лу группын өв залгамжлагч

Шэнь Шинъяо

Сөрөг дүр

Шэнь гэр бүлийн өргөмөл охин

Лу Ээж

Туслах дүр

Шинъяогийн гаргасан ослын хохирогч.

Шэнь Аав, Шэнь Ээж

Туслах сөрөг дүрүүд

Төрсөн охиноосоо илүүтэй өөрсдийн нэр төр, мөнгө төгрөг, өргөмөл охиныхоо ирээдүйг илүүд үзсэн.

 

Эр: Машинаа зогсоо! Машинаа зогсоо!

Эм: Эрхэм ээ, таны бие таагүй байна уу?

Эр: Наашаа хүрээд ир.

Эм: Та бөөлжмөөр байна уу? Надад ус байна.

Юу хийгээд байгаа юм бэ? Намайг тавь! Та юу хийгээд байгаа юм бэ? Намайг тавь! Би зүгээр л машин барьж байсан шүү дээ. Гуйя намайг тавь, би зүгээр л жолооч хүн. Би тиймэрхүү эмэгтэй биш.

Эр: Дэмий юм ярихаа боль.

 

Эр: Миний туслах дээр оч. Тэр чамд хангалттай мөнгө өгөх болно.

Тэгээд дуугүй бай!

Эм: Чи, чи буруу ойлгоод байна. Би үнэхээр чиний бодож байгаа шиг тийм эмэгтэй биш. Би зүгээр л жолооч. Би чиний мөнгийг авахгүй.

Эр: Өөрийгөө үнэд хүргэж байгаа эмэгтэй юу? Зүгээр мөнгөө аваад яв.

Туслах: Муу мэдээ, Лу ноёнтон, хөгшин хатагтай машинд мөргүүлчихжээ. Машин нь зугтчихсан байна. Байдал эгзэгтэй байна, та эмнэлэгт хурдан ирнэ үү.

Эр: Юу? Би одоохон очлоо.

 

Шэнь Ээж: Чи муу охин! Гэрт маш том зүйл болоод байна. Мөрдөгчид гэрт ирчихээд байна. Чи муу хурдан гэртээ ир!

 

Шэнь Жян Юэ: Аав, ээж ээ, юу болоод байгаа юм бэ?

Цагдаа: Шэнь Жян Юэ. Таныг өчигдөр орой Шинчяо зам дээр 11:30 минутад хүний биед хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан хэрэгт сэжиглэж байна. Одоо бид таныг хуулийн дагуу цагдан шалгах болно.

Шэнь Жян Юэ: Юу? Хэргийн газраас зугтсан гэнэ ээ? Байж боломгүй юм! Байцаагч аа, та андуураад байгаа юм биш үү? Өчигдөр тэр үед би Шинчяо замын хэсэгт огт байгаагүй. Би тэр эгчийнд...

Шэнь Шинъяо: Эгч ээ, битгий булзааруул! Энэ чинь чи шүү дээ. Хар л даа, энэ бол баримт. Чи хүн мөргөөд зугтаж байхад чинь би чамайг зогсоох гэж оролдсон. Гэтэл чи намайг газар түлхэж, миний толгойг хагалсан. Чиний машинаараа мөргөсөн тэр хүнийг би харсан. Тийм биз дээ?

Шэнь Ээж: Жян Юэ, хэрэг ийм дээрээ тулчихаад байхад чи үгүйсгэсээр байх уу? Шинъяогийн толгой дээрх шарх бол хөдөлшгүй баримт.

Байцаагч нөхөр өө, бид гэрчилнэ. Тэр өчигдөр орой машинаа бариад ирсэн. Өө, бас гэнэт л сандарч мэгдсэн амьтан гүйж гарсан. Тэрнээс өөр хэн байх билээ? Шинъяог тэр бараг алах дөхлөө.

Шэнь Шинъяо: Хмм, Шэнь Жян Юэ. Энэ удаад чамайг яаж мултрахыг чинь харъя. Азаар тэр аймшигтай газарт хяналтын камер байхгүй. Мэдээж, аав ээж хоёр зөвхөн миний төлөө байх болно.

Шэнь Жян Юэ: Та нар ярьж дуусав уу? Би одоо л ойлгож эхэлж байна. Хүн мөргөсөн хүн нь чи байж тийм үү? Хүн мөргөх үедээ л чи толгойгоо гэмтээсэн байна шүү дээ. Бас та нар... Миний ээж, аав минь! Та нарын зүрх сэтгэл юунаас бүтсэн юм бэ? Чулуугаар хийсэн юм уу? Эсвэл та нар ерөөсөө амьд биш юм уу?

Шэнь Аав: Дуугүй бол. Чи өөрийнхөө алдааг өөрөө үүрэх ёстой. Бас чи асрамжийн газарт өссөн хүн. Шинъяо хэзээ ч зовлон үзэж байгаагүй. Тийм байхад тэр юу гэж шоронд явна гэж?

Шэнь Ээж: Тийм. Шоронд орсон ч яахав дээ.

Шэнь Жян Юэ: Энэ бүх жилүүдэд та нар намайг буцааж авчраад надад нэг ч зоос зарцуулаагүй. Миний их сургуулийн төлбөрийг хүртэл би өөрөө төлсөн. Учир нь та нарын зүрх сэтгэлд зөвхөн агуу бурхан Шинъяо л байдаг. Түүний хүссэн бүхнийг зөв ч бай, буруу ч бай та нар өгөх болно. Харин би яах юм бэ? Намайг дарах нь л цорын ганц арга уу? Түүний нэр хүндийг хулгайлахаас айсандаа юу? Одоо тэр алдаа гаргаж, хүн дайрчихаад худал хэлж байна. Та нар түүний өмнөөс надад бурууг хүлээлгэх гэж байгаа гэдэгт итгэж чадахгүй байна. Түүний өмнөөс намайг шоронд явуулах гэж үү? Энэ инээдтэй санагдахгүй байна уу? Энэ бол жигшмээр юм!

Шэнь Шинъяо: За, дуугүй бай! Шэнь Жян Юэ, чи үнэхээр хорон санаатай юм. Хүн мөргөчихөөд надад тохохыг оролдож байна. Бас улайм цайм аав ээжийг ялгаварлалаа гэж байна. Гэр бүлдээ ингэж ханддаг юм уу?

 

Шэнь Жян Юэ: Чи яаж ийм зүйл хэлж чадаж байна аа?

Цагдаа: Битгий хөдөл.

Шэнь Жян Юэ: Намайг тавь! Намайг явуул!

Шэнь Шинъяо: Байцаагч аа, та харсан биз дээ? Тэр хүн мөргөөд зугтаад зогсохгүй, эгчийгээ хүртэл доромжилж байна.

Цагдаа: Шэнь Жян Юэ, сэтгэл хөдлөлөө хянана уу. Та өөрийгөө хэрэгтэн биш гэж байна. Тэгвэл өчигдөр орой 11:30-д хаана байснаа батлах гэрч байна уу? Та юу хийж байсан юм бэ?

Шэнь Шинъяо: Орой... Би...

Шэнь Шинъяо: Хэлээч дээ! Яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Хаана байсан баримт чинь хаана байна? Зохиож чадахгүй байна уу? Учир нь чи 11:30-д Шинчяо хэсэгт хүн мөргөсөн болохоор тэр. Баримт бол төмөр шиг бат бөх.

Шэнь Жян Юэ: Би Лу Чинчуаньтай хамт байсан! Лу группын Лу Чинчуань! Тэр намайг гэрчилж чадна!

Шэнь Шинъяо: Айн? Лу Чинчуань гэнэ ээ? Шэнь Жян Юэ, чи солиорчихож. Бас дээр нь солиорох өвчтэй болчихсон юм уу? Хамгийн баян хүн Лу Чинчуань! Тэр бол бүх зүйлийг атгаж байдаг агуу хүн. Тэр яаж чам шиг доод зиндааны хөсрийн амьтантай хамт байх юм бэ?

Ээж: Галзуурч, үнэхээр бүрэн галзуурчээ. Шэнь гэр бүл яаж чам шиг ийм ичгүүргүй амьтныг өсгөж чадав аа? Ялаас мултрахын тулд ийм худал хэлж чадаж байна гэж үү?

Аав: За болно, хангалттай. Шэнь Жян Юэ, энд өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахаа боль.

Цагдаа: Шэнь бүсгүй, таны сэтгэцийн байдал, энэ үндэслэлгүй мэдүүлэгт бид итгэж чадахгүй нь. Мөн үүнийг баталж чадахгүй. Одоо тайвширч, мөрдөн байцаалтад хамтран ажиллахаар бидэнтэй хамт хэлтэс рүү явна уу. Аваад яв.

Шэнь Шинъяо: Шэнь Жян Юэ, шорон бол чиний байх ёстой газар.

 

Эр: Энэ бүхэн миний буруу. Хэрвээ би эртхэн таны үгэнд орсон байсан бол... Танд ач зээг чинь эртхэн харуулах байсан юм. Та хүүхэд гуйж сүм рүү явахгүй байх байсан. Эцэст нь буцах замдаа машинд мөргүүлчихлээ.

Туслах: Лу ерөнхийлөгч өө. Хэрэгтнийг тогтоосон. Нэр нь Шэнь Жян Юэ шинэ жолооч байсан байна. Сандарсандаа зугтах замыг сонгосон байна. Тэр дөнгөж 18 нас хүрсэн жаахан охин байна.

Лу Чинчуань: Энэ зугтсан араатан миний ээжийн эмчилгээний хамгийн алтан цаг мөчийг алдахад хүргэлээ. Тэр хэдэн настай байх нь надад хамаагүй. Би түүнийг шоронд хатаах болно.

Туслах: За ойлголоо.

 

Шүүгч: Шүүх ажиллагааны дүгнэлт гарлаа. Шүүгдэгч Шэнь Жян Юэ замын хөдөлгөөний осол гаргасан гэм буруутайд тооцогдож, 8 жилийн хорих ял оноолоо.

Шэнь Жян Юэ: Юу болоод байна аа? Миний сарын тэмдэг бүтэн долоо хоног хоцорчихлоо. Би тэр үед жирэмсэн болсон юм уу?

Шоронгийн хоригдол: Хмм. Чи Шэнь Жян Юэ байх нь ээ. Зүс царай чинь хөөрхөн юм аа. Харамсалтай нь чиний эгч энэ 8 жилийн хугацаанд чамд сайн хандахыг биднээс онцгойлон гуйсан. Бидэнд тоглох хангалттай хугацаа байна.

 

Лу ээж: Чинчуан, ээж нь энэ удаад амьд үлдэж чадлаа. Үнэхээр бурхан ивээлээ.

Би шөнө маш онцгой зүүд зүүдэллээ. Манай Лу гэр бүл хатан хаантай боллоо гэж зүүдэллээ.

Лу Чинчуань: ээж ээ, та дөнгөж сэрчихээд юу ярина вэ?

Лу ээж: Хачирхалтай нь, энэ зүүдийг зүүдэлснээс хойш миний бие өдөр бүр сайжирч байна. Хөөх, чи мэднэ дээ, ээжийнх нь зүүд үргэлж биеллээ олдог.

Чи надад хэлээч, сүүлийн үед хүнтэй болоо юу?

Лу Чинчуань: Хоёр хоногийн өмнө үеэл маань надад нэг онцгүй зүйл өгсөн. Бас нэг эмэгтэйг явуулсан. Гэхдээ тийм эмэгтэй манай Лу гэр бүлийн эрчүүдэд тохирохгүй.

 

Эр: Авга эгч ээ, таныг сэрсэн гэж сонслоо. Би таныг эргэж ирлээ.

Лу: Чи яг цагтаа ирлээ. Чи тэр шөнө надад хямдхан эмэгтэй авчирсан уу?

Эр: Би авчирсан. Гэхдээ би хамгийн цэвэрхэн, дүрэм журмыг хамгийн сайн мэддэг хүнийг авчирсан гэж тангараглая. Би 808 дугаар өрөөнд чамайг шөнөжин хүлээсэн.

Лу Чинчуань: 808 аа? Машинд биш үү?

Эр: Машинд гэж... жолооч уу? Ах аа, та арай өөр хүнтэй унтчихсан юм биш биз дээ? Тэр яг л насанд хүрсэн хүн шиг харагдсан. Та арай...

Лу Чинчуань: Жолооч оо?

Шэнь: Та буруу ойлгож байна. Би үнэхээр таны бодож байгаа шиг тийм эмэгтэй биш. Би зүгээр л нэг жолооч... Би таны мөнгийг хүсэхгүй байна.

Лу: Ууртай байсан нь аргагүй юм байна. Би үнэхээр алдаа гаргасан байж.

 

Ээж: Тэр эмэгтэй жирэмсэн байгаа байх. Манай Лу гэр бүл том ач хүүтэй болох нь ээ.

Лу: За, одоохон шалга. Тэр эмэгтэйг надад авчир!

Туслах: За.

Лу Ээж: Чинчуань, манай Лу-гийн үе удам цөөхөн. Чи эмэгтэй хүнд гар хүрэхдээ хойрго. Энэ бол одоо манай Лу гэр бүлийн цорын ганц цус. 10 саяын шагнал амлаад заавал ол.

 

Жолооч: За, эрхэм ээ, хараарай. Хөөе, сайн байна уу, эрхэм ээ. Баярлалаа.

Туслах: Лу ерөнхийлөгч. Бид боломжтой бүх газрыг шалгалаа. Тэр агаарт уусчихсан юм шиг л байна. Тэр шөнөөс хойш бүрмөсөн алга болчихсон.

Лу Чинчуань: Чиний хэлж байгаагаар бол, манай Лу гэр бүлийн хамар доор байсан амьд хүн алга болчихсон хэрэг үү?

Лао Сун: Бид үнэхээр хайж үзсэн. Бүх сувгуудыг туршиж үзлээ. Гэхдээ үнэхээр ямар ч сэжүүр алга.

Лу: Тэр эмэгтэй хааччихав аа?

Туслах: Хэрвээ... Тэр бидний хүрч чадахгүй газарт байгаа бол яах вэ? Ердийн нийгмийн түвшнээс гадуур.

Лу Чинчуань: Эрчимжүүл! Түүний хэвлийд Лу гэр бүлийн цус байгаа. Бид заавал олох ёстой.

Туслах: За.

 

Туслах: Лу ерөнхийлөгч өө, шоронгоос мэдээ ирлээ. Хатагтайг мөргөсөн хүн Шэнь Жян Юэ байсан гэж байна. Түүнийг шоронд төрөх гэж байгаа гэж сонслоо.

Лу Чинчуань: Тэгээд юу гэж? Түүн шиг хорон санаатай, хүн мөргөөд зугтсан хар тамхины наймаачныг өрөвдөөд хэрэггүй.

Туслах: Эцсийн эцэст хүүхдүүд гэм буруугүй шүү дээ.

Лу Чинчуань: Алуурчны муу үр удам амьд явах эрхгүй. Түүнийг жирэмсэн болгосон тэр тэнэг бас новш байна. Ийм шаар шавхруунууд, ясандаа бохир цус урсгаж байгаа амьтад дэлхий дээр үлдэх нь бас л гай гамшиг.

 

Эм: Хурдал, хурдан хөдөл. Жирэмсэн болохоороо л өөрийгөө зүгээр байна гэж бодоо юу?

Эм 2: Энэ том гэдсийг нь хараач. Юу тээж байгаагаа ч мэдэхгүй байж.

Хоригдол: Асуух хэрэг байна уу? Энэ царайг нь хараач. Юу нь сайн гэж? Магадгүй эрэн сурвалжлагдаж байгаа хүн байх.

Эм: Энэ бол ялзарсан хүүхэд. Төрөхдөө л жижигхэн гай гамшиг болж төрнө.

Шэнь Жян Юэ: Дуугүй бай! Би чамайг тэгж хэлэхийг зөвшөөрөхгүй. Миний хүүхэд, түүний аав...

Эм: Үргэлжлүүлж чадахгүй нь...

Хоригдол: Тэнэг амьтан, чам шиг бохир юм хүүхэд тээхийг зөвшөөрөх юм уу? Чи энд ялзрах болно.

Шэнь Жян Юэ: Эцэг нь хэн байх нь хамаагүй, хүүхэд гэм буруугүй!

Хоригдол: Хөөе, чи эсэргүүцнэ гэнэ ээ? Би өнөөдөр чамд зааж өгье.

Эм: Өнөөдөр хэн түүнийг сайн болгож чадна, энэ сарын урамшууллыг нэмж өгнө шүү.

Эм: Чи дахиад хэлээд үз дээ.

 

Ээж: Би бараг болчихлоо.

Лу: Ээж ээ жүрж ид.

Туслах: Лу ноёнтон, Лу хатагтай олсон шүү. Эцэст нь оллоо.

Лу Чинчуань: Юу олсон гэж?

Туслах: Тэр шөнө жолооч хийж байсан бүсгүйг.

Бид эцэст нь оллоо.

Лу: Тэр хаана байна? Хэл.

Туслах: Тэр эмэгтэйчүүдийн шоронд байна. Бас жирэмсэн. Удахгүй төрөх гэж байна.

Лу Чинчуань: Юу?

 

Шэнь Шинъяо: Хүүе, эгч ээ, уулзалгүй ямар удаа вэ? Чи яаж ийм сүнс шиг болчихоо вэ? Чамайг төрөх гэж байгаа гэж сонслоо. Би өнөөдөр жижигхэн зээ дүүгээ авахаар ирлээ.

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо! Чи юу хийх гээд байгаа юм бэ? Энэ бол миний хүүхэд. Чамд ямар ч хамаагүй.

Шэнь Шинъяо: Битгий санаа зов, миний сайн эгч ээ. Би зээ дүүгээ авахаас өмнө чи эхлээд энд гарын үсэг зурах хэрэгтэй.

Шэнь: Энэ чинь  өмчөөс татгалзах бичиг.

Шэнь Шинъяо: Яг зөв. Гарын үсгээ зур тэгээд Шэнь гэр бүлд байсан бүх зүйлээсээ сайн дураараа татгалз. Энэ цагаас хойш Шэнь гэр бүлийн хөрөнгө чамд ямар ч хамаагүй болно. Хэрвээ чи энэ гэрээнд гарын үсэг зурвал гэдсэн дэх тэр овойсон зүйл чинь амьд үлдэж магадгүй. Би түүнийг асрамжийн газар руу явуулна. Эсвэл чи шоронд байхдаа гар чинь хугацрсан тахир дутуу, дээр нь аавгүй хүүхэд өсгөнө гэж бодоо юу? Хмм, чи энэ хаалгаар гараад хэд хоног амьдарч чадах вэ?

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо, чи намайг алах гээд байна уу?

Шэнь Шинъяо: Хэхэ, чи яаж үхэж болох билээ? Миний хайрт эгч ээ. Би хангалттай тоглож амжаагүй байна. Би чамайг харж баймаар байна. Чамайг болон чамтай адилхан тамд төрсөн тэр амьтныг... За, гарын үсэг зур.

 

Лу Ээж: Маш сайн байна. Манай Лу гэр бүл залгамжлагчтай боллоо. Ха!

Туслах: Лу ерөнхийлөгч, Лу хатагтай аа. Та эхлээд энэ баримтыг харахгүй юу? Тэр эмэгтэй хатагтайг мөргөсөн хүн байна.

Лу Ээж: Юу? Тэр байсан гэж үү? Гэхдээ ямар ч байсан манай Лу гэр бүлийн үе удам. Энэ цусыг хадгалан үлдэх ёстой.

Лу Чинчуань: Хмм. Ийм ёс суртахуунгүй, хилэнцэт зүрхтэй эмэгтэй эх хүн байх зохисгүй.

Лу Ээж: Чинчуань, одоо ингэж хэлэх цаг биш. Одоо хүүхдийг саатуулах нь бас нэг төрлийн нүгэл. Түүний гэдсээс хүүхдийг гаргаж авахыг хичээ.

Лу: Нэг зүйл буруу байна.

 

Шэнь Шинъяо: Хурдан Гарын үсэг зур.

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо, Би чамд хэзээ ч муу зүйл хийж байгаагүй. Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?

Шэнь Шинъяо: Миний сайн эгч ээ, чи одоо болтол ойлгохгүй байна уу? Учир нь би Шэнь гэр бүлийн цорын ганц бүсгүй байх ёстой. Чи бол асрамжийн газарт өссөн доод зиндааны амьтан. Чи яагаад надтай нэг дээвэр доор хамт идэж, амьдардаг юм бэ? Чи над шиг үзэсгэлэнтэй биш, над шиг ухаантай биш, над шиг язгууртан биш. Тэгээд яагаад миний аав ээжийн охин байдаг юм бэ? Би чамайг үзэн ядаж байна! Чамайг Шэнь гэр бүлд гарч ирсэнд үзэн ядаж байна. Чамайг энэ дэлхий дээр амьдарч байгаад үзэн ядаж байна.

Шэнь Жян Юэ: Гэхдээ би чамтай хэзээ ч маргалдахыг хүсээгүй...

Шэнь Шинъяо: Миний хамгийн том хүсэл бол чамайг шоронд ялзарч, хэзээ ч эргэж ирэхгүй байхыг харах. Намайг тодотгох цорын ганц арга бол энэ. Шэнь Шинъяог хэн ч орлож чадахгүй гэдгийг харуулах... Хурдал.

 

Лу Чинчуань: Шэнь Жян Юэ! Тэр хэрэгтэн байх боломжгүй.

Лу Ээж: Чи юу гэнэ ээ? Тэр чиний ээжийг бараг алах дөхсөн. Чи түүнийг өмгөөлсөөр байх уу?

Лу Чинчуань: Хэрэг гарсан үед  тэр надтай хамт байсан. Тэр газраас 40 км-ийн цаана байсан хүн тийшээ очих боломжгүй.

Ээж: Хэн нэгэн түүнийг гүтгэсэн байна. Хэн нэгэн түүнд бурууг үүрүүлэхийн тулд худал мэдүүлэг өгчээ.

Лу: Яаралтай цагаатгах бичиг гарга! Машинаа эмэгтэйчүүдийн шорон руу явуул. Эх хүү хоёрыг гэрт нь авчир.

Ээж: Тийм тийм, хурдан явж тэр бүсгүйг авчир.

 

Шэнь Шинъяо: Хурдан гарын үсэг зур!

Шэнь Жян Юэ: Би зурахгүй. Би гүтгүүлсэн гэдгээ мэдэж байна. Яагаад намайг гарын үсэг зур гээд байгаа юм бэ? Би зөвшөөрөхгүй, зөвшөөрөхгүй!

Шэнь Шинъяо: Чи аав ээжийг чинь шоронд орж, гараа хугалсан, бас гэрлээгүй жирэмсэн охиноо хүлээж авна гэж бодоо юу? Үнэнийг хэлэхэд аав ээж хоёр чамаас ичиж байна. Тэд чамайг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Тэд чамтай харилцаагаа таслахыг хүсэж байна. Энэ харилцаа таслах бичиг бол тэдний хүсэл.

Шэнь Жян Юэ: Боломжгүй, тэгэх боломжгүй.

 

Шэнь Аав (Дурсамж): Чи өөрийнхөө алдааг өөрөө үүрэх ёстой. Чи багаасаа асрамжийн газар амьдарч ирсэн ийм байдалд дассан. Шинъяо хэзээ ч зовлон үзэж байгаагүй. Тэр яагаад чиний өмнөөс шоронд орох ёстой гэж?

Ээж: Тийм, шоронд ороход яана гэж?

 

Шэнь Жян Юэ: Тэд намайг асрамжийн газраас авчирсан нь зүгээр л нэг өдөр чиний өмнөөс хэрэг хүлээлгэж, түлхэхийн тулд байсан гэж үү?

Шэнь Шинъяо: Хахаха... Одоо л чи ойлгож байна. Аав ээж хоёр чамайг гэртээ авчирсан нь зүгээр л намайг хамгаалахын тулд байсан юм.

Шэнь Шинъяо: Хэрвээ чи үүнд гарын үсэг зурахгүй бол, чиний нэр хүнд Шэнь гэр бүлд нөлөөлвөл, миний Лу ноёнтой хийх гэрлэлтэд саад болбол би чамайг заавал ална! Гарын үсэг зур! Эсвэл би чиний тэр хүүхдийг гэдсэнд чинь алах болно.

Шэнь Жян Юэ: Эгч ээ...

Шэнь Шинъяо: Зурахгүй, зурахгүй.

Хэн нэгэн надад туслаач! Миний хүүхдийг авраач. Тэр үнэхээр өрөвдөлтэй байна. Түүнийг ийм шоронгийн ёроолд суулгана гэдэгт итгэж чадахгүй байна. Гуйя.

 

Лу: Өрөвдмөөр юм. Би түүнийг шоронд хүртэл суулгажээ. Хурдан яв.

 

Шэнь Жян Юэ: Шинъяо, миний ус гарчихлаа. Гуйя, надад эмч дуудаад өгөөч.

Шэнь Шинъяо: Чи одоо хүртэл эмч дуудаж байна уу? Чи үнэхээр өөрийгөө том авхай гэж бодоо юу? Чи аав ээжтэй цусан төрлийн холбоотой байсан ч... Чи ясандаа үргэлж асрамжийн газрын дорд амьдралыг тээж явдаг. Энэ бол ялзарсан амьдрал. Чи олон жилийн турш манай гэрт байсан шимэгч хорхой. Зөвхөн манай гэр бүлийн цусыг сорохоо л мэддэг.

Шэнь Жян Юэ: Гуйя. Би гуйж байна. Надад эмч дуудаад өгөөч дээ.

Шэнь Шинъяо: Чи энэ шоронгоос гараад ч энэ хүүхдийг тэжээж чадахгүй. Би тохиролцсон байгаа. Чамайг хүүхдээ төрүүлмэгц шууд асрамжийн газар руу явуулна. Энэ нь чамд болон хүүхдэд сайн.

Шэнь Жян Юэ: Би зуръя, би зуръя.

Шэнь Шинъяо: Өө, эртхэн ингэсэн бол дээр байхгүй юу? Хагас өдөр үрчихлээ.

Шэнь Жян Юэ: Гарын үсэг зурчихсан, чи надад эмч дуудаад өгөөч. Надад эмч хэрэгтэй байна.

Эм: Хаха, чи эмч дуудах эрхтэй гэж үү? Чи одоо охин нь байхаа больсон. Чи энд орсон бол амьдрал чинь дууссан гэсэн үг.

Эм 2: Магадгүй хүүхэд чинь амьгүй төрөх байх. Тэгвэл бүгдэд нь амар. Зүгээр л хаячих. Хахаха...

Эм 3: Тийм ээ, хэнд ч хэрэггүй ургамал төрүүлээд доромжлолоос өөр юу олж долоох вэ? Төрүүлэхгүй байх нь дээр. Төрвөл зовлон шүү дээ.

 

Туслах: Лу ерөнхийлөгч өө оллоо. Хатагтай Жян Юэ-г Шэнь гэр бүлийн өргөмөл охин Шэнь Шинъяо гүтгэсэн байна.

Лу: Тэрнийг дээрэлхсэн хүн байвал би зүгээр орхихгүй дээ.

 

Шэнь Шинъяо: Чи үүнийг хайж байна уу?

Шэнь Жян Юэ: Надад өг. Надад өг. Надад өгөөч.

Шэнь Шинъяо: миний сайн эгч ээ, хүчээ битгий дэмий үр. Хэн ч чамайг аврахаар ирэхгүй. Хэзээ ч. Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх сүүлчийн мөчөө сайхан өнгөрүүл.

Шэнь Жян Юэ: Миний хүү, миний хүү. Ээжийгээ уучлаарай.

 

Туслах: Бүх өрөөг нэгж, хаа сайгүй хай. Та нар сонс. Түүний төрөх хугацаа өнөөдөр. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл танай шорон хариуцлага хүлээх болно!

Лу: Жян Юэ, чи хаана байна?

Шоронгийн дарга: Лу ерөнхийлөгч өө, тайвширна уу. Манай шоронд дүрэм журам бий. Гуйя, ингэж болохгүй.

Лу Чинчуань: Сонс! Хэрвээ миний эхнэр хүүхэд энд үхэх юм бол хэн хариуцлага хүлээх вэ? Замаас холд! Жян Юэ, тэсээрэй, заавал тэсээрэй. Намайг хүлээж бай.

 

Шэнь Жян Юэ: Хаалгаа нээ! Хэн нэгэн хаалга нээгээч.

Туслах: Лу ерөнхийлөгч өө, тийшээ.

Лу Чинчуань: Жян Юэ!

 

Лу Чинчуань: Жян Юэ! Жян Юэ! Жян Юэ! Надад хамгийн шилдэг төрөх болон яаралтай тусламжийн багийг олоод ир. Миний нисдэг тэргийг ашигла. Одоохон яв!

Туслах: За.

 

Ээж: Юу? Би ачтай боллоо гэж үү? Бурхан минь, хурдан явъя.

Эмч: Хүүе, Лу хатагтай. Та эмнэлгээс явж болохгүй.

 

Шэнь Шинъяо (Дурсамж): Чамайг хүүхдээ төрүүлмэгц шууд асрамжийн газар руу явуулна. Чамд ч хүүхдэд ч амар.

Эм: Магадгүй амьгүй төрөх байх. Төрвөл зовлон шүү дээ. Хахаха.

 

Сувилагч: Танд баяр хүргэе, Лу хатагтай.

Шэнь Жян Юэ: Энэ хаана байна вэ?

Хатагтай. Ямар хатагтай гэж? Миний хүүхэд...

Үйлчлэгч: Хатагтай, баяр хүргэе. Та ихэр хүүхэд төрүүллээ.

Шэнь Жян Юэ: Та чинь..?  

Үйлчлэгч: Хатагтай. Энэ бол таны гэр. Бид таны үйлчлэгчид. Танд ямар нэг хэрэгцээ байна уу? Зүгээр л бидэнд хэл.

Шэнь Жян Юэ: Энэ зүүд үү? Эсвэл өөр нэг сайн зохион байгуулсан заль уу?

Лу Ээж: Охин минь. чи сэрчихэв үү?

 

Лу Ээж: Охин минь. чи сэрчихэв үү?

 

Шэнь Жян Юэ: Лу хатагтай, би таныг машинаар мөргөөгүй.

Лу Ээж: Сайн хүүхэд, би бүгдийг мэднэ. Чи санаа зовох хэрэггүй. Чи манай Лу гэр бүлд ийм хөөрхөн ихэр хүүхэд төрүүлж өглөө. Манай Лу гэр бүл чамайг бэрээ гэж хүлээн зөвшөөрсөн. Чи шорон дотор их хэлмэгдсэн. Манай Лу гэр бүл ирээдүйд үүнийг нөхөж өгөх болно.

Шэнь Жян Юэ: Энэ чинь...?

Лу ээж: Энэ бол багахан хэмжээний бэлэг, чамд таалагдаж байна уу? Өө, юу дутуу байгааг хараарай.

Шэнь Жян Юэ: Эдгээр юмнууд...

Лу: бүгд чамд зориулагдсан.

 

Лу: Энэ бол Лу группын анхны хувьцааны 5 хувь. Мөн Швейцарийн Альпийн нурууны цайзын өмчлөх эрхийн бичиг байна. Бас би чамд хувийн онгоц, дарвуулт завь өгч байна

Шэнь Жян Юэ: Лу ерөнхийлөгч, би хүүхдүүдээрээ таныг барьцаалах гэж бодоогүй.

Лу Ээж: Үүнийг хар даа. Үүнийг эмээ маань бага байхад надад өгсөн юм. Гэр бүлийн өв. Зөвхөн Лу гэр бүлийн бэрд л өгдөг юм. Май, зүүгээд үз. Хөөх, чиний арьсны өнгөнд ямар сайхан тохирч байна вэ.

Шэнь Жян Юэ: Хатагтай, энэ хэтэрхий үнэтэй юм. Би авч чадахгүй.

Лу Ээж: Өө, хатагтай гэж юу гэсэн үг юм бэ, "ээж" гэж дууд. Чи дэндүү их зовсон. Одоо гэртээ ирсэн байна. Чи энэ бүхнийг хүртэх эрхтэй. Битгий ай. Би ирээдүйд чиний дэргэд байх болно. Чинчуань ч байна. Хэн ч чамайг дахин дээрэлхэж зүрхлэхгүй.

Лу: Үүнээс хойш энэ бол чиний гэр. Чиний болон хүүхдүүдийн чинь гэр. Хэн ч чамайг дахин дээрэлхэхгүй.

Чиний гар... Хамгийн шилдэг ортопед болон нөхөн сэргээх баг маргааш ирнэ. Би чамайг бүрэн эдгэрэхийг өөрөө хариуцна.

Лу ээж: Тэд яаж... Яаж чамайг ингэж их гэмтээж чадав аа?

Чинчуань... Чи харсан уу? Тэд хүнийг үхэл рүү түлхсэн байна.

 

Лу Туслах: Лу ерөнхийлөгч өө, бүгдийг олж мэдлээ. Анх хүн мөргөөд зугтсан хүн бол Шэнь гэр бүлийн хоёр дахь авхай Шэнь Шинъяо байсан байна. Шоронгийн хоригдлууд болох Чэнь Ин, Ван Сю, Лю Шин нар түүний гарыг хугалсан байна. Хатагтайн бие дээрх шархыг ч тэд үүсгэсэн байна. Бас Шэнь авхай, Шэнь ноёнтон хоёр охиноо нуун дарагдуулж, хатагтайг хамтдаа гүтгэсэн байна. Ингэж л хатагтайг шорон руу явуулжээ.

Лу Чинчуань: Жян Юэ, битгий санаа зов. Энэ өрийг би тэдэнд зуу дахин их өвдөлтөөр төлүүлэх болно гэж амлаж байна. Тэдний хэн нь ч мултарч чадахгүй.

Шэнь Жян Юэ: Хэн нэгнээр хайрлуулж байгаа энэ мэдрэмжийг би ойлголоо.

Лу ээж:  Жян Юэ, битгий ай. Ирээдүйд ээж нь хажууд нь байна, Чинчуань байна. Тэр адгууснуудын хэн нь ч ганцаараа мултарч чадахгүй. Ээж нь тэднийг өөрийн нүдээр хармаар байна. Нэг нэгээрээ там руу тонилохыг нь харна.

Шэнь Жян Юэ: Баярлалаа.

Үнэндээ... би ийм зүйлд тохирохгүй хүн.

Лу: Жян Юэ, над руу хар даа. Дахиж чамайг ийм зүйл хэлэхийг би зөвшөөрөхгүй. Чиний амссан гутамшиг чиний үүрэх ёстой зүйл биш. Энэ бүхэн тэр адгуусны буруу. Би дэлхийн хамгийн шилдэг технологийг ашиглаж, чиний бие дээрх сорви бүрийг эдгээх болно. Надад итгэ, надад жаахан хугацаа өгөөч. Би чамд өртэй бүхнээ төлөх болно. Тэр адгууснуудын чамд өртэй бүхнийг би буцааж авч өгнө.

 

Нэвтрүүлэгч: Лу группын Лу Чинчуань ерөнхийлөгч өнөөдөр Шэнь гэр бүлийн охинтой гэрлэхээ албан ёсоор зарлалаа. Мөн хэдэн зуун сая долларын үнэ бүхий асар их инж бэлдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг сүй тавих хүлээн авалт дээр зарлах болно.

 

Шэнь Аав: Өө, өвөг дээдэс минь ивээж дээ! Тэр асар их үнэтэй инжийг хараач. Хөөх, миний аз заяа дээшлэх нь ээ! Хахаха. Лу Чинчуань бол хамгийн баян хүн шүү дээ.

Шэнь Ээж: Манай Шинъяо л ийм чадвартай, ирээдүйтэй хүн шүү дээ.

Хэхэхэ, үүнийг хараач. Ийм хөөрхөн болохоор л аргагүй шүү дээ. Лу ерөнхийлөгч чамд ухаангүй дурлаж, чамтай гэрлэхийн тулд ийм их мөнгө зарцуулахад бэлэн байгаа хэрэг. Ээж нь хэлсэн биз дээ, чи бол баян амьдрах тавилантай төрсөн гэж.

Шэнь Шинъяо: Ээж ээ, юунд нь ингэж хөөргөөд байгаа юм бэ? Чинчуань зүгээр л надад хэтэрхий их санаа тавьдаг болохоор л ийм сенсаци дэгдээж байгаа хэрэг.

Аав: Гэхдээ тэр үхмэл охин Жян Юэ үүнийг мэдвэл яах бол?

Шэнь Ээж: Хмм, тийм шүү. Хэрвээ тэр чамайг Лу гэр бүлд бэр болж орох гэж байгааг мэдвэл атаархсандаа үхэх байх. Өө, магадгүй галзуу нохой шиг гарч ирээд дайрч, чиний гэрлэлтийг сүйтгэх гэж оролдох байх.

 

Шэнь Ээж: За, одоо яах ёстой вэ?

Шэнь Шинъяо: Хөөе, аав ээж ээ, юунд санаа зовоод байгаа юм бэ? Би аль хэдийн шоронгийнхонтой зохицуулчихсан. Түүнтэй адилхан бүх хүмүүсийн замыг хаачихсан. Тэр жигүүр ургалаа ч энэ төмөр хэрмийг давж нисэж чадахгүй. Ээж ээ, зүгээр л сэтгэлээ амар байлга. Хамгийн баян хүний хадам аав, хадам ээж болоход бэлд дээ. Хүлээж байгаад аз жаргалаа эдэл.

Шэнь Аав: Хахахаха, миний сайн охин аргагүй л өөр юм даа. Маш сайн бодож төлөвлөжээ. Ирж буй их хөрөнгөнийхөө төлөө хундага өргөцгөөе.

Шэнь Ээж: Тийм ээ, тийм, төлөө! Би чамд өмнө нь хэлсэн дээ, манай Шинъяо бол Шэнь гэр бүлийн аз ивээсэн од гэж.

Шэнь Шинъяо: Шэнь Жян Юэ, би удахгүй хамгийн баян хатагтай болно. Харин чи тэндээ ялзарч үлдэх тавилантай.

 

Эр: Та нар бүгд ажилдаа анхаарлаа хандуул. Хурдан хөдөлцгөө!

Залуу хатагтай. Лу хатагтай болон залуу эзэн ажил хэргээр гадуур явж байгаа. Би Лу гэр бүлийн даамал байна. Хэрвээ танд ямар нэг хэлэх зүйл байвал би тэдэнд дамжуулж өгье.

Шэнь Шинъяо: Юуг дамжуулна гэж? Удахгүй би эндхийн гэрийн эзэгтэй болно. Энэ Лу гэр бүлд би мөнгөөр дутахгүй.

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо?

Шэнь Шинъяо: Шэнь Жян Юэ?

 

Шэнь Шинъяо: Шэнь Жян Юэ! Чи яагаад энд байгаа юм бэ? Чи шоронд байх ёстой биш үү?

Шэнь Жян Юэ: Энэ асуултыг би чамаас асуух ёстой юм биш үү? Чи яагаад энд байгаа юм бэ?

Шэнь Шинъяо: Би мэдлээ. Чи эмнэлэгт төрөх зуураа нууцаар зугтаж гараа юу? Намайг Лу хатагтай болох гэж байгааг сонсоод тэсэж чадаагүй юу? Тэгээд над руу дайрах гэж төөрсөн нохой шиг мөлхөж гарч ирээ юу?

Шэнь Жян Юэ: Чи юу яриад байгаа юм бэ?

Шэнь Шинъяо: Хмм, би чамд хэлье, Шэнь Жян Юэ. Дэмий горьдоод хэрэггүй. Өөрийгөө хар л даа, сүнс шиг харагдаж байна. Зэрлэг хүүхэд төрүүлж, шоронд орсон навсайсан амьтан. Чинчуань чамайг харвал дотор нь муухайрах байх. Харин би удахгүй энэ эдлэнгийн алдартай эзэгтэй болно. Лу группын гэрийн эзэгтэй болно. Чи надтай юугаараа барьцах юм бэ? Чи муу яах гэж энд ирээв?

Шэнь Жян Юэ: Энд байх ёсгүй хүн бол чи. Лу хатагтай, Чинчуань хоёр удахгүй ирнэ. Би чамд хурдан яв гэж зөвлөе, эсвэл чи хэцүү байдалд орно шүү.

Шэнь Шинъяо: Энэ бол чам шиг доод зиндааны хүний байх газар биш. Би эндхийн эзэгтэй учраас чамайг эндээс тонил гэж тушааж байна!

Шэнь Жян Юэ: Энэ бол Лу гэр бүл. Лу хатагтай бол эндхийн эзэгтэй. Хэрвээ чи жүжиг тавихыг хүсвэл Шэнь гэр бүл рүүгээ буц.

Шэнь Шинъяо: Хмм, чи хараахан мэдээгүй байгаа бололтой, тийм үү? Одоо хот даяар шуугиж байна. Чинчуань Шэнь гэр бүлийн охинтой гэрлэхийн тулд асар их инж өгч байна. Мэдээж тэр Шэнь гэр бүлийн охин нь би. Чи энд өдөржин мөрөөдөж суухгүй биз дээ? Шэнь гэр бүлийн охин нь чи гэж бодоо юу? Би чамд хэлье, миний аав ээж бол минийх. Залуу нас бол минийх. Чи эндээс тонил, эсвэл миний сүйт залуу ирээд чамайг ална шүү.

Шэнь Жян Юэ: Эндээс явах ёстой хүн нь чи биш үү? Чинчуань удахгүй ирнэ, чи маш муухай байдалд орно.

Шэнь Шинъяо: Чинчуань гэж нэрээр нь дуудах зориг чамд байна уу? Чи одоо болтол надтай жүжиглэсээр байх уу? Чи зүгээр л Шэнь гэр бүлийн охин хэвээр үлдэхийг хүсэж байгаа биз дээ? Чи бол манай гэрийн нохой л байсан. Үгүй ээ, нохой ч гэртээ харуул хийж чаддаг. Чи нохой ч гэж хэлэгдэх зохисгүй. Төрсөн охин нь байлаа гээд яах юм? Би бол аав ээжийнхээ нүдэнд цорын ганц охин нь. Харин чи бол тэдний зүгээр л дуртай үедээ авсан эд зүйл.

Шэнь Жян Юэ: Би тийм аав ээжийг хүсэхгүй байна.

Шэнь Шинъяо: Аа, чи надад хичнээн атаархсан ч одоо хамгийн баян хүн Лу Чинчуань надад хайртай. Тэр надтай гэрлэх гэж байна. Тэр надтай гэрлэхийн тулд хичнээн их мөнгө зарцуулсныг чи мэдэх үү? Чиний зүрх зогсох байх. Одоо хотын төв дэх 500 саяын үнэтэй тэнгэр баганадсан байшин, Лу группын 5 хувийн хувьцаа, Швейцарийн Альпийн нурууны цайз, хувийн нисдэг тэрэг, дарвуулт завь... Энэ бүгд надад өгсөн бэлэг. Ирээдүйд энэ Лу эдлэн дэх бүх зүйл минийх болно. Бүгд минийх! Хахахаха!

Шэнь Жян Юэ: Тийм гэж үү? Шэнь Шинъяо, чи маш их зүйл ярилаа. Гэхдээ чи нэг боломжийг бодож үзсэн үү? Хэрвээ түүний гэрлэхийг хүссэн тэр хүн нь би бол яах вэ? Эцсийн эцэст Шэнь гэр бүлийн цорын ганц хууль ёсны охин нь Шэнь Жян Юэ шүү дээ.

Шэнь Шинъяо: Хахахаха! Шэнь Жян Юэ, чи солиорчихож. Итгэл найдваргүй болтлоо галзуурчээ. Асрамжийн газарт өссөн хөдөөний амьтан, хэрэгтэн, хог шаар шиг хүүхэдтэй эмэгтэй. Чи өөрийгөө том авхай гэнэ ээ? Бас чи Чинчуаний ээжийг мөргөсөн алуурчин шүү дээ. Чинчуань чамтай гэрлэнэ гэж үү? Хэн үүнд итгэх юм бэ? Хэн итгэж зүрхлэх юм? Тэр чамайг үхээсэй л гэж хүсэж байгаа. Хүн бүрийн нүдэнд Лу гэр бүлд бэр болж орох хүн нь би, Шэнь Шинъяо. Чи бол суваг шуудуунд үлдэх хог шаар. Миний гутланд ч хүрэх эрхгүй.

 

Шэнь Жян Юэ: Тийм ээ, үнэн хэзээ ч нуугдахгүй. Чи өөрийнхөө мөрөөдөлд хэтэрхий удаан амьдарчээ. Өөрийгөө хуурахад хангалттай удаан хугацаа.

Шэнь Шинъяо: Сэрэх ёстой хүн нь чи байна. Чи надад атаархаж байна. Атаархсандаа солиорч, дэмий юм ярьж эхэллээ.

 

Гэрийн үйлчлэгч: Залуу эзэн, Лу хатагтай, та нар ирчихэв үү?

Шэнь Шинъяо: Чинчуань, хатагтай хоёр буцаж ирж байна. Хэрвээ тэд чамайг ирээдүйн Лу хатагтайг дээрэлхэж байгааг мэдвэл чамайг хэдэн хэсэг болгож тасчих байх даа.

Шэнь Жян Юэ: Лу ноёнтон, Лу хатагтай хоёр хоёулаа ухаалаг хүмүүс гэдэгт би итгэж байна.

Шэнь Шинъяо: Хмм, хэрвээ чи надад итгэхгүй бол үзээд алд. Би өнөөдөр чамайг үхүүлэх болно. эгч ээ, чи юу хийж байгаа юм бэ? Чинчуань ах аа, туслаарай! Тэр намайг цохичихлоо! Тэр намайг алахыг оролдлоо! Шэнь Жян Юэ чи одоо үхсэн! Чинчуань ах аа, Лу хатагтай аа, та нар эцэст нь ирлээ. Энэ эмэгтэй намайг Лу гэр бүлд бэр болж орох гэж байгаад уурлаж намайг цохиод зогсохгүй, алахыг оролдлоо. Энэ цэцгийг хараач, энэ цэцэг бол түүний намайг түлхэж унагахдаа барьж байсан цэцэг. Та шийдэж өгөөч. Тэр Лу гэр бүлийг дорд үзэж байна.

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо, чи бас жүжигтээ донтоо юу?

Шэнь Шинъяо: Эгч ээ, чи намайг зодож, доромжилсон бол яах вэ, зүгээр. Гэхдээ чи яаж ч байсан Чинчуань ахыг доромжилж болохгүй. Лу хатагтайг доромжиллоо. Тэд бол алдартай сайн хүмүүс. Чи яаж тэднийг хорон санаатай, бохир гэж дуудаж зүрхлэв ээ?

Лу Чинчуань: Жян Юэ, түүний хэлсэн бүхэн үнэн үү?

Шэнь Жян Юэ: Би багаасаа л ийм байдлаар гүтгүүлсээр ирсэн. Би дасчихсан. Хэрвээ та итгэж байгаа бол надад хэлэх зүйл алга.

 

Шэнь Шинъяо: Одоо тэр чамайг цохиж байгааг хараад зогсохгүй, чамайг болон ээжийг чинь доромжилсныг нь мэдлээ. Шэнь Жян Юэ, чи дууссан.

 

Лу Чинчуань: Чи сая түүнийг чамайг цохисон гэсэн үү? Тийм үү?

Шэнь Шинъяо: Тийм ээ, тэр маш хэрцгий. Миний хацар хавдчихсан байна, өвдөж байна. Тэр зүгээр л миний царайг өвтгөж, чамтай гэрлүүлэхгүй байхыг хүсэж байна. Маш хорон санаатай юм.

Шэнь Жян Юэ: Мэдээж чи намайг цохисон. Бас цохиулсан гэж жүжиглэсэн.

Лу: Дуугүй бол. Ийм хог шаар шиг хүнийг өөрийн гараар цохиж байгаа юм уу? Чи гараа бохирдуулахоос айхгүй байна уу?

Шэнь Шинъяо: За за, битгий уурла, Чинчуань. Дараагийн удаа би бие хамгаалагчдаараа түүнийг зодуулах болно гэж амлая.

Лу Чинчуань: Би чиний тухай ярьж байна.

 

Лу Чинчуань: Би чиний тухай ярьж байна.

Шэнь Шинъяо: Чинчуань ах аа, чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?

Лу Чинчуань: Тэр хүч муутай. Хангалттай сайн цохиогүй гэж бодож байна. Өөрийгөө хэн болохыг ойлгуулахад чинь хангалтгүй байна уу?

Шэнь Шинъяо: Энэ эмэгтэйд битгий хуурт. Түүнд чамд ойртох өөр зорилго байгаа. Тэр чамайг алахыг оролдсон. Чинчуань

Лу:, дуугүй бай!

Бид чамайг яг барих гэж байлаа. Харин чи өөрөө хүрээд ирлээ.

Ээж: Яг цагтаа ирлээ. Манай Лу гэр бүлийн хүч хөдөлмөрийг хэмнэлээ.

Шэнь Шинъяо: Чинчуань, Лу хатагтай, та юу яриад байгаа юм бэ? Би ойлгохгүй байна.

Ээж: Хүн ир. Энэ бохир эмэгтэйг баруун жигүүрийн зооринд хий. Түүнийг долоо хоног өлсгө. Тэгж байж л тэр сэрэх болно.

Шэнь Шинъяо: Тавь! Та нар муу юмнууд! Би бол Лу Чинчуаний сүйт бүсгүй! Шэнь гэр бүлийн том авхай байна! Хэн надад гар хүрч чадах юм?

 

Лу Чинчуань: Жян Юэ сүүлийн найман сар шоронд зовсон. Яг түүн шиг өөрийн биеэр мэдэр. Би энэ эмэгтэйн бие дээр Жян Юэ-гийнхтэй яг адилхан сорви үлдээх болно. Сорви бүр, шарх бүрийг нэг нэгэнгүй давтах болно.

Шэнь Шинъяо: Үгүй, үгүй, үгүй! Та нар бүгд сохорчихсон юм уу? Лу хатагтайг мөргөсөн хүн нь тэр шүү дээ! Яагаад түүнийг хамгаалаад байгаа юм бэ? Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ? Тэр гэрлээгүй байж жирэмсэн болоод хүүхэд төрүүлсэн! Тэр аль хэдийн бүх зүйлээ алдсан! Харин би гэмгүй... Үгүй, үгүй, би явахыг хүсэхгүй байна! Аа аа!

 

Лу Ээж: Энийг Жян Юэ-гийн төлөө. Бараг л алах дөхсөн хүүхдүүдийнх нь төлөөх алгадалт. Азаар миний ач нар азтай байлаа. Эсвэл би чам шиг бохир эмэгтэйг энэ ертөнцөд амьдарч байгаад чинь харамсуулах байсан юм.

Шэнь Шинъяо: Ямар ач нар гэж? Яаж ийм зүйл байж болох юм бэ?

Лу Ээж: Чи сайн сонсож ав. Хэрэг гарсан тэр шөнө миний бэр, хүү хоёр хамтдаа хэргийн газраас 40 км-ийн зайд байсан. Түүний хүүхэд бол мэдээж манай Лу гэр бүлийнх.

Шэнь Шинъяо: Яаж ийм байж болох вэ? Шэнь Жян Юэ, чи яаж ийм сайхан амьдралтай байж чадаж байна аа? Ээж минь хэлсэн шүү дээ, намайг баян амьдрах тавилантай төрсөн гэж.

 

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо, чи Лу хатагтайг мөргөснөө мартчихаа юу? Түүнийг хүнд гэмтээсэн. Лу гэр бүлийг бүхэлд нь зовлонд унагасан хүн бол чи. Чиний гэмт хэргийн төлөө намайг шоронд явуулж, тамлуулж, гарыг минь хугалсан. Би шоронд бараг л үхэх дөхсөн.

Шэнь Шинъяо: Чи муу амьтан. Чам шиг дорд хүний хэлсэн үгэнд хэн итгэх юм бэ? Хэн ч итгэхгүй.

Шэнь Жян Юэ: Шэнь гэр бүлд хэн ч надад итгээгүй. Шүүх дээр хэн ч надад итгээгүй. Шоронд хэн ч надад итгээгүй. Энэ бол чиний зохиосон худал хуурмаг. Ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл ойлголтоор намайг нүгэлтэн болгосон.

Лу ээж: Гэхдээ одоо Лу гэр бүл түүнийг хайрлаж, эрхлүүлж байна.

Шэнь Шинъяо: Үгүй ээ, тэр бол нүгэлтэн! Би бол Шэнь авхай! Ирээдүйн залуу хатагтай! Тэр хэзээ ч надтай харьцуулагдахаар байж чадахгүй.

 

Лу Ээж: Сэрж үз. Манай Лу гэр бүлийн залуу хатагтай зөвхөн Шэнь Жян Юэ байх болно.

Шэнь Жян Юэ: Шэнь Шинъяо, чиний надад өртэй бүхэн, Лу гэр бүлд өртэй бүхэн, Лу ээжид өртэй бүхнийг би хамтад нь төлүүлэх болно.

Лу: Аваад яв! Түүнийг байх ёстой газар руу нь явуул.

Шэнь Шинъяо: Хэрэггүй, хэрэггүй! Би бол...

 

Шэнь Аав: Хөөе, нэг сар болчихлоо. Шинъяо минь, яагаад ямар ч сураггүй байна вэ? Түүнд ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаа?

Шэнь Ээж: Хөгшин минь, чи юу хийгээд байгаа юм бэ? Манай од Шинъяо одоо үүрэндээ орчихсон. Чи Лу ерөнхийлөгчийг ямар хүн бэ гэдгийг бодоод үз дээ. Залуу, хүчтэй. Дөнгөж л гэрлэсэн байна. Манай Шинъяог тэр эрхлүүлээд орноос нь ч гаргахгүй байгаа байлгүй. Өдөр бүр л цавуу шиг наалдаад салахгүй байгаа байх. Өө, одоо Швейцарийн цайзын өрөөнд уйдаж суугаа байлгүй. Тэд хоёр хөгшин хүнд юу гэж цаг гаргах вэ дээ.

Шэнь Аав: Хмм, гэхдээ дэндүү удаан болчихлоо. Шинъяо хэр байгаагаа дуулгаагүй л байна. Миний энэ зүрх нэг л тайван биш байна.

Шэнь Ээж: Юу нь тайван биш байна гэж? Чи зүгээр л ядуу сэтгэж байна. Аз жаргалаа эдэлж чадахгүй нь үү? Хмм, хүлээж бай. Манай Шинъяо албан ёсоор Лу хатагтай болох үед, тэр үед биднийг дорд үздэг байсан хүмүүс өвдөг сөгдөх болно.

Шэнь Аав: Хэн бэ?

Хоёул: Энэ чинь…

 

Туслах: Шэнь ноёнтон, Шэнь хатагтай. Лу ноёнтоны тушаалаар энд байна.

Шэнь Аав: Юу?

Шэнь Ээж: Энэ хэн бэ?

Туслах: Энэ танай охин.  

Ээж: Энэ чинь Шэнь Жян Юэ байна шүү дээ!

Туслах: Лу ерөнхийлөгч хэлсэн. Танай охин Лу хатагтайг мөргөсөн байна. Лу гэр бүл алуурчинтай гэрлэх ямар ч арга байхгүй. Хүнийг нь буцааж өгч инжийг нь шууд буцааж авна. Баяртай.

Шэнь Ээж: Өө, хонгор минь, би ойлголоо. Лу гэр бүл түүнийг ердөө хагас жил шоронд суулгах нь дэндүү хялбархан шийтгэл гэж бодсон байх. Түүнийг хангалттай шийтгээгүй гэж үзэж байна. Тийм болохоор л тэд уурлаж байгаа хэрэг. Шэнь гэр бүлийн уур хилэн Шинъяо руу чиглэж байна. Тийм учраас л Жян Юэ-г ингэж буцааж явуулжээ. Тэд манай Шинъяотай сүйгээ цуцлахыг үнэхээр хүсээгүй байгаа.

Шэнь Аав: Зөв, зөв. Тэгж л таарна. Тэд Жян Юэ-г нуун дарагдуулсан бидний шийтгэл хэтэрхий хөнгөн байна гэж бодож байна.

Ээж: Тийм ээ, тийм. Бид Жян Юэ гэдэг энэ гай гамшгийг дахиж Шинъяод төвөг удахыг зөвшөөрөхгүй.

Хөгшин минь, Лу гэр бүл рүү залгаж үнэнч гэдгээ хэл.

Шэнь Аав: За, за. Лу ерөнхийлөгч өө.

 

Шэнь Аав: Байна уу? Лу ерөнхийлөгч өө. Салалтын тухайд... Бид таны уур хилэнг ойлгож байна. Ийм өөдгүй охин өсгөсөн нь бидний буруу. Гэхдээ та тайван байж болно. Бид Шэнь гэр бүл хэзээ ч хүлцэхгүй. Тэр хатуу шийтгэл хүлээх болно. Би амлаж байна. Би танд болон Лу хатагтайд хамгийн сэтгэл ханамжтай тайлбарыг өгөх болно. Гэхдээ Лу ерөнхийлөгч өө, гуйя, Жян Юэ-гээс болоод манай Шинъяог битгий буруутгаарай. Шинъяо буруугүй.

Лу Чинчуань: Шэнь гэр бүл шударга ёсыг маш сайн ухамсарлаж байгаа тул би амлалтаа биелүүлнэ. Тэгвэл Шэнь ноёнтон, хатагтай та хоёр ирэх сарын 15-нд Лу эдлэнд болох сүй тавих найранд цагтаа ирээрэй.

Шэнь Аав: Сонсов уу? Өө, Лу ноёнтон биднийг сүй тавих найрандаа урилаа! Лу ерөнхийлөгч манай Шинъяогаас татгалзаагүй байна.

Ээж: Тэд биднийг маш ухаалаг, шударга байгааг харж байгаа байх. Манай Шинъяог уучилжээ.

Шэнь Ээж: Хмм, энэ муу охин Жян Юэ-г яах вэ?

Шэнь Аав: Хүн ир. Хэн нэгэн үүнийг одоохон Африкийн уурхай руу явуул.

Хүмүүс: За.

Аав: Өнөөдөр Лу гэр бүлд чин сэтгэлээ харуулна. Хахаха!

 

Аав: Тийм ээ, Өнөө орой явуул. Африкийн хамгийн хэцүү, алслагдсан уурхай руу. Чи түүнд санаа зовох хэрэггүй. Мөнгө бол асуудал биш. Санаж ав, цэвэрхэн зохицуул. Ямар ч мөр битгий үлдээ.

Шэнь Ээж: Лао Шэнь, энэ үнэхээр бүтэх үү? Лу тал үнэхээр сэтгэл хангалуун байх болов уу?

Шэнь Аав: Яагаад болохгүй гэж? Би сурагласан. Энэ зам бол нэг талын зам. Түүнд эргэж ирэх ямар ч боломж байхгүй. Африкийн тэр муухай нүхэнд түүнийг өөрийнхөөр нь орхи. Энэ шийтгэл хангалттай хатуу биш гэж үү? Тэдэнд тайлбар өгөхөд хангалттай. Хахаха!

Шэнь Ээж: Сайн байна. Лу гэр бүл тайвширч л байвал Шинъяогийн гэрлэлт заавал аврагдах болно. Шэнь Жян Юэ-г золиослоод манай гэр бүл баян чинээлэг хэвээр үлдэнэ. Хахахаха!

Шэнь Аав: Та нар түүнийг машинд суулга. Шөнөжин явуул. Нэг ч мөч битгий хоцор.

Ажилтан: Гай гамшиг авчирдаг амьтан, хурдан далд ор.

 

Шэнь Ээж: За, энэ... Энэ бол Шинъяогийн өндөр өсгийтэй гутал байна шүү дээ. Энэ Шинъяо биш үү?

 

Шэнь Ээж: Лао Шэнь, энэ Шинъяо биш биз дээ?

Аав: Яаж ийм зүйл байж болох вэ?

Энэ, энэ... Манай Шинъяо маш сайхан сэтгэлтэй болохоор гутлаа зээлүүлсэн байх.

Ээж: Тийм ээ, Шэнь Жян Юэ үргэлж Шинъяогийн зүйлийг булааж авах дуртай байдаг шүү дээ.

Шэнь Аав: За за, аваад яв. Хүний нүдэнд өртөхөөс өмнө.

 

Шэнь Ээж: Аа! Хүлээгээрэй. Лао Шэнь, үнэхээр дахиж нэг харах хэрэгтэй биш үү? Хэрвээ алдаа гарвал яах вэ?

Шэнь Аав: За за, зүгээр л нэг харъя. Баталгаажуулъя. Ёоо, өмхий байна, өмхий байна. Энэ бол гарцаагүй Шинъяо биш. Манай Шинъяо цэвэрч, маш чамин хүн.

Ээж: Тийм ээ. энэ шарх сорвийг хараач. Шэнь Жян Юэ-гийн тэр хөсрийн бие шоронд зодуулсан нь харагдаж байна. Хурдан оруул.

 

Шэнь Аав: Лу ноёнтон, би танд дуулгая. Бид түүнийг шөнө Африкийн уурхай руу явуулсан. Хамгийн алслагдсан, хүнд хүчир уурхай руу. Тэр хэзээ ч эргэж ирэхгүй.

Ээж: Тийм. Түүнийг тэр уурхайд насаар нь ялзруулцгаая. Гэхдээ та сэтгэл хангалуун байна уу?

Лу Чинчуань: Шэнь ноёнтон, та хурдан байна. Би таны үйлдэлд маш их сэтгэл хангалуун байна. Тэгвэл ирэх сарын 15-нд манай сүй тавих найранд цагтаа ирээрэй.

Шэнь Аав: За, за, за. Бид заавал цагтаа очих болно. Баярлалаа, Лу ноёнтон.

Биднийг хэрцгий гэж битгий буруутгаарай. Өөрийгөө л буруутга. Маш олон алдаа гаргасан. Хүн мөргөөд зугтсан. Чамайг шоронд явуулах нь чиний гэмт хэргийг цэвэрлэхгүй. Чи эгчийгээ бараг алах дөхсөнөө мэдэх үү?

Ээж: Хмм, манай Шинъяо Лу гэр бүлд бэр болж орох гэж байгаа нь сайн хэрэг. Түүний дараа тэр үүлэн дундах галт шувуу болно. Лу группын захирлын эхнэр. Харин чи Африкийн шаварт өмхийрөхөд тохирох хүн.

Аав: Энэ бол чиний амьдрал. Зүгээр л хувь заяатайгаа эвлэр.

 

Лу: Тэд чамд төвөг болж байна уу? Тийм дэмий юм битгий сонс.

Шэнь Жян Юэ: Зүгээр ээ. Би зүгээр л жаахан эвгүй санагдаж байна. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөнд үлдсэн.

Лу: Энэ бүхэн дууссаны дараа ирээдүйд зөвхөн бид, манай хүүхдүүд үлдэнэ. Өөрсдөдөө гай тарьсан хүмүүс эцсийн эцэст шангаа хүртэх болно.

Шэнь Жян Юэ: Баярлалаа, Чинчуань.

Лу Чинчуань: Намайг юу гэж дуудав аа? Чинчуань?

Шэнь Жян Юэ: Нөхөр минь.

Лу: Дараагийн удаа битгий буруу дуудаарай.

 

Шэнь Аав: Манай Шинъяо багаасаа л онцгой байсан. Гэрлээгүй байхдаа л Лу ноёнтон болон Лу хатагтайн зүрх сэтгэлийг байлдан дагуулчихлаа. Лу ерөнхийлөгч түүнтэй гэрлэхийн тулд хотын төв дэх барилга, Лу группын хувьцаа, Швейцарийн цайзыг нүд ирмэхийн зуур өгөх гэж байна.

Зочин: Тийм ээ, Шэнь ноёнтон. Ирээдүйд бидний талаар Лу ноёнтонд сайн үг хэлж туслаарай.

Шэнь Ээж: Манай Шинъяо бол ач тустай хүүхэд. Тэр тэнэг эгч Шэнь Жян Юэ-гээсээ өөр. Түүнийг буцааж авсан нь үнэхээр гай болсон.

Лу ерөнхийлөгч ухаалаг хүн болохоор манай Шинъяог сайн гэдгийг мэдэж байгаа.

Эр: Ийм хүчирхэг хүргэнтэй... та үнэхээр азтай юм.

Шэнь Ээж: Хахаха! Тэгэлгүй яах вэ. Шэнь Жян Юэ, чи бүх насаа Африкт өнгөрүүлэх болно. Энэ их хөрөнгө чинээ, нэр төр эцсийн эцэст манай Шэнь гэр бүлийнх.

 

Хөтлөгч: Хүндэт зочид оо, халуун алга ташилтаар Лу группын Лу Чинчуань ерөнхийлөгч болон түүний хамгийн хайртай сүйт бүсгүй, Шэнь Жян Юэ авхайг угтан авцгаая!

Шэнь Аав: Юу?

 

Шэнь Аав: Шэнь Жян Юэ! Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи Африкийн уурхайд байх ёстой биш үү?

Ээж: Тэр энд байна... Тэгвэл бид өчигдөр орой хэнийг явуулчихсан юм бэ?

Шэнь Жян Юэ: Мэдээж таны хайртай охин Шэнь Шинъяог.

Шэнь Аав: Байж боломгүй юм! Лу ерөнхийлөгч өө, Шинъяо хаана байна?

Лу: Та өөрөө зохицуулаагүй юм уу? Яаж надаас ингэж асууж чадаж байна аа?

Аав: Юу? Шинъяо үнэхээр тэр шөнө явсан гэж үү?

Ээж: Энэ бүхэн энэний буруу.

Чи Шинъяог гэмтээсэн байна! Чи сольчихсон байна, тийм үү?

Шэнь Жян Юэ: Би юу ч хийгээгүй. Тэр өөрөө буруутай.

Шэнь Аав: Шэнь Жян Юэ, чи муу ач мэддэггүй амьтан! Бид чамайг 10 жил өсгөсөн. Чи бидэнд ингэж хариулж байгаа юм уу? Чи Шинъяод атаархаж, түүнийг алахыг санаатайгаар хүссэн. Чи түүний хэн болохыг хулгайлж, эрийг нь булаалаа.

Хөөе, хүмүүс ээ, хараарай! Энэ бол хорон санаатай эмэгтэй! Тэр Лу хатагтайг мөргөсөн. Одоо миний охин Шинъяог гэмтээхийг хүсэж байна. Тэр бол хэрэгтэн! Хаха!

Лу Чинчуань: За болно. Өнөөдөр би та нарт миний гэргийг доромжилбол ямар төгсгөл ирдэгийг мэдрүүлэх болно.

Шэнь Ээж: Лу ерөнхийлөгч өө, тэр хичнээн гэмгүй харагдаж байгааг хараач. Тэр багаасаа асрамжийн газарт байсан. Тэр Шинъяог гэмтээсэн. Тэр зүгээр л Лу гэр бүлийг өөртөө авахыг хүсэж байна.

 

Лу Ээж: Дуугаа тат. Та хоёр чонон зүрхтэй амьтад юм аа! Одоо хүртэл энд хар цагааныг ялгахгүй байна уу? Намайг мөргөсөн жинхэнэ алуурчин бол та нарын хайртай, дээрэнгүй охин Шэнь Шинъяо. Би бараг л амь насаа алдах дөхсөн.

Харин та нар, адгуус шиг аав ээж! Өргөмөл охиноо хамгаалахын тулд төрсөн охиноо хэрэг хүлээлгэж, шорон руу түлхсэн байна.

Аав: Та юу гэж хэлэв ээ?

Ээж: Таны сайн охин Шинъяо шоронд хүн зохицуулж, түүний гарыг хугалж, нүүр амыг нь өвтгөж, биеийг нь шарх сорви болгосон. Жян Юэ-гийн бие дээрх сорви бүр бол танай Шэнь гэр бүлийн хийсэн бузар үйл.

Шэнь Ээж: Энэ... Энэ байж боломгүй юм!

Лу Ээж: Би ийм удаан амьдрахдаа аав ээж байх эрхгүй ийм хүмүүсийг үзсэнгүй. Жян Юэ-г асрамжийн газраас авчирсан нь зүгээр л тэр зохисгүй охиныхоо өмнөөс гай гамшиг хаах гишгүүр болгохын тулд байж. Энэ хоёр алгадалт бол миний болон Жян Юэ, ач нарын минь төлөөх алгадалт. Та нар эцэг эх байх эрхгүй!

Одоо Лу гэр бүлийн эдлэнгээс тонилцгоо. Хүүгийн минь чухал өдрийг битгий завааруул. Сайн охин минь, битгий ай.

Шэнь Жян Юэ: Ээж ээ, баярлалаа. Миний төлөө байсанд маш их баярлалаа.

Лу Ээж: Тэнэг хүүхэд минь, гэр бүлийн хүмүүс хоёр зан гаргадаггүй юм. Үүнээс хойш ээж нь чамд хайртай байх болно. Лу гэр бүл бол чиний гэр. Хэн чиний үсэнд дахин гар хүрэх гэж зүрхлэх юм бол түүнтэй үхэн үхтэлээ үзэлцэх болно.

Та нарыг сэргээхийн тулд цохилоо. Нүдээ нээж хар. Энэ хүүхдийг хар. Тэр сайхан сэтгэлтэй, ухаалаг, ачлалтай. Тэр асрамжийн газарт өссөн ч та нарын торгон дунд өсгөсөн охиноос зуу дахин илүү. Тэр танай гэр бүлд 10 жил байхдаа ямар нэгэн гомдол хэлж байсан уу? Юуны төлөө тэмцэж байсан бэ? Тэр зүгээр л сайн сурч, ирээдүйд та нарын ачийг хариулахыг л хүссэн. Гэтэл та нар яав? Адгуус шиг аав ээж ээ! Ийм сайн охиныг хайрлаж мэдэхгүй байж, могой шиг зүрхтэй, хорон санаатай эмэгтэйг эрдэнэ мэт атгаж байж. Хэлж байгаа зүйлээ сонс доо.

Шэнь Ээж: Энэ байж боломгүй юм! Шинъяо багаасаа л аймхай байсан. Тэр бүр машин ч барьж чадахгүй...

Лу Чинчуань: Баримт нотолгоо байна. Манай Лу гэр бүлийг тэнэг гэж бодоо юу? За, хүн ир. Эднийгэндээс гарга. Үүнээс хойш хот даяар мэдээ тарааж Шэнь гэр бүлийг бүрмөсөн дампууруулах болно.

Шэнь Аав: Ааа, үгүй, үгүй! Лу ноёнтон, бид буруугаа мэдлээ. Гуйя, биднийг уучлаарай!

Лу Чинчуань: Та нарын тэр шөнө учруулсан өвдөлтийг би зуу дахин илүү төлүүлэх болно. Дампуурлаа хүлээж бай.

Шэнь Аав: Аа, Жян Юэ... Аав нь буруугаа мэдлээ. Ээж нь уучлалт гуйж байна. Юэюэ, аав чинь өөхөнд сохорсон байж.

Ээж: Ээж нь буруугаа мэдлээ. Ээж нь хүн биш, хараал ид. Тэр муу хүүхдэд хууртчихаж. Чамайг ингэж их зовсныг ээж нь мэдээгүй. Жян Юэ, гуйя, Лу ноёнтонд хэлж өгөөч.

Шэнь Жян Юэ: Гуйх хэрэггүй. Та нар тодорхой харж байна уу, үүн дээр миний гарын үсэг байна. Бас та нарын зөвшөөрөл байна. Би энэ харилцаа таслах бичигт гарын үсэг зурсан учраас Шэнь гэр бүл болон та хоёртой надад ямар ч хамаагүй болсон.

Шэнь Аав: Жян Юэ, бид үнэхээр буруугаа мэдлээ. Тэр үхмэл охины гүтгэлгийг сонсох ёсгүй байж.

Ээж: Тийм ээ, бид нэг гэр бүл шүү дээ. Бид цусан төрлийн холбоотой. Чи ийм хэрцгий байж болохгүй. Биднийг авраач дээ.

Шэнь Жян Юэ: Би хэрцгий гэнэ ээ? Цусан төрлийн хамаатан садан... Та нарын амнаас ийм үг гарах нь үнэхээр инээдтэй юм. Энэ бүх жилүүдэд та нар надад зуу дахин их хохирол учруулсан. Тэр үед яагаад биднийг цусан холбоотой гэж хэзээ ч бодоогүй юм бэ? Би Шэнь гэр бүлд та нарт доромжлуулж байхад яагаад намайг гэр бүлийн гишүүн гэж бодоогүй юм бэ?

 

Шэнь Ээж: Чи одоо манай цорын ганц охин шүү дээ. Бид ирээдүйд чамд хоёр дахин их сайн хандах болно.

Аав: Тийм ээ, Жян Юэ, бид нэг гэр бүл.

Шэнь Жян Юэ: Бид дахиж гэр бүл биш. Миний гэр бүл энд байна.

Лу: Тийм ээ. Үүнээс хойш Лу гэр бүл бол чиний гэр. Бид чиний гэр бүл. Харин тэд чамд ямар ч хамаагүй. Аваад яв.

 

Лу ээж: Сайн охин минь, гашуун бүхэн дуусаж, сайхан бүхэн ирлээ.

 

Back to episodes Go home