Киноны нэр: Нарны дуулал
Дүрийн танилцуулга:
1. И Мисул - эмэгтэй 20 настай, дуулдаг
2.Чу Уггён- эмэгтэй 20 настай, Мисулын найз, үсчин болохыг хүсдэг
3.Ким Минжүн - эрэгтэй 21 настай, Мисулын найз залуу, жүжигчин болохыг хүсдэг
4.Аав - эрэгтэй 50 орчим настай, Мисулын аав
5.Ээж - эмэгтэй 50 орчим настай, Мисулын ээж
Текст: КСЕРОДЕРМА ПИГМЕНТОЗУМ ХАМ ШИНЖ НЬ ХЭТ ЯГААНД ТУЯАНД ӨРТӨХ ҮЕД АРЬСНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХЭД ХҮРГЭДЭГ ХОВОР ТӨРЛИЙН ӨВЧИН ЮМ. НАС АХИХЫН ХЭРЭЭР НҮДНИЙ АГШИЛТ, ГАВЛЫН МЭДРЭЛИЙН ЭМГЭГ ЗЭРЭГ ОЛОН ТӨРЛИЙН ХҮНДРЭЛҮҮД ИЛЭРДЭГ. ЭНЭ ӨВЧНИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХ АРГА ОДОО ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ БАЙНА. НЭРГҮЙ НАР МАНДАХААС ТАВАН МИНУТЫН ӨМНӨ НАРНЫ ДУУЛАЛ
Дүүргийн эгч 1: Жимсчин залуу!
Ким Минжүн: Сайн байна уу? Та юу авах вэ?
Дүүргийн эгч 1: 10,000 вонд алим авъя.
Ким Минжүн: 10,000 вонд алим.
Дүүргийн эгч 1: Шинэхэн харагдаж байна шүү. Өнөөдрийн ажилд нь амжилт.
Ким Минжүн: За, баяртай.
И Мисул: Чи одоо бүүр бусдын гэрт зөвшөөрөлгүй ордог болж ээ.
Чу Уггён: Бусад аа? Наад үгэнд чинь гомдож байна шүү. Юу вэ? Чи одоо хэдий болтол ингэж нууцаар харах гээ вэ? Түүнтэй нэг ярилцаж үзвэл яасан юм бэ?
И Мисул: Нар гарсан байгааг харахгүй байна уу?
Чу Уггён: Тэгвэл тэрийг ч болтугай өмсөөд гарахгүй юу?
И Мисул: Үхмээр байна уу?
Чу Уггён: Бачимдаад л хэлж байна шүү дээ. Хэрвээ тэр энд ирэхээ больчихвол яах болж байна аа? Түүний нэр, утасны дугаарыг ч мэдэхгүй биз дээ? Ядаж хэдэн үг солиод үзвэл яасан юм?
И Мисул: Яаж? Ирж байна...
Чу Уггён: Мисул аа! Мисул аа! Мисул аа! Мисул аа!
И Мисул: Юу гэж байна? Нэр нь хэн гэж байна? Утасны дугаар нь?
Чу Уггён: Би асуухаа мартчихаж.
И Мисул: Юу?
Чу Уггён: Чамд хэлэхэд жаахан эвгүй л юм. Яаж ч бодсон, чамаас илүү над шиг эгдүүтэй хүнд дуртай юм шиг байна аа.
И Мисул: Гэнэт юу солиороод байгаа юм бэ?
Чу Уггён: Үүнийг хар л даа. Би... жимс харж байгаа дүр үзүүлж байсан чинь... гэнэт яриа өдөж байна лээ.
Ким Минжүн: Ямар жимсэнд дуртай вэ?
И Мисул: Тэгээд?
Чу Уггён: Тэгэхээр нь... "Би чавганд дуртай" гэсэн чинь...
Ким Минжүн: Өөр шигээ хөөрхөн жимсэнд дуртай юм гээч?
И Мисул: Тэгсэн гэж үү?
Чу Уггён: Харин тийм ээ. Чамд бүүр санаа зовчихлоо.
Ээж: Мисул аа, бууж ирээд жимс ид!
Чу Уггён: Ээж чинь ирчхэж. За аа, очиж байна аа! Та ирчихсэн үү?
Ээж: Уггён ирчхээ юу? Сайн юм бол, хамт тоор идэцгээе.
И Мисул: Яагаад ийм их тоор авчхаа вэ?
Ээж: Урд жимсний машинаас авсан юм Худалдаачин залуу нь ямар ч гоё үгтэй юм. Надаас "Эзэгтэй та, ямар жимсэнд дуртай вэ?" гэж асуухаар нь би "Тоор жимсэнд дуртай" гэсэн чинь... Эзэгтэй тань шиг...
И Мисул: "Тань шиг хөөрхөн жимсэнд дуртай юм гээч" гэсэн үү?
Ээж: Тийм ээ! Гэхдээ чи яаж мэдсэн юм бэ?
И Мисул: Чи үнэхээр итгэмтгий юм. Ядаж худалдаад авчихгүй дээ.
Чу Уггён: Үгүй дээ... Надад арай өөрөөр хэлсэн дээ... Эгч ээ, би угаагаад өгье.
Ээж: Ганцхан надад тэгж хэлээгүй байх нь ээ? Чи ямар жимсэнд дуртай гэсэн юм?
Чу Уггён: Чавга.
Ээж: Чавга аа?
И Мисул: Хөөе... Түр шалгая.
Аав: Юу? Шалгалт аа?
И Мисул: Архи уучхаж.
Аав: Юун архи яриад байгаа юм бэ?
И Мисул: Тэгвэл ийшээ нэг үлээчих. Үлээгээч ээ, ах аа! Үлээ! Дахиад, дахиад, дахиад, дахиад! Тийм ээ! 0.05. 30,000 вон өг.
Аав: Хариулт өгөөрэй.
И Мисул: Уучлаарай, задгай мөнгө алга...
Аав: Алив ээ...
И Мисул: Жинхэнээсээ байхгүй ээ...
Аав: Хөөе, хөөе, хөөе... Тэгвэл ганц дуу ч болтугай дуулж өг.
И Мисул: Юун дуу вэ? Больж үз.
Аав: Дуулвал 10,000 вон нэмнэ. Дуулаарай, дуулаарай! Дуулаарай, дуулаарай! . Дуулаарай, дуулаарай, дуулаарай.
И Мисул: Яг ганцхан дуу шүү.
Аав: Ямар их үнэд ордог юм бэ? Хань аа, нааш ир. Алга ташилт!
И Мисул: ♪ Бид бие биеэсээ хол байгаа ч гэсэн ♪ ♪ Би чамайг өөрийн бодолдоо төсөөлнө ♪ ♪ Энэ шөнийн тэнгэрт санаандгүй чиний төрхийг ♪ ♪ Миний зүрх сэтгэлд шингэн алга болно ♪ ♪ Чамтай хамт байхдаа ♪ ♪ Би ойлгодоггүй байсан ♪ ♪ Надад яг юу хамгийн үнэ цэнтэй вэ гэдгийг ♪ ♪ Чамтай хамт өнгөрүүлсэн цаг мөч бүхнийг ♪ ♪ би анзаараагүй байж ♪ ♪ Өнөө орой ч гэсэн хоёр гараа нийлүүлэн залбирна ♪ ♪ Өнөө орой ч гэсэн хоёр гараа нийлүүлэн залбирна ♪
Аав: Хөөх...
И Мисул: Аав уйлаад байгаа юм уу?
Аав: Энэ дуу надад ээжтэй чинь болзож байсан үеийг санагдуулаад байдаг юм аа. Мисул, чи байна аа? Гэртээ ганцаараа дуулж байгаа чинь авьяас чадвараа дэмий үрээд байгаа юм шиг санагдаж байна. Илүү олон хүмүүст сонсуулах хэрэгтэй юм биш үү?
И Мисул: Хэрэггүй ээ. Сайн дуулдаг хүмүүс зөндөө л байдаг.
Аав: Үгүй ээ, үгүй, үгүй. Аавынхаа ярихыг нэг сонс л доо. Хэрвээ чи хүсэх л юм бол аав нь бүх талаар нь дэмжинэ...
И Мисул: Хэрэггүй ээ. Би түрүүлээд унтлаа.
Аав: Мисул аа, аавынхаа хэлэхийг нэг... Мисул аа!
Ээж: Хэрэггүй ээ, хэрэггүй.
Ээж: Мисул аа, юу хийж байгаа юм?
И Мисул: Унтах гээд л...
Ээж: За, сайхан амраарай.
И Мисул: За, ээж та ч гэсэн сайхан амраарай.
Дүүргийн эгч 1: Жимсчин залуу ирчхээ юу?
Ким Минжүн: Сайн байна уу?
Дүүргийн эгч 1: Харагдаагүй удсан байна шүү.
Ким Минжүн: Ажил ихтэй байлаа. Та юу авах вэ?
Дүүргийн эгч 1: Тоор.
Ким Минжүн: Тоор уу?
Дүүргийн эгч 1: 10,000 вонд авъя.
Ким Минжүн: За, ойлголоо. Энэ...
Дүүргийн эгч 1: Зөндөө мөнгө олоорой.
Ким Минжүн: За аа, баяртай.
И Мисул: Хөөе, хөөе! Жимсний машин!
Ким Минжүн: Юу болсон бэ?
И Мисул: Нөгөө... Нөгөө... алим өгөөч...
Ким Минжүн: Энэ... Алимд их дуртай бололтой.
И Мисул: Аан, нөгөө... Дүүргийн хүмүүс энэ машины алим их амттай гэхээр нь...
Ким Минжүн: Гэхдээ тэгж гүйх шаардлагагүй байсан шүү дээ. Маргааш бас дахиад л ирнэ.
И Мисул: Би өдрийн цагаар боломжгүй л дээ... Ажилдаа явдаг юм аа.
Ким Минжүн: Аан, тийм байх нь...
И Мисул: Уучлаарай, би заавал энэ машинаас жимс авмаар байгаа юм л даа. Орой ирж байж болох уу?
Ким Минжүн: Нөгөө... орой надад хийх өөр ажлууд их байдаг юм л даа. Уучлаарай, тэгвэл дараа уулзъя. Хэрэг гарвал залгаарай. Би боломжтой үедээ хүргэж өгч байя.
И Мисул: Баярлалаа.
Чу Уггён: Тэгээд дугаарыг нь авчихсан гэж үү дээ?
И Мисул: Тийм.
Чу Уггён: Золиг чинь, бодож байсан шиг чадварлаг юм гээч?
И Мисул: Би одоо яах вэ? Шууд сэтгэлээ илчилчих үү?
Чу Уггён: Галзуурах нь ээ, галзуурах нь. Ганц ч үерхэж үзээгүйгээ зарлах гээ юу? Ийм үед л өөртөө татах хэрэгтэй шүү дээ.
И Мисул: Өөртөө татах аа?
Чу Уггён: Түүнийг өөрийн сэтгэл татам байдлаараа галзууруулах хэрэгтэй.
И Мисул: Сэтгэл татам байдал?
Чу Уггён: Алив, нэг харъя. Болж байна. Эхлээд үсний засалтаас чинь эхэлцгээе!
И Мисул: Чи өөрөө юу?
Чу Уггён: Надад итгэ. Би итгэхийн аргагүй гоё болгож өгье. Нааш ир, нааш ир!
И Мисул: Хөөе, хөөе, хөөе!
Чу Уггён: За, одоо эхэллээ шүү. Нүдээ аниач. Үс орлоо шүү дээ.
И Мисул: Дуусчихсан уу? Би нүдээ нээлээ шүү.
Чу Уггён: Байз, байз... Түүхэн явдал учир гурав тоолоод нүдээ нээнэ шүү, ойлгосон биз?
И Мисул: Ойлголоо. Нэг... хоёр...
Чу Уггён: Эгч ээ, сайн сууж байгаарай. Хэсэг хугацаанд уулзаж чадахгүй юм шиг байна шүү!
Ээж: Юу?
И Мисул: Гурав! Хөөе, муу Чу Уггён!
Ким Минжүн: Удаан хүлээсэн үү? Энэ...
И Мисул: Баярлалаа. Энэ төлбөр...
Ким Минжүн: За, тэгвэл амтархан идээрэй.
И Мисул: Нөгөө... Үүнийг аваад... Үгүй ээ, уугаад яваач. Ажил ихтэй юм шиг харагдаад би хийсэн юм.
Ким Минжүн: Ингэх шаардлагагүй юм сан... баярлалаа. Их дуртай бололтой.
И Мисул: Юу?
Ким Минжүн: Алиманд. Уржигдар нэлээн ихийг авсан шүү дээ.
И Мисул: Аан... энэ алим үнэхээр амттай юм байна лээ. Эко газар тарьдаг болохоор юм болов уу?
Ким Минжүн: Шавьж устгагч цацчихсан байгаа шүү дээ.
И Мисул: Ямар хамаатай юм бэ? Амттай байхад л болно оо.
Чу Уггён: Уур амьсгал муугүй байна шүү.
И Мисул: Гэхдээ хэзээнээс эхэлж жимс зардаг болсон юм бол?
Ким Минжүн: Яасан?
И Мисул: Өмнө нь манай дүүрэгт жимс зардаг ах байсан юм.
Ким Минжүн: Аан, манай аав уу? Уг нь аавын ажил ч, бие нь тааруухан байгаа болохоор би түр хийж байгаа юм аа. Би яг үнэндээ өөр ажил хийдэг.
И Мисул: Тэгвэл юу хийдэг юм бэ?
Ким Минжүн: Юу хийдэг юм шиг байна? Миний царайг харахад л мэдэгдмээр юм.
И Мисул: Сайн мэдэхгүй байна...
Ким Минжүн: Тэгэх ёсгүй дээ. Дахиад нэг сайн хар даа.
И Мисул: Тамирчин?
Ким Минжүн: Үгүй ээ, дахиад сайн хар.
И Мисул: Арай...
Ким Минжүн: За?
И Мисул: Дээрэмчин юм уу?
Ким Минжүн: Ёстой нэг, хүн танихдаа үнэхээр муу юм аа.
И Мисул: Уучлаарай...
Ким Минжүн: Уучлалт гуйх хэрэггүй ээ. Удахгүй мэдэх болохоор сана зоволтгүй ээ. Тэгвэл өөрөө юу хийдэг юм?
И Мисул: Би юу? Би...
Ким Минжүн: Би нэг таах гээд үзэх үү? Эхлээд гараа өгч болох уу?
И Мисул: Гар уу?
Ким Минжүн: Тийм ээ, хүний гарыг нь хараад ямар ажил хийдгийг нь мэдэж болдог. Гоё гартай байхыг бодоход хүнд ажил бол хийдэггүй байх. Хүрч үзэж болох уу? Жаахан л...
Аав: Юу? Манай Мисул биш үү? Тэр муу хэн болоод манай Мисулын гарыг... Чи энд юу хийж байгаа юм бэ?
Чу Уггён: Ах аа, одоо дундуур нь орвол дуусаа л гэсэн үг. Цусан тулаан л болно гэсэн үг шүү дээ.
Аав: Юу яриад байгаа юм бэ?
Чу Уггён: Ах аа, нааш ир ээ, нааш ир.
Ким Минжүн: Зүүн гарын хурууны үзүүр жаахан эвэршсэн... Баруун гарын хумс л урт гэвэл гитар тоглодог байх нь.
И Мисул: Тийм ээ.
Ким Минжүн: Бас өмнө нь машин зогсоох хэмжээний чанга дуу гаргахыг бодоход тэр хэмжээний хоолойн цар хүрээ их гэсэн үг. Зөв хариулт бол гитар тоглонгоо дуулдаг, зөв биз?
И Мисул: Зөв!
Ким Минжүн: Тийм биз? Гэхдээ өмнө нь компанид ажилладаг гээгүй билүү?
И Мисул: Агентлаг.
Ким Минжүн: Тэгэхээр жинхэнээсээ дуучин болохоор бэлдэж байгаа юм уу? Ямар төрлөөр вэ? Дуу зохиож дуулдаг уу?
И Мисул: Нэг тиймэрхүү...
Ким Минжүн: Гайхалтай, би тийм төрөлд үнэхээр дуртай. Ким Гвансог, Ким Хёнчол... Жэйсон Мраз, Нора Жонс... бас Эд Ширан!
И Мисул: Би ч гэсэн бүгдэд нь дуртай.
Ким Минжүн: Нээрэн үү? Гэхдээ үнэхээр мундаг юм аа.
И Мисул: Юу нь?
Ким Минжүн: Хүмүүс одоо ийм төрлийн дуу хийхээ больсон. Ай-дол шиг мөнгө их олдоггүй гээд...
И Мисул: Мөнгөний төлөө биш ээ. Хийхийг хүссэн зүйлээ хийж амьдрах хэрэгтэй.
Ким Минжүн: Тийм биз дээ? Би ч гэсэн бас тэгж боддог! Хийхийг хүссэн зүйлээ хийж амьдрах! Ингээд харсан чинь хоёуланд нь төстэй зүйл их байна шүү... Нээрэн... хоёулаа нэгнийхээ нэрийг ч мэдэхгүй юм байна. Намайг Ким Минжүн гэдэг.
И Мисул: И Мисул.
Ким Минжүн: Танилцсандаа таатай байна, Мисул аа.
Чу Уггён: Мисул аа... Мисул байна уу? Байхгүй юм уу? Хаана байгаа юм бэ? Өчигдрийн талаар мэдмээр байхад чинь...
И Мисул: Мэдмээр байна уу? Мэдмээр байгаа ч гэсэн... тооцоогоо бол бодох ёстой биз дээ, тэ?
Чу Уггён: Хэрцгий хүүхэн...
И Мисул: Олон юм яриад байлгүй, цаашид яах ёстойг хэлээд өг.
Чу Уггён: Юу яах ёстой гэж? Тодорхой л байна шүү дээ. Цаадах чинь ая зохиож дуулдаг хүнд дуртай гэсэн биз дээ? Түүнд зориулж дуу дуулах юм биш үү?
И Мисул: Дуу юу? Яаж? Юу, юугүй гэнэт дуулаад унах нь ч хаашаа юм.
Чу Уггён: Мангар аа, тиймээс л санамсаргүй байдлаар уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу даа? Дуу дуулахаас өөр аргагүй нөхцөл байдал...
И Мисул: Дуулахаас өөр аргагүй нөхцөл байдал?
Ким Минжүн: Мисул аа?
И Мисул: Аан, ирчихсэн үү?
Ким Минжүн: Энд юу хийж байгаа юм бэ?
И Мисул: Би заримдаа орой гарч дуу дуулдаг юм... Агаар амьсгалангаа...
Ким Минжүн: Аан...
И Мисул: Яасан? Хачин байна уу?
Ким Минжүн: Үгүй дээ, тийм байж болно шүү дээ. Энэ.
И Мисул: Баярлалаа. Энэ...
Ким Минжүн: За, баярлалаа.
И Мисул: Нөгөө! Энэ хүртэл ирсэн юм чинь жаахан сууж байгаад явахгүй юм уу?
Ким Минжүн: Аан... за.
И Мисул: Энд суучих.
Ким Минжүн: Аан, за. Нэгэнт ирснийх нэг дуу дуулаад өг л дөө.
И Мисул: Гэнэт үү? Гэнэт тэгэхээр чинь бүүр сандарчихлаа. Ямар дуу дуулж өгөх үү?
Ким Минжүн: Юу? Өөрийнхөө сайн дуулдаг дуугаа л...
И Мисул: Би ихэнхийг нь сайн дуулдаг болохоор... Юу дуулдаг юм билээ?
Ким Минжүн: Нээрэн дуу зохиогч гэсэн шүү дээ. Зохиосон дуу байхгүй юу? Өөрийнхөө зохиосон дууг хамгийн сайн дуулна биз дээ?
И Мисул: Байгаа ч гэсэн... Хараахан хэнд ч сонгож үзээгүй байгаа.
Ким Минжүн: Тэгвэл бүүр сайн байна шүү дээ. Би сонсоод ямар байгааг нь хэлье.
И Мисул: Оронд нь шоолж болохгүй шүү.
И Мисул: ♪ Өдрийн төгсгөлд миний харанхуй өглөө эхэлнэ ♪ ♪ Хоосон гудамжинд хэнтэй ч болзоогүй ч ♪ ♪ Өдөр бүр гарч, гайхамшиг мэтийн зүйл мөрөөднө ♪ ♪ Ганцаардах шалгаан байхгүй ♪ ♪ Анхнаасаа хамт байсан дурсамж байхгүй ♪ ♪ Yellow day, намайг дулаан туяагаар бүрээч ♪ ♪ Хүрч чадахгүй тэр газартай ойртоход минь надад туслаач ♪ ♪ Yellow day, нарны үнэрийг надад мэдрүүлээч ♪ ♪ Түүнтэй адил тэр харцаар ♪ ♪ Yellow day, намайг дулаан туяагаар бүрээч ♪ ♪ Хүрч чадахгүй тэр газартай ойртоход минь надад туслаач ♪ ♪ Yellow day, нарны үнэрийг надад мэдрүүлээч ♪ ♪ Түүнтэй адил тэр харцаар ♪
И Мисул: Ямар байна?
Ким Минжүн: Жинхэнэ миний дуртай төрөл байна.
И Мисул: Нээрэн үү?
Ким Минжүн: Чи үнэхээр авьяастай юм аа.
И Мисул: Үгүй ээ, тийм сайн биш ээ.
Ким Минжүн: Дахиад өөр дуу байгаа юу? Өөр дуу ч гэсэн дуулаад өгөөч.
И Мисул: Тэгэх үү?
Ким Минжүн: Тэгье.
И Мисул: Гэхдээ... Жаахан шударга бус санагдахгүй байна уу?
Ким Минжүн: Юу нь?
И Мисул: Би ганцаараа байнга дуу дуулаад л... харин чи үзээд л...
Ким Минжүн: Аан, би хэтэрхий бүдүүлэг зан гаргачхаж уу?
И Мисул: Үгүй ээ, үгүй. Тийм биш. Өгч байгаа зүйл байвал ирэх зүйл ч бас байх нь...
Ким Минжүн: Болж байна. Тэгвэл би кинонд даая.
И Мисул: Кино юу?
Ким Минжүн: Тийм ээ. Нөгөөдөр орой завтай юу?
И Мисул: Би жаахан завгүй ч гэсэн... болж байна.
Ким Минжүн: Оронд нь дахиад нэг дуу дуулаад өгөөч.
И Мисул: Тэгэх үү?
Ким Минжүн: Тэг.
И Мисул: Юу дуулдаг юм билээ?
Ким Минжүн: Чадварлаг юм аа, чадварлаг юм.
И Мисул: Чадварлаг гэж үү?
Чу Уггён: Тийм ээ, уулзаад гурав хоногийн дотор өөрийн болгож байвал чадвартай л гэнэ шүү дээ. Тэгээд бас машинтай кино театр явъя гэсэн биз дээ? Энэ юу гэсэн үг байх вэ? Боломжийг ашиглах гээд байгаа юм биш үү?
И Мисул: Боломж оо? Тэгвэл арай...
Чу Уггён: Тийм ээ, маргааш чи анхны үнсэлтээ хийх нь ээ.
И Мисул: Одоо яана аа? Одоо яана аа?
Чу Уггён: Юу одоо яана аа гэж?
И Мисул: Үнсэлт... Чи сайн мэднэ биз дээ? Чи хийж үзсэн биз дээ?
Чу Уггён: Тийм ээ, сайн мэдэлгүй яах вэ? Уруулаа зулгартал хийж үзсэн шүү дээ. Ямар сайндаа миний урд шүд хүртэл хөдлөөд байх вэ дээ?
И Мисул: Яаж хийдэг юм бэ? Надад хэлээд өг л дөө.
Чу Уггён: Үгээр хэлээд нэмэргүй ээ. Зүгээр тохиолдвол өөрийн мэдэлгүй хийчихдэг юм аа.
И Мисул: Алдаа гаргавал яана аа? Болохгүй нь ээ. Бэлтгэл ч болтугай хийх хэрэгтэй.
Чу Уггён: Бэлтгэл ээ?
И Мисул: Нааш ир.
Чу Уггён: Ухаан орооч ээ, би Уггён байна аа, Чу Уггён!
Ээж: Охид оо, талх идээрэй...
И Мисул: Ээж...
Чу Уггён: Эгч ээ, таны бодож байгаа шиг зүйл...
Ээж: Зүгээр ээ, ээж нь бүгдийг нь ойлгоно.
И Мисул: Ээж... ээж, ээж, ээж! Ээж, тийм биш гээд байхад! Ээж ээ!
Чу Уггён: Яг анхны үнсэлтээ хийх шахлаа шүү...
Ким Минжүн: Кола.
Аав: Хаашаа явсан гэнэ ээ?
Ээж: Машинаар үйлчлүүлдэг кино театр. Жимсчин хүүтэй хамт болзоонд явсан.
Аав: Ёстой нэг... Одоо яана аа? Цагдаад мэдэгдэх ёстой юм биш үү? Мэдсээр байж яаж ингээд байж чадаж байна аа?
Ээж: 20 настай охин нь болзоонд явах гэж байхад би юу гэх байсан юм бэ?
Аав: Энэ хүн чинь... Мисулын бие муу ч гэсэн ингэж эрхлүүлээд байж болохгүй шүү дээ.
Ээж: Хань аа, яг одоо манай Мисулын хамгийн хөөрхөн үе. Бас хамгийн халуухан хайрлах үе нь. Ойлгохгүй байна уу?
Жүжигчин эр 1: Миний хүү их том болж. Ахынхаа нурууг хутгалах тухай хүртэл бодоод... Үнэхээр өөр болж.
Жүжигчин эр 2: Ах та л харин хөгширсөн бололтой. Араасаа хутгалуулж байгаагаа ч мэдэхгүй.
Жүжигчин эр 1: Чи үнэхээр эцсийг нь үзэх гээ юу?
Жүжигчин эр 2: Үүнийг би биш, ах та л шийдэх юм биш үү? Хавцлын ирмэг дээр байгаа нь би биш, ах та шүү дээ. Хурууны үзүүрээ хүргэх төдийд л уначих юм шиг байна даа.
Жүжигчин эр 1: Муу новш чинь...
Ким Минжүн: Тэр, тэр, тэр! Тэр, тэр, тэр! Гол дүрийн залуугийн ард. Бага зэрэг бүдэг харагдаж байгаа биз дээ?
Жүжигчин эр 2: Нэг их удаад хэрэггүй байх шүү. Манай хүүхдүүд их түргэн ааштай болохоор яахыг таашгүй шүү.
Ким Минжүн: Харсан биз дээ? Одоо намайг юу хийдгийг мэдсэн биз дээ?
Ким Минжүн: Ямар байна? Одоо би жаахан өөр харагдаж байна уу? Жаахан л хүлээчих. Удахгүй ардын жүжигчин болно шүү дээ. Бодоод байх нь ээ, бидний учирсан нь бас хувь тавилан шиг санагдахгүй байна уу?
И Мисул: Хувь тавилан?
Ким Минжүн: Тийм байгаа биз дээ? Удахгүй дуучин, жүжигчин болох хоёр хүн танилцсан байна шүү дээ.
И Мисул: Тийм ч юм уу?
Ким Минжүн: Бодоод үз дээ. Бүүр дараа нь бид шилдэг одууд болсон ч, сайн найзууд хэвээрээ байвал ямар гоё вэ? 10 жилийн дараа ч юм уу? Эсвэл 20 жилийн дараа? Яасан бэ?
И Мисул: Юу?
Ким Минжүн: Яасан бэ? Өөртөө итгэлгүй байгаа юм уу?
И Мисул: Үгүй ээ, тийм биш...
Ким Минжүн: Хэзээ нэг өдөр мөрөөдлөө биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй бай.
И Мисул: Нөгөө... уучлаарай. Хоёулаа ирээдүйн талаар ярихгүй байж болохгүй юу? Одоо цагийнхаа талаар л...
Ким Минжүн: Гэхдээ хүн ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй шүү дээ. Надад бол ёстой гоё байна, дараа нь...
И Мисул: Би... түрүүлээд явлаа.
Ким Минжүн: Юу? Гэнэт юу болсон бэ?
Аав: Одоо ирж байгаа юм уу?
И Мисул: Та яагаад гадаа байгаа юм бэ?
Аав: Жаахан агаар амьсгалсан юм. Гэхдээ болзоонд явсан хүний царай яагаа вэ?
И Мисул: Та яаж мэдсэн юм бэ?
Аав: Ээжээс чинь сонсчихсон.
И Мисул: Тийм үү?
Аав: Чи одоо том болчихсон юм чинь болзох тал дээр аав нь олон юм ярихгүй ээ. Гэхдээ тэр золигтоо хэлсэн юм уу? Чиний сэтгэлийг аав ойлгож байгаа ч, эртхэн хэлсэн нь дээр шүү. Тэгж байж л сэтгэл амар болзоно шүү дээ. Чи ч тэр, тэр золиг ч тэр.
И Мисул: Би өөрөө мэдье.
Ким Минжүн: Би буруу зүйл хэлчихсэн юм байх даа? Огт ойлгохгүй юм...
Текст: ӨНӨӨ ОРОЙ ЗАВТАЙ ЮУ?
Ким Минжүн: Би хийе. Яагаад гэнэт архи ууя гэсэн юм бол?
И Мисул: Чухал зүйл ярихдаа заавал архи уудаг гэсэн биз дээ? Надад чамд хэлэх зүйл байна.
Ким Минжүн: Юу юм?
И Мисул: Тэгэхээр... би... Тэгэхээр би байна аа... Минжүн аа, уу л даа. Хурдан, хурдан.
Ким Минжүн: Байзнаарай... Мисул аа, сая хэлэх зүйл байна гэсэн дээ?
И Мисул: Нээрэн тийм, би өнөөдөр маш чухал зүйл хэлэх гэж байсан шүү дээ. Тэр юу байлаа? Тийм ээ, саначихлаа! Яагаад надад тэгж хэлээгүй юм бэ?
Ким Минжүн: Юу гэж?
И Мисул: Намайг анх алим авахаар очиход... "Өөр шигээ хөөрхөн алиманд дуртай юм байна" гэж яагаад ганцхан надад хэлээгүй юм бэ?
Ким Минжүн: Тэр яагаад тэгсэн бэ гэвэл... Яг үнэндээ тэр чинь борлуулалтын...
Текст: НАР МАНДАХААС ТАВАН МИНУТЫН ӨМНӨ
И Мисул: Минжүн аа! Минжү аа, босоорой! Минжүн аа, Минжүн аа!
Ким Минжүн: Сэрчихсэн үү? Юу болсон бэ?
И Мисул: Хурдан харихгүй бол болохгүй нь ээ.
Ким Минжүн: Хүлээгээрэй, ухаан жаахан...
И Мисул: Хурдан харих хэрэгтэй байна аа!
Ким Минжүн: Яг юу болсон юм бэ? Мисул аа, хурдан суу! Мисул аа, хүлээ! Мисул аа! Мисул аа! Мисул аа, зүгээр үү? Хэл л дээ, Мисул аа?
Ээж: Мисул? Мисул яасан бэ?
Ким Минжүн: Дөнгөж сая орсон...
Аав: Чи муу новш, миний охиныг алах гээ юу?
Ким Минжүн: Үгүй ээ, үгүй... би зүгээр л...
Аав: Мисул аа! Мисул аа, зүгээр үү?
Эмч: Өөр шинж тэмдэг илрээгүйг бодоход азаар өвчин сэдрээгүй бололтой. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Цаашид илүү болгоомжтой байгаарай, за юу?
И Мисул: За...
Утасны дуут: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул та дохио дуугарсны дараа...
Туслах эрэгтэй: Захирал аа, тантай хүн уулзахаар ирсэн байна.
Чу Уггён: Алив ээ, сайн ид л дээ. Май, май. Хурдан идэж үз.
Ээж: Тийм ээ, Мисул аа, идэхийг хүсэхгүй байсан ч, жаахан ч гэсэн идчих. Дараа нь эм ууна шүү дээ. За... Аав нь ирж байх шиг байна. Явчхаад ирэв үү?
Аав: Тэглээ.
Ээж: Юу вэ? Дахиад архи уучхаа юу?
Аав: Би нэг сайн архины найзтай болоод хамт уучхаад ирлээ.
Ээж: Архины найз аа?
Аав: Би танилцуулах гээд дагуулаад ирсэн. Ороод ир. Энэ хүн бол... Мисулын ээж.
Ким Минжүн: Сайн байна уу?
Аав: Мисул аа, хаачих гэж байгаа юм бэ? Найз нь чинь ирчхээд байхад... Ид, ид.
Ким Минжүн: За.
Аав: Яагаад ганцаараа гараад ирэв ээ?
Чу Уггён: Хаалгаа онгойлгохгүй байна. Хүйтэн сэтгэлтэй гэдэг нь...
Ким Минжүн: Би өнөөдөртөө ингээд явъя даа. Оройн цагаар ирсэнд уучлаарай.
Аав: Уучлалт гуйгаад хэрэггүй ээ, би л харин санаа зовчихлоо.
Ээж: Дараа дахиад ирээрэй. Хамт хоол идье.
Ким Минжүн: За, баярлалаа.
Ким Минжүн: Тэгвэл ингээд явъя даа.
Аав: За.
И Мисул: Нөгөө... хүлээж байгаарай.
И Мисул: Ааваас бүгдийг нь сонсчихсон уу? Тийм ээ, би чамайг хуурсан юм. Гэхдээ албаар тэгээгүй юм шүү. Зүгээр л өөрийн мэдэлгүй... Ямартай ч намайг үнэхээр уучлаарай... Уучлалт гуйсан болохоор болсон биз дээ? Би түрүүлээд явлаа.
Ким Минжүн: Өөрийнхөө хэлэхийг л хэлчхээд явах гэж байгаа юм уу? Үнэндээ надад ч гэсэн чамаас нуусан зүйл байгаа.
И Мисул: Надаас уу? Юу юм?
Ким Минжүн: Уучлаарай.
Ким Минжүн: Би түүнийг авахыг хүсэж байна.
И Мисул: Тэр үү?
И Мисул: За.
Ким Минжүн: Амттай байна! Амттай байгаа биз дээ?
И Мисул: Амттай байна.
Ким Минжүн: Зүгээр үү?
И Мисул: Зүгээр ээ. Ийм зүйлээр үхэхгүй.
И Мисул: Энэ цахилгаан гитар.
Ким Минжүн: Догь юм аа.
И Мисул: Гоё юм бэ? Явъя. Хурдан явъя аа.
Ким Минжүн: Яасан бэ?
И Мисул: Хурдан явъя аа!
И Мисул: Тэгээд ирэх хавар сургуульдаа буцаж орох юм уу?
Ким Минжүн: Тийм ээ, энэ жил наймаа хийгээд мөнгө цуглуулж, шалгаруулалтад бас орж туршлага хуримтлуулна. Аавыгаа бас асрах хэрэгтэй.
И Мисул: Мундаг юм аа.
Ким Минжүн: Мундаг биш ээ.
И Мисул: Яагаад вэ? Над шиг насан туршдаа эцэг, эхээ зовоодог хүүхэд ч байна шүү дээ.
Ким Минжүн: Яагаад дэмий зүйл яриад байгаа юм бол?
И Мисул: Боль оо!
Ким Минжүн: Хоцорлоо. Хурдан явъя. Суучих. Ямар байна? Гоё байгаа биз дээ? Чи ч гэсэн ингэж тоглолт хийвэл гоё байхгүй юу?
И Мисул: Би яаж дээ?
Ким Минжүн: Чадна аа, хэдэн тоглолт хийхэд л юүтүбэ, инстаграм дээр шуугих байх шүү.
И Мисул: Тэгвэл гоё л байх. Гэхдээ надад тэр ч аймаар санагдаж байна.
Ким Минжүн: Юу нь аймаар гэж?
И Мисул: Хүмүүс миний дууг сонирхож эхэлбэл миний тухай ч бас сонирхож эхэлнэ шүү дээ. Тэгвэл миний өвчний талаар ч мэдэх нь ойлгомжтой. Тэгээд нэг өдөр... миний дуу биш, миний өвчинд л анхаарал хандуулна. Өдий хүртэл дандаа л тэгдэг байсан.
Ким Минжүн: Тэгвэл ингээд үзвэл ямар вэ?
Текст: СУВАГ НЭЭХ
И Мисул: Наранцэцгийн мансард. Болчихлоо. Сайн байна уу? Би хөгжимд хайртай, бас хичээнгүйлэн дуулдаг... Юун "Хичээнгүйлэн" бэ? Дахиад... Сайн байна уу? Би хөгжимд хайртай, бас дуу зохиож дуулдаг... Ичмээр юм бэ? Бас юун "Дуу зохиож дуулдаг" вэ?
Ким Минжүн: Бусад зүйлсийг огт тоолгүйгээр дуундаа л анхаарлаа хандуулаад үз. Энэ мэдрэмжээрээ дуулбал хүмүүст таалагдаж л таарна.
И Мисул: ♪ Хэрвээ би чиний хоёр нүд чинь байсан бол өөрөөсөө бусад бүх хүмүүсийг ♪ ♪ чиний эргэн тойрноос бүдгэрүүлэх байсан ♪ ♪ Хэрвээ би чиний хоёр чинь чих байсан бол, чамд сонсогдох дэлхийн бүх муухай үгсийг ♪ ♪ шүүж хаях байсан ♪ ♪ Хэрвээ би чиний уруул байсан бол, тэр үеийн тэр хүн биш ♪ ♪ би чиний анхны үнсэлтийг авах байсан ♪ ♪ Хэрвээ би чиний зүрх байсан бол, хамгийн хурднаар цохилоод ♪ ♪ би чиний анхны хайр чинь болох байсан ♪
Ким Минжүн: За, одоо харлаа шүү. Мисул аа, үүнийг хурдан хар даа!
Текст: ӨНӨӨДӨР АНХ УДАА ДУУГ НЬ СОНСОЖ БАЙНА. МАШ ИХ ТААЛАГДЛАА. АНХНЫ ХАЙРЫГ МИНЬ САНАГДУУЛЖ БАЙНА.
Ким Минжүн: Тэдэнд таалагдана гэж хэлсэн биз дээ?
Текст: ЭНЭ ДУУНД АЛЬ ХЭДИЙ НЬ ДУРЛАЧИХЛАА. ЯМАР ГОЁ ХООЛОЙТОЙ ЮМ БЭ? ҮНЭХЭЭР САЙН ДУУЛЖ БАЙНА. ХЭН ГЭДГИЙГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ҮНЭХЭЭР АВЬЯАСТАЙ ЮМ. ААВЫГАА ДУУРАЙСАН БАЙХ АА. ҮГҮЙ ЭЭ, ААВ БИШ ЭЭЖИЙГЭЭ ДУУРАЙСАН БАЙХ.
И Мисул: Хөөх, хөөрхөн байна уу?
Ким Минжүн: Баярлалаа.
Текст: ШИНЭ ДУУ БАЯРЛАЛАА, ЦААШИД Ч ГЭСЭН ДЭМЖЭЭРЭЙ.
И Мисул: 100,000 дагагч!
Ким Минжүн: 100,000! 100,000!
И Мисул: Би бас!
Текст: 100,000 БАЯР ХҮРГЭЕ.
Ким Минжүн: Баяр хүргэе, баяр хүргэе! 100,000 дагагчтай болсонд тань баяр хүргэе! Баяр хүргэе.
И Мисул: Баярлалаа. Бүгд чиний л ач.
Ким Минжүн: Битгий тэгж хэл ээ. Надад хийсэн юм байхгүй шүү дээ.
И Мисул: Үгүй ээ, анхнаасаа чи байгаагүй бол зориглож чадахгүй байх байсан.
Ким Минжүн: Хүн хөөргөөд байх юм. Болж байна, тэгвэл энэ боломжийг ашиглаад бүүр магтуулдаг юм уу? Хүлээж байгаарай. За.
И Мисул: Энэ юу юм бэ?
Ким Минжүн: Онгойлгоод үз.
И Мисул: Энэ чинь...
Ким Минжүн: Таалагдаж байна уу?
И Мисул: Таалагдалгүй яадаг юм бэ? Гэхдээ энэ аймаар үнэтэй байсан даа.
Ким Минжүн: Яагаад байна аа? Би чинь дүүргийнхээ жимсний хаан хүн шүү.
И Мисул: Тэгсэн ч гэсэн...
Ким Минжүн: Тийм их баяртай байвал нэг дуу дуулаад өгнө үү.
И Мисул: Ямар дуу дуулж өгөх үү?
Ким Минжүн: Сүүлд гарсан шинэ дууг. Надад тэр дуу үнэхээр их таалагдсан.
И Мисул: Тэр дуу юу? Ойлголоо.
И Мисул: ♪ Мэдэхгүй юм, бид нүд ирмэх төдийд л ♪ ♪ Жижигхэн өрөөнд гэнэт хоёулаа байгаа мэт ♪ ♪ Мэдэхгүй юм, надад энэ мэдрэмж яагаад таалагдаад байгаа юм бол? ♪ ♪ Бүх зүйл биднийг харж байна ♪ ♪ Одоо хоёулаа... нэгнээ хайрлах уу? ♪
И Мисул: Алив, нэг харцгаая.
Текст: ТҮҮНИЙ ТЭНГЭРЛЭГ ХООЛОЙ, МЭДРЭМЖИЙГ БИШИРЧ БАЙНА. ДОМОГ. СОНСОХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ. НАРАН ЦЭЦГИЙГ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭХ ЮМ ШИГ БАЙНА. ЦАРАЙГ НЬ ИЛ ГАРГААЧ. СҮМ ТЭР СҮМ ДАНЖИН ДҮҮРЭГТ БАЙДАГ СҮМ. МАНАЙ СУРГУУЛИАС Ч ГЭСЭН ХАРАГДДАГ. БАС МАНАЙ ДҮҮРЭГТ ИЙМ ЦЭНХЭР ЦОНХТОЙ БАЙШИНГУУД БАЙДАГ. ТЭНД АМЬДАРДАГ НЭГ ЭГЧ НАРНЫ ГЭРЭЛД ГАРВАЛ ҮХЭХ АЮУЛТАЙ ӨВЧТЭЙ ГЭСЭН. ЦУС СОРОГЧ ШИГ УУ? НАРНЫ ГЭРЭЛ ХАРВАЛ ШУУД ШАТААД ҮХЭХ ҮҮ? ҮХНЭ ГЭЖ ҮҮ ДЭЭ? ЖИНХЭНЭЭСЭЭ ЦУС СОРОГЧ ЮМ БИШ ҮҮ?
Аав: Энэ хүмүүсийг ёстой нэг...
Ээж: Мисул аа, гарах гэж байгаа юм уу?
И Мисул: Минжүнтэй уулзчихаад ирье.
Аав: Нэлээн оройтчихсон байна шүү дээ.
И Мисул: Удахгүй ээ.
Ээж: Мисул аа.
И Мисул: За?
Ээж: Зүгээр биз дээ?
И Мисул: Юу тэр вэ? Би явчхаад ирье.
Ким Минжүн: Зүгээр үү? Уучлаарай...
И Мисул: Юунд уучлалт гуйгаад байгаа юм бэ?
Ким Минжүн: Надаас л болж ийм зүйл болчих шиг боллоо.
И Мисул: Битгий тоо.
Ким Минжүн: Гэхдээ л энэ троллуудыг бүгдийг нь цагдаад өгчих үү?
И Мисул: Яасан? Намайг тэр троллуудаас болж амиа хорлоно гэж бодоо юу? Санаа зоволтгүй ээ. Үүнээс дор өвчин тусаад амиа хорлочхоогүй байна. Түр зуур чимээгүй баймаар байна.
И Мисул: Сайн байна уу? Би Наранцэцэг... Биш ээ. Намайг И Мисул байна. Өнгөрсөн хугацаанд та бүхэн надад их анхаарал хандуулсан шүү дээ. Тийм ээ, үнэн. Би Ксеродерма пигментозум гэх ховор тохиолддог өвчин туссан. Гэхдээ би өвчтэй болохоороо энэ сувгийг нээгээгүй. Хөгжимчин хүний хувьд өөрийн дуугаа хуваалцахыг хүссэн. Цаашид ч гэсэн энэ бодол маань өөрчлөгдөхгүй ээ. Яагаад гэвэл...
Мин Жиён: Сайн байна уу? Намайг Мин Жиён гэдэг. Таны үнэнч шүтэн бишрэгч. Бас би ч гэсэн Ксеродерма пигментозум өвчтэй. Өчигдөр коммент дундаас таныг надтай адилхан өвчтэй байж магадгүй юм байна гэж бодсон. Гэхдээ биш байгаасай гэж хүсэж байгаа ч, хэрвээ энэ үнэн бол... танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би өдий хүртэл ийм өвчтэй хүн юу ч хийж чадахгүй гэж боддог байсан. Би ч гэсэн өөрийгөө ямар нэгэн зүйл хийж чадна гэж итгэхээр шийдсэн. Одоо ч болтугай олохыг хүсэж байна. Миний хийхийг хүсэж байгаа зүйл болон хийж чадах зүйлсийг.
И Мисул: Яагаад гэвэл... дуугаараа дамжуулан над шиг бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар өгөхийг хүсэж байна. Тиймээс одоо би та бүхний өмнө нүүр бардам дуулах болно. Намайг дэмжиж, урам зориг өгөөрэй.
Чу Уггён: Энэ юм уу? Ямар гоё юм бэ?
И Мисул: Гэхдээ хүмүүс ирэх болов уу?
Чу Уггён: Зарлалаа баттай бичсэн биз дээ?
И Мисул: Тийм ээ.
Ким Минжүн: Жаахан хүлээцгээе. Хугацаа зөндөө байна шүү дээ. Эхлээд бэлдчихье.
Чу Уггён: За.
Ким Минжүн: Болчихсон уу?
Чу Уггён: Тийм ээ. Гэхдээ өөр юу хэрэгтэй юм бол?
Ким Минжүн: Хөгжмийн тавиур болон чанга яригч. Явцгаая.
Хамтлаг эр 1: Сайн байна уу, Мисул аа?
Хамтлаг эм 1: Сайн байна уу?
И Мисул: Намайг таньдаг юм уу?
Хамтлаг эр 2: Тэгэлгүй яах вэ? Үнэнч шүтэн бишрэгчид шүү дээ.
Хамтлаг эм 1: Таны дуугаар бид ковер хүртэл хийсэн шүү дээ.
И Мисул: Юу?
Хамтлаг эр 1: Бид хөгжмийн хамтлаг байгаа юм аа.
Хамтлаг эр 2: Аан, тэгээд байна шүү дээ... өнөөдрийн таны тоглолт дээр бид хамт тоглож болох болов уу?
И Мисул: Тэгвэл би үнэхээр их баярлана шүү.
Хамтлаг эм 1: Нээрэн үү?
Чу Уггён: Сайн байж чадна биз дээ?
И Мисул: Амжилт.
Ким Минжүн: Битгий сандраарай, амжилт.
И Мисул: Амжилт.
И Мисул: Сайн байна уу? Намайг И Мисул гэдэг. Миний анхны тайзны тоглолтод хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяртай. Эхлээд анхны дуу “Yellow Day” дууг дуулъя.
И Мисул: ♪ Өдрийн төгсгөлд миний харанхуй өглөө эхэлнэ ♪ ♪ Хоосон гудамжинд хэнтэй ч болзоогүй ч ♪ ♪ Өдөр бүр гарч, гайхамшиг мэтийн зүйл мөрөөднө ♪ ♪ Ганцаардах шалгаан байхгүй ♪ ♪ Анхнаасаа хамт байсан дурсамж байхгүй ♪ ♪ Yellow day, намайг дулаан туяагаар бүрээч ♪ ♪ Хүрч чадахгүй тэр газартай ойртоход минь надад туслаач ♪ ♪ Yellow day, нарны үнэрийг надад мэдрүүлээч ♪ ♪ Түүнтэй адил тэр харцаар ♪ ♪ Үүл халхалсан миний сэтгэлд ♪ ♪ Хавар ч үгүй, биеийн дулаан ч үгүй миний сэтгэлд ♪ ♪ ургах боломжгүй тэр ногоон навч ургасан нь ♪ ♪ Энэ магадгүй нар байхгүй байсан ч, амьдарч болох ертөнц байх ♪ ♪ Yellow day, намайг дулаан туяагаар бүрээч ♪ ♪ Хүрч чадахгүй тэр газартай ойртоход минь надад туслаач ♪ ♪ Yellow day, нарны үнэрийг надад мэдрүүлээч ♪ ♪ Түүнтэй адил тэр харцаар ♪
И Мисул: Миний зүрх одоо хүртэл хүчтэй цохилж байна. Бариад үз дээ.
Ким Минжүн: Хөөе, чи одоо гэнэт...
И Мисул: Яасан юм бэ? Бариад үз л дээ?
Ким Минжүн: Ёстой нэг...
Дүүргийн эгч 1: 64,000 вон мөн биз?
Ким Минжүн: Тийм ээ.
Дүүргийн эгч 1: Энэ.
Ким Минжүн: Баярлалаа.
Дүүргийн эгч 1: Сүүлийн үед их гоё зүйл тохиолдоо юу? Юу вэ? Болзоод байгаа юм уу?
Ким Минжүн: Тийм биш ээ.
Текст: - ӨНӨӨ ОРОЙ ЗАВТАЙ ЮУ? - ЯАСАН? ОЧМООР БАЙГАА ГАЗАР БАЙГАА ЮМ УУ? ЭНД ОЧИЖ ҮЗМЭЭР БАЙНА. ТЭГЬЕ. БИ ЗАХИАЛГА ӨГЧИХЬЕ.
Чу Уггён: Инээж байгааг нь хараад байгаарай. Болзохоосоо гадна сувагтаа бас анхаарал хандуул л даа.
И Мисул: Яасан юм?
Чу Уггён: Хар л даа. Хүмүүс шинэ дуу хэзээ орох юм гээд байна лээ.
И Мисул: Шинэ дуу?
Чу Уггён: Тийм ээ.
И Мисул: Байзнаарай. Үүнийг нэг сонсоод үз дээ.
Чу Уггён: Юу юм?
И Мисул: Нэлээн удаан яахаа мэдэхгүй байж байгаад саяхнаас үг бичиж эхэлсэн.
Чу Уггён: Тийм үү? Гарчиг нь юу юм?
И Мисул: Оддын хэлтэрхий.
Чу Уггён: Оддын хэлтэрхий? Дажгүй сонсогдож байна гээч? Хурдан сонсъё оо. Яасан бэ? Гоё л байна шүү дээ. Өмнө нь ингэж байгаагүй биз дээ?
И Мисул: Дахиад эхэлье.
Чу Уггён: Яагаад байгаа юм бэ? Гитар чинь эвдэрчхээ юу?
И Мисул: Би түр ариун цэврийн өрөө орчхоод ирье.
Аав: Бүх зүйл хэвийн биз дээ?
Эмч: Нөгөө... Мисул түр гарч байх уу?
И Мисул: Үгүй ээ, би ч гэсэн сонсоно.
Ээж: Ээжтэйгээ хамт гараад байж байя.
И Мисул: Үгүй ээ, ээж ээ. Би ч гэсэн сонсмоор байна. Эмч ээ, хэлж болно оо.
Ээж: Мисул аа, ээжтэйгээ ярилцъя л даа. Мисул аа!
Эмч: Өвчин хүндэрсэн бололтой. Саажилт эхэлж, тархи агших болно. Мөчний үзүүрээс эхлээд оюун ухаан руу хүртэл.
И Мисул: Тэгээд үхэх юм уу?
Эмч: Эмчилгээгээр аль болох хойшлуулах ч гэлээ, одоогийн байдлаар эмчлэхэд хүндрэлтэй юм шиг байна.
Текст: МИСУЛ
Утасны дуут: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул дохио дуугарсны дараа...
Текст: МИСУЛЫН ЭЭЖ
Ким Минжүн: Минжүн байна аа. Мисултэй холбогдож чаддаггүй ээ. Юу?
Ким Минжүн: Зүгээр үү?
И Мисул: Яах ч үгүй байна аа. Бас угаасаа л үхэх байсан шүү дээ.
Ким Минжүн: Чамд наад үг чинь тийм амархан байна уу? Чамайг ингэж хэлэх тоолонд надад ямар байдаг гэж бодож байна?
И Мисул: Битгий уйл аа. Битгий уйл гээд байна шүү. Хүн харвал чамайг үхэх нь гэж бодох нь.
Ким Минжүн: Битгий наад үгээ хэлээд бай л даа.
И Мисул: Ойлголоо. Ойлгосон болохоор уйлахаа боль.
Ээж: Бууж ирээд хоолоо идээрэй.
Аав: Та хоёр муудалцаа юу? Юу ч ярихгүй юм. За, идэцгээе. Хоолоо сайн идээд, хүчтэй...
И Мисул: Аав.
Аав: За?
И Мисул: Хүчтэй байхаа больж болохгүй юу?
Аав: Аан, за... Тайван ид. Минжүн ойрд шалгаруулалтад орохгүй байгаа юм уу?
Ким Минжүн: Аан, яасан юм бол?
Аав: Зурагтаар харалгүй удсан болохоор л...
Ким Минжүн: Саяхан нэг цуврал кинонд тоглосон л доо...
Аав: Тийм үү? Хэзээ гарах юм?
Ким Минжүн: Жаахан байж байгаад л...
Аав: Жаахан байж байгаад аа?
Ээж: Сайн юм болж. Тэгвэл жаахан байж байгаад бүгдээрээ хамт үзье.
Аав: Тэгье.
Ким Минжүн: Заавал тэгэх шаардлагагүй ээ.
Аав: Хамтдаа үзэх хэрэгтэй шүү дээ.
Ээж: Жинхэнэ жүжигчин шүү дээ.
Жүжигчин эр 1: Дэлбэрэхээс өмнө бид хурдан дуусгах хэрэгтэй. Энэ талаар хаан мэдвэл бид үүнээс мултарч чадахгүй шүү дээ.
Жүжигчин эр 2: Тэгэхээр чиний бодлыг нэг сонсъё.
Аав: Хэзээ гарах юм бэ?
Ким Минжүн: Удахгүй гарна аа.
Жүжигчин эр 2: Энэ баримтыг хулгайлсан хүнээс л асуух хэрэгтэй.
Дүүргийн эгч 1: Яг одоо тэр боолыг авчирч байцаа!
Жүжигчин эр 2: Мэдлээ!
Ким Минжүн: Би Мисулын өрөөнөөс утсаа авчхаад ирье.
И Мисул: За.
Ээж: Гараад ирлээ, гараад ирлээ!
Аав: Хөөе, Минжүн аа! Гараад ирлээ! Гараад ирлээ шүү!
Ким Минжүн: Одоо яана аа? Ямар ичиж үхмээр юм бэ? Та хоёр уйлаад байгаа юм уу? Тийм гунигтай үзэгдэл биш юм сан.
Аав: Золиг минь ээ, энэ одоо юу вэ?
Ким Минжүн: Би яасан юм?
Аав: Чи үнэхээр мэдэхгүй байгаа юм уу? Энэ муу чинь их бүдүүлэг золиг юм гээч? Чи муу!
Дүүргийн эгч 1: Чи муу! Боол байж эзнээсээ урваад зогсохгүй, манай гэрийн нууцыг хулгайлна гэнэ ээ? Амиа авч үлдмээр байвал чиний цаана хэн байгааг яг одоо хэл!
Ким Минжүн: Надад иргэдээ хануур хорхой шиг сордог эзэн хэзээ ч байгаагүй. Хэдий би энэ амьдралд дорд боол болж төрсөн ч, дараа төрөлдөө хурц сэлмээр та нарыг шийтгэх учир харцгааж байгаарай!
Жүжигчин эр 1: Энэ муу чинь!
Ким Минжүн: Түүхэн сэдэвт кинонд анх удаа тоглож байгаа юм аа. Уг нь үнэхээр сайн шүү.
Ээж: Яаж үүнийг зурагтаар цацдаг байна аа?
Аав: Ард иргэдийн цусыг хануур хорхой шиг сордог! Аймшигтай жүжигчин шүү.
Ким Минжүн: Одоо баларлаа шүү. Маргаашаас хүмүүс намайг шоолж эхлэх байхдаа? Зураг болгож эвлүүлээд л явж өгөх байх аа.
И Мисул: Тэгсэн ч гэсэн жүжиглэхийг хүсэж байна уу? Амжилтад хүрч чадахгүй ч байж магадгүй шүү дээ.
Ким Минжүн: Амжилт? Амжилтад хүрэхгүй байж магадгүй ээ. Бүтэлгүйднэ гэж бас айж байна. Гэхдээ хийхгүй байх шалтгаан хайгаад байвал дуусашгүй юм байна лээ. Намайг жүжигчин болно гэхэд бүгд ямар их эсэргүүцсэн гэж бодож байна? Царай муутай, нарийхан мөртэй, аялгатай ярьдаг Манай эмээг хүртэл ярьж байсан. Тэгээд үнэхээр их хичээсэн. Дасгал хийж биеэ хөгжүүлж, аялгаа хүртэл засаж эхэлсэн. Тэгээд анх удаа ганцхан мөр хэлэх үгтэй тайзан дээр гарсан чинь алга ташилтыг сонсоход дэлхийг бүхэлд нь авчихсан мэт л санагдсан. Тэр үед л жинхэнээсээ өөрийгөө амьд гэдгийг мэдэрсэн байх.
И Мисул: Надад ч гэсэн мэдрэгдсэн. Надад ч гэсэн өмнө нь мэдрэгдсэн.
Ким Минжүн: Аав нь юу авчирсан гээч? Бэлэг!
И Мисул: Ааваас анх удаа гитар бэлэгт аваад, чихээ ойртуулж үзсэн чинь... миний зүрхний цохилт сонсогдож байсан. Тэр үеэс хойш байнга гитар тоглож, дуулдаг болсон. Ядаж л би дуу дуулахдаа өөрийгөө өвдсөн гэдгээ мартаж чаддаг байсан. Үнэхээр их жаргалтай байсан юм. Чиний хэлсэн шиг, өөрийгөө амьд гэдгийг мэдэрсэн байх аа. Өөрийгөө амьд амьсгалж байна гэдгээ... Минжүн аа, би дуулмаар байна. Дуулмаар байна, эцсээ хүртэл. Үхсэн мэт амьдрахыг хүсэхгүй байна. Амьд байхдаа амьд байхыг л мэдэрмээр байна. Би чам шиг эцсээ хүртэл хичээхээр шийдлээ. Оронд нь надад амла. Би хажууд үргэлж хамт байна гэж.
Ким Минжүн: Би заавал чиний хажууд хамт байх болно.
И Мисул: Сайн байна уу? Бүгд сайн сууцгааж байсан биз дээ?
Хамтлаг эм 1: Бид бүгд сайн.
Хамтлаг эр 2: Чи ямар байна даа? Зүгээр үү?
И Мисул: Тийм ээ, та бүхний ачаар сайн байгаа. Юуны өмнө ингэж цугларсанд баярлалаа.
Хамтлаг эр 2: Зүгээр ээ. Харин ч бид ийм гайхалтай дууны нэг хэсэг болж байгаа нь нэр төрийн хэрэг.
И Мисул: Явуулсан хөгжмийн ноотыг бүгд харсан биз дээ?
Хамтлаг эм 1: Тийм ээ, үнэхээр гоё ая байна лээ. Жаахан л засвар хийчихвэл үнэхээр гоё болох байх.
И Мисул: Баярлалаа. Тэгвэл өөрийнхөө хэсгүүдээ тоглож үзэцгээх үү?
Ким Минжүн: Би ирлээ.
И Мисул: Түр хүлээж байгаарай. Тэгвэл дараагийн бэлтгэл дээр уулзацгаая.
Ким Минжүн: Баяртай.
Хамтлаг эр 1: Дараа уулзъя.
И Мисул: Ямар эрт ирээ вэ? Ажлаа яасан юм бэ?
Ким Минжүн: Сая үйлчлүүлэгчид олон болохоор бүгд зарагдчихсан.
И Мисул: Аан...
Ким Минжүн: Бэлтгэл хэр байна?
И Мисул: Дараа долоо хоногт нэг бэлтгэл хийгээд бичлэгтээ ороход болох юм шиг байна.
Ким Минжүн: Надаар хийлгэх зүйл байхгүй юу? Тусалмаар байх юм.
И Мисул: Чи аль хэдий нь тусалчихсан.
Ким Минжүн: Би юу ч хийгээгүй шүү дээ.
И Мисул: Тийм юм бий.
Ким Минжүн: Юу юм бэ? Хэл л дээ. Хурдан хэл л дээ.
И Мисул: Битгий.
Ким Минжүн: Юу битгий гэж? Хэл л дээ.
И Мисул: Хөөе!
Ким Минжүн: Юу юм бэ? Юу юм?
И Мисул: Болиорой!
Ким Минжүн: Хэлчих ээ.
И Мисул: Боль оо! Боль оо!
Ким Минжүн: Юу юм бэ?
И Мисул: Боль оо! Боль оо.
Аав: Минжүн ирсэн гэсэн үү? Аан... Хийж байгаагаа үргэлжлүүл дээ. Би сая юу гэчихсэн бэ? Энэ муу золиг чинь! Миний охиныг яаж байгаа чинь энэ вэ?
И Мисул: Энэ харагдаж байгаа шиг чинь биш ээ! Аав аа!
Ким Минжүн: Тийм биш ээ!
Чу Уггён: Сайн байна уу? Би бол... И Мисулын хувийн стилист Чу Окгён байна. Олон хүмүүс Мисулын юу хийж байгааг сонирхож байгаа байх аа. Мисул яг одоо хамтлагтайгаа хамт шинэ дуугаа бэлдэж байна. Мисул аа, мэндлээрэй.
И Мисул: Бүгдээрээ сайн уу?
Бүгд: Сайн байна уу?
И Мисул: Тун удахгүй гоё дуутай уулзацгаая!
Бүгд: Амжилт!
Чу Уггён: Дөнгөж сая И Мисулын менежер Ким Минжүн ирлээ. Минжүн аа, чи ч гэсэн нэг мэндлээч.
Ким Минжүн: Би зүгээр ээ.
Чу Уггён: За, удахгүй дахин уулзацгаая.
Хамтлаг эм 1: Тэгвэл дууны үг энэ долоо хоногт бэлэн болно гэсэн үг үү?
И Мисул: Тийм ээ, одоо түрдэг хэсгээ хийчихэд л болно.
Хамтлаг эм 1: За аа.
Хамтлаг эр 1: Гэхдээ энэ гол хэсэгт чавхдаст эсвэл найрал хөгжим нэмсэн нь дээр биш үү?
Хамтлаг эр 2: Тэгвэл бидэн зохион байгуулагч ч бас хэрэгтэй. Чуулганы тоглогчдод мөнгө их орно шүү дээ.
И Мисул: Тэгвэл илүү гоё ч гэлээ, нөхцөл байдлыг харгалзаж үзээд эхний ээлжид бид өөрсдөө минимал маягаараа хийцгээе.
Хамтлаг эр 1: Тэгье.
Хамтлаг эм 1: За.
Аав: Тэгэхээр Минжүн чи бүгдийг нь зохицуулна гэсэн үг үү?
Ким Минжүн: Тийм ээ.
Ээж: Чамайг ийм олон зүйл хийнэ гэж үнэхээр бодоогүй шүү.
Аав: Ёстой мундаг юм аа.
Ээж: Харин тийм ээ. Тэгээд хамтлагийн хүүхдүүд нь түрүүлээд оччихсон юм уу?
Туслах 2: Хамтлагийнхан ийшээ яваарай.
Аав: Хөөх...
Чу Уггён: Ямар гоё юм бэ?
Аав: Минжүн үнэхээр мундаг байна шүү.
Найруулагч: Мисул аа, танилцсандаа таатай байна.
Ээж: Сайн байна уу?
Аав: Сайн байна уу?
Найруулагч: Холоос ирэх гэж ядарсан уу?
И Мисул: Үгүй дээ. Хэцүү гуйлтыг зөвшөөрсөн танд баярлалаа.
Найруулагч: Үгүй дээ. Би чиний шүтэн бишрэгч шүү дээ. Харин найз залуудаа л баярлах хэрэгтэй. Тэр их хичээсэн шүү. За, тэгвэл эхэлцгээх үү?
Бүгд: Тэгье, тэгье.
Аав: Би энд сууна аа.
Ким Минжүн: Тэгвэл би энд.
И Мисул: Бос оо. Бүгд гадаа хүлээж байна.
Аав: Тэгэлгүй яах вэ? Гарцгаагаач ээ.
Ким Минжүн: Таныг сайн мэдэхгүй ч би энд сууж байсан нь...
И Мисул: Алив ээ. Хурдан босооч ээ, хурдал, хурдал.
Чу Уггён: Байз л даа.
И Мисул: Хурдан яв аа. Дууг дараа нь дуусахаар сонсоорой.
Аав: Гэхдээ аавыгаа ядаж...
Найруулагч: Хэтэрхий их сандрах хэрэггүй шүү.
И Мисул: За.
Чу Уггён: Эхэлчихсэн юм биш үү?
Ээж: Одоо яана аа? Одоо яана аа?
Аав: Юунд тэгж их сандраа вэ?
Ээж: Алдаа гаргах вий дээ гээд л...
Аав: Мисул өөрөө мэдээд сайн хийчих байх аа. Зөндөө л бэлдсэн шүү дээ.
Ээж: Гэхдээ л юу болохыг мэдэхгүй шүү дээ. Алдартай хүний урд дуулж байгаа юм чинь.
Аав: Алдаа гаргасан ч ер нь яадаг юм бэ? Мисул ямар мэргэжлийн хүн байгаа биш. Сонирхогч алдаа гаргаж болно шүү дээ.
Ким Минжүн: Мисул сонирхогч биш юм чинь санаа зоволтгүй ээ. Дуулах дээр бол мэргэжлийн. Дуу дуулахдаа хэнээс ч илүү чин сэтгэлээсээ хичээсэн. Яг л дэлхий ертөнцөд өөрийнхөө тухай ярьж байгаа мэт. Үнэхээр жаргалтай байдаг. Мисул өмнөхөөсөө илүү сайн байна байх аа.
Ээж: Сайн байна... За. Салхи их үлээж байна шүү.
Аав: Хальт гарсан чинь аймаар хүйтэн байна лээ.
Ээж: Өвөл болох нь ээ.
И Мисул: За, энэ.
Ээж: Энэ юу юм бэ?
И Мисул: Хавай руу аялах тасалбар. Өмнө нь надаас болоод далайн эрэг хүртэл очиж чадаагүй шүү дээ. Та хоёр яваад наранд биеэ сайхан ээгээд ир.
Аав: Чи ямар мөнгөөрөө ийм зүйл авдаг юм бэ?
Ээж: Хэрэггүй ээ, юун аялал вэ?
И Мисул: Авах эрх хангалттай байгаа болохоор хурдан авна уу. За. Хурдал л даа.
Чу Уггён: Энэ үнэхээр ховор шүү дээ. Чи яаж...
И Мисул: Үсчний шалгалтдаа заавал тэнцээрэй гэж өгч байгаа шүү, за?
Чу Уггён: Баярлалаа, найз аа. Чамаас өөр хүн байхгүй юм даа.
Аав: Тэгвэл бид чамд найдлаа шүү.
Ким Минжүн: За, санаа зоволтгүй ээ.
Ээж: Мисул бас биеэ бодоорой.
И Мисул: За, санаа зоволтгүй ээ, ээж ээ.
Ким Минжүн: Үүнийг тэгж их хийхийг хүссэн юм уу?
И Мисул: Тийм ээ, "Нартай өдөр найз залуугаа сугадаж алхах" энэ миний мөрөөдөл байсан.
Ким Минжүн: Өөр хүсэж байгаа зүйл байхгүй юу?
И Мисул: Харин ээ... Чамайг аз жаргалтай, эрүүл амьдраасай гэж хүсэж байна. Биелүүлж чадна биз дээ?
Ким Минжүн: Тийм ээ, өөр?
И Мисул: Жүжиглэлтдээ бас хичээгээрэй.
Ким Минжүн: За.
И Мисул: Хурдан шинэ найз охинтой болоорой.
Ким Минжүн: За.
И Мисул: Юу?
Ким Минжүн: Юу? Үгүй ээ, тийм биш. Тоглож байсан юм аа. Зүгээр үү? Хүчлэх хэрэггүй ээ. Явцгаая.
Охин 1: Мисул эгч мөн биз дээ?
И Мисул: Тийм ээ.
Охин 2: Бид таны шүтэн бишрэгчид!
Охин 1: Уучлаарай, хамт ганц зураг авахуулж болох уу? Ганцханыг?
Ким Минжүн: Би дараад өгье.
Охин 2: Баярлалаа.
Ким Минжүн: Нэг, хоёр, гурав! Энэ...
Охин 1: Баярлалаа.
Охин 2: Эгч ээ, хайртай шүү!
Охин 1: Хайртай шүү! Итгэж чадахгүй нь ээ!
Хүү 1: Бид ч гэсэн таны шүтэн бишрэгч байгаа юм аа. Хамт зураг авахуулж болох уу?
И Мисул: Аан, тийм ээ.
Ким Минжүн: Би дараад өгье. Нэг, хоёр, гурав!
Ким Минжүн: Тэгээд одоо ямаршуу байна вэ гэж үү? Үнэхээр их жаргалтай байгаа. Ямар мэдрэмж вэ гэвэл... үүлэн дээгүүр хөвж байгаа мэт мэдрэмж. Өлссөн хүүхэд ээжийнхээ сүүг ууж байгаа мэт. Эсвэл сонсголын бэрхшээлтэй хүн Бетховеныг аяыг анх удаа сонсож байгаа мэт. Үнэхээр их жаргалтай байгаа болохоор зүгээр байсан ч инээмээр санагдаж байна. Гэхдээ ингэж инээж байгаад... үнэхээр их жаргалтай байгаа болохоор нулимс гардан. Үнэхээр их жаргалтай байгаа ч, жаргалтай байгаа ч... Нулимс урсаад байх юм...
Туслах 3: Ким Минжүн!
Ким Минжүн: За?
Туслах 3: Найруулагч таны жүжиглэлтэд сайн байна гээд дахиад нэг уулзахыг хүсэж байна.
Ким Минжүн: Нээрэн үү?
Туслах 3: Удахгүй холбогдъё.
Ким Минжүн: Баярлалаа!
Ээж: Минжүнтэй холбогдсон уу?
Чу Уггён: Зурвас л үлдээсэн. Чухал шалгаруулалтай болохоор Мисул битгий хэлээрэй гэсэн юм.
Ээж: Сайн байна. Яалт ч үгүй, манай охин мөн дөө.
Ким Минжүн: Ах аа, жаахан хурдан яваад өгөөч.
Жолооч: За, ойлголоо.
Ким Минжүн: За, баярлалаа.
Нэвтрүүлэгч эмэгтэй: За, одоо сүүлчийн ялагчийг зарлах үлдээд байна. Энэ жилийн хамгийн их санал авсан дуу бол T.O.X хамтлагийн “One & Only”. Мөн сэтгэл хөдөлгөм түүхээр үзэгчдийн анхаарал татсаар байгаа И Мисулын "Оддын хэлтэрхий" шалгарлаа. Энэ жилийн хамгийн хүн үзэлттэй дууг... зар сурталчилгааны дараа зарлах болно. Гэхдээ Мисулыг ойрд ямаршуу байгааг мэдэж байгаа хүн байна уу?
Эмч: Амь насыг тэтгэх эмчилгээнээс татгалзсан өвчтөн болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хүлээж буй хүмүүсийг харгалзан үзэж, 2022 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 15 цаг 49 минутад өвчтөний бүх физик эмчилгээг зогсоож байна. Салах ёс хийнэ үү.
Ким Минжүн: Байна уу? Юу? Хаана гэсэн бэ?
Аав: Мисул аа...
Ээж: Ээжийнхээ охин болж төрсөнд баярлалаа.
Ээж: Охиндоо маш их хайртай шүү. Уггён аа, чи ч гэсэн хүрээд ир.
Эмч: Бид одоо амь насыг тэтгэх төхөөрөмжүүдийг салгах болно.
Ким Минжүн: Мисул аа... Би амласан ёсоороо шалгаруулалтаа сайн өгсөн. Тэгэхээр санаа зоволтгүй шүү, за юу? Үүнийг нэг сонсоод үз дээ.
Нэвтрүүлэгч эмэгтэй: Хүлээж байсанд баярлалаа. Өнөөдрийн ялагчийг зарлахаас өмнө, нэг мэдээг та бүхэнд дуулгах хэрэгтэй юм шиг байна. И Мисул маань яг одоо гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийж байгаа юм байна. Би ч мөн адил түүний шүтэн бишрэгчийнхээ хувьд гүн эмгэнэл илэрхийлж байна аа. Мөн маш олон хүмүүс сэтгэгдэл үлдээж байна. Нэг хүнийхийг та бүхэнд уншиж өгье. Хагацал үргэлж өвдөлт үлдээдэг ч, сайхан дурсамжуудыг бас үлдээдэг гэнэ. Бид түр салж байгаа ч, Мисулын бэлэглэсэн дуунууд бидэнд үүр мөнх үлдэх болно. Мисул ч гэсэн бидний дурсамжид үүрд мөнх орших болно. Ингээд энэ жилийн хамгийн их хайрлагдсан дууг сонсоцгооё. И Мисулын дуулсан "Оддын хэлтэрхий".
И Мисул: Дөнгөж саяхан гэрэлтсэн гэрэл Шөнийн харанхуй түүнийг залгиж орхино Одын хэлтэрхий минь хурдан том болоорой Өдөр бүр оддын хэлдэг үгс Өглөө болоход Хэн ч намайг танихгүй ч гэсэн Намайг үргэлж санаасай Тод гэрэлд нуугдаад чамайг харж байж Чиний амьсгалах чимээ сонсогдвол толгойгоо дээш өргөнө Учир нь чи үргэлж тэнд байх болно
Аав: За, хоолоо идэцгээе. Хань аа, хоолоо идье ээ.
И Мисул: Шөнийн тэнгэрт оддын хэлтэрхий бий Тэр шөнийг өчигдөр мэт тод санаж байна Од болно гэдэг нь
Чу Уггён: Баяртай, дахин үйлчлүүлээрэй!
И Мисул: Магадгүй чамайг олсон байх
Үргэлж санаж яваарай
Тод гэрэлд нуугдаад чамайг харж байж
Миний амьсгалах чимээ сонсогдвол толгойгоо дээш өргөөрэй
Учир нь би үргэлж тэнд байх болно
Миний дуу хоолой хүн бүрийн тэнгэрт хайлж
Жижигхэн намайг үргэлж дурсаасай
Тод гэрэлд нуугдаад чамайг харж байя
Миний амьсгалах чимээ сонсогдвол толгойгоо дээш өргөөрэй
Учир нь би үргэлж тэнд байх болно.
TRAILER
И Мисул: Би дуучин И Мисул байна. Би Ксеродерма Пигментозум гэх өвчинтэй.
Текст: БҮРХЭГ БАЙСАН МИНИЙ ӨДРҮҮД
Ким Минжүн: Хэрэгтэй үедээ холбогдоорой.
Текст: ЧИНИЙ АЧААР ГЭРЭЛТЛЭЭ
И Мисул: Би одоо яана аа? Шууд сэтгэлээ илчилчих үү? Дуу дуулж өгөх үү?
Ким Минжүн: Бидний энэ учрал хувь тавилан юм биш үү?
Текст: ОРОЙ БОЛГОН БИД
ХАЙРАНД УМБАДАГ
ЧИ БАЙГАА БОЛОХООР
И Мисул: Үхсэн мэт амьдармааргүй байна.
Текст: БИ Ч ГЭСЭН МӨРӨӨДӨЖ ЧАДНА
И Мисул: Надад амлаач. Миний хажууд үргэлж хамт байна гэж.
Текст: НАР ЖАРГАХААР УУЛЗАХААР ОЧЪЁ
Back to episodes Go home