Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 91
Нэр: Marty Supreme 12/03/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Марти- Марти Маузер теннисчин эр, гол дүрийн залуу
Марти ээж- жинхэнэ нэр нь Ребекка
Рэйчел-Марти уулздаг эмэгтэй
Ира-Рэйчелийн нөхөр
Муррей- Марти авга ах, гутлын дэлгүүрийн эзэн
Цагдаа эр- Нэр нь Сал гэж дуудагддаг, Муррейгийн таньдаг цагдаа
Нохойны эзэн эр- Өөрийн нэр нь Эрза
Бела-Мартигийн теннисийн тэмцээний хамтрагч Тед,
Лауренс- Марти тенниссийн клубын ажилчид
Бейли- Марти нэг багийн теннисийн тоглогч
Эндо-Мартитай эхний хэсэгт тоглодог Япон тоглогч
Лойд- Муррей дэлгүүрийн ажилтайн залуу
Уолли- Марти теннис клубын найз Кей- Мартитай унтсан эмэгтэй, алдартай жүжигчин, Роквелл эхнэр
Роквелл- Кей нөхөр, Роквелл Инк захирал
Галанис- Матригийн бизнесс хөрөнгө оруулагч эр
Дион- Галанисын хүү, Марти найз
Жүди- Марти хөрш хөгшин эм, Ребекка найз
Мерлэ- Кей менежер эр
Буудал эр- Нэр нь
Жимми Рам Сети- Теннисийн холбооны гишүүн эр
Марти: Хатагтай Мариан.
Мариан: Ес хагас байна уу?
Марти: Тийм, та азтай байлаа.
Мариан: Өө, бүр догдолчихлоо.
Марти: Сүүлийн хос. Гоё хөлийг чинь харцгаая. Баруун хөл зүгээр үү? Болж байна. Жийгээд өг.
Мариан: Хэт бариу байна.
Марти: Зүгээр дээ. За.
Мариан: Ес хагас мөн үү?
Марти: Тийм ээ, ес хагас.
Мариан: Өөр хэмжээ байгаа юу?
Марти: Үгүй, Керрибрукд байхгүй. Тийм болохоор л би Керрибрукд дургүй, яагаад гэвэл маш жижиг өмсгөлтэй. Хүүхэлдэйд зориулсан юм шиг л.
Мариан: Хэт бариу байна.
Марти: За, тайлчих. Санаа зоволтгүй. Та Вайталитиг туршиж үзсэн үү?
Мариан: Үгүй.
Лойд: Би одоохон.
Рэйчел: Өршөөгөөрэй? Уучлаарай. Би түүнээс гутал авсан юм, нүдний шилт.
Лойд: Марти.
Марти: За?
Лойд: Энэ эмэгтэй чамаас гутал авсан гэнэ.
Марти: Өө тийм. Та бор Мэри Жэйнс авсан биз дээ?
Рэйчел: Тийм ээ. Маш гоё.
Марти: Хэр байна даа?
Рэйчел: Дэлгүүрээс бүр өмсөөд гарсан.
Марти: За.
Рэйчел: Тэгээд хуучин гутлаа энд үлдээсэн.
Марти: За. Ямархуу гутал юм?
Рэйчел: Хоёр өнгөт өсгийтэй, оёдолтой.
Марти: Лойд, чи гутлыг нь харсан уу?
Лойд: Үгүй.
Рэйчел: Магадгүй та тэднийг өөр гутлын хайрцагт хийгээд буцааж тавьсан байж болох уу?
Марти: За. За. Манай ажилтан танд түр тусалбал зүгээр үү? Лойд. Чи Марианд туслаад өгөөч.
Лойд: Тэгье ээ, тэгье.
Марти: Агуулахыг шалгаад үзье. Нааш ир.
Рэйчел: Баярлалаа. Өршөөгөөрэй?
Марти: Лойд танд тусална. Вайталитиг аваад ир.
Мариан: За. Үнийг нь бодъё.
Лойд: Би одоохон. Үүнийг дуусгачихъя.
Мариан: За, баярлалаа.
Рэйчел: Яасан?
Муррей: Марти.
Марти: Өө, новш.
Муррей: Би чамд юм үзүүлэх гэсэн юм.
Рэйчел: Яачхав?
Марти: Удахгүй ээ. Доош суу.
Рэйчел: Яагаад суух ёстой гэж?
Марти: Юу байна даа?
Муррей: Марти, чамд юу авсныг хар даа.
Марти: Юу юм?
Муррей: Хараач.
Марти: Би юу харж байгаа юм?
Муррей: Эргүүл.
Марти: Менежер?
Муррей: Менежер.
Марти: Алив ээ, Муррей.
Муррей: Юу ч болсон Лойдод энэ тухай битгий хэлээрэй.
Марти: Юу гээч, би танд маш тодорхой хэлсэн. Би үл хүндэтгэх гээгүй. Та маш бахархмаар зүйл бүтээсэн.
Муррей: Би энэ тухай- - Би одоо энэ тухай яримааргүй байна.
Марти: Зогс. Зогс. Би нэг юм хэлье. Үүнийг хийж үзэх нь надад чухал байсан. Гэхдээ би гутлын худалдаачин биш.
Муррей: Би энэ тухай яримааргүй байна.
Марти: Би гутлын худалдаачин биш.
Муррей: Би энэ тухай яримааргүй байна, за юу?
Марти: Би яримаар байна, намайг буцаад ирэхэд энэ дуусна. Би буцаж ирээд үүнийг хийхгүй. Гэснээс мөнгөө одоо авч болох уу? Онгоцны тасалбараа авах хэрэгтэй.
Муррей: Хаалга барихад цалин тавина.
Марти: Би цайны цагаар аяллын агенттай уулзана.
Муррей: Цайны цагийн дараа чи буцаж ирэхгүй.
Марти: Намайг тэгж боддог юм уу?
Муррей: Тийм ээ.
Марти: Намайг яваад буцаж ирэхгүй гэж бодсон юм уу?
Муррей: Тийм ээ. Хаалга барихад цалин тавина, за юу?
Марти: Тийм үү?
Муррей: Тийм ээ, тийм. Баяртай.
Марти: Хайртай шүү. Алив.
Рэйчел: Байз. Намайг хүлээгээч.
Марти: Би чам дээр... Би чам дээр очих гэж байлаа.
Рэйчел: Үгүй ээ, Айра өвдчихсөн.
Марти: Байз, байз, байз. Би өвдөж болохгүй.
Рэйчел: Юу?
Марти: Би аваргын тэмцээнтэй.
Рэйчел: Үгүй ээ, хоолны хордлого. Хоолноос хордчихсон.
Марти: Чамайг ачаандаа нуучих юмсан.
Рэйчел: Би чамтай цуг явмаар байна.
ДУУ: ♪ Ялдам бүжиглэцгээе Хэсэгхэн бүжиглэе ♪ ♪ Диваажин хүлээж болно Бид тэнгэрийг ажиглаж байна ♪ ♪ Сайныг найдаж Мууг хүлээж ♪ ♪ Та бөмбөгийг хаях уу, үгүй юу? ♪ ♪ Залуугаараа үхэх Эсвэл мөнх амьдрах ♪ ♪ Бидэнд хүч байхгүй Гэхдээ бид "хэзээ ч" гэдэггүй ♪ ♪ Элсэнд сууж Амьдрал бол богино аялал ♪ ♪ Энэ бол гунигчдын дуу ♪ ♪ Энэ уралдаанд түрүүлэхийг төсөөлж байна уу? ♪ ♪ Алтан нүүрээ наранд ээж ♪ ♪ Удирдагчдаа магтан дуулж Бид ая дуугаа өргөнө ♪ ♪ Хөгжмийг тоглож буй... Солиотууд ♪ ♪ Мөнхийн залуу ♪ ♪ Би мөнхөд залуу баймаар байна ♪ ♪ Та үнэхээр мөнх амьдармаар байна уу? ♪ ♪ Үүрд бас мөнх ♪ ♪ Мөнхийн залуу ♪ ♪ Би мөнхөд залуу баймаар байна ♪ ♪ Та үнэхээр мөнх амьдармаар байна уу? ♪
Лоуренс: Араар. Араар. Араар. Урдуур. Урдуур. Урдуур. Араар. Араар. Араар. Урдуур. Урдуур. Араар. Араар. Тэгээд өлгөлт. Урдуур.
Зөөгч эм: Марти!
Марти: Яасан!
Зөөгч эм: Утас!
Марти: 20 минутын өмнө явчихсан гээд хэлчих!
Зөөгч эм: Би хараал идсэн зараач чинь биш! Утас аваад ярьж үз!
Марти: Чадахгүй. Уолли, наад цагаан юмаа тайл. Цагаан цамцны чинь наана цагаан бөмбөг харж цадахгүй байна.
Уолли: Больж үз. Чи бол хараал идсэн нарнаас бултагч.
Марти: Өө, тийм үү? Би чамд хайртай. Би чамд хайртай. Байна уу?
Жүди: Жүди байна.
Марти: Сайн уу, Жүди.
Жүди: Ээж чинь, хүнд өвдчихөөд байна.
Марти: За, тийм үү?
Жүди: Тийм ээ. Царай нь цонхийчихсон. Дэмийрээд байна. Чамайг асуугаад байна. Чи гэртээ ирэх хэрэгтэй.
Марти: Муу сонсогдож байна. Түргэн дуудсан нь дээр байх.
Жүди: Хэн түүнтэй явах юм?
Марти: Мэдэхгүй. Санаа зовж байгаагаараа та өөрөө явбал яасан юм?
Жүди: Түр байзнаарай. Тэр итгэхгүй байна.
Марти Ээж: Намайг амьсгалахаа больчихсон гээд хэлчих!
Жүди: Чадахгүй. Тоглоомтой юм. Би тэгж хэлэхгүй.
Марти Ээж: Намайг аваад эмнэлэг явлаа гээд хэлчих.
Жүди: За яах вэ. Би түүнийг эмнэлэг авч яваад хэр удахыг нь ч мэдэхгүй байж байя. Харин чи энд ирээд нөхөрт маань эмийг нь өгч шөнөжин хөлийг нь барь.
Марти Ээж: Намайг ухаан алдсан гэг.
Жүди: Өө, бурхан минь! Ээж чинь, ухаангүй болчихлоо. Чи одоо гэртээ заавал ирэх хэрэгтэй.
Ира: Байна уу?
Рэйчел: Сайн уу. Би удахгүй ээ.
Марти: Намайг яалгамаар байгааг чинь мэдэхгүй юм, Жүди. Би завгүй. Би цайндаа орж байна. Шивнэж байгаа нь сонсогдоод байна. Тэр яг хажууд чинь байна.
Жүди: Үгүй ээ, тэр ухаан алдчихсан.
Марти: Намайг залхааж эхэлж байна.
Ира: Хэнтэй ярьж байгаа юм?
Рэйчел: Өө. Хэнтэй ч яриагүй ээ. Зүгээр л Жүди бараг цаг гаруй яриад байхаар нь. Би чамд шөл авсан.
Ира: Хүв хүйтэн байна.
Рэйчел: Тийм ээ, дэлгүүрийн дараалал маш урт байсан.
Ира: Өө, тийм үү? Залгаад асуувал надад тэгж хэлэх үү?
Рэйчел: Итгэхгүй байгаа юм уу? Намайг худалч гэж байгаа юм уу? Утсаа аваад залга. Эхлээд Жүдиг ярихыг нь болиулах хэрэгтэй.
Ира: Өө, за. Хөөе Жүди, одоо ярихаа больж үз.
Марти: За, энэ бол энгийн холбооны зөвшөөрсөн бөмбөг. Цагаан дээр дагах гээд үз дээ. Бараг боломжгүй, тийм үү? Нүд чинь хөдөлж байгаа ч харагдахгүй байна. Би цагаан юм өмсчихвөл, бөмбөгийг харж чадахгүй. Одоо, улбар шар бөмбөг бодоод үз, хэн ч бодож байгаагүй. За тээр? Аль хэдийн дагаж чадаж байна. Нүдийг нь хараач. Нүд нь яаж байгааг хараач?
Дион: Тийм ээ, харж байна.
Марти: Илүү их анхаарсан харагдаж байна. Үүнийг л бид хиймээр байна. Яг одоо теннисэнд бөмбөг харах гэж заавал хар хувцас өмсөх ёстой, цагаан бөмбөгийг харах л гэж. Үүнийг хар. Энэ бол Тед Бэйли.
Галанис: Хэн юм?
Марти: Одоогоор дэлхийд чансаагаараа тэргүүлж буй тоглогч. Тэр бол Британийн аварга. Гэснээс би түүнийг ялчихсан. Одоо үүнийг хар. Жек Крамер, хамгийн шилдэг теннисчин. Ямар ялгаа байна?
Галанис: Цав цагаанаар хувцаслачхаж.
Марти: Цагаан хувцас өмсчхөж. Маш үзэсгэлэнтэй. Миний хувьд, энэ бол тансаг байдал. Энэ бол зиндаа. Үүнийг зарж болно.
Галанис: Марти, ийм тусгай бөмбөгт маш их зардал гарна шүү дээ.
Дион: Мэдээж тусгай байна. Энэ чинь шинэ залууд зориулсан шинэ бөмбөг. Энэ чинь Марти Сүпримийн бөмбөг, Марти Нормал биш.
Галанис: Гэхдээ хэр үнэтэй байх юм?
Дион: Үнэ нь хамаагүй. Бид энэ дээр горойж болохгүй.
Марти: Энэ нэртэй байх болно, ноён Галанис. Та дандаа мөнгө олохын тулд мөнгө үрнэ гэдэг, тийм үү?
Галанис: Надад аяга кофе аваад ир.
Дион: Үгүй ээ. Нарийн бичгээ кофенд явуул.
Галанис: Нанси завгүй ээ. Зүгээр л аваад ир.
Дион: Аав, бид эрчүүд шиг бизнес ярьж байна. Би танд аяга кофе авчрахгүй.
Галанис: Надад хараал идсэн кофе аваад ир!
Дион: Марти, чи кофе уух уу?
Марти: Үгүй ээ, зүгээр. Би кафен уухгүй байгаа.
Галанис: Сонсооч. Хүүтэй минь найзалж байгаад баярлалаа. Тэр хязгаарлагдмал. Тэр гучин настай. Одоо болтол надтай амьдардаг. Тэр юм хийж үзээгүй. Тэгээд тэр бизнес мэдэхгүй. Урсгал зардал гэж мэдэхгүй.
Марти: Түүнийг чадваргүй гэж бодохгүй байна, ноён Галанис. Жишээ нь та өөрийн бизнесийн амжилтыг хар л даа. Таны цусанд бий, тэгээд та түүнийгээ Дионд өгсөн. Зүгээр л хараахан сэрээгүй байгаа юм.
Галанис: Мэдэхгүй юм даа.
Марти: Ясандаа хүртэл итгээгүй байсан бол би таныг энд ингээд ятгаж байх байхгүй байсан. Би таны мөнгийг хүндэлдэг. Итгэхэд хэцүү гэдгийг мэднэ, гэхдээ надад итгэ, энэ тоглоом гадаадад цэнгэлдэх хүрээлэнгүүд дүүргэдэг. Америкийн Нэгдсэн Улсад ч бас дүүргэх нь цаг хугацааны л асуудал, Витийсийн хайрцаг дээрээс таныг харахаас өмнө.
Галанис: Би энэ бизнесийн талаар юу ч мэдэхгүй.
Марти: Тийм ээ, мэдэхгүй. Тиймээс л надад итгэх хэрэгтэй. Дараа долоо хоногт би Британийн Нээлттэйг хожсон анхны Америк хүн болно. Тэгээд би дэлхийн чансаагаар нэгт орно. Лаяф сэтгүүл энэ талаар нийтэлнэ. Лүүк сэтгүүл ч бас. Тэд бичихээс өөр аргагүй. Лүүк сэтгүүлийн редактор надад дуртай. Бүгд дуртай. Би Америкт энэ спортын нүүр царай болох маш онцгой нөхцөлд байна. Лойд!
Лойд: Би хааж байна.
Марти: Тийм ээ, харж байна. Авга ахтай уулзах гэж ирлээ.
Лойд: Тэр явсан.
Марти: Явчихсан? Юу гэсэн үг юм? Өнөөдөртөө юу?
Лойд: Ээжийг чинь эмнэлэгт хүргэх гээд.
Марти: Бурхан минь гэж. Тэр өвдөөгүй. Хөөе, Лойд, тэр надад өртэй. Өнөөдөр цалин тавих ёстой байсан.
Лойд: Магадгүй чи таван цаг цайндаа ороогүй бол түүнтэй уулзах байсан байх.
Марти: Амаа тат.
Марти Ээж: Сайн байна уу.
Марти: Та дээр сонсогдож байна. Их хурдан эдгэрч.
Марти Ээж: Амьд үлдэнэ ээ, чиний тусгүйгээр!
Марти: Хангалттай, ээж. Та Муррейтэй хамт байна уу? Үнэнээ хэл.
Марти Ээж: Үгүй. Тэр аялалдаа явсан байх.
Марти: Аялал? Ямар аялал?
Марти Ээж: Тэр амралтын өдрөөр Эстэрийг Кучерс руу авч явж байгаа. Гэхдээ би гуйсан бол тэр үлдэх байсан.
Марти: Та өвчтэй биш, ээж. Тэр миний нислэгийн мөнгийг өгөх ёстой байсан.
Марти Ээж: Тэр талаар би юу ч мэдэхгүй ээ, хонгор минь.
Марти: Үгүй ээ, та мэднэ! Би яагаад энд ажиллаж байгаа гэж бодсон юм? Би үүний төлөө л энд ажиллаж байсан.
Марти Ээж: Чиний юу гэх гээд байгааг ойлгохгүй байна.
Марти: Энэ юу гэдгийг мэдэх үү?
Марти Ээж: Юу?
Марти: Хорлон сүйтгэлт. Та намайг хорлож байна.
Марти Ээж: Өө больж үз. Чи л өөрөө өөрийнхөө амьдралыг сүйтгэж байна.
Марти: Наадах чинь юу юм?
Лойд: Юу?
Марти: Чи намайг үнэхээр чамайг дээрэмдэнэ гэж бодоо юу?
Лойд: Зүгээр л рефлекс.
Марти: Дээрэмдмээр байсан бол чи үхчихсэн байх байсан. Цусандаа холилдоод. Би хослолоо авахаар ирлээ. Аялалдаа тусгайлан зориулж авсан.
Лойд: Теннис тоглоход хослол хэрэгтэй гэж мэдээгүй юм байна.
Марти: Би зүгээр л Муррейн надад өгөх ёстой 700 долларыг авмаар байна.
Лойд: Тийм үү? Эсвэл яах юм?
Марти: Эсвэл би хөлийг чинь буудна.
Лойд: Чи тэгэхгүй.
Марти: Итгэлтэй байна уу?
Лойд: Намайг буудчихвал чи шоронд сууна.
Марти: За тэгвэл толгойг чинь буудчихъя.
Лойд: Чи тэгж ч чадахгүй.
Марти: Сонс, Лойд, би өөрийнхөө юмыг л авмаар байна. Би буцаж ирэхдээ арван дахин их шагналын мөнгөтэй ирнэ. Тиймээс нүдээ аниад миний мөнгийг өг, би бүр буцаж ирэхээрээ чамд 100 доллар өгье.
Лойд: Хэрэггүй ээ.
Марти: Лойд, алив ээ. Над руу хар. Хоёулаа чи намайг халагдахыг хармаар байгааг мэднэ. Чи энэ ажлыг надаас мянга дахин хичээнгүй хийж байгаа, тэгээд хар даа. Хар. Муррей надад үүнийг өгсөн. Эргүүл. Менежер. Би чиний дарга болно! Хэр шударга бус вэ? Би чамайг хүссэн үедээ халчхаж чадна. Би чамайг 4 хөллөөд шал угаа гэж хэлж чадна. Хэр санагдаж байна? Лойд, би яг одоо чам руу буу чиглүүлчихсэн байна. Би чамайг буудна гэж заналхийлж байна. Энэ бол жинхэнэ дээрэм. Миний хурууны хээ энд битүү байгаа. Эд бол баримт. Тиймээс сейфийг нээгээд, мөнгийг минь авахуул. Муррейтэй яриад яг юу болсныг хэлж болно. Намайг халуул. Хэрэг үүсгэ. Юу хүссэнээ хий. За юу?
Лойд: За.
Онгоцны үйлчлэгч: Май, эрхэм ээ.
Марти: Баярлалаа.
ДУУ: ♪ Миний дуртай цаг бол оргил ачааллын цаг ♪ ♪ Учир нь би тэр бужигнаанд дуртай ♪ ♪ Хүмүүсийн түлхэлцэхийг ♪ ♪ Би бүгдэд нь дуртай ♪ ♪ Ийм их хөдөлгөөнтэй ♪ ♪ Хаашаа явж байгааг нь ч мэдэхгүй ♪
Марти: Бид тусдаа өрөөнд байхгүй юм уу? Хөлдмөөр хүйтэн байна.
Зурагчин: Та нарыг нухацтай байгаасай гэж гуйх байна. Наашаа хар. Пакистан, ийшээ харах хэрэгтэй байна.
Марти: Байз, Япон энэ жил баг авчирсан юм уу? Харж байна уу?
Бела: Тийм ээ. Япончууд баг илгээсэн.
Марти: Аяллын хориг нь яасан юм?
Бела: Цуцалсан байх.
Марти: Дахиж байхгүй юу?
Зурагчин: За ноёд оо, одоо цохиуруудаа наашаа харуул. Маш их баярлалаа. За эхэллээ. Нэг. Хоёр. Гурав. Битгий хөдөл.
ДУУ: ♪ Гар барь ♪ ♪ Гар барь ♪
Шүүгч эр: Тоглолтын оноо, Маузер. Тоглолт, Маузер.
Марти: Чи намайг баруун хэтэрхий олон гаргасан. Зүүн шахах ёстой байсан юм.
Шүүгч эр: Оноо, Эндо. Оноо, Эндо.
Марти: Оноо хэд вэ?
Эндо: Арван ес, дөрөв.
Марти: Япон залуу юу?
Дасгалжуулагч эр: Тэр Япон Бэйлиг бут ниргэж байна.
Марти: Тэр юу ашиглаад байгаа юм? Яадаг цохиур вэ?
Дасгалжуулагч эр: Би мэдэхгүй ээ. Хэн ч мэдэхгүй.
Марти: Чимээгүй гэнэ үү?
Дасгалжуулагч эр: Сүнс шиг л!
Марти: Хөөх.
Шүүгч эр: Оноо, Эндо. Тоглолтын оноо. Сайн тоглолоо, Марти.
Марти: Сайхан тоглолоо.
Хөтлөгч эр: Тоглолт, Маузер. Стокгольмд болсон тэмцээний ялагчид...
Марти: Хөөе. Та Рам Сети мөн үү?
РамСети: Уучлаарай, түр хүлээж болох уу?
Марти: Та дургүйцэхгүй биз?
РамСети: Үгүй. Юугаар туслах вэ?
Марти: Зүгээр л сонирхсон юм, та хаана байрлаж байгаа вэ?
РамСети: Танд ямар хамаатай юм?
Марти: Би зүгээр л асууж байна, ямар зочид буудалд вэ?
РамСети: Холбооны бүх төлөөлөгчид Ритцд байрлаж байгаа.
Марти: Ритцд үү? Тийм гэж сонссон.
РамСети: Тийм.
Марти: Үүнийг зүгээр гэж бодож байна уу?
РамСети: Таны юу гэх гэснийг ойлгохгүй байна.
Марти: Тэд намайг хаана байрлуулсныг харсан уу?
РамСети: Асуудал байгаа юу?
Марти: Шулуухан хэлэхэд, ёстой хогийн газар.
РамСети: Таны өндөр шаардлагад нийцэхгүй байгаад хүлцэл өчье. Бид бүх тоглогчдыг байрлах газраар хангадаг, ноён Маузер. Миний мэдэх гомдол гаргасан ганц хүн бол та.
Марти: Та надтай жирийн нэг тоглогч шиг яриад байна. Надад сайн амралт хэрэгтэй, тэгж байж тэмцээнд ялна. Америк хүн ялбал энэ спортын ирээдүйд яаж нөлөөлөхийг та мэднэ. Би ширээний теннисэнд хэрэгтэй, ноён Сети.
РамСети: Америкийн холбоод ханд.
Марти: Америкийн холбоо гэж байхгүй. Холбоо гэж хоёр л хүн байгаа. Оршдоггүй зүйл.
РамСети: Тэр чинь миний асуудал биш.
Марти: Энэ бол таны асуудал. Би таны байрлаж байгаа газар байрламаар байна!
РамСети: Энэ яриа надад үнэхээр доромжлолтой санагдаж байна.
Марти: Та доромжлогдсон гэж үү?
РамСети: Тийм.
Марти: Би л доромжлогдсон! Та од тоглогчоо хархны нүх шиг газар байрлуулж байна!
РамСети: Хүлээлгэсэнд өршөөгөөрэй. За, Цейлон, Мексик рүү буцъя...
Сэтгүүлч эр 1: Сайхан зочид буудал байна. Их үнэтэй байх.
Марти: Тийм ээ, маш сайхан.
Сэтгүүлч эр 2: Холбоо байрлах зардлыг даадаг уу?
Марти: Зөвхөн од тоглогчдод.
Сэтгүүлч эр 2: Тийм үү? Хэд байх уу?
Марти: Од тоглогчид уу? Мэдэхгүй. Өөрийг хараагүй, тэгэхээр нэг.
Сэтгүүлч эр 3: Хагас шигшээд сандарч байна уу?
Марти: Сандрах ий? Клецкигийн эсрэг үү? Үгүй. Тоглоод байна уу?
Сэтгүүлч эр 4: Тэр сүүлийн гурван жил дараалж түрүүлсэн шүү дээ.
Сэтгүүлч эр 3: Тэр нэлээн нэр хүндтэй.
Марти: Надад ч гэсэн нэр хүнд бий. Би Клецкид Аушвицийн хийж чадаагүйг хийх болно. Ажлыг гүйцээнэ.
Сэтгүүлч эр 4: Есүс Христ.
Сэтгүүлч эр 3: Арай ширүүн үү, найз аа?
Марти: Зүгээр дээ. Би еврей. Би ингэж хэлж болно. Бодоод үзвэл би Гитлерийн хамгийн аймшигтай хар дарсан зүүд.
Сэтгүүлч эр 3: Яагаад?
Марти: Намайг хар. Би энд байна. Би амжилтад хүрсэн. Би оргилд байна. Би бол Гитлерийн ялагдлын эцсийн үр дүн. Тийм ээ, бичиж ав. Сайхан үг байна. Бич.
Сэтгүүлч эр 1: Сайхан үг.
Сэтгүүлч эр 5: "Гитлерийн ялагдлын эцсийн үр дүн." Итгэл нь таалагдлаа.
Марти: Миний зургийн доор тавь.
Сэтгүүлч эр 2: Гарал үүслийнхээ талаар бага зэрэг яриач.
Марти: Миний гарал үүсэл үү? Үгүй ээ, үнэндээ... Ээж маань намайг төрөхөд нас барсан. Аав харин намайг хоёр настайд орхиж явсан азгүй амьтан. Би Нью- Йоркийн асрамжийн газарт өсөж, нэг тамаас нөгөө тамд шилжсэн. Мэдээж хуулийн асуудалд орсон.
Сэтгүүлч эр 2: Тэр Кей Стоун биш үү?
Марти: Би түүгээр танигдмааргүй байна. Уучлаарай. Уучлаарай. Яасан?
Сэтгүүлч эр 3: Тэнд Кей Стоун байна.
Сэтгүүлч эр 4: Тэр байна.
Марти: Хэн юм?
Сэтгүүлч эр 4: 1930- аад оны кино жүжигчин. Боломжууд.
Марти: Боломжууд аа?
Сэтгүүлч эр 1: Сайн кино.
Сэтгүүлч эр 2: Тийм.
Сэтгүүлч эр 4: Хар хайрцаг.
Сэтгүүлч эр 5: Миний аав дуртай байсан.
Сэтгүүлч эр 3: Тийм. Тийм.
Марти: Алдартай байсан уу?
Сэтгүүлч эр 3: Маш алдартай.
Сэтгүүлч эр 1: Алдартай болоод алга болсон. Тэр байна.
Сэтгүүлч эр 2: Тэр л Холливуд. Тийм ээ. Мөн байна.
Сэтгүүлч эр 3: Яг мөн.
Сэтгүүлч эр 4: Нууртай холбоотой?
Сэтгүүлч эр 2: Сүүдэрт нуур.
Сэтгүүлч эр 1: Тийм ээ, сайн кино байсан.
Сэтгүүлч эр 2: Гайхалтай хөлт. Үнэхээр сайхан юм.
Сэтгүүлч эр 4: Надад боломж бий юу?
Марти: Дараагийн асуулт.
Кей: Байна уу?
Марти: Кей?
Кей: Мөн байна.
Марти: Сайн уу, Марти Маузер байна. Би Люкс өрөөнд байна. Өчигдөр таныг танхимд харсан.
Кей: За.
Марти: Бид харц тулгарсан. Би ярилцлага өгч байсан.
Кей: Санахгүй байна.
Марти: Би таны том шүтэн бишрэгч.
Кей: За. Танд яаж туслах уу?
Марти: Магадгүй. Би өрөөний цэсээс бүгдээс нь нэгийг захиалчихсан. Би ганцаараа бүгдийг нь идэж чадахгүй.
Кей: Аан. Тэгэхээр би таны өрөөнд очих уу?
Марти: Тийм ээ.
Кей: Магадгүй нөхрөө явуулбал дээр байх.
Марти: Тэгье ээ. Тэр дээшээ ирэг, би доошоо очъё.
Кей: Гайхалтай. Баярлалаа. Баяртай.
Марти: Хүлээ. Би үргэлжлүүлж яримаар байна.
Кей: Яагаад?
Марти: Би хэзээ ч жинхэнэ кино одтой ярьж байгаагүй.
Кей: Одоо ярьчихлаа. Таны төсөөлсөн шиг байсан гэж найдаж байна.
Марти: Би ч бас үзүүлбэр үзүүлдэг ухаантай юм.
Кей: Тийм үү?
Марти: Тийм. Итгэхгүй байна уу?
Кей: Би...
Марти: Та... юу? Айн?
Кей: Та жүжигчин гэж үү?
Марти: Тийм ээ. Таны өмнө Дэйли Мэйл байна уу?
Кей: Тийм ээ, байна.
Марти: За. 12- р хуудсыг нээ.
Кей: Аан... 12- р хуудас. За. Би энд яг юу харах вэ?
Марти: Дунд хэсэгт, төвд.
Кей: Аан. Энэ чи юу?
Марти: Тийм ээ, “сонгогдсон нэгэн.” Гоё зураг байгаа биз?
Кей: Ширээний теннис үү?
Марти: Би ширээний теннисчин. Би энд Британийн Нээлттэйд оролцож байгаа.
Кей: Чи хэдтэй юм?
Марти: Би хорин гуравтай.
Кей: Хорин гурав.
Марти: Тийм ээ.
Кей: Чи миний тоглосон нэг ч киног нэрлэж чадахгүй гэж мөрийцье.
Марти: Яагаад тэгж бодсон юм?
Кей: Учир нь би чамайг төрөхөөс өмнө жүжиглэхээ больсон.
Марти: Үнэхээр үү? Сонирхолтой юм.
Кей: Тийм.
Роквелл: Кэй, чи миний сахлын хутгыг хөлөө хусахад ашигласан уу? Мохчхож. Өөрийгөө зүсчихлээ.
Кей: Үгүй.
Марти: Тэр хэн бэ? Нөхөр чинь үү?
Роквелл: Хэн нэгэн нууцаар орж ирээд түлээ хагалсан байх.
Кей: Би утсаар ярьж байна.
Роквелл: Хөөх новш гэж. Хэнтэй?
Кей: Деббитэй.
Роквелл: Дебби. Дебби юу? Өөр юм олж хий гэж хэл.
Марти: Тэр явсан уу?
Кей: Тийм.
Марти: За. Та яагаад жүжиглэхээ больсон юм? Тэр тухай ярья.
Кей: Юу гээч, би одоо явах хэрэгтэй.
Марти: Жүжиглэхээ санаж байгаа биз дээ? Маргааш Уэмблид миний тоглохыг үз.
Кей: Би… би чадахгүй.
Марти: Алив ээ. Намайг дэлхийн дугаар 1 тоглогчийг хожихыг хар.
Кей: Би завгүй.
Марти: Тийм үү? Юу хийх гэж байгаа юм?
Кей: Нөхрийнхөө сурталчилгааны арга хэмжээнд очих ёстой.
Марти: Аан, за. Тэр юу сурталчилж байгаа юм?
Кей: Үзэг.
Марти: Үзэг ээ? Үнэхээр үү?
Кей: Үзэг.
Марти: Бичдэг үзэг үү?
Кей: Тийм.
Марти: Юу юм, тэр үзгийн худалдаачин юм уу? Байгаа өрөөгөө яаж төлж дийлэх юм?
Кей: Тэр Роквелл Инкийг эзэмшдэг.
Марти: Аан. За.
Кей: Тийм.
Марти: Би Роквелл Инкийг мэднэ.
Кей: Мэднэ гэдэгт итгэлтэй байна.
Марти: За. Тэгээд ямар арга хэмжээ юм?
Кей: Тэр Агата Кристиг номд гарын үсэг зуруулахаар Хэтчардсд урьсан.
Марти: Ёстой уйтгартай сонсогдож байна.
Кей: За. Бурхан минь. Яасан бэ?
Марти: Битгий таслаарай. Ганцхан л асуулт. Танай өрөө гудамж руу харсан уу эсвэл хашаа руу юу ?
Кей: Мэдэхгүй.
Марти: Зүгээр л хариул. Гудамж руу юу, хашаа руу юу?
Кей: Хашаа руу.
Марти: За. Цонхон дээр оч. Хэдэн давхарт байгаа юм?
Кей: Гуравдугаар давхарт байгаа байх.
Марти: Гуравдугаар давхар. Сайн байна. Гудамжны цаад тал руу хар. Ширээн дээр жимсний аяга тавьсан онгорхой цонх харагдаж байна уу?
Кей: Харагдаж байна.
Марти: Одоо юу болохыг хар. Би тэр аяган дотор алим гаргаж ирнэ. Хэрэв тэгвэл чи тэр уулзалтаа орхиод, намайг тоглохыг ирж үзнэ.
Кей: Үгүй, үгүй. Би юунд ч зөвшөөрөөгүй.
Марти: Чи зөвшөөрөх албагүй. Би яасан ч хийнэ. За юу? Нэг… хоёр… гурав. Би доор чамд тасалбар үлдээнэ.
Шүүгч эр: Оноо, Маузер. 20:5. Клецки Маузерт тоглолтоор хоёр тэгийн харьцаатай хожигдож байна. Тоглолт ба ялалтын оноо, Маузер.
Марти: Энэ дээр жаахан хөгжилдье.
Бела: За.
Марти: Хөгжилдье, за?
Бела: Ойлголоо.
Хөтлөгч эр: Гараа Клецкид шилжлээ. Оноо, Клецки. Сайн байна, ноёд оо. Баярлалаа. Клецки 6:20 дээр гаргаж байна. Маузер хоёр тэгийн харьцаагаар ялж байна. Дахин ноён Маузерт ялалтын оноо. Дахин таны гараа, Клецки. Оноо, Маузер! Маузер тоглолт болон учрааг 21:6 харьцаатай хожлоо. Гурав- тэг! Маузер финалд шалгарч, Японы Кото Эндотой тоглоно.
Марти: Хүссэнээ ав. Үнийг нь битгий тоо.
Бела: Чи юу авах гэж байна?
Марти: Би Бийф Веллингтон, амталгааны түрс авна. Цэсийн хамгийн үнэтэй нь учраас. Би Глобетроттерсийн тухай ахиад яримаар байна. Харлем Глобетроттерсийн тухай ахиад уу?
Бела: Тийм ээ.
Марти: Би сонирхолгүй гэдгээ хэлсэн.
Бела: Яагаад?
Марти: Би хиймээргүй байна.
Бела: Мөнгө сайн олно. Тэгээд дэлхий даяар аялна. Чи Венецэд очиж байсан уу?
Марти: Би завсарлагын үеэр үзүүлбэр үзүүлмээргүй байна. Хүмүүс бие засахаар явж байхад. Би түүнээс илүү.
Бела: Хүмүүс тэднийг хаа явсан газар нь хаан мэт хүндэлдэг, за юу?
Марти: Зөөгч хаана байна? Өршөөгөөрэй.
Үйлчлүүлэгч эм: Би үүнийг хийж байсан хүмүүс танина.
Марти: Өршөөгөөрэй.
Үйлчлүүлэгч эм: Энэ бол гайхалтай боломж. Бид үүнийг алдаж болохгүй.
Бела: Марти.
Зөөгч эр: За, эрхэм ээ. Би яаж туслах уу?
Марти: Сайн уу. Бид захиалга өгч болох уу?
Зөөгч эр: Мэдээж, эрхэм ээ. Би зөөгчийг дуудъя.
Марти: Түр хүлээ.
Зөөгч эр: За.
Марти: Өнөө орой Роквеллийн тооцоог би даана. Миний өрөөнд биччих. Люкс өрөө. Марти Маузер. Яг намайг гэдгийг хэлээрэй.
Зөөгч эр: Мэдээж, эрхэм ээ. Надад даатга.
Марти: Үгүй гэвэл битгий зөвшөөр.
Зөөгч эр: Тэгэхгүй.
Марти: Марти Маузер. Люкс өрөө. Очоод хэл.
Зөөгч эр: Ойлголоо, эрхэм ээ.
Марти: За. Над руу хар. Тийшээ битгий хар. Наашаа хар.
Бела: Роквелл гэж хэн юм?
Марти: Нэг тэнэг. Одоо хар. Аяндаа харж байгаа юм шиг. Тэр юу хийж байна?
Зөөгч эр: Тэр өмнө нь энд ирж байгаагүй, эрхэм ээ.
Бела: Тэр биднийг харж байна.
Марти: Үнэхээр үү?
Бела: Тийм.
Марти: За, надтай яриад бай. Ердийн бай.
Бела: Би чамайг дахин бодож үзээсэй гэж хүсэж байна. Бид гайхалтай баг болно. Би чамтай үүнийг хиймээр байна. Харлем Глобетроттерс дээр яагаад ингэтлээ гацчихсан юм?
Марти: Тэдний хийж байгаа зүйл үнэхээр гунигтай, за юу. Дэлхийн шилдэг тамирчид циркийн алиалагч шиг авирладаг. Тэр одоо юу хийж байна?
Бела: Тэр бидэн рүү ирж байна.
Марти: Ердийн бай. Тайван бай.
Бела: За, тэгье.
Роквелл: Өршөөгөөрэй. Би чамайг таних уу?
Марти: Үгүй. Үгүй байх.
Роквелл: Тэгээд чи манай ширээний бүх хоолыг даамаар байгаа юм уу?
Марти: Тийм ээ. Болох уу?
Роквелл: Яагаад?
Марти: Яагаад гэж юу гэсэн үг вэ? Шалтгаан хэрэгтэй гэж үү?
Роквелл: Өөрөөр асууя. Чи юу хүсээ вэ?
Марти: Би юу ч хүсээгүй. Зүгээр л жижигхэн талархал.
Роквелл: Талархал?
Марти: Тийм.
Роквелл: Яг юунд талархсан гэж?
Марти: Таны бүх бүтээгдэхүүнд. Үзэггүйгээр бид хаана байх вэ дээ?
Роквелл: Надад олон авьяас бий, гэхдээ хамгийн их бахархдаг нь худал яриаг хэдэн километрийн цаанаас таних чадвар.
Марти: Би чин сэтгэлээсээ хэлж байна.
Роквелл: Чи хаанахынх юм?
Марти: Нью- Йорк. Та?
Роквелл: Би ч бас Нью- Йорк. Чи юу хийдэг юм?
Марти: Би мэргэжлийн тамирчин.
Роквелл: Үнэхээр үү? Аль спорт?
Марти: Ширээний теннис.
Роквелл: Ширээний теннис ээ? Наадах чинь спорт юм уу?
Марти: Мэдээж. Би энд Британийн Нээлттэйд оролцож байгаа. Маргааш би бүр аваргын төлөө Японы эсрэг дүүрэн үзэгчдийн өмнө Уэмблид тоглоно. Би Америкийг төлөөлж байна.
Роквелл: Байз, Япон уу? Япон багтай ирсэн юм уу?
Марти: Би яг тэгж хэлсэн.
Роквелл: Аяллын хоригийг яаж давсан юм?
Марти: Учир нь ширээний теннис бол Азийн хамгийн хурдан өсөж байгаа спорт. Тэнд маш том. Танд энэ таалагдана. Тэдний барилтыг юу гэж нэрлэдгийг мэдэх үү?
Роквелл: Үгүй.
Марти: Үзэг барилт гэдэг.
Роквелл: Тэгээд?
Марти: Та үүнийг ашиглаж болно.
Роквелл: Юунд ашиглах юм?
Марти: Ямар нэг сурталчилгаанд. Та бизнес эрхлэгч шүү дээ. Намайг өршөөгөөрэй. Энэ бол миний хамтрагч, Бела Клецки.
Роквелл: Тантай танилцахад таатай байна. Чи ч бас ширээний теннисчин уу?
Бела: Тийм ээ. Би 1935- аас 1939 оны хооронд дэлхийн аварга байсан.
Марти: Дэлхийн аварга байсан. Өнөөдөр түүнийг би хожчихсон.
Бела: Тэр намайг хожсон. Гэхдээ тэр надаас залуу.
Марти: Би түүнээс илүү сайн, илүү авьяастай.
Роквелл: Энэ шивээсийг анзаарахгүй байж чадсангүй. Чи хорих ангид байсан юм уу?
Бела: Аушвиц- Биркенау. Тийм ээ. Яагаад асуусан юм?
Роквелл: Миний хүү та нарыг чөлөөлж яваад амь үрэгдсэн.
Бела: Харамсалтай байна.
Марти: Та нарыг Зөвлөлтүүд чөлөөлсөн гэж бодсон.
Бела: Тийм ээ.
Марти: Америкчууд биш.
Роквелл: Би шууд утгаар нь хэлээгүй. Тэр Өмнөд Номхон далайд алба хааж байсан.
Марти: Түүнд юу тохиолдсон юм?
Роквелл: Юу гэсэн үг юм? Тэр амь үрэгдсэн. Чамд инээдтэй байна уу?
Марти: Өө, үгүй дээ. Зүгээр л заримдаа сандрахаараа инээчихдэг юм. Санааг тань дээрдүүлэх бол маргааш би тэдний толгой дээр гурав дахь атомын бөмбөгийг хаяна.
Роквелл: Тийм ээ, ээж нь түүний өмнөөс ширээний теннис тоглож байгаад чинь их тайвширна байх.
Марти: Тийм том зүйл биш ч талархлаа. Түүнд— Тэр Нацистуудад бөмбөг салгаж өгдөг байсан. Надад ярьсан түүхээ хэл дээ—
Роквелл: Намайг хүмүүс хүлээж байгаа.
Марти: Байз, байз. Танд энэ түүх таалагдана. Хэл.
Бела: Сонсмоор байна уу?
Роквелл: Үгүй, гэхдээ ярь.
Бела: Үгүй дээ, хэл. Сайхан түүх. За, удахгүй ээ. Би хориход анх очиход намайг байшинд байрлуулсан. Аз болж нэг офицер намайг таньсан. Тэр 1935 оны Прагийн Дэлхийн аваргад намайг харсан байсан. Тэр жинхэнэ дэмжигч байсан. Үнэхээр том дэмжигч.
Роквелл: Чи тэгэхээр теннис тоглодог гээд амьд үлдсэн гэж үү?
Бела: Тэд миний ур чадварыг хүндэлсэн. Дараа нь тэд надад Эс Си бөмбөгийг яаж салгахыг заасан.
Роквелл: За?
Бела: Өглөө бүр тэд намайг бөмбөгнүүдтэй хамт ой руу явуулдаг байсан лагерийн захад, би зөвхөн өөртөө л хор хүргэж болох газар. Тэгээд нэг удаа, би нэг зөгийг дагасан.
Роквелл: Зөгий юу?
Бела: Зөгийн балны зөгий, үүр хүртэл нь дагасан. Тэгээд би бүх зөгийг утаж хөөсөн. Дараа нь үүрийг нь задлаад, балыг нь цээж, гар, хаа сайгүй түрхсэн.
Роквелл: Яагаад?
Бела: Учир нь тэр орой би өрөөнд хамт байсан хүмүүстээ миний биеэс бал долоож тэжээл авахыг зөвшөөрсөн.
Марти: Сүлд. Новш. Эндо, сонголт?
Эндо: Гараа.
Марти: Би тэр талд гаръя.
Хөтлөгч эр: Миний баруун талд…
Бэйли: Алив, Марти! Алив!
Хөтлөгч эр: …Америкийн Нэгдсэн Улсын Марти Маузер, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, түүний эсрэг, Японы Кото Эндо, эрэмбэгүй. Тамирчид таваас түрүүлж гурав хожих зарчмаар 21 онооны тоглолт тоглоно. Тоглолт бүр дор хаяж хоёр онооны зөрүүгээр ялагчийг тодруулна. Амжилт хүсье, ноёд оо. Чимээгүй байхыг хүсье.
Бэйли: За!
Шүүгч эр: Оноо, Эндо. 1:0.
Үзэгч эр: Алив, Америк!
Шүүгч эр: Оноо, Эндо. 2:0.
Үзэгч эр: Алив ээ, Марти!
Үзэгч эр 1: Алив, Марти!
Шүүгч эр: Оноо, Эндо. 3:0. Оноо, Эндо. 4:0.
Үзэгч эр: Алив ээ, Марти!
Шүүгч эр: Оноо, Эндо. 5:0. Гараа Маузерт шилжлээ. Оноо, Маузер. Ес арван ест гаргана. Оноо, Маузер. 10:19.
Бела: За, Марти!
Шүүгч эр: Оноо, Эндо. 20:10. Тоглолтын оноо.
Марти: Яв! Гарга.
Шүүгч эр: Оноо, Эндо. 21:10. Тоглолт, Эндо. Хоёр тэг тоглолтын харьцаатайгаар Эндо ялж байна. Оноо, Маузер. 18:16. Оноо, Маузер. 17:18.
Бэйли: Урагшаа, Марти! Алив!
Хөтлөгч эр: Гараа Маузерт шилжлээ.
Марти: Новш.
Шүүгч эр: Оноо, Эндо. 17:19.
Марти: Өө, новш.
Шүүгч эр: Оноо, Эндо. 17:20. Мөн учрааны оноо. Чимээгүй байцгаана уу. Чимээгүй. Тайвшир. Таны гараа, Маузер.
Үзэгч эр: Алив, Марти!
Марти: Новш. Үгүй, худлаа! Үгүй! Би яг одоо дахин тоглолт шаардаж байна, стандарт лигийн хатуу цохиуртай! Энэ бол хүлээн зөвшөөршгүй! Надад механик гар байсан бол яах вэ? Хэрэв би бөмбөгийг цавуудсан бол? Тэр зөв гэж үү? Тэр байнга дасгалжуулагчтай байсан! Энэ бүхнийг хүлээн зөвшөөршгүй! Би жинхэнэ ширээний теннис тоглодог! Жинхэнэ ширээний теннис! Итгэмээргүй. Итгэмээргүй.
Хөтлөгч эр: …Британийн Нээлттэй тэмцээний Япон аварга…
Марти: Хараал ид!
Хөтлөгч эр: …Кото Эндо!
Япон мэдээ: Япон улс 19 дэх Британийн Ширээний Теннисний Нээлттэй тэмцээнд яллаа. Номхон далайн дайн дууссанаас хойш анх удаа, Японы тамирчин дэлхийн тайзан дээр яллаа. Түүний нэр бол Кото Эндо. Японоос гарсан нэргүй энэ тамирчин Америкийн тэргүүлэгчийг ичээн, дараалан гурван тоглолтоор яллаа. 100,000 хүн түүнийг Токиод буцан ирэхийг хүлээж байсан гэж мэдээлжээ Гэвч ноён Эндо өөрийгөө баатар биш харин даруухан гар урлаач гэж хэлжээ. 16 настайдаа ноён Эндо Токиогийн их агаарын довтолгооны үеэр сонсголоо алдсан. Дуу чимээний саадгүйгээр тэр өөрийгөө тоглолтын хэмнэлд тааруулжээ. Ингээд ширээний теннисний нийгэмлэг бүхэлдээ Японд анхаарлаа хандуулж, энэ жилийн Дэлхийн аваргыг Токиод зохион байгуулахаар сонгожээ. Америк тамирчин нэр төрөө эргүүлэн авахын тулд заавал эргэн ирнэ. Гэхдээ Эндо талбайд ганцаараа гарахгүй. Түүний ард шинээр төрсөн үндэстний шийдэмгий зоригтой 84 сая хүн нэгдэнэ.
Марти: Милтон Роквелл нэр дээр захиалга байна уу?
Зөөгч эр 2: Уучлаарай?
Марти: Милтон Роквелл захиалга.
Зөөгч эр 2: Аан, Роквелл?
Роквелл: Сонсооч, Марти, намайг ширээний теннистэй танилцуулсанд би чамд хувиасаа баярлалаа гэж хэлмээр байна. Азид ямар том үзэгдэл болсныг би мэдээгүй.
Марти: Тийм ээ. Би мэднэ.
Роквелл: Японд ямар том гэдгийг!
Марти: Би чамд хэлэх гээд байсан юм. Маш том.
Роквелл: Би үүнийг намар тэнд хийх ажлуудын сурталчилгааны арга хэмжээнд оруулах талаар бодож байна.
Марти: Яаж? Юу бодсон юм?
Роквелл: Дэлхийн аваргын үеэр Эндо та хоёрын хооронд нөхөрсөг тоглолт зохион байгуулмаар байна. Чамд энэ санаа таалагдах байх гэж бодож байна. Тиймээс би чамд санал тавья. Би чамд мянган доллар төлнө. Токиогийн Империал зочид буудалд чамайг байрлуулна. Хэрвээ чи Нью- Йоркоос нисвэл миний хувийн онгоцоор хүргэж өгнө, амьдралдаа анх удаа тансаг нисэж үзнэ.
Марти: За, миний цалин дээр дараа тохиролцож болно. Гэхдээ энэ тэмцээний өмнө үү, дараа юу?
Роквелл: Тэмцээнээс долоо хоногийн өмнө.
Марти: Үгүй, дараа нь байх ёстой. Би жинхэнэ тэмцээнээс өмнө олны өмнө түүний эсрэг тоглож болохгүй. Драм надад маш чухал. Би драмыг сулруулж чадахгүй.
Роквелл: Жижиг сажиг зүйлд бүү анхааръя. Чи оролцох сонирхолтой эсэхийг л мэдмээр байна.
Марти: Өө тийм ээ. Мэдээж. Би авьяасаа харуулах ямар ч боломжид сонирхолтой. Бас санаа зовох хэрэггүй, энэ удаа би түүнийг бут ниргэнэ. Миний цохиурт л учир байсан, гэхдээ би баттай хэлье, энэ удаа ялна.
Роквелл: Сонсооч. Энэ юуны тухайг чи ойлгох хэрэгтэй. Энэ албан ёсны тоглолт биш. Жинхэнэ тоглолт ч биш. Энэ бол зүгээр л сурталчилгааны арга хэмжээ, Японы хүмүүсийг хөгжөөх зориулалттай, ингэснээр тэд миний үзгийг илүү их худалдаж авна, ойлгов уу? Чи хэдэн тоглолт тоглоно. Чи гайхалтай тоглоно. Гэхдээ чи Эндогоос сайн тоглож болохгүй.
Марти: Та намайг ялагд гэж байгаа юм уу?
Роквелл: Марти, би чамд нэг юм үзүүлье. Японы хамгийн том сэтгүүл. Чи Эндог үндэсний эрдэнэ болгосон.
Марти: Надад яагаад үзүүлж байгаа юм?
Роквелл: Сонс- -
Марти: Энэ намайг ялагдмаар санагдуулна гэж бодоо юу? Харин ч ялмаар санагдуулж байна.
Роквелл: Заримдаа ялагдахад чи ялдаг. Тайлбарлая. Тайлбарлая.
Марти: Би Эндогоос арван их наяд дахин сайн. Үүнийг ойлгож байна уу? Намайг цохиур нь л ялсан. Тэр өөрөө дундаж тоглогч.
Роквелл: Надад огт хамаагүй. Надад ширээний теннис сонин биш. Энэ бол үзүүлбэр. Чи юунд санаа зовоо вэ?
Марти: Нэр хүнддээ.
Роквелл: Чиний нэр хүнд?
Марти: Тийм, миний нэр хүнд. Би нэр хүндээ чиний төлөө хогийн саванд хаяхгүй. Би чадахгүй.
Роквелл: Чи Ваудвиль циркийн тоглолтод тоглож байгаа биш үү?
Марти: Юу гэсэн үг юм, ваудвиль гэж? Өгүүлбэрээ дуусга. Юу гэх гээд байгаа юм?
Роквелл: Чи бол завсарлагын үзүүлбэр, Марти.
Марти: Харлем Глобетроттерсийн! Дэлхийн хамгийн шилдэг тамирчид. Би нэгдүгээр сараас хойш 80,000 хүний өмнө тоглосон байх. Чамд энэ инээдтэй байна уу?
Роквелл: Үгүй. Надад чи л инээдтэй.
Марти: Би чамд инээдтэй байна уу? Надад юу инээдтэйг мэдэх үү? Чи Япончуудыг хөгжөөхийг ингэтлээ хүсэж байна, гэтэл тэд чиний хүүг алсан. Надад энэ л инээдтэй. Хараач, чи эмзэг газар хатгасан, би ч мөн адил. За? Одоо тэнцлээ.
Роквелл: Зайл.
Марти: Үгүй ээ, эхлээд чи надад хоол авч өг.
Хөтлөгч эр: "Гялалз Гялалз Бяцхан Од оо"!
ДУУ: ♪ Учир нь хүн бүр хэзээ нэгэн цагт сурах ёстой ♪ ♪ Хүн бүр хэзээ нэгэн цагт сурах ёстой ♪
Залуу: Алив ээ, дасгалжуулагч аа!
Зурагчин: Гурав, хоёр, нэг. Инээгээрэй. Инээ!
ДУУ: ♪ Учир нь хүн бүр хэзээ нэгэн цагт сурах ёстой ♪ ♪ Хүн бүр хэзээ нэгэн цагт сурах ёстой ♪ ♪ Хүн бүр хэзээ нэгэн цагт сурах ёстой ♪
Марти: Өршөөгөөрэй.
Марти Ээж: Сайн уу.
Марти: Битгий миний өрөөнд идэж уугаад бай. Шавж татчихдаг.
Марти Ээж: Би цэвэрлэх гэж л ордог. Тэгээд л болоо. Чи намайг хараад баярласан харагдахгүй байна.
Марти: Тийм ээ, та ч бас баяртай биш байх шиг байна.
Марти Ээж: Тэгээд чи одоо энд үлдэх үү?
Марти: Яасан, тэгж болохгүй юу? Санаа зоволтгүй. Хэдэн долоо хоноод би яваад өгнө.
Марти Ээж: Битгий тэнэгт. Яагаад? Хэдэн долоо хоногийн дараа юу болох юм?
Марти: Дэлхийн аварга.
Марти Ээж: Тэр чинь хаана болох юм?
Марти: Токио.
Марти Ээж: Токио, Япон уу?
Марти: Та Токио Японд байдаг уу гэж асууж байна уу? Энэ чинь жинхэнэ асуулт уу?
Марти Ээж: Чи надад их ядарсан харагдаж байна.
Марти: Тийм ээ, би дэлхийг хагас тойрч ирсэн. Их ядарсан. Би завгүй байсан. Би ажилласан. Би мөнгө олж байсан.
Марти Ээж: Бүгд ажил дээрээ байгаа үед, чи сайхан халуун шүршүүрт орж болно.
Марти: Май.
Марти Ээж: Юу юм?
Марти: Би танд юм авсан. Жинхэнэ Египетийн пирамидынх. Бид үүнийг барьсан.
Марти Ээж: За.
Марти: Хөөе, Леви. Чи их өндөр болсон байна.
Леви: Үгүй ээ.
Цагдаа эр: Тийм ээ.
Марти: Өршөөгөөрэй. Танд яаж туслах уу?
Цагдаа эр: Алив. Явцгаая.
Марти: Хөөе! Та юу хийж байна аа?
Цагдаа эр: Алив, алив.
Марти: Үгүй! Та юугаа хийгээд байгаа юм?
Цагдаа эр: Явъя. Явъя. Чи баривчлагдсан.
Марти: Үгүй ээ, тийм биш!
Цагдаа эр: Тийм ээ. Нааш ир. Хөдөлгөөнгүй бай!
Марти: Ямар хэрэгт? Энэ чинь миний ариун цэврийн хэрэглэлүүд! Яая!
Цагдаа эр: Чи баривчлагдсан.
Марти: Ямар хэрэгт?
Цагдаа эр: Зэвсэгт дээрэм. Алив.
Марти: Зэвсэгт дээрэм- - Юу яриад байгаа юм?
Цагдаа эр: Хөдлөөд байвал өөрийгөө гэмтээх болно!
Муррей: Юу болоод байна?
Цагдаа эр: Алив.
Марти: Муррей, ээж хаана байна? Муррей.
Муррей: Би түүнээс түр явахыг гуйсан.
Марти: Та түүнд хэлсэн— Юу болоод байгаа юм? Намайг баривчилж байна! Надад туслаач!
Муррей: Сал, Сал. Би түүнтэй хувьчлан яримаар байна. Биднийг үлдээгээч. Явж бай.
Цагдаа эр: Би яах юм?
Марти: Сал? Та энэ хүнийг таньдаг юм уу?
Муррей: Зүгээр арын өрөөнд оччих.
Цагдаа эр: За.
Муррей: Хаалгаа хаа.
Цагдаа эр: За, хэрвээ юмс хурцадвал дуудаарай.
Марти: Юу болоод байна, Муррей? Миний авсан тэр мөнгө таны надад өртэй байсан мөнгө.
Муррей: Үгүй, үгүй, үгүй. Тэр бол чиний буу тулгаж дээрэмдсэн мөнгө.
Марти: Үгүй, та надад амласан… Өршөөгөөрэй.
Муррей: Үгүй, чи тэгээгүй…
Марти: Тэр миний мөнгө байсан, чи авсан— Та надад тэр мөнгийг амласан. Би… Яагаад би үүнийг зохионо гэж?
Муррей: Тэр чинь миний Англи явах мөнгө байсан.
Муррей: Чиний аялал юу болсон бэ?
Марти: Юу гэсэн үг юм, миний аялалд юу болсон гэж?
Муррей: Чи ялагдсан!
Марти: Үгүй, тэгээгүй!
Муррей: Тийм ээ, чи ялагдсан!
Марти: Хаанаас тэгж сонссон юм? Үгүй, намайг луйвардсан.
Муррей: Чи мэдэх үү шөнө дунд хэдэн удаа…
Марти: Үгүй, үгүй. Наадхаа боль.
Муррей: Дуугүй байж намайг сонс!
Марти: Надад битгий хичээл заа.
Муррей: Амаа тат! Би хэдэн удаа шөнө сэрж чамайг аварсныг мэдэх үү?
Марти: Би хэзээ тэгээч гэж гуйсан юм? Би хэзээ танаас тусламж хүссэн юм?
Муррей: Чи хэзээ ч хүсээгүй.
Марти: Яг тийм!
Муррей: Гэхдээ би тэгсэн. Харин одоо чи том хүн болно. Одоо чиний ээлж.
Марти: Том хүн үү? Үнэнээсээ яриад байна уу?
Муррей: Тийм. За сонс… Би ээжийг чинь амьдралынхаа турш тэжээж чадахгүй.
Марти: Та тэгэх шаардлагагүй.
Муррей: Тийм үү? Яагаад?
Марти: Учир нь би зохицуулна.
Муррей: Чи зохицуулах уу? Яаж?
Марти: Таны төсөөлж ч чадахгүйгээр. Тэр Тавдугаар өргөн чөлөөнд цахилгаан шаттай байрны орон сууцанд амьдарна, цахилгаан шатанд ажилладаг хүн түүнд хэрэгтэй болгонд нь үйлчилнэ.
Муррей: За за, ойлголоо. Хар. Би чамд хоёр сонголт өгье, за юу? Эхнийх нь чамд таалагдана гэж бодож байна. Чи дэлгүүрт буцаж ир. Энэ удаа ямар ч тэнэг юм байхгүй. Энэ теннис гэсэн балай юм байхгүй, за юу? Би чамд хамаагүй их хариуцлага өгнө, учир нь чи бол үнэндээ гайхалтай худалдаачин.
Марти: Би хөлгүй хүнд ч гутал зарж чадна. Мэдлээ. Тэгээд нөгөө сонголт нь?
Муррей: Би гомдол гаргана. Лойд гэрчилнэ… …тэгээд чи шоронд орно!
Марти: Үнэхээр үү? Өөрийн төрөл садандаа тэгж хандах уу? Галзуурчихсан юм уу?
Муррей: Харж л байя… Чи өөрөө л эхэлсэн.
Марти: Хөөе, Сал! Сал!
Цагдаа эр: Юу?
Марти: Тэр чамд хэдийг төлж байгаа юм?
Цагдаа эр: Надад төлсөн гэж юу яриад байгаа юм?
Марти: Намайг айлгахын тулд миний авга ах чамд хэдийг өгч байна? Хэд ч бай, намайг хөхнө гэвэл би хоёр нугалаад өгье,
Цагдаа эр: Юу?
Марти: Намайг хөх. Ам чинь өмхий юм.
Цагдаа эр: Ам аа мэдээрэй—
Марти: Яая! Новш!
Цагдаа эр: Явъя. Одоо явна.
Марти: Тэр намайг цохилоо!
Муррей: Боль. Гуйж байна.
Марти: Муррей, тэр намайг цохичихлоо.
Муррей: Боль. Бид бүхнийг шийдсэн.
Марти: Чи нөгөө өрөөнд сонсоогүй байх. Бид бүхнийг шийдчихсэн.
Муррей: Тэр бүх мөнгийг буцааж төлнө.
Марти: Муу мал.
Муррей: Тэр мөнгийг надад өгсөн, одоо бүх зүйл зүгээр.
Марти: Үүнийг хаанаас авсан юм?
Муррей: Чиний ачаанаас.
Марти: Та галзуурчихсан юм уу? Наа чинь миний Япон руу явах мөнгө! Чи галзуурчихсан юм уу?
Цагдаа эр: Явъя. Явъя.
Муррей: Түүнийг хотын цагдаад өг! Цагдаа руу аваач!
Марти: За! За! Ойлголоо! Болилоо!
Цагдаа эр: Дуусаа. Дууссан. Алив.
Марти: Гуйя. Боль. Больчих.
Цагдаа эр: Явъя.
Муррей: За, түүнийг тавь.
Цагдаа эр: Тавь гэж үү?
Муррей: Тавь.
Цагдаа эр: Бос.
Муррей: Сонс, уучлал гуй.
Марти: За, уучлаарай. Уучлаарай.
Муррей: Гавыг нь тайл. Одоо ингэнэ, за? Бид ээжтэй чинь Гарден кафенд уулзана. Сайхан оройн хоол иднэ. Тэгээд энэ бүх балай юмсыг мартъя, за юу?
Марти: За. Уучлаарай. Уучлаарай.
Цагдаа эр: Уучлаарай гэж үү?
Муррей: Бид бүгдийг зохицуулна. Зүгээр хувцсаа өмс. Алив. Би чамд хайртай.
Марти: За. Би ч бас.
Цагдаа эр: Чиний зээ чинь жинхэнэ хөгийн новш байна.
Муррей: Өө, бурхан минь. Үнэхээр уучлаарай. Май дахиад арав.
Цагдаа эр: За болж байна. Гарден кафе юу? Чи юу иддэг юм?
Муррей: Пастрами. Өөр юу байх вэ?
Цагдаа эр: Аа, пастрами.
Муррей: Чи юу авдаг юм?
Цагдаа эр: Шарсан мах.
Муррей: Шарсан мах аа?
Цагдаа эр: Тийм.
Муррей: Галзуурчихсан амьтан!
Цагдаа эр: Хөөе. Нээ. Алив ээ.
Муррей: Эвдэл.
Цагдаа эр: Эвдэх үү? Новш! Хөөе! Хаачих гээ вэ? Новш.
Муррей: Юу болсон бэ?
Цагдаа эр: Тэр цонхоор гарчхаж.
Муррей: Юу?
Цагдаа эр: Хөөе! Фрэнки!
Фрэнки: Яасан?
Цагдаа эр: Тэр яг одоо шатан гарцаар бууж байна. Тэр явж байна! Шатаар!
Фрэнки: Өө новш.
Цагдаа эр: Яв, яв, яв!
Марти: Би арын утсыг ашиглачихъя.
Үйлчлүүлэгч эм: Чамд хэр их дуртайг хар даа.
Уолли: Байна уу?
Марти: Хөөе, Уолли. Юу байна? Марти байна. Чи өнөө орой ажиллах уу?
Уолли: Мэдээж ажиллана.
Марти: За, сайн байна. Таксигаа авчир бас аль болох их бэлэн мөнгө аваад ир. Надтай 28- р гудамжны Халсид уулз. За юу?
Уолли: Яасан? Ахиад ажил хийх юм уу?
Марти: Тийм ээ, яг тийм.
Уолли: Үгүй, үгүй, үгүй. Сүүлийнх дээр би нялга балбуулсан. Бид Статен арал хүртэл явсан, тэгээд хүртэл чамайг арван минутын дотор л таньсан.
Марти: Зүгээр ээ. Бид Жерсид байдаг Куинны ярьж байсан газар руу явна.
Уолли: Наадах чинь муу санаа.
Үйлчлүүлэгч эм: Чиний шинэ тэжээвэр амьтан.
Үйлчлүүлэгч эр: Үгүй ээ, ээж. Би армадилло авмаар байна.
Үйлчлүүлэгч эм: Үгүй, би аль хэдийн—
Рэйчел: Юу гээч? Би армадилло аваад өгье. Би чамд өгье, тэгээд чи өөрөө шийд. За?
Үйлчлүүлэгч эр: Тэд мөлхөгч биш. Хөхтөн амьтан.
Марти: За, гайхалтай. Чи бол гайхалтай хүн. Цаг хагасын дараа уулзъя.
Уолли: Хаана?
Марти: Халсид. За. Би чамд хайртай.
Уолли: Баярлалаа. Баяртай.
Марти: Сайн. Хүрээд ирэв үү? Би арын хаалгаар гарах арга байна уу, гуйя. Яасан? Яагаад над руу ингэж хараад байгаа юм?
Рэйчел: Надад юм хэлэхгүй юм уу? Юу, баяр хүргэх үү?
Рэйчел: Баяр хүргэе?
Марти: Тийм ээ.
Рэйчел: Чи тоглоод байна уу?
Марти: Юу хэлүүлмээр байгаа юм?
Рэйчел: Би чамтай холбогдох гэж найман сар оролдсон.
Марти: За, наад төлөвлөгөө чинь лав бүтэхгүй шүү.
Рэйчел: Өршөөгөөрэй?
Марти: Минийх биш.
Рэйчел: Мэдээж чинийх.
Марти: Үгүй. Би гаргадаг. Ира гаргадаг уу?
Рэйчел: Ямар хариулт хүсээд байгаа юм?
Марти: Энгийн асуулт шд. Хариулаад аль. Тэр чамтай унтахдаа гаргадаг уу? Хариул.
Рэйчел: Үнэхээр хариулт авмаар байна уу?
Марти: Тийм ээ! Хариул. Тэр гаргадаг уу… Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Би үнэхээр хэцүүхэн байдалд байна, Рэйчел. Гэснээс, би Лондонд хожигдсон—
Ира: Хөөе! Бурхан минь. Энэ юу вэ?
Рэйчел: Түүний аав нас барсан.
Ира: Худлаа!
Марти: Энэ чинь миний найз, би найман настайгаасаа танина.
Ира: Би чамтай ярьсан юм уу?
Марти: Ира, би түүнийг найман настайгаасаа мэднэ. Миний аав саяхан нас барсан. Тэр намайг тайвшруулж байсан.
Рэйчел: Хонгор минь, зүгээр дээ.
Ира: Амаа тат! Надад битгий хүр!
Марти: Чи эхнэртэйгээ ингэж ярьдаг юм уу?
Ира: Тийм ээ, би ингэж ярьдаг.
Марти: За.
Ира: Үгүй ээ, үгүй! Алив. Үргэлжлүүл. Үргэлжлүүл.
Рэйчел: Марти, боль.
Ира: Би түүний хөмсгийг тас татна!
Марти: Чи зодолдмоор байна уу? Сармагчин шиг?
Рэйчел: Ира. Ира! Буцаад ир. Юу хийж байгаа юм?
Ира: Хэн нэгэн цагдаа дууд!
Рэйчел: Чи юу хийчих вэ?
Марти: Новш! Би эндээс явах хэрэгтэй.
Рэйчел: Яагаад цагдаагаас зугтаад байгаа юм?
Ира: Алив ээ, тэр энд байна!
Марти: Арын гарц байхгүй юу?
Рэйчел: Юу? Юу—
Марти: Гуйя! Алив ээ, Рэйчел! Төвлөр.
Рэйчел: Энэ арагшаа гарна. Яв.
Марти: За. За. Баярлалаа, баярлалаа. Дараа ярья. Дараа ярина.
Фрэнки: Залуусаа, нүдний шилтэй цагаан залуу энд өнгөрсөн үү? Хэн ч хараагүй юу? Англи хэл мэдэхгүй юу?
Оператор: Яриагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 5 цент хий.
Эр: 5 цент ээ? Тэд таслах гэж байна. Чамд 5 цент байна уу?
Марти: Үгүй.
Эр: Ээж ээ, би худлаа яриагүй. Энэ сүүлчийн удаа.
Уолли: Миний нүд буруу харж байна уу, эсвэл энэ чинь Марти юу? Юу байна, найз аа?
Марти: Баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр их талархаж байна.
Уолли: Чамаас загас үнэртэж байна, Марти.
Марти: Тиймээс л буудлын өрөө хэрэгтэй. Би шүршүүрт орох хэрэгтэй байна. Юу байна? Бидэнд өрөө өгөөч.
Буудал эр: Дөрвөн доллар.
Марти: Чи гурван доллар гэсэн.
Буудал эр: Тэр чинь өмнөх өрөө. Одоо дөрөв.
Марти: Яагаад одоо дөрөв байгаа юм? Дөрвөн доллар зээлээч. Би буцаагаад өгнө.
Уолли: Бидэнд ердөө арван доллар л байна.
Марти: Чи арван доллар авчирсан юм уу? Бид яаж мөнгө олох юм?
Уолли: Чи надад цагийн өмнө хэлсэн. Надад хүүхдүүд бий! Би таксины жолооч!
Марти: Хямд өрөө байна уу? Гоё байх албагүй.
Буудал эр: Таван давхарт өрөө бий, гэхдээ шүршүүр ашиглаж болохгүй.
Марти: Хэд вэ?
Буудал эр: Хоёр доллар тавин цент.
Марти: Гурван доллар зээлээч. Баярлалаа.
Уолли: Буцааж өгөөрэй. Азаар би чамд хайртай юм.
Нохойны эзэн эр: Жимми. Жимми.
Уолли: Хожлын мөнгөнөөс чинь суутгана.
Нохойны эзэн эр: Түлхүүр өг.
Уолли: Юун үнэр вэ? Өө бурхан минь! Новш!
Буудал эр: Хөөх! Юу вэ?
Уолли: Өө бурхан минь!
Нохойны эзэн эр: Жижигхэн осол.
Уолли: Бурхан минь! Маш том осол байна. Аймшигтай юм.
Буудал эр: Баас шиг үнэртэж байна!
Уолли: Новш!
Нохойны эзэн эр: Жимми, чи баас шиг үнэртэж байна.
Буудал эр: Ам чинь уу, эсвэл нохой чинь уу?
Марти: Түлхүүрээ авч болох уу?
Буудал эр: Нохойтойгоо лифтэнд бүү суу. Шатаар яв.
Нохойны эзэн эр: Чи тоглож байна уу?
Буудал эр: Наад нохойгоо угаа.
Нохойны эзэн эр: Баяртай, Жимми.
Уолли: Тэр хэр том болж, Марти?
Марти: Маш том. Том.
Уолли: Маргааш төрөх нь үү?
Марти: Хэзээ төрөхийг нь мэдэхгүй. Минийх бишийг нь мэднэ. Тэр зорилготой. Чи түүнийг над шиг мэдэхгүй. Гэрлэлт нь аз жаргалгүй. Түүний амьдрал аймшигтай. Тэр надад тохох гэж байна. Найман настайгаас хойш намайг барих гэж оролдож байна.
Уолли: Чиний ийм ядуу өгзгийг үү?
Марти: Тийм.
Уолли: Тийм ээ, тэр галзуу юм.
Марти: Тэр хүүхэд биологийн төвшинд минийх байх боломжгүй.
Уолли: Хамгаалалт хэрэглээ юу?
Марти: Үгүй ээ, хэрэггүй.
Уолли: Тэгвэл чи үргүй байх.
Марти: Уолли, чи биеэ барих гэж юу болохыг мэдэх үү? Үгүй юу? Би шээх бүрдээ татаж, шээсээ барьж арав хүртэл тоолдог. Ингэж булчингаа хөгжүүлдэг.
Уолли: Ингэж л давсагны халдвар авна.
Марти: Чи юу хийж байгаа юм? Энэ чинь миний шуудан. Чи чинь галзуурчихаа юу?
Уолли: Чи хараал идсэн живх бэлдэх хэрэгтэй.
Марти: Үгүй.
Уолли: Эр хүн шиг бай.
Марти: Би аав биш.
Уолли: Хөөе, Марти.
Марти: Айн?
Уолли: Ритц гэж юу юм?
Марти: Яасан?
Уолли: Чамд 1500 долларын торгууль Олон улсын ширээний теннисний…
Марти: Юу?
Уолли: …холбооноос…
Уолли: Тэгээд тэд…
Марти: Өг дөө!
Уолли: Тэгээд чамайг хориглочхож.
Марти: Наадхаа өг.
Нохойны эзэн эр: Ямар новш нь вэ?
Уолли: Чи зүгээр үү?
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Новш! Юу болчхов оо?
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: За, би өргөе. Гараа гарга. Нэг. Хоёр.
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Гурав.
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Новш! Новш! Хараал ид, гар чинь. Хойшоо суу. Хойшоо суу. Битгий хар. Би боолт хийгээд өгье.
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Нааш ир. Гараа өг.
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Гараа өг.
Нохойны эзэн эр: Чи хэн бэ? Бурхан минь! Туслаач! Энэ новшийг надаас салга! Миний нохой! Хараал ид!
Марти: Нохойгоо март! Гараа өг.
Нохойны эзэн эр: Мосес.
Марти: Юу ч битгий хий. Би байна. Уолли, түргэн дууд!
Уолли: Чи зүгээр үү?
Марти: Үгүй. Зүгээр биш. Миний шил хаана байна?
Уолли: Чи гэмтээгүй биз? Чи шал нэвтлээд уначихлаа.
Марти: Яадаг новш вэ? Би мөнгөө буцааж авна.
Уолли: Мөнгөө буцааж авах аа? Марти, эндээс явцгаая. 2.50 доллар шүү дээ.
Марти: Би 2 доллар 50 центээс ихийг нэхнэ. Чи юу болсныг харсан уу? Байж бай.
Уолли: Хэр удаан?
Марти: Арван секунд.
Нохойны эзэн эр: Миний гутал, хувцас. Бүгд норсон. Үймээн самуун.
Буудал эр: Оймс хийчхээч.
Буудал ажилтан эр: Солих уу?
Буудал эр: Чи! Би чамд шүршүүр ашиглахгүй гэж хэлсэн.
Марти: Үгүй ээ, хэлээгүй. Чи л надад өрөө түрээслүүлсэн. Би тэр таазнаас унахдаа хүзүүгээ хугалах шахсан.
Буудал эр: Тийм зүйл одоо ч болж болно шүү.
Марти: Чи намайг сүрдүүлж байна уу?
Буудал эр: Тийм.
Марти: Намайг сүрдүүлнэ гэж үү?
Буудал эр: Тийм.
Буудал ажилтан эр: Зоорь цоожтой!
Буудал эр: Түлхүүр хэн авчхав аа?
Марти: Сонс! Сонс! Миний өрөөний мөнгийг буцааж өг…
Түргэн эр: Түргэн ирлээ.
Марти: …бас сүйдсэн юмны төлбөрийг төл.
Буудал эр: Чи тоглоод байна уу? Чи юу ч авахгүй.
Марти: 7 доллар 50 цент!
Буудал ажилтан эр: Чи юу ч авахгүй. Түргэн тусламж.
Нохойны эзэн эр: Алив ээ! Туслаач!
Буудал эр: Ашгүй, та нар ирлээ.
Түргэн эр: Өвчтөн хаана байна?
Буудал эр: Энд байна. Гар нь. Их цус алдсан.
Түргэн эр: Юу болсон юм?
Буудал эр: Ванн дээрээс нь унасан.
Түргэн эр: Ванн дээрээс нь үү?
Нохойны эзэн эр: Би гараа мэдрэхгүй байна. Хөөе, Жимми. Миний нохойд тусал.
Буудал эр: Надад сул хүн алга.
Нохойны эзэн эр: Бид түүнийг малын эмчид хүргэх хэрэгтэй.
Буудал эр: Надад хүн алга.
Нохойны эзэн эр: Тэр бол миний гэр бүл.
Марти: Надад 2 доллар 50 цент өгчих, тэгээд явлаа. 7.50- г март. 2.50- г өгчих.
Буудал эр: Би тусалж чадахгүй.
Нохойны эзэн эр: Залуу.
Марти: Чиний энэ буудлын ноорхой тааз чинь.
Нохойны эзэн эр: Залуу. Өө!
Буудал эр: Би чамд юу ч өгөхгүй.
Марти: Яасан?
Нохойны эзэн эр: Залуу. Алив. Нохойг эмчид хүргээд өг.
Марти: Чадахгүй ээ. Би ажилтай. Би ажлаасаа халагдаж болохгүй.
Нохойны эзэн эр: Ажилтай гэж үү? Би чамд хоёр нугалаад өгье.
Марти: Үгүй ээ, чадахгүй.
Нохойны эзэн эр: За чамд гурав нугалаад өгье. Алив ээ.
Түргэн эр: Тайван бай. Тайвшир.
Марти: За.
Нохойны эзэн эр: За, тэр цүнхийг ух. Сандал дээрх цүнхийг харж байна уу? Тийм, тэр цүнхийг нээ. За? Нээгээд үз.
Түргэн эр: Би чамд боолт хийх гэж байна. Одоо харин нөгөө боолтыг авлаа.
Нохойны эзэн эр: Өөртөө тавийг ав. Тийм. Тавийг нь малын эмчид өг. За юу?
Түргэн эр: Цус садарч байна.
Нохойны эзэн эр: Тэр 13- р гудамж, 1- р өргөн чөлөөнд байгаа. Тэгээд намайг чадах даруйдаа очно гэж хэлээрэй. За юу?
Буудал эр: Чи энэ новшид мөнгө өгч байна уу? Энэ л чам дээр ванн унагасан хүн шүү дээ. Би түүнд ваннд бүү ор гэж хэлсэн.
Нохойны эзэн эр: Хүн чанартай юм, залуу.
Түргэн эр: Дамнуурга бэлэн үү? Бид түүнийг Белвьюд аваачна.
Нохойны эзэн эр: Хүн чанартай.
Уолли: Бид одоо ч буцаж эргээд түүнийг малын эмчид үзүүлж болно.
Марти: Үгүй. Үгүй.
Уолли: 50 доллар хангалттай.
Марти: 50- с дээр юу байдгийг мэдэх үү? 100. 100- тай бол бид их мөнгө хожно.
Уолли: Битгий шуналт, хараал идсэн еврей.
Марти: Үгүй, үгүй. 1500 долларын торгууль. Чи надад үзүүлсэн. Гэснээс, бид үүнийг хоёр долоо хоног шөнө бүр хийх хэрэгтэй,
Уолли: "Бид" гэж үү? Үгүй ээ.
Марти: үгүй бол би Япон явж чадахгүй.
Уолли: Би чиний алдаанаас болж хоёр долоо хоног ажлаа таслахгүй.
Марти: Хөөе. Май, сайн нохой. Май. Болж байна. Сайн нохой.
Уолли: Хараал идсэн хүзүүвчийг нь сулла.
Марти: За.
Уолли: Радиатор шиг сонсогдож байна.
Марти: Бид тоглоно, тэгээд буцах замдаа малын эмчид үзүүлнэ. Түүнд хэдэн цаг юу болох юм?
Уолли: Марти, би зорчигчтой шүү.
Марти: Хмм. Мосес.
Дийлер: Гуравдугаар зам. Чинийх.
Марти: Сайн байна уу?
Дийлер: Танд яаж туслах уу?
Марти: Нэг зам авч болох уу?
Дийлер: Магадгүй хагас цаг, 40 минут болно.
Марти: Зүгээр.
Дийлер: Байж болох уу? Гутал авах уу?
Марти: Дараа нь авъя.
Рожер: Дууссан. Болоо. Өрөвдмөөр юм. Төлж үз. Дараагийнх нь хэн бэ?
Марти: Би тоглож болох уу? Хөөе! Би болох уу?
Рожер: Нэг тоглолт нэг доллар.
Марти: За.
Рожер: Нэр чинь хэн бэ?
Марти: Сет. Жаахан халаалт хийе.
Рожер: Үгүй. Тоглох бол мөнгөө тавь. Би үнэгүй тоглодоггүй.
Марти: Өө, тийм үү. Тийм юм сонсоогүй юм байна.
Мөнгөний залуу: Би барьж байя.
Рожер: Тэр барина.
Марти: Чи барьж байгаа юм уу? Яагаад тэр барьж байгаа юм?
Рожер: Мөнгө чинь байна уу?
Марти: Чамд итгэж болох уу?
Мөнгөний залуу: Надад итгэ ээ.
Бооцооны нягтлан: Юу болж байна?
Мөнгөний залуу: За, Сетийн эсрэг Рожер. Нэг долларын тоглолт.
Рожер: Би гаргана.
Марти: Яаж байгаа юм? Би хараагүй байна.
Рожер: 1:0.
Марти: Би хараагүй байсан. Чи тэгж болохгүй.
Рожер: Юу?
Марти: Бөмбөг нөгөө талд хүрэхийг хүлээх ёстой. Цохиураараа барьж болохгүй. Миний оноо.
Рожер: Юу яриад байна?
Марти: Чи тэгж болохгүй. Бөмбөг ширээнээс унахыг хүлээх ёстой.
Рожер: Тэнэг юм.
Марти: Чи булхайцаж байна.
Рожер: Би булхайцаж байна гэж үү?
Марти: Тийм, үүнийг булхайцах гэдэг. Чи дүрмийг дагахгүй байна.
Рожер: За, оноогоо ав.
Марти: Баярлалаа. Бөмбөг өг.
Рожер: 1:1.
Уолли: Новш!
Кристан: Дөхлөө.
Уолли: Сайн байлаа.
Кристан: Өө. Үгүй ээ, үгүй, үгүй.
Уолли: Үгүй дээ, ав.
Кристан: Би чамайг таван оноогоор л хожсон. Чиний өдөр хангалттай хэцүү байна. Өөртөө үлдээ.
Уолли: Баярлалаа, хөгшөөн.
Кристан: Зүгээр дээ.
Уолли: Сайн тоглолоо.
Кристан: За, Адам. Адам, алив. Хэдийг тавих вэ?
Адам: 50 цент тавья.
Кристан: Бөмбөгтэй юу?
Залуу: Хамар чинь яасан юм?
Адам: Байна, байна.
Уолли: Зорчигч мөнгөө төлөхгүй зугтчихсан.
Залуу: Ямар зорчигч? Юу болсон юм?
Уолли: Би таксины жолооч. Манхэттенаас.
Залуу: Манхэттен?
Уолли: Тийм ээ.
Залуу: Наа чинь үнэтэй аялал байна.
Уолли: Тийм ээ. 20, 25 доллар. Баячууд 5 доллар нэмж өгдөг. Тэгээд… Газарт нь очиход тэр залуу намайг боож унагаад, дагз руу цохисон.
Залуу: Үгүй ээ.
Уолли: Миний мөнгийг аваад ул мөргүй зугтсан. Би тэр новшийг гүйцээд, тэгээд… новшийг ёстой болгож тавьсан. Нэмээд түүнд байсан мөнгийг нь авсан.
Залуу: Түүнд байсан мөнгийг үү?
Уолли: Тийм ээ! Мэдээж.
Залуу: Тэгээд өөрийнхдөө нэмсэн үү?
Уолли: Тийм.
Залуу: Чиний гаргаад байсан тэр зузаан мөнгө.
Уолли: Энэ чинь зарчим. Хараал идсэн зарчим!
Залуу: Би ойлгож байна. Би байсан бол нуух байсан. Хэрвээ би чиний оронд байсан бол энд чимээгүй байна. Энд бүгд Кристан шиг сайн хүмүүс биш шүү. Тэр л миний хэлэх гэсэн санаа.
Уолли: Тэгвэл тэр новш юу юм?
Залуу: Тэр хэн болохыг би мэдэхгүй.
Рожер: Чи тэгж гаргаж болохгүй.
Марти: Юу гэсэн үг вэ? Би олон жил ингэж гаргаж байна.
Найз охин: Хөөе, Рожер. Рожер. Сайн уу.
Рожер: Утгагүй хэрэг.
Рожер: Надад дахиад нэг минут өгчих.
Найз охин: Манай зам сул байна.
Рожер: Замыг хүлээлгэж болно.
Найз охин: Үгүй ээ, бид одоо очих ёстой. Тэд өөр хүнд өгчихнө.
Рожер: Би одоо тоглож байна.
Найз охин: Би шөнөжин боулинг тоглох гэж хүлээсэн. Алив ээ. Рожер.
Марти: Миний оноо.
Рожер: Намайг яалгаснаа хараач. Би явах хэрэгтэй.
Марти: Явах хэрэгтэй гэж юу гэж байгаа юм?
Рожер: Миний долларыг өг.
Марти: Бид тоглолтын дунд байна. Тэгвэл чи бууж өг. Надад доллароо өг. Миний долларыг өг!
Мөнгөний залуу: Тайвшир. Хойшоо.
Марти: Тэр зүгээр л явчихна гэж үү?
Мөнгөний залуу: Чи тоглоомоо дуусгаагүй.
Марти: За тэгвэл чи тогло.
Мөнгөний залуу: Би мөнгөгүй байна. Би түүнд сүүлийн арваа өгсөн.
Уолли: Би чамтай тоглоё.
Залуу: Хөөе, хөөе.
Марти: Хөөх. Та нар ширээний теннис тоглодог юм уу. Нэг доллар тавь. Чамд доллар байна уу?
Уолли: Новш минь. Тавыг тавь.
Марти: Чамд таван доллар байхгүй. Хөөх. Хэн нэгнийг дээрэмдээ юу?
Уолли: Хэлсэндээ мөнгөө тавь.
Марти: Яагаад би эрхтнээ чиний аманд хийж болохгүй гэж?
Уолли: Улаан цамцат, Уолли тэгээд нэрийг нь ч мэдэхгүй нөхөр.
Рожер: Хоосон гэж тэмдэглэ, хонгор минь. Би буцаад ирнэ.
Найз охин: Чи хаачих гэж байгаа юм?
Найз охин: Би хоосон гэж тэмдэглэнэ!
Рожер: Энд юу болж байна?
Мөнгөний залуу: Тэр хар бүх мөнгөө алдах гэж байна.
Кристан: Тийм ээ, энэ новшид.
Уолли: Новш!
Марти: Тоглолтын оноо.
Марти: Тоглолтын оноо.
Залуу 2: Уолли! Алив!
Залуу 3: Уурлах хэрэггүй ээ, Уолли.
Марти: Тийм ээ!
Уолли: Ирмэг шүргэсэн. Чи харсан.
Марти: Ирмэг шүргээгүй ээ.
Уолли: Өөр тийшээ явсан. Чи харсан.
Марти: Шүргээгүй ээ. Үгүй, миний мөнгийг өг.
Уолли: Хараал идмэр нь вэ?
Марти: Миний мөнгийг өг.
Уолли: Энэ бол…
Марти: Мөнгө өг. Өрөө төл.
Уолли: Алив ээ. Шатахуунд тавыг үлдээчих.
Марти: Үгүй. Чамд байхгүй мөнгөөр мөрий тавих ёсгүй.
Уолли: Би яаж гэртээ харих юм?
Марти: Алхаад яв.
Залуу: Түүнд тавыг үлдээ.
Марти: Үгүй.
Залуу: Чи шөнөжин хөгийн новш байсан.
Марти: Мөнгийг минь өг.
Залуу: Битгий шуналт. Зүгээр л түүнд тавыг өг!
Уолли: Энэ худалч новш!
Залуу: Бүр инээж байх шив.
Уолли: Тонилж үз!
Марти: Мөнгө өг.
Уолли: Тонилж үз.
Кристан: Хөөе, түүнд тавыг нь өг.
Марти: Би өгмөөргүй байна.
Уолли: Би яаж гэртээ харих юм?
Марти: Их юм яривал ийм л юм болдог. Муухай, тийм үү?
Уолли: Новш!
Залуу: Рожер хаана байна?
Уолли: Новш.
Рожер: Тийм ээ, би зохицуулъя.
Залуу 2: Тийм ээ, Рож!
Залуу: Энэ тэнэгтэй шатахууны мөнгөнд нь тогло. Чи одоо Рожертой тоглоно.
Залуу 3: Алив ээ, Рожер.
Рожер: Алив. Яг одоо тоглоё.
Марти: Чи юу? Би чамтай тоглохгүй. Чи хэтэрхий сайн.
Рожер: Би чамд дөрвөн оноо өгье.
Марти: За. Дөчин доллар.
Рожер: Дөчин доллар? Надад дөчин доллар байхгүй.
Марти: Яах юм? Тогло эсвэл боль. Би явах хэрэгтэй. Дөчин доллар.
Рожер: Нэг, хоёр, гурав… Хэн мөнгөтэй вэ?
Залуу 2: Би өгье.
Залуу 3: Уолли баг.
Залуу 2: Нэмээрэй, нэм. Түүнийг гэрт нь хүргэе.
Уолли: Баярлалаа, бүгдэд нь баярлалаа.
Залуу: Бид чамайг гэрт чинь хүргэнэ.
Залуу: Сайн байна. Энэ эгнээ юу ч байхгүй юу?
Мөнгөний залуу: Би нэмэлт мөрий тавья.
Марти: Хэд?
Мөнгөний залуу: Таван доллар.
Марти: Чамд түүнээс их байхгүй юу?
Кристан: Арав.
Марти: Хөөх, дажгүй мөнгөтэй юм.
Залуу: Баярлалаа. Маш их баярлалаа.
Марти: 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181…
Бүгд: ♪ Учир нь би 200 бээр явсан ♪
Марти: 181, 182, 183…
Уолли: Маус эргэн ирлээ!
Марти: …184, 185…
Уолли: Тийм ээ!
Марти: …186
Уолли: Маус эргэн ирлээ!
Марти: …187, 192…
Уолли: Өө, энэ миний хэсэг.
Марти: …197, 202, 207… Ямар новшоо хийгээд байгаа юм? Чи чинь галзуурчихаа юу?
Бүгд: ♪ Ва ваа ваа, ваа ваа ваа ♪ ♪ Ва ваа ваа ♪ ♪ Ва ваа ваа ♪ ♪ Ва ваа ваа, ваа ваа ваа ♪ ♪ Ва ваа ваа, ваа ваа ваа ♪ ♪ Ва, ваа, ваа ♪
Уолли: Новш. Хаалттай байна.
Марти: Дараагийн хотхон руу явъя.
Уолли: Дараагийн хотхон гэнэ ээ? Багадаа 20 минутын зайтай.
Марти: Бидний яаж байгааг хар даа. Хэн сайн хүү вэ? Хэн сайн хүү вэ?
Уолли: 400…
Марти: Нааш ир, хонгор минь.
Уолли: …401, 402, 403…
Марти: Амьсгал нь их дээрдэж. Малын эмчид үзүүлэх шаардлагагүй ч байж магадгүй.
Уолли: …407, 408.
Уолли: 408. Тэгэхээр тус бүр 204. 50:50. За, май. Май.
Марти: Уолли, юу гээч. Чи надад одоо бүгдийг нь өгвөл, би Японоос ирэхдээ чамд арав нугалаад өгнө.
Уолли: Боль, боль. Боль, Маус.
Марти: Юу гэсэн үг юм?
Уолли: Чи бусдыг хуурдаг шигээ намайг хуурахгүй.
Марти: Чи тэр торгуулийг харсан. Харсан биз дээ.
Уолли: Маус.
Марти: Би арав нугалсан мөнгөтэй буцаж ирнэ. Би чамд медаль авч өгч чадна.
Уолли: Надад ямар ч медаль хэрэггүй, Маус.
Марти: Би чамд шинэ такси авч өгье. Байдлыг битгий хүндрүүл.
Залуу 2: Тэр байна!
Уолли: Өө новш. Өө новш. Марти, явъя. Машинд суу.
Марти: За, би яриад үзье.
Уолли: Машинд суу!
Залуу 4: Хэн байгааг хар даа! Энэ муу новшийг барь!
Марти: Ноёд оо. Юу байна даа? Яажшуухан байна?
Залуу 4: Бидний мөнгийг өг!
Марти: Юу яриад байгаа юм? Би энэ залууд бензин авч өгч байна.
Рожер: Хэн байгааг хар даа.
Залуу 4: Наад тэнэглэлээ боль! Чи биднийг хуурсан!
Марти: Би хэнийг ч хуураагүй.
Залуу 4: Би чамайг танина! Чи бол Марти Маузер!
Залуу: Тайвшир!
Марти: Би танихгүй юм байна!
Залуу: Рожер! Боль! Боль!
Уолли: Тайвшир. Тайвшир.
Залуу: Машинаас буу! Хараал идсэн машинаас буугаа дах, Нигер ээ!
Уолли: Яагаад-
Залуу: Буу!
Марти: Новш!
Уолли: Марти, явъя!
Марти: Тонил цаашаа! Яв, яв, яв! Уолли, болгоомжтой! Шон! Үгүй ээ! Үгүй! Уолли, нохой! Нохой!
Уолли: Нохойг мартаж үз!
Марти: Надад хэрэгтэй!
Уолли: Нохойг чөтгөр аваг, бас чамайг ч бас!
Марти: Өө, үгүй! Үгүй ээ!
Уолли: Үүнийг миний цалингаас суутгана! Миний машин сэгэрчихлээ! Би ажилгүй болох нь! Надад байгаа бүх юм энэ! Надаас найддаг хүмүүс бий! Надад жинхэнэ хариуцлага бий!
Марти: Надад ч бас бий.
Уолли: Үгүй, чамд байхгүй!
Марти: Чи ямар новшоо--
ДУУ: ♪ …дахин хайлж магадгүй ♪ ♪ Өвлийн цас шиг хайлах ♪ ♪ Хаврын ♪ ♪ бороотой ♪ ♪ Хайрт минь, миний зүрхэнд ♪ ♪ Чи үргэлж үлдэнэ ♪ ♪ Зун намар болж хувирахад ♪
Марти: Маш их баярлалаа. Баярлалаа. Ачийг чинь би хариулна. За юу? Надад битгий уурла. За? Би чамд шинэ такси авч өгнө. Битгий санаа зов. Уолли, би чамд хайртай.
Уолли: Хаалгаа хаа.
Найз: Хөөе, Марти.
Марти: Сайн уу, Тед.
Тед: Сайн уу, Марти. Юу байна даа?
Марти: Лоуренс байна уу?
Тед: Харамсалтай байна.
Марти: Зүгээр дээ. Лоуренс энд байна уу?
Тед: Тийм ээ. Хаа нэгтээ байгаа.
Марти: За. Баярлалаа.
Тед: Тийм ээ. Уулзахад таатай байна.
Марти: Тийм ээ.
Марти: Юу байна даа?
Лоуренс: Марти.
Марти: Чамайг харахад таатай байна.
Лоуренс: Сайн уу, Марти.
Марти: Юу гээч, би өнөө шөнө арын өрөөнд чинь хонож болох уу?
Лоуренс: Хөөе, хөөе, ард найз охин чинь байгаа, за? Жирэмсэн. Аймар ууртай байсан.
Марти: Өө бурхан минь. За. Би очиж ярья, гэхдээ надтай уулзалгүй битгий яваарай.
Лоуренс: Ойлголоо, энд байж байя.
Марти: Чамайг харахад таатай байлаа.
Лоуренс: За.
Марти: За. Хөөе. Чи энд юу хийж байгаа юм?
Рэйчел: Би лай болох гээгүй ээ. Чамайг завгүй гэдгийг мэднэ.
Марти: Нүүр чинь яачихаа вэ?
Рэйчел: Надад өөр очих газар байхгүй.
Марти: Хараа дахья.
Рэйчел: Тэр зүгээр л… тэр над руу орилж эхэлсэн. Маш ууртай байсан, миний хувцсыг ураад л.
Марти: Тэр чамайг ингэсэн юм уу?
Рэйчел: Намайг маш их айлгасан. Би хаашаа явахаа мэдээгүй. Надад уур чинь хүрч байна уу?
Ира: Рэйчел уу?
Марти: Үгүй ээ, Рэйчел биш. Марти байна. Хаалгаа нээ.
Ира: За, байз бай. Чи энд юу хийж байгаа юм?
Марти: Ичих нүүр байна уу? Хөөе, Дион. Юу байна? Маш их баярлаж байна. Энэ бол Рэйчел, манай эгч. Рэйчел, энэ бол миний найз, бизнес хамтрагч Дион.
Дион: Сайн уу.
Рэйчел: Сайн уу.
Марти: Гэрт нь ус алдчихсан. Өнөө шөнө хоноглох газар хэрэгтэй байгаа юм. Зүгээр үү?
Дион: Мэдэхгүй юм даа, хөгшөөн, энэ…
Марти: Ойлгож байна, гэхдээ би түүнийг мөөгөнцөр, тоосонцор дунд байлгаж чадахгүй. Ди, алив ээ. Тэр найман сартай жирэмсэн. Алив ээ… Миний зээ дүү.
Дион: Би хүмүүс оруулах ёсгүй.
Марти: Гэрт нь байдал муу байна. Түүнийг буцааж чадахгүй. Гуйя.
Дион: За. Алив. Өнөө шөнө хонож болно. Гэхдээ маргааш гэрийнхэн ирэхээс өмнө явах хэрэгтэй.
Марти: За. Асуудалгүй. Бид хамт байгаа хугацаагаа ашиглах хэрэгтэй. Бизнесийн төлөвлөгөөгөө сайн болгож авъя. Тэгээд аав чинь ирээд бидний хэр зохион байгуулалттайг харна.
Дион: Тийм ээ, тэр нэлээд ууртай байгаа. Чи биднийг энэ бүх бараатай найман сар орхиод явсан.
Марти: Зүгээр дээ. Удахгүй би дэлхийн аварга болчихно. Тэгээд бүх зүйл хэвдээ орно.
Дион: Бөмбөгнүүд энэ байна.
Марти: Үнэхээр үү? Хаана?
Дион: Дээд талын хайрцагт.
Рэйчел: Баярлалаа.
Марти: Хөөх. Улбар шарыг хийчихсэн юм уу?
Дион: Тийм ээ.
Марти: Яаж улбар шар болгосон юм?
Дион: Би Халексд ажилладаг хүнтэй холбогдсон. Надад зориулж түүхий эдийг нь будаж өгсөн.
Марти: Яаж?
Дион: Мөнгө, хонгор минь. Аав бид хоёр чинь чамд итгэдэг. Бид хөрөнгө оруулсан. Тиймээс л тэр ууртай байгаа.
Марти: Хараач, Рэйчел.
Дион: Энэ сав баглаа боодлыг хар.
Марти: "Марти Сүприм. Марти Маузерийн аваргын албан ёсны теннисний бөмбөг. Мэргэжлийн хийц. Улбар шар…" “Улбар шар бөмбөлгүүд” ээ? Үүнийг чи бодож олсон уу?
Дион: Тийм. Дажгүй байгаа биз?
Марти: Дажгүй ээ? Дион, энэ… надад хэлэх үг алга. Мэлмэрч байна.
Дион: Бүр гараар зурсан.
Марти: Чи зурсан гэж үү?
Дион: Тийм.
Марти: Гайхалтай юм.
Дион: Баярлалаа.
Марти: Чи өөрийнхөө чадварыг мэдээгүй байж. Хар даа.
Дион: Маш их баярлалаа.
Марти: Хөөх.
Рэйчел: Үнэхээр гоё юм.
Марти: Энэ чиний өрөө юу?
Дион: Үгүй, дүүгийнх.
Марти: Чамд ах байдаг юм уу? Чи хэзээ ч хэлж байгаагүй.
Дион: Дүү. Тэр тусдаа гарсан.
Марти: Тэгвэл өрөө нь сул гэсэн үг үү?
Дион: Тийм ээ.
Марти: Би эгчийгээ оруулчхаад ирье. Таван минут.
Дион: За.
Марти: Таван минут. Би үнэхээр гайхширч байна, Ди.
Дион: Баярлалаа.
Марти: Үнэхээр. Онцгой залуу. Орыг чинь засаад өгье.
Рэйчел: Одоо чи явах гэж байна уу?
Марти: Тийм ээ, маргаашийн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй.
Рэйчел: Яагаад? Ямар төлөвлөгөө?
Марти: Би бодлоо цэгцлэх хэрэгтэй.
Рэйчел: Яаж?
Марти: Нэг баян хүн надад ажил санал болгосон. Түүнтэй ярьдаг юм уу гэж бодож байна.
Рэйчел: Тийм үү?
Марти: Тийм.
Рэйчел: Ямар ажил?
Марти: Хамаагүй ээ. Япон явахын тулд.
Рэйчел: Аваргын төлөө юу?
Марти: Тийм.
Рэйчел: Хөөх.
Марти: Амьдрал минь бүхэлдээ нурж байна, гэхдээ би зохицуулна аа.
Рэйчел: Чамд тусламж хэрэгтэй юу? Би тусалж чадна.
Марти: Үгүй ээ, зүгээр.
Рэйчел: Би тус болох уу?
Марти: Чи өлсөж байна уу?
Рэйчел: Үгүй.
Марти: Итгэлтэй байна уу? Би нөгөө өрөөнд байж байна. Дион, би ийм юм хэзээ ч харж байгаагүй.
Дион: Хэлсэн шүү дээ.
Марти: Нэг сайхан ярилцацгаая. Сүүлийн найман сарын хамгийн сайхан мэдээ байна. Хэн ингэнэ гэж бодох вэ? Халекс?
Ресепшин: Өглөөний мэнд. Роквелл Инк сонсож байна.
Марти: Сайн уу, би Милтон Роквеллтэй ярих гэсэн юм.
Ресепшин: Тэр одоогоор эзгүй байна. Түүнд зурвас үлдэх үү?
Марти: Тэр хэзээ ирэх вэ?
Ресепшин: Өнөөдөр гадуур ажиллаж байгаа. Зурвас үлдээх үү?
Дион: Халуун шүү.
Марти: Маш их баярлалаа. Миний эгчид бас хийгээд өгөөч? Тэр сэрэхээрээ их өлсөнө.
Ресепшин: Байна уу?
Марти: Та “гадуур” гэсэн. Хаана вэ?
Ресепшин: Уучлаарай, тэр мэдээллийг өгч болохгүй. Та зурвас үлдэх үү?
Марти: Тэгье. Та миний өмнөөс түүнээс уучлал гуйгаад өгөөч. Би түүнтэй өглөөний цай уух ёстой байсан залуу байгаа юм.
Ресепшин: Би сайн мэдэхгүй байна.
Марти: Хүүгийнх нь цэргийн ангийн.
Ресепшин: Уучлаарай, би энэ талаар юу ч мэдэхгүй.
Марти: Би түүнд хүүгийнх нь хувийн зүйлсийг өгөх ёстой байсан юм. Захидал, дурсгалын зүйлс гэх мэт, даанч би унтаад хоцорчихсон. Би өнөөдөр хотоос явах юм, хэрвээ хэрэгтэй бол шуудангаар явуулъя.
Ресепшин: Үгүй ээ, үгүй.
Марти: Үгүй юу? За.
Ресепшин: Ингэвэл яаж байна? Та Мороско театр руу утастаад үзээрэй.
Марти: Мороско театр.
Жүжигчин: Тэгээд би юу юм? Би юу хийж байгаа юм?
Кей: Энд ирж миний шөнийг үймээж байна.
Жүжигчин: Үнэхээр, ээж, би таны энд ирэхийг мэдээгүй.
Кей: Би чамтай тоглоом тоглож ханалаа.
Жүжигчин: Би цагийг сайхан өнгөрөөх гэж л ирсэн. Дуудлагын охид цугладаг газар гэж сонссон.
Кей: Би энд амьдралаа дахин босгохыг хичээж байна. Чи үүнийг ойлгохгүй байна уу?
Жүжигчин: Хамгийн өндөр үнэ хэлсэнд нь зарагдана гэж үү?
Кей: Чи намайг шүүх эрхгүй, Жед. Би өөрийн аз жаргалын төлөө бүх чадлаараа хичээдэг байтал чи...
Жүжигчин: Тийм ээ, тэгээд надад юу өгсөн юм? Та надад итгээгүй. Нэг ч итгээгүй!
Кей: Чи өөрийгөө өрөвдмөөр байна уу? Май, энэ зуух, Жед!
Жүжигчин 1: Алма!
Кей: Би зүгээр, Хенри. Бидэнд нэгхэн минут өгөөч.
Жүжигчин: Миний ээж бол бохир шувуу.
Жүжигчин 1: Одоо амаа мэдээрэй, Жедидиа.
Жүжигчин: Таны өмсгөсөн тэр гоёмсог даашинз чинь л өмхий үнэрийг нь дарж байна!
Кей: Миний хүүд битгий гар хүр.
Жүжигчин 1: Намайг уучлаарай...
Жүжигчин: Ээж ээ, би юу хийчих вэ?
Кей: Яв! Зугт!
Жүжигчин: Хаалга түгжээтэй байна.
Кей: Өө бурхан минь.
Жүжигчин: Тоглож байгаа байлгүй дээ!
Найруулагч: Бурхныг бодож хэн нэгэн хаалгыг түгжсэн үү?
Кей: Бурхан минь.
Жүжигчин: Бид сайн хэмнэлтэй байна гэж бодсон.
Кей: Сайн хэмнэл гэнэ ээ? Ямар гаригт энэ чинь сайн хэмнэл юм? Ганцаараа байвал юм уу?
Жүжигчин: Би орчихсон байсан.
Кей: Би тэнд байгаагүй бололтой. Орчихсон гэнэ ээ? Юунд? Гленн, би ганц үг ч гаргаж чадсангүй.
Найруулагч: Би ойлгож байна. Бид үүнийг засах болно. Тэгэх гэж л бэлтгэл хийдэг.
Кей: Новш гэж.
Найруулагч: За сэргэлт авцгаая. Бүгд таван минут завсарла. Надад туслаад өгөөч, хүмүүсээ...
Кей: Хэн нэгэн түүнд юм хэлэх хэрэгтэй. Боломжгүй.
Туслах: Боломжгүй. Та ус уух уу?
Кей: Тэгье.
Туслах: Би аваад ирье.
Кей: Бурхан минь.
Марти: Хөөе, Кей. Хөөе, Марти байна. Лондоны.
Кей: Чи энд юу хийж байгаа юм?
Марти: Би тайзны урлагийн найзтай болсон. Би түүнд юм өгөх гэж ирсэн юм.
Кей: Чи үзсэн үү?
Марти: Тийм ээ, зүгээр гэж найдаж байна.
Кей: Өө, бурхан минь.
Марти: Хөөе, чамайг ахиад жүжиглэж байгаад итгэж чадахгүй нь.
Кей: Тэр жүжиглэлт биш байсан. Тэр намайг жүжиглүүлээгүй.
Марти: Тийм ээ, уур хүрмээр харагдсан. Тэр залуу яачихсан юм?
Кей: Хэлээд ч хэрэггүй.
Марти: Тийм ээ, чи түүнийг чирч байсан.
Кей: Мэдээж тэгнэ.
Марти: Тийм ээ. Итгэмээргүй байсан.
Кей: Түүний дүр нь ядарсан байх ёстой болохоор тэр гурван шөнө дараалаад унтаагүй. Маш лайтай.
Марти: Өө, бурхан минь. Хэрэв тэр үнэхээр л тууштай юм бол, яагаад тэр үзэгдлийг зогсоосон юм? Тэр яагаад дэлгэцийг нэвт цохиод, нөгөө талаас нь нээгээгүй юм? Тийм үү? Би тэгэх байсан.
Кей: Гленн!
Марти: За.
Кей: Гленн!
Найруулагч: За. Баярлалаа. Тэгье.
Кей: Би чамтай ярих хэрэгтэй байна.
Найруулагч: За, яасан?
Кей: Яасан? Яасан? Яасан? Энэ хүүхэд түүнээс илүү дүрийг нь ойлгож байна.
Эр: Өршөөгөөрэй?
Кей: Түүнд сая надад хэлсэн зүйлээ хэл.
Марти: Үгүй ээ, би хүсэхгүй байна.
Кей: Үгүй ээ, түүнд хэл.
Марти: Би зүгээр л чамайг онцгойрч харагдахгүй байна гэсэн юм.
Найруулагч: Өө, энэ хэн юм?
Кей: Хэн ч биш. Тэр л асуудал нь.
Марти: Бас миний туршлагаас харахад хүүхэд л ингэж хутга барьдаг. Хэрэв ноцтой зодоон бол хутгаа ингэж барина, ирийг нь бугуйгаа дагуулаад.
Жүжигчин: Энэ чинь гудамжны тулаан биш.
Марти: За, хэрвээ бодитой байх гээгүй бол, бага зэрэг маяг нэмж болно. Яг ингэж.
Найруулагч: Зогс.
Марти: Тийм ээ, Кей?
Жүжигчин: За. Мэдлээ, ойлголоо. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдөртөө хангалттай. Баярлалаа.
Марти: Амжилт хүсье, Кей. Амжилт хүсье.
Найруулагч: Түүнийг гарга!
Жүжигчин: Та байх шаардлагагүй болсон. Танд маш их баярлалаа. За, зөөллөөд хэлэхэд...
Роквелл: Тэгээд ч засалт болгон 5000 доллар давж байна.
Театрын дарга: Би зүгээр л хуруугаа дугаргаад эхнэр, мөнгө хоёрыг чинь тааруулж чадахгүй.
Роквелл: Үгүй гэж хэлүүлэхийн тулд би чамд мөнгө төлдөг.
Театрын дарга: Тэр үүнийг өөрийнх нь гэж бодож байна. Би зүгээр л боломжгүй зүйл хийчхэж чадахгүй.
Роквелл: Хэрэв чи түүнийг удирдаж чадахгүй бол би чадах хүнийг нь олох болно.
Театрын дарга: Хөгийн новш.
Марти: Ноён Роквелл. Ноён Роквелл.
Роквелл: Яасан?
Марти: Сайн уу. Марти Маузер. Уулзахад таатай байна.
Роквелл: Чи манай оффис руу залгаж миний хүүтэй найзууд гэж хэлсэн үү?
Марти: Тийм ээ. Гэхдээ...
Роквелл: Хараал ид!
Марти: тантай холбогдох өөр арга надад байгаагүй. Гуйя. Би Японы тухай ахиад ярилцмаар байна. Би ахиж бодож үзээд хиймээр байна. Энэ бол гайхалтай санаа.
Роквелл: Үйл ажиллагаа ирэх долоо хоногт болно. Би өөр юм төлөвлөсөн.
Марти: Ямар өөр төлөвлөгөө? Энэ чинь таны санаа байсан. Энэ чинь гайхалтай санаа. Энэ талаар хоёрхон секунд ярилцъя. Юу хийж байгаа юм? Хөөе. Хөөе. Ноён Роквелл. Энэ талаар хоёулаа тайван ярилцъя. Хувийн мэдрэмжээ хойш нь тавьцгаая. Эндогийн тусламжтай би ямар их үнэ цэнийг нэмэхийг бид хоёулаа мэднэ. Түүний дошин дээр үзүүлэх тоглолт хийнэ. Төсөөлөөд үз дээ. Би тэсрэх бөмбөг шиг л байна. Та өөр юу ч төлөвлөсөн бай, үүний хажууд юу ч биш. Надад хоёрхон минут өгөөч дээ. Үүнийг ойлгох хангалттай нийтлэг ойлголт бидэнд бий. Гуйя!
Роквелл: За, машинд суу.
Марти: Нээрэн үү? Баярлалаа.
Роквелл: Томми, явцгаая.
Марти: Хөөе. Хөөе! Хөөе! Хөөе! Чи муу новш. Би чамд санааг чинь өгсөн!
Туслах: Өршөөгөөрэй. Хатагтай Стоун тантай хоолонд ормоор байгаагаа танд дамжуулахыг хүссэн юм.
Марти: Хатагтай Стоун?
Туслах: Тийм ээ.
Кей: Бурхан минь, би хоцорчихлоо.
Марти: Алив ээ. Чамд хамаатай гэж үү? Та бол од. Сайхан л байдаг байлгүй, тийм үү? Ер нь анхнаасаа яагаад зогссон юм?
Кей: Би баттай байдал хүссэн, тэгээд жирэмсэн болсон. Тэгээд тэр намайг ятгаж, би больсон.
Марти: Ойлголоо, гэхдээ одоо мэдээж зөв зүйлээ хийж байна. Тэр танд хүүтэй буцаан төлж байгаа юм шиг санагдаж байна.
Кей: Хэн бэ?
Марти: Нөхөр чинь. Жүжгийг чинь санхүүжүүлж байгаа, тийм үү?
Кей: Чи яагаад тэгж бодоо вэ?
Марти: Түүнийг танхимд үглэж байхыг нь сонссон.
Кей: Гомдоллох оо?
Марти: Тийм ээ, зардлын талаар.
Кей: Чөтгөр лүүгээ тонилог.
Марти: Яг тийм. Та яах ёстой гээч, байгаа бүх мөнгийг нь нэхээд, тэгээд дэлхийн хамгийн том од гэдгээ түүний царай муутай нүүрэнд нь наах.
Кей: Баярлалаа, гэхдээ би чамаас амьдралын зөвлөгөө авах дээрээ тулаагүй байна.
Марти: Үгүй ээ, би түүнийг анхнаасаа өөрт чинь хэрэггүй байсан гэдгийг л хэлж байна. Над шиг л, би хүнээс тусламж хэзээ ч авахгүй. Би үүнийг бүрэн бие даан хийх ёстой. Цэвэр өөрийн авьяас чадварын үндсэн дээр. Үгүй бол амжилтыг тооцох ч үгүй. Гэхдээ энэ миний л бодол.
Кей: Тийм ээ, хэлэхэд маш амархан.
Марти: Яах вэ хэлэхэд амархан ч, хийхэд амаргүй нь лавтай. Та мэднэ. Тиймээс л та больсон.
Кей: Чамаас нэг юм асууя. Чи энэ ширээний теннис гэсэн бяцхан юмнаасаа мөнгө олдог уу?
Марти: Одоохондоо олоогүй.
Кей: Ажилтай юу?
Марти: Үгүй, ширээний теннис бол миний ажил.
Кей: Чи яаж амьдардаг юм?
Марти: Би өөртөө итгэвэл мөнгө ч бас дагаад ирнэ гэсэн итгэлтэй амьдарч байна. Эцсийн эцэст миний зовлон мөнгөний тухай ч биш.
Кей: Түрээсийн мөнгөө яаж төлдөг юм?
Марти: Би төлдөггүй.
Кей: Чи асуултаас зугтаж байна.
Марти: Үгүй ээ, би юунаас ч зугтаагүй.
Кей: Чи өнөөдөр яаж хоол идэхээр төлөвлөж байна?
Марти: Үнэнийг хэлэхэд, таныг гармагц өрөөний үйлчилгээ захиалах гэж байлаа.
Кей: Гайхалтай.
Марти: Тийм ээ. Гайхалтай.
Кей: Хэрэв чиний энэ бүх мөрөөдөл биелэхгүй бол яах юм?
Марти: Тэр бодол миний ухамсарт ч орж ирдэггүй.
Кей: Ойлголоо, магадгүй орох ёстой байх.
Марти: Хөөх. Чи ээж шиг маань сонсогдож байна. Гомдоох гээгүй шүү.
Кей: Мөн чи хүүхэд шиг сонсогдож байна.
Марти: Өө, тийм үү? Би насанд хүрчхэж л дээ.
Кей: Тэр чинь юу гэсэн үг юм?
Марти: Том эргэн ирэлтийн чинь үеэр зочид буудлын өрөөнд чамтай унтах насанд хүрсэн гэж байна.
Кей: Заваан амьтан.
Марти: Үзүүлээд өг. Үгүй ээ, мэдэж байна, гэхдээ би хотоос гарч яваад өчигдөр л анх хүлээж авлаа. За, хар даа, Японд очихгүй байх бол сонголт биш. Зүгээр л ноён Сетид түүний чек аль хэдийн шуудангаар бүрэн бүтэн түүнд очиж байгааг хэлээрэй. Үгүй ээ, зүгээр, гэхдээ... Би оролцох тухайд асуудал байлгахыг хүсэхгүй байна. Би тэнд байх болно. Тэмцээн эхлэхэд би тэнд байх болно.
Сан техникч: Би авчихлаа!
Марти: Тийм ээ! Тийм ээ! Тийм ээ! Хэд хүрнэ гэж бодож байна?
Дархан: Энэ бодит биш байна.
Марти: Бодит биш гэж юу гэсэн үг юм?
Дархан: Хув хуурамч.
Марти: Саятны хүзүүнээс унасан. Би хүзүүнээс нь унахыг харсан.
Дархан: Хаанаас ирсэн нь надад хамаагүй. Жинхэнэ хог байна. Хувцасны гоёл.
Марти: Хувцасны гоёл оо? Өө, новш гэж.
Дархан: Хэрэв хүсвэл би чамд хоёр доллар өгье.
Дион: Сайн уу.
Марти: Хөөе, Дион. Би байна. Юу байна даа?
Дион: Хөөе, чи хаагуур байв аа? Чи борлуулагчид олчихсон байна гэж амласан.
Дион: Аав өнөө шөнө ирнэ.
Марти: Би одоо буцаж очоод бүх анхаарлаа хандуулъя. Би харин эгчтэй гялс ярьчихъя.
Дион: Рэйчел, Марти утсаар ярьж байна.
Марти: Сайн уу, Рэйчел, сонс.
Рэйчел: Сайн уу. Чи хаана байна?
Марти: Миний хүрмэнд нохойн хүзүүвч байгаа, за юу? Би Нью- Жерсид нохойгоо алдсан нэг залууг мэднэ. Тэр маш их шагнал өгнө. Тэгээд бас урд хаалганы хажуу аяганд зөндөө машины түлхүүр байгаа. Харж байна уу?
Рэйчел: Тийм ээ.
Марти: Дионд баригдалгүйгээр түлхүүрүүдийг ав.
Рэйчел: Хөөе, Дион. Чи дэлгүүрт очоод надад цагаан гаа авч өгч болох уу? Миний дотор үнэхээр муу байна. Сайн уу.
Засварчин: Уучлаарай, станц хаагдсан.
Рэйчел: Зүгээр ээ. Бид үйлчилгээ авахгүй. Та энэ хавиар нохой харсан уу?
Засварчин: Үгүй ээ, би юу ч хараагүй. Чи нохой харсан уу?
Рэйчел: Тэр иймэрхүү өндөр.
Засварчин: Хэзээ алдсан юм?
Рэйчел: Хэдхэн хоногийн өмнө.
Засварчин: Кранберрид нэг хашаа байгаа. Тэр зүг уруу таван бээр. Тэнд байж магадгүй.
Рэйчел: Би тийшээ залгасан.
Засварчин: Уучлаарай, танд тусалж чадахгүй нь.
Рэйчел: Ойлголоо. Баярлалаа. Тэд юу ч хараагүй байна.
Марти: Тийшээ очиж үзье. Сайн уу. Сайн уу?
Рэйчел: Чи хаашаа явж байгаа юм?
Марти: Арын хаалгыг нь шалгачихъя. Өө, новш гэж. Мосес.
Радио: Бид улс даяарх пянз үйлдвэрлэгчид болон уран бүтээлчдэд талархаж байна.
Марти: Хөөе, найз аа. Хөөе. Хөөе, Мосес. Марти байна. Хөөе, найз аа. Үгүй ээ, новш. Хөөе, найз аа. Мосес. Мосес! Хөөе, найз аа. Тайвшир. Чамайг гэрт чинь хүргэж өгье. Гэртээ харимаар байна уу? Гэртээ харьцгаая. За. Хөөе. Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй.
Радио: Пепперминт Харрис болон мөн түүний гайхалтай дуу байсан ч... Одоо утсаа таслах цаг болжээ. Санаарай, хэрэв та хүсэж байвал...
Рэйчел: Сайн байна уу?
Хулгайч: Танд яаж туслах уу?
Рэйчел: Бид нохойгоо алдчихаад хайж яваа юм.
Хулгайч: "Бид"?
Рэйчел: Манай нөхөр бид хоёр. Бид хэд хоногийн өмнө шатахуун түгээх станцын ойролцоо нохойгоо алдаад, тэгсэн танайхыг хамгийн ойрхон айл гээд… биднийг энэ хавьцаа хайгаад үз гэсэн.
Хулгайч: Хэн? Хэн? Аль шатахуун түгээх станц?
Рэйчел: Мэдэхгүй ээ.
Хулгайч: Хөөе!
Рэйчел: Тэнд ажилладаг хүмүүсийн нэг нь тэгсэн.
Хулгайч: Ашгүй чи буцаад ирэв үү?
Рэйчел: Тэр байна!
Марти: Та манай нохойг олсон бололтой.
Хулгайч: Та нар хувын эзэмшил дээр байна.
Марти: Үгүй ээ. Уучлаарай, бид тэгэх гээгүй. Ардаас нь нохой хуцахыг сонссон юм. Тэгээд л баярлаад.
Хулгайч: Юу яриад байгааг чинь мэдэхгүй юм.
Марти: Миний нохой. Та олчхож.
Хулгайч: Би ямар ч нохой олоогүй.
Марти: Та итгэлтэй байна уу?
Хулгайч: Тийм ээ, би итгэлтэй байна. Чи итгэлтэй байна уу?
Марти: Тийм ээ... Би цонхоор чинь харсан. Би нохойгоо харсан.
Хулгайч: Чи миний цонхоор харсан юм уу?
Марти: Тийм ээ, аз болж ашгүй харлаа, тийм үү?
Хулгайч: Цагдаа дуудахаас өмнө манайхаас зайл.
Марти: Би л цагдаа дуудах ёстой.
Хулгайч: Ойлголоо. Чи түүнийг илүү ойроос харах уу? Ойроос харах уу?
Марти: Тийм ээ, тэгье.
Хулгайч: За, ашгүй, ашгүй. Чамд ойроос харуулъя.
Рэйчел: Хөөе! Тайвшир.
Марти: Би тайван байна.
Хулгайч: Би ахиад чиний царайг...
Марти: Тоглоод байна уу?
Хулгайч: …цонхоороо харах юм бол…
Рэйчел: Марти, машинд суу!
Марти: Чи солиорчихоо юу?
Хулгайч: …зад буудчихна шүү.
Рэйчел: Тэгэх хэрэг байхгүй ээ. Бид явлаа. Марти, суу!
Марти: Чи яагаад байгаа юм бэ?
Рэйчел: Марти, машинд суу!
Марти: Үгүй! Надад нохой хэрэгтэй!
Рэйчел: Машиндаа суу!
Хулгайч: Дараагийнх нь чиний нүүрэн дээр байх болно.
Рэйчел: Марти, машинд...
Марти: Үгүй, үгүй, үгүй, үгүй! Битгий бууд! Битгий буудаарай! Рэйчел! Туслаарай!
Рэйчел: Марти, машинд суу! Алив ээ, алив, алив. Хурдлаарай! Хурдал! Суу! Суу! Суу!
Марти: Яв, яв, чигээрээ Рэйчел. Гишгэ, гишгэ! Чигээрээ! Гишгэ! Эрдэнэ шиш рүү ор! Яв, яв, яв, яв, яв, яв, яв.
Рэйчел: Ээ, бурхан минь! Өө, бурхан минь! Бурхан минь! Өө, үгүй ээ!
Нохойны эзэн эр: Байна уу?
Рэйчел: Сайн уу. Сайн уу, та… Та Мосес гэдэг нохойг санамсаргүй алдсан уу?
Нохойны эзэн эр: Тийм ээ, тэгсэн. Яасан?
Рэйчел: Өө, тийм үү? Гайхалтай! Бид дөнгөж сая түүнийг олсон юм.
Нохойны эзэн эр: Үнэхээр үү?
Рэйчел: Тийм ээ, тэгсэн.
Нохойны эзэн эр: Тэр яаж байна? Амьсгал нь хэр байна?
Рэйчел: Юу гээч? Бид түүнийг анх олоход амьсгал нь жаахан сул байсан.
Марти: Мөнгөө.
Нохойны эзэн эр: Надад хаягаа өгчих. Би яг одоо яваад очъё.
Рэйчел: Харин наадах чинь.
Нохойны эзэн эр: Наадах чинь ээ? Юу гэсэн үг юм?
Рэйчел: Нэг иймэрхүү нөхцөл байдалд... олсон хүнд шан харамж өгдөг ёс байдаг биз дээ?
Нохойны эзэн эр: Тийм ээ, тэгье. Хэд гэж бодож байгаа юм?
Рэйчел: Хэтэрхий их байна. Хэтэрхий их.
Марти: Үгүй ээ, хэл. Тэр аймар баян.
Нохойны эзэн эр: Байна уу?
Марти: Хэл ээ.
Рэйчел: Иймэрхүү зүйлд 2000 доллар шударга байх гэж бодлоо. Надад бол тохирсон л санагдаж байна. Хоёр мянга.
Нохойны эзэн эр: Тоглож байгаа биз дээ?
Рэйчел: Үгүй, үгүй. Үгүй.
Нохойны эзэн эр: Инээд хүрмээр юм.
Рэйчел: Юу гээч, сонсооч... Энэ чиний асуудал биш ч би удахгүй төрөх гэж байгаа, тэгээд надад яг одоо нөхөр ч алга. Тэгээд бас би ажилгүй, энэ мөнгө надад маш том тус болно. Тэгээд харилцан сайн хүмүүс байцгаая.
Нохойны эзэн эр: Би наад нохойг чинь үнэгүй авсныг мэдэх үү?
Рэйчел: Наадах чинь үүнийг харах буруу өнцөг биш гэж үү?
Нохойны эзэн эр: Өө, нээрэн үү?
Рэйчел: Тийм ээ, нээрэн.
Нохойны эзэн эр: Би үүнийг яаж харах ёстой юм?
Рэйчел: Би нохойн тухай залгаагүй гэж бодъё. Би ээжийн чинь тухай залгалаа гэж бодъё. Би эмч, тэгээд түүнд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй эсвэл тэр үхнэ. Та яах юм? Ээжийгээ үнэ төлбөргүй авсан гээд татгалзах уу? Үгүй! Галзуурсан хэрэг. Ээждээ хайртай учраас хагалгааг хий гэнэ.
Нохойны эзэн эр: Наадах чинь миний сонсож байсан хамгийн тэнэг юм байна.
Рэйчел: За тэгвэл та хайрын талаар юу ч мэдэхгүй бололтой.
Нохойны эзэн эр: За, мартаж үз. Надад хаягаа өг, за юу? Би одоо очлоо. Би чамд бэлэн өгье.
Рэйчел: Уучлаарай, үгүй.
Нохойны эзэн эр: Үгүй ээ?
Рэйчел: Үгүй. Энэ таны буруу биш, та их сайн хүн шиг сонсогдож байна. Гэхдээ би өмнө нь маш олон удаа луйвардуулж байсан, ахин нэг удаа луйвардуулмааргүй байна. Тиймээс, эхлээд мөнгөө өгөх аргаа бодож ольё. Тийм ээ?
Нохойны эзэн эр: Тийм үү?
Рэйчел: Тийм.
Нохойны эзэн эр: Намайг сонс, тэнэг гичий минь. Би түүнийг харалгүйгээр...
Рэйчел: Та чинь яачхаад байгаа юм бэ?
Нохойны эзэн эр: …чи надаас нэг ч цент авахгүй.
Рэйчел: Үнэгүй авсан нохой чинь...
Нохойны эзэн эр: Ойлгов уу, эмэгтэй?
Рэйчел: …чамд хамаагүй юм бол, түүнийг шинжлэх ухаанд хандивлачихъя. Энэ хүссэн зүйл чинь мөн үү?
Марти: Ингээд бүтэхгүй гэж би чамд хэлсэн. Би ухаантай байх ёстой. Би одоо юу хийгээд байгаа юм?
Рэйчел: Марти!
Марти: Маш тэнэг санаа байсан. Мулгуу байлаа.
Рэйчел: Намайг уучлаарай, би... ...намайг уучлаарай. Би оролдож л үзсэн юм.
Марти: Чиний буруу биш ээ. Санаа л тэнэг байлаа.
Рэйчел: Зүгээр дээ. Тайвшир. Нохой нь ямар өнгөтэй юм?
Марти: Яасан? Хэнд хамаатай юм? Бор өнгөтэй.
Рэйчел: Дарга маань нутгийн бүх үржүүлэгчдийг мэддэг учраас магадгүй бид адилхан нохой олоод өгчихвөл, эзэн нь ялгаж мэдэхгүй байна байх.
Марти: Тэр хайртай нохойгоо танихгүй байх гэж бодоо юу?
Рэйчел: Эхэндээ танихгүй байх л гэсэн юм.
Марти: Би одоо бэлтгэлээ хийж байх ёстой. Оронд нь би хуучин машины захад худлаа дуудлага хийж, амьдарлаа шоглоом болгож байна.
Дион: Та нар юу хийж байгаа юм?
Марти: Хүүе, унтаагүй юу хийж байгаа юм?
Дион: Дуугаа намсга. Аав ээж хоёр унтаж байна.
Марти: Ирчихсэн юм уу. Мэдээгүй юм байна.
Дион: Ирнэ гэж чамд хэлсэн. Аавын машин яасан?
Марти: Гараашинд байгаа. Өнөөдөр юу болсонд чи бүүр итгэхгүй дээ, Дион.
Дион: Чи намайг хуурсан.
Рэйчел: Үгүй ээ, би тэгээгүй. Юу яриад байгаа юм?
Дион: Тийм ээ, чи тэгсэн, худалч гичий минь.
Марти: Хөөх.
Рэйчел: Хөөе амаа мэдээрэй, бүдүүн новш минь. Надтай битгий ингэж ярь.
Марти: Түүнтэй битгий ингэж ярь. Тэр бол миний хамгийн дуртай хүмүүсийн нэг.
Рэйчел: Надтай битгий тэгж ярь гэж хэл.
Марти: Түүнтэй битгий тэгж ярь. Түүнтэй битгий тэгж ярь.
Дион: Чимээгүй.
Марти: Би л түүнд тэг гэж хэлсэн. Би хэлээгүй бол тэгэхгүй байх байсан.
Дион: Машины түлхүүр өг.
Марти: Мэдлээ, энэ байна. За? Бид жижигхэн осол гаргачихсан...
Дион: Юу?
Марти: ... гэхдээ зүгээр болно. Бага зэргийн гэмтэл. Би төлчхөж чадна.
Дион: Яаж? Хэзээ?
Марти: Дион, одоо маш орой болж. Бид бүгд амрах хэрэгтэй. Би өглөөний цайн дээр аавтай чинь учраа олчихъё. Тэр уурлахгүй-
Дион: Чи энд хонохгүй!
Марти: Юу гэж байгаа юм? Бидэнд хонох газар байхгүй.
Дион: Та нар явах хэрэгтэй.
Марти: Үгүй ээ Дион. Бид үлдэх ёстой. Бидэнд юу ч байхгүй- - Дион. боль.
Дион: Үгүй ээ, чшш.
Марти: Тэр найман сартай жирэмсэн. Чи галзуурчихаа юу? Бид энэ талаар ярилцаж болох уу?
Дион: Дуугаа хураа.
Марти: Шөнө дунд биднийг гудамжинд гаргах гэж үү?
Дион: Тийм ээ, тийм.
Марти: Бидэнд очих газар алга.
Дион: Юмаа аваад зайл.
Марти: Бидэнд өнөөдөр юу тохиолдсоныг мэдэж байна уу?
Дион: Би чамтай ярихгүй.
Марти: Чи надтай ярихгүй ээ? Одоо бүр надтай ярихгүй юу? Итгэмээргүй юм. Баян айлд төрөөд сайхан л байдаг байх. Гэтэл бид амьдрахын төлөө ажиллах ёстой. "Ажил" гэдэг үг сонсож байсан уу? Өдөржин өрөөндөө зураг зурахын оронд? Найзуудаа гудамжинд хаяж... Биднийг ширтэхээ больчхооч? Хана руу ч юм уу хараач? Чи намайг айлгаад байна.
Рэйчел: Бид хаачих вэ? Учир нь… намайг уучлаарай. Чамд энд ор байна...
Марти: Зүгээр дээ.
Рэйчел: ...би үүн дээр унтаж болох байсан.
Марти: Зүгээр дээ.
Рэйчел: Тэгээд миний дотор хүүхэд байна. Миний дотор хүүхэд байна.
Марти: Юу хийснээ харж байна уу? Чи жирэмсэн эмэгтэйг шөнө дөлөөр хөөж байна. Энэ чиний толгойд үүрд байх болно. Чи яагаад өөртөө үүнийг хийнэ гэж?
Рэйчел: Уучлаарай.
Марти: Түүнтэй хэсэг байж болох уу? Хоёулхнаа байгаад түүнийг тайвшруулъя, болох уу? Гуйя.
Дион: Чимээгүй байлга.
Марти: Би хичээнэ ээ, гэхдээ түүнийг тайвшруулах хэрэгтэй. Уучлаарай.
Рэйчел: Яахаа мэдэхгүй байна. Юу хийхээ мэдэхгүй байна.
Марти: Үнэхээр сайн байлаа. Гайхалтай байлаа, Рэйчел.
Рэйчел: Баярлалаа.
Марти: Маш сайн байгаад бараг бүтэх нь.
Рэйчел: Биднийг хөөвөл хаачих вэ?
Марти: Одоо бараг үлдэхийг зөвшөөрөх байх. Чиний жүжиглэлт гайхалтай байсан. Чи үнэхээр уйлаа юу?
Рэйчел: Үгүй ээ. Марти, яагаад байгаа юм?
Марти: Энэ юу юм?
Рэйчел: Юу?
Марти: Энэ нүүрний будаг уу?
Рэйчел: Байзнаарай. Байзнаарай. Би тайлбарлаж чадна. Миний буруу биш. За юу?
Марти: Ярихгүй.
Рэйчел: Надад сонголт байгаагүй, за юу?
Марти: Боль. Боль, гуйя. Боль. Рэйчел, боль.
Рэйчел: Би явах хэрэгтэй байсан.
Марти: Намайг хэр тайван байгааг харж байна уу? Энэ удахгүй. За?
Рэйчел: Тийм ээ.
Марти: Эндээс зайлж үз.
Рэйчел: Үгүй ээ. Миний бодлоор-
Марти: Эндээс тонилж үз.
Рэйчел: бид хоёулаа явах хэрэгтэй, учир нь...
Марти: Битгий. Энэ чинь миний ээжийн надад хийх новшийн зүйл. Энэ олон хүнээс яагаад чи надад ингэж хандаж байгаа юм?
Рэйчел: Би яаж чамд ингэж чадав аа?
Марти: Тийм ээ, миний юу туулж байгааг мэдэж байж?
Рэйчел: Чи яаж надад хандаж байгаа бил ээ?
Марти: Боль. Чшш. Чи яаж байна аа...
Рэйчел: Чи нэг хором ч болов надад яаж хандаж байгаагаа бодсон уу?
Марти: Зогс.
Рэйчел: Чи өөрөө чимээгүй, нарциссист новш. Надад битгий хүр!
Марти: Боль. Яагаад байгаа юм бэ?
Дион: Аав ээжийг сэрээх нь. Амаа тат.
Рэйчел: Хараал идсэн эцэг эх чинь хангалттай. Чи 30 настай юм биш үү? Намайг дөрвөн долоо хоногийн дараа төрнө гэдгийг чи мэдэж байна уу? Би дөрвөн долоо хоногийн дараа төрнө!
Марти: Миний хүүхэд биш.
Рэйчел: Тэгээд энэ түүний хүүхэд. Түүний хараал идсэн хүүхэд. Энэ талаар ч бас худлаа ярьж байна.
Галанис: Миний гэрт юу болоод байгаа юм?
Дион: Би хэдэн найзуудаа урьсан юм, аав.
Марти: Найз аа, юу байна даа? Бид өглөө Спальдингтэй хамгийн эхлээд уулзана, бараа үзүүлэх гэж.
Галанис: Дион, алив ээ. Намайг амраагаач. Ийм зүйл хэзээ ч болохгүй. Чи хүүгийн минь мөнгийг авсан.
Марти: Юу яриад байгаа юм?
Галанис: Би итгэхгүй байна. Ди, чи юу болоод байгааг харахгүй байна уу?
Рэйчел: Итгэмээргүй. Хараал идсэн...
Галанис: Чи миний хүүг луйвардаж байна.
Марти: Би хүүг чинь хуураагүй.
Галанис: Чи түүний бүх мөнгийг авч байна.
Марти: Би түүнд утга учир өгч байна. Таны ганц хийдэг зүйл бол мөнгө өгөх. Би түүнд зорилго өгдөг.
Галанис: Чи намайг сонс!
Марти: Тэр чам руу харах ч үгүй, тэгтлээ чамаас айсан.
Рэйчел: Бид яах вэ, айн? Биднийг хаашаа яв гэж байгаа юм? Намайг гудамжинд унтуулмаар байна уу? Би жирэмсэн.
Марти: Үгүй ээ, үгүй, үгүй. Дион! Дион! За, би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна, Рэйчел. Энэ чамайг гомдоох зорилготой биш. Надад зорилго бий. Чамд байхгүй. Үүнийг адислалт гэж бодож байвал тийм биш. Намайг амьдралын асар том сул талд оруулдаг. Энэ нь би маш нарийн зүйлийн төлөө амьдарна гэсэн үг. Тэгээд тэрийг дагаад золиослолт ирдэг, за? Миний амьдрал бол миний хийх бүх сонголтуудын үр дүн. Чиний амьдрал бол… Чиний амьдрал юуны төлөөг ч мэдэхгүй юм. Урсгалаараа л явж байдаг. Чи ийм л хүн. Би тийм хүн биш биз дээ? Чи өөрийн новшийн шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ. Би чамд ганц ч удаа гэрлэ гэж хэлээгүй. Чи тэднээр намайг барьцаалж болохгүй.
Рэйчел: Би ойлгож байна аа.
Марти: Амьтны дэлгүүрээс жилд хэдийг олдог вэ?
Рэйчел: 1200 орчим доллар.
Марти: Хэрэв чи мартаагүй бол надад онгоцны тасалбарыг оруулалгүй 1500 доллар олох долоо хоног байна. Би төвлөрөх хэрэгтэй байна, сатааруулах зүйлгүйгээр.
Рэйчел: Намайг үнэхээр уучлаарай.
Марти: Үгүй ээ, зүгээр. Би амьдралаа бодох нөхцөлд байхгүй байна. Үүнийг толгойгоосоо авч хая. Би одоохондоо болоогүй. За? Хэрэв чи Ираг хаях талаар бодож байгаа бол би чамайг орхихгүй. Найзын хувьд би чамд тусална. Бид судалгаа хийнэ, сайн асрамжийн газар олно. Тэд чамайг хүлээж авч, хүүхэд сайн гэр бүлд очихыг батлах болно. Бид магадгүй- - Үгүй юу? Үгүй юу? Тэгвэл гэртээ харь, Рэйчел. Зүгээр л гэртээ харь.
Рэйчел: Би юу гэж хэлэх юм?
Марти: Чи аргална аа. Гэртээ харь, Рэйчел.
Рэйчел: Ира, сэрээрэй. Энэ чиний хүүхэд биш.
Ира: Тэнэг гичий, тэнэг царайлаад газар ширтээч. Новш. Хараал идсэн новш. Тийшээ очиж үз. Хараал идсэн буланд зогс. Би цохиод өгье... Чи ингэмээр байна уу? Хүүхэд чинь яг л хараал идсэн аав шигээ батгатай эргүү амьтан болно. Эсвэл хараал идсэн янхан ээж шигээ янхан болно.
Жүди: Хаалгаа нээ! Хүмүүс унтмаар байна!
Ира: Юу?
Хөрш: Үүнийгээ зогсоо! Чимээгүй бай!
Ира: Хөөе, Рэйчел. Хадам ээж чинь байна.
Рэйчел: Ира! Түүнд битгий хэл! Уучлаарай.
Ира: Хөөе, баяр хүргэе, хатагтай Маузер. Та эмээ болно.
Марти Ээж: Юу?
Ира: Май, тэр одоо чиний асуудал. Түүний хог новшийг ав.
Марти Ээж: Рэйчел, чамд тусламж хэрэгтэй юу?
Рэйчел: Одоо хангалттай. Уучлаарай.
Марти Ээж: Хонгор минь чамд тусламж хэрэгтэй юу?
Рэйчел: Үгүй ээ, би зүгээр. Бүгдээрээ орондоо орцгоо.
Ира: Тиймээ, гайхалтай. Тэр маш их харамсаж байна.
Нохойны эзэн эр: Чи Рэйчел мөн үү?
Рэйчел: Та Эзра мөн үү?
Нохойны эзэн эр: Тэр хаана байна?
Рэйчел: Мөнгөө өг, тэгвэл гаргаж ирье.
Нохойны эзэн эр: Мөнгө өө? Би нохойгоо харахгүй бол чи нэг зоос ч авахгүй.
Рэйчел: Би ганцаараа биш гэдгээ хэлчихье, хүмүүс намайг харж байгаа.
Нохойны эзэн эр: Хэн харж байгаа нь надад хамаагүй.
Рэйчел: Зүгээр л юмыг яаж мэдэх вэ гээд хамгаалалтай байгаагаа хэлсэн юм.
Нохойны эзэн эр: Юу?
Рэйчел: Нохойгоо авмаар байна уу? Надад нохой чинь бий. Юу хийж байгаа юм?
Нохойны эзэн эр: Би наадхыг чинь хүсэхгүй байна. Хүзүүвчний доторхыг би хүсэж байна.
Рэйчел: Надад мөнгөө харуул. Чиний нохой байгаагүй бол энэ надад байх байсан уу? Үгүй. Тиймээс надад мөнгөө харуул, би очоод түүнийг авчирч өгье. Алив ээ. Алив!
Нохойны эзэн эр: Чи хэнтэй тоглож байгаагаа мэдэхгүй байна, охин минь. За юу? Мөнгө энэ байна.
Рэйчел: Надад огт хамаагүй. Дугтуйн дотор юу байгааг харуул. Дотор нь юм байгаа гэдгийг би яаж мэдэх юм?
Нохойны эзэн эр: Хармаар байна уу? За, хар. За юу?
Рэйчел: Тийм. Сайн байна.
Нохойны эзэн эр: Хаашаа явж байгаа юм?
Эзний найз: Тэр нохойг авчирсан юм уу, үгүй юу?
Нохойны эзэн эр: Хэн мэдэх вэ, бүү мэд.
Рэйчел: За.
Зөөгч: Бларни Стоун байна.
Рэйчел: Сайн уу, би байна.
Зөөгч: "Би" гэдэг нь хэн юм?
Рэйчел: Тийм ээ, баярлалаа. Одоо нохойг гаргаж ирж болно.
Зөөгч: Нохой орхиод явсан хүн чи юу? "Удахгүй ирнэ" гэсэн чинь яасан бэ?
Рэйчел: Бид бэлэн, тиймээс түүнийг гадаа гаргаад ир.
Зөөгч: Тэр чинь шал дээгүүр битүү шээчихсэн.
Рэйчел: За. Удахгүй уулзъя.
Нохойны эзэн эр: Юу болоод байна?
Рэйчел: Нэг секунд намайг сонс, за юу? Хар даа. Тэнд. За юу? Ногоон саравч. Миний найз удахгүй нохойтой гарч ирнэ. Чи надад мөнгийг өгмөгц би залгаад тооцоо дууссан гэж хэлнэ, за юу? Хар даа, тэр нохойтой гарч ирж байна. Би хэлээ биз. Тиймээс мөнгөө өг.
Нохойны эзэн эр: Зайлж үз.
Рэйчел: Хөөе! Хөөе, миний мөнгийг өг. Бид яриа биз… Хөөе! Хулгайч! Энэ хоёрыг барь. Тэд миний түрийвчийг авчихлаа.
Эр: Хөөе.
Рэйчел: Тэднийг зогсоо!
Эр: Хаачих гэж байгаа юм? Хөөе.
Эзний найз: Надаас холд.
Эр: Алив.
Рэйчел: Хөөе, тэр ч бас! Тэр гипстэй! Гипстэй нь.
Эр: Жирэмсэн эмэгтэйгээс хулгайлах гээ юу?
Рэйчел: Новш.
Эр: Хөөе, цагдаа!
Нохойны эзэн эр: Ямар новш нь вэ, залуу? Энэ Мосес биш байна. Хөөе. Энэ миний нохой биш.
Зөөгч: Хөөе, би гараад ирлээ. Тэр эмэгтэй энд ир гэсэн.
Нохойны эзэн эр: Надаар тоглоод байна уу?
Зөөгч: Цаашаа бай. Хөөе!
Нохойны эзэн эр: Надаар тоглоод байна уу? Айн? Ямар новшийн юмаараа надаар тоглоод байгаа юм?
Эзний найз: Хөөе, надаас холд. Цаашаа, хөгшөөн.
Эр: Хөөе, тайвшир. Новш.
Эзний найз: Наанаа зогс.
Эм: Хэн нэгэн түүнд туслаач!
Рэйчел: Хэн нэгэн! Туслаарай!
Эзний найз: Чамайг барилаа, новшийн гичий!
Рэйчел: Хөөе! Боль!
Кей: Яасан?
Марти: Хөөе, сайн уу?
Кей: Чи энд юу хийж байгаа юм?
Марти: 12:30 болж байна. Өдрийн хоол идэх үү гэж бодсон юм.
Кей: Боломжгүй. Өнөө орой манай тоглолтын нээлт.
Марти: Чамайг ганц цаг зээлж болох уу?
Кей: Үгүй.
Марти: Нэг хором ярилцаж болох уу? Гуйя.
Кей: Би завгүй байна.
Марти: Гуйя, ердөө нэг хором. Нөгөө… Үүнийг хэлэхэд жаахан сандарч байна.
Кей: Яасан?
Марти: Тэгэхээр… Би үүнийг чамаас хулгайлчихсан, за? Одоо буцааж өгмөөр байна. За юу? Уучлаарай. Миний төлөвлөгөө үүнийг зарчхаад чамайг дахиж харахгүй байх байсан. Гэхдээ би чамайг бодохоо больж ч чадахгүй, чамаас хулгайлж ч чадахгүй юм байна.
Кей: Наадах чинь тайзны хуурамч гоёл гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?
Марти: Энэ хуурамч гоёл гэж үү? Би үнэхээр тэнэг юм.
Кей: Жүжгийн хэрэглэл. Бүгдийг өөрөө хийнэ гэсэн чинь яасан? Тэр яриа хайчаа вэ?
Марти: Тийм ээ, би бүр дэмий юм ярьсан, за юу? Би хэцүү байдалд ороод, мөнгө хэрэгтэй болоод чамаас хулгайлсан, тэр нь буруу байсан. Би ядуу. Надад ямар ч санхүү алга. Дараа долоо хоногт Японд аваргын тэмцээнтэй. Тэнд очих ямар ч арга алга. Надад сонголт алга. Намайг дэмжих хүн ч алга, Кэй. Гэхдээ энэ чиний асуудал биш. Тийм болохоор би үүнийг буцааж өгч байна.
Кей: Би юу гэж бодож байна гээч?
Марти: Юу?
Кей: Чи үүнийг зарах гэж үзээд хог гэдгийг нь мэдсэн гэж бодож байна.
Марти: Үгүй.
Кей: Тэгээд энэ инээдтэй төлөвлөгөөтэй энд ирээд надаар өрөвдүүлэх гэж оролдож, түрийвчийг минь нээлгэх гэж байна.
Марти: Наа чинь утгагүй. Би чиний ухааныг тэгж доромжилно гэж бодоо юу?
Кей: Үргэлжлүүлэх гэж байна уу?
Марти: Юуг үргэлжлүүлнэ гэж?
Кей: Чи энэ жүжгээ үргэлжлүүлэх үү?
Марти: Зүгээр л өөрөөрөө байж байна.
Кей: Чи улайм цайм худлаа ярьж байна.
Марти: Үгүй. Би зүгээр өөрөөрөө байна.
Кей: Өрөвдмөөр юм. Өөрөөрөө байна гэж үү?
Марти: Би үнэнийг хэлж байна. Би чамаас хулгайлсан, дараа нь би гэмшсэн, тэгээд засах гэж оролдож байна.
Кей: Чи зүгээр л энергиэ дэмий үрж байна. Надад хамаагүй. Би ч өөрөөсөө хулгайлах байсан.
Мерлэ: Кэй.
Кей: Сайн уу.
Мерлэ: Би саад болсон бололтой.
Кей: Үгүй ээ, үгүй. Огт үгүй. Энэ бол Мартин, манай найз Каролын хүү. Тэр яг явж байлаа. Энэ бол Мерлэ, миний олон нийттэй харилцах менежер.
Мерлэ: Сайн байна уу.
Кей: Мартин жүжигчин болохыг хүсдэг ч, харамсалтай нь тийм ч сайн биш.
Мерлэ: Аа, яах вэ, мэднэ дээ, Бродвэйд ч тасалбар шалгагч хэрэгтэй.
Кей: Суудал яаж байна?
Мерлэ: Би Милтонтой ярьсан. Тэр бүх ажилтнаа явуулъя гэсэн. Яг л тушаал шиг. Компанийн тушаал шиг.
Кей: Энэ одоо намайг баярлуулах ёстой юу?
Мерлэ: За яах вэ, танхим дүүрнэ. Тэр зорилго нь биш гэж үү?
Кей: Тэнэгүүдээр л дүүрнэ.
Мерлэ: Үгүй ээ, үгүй. Зарим нь- Фред Астер ирнэ.
Марти: За, би таныг орхиё…
Кей: Үгүй ээ. Түүнд өнөөдрийн тасалбараас өг.
Марти: Үнэхээр үү?
Кей: Тийм.
Мерлэ: Өө. Залуу минь, чи үнэхээр азтай байна. Чи түүний жүжиглэхийг хараад, чи тоос сорогчид эрхтнээ хийчихсэн юм шиг л байх болно.
Кей: Мерлэ!
Мерлэ: Тэр улайж байна. Харж байна уу?
Кей: Юу?
Жүжигчин: Муухай үнэртсэн суудалдаа суу.
Кей: Яасан бэ? Чи галзуурчихаа юу? Жед. Би чамтай ярьж байна.
Жүжигчин: Би харвалтаа бэлдэж байсан юм, ээж. Та үргэлж од руу онил гэж хэлдэг шүү дээ.
Кей: Хөөе. Нааш ир. Уучлаарай, би хоцорчихлоо. Салж чадсангүй.
Марти: Өө, тийм байх.
Кей: Тэр надаас салсангүй.
Марти: Чи өнөө орой гайхалтай байсан. Итгэмээргүй.
Кей: Чамд өгөх юм байна.
Марти: Надад уу?
Кей: Эргээд хар. Жил бүр нөхөр маань бидний ойн баяраар надад нэг үнэт эдлэл өгдөг. Надад ийм 25 ширхэг бий. Зовлонт жил бүрд нэг. Энэ чиний аяллыг хангалттай болгоно. Үүнийг зүүхээр би үнэхээр новшийн мэдэрдэг. Өө новш. Зогс, зогс, зогс. Зогс.
Цагдаа: Хөөе! Хөөе, юу хийж байна аа?
Кей: Өө, новш. Бурхан минь.
Цагдаа: Бос!
Марти: Хөдөлгөөнгүй хэвт.
Цагдаа: Бос, би чамайг харж байна.
Марти: Намайг хэлэхээр гүй. Нэг, хоёр, гурав. Босоорой. Алив. Гүй.
Цагдаа: Хөөе! Жуи, тэднийг зогсоо!
Марти: Алив ээ. Алив. Алив.
Цагдаа 1: Хөөе. Хөөе. Та нар хаачих гээв? Энд юу хийж байгаа юм?
Кей: Юу ч биш. Үгүй ээ, үгүй, үгүй.
Цагдаа 1: Хоёр гараа харуул.
Цагдаа: Түүнийг гавла.
Марти: Өө бурхан минь. Бид зүгээр л…
Кей: Бид юу ч хийгээгүй.
Марти: Биднийг уучлаач. Түүний ээмгийг өвсөн дундаас хайж байсан юм.
Кей: Миний ээмэг уначихсан. Бид миний ээмгийг хайж байсан юм.
Цагдаа: Хоёр чихэнд чинь хоёр ээмэг байна.
Кей: Энэ ээмэг биш. Өмнө нь. Өөр нэг ээмэг байсан юм.
Марти: Өнөөдөр өмнө нь өөр нэг хос ээмэг байсан.
Цагдаа: Би чамайг таньж байна.
Кей: Өө бурхан минь. Бурхан минь.
Цагдаа: Чи Кэй Стоун мөн байна. Тийм ээ. Би чамайг таньж байна.
Кей: Ийм байх боломжгүй.
Цагдаа 1: Гараа харуул.
Марти: Үнэхээр үү?
Кей: Би гэртээ очоод, түрийвчээ авчраад, танд мөнгө өгье, танд төвөг удсан юм чинь.
Марти: Гуйя, офицер оо. Тэр гэртээ очиж түрийвчээ аваад танд мөнгө өгнө.
Цагдаа: Иргэний үнэмлэх байна уу?
Марти: Үгүй ээ. Иргэний үнэмлэх байхгүй.
Цагдаа: Түүнийг гавла.
Кей: Үгүй ээ, гуйя.
Цагдаа: Иргэний үнэмлэх байхгүй юу? Харъя.
Кей: Гуйя, гуйя. Үгүй, үгүй. Гуйя, намайг зүгээр явуулж болох уу?
Марти: Алив ээ.
Кей: Би амлая.
Цагдаа: Хөөх, энэ хараач. Ямар гоё зүүлт вэ?
Кей: Ав. Аваач. Танд өгье.
Цагдаа: Маш их баярлалаа.
Кей: Итгэж чадахгүй нь.
Марти: Надад дахиад нэг зүүлт өгч чадах уу?
Кей: Тоглоод байна уу?
Марти: Тэд чамд ямар ч үнэ цэнгүй гэсэн. Чамд хэдхэн минут л болно.
Кей: Би хагас цагийн өмнө л гарсан. Одоо буцаж ороод шууд бууж ирж чадахгүй.
Марти: Та цагдаад бол тэгнэ гэсэн шүү дээ.
Кей: Миний ээж тэнд байгаа. Бурхан минь. Миний үс.
Марти: Би орцонд хүлээе.
Кей: Үгүй, чи хүлээхгүй.
Марти: Байз. Байз. За. Чи сайхан харагдаж байна. Гуйя, чамд 25 байгаа шүү дээ.
Кей: Тэгье ээ! Энд байж бай. Ойлгов уу?
Марти: Би энд байж байя. За.
Кей: Хөдлөхгүй.
Марти: За.
Кей: Новш гэж. Сайн уу. Уулзахад таатай байна. Дэвид, сайн уу?
Эр: Сайн. Та сайн уу?
Роквелл: Чи хараал идсэн хаа байсан юм?
Кей: Надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй. Асуудал байна уу? Зөвшөөрлийн бичиг шаардлагатай гэж бодсонгүй.
Роквелл: Би энэ бүгдийг чиний төлөө зохион байгуулсан, гэтэл чи намайг тэнэг мэт харагдуулж байна.
Кей: Бурхан минь.
Роквелл: Сонс. Мерлэ яг одоо Нью- Йорк Таймстай утсаар ярьж байна.
Кей: Юу?
Роквелл: Тэр одоо шүүмжийг унших гэж байна.
Кей: Бурхан минь.
Роквелл: Эсвэл чамд хамаагүй юу?
Мерлэ: Би болгочихсон! Болчихсон!
Кей: Өө бурхан минь.
Мерлэ: Нааш ир, ир, ир!
Кей: Очиж байна!
Мерлэ: Хурдлаарай, түүнд шүүмж байна!
Кей: Очиж байна.
Мерлэ: Шүүмж! Алив, алив, алив, алив. Алив, алив.
Кей: За.
Мерлэ: Рауль, Кэй.
Шүүмжлэгч: За. Гарчиг, "Кэй Стоун эргэн ирлээ" Роберт…
Залуу: Сайхан амраарай.
Эмэгтэй: Нээлттэй үлдээ. Бүгд бууж байна.
Залуу: Тийм үү?
Эмэгтэй: Өө, тийм. Үдэшлэг дууслаа.
Залуу: Сайхан амраарай.
Залуу 1: Үдэшлэг дууссан. Биднийг гаргахыг хүсэж байна.
Залуу 2: Юу гэсэн үг юм? Бид дөнгөж ирсэн шүү дээ. Биднийг үүдэнд оруулахгүй байх ёстой байсан. Яагаад оруулсан юм?
Марти: Өршөөгөөрэй. Кэй хаана байгааг мэдэх үү?
Эрэгтэй: Тэр дээд давхарт унтлагын өрөөндөө байгаа.
Марти: За. Сайн уу. Кэй байгаа юу?
Кей ээж: Одоо зөв цаг нь биш.
Марти: Би түүнтэй хальт л ярьж болох уу?
Кей ээж: Миний хэлсэнчлэн энэ тийм ч таатай цаг биш байна.
Роквелл: Жилийн эцэст тэр залуу чамд мөнгө олж өгсөн бол чи түүнийг авч үлдэнэ. Хэрэв үгүй бол түүнийг гаргаж хаяна.
Марти: Өршөөгөөрэй. Сайн уу.
Роквелл: Надаар тоглож байгаа байлгүй дээ.
Марти: Гэрт чинь саад учруулсанд уучлаарай.
Роквелл: Яаж миний гэрт орж ирсэн юм?
Марти: Надад дахиад нэг боломж өгөөч. Би дөрөв хөллөөд гуйя. Надад Япон явах унаа бас аваргын тэмцээнд оролцох 1500 доллар хэрэгтэй байна. Надад энэ ажил маш их хэрэгтэй байна. Би гуйж байна. Би хүссэнээр чинь ажиллана. Би хожигдъё. Таны үйл явдлыг амжилттай болгохоос өөр хувийн үзэл бодол байхгүй.
Роквелл: Марти, амьдралд хоёр дахь боломж гэж байдаггүй.
Марти: Яагаад болохгүй гэж?
Роквелл: Би чамд ажил санал болгоод чи үгүй гэж хэлсэн!
Марти: Мэдэж байна аа, тэр үед би тогтворгүй байсан. Одоо би харамсаж байна.
Роквелл: Тэгээд?
Марти: Тэгээд би бүдүүлэг, өөртөө хэт итгэлтэй байсан. Бас би биеэ тоосон, ааштай байсан.
Роквелл: Тэгээд?
Марти: Тэгээд ахиад тийм зүйл болохгүй. Намайг уучлаарай. Надад дахиад нэг боломж өгөөч, ноён Роквелл. Би өршөөлд чинь л байна. Би хүссэн бүхнийг чинь хийе.
Роквелл: Та нар юу гэж бодож байна? Би энэ бяцхан хөгийн амьтанд хоёр дахь боломж олгох уу?
Марти: Тийм ээ, гуйя!
Роквелл найз: Надаас битгий асуу.
Марти: Энэ надад ямар чухал болохыг та мэдэхгүй. Гуйя. Би гуйж байна. Зүгээр л намайг онгоцондоо суулгаач. Тэнд тантай нэгдье. Гуйя, би өмнө чинь өөрийгөө дарж байна.
Роквелл: Чи намайг зовоож байна.
Марти: Уучлаарай.
Роквелл: Бос!
Марти: За. Ойлголоо. Гуйя. За юу? Би юу ч байсан хийе.
Роквелл: Юу ч уу?
Марти: Тийм ээ. Юу ч.
Роквелл: Ойлголоо. Хонгилоор урууд. Баруун талаасаа хоёр дахь хаалга бол миний ажлын өрөө. Цохиур аваад хүрээд ир.
Роквелл найз: Энэ жүжгээс илүү гайхалтай юм.
Марти: За.
Роквелл найз 1: Үнэн шүү.
Роквелл: Өө, Марти. Цохиурыг надад өгчих. За би чамайг ингээсэй гэж хүсэж байна. Би чамайг тэр сандал дээр бөхийлгөөд өмдөө тайлаасай гэж хүсэж байна.
Марти: Жинхэнээсээ ярьж байна уу?
Роквелл: Чи маш муу хүүхэд байсан. Одоо чи алгадуулах болно.
Марти: Алив ээ. Тоглоод байна уу?
Роквелл: Чи Японд очихыг хүсэж байгаа, тийм үү?
Марти: Тийм ээ, би Япон явмаар байна. Гэхдээ та үүнийг хүсэж байгаа гэж үү?
Роквелл: Үүнийг л хийх болно. Одоо бөхий.
Марти: За, ойлгомжтой болгохын тулд, та намайг Японд хүргэж өгөөд, мөнгө өгөх юм уу?
Роквелл: Маргааш өглөө, 8:30, ЛаГуардиа. Бид Япон явж байх болно.
Марти: Надад тасалбар хэрэгтэй юу?
Роквелл: Онгоц нь минийх.
Марти: Амлалтдаа хүрнэ гэдгийг яаж мэдэх юм?
Роквелл: Чи мэдэхгүй. Учир нь энд чамд ямар ч хүч байхгүй. Одоо бөхий. Гараа нааш нь тавь. Би сайхан нум хармаар байна. Алив.
Роквелл найз: Өө, бурхан минь.
Марти: За, би бэлэн.
Роквелл: Энэ миний хүүгийн төлөө. За. Энэ харин миний төлөө.
Марти: Бурхан минь!
Роквелл: Одоо урамшууллын үе. Сайхан цохиур. Нэг тал нь мод, нөгөө тал нь хөөс.
Тед: Хөөе, Марти, хэр байна даа?
Марти: Тед, Лоуренс.
Лоуренс: Өө, хараал ид. Хөгшөөн. Юу байна даа?
Марти: Өнөө орой арын өрөөнд хоновол болох уу?
Лоуренс: Өө, хөгшөөн. Брайн өнөө орой тэнд хонож байгаа. Би чамайг гэрт хонохыг зөвшөөрөх байсан, хөгшөөн, даанч эхнэрт таалагдахгүй.
Марти: Нисэх хүртлээ би энэ хавьд байчихъя.
Тед: Хаашаа явж байгаа юм бэ?
Марти: Япон явна. Маргааш өглөө 8:00.
Лоуренс: Өө, тийм ээ!
Тед: Манай залуу!
Лоуренс: Өө, явж байгаа байх нь ээ! Мөнгөтэй байх нь.
Марти: Тийм ээ, тийм, тийм.
Лоуренс: Чамд баярлаж байна, залуу минь. Чи догдолж байгаа юм шиг харагдахгүй байна.
Марти: Үгүй ээ, би зүгээр. Би зүгээр.
Лоуренс: Тэнд найз чинь байгаа, Уолли, тэр чамайг хүлээж байсан.
Марти: Уолли энд байгаа юм уу?
Лоуренс: Уолли, тийм ээ.
Марти: Тэр хэр харагдаж байна?
Лоуренс: Уолли сайн. Тэр дажгүй ээ.
Тед: Тэр хаа нэгтээ байгаа.
Лоуренс: Яг тэнд байна.
Уолли: Тэр ч доллартай. Энэ ч доллартай.
Нохойны эзэн эр: Хөөе. Сайн уу?
Марти: Өө, хөөх! Сайн уу? Чамайг харахад таатай байна! Би чамтай холбогдохыг оролдсон.
Нохойны эзэн эр: Өө, нээрэн үү?
Марти: Тийм ээ. Таны нохой сайн уу? Мосес хэр байна?
Нохойны эзэн эр: Тэнэглэлээ боливол яасан юм?
Марти: Ямар тэнэг юм. Би түүнд үнэхээр санаа зовж байна.
Лоуренс: Марти. Чи зүгээр үү?
Марти: Тийм ээ, би зүгээр.
Нохойны эзэн эр: Намайг сонс. Сонс. Сонс. Сонсооч. Би охиныг чинь доор машинд суулгачихсан. Тэр чамайг хүлээж байгаа.
Марти: Юу гээд байгаа юм? Чамд Рэйчел байгаа юм уу?
Нохойны эзэн эр: Тийм ээ. Нохойг минь Жерсигийн хаа нэгтээ байгаа гэсэн. Чамд хаяг нь байгаа гэнэ билээ.
Марти: За.
Нохойны эзэн эр: Явцгаая.
Марти: За. Ойлголоо. Намайг... Аан, зүгээр, зүгээр л... Надад хоёр секунд өгчих. Би найздаа нэг юм хэлчихье.
Нохойны эзэн эр: Хоёр секунд өгье өө, гэхдээ би энд байхгүй байна.
Марти: Чи хаана байх юм?
Нохойны эзэн эр: Би хаана байх вэ? Би доор очоод чиний охины гэдсийг алхдаж байх болно. Би тэнд л байна.
Марти: За. За. За.
Уолли: Хөөе, Маус!
Нохойны эзэн эр: Алив ээ. Явъя.
Марти: За.
Эзний найз: Тэгээд би эцэг эхээс маань үлдээсэн мөнгөний ихэнхийг авсан.
Нохойны эзэн эр: Чи ахынхаа мөнгийг үрчихсэн юм уу?
Эзний найз: Тийм ээ, үрсэн.
Нохойны эзэн эр: Чи ахдаа хайртай юу?
Эзний найз: Магадгүй чи миний ахад ажил өгч болох юм. Тэр сайн хүн.
Нохойны эзэн эр: Би түүнд чиний ажил өгье, за юу? Митч, надад нэг тус болооч.
Эзний найз: Юу?
Нохойны эзэн эр: Ярихаа боль. За юу?
Марти: За. Тэнд байгаа шатахуун түгээх газрыг харж байна уу? Зүүн талын байшин.
Эзний найз 1: Дараагийн зүүн үү?
Марти: Тийм.
Эзний найз 1: Ойлголоо.
Нохойны эзэн эр: Машинаас буу. Алив. Митч, яв. Рубен, чи түүнтэй хамт хүлээ.
Эзний найз 1: Өө, за. Тайван сууж бай.
Нохойны эзэн эр: Алив. Чанга. Илүү чанга тогш. Миний нохой байна. Мосес! Хөөе! Хаалгаа нээ! Новш гэж. Мосес. Алив ээ.
Эзний найз 1: Би тэр новшийн нохойг үзэн яддаг.
Нохойны эзэн эр: Мосес! Мосес! Миний нохой байна. Мосес! Мосес! Дотор нь юм харагдаж байна уу?
Эзний найз: Үгүй ээ, нэг их биш.
Рэйчел: Марти!
Марти: Новш.
Рэйчел: Марти! Яв! Марти!
Эзний найз 1: Доошоо суу! Доошоо суу!
Марти: Новш!
Рэйчел: Марти! Марти! Би оногдчихлоо! Туслаарай! Туслаарай, Марти! Гуйя, туслаач! Туслаарай!
Марти: Чи зүгээр үү? Өө үгүй ээ! Чи зүгээр үү? Чи зүгээр үү?
Эзний найз 1: Ямар новш нь болоод байна аа?
Марти: За. Зүгээр.
Рэйчел: Би цус алдаж байна.
Марти: За. Зүгээр. Зүгээр ээ. Зүгээр.
Рэйчел: Маш уучлаарай. Уучлаарай. Очоод мөнгөө аваад ир.
Марти: Ямар мөнгө?
Рэйчел: Очоод мөнгөө аваад ир. Түүний халаасанд байгаа. Дотор халаасанд нь.
Марти: Чи итгэлтэй байна уу?
Рэйчел: Мөнгө! Дотор халаасанд нь!
Марти: За, за, за. Өө новш гэж. Энэ юу вэ?
Нохойны эзэн эр: Өө, чи муу новш…
Марти: За. За. За. За.
Эзний найз 1: Юу болчхов оо? Новш! Надаас холд! Чи хаашаа явна гэж бодоо вэ?
Марти: Зүгээр дээ. За.
Рэйчел: Авсан уу? Авсан уу?
Марти: Тийм ээ. Авчихсан, авсан.
Рэйчел: Мөнгийг авсан уу? Их мөнгө байна уу?
Марти: Маш их байна.
Рэйчел: Одоо чи явж болно.
Марти: Тийм ээ. Чи гайхалтай байлаа.
Рэйчел: Одоо аялалдаа явж болно.
Марти: Чамайг чадна гэдгийг мэдсэн юм. Маш сайн. Чи үнэхээр сайн байлаа.
Рэйчел: Би чамд хайртай.
Эмч: Хонгор минь, төрөх хугацаа чинь хэзээ вэ?
Рэйчел: Яагаад? Хүүхэд зүгээр үү?
Эмч: Хүүхэд зүгээр ээ. Чи тайвшрах хэрэгтэй. Чи нөхөр нь үү?
Марти: Үгүй. Би найз нь. Төрөхөд дөрвөн долоо хоног үлдсэн. Хүүхэд зүгээр байх уу?
Эмч: Хүүхэд зүгээр. Одоо баяртай гэж хэлэх цаг боллоо.
Марти: Би орж болохгүй юу?
Эмч: Хагалгааны өрөөнд зөвхөн гэр бүл орно.
Рэйчел: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй!
Марти: Бүгд зүгээр болно оо. Рэйчел, зүгээр. Зүгээр.
Рэйчел: Үгүй ээ, үгүй! Марти, үгүй.
Эмч: Тэр яг энд байж байна.
Рэйчел: Марти, үгүй ээ!
Марти: Рэйчел, би орж болохгүй. Тэд намайг оруулахгүй гэж байна.
Рэйчел: Би чамайг явуулмааргүй-
Эмч: Тайвшраарай.
Рэйчел: Битгий яваач дээ, гуйя!
Эмч: Тайвшраарай.
Рэйчел: Битгий яваач! Марти! Үгүй ээ!
Онгоцны үйлчлэгч: Маш их баярлалаа. Японд тавтай морил, ноён Роквелл.
Роквелл: Баярлалаа.
Роквелл найз: Баярлалаа.
Япон ажилтан: Ноён Маузер. Ноён Маузер. Ноён Роквелл таныг дарааллын ард зогс гэж хэлсэн. Тэр эхлэх арай болоогүй гэсэн.
Холбооны ажилтан: Бага зэрэг дасгал хэрэгтэй. Шар айраг хэрэгтэй.
Марти: Ноён Сети? Ноён Сети. Сайн уу. Би байна. Марти Маузер. Хэр байна даа? Таныг энд харах гайхалтай байна.
РамСети: Яагаад?
Марти: Мэдэхгүй ээ. Би-
РамСети: Бидэнд сурталчлах тэмцээн байгаа.
Марти: Үгүй ээ, мэдээж, мэдээж. Тийм ээ. Би Лондонд яаж аашилсандаа уучлал гуйх ёстой байх. Би жинхэнэ тэнэг байсан.
РамСети: Ёс зүйн дүрэм гэж зүйл байдаг, ноён Маузер.
Марти: Тийм ээ, мэдэж байна. Зүгээр л- - Миний өссөн газарт хүн бүр өөрийнхөө төлөө байдаг. Би тэгж л өссөн. За юу? Заримдаа би бүр өөрийгөө ч хянаж чаддаггүй мэт санагддаг- -
РамСети: Чиний шалтаг надад хамаагүй.
Марти: Үгүй ээ, үгүй, мэдэж байна. Энэ бол шалтаг биш. Хар даа, гол нь би илүү зөв хандлагатайгаар үргэлжлүүлнэ. Гэснээс өнөөдөр намайг тэнд бүдүүлгээр аашлахыг харвал, жүжиглэлт байгаа юм. Энэ бүхэн зохиомол. Би 21:14- өөр хожигдоно. Энэ жинхэнэ биш. Жинхэнэ, эелдэг намайг ирэх долоо хоногт харна.
РамСети: Ирэх долоо хоногт?
Марти: Тийм ээ, аваргад.
РамСети: Чи аваргад оролцохгүй.
Марти: Юу?
РамСети: Чи энэ жил оролцохгүй.
Марти: Үгүй ээ, үгүй. Та андуурч байна. Би энэ арга хэмжээг торгуулийн үлдэгдлээ төлөхийн тулд хийж байгаа. Та яг одоо ноён Роквеллтэй ярилц.
РамСети: Тэмцээн хоёр долоо хоногоос бага хугацааны дараа эхэлнэ. Бүх хуваарь аль хэдийн тогтоогдсон.
Марти: Үгүй ээ, бид ахиад сугална.
РамСети: Би нэг эрхлэмтгий Америк хүний төлөө бүхэл хуваарийг өөрчлөхгүй.
Марти: Үгүй ээ, ноён Сети. Ноён Сети. Хар даа… Би энд байна. Энд ирэх надад ямар хэцүү байсныг та мэдэхгүй. Би одоо Японд байна.
РамСети: Чи хангалттай хол ирээгүй бололтой.
Марти: Юу?
РамСети: Энд ирснээрээ чи цагаа дэмий үрсэн. Итгэмээргүй юм.
Марти: Би өөрийн өрсөлдөгч болох Эндог сорихоор олон бээр зам туулж Японд ирсэн! Тэр юу гэв?
Япон хөтлөгч: Тэр чамайг дахин доромжлохыг хүсэхгүй байна.
Марти: Намайг доромжлох оо? Би доромжлолыг аль хэдийн давсан. Түүнд хэл. Танай аварга бол аймхай, луйварчин. Тэр аймхай!
Япон хөтлөгч: Ноён Эндо тоглохыг зөвшөөрлөө.
Марти: Гайхалтай.
Япон хөтлөгч: Гэхдээ ялагдсан хүн бүх үзэгчдийн өмнө... гахай үнсэх ёстой гэсэн нэг нөхцөлтэйгөөр.
Марти: Гахай?
Япон хөтлөгч: Тийм.
Марти: Гахай? Айн?
Япон хөтлөгч: Тэр хэрвээ чи гахай шиг аашлах бол, чамайг гахайтай нийлүүлэхдээ дуртай байх болно гэж хэлсэн.
Марти: Юу гэсэн үг- - Энэ хараал идсэн утас саад болж байна. Би дээр нь гишгэчихлээ. Утсаа зайлуул. Дараагийн удаа гишгэхээргүй газар аваач!
Япон хөтлөгч: Уучлаарай. Уучлаарай.
Марти: Хөлөө хугалчихгүй газар!
Үзэгчид: Эндо! Эндо!
Марти: Чи англи хэл мэдэх үү?
Япон ажилтан 1: Тийм ээ.
Марти: Тэр юу гэж байна?
Япон ажилтан 1: "Бид тусгай зочныг угтаж байна." "Ноён Рам Сети. Тайзан дээр урьж байна."
РамСети: Баярлалаа. Ноён Роквеллд ийм мартагдашгүй арга хэмжээ зохион байгуулсанд талархлаа. Бидний сая харсан зүйл бол ирэх долоо хоногт дэлхийн шилдэг тоглогчид танай нутгийн баатар Кото Эндотой өрсөлдөх үед болох зүйлийн өчүүхэн хэсэг. Би өөр үг хэлэх хэрэггүй байх. Америк хүн үнсэх Агу нэрт гахайг угтан авцгаая.
Япон ажилтан 1: "Одоо гахайг тайзан дээр авчирна."
Марти: Хүлээ, хүлээ, хүлээ. Хөөе. Хөөе. Би гахай үнсэхээс өмнө жинхэнэ тоглолт хиймээр байна. Би жинхэнэ тоглолт хиймээр байна. Түүнд хэл, би хуурамч биш тоглолт хүсэж байна гэж. Хэл! Чи, үзэгчдэд энэ тоглолт хуурамч байсан гэж хэл. Хуурамч байсан гэж хэл, би жинхэнэ тоглолт хүсэж байна.
Япон ажилтан 1: Би тэгж чадахгүй.
Марти: Яагаад чадахгүй гэж? Саяынх хуурамч тоглолт байсан. Тайзны жүжиг байсан. Юу нь ч жинхэнэ байгаагүй. Би чадлынхаа хамгийн дээдээр тоглоогүй. Тэр тоглолт энд байгаа бүх хүнд маш том доромжлол байсан. Хөөе, хэн жинхэнэ тоглолт хүсэж байна? Гараа өргө. Хүлээ, энэ хүн. Энэ хүн.
Япон үзэгч: Марти, чиний зөв. Бид жинхэнэ тоглолт хүсэж байна!
Марти: Тийм ээ! Эндо, чи тэдний талд орох гэж үү? Орчуул. Үүнийг орчуул. Тэр үнэхээр тэдний талд орох юм уу? Америк компани түүний нуруун дээрээс бүтээгдэхүүнээ зарж байна шүү дээ. Чи дүр биш.
Роквелл: Брайан, түүнийг буулга.
Марти: Тэдэнд жинхэнэ тоглолт өгье. Тэд жинхэнэ тоглолт хүсэж байна.
Роквелл туслах: За, за. Баярлалаа, баярлалаа. Бид үргэлжлүүлэх хэрэгтэй.
Марти: Би ирэх долоо хоногийн аваргад энэ новшоос болж оролцохгүй. Надад боломж өг. Чи намайг доромжилсон. Гуйя, гуйя, Эндо. Гуйя. Гуйя, миний төлөө. Тийм үү?
Эндо: За.
Япон ажилтан 1: Тэгье. За.
Марти: Болсон уу? Тэр зөвшөөрсөн үү? Тэр зөвшөөрсөн. Баярлалаа, Эндо. Баярлалаа. Тэр зөвшөөрсөн. Тийм ээ.
Роквелл: Энэ бяцхан новш.
Роквелл туслах: Үүнийг хийцгээе.
Марти: Новш.
Цэрэг: Алив, Марти. Алив.
Марти: Тийм ээ!
Цэрэг 1: Тийм ээ, Марти! Урагшаа, хүү минь!
Марти: Амьсгаагаа хэмнэ. Би мөнгө авахгүйгээ мэдэж байна.
Роквелл: Хожсон ч, хожигдсон ч чи юу ч авахгүй. Гэснээс гэртээ яаж харих юм? Чи миний онгоцоор лав явахгүй.
Марти: Хамаагүй ээ. Чи арга хэмжээг зогсоохгүй л юм бол бидэнд ярилцах зүйл алга.
Роквелл: Чи үүнийг тийм амархан гэж бодож байна уу?
Марти: Тийм ээ.
Роквелл: Би чамд тайлбарлая. Би 1601 онд төрсөн. Би бол цус сорогч. Би мөнх амьдарсан. Би зөндөө Марти Маузертай олон зуун жилийн турш уулзсан. Зарим нь намайг эсэргүүцсэн, зарим нь шударга байгаагүй. Тэд л одоо хүртэл энд байна. Чи гараад энэ тоглолтыг хожвол чи ч бас энд үүрд үлдэнэ. Тэгээд хэзээ ч аз жаргалтай байхгүй. Хэзээ ч.
Марти: За, ноён Роквелл.
Үзэгчид: Эндо! Эндо! Эндо!
Марти: Болж байна! Тоглоод байна уу?
Роквелл туслах: Учрааны оноо.
Цэрэг 2: Битгий бууж өг, Марти!
Цэрэг 1: Тийм ээ, Марти! Алив ээ, хүү минь!
Марти: За. Баярлалаа. Сайхан тоглолт байлаа. Сайхан тоглолт. Чи бол гайхалтай тоглогч. Аваргад амжилт хүсье. Хожоосой гэж найдаж байна.
Эмнэлгийн оператор: Белвью эмнэлэг. Танд яаж туслах уу?
Марти: Сайн байна уу. Рэйчел Мизлертэй холбож өгөөч?
Эмнэлгийн оператор: Тэр хэдэн давхарт байгааг мэдэх үү?
Марти: Тэр хагалгаанаас гарсан байх ёстой. Тийм хүмүүс хаана байдаг тэнд л байгаа байх.
Эмнэлгийн оператор: Ойлголоо. Тэгэхээр түүнийг өнгөрсөн шөнө төрөх тасаг руу шилжүүлсэн байна.
Марти: Төрөх тасаг руу?
Эмнэлгийн оператор: Тийм ээ.
Марти: “Төрөх тасаг” гэж юу гэсэн үг юм?
Эмнэлгийн оператор: Уучлаарай, би дэлгэрэнгүйг мэдэхгүй.
Марти: Тэр зүгээр үү? Төрчихсөн үү? Дөрвөн долоо хоногийн дараа төрөх байсан.
Эмнэлгийн оператор: Надад байгаа мэдээлэл гэвэл түүнийг яаралтай- -
Марти: Яаралтай? Юу гэсэн үг юм? Шилжүүлсэн гэсэн биз дээ? Яагаад одоо яаралтай гэж?
Эмнэлгийн оператор: Эрхэм ээ, тайвшраарай.
Марти: Зүгээр л намайг төрөх тасагт холбоод өгөөч.
Хүүхэд: Аав аа!
Цэрэг 3: Хөөе!
Марти: Өршөөгөөрэй. Төрөх тасаг энд үү?
Эмч 1: Тийм, хонгилоор доош.
Марти: Баярлалаа.
Эмч 1: Эрхэм ээ, та бүртгүүлэх хэрэгтэй.
Марти: Үгүй ээ, би аав нь. Сайн уу. Зүгээр ээ, унт. Би энд байна. Зүгээр. Би яг энд байна. Санаа зоволтгүй, би хаашаа ч явахгүй. Буцаад унт. Би чамд хайртай. Тав, Мизлер.
Эмч 2: Би түүнийг өргөж өгөх үү? Аавдаа сайн уу гэж хэл. Тийм ээ, аав нь байна. Сайн уу гээрэй. Тийм ээ. Тийм.
TRAILER
Марти: Надад зорилго бий.
Кей: За за, би нэг юм асууя. Чи энэ жижиг ширээний теннисээрээ мөнгө олдог уу?
Марти: Одоохондоо үгүй ээ.
Кей: Чи ажил хийдэг үү?
Марти: Үгүй ээ.
Лоуренс: Гарынхаа араар, араар, урд талаар нь.
Кей: Тэгээд яаж амьдардаг юм?
Марти: Би өөртөө итгэх итгэлээрээ амьдардаг. Өөртөө итгэсэн цагт намайг мөнгө дагана.
Кей: Энэ бүх мөрөөдөл чинь бүтэхгүй бол яах юм?
Марти: Миний оюун санаанд ч буухгүй юм байна.
Кей: Магадгүй бодсон нь дээр байх.
Марти: Амьдралын минь бүх зүйл нуран унаж байна. Гэхдээ би учрыг нь олно оо.
Рэйчел: Чамд тусламж хэрэгтэй бол би тусалж чадна.
Уолли: Дахиад мөнгө олох гэж байна уу? Мөнгөө амандаа чих.
Марти: 476, 477, 478…
Уолли: Буцаад ирлээ хонгор минь, тийм ээ.
Муррей: Марти. Би ээжийг чинь дэмжиж чадахгүй.
Марти: Та тэгэх албагүй. Би урагшилж байна.
Муррей: Яаж тэр вэ?
Марти: Таны төсөөлж чадахгүй газар луу.
Роквелл: Марти, чамд нэг санал тавъя.
Марти: Би өөрөө хангалттай хийж чадна. Миний ирсэн газар хүн бүр өөрийнхөө төлөө хичээдэг. Би тэгж л өссөн.
Ира: Хөөе, чи юу хийж байна аа?
Эр: Чи нэг л нрсдлийг нь ойлгохгүй байх шиг байна.
Роквелл: Хөгжилтэй байна уу?
Марти: Би сандрахаараа инээчихдэг юм.
Уолли: Миний нүд болохоо байгаа юу эсвэл энэ чинь өгөө хулгана уу?
Марти: Маш их баярлалаа.
Галанис: Чи дээгүүр байгаа, бид итгэж байна.
Ира: Би энэ хөмсгийг нь хуу татна даа.
Марти: Чи үзэлцмээр байгаа юм уу? Сармагчин шиг?
Ира: Алив ээ. Тэр яг тэнд байна.
Рэйчел: Машинд суу. Чи надад юу хийж байгаагаа бодож үзсэн үү?
Эр: Бидний мөнгийг өг.
ТЕКСТ: Томоор
ТЕКСТ: мөрөөд.
Марти: Веди баарны урдаас чам руу ширтэх нь цаг хугацааны л асуудал.
Эр: Чи үүнийг тийм энгийн гэж бодоо юу?
Марти: Тийм ээ.
ТЕКСТ: Марти Сүприм.
Уолли: Энэ бол миний төлөвлөгөө. Миний төлөвлөгөө.
ТЕКСТ: Тимоти Шаламе, Гвинет Палтров, Одесса А’заяон, Кевин О’Лейри, Таялор Оконма, Абел Феррара,Фран Дречер. Роналд Бронстейн, Жош Сафди нарын зохиол. Жош Сафди-н найруулга.
Back to episodes Go home