Бичиг: Хар шидийн дайн Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг 56-р анги Токио Колони №1 (4-р хэсэг)
Режжи: Ерөнхий дүрмийн "өөрчлөгдөхгүй" чанар нь ердөө л нэг өнгөн тал. Жинхэнэ төлөвлөгөөний өнгөлөн далдлалт. Тэр бол баттай. Хүчтэй хүмүүс л үлдсэн Заазын тоглоомд Кэнжаку бөмбөг хаяна. Заазын тоглоомын даалгавар дуусна даа. Кэнжакугийн хаях бөмбөг юу гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бөмбөг хаях нь ойрх ирээдүйд. Одоо ч унагааж мэднэ. Тиймээс урьдчилан бэлтгэж хүчтэй холбоотон цуглуулж, оноо нэмж байгаа юм.
Мэгүми: Хэдэн асуулт байна. Түүнийг тийм хүчтэй гэж бодохгүй байна.
Режжи: Наадах чинь шалтаг гаргаж тоглогчдыг энд авчрахын төлөөх өгөөш төдий. Эмэгтэйчүүдийн хажууд хүн анхаарлаа сулруулдаг.
Мэгүми: Хэрэгцээгүй болчихвол алаад оноог нь авахад болно.
Режжи: Юу яриад байгаа юм? Би юу гэж тэгдэг юм.
Рэми: Режжи бол миний жинхэнэ хүлэгт баатар. Түүнд зүтгэж байвал намайг хамгаална.
Мэгүми: Гэнэн ч бол доо. Чи болон хамтрагчдыг чинь оруулбал 100 оноо хүрэх үү?
Режжи: Тэр мэдээж.
Мэгүми: Удахгүй шинэ дүрэм нэмэгдэнэ. Тоглогчид нэгэндээ оноо шилжүүлэх боломжтой болно. Та нар оноогоо бүгдийг нь өг.
Режжи: Хэлэлцээрт хүрсэнгүй.
Хари: Алга болчихлоо... Байз!
Мэгүми: Нүэ!
Режжи: Яадаг билээ.
Мэгүми: Хөөе. Дахиж наад царайгаа харуулаад үзээрэй.
Режжи: Тийм бий. Зөөлөн хандаад байна гэж бодтол алж чадахгүй байжээ. Бидний оноог авмаар байгаа хойно. Гэхдээ... алах бэлтгэлтэй байхгүйб ол. Үхсэнийхээ дараа харамсана шүү дээ.
Хари: Хөөе! Би ч гэсэн байгаа юм сан!
Бичиг: Хазэноки Иори, 35 оноотой
Иори: Үхчихсэн үү?
Мэгүми: Зүгээр юм биз дээ? Энэ үнэр...
Бичиг: Режжи Стар 41 оноотой
Режжи: Дууссан уу?
Иори: Болоогүй ээ. Чамтай адилхан дэлбэрэлтийн өмнө өрөө рүү орчихлоо.
Режжи: Нэлээн сайн юм гээч. Гэхдээ нэлээн гэмтсэн юм биш үү?
Мэгүми: Ингээд ойлгосон биз дээ? Тэдэнд чамайг хамгаалах сонирхол үгүй. Ойлгосон бол бушуу арил. Одоо болно биз дээ?
Рэми: Тэгвэл хэл л дээ! Режжи ингэж хэлсэн юм! Намайг хамгаална гэж! Надад хайртай гэж! Хэл л дээ!
Мэгүми: Хааяадаа таардаг юм. Чам шиг бусдын үгэнд ордог чам шиг хог шаартай.
Хари: Түрүүний явдалд баярлалаа. Чи нэлээн ноцтой шархадсан байна шүү.
Бичиг: Хари Чизүрү 28 оноотой
Хари: Энэ хүртэл авирах тийм ч амархан биш дээ.
Мэгүми: Шат ашиглаач дээ. Агуйн хүн гуай?
Коганэ: Дин дон! Заазын тоглоомд тоглогч шинэ дүрэм нэмлээ. Ерөнхий дүрэм 10. Тоглогч бусад тоглогчдод хэдэн ч хамаагүй оноо шилжүүлж болно.
Хари: Энэ юун дүрэм бэ?
Мэгүми: "Аварга заан!"
Хари: Тэр дахиад л... Чи муу яаж...
Мэгүми: Би юу л хийгээд байна даа? Цаашид ч оноо хэрэгтэй. Гэхдээ Цүмики хүн заавал алах шаардлагагүй. Бүү сандар. Бусдадаа итгэ. Тэдэнд байгаа оноонд бүү авт. Би ердөө хамаг сайнаараа садаа бологсдыг зайлуулахад л болно.
Коганэ: Таван оноо нэмэгдлээ.
Dialogue: 0,0:00:00.01,0:00:00.01,Default,Режжи: Хайран оноо. Хараалт техникээ хэрэглэхээс өмнө алуулчих гэж.
Dialogue: 0,0:00:00.01,0:00:00.01,Default,Мэгүми: Рэми саналаараа гарчихсан уу? Тийм байлаа ч нэгийн эсрэг хоёр. Новш. Эхний дэлбэрэлтэд ноцтой шархадчихлаа. Зугтааж чадахгүй. Хүрээгээ ашиглах уу? Гэхдээ миний Хүрээ бүрэн болоогүй. Хаалтыг хааж, дайснаа хорьж чадахгүй. Тэд зугтааж, миний Хүрээ хэрэгцээгүй болж дахин тэдэнтэй тулалдах хувилбар нь хамгийн муу.
Такаба: Болгоомжтой! Хоёрын эсрэг нэг. Та нар үүнийг шударга хуваарилалт гэж бодож байна уу? Та нар шиг хүмүүсийг юу гэж дуудвал зохилтой вэ? Тийм ээ. Хулчгарууд. Хулчгаруудын дайралт надад нөлөөлөхгүй. Сайн хар! Огт шархдаагүй байна!
Бичиг: Хар шидийн дайн Хар шидийн дайн
Бичиг: Такаба Фүмихико 0 оноотой
Такаба: Залуу хүү, ах нь тусалъя. 35 настай. Царайг нь хараад тухайн хүний муу хүн эсэхийг таньчихдаг.
Мэгүми: Юу?
Такаба: Чи ч бас нэлээн муу хүний царайтай юм. Зүгээр ээ. Харьцангуй үнэлгээ л дээ. Юүтори юүтори.
Мэгүми: Юүтори үе чинь үнэмлэхүй үнэлгээ биз дээ? Түрүүн намайг хамгааллаа. Ямар ч байсан итгэж болох байх.
Режжи: Юу гэж харж байна, Хазэноки?
Иори: Танихгүй хүн байна. Асуусан нь илүү хурдан. Хөөе. Чи алиных нь талд юм?
Такаба: Тийм бий. Ерөнхийдөө наад асуулт чинь намайг сонирхолтой юу, сонирхолгүй юу гэж асууж байгаа байх нь ээ?
Иори: Тийм биш. Чамайг аль эриний-
Dialogue: 0,0:00:00.01,0:00:00.01,Default,Такаба: Энэ өмсгөл бол! Намайг анх удаа инээлгэж байсан баатар өмсөж байсан юм. Энэ өмсгөлийн нэрээр би бүтэлгүйтэж болохгүй. Сая бодож олсон хошигнол. Дуртай хүндээ харуулж болно.
Режжи: Дайрах нь дээ.
Такаба: Өөрийнхөө Wi-Fi-г л хичээ! Ямар онцгүй үзэгчид вэ? Та нар шиг хүмүүс байх юм аа! Та нар шиг эхийн хэвлийд инээмсэглэлээ мартсан хэр нь театрын хамгийн урд суудалд суух гэдэг хүмүүс!
Мэгүми: Таны л асуудал юм биш үү.
Такаба: Гэхдээ би...
Мэгүми: Ижилхэн зан чанартай юм.
Такаба: Та нар шиг хүмүүсийг хаяхгүй ээ. Учир нь би бол... элэглэгч.
Режжи: Хурдан юм! Хараалт энерги нь хөөрч байна! Хараалт энергийн хэлбэлзэл нь яавч энгийн биш. Тэр... хүчтэй юм.
Такаба: Болгоомжлоорой доо. Би хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөг хуучны элэглэгч шүү. За, яах гэж байна? Жаал аа!
Мэгүми: Энэ хэвээрээ тэднийг салгая. Түүний хараалт техник аягүй бол биеийнхээ хэсгийг тэсрэх бөмбөгт хувиргадаг байх. Бас урвуу хараалт техник хэрэглэж чаддаг. Ямар ойрхон зогсдог юм бэ? Коганэ!
Коганэ: За?
Мэгүми: Хигүрүма Хиромигийн мэдээллийг харуул. Дүрэм нэмүүлсэн нь Итадори байна. Одоо надад энэ колонид хийгээд байх зүйл үгүй. Ухрах аваас амийг чинь өршөөе.
Режжи: Ямар байр сууриас ингэж хэлээд байна? Чиний алсан Харигийн оноог би эргүүлж авна.
Мэгүми: Та.
Такаба: Такаба гэдэг.
Мэгүми: Тэр тэсрэх бөмбөгтэй новшийг алах бол боломжтой бол ялахаасаа өмнө оноог нь аваарай.
Такаба: За, жаал аа. Чиний хүсэлтийг хүлээж авлаа. Гэхдээ би бол элэглэгч. Хүнээс насан туршийн инээмсэглэлийг булаах үйлдэл гаргахгүй.
Мэгүми: Ялж л байвал хамаагүй ээ.
Такаба: Гялалзсан! Аймаар хараалт техник байна шүү. Пан! Тамаяа! Гэвч! төрөл бүрийн нэвтрүүлгүүдэд...
Иори: Алга.
Такаба: Нүүр улайж болохгүй.
Иори: Битгий басаад бай!
Мэгүми: Такаба дайсан байгаагүй нь ашгүй дээ.
Такаба: Хэлэхийг хүсдэг байсан үг байна. Баяртай, жаал аа. Битгий үхээрэй.
Режжи: Тэр ч үхэх нь дээ. Ингэж их доромжлуулчхаад Хазэноки ч жинхэнээсээ үзнэ.
Мэгүми: Чи өөртөө л санаа зов. Хэлсэн байх аа. Би энэ колонид хийх зүйлээ хийчихсэн. Жинхэнээсээ тулалдана. Биеэ барих шаардлагагүй. Аварга заан!
Режжи: Ийм зүйлтэй байжээ. Миний хараалт техникийг анзаарчээ дээ. Тэглээ гээд усаар дайрах нь хэтэрхий энгийн бус уу?
Мэгүми: Баримтын агуулгыг биежүүлэх нь жаахан өөр биз дээ?
Режжи: Яг тийм. Тайлбарлахад жаахан хэцүү ч "гэрээг сэргээж байгаа" гэхэд болно. Өөрөөр хэлбэл ингэж ч бас чадна. "Дахин гэрээлэх." Сая ашигласан нь таван одтой Японы "Хошизора-тэй" зочид буудалд гурван өдөр, хоёр шөнийн тосон массажтай багцын баримт байсан юм. Өөрөөр хэлбэл би одоо халуун рашаанд сайтар гэгч нь амраад биеэ арчлуулж, хоёр өдөр биеэ амраасан нөхцөлд байгаа гэсэн үг. Үүнтэй харьцуулахад чиний бие яаж байна? Түрүүний тулаанд шархдаад зогсохгүй олон шикигамиг нэгэн зэрэг хэрэглэсэн. Ядарсан байгаа биз дээ?
Мэгүми: Олон шикигамиг нэг дор их ашигладаг. Асуудал нь үүн дотор Том зааныг ганцааранг нь л ашиглаж болдог.
Режжи: Чи шикигамиг шууд дуудаж, арилгаж чаддаг ч гэсэн нэгэнтээ шархадсан шикигамиг тэгж чадахгүй биз? Зэрэг дайрч, хамгаалж чадах нохойг одоо бол дуудахгүй. Үүний улмаас нэгэн төрлийн шикигами Том зааныг л ашиглахаас өөр сонголтгүй. Аль ч тал нь ноцтой дайралт хийхгүй цуцаах тулаан. Одоо боломжгүй биз дээ? Чи намайг алж чадахгүй.
Мэгүми: Тийм дээ. Тэгвэл зугтана.
Режжи: Үгүй шүү. Тэгнэ гэж байхгүй. Заал уу? Тийшээ зугтсан юм байх даа? Урхидах санаатай юу? Гал гаргаад гаргаж ирж болох ч гэсэн дахиад хөөцөлдөж тоглоно гэж лай. За, яадаг юм билээ?
Мэгүми: За. Төсөөлснөөр боллоо. Орон зай нь яг болохоор юм.
Режжи: Юугаа л сэдээд байна даа, золигийн жаал минь?
Мэгүми: Чи л харин нэг юм сэдээд байгаа юм биш үү?
Режжи: Хар шидтэн сайн худал хэлдэг байх ёстой. Миний бий болгодог зүйлс шикигамитай төстэй. Энгийн тушаал бол өгч болно. Хутга уг нь бол нисэхгүй шүү дээ. Чиний зан аашнаас үзэхэд асуугаад нэмэргүй байх. Гэхдээ асууя. Байгаа оноогоо өгвөл зовоолгүй алаад өгье.
Мэгүми: Хаалтын техник гэдэг хэцүү юм аа. Хэчнээн их хугацаа өнгөрөвч Бодит орон зайг төсөөллийн орон зайтай давхцуулах янз бүрийн хэмжээг нь оновчтой олж чадахгүй юм. Тиймээс л...
Режжи: Арай...
Мэгүми: Энэ заалны орон зайг тэр чигт нь өөрийн Хүрээ болгож хувиргана.
Режжи: Ашиглаж чаддаг юм уу?
Мэгүми: Хүрээ тэлэлт, Кимера Сүүдрийн цэцэрлэг.
Бичиг: Хүрээ тэлэлт, Кимера Сүүдрийн цэцэрлэг.
Режжи: Ийм өндөр түвшний хар шидтэн гэж санасангүй.
Мэгүми: Би уг нь том хөзөргүй гэж хэлээгүй юм сан. Бүрэн болоогүй ч Хүрээ л бол Хүрээ.
Режжи: Хамгийн том хөзрөө гаргаж ирээд идэвхжүүлнэ.
Мэгүми: Болоогүй. Жаахан тэс.
Режжи: Хүлээн зөвшөөрье.
Мэгүми: Хэн нь түрүүлж бяцрахаа үзье.
Режжи: Бяцар!
Бичиг: Дараагийн ангид: Токио Колони №1 (5-р хэсэг)
Back to episodes Go home