03-12-1

Rural girl lost her innocence to a childless CEO, he finds she's pregnant

and marries her!

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 91мин

Линк: https://www.youtube.com/watch?v=e2MaM7j7Fro   

 

Гол дүрүүд:

Хуо: эр, Хуо Тиншэн захирал

Чин: эм, тосгоны охин    Чин Нианю

Шао: эм, Чин Нианюгийн үеэл эгч

Ээж: Шаогийн ээж

А: Шаогийн аав

Ч: эр, Хуогийн туслах Чэн Ли

Эмээ: Хуогийн эмээ

 

Чин: Хуо ноёнтон. Хуо ноёнтон. Хуо ноёнтон. Би... би... Хуо ноёнтон... би тийм хүн биш. Намайг тавиач дээ.

Хуо: Санаа битгий зов. Би үргүй. Бас... чи хэн ч байлаа гэсэн, дараа над дээр ирээрэй. Юу ч байлаа гэсэн би хүссэнийг чинь биелүүлнэ.

Чин: Чи... намайг тавь...

Хуо: Би өөрийгөө зарах гээгүй. Би ажил хийж төлбөрөө төлөх гэж ирсэн. Яагаад? Яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Б: Чин Нианю. Бүртгэлийн хугацаа удахгүй дуусна. Чиний төлбөр...

Чин: Багш аа. Миний төлбөр арай гүйцээгүй байгаа. Надад дахиад хэд хоног өгч болох уу? Хоёр хоног. Хоёрхон хоног. Би заавал төлбөрөө аваачиж өгнө.

Б: Уучлаарай. Би ч гэсэн тусалмаар л байна. гэхдээ сургуулийн журам болохоор... төлбөрөө төлж чадахгүй бол бид нар элсэх эрхийг чинь цуцлахаас аргагүй байна.

Чин: Үгүй ээ.  Багш аа, битгий. Би их олон жил, сургуульд сурахын тулд л хичээсэн. Гуйж байна. Намайг битгий хас л даа. багш аа. Би төлбөрөө олчихлоо. Одоо аваачаад өгье. Энэ мөнгийг түр зээлчихье. Дараа заавал эргүүлж өгнө...

Эр: Гурван сартай жирэмсэн байж... яах гэж хамаагүй гүйж харайдаг юм. Аюултай гэдгийг мэдэж байна уу?

Чин: Одоо яавал дээр вэ?

Хуо: Санаа битгий зов. Би үргүй.

**************

Шао: Ээж ээ, яасан?

Ээж: Шаояа. Хуо Тиншэн та хоёр ямар байна?

Шао: Яав л гэж. Шу Ванчун гэдэг хөгшин байхад би яаж чадах вэ дээ? Та тэр үед гудамжинд аварсан гээ биз дээ? Гэхдээ, тэрнийг Хуо Тиншэний эмээ гэдгийг мэдсэнээс хойш би гурван сар ая тал засаж байна. Одоо болтол нэмэр алга. Тэгээгүй бол би юу гэж эмнэлэг дээр тан авах гэж ирэх вэ дээ.

Ээж:   Тэр хөгшний аргыг олох тийм хэцүү байна уу?

Шао: Тийм ээ. Гэхдээ зүгээр ээ. Миний юу хийж байгаа Хуо Тиншэн мэдэж байхад л болно. Эмээд нь таалагдахгүй байлаа гээд яах юм.

Ээж:   Тийм ээ, тийм. Хуо Тиншэнд л таалагдаж байвал Хуо эзэгтэй болж таараа. Баттай.

Шао: Тэгэлгүй дээ. Та охиндоо санаа зовох хэрэггүй. Чин Нианю. Эмэгтэйчүүдийн эмч. Яахаараа энд байдаг билээ? Ээж ээ, тасаллаа. Чин Нианю. Чи энд юу хйиж байгаа юм?

Чин: Үеэл эгч.

Шао: Наадах чинь юу юм? Өгөөдөх. Жирэмсэн? ...  Жирэмсэн юм уу? Гурван сартай? Тэгвэл Хуо Тиншэний хүүхэд гэсэн үг. Хараал ид. Өөдгүй амьтанд ийм аз таарах гэж. Ганц удаа унтаад жирэмсэн болчихдог. Үгүй ээ. Энэ хүүхдийг үлдээвэл гай л болно. Устгах хэрэгтэй... Чин Нианю. Чи оюутан биз дээ? Гадуур тэнэг хүмүүстэй маяглаад... жирэмсэн болчихсон байна шд. Чамд ичих нүүр байна уу?

Чин: Би...

Шао: Сайн сонс. Миний үеэл дүү болохоор чинь энэ удаа би мөнгийг нь өгье. Энэ хүүхдээ өнөөдөр авахуул.

Чин: Намайг тавь. Намайг тавь. Тавь гэж байна. Тавиач. Авахуулахгүй. Би яасан ч хүүхдээ авахуулахгүй.

Шао: Авахуулахгүй тэгээд төрүүлэх гээ юу? Нэг муу оюутан байж уу? Чамд хүүхдээ тэжээх мөнгө байгаа юм уу?

Чин: Энэ миний мэдэх хэрэг. Санаа битгий зов. Гуйлга гуйх байсан ч би та нараас дахиад гуйхгүй. Битгий ай. Ээж нь заавал мөнгө олоод, чамайг өсгөнө өө.

Шао: Чин Нианю. Би Хуо Тиншэний найз охин. Миний амьдралыг сүйтгэхийг чамд яасан ч зөвшөөрөхгүй... Тэр эм жирэмсэн болчихож. Юу хийх чинь надад хамаагүй, энэ асуудлыг хурдан шийдээдэх.

********************

Ээж:   Чин Нианю. Ашгүй олчихлоо.

Чин: Та... та нар надаар яах гээ вэ?

А: Бид нараас асууж байгаа юм уу? Чи юугаа хийгээд байгаа юм. Үеэл эгч чинь чамайг хар жоохноороо гадуур шалиглаж яваад жирэмсэн болсон гэж хэлсэн. Ичих нүүр байна уу?

Чин: Миний хэрэг та нарт хамаагүй.

Ээж:   За за за. Нагац ах чинь чамд санаа зовоод л хэлж байна. Нианю. Ийм байдалтай чи сургуульд сурч чадахгүй. Нагац ах бид хоёр чинь чамтай суух хүн олсон. Тосгоны захад байдаг хөгшин Лиуг чи мэднэ дээ. Эхнэр нь өнгөрсөн сард өөд болчихсон. Тавин нас ч хүрээгүй байгаа. Хэдэн насаар ах ч гэсэн... чамд зөндөө инж өгнө гэсэн.

Чин: Юу? Би... би...

Ээж: Нагац эгч нь чамд муу юм хийв гэж дээ. Тэр хөгшин Лиу... нас нь явсан ч гэсэн чамд одоо түшиж тулах хүн байхгүй шдээ. Чамд зөндөө бэлэг өгнө гэсэн. Сайхан байгаа биз дээ?

А: Яг зөв. Бэлэгнээс гадна манайд зуун мянгыг өгөх ёстой. Чиний инж гэж ойлго.

Ээж:   Явъя аа, явъя.

Чин: Үгүй ээ. үгүй. Явахгүй. Үгүй ээ. үгүй... Үгүй гэж байна.

Ээж: Чи яахаараа зөвшөөрдөггүй юм? Үгэнд ороод дуугүй дагаад яв.

А: Зөрүүдлэхээ боль. Хурдан хүлээд, хөгшин Лиугийнд аваачаад өгчихье.

Ээж: Хөөе. Муу өөдгүй хог. Зугтчихлаа.

А: Юугаа харсан юм бэ? Хурдан араас нь яваач. Бушуул...

Ээж: Хурдан яваач...

А: Наанаа зогс. Харж л байгаарай. Эхнэр, бушуул. Зугтчихлаа.

Ээж: Муу эм...

Чин: Өвдөж байна. Хуо Тиншэн. Намайг авраач дээ. Намайг авраарай. Хүүхэд бид хоёрыг...

Ч: Хуо ноёнтон. Шао авхай эзэгтэйд тан авсан, удахгүй авчирч өгнө гэж хэлсэн гэсэн.

Хуо: Ойлголоо. Зогс!  

Чин: Хуо ноён.

Хуо: Үхэхийг хүсээ юу? Зам руу гүйж байдаг.

А: Хурдан... бушуул.

Ээж: Юу гээд байгаа юм бэ?

Чин: Хуо ноёнтон, гуйж байна надад туслаач. Намайг хөөж байна.

Хуо: Битгий ай. Чэн Лигээр сургууль руугаа хүргүүлчих.

Чин: Үгүй ээ. Тэд нар миний сургуулийг мэднэ. Сургууль дээр миний араас очино.

Хуо: Тэгвэл надтай яв.

Ээж: Хөөе.

А: Бушуул...

Ээж: Муу өөдгүй хог. Эр хүн уургалахдаа сайн болж. Хүн дагаад явчихлаа.

А: Тэглээ гээд яадаг юм. Эрт орой хэзээ нэгэн цагт сургуульдаа ирж л таараа. Сургууль дээр нь сахиад сууж байхад ирж л таараа.

Ээж: сайн бэлдэж байгаад барих юм шүү. Алдаж болохгүй.

******************

Хуо: Санаа зовох хэрэггүй. Энд чамайг хэн ч дээрэлхэхгүй.

Ч: Хуо ноён хэзээнээс эмэгтэй хүнтэй ийм зөөлөн харьцдаг болоо вэ? Даанч анх уулзчихаад төлбөрийг нь төлсөн гэсэн, энэ охинд сайн байж. Даанч Шаояагийн хэрэг...

Хуо: Эмээ.

Эмээ: Хөөе, охин минь. Чи юу?

Чин: Эмээ.

Хуо: Та хоёр... танил юм уу?

Эмээ: Асуухаасаа ичихгүй байна уу? Би эртээд дэлгүүр хэсч яваад гэнэт цочоод, энэ охин надад тусалсан юм. гэтэл чи... за за март. Тэр эмэгтэйг чинь харахаар уур хүрээд байдаг юм. Харин энэ охиныг харахаар л хайх хүрээд байна.

Хуо: Эмээг чи аварсан байх нь ээ. Баярлалаа. Чамд хэрэгтэй юм байгаа бол надад хэлж болно.

Чин: Хуо ноён, ёсорхох хэрэггүй. Би ч гэсэн танд талархах гэсэн юм. Өнөөдөр та байгаагүй бол манай нагац ах, эгч хоёр намайг мөнгөөр худалдчихсан байгаа.

Эмээ: Тийм юм болоо юу? Хөөрхий минь. Санаа зовох хэрэггүй. Намайг байгаа цагт хэн ч чамайг хүчээр авч явж чадахгүй.

Чин: Эмээ. Баярлалаа.

Эмээ: Гэхдээ, та хоёр яаж танилцсан юм?

Хуо: Юнхай их сургууль дээр таарсан юм.

Чин: бас... миний төлбөрийн Хуо ноён өгсөн юм.

Эмээ: Юнхай их сургууль. Энэ золиг... Юнхай сургууль чамтай холбоотой болж таарлаа.

Ч: Хуо ноёнтон. Таны найз бүсгүй Шао авхай ирлээ.

Чин: Найз охин?

Шао: Хуо но...

Чин: Үе-үеэл эгч. Үеэл эгч...

Шао: Чин Шианю. Чи энд юу  хийж байгаа юм?

Хуо: Та хоёр...

Шао: Энэ өөдгүй хог хэлчихгүй байгаа. Яахаараа энд ирчихдэг байна аа?  Үгүй ээ. миний төлөвлөгөөг нураахыг яасан ч зөвшөөрөхгүй.

Чин: Үеэл эгч яагаад Хуо ноёны найз...

Шао: Хуо ноёнтон. Энэ миний хөдөө байдаг үеэл дүү. Саяхан их сургуульд сурахаар ирсэн юм.

Хуо: Үеэл дүү. Чи тэрний тухай ярьж байгаа юм байна.

Шао: Тийм ээ. яриад байхаад сайн хүн биш ээ.

Чин: Юу гэнэ ээ?

Шао: Чин Нианю. Манайх чамайг их сургуульд оруулах гэж хичнээн хичээсэн билээ. Гэтэл чи... цагийн ажил хийж байгаа нэрээр эрчүүдтэй заваараад...

Чин: Үгүй ээ. үгүй үгүй. Тэгээгүй.

Шао: Маргасаар л байна уу? Чиний юу хийснийг би мэдэхгүй гэж санаа юу? Буруугаа ч хүлээхгүй. Нас басан эцэг эхээ бодохгүй байна уу?

Чин: Үгүй ээ. Хуо ноёнтон. Миний хэлэхийг сонс. Би тэгээгүй.

Шао: Миний найз залуугийн өмнө гэмгүй царай гаргаж байна уу? Чамайг өнөөдөр сургаад өгье л дөө... Хуо ноёнтон.  

Хуо: Хэлэх юм байвал хэл, хүч хэрэглэх хэрэггүй.

Шао: Хараал ид. Хуо Тиншэн надад хүйтэн хөндий ханддаг, мөнгө өгдөг ч гэсэн надад гар ч хүрдэггүй байж... энийг өмөөрч байдаг. муу өөдгүй хог.

Чин: Үеэл эгч ээ. би яаж таны дургүйг хүргэснээ мэдэхгүй. Намайг ингэж гүтгэх чинь хэтэрч байгаа юм биш үү.

Шао: Гүтгэсэн? Чи эртээд ирэхдээ ямар байдалтай байснаа мартаа юу? Тэгээд ч, чи... Үгүй ээ. жирэмсэн гэдгийг нь хэлж болохгүй. Тэгвэл баригдчихаж магадгүй.

Чин: Би... би...

Шао: Худлаа яриад баригдчихсан уу. яасан? Тайлбарлаж чадахгүй нь уу?

Чин: Үгүй ээ. үгүй. тийм биш. Тэр осол байсан. Хуо ноёнтон. Эмээ. Би тийм хүн биш. Би сургуульд сурахын тулд мөнгө олох гэж ажил хийсэн.

Эмээ: Эмээ нь чамд итгэж байна. Чи сайн охин. Яасан ч тийм юм хийх хүн биш.

Чин: Эмээ.

Шао: Энэ хөгшин зөнөг. Тэрний талд орно гэнэ ээ. Чин Нианю. Жүжиглэж л бай. Чиний юу хийснийг намайг илчилж чадахгүй гэж бодоо юу? Ашгүй ирчихлээ. Үгүй ээ...  ам алдаж яасан ч болохгүй...

Ээж: Энэ эмийг аварсан хүн Хуо захирал байсан гэж мэдсэнгүй.  Азаар охин маань амжиж ирж.

А: Энэ эмийг хурдан эндээс аваад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай Шаояагийн баян айлын эхнэр болох төлөвлөгөөг нураачихна.

Шао: Хуо ноёнтон. Энэ миний аав, ээж хоёр. Миний хэлсэн үнэн гэдгийг батлаад өгнө.

Ээж: Тийм ээ, тийм тийм. Бид нар батлаад өгнө.

А: Манай үеэлд хууртах хэрэггүй. Бага байхын л олиггүй байсан юм. Ямар хүн гэдгийг нь бид нар сайн мэднэ.

Ээж: Ийм ичгүүргүй юм хийчихээд... бид нар санаа зовоод... тэгээд л... тэрэнд гэрлэх хүн олж өгч байгаа юм. тэгж байж л би ээж аавынх нь царайг харахтайгаа болно.

А: Чин Нианю. Чи өөрийгөө их сургуульд орсон том хүн гэж бодоо юу? Хүн авъя гэж байгаа дээр хурдан гэртээ харь.

Чин: Сайхан ярьж байх шив. Тэр хөгшин Лиу чинь миний аав байхаар хүн.

Эмээ: Тийм хөгшин хүнд энэ хүүхдийг өгнө гэнэ ээ. Энийг чинь тэрний төлөө гэх үү?

Шао: Эмээ.

Эмээ: Дуу! Чамд тэгж дуудах эрх байхгүй.

Шао: Хөгшин зөнөг. Харж л байгаарай. Ингэж хэлмээргүй байгаа ч тэрний олиггүй амьтан гэдгийг манай тосгоныхон бүгд мэднэ. Суух хүн олдож байгаа нь их юм.

Эмээ: Олиггүй амьтан? Чи хэн юм? Чи Юнхай их сургуульд сурдаг уу? миний ач хүүгийн ач хүүгийн өвөрт орсон гээ биз дээ?

Шао: Та...

Чин: Ю-Юу? Тийм байх ёсгүй дээ. Сургууль дээр яах аргагүй Хуо Тиншэн бид хоёр... Үеэл эгч ээ. Та яаж...

Шао: Муу өөдгүй амьтан. Нуугдана гэнэ ээ?

Чин: Би буруу юм хийгээгүй. Яагаад намайг зодоод байгаа юм?

Шао: Өөдөөс сөргөөцөлдөнө гэнэ ээ. Би үеэл эгч чинь байна. Өнөөдөр чамайг сургаад өгье л дөө.

Хуо: Боль.  

Шао: Чин Нианю. Би чиний оронд жүжиглэсэн байсан ч яадаг юм. Чамд нотлох баримт байхгүй юм чинь. Хуо Тиншэн. Би чиний найз охин. Яагаад энэ өөдгүй эмд туслаад байгаа юм?   

Эмээ: Ам ангайх болгондоо харааж, хүн зодож байдаг. Энэ танай гэрийн хүмүүжил үү? Дахиад манай Хуо овогтын босгоор алхах хэрэггүй.

Шао: За яах вэ. Тэгье л дээ. Гэхдээ энэ өнөөдөр заавал бид нартай явах ёстой.

Чин: Явахгүй. Би насанд хүрчихсэн. Та нарт намайг хянах эрх байхгүй.

Ээж: Юугаа яриад байгаа юм? эцэг эх чинь үхчихсэн. Ми нагац эгч чинь байна. чиний асран халамжлагч. Чам шиг амьтан миний хэлсэн болгоныг хийх ёстой.

Шао: Хуо ноёнтон. Энэ манай гэрийн асуудал. Танд оролцох эрх байхгүй.

Ээж: Хурдал. Муу өөдгүй эм.

Чин: Яах гээд байгаа юм бэ? Намайг тавь...

Ээж: Хурдан яв гэж байна. муу өөдгүй эм... яв гэж байна.

А: Харьж байгаад чамйаг...

Чин: Намайг тавь...

Эмээ: Хөөе. Нэг арга олооч дээ.

Ээж: Хүрээд ир...

Хуо: байз.

Ээж: чамайг даа.  

Хуо: Байз. Миний сахиус. Яагаад чамд байдаг билээ?

Шао: Чин Нианюд яахаараа Хуо Тиншэний сахиус байдаг билээ? Хараал ид. Ийм юм хадгалж байж.

Чин: Тэр... тэр өдөр... та агуулахын өрөөнд... Хуо ноёнтон. Би тийм хүн биш. Намайг тавь...

Хуо: Санаа битгий зов. Би үргүй. Бас... чи хэн ч байлаа гэсэн, дараа над дээр ирээрэй. Юу ч байлаа гэсэн би хүссэнийг чинь биелүүлнэ. Тэгэхээр... тэр өдөр чи байсан юм уу?

Эмээ: Тэгэхээр, чи... миний бэр охин болж таарч байна уу? Тэгнэ ээ тэр, манай Хуо овогтын хүүхэд буруу хүн сонгох ёсгүй.

Шао: Тийм биш ээ, Хуо ноёнтон. Энэ сахиусыг Чин Нианю надаас хулгайлсан.

Ээж: Тийм ээ, тийм тийм. Даанч гэнэтхэн алга болчихсон юм. Чин Нианю, муу өөдгүй эм... баян хүний эхнэр болох гэж ийм юм хийж байгаа юм. Үеэл эгчийнхээ юмыг хулгайлж байдаг.

Чин: Хуо ноёнтон. Надад итгэ. Би энэ сахиусыг хулгайлаагүй.

Шао: Хурдан энэ худалчийг аваад яваач. 

Хуо: Байз. Энийг намайг өгсөн гэсэн байх аа. Тэгвэл хэлээдэх. Энийг өгөхдөө би юу гэж хэлсэн бэ?

Шао: Тэр...

Хуо: Санахгүй байна уу?

Шао: Үгүй ээ, Хуо захирал аа.

Хуо: Худлаа ярьсаар л байх уу? Яасан бүдүүн зүрх вэ?

Шао: Үгүй ээ, Хуо захирал аа. миний хэлэхийг сонсооч...

Хуо: Чэн Ли. Хэлээд өг. Надад худлаа яривал яадгйиг...

Ч: сайн сургаад, гаргаж хая. Хуо ноёны гэрийг бушуу цэвэрлээд өг.

Бүгд: Мэдлээ.

А Ээж: Үгүй ээ.

Шао: Миний буруу. Хуо захирал аа.

Эмээ: Хуо ноёнтон. Баярлалаа.

Хуо: Яасан бэ?

Эмээ: Цус. Цус алдаж байна.

Чин: Хүүхэд... хурдан. Бид хоёрын хүүхэд... авр... авраарай... хүүхэд...

Хуо: Бид хоёрын хүүхэд ээ?

Эр: Хуо ноёнтон. Та үргүйдэлтэй. Хүүхэдтэй болж чадахгүй байх.

Эмээ: Энэ хүүхдийг дээ. Юугаа хйигээд байгаа юм бэ? Хурдан эмнэлэг рүү аваад яваач. Миний гучид ямар нэг юм болох юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Хуо: Чэн Ли машин бэлд. Эмнэлэг рүү.

Чин: Миний хүүхэд...

Эмээ: Айх хэрэггүй. Хүүхэд зүгээр.

Чин: Хуо ноёнтон, баярлалаа. Баярлалаа, эмээ.

Эмээ: Чиний гэдсэнд миний гуч байгаа. Юундаа талархах вэ. Энэ манай Хуо овогтын уламжилж ирсэн эд. Одоо чамд дамжуулж өгье.

Чин: Эмээ, хэрэггүй ээ. Их үнэ цэнэтэй эд байх.

Эмээ: Чи манай баатар болсон. Чамаас өөр чухал хүн алга. Ав гэж байхад ав. Золиг минь, хэлэх юм байна уу?

Хуо: Аан. Эмээгийн хэлдэг зөв.

Эмээ: Тэрнээс айх хэрэггүй. Аль хэдийн сахиусаа чиний хүзүүнд зүүчихсэн байгаа.

Хуо: Чамайг хамгаална. Өмнө нь болсон явдалд уучлаарай. Би чиний хүссэн бүгдийг өгч чадна. Гэхдээ Хуо Тиншэн би бусдын хүүхдийг өсгөж чадахгүй. Тийм болохоор... энэ хүүхдийг үлдээж болохгүй.

Эмээ: Нианю. Чамд бас хүүхдэд хэрэгтэй юмнуудыг би бэлдээд гэрт тавьчихсан. Эмнэлгээс гарахаараа шууд очиход болно.

Чин: Эмээ. Төвөг удах хэрэггүй. Би сургуулийн дотуур байранд амьдарчихна.

Эмээ: Болохгүй. Сургууль дээр аюултай. Шаояа гэдэг тэр хүн юу ч хийж магадгүй. Харахаар л уур хүрээд байдаг юм. Чиний нэрийг зээлдэж, дээр нь чамайг зарах гэж байсан. Азаар хүүхэд та хоёр зүгээр байна. Тэгээгүй бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Хуо: Үгэнд ор. Гэртээ байсан нь дээр. Сургууль руу ирж очиход чинь би хүргэж өгч, авна.

Чин: За.

Эмээ: За за. Хөгшин эмгэн би та хоёрт саад болохоо болилоо. Та хоёр нэг нэгэндээ эртнээс дасах хэрэгтэй. Золиг минь. Нианюг чамд даатгалаа. Дахиад ямар нэг юм болдог юм бол...зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Хуо: Ойлголоо. Ажил дээр хийх ёстой хэдэн ажил байгаа. Би явлаа. Орой эргээд ирье.

Чин: Хуо ноён та яв яв. Би зүгээр...

Хуо: За...

Эр: Гайгүй байна. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй... Энэ Хуо ноёны танд өгөөрэй гэж хэлсэн тан. Бие тэнхрүүлдэг тан.

Чин:  За. Баярлалаа эмч ээ. Жаахан байж байгаад ууя.

Хуо: Хэвлийд нь байгаа хүүхдийг зулбуулах арга бодож ол. Биед нь ямар ч гэмтэл учруулж болохгүй...

Эр: Зулбуулдаг тан уусных нь дараа яаралтай арга хэмжээ ав. Анхааралтай байгаарай. Хуо ноён Чин авхайд муу юм болж болохгүй гэсэн шүү.

Эм: За.

*******************

Ч: Хуо ноён. Тэр танг авхайд өгчихсөн үү?

Хуо: Хүүхэд зулбасны дараа би тэрнийг сайн халамжилна.

Ч: Баларлаа. Эмч таныг өнгөрсөн удаа буруу хариу авчихсан байна гэж байна. Энэ таны хариу.

Хуо: Юу? Би үргүй биш юм байна. Тэгэхээр... Миний хүүхэд мөн байна...

Эм: Сайн байна уу. таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.

Хуо: Чөтгөр ав.

Чин: Хуо ноёнтон. Би тийм хүн биш. Намайг тавь... Хүүхэд... хурдан... бид хоёрын хүүхэд...

Хуо: Уучлаарай.

Чин: Хуо ноён, эмээ хоёр надад ийм сайн байх гэж. Тэр хоёрын төлөө ч болов хэвлий дэх хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Хуо ноён та яв яв. Би зүгээр...

Хуо: Уучлаарай. Би эндүүрч байж. Чин Нианю. Хүлээж байгаарай. Би очиж байна.

*******************

Хуо: Нианю.

Чин: Хуо ноёнтон. Миний гэдэс өвдөөд байна.

Хуо: Нианю. Битгий ай. Эмч ээ. эмч ээ.

Эр: Хуо ноёнтон. Санаа зовох хэрэггүй. Угаасаа ингэдэг юм.

Хуо: Олон юм ярихаа боль. Ямар ч хамаагүй аргаар хүүхдийг авар...

Эр: Юу гэнэ ээ?

Хуо: Санаа зоволтгүй. Хүүхдийг аварч чаддаг  юм бол Хуо овогтынхон чамайг гомдоохгүй.

Эр: Ойлголоо,  Хуо ноёнтон.

Хуо: Битгий ай. Хүүхэд чинь яах ч үгүй.  Нианю...

Эм: Баларлаа. Өвчтөн мэс заслын үеэр цус алдаад байна. яаралтай 0 бүлгийн цус хэрэгтэй байна. Манай эмнэлэгт 0 бүлгийн цусны нөөц алга.    

Хуо: Би байна. минийх 0.

Эм: За за аз. Дагаад яв...

Хуо: Нианю. Чи зүгээр байх ёстой шүү.

Эм: Хуо ноёнтон. Та өрөөнд очоод жаахан амарчих. Санаа зовох хэрэггүй.

Хуо: Эмч ээ. Яаж байна?

****************

Эр: Чин авхай аргагүй л азтай хүн юм. Эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа.

Эм: Хуо... би тохиромжгүй үед ороод ирэх шиг боллоо.

Чин: Хуо ноёнтон.

Хуо: Сэрчихсэн үү?

Чин: Би... би яасан бэ?

Хуо: Хэлчихвэл гуниглах байх даа. Энэ удаа би хувиа хичээчихье. Дараа тэнгэрээс од авна гэж хэлсэн ч, би хүслийг чинь биелүүлнэ ээ. Аан. Тэр аягатай тан дотор жирэмсэн хүн ууж болохгүй юм байсныг би мартчихаж.

Чин: Тэг-тэгвэл миний хүүхэд...

Хуо: Айх хэрэггүй. Хүүхэд зүгээр.

Эм: Хуо ноён цусаа өгч тус болсон. Тэгээгүй бол юу болох байсныг бүү мэд.

Чин: Ху-Хуо ноён....

Хуо: Миний хүүхэд шд.

Эм: Хуо ноёнтон. Одоо та сайн амрах хэрэгтэй шүү.

Чин: Хуо ноён биеэ ч бодохгүй, намайг сахиж байдаг.

Хуо: Над руу тэгж харах хэрэггүй. Миний болгоомжгүйгээс болсон хэрэг. Тэгээгүй бол... чи ингэж зовохгүй байсан.

Чин: Хуо ноёнтон, азаар та амжиж ирж. Би таныг буруутгахгүй ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Хуо ноён.

Хуо: Сайн амраад ав. Тэгээд гэртээ харина аа. Хүүхэд та хоёр миний дэргэд байвал би санаа амар байна.

****************

Хуо: Наашаа. Болгоомжтой.

Чин: Хуо ноёнтон. Би... би... өөрөө чадна аа. Ингэх хэрэггүй...

Хуо: Тэрийг... би мэдчихье.

Ч: Залуу эзэгтэй гэртээ тавтай морил.

Бүгд: Залуу эзэгтэй гэртээ тавтай морил.

Чин: биш ээ. би би  би биш.

Эмээ: Нааш ир...

Чин: Эмээ.  

Эмээ: Зөөлөн зөөлөн.

Чин: Би би би өөрөө явчихна аа. Зүгээр.

Эмээ: Зөөлөн зөөлөн. Нианю. Манай Хуо овгийн бугуйвч чиний гарт байна. Одоо буцааж авна гэсэн ч би зөвшөөрөхгүй гэж мэд.

Хуо: Эмээ. Нианю дөнгөж эмнэлгээс гарч байхад. эхлээд сайн амраг.

Эмээ: Тийм ээ. Нианю. Чиний юмнуудыг би Тиншэний өрөөнд оруулчихсан. Аяар санаа зоволгүй тэнд амраарай. За юу?

Хуо: Би угаалгын өрөөнд ус тосчихъё. Биеэ нойтон алчуураар арччих. Тэгвэл тухгүй санагдахгүй байх... Шархандаа ус хүргэж болохгүй шүү. Ямар нэг юм болбол намайг дуудаарай. Би энд байж байя.

Чин: За. Чи... чи гараач...  Би...

Хуо: Хөл чинь зүгээр үү? Би хараадахъя.

Чин: Хуо ноёнтон. Надад асуух юм байна. Та та... харчихсан уу? яагаад...

Хуо: Юу тэр вэ?

Чин: Юу ч биш ээ.

Хуо: Юу ч биш гэнэ ээ? Санаа битгий зов. Би буйдан дээр унтчихна.

Чин: Чин Нианю. Юугаа бодоод байгаа юм бэ. Ашгүй утас дуугарч, аварлаа. 

Л: Чин Нианю. Өнөөдөр 1-р курсийнхэн уулзалттай. Хоцорч, ангийн онооноос хасуулах юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.  

Чин: Өмнө нь юу ч болж байсан Лиу Лили над руу залгаж байгаагүй. Өнөөдөр яагаад гэнэтхэн...

Хуо: Яасан?

Чин: Сургууль дээр нэгдүгээр курсийнхэн цуглана гэж байна.

Хуо: Очмооргүй байгаа бол очихгүй байж болно. Намайг байгаа цагт хэн чамайг хүчилж чадахгүй.

Чин: Үгүй ээ. Анх удаа ийм уулзалтад очиж байгаа болохоор дасаагүй болоод л тэр. Мартаж үз. Юу ч байлаа гэсэн энэ боломжийг ашиглаад тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Лиу Лили хэзээ болтол намайг дээрэлхэх юм билээ.

Хуо: За.        Тэгвэл чи хувцасаа солиод өмсчих. Би хүргээд өгье.

Чин: За.

Хуо: Энэ эмээгийн чамд сонгосон хувцаснууд. Үзээд таалагдахгүй бол өөр хувцас авахуулаарай.

Чин: Надад хэн ч ийм сайн байгаагүй.

*******************

Эм: Ангийн дарга аа. Тэр ядуу амьтныг дуудаж яах гэсэн юм?

Эм: Харин тийм.  Тийм хүн байхаар уур амьсгал онцгүй шдээ.

Л: Та нар мэдэхгүй байна. Чин Нианюг үеэл эгч, авга ах, эгч нь хөгшин зарчихсан. Энийг сонссон байлгүй. Өнөөдөр ирэхгүй бол бид нарт хөгжилдөх боломж олдохгүй шд.

Эм: Ангийн дарга аа. яг зөв.

Эм: Тийм ээ. тийм.

Чин: Энэ гоё байна уу?

Хуо: Гоё байна. Нааш ир.

Чин: Хуо ноёнтон. Би өөрөө өмсье.

Хуо: Сууж бай. Чи давхар биетэй. Намхан гутал өмссөн нь дээр. Дээр нь энэ гутал даашизан дээр чинь зохицоно.

Чин: Хуо ноёнтон, баярлалаа.

Хуо: Чи хувцасаа соль. Би доор хүлээж байгаад чамайг хүргээд өгье.

**************

Ч: Хуо ноёнтон. Эзэгтэй. Ирчихлээ.

Хуо: Явъя. Би оруулаад өгье.

Чин: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би өөрөө орчихно. Уулзалт дууссаны дараа намайг авахад болно. Хуо ноён намайг оруулж өгөх юм бол уулзалт Хуо ноёны уулзалт болох байлгүй. За, би явлаа.

Хуо: За...  яагаад нэг тийм сонин мэдрэмж төрөөд байна аа?

Ч: Хуо ноёнд бас ийм үе байдаг мю байжээ.

**************

Чин: Өнөөдөр бялуу хийх өдөр байж. Тэгвэл Хуо ноёнд хийж өгдөг хэрэг ээ.

Эм: Хар даа. Чин Нианю байна.

Эм: Хөөх. Хэзээдээ ийм хөөрхөн болчихдог байна аа?

Л: Юу нь хөөрхөн байгаа юм? Чин Нианю. Хуурамч юм өмсчихөөд гадуур явахаасаа ичихгүй байна уу?

Чин: Хуурамч аа?

Л: Биш гэж үү? Наад даашинз чинь Эл Ви брендийн сүүлийн үеийн загвар. 50мянгын үнэтэй. Чи тийм үнэтэй даашанз авсан гэх гээ юу?

Чин: Ганц даашинз 50мянга аа?

Л: Хэлэх үг алга уу? Энд байгаа хүмүүс бүгдээрээ Чин Нианю чамайг хоолны ч мөнгөгүй гэдгийг сайн мэднэ.

Эм: Яг үнэн. Мөнгөгүй байж бас бренд сонирхоод.

Эм: Харин тийм. Ийм амьтдыг сургуулиас хөөвөл таарна.

Чин: Тийм биш ээ. энэ даашинзыг надад хүн өгсөн юм.

Л: Хүн өгсөн? Чи ийм баян хүн хаанаасаа таньдаг юм? өөрийнхөө байж байгааг эхлээд харчих.

Эм: Ангийн дарга аа. мартчихаа юу? Зарим хүмүүс хөгшин баячуудтай явалддаг шд. Тэр нь авч өгсөн ч юм билүү.

Л: Нээрэн тийм. Би бүр таг мартчихаж. Чиний инж 150мянга гэсэн байх аа.

Чин: Дэмий юм ярихаа боль.

Л: Өмссөөр л байна уу? танай нагац эгч ах хоёр чамайг хөгшин хүнд зарж байгаа гэсэн. Чи мэдээгүй юм уу?

Чин: Тэд нарын л бодол. Би зөвшөөрөхгүй.

Л: Хэн мэдлээ. Хоёр өдөр сураггүй байхдаа чи аль хэдийн унтчихсан ч юм билүү.

Чин: Лиу Лили. Би чамд муу юм хийснээ санахгүй байна. Яагаад намайг дээрэлхээд байгаа юм?

Л: Хэн чамайг бүртгэл явагддаг өдөр Хуо ноёныг уруу тат гэсэн юм?

Чин: Хуо ноёноос болсон байх нь ээ. Хуо ноёнд ямар эмэгтэй таалагддагийг  мэдэхгүй ч, нэг зүйлийг баттай мэдэж байна. Чам шиг эмэгтэйг яасан ч сонирхохгүй.

Л: Чи... Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Хуо ноён чамайг зүгээр л өрөвдөөд сургалтын чинь төлбөрийг өгсөн. Чи өөрийгөө дөвийлгөхөө боль.

Эм: Үгүй байлгүй дээ. Их сургуульд орчихоод үнсгэлжийн үлгэрт итгэсээр л байгаа юм уу?

Эм: Бодоход ч сайхан л даа. Даанч тэгж чадахгүй нь харамсалтай.

Л: Чин Нианю. Нагац эгч, ах хоёр чинь чамд сайн юм байна лээ. Тэр хүн хичнээн хөгшин ч гэсэн... эрт үхнэ гэсэн үг. Чамд эд хөрөнгөө үлдээх ч юм билүү.

Чин: Тэгж их таалагдаад байгаа бол ээж, аав хоёроороо олуулаад ав.

Л: Чи надтай яаж яриад байгаа юм? Яаж зүрхэлж байна аа?

Чин: Лиу Лили. Чамд хэлчихье. Би чамд дээрэлхүүлээд байдаг Чин Нианю байхаа больсон. Хүүхдийнхээ төлөө ч болов... дахиад дээрэлхүүлж болохгүй.

Л: Гэнэтхэн яагаад өөрчлөгдчихсөн юм болоо гэж бодсон чинь... унтдаг хүнтэй болсон юм шив. Бүр жирэмсэн болоо шив.

Чин: Би  жирэмсэн. Гэхдээ, чиний дураараа ярих юм биш.

Л: Тэглээ гээд яадаг юм. Арай Хуо ноёны хүүхэд гэж хэлэх гээ юу?

Чин: Тийм. Тэрнийх. Хуо ноён бид хоёрын хүүхэд.

Л: Тэрний хэлэхийг сонсов уу? Чин Нианю. Тархи чинь үхчихээ юу?

Эм: Хуо ноён чамд тус болсон биш ингэж өөрийг нь гүтгэж байгааг мэдвэл их л харамсах байх даа.

Эм: Чин Нианю, чи үнэхээр гутамшигтай.

Чин: Итгэнэ үү, байна уу өөрсдөө мэд. Надад та нарт тайлбарлах шаардлага байхгүй.

Л: Шаардлагагүй ээ? нотлох баримт байхгүй болоод тэгж байна уу?

Эр: Яагаад маргаад байгаа юм? Хурдан өөр өөрийнхөө юмыг хий. Хамгийн сайн хийснийг нь шалгаруулна.

Чин: Чин Нианю. Энэ бялууг Хуо ноёнд хийж байгаа. Бусдын үгийг тоох хэрэггүй.

Л: Чин Нианю ямар бялуу хийхийг харж л байя.

Чин: Чи... Чи юу хийгээд байгаа юм?

Л: Яасан? Мэдээж чиний гэдсэнд байгаа хүүхэд хэр үнэтэй болохыг харах гэж байна.

Чин: Боль...

Л: намайг түлхэнэ гэнэ ээ. Хуо... Хуо ноён.

Хуо: Зүгээр үү?

Чин: Би зүгээр. Гэхдээ, яагаад хүрээд ирсэн юм?

Хуо: Сургууль дээр дээрэлхүүлж байгаагаа яагаад надад хэлээгүй юм? Азаар би Чэн Лигээр шалгуулаад мэдэж ирлээ. Эсвэл чи... хэн чамд зөвшөөрсөн юм?

Л: Хуо ноён. Би... би зүгээр л... айлгах гэж байсан юм. Би муу юм хийх гээгүй.

Хуо: Айлгана аа? Чэн Ли.

Ч: Босоод ир.

Хуо: Хүн айлгах тийм дуртай юм бол... өнөөдөр Хуо Тиншэн би яаж хүн айлгадгаа чамд харуулъя.

Эм: Баларлаа. Нэг хүн хэдэн буруу үг хэлснээс болоод Хуо ноён гар, хөлийг нь хугалчихсан гэж би сонссон. Лили энэ удаа...

Эм: Ярихаа боль. Хуо ноён энэ удаа Лиу Лилийг алах байх аа.

Л: Үгүй ээ.

Хуо: Зогс.

Л: Битгий... битгий...

Хуо:  Санаа зоволтгүй. Чи гэмтсэн байсан ч надад мөнгө байгаа, эмчлүүлээд өгнө.

Эм: Алдах юм бол Лиу Лилигийн нүүр байхгүй болно доо.

Эм: ганц нүүр ч  биш. Амиа ч алдаж магадгүй.

Л: Миний буруу. Миний буруу. Хуо ноёнтон. Намайг явуулчих. Би би дахиад хэзээ ч тэгэхгүй.  

Чин: Хуо... Хуо ноёнтон. Хуо ноёнтон. Одоо сургамж авсан байх. Бас... муу юм болоогүй. Ийм хүмүүсийг тоох хэрэггүй.

Л: Сайн хүн болж жүжиглэхээ боль. Гэдсэн дэх хүүхэд чинь байгаагүй бол Хуо ноён чамайг өмөөрөхгүй байсан. би ч гэсэн чам шиг амьтныг тоохгүй.

Хуо: Сонсов уу? Ийм хүнийг өмөөрөх хэрэггүй. Надад итгэж байна уу? Нааш ир... барь...

Чин: Би би би чадахгүй.

Хуо: надад итгэ.

Ч: Залуу эзэгтэй. Хуо ноёны хувьд энэ юу ч биш.

Хуо: Дээр нь... Эхнэрийн маань гэдсэнд байгаа хүүхэд Хуо Тиншэн минийх. Дахиад энэ тэр гэсэн яриа гаргах юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Эм: Хуо ноён Чин Нианюгийн хариуг авч өглөө. Тэрний хэлсэн үнэн байж.

Эм: Сонсов уу? Хуо ноёны эхнэр гэж байна.

Эм: Баларсаан. Мэдсэн бол Лиу Лилигийн үгэнд орохгүй байсан юм.

Хуо: Өнөөдөр ингээд өнгөрөөе. Дахиад миний эхнэрээр оролдох юм бол...

Л: Үгүй ээ. би тэгэхгүй. Би зүгээр л... би зүгээр л... та нар юм хэлээч. Одоо айхаа мэдээ юу? Та нар ч гэсэн тэрнийг дээрэлхээ биз дээ? Та нар дуугүй байвал зугтаж чадна гэж бодоо юу?

Эм: Нианю, намайг уучлаарай. Би Лиу Лилигийн хэлсэнд итгээд... уучлаарай. Хүсвэл намйаг зодож, харааж болно шүү. Дураараа бол.

Эм: Яг үнэн. Түрүүн Лиу Лили бид нарт олон юм ярьж буруугаар ойлгуулсан байна. бас чамайг хөгшин эрд зарагдсан гэдэг яриад тэр эхлүүлсэн.

Эр: Чамайг хүсвэл бид нар сургаад өгье.

Л: Туслаарай. Туслаарай. Захирал аа. захирал аа, туслаач дээ. Захирал аа, туслаач дээ.

З: Хуо ноёнтон. Та манай сургуульд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Би тэр талаар ярих гээд таныг уулзалтын өрөөнд урихаар ирлээ.     Энд юу болсон талаар...

Ч: Манай залуу эзэгтэй танай сургуульд сурч байгаа болохоор Хуо ноён хөрөнгө оруулалт хийе гэсэн юм. Даанч танай сургуулийн оюутнууд... үнэхээр итгэх арга алга.

З: Залуу эзэгтэй?

Л: Би Чин Нианюг  мэдээгүй... мэдсэн бол би юу гэж дээрэлхэх юм бэ?

Хуо: Тэгвэл жирийн хүн бол дээрэлхэж болно гэсэн үг үү?

Л: Үгүй ээ. тэгээгүй.

Хуо: Жан захирал аа. Та сонссон биз дээ? Хөрөнгө оруулалт хйиж болно. Гэхдээ Танай сургууль энэ хэргийг яаж шийдэхийг та өөрөө мэд.

Л: Захирал аа.

З: Ойлголоо. Хуо ноёнтон.

Л: Захирал аа.

З: Лиу Лили ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг хүн манай сургуульд тохирохгүй. Чамайг сургуулиас хөөлөө. Та нар ч гэсэн, хийсэн хэргийг чинь хувийн хэрэг дээр чинь бичнэ.

Л: Захирал аа. ганцхан боломж өгөөч дээ.

З: Аваад гар.

Л:Ганцхан боломж өгчих л дөө.

Эр: Гаръя.     

Хуо: Яасан? Хэтэрхий хатуу шийтгэл гэж бодож байна уу?

Чин: Үгүй ээ. хүн болгон хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээх ёстой. Би өнөөдөр Хуо ноёнд бялуу хийж өгье гэж бодсон юм. Даанч...

Хуо: Тийм бол... яагаад... бэлгээ сольж болохгүй гэж. Хөөе... Надад талархлаа илэрхийлнэ гэсэн биз дээ? Хоосон үг байсан юм уу?

Чин: Энд олон хүн байна. Гэртээ хариад ярилцъя.

З: Энд юу хийгээд байгааюм? Хурдан явцагаа.

Хуо: Бүгдээрээ явчихлаа. Яаж талархах гэж байна?

Чин: Энэ... энэ...

Хуо: Тэгээд... наад толгойдоо юу бодоод байгаа юм?

Чин: Би... би юу ч бодоогүй.  Би буулаа...

Хуо:  Нианю.  Би чамайг надад сайн болоосой гэж хүсч байна. зүгээр л баярлалаа гэж хэлэхэд болно. Явъя, эхнэр. Гэртээ харья.  

Чин: Явъя.

*******************

Эмээ: Зүгээр л хөөх хөнгөдсөн хэрэг. би байсан бол би гудамжаар алхуулах байсан юм.

Чин: Эмээ. Сургамж өгсөн болохоор болно оо. намайг хар л даа. зүгээр байгаа биз дээ.

Эмээ: Нианю, хэтэрхий зөөлөн байж болохгүй. За за март. Чинийхээр болог. Надад гуч өгсөн юм чинь.

Чин: Эмээгийн хэлдэг зөв.

Эмээ: Золиг минь. Чамд хэлэх үг алга уу? Дахиад ийм юм болох юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү.

Чин: Эмээ. Хуо ноёныг буруутгах хэрэггүй. Тэрний буруу...

Хуо: эмээ, санаа битгий зов. Нианю бид хоёрын хүүүхэд. Та хэлэхгүй байсан ч би сайн хамгаална.

Эмээ: Тэгмээр дээ.

Ч: Хуо ноёнтон. Энэ Карригийн найруулагч Су Юэгийн явуулсан урилга. Өнөө орой загварын хүлээн авалт болно гэж байна. Таныг урьж байна.

Хуо: Би ямар ийм юм сонирхох биш. Явмаар байна уу?

Чин: Би загварын долоо хоногт очиж үзээгүй. Очиж үзэж болох уу?

Хуо: Бололгүй дээ. Чамайг очмоор байна гэвэл хаана ч байсан аваачаад өгье. Гэхдээ эмээ, энийг танд даатгая. Надад хийх ажил  байна. ажлаа дуусгачихаад би араас чинь очъё.

Эмээ: Санаа зоволтгүй. Надад даатгачих. Би бяцхан эхнэрийг чинь хүнд дээрэлхүүлэхгүй.

Чин: Эмээ...

Хуо: Нианю. Энүүгээр хүссэн юмаа ав. Мөнгө хэмнэх хэрэггүй.

Чин: Хэрэггүй ээ. би зүгээр л очиж үзэх гэсэн юм.

Эмээ: Манай Хуо овогтынд юу л байна мөнгө л байгаа. Энийг авахгүй бол би тэр шоуны үеэр үзүүлсэн бүх хувцасыг аваад өгчихнө шүү. Яг зөв. Би  хувцасаа сольчихоод ирье. Тэгээд загварын 7хоног үзэхээр явъя.

Хуо: Эмээ. Даруухан байгаарай. Нианю хүмүүсийн анхаарал татах дургүй.

Эмээ: мэдлээ дээ.

Чин: Хуо ноён... энийг  гэсэн анзаарчихаж.

Хуо: гэнэтхэн чамайг мэдээд байхаар гайхсан уу? Тэгвэл... намайг үнс... За за. Тоглохоо болилоо.

Чин: Хуо ноён. Би.... Би танд сайн болчихсон юм шиг байна.

Эмээ: Би буцаад өрөөндөө орж байх уу. Та хоёр үргэлжлүүл...

Чин: Эмээ. Би... би хувцасаа сольчихоод ирье.

Хуо: Эмээ, та...

Эмээ: Хөөх. Хөгширсөн хойноо гэнэт ухаан ороо шив. Одоо л хүнд сайн болох ямар байдгийг мэдээ юу?

Хуо: Эмээ, та юу яриад байна аа?

Эмээ: Хн. Би саад болохыг хүсээгүй. Бид хоёр  загварын долоо хоногт явах эгж байна. Чи хүлээж бай.

Ч: Хуо ноёнтон. Энэ бидэнтэй хамтарч ажиллах санал.

Чин: Хуо ноён. Би.... Би танд сайн болчихсон юм шиг байна.

Ч: Хуо ноёнтон. Та ч баларч дээ. Дурлачихаж.

Хуо: За. Цаг үрэх хэрэггүй.

Ч: Энэ асуудлыг аль шийдвэрлэх гэж яарах хэрэггүй  байх. Залуу эзэгтэй дээр очихгүй юм уу?

Хуо: Чи сүүлийн үед их завтай байгаад байх шиг байна.

Ч: Би ч баларлаа даа. яах гэж хамаагүй юм хэлэв ээ.

Хуо: Ажил чинь багадаад байна уу?

Ч: хуо ноёнтон. Санаа зовох хэрэггүй. Би цагийн дотор энэ ажлыг дуусгачихна. Яасан ч оройтуулахгүй. Тэгээд та залуу эзэгтэй дээр очиж болно.

**********************

Эмээ: Таалагдаж байна уу? Эмээ нь аваад өгье. Манай Нианю энийг өмсчихвөл загвар өмсөгчөөс ч хөөрхөн харагдана даа.

Чин: Эмээ. Би...

Ш: Авч чадахгүй байж хоосон юм ярих хэрэг байгаа юм уу? энэ нээлтийн даашинз Италийн загварын хатан хааны хийсэн даашинз. Ганц цаг түрээслэхэд 5саяын үнэтэй.

Эм: Энэ даашинз тийм үнэтэй юм уу?

Ш: Тэгэлгүй дээ. Нээлтийн даашинзыг авчрах гэж Су Юэ Итали руу олон удаа явсан. Их олон хүнээс дам дамаа гуйж байж авчирсан гэсэн. Тэгээд ч загварын долоо хоног дуусангуут буцаагаад онгоцоор хүргэж өгнө.

Эм: Энийг авах юм бол дампуурах байлгүй.

Эм: Тийм  байна.

Ш: Сонсов уу? Тийм болохоор та нар шиг юм үзээгүй хүмүүс хамаагүй ярих хэрэггүй. Ичдэггүй юм байх даа.

Эмээ: Загварын долоо хоног үзэхээр ирсэн хүмүүсийг юм үзэж, нүд тайлсан, боловсон хүмүүс байх байх гэж бодсон юмсан. Яахаараа дунд нь мэлхий орчихдог байна аа? худагтаа суугаад тэнгэр хараад хэвтэж байхгүй. Энд хашгичиж байх юм.

Ш: Намайг хараасан уу? Миний хэн болохыг мэдэх үү?

Эм: Эзэгтэй. Энэ Шиа овогтын нүдний цөцгий. Хурдан толгойгоо бөхийлгөөд уучлалт гуйсан нь дээр.

Эм: Тэр үнэн шүү. Ээж нь Хуо групт байдаг юм. хамтарч ажилладаг гэсэн.

Ш: Сонссон уу? Одоо надаас уучлалт гуйх юм бол... болсон явдлыг би зүгээр өнгөрөөх ч юм билүү.

Эмээ: Би гадуур гаралгүй их удсан бололтой. Шиа овогтынхон хүртэл нохой шиг хуцдаг болж. Толгой дээр гарч суух нь.

Ш: Манай Шиа овогтыг нохой гэсэн үү? Хөгшин  зөнөг минь...

Эмээ: Танайх Дон байна уу, Шиа байна уу надад хамаагүй. Надаар оролдоод хэрэггүй. Амаа хамхисан чинь дээр байх шүү. Үгүй бол харамсана гэж мэд.

Эм: Шиа авхай. Ийм тайван байхыг харахад энэ хүмүүс жирийн хүмүүс биш байх. Ганц алхам ухарвал ямар вэ?

Эм: Тийм ээ. Хэдүүлээ шоугаа үзье.

Ш: Би оролдож болохгүй гэнэ ээ? Манай Авга эгч Хуо ноёны үеэл гэдгийг та нар мэдэх үү? Энэ хоёр Хуо овогтыг дорд үзэж байна.

Эмээ: Их итгэлтэй байх шив.

Ш: Эмээ. Та юу хэлэх гээ вэ?

Эмээ: Тэгвэл би хэлээд өгье.  Хуо Лин байсан ч, миний өмнө толгой бөхийх ёстой юм... Хуо Лин байсан ч, миний өмнө толгой бөхийх ёстой юм. 

Ш: Галзуураа юу? Юугаа яриад байгаа юм?

Эмээ: Хуо овогтын холын хамаатан төдий, дээр нь Хуо овогтынхоос хөөсөн байсан ч ганц ч үг хэлж зүрхлэхгүй.

Эм: Тэнгэр минь. Хэн болоод ингэж ярьдаг байна аа?

Ш: Энэ хөгшин зөнөг юугаа яриад байгаа юм? Өөрөө юу? Наад толгой чинь ажиллахаа больчихоо юу? Итгэнэ үү байна уу, би яг одоо авга эгчийгээ дуудлаа. Ирээд та нарыг болгоод өгнө дөө.

Эмээ: Сайн юм боллоо. Би ч гэсэн яаж хүмүүжүүлсэн болоод чам шиг үеэл дүүтэй болсныг нь асууя.

Ш: Энэ эмгэн... авга эгчийг нээрэн мэддэг юм бол уу?

Чин: Эмээ. Ийм юмнаас болж уурлах хэрэггүй. Дураараа ярьж л байг. Би л мэдэж байхад болно.

Эмээ: Чам шиг тэнэг хүн байх уу. Хүнд дээрэлхүүлчихээд зүгээр сууж байх уу?

Чин: Эмээ. Тэнэг биш ээ.

Эмээ: За за. Чинийхээр болог. Эмээ нь уурлахаа болилоо. Өнөөдөр эмээ нь Нианюдаа даашинз сонгож өгнө. Зарим нэг хүний хэлсэн үгнээс болж уурлахгүй. Хараад таалагдсан хувцасаа цээжлээд авчих. Эмээ нь бүгдийг нь аваад өгнө.

Ш: Өө ойлголоо. Нээрэн юм байх гэж бодсон чинь. Шиа Чинчин би ийм юмыг даанч зүгээр өнгөрөөх хүн биш. Хамгаалагч... энэ хоёрыг хөөгөөд гарга. Энд агаар бохирдуулаад байна.

Эр: Шиа авхай. Энд байгаа хүн болгон Су захирлын урилгаар ирсэн хүндтэй хүмүүс. Хэнийг эндээс гаргах нь Су захирлын шийдэх хэрэг.

Ш: Энэ хоёрыг Су захирал урьсан гэсэн үг үү? За за за. Су захирал урьсан юм бол... урилгаа гаргаад харуулчих. Хэн болохыг чинь харъя.

Эмээ: Бид нарын хэн болохыг мэдмээр байвал эхлээд тэгэх эрх байгаа юу гэдгээ мэдчих.

Ш: Та... одоо л мэдлээ. Та нар урилгагүй болохоор гаргаж ирэхгүй байгаа юм байна.

Чин: Шиа авхай. Урилгаа гаргаад үзүүлбэл энийгээ болих юм уу?

Ш: Мэдээж. Гэхдээ та нар урилгаа харуулахгүй бол миний өмнө сөхөрч суугаад, газар мөргөж буруугаа хүлээнэ шүү.

Чин: за яах вэ.

Эмээ: Бид нарт урилга байгаа бол чи эндээс яг одоо гарна шүү.

Ш: Болж байна. Юу вэ? Ийм байж болох уу? Үгүй ээ. Ийм байх ёсгүй. Ойлголоо. Энэ урилга хуурамч байна.

Эм: Хуурамч аа? хэн нь энд хуурамч урилгаар орж зүрхлэх юм?

Эм: Гэхдээ бид нарын урилга хар өнгөтэй байсан шд. Алтан урилга анх удаа л харж байна.

Ш: Яг зөв. Су захирал хэзээ ч алтан урилга тараадаггүй. Дээр нь энийг хар даа. нэр, хаягийг нь ч бичээгүй байна. одоо тэгээд хэлэх үг байна уу? Хурдан сөхрөөд уучлалт гуй.  Тэгэхгүй  бол би зүгээр өнгөрөөхгүй.

Чин: Эмээ. Энэ урилга дээр яагаад нэр байхгүй байгаа юм?

Эмээ: Хуо овогтынд өгсөн урилга гарын нэргүй байдаг юм. Алтан урилгыг зөвхөн Хуо овогтынд өгдөг юм.

Чин: Үнэн болж таарлаа.

Эмээ: Тэнэг хог.

Ш: Юугаа хийгээд байгаа юм? Хурдан чирээд гаргаач.

Су: Зогс. Хүрээд үзээрэй.

Ш: Су захирал аа, ашгүй та ирлээ. Эд нар...

Су: Хуо эзэгтэй. Байна уу, Хуо ноёнтон.

Хуо: Манай эхнэр танай шоуг үзэхээр явсан. Анх удаа үзэж байгаа болохоор танд даатгалаа шүү.

Су: Хуо ноён эхнэртэй байсан байх нь ээ.

Хуо: Дээр нь... би карт өгсөн ч гэсэн, тэр хүний зангаар бол юм авахгүй ч байж магадгүй. Тийм болохоор таалагдсан юм байвал өгөөд явуулчихаарай. Мөнгийг нь би өгнө.

Су: Ойлголоо, Ху ноёнтон.

Хуо: Бас манай эхнэр хүний анхаарал татах дургүй хүн. Илт байх хэрэггүй.

Су: За. Чин авхай. Таны урмыг хугалсан байх, уучлаарай.

Чин: Үгүй ээ.

Ш: Су захирал аа. Та андуураад байх шиг байна. Энэ хоёр хуурамч урилгаар...

Су: Шиа авхай. Энд байгаа хүмүүс бүгд Су Юэ миний зочид. Юунд сэтгэл дундуур байгааг чинь мэдэхгүй ч, бусдыг хүндэлж сур. Мэдээж хүсвэл та явж болно. Су Юэ би юм бодохгүй.

Ш: Су Юэ... эд нарын төлөө намайг үл тоомсорлож байгаа юм уу? галзуураа юу?

Су: Нэг нь Шиа, нөгөө нь Хуо. Алийг нь сонгохоо бодоод байх шаардлагагүй. Эрхмүүд ээ. Загварын долоо хоногийн зохион байгуулж байгаа хүний хувьд таагүй үйл явдал болохыг хүсэхгүй байна. Тийм болохоор та бүхэн Су Юэ намайг харж үзнэ гэж найдъя. Чин авхай, танд аль нь таалагдаж байна?

Ш: Таалагдлаа гээд яадаг юм? Тэнгэрт хадсан үнэтэй даашинзыг чинь энэ хоёр авч чадна гэж бодоо юу?

Эмээ: Чиний хувьд тэнгэрт хадсан байж магадгүй ч, бид нарын хувьд зүгээр л хувинд дусах дусалтай адил.

Су: Зүгээр ээ. Чин авхайд таалагдаж байвал би бэлэглэе. Мөнгө төлөх хэрэггүй.

Ш: Су Юэ. Буруу эм уучихаа юу?

Су: Шиа авхай, миний юу хийх, өөрт чинь хамаагүй.

Чин: Хэрэггйү ээ, хэрэггүй. Би...

Эмээ: Нианю, таалагдаж байвал зүгээр л ав. Зарим хүн нүүрэндээ алгадуулсан юм шиг л болно.

Чин: Су захирал аа, би худалдаж авъя.

Су: пос машин.

Ш: Харж л байя. Энийг авах мөнгө мөн байгаа байх даа. Юу гэнэ ээ? Та нар хаанаас ийм их мөнгө авсан юм?

Эмээ: худгийн ёроолд байдаг мэлхий гэж би хэлсэн байх аа. яасан, юм үзэж нүд тайлах болж байна уу?

Су: Чин авхай. Өршөөгөөрэй. Надтай арын өрөө рүү явахгүй юу. Таны хэмжээг аваад даашинзыг нь тааруулах гэсэн юм.

Чин: Эмээ. Би явчихаад ирье. Та хүлээж бай.

Эмээ: Тэг ээ. Энд намайг хэн ч дээрэлхэж чадахгүй.

Су: Чин авхай. Ийшээ.

Эмээ: Яасан? Явах болоогүй юу? Хөөгдөж гарахыг хүсээ юу?

Ш: Харж л байгаарай. Байна уу? Авга эгч ээ. Хурдан хүрээд ир. Намайг дээрэлхээд байна.

*******************  

Су: Чин авхай. Энэ амралтын өрөө. Бид нар ВИП үйлчлүүлэгчдээ оруулдаг юм. Та ороод амарч бай. Би яваад эзэгтэйг дуудаад ирье.

Чин: Баярлалаа.

Ш: Нагац эгч ээ. Тэр өөдгүй амьтан намайг дээрэлхээд байсан. өнөөдөр та миний өшөөг авч өгнө шүү.

Н: Миний үеэл дүүг дээрэлхэж байдаг. Хуо овогтынх хэн гэдгийг харуулаад өгье  л дөө. Зөөгч байж энэ юу хийж суугаа юм? Зочид ирчихсэн байгааг харахгүй байна уу? Хурдан ус хийгээд өг.

Чин: Үгүй ээ. би биш.

Н: Биш гэдгийг чинь мэдэж байна. Эндхийн зөөгч болоход өндөр шаардлага тавьдаг юм. Чам шиг хүнийг юу  гэж авах вэ дээ. Гэхдээ надад цай, ус авчирч өгнө гэдэг харин ч чинйи аз.  

Ш: Би хэлсэн байх аа. энэ миний нагац эгч. Хуо ноёны үеэл эгч.

Чин: Хуо ноёны настан юм бол миний ч гэсэн настан гэсэн үг. За. Түр хүлээж байгаарай.

Ш: Хөөх. Нагац эгч ээ. Та ч мөн дөө.

Н: Шиа овогтын их авхай байж. Ийм хөдөөний амьтанд дээрэлхүүлж байдаг. Азаар би хэн гэдгийг нь шалгасан. Тэгээгүй бол хууртах байлаа.

Ш: Би хөдөөнийх гэдгийг нь яаж мэдэх вэ дээ. Оюутан юм шиг л харагдсан. Энэнтэй цуг явж байсан эмгэн таныг өөрийг нь харах юм бол өмнө нь сөхөрнө гэж хэлсэн. Тэгэхгүй бол таныг Хуо овогтынхоос хөөнө гэж байна лээ.

Н: Юу гэнэ ээ? Яахаараа тэгж ярьдаг юм? Хэн дуртай нь олон юм ярьдаг болж.

Чин: Ус.

Н:  Юу хийгээд байгаа юм? Аяга ч барьж чадахгүй юу? Эсвэл санаатайгаар намайг түлэх гээ юу?

Ш: Нагац эгч ээ. та зүгээр үү?

Чин: Би би би тэгээгүй.

Н: Тэгээгүй гэнэ ээ? миний хувцас ямар үнэтэйг мэдэж байна уу? Хурдан салфетка авчраад арчихгүй юу?

Чин: За. Би арчаад өгье.

Н: Бохир гараараа битгий хувцасанд хүрээд бай. Юугаа хийгээд байгаа юм? Юу хийснээ харахгүй байна уу? Хурдан цэвэрлээч.

Чин: За.      

Н: Хөөе. Яасан? Гараа зүсчихсэн үү? Цэвэрлэгээ ч хийж чадахгүй юу? Хөдөөнийхөн та нар хар ажил сайн хийдэг биз дээ? Эсвэл хотод ирээд баян айлын эрх авхай болсон гэж бодоо юу?

Чин: Үгүй ээ. Би одоохон цэвэрлээдэхье.

Н: Хөөе. Байз. Миний гутал... заваан болчихсон байна.

Ш: Яасан? Сонсохгүй байна уу? Нагац эгч чамайг гутлаа цэвэрлэ гэж байна.  

Н: Хөдөөний амьтан байж их зантай юм шив. Хотод ажил хийхээр ирээд амьдрахын тулд энэ байтугайг хийсэн байлгүй дээ. Яасан? Хүнтэй унтаж мөнгөтэй болоо юу?

Ш: Нагац эгч ээ. Тийм байх. Тийм биш бол яаж энд орж ирэх юм? эдэн хүнтэй унтсаныг нь хэн мэдлээ.

Чин: Би тэгээгүй.

Н: Дургүй хүрчихлээ. Тэгж л таараа. Хөдөөний амьтад хотод ирээд ч, олигтой ажил олдохгүй.

Чин: Хуо хатагтай. Намайг дорд үзэж болно. Тэглээ гээд хөдөөний хүмүүсийг бүгдийг нь дорд үзэх хэрэггүй.

Н: Юу гээд байгаа юм? Миний өмнөөс дуугаа өндөрсгөнө гэнэ ээ. Би хөдөөний та нарыг дорд үзэж байна. Чи яаж чадах юм?

Чин: Та нараас дээш гурав дахь үе чинь хөдөөнийх байгаагүй хэн байгаа юм? тариачид байгаагүй бол та нар өлсөж үхэх байлгүй.

Эм1: Яг үнэн. Бидний өвөг дээдэс бүгд л тариачид байсан. Хотод хэдэн жил амьдраад хэн байснаа мартаж.

Эм: Ийм хүн үнэхээр ичмээр юм аа.

Н: Муу эм. Чамайг сургаад өгье л дөө.

Эмээ: Хүрээд үзээрэй.

Ш: Нагац эгч ээ. Энэ нөгөө эмгэн байна.

Н: Эзэгтэй.

Чин: Эмээ.

Н: Эзэгтэй.

Эмээ: Хн. Миний хэн гэдгийг  санаж байх шив. Хуо Лин чамайг хөгшин намайг танихаа байж л гэж бодлоо.

Н: Эзэгтэй. Та Тиншэний эмээ шдээ. Нүдгүй сохор байсан ч, таныг танилгүй яах вэ дээ.

Ш: Хуо ноёны эмээ байсан байж. Тэгвэл би түрүүн...

Н: Шиа Чианчиан. Хурдан эзэгтэйгээс уучлалт гуй.

Ш: Эзэгтэй, намайг уучлаарай. Би таныг танихгүй алдаа гаргасан байна.

Н: Эзэгтэй. Миний үеэл дүү таныг мэдэхгүй болохоор...

Эмээ: Уучлалт гуйх ёстой нь үнэн. Гэхдээ надаас биш... Нианюгаас гуй. Хэн чамайг манай Хуо овогтын залуу эзэгтэйд гар хүр гэсэн юм?

Н: Залуу эзэгтэй? Тэр... Тэр нөгөө... Хуо Тиншэнтэй унтсан гээд байсан...

Эмээ: Тийм. Сайн сонсцогоо. Энэ миний бэр охин.

Эм1: Хуо эзэгтэй байсан байна шд.

Эм: Азаар олон юм яриагүй нь болж. Тэгсэн бол хэдүүлээ балрах байж.

Ш: Нагац эгч ээ, одоо яах вэ. Би дээрэлхсэн болохоор намайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Н: Юундаа сандарсан юм? Энэ Хуо овогтын босгоор алхаж чадна гэж бодоо юу? Гайгүй байлгүй. Эзэгтэй. Тиншэн одоо болтол хүнтэй суугаагүй байгаа шдээ. Та яарч байгаа ч гэсэн... хэн таарсан хүнээ  хамаагүй Хуо эзэгтэй гээд байж болохгүй биз дээ? Тийм байсан ч гэсэн өрөвч зөөлөн сэтгэлтэй Жин авхай байх хэрэгтэй шд. Ийм хүнд жаахан мөнгө өгөөд хөөгөөд явуулахад болно.

Эмээ: Надад хэлээдэх дээ. Чиний хэлээд байгаа ийм хүн гэж ямар хүн юм?

Н: Мэдээж эр хүний өвөрт мөлхөж ордог, халтар нугас гэдгээ мэдэхгүй хун болохыг хүсдэг амьтдыг хэлж байгаа юм.

Ш: Яг үнэн. Энэн шиг хөдөөний амьтдыг би олон харсан. Баян хүнээр тэжээлгэхийг хүсдэг юм.

Н: Энэ анхнаасаа төлөвлөсөн байлгүй. Тиншэн энэнтэй суух юм бол хүмүүс Хуо овогтыг элэглэх байлгүй.

Чин: Би тэгээгүй. Хуо ноён бид хоёр... осол байсан. би санаатай тийм юм хийгээгүй. Эмээ... надад итгээрэй.

Эмээ: Эмээ нь чиний занг мэдэлгүй яах вэ. Санаа звох хэрэггүй. Чи хөл хүндтэй. Болгоомжтой байх хэрэгтэй.

Н: Юу гэнэ ээ? жирэмсэн юм уу? Хэлээгүй юу? Хүүхдээрээ түрий барьсан юм биз дээ. Эзэгтэй, та гэдсэнд нь байгаа хүүхдээс болоод л ингэж байгаа биз дээ. Би таныг толгой нь эргэж л гэж бодлоо. Тиншэн эмэгтэйтэй сууна гэж юу байх вэ дээ....

Эмээ:     Юугаа яриад байгаа юм? Нианю. Энэний үгийг сонсох хэрэггүй. Тэр золиг чамд чин сэтгэлээсээ сайн.

Н: Эзэгтэй, болно оо. хар л даа. Тиншэн өнөөдөр ирээгүй байгаа биз дээ? Ойлгомжтой байгаа биз дээ? Эзэгтэй. Хүүхдийг нь авч үлдэх гэж байгаа бол анхнаасаа үнэнийг нь хэлсэн нь дээр шд.  Тэгэхгүй бол зарим хүн хэн гэдэгээ мэдэхгүй болох вий дээ.

Эм1: Тийм ээ. Хуо ноён үнэхээр сайн байсан бол яагаад хамт ирээгүй юм? Хэн гэдгийг нь зарлах хэрэгтэй шд.

Эм: Зүгээр л мөнгөөр аргалаад, хүүхдийг нь төрөхийг хүлээж байгаа байлгүй.

Хуо: Эмээ. Нианюг танд даатгалаа. Надад хийх ажил байгаа болохоор би ажлаа дуусгачихаад очъё.

Чин: Хуо ноён. Эд нарын хэлж байгаа үнэн гэж үү? Надад сайн байдаг чинь.. миний гэдсэнд байгаа хүүхдээс болсон юм гэж үү?

Ш: Зарим хүн... насаараа хөдөөнийх байх тавилантай юм даа.

Н: Чамд гэж хэлэхэд... эртхэн зүүднээсээ сэр. Өөрийн биш юманд шунах хэрэггүй.

Чин: Юу ч байлаа гэсэн би Хуо ноёнд талархаж явдаг. Тийм болохоор... Хуо ноён хүүхдээс болж тэгж байсан ч... би...

Хуо: Хэн хүүхдээс болсон гэж хэлээ вэ?

Чин: Хуо ноён.

Хуо: Компани дээр ажилтай байгаад жаахан оройтсон биш зарим хүн Нианю бид хоёрыг буруугаар ойлгосон юм шиг байна. Тэгвэл би өөрөө хэлээд өгье. Чин Нианю. Хуо Тиншэн миний эхнэр.

Ч: Залуу эзэгтэй. Энэ хүмүүсийн үгэнд итгэх хэрэггүй. Хуо ноён компани дээрх ажлаа хурдан дуусгачихаад, тан дээр яаран яаран ирсэн.

Хуо: Хүүхдийн төлөө биш... чи бид хоёрын хүүхэд болохоор хайрлаж байгаа юм.

Эмээ: Золиг минь. Одоо л ухаан орж байх шив.

Н: Тиншэн. Үнэхээр энэ эмтэй гэрлэх гэж байгаа юм уу? Галзуураа юу?

Ш: Тийм ээ, Хуо ноёнтон. Эзэгтэй та хоёр энэ эмд хууртах хэрэггүй. Мөнгөний төлөө тэгж байгаа юм. Надад итгэхгүй байгаа бол Су Юэгээс асуу. Түрүүн тэнгэрт хадсан үнэтэй даашинз авсан.

Хуо: Тэгээд яадаг юм. Нианю авна гэвэл тэнгэр байгаа одыг ч авч өгч болно.

Н: Тиншэн. Энэ зальтай амьтнаас болоод ухаанаа алдаа шив. Сайн сонс. Тэрнийг Хуо овогтынд оруулах гэж байгаа бол авга эгчийн чинь хувьд би зөвшөөрөхгүй.

Хуо: Үеэл ээ. Хуо овогтыг өөрөө захирдаг гэж бодоод байгаа юм биш биз? Эсвэл бид нарын өмнө зэрэг дэв ярих гээд байгаа юм уу?

Эмээ: Хуо Лин. Манай Хуо овогтын хэрэгт хошуу дүрэх гээ юу? Чиний эцэгт ч тийм эрх байхгүй.

Н: Эзэгтэй. Би зүгээр л санаа зовоод... Тиншэнийг тэрэнд хууртах вий гэсэндээ л... Тиншэнэ ийм хүнтэй суучихвал манай Хуо овогтынхон элэг доог болно.

Хуо: Нианю багадаа ээж, аав хоёроо алдсан. Ганцаараа амьдарч, их сургуульд хүртэл орсон. Төлбөрөө төлж, амьжиргаагаа залгуулах гэж ажил хийдэг. Тэрэн шиг биеэ даасан, тэвчээртэй хүн байхад Хуо овогтын нэр хүнд яаж унах юм? Эсвэл үеэл тан шиг бэлэн хоол идэж, бэлдсэн хувцас өмсдөг хүн байх ёстой юм уу?

Эм1: Тийм мундаг хүн байсан юм уу. Бид нар буруу ойлгосон байж.

Эм: Хуо ноёны хэлдэг яах аргагүй зөв гэж бодож байна.

Эм1: Энэ Хуо Лин баян айлын авхай гэдгээрээ түрий барьж хүн гүтгэхдээ сайн юм байна. Мэдээ боломж байдаг бол хүн болгон л баян айлын авхай болж төрөхийг хүснэ.

Н: Үгүй ээ, үгүй үгүй. би тэгж хэлээгүй.

Хуо: Нианю бид хоёрын харилцаа танд тэгж их нөлөөлнө гэж айгаад байгаа бол би тодорхой хэлчихье. Одооноос... та манай Хуо овогттой ямар ч хамааралгүй.

Н: Юу гэнэ ээ? Намайг Хуо овогтынхоос хөөж байгаа юм уу?

Чин: Хуо ноёнтон. Эмээ та хоёр л надад итгэж байвал, бусад хүний юу гэх хамаагүй. Ингэх хэрэггү....

Хуо: Надад хамаатай. Чамайг гүтгэж, дорд үзэхийг би зөвшөөрч чадахгүй. Өнөө үед тахиа, нохой алахдаа ч эзнийг нь хардаг болсон. Нианюг дорд үзэж байгаа бол  Хуо Тиншэн намайг дорд үзсэнтэй адил. Тийм болохоор... дахиад иймэрхүү юм ярьсан байх юм бол би зүгээр өнгөрөөхгүй шүү.

Н: Эзэгтэй. Миний буруу. Тиншэнийг хүнд хууртах вий гэсэндээ л тэгж байна. Миний өмнөөс хэдэн үг хэл л дээ.

Эмээ: Манай Хуо овогт чам шиг дээрэлхүү хүн хэрэггүй.

Н: Энэ... энэ... баларлаа. Баларлаа.

Ш: Үгүй ээ. Намайг анзаарахаас нь өмнө хурдан явъя.

Ч: Шиа авхай. Хаашаа ингэтэл яараа вэ?

Ш: Гэртээ юм хийх ёстойгоо гэнэт саналаа. Би түрүүлээд...

Хуо: Сайн юм боллоо. Шиа авхай. Гэртээ хариад намайг Шиа овогтой хамтын ажиллагаагаа цуцалсан гээд хэлчихээрэй.

Ш: Юу?

Хуо: Нэмж хэлэхэд Шиа овогтой хамтарч ажилласан компаниудыг миний эсрэг байна гэж үзэх болно.

Ш: Хуо ноёнтон, битгий л дээ. Чин авхай таны эхнэр гэдгийг би мэдээгүй. Мэдсэн бол хичнээн зоригтой байсан ч би яаж зүрхлэх вэ дээ. Аав аа.

Эр: Шиа Чианчиан. Чи юу хийчихсэн юм? Хуо ноёноос уучлалт гуйж чадахгүй бол ирэх хэрэггүй.

Ш: Чин авхай. Миний буруу. Чи үнэхээр Хуо ноёны эхнэр гэдгийг чинь мэдсэнгүй. Ганцхан удаа намайг уучилчих. Тэгэхгүй бол намайг очихоор аав маань алах байх.

Хуо: Ингэж байхаар Шиа ноёнд юу гэж хэлэхээ бодсон чинь дээр байлгүй. Чэн Ли. Энэ хоёрыг  хөөж гарга. Дахиад миний нүдэнд үзэгдэх хэрэггүй.

Н: Үгүй ээ. битгий...

Хуо: Санаа зовох хэрэггүй. Өнөөдрөөс хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй.

Чин: Баярлалаа, Хуо ноёнтон.

Хуо: Үнэхээр баярлаж байгаа бол авсан даашинзаа өмсөж харуулахгүй юм уу?

Эмээ: Нианю. Очоод өмсөөд ир. Нүдээ хужирлаг.

Чин: Хуо ноёнтон. Таны өгсөн мөнгөөр би тэр даашинзыг аваагүй...  Хуо ноёнтон. Таны өгсөн мөнгөөр би тэр даашинзыг аваагүй. Би... Су захирал аа.

Су: Аан?

Чин: Би өөр даашинз сонгож болох уу?

Су: Бололгүй яах вэ. Өөр таалагдсан даашинз байгаа бол би аваад ирье.

Чин: Би загвар өмсөгчийн өмсөж байсан бор өнгөтэй хослол... Хуо ноёнд зохино гэж бодож байна. Тэрийг авъя.

Су: За. Би бэлдчихье.

Су: Хуо ноён их сайн эхнэртэй юм байна лээ.

Хуо: Мэднэ ээ. Гэхдээ би эзэгтэйг түр зээлэх хэрэгтйэ байна.

Чин: Су захирал аа.

Хуо: чамайг өөртөө юм авахгүй гэж мэдэж байсан болохоор... би тэр даашинзыг авчихсан.

Су: Тийм ээ. Хуо ноён надад таныг авахгүй бол өөрөө мөнгийг нь өгнө гээд хэлчихсэн байсан юм. явъя.

Эмээ: Золиг. Миний ач хүү ч мөн дөө. Ийм л байх хэрэгтэй.

Эм: Хөөх.

Чин: Гоё байна уу?

Хуо: Гоё байна. Миний харсан хамгийн үзэгслэнтэй эмэгтэй.

Эмээ: Золиг минь. Одоо сайхан л харагдаж байна. Нианю хуримын даашинз өмсвөл... бүр ч үзэгслэнтэй харагдах байх. Тоглоом наргиа ч яах вэ. Хуримаа хэзээ хийх юм бэ? Хийх цаг нь болж. Тийм биз дээ? Золиг минь...

Хуо: Эмээгийн хэлдэг зөв. Би гэрлэлтийн баталгаагаа авах гээд бүртгэлийн газар  цаг авчихсан.

Эмээ: Нээрэн үү?

Ч: Эзэгтэй. Санаа зоволтгүй. Ийм чухал юмны тухай юу гэж худлаа хэлэх вэ? Хуо ноён тэрнээс болж хоцорч ирсэн юм. Хуо ноён ажил ихтэй завгүй байсан ч, энийг марталгүй санаж байдаг. Дурласан хүн аргагүй өөр юм аа.

Хуо: Гэхдээ, энэ миний ганцаараа шийдэх юм биш. Нианюгийн саналыг сонсмоор байна.

Чин: Би... мэдээж...

Хуо: Нианю... надтай гэрлэх үү?

************

Хуо: Нианю... надтай гэрлэх үү? 

Эмээ: Энэ золигийг дээ. Ийм юмыг надаас хүртэл нууж байдаг.

Бүгд: Гэрлэ. Гэрлэ. Гэрлэ. Гэрлэ. Гэрлэ. Гэрлэ.

Чин: Хуо ноён. Хурдан бос.

Хуо: Надтай гэрлэх үү?

Чин: Зөвшөөрч байна.

Эм: Хөөх. Гоё юм аа.

Хуо: Хуримаа яавал дээр вэ?

Чин: Тэр талаар бодож байгаад болъё.

Эмээ: За. Амьд байгаа дээрээ Тиншэний эхнэр авч, хүүхэдтэй болохыг харлаа. Одоо энэ хорвоогоос явсан ч хөгшиндөө хэлэх үгтэй боллоо.

*****************

Эм: Хуо овгийн тэргүүн Хуо Тиншэн өнөөдөр Чин авхайд гэрлэх санал тавьсан байна. Тэд удахгүй том хурим хийнэ гэж эх сурвалжууд хэлж байна. Хуо овогт баяртай үйл явдал тохиож, удахгүй баярын ёслолд бэлдэж байна. Тэдэнд баяр хүргэе.

Шао: хараал идсэн Чин Нианю. Яахаараа ийм азтай байдаг байна аа? ... Хараал идсэн Чин Нианю. Яахаараа ийм азтай байдаг байна аа?

Ээж: Яасан бэ? Яагаад гэнэтхэн уурлаад байгаа юм?

Шао: Яасан гэнэ шүү. Чин Нианю Хуо Тиншэнтэй хуримаа хийнэ гэж байна.

Ээж: Юу?

Шао: Би Хуо Тиншэнийг гурван сар дагасан. Надтай гэрлэнэ гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Чин Нианютай нийлээд хэр удсан билээ дээ? Яагаад?

Ээж: Тэр муу өөдгүй Чин Нианю. Тэрнийг эр хүн уургалахдаа сайн гэж хэлээгүй юу. Хуо Тиншэн хүртэл уургалаад авч.

А: Тэр байгаагүй бол... Хуо эзэгтэй манай Яа арь болохгүй юу. Бид нар үрээд дуусахгүй мөнгөтэй болох байлаа.

Ээж: Мэдсэн бол тэрнийг хотод авчрахгүй байсан юм. Тэрний ачаар л баян болчихлоо.

Шао: Нианю миний хаана ч хүрэхгүй. Яагаад надаас дээр гараад байдаг мю бэ? Амьсгалах арга алга.

Ээж: Яг зөв. Явъя. Хурдан тэрэн дээр очъё.

Шао: Тэгье.

А : Байз. Хуо Тиншэн өнгөрсөн удаа бид нарт хатуу анхааруулсан. Та нар ийм хурдан мартаа юу? Хуо Тиншэн мэдчих юм бол бид нарыг буцаагаад хөдөө хөөгөөд явуулах байлгүй.

Шао: Тэгээд зүгээр хараад суух юм уу?

Ээж: Бид нар очиж чаддаггүй юм байж. Яагаад ирүүлж болохгүй гэж. Харж л байгаарай.

*****************

Хуо: Суу. Энэ эмээгийн тусгайлан захиалж, тогоочоор хийлгэсэн хар тахианы шөл. Бүгдийг нь ууна шүү.

Чин: Дахиад л уу. Би сүүлийн үед их идээд жин нэмээд байна.

Хуо: Хаана жин нэмсэн юм? Ийм туранхай байж. Сайн ид. Тэгээд ч, жаахан жин нэмчихвэл... харин ч дээр...

Чин: Чи...

Хуо: За за. Тоглосон юм. халуунаар уучих. Би фолийн хүчил аваад ирье. Бүгдийг нь ууна шүү.

Чин: За.

*****************

Шао: Ээж ээ. Ингээд бүтнэ гэж бодож байна уу?

Ээж: мэдээж. Чин Нианюгийн хамгийн их хүсдэг юм ээжийнхээ яагаад эрт үхсэнийг мэдэх. Энийг хараад тоохгүй байна гэж байхгүй. Харав уу?

Чин: Ээж, аав хоёрын юу байгаа юм?

Ээж: утсаар ярихад эвгүй юм. Пинбад байдаг байшинд чамайг хүлээж байя. Ганцаараа ирээрэй. Тэгэхгүй бол ээжийнхээ үлдээсэн юмыг олж харахгүй гэж мэд. Одоо хөдөө очоод ирэхийг нь хүлээхэд л болно.

Шао: Ёстой янзтай.  Чин Нианюгийн ээж аав хоёр нээрэнгээсээ юм үлдээсэн юм уу?

Ээж: Юугаа үлдээдэг юм? Би дуудаж авчрах гэж зохиосон юм.

Шао: Тэгвэл худлаа яриад ямар хэрэг байгаа юм. Хуо Тиншэн мэдчих байлгүй.

Ээж:  Чи... тэнэг гэдэг нь. Наад тархиа ашиглаад бодоод үз. Мөнгө нэхэх хэрэгтэй биз дээ? Хуо эзэгтэй болсон хүн. Найман саяыг өг гэж хэлье. Тэр зэрэг байхад их биш.

А: Яг зөв. Бид нар байгаагүй бол хотод ирж, ийм баян айлын эхнэр болж чадахгүй байсан. тийм болохоор бид нар мөнгө өгөхгүй хаачих юм?

Шао: Яг зөв. Чин Нианю бид нарт өртэй.

Хуо: Нианю. Яасан? Нэг л тайван биш байх чинь.

Чин: Би...

Ээж: ганцаараа ирээрэй. Тэгэхгүй бол ээжийнхээ үлдээсэн юмыг олж харахгүй гэж мэд.

Хуо: Нагац эгч чинь үү.

Чин: Зүгээр ээ. ажилтай гэсэн биз дээ. Хурдан ажилдаа яв.

Хуо: За. Ажлаа амжуулчихаад ирээд авъя. Тэгээд явж гэрлэлтээ бүртгүүлье.

***********************

Чин: Ойр хавьд хүн байхгүй юм шиг байна. тэр нь ч дээр байх. Надаар оролдож зүрхлэхгүй биз. Би ирлээ.

Шао: Чин Нианю.

Чин: Аав ээж хоёрын үлдээсэн юмыг хурдан гаргаад ир.

Шао: Чин Нианю. Энэ хорвоогийн хамаг сайн болгоныг өөрийнх чинь гэж бодоо юу?

Чин: Юу хэлэх гээ вэ?

Ээж: Би тэр юмнуудыг энэ олон жил хадгалсан юм чинь хадгалсны хөлс авах ёстой биз дээ?

А: Яг үнэн. Чи одоо жирийн нэгэн биш болсон. Бид нар чамайг дэргэдээ авч, өсгөөгүй бол чи ийм баян болох байсан уу? сайн бодоод үз.

Чин: Мөнгөний төлөө намайг дуудаа юу?

Шао: Өөр яах юм? Чи гай болоогүй бол би өдийд Хуо эзэгтэй болчихсон байгаа. Чамаас мөнгө авсан ч байсан, авах юмаа л авч байна.

Чин: Худлаа ярихаа боль. Чи миний нэрийг бариа биз дээ?

Шао: Тэгээд яадаг юм. Манайх чамайг өсгөөгүй бол чи сургуульд сурах төлбөр байтугай, Хуо Тиншэнтэй таарах байсан уу? Тийм болохоор... чи бид нарт өртэй.

Чин: Та нар... хэд хэрэгтэй юм?

Шао: Их биш ээ. Тавин сая.

Чин: Тавин сая аа?

Ээж: Эрхэм Хуо эзэгтэйд иймхэн мөнгөний эрх мэдэл байхгүй юу? Би чамайг тэр загварын шоунд очсон гэж сонссон. Тэнгэрт хадсан үнэтэй даашинз авсан гэсэн байх аа. яахаараа нагац эгчдээ тиймхэн мөнгө өгч болдоггүй юм?

Чин: Гэхдээ, тэр чинь Хуо овогтын мөнгө.

Шао: Чин Нианю. Юундаа дүр эсгээд байгаа юм? Албаар мөнгө өгөхгүй гэж тэгж байгаа биз дээ? Хуо Тиншэн чамайг мэдэхгүй байж магадгүй, би чамайг сайн мэдэж байна.

Чин: Тийм бол ээж, аав хоёрын үлдээсэн юмыг гаргаад ир. Харъя.

Ээж: Үнэнийг хэлэхэд... танай аав ээж хоёрын юмнууд аль хэдийн алга болсон.

Чин: та нар худлаа хэлсэн байна.

Шао: Тэгэхгүй бол Хуо Тиншэн чамаас хараагаа салгахгүй байхад бид нар яаж чамайг энд авчрах юм?

А: дуугүй үгэнд ороод мөнгөө гаргаад ир. Тэгэхгүй бол чамайг явуулахгүй гэж мэд.

Ээж: Үгэнд орсон чинь дээр шүү. Тэр мөнгө чиний хувьд юу ч биш. Бид нарт чамтай маргаж байх цаг алга. Чи... бас чиний гэдсэнд байгаа хүүхэд... сайнаар дуусахгүй гэж мэд.

А: Дахиад зугтах нь уу? Бид нарыг дээрнийх шиг ямар ч бэлтгэлгүй байгаа гэж бодоо юу?

Ээж: Хохь нь болно шүү.

Чин: Надад үнэхээр тийм их мөнгө байхгүй.

Ээж: Тийм их мөнгө байхгүй гэнэ ээ. тэгвэл... Хуо Тиншэн чамд карт өгсөн байж таараа. Тэр картыг нь хурдан өгөөдөх.

Чин: тэр чинь Хуо ноёны мөнгө. Би та нарт өгөхгүй.

Ээж: Чин Нианю. Чи тэнэг юм уу? Хуо Тиншэний мөнгө байсан ч гэсэн, чамтай гэрлэх гэж байгаа юм чинь чи инж авах ёстой биз дээ? Эцэг эх чинь үхчихсэн. Тэр инж чинь минийх болох ёстой.

А: Тийм ээ. тавин сая. Нэгийг авбал нэг үнэгүй. Тавин сая тэрний хувьд юу ч биш.

Чин: Надад инж байхгүй. Тэгээд ч, байсан ч та нарт яасан ч өгөхгүй.

А: Чи...

Шао: За яах вэ. Үхэхээс нааш ойлгохгүй юм шиг байна. Тийм бол бид нарт гомдох хэрэггүй.

Хуо: Хүрээд үз л дээ... хүрээд үз л дээ.

Шао: Ганцаараа ир гэж хэлсэн биз дээ. Хуо Тиншэн яагаад хүрээд ирэв ээ?

Ээж: Мэдэхгүй ээ.

А: Одоо өнгөрлөөө.

Чин: Хуо ноёнтон. Энд юу хийж байгаа юм?

Хуо: Азаар чамайг хачин байхаар нь дагасан юм. Дагаад яв. Мэдэгдэж болохгүй шүү.

Ч: за.

Хуо: Яагаад ийм тэнэг юм бэ? Ямар хүмүүс вэ гэдгийг мэдсээр байж, ганцаараа ирж л байдаг.

Чин: Ээж аав хоёрын үлдээсэн юм байгаа гэхээр нь итгээд ирсэн юм.

Хуо: Үхсэн хүний нэрийг хүртэл ашиглаж байдаг. та нарт хүн чанар байна уу?

Шао: Хуо Хуо ноёнтон. Миний буруу. Бид нар зүгээр л мөнгө авах гэсэн юм.

Ээж: Бид нар тэрнийг хорлох гээгүй.

А: Тийм ээ. манай үеэл дүү юм чинь... бид нар мөнгө өгөх ёстой биз дээ...

Хуо: өнгөрсөн удаагийн сургамжийг та нар мартсан юм шиг байна. Чэн Ли.

Ч: Хуо ноёнтон. Би цагдаа дуудчихсан. Цагдаа нар ирж байгаа. Та гурвын нэг нь ч зугтаж чадахгүй.... Цагдаа нар ирж байгаа. Та гурвын нэг нь ч зугтаж чадахгүй.

Шао: Аав аа. аав аа.

А: Өвдөж байна. өвдөж байна.

Хуо: Өнөөдрөөс миний нүдэнд харагдах хэрэггүй.

Шао: Нианю. Нианю. Миний буруу. Үнэхээр миний буруу. Намайг уучилчих л даа. би залуу байна. би шоронд ормооргүй байна.

Ээж: Нианю. Би төрсөн нагац эгч чинь. Ээж, аав чинь мэдэх юм бол хичнээн гуниглах бол? Нээрэн тийм, цагийн ажил хийсэн мөнгийг чинь би бүгдийг нь өгье. Бас...  бид нар дахиад хэзээ ч чиний нүдэнд үзэгдэхгүй.

Чин: Та нарыг уучлах юм бол би ээж аавынхаа царайг яаж харах юм? сайн сонс. Өнөөдрөөс... та нар надад ямар ч хамаагүй.

Шао: Үгйү ээ. Нианю. Нианю. Хуо ноёнтон. Гуйж байна. Битгий л дээ.

Хуо: Зүгээр ээ. эмээ бид хоёр чиний гэр бүл.

Чин: Тийм ээ. бас манай хүүхэд. Та нар байхад хангалттай.

Хуо: тэгвэл хөөрхөн бүсгүй... бүх бэлтгэл хангагдсан болохоор... надтай гэрлэнэ биз дээ?

Чин: Тэгье.

Эр: За. Наашаа хараарай. Жаахан ойртоорой. Ойрт. Ойртоод суу. Гараас нь барьсан ч болно. 3,2,1. Бяслаг.

Төгсөв.

 

 

Back to episodes Go home