18-year-old girl married 40-year-old CEO, found he's her ex's dad!
Pregnant, spoiled by him
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 96мин
Линк: https://www.youtube.com/watch?v=kngpiLSu2_c
Гол дүрүүд:
Су: эм, Су Шиаошиао
Ши: эр, Ши Тин, Су Шиаованы найз залуугийн аав
Ру: эм, Шу Ру, Су Шиаошиаогийн найз
Ш: эр, Ши Шиюн, Су Шиаованы экс
Ж: эм, Жэнжэн, Ши Шиюний найз охин Лу Жэнжэн
Су: Ийм том алдаа гаргах гэж. Найз залуугийнхаа аавтай унтчих гэж. Би... би... би... би найз залуутай.
Ши: Мэднэ ээ. Найз залуу чинь миний хүү. Наадахаа хар...
Ш: Манай аав чамд дургүй гэсэн. Хоёулаа салъя.
Ши: Өчигдөр чамд явуулсан мессеж. Чиний экс гэсэн үг. Би хариуцлагаа хүлээнэ.
Су: Баярлалаа, ах аа. Биш ээ, биш биш. Баярлалаа, нөхөр минь?
Ши: Чиний хувцас. Угаагаад хатаачихсан байгаа. Хурдан солиод өмс. Ханиад хүрчихэв.
Ш: Жэнжэн.
Ж: Аан?
Ш: Би тэр тэнэг охинд саллаа гээд хэлчихсэн. Өнөөдөр би чамайг аавтайгаа танилцуулна. Тэрний дэргэд чи хамаагүй хөөрхөн, ухаантай болохоор аавд таалагдаж л таараа.
Ж: За. Санаа битгий зов. Би ахад таалагдахын тулд чадах бүхнээ хийнэ.
Ш: Су Шиаошиао. Чи бид хоёр салчихсан. Чи манай гэрт юугаа хийж байгаа юм? Намайг хайж ирээ юу?
Су: Чамтай уулзах гэж ирээгүй. Би...
Ш: Юугаа хийгээд байгаа юм? маргалаа гээд ямар хэрэг байгаа юм? Чи... надаас салмааргүй байгаа байлгүй.
Ж: За за. Тайвшир л даа. Ийм хачин амьтны төлөө уурлаад яадаг юм. эрүүл мэндээ бод.
Су: Намайг хэлж байна уу?
Ж: Тийм.
Су: Намайг хачин амьтан гэсэн үү? Намайг чам шиг хөгийн амьтны араас гүйнэ гэж бодоо юу? Хөгийн амьтан, завхай амьтан хоёр яг таарна.
Ж: Галзуураа юу?
Ш: Боль гэж байна. Чи... Су Шиаошиао, энэ чинь юу юм? чи өөр хүнтэй унтаа юу?
Су: Чамд хамаагүй.
Ш: Тэр чинь хэн юм?
Су: Чи бид хоёр салчихсан. Миний хэнтэй байх чамд огтхон ч хамаагүй.
Ш: Су Шиаошиао. Надад хаягдсан гээд өөрийгөө гаргуунд гаргаж байдаг. зам дээрээс нь хэн нь мэдэгдэхгүй, заваан амьтан олж, шөнийг өнгөрөөж байдаг.
Ж: За за. Энэн шиг амьтанд хөгшин, царай муутай л юм олдоно шд. Мөнгөний төлөө л унтаа биз. Нууц амраг.
Су: Амаа тат. Чамд хамаагүй.
Ж: Чи...
Ши: Зогс!
Ш: Аав аа. Энэ миний найз охин. Лу Жэнжэн.
Ж: Ах аа, сайн байна уу.
Ши: Чиний авчирсан эмэгтэй, анх удаа манайд ирж байж хүн зодох гэж байдаг. хүмүүжил гэж байна уу?
Ш: Аав аа. Жэнжэн Лу овогтын охин. Та таних байх.
Ши: Лу овогтын охин? Лу овогтын охин гэж хэлэхэд хэцүү л юм. Чиний сонгосон эмэгтэйчүүд улам л дордоод байх юм.
Ж: Таны хэлж байгаагаар... би энэнээс дор гэх гээ юу?
Ши: Их зантай, хүмүүжилгүй. Даамал. Лу овогтынхныг дахиад миний нүдний өмнө бүү харуул. Хөөж гарга.
Д: Лу авхай. Ийшээ.
Ш: Жэнжэн.
Ши: Зогс.
Су: Юу... Хүүхдийн аав аа, энэ хэрэг надад хамаагүй.
Ши: Тэр зураг 500саяын үнэтэй.
Су: Аан? Юу?
Ши: Төлөх шаардлагагүй. Надад хүүхэд төрүүлээд өгчих.
Су: Үгүй. Надад хөгшин хүн таалагддаггүй.
Ши: Залуухан, царайлаг залууд дуртай юм уу?
Су: Эрчүүдэд дургүй.
Ши: Зөрүүд байх нь.
********************
Ру: Шиаошиао, ямар эм юм?
Су: Аан. Юу ч биш ээ. Витамин. Сүүлийн үед хамраас цус гараад байгаа болохоор дотор халууны эм. Хөөе.
Ру: жирэмслэлтээс хамгаалах эм.
Су: Шу Ру, чи надад юу өгчихөв өө?
Ру: Цайрын сульфат. Бөөлжүүлдэг эм.
Су: Бөөлжүүлдэг эм байсан юм уу? хүн дөнгөж эм ууж байхад чинь, бөөлжөөд гаргачихлаа шд. Хуурамч найз. Найзын холбоогоо тасаллаа. Тасал. 24цаг.
Ру: Ши Шиюний аав. Ши Тин. Нас нь тодорхойгүй. 185см өндөр. 73кг жинтэй. Одоогоор ганц бие. Ши компаний захирал. 200тэрбум долларын хөрөнгөтэй. Эмэгтэй хүнтэй огтхон ч орооцолддоггүй гэдгийг нь бүгд мэддэг. Гэхдээ маш хариуцлагатай. Ши Шиюн гэдэг ганц хүүтэй. Гэхдээ Ши Шиюн хорин настай. Ши Тиний харагдах байдлаараа 30 гаран настай харагддаг. Тийм болохоор Ши Шиюнийг Ши Тиний төрсөн хүү биш гэсэн цуу яриа байдаг. Мэдээж энэ зөвхөн цуу яриа.
Су: Тэгээд, юу хэлэх гэсэн юм?
Ру: Ши Тин сайн хүн. Ши Шиюнтэй харьцуулахад арван мянга дахин дээр. Тэрэнтэй унтсан юм чинь хариуцлагыг нь хүлээлгэ. Тэгвэл том амжилтанд хүрнэ.
Су: Хн. Дэмий юм яриад. Хөөе. Болохгүй ээ. Би тэгж...
Ру: Яасан? Царайлаг биш байна уу? Эсвэл галбир нь таалагдаагүй юм уу?
Су: Тийм биш ээ, тийм биш.
Ру: тэгвэл... таалагдаагүй юм уу?
Су: Тийм биш ээ.
Ру: Тэгээд юу нь таалагдахгүй байгаа юм?
Су: Тийм биш ээ.
Ру: Тэгвэл орондоо муу юм уу?
Су: Үгүй ээ, үгүй. Би дөнгөж банкинд ажилд орсон. Ши Тин, том захирал. Тэгээд ч эксийн маань аав нь. Намайг эксийнхээ аавтай унтсаныг хүмүүс мэдчихвэл... намайг... би... би ажил хийж мөнгө олсон нь дээр. Манай дүү сургуульд сурч байгаа болохоор мөнгө хэрэгтэй. Аавын ирэх сарын эмнэлгийн төлбөрийг бас төлөх ёстой.
Ру: Чи Ши Тинтэй нийлчихвэл тэгж ажиллах хэрэггүй болно.
Су: Над шиг хүн яаж тийм том захиралд тохирох вэ дээ? Тэгээд ч, надад тийм эрх байхгүй.
*************
Т: Ши захирал аа. Су Шиаошиаогийн мэдээлэл. Тэрнийг шалгаж дууссан. Ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Гэрийнх нь санхүүгийн байдал тааруу. Ээж нь багад нь нас барсан. Аав нь хүнд өвчтэй. Дүү нь сургуульд сурдаг. Су авхай Ши компаний төлөвлөгөөний хэлтэст ажилладаг.
Ши: Манай компанид уу?
Т: Тийм ээ. Би судалж үзсэн. Ажлаа сайн хийдэг. Хүмүүстэй харилцаа сайтай. Гэхдээ... Өнөө өглөө хүний нөөцийн алба тэрнийг халсан гэсэн мэдэгдэл явуулсан байна лээ.
Ши: Шалтгаан нь?
Т: Шалтгаангүй.
Ши: Ши Шиюний хийсэн хэрэг үү?
Т: Тийм ээ.
Ши: Миний компани. Хэзээнээс тэр шийдвэр гаргадаг болоо вэ?
************
Су:Яагаад намайг халж байгаа юм? энэ төслүүдийг бүгдийг нь би хийсэн. Бүгд сайн болсон.
Эм: Галзуу амьтан.
Су: Та... Би энэ компанид ирснээсээ хойш ажлаа сайн хийж байгаа. Яагаад намайг халж байгаа юм? өнөөдөр надад тайлбар өгөхгүй бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Бүгдэд нь мэдэгдэнэ. Харж л байгаарай.
Эм: Су Шиаошиао, галзуураа юу?
Су:Та...
Эм: Солиотой амьтан. Залуу ноёнтон.
Су: Аан. Чи байсан юм уу?
Ш: Би байна. Тэглээ гээд чи намайг яах юм?
Су: Чи хүний нөөцийн албанд байдаггүй. Яасан гэж намайг халж байгаа юм?
Ш: Ши овогтын залуу ноён, Ши компаний захирлын хүү болоод халж байна. Ши компани бүгд минийх. Ойлгов уу?
Ши: Ши компани хэнийх гэнэ ээ?
Эм: Ши захирал аа.
Ш: Аав аа. Та энд юу хийж байгаа юм?
Ши: чи сая Ши компани хэнийх гэсэн бэ?
Ш: Би сая... тоглосон юм аа. Ши компани таных.
Эм: Тийм ээ. Тийм.
Ши: Маргаашнаас компани дээр ирэх хэрэггүй.
Эм: Захирал аа. Миний буруу. Надад дахиад боломж өгөөч дээ. Захирал аа. Залуу ноёнтон. Залуу ноёнтон. Би таны хэлснийг л хийсэн шдээ. Надад туслаач дээ, залуу ноёнтон.
Ш: Тавиач. Чи надад ямар хамаатай юм? зайл.
Эм: Залуу ноёнтон. Залуу ноёнтон.
Ши: Чи энэ компанид ямар ажил хийдэг юм? Ямар шалтгаанаар ажилтан халж байгаа юм?
Ш: Аав аа. Манай компанид тохирохгүй болохоор нь тэрнийг халсан юм.
Ши: Манай компани ажилчдыг халах, шилжүүлэх талаар хатуу журамтай. Чиний шийддэг хэрэг биш. Су Шиаошиао алдаа гаргасан бол дарга нь хүний нөөцөд мэгдэгдэж байж шийдэх ёстой. Чи яасан гэж шийдэж байгаа юм?
Ш: Аав аа, үнэнийг хэлэхэд би... би...
Ши: Маргаашнаас компани дээр ирэх хэрэггүй. Чиний гадаад явах юмыг би хүнээр бэлдүүлнэ. Гадаад явах хүртлээ... гэрээс ганц ч алхам холдож болохгүй.
Ш: Аав аа. Миний буруу. Намайг битгий ингэ л дээ, тэгэх үү? Аав аа.
Ши: Чи явж ажлаа хий.
Су: За. Баярлалаа, захирал аа.
Ш: Су Шиаошиао, сайн сонс. Манай аавыг өөрийнхөө талд оруулсан гээд намайг чамтай буцаж нийлнэ гэж горьдох хэрэггүй. Аав чам ийм хэрэггүй амьтныг огтхон ч тоохгүй.
Су: Хөөе, зөв яриач. Чи... аав чинь чамайг ажлаас чинь халчихаад байна. Өө. Нээрэн, компаний ажилтан биш юм чинь компани руу орох эрхгүй юм байна. Яасан? Хамгаалагч дуудаад гаргуулаад өгөх үү?
Ш: Су Шиаошиао.
Су: Аан?
Ш: Харж л байгаарай.
Су: Хөөш, чи... Өөдгүй амьтан. Би яаж ийм амьтанд сайн болсон юм болоо?
*****************
Су: Ши захирал хүүхдээ загнаж байгааг хараад уур гарчихлаа. Ийм хүнтэй нэг шөнийг өнгөрөөсөнд... харамсах юм алга.
Ши: Газар доорх гражт хүрээд ир.
Су: Ши захирал аа. Намайг энд ир гээд...
Ши: Чинийх.
Су: Ши захирал аа. Би энийг авч чадахгүй. Яагаад надад машин өгч байгаа юм?
Ши: Тэр шөнийн нөхөн төлбөр.
Су: Нөхөн төлбөр? Хэрэггүй ээ. Насанд хүрсэн хүмүүс байж, зүгээр л юу ч болоогүй гээд бодчихъё.
Ши: Яасан? Намайг тийм хариуцлагагүй хүн гэж бодоо юу?
Су: Үгүй ээ.
Ши: Эсвэл чи өөрийгөө... ийм машины үнэд хүрэхгүй гэж бодоо юу?
Су: Юу гэж дээ...
Ши: Энэ өнгө чамд таалагдах байх. Хараад чамд тохирно гэж бодсон юм. надтай ёсорхох хэрэггүй.
Су: Ши захирал аа, гэхдээ... Би энэ машиныг авч чадахгүй.
Ши: Яасан бэ? Эмнэлэгт хүргээд өгье.
Су: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Ши захирал аа, би зүгээр. Та өөрийнхөө ажлыг бод. Би өөрөө эмнэлэг явчихна.
Ши: Тэгж болохгүй. Эрүүл мэнд чухал шүү.
Су: Одоо яах вэ? Эмнэлэг рүү хамт явахаар... Хэрвээ би үнэхээр жирэмсэн болчихсон бол...
Ш: Су Шиаошиао. Чи бас юугаа төлөвлөөд байгаа юм? Аан?
Ж: Энэ машины лого 200мянгын үнэтэй байх даа. Су Шиаошиао. Чиний сарын цалин хэдхэн мянга байдаг байх аа.
Су: Ши Шиюн. Хоёр олиггүй сүнс.
Ш: Су Шиаошиао. Чамаас болоод аав миний картыг хаачихсан. Хурдан сөхөрч суугаад, надаас уучлалт гуй. Би энэ машины эзнээс чамайг гуйж өгч болох юм. Тэгвэл чи төлөх хэрэггүй болно.
Су: Битгий мөрөөд. Энэ машин минийх. Машины логогоо авсных би жаахан тоглоход болно.
Ш: Чиний машин?
Ж: Хөдөөний тэнэг. Энэ ямар машин гэдгийг чи мэдэх үү? Юу ч мэдэхгүй байж, худлаа гайхуулаад.
Су: Энэ миний машин. Яасан? Хэнийг дорд үзээд байгаа юм?
Ш: Юу?
Ж: Шиюн. Энэ машин... хулгайлсан байхаас зайлахгүй. Цагдаа дуудаад тэрнийг баривчлуулчихъя.
Су: Энэ машин... минийх. Тийм ээ. Надад мөнгө байхгүй. Тийм болохоор... манай нөхрийн өгсөн бэлэг.
Ж: Эрэгтэй хүн? Ийм машинтай хүн хуванцар бугуйвж зүүгээд явж байх уу? Хөх инээд хүрчихлээ.
Су: Чи хэлээгүй бол мартчихсан байна. Энэ бугуйвчийг чиний эр өгсөн юм. буцаагаад өгчихье.
Ж: Энэ... Шиюн. Энийг чи өгсөн юм уу? Минийх хаана байна?
Ш: Жэнжэн. Би юу гэж ийм юм бэлэглэх юм? Ийм хүнд би юу гэж бэлэг өгөх вэ дээ. Итгэх хэрэггүй. Санаа битгий зов. Тэгээд ч би Ши овогтын ганц өв залгамжлагч. Юу гэж хүнд хуурамч юм өгөх юм?
Ж: Тийм ээ. Шиюн. Энэ арай дэндүү юм аа. Тоох хэрэггүй. За юу? Бүр дургүй хүрчихлээ.
Су: Өө. Яг зөв. Шармал төмөр бугуйвч зүүчихээд... бугуйвч чинь чамд яг тохирч байна.
Ш: Шиаошиао, худлаа яриахаа боль.
Су: За яах вэ. Итгэнэ үү, байна уу. Энийг үз л дээ... Итгэнэ үү, байна уу. энийг үз л дээ.
Ш: Жэнжэн. Энэ галзуу амьтны үгэнд итгэх хэрэггүй. Наадах чинь эрүүл биш.
Су: Хөөе.
Ш: Су Шиаошиао. Бид нар салаад хэр удаж байгаа билээ? Чи ямар хөгшин баянтай орооцолдсон юм? Үнэнээ хэлээдэх. Та хоёр хэзээнээс нийлсэн бэ?
Ж: Яг үнэн. Су Шиаошиао. Ийм машиныг чам шиг хөдөөний, ядуу амьтан өөрөө авч чадахгүй. Сэжиг хүрчихлээ.
Су: Ши захирал аа, уучлаарай. Одоохондоо бид хоёрын талаар хүнд мэдэгдээд хэрэггүй.
Ж: Су Шиаошиао. Чи юу бувтнаад байгаа юм? Наад машинд чинь юу байгаа юм? Арай уулздаг хүн чинь байгаа юм биш биз дээ?
Ш: Өөдгүй эм. Хурдан буугаад ир гэж хэл. Миний хаясан барааг ямар тэнэг нь авсныг харъя.
Су: Итгэлтэй байна уу? Чи харах юм бол айсандаа аав аа гэж дуудах байлгүй.
Ш: Аав гэж дуудна аа? Су Шиаошиао. Чи галзуураа юу? Чамтай нийлсэн новш хэн болохыг харъя л даа.
Ж: Шиюн. Чи галзуу юм уу?
Ш: Хөөш. Шиаошиао. Муу өөдгүй эм. Хурдан наад хүнээ гаргаад ир... гарч ирээд сөхрөөд гуй гэж хэл. Манай Ши овогт тэрнийг чинь зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу? Хурдан гаргаж ирээд надад харуулахгүй бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Ойлгосон уу?
Су: Аан? Тэгвэл сайн санаж яв. Битгий л харамсаарай даа.
Ш: Харамсах аа? Би Ши компаний залуу ноён. Намайг харамсуулах хүн энэ хорвоод төрөөгүй байгаа. Хаалгаа онгойлго...
Ши: Ши Шиюн. Ши овогтын ганц залгамжлагч гэдгийг чинь мэдэж байна. аавыг чинь бодоод өнөөдөр чамайг зүгээр өнгөрүүлье. Су Шиаошиаог дахиад дээрэлхэх юм бол аавд чинь хэлээд банкны бүх картыг чинь хаалгана гэж мэд.
Ш: Су Шиаошиа үнэхээр тийм нөлөө бүхий хүнтэй нийлсэн гэж үү?
Су: Яасан? Үргэлжлүүлээд хуцахгүй юм уу? Дахиад нохой шиг хуцах юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ш: Су Шиаошиао. Хөөе... Су Шиаошиао, харж л байгаарай. Та хоёрыг би заавал олно доо.
Ж: Ши Шиюн. Чамд жинхэнэ юм гэж байна уу? Надад өгсөн бугуйвч чинь хүртэл бүгд хуурамч юм байна шд.
Ш: Жэнжэн. Би тайлбарлая. Битгий уурла.
Ж: Юугаа тайлбарлах гээ вэ? Су Шиаошиао та хоёр таван жил болчихоод хүүхэдтэй болоогүйд гайхах юм алга. Чи яг энэнтэй адилхан. Гаднаа гяланцаг дотроо паланцаг. Хэрэггүй хог.
Ш: Жэнжэн, битгий яв л даа. Би үнэхээр муу гэж үү? Жэнжэн. Би чадна гэдэгээ харуулъя. Би чадна аа. Жоу эмч ээ. Надад урологийн эмч дээр цаг аваад өг. Өнөөдөр. Хурдан. Яг одоо.
******************
Су: Энэ хэтэрхий үнэтэй болохоор би авч чадахгүй нь. Уучлаарай. Би санамсаргүй машины логог унагачихсан. Гэхдээ одоохондоо надад мөнгө байхгүй болохоор би төлж чадахгүй нь. Мартсанаас... би баталгаа биччихсэн. Би мөнгийг нь дараа заавал төлнө өө.
Ш: Су Шиаошиао. Муу өөдгүй эм. Хэн нь мэдэгдэхгүй амьтантай нийлчихээд, эмнэлэгт ирчихсэн байна.
Су: Жирэмсэн болсон талаар танд хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэхдээ таны хүүхэд болохоор та мэдэх эрхтэй. Би нууж чадаагүй. Тэгээд би...
Ш: Жирэмсэн? Су Шиаошиао. Муу өөдгүй эм. Надтай таван жил болчихоод жирэмсэн болоогүй байж... өөр эртэй уулзаад чи хэр удсан бэ? Жирэмсэн болсон гэнэ ээ?
Су: Ши Шиюн. Чи энд юу хийж байгаа юм?
Ш: Су Шиаошиао, надад хэлээдэх. Мөнгөний төлөө... намайг уурлуулахын тулд... хулгай хийж, өөр эртэй унтаж... дээр нь жирэмсэн болчихоод... чамд ичих нүүр байна уу?
Су: Ши Шиюн. Чи тэнэг юм уу? Араар тавьсан хүн нь чи байх шүү. Бас намайг ажлаас халуулсан. Би чамтай таван жил болчихоод жирэмсэн болоогүй. Хүнийг хэлэхээсээ өмнө өөрийгөө хэл за юу?
Ш: Су Шиаошиао, амаа тат. Чамайг өөр эртэй болсон гээд намайг гар хүрч чадахгүй гэж бодоо юу? Ши Шиюн намайг хэн араар тавьсныг өнөөдөр би заавал харна.
Су: Зогс. Түрүүн чи айсандаа унгаж ч чадахгүй байсан байх аа? Яасан? Одоо мундаг хүн болж харагдах гээ юу?
Ш: Тэрний хэмжээнд дорд орохыг хүсээгүй юм. Наанаасаа холд. Би тэрнийг чинь ална даа... Жирэмсэн болсон гээд баян айлын эхнэр болж чадна гэж бодоо юу? Сайн сонс. Би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Чиний нууц амрагийг ч зүгээр өнгөрөөхгүй.
Су: Чи яачихаад байгаа юм бэ?
Ш: Чамайг алаад өгье л дөө. Бага байхаас өдийг хүртэл хэн ч миний өөдөөс үг сөрж, миний эмэгтэйг булааж зүрхэлж байгаагүй. Хэн тийм бөх зүрхтэй болохыг би өнөөдөр заавал харна. Аав аа.
Ши: Зүгээр үү?
Су: Би зүгээр. Санаа зовох хэрэггүй.
Ш: Та хоёр... аав аа, та... Су Шиаошиао.
Ру: Эмнэлэг дээр юугаа хийгээд байгаа юм? Ши Тин энд байнгын үзлэгт хамрагдахаар ирсэн юм. Тэрний эрүүл мэндийн байдал чинийхээс хамаагүй дээр байна лээ. Ши захирлын үрийн шингэний хөдөлгөөн чинийхээс гурав дахин илүү байсан.
Ш: Тэгэхээр аав үзүүлэхээр ирсэн байж. Тийм ээ. Аав юу гэж Су Шиаошиаог тоох вэ дээ. Гэхдээ Шиаошиаотай нийлсэн эр хааччихсан юм бол? Хаашаа явсан байх вэ?
Ши: Ши Шиюн. Би чамайг эмэгтэй хүн дээрэлхэж бай гэж хүмүүжүүлсэн үү?
Ш: Үгүй ээ, аав аа. Энэ чинь л өөрөө өдөөд байсан шд.
Ши: Амаа тат. Ажлаас чинь халсан нь багадсан шийтгэл байж. Ямар алдаа гаргаснаа ойлгоогүй байна.
Ш: Аав аа. Би мөнгөгүй болчихсон байгаа.
Ши: Компани Африкт төсөл хэрэгжүүлж байгаа. Зовлон үзээд ирэхээрээ ухаан суух байлгүй.
Ш: Үгүй ээ. Аав аа. Би таны хүү шдээ. Энэ эмээс болоод намайг...
Су: Амаа тат.
Ш: Намайг тэгж болохгүй биз дээ? Африкт очих юм бол би амьд үлдэх юм уу?
Ши: Сайн сонс. Су авхайг дахиад дээрэлхэх юм бол... африк явуулна гэж мэд.
Ру: Эрхэм ээ. Өөрийн чинь царай нэг л нурамгар, цонхигор харагдаад байна. хамрын үзүүр, хацар чинь улайчихсан байна. нүдний чинь доод тал хөхөрчихсөн. Бөөрний дутагдал байна. Аль болох хурдан надад үзүүлээрэй. Зөвлөгөө ав.
Ш: Тийм биш ээн.
Ру: За яах вэ. Эмчид үзүүлэхгүй бол эндээс хурдан яв. Миний өмнө зогсоод байх юм бол Ши компаний залгамжлагч эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр ирсэн гэсэн мэдээ маргааш тренд болох байх шүү.
Ш: Харж л байгаарай.
Су: Хөөе. Ашгүй чи ирлээ. Гэхдээ жирэмсэн гэж худлаа хэлээд дэмий юм биш үү?
Ру: Үгүй ээ. Шалгаж байгаа юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг жирэмсэн болсон гэж сонсоод гаргаж байгаа үйлдэл нь тэр хүний ямар хүн бэ гэдгийг хэлж өгдөг байхгүй юу.
Су: Тийм байх.
Ш: Жирэмсэн гэж худлаа хэлсэн байж. Надтай буцаж нийлэх гээд тэгж байгаа юм. Хичнээн салсан ч гэсэн Су Шиаошиао надад хайртай хэвээрээ юм байна. Гэхдээ аав Су Шиаошиаог хамгаалаад байхыг бодоход... үнэхээр нэр нөлөөтэй, том хүнтэй нийлчихсэн юм бол уу? Над дээр эргээд ирэхээр, би нөгөө хүнд нь нөхөн төлбөр өгөх болбол яах вэ? Манай Ши компани хичнээн том, нэр хүндтэй билээ дээ. Хуучин бараа авахгүй юм шүү.
**************
Ш: Жэнжэн. Миний буруу. Би энэ удаа жинхэнэ, бас томыг авч өгнө за юу? Шууд компани дээр хүрээд ир. Надтай уулзана гэж хэлээрэй. За. Чөтгөр ав. Миний картыг нээрэнгээсээ хаачихсан байх юм. Машинаа ч унаж болохгүй. Энэ хавьд зарвал гайгүй үнэ хүрчихээр юм байна уу? Жэнжэнд бэлэг авч өгөхгүй бол... аавд эмэгтэй хүн байдаг юм байх даа.
Эр: Залуу ноёнтон. Би зарим нэг сэжүүр олсон. Ноёнтон саяхан үнэтэй машин авч, хүнд бэлэглэсэн. Ямар машин болох, хэнд өгсөн нь мэдэгдэхгүй байна. би мэдэж чадсангүй.
Ш: Яах аргагүй эмэгтэй хүн байж таараа. Машин хүртэл авч өгөөд. Тэр эмэгтэй нь аавтай суугаад, хүү төрүүлээд өгчихвөл яах вэ? Дахиад шалга. Ямар машин авсан, хэнд өгснийг нь олж мэд. Заавал олж мэд.
Эр: Мэдлээ. Би хурдан хүмүүс явуулж шалгуулъя. Нээрэн. Бид нар бас Су Шиаошиаг дагаж байгаа. Түрээсийн байранд амьдраад, компани, гэрээс өөр тийшээ бараг явдаггүй. Заримдаа эмнэлэг дээр очиж, Шу гэдэг эмэгтэй эмчтэй уулздаг.
Ш: Өөр эрэгтэй хүнтэй уулзсан уу?
Эр: Одоохондоо сэжигтэй эрэгтэй хүн харагдаагүй.
Ж: Ши Шиюн. Яах аргагүй тэрнийг одоо болтол мартаагүй байна. Су Шиаошиао. Би та хоёрыг зүгээр өнгөрөөхгүй дээ.
******************
Су: Руру. Миний явуулсан юмыг харсан уу? Зураг явуулсан. Үнэн байна.
Ру: Тэгж л таараа. Тэгээд ч Ши захирал хариуцлагаа хүлээнэ гэсэн биз дээ? Айх хэрэггүй. Биеэ сайн бод.
Су: Жирэмсэн болсон талаар танд хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэхдээ таны хүүхэд болохоор та мэдэх эрхтэй. Би нууж чадаагүй.
Ши: Хэрвээ үнэхээр жирэмсэн бол би хариуцлагаа хүлээнэ.
Су: Үгүй ээ. Би хэдэн настай билээ дээ? Би амьдрал сайн мэдэхгүй. Би... тэгээд ч, хүүхдээ бүтэн гэр бүлд өсгөх хэрэгтэй. Ши захирал хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн ч, бид хоёр хоёр өөр ертөнцийн хүмүүс.
Эм: Шиаошиао. Чи сая... хүүхэд гээд яриад байсан уу? Чи саяхан Ши залуу ноёноос салчихсан биз дээ?
Су: Үгүй ээ. Та нар андуурсан байна. Тийм ээ. Манай үеэл эгч хүүхдээ хотод авчирч сургах гэж байгаа юм. Тэгээд намайг тусалж байгаарай гэнэ ээ.
Эм: Аан. Тийм үү? Айлын хүүхэд хараад хэрэггүй ээ. Ямар нэг юм болох юм бол чи хариуцлага хүлээх болно шд.
Эм2: Чамайг өрөвдчихлөө. Ийм хамаатантай байх гэж.
Эм: Харин тийм.
Су: Харин тийм. Азаар худлаа хэлээд аргалчихлаа. Тэгээгүй бол ажлынхан бүгд мэдчихнэ. Тэгвэл би ажилгүй болоод, Ши овогтын аав хүү хоёр ч гэсэн намайг зүгээр өнгөрөөхгүй.
Ши: Яасан? Дахиад надад тэврүүлмээр байгаа юм уу?
Су: онгой онгой... Ши захирал аа. Бүгд алдаа байсан. алдаа. Уучлаарай. Ши захирал аа. Би ингэхийг хүсээгүй. Би тэнцвэрээ алдаад уначихлаа.
Ши: Сүлжэээ алга.
Су: Компаний лифтэнд сүлжээ байх л ёстой доо.
Ши: Лифт эвдэрсэн юм шиг байна. Аврах хүмүүс иртэл хүлээх болох нь. Өдийн лифтээр явдаг хүн цөөхөн байдаг болохоор хүлээх хэрэгтэй болох байх.
Су: Тэгвэл... хүлээж байхаас...
Ши: Ажлаа тараад пикник хийх гэж байсан юм уу?
Су: Үгүй ээ. Ши захирал аа. Зүгээр л хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гэж бодож байсан юм. Ийм удаан зогсоод ядрахгүй байна уу? Энд... суу л даа. Суугаад амар.
Ши: Орой болчихож. Идэх юм байхгүй удаан тэсэхгүй байх.
Су: Би... энд идэх юмнууд байна.
Ши: Хоол болохгүй юмнууд байна. Ус байхгүй бол удаан тэсэхгүй байх.
Су: Аан... Май.
Ши: Чи ажлаа тараад пикник хийх гэж байсан юм биш үү?
Су: Ши захирал аа. Тан шиг хүмүүс ийм юм иддэггүй юм уу?
Ши: Би идэж үзээгүй юм байна.
Су: Идээд үз. Өлсөж байгаа биз дээ. Ид... амт нь ямар байна?
Ши: Давгүй юм байна.
Су: Май. Тэгвэл... энийг идээд үз...
Ши: Содон амт байна.
Су: Амттай байна уу?
Эр: Тат...
Ш: Хичнээн уддаг юм бэ?
Эр: Одоохон эрхэм ээ.
Ш: Бушуул. Дотор ямар нэг юм болох юм бол та хоёр Ши компаниас зайлаарай.
Ж: Шиюн. Санаа зовох хэрэггүй.
Ш: Яаж санаа зовохгүй байх юм? Аав гацчихаад байхад.
Ж: Ах зүгээр байгаа байх.
Ш: Хурдлаач дээ. Хурдал.
Ж: Ши ах яагаад лифтэнд орчихдог байна аа? Би яах аргагүй өөрөө харсан юм даа. Су Шиаошиао орсон доо. Хараал ид...
Ш: Аав аа. Су Шиаошиао?
Ши: Чшш...
Ш: Хүрээд ир чи. Су Шиаошиао. Чи яагаад ийм харгис юм бэ? Ааваас зөвшөөрөл авч, надтай буцаад нийлэхийн тулд лифт эвдэлж байдаг. энэ ямар аюултай гэдгийг чи мэдэж байна уу? Хүн үхвэл яах юм?
Су: Лифт эвдэрсэн байхад яагаад намайг буруутгаад байгаа юм?
Ш: Бид нар шалгасан. Лифтний хяналтын өрөөнд хүн орсон байна лээ. Тэрнээс болж осол болсон. Осол болоход чи аавтай лифтэнд байж байдаг. чи биш бол... хэн юм?
Су: Наад толгойгоо ажиллуул. Хэн лифт эвдэлчихээд өөрөө дотор нь байж байдаг юм? Энэ аюултай гэж чи өөрөө хэлээ биз дээ? Надаас урвасан эксээс болж би л лав өөрийгөө аюулд оруулахгүй.
Ж: Су Шиаошиао. Би чамайг салсны дараа Шиюнтай нийлсэн. Тэрнийг буруутгахаа боль. Лифт эвдэлж байдаг. Азаар хүн үхээгүй нь яамай. Хурдан уучлалт гуй. Шиюн, Ши ах хоёр чамайг уучлах ч юм билүү.
Су: Хэн ийм хэрэг хийснийг хяналтын камер хараад мэдчих байлгүй. Намайг гүтгэхээ боль.
Ж: Шиюн чиний төлөө л хэлж байна шд. Хяналтын камер шалгахгүйгээр чамайг бодож байхад. хүнд талархаж сур.
Су: Та нар харин гэмшээд байгаа юм биш үү. Хяналтын камер шалгахаасаа айгаад.
Ш: Су Шиаошиао, чи...
Ши: Хангалттай. Хяналтын камерын бичлэг шалга. Нотлох баримт байхгүй бол мэдэхгүй байж хүн буруутгахаа боль.
Ж: Хяналтын бичлэг үзэж болохгүй.
Су: Хар даа. баригдчихна гэж айгаад байгаа юм уу?
Ж: Би... би... чиний төлөө л хэлж байна. Тэгэхгүй бол чиний юу хийснийг хүмүүс мэдчихвэл чи яаж компанид ажиллах юм?
Су: намайг бодох хэрэггүй. Жүжиглэхээ боль.
Ж: Би чиний төлөө л хэлж байна.
Ш: За за. Жэнжэн. Ийм хүмүүс... үхэхээс нааш ухаардаггүй юм. удахгүй хяналтын камерын бичлэг харахаар мэдэгдэнэ. Тэр үед юу ч хэлж чадахгүй.
Т: би яваад хяналтын камерын бичлэг шалгаад ирье.
Су: Байз.
Ш: Хар л даа, аав аа. Буруутай болоод айж байгаа биз дээ.
Су: Би айгаагүй. Энэ олон хүн харж байхад намайг гүтгэсэн болохоор чинь... би буруугүй гэдгээ нотолно. Харин дараа нь та нар надад сэтгэл санааны хохирол төлөөрэй.
Ш: Яасан? Мөнгө авмаар байгаа юм уу?
Су: Чамд байхгүй юмыг яаж авах юм? Мөнгөгүй юм байж. Хувцасаа тайлаад, компаний хүлээн авах өрөөг гурван удаа нүцгэн тойрч гүй.
Ш: Су Шиаошиао. Чи галзуураа юу?
Су: Айгаа юу?
Ш: энэ бол компани. Тэгэх юм бол манай компаний нэр хүнд унана. Аав аа. Ийм хүнийг компанид ажиллуулж болохгүй.
Ши: Та нар залуу хүмүүс, өөрсдөө мэдээд учраа олцогоо. Би оролцохгүй.
Су: Зөвшөөрөхгүй байна гэхээр та нар буруутай гэсэн үг.
Ш: Жэнжэн. Чи тэрнийг лифний хяналтын өрөөнд орохыг яг харсан уу?
Ж: би... би яг харсан.
Ш: Сайн байна. Тэгвэл тохирлоо. Харин чи ялагдах юм бол сөхөрч суугаад надаас уучлалт гуйгаарай. Тэгээд Ши компаниас гар.
Су: Болж байна. Тохирлоо. Би чиний нүцгэн гүйж байгааг камераар бичиж авна.
Ш: Тэг тэг.
Т: Ши захирал аа. Камерын бичлэгийг аваад ирлээ.
Су: Залуу ноёнтон, хувцасаа тайлаад гүй.
Ш: Лу Жэнжэн.
Ж: Үгүй ээ. Би биш. Тэрний хийсэн хэрэг. Тийм ээ. Тэр хийсэн. Үсээ минийх шиг буржийлгаад, над шиг хувцас өмсөөд тэгсэн байна. намйаг гүтгэж байна.
Су: Ийм ч амьтан байх гэж. Ядаж бодож байгаад яриач. Би жирийн нэг ажилтан. Миний цалин сардаа хэдхэн мянга. Би хаанаасаа Лу авхайнх шиг хувцас авах юм? бас би хэзээдээ үсээ ийм болгож янзлуулах юм? Шиюн. Нэгэнт мөрийцсөн юм чинь хурдан эхэлье. Энэ олон хүн хүлээгээд байна.
Ш: Аав аа, би...
Ши: Мөрийцсөн бол мөрийцсөн. Өөрийнхөө хийсэн хэргийг өөрөө цэвэрлэ. Хэрэггүй амьтан. Маргааш чамайг гадаад руу явууламз.
Ш: Аав аа. Лу Жэнжэн. Тэрнийг лифтний хяналтын өрөөнд орохыг харсан гээд байсан чинь яасан бэ? Надад худлаа хэлнэ гэнэ ээ?
Ж. Би... би... Үгүй ээ. Шиюн. Миний буруу. Чи тэрнийг мартаж чадахгүй байх шиг байсан. тэгээд би...
Ш: Новш.
Ж: Чи...
Су: Залуу ноёнтон. Хурдан эхэл.
*************
Ру: Шиаошиао. Чи хүүхдээ гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Су: Тийм. Би их удаан бодсон. Би хүүхдээ бүтэн гэрт өсгөж чадахгүй. Төрснийх нь дараа ч гэсэн сайн өсгөнө гэхээр...
Ру: Ши Тин итгэл даах хүн. Дахиад бодоод үз л дээ. Тэрэнд хэлээд үз.
Су: Бид хоёр хоёр өөр ертөнцийн хүмүүс. Тэр эрх мэдэл, нэр хүндтэй, гэтэл би хэн ч биш.
Ру: Уучлаарай, надаас л боллоо. Чамайг бөөлжүүлэх хэрэггүй байсан юм.
Су: Зүгээр ээ. Миний төлөө тэгснийг чинь мэдэж байна.
****************
Т: Ши захирал аа. Энэ Су авхайн цүнх, лифтэнд үлдчихсэн байсан.
Су: Жирэмсэн болсноо би хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэхдээ таны хүүхэд болохоор... та мэдэх эрхтэй. Би нууж чадахгүй.
Ши: Арай... үнэхээр жирэмсэн болчихсон юм бол уу? Одоо хаана байгаа вэ?
Т: Су авхай ажлаасаа хоёр хоногийн чөлөө авсан. Компани дээр байхгүй.
Ши: Шалтгаан нь?
Т: Гэдэс нь өвдсөн болохоор эмнэлэгт үзүүлнэ гэсэн. Машин бэлд...
Ши: Захирал аа. Санаа битгий зов.
Эр: Хөөх. Роллс Ройс байна.
Ши: Энэ цаг 1,2саяын үнэтэй. Мотоциклоор чинь соль.
Эр: Хөөе хөөе хөөе...
Ши: Боль. Холд...
Су: Ши захирал аа.
Ши: Мэс засал хийлгэх хэрэггүй. Би хариуцлагаа хүлээнэ.
Су: Мэдчихсэн байна. Та яаж мэдсэн юм? Намайг буулга. Буулгаач. Намайг буулга.
Ши: Шиаошиао. Эмч ээ... Сэрчихсэн үү?
Су: Ши захирал.
Ру: Ши захиал мэс заслын өрөөнөөс чамайг гаргаж ирсэн. Гэхдээ нойрсуулах тариа хийчихсэн байсан болохоор чи ухаан алдчихсан байсан юм. Би өвчтөнүүдээ үзэх ёстой. Явлаа... Та нар тухтай ярилц... тэгвэл би хорин минут байж байгаад явъя.
Ши: Су Шиаошиао. Би урмыг чинь хугалахгүй гэж хэлсэн. Надтай гэрлэ.
Су: Ши захирал аа. Энэ... би... бид хоёр... зүгээр л санамсаргүй зүйл болсон. Би хүүхдээр түрий барьж тантай суух гээгүй. Тэгээд ч би хэн гэдгээ сайн мэднэ. Тоглох хэрэггүй.
Ши: Би тоглоогүй. Уг нь ингэж яарахгүй гэж бодож байсан юм. Чи жирэмсэн болчихсон болохоор... би хүүхдээ овоггүй, бутач хүн болгомооргүй байна. Хамт байвал яваандаа сэтгэлтэй болох байх.
Су: Гэрлэчихээд, дурлая гэж байна.
Ши: Ороод ир... энэ миний нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө. Хэдэн том хотод байдаг хувийн байшин, орон сууцнууд. Энэ миний нэр дээр байдаг газрын баримтууд. Хөдөө нутагт байдаг газрууд ч байгаа. Бас арлууд.
Су: Арал аа?
Ши: Энэ манай Ши компаний өнгөрсөн хэдэн жилийн санхүүгийн тайлан. Чи хүссэн үедээ шалгаж болно. Энэ надад байдаг машины түлхүүрүүд. Ихэнх машины түлхүүрийг энд хийсэн байгаа. Хүссэнээ унаж болно. Бас...
Су: Болно оо, болно. Ши захирал аа, болно. Болно...
Ши: Шиаошиао. Энэ миний чин сэтгэл. Зүгээр нэг гайхуулж байгаа юм биш. Гэрлэлт гэдэг тоглоом биш. Чамайг сайн бодоосой гэж хүсч байна.
Су: Ойлголоо. Би сайн бодож үзнэ ээ.
Ши: За. Сайн амраад ав. Хурдан эдгээрэй. Сайн бодоод, хариугаа надад хэлээрэй. Намайг удаан хүлээлгэхгүй гэж найдъя.
Су: За.
Ши: Би дахиад ирнэ ээ.
Ру: Ши Тинийг сайн хүн гэж би хэлсэн байх аа. Хүү нь л тэнэг амьтан болохоос. Ийм их хөрөнгө амалж байхад чи сайн бодоорой.
Су: Хэл дээ. Би... үнэхээр баян айлын эхнэр болох юм уу?
Ру: чи баян айлын эхнэр болоогүй, Ши Тин чамтай гэрлэх гэж байна.
***************
Ж: Шиюн. Миний гэдсэнд чиний хүүхэд байгаа. Энийг үзүүлбэл чи гадаад явахаа болих уу?
Ш: Зүгээр ээ. Чи жирэмсэн юм чинь би аавд хэлээд, хуримаа хийнэ ээ.
Ж: Гэхдээ аав чинь зөвшөөрөхгүй бол яах вэ?
Ш: Юу гэж дээ. Би аавыгаа сайн мэднэ. Шударга ёсыг эрхэмлэдэг хүн. Гаднаас нь харахад хүйтэн хөндий ч гэсэн, их өрөвч хүн байгаа юм. Тэгээд ч, ач хүүгээ нэр хүндгүй, бутач хүүхэд болгохыг зөвшөөрөхгүй.
Ж: За. Тэгвэл би дуулгавартай байна аа. Амалъя. Дахиад аавыг чинь уурлуулахгүй.
Ш: Тэгэхээр би гадаад явах хэрэггүй боллоо гэсэн үг. Энэ хүн ашгүй надад хэрэг болох нь. Явъя.
Ж: Явъя.
Су: Тэнэг амьтан.
Ш: Су Шиаошиао. Чи бид хоёрыг дагаад байгаа юм уу? Дагасан болоод л эмнэлэг дээр байгаа юм биш үү. Манай Жэнжэн жирэмсэн. Чи бид хоёрыг дагаад ямар гээч хорон санаа агуулаад байгаа юм?
Су: Энэ эмнэлэг танайх юм уу? Өөр хүн ирж болохгүй юу?
Ж: Хөөе. Шиаошиао. Чи яагаад эмэгтэйчүүдийн тасагт байдаг билээ? Чи арай өвчин тусчихсан юм биш биз дээ?
Су: Тийм. Би өвдчихсөн. Та хоёрыг харангуут л бөөлжмөөр болоод байдаг өвчин.
Ж: Чи...
Ш: Эмэгтэй хүн байж яахаараа ганцаараа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлдэг юм? хөөе. Нөгөөх чинь яагаа вэ? Дуудаад ир, би нэг хараадахъя.
Ж: Ганцаараа ирсэн байх өө. Халамжгүй юм аа. Эсвэл хаягдчихсан ч юм билүү.
Су: Би гэрлэх гэж байгаа. Жирэмсний үзлэгт орохоор ирсэн юм.
Ж: Ийм том алмазан бөгж... манай хотод ийм бөгж өгөх хүн ховор байгаа даа, тийм ээ? Наадах чинь хуурамч юм биш биз? Шиаошиао. Хүн хууртах хэрэггүй.
Су: Юу гэж дээ. Миний сүйт залуу... өндөр, царайлаг бас баян.
Ш: Су Шиаошиао, гайхуулахаа боль за юу? Би энэ хотын баячуудыг бүгдийг нь мэднэ. Ийм алмазан бөгж авч чадахаар хүн... надаас гадна... өндөр, царайлаг гэвэл өөр хүн байхгүй.
Су: Битгий мөрөөд. Аавыгаа уурлуулаад үрэх мөнгө байтугай, хоол авч идэх ч мөнгөгүй болчихоод... алмазан бөгж байтугай шил ч авч өгч чадахгүй байлгүй.
Ш: Би... Чи...
Су: Миний сүйт залуу өндөр, царайлаг бас баян хүн. Дээр нь төлөвчшсөн, буурь суурьтай хүн. Халамжтай, сайхан сэтгэлтэй.
Т: Захирал инээж байна. Су Шиаошиаогийн магтаж байгааг сонсоод... Тэнгэр нурах нь. Тэнгэр нурах нь.
Су: Миний сүйт залуу тийм л хүн. Дээр нь бид хоёр нэг нэгэндээ их сайн. Хэзээ ч намайг хуурахгүй. Элдвийн эмэгтэйн өвөрт орохгүй.
Ж: Би...
Су: Аан. Мартсанаас. Би хуримаа хийхээрээ та хоёр урилга явууламз. Тэр үед заавал ирээрэй.
Ш: Су Шиаошиао.
Су: Ши захирал аа. Та... Хөөе. Ши захирал аа. Хаачих гэж байгаа юм?
Ши: Гэрлэлтээ бүртгүүлье.
Су: Аан? Хуримын урилга явуулна гэсэн байх аа?
Ши: Та... сонсчихсон юм уу? Чэн туслах. Мэдэгдэл гарга.
Т: Мэдлээ.
Су: хөөе. Хүлээгээрэй. Юу... яарах хэрэггүй.
Ши: Чэн туслах. Гэрлэсэн гэдгийг зарлаад, хэн гэдгийг нь зарлах хэрэггүй.
Т: Мэдлээ. Захирал эхнэртээ их сайн юм аа.
Су: Баярлалаа, Ши захирал аа. Ши Шиюн мэдчихвэл зөвшөөрч чадахгүй байх.
Ши: Миний хэрэг. тэр мэднэ үү, үгүй юу хамаагүй.
Су: Би санаа зовоод л...
Ши: Санаа зовох хэрэггүй. Гэрлэлтээ бүртгүүлчихсэн болохоор чамд хэлэх юм байна. Шиюн азооспермтэй. Тийм болохоор ээжийг нь нас барснаас хойш би дахиад гэрлэе гэж боддог байсан юм. гэхдээ тохирох хүн олдохгүй байсаар байгаад оройтчихсон.
Су: Байзаарай. Азоосперм ээ?
Ши: Тийм. Өөрөө мэдээгүй байгаа. Манайх шиг айл үр удам сайтай байж байж л бизнесээ өвлүүлэх ёстой. Тэгэхгүй бол өвөг дээдсээ өвлөж ирсэн компаниа алдана гэсэн үг. Чи ойлгохыг хичээгээрэй. Шиаошиао. Чамтай гэрлэсэн нь би өөрөө хүссэн болохоор л тэр. Чамайг хүүхэд гаргах хэрэгсэл гэж хараагүй юм шүү.
Су: Тэгвэл Ши Шиюн азооспермтэй гэдгээ мэдэхгүй гэсэн үг. Лу Жэнжэн жирэмсэн гэхээр... тэрнийх биш гэсэн үг. Ойлголоо.
Ши: Чи хурдан компани дээр очиж гарах өргөдлөө өг. Тэгээд манай гэрт нүүгээд ир. Хуримаа... би хүн явуулъя, чи ярилцаад шийдчих.
Су: За.
Ши: Бас нэг юм байна.
Су: Аан? Юу юм?
Ши: намайг Ши захирал гэж дуудахаа боль л доо.
Су: За, Ши захирал аа.
Ши: Чи... дасах гээд үз.
Су: За. Тин ах аа.
****************
Эм: Та нар сонссон уу. Ши захирал гэрлэсэн гэсэн. Компаний вебсайт дээр зарлал тавьчихсан байна лээ.
Эм2: Тийм ээ. Тийм. Би харсан. Эхнэртэй болсон гээд албан ёсны зарлал тавьчихсан байна лээ. Гэхдээ эхнэр нь хэн гэдгийг бичээгүй байна лээ. Нууцлаг юм аа.
Эм3: Аль айлын залуу авхай нь Ши захирлын эхнэр болсон болоо?
Ш: Та нар... юугаа яриад байгаа юм бэ?
Эм: Бид нар худлаа яриагүй ээ. Ши ноёнтон. Компаний вебсайт дээр албан ёсоор биччихсэн байна лээ. Та өөрөө ороод харахгүй юу. Тээр...
Ш: Аав хүнтэй суусан гэнэ ээ? Албаар эхнэрийнхээ нэрийг зарлаагүй байна. Надаас нууж байгаа юм бол уу?
Ши: Хаалга тогшдоггүй юм уу?
Ш: Аав аа, та хэнтэй гэрлэсэн юм?
Ши: Чамд хамаагүй.
Ш: Жэнжэн жирэмсэн болчихсон. Миний хүүхэд. Тийм болохоор би Жэнжэний өмнө хариуцлага хүлээх ёстой. Тэрэнтэй хуримаа хиймээр байна.
Ши: Лу Жэнжэн сайн хүн биш. Жирэмсэн үгүйг нь сайн шалга. Тэгж байгаад дараа нь хүүхдийн талаар ярилцъя.
Ш: Жэнжэн надаас өөр хүнтэй уулзаж байгаагүй. Тэрний хүүхэд минийх л байж таараа. Тийм болохоор би хуримаа хйимээр байна. Тэгээд ч та гэнэтхэн гэртээ хэн нь мэдэгдэхгүй эмэгтэй авчираад “чиний хойд ээж” гэж хэлэх гээгүй биз дээ? Миний сэтгэлийг бас бодох хэрэгтэй шд.
Ши: Чи мөнгөгүй болохоороо л гэрт ирдэг. Миний эхнэр авах... чамд ямар хамаатай юм? эсвэл намайг хүүхэдтэй болчихож магадгүй гэж айгаад байгаа юм уу? Тэгээд чамтай компаний төлөө өрсөлдөнө гэж айгаа юу?
Ш: Аав аа, би тэгж хэлэх гээгүй ээ.
Ши: Чиний юу бодож байгааг би сайн мэдэж байна. Үнэнийг хэлэхэд чиний зан ааш, чадвар гээд... олигтой юм ганц ч алга. Чи өөрийгөө хөгжүүлэхгүй юм бол, компанийг авна гэж бодох ч хэрэггүй.
Ш: Аав аа. Миний буруу. Би таны үгэнд орж, гадаадад гарч сурна аа. Гэхдээ Жэнжэнийг хүүхэдтэйгээ орхиод явж чадахгүй. Тэгээд ч та хүүдээ хэнтэй гэрлэж байгаагаа хэлэх хэрэгтэй биз дээ?
Ши: Хэн гэдгийг... цаг нь болохоор мэдэгдэнэ. Чамд сануулчихъя. Миний гаргасан шийдвэрийг чи дагах л болно.
Ш: Аав аа, ойлголоо.
Ши: Гэртээ хариад, хэд хоног хийсэн хэргээ бод. Миний хуримнаас өмнө... гэрээс ганц алхам ч холдож болохгүй. Мартсанаас, би туслахыг чинь ажлаас нь халчихсан.
Ш: Аав аа. Та мэдчихсэн юм уу?
Ши: чи хүн явуулж судлуулсан байна лээ. Би чамд мэдэгдэхийг хүссэн зүйлээ л олох боломж өгсөн.
Ш: За.
Ш: Жэнжэн. Аав хуримаа хийх нь баттай болсон. Бид хоёр энийг яагаад ч өөрчилж чадахгүй. Би яаж ч чадахгүй. Би гэрийн хорионд байгаа. Намайг гаргахгүй байгаа. Би нэг арга бодож олсон. Миний хойд ээж хэн ч байлаа гэсэн, хуримын өдөр хоёулаа бид хоёрын гэрлэхийг зөвшөөрөөч гэж гуйя. Тэр өдөр олон хүн ирэх болохоор аав хойд ээжийн нүүрийг бодоод зөвшөөрч л таараа. Хойд ээж ч гэсэн татгалзаж чадахгүй. Хоёулаа гэрлэчихвэл би дэргэд чинь байна. гадаад явах хэрэггүй болно.
Ш: Аав аа. Баяр хүргэе. Энэ миний танд бэлдсэн бэлэг.
Ши: Баярлалаа. Хурдан зочид буудал руу хөдөлье.
Ш: За.
Эм: Ши захирлын эхнэр нь хэн юм болоо? Гэрлэчихсэн байж нуугаад байх юм. Урилга дээрээ ч гэсэн эхнэрийнхээ нэрийг бичээгүй байна лээ.
Эр: Удахгүй харна аа. Цаг нь болох гэж байна.
Ш: Одоохондоо энд хүлээж байя. Хойд ээжийг ирэхээр хоёулаа шууд уулзана. Эхлээд танилцчихъя. Дараа нь боломж гаргаж байгаад хуримын бэлгийг нь өгнө.
Ж: Нээрэн. Хурим дуусахын өмнөхөн хэлье. Хойд ээж чинь бид хоёрын гуйлтыг зөвшөөрч л таараа.
Ш: Су Шиаошиао. Чи юу хийж байгаа юм? Үгүй ээ. Чи бид нарын анхаарлыг татах гэж албаар хуримын даашинз өмсөө юу?
Су: Өнөөдөр миний хуримын өдөр. Хуримаа хийж байж хуримын даашинз өмсөхгүй өөр юу өмсөх юм?
Ш: Чи албаар ингээд байгаа юм уу? Чиний хурим манай аавын хуримын өдөртэй давхцсан бол Ши овогтын дэргэд ичгэвтэр байдалд орох байлгүй.
Су: Миний гэрлэх гэж байгаа хүн чиний аав гэвэл яах вэ?
Ш: Үгүй ээ. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Манай аавтай гэрлэнэ гэнэ шүү. Манай аав чам шиг хүнийг тоох хүн биш, за юу.
Ж: Су Шиаошиао. Чи солиорчихсон юм шиг байна. Ши ах нэр хүндтэй айлын охинтой л сууж таараа. Юу гэж чам шиг хөдөөний амьтантай суух юм?
Ш: Хэрэггүй юм ярьж, уураа барах хэрэггүй. Хуримын цаг болчихлоо. Хамгаалагч аа, энэ галзуу хүнийг зайлуул.
Су: та нар... Чи... намайг эндээс хөөх юм бол... хурим болохгүй гэж мэд.
Ж:. Су Шиаошиао. Удахгүй сүйт бүгүй ирнэ. Ингэж хувцаслачихаад хүмүүсийн анхаарлыг татахаа боль. Хүмүүс дургүйцнэ. Тэгэхгүй бол хүмүүс чамд уураа гаргах байх шүү. Тийм болохоор би чамд тусалж байна.
Су: Лу Жэнжэн. Тэгээд үз л дээ. Миний хуримын даашинзыг муухай болгоод үзээрэй. Чи төлж чадахгүй.
Ж: Яасан? Хуримын түрээсийн даашинз тийм үнэтэй юм уу? тэгвэл би хэдэн хэсэг болгоод өгье. Тэгээд яаж хуримаа хийхийг чинь харъя л даа. харж бай...
Эм: Тэр эмэгтэйн өмссөн хуримын даашинз их үнэтэй харагдаад байна. үнэхээр сүйт бүсгүй нь юм бол уу?
Эр: Тэр эмэгтэй хөөрхөн юм байна. бас залуухан. Харагдах байдал нь Ши эзэгтэй байхад тохирохоор л юм. гэхдээ аль айлын охин гэдгийг нь мэдэхгүй байна. Алдаа гарсан юм бол уу?
Эм: Тийм байх ёсгүй. Залуу ноён, Ши захирлын төрсөн хүү нь. Бид нар мэдэхгүй байлаа гэхэд, залуу ноён мэдэж байгаа байлгүй дээ.
Су: Хөөе...
Ш: Сүйт бүсгүй хэн болохыг би мэдэлгүй яах вэ. Гэхдээ энэ эмэгтэй, миний экс найз охин. Надад хаягдсаныхаа дараа хөгшин эртэй холбогдож, мөнгөөр нь амьдарч байгаа. Зүгээр л нэг хөгшин эрийн нууц амраг.
Су: За яах вэ. Харж л байгаарай. Би нөхрөө дуудаад ирье.
Ш: Тэг л дээ. Хурдан дуудаад ир. Тэр хөгшин амраг чинь ямар хүн болохыг би харъя.
Ж: Яасан? Нөгөө хүнээ дуудах гээ юу? Сайн сонс. Энэ хотод Ши захирлыг гүйцэх хүн байхгүй.
Су: За яах вэ. Тэгвэл иртэл нь хүлээж бай. Та хоёрын яахыг харъя.
Ши: Байна. ойлголоо. Ши Шиюний учрыг би өөрөө олно.
Эр: Су авхай. Босс таныг намайг дагаж яваад хувцасаа соль гэж байна.
Ш: Хөөе, Су Шиаошиао. Энэ хүн чиний хэлээд байсан царайлаг, өндөр баян найз залуу чинь уу? Чи тэгээд танилцуулахгүй юм уу?
Су: чам шиг амьтанд юуг нь танилцуулах юм? чи удахгүй харамсана даа.
Ж: Энэ хөгшин зөнөг... манай ааваас ч хөгшин юм байна. Су Шиаошиао. Чи голж мэддэггүй юм уу? ийм хүн сонгоод байхдаа яах вэ дээ?
Ш: Нээрэн, ах гуай. энэ эмэгтэй... өвчин туссан гэсэн. Болгоомжтой байгаарай, өвчин алдчихав.
Эр: Чи...
Су: Хөөе. Тайлбарлах хэрэггүй. Хурим эхлэхээр аяндаа мэдэгдэнэ.
Эр: Ийшээ...
Ш: Су Шиаошиао, чи...
Ж: Болно оо болно. Тэрнийг тоох хэрэггүй. Хойд ээжийн ирэхийг хүлээе. Хоёулаа хүссэнээ хийхийн тулд тэрнээс өөр найдах хүн алга.
Ш: Яв яв яв... аав аа, ирчихсэн үү. Сүйт бүсгүй. Сүйт бүсгүй чинь хэзээ ирэх юм? таны араас ирэх юм уу?
Т: Сүйт бүсгүй дотор байгаа.
Ш: Юу? Тийм эрт ирчихсэн юм уу? бид нарт харагдаагүй шдээ.
Эр: Өнөөдрийн үзэгслэнт сүйт бүсгүйг хүлээн авна уу.
Ш: Су Шиаошиао. Энэ алдаа байхаас зайлахгүй. Яахаараа Су Шиаошиао байдаг юм?
Эр: Одоо, залуу үеийнхэн хүндэтгэл үзүүлж цай барина. Залуу ноёнтон хүлээж тэсэхээ байсан бололтой.
Т: Залуу ноёнтон. Ши захирлын хэлснээр хий. Тэгж байж л та хүссэнээ авч чадна.
Ш: Зайл.
Су: Энэ цай хэтэрхий халуун байна. Хөөе. Шүлс чинь орчихлоо шд. Би наадахыг чинь яаж уух юм?
Ш: Су Шиаошиао, аятайхан байгаарай.
Су: Энэ хүүхдийг хар даа. Миний нэрээр дуудаад байх юм.
Ши: Ээж гэж дууд.
Су: Хэрэггүй. Энэ хүүхэд... намайг шууд хүлээж авч чадахгүй байх шиг байна. нөгөөхөө өг дөө... Ээж гэж дуудвал улаан дугтуй өгнө шүү.
Ш: Дотор нь чек байгаа юм бол уу? Хойд ээж ээ. цай уу. Су Шиаошиао, надаар тоглоод байгаа юм уу? 250юань шүү.
Су: Хөөе. Ээж гэж дуудахгүй бол мөнгөө өгөхгүй. Ши Шиюн. Чамд зуун юань ч байхгүй байлгүй.
Ш: Хойд ээж ээ.
Су: Сайн байна. мөнгөө хамаагүй үрж болохгүй шүү.
Ш: Су Шиаошиао. Сайн сонс. Миний ээж аль эрт нас барсан. Тэгээд ч, манай аавыг хуурч чадна гэж бодоо юу? Манай Ши овогтынх чам шиг хүнийг...
Ши: Дуу. Хэн чамайг дураараа загнаж болно гэсэн юм? Хүн байна уу? энийг чирээд гарга. Дагаж ирсэн хүнийг нь ч гэсэн чирээд гарга.
Ш: Аав аа.
Ж: Хөөе. Шиюн. Чи Ши захирлын төрсөн хүүхэд нь мөн юм уу? ийм олон хүний өмнө яаж чамайг хөөж чадаж байна аа? Ичмээр юм.
Ш: Байж бай. Би эмээг дуудаад ирье. Аав эмээгийн үгэнд л ордог юм. тэгээд ч, аав гэрлэж байхад эмээ ирээгүй байгаа юм чинь эмээд хэлээгүй гэсэн үг.
*************
Ши: Хувцасаа сольчихоод, усанд ор.
Су: За. Ши за... баярлалаа. Миний яагаан өнгөнд дуртайг яаж мэдсэн юм бол? Та... юу хийгээд байгаа юм?
Ши: Чамд тухгүй байх байх. Би газар унтчихъя.
Су: За.
Ши: Ирчихсэн үү. Хурдан суугаад цайгаа уу.
Су: Хоол хийж чаддаг гэж бодсонгүй. Сайн нөхөр шүү. Би урд насандаа дэлхийг аварсан байх аа.
Ш: Хойд ээж ээ. өчигдөр би буруу юм хийсэн. Уучлаарай. Уучлалт гуйгаад танд энийг бэлэглэе.
Су: Юу буруу хийсэн билээ?
Ш: Би үл хүндэтгэх ёсгүй байсан юм. миний буруу.
Су: Тэгээд алдаагаа яаж засах гэж байгаа билээ?
Ш: Эд нар миний өгч байгаа бэлэг.
Су: Аан... Наадуул чинь надад таалагдахгүй байна. Надаас үнэхээр уучлалт гуймаар байгаа бол... өөрийн биеэр мэдрээд үз.
Ш: Аан?
Су: Хувцасыг нь тайлаад, чирээд гарга.
Ш: Аав аа. Эхнэртээ хэл л дээ. Тэр...
Су: Хөөе. Доогуур хувцасыг нь тайлах хэрэггүй. Миний нүдэнд битгий харуул.
Ш: Хөөе...
Ши: Аргагүй л хүүхдийг ээж нь хүмүүжүүлж чадах байх.
Су: Болсон бол чирээд гарга.
Ш: Аав аа. Аав аа. Ингэж болохгүй биз дээ?
Су: Юу... би угаалгын өрөө орчихоод ирье.
Ш: Эмээ.
Эмээ: Шиюн. Чи чинь юу өмсчихөө вэ?
Ш: Би өчигдөр хойд ээжийг уурлуулчихсан. Өнөөдөр би уучлалт гуйх гэсэн чинь... намайг ийм болгочихлоо. Эмээ. Та ороод сайн хэлээд өг.
Эмээ: Ийм хүн байж болох уу? Айлын эхнэр болсон эхний өдрөө ийм юм хийж байдаг. Дагавар хүүхдээ ингэж байдаг. Ингэж болдог юм уу? хэлээдэх, аав чинь эмэгтэй хүн сонгож чаддаггүй юм байх даа. Болохгүй ээ. Энэ хэргийг би өөрөө шийднэ. Явъя. Очиж харъя. Ямар эмэгтэй гэхээрээ ийм их зантай байдаг юм? явъя. Ши Тин. Наашаа хүрээд ир.
Ши: Ээж ээ. Та ирээ юу?
Эмээ: Хн. Одоо бүр эхнэр авч байгаагаа хүртэл надад хэлэхээ больж. Хүнд харуулж болдоггүй тийм хүн үү? Хүний нүднээс нуучихаад... миний ач хүүг хувцасыг нь урж дээрэлхэж байдаг.
Ши: Ээж ээ. Таны санааг зовоохгүй гээд л хэлээгүй байхгүй юу.
Эмээ: Хн. Миний санааг зовоохгүй гэнэ ээ? Тэгвэл намайг оролцоод хэрэггүй гэж байгаа юм уу?
Ши: Үгүй ээ.
Эмээ: Хн. Энэ байж байгаагаа хар даа. бүр хоол хийдэг болоо юу? Ямар айлын охин болоод чамайг ийм болгочихдог юм?
Ши: Тиймбиш ээ, ээж ээ. Ээж ээ. тайвшир л даа. тайвшир.
Эмээ: Би тайван байна аа. Тэр эмийг гараад ир гэж хэл.
Ши: Ээж ээ.
Ш:. Эмээ. Тэр байна.
Эмээ: Хөөе. Шиаошиао. Хурдан хүрээд ир, нааш ир. Чи энд юу хийж байгаа юм?
Су: Эмээ. Та энд юу хийж байгаа юм бэ?
Эмээ: Шиаошиао. Шиюн намайг дуудсан юм. Шиюнийг хойд эх нь дээрэлхээд байгаа гэсэн.
Су: Үгүй ээ, үгүй.
Эмээ: Сайн сонс. Хүн дээрэлхээд байвал шууд хариугаа авч байгаарай. Энүүгээр. Хүч хэрэглэх хэрэгтэй. Ойлгосон уу?
Су: Ойлголоо, эмээ.
Ши: Шиаошиао. Яагаад эмээ гээд байгаа юм бэ? Ээж гэж дууд.
Эмээ: хөөе хөөе хөөе. Ээж гэж дууд гэнэ ээ? Хойд ээж чинь Шиаошиао юм уу?
Ш: Үгүй ээ, эмээ. Энэ өөдгүй амьтан...
Эмээ: Чамайг даа... Ши Шиюн. Талархаж мэддэггүй, муу хог. Урд ирээд сөхрөөд суу. Шиаошиагаас уучлалт гуй.
Ш: Эмээ. Намайг сөхөрч суугаад уучлалт гуй гэж байгаа юм уу? үгүй ээ.
Су: Хөөе. Харин ч би хүсэхгүй байна. миний нас богиносох байлгүй. Хэрэггүй. Эмээ.
Эмээ: Шиаошиао. А Тин та хоёр гэрлэчихсэн юм чинь... намайг ээж гэж дууд.
Су: Ээж ээ.
Эмээ: За. Нааш ир, нааш ир... Энийг ав. Компаниа өнөөдрөөс Чэн туслахад даатга. Та хоёр Малдив руу хурдан тасалбар захиалаад, бал сарын аялалдаа яв.
Су: Эмээ. Ээж ээ. Бал сарын аялал хэрэггүй байх аа.
Ши: Ээж ээ. юу... Шиаошиао сүүлийн үед бие нь жаахан ядруу байгаа. Одоо аялалаар явахад тохиромжгүй. Дээр нь компани дээр их чухал төсөл яригдаж байгаа. Энэ хэлэлцээг хийж чадахгүй бол би яаж эхнэрээ тэжээх болж байна?
Эмээ: Аан. Шиаошиао. Бие чинь таагүй байгаа бол одоохондоо яваад хэрэггүй. Шиаошиао. Энэ чек... би хэдэн жилийн өмнө бэлдсэн юм. бэрдээ өгөх гэж бэлдсэн юм. Заавал авна шүү.
Су: Баярлалаа, ээж ээ.
Ши: Ээж ээ. Түрүүнээс хойш ярьж суугаад, орой болчихсон байна. Шиаошиао бид хоёр өрөөндөө орж амарлаа.
Эмээ: тэг тэг тэг.
Ши: Явъя.
Ш: Эмээ. Та су Шиаошиаод яагаад ийм сайн юм бэ?
Эмээ: энэ хорвоод Шиаошиао шиг сайн охин олдохгүй. Шиаошиао ямар ч шийдвэр гаргасан бай, би дэмжинэ. Ач хүүгийн маань эхнэр болж чадаагүй ч гэсэн, миний бэр болчихлоо. Сайн хэрэг болж. Чамайг харахаар л уур хүрээд байна. ямар ч хэрэг алга. Алив, хурдан тэр ширээг цэвэрлээдэх.
Ш: Су Шиаошиао... хэзээ эмээг өөрийнхөө талд оруулчихсан юм болоо?
**************
Ши: Ядарч байна уу? Чи хэзээнээс ээжийг мэддэг болсон юм? би яагаад мэдээгүй байдаг билээ? ээжийг ирэхээр нь чи бид хоёрыг эсэргүүцэх байх гээд айж байлаа.
Су: Нэг өдөр ээж гадаа явж байгаад ухаан алдчихсан. Би ойрхон явж байгаад таарсан юм. гэрийнхэнтэй нь холбоо барьж чадахгүй байсан болохоор би эмнэлэгт хүргэж өгөөд гурав хоног сахисан. Яагаад танд хэлээгүй гэхээр... тэр үед... би Ши Шиюнтэй үерхдэг байсан. Ши Шиюн таныг бид хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй гээд байсан. тэгээд би хэлж чадаагүй. Бас намайг ашиг хонжоо хайж байна гэх байх гэж айгаад...
Ши: Би чамайг буруу таниагүй л юм байна. гэхдээ... би чамайг Ши Шиюнтэй үерхэж болохгүй гэж хэлээгүй. Тэр золиг л хэлсэн байх. Гэхдээ л тэр золиг ийм өөдгүй хог байгаагүй бол бид хоёрт хамт байх боломж гарахгүй байсан байх. Мартсанаас... одоохондоо жирэмсэн гэдгээ ээжид бас компани дээр хэлээд хэрэггүй. Компани дээр ажил ихтэй, бас олон хүн байдаг, бас хүмүүсийн бодлыг ч мэдэхгүй болохоор юу ч болоо билээ. Би Жоу эмчийг өдөр болгон ирж чамайг үз гээд хэлчихнэ. Хүүхэд гурван сар хүрэхээр хүмүүст хэлье.
Су: За.
*****************
Эм: Ши залуу ноёнтон. Су авхай фолийн хүчил ууж байгаа юм байна. Жирэмсэн юм байна.
Су. Яасан? Хүүхэд зүгээр биш байна уу?
Эмч: Су авхай. Хүүхдийн байдал эрсдэлтэй байна. арга хэмжээ авахгүй бол зулбаж ч магадгүй.
Су: Зулбах аа? Арай... өмнө нь нойрсуулагч хийлгэсэн болохоор... хүүхдэд нөлөөлсөн байж болох уу?
Эмч: Тэгсэн ч байж болно. Одоо зулбахаас сэргийлэхийн тулд дуслууд хийлгэх хэрэгтэй.
Су: Хүүхдээ л тогтоож байвал юу ч байсан яах вэ.
Эмч: Залуу ноёнтон. Санаа зовох хэрэггүй. Хэрэг бүтсэн. Арван саяа дансаар хийх юм уу, эсвэл чекээр өгөх үү?
Ш: Арван сая аа? Жоу эмч ээ. та өнгөрсөн хугацаанд миний ачаар зөндөө мөнгөтэй болсон байж надаас арван саяыг нэхэж байгаа юм уу?
Эмч: Ши компани том, хөрөнгө мөнгөтэй компани. Ганцаараа залгамжлагч болох эрхийг чинь арван саяар үнэлж байна. энэ үнэ яг тохирно.
Ш: За яах вэ. Түр хүлээж бай. Жэнжэн. Су Шиаошиао тэр эм... жирэмсэн болчихож. Хүүхдээ төрүүлчих юм бол бид нар юу ч үгүй хоосон хоцорно. Надад арван саяыг зээлүүлчих. Шигийн бизнесийг авахаараа би арав дахин өсгөөд өгье.
Ж: Май. Хүүхдийг нь яасан ч төрүүлж болохгүй шүү. Ойлгосон уу?
Ш: За. Жоу эмч ээ. би одоо мөнгөө шилжүүллээ. Гэхдээ ямар арга хэрэглэх чинь хамаагүй Су Шиаошиаогийн хүүхдийг үгүй хийх ёстой шүү, яасан ч төрөх ёсгүй.
*******************
Ру: Шиаошиао. Яасан бэ?
Су: Шу Ру. Миний гэдэс... өвдөөд байна.
Ру: Жаахан тэсчих. Би эмнэлэг рүү аваад явъя.
Ши: Шиаошиао.
Су: Ши Тин. Хүүхэд... бид хоёрын хүүхэд... байхгүй болчихлоо...
Ши: Чэн туслах. Юу болоод байгаа юм?
Т: Эзэгтэй над руу залгаад гэдэг нь өвдөөд байна гэсэн. Эзэгтэйг очиж аваад эмнэлэг дээр иртэл хүүхэд нь зулбачихлаа. Шу авхай Жоу эмчийг эзэгтэйд дусал хийсэн байсан гэсэн. Тэр тариа нь зулбуулдаг тариа байсан байна лээ.
Ши: Тэрнийг аваад ир.
Т: Мэдлээ.
Ши: Та нар яах гэж ирээ вэ?
Ш: Хойд ээж зулбасан гэж сонслоо. Жэнжэн бид хоёр тан аваад ирлээ.
Ж: Тийм ээ. Шиаошиао. Болгоомжтой байхгүй яасан юм бэ? Гэхдээ, зүгээр ээ. чи залуу юм чинь... ах та хоёр дахиад хүүхэдтэй болж л таараа.
Ру: Хүүхэд ээ? Дусалд байсан эмнээс болоод Шиаошиаогийн бие дахиад хүүхэд гаргаж чадахгүй болчихоод байна.
Ш: Юу? Аав аа. Та хүүхэдтэй болж чадахгүй бол тэр л биз. Танд би байгаа шд. Хүү чинь. Тэгээд ч, Жэнжэн бид хоёр гэрлэлтээ батлуулчихсан. Жэнжэн миний хүүхдийг тээж байгаа.
Ши: Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээрэй дээ.
Ш: Аав аа, наадах чинь юу гэсэн үг вэ?
Ши: Чамд сүүлчийн удаа боломж олгоё. Шиаошиаогийн хүүхэд зулбасан нь чамтай холбоотой юу?
Ш: Аав аа, намайг тэгж хэлж болохгүй биз дээ. Хүүхдээ алдсан нь тэрний л азгүйнх. Энэ надтай ямар хамаатай юм?
Ши: За яах вэ. Чэн туслах. Оруулаад ир...
Ш: Аав аа. Би биш ээ. буруу ойлгосон байна.
Ши: Жоу эмч. Буруу ойлголцсон гэж байна. тийм бол надад хэлээдэх... Яагаад Шиаошиаог хорлож байгаа юм?
Эмч: Ши-Ши захирал аа. Залуу ноёнтон энэ хэргийг надад даалгасан. ямар арга хэрэглэх чинь хамаагүй Су Шиаошиаогийн хүүхдийг үгүй хийх ёстой, яасан ч төрөх ёсгүй гэж хэлсэн. Надад өөр арга байгаагүй. Намайг өршөө. Намайг өршөөгөөч дээ.
Ш: Жоу эмч ээ, юу яриад байгаа юм бэ?
Эмч: энд байгаа. Энд байна. Надад байгаа. Энэ мөнгө шилжүүлсэн баримт. Бас... бас энэ...
Ш: Жоу эмч ээ, би одоо мөнгөө шилжүүллээ. Оронд нь... ямар арга хэрэглэх чинь хамаагүй Су Шиаошиаогийн хүүхдийг үгүй хийх ёстой, яасан ч төрөх ёсгүй.
Эмч: Надад тэр мөнгө хэрэггүй. Танд олон жил үйлчилснийг маань бодоод намайг уучилчих л даа. гуйж байна. Ши захирал аа. Гуйж байна.
Ши: Аваад яв... Ши Шиюн. Чамд өөр хэлэх юм байна уу? эд хөрөнгө өвлөхийн тулд, ийм хөгийн арга хэрэглэж байдаг... би чамайг хэтэрхий өндрөөр үнэлж байж. Чамд урам хугарч байна. өнөөдрөөс хойш... чи миний хүү биш.
Ш: Аав аа. Намайг хаяж яаж болдог юм бэ? Тэр дахиад хүүхэдтэй болж чадахгүй. Би би таны ганц хүү. Намайг хаях юм бол Ши овогтын удам тасарна гэсэн үг.
Су: Шу Ру дусал дотор зулбуулдаг тариа байгааг мэдсэн нь аз боллоо. Тэгээгүй бол аав чинь чам шиг ганц хүүтэй үлдэх байлаа.
Ши: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Су: Хань аа. хүүхэд зулбаагүй. Ши Шиюн. Чиний төлөвлөгөө бүтсэнгүй.
Ш: Зулбасан гэж худлаа ярина гэнэ ээ? Су Шиаошиао муу өөдгүй эм...
Ши: чамд эцэг чинь харагдахгүй байна уу?
Ш: Аав аа. Су Шиаошиао энэ өөдгүй эм хүүхдээ ашиглаад та бид хоёрын хооронд яс хаяж байгаа юм. Дараа нь хүүхдээ ашиглаад манай Ши компанийг өөрийн болгох гэж байгаа юм шд. Тэрэнд итгэх хэрэггүй.
Су: Ши Шиюн. Хүн болгон чамтай адилхан арчаагүй бодолтой гэж бодоо юу? Миний хүүхэд ямар ч хүйстэй байсан Ши овогтын хөрөнгийг өвлөхгүй. Хүсвэл би гэрээнд гарын үсэг зурсан ч чадна. Чи тэгж чадах уу?
Ши: Ши Шиюн. Чамайг энэ олон жил өсгөхдөө... чамайг ийм хүн болно гэж бодож байсангүй. Хүн байна уу?
Ж: Яаж байна аа?
Ши: Цагдаагийн газар аваачиж өг.
Ш: Аав аа. Энэ эмээс болж намайг цагдаад өгч болохгүй биз дээ.
Ши: Шоронгоос гарч ирэхээр чинь чамд мөнгө өгөмз. Тэрнээс хойш Ши компани чамд ямар ч хамаагүй гэж мэд. Аваад яв.
Ш: Аав аа. Миний буруу. Аав аа. Аав аа.
Ши: Шиаошиао. Уучлаарай. Би хүүхдээ сайн өсгөж чадсангүй.
Су: Зүгээр ээ. Асуудал шийдэгдсэн болохоор... хүүхэд маань... сайн байгаа. Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Ру: яахаараа ийм хүүтэй болчихдог байна аа?
***************
Ш: Тэр муу Су Шиаошиаогаас болж аав намайг шоронд хийсэн гэхээр би итгэж чадахгүй нь. Бүр надаас холбоогоо тасалж байдаг.
Ж: Харин тийм. Су Шиаошиао. Аавд чинь ямар эм уулгачихсан юм болоод аав чинь үгнээс нь гардаггүй байна аа?
Ш: Цусан холбоог таслах тийм ч амархан биш байлгүй. Гэхдээ, сэтгэлийн холбоог, илүү амархан тасалж болно.
Су: Ши Шиюн. Чи яаж гарч ирсэн юм?
Ж: Хүн дуудах хэрэггүй. Бид нар өөрсдөө гарчихна. Өнөөдөр... чамд нэг юм харуулах гэж ирлээ.
Эмээ: Хүүхдийг нь авахуулаагүй юм уу? Хичнээн хүнтэй байсныг нь хэн мэдлээ. Хүүхдийг нь ч гэсэн байлгах хэрэггүй.
Ши: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Хүүхдийг нь авахуулсны дараа манай Ши овогттой ямар ч хамааралгүй болно. Тэрэнд жаахан юм өгөөд явуулахад болно.
Су: Хуурамч бичлэг байна. Ийм байх ёсгүй.... Хуурамч бичлэг байна. Ийм байх ёсгүй... Эмээ, Ши Тин хоёр ийм юм хийхгүй.
Ш: Энэ хяналтын камерын бичлэг. Хуурамчаар хийх боломжгүй. Су Шиаошиао. Өөрийгөө хуурахаа боль. Чи... бол зүгээр л хүүхэд гаргах хэрэгсэл.
Ж: Эмээгийн ахад хэлэхийг сонсоогүй юм уу? Гэдсэнд нь байгаа хүүхдийг нь ч гэсэн авахгүй гэсэн шд. Су Шиаошиао. Ингэж их хичээчихээд Ши овогтын гэрээс хөөгдөх нь дээ. Хичнээн хичээгээд ч ямар ч нэмэр болсонгүй.
Су: Зайл.
Ж: Чи... Миний гэдсэнд байгаа хүүхэд Ши Шиюнийх. Ши овогтын залгамжлагч. Мартсанаас, Шиюн бид хоёрыг яагаад ийм хурдан цагдаагийн газраас гарч ирсэн гэж бодож байна? ах миний гэдсэнд байгаа хүүхдийг эцэггүй байхыг хүсээгүй юм. Харин чи, өөрийгөө сайн бодоорой доо. Хүүхдээ алдчихвал чамд өөр юу ч үлдэхгүй. Бай-бай.
Су: Руру. Би чам дээр очилоо. Руру. Би энэ хүүхдийг гаргамааргүй байна.
Ру: Юу яриад байгаа юм бэ? Ши Тин энэ хүүхдийг хүсэхгүй байсан ч, би хүсч байна.
Су: Надад ч гэсэн хүүхдээсээ салах хэцүү байна. Руру. Надад намайг таних хүнгүй, хол байдаг нэг газар олоод өг. Би эндээс явмаар байна.
Ру: Хэдхэн хоногийн өмнө бүх юм зүгээр байсан биз дээ? Гэнэтхэн яагаад явах гээд байгаа юм бэ?
Су: Энийг үз.
Эмээ: Хичнээн хүнтэй байсныг нь хэн мэдлээ. Хүүхдийг нь ч гэсэн байлгах хэрэггүй.
Ру: Энэ бичлэг нэг л биш санагдаад байна. Ши Тин, Чэн Шуихэ хоёр ийм юм ярих хүмүүс биш л баймаар юм.
Су: Гэхдээ Лу Жэнжэн жирэмсэн. Ши Тин өөрийг нь шоронгоос гаргасан гэж Ши Шиюн хэлсэн.
Ру: Лу Жэнжэн жирэмсэн? Жирэмсэн байж өндөр өсгийтэй гутал өмсөж байдаг. Ши Шиюний хэлсэн үг... нэг талын хэлсэн үгэнд итгэх хэрэггүй байх.
Су: Гэхдээ энэ бичлэг хуурамч байх боломжгүй биз дээ. Тэд нар миний хүүхэдийг хүсэхгүй байгаа. Намайг ч гэсэн...
Ру: Би онгоцны тасалбар захиалаад өгье.
Су: За.
****************
Су: Үгүй ээ. баригдаж болохгүй... Авхай. Надад тусалж болох уу? Ши Тин. Бид чамайг сүүлчийн удаа харж байна. Баяртай. Яаж байна аа? Намайг тавь... Тавиач... Намайг тавь гэж байна. намайг тавь... Хүн андуураад байна. Намайг явуул...
Ши: Су Шиаошиао. Чи ямар ч болсон бай би чамайг таних л болно. Хаанаас ч байсан олно.
Су: Ши Тин. Өөдгүй худалч. Хариуцлага хүлээнэ гээд байсан байж... надтай гэрлэнэ гээд байсан... Намайг залуухан болохоор тэнэг гэж бодоо юу? Миний хүүхэд чмад хэрэггүй бол... зүгээр л надад хэлчих. Би чамд гай болохгүй. яагаад? Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Одооноос энэ хүүхэд чамтай ямар ч хамааралгүй... салъя...
Ши: Су Шиаошиао. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Су: Салъя гэж байна... Ши Тин. Муу өөдгүй амьтан...
Ши: Нэг газар хамт очъё...
Су: Энд яах гэж ирсэн юм?
Ши: Удахгүй мэднэ ээ. хүүхэд маань охин уу, хүү юу гэдгийг мэдэхгүй ч гэсэн... надад аль нь ч байсан хамаагүй. Тийм болохоор би охин, хүү гээд хоёр тусад нь өрөө бэлдсэн. Асрагчаас авахуулаад бүгдийг нь бэлдчихсэн. Шиаошиао. Яагаад намайг хүүхдэд дургүй гэж бодсон юм?
Ш: Су Шиаошиао. Чи аавын хувьд хэн ч биш. Зүгээр л нэг тоглоом. Чи өөрийгөө мэддэггүй юм уу? Аав ямар хүн билээ? чи үнэхээр баян айлын эхнэр болно гэж бодоод байгаа юм биш биз дээ? Битгий горьд. Хурдан уулын мухарт очиж нуугд гэж хэлсэн шүү.
Ши.: Өө. Ши Шиюн. Чи хэзээнээс миний бодлыг уншдаг болчихоо вэ? Энэнээс болж зугтсан юм уу? Ээж бид хоёр Лу Жэнжэний хүүхдийг ярьж байсан юм.
Су: Лу Жэнжэний хүүхэд ээ? аль хэдийн авахуулчихаагүй юм уу?
Ши: Тэр хүүхэд Лу Жэнжэний хувьд Ши овогтынхныг хянах хамгийн том барьцаа. Яаж тийм амархан авахуулах вэ дээ.
Су: тэгвэл... яагаад Ши Шиюнд шууд үнэнийг хэлж болохгүй гэж?
Ши: Өдий том болчихоод... өөрийн гэсэн ухаангүй хүнийг яалтай билээ. Хичнээн хэлсэн ч үг гэж тоохгүй. Энэ удаа өөрөө олж мэдвэл ухаан орж магадгүй. Өөрт нь сургамж болж магадгүй.
Су: Тэгвэл... би онгоцонд суугаад явах дөхсөн. Ши Шиюнд хууртах дөхлөө. Би Ши Шиюнээс тэнэг юм бол уу?
Ши: Явъя. Одооноос миний дэргэдээс холдож болохгүй.
Су: Хөөе. Холдож болохгүй гэж юу гэж байгаа юм?
Ши: 24цаг. Алхам ч холдож болохгүй.
*****************
Ж: Су Шиаошиао их гайхуулж байх шив. Хүүхэд нь төрчихвөл Ши овогтынд чиний гэсэн юм үлдэх юм уу?
Ш: Мэдэж байна аа. тэглээ гээд яах юм?
Ж: хар л даа. миний гэдэс өдөр ирэх бүр томроод байна. одоо болтол овог нэр өгөх ч юм уу.
Ш: Бид хоёр гэрлэлтээ батлуулчихсан. Мэдээж миний овгоор овоглоно. Юун овог нэр байхгүй гээд байгаа юм?
Ж: Би хүүхдийн төлөө хэлээгүй байна. чиний төлөө л ингэж байна. Ши овогтын бүх хөрөнгө чинийх байсан. Су Шиаошиао гэнэтхэн гарч ирснээс болоод чиний хамаг хөрөнгийг авчихлаа шд. Чи зүгээр л хараад суух гэж байгаа юм уу? хүүхэд маань төрснийхөө дараа чи бид хоёртой ингээд зовж амьдрах юм уу?
Ш: Миний юмыг хэн ч булааж чадахгүй. Су Шиаошиао. Харж л байгаарай.
Э: Миний охин. Зүгээр үү? Ши Тин, Ши Шиюнд царай өгөхгүй байна. тэрнээс эртхэн больсон нь дээргүй юу?
Ж: Үгүй ээ. Тэр Ши Тиний төрсөн хүү.
А: Яг зөв. Яаж ч байсан төрсөн эцэг хүү хоёр. Миний охин, хиймлээр үр суулгуулсан чинь сайн болж. Ши Шиюнд мэдэгдэж болохгүй, сайн нуудаг юм шүү. Юу ч хэлж болохгүй.
Ж: Тэгэлгүй дээ. Намайг хүүхдээ төрүүлсний дараа та нар эцэг тогтоох шинжилгээг аргалах хэрэгтэй шүү. Тэгвэл Ши овогтынх яаж ч эсэргүүцээд нэмэргүй.
**************
Эм: Эмээ, та юу авах юм?
Су: Танд таалагдаж байгаа юм байна уу? би аваад өгье.
Эмээ: Энэ дэлгүүрт таалагдах юм ганц ч алга. Замын эсрэг талын дэлгүүр хамаагүй дээр байсан.
Су: Энийг аваад, эсрэг талын дэлгүүрт байгаа хувцаснуудыг бүгдийг нь аваад ир.
Ру: за, залуу авхай.
Су: Болохгүй нь ээ. Дахиад угаалгын өрөө явахаас... Ши Шиюн. Чи юу хийгээд байгаа юм?
Ш: Юу хийж байна гэнэ ээ? би өөрийнхөө юмыг л буцааж авах гэж байна.
Су: Миний хүүхдийг хорлох гээ юу. Энэ чинь хууль бус. Чи шоронд орно.
Ш: Шоронд орохоос илүү чамайг үзэн ядаж байна. чиний гэдсэнд байгаа хүүхдээс болоод би өөрийнхөө бүх хөрөнгийг алдах гээд байна.
Су: Шоронд орчих юм бол чи Ши овогтын хөрөнгөнөөс юу ч авч чадахгүй.
Ш: Чамайг энд алсныг... өөр хэн ч мэдэхгүй.
Су: Тэгж болохгүй. тэгэх юм бол аав чинь чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Ш: Угаасаа намайг хэзээ ч бодож байгаагүй юм чинь. Су Шиаошиао. Чамаас өөрөөс чинь л болсон шүү. Чи миний аавтай суухын тулд байдаг бүх аргаа хэрэглэсэн. Бас хүүхэд гаргаж өгөх гэж байгаа. Хүүхдээ том болохоор манай эд хөрөнгийг хүүхдэдээ авч өгөх гэж байгаа биз дээ? Су Шиаошиао чи угаасаа л үхэж байхдаа таарна.
Су: Байз. Байз. Би... би нэг нууц мэднэ.
Ш: Цаг хожих гээ юу? Намайг тэнэг гэж бодоо юу?
Су: Үнэн. Надад аав чинь хэлсэн. Чиний.... ээжийн чинь тухай...
Ш: Миний ээж ээ?
Су: Тийм. Тийм. Ээж чинь... ээж чинь...
Ш: Надаар тоглоод байна уу? аав аа.
Су: Гар чинь...
Ши: Зүгээр ээ.
Су: Надаас л боллоо. Гэдэс өвдөөд байна. Би төрөх гэж байх шиг байна.
Ши: Явъя. Хурдан эмнэлэгт очъё.
Ж: Юу гэнэ ээ? Ши Шиюн хүн барьцаалсан хэргээр баривчлагдсан?
Эр: Тийм ээ. Авхай, энэ мэдээ аль хэдийн тархчихсан. Ши Шиюн өнгөрсөн шөнө хойд ээжийгээ барьцаалж, алахыг завдсан гээд бүгд амаа олохгүй ярьж байна. азаар цагдаа нар амжиж очсон гэж байна лээ. Одоо цагдаагийн газар саатуулагдчихсан байгаа.
Ж: Байз. Тэгээд хэрэг нь амжилттай болсон юм уу? Су Шиаошиао үхсэн үү?
Эр: Үгүй ээ. Ши захирал хүмүүстэй очоод аварсан гэсэн. Гэхдээ айснаас болоод яаралтай эмнэлэгт хүргэгдээд, төрөх эгж байгаа гэж байна.
Ж: Су Шиаошиао үхээгүй. Шиюн өөрөө баригдчихсан байдаг. яахаараа ийм бүтэлгүй байдаг байна аа?
А: Одоо тэгээд яах вэ?
Ж: Ши Шиюн гэж нэг хэрэггүй амьтан. Мэдсэн бол би өөрөө л явдаг байж.
Э: Миний охин. Уурлах хэрэггүй.
Ж: Хурдан... намайг эмнэлэг рүү хурдан аваад яваарай. Өвдөөд байна.
Э: Машин хурдан бэлд, эмнэлэг явна.
Эр: Мэдлээ.
Ж: Аав аа. би төрөх нь. Тэгвэл Шиюний аав гэмшсэндээ тэрнийг цагдаагийн газраас гаргаад ирж магадгүй. Хурдан эмнэлэгт авчрах хэрэгтэй.
А. За за за.
**************
Эмээ: Үи Шиюн гэж тэр тэнэг хогоос л боллоо. Хар даа. одоо бүр хоёулаа зэрэг төрөх нь. Ийм юм гэж байх аа. Шиаошиао шөнөжин өвдлөө. Одоо болтол төрөөгүй байдаг.
Ру: Сандрах хэрэггүй ээ. анхны төрөлт угаасаа удаан байдаг юм.
Ш: Аав аа. бүгд миний буруу. Жэнжэн миний хүүхдийг тээж байгаа. Тэр хоёрыг хүлээн зөвшөөрчих л дөө.
Ши: Энэ чиний хийсэн хэрэг. өөрөө учраа ол.
Ш: Гэхдээ тэрний гэдсэнд байгаа хүүхэд таны ач хүү, эмээгийн гуч хүү шдээ.
Ши: Үнэнийг хэлэхэд чи...
А: Ши захирал аа. хоёр хүүхэд нэг нэгэндээ сэтгэлтэй, бас гэрлэлтээ батлуулчихсан. Хүүхэд нь ч төрөх гэж байна. Хүүхдүүдийг ингэж зовоох хэрэг байна уу?
Э: Тийм ээ. Хосуудыг салгаснаас арван сүм нураасан нь дээр гэдэг байх аа.
Ши: Лу Жэнжэний хүүхэд үнэхээр Ши Шиюний хүүхэд бол манай Ши овгийнхон хариуцлагаа хүлээхэд бэлэн. Харин хүүхэд нь Ши Шиюний төрсөн хүүхэд биш бол... та нар яахаа өөрсдөө шийднэ биз.
Ш: Аав аа. санаа зовох хэрэггүй. Жэнжэн сайн охин. Бас надаас яасан ч урвах хүн биш. Хүүхэд нь минийх гэдэг нь баттай.
А: Төрснийх нь дараа ДНХ-ийн шинжилгээний хариуг өөрчлөхөд болно. Ши овогтын хамаг хөрөнгө манайх болно гэсэн үг.
Эмээ: Хүүе. Хөөрхөн гэдэг нь. Хөөрхөн байна. хар даа. А Тиний багын төрхтэй яг адилхан байна.
Ш: Хүү төрүүлчихдэг байна шүү. Хурдан. Хүү юу? Охин уу?
Эм: Залуу ноёнтон. Хүү төрсөн.
Э: Алив нааш нь өгөөдөх. Би харъя.
Ш: хурдан нааш нь өг л дөө.
Эм: Та нар өөрсдөө хар... хөөе. Хүн байна уу? хүн ухаан алдчихлаа.
Ш: буруу хүүхэд аваад ирчихсэн байна шдээ.
Эм: Би төрөхийг нь өөрөө харсан. Энэ Лу Жэнжэний хүүхэд яг мөн. Хөөе. Тийшээ орж болохгүй шдээ.
Ш: Лу Жэнжэн. Надад хэлээдэх. Чиний төрүүлсэн хүүхэд яагаад хар байгаа юм?
Ж: Юу? Юун хар хүүхэд вэ?
Ш: Өөрөө хар.
Ж: Тийм байх ёсгүй. Шиюн. Ийм байх ёсгүй. Энэ минийх биш...
Ш: Чи худлаа ярьсаар л байх уу? Юу хийснээ надад хэлээдэх.
Ж: Шиюн. Би тайлбарлая.
Ш: Тонил цаашаа...
Ж: Үгүй ээ...
Эр: Сэжигтэн Ши Шиюн. Санаатай хүний аминд хүрсэн, барьцаалсан гэх мэт хэд хэдэн хэрэгт буруутай хэмээн үзэж хуулиар олгогдсон эрхийн дагуу шийтгэж байна.
Ш: Аав аа. намайг авраач дээ. Би үхмээргүй байна. би таны хүү шдээ.
Ши: Бүгд чиний өөрийн чинь хийсэн хэрэг. чамд хэн ч тусалж чадахгүй.
Ш: Эмээ. Би таны ганц ач хүү. Та намайг хар багаас л мэддэг байсан.
Эмээ: Шиюн. Чамд үнэнийг хэлье. Үнэндээ... чи миний төрсөн ач хүү биш.
Ш: Эмээ. Битгий тэгж ярь л даа. намайг битгий айлгаад бай л даа.
Ши: Энэ үнэн. Чи надтай хамт армид байсан хүний хүү. Аав, ээж чинь амиа алдах үед чи зургаан сартай байсан. чамайг надад захиж үлдээсэн юм. би чамайг төрсөн хүүгээ гэж бодож өсгөсөн. Чамд олон боломж өгсөн. Даанч ч чи тэр боломжуудыг алдсан. Чи ядаж л сайхан сэтгэлтэй байсан бол чадваргүй байсан ч хамаа алга. Би хүнтэй суухгүй байсан. Ши овогтын бүх хөрөнгийг чамд өвлүүлэх байлаа. Даанч ... чиний өөдгүй, хорон санаа... хэрээс хэтэрсэн. Надад өөр арга байгаагүй.
Эр: Хурдан аваад яв.
Ш: Аав аа. эмээ.
*****************
Ши: Энэ хүүхдийг үнэхээр өсгөе гэж бодож байна уу?
Су: Тийм. Арьсны өнгөнөөс үл хамааран хүмүүс тэгш эрхтэй байх ёстой. Юу ч болсон бай хүүхэд буруугүй. Лу овогтынх дампуурчихсан. Энэ хүүхдийг өргөж авахгүй бол асрамжийн газар өсөх болно.
Ши: Чинийхээр болог. Би өмнө нь сайн аав байж чадаагүй. Хойшид... би хүүхэд яаж хүмүүжүүлэх ёстойг сайн сурч авна аа.
Төгсөв.
Back to episodes Go home