03-10-02

Үхэшгүй мастер тогооч

 

Шэнь Минь Ли Шэнь группын ерөнхийлөгч

Шэнь Хунъюань      аав нь, ахлах тогооч

Чэнь Личуань   тогооч

Чэн дарга          Тогооч нарын холбооны дарга

А Цянь        Шэнь Минь Ли-ийн туслах

Линь Минхоу    тогооч

Ли Хаоран         тогооч

Хан              Тогооч нарын холбооны дэд дарга

 

Е Чживэй /Чу Сянь/       рестораны сав угаагч /хоолны хатан хаан/

Ютун                 тогооч, Хунъюаны тэргүүн туслах

Хатагтай Лиза

Шэнь Юэмин           Шэнь Минь Лины аавынх нь эгч

Чжан Сюлянь

Сяо Шань                 тогооч

Чжан                  хоолны газрын эзэгтэй

Сяо Сюй                  тогооч

Хатагтай Лиза 

Цзян Юньтун           тогооч

--------------------

Эм:       Хар даа, тэр Шэнь ерөнхийлөгч. Шэнь ерөнхиийлөгч их царайлаг. Түүнийг ганц бие гэж би сонссон. Тэр яг миний сонирходог залуу.

Эр:       Чи бодоод үз, ерөнхийлөгч Шэнь тэрбумтан. Тэр энэ рестораныг өвөөдөө зориулж нээсэн юм. Түүнээс гадна тэр энэ Үхэшгүй а/ тогоочийн фэн нь. Шэнь ерөнхийлөгч энэ амьдралдаа ийм үзэсгэлэнтэй, хоолны урлагийг төгс эзэмшсэн эмэгтэйтэй гэрлэнэ гэсэн. 

Е:          Ай?

А:          Түргэлцгээ, түргэлцгээ! Өнөөдөр ахлах тогоочийн туслах халагдсан. Хэн хоол хийлцэх вэ? Ерөнхий гал тогоонд очоод ахлах тогоочид тусал.

Эм:       Би зөвхөн гоймонтой лапша хийж чадна.

Эр:       Би зөвхөн идэхийг л мэднэ, найз аа. Ахлах тогоочийн шаардлага маш өндөр, мань мэт нь яаж түүний хүлээлтэнд эн тэнцэх юм?

Шэнь:  Чамайг хэн гэдэг вэ? Хоол хийж чадах уу?

А:          Энэ маш яаралтай, Тогооч нарын холбооны дарга Чэн Вэйцзюнь өнөөдөр хяналтын албаны Сьюзен Лизыг оройн хоолонд урьсан. Хэрэв бид Чэн Вэйцзюнь дээр алдаа гаргавал Шэнь ерөнхийлөгч бидэнтэй хариуцлага тооцно. Хэн ч мултарч чадахгүй.

Е:          Тэгэхээр, Чэн Вэйцзюнь Тогооч нарын холбооны дарга болтлоо дээшээ дэвшсэн юм биз дээ?

А:          Чи юугаа амандаа бувтнаад байгаа юм бэ?

Шэнь:  Чамайг хэн гэдэг вэ? Чи хоол хийдэг үү?

Е:          Чи Е Чживэйг танина. Би муугүй хоол хийдэг.

Эм:       Шэнь ерөнхийлөгч өө, би гоймонтой түргэн хоол хийж чадна.

Шэнь:  Намайг дагаад яв.  

-----------------------------------------------------------------

Шэнь:  Аав аа, би нэг хүн оллоо.

Ю:         Угаагч уу? Тэр ердөө л угаагч биз дээ? Янь Ли, миний тогоочийн ур чадварыг хямдхан, бүх эмэгтэйчүүд хоол хийж чаддаг юм шиг бүү бод. Энэ сав угаагч юугаар тусалж чадах юм?

Эр:       Чэн дарга биднийг хурдхан үйлчил гээд байна.

Хун:      Тиймээ, би мэднэ. Яваад төмс хэрч.

Ю:         Энэ чиний барьдаг ердийн заазуур биш. Наадах чинь овоо жинтэй, чи бүр олигтой ч барьж чадахгүй байж яаж туслах гэсэн юм?

А:          Чи надаас ч удаан хэрчиж байна.

Ю:         Ахлах тогооч оо, тэр чадваргүй гэдгийг би хэлсэн. Хурдхан өөр хүн олоод ир.

Шэнь:  Аавын хутагны чадвар хэрэггүй байх нь. Ааваа тэр ажлаа хийг.

Ю:         Чи үнэхээр түүнийг ажиллахыг зөвшөөрнө гэж үү?  

Хун:      Ярихаа боль, энэ яаралтай захиалга. Одооноос эхлэн тэр Ютуны туслах болно.

Ю:         Хэрэв тэр надад тусалбал надад зөвхөн садаа болохоос хэтрэхгүй.

Шэнь:  Хөөе, цаг бага байна, хурдхан ажлаа амжуулцгаа.

Е:          Эхэлцгээе.

-----------------------------------------------------------------

Ю:         Чилитэй шарсан үхрийн мах. Манай тусгай зочид халуун ногоотой хоолонд дуртай. Тэдгээр гайхалтай чинжүүг манай хүндэт зочдод зориулан тусгайлан бэлдсэн. Тэднийг ердөө эргэлддэг хутгаар хэрч. Нээрэн чи эргэлддэг хутга гэж мэдэхгүй. Чи.... Үхрийн махыг нарийханаар хэрчинэ. Хэрчим болгон нь жигд, махны ширхэг бүр нь урт байж, чинжүүний тансаг амтыг бий болгох ёстой.

Шэнь:  Хачин юм, энэ бүсгүй яагаад ийм танил санагдав?

Е:          Дараагийнх нь юу вэ?

Ю:         Чи...     

Шэнь:  Е Чживэй, чи яваад хоолны нэмэлт хачруудыг бэлд.

-----------------------------------------------------------------

Ю:         Янь Ли чамайг магтсан болохоор л чи өөрийгөө онцгой чадвартай гэж бодох хэрэггүй. Хэрээ мэдэж бай.

Хун:      Сар бэлтгэсний эцэст энэ хоол Чэн даргаас зөвшөөрөл авч чадах байх.

Ю:         Магтсанд баярлалаа. Харин энэ эмэгтэй өөрийнхөө ажлыг дуусгаагүй байна. Ахлах тогооч оо, би танд урд нь хэлсэн, энэ эмэгтэй зөвхөн цаг үрэхээс цаашгүй.

Шэнь:  Би сая буруу ойлгосон юм уу?   

-----------------------------------------------------------------

Чэн:      Танай хүмүүс чинь яачихсан юм? Лиза халуун ногоотой хоолонд дургүй. Бүх хоол нь халуун ногоотой. Тэр халуун ногоотой хоолонд огт дургүй.

Хун:      Намайг өршөөгөөрэй.

Лиза:    Бүгдээрээ халуун ногоотой байна. Чи энэ рестораныг онцгой гэж хэлээгүй билүү? Онцгой юм нь энэ байна! Хоолны тансаг үнэр ч алга!

Ю:         Энэ...

Лиза:    Тосоо халаасан нь огт хангалтгүй, бас хутгаар хэрчих чадвар... харин хутгаар хэрчих чадвар маш сайн. Энэ чадварыг ингэж үрэх гэж. Энийг хар даа. Зүгээр л харчих. Энэ ямар гэгчийн шарсан хоол вэ?

Чэн:      Өнөөдрийн энэ хүлээн авалт манай Ся овогтод ямар чухал гэдгийг та нар мэдэх үү? Хатагтай Лиза үндэстэн дамнасан корпорацаас тэрбумын хөрөнгө оруулалттай ирж байхад та нар бүгдийг баллачихлаа.

Хун:      Чэн дарга аа, бид хүлцэл өчье. Гэхдээ... гэхдээ бидний авсан мэдээллээр бол хатагтай Лизаг халуун ногоотой хоолон дуртай гэсэн.  

Чэн:      Худлаа! Хатагтай Лиза халуун ногоотой хоолонд дургүй гэдгийг би чиний эгч Шэнь Юэмингд тодорхой хэлсэн. Харин тэр асуудал байхгүй гэж амласан, гэтэл та нар хар даа, бүх юм өнгөрлөө.

Хун:      Шэнь Юэмин? Тэр өөдгүй амьтан!   

Юэ:       Хунъюань! Хунъюань! Би өчигдөрхөн чамд халуун ногоо хийж болохгүй гэж ахин дахин хэлсэн. Чи надад дургүй ч гэлээ, намайг яаж ийм зүйлээр шившиглэж чадаж байна аа? Одоо юу болсныг хар. Та нар Чэн дарга, хатагтай Лиза хоёрыг доромжилж, настан тогоочийн бүтээсэн Фэнхуа Сюаны өв уламжлалыг үгүй хийлээ.

Хун:      Чи.... Шэнь Юэмин,  чи хуурамч мэдээлэл өгч яаж зүрхлэв ээ? Чи “Фэнхуа Сюань”-ны нэрийг гутааж байна. Чиний энэ үйлдэл манай гэр бүлд тэрбумын үнэтэй туслаа. Чи үүндээ хариуцлага хүлээж чадах уу?

Юэ:       Би өчигдөр халуун ногоо болохгүй шүү гэж чамд анхааруулсан. Гэтэл чи өөрөө л бүгдийг баллачихлаа. Энэ надад яагаад надад хамаатай гэж?

-----------------------------------------------------------------

Юэ:       Хатагтай Лиза, энэ заваан хоол таны хоолны дуршлыг гутаах ёсгүй.

Лиза:    “Фэнхуа Сюань”-ы хоол миний сэтгэлд үнэхээр хүрсэнгүй!

Ю:         Энэ Е Чживэйн хийсэн хоол биш үү? Чи, өөдгүй сав угаагч, өөрийнхөө хийсэн хоолоор үйлчлэхийн хэн чамд зөвшөөрсөн юм? Энэ ямар чухал болохыг чи мэдэх үү? Чи бүгдийг баллахаар оролдож байна уу?

Хун:      Боль.

Юэ:       Өө, бурхан минь, би чихэндээ ч итгэхгүй байна, эрхэм ах аа. Та нар сав угаагчийн хийсэн хоолыг Чэн дарга, хатагтай Лиза нарт өгөхийг яаж зөвшөөрдөг байна? Та нар бүр ухаанаа алдчихсан юм уу?

Хун:      Чи... Е Чживэй. Чи яагаад хэлэлгүйгээр хоол өгсөн юм бэ?

Юэ:       Энэ юмыг нохой ч тоож идэхгүй. Болоогүй, та нар энийгээ манай хүндэт ах, эгч хоёрт өгч зүрхлэнэ гэнэ ээ?

Шэнь:  Хангалтай. Хэтэрч байгаа юм биш үү?

Юэ:       Хэтрэх ээ? Энийг нохойд ч зориулаагүй. Та нар энийг иддэг үү, эсвэл ганцхан чи юу? Чи надад хэлээдэх. Сонсч бай, та нар Чэн дарга, хатагтай Лиза хоёрыг хүндлэхгүй байгаа нь илт байна.

Шэнь:  “Фэнхуа Сюань” хоол болгоныг маш нарийн, нягт нямбай бэлддэг. Хатагтай Е урд нь хоол хийж байхыг би харсан, муу нэг ч удаа хийж байгаагүй. Үндэслэлгүйгээр буруутгах хэрэггүй. Хоол битгий шидээд бай!

Юэ:       Би энэ хоолыг шиднэ, үеэл минь. Өнөөдөр чи өвдөг сөхөрч суугаад энэ гахайн хоолоо бүгдийг нь идэх болно.

Шэнь:  Шэнь Юэмин, би таныг хүндэтгэдэг учраас тантай эелдэгээр харьцаж байна. Хэтрүүлэх хэрэггүй.

Юэ:       Өө, бурхан минь, бурхан минь! Хүндэт үеэл минь, энэ бүх ярианы дараа энэ хоолнуудыг нохой ч тоож идэхгүй! Чи ч гэсэн ам хүрэхгүй, тийм үү? Чэн дарга аа, хатагтай Лиза, түүний групп та нарыг хүндлэхгүй байгаа нь илэрхий байна!

Чэн:      Шэнь Хунъюань. Танай “Фэнхуа Сюань” зочидтойгоо ингэж харьцдаг уу? Өнөөдөр энэ бүх гахайн хоолоо идэж дуусга!

2:          Ид! Ид! Ид! Ид!

-----------------------------------------------------------------

Шэнь:  Аав аа. Би өөрөө үүний учрыг олно.

Хун:      Янь Ли.

Шэнь:  Чэн дарга, хатагтай Лиза, өнөөдөр та нар зүгээр л тайвширчих. Би эцгийнхээ өмнөөс энэ бүгдийг идье.

2:          Янь Ли!

А:          Чи бол шившиг!

Шэнь:  Энэ үнэхээр амттай байна! Үнэхээр сайхан болж!

Юэ:       Үеэл ээ, чиний энэ жүжиглэлт худлаа! Аавынхөө өмнөөс санаа зовсон дүр үзүүлж байна уу? Чэн дарга аа, миний дүү бүгдийг баллачихлаа. Түүний хоол хийх чадвар дунд зэрэг. “Фэнхуа Сюань” Шэнь нэрээр овоглодог болохоор та нарт жинхэнэ тогоочийн ур чадвар хэрэгтэй, тийм учраас л том эгч би ирсэн юм. Энэ гурав миний урьсан хамгийн шилдэг мэргэжилтнүүд. Тэд Чэн дарга, хатагтай Лиза та хоёрт сэтгэл ханамж өгч чадна.  

Чэн:      Хатагтай Лизад тансаг, нарийн хоолноос өөр сонирхол байдаггүй. Түүний шаардлага маш өндөр. Хэрэв та нар түүний сонирхолд нийцүүлж чадвал өөр юу хэрэгтэй гэж?

Юэ:       Хэрэв та нарт асуух юм байвал хэлээрэй. Хатагтай Лизаг хорвоогийн хамгийн амттай хоолоор дайлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Чэн дарга аа, та дараа нь “Фэнхуа Сюань”-ы удирдлагыг надад шилжүүлэх шийдвэрээ гаргах уу?

Чэн:      Асуудалгүй хэрэв та нар хатагтай Лизад сэтгэл ханамж өгч чадвал.

Хун:      Би зөвшөөрөхгүй. Байж боломгүй зүйл! Энэ Шэнь Юэмин намайг чадсан! Чэн дарга аа, та надад миний зөв гэдгийг батлах боломж өгч болох уу? Өнөөдөр “Фэнхуа Сюань”-ны би Шэнь Юэминыг үхэх сэхэх халз тэмцээнд дуудаж байна.

Юэ:       Чи намайг халз тэмцээнд дуудмаар байна уу?

Ю:         Та энэ тэмцээнд оролцож болохгүй.

Шэнь:  Аав аа, энэ сайн юм биш.

Чэн:      За, за, би өнөөдөр шийднэ. Хатагтай Лизад сэтгэл ханамж өгч чадсан нь “Фэнхуа Сюань”-ыг өвлөж авах болно.

Лиза:    Үхэх сэхэх халз тэмцээн гэж юу вэ?

Чэн:      Энэ бол Цзю Э-ийн санаа. Манай Тогооч нарын холбооны тогооч нарын уламжлалт халз тэмцээн. Дуудсан нь эхэлж, дуудагдсан нь татгалзах ёсгүй. Дуудлагыг хүлээн авсан бол тэд манай Тогооч нарын холбооноос бүхий л дэмжлэгийг авах болно. Хэрэв үүнийг санаачлагч нь ялагдвал тэр буруугаа хүлээж, сайн дураараа явна. Түүнийг насан туршид нь Тогооч нарын холбооноос хасна.    

Лиза:    Энэ харгис биш үү?

Шэнь:  Аав аа. “Фэнхуа Сюань” байхгүй болог. Би өөр ресторан нээж чадна. Хэрэв та ялагдвал та дахиж хэзээ ч тогооч болохгүй.

Ю:         Ахлах аа.

Хун:      Больцгоо, хангалтай. Би шийдсэн.  Янь Ли, чи мэднэ, энэ “Фэнхуа Сюань”-ны тоосго нэг бүр нь чиний өвөөгөөс надад өвлөгдсөн. Би “Фэнхуа Сюань”-г хамгаалах ёстой. Чэн дарга аа, хэрэв би энэ тэмцээнд ялбал би “Фэнхуа Сюань”-г авч үлдэж болох уу?

Чэн:      Мэдээж. Шэнь Юэмин, чи үхэх сэхэхээ үзэх энэ гал тогооны тэмцээнийг хүлээж авах уу?    

Юэ:       Чамайг ингэнэ гэдгийг би мэдэж байсан. Тайван бай, би бүрэн бэлтгэлтэй ирсэн. Хоол бэлтгэх талбарт үүнийгээ шийдэцгээе.

-----------------------------------------------------------------

Чэн:      Эхний шат. Хутгатай ажиллах.

Ли:        Чэн Личуань, өмнө зүгээс ирсэн. Болгооно уу.

Чэн:      Чи бас Чэн овогт юм уу? Чи нөгөө Есөн мутарт бурхан тогоогчийн шавь нь уу?

Эр:       Юу?

Эр:       Есөн мутарт бурхан тогооч Чэн Цигуны шавь гэнэ ээ?

А:          Есөн мутарт бурхан тогооч Чэн Цигун 10 жилийн өмнө хамгийн шилдэг тогооч нарын нэг байсан.

Хун:      Тиймээ. Чэн овогтынхон хутгатай ажиллах тал дээр алдаршсан. Чэн овогтынхон хоол бэлтгэхдээ сайн биш байж болох ч хутгаар ажиллахад хүрвэо хэн ч байсан тэдний урд эхний байранд орох аврал байхгүй.   

Ю:         Ахлах аа, Янь Ли, Чэн Цигун хүчтэй. Гэвч энэ нь түүний шавь нар ч гэсэн чадвартай гэсэн үг биш. Би ч гэсэн хутатай ажиллах сайн чадвартай. Би очиж тэдэнд сургамж өгөх болно.

Шэнь:  Хүлээ, чи тэдний чадварт хүрэхгүй.

Ю:         Янь Ли, энд миний хутга эзэмших чадвар хосгүй. Хэрэв чи намайг өрсөлдөхийг зөвшөөрөхгүй бол өөр хэн чадах юм?

Хун:      Ютун. Чи түүнтэй эн тэнцэхгүй, ойлгох хэрэгтэй.

Е:          Чи хүмүүсийг яаж удирдаж залахыг мэддэг. Гэхдээ энд одоо ганцхан чи л хүн хэвээрээ байна. Би оролдоод үзье.   

Ю:         Чи юу гэлээ гэнэ ээ? Бид энд шившиг болсон нь хангалтгүй байна уу?

Хун:      Янь Ли, хэрэв Ютун өрсөлдвөл боломж байж мэднэ, харин түүнийг ингэж гаргадаг нь магадгүй... Энэ бүтэх үү?

Ю:         Тэр хутгаа ч зөв барьж чаддаггүй. Түүний хутга эзэмших чадвар Есөн мутарт Чэний шавьтай яаж өрсөлдөж чадах юм? Наашаа буцаад ир! Аав аа, эгч ээ, зүгээр л түүнд боломж өгчих.

А:          Өө, би сая л ойлголоо, хатагтай. Шэнь ерөнхийлөгч таны ур чадварыг тийм ч хурдан харуулахыг хүсээгүй байх нь. Түүнийгээ гол хөзөр болгож ашигла.

Ли:        Би Есөн мутарт тогоочийн өв залгамжлагч. Би Гурван хаант улсын хоолны урлагийн тэмцээний хутга эзэмших чадварын аварга, гэтэл чи хэн гээч нь вэ, бяцхан жаал аа?

Е:          Би юу? Би  “Фэнхуа Сюань”-ы ажилтнуудын нэг, бас тэдний шилдэг сав суулга угаагч.

Ли:        Чи юу гэнэ ээ? Чи одоо хутга төгс эзэмшсэн Есөн мутарт тогоочийн шавь надтай өрсөлдүүлэхээр сав угаагчийг гаргалаа гэж үү?

Юэ:       Шэнь Хунъюань. Танай ресторан ажилтнаар ямар дутмаг юм бэ? Сав угаагч сав суулгаа л угаадаг. Гэтэл чи ажлынхаа хажуугаар өрсөлдөх гэж байдаг. Чи гал тогооны хутганд шинэков ш дээ.

Ли:        Чи надтай өрсөлдөх нь чиний амьдралын хамгийн бахархалтай мөч гэж бод. Үүнийг санаж ав.

Чэн:      Эхний шат одоо эхэллээ.

-----------------------------------------------------------------

Эр:       Түүнд яагаад юу ч байхгүй байна?

Хун:      Энэ Мөсөн сэтгэлт хутга байна.

А:          Энэ хутга юугаараа онцгой вэ? Түүнийг мөсөнд хөлдөөсөн.

Хун:      Домогт хутга Есөн мутрын гүнд нь байдаг гэж би дуулсан. Тяньшань уулын нууцыг мөнх цэвдэг нууц байдаг гэнэ лээ. Энэ хутга маш хурц. Хэрэв юм хэрчих бол тэр хүйтэн энергийнхээ ачаар хүнсийг шинэхэн хэвээр нь байлгаж чаддаг.

Эр:       Үнэхээр гайхалтай! Хутганы энэ чадвар нь бурханых.

А:          Хөөх, энэ загасны хайрс нэвт хөлдсөн байна гээч! Түүний гар нь одоо хөлдсөн байх ёстой. Тэр дахиад олон жил хутгаа барьж чадахааргүй болсон байх. Энэ Чэн Личуань үхтэлээ тэмцэлдэхээр ирсэн бололтой. Е Чживэй. Чи юу хийгээд байна аа? Чи яагаад эхлээгүй байдаг юм?

Ю:         Миний бодлоор, энэ Үүлэн хайрсны арга байна.

А:          Бид өнгөрсөн юм биш үү? Эргээд бодоход, би удирдах үүргийг гарцаагүй эгчид даатгах ёстой байж.

Эр:       Түүний хутганы чадвар үнэхээр гайхамшиг!

Чэн:      Энэ хэрэглэснийхээ дараа устгах ёстой нэг удаагийн хутга байх нь. А? Энэ Талсттай загасан уул байна. Ур чадвар үнэхээр гайхалтай. Дөнгөж саяны яг ус, манан шиг хуйларсан хутгаар ажиллах чадвар үнэхээр ч бурхан тогоочийн шавьд байх зүйл. 

А:          Шившигтэй юмаа.

Ю:         Янь Ли, би оролцох ёстой гэж хэлсэн, гэтэл чи түүнийг гаргасан нь энэ үү?

Чэн:      Мартаж үз. Нэгэнт Чэн Личуань тэмцээнийг эхэлж дуусгасан болохоор би түүний хоолыг эхлээд амсаж үзнэ. Болж байна. Чиний хутганы чадвар маш хурдан юм. Хутганы ирний хүйтэн нь загасны шинэхэн байдлыг хадгалжээ. Энэ сашими үнэхээр гойд болж.    

Ли:        Баярлалаа, Чэн дарга аа.

Чэн:      Юу? Энэ чиний бэлтгэсэн загас уу? Хайрстайгаа байна. Чи намайг үүнийг бариад түүхийгээр нь мэрнэ гэж бодсон уу? Энэ... энэ чинь... Тэгэхээр, чиний хутга энэ загасыг хэдийн бэлтгэсэн хэрэг үү?

Хун:      Энэ маш хурдан, бас оновчтой арга болж. Мах нь яснаасаа бүрэн салаад яг бүтэн загас шиг харагдаж байна.     

Эр:       Үгүй ээ....

Чэн:      Яагаад үгүй гэж?

Ю:         Дөнгөж сая миний харсан үнэн бол загасны яс нь өөрөө үсрээд явчихдаг юм уу?

Ли:        Байж боломгүй! Тэр сав угаагч биз дээ?

Эр:       Түүний хутагны чадвар үнэхээр гайхамшигтай юм!

Эр:       “Фэнхуа Сюань” ресторан хэзээ ийм авьяастантай болчихов? Энэ бурханаас заяасан авьяас биш үү?

Чэн:      Үгүй ээ, энэ бол хутгаар ажиллах бурханаас заясан чадвар. Хутгаар маш хурдтай ажиллаж, бүр загасны мэдрэлүүд нь ч мэдэрч амжсангүй. Тэр шилтэй усанд сэлэх гэж одоо ч зөнгөөрөө оролдсоор л байна. Би үүнийг үлгэр гэж үргэлж боддог байлаа. Би өнөөдөр энэ үнэн гэдгийг гэрчлэх гэрч болно гэж огт бодож байсангүй. Хутганы тэмцээнд “Фэнхуа Сюань” ялсныг би мэдэгдье.

Шэнь:  Е Чживэй, чиний хутганы чадвар бурханаас заяасан авъяас гэдгийг би хэзээ ч төсөөлж байсангүй.  

Е:          Чи шалтгааныг нь мэднэ.

Ю:         Энэ ердөө л хямдхан хууралт. Ур чадвараа сайжруулахыг хүсдэггүй тогооч нар л иймэрхүү шударга бус юманд цагаа үрж байдаг юм.

А:          Яг үнэн. Том эгчийн зөв. Миний харснаар, түүнд зүгээр л аз таарсан. Үгүй бол тэр яаж өдий болтол сав угаагч хэвээр байдаг юм?

Юэ:       Хэрэггүй хог! Би чамайг их үнээр хөлсөлсөн, гэтэл чи нэг муу сав угаагчийг ч давж гарч чаддаггүй.

Ли:        Ийм байх ёсгүй! Тэр яаж тийм хутганы чадвартай байдаг юм? Чи ингэхэд хэн юм бэ? 

-----------------------------------------------------------------

Юэ:       Хэрэггүй амьтан! Зайл! Одоохондоо баярлаж л бай, чи тун удахгүй өвдөг сөгдөн надаас өршөөл гуйх болно.

Чэн:      Шөл хийх хоёр дахь шатны тэмцээн 15 минут үргэлжлэхийг би мэдэгдье.

Юэ:       Линь Минхуо, одоо чиний ээлж боллоо.

Линь:   Санаа зоволтгүй. Би ийм царайлаг тогоочтой хэзээ ч таарч байсангүй. Чи миний дотор өөрийн эрхгүй гал асаачихлаа. 

Е:          Чи хэтэрхий их шатаад байгаа юм биш үү? Эсвэл би хутгаа авч дотрыг чинь яарж, чамайг сэрүүцүүлж өгөх үү?

А:          Энэ ямар гэгч сэжгийн хөгшин төгцөг вэ?

Хун:      Тэр хэн ч бай, энэ тойрогт Е Чживэй түүнтэй өрсөлдөж чадахгүй. Е Чживэй, хичээж ажилласанд чинь баярлалаа. Хоёр дахь тэмцээн.... миний ахлах шавь үүнийг хариуцаг.

Ю:         Би Цзянчжоугийн шөлний хатан хаан гэдгээрээ алдартай. Е Чживэй, өнөөдөр би чамд жинхэнэ чадвартай тогооч ямар байдагийг харуулна.

Е:          Энэ хөгшин бол аюултай өрсөлдөгч. Чи болгоомжтой байх хэрэгтэй.

Ю:         Чи жирийн нэг угаагч гэхэд муугүй шүү.

Шэнь:  Хүлээ! 

-----------------------------------------------------------------

Шэнь:  Эгч ээ, та түүнтэй өрсөлдөж барахгүй.

Хун:      Янь Ли. Санаа бүү зов. Эгч чинь үүнийг чадна. Чи Цзянчжоугийн шөлний хатан хаан гэдгийг нь санаж байна уу? Бүр Цзянчжоугийн амбан захирагч хүртэл шагшин магтдаг.

-----------------------------------------------------------------

Хун:      Энэ... энэ хөдөлгөөн нь... Ийм юм байх уу?

Шэнь:  Тэр арай чиний багш биш байгаа? Аав аа, би сая л Линь Минхуог гэнэт саналаа. 10 жилийн өмнөх Өмнөд мужийн хоолны аварга шалгаруулах тэмцээнийг та мартсан байна. Тэр дотоод хүчийхээ тусламжтай шөл чанаж, хэд хэдэн алдартай тогооч нараас илүү гарч байсан.

Хун:      Тийм гэж үү? Нээрэн, би одоо л саналаа.

А:          Шөл чанахад дотоод хүч шаарддаг юм уу?

Шэнь:  Жинхэнэ мастер дотоод хүчээ ашиглан шөлний халууныг хянаж, орц найрлагын жинхэнэ амт чанарыг төгс гаргаж авч түүнийгээ шөлтэй хамт алгуурханаар хольдог юм. Чу мастерын цэвэр дотоод хүч түүнд шөлний халууныг хянах боломж өгдөг. Зөвхөн тэгж байж л тэр ийм амттай хоол хийж чадна.

Хун:      Энэ Линь Минхоу өрсөлдөгчдөө хорлохын тулд шударга бус арга хэрэглэдэг өөдгүй зантай гэж би сонссон. Тиймдээ ч түүнийг Тогооч нарын Холбооноос хөөсөн байгаа.

А:          Юу? Тэгвэл том эгч аюулд орсон юм биш үү?

-----------------------------------------------------------------

Эр:       Шөл ямар байна? Чи харж байна уу? Аль нь үнэхээр сайхан бол?

Эр:       Тэд адилхан материалууд ашиглаж байна. Эцсийн эцэст хэн нь галаа сайн тохируулж байгаад л учир байгаа.

Ю:         Настан, би таныг онцгой гэж бодсон юм, гэтэл та ердөө л дунд зэргийн юм байж. Шөл бэлтгэх тал дээр би жинхэнэ мэргэжилтэн.

Линь:   Ийм хөөрхөн охин байж ямар муухай хүмүүжилтэй юм бэ.

Ю:         Энэ гал яагаад гэнэт ихсэчих вэ?

Хун:      Битгий хүр!

Е:          Боль. Энэ түүний дотоод хүчний нөлөөгөөр үүссэн. Чи хүрэх юм бол идэвхжинэ.

Линь:   Гайхалтай мөч! Гайхалтай! Би нэг далайлтаар хоёрт санаа тавих болно. Би өөрөө энэ охинтой учраа ололцож болох байтал чи үүнд оролцох ямар хэрэгтэй юм?

Ю:         Чамд учиргүй ширээ цохиодох гэж хэн хэлсэн юм? Чамд өөрийн ухаан байна уу?

Юэ:       Юу болсон бэ?

Линь:   Нөгөө талд айхтар мастер байна. Өнөөдөр.... өнөөдрийг март, зүгээр л орхи.

Юэ:       Би чамайг нааш нь авчрах гэж их мөнгө төлсөн. Би бүр чамд биеэ өгсөн. Би чамайг хулчгар бай гэж хөлслөөгүй. Чи хэрэгтэй гэж үү?

Ю:         Чамаас болж хамаг төлөвлөгөө нурлаа.

Шэнь:  Болиод өг! Та арван таваг шөл гаргасан ч түүнийг дийлэхгүй байсан. Е Чживей, тэр Линь Минхоу чамайг хүндээр гэмтээж болох байсан.

Чэн:      За, нэг сайхан шөл бэлтгэх тэмцээн үгүй боллоо. Хоёрдугаар шатанд Линь Минхоу ялсаныг би зарлаж байна.   

-----------------------------------------------------------------

Чэн:      Хоёрдугаар шатанд Линь Минхоу ялсаныг би зарлаж байна.

Ю:         Бид бараг ялах гэж байсан. Энэ чамаас л боллоо.

Хун:      Ютун, мартаж үз. Энэ  чамаас болсон. Е Чживей санаатай тэгээгүй.

А:          Энэ яаж санаандгүй байх юм? Тэр оролцох санаатай байсан, эцэст нь тэр боломжийг ашигласан. Миний бодлоор, тэр зүгээр л харуулах гэж зориудаар том эгчийн савтай шөлийг хагалсанаас зайлахгүй!

Шэнь:  А Цян, чи юу мэддэг юм?

Ю:         Чамд гэж хэлэхэд, хэрэв ахлах тогооч “Фэнхуа Сюань” хоёр чамаас болж ялагдвал чи хэзээ ч өрөө төлж чадахгүй гэж мэд! Ахлах тогооч оо, намайг дараагийн тэмцээнд орохыг зөвшөөрөөч. Би даагаа нэхэж ялж чадна.

Юэ:       Сүүлчийн тойрогт чи мэдээж ялагдана. Миний жинхэнэ хөзөр хараахан ил  болоогүй байгаа. Би энэ “Фэнхуа Сюань”-ыг эзэмших бүрэн эрхийн төлөө шийдвэртэй тэмцэж, та нарын сул талыг ил болгох болно.

Шэнь:  Хатагтай Е, урьдчилаад баярлалаа гэж хэлье. Манай эгч юу ч мэдээгүй, харин би тодорхой харсан. Хэрэв чи оролцоогүй бол миний аав, бас эгч хоёулаа хохирох байлаа. 

Е:          Чи надад тал засаж байна, Шэнь.

Шэнь:  Чиний дотоод хүчний энергийн төвлөрөлт маш оновчтой байсан. Чиний чадах юм арай...? 

-----------------------------------------------------------------

Шэнь:  Чиний чадах юм арай...? 

Е:          Шэнь ерөнхийлөгч өө, би ердөө л гал тогооны сав угаагч төдий.

Чэн:      Гурав дахь шатанд хязгаарлалт байхгүй, тус бүр нь хоёроор үйлчилнэ. Хоолоо хамт бэлдэцгээ, харин бид үнэлж шүүх болно.

Юэ:       Одоо чиний оролцох ээлж боллоо. Тэдэнд жинхэнэ хоол хийх чадвар ямар байдагийг харуулцгаая.

Чэн:      Энэ юун залуу вэ?  

А:          Тэр сэтгэгдэл төрүүлж байх чинь.

Чэн:      Ли Хаоран байна. Хоол хийхдээ онцгой. Тэр өнгөрсөн сард Зүүн гурван мужийн хоол хийх аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Харин сүүлийн жилүүдэд тэр Цзянчжоугийн ахлах тогооч болох хамгийн ирээдүйтэй өрсөлдөгч гэж яригддаг.

Ю:         Хатагтай Шены ивээлийн хүн байх нь.

Чэн:      Тэр бол Зүүн гурван мужийн хоол хийх тэмцээний аварга Ли Хаоран.

Юэ:       Энэ бүхэн хоосон яриа. Ямар ч хамаагүй зүйл. Тэр хоолны хатан хааны одоо мэдэгдээд байгаа найз залуу нь.

А:          Хоолны хатан хаан найз залуутай байсан гэж үү?

Е:          Утгагүй гэдэг нь. Би хэзээ ч найз залуутай байгаагүй.

-----------------------------------------------------------------

Чэн:      Тэр Хоолны хатан хааны найз залуу гэнэ ээ?

Юэ:       Мэдээж. Би түүнийг хөлслөх гэж хөрөнгийнхөө талыг зарцуулсан. Ли тогооч зөвхөн царайлаг, хоол хийхдээ чадварлаг болоод хоолны хатан хааны анхаарлыг татаагүй юм. Ли мастер хоол хийх урлагийн оргилд хүрсэн хүн. Мастер тогооч бол бурханлаг бас үхэшгүй мөнх, тэр удахгүй “Фэнхуа Сюань”-ыг удирдах болно.

Шэнь:  Аав аа. Чу Сянь жилийн өмнө явсан. Түүний найз залуугийн талаар юу ч сонсогдоогүй.

Хун:      Шэнь Юэмин бол зальтай, бас өршөөлгүй. Тэр өөрийгөө Чу Сяны найз залуу гэж хэлсэн хэнийг ч хөлсөлж зүрхлэхгүй.  

Е:          Чиний эгч яасан ч зүрхлэхгүй. Эгч чинь хуурамч залуу хөлсөлжээ. Сэтгэл татахаар залуу хөлслөхгүй дээ, энэ залуу зүгээр л шившиг.

Юэ:       Чи мэдэж ав. Намайг сонс, чи одоо зүгээр л бууж өг. Дараа нь шившиг болохгүй амар ш дээ.

Ю:         Хоолны хатан хааны найз залуу байх юу нь сүртэй гэж?  Би арваад жил суралцсан. Нэг ч өрсөлдөгч гарч ирээгүй. Бүр хоолны хатан хаан ч өөрөө гарч ирээгүй. Би айхгүй байна.

Е:          Бүр энд том эгч чинь байсан ч тэр. Чи намайг айлгаж чадахгүй ч би чамаас үнэхээр айж байна.  

Хун:      Чи амаа татаач! Юутун, чи яаж ийм бүдүүлэг байдаг байна? Би Шэнь Хунъюань. Би таны тухай эртнээс сонссон. Өнөөдөр бид хоолны мастертай өрсөлдөх нь нэр төрийн хэрэг. Бүр бид ялагдсан ч үүнийг нэр төртэй ялагдал гэж үзнэ.  

Ли:        Надтай өрсөлдөх нь та нарт нэр төрийн хэрэг. Эхэлцгээе.

Чэн:      Одоо гурав дахь тойрог эхэллээ. Талууд нэг ахлах тогооч, нэг туслах тогоочийг гаргах ёстой.

Ю:         Ахлах тогооч оо, би таны туслах болъё. Би энэ удаа байдлыг эргүүлэх ёстой.

Шэнь:  Хатагтай Е. Төгсгөлийн шат үхэл амьдралын зааг дээр байна. Чи оролцооч, тэгэх үү.  

Е:          Чи их зальжин юмаа.

Ю:         Янь Ли, чи энэ сав угаагчийг оролцуулах гэж үү? Яагаад?

Хун:      Янь Ли. Чиний эгчийн түмэн зөв. Е Чживейн хутга ашиглах чадвар үнэхээр сайн. Харин хоол хийх арга барил дээр тэр эгчтэй чинь эн зэрэгцэж чадахгүй.      

А:          Тийм шүү, Шэнь ерөнхийлөгч өө, шийдвэрээ эргэж хараач.

Шэнь:  А Цянь, би мэдэж байна. Аав аа, надад итгээч. Бас...

Хун:      Янь Ли. Энэ бүтэх үү? Янь Ли, сүүлчийн ганцхан асуулт. Чи тэр эмэгтэйд итгэлтэй байна уу? За яахав, би зөвшөөрлөө.

Чэн:      Шэнь Хунъюань, чи энэ сав угаагчийг оролцуулахыг үнэхээр зөвшөөрч байна уу?

Хун:      Яг тийм. Би түүнийг оролцуулна. Гэхдээ энэ бүсгүй тэмцээнд ахлах тогоочоор оролцох болно.

Чэн:      Юу? 

Эр:       Солиотой гэдэг нь. “Фэнхуа Сюань” өнгөрлөө! Тэд сав угаагчид зөвшөөрч, бүр ахлах тогооч болголоо!

Эр:       “Фэнхуа Сюань” мастер Ли-г ялж чадахгүйгээ мэдээд өөрсдийн ялагдлаа зөв харагдуулахын тулд сав угаагч аа оролцуулсан нь гарцаагүй байна.  

Ли:        Шэнь Хунъюань, Шэнь Хунъюань. Чи өөрөө туршлагтай тогооч биш билүү? Чи өөрийгөө хүндлэх ёстой биз дээ? Чи намайг барахгүй гэдгээ мэдээд миний чадварыг доош нь хийх гэж энэ сав угаагч бүсгүйг гаргаж байна. 

Ю:         Тэр бүр галзуурч ээ. Сав угаагчид хоол хийхийг зөвшөөрлөө гэж үү?

А:          Шэнь Хунъюань, хэрэв бид энэ гурав дахь тэмцээнд ялагдвал бид өөрсдийнхөө шөрмөсийг огтолсноос өөрцгүй болно. Та яаж ийм бодлоггүйгээр түүнд зөвшөөрдөг байна аа?

Лиза:    Тэр дөнгөж саяхан брокколитой шарсан лууванг бэлтгэсэн эмэгтэй мөн биз дээ? Хүлээ! Тэр ер бусын эмэгтэй. Байж бай!

Чэн:      Хатагтай Лиза. Лиза...

Юэ:       Хэн ер бусын эмэгтэй гэж?      

-----------------------------------------------------------------

Чэн:      Лиза хатагтай.

Ли:        За яахав, би чиний хүсэлтийг зөвшөөрлөө.

Хун:      Е Чживэй, бусдыг нь би чамд даатгалаа.

Шэнь:  Аав аа. Санаа зоволтгүй. Хатагтай Е яасан ч таны итгэлийг алдахгүй.

Эр:       1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9!

Ю:         Үгүй чи... Чи юу хийгээд байна аа? Чи ийм л мэргэжилтнийг энэ тэмцээнд оролцуулах гэж ятгасан гэж үү? Энэ ямар арга вэ? 

-----------------------------------------------------------------

Хун:      Тэр тахианы ясыг нь нэг ч махны үлдэгдэлгүй бүхлээр нь гаргачихлаа. Энэ ямар гэгчийн арга вэ? Яаж ийм юм байдаг байна? Хоолны хатан хааны найз залуу үнэхээр мөн гэж үү? Хэрэв хоолны хатан хаан энд байсан бол... Бурханы авралаар би хоолны хатан хааны хамтрагчтай өрсөлдөөгүй нь болж.

Чэн:      Би дахиад зуун жил хичээллэсэн ч түүний түвшинд хэзээ ч хүрч чадахгүй байсан.

Чэн:      Тэр хоолны хатан хааны гарын хоол “Нар тоссон галт шувуу”-г бэлтгэж байна.

Эр:       Чэн дарга аа. Энэ хоолны онцлог нь юу вэ?

Чэн:      Тэр энэ дэлхийн хамгийн анхилуун хоол гэдгээрээ алдартай. Тахианы арьсыг нь гэмтээж болохгүй, бас ясыг нь бүтнээр нь салгах ёстой. Дараа нь сүмсээ өндөр хэмтэй галд халааж гаднаа шажигнасан, дотроо маш зөөлөн амттай болгоно.  

Эр:       Чу Сяны найз залуугийн энэ чадварыг хараад ч ханашгүй юмаа.

Эр:       Тэр эмэгтэй юу сэдсэн юм бол? Бас л түүн шиг ясыг нь бүтнээр салгах аргыг хэрэглэх гэж ядаж байна уу?   

-----------------------------------------------------------------

Эр:       Энэ юу вэ? Ясыг нь бүтнээр салгаж чадна гэж бодсон юм байх даа. Тэр эмэгтэй зүгээр л хичээж байна. Ердийн сав угаагч хоолны хатан хааны найз залуутай яасан ч өрсөлдөж чадахгүй. Ямартай ч түүнийг хараад байх хэрэггүй байх. Энэ цаг үрсэн ажил.

Ю:         Бид өнгөрлөө. Энэ сав угаагч “Фэнхуа Сюань”, бас манай ахлах тогоочийг баллаж байна.

А:          Харин тийм. Тэр эмэгтэй тахианы мах бэлтгэж мэддэггүй гэж би мөрийцсөн ч чадна. Шэнь Хунъюань-аар үүнийг хийлгэе л дээ. 

-----------------------------------------------------------------

Чэн:      Энэ...  Энэ хоолны хатан хааны гарын хоол “Хирошимагийн хайр” байна! Тэр нээрэн хоолны хатан хааны найз залуу гэж үү?

-----------------------------------------------------------------

Ю:         Чи үнэхээр хоолны хатан хааны чадварлаг найз залуу гэж үү? Бидний хоорондын ялгаа ийм том байна гэж би хэзээ ч төсөөлж байсангүй.

Эр:       “Хирошимагийг хайр” хоол анхилуун байдлаараа маш алдартай гэгддэг. Үйлчлүүлэгчид түүнээс сэтгэл ханамж авч, тэдэнд амьдралын эрч хүчийг өгдөг.  

Эр:       Бид энэ “Фэнхуа Сюань”-д хоолны хатан хааны “Хирошимагийн хайр” гарын хоолны гэрчүүд болно гэдгийг яаж мэдэх юм? Би юунд ч харамсахгүй байна. Яасан ч харамсахгүй!

Шэнь:  “Хирошимагийн хайр”. Энэ бол Чу Сяны дахин давтагдашгүй чадвар. Энэ эмэгтэй үнэхээр....

-----------------------------------------------------------------

Хун:      Е Чживэй? Чи ямар юм хийгээд байна аа?

Е:          “Нар тоссон галт шувуу”.

Хун:      Юу? Чи Чу Сяны найз залуугийн “Нар тоссон галт шувуу”-г дуурайж байгаа юм уу?

Е:          Тэр бол Чу Сяны найз залуу байх эрхгүй хүн. Бас түүний хийж байгаа нь “Нар тоссон галт шувуу” ч биш. “Нар тоссон дэгдээхэй” төдий зүйл.

-----------------------------------------------------------------

Хун:      Үгүй чи... За больё. Янь Ли чамайг ер бусын чадвартай гэж надад хэлэхэд нь би итгэсэн. Би алдсан байх.

Юэ:       Чи одоо “Нар тоссон галт шувуу”-г хийхийг хүсч байна уу?

Эр:       Харин энэ эмэгтэйнх “Нар тоссон дэгдээхэй”.

Эр:       Яг үнэн. Тэр тахианы маханд бараг хүрсэнгүй. Тийм байж тэр яаж “Нар тоссон дэгдээхэй”-г хийх юм?

Ли:        Миний бодлоор, энэ бүсгүй нилээн ухаантай бололтой. Энэ чинь том боломж. Чу Сяны чадварыг газар дээр нь мэдэж чадлаа ш дээ!

Чэн:      Хүлээ. Энэ эмэгтэй нэг хүнтэй их адилхан санагдлаа.    

Ли:        Тэгээд хэлээч.

Чэн:      Энэ гуравдугаар шатанд шалгарсан ялагчийг би тодруулж байна. Ли Хаоран яллаа. “Фэнхуа Сюань” одоо чинийх боллоо.

Юэ:       Ашгүй дээ. Хүндэт ах минь, өнөөдөр та байдгаа барна гэж би танд урд нь хэлж байсан. Та ялагдлаа. Одоо та өөрийнхөө шөрмөсийг огтол.

-----------------------------------------------------------------

Юэ:       Одоо чи ялагдсан болохоор өөрийнхөө шөрмөсийг өөрөө огтолсон нь дээр болох биз. Энэ хэцүү. Шэнь тогооч оо, хэлээд байхад хиймээргүй л байна уу? Чи шөрмөсөө огтлох ёстой, эсвэл би чиний өмнөөс үүнийг хийж өгч чадна.

Шэнь:  Аав аа, битгий ийм зүйл хий!

Ли:        Алив л дээ. “Фэнхуа Сюань”-ны ахлах тогооч үхлээс айдаг хулчгар болж таарлаа.

Ли:        Гар аа огтлооч дээ.

Эр:       Огтол, огтол, огтол, огтол.

Бүгд:    Гараа огтол, гараа огтол!

Ю:         Ахлах аа!

Шэнь:  Аав аа, та ингэж болохгүй!

Чэн:      Би гэрч болно. Шэнь Янь Ли, аав чинь халз тэмцээн санал болгосон бол тэр ялагдахад бэлэн байх ёстой.   

Е:          Боль!

Чэн:      Чи яах гэж байна?

Е:          Чэн дарга аа. Миний “Нар тоссон галт шувуу” бэлэн болсон. Үнэлүүлэхэд бэлэн.

-----------------------------------------------------------------

Лиза:    Энэ  байна!

-----------------------------------------------------------------

Юэ:       Дахиад л эхэлсэн үү, сав угаагч аа? Чи сая хуурамч хоол хийж болохгүй гэж сургамж авчихаад дахиж сагсуурна гэнэ ээ? Одоохон зайл, чамд энд ярилцах эрх байхгүй.

Ю:         Чи энэ хоолоороо биднийг гутаасаар байх уу?

Хун:      Е Чживэй, чи яаран сандран “Нар тоссон галт шувуу”- г сурсан байна. Чу Сяны найз залуутай өөр хэн өрсөлдөж чадах юм? Өөр ярих ч юм алга! Чи “Хирошимагийн хайр”-ыг хийж чадахгүй. “Нар тоссон галт шувуу”-г яаж хийх юм бэ? Чи чадах уу? 

Е:          Би танд хэлсэн. Тэр бол Чу Сяны найз залуу нь биш, бас түүний сая хийсэн зүйл “Хирошимагийн хайр” ч биш.

Ли:        Чам шиг сав угаагч юугаа мэдэх юм? Энэ утгагүй зүйл.

Чэн:      Чи өөрөө арай Чу Сянь биш биз дээ?

Чэн:      Тэр түүнтэй адилхан юм байна.

--------------------------------------------------------------

Чэн:      Тиймээ, тэр түүнтэй их адилхан байна.

Юэ:       Юу гэсэн үг юм? Тэр ердөө л гал тогооны сав угаагч төдий. Тэр Ли тогоочтой эн зэрэгцэхгүй.

Эр:       Энэ “Фэнхуа Сюань”-ны сав угаагч хүүхэн лав галзуурсан байх аа. Чу Сяны найз залуу дөнгөж сая “Хирошимагийн хайр”-ыг хийсэн, энэ яаж хуурамч байдаг юм?

Чэн:      Хатагтай болгоомжтой байж үз. Үг хэлээ сайтар хяна. Бид сая нүдээрээ харсан. Тэр сая Чу Сяны гарын хоол “Хирошимагийн хайр”-ыг хийж үзүүллээ.

Е:          Би танд хэлэхэд, тэр жинхэнэ “Хирошимагийн хайр” биш, ердөө л адилхан зүйл.

Ли:        Би жинхэнэ “Хирошимагийн хайр”-ыг хийгээгүй. Яагаад гэдгийг чи мэдэх үү?

Эр:       Энэ миний сонсоогүй хамгийн шилдэг хошигнол байлаа.  Сав угаагчийн энэ уран зөгнөл үнэхээр гайхалтай.

Юэ:       Хунъюань, өө, Хунъюань! Чи “Фэнхуа Сюань”-ныг гай тотгороос холдуулаач! Чи хоолны хатан хааны тухай худал цуурхал тараахаас ичихгүй байна уу? Хоолны хатан хаан үүнийг чинь сонсоод маш ихээр гомдоно гэж чи бодохгүй байна уу?  

Шэнь:  Хатагтай Е, одоо боль. Би анхнаасаа чамайг үүнд оролцуулах ёсгүй байсан юм.

Лиза:    Ашгүй би үүнийг оллоо! Ямар мэдрэмж вэ! Үнэхээр хэлэх үггүй!

-----------------------------------------------------------------

Е:          За яахав. Энэ тохиолдолд би та нарт жинхэнэ “Хирошимагийн хайр”-ыг харуулъя.

Юэ:       Юу гэнэ ээ?

Ли:        Тэр яриангүй мөн байна. Мөн байна!

-----------------------------------------------------------------

А:          Бурхан минь!

Ю:         Би харлаа!

Чэн:      Энэ надад шинэ зүйл байна!

Хун:      Энэ жинхэнэ “Хирошимагийн хайр”!

Чэн:      Энэ жинхэнэ “Хирошимагийн хайр” мөн үү? Энэ чи мөн гэж үү?

Эр:       Гайхамшигтай чадвар. Үнэхээр анхаарал татлаа. Тэр Чу Сянь өөрөө юм биш үү?

2:          Хоолны хатан хаан уу?

Эр:       Юу? Тэр хоолны хатан хаан юм уу? Би мэдэхгүй байна.

Эр:       Чу Сянь байхаас зайлахгүй. Тэрнээс өөр хэн  ийм үлгэрийн “Хирошимагийн хайр”-ыг хийж чадах юм?  

Шэнь:  Е хатагтай. Чи үнэхээр Чу Сянь байжээ.

Юэ:       Чу Сянь? Чи Чу Сянь байжээ? Байж боломгүй юм. Чу Сянь яагаад ийм өчүүхэн газарт ажилладаг байна? Өнгөрлөө. Бүх юм өнгөрлөө!

-----------------------------------------------------------------

Чэн:      Чу Сянь. Би чиний шүтэн бишрэгч.

Ю:         Тэр яаж Чу Сянь байж таардаг билээ?

А:          Тэр сая “Хирошимагийн хайр”-ыг хийлээ. Үнэхээр гайхалтай!

Лин:     Чу Сянь. Би чиний хамгийн үнэнч фэн. Чамтай танилцах миний амьдралын бүх мөрөөдөл байлаа. Би чиний найз залуу болж жүжиглэх ёсгүй байсан юм. Чи намайг харсан. Чи хоол хийх хосгүй авьяастай. Чи намайг шавиа болгооч гэж гуйж байна.

Эр:       Би ийм ичгүүргүй хүнийг хэзээ ч харж байсангүй. Чи яаж өөрийгөө Чу Сяны найз залуу болгож, бас Чу Сянаас шавиа болгооч гэж гуйж чаддаг байна аа? Уучлаарай, Чу Сянь.

Чэн:      Чи надад маш их чирэгдэл учрууллаа. Зүгээр л энэ санаанаасаа татгалз. Чу Сянь чамайг хэзээ ч шавиа болгохгүй!

Лин:     Чу Сянь. Би аливаа хүндрэлийг тэвчихэд бэлэн. Намайг шавь аа болгооч дээ.

Эр:       Тэр... тэр  яагаад байна аа?

Эр:       Тэр нээрэн Чу Сянь гэж үү?

Шэнь:  Тэр.... Тэр Чу Сянь юм гэж үү?      

Е:          Бурхан тогооч оо? Би Чу Сянь биш.

-----------------------------------------------------------------

Лин:     Энэ тийм байх учиргүй, “Хирошимагийн хайр”-ыг чамаас өөр ингэж хэн ч хийхгүй. Өөр хэн гэж? Тиймээ, чи хоолны хатан хаан байх учиртай.

Чэн:      Хоолны хатан хаан сав угаагч байх ёсгүй. Би хуурамч хүнийг ялагчаар тодруулсан байх нь. Энэ Чу Сяны дургүйг хүргэжээ. Одоо яах вэ? Өө, өө, миний хэлсэн хүчингүй шүү. Энэ шат одоо чиний ялалт боллоо. Тэгэхээр, “Фэнхуа Сюань” энэ тэмцээнд ялсныг би зарлаж байна.

А:          Тиймээ!

Шэнь:  Аав аа. Уучлаарай, таны нэр хүнд аврагдсан. “Фэнхуа Сюань” үлдэж чадлаа! Хатагтай Е, баярлалаа. Чи байгаагүй бол “Фэнхуа Сюань” бас миний аав өнгөрөх байлаа. Би бүдүүлэг харьцсанд уучлаарай. Чи намайг уучилна гэж найдья.

-----------------------------------------------------------------

Юэ        Би урд нь онцгүй харьцсанд уучлаарай. Намайг уучлаач, хататгтай ахлах тогтооч оо. Уучлаарай.

Е:          Уучлалт гуйх хэрэггүй. Шүүх ажил хараахан эхлээгүй байна. Надтай ингэж харьцах ч хэрэггүй. Би бүр ахлах тогооч ч биш. Миний хоол бэлэн болсон. Та нар одоо амталгаа хийж болно.

Чэн:      Би... Би амталж үзмээр байна! Би бурхан тогоочийн өөрөө хийсэн хоолноос нь идэх болно!

Эр:       Би ч гэсэн. Надтай тэрсэлдэх хэрэггүй.

Эр:       Алив, надад өгөөдөх!

Чэн:            Хөөе! Надад ч гэсэн үлдээгээрэй!

-----------------------------------------------------------------

Чэн:      Маш амттай. Би ийм тансаг хоол хэзээ ч амталж байсангүй.

Хун:      Чи ялагдлаа.

Юэ:       Чи юу хүссэн юм?

Хун:      Шэнь Юэмин. Чи бид хоёр ах дүүс, ийм байдалд хүрэхгүй байж болох л байсан, ойлгов уу? А Тао! Бид яллаа. Бид хамаатнууд, бидний харилцаа дууслаа. Яв. Би чамайг дахиж хэзээ ч харахгүй гэж найдъя.

Ю:         Ахлагч аа, та түүнийг ингээд зүгээр явуулж болохгүй.

Хун:      Тэд Чу Сяныг доромжилсон. Тэр хоол хийх салбарт хэдийн амьд байхгүй ч байж мэднэ.    

-----------------------------------------------------------------

Чэн:      Үнэхээр гайхамшиг! Би урд нь хэзээ ч ийм амтлаг хоол амсаж байсангүй!

Чэн:      Чи гурван жилийн турш дарааллан  хоол хийх тэмцээний аварга байсанд гайхах юм алга. Чи энэ нэр алдарыг асуудалгүй 100 жил зүүсэн ч чадна.

Эр:       Хоолны хатан хааны урласан энэ хоолыг идэх нь том завшаан. Би харамсахгүйгээр үхсэн ч болно.

Лин:     Энэ жинхэнэ “Нар тоссон галт шувуу” байна!

Эр:       Дэндүү тансаг!

А:          Газар тэнгэрийн зааг дахь цорын ганц урлагийн бүтээл.

Эр:       Үнэхээр амттай.     

Эр:       Хөөе, хөөе! Шунах хэрэггүй.

Эр:       Амттай гэдэг нь.

Шэнь:  Аав аа. Чу Сянь явчихлаа.

Хун:      Түүнийг ол. Бушуул.

Шэнь:  Би түүнийг хайхаар явлаа.

-----------------------------------------------------------------

Шэнь:  Хатагтай Е Чживэй, чи гал тогооны хатан хаан гэдгээ яагаад хүлээхгүй байгаа юм?

Е:          Надад хоол хийх мэдлэг ердөө жаахан төдий. “Үхэшгүй мөнхийн тогооч”-той эн зэрэгцэхгүй.

Шэнь:  Ийм учиртай байжээ? Их даруухан байх нь. Би чамайг ойлгож байна.

Е:          Хоол хийх урлаг бол амьдрал бас хайр. Энэ дэлхийд үүнийг ойлгодог хүмүүс байдаг болов уу? Би үүний төлөө цөхрөлтгүй явдаг.

Шэнь:  Хатагтай Е үнэхээр ер бусын юм. Е Чживэй, би хайрын талаар юу ч мэдэхгүй. Хоёулаа санаа оноогоо хуваалцаж ярилцаж байя.

Эр:       Тэр энд байна. Түүнийг сайтар сургаад өг!

-----------------------------------------------------------------

Лиза:    Энэ Чу Сяны хийсэн хоол.

Чэн:      Юу гэнэ ээ?

Лиза:    Бас брокколитой шарсан лууван ч гэсэн түүний хийсэн хоол.

Чэн:      Үнэн үү?

Лиза:    Тэр хаана байна? Тэр эмэгтэй хаана байна аа?

Чэн:      Би мэдэхгүй. Явцгаая.

-----------------------------------------------------------------

Эр:       Дайраад!

Шэнь:  Е Чживэй. Би тэднийг саатуулж байя, чи хурдхан яв.

Е:          Та нар юун хүмүүс вэ? Яагаад дайраад байгаа юм?

Цзян:    Яагаад гэнэ ээ? Учир нь чамайг Е Чживэй, Үхэшгүй мастер тогооч гэдэг.

Е:          Чиний дуу хоолой...  

Цзян:    Та нар миний төлөө энэ эмэгтэйг нэг хашраагаад өгөхгүй юу?

Е:          Янь Ли! Янь Ли.

Цзян:    Үхэшгүй мастер тогооч цол одоо минийх.

Е:          Янь Ли...

Шэнь:  Е Чживэй.

Цзян:    Энэ эмэгтэйг надаас холдуулаадах. Та нар энэ өлөгчинтэй сайтар зугаацаж болно. Өнөөдөр чиний азгүй өдөр байлаа.

-----------------------------------------------------------------

Цзян:    Наад хүүхнийхээ гарыг нь хугал. Дахиж хэзээ ч эдгэхээргүй болго.

-----------------------------------------------------------------

А:          Шэнь ерөнхийлөгч өө! Шэнь ерөнхийлөгч!

Хун:      Хүү минь! Янь Ли! Чи зүгээр биз?

Шэнь:  Би зүгээр. Харин Е Чживэй...

Хун:      Е Чживэй яасан гэж?

Шэнь:  Е Чживэйг аваад явчихсан.

Хун:      Муусайн юмнууд!

А:          Би ойр хавийг шалгасан, гэвч Чу Сяны сураг ч алга байна.

Хун:      А Цянь. Янь Ли-г аваад яв.

А:          Мэдлээ. Шэнь ерөнхийлөгч, хоёулаа эмнэлэг рүү явцгаая.

Хун:      Чэн дарга аа, бүгдээрээ хуваагдаад хайцгаая. Олуулалаа хайвал олдох нь лавтай.

Чэн:      Тэгье.

Ли:        Миний тогоочийг хэн хорлосныг хэрэв би олж мэдвэл би тэднийг ямар ч үнээр хамаагүй зогсооно.

Лиза:    Та нар тэднийг газрын гав руу хийх ёстой. Би явж Чу Сяныг олох болно.

Хун:      Тиймээ. Явж хайж олцгооё.

Чэн:      Явцгаая.

Хун:      Е Чживэй!

-----------------------------------------------------------------

Эр:       Айн? Энэ гуйлагчин хаанаас гараад ирэв? Эндээс зайл!

Эм:       Хөөш! Муу балиар гуйлагчин, миний мантуунаас авмаар  байна уу? Зайлж үз!

Чжан:   Чи яаж байна аа? Хэн чиний мантууг хулгайлсан юм? Хүнд гар хүрч л байдаг. Эмэгтэй, чи зүгээр биз? Алив, аажуухан босоорой. Чи хэдэн өдөр юм идээгүй юм шиг харагдаж байна. Май, энийг ав. Өө, бурхан минь, чиний гар гэмтсэн байна. Ямар золгүй юм бэ, надтай хамт яв.

Хо:        Чжан эгч гэртээ гуйлагчин авчирч дахиад л өгөөмөөр загнаж байх шив. Та хэнд гайхуулах гэдэг юм? А?

Ван:     Өдөр болгон л буянтай хүний дүр эсгэж, үргэлж ханш унагаах юм. Одоо бүгд л түүний рестораныг зорьдог болж. Бусад нь мөнгө хийж чадахгүй байна. Эцэст нь юу болохыг мэдэх хүн нэг ч алга.

Хо:        Энэ хүүхэн удаан тэсэхгүй дээ.

-----------------------------------------------------------------

Чжан:   Би Чжан Сюлянь. Энэ хоолны газрын эзэн. Харин чи? Май. Аажуухан ид. Яарах хэрэггүй. Санаа зоволтгүй, удаанаар ид.

Эм /ТВ/:      Хоолны аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга  Е Чживэй таван өдрийн өмнө хэсэг хугацаанд гарч ирснийхээ дараа дахин алга болжээ. Хэрэв та бүхэн түүнийг хаана байгааг мэдэж байвал бидэнтэй яаралтай холбоо барина уу.

Чжан:   Миний шүтээн дахиад л алга болчихож. Дахиад юу болсон юм бол? Хөөе эмэгтэй. Би сая чиний нэрийг асуусан, харин чи хариулсангүй. Чи арай хэлгүй, дүлий биш биз дээ? Сяо Сюй, чи явах гэж байна уу?

Сяо:     Захирал аа. Би халагдлаа.

Чжан:   Чи энд маш сайн болоод л байсан, яагаад гэнэт халагдаж байгаа юм?

Сяо:     Би Хоолны аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг үргэлж мөрөөддөг болохоос нэг жижигхэн зоогийн газарт нэгэн хэвийн хоол хийж насаа бармааргүй байна.

Чжан:   Бид болоод л байгаа ш дээ. 

Сяо:     Бидний хийж өгдөг юмыг нэг харчих. Бэлэн гоймон, аягатай будаа, ажилчдад зориулсан хоол.

Чжан:   Энэ хүн бүхний иддэг хоол биш гэж үү?

Сяо:     Танд сайн чанарын орц найрлагууд байна уу? Тэр мэргэжлийн гал тогоо мөн үү? Би тансаг “Хирошимагийн хайр” шиг хоол хийх илүү дэвшилтэт арга барилд суралцмаар байна. За болъё, та үүнийг ойлгож чадахгүй.

Чжан:   Би ойлгож байна. Гэхдээ чи дахиад ганцхан долоо хоног ажлаад өгчих л дөө. Хэрэв ажилчид хооллохоор ирэх үед нь чи явчихсан байвал бид юугаа өгөх болж байна аа?

Сяо:     Би тэднийг бодож өөрийнхөө мөрөөдлийг үгүй хийж болохгүй, тийм биз дээ?

Чжан:   Сяо Сюй, би чамайг ойлгож байна. Би чамаас гуйж байна, дахиад жаахан байчих л даа. Би дахиад шинэ тогооч олчихвол чи явж болно. Болж байна уу? Одоо үдийн хоолны цаг, удахгүй ажилчид хооллохоор ирцгээнэ. Чи зөвхөн өнөөдөр л өдрийн хоолыг даачих, тэгэх үү? Бас манайд маш чухал зочид өдрийн хоол идэхээр ирэх гэж байгаа. Жинхэнэ хүндтэй үйлчлүүлэгчид.    

-----------------------------------------------------------------

Шань:  Сяо Сюй, зочид загасны амт оруулсан гахайн цээж мах тусгайлсан захиалсан байгаа, чи явахаасаа өмнө тэрийг хийж өгч болох уу?

Чжан:   Сяо Сюй, чамаас гуйя.

Шань:  Энэ чинь өөдгүй хэрэг. Эндэхийн хоолны газрууд бүгд л Сунь Цяны хойноос хуйлардаг. Гэтэл чи хэлэлгүй гэнэт халагдах гэж байдаг. Чи биднийг дампууруулах гэсэн юм уу?

Эр:       Сяо Сюйн зөв. Сунь Цяны замд хөндөлсөх хэрэггүй, чиний л хоолны газрын бизнес хохирно. Сяо Сюй, чи одооноос манайд очиж ажилла. Сунь Цин, чи дараа нь надтай ирж уулзаарай. Харж л байгаарай, манай нэрийн хоол Юй Сяны нарийн хэрчсэн гахайн махан хоол ямар байдгийг харуулж, яаж зөв хийхийг нь зааж өгнө.

Чжан.   Сяо Сюй, чи... Тэрний хэлсэн ямар учиртай юм?

Эр:       Хөөе, Чжан эгч ээ, хүмүүс үргэлж сайн сайханы төлөө тэмүүлдэг юм. Энэ Сяо Сюй шиг хоол хийх чадвартай хүмүүс үргэлж л өөрсдийгөө үнэхээр хөгжүүлэхийг хүсэж тэмүүлдэг юм.

Шань:  Сяо Сюй, чи энэ удаа арай хэтэрч байна. Чи идэх ч хоолгүй байх үед Чжан эгч л чамайг өөртөө авсан. Чи энд хоол хийх чадвар олж авсан. Чамд талархах сэтгэл алга. Дээр нь чи Чжан эгчээс урваж байна. Чамд сэтгэл алга уу?

Сяо:     Амаа тат! Би энэ өдөр тутмын заваан ажилд насаа үрэхийг хүсэхгүй байна! Энэ зүгээр л цаг үрсэн зүйл!

Эр:       Сяо Сюй, сонс. Манайд ир. Манай ахлах тогооч хоолны үндэсний тэмцээний шилдэг аравт багтдаг. Ойлго, чи надад ажилласнаар хоол хийх жинхэнэ ур чадварт суралцаж чадна. Аан тийм, Чжан эгч ээ. Та дахиж Сяо Сюйн ирээдүйг баллах хэрэггүй.

Чжан:   Тиймдээ тулсан бол би чамайг дахиж дэргэдээ байлгахгүй.

Эр:       Сайн л байна.

Сяо:     Чжан эгч ээ. Би таныг сайхан сэтгэлтэйг мэднэ. Гэвч сайхан сэтгэл үргэлж таныг тэтгэхгүй. Танихгүй хүмүүс авчирдагаа больчих. Энэ одоо юун гуйлагчин бэ?

Эр:       Сяо Сюй, хөөе, явцгаая. Энэ балай юманд цагаа дэмий үрэх ямар ч хэрэггүй.  

-----------------------------------------------------------------

Чжан:   Манай хоолны газар ажиллахад улам хэцүү болж байна. Сяо Сюй эндээс явчихаар бид яах болж байна?

Шань:  Чжан эгч ээ. Тэр өнөөдөр таны авчирсан дахиад нэг гуйлагчин уу? 

Чжан:   Тэр бас нэг хөөрхийлөлтэй бүсгүй, бас ийм залуухан. Хэлгүй, бас дүлий, дээр нь эрэмдэг. Хэрэв бид түүнийг хооллохгүй бол тэр өлсөж үхэж ч мэднэ. 

Шань:  Тийм шүү, сэтгэл өвдмөөр юм.

Чжан:   Тэр үнэн.

Шань:  Гэхдээ Чжан эгч ээ,бас ч гэж Сяо Сюйн зөв. Та хэтэрхий өрөвч байх хэрэггүй. Энэ эмэгтэй өрөвдмөөр харагдаж байгаа ч урд нь хэн байсныг хэн ч мэдэхгүй. Түүнийг гарыг зүгээр ч нэг хугалаагүй байна, тийм үү? Таны энэ сайхан сэтгэл таныг л баллаж байна. Тэр Сяо Сюйг хар, та урд нь түүнд тус болсон. Манай хоолны газрын тогооч болоход нь сургасан. Одоо энэ эмэгтэйн байгаа байдлыг хар. Тэр өөрийгөө авч явах нь бүү хэл цүнх, эсвэл юм ч өргөж чадахгүй. Тэр бүр жирийн гэрийн хоол хийж чадна гэдэгт би эргэлзэж байна.

Эр:       Чжан эгч ээ.

Чжан:   Сайн уу, залуус аа. Бидний ердийн захиалга хэвээрээ. Хоёр шар айраг, сармистай гахайн мах, нэг аяга будаа.

Чжан:   Би одоохон бэлтгээд өгье.

Эр:       Яагаад та гэж? Сяо Сюй хийдэг биз дээ? Би түүний загасны амт оруулсан гахайн цээж маханд нь их дуртай.

-----------------------------------------------------------------

Чжан:   Сяо Сюй энд дахиж ажиллахаа больсон.

Эр:       Тэр халагдсан юм уу? Үгүй байлгүй дээ, тэр маш сайхан хоол хийдэг. Бид дахиад түүний хоолыг нь идэхгүй бололтой. Тэр яагаад явчихсан юм?

Чжан:   Тэр манай зэргэлдээх хоолны газарт орсон.

Эр:       Ямар балай юм. Чжан эгч ээ. Энэ хэн бэ? Тэр яагаад ингэтлээ навсайчихсан юм?

Чжан:   Тэр бас нэг өрөвдөлтэй амьтан. Хоёр гар нь хугарчихсан, дээр нь хэлгүй, дүлий.

Эр:       Чжан эгч үнэхээр өрөвч сэтгэлтэй юмаа.

Эр:       Чжан эгч ээ, Сяо Сюй ч гэсэн хоол гуйж явсан биз дээ, тиймээ? Тэр бүр Чжан эгчээс будаа яаж жигнэхийг сурч авсан. Түүний загасны сүмсээр амталсан гахайн мах их амттай шүү.

Эр:       Яг үнэн. Чжан эгч ээ, энэ эмэгтэй... Түүний гар нь хугарсан байна. Юм ч идэж чадахгүй.

Чжан:   Тийм ээ, түүнд их хэцүү байгаа. Алив, хоёулаа явъя, охин минь. Явж нүүр гараа угаасан нь дээр. Удахгүй энд хүмүүс ирнэ. Чи их эвгүй харагдаж байна. 

-----------------------------------------------------------------

Чжан:   Сяо Шань, луувангаа хэрчсэн үү?

Шань:  Би хэрчиж байна. Яасан бэ? Чи надад ногоо хэрчиж тусламаар байна уу? Чи хоол яаж хийхийг мэдэх үү? Хөөе. Чи заазуур ч зөв барьж чадахгүй байна. Одоо хэрэггүй. Холдож үз, намайг юм бэлтгэхэд битгий саад бол.

Эр:       Өнөөдрийн хоол ямар удаж байна аа? Бидний үдийн цайны хугацаа маш бага. Бид ажилдаа яараад байна.

Шань:  Өнөөдөр зөвхөн манай эзэгтэй ажиллаж байгаа. Биднийг уучлаарай.

Эр:       Гадаа зөндөө хүмүүс байна. Тэд хоол идмээр байгаа. Гараад тэднээс захиалгыг нь авчих.

Шань:  За, тэгье ээ.

Эр:       Сяо Шань, хурдалж үзээрэй. Хоолоо идээд жаахан амармаар байна.

Эр:       Миний захиалдаг хоол, өөр юм хэрэггүй.

Шань:  Санаа зоволтгүй.

Эр:       Сяо, би мапотой дүпү, бас чанасан хаш авъя.

Шань:  Ойлголоо.   

-----------------------------------------------------------------

Шань:  Чжан эгч ээ, энэ захиалга.

Чжан:   Би өнгөрчээ. Ямар их юм бэ?

-----------------------------------------------------------------

Шань:  Хүйтэн усаар шавш.

Чжан:   Өвдөж байна! Одоо бид хоол хийж чадахгүй боллоо! Манай хоолны газар өнгөрлөө!

Шань:  Тэр юу ч биш ээ! Таны энэ гар л чухал. Би хойшоо очоод танд тосон түрхлэг авчирч өгье. Чи яагаад энд байсаар байгаа юм? Замаас холд! Чи намайг ойлгохгүй байна уу? Яваач!

Чжан:   Сяо Шань. Яагаад байгаа юм? Дүү минь! Дүү минь, чи зүгээр үү? Анх би түүнийг би олоход тэр дуугарахгүй л байсан. Яасан бэ?

Шань:  Тэр зүгээр. Санаа зоволтгүй.

Чжан:   Миний мэдэхийн тэр...

-----------------------------------------------------------------

Чжан:   Доошоо суугаад жаахан тайвширчих. Одоо миний гар түлэгдээд би дахиж хоол хийж чадахааргүй боллоо. Гарч очоод ажилчдад учраа байдлаа ойлгуулах хэрэгтэй.  Тэдэнд өөр хоолны газарт оч гэж хэл.

Шань:  Би эхлээд таны гарыг боож өгье. Явцгаая.

-----------------------------------------------------------------

Чжан:   Юу вэ? Зөндөө хүмүүс байсан ш дээ. Тэд хаачсан юм бол? 

Эр:       Чжан эгч ээ, тэд хажуугийн Цзю Цзясяны хоолны газар луу явсан. Өнөөдөр 50%-ийн хямдрал зарласан гэсэн. Бүр эндэхээс ч хямдхан.

Цзя:      Хүн бүхэнд бүх хоол 50%-ын хямдралтай шүү! Ирцгээ, ирцгээ, ирж 50%-ийн хямдралтай хоол зооголцгоо!

Сунь:   Хан ерөнхийлөгч өө, энд байдаг юм. Загасны сүмсээр амталсан гахайн мах нь ямар амттай гээч! Та нэг амталж үзээд дахина гэдгийг би  баталж байна.

Хан:      За, за.

Сунь:   Өнөөдөр танай хоолны газар яагаад нам гүм байна?

Чжан:   Уучлаарай, Сунь Цян. Манай Сяо Сюй өнөөдөр гэнэт явчихсан. Дээр нь би санаандгүй гараа түлчихлээ. Би өнөөдөр чамд бас энэ хүндэт зочинд үйлчилж чадахгүй гэж эмээж байна.

Сунь:   Та бүгдийг баллачихлаа.

-----------------------------------------------------------------

Сунь:   Уучлаарай, Хан ерөнхийлөгч өө, би хангалттай бэлдэж чадсангүй. Би өөр маш сайхан хоолны газар мэднэ. Хоёулаа тийшээ очвол яаж байна?

Хан:      Чи намайг загасаар амталсан гахайн цээж маханд дуртайг мэднэ. Чи надад урд нь хэлж байсан даа. Энэ газар хуучны аргаар загасны сүмсээр амталсан гахайн махаар үйлчилдэг гэж. Тийм болоод л би чамайг дагасан юм. Юу болоод байгаа юм? Тоглоод байна уу?

Сунь:   Би ингэж гэж огт бодоогүй. Та намайг ичгүүртэй байдалд орууллаа. Та үүндээ харамсах болно.

Чжан:   Намайг уучлаарай. Би...

Эр:       Сайн уу, Сунь Цян. Би эдний тогоочийг хэдийн өөртөө татсан байгаа.

Сунь:   Ганцхан Сяо Сюй л загасны сүмсээр амталсан гахайн махыг дээд зэргээр хийж чадна.

Эр:       Мэдээж, тэр одоо манай Цзясяны хоолны газарт ажиллаж байгаа.

Сунь:   Хан ерөнхийлөгч өө. Одоо асуудалгүй. Эндүүрэл болсон байна. Загасны сүмсээр амталсан гахайн мах хажуугийн зоогийн газарт байжээ. Бүх юм бэлэн байгаа, одоо зөвхөн зооглох л үлдлээ.

Эр:       Эрхэм ээ, тусгай өрөө хэдийн бэлэн, бид танд үйлчлэхэд бэлэн байгаа.

Хан:      Сайн байна, тэгвэл явж зоог барьцгаая.

-----------------------------------------------------------------

Хан:      Ай? Хүлээ. Энэ ямар сайхан үнэр вэ? Энэ үнэхээр мансуурмаар үнэр байна. Энэ хаанаас гарч байна? Ер нь орж үзсэн нь дээр байх. Бурхан минь, би үнэхээр өлссөнөө мэдлээ. Загасны сүмсээр амталсан гахайн махны үнэр.

Эр:       Тийм шүү, Хан захирал аа. Манай Сяо Сюй бэлтгэж байгаа юм. Үнэхээр амттай. Та нар хэдэн км-ийн зайнаас ч үнэрийг нь мэдрэнэ.

Хан:      Тийм байх шүү.

Эр:       Би олон тогооч нараар энэ хоолыг хийлгэж үзсэн.

Хан:      Би урд нь сэтгэл татсан ийм үнэрийг хэзээ ч мэдэрч байсангүй. Сунь Цян, чи Сюй Сяны загасны сүмсээр амталсан гахайн махыг үргэлж магтдаг байсан. Би чамайг эндүүрээгүй гэж бодож байна. Ийм түвшинд хоол хийдэг хэн нэгэн байдаг гэж огт бодож байсангүй.

Сунь:   Хачин юмаа. Сюй Сяны загасны сүмсээр амталсан гахайн мах үнэхээр амттай, гэхдээ хэзээ ч ийм содон үнэртэй байгаагүй. Хоёулаа амсаад үзвэл яасан юм?

Хан:      Үзээд алдъя.

Эр:       Та нар тавтай морил.

Шань:  Чжан эгч ээ. Энэ тансаг үнэр яагаад манай хоолны газраас үнэртээд байгаа юм бол?

Чжан:   Нээрэн манай хоолны газраас байна. Орцгооё. Ороод харцгаая.

Шань:  Явцгаая.

-----------------------------------------------------------------

Эр:       Бүсгүй, дахиад нэг шарсан махтайг авч болох уу?

Эрс:     Дахиад нэмүүлье! Нэмүүлье! Нэмүүлье!

-----------------------------------------------------------------

Эрс:     Нэмүүлье!

Чжан:   Энд юу болоод байна?

Эр:       Энэ бүсгүйн загасны сүмсээр амталсан гахайн мах Сюй Сяныхаас ч хавьгүй илүү юм гээч.

Чжан:   Сармистай гахайн мах чинь яасан бэ?

Эр:       Тэр сая хийж өгснийг бид сая идсэн.

Эр:       Тийм шүү.

Чжан:   Тэр хоол хийдэг байх нь. Тэр яаж ингэж хоол хийж чаддаг байна?

Шань:  Энэ үнэр нь үнэхээр гайхалтай. Гойд тансаг үнэр байна.

Чжан:   Бидний сая мэдэрсэн тэр үнэр байна.

Шань:  Чжан эгч ээ. Танд аз таарчээ!

Чжан:   Охин минь. Чи үнэхээр гайхалтай юм аа!

-----------------------------------------------------------------

Сунь:   Та сууна уу, Хан ерөнхийлөгч өө.

Эр:       Хан ерөнхийлөгч өө, та зооглоно уу.

Хан:      Чи энэ шарсан гахайн махны цээжийг бэлдсэн үү?

-----------------------------------------------------------------

Сяо:     Тиймээ, би үүнийг хийсэн.

Хан:      Гайхалтай! Тийм биш үү?

Сунь:   Тийм шүү, тэр үнэхээр гайхалтай чадвартай.

Хан:      Яг тийм байна. Чи залуухан бас авьяастай. Загасны сүмсээр амталсан гахайн махны сүмс нь гайхалтай болж. Энэ их л амархан юм шиг харагддаг ч төгс болгох тун амаргүй. Ийм залуухан хүүхэд ийм тансаг хоол хийсэн нь гайхшруулж байна. Чиний ирээдүй дардан байна.

Сяо:     Баярлалаа, ноён Хан.

Хан:      Сяо, надад хэл дээ, чи үндэсний аварга шалгаруулах хоолны тэмцээнд оролцмоор байна уу? 

Сяо:     Тиймээ. Тийм, тийм.

Хан:      Би авьяасыг үнэлдэг. Чи бол онцгой. Би чамд батлан даалт гаргаж өгнө.

Сяо:     Баярлалаа, ноён Хан. Танд баярлалаа, ноён Хан.

Хан:      Энэ загасны сүмсээр амталсан гахайн мах амттай юм. Гэхдээ саяхан бидний үнэрлэсэн тэр үнэрээс бүр огт өөр байна.

Сунь:   Хачин юм аа.

Эр:       Захирал аа. Манай бүх үйлчлүүлэгчид хажуугийн “Сюлянь” хоолны газар луу явчихлаа.

Эр:       Юу? Та нар үүнд санаа зоволтгүй. Явцгаая, явцгаая.

Сунь:   Хан ерөнхийлөгч өө, бид ч гэсэн шалгаж үзвэл яасан юм?

Хан:      Явцгаая.

-----------------------------------------------------------------

Эр:       Юу болоод байна аа? Энд яагаад бүгдээрээ ирдэг билээ?

Эр:       Чжан эгч гайхамшигтай юмаа. Хоол үнэхээр тансаг. Бас тэгээд хагас үнээр.

Эр:       Аан, би ойлголоо. Эд нар ч гэсэн хагас үнээр хоол санал болгожээ.

Сяо:     Бид иймэрхүү өөдгүй зальт арганд хууртагдах ёсгүй.

Хан:      Хүлээ. Энэ үнэр гайхалтай! Би энэ үнэрийг мэдэж байна!

Сунь:   Энэ Чжан эгчийн загасны сүмсээр амталсан гахайн мах гэж шүү? За, байзаарай, тэр гараа түлчихээд хоол хийж чадахгүй байна гэж хэлээгүй билүү?

Хан:      Тийм бол явж гал тогоог нь шалгацгаая.

Эр:       Хан ерөнхийлөгч өө....

Сяо:     Байж боломгүй юм. Надаас өөр хэн ийм сайн хоол хийдэг билээ? Явцгаая. Бид ч гэсэн очиж харах хэрэгтэй.

Эр:       Новш гэж! Явъя, явъя, явъя!

-----------------------------------------------------------------

Шань:  Та нар яаж байна аа? Энэ чинь гал тогоо! Та нар яах гэж орж ирэв? Гарцгаа!

Эр:       За сүртэй юм, яавал гэж!

Хан:      Энэ мөн байна! Энэ гойд үнэрийг!

-----------------------------------------------------------------

Хан:      Дэндүү тансаг амт!

-----------------------------------------------------------------

Хан:      Гайхалтай амт! Энэ миний амталж байснаас ч илүү дээд зэргийн загасаар амталсан гахайн мах байна! Харин түрүүн амталж үзсэн хоол зүгээр л хог.

Сунь:   Үнэхээр амттай, үнэхээр тансаг юмаа! Би загасны сүмсээр амталсан гахайн мах ийм амттай гэж огт зүүдэлсэнгүй.

Чжан:   Сяо Сюй, тэр хоол хийхдээ гайхамшигтай. Бүр ихэнх мэргэжлийн тогооч нараас ч илүү.  Чи буцаж ирээд түүнээс хоол хийхийг суралцвал яасан юм?

Сяо:     Би хэзээ ч гуйлагчингаас хоол хийхийг сурахгүй!

Эр:       Хөөе, зөөгч өө!

-----------------------------------------------------------------

Шэнь:  Өчнөөн өдөр өнгөрлөө, ямар ч сураг байдаггүй шүү.

Эр:       Санаа зоволтгүй, захирал аа. Тэр түүнийг олж чадна.

Шэнь:  Харин л дээ. Бид эхлээд олох ёстой.

Эр:       Явцгаая.

Шэнь:  Сайхан үнэртэж байна.

Эр:       Амттай байна.

Шэнь:  Сайн байцгаана уу? Та нар загасны сүмсээр амталсан гахайн мах идэж байна уу?

Эр:       Тиймээ. Энэ үнэхээр тасархай хоол шүү, хурдхан захиал.

Шэнь:  Бид ч гэсэн загасны сүмсээр амталсан гахайн мах захиалья.

Шань:  Мэдлээ. Гэхдээ манай тогооч жаахан удаан, тэвчээртэй байж үзээрэй.

Шэнь:  Санаа зоволтгүй, бид хүлээж чадна.

Шань:  Та нар ийшээ сууна уу. 

-----------------------------------------------------------------

Хан:      Чи олж авсан гэнэ ээ?

Чжан:   Тиймээ.

Шань:  Чжан эгч ээ, дахиад нэг захиалга авсан. Энэ бэлэн болсон би тэдэнд аваачиж өгье.

Чжан:   Тэг ээ, энийг аваад яв.

Хан:      Чи үнэхээр азтай юмаа. Чи жинхэнэ эрдэнэ олсон байна.

Чжан:   Баярлалаа.

Сунь:   Хан ерөнхийлөгч бол Тогооч нарын холбооны дэд дарга. Тэр сая түүнийг магтлаа. Тэр нээрэн л хосгүй байх нь.

Чжан:   Баярлалаа.   

Сяо:     Мөн ярив аа! Тэр хэн ч биш, зүгээр л нэг гудамжны гуйлагчин! Нэр ч үгүй.

Хан:      Нэргүй ээ? Энэ ямар учиртай юм?

Сяо:     Хөөе, гуйлагчаан! Чамайг хэн гэдэг вэ?

-----------------------------------------------------------------

Сяо:     Чи бас ярилцмааргүй байна уу? Чи хаана ингэж хоол хийж сурсан бэ?

Эр:       Ийм гартай хүн ингэж удаан хоол хийх нь араггүй байх нь.

Сяо:     Чи ийм байж хоол хиймээр л байна уу?

Эр:       Чжан эгч ээ. Би танд нууц юм байна гэж бодсон, гэтэл та ердөө л Сяо Сяныг хуурсан байж.

Шань:  Сяо Сянь, чи арай дэндэж байна. Тэр зөвхөн загасны сүмсээр амталсан гахайн мах л хийдэг. Чиний хоол хийх арга тамтаггүй.

Сяо:     Чи....

Шань:  Гарч үз, гар! Та нар бүгдээрээ гарцгаа! Бүгдээрээ явцгаа!

-----------------------------------------------------------------

Шэнь:  Амттай юм гээч! Энэ үнэрийг нь! Алив, амсаад үзэцгээе.

Эр:       Сайхан үнэртэж байна.

Шэнь:  Ямар байна? Амттай байна уу?

Эр:       Ийм жижигхэн хоолны газарт яаж ийм өндөр чадвартай тогооч байдаг байна?

Шэнь:  Миний бодлоор, энэ загасны сүмсээр амталсан гахайн махыг... ганцхан Е Чживэй л хийж чадна.

-----------------------------------------------------------------

Шань:  Гарцгаа! Эндээс явцгаа! Та нарыг энд хэн ч уриагүй!

Эр:       Мэдэж ав! Энэ эрэмдэг гуйлагчин байдлыг өөрчилж чадна гэж бодох ч хэрэггүй. Ганцхан тэр л загасны сүмсээр амталсан гахайн махыг хийж чадна. Түүний гар нь ямар ч нэмэргүй. Бас дүлий, хэлгүй. Тэр өөр юу хийж чадахыг нь харж л байя.

Шань:  Одоохон явцгаа, үгүй бол би та нарыг хашраах болно.

Эр:       За яахав, чи хүлээгээд харж л байгаарай. Явцгаая.

Шэнь:  Эмэгтэй. Нэг юм асууя. Сая тэр загасны сүмсээр амталсан гахайн махыг хийдэг тогоочийг тахир дутуу, бас хэлгүй, дүлий гэсэн. 

-----------------------------------------------------------------

Сунь:   Миний таамаглаж байгаагаар, түүний гар нь хугарсан байх.

Хан:      Ямар өрөвдмөөр юм. Гэмтэлтэй гартай байж хоолыг ийм сайхан хийх гэж. Хэрэв гар нь бүрэн эдгэчихвэл хоолных нь амт ямар байхыг төсөөл дөө.

Сунь:   Энэ гэмтлийг нь эмчилж болно. Мэдээж эмнэлэгт очвол эмчилж эдгээх нь гарцаагүй. Гэхдээ энэ 500,000 юань орчим болно.

Чжан:   500,000 аа?  

-----------------------------------------------------------------

Сунь:   Е бүсгүйн бие тийм ч сайн харагдахгүй байна. Хэрэв эмчлүүлэх хэрэгтэй бол дахиад л илүү үнэтэй тусна. Одооноос яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Дахиад хэд хоног болбол дахиж хэзээ ч эмчилгээ авахгүй байх гэж би эмээж байна. Чжан эгч ээ, би таныг сайхан сэтгэлтэйг мэднэ. Харин түүнийг хэн ингэж гэмтээснийг бид мэдэхгүй. Ингэхэд, бид тэр нөхрийг олж хашраавал яасан юм? Тэр новш асуудалд орох болно!

Чжан:   Үгүй ээ, үгүй. Би энэ охинд туслана. Хоол хийх бол миний агуу хүслэн. Би Чу Сянь тогоочийг өөрийн шүтээн гэж боддог, гэвч ялгаатай нь надад түүн шиг тийм гойд авьяас байдаггүй. Би өөрийнхөө залуу насыг эргээд харвал ихэнхдээ дэмий хоосон өнгөрүүлсэн байна.

Сунь:   Гэхдээ та хямдхан хоолтой, багахан орлогтой ийм жижигхэн хоолны газартай байж яаж эмчилгээний 500,000 юань цуглуулах гэсэн юм?

-----------------------------------------------------------------

Шань:  Энэ үнэхээр хэцүү. Түүнийг зодож гэмтээсэн юм шиг байна лээ.

Шэнь:  Загасны сүмсээр амталсан гахайн махыг хийдэг тогоочийн гарыг нь хугалж, сэтгэл зүйд нь гэмтэл учруулсан гэнэ ээ?

Шань:  Ийм айхтар гэмтлийг эмчлэхэд маш өндөр үнэтэй тусах болно.

Шэнь:  Тэр сайхан авьяасыг үгүй хийж болохгүй. Хэрэв хоолны салбар иймэрхүү гоц авьястай хүмүүсээ алдаад байвал энэ салбар юу ч биш болно. Энэ 500,000 юань. Үүнийг түүний эмчилгээний зардалд нь өгөөрэй.

Шань:  Аа... Чжан эгч ээ. Эмчилгээнийх нь мөнгө бүтсэн! Сая үйлчлүүлсэн үйлчлүүлэгч энэ мөнгөтэй картыг өглөө. Энэ Е бүсгүйн эмчилгээнд хангалттай хүрнэ.

Чжан:   Тэр ачтан одоо хаана байна? Миний дүү, явцгаая. Хурдхан очиж түүнд талархах хэрэгтэй. Түргэл, түргэл. Явцгаая.

-----------------------------------------------------------------

Чжан:   Хорвоод сайхан сэтгэлт хүмүүс олон байх юм.

-----------------------------------------------------------------

Чжан:   Ердөө хэдхэн өдрийн дараа чиний гар бараг эдгэрчихлээ. Гэвч манай хоолны газарт тогоочоор ажиллах хүн алга. Бид илүү олон хоол хийх хэрэгтэй байна. Санаж яв, чи өөрийгөө ядрааж болохгүй. Сайн уу.

Эр:       Ашгүй та нар ирлээ. Та нарын бэлэн савтай хоол үргэлж хүрэлцэхгүй байх юмаа.

Чжан:   Нэг нэгээр нь аваарай. Яарах хэрэггүй. Дахиад савтай хоолнууд үлдсэн байгаа.

Эр:       Чжан эгч ээ, бидний барилгын ажил удахгүй дуусна. Миний сонссоноор, тун удахгүй Ся Киндом-д үндэсний хоолны аварга шалгаруулах тэмцээн болох юм гэсэн. Шагналын сан нь 5 сая юань.

Эр:       5 сая аа?

Чжан:   Ямар их юм бэ!   

Эр:       Танай хоолны газрын тогооч маш чадварлаг. Түүнийг тэмцээнд оруулаач.  

Эр:       Чи бай шагналыг нь авч чадна!

Чжан:   Залуус аа, би ердөө л савтай хоол зардаг төдийхөн. Бид томчуултай өрсөлдөж барахгүй. Гэхдээ л та нартаа баярлалаа, залуус аа. За алив, энийг аваарай. Ай даа, сайхан. Ингээд дууслаа. Явцгаая.  

-----------------------------------------------------------------

Шэнь:  Гурван өдөр үлдлээ. Үндэсний хоолны аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхлэнэ. Өмнөх тэмцээнүүдэд одоо байгаа аварга хаалтын ажиллагааг удирдах урилгыг хүлээж авдаг байсан. Е Чживэй, чи уг нь хаалтын ажиллагааг удирдах ёстой.

Ли:        Энэ олон өдрүүдэд зөндөө л хайлаа, мастер тогоочийн талаар ямар ч сураг алга. Бид тэмцээнд оролцож чадахгүй нь дээ.

Шэнь:  Би илүү гүнзгийрүүлэн хайх болно. Чи өөрийгөө бэлд, тэмцээнд бэлтгэ.

Ли:        Мастер тогооч ирэхгүй ч байж мэднэ. Би сайтар хичээн зүтгэж, нэр хүндээ хадгалах болно.

Шэнь:  Би сая Е Чживэйг харах шиг боллоо.

Ли:        Юу? Хаана?

Шэнь:  Яг бидний ард явж байна. Чживэй! Чживэй! Чживэй! Чживэй биш байна.   

Цзян:    Чи нөгөө шинээр тодорсон алдартай тогооч Ли Хаоран мөн биз дээ?

Ли:        Харин чи Цзян овогтын том охин нь байна.

Цзян:    Тиймээ. Чи намайг шууд таньсан нь гайхалтай хэрэг. Чи гурав хоногийн дараа хоолны үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох уу? Би чамд хэлчихье. Чи хэрээ мэдэж яв, тэр тэмцээнд оролцоно гэж мөрөөдөх ч хэрэггүй.

Ли:        Цзянд хэд хэдэн мастер тогооч нар байдгийг би мэднэ. Даруухан байж сур. Би Үхэшгүй мастер тогоочийн шавь нь болсон.

Цзян:    Тэр Үхэшгүй тогооч чинь үхээд их удаж байгаа. Бүр тэр амьд байсан ч тэр өрсөлдөж чадахгүй. Чи намайг түүгээр айлгана гэж бодож байна уу?

Шэнь:  Амаа тат!

Цзян:    Бүр би түүнтэй өнөөдөр таарсан бол айхгүй байсан. Удахгүй тэмцээн эхлэнгүүт би та нарт хэн нь жинхэнэ Үхэшгүй мастер тогооч болохыг харуулна.

Шэнь:  Түүний хэлдэг бас ч гэж зөв. Ли Хаоран, чи хоолны аварга шалгаруулах тэмцээнд ялагдаж болохгүй шүү. Энэ эмэгтэй Е Чживэйг хаана байгааг мэдэх юм шиг сэжиг төрөөд байна.  

-----------------------------------------------------------------

Хан:      Сайн байна. Араггүй Үхэшгүй мастер тогоочийн шавь мөн дөө.

Лиза:    Ямар заваан юм! Энэ хоол өнгөрсөн удаагийнхаас дутах юм ер алга! Чи тогооч хүн, гэтэл чиний хамгийн сайн хийж чадах юм чинь энэ үү? Энэ Ся Киндомд Үхэшгүй мастер тогоочынх шиг авъяас чадвар байхгүй болсон гэж үү?

Чэн:      Хатагтай Лиза, ганцхан та ч биш, би ч гэсэн тэр өдөр Үхэшгүй мастер тогоочийн хоолыг идэснээс хойш өөр ямар ч хоол идэхэд хэцүү болсон. Үхэшгүй мастер тогооч алга. Бид...

Лиза:    Тэр надад хамаагүй. Би өнөөдөр чамд боломж өгье. Гэхдээ, хэрэв чи хагас финалд дахиад иймэрхүү юм хийвэл, эсвэл та нар Үхэшгүй мастер тогооч шиг чадвартай хүнийг олохгүй бол миний тэрбумын хөрөнгө оруулалтыг олж харахгүй.

Чэн:      Хүлээ. Хатагтай Лиза.

Хан:      Одоо яах вэ? За байз, би саяхан маш ирээдүйтэй нэг бүсгүйг олсон.

Чэн:      Одоо бидэнд сүүлчийн хөзрөө гаргах л үлдэж байна. Гэвч хатагтай Лиза  Үхэшгүй мастер тогоочийн хоолыг амсаад үзчихсэн болохоор энэ бас хэцүү. Тэр шууд л мэднэ. Хэрэв бид дахиад хатагтай Лизагийн хүслийг гүйцээж чадахгүй бол би удирдах байр сууриа алдах болно.   

Хан:      Сяо Сюэ-ээс хавьгүй илүү нэг тогооч хүүхнийг олсон.

Чэн:      Тэр чинь хэн бэ? Тэр хаана байна?

Хан:      Тэр жаахан тэнэгдүү. Бас хоёр нь гар нь бэртэлтэй. Одоо гар нь эдгэсэн үгүйг би сайн мэдэхгүй.

Цзян:    Тэнэг хүүхэн. Чэн дарга аа, та тийм тэнэг юмнаас найдвар хүлээж яах гээв?

Чэн:      Чи хэн...? Цзян мастер тогоочийн нэг нь болох хатагтай Цзян Интун уу?  

Цкян:   Манай Цзян овогт сүүлийн хэдэн жилүүдэд нэг их тодорч гараагүй. Бүр мастер тогооч ч намайг мэддэггүй.

Чэн:      Цзян овогт яаж яваад... За, за, би бараг мартах шахлаа. Хатагтай Цзян хагас финалд үлдсэн. Тэр дараагийн тэмцээний од болох болно. Энэ л хатагтай Лизад таалагдаж мэднэ.

-----------------------------------------------------------------

Хан:      Яг тийм.

Чэн:      Хатагтай Цзяныг сонголоо.

Хан:      Урдны уламжлалын дагуу энэ охин Үхэшгүй мастер тогоочтой халз тулах ёстой. Харин мастер тогооч ирэхгүй бол хатагтай Цзян шууд л финалд шалгарч, энэ жилийн аварга болох юм биш үү?

Цзян:    Үхэшгүй мастер тогооч хэн бэ? Тэр бүр финалд шалгарч чадсан ч, би түүнийг буулгаж авч чадна.

Ли:        Цзян Юньтун, хөөрцөглөх хэрэггүй. Дараагийн хагас финалын тэмцээнд чи бид  хоёр учраатай. Чи эхлээд намайг давж гарах хэрэгтэй болно. Мастер тогоочоос сураг алга уу?

Шэнь.  Байхгүй.

Укян:    Урдны жилүүдэд манай Цзян овогт бусдын сүүдэрт байж харин Е Чживей Үхэшгүй мастер тогооч цол хүртсэн. Би нуугдаж байсан. Одоо та нар эмээх болно.

Ли:        Чи!

Хан:      Миний чамд хэлээд байсан охин тэр байна!

-----------------------------------------------------------------

Шэнь:  Хоол зөөгч бүсгүй  хаачсан бэ?

Эр:       Тэр явчихсан.

Шэнь:  Чэн дарга аа. Саяны хэлж байсан бүсгүйг та урд нь харсан, тийм биз?

Хан:      Би саяхан түүний хоолны газраар орж, загасны сүмсээр амталсан гахайн махыг нь идсэн. Ёо! Тэр амт нь гайхамшигтай! Гэвч дараа нь дахиад нэг очиход хоолны газар нь хаалттай байсан. Тэр охин, бас эзэгтэй явчихсан байна лээ.

Шэнь:  Мөн байна! Яах араггүй мөн!

Ли:        Гайхалтай! Мастер тогоочийн сураг нь гарлаа.

Хан:      Мастер аа? Та нар тэр бэртсэн гартай охиныг Хоолны хатан хаан гэж хэлээд байна уу?

Цзян:    Тэр эрэмдэг тэнэг өөрийгөө хоол хийх хосгүй авьястай гэж хэлдэг. Түүний өөр нэр нь Хоолны хатан хаан гэнэ ээ? Та нар чинь ухаанаа алдчихсан юм уу?

Ли:        Чи...

Шэнь:  Хаоран, буцаж ороод юмаа бэлтгэж бай. Би явж хайлаа. Е Чживей-ээс сураг сонсч байгаарай.  

-----------------------------------------------------------------

Шэнь:  Та надад наад савтай хоолоо зарахгүй биз? Ямар үнэтэй вэ? Би төлье.

Эр:       Би энийг арайхийж олж авсан. Би энийг ямар ч үнээр зарахгүй. Өө, бурхан минь! Чи яаж байна аа?

Шэнь:  Амт мөн байна! Энэ Сюляны зоогийн газрын яг тэр амт байна! Е Чживей. Тэгэхээр тэр өдөр чи тэр хоолны газрын гал тогоонд байжээ? Е Чживей. Би чамайг оллоо. Хэрэв чи энэ тэмцээнд оролцож чаддагсан бол үнэхээр сайхан байхсан. Чи Цзян Ютуныг ялж чадна. Эрхэм ээ. Танаас нэг юм асууя. Энэ савтай хоол хүргэдэг бүсгүй хаана амьдардаг вэ?

Эр:       Хоол булааж идчихээд өлссөөр л байна уу? Одоо чи түүнийг хулгайлахаар төлөвлөчихсөн үү?

Шэнь:  Надад тийм санаа байхгүй. Би зүгээр л асуусан юм.

Эр:       Хэрэв би чамд хэлэхүй бол чам шиг баян нөхдүүд тэр газрыг нь хэзээ ч олохгүй биз. Энүүхэн энд ойрхон. Жаахан яваад л зам хөндлөн гараад  төвөггүй олоод очно. 

-----------------------------------------------------------------

Шэнь:  Чживей!

Эр:       Сяодун, тэр хоолны амт үнэхээр надад таалагдаж чадах уу?

Сяо:     Санаа зоволтгүй, аав аа. Эндэхийн загасны сүмсээр амталсан гахайн мах маш амттай. Тэр таны хоолны дуршилгүй болсон өвчнийг эмчилнэ.

Эр:       Үнэртэж байна. Маш сайхан юм үнэртэж байна. Яг эндээс шүү. Намайг хурдхан оруулаадах. Яах араггүй эндээс үнэртэж байна!

-----------------------------------------------------------------

Сяо:     Аав аа. Та бараг 10 жил хоолны дуршилгүй байсан. Та идэж байна ш дээ! Аав аа! Аав аа! Яасан бэ?

-----------------------------------------------------------------

Чжан:   Тэр идэж дуусгаагүй л байна уу? Түүнд таалагдсан уу? Чи усаар яах гэсэн юм? Энэ, нунтагласан өндөгтэй шөл. Аавдаа уух юм өг.

Сяо:     Гайхалтай. Аав шөл ууж байна. Гайхалтай! Миний аав 10 гаруй жил хэвийн хооллож чадаагүй юм. Энэ бүх хугацаанд аавыг тэжээллэг бодисуудаар тэтгэж байлаа. Та нар манай гэр бүлийн агуу буянтнууд!

Чжан:   Буянтан гэх хэрэггүй дээ. Бид хоолоо бүх хүмүүст зориулж сэтгэл гаргаж хийдэг юм. Та нар манай тогоочид л талархах хэрэгтэй байх.

Сяо:     Тэгье. Алив, дуудаад өгөөч. Миний аавыг эдгээсэн тэр ачтай хүнийг би урамшуулах болно.

Чжан:   Миний охин! Хонгор минь, нааш ир. Энэ бол Чживей, манай хоолны газрын тогооч.

Шэнь:  Чживей.

-----------------------------------------------------------------

Шэнь:  Чживей. Чи намайг санаж байна уу? Би Шэнь Янь Ли байна.

--------------------------

Шэнь:  Чживей, чи маш их ажиллаж байна. Чи залуу байна. Чи хоол хийж сурах хэрэгтэй.

Е:          Чи Шэнь Янь Ли?

Чжан:   Тэр хариуллаа. Ярьж байна! Тэр ихэвчлэн хоолондоо анхаараад бусад хэнийг ч тоож хардаггүй юм. Тэгтэл сая хариулж байна.

Шэнь:  Чи намайг санаж байна уу? Зүгээр ээ. Тайван бай. Бид энэ тухай дараа нь бодох болно.

-----------------------------------------------------------------

Е:          Би чамайг саналаа.

Шэнь:  Чживей. Чи энэ өдрүүдэд маш их зовлоо.

Е:          Янь Ли. Намайг тасралтгүй хайж байсанд баярлалаа.

Сяо:     Хөөе, чи хэн бэ? Эмэгтэй. Би чамайг миний аавын тогооч болгож, өндөр цалин санал болгох гэсэн юм.

Шэнь:  Чи бодвол Ван группын ноён Ван мөн байх аа? Чи түүнийг таньдаг  юм уу? Таньдаг юм уу?

Е:          Янь Ли!

Сяо:     Ямартай ч, би чамайг хэн гэдгийг ч мэдэхгүй, эмэгтэй. Би санал болгосон учир нь миний аав 10 жил гаруй хоолны дуршилгүй байсан юм. Тэгээд сая л чиний хийсэн загасны сүмсээр амталсан гахайн махыг идэж үзлээ. Миний аавд туслахыг гуйя.

Е:          Болно оо. Гэхдээ би тогоочоор бүтэн цагийн ажил хийхгүй. Харин түүнийг эмчлэх өөр арга надад бий.

Сяо:     Ашгүй дээ! Чамд... чамд өөр арга байгаа юм уу? 

-----------------------------------------------------------------

Е:          Аав чинь миний хийсэн загасны сүмсээр амталсан гахайн махыг идэж бас шөл уусан. Түүний дуршил нь сэргэсэн байна. Одооноос зүгээр л хэвийн хооллож бай.

Сяо:     Гэхдээ миний аав дуршилгүй болсноос хойш өөр юм идэж чадахаа больсон.

Е:          Чи намайг ойлгосонгүй. Учир нь, настай хүн одооноос эхлэн зүгээр л энгийн хоол идэж байх хэрэгтэй. Тэр хоолны дуршилгүй болсон шалтгаан нь тэр тансаг хоолноос залхасан байна. Тиймээс, мантуу, байцаа, дүүпүү, хаш зэрэг голдуу гэрийн аргаар хийсэнэ хоол идвэл бүр сайн. Тэр дахиад хоолны дуршилгүй болохгүй гэдгийг би амлая.

Сяо:     Ойлголоо. Бид оролдоод үзье.

Шэнь:  Чживей. Чи өмнөхөөсөө их өөрчлөгдсөн байна.

Е:          Энэ бүхний дараа миний өнгөрсөн амьдрал яагаад тийм уйтгартай байсныг би эцэст нь ойлгосон. Амьдрал ч бай, хоол хийх ч бай, энгийн байх нь хамгийн сайхан гэдгийг мэдсэн.

Шэнь:  Мартсанаас, Чживей, хоолны аварга шалгаруулах тэмцээн дуусах дөхөж байгаа. Чи өнгөрсөн жилийн аваргын хувиар урилгаар оролцохгүй биз?

Е:          Би оролцоно. Гэхдээ би энэ удаа янз бүрийн арга хэрэглэх юм уу, эсвэл уламжлалт бус хоол хийхгүй. Энгийн байх нь жинхэнэ мөн чанар гэдгийг би хүмүүст харуулмаар байна.    

-----------------------------------------------------------------

Е:          Чжан эгч ээ. Та урд нь надад санаа тавьж байсанд баярлалаа. Би хоолны тэмцээнээс буцаж ирээд хамтдаа шинээр зоогийн газар нээх болно.

Чжан:   За.

Е:          Биеэ бодож байгаарай. Явцгаая.

Чжан:   Өнгөрсөн жилийн аваргын хувиар хоолны тэмцээнд оролцоно гэсэн үү? Тэр... тэр Үхэшгүй мастер тогооч байж! Үхэшгүй мастер тогооч Е Чживэй байжээ!

Эр:       Үхэшгүй мастер тогооч оо? Тэгэхээр Сян мастер тогооч өөрөө хийсэн хоолыг идэж байгаа байх нь ээ?

Эр:       Даан ч амттай байсан юм.

Эм:       Гайхалтай!

Сяо:     Үхэшгүй мастер аа? Аав аа, үнэхээр азтай юм боллоо! Тэр таны хоолны дуршилгүй болсныг өөрийн биеэр эмчиллээ ш дээ!

Эр:       Тэглээ. Яах араггүй эмчиллээ. Би одоо зөвхөн жигнэсэн мантуу, будаа идэж байх болно.

Чжан:   Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.

Эр:       Ай? Хааж байгаа юм уу? Өнөөдөр яагаад ийм эрт хаасан юм?

Чжан:   Чу Сянь хоолны аварга шалгаруулах тэмцээд оролцоно. Энэ ховор боломж. Би түүний тэмцээнийг амьдаар нь хармаар байна.  

-----------------------------------------------------------------

Эр:       Үхэшгүй мастер тогооч тэмцээнд оролцох нь. Би ч гэсэн үзмээр байна.

Эр:       Би ч гэсэн.

Эр:       Би ч очно.

Эм:       Би бас явна аа.

Эрс:     Явцгаая, явцгаая.

Сяо:     Явж Үхэшгүй мастер тогоочийг харцгаая.

Эр:       Явцгаая.

Сяо:     Түргэлцгээе.

Эр:       Явцгаая.

-----------------------------------------------------------------

Чэн:      Энэ... “Хирошимагийн хайр” байна. Ли Хаоран энэ  “Хирошимагийн хайр”-ийг Үхэшгүй мастер тогоочоос сурсан юм.

Ли:        Энэ... Юу болчихов оо? Чи.. чи энэ аргыг хэрэглэжээ.

Цзян:    Хэрэв чи “Хирошимагийн хайр”-ыг хийж чадахгүй бол энэ надтай ямар холбоотой гэж?

Чэн:      Зөвхөн Үхэшгүй мастер тогооч л иймэрхүү дээд зэргийн ур чадвар гаргаж чадна.

Лиза:    Ли Хаоран, чи Үхэшгүй мастер тогоочийн ур чадварыг ер сурч чадахгүй юм Ямар гутамшиг вэ! Энэ удаад Цзян Юньтун ялсаныг зарлаж байна.

Хан:      Тэгэхээр, энэ жилийн аварга Цзян Юньтун болно гэсэн үг үү?

Чэн:      Би Цзян Юньтуныг ялагчаар зарлаж байна, учир нь одоо байгаа Үхэшгүй мастер тогооч ирсэнгүй. Цзян Юньтун финалыг алгасаж ялагч болж байна. Энэ удаагийн хоолны аварга шалгаруулах тэмцээний аваргаар...

С:          Би ирлээ.

-----------------------------------------------------------------

С:          Би ирлээ.

Лиза:    Чу Сянь ирчихлээ.

Хан:      Энэ Чу Сянь юм уу? Гайхах юм алга, Чэн дарга аа.

Е:          Хатагтай Лиза, ноён Хан, Чэн дарга аа. Би ирээгүй болохоор хожимдсон байх, тийм үү?

Чэн:      Үгүй ээ, хожимдоогүй.

Цзян:    Е Чживэй, чи миний төлөвлөгөөг нурааж яаж зүрхэлж байна?

Е:          Цзян Юньтун аварга болохыг хүсч байгаа. Үхэшгүй мастер тогооч болохыг хүсдэг. Тэр эхлээд намайг давах ёстой.

Цзян:    Тэгье! Энд маш олон хүмүүс ирсэн болохоор би чамайг ялж, харин чи өөрөө надад Үхэшгүй мастер тогооч цолыг гардуулна.

Чэн:      Боллоо, боллоо. Хоолны аварга шалгаруулах 10-р тэмцээний финал эхэлснийг би зарлаж байна. Эхэлцгээ.

Чэн:      Энэ Чу Сяньд чухам юу тохиолдсон юм бол? Тэр яагаад ийм гунигтай байна?

Хан:      Тэр одоо хавьгүй дээр байна. Би түүнтэй таарсан. Би бүр халбагаа тавихад ч хайран байсан.

Чэн:      Энгийнээр бодоход л Цзян Юньтун яагаад ч Чу Сянь-тай эгнэхгүй.      

-----------------------------------------------------------------

Эр:       Энэ хоёр тэмцээнд хандах хандлага өөр биш үү? Тэр эмэгтэй мастер түвшний тогооч байна. Харин тэрний арга барил жаахан бүдүүлэг... нилээн болхи байна.

Эр:       Чи түүний хийсэн хоолыг нь идэж үзчихээд юу яриад байгаа юм бэ?

-----------------------------------------------------------------

Чэн:      Тэр загасны сүмсээр амталсан гахайн мах хийж байна.

Хан:      Би түүнтэй анх уулзахдаа энэ Тэр загасны сүмсээр амталсан гахайн махнаас нь идэж үзсэн. Энэ адилхан байж чадах болов уу?

Чэн:      Цзян Юньтун тэнд хар трюфельтэй хулд загас, бас бөднө шувууны өндөгтэй салат хийж байна. Энэ барууны алдартай амтат хоол.

Сяо:     Оливийн тостой хослуулсан яргай загасны үнэр үнэхээр гайхалтай. Хатагтай Цзян гэр бүлийн хоолны уламжлалаа үргэлжлүүлсээр л байна. Босс оо. Тэр Чжан эгчийн олж авсан нөгөө гуйлагчин хүүхэн мөн үү?

Эр:       Аан, хэлгүй, дүлий, бас тэнэг энэ гуйлагчин Цзян бүсгүйтэй яаж өрсөлдөж чадах юм? Тэр үед тэр хэлгүй, дүлий навсгар юм байсан.

Эр:       Чи түүнийг гуйлагчин гэж байна. Гэвч Чжан эгч түүнийг Хоолны бурхан гэдгийг нь чамд хэлээгүй юу? Тэр яаж ингэж хэлж зүрхэлдэг байна?

Эр:       Үнэнээ хэлэхэд, түүний хоол гойд амттай, гэхдээ Цзян бүсгүйтэй харьцуулбал хөдөлгөөн нь удаан, болхидуу, хоолны материалууд нь Цзян бүсгүйнхийг бодвол чанар муутай харагдаж байна. Энэ тэгээд Үхэшгүй мастер тогооч уу?

Эр:       Би ч гэсэн Чжан эгчийн үгэнд эргэлзэж байна. Эгч арай хэтрүүлчихсэн байх. Тэр жирийн эмэгтэйгээс жаахан илүү сайхан хоол хийдэг л байх.

Цзян:    Би дууссан.

Е:          Би ч гэсэн дууссан.

Чэн:      За, бүгд бэлэн болсон бол энд хүрэлцэн ирсэн хүмүүс амталгаа хийнэ үү.

Эр:       Дахиад л загасны сүмсээр амталсан гахайн мах. Надад энэ хулд загас таалагдлаа. Үнэхээр тансаг харагдаж байна.   

-----------------------------------------------------------------

Эр:       Оливын тостой хулд загас. Амттай бас зөөлөн. Амттай байна.

Эр:       Харин тийм! Би ийм гадаад хоол хэзээ ч амсаж байсангүй. Үнэхээр гайхалтай болж!

Сяо:     Та нар түүнийг Үхэшгүй мастер тогооч гэсэн биз дээ? Тэгвэл яагаад түүний хоолыг амсаж үзэхгүй байгаа юм?

Эр:       Та нар түүнийг мэхлэгч гэж бодсон бололтой.

Цзян:    Чам шиг экс Үхэшгүй мастер тогооч л зөвхөн ийм завсарын хоол хийж чадна. Чи яагаад намайг ялна гэж бодсон юм?

Сяо:     Чиний хийсэн энэ заваан юманд хэн ч ам хүрэхгүй. Ёстой ичмээр! Би та нарт амсаж үзүүлье. Ойртоод харцгаа.

Эр:       Чөтгөр гэж. Дургүй хүрмээр! Чи юунд хүрэх гэсэн юм бэ?

Сяо:     Энэ... энэ ямар амттай юм!

-----------------------------------------------------------------

Cяо:     Гайхамшигтай амт! Чиний гахайн цээжний махтай хуурга гойд юм! Минийх бол зүгээр л хог. 

Эр:       Чи хэтрүүлж байна! Би амсаад үзье. Үгүй нээрэн. Хэтрүүлэг биш байна. Энэ миний амсаж үзсэн хамгийн сайхан загасны сүмсээр амталсан гахайн цээжний махтай хуурга!

Эр:       Чи тэмцээнд орох хүртлээ юу алдаж байснаа мэдэхгүй байна. Үнэхээр үгээр хэлэхийн араггүй тансаг амт. Би энэ хоолноос ёстой хэзээ ч уйдахгүй.  

Лиза:    Надад наад тавагтай хоолоо аваад ир.

Чэн:      Надад ч гэсэн. Би бас амсья.

Эр:       Энэ анхилуун үнэрийг нь.

Лиза:    Би нэг удаа Чу Сянь тогоочийн хийсэн шарсан брокколитой хоол идэж байсан юм. Энэ амт нь миний амсаж үзсэн бүх хоолнуудын амтыг давжээ. Загасны сүмсээр амталсан гахайн мах бүр илүү амттай болдог гэж би төсөөлсөнгүй.

Цзян:    Яаж тийм байдаг юм? Түүнийг ухаангүй болтол нь нүдсэн ш дээ! Бас энэ гарыг нь ч хугалсан. Яаж ийм амттай хоол хийж чаддаг байна?

-----------------------------------------------------------------

Цзян:    Тийм байна. Үнэхээр амттай юм. Тэгсэн ч миний хийсэн хоол муу биш! Та нар яагаад түүнийг ингэтэл магтсан юм бэ?

Сяо:     Учир нь чи нарийн чамин зүйлд дэндүү дуртай. Өндөр чанартай, хоолны тансаг материалууд ашигладаг. Сонс, миний аав бараг 10 жил хоолны дуршилгүй байсан юм. Учир нь, тэр хулд загас, хар трюффель гээд тансаг нарийн хоолонд учиргүй дуртай байснаас тэр. Тэд нэг хэсэгтээ амттай, тансаг байж болно. Гэвч тэднийг өдөр болгон идээд байж болох уу? Энэ хоол энгийн, материалууд нь хямд төсөр харагдаж байгаа ч жинхэнэ хоол гэж энийг л хэлнэ.

Эр:       Тийм шүү. Би энэ хоолыг идээд ээжийгээ дэргэд байсан тэр үеийг дурссан шүү. Намайг гэртээ харих бүрт ээж энэ хоолыг хийж өгдөг байлаа. Энэ энгийн атлаа маш их хайр шингээсэн байдаг. 

Лиза:    Сайхан хэллээ. Энэ нөгөө л мэдрэмж. Би бас Чу Сянь тогоочийн “Нар тоссон галт шувууг” амталж байсан. Үнэхээр гайхалтай хоол! Энгийн атлаа чин сэтгэл шингэсэн, ердийнхөөс ч илүү тансаг хоол байсан.

Цзян:    Эргээд бодоод байсан чинь би ойлгочихлоо. Надад дутагдаад байсан юм энэ байж. Би... би өнгөрлөө. Би мэднэ, Е Чживэй. Би чамайг дийлж чадахгүй.

Шэнь:  Чи тэмцээнд ялагдсан, бас чи зорилгоо ч алдсан. Чи Е Чживэйг бэртээсэн хүн. Бидэнд хангалттай нотолгоонууд бий. Чи эрүүгийн хариуцлага хүлээх болно.

Лиза:    Цзян Юньтун, чи энэ тэмцээнд ялах гэж бусдыг бэртээж гэмтээж байхдаа огтхон ч сэтгэл чинь өвдөөгүй.

Эр:       Юу гээч, Чжан Сюлянь, чи яагаад ийм ядаргаатай байдаг юм? Чи эхлээд энэ Сяо Сюг олж авсан. Дараа нь чи Бурхан тогоочийг олж авсан. Чамд дандаа аз таарч байх юм!

Чжан:   Би ердөө л өрөвч сэтгэлтэй. Тийм болоод л надад жаахан жаахан аз таардаг байх.

Чэн:      За, би Е Чживэйг Хоолны аварга шалгаруулах тэмцээний 4 дэхь удаагийн аварга болсныг зарлаж байна.

Е:          Явцгаая. Буцаж очоод манай савтай хоолнуудыг хийцгээе.

Шэнь:  Тэгье. Хамтдаа.

Лиза:    Намайг хүлээ. Надад ярилцах ёстой тэрбумын хөрөнгө оруулалт байгаа. Би та нарын савтай хоолны бизнест хөрөнгө оруулмаар байна! Чу Сянь!

Дуусав

 



 

 

 

Back to episodes Go home