ARCO
Арко - Эрэгтэй. 10 настай. Солонгон хувцастай.
Даги - Эрэгтэй. 30-35 настай. Цэнхэр хослолтой.
Стеви - Эрэгтэй. 30-35 настай. Улаан хослолтой.
Фрэнки - Эрэгтэй. 30-35 настай. Шар хослолтой.
Микки - Эрэгтэй. Асрагч робот.
Айрис - Эмэгтэй. 10 настай. Гол дүр.
Эйда - Эмэгтэй. 15 настай. Аркогийн эгч.
АРКО: Май.
ЭЙДА: Арко!
АРКО: Бас нэг ургамал уу?
ЭЙДА: Юу авчирна гэж бодсон юм? Үлэг гүрвэл үү?
АРКО: Та харсан уу?
ЭЙДА: Ээж трицератопс. Маш том биетэй. Хүүхдүүдээ ингэж дууддаг.
ЭМ-9: Эйда тэндээс ойм олсон юм. Тэгээгүй бол бид анзаарахгүй байсан.
АРКО: Тэднийг илж үзсэн үү?
ЭЙДА: Илэх ээ? Тоглоод байна уу? Бид бүүр айчихсан байсан. Тэгээд нуугдсан. Аав ч бас айсан.
ЭР-9: Яг миний бодсоноор. Өргөн ойм. Энэ байхад олныг ургуулж болно.
АРКО: Аав. Дараагийн удаа би хамт явж болох уу?
ЭР-9: Арко, бид тэр тухай ярьсан шүү дээ. Чи бага байна.
АРКО: Гэхдээ би тус болж чадна.
ЭЙДА: Тийм байх даа. Түүний ганц сонирхдог юм нь үлэг гүрвэлүүд.
ЭР-9: Эйда.
ЭМ-9: Түүний зөв, бид зүгээр зугаалаагүй.
АРКО: Гэхдээ би бэлэн болсон.
ЭР-9: 12 нас хүрэхээс өмнө нисэхгүй. Энэ бол хууль. Ийм л байдаг.
ЭМ-9: Чиний ээлж ирнэ. Яарах хэрэг байхгүй.
МИККИ: Чи бэлэн болсон уу?
АЙРИС: Тийм ээ, тийм. Одоо шинэ малгайтай боллоо.
МИККИ: Баруун зүгт шинэ хүмүүс ирсэн гэж сонссон. Хоёр маш хүнд гэмт хэрэгтэн. Ялангуяа эмэгтэй нь Гамшиг дагуулагч Жэйн гэдэг хочтой болсон. Хумс нь зэрлэг амьтны сарвуунаас ч хурц. Тэндхийн шерифүүд бүгд түүнийг хайж байгаа. Гэхдээ би л түүнийг олох болно. Одоо хэнийг дуурайх вэ?
АЙРИС: Ахмад Дэгээ. Дэгээ! Дэгээ, Дэгээ, Дэгээ! Зүгээр л аянга цахиж байна. Битгий ай. Манай гэр шуурганд аюулгүй. Тэр ойрд хэнийг ч сонсохоо байсан. Өөрийнхөөрөө л аашилдаг.
ЭЭЖ: Зүгээр дээ. Чи ч бас багадаа их сахилгагүй байсан. Тийм биз дээ, Микки?
МИККИ: Их дэггүй байсан санагдаж байна.
ЭЭЖ: За, миний хүү. Нухшаа идээрэй, алив. Ээж нь харъя.
ААВ: Өнөөдөр хичээл чинь хэр байв?
ЭЭЖ: Түүхийн даалгавар чинь ямар болсон бэ?
АЙРИС: За. Тэгэхээр Клиффорд сандарсандаа фараоны тухай хэсгийг мартчихсан. Мөчир шиг л чичирч байсан. Ингэж.
ЭЭЖ: Микки, Питерийн вакцины цагийг авсан биз дээ?
МИККИ: Тийм ээ. Маргааш авч явж вакциныг нь хийлгэнэ. Бас Бямба гарагт зориулж хүнс авсан. Айрис нимбэгтэй бялуу хийж байгаа.
АЙРИС: Микки! Гэнэтийн бэлэг шүү дээ.
МИККИ: Яана аа, уучлаарай.
ЭЭЖ: Үнэндээ тэр тухайд...
ААВ: Бид очиж чадахгүй болсон. Их ажилтай байна.
АЙРИС: Гэхдээ таны төрсөн өдөр яах юм?
ААВ: Дараагийн удаа л тэмдэглэе.
ЭЭЖ: Ирэх 7 хоногт очихыг бодно оо. За юу?
ЭЭЖ: Питер "Би бол залуу нас, аз жаргал" гэж зориглон хэллээ. Энэ нь ухаангүй хэрэг байлаа. Гэхдээ аз жаргалгүй ахмад Дэгээгийн хувьд Питер өөрийгөө хэн болохыг огт мэдэхгүй байгаагийн баталгаа болж өгсөн юм. Энэ нь байж болох хамгийн тохиромжтой зан чанар юм.
АЙРИС: Тэгээд?
ЭЭЖ: Би өглөө эрт босох ёстой. Удахгүй гэрлээ унтраагаарай.
АЙРИС: За, ээж.
ЭЭЖ: Би чамдаа хайртай шүү. Сайхан амраарай.
АЙРИС: Сайхан амраарай.
МИККИ: Бүх юм зүгээр үү?
АЙРИС: Унтаж чадахгүй байна.
МИККИ: Надад зай гаргаад өгөөч. Юу болсныг хэл л дээ.
АЙРИС: Юу ч биш ээ. Би зүгээр.
МИККИ: Тэд уг нь ажил дээрээ биш, чамтай хамт байхыг хүсдэг байх. Том хүмүүс үргэлж хүссэн юмаа хийгээд байж чаддаггүй.
АЙРИС: Хүсэл үнэхээр биелдэг гэж бодож байна уу? Үлгэрт гардаг шиг.
МИККИ: Мэдэхгүй байна, Айрис. Гэхдээ оролдоод үзэхэд буруудахгүй.
КЛИФФОРД: Сайн уу, Микки?
МИККИ: Сайн уу, жаал аа?
КЛИФФОРД: Дахиад л хоцорч байна уу?
МИККИ: Айрис. Клиффорд ирчихлээ.
АЙРИС: Очлоо!
МИККИ: Чи хоцрох нь байна.
АЙРИС: Очлоо доо!
МИККИ: Болгоомжтой яваарай. Сонсов уу?
АЙРИС: Тийм ээ, Микки!
КЛИФФОРД: Баяртай.
АЙРИС: Хурдлаарай.
КЛИФФОРД: Чи яагаад дандаа жолоо барьдаг юм?
АЙРИС: Миний скүүтер болохоор.
МИККИ: Айрис! Болгоомжтой яв гэж хэлсэн шүү! Эгч чинь ёстой зөрүүд хүүхэд юм.
КЛИФФОРД: Тэр ноён Дэшмэйкерийн машин биш үү?
АЙРИС: Тийм ээ, мөн. Тэр ч уурлах байх даа. Шувууд шуурганы үеэр хаана нуугддаг юм бол?
КЛИФФОРД: Мэдэхгүй ээ, бодож үзээгүй юм байна.
АЙРИС: Би шувуу болоод эрх чөлөөтэй нисэж үзэх юм сан гэж хүсдэг байсан. Үнэндээ их аймаар байх.
КЛИФФОРД: Харин би муур болох байсан. Хийх юм байхгүй, дэмий холхиод л, идээд л. Мууранд санаа зовох юм байхгүй.
АЙРИС: Гэхдээ би мууранд дургүй. Тэд шувуу иддэг.
КЛИФФОРД: Чи мэдээгээр түймрийн тухай сонссон уу? Аав энэ удаа түймэр бүгдийг нь сүйтгэнэ гэсэн.
АЙРИС: Тэр байнга л тэгж хэлдэг, Клиффорд.
КЛИФФОРД: Бидэнд олон сар хүрэх лаазалсан хүнс байгаа.
АЙРИС: Хаана хадгалж байгаа юм?
КЛИФФОРД: Зочны өрөө, миний өрөө гээд л. Би хүрэн буурцаг дээр унтдаг. Цайны цагаар уулзах уу?
АЙРИС: Тэгье, баяртай.
ЭР-1: Амьтадтай адил ертөнцөд ч бас анх бүрэлдэж бий болсон өдөр гэж бий. 13.8 тэрбум жилийн өмнө бидний нэрлэдгээр их тэсрэлтийн улмаас бий болсон. Тэр үйл явдлаас өмнө цаг хугацаа, орон зай гэж байгаагүй. Ертөнц анх үүсэхдээ ширхэг элстэй адил буюу ердөө 20 микрограмм жинтэй байсан. Дөнгөж төрсөн нярай хүүхдээс 3.5 кг-аар хөнгөхөн гэсэн үг. Тэгээд та нартай л адил өсөж том болж, олон галактик болон манай нарны аймгийг үүсгэсэн. За, авхай?
АЙРИС: Миний бие муу байна. Би түрүүлээд гарч болох уу?
ЭР-1: 15-хан минут үлдсэн байна.
АЙРИС: Толгой өвдөөд байна.
ЭР-1: За, тэгвэл яв даа.
АЙРИС: Баярлалаа.
ЭР-1: За, үргэлжлүүлье. 4.5 жилийн тэрбум өмнө...
АЙРИС: Чи зүгээр үү? Их хүчтэй уналаа шүү. Бэртэж гэмтээгүй биз? Хөөе! Чи хэн юм бэ?
СТЕВИ: Хаашаа явж байгаа юм бэ?
ДАГИ: Дуугаа аяд л даа. Хүмүүс сонсох нь.
СТЕВИ: Чи ёстой итгэмээргүй юм.
ДАГИ: Чимээгүй.
СТЕВИ: Яасан бэ?
ДАГИ: Дохио өгч байна.
СТЕВИ: Би харъя.
ДАГИ: Хар л даа.
ФРЭНКИ: Минийх ч бас. Бурхан минь.
ДАГИ: Салж яваад хайя. За юу? Даги!
СТЕВИ: За.
ДАГИ: Чи хойшоо яв.
СТЕВИ: За.
ДАГИ: Фрэнки бид хоёр урагшаа.
СТЕВИ: Түр хүлээгээрэй. Үнэхээр үү? Би яагаад...
ДАГИ: Зөвхөн өөрийгөө бодохоо боль.
СТЕВИ: Би амиа бодоогүй байна. Чи тийшээ ганцаараа яв. Харин бид хоёр... Чшш!
АЙРИС: Яах вэ? Яах вэ? Яах вэ?
ДАГИ: Чи дэндүү хүнд юм.
АЙРИС: Сайн уу, ноёд оо? Та нар ч бас эрдэнэс хайж байгаа юм уу?
СТЕВИ: Юу?
АЙРИС: Нөгөө... би сая солонго харсан. Та нар тэр домгийг мэддэггүй юм уу? Солонгын төгсгөлд сав дүүрэн алт байдаг гэж...
ФРЭНКИ: Охин минь, бид завгүй байна. Явж үз.
СТЕВИ: Битгий ийм бүдүүлэг бай, Фрэнки. Алив!
ФРЭНКИ: Уучлаарай.
СТЕВИ: Бяцхан охин минь. Чи ой дунд ямар нэг хачин юм харсан уу?
АЙРИС: Үгүй.
СТЕВИ: Итгэлтэй байна уу?
АЙРИС: Юу гэхээр... нэг жаахан хүү байсан л даа.
СТЕВИ; ДАГИ: "Жаахан хүү?"
АЙРИС: Тийм ээ. Тийшээ гүйгээд явсан. Сонин хувцастай болохоор хараад л мэднэ.
ДАГИ: Гайхалтай.
СТЕВИ: Гайхалтай! Тод өнгийн хувцастай, нөмрөгтэй байсан уу? Нөмрөг.
АЙРИС: Тийм ээ, олон янзын өнгөтэй. Тэр ч бас эрдэнэс хайж байгаа юу?
СТЕВИ: Мөн байж таарна. Чи сая сонслоо шдээ. Нөмрөгтэй хүүхэд гэсэн. Хурдан явъя. Баяртай. Баярлалаа, авхай.
ДАГИ: Алив, цаг алга.
ФРЭНКИ: Маш их баярлалаа.
СТЕВИ: За, тэгэхээр одоо яах вэ?
ДАГИ: Төлөвлөгөө ийм байна. Даги бид хоёр хойшоо явна.
СТЕВИ: Үгүй! Би хүсэхгүй байна гэж хэлсэн!
АЙРИС: Микки!
МИККИ: Жинхэнээсээ санаа зовж эхэлж байлаа.
АЙРИС: Надад тус болооч. Тэр хяналтгүй болоод гэнэт л уначихсан! Ухаан алдсан!
МИККИ: Хурдан эмчлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол муухай сорвитой болж үлдэнэ. Анхны тусламжийн хайрцаг аваад ирээч.
АЙРИС: Хаана байгаа юм?
МИККИ: Дээд давхрын 00-д, гоожуурын доод талын эхний шургуулга. Зүгээр байна. Сүртэй гэмтэл алга. Жаахан л шархтай болсон байна. Нааш нь өгчих. Тэгвэл ажилдаа оръё. Дор хаяж найман оёдол хэрэгтэй байх.
АЙРИС: Муухай юм! Утсаа авахгүй байна.
МИККИ: Ажил дээрээ завгүй байгаа байх. Ширээгээ засаж байгаарай.
АЙРИС: Тэр лепрекон юм болов уу?
МИККИ: Тийм амьтан байдаггүй юм, Айрис.
АЙРИС: Тэгвэл юу юм бол? Нөмрөгийг нь харсан уу?
МИККИ: Мэдэхгүй байна. Гэхдээ чамайг ой дунд ганцаараа юу хийж явсныг ойлгохгүй байна.
АЙРИС: Би хэлсэн шдээ. Солонго харсан юм.
МИККИ: Айрис, чамайг хичээл дээрээ уйддагийг мэднэ. Гэхдээ дураараа явчхаж болохгүй.
АЙРИС: Тэнгэрээс унасан бяцхан хүү чухал биш гэж үү?
МИККИ: Хөвгүүд тэнгэрээс унадаггүй юм.
АЙРИС: Тэр шидтэн байж магадгүй. Эсвэл сахиусан тэнгэр.
МИККИ: Сэрснийх нь дараа асууж болно шүү дээ.
ФРЭНКИ: Гурван цаг нэг газраа эргэлээ. Хэрэг алга.
СТЕВИ: Ойлгохгүй юм аа.
ФРЭНКИ: Дохио суларсан ч, энд байгаа л гээд байна даа.
СТЕВИ: Чиний төхөөрөмж хэзээ ч ажилладаггүй.
ФРЭНКИ: Сэг юм даа. Би бууж өглөө.
ДАГИ: Тэр охин жаахан хачин санагдсан шүү.
ФРЭНКИ: Бодит байдлыг хүлээн зөвшөөрье. Бид 20 жил дэмий цагаа үрсэн байна.
ДАГИ: Хөөе, залуус аа.
СТЕВИ: За.
ФРЭНКИ: Яасан?
ДАГИ: Тэрийг хар даа.
ФРЭНКИ: Энэ юу вэ?
ДАГИ: Мэдэхгүй ээ, гэхдээ энэ гарагийн эд биш байх.
ЭМ-9: Арко. Арко.
ЭР-9: Юу болоод байна?
ЭМ-9: Арко.
ЭР-9: Арко.
ЭМ-9: Үгүй, үгүй, үгүй! Үгүй!
ЭР-9: Арко!
ЭМ-9: Арко!
АЙРИС: Чи үгээр үү? Намайг ойд байсныг санаж байна уу? Чамайг хэн гэдэг вэ? Намайг Айрис гэдэг.
АРКО: Одоо хэдэн он бэ?
АЙРИС: Тэгэхээр... 2075 он.
АРКО: Аав ээж хоёр намайг ална даа.
АЙРИС: Чи хаанаас ирсэн юм?
АРКО: Миний нисдэг өмсгөл. Хаана байна?
АЙРИС: Машин дотор.
АРКО: Юунд аа?
АЙРИС: Угаалгын машин.
АРКО: Буцаагаад өг. Хурдал!
АЙРИС: За, за. Хүлээж бай, би аваад ирье.
АРКО: Хөөх!
МИККИ: Чамд найман оёдол тавьсан. Өөрөө хайлдаг утас.
АЙРИС: Тайвшир. Тэр чамайг гэмтээхгүй. Энэ бол Микки. Чиний шархыг эмчилсэн.
МИККИ: Чамайг хэн гэдэг вэ?
АРКО: Арко.
МИККИ: Бүтэн нэр чинь.
АРКО: Арко Дорелл.
МИККИ: Чи оршин байдаггүй. Чи оршин...
АЙРИС: Гэхдээ тэр энд байна шүү дээ. Микки, чи яачхав аа? Микки, сонсож байна уу? Хөөх, чи доголдуулчихлаа.
АРКО: Үхчихсэн үү?
АЙРИС: Юу гэж дээ. Роботууд үхдэггүй юм. Алив ээ, Микки. Асаарай.
АРКО: Үхчихсэн л юм шиг байна.
АЙРИС: Алив, түүнийг буйдан дээр аваачиж тавья.
АРКО: Хүнд юм аа.
АЙРИС: Мэдэж байна. Хуучны загвар л даа. Чи ямар роботтой вэ? Чамд робот байдаггүй юм уу? Тэгээд яаж амьдардаг юм? Хэн цэвэрлэгээ, угаалга хийж хоол бэлддэг юм?
АРКО: Бид өөрсдөө.
АЙРИС: Чи хаанаас ирсэн юм бэ? Даатгалын роботууд байна. Чи харагдаж болохгүй. Энд нуугдаж бай. Битгий хөдлөөрэй.
АРКО: Гэхдээ би энд үлдэж болохгүй.
АЙРИС: За, за.
АРКО: Би явах ёстой.
АЙРИС: Битгий нисчхээрэй.
ЭР-1: Өглөөний мэнд. Танай асрагч Микки буюу 28976 дугаартай роботод доголдол гарсан гэх мэдээлэл ирсэн. Миний зөв үү?
АЙРИС: Тийм ээ, зөв. Зочны өрөөнд байгаа.
ЭР-1: Яг юу болсныг тайлбарлаад өгч болох уу?
АЙРИС: Сайн мэдэхгүй л байна. Гэнэт утгагүй юм яриад эхэлсэн.
ЭР-1: Шуурганы улмаас энэ бүсэд нийтдээ 312 догдолдол бүртгэгдсэн. Ийм байдалтай хэр удаж байна?
АЙРИС: Удаж байгаа. Том гэмтэл гарсан байна уу?
ЭР-1: Хамтрагч маань одоо стандарт шалгалт хийж үзнэ.
ЭР-2: Хэдхэн минут л болох ёстой. Болох уу? 404 юм шиг байна.
АЙРИС: Хэцүүхэн байна уу?
ЭР-2: Санаа зоволтгүй ээ. Засаж болох л ёстой.
АЙРИС: Засахад хэр удах бол?
ЭР-2: Тодорхой хэлэх арга байхгүй. Өчигдрөөс хойш манай үйлчилгээ захиалга ихтэй байгаа.
АРКО: Үгүй ээ. Үгүй, үгүй, үгүй!
АЙРИС: Чи хэлийг нь ойлгож байна уу?
АРКО: Тэд чамайг сайн хүн гэж хэлж байна. Бидэнд ихэвчлэн хатуу ханддаг юм. Айрис, миний алмаазыг буцаагаад өгчих.
АЙРИС: Юу?
АРКО: Миний нисдэг өмсгөлд алмааз байсан юм.
АЙРИС: Би алмааз хараагүй дээ. Ойд унахдаа алдчихсан юм байлгүй.
АРКО: Тэгвэл одоохон тийшээ буцаад очъё.
АЙРИС: За, гэхдээ эхлээд хаанаас ирснээ хэл.
АРКО: Чадахгүй.
АЙРИС: За за. Тэгвэл амжилт.
АРКО: Хүлээгээч! Би олохгүй бол буцаж чадахгүй.
АЙРИС: Харамсалтай.
АРКО: Энэ чинь онцгүй байна шүү. Гуйя, гуйя, гуйя.
АЙРИС: Сонсов уу, Питер? Буцмаар байна гэнэ.
АРКО: Аав ээж хоёр санаа нь зовчихно.
АЙРИС: Би жаахан завгүй байна. Хэн нэгэн миний роботыг эвдэлчихсэн.
АРКО: Хүлээгээрэй, байз, байз! Чи яллаа. Би чамд хэлье. Тэгэхээр... би ирээдүйгээс ирсэн.
АЙРИС: Би зөвхөн роботууд үлдэж, хүмүүс машин болж хувирна гэж бодож байсан. Хүмүүс байгаа хэвээрээ юм уу?
АРКО: Тийм ээ.
АЙРИС: Ирээдүйд ямар байдаг вэ? Алив, хэл л дээ. Туйлын мөс хайлчихсан уу? Коала баавгай үлдсэн үү? Коала баавгай ч ёстой хөөрхөн шүү. Гэхдээ тэд нэгэндээ муухай ханддаг.
АРКО: Одоо явж болох уу?
АЙРИС: Тийм ээ, асуудалгүй. Гэхдээ ийм хувцастай болохгүй.
АРКО: Энэ утсаар холбогдсон шонгууд юу юм бэ?
АЙРИС: Байшингуудыг тог цахилгаанаар хангадаг. Та нарт байдаггүй юм уу?
АРКО: Үгүй, манай байшингууд өөрсдийгөө хангадаг.
АЙРИС: Юу гэсэн үг вэ?
АРКО: Өөрсдөө энерги бий болгодог. Тэгвэл тэр жижигхэн хайрцгууд юу юм бэ?
АЙРИС: Таа л даа.
АРКО: Шувуу хооллогч уу?
АЙРИС: Үгүй, тийм биш. Шуудангийн хайрцаг.
АРКО: Шуудангийн хайрцаг аа?
АЙРИС: Зурвас хүлээж авдаг хайрцаг. Гэхдээ одоо хэрэглэхээ больсон. Муу мэдээ хүргэхэд л ашигладаг болсон.
АРКО: Харин аав ээж чинь... өөд болчихсон юм уу?
АЙРИС: Юу? Үгүй, амьд байгаа. Хотод ажилладаг юм. Амралтын өдрүүдээр гэртээ ирдэг.
АРКО: Хөөх, чи ёстой азтай юм. Манай аав ээж байнга хамт байдаг. Аавын байнга хэлдэг үг нь "Ингэж болохгүй, Арко. Тэгж болохгүй, Арко." Намайг эндээс олсондоо итгэлтэй байна уу?
АЙРИС: Тийм ээ. Ямар харагддаг юм?
АРКО: Том хатуу чихэр шиг.
АЙРИС: Хэр том юм?
АРКО: Иймэрхүү хэмжээтэй.
АЙРИС: Тэр том алмааз юунд хэрэгтэй юм?
АРКО: Гэрэл ойлгодог юм. Түүнгүйгээр цаг хугацаагаар аялж чадахгүй.
АЙРИС: Чамд өөр алмааз байхгүй юм уу? Эсвэл Б төлөвлөгөө.
АРКО: Бороо орохын хажуугаар нар тусаж байх хэрэгтэй. Гэхдээ их ховор л доо. Бүгд өнгөрчээ, би баларсан.
АЙРИС: Түр хүлээгээрэй. Надад нэг санаа байна.
ЭМ-1: Үйлчлүүлэгчдийн анхааралд. Нэг төрлийн бараанаас таваас олон ширхгийг худалдан авах боломжгүй болохыг сануулъя. Нэг төрлийн бараанаас таваас олныг авах боломжгүй.
АРКО: Хөөх.
КЛИФФОРД: Хөөе! Айрис!
АЙРИС: Сайн уу?
КЛИФФОРД: Хүнс авах гэж ирсэн юм уу? Мэдээ үзсэн үү? Хэд хоног гэрээсээ гарч болохгүй болно гэсэн.
ЭР-1: Клиффорд, кассан дээр ирээрэй.
КЛИФФОРД: За, аав, очлоо.
АЙРИС: Клиффорд, энэ бол Арко. Миний... үеэл! Арко, Клиффорд миний сургуулийн найз.
КЛИФФОРД: Сайн уу, Арко?
АЙРИС: Хүн чамд гараа сунгавал гар барих хэрэгтэй. Боловсон зангийн илрэл. Тэгэхгүй бол хүмүүст хачин санагдаж, элдэв юм асуугаад эхэлнэ. Хүмүүс юм асуугаад байх сайхан юм биш шүү. Яг бидэнд хэрэгтэй юм байна.
ФРЭНКИ: Би өмнө нь ийм юм харж байгаагүй.
ДАГИ: Тийм ээ, тэр хүүхдийн унагаасан хуванцар чимэглэл ч байж болно.
ФРЭНКИ: Дуугүй бай. Чи шил, маргад эрдэнэ хоёрын ялгааг ч хараад мэдэхгүй. Би чамд саад болоод байна уу? Миний зайг эзэлчихлээ.
ДАГИ: Наадуулаараа яах гэж байгаа юм?
СТЕВИ: Цэвэрлэгээ гэж сонсож байсан уу? Ийм үг байдгийг мэдэх үү? Тэмээ туйлсан юм шиг л байна. Хэзээ ч юмаа хурааж мэдэхгүй. Бүгдийг нь овоолоод л тавиад байх юм.
ФРЭНКИ: Одоо болиод өгөөч дээ.
ДАГИ: Хөөе, залуус аа.
СТЕВИ: Яасан?
ДАГИ: Ойд байсан жаахан охин байна.
ФРЭНКИ: Оксибул аваад ир.
СТЕВИ: Аан, за. Байзаарай. Уучлаарай, юу гэнэ ээ?
ФРЭНКИ: Чагнах төхөөрөмж!
СТЕВИ: Тийм ээ, тийм. За, за, за. За, олчихлоо, олсон шүү. За.
ФРЭНКИ: Юу ч сонсогдохгүй байна. Чих минь!
СТЕВИ: Байз, дууг нь тааруулъя.
ДАГИ: Юу гэж байна?
ФРЭНКИ: Сонсогдохгүй байна. Хүүхэд уйлаад байна. Гэхдээ угжны тухай л яриад байх шиг байна.
ДАГИ: Гайхалтай, их тус боллоо.
СТЕВИ: Чшш!
АЙРИС: Чамтай байхдаа их тайван байх юм. Миккигийн гарт их ааштай байдаг. Чиний сэндвич. Миний хамгийн дуртай нь. Таалагдаж байна уу?
АРКО: Би их өлсчихсөн байж. Бүх юм их өөр байгаа нь гайхалтай юм.
АЙРИС: Танай цаг хугацаанд ямар байдаг вэ?
АРКО: Бараг л бүх юм усан доор байдаг. Их атраас хойш далайн түвшин их нэмэгдсэн.
АЙРИС: Их атар аа?
АРКО: Дэлхийн хөрсийг амраахын тулд бид өндөрлөг рүү нүүсэн юм. Одоо бид үүлэн дунд амьдардаг. Том багануудад бэхэлсэн тавцан дээр байшин барьдаг болсон. Ерөнхийдөө том мод шиг.
АЙРИС: Хүлээгээрэй. Нэг иймэрхүү юу?
АРКО: Тийм ээ, гэхдээ бөмбөгөр дээвэртэй. Манай эгч яст мэлхийн хуягтай зүйрлэдэг. Бас том цэцэрлэгтэй.
СТЕВИ: Шуугиад байна. Сонсож чадахгүй нь.
ФРЭНКИ: Юу гээд байна аа?
ДАГИ: Модон дээрх байшин гэсэн үү?
СТЕВИ: Юу?
ДАГИ: Юу? Атар аа?
СТЕВИ: Атар.
ФРЭНКИ: Юу гэнэ ээ?
СТЕВИ: Атар гэж байна.
ФРЭНКИ: Юу юм?
СТЕВИ: Атар.
АЙРИС: Ийм үү?
АРКО: Хөөх. Яг адилхан болсон байна. Чи сайн зурдаг юм байна. Би авч болох уу?
АЙРИС: Арай гоё зураад өгье.
АРКО: Би зурж чаддаг байсан ч болоосой. Санаанд орсон болгоноо илэрхийлж болно.
АЙРИС: Би шувуудтай ярьж чаддаг ч болоосой.
АРКО: Тэр амархан. Хэн ч ярьж чадна.
АЙРИС: Заагаад өгч болох уу?
АРКО: Ямар шувуу вэ?
АЙРИС: Мэдэхгүй ээ. Хар хөөндэй.
АРКО: Тэр хамгийн хэцүү нь.
АЙРИС: Тэгвэл тагтаа. Тоглоод байна уу?
АРКО: Үгүй дээ.
АЙРИС: Юу гэж хэлсэн юм?
АРКО: Чи... надад таалагдаж байна. Чи онцгүй үг хэлчихлээ.
АЙРИС: Тийм үү? Юу гэж хэлсэн юм?
АРКО: Үгүй, үгүй. Би давтаж чадахгүй. Муухай үг. Үгүй! Үгүй, үгүй!
СТЕВИ: Юу гэж байна?
ДАГИ: Шувууны хэлээр дэмий юм ярьж байна.
АЙРИС: Бор шувууны хэлээр юм хэл дээ. За, би оролдоод ч хэрэггүй байх. Явах уу?
ФРЭНКИ: Залуус аа, тэд явж байна.
СТЕВИ: Түлхээрэй.
ДАГИ: Хөөе, хурдлаач дээ! Алив!
АРКО: Би туслах уу?
АЙРИС: Үгүй, үгүй, зүгээр. Санаа зоволтгүй!
ФРЭНКИ: Хурдлаач дээ!
СТЕВИ: Хичээж л байна шүү дээ!
ФРЭНКИ: Машинаа асаа! Асаагаарай! Үгүй! Нөгөө тийшээ! Үгүй, тийшээ! Тийшээ!
АЙРИС: Болчихлоо. Бүгдийг нь аваад ирлээ. Манайд ийм олон дэр байдаг гэж мэдсэнгүй. Би туршаад үзье. Болж байна.
АРКО: За, ингээд болох ёстой.
АЙРИС: За.
АРКО: За, эхэллээ шүү.
АЙРИС: Энэ бүтэж магадгүй.
АРКО: Тэгвэл салах ёс хийх хэрэгтэй.
АЙРИС: За, яв даа. Үүнийг хийцгээе.
ФРЭНКИ: Өмсгөлийг нь харав уу? Яг адилхан байна.
ДАГИ: Хөөе!
ФРЭНКИ: Тэр охин хачин байсан гэж хэлсэн дээ.
СТЕВИ: Хамтдаа ёстой хөөрхөн юм.
ДАГИ: Тэр чухал биш ээ. Камераа аваад ир.
СТЕВИ: Яагаад би дандаа зарагдаж байх ёстой юм?
ДАГИ: Тоглоод байна уу?
СТЕВИ: Би хийх ёстойгоо л хийнэ.
ФРЭНКИ: Тэд сонсох нь байна.
СТЕВИ: Уучлаарай!
ФРЭНКИ: Тэд биднийг сонсох нь.
СТЕВИ: Чшш!
АЙРИС: Бэлэн үү? Гурав гэхээр үсрээрэй. Нэг... хоёр... гурав! Арко! Чи зүгээр үү?
СТЕВИ: Төгс!
ДАГИ: Гайхалтай.
ФРЭНКИ: Баримттай боллоо.
СТЕВИ: Гайхалтай.
ФРЭНКИ: Би дарахаа мартчихжээ.
ДАГИ: Юу?
СТЕВИ: Үгүй байлгүй дээ.
ФРЭНКИ: Намайг уучлаарай.
СТЕВИ: Үгүй ээ!
АЙРИС: Гайхалтай байсан. Хаа сайгүй солонго харагдаад.
АРКО: Бие хүнд санагдсан. Энэ хэзээ ч бүтэхгүй.
АЙРИС: Бүтнэ ээ. Тэр үетэй адилхан байсан. Чиний араас солонгон зам гарч байсан. Арай илүү хурд хэрэгтэй. Дээврээс үсрээд үз. Өмнөх шигээ юу?
АРКО: За!
АЙРИС: Хөөе, Арко! Бэлэн үү?
АРКО: Тийм ээ, би бэлэн.
АЙРИС: За! Нэг... хоёр... гурав! Тийм ээ, бүтчихлээ! Арко.
СТЕВИ: Мод бичсэнд чинь итгэж өгөхгүй юм. Шал хэрэггүй юм бичиж. Тэнэг амьтан!
ДАГИ: Би ажиллуулж мэдэхгүй гэж хэлсэн биз дээ?
СТЕВИ: Юу гээч? Би явлаа, би явлаа. Дараа уулзъя даа, баяртай. Сайхан амраарай, би бууж өглөө.
АЙРИС: Бүх юм зүгээр ээ, Питер. Бүх юм зүгээр. Тэр нисээд явчихлаа. Тийм ээ, тэнгэр лүү. Пүүф гээд л явчихсан. Би ч бас дахиад жаахан байгаасай гэж хүссэн. Би мангар юм. Дахиад өөр юм асуудаг байж.
МИККИ: Сайн уу, гамшиг дагуулагч Жэйн?
АЙРИС: Микки. Чамд хэлэх юм их байна.
ФРЭНКИ: Би энгийн амьдралтай байсан ч болоосой.
ДАГИ: Ядаж л одоо галзуу биш гэдгээ мэдэж авлаа.
СТЕВИ: Гэхдээ тэр гол асуудал биш. Бусдын юу гэж бодох л чухал. Бид доог тохуу болно.
ФРЭНКИ: Буцаж очоод ээж аавтай амьдрах хэрэгтэй болох нь дээ.
ДАГИ: Би бүгдийг нь мартмаар байна.
АЙРИС: Арко! Арко! Чиний нөмрөг.
АРКО: Хангалттай гэрэл алга.
МИККИ: Энэ бол хувийн эзэмшил. Залуу хүү.
АЙРИС: Гэхдээ Микки, санаж байна уу? Энэ бол Арко.
МИККИ: Бүтэн нэр нь?
КЛИФФОРД: Юу болоод байна?
АЙРИС: Та хоёр надад итгэдэггүй!
ЭЭЖ: Айрис, битгий аав ээжтэйгээ ингэж ярь.
АЙРИС: Ёстой сул амтай юм аа.
ЭЭЖ: Битгий надад уурлаад бай. Энэ чинь буруу шүү.
МИККИ: Би бүх архиваас хайж үзсэн, түүний тухай юм олж чадаагүй. Тэр оршин байдаггүй юм шиг л.
ААВ: Тэгвэл цагдаа дуудъя. Өөр арга алга.
АЙРИС: Үгүй! Аав, гуйя, битгий. Хүнд хэлж болохгүй.
ЭЭЖ: Айрис, аав ээжийг нь бодоод үз л дээ. Их санаа зовж байгаа. Хүүхдийг нь олсноо хэлэх хэрэгтэй.
АЙРИС: Яг наадах чинь. Гол асуудал нь тэдэнд хэлэх боломжгүй.
ЭЭЖ: Тэгвэл яагаад гэдгийг нь хэл л дээ.
АЙРИС: Та хоёр надад итгэх үү?
ААВ: Мэдээж итгэлгүй яах вэ.
АЙРИС: Амлаж байна уу? Амла!
ААВ: Айрис, гуйя.
АЙРИС: Аав ээжтэй нь холбогдох боломжгүй. Учир нь онолын хувьд тэд төрөөгүй байгаа. Тэд ирээдүйн хүмүүс.
ААВ: За, хангалттай. Анхаарал татах гэж юм зохиохоо боль.
АЙРИС: Харж байна уу? Та хоёр хэзээ ч надад итгэдэггүй. Бас хэзээ ч хамт байдаггүй. Худалч! Худалч, худалч, худалч!
ЭЭЖ: Айрис.
ААВ: Би худлаа ярихыг тэвчиж чадахгүй.
ЭЭЖ: Чи арай хэтрүүлчихсэн юм биш үү?
ААВ: Үгүй. Бид аав ээж нь шүү дээ.
ЭЭЖ: Тэгээд одоо яах юм?
ААВ: Бидэнд өөр сонголт алга. Микки, цагдаа дууд.
МИККИ: Би учрыг нь олчихъё.
АЙРИС: Энд үлдэж болохгүй! Цагдаа нар ирж байгаа.
ФРЭНКИ: Тэднийг унтсан хойно нь нууцаар орж, хүүг аваад хүсэж байгаа бүхнээ асууж болно.
СТЕВИ: Чи галзуурчээ. Итгэмээргүй хүн юм! Үгүй, бид гэмт хэрэгтнүүд биш. Одоо очоод хонхыг нь даръя. Хүүхэд хамгааллаас явж байна гэж хэлээд хүүтэй ярья гэж хэлнэ.
ДАГИ: Робот хаалга онгойлгоно, тэнэг ээ. Чиний худал түүх хоёр минут ч болохгүй.
АРКО: Чи зүгээр үү?
СТЕВИ: Юу байсан бэ? Итгэмээргүй юм, тэд зугтаж байна!
ФРЭНКИ: Хурдлаарай! Хурдал! Хурдлаарай! Явцгаая!
СТЕВИ: Алив!
АРКО: Хаашаа явах юм бэ?
АЙРИС: Сургууль руу. Зогс! Ой дундуур явъя. Дагаад яваарай.
ДАГИ: Золиг гэж! Замаас гараад явчихлаа!
СТЕВИ: Баларлаа даа. Цагдаа! Сонс, тайван байгаарай. Битгий юм дуугараарай. Надад даатгачих. Би тэднийг аргалчихна.
ЭР-1: Ноёд оо, хаашаа явж байгаа юм?
СТЕВИ: Бидэнд дуудлага ирсэн. Эмч нар байна.
ЭР-1: Бичиг баримтаа шалгуулаарай.
СТЕВИ: За, миний үнэмлэх. Мэдээж. Надад байх л ёстой доо. За, сонсооч. Яг одоо надад алга. Гэхдээ энэ яаралтай нөхцөл байдал. За юу?
ДАГИ: Даги! Тэд яваад өглөө!
СТЕВИ: Яаралтай нөхцөл байдал, за юу?
МИККИ: Айрис. Цагдаа нар ирчихлээ. Айрис. Айрис!
ЭР-2: Гадагшаа гарч болохгүй. Бөмбөлөг төлөвлөгөө эхэлсэн.
СТЕВИ: Офицер оо, та хүүхэд амь насаа алдаасай гэж хүсэхгүй биз дээ?
ФРЭНКИ: Ганц ч минут алдаж болохгүй.
СТЕВИ: Бид мэдрэл эмч нар.
ФРЭНКИ: Үгүй, мэдрэлийн эмч нар.
СТЕВИ: Яг аль нь юм бэ?
ФРЭНКИ: Мэдрэлийн эмч! Хүүхэд аврах хэрэгтэй байна.
СТЕВИ: Чи яаж байна? Яагаад дайраад гарчхав аа?
ДАГИ: Чи худлаа ярьж чадсангүй.
СТЕВИ: Би худлаа ярьж чадна шүү!
ДАГИ: Тийм үү? Тэгээд бид эмч шиг харагдаад байна уу?
СТЕВИ: Үгүй! Тийм ээ!
АЙРИС: Би орой энд ирж үзээгүй. Танил юм огт алга. Тэд юу гэж байна?
АРКО: Зугт. Зугт гэж байна.
ЭЭЖ: Микки, юу болоод байна?
ААВ: Байна уу? Сонсож байна уу?
МИККИ: Айрис хүүтэй хамт зугтсан байна. Надад байршил нь харагдаж байна. Түүний араас явлаа.
ААВ: Тэр аравхан настай, Микки. Хаа сайгүй гал гарч байна. Хурдан олох хэрэгтэй шүү.
ЭЭЖ: Бид замдаа гарлаа.
ААВ: Холбоотой байгаарай.
ДАГИ: Энэ янзаараа зугтаж чадахгүй юм байна.
СТЕВИ: Өөр санаа байгаа юм уу? Чи жолоодох уу?
ДАГИ: Яагаад бүхнийг өөртөө тусгаж авдаг юм бэ?
ФРЭНКИ: Тоормос! Хурдан баруун эргэ. Зугтчихлаа, зугтчихлаа. Ингэтлээ айж үзсэнгүй.
ДАГИ: Тэрийг хар даа, залуус аа.
СТЕВИ: Хөөх, хөөх, хөөх.
ДАГИ: Хурдлаарай, залуус аа.
СТЕВИ: За, очиж байна. Тайвшир!
ФРЭНКИ: Байнга л яаруулах юм.
АЙРИС: Битгий шагайгаарай.
ЭР-1: Зэргэлдээ хотуудын дарга нар хүн хүч, багаж хэрэгслээр туслах шийдвэр гаргасан байна. Мөн өнөө орой Элмвүүд хорооллоос арван настай хоёр хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл ирлээ. Үзсэн харсан хүн байвал холбоо барина уу.
АЙРИС: Явъя!
ЭР-1: Битгий оролцоорой.
ЭР-2: Хүн байна уу?
АРКО: Айрис.
АЙРИС: Санаа зоволтгүй. Тэд унтаж байгаа. Энэ багш нарын өрөө.
СТЕВИ: За, за, за. Биднийг үнэхээр зовоолоо шүү.
ФРЭНКИ: Айх хэрэггүй ээ. Бид та нарыг гэмтээхгүй.
ДАГИ: Тэр солонго ямар учиртайг л мэдмээр байна.
СТЕВИ: Бид 20 жилийн өмнө чамтай яг адилхан хүн харж байсан.
ФРЭНКИ: Бидэнд хэн ч итгээгүй. Эцэг эх маань хүртэл.
ДАГИ: Эмч биднийг хий юм харсан байна гэж хэлсэн.
СТЕВИ: Бид найдвараа алдсан. Тэгээд чи ирсэн. Яг адилхан хувцастай. Адилхан нөмрөг, бас духан дээрээ алмаазтай.
АРКО: Алмаазыг яаж мэдсэн юм?
АЙРИС: Үгүй, Арко!
СТЕВИ: Тэгээд л... буцаж чадахгүй байгаа биз дээ?
ЭР-1: Дарга аа, мэдээ ирлээ. Асуудал гарсан байна. Үл таних этгээдүүд сургууль дотор нэвтэрсэн байна.
МИККИ: Би дотор байгаа хоёр хүүхдийн асрагч байна. Би орох ёстой.
ЭР-1: Оруулчих. Бид дотогшоо орж чадахгүй. Дотор байгаа роботуудыг идэвхжүүлэх гэж байна.
БҮГД: Сургуулийн эзэмшил дээр юу хийж байгаа юм? Наанаа зогсож бай. Наанаа зогсож бай.
СТЕВИ: Тэдэнд баригдах юм бол чамайг явуулахгүй шүү. Хурдан гүйх хэрэгтэй.
ДАГИ: За, хүүхдүүд ээ, гурав тоолоод. Нэг... хоёр!
АЙРИС: Клифф! Чи юу хийж яваа юм?
КЛИФФОРД: Чамайг аюулд орж гэж бодоод.
ДАГИ: Чи тэднийг асаасан юм уу?
ФРЭНКИ: Бидэнд үнэнийг хэл, жаал аа.
ДАГИ: Засгийн газар мэдэж байгаа юу?
ФРЭНКИ: Чи хаанаас ирсэн юм?
ДАГИ: Өөр гарагаас! Өөр гарагаас л ирсэн байж таарна!
СТЕВИ: Харь гарагийн хүн!
АЙРИС: Тийшээ!
СТЕВИ: Харь гарагийн хүн биз дээ?
ФРЭНКИ: Бодоод үз л дээ, Даги. Харь гарагийн хүн байсан бол бидний хэлээр ярихгүй шүү дээ.
СТЕВИ: Чи Атлантисаас ирсэн үү?
АРКО: Би ирээдүйгээс ирсэн.
ФРЭНКИ: Ирээдүйгээс ээ? Миний зөв байсан байна. Чи оргилуун дарсны өртэй боллоо!
ДАГИ: Бид баатрууд боллоо!
КЛИФФОРД: Нэг санаа байна. Номын санд нуугдъя. Хэн ч тийшээ очихгүй.
СТЕВИ: Яв, яв, яв!
ДАГИ: Хурдлаарай, хурдлаарай, хурдал!
ФРЭНКИ: Дээшээ, дээшээ. Яваад өг, яв, яв.
ДАГИ: Алив ээ, ороорой! Хурдал, хурдал!
СТЕВИ: Намайг хүлээгээрэй!
ДАГИ: Хурдан яваач ээ!
СТЕВИ: Очлоо!
КЛИФФОРД: Чиний үеэл биш гэж мэдсэн юм.
ЭР-1: 315-р өрөөнд юу ч алга.
ЭР-2: 312-р өрөөнд ч бас алга.
ФРЭНКИ: Байз, байз! Чи ямар ч цаг үед очиж чадах юм уу?
ДАГИ: Би эртний Грект очих байсан. Эсвэл Майачууд дээр. Майачуудтай амьдрах сайхан байх.
ФРЭНКИ: Инкачууд. Уучлаарай, тэр заримдаа холиод байдаг юм.
ДАГИ: За, болиод өг л дөө.
СТЕВИ: Залуус аа, боль. Арко, чи яагаад манай цаг үед ирсэн юм? Энэ цаг үе... хүн төрөлхтний хамгийн дор үе биш гэж үү?
АРКО: Үнэндээ... алдаа байсан юм. Би өөрөө сонгоогүй.
СТЕВИ: Би буруу юм хэлчихсэн үү?
СТЕВИ: Айрис, май. Түүнд аваачаад өг.
ДАГИ: Жаал аа. Чи түүнд дурлачихсан юм уу?
КЛИФФОРД: Юу гэж дээ!
ДАГИ: Санаа зоволтгүй, Клиффорд. Санаа зоволтгүй. Би ч бас хүнд дурлаж байсан. Гэхдээ түүнд хэлэх зориг байгаагүй юм.
КЛИФФОРД: Тэгээд яасан бэ?
ДАГИ: Яагаа ч үгүй. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай бол тэр хүн чамд хайргүй байсан ч, хамгийн чухал нь түүнийг жаргалтай болгох ёстой.
АЙРИС: Май. Чи одоо буцаж болно.
АРКО: Баярлалаа.
АЙРИС: Тийм ч муу хүмүүс биш байж.
СТЕВИ: Сайн уу?
ДАГИ: Бид ч бас энд байна!
ФРЭНКИ: Хайртай шүү!
АЙРИС: Энэ удаад... үнэхээр дуусах нь ээ? Яасан бэ?
АРКО: Би чамайг санана даа. Би салах ёс хийх дургүй.
АЙРИС: Би хамт явбал яах вэ?
АРКО: Тэгэх боломжгүй.
АЙРИС: Яагаад?
АРКО: Хэн ч ирээдүйг мэдэж болохгүй. Хэзээ ч.
ФРЭНКИ: Юу байсан бэ?
АЙРИС: Бөмбөлөг. Хаагдаж байна.
СТЕВИ: Яваарай! Хурдал! Яв, яв, яв!
ДАГИ: Атар газрын төлөө!
ФРЭНКИ: Тэд хэзээ ч бууж өгөхгүй юм байна. Яваарай, Арко! Хүлээ, Даги!
КЛИФФОРД: Одоо яах вэ?
АЙРИС: Хүлээгээрэй! Арко, хүлээгээч! Арко! Би чамтай хамт явмаар байна!
АРКО: Болохгүй ээ, Айрис. Үнэхээр уучлаарай. Болохгүй.
АЙРИС: Арко! Арко, гуйя. Намайг битгий орхиоч! Намайг битгий хая л даа. Хэтэрхий өндөр байна. Би хүрэхгүй байна.
КЛИФФОРД: Би чамайг гаргаад өгье, Айрис.
АЙРИС: Гэхдээ, Клиффорд...
КЛИФФОРД: Миний хэлснээр хий!
МИККИ: Тэд аюулд орсон нь илт байна. Намайг оруул.
ЭР-1: Болохгүй. Болохгүй.
МИККИ: Хараач, тэд аюулд орсон байна.
ЭР-1: Аюулгүй байдлын дүрмийн дагуу...
МИККИ: Айрис! Намайг оруул!
ЭР-1: Наанаа зогс!
МИККИ: Айрис!
ЭР-1: Ийшээ орж болохгүй!
АРКО: Хэтэрхий хүнд байна. Залж чадахгүй нь.
АЙРИС: Өндөрт гарах хэрэгтэй.
АЙРИС: Микки. Микки. Микки, чамд юу тохиолдоо вэ?
МИККИ: Айрис. Дурсамж алга болж байна.
АЙРИС: Микки, юу болсон юм бэ?
МИККИ: Дурсамж... Микки... яв.
АЙРИС: Үгүй, гуйя. Микки.
МИККИ: Айрис.
АЙРИС: Үгүй!
МИККИ: Яв.
АЙРИС: Би чамаас гуйж байна. Сэр л дээ. Буцаад ирээч. Буцаад ир! Гуйя. Арко, сэрээрэй.
АРКО: Питер.
АЙРИС: Бид явах ёстой.
АРКО: Хаана байна аа?
АЙРИС: Мэдэхгүй.
АРКО: Үгүй. Байз, би чамд тусалъя.
АЙРИС: Би яаж асаахаа л бодож байна. Хар даа. Шар шувуу! Юу хийж байгаа юм бол?
АРКО: Гарц олсон байна! Хурдлаарай! Мэдэрч байна уу? Салхи гарч байна. Хөөе! Бид энд байна! Энд байна! Бид энд байна!
АЙРИС: Хөөе!
АРКО: Бид... бид... энд байна. Бид энд байна.
АЙРИС: Чиний нөмрөг.
АРКО: Үгүй ээ! Үгүй, үгүй, үгүй. Би бүгдийг нь сүйтгэчихлээ. Үлэг гүрвэлүүдийг л харахыг хүссэн юм.
АЙРИС: Би ойлгохгүй байна.
АРКО: Хүүхдүүд нисэх хориотой байдаг. 12 хүрэх хүртлээ.
АЙРИС: Гэхдээ нисдэг өмсгөл, алмааз, нөмрөг...
АРКО: Миний эгчийнх.
АЙРИС: Юу гээч? Чамайг ирэхээс өмнө би хүслээ шивнэсэн.
АРКО: Надад битгий хэл. Хэлэх юм бол биелэхгүй.
АЙРИС: Нэг талаараа... аль хэдий нь биелчихсэн. Яг миний хүссэнээр болоогүй л дээ. Гэхдээ... сайн бодоод үзэх юм бол бид хоёр хоёулаа буруутай. Хар даа!
АРКО: Хөөх!
ЭЙДА: Арко! Арко! Арко! Арко минь дээ!
ЭМ-9: Арко!
АРКО: Гэхдээ...
ЭМ-9: Арко! Миний хүү! Ашгүй нэг юм чамайгаа оллоо. Яасан сайхан хэрэг вэ.
АРКО: Ээж ээ. Аав. Та нарт юу тохиолдоо вэ?
ЭР-9: Бид чамайг олон жил хайсан.
АЙРИС: Үгүй.
ЭМ-9: Бид олон цаг үеэр дамжин чамайг хайсан.
АРКО: Үгүй. Гэхдээ та... та...
ЭР-9: Битгий гунигла. Бид чамайг олчихлоо. Бүх юм зүгээр.
АРКО: Намайг үнэхээр уучлаарай. Намайг уучлаарай.
ЭМ-9: Сайн уу, залуу авхай? Чамайг хэн гэдэг вэ?
АЙРИС: Айрис. Харин энэ бол Питер. Тэдэнтэй мэндлээрэй, Питер.
ЭМ-9: Сайн уу, Питер? Чамд маш их баярлалаа. Чамгүйгээр бид хүүгээ хэзээ ч олохгүй байх байлаа.
АЙРИС: Гэхдээ би ойлгосонгүй.
ЭР-9: Агуй дотор байсан зургууд. Бид буцах ёстой.
АРКО: Чи яах болж байна? Яаж гэртээ харих юм бэ?
АЙРИС: Санаа зоволтгүй. Би зүгээр ээ.
АРКО: Хийсэн бүхэнд чинь баярлалаа.
АЙРИС: Намайг битгий мартаарай.
АРКО: Мартахгүй.
ЭР-9: Арко.
АРКО: Чи надад хэлээгүй. Ямар хүсэл байсан юм?
АЙРИС: Би өөрчлөлт ирээсэй гэж хүссэн.
TRAILER
АРКО: Дараагийн удаа би хамт явж болох уу?
ЭР1: 12 хүрээгүй бол нисэж болохгүй. Энэ бол хууль.
АЙРИС: Чи зүгээр үү?
ТЕКСТ: Сэтгэл хөдөлгөм цаг хугацаагаар аялдаг түүх.
МИККИ: Чамайг хэн гэдэг вэ?
АРКО: Арко. Одоо хэдэн он бэ?
АЙРИС: 2075 он. Чи хаанаас ирсэн юм?
АРКО: Чадахгүй ээ.
ТЕКСТ: Төсөөллөөр дүүрэн гайхамшиг.
МИККИ: Хүүхдүүд тэнгэрээс унаж ирдэггүй юм. Огт байдаггүй хүн шиг л байна.
ТЕКСТ: Мияазакиг санагдуулам гайхалтай бүтээл.
ЭР1: Чи ой дотор хачин юм харсан уу?
АЙРИС: Би сая солонго харсан. Ямар байдаг вэ?
АРКО: Хэн ч ирээдүйг мэдэж болохгүй. Хэзээ ч.
ТЕКСТ: Энэ жилийн хамгийн гайхалтай хүүхэлдэйн кино.
АРКО: Миний өмсгөлд алмааз байсан. Би түүнгүйгээр буцаж чадахгүй.
ЭР2: Хурдан гүйх хэрэгтэй шүү. Чамайг барьчихвал хэзээ ч явуулахгүй.
АЙРИС: Үнэхээр хүсэл биелдэг болов уу? Үлгэрт гардаг шиг.
ЭР2: Яв, яв, яв, яв.
МИККИ: Мэдэхгүй ээ, Айрис.
АЙРИС: Арко.
МИККИ: Гэхдээ оролдоод үзэхэд буруудахгүй.
ТЕКСТ: Арко, Үго Биенвенүгийн бүтээл.
Back to episodes Go home