Marchaahai 4

Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн

хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьчилан сэргийлэх ” интерактив контент бүтээх,

Насны ангилал: 13-15 нас

Анимэйшны анги: 10

Анимэйшны нэр: “Хүүхэд бүр чадна”

 

Дүрийн тодорхойлолт

1. Жийн: Бяцхан шидтэн, асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч

2. Мона: Бяцхан шидтэн, нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч

3. Нико: (2-р ангид гарсан дээрэлхэгч хүү Нико. Анги бүртээ шинэ дүр гэхээсээ илүүтэй нөхцөл байдлын хувьд эргэсэн өөрчлөгдсөн сайжирсан шинжийг харуулах гэсэн өнцгөө даган энэ дүрээ сонголоо.): Царайлаг хөд  өлгөөнтэй, сайхан сэтгэлтэй. Сагсны багийн тамирчин, үеийнхэн дундаа онлайн тоглоом ч чамгүй тоглодог 9-р ангийн хүү.

4. Никогийн хамаатны хүүхэд Лио: /Ихэвчлэн онлайн ертөнцөд хамт гарч ирэн тоглоно./

5. Никогийн найз сагсан багийн хүүхэд Дэни.

6. Никогийн найз охин Анхилуун. Түүнтэй нэг сургуулийн охин./Онлайн ертөнцөд л гарч ирнэ/

7. Никогийн аав.

8. Нико-н сургуулийн нийгмийн ажилтан эмэгтэй. /өмнөх ангид гарсан НА/

       10-р анги

 

 

 

 

 

 

 

 

Хоолой уншина:

-  Аравдугаар анги

- “Хүүхэд бүр чадна”

 

Зохиолын I-р хэсэг: Ангид биеийн тамирын хичээлийн дараах үйл явдал...

 

ҮЗЭГДЭЛ 1. - Аватар дүр:

Нико: За, тавтай морил. Энэ бол CUBG. Энд та, хэн ч байж болно — Шидтэн, Хүлэг баатар, Далайн дээрэмчин. Аа бас зүгээр л эрдэнэс цуглуулаад гүйж байгаа хэн нэгэн. Харин, бид гурав бол, энэ сервертээ л домог…  /Хажууд илүү том баатар гарч ирнэ/ за за, бараг л домог.

Үргэлжлүүлэн ярилцана.

Дэни: Хөөе, Нико, чи яаж ингэж ранк аа өсгөөд байгаа юм бэ. Дахиад, нэгт орчлоо.

Нико: Хнн, угаасаа чадвартай төрчихсөн хүнд яалтай ч билээ дээ, найз минь. Чи, насаараа тоглосон ч, намайг барахгүй л дээ.

Лио: Ээ бурхан минь, Никогийн "эго" нь ранкнаасаа өндөр болчихжээ хэхэ. Өө нээрэн, орой тэр "Legendary" даалгаврыг биелүүлнэ шүү. Ховор item-тай болвол, би чамайг, нээрэнгээсээ шүтье.

Никогийн найз охин Анхилуун: "Нико, би гэрээсээ гарлаа. Гэрэлт гудамжинд уулзъя" (утаснаас нь "Ding" чимээ гарна.)

Нико: Өө, андууд аа. Надад "Амьдрал" гэдэг, тоглоомноос илүү чухал даалгавар ирчихлээ. Би  гарлаа шүү,. "Bye" Орой орж ирнэ биздээ.

Дэни:  За за  баяртай андаа, орой тааръя..

ҮЗЭГДЭЛ 2 - (НИКО БОЛОН ЦАХИМ ОРЧИН)-ӨДӨР

Нико найз охинтойгоо уулзахаар гудамжаар хөгжим сонсоод, юу ч мэдэхгүй инээмсэглэн алхана. Хажуугаар нь зөрөх хүүхдүүд утас руугаа харснаа, Нико руу зааж шивнэлдэнэ. Дэлгэц хуваагдаж, Дени, Лео хоёрын толгой дээр чатнууд тасралтгүй ирнэ.

Shadow user: /Хоржоонтэй инээнгээ/ Алдартай Нико, ингээд чиний найзууд чамд хэр итгэдгийг харъя л даа…

Коммент 1: "Нико ийм байсан юм уу? Одооноос Unfriend!"

Коммент 2: "Ямар заваан зураг вэ, ийм хүн тоглоом тоглоод явж байх гэж..."

        Коммент 1: Нико ийм хүн байсымуу

Коммент 2 : Чи зургийг нь харсан уу

Коммент 3 : Ямар муухай юм бэ …😠  

1:35 Дэни, Лио харан гайхсан авиа, дуу оруулах.

 

II-р хэсэг: 

ҮЗЭГДЭЛ 3. НИКОГИЙН ӨРӨӨ / ТОГЛООМ ДОТОР - ОРОЙ

Нико өрөөндөө ирээд компьютерынхоо өмнө суун өөртөө итгэлтэйгээр чихэвчээ зүүнэ. Утас  нь "Vibrate" хийсээр л...

Нико: (Утас руугаа харалгүй) Өө, фенүүд минь баяр хүргээд салахгүй байна уу, одоо завгүй байна аа. Дараа л харъя даа. /Монологи/

INT. Тоглоом дотор       

 

Аватар дүр

Нико: За манай багийнхан байна уу? Лио… Дэни…Өнөөдөр нөгөө "Item"-аа авна шүү!

Лио: (Хүйтэн өнгөөр) Item-аа өөрөө л, ав даа. Бид хоёр, чам шиг хүнтэй нэг баг болохгүй.

Нико: (Гайхаж) Айн? Юу болоод байгаан? Та хоёр чинь надаар тоглоод байгаамуу?

Дэни:  Нико, энд тоглосон хүн алга,. Чиний тэр зураг, дээрэлхэлт чинь интернетээр дүүрэн байна. Чи ч үнэхээр "хогийн гар" юм даа.

2:25 Нико цочирдсон өнгө аясаар дуу оруулна.

 

UNNAMED (Зурагтай пост): Манай сургуулийн Нико биш үү. Нэгнээ ингэж дээрэлхэж болох юм уу?? Хогийн гар…

Нико: Энэ... энэ юу вэ? Нико гэнэ үү!

/UNNAMED (Зурагтай постны сэтгэгдэл хэсэг)/

Коммент 1: Арай ч дээ нэгнээ ингэж дээрэлхсээр байгаан байна шүү. 😠

Коммент 2: Нээрээ… манай сургуулийн Нико мөн ч юмуу?…

Коммент 3: Муусайн хүн дээрэлхдэг юмнууд сургуульд явахгүй байвал таарна😠😠😠

Коммент 4:😠😠😠

Коммент 5: Тийн шдээ… Манай сургууль дээрэлхэлгүй сургууль, байхыг зорьж, багш нар маань хичээдэг шдээ.. Бид ч бас хичээдэг…

Коммент 6: Ийм хүүхдэд хатуу арга хэмжээ аваасай… хөөвөл таарна. Хүн дээрэлхдэг юм чинь гудамжиндаа байна биз…

Коммент 7: Сургуулиас нь хөөх хэрэгтэй шдээ…

Гэх мэт мессежүүд дэлгэцэн дээр урсан өнгөрнө. Хоолойнууд давхардан сонсогдоно.  Нико сандран толгойгоо гараараа дарна. / Шилжилт /

III-р хэсэг:

ҮЗЭГДЭЛ 4. НИКОГИЙН ӨРӨӨ - ШӨНӨ (ГУНИГТАЙ ХЭСЭГ)

 

НИКО: (Өөрөө өөртөө) Ганцхан зурагнаас болоод бүх зүйл ингээд дуусчих гэж үү?

 

Найз охин Анхилуунаас (Чат): Нико чи яагаад хариу бичихгүй байгаа юм? Энэ зураг дээрх хүн чи мөн үү? Үнэнээ хэлээч!"

 

IV-р хэсэг:

ҮЗЭГДЭЛ 5. ТОГЛООМ ДОТОР (ТУСЛАМЖИЙН ХЭСЭГ)

 

Нико гэнэт л тоглоом руу татагдан орно. Мона, Жийн хоёр түүнийг хүлээж байв.

Мона: Сайн уу! Би бол Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона! Чиний сэтгэл санаа яасан, яг "Battery Low" болчихсон уу?

Жийн: Би бол Жийн. Чиний стрессний түвшин 99%-тай байна, Нико. Цахим дээрэлхэлтийн сонгодог жишээ энд байна.

Нико: Байз, байз та хоёр хэн бэ? Админ уу? Энэ нөгөө зураг уу? Энэ зурган дээрх чинь би биш шдээ, та нар надад итгээрэй!

Жийн: Бид мэднээ. Яагаад гэвэл манай алгоритм энэ зургийг эвлүүлэг болохыг 0.001 секундэд таньж тогтоосон. Гэхдээ хүмүүс програмчлагдсан биш учраас сэтгэл хөдлөлөөрөө хандаад байна. Чамайг зовоож сэтгэлийг чинь өвтгөсөн энэ зураг болон сөрөг коммент, гүтгэлэг, доромжлол нь нэг төрлийн цахим дээрэлхэлт.

Мона: Яг тийм, Нико чи өрөөндөө шигдэн, ганцаараа хямраад, энэ асуудлыг шийдэгдэхгүй.

Нико: Юуу.. цахим дээрэлхэлт ээ??!! Ийм юм хэн хийдэг байна аа?

Мона: За, би яг одоо шалгаад өгье. Хммм, яг миний хардаж байсанчлан, олон хуурамч хаягнаас энэ зураг интернэтэд тараагдсан байна. Хэргийн эзэн, харин энэ байна хардаа. /Мона ингэж хэлж байхдаа Shadow user ийг харуулах/

Нико: Shadow user? /уншингаа гайхаж хэлнэ/

Мона: Нико, санаж ав. Цахим орчин бол бодит ертөнц биш. Гэхдээ чамайг цахим орчинд хэн ч биш болгож болно.

Нико: Энэ зурагнаас болж надад найз нөхөд байхгүй болсон. Надад хэн нь ч итгээгүй.

Мона: Үгүй, Нико, Тийм биш, Чи ганцаараа биш шүү, Нико энийг хараач!

 

/Хүүхдүүдийн хэлэх үгний агуулга/

Никогийн найз охин: Багш аа Никотой төстэй зургийг хэн нэгэн,  санаатайгаар постолж, муухай коммент бичсэн энэ Shadow_User гэх хаягийг шалгаж хэн гэдгийг нь тогтоож бидэнд тусалж өгөөч.

Зори: Бид Никог энэ зурган дээр байгаа хүн гэж итгэхгүй байна.

Дэни: Та багшаа шалгаад өгөөч.

Никогийн найз охин: Энэ зураг бол Нико биш, бид нар Никод итгэж байна.

 

Нико: (Нүд нь сэргэж) Тэд... надад итгэж байгаа хэрэг үү?
Жийн:
Тийм ээ. Гэхдээ чи ч гэсэн гүтгүүлээд, дуугүй байж болохгүй. Гэр бүл, багшдаа мэдэгдэх нь "Reporting" хийж байгаа хамгийн зөв тактик юм.

Нико: За , ойлголоо. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Хоёр оо.

Мона Жийн: Амжилт хүсье Нико~!

Мона, Жийн хоёр ийн хэлсний дараа Нико тоглоомноос гарна. 

ҮЗЭГДЭЛ 6. INT. НИКОГИЙН ӨРӨӨ-ОРОЙ / НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨРӨӨ

Никогийн өрөө гэрэлтэй болсон байна. Нико сэтгэл санаа нь арай тайван болсон байна. Никогийн өрөөнд аав нь орж ирнэ. Аав нь утсаа барьчихсан, гайхсан царайтай.

Никогийн аав: Нико! Сая сургуулиас чинь ярьж байна. Энэ юу вэ? "Кибер" гэнэ үү? Миний хүү компьютертоо вирус оруулчихсан юм уу?

Нико: (Инээмсэглэх аядаж) Үгүй дээ аав. Гэхдээ надад таны тусламж хэрэгтэй байна. Би танд бүгдийг нь ярьж өгье.

Никогийн аав: За, миний хүү, сандрахгүйгээр тайван хоёулаа болсон явдлыг ярилцъя.

 

V-р хэсэг: Төгсгөл

Нийгмийн ажилтны өрөө- Өдөр

Нико аавтайгаа нийгмийн ажилтны өрөөнд сууж байна.

 

Нийгмийн ажилтан: Өнөөдөр таныг энд дуудсан шалтгаан нь сүүлийн үед цахимаар тархаад байгаа зурагтай холбоотой юм аа. Та энэ тухай Никогоос сонссон уу?

Никогийн аав: Тиймээ өчигдөр орой энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан. Би бол, тэр цахим махим гээд байгааг нь, сайн ойлгохгүй ч гэсэн, ямар нэгэн дээрэлхэлтэд өртсөн гэдгийг нь ойлгоод байна.

Нийгмийн ажилтан: Харамсалтай нь тиймээ. Цахим орчны хэрэглээ ихсэж байгаа энэ цагт багш, эцэг эх бид нар, хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцаж, анзаарч,  аюулгүй байдлынх нь талаар ярилцаж байх хэрэгцээ улам ихсэж байна.

Никогийн аав: Тиймээ, таньтай санал нэг байна.

Нийгмийн ажилтан: Өнгөрсөн хугацаанд Никотой холбоотой хуурамч зураг маш их хандалт авсан. Энэ асуудлын учрыг олохын тулд бид бүгдээрээ хичээн ажиллаж байна.

Нико: Надад итгээрэй. Би энэ удаад үнэхээр ийм зүйл хийгээгүй.

Нийгмийн ажилтан: Би чамд итгэж байгаа. Холбогдох газар нь өгч хэн ийм үйлдэл хийснийг илрүүлэх арга хэмжээ авч байгаа.

Никогийн аав: Баярлалаа. Би ч гэсэн хүүхдээ тийм зүйл хийгээгүй гэдэгт бүрэн итгэж байгаа. 

Нийгмийн ажилтан: Харин тэр постон дор гүтгэсэн, доромжилсон олон сөрөг комментууд байсан нь Никод их хүнд байсан байх. Яг ийм үед нь та хүүгээ ойлгож хажууд нь дэмжиж байгаа нь сайн хэрэг.

Никогийн аав: Тийм ээ.

Нийгмийн ажилтан: Нико, сайн хүүхэд бас түүнийг хамгаалах олон найз байсан нь энэ асуудлыг шийдэхэд ихээхэн тус боллоо

Никогийн аав бахархалтайгаар хүүхдийхээ толгойг илнэ.

ҮЗЭГДЭЛ 7. Тоглоом дотор

Нико алхана. Найз охин нь түүнийг угтаж, Дени, Лео хоёр гүйж ирнэ.

Аватар дүрүүд

Нико: Хэй андуудаа.

Дэни: Андаа, уучлаарай! Бид тэр хуурамч зурганд итгэсэндээ үнэхээр харамсаж байна.

Лио: Тийм шүү. Гэхдээ өнөө орой нөгөө "Legendary item"-аа авахад чинь тусалвал намайг уучиллаа гэж тооцож болох уу?

Нико: (Инээж) За за, та нарт энэ удаа ганц боломж олгоё. Гэхдээ энэ удаа би та нарыг "care" хийхгүй шүү!

Дэлгэцэн дээр Мона, Жийн хоёр гарч ирнэ.

МОНА, ЖИЙН: ХҮҮХЭД БҮР цахим орчинд хариуцлагатай байж, найз нөхдөө хамгаалж ЧАДНА!

Төгсгөл: button гарч ирээд дэлгэц нь ТВ шиг унтарч харлана.

 

МИНИ 3 ТОГЛООМЫН ТЕКСТ: ТОГЛООМ 1

Заавар текст /Жийн хоолой/: Өгөгдсөн жишээг анхааралтай сонсоод, асуултанд зөв хариулаарай. /боксонд байрлана./
Жишээ текст /Жийн хоолой/: 15 настай охины талаар фэйсбүүк группт “худалч, бусдыг хуурагч” гэх мэт худал мэдээллийг санаатайгаар түгээж, түүний зургийг нийтэлжээ. Үүнээс болж охин сургуульдаа явахаас ичиж, сэтгэлээр маш их унасан байна.

1-р асуулт /Жийн хоолой/: Энэ үйлдлийг юу гэж нэрлэх вэ?

Зөв хариулт: B. Хэн нэгнийг санаатайгаар доромжилж, худал мэдээлэл тараах нь цахим дээрэлхэлтийн нэг хэлбэр юм.

2-р асуулт /Жийн хоолой/: Энэ тохиолдолд ямар үйлдэл хийж болохгүй вэ? 

Зөв хариулт: А. Хүний зургийг зөвшөөрөлгүй тараах нь түүний нэр хүндэд ноцтойгоор нөлөөлдөг.

3-р асуулт /Жийн хоолой/: Ийм нөхцөлд тухайн охинд ямар мэдрэмж төрөх вэ?

Зөв хариулт: В. Доромжилсон үг, худал мэдээлэл нь хүнийг сэтгэл санаагаар маш ихээр унагаадаг.

4-р асуулт /Жийн хоолой/: Тухайн постыг харсан бол чи юу хийх вэ?

Зөв хариулт: С. Дээрэлхэлтийг хараад дуугүй өнгөрөх нь дахин үйлдэгдэх нөхцлийг бий болгодог. Өөрийн итгэдэг том хүнээс тусламж гуйх нь хамгийн зөв алхам юм.

5-р асуулт /Жийн хоолой/: Хэрэв чи өөрөө буруу зүйл постолсон гэдгээ ойлговол яах ёстой вэ?

Зөв хариулт: С. Уучлалт гуйж, буруу үйлдлээ дахин гаргахгүй байх нь маш чухал юм шүү.

ТОГЛООМ 2

Тоглоомын заавар үг /Жийн хоолой/: Онлайн дахь аюултай болон аюулгүй үйлдлийг ялган ангилцгаая.

 

Картын агуулга /Жийн хоолой/:

● Өөрийн цахим хаягийн нууц үгийг найзууддаа хэлэх

● Танихгүй хүнээс ирсэн линкийг нээж үзэх

● “Privacy” хэсгээ шалган өөрт нийцүүлэн тохируулж байх

● Доромжилсон коммент болон ёс бус агуулгатай хаягийг “report” хийж байх

● Маш олон сайтуудад өөрийн хаягаар нэвтэрч орох

● Цахим платформ ашиглах цагийн лимитийг өөртөө тохируулан тогтоох

 

ТОГЛООМ 3

Заавар үг /Жийн хоолой/: Дараах даалгавруудыг биелүүлж цахим аюулгүй байдлаа хамгаалж сурцгаая. /боксонд байрлана./

 

/Жийны хоолойгоор бүх текстийг уншина/:

Хүчирхэг нууц үг ашиглаарай

●Хүчирхэг нууц үг ашиглаж байгаарай.

●Тааламжгүй пост зураг агуулгыг Block / Report хийж байгаарай.

●Хэнтэй холбоо барьж буйгаа сайн нягтлаарай.

●Гүтгэсэн худал үгс, эвлүүлсэн зураг зэргийг баримт болгон хадгалж байгаарай.

●Хүний зургийг зөвшөөрөлгүй нийтэлж болохгүй шүү.

●Худал мэдээллийг нягталж, үнэн эсэхийг сайн шалгаарай.

 

Back to episodes Go home