Marchaahai 3

Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн

хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьчилан сэргийлэх ” интерактив контент бүтээх,

Насны ангилал: 13-15 нас

Анимэйшны анги: 9

Анимэйшны нэр: “Харилцаа бол трэнд”

 

Дүрийн тодорхойлолт

1. Жийн: Хүүхэд хамгаалагч, асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч,

орчныг сайжруулагч

2. Мона: Хүүхдэд туслагч, нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог,

дэмжигч, чиглүүлэгч

3. Лүлү: Ягаан арьстай даруухан охин.

4. Эми: Онц сурлагатан, олимпиадын аварга. Хичээнгүй шаргуу сурагч. Гэвч нийтэч зан

зэрэгт тийм ч сайн биш. Зөвхөн хичээлээ хийхэд л хангалттай хэмээн боддог нэгэн. /Нэгдүгээр ангид гарсан дээрэлхэгч охин. Гэвч зохиолын цаг хугацааны явцад 1-р ангийн үйл явдлаас хойш зөвхөн хичээлдээ л бүх цагаа зориулж зарцуулсаар ирсэн. Энэ ангийн гол дүр./

Туслах дүрүүд:

1. Зори: Ангийн хүүхэд. Ажиглагч. 2р ангийн гол дүрийн хүү

2. Номи: Нөгөө сургуулийн сайн сурлагатай охидын нэг. Эмид атаархагчдын нэг.

3. дагалдагч охин 1 Хулан. Ногоон үстэй жижиг биетэй охин

4. Дагалдагч охин 2 Анхилуун .Даруухан охин

5. Эмигийн сургуулийн захирал багш./Эрэгтэй/

6. Нийгмийн ажилтан/Эмэгтэй/

7. Эми-н ээж

 

 

 

 

 

 

 

Хоолой уншина:

-  Есдүгээр анги

- “Харилцаа бол тренд”

 

Зохиолын I-р хэсэг: Орчин сургуулийн урлаг зааланд

 

Захирал үг хэлэхтэй зэрэгцэн алга ташилтын чимээ сонсогдоно. Эмид цом гардуулахад гарт нь байгаа захирлын “Бээлий”-г тодруулж харуулна. Бүх сурагч Эмид баяр хүргэн алга ташина.

 

Сургуулийн захирал: Дүүргийн оны шилдэг сурагчийн цомыг хүртсэн “8А ангийн сурагч Эми”-г тайзнаа урьж байна. Баяр хүргэе!!!

- Эми-дээ сурлагын өндөр амжилт хүсье.

 

Тайзнаас буух үед Лүлү Эми-д дөхөн ирж баяр хүргэхээр гараа сунгах боловч Эми үл тооно.

 

Эми: Хмм/Лүлү-д хандан/, ээж баярлах байхдаа, би илүү хичээнээ. /Монологи/

 

Эми тайзнаас буун өөрийн сууж байсан сандал дээрх цүнхэндээ цомоо чулуудан, гартаа төлөвлөгч дэвтэр, хичээл хийх хялбар арга зэрэг номыг барин урлаг заалнаас гадагш алхаж буйг дүрсэлнэ.

 

Лүлү: Хоох, Эми чи мундаг юм аа, үнэхээээр сайн байлаа.

Эми: баярлалаа /Үл ойшоосон ихэмсэг байдлаар хэлнэ./

 

Эми сургуулиас гадагш ганцаар алхан цааш сургуулийн хажуугийн тоглоомын талбайгаар явах зуур нөгөө сургуулийн бүлэг охидтой таарна. Номи болон дагалдагч охид Эмиг харан хоорондоо инээлдэнгээ ярилцана.

 

Номи: Эми, чи яаж шилдэг сурагч болж дүүргийн “Цом” авснаа хэлкүймуу /Охид инээлдэнэ/

Дагалдагч охин 1 Хулан : Наа чинь зүгээр сууж байгаад л аваа биз

Дагалдагч охин 2: Харин тийн тэ

Номи: Танай сургуулийнхан ер нь цэвэр ялж мэдэхгүй л дээ.

 

Эми бүгдийг сонссон ч үл дуугаран тоохгүй утасныхаа цагийг харан яаран өнгөрнө. Утасны цаг эргэлдэж, Эмигийн өрөөний цаг үдшийг заан орчин солигдоно.

 

II-р хэсэг: Эми-н өрөөнд

 

Ханын цаг шөнийн 12-г заана. Охин өрөөндөө даалгавраа шаргуу хийн сууна.

Эми-н ээж: Эми, даалгавраа хийж дууссан уу? Маргааш хийлийн дугуйлан, бас англи хэлдээ явахаа мартаагүй биз.

Эми: Үгүй ээ, мартаагүй. Нээрээ өнөөдөр би дүүргийн шилдэг сурагчийн цом авсан. /бахархангуй хэлнэ./

Эми-н ээж: Дүүргийн шилдэг сурагч байх хангалтгүй. Дэлхий ертөнцийг тийм жижиг гэж бодоогүй биздээ. Даалгавраа дууссан бол нэмэлт хичээлүүдээ хий. /үл тоон хэлнэ/

Эми: Заа / Эми эвшээхтэйгээ зэрэгцэн сул дуугаар хэлнэ./

 

Цомны хоёр талаас Жийн, Мона нар гарч ирнэ.

 

Жийн, Мона: Сайн уу Эми, Баяр хүргэе.

Эми: Юу вэ, та хоёр чинь яах гэж ирсийн? Энэ чинь хүн баяр хүргэхээр амжилт биш шдээ.

Мона: Хүүхэд бүр “Шилдэг сурагч” болддоггүй шдээ. Энэ чинь чиний хичээнгүй байсны төлөөх амжилт, өөрөөрөө бахархах хэрэгтэй.

Эми: Миний цом авах хэнд ч хамаагүй...

Жийн, Мона: Яагаад тэгэж бодоов?

Эми: Манай нөгөө сургуулийн хүүхдүүд ч гэсэн “зүгээр сууж байгаад л авдаг” гэж үгээр өддөг.

Жийн: Яагаад?? Чи тэдэнтэй ярилцаж үзсэн үү?

Мона: Чи тэдэндтэй ярилцаж өөрийгөө ойлгуулах гэж үзсэн үү?Магадгүй тэр хүүхдүүд чам шиг онц сурахыг, шилдэг сурагч болохыг хүсдэг ч юм бил үү.

Эми: Тийм бол хичээлээ л сайн хийнэ биз, юундаа дэмий сэлгүүцээд, өөр сургуулийн хүүхдүүдийг өдөөд явдаг байна аа шаал тэнэг.../элгэндээ гараа тэврэн бардам хэлнэ./

Жийн: Хүүе, чамд муухай хандсан байлаа гээд чи бусдыг тэгэж хэлж болохгүй шүү.

Мона: Тийм шүү, ямар ч үед нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй...

 

Энэ үеэр Эмигийн ээж чангаар загинах сонсогдоно.

 

Эмигийн ээж: Эми, юу бувар бувар гээд шулганаад байгаа юм бэ? Юмаа хурдан хийгээд ирж шалгуулаарай...

Эми: Заа/ээждээ хандан хэлнэ/

Эми/Үг өөрчлөн зассан/: За та хоёрын ярьсныг ойлголоо, гэхдээ би хичээлээ хурдан дуусгаад шалгуулах ёстой… одоо жаахан завгүй байна, дараа тухтай бодъё. 

Мона: Ммхн чи бидний хэлсэн зүйлсийг сайн бодоорой... “Хүүхдүүд хоорондоо эелдэг харилцах нь чухал шүү”

Жийн: Бас битгий ингэж орой унтаарай. Хүүхэд хичээлээ хийх хэрэгтэй ч амрах, чөлөөт цагаараа тоглож наадах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү. За баяртай. /санаа зовинонгуй хэлнэ./

Эми: /Уртаар санаа алдана/

 

III-р хэсэг: Орчин- хоёр сургуулийн дунд байх тоглоомын талбайд

 

Эми шахуу цагийн хуваарьтаа захирагдан яарч явах ба их л уцаартай алхана.

 

Лүлү: Эми, чи их яаруу явах юм аа тэ.

Эми: Дэмий юм ярьж битгий цаг үрээд бай. Яах гэсийн.

Лүлү: Дэмий ч биш л дээ завтай бол дараа хамт кино үзэх үү л гэх гээд??

Эми: Мэдээж үгүй... /Бага зэрэг бодлогоширсон байдалтай гацан зогссон боловч ийн хэлнэ./

Эми: - Кино үзэх гадуур зугаалах бол хичээл хийх цагаас үрнэ, шал дэмий зүйл

 

Тэднийг ийн ярилцан явах үеэр нөгөө сургуулийн охид Эмиг хүлээсэн байдалтай сааданд зогсож байх нь тэр. Нөгөө сургуулийн охид өөрсдийн цүнхний оосрыг барин нэг хоорондоо элдвийг ярилцан байх ба Эмиг харангуутаа бүгдийнх нь царайнд байсан инээмсэглэл алга болно. Зори болон эхний ангиудад гарсан дүрүүд саад тойрон хамт зогсож байгаа нь дүрслэгдэн, шуугиан сонсогдоно./

Нөгөө сургуулийн охид хоорондоо: “Чинийх ч хөөрхөн юм байна, минийх бас гоё байгаа биз” /гэх мэтчилэн ярилцана/

Хүүхдүүд шуугилдана.

Эми Лүлү нар бүлэг охидын хажуугаар алхан зөрөх үед...

Номи: Хүүе өнөө шилдэг Эми чинь нэг найзтай болчиж... хихихи

Эми: Хннн...

Дагалдагч охин 1 Хулан: Нээрээ танай сургуулиас ямар аргаар шилдэг сурагч тодорсныг хэлээч. Яг яаж, үнэнээ хэлээч... хахаха /охид инээлдэнэ/

Лүлү: Эми хичээлээ сайн хийдэг болохоор л “шилдэг сурагч” болсон шдээ. Та нар яагаад Эмид ингэж хандаад байгаан бэ.

Дагалдагч охин 1 Хулан: Айн, Лүлү чамайг ч гэсэн анх шилжиж ирэхэд Эми л элдвээр хэлэн дээрэлхдэг байсан биз дээ. Манай сургуулийн групп-т ч чиний зураг явж л байсан даг... хихихихи

Номи: Чи яагаад энэ их занттай нийлээд яваад байгаа юм. Хичээлээ сайн хийдэг нэрээр бүх багш нарт хайрлагдан, бусад хүүхдийн орон зайг булаагч,

Эми: Хнн, муу хоосон толгойтнууд. Хүн гоочилж явахын оронд харьж хичээлээ хий...

Дагалдагч охин1 Эмид ойртон ирж түүний цүнхнээс гэнэт татан түүнийг өдөж хоргооно.

 

Дагалдагч охин1 : Хичээл хийх ээ, чам шиг худал дүн авснаас хийгээгүй нь дээр /инээнгээ хэлнэ./

Эми: Наад гараа ав. Та нар шиг юмнууд ёоо.. яахаараа... надаас хол бай/Эми зогтусан эргэж харангаа хэлнэ./

 

Номи гартаа барьсан цүнхний тоглоомоо Эмирүү шиднэ.

 

Номи: Яасан гэнээ, арай арай 

Лүлү: Охидоо битий л дээ. Хоорондоо эвтэй байя. Эми бид хоёр зүгээр л харих гэж байсан шдээ

 

Эми уурлан Номирүү цүнхээ шидэх боловч Лүлү Эмигийн цүнхэнд оногдоно. Лүлү доош толгойгоо барин сууна. Түүний дух нь том бондойсон байна. Унасан цүнхнээс өнөөх цом цухуйх нь тэр.

 

Лүлү: ёо-оо-ё

 

Тэдний зодооныг эргэн тойрны хүмүүс болон сурагчид харж байвч хариу үйлдэл эс үзүүлнэ. Охид сандралдан Лүлү-г тойрон зогсоно. Тэр дунд Эми ихээхэн гэмшсэн байдалтай хүмүүсийн тойргийн гадна зогсож харагдана.

Энэ үед нийгмийн ажилтан дөхөн ирж Лүлү-г авч явна. 

Нийгмийн ажилтан: Хүүе хүүхдүүдээ яаж байна аа. Бүгдээрээ эндээ байж байгаарай. Хэн хэн байгааг харж байгаа шүү. /маш их сандрангуй хэлнэ/ Алив хоёулаа сургуулийн эмч рүү очъё, - Өөө захирал аа ашгүй та ирчихэв үү./санаа амрангуй хэлнэ./

Захирал: За, хүүхдүүд, яагаад зодолдоод байна. Бүгдээрээ миний өрөөнд орцгооё. За ёстой ноцтой асуудал дэгдлээ дээ... /гээд охидыг явахыг заана./

 

Зори-той хамт байсан өмнөх ангид гарсан ганц хоёр хүүхдүүд мөн дагаж захирлын өрөө рүү алхана. Захирал багш газар унасан цомыг аван өрөөндөө барьж зогсон орчин солигдоно.

 

Захирал: Та хэд ч бас хамт ороорой!

 

IV-р хэсэг: Орчин захирлын өрөөнд

 

Захирлын өрөөнд дээрэлхэгч охидын бүлэг болон зодооны үйл явдал болоход харж зогссон ажиглагч хүүхдүүд Эми нар орж зогссон байна.

   

Захирал/Үг өөрчлөн зассан/: /хоолойгоо засан/ – За, асуудлыг бүгдээс чинь сонсож ойлголоо. Манай сургуулийнхан миний бээлийг их сонирхдог байсан, тийм үү? /Хүүхдүүд гайхан харна./ Одоо “манай, танай” гэж ялгахгүй ярья. Бидний үед хүүхдүүд нэгнээ дээрэлхэж харилцах, зодолдохыг “нийгэмшихүйн нэг хэлбэр” гэж боддог байлаа. Тэгэж буруу ойлгож явсан маань ийм сорви үлдээнэ гэж төсөөлөөгүй юм. /Гарынхаа боолтыг тайлан сорвио харуулна./

Сурагчид: “Өөө...өөх!” /зэрэг дуу алдана./

Захирал/Үг өөрчлөн зассан/: Би боловсролын салбарт ажилласнаасаа хойш сургуулийн орчинд нэг ч хүүхэд над шиг бие болон сэтгэлийн шархтай битгий болоосой гэж бодож ирсэн. Сургууль бол суралцахаас гадна та нарын хувьд аюулгүй эрсдлээс ангид байх орчин юм шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ бие биенээ ойлгож, нэгнээ хүндлэх нь хамгийн чухал юм.

Сурагчид: Тийм ээ... /нам дуугаар нэгэн зэрэг хэлнэ./

 

Камер эргэн модон дээр сууж байгаа хүүхэд хамгаалагчийг харуулна.

 

Захирал: Өнөөдөр нэгнээ муухай үгээр өдөж, дээрэлхэж харилцсан, улмаар бэртээсэн нь үнэхээр харамсалтай. Гэхдээ энэ тухай надад мэдэгдсэн хүүхдэд би маш их талархаж байна.

 

Камер эргэн ажиглагч хүүхдүүдийг харуулна. Зори болон өмнөх ангийн дүрүүдийг харуулна.

 

Захирал: Энэ асуудалд оролцсон сурагчид бүгд буруутай ч дэргэдээс нь харж дуугүй өнгөрсөн та нар ч гэсэн энэ явдлын нэг хэсэг.

Захирал: Дараа нь ийм зүйл тохиолдвол дуугүй хараад өнгөрч болохгүй шүү, хэн нэгэн дээрэлхүүлж байвал туслах, дээрэлхэлтийг зогсоох арга замыг хүүхэд бүр заавал олох хэрэгтэй. Багш нь нэг л зүйл хүсэж байна — “Сайхан харилцаа үргэлж сайн зүйлд хүргэдэг. Та нарын хэлдэгээр ХАРИЛЦАА БОЛ ТРЭНД шүү дээ, хүүхдүүд ээ”, Хэн нэгэн чамтай муухай харилцвал зөрүүлээд муухай харилцана гэсэн ямар ч дүрэм байхгүй. Энэ бол маш буруу ойлголт /гэж инээмсэглэн хэлнэ/

Сурагчид: Ойлголоо багш аа... /Зөөлөн хэлнэ/

 

Захирлыг ярьж байх үеэр Номи, Эми руу “Биднийг уучлаарай” гэх бичигтэй жижигхэн зүрхэн хэлбэртэй захиаг өгнө.

 

Захирал: “Хүүхэд бүр нэгэнтэйгээ хүндэтгэлтэй, сайхан харилцах дадлыг хэвшүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй”

 

V-р хэсэг: Төгсгөл

 

Ангид Лүлү ганцаар сууна. Гаднаас Эми гартаа киноны билет болон эрвээхэйн пин барин орж ирнэ.

7:16 Жийн: Яв, яв /шивнэж хэлнэ/

7:18 Мона: Зоригтой байгаарай /шивнэж хэлнэ/

Эми: Лүлү, чамайг сонсолгүй түргэн уурлаж, муухай зан гаргасанд уучлаарай. Бас чамайг гэмтээе гэж огтхон ч бодоогүй шүү. Ер нь хэнийг ч гэмтээе гэж бодоогүй л дээ /гэмшингүй шал руу харан хэлэнгээ бэлдсэн бэлгээ өгнө./

Лүлү: Өөөөөөөх үзье гээд байсан киноны тасалбар байна шдээ.... /Лүлү маш их баярласандаа бүр хөлөө дэвслэн Эми-г тэвэрнэ.../

Эми: Хамт үзэх үү?

 

”Харилцаа бол трэнд”гэх самбарыг гартаа барьсан байна.

Жийн, Мона/Үг өөрчлөн зассан/: Тийм ээ, найзуудаа /гэж нэг дуугаар хэлээд, хөгжилтэй инээлдэнэ./

 

МИНИ 3 ТОГЛООМЫН ТЕКСТ: ТОГЛООМ 1

Заавар текст /Жийн хоолой/: Ангид буй харилцааны эерэг уур амьсгалыг илтгэхүйц таван үг өгүүлбэр болон гурван зургийг олоорой. Хаана ч байж магадгүй тул сайн ажиглаарай. /боксонд байрлана./

Жийн хоолой: 

 1. Бид хүсээгүй байхад нь хүний зургийг дардаггүй. – /хүний зургийг инээлдэн дарж буй агуулгатай зураг /

 2. Бид бүдүүлэг үг хэрэглэхгүй - /бичиг/

 3. Бусдыг доромжилсон үг хэлэхгүй - /бичиг/

 4. Би ууртай, түрэмгий зан гаргахгүй – /бичиг/

 5. Бид ангидаа нэгнээ шоолдоггүй.. – /нэгнээ шоолохыг эсэргүүцсэн агуулгатай зураг /

 6. Би бусдыг хүндэлж харилцах болно – /бичиг/

 7. Бид бусдын эд зүйлд дураараа хүрэхийг үргэлж эсэргүүцнэ. – /гэх агуулгатай зураг /

 8. Нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг уриалж байна - /бичиг/

ТОГЛООМ 2

Тоглоомын заавар үг /Жийн хоолой/: Эд зүйлсийг эзэнд нь тааруулж өгөөрэй.

 

Зөвлөмж:

Сонсоно -/Жийн хоолой/: Би үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж буй нэгний дуу хоолойг

сонсоно. /боксонд байрлана./

Харна /Мона хоолой/: Би үе тэнгийн дээрэлхэлттэй таарвал, хараагүй юм шиг өнгөрөхгүй. /боксонд байрлана./

Хэлнэ /Лүлү хоолой/: Би үе тэнгийн дээрэлхэлтийг мэдсэн бол хэн нэгэн итгэж болох том хүнд заавал хэлнэ. /боксонд байрлана./

Төгсгөл:

Уриа текст /Жийн хоолой/: Бид үе тэнгийн дээрэлхэлтийг “Сонсоно, Харна, Хэлнэ”

тоохгүй өнгөрүүлэхгүй. Өөрийн чадах байдлаар оролцож, хамтдаа таслан зогсоож чадна./боксонд байрлана./

ТОГЛООМ 3

Заавар үг /Жийн хоолой/: Асуултанд зөв хариулж “Тусламжийн гүүрийг” янзлан охинд тусалцгаая. /боксонд байрлана./

 

/Жийны хоолойгоор бүх текстийг уншина/:

Асуулт 1: Найз чинь уйлж байна, чи яах вэ?

А. Зүгээр дээ, тайвшир гээд орхино. Б. Яагаад уйлсан шалтгааныг асууна.

Асуулт 2: “Найзын чинь эд зүйлсийг санаатайгаар урж, ангийн буланд

шидсэн тухай сонсвол” чи яах вэ?

А. Багшид хэлэхийг зөвлөнө Б. За дараагийн удаа тэгэхгүй байхаа энэ удаа

зүгээр орхичих гэж зөвлөнө

Асуулт 3: Найзын чинь гар хөхөрсөн байх ба түүнийгээ илтэд чамаас нууна.

Энэ үед чи яах вэ?

А. Нуугаад байгаа юм чинь би яахав дээ гээд орхино. Б. Яагаад хөхөрснийг

нь тодруулан асуун багштай зөвлөнө.

Тоглоомын төгсгөл /Жийн хоолой/: Тусламжийн гүүрийг янзалж өгсөнд баярлалаа.

 

 

Back to episodes Go home