Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлт хүүхдийн эрхийн зөрчил болох нь” сэдэвт 4 интерактив контент бүтээх төсөл.
Контентийн хэлбэр: Анимэйшн
Насны ангилал: 11-12 нас
Контентын анги: 8
Контент 8-ийн нэр: “Сэтгэл хөдлөлийн ертөнц”
Дүрийн тодорхойлолт
1. Жийн: Асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч,
2. Мона: Нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч
3. Лүлү: 12 настай ягаан арьстай даруухан охин. Зори-ийн ангийн хүүхэд. Ажиглагч,
4. Дээрэлхүүлэгч хүү Зори: Зураг зурах дуртай хүү. Гэвч аав ээж нь дэмждэггүй. Зургаар дотоод ертөнцөө илэрхийлэх дуртай даруухан хүү.
5. Дээрэлхэгч хүү Нико: Дээд ангийн хүү, туйлбаргүй, уур бухимдлаа хянах чадваргүй гэртээ гарсан асуудал, аавдаа загнуулсан хямралаас болон сургууль дээрээ ирж бусдыг дээрэлхэн орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Аав нь цэргийн хүн учир түүнийг хатуу чанд зоригтой байхыг үргэлж хүсэж шаарддаг.
6. Дагалдагч хүү Дэни: Дээд ангийн хүү, Нико-г даган хүчтэйгээ мэдэрдэг ч жинхэнэ хүч, ухаан гэх зүйлийн утгыг нь андууран явж буй хүү.
7. Ажиглагч охин Эми: Ангийн ажиглагч хүүхдүүдийн нэг, Лүлү, Зори 2-ын ангийн хүүхэд. Онц сурлагатай манлайлагч охин.
8. Нико-ийн аав: Ууртай ширүүн цэргийн хүн.
Хоолой унших:
- Наймдугаар анги
- “Сэтгэл хөдлөлийн ертөнц”
Зохиолын I-р хэсэг:
Хичээл ид дундаа өрнөж байх ба бүх хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн нам гүмд хичээлээ хийж сууна. Удалгүй завсарлагааны хонх дуугарч анги чимээ орж эхэлнэ. Ангийн хүүхдүүд яарч сандран гадагш гарцгаана. Зори ганцаар их тавгүй бөгөөд сандарсан айдастай ийш тийш харж байгаад зургийн дэвтрээ яаран цүнхэлж буй нь дүрслэгдэнэ. Удалгүй хаалгаар дээд ангийн нэг хүүхэд шагайн гараар дохино. Зори эргэлзэнгүй хараагүй царайлж сууна. Лүлү энэ бүхнийг холоос харан ажиглан сууна.
0:17 Зулаа: Өө ашгүйдээ… /инээнэ/
завсарлагааны хонхны үеэр шум үг хэллэгүүд нэмэх…
Шум 1: явъя, юм идье…
Шум 2: дэвтрээ аваарай../гэх мэтээр оруулах/
0:25 Зори дүрсэнд тааруулан авиа оруулах
Дэни: Зори андаа гараад ир./нэр цохон худал найзархан дуудна./
0:30 Зори дүрсэнд тааруулан авиа оруулах
0:35 Нико дүрсэнд тааруулан авиа оруулах /Зори-г няслах үе болон тийшээ явахыг заах үед нь/
Зори коридорт гарч очиход Нико түүнийг мөрлөн олны хэсгээс зайдуу газарруу чиглүүлэн явахыг заана. Хүнгүй газар очин Зори-гийн малгайтай цамцнаас зулгаан түүний цүнхийг мултлан авч цүнхийг нь сэгсэрч газарт шиднэ. Унасан эд зүйлсээс мөнгийг нь авахыг дагалдагч “Дэни”-д дохин хэлнэ. Мөн Зори-гийн зургийн дэвтрийг дээрэлхэгч хүү булаан авч сонирхон үзэнгээ хэлнэ.
0:52 Нико дүрсэнд тааруулан авиа оруулах /цүнхийг сэгсрэх үед тааруулан/
Нико: Одооноос энэ минийх за юу бацаанаа?
Зори: Юу, болилдоо… Та нар хүний юмыг хамаагүй авч болохгүй шдэ. /Сулхан хэлнэ./
Нико: Одоо минийх болсоон андаа, чи чинь яасан олон юм ярьдаг болцынбэ. /зандрангуй хэлнэ/ -Чи муу ойрд мөнгө цуглуулж ирэхгүй байна аа. Давраад байгаарай, хохино шүү. Дараагийн удаа би цүнхнээс чинь биш чамаас л авчмаар байнадааа.../түүнд ойртон занангуй ийн хэлэнгээ гараараа далайснаа болино./
Нико: Хмм, явъя
Дэни:Тэгье.
Зори: Уртаар санаа алдана.
1:52 Лүлү уртаар санаа алдана…
Зори-гийн газарт унасан байсан эд зүйлсийг хөлөөрөө тараана. Тараах үеэр Зори-н зурсан зурагнаас нэг хуудас салхинд хийсэн одно. Зори-г эд зүйлсээ цуглуулахаар тонгойход түүнийг түлхчихээд хоёул цааш инээлдэн алхана. Зори чимээгүйхэн ганцаар юмаа цуглуулан үлдэнэ. Лүлү сэтгэл эмзэглэн тэднийг холоос ажиглан харж зогссон болж таарна. Салхинд хийссэн хуудас Лүлүгийн хөлд ирж бууна.
II-р хэсэг: Орчин сургуулийн зургийн ангид.
Лүлү сургуулийнхаа зургийн өрөөнд ганцаар орон сууж Зори-н зурсан зургийг дэлгэж харангаа уртаар санаа алдана. /Зургийн агуулга: Ангидаа өвдгөө тэврэн суусан байх ба ойр орчны хүмүүс нь саарал өнгөтэй бөгөөд түүнийг бүгд үл анзаарч хоорондоо хөгжилдөж байгааг харуулсан зураг байна./
Лүлү: Жийн Мона 2 байсан бол юу хийх байсан бол оо? /гэж санаа алдахад/
Шидэт гэрэл цацран Мона Жийн нар зургийн хавтангийн хажуунаас гарч ирнэ. Тэд Зори-н зурсан зургийн талаар болон түүний асуудлыг хэлэлцэнэ.
Мона: Хөөх, чи зүгээр үү? Зурсан зураг чинь муухай болчихсон уу?
Лүлү: Өөөв хэхэ та хоёр уу, би та 2-ыг яг бодож байлаа. За ашгүй, ярилцах юм байсын./цочин баярлангаа хэлнэ./
Зори-н зурсан зургийг заан асууна
Жийн: Энэ чиний зурсан зураг юм уу?
Лүлү: Үгүй ээ, манай ангийн хүүхдийнх. Дээд ангийнхан түүнийг ангиас дуудаж, дээрэлхэн дандаа мөнгө нэхэж, заримдаа юмыг нь булааж авдаг. Бас заримдаа зодож дээрэлхдэг. Энэ зураг тэр дээрэлхүүлдэг хүүхдийн зурсан зураг.
Лүлү охин Жийн, Мона нарт өөрийн зургаан сэтгэл хөдлөлийг зурсан самбараа тэдэнд харуулна.
Мона: Аан, тэгээд л чи яахаа мэдэхгүй, гуниглаад байгаанмуу. Лүлү, нэг юм асууя, чи яг одоо санаа зоволгүйгээр өөрт төрж байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг хичээгээрэй.
Лүлү: Төрж байгаа сэтгэл хөдлөл гэнээ, би чадах болов уу, ичмээр юмаа. Тэгвэл та хоёр намайг шоолохгүй шүү.
Жийн: Мммн, ангийн чинь хүүхэд дээрэлхүүлж байхад чамд ямар санагдсан бэ?,
Лүлү: Ямар санагдсан гэж үүү!!!!!!!! харин ээ…
Мона: Май.. /бийр өгөхөд нь хэлнэ/
Лүлүгийн зурсан сэтгэл хөдлөлүүд амь орон дэлгэцэнд өөрсдийгөө үгээр илэрхийлнэ.
Мона: За, тайлбарлаад өгөөч… Эхлээд энийг
Лүлүгийн сэтгэл хөдлөлүүд:
Уурлах - “Шууд очоод л 'Та нар болиоч ээ? манай ангийн хүүхдийг дээрэлхэхээ боль!' гээд хашгирмаар, уур хүрдэг.
Гуниглах - “Бас над шиг жаахан охин яаж өөрөөсөө өөр хүүхдүүдийг хамгаалах юм бэ? Би юу ч хийж чадахгүй.” гэж бодогдохоор гунигтай байдаг.
Айх - “Мөн намайг очвол бас л дээрэлхэх байх, чимээгүй байсан нь дээр. Чшшш!!” гэж бодоод айдаг.
Гайхах - “Нэг сургуулийн хүүхдүүд байж, доод ангийнхнаа яаж ингэж дээрэлхдэг байна аа. Бусад хүүхдүүд харж байгаа ч яагаад мэдээгүй царайлаад байгаа юм бол оо, бид нэгнээ хамгаалахгүй байж болно гэж үү” гэж бодон гайхдаг.
Баярлах - “Чи зоригтой шүү дээ. Бүх хүүхэд хамгаалуулах эрхтэй! Ээж аав, багш, нийгмийн ажилтнаас тусламж гуйгаад.” найздаа тусалж чадвал гоё доо.
Жигших – "Бас доод ангийн хүүхдүүдээ дээрэлхчихээд юу ч болоогүй юм шиг яаж инээж чаддаг байна аа" гээд бүр тэднийг харахаас дургүй хүрдэг.
Лүлү зургаан сэтгэл хөдлөлөөсөө Айдас-н зургийг хажуудааа тэврэн зогсоно.
Лүлү: Заа байз… аан оллоо, оллоо, намайг ч гэсэн дээрэлхэнэ гэж бодоод айгаад байсын байна. Тэгээл яаж туслахаа мэдэхгүй байж. /Транзишн нэмнэ/
Мона: Лүлү сайн байна, энэ чинь шүү дээ, Хамтдаа чиний айдсыг даван туулаад танай ангийн хүүхдэд тусалцгаая.
Лүлү: Айдсаа даван туулах аа? яаж тэр вэ?.
Жийн: Сонсооч, чи энийг хийж чадна. Чимээгүй холоос ажиглалгүй. Харин тухайн үед төрсөн сэтгэл хөдлөлөө анхаарч, өөрийгөө удирдан зөв үйлдэл хийж чадвал өөртөө болон найздаа тусална. Жишээ нь чиний уур хүрвэл шууд уурлаж дайралгүй, харин тэдэнтэй тайван ярилцаж ойлголцож болно.
Жийн Мона нар Лүлү-д хандан зөвлөгөө өгч буй нь дүрслэгдэнэ.
Мона: Бид хүүхэд бүрийн хамгаалагч байхыг хүсдэг. Хүүхдүүд та нар ч бие биенээ хамгаалах боломжтой юм шүү.
Жийн: Бид чамтай үргэлж хамт. Чиний асуудлыг шийдэхэд туслах итгэж болох томчууд ч бас зөндөө байгаа. Гол нь чи заавал өөрийн итгэж болох том хүнд хандаарай. Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй.
Мона: Өөөв, Хүн ирж байх шиг байна бид ингээд явлаа удахгүй уулзъя. / ая намсан хөлийн чимээ сонсогдоно./
Мона, Жийн: баяртай.
Лүлү: Баяртай
III-р хэсэг: Орчин сургуулийн коридорт
Сургуулийн коридорт Нико, Зори-г хүчтэй мөрлөн газарт унагасны дараа Дэнитэй хамт инээлдэн цааш алхана. Үүнийг холоос анзаарсан Лүлү яаран гүйн ирнэ. Тэр Зори дээр гүйн ирээд босоход нь тусална.
5:19 Дүрсэнд тааруулан Нико, Зори авиа оруулах
Лүлү: Хүүе ээ, чи зүгээр үү? алив. Хоёулаа зургийн дугуйланд хамт явдаг даа. Бас нэг анги хэхэ. Би саяхан шилжиж ирсэн.
Зори: Аанхан…. Намайг Зори.
Лүлү: Мэднэ ээ, хичээл дээр чи намайг зурж өгч байснаа санажына уу?
Зори: Аанхан. Чи харин дандаа хувцас зурдаг тэ? бас их содон шавьжнууд…
Лүлү: Би том болоод дизайнер болохыг мөрөөддөг. Би чамайг харах болгондоо чам шиг зурж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Чи яагаад зурах дуртай болсон бэ?
Зори: Би өөрийгөө илэрхийлэхдээ муу, хүүхдүүдтэй ярилцах аймар хэцүү байдаг, Тийм болохоор ярьснаас зурах нь амар өө.
Лүлү: Үнээн...
Зори: Өө хичээл орлоо, явъя…
Тэднийг ийн ярихтай зэрэгцэн хичээлийн хонх дуугарна. Зори охины хойноос ичингүйрэн доош харан ангийн зүг алхана.
IV-р хэсэг: Ангид үйл явдал өрнөнө
Ангийн ихэнх хүүхдүүд байхгүй үеэр Зори болон Лүлү, ангийн охин Эми нар ангидаа сууж байгаа харагдана. Зори сандрангуй бас айдастай нэгэн зүйлийг сараачин зурж сууна. Энэ үеэр Нико Зори-н ангийн хаалгыг налан зогсоно.
Дэни: Зори гараад ирээ, андаа.
Нико: Зори хөөе, гараад ир гэж байгаа юм биш үү. Хурдлаач. /тэсгэл алдан зэвүүцэнгүй хэлнэ/
6:25 Зори: чихээ зулгаалгах үед өвдөж буй авиа оруулах.
Зори итгэл муутайхан босох үеэр Нико, Дэни нар улам түүнийг хүчилнэ. Харин Лүлү
Зори-г хамгаалж анх дуугарна.
Лүлү: Зори гармааргүй байхад та хоёр яах гээд байгаан бэ?/айсан ч нуух гэж оролдон хэлнэ/
Нико: Ёоо, хэн бэ? /мушилзан хэлээд үргэлжлүүлэн/ Муусайн бацаанууд ямар том байнаа айн.
Ангийн арын сандал дээр нуруу цэх эрхэмсэг сууж байсан Эми болон түүний найзууд ангийн хаалганы хажууд ирэн хэлнэ.
Эми: Бацаанууд гэнэ үү, чинийхээр доод ангийнхан чинь бүгд бацаан, тэгээд бас дээрэлхэж болно гэсэн үг үү? Өөрсдийгөө бүүр том ах гээд бодцынмуу хаашаан?.
Дэни: Өө алаа хаясан, /итгэж ядан зэвүүцсэн өнгөөр/ Чи Зори-г яагаад хамгаалаад байгаан, чи найз охин нь юм уу? Зори бол бидний хайртай дүү айн. Алив хурдал аа хурдан гаръя. /Зори-д хандан хэлнэ./
6:53 Зори татуулах үед авиа оруулах
Эми: Та хоёр болиоч. Дүү гэчихжээ бас, Зори дургүй байхад нь хүчээр дагуулж явах гэж байгааг чинь бид бүгд харжына. Ангидаа тайван баймаар байхын...
Энэ үеэр ангид буй хүүхдүүд Нико Дэнирүү цоо ширтэнэ. Лүлү мөн Эми-н яриаг дэмжин үргэлжлүүлнэ...
Лүлү: Тийм шүү…Дээд анги гэхээрээ бусад хүүхдүүдийг айлгаж, дээрэлхэж болдог юм уу!!! Харин ч дээрэлхэгч хүүхэд нь бусдыг гэмтээж, хохироодог, өөрийгөө таниагүй, хулчгар хүний шинж.
Эми: Дахиад ийм зан гаргавал “Захиралын өрөөнд” уулзацгаая шүү…
Дэни: Өөрийгөө ч таниагүй хулчгар гэнэ үү бла бла бла энэ ангийн охидууд чинь харин… /Ангиас гарах зуураа ийн үглэнэ./
Нико: Алив хурдан гаръя… /Дэнид хандан хэлнэ./
Нико хайнгадуухан Дэниг нудран гадагш гарахыг заана. Тэднийг гарсан хойно Зори Лүлүтэй юм ярьж ангийхан нь харин тэдэн рүү анхаарлаа хандуулна. Мөн Зори-н зургийг харж магтаж Зори баяртай байгаагаар дүрс харагдана.
V-р хэсэг: Орчин сургуулийн гадна болон Нико-н гэрт
Дээрэлхэгч хүү Нико гэртээ ирэхэд аав нь хатуу чанд цэргийн хүн харагдана. Нико гэртээ орж ирээд аавтайгаа гэрийнхээ коридорт таарахдаа ийн ярилцана.
Нико: Өөө, аа…аав…та хэзээ
Никогийн аав: Би чамайг ээрч ярихаа боль гэж хэлсэн байхаа. Хурдан өрөөндөө орж наад хувцас хунараа цэвэрлэ… Хннн, /Ууртайхан хамраараа дуугарна./
Нико өрөөндөө орж хаалгаа хаан цүнхээ орруугаа шиднэ. Мона харин нууцаар Нико-д Зори-г ойлгуулах зорилгоор дэвтрийг шидийн хүчээр нээнэ.
Мона: Нико минь дээ Зори-д ямар байгааг ойлгоочдээ.
Нико: Айнн юун вэ /гаднаас ирж буй/ Энэ чинь Зори-гийн дэвтэр байнашдээ, Буга надтай адилхан юм байна даа. Аав ээж нь бас тоодоггүйн байна. Буга гэртээ ч, өөр газар ч, их гунигтай харагдаж байна. Баавгайнууд түүнийг,,, /Монологи/
Нико: “бааавгай”, /толинд харангаа удаанаар өөрийнхөө баавгай болж хувирсан дүрийг харангаа хэлнэ. Никогийн дүрсэнд тааруулан авиа нэмж өгөх./
Нико: Энэ дээрэлхэж байгаа баавгай нь би юм бишүү. Би аавд уурласан уураа Зорид гаргаад л,,, нээрээ л, уураа хүрэхээр бусдыг дээрэлхээд байж болохгүй шүүдээ, урьд нь яагаад ингэж бодож байгаагүй юм бол. Одоо тэгвэл яах уу???????........ аавтайгаа ярилцвал зүгээр юмуу, ярилцанаа.
Нээлттэй дэвтрийг харсан Нико зургийн үйл явдлаас өөрийн хийж ирсэн зүйл нь буруу байсныг ухаарна.
Нико: Уучлаарай Зори.
|
МИНИ 3 ТОГЛООМЫН ТЕКСТ: ТОГЛООМ 1 |
|
Заавар текст /Жийн хоолой/: Найзуудаа Нико-д сэтгэл хөдлөлөө таньж ойлгон тайвшрахад нь тусалцгаая! Заавар үг /Жийн хоолой/: Дүрсийг эвлүүлэн Нико-гийн царайнд буй уур бухимдлыг инээмсэглэл болгон өөрчилцгөөе. Жийн хоолой: 1. Сэтгэл хөдлөлөө таньснаар бусдад тусалж чадна. 2. Уурласан ч бусдыг бүү буруутгаарай. Хэн нэгнийг цохиж,дээрэлхэх нь буруу үйлдэл юм. 3. Тайвшрахын тулд бусдыг гомдоох ёсгүй. 4. Жинхэнэ хүч гэдэг нь зөвхөн биеийн чадал биш сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг байх юм. |
|
ТОГЛООМ 2 |
|
Жийн /Хоолой: Найзуудаа, үе тэнгийн дээрэлхэлтийг харсан даруйдаа бидний сэтгэл хөдлөлүүд тэр үйлдлийг хэрхэн мэдэрч хариу үйлдэл үзүүлж болохыг харцгаая //Боксонд байрлах текст/ Жийн заавар /Хоолой/: Өнгөний дарааллыг сайн цээжлээрэй. Тэгээд дарааллын дагуу дараарай |
|
Доорх бүх текст Лүлү-н хоолойгоор уншигдана. Уурлах /улаан/ Лүлү: Бусдыг дээрэлхэж буйг хараад уур хүрдэг. Энэ уур бол зүгээр нэг уцаар биш “шударга бус” байдалд дургүйцэж буйн илрэл. Уурласан үедээ ч зөв зүйл хийж, тусламж дуудаж чадна. Гуниглах/цэнхэр/ Лүлү: - Хэн нэгнийг дээрэлхүүлж байхыг харах үнэхээр гунигтай. Гэхдээ энэ гуниг бидэнд: “Би ийм зүйлийг зүгээр өнгөрөөмөөргүй байна” гэж сануулж буй дохио. Айх /нил ягаан/ Лүлү: - Хэн нэгнийг хамгаалахыг хүссэн ч “Би өөрөө дээрэлхүүлж магадгүй” хэмээн айх мэдрэмж төрдөг. Гэхдээ зөв хүнээс /Багш, өөрийн итгэдэг том хүн/-с тусламж хүсэх нь айдсыг давж буй зориг юм. Гайхах/улбар шар/ Лүлү: – Хэн нэгнийг дээрэлхүүлж буйг хараад "Яагаад ийм зүйл болж байна вэ гэж гайхаж магадгүй. Гайхах мэдрэмж нь бидэнд ойлгох, асуух", юу зөв болохыг эргэцүүлэх боломжийг олгодог. Баярлах/шар/ Лүлү: - Хэн нэгэнд тусалж, шударга зүйл хийсний дараа төрөх баяр хөөр. Өөрийн хийсэн зөв үйл бусдад бага ч гэсэн гэрлийг түгээж чадна. Жигших/ногоон/ Лүлү: – Бусдыг дээрэлхэж, муухай үг хэлж буйг хөндлөнгөөс харахад дотроос чинь "энэ үйлдэл хэзээ ч зөв биш гэсэн мэдрэмж төрдөг" Энэ үед жигшсэнээ бусдаас нуух биш, харин мэдрэмжээ шударга зөв үйлийг дэмжихэд ашиглаарай. |
|
Тоглогч буруу дарааллаар дарах үед: Лүлү /Хоолой/: Анхааралтай ажиглаарай. ● Ахин оролдоорой. Тоглоомын төгсгөлд Лүлү /Хоолой/: Баяр хүргэе. Амжилттай дууслаа. |
|
ТОГЛООМ 3 |
|
1. Зургийн агуулга/Жийн хоолой/: Бүлэг баавгай бугыг тойрон зарим нь инээж нэг нь бугыг цохиж байна. Асуулт/Жийн хоолой/: Энэ зураг ямар төрлийн дээрэлхэлтийг илэрхийлж байна вэ? |
|
Хариулт зөв болон буруу үед гарах дэлгэц. Зөв бол /Жийны хоолой/: Зөв байна. Буруу бол /Жийны хоолой/: Зургийг сайн ажиглаарай. |
|
2. Зургийн агуулга /Жийн хоолой/: Ангидаа буга суух ба эргэн тойрон дахь бусад нь түүнрүү муухай харж, илт дургүйлхэн байна. Асуулт /Жийн хоолой/: Хэрвээ чи ангидаа ийм явдал харвал бусдадаа юу гэж хэлж уриалах вэ? |
|
3. Зургийн агуулга /Жийн хоолой/: Ангийн групп чатанд бугыг шоолж дооглон элдэвлэн инээлдсэн агуулгатай чат харагдаж байна . Асуулт /Жийн хоолой/: Хэрвээ хэн нэгэн цахим орчинд чамайг эсвэл найзыг чинь муулж байвал чи юу хийх ёстой вэ? |
|
Төгсгөл: /Жийн хоолой/: Найзуудаа эргэн тойронд чинь хэн нэгэн ганцаар шаналж хэцүү байхыг нь харж, мэдэрсэн бол дуугүй өнгөрөлгүй тусламж хэрэгтэй үед нь заавал гар сунган туслахыг хичээгээрэй. Хүүхэд бүхэн тайван амгалан байх орчныг хамтдаа бүтээцгээе. |
Back to episodes Go home