Marchaahai 1

 

Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд  “Үе тэнгийн дээрэлхэлт хүүхдийн эрхийн зөрчил болох нь” сэдэвт 4 интерактив контент  бүтээх төсөл. 

Контентийн хэлбэр: Анимэйшн 

Насны ангилал: 11-12 нас 

Контентын анги: 1 

Контент 1-ийн нэр: “Зогсоо, сонс, сайндъя” 

Дүрийн тодорхойлолт:

1.  Лүлү: 12 настай ягаан арьстай даруухан охин. Шавьж хорхой цуглуулах сонирхолтой амьтанд юу юунаас хайртай. Үргэлж жижиг цүнх үүрч явах ба гудманд  таарсан сонин содон шавжийг сонирхон цүнхлэх дуртай.     

2.  Лүлүгийн ээж: халамжтай, охиноо дэмждэг. 

3.  Дээрэлхэгч охин Эми: Ангийн онц сурлагатан багш нарт сайхан сэтгэгдэл төрүүлэхэд анхаардаг боловч ангийн найзуудаа  ялгаж харьцдаг. Өөрийн гэсэн тодорхой бүлгийн лидер, түрэмгий. 

4.  Дагалдагч хүү Лио

5.  Дагалдагч охин Зулаа,

6.  Жийн – Бяцхан шидтэн. Асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч (найз нь)

7.  Мона – Бяцхан шидтэн. Нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам  санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч (найз нь)

8.  Зори- буюу ангийн ажиглагч хүүхэд. 2-р ангийн гол дүрийн хүү. 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоолой унших:

- Долдугаар анги

- “Зогс оо, сонс, сайндъя” 

 

I-р хэсэг:

Лүлү: Шинэ сургууль шинэ эхлэл би найзтай болох болов уу?/санаа алдах/ Өмнө нь олон найзтай байсан юм чинь гайгүй ч юм уу? Зарим талаараа айж, зарим талаараа догдлоод ч байгаа юм шиг… /Тэмдэглэл дээр бичсэн текстийг уншина./

Лүлү: шинэ сургууль аа гэж  /санаа алдан, амандаа бувтнах маягаар ийн хэлнэ/

 

 

Ээж: Өглөөниййй мэнд, Лүлү? Сэтгэл санаа хэр байнадаа, шинэ сургуульдаа явахад бэлэн үү?

Лүлү: Ааанхан, гэхдээ жааахан сандаржийн

Ээж: Зүгээр дээ, миний охин чи олон найзтай болж чаднааа…

Лүлү: Ммхн, баярлалаа ээжээ :)) /эрхэлсэн дуугаар хэлнэ/

 

1:31 Лүлү: сандарч амьсгаа авна

1:17 Лио: Шинэ охин, Шинэ охин /зураг дарна/

 

II-р хэсэг

Сургуулийн коридорт хүүхдүүд: янз бүрийн зүйл ярин шуугилдана. 

Зулаа: Хөөх, тэр охин ямар гоё арьстай юм бэ

Эми: Ёо.. арай арай. Харь гаригийн хүн шиг хачин л харагдаж байна даг.

Зулаа: Мм нээрээ  тийм ч юм уу /хоолойгоо засан, сандрангаа Эмид тал зассан маягтай хэлнэ/

Лио: Хэй тэр харь гарагийн хачин амьтан чинь, гараг андуурцан явж байгаа юм биш үү, хаа хүрэх гэж байгаан бол…

Эми, Зулаа: Харин тийн, инээлдэнэ... 

 

Орчин солигдоно: Сургуулийн цайны газар

 

1:48 - Лүлү: Ммм… амттай. /Хоол хараад амтархан идэхийг хүсэж буй авиа гаргана./

Эми: Хөөе, шинэ охиоон? чиний арьс чинь яагаад ийм хачин өнгөтэй байгаан бэ.

-       Паах энэ хараа, энгэрээрээ дүүрэн шавж хорхой зүүцэн байна ш дээ. Эмэгтэй хүүхэд байж яаж ийм юм цуглуулдаг байна аа, балиар юмаа.

Лүлү: Өөөөх, /айж сандран цочирдсон өнгөөр дуу алдана./

 

2:16 Лүлү: Ямар сонин юм бэ, хүний юманд дураараа хүрээд

Охид хөвгүүд нийлэн: бахтай нь аргагүй шоолж инээлдэнэ.

 

III-р хэсэг: Лүлүгийн өрөөнд

 

Лүлү: бага зэрэг мэгшин уйлна.

Мона: өнөөдөр дажгүй юу? хэр байв аа? /чатыг унших/ 

Лүлү: Шинэ сургуулийн эхний өдөр муухай байсаан/чатыг унших/ 

Жийн: Юуууу яагаад??? /чатыг унших/ 

Лүлү: Шинэ ангийнхан намайг, бусад хүүхдээс өөр арьстай, бас гараг андуурсан, харь гарагийн хүн гээд мөн шавьж түүдэг хачин сонирхолтой гэж шоолсон. /чатыг унших/ 

Лүлү: Ер нь бусдаас өөр арьстай…, бас эмэгтэй хүүхэд шавьжинд дуртай байж болохгүй гэхээр ер нь… /Монологи/ 

 

Жийн Мона Лүлүгийн гэрт ирнэ.

Жийн: Хай, сайн уу…

Мона: хэййй 

Лүлү: Хөөх, та хоёр чинь хүрээд ирж байгаа юмуу /хөөрч баясан хэлнэ./

Жийн: Харин, чамайг нэг л гунигтай байх шиг болохоор бид 2 хүрээд ирлээ

Мона: Хөөрхөн мона хөгжилтэй мона. Чамд тусламж хэрэгтэй гэж бодлоо/Илүү цоглог баяртайгаар хэлэх/

Жийн: Хмм, шинэ ангийхан чинь чамайг арьсны өнгөөр чинь шоолж гадуурхсан гэв үү? Тэр чинь мэдээжийн хэрэг буруушдээ. Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Өнгө зүс, сонирхол болон бусад ялгаатай байдлаар нь нэгнийгээ гадуурхаж болохгүй. Хүүхэд бүр хайрлуулж, хамгаалагдах эрхтэй шдээ.

Мона: Бас хэн нэгэнд, ямар нэгэн хоч нэр өгч болохгүй. Лүлү минь чамд, хэн нэгэн хоч өгч, дээрэлхвэл зоригтойгоор “Надад нэр хоч өгч, намайг дээрэлхэхээ одоо Зогсоо! Бид нэгнээ Сонсож ойлгон, Сайндах хэрэгтэй” гэж заавал хэлээрэй. /Үг хооронд акценттай тодорхой хэлэх/

Мона: Лүлү, чи юунд дуртай байхаа өөрөө бүрэн сонгох эрхтэй./Эвлүүлгийн засвар хийх/

Жийн: Бас чи өөрөөрөө байхдаа хамгийн күүл.^^

Лүлү: Мэдэхгүй юм даа, Жийн Мона минь.

Мона: Хэрвээ, дуугүй байгаад байвал дээрэлхэлт улам л хүчтэй болдог. Харин бүгд тэвчээд байвал улам л  хэцүү болно. Зоригтой байж зөвийг хэлж ойлгуулах нь чухал шүү.

Лүлү: Гэхдээ, би яаж, тэр танихгүй олон хүүхдийн дунд, ингэж хэлэхийн????

// Харилцан яриан дундуур Лүлүгийн ээж Лүлүд хоолоо идэхийг сануулсан хоолой сонсогдоно.

Лүлүгийн ээж: Миний охион, хоолоо идээрэй /нөгөө өрөөнөөс дуудна/

Мона: Лүлү, буруу зүйлийг удаан тэвчиж болохгүй шүү!!! ямар нэгэн арга замыг, чи олж чаднаа./Сандран хэлнэ/

Жийн: За, баяртай, бид явалгүй бол болохгүй нь /хурдан хэлнэ/

Лүлү: Баяртай..

 

//Мона бяцхан нөмрөгөө дэвэн Жийн шидэт ороолтныхоо хүчийг ашиглан нисэн одно. Лүлүгийн ээж ахин хоолоо идүүлэхийг сануулна.

Лүлүгийн ээж: Лүлү, хоолоо идээрэй. /ахин сануулна./ 

Лүлү: Зааа одоохоон.

Лүлү өөртөө ийн хэлнэ: Би өөрийгөө хамгаалах ёстой, хүүхдүүдийн хийж байгаа буруу зүйлийг зүгээр өнгөрөөж болохгүй юм байна. Хүүхэд бүр гадуурхалт, дээрэлхэлтгүй аюулгүй орчинд суралцах эрхтэй. Ммхн. /Монологи/ 

IV-р хэсэг: Сургуулийн орчинд

Эффект ашиглан охины зургийг тойруулан дүүрэн жоомоор дүүргэсэн мөн  харь гаригийн хүн болгон өөрчилсөн зургийг анги нийтэд харуулан энийг хардаа шинэ охиныг  илэрхийлбэл яг л ийм зүйл болж байна гээч. /Зургийг харан шоолж инээн Лүлү-д түүнийг  шоглосон зургийг атгуулна./  

Лио: Энийг хардаа, энэ инээдтэй байгаа биздээ хаха /Зургийг харан шоолж инээн Лүлү-д түүнийг  шоглосон зургийг атгуулна./  

Эми: Хөөе, хөөе… жишш. /Зургийг атгуулахдаа авиа өгнө/

Лүлү: би, та нарт ямар буруу зүйл хийсийн,/Дээрэлхэгч бүлгийхэн үл тооно. /  - та нарыг би яасын,

Дээрэлхэгч хүүхдүүд: Улам чангаар өөр зүйлийг ярилцан хоорондоо инээлдэнэ. 

Лүлү үргэлжлүүлэн: Одоо намайг гадуурхахаа боль, энэ дээрэлхэлтээ ЗОГСОО, миний дуртай зүйлд та нар заавал дуртай байх албагүй, хүүхэд бүр өөр өөрийн сонирхолтой байдаг /ууртайгаар хэлнэ./

Дээрэлхэгч хүүхдүүд: Юуууу /гайхан цочирдон уулга алдана./

Эми: Хөөе, чи саяхан шилжиж ирсын байж яасан их юм ярьдын,

 

Коридорт алхаж явсан Зори болж буй үйл явдлыг харан чимээгүй зогсолгүй үг дуугарч Лүлү-г хамгаалахаас өөр аргагүйд хүрэн зориг гарган хэлнэ.

 

Зори: Та..та нар боль оо, арай хэтэрч байгаан биш үү. Тэр, бид нараас өөр байлаа гээд гадуурхаж болохгүй шдээ. Харин, шинээр шилжиж ирсэн охиныг, бид нар ойлгож, ангидаа дасахад нь туслах хэрэгтэй биздээ.

 

//Ийн сонссон дагалдагч нар эргэлзэнгүй дуугарч ядан байхад нь Эми тэднийг өөрийнх нь талд орохгүй байгаад бага зэрэг ундуйцна..

 

Эми: Та хоёр чинь,  ёоооооооё /байж ядан ундууцан хэлнэ/

Болд: Аа… нөгөө… Лүлү… бид нар муухай зүйл хийжээ. Уучлаарай. /итгэлгүйхэн хэлнэ./

Лүлү: Мммхн, уучлал гуйсанд баярлалаа.

Хүүхдүүд буруугаа ойлгох үеэр дэлгэцэнд ундуй сундуй байсан “Сургуулийн дүрэм” гэх ханын самбарт “Бид нэгнээ ойлгон хүндэлж бусдынхаа өөр байдлыг хүлээн зөвшөөрнө.” гэх дүрмийг байрлуулан Жийн далий самбарыг тэгшлэн шид ашиглан янзалж буй нь дүрслэгдэнэ.

V-р хэсэг орчин сургуулийн гадна

Дээрэлхэгч охин Эми сургуулиас гаран хүнгүй буланд өвдгөө тэврэн газар сууна. Жийн Мона нар охин дээр ирнэ.

Эми: Ёооо, энэ хүртэл над дээр ирэх гэж….

Мона: битгий сандраарай би бол Мона

Жийн: Харин би бол Жийн 

Мона: Бид бол бяцхан хамгаалагчид.

6:09 Эми дүрсээ харж байгаад авиа оруулах

 

Жийн: Бид хоёр чамтай ярилцах гэж ирлээ. Чи Лүлү-г яагаад гадуурхсан юм бэ? Чамд өөрт чинь ч гэсэн хэцүү биш байна уу?

Эми: Мммм… харин ээ, одоо бодохоор би магадгүй өөрийхөөрөө байгаад нь атаархаад тэрийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан байх лдаа (өөртөө итгэлгүйхэн хэлнэ)

Дээрэлхэгч охин Жийн Монаг хараад эхлээд ихээхэн цочирдоно. Гэвч бага багаар түүний асуудлыг хамт шийдэхээр ирсэнд нь талархан тайвширч эхэлнэ. 

Мона: Чи Лүлү-г гадна төрх, сонирхлоор нь шоолоход Лүлүд ямар байсныг бодоод үзээрэй. Бусдыг гадна төрх болон сонирхлоор нь шоолж дээрэлхэх нь тэр хүнийгээ ч, бас чи өөрийгөө ч маш их шархлуулдаг.

Жийн: Хүүхэд бүр өөр өөрийн сонирхолтой байдаг. Зарим нь Шавьжинд дуртай, номонд дуртай, спортод дуртай гээд л …Чамтай яг адилхан хүүхэд өөр хаана ч байхгүй…

Эми: Харин ээ би буруу зүйл хийжээ. Одоо гэхдээ намайг бүгд муу хүн гэж бодож байгаа байх даа…

Мона: Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй шдээ. Зоригтой хүн ч алдаа гаргасан ч суралцаж өөрчлөгдөхийг хүсдэг… өөх тэр хардаа Лүлү ирж байна.

Жийн: хэхэ бид хоёр явлаа. Баяртай.   

Лүлү Дээрэлхэгч охины араас ирэн ярилцаж ойлголцоно.

Эми: Чи яах гэж над дээр ирж байгаа юм? Хариугаа авах гэж байна уу? (гомдолтой өнгөөр хэлнэ)

Лүлү: Үгүй ээ, надад чамтай муудалцах хүсэл ерөөсөө байхгүй. Би шинэ сургуульдаа эв найртай л баймаар байна.

Эми: Аанхан, уг нь бол би ингээл ангийхантайгаа муудалцаад яваад байдаг хүн биш л дээ.

Лүлү: Ммхн..

Эми: Энэнээс хойш чамайг би шоолохгүй ээ. Намайг уучлаарай.  Би чамайг шоолохоо больчихвол чамд бууж өгч байгаа юм шиг харагдах байх гээд л… Гэхдээ ингэж хэллээ гээд чамтай найз болох гээд байгаа юм биш шүү, за юу.

Лүлү: Ойлголоо. Хоёулаа зүгээр л сайндсан гэж ойлгож болох уу?

Эми: Ммхн, сайндсан гэж ойлгож болно гэхдээ найз биш шүү…

Лүлү: Ммм болох л юм

Эми: Заа, тэгвэл өнөөдрөөс хоёулаа эвтэй байцгаая.. /Охид хамтдаа хөгжилтэй инээлдэнэ./

Төгсгөлд нь: 

Жийн: Амжилттай шүү…

Жийн, Мона: баяртайгаар хамт инээнэ.

Back to episodes Go home