Jujutsu Kaisen S3_09

Бичиг: Хар шидийн дайн Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг 56-р анги Токио Колони 1 (3-р хэсэг)

Хигүрүма: Хүрээ тэлэлт. Үхлийн ял тулгалт.

Итадори: Хүрээ. Хар шидээ идэвхжүүлэхээс нь өмнө ялах хэрэгтэй.

Хигүрүма: Энд ямар ч төрлийн хүчирхийллийг хориглоно. Хоёр тал хоёулаа.

Итадори: Хоёр тал?

Хигүрүма: Уучлаарай. Үгэн хүчирхийлэл бол хамаагүй. Шүүгч ээ, эхэлнэ үү.

Шүүгч: Итадори Юүжи нь 18 нас хүрээгүйг үл хамаарч 2017 оны 7-р сарын 16-нд Мияаги мужийн Сэндай хотын пачинко тоглоомын газар "Мажи Вегас"-т үйлчлүүлэгчээр нэвтрэн орсон тохиолдол байна.

Итадори: Аа, нөгөө... юу л даа...

Хигүрүма: Шүүгч энэ хүрээ доторх бүх хүний бүхий л зүйлийг мэднэ. Гэхдээ санаа зоволтгүй. Надад энэ мэдээлэл дамжуулагдаагүй. Эцсийн дүндээ шүүхийн шийдвэр бид хоёрын маргаан дээр үндэслэгдэнэ. Энэ "нотолгоо"-г оролцуулахгүйгээр.

Итадори: Хэзээдээ вэ?

Хигүрүма: Энэ бол Шүүгчээс танилцуулсан хэрэгт холбоотой нотлох баримт. Энэ нь заавал чиний буруутайг нотлох "баримт" биш. Доторхыг нь чамд хэлж өгөхгүй. Энэ үндэслэлийн дагуу чи өөрийн хэргийг мэдүүлж, нэрээ цэвэрлэнэ. Шүүгчид "гэм буруугүй" гэдгээ ятгах гэж оролд.

Итадори: Шүүх хурлын хараал техник. Энэ тэмдэг... Хуульч гэсэн нь үнэн байж ээ? Хийж байгаа ажил нь прокурорынх биш үү? Хигүрүма орчин цагийн хүн ч гэсэн энэ хүрээ нь Тэнгэн гуайн хэлсэн шиг юм.

Тэнгэн: Хүрээ тэлэлт нь эртний шидтэнүүдийн хувьд одооныхоос хамаагүй түгээмэл техник байсан юм. Үүний шалтгаан нь одоогийн ихэнх Хүрээнүүд нь "заавал онох, заавал алах" нөлөө. Эртний хүрээ нь "Заавал алах"  нөлөөг орхигдуулсан байсан юм. Хүрээн доторх байг хараалт техникээрээ "заавал онох"-н тулд.

Тэнгэн: Энэ нь дээр үеийн

Тэнгэн: Хүрээний нийтлэг онцгой шинж чанар байв.

Тэнгэн: "Заавал ална" гэсэн даваанд хэт анхаарах нь Хүрээг бий болгох босгыг өндөрсгөснөөр Хүрээ тэлэлтийг илүү хэцүү техник болгодог. Тэгээд цөөхөн хүмүүс л хэрэглэж чаддаг.

Итадори: Өөрөөр хэлбэл энэ Хүрээ нь "заавал алах" нь биш. Надад биеийн гэмтэл учруулахгүй гэсэн үг. Түүнчлэн тодорхой хэмжээнд дүрмийг нь тайлбарлах ёстой "хүлэх" нөлөөтэй байна.

Хигүрүма: Хэргээ тайлбарлах ганц л боломж олдоно. Энэ нь хоёуланд нь хамаатай. Чи хэргээ тайлбарласны дараа надад ч мөн нэг удаагийн няцаалт өгөх боломж олдоно. Эцэст нь Шүүгч хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг зарлана.

Итадори: Гэм буруутай нь тогтоогдвол яах вэ?

Хигүрүма: Харамсалтай нь энэ асуултад би хариулах үүрэггүй. Яг ч нөхөн төлбөр биш гэлээ үүнийг л хэлж өгье. Чамд гурван сонголт бий. "Чимээгүй байх." "Хэргээ хүлээх." "Үгүйсгэх." Мөн үгүйсгэлд худал мэдэгдэл орно.

Итадори: Худал хэлж болно гэсэн үг үү? Шүүх хурал атал уу?

Хигүрүма: Бүгд үнэнээ хэлдэг байсан бол шүүх хурал явуулах шаардлагагүй. За, өөрийгөө өмгөөл. Шүүгч тийм ч тэвчээртэй биш.

Итадори: Би бодитойгоор тэр пачинкогийн газар очсон. Их ч хөгжилдсөн. Их ч хожсон санагдана. Гэм буруугүйгээ мэдэгдэхэд худал хэлэхгүйгээр зайлсхийх аргагүй. Тийм бол миний бодолцож үзэх ёстой нь тэр "нотлох баримт"-н доторх.

Хигүрүма: Энэ нь заавал чиний буруутайг нотлох "баримт" биш.

Итадори: Нэг. Хэрэв нотлох баримт нь намайг тоглоомын газар орсныг нотолж чадахгүй бол би чимээгүй байж эсвэл үгүйсгэхэд хангалттай. Үгүй. Хоёр. Нотлох баримт тоглоомын газар луу орсныг л нотлох бол өршөөл үзүүлээч гэж маргалдаж болох уу? Жорлон руу нь л орсон юм аа.

Хигүрүма: Тэгээд тийшээ орсон байх нь ээ?

Итадори: Гэхдээ "Нэг" шиг үндэслэлгүй баримт байвал нэвтэрснээ зөвшөөрч буй үйлдэл учраас булшаа ухахтай ижил. Т-Тийм ээ. Гурав, нотлох баримт тоглоомын газар луу орсныг нотлоод зогсохгүй "пачинко тоглосон" гэдгийг илчилбэл бараг л найдваргүй. Гэмшиж байна. Хэргээ хүлээж, ял бууруулах дээр мөрийцөх үү? Тэгээд ч энэ шүүх хуралд оноох ялын хувьд ялгаа байна уу? Би... пачинкогийн газар "Мажи Вегас"-т нэвтэрсэн нь үнэн. Гэнэтийн шаардлагаар ямар ч сонголтгүй 00 руу нь орсон л төдий.

Хигүрүма: Тийм үү?

Итадори: Гурав дахь сонголтоос болилоо. Хөвчлөх нөхцөл байгаа эсэхийг би мэдэхгүй ч энэ л хамгийн сайн сэтгэгдэл үлдээнэ. Гэж санагдаж байна.

Хигүрүма: Тэгвэл миний ээлж. Энэ бол хэрэг болсон өдрийнх. Мажи Вегасын ойролцоох хуучин барааны дэлгүүрээс дарсан зураг. Нарийндаа бол мөнгө солиулах хяналтын камераас авсан зураг. Царай, бие бүгд Итадори Юүжитэй таарч байгаа биз? Тоглоомын газар луу орсноо хүлээн зөвшөөрсөн юм чинь энэ зургаас үндэслэхэд жорлон ашигласан гэх шалтаг чинь үнэмшилгүй байна. Үнэхээр л Итадори 18 нас хүрээгүй атлаа тоглох зорилготойгоор орсон гэж харагдаж байна.

Итадори: Энэ нь ямар гэмт хэрэг гэж?

Хигүрүма: Тус байгууллага нь 18-аас доош насны хүмүүс орохыг хориглодог тул хууль зөрчсөнд тооцогдоно. Эрүүгийн хуулийн 130-р зүйл. Зугаа цэнгэлийн бизнесийн тухай хуульд насанд хүрээгүй хүнийг шийтгэдэггүй.

Итадори: Энэ чинь шударга биш гэж үү? Юу ч гэж хэллээ гэсэн утгагүй л юм байна. Гурав дахь сонголтыг сонгох байж.

Хигүрүма: Юу яриад байна? Мөрийтэй тоглоом хориотой Япон улсад пачинко болон мөнгө солигч нар нь тусдаа хуулийн этгээдүүд. Заримдаа хэд хэдэн газар нэг мөнгө солигчтой байдаг. Мөн чиний "Мажи Вегас"-т нэвтэрсэн эсэхтэй холбоотой. Чи ердөө "тийм газар мэдэхгүй" гэж сэжиглэлийг үгүйсгэх ёстой байсан юм. Үгүй, шүүхийн шийдвэр хараахан гараагүй юм байна.

Шүүгч: "Гэм буруутай." "Хураан авна."

Итадори: Энгийн орон зайд эргээд ирлээ. Гэм буруутай нь тогтоогдсон ч өөрчлөгдсөн зүйл алга... Энэ чинь... Энэ алх. Хүссэнээрээ гаргаж ирж, алга болгодог бололтой. Хэмжээгээ хүртэл өөрчилдөг байх нь ээ? Үгүй, энэ яах вэ?

Хигүрүма: Тэсвэртэй юм гээч?

Итадори: Энэ миний онцгой тал л даа. Хараалт энерги хуримтлагдахгүй нь.

Бичиг: Хар шидийн дайн

Тэнгэн: 59-р Шүүхийн дагалдангийн анги Иватэ хуульчдын хорооны харьяа хуульч Хигүрүма Хироми, 36 настай. Т Их сургуулийн хуулийн  ангид элсэн оржээ. Хуулийн сургууль байгуулагдахаас өмнө тэрээр хуучин хуульчийн шалгалт болон бусад давааг нэг дор давжээ. Хигүрүмагийн хувьд эдгээр нь шаардлагатай мэдлэгийг шингээж шаардлагатай хариултыг бичих энгийн үйл явц байв. "Гоц ухаантан." Хигүрүмаг мэддэг энгийн хүмүүсийн шивнэдэг үг. Гэхдээ... Түүний доторх хамгийн гайхалтай боловсроогүй авьяас нь Хар шидтэн болох авьяас байсан юм. Төрөлхийн Хүрээтэй байсан бөгөөд өөрийн хараалт техникийг шинжилснээрээ хаалтын техникүүдийн үндсэнд суралцсан юм. Хаалтын техникийг урвуу хөгжүүллээр хараалт энергийг хүчирхэгжүүлэх удирдлагын талаар ойлгосон. Хараалт техник сэрснээс ердөө 12 хоногт 1-р зэрэглэлийн шидтэнтэй тэнцэх хэмжээнд сайжирчээ. Колонид нэвтрэхийн өмнө үй олон хараалт сүнсийг няцаажээ. Өөрийг нь алах гэсэн 20 гаран тоглогчийг хөнөөсөн байна.

Хигүрүма: Хараалт энергиэ хуримтлуулж чадахгүй нь уу?

Итадори: Та хийсэн биз дээ?

Хигүрүма: "Хураан авах" нь түр зуурын хугацаанд хараалт техникийг няцаадаг шийтгэл. Миний харж байгаагаар чи хараалт техник эзэмшдэггүй бололтой. Тиймээс шийтгэл "Хараалт энерги хэрэглэх чадваргүй болгоно" гэж өөрчлөгдсөн биз? Нэмж дурдахад "Хураан авах" нь нэмэлт шийтгэл бөгөөд үүнийг дангаар ногдуулах боломжгүй. Өөрөө хэлэхэд хүртэл аймаар юм. Яагаад хараалт энергигүйгээр надтай эн тэнцүү тулалдаад байна? Хар шидтэнийхээ чадвараар биш. Төрөлх биеэрээ тулалдаж байна. Амьд биетний хувьд төрөлхийн ийм өндөр хүч чадалтай гэж үү? Хар шидтэнүүд хараалт техникээ хэрэглэж чадахгүйд хүрмэгц хараалт энергийн энгийн удирдлага нь замбараагүй болох нь олон. Олон жилийн зөн совин нь бүдгэрдэг байх. Тэрнээс илүү сул талтай. Огт хараалт энерги хэрэглэж чадахгүй байх чинь. Ийм нөхцөл байдалд ингэж тулалдаж байдаг. Энгийн хүн байсан бол эхний цохилтоор л тулаан дуусах байсан. Анхаарлаа сулруулбал тэр боломж олоод авна. Бүх хүчээрээ няц цохъё. Гайхалтай. Эвдэршгүй хүүхэлдэйтэй тулалдаж байгаа мэт.

Итадори: Муу шүү... Хэр удаан үргэлжлэх юм бэ? Хараалт энерги минь бушуу ирээч! Ийм чадвартай байх гэж. Ямар нэг... Ямар нэг Хигүрамагийн хувьд сул талтай зүйл байна уу? Бод... Шүүх хурлын хараалт техник... шүүх хурал... Хигүрүма! Дахин эхэлье! Дахиад нэг!

Хигүрүма: Анзаараа юу?

Итадори: Ойрхон байлаа. Энэ... хоёр дахь удаагийн шүүх хурал гэдэг нь биз?

Тэнгэн: Шүүгч гэм буруутайг нь нотолж, шийтгэл хүлээлгэсэн хүн хэргээ хүлээгээгүй цагт хамгийн ихдээ хоёр давж заалдах хүсэлт гаргаж болно. Шүүгч үүнийг нь татгалзахгүй.

Итадори: Алив ээ, дахиад нэг!

Шүүгч: Итадори Юүжи нь 2018 оны 10-р сарын 31-нд Шибүяад олон хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа.

Итадори: Тийм ээ, би алсан юм.

Итадори: Энэ худал биш, няцаах ч үгүй.

Шүүгч: "Гэм буруутай!" "Хурааж ав!" "Үхлийн ял!"

Ёшизава: Хигүрүма.

Хигүрүма: Ёшизава гуай. Ноорог бол түрүүн илгээсэн.

Ёшизава: Үгүй, тэр биш ээ. Баримт бичгийг уншсан. Гайхалтай. Энэ чигт нь шийдвэр болгож ашиглах хэмжээний. Чи прокурор эсвэл хуульч болохыг хүсэж байгаа биз?

Хигүрүма: Тийм ээ.

Ёшизава: Яамаар байна? Шүүгч болохоор зориод үзэхгүй юм уу?

Тэнгэн: Шүүгчээс өгөх хамгийн ноцтой шийтгэл. "хурааж авах" дээр нэмэгдсэн "үхлийн ял".

Бичиг: "Зандалчны сэлэм"

Тэнгэн: "Хурааж авах" нь хараал техник хэрэглэхээс сэргийлнэ. Итадоригийн хувьд хараалт энерги хэрэглэх боломжгүй нөхцөлд орно. Хигүрүмад зандалчны сэлэм өгөгдөнө. Зандалчны сэлэмд зүсүүлсэн хүн онцгой нөхцөлгүй заавал үхнэ.

Хигүрүма: Хүний сэтгэлд ойр байх нь хүний сул талыг ойлгоно гэсэн үг. Хохирогчийн сул тал болон прокурорын сул тал. Өдөр бүр, өдөр бүр, өдөр бүр... Дотор муухайрах хүртэл ойлгосон. Үзээрийн. Хэн нэгэнтэй ойртох бүрд ингэж бодох болчихдог. Чи ч бас адилхан! Итадори! Хүн бүгд дорой бас үзээрийн! Чи хэчнээн ёс журамтай сүнсэнд зорилоо ч гэсэн үүний цаана юу ч байхгүй! Урд чинь байгаа харанхуй ердөө л нэг харанхуй. Гэрэл асаалаа ч гэсэн дахиад нүд гялбуулам хоосон орчин үргэлжилсээр байх болно! Уучлаарай. Би шүүгч болмооргүй байна.

Ёшизава: Тийм бий. Шалтгааныг нь сонсъё л доо.

Хигүрүма: Хүмүүс бүгд дорой бас үзээрийн. Албан тушаал ахих сонирхолгүй би шүүгч байхад тохирохгүй. Гэхдээ тэр үед ядаж л тэр үе хүртэл бусад амьтанд байхгүй тэр бохир нь л хамгийн биширмээр гэж боддог байсан. Яагаад вэ? Итадори Юүжи! Яагаад гэм буруугаа илчлэв?

Тэнгэн: Шүүгчээс өгсөн нотлох баримтыг задлахаас нь өмнө шидтэн өөрөө мэддэг.

Хигүрүма: Ирсэн нотлох баримтад чиний доторх чөтгөр Сүкүнагийн талаар агуулсан. Чи хүн алаагүй. Яагаад вэ? Яагаад?

Итадори: Хөөе.

Хигүрүма: Эрүүгийн хуулийн 39-р зүйлийн 1-р хэсэг. Ухамсарлах эсвэл хянах чадвар дутуу бол сэтгэл мэдрэлийн өвчтэйд тооцогддог. Шибүяад чи Сүкүнад биеэ эзэмдүүлсэн байсан.

Итадори: Яагаад Сүкүнагийн талаар мэддэг билээ?

Хигүрүма: Өөрөөр хэлбэл хянах чадваргүй байсан гэсэн үг. Өөрийн хүслээр хянах чадвараа алдсан юм биш. Өөрөөр хэлбэл, гэм буруугүй. Чи гэм буруугүй.

Итадори: Гэхдээ үнэхээр л миний буруу. Миний доройгоос л болсон.

Хигүрүма: Тийм үү?

Итадори: Хигүрүма, яагаад түрүүн хараалт техникээ болиулав?

Хигүрүма: Анхны зорилгодоо эргэж ирлээ. Итадори. Чам шиг сул талтайгаа амьдардаг хүн олон ч байж магадгүй юм. Хувцсаа өмсчих. Тэгээд суу. 100 оноогоо өгье. Итадори. Өөрийн хүслээр хүн алж байсан удаа бий юу?

Итадори: Байгаа.

Хигүрүма: Тийм бий. Адгийн мэдрэмж байсан байх даа? Коганэ, дүрэм нэммээр байна. Тоглогчдын хооронд оноо шилжүүлэхийг боломжтой болгоод өг. Мэдээж энэ нь Ерөнхий дүрэм 8-н "өөрчлөлт"-д хамаарна.

Коганэ: Өргөдлийг хүлээн зөвшөөрлөө. Ерөнхий дүрэм 10. Тоглогчид бусад тоглогчдод хэдэн ч оноог шилжүүлж болно.

Хигүрүма: Коганэ, миний нэг оноог Итадорид өг.

Коганэ: Ойлголоо. Хигүрүма Хиромигоос нэг оноо ирлээ.

Хигүрүма: Ингээд хоёул 19 өдрийн турш хараалт техникээ салгуулахгүй. Биеэ бодоорой.

Итадори: Хигүрүма, одооноос яах зорилготой байна? Та дургүйцэхгүй бол бидэнд туслаач?

Хигүрүма: Үлдсэн хоёр оноо бол Токиод ирэхийн өмнө миний алсан шүүгч болон прокурорынх. Хаалт арилсны дараа хэргээ хүлээдэг юм билүү? Тэр болтол өөрийнхөө юу хийхийг бодно оо. Мөн чамтай хамт байвал улам л өөрийгөө үзэн ядах бололтой. Уучлаарай. Буруутгасан юм биш шүү. Баяртай.

Мэгүми: Шинэ дүрэм удахгүй нэмэгдэнэ.

Коганэ: Хүссэн оноогоо шилжүүлж болох болсон.

Режжи: Алах бэлтгэлтэй дайраарай даа.

Мэгүми: Болох юм уу?

Такаба: Өөрийнхөө Wi-Fi-г л хичээ!

Мэгүми: Та нар бүх оноогоо өгцгөө.

Бичиг: Дараагийн ангид: Токио Колони 1 (4-р хэсэг)

 

 

Back to episodes Go home