USK 03-03-2

A poor girl's first day as a nanny throws a tame, disabled CEO

 

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 143мин

Линк: https://www.youtube.com/watch?v=sVHXekWpmV4 

 

Гол дүрүүд:

Сон: эр, Сон Ючин, тэргэнцэртэй захирал

Хуан: эм, Шэн Лэхуан асрагч

 Хэн: эр, Мон Ючиний дүү Сон Хэн менежер

Ав: эм, Хуанхуаны авга эгч

Чи: эм, Чи Шүэ, Сон Ючиний сүйт бүсгүй

Мо: эр, Мо Хай эмч, Ючиний найз

Шу: эр, Ючиний найз

 

Хуан: Тэргэнцэр. Тэргэнцэр. Тэргэнцэр. Шэн Лэхуаны хувийн машин. Хамаг хурдаараа... цагт 25км-ийн хурдтай. Дээр нь автомат араатай. Би та нарт харуулъя. Аан? Товчлуур нь хаана байна аа?

Сон: Хуанхуан согтчихсон байна. Би гэр рүүгээ яваад явлаа. Өнөөдөр Чэнтай клубийн бүх тооцоог би хийнэ. Хуанхуаны өмнөөс уучлалт гуйж байна гээд бодчих. Би явлаа.

Ав: Юу? Нөгөө хөл нь хугарсан гээд байсан Сон захирлын асрагч болсон юм уу?

Хуан: Авга эгч ээ. Асрагч байлаа гээд яах вэ дээ. Над шиг оюутан хүнд ажил амархан олдохгүй. Надад 20мянгын цалин өгнө гэсэн. Дээр нь эрүүл мэндийн даатгалтай. Амралтын өдрүүдээр бас амарна. Баярын өдрүүдээр ч амарна. Сайн ажил байгаа биз дээ?

Ав: Хуанхуан. Сайн сонс. Авга ах чинь Чанчин групт ажиллаж байгаа. Сон Ючин машины осолд орсоод, тахир дутуу болсноосоо хойш ааш зан нь эвдэрсэн гэж байна лээ. Аймаар ааштай гэсэн.

Хуан: Аан? Сон захирал хичнээн аймаар  байсан ч гэсэн яав л гэж дээ.

Ав: Тийм дээ.

 Хэн: Чи Шүэ. Ах осолд ороод удаагүй байгаа. Гэтэл чи аль хэдийн өөр хүний өвөрт ороо юу? Бүр тэр бичлэгээ интернэтэд тавьж байгаа юм уу? Чамд ичих нүүр байна уу?

Чи: Ах чинь тахир дутуу болчихсон. Би яагаад тэрэнтэй суух ёстой юм? Тэгээд ч, ах чинь надад хичнээн сайн билээ. Би өөрөө л шийдэхгүй бол ах чинь ингэж шийдэхгүй. Би ч гэсэн тэрний төлөө л ингэж байна.

Хуан: Тэнгэр минь. Боссын сүйт бүсгүй сүйгээ цуцлахаар ирчихэж.

Ав: Аан? Босс чинь өрөвдөлтэй юм аа. Хөл нь ажиллагаагүй болчихсон. Дээр нь сүйт бүсгүй нь ч хаячихлаа.

Хуан: энэ эмэгтэй… өөдгүй зантай байж магадгүй, гэхдээ л хөөрхөн юм байна. Харамсалтай л юм…

 Хэн: Чи…чи…

Чи: Чи чи чи гэхээ боль. Ахыгаа өөрийгөө мэдээд сүйгээ цуцал гэж хэл.  Тэгэхгүй бол би өдөр болгон ирж төвөг удна гэж мэд.  

 Хэн: Өөдгүй эм.

Сон: Сүйг цуцал.

 Хэн: Ах аа.

Сон: Сүйг цуцал гэж байна.

Хуан: Авга эгч ээ. Энэ  Сон захирал... Жоу Шэн Антай адилхан харагдаад байна.

Ав: Хэн? Хэнтэй гэнэ ээ?

Хуан: Энэ сүйт бүсгүй нь үнэхээр сэтгэлгүй юм аа. Сон захирлын царайг нь харахад л… би оронд нь байсан бол… өвчнөөр нь далимдуулаад өөрийн болгоод авахгүй юу.

Сон: Хөөж гарга.

Чи. Чи… Сон Ючин. Чи яаж чадаж байна аа? Манай хоёр гэр бүл эртний найзууд. Манай  ээж аав хоёр чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Танай аав ээж…

Сон: Холхон гаргаж хая.

 Хэн: Хол аваачиж хая.

Бүгд: Мэдлээ.

Чи: Намайг тавь. Тавь гэж байна. Намайг тавиач… харж л байгаарай… Сон Ючин.

Хуан: Гудамжинд гаргаж хаяач. Холхон хаядаг байгаа даа…

Сон: Тэнд хэн байна?

Хуан: Сон захирал аа, сайн байна уу. Би өнөөдрөөс ажиллахаар болсон асрагч.

Сон: Надад асрагч хэрэггүй. Яв...

 Хэн: Чи Шэн Лэхуан уу? Би зар тавьсан хүн байна. Ахын хэлснийг тоох хэрэггүй.

Хуан: Сайн байна уу.

 Хэн: Чи... асрагч хийж чадна гэж бодож байна уу? Манай ах... сүүлийн үед ааш муутай байгаа. Чамд нэлээн хэцүү байх байх.

Хуан: Зүгээр. Би ямар ч ажил байсан хийж чадна. Би бас массаж хийж чадна. Манай аав ээж хоёр массажны газартай.

 Хэн: Тэгвэл сайн л байна. Ахын хөлийг ойр ойрхон массаж хийх хэрэгтэй гэсэн. Удаан хөдлөхгүй бол булчин нь хатангиршдаг гэсэн. Чи ирсэн нь сайн болж. Ван эгч ээ.

В: Аан?

 Хэн: Нааш ир...

В: За.. Ван эгч ээ. Та Шэн авхайд юу хийхийг нь заагаад өгчих.

 Хэн: Ах аа.

В: Хөөрхий минь гэж. Харамсалтай  юм.

Хуан: Юу?

В: Сон захирал ганцаараа хооллодог юм. Идээд дууссаных нь дараа цэвэрлэхэд болно. Эрэгтэй асрагч нар хөлсөлсөн байгаа. Тэд нар ирээд бусдыг нь хийчихнэ. Чи тоох хэрэггүй... Энэ чиний өрөө. Дотроо угаалгын өрөөтэй. Хувцасны өрөө. Бас тагттай.

Хуан: Хөөх. Энэ асрагчийн өрөө манай гэрээс ч том юм байна.

В: Сон захирлын өрөө чиний өрөөний эсрэг талд байгаа. Дуудах юм бол хурдан очиж байгаарай. Тэгэхгүй бол уурлана шүү. Гэхдээ бараг дууддаггүй юм даа.

Хуан: Тийм үү? Хэн нь дуудаж байгааг… яаж мэдэх юм бол доо.

В: Аан? Юу?

Хуан: Юу ч биш ээ, юу ч биш. Би зүгээр л… энэ том өрөөний төлөө ч болов… өнөөдрөөс эхлээд би Сон овогтын зарц шиг ажиллана аа. Ван эгч ээ. Сон захирлыг надад даатга. Санаа зовох хэрэггүй.

В: Охин минь. Энд удаан байсны хувьд Ван эгч нь хэлчихье. Сон захирал аймаар хүн шүү. Зугтах боломж олдвол шууд зугтаарай.

Хуан: Ван эгч ээ. Та Юү Тишэн, Хуа Гүши хоёрын түүх сонсож байсан уу?

В: Юу  байдаг  юм?

Хуан: Юү Тишэний хувьд тавилан аль хэдийн… шийдэгдсэн…

 Хэн: Ах аа. Гуйж байна. Шэн Лэхуанд боломж өгчих л дөө. Одоо таныг асраг хүн зайлшгүй хэрэгтэй байна.

Сон: Дураараа бол. Гурав хоногийн дотор өөрөө явна.

***************

 Хэн: Шэн авхай. Би яаралтай ажилтай болоод компани руу явлаа. Ахыг чамд даатгалаа шүү. Ахын хөлд өдөр болгон хагас цаг массаж хийх хэрэгтэй. Одоо очоод массаж хийхэд болно. Би явлаа.

Хуан: Сон захирал… би очилоо… Сон захирал аа. Сон захирал аа. Сон Ючин… Сон… Сон… Сон Ючин. Үгүй байлгүй дээ. Хичнээн том байшин ч гэсэн… Ийм байж болох уу? Яахаараа сүнс ч харагддаггүй байна аа? Ийм байсан юм бий вий.

Сон: Галзуу.  Хааччихав аа?

Хуан: Сон захирал аа. Сон захирал аа. Сон захирал аа. Би… ир-лээ… Сон захирал аа. Массаж хийх цаг боллоо.

Сон: Хийлгэхгүй.

Хуан: Сон захирал аа. Би массаж хийгээд өгье.

Сон: Тавь. Тавь гэж байна шүү.

Хуан: Тавьчихлаа. Тавьчихсан.

Сон: Тавь гэж байна.

Хуан: Тавьчихсан л байна шдээ.

Сон: Наадах чинь юу юм?

Хуан: Тэргэнцэрний батерей.

Сон: Чи... Батерейг нь салгаж зүрхэлнэ гэнэ ээ.

Хуан: Хэн үгэнд орохгүй зугтаад бай гэсэн юм? Тийм болохоор л ийм арга хэрэглэхээс аргагүй болж байгаа юм шд.

Сон: Батерейг буцаагаад байранд нь хий.

Хуан: хөөх. За за. Тэгвэл… массаж хийж дуустал хүлээх л болж дээ… Дараа нь батерейг чинь өгөмз.

Сон: Тэргэнцэр зөвхөн батерейгээр ажилладаг гэж бодоогүй биз дээ?

Хуан: Ёоё… уучлаарай, Сон захирал аа. Тормосон дээр чинь би санамсаргүй гишгэчихэж. Тэгэхээр хичнээн хүч зарцуулсан ч, хөдлөхгүй нь дээ… Хичнээн хүч зарцуулсан ч, хөдлөхгүй нь дээ.

Сон: БНХАУ-ын эрүүгийн хуулийн 232-р бүлэгт санаатайгаар хууль бусаар хүнийг хорих юм бол цаазаар авах эсвэл арван жилийн хорих ялтай.

Хуан: Хөөх. Сон захирал аа. Дүрэм, журамд захирагддаг сайн иргэн байна. Одоо би массажийг чинь хийж болох уу?

Сон: Болно.

Хуан: Тийм байлгүй дээ.

Сон: Надад зодуулна гэж айхгүй байна уу?

Хуан: Юунаас айх юм? Босч ирээд намайг зодохгүй юу.

Сон: Айсан уу?

Хуан: Надад нэг асуулт байна.

Сон: Юу юм?

Хуан:  Хашгирахгүй юм уу?

Сон: Хашгирах аа?

Хуан: Хичнээн өвдсөн байсан ч хашгирахгүй юу?

Сон: Харахгүй байна уу? Би хөдөлж чадахгүй. Миний хөл мэдээгүй болсон. Хичнээн чанга атгалаа ч, надад юу ч мэдрэгдэхгүй.

Хуан: Тэгвэл сайн л байна.

Сон: Юу гэнэ ээ?

Хуан:  Хичнээн хүнд гэмтсэнээ хар л даа. мэдээтэй байсан бол... өдөр болгон тэсэхийн аргагүй өвдөх байсан биз. Мэдээгүй байсан нь дээр. Ядаж л өвдөж зовоохгүй...  

Сон: Өдөр болгон өвддөг бол сайн байхгүй юу. Тахир дутуу болсноос л дээр.

Хуан: Гэхдээ л амьд байна шд. Амьд байхад... найдвар байгаа...

 Хэн: Миний ах... ашгүй... хүний тусламж авах нь... Гао ах аа. Гао ах аа. Өнгөрсөн хугацаанд надад ямар хэцүү байсныг та нар мэдэхгүй байх. Ашгүй дээ. Ашгүй хүний тусламж авч байна... ах маань ашгүй аврагдах нь... Шэн Лэхуанд бонус өгнө өө... Ах аа. Массаж хийлгэх ямар байна? Бодлоо өөрчилсөн үү? Шэн Лэхуаныг үлдээх үү?

Сон: Үгүй.

*****************

Эм: Алипейд мөнгө орж ирлээ. 100мянган юань.

Хуан: Тэнгэр минь ээ. Яасан их мөнгө вэ... ээж аав хоёрын гурван сар массаж хийгээд олдог мөнгө. Аргагүй л... Интернэтэд бичсэн юм үнэн байж. Баян айлд ажиллах мөнгө олсонтой адилхан гээд байсан. Авга эгч ээ. Би бонус авсан.

Ав: Дөнгөж өнөөдөр ажилд орсон хүнд бонус өгч байгаа юм уу?       

Хуан: Тийм. Сон менежер надад их сайн байсан. би ахынх нь хөлд хагас цаг массаж хийж өгсөн гээд надад 100мянган юань өгсөн.

Ав: Тэгвэл сайн л байна. Хуанхуан. Одоо ийм сайн ажил олгогч олдохгүй шүү. Сон Ючин яма байна?

Хуан: Тэр... сайн байгаа. Бодсоноос хамаагүй дээр...    

Ав: За за. Тийм бол эгчийнх нь санаа амарлаа.     Хуан. Чиний анхны ажил. Өөртөө сайн анхаарал тавиарай. Хүн дээрэлхэх юм бол эгчдээ хэлээрэй.

Хуан: За. Авга эгч ээ, санаа зовох хэрэггүй. Шэн Тишэн, би  хэнд ч дээрэлхүүлэхгүй.

 Хэн: Нээрэн Хуанхуан. Массажнаас гадна ахын хоолыг  идүүлээрэй. Чамд найдлаа шүү. Амжилт.

Хуан: Сон менежер ээ, санаа зовох хэрэггүй. Би ахыг чинь удахгүй бов бондгор болгоод өгнө өө.

**************

Хуан: Сон захирал аа. Оройн хоолонд юу идмээр байна?  

Сон: Юу ч хамаагүй.

Хуан: За. Сон захирал аа. Хоолоо ид...

Сон: Тос ихтэй байна. Идэхгүй.

Хуан: Сон захирал аа, өөр хоол...

Сон: Би ястай загас иддэггүй.

Хуан: Ястай загас иддэггүй гэсэн...

Сон: хэтэрхий амтгүй.  Идэх хүсэл алга.

Хуан: Сон захирал аа. Энэ... Сон захирал аа. Хоолоо идэхгүй юм уу?

Сон: Хүлээсээр байтал хоол идэх дур алга болчихлоо. Идэхгүй.

Хуан: Аан? Ааштай гэдэг нь... Яая гэх вэ. Идэхгүй бол... өөрөө л идэхээс... Миний хийсэн хоол аргагүй л...

 Хэн: Ах яасан?

Хуан: Аан?

 Хэн: Тэр... Хоолоо идээ юу?

Хуан: Тийм. Өлсөхгүй байна гэсэн. Сон менежер ээ. Та идэх үү? Миний хийсэн хоол ёстой ёстой ёстой амттай шүү.

 Хэн: Аан? Ах азгүй юм аа. Ийм хоол идэхгүй. Чамаас болоогүй нь лавтай.

Хуан: Харин тийм. Гэхдээ л би ахын чинь асрагч болсон болохоор... би илүү тэвчээртэй байх хэрэгтэй байх. Тийм болохоор... Сон захиралд иддэггүй хоол байдаг уу?

 Хэн: Манай ахад иддэггүй юм олон байгаа. Ногоон сонгино, цагаан гаа, сармис идэхгүй,  бас өөхтэй мах идэхгүй. Зөвхөн гахайн мах,үхрийн хавирга иддэг. Загас, тахианы махны хальс иддэггүй. Бас ястай загасны мах иддэггүй. Ногоо идэх дуртай. Гэхдээ зөвхөн навчийг нь иднэ, ишийг нь  идэхгүй. Жимс иднэ гэвэл заавал хальсийг нь арилгаж өгөх ёстой. Жижигхэн болгон хэрчээд тус тусад нь ялгаж тавих хэрэгтэй.

Хуан: Ах чинь үхчихээгүй, өдий хүртэл амьд байгаа нь үнэхээр гайхалтай.

 Хэн: Зүгээр ээ. Яарах хэрэггүй. Ах чамаар массаж хийлгэсэн нь том амжилт. Чамайг чадна гэдэгт итгэлтэй байна.

Хуан: Тэгэлгүй дээ.

****************

Хуан: Сон захирал аа. Өглөөний мэнд. Өчигдөр орой хоол идээгүй, өлсөж байгаа биз дээ?

Сон: Өлсөөгүй.

Хуан: Өглөөний цайнд  юу идмээр байна?

Сон: Юу ч хамаагүй.

Хуан: За... Би өчигдөр Сон менежерээс таны юунд дуртайг асуусан. Тэгээд бүхэл үрийн гурил хийгээгүй, шинэхэн шанцай, тахианы цээжний махаар хийсэн. Амтлагчид нь салатны залори багатай амтлагч ашигласан.

Сон: Би замын хажуугийн мухлагийн юм иддэггүй. Би замын хажуугийн мужлагийн юм иддэггүй.

Хуан: Аан за. Тэгвэл би өөрийг бэлдээд ирье.

Сон: Уур нь хүрдэггүй юм байх даа? Замын хажуугийн мухлагийнх мөртлөө давгүй харагдаад бас үнэртээд байх юм.

Хуан: Энийг хар даа. Ямар байна? таалагдаж байна уу? Сон захирал аа.

Сон: Идэхгүй. Их төвөгтэй санагдаад байвал... хүссэн үедээ эндээс явж болно шүү.

Хуан: Аан Сон  менежер ээ. Мөн байна шдээ. Би линзээ зүүгээгүй болохоор буруу харсан юм байх гэж бодлоо шд.

 Хэн: Би байна, би байна. та нар цайгаа уучихсан уу?

Хуан: Үгүй ээ. Үгүй. уух гэж байна. энийг Сон захирал идэхгүй гэсэн. Та идээд үз. Энийг ч гэсэн идэхгүй гэсэн.

 Хэн: Миний дуртай Жианбин Гуози байна шд.

Хуан: Тайван идээрэй. Алив. Энийг уу. шинэхэн гаргаж авсан шар буурцагны сүү. Сон захирал уухгүй гэсэн.

 Хэн: За... Хөөх. Ийм амттай сүү уугаагүй удсан байна.

Хуан: Ид ид. Сон захирал өлсөхгүй байна гэсэн.

 Хэн: Тэгвэл ашгүй дээ. Нээрэн, би яах гэж ирлээ? Би... ахтай уулзахаар ирсэн юм байна... Ах аа. Та идэх үү?

Сон: /ам нь хөдөлнө/

 Хэн: манай ах... яагаад тэргэнцээрээ гараараа явуулаад байгаа билээ? цахилгаанаар ажилладаг биз дээ?

Хуан: Уурандаа мартчихаж.

 Хэн: Ах хоол идэхгүй  байдаг.

Хуан: Санаа зовох хэрэггүй. Удахгүй иднэ. Жаахан хүлээчих.

 Хэн: Чи яаж мэдэж байгаа юм?

Хуан: Би нэг мууртай байсан. Тэр муур эв эрүүл байсан. Гэхдээ хоол их голдог. Юу ч өгсөн, яаж ч хичээгээд нэмэргүй. Гэхдээ хэд хоногийн дараа өөрөө хоолоо идэж эхэлсэн. Юу ч хамаагүй, таарсаныгаа иддэг болсон.

 Хэн: Тийм юм байна. ашгүй дээ. Чи яаж тэгсэн юм?

Хуан: Таа л даа.

Бичиг: Хоёр хоногийн дараа.

Сон: Харахад тиймхэн л юм. гэхдээ яах...

Хуан: Тэгвэл яах вэ...

Сон: Харахад тиймхэн л юм. гэхдээ яах...

Хуан: Тэгвэл яах вэ...

Сон: За яах вэ. Өөр хоол авчирч өгөх байлгүй. Авчирч өгөхөөр... урмыг нь бодоод жаахан амсаад... өдрийн хоолонд хэцүү хоол бэлдэх хэрэггүй. Амархан хоол байхад болно.

Хуан: Сон захирал аа. Хоол хийхийг хүлээгээд байгаа юм уу?

Сон: Чи... хоол хийхгүй юм уу?

Хуан: Үгүй ээ. Би цэвэрлэгээ хийж байна. Юу...та идэхгүй юм чинь... хоол хийгээд дэмий л мах үрэхийн нэмэр... мах, ногоо хайран санагдаад... тэгээд ч би гал тогооны өрөөнд их цэвэрлэгээ хийж байна. Та очиж харах юм уу?

Сон: Хэрэггүй.

Хуан: Сон захирал аа, өлссөн юм уу? Би хоол хийгээд өгөх үү?

Сон: Хэрэггүй.

Хуан: Яарах хэрэггүй. Массаж хийх цаг болчихсон байна. Тэргэнцэрний батерейг дахиад л авчихлаа. Ангай. Минийх тоорны амттай. Таных жүржний амттай. Ямар байна? Амттай байна уу?

Сон: Давгүй л юм.

Хуан: Би хөргөгч цэвэрлэж байгаад том савтай модон чихэр олсон. Ард нь хийчихсэн байна лээ. Та чихэрлэг юм иддэггүй болохоор Сон менежерийнх байх.

Сон: Их эртний хэрэг. Сон Хэн... шүд муутай байсан юм. аав ээж хоёр чихэр идүүлдэггүй байсан. Дандаа надаас ирж чихэр гуйдаг байсан. Дараа нь... баригдаад чихэртэй нь гаргаад шидчихэж билээ.

Хуан: Яасан бэ?

Сон: Чи... Надад өгөхөөсөө өмнө хугацааг нь шалгасан уу?

Хуан: Шалгаагүй шд. Хугацааг нь шалгаж яах юм?

Сон: Сон Хэн манайд сүүлд чихэр идэхдээ... 15тай байсан.

Хуан: Тэ-тэ-тэр... энэ жил... хэдтэй билээ?

Сон: 25.

Хуан: Юу... нөгөө юу... хөргөгчинд хадгалсан бол хугацаа нь хамаагүй байдаг гэсэн. Манай хөргөгчинд одоо ч 5жилийн өмнөх гахайн тагалцаг байгаа. Бүр арван жилийн өмнөх давсалсан галууны мах ч байгаа.

Сон: Надад тийм юм өгөх юм бол үхнэ гэж мэд... надад тийм юм өгөх юм бол үхнэ гэж мэд.

Хуан: Яасан ч үгүй. заавал шинэхэн хоол өгнө гэж амалъя.

Эм: Эзэнтэн, сайн байна уу.   Таныг хүрэх газар тань хүргэж өгөхийг зөвшөөрнө үү.

Сон: Оройн хоол хийх хэрэггүй.

****************

Сон: Энэ хүн намайг өлсгөж алахаар шийдэж.       

Хуан: Богино долгионы зууханд өндөр халуунаар 30секунд халаана. Тэгээд идвэл амттай.

Сон: Шарсан будаа.

Хуан: Гурав хоног хоосон байгаад хоол голдогоо болихгүй бол зургаа хоног тэсээд үз. Өглөөний цай. Хайруулын тавган дээр шарсан тахианы цээж мах, хэрчсэн улаан лооль, салат навч,... бүхэл үрийн гурилаар хийсэн шарвин. Салат амтлагч жаахныг дусаана. Нэг аяга хар кофе. Юун сүртэй юм. Жиаэнбин гуози л байна шд. Ийм юм байх гэж. Захирал хүн байж яасан ч муухай бичдэг юм? Сон захирал аа. Таны захиалсан Жианбин гуози.

Сон: Энийг Жианбин гуози гэдэггүй юм. нэр нь...

Хуан: Хайруулын тавган дээр шарсан тахианы цээж мах, хэрчсэн улаан лооль, салат навч,... бүхэл үрийн гурилаар хийсэн шарвин. Салат амтлагч жаахныг дусаана. Мэднэ ээ. Мэднэ. Нээрэн. Хар кофе. Сайхан хооллоорой.

Сон: Яв... Үлдээдэг ч юм уу. Хоол давгүй хийдэг юм байна лээ. Тэргэнцэрний батерей авахаа больчихвол ч...

Хуан: Очилоо очилоо. Очилоо очилоо. Очилоо очилоо.

Шу: Сайн уу. Шу Жиачан. Сон Ючиний сайн найз. Сайн уу. Шу Жиачан. Сон Ючиний сайн найз.  

Сон: Би баримтаа аваад ирье. Ажлын өрөөнд хүлээж бай.

Шу: За. Сон Ючиний асрагч  байх хэцүү байгаа биз дээ.

Хуан:  Аан?

Шу: Зүгээр л хэлж байна. Ийм залуу хүн байж асрагч хийж  байгаа нь харамсалтай. Ялангуяа ажил олгогч чинь... ийм хүн болохоор...

Хуан: Сон захирлын найз гээгүй билүү? Ийм найз байдаг юм уу?

Шу: Үнэнийг л хэлж байна. чам шиг залуу хүн хүнд дурлахдаа амархан байдаг. тэгээд ч Сон Ючин царайлаг. Буруу ойлгоход амархан. Гэхдээ хэсэг хугацааны дараа чи зан аашийг нь мэддэг болох байлгүй. Тэгээд бодол чинь өөрчлөгдөх биз.

Хуан: Жоу Шэнхан надад таалагддаг ч гэсэн Сон захирал яасан ч...

Шу: Уучлаарай, уучлаарай. Би Сон Ючинтэй уулзах гэж ирсэн. Асрагчтай ярилцах гэж ирээгүй. Ямар ч хэрэггүй.

Хуан: Харахад боловсон юм шиг мөртлөө... хэлж байгаа үг нь дургүй хүрмээр. Ийм найз байдаг юм уу? Үгүй ээ. Болгоомжлох хэрэгтэй. Угаасаа эзэнгүй байдаг байж дууны хамгаалалт хйиж яадаг байна аа?

Дүү: Шэн Лэхуан, хурдан ажлын өрөөнд ороод тэр хүнийг хөөж гарга.

Хуан: Сон захирал аа, би очиж байна.  

Шу: Та нар бүгд харлаа. Ючиний сэтгэл санаа тайван биш байгаа. Чанчин групийн захирлаар ажиллах чадваргүй болсон.

Сон: Гар.

Шу: Дээр нь хоёр хөл нь ажиллагаагүй болсон болохоор групийн имижинд хүртэл нөлөөлнө.

Сон: Гар гэж байна.

Шу: Ючин. Түргэн зангаа татаж сур. Бид нар чиний төлөө л ингэж байна.

Хуан: Өөдгүй новш...

Шу: Чи сая намайг өшиглөсөн үү? Нэг муу асрагч надад гар хүрнэ гэнэ ээ?

Хуан: Асрагч байлаа гээд яадаг юм? Асрагч ч гэсэн хүн. Хүний арьс нөмөрсөн, араатан сэтгэлтэй чам шиг амьтдаас л дээр.

Шу: Чи тийм зоригтой хүн үү? Хөөх. Нэг муу асрагч... өөрийгөө их том хүн гэж бодоо юу?  

Хуан: Хөөе...

Шу: Наадахаас чинь өөр дарах юм алга уу?

Хуан: Харж бай...

Шу: Юу вэ?

Хуан: Тахир дутуу босс ямар байдгийг харуулаад өгье. Хамгаалагч ах нар аа, Сон захирлыг дээрэлхэж байна. Гаргаж хая.

Шу: Нэг муу асрагч хүмүүсийг захирна гэж бодоо юу? Би танай Сон захирлын найз байна.

Сон: Тэрний хэлснээр хий.

Шу: Хөөе.

Бүгд: Мэдлээ.

Шу: Яах гээ вэ? Сон... Сон Ючин... бид нар хичнээн жил найзууд байлаа... намайг ингэж болохгүй шдээ. Сон Ючин... Сон Ючин.

Сон: Би сохор байж.

Эр: Ючин. Чиний үйлдэл... ээж бид хоёр чинь урам хугарч байна. Чи...

Сон: Уучлаарай.  

Хуан: Яахаараа ийм өөдгүй найз байдаг байна аа.

Сон: чи ч гэсэн намайг өрөвдөөд байгаа юм уу? Яв... Яв.

Хуан: Одоохон дууслаа. Энийг цэвэрлэчихээд явлаа.

Сон: Чамайг ажлаас халсан гэж байна.

Хуан: Яагаад? Хүнийг ажлаас нь халахад шалтгаан байх ёстой биз дээ?

Сон: Нөхөн төлбөр хангалттай өгнө. Манай гэрээс хурдан яв.

Хуан: Намайг халсан чинь Шу Жиачантай хамааралтай юу?

Сон: Хурдан яв гэж байна.

Хуан: Хэлэх юмаа хэлчихээд явна. Таныг гомдоосон хүн нь Шу Жиачан. Найзынхаа ар нуруу руу хутгалсан арчаагүй амьтан. Би ямар хамаатай юм? Би зүгээр л мөрөөрөө ажлаа хийж байгаа асрагч. Та тэрэнд яаж хандсан. Бүгд тэрний буруу. Тэрний л хохь. Энэнд чинь би ямар хамаатай юм? Би ямар буруу юм хийсэн юм? .... би буруу юм хийгээгүй. Намайг яагаад ингэж байгаа юм? Намайг асрагч болохоор тэгж байгаа биз дээ. Хүссэн үедээ уураа гаргаж болдог нэг муу цалин муутай, дорд ажилтан.

Сон: Дахиад хэлье. Хурдан яв.

Хуан: Өнгөрсөн хугацаанд намайг хүн гэж үзээгүй. Намайг жаахан ч гэсэн хүндлээгүй. Их зан гаргаж, өөрийгөө өрөвдөж... бодит байдалтай нүүр тулахаас зугтаж... би хөлийг чинь ийм болгосон юм уу? Эсвэл дүү чинь үү? Эцэг эх чинь ийм болгоо юу?

Сон: Шэн Лэхуан.

Хуан: Хөл чинь хугараа л биз. Босч чадахгүй байлаа гээд яадаг юм. Ядаж л амьд байгаа биз дээ? Энэ олон хүн таныг аз жаргалтай байгаасай гэсэндээ чадах бүхнээ хийж, хичээж байна.

Сон: Надад та нарын сайхан сэтгэл хэрэггүй. Та нарын өрөвч зан хэрэггүй.

Хуан: Өрөвдөх  буруу юм уу? Ядаж л өөрийг чинь гэх хүмүүс байгаад талархаж яв. Энэ хорвоод амьдарч байгаа хүн болгонд өөрийн гэсэн зовлон байгаа. Эцэг эх нь үхсэн. Хүнд  өвчин тусчихаад эмчлүүлье гэсэн ч эмчлүүлэх мөнгөгүй. Бас өртэй хүмүүс. Тэгсэн ч гэсэн үр хүүхдээ өсгөх гэж хичээж байгаа. Та арай л баашлаад байгаа юм биш үү?

Сон: Шэн Лэхуан.

Хуан: Над руу хашгичаад нэмэргүй. Чаддаг юм бол наад тэргэнцэр дээрээсээ босоод ир. Босч чадахгүй байсан ч, наад гараа, тархиа ашиглаад бусдыг хөл дороо сөхрүүл. Нэг муу асрагчийг дээрэлхэж, азгүй амьтан шиг өөрийгөө өрөвдөж суухаас л дээр...

Сон: Болсон уу?

Хуан: Болчихлоо. Одоо зайлаад өгье... Эргэж ирээгүй, утсаа мартчихсан байна.

Дүү: Чи... чи юу... яах гэж байгаа юм?

Хуан: Сон менежер ээ. Сон захирал уур нь хүрээд намайг ажлаас халсан. Би юмаа баглаад явах гэж байна.

Хэн: Үгүй ээ. Үгүй. Манай ах... жаахан муухай ааштай. Шу Жиачанаас болоод уурлачихсан байгаа.      Тэгээд л уураа чамд гаргаж байгаа юм. уурандаа л дэмий үг хэлчихсэн хэрэг. Тоох хэрэггүй.

Сон: Явуул.

Хуан: Сон менежер ээ. Би асрагч болохоос мешок биш. Уурлах болгонд нь би тэсэх албатай биш.

Хэн: Хөөе. Юу юу юу... явж болохгүй ээ.

Хуан: Би явна.

Хэн: явж болохгүй.

Хуан: Би явна.

Хэн: Явж болохгүй.

Хуан: Би явна.

Хэн: Явж болохгүй.

Хуан: Би явна.

Хэн: Явж болохгүй.

Хуан: Би явна.

Хэн: Хуанхуан. Битгий яв л даа. Чамайг явчихвал манай ахад хэн өндөгтэй шарсан будаа хийж өгөх юм бэ?

Сон: Сон Хэн. Би өндөгтэй шарсан будаа идэх албагүй. Хурдан бос.

Хэн: Босохгүй. Шэн Лэхуан явчихвал би хэний өмнө сөхрөх юм? Дахиад тэрэн шиг сайн асрагч би хаанаасаа олох юм?

Хуан: Сон менежер ээ. Хурдан бос л доо. Бос.

Хэн: Үгүй ээ, босохгүй. Босохгүй ээ, босохгүй.

Хуан: хөөе хөөе хөөе.

Хэн:  Хуанхуан. Манай ахыг асрах ёстой хэцүү. Чиний хийсэн хоолыг л иддэг. Ганцхан чинь л тэрнийг хамгаалж чадна. Шу Жиачан тэр муу өөдгүй амьтныг чи л хөөж явуулсан. Чамгүйгээр манай ах амьдарч чадахгүй.

Хуан: Хөл чинь хугараа л биз. Босч чадахгүй байлаа гээд яадаг юм. Ядаж л амьд байгаа биз дээ? Энэ олон хүн таныг аз жаргалтай байгаасай гэсэндээ чадах бүхнээ хийж, хичээж байна.

Хэн: Ах аа, гуйж байна. Шэн Лэхуаны үлдээчих л дээ. Одоо таныг асрах хүн үнэхээр хэрэгтэй байна. Ах аа. Массаж хийлгэх ямар байна? Бодлоо өөрчлөөд, Шэн Лэхуаныг үлдээх гэж байна уу?

Сон: Үгүй.

Хэн: Ах аа. Та идэх үү? Ах аа.  Өвдөж байгаа биз дээ? Би гэж нэг хэрэггүй амьтан. Таны оронд байсан бол...

Сон: Тэнэг гэдэг нь. Юундаа уйлсан юм?

Хэн: Ах аа. Амьд байгаад... баярлалаа...

Сон: Сон Хэн. Сон Хэн... Би яараа...

Хэн: Ах аа. Хурдан гуй л даа. Хурдан сөхрөөд гуй л даа. Гуйгаач дээ...

Сон: Ёстой...

Хэн: Миний төрсөн дүү... төрсөн дүү. Төрсөн дүү... төрсөн дүү.  Сая уурандаа чанга хашгичсанд уучлаарай.

Хуан: Аан? Би нэг асрагч төдий. Тан шиг том хүнээс уучлалт сонсох эрхгүй хүн...

Эм: Алипей, нэг сая юаний орлого орлоо.

Хуан: нэ-нэ-нэ-нэ-нэ-нэг нэг сая... Тэнгэр минь гэж.

Сон: Энд үлдэх юм бол... муухай ааш гаргаж, дээрэлхэх юм бол нэг саяыг өгч байя. Сэтгэл санааны нөхөн төлбөр.

Хуан: Сон захирал аа,  энийг яаж дээрэлхсэн гэх юм? Сон захирал аа. Энэ бол тэнгэрийн хүсэл, хааны зарлиг... түүхэнд бичигдэж, үеийн үед дуурсагдаж явах нэр... Сон захирал. Сон захирал аа. Уур чинь гараагүй байгаа байх. Би гал тогооны өрөө рүү явлаа. Хайруулын тавган дээр шарсан тахианы цээж мах, хэрчсэн улаан лооль, салат навч,... бүхэл үрийн гурилаар хийсэн шарвин. Салат амтлагч жаахныг дусаагаад бэлдчихье.

Сон: Ажилдаа явахгүй юу хийгээд байгаа юм?

Хэн: Энэ удаа... Шу Жиачан таныг надад нууцаар тусалж, компанийг хянаж байгаа гэж гомдол гаргасан. Би аав ээж хоёрт тайлбарласан. Би танаас тусламж гуйсан гэж хэлсэн. Аав... миний тайлбарыг сонсоогүй.

Сон: Чи... одоохондоо компани дээр очих бодол алга. Машины осолд орсон өдрөөс хойш... чи сайн ажиллаж байгаа. Аав ээж хоёрт санаа тавь. Намайг тоох хэрэггүй.

Хэн: Надад өөр юу ч хамаагүй. Надад ах та л сайн байвал болох нь тэр. Миний дэргэд байхад л болно. Олон жилийн өмнө компани дампуурлын ирмэг дээр байхад ах та байдлыг өөрчилж, компаниа авраагүй бол одоо компани байхгүй байх байсан. Та алхаж л чадахгүй байгаа болохоос... тэнэг болчихоогүй шд. Компани ямар марафон гүйлт бишдээ?  Яагаад болохгүй гэж?

Сон: Чи ч гэсэн... намайг буцаад компанид очиж, ажлаа хийсэн нь дээр гэж бодож байна уу?

Хэн: Сон Хэн би тангараглаж байна. Энэ насандаа өөрийн ах Сон Ючинээс хэзээ ч урвахгүй. Төрсөн ээж аав байсан ч хамаагүй...

Сон: За за за. Ингэх шаардлагагүй.

Хуан: Сон захирал аа, Сон менежер ээ. Бас нэг хүн хүрээд ирлээ. Сон захирлын найз нь гээд байна.

Мо: Танай асрагч чинь надад сайн болчихсон юм уу? Яагаад над руу ширтээд байгаа юм бол?

Хуан: Эрхэм ээ... би сонсож байна.

Сон: Мо Хайжэн миний найз. Бас намайг хариуцсан эмч.

Мо: Асрагч аа. Түр гарч байхгүй юу?

Хуан: Би харж болохгүй юм уу?

Мо: Ючин дургүй...

Сон: Зүгээр ээ. Харж болно.

Со: Чи чинь...

Сон: Тэгэхгүй бол тэргэнцэрний батерейг авчихна.  

Мо: Чи тэгээд зүгээр юм уу?

Сон: Тэгэхгүй гээд яах юм? Үсэрч босоод цохих уу?

Мо: Асрагч чинь чамайг тахир дутуу гэж боддоггүй юм байна. Сайн хэрэг байна.

Сон: Надтай зүгээр хүн шиг л харьцдаг юм. Намайг тахир дутуу гэж боддоггүй байх.

Мо: Сайн байна.

Хуан: Сайн л байна.

Мо: Булчингийн эсүүд сайн сэргэж байна. Хөлний чинь мэдрэлүүд бүрмөсөн үхчихээгүй байсан. Шархаа сайн эдгэтэл хүлээж байя.Тэгээд өдөр тутмын сэргээн засах эмчилгээнд явж эхэлнэ. Бүрэн эдгэрч ч магадгүй.

Сон: За.

Хуан: Сон захирал аа,  босдог болж магадгүй гэж байна шд.

Мо: Мэс заслыг нь би хийсэн. 90%-ийн баталгаа байхгүй бол баттай хэлэхэд хэцүү л дээ.

Хэн: Ашгүй дээ. Ах хөл дээрээ босдог болох нь.

Хуан: Хөл дээрээ босч чаддаг болно гэж байна шд. Хэд хоногийн өмнө яагаад байлаа?

Сон: Аан?

Мо: Үгүй ээ. Яарах хэрэггүй. Эдгэрэлтийн явцаас бүх юм шалтгаална. Тэгээд ч, гурван сарын өмнө Ючиний машины осол жирийн нэг осол биш санаатай үйлдэл байсан. Одоо болтол хэний хийсэн хэрэг болох нь илчлэгдээгүй. Ингэж байгаа нь Ючинийг давхар хамгаалах зорилготой юм.

Хуан: Санаатай? Ийм ноцтой юу? Энэ чинь аллага.

Мо: Тийм ээ. Тийм болохоор Ючин асрагч нараа албаар хөөж явуулдаг байсан юм. Хүмүүст, бас алуурчинд буруугаар ойлгуулж, төөрөгдүүлэх төлөвлөгөө байсан юм.

Хуан: Тийм байсан байх нь ээ.

Сон: Тийм болохоор миний хөлний байдлыг хүмүүст хэлэхгүй байвал сайн байна.

Хуан: Санаа зоволтгүй. Санаа зовох хэрэггүй ээ. Би хэнд ч хэлэхгүй. Нээрэн, Мо эмч ээ. Өөр надад анхаарах ёстой юм байна уу? Сон захирлыг аль болох хурдан эдгэхэд нь туслахаар юм байвал...

Мо: Ючинийг аль болох өдөр болгон сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэй. Тэгж байж хурдан эдгэхэд нь нэмэр болно.

Хуан: Тэр ч хэцүү л юм байна. Өдөр болгон уурлуулах хэрэг гараад байдаг юм.

Сон: Юу... оролдоод үзье. Тэгэх үү?

Хуан: Сон захирлын сэтгэл санааг өргөнө гэнэ ээ? Сон захирал морь унах дуртай юм шиг байна. Даанч одоо унаж чадахгүй л дээ. Хөөе. Тийм ээ.

****************

Сон: Чиний хэлээд намайг маш ихээр баярлуулах юм чинь энэ үү?

Хуан: Тийм ээ. Би судалж үзсэн. Энэ хүнийг хамгийн их жаргалтай болгодог газар гэсэн...

Сон: Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая.

Эм: Уучлаарай. Уучлаарай.

Хуан: Өнөөдөр даваа гараг биш билүү? Ямар олон хүн байна аа?

Эм: Сайн уу. Би та нарт туслаад оруулаад өгөх үү?

Хуан: Нээрэн үү? Баярлалаа, баярлалаа.

Эм: Алив би.

Хуан: Баярлалаа. Сон захирал аа. Таны ачаар би ч гэсэн тоглох нь. Би анх удаа л дугаарлахгүйгээр тоглож үзэж байна.

Сон: Гайхуулаад байх юу байгаа юм? Баярлах юм алга.

Хуан: Сайхан байхгүй яах юм. Та мэдэх үү? Ингэж дугаарлахгүй ороход нэг тоглоомон дээр 880юань төлдөг юм.

Сон: Хурдан яв л даа. Мөнгөөр аваагүй байж. Ичмээр юм аа.

Хуан: Тэгээд яадаг юм. Нэгэнт энд ирсэн юм чинь дуугүй л миний үгэнд ор.

Эм: Та хоёр хаашаа явах юм? Би хүргээд өгье.

Хуан: Баярлалаа. Бид нар эргэдэг тоглоомон дээр сууна. Явцагаая. Ирчихлээ.

Сон: Чи өөрөө тогло. Би энд хүлээж байя.

Хуан: Сон захирал аа. Үгэнд орохгүй бол батерейг чинь авчихна шүү.

Сон: Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая.

Хуан: Та чинь тэрбумтан захирал биз дээ? Уурламаар байвал уурла л даа. Яагаад уурлахгүй байгаа юм?

Сон: Би ямар галзуурсан биш дээ.

Хуан: Май. Яагаад энд ирэх дургүйгээ байгаагаа надад хэлж болох уу? Тэргэнцэртэй байгаагаа хүмүүст харуулмааргүй байгаа болохоор уу? Сон Ючин. Тэгж байгаад босч чаддаг болно гэсэн шд. Тэгээд ч, үнэхээр хөл дээрээ босч чадахгүй бол тэгээд бүх насаараа нуугдаж амьдрах юм уу? Хөл дээрээ босох сайхан ч гэсэн, зогсож байхдаа харж чаддаггүй олох юмыг сууж байхдаа харж болно. Хар даа. Та босч чадахгүй болохоор бид хоёр хүмүүсийн орж чаддаггүй хаалгаар орж байна. Та тэргэнцэртэй болохоор хүмүүс бүгд туслахыг хүсч байна. Сон захирал аа. Энэ хүмүүс таныг мэдэхгүй ч гэсэн бүгд таныг жаргалтай байгаасай гэж хүсч байгаа. Явцагаая. Явж тулааны морь уная. Явж далай бас од харъя.

Сон: Хөөе. Явахгүй ээ, явахгүй.

Хуан: Яагаад явахгүй гээд байгаа юм бэ? Би сая тийм олон юм хэлж өгөөд байхад чинь. Яагаад явахгүй гээд зөрүүдлээд байгаа юм? Яагаад? Намайг голоод байгаа юм уу?

Сон: Тэрийг хараач дээ. Дандаа жаахан хүүхдүүд дугаарлаж байгаа биз дээ? Тэнд том хүн байна уу? Тэнд тоглож байгаа над шиг том хүн байна уу?

Хуан: Тэгвэл... Энэ хоёрыг биш гэх үү?

Хүү: Ах аа. Та энэ сандлаа хаанаас авсан юм? Өөрөө яваад байсан. Гоё юм байна лээ. Би жаахан сууж болох уу?

Сон: Аан?

Хүү: Ах аа. Би танд өөрийнхөө дуртай ультрамэнийг өгье. Намайг жаахан суулгачих тэгэх үү?

О: Надад Элса гүнж байгаа. Би ганцхан минут сууя.

Хүүхдүүд: би ч гэсэн. Би ч гэсэн. Би сууя. Би суумаар байна. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя.

Эм: хүүхдүүд ээ. Энэ зүгээр нэг сандал биш. Энэ ахынх нь тэргэнцэр. Та нар сууж болохгүй.

Хүү: Би иймийг авмаар байна. ээждээ хэлээд авахуулна аа.

Хүүхдүүд: Би ч гэсэн. Би бас авна аа. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя. Би авахуулъя.

Эм: Эрхэм ээ, уучлаарай. Хүүхдүүд мэдэхгүй болохоор... тэргэнцэр гэж юу байдгийг мэдэхгүй болохоор тэгж байгаа юм. Уучлаарай.

Сон: Зүгээр ээ, зүгээр зүгээр.

Охин: Зүгээр л сууж үзье гэж байхад.

Хүүхдүүд: би ч гэсэн. би ч гэсэн. би ч гэсэн. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя. Би сууя.

Сон: Тэргэнцэрт суухыг хүсч байгаа нь гараа өргөөрэй.

Хүүхдүүд: Тийм ээ. Гоё доо. Гоё доо. Тэргэнцэр дээр сууна даа. Гоё доо. Гоёдоо.

Охин: Ах аа, баярлалаа. Та сайн хүн шүү.

Сон: Зүгээр ээ...

Хуан: Хүүхдүүдийг тэргэнцэр дээрээ суулгаад л.

Сон: Суулаа гээд яав л гэж.

Хуан: Ийм зөөлөн сэтгэлтэй байж. Яагаад муухай царай гаргаад байдаг юм?

Сон: чамд уурлавал саяыг өгөх болно. Хэтэрхий өндөр үнэтэй. Дараа арай багыг өгч байна аа.

***************

Хуан: энд... Сон захирлын зураг. Энд... Сон захирлын захиалсан хоолны нэрийг бичнэ. Энд... наалтууд наана. Болж байна. Хөөе. Сон захирал аа,

Сон: Одоо бас яах гэж байна?

Хуан: Сон захирал аа. Ногоо тарья. Энэ газрыг би бэлдчихлээ. Одоо болчихсон. Энд дараа хонин нүдэн цэцэг, бас сарнай тарина аа. Бас тэндхийг янзалчихсан. Ширээ тавьчихвал та тэнд суугаад юм уншиж болно. Юм уншмааргүй байвал цэцэг хараад нүдээ амрааж болно.

Сон: Тэгэхээр, би чиний туслах ажилтан уу?

Хуан: Тэргэнцэртэй болохоор харин ч амар байгаа биз дээ? Хүч гаргаж ядрах шаардлагагүй. Намайг дагаад явахад л болно. Харин ч ажлыг амарчилж байгаа юм.

Сон: Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Уурлавал нэг сая. Би тэвчинэ ээ. Тэвчинэ ээ.

Хуан: Ингээд болчихлоо. Сон захирал аа. Ийм цэцэрлэгтэй боллоо. Сайхан байна уу?

Сон: Сэтгэл санаа сайхан байна.

Хуан: Тэгвэл сайн байна. Хурдан оръё...

Сон: Чи... Тэнгэр дуугарахаас айдаг юм уу?

Хуан: Цаг агаар яагаад байна аа? Яагаад гэнэтхэн бороо орчихов оо? тэнгэр дуугараад бороо ороод байх юм. цаг агаар бороо орно гэж зарлаагүй шд. Тэ-тэ-тэнгэр дахиад дуугарахгүй байгаа?

Сон: Дуугарахгүй юм шиг байна.

Хуан: Юу... Сон захирал аа. Та зүгээр үү?

Сон: Зүгээр ээ.  Зүгээр.    

Хуан: Та норчихсон байна. Хурдан орж хувцасаа соль. Хөл чинь эдгээгүй байгаа болохоор ханиад хүрээд халуурах юм бол болохгүй.

Сон: Юу гэж дээ? Сон Хэн л бороонд нороод халуурч магадгүй. Би зүгээр...

Хуан: Сон захирал аа, халуунтай байна шдээ. Сон захирал аа. Та халуурч байна.

Сон: Халуун.

Хуан: Мо эмч ээ. Сон захирал халуураад байна. Хурдан ирээрэй.

Мо: Би томилолтоор өөр хотод ирчихсэн байна. Хэдэн цагийн дараа л очих байх. Биеийн байдал нь жирийн хүнийхээс өөр болохоор одоохондоо халууны эм хамаагүй өгөх хэрэггүй. Эхлээд халууныг нь буулгах өөр арга хэрэглээд үз.

Хуан: Нойтон алчуураар биеийг нь арчиж болох уу?

Мо: Тэгж болно. Эхлээд бүтэн биеийг нь нойтон алчуураар арчаад үз. Тэгвэл халуун нь бууж магадгүй.

Хуан: За.

Сон: Хөөе.

Хуан: Сон захирал аа. Би ирлээ.

Сон: Чи чинь яаж байна аа?

Хуан: Шэн Лэхуан. Аятайхан байгаач. Тэр чинь өвчтэй хүн. Юу... Со-со-со Сон захирал аа. Би би би арчиж эхэллээ шүү... Хөөх. Булчин нь хатуу юм аа. Гараараа бариад үзвэл...

Сон: Таалагдаж байна уу? Таалагдаж байна уу?

Хуан: Ю-ю-юу юу юу таалагдсан гэж?     

Сон: Чи сая миний гэдэсний булчинд хүрээд байсан. Таалагдаагүй гэж үү?

Хуан: Хэн булчинд чинь хүрсэн юм? би... би би зүгээр л... Мо эмчийн хэлснээр биеийг чинь нойтон алчуураар арчиж байна даг. Би би би биед чинь хүрээгүй.

Сон: Тэгвэл гараа хаана тавьсанаа хар даа. Тэгээд таалагдаагүй гэх гээ юу?

Хуан: Би... за за. Дуугүй бай. Мо Хай эмч биеийг чинь нойтон алчуураар арч гэсэн. Тэгэхгүй бол биеийн чинь халуун нэмэгдчихнэ.

Сон: Өө-өөр газар арчвал ямар вэ? Наад хавийн чинь арьс нь зулгарах нь.

Хуан: Аан... би би... би би би алчуураа норгоод ирье...

Сон: Юу... ганц энэ хавийг арчаад нэмэргүй юм шиг байна.

Хуан: Тэр... өөр газар арчвал... дээрдэх бол уу?

Сон: Харин л дээ... магадгүй л юм.

Хуан: Тэг-тэг-тэгвэл би гэдсийг чинь арчаад өгье.

Сон: За... Дээш нь арчвал ямар вэ?   

Хуан: Дэ-дэ-дээш нь... цээжний булчинг уу? Хөөх. Сайхан юм аа. Сон захирал аа. Бие чинь дээрдээгүй л байна уу?

Сон: Хэвээрээ байна.

Хуан: Тэгвэл... ингэвэл жаахан дээрдэж байна уу?

Сон: Дээрдэж байна.

Хуан: Ингэвэл... Илүү хурдан арчих уу?     

Сон:  Хамаагүй дээр байна.

Мо: Би...цагаа олж ирсэнгүй юу?

Хуан:  Яг цагаа олж ирлээ. Та-та-та -та хурдан үз дээ. Сон захирал, Сон захирлын бие яаж байна?

Мо: Яагаад над руу тэгж хараад байгаа юм? Уурлачихсан юм уу?

Сон: Үгүй.

Мо: Гайгүй байна. жирийн ханиад.

Хуан: Ашгүй дээ.

Мо: Азаар чи нойтон алчуураар арчсаных... халуун нь буучихсан байна. би эм бичээд өгье. Би...

Чи: Хөөх. Сон захирал  өвдөө юу?

Хуан: Хэн та нарыг оруулсан юм? Хүний эдлэнд зөвшөөрөлгүй ороод.

Мо: Уучлаарай. Би орж ирэхдээ хаалга түгжихээ мартчихаж.

Сон: Хурдан яв.

Мо: Би юу?

Шу: Хөөе. Намайг хэлж байгаа юм. Ючин, сана зовох хэрэггүй. Мэдэж байна. Чи Шүэ эгч та хоёр сүйгээ цуцалснаас хойш чамд хэцүү байгаа. Гэхдээ чи ийм байдалтай тэрнийг жаргалтай байлгаж чадахгүй. Гэхдээ зүгээр ээ. Би чадна. Чиний хийж чадахгүй юмыг би хийж чадна.

Чи: Жиачан бид хоёр чамд урилга өгөхөөр  ирсэн юм. бид хоёр гурав хоногийн дараа сүй тавих гэж байгаа.

Хуан: Та хоёр... үнэхээр... таарсан таар шуудайнууд. Ичих нүүргүй амьтад. Манай Сон захиралд та нар шиг ар нуруу руу хутгалдаг хүмүүс хэрэггүй.

Шу: Ючин. Чи Шүэ бид хоёрын сүй тавих ёслолд ирэхгүй бол хар багаасаа хамт өссөн гурван хүний нэг нь дутна гэсэн үг. Тэгээд ч хүмүүс чамайг харж шоолж инээсэн ч гэсэн чи үхээгүй гэдгийг баталгаа болно биз дээ.

Хуан: Чи...

Сон: Хөөе. Очино оо. Би очино.

Шу: Хөөх... сайн барихгүй дээ. Ючин, муу хэлж байгаа юм биш шүү. Чиний энэ асрагч... иймхэн ч юм хийчихэж чадахгүй. Би чамд өөр хүн сонгоод өгье.

Хуан: Зүгээр ээ, Сон захирал аа. Энэ урилга далавч ургаад ниссэн ч, би хаа байгаа газраас нь олоод аваад ирнэ. Тэнэмэл, золбин хоёр нохой сүй тавих гэж байгаа нь харин ч сайн хэрэг. Очиж харахгүй бол хайран юм болно.

Шу: Ючин. Чиний энэ асрагч... олигтой сургахгүй бол чиний толгой дээр гарч сууна гэж мэд. Миний хэлэхийг сонс...

Сон: Толгой дээр гарч суулаа гээд яадаг юм? Миний дур. Би зөвшөөрсөн юм.

Хуан: Хамгаалагч ах нар аа. Энэ хоёр Сон захиралд төвөг удаад байна. Чирээд гарга.

Сон: Хойшид тэрний хэлсэн үгийг дага. Чирээд гарга.

Бүгд: Мэдлээ.

Шу: Юу вэ?

Чи: Чи..

Шу: Сон Ючин... сайн сонс, урилга авсан юм чинь чи заавал ирээрэй. Заавал ирнэ шүү.

Чи:. Намайг тавь...

****************

Дүү: Ах аа. Очих хэрэг байгаа юм уу?

Сон: Тийм.

Хуан: Сон захирал аа. Сүй тавих ёслолдоо шалтгаантай болоод л урьсан байж таараа. Очиж яах юм?

Сон: Жаахан л юм болбол батерей салгадгаа болихгүй юм уу?

Хуан: Таныг зугтчихна гэж айгаад л... та зугтдаггүй бол би юу гэж тэгэх юм?

Сон: Осол болсноос хойш хүмүүс намайг хаана байгаа бол гэж таамаглаж байгаа. Ялангуяа намайг дахиад хөл дээрээ босох бол уу гэдгийг мэдэхийг хүсч байгаа. Шу Жиачан, Чи Шүэ хоёрын сүйн ёслолд олон хүн ирэх нь гарцаагүй. Намайг ийм болгосон хүн очих нь лав.

Хуан: Аан. Мэдчихлээ. Тэнд очоод хүмүүст дахиад хөл дээрээ босохгүй гэж итгүүлэх гэж байгаа юм байна. Тэгвэл хүмүүс болгоомжлохоо болино. Тэгвэл хэрэгтнийг барих амархан болно.

Дүү: Аан. Тэгвэл очмоор байвал оч оч. Гэхдээ би хамт явна шүү.

Сон: Тэг тэг.

Дүү: Шиао Шэн ч гэсэн цуг явна.

Сон: Тэг тэг.

Дүү: Бие хамгаалагч нар ч гэсэн цуг явна.

Сон: Дээр нь нэмээд гадаадаас нүдээ ч цавчихгүйгээр хүн алдаг хөлсний алуурчид хөлслөх юм уу?  

Дүү: Болох юм уу?

Сон: Хуан, би дүүгээ чамд бэлэглэлээ.

Хуан:. Аан?

*****************

Дүү: Бэлэн үү?

Хуан: Гал тогоонд байдаг 12 хутга бүгд бэлэн. Таных?

Дүү: Би хоёр хайрцаг салют бэлдсэн. Дээр нь өөр пуужингууд ч бэлдсэн. Сүйн ёслол дээр үзүүлээд өгнө өө. Гайгүй дээ.

Хуан: Ингэхэд баярын улирал болоогүй байхад наадуулаа хаанаас авсан юм бэ?

Дүү: Манай зооринд байсан юм. баярын үеэр аав хэрэглэх гэж авсан чинь аав асаахыг зөвшөөрөхгүй байсан. Зооринд хийгээд түгжчихсэн.

Хуан: тэ-тэ-тэгээд зүгээр бол уу?

Дүү: Тэд нарыг хэн ирж миний ахыг дээрэлх гэсэн юм? Унасан хүнийг өшиглөж байдаг. би бүгдийг нь дэлбэлнэ ээ.

Хуан: Гэхдээ, зоорь цоожтой байгаа. Түлхүүр нь... Сон захиралд... Зоорины түлхүүр.

Дүү: Хар даа. бурхан хүртэл бид нарын талд байна.

******************

Сон: Энэ та хоёрын Шу овогтынд өгөх бэлэг үү? Сүүлийн үед яасан юм бүү мэд... миний нүд өвдөөд байх юм... ы

Дүү: Жолооч оо. Асаагуураа зээлүүлээч.

Эм: Сон Ючин ирж байна. Хуучин сүйт бүсгүйнхээ сүйн ёслолд ирж байдаг. Ичихгүй байгаа юм байх даа.

Эр: Сонсоогүй юм уу? Чи Шүэд дэндүү хайртай болохоороо амьдралд нь саад болохыг хүсээгүй гэсэн. Тэгээд сайн найз Шу Жиачантай суулгаж байгаа гэж байна лээ.

Эм: Хөөх. Тийм юм болсон юм уу?

Эр: Тийм ээ.

Дүү: Тийм эмэгтэйд хэн сайн байдаг юм. Харин ч аав л ахыг хүчээр сүй тавиулсандаг. Манай ах эмэгтэй хүний гараас ч барьж үзээгүй гэнэн хүн шүү. Эд нар нэг л өдөр…

Хуан: Тэр үед Сон захирал анх удаа эмэгтэй хүний гарт хүрсэн байх нь ээ.

Эм: Сон захирал аа. Сүйн ёслол эхлэх гэж байна. Та морил...

Дүү: Шу Жиачан албаар ингэж байгаа юм. Албаар энд шат тавьж, манай ахыг эвгүй байдалд оруулах гэж байгаа юм.

Эр: Юу хийгээд байна аа? Яагаад орохгүй байна аа?

Эм: Хэн мэдлээ? Зам хаачихаад явахгүй байна шд. Бид нар яаж орох юм?

Эр: Сон Ючин тахир дутуу болсон нь үнэн юм шиг байна. Шатаар ч явж чадахаа больж. Ичмээр юм аа.

Шу: Сон Ючин наашаа орох хаалган дээр гацчихаад орж чадахгүй байгаа гэнэ ээ?

Эм: Тийм ээ. Царай нь их ууртай харагдсан.

Шу: За, ойлголоо. Очоод байдлыг ажиглаж бай. Би удахгүй очино.

Эм: За.

Чи: Санаа чинь амрав уу? Сон Ючин жинхнээсээ тахир дутуу болсон. Жүжиглээгүй.

Шу: Би машины осол зохион байгуулсан ч Сон Ючин амьд үлдсэн. Санаа зовоод байсан юм. Гэхдээ, Тэрэн шиг бардам хүн... олон хүний нүдэн дээр шатаар гарч чадахгүй гацна гэхээр... одоо л тэрнийг жинхнээсээ тахир дутуу болсон гэдэгт итгэлээ.

Чи: Аль эртнээс тахир дутуу болсон гээд хэлээд байхад. Надад итгэхгүй байсан.

Шу: Миний буруу. Хариуг нь барья.

Чи:     Хөөе. Сон Ючин гадаа байгаа. Бид хоёрыг хүлээж байгаа шд.

Шу: Хүлээж л байг.

Гурван минутын дараа

Шу: Явъя. Очиж зочидтой мэндэлье. Дараа нь Сон Ючинтэй мэндэлье.

Чи: Тэгье. Тахир дутуу Сон Ючин хүлээж л байг. Явъя.

Шу: Явъя. Хаана байна аа?

Чи: Хүмүүс хааччихав аа?

Шу: Зочид хааччихав аа? Арай...

Дүү: Ах аа. Хөл чинь үнэхээр юу ч мэдрэхгүй байна уу? ингэж чанга суугаад байхад уу?

Хуан: Шу Жиачан. Манай Сон захирлын сайн найз нь гэсэн байх аа? Бид нарыг ингэж удаан хүлээлгэх ёсгүй дээ.

Шу: Сон Ючин хөлгүй болсон ч гэсэн Сон овогтын хүн. Бид нар хамаагүй уурлуулж болохгүй. Тэгээд ч бид хоёрын сүй тавих өдөр нэр хүндээ бодохгүй бол болохгүй. Сайн хандах хэрэгтэй шүү. Явъя. Ючин. Уулзалгүй удсан байна.

Чи: Хурдан орцогооё. Удахгүй ёслол эхэлнэ.

Хуан: Бид нар ч гэсэн ормоор л байна. Гэхдээ энэ шат өндөр болохоор манай Сон захирал яаж... гарах юм?

Дүү: Яг үнэн. Та нар албаар манай ахыг ингэж байгаа юм уу?

Шу: Үйлчлэгч ээ. Та нар юу хийгээд байгаа юм? Би та нарт хэлсэн байх аа? Шатан дээр дээшээ гарах налуу юм тавь гээд байхад. Одоо болтол хийхгүй юу хийсэн юм?

Эм:. Шу захирал аа, уучлаарай. Бид нарын буруу. Би яг одоо бэлдээдэхье.

Сон: Хүнд төвөг удаж яах гэсэн юм? Чи өргөхөд болно шд.

Шу: Юу?

Дүү: Юу хийгээд зогсоод байгаа юм? Хурдан ирээд ахыг өргөөд гарга.

Хуан: Тийм.

Шу:Би юу? Би юу?

Дүү: Би ч гэсэн өргөмөөр л байна. Даанч миний бугуй... өчигдөр ахад цай  хийж өгөх гэж байгаад эвгүй болгочихсон.

Хуан: Ёоёо... миний нуруу гэнэтхэн өвдөөд хөдөлж чадахгүй байна.

Дүү: Миний гар...

Хуан: Нуруу нуруу.

Дүү: Би яаж ганцаараа өргөх юм?

Хуан: Эхнэртэйгээ өргөхгүй юу. Ёоёоо...

Чи: Би юу?

Хуан: Тийм.

Дүү: Та нар... манай ахын сайн найз биз дээ? Арай... өөр хүнээр ахыг өргүүлэх гээгүй биз дээ?

Хуан: Буррхан минь. Сон захирал та нарыг хэлснийг биелүүлэх гэж ямар их хичээсэн билээ дээ. Та нар иймхэн ч юм хийгээд өгч чадахгүй... ингэж байгаа юм уу?

Шу: За яах вэ. Одоохондоо Сон овогтоос холбоогоо тасалж болохгүй. Хүмүүс мэдчихвэл Чи Шүэ бид хоёрын Сон Ючинийг дээрэлхсэн гэсэн яриа тархана. За за за за. Би өргөе.

Сон: Төвөг удчихъя. Найз болж жүжиглэж байгаагаас хойш та хоёр жаахан үнэмшилтэй бай. Битгий баригдчихаарай.

Хуан: Холдооч...

Шу: Хөөе... Тэр...

Эр: Баяр хүргэе.  

Хуан: Сон менежер  жорлон орохоор явсан биз дээ? Яагаад ирэхгүй удаад байна аа?

Сон: Тэрнийг тоох хэрэггүй. Юм ид.

Хуан: За.

Шу: Ючин. Бид нар хамт өссөн багын найзууд. Чи тайзан дээр гараад хэдэн үг хэлчихээрэй.

Сон: Хүний сүйн ёслол дээр үг хэлдэггүй юм.

Шу: Их юм хэлэх шаардлагагүй. Баяр хүргэсэн хэдэн үг байхад болно. Хөөе, асрагч аа.

Хуан: Аан?

Шу: Чи тэргэнцэрийг нь түрээд Ючинтэй хамт тайзан дээр гар.

Хуан: Би гарч яах юм? Сүй тавьж байгаа хүмүүсийн хажууд эцэг эх нь зогсдог биз дээ? Манай Сон захирлыг аавынхаа оронд, намайг ээжийнхээ оронд дүрс эсгээд тэнд зосч гэж байгаа юм уу?

Шу: Чи...

Хуан: намайг гаргамаар байгаа юм уу? За яах вэ. Чи тэгж байгаа бол татгалзаад байх юм алга.

Шу: За за. Чи юмаа ид.

Хуан: Ингэхэд... эцэг эхгүйг чинь бодоод... Сон захирал бид хоёр ээж аав чинь болж тусалъя гэж байхад... дүр эсгэж өгье гэж байхад... надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ?

Шу: Чи өөрөө л... бид хоёр аав ээжүүд өнөөдөр ирээгүй байгаа.

Хуан: Аан. Ойлгочихлоо. Танай эцэг эх Сон захирлын араар ингэхийг чинь зөвшөөрөөгүй болоод л  ирээгүй байж таараа. Тийм биз дээ? ... Танай эцэг эх Сон захирлын араар ингэхийг чинь зөвшөөрөөгүй болоод л  ирээгүй байж таараа. Тийм биз дээ? 

Сон: Бид хоёрыг аав ээжийн дүрд тоглоод өг гээ биз дээ? Тэгээд хурдан явъя л даа.

Хуан: Явъя.

Шу: Би...

Эм: Энэ... ёслолын буудлага болоогүй л баймаар юм.

Эр: Зохион байгуулалт муутай юм аа.

Шу: Зөөгч өө.

Эр: Нөхөд өө. Юу... Юу... угаалгын өрөө дэлбэрчихлээ.

Эм: Энэ... энэ...

Эр: Ярих хэрэггүй. Чи чи битгий ойрт...

Дүү: Ах аа.

Эр: Юу вэ?

Дүү: Туслаарай. Ах аа, туслаарай.

Сон: Цаашаа. Битгий ойрт. Цаашаа. Битгий ойрт. Битгий ойрт. Битгий ойрт. Битгий ойрт.

Эр: Жорлонд нэг юм байна.

Хүмүүс. Ямар заваан юм бэ. Хурдан зугтаарай. Яваач.

Хуан: Ямар муухай үнэртэй юм бэ.

Сон: Битгий ойрт. Битгий ойрт.

Шу: Битгий яв. Байж бай.

Чи: Хүлээгээрэй. Нааш ир л дээ.

Шу: Битгий яв л даа.

Сон: Битгий наашаа яваад бай. Цаашаа. Цаашаа. Битгий ойрт. Битгий ойрт.

Дүү: Ах аа. Ах аа.

Сон: Цаашаа...

Хуан: Буруу тийшээ яваад байна.

Шу: Битгий яв. Битгий яв л даа. баас шдээ. Баас. Битгий яв. Битгий яв. Битгий битгий яв л даа. битгий яв л даа.

Дүү: Чамайг даа...

Шу: Юугаа хийгээд байгаа юм бэ?

Дүү: Чамд өгч байгаа миний бэлэг.

Шу: Ална даа. энэ одоо юу вэ?

Дүү: Ах аа. Харсан биз дээ? Дүү чинь таны өшөөг авчихлаа.

Сон: Сон Хэн. Сон Хэн.

Дүү: Ах аа. Би тайлбарлая.

Сон: Асуух юм байна. Очоод... Сон Хэн... асуух юм байна. Яах гэж жорлонг дэлбэлж байгаа юм? Заавал яагаад жорлонг дэлбэлж байгаа юм бэ?

Дүү: Ах аа. Миний буруу биш.

Сон: Очоод... Тэр салютыг чи буудуулсан уу? 

Дүү: Тэр... Тэрийг би буудуулсан.

Сон: Сон Хэн. Салют буудуулж болохгүй гэж байгаа юм биш... Ингэхэд яагаад заавал жорлонд буудуулсан юм бэ? Яагаад өөр өрөө сонгож болоогүй юм?

Дүү: Би зүгээр туршиж үзсэн юм. Хэн мэдэх... би туршиж үзэх гээд асаах гэж байсан чинь асаагуур хайрцагтай салютан дотор уначихсан.

Сон: Хүн алж болохгүй. хүн алж болохгүй. Миний төрсөн дүү. Миний төрсөн дүү. Миний төрсөн дүү шүү дээ. Шууд Мо Хайгийн эмнэлэг рүү явъя.

Дүү: Ах аа. Эмнэлэг явж яах юм?

Хуан: Сон менежер ээ, эмнэлэг рүү явахгүй бол Сон захирал ч таныг хамгаалж чадахгүй.

Дүү: Юу? Эмнэлэг. Жолооч оо, эмнэлэг рүү...

***************

Шу: Сон Ючин. Сон Хэн.

Хуан: Сон захирал аа. Ингээд үхчихэж яаж болдог юм бэ? Таныг үхчихээр би яах болж байна аа?

Шу: Та нар юу хийгээд байгаа юм? Та нар юу хийгээд байгаа юм?

Хуан: Шу ноёнтон. Сон захирал ухаан ороогүй байна. Та ямар хэргээр ирээ вэ?

Шу: Ухаан алдсан? Тэр миний сүй тавих ёслол дээр тэнэг дүүгээ авчраад дэлбэлчихээд байна. Надаас болж ухаанаа алдаа юу?

Хуан: Шу ноён. Та юугаа яриад байна аа? Тэр жорлон дэлбэрэхэд Сон захирал бид хоёр ч гэсэн тэнд байсан. бид нар... бид нар юу гэж тийм юм хийх юм бэ?

Шу: Сон Ючин биш ч гэсэн тэрний дүү нь дэлбэлсэн. Ючин л тэг гэсэн байж таараа. Тэрний дүү Сон Хэний хийсэн хэрэг. Тэр... тэр хэрэг гарахад Сон Хэн... жорлонгоос гүйж гарч ирсэн. Тэрэнтэй яахын аргагүй холбоотой байж таараа.

Эр: Эрхэм ээ, тайвшир. Сайн байна уу. Сон Ючинээс мэдүүлэг авч болох бол уу?

Хуан: Бололгүй яах вэ. Даанч биеийн байдал тааруухан байгаа. Сүйн ёслолын үеэр их айж цочирдсон. Тэгээд айснаасаа болоод цочролд ороод... азаар бид нар хурдан эмнэлэгт авчирсан тулдаа л... тэгээгүй бол эмчийн хэлснээр жаахан л оройтсон бол... тэр... тэр...

Эр: За за. Авхай, уйлах хэрэггүй. Бид нар таныг ойлгож байна. Сон Хэн хаана байгаа вэ?

Хуан: Энд байхгүй. Сон менежер бас их айж цочирдсон. Дэлбэрэлт болсон газарт хамгийн ойр байсан болохоор бас хэдэн  гэмтэл авчихсан байна лээ.

Шу: гэмтсэн? Баастай гутал барьчихаад намайг дарж унагаж байгаад надаас уяад байсан. Баавгай шиг л хүчтэй байсан. яахаараа шархаддаг юм? харин ч намайг гэмтээх шахсан.  

Хуан: Яагаад намайг загнаад байгаа юм бэ? Сон захирал ухаан алдахаасаа өмнө надад таныг өөрийнх нь хамгийн сайн найз гэж хэлсэн. Хэнийг ч асуусан ухаан алдсан нь танаас болоогүй, таны буруу биш гэж хэлээрэй гэж надад захиад байсан. Сон менежерийг ч гэсэн гомдол гаргаж болохгүй гэж захисан. Тэгж байхад таны байж байгааг... Сон захирлыг буруутгаж байдаг. Ингэж болдог юм уу?

Шу: Цагдаа. Тэр... энэ авхай... тэрнээс мэдүүлэг ав.

Хуан: Нөхөр цагдаа. Өнөөдөр болсон хэргийг сайн шалгаж өгөөрэй.

Шу: Тэр...

Хуан: Шу ноён ч гэсэн хохирогч. Гэхдээ л... гэхдээ Сон захирал... ямар ч гэм хийгээгүй шд. Энэ хүн... дургүй байхад нь сүй тавих ёслолдоо заавал ир гэж шаардаагүй бол манай Сон захирал ийм болохгүй байсан. Сон захирал аа.

Эр: Сон Ючин та хоёрыг сайн найзууд гэдгийг хүмүүс бүгд мэднэ.

Шу: Тийм ээ.

Эр: Зочид буудлын угаалгын өрөөнд хяналтын камер байхгүй. Нотлох баримтууд хальж гарсан бохироос болоод алга болчихсон. Та юун дээр үндэслэж ах дүү Сон овогтыг буруутгаад байгаа билээ?

Шу: Цагдаа. Энэнээс болсон. Энэнээс гарцаагүй. Энийг хар л даа. энэнээс гарцаагүй.

Эр: Бид нар хэргийг нотлох баримтан дээр үндэслэн шийдвэрлэнэ. Ямар ч нотлох баримтгүй хүнийг буруутгаж болохгүй.

Мо: Сайн байна уу.

Эр:. Та хэн билээ?

Мо: Сон Ючинийг хариуцсан эмч байна. Мо Хай.

Хуан: Мо эмч халатаа өмсчихөөрөө царайлаг харагдаж байна шүү.

Эр: Сон Ючиний биеийн байдал ямар байгаа вэ?

Мо: Тааруухан байгаа. Машины осолд орсоноос хойш бие нь сул, дархлаа нь жирийн хүнийхээс хэд дахин муудсан. Жаахан л салхи авах юм бол... амиа ч алдаж магадгүй. Зарим нэг хүн хүчилж гадаа гаргаад... ямар санаатай байгааг ойлгохгүй юм.

Шу: Цагдаа. Би...

Эр: Шу ноён. Бид нарт тантай тоглож байх цаг зав алга. Сон захирлыг хурдан эдгээсэй гээд залбирч бай. Тэгэхгүй бол та хуулийн өмнө хариуцлага хүлээх байх шүү.

Хуан: Яг зөв.

Шу: Би...  би... БАЙЗ.  Би энэ хэргийн жинхэнэ хохирогч байна.

Эр: Шу ноёнтон. Зочид буудал таны эсрэг гомдол гаргасан. Сэжигтнийг тогтоох боломжгүй болохоор та бид нарыг дагаад яв. Хурдал.  Баяртай.

Шу: Хөөе. Хөөе.

Хуан: Ура...

Мо: Чшш... Болгоомжтой бай. Ючиний аав  ирсэн.

Хуан: Тэр тэрний аав уу?

Сон: Аав аа.

А: Ухаангүй байгаа гэсэн байх аа? Сайн л харагдаж байна.

Сон: Сайн байгаад урмыг чинь хугалсан бол уучлаарай.

А: Чи юу хэлэх гээ вэ?    

Сон: Өнгөрсөн удаа машины осолд ороод, мэс заслын өрөөнөөс амьд гарч ирэхэд урам чинь хугараагүй гэж үү?

А: Сон Ючин. Надтай яаж яриад байгаа юм?

Сон: Таны хувьд би ийм л байсаар ирсэн. Тийм биз дээ?

А:Сон Ючин. Шу Жиачаных миний бизнесийн гол түнш. Гэтэл чи сүйн ёслол дээр нь Сон Хэнийг дагуулж очиж, ийм юм хийчихээд... миний нэр нүүрийг бодсонгүй юу?

Сон: Шу Жиачан, Чи Шүэ хоёр надаас урвасан. Би буруу юм хийгээгүй.

А: Өөрийнхөө байж байгааг хар даа. Хэний чамтай суух юм? Чамтай яриад байх юм алга. Өнөөдөр би чамд анхааруулахаар ирлээ. Чи Сон Хэнээс холхон бай. Битгий хүүхэд уруу татаад бай.

Сон: Аан. Тэгвэл тэрнийг сайн харж бай. Битгий над руу явуулаад бай.

А: Сон Ючин. Сон Хэн чиний төрсөн дүү. Манай Сон овогтын ганц найдвар. Үлгэр дууриал болох ёстой байтал чи юугаа хийгээд байгаа юм?

Хуан: Утгагүй юм. Өдий олон хоног арай гэж сэтгэл санаа нь тайвширч байхад. Хөгшин зөнөг ирээд, олон юм яриад, дахиад л дуугаа хураачихлаа.

А: Энэ хэн юм? юуг хийгээд байгаа юм?

Мо: Сон ах аа. Айх хэрэггүй. Энэ Ючиний асрагч. Хэлгүй, дүлий хүн. Таны Ючинийг загнаж байгааг хараад эзнээ хамгаалж байх шиг байна.

А: хөөе хөөе хөөе. Цаашаа. Цаашаа. Боль гэж байна.

Мо: Ах аа. Ах аа. Ах аа. Хэлгүй хүнтэй юу ярих вэ? Би таныг Сон Хэн дээр хүргээд өгье.

А: Хурдан...

Мо: Явъя явъя явъя. Явъя явъя. Явъя явъя...

Хуан: Хөгшин нохой. Хүн дээрэлхээд... Ямар байна?  би сайн жүжиглэж байна уу? Сэтгэлээр унасан эмэгтэйн дүр, хэлгүй дүлий хүний дүр.

Сон: Итгэл төрүүлэхгүйц байлаа.

Хуан: хөөе. Миний сая үзүүлээд байсан юм ямар утгатайг мэдэх үү?

Сон: Аан? Зүгээр л хамаагүй дүр эсгээгүй юм уу?

Хуан: Юу гэж тэгэх юм? миний хэлсэн үг... Сон Ючин маш сайн. Сон Ючин маш сайн босс бас ах гэсэн... Хөөе. Үлгэр жишээ болох тийм амархан юм уу. хүссэн хүн нь болно л биз... манай босс заавал үлгэр дууриал болох албагүй.

Сон: Чи ч сайн ярих юм аа.

Хуан:Хөөе. Та надаас ч илүү сайн ярьдаг шд.  

Сон: Нээрэн үү?

Хуан: Нээрэн. Шэн Лэхуа би... бүх насаараа...

Сон: Бүх насаараа яасан  гэж?

Хуан: насаараа танд ажиллана. Сон захирал аа.

Сон: Гэртээ харья.

Хуан: За. Манай хөргөгч хоосорчихсон байгаа. Замаараа хүнсээ авдаг хэрэг ээ. Тийм ээ. Жижиг гадил. Юуцай. Эрдэнэ шиш. Том савтай цуу... Хөөрхөн юм аа. Хөөрхөн гэдэг нь...

Сон: Хос аяга. Хөөе.

Хуан: Аан?

Сон: Энэ ус уудаг аяга ямар байна? би аягаа солимоор байна. би цэнхэрийг авъя. Чи ягааныг нь ав.

Хуан: Ийм аяга надад хэрэггүй ээ. Наадах чинь шүдээ угаачихаад амаа зайлдаг аяга шд. Юу... авмаар байгаа бол...

Сон: Авахгүй.

Хуан: усны аяга... Сон захирал аа. Сон захирал аа. Сон захирал аа. Би танд өөрийнхөө дуртай юмыг харуулъя. Шанцайтай жигнэмэг. Хаана байна аа?

Эм: шанцайтай жигнэмэг хайж байгаа юм уу?

Хуан: Тийм ээ. Тийм тийм.    Хаана байгаа бол?

Эм: Хачин юм даа. тэр жигнэмэгийг бараг хүн авдаггүй  болохоор үйлдвэрлэхээ больчихсон гэсэн.

Хуан: Тэгвэл... эртээд би хамгийн сүүлчийнхээ шанцайтай жигнэмэгийг идсэн болж таарлаа. Бид хоёр дахиад уулзахгүй нь дээ. Бүгд миний буруу. Ахиухныг аваад хадгалчихдаг байж. Хамгаалж чадаагүй миний л буруу.

Сон: гуниглах хэрэгүй ээ.

Хуан: хэл дээ. шанцайтай жигнэмэг дахиад үйлдвэрлэхгүй гэж байна. миний хамгийн дуртай шанцайтай жигнэмэг. Яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Сон: Дараа дахиад хийх байлгүй дээ.

Хуан: намайг аргадах хэрэггүй. Өнөөдөр... би оронд нь идэх юм заавал олно. Сон захирал аа. Энийг идэж үзсэн үү?

Сон: Идэхгүй ээ.

Хуан: Үгүй ээ, заавал ид.

Эм: Ухарч байна...

Хуан: Заавал ид.

Эм: Ухарч байна.

Хуан: явцагаая.

Эм: Ухарч байна.

Хуан: Сон захирал аа.

Сон: Би... идэхгүй байж болох уу?

Хуан: Амьдралд шинэ юмыг туршиж байх хэрэгтэй. Сон захирал аа битгий ай. Би энд байна. энэ амтыг нь би идэж үзээгүй юм байна.

Сон: Энэ юм... амттай юу? 

Хуан: Амтгүй байсан ч, би эцсээ хүртэл тантай хамт.

Сон: Чи чи нулим нулим. Нулимаад гарга. Нулимаач... хурдан нулимаач дээ. Алив ээ, хурдан нулимаад гарга. Нулим нулим. Хурдан нулимж гаргаад амаа зайлчих. Май.  Эхлээд амаа зайл. Амаа зайл гэж байхад... яагаад залгичихаж байгаа юм бэ? Зүгээр ээ.

Мо: Сюрприз. Ючин. Ючин. Өнөөдөр чиний төрсөн өдөр.

Хуан: Мо эмч ээ. Би явж шүдээ угаалаа. Би цай хийгээд аваад ирье.

Мо: Яачихав аа? Яагаад зугтаад явчихав? Гэм хийсэн хүн шиг.

Сон: Хүн алах хуультай. Хүн алах хуультай. Хүн алах хуультай гэж байна.

Мо: Хүн алах аа? Хэн алах гэж байгаа юм?

Сон: Хүн алах хуультай гэж байна.

Мо: Хөөе.

Хуан: Тэгэхээр... өнөөдөр Сон захирлын төрсөн өдөр байсан юм уу. Шу Жиачан, муу өөдгүй амьтан. Заавал Сон захирлын төрсөн өдрөөр... сүй тавих ёслол хийсэн юм уу? Албаар Сон захирлыг уриад уу?

Мо: Тийм ээ. Мон Хэн бид хоёр уурлаад өнөөдөр төрсөн өдөр нь гэдгийг мартчихаж.Сон Хэнийг аав нь аваад явчихсан. Ирж чадахгүй байх. Би 12болохоос өмнө гээд бялуу аваад хүрээд ирлээ.

Сон: Ирээгүй бол дээр байсан юм.

Мо: Аан?

Хуан: Мо эмч ээ.

Мо: Аан? Сон захирал тан шиг найзтай азтай юм аа.

Мо:. Тэгэлгүй дээ. Тийм ээ? 

Сон: Тэгвэл бялуугаа хуваая... Та нартаа баярлалаа.

Хуан: Аяархан. Сон захирал мэдчихнэ.

Мо: Түрүүн төрсөн өдрийг нь тэмдэглэчихсэн биз дээ? Энийг хийх хэрэг байгаа юм уу?

Хуан: Та мэдэхгүй байна. төрсөн өдөрт зориулсан олон арга хэмжээ байдаг юм.  та бялуу аваад өгчихсөн. Би юу ч өгөөгүй. Тэр муу Шу Жиачанаас болоод би бэлэг ч бэлдэж амжаагүй. Энэнээс өөр юм надад алга.

Мо: Охидууд та нар ийм юманд дуртай байдаг болохоос эрчүүд бид нар ийм юмаар яахюм?

Хуан: Тоох хэрэггүй. Хурдан ороод Сон захирлыг харж бай. Доош нь буулгаж болохгүй шүү. Намайг эндхийг янзалж дууссаны дараа... цаг нь болохоор нааш нь авчирна. Тэгэхээр та хоёр харанхуй шөнө 11 тавь болж байхад унтаж байсан хүнийг босгоод, хамт сар харах гэж гаргаж ирсэн юм уу?

Мо: Тэр нөгөө... өнөөдөр сар сайхан байна. Үзэгслэнтэй байгаа биз дээ? Хар даа.  Солир...

Сон: Чи хэдэн настай юм бэ? Одоо...

Хуан: Сон Ючин... төрсөн өдрийн мэнд хүргэе.

Мо: Харав уу? мэдсэн юм аа. Энэ яасан ч...

Хуан: Сон захирал аа. Яагаад юу ч хэлэхгүй над руу ширтээд байгаа юм бэ? Таалагдахгүй байгаа юм уу?

Сон: Таалагдаж байна. Их таалагдаж байна. Гэрлэн чимэглэл таалагдаж байна. таалагдаж байна... чи...

Эр: хэн гал тавьчихав аа. Хэн нь гал тавьчдаг байна аа? Хэн гал тавьчихав аа? Сон захирал аа, санаа зоволтгүй. Бид хоёр хурдан унтраагаадахъя.  Санаа зовох хэрэггүй.

Сон: Хэн та нарыг дуудсан юм?

Эр: Уучлаарай, Сон захирал аа. Эсрэг талын байшинд амьдардаг хүн танай хашаанд гал гараад, өтөн утаа суунаглаад байна гэж хэлсэн болохоор бид нар гал гарсан юм бол уу гэж бодоод... яараад хүрээд ирлээ.

Сон: Тэр хүнийг алчихаад ир.

Эр: Аан?

Сон: тэрнийг алчихаад ир гэж байна.

Эр эр:. Аан?

Мо: Тэр хүнд баярлалаа гэж хэлээрэй гэж байгаа юм.  

Эр: Зү зү зү зүгээр ээ. Бид нар галаа унтраачихсан болохоор ингээд явъя даа...

Хуан: Уучлаарай, Сон захирал аа. Би таныг баярлуулах гэж байгаад хэрэг тарьчихлаа.

Сон: Зүгээр ээ. Чиний буруу биш.  Чи сайн байсан.

Хуан: Нээрэн үү? Гэхдээ сая та ууртай харагдаад байсан.

Сон: Үгүй ээ. Би уурлаагүй. Би юу гэж уурлах вэ дээ.

Мо: анд аа. Чамд сүнс шүглэчихээ юу? Наад дууны чинь өнгө өөрчлөгдчихөж.

Сон: Яв...

Мо: Хөөе. Тэгсэн байна. тэгсэн байна.

**************

Мо: Өнөөдөр яагаад ганцаараа ирсэн юм? асрагч чинь яагаа вэ?

Сон: Өнөөдөр ангийнхан нь уулзаж байгаа. 

Мо: Хачирхалтай л юм. Та хоёр байнга л хамт байдаг шд.

Сон: Бид хоёр...  наалдчихсан юм шиг цуг байдаг гэж үү?

Мо: Тийм. Та хоёр хаашаа ч явсан цуг байдаг шд.  

Сон: Хурдан үзлэгээ хий. Хариуг нь авчихаад би явж тэрнийг авна.

Мо: Аан?  Аан аан. Чи...Чи их хурдан эдгэрч байна.

Сон: Найз чинь байж... чиний нүүрнээс сэтгэл хөдлөл... гайхсан царайг анх удаа л харж байна.

Мо: Анагаахын салбар их хурдан хөгжиж байна. би ч суутан юм даа. Тоох хэрэггүй ээ, тоох хэрэггүй. Наанаас чинь харахад чиний хөлний булчин их сайн сэргэж байна. мэдрэлийн эсүүд нь ч гэсэн сэргэсэн байна. бяцхан асрагч чинь өдөр болгон хөлөнд чинь массаж хийж, өдөр болгон сэтгэл санааг чинь өөдрөг байлгах гэж хичээсний ач  байх. Сайн байна. Ючин Сэтгэл санаа чинь өөдрөг байж, өдөр болгон дасгалаа хийгээд байвал хэсэг хугацааны дараа чи хөл дээрээ босдог болно. Удахгүй.

Сон: За. Шэн Лэхуаны л ач.

Мо: Үнэнийг хэлэхэд... Шэн Лэхуан өдөр болгон чиний аашийг олох гэж хичээдэггүй бол чиний хөл ямар байх байсныг хэн мэдлээ.

Сон: Ярь.

Дүү: Ах аа. Шэн Лэхуан... клубт эрчүүдтэй байна.

Сон: Юу гэнэ ээ?

***************

Эр эр эр: Алив ээ. Алив. Дахиад нэг барьчих...  уу л даа.

Эр: Хөөе. Тэнгэр минь ээ. Хар даа. бүгдийг нь уучихлаа.

Эр: Хуанхуан ч мундаг юм аа. Энийг хар даа. Дахиад нэг.

Хүмүүс:. Дахиад нэг. Дахиад нэг.

Дүү: Шиао Шэн. Шиао Шэн. Одоо болно оо.  Одоо уухаа боль.

Хуан: Зүгээр бай. Энэ Сон менежерийн захиалж өгсөн юм. нэг лонх нь 88мянга. Өнөөдөр би бүгдийг нь ууна.  

Дүү: Тэгэх хэрэггүй ээ. Байж байгаагаа хар л даа. танай ангийнхан уулзаж байгаа гэхээр нь би чамайг дэмжихээр ирсэн байхгүй юу. Чамайг ингэнэ гэж би яаж...

Эр: Хөөе. Дуугүй бай. Хуанхуан. Сонсох хэрэггүй. Бид нар чамтай ууя.

Эр: Тийм ээ.

Эр: сургуульд байхдаа бид нар цагийг хичнээн сайхан өнгөрөөдөг байлаа даа.

Эр: Тийм шүү тийм  тийм.

Хуан: Тийм ээ.

Эр: Хэдүүлээ...

Бүгд: согтож унахаас нааш явахгүй шүү. Тийм ээ. Тийм тийм.

Хуан: Согтож унахаас нааш явахгүй.

Дүү: хөөе. Хөөе хөөе. Хөөе.

Бүгд: Тийм ээ. Уугаарай. Дахиад нэг. Алив...

Сон: Хэн согтож унаталаа уух гээд байгаа юм?

Эр: Хэн бэ?

*****************

Сон: Хэн согтож унаталаа уух гээд байгаа юм?

Эр: Хэн бэ?  

Эр: Энэ нөгөө санхүүгийн сэтгүүл дээр гараад байдаг... Чинчи групийн захирал байсан Сон Ючин биш үү?

Эр: Тэр тэр тэр яагаад энд байдаг билээ?

Сон: Уучлаарай. Саад болчихлоо. Би хүн авахаар ирлээ.

Эм: Сон Ючин... өөрөө авахаар ирсэн гэхээр... хэн байж таарах вэ? Арай... Найз охин нь юм бол уу?

Эр: Аан? Мэдэхгүй.

Хуан: Тэр царайлаг залуу... Харсан чинь... нэг л танил харагдаад байх чинь...

Бүгд: Хөөе хөөе. Битгий. Наашаа хүрээд ир. Нааш ир ээ. Эргээд ир. Хурдан эргээд ир.

Хуан: Үгүй ээ. Тэргэнцэр дээр суумаар байна.

Бүгд: Хуанхуан.

Хуан: Тэргэнцэр. Тэргэнцэр. Тэргэнцэр.

Бүгд: Аан? 

Хуан: Уучлаарай. Миний машин ирчихлээ. Өнөөдөр би түрүүлээд явлаа. Шэн Лэхуаны хувийн машин. Хамаг хурдаараа... цагт 25км-ийн хурдтай. Дээр нь автомат араатай. Би та нарт харуулъя. Аан? Товчлуур хаана байна аа?

Сон: Хуанхуан согтчихсон байна. Би гэр рүүгээ яваад явлаа. Өнөөдөр Чэнтай клубийн бүх тооцоог би хийнэ. Хуанхуаны өмнөөс уучлалт гуйж байна гээд бодчих.  Бид нар явлаа.

Эр: Сая... Чантай клуб...

Эр: Чантай клуб дээд зэрэглэлийн клуб.

Эм: Хөөх. Хуанхуан баян айлын эхнэр болох гэж байгаа юм байна шд.

Эр: Нээрэн бол уу?

Дүү: Асуух хэрэггүй. Би юу ч мэдэхгүй. Алив. Ууцагаая.

Хуан: Дахиуан. санаад байна. би Дахуаныг санаад байна.

Сон: Дахуан гэж хэн юм?

Хуан: Дахуан? Дахуан. Миний тэжээдэг байсан нохой. Бага байхад намайг сургуульдаа явахаар Дахуан надтай явдаг байсан. даанч бага сургуулиа ч төгсөж чадаагүй байхад Дахуан байхгүй болчихсон. Тэгээд намайг хамгаалахаа больчихсон.

Сон: ОДоо болно. Битгий уйл. Би Дахуаны оронд чамайг хамгаална за юу?

Хуан: Дахуан чиний дотор орчихсон юм уу?

Сон: Дахуан миний дотор орчихсон... байж ч магадгүй.

Хуан: Дахуан. Чамайг зөндөө санаж байна. санаад байна.

Сон: За за. Би чамайг хамаална за юу?

*****************

Хуан: Би... би өчигдөр клубт архи ууж байсан. яаж эргэж ирсэн юм бол? Би өчигдөр ийм хувцастай байсан билүү? Сон захирал аа. Өчигдөр миний хувцсыг та тайлсан уу? Одоохон одоохон. Би би би одоохон... энэ энэ энэ... Өчигдөр хэн миний хувцсыг тайлсан юм бол? Үгүй ээ...

Сон: Үгүй ээ. Чи зөндөө уугаад бөөлжчихсөн. Үйлчлэгч эгч хувцасыг чинь сольж өгсөн.

Хуан: Аан. Юу... аав ээж хоёр намайг архи уухаараа тавьтаргүй болчихдог гэсэн. Өчигдөр би зөндөө уусан. Ямар нэг болохгүй юм хэлж, болохгүй юм хийгээгүй байгаа?

Сон: Таа л даа...

Хуан: Би... би гэртээ авга эгчтэй ууж үзсэн. намайг согтохоороо уйлдаг гээд байсан. Авга эгчийг тэврээд Дахуаныг дуудаад байсан гэсэн. Тэгвэл өчигдөр...

Сон: Чи ... согтохоороо Дахуаныг дууддаг юм байна лээ. Дахуаныг тэврээд байсан.

Хуан: Авга эгч... Дахуанд сайн байсан. манай өвөө ч гэсэн сайн байсан. Манай эмээ намайг архи уусан гээд өвөөгийн суран тэлээгээр намайг хаширтал зодсон. Тэрнээс хойш би уухаа больчихсон.

Сон: Өчигдөх тэгэх ёстой байж.

Хуан: Аан?

Сон: Чи согтохоороо Дахуан гээд дуудаад байсан.... Дахуан гэдэг нохойтой байсан гэсэн байх аа?

Хуан: Дахуан гэж байхгүй ээ. Би хэзээ ч нохойтой байж үзээгүй.

Сон: Дахиад... архи ууж болохгүй.

Хуан: Яагаад?

Сон: Өчигдөр чи согтуудаа хийж болохгүй юм хийсэн.

Хуан: Юу хийсэн гэж? Зөвшөөрөхгүй. Би...

Сон: Хэл дээ. Чи надад сайн юм уу?

Хуан: Тангараглая. Би дахиад хэзээ ч уухгүй.

Сон: Надад сайн байх... тийм том нүгэл юм уу?

Хуан: Та ийм сайн хүн юм чинь танд сайн болох нь энгийн л юм шд. Гэхдээ миний босс...

Сон: Тэгээд юу гэж? Яагаад болохгүй гэж?

Хуан: Босстой сайн болоод, босстойгоо болзвол... ямар олиг байх вэ дээ. Хөөе хөөе хөөе хөөе. Со-со-сон захирал аа. Хүлээж бай л даа. Юу... өчигдөр би тэрнээс өөр ямар нэг юм хийгээгүй биз дээ? Сон захирал аа. Өчигдөр би хэтэрхий их уугаад алдаа гаргасан байна. намайг уучилчих л даа. би би энэ ажилдаа үнэхээр дуртай.  Би би тангараглая. Би танд хайртай болоогүй. Гуйж байна, намайг битгий хал л даа. Тэгэх үү?

Сон: Яагаад надад сэтгэлээ илчилбэл ажлаас чинь хална гэж бодоод байгаа юм?

Хуан: Тэгэхгүй юм уу? Тэг... номонд дандаа тэгж гардаг шд. Хорон санаатан хааны ивээлд орсон ордны авхайг уруу татаж байгаад илдээр цавчуулж үхдэг. Бас баян захирлууд эмэгтэй нарийн бичигтэйгээ...

Сон: Наад утсан дээрээ байгаа зохиол уншдаг аппликейшнуудаа хурдан устга.

Хуан: за за за. Жаахан хэтрүүлэгтэй л дээ. Тэгвэл Сон захирал аа. Өчигдөр болсон юмыг... та мартчихаж болох уу? Тангараглая, би дахиад яасан ч уухгүй. Дахиад төвөг удахгүй.

Сон: Хойшид... гадуур архи ууж болохгүй. Надтай байхдаа ууж болно.

Хуан: Тэгвэл Сон захирал аа. Таны шүүгээнд байдаг дарснаас ганц удаа ууж болох уу? нөгөө сая гээд байсан...

Сон: Аан үнэтэй дарс уу?

Хуан: Тийм.

Сон: Битгий мөрөөд...  

Хуан: Харамч. Явж хоолоо хийлээ.

Сон: Тэр дарс... ууж болохгүйдээ биш... цаг нь болоогүй байгаа.

Хуан: Тэгвэл хэзээ ууж болох юм?

Сон: Би хуримаа хийхээрээ ууна.

Хуан: За. Тэгвэл таныг хуримаа хийхээр би заавал бэлэг өгнө өө. Зөндөө мөнгө өгнө өө. Надад дарснаасаа өгөхөө мартав.

Сон: Тэнэг...  

Хуан: Очилоо.

Эр: Шэн Лэхуан? Илгээмжээ шалгаад ав.

Хуан: Надад юм уу?

Эр: Аан.

Хуан: Хөөе. Би ч гэсэн наад олон ангит кинонд чинь дуртай.  

Эр: Сонирхолтой шүү.

Хуан: Миний дуртай шанцайтай жигнэмэг байна.  Энэ жигнэмэгийг үйлдвэрлэхээ больчихсон гэсэн биз дээ? Сон захирал аа. Энийг яаж авсан юм?

Сон: үйлдвэрт нь хөрөнгө оруулалт хийчихсэн. Одооноос энэ жигнэмэгний үйлдвэрлэл дахиад зогсохгүй.

Хуан: Баярлалаа, Сон захирал аа.

Сон: Эртээд дэлгүүр дотор би хэлсэн байх аа.  Дахиад үйлдвэрлэдэг болно гэж.

Хуан: Сон захирал аа. Яагаад ийм сайн юм бэ? Зүгээр л санамсаргүй хэлсэн үгийг хүртэл мартаагүй санаж байдаг.

Сон: Чамайг хүсвэл.. би авчруулаад л өгнө.

Хуан: Нээрэн үү? Хичнээн их байсан ч хамаагүй юу?

Сон: Хичнээн их байсан ч болно. Хэзээ ч, хаана ч байсан идмээр байвал хэлж болно.

****************

Сон: Битгий мөрөөд. Хэзээ ч, хаана ч байсан идмээр байвал хэлж болно.

Хуан: Чи чинь яагаад байна аа? Сон захирал хичнээн сайн хүн билээ дээ. Ингэж хамаагүй бодож болохгүй биз дээ? Жоу Шэн Ан шиг харагддаг ч гэсэн... тэрэнд санаархаж болохгүй... Болохгүй. Маргаашнаас... асрагч гэдгээ яасан ч мартаж болохгүй. Ажил олгогчдоо яасан ч сэтгэл алдарч болохгүй. Сон захирал аа. Өглөөний цай болчихлоо. Хурдан босоорой.

Сон: Миний хөл хөдөлж байна.

Хуан: Сон захирал аа, өглөөний мэнд. Боссон уу?

Сон: Ороод ир.

Хуан: Сон захирал аа. Энийг хар даа, би цэцэг... Сон захирал аа. Та... босчихсон байна шд...

Сон: Шэн Лэхуан. Чиний л ач. Өдөр болгон массаж хийж, миний сэтгэл санааг засдаг байсан шд. Шэн Лэхуан. Чамд баярлалаа.

Хуан: Ашгүй дээ... Сон захирал аа.

Сон: Уучлаарай. Одоо... Хөл... Хөдлөхгүй байна.

Хуан: Зү-зү-зүгээр ээ. Би-би-би ту-ту-ту-туслах уу?

Сон: Хэрэггүй хэрэггүй. Жаахан хэвтээдэхье.

Хуан: Аан за за за. За за.

Сон: Балай юм. Шүдээ ч угаагаагүй байхад...

Хуан: Ичиж үхэх нь ээ... огт өөр мэдрэмж... Сон Ючиний уруул...  зөөлхөн байсан... Зөөлхөн... Шэн Лэхуан. Юугаа бодоод байгаа юм бэ? Чиний босс шдээ. Найз залуу чинь биш... гэхдээ л уруул нь... үнсэхэд сайхан байсан. Яг л цэлцэгнүүр идэж байгаа юм шиг... боссыгоо ингэж бодож болдог юм уу?  Авга эгч ээ. Би Жоу Шэн Анийг үнсчихлээ. Биш ээ биш. Би боссыгоо үнсчихлээ.

Ав: Юу гэнэ ээ? Тэгвэл хариуцлагаа хүлээхгүй юу?

Хуан: Би үнсчихсэн. Дээр нь... би халтираад давхралдаад уначихсан. Босс миний дээрээс дараад уначихсан.  Би... хариуцлага хүлээх ёстой юу?

Ав: Зүгээр л санамсаргүй явдал болсон юмбиш үү? Юуных нь хариуцлага вэ? Хуанхуан. Чи чинь галзуураа юу?

Хуан: Гэх... гэхдээ миний анхны үнсэлт байсан шд.

Ав: Чи намайг хичнээн үнссэн билээ?

Хуан: нээрэн тийм.

Ав: Тэгэхгүй яах юм. Тэр хүн чиний босс. Хорон санаатай хөрөнгөтнүүд. Юугаа бодоод байгаа юм бэ? Чи ямар санаатайгаар албаар үнсчихсэн биш дээ. Сүржигнэх хэрэггүй. Хөөе. Дэмий юм бодох хэрэггүй.

Хуан: Тэгвэл... тэрний анхны үнсэлт байсан бол яах вэ?

Ав: танай босс чинь... юу гэж тийм байх юм? Хурдан нэг арга бодож ол. Сөхөрч суугаад уучлалт гуй. Уурлаад чамайг ажлаас чинь халчихвал яах юм?

Хуан: намайг халж чадахгүй юм чинь.

*******************

Хуан: Сон захирал аа. На-надад нэг хэлэх юм байна.  би...

Сон: Уучлаарай.

Хуан: Аан?

Сон: өглөө болсон зүйлд уучлалт гуйж байна. Би юу ч гэж хэлсэн ... болсон явдлыг өөрчилж чадахгүй. Өнөө өглөө чамд тийм таагүй мэдрэмж үлдээсэн болохоор... гэхдээ... миний ч гэсэн анхных байсан. энийг сонсоод чиний юу гэж бодохыг сайн мэдэхгүй л байна. сэтгэл чинь арай дээрдэх бол уу гээд л...

Хуан: та таны анхных юм уу?

Сон: Хэрвээ... намайг хармааргүй санагдаад ажлаасаа гармаар байгаа бол... би цалинг чинь хоёр дахин нэмж өгье. Гэхдээ би чин сэтгэлээсээ чамайг ажлаасаа битгий гараач гэж гуйж байна... Тийм болохоор ажлаасаа битгий гар л даа. би... чи... Ажиллахгүй юм уу?

Хуан: Сон Ючин. Үнсэж болох уу?  

*****************

Хуан дуулна.  

Сон: Ямар учиртай юм бол? Би тэрнийг санамсаргүй үнсчихсэн. Тэгсэн чинь эргүүлээд намайг үнссэн. Би тэрнийг үнссэн. Тэр намайг үнссэн. Би үнссэн. Тэр... хариугаа авч байгаа юм бол уу?

Хуан: Босстоо сайн болж болохгүй ч гэсэн... Сон Ючин үнэхээр сайн хүн. Яаж сайн болохгүй байх юм бэ? Тэгэхээр миний буруу биш биз дээ, тийм ээ? Сон Ючин. Чамайг заавал өөрийн болгоно доо.

Сон: Шэн Лэхуан. Надад хэлэх юм байна.

Дүү: Ах аа. Би нөгөө таныг мөргөөд зугтаасан жолочийг олчихоо. Нэг хүн мөнгө өгөөд таныг ал гэж тушаасан гэж байна. Тэр хүн нь... Шу Жиачан.

Сон: Үнэхээр тэр байж.

Дүү: Бас... Шу Жиачан компаний чинь удирдах зөвлөлийнхнийг авлигадаж, өөрийн талд оруулаад  манай хамгийн чухал төслийг хулгайлах гэж байгааг би олж мэдсэн.

Сон: за яах вэ. Шу Жиачан өөрөө үхлээ эрж байгаа бол сайн л байна.

Дүү: Ах аа. Хоёулаа яах вэ. Зүгээр л надад хэлчих. Би таны хэлснээр хийнэ. Хөөе. Ах аа. Өнөөдөр та нэг л өндөр болчихсон... Та... та...

Сон: хэдэн настай билээ дээ? Яагаад жаахан хүүхэд шиг уйлаад байгаа юмбэ?

Дүү: Ах аа. Та хөл дээрээ босчихсон байна. ах аа. Ах аа. Сайн байна. Хөл дээрээ босчихсон байна. ах аа. Ах аа.

Сон: Хөөе хөөе. Миний хэл сул байгаа, удаан зогсож чадахгүй. 

Дүү: Ах аа.

Сон: Би...

Дүү: хурдан суу.

**************

Дүү: Юу?  Ах дахиад унаад гэмтчихсэн гэнэ ээ? За.  Одоо очилоо.

Шу: Сон Хэнийг хуурч явуулах байсан юм бол... намайг яах гэж энд дуудаа вэ?

Эр: Ашиглад дууссан шатрын хүүг хаях ёстой гэдэг байх аа. Би хангалттай хүлээсэн. Би өнөөдөр төслийн мэдээллийг авч өгсний дараа...  Харин дараа нь ямар нэг юм болбол. би ганцаараа буруутан болмооргүй л байна шүү.

Шу: Хөгшин үнэг.  Бүх юм бэлэн үү?

Эр: Санаа зовох хэрэггүй. Компаний хяналтын камеруудыг бүгдийг нь унтраачихсан байгаа. Сон Хэн байхгүй... өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр. Хоёулаа хүссэнээ хийж болно.

Шу:  Төслийн баримтыг авсны дараа Чанчин компаний тал нь таных болно гэдэгт итгэлтэй байж болно. Тал нь минийх.

Эр: Тохирлоо.

***************

Эм: Энэ хэн бэ? Яасан сүртэй юм?

Эр: Чанчин компани дээр ингэж сүржигнэж байдаг. галзуурсан юм байх даа?  

Эм: Тэр... тэр хүн хэн юм болоо?

Дүү: Сон менежер  өөрийн биеэр ирж хаалгыг нь нээж өгч байдаг...

Эр: энэ... Сон захирал... тэр... эргээд ирчихэж.

Шу: Ашгүй дээ. Энэ флаш байгаа цагт... хэн ч, яаж ч чадахгүй. Сон Ючин. Хөл чинь зүгээр байх шив. Зүв зүгээр явж байна.

Сон: Чиний ачаар... би нэг хэсэг сайхан амарлаа.

Эр: Шу Жиачан байх аа? Таныг хүн хөлсөлж хүний аминд хүрэхийг завдсан, компаний бичиг баримт хулгайлсан хэргээр баривчилж байна. Дагаад яв.

Шу: Сон Ючин. Чи анхнаасаа надад худлаа хэлж байсан биз дээ? Намайг тэнэг гэж бодсон уу? 

Сон: Би хөлөө алдах дөхсөн. Энэ үнэн. Чамаар тоглосон нь... үнэн.

Шу: Тэнэг амьтан шиг надаар тоглосон юм биз дээ.    За яах вэ. Сон Ючин... Үхэхээс хойш... чамтай хамт үхнэ дээ.

Хуан: Миний нөхөрт хүрэх гээд үз л дээ. Новш. Аль дээрнээс хойш өшиглөмөөр байсан юм.

Шу: Тийм биш ээ...

Сон: Хуанхуан. Чи... чи сая намайг хэн гэсэн бэ? ... Хуанхуан. Чи... чи сая намайг хэн гэсэн бэ?

Дүү: Тэгэхээр... энэ хүнийг... хурдан баривчлаад явъя. Цагдаа нар ажлаа хойшлуулах хэрэггүй. Цагдаа нар аа, баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.

Сон: Өнөөдөр аюултай болохоор... чамайг ирээд хэрэггүй гэж хэлсэн байх аа.

Хуан: Та ирж байхад, би яагаад болдоггүй юм? Тэр тэр өөдгүй амьтан таныг дахиад гэмтээчихвэл яах юм?

Сон: Шэн Лэхуан. Тэгвэл яагаад... намайг хамгаалж байгаа юм?

Хуан: Та миний босс. Та-таныг хамгаалахгүй бол хэнийг хамгаалах юм?

Сон: Шэн Лэхуан.

Хуан:Аан?

Сон: Би өнөөдөр... чамаас албан ёсоор асуух юм байна. Чи... зөвшөөрөх үү? Чи миний... чи...

Хуан: Сон Ючин. Чамайг үнсэж болох уу?

Сон: Байж бай. Байж бай. Шэн Лэхуан. Намайг хүлээн зөвшөөрөхгүй юм уу?

Хуан: Насанд хүрсэн том залуу байж юу яриад байгаа юм? хурдан үнсүүл.

Сон: Миний найз охин биш бол намайг үнсэж болохгүй.

Хуан: Бид нар шиг хүмүүс... найз охин болохыг хүсдэггүй юм.

Сон: Яагаад? Тэгээд би хэн юм? хэрвээ...

Хуан: Миний нөхөр бол.

Сон: За.

****************

Дүү: Ах гуай. наадахаа оролдоод үз.

Мо:  Наад арга чинь болохгүй байна аа.

Дүү: Ах гуай.

Мо:   Ийм банш байдаг юм уу.

Сон. Банш ингэж чимхдэг юм уу?

Мо:   та юугаа мэддэг юм? энэ чинь цагаан сарын банш. Чихэрлэг байх хэрэгтэй.

Дүү: байдаг л юм хийж байх юм. энэ жил жаахан өөр юм туршиж үзье л дээ. Жимстэй банш. Ц витаминаар баялаг. Амттай, бас эрүүл.

Сон: Хөөе. Сонс. Битүүний  баншинд зоосон мөнгө хийдэг юм. тэгвэл дараа жил мөнгөөр тасрахгүй гэсэн үг. Юу ч мэдэхгүй юм байж.

Дүү: Гүй ээ...

Мо: Хөөх... чамайг даа.

Хуан: Яаж байна аа?

Мо Дүү:  Дахиад хэлээдэх. Дахиад хэлээдэх.

Сон: Яах гээд байгаа юм бэ? Тавь л даа.

Мо: Битүүний буузанд чихэр хийдэг юм за юу.

Дүү:. Хөл нь зүгээр болчихсон гээд онгирч байх шив. Би жимстэй банш хийнэ за юу.

Сон: Тэгвэл Хуанхуанаас асууя. Хуанхуан. Битүүний баншинд...

Хуан: Хятадын цагаан сар. Халуун тогоо, барбикю заавал идэх хэрэгтэй.

Ав: Явъя. Бид хоёр гадаа хашаанд гал асаачихсан.

Мо: Аан? Мартсанаас энэ эгч хэн билээ? Манай кино дуусч байхад энэ эгчийг анх удаа л харж байна.

Ав: намайг тоох хэрэггүй. Энэ чухал биш. Хурдан явж барбикю хийж идье.

Мо: Үгүй ээ. Эгч ээ...

Сон: Хурдан явъя аа. Баярын өдөр юу идэх нь чухал биш. Манай Хуанхуан л жаргалтай байвал болох нь тэр. За явцагаая.

Хуан: за за.

Дүү: Явцагаая. Явъя.

****************

Сон: Хар даа, сайхан болж байна.

Хуан: Түлэгдчихлээ.

Сон: Эхнэр, түлэгдээгүй ээ. Идээд үз...

Мо: Хоёулаа халуун тогоо идээд. Бид нараар махаа шаруулаад...

Дүү: Харин тийм.

Ав: Та хоёр ажлаа хий л дээ. Давс цацсан юм уу? бас чи... амтлагч хийсэн үү?

Мо: Дүү. Давс цацчих.

Дүү: Дүү? Ажлаа хуваагаад авчихсан биз дээ? Та давс, би перц цацна.

Мо: Чи давс цацна гэсэн шд.

Дүү: намайг перц цацаад та давс цацна гэсэн шд. Хөөе. Та хоёр тоглохоо боль л доо. Наашаа ирээд тусал.

Ав: Хуанхуан.

Мо: Больё оо.

Сон: Боль оо, боль боль.

Хуан: Болиоч ээ.

Сон. Миний буруу. Миний буруу. Дахиад тэгэхгүй ээ. Дахиад тэгэхгүй.

Хуан. Одоо болно шдээ. Боль л доо. Тавиач. Хөөе хөөе хөөе хөөе...

Эр: Сон захирал аа, яаж байна? Хөл дээрээ босчихсон уу?

Сон: Тэглээ, хурдан хурдан хурдан хурдан ирээд хар.

Хуан: Ашгүй дээ...

Хуан дуулна.

Эр: Сайн уу.

Эр: Сайн уу.

Эр: Сайн уу.

Сон: Шинэ оны мэнд.

Дараагийн хэсгийн яриа нь байхгүй

Сон: Хөөе. Дуусчихсан гэж бодсон уу? дуусах болоогүй. Ирж буй морин жилдээ бүгдээрээ аз жаргалтай байх болтугай.

Хуан: Шинэ ондоо хүссэн бүхэн нь биелэх болтугай.

Дүү: Шинэ онд бүгдэд нь аз жаргал хүсье.

Дүү: Шинэ ондоо бүгдээрээ эрүүл энх байх болтугай.

Ав: Шинэ ондоо бүгдээрээ өндөр амжилт гаргаарай.

Эр: Бүгдээрэнд нь аз жаргал хүсье ээ.

Эр: Өндрөөс өндөр амжилт хүсье.

Бүгд: Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе ээ.

Төгсөв.

 

Back to episodes Go home