Hitch

Коламбия Пикчерс үзүүлж байна.“Оувербрук Энтертейнмент”продакшн. Энди Теннантын бүтээл.

Хитч-  Үндсэн дүрэм: Ямар ч эмэгтэй хүн өглөө сэрээд “бурхан минь, өнөөдөр намайг хэн ч битгий эргүүлээсэй” гэж хэлдэггүй.  Бас “үнэхээр тохиромжгүй цаг байна.” гэж хэлж  магадгүй.. Эсвэл   “надад орон зай хэрэгтэй байна. “гэж хэлнэ.. Эсвэл, Хувийн дур сонирхол: “Би яг одоо ажилдаа төвлөрч байгаа.” гэнэ.. Та үүнд итгэж байна уу? Тэр бүсгүй ч итгэхгүй байгаа. Та яагаад гэдгийг  мэдэж байгаа. Учир нь тэр эмэгтэй худлаа хэлж байна. Үүнд л учир нь байгаа юм..Намайг ойлгов уу? Худлаа хэлэх. Тохиромжгүй цаг нь бишээ. Бас  ямар ч орон зай хэрэггүй. Харин  ажилдаа анхаарч болох л юм. Гэвч бүсгүйчүүд үргэлж “одоо надаас холд.” гэж хэлдэг. Эсвэл “илүү хичээ, тэнэг минь.” гэж  хэлж магадгүй. Гэхдээ аль нь вэ? Хүн төрөлхтний харилцааны 60% нь үгээр илэрхийлэгддэггүй байна. Харин үйл хөдлөл, 30%-ыг эзэлдэг. Энэ чинь юу гэсэн утгатай вэ гэвэл , таны хэлж байгаа үгийн 90% нь таны амнаас гардаггүй юм байна гэсэн үг. 

Эм-     Тоби! Тоби?  ..Чөтгөр гэж. 

Хитч-   Мэдээж  танд үнэнээ хэлэхгүй. Сайн бүсгүй болохоор, таныг гомдоохыг хүсэхгүй. Тэгээд ч өөр юу гэж хэлэх юм бэ? Танихгүй хүнд тэгж хэлэхээс яахав. Тиймээ. Азаар үнэн хэрэгтээ  хамгийн сайхан хүүхэн ч өөрийнхөө хүсч байгаагаа мэддэггүй. Ойлгох хүртэлээ шүү дээ.. Энэ бол миний ажил. Миний үүрэг бол, бүсгүйчүүдийн нүдийг нээх явдал.

Эм-     Тоби! ..Бурхан минь!   

Эр-      Та энэ нохойг хайгаа юу?  

Хитч-  Үндсэн  зарчим нь: Хэзээ, хаана, юу гэдэг нь огтхон ч чухал биш. Ямар ч эр хүн, ямар ч сайхан бүсгүйг уургалж авах боломж байдаг. Гол нь аргыг нь олох хэрэгтэй.

                                                     ХИТЧ

Хитч-   Та өөртөө байхгүй зүйлийг ашиглаж чадахгүй. Хэрэв та даруухан бол, даруу

             чигээрээ л бай. Хэрэв нийтэч бол, нийтэч л бай.

Халз-   Би нийтэч бишээ.

Хитч-   Зүгээрээ. Түүнд зөвхөн үнэн л хэрэгтэй. Бүх үнэнийг мэдэхийг хүсэхгүй, бүгдийг нь шууд мэдэхийг хүсэхгүй ч, чиний хэн болохыг л  мэдэхийг хүсч байгаа.. Өнөөдөр өөрөөрөө байж ярьж хөөр, сайн хичээ. Чи түүнд таалагдах эсэх нь чухал биш. Юуны өмнө тэр хэдийнээ болзоонд ирсэнийг сана. Энэ бол  “үгүй” гэж хэлсэн ч, “тийм” гэж байгаа хэрэг. Энэ бол түүнд төлөвлөгөө байна гэсэн үг. Тэр чамайг хөөж туугаагүй. Тиймээс түүнд таалагдах нь одоо чиний үүрэг биш болсон гэсэн үг. Чиний үүрэг бол бүгдийг нурааж орхихгүй байх явдал.

Хитч-    Супер гутал. Миний зааж өгсөн дэлгүүрээс авсан уу?

Эр1-     Тийм л дээ.. гэхдээ.. Надад, надад зохихгүй байх шиг байна.   

Хитч-    Чи..яг одоо шингэн төлөвт байна. Чи сайхан гутал авчээ. Бас чамд гоё зохиж

             байна. Энэ бол чиний үүрэг...Өнөө оройн гол түлхүүр бол тээнэглэзсэн дүр исгэ.  ..Бүсгүйгээ илүү чөлөөтэй байлга.. Хэрэв тэр ямар нэг зураг дээр саатвал, орхиод цаашаа яв. Гэхдээ  хараагаа бүү салга...За за, өнөөдөр сайхан орой болно гэж бодъё. Тэгэхээр клубээс гарсаныхаа дараа жаахан зугаал.. Үзэсгэлэнгийн талаарх бодлыг нь болон, ямар зураг таалагдсаныг, яагаад таалагдсаныг асуу. Харин  хариулах үед нь, уруул руу нь бүү хар. Нүцгэн байхдаа ямар бол гэж бүү бод. Гол нь ярьж байгааг сонсож, асуултанд нь хариул.

Эр1-     Сонсож, хариул. Сонсож хариулах.

Хитч-   Тэгээд чиний ярих ээлж ирэхэд, “чиний уруул таалагдаж байна” гэж л хэлэв дээ..

Эм-      Танд ямар зураг таалагдсан бэ?

Эр1-    Нөгөө заантай зураг нь, тиймээ.

Хитч-   Тиймээ. Ингээд та 2 дахь болзоогоо олж авлаа.

Эм1-    Бэлэн үү.. Үгүй байлгүй дээ.. Дахиад авахуулах хэрэгтэй. Чи инээмсэглээрэй.

Ерөнхий зураглаач Андрю Данн

Хитч-   Хэрэв та сургуульд явдаггүй бол, нуугдах нь маш сайн арга. Тэгэхээр агуу хайр

            ингэж эхэлдэг юм.

Хар-    Та зүгээр үү? 

Хитч-   Энийг хэн ч мэдэхгүй..

Эм1-    Дажгүй ээ.

Хар-    Надад жирийнийг, харин энэ сайхан бүсгүйд жимстэйг өгөөч.

Хитч    Энэ бүхэн нүд ирмэхийн зуур болдогийг, би баттай хэлнэ.. Саяхан чи жаргалтай  байсан мөртлөө, өмнө нь түүнгүйгээр яаж амьдарч чадаж байсан юм бэ, гэж  өөрөөсөө асууна.. 3-хан болзоо л хэрэгтэй. Гурав хоног хотоор зугаалж..хайрын харц чулуудна. 10 эмэгтэйн 8 нь анхны үнсэлтээр  эрэгтэй хүний тухай бүгдийг мэдэж болно гэж үздэг...Үүнээс хойш, та надгүйгээр бие даан ажиллах болно. Гэхдээ нэг юмыг бүү март. Амьдрал гэдэг, авсан амьсгалын тоогоор биш, харин жаргалтай мөчүүдийн тоогоор хэмжигддэг юм.

Ерөнхий найруулагч Энди Теннант.

Сара- Миний санаж байгаа зөв үү? Тэгэхээр 6 сар болчихжээ. Тэдний анхны болзоо хэзээ байлаа? Тэгвэл  5 сар хагас үерхсэн байх нь. Бурхан минь, миний зөв байхад ямар дургүй гээч! Эрчүүд яагаад улаан хөлтнийг урдуураа гаргадаггүй юм болоо? Аллегра Коол шиг сайхан бүсгүйтэй уулздаг мөртлөө шүү. Нью Йоркоор нэг ганц бие сайхан бүсгүйчүүд байна ш дээ. Баярлалаа, Ёон.  Чи тоглож байна уу? Мэдээж би энийг хийнээ. Сэтгэл зүрхээ, нэг муу Швед язгууртанд зориулах хэрэг юу байна? Хэдий царайлаг ч гэсэн тэр. Нээрээ хөөе, араар тавидаг тэнэг эрчүүд гарцаагүй баригдаж л таараа.  . Яг тийм. Би лифтэнд явж байна. Одоохон очлоо...Өглөөний мэнд, сайн уу?

Эмэм- Сайн Сара, сонин юу байна? 

Жеф- Догшин бүсгүй минь, нэг хүний үдэшлэг.

Сара- Нээрээ, чи ганцаараа хийх гээд үзээч.    

Жеф- Над шиг Барбадос бол 5 минут ч тэсэхгүй байх.

Сара- Би эмчийн зөвлөгөөг дагаж байгаа. Унтаж амарсан, ганц хоёр ном уншиж, йогоор

           хичээллэсэн бас усанд сэлэлтийн багштайгаа найзалсан..

Жеф- Хажуугаар нь ажлаа мартаагүй л биз дээ?

Сара- Харин тиймээ, гайхалтай байгаа биз дээ?  

Жеф- Ганцаараа явж байхаар хүн дагуулаад явахгүй.

Сара- Хэнийг, би хэнийг авч явах гэж?

Жеф- Эрчүүд гэрт аз жаргал авчирдаг юмаа.

Сара- Надад найз залуутай болох цаг байхгүй.

Жеф- Би энэ үгийг 2 жилийн өмнө сонссон.

Сара- Тиймээ, тэр үг чинь одоо ч гэсэн хэвээрээ л байгаа.

Эр-     Сайн уу?

Сара- Сайн уу?

Эр-     Чамайг амарч байгаа гэж бодсон юмсан.

Сара- Фокус нь таарч уу, шалгаарай. Цагийн дараа миний ширээн дээр байх ёстой шүү.

Эр-     За.

Сара- Тэгээд ч дотно харицааны тухайд хүмүүс илүү сайн хүнтэй учирна гэж хүлээдэг юм.

Босс- Жинхэнэ ичгүүргүй хүний яриа байна.

Сара- Ичгүүргүй бишээ. Үнэнийг л хэлж байна.

Босс- Ичгүүргүй хүн үнэнийг ярьдаг ч, үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй байдаг юм. Чи

          яагаад энд байгаа юм бэ? Энэ яагаад энд байдаг билээ?

Сара- Энд ажилладаг ш дээ. Мартаа юу?

Босс- Өөрөөр цаг нөхцөөж чадахгүй нь үү? Чи 4 хоногийн дараа ажилдаа орно ш дээ.

Сара- Хойшлуулж болохгүй ажил гарсан.

Босс- Чи буцаад далайн эрэгрүүгээ явбал дээргүй юу? Чи энд надад хэрэггүй.

Сара- Үгүй шүү,нээрээ,  хэрэгтэй. 

Босс- Чи өвчтэй, солиотой ажилсаг загнаж байна. Энэ ажлын төлөө төрсөн юм шиг

           ядаргаатай зан чинь хүмүүсийн мэдрэлийг муудуулж, эцсийн эцэст

Сара- ..хөдөлмөрийн бүтээмжийг багасгана.

Босс- Бас хоорондын харицааг маш их муутгана. Бурхан минь, чи орж байгаа цаснаас ч

           муу муухай юм олж чадах юмаа.

Сара- Миний ажил шүү дээ.

Босс- Сара, бусад хүмүүс ямар сайхан амьдарч байгааг ажиглахаас илүү сайхан зүйл

          амьдралд олон бий шүү дээ.

Сара-Надад өөрөө шийдэх боломж олгооч дээ.

Босс- Чи ажилдаа дуртай байдагт, би үнэхээр баярладаг. Гэхдээ би нэг зүйлд санаа зовж

           байна. Яагаад?

Сара-Та бүү санаа зов.

Босс- За яахав. Үдийн хоол гэхэд, өгүүллээ бэлэн болгоорой.

Сара- Тэгэхээр  миний буудлын мөнгийг төлнө гэсэн үг үү?

Босс- Гар бариад бугуй барих нь уу? Үгүй шүү. Явж үз.

Хитч- Чөтгөр гэж?

Бень- Яасан?

Хитч- Тооцно биз дээ, тиймүү?

Бень- Үгүй ээ!

Хитч- Бараг ороод гарлаа ш дээ.

Бень- Чи ямар алдаа гаргадагаа мэдэх үү, Хитч? Чи хурдан тоглох дуртай.. Өнгөц харсан

           шаараа л хурдан цохихоо боддог.. Гол нь.. цаашид яах вэ гэдгээ ...харах хэрэгтэй.

Хитч- Яг л хэзээ нэгэн цагт хүүхдийн чинь ээж болох хүүхэнтэй суухтай адил гэж үү? Би

           чиний төлөө баярлаж байна. Гэхдээ тэр болгон санаснаар болдоггүй. Тиймээс найз аа, намайг өөрийнхөө гал халуун, урьдчилан таашгүй, сонирхолтой тоглоомтойгоо үлдэхийг зөвшөөрч үз. 

Бень- Би угтаа бильярдыг л хэлж байна. Гэхдээ яахав.

Хитч- Тиймээ, би ойлгосон.

Бень- Үнэнийг хэлэхэд чи хэзээ нэгэн цагт  болзолгүй хайр дурлал, итгэл, илэн далангүй байх гэгч юу болохыг ойлгоно гэж найдая. Жишээ нь Грейс бид хоёр, өдөр бүрийг хамтдаа хуваалцдаг.

Хитч- Бааранд ийм юм ярих тохиромжтой гэж үү? 

Бень- Намайг сонс, хөгшөөн, би тоглоогүй байна. Эмэгтэй хүнтэй ингэж харьцах нь, биеийн жаргалаас ч илүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тэнэг, хоосон толгойтой, сайхан хүүхнүүдтэй болздог байснаа эргээд бодохоор гэхдээ, сайхан л байсан байх, мэдэхгүй юм,  энэ бол тэнэг хэрэг. Бүр хөөрхийлөлтэй ч гэж болно.

Хитч- Тиймээ, чи энийг хэлж байна уу? Энэ үнэхээр хөөрхийлөлтэй бас хөөрхийлөлтэй хэрэг байна. 

Сара- Та хоёр яаж танилцсан бэ?  

Кейси-Амралтын өдөр, дотуур хувцасны дэлгүүрт танилцсан.

Сара- Тэр чинь юм худалдаж авсан юм уу?

Кейси-Үгүй. Тиймээ, үнэндээ ээждээ дотуур хувцас худалдаж авч байсан.

Сара- Ээждээ юу? Кейси, би энэ түүхэнд нэг л итгэж өгөхгүй байна шүү.

Кейси- Үгүй ээ, үнэн байж болно ш дээ.

Сар-    Кейси минь дээ,. Кэйси, энэ чинь ганц өдрийн зугаа цэнгэл байж. Өнөөдөр тэр

           дотоож авч өгсөн найз хүүхэнтэйгээ байгаа.

Кейси- Надад “ээждээ” гэсэн үг нь илүү таалагдаж байна.

Сара-   Мэдээж таалагдана л даа. Гэхдээ гол учир нь тэр биш.

Кейси- Учир нь би өглөө болгон сэрүүлгийн дуугаар сэрмээргүй байна.

Сара-   Яагаад?

Кейси- Яагаад гэвэл миний амьдрал яг л...

Сара-   Минийх шиг болно гэж үү? Чи тэгж хэлэх гээ юу?

Кейси- Тиймээ, чинийх шиг гэж хэлэх гэж байлаа.

Сара -  Хэн гэдэг юм бэ?

Кейси- Яах нь уу?

Сара-   Гүүглээс хайна аа.

Кейси- Тэгснээс өөрийнхөө залууг хай.

Сара-   Ядаж эх нь амьд үгүйг мэдье л дээ.

Хитч-   Грейс хэзээ төрөх вэ?

Бень-   Удахгүй. 

Хитч-   Догдолж байна уу?

Бень-   Юу гэсэн бэ?

Хитч-   Хүсвэл би тэднийг уриад аваад ирье л дээ.

Бень-   Үгүй ээ, хэрэггүй, үгүй, битгий тэгээрэй.

Хитч-   Чи гэртээ аваачиж чадахгүй учраас, тэднийг ирүүлэх дургүй байгаа юм уу? 

Бень-   Хөөе,  надаас юү хүсээд байнаа? Би биеэ барихыг хичээж байна.

Кейси- Нээрээ чи “Дурлалын эмч” гэдэг залууг сонссон уу?

Сара-   Огтхон ч үгүй.

Кейси- Нээрээ юу?

Сара-   Нээрээ.

Кейси- Тэр л надад тусалж чадах байх гэж бодсон юм.

Сара-   Кейси, чи солиотой хүн биш. Тиймээс тайвшраад дураараа наргиж цэнгэ.

Кейси- Ганцаараа наргих онцгүй ш дээ.

Сара-   За за юмыг яаж мэдэхэв гээд өнөө орой ирэх сонирхолтой хүн байна уу? 

Кейси- Намайг эс тооцвол уу? Тиймээ.

Сара  - Баяртай.

Хитч-   Би тэр хүүхнүүдтэй учир ургуулахгүй ээ. Зүгээр л хүний ёсоор ярилцая. Чи гэртээ

             харьж болно. Харин би гэрлүүгээ аваад явна.

Бень-   Яахав, татгалзах юм алга. Гэхдээ чи ээлжээ хүлээх бололтой, хөгшөөн.

Эм-      Сайн уу, Сара?

Сара-  Сайн уу, сонин юу байна ?

Хитч-   Хонгор минь, эндэх ажлаа дуусчихаад тэр ширээнд яваад очоорой. Баярлалаа.

Эм-      Уучлаарай? Өршөөгөөрэй?

Хитч-   Тийш нь хоёр нимбэгтэй пиво өгөөрэй.

Эм-      Хөөе новш оо, би энд ажилладаггүй.

Хитч-   Өө, золиг гэж.. Уучлаарай? Би, би  заримдаа эргүү амьтан юм шиг болчихдог

            юмаа, хонгор минь.

Эм-      Дахиж ингэхгүй байх гэж найдья.

Хитч-   Би албаар тэгсэн юм.

Эм-      Яах гэж? 

Хитч-   Би таныг өөрөөр яаж тэр залуусаас холдуулах билээ?

Эм-      Холдуулж яах гэсэн юм бэ?

Хитч-   Хүүхнүүдтэй маш хялбархан харицдаг залуус байдаг. Хүүхнүүд тэдэнд, тэд хүүхнүүдэд таалагддаг, бүх юм аяндаа л болчихно..Харин бии оюутан байхдаа тэдний тоонд ордоггүй байлаа.. Би өөр шигээ үнэнч хайрлаж, хайр гэж юу байдгыг ойлгодог  хүнийг хайдаг байв, гэхдээ үнэнч хайрыг хүлээснээр мэдээж шал дэмий цаг хугацаа алдсан. Түүний нэрийг Крессида Бейлор гэдэг байв.

Крес-   Надад деканы өрөөг зааж өгөөч. 

Хитч-  Тэгье л дээ..Миний амьдрал эрс өөрчлөгдлөө..Миний нэр Алекс.

Крес-   Крессида.

Хитч-   Тэр бүхэн үнэхээр сайхан байлаа...Би чамд хайртай. Маш, маш их хайртай. Тэр ч

            бүү хэл...

Крес-   Алекс, би ч чамд хайртай.

Хитч-   Гэхдээ би чамд бүр илүү хайртай. Гэхдээ зүгээрээ. Би ойлгож байна. Намайг хайрладагт чинь би баярладаг...Одоо бодоход, би их тэнэг хүн байсан юм шиг байна. Энэ надад том сургамж болсон..Крессида! Чи, чи яаж байнаа? 

Крес-   Ууч, уучлаарай, Алекс?

Хитч-   Би чамд хайртай ш дээ. Магадгүй би буруу юм хийчихсэн үү? Зүгээр л ямар буруу

            юм хийснийг минь хэлээд өг.

Эр1-    Хөгшөөн, хөгшөөн. Чи одоо ч буруу юм хийж байна.

Хитч-   Крессида...

Крес-   Тиймээ. Уучлаарай.. Уучлаарай…

Хитч-   Хайр дурлалд эцсээ хүртэл илэн далангүй байж болохгүйг би ойлгосон.. Учир нь нууц байхгүй бол, дурлал байхгүй, хүүхнүүд ч олдохгүй гэсэн үг... Энэ хорвоод тэгж чаддаггүй хүн байдаг бол, тэр нь чухам Альберт Бреннеман байлаа..Миний бизнес бол 100% зөн совинд тулгуурлаж, нууцаар явагддаг. Би нэг зүйлийг ойлгосон. Та ээлжит ажлаа хийх үедээ, үйл ажиллагаагаа хувь тавилантайгаа зохицуул. Тэгсэн цагт таныг амжилт хүлээж байна.. Тэр чинь ганц бие биздээ, би гэр бүл салгахгүй гэж найдья.

Альб-  Сайн уу, таныг хүрч ирсэнд баярлалаа. Тиймээ, тэр саяхан найз залуугаасаа салсан. Энэ бэрхшээл үү? Яагаад гэвэл цаг хугацаа хэрэгтэй байх л даа, надад ч эвгүй байна. Мэдээж нөгөө надад ч бас гашуун туршлага олон байсан. Жаргалтай төгсгөл ч байсан. Голдуу муугаар төгсдөг л дөө. Би дасчихсан юмаа. Би, би цөхрөнгөө барчихаад байна. Гэхдээ надад өөр хэн ч хэрэггүй, ойлгож байна уу, чухам энэ бүсгүй л хэрэгтэй.  Тиймээ, тийм.

Хитч-  Тэр бүсгүйнхээ тухай ярьж өгөөч.

Альб- Тэгэхээр, юу л даа. Юу гэхээр, манай компани, тэдний санхүү бүртгэлийг хариуцдаг

            юм. Би  татвар хариуцсан зөвлөх нь. Зөвлөхүүдийнх нь нэг. Би санхүүгийн туслах ажилтан.

Хитч-  Тэр танд таалагддагаа мэддэг үү?

Альб-  Үгүй ээ,үгүй, үгүй мэдэхгүй..мэдэхгүй.

Хитч-  Яг биз?

Альб-  Нэг удаа би түүнд үзгээ өгсөн л дөө.

Аллег- Чөтгөр гэж! Үзэгтэй хүн байна уу?

Эр2-    Манай, минийхийг ав. 

Босс-  Альберт, чи гар хугаллаа ш дээ.

Аллег-Өршөөгөөрэй. Май, энэ үзэг.

Хитч-   Аллегра гэж.. Аллегра Коул шүү дээ.

Альб –Тиймээ, би түүний сонирхдог хүн биш гэдгээ ойлгож байна л даа..

Хитч-  Өмнөх найз залуу нь, бараг л Швецийг бүхэлд нь эзэмшдэг байсан.

Альб-  Бас их хүүхэмсэг эр. Бөмбөг л гэсэн үг. Би түүнийг замбараагүй хүн гэж боддог.

Хитч-  Чи ч их юм санаж яваа юм байна даа. 

Альб-  Сонсооч, сонсооч, сонс.Би өөрийгөө хорих гэж өчнөөн оролдсон. Энэ ямар тэнэг хэрэг болохыг ч ойлгож байна. Мэднэ, за юу? Зүгээр би бодохдоо таны ачаар, би.. Магадгүй.. Юу гээч? Уучлаарай, би таны цагийг дэмий үрчихлээ.

Хитч-  Альберт, хүлээгээч. 

Альб-  Өгдөө болгон сэрээд итгэл найдваргүй амьдрах ямар хэцүүг, та мэдэх үү? Чиний насан туршийн хайр, өөр хүнтэй унтаж байгаа гэж бодохоор, тэр хэзээ нэгэн цагт танаас өөр хүнтэй ч хамаагүй, аз жаргал амсана гэж найдан хүлээх үнэхээр хэцүү.

Хитч-  Чи солиорчээ. Үнэхээр солиорч. Энийгээ мэдэж байна уу?

Альб-  Тиймээ.  

Хитч-   Маш сайн.

Альб-  Тийм гэж үү?..Сайн юм  ууе

Хитч-  Микеланжело-г мэдэх үү?

Альб-  Мэднэ.

Хитч-  Сикстиний дуганын зургийг дуулсан уу?

Альб-  Тиймээ. 

Хитч-   Микеланжело.. Сикстиний цогчин дуган.

Альб-  Тэгэхээр  надад тусалж чадах уу?

Хитч-  Миний нэр Алекс Хитчэнс. Юу хийж болохыг харъя л даа.

Альб-  Тайван бай, хөгшөөн.. Тайвшраач, чөтгөр ав! Бурхан минь,бурхан минь.. одоо

            яанаа?

/бичиг/- Тэр лифтэнд суулаа. Зүүн халаасанд чинь гаа бий. 

Аллег-За за. Би баян хэвээрээ шив дээ? ..Юу гэхээр та нарын саналыг сонсмоор байна.

            Би өөрийн дураар 500 мянгыг зарцуулж болох уу?  

Гран-  Та яаж зарцуулах санаатайг бид мэдэж болох уу, Аллегра?

Аллег-Юу гэхээр, миний хамгийн дуртай тэр зүйлд. 

Хитч-  Бүх мөрөөдлөө чөлөөт цагаараа бод. Ажилтай үедээ бол, ажилла. Анхаарлаа

            төвлөрүүл. Өөрийг нь сонирхож байгааг эмэгтэйчүүд мэдэрдэг юм.

Аллег-Миний сайн найз Мегги, маш авьяаслаг дизайнер. Би бизнес төлөвлөгөөг нь үзсэн.  

           Гайхалтай загварууд байна лээ.Тиймээс би энэ төсөлд ..үнэхээр оролцмоор байна.

Гран- Тэгэхээр ингэе. Хөрөнгө оруулахад сонирхол татахаар салбаруудыг бид тооцож

           үзээд, сарын дараа танд үр дүнг нь танилцуулья.

Аллег-За за.   

Гран-  Их сайн байна. Ноёд оо, баярлалаа. Дараачийн асуудал..

Хитч- Дахин эхнээс нь давтая. Чиний зорилго юу билээ?

Альб- Цочирдон ..гайхуулах. 

Хитч- Түүнийг..бишрүүлэх. Ямар зорилготой гэнээ?

Альб- Цочроон бишрүүлэх.

Хитч- Зорилгоо надад хэлээч?

Альб- Уучлаарай, эрхэм ээ..

Гран- Юу гээв, Альберт? ..Альберт, яриач?

Альб- Би энэ хэргийг эсэргүүцэж байна. Та..

Босс- Чухам юунд дургүй байна гэж?

Альб- Та мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулах эрхтэй шүү дээ. Та энийг л хийх ёстой.

Гран-  Альберт!  

Альб- Таныг юу хийхийг бид заах ёсгүй. Бид зөвлөгч болохоос, таны цэцэрлэгийн багш биш. Хэрэв та хүндлүүлэхийг хүсч байвал, эхлээд өөрийгөө хүндэл. Тэгвэл аавын чинь гольф хамт тоглодог, уйтгартай хөгшчүүлээс “мөнгөө яаж зарцуулах вэ”, гэж асуух шаардлагагүй болно. 

Гран- Одоо ангалттай!  

Альб- Би ярьж дуусаагүй байна. Энд байгаа хүмүүсийн хэн нь олон түмний хараан дор, хүмүүсийн өмнө Аллегра шиг тансаг байж чаддаг билээ. Энэ ямар хэцүү болохыг  мэддэгсэн бол.. Мисс Коул та л харин над шиг хүмүүст зөвлөгөө өгөх ёстой.

Босс- Суугаач! 

Альб-Юу гээч, би халагдлаа!.. Бурхан минь..

Хитч-  Гүнзгий амьсгаа ав, амьсгал. За яасан?

Альб- Би Аллеграруу хашгирсан, бас даргыгаа тас загнаад халагдчихсан!

Хитч- Юу уу?

Альб- Чи.. би одоохон буцаж очоод уучлал..

Хитч- Би чамд халагд гэж хэлээгүй. Сонс, зүгээрээ, зүгээр. За юу?

Альб- Үгүй ээ, намайг тавь! 

Хитч- Альберт! Үгүй ээ! ..Тайвшир! Дуулав уу? ..Тэдэнд хэдэн минутын хугацаа өг. Надад

           итгэ..

Альб- Үгүй ээ! 

Аллег-Аллегра Коул байна.

Хитч-  Хариулаач.

Аллег-Тантай түр ярилцаж болох уу?

Хитч-  Хариу хэлээч дээ, Альберт.

Альб-  За? Сайн уу?  Юу болоов?

Аллег- Сонсооч. Альберт байхаа? Надтай өмнө нь хэн ч ингэж ярьж байгаагүй. За юу?

Хитч-  Амаа жимий. 

Аллег-Надтай тань шиг ингэж харицаж байсан удаа нэг ч байхгүй.

Альб- Энэ бол..

Хитч-  Эгцхэн зогс.

Аллег-Тэд зүгээр л надаас айдаг бололтой. Тиймээс би тэнд болсон юмны төлөө танд талархаж байна..Тэгэхээр хоёулаа энэ 7 хоногийн сүүлээр уулзвал яасан юм бэ?.. Нөгөө ярьж хөөрөх юм байна. Санхүүгийн асуудал. Би ямар салбарт азаа үзэж болох талаар ярилцаж болох л юм.

Хитч-  Хувиараа хараад..

Альб-  Би хуваариа харчихаад, танд хэлье.

Аллег- Их сайн. Би танд утсаа үлдээе. Танд үзэг байна уу? Надад байхгүй юм шиг байна.

Альб-  Байлгүй яахав.

Аллег- Гайхалтай. Юу гээч.Намайг зүгээр л Аллегра гэж бай.

Хитч-   Сайн байна.

Альб-  Баяртай. 

Хитч-  Сайн байна. Альберт? Чөтгөр гэж.

Барм- Тэр бүсгүй сонины сурвалжлагч гэсэн байх. Цөөхөн ирдэг. Цайны мөнгө их өгдөг

            юм.

Хитч-  Юу уудаг вэ?

Барм-  Голдуу шар айраг. Өнөөдөр чидун жимстэй мартини уусан.

Чип-    Сайн уу? Таны хундага хоосорсныг хараад, алимтай мартини аваад ирлээ.

Сара-  Баярлалаа. 

Чип-    Та миний ирээдүйн найз бүсгүйтэй их адилхан байгааг би анзаарахгүй байж

            чадсангүй.

Сара-  Таныг хэн гэдэг вэ?

Чип-     Бүгд л Чип гэдэг юм.

Сара-  Та тэгээд болиулж чаддаггүй юм уу?

Чип-     Инээдтэй шүү.

Сара-  Тэгэхээр, сонс Чип. Танихгүй бүсгүйтэй яриа өдөхөд, ямар их зориг хэрэгтэйг би мэднэ. Мэдээж бүсгүй хүнтэй харицах хэцүү л дээ. Тиймээс миний үгэнд бүү гомдоорой.

Чип-    Та сайхан нүдтэй юм.  

Сара-  Баярлалаа. Гэхдээ сонс. Та бол дажгүй залуу. Гэхдээ надад ямарч сонирхол алга.

            Гэхдээ ирж магтаал хэлсэнд баярлалаа.

Чип-    Зүгээр дээ.  Та Куб хоолонд дуртай юу?

Сара-  Чип, нээрэн шүү. Би сая чамд “бүү шантар” гэсэн утгаар хэлээгүй.

Чип-    Та үргэлж ийм байдаг уу? Эсвэл жинхэнэ эр хүний дэргэд байхаас айдаг юм уу?

Хитч-   Жирийн сайхан бүсгүй шүү..Хоцорсонд уучлаарай, хайрт минь. Такси олдохгүй

            удчихлаа. Уулзалт  ямар болов?

Сара-  Эхлэл, дунд хэсэг, төгсгөл гээд л дуусчихсан. Танилцахад таатай байлаа, Чип.

Чип-    Надад ч гэсэн.   

Хитч-   Ихэнх эрэгтэй хүмүүсийн хувьд, тан шиг ийм сайхан хүүхэнтэй ярих хэцүү байдаг.

            Нөгөө талаас танд ч гэсэн төвөгтэй байдаг уу? 

Сара-  Амьдрал ер нь хэцүү шүү дээ. 

Хитч-  Хэрэв та анхаарлаа хандуулбал хэцүү биш .. Та эрчүүдэд дохио илгээж байна. Үсээ хойш нь самнаж, ээмэг зүүгээгүй. Намхан гутал өмсөж, номгүй уншаагүй мөртлөө шил зүүсэн байна. Мартини ууж байгааг бодоход, таны хувьд хэцүүхэн 7 хоног болж өнгөрч. Энэ чинь духан дээрээ “Яв, залуу минь” гэж бичсэнээс ялгаа алга..  Яагаад гэвэл “юу хийдэг, юун хүүхэн” болохыг тань элдэв санаа агуулалгүйгээр  сонирхох эр хүн бий гэдэгт итгэхэд хэцүү л дээ. 

Сара-  Би тэгж харагддаг гэдгээ мэдээгүй шүү. Тэгээд та тийм хүүхэнд юу хэлэх бол?

Хитч-  Тэр танд “Намайг Алекс Хитчэнс гэдэг. Би зөвлөгч” гэж хэлнэ. Гэхдээ энэ түүнд сонин биш л дээ. Учир нь бүсгүй түүний босож явах секундыг тоолон хүлээж байгаа биз.

Сара- Тиймээ, та бусадтай л адил сэтгэж байна.  

Хитч-  Би амьдралын туршлагаасаа энийг сурсан юм. Гэхдээ тэр  залуу дараа нь, түүний

           нэр, хийдэг ажлыг асуухад бүсгүй уурлаж хөөх байх. Эсвэл цаадах нь нэрээ хэлж

            ч…

Сара-  Би Сара Милас, “Стандард” сонины шар мэдээг хариуцдаг. Чухам энэ түүнд 

            сонирхолтой санагдсан учир, дараа нь тэр бүсгүй залуугаасаа энэ тухай асууж

            лавлаж эхэлнэ. 

Хитч-  Үгүй ээ.

Сара-  Үгүй ээ.

Хитч-  Залуу үнэхээр сонирхолтой байна. Гэхдээ зүгээр л сонирхож байгаад нь бүсгүй

            үнэмшихгүй байгааг тэр шууд ойлгоно.

Сара-  За за, тэгвэл залуу хурц ухаан, сэтгэл татам, өвөрмөц чанараа харуулж болох л

            юм.

Хитч-  Тэгээд нэмэргүй.  

Сара-  Ийм юм болоход, би үнэн дургүй.

Хитч-  Тийм гэж үү? Тэд хоёулаа зүгээр л урьдын байдлаараа амьдарч чадна. Гэхдээ тэдний амьдрал сайхан болно гэж би бодож байна.. Танилцахад таатай байлаа, Сара Милас. 

Зөөгч- Дөнгөж сая гарсан хүн танд мартини өгүүлсэн юм.

Кейси-Энийг надад аваа юу?.. Яасан?

Хитч-   Вэнс Мансон уу? Хоцорсонд уучлаарай. 

Вэнс-  Үгүй ээ, зүгээр. Хөөх ..та чинь.. Юм уух уу, ноён..?

Хитч-  Үгүй ээ, уухгүй. Баярлалаа.. За ярь даа.

Вэнс-  Та эмэгтэй хүнийг анх хараад, ухаангүй дурлаж үзсэн үү? Царайнд нь болоод

            бишээ, харин үл ойлгогдох “икс” хүчин зүйлийн ачаар?

Хитч-  Яаж танилцсанаа яриач.  

Вэнс-  Үнэндээ дэлгүүрт. Би ээждээ унтлагын хувцас авахаар орсон юм.

Хитч-  Тэгэхээр та өөр хүүхэнд дотуур хувцас авахаар очсон гэсэн үг биз дээ?

Вэнс-  Тиймээ. Тиймээ. Гэхдээ энэ саад болохгүй биз дээ? Би нөгөө дотуур хувцас авч өгсөн хүүхнээ хаясан. Гэхдээ миний яриад байсан нөгөө бүсгүй хөөрхөн, ухаантай, өмнөд нутгийн хүн. Тэр утасны дугаараа өгсөн ч, утасдахаар утсаа авахгүй байна. Харин би байнга түүнийг бодох болсон. Ховсдуулчихсан юм шиг. Бүр нойр хоолноос гарсан. Бүх юм уйтгартай санагдана. Бүх юм өөрчлөгдсөн. Зүгээр л учир утгагүй болчихоод байна. Би түүнийг эзэмдэхгүй л бол.. амьд явах хэрэг алга.

Хитч-  Юу гэнэ ээ?

Вэнс-  Би түүнтэй унтах ёстой. Тэгвэл миний тархи цэвэршинэ.

Хитч-  Найз аа, та миний юу хийдгийг ойлгоогүй бололтой.

Вэнс-  Үгүй ээ, таныг ийм хэрэгт тусалдаг гэсэн шүү дээ.

Хитч-  Тиймээ. Гэхдээ би дурласан хүмүүст л тусладагийг та ойлгохгүй байна.. Харин,

           харин би тархи  цэвэрлэдэггүй.   

Вэнс-  Алив, би танд тайлбарлая. Надад мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй.

Хитч-  Тэрэнд бол эргэлзэх юм алга. Та энийг зөвшөөрөх чадалтай байсанд би баяртай

           байна.

Вэнс-  Би ийм л хүн. Ийм л юм хийдэг. Би уриатай, бүх юманд хүч бий. Жолоо хүртэл

            хүчлүүртэй байдаг. Хүмүүс өөр бодолтой байдаг ч, миний хэлснээр л хийдэг.

Хитч-  Өө, тэгвэл саяынх зүйрлэл үү?

Вэнс-  Яг тийм.  

Хитч-  За за, тэгвэл би бүгдийг шууд утгаар ойлгодог. Тиймээс ингэе.. Өөрөөр хэлбэл,

            хэрэв надад ахиад хүрвэл гарыг чинь хугална гэсэн үг. Ойлгов уу, сайхан залуу

            минь?

Вэнс-  Тиймээ. 

Сара-  Үгүй ээ, үгүй, Пабло. Чиний рестораныг алдаршуулахын тулд

            алдартай хүн хооллох хэрэгтэй.  Үгүй ээ, алдартай хүн. Чи мэднэ дээ.

Эр2-    Сара Милас?

Сара-  Үгүй ээ, үгүй. За, баяртай.

Эр2-    Гарын үсгээ зурна уу?

Хитч-  Сайн уу? Бүсгүй утсаа өгөөгүй ч залуу утасдах нь зохисгүй хэрэг. Тиймээс би

            утасдахгүй гэж шийдсэн. 

Сара-  Тиймээ чиний зөв. Ингэсэн нь илүү боловсон санагдана.

Хитч-  Би таны духан дээрх бичээсний тухай бодлоо. Түүнийгээ ганц орой арилгаж, 5

            дахь өдөр цуг хооллохгүй юмуу, дууслаа.

Сара-  Би амжихгүй ээ. Хоёр гурван газраар орох ёстой.

Хитч-  Хов жив хэзээд болж байдаг.

Сара-  Өглөө 4 цаг хүртэл. Нээрэн шүү.

Хитч-  Тэгвэл Бямбад? 

Сара-  Би уулзалттай.

Хитч-  Та шаргуу зан гэж юу байдгийг мэдэх үү, хатагтай Милас?

Сара-  Залхмаар гэдэг шиг үү?

Хитч-  Шаргуу зан гэж саад тотгор, эсэргүүцлийг үл хайхран, зорьсондоо хүрдэг чанарыг

            хэлдэг юм.  Дууслаа. 

Сара-  Ойлголоо. Тэгээд би танаас яаж салж амрах вэ?

Хитч-  Ням гарагт өглөөний хоол. Энийг болзоо гэхгүй биз дээ? Зүгээр л дургүй

            хамаатантайгаа уулзаж байгаатай л адилхан. Дууслаа.

Сара-  За, яахав. Би Ням гарагт зав гаргая.

Хитч-  Чи дууслаа гэж хэлэхээ мартчихлаа. Дууслаа.

Сара-  За за. Энэ яриа дууслаа. Зүгээр л уулзах газар, цагаа хэлчих.

Хитч-  Өглөө 7-д, Норт Коув зогсоол. Дууслаа.

Сара-  Өглөө 7-д оо? Та галзуурав уу? Би, би өглөө 7-д чадахгүй ээ. Байна уу?

Эр2-    Гарын үсгээ зур даа. 

Сара-  Юу гэнээ?

Эр2-    Ням гаригт гэсэн биз дээ?

Сара- Тиймээ.. Баасан гаригт гэсэн бол яах бол?

Жеф- Бүтэн сайнд.. Тэгэхээр лав л  сүмд очихгүй нь бололтой.

Сара-  Намайг энийг өмсөнө гэж  үнэхээр бодож байна уу?

Хитч-  Өмсөхгүй бол та их даарна даа. Өглөөний мэнд.

Сара-  Орой л “сайн” болж магадгүй.. Та арай намхан биш билүү?

Хитч-  Энийг жолоодож байсан уу? 

Сара-  Хадсон голоор бол үгүй ээ. Тэгээд яг яах юм бэ? Эрх чөлөөний хөшөөг тойрч

            уралдах  хэрэг үү?

Хитч-  Зав гарвал тэгнээ. Гэхдээ та энийг зүүх хэрэгтэй.

Сара-  За за. Гайхалтай..Би ямар харагдаж байна?

Хитч-  Дажгүй шүү.

Сара-  За за, бууж өгье. Хаана хувцасаа солих вэ?

Хитч-  Ханын дагуу хөвж, зүүн тийшээ эргээд, тэндээсээ шууд чигээрээ яваарай.

Сара-  Чигээрээ хаашаа? 

Хитч-  Тэрийг ччоод мэдэх болноо. Сонсоссч, энийг яаж ажиллуулдгийг мэдэх үү?

Сара-  Би таныг түрүүлэх ёстойгоо л мэдэж байна.

Хитч-  ..37.04...Хөөе! Хөөе!...

Сара-  ..37.25..Яасан? Бодлоо өөрчилчихсөн үү?

Хитч-  Минийх унтарчихлаа.  

Сара-  Та наадахдаа шатахуун хийсэн юмуу?

Хитч-  Тэгэлгүй яахав. Гэхдээ шатахуун нь гоожоод байгаа бололтой.

Сара-  Аймар юм. Асаах гээд үзээч! ..Тусламж дуудах уу?

Хитч-  Наашаа ойртаад ир. Би сундалчихая.  

Сара-  Та минийхийг эвдчихвэл яах юм бэ? Тэгвэл хоёулаа гацна шүү дээ.

Хитч-  Би эвдээгүй ээ. Энэ новш өөрөө унтарчихсан.

Сара-  За яахав. Нааш ир. 

Хитч-  Арагшаа суучих.

Сара-  Энэ чинь миний суудал шүү.

Хитч-  Та хаашаа явахаа мэдэхгүй ш дээ.

Сара-  Заагаад өг, тэгвэл хоёулаа мэддэг болно.

Хитч-  Сара..

Сара-  Бурхан минь, эрчүүдийн нэрэлхүү зан гэж! Та нар яаж ингэж амьдардаг байнаа?

Хитч-  Юу? Энд эрчүүдийн зан ямар хамаа байна? Би зүгээр л гэнэтийн бэлэг баримаар

            байна.. Сара! Сара?.. Уучлаарай. Та зүгээр үү?

Лэрри-Май, Би биедээ байнга хоёр ширхгийг авч явдаг юм.

Сара-  Баярлалаа.

Лэрри-Нуруу өвдөөд байдаг юм. Би шууд л доошоо шургуулж орхидог. Үгүй ээ, үгүй,

            наадах чинь шинэ. 

Хитч-   Энэ бол Эллис арал.     

Сара-  Би Нью Йоркод бүх насаараа амьдарсан мөртлөө, энд огт ирж үзээгүй гэдгээ

            хүлээн зөвшөөрөе.

Хитч-  Тийм ч байх гэж бодсон юм. Тэгээд би Ларригаас хөтөч хийж өгөхийг гуйсан хэрэг.

Сара-  Ямар гоё вэ?  

Лэрри-Хитчийн төлөө бол хийнэ шүү..Энэ арал анх “Хясаа” гэдэг нэртэй байсан. Хожим нь метро барих үед гарсан шороо асгасаар байгаад арал Нью иоркын нэг хэсэг болсон юм.

Сара-  Нээрэн үү?   

Лэрри-Тиймээ. 

Сара-  Та энийг мэддэг байсан уу?

Хитч-   Тиймээ. Мэддэг болохоор л таныг энд авчирсан юм.

Лэрри- Үнэндээ энэ арал 100 сая гаруй америкчуудын хувьд, шинэ ертөнцөд очих үүд хаалга нь болсон. Тэд удам судраа, байцаагчийн бүртгэл, ачаа тээшний бичиг дээр байгаа нэрсийн жагсаалтаар хөөж олох боломжтой байдаг юм. 1910 онд Нью Йорк, Чикаго, Детройт, Кливленд, Бостон хотуудын хүн амын 75%-ийг цагаачид, тэдний үр хүүхэд бүрдүүлж байсан. Тэд ихэнхдээ хүмүүс Бяцхан Итали, Хятад  хороолол зэрэг хамгийн ядуу хорооллуудад амьдарч байсан.. Энийг Үнсэлтийн тавцан гэдэг юм. Энэ дурсгалын самбар өөр соёл иргэншилтэй хүмүүс яаж дотносодог байсныг харуулж байгаа юм.

Хитч-    Мөн удаан уулзаагүй хүмүүс ч бас энд ирж үнсэлцдэг. Тийм үү? ..Одоохон.. би

             ирлээ.

Сара-   Үгүй ээ..Миний өвөг дээдсүүд ч гэсэн бас Европоос ирсэн улс..

Хитч-    Нээрэн үү?

Сара-   Тиймэээ. Яасан? 

Хитч-    Юу?  

Сара-   Та сая инээлээ шүү дээ?.

Хитч-    Үгүй ээ. Би зүгээр л, эцэг өвгөдөө хэн гэдгийг мэдэхээс нааш, хүн өөрийгөө

             ойлгохгүй гэж бодсон юм. Тийм үү, Ларри?

Лэрри- Тэгэлгүй яахав, дүү минь. 

Сара-    Анхны болзоо гэхэд, их юм үзчихлээ, тиймээ?

Хитч-    Энэ юу вэ? 

/бичиг/- Хуан Милас. 

Сара-   Бурхан минь.. Энэ миний хуланц өвөө байна ш дээ. Энэ гарын үсэг нь мөн байна

             Бурхан минь, энэ байна ш дээ! Та , та яаж мэдээ вэ?

Лэрри-  Хитч хайсан юм. Харин би хуудсыг нь олсон.

Хитч-    Би арай өөрөөр төсөөлж байсан юмсан.

Сара-   Манай гэрийхэн өвөөгийн зөвхөн “Эрэн сурвалжилж байна” гэсэн самбарийн

            зургийг нь харсан гэсэн.   

Хитч-    Сонсооч, үнэхээр, үнэхээр харамсалтай байна. Би интернетээс хайхад, тэнд зөвхөн “Кадисын зандалчин” л гэж бичээтэй байсан. Би тэрнийг сонины гарчиг биш, зүгээр л мэргэжил гэж бодсон. 

Сара-   Бид гэр бүлийн энэ ичгүүртэй түүхийг мартахыг хичээдэг юм. Баярлалаа. Энэ

             үнэхээр..

Хитч-    Жинхэнэ сүйрэл. Тиймээ.

Сара-   Үгүй дээ.

Хитч-   Энд такси байна. 

Сара-  Баярлалаа. Баяртай.

Хитч-   Баяртай.. Такси!

Сара-  Хөөрхий залуу. Би түүнийг эвгүй байдалд орулсан. Зугаатай байсан. Бас жинхэнэ

            гамшиг болсон.  Энийг лав зүгээр гэхгүй.

Кейси- Тиймээ. Чи ямар ч гэсэн дурсах юмтай л үлдлээ. Тийм үү?..Тиймүү?

Сара-   Энэнээс идээч, гоё юмаа.

Кейси- Байзаарай, байз, чи дахиад уулзах юм уу?

Сара-   Уулзах байлгүй. Залуучууд намайг гомдоохыг би байнга хүлээдэг гэж хэлдэг ш

             дээ.

Кейси- Тиймээ.

Сара-   Би эрчүүдийн алдаа гаргахыг хүлээдэг. 

Кейси- Тэгээд тэр алдаа гаргачихсан уу?

Сара-  Тэгсэн. Гэхдээ их гоё байсан.. Кейси, тэр үнэхээр гайхалтай.

Кейси- Чиний хүссэн тэр залуу мөн үү?

Сара-  Тиймээ, яг тийм. 

Хитч-   Бидний сургуулилсан шиг, биеэ барилгүй ярь. Зүгээр л мессэж үлдээчих, за юу? 

            Тийм зиндааны хүүхнүүд, танихгүй дугаараас яривал хариулдаггүй юм.

Альб-  Утсаа авчихлаа. Авчихлаа ш дээ! 

Хитч-   Зүгээр л яриач.. Сайн уу, Хатагтай Коул уу? Тантай Альберт Бреннамен ярья

            гэнээ. Одоохон..

Альб-   Үгүй ээ, үдийн хоол идэж байна гээд гэчих.

Хитч-   Хоол идэж байгааг чинь хэлэх гэж залгасан хэрэг үү?

Альб-   Аллегра юу? Сайн уу? Альберт Бреннеман байна.

Аллег- Сайн уу, ажил дажгүй юу?  

Альб-   Сайн байгаа. Сайн. Би сайн байгаа. Бид Лхагва гарагт уулзая гэж тохирсон. Гэтэл

            би очиж чадахгүй болчихлоо.

Аллег- Тэгээд хэзээ уулзах вэ?

Альб-   Хэзээ гэж үү? Мэдэхгүй байна аа. Би дараа 7 хоногт ямар ч завгүй. Тиймээ, бүх

            юм зүгээр..Тиймээ. Зүгээр..Тиймээ, би заавал уулзнаа. Эргэлзэх хэрэггүй.

            Заавал уулзана, тиймээ. 

Аллег- Наана чинь юу болоод байна аа? 

Альб-   Би зүгээр л тавилгаа зөөж байгаа юм.

Хитч-   “Скай студио”..

Альб-   Би өнөөдөр “Скай студио”-д болох арга хэмжээнд очно.

Хитч-    Загварын...

Альб-   Тэгээд чамд болон, танай   найз бүсгүйд сонин байж магадгүй гэж бодсон юм.

Аллег-  Тиймээ, сонин байлгүй яахав.

Альб-    Маш сайн. Тэгвэл бид тэнд, таныг би...

Зура-     Аллегра наашаа.

Эрэр-    Алив ээ, ийшээ.

Альб-    Сайн байна уу?

Аллег-  Энэ үнэхээр гайхалтай санаа байна. 

Альб-    Магадгүй. Мэгги хаана байна?

Аллег-  Хоцордогоороо л хоцорч байна. 

Хитч-    Өнөөдөр чи “мөсөн уул” шиг эр хүний дүрд тоглох хэрэгтэй. Яагаад гэдгийг мэдэх

              үү? 

Альб-   Яагаад гэвэл би мундаг.

Хитч-    Үгүй дээ. 

Альб-   Тийм биш гэдгээ би мэднэ. Гэхдээ..

Хитч-    Юу гэхээр, чи бол мөсөн уул. Учир нь чиний жингийн 90% нь усан дор далд

             байгаа болохоор.  

Альб-   Тиймээ, би илүүдэл жинтэй, тийм.

Хитч-    Би мөн чанарыг чинь хэлж байна. Энэ бол зүйрлэл. Санхүү-бизнес бол гүн мэдлэгтэй, сонирхол татам Альбертийн өчүүхэн хэсэг нь шүү дээ.. Чи бол сэтгэлээр баян хүн. Тэнд шуугиантай байх болно. Чимээ шуугиан бол хүний дургүйг хүргэхгүй ойртон дотносох маш сайхан боломж. Аллеграг юм ууя гэхэд нь, дагуулж очоод тонгойж нуруунд нь аятайхан хүрээрэй. Тэгээд энийг нууц юм мэт хэл. Харин гараа зөв тавина шүү. Дэндүү дээшээ тавибал, найзархсан болчихно. Дэндүү доошоо бол, зөвхөн бөгс бөөрийг нь сонирхож байгаа гэж ойлгоно.

Альб-   Найз.. бөгс бөөр.. ойлголоо. 

Хитч-    Онцгойлж сануулах зүйл. Аллегра Коул бол олны танил хүн. Тиймээс хүмүүс түүнтэй яриад, чамайг тоохгүй байх болно. Аллегра хүмүүжилтэй хүн учир, чамайг тэдэнд танилцуулна. Гарыг нь чанга атгаж, дуу хоолой чинь чанга байх ёстой. Чөлөөтэй ярь. Аллегарагын найз залуу байж чадахаа нотол!

Аллег-  Игон, танилц. Энэ бол Альберт.  

Альб-   Таатай байна.

Аллег-  Альберт, энэ бол Зак.

Альб-   Таатай байна. 

Аллег-  Эд нар Мэгги-гийн найзууд байгаа юм.

Эгон-    Та нар тэр шинэ Бразил ресторанд ороо биз дээ?

Аллег-  Амжаагүй л байна. Гэхдээ удахгүй..

Эгон-    Заваан газар. Би шүүмж бичсэн.

Зак-      Чи урлагийн музейн шинэ үзмэрийг үзсэн үү?

Аллег-  Тиймээ, гэхдээ надад..

Зак-      Хэрэг байхгүй. Заваан.

Хитч-    Худлаа дүр эсгэхийг хүүхнүүд дор нь мэдэрдэг. Тиймээс юуны өмнө өөрөөрөө

             бай. Учир нь чи маш сайн залуу. Өөр хэний ч өгч чадахгүй зүйлийг чи Аллеград

             өгч чадна. 

Альб-   Таныг Эстрагон гэсэн байх аа?

Эгон-    Игон.

Альбе- “Вест Сайд”ы-н хөл бөмбөгийн багийн тоглолтын хувцсыг зохиосон дизайнер ямар санагддаг вэ? Би өөрөө таая. Маш заваан. Яриа дууслаа. Амжилт хүсье. 

Аллег-  Баярлалаа. Би тэднийг үзэж чаддаггүй юм. 

Альб-   Нээрэн үү? Харин надад таалагдсан шүү..

Хитч-    Гэхдээ өнөөдөр бидэнд Аллерга чухал биш гэдгийг бүү март.

Альб-   Биш гэж үү?

Хитч-    Өнөөдөр гол нь Мэгги. Харьцаа тогтооход сүүлчийн жинтэй үгийг, бүсгүйн

             хамгийн сайн найз нь хэлдэг ёстой. Тиймээс чи Мэггид таалагдах хэрэгтэй.

Аллег-  Альберт, миний найзтай танилц. Мэгги.

Альб-   Сайн уу, Мэгги! Тантай танилцсандаа би үнэхээр баяртай байна.

Мэгги-  Би Мэгги.  

Альб-   Та байсан юм уу?

Мэгги-  Тиймээ, би л дээ. Магнус Форестер. Биднийг урисанд баярлалаа.

Альб-   Та их зөөлхөн гартай юм.

Эм-       Баярлалаа.  

Альб-  Таных ч гэсэн.

Мэгги- Баярлалаа.

Хитч-   Өнөөдөр чамд ганцхан зорилго бий, ердөө ганцхан шүү.

Альб-  Мэгги.. Мэгги, юу танд онгод оруулдаг вэ?

Мэгги- Тэнгэр минь, гудамжинд, сэтгүүл дээрээс, хуучин киноноос гээд үзсэн харсан

            бүхнээсээ!  

Альб-  Урлагийн хүмүүсийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ надад үнэхээр гайхалтай байдаг.

            Спринг роллс идэх хүн байна уу? Нээрээ маш гоё зангиа байна..Сайхан зохицож

            байна. 

Мэгги- Баярлалаа..Ижил хүйстэн юм уу?

Аллег- Биш гэж найдья. 

Мэгги- Надад таалагдаж байна.

Хитч-   Ди-жейгийн хувьд бол.. Би уг нь бүжгэнд дургүй л дээ. Бүжиглэхгүй гэдэг

            зарчимтай. Гэхдээ тэр хүсвэл, чи татгалзаж болохгүй.  

Альб-  Би бүжигнээс айхгүй ээ. Гэхдээ тэнд олон хүмүүс байвал..

Хитч-   Уучлаарай. Гэсэн ч эхлээд шалгах хэрэгтэй. Чи “айхгүй” гэж яаж бүжиглэхийг хэлж

            байгаагаа үзүүл дээ.

Альб-  Надад итгэ.. Ингэж бүжиглэдэг юм.. Би хөдөлж чадна шүү. Хэмнэлийг мэдэрнэ.. Одоо гал асааж.. таазаараа хөдөл. Таазаа сайн хөдөлгөх хэрэгтэй. Ийм хөдөлгөөн моодонд орж байгаа..Тааз байнгын хөдөлгөөнд. Энэ маш чухал. Цааш нь..чихээ цэвэрлэе. Чихээ цэвэрлэе. Цэвэрлэснээ хая. Энэ хангалтгүй бол, ингээд үз!

Хитч-  Ахиж ..хэзээ ..битгий ингээрэй. Чи ойлгов уу?

Альб-  Би өөрийгөө л илэрхийлсэн юм. 

Хитч-   Үгүй ээ, үгүй! Бид тийм хүмүүс бишээ. Ойлгов уу?.. Ингэж хөдлө. Яг ингээд, ийм маягаар. Ойлгов уу? Нэг иймэрхүү.. Харин энэ..Бидэнд хэрэггүй.. Ямар ч илүү дутуу юм хэрэггүй… Тохойгоо бүсэлхийндээ нааж, тэгш өнцгөөр нугал. Уруулаа хазахаа боль! Болиоч...Ойлгов уу? Хүүхнүүд бүжгийг секстэй холбож үздэг юм. За юу? Тиймээс тэр ийм бүжгийг тэвчихгүй. 

Альб-  Хөөх, би энийг чинь л сурах хэрэгтэй юм байна… Зогсолтгүй. Зогсож болохгүй.

            ..Дараа нь яахав?  

Хитч-  Тонил эндээс!

Аллег- Баярлалаа. Одоо.. бид найзууд биз дээ?

Альб-  Тэгэлгүй яахав. 

Сара-  Сайн уу?

Эр3-    Сайн уу? Үнэхээр харамсалтай байна.

Сара-  Бурхан минь. Яасан? 

/бичиг/-Аллегра Коул гав ганцаараа!

Сара-  Аллера очсон юм уу? 

Эр3-    Би чам руу зөндөө ярьсан ш дээ.

Сара-  Миний утас голруу уначихсан. 

Эр3-    Тэгвэл энийг хар даа. 

/бичиг/-Альберт Бреннамен гэж хэн бэ?

Сара-  Ёстой итгэмээргүй юмаа. 

Эр3-    Би бие хамгаалагч нь гэж бодсон.

Сара-  Одоо надад л харийн бие хамгаалагч хэрэгтэй байна. Макс, намайг...

Босс-   Би сэтгэл дундуур байна. Өглөө галт тэргэнд суухдаа сайхан өдөр болно гэж

            найдсан. Энэ Бреннамен гэж бас хэн юм бэ? 

Хитч-   Яагаад ингэснээ хэлээч. 

Альб-  Тэнд зурагчид байсан.

Хитч-   Чинийхээр энэ бүжиг гэж үү?

Альб-  Би зүгээр л өөрөөрөө байсан. Түрхэн зуур л.

Хитч-   Альберт, энэ чинь арай хитэрч байна. Ахиад битгий өөрөөрөө байгаарай. 

Альб-  Ердөө л ганцхан бүжиг ш дээ. 

Хитч-   Үгүй ээ. Нэг бүжиг, нэг үнсэлт, нэг харц, тэгээд л гүйцээ! Тэгээд “тэд аз жаргалтай, урт удаан амьдарчээ”-гэдгээс “нөгөө гажиг бүжиглэдэг хослолтой залуу” гэж хэлүүлэх хүртэл ердөө ганцхан алхам л бий. Ойлгов уу?.. Яасан?

Альб-  Чи сая “үнсэлт” гэсэн. 

Хитч-  Үнсэлт бэрхшээл гэж үү?

Альб-  Үгүй л дээ. Зүгээр л, мэдэхгүй юм...

Хитч-  Альберт, 10 эмэгтэйн 8 нь, анхны үнсэлтээр, эр хүний тухай бүгдийг мэдэж болно

            гэж үздэг. Надад итгэ, Аллегра ч гэсэн тэгж бодож байгаа. 

Альб-  Нээрэн үү?

Хитч-   Мэдээж эргэлзэх хэрэггүй. Тэр даруухан загнаж болно. Гэхдээ сүйдтэй юм биш.

Альб-  За за. Сүйдтэй юм биш. 

Хитч-   Энэ чинь маш чухал, Альберт!

Альб-  Маш чухал...

Хитч-   Анхаарлаа төвлөрүүл. Чи намайг сонсохгүй байна. Миний хэлэхийг сайн ойлгоод ав. Маргааш орой манай Аллегра Коулын амьдралд, анхны бөгөөд эцсийн үнсэлт нь болох ёстой.. За за. Харин одоо чи юу чаддагаа үзүүл.

Альб-  Чи, чи юу яриад байнаа?  

Хитч  - Намайг үнсээд үзүүл дээ.

Альб-   Би чамайг үнсэхгүй ээ.

Хитч-   Би, би бишээ. Би бол Аллегра.

Альб-   Гэхдээ өөр л байна даа.

Хитч-   Тэгэхээр Альберт, бид оройн хоол идээд, чи намайг хүргэж өглөө. Одоо ид шидээ

             харуул.

Альб-   Надад энд эвгүй байнаа. Бурхан минь.

Хитч-    Альберт, өнөөдөр надад маш сайхан байлаа. Тиймээ.

Альб-   Тиймээ. “Никс” ямар байв?..

Хитч-    Намайг яаж байгааг харав уу? Энэ бол дохио. Ойлгов уу? Би түлхүүрээ оролдлоо. За юу? Хэрэв бүсгүй хүсээгүй бол шууд хаалгаа онгойлгоод гэрлүүгээ орно. Харин хүсч байгаа бол, түлхүүрээ оролдоно. Би оролдож байна.  

Альб-   За за..сайхан амраарай. 

Хитч-    Би яаж байна?

Альб-   Намайг дээрэмдэж байна.

Хитч-    Үгүй. Ихэнхи эрчүүд үнсэх гэж ингэж дайрдаг. Харин бид бол тэгдэггүй. Ойлгож байна уу? Тэгэхээр анхны үнсэлтийн нууц нь 90%-ийг нь хийчихээд хүлээх явдал байдаг юм. 

Альб-   Удаан хүлээх үү?

Хитч-    Үлдсэн 10%-ийг нь бүсгүй өөрөө хийтэл хүлээ.

Альб-   За за, 90:10. Ойлгосон.

Хитч-   Сайн байна. Алив, давтая. Үзүүл дээ… Альберт, тантай байхад үнэхээр сайхан

             байлаа.

Альб-   Надад ч бас сайхан байсан, Аллегра.. Сахалтай Аллегра...56.30..Яасан?

Хитч-    Биш байнаа. 

Альб-   Би 90 %-иа хийчихсэн ш дээ.

Хитч-    Үнсэхийг хүсч байгааг чинь би мэдрэхгүй байна. Сонс, би бол Аллегра Коул. Чиний мөрөөдлийн бүсгүй.  Миний ногоон нүд, чиний хүслийн дээд хүсэл. Альберт надад ид шидийг харуул. Надад үзүүл.. Чи яаж байнаа?

Альб-   Ид шидээ харуулж байна ш дээ!    

Хитч-    Үгүй ээ, чи 90%-иа хий. Дараа нь би 10%-иа хийнэ. Бүгдийг 100% хийх хэрэггүй!

             Хитэрхий байна, Альберт. Дэндүү идэвхтэй хог шүү!

Альб-   Ингэхэд бусад нь болж байна уу?

Курл-   Тэд хамт ирж, хамт бүжиглэчихээд, хамт яваад өгсөн. Царайлаг, сайн нохойтой

             төстэй залуу билээ. 

Сара-   Тиймээ. Царайлаг эр. Гэхдээ найз залуу нь гэхэд, нэг л..

Курл-    Чи нэг л урамгүй байх чинь?

Сара-   Бид ойлголцсонгүй бололтой. Чи Аллеграг урисан бол, надад хэлнэ гэж тохироо

             биз дээ?

Курл-    Сара, би уриагүй ээ. Нээрээ шүү, Европт яваа гэж бодсон.

Сара-   Тэгвэл чи Альбертийг урисан юм уу?

Курл-    Үгүй. Энд Алекс Хитчэнс гэдэг хүн тасалбар авсан гэж бичсэн байна.

Сара-   Юу гэнээ?..Автомат хариулагч.. Сайн уу, Сара ярьж байна. Би зүгээр л тэр өдөр.. мартагдашгүй адал явдалтай учруулсанд баярласнаа хэлэх гэсэн юм. Хэрэв танд цамц чинь хэрэгтэй бол 8 цагийн үед Фултоны загасны зах дээр ирээд аваарай.За за. Баяртай.

Босс-   Ирэх болов уу?   

Сара-   Ирнэ. Тэр сайн тоглогч, тиймээс алдаагаа засахыг оролдоно.

Босс-   Энэ ажил хэргийн уулзалт уу, эсвэл болзоо юм уу?

Сара-   Ажил хэргийн уулзалт.

Босс-    Надад болзоо шиг л санагдлаа.

Сара-   Тэгж ярих ёстой юмаа.

Босс-    Тэгэхээр болзоотой адилхан, бас болзоо шиг санагдаж байгаа боловч, болзоо

             биш байх нь ээ? 

Сара-   Тийм. Яг зөв.

Босс-    Зүгээр л шалгасан юм.

Сара-   Сайн уу?

Хитч-    Сайн уу?

Сара-   Мессэж аваагүй юм байх гэж бодлоо. 

Хитч-    Эхлээд дугаар андуурчээ гэж бодсон. Та ч эрчүүдийг зовоох дуртай юмаа.

Сара-   Тиймээ, би хариу барих дуртай. Энэ таных байхаа?

Хитч-    Баярлалаа. Энийг би жаазанд хийгээд гутамшгийн ханандаа өлгөнөө.

Сара-    Нээрэн үү? Тэр хана чинь дүүрсэн үү?

Хитч-    Одоо хоёулаа хаачих юм бэ? 

Сара-    Чи хоолны үдэшлэгт очиж үзсэн үү? Сард нэг удаа хотод зохиодог юм. Гэхдээ

              сар болгон тогооч нь, бас хоолны цэс нь солигддог. Ямар санагдаж байна?

Хитч-     Би халууныг тэвчиж чаддаггүй л дээ. 

Сара-    Их сайн. Учир нь тэнд миний дарга эхнэртэйгээ сууж байна.

Хитч-     Сонирхолтой юмаа. 

Босс-     Нэг ийм ухагдахуун байна. Өөрсдөө хоол хийгээд өөрсдөө мөнгө төлнө.

Луиза-   Бас нэг ухагдахуун байна. Амаа тат. Гадуур хооллож байна ш дээ.

              Хүмүүс гэрлээд  удах тусмаа, хамтдаа юманд явах нь цөөрдөг, гэрийн буг шиг

              гэртээ л байдаг. 

Хитч-     Луиза, та ч бас сонинд ажилладаг уу?

Луиза-   Үгүй ээ, би сэтгэл зүйч.    

Хитч-     Тийм үү? Тэгвэл би хэлээ хазья даа.

Босс-     Сара, чи “Скай-студиос”-ын арга хэмжээ ямархуу болсныг надад яриагүй шиг

              санагдаж байна.  Тэнд очоод чи сонирхолтой хүмүүстэй уулзсан уу?

Сара-    Үгүй ээ.

Босс-     Нээрэн үү? Надад бүр хачин санагдчихлаа.

Сара-    Макс? 

Луиза-   Чи өөрөө хачин байна шүү.

Босс-     Би үргэлж л хачин байсан. Тиймээс ч чи надтай гэрлэсэн. Би ч чамтай гэрлэсэн.

              Ингэхэд Хитч, та манай хөөрхөн Сараг яах санаатай байгаагаа хэлээч?

Сара-    Хүлээ! Өө, саналаа! Нээрэн тэнд нэг хүн байсан. Би танай найз Альберт, Аллегра

              хоёрыг тэнд харах шиг болсон.

Хитч-     Манай найз хэн хэн гэнэ ээ? 

Босс-    Аллегра Коул гэнээ? Нээрэн үү? Чи яаж танидаг юм бэ?

Хитч-    Би.. би танихгүй ээ. 

Сара-   Тэгвэл Альбертийг танина биз дээ?

Хитч-    Танидаг байсан.

Сара-    Чи тасалбараа өгсөн байсан.

Хитч-     Ингэхэд та нар нягтлан бодогчоо хэр сайн мэдэх вэ? 4 дүгээр сарын 15, 4 сарын

              15 хүртэл сураггүй алга болдог хүмүүс ш дээ.

Зөөгч-    Ноёд, хатагтай нараа! Тосон сүмстэй “Кокиль Сен-Жак”. Манай ахлах тогоочийн

              бэлэг.

Луиза-   Баярлалаа.

Зөөгч-    Сайхан хооллоорой.

Хитч-     Амттай юмаа. Хөөх.

Луиза-   Би үнэхээр гайхаж байна.

Хитч-     Яагаад?

Луиза-   Энэ хоёрын дэргэд байгаа хүмүүс, голдуу алдартай хүмүүсийг танидаг гэж

              гайхуулах дуртай байдаг. Харин та танихгүй гэж даруухан загнах юм.

Босс-     Тийм шүү, их сонин санагдаж байна.

Сара-    Үнэндээ яг тийм. Харин одоо ярианы сэдвээ сольё.. Хөөе, чи зүгээр үү?

Хитч-     Үгүй дээ. Би зүгээр.  Үгүй ээ, би зүгээр.

Босс-     Сара надад таныг зөвлөгч гэж хэлж байсан, Хитч.

Хитч-     Тиймээ. Голдуу маркетинг, зар сурталчилгаа, бренд, менежмент гээд..

Босс-     Би наадахыг чинь ерөөсөө ойлгодоггүй хүн л дээ. 

Хитч-     Бусад хүмүүс ч мөн адил. Тиймээс би өндөр цалин авдаг юм.

Сара-   Чи нээрээ зүгээр биз?

Хитч-   Зүгээрээ. Зүгээр. Хөөе, та нар загатнаж байна уу, эсвэл ганц би ингээд байна уу?

Эхнэр- Би яагаад байгааг мэдэх шиг боллоо.

Хитч-    Үгүй ээ, үгүй.  Юу гэхээр та намайг хэнийг ч илчлэхгүйгээр та нарт сайхан

             сэтгэгдэл төрүүлэх гэж худлаа ярианы сэдвээ өөрчилж энэ хачин яринаас

             зайлсхийж байна гэж бодож байна уу?

Луиза-  Үгүй ээ, та, та хоолны харшилтай бололтой. Хөөх!

Босс-   Хөөх!    

Сара-  Хөөх! 

Хитч-  Яасан?

Сара- Бенадрил хэрэгтэй.  Хаана байна?

Эр-     2-р тасагт.

Сара- 2-р тасаг хаана вэ?

Эр-     Томоор 2 гэж бичсэн байгаа.

Хитч- Сара, би зүгээр дээ.

Сара- Яг 2-р тасагт гэдэгт итгэлтэй байна уу?

Эр-      Үгүй ээ.

Хитч- Нээрээ шүү, тийм сүйдтэй юм биш.

Сара- Бенадрил.. Зөндөө их Бенадрил. Зөндөө их хэрэгтэй.

Хитч- Яасан, чи яагаад..?.. Би тэр тогоочийг ална даа. Чөтгөр аваасай!.. Алив ээ!

Сара- Тэсээрэй, бүх юм зүгээр. Хоёр гудамж өнгөрөөд л, чи хэвтэж амарна.. Тийшээ..

           Энэ, энэ дууг хэн дуулдаг билээ? 

Хитч- “Шороо, салхи, гал”.  

Сара- Тэгвэл тэд өөрсдөө дуулаг!

Хитч- Мөстэй бол бүр ч догь байж. Дажгүй байгаа биз?

Сара- Одоо чамаас юу ч асуусан чи хариулахаар байна. 

Хитч- Үгүй ээ, би нууца задалдаггүй.

Сара- Баян өв залгамжлагч, санхүүч хоёрт нийтлэг юу байдаг байнаа?

Хитч- Тэд “Никс”-ийн тоглолтыг үзнэ.

Сара- Тиймээ. Үг алдчихлаа!   

Хитч- Тэр түүнд маш их хайртай!

Сара- Би огтхон ч эргэлзэхгүй байна.

Хитч- Чамд л гэж хэлэхэд, хүмүүс хайрлаж дурладаг шалтагийг олох гэж насан туршдаа

           оролддог юм..

Сара- Би тэгж хэлэхгүй л байсан.

Хитч- Хэрэв чи харсан бол хэлэх л байсан.

Сара- Учир нь ойд, тахир модны цаадахыг харах боломжгүй. Харин чиний хувьд? Чи

           хүнд дурлаж байсан уу?

Хитч- Байсан.. Гэхдээ чи тэрийг хэзээ ч мэдэж чадахгүй.

Сара- За за, за, болно. Чи зөндөө ихийг уучихлаа. Явья.

Хитч- Сайхан байр байна. Чи энд ганцаараа амьдардаг уу?

Сара- Тиймээ. Надад ганцаараа байх  таалагддаг. Харин чи?

Хитч- Их сургуульд би өрөөндөө хоёулаа байдаг байсан. Тэр миний дүүтэй гэрлэсэн.

Сара- Нээрэн үү?    

Хитч- Тийм. Тэд удахгүй хүүхэдтэй болно.

Сара- Гайхалтай. Авга ах Хитч.

Хитч- Баярлалаа. 

Сара- За бие чинь яаж байна даа?

Хитч- Дажгүй ээ. Тайван байна. Харин чамд ах дүү бий юу?

Сара- Дүү охин. Мария бий. Вашингтонд амьдардаг юм.

Хитч- Дүү чинь үү?.. Дуугаар чинь таасан юм. Чи дүүгээ гай зовлонгоос хамгаалахыг

           хүсдэг биз. 

Сара- Тийм байхаа. 

Хитч- Яасан?

Сара- Дүү маань нэг удаа золтой л үхчихээгүй.. Би 10-тай байсан юм.. Бид хоёр гэрийнхээ ойролцоо цөөрөмд тэшүүрээр гулгаж байгаад, мөс нь цөмрөөд уначихсан. Аав дүүг татаж гаргахыг оролдсон.. Хиймэл амьсгаа хийгээд л. Тэр миний амьдралын хамгийн урт 3 минут байсан.

Хитч- Би ойлгож байна.   

Сара- Би тэрийг хэзээ ч мартаж чадахгүй байх.

Хитч- Чи одоо болтол түгшсэн хэвээрээ байна, тийм үү? Амьдрал ийм хойно. Чи сая л хажуугаар ньв өнгөрсөн гэтэл дараагийн мөчид бороонд норж, амьдрал чинь бутран сүйрч байгааг харж зогсоно.. 

Сара- Тэгэхэд цас орж байсан юм.

Хитч- Тиймээ, би “цас” гэсэн.

Сара- Чи бороо гэж хэлсэн. 

Хитч- Зүгээр л хэл хальтирчихаж.

Сара- Чамд ч бас тийм юм тохиолдсон уу?

Хитч- Гэхдээ манайхнаас хэн ч мөсрүү унаж байгаагүй л дээ. Юу гэхээр, тийм ч

           эмгэнэлтэй зүйл биш..

Сара- Сэтгэлийн шарх үлдсэн үү?    

Хитч- Тиймээ.

Сара- Юу гээч, дурлахгүй байх нь хавьгүй амар, тийм үү?

Хитч- Эсвэл тэшүүрээр гулгахгүй байх.

Сара- Хитч?.. Чи байна уу?... Сара, чи тэнэг! Мулгуу хог! Чи юу гэж бодоов? Сара, чи

           мэдсээр байж,  хэзээ ухаажих хүн бэ? 

Хитч- Би дараа ирэх үү? 

Сара- Сайн уу? Чамайг явчихаж гэж бодлоо.

Хитч- Тэгсэн л дээ. Тэгээд гараад, өглөөний хоол аваад ирлээ. Ядаж хүний ачийг хариулах хэрэгтэй ш дээ. Чиний юу уудгийг мэдэхгүй болохоороо би каппучино, “Эрл Грей” гэнэ үү нэг цай, бас жимсний ундаа аваад ирлээ.

Сара- Би цай ууя.

Хитч- Цай. Тиймээ. Тэгж найдсан юм.

Сара- Бурхан минь.. Чи өглөө бүр ийм эрт босдог уу?

Хитч- Би үйлчлүүлэгчиддээ  бүх юм сайхан болно гэсэн бодлоор өдрийг эхлэхийг

          зөвлөдөг.. Хөөх. Сайхан өдөр байна.

Сара- Тиймээ.

Хитч- Та ч сайхан байна.

Сара- Баярлалаа. За за, би ийшээ явна.

Хитч- Харин би ийшээ.

Сара-  Зав гаргаад ..ярьж байгаарай.. Гэхдээ утсаар шүү.

Хитч-  Тэгнэ ээ. Нөгөө, заавал ярина аа. 

Сара-  За за. Би явалгүй болохгүй нь.. За.. Баяртай.

Хитч-  Баяртай.

Сара-  Сайн уу? Өнөөдөр сайхан өдөр байсан гэдэгт чи лав итгэхгүй дээ..үгүй юм уу? Юу

            болоов, хонгор минь? 

Кейси- Би шал тэнэг юмаа. Үгэнд чинь оролгүй, болзоонд оччихсон.

Сара-  Хэнтэй? Дотоожинд дуртай эр үү?

Кейси- Вэнс Мансонтой. Чиний зөв. Тэрэнд ямар ч ээж байхгүй.

Сара-  Тийм онцгүй байсан уу?

Кейси- Тэр намайг ресторанд оруулж, их эелдэг, аятайхан байсан л даа. Нойр хоолноос

             гарчихаад байна, гурван хүүхэдтэй болохыг хүсдэг энэ тэр гээд л.

Сара-   Тэгээд чи унтчихсан уу?

Кейси- Би лав хувцасаа тийм хурдан өмсдөг хүн хараагүй.

Сара-   Кейси, би үнэхээр харамсаж байна. 

Кейси- За за, би насан туршдаа ганцаараа амьдрах юм байлгүй.

Сара-   Үгүй ээ, юу гэж дээ. Чи сайхан залуутай учирч, та хоёр хамтдаа дэлхийг туулна.

Кейси- Чи хэн бэ? Миний найз бүсгүй яачихаа вэ?

Сара-   Үнэн шүү. Тэр одоохондоо чамайг олоогүй. Гэхдээ хайж байгаа..

Кейси- Тэгээд тэр явахдаа: “Дурлалын доктор гуай, харав уу, чи?!” гэсэн.

Сара-   Ямар утгаар тэр вэ?

Кейси- Тийм доктор байдаг юм байна! Би түүнтэй таарвал, өөрт нь эмч хэрэгтэй болноо,

             гайгүй.

Эр-      Тэр байна.

Сара-  Вэнс гэж та юу?

Вэнс-   Тиймээ. Сайн уу, хонгор минь?

Сара-   Сайн байна уу?

Вэнс-   Би таныг таних билүү?

Сара-   Сара Милас, “Стандард” сонин. Та Кейси-тэй уулзахдаа хөлсөлсөн тэр зөвлөхийнхөө тухай надад ярьж өгөөч.. Хөөе, яримааргүй байна уу? За за. Тэглээ ч би энэ тухай бичнэ. Тэгээд таны сандарсан дүртэй фото зургийг тавчихна.

Вэнс-  Юу уу? Энэ л дутаж гэнэ.

Сара-  Энийг уншаад танай биржийн найзууд чинь яахыг би төсөөлж байна.

Вэнс-  Танд ямар ч нотолгоо байхгүй ээ. Баримт байхгүй.

Сара-  Би шар мэдээний сурвалжлагч болохоос прокурор биш шүү.

Вэнс-  За за. Та хэдийг төлбөл намайг орхих юм бэ?

Сара- Надад мөнгө хэрэггүй. Зөвхөн нэр нь хэрэгтэй.

Вэнс- Би нэрийг нь мэдэхгүй ээ.  

Сара- Тэгээд юуг нь мэднэ гэж?

Вэнс- Надад энэ л байна.. Ердөө л нэрийн хуудас нь. Сэтгэл чинь ханав уу?

Сара- Бараг л тийм.

Вэнс- Намайг, намайг цохичихлоо ш дээ.

Альб- Энэ заавал шаардлагатай гэж үү?

Хитч- Чи ер нь нуруугаа харсан уу?

Альб- Үгүй ээ, би өөрийгөө урдаас нь л харсан. Тэгээд ч ажил хэргээ ярилцвал дээр байх.

           Бурхан минь, ямар их өвдөж байна аа.

Сара- Байна уу?

Хитч- Хөөх! Солиормоор юм. Чиний дуу хоолойг сонсоод, би өөрийн эрхгүй инээмсэглэж

           байна. 

Сара- Ажил төрөл чинь сайн уу?

Хитч- Гайгүй ээ. Үгүй дээ, үнэндээ бол нэг л хачин байна. Бүх юм зүгээрээ, зүгээр...

Альб- Бурхан минь, өршөө.

Сара- Саяынх юу вэ?

Хитч- Зүгээр л, энд нэг нөхөр хашгираад байна. Нүүр нь хавдсан хүнтэй хамт эмийн

           байгууллагын үйл ажиллагаанд оролцсон нь гэдэг сэдэв байдаг болов уу?

Сара- Үгүй л болов уу. 

Хитч- Би ч тэгж бодож байна.

Сара- Чамд ямар санал байна?

Хитч- Манайд үдийн хоол идье. Учир нь чамтай хамт олон нийтийн газраар явах нь

           аюултай санагдаад байна.

Альб-Бурхан минь, надад ерөөсөө таалагдахгүй байна.

Сара- Сая юу дугарсан бэ?

Альб- Миний хувьд хангалттай. Би бослоо..

Хитч- Зүгээр л  нэг тийм телешоу гэх үү дээ.

Сара- Нүүр будалтын уу?  

Хитч-  Дайнишын шоу.

Эмэм-Дахиад жаахан тэсээрэй!

Хитч- Баасан гарагт уу?

Сара- Амжихгүй ээ, шуурхай болзоотой гэх үү дээ. Найз хүүхнээ сэтгэлээр дэмжинэ.

          Харин маргааш бол болно шүү.

Хитч- За за. За за. Тэгвэл 8 цагт шүү.

Сара- Болж байна.

Хитч- Тохирлоо шүү. Баяртай.

Сара- Баяртай.

Хитч- Харав уу, амьд л байнадаг.

Альб- Бурхан минь.

Хөтр-  20 секундын завсарлага дуусч бөмбөг дахин тоглолтонд орлоо. “Никс” 12:6-гаар

          тэмцээнийг хошуучилсаар байна аа.

Альб- Тэгэхээр ийм байдаг байх нь ээ?

Аллег-Энэ гэж юу?

Альб- Сайн суудал, сайхан тоглолт. Бас гайхалтай болзоо. Энэ чинь бараг л..миний 

           хувьд болзоо шиг байна.

Аллег-Болзоо гэнээ?

Альб- Тиймээ.

Аллег-Тийм шүү.

Сара-  Хараач. Аллера их жаргалтай байна.

Эр-      Ийм залуу, ийм бүсгүйг яаж урхидсан юм бол?

Аллег- Бүр атаархчихлаа. Би ингэж шүгэлдэхийг үргэлж мөрөөддөг байсан.

Альб-  Нээрэн үү? Өнөөдөр чиний азтай өдөр байна. Оролдоод үзээч.

Аллег-За. Бэлэн үү?  Уучлаарай, намайг уучлаарай.

Альб-  Зүгээрээ, зүгээр.

Хитч-  За за, ингэе. Маргааш үд дунд, амьтны хүрээлэнд, далайн хавны дэргэд уулзая.

            Санаа зоволтгүй. Би таныг олно. За, баяртай. Баярлалаа. 

Альб-  Тэр байна! Тиймээ, тэр... Үгүй ээ, уучлаарай, уучлаарай, үгүй дээ зүгээр, хэрэггүй.

            Чөтгөр ав!..Хөөе, чи чадлаа!.. Алив, дахиад!   Ахиад.

Сара-   Хараач, тэд ямар хөгжилтэй байнаа!?

Аллег-  Баярлалаа.. Альберт, өнөөдөр надад маш сайхан байлаа.

Альбе- Надад ч гэсэн сайхан байлаа, Аллера... За за.. Сайхан  нойрсоорой.   

Аллег- Сайхан амраарай, Альберт.

Альб-  Аллегра?

Аллег- За?

Альб-  Хүлээгээч.. 

Аллег- Чиний уруул надад таалагдаж байна.

Альб-  Чинийх ч гэсэн гоё юмаа.. За за. Сайхан нойрсоорой.

Аллег- Сайхан нойрсоорой.  

Сара-   Юм харагдана уу?

Эр3-      Үгүй ээ. Чамайг хумсаа мэрж байгааг л харж байна.

Сара-   Сандрахаараа ингэдэг юмаа.

Эр3-     Тэр ирж явна.

Сара-   Нээрэн үү? 

Эр3-     Тиймээ, тэд гар барьж байна.

Сара-   Бурхан минь, ямар догь вэ? Би энэ новшийг илчилмээр байна!  Хөөе, нүүрийг нь

             тод  гаргаарай. 

Эр3-     За.

Сара-   Тэр ямархуу хүн байна?

Эр3-     Өндөр, царайлаг.

Хитч-    Үндсэн зарчимууд. Ямар ч үед, юу ч болсон, чиний хэн болох нь чухал биш..

Сара-   Би тэсч ядаж байна..

Эр3-     Жефф маш сайн жүжиглэж байна.

Хитч-    Дурлаад удаж байна уу?

Жеф-   Нөгөө 2… 2 жил 6 сар болж байна.

Эр3-      Чи хар даа.

Сара-    За. 

Хитч-    Миний нэрийн хуудсыг хэнээс аваав?

Жеф-   Альберт, Альберт Бреннаменээс.

Хитч-    Сайн залуу, тийм үү?

Жеф-   Гайхалтай залуу.

Эр3-      Яасан бэ? Сара! Сара!

Хитч-    Жефф, танилцахад таатай байлаа!

Жеф-   Хөөе, чи?

Хитч-    Миний нэрийн хуудсыг хэнээс аваав?

Жеф-   Альберт, Альберт Бреннаменээс.

Хитч-    Сайн залуу, тийм үү?

Жеф-   Гайхалтай залуу. 

Босс-    Үнэхээр нийтлэл гаргах юм уу?

Сара-    Яагаад үгүй гэж?

Босс-    Юу гээч? Тэр орой гэртээ харих замдаа, Луиза надад нэг юм хэлсэн. Өөрийг нь нэвт харж байна гэж айдаг хүмүүс, үнэн дүр төрхөө алиа хошин яриагаар нууц, нууцлаг зангаар өөрийгөө халхавчинд оруулдаг гэж надад хэлсэн юм.

Сара-   Алекс одоо арай том юмны ард нуугдах биз. Учир нь бидэнд нотолгоо байна.

Босс-    Луиза чамайг хэлсэн юм. 

Сара-   Та надад юу хэлэхийг хүссэн юм бэ? Тэр залуу надад таалдагдсан гэж үү? Тийм..

             таалагдсан.. Алекс таалагдсан. 

Босс-    За за. Энэ Алексын цамц. Сайн бодож үзээд, надруу яриарай.

Сара-    Баярлалаа.

Хитч-    За? 

Эр-       Паппи, чам дээр Сара Милас ирлээ.

Хитч-    Баярлалаа, оруулчих. Бас намайг “Паппи” гэхээ боль..Чамтай уулзсандаа

             баяртай байна. 

Сара-   Энэ чинийх бололтой. 

Хитч- Энэ цамцнаас залхаж гүйцлээ. Яг л хижиг өвчин шиг.

Сара- Хөөх, сайхан байр байна!

Хитч- Тиймээ, муугүй шүү. 

Сара- Чиний бизнес муугүй бололтой.

Хитч- Тиймээ, давуу тал ихтэй л дээ.

Сара- Тиймээ, илт байна.

Хитч- Хүнд өдөр байв уу?  

Сара- Харин яасан юм шиг байна?

Хитч- Юу гээч? Чи зүгээр л суугаад, амарч бай. Би бүгдийг зохицуулчихая.

Сара- Хөөх! Испани дарс! Чи бүгдийг сайн тооцоолжээ!

Хитч- Алив, би хундаглая.   

Сара- Үгүй дээ! Зүгээр. Уух уу?

Хитч- Мэдээж. 

Сара- Тэгэхээр.. Хитч. Энэ чинь нэр үг үү, үйл үг үү?

Хитч- Тухайн байдлаас л хамаарах байх.

Сара- Алив, бодъё доо. Бид юуны төлөө уух вэ?

Хитч-  За яахав. Хэзээ ч бүү тачаад, бүү хулгайл, бүү худлаа ярь, бүү уу. Гэхдээ хэрэв дурласан бол, тачаадах нь нүгэл биш. Хэрэв хулгайлбал, хулгай хийдэг хүнээс хулгайл. Хэрэв хуурмаар бол, үхлийг хуур. Харин аз жаргалдаа бялуурсан үед, архи дарс ууж болно, амьсгааг чинь дарахад туслана.

Сара- Энэ чиний өөрийн үг үү?

Хитч- Гэртээ байгаа юм шиг байгаарай, би хоолоо шалгах хэрэгтэй байна.

Сара- Үнэхээр догь! Энийг хар даа. Хөгжим нь хаана байна? Тиймээ, мөн шүү. Харин

           энэ.. Гэрэл нь бас асдаг хэрэг үү?   

Хитч- Алив, би, би чамд тусалья.

Сара- Энэ ёстой догь эд байна гээч!

Хитч- Чи яачихаа вэ?  

Сара- Энийг яг яаж хийдэг юм бэ?

Хитч- Эхлээд чи оройн зоог барина, дараа нь амттан иднэ.

Сара- Бишээ, биш. Би чиний орлоготой бизнесийн тухай ярьж байна.

Хитч- Би ярилцлага өгдөггүй.. Гэхдээ оройн хоолоо идчихээд ярилцаж болох л юм.

Сара- Зөв санаа! Чи эхэл!  

Хитч- Би эхэлж болноо. Даанч чи орилоод байх юм.

Сара- Хэрэв би чамд чиний юу хийдгийг мэднэ гэж хэлвэл бас яаж 

           ажилладагыг чинь ч мэднэ гэвэл яахав? Энэ бол ой гутмаар ажил!

Хитч- Юу гээч, хоёулаа ресторанд орвол дээр байх.

Сара- Тиймээ, сам хорхой өгдөг ресторан. Чамайг дуртайяа аваачихсан.  

Хитч- Чи заазуур аваад өгөх үү, алуурчин минь?

Сара- Магадгүй ээ, авъя л даа. 

Хитч- Чи яачихаад байгаа юм бэ?

Сара- Чиний үлгэрт тус болох юм юу ч байхгүй. 

Хитч- Ердөө л ийм учиртай юм бий? Альберт, Аллегра хоёр чиний новшийн сонины эхний

          нүүрэнд гарах уу?  

Сара- Чиний ачаар!

Хитч- Үгүй ээ, чиний гээч!

Сара- Чамаас л болсон. Мэгги, чамайг гэж хэлсэн. 

Рон-   Доктор Хитч! Та надад туслах ёстой. Би найз залуугаа ойн баяраараа ямар нэгэн

          гайхалтай газарт  аваачмаар байна. Танд хандах нь зөв биз дээ, аан? Эсвэл буруу

          юу?

Хитч- Рон, чи юугаа яриад байнаа?  

Рон-   Энэ та мөн биз дээ?   

/бичиг/- Оны шилдэг зөвлөгч! Тэр танд Аллеграг яаж өвөртлөхийг заана.

Эр-    Найзаа, тэр ямар байна? Гоё байсан уу?

Альб-Ямар гэж үү? Чамд хэлье. Тэр бол гайхамшиг!

Эм-    Энэ доктор Хитч биш үү?

Эр-     Үгүй ээ, бишээ.  

Эм-     Мөн гээд байна ш дээ.

Эр-     Шөл өөр хүн байна аа.

Эм-    Уучлаарай? Өршөөгөөрэй, та энэ хүнийг таних уу?

Хитч- Үгүй.  

Эм-     Та миний нүд рүү харж байгаад, тэр таныг хөлслөөгүй гэж хэлээч?

Хитч-  Хатагтай, би энэ хүнийг анх удаа харж байна. Амжилт хүсье, Тони!

Эм-     Тони гэнээ? Чи надад нэг юм тайлбарлах хэрэгтэй болж дээ.

Хитч-   Альберт? Хитч байна. Чи зүгээр үү?

Альб-  Би яг одоо ярьж чадахгүй нь. Гар завгүй болчихоод байна...

Эрр-    Хүүхнүүд нь суудалдаа үлдэж, эрчүүд нь зүүн талруугаа шилжээд сууна. Та нарт 2 минут бий. Нийлээд 4 минут. Тэгэхээр хонх дуугарахаар солигдоно. Энийг дугарахаар. Хэрэв бие биендээ таалагдвал, утасныхаа дугаарыг солилц.  Таалагдаагүй бол, дараагийн удаа ирээрэй. Ойлгов уу? Хүүхнүүдээ сууцгаана уу.  

Сара-  Кейси, чи хэнд ч хэрэггүй туршилтаар өөрийгөө зовоож гүйцлээ.

Кейси-Ирсэнд чинь баярлалаа. Энэ чамд хэрэггүй гэдгийг би мэднэ. Гэхдээ надад ч

            онцгүй байна.

Эр4-    Рахманинов надад бусад хөгжмийн зохиолчдоос илүү таалагддаг. Харин

            германчууд еврейчүүдийг үзэн яддаг ч, тиймээ Вагнер надад таалагддаг нь үнэн.

Кейси-Тиймээ, тийм. Баярлалаа. Баяртай.

Сара-  Баяртай. Сайн уу? 

Эр1-    Сайн уу?

Хитч-  Өршөөгөөрэй?

Эр2-    Хөөе, найзаа, наадах чинь миний суудал.

Хитч-  Сайн уу? 

Сара-  Сайн.

Кейси-Сайн уу? 

Рон-    Намайг Рон гэдэг 28 дугаартай.

Хитч-  Альберт Бреннамен бол сайн залуу. Үнэн хэрэгтээ бүр дэндүү сайн залуу.

Рон-    Би саяхан найз бүсгүйгээ хаясан..

Хитч-  Гэтэл чи сониноо сайн зарахын тулд...

Рон-    Бас үдэшлэгт ч дуртай.

Хитч-   Амьдралыг нь сүйтгэчихлээ. Өөөрөө тийм байж чи, миний мөнгө олдог аргыг

            шүүмжиллээ гэж үү?

Сара-  Сонс, надад чиний утасны дугаар байгаа. Тиймээс явж өөрийнхөө хүн чанарт

            ханд! 

Хитч-   Альберт, Аллеград хайртай!

Сара-  Тиймээ. Яг Себастьян шиг үү? 

Эр-     Танд туслах уу?

Сара-  Үгүй ээ. Түр хүлээгээрэй.

Хитч-  Аллегра чамд ямар гэм хийсэн юм бэ?

Сара- Яагаа ч үгүй. Миний үүрэг бол, чам шиг хүмүүсээс эмэгтэйчүүдийг хамгаалах

           явдал.

Рон-    Би нэг удаа ууланд авирсан.

Хитч-  Чи намайг мэдэхгүй ш дээ. 

Сара- Тэгээд энэ хэний буруу юм бэ?

Рон-    Чухам тэр үед дээрээс нар ээгээд л үнэхээр...

Кейси-Уучлаарай, чи энэ хүнийг танидаг юм уу? 

Сара-  Үгүй бололтой.  

Эр-      Миний суудал ш дээ!

Хитч-  Тийм үү? Би чамд тусалж байна. Надад итгэ.

Рон-    Эрүүл агаар, авто спортод дуртай. Бусад спорт ч гэсэн муугүй..

Хитч-   Би ажлын шаардлагаар нууцлаг байдаг.  Нууц байх хэрэгтэй, за юу?

Сара - Харин миний ажлыг зорилго бол үнэнийг илчлэх.

Хитч-  Нээрэн үү? Чи томруулдаг шилээр ч үнэнийг олж чадахгүй. 

Сара-  Хэрэв Альберт өөрөө хариуцна гэсэн бол тэр л биз.

Хитч-  Юундаа ингэж уурлаад байгаа юм бэ? 

Эр-      Найзаа, би ярих гэж хүлээж байна! Бос.

Хитч-  Суумаар байна уу? Суу л даа. Суу, би явлаа.

Эр-      Баярлалаа. 

Кейси- Сайн уу? Та уг нь суудлаа солих ёсгүй. 

Хитч-   Би Алекс Хитчэнс байна. Зүгээрээ, үргэлжлүүл, үргэлжлүүл.

Кейси- Намайг Кейси гэдэг.

Хитч-   Сайн уу, Кейси?

Кейси- Би нэг жижиг сонинд редактор хийдэг. Энэ ажлаас залхаж байна. Тэгээд ч

            Би, уг нь сайн сонин л доо..  

Сара-  Чи намайг ашигласан. Намайг хууран, хөлд минь сууж, миний тухай мэдээ

            цуглуулж, миний хуланц өвөөгийн гарын үсгийг үзүүлсэн.

Кейси- Байзаарай, та нөгөө Алекс юмуу? Надад үнэхээр гайхалтай санагдсан.

Хитч-   Баярлалаа.

Сара-  Кейси, юугаа дэмийрээд байнаа?

Хитч-   Уучлаарай, болзож байна. Эр хүнд хэзээд төлөвлөгөө байх ёстой гэж та боддог уу? Учир нь тэрэгтэй хүн сандардаг. “Та надад таалагдаж байна” гэж хэлбэл таныг баярлана гэдэгт тэр итгэхгүй байгаа. Та надад таалагддаг. Та надад таалагддаг. Та надад таалагддаг. 

Кейси-Надад бол таалагдаж байнаа.

Рон-    Ер нь бол та энэ бүсгүйд таалагддаг гэж хэлж болохгүй. 

Эр-      Би нэг удаа тэгж хэлээд, буруудсан шүү.

Эр1-    Энэ үнэхээр бэрхшээл шүү.

Эр-      Ёстой хэцүү.

Сара-  Тиймээ, чи бараг л тэгж хийсэн, тэр чинь ч надад таалагдсан. Гэхдээ надтай

            мэргэжилтэн ажиллаж байгааг би мэдээгүй.

Рон-    Тэмдэггүй л юм байна ш дээ.  

Сара-  Энэ залуу ганцхан байдал хэцүүдсэн үед л, илэн далангүй, чөлөөтэй байж чаддаг

            юм. Эхнээсээ эцсээ хүртэл..

Эр-      Дундуур чинь орсонд уучлаарай. Бид өмнө нь уулзаж байсан билүү ?

Хитч-  Үгүй байхаа. Намайг яаж чөлөөтэй байдгийг хармаар байна уу?

Сара- Тэгье. Чи “Бенадрил” уух уу? 

Эм-     Сонсооч, энэ бүхэн чинь үнэхээр ядаргаатай байна. Би хүнтэй унталгүй бүтэн жил

           болж байна! 

Хитч-  Уучлаарай, та болзоогоо үргэлжлүүлсэн нь дээр байх. Эсвэл өөр тийшээ явдаг ч

           юмуу.

Эр-     Та банкинд ажилладаг билүү,аан?

Сара- Хэрэв бүтэлгүйтээд байвал, энэнд утсаа өгчих. Тэр таныг дуртай хүнтэй чинь

           учруулаад өгнө.  

Эр-       Байзаач. Мөн байна. Та, та Дурлалын Доктор байна. 

Эр5-     Тийм үү?

Эм-      Тэр мөн үү? Дурлалын доктор юм уу? 

Кейси- Та нээрэн тэр зуучлагч юм уу?

Эрр-     Байзаарай,асуудал гараа юу?

Кейси- Тиймээ, том асуудал гарсан. Би танд ямар гэм юм хийсэн юм бэ? 

Хитч-    Уучлаарай, би нэг л ойлгохгүй байна?

Эрр-      Эрхэм ээ, та эндээс гарна уу?

Хитч-    Одоохон. 

Сара-   Тиймээ, чи явж тэр Вэнс найзтайгаа очиж ярьж хөөрвөл дээргүй юу?

Хитч-    Гайхалтай. Итгэмээргүй юмаа.  Вэнсээс намайг мэдээ юу?

Сара-   Алекс, чи өөрөө л буруутай.

Хитч-    Чи миний хэлснийг сонссонгүй.

Сара-   Би үг бүрийг чинь сонссоон. Чи бол луйварчин. Чи хүүхнүүдийн хуурч..

Хитч-    Хүүхнүүдтэй танилцахад нь тусалдаг юм. Би Альберт Бреннамен шиг сайн

             хүмүүст хайраа олох боломж олгодог.

Эрр-     Танаас гуйя?

Хитч-    Үгүй ээ, үгүй шүү! Бүгдээрээ яг одоо энийг анхааралтай харцгаа! Чухам ийм

             учраас л, ийм л учраас бусдад  дурлах там шиг хэцүү байдаг юм!

Эрр-     Эрхэм ээ, яв, хурдал.

Хитч-    Харин тэр Вэнс Мансон бол гахай! Би түүнтэй ажиллахаас татгалзсан. Шалгаад үзээрэй. Чухам тийм новшнуудаас л болж би ажилтай байдаг юм.. Ажилтай байсан юм! 

Сара-   Энэнд хэн итгэхэв дээ?

Кейси- Би лав.. итгэж байнаа. 

Эр5-    Чи бол.. миний хагас.. энэ тийм амар биш шүү..

Эм2-    Дуугүй бай. Зүгээр л дуугүй байж үз.. Чамайг “сайн уу” гэж хэлэхэд л.. би

            шууд дурласан. 

Хитч-   Ярилцлага өгөхгүй шүү.  

Сара-  Тиймээ.. үгүй ээ.. Энэ бол.. сонинд тавих үг бишээ. Би уучлалт гуйхаар ирлээ.  Би    юу юуны ч духанд хүрэлгүй  чамайг дүгнэсэн байна лээ. Бас би.. Миний найз

            Кейси зөв  хэлжээ.   

Хитч-   Санаа зоволтгүй ээ. Бид учраа олсон.

Сара-  Байз л даа, би чамаас асуух ёстой байсан. Даанч заримдаа чи нууцлаг болохоор..

            Би чамд дахиад муу юм хийхийг хүсэхгүй.

Хитч- Сонс. Би өнгөрсөн болон одоо үеэ зааглаж харицдаг. Тийм зааг нь өнгөрсөн 7

           хоногт болчихсон.

Сара- За за.. Би зүгээр л уучлал гуйх гэсэн юм. Чамд муу юм хийхийг хүсээгүй шүү.

Хитч- Чи муу юм хийгээгүй ээ.

Сара- Ашгүй дээ.  

/бичиг/- Энэ бол чиний л ач!

Хитч-  Сайн уу, хөгшөөн?

Альб-  Тиймээ. Дажгүй ээ. Харин чи?

Хитч-   Юу авчирсан юм бэ? 

Альб-  Энэ үү? Зүрх зогсчихвол, тэгж их өвдөхгүй байх гэж бодсон юм.

Хитч-  Аллегра чамруу яриагүй юу?.. Кофе уух уу?

Альб-  Чи энийг аргалж чадах уу? 

Хитч-  Альберт, би чадахгүй ээ. Хүсвэл орой нэг тийшээ явж  хамт зугаацах уу?

Альб-  Нээрээ шүү, би ийм байдалд орж байгаагүй. Нээрэн шүү. Би галзуурах нь байна. Аллеграг бодохгүйн тулд байшин дээрээс үсэрмээр, эсвэл таксинд дайруулж үхмээр байна. Түүнийг бодохгүй байж чадахгүй нь..

Хитч-   Зүгээр болчихноо.. Жаахан тэс. 

Альб-  Ойлгооч дээ, би хүсэхгүй байна.  Би ингэж зовж шаналахыг насан туршдаа

            хүлээсэн. Энэ бол түүнтэй холбоотой байх цорын ганц арга. Би энэ хэвээрээ

            үлдмээр байна.

Хитч-   Үгүй ээ, тэгэхгүй, чи өөрчлөгдөж чадна. Ингэж зовж шаналахгүйн тулд, зохицож

            дасна. Хэзээ ч ингэж зовж шаналахгүй байж чадна. Хэзээ ч шүү.

Альб-  Би нэг л ойлгохгүй байна. Харин чи?

Хитч-   Би ойлгож байнаа. 

Альб-  Одоо л ойлголоо. Чи зарж байгаа бараандаа итгэдэггүй худалдагч гэж үү?

Хитч-  Хайр дурлал бол миний амьдрал.

Альб-  Үгүй ээ, дурлал бол чиний ажил!.. Тиймээ.

Хитч-  Сонсооч, чи шүхэргүйгээр онгоцноос үсэрмээр байвал үсэр. Харин намайг

            уучлаарай. Би үсрэхгүй.

Альб-  Чиний хувьд энэ  хайр дурлал биш, тийм үү?.. Тиймээ,  энэ бүх хугцаанд би

            хулчгар байж.

 Хитч-  Чи хаачихна вэ?

Альб-  Онгоцноос үсрэе!..Аллегра? Аллегра! Аллегра! Аллегра! Такси! Такси! Аллегра!

            Аллегра? Такси! Такси? 

Аллег- Ноён Хитчэнс…

Хитч-   Хатагтай Коул. Надтай уулзахыг зөвшөөрсөнд маш их баярлалаа.

Аллег- Та үхэл амьдрал шийдэх асуудал гэсэн шүү дээ.

Хитч-  Тэр залуу таныг жаргаахын тулд сүнсээ ч чөтгөрт худалдахад бэлэн.

Аллег- Тэгвэл та тэр Чөтгөр нь байх нь ээ?  

Хитч-   Хатагтай Коул, миний ажил бол хуурах биш, боломж олгохыг эрмэлздэг.

Аллег- Тр зөвлөгөөн дээрх шиг үү?

Хитч-   Өөрөөр та түүнийг анзаарах байсан гэж үү?

Аллег- Тиймээ.  

Хитч-  Тийм гэж үү?

Аллег- Хэзээ нэгэн цагт.. Магадгүй ээ.. Ингэхэд та миний тухай яаж ийм ихийг мэдсэн юм бэ?.. Та сайн ажиллажээ. Сургуульд байхад намайг шүгэлдэж чаддаггүй гэж дооглодог байсныг, бас бүжиглэж чаддаггүй намайг албаар бүжиглүүлдэг байсныг, болхи байдлаа нуух гэж  өөртөө гич нялдаг байсныг хүртэл шүү. Энэ бүхнийг та зааж өгсөн биз дээ, тийм үү? 

Хитч-   Үгүй ээ, чөтгөр ав үгүй.

Аллег- Альберт бодож олсон уу?

Хитч-   Тэр бол Альбертийн зан. Альберт угаасаа л тийм хүн.

Аллег -Тэгвэл амьсгалын  хэрэгсэлийг та өгсөн үү?

Хитч-   Больж үз. Танд харуулаагүй биз дээ? 

Аллег- Яг үнсэлцэхийнхээ өмнө  гаргаж ирсэн.

Хитч-   Байзаарай.. энэ чинь.. тэр нь танд таалагдсан гэж үү?

Аллег- Үнэхээр сайхан байсан.. Харин та юу зааж өгсөн вэ?

Хитч-  Юу ч зааж өгөөгүй. Үнэхээр яагаа ч үгүй.  

Альб- Чиний төлөвлөгөө анхнаасаа л ийм байсан байх нь ээ?

Хитч- Сайн уу, Альберт? 

Альб- Чи миний хүүхэнд санаатай байжээ? Яаж ингэж чадав аа?!

Аллег-Альберт? Альберт! Альберт!

Альб- Бид ах дүүс шиг байсан ш дээ! Бид ах дүүс шиг байсан ш дээ!

Аллег-Альберт!.

Хитч-  Альберт! Альберт! Альберт!

Аллег-Тэр энд чиний төлөө ирсэн.

Альб-  Хэн?   

Хитч-  Багалзуурдаж байгаа хүн чинь.

Альб-  Бурхан минь. Би чамд хайртай.

Аллег- Би чамд хайртай.    

Альб-  Би үнэхээр чамд хайртай, би чамд хайртай.

Аллег- Би.. би чамд илүү хайртай..

Альб-  Үгүй ээ, би илүү хайртай. Нээрэн шүү.

Хитч-  За за,  би нэг тийшээ явах ёстой.. тиймээс..

Сара- За. Хэн бэ?

Хитч- Хитч байна.. Чамтай ярих юм байна.

Сара- Яасан?

Хитч- Золтой л цохичихсонгүй.. Юу л даа, би чамтай үнэндээ би наашаа ирж, нөгөө чамд, үндсэндээ бол нөгөө, би..Эвгүй юмаа. Надад хэн ч хэлж өгөхгүй үед зүгээр л амаа хамхивал дээр байх.. Би зүгээр л, хэзээ нэгэн  цагт ийм юм болно гэдгийг  яагаав, би, би гэнэт ойлгосон. Чи намайг ойлгож байгаа биз дээ? Гэхдээ би нэг л, хэлэх үг. тохирох үг олохгүй, гацаж саатаад болохгүй нь. ..Хаалгаа хаачихгүй юу?

Сара- Юу гэнээ?     

Хитч- Уучлаарай, гэхдээ зүгээр л, хаалгаа...

Сара- Чи тоглоогүй биз?

Хитч-  Үгүй ээ, гуйя. Яг ингээд...

Сара-  Хитч, чамд юу хэрэгтэй юм бэ?

Хитч-  Чи. Яагаад гэдгийг  би өөрөө ч ойлгохгүй байна. Бид хэдэн удаа болзлоо? Гурав уу? Юу гээч? Энэ л аймаар байна. Яагаад гэвэл би мэдэж байгаа болохоор солиормоор байна. Маш сайн мэдэж байна. Би зүгээр л,зүгээр л энэ хавьд.. энэ.. үнэхээр мэдэрч байна. Би, би зүгээр л зовж шаналахыг хүсч байна. Тиймээ, өрөвдөлтэй болмоор байна! Яагаад гэвэл ингэхгүйгээр аз жаргал амсч болдоггүй юм бол, тэгвэл  яая гэхэв..Би буруу юм хэлчихсэн үү? Хараал ид! Яачихаад байгаа юм бэ? 

Сара-  Яагаа ч үгүй.   

Хитч-  Үгүй ээ, үгүй. Би чамд биш,чамайг биш..Би өөртэйгээ ярьж  байна.  

Сара - Алекс Хитчэнс, энэ бол Том Реда.

Том  - Сайн уу? Би энийг машинд хийчихэе.

Сара- Бид урьдынх шигээ амьдрах нь дээр юм байна, тэгвэл бүх юм сайхан болно гэж чи

           зөв  хэлжээ.

Хитч- Би сайхан амьдрах биш.. бүр гайхалтай амьдармаар байна.

Сара- Тийм юм гэж байдаггүй юмаа.

Хитч- Сара, би ч гэсэн чам шиг айж байна. Гэсэн ч хүрээд ирлээ! Бас бидний цаг ирсэн!

Сара- Тийм үү? Тэгвэл өмнө нь юу байсан юм бэ? 

Хитч- Сара, би жирийн л нэг эр хүн. Хүн анхнаасаа зөв алхам хийдэггүй. 

Сара- Харин би өөдрөг хүн. Бас хайр дурлал хүмүүсийг яадгийг би мэднэ.

Хитч- Үгүй ээ, мэдэхгүй.

Сара- Түлхүүр өгөөтөх. Түлхүүр.

Хитч- Энэ хэн болохыг би мэдэхгүй. Тэгээд ч надад хамаагүй. Би нэг л юм мэднэ. Энэ хүн

           хэзээ ч чамд над шиг хандаж чадахгүй.

Том-  Би жолоо барих уу?

Сара- Хоёулаа дуугүй бай!

Том-  Чи зүгээр үү? 

Сара- Үгүй ээ, тиймээ, бүх юм зүгээр.

Хитч- Бид  хоёр тусдаа байвал, хэзээ ч жаргахгүй.

Том -  Би жолоодсон нь дээр байх. 

Сара-  Алуулах чинь дутаа юу чи?

Хитч-  Хэрэв чамгүй бол, тиймээ.

Дүү-    Сара, юу болсон бэ?

Сара-  Тэр машин руу үсэрчихлээ!

Дүү-    Яах гэж?

Хитч-  Хүмүүс дандаа тэгдэг юм. Жигүүр ургана гэж найдаад үсэрдэг.. Үгүй бол чи чулуу шиг л доошоо унана. Унахдаа, “яах гэж ингэв ээ? ”, “би ямар чөтгөрөө хийж үсрээ вэ” гэж бодно! Сара, би энд байна. Би одоо унаж байна. Ганцхан хүн надад даль жигүүр ургуулж өгч чадна. Тэр бол чи.   

Сара-  Тэгэхээр.. би чамд таалагддаг байх нь, тийм үү?

Хитч-  Үгүй ээ. Би чамд хайртай. Чамд хайртайгаа анхны мөчид л ойлгосон.

Сара-  Тэнэг сонсогдож байгаа ч, би ч бас тэгж хэлмээр байна.

Мария-Сара!    

Сара-  Мария, энэ нөгөө миний яриад байдаг залуу. Хитч. Энэ миний дүү Мария. Харин

            энэ дүүгийн маань нөхөр Том.

Хитч-  Сайн уу?.. Нөхөр гэнэ ээ?

Сара-  Тиймээ. 

Эмээ-  Найз залуу чинь хаачаав?

Кейси-Надад байхгүй ээ.. Өрөвдмөөр байгаа биз?.. Бурхан минь! Бурхан минь! Бурхан

            минь! .. Та зүгээр үү?

Чарль- Эмээ, яасан бэ?

Эмээ-  Энэ хатагтай дөнгөж сая миний амийг аварлаа..Бүсгүйг бүжгэнд уриач..

Чарль-За за. таны хэлсэнээр л болъё.

Кейси- Кейси. 

Чарль- Чарльз Веллингтон. Харин энэ бол миний..

Эмээ-  Хэрэггүй ээ. Зүгээр л яв. 

Хитч-   Үндсэн зарчимууд:.. Ямар ч дүрэм байхгүй ээ.

ТӨГСӨВ.

Орчуулсан- Мөнхбаяр.

Дүрүүдэд

Хитч-   Эр

Альб-   Эр

Босс-   Эр

Бень-   Эр

Жеф-   Эр

Сара-  Эм

Кейси-Эм

Аллег- Эм

Үргэлжлэх хугацаа 118 минут.

 

Back to episodes Go home