Орчуулсан: Лингостик ХХК
Киноны нэр: Хоргодох газар
Дүрүүдэд:
Мэйсон - Эрэгтэй. 40-45 настай. Гол дүр.
Артур - Эрэгтэй. 45-50 настай. Буржгар үстэй.
Камал Шау - Эрэгтэй. 40-45 настай. Халзан.
Манафорт - Эрэгтэй. 65-70 настай. Цагаан үстэй.
Жесси - Эмэгтэй. 14-16 настай.
Роберта - Эмэгтэй. 40-45 настай. Хар арьстай.
Мэдди - Эмэгтэй. 30-35 настай. Нүдний шилтэй.
ТЕКСТ: ХОРГОДОХ ГАЗАР.
ЭР - 1: За. Хуруугаа мэдээрэй. Өмнөх шигээ л орхичих.
Мэйсон: Юугаа харсан юм? Өнөөдөр юу хийх гэж байна? Жаахан ашигтай байх талаар бодолцож үз. Шаг мад.
ЭР - 1: Хайрцгаа орхиод хурдан ирээрэй. Цаг агаар муудах төлөвтэй байна.
Мэйсон: Наашаа дахиж битгий гарч ирээрэй.
Жесси: Ихэнх хүмүүс баярлалаа гэдэг юм.
Мэйсон: Чи намайг сонсох маш чухал шүү. Дахиж дээшээ гарч ирэх хэрэггүй.
Жесси: Ах бид хоёр таны хангамжийг өгөх гэж энд долоо хоногт нэг л удаа ирдэг, та бууж ирж бидэнтэй мэндэлдэггүй. Яагаад тэгдэг юм? Би танаас айхгүй шүү!
ЭР - 2: Бүх тээврийн хэрэгслүүд анхаар. Гэйл салхи далайн эргээр маш хүчтэй шуурч байна.
ЭР - 1: Жесси, түргэлээрэй!
ЭР - 2: Шинэ шуурга үүссэн, баруун арлуудыг чиглэн явж байна.
Мэйсон: Над руу тэгж битгий хараад бай.
ЭР - 1: Жесси! За, алив! Түргэлээрэй! Жесси!
Жесси: Манай ах хаана байна? Ах хаана байна?
Мэйсон: Тэр үхсэн. Завь живсэн. Тэр гарч чадаагүй. Бид хавдрыг буулгах хэрэгтэй.
Жесси: Юу болсон талаар яагаад утасдаж хэлэхгүй байгаа юм? Цагдаад ч хүртэл. Намайг энд байгааг өөр хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй юу?
Мэйсон: Зүгээр л амар.
Жесси: Намайг хүргэж өгөх ёстой. Намайг энд байлгаж болохгүй. Би яагаад таныг энд байдгийг мэдэхгүй. Ах энэ гэрэлт цамхаг олон жил ажиллаагүй гэж хэлсэн. Та хэзээ ч эндээс явж байгаагүй. Яагаад? Манайхан намайг хайж байгаа.
Мэйсон: Чамд гэр бүл байхгүй. Ээж чинь хэдэн жилийн өмнө үхсэн. Эцгээ огт мэдэхгүй. Түүнээс хойш ах чинь өсгөж байгаа. Яагаад гэвэл өөр хүн байхгүй.
Жесси: Та яаж мэдэж байгаа юм? Гэхдээ хүн хайж ирэх л болно.
Мэйсон: Хайна гэж үү? Энд хүнд хэрэгтэй зүйл байхгүй. Зүгээр л зүүд. Муухай зүүд байсан. Айж байгааг чинь ойлгож байна. Өвдөж байгааг чинь ч ойлгож байна. Зэвсэг ашиглах үедээ... айдсаар түүнийг ашиглаж болохгүй. Үргэлж сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлга. Ухаалаг бай. Ингэж барьж бай. Эрхий хуруугаа ишинд тулга. Сайн атга. Тэгээд дээр барь. Сайн байна. Хүчтэй атгаж байна. Шагайг чинь үзье.
Жесси: Та яаж ахыг мэддэг юм?
Мэйсон: Бид хамт алба хааж байсан юм. Хатан хааны тэнгисийн хүчинд.
Жесси: Ах надад таны нэрийг хэлж байгаагүй. Хэн гэдэг юм?
Мэйсон: Мэдлээ гээд ямар ялгаатай юм?
Жесси: Ядаж л таныг дуудах нэртэй болно.
Мэйсон: Одоогоор болоод л байна.
Жесси: Ядаж нохойныхоо нэрийг хэлчих л дээ.
Мэйсон: Түүнд нэр байхгүй.
Жесси: Юу? Солиотой хэрэг. Нохой чинь хүртэл нэргүй юм уу? Тэгвэл би түүнд нэр өгөхөөс. Жак. Тийм ээ, Жак? Нааш ир. Жак. Түүнд Жак гэдэг нэр таалагдаж байна. Жак. Хар бэрсийг... Ф-2 руу нүүгээд... шаг.
Мэйсон: Чи шатар тоглодог гэдгээ хэлээгүй.
Жесси: Асуугаагүй байж.
Мэйсон: Гайгүй өрсөлдөгчтэй болсон бололтой шүү. Халдварлачихсан байна.
Жесси: Бид эмнэлэг явж болохгүй юу?
Мэйсон: Болохгүй. Болохгүй. Би яваад хэрэгтэй зүйлийг аваад ирье.
ЭМ - 1: Арван жилийн өмнө ерөнхий сайд энэ нийгэм болон үндэстэн... түүний засгийн газар “Английн иргэдийн ямар ч мэдээллийг цуглуулахгүй” гэж амласан. Гэтэл Эм Ай 6-гийн серверүүд рүү халдсаны улмаас... бид Эм Ай 6 Английн иргэдийн хувийн дуудлага, цахилгаан шуудан, санал өгсөн мэдээллийг хадгалж байсан нь илэрхий боллоо. Эдгээр мэдээллийг ашиглан тагнуулын супер систем бүтээсэн байна. Энэхүү дэвшилтэт тагнуулын сүлжээний нэр нь “Хүний үйлдлийн нарийвчилсан аналитик”. Товчилсон нэр нь "ХҮНА".
Манафорт: Мэдээж, гол функцүүд нь ХҮНА-гийн гол зорилт бол илүү нарийвчлалтай мэдээлэл гаргаж аюулыг үр дүнтэйгээр таслан зогсоох юм.
ЭМ - 1: Таны хийж буй зүйл бол хууль бусаар... энэ улсын бүх иргэдийн хувийн амьдрал руу хошуу дүрсэн хэрэг.
Манафорт: Хэрэв тэд гэм зэмгүй юм бол нуугаад байх зүйл юу байгаа юм? ХҮНА ашиглалтад орсноос хойш Эм Ай 6 тагнуулын алба... 16 ширхэг төсөөлөх аргагүй гэмт халдлагыг таслан зогсоосон. Магадгүй зүгээр л баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм биш үү?
ЭМ - 1: Тэгэхээр энэ бүхэн яаж дуусахыг танд маш тодорхой хэлье. Таныг бас ерөнхий сайд Фордхэмийг мөрдөн байцааж, ХҮНА-г татан буулгана.
Манафорт: Ханерон бол үнэхээр сайн ерөнхий сайд байсан гэдгийг мэднэ. Бид хоёулаа энэ бүгд бол зүгээр л үнэгүй л болохоос циркийн үзүүлбэр гэдгийг мэдэж байгаа шүү дээ.
ЭМ - 2: Ханерон энэ сонгуульд хүн татах л гэж тэгж байгаа. Хэрэв энэ мэдээлэл задарвал... үндэстний шившиг болно. Бид харин асуудлыг шийдэх хэрэгтэй.
Манафорт: Та золиос гаргах л хэрэгтэй.
ЭМ - 2: Үнэнтэй нүүр тулцгаая, Стивен. Чи энэ улсад байсан хамгийн шилдэг тагнуулын дарга. Гэхдээ чи... ямар ч найдваргүй дарангуйлагч.
Манафорт: Бид бүгд л сул талтай шүү дээ, ерөнхий сайд аа.
ЭМ - 2: Бичлэг зогссон. Одоо та бид хоёр л ярьж байна. Энэ бол завшаан гэж бодож байна.
Манафорт: Үнэхээр үү?
ЭМ - 2: Та буцаад сүүдэртээ нуугдах нь байна шүү дээ. Энэ бидний бяцхан нууц шүү.
Манафорт: Тийм шүү, хатагтай.
ЭМ - 2: Роберта Фрост таныг орлож, Эм Ай 6-г удирдах болно. Түүнийг түр албан тушаалд тавьж сонгуулийн дараа өөр... найдвартай хүнээр солих болно.
Манафорт: Роберта зөв сонголт шүү. Багаа сайн удирддаг. Бас гаднаас хүн авах хэрэггүй.
ЭМ - 2: Яг зөв. Гавьяаны амралтаа тухтай эдлэхийг хүсье.
Манафорт: Баярлалаа, ерөнхий сайд аа.
ЭМ - 3: Тэр хэдэн настай вэ?
Мэйсон: Ийм орчим.
ЭМ - 4: Би эхлээд дотогшоо ороод үзье гэж хэлсэн л дээ. Гэхдээ би боулинг тоглоно гэж бодсон юм. Тэр нь хөгжилтэй биз дээ? Бид үргэлж л нар луу...
ТЕКСТ: ЭМ АЙ 6 ТӨВ БАЙР.
ТЕКСТ: Х.Ү.Н.А УДИРДАХ ТӨВ, ЭМ АЙ 6.
ЭМ - 4: Би эхлээд дотогшоо ороод үзье гэж хэлсэн л дээ. Гэхдээ би боулинг тоглоно гэж бодсон юм... Тэр нь хөгжилтэй биз дээ? Бид үргэлж л нар луу...
ТЕКСТ: Х.Ү.Н.А УДИРДАХ ТӨВ, ЭМ АЙ 6.
Роберта: ХҮНА дээд түвшний аюулын дохио.
ЭР - 1: Хүүхэн харааны илэрц тохирлоо. Тимур Чермоев. Алжирт манай элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлсэн, эрэн сурвалжлагдаж буй онц ноцтой гэмт хэрэгтэн. Мэдээлэлд маш ноцтой гэмт хэргээр дүүрэн байна.
Роберта: Байршил нь?
ЭР - 1: Шотландын баруун арлууд, Сторновэй хот. Хиймэл дагуулыг байршуулж байна.
Роберта: Хамгийн ойрын тусгай баг хэн байна?
ЭР - 1: Альфа.
Роберта: Тэднийг илгээ.
Мэйсон: За. Одоо эм ажлаа хийнэ. Шинэ юм шиг л болно.
Жесси: Нээрээ чихэр авчирч өгсөнд баярлалаа.
Мэйсон: Би үүнийг чамд авсан. Таарна гэж найдаж байна. Үүнээс өөр зүйл олсонгүй.
Жесси: Гоё юм байна. Баярлалаа.
Мэйсон: Зүгээр дээ. Гоё үнэртэж байх чинь.
Жесси: Зутангаас л хамаагүй дээр байна шүү.
Мэйсон: Тэр бол, залуу авхай таны л бодол.
Жесси: Яасан? Юу болоод байна вэ?
Мэйсон: Угаалгын өрөө рүү ороод хаалгаа түгж. Чимээ гаргаж болохгүй шүү. Чамайг ирж автал гарч болохгүй. Түргэл, Жесси. Үлд.
ЭР - 2: Чөлөөтэй зэвсгээ ашигла. Харагдвал шууд хороо. Энэ новшийг ол! Новш гэж! Тараарай. Түүнийг бүсэл.
ЭР - 3: Наадхаа хая! Би охиныг оллоо. Аваад гарч байна.
Жесси: Жак! Намайг буулга!
Жесси: Тэр хэн бэ? Хэн? Тэр хэн байсан бэ? Хэн юм бэ?
Мэйсон: Чи энд хүлээж бай. Юу ч болохгүй. Би удахгүй эргээд ирнэ.
Жесси: Та хаашаа явж байгаа юм?
Мэйсон: Уучлаарай, хөгшин хүү минь. Би дархан газраас явлаа. Ачаатай яваа. Ойлголоо, удахгүй очлоо. Явах цаг боллоо.
Жесси: Жакыг яах вэ?
Мэйсон: Түргэл.
Жесси: Юу? Юу? Жак? Үгүй, үгүй! Жак?
Мэйсон: Бид эндээс явах хэрэгтэй.
ЭР - 1: Альфа баг, хариу өгөөрэй.
Роберта: Тэд бүгд үхсэн.
ЭР - 4: Энэ залуу хэн юм бэ?
ЭР - 1: Тэр хэн ч байсан, Чермоев бол биш.
Роберта: Хамгийн ойр байгаа 1-р зэргийн ажилтан хэн байна?
ЭР - 1: Ажилтан.
Роберта: Түүнийг идэвхжүүл. Бүсийн шуурхай баг руу холбогдож бэлэн бай гэж хэл. Охин хэн болохыг олж мэд.
Мэйсон: Алив!
Жесси: Та шархадсан байна!
Мэйсон: Би зүгээр.
Жесси: Танаас цус гараад байна!
Мэйсон: Яваад бай. Миний ард яваарай. Нэг зүйл шалгах хэрэгтэй байна. Энд хүлээж бай. Би дотогш орлоо. Түлхүүр авахаар.
Жесси: Хулгайлахаар гэж үү?
Мэйсон: Хөөе, чи эндээ хүлээж бай. Буу ашиглаж үзсэн уу?
Жесси: Ахынхаа хийн буугаар хэрэм буудаж байсан.
Мэйсон: Хангалттай. Үүнийг барьж бай. Нэг гараа энд, нөгөөхөө энд. Биедээ тулгаж барь. Хошууг нь газар руу чиглүүл. Гохноос хуруугаа хол байлга. Мэдрэмтгий шүү. Нуруугаа хашаа руу тулга. Хөөе, хөөе.
ЭР - 5: Чи үүнээс цааш явж болохгүй.
Жесси: Буугаа буулга. Гуйж байна.
ЭР - 5: Хөөе! За за, удаанаар хийцгээе. Тэгэх үү?
Жесси: Тэр шархадсан. Та түүнд тусалж чадах уу?
Роберта: Би юу харж байна?
Мэдди: Тимур Чермоев. Түүний мэдээллийг өөрчилсөн байна. Энэ харав уу? Энэ кодыг хэн нэгнийг нуух гэж өөрчилсөн байна. Камер жинхэнэ хүнийг танимагцаа, түүнийг Чермоев гэж буруу таньж... Маш нарийн хийсэн байна. Үүнийг хийсэн хүн өөрөө устдаг код бичсэн байна. Энэ бол манай залуу.
Роберта: Майкл Мэйсон. Тэр манай хүн юм уу?
Мэдди: Тийм ээ. Өөр нарийн мэдээлэл алга. Тэр өнчин. Экс Эс Би Эс ажилтан. Арван жилийн өмнө Кэй Ай Эйд байж. Мэдээж худлаа.
Роберта: Яагаад манайхан нэгнийгээ ингэж бай болгох хэрэг байсан юм бол?
Мэдди: Мэдэхгүй ээ. Хөөх. Би дөнгөж сая түүний устсан мэдээллийг олчихлоо. Тэгээд үүнийг оллоо.
ТЕКСТ: МЭДЭЭЛЭЛ ОЛДСОНГҮЙ.
Роберта: За за, цааш нь сайн хай.
Каллум: Манайд нэг эр бас нэг охин байна...
Мэдди: Хянах өрөө цагдаагийн дуудлагыг сонслоо. Шотландын ферм дээрээс. Мэйсон болон охинтой таарч байна.
Роберта: Хянах өрөө руу залга. Намайг очиж байна гэж хэл.
ЭР - 2: Орж болно, эрхэм ээ.
Манафорт: Баярлалаа, Росс. Новш.
Каллум: Тэд буутай байгаа. Надад туслаач. Тэд аавыг маань барьцаалсан.
Роберта: Манай бай бидний бодсон хүн биш байж. Түүнийг Майкл Мэйсон гэдэг. Түүнийг баривчлахыг хүсэж байна... Миний ажилтан хаана явна?
ЭР - 1: Ажилтан замдаа яваа.
Каллум: Гуйя, туслаарай.
Манафорт: Ажилтан. Сайн байна.
ТЕКСТ: ХАР ЦААСАН ШУВУУ АЖИЛЛАГАА. ЧИ ЗӨВХӨН НАДАД АЖИЛЛАНА. БАТАЛГААЖУУЛ.
ТЕКСТ: МЭДЛЭЭ. ЭРГЭЭД ИРСЭНД БАЯРТАЙ БАЙНА, ЭРХЭМ ЭЭ.
ТЕКСТ: БАЙГ ХАРАГДМАГЦ УСТГА.
ТЕКСТ: ОХИНЫГ ЯАХ ВЭ?
ТЕКСТ: УСТГА.
Манафорт: Үхэж далд ор, Мэйсон.
ЭР - 5: Энэ хэр сайн барихыг би мэдэхгүй. Би хонь ямаанд л оёдол тавьж байсан.
Мэйсон: Сайн болсон байна. Баярлалаа. Бид одоо явлаа. Надад машин чинь хэрэгтэй.
ЭР - 5: Түлхүүр урд хаалганд байгаа.
Мэйсон: Очиж аваад асааж бай.
Жесси: Тэднийг гэмтээхийг чинь хүсэхгүй байна.
Мэйсон: Би тэднийг гэмтээхгүй. Ойлгосон уу? Хүү чинь хаана байна?
ЭР - 5: Каллум! Каллум!
Мэйсон: Чи сая ямар нэг зүйл хийхээр явсан уу?
ЭР - 5: Каллум?
Каллум: Би цагдаа руу залгасан.
Мэйсон: Явцгаая. За, алив. Энд сууж бай. Хөдөлж болохгүй шүү.
ЭР - 2: Бүсийн цагдаа нар... ферм руу халдсан хэрэгт дуудлагаар очиж байна.
ЭР - 1: Тэдэнд бүү ойрт гэж хэл.
ЭР - 2: Байрлалыг хамгаал. Дайрч болохгүй. Давтъя, дайрч болохгүй! Манай ажилтан очиж яваа.
ЭР - 3: Цагдаа!
Жесси: Тэд таныг баривчлах уу?
Мэйсон: Би цагдаад санаа зовохгүй байна.
ЭР - 5: Наашаа яв. Яваарай, яв, яв.
Мэйсон: Хөөе, хөөе, хүлээ. Хаалгаа бүү нээ!
ЭР - 5: Би энд...
Роберта: Хаанаас буудсаныг олж мэд!
Мэйсон: Намайг уучлаарай. Чи энд байх хэрэгтэй. За, алив.
ЭР - 3: Тэр дотор байна. Цагдаа! Зэвсгээ буулга! Зэвсгээ хая!
Мэйсон: Алив.
ЭР - 4: Хөөе, цагдаа. Зогс! Зэвсгээ хая!
ЭР - 6: Нэг хоёр нэг Эког дуудаж байна. Маш олон хүн шархадлаа.
ЭМ - 1: Тэд эндээс явж байна. Байршлаа хадгал...
Мэйсон: Хойшоо ор. Толгойгоо доош нь.
ЭР - 6: Мэйсоныг ол!
Роберта: Намайг Ажилтантай холбо!
ЭР - 2: Тэр утсаа унтраачхаж.
Роберта: Ямар новш нь болоод байна?
Мэйсон: Доошоо болоод сайн бариарай.
ЭР - 3: Браво хоёр нэг, бидэнд яаралтай нэмэлт хүч илгээ!
Мэйсон: Бид машинаа солих хэрэгтэй. Явцгаая.
ЭМ - 2: Та зүгээр үү?
ЭР - 4: Эрхэм ээ, наанаа зогс...
Манафорт: Байна уу, Роберта? Чи шархан дээр минь давс үрэхээр залгаа юу?
Роберта: Үгүй ээ, эрхэм ээ. Гэхдээ таныг чөлөөлдөг нь ерөнхий сайдын том алдаа гэж бодож байна.
Манафорт: Долигоноод байвал хаана ч хүрч болно шүү. Би юугаар туслах вэ?
Роберта: Танд Майкл Мэйсон гэдэг нэр ямар нэг зүйл санагдуулж байна уу?
Манафорт: Энэ нэрийг хаанаас сонссон юм?
Роберта: Тэр бүтэн тусгай баг устгачихсан. Ганцаараа.
Манафорт: Миний одоо хэлэх зүйлс... зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ шүү. Олон жилийн өмнө бид элит ажилтан бэлтгэх "Хар Цаасан Шувуу" хэмээх нууц төсөл хэрэгжүүлсэн юм. Эм Ай 6-аас хараат бус тусгай ажилтан гэсэн үг.
Роберта: Мэйсон тэдний нэг байж.
Манафорт: Тэр анхны хүмүүсийн нэг байсан юм. Тэр манай сор байсан. Тэр манай алтан стандартын ажилтан болсон.
Роберта: Тэгээд юу болсон юм?
Манафорт: Түүнийг гадаадын тагнуулын ажилтныг устгуулахаар илгээсэн юм. Гэтэл тэр байг амьд үлдээж... хуурамч тайлан өгөөд алга болсон.
Роберта: Тэр яагаад тушаал зөрчсөн юм бол?
Манафорт: Бид түүнийг урвасан гэж бодож байгаа. Мэдээж маш их шан харамжаар. Нэг зүйлийг чи маш сайн ойлго. Мэйсон бол жирийн нэг алуурчин биш. Тэр бол үхлийн багаж зэмсэг. Түүнийг зогсоох боломжгүй. Байгаа бүхнээ түүн рүү шид, Роберта. Майкл Мэйсон харамсалтай нь... бидний хамгаалан тэмцдэг бүхнийг үгүй хийх хорт хавдар болсон.
Роберта: За, ойлголоо, эрхэм ээ. Ур чадвараа шалгуулахад бэлэн үү?
Мэдди: Би үүний төлөө халагдах уу?
Роберта: Би л халахгүй бол үгүй.
Мэдди: Би мэдээлэл хадгалах серверээс хар цаасан шувууны материалуудыг олсон. Мэйсон Ираны эрдэмтэнд тусалж байсан байна. Тэр манайд өөрсдийн цөмийн хөтөлбөрийн талаарх бүх мэдээллийг өгсөн байна. Түүнийг хамгаалахын оронд... Мэйсонд түүнийг хороохыг тушаасан байна. Тэр харин татгалзсан бололтой.
Роберта: Сайн охин, Мэдди.
Манафорт: Хараал ид, Роберта. Зарим хүн гай удаж ханахгүй юм даа.
Мэйсон: Зүгээр үү?
Жесси: Таныг хэн гэдгийг мэдээд хэрэггүй гэж бодож байгаа бол надад бол асуудалгүй шүү. Танд хаа нэгтээ... гэр бүл байгаа юу?
Мэйсон: Байхгүй.
Жесси: Та гэр бүлтэй болох талаар бодож байгаагүй юу? Эхнэр хүүхэд?
Мэйсон: Тэр адармаатай зүйл.
Жесси: Би бол адармаатай байлгамаар байна. Ээжтэйгээ эргээд уулзахсан. Бас ахтайгаа. Одоо надад хэн ч байхгүй.
Мэйсон: Амьдрал шударга гэж хэлмээр л байна. Гэвч чи үнэнийг аль хэдийн мэдэж байгаа. Ямар ч хүүхэд чам шиг амьдрал туулах ёсгүй. Гэхдээ сэтгэлээр унаж болохгүй. Юу ч болж байсан гэсэн. Ойлгосон уу?
Жесси: Май. Танд гэхдээ Жак байсан шүү дээ. Тэр гэр бүл чинь байсан.
Мэйсон: Чи хадгалж бай. Энд камер байна. Бидний урд талын хананд. Бас ард нэг байна. Миний талаар гараад... толгойгоо доошлуулаад урагш алхаарай.
ТЕКСТ: ДОХИО ӨГӨХӨӨР БЭЛДЭЖ БАЙНА.
ТЕКСТ: ХҮНА ДОХИО ЦУЦАЛЛАА.
ТЕКСТ: ФАЙЛ УСТЛАА.
Мэйсон: Хэзээнээс шашин шүтдэг болоо вэ?
Артур: Өнөөдрөөс... сүнс над руу залгасан. Ачаа гэдэг чинь бидний хувьд өөр өөр ойлголт юм байна. Зүгээр л хэлсэн шүү. Наадах чинь ажлын байр... Би байнга л юм хийж байдаг болохоор болгоомжтой байгаарай. Маш их багаж байгаа шүү.
Мэйсон: Хөөе, Жесси? Юм олоод уугаач. Гал тогоо ард байгаа.
Жесси: Та хоёрт ярих юм байгаа бол зүгээр хэлэхэд л болно.
Мэйсон: Хөөе. Хөөе. Зүгээр дээ.
Артур: Цовоо охин байна. Тэр хэн юм? Яагаад энд байгаа юм?
Мэйсон: Би ахтай нь хамт алба хааж байсан юм. Түүнийг эндээс явуулах арга хэрэгтэй байна. Дараа нь намайг яаж олсныг судлахаас.
Артур: Нас чинь яваад сэтгэл чинь зөөлөрсөн л гэж хэлэв дээ.
Мэйсон: Зүгээр л буруу цагт буруу газар байсан хүүхэд байгаа юм.
Артур: Бурхан минь, Мэйсон. ХҮНА-тай танилц. Би циркээс гарахаас өмнө үүнийг хийж өгсөн юм. Асуулт гэвэл би чамайг булшилчихсан байхад тэд яаж олсон юм бол? Новш гэж. Чамайг алга болох үед... би чамайг Абердений газрын тосны... хэн ч танихгүй ажилтан болгож өөрчилсөн юм. Гэвч хэн нэгэн үүнийг мэдээд энэ залуугаар сольчихсон байна. Өндөр зэрэглэлийн алан хядагч. Аль ч алба таарсан, шууд устгах тушаалтай юм байна.
Мэйсон: Манафорт.
Артур: Энэ удаан хугацааны дараа ч тэр чамайг алахыг хүсэж байгаа гэж бодож байна уу?
Мэйсон: Түүний мөрддөг ганц дүрмийг би зөрчсөн.
Артур: Түүний дүрмийг хараал идэг. Чи гэмгүй хүнийг л алахаас татгалзсан... тэр хүн бидэнд туслахаар тангараг өгсөн хүн байсан.
Мэйсон: Чи үүнийг унтрааж чадах уу?
Артур: Эндээс чадахгүй. Одоо ч өнгөрсөн л дөө. Чамайг аль хэдийн мэдчихсэн. Арал дээр амьдарч байсан тэр олон жил. Чи үхсэн хэвээрээ байх байж дээ, Мэйсон.
Мэйсон: Тэр миний асуудал. Чи Жессиг л аюулгүй байлгах хэрэгтэй. Манафорт түүнийг хэн гэдгийг мэдсэн... тэгэхээр түүний амь нас аюулд орсон.
Артур: Чи түүний төлөө санаа зовоо юу?
Мэйсон: Бид эндээс зам сална. Чи түүнийг харж хандаж чадах уу?
Артур: Сонс, Мэйсон, би чадахгүй.
Мэйсон: Яагаад?
Жесси: Тэр хорт хавдартай. Ээж түүнтэй адил эм уудаг байсан... Танд дараа болж байгаад намайг үнэхээр уучлаарай.
Мэйсон: Хөөе, Жесси хүлээ. Тэр үнэн хэлсэн үү?
Артур: Эмч нар дахиад нэг зул сар үзэж магад гэсэн.
Мэйсон: Бурхан минь.
Артур: Чаддаг бол туслах сан. Би түүнийг асарч чадахгүй. Удахгүй үхнэ.
Мэйсон: Камалтай уулзвал яадаг бол? Түүнд охиныг мэдэгдэлгүй гаргах арга байх ёстой.
Артур: Камал Шау? Үгүй. Үгүй, үгүй, ямар ч боломжгүй.
Мэйсон: Хөөе, сонс, тэр хийдэг зүйлдээ шилдэг нь.
Артур: Тийм ээ, тэр чинь хүний наймаачин. Түүнийг удирдахын тулд чиний ард Эм Ай 6 байхгүй шүү дээ.
Мэйсон: Тэр тал дээр би санаа тавина. Түүнтэй холбоод л өгчих. Чадна биз дээ?
Артур: Сонс, би чамд баруун зүүн гэж л хэлнэ. Тэгээд л боллоо.
Мэйсон: Тэр л хангалттай. Хөөе, Жесси... Явах цаг боллоо. Жесси, явцгаая.
Жесси: Та намайг үнэхээр энд орхих гэж байсан юм уу?
Мэйсон: Намайг уучлаарай. Чи аюулгүй байх л надад хамгийн чухал байна. Гуйж байна.
Жесси: За, яах вэ.
Мэйсон: Тэнд хана дагаад зогс.
Жесси: Гэхдээ...
Мэйсон: Үгэнд ор! Хана налаад зогс.
Жесси: Түүнийг тавь. Түүнийг явуулчих.
Мэйсон: Яваарай!
Артур: Наашаа ир... Одоо яваарай! Хурдан суугаарай! Бурхан минь!
Жесси: Тэр хэн байсан бэ?
Артур: Тэр. Хорин жилийн өмнөх тэр.
ТЕКСТ: ДУУСГАСАН УУ?
Манафорт: Росс? Хүчээ нэмэгдүүлье, багаа бэлэн байлга.
ЭР - 3: За, эрхэм ээ.
Артур: Эндэхийн вай фай миний хэрэгцээнд хангалттай хүрнэ. Май, малгай хүрмийг аваад яв. Сайхан царайгаа нуухад чинь тусална.
Мэйсон: За за.
Артур: Онцгой тохиолдолд ашиглаарай, үгүй бол маш хурдан чамайг олно шүү.
Мэйсон: Бид машинаа солих хэрэгтэй. Бидний унааг тэд мэдэж байгаа.
Артур: Биеэ бодож яваарай, залуу хатагтай минь.
Жесси: Баярлалаа. Та түүнийг алчихсан болоосой. Ингэж хэлэх буруу гэж мэдэж байна л даа... Би тан шиг болж байх шиг байна.
Мэйсон: Чи надтай адилгүй, Жесси. Би тиймээр чинь байлгах болно.
Жесси: Та яаж мэдэж байгаа юм?
Мэйсон: Учир нь би чамайг хэн гэдгийг харсан. Сайн сонс... өнөө шөнө... энэ бүхэн дуусна. Чи хаа нэгтээ аюулгүй газар цоо шинэ амьдрал эхлүүлнэ.
Жесси: Бас ганцаараа. Та яах юм? Арал руу буцаж очиж болохгүй.
Мэйсон: Үргэлж өөр арал байдаг юм.
Жесси: Би хамт байж болно шүү дээ.
Мэйсон: Чамд ийм амьдрал таалагдахгүй. Үргэлж зугтаж... байнга араа харж явна...
Жесси: Танд таалагддаг юм уу?
Мэйсон: Жесси, чи ойлгох хэрэгтэй. Чамайг хамгаалах цорын ганц арга бол... үүнийг хийгээд байгаа хүмүүсийг зогсоох. Надтай ойрхон байгаарай, за юу?
Роберта: Мэйсоны сураг байна уу?
Мэдди: Байхгүй. Сураг ажиг алга.
Роберта: Тэр юу хийж байгаагаа мэдэж байгаа.
Мэдди: Таны зөв. Би ХҮНА руу Эм Ай-аас өөр гаднын хүн нэвтэрснийг олсон.
Роберта: Надад муу совин төрөөд байна. Чи түүнийг олж чадах уу?
Мэдди: Үгүй. Гэхдээ нэг зүйл оролдоод үзэж болох байх.
Роберта: Юу ч бай, түргэн л хийж үзээрэй.
Жесси: Тэнд камер байна, биднийг харах байх.
Мэйсон: Ажилладаг л гэж найдъя.
ЭР - 3: Уучлаарай, хөгшөөн. Урилгаар л орно.
Мэйсон: Намайг Камалд хүргээд аль, үгүй бол нөгөө гарыг чинь хугална.
ТЕКСТ: ДОХИО ӨГӨХӨӨР БЭЛДЭЖ БАЙНА.
ТЕКСТ: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТРЭЛТ.
Манафорт: Сайн байна, Роберта.
Мэдди: Урхи ажиллалаа. Түүнийг олчихлоо. Энэ... Новш. Энэ чинь...
Роберта: Стивен Манафорт. Мэдэж байна. Бид түүнтэй дараа нь учраа олно.
ЭР - 1: Энэ клубийн бүх камерыг надад өг. Яг одоо.
Мэйсон: Ингээд тайван аятайхан алхаарай. Түүнд Майкл Мэйсон ирсэн гэж хэл.
ЭР - 4: Та Майкл Мэйсон гэж мэдэх үү, босс оо?
Камал Шау: Майкл Мэйсон. Хараач хөөе. Орох оронгүй оочих аягагүй болсон уу? Энэ ертөнцөд найзтай гэж бодож яваа хөөрхий азгүй амьтан. Тэр хэн юм?
Мэйсон: Түүнийг улсаас гаргах хэрэгтэй байна. Өнөө шөнө. Шинэ бичиг баримт. Сүлжээнээс гадна газар.
Камал Шау: Үгүй.
Мэйсон: Үгүй юу? Камал аа, энэ олон жил чи яаж ял эдлэлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн гэж бодоо вэ? Өрсөлдөгч нараа... Манафорт бид хоёрт матаж. Тэднийг үгүй хийсэн биш үү?
Камал Шау: Манафорт халагдсан.
Мэйсон: Халагдаагүй... зүгээр л нуугдсан. Тэр одоо чи бид хоёрт өмнөхөөсөө илүү аюултай болсон.
Камал Шау: Чи худал ярьж байна.
Мэйсон: Би юу? Танай клубийн гадна байгаа камерт наашаа орж байгаа харагдсан цагаас эхлэн 40 км доторх бүх Эм Ай 6-гийн ажилтнууд... намайг барихаар наашаа гарсан. Чамд ихдээ л арван минут байгаа. Чи надад түүнийг л гаргаад өгчих. Харин би яваад могойн толгойг таслаад өгье. Тэгээд бидний бяцхан нууц түүнтэй хамт булшлагдана.
Камал Шау: Эндээ хүлээж бай.
Жесси: Надтай хамт яваач дээ.
Мэйсон: Чи миний хийсэн тохиролцоог сонссон шүү дээ. Би өөрт оногдсон ажлаа хийх ёстой.
Жесси: Өөрийн ажлаа хийх ээ? Та үхэхийг хүсээд байх шиг байна.
Мэйсон: Тэр чинь юу гэсэн үг юм?
Жесси: Танд амьдрах шалтгаан байхгүй гэж бодож байгаа. Амьдрахыг хүссэн бол та хамт явах байсан!
Мэйсон: Над шиг хүмүүст энгийн амьдрал гэж байдаггүй юм!
Жесси: Та байнга өөртөө ингэж хэлдэг.
Мэйсон: Хөөе, хөөе... Чи үүнээс хүчтэй.
Жесси: Үгүй, тийм биш.
Мэйсон: Тийм ээ, чи хүчтэй. Чи хүчтэй байх хэрэгтэй.
Жесси: Надад үхэхгүй гэж амлаж чадах уу? Хар л даа.
Роберта: Миний тусгай баг хаана явна?
ЭР - 1: Замдаа яваа.
Роберта: Мэйсон болон охиныг амьдаар нь баримаар байна. Алж болохгүй шүү.
ЭР - 3: Машин гадаа ирсэн.
Манафорт: Баг чинь хэр хол байна?
ЭР - 3: Тэд замдаа явна, эрхэм ээ.
Манафорт: Чи чинь хаана байна аа?
ЭР - 4: Гучин секунд, эрхэм ээ.
Манафорт: Охин түүний сул тал. Түүнийг давуу тал болгож ашигла.
ЭР - 4: Мэдлээ, эрхэм ээ.
Камал Шау: Паспорт, бичиг баримт бас 20,000 евро. Тэр одоохондоо манай Испанийн байранд байрлана. Завь нохдын арлаас гучин минутын дараа хөдөлнө. Хүлээхгүй шүү. Чи харин эхэлснээ дуусгах ёстой шүү.
Мэйсон: Чи ажлаа зохицуулбал, би өөрийнхийгөө аргална.
ЭР - 4: Талбайн нөгөө талд хүлээж бай.
Зулу: Зулу байна, хоёр минутын зайд байна. Дотор байрлал тодорхой юу?
ЭР - 1: Та нар очоогүй юм уу?
Зулу: Очоогүй.
Роберта: Манафорт. Дотогшоо аль хэдийн өөр баг орсон байна гэж хэл. Яг одоо дотогшоо орох хэрэгтэй байна!
Мэйсон: Энд сууж бай.
Жесси: Мэйсон! Мэйсон!
Мэйсон: Артур. Манафортын хүмүүс Жессиг барьчихлаа.
ЭР - 4: Хөдөл, хөдөл, хөдөл. Замаас холд! Замаас холд!
Артур: Олсон шүү. Хүлээгээрэй. Урд хаалгаар гараад, талбайн эсрэг талаар зүүн эргэчихлээ... Түүнийг хар транзит машин руу авч явж байна.
ЭР - 4: Хаалгаа нээгээрэй. Би түүнийг авчихлаа! Хөдөл! Хөдөл! Яв, яв, яв! Бэлдээрэй! Тэр охиныг авахаар ирнэ шүү! Тийшээ ор! Чи хаачих нь вэ? Тийшээ ор!
ЭР - 1: Мэйсон харагдахгүй байна.
Роберта: Тэнд!
ЭР - 1: Мэйсон та нар руу очиж байна шүү!
ЭР - 4: Яв! Яваарай, новш гэж!
Мэйсон: Би чамайг олчихлоо. Зүгээр дээ. Би чамайг олчихлоо. Жесси, би чамайг олчихлоо. Би чамайг оллоо. Чи зүгээр үү? Явах цаг боллоо. Энэ чиний унаа байна. Хөөе. Чи алзахгүй. Алив. Явъя. Түүнийг доош нь буулгалаа.
Камал Шау: Түргэлэх хэрэгтэй шүү!
Мэйсон: Бэлэн үү? Явах цаг боллоо.
Жесси: Үгүй.
Мэйсон: Завь хүлээхгүй шүү.
Жесси: Үгүй, үгүй, үгүй. Та... Та жирийн амьдралаар амьдарч чадахгүй гэсэн. Та надтай хамт завинд суучих... бид алга болж та жирийн амьдралаар амьдарч болно. Гуйж байна.
Мэйсон: Завь хүлээхгүй.
Жесси: Надад танаас өөр хүн байхгүй! Би таныг орхимооргүй байна.
Мэйсон: Хөөе. Жесси.
Жесси: Үгүй ээ!
Мэйсон: Намайг сонс. Жесси.
Жесси: Үгүй!
Мэйсон: Надад чамайг хамгаалах өөр арга алга. Уучлаарай.
Жесси: Үгүй ээ! Би тангүйгээр эндээс явахгүй! Би таныг аврах ёстой!
Мэйсон: Аль хэдийн аварчихсан шүү дээ. Аль хэдийн аварсан. За, алив. Одоо яв, Жесси!
Жесси: Үгүй ээ!
Камал Шау: Тэр аюулгүй.
Жесси: Үгүй, үгүй, гуйя!
Мэйсон: Чи үүнийг яагаад хийж байгаагаа мэдэж байгаа юу?
Воркмэн: Хэнд хамаатай юм? Охиныг ч бас аварч чадахгүй.
Манафорт: Чи миний хамгийн эрхэм бас... хамгийн хүчирхэг зэвсэг байсан. Тэгээд чи дүрэм зөрчсөн. Хар Цаасан Шувуунууд нэг хуулийг бусдаас илүү сахих ёстой. Тэр нь үнэнч байдал. Чи ухамсраа нэгт тавьж даалгаврыг хоёрт тавьсан.
Мэйсон: Би сохроор тушаал дагахаас хүнлэг байдлыг эрхэмлэсэн юм.
Манафорт: Тийм дээ. Наадах чинь шүү дээ. Зөвийн төлөө өөрийгөө золиослох гэдэг бол тэнэг хүний үйлдэл. Чи тоглоомдоо жирийн иргэн оролцуулсан. Гэмгүй Хүүхдийн цусаар гараа угаах... чинь тэгээд хүнлэг хэрэг үү?
Мэйсон: Тийм зүйл болохгүй. Чи мэдэж байгаа.
Манафорт: Би ч бас үүнийг хүсэхгүй байна. Чи гэхдээ хэн гэдгээсээ зугтаж чадна гэж бодож байна уу? Бид бол алуурчид, Мэйсон. Надад хар цаасан шувуу төслийг хэзээ ч байгаагүйгээр хүчирхэгжүүлэх бүрэн эрхийг өгсөн. Би чамайг надад ажиллахыг хүсэж байна. Өмнөх шигээ.
Мэйсон: Арван жилийн өмнө гох дараагүй шалтгаан бол чи. Одоо яагаад чамд ажиллана гэж?
ТЕКСТ: РОНДА ХОТ ИСПАНИ УЛС, ГУРВАН САРЫН ДАРАА.
Роберта: Юу байна? Шинэ зүйл байна уу?
ЭР - 2: Какао уугаад л ном уншиж байна даа.
ЭР - 1: Түүнийг томруул даа. Магадгүй түүнийг хайж олох өөр арга хайсан нь дээр байх аа.
Роберта: Тэр биднээс арван жил нуугдсан. Охиныг гарч ирэх хүртэл. Хэзээ гэдэг л асуудал.
ЭР - 2: Хүлээгээрэй.
Роберта: Тэр байна.
ЭМ - 1: Найз чинь үүнийг өгөөрэй гэсэн юм.
Жесси: Тэр хаана байна?
ЭМ - 1: Тэнд л байсан даа.
TRAILER
МАНАФОРТ: Майкл Мэйсон зүгээр нэг алуурчин биш. Шилдэг нь байсан юм.
РОБЕРТА: Тэгээд юу болсон юм?
МАНАФОРТ: Тэр дүрэм зөрчсөн.
ТЕКСТ: Энэ бол шуурганы өмнөх...
ЖЕССИ: Юу болоод байна?
МЭЙСОН: Битгий чимээ гаргаарай. Намайг иртэл гарч ирж болохгүй.
ТЕКСТ: ...анир чимээгүй.
МЭЙСОН: Би очиж байна шүү. Ачаатай яваа.
ТЕКСТ: 1-р сарын 30-нд.
МЭДДИ: Мэдээллийг нь нуусан байна.
РОБЕРТА: Бидний бодож байсан хүн биш байна. Амьдаар нь барих ёстой шүү.
МЭЙСОН: Түүнийг гаргах хэрэгтэй байна. Тэр зүгээр л буруу газраа буруу цагтаа байсан хүүхэд. Алив!
ТЕКСТ: Жэйсон Стэйтам.
КАМАЛ ШАУ: Өөрийгөө хараач. Очих газаргүй, оочих аягагүй. Чи өнгөрсөн.
МЭЙСОН: Өнгөрөөгүй. Суллагдсан.
Back to episodes Go home