usk 03-01-01

Дуучин охин

------------------------------------------------------------------------------------------------------------------

Та:    Ах аа, та дуу захиалаач.

Эр:   Чи юу яриад байна? Хоолоо идэж амжаагүй байхад. Хурдхан холд! Эндээс зайл!

Та:    Ах аа, та дуу захиалаач. Нэг дуу нь 10 юань.

Эр:   Яв аа, яв, яв. Бид ууж байгааг чи харахгүй байна уу? Миний настрыг битгий балла.

Эр:   Охин минь. Тэр энэ дүүргийн танхай залуу. Түүнтэй тэрсэлдвэл сайнаа үзэхгүй шүү. Хурдхан явцгаая.

Мэн:      Зогс! Надад хоёр дуу дуулж өг, сонсъё.

Эр:   Мэн Гэ, хүүхдэд ингэж дээрэлхүү хандах хэрэггүй. Би чамайг энэ хоолоор дайлж байна.

Мэн:      Лаоцзи түүнийг дуул гэж хэллээ!

Тан: Ах аа, тэгвэл би танд миний хамгийн дуртай нэг дууг дуулж өгье.

Эм:   Энэ охин үнэхээр сайхан дуулж байна. Тэр мэргэжлийн дуучдаас ч илүү дуулж байна ш дээ. Тэд нар ичмээр юм.

Эр:   Тийм ээ.

Мэн:      Энэ онцгүй байна, дахиад өөр дуугаар соль!

Тан: Уучлаарай, ах аа. Тэгвэл Тантан өөр дуугаар солъё.

Мэн:      Онцгүй байна! Дахиад соль!

Тан: Ах аа, битгий уурлаач. Тантан зөндөө олон дуу дуулж чадна.

Мэн:      Дахиад соль!

Эр:   Ямар чөтгөр нь вэ!

Тан: Тэгвэл ах аа, та ямар дуу сонсохыг хүсдэг вэ? Тантан дор нь сурч чадна. Энэ таныг баярлуулах байх.

Эр:   Энэ охин бүх дуунуудаа сайхан дуулж байна. Гэтэл энэ нөхөр зориуд энэ охиноор тохуурхаж байна.

Эм:   Юу ч болж байсан хүүхдээр тоглоом тохуу хийж болохгүй!

Мэн:      Надад хэнийг ч сонсох хүсэл алга! Шал дэмий цаг үрээд!

Эрс: Хүүхдэд гар бүү хүр!

Мэн:      Нэг дуу 10 юань. Гурван дуу 30 юань. Надад хариулах мөнгө алга. Хариултыг нь өөртөө үлдээ.

Эр:   Том ах аа, та солиотой юм уу? Бид хамт нэг удаа хооллоход ч ийм их мөнгө гардаггүй. Гуравхан дуунд 100 юань шүү. 

Мэн:      Хөөш! Чи энэ охиныг огт анзаарсангүй юу? Тэр аавынхаа эмчилгээний мөнгийг олох гэж энд ирсэн. Хэрэв чи туслаж чадахаар бол түүнд тусал.

Тан: Баярлалаа, ах аа. Би таныг сайн хүн гэдгийг мэднэ. Та зүгээр л надад ахиухан мөнгө өгөхийг хүссэндээ тийм үйлдэл гаргасан.

Мэн:      Охин минь, охин минь, битгий уйл. Хөөе, чамд үлдсэн өөр мөнгө байна уу? Бүгдийг нь гаргаад ир!

Эм:   Миний дүү. Би ч гэсэн чиний дуулсан дууг сонссон. Миний өгөх мөнгө.

Эр:   Миний охин энийг ав.

Эр:   Бяцхан охин минь, чамд өгье. Би өнөөдөр хүргэлт хийж олсон юм.

Эр:   Өвөөд нь тийм ч их мөнгө байхгүй. Энэ тавагтай хоолонд хараахан ам хүрээгүй. Чи энийг идээрэй.

Эр:   Энэ 200 юань. Чи энийг ав.

Тан: Баярлалаа, ах нар аа! Ах, эгч нар минь, Тантан баян болохоороо та нарынхаа мөнгийг хоёр дахин заавал төлөх болно оо. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Ли Тяньхоу, та анхны тоглолт хийснээс хойш хөгжмийн ертөнцөд зургаан жилийн турш од болж, маш олон шагналууд хүртэн, хамгийн залуу домог болсон. Энэ их амжилтын хажуугаар танд харамсах ямар нэг юм байдаг уу?  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   А Тянь! Намайг битгий орхиоч дээ. Бид хоёр саяхан хүүхдээ алдсан, одоо бас би чамгүй бол амьдарч чадахгүй.

А:     Юэюэ, чи бөөрний дутагдлын сүүлийн шатандаа орсон. Энэ чинь надад дарамт болж байна!

Ли:   Гэхдээ чи надтай хамт дуулна, бид үүрд хамт байна гэж хэлсэн ш дээ. Чи энийг мартсан уу? Чи бид хоёр энэ урт наслуулах хос хүрдийг өөрсдийн гараар охиндоо хийж байсан. 

А:     Ухаараач! Тэр хүүхэд өөд болсон. Чи наад эвдэрхий юмаа хадгалах ямар хэрэгтэй юм? Юэюэ. Би чамд хэзээ ч хайртай байгаагүй. Намайг март. Бид дахиж хэзээ ч уулзахгүй.

Ли:   Линь Тянь! Битгий... Намайг битгий орхиоч!

Эмч: Түргэл! Хатагтай Ли энд байна.

Ян:   Би энэ хагалгаанд хятадаас хүмүүс урьсан. Анагаахын өндөр мэргэжлийн шилдэг баг. Юу ч буруугаар эргэх ёсгүй. Чи Юэюэ-д бөөрөө хандивласны дараа энэ хүүхдийг аваад бушуухан явах ёстой. Юэюэ-тэй дахиж хэзээ ч уулзахгүй. 

Линь:    Чи Юэюэ-д сайн хандаж байгаарай. Үгүй бол би чамайг уучлахгүй шүү.

Ян:   Санаа зоволтгүй, тэр надаас холдохгүй. Би хамгийн алдартай дуучин. Чам шиг 500,000 юанийн эмчилгээний зардал төлж чадахгүй нөхөртэй байснаас надтай байх нь түүнд мянга дахин илүү.

Линь:    Уучлаарай, Юэюэ. Би ямар ч хэрэггүй хүн. Гэхдээ, хэрэв би нэг бөөрөө орхиод, охиноо аваад явах нь чамд сайхан амьдрал, ирээдүйг өгөх юм бол чи намайг үзэн ядаасай гэж би хүсэж байна.

Ли:   Би охиноо алдсандаа хамгийн их харамсдаг.  Хэрэв тэр амьд байсан бол би түүнийг хамгаалан, хайрлаж, хорвоогийн хамгийн сайхан бүхнийг өгөхийн тулд чадах бүхнээ хийх байсан.

Ян:   Юэюэ. Хэрэв тэр хүүхэд амьд байсан бол би чамайг ингэж гуниглахыг харахгүй байлаа.

Ли:   Янь Мин ах аа. Энэ он жилүүдэд би танд үнэхээр талархаж явдаг. Та надад зөвхөн бөөрөө өгөөд зогсохгүй, миний уран бүтээлд тусалж байсан. Би бүр танд яаж талархах ёстойгоо ч мэдэхгүй юм.

Ян:   Бид хамт өссөн дотно найзууд. Иймэрхүү зүйл ярих нь хөндий санагдаж байна. Мартсанаас, өнөөдөр...  чиний эмнэлэгийн үзлэгт орох өдөр. Би чамтай хамт явъя.

Ли:   Хэрэггүй. Би өөрөө явж чадна. 

Ян:   Юэюэ, хэдийн 6 жил өнгөрлөө. Чи яагаад миний сайхан сэтгэлийг хүлээж авдаггүй юм бэ? Чи яагаад тэр охиныг бодсоор байдаг юм?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа. Охин чинь таныг аврах аргыг заавал олох болно.

Ли:   Охин минь. Ээж нь чамайг их санаж байна. Хэрэв чи амьд байсан бол ямаршуу төрхтэй байх байсан бол? Чи зүгээр биз?

Тан: Би зүгээр ээ. Та Ли эгч мөн үү?

Ли:   Чшш! Хэнд ч битгий хэлээрэй.

Тан: Аав бид хоёр танд маш их хайртай. Бид таны дууг өдөр болгон сонсдог. Ли эгч ээ, та яагаад уйлсан юм бэ? Тантан таныг гомдоочихсон уу?

Ли:   Үгүй дээ. Зүгээр л эгч нь нэг гунигтай юм бодоод уйлсан юм.

Тан: Тантанд нэг шид байдаг, тэр гарцаагүй таны сэтгэлийг сэргээх болно.

Ли:   Шид ээ? Энэ дуу маш өндөр түвшний хэмнэл, сэтгэл хөдлөл шаарддаг. Энэ охин энэ бүхнийг яг нарийн мэдэрч байна. Гайхалтай.

Тан: Ли эгч ээ. Тантан над шиг таныг маш их хайрладаг олон хүмүүс байдаг юм. Тэд таныг гунигтай байхыг харах дургүй байдаг.   

Ли:   Тантан, чи үнэхээр сайн охин юм. Чи өвдсөн юм уу?

Тан: Миний аав өвчтэй байгаа. Тэр жилийн өмнө авто осолд ороод одоо болтол ухаан ороогүй.

Ли:   Ээж нь яасан юм?

Тан: Аав хэлэхдээ, ээжийг холын холд явчихсан, гэхдээ заавал буцаж ирнэ гэсэн. Энэ хугацаанд ээжийг буцаж иртэл би аавынхаа эмчилгээний мөнгийг олохын тулд шаргуу хөдөлмөрлөх болно. Тэгээд манай гэр бүл дахиад хэзээ ч салахгүй.

Ли:   Гэхдээ чи жаахан хэвээрээ байна.

Тан: Тантан би одоо жаахан биш. Би хэдийн 6 нас хүрчихсэн.

Ли:   Миний охин... Чи одоо яг 6 настай байх байсан. Тантан. Эгчийнх нь бодлоор, чамд дуулах маш их авъяас байна. Чи “Дуулаач бяцхан бурхад”-ын уралдаанд оролцмоор байна уу? Түрүүлсэн оролцогч 100,000 юаны шагналтай.

Тан: 100,000 юань аа? Тэгвэл аавын эмчилгээний зардлын дараа зөндөө их мөнгө үлдэх нь. Гэвч аав өвчтэй хэвээрээ. Тантан би түүнийг орхиж болохгүй.

Ли:   Тантан, чи сайн хүмүүжилтэй юм.

Тан: Ли эгчийн гар ямар дулаахан юм бэ, яг миний ээжийн гар шиг. Эгч ээ, та надад өөрийнхөө гарын үсгийг өгч болох уу?

Ли:   Мэдээж. Хаана зурах вэ?

Тан: Яг энэ дээр зурчих. Баярлалаа, Ли эгч ээ. Миний аав ч гэсэн танд маш их дуртай. Хэдийгээр тэр комд байгаа ч би өдөр бүр таны дууг түүнд сонсгодог. Та аавд ч гэсэн гарын үсгээ өгч болох уу? Аав яг тэр палатанд байгаа.

Ли:   Тэгье.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Өө, уучлаарай, хатагтай Ли. Зураг авалтын талбай дээр нэг асуудал гарчихлаа. Энэ маш яаралтай.

Ли:   Надад энд хийж дуусгах юм бас байна.

Тан: Ли эгч ээ, та хурдхан явсан нь дээр. Би хэдийн гарын үсэгтэй болчихсон. Би үүнийг аавдаа өгсөн ч болно.

Ли:   Тантан, чи үнэхээр хэрсүү, ухаалаг сайн охин байна. Тэмцээн гурав хоногийн дараа эхлэнэ. Хэрэв чи оролцохыг хүсвэл ямар ч үед хүрээд ирээрэй.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа. Би өнөөдөр лонх цуглуулж, тэднийг таван юанаар зарсан. Аяга тавагнууд угааж 25 юань олсон. Намайг дуулахад сайхан сэтгэлтэй олон хүмүүс надад зөндөө их мөнгө өгсөн. Охин нь таныг эдгээх хангалттай их мөнгийг заавал олно. Аан, тийм, аав аа, охин нь өнөөдөр миний дуртай Ли эгчтэй энд таарсан. Би үнэхээр их баярласан. Гэхдээ аав аа, охин нь тантай ярилцалгүй жил болчихлоо. Би таныг маш их санаж байна. Би ээжийгээ маш их санаж байна. Ээж яагаад одоо болтол ирэхгүй байгаа юм бэ? Та яагаад одоо болтол ухаан орохгүй байгаа юм? Аав аа, энэ таны надад бэлэглэсэн гитар. Би үүндээ их хайртай. Охин нь танд дуулж өгье, тэгэх үү?      

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа.

А:     А?

Тан: Бүх хүүхдүүд ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм? Ээж бидэнд дургүй болчихсон юм уу?

Линь:    Ээж нь бид хоёрт маш их хайртай. Гэвч одоо түүнд  хийх ёстой маш олон юм байгаа. Ээж нь тэр бүгдийгээ дуусгаад дороо буцаад ирнэ. Хэрэв хоёулаа ээжийгээ санаад байвал хамтдаа ээжээс нь охиндоо зориулсан дууг дуулсан ч болно. Тэр заавал сонсоно.       

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Тантан. Чиний аавын сүүлийн шинжилгээний хариу нь гарсан. Түүний толгойны цусны бүлэгнэл улам томорч байна. Түүнд гурван хоногийн дотор мэс засал хийх шаардлагатай, үгүй бол амь нас нь аюул учирна.

Тан: У эгч ээ. Надад мөнгө байгаа. Та надад туслаж аавыг минь аврах ёстой.

У:     Тантан. Байдал хүндхэн байгаа. Энэ мөнгө яагаад ч хүрэлцэхгүй. Дор хаяж 100,000 юань хэрэгтэй.

Тан: 100,000 юань аа?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Янь Мин ах аа. Би өнөөдөр Тантан гэдэг нэг охинтой таарсан. Тэр дуулах маш их авъяастай. Хэрэв миний охин амьд байсан бол яг түүн шиг болж өсөх байсан гэж би бодох юм.

Ян:   Юэюэ, энэ аль хэдийн болоод өнгөрсөн зүйл. Энэ талаар бодохоо боль.

Ли:   Миний хүзүүний зүүлт хаана байна? Би цүнхэндээ хийснээ сайн санаж байна.

Ян:   Тэрийг алдсан нь өнгөрсөнөө тавьж явуулахын дохио гэсэн үг. Тэгвэл, чамд ямар зүүлт таалагддаг вэ? Би яваад чамд дахиад зүүлт авч өгье.

Ли:   Үгүй ээ, тэр миний цорын ганц дурсгал. Би түүнийг гээж болохгүй.

Ян:   Юэюэ, намайг битгий буруутгаарай. Тэр хүүхдийг чиний сэтгэл зүрхнээс арчих цаг нь болсон.

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Чиний аавын хагалгаанд дор хаяж 100,000 юань хэрэгтэй болно.

Тан: 100,000 юань аа? У эгч ээ. Гуйя, аавыг минь авраач дээ. Би одооноос эхлэн мантуу болгоны талыг нь идэж байх болно. Зөндөө их сав цуглуулж, зөндөө их аяга таваг угаах болно. Зөндөө дуулна. Би танд мөнгийг чинь заавал буцааж өгнө. Тантан би аавгүй амьдарч чадахгүй.

У:     Тантан. Эмнэлэг өөрийн журамтай. Надад үнэндээ ямар ч арга алга. Энэ, миний эгчээс өгч байгаа тийм жаахан тусламж. Тийм ч ихгүй. Энийг ав. Лю ах аа, яагаад энд ирсэн юм?

Лю:  Тантан. Чиний аавд хагалгаа хэрэгтэй байгаа. Бид бүгдээрээ энэ тухай сонссон. Миний өсгсөн ачлалгүй хүүхдүүд ч надад санаа тавьж үзээгүй. Аз болоход, чи ахдаа санаа тавьж байгаагүй бол би хэдийн үхсэн байх байсан. Энийг мөнгийг авчих.

Эр:   Тантан, сая миний ах намайг эргэсэн юм. Намайг эмнэлэгт байхад чи л намайг амьд үлдэхийг ятгаж чадсан. Аавынхаа өвчнийг эдгээхийн тулд энэ мөнгийг ав.

Чжао:Тантан, чи бид аль эртний танилууд. Чи ямар их зовсоныг өвөө нь сайн мэднэ. Аав чинь удахгүй эдгэнэ гэж найдъя.

Тан: Гэхдээ Чжао өвөө, танд өөрт чинь эмний ч мөнгө огт үлдээгүй. Би таны мөнгийг авч чадахгүй.

Чжао: Өвөө нь өндөр настай, хэнд ч хэрэггүй. Чи ч гэсэн үүнийг мэднэ. Өвөө нь чамд төрсөн охин шигээ хандаад удсан. Зүгээр л энийг авчих. Ав л даа.

Тан: Та нарт баярлалаа. Гэвч та нарын амь насыг аврах энэ бүх мөнгийг би авч чадахгүй. Аав ч гэсэн намайг авахыг зөвшөөрөхгүй байсан.

Чжао: Тантан, аавын чинь өвчин эдгэшгүй. Бид зүгээр хараад байж чадахгүй. Чи яагаад ийм зөрүүд байдаг юм?

Эрс: Май, ав, ав л даа.

Тан: Тантанд нэг арга байгаа. Би аавыгаа заавал амьд байлгаж, ээжийг буцаж ирэхийг нь хүлээнэ.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Юэюэ яагаад одоо болтол ирээгүй юм бол? Нэг юм болж дээ.    

Эр:   Нэр?

Тан: Линь Тантан.

Эр:   Хувийн мэдээллээ бөглөчих. Энэ ямар дуу вэ? Би яагаад сонсоогүй байдаг билээ?

Ян:   Надад харуулаадах.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Тэр энэ дууг яаж мэддэг байна? Тэгэхээр, чи өнөөх охин байх нь. Линь Тян, чи эхлээд энэ хүүхдээр дамжуулан Юэюэ-тэй нууцаар уулздаг байжээ. Дараа нь охиноо энэ уралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн байна. Гэтэл би Юэюэ-тэй дахин нийлэхийг хүсэж байдаг. Чи үнэхээр өөдгүй новш юмаа!

Эр:   Чи тэнцэхгүй. Буцаад яв.

Тан: Ах аа, яагаад?

Эр:   Хөөе чи, навсайсан хувцастай өөрийгөө нэг хар даа! Энэ бол “Дуулаач бяцхан бурхад”-ын уралдаан. Чам шиг гуйлагчингуудын байх газар биш!

Тан: Гэхдээ Ли эгч надад энэ урилгыг өгөхдөө юу өмсч ирэхийг хэлээгүй.

Эр:   Чи хатагтай Ли-ийн нэрийг хэлж зүрхэлсээр байна уу? Чи ийм гуйлагчин царайтай байтал хатагтай Ли чамайг танина гэж үү? Чиний энэ урилга хуурамч байхаас зайлахгүй! Энд ирээд дуулмаар байна уу? Тийм юм байхгүй!

Тан: Тантан би худлаа хэлээгүй. Хэрэв та надад итгэхгүй байвал та өөрөөс нь асууж болно.

Ян:   Юэюэ гэж хэн билээ? Чи түүнтэй уулзсан гэх гэсэн үү?

Эр:   Ли хатагтай хараахан ирээгүй, тиймээс чиний хэлсэн бүхнийг худлаа гэж үзэх болно. Бушуухан эндээс яв, үгүй бол би уурлана шүү.

Тан: Би эндээс явахгүй. Тантан би энэ тэмцээнд оролцох болно.

Эр:   Хэрэв чи үгэнд орохгүй бол чамайг хашрааж болно шүү. Намайг тавиач! Намайг тавь!

Ли:   Би сая Тантаны дууг сонсох шиг боллоо. Тэр охин ирэх үгүйг би мэдэхгүй.

Ян:   Яасан бэ, хонгор минь? Бүх хүүхдүүд орсон байгаа. Бид ч гэсэн орцгооё.

Тан: Ли эгч ээ!

Ли:   Тантан? Өө, би эндүүрсэн бололтой.   

Ян:   Тэгэлгүй дээ. Сүүлийн үед чамд хийх юм маш их байсан, бодвол ядарсан байх. Тэмцээн одоохон эхлэнэ. Хурдхан явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Энэ муу охин намайг хазаж бас зүрхлэнэ ээ? Эндээ байж бай!

Тан: Хаалгаа нээгээч! Хаалгаа нээгээч!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Та бүхэн манай “Дуулаач бяцхан бурхад”-ын уралдаанд тавтай морилно уу. Өнөөдөр дива Ли Юэ, дууны хаан Гу Янь Мин, мөн алдарт дуучин Дэн Лин нар хүрэлцэн ирсэн хүндтэй завшаан тохиож байна. Олон юм нуршилгүйгээр манай эхний бяцхан дуучин Сунь Няньнянийг урьж байна. 

Тан: Уралдаан хэдийн эхэлчихлээ. Би одоо яах вэ? Тантан намайг хэн аврах вэ?

Эм:   Дараагийн бяцхан дуучин бол Цзян Юаньюань.

Тан: Арай ч дээ. Тантан би аавынхаа эмчилгээнд мөнгө олох ёстой. Би бууж өгч болохгүй! Аав охиноо хүлээсэн хэвээр байгаа. Би эндээс гарах ёстой.

Эм:   Бид хамгийн сүүлчийн бяцхан дуучныг урьж байна. Линь Тантан!

Ли:   Хэрэв Тантан ирэхгүй л бол...

Тан: Ямар өндөр юм бэ? Би айж байна.

Эм:   Сүүлчийн оролцогч бяцхан дуучин Линь Тантанг урьж байна. Хэрэв сүүлчийн гурван секундэд Тантан энэ тайзан дээр гарч ирэхгүй бол бид түүнийг энэ тэмцээнээс хасах болно.

Тан: Тантан би айх ёсгүй. Би аавыгаа заавал эдгээх ёстой.

Ли:   Тийм гайхалтай авъяастай охинд ямар харамсалтай юм!

Эм:   3, 2...

Тан: Ли эгч ээ! Би очиж явна.

Ли:   Тантан!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэн: Энэ охин яачихсан юм бэ? Баахан хувцасны навтраг өмсчихсөн аятай. Энэ бол уралдааныг, бас шүүгчдийг үл хүндэтгэсэн явдал!

Ян:   Муу тэнэг! Ганц хүүхэд аргалчихаж чаддаггүй.

Ли:   Юу болсон юм? Ямар нэг юм болсон уу?

Ян:   Юэюэ. Энэ бол уралдаан. Чи шүүгч байж босож очоод түүнд санаа тавьбал хүмүүс та хоёрыг зүгээргүй харилцаатай гэж бодож мэднэ.

Тан: Аав аа, охин нь чадлаа. Охин нь ялахын төлөө тэмцэнэ. Бид хоёр бие биенээ ч сайн таниагүй байхад Юэюэ энэ охинд ийм сайн хандаж байдаг. Хэрэв охин тэр дууг дуулж, энэ хоёр бие биенээ танивал бүх юм өнгөрнө гэсэн үг.

Ли:   Уралдаанд оролцогч ирсэн учраас одоо уралдаанаа үргэлжлүүлцгээе.

Эм:   Та бүхэн уучлаарай, хөгжмийн арын фонын төхөөрөмж эвдэрчихлээ. Дор хаяж маргааш гэхэд бэлэн болно.

Ли:   Дөнгөж сая зүгээр байсан төхөөрөмж яагаад гэнэт эвдэрдэг байна?

Дэн: Хэрэв төхөөрөмж эвдэрсэн бол чи яаж дуулах болж байна, бяцхан охин минь? Буцаад яв. Дараа дахиж ирээрэй.

Тан: Тантан би каппеллаг дуулж чадна. Би ресторанд байхдаа ах эгч нарт зориулж каппелла дуулж байсан.

Дэн: Тэгвэл чи гудамжны дуучин болж таарах нь. Хүүхэд ээ, би чамд тодорхой хэлье, энэ албан ёсны уралдаан болохоос ресторанд эсвэл ногооны захад дуулдаг газар биш.

Ли:   Тантан, каппелла, арын фонтой дуулах хоёр маш том ялгаатай. Тиймээс...

Ян:   Тиймээс яг одоо урд нь дуулсан хүүхдүүдээс ялагчийг шалгаруулцгаая.

Ли:   Тиймээс, эгч нь чамтай хослох болно.

Ян:   Юэюэ. Чи чинь поп дива. Хэрэв чи энэ гудамжны дуучин хүүхэдтэй хослосон нь ил болбол энд байгаа ихэнх хүмүүс нэр хүндэд чинь муугаар нөлөөлж мэднэ.

Ли:   Зүгээр ээ. Тантан, чи хүсч байна уу? Чи эгчтэйгээ хамт дуулахыг хүсч байна уу?

Тан: Ли эгч ээ, танд баярлалаа. Ли эгч ээж шиг үнэхээр сайхан сэтгэлтэй юмаа.

Дэн: Поп дива чамтай хослож байгаа нь үнэхээр гайхалтай.

Тан: Та бүхэнтэй мэндчилье. Намайг Линь Тантан гэдэг. Би өнөөдөр та нарт зориулан дуулна. Миний бэлдсэн энэ дуу...     

Ян:   Түр хүлээ. Тэр бол хулгайч. Энэ уралдаанд оролцох эрх байхгүй.

Ли:   Янь Мин ах аа. Та сая юу гэсэн бэ? 

Эм:   Юу вэ? Юу гэсэн бэ?

Ян:   Юэюэ, энэ чиний энд алдсан хүзүүний чимэглэл.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Би саяхан энэ охин жижүүр дээр энэ хүзүүний чимэглэлийг нууж байхыг өөрийн биеэр харсан. Тэр үүнийг хулгайлснаас зайлахгүй.

Тан: Би хулгайлаагүй.

Ли:   Би үүнийг эмнэлэгт унагааж, харин Тантан энийг олсон байж мэднэ. Тантан, чи наад зүүсэн зүүлтээ эгчдээ өгч болох уу?

Тан: Тийм биш, Ли эгч ээ. Энэ миний ээжийн надад үлдээсэн хүзүүний зүүлт. Би жаахан байхаас л энэ зүүлтийг зүүсэн.

Ли:   Энэ зүүлтийг охины ээж түүнд үлдээсэн байх нь. Тэгвэл тэр миний охин баймаар. Тэр яаж миний охин байх юм? Энэ боломжгүй. Миний охин нас барсан.

Ян:   Юэюэ. Энэ хүзүүний зүүлтийг чи өөрийнхөө гараар хийсэн. Энэ яаж түүнийг эхээс дамжсан байдаг юм?

Дэн: Тийм шүү, хатагтай Ли. Хэн мэдлээ. Чамайг энэ урт наслахын хүрдийг бүхнээс илүү эрхэмлэдэгийг бүгд мэднэ. Энэ хүүхэд том болоогүй байж яагаад ингэтлээ худлаа ярьдаг байна?

Ли:   Тантан. Энэ хүзүүний зүүлт эгчид нь маш чухал зүйл. Надад буцаагаад өгчих. Харин би юу ч болоогүй юм шиг өнгөрүүлье, тэгэх үү?

Тан: Тантан би худлаа яриагүй. Энийг миний ээж Тантан надад өгсөн юм. Би энийг бүр жаахан байхаасаа эхэлж зүүсэн.

Ли:   Тантан. Би чиний авъяасыг биширдэг, бас чамайг өрөвддөг. Би чамайг сайн охин гэж бодсон. Бүр чамайг энэ уралдаанд оролцооч гэж урьсан. Гэтэл чи одоо үнэхээр миний урмыг хугаллаа.

Тан: Би үүнийг хулгайлаагүй. Эмнэлэгт байгаа Лю ах, Чжан өвөө намайг энэ зүүлттэй байсныг гэрчилнэ.

Ян:   Надад өгөөдөх.

Тан: Үгүй ээ. Үгүй, энэ бол Тантаны зүүлт!

Ян:   Нааш нь өгөөдөх!

Тан: Битгий л дээ!

Ян:   Юэюэ.

Тан: Надад буцааж өгөөч дээ. Энийг ээж минь надад өгсөн юм.

Ян:   Юэюэ. Би түүнийг одоохон эндээс зайлуулъя.

Тан: Үгүй ээ, Тантан би эндээс явахгүй.

Ян:   Үнэхээр засаршгүй гэдэг нь!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Бушуухан босооч. Чи юу хийж байна аа?

Тан: Ли эгч ээ, та наад зүүлтээ ав. Тантан би дахиад авахыг хүсэхгүй. Гэвч аавын эмч нь түүнийг амийг аврахад надад 100,000 юань хэрэгтэй гэж хэлсэн. Танаас гуйя. Намайг энэ уралдаанд оролцуулаач.

Эр:   Хараач.

Эм:   Энэ хүүхэд бас өрөвдмөөр юмаа.

Тан: Тантан зөвхөн аавтайгаа үлдмээр байна, Ли эгч ээ. Танаас гуйя, Ли эгч ээ. Тантаны буруу болог. Тантан тантай зөрчилдөх ёсгүй байсан. 

Ли:   Тийм дээ, тийм. Энэ чинь хүүхэд. Заримдаа алдаа гаргах нь байх зүйл. Аав нь өөрийг нь аврах мөнгийг хүлээсээр байгаа. Би түүнийг яагаад зэмлэж загнах ёстой гэж?

Ян:   Юэюэ. Энэ чинь уралдаан. Хэрэв энэ охинд ийм амархан буулт хийвэл хүмүүс биднийг зөвхөн уян сэтгэлтнүүд гэж буруутгахгүй, уралдааныг шударга бус явуулсан гэнэ.

Ли:   Тэгвэл энэ асуудлыг зохицуулахыг танд даалгая.

Ян:   Муу турсга! Чи надтай тэрсэлдэхэд хэтэрхий балчир хэвээрээ байна. Чи Юэюэ-г булаахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Явцгаая.

Тан: Намайг тавиач!

Эр:   Ямар сайхан дуу вэ!

Эм:   Үнэхээр сайхан дуулж байна.

Дэн: Энэ ямар дуу вэ? Энэ үнэхээр биширмээр дуу байна!

Эм:   Сонсоход хүртэл сонсголтой юм гээч. Үнэхээр тэнгэрлэг дуу байна!

Эм:   Үнэхээр сэтгэл хөдөлгөж, зүрхэнд хүрчихлээ.

Линь:    Энэ үгнүүд нь үнэхээр гайхамшигтай. Бидний хүүхэд том болонгуут би хамгийн түрүүнд энэ дууг түүгээр дуулуулж сургана.

Ли:   Чамд энэ дууг хэн заасан бэ? Тийм байж болох уу? Чи миний охин байна!

Ян:   Чамайг хэн дуулаадах гэсэн юм? Эндээс буу!

Ли:   Боль!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Юэюэ, энэ охин уралдааны журмын үл тоож, дуулах гэж микрофон булааж авлаа. Би одоохон түүнийг болиулна.

Ли:   Энэ дууг хэн чамд заасан бэ?

Тан: Ли эгч ээ, аав хэлэхдээ энэ дууг миний ээж үлдээсэн гэсэн. Хэрэв ямар нэг асуудал...

Ли:   Чи миний охин байх нь.

Линь:    Уучлаарай, Юэюэ. Дөнгөж сая төрсөн хүүхэд маань өнгөрчихлөө.

Ли:   Тийм байхгүй. Чи надад худлаа хэлж байна.

Линь:    Юэюэ.

Ли:   Намайг тавиач. Миний хүүхдийг буцаагаад авчир! 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Үгүй ээ. Байж болшгүй. Миний охин өөд болсон.

Тан: Ингэхэд Ли эгчийн хүүхэд нь өнгөрсөн байх нь. Өрөвдмөөр юмаа.

Ян:   Би Юэюэд хүүхэд нь өнгөрсөн гэж худлаа хэлсэн нь зөв болсон байна. Юу ч болдог байсан, Юэюэ энэ охиныг хэзээ ч мэдэж чадахгүй.

Ли:   Линь Тян, чи үнэхээр харгис юмаа. Чи энэ дууг өөр хүнд заасан байх нь.

Дэн: Хатагтай Ли. Та хэний төлөө саналаа өгмөөр байна?

Ли:   Би түдгэлзлээ.

Ян:   Би Сунь Няньнянь-д саналаа өглөө. Түүнд дуулах, сэтгэл хөдлөлөө барих маш сайн чанарууд байна.

Дэн: Логикийн хувьд Лин Тантан хамгийн сайн дуулсан. Гэвч тэр уралдааны журмыг ноцтой зөрчиж бусдын эд зүйлсийг хулгайлсан. Тиймээс, би ч гэсэн Сунь Няньнянь-д саналаа өгч байна.

Эм:   Энэхүү “Дуулж буй бяцхан бурхад” уралдааны ялагчаар Сунь Няньнянь тодорч, 100,000 юаны шагнал хүртэж байна. 

Тан: Үгүй ээ, Ли эгч ээ. Тантан би таны ямар ч эд зүйлийг хулгайлаагүй. Тэр зүйл минийх! Намайг тавиач! Би аавыгаа авармаар байна!

Ли:   Миний охин, хэрэв чи амьд байсан бол ямар сайхан байхсан бол. Ээж нь чамайг их санаж байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа!

Линь:    Тантан!

Тан: Ааваа, та ашгүй сэргэчихэж. Та маш удаан хугацаанд унтсан. Би таныг өдөр бүр боддог байсан.

Линь:    Аав нь ч гэсэн Тантан-аа санасан.

У:     Тантан, аав чинь саяхан сэргэсэн. Аавдаа тэжээлэг шөл өгч байхыг битгий мартаарай.

Тан: Баярлалаа, У эгч ээ.

Линь:    Баярлалаа. Чи их турсан байна. Тантан. У эмч энэ жил болсон бүх зүйлийг аавд нь ярьсан. Аав нь чамайг зөндөө их зовоож, надаас болж чи маш их зүдэрсэн байна.

Тан: Охин нь ядраагүй ээ. Охин нь зөндөө олон сайн хүмүүстэй таарсан. Гэвч миний хэрэг гэж алга. Би аавыгаа эмчлэх мөнгийг хангалттай олж чадаагүй.

Линь:    Тантан, хүн бүхэнд тавилан байдаг. Чи аавыгаа өнгөрсний дараа сайхан амьдрах ёстой шүү.

Тан: Аав аа, битгий тэгж яриач. Би ямар ч байсан аавыгаа эдгээнэ. Та эдгэнэ!

Линь:    Аав нь заавал сайхан амьдарч, Тантантайгаа хамт байх болно.

Тан: Аав аа, та энэ шөлнөөс уучих. Хурдхан уугаарай.

Линь:    Тантан, чи юу ч идээгүй байна. Аав нь өлсөөгүй. Энийг чамд өгье.

Тан: Би шөлөнд дургүй. Охин нь амттай юманд дуртай.

Линь:    За, май, Тантан. Аав нь бас шөл уух дургүй. Аав нь чамайг шөлтэй хамт энэ мантуугаар солилоо, за юу?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Ли Юэ эгч ээ. Хэрэв таны охин тэнгэрээс харсан бол таныг ийм гунигтай байхыг харахыг хүсэхгүй байсан. Гурав хоногийн дараа хайрын үдэшлэг болно. Та арга хэмжээний бүх явцад анхаарлын төвд байх болно. Бүгд л тантай хамт дуулахыг хүснэ. Та сэтгэлээ сэргээх хэрэгтэй.

Ли:   Мөн хайрын үдэшлэг авъяастнуудыг сонгон шалгаруулах газар. Үнэндээ, дуулах чадварын талаар ярих бол энэ удаад Тантан түрүүлэх ёстой. Энэ миний л буруу, хүүхэдтэй холбоотой юм болоход би барьц алдах юм.

Эм:   Тэр охин ердөө л бяцхан худалч. Харин ч бид түүнийг цагдаад өгөөгүй. Энэ чинь л хангалттай.

Ли:   Гэвч яадаг ч байсан, аав нь эмнэлэгт, түүнд мөнгө яаралтай хэрэгтэй байгаа. Би эмнэлэгт дахин очиж тэдэнд ямар нэг юмаар туслаж чадах үгүйг мэдмээр байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, би яваад ус аваад ирье.

Линь:    Болгоомжтой яваарай.

Ли:   Тантан хаана байна аа? Линь Тян?

Линь:    Юэюэ...

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Линь Тян. Зургаан жил уулзалдсангүй. Би чамтай энд, эмнэлэгт дахиж уулзана гэж огт бодсонгүй. Өөдгүй юмнууд шангаа хүртдэг гэж үнэн байх нь. Чи ямар өвчин тусчихсан юм? Удахгүй үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна.

Линь:    Зүгээр л жаахан ханиад төдий. Сүүлийн хэдэн жил чи нилээн амжилттай байсан бололтой.

Ли:   Тиймээ. Тэр үед чи намайг энэрэлгүйгээр хаяж яваагүй бол би яаж одооны хөгжмийн поп дива болох юм?

Тан: Ли эгч яагаад ирсэн юм бол? Тэр аавыг таньдаг бололтой.

Линь:    Юэюэ, намайг уучлаарай.

Ли:   Наад хямдхан уучлалтаа цааш нь хий. Миний ой гутаж байна. Зүгээр л сохор юм шиг бай. Би энэ он жилүүдийг зүгээр өнгөрүүлээгүй. Гэхдээ чи миний зохиосон хүүхдийн дууг бусад заах юм гэж би ер бодоогүй.

Линь:    Би тэгээгүй.

Ли:   Чи бас үгүйсгэсээр л байна уу? Линь Тантан уралдаанд дуулсан дууг зөвхөн чи бид хоёр мэднэ. Чи тэрийг тараагүй юм байж. Тэгвэл өөр хэн байхав?

Линь:    Чи Тантантай уулзсан юм уу? 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Чи түүнтэй уулзсан юм уу?

Ли:   Мэдээж. Чи тэр охиныг таньдаг уу? Линь Тян, чи надад сэтгэлгүй хандаж болно, гэвч чиний хүүхэд өөд болсоныг бодооч! Чамд хүн чанар байхгүй юу?

Линь:    Тантан өөрийнх нь хүүхэд гэдгийг тэр хараахан мэдээгүй бололтой. Юэюэ, үнэндээ яг тийм биш.

Ли:   Би чамд хэлье, Линь Тян. Чи дураараа бодох юмгүй байж болно. Гэвч би үүнийг хэзээ ч зүгээр орхихгүй! Би зургаан жилийн өмнөх дурлалт залуугаа мартаагүй. Чи намайг өрөвдөх сэтгэлгүй хаясныг ч мартаагүй. Бас төрснийхөө дараа нас барсан үрээ би мартаагүй!

Линь:    Уучлаарай. Үнэндээ Тантан бол...

Ли:   Хангалттай. Би энэ үгийг дахиж сонсмооргүй байна. Линь Тян, Ли Юэ би энэ амьдралдаа чамаас өөр хэнийг ч үзэн ядаж явсангүй.  

Линь:    Тантан.

Тан: Аав аа, та зүгээр үү?

Линь:    Чи сая бүгдийг нь сонссон уу?

Тан: Аав аа, тэгэхээр, Ли эгч та хоёр урд нь хүүхэдтэй байжээ? Тэгвэл энэ дууг ээж өгсөн гэж та яагаад хэлсэн юм? 

Линь:    Тантан, намайг уучлаарай. Үнэндээ бол чиний ээж чинь...

Тан: Аав аа.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа! У эгч ээ, миний аав яасан байна?

У:     Аав чинь хэтэрхий сэтгэл хөдлөлд автаж. Үүнээс болж гавлын дотоод даралт нь нэмэгдэж, биеийн байдал нь дордсон байна. Тэр маргааш мэс засалд орно.

Тан: У эгч ээ, танаас гуйж байна! Аавд минь туслаач! Гуйж байна!

У:     Тантан, одоо хамгийн чухал нь чи 100,000 юань олох хэрэгтэй. Энэ бол чам шиг ийм жаахан хүүхдэд хүчрэх юм биш. Хэрэв бүтэхгүй бол зүгээр л орхисон нь дээр. 

Тан: Тэр Тантаны аав. Тантан би хэзээ ч бууж өгөхгүй! Би одоохон явж мөнгө олж ирнэ.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Эгч ээ, танд дахиад тавагнууд байна уу?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ах аа, энэ миний дуртай хийл. Аав энийг надад авч өгөх үед 3000 юаны үнэтэй байсан. Би одоо энийг хэдээр зарж чадах вэ?

Эр:   Энэ хийл нилээн түгээмэл хийцтэй, бас жаахан хуучирсан байна. Энийг ихдээ 500 юанаар зарж болно, бяцхан охин минь. Хэрэв энэ хийл чиний хувьд тийм чухал бол чи өөртөө үлдээсэн нь дээр.

Тан: Би зарна. Ааваас минь илүү чухал зүйл гэж үгүй.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: 1523 юань. Энэ 100,000-ын хажууд бас арай дэндүү бага байна. Ингэж болохгүй. Би өөр арга бодож олох ёстой.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ах эгч нар аа, миний аав өвчтэй байгаа. Аавын амийг аврахад 100,000 юань хэрэгтэй. Надад жаахан мөнгө өгөөч дээ. Тантан би ирээдүйд 1000 дахин нугалж буцааж өгнө. Хангалтгүй байна! Үнэхээр хангалтгүй! Аав аа! Тантан би одоо яавал таарах вэ? Би таныг яаж аврах вэ? Ээжээ, та хаана байна аа? Та яагаад буцаж ирэхгүй байгаа юм?

Ли:   Миний амьдралын хамгийн том харамсал бол би үрээ алдсан явдал. Хэрэв тэр амьд байсан бол би түүнийг хамгаалан, хайрлаж, хорвоогийн хамгийн сайхан бүхнийг өгөхийн тулд чадах бүхнээ хийх байсан.

Тан: Ли эгчийн хүүхэд...

Ли:   Чи миний охин уу? Үгүй ээ. Байж боломгүй. Миний охин өөд болсон.

Тан: Ли эгчийн хүүхэд бид хоёрын нас нь адилхан. Хэрэв би Ли эгчид хүүхэд нь гэж итгүүлбэл магадгүй аавыгаа аврах мөнгө олж чадах байх.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Хүмүүс:       Ли Юэ, Ли Юэ, Ли Юэ, Ли Юэ.

Тан: Ли эгч ээ.

Ли:   Тантан? Чи энд яаж яваа юм? Ли эгч ээ. Би... би таны охин чинь.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан, бодлоггүй хэлж болдоггүй зүйлс гэж бас байдаг юм. Эгчийнх нь охин нас барсан.

Тан: Миний аав Лянь Тан...

Ли:   Чи юу гэсэн бэ?

Тан: Би тэр жил үхээгүй. Зүгээр л аав аваад явчихсан юм. Би үүнийг саяхнаас л мэдлээ. Хэрэв та итгэхгүй бол энийг үзсэн ч болно. Ли эгч ээ, намайг уучлаарай. Би таны охин гэж итгүүлэхийн тулд Тантан би хуурамч ДНК-ийн шинжилгээний бичгийг хуулчихлаа.

Ли:   Тэгэхээр, чи үнэхээр миний охин байжээ?

Тан: Ээжээ!

Лин: Тантан! Ээж нь чамайг амьд байгаа гэж хэзээ ч бодож байсангүй. Линь Тян, чи зөвхөн намайг хаях гэж хүүхдээ өнгөрсөн гэж улаан цайм худлаа хэлжээ? Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм. Чи надад жаахан ч гэсэн итгэл найдвар ч үлдээгээгүй.

Тан: Ээж ээ, Тантан буцаад ирлээ. Уучлаарай, аавынхаа төлөө танд худлаа хэлэхээс өөр сонголт Тантанд байсангүй.

Ли:   Би чамайг анх харангуутаа нэг ойр дотно санагдсанд гайхах юм алга. Тэгэхээр чи миний охин байжээ. Тантан, ээж нь чамайг маш их санасан.

Тан: Тантан ч гэсэн таныг маш их санасан.     

Ли:   Охин минь, ээж нь чамайг гэртээ авч оръё.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   У эмч ээ, ноён Линь Тяны энэ байдлыг дахин удаашруулж болохгүй байх. Аль болох хурдан хагалгаанд оруулах хэрэгтэй байна. Гэтэл Тантан одоо болтол эцгийнхээ мэс заслын төлбөрийг олж чадаагүй л байна. Бид яавал дээр вэ? 

У:     Хагалгаа 100,000 юань. Тэр чинь хүүхэд, яасан ч тийм их мөнгө олж чадахгүй. Саяхнаас Цзянчэний  эмнэлэгийн ДНК-ийн мэдээллийн санд төрөл төрөгсөдийг нь хайх систем байгуулагдсан байгаа. Тантанаас дээж аваад шинжлүүлэхээр тийш нь явуулъя. Бид ээжийг нь олж магадгүй байх. Тэгвэл ядаж ноён Линь Тянд найдвар төрж мэднэ.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмс: Сайн уу, хатагтай.

Ли:   Айх хэрэггүй, цаашдаа энэ байшин чиний гэр болно. Энэ бүгдийг ээж нь чамд худалдаж авсан юм. Маш цөөхөн тоогоор зарагддаг сүүлийн үеийн загварлаг хувцаснууд. Харин тэр бол ээж нь Цзянчэн даяар цуглуулсан төрөл бүрийн гоёл чимэглэлүүд. Энэ мөчөөс чи аль дуртай, хүссэн хувцсаа өмсөж болно. Бас тэр тоглоомнууд бол хязгаарлагдмал тоотой цуглуулга, цуглуулгын зүйлс. Энэ мөчөөс тэд бүгдээрээ чиний найзууд болно.

Тан: Ямар гоё хувцаснууд вэ! Ямар хөөрхөн тоглоомнууд вэ! Яг телевизийн кинонд гардаг гүнжнүүд шиг. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Яасан бэ, Тантан? Чамд энэ таалагдахгүй байна уу?

Тан: Ээжээ, Тантан, би энийг муухай болгочихно гэж айсан юм.

Ли:   Тэнэг гэдэг нь, тэгвэл дахиад шинийг худалдаад авчихна. Чи ээжийн бяцхан гүнж, хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүртэх эрхтэй.

Тан: Ли эгч Тантанд үнэхээр сайн хандаж байна. Харамсалтай нь, энэ бүгдээс надад нэг юм ч оногдохгүй л дээ.

Ли:   Одооноос эхлэн Тантан, чи юу ч хүссэн байсан ээждээ хэлж байгаарай.

Тан: Ээжээ, охиных нь хүссэн юм...

Эм:   Юэ эгч ээ, үдэшлэг одоохон эхлэх нь. Бид явах цаг боллоо.

Ли:   Тантан, ээж нь чамайг нэг хөгжилтэй газар авч очно.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан, ээж нь явж хүмүүстэй уулзаж мэндчилэх ёстой. Эндээ түр байж бай. Ээж нь удахгүй буцаад ирнэ.

Тан: Ли эгчтэй эмчилгээний төлбөрийг ярилцахын тулд үдэшлэг дуусахыг хүлээхээс. 

Эм:   Миний охин. Чи “Дуулж байгаа бяцхан бурхан” уралдаанд оролцож ялагч болж, одоо нэртэй болсон. Энэ удаа чи дива Литэй хамт хослон дуулж, тэр дороо алдартай болно.

Охин:    Санаа зоволтгүй, ээжээ. Надаас өөр хэн Ли эгчтэй хамт дуулах эрхтэй байх юм?

Эм:   Тиймээ.  

Охин:    Нөгөө охин! Чи муу хулгайч! Чи яаж энд ирдэг байна?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Охин:    Чи муу хулгайч! Чи яаж энд ирдэг байна?

Тан: Чи үдэшлэгт ирсэн юм уу? Энэ бялуу их амттай, чи үүнээс амсаж үзэх үү?

Эм:   Санаж ав, миний охин “Дуулж байгаа бяцхан бурхан” уралдааны ялагч. Чам шиг гарал үүсэлгүй хүүхэд нийгмийн шатаар өгсөнө гэж бүр бодох ч хэрэггүй.

Охин:    Чи энд юу хийж байгаа юм? Чи ч гэсэн Ли эгчтэй хамт дуулмаар байна уу?

Тан: Дуулах аа?

Охин:    Чи юундаа тэнэг царайлсан юм? Энд бүгд л дива Ли-тэй хамтран дуулахыг хүсч байгаа.

Тан: Харин би дива Ли... Үгүй ээ, Ли эгч дива. Би түүнд асуудал тарьж болохгүй.

Эм:   Аа, би ойлголоо. Чи энд хулгай хийхээр ирсэн байх нь. Чи хамгийн сүүлд Ли Тян Ху-ийн хүзүүний зүүлтийг хулгайлсан. Харин одоо чи хэний юмыг хулгайлмаар байна?

Эр:   Аа, нөгөө хулгайч охин байх нь. Ийм жаахан байж хүмүүжилгүй юм гээч. Эцэг эх нь харж ханддаггүй юм уу?

Дэн: Би тэр уралдаанд байхдаа дивагийн хүзүүний зүүлтийг түүнээс олохыг нүдээрээ харсан. Ийм сэжиг бүхий хүүхэд яаж энэ үдэшлэгт ирдэг байна? Хэн чамайг дуудсан юм?

Тан: Би хулгай хийгээгүй.

Эм:   Чи хулгай хийсэн үгүйг чинь би олж мэднэ. Өнгөрсөн удаа чиний дуулсан дуу Ли Тян Ху-д маш их таалагдаж байсан. Энэ удаа би чамд миний НяньНяний сайхан үдэшлэгийг баллахыг яасан ч зөвшөөрөхгүй! Алив, чи тэр хулгайлсан юмаа хаана нуусныг чинь би харъя. Энэ байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Харав уу?

Эм:   Тэр үнэхээр хулгайч байх нь.

Эм:   Ийм жаахан байж хулгай хийдэг!

Эм:   Ийм жаахан хүүхэд яаж ийм хүмүүжилгүй байдаг байна?

Охин:    Энэ миний дуртай үсний зүүлт байна.

Эм:   Гэтэл чи би хулгай хийгээгүй гэж байдаг. Энэ үсний зүүлт 20,000 юаны үнэтэй!

Эр:   Чи үнэхээр хулгайд холбогдлоо! Чи гэгээн цагаан өдрөөр хулгай хийлээ!

Тан: Би хулгай хийгээгүй. Тэр надад энийг санаатайгаар зориуд өгсөн юм.

Эм:   Худлаа ярьж зүрхэлсээр л байна уу? Энэ маргашгүй нотолгоо! Чам шиг өөдгүй юмнууд юм хулгай хийх гэж ирдэг юм. Энийг цагдаад хүргэж өгч, сайтар хашраавал таарна. 

Тан: Энэ тийм биш. Ли эгч л намайг нааш нь авчирсан юм.

Дэн: Чи Ли дивагийн хүзүүний зүүлтийг хулгайлсан. Би чамайг үзэн ядаж байна. Чи яаж энд ирж чаддаг байна? Аан, чи зөвхөн хулгайч ч биш байх нь. Худлаа ярих дуртай худалч байж.

Эм:   Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг. Ийм хүүхэд өсгөсөн эх нь бас л олиггүй юм байгаа биз. Би одоохон чамайг хөөж гаргана.

Тан: Тантаны буруу байхгүй! Тантан эндээс явахгүй!

Эм:   Энэ миний мэдэх юм биш! Хэн ч чамайг хамгаалахгүй.

Ли:   Хэн түүнд хүрч зүрхэлмээр байна, оролдоод үз! Уучлаарай, би хожимдлоо. Чи зүгээр үү?

Тан: Би хулгайч биш.

Эр:   Бурхан минь, поп дива яг одоо энэ хүүхдээс уучлалт гуйж байна! Тэр үнэхээр Ли хатагтайн авчирсан охин мөн гэж үү? 

Дэн: Тэдний харилцаа хэдийд нь ингэтэл сайжирдаг байна аа? Сүүлийн уралдааны үеэр асуудал гараагүй биш үү?

Ли:   Та нар хэтэрч байна. Намайг гүжирдэж зүрхэлсэн хэн ч байсан...

Охин:    Бид тэгээгүй. Харин тэр л миний үсний хатгуурыг хулгайлсан!

Эм:   Яг үнэн. Маргашгүй нотолгоо нь энэ.

Ли:   Тэгвэл Линь Тантаныг гүжирдсэн хүн нь чи байх нь ээ? Том хүн байж энэ хүүхдийг ингэж асуудалд оруулж байдаг!

Эр:   Ямар харамсмаар юм, бид та нарыг зөндөө дэмжсэн. Эх охин хоёр биднийг ашиглана гэж ер бодсонгүй.  

Эм:   Ли Тань Ху, бид ердөө л тантай хамт дуулах боломж олж авахыг хүссэн. Урд нь бид учраа олохгүй байсан юм. Биднийг уучлаач дээ!

Ли:   Тэднийг одоохон цагдаагийн газарт аваач. Өнөөдрөөс эхлэн Бан Сунь Няньнян хар жагсаалтанд орсон. Түүнд аливаа дууны уралдаан, эсвэл иймэрхүү ямар ч үдэшлэгт оролцох, хамтрахыг хориглож байна.

Охин:    Ээжээ, Няньнян намайг хар жагсаалтанд ормооргүй байна гэдгийг хэлж өгөөч.

Эм:   Дива Ли Тань Ху... дууны хатан хаан Линь Тан Ху, тэр ердөө л хулгайч. Өнгөрсөн удаа тэр таны хүзүүний зүүлтийг хулгайлсан. Та мартсан гэж үү? Бид зөвхөн энэ охинд сайтар сургамж өгөх гэсэн юм.

Ли:   Энэ чиний хэлсэн зүйл мөн үү?

Охин:    Тиймээ, энэ мөн.

Ли:   Энэ зүүлт түүнийх.

Эм:   Энэ зүүлт цор ганц. Энэ яаж түүнийх байдаг билээ?

Ли:   Ийм хүзүүний зүүлт хоёр байдаг юм. Нэг нь минийх, нөгөөх нь миний охиных. Линь Тантан бол миний охин.

Эр:   Юу?!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Хатагтай Ли-ийн охин нь нас бараагүй билүү? Энд ер нь юу болоод байна аа?

Ли:   Бурхан надад ивээлээ хайрласан юм. Тантаныг зориуд надаас холдуулсан юм, тэгээд энэ бүх үйл явдлын дараа тэр надад буцаж ирсэн. 

Тан: Ли эгч охиндоо маш их хайртай, гэтэл Тантан би түүний сэтгэлийг хуурчихлаа. Би дэндүү амиа бодогч.

Дэн: Ийм учиртай байжээ. Хатагтай Ли Тянь Ху энэ охинд тийм сайхан хандсанд гайхах юм алга. Тэгэхээр, энэ Ли хатагтайн охин байх нь.

Эм:   Байж боломгүй. Тэр яаж ийм азтай байдаг байна?

Ли:   Тэднийг аваад яв.

Охин:    Үгүй ээ, үгүй!

Дэн: Өнөөдөр үнэхээр баярт өдөр байна. Охиноо олж авсан хатагтай Ли танд баяр хүргэе.

Эр:   Баяр хүргэе.

Ли:   Үүнийг тохиолдуулан би та бүхэнд хоёр зүйлийг тодорхой хэлмээр байна. Нэгд, Линь Тантан хулгайч биш. Түүнд хар буруу санаа гаргаж, элдэвээр гүтгэхгүй байхыг хүсье. Хоёрт, Тантаны дуулах авъяас бусад хүмүүсийг бодвол хавьгүй илүү. “Дуулж байгаа бяцхан бурхан” тэмцээнд би хувийн шалтгаанаар шударга шийдвэр гаргаж чадаагүй. Тиймээс Тантан өөрт нь оногдох ёстой шагнал, ялагчаар тодорч чадаагүй.  

Тан: Ли эгч ээ, та намайг үнэхээр хамгаалж чадлаа.

Ли:   Уучлаарай, Тантан, урд нь би чамайг сайн ойлгоогүйгээс болж энэ бүхэн боллоо. Би чамайг маш их зовоход хүргэсэн байна. Чи ээжийгээ уучилж чадах уу?

Тан: Ээж минь хамгийн сайн ээж.

Ли:   Тантан, энэ үдэшлэгт чи хэн ч бай, чи хөгжмийн авъяастай ч бай, чи хамтран дуулах хамгийн сайн сонголт. Чи ээжтэйгээ хамт дуу дуулмаар байна уу?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Чи ээжтэйгээ хамт дуу дуулмаар байна уу?

Эр:   Үнэхээр гайхалтай.

Дэн: Би бараг уйлах шахлаа.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Өөдгүй хүүхэд! Юэюэ өөрийнхөө охиныг яаж таньж мэдсэнийг олж мэд.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан, үдэшлэг дууссаны дараа бид хоёрын хамтран дуулсан бичлэг шууд л алдаршина гэж би мэдсэнгүй. Одоо бүгд л бид хоёрыг эх охин хоёр, хөгжмийн одод гэцгээж байна.

Тан: Ли эгч ээ, намайг уучлаарай. Та Тантанд үнэхээр сайн хандаж, харин би танд худлаа хэлсэн. Энэ хүндэтгэл надад ирэх ёсгүй. Бас ийм байдал удаан үргэлжлэх ёсгүй. Ээжээ, та надад 100,000 юань өгч чадах уу? Би аавыгаа аврах гэсэн юм.

Ли:   Линь Тянд юу тохиолдсон юм?

Тан: Аав жилийн өмнө авто осолд ороод тархинд нь цус харвасан юм. Хагалгаанд орохоор болчихсон. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Авто осолд орсон? Би хамгийн сүүлд түүнтэй уулзахад их тааруу байсанд нь гайхах юм алга. Тэр их ноцтой гэмтэл авсанаас зайлахгүй. Гэтэл тэр энэ ердөө л хатгаа гэж хэлсэн. Хэрэв би олж мэдвэл туслахгүй гэхээс чи эмээсэн үү, эсвэл зүгээр л надад мэдэгдэхийг хүсээгүй юу?

Тан: У эгч хэрэв намайг мөнгө олохгүй бол хэтэрхий оройтно гэж хэлсэн. Ээжээ, аавд туслаач дээ.

Ли:   Тэгж ярихгүй. Тэр үед намайг өршөөлгүйгээр хаяж, чамайг үхсэн гэж надад худлаа хэлсэн. Үүнээс болж чи бид хоёр 6 жил тусдаа байсан. Би түүнийг хэзээ ч уучлахгүй.

Тан: Гэхдээ аав охиндоо маш сайн ханддаг. Надад ганцхан тэр аав л байдаг. Би аавыгаа алдмааргүй байна.

Ли:   Тантан, ээж нь чамд үүнээс бусдыг нь зөвшөөрч чадна.

Тан: Ээжээ, охин нь гуйж байна. Хэрэв та аавыг аварвал охин нь хэлсэн бүхнийг чинь биелүүлнэ.

Ли:   За яахав, би чамд амлая.

Тан: Баярлалаа, ээжээ. Ааваа, та зүгээр болох болно.

Ли:   Тэр үед чи намайг хаяагүй бол би ингээд хагалгааны зардлыг чинь төлж чадахгүй байсан. Чи Тантан шиг ийм мундаг охиныг өсгөсөндөө баярлах хэрэгтэй. 

Тан: У эгч ээ, аав минь яасан бэ?

У:     Тантан, чиний аав... хагалгаа амжилттай болсон!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Тантан. Энэ гахайн хавирга, туурайгаар хийсэн шөл. Би өглөөний турш чанасан юм. Аав чинь дөнгөж сая хагалгаа хийлгэсэн, түүнд тэнхэрч босоход нь энэ хэрэгтэй.

Эр:   Энэ миний охины худалдаж авсан шувууны үүр. Энэ хагалгааны дараа тэнхрэхэд нь тустай гэж би сонссон.

У:     Энэ зөөлөн, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Үүнийг бага багаар уувал аав чинь хурдан тэнхрэх болно.

Тан: Та нарт баярлалаа. Тантан би баян болохоор та нарт хариуг нь барих болно.

Эр:   Чи юунд талархсан юм бэ? Санаандгүй байтал ээж чинь хөгжмийн хатан хаан Ли Тянь Ху байж таарлаа. Одоо ашгүй бүх юм дуусаж, та нар дахиж санаа зовох юмгүй боллоо.

Ли:   Энэ хэдэн өдрүүдэд Тантан, бас түүний аав нь та нарт нилээн төвөг удлаа. Энэ картанд нэг сая юань байгаа. Үүнийг хүлээж авна уу.

Эр:   Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ Тантан өмнө нь бидэнд их тусалсан. Бид таны мөнгийг авч чадахгүй.

Ли:   Энэ ердөө жаахан зүйл. Бидний талархалын өчүүхэн нэг хэсэг. Та нар сүүлийн хэдэн өдрүүдэд Линь Тянд санаа тавьж байсанд бид талархаж байна. Хэрэв та нар хүлээж авахгүй бол надад эвгүй санагдах болно.

Эр:   Тийм бол баярлалаа, хатагтай Ли.

Тан: Эгч үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юмаа. Би ирээдүйд танд энэ мөнгийг хоёр дахин нугалж өгнө өө.

У:     Хатагтай Лин сая хагалгаа хийлгэсэн болохоор энд их чимээтэй байж болохгүй. Эндээс хурдхан гарцгаана уу. Түүнийг хэсэг тайван байлгах хэрэгтэй. 

Эр:   Аан, алив, явцгаая.

Ли:   Тэд... тэд сайхан сэтгэлтэй хүмүүс юм.

Тан: Тантаныг эмнэлэгт байхгүй үед тэд надад тусалж аавыг асарч байсан юм. Аав хэзээ сэргэхийг би мэдэхгүй байна.

Ли:   Санаа зоволтгүй. Ээж нь аавынх нь эмчилгээний зардал, бас цаашдын асаргааны зардлыг бүрэн хариуцах болно. 

----------------------------------------------------------------------------------------------------------------- 

Тан: Зөвхөн аавын хагалгааны мөнгөнөөс гадна Чжао өвөө болон бусад хүмүүст мөнгө өгсөн танд баярлалаа. Одоо та аавын эмчилгээний зардлыг төлнө.

Ли:   Тэд бүгдээрээ чиний найзууд болохоор тэгж байгаа юм. Линь Тян чиний аав. Чи хүссэн бүхнээ гүйцдүүлэхэд чинь ээж нь санаа тавина. Чи яагаад уйлсан юм бэ? Ээжээсээ болсон уу? Би чамд ямар буруу юм хийсэн бэ?

Тан: Ээж минь надад дэндүү сайхан сэтгэл гаргасан, Тантан би төлж чадахгүй байх.   

Ли:   Тэнэг гэдэг нь. Чи миний охин. Энэ бол ээж бүрийн хийх ёстой зүйл. Чи эрүүл энх, аз жаргалтай байвал ээж нь хүссэн бүхнийг чинь хийх болно.

Тан: Ли эгч ээ, хэрэв та Тантаны жинхэнэ ээж нь байсан бол үнэхээр сайхан байхсан. Гэвч тэр бүхнийг Тантан би хулгайлчихсан. Уучлаарай, Ли эгч ээ. Би танд дахиад худлаа хэлж чадахгүй. Ли эгч ээ, би үнэндээ бол...

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Чи яагаад Ли эгч гэсээр байгаа юм? Намайг ээжээ гэж дууд гэж би чамд зөндөө хэлсэн.

Тан: Би...

Ли:   Битгий уйл. Маргааш ээжийнх нь төрсөн өдөр. Би жил болгон чамтай хамт төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсдэг байлаа. Харин одоо надад энэ хүслээ биелүүлэх боломж гарлаа. 

Тан: Төрсөн өдөр өө?

Ли:   Чи ээжийнхээ энэ хүслийг биелүүлэхийг хүсч байна уу?

Тан: Ли эгч надад зөндөө их тусалсан, би ч гэсэн түүнд туслах ёстой. Би түүнд мөрөөдлөө биелүүлэхэд нь туслана.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Бяцхан охин минь, чи худалдаж авмаар байна?

Тан: Ах аа, миний ээж дуучин. Өнөөдөр түүний төрсөн өдөр нь. Би түүнд бэлэг авч өгөх гэсэн юм.

Эр:   Чиний ээж дуучин гэнэ ээ? Тэр бодвол хөгжмийн зэмсэгт их дуртай байх. Энэ мэргэжлийн төгөлдөр хуур. Түүний дуугаралт нь маш сайн. 490,000 юаны үнэтэй. Харин энэ арай хямдхан. Чи үүнийг 10,000-аас доошгүй авч болно.

Тан: Би бүр үнэтэй ч бэлэг авч чадахгүй нь. Ах аа, энэ массажны төхөөрөмж ямар үнэтэй вэ?

Эр:   Энэ 2999 юань. Энэ нурууны доод хэсгийг дэмждэг аппарат. Шилдэг брэндийнх. Энэ нурууны доод хэсгийн ядаргааг тайлахад тусалдаг юм.

Тан: Надад 2524 юань л байна. Дахиад 475 юань дутуу байгаа. Би одоохон яваад нэг арга бодъё.

Эр:   Хүлээ. Энд надад нэг цэвэрлэгээний ажил байгаа. Хэрэв чи энэ цэвэрлэгээнд надад тусалбал би чамд аппаратыг худалдаж болно.

Тан: Баярлалаа, ах аа. Мэдээж би цэвэрлэж чадна. Ямар ч тоосгүй төгс цэвэрлэх болно.

Эр:   Энэ охин үнэхээр ухаантай юм гээч. Ээжид чинь энэ бэлэг гарцаагүй таалагдана гэдэгт би итгэж байна. 

Тан: Нээрэн үү? Тантан би ээжийгээ л баярлуулах гэсэн юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Линь Тантан. Тэгэхээр чиний мэдээлэл худлаа байжээ? Чи бүр Юэюэ-ийн төрсөн охин гэдгээ ч мэдээгүй байх нь. Санаа зоволтгүй. Тэр тусмаа энэ тоглоомыг дуусгахад чинь би чамд туслая. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Бүгд:     Төрсөн өдрийн мэнд.

Тан: Ээжээ, та хурдхан хүслээ хэлээд лаагаа үлээгээрэй.

Ли:   Эхний хүсэл бол Тантан эрүүл энх байж, дахиж хэзээ ч өвдөхгүй байх. Хоёрт, Тантан аз жаргалтай байж, хоол унд, хувцас, амьдрахын төлөө юунд ч санаа зовохгүй байх. Гурав дахь хүсэл бол, Тантан бид хоёр аз жаргалтай, урт удаан амьдрана гэж найдаж байна.

Тан: Ли эгч үүрд жаргалтай байгаасай гэж би хүсч байна. Ээжээ, та яагаад ганцхан надад хүслээ хэлсэн юм бэ? Төрсөн өдөр бол зөвхөн өөрийнхөө хүслийг хэлдэг өдөр.

Ли:   Тэнэг гэдэг нь. Харин чи ээждээ... миний бүхэл бүтэн ертөнц. Чи эрүүл саруул байвал ээж нь баяртай байх болно.  

Тан: Энэ ямар сайхан мөрөөдөл вэ! Энэ үүрд үргэлжлээсэй гэж би хүсч байна.

Ян:   Юэюэ. Энэ чамд зориулсан бэлэг.

Ли:   Фан Лины төгөлдөр хуурын 3-р тоглолт. Энэ дахиж хэвлэгдэхээ больсон.

Ян:   Хэрэв чи хүсвэл би чамд юуг ч олоход туслана.

Ли:   Ян Минь ах аа. Танд маш их баярлалаа.

Ян:   Чи бид хоёрын дунд талархал байх ёсгүй. Тантан, чи ээждээ ямар бэлэг бэлдсэн бэ?

Ли:   Тантан, энэ чинь...

Тан: Ээж маш их дууны үг зохиодог. Дэлгүүрийн эзэн хэлэхдээ энэ нуруунд нь тулгуур болоход их хэрэгтэй гэж хэлсэн. Охинд нь тийм ч их мөнгө байхгүй. Та надад битгий дургүйцээрэй.

Ли:   Тантан, чи ээждээ ийм их санаа тавина гэж би бодсонгүй. Ээж нь урд нь авч байгаагүй хамгийн үнэтэй бэлэг энэ байлаа. Ээж нь үүнийг өдөр болгон хэрэглэх болно.

Ян:   Юэюэ. Надад ч гэсэн чамд бэлэглэхийг хүссэн нэг маш онцгой бэлэг байгаа.

Ли:   Ян Минь ах аа, би хэдийн үнэтэй бэлгээ авчихсан. Та надад яах гэж бэлэг бэлдсэн юм?

Ян:   Энэ Линь Тантан үнэндээ чиний охин биш. Тэр чамайг хуурч байгаа юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Ян Минь ах аа, та юугаа яриад байна аа? Тантаныг гүжирдэхийг би танд зөвшөөрөхгүй.

Ян:   Юэюэ, Линь Тантаны энэ ДНК-ийн шинжилгээ нь хуурамч.

Ли:   Та юу гэсэн бэ?

Ян:   Энэ байна. Эсэн бусын хуурамч мэдээлэлд мэргэшсэн байгууллага.

Ли:   Тантан, чи яагаад намайг хуурсан юм?

Тан: Ли эгч ээ, намайг уучлаарай. Би үнэндээ хагалгааны 100,000 юаныг цуглуулж чадаагүй.

Ян:   Юэюэ. Чиний хүүхэд өнгөрөхийг би өөрийн нүдээр харсан. Энэ Линь Тантан бол зургаан жилийн өмнө Линь Тяны өөр эмэгтэйгээс гарсан хүүхэд! Линь Тян тэгэхэд чамайг хуурч, харин энэ Линь Тантан чамайг хуурах гэж үүнийг овжин ашигласан байна.

Тан: Тийм биш ээ, Ли эгч ээ, миний хэлэхийг сонсооч дээ.

Ли:   Үнэхээр гайхалтай! Линь Тян, чи урд нь миний сэтгэлийг хуурсан, одоо чиний хүүхэд дахиад л миний сэтгэлийг хуурлаа. Ли Юэ би чамд ахин дахин хууртагдаж, сэтгэлээрээ тоглуулж байдаг ямар тэнэг хүн бэ!

Тан: Ли эгч ээ, энэ огт тийм биш. Миний хэлэхийг сонсооч дээ.

Ли:   Зайл, муу бяцхан худалч!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Зайл, муу бяцхан худалч! Би ямар буруу юм хийсэн юм бэ? Чи намайг хуурах гэж яагаад миний хүүхдийг ашигласан юм? Би ямар буруу юм хийсэн юм бэ?

Тан: Ли эгч ээ, намайг уучлаарай. Хэрэв та намайг уучилбал би таны хэлсэн бүхнийг хийнэ.

Ли:   Уучлаарай, Линь Тантан. Би чамд хэлье, би энэ амьдралдаа хамгийн их үзэн яддаг хүмүүс бол Линь Тян бас чи.

Тан: Уучлаарай, энэ Тантан миний буруу. Аавыг буруутгах хэрэггүй.

Ли:   Эндээс зайлж үз! Би чамайг дахиж хармааргүй байна.

Тан: Ли эгч ээ, намайг уучлаарай. Уучлаач дээ.

Ли:   Энэ балиар юмаа ав! Эндээс зайлж үз!

Тан: Ли эгч ээ! Ли эгч ээ! Ли эгч ээ!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ли эгч ээ! Тантан би буруу байснаа мэдэж байна. Та хаалгаа онгойлгож болох уу? Та надаар юу ч хийлгэсэн болно.

Ли:   Миний охин... ээж нь чамд буруу юм хийлээ. Ээж нь чамайг өөр хэн нэгэнтэй андуурч, түүнд хамаг хайраа зориулсан байна. Ээжийн нь буруу. Ээж нь ямар ч хэрэггүй хүн. Уучлаарай.

Ян:   Юэюэ, ийм зүйл хийсэн намайг уучлаарай. Би чамайг өөр хэнд ч өгч чадахгүй нь.  

Тан: Ли эгч ээ. Та Тантан намайг зодсон ч болно. Тэгэх үү? Надад битгий уурлаач. Уучлаарай.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Зүгээр л энэ дээр зурчих. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тэгвэл эгч нь гарч чамтай хамтарч дуулна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан. Ээж нь чамайг амьд байгаа гэдгийг хэзээ ч мөрөөдөхгүй байсан.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Уучлаач дээ. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ли эгч ээ.

У:     Тантан, чи ашгүй ухаан орлоо. Чи нэг өдөр, нэг шөнө ухаангүй байлаа.

Тан: У эгч ээ, Ли эгч намайг эмнэлэгт хүргэж ирсэн үү?

У:     Тантан, чи хэтэрхий олон юм бодох хэрэггүй. Одоо аавын чинь биеийн байдал үнэхээр тогтворжсон байгаа. Тэр ирэх хоёр хоногт ухаан орно гэж би бодож байгаа. Тэр үед нь чи чин сэтгэлээсээ дахиад уучлалт гуйж болно.  

Тан: Уучлаарай, Ли эгч ээ.

Эр:   Энэ дээрээс өгсөн заавар. Линь Тяныг эндээс гарга. Өнөөдрөөс эхлэн тэр энэ эмнэлэгт байх ёсгүй!

Эрс: Мэдлээ.

Тан: Та нар андуурч байна. Энэ эндүүрэл байх ёстой.

Ли:   Бидний хооронд эндүүрэл гарсан гэж би бодохгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ли эгч ээ.

Ли:   Чиний аав эмнэлэгт эмчүүлж байсан энэ өдрүүдэд зарцуулсан бүх мөнгө минийх. Чиний уралдаанд оролцсон мөнгийг хагалгааны төлбөрт тооцно. Би дахиж яасан ч төлбөр хийхгүй. Харин 75 231 юаны бусад төлбөрийг чи хариуцах болно.

Тан: Ли эгч ээ, би танд мөнгийг чинь буцааж өгөхийн тулд уйгагүй ажиллах болно.

Ли:   Тэгвэл хэн хэндээ дээр байхсан. Би та нарыг санхүүжүүлэхээ одооноос зогсоож байна. Энэ эмнэлэгээс гарцгаа.

Тан: Ли эгч ээ. Миний аав хараахан тэнхрээгүй байгаа. Аавыг яг одоо эмнэлэгээс гаргавал аюултай байж мэднэ. Бид дахиад хоёр өдөр үлдэж болох уу?

Ли:   Энэ надад ямар хамаатай юм?

Тан: Ли эгч ээ, энэ миний аавтай ямар ч хамаагүй. Энэ бүгд Тантан миний л буруу. Би таны хүүхэд болох ёсгүй байсан юм.

Ли:   Амаа тат! Чи түүнийг дурдах ямар эрхтэй юм? Энэ бол миний охиндоо өгсөн зүүлт. Чи үүнийг зүүх ямар эрхтэй гэж?

Тан: Ли эгч ээ, намайг уучлаарай. Ли эгч ээ, та энийг надад өгч болох уу? Энэ ердөө л гарын үсэг.

Ян:   Энэ бүхэн ердөө л чиний хуурмаг зан. Чи яагаад одоо болтолд өрөвдмөөр зан гаргаад байгаа юм? 

Ли:   Би чамд авч өгсөн бүх эд зүйлсийг би буцааж авч байна.

Тан: Битгий л дээ!

Ян:   Юэюэ, бид энд яах гэж ирснийг чи мартсан уу?

Ли:   Эндээс гарга!

Тан: Миний аавд битгий хүр! Би эндээс явахгүй!

Чжао:    Больцгоо!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Чжао өвөө.

Эр:   Хатагтай Ли, Тантан алдаа гаргасаныг бид ойлгоно. Гэвч тэр аавыгаа аврах гэсэндээ тийм юм хийсэн. Энэ он жилүүдэд энэ охины ээж нь огтхон ч үзэгдээгүй. Энэ охин аавынхаа эмчилгээний зардал 100,000 юаныг  олох гэж хичнээн зүтгэсэн гээч! Тэр хичнээн их хуванцар сав түүсэн ч гэлээ тийм их мөнгө цуглуулж чадахгүй. 

Эр:   Тийм шүү. Тантан хэрхэн хэрсүүжиж байгааг харсан хүмүүс нь бид. Тэр мөнгө олохын тулд  өглөөнөөс үдэш хүртэл уйгагүй ажилладаг. Тэр маш сайн охин. Энэ удаа тэр маш их санаа зовсондоо танд худлаа хэлсэн байна.

Эр:   Харин танд өгөх ёстой мөнгөний хувьд Линь Тян, бид танд цуглуулж өгч болно. Бид танд өрийг чинь барагдуулна. Түүнээс гадна, энд өвчтэй аав нь, тэнд охин нь байна. Тэднийг хөөж гаргавал тэдэнд амьд үлдэх боломж багасана!

Ли:   Тийм бол эхлээд Линь Тяныг сайжирсаны дараа энэ талаар ярилцъя.

Ян:   Юэюэ, чи тэднийг өрөвдөөд байна. Гэтэл хэн чиний хүүхдийг өрөвдсөн бэ? Тэд чамайг яасныг чи мартсан байна.

Ли:   Тиймээ. Миний хүүхэд дөнгөж төрөөд өнгөрсөн бол харин эд нар энэ байдлыг ичгүүргүйгээр ашигласан. Тэгэхэд хэн намайг өрөвдөж байгаа юм? Та хоёр шиг худалчид энэ яг таарна.

Тан: Энэ бүхэн ганцхан Тантаны л буруу, Ли эгч ээ. Энэ аавтай ямарч хамаа байхгүй.

Ли:   Эндээс зайлуул!

Эр:   Хүлээ! Хүлээ! Хэрэв та нар тэднийг хөөж, Линь Тян, Тантан нарт гар хүрмээр байвал эхлээд бидэнтэй учраа ололц!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   У эмч ээ. Бид ДНК-ийн харьцуулсан шинжилгээгээр Тантаны ээжийг оллоо.

У:     Тэр хэн бэ?

Эм:   Ли Юэ Тяньху. 

У:     Юу? Охин нээрэн хатагтай Ли-ийн хүүхэд байжээ! Гайхалтай! Тэгвэл би энэ тухай тэдэнд хэлэхээр явлаа. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли    Хэрэв би сайн санаж байгаа бол та нарын эмчилгээнд нэг сая юань өгсөн. Та нар үүнд бүгдээрээ талархалгүй хандах гэж байна уу? Миний замаас хурдхан зайлцгаа!

Чжао:    Ли Тяньхоу, бидэнд мөнгө өгсөн танд баярлалаа. Гэвч бид энэ мөнгийг хүртэх ёсгүй гэж бодлоо. Энэ картанд байгаа мөнгөнөөс бид нэгийг ч үрээгүй. Одоо танд буцааж өгье. Тантан, Линь Тян хоёулаа сайн хүмүүс. 

Сюй:     Та нар тэднийг хөөж гаргахыг бид яасан ч зөвшөөрөхгүй.

Тан: Чжао өвөө, та нартаа баярлалаа.

Ян:   Мөн дөө! Та нар хүний сэтгэлийг усаар хариулна гэдэг болж байх шив! Тэгвэл намайг харгис гэж битгий буруутгаарай. Тэднийг хөөж гарга!

Чжао:    Чи яаж байна аа?

Сюй:     Та нар яаж байна аа? Надад битгий хүр! Та нар яах гээд байна. Намайг тавиач!

Чжао:    Намайг тавь!

Тан: Сюй ах аа. Чжао өвөө. Миний аавд битгий хүр! Би эндээс явахгүй!

Ян:   Та нар юундаа удсан юм? Тэднийг бушуухан эндээс гарга.

Тан: Аав аа! Аав аа! Аав аа!

Лянь:    Юэюэ, Тантан чиний охин.

Тан: Аав аа!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Чи сая юу гэсэн бэ?

Ян:   Яг ийм мөчид яах гэж ухаан ордог байна аа?

Тан: Аав аа, та ашгүй ийм үед ухаан ордог нь ямар сайхан юм бэ!

Лянь:    Юэюэ, тэр үед би чамд худлаа хэлсэн юм. Бидний охин үхээгүй. Би зүгээр л охин оо аваад явсан. Энэ бол Тантан.

Ли:   Та хоёр үнэхээр аав охин хоёр юмаа. Бүр худалч нь хүртэл адилхан.

Тан: Ааваа, Ли эгч үнэхээр миний ээж гэж үү?

Ян:   Линь Тян! Чи одоо ч гэсэн Юэюэ-г хуурч байна. Чиний охин энэ Линь Тантан өөр эмэгтэйн хүүхэд!

Линь:    Миний энэ амьдралд ганцхан чи л байсан. Хэрэв Тантан чиний хүүхэд байгаагүй бол би яах гэж тэр дууг түүгээр дуулуулах юм? Би яах гэж түүнд урт наслах хүрдийг өгөх байсан юм?

Ли:   Мөн дөө. Үнэндээ чи бидний хүүхдийн талаархи зарим зүйлийг түүнд хэлсэн байх нь. Энэ охинд тийм эрх ч байхгүй. Би түүнд тийм эрх өгөх ч үгүй.

Линь:    Юэюэ, чи надад итгээч. Тэр үнэхээр чиний охин. Тэр үед надад сонголт байхгүй болоод чамд худлаа хэлсэн юм. Тэгэхэд чамд хагалгаа хийх хэрэгтэй байх үед....

Ян:   Линь Тян! Чи одоо ч гэсэн маргах гэсэн хэвээр үү? Чи хэдий болтол Юэюэ-д зовлон учруулах гэсэн юм?

Линь:    Би... би...

Ли:   Амаа тат! Чиний одоо хэлэх нэг ч үгэнд би итгэхгүй.

Ян:   Юэюэ, чи түүнтэй энэ бүхнийг ярьж цагаа үрэх ямар хэрэг байна? Өршөөлгүй байх хэрэгтэй. Тэднийг эндээс гаргаж хая!

Линь:    Надад битгий хүр! Тантан! Надаас гараа тат! Намайг зүгээр орхи! Тантан!

Тан: Аав аа! 

Линь:    Тантан!

У:     Хатагтай Ли! ДНК-ийн мэдээллийн сангаас харьцуулсан шинжилгээний хариуг ирүүлсэн. Тантан яах араггүй таны охин байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Тантан яах араггүй таны охин байна.

Ли:   Намайг хуурах хэвээрээ л байна уу?

Ян:   У эмч ээ. Та эмчийн хувьд хуурамч мэдээлэл тараах нь хууль бус зүйл.

У:     Ноён Гу, надад ийм шинжилгээг хуурамчаар үйлдэх ямар ч санаа байхгүй. Хатагтай Ли, энэ албан ёсны мэдээллийн сангаас ирүүлсэн харьцуулсан үзүүлэлтүүд. Энэ бол Цзянчэн даяар хамгийн нэр хүндтэй албан ёсны нотолгоо. Хэрэв энэ худлаа бол өөр юунд ч итгэх араггүй болно.

Линь:    Юэюэ, би чамд худлаа хэлээгүй.

Ян:   Юэюэ. Уучлаарай. Бүх үнэн гэвэл, энэ бүх хугацаанд би Тантаныг мэхлэгч гэж бодож явсан болохоос чиний жинхэнэ охин гэдгийг би хэзээ ч төсөөлж байгаагүй.

Ли:   Чи нээрэн миний охин байх нь. Яаж ийм байдаг юм? Энд ирээд туслах хүн байна уу?

Тан: Аав аа, та зүгээр үү?

Линь:    Аав нь зүгээр ээ. Тантан, ээжийгээ битгий буруутга.

Тан: Аав аа!

Ли:   Линь Тян!

У:     Түүний бие сул байхад нь хүч хэрэглэснээс болсон байна. Орноос нь чирч гулдарснаас болж гэмтэл авч, цус алдсанаас болж ухаан алдсан байна.

Ли:   Линь Тянд нэн даруй ВИП палат бэлд. Түүнд хамгийн сайн гэсэн бүхнийг бэлтгэ. Тантан. Ээж нь бас л чамд буруугаар хандлаа.

Тан: Ли эгч ээ, аавыг минь тохитой палатанд оруулсан танд баярлалаа. Одоо гарч байгаа, урд нь зарцуулсан бүх мөнгийг би танд буцааж өгнө.

Ли:   Тантан.

Ян:   Юэюэ. Энэ бүхэн миний л буруу. Би Тантан та хоёрыг эцэг тогтоох шинжилгээнд оруулах ёстой байсан юм. Энэ үүн шиг ийм том үл ойлголцолд хүрч, Тантан та хоёрын дунд хагарал үүсгэхгүй байсан.

Ли:   Ян Минь ах аа. Энэ таны буруу биш. Би хэтэрхий сэтгэл хөдлөлтэй байснаас болж Тантан, Линь Тян хоёрыг зовоход хүргэсэн.

Ян:   Гэхдээ, Линь Тян охиноо өөртөө авахын тулд түүнийг үхсэн гэж худлаа хэлнэ гэж хэн мэдлээ?  

Ли:   Линь Тян юу гэж хэлсэн нь хамаагүй, яг одоо бол Тантан гарцаагүй миний охин. Энэ удаа би түүнийг дахиж алдмааргүй байна.   

Ян:   Линь Тантан... Линь Тянь, чи хотын захад өчүүхэн амьдралаа дуусгаж болох байсан. Гэтэл чи наашаа ирэх гэж зөрүүдэлсэн. Намайг сэтгэлгүй байсан гэж битгий буруутгаарай.     

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа. Өнөөдөр Тантаны төрсөн өдөр. Та намайг цэнгэлдэх хүрээлэнд авч очно гэсэн. Гэвч та хэзээ ухаан орох вэ?

Ли:   Тантан. Ээж нь өнөөдөр амталсан гахайн мах, бас халуун ногоотой тахианы далавч авчирлаа. Сүүлийн хоёр хоногийн хоол чамд таалагдаагүй, өнөөдөр чамд юу таалагдахыг би мэдсэнгүй.

Тан: Ааваа, та хурдан сэргэх ёстой шүү. Охин нь мөнгө олох хэрэгтэй байна.

Ли:   Тантан. Уучлаарай, ээжийнх нь буруу байсныг би мэднэ. Чи ээжтэйгээ уулзахыг хүсэлгүй гурав хонолоо. Ээж нь чамайг үнэхээр их санаж байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Бамбарууш аа. Чи надад энэ савыг өгөх гэсэн юм уу? Гэхдээ аав намайг хүний юм зүгээр авч болохгүй гэдэг.

Ли:   Ли Юэ, чи яагаад ийм олхиогүй юм бэ? Чи бүр энэ бамбаруушийн хувцастай явж чадахгүй байна. 

Тан: Та зүгээр үү? Та надад хайртай гэсэн үг үү? Тэгвэл надад энэ савыг өгчих. Баярлалаа, бамбарууш аа. Тэгвэл хоёулаа хамт хуванцар сав түүцгээе.

Ли:   Тантан, чи ээждээ дургүй байгаа. Ядаж төрсөн өдрөөр чинь ээж нь ингээд ч хамаагүй хамт байя.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Бамбарууш аа, өнөөдөр ямар сайхан өдөр вэ! 300 юань оллоо ш дээ.

Ли:   Энэ бүх өдрүүдэд Тантан ийм их ажил хийдэгийг би мэдсэнгүй. Ийм жаахан байж ийм их юм нуруундаа үүрэх гэж.

Тан: Бамбарууш аа. Хоёулаа өнөөдөр олсон мөнгөө хувааж авцгаая. Энэ бамбаруушд оногдоно, энэ надад оногдоно. Бамбарууш аа, чи намайг хааш нь аваачих гэсэн юм? Энэ чинь... 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Энэ чинь... Тантанд бэлдсэн юм уу? 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Хөөх, ямар гоё бүжиг вэ! Бамбарууш аа, чи үнэхээр гайхалтай. Ганцхан миний аав миний төрсөн өдрийг мэддэг. Чи яаж мэддэг юм бэ?

Ли:   Тантан, чи миний охин. Ээж нь яаж чиний төрсөн өдрийг мэдэхгүй байх юм? Энэ мөчөөс эхлэн ээж нь чиний төрсөн өдрийг хэзээ ч алгасахгүй.

Тан: Тантан би ойлголоо. Энэ нууц байх нь. Энэ ааваас охиндоо авч өгсөн хийл байна. Би энийг дахиж хэзээ ч харахгүй гэж бодож байлаа. Харин бамбарууш чи надад энийг буцааж авч өгнө гэж ер бодсонгүй. Надад энэ бэлэг их таалагдлаа. Баярлалаа. 

Ли:   Тантан, ээж нь чамдаа хүссэн бүгдийг чинь авч өгнө. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Хүмүүс төрсөн өдрөөрөө үргэлж хүслээ хэлдэгийг би мэднэ. Миний эхний хүсэл бол аав минь хурдан эдгэрч, дахиж хэзээ ч өвдөхгүй байх. Хоёр дахь хүсэл бол би үргэлж аавтайгаа хамт баймаар байна. Гурав дахь нь хүсэл.. энэ бол нууц. Тантанд зориулж төрсөн өдрийн сюрприз барьж, бас бүтэн өдрийг надтай тоглож өнгөрүүлсэнд баярлалаа, бамбарууш аа. Би өнөөдөр маш их жаргалтай байна.

Ли:   Тантан. Чи үргэлж жаргалтай байна гэдэгт ээж нь итгэдэг.

Тан: Та миний ээж  байна.   

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан. Чи ээжийгээ харах хүсэлгүй байгааг би мэднэ. Гэхдээ ээж нь чиний амьдралын бүх хугацаанд хамт байгаагүй. Ээж нь ядаж ганц удаа төрсөн өдрийг чинь хамт тэмдэглэх гэсэн юм. Тантан, чи ээжийгээ уучилж чадах уу? Гуйж байна.

Тан: Ийм хувцас өмсчихөөр маш халуун, бас зүдэргээтэй байж таарна.

Ли:   Яаж тийм байх юм? Би чинь поп дива. Ердөө л энэ бамбаруушийн хувцас өмсөхөд надад юу нь хэцүү гэж?

Тан: Ээжээ, дахиж ийм юм битгий хийгээрэй.

Ли:   Тантан, чи эцэст нь намайг ээжээ гэж дуудахыг зөвшөөрлөө. Чи намайг уучилсан гэсэн үг үү? Ээжийнх нь буруу байсныг би мэднэ. Ээж нь цаашид чамд, аавд чинь хэзээ ч ингэж хандахгүй.

Тан: Охин нь ээжийгээ дахиж буруутгахгүй ээ. Ээж минь охиндоо хайртай гэдгийг би мэднэ. Би ээждээ худлаа хэлсэн ч гэсэн ээж намайг уучилсан. Ээжээ, миний гурав дахь хүсэл юу болохыг та мэдэх үү?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан аавдаа маш их хайртай. Эхний хоёр хүсэл чинь аавтай чинь холбоотой байсан. Гурав дахь хүсэл чинь бас л аавтай чинь холбоотой, тийм үү?

Тан: Тантаны гурав дахь хүсэл бол ээж минь үргэлж жаргалтай байж, манай гэр бүл үргэлж хамт байх.

Ли:   Тантан. Чи ээжийнхээ хамгийн мундаг охин. Ээж нь чамдаа зориулж гэр бүлээ дахин нэгтгэсэн хүлээн авалт зохион байгуулах болно. Хүн бүхэн Тантан бол Ли Юэ миний охин гэдгийг мэдэж аваг.

У:     Тантан, аав чинь ухаан орсон.

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Тантан үнэхээр Ли хатагтайн охин гэж би бодож байсангүй. Энэ тохиолдолд гурван бие эргээд нийлэх бололтой. 

Линь:    У эмч ээ. Миний бөөрний өвчин улам дордсон бололтой. Надад эрүүл мэндийн зөндөө асуудал байгааг би мэднэ.

У:     Ихэнх өвчнүүд чинь дунд шатандаа орсон байгаа. Хэрэв тохирох донорын бөөр олдохгүй бол чи ихдээ гурван сар л амьдрана.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Хоёр жилийн өмнө би дөнгөж бөөрөөр өвчилж байхад би охиноо том болтол нь хамт байхыг боддог байлаа. Одоо энэ боломжгүй бололтой. Магадгүй би Тантаныг Юэюэ-д буцааж өгөх цаг нь болсон байх.

У:     Ноён Линь, шантрах хэрэггүй. Бид тохирох бөөрний донорыг олж чадна гэж итгэж байгаа.

Линь:    Бид тэрийг их удаан хайсан, одоо болтол олоогүй л байгаа. Одоо ямар ч найдлаггүй. Та миний төлөө энэ нууцыг хадгална гэдэгт би найдаж байна.   

Тан: Аав аа, аав аа.

Линь:    Тантан.

Тан: Би таныг сэрээхийн тулд дөнгөж сая хүслээ шивнэсэн юм. Энэ үнэхээр үйлчилдэг гэж би огт бодоогүй. Охин нь таныг маш их санасан.

Линь:    Төрсөн өдрийн мэнд, Тантан. Аав нь чамайг паркт дагуулж явж чадаагүйд уучлаарай.

Тан: Зүгээр дээ, ааваа. Ээж аль хэдийн надтай хамт миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Би маш их баярласан. Бас ээж бид эргэн нэгдсэний хүлээн авалт хийх гэж байгаа. 

Линь:    Хараад байхад чи ээждээ их хайртай бололтой.

Тан: Миний бодлоор, миний ээж энэ дэлхийн хамгийн сайн ээж.  

Ли:   Тиймээ. Ээж нь ч гэсэн Тантаныг хорвоогийн хамгийн сайн охин гэж боддог.

Линь:    Ямар сайхан юм! Миний дотор уужраад явчихлаа. Тантан, чи хэсэг гараад ирж болох уу? Аав нь ээжийд чинь хэлэх үг байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Чи охины төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Ли:   Хэрэв чи Тантаныг авч яваагүй бол бүх юм болох байсан. Линь Тян. Тэр үед чи яагаад надад худлаа хэлж Тантаныг өнгөрсөн гэсэн юм бэ?

Линь:    Би ердөө л удахгүй үхэх хэн нэгэнд хүүхдээ үлдээхийг хүсээгүй юм. Би чамайг амьд үлдэнэ гэж хэзээ ч бодоогүй. Уучлаарай, Юэюэ, би удаан амьдрахгүй. Чамд үнэнийг хэлж, дахин шаналал гутрал мэдрэхийн оронд...

Ли:   Тиймээ, би амьд гараад зогсохгүй, одооноос эхлэн чи надаас Тантаныг салгахыг би дахиж хэзээ ч зөвшөөрөхгүй.

Линь:    Тантаны асран хамгаалагч нь би.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Чи юу гэсэн бэ?

Линь:    Би охиноо нялхаас нь өдий хүртэл өсгөсөн. Тэр зүгээр л миний эмчилгээнд зориулж мөнгө олдог байсан. Одоо би эрүүл болсон болоохоор надад түүний хэрэгцээ алга.

Ли:   Тэгвэл, одоо охин чамд хэрэггүй болж, чи түүнийг шууд хаях нь уу? Линь Тян, Тантан тийм нялхаараа чиний эмчилгээний зардлыг олох гэж ганцаараа ажиллаж, аяга таваг угааж, хог шүүрдэж, дуу дуулж байсныг чи мэдэх үү?

Линь:    Би түүний эцэг нь. Энэ бол түүний хийх ёстой зүйл нь.

Ли:   Тантаны нүд, сэтгэл зүрх чамаар дүүрэн байдаг нь харамсалтай. Охин чиний төлөө бүх юмаа золиослоход ч бэлэн байдаг, бүр бүх хүсэл нь чамаас шалтгаалах байсан ч тэр. Чи охиноо хаяж чаддаг ямар хатуу сэтгэлтэй юм бэ! Чи түүний эцэг нь байх эрхгүй хүн!

Линь:    Чи эх нь болохоор түүнд санаа тавих ёстой. Санаа зоволтгүй. Чи түүнийг зүгээр л авч болно.

Ли:   Санаа зоволтгүй, би цаашдаа ч Тантаныг хамгаалж, харж хандана. Чамд дахиж Тантантай холбоотой юу байхгүй гэж бод.

Тан: Аав аа, ээж ээ, та нар муудалцаад байна уу? Аав ээж нар муудалцдаггүй.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Аав ээж хоёр нь муудалцаагүй. Аав ээж хоёр нь чамайг аль паркад аваачихыг ярилцаж байна. Энэ чиний хүсэл.

Тан: Би бусад хүүхдүүдийн адил аав ээжтэйгээ хамт паркад очмоор байна.

Ли:   Чи дотроо юу бодох чинь надад хамаагүй. Гэхдээ Тантаны өмнө чи сайн эцэг шиг жүжиглэж, хүслийг нь биелүүлнэ гэж би найдъя.

Линь:    Тантан, энэ хагацахын өмнөх аавынх нь өгч байгаа эцсийн бэлэг болог.     

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, ээжээ, та хоёр энэ туулайн чихийг толгойдоо зүүгээрэй, тэгвэл биднийг гэр бүл гэдгийг бүгд мэднэ.

Ли:   Тантаны сонгосон энэ толгойны гоёл ээжид нь маш их таалагдлаа.

Линь:    Аавд ч гэсэн маш их таалагдсан.

Тан: Аав аа, таны хамраас яагаадл цус гарсан юм?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, таны хамраас яагаадл цус гарсан юм?

Ли:   Линь Тян, чи нээрэн эдгэрч тэнхэрсэн юм уу?

Линь:    Аан, санаа зоволтгүй. Энэ цаг агаар хэт хуурайгаас болсон юм. За алив, Тантан. Бүгдээрээ явж тоглоцгооё.     

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Одооноос эхлэн би Тантаныг чиний гарт өглөө.

Ли:   Маргааш эргэн нэгдсэний хүлээн авалттай. Тантан чамайг ирнэ гэж маш их найдаж байгаа.

Линь:    Би хийх ёстой бүх зүйлийг хийсэн. Тийшээ очих шаардлаггүй.

Ли:   Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм. Санаа зоволтгүй. Би чамаас огт өөр. Цаашдаа, хэрэв чи Тантантай уулзахыг хүсвэл хүссэн үедээ ирж болно.

Линь:    Тэгэх хэрэггүй. Бараг тэр нь ч дээр байх.

Ли:   Юу? 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Энэ Тантаны өдөр тутмын ердийн хэвшил, зарим нэг урьдчилан сэргийлэх аргууд байгаа юм. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Аав нь охиноо гэрт нь аваачъя.

Тан: Аав аа, би өнөөдөр аав ээжтэйгээ хамт үнэхээр жаргалтай байна. Энэ яг зүүд юм шиг. Бид өдөр бүр ийм жаргалтай байж болох уу?

Линь:    Тантан энэ мөчөөс эхлэн үргэлж жаргалтай байна. Өнөөдөрөөс ч илүү жаргалтай.

Ли:   Мангоноос харшилтай. Улаан лоольд дургүй. Унтаж байхдаа хучлагаа тийрэх дуртай. Тэр Тантаныг бүх талаар мэддэг байх нь. Гэхдээ түүнд Тантаныг гэх сэтгэл үнэхээр байдаггүй гэж үү? 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Миний гэр бүл дахин нэгдсэн хүлээн авалтанд тавтай морилцгоо. Зургаан жилийн өмнө би охиноо үүрд алдсан гэж бодож байсан. Аз болоход, бурхан ивээж, надад бяцхан гүнжээ дахин олоход тусаллаа. Одоо би та бүхэнд өөрийн охин Линь Тантаныг танилцуулъя.

Линь:    Тантан, намайг уучлаарай. Аав нь дахиад чамтай хамт байхгүй. Одооноос эхлэн чи ээжийнхээ үгэнд дуулгавартай орох ёстой шүү. Сайн хүн болоорой, бас аавыгаа мартаарай.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Линь Тян. Чи хаачих гээв?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Чи 6 жилийн өмнө юу гэж хэллээ? Чи энэ хүүхдийг авч яваад Юэюэ-ийн хажууд хэзээ ч үзэгдэхгүй гэсэн. Чи одоо яагаад буцаад ирэв? 

Линь:    Би тэгээгүй. Би өвчтэй болсоноос л тэр. Тантан миний эмчилгээний зардлыг олох хэрэгтэй байсан юм. Ийм л юм болсон.

Ян:   Тийм бол чи юмыг ингэтэл нь хүндрүүлэхийн оронд зүгээр л гудамжинд үхэх ёстой байж. Гэр бүл эргэн нэгдсэн ямар тансаг хүлээн авалт болж байгааг хар. Юэюэ түүнийг бараг л эрхлүүлж байна.

Линь:    Гу Янь Мин, одоо нэгэнт оройтсон. Тэрнээс гадна, Тантан ердөө 6 настай. Чи хүүхдэд тийм тэвчээргүй хандаж болохгүй.

Ян:   Би яагаад тэвчих ёстой гэж? Миний тэвчишгүй юм бол Юэюэ, бас чиний охин. Юэюэ бид хоёр хамт өссөн. Би түүнтэй хорь гаруй жил хамт байсан. Хэрэв чи надаас өрсөж түүнтэй гэрлээгүй бол тэр хэдийн надтай гэрлэх байлаа. Харин одоо тэр өөрийн гэсэн охинтой боллоо.

Линь:    Энэ зургаан жилийн өмнөх явдал. Хэрэв Юэюэд чи таалагддаг байсан бол та хоёр аль хэдийн гэрлэчих байсан.

Ян:   Амаа тат! Чи миний хэрэгт хутгалдах хэрэггүй. Юэюэ-г хэн ч булаахыг би яасан ч зөвшөөрөхгүй. Урагшаа.

Линь:    Чи юу ч хийх хэрэггүй. Би явахаар шийдсэн байгаа.  

Ян:   Мэдээж, би мэднэ. Надад тэнд нэг хүүхэд байгаа.

Линь:    Чи юу хийх гээд байна? Тавиадах!

Ян:   Энэ гэр бүлийн хүлээн авалт болохоор би охины авга ах нь. Тэр утгаар би түүнд томоохон бэлэг бэлдэх ёстой.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Ээжээ, бараг дууслаа. Аав яагаад ирэхгүй байгаа юм?

Ли:   Тантан, аав нь бараг ирэхгүй байх.

Тан: Тийм байхгүй. Аав охиныхоо нэг ч арга хэмжээг алгасаж байгаагүй. Би явж түүнийг олж ирнэ. 

Ли:   Тантан!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Тавь! Намайг тавь! Тавиач! Тавь!

Ян:   Линь Тян. Би их бодлогтой хүн. Шаардлага ч гэсэн маш энгийн. Миний хүсэх юм, чи 6 жилийн өмнөх шигээ л бай. Тэр Линь Тантаныг эндээс аваад арилж үз. Юэюэ-ийн хажууд хэзээ ч үзэгдэж болохгүй. Гэхдээ энэ удаа бид гадаадад явах учраас би энэрэнгүй хандаж, чамайг тавьж явуулна. 

Линь:    Би Тантаныг дэргэдээ авч чадахгүй! Тантан ээждээ маш их хайртай. Юэюэ охин оо надтай хамт явуулахыг зөвшөөрөхгүй!

Ян:   Би чамд сонголт өгнө гэж бодсон уу?

Линь:    6 жилийн өмнө би Тантантай хамт явж, Юэюэ 6 жилийг гуниглаж өнгөрүүлсэн. Энэ удаа би яасан ч чиний үгийг дагахгүй!

Ян:   Тийм бол чиний үг, яс хоёрын аль хүчтэй болохыг би харъя. Эхэл!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Тантан, чи миний ээж хаачсан гэж байнга асуудаг байсан. Одоо эцэст нь чи ээжтэйгээ уулзлаа. Аав нь чиний амьдралыг баллах ёсгүй, тэр тусмаа надад амьдрах хугацаа бага үлдсэн. Би яаж чамайг өнгөрсөн рүү буцаах юм?

Ян:   Чи тэр хүүхдийг өрөвдсөөр л байна уу?

Линь:    Би охиноо ээжтэйгээ хамт жаргалтай амьдрахыг л хүсч байна. Битгий мөрөөд.

Ян:   Тэгвэл би дахиад асууъя. Явах уу, үгүй юу?

Линь:    Намайг алах байсан ч би чамд санасандаа хүрэх боломж өгөхгүй.

Ян:   Тэгвэл намайг харгис гэж битгий буруутгаарай.

Тан: Аав аа!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, та яасан бэ?

Ли:   Юу болоод байгаа юм?

Ян:   Юэюэ. Би ердөө л чамайг хайж байлаа. Энэ Линь Тян манай Тантаныг нууцаар авч явах гэснийг нь би илрүүллээ. Тэр чамаас мөнгө авч байж л нэг мөсөн явах байх.

Тан: Та худалч, миний аав тэгэхгүй. Аав намайг ээжтэй хамт байхыг үргэлж хүсдэг. 

Ли:   Чи охиныг тийм амархан надад өгсөнд гайхах юм алга. Чи намайг сүрдүүлэхийн тулд Тантаныг дарамт болгож ашиглах гэжээ?

Линь:    Би нэгэнт амласан бол хэлсэн үгнээсээ буцдаггүй. Худлаа ярьж байгаа нь энэ Гу Янь Мин .

Ли:   Хангалттай, Линь Тян. Чи хоорондоо зөрсөн үйлдлүүд хангалттай хийгээгүй гэж үү? Баримт нь бидний нүдний өмнө байхад чи үгүйсгэсээр байх уу? Чи үнэхээр намайг гонсойлголоо.

Тан: Ээжээ, та энэ муу хүний хэлсэн үгэнд яаж итгэж байна аа? Тэр л таныг хуурдаг. Тэр аавыг нь арай л үхтэл нь зодоогүй.

Ли:   Энэ аав чинь намайг өршөөлгүй хаяж, чамайг үхсэн гэж худлаа хэлсэн хүн. Иймэрхүү юмнууд тиймэрхүү зүйл хийвэл гайхах юу байна?

Тан: Тантан аавдаа итгэж байгаа. Тэр үед ямар нэгэн үл ойлголцол гарсан байх ёстой.

Ли:   Тантан. Тэр үед энэ аав чинь надад хайргүй гэж хэлж байсан. Би үүнийг сайн санадаг.

Тан: Үгүй ээ, аав танд маш их хайртай.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав таныг хорвоогийн хамгийн сайн эмэгтэй гэж үргэлж хэлдэг байсан. Бас надад зориулж таны дууг тавих үед би манай гэр бүл дахин нэгдэнэ гэж найддаг байсан. Ааваа, та хурдхан шиг ээжид үнэнийг хэлээч.  

Ли:   Үнэхээр үл ойлголцол болсон гэж үү?

Ян:   Энэ нэг балай хүүхэд үргэлж миний төлөвлөгөөг нураах юм.

Линь:    Тантан, ээжийнх нь хэлснээр, бүх зүйл үнэн.

Ли:   Тантан, чи сая харав уу? Тэр бол ердөө л амиа бодсон сэтгэлгүй новш!

Тан: Үгүй ээ, ааваа. Та яагаад ээжид үнэнийг хэлэхгүй байгаа юм?

Ли:   За болно, Тантан. Одоо дахиж чимээ шуугиан гаргахгүй байцгаая. Линь Тян, чамайг бодолцвол... чи охины төрсөн эцгийнх нь хувьд өнөөдөр болсон явдалд би чамайг буруутгахгүй.

Тан: Ээжээ, та аавыг гэмгүй гэдэгт итгэхгүй байна. Та Тантан миний хэлсэнд ч итгэхгүй байна. Та зөвхөн түүнд л итгэдэг! Танд Тантанаас илүү энэ хөндлөнгийн хүн чухал юм уу?

Ли:   Тантан, ээжийг нь өвчтэй байхад аав чинь намайг өрөвдөх сэтгэлгүй хаяж явсан. Энэ Гу ах чинь надад бөөрөө хандивласан юм. Үгүй бол би олон жилийн амьд байхгүй байсан.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Юэюэ, үүнийг март. Энэ бүхэн өнгөрсөн явдал. 

Ли:   Энэ бүхэн аль хэдийн тодорхой болох байсан зүйл. Тэгэхэд чи хаяж явсан. Хэрэв Янь Мин  ах надад бөөрөө хандивлаагүй бол би аль хэдийн үхсэн байх гэхээс эмээж байна.

Линь:    Тэр чамд бөөрөө хандивласанд чи итгэлтэй байна уу?

Ли:   Намайг эмчлэгч эмч Лю надад Янь Мин ах бөөрөө хандивласан гэдгийг өөрийн биеэр хэлсэн. Харин чи би бөөрөө хандивласан гэж хэлмээр байна уу? 

Линь:    Мартаж үз. Чи нэгэнт дуусахаас хойш маргаад юу хийнэ?

Ли:   Аавыг чинь бодвол энэ Янь Мин ах нь миний амийг аварсан юм, тиймээс мэдээж би түүнд итгэдэг, эргэлзэлгүй түүний талд байдаг. 

Тан: Ээж аавд дургүй. Тантан ч гэсэн ээжийгээ хүсэхгүй байна.

Ли:   Тантан, чи ямар дэмий юмаа яриад байна? Ээж нь чамайг бүтэн зургаан жил өдөр шөнөгүй бодсон. Бид мш их хэцүү бэрхийг туулсан. Эцэст нь бид хамтдаа боллоо. Ээж нь яаж чамайг хүсэхгүй байх юм? Чи ээжийгээ маш их санасан гэж хэлээгүй билүү?

Тан: Тантан ээждээ маш их хайртай. Энэ жилүүдэд надад зөндөө их мөрөөдлүүд байсан. Тэр болгонд нь ээж байдаг байсан. Ээж буцаж ирээд аав бид хоёрыг авна гэж боддог байсан.

Ли:   Тантан, ээж нь энд байна. Ээж нь чамайг авахаар ирсэн. Ээж нь жинхэнээсээ энд байна. Энэ удаа би чамайг дахиж явуулахгүй.

Тан: Миний мөрөөдөлд маш зөөлөн сэтгэлтэй ээж буудаг байсан. Тиймээс би тантай анх уулзахад та яг миний мөрөөдөлдөө хардаг ээж шиг санагдсан. Ээжээ, би танд үнэхээр хайртай.

Ли:   Тантан. Ээж нь ч гэсэн чамд хайртай.

Тан: Гэхдээ намайг бага багаар хоолож, намайг шөнөөр бүүвэйлж, өөрийнхөө хайраар намайг хүмүүжүүлсэн тэр хүнийг би маш сайн санадаг.

Ли:   Тантан.

Тан: Тиймээс, уучлаарай, ээжээ. Нэгэнт та аавыг хүлээж авахгүй бол охин нь таныг орхиод аавтайгаа явна. Бид таныг цаашид дахиж зовоохгүй.

Ли:   Энэ бүхэн зүгээр л түүний жүжиг байсан юм! Тэр дөнгөж сая чамайг дахиж хайрлахгүй гэж хэлсэн. Чи яаж ингэж хэлдэг байна? Тантан их л гунигласан бололтой.

Тан: Аав охиндоо маш их хайртай болохоор тийм зүйл хэлэхгүй.

Линь:    Тантан, чи аавыгаа уучлаарай.

Тан: Аав аа, би явмааргүй байна.

Линь:    Надаас холд! Би чам шиг охинтой болмооргүй байна!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Линь Тян, чи яаж байна аа?

Линь:    Би түрүүнд хэлсэн, энэ бүхэн үнэн. Би чамайг дахиж хармааргүй байна.

Тан: Тантан үүнд чинь итгэхгүй. Аав аа, та охиноороо тоглож байгаа байх. Тиймээ?

Линь:    Линь Тантан, би чамд хэлээд өгье. Хэрэв чи миний эмчилгээний мөнгийг олдоггүй байсан бол би чамайг хэдийн хаях байсан. Одоо чи надад илүү ачаа.

Ли:   Линь Тян. Чи Тантаны аав байх эрхгүй хүн.

Тан: Аав аа, би илүү ачаа биш. Би зөндөө их хуванцар сав цуглуулна. Зөндөө их аяга таваг угаана. Бас зөндөө дуулна. Намайг битгий орхиоч дээ.

Линь:    Зайл! Би чамд хэлэхэд, энэ он жилүүдэд би чамд хэзээ ч хайртай байгаагүй. Би зургаан жилийн турш чамд зэргийн сайхан сэтгэлээр үнэнч хандсан. Одооноос эхлэн над руу ирэх хэрэггүй.

Тан: Ааваа, охиноо битгий орхиоч дээ. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, би өнөөдөр ээж та хоёртой хамт маш жаргалтай байна. Энэ яг зүүд юм шиг. Өдөр бүрийг ийм жаргалтай болгож болох уу?  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав аа, охиноо битгий орхиоч дээ! Аав аа!

Ли:   Тантан, түүний араас чаргууцалдах хэрэггүй. Тэр чиний аав байх эрхгүй хүн. Үгэнд ороод ээжтэйгээ хамт гэртээ орцгооё, тэгэх үү?

Тан: Үгүй ээ, би аавыгаа л хүсч байна. Аав аа! Аав аа!

Ли:   Тантан.

Линь:    Чи ээжийнхээ үгэнд орох ёстой. Ээжтэйгээ хамт сайхан амьдралаар амьдраарай. Аавыгаа март.

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Ноён Линь, ашгүй та ухаан орлоо.

Линь:    Юу болсон юм бэ?

У:     Долоо хоногийн дотор л таны бие байдал эрс муудаж байна. Бас тэгээд маш хурдтайгаар. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл нэг сараар хэтрэхгүй байх.

Линь:    Би хийж чадах бүх юмаа гүйцээсэн. Надад дахиад харамсах юм байхгүй.

У:     Би танд бөөрний диализ зохицуулж өгье.

Линь:    Хэрэггүй ээ. Би энэ орон дээр хэвтээд удаж байна. Дахиад нэг сар үлдсэн. Би гадуур гарч алхамаар байна.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Тантан. Чи бүр аавгүй байсан ч чиний ээж чинь байна. Ээж нь түүнээс мянга дахин илүү санаа тавих болно. Зүгээр л жаахан юм идчих.

Ян:   Тантан, чиний аав тийм л хүн, хойноос нь гуниглах хэрэггүй.

Тан: Миний аав хорвоогийн хамгийн сайн хүн. Та бол муу хүн! Би тантай ярилцмааргүй байна!

Ли:   Тантан. Уучлаарай, Янь Мин ахаа.

Ян:   Зүгээр ээ. Тантан ааш муутай байгааг ойлгож болно. Би гарч байя. Линь Тантан. Би аавын чинь учрыг олох хүртэл хүлээж бай. Дараа нь ирээд чиний учрыг олно.

Ли:   Тантан, чамд хэцүү байгааг ээж нь мэднэ. Хэрэв чамд ямар нэг юм хэрэгтэй бол ээжийгээ дуудаарай, за юу?

Тан: Аав аа, яагаад охиндоо дургүй болчихсон юм бэ? Та ээжийг буцаж иртэл хүлээнэ гэж хэлсэн. Бид хоёр хамт дуулдаг байсан. Ааваа, яагаад бүх юм өөрчлөгдөөд байна аа?

Ли:   Линь Тян. Тэгэхэд чи намайг хаясан, гэтэл одоо Тантаныг хаялаа. Чи яаж ийм сэтгэлгүй байдаг юм?

Тан: Таны авч өгсөн хийлийг ээж надад буцааж худалдаж авч өгсөн. Миний хийл хаана байна?

Ян:   Одоо Линь Тян байхгүй. Тэр үед болсон явдал гадагшаа гарах ёсгүй.

Тан: Түүний ярьж байгаа бүхэн миний аавтай ямар ч холбоогүй.

Ян:   Эцсийн эцэст Юэюэд бөөрөө хандивлах үг цухуйлгасан хүн би болохоос Линь Тян биш шүү. Хэрэв бөөр хандивлах гэрээ санаандгүй алга болбол энэ чамд юугаар ч тус болохгүй. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Тэр үед ээжийн бөөрний донор нь аав байсан байж таарах нь. Гэвч аав яагаад юу ч хэлээгүй юм бол? Би ээждээ хэлэх хэрэгтэй. Үгүй ээ. Ээж одоо аавын хэлсэн болгонд итгэхгүй. Би аавын буруугүйг нотлохын тулд тэр гэрээг нь олох ёстой.

Ян:   Ингэхэд, чамд даалгасан Линь Тяныг мөрдөн шалгах ажил юу болж байна? Энэ чинь харин сайн хэрэг. Үнэхээр тэнгэр бурхан ивээжээ. Би ч гэсэн. Хуучин найзтайгаа очиж уулзъя байз. 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Чи үнэнээ хэлээгүй, бас тэр хүүхдийг орхисонд гайхах юм алга. Чиний бөөр өвчилж, чи удаан амьд явахгүй нь бололтой.

Линь:    Чи юу хийж яваа юм?

Ян:   Энд би чамтай уулзахаар ирлээ. Эцсийн эцэст Юэюэ намайг өөрт нь бөөрөө хандивласан гэж бодож байгаа. Мартсанаас, чи миний ивээгч хэвээрээ.

Линь:    Гун Янь Мин, муу новш!

Ян:   Тэгээд юу гэж? Юэюэ-ийн сэтгэлдээ хамгийн их итгэж явдаг хүн нь Гу Янь Мин би. Гэвч би түүнд хичнээн сайн хандсан ч яагаад чамайг мартаж чаддаггүй юм бэ?

Линь:    Юэюэ.

Ян:   Хэрэв чи надад дахиад нэг тус болчихвол чи Юэюэгийн зүрх сэтгэлээс алга болох болно.

Линь:    Гу Янь Мин.

Ян:   Линь Тян... чи... чи яагаад намайг алж байгаа юм?

Ли:   Линь Тян!

Линь:    Юэ...

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмч: Юу? Линь Тян хутга ашиглан ноён Гуг хутгалсан? Би одоохон тийшээ очлоо.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Аав хэзээ ч хүнийг хутгалахгүй. Муу хүмүүс л муу зүйл хийснээс зайлахгүй. Тантан би тэр бөөр хандивлах гэрээг нь олоод явж аавыгаа аврана.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Юэюэ, энэ бүхэн миний буруу. Тантаныг хаясных нь төлөө би Линь Тяныг зэмлэх хэрэггүй байж. Түүнээс болоод тэр надад байж ядтлаа уурласан юм. 

Линь:    Муу худалч! Чи өөрөө өөрийгөө л хутгалсан!

Ли:   Би тэрийг өөрийнхөө нүдээр харсан. Энэ яаж хуурамч байх юм? Линь Тян. Янь Мин Гу ахын хийсэн бүхэн Тантан бид хоёрын төлөө байсан юм! Гэтэл чи түүнийг алахаар завдаж байдаг. Чи үнэхээр харгис юм!

Эмч: Ли Тян Ху. Ноён Гу маш их цус алдсан байна. Гэтэл эмнэлэгт 0 бүлгийн цус маш бага байгаа.

Ли:   Би яг одоо улс даяар яваад донорын цус цуглуулж ирье.

Эмч: Бид хүлээх боломжгүй. Өвчтөний биеийн байдал хүнд. Яаралтай цус сэлбэх хэрэгтэй. Ли Тян Ху. Та хурдхан нэг арга бодох хэрэгтэй. Би яваад тоног төхөөрөмж авчрая.

Ли:   За байз... Чи чинь 0 бүлгийн цустай.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Намайг хэрэгт хийх гэсэн энэ нөхөрт би цусаа өгч чадахгүй!

Ли:   Линь Тян. Харин ч чи түүнийг ингэтэл нь гэмтээсэн. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Чамд жаахан ч гэсэн гэмшил алга гэж үү?

Ян:   Юэюэ. Хэрэв Тян хүсэхгүй байвал хүсэхгүы гэсэн үг. Би зүгээр. Харин жаахан толгой эргэж байна.

Ли:   Янь Мин ах аа, та зүгээр үү? 

Линь:    Тэр энэ бүхнийг сайтар төлөвлөжээ. Юу ч болохгүй. Тэр ердөө л маяглаж байна.

Ли:   Чи юу гэдгийг мэдэх үү? Тэр ердийн хүмүүсийг бодвол бие нь арай сул байна. Чи түүнийг үхүүлэхийг хүсч байгаа.

Линь:    Харин тэр үхэхгүй!

Ли:   Тэр яагаад үхэхгүй гэж? Тэр надад бөөрөө хандивласан. Цус их алдвал шоконд орно.

Линь:    Тэр бөөрийг... би хандивласан юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Тэр үед бид хоёрынх тохирч байсан. Гэвч хагалгаа 500,000 юань болж, надад тэр мөнгө нь байгаагүй. Гу Янь Мины болзлоор бол би Тантанаг өөртөө авч, чамайг үүрд орхих ёстой байсан.

Ян:   Линь Тян, чи надад юм санаагүй байх, гэхдээ чи шийтгэлээс зугтахын тулд худлаа ярьж болохгүй. Би Юэюэ-д бөөрөө хандивлсаны дараа хагас сар оронд хадаатай байсан. Юэюэ энэ бүхнийг мэднэ.

Линь:    Чи бүсэлхийдээ сорвитой үгүйгээ Юэюэ-д үзүүлж чадах уу? 

Ян:   Маш их өвдөж байна!

Ли:   Линь Тян, чиний хувьд хангалттай! Линь Тян, намайг хаяж явсан чамайг би ихээр үзэн яддаг ч, бас намайг аварсан Янь Мин ахад талархаж явдаг. Би чамайг ийм хүн гэж бодоогүй. Би түүнийг бүх талаараа дэмжиж явдаг. Би чамайг мэддэгтээ үнэхээр харамсаж байна.

Ян:   Линь Тян. Чи намайг алахыг оролдсонд одоохондоо Юэюэ итгэж байгаа. Чи бүр түүнд үнэнийг хэлсэн ч энэ зүгээр л хариуцлагаас мултрах гэсэн шалтаг болно. Би чамайг өрөвдөж байна шүү.

Линь:    Гу Янь Мин. Чи үнэхээр мундаг зальтай юм.

Ли:   Энэ бүхэн чамаас л болж эхэлсэн. Чи өнөөдөр хүссэн хүсээгүй цусаа өгөх л болно. Эхэлцгээе.   

------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан: Олчихлоо. Энэ үнэхээр ааваас ээжид хандивласан бөөр мөн байна. Би яг одоо явж ээжийг олох хэрэгтэй. Аав аа, та намайг хүлээж байгаарай.

Эмч: Чи хэн бэ? Наад юмаа буцааж тавь!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Линь Тян, чи ердөө ганцхан бөөртэй. Бас бөөрний өвчтэй. Ингэж цусаа хандивлах нь чамайг яах араггүй үхэлд хүргэнэ. Гэхдээ Юэюэ-ийн гарт үхэх нь чамд бас л том аз.  

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Юэюэ. Чи юуг илүү их хүсдэг вэ?

Ли:   Чамтай байхыг. Энэ хүүхэдтэйгээ байхыг. Үүрд хамт байхыг. 

Линь:    Би ч гэсэн.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Линь:    Уучлаарай, би амлалтаа зөрчих болох нь. Намайг өнгөрсний дараа чи Тантантай хамт сайхан амьдрах ёстой шүү. Юэюэ, чи яагаад эвгүйцсэн юм шиг харагдаад байна? 

Ли:   Чамаас жаахан л цус авч байна, яавал гэж дээ. Тэр зүгээр өрөвдмөөр царай гаргаж байгаа юм. Үргэлжлүүл.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмч: Чи хэн бэ? Наадахаа буцааж тавь! Нааш нь өг. Нааш нь өгөөдөх! Өгөөдөх! Зогс! Зогсооч! Зогс!

Тан: Аав аа!

Линь:    Тантан.

Тан: Ээжээ. Тэр үед танд бөөрөө хандивласан хүн энэ байна. Миний аав.

Ли:   Тантан. Чи энэ гэрээг хаанаас авсан юм?

Эмч: Муу задарсан хүүхэд! Наад бөөр хандивлах гэрээг өгөөдөх!

Ли:   Лю эмч ээ, та тэр үед надад бөөрөө хандивласан хүн бол Гун Янь Мин гэж хэлсэн. Энэ ямар учиртай гэрээ юм?

Эмч: Би.. би....

Ян:   Юэюэ, энэ хуурамч байхаас зайлахгүй.

Ли:   Чиний сорви хаана байна? Тэгэхээр, нээрэн чи надад бөөрөө хандивласан болж таарлаа. Тэгвэл чиний хэлсэн болгон үнэн байжээ. Өө, бурхан минь.

Линь:    Юэюэ...

Эмч: Энэ надад хамаагүй! Энэ бүгд Гу Янь Миных! Тэр л намайг ийм юм хий гэсэн! Бүр түүний шарханд нь цус юүлэх ч хэрэггүй!

Ян:   Муу хулчгар эмч!

Эмч: Хатагтай Ли. Би танд бүгдийг нь хэллээ. Намайг өршөөгөөрэй.

Ли:   Тийм бол та хариуцлагаа хүлээх л болно. Түүнийг бариад цагдаад аваачиж өг.

Эмч: Хатагтай Ли! Миний буруу байсныг би мэднэ! Намайг уучлаач дээ! Өршөөгөөч!

Ли:   Тэгэхээр... чи 6 жилийн өмнө Линь Тяныг надаас холдуулж, дараа нь бөөрөө хандивласан болж жүжиглэжээ. Харин одоо чамайг Линь Тян хутгалсан, бүр алах гэсэн болгож гүтгэсэн үү?   

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Би чамд үнэнээр нь хэлье. Ганцхан тэр ч биш. Дууны уралдааны үеэр би Линь Тантаныг чиний хүзүүний зүүлтийг хулгайлсан мэтээр улаан цайм гүтгэсэн. Чиний төрсөн өдрөөр би зориудаар түүний хэн болохыг хэлсэн. Бас гэр бүл дахин нэгдэсэний хүлээн авалт. Би Линь Тяныг хүчилж энэ хүүхдийг зориуд авахуулах санаатай байсан. Гэвч тэр татгалзсан.

Ли:   Гу Янь Мин. Чи ердөө л новш!

Ян:   Би энэ бүхнийг чамайг бодсондоо л хийсэн юм. Чамайг энэ хоёр нөхрөөс хол байлгахыг хүссэн. Зөвхөн чи бид хоёр хамт байж алдартай дуучид болохыг хүссэн. Гэвч яагаад... яагаад чи миний сайн чанаруудыг олж хардаггүй юм бэ? Чи яагаад эд нарт тэгтлээ санаа тавьдаг юм?

Ли:   Тооцоотой харилцаа хэзээ ч юманд хүргэдэггүй юм.   

Ян:   Тийм үү? Тэгэхээр, бид хоёр энэ амьдралдаа хэзээ ч хамт байхгүй нь, тийм үү?

Ли:   Би чамайг цагдаад өгнө. Чи хоригдож байхдаа өөрийнхөө алдаануудыг сайтар бодоорой.

Ян:   Линь Тян! Энэ бүхэн чамаас л болсон!

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:   Юэюэ. Чи түүнийг хамгаалмаар байна уу? Энэ бүхэн түүний буруугаас л болсон. 

Линь:    Юэюэ, чи сая миний урдуур орж хамгаалах хэрэггүй байсан юм. Гу Янь Мин дэндүү аюултай.

Ли:   Өө, бурхан минь. Линь Тян, уучлаарай. Урд нь чамайг буруугаар ойлгож байсан хүн бол би. Тантан, чиний ээж муу хүн.

Тан: Ээжээ, энэ бол муу хүмүүсийн буруу.

Ли:   Гэхдээ хэрэв ээж нь чамд жаахан ч гэсэн итгэсэн бол ийм зүйл болохгүй байсан.

Линь:    Юэюэ. Энэ бүхэн өнгөрсөн явдал. Хамгийн гол нь бид гурав эцэст нь хамт боллоо. 

Тан: Тийм шүү. Манай гэр бүл эргээд нэгдлээ. Одоо охин нь аав ээжтэйгээ хамт хооллож, хамт зурагт үзэж, хамт дуулах болно. Надад хийхийг хүсдэг зөндөө их төлөвлөгөөнүүд байдаг.

Ли:   Аав ээж хоёр нь Тантаны бүх хүслийг биелүүлнэ.

Тан: Ааваа.

Ли:   Бурхан минь.

Тан: У эгч ээ. Миний аавд юу тохиолдох нь энэ вэ?

У:     Биеийн ерөнхий байдал нь тогтворжсон. Гэхдээ түүний өвчин нь илүү ноцтой.

Лин: Юун өвчин?

У:     Бөөрний дутагдалын хожуу үе шат.

------------------------------------------------------------------------------------------------------------------

У:     Бөөрний дутагдалын хожуу үе шат.

Ли:   Байж боломгүй юм.

Тан: У эгч ээ, та Тантан надаар тоглоод байна уу? Аавын толгойд цус хурсан гээгүй юу? Тэр яаж бөөрний дутагдалтай болдог юм?

Линь:    Юэюэ. Тантан. Би үүнийг та нараас нуухыг хүсээгүй юм. Үнэн хэрэгтээ хоёр жилийн өмнө надад бөөрний дутагдал гэсэн онош тавьсан. Та нарыг сэтгэлээр унах байх гэж бодоод огт хэлээгүй юм.

Тан: 2 жилийн өмнө...

Ли:   Тэгвэл...чи бидэнд үнэнийг хэлэхээс өмнө эргэлзэж байжээ. Бүр Тантаныг хүртэл хөөсөн. Чи бөөрний дутагдалд орсноос болж тэгсэн байна.

Линь:    Би эхлээд та нараар өөрийгөө үзэн ядуулахыг хүссэн, гэвч үүнийгээ нууж чадахгүй гэдгээ ойлгосон.

Ли:   Энэ миний л буруу. Хэрэв чи надад бөөрөө хандивлаагүй бол чи ийм болохгүй байх байсан. Магадгүй чи...

Тан: Тантан би л алдаа гаргасан. Би аавыг машины ослоор комд орсон гэж боддог байснаас түүнийг бөөрний өвчтэй гэдгийг нь мэдээгүй. Энэ миний л буруу. 

------------------------------------------------ ------------------------------------------------------------------

Линь:    Энд чиний буруу гэж байхгүй. Би өвдсөн. Учир нь миний эрүүл мэнд сайнгүй болохоор. Би Тантанаас үүнийгээ зориуд нуусан болохоор охин анзаараагүй байх.

Тан: Гэвч би саяхан аав ээжтэйгээ уулзсан. Би аавыгаа алдмааргүй байна. 

Линь:    Тантан. Аав нь Тантаныгаа орхихгүй. Аав нь Тантантайгаа зүгээр өөр аргаар хамт байх болно.

Ли:   Санаа зоволтгүй. Би чамд тохирох бөөрний донорын шагналтай зар тараах болно.

Тан: Би ч гэсэн явж хайна. Би зөндөө их ах эгч нарыг мэднэ. Тэд надад тэр тохирох хүнийг нь заавал олоход туслах болно.  

Линь:    Би чамд итгэж байна. Юэюэ. Тантан. Та нар минь надад хамгаас чухал хүмүүс. Бид өдөр бүр жаргалтай амьдрана гэж найдаж байна. Тийм үү?

------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:   Тантан үнэхээр гайхалтай юмаа. Тэр бяцхан сод авъястан болжээ.

Тан: Лю ахаа, та зүгээр үү?

Лю:  Аа, би яавал гэж дээ. Та нар миний хагалгааны мөнгийг төлсөн. Ах нь удахгүй зүгээр болно. 

Эр:   Тийм шүү.

Эр:   Бид одоо бүгдээрээ дажгүй байна. Баярлалаа. Та нар бидний эмчилгээний төлбөрийг хийх гэж дуулсан шагналын мөнгөө зарцуулсан. 

Тан: Мөнгийг дахиж олж болно. Харин Тантан би Чжао өвөө болон та бүгдийг эрүүл байхыг л хүснэ.

Эр:   Ли хатагтай. Тантан их сайн хүүхэд. Тэр заавал аз жаргалтай байх болно.

Линь:    Юу л даа, хэрэв намайг байхгүй бол Тантан, Юэюэ хоёрыг миний өмнөөс сайтар харж хандаж байгаарай.

Ли:   Хэрэв бид хятадаас олж чадахгүй бол гадаадаас хайх болно. Бидэнд жаахан ч гэсэн найдвар байгаа цагт бид бууж өгч болохгүй.

Тан: Ааваа, бүх юм сайхан болно.

Линь:    Та хоёр минь сайн байвал би баярлана.

У:     Олсон шүү. Бөөрний тохирох донор олдсон.

Эр:   Гайхалтай.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:   Миний охин Линь Тантан, миний нөхөр Линь Тян нартай мэндчилнэ үү.

------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home