She saved a man in a graveyard—he’s a mafia boss!
He crashed her wedding for her!
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 108мин
Линк: https://www.youtube.com/watch?v=gw5uRNKG6tw
Гол дүрүүд:
Лю: эм, Лю Юн, сувилагч асан
Хуо: эр, Хуо Чиншан
П: эм, Пиаопиао, Лю Юний охин
Ж: эр, Хуо Жэн, Хуо Чиншаны өргөмөл хүү
Жан: эр, Жан ах
Т: Эр, Хуо Чиншаний даамар
Хо: эм, Жао овогтын хоёрдугаар хүү
Жао: эр, Жао ноён
Лю: Хөгшин, чамтай уулзахаар ирлээ. Олон жил өнгөрч. Пиаопиаог ганцаараа өсгөх амаргүй байлаа. Гэхдээ Пиаопиао амжилтанд хүрч чадсан. Их сургуульд орсон. Би ч гэсэн нүүр бардам чамтай уулзаж байна... эрхэм ээ. Эрхэм ээ. Эрхэм ээ, та зүгээр үү? Юу болсон бэ?
Хуо: Лин арь. Чи мөн үү?
Лю: Эрхэм ээ. Зүрхний цохилт чинь сул байна. Зүрхний шигдээс байж магадгүй. Сандрах хэрэггүй. Миний цүнхэнд зүрхний эм байгаа. Тэсээрэй... Алив, амаа ангайгаарай. Энэ эмийг хэлэн доороо хий. Эрхэм ээ. Дээрдэж байна уу? Амьсгалж болж байна уу?
Хуо: Лин арь. Чи мөн байна. Ингэж чамтай дахиад уулзах гэж.
Лю: Эрхэм ээ. Та андуураад байх шиг байна. Би Лин арь биш. Намайг Лю Юн гэдэг. Би... Яаж байна аа? Галзуураа юу? Галзуу амьтан.
Хуо: Лин арь. Лин арь. Хар даа. Би дахиад чамайг харлаа.
Ж: Аав аа. Яасан бэ? Бие чинь тааруу байна уу? Би эмч дуудаадахъя.
Хуо: Зүгээр. Би зүгээр. Яваад... Лю Юн гэдэг эмэгтэйг судлаад ир.
Лю: Ийм юм байдаг аа. Тавин нас хүрч байж тийм галзуу амьтантай таарч байдаг.
Эр: Хөөх. Тэрийг хар даа. Дандаа үнэтэй машинууд байна. Дугаарууд нь бүгд найм байна. галзуурмаар юм.
Эм: Энийг мэддэггүй юм уу? Манай Жиан мужийн тэргүүн баян Хуо ноёны машинууд. Өөр хэнд ч байхгүй. Машиных нь дугааруудыг эрх баригчид зөвшөөрсөн гэсэн. Жиан мужид өөр хэнд ч ийм дугаартай машин байхгүй.
Эр: Юу? Хуо ноён? Хаа сайгүй танилтай, эрх мэдэлтэй гээд байдаг нөгөө Хуо ноёныг хэлж байна уу? Алив, нэг хараадахъя. Царайг нь харчих юмсан.
Лю: Юун Хуо ноён? Сүржигнэж байх шив.
Эм: Хараад нэмэргүй ээ. Цонхнууд нь бүгд сум нэвтэрдэггүй шилээр хийсэн гэсэн. Гаднаасаа юу ч харагдахгүй.
****************
Жан: Юн, хүрээд ирэв үү. Ашгүй яг таарлаа. Хурдан, нүүр гараа угаагаад хоолоо ид.
Лю: Жан ах аа. Дахиад л танаар хоолоо хийлгээд төвөг удчихлаа. Уучлаарай.
Жан: Юун төвөг байх вэ дээ? Би угаасаа ганц бие хүн. Зах ороод юм авахдаа жаахан илүү авсан юм. Тэгээд ганц хоёр хоол нэмээд хийчихлээ. Төвөг болоогүй ээ. Зүгээр.
П: Ээж ээ. Ээж ээ. Сонс доо. Сүүлийн үед Жан ах шиг халамжтай, хоол хийдэг хүн олоход хэцүү болсон. Ээж ээ. Энэ боломжийг алдаж болохгүй шүү. Алдах юм бол дахиад боломж олдохгүй. За за. Хоолоо идье. Бүр өлсчихлөө:. Жан ахын хийсэн жигнэсэн хавирга ёстой амттай.
Жан: Дуртай бол сайн идээрэй.
П: Баярлалаа, Жан ах аа.
Жан: Ид ид.
***************
Ж: Аав аа. Ирэх сард манай компаний шинэ ачаа тээврийн хөлөг ашиглалтад орно. Дөрвөн тэрбумын үнэтэй. Ван захирал таныг нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлахыг урьсан. Бас тантай маргааш уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцмаар байна гэсэн.
Хуо: Иймэрхүү жижиг юмыг та нар өөрсдөө мэдээд зохицуул. Надад өөр чухал хийх юм байна.
Ж: 4тэрбум долларын төслөөс илүү чухал юм юу байдаг билээ?
Хуо: Тэр... ээжийг чинь олно.
Ж: Аан?
******************
Лю: Энэ өнөөдрийн эм, тарианы жагсаалт. Энэ эмийг гуравдугаар орны өвчтөнд өгөөрэй.
Эм: За.
Эр: Юу болоод байна аа? Ямар гээч том хүн ирээд байна аа?
Эм: Нэг л харсан хүн харагдаад байна. нэг газар харсан ч юм шиг.
Лю: Энэ хүн чинь... оршуулгын газар таарсан хүн байна. Энд юу хийж байгаа юм бол?
Хуо: Лю Юн. Дахиад таарах шив.
Лю: Энд яах гэж ирээ вэ?
Хуо: Би... чам дээр ирлээ.
Лю: Над дээр ирээд өвчин чинь дээрдэхгүй. Дээд давхарт гараад, сэтгэл зүйч дээр цаг ав. Тархиа үзүүлсэн нь дээр. Зүгээргүй байх.
Хуо: Би шинжилгээ өгөхөөр ирлээ. Чи өөрөө хийж өг.
Лю: Завгүй байна. Харахгүй байна уу? ард чинь олон хүн дугаарлаад зогсож байна. эмнэлгийн журмын дагуу үйлчлүүл. Араас нь дугаарла.
Эр: Яг зөв. Бид нар түрүүнээс хойш хүлээж байна.
Эм: Эмчид үзүүлэхэд хүртэл зэрэг дэв хэрэгтэй юу? Байдгаараа гоёчихоод. Бүдүүлэг гэдэг нь.
Эр: Нөхөд өө, тайвшир. Манай Хуо ноён та нарыг эмчид үзүүлэх гээд дугаарлаж байгааг мэдэж байгаа. Тийм болохоор өнөөдөр Хуо ноён бүгдэд чинь... манай Хуо интернейшнал хувийн эмнэлэгт очиж үзүүлэх ВИП тасалбараар шагнаж байна. Энэ эмнэлэгт манай улсын шилдэг эмч нар ажиллаж, та бүхэнд үйлчилгээ үзүүлэх болно. Та бүхний эмчилгээ, шинжилгээний төлбөрийг бүгдийг нь Хуо ноён төлнө.
Т: Хуо интернейшнал хувийн эмнэлэг. Ханиад эмчлэхэд хэдэн мянгыг авдаг газар биз дээ? Бүх үйлчилгээ үнэгүй гэнэ ээ? Энэ үнэн юм уу?
Эм: Өө, саначихлаа. Нөгөө мэдээгээр байнга гараад байдаг, Жиан мужийн ачаа тээврийн хаан Хуо Чиншан гэдэг хүн мөн байна.
Эр: Хөөх. Бурхан минь ээ. Жиан мужийг захирдаг гэхэд хилсдэхгүй нөгөө алдартай, ганц үг хэлэхэд л манай хотыг чичрүүлдэг хүн байсан байна шд. Хуо ноён.
Бүгд: Хөөх. Хуо ноён.
Эр: Хуо ноён. Хуо ноёнтон, та үнэхээр өгөөмөр хүн юм. Хуо ноён.
Эм: Хуо ноёнтон. Бид нар явлаа. Танд саад болохоо болилоо. Үргэлжлүүл, үргэлжлүүл.
Бүгд: Хуо ноёнтон, баярлалаа.
Лю: Энэ хүн... нөгөө Хуо ноён байх нь ээ.
Хуо: За. Лиу ахлах сувилагч аа. Надаас өөр өвчтөн байхгүй болчихлоо. Одоо, надад анхаарлаа хандуулж болох уу?
Лю: Хуо ноён гэсэн байх аа? Тан шиг ийм нэр нөлөөтэй хүн, яагаад над шиг хэн ч биш сувилагчтай уулзахаар ирснийг мэдэхгүй юм. Би удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа жирийн нэг ажилтан. Амар тайван амьдрахыг хүсч байна. Бид нар хоёр өөр ертөнцийн хүмүүс. Яах гэж ирээ вэ?
Хуо: Хоёулаа гэрлэе.
Лю: Юу гэнэ ээ?
Хуо: Надтай гэрлэ. Миний эхнэр бол.
Лю: Хуо ноён. Надад тантай тоглож байх зав алга. Тан шиг хүн хүсвэл залуу сайхан бүсгүйг өөрийн болгож чадна. Над шиг тавин нас хүрсэн хөгшин хүн дээр ирэх хэрэггүй. Хурдан буцаад яв.
Хуо: Оршуулгын газар байхад би чамайг үнссэн.
Лю: Амаа тат. Оршуулгын газарт байхад л алгадах ёстой байсан юм. Одоо алгадчихъя. Новш.
Т: Хуо ноён.
Хуо: Сайн алгадаж байна шүү. Хүчтэй байна. таалагдаж байна. Лю Юн. Сайн санаж ав. Хуо Чиншан би хүссэн эмэгтэйгээ өөрийн болгоно. Чи надтай гэрлэх л болно.
*************
П: Ээж ээ. Надад хэлэх чухал мэдээ байна. Би тэтгэлэгт хамрагдсан. Бас... бас... би том компанид дадлага хийхээр болсон. Манай сургуулиас ганцхан би сонгогдсон.
Лю: Нээрэн үү? Миний охин мундаг шүү. Ямар компани юм?
П: Хуо груп. Хуо овогтын ачаа тээврийн компани. Ээж ээ, та мэднэ биз дээ? Манай Жиан мужийн хамгийн том компани. Сургуулийн шилдэг төгсөгчид бүгд тэдний компанид орох гэж өрсөлддөг. Надад ийм аз таарна гэж бодсонгүй. Тэдний босс намайг сонгосон гэсэн.
Лю: Хуо груп? Яагаад?
П: Ээж ээ. Ашгүй дээ. Дадлагын үеэр би сайн ажиллаж чадвал, сургуулиа төгсөөд тэндээ ажиллаж болно гэсэн үг. Тэгвэл би их мөнгөтэй болоод таныг асарна. Ээж ээ. Яасан бэ? Царай чинь яагаад цонхийчихов оо? Бие чинь өвдсөн юм уу? Эмнэлэгт ажиллаад ядарч байна уу?
Лю: Үгүй ээ. Ээж нь баярлаад л тэгж байна.
Жан: Шиао Юн. Пиаопиао. Би жимсний дэлгүүр ороод та хоёрт жимс аваад ирлээ. Та хоёр идээрэй.
П: Баярлалаа, Жан ах аа. Жан ах аа, шилдэг нь шүү.
Жан: Пиаопиао. Чамайг том компанид дадлага хийхээр болсон гэж сонссон. Манай Пиаопиао сайн байна. аль компанид юм?
П: Хуо груп.
Жан: Хөөх. Манай мужийн хамгийн том компани шд. Пиаопиао ч мундаг шүү. Нээрэн, сая намайг орж ирэхэд манай байрны гадаа олон үнэтэй машин эгнээд зогсчихсон байна лээ. Тэр машинууд лав аймаар үнэтэй байх аа. Ямар том хүн манай энд ирсэн юм бол доо.
П: Нээрээ юу?
Жан: Тийм ээ.
П: Би хараадахъя. Хөөх. Ямар олон гоё машин бэ? Бурхан минь. Дугаарууд нь бүгд 5-ын тоотой байна. Арай л онгироо юм аа. Ээж ээ, энийг хар даа. Гэхдээ... ийм баян хүн яагаад манай дүүрэгт ирдэг билээ? Хүн хайж ирсэн юм бол уу? Ээж ээ, яасан бэ? Би машины эзнийг ч олж харж чадсангүй.
Лю: Жан.
Жан: Аан?
Лю: Чи надтай сууна гээд байсан байх аа?
Жан: Чи... чи... чи....
Лю: Зөвшөөрч байна. Жан. Хоёулаа гэрлэе.
Жан: Шиао Юн. Чи үнэхээр надтай гэрлэх юм уу?
П: Ээж ээ. Та шийдчихсэн үү. Ашгүй дээ. Жан ах танд хичнээн сайн байдаг билээ. Олон жил таны араас гүйсэн. Та ингэж нэг зөвшөөрдөг байжээ.
Жан: Шиао Юн. Надад хүнээс илүү гараад байх юм байхгүй ч гэсэн, чамайг бас Пиаопиаог сайн халамжилна гэж амалъя. Бас би тэтгэврийнхээ мөнгөнөөс хадгалчихсан байгаа. Чамайг тэтгэвэртээ гарахаар хоёулаа аялалаар явъя. Санаа битгий зов. Би үлдсэн амьдралдаа чамайг сайхан амьдруулна.
П: Тийм ээ, ээж ээ. Би ч гэсэн. Сургуулиа төгсөөд Хуо групт ажилд ороод би ажлаа сайн хийнэ ээ. Зөндөө мөнгөтэй болоод Жан ах та хоёрыг харж хандана аа.
Лю: За.
************
Лю: Хуо ноён.
Хуо: Сайн бодсон уу?
Лю: Би хүнтэй суух гэж байгаа. Дахиад энд ирэх хэрэггүй.
Хуо: Хүнтэй сууна аа? Хэн юм? Дээд давхарт байдаг Жан Чиан гэдэг хүн үү? Тэр азгүй амьтантай юу?
Лю: Чи... намайг шалгаа юу? Жан Чианыг ч гэсэн шалгаа юу?
Хуо: Эхнэр болох хүнээ шалгах буруу гэж үү? Хамаг амьдралаа үрсэн хүн чамд тохирохгүй.
Лю: Үрсэн ч бай, үгүй ч бай Хуо ноён танд хамаагүй. Би жирийн нэг эмэгтэй, үлдсэн амьдралаа амар тайван өнгөрүүлмээр байна. Жан Чиан... яг тохирно.
Хуо: Тохирох үгүйг амаараа шийдчихдэг юм биш. Би чамд тэр бид хоёр ямар ялгаатайг харууламз.
Лю: Зүрх... яагаад дэлсээд байна аа?
****************
Жан: Шиао Юн,хоёулаа гэрлэх гэж байгаа болохоор... би бөгж авч өгмөөр байна.
Лю: За. Тэгье.
Жан: явъя. Сайн байна уу. энийг үзэж болох уу?
Эм: За, эрхэм ээ. Та сайхан бөгж сонголоо. Энэ 1 каратын алтан бөгж. Өмнөд Африкийн алмаз. Сонгодог загвартай. Их чамин бөгж. Үнэ нь ч боломжийн. Үнэ нь 8800.
Жан: Нэг л... жижигхэн харагдаад байна даа. Ойртож харахаас нааш мэдэгдэхгүй байх. Тэр арай том нь? Үзье.
Эм: Энэ бүр гоё бөгж. 3 карат. Төгс зүсэлттэй. “би чамд хайртай” гэдэг нэртэй бөгж. Шинээр гэр бүл болж байгаа хүмүүс ихэвчлэн сонгодог. 188мянган долларын үнэтэй.
Жан: Хэд ээ?
Эм: 188мянга.
Жан: Үнэтэй юм байна. Авч чадахгүй нь. Шиао Юн. Намайг уучлаарай. Би... бөгж авч өгч чадахгүй юм шиг байна. Том шигтгээтэйг авч чадахгүй ч гэсэн жижгийг авч өгье. Уучлаарай.
Лю: Зүгээр ээ, Жан. Санаа зовох хэрэггүй. Чиний сэтгэл юунаас ч илүү чухал. Бид нар шиг хүмүүст энгийн байсан нь дээр. 8800-ийнх байхад болно. Гоё юм байна лээ.
Жан: За. Шиао Юн. Чи сайн хүн шүү. Санаа битгий зов. Би чамайг сайн халамжилна аа.
Хуо: 188мянгын бөгжийг би авъя. Бөгжнөөс гадна танай дэлгүүрт байгаа хуриманд тохирох хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж, ээмэг гээд бүгдийг нь авъя.
Эм: Бүгдийг нь үү? Эрхэм ээ. За за. Одоохон.
Хуо: Хамгийн сайныг нь шүү.
Эм: Тэгэлгүй яах вэ. Тэгэлгүй яах вэ. Хамгийн сайныг нь.
Хуо: Би... ирээдүйн эхнэртээ өгөх гэж байгаа юм.
Эм: Эрхэм ээ. Таны эхнэр ч азтай юм аа. Ийм үнэтэй бэлэг авч байдаг.
Хуо: Тийм үү? Чи юу гэж бодож байна?
Лю: Эрхэм ээ. Мэдэхгүй... Жан. Явъя.
Жан: Аан. За...
Хуо: Бүгдэд нь мэдэгд. Энэ дэлгүүрт байгаа хуримтай холбоотой, даашинз, хослол, хуримын чихэр, унтлагын өрөөний тавилга, чимэглэл гээд хамгийн сайн болгоныг би авна.
Т: Мэдлээ, Хуо ноёнтон.
Жан: Энэ Хуо ноён аргагүй баян хүн бололтой. Би ч гэсэн ийм их мөнгөтэй байсан бол ч... бөгж ч авч өгч чадахгүй байдаг... Шиао Юн. Уучлаарай. Би ч чадваргүй хүн юм даа.
Лю: Харин ч тэр нь дээр. Хамт амьдрахад тэр их мөнгөөр юу хийх юм? Тэгээд ч, хуруунд зүүх бөгжинд хэдэн зуун мянгаар нь үрээд зүгээр л мөнгө үрж байгаа хэрэг. Тэнэг хүн л тийм юм хийх байх.
Жан: Шиао Юн. Чи үнэхээр... сайн эмэгтэй шүү. Хэдий... хэдийгээр ... надад хөрөнгө мөнгө байхгүй ч гэсэн... миний сэтгэл... үнэнч шүү. Санаа амар бай. Би амьдралаа сайжруулахын тулд чадах бүхнээ хийнэ ээ.
Лю: Жан.
Жан: Аан?
Лю: Энэ дэлгүүрийг өнөөдөр нэг баян хүн эзэлчихэж. Өнөөдөр юу ч авч чадахгүй байх. Дараа ирье.
Жан: За. Явж хоол идье. Явъя.
*************
Бүгд: Хөөх. Хэн өгсөн юм болоо? Ямар гоё юм бэ? Амттай байх даа. Харин тийм.
Эм: Лю эгч ээ. Баяр хүргэе.
Бүгд: Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.
Эм: Та үнэхээр сайн нуусан байна шүү. Бид нарыг хэзээ хуримандаа урих юм?
Бүгд: Харин тийм.
Лю: Та нар мэдчихсэн юм уу?
Эм: Тийм ээ. Энэ хуримын чихэр, бэлэгнүүдийг шууд манай тасагт авчирч өгсөн. Ийм их бэлэг өгч байхад яаж мэдэхгүй байх вэ дээ? Лю эгч ээ, та хэтэрхий даруухан юм аа.
Бүгд: Харин тийм...
Эм: Энэ бэлэгнүүд их үнэтэй байх даа. хэдэн арван мянга болсон байх. Ийм гоё бэлэг өгөөд л, бид нар бүр атаархчихлаа. Та удахгүй тэтгэвэртээ гарна, дээр нь ийм баян хүнтэй суух гэж байдаг.
Лю: Юун, хуримын чихэр? Юун бэлэг вэ? Би яагаад мэдээгүй байдаг билээ? Хэн өгсөн юм?
Эм: Энэ байна. бас өөр олон юм байсан. Манай тасгийн бүх ажилчдад өгөөрэй гэсэн. Өнөө өглөө авчирч өгсөн шд. Олон хүн оруулж ирж байна лээ. Таны нөхөр болох хүн бид нарт өгч байгаа гэсэн.
Лю: Хуо Чиншан. Юу хийгээд байгаа юм болоо? Хөөе. Энэ биш...
Эм: Лю эгч ээ. Нуухаа боль л доо. Бид нар таны өмнөөс баяртай байна. Энэ хайрцгийг нь хар даа. бас лого нь. Энэ зүгээр нэг бэлэг биш, дээд зэрэглэлийн бэлэг. Ийм баян, өгөөмөр хүнтэй гэрлээд та одооноос сайхан амьдрах байх.
***********
П: Ээж ээ. Ээж ээ. Энийг хар аа. Энэ алмазан бөгж гоё гялалзаж байгаа биз?
Лю: Пиаопиао. Энэ юун бэлэгнүүд вэ? Бас наад бөгж чинь...
П: Жан ах явуулсанбайлгүй. Ээж ээ. Жан ах танд ёстой сайн юм аа. Дуу цөөтэй, шударга хүн шиг харагдаад байдаг. Ийм хүн гэж мэдээгүй юм байна. ийм их юм явуулчихсан байна. Алмазан бөгж хүртэл. Ээж ээ. Жан ах тантай гэрлэх гээд хамаг мөнгөө үрж байх шиг байна. Ээж ээ. Жан ах танд их сайн юм аа. Танд том аз таарч.
Лю: Энийг Жан явуулаагүй. Хүрэх хэрэггүй. Энийг яасан ч авч болохгүй.
П: Аан? Жан ах биш гэнэ ээ? Тэгээд хэн явуулсан юм? ээж ээ. Энэ бүгд хуримын бэлэг байсан. улаан хайрцагтай хуримын чихэр. Бас... тэр хуримын даашинз байна лээ. Ээж ээ. Жан ах явуулсан байж таараа.
Лю: Хэн явуулсан нь хамаагүй. Юунд ч битгий хүр. Энийг эзэнд нь буцааж өгнө.
П: Буцааж өгч яах юм? Ээж ээ. Жан ах ичимхий юм шиг байна. Ийм том бэлэг өгчихөөд ганц ч үг хэлэхгүй. Ээж ээ. Та гэрлээ ч үгүй байж, мөнгийг нь хэмнэх гээд байгаа юм уу? Жан ахад сайн биш гээд байсан чинь, нууцхан сайн байсан юм биш үү.
Лю: Энэ хүүхдийг дээ...
*************
П: Ээж ээ. Өнөөдөр хуримын өдөр. Яагаад ийм хувцас өмсчихсөн юм бэ? Жан ахын өгсөн юмнуудыг яасан юм? Тэнд гоё хуримын даашинз байсан шд. Бас гоёл чимэглэл. Бөгжөө зүүхгүй яасан юм? яагаад ганц ч чимэглэл зүүгээгүй юм? Хайран юм.
Лю: Ээж нь хэлсэн байх аа. Тэр юмнуудад хүрч болохгүй гэж. Хурдан явъя. Хоцорч болохгүй.
П: За за за. Явъя явъя. Тан шиг ийм сүйт бүсгүй байдаг юм уу?
Лю: Зүгээр ээ. Явъя.
****************
Жан: Сайн уу. Шиао Юн. Пиаопиао. Ирчихсэн үү.
В: Хөөх. Хөгшин Жан. Хуримаа хийж байгаа юм уу? Яасан ч хямдхан юм бэ дээ? Хаалгаа ч олигтой чимэглэчихгүй. Миний ач хүүгээ нэг сар хүрэхэд зориулж хийсэн хүлээн авалтыг ч гүйцэхгүй юм байна. ичих нүүр алга уу?
Лю:Ван эгч ээ. Надад харин ч таалагдаж байна. энгийн, даруухан. Надад таалагдаж байна.
В: Хн... Юу үзээгүй үмүүс... аргагүй биз дээ. Тэрийг хар даа. Хурим ийм л байх ёстой. Хичнээн тансаг байна. дээд зэрэглэлийн. Энэ ямар их үнэтэй болсон бол доо. Хөөх. Сүйт бүсгүйн нэр нь яагаад Лю Юн байдаг билээ?
Лю: Адилхан нэртэй хүн юм байлгүй.
В: Нэр нь адилхан ч, Тавилан нь өөр юм даа. Тэрийг хар л даа. Хичнээн тансаг байна. Өөрийгөө хар. Гэхдээ, үнэнийг хэлэхэд... чи ямар залуу хүн биш, өдий насалсан хүн. Харин ч гэрлэх хүн олдож байгаа нь их юм. Том хурим хийнэ гэж бодоогүй биз дээ? Мөрөөдөх ч хэрэггүй.
Жан: Шиао Юн. Уучлаарай. Надаас болж элэг доог боллоо.
Лю: Жан. Тоох хэрэггүй. Надад харин ч таалагдаж байна. энэ нь хамаагүй дээр. Ямар ч хэрэггүй тийм юмаар яах юм? чухал биш.
В: Хн. Чи л тэгж хэлэх байх. За за за. Нэг нэгнээ эвгүй байдалд оруулаад юу гэх вэ. Хурдан хүлээн авалтаа эхэл. Ийм хямдхан хачин газар, миний өгсөн 500 юаний үнэд хүрэх хоол байгаа ч юм уу, үгүй юу? Хурдан орж хоолоо идье.
Жан: Хэдүүлээ ч гэсэн оръё.
Лю: За.
**************
Хуо: Бэлэн болсон уу?
Ж: Бүгд бэлэн. Хотын хамгийн үнэтэй зочид буудал, Жан Чиан, Лю Юн хоёрын хуримаа хийж байгаа газрын яг дэргэд.
Хуо: за. Хөдөлцөгөөе.
Ж: Аав аа. Бид нар бүх юмаа бэлдчихсэн. Гэхдээ Лю Юн тантай биш, өөр хүнтэй гэрлэж байгаа.
Хуо: Өөрийн болгоход болно.
Жан: Шиао Юн. Би энэ өдрийг их удаан хүлээсэн. Ингэж нэг чамтай гэрлэдэг юм байжээ.
П: Ашгүй дээ. Ээж Жан ах хоёр гэрлэх нь. Одооноос бид нар нэг гэр бүл болсон. \
В: Юун зураг авалт вэ? Иймхэн хүлээн авалт хийж байж, би бол ичээд интернэтэд зурагаа тавихгүй. Ичмээр юм. хоёр дахь гэрлэлт аргагүй л ийм байдаг байх даа.
Эм: Өршөөгөөрэй, сүйт бүсгүй Лю Юн... та Жан Чиантай гэрлэхийг зөвшөөрч байна уу? эрхэм ээ... та хуримын хүлээн авалтанд ирээ юу?
Хуо: Би... хуримыг болиулахаар ирлээ.
Жан: Аан? Юу? Хөөе. Хөөе... Юу болоод байна аа?
В: Бурхан минь... Энэ... кинон дээр л ингэдэг биз дээ? Ямар босс нь хурим үймүүлээд байна аа? Тэр хөгшин хэн юм бэ?
Эр: Мэдэхгүй ээ. Харахад хөгшин мөртлөө, том компаний захирал шиг харагдаад байна.
Хуо: Өөрийгөө танилцуулъя. Намайг Хуо Чиншан гэдэг.
Эр: Юу? Хуо овогтын тэргүүн, Хуо Чиншан уу?
Хуо: Хөгширлөө гээд яалтай. Хайр дурлалд нас хамаагүй. Хөгшин хүмүүс дурлаж болохгүй гэж хэн хэлсэн юм? Би Лю Юнд чин сэтгэлээсээ хайртай, юугаа ч харамлахгүй хайрлах болно.
Эм: Тэнгэр минь. Догь байна.
Эм: Хуо овогтын тэргүүн аргагүй мөн дөө.
Хуо: Лю Юн. Нааш ир...
Лю: Хуо Чиншан. Галзуураа юу? Энэ Жан бид хоёрын хурим.
Жан: Тийм ээ.
Хуо: Хуо Чиншаний эмэгтэй өөр хүнтэй гэрлэнэ гэж бодоо юу?
В: Энэ баян хөгшчүүд яагаад бүгдээрээ Лю Юнтэй гэрлэнэ гээд байгаа юм болоо? Харахад байдаг л нэг хүүхэн. Надаас юугаараа дээр юм?
Лю: Би чиний эмэгтэй биш.
Жан: Та нар юу хийгээд байгаа юм? Шиао Юн бид хоёр...
Лю: Жан...
Хуо: Чи өнөөдөр хөөрхөн байна. Даанч буруу сүйт залуу сонгосон нь харамсалтай....Даанч буруу сүйт залуу сонгосон нь харамсалтай.
Лю: Хуо Чиншан. Юугаа хийгээд байгаа юм?
Хуо: Би хэлсэн байх аа? Сүйт бүсгүйгээ авахаар ирсэн гэж. Лю Юн. Би хүч хэрэглэмээргүй байна. Чи мэднэ. Хуо Чиншан би хүсэх юм бол, бүгдийг өөрийн болгож чадна.
Лю: Хуо Чиншан. Би удахгүй тавь хүрнэ. “Том захирал надад дурлана” гэсэн утгагүй тоглоомонд итгэдэг нас өнгөрсөн.
Хуо: Тоглоом биш. Миний чин сэтгэл.
Лю: Яасан ч чамтай гэрлэхгүй.
Хуо: Тэгээд энэ юу ч үгүй Жантай гэрлэх юм уу?
Жан: Хөөе. Би...
Хуо: Миний эмэгтэйг булаасан хүнийг би зүгээр өнгөрөөхгүй гэж чи бодож үзсэн үү?
Лю: Сүрдүүлж байна уу? Заримдаа хүссэн юмаа авахын тулд зарим арга хэрэглэхээс аргагүй болдог юм. Нээрэн. Охин чинь манай Хуо групт дадлага хийж байгаа байх аа?
П: Ээж ээ.
Хуо: Лю Юн. Надтай яв. Би чамайг охинтой чинь сайхан амьдруулна. Чиний хүсдэг тайван амьдралыг би өгч чадна. Жан овогтоос зуу дахин илүү.
Лю: За яах вэ. Хамт явъя. Оронд надад амал. Жан, Пиаопиао хоёрт муу юм хийхгүй гэж амал.
Хуо: за яах вэ. Хуо Чиншан би амалсандаа хүрдэг хүн.
Лю: Яаж байна аа?
Жан: Хөөе... Хөөе...
Лю: Буулга.
**************
Лю: Хуо Чиншан. Хаашаа яваад байгаа юм бэ? Намайг буулга.
Хуо: Хуо Чиншан би арай гэж эхнэртэй болчихоод тийм ч амархан тавиад явуулчихгүй шүү.
П: Миний ээжийг тавь. Ээж ээ.
Ж: Цаашаа бай. Чи юу? Лю Юний охин юм уу?
П: Хойшоо бол. Та нар дээрэмчин үү? Миний ээж тавь хүрч байгаа. Яагаад барьцаалж байгаа юм?
Лю: Хуо Чиншан. Хаашаа явж байгаа юм? Хурдан намайг буулга.
Хуо: Хажуу хаалганд... бид хоёрын хурим болно.
Лю: Үгүй. Хуо Чиншан. Мөрөөдөх ч хэрэггүй. Би чамтай явахыг зөвшөөрсөн ч, хурим хийнэ гэж хэлээгүй. Тэгээд ч яасан ч чамтай гэрлэхгүй.
Хуо: Итгэлтэй байна уу?
Лю: итгэлтэй байна.
Хуо: хурим цуцлагдсан.
Бүгд: Мэдлээ.
Хуо: Юнюн. Хуо Чиншан би хүлээж чадна. Чамайг өөрөө гэрлэе гэж хэлэх хүртэл хүлээж чадна.
Лю: Хөгшрөөд, цагаан үстэй болтлоо хэлэхгүй бол яах вэ? Тэгсэн ч хамаагүй юу?
Хуо: Би оруулж өгөх үү? Сайн байна.
В: Хөөх. Лю Юн сайхан амьдрах нь дээ.
П: Надад туслаач дээ. Ээжийг авраач дээ. Гуйж байна.
В: Итгэх арга алга. Ээжийгээ хар даа. ийм сайхан амьдрал ирж байхад. үнэтэй машин унаад, хаана зовоод байгаа юм? Юунаас аврах гээ вэ?
Эр: Харин тийм. Ээж чинь баян айлын хатагтай болж байхад. охин нь байж ээжийгээ сайхан амьдрахыг хүсэхгүй байгаа юм уу?
Эр: Манай ээжийг сонгосон бол би өөрөө хүргээд өгөхгүй юу? Тэгвэл би ч гэсэн баян айлын хүүхэд болохгүй юу.
Эр: Хуо захирал аа, манай ээж илүү залуухан шүү. Та манай ээжтэй гэрлэнэ гэвэл би зөвшөөрнө шүү.
П: Та нар...
Хуо: Сонссон уу? Хүмүүс бүгд бид хоёрыг адислаж байна.
Лю: бид хоёрыг адислаж байгаа юм биш. Мөнгөнд чинь шунаж байгаа юм.
Хуо: Чи мөнгөнд дургүй юм уу?
Лю: Хорь гаран настай залуухан байсан бол мөнгөнд татагдах байсан биз. Даанч, удахгүй тавь хүрэх гэж байгаа хөгшин хүн тэр их мөнгөөр юу хийх юм? надад амар тайван, санаа зовох юмгүй амьдрал байхад хангалттай.
Хуо: Тайван амьдрал аа? Жан Чиантай юу? За яах вэ. Жан Чиан чамд ямар амар тайван амьдрал өгч чадахыг харуулъя. Жан Чиан. Хуо Чиншан би хүмүүст боломж олгодог. Өнөөдөр... Лю Юний өмнө чамд нэг боломж өгье. Миний нүүрэн дээр Лю Юнтэй гэрлэхийг хүсч байна, тэрнийг сайхан амьдруулж чадна гэж хэлэх юм бол би тэрнийг явуулъя.
В: Хөөх. Шинэ адал явдал. Ийм том захирал юу ч үгүй хоосон хүнтэй эмэгтэй хүний өрсөлдөх ч гэж. Яахаараа ийм сайхан юм надад болдоггүй байна аа?
П: Жан ах аа. Хэл л дээ. Ээжтэй гэрлэмээр байна гэж хэл л дээ. Таны мөнгөгүй байх ээжид хамаагүй. Жаргалтай байхыг л хүсч байгаа.
Хуо: Итгэлтэй байна уу? Хэлэх юм бол хариуцлагаа хүлээнэ гэдгийг битгий мартаарай. Чи тэгж чадах уу?
П: Жан ах аа. Хэлээч дээ. Гуйж байна.
В: Энэ хөгшин Жангаас болж галзуурах нь ээ.
Жан: Пиаопиао. Жан ах нь... байдаг л нэг жирйин хүн. Яаж Хуо овогттой дүйцэх вэ дээ?
Хуо: Харав уу? энэ чиний хүсээд байгаа тайван амьдрал. Өдий насалчихаад, хариуцлага ч хүлээж чадахгүй ийм хүнээр яах гэсэн юм?
Лю: Чи ч гэсэн хөгшин биш үү? Тэгчихээд хүнийг хөгшин гэнэ шүү.
П: Ээж ээ. Миний ээжийг хааш нь авч явж байгаа юм бэ?
Ж: Тайвшир. Аав тэрнийг сайн халамжилна.
В: тийм дээ. Хөгшин ядуу ч бай, залуу ядуу ч бай. Хуо захиралтай яаж эн тэнцэх вэ дээ.
**************
Лю: Хуо Чиншан. Чи ямар жаахан хүүхэд үү?
Хуо: Жаахан хүүхэд ээ?
Лю: Тийм. Жан овогтыг аймхай ч гэсэн сайн хүн гэдгийг мэдсээр байж тэгж айлгаж, доромжилж байдаг.
Хуо: Би айлгаагүй. Үнэхээр чадна гэж хэлсэн бол би чамайг үлдээх байсан. Тэр хэлээгүй. Чамд хайргүй гэдгийг харуулж байгаа юм.
Лю: Тэгвэл... чи надад хайртай юм уу?
Хуо: Тийм ээ. Хайртай.
Лю: Худлаа ярихаа боль.
Хуо: Худлаа яриагүй. Намайг аварснаас чинь хойш би чамд дурласан. Чиний төлөө би юу ч хийхээс буцахгүй.
Лю: тэгвэл хүний тусыг усаар хариулж байгаа юм биз дээ?
Хуо: Үгүй. Чамд сэтгэлээ өгч байна.
Лю: хайр сэтгэл ярихад хөгшдөх юм биш үү.
Хуо: Худлаа яриагүйгээ би батална аа. Энэ... одооноос чиний гэр.
Лю: Энэ миний гэр биш.
Хуо: 99хоног.
Лю: Юу гэнэ ээ?
Хуо: 99хоногийн дотор... чамайг өөртөө дурлуулж, гэрлэхийг зөвшөөрүүлэхийн тулд би чадах бүхнээ хийнэ. Хуо Чиншан миний эхнэр болгоно.
Лю: Галзуураа юу?
Хуо: 99хоногийн дотор тэгж чадахгүй бол... би чамайг явуулна. Дахиад араас чинь гүйхгүй.
Лю: Хөөе. Чиний хэлсэн... үнэн юм уу?
Хуо: Хуо Чиншан би...хэлсэн амандаа хүрдэг хүн. Зугтах тухай бодох ч хэрэггүй. Чамайг өөртөө дурлуулж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Лю: Пиаопиао яаж байгаа бол?
Ж: Пиаопиао, хүлээ л дээ.
П: Хуо овогтынхон та нар надаас хол бай. Танай аав миний ээжийг аваад явчихсан. Одоо бас надаарх яах гээ вэ?
Ж: Би тэгээгүй ээ.
П: Тэгвэл хэлээдэх. Танай аав миний ээжийг хааш нь авч явсан бэ? Удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнийг. Яагаад зүгээр байлгахгүй байгаа юм?
Ж: Пиаопиао. Санаа битгий зов.Аав яасан ч эгчид муу юм хийхгүй. Тэр... эхнэрээ болгохыг хүсч байгаа.
П: танай Хуо овогтын эмэгтэй хүн эргүүлэх арга их содон юм аа. Ой гутаж байна.
***************
Ж: Лю Юний охин Пиаопиао ажлаасаа гарчихсан. Бас бид нарыг үзэн ядаж байх шиг байна.
Хуо: Тэрний аюулгүй байдлыг хамгаал. Лю Юн бид хоёрыг гэрлэсний дараа манай хүн болно.
Ж: Мэдлээ.
Хуо: мартсанаас... зооринд байгаа юмыг урд хашаанд гаргаад ир... Би өөрөө шийднэ. Лю Юн ирчихсэн болохоор... тэрнийг айлгах юм харуулж болохгүй...
Ж: Мэдлээ....
Эр: Яв...
Лю: Бүгдээрээ хаашаа явж байгаа юм бол? Гэхдээ зугтах сайхан боломж байж магадгүй. Эндээс гараад, Пиаопиаог олоод эндээс явах хэрэгтэй.
Т : Та үнэхээр өөрөө хийх юм уу?
Хуо: Тийм. Лю Юнд өөрийн гараар шөл хийж өгнө.
Т : Гэхдээ... Хонь алахад буу арай л тохиромжгүй биш үү?
Хуо: Чи юугаа мэддэг юм? Өдий насалчихаад... би гараараа төхөөрч чадах уу?
Т: Таны хэлдэг зөв.
Хуо: Юнюн.
Лю: Хуо Чиншан. Нээрэнгээсээ хүн алчихлаа.
Хуо: Тэрнийг харж бай гэж хэлсэн байх аа? Айчихвал яах юм?
Т: Хонь алж байгаа юм чинь, эзэгтэй гайгүй байх аа.
Хуо: Чи юугаа мэддэг юм? Юнюн сувилагч хүн. Өрөвч хүн. Яаж ийм юм харах юм? хурдан наадахаа цэвэрлэ. Хурдан шөл хийе.
Т: Мэдлээ.
Лю: Аймшигтай.
Хуо: Лю Юн.
Лю: Чи...
Хуо: хөөе. Лю Юн. Аймхай гэдэг нь. Хонь алахыг хараад ухаан алдчихдаг.
************
Хуо: Сэрчихсэн үү. Юу болж байна? Толгой чинь эргэж байна уу?
Лю: Надад битгий хүр.
Хуо: Уучлаарай, Юнюн. Надаас л боллоо. Чамайг айлгачихлаа.
Лю: Ярих хэрэггүй. Юу ч хэлэх хэрэггүй. Сонсох хүсэл алга. Буруу юм хийсэн хүнийг хуулиар аяндаа шийтгэнэ. Би... би цагдаа дуудна.
Хуо: Яах гэж? Хонь алахад цагдаа ямар хамаатай юм?
Лю: Хонь оо? Тэгвэл чи...
Хуо: Намайг арай... хүн алж байна гэж бодоогүй биз дээ? Гэнэн гэдэг нь. Хуулинд захирагддаг улсад амьдарч байж. Би хууль сахидаг иргэн хүн шүү. Юу гэж хүн алах юм? би чамайг хурдан тэнхрэг гээд өөрийн гараар хонины шөл хийж уулгах гэж байна. Энэ хонийг бэлчээр дээрээс нь нисдэг тэргээр авчирсан юм. Энэ миний хийсэн шөл. Алив. Уугаад үз.
Лю: би үнэхээр буруу ойлгосон юм бол уу? өнөөдөр яасан сайхан ааштай байх юм? Тэгвэл... намайг явуулж болох уу?
Хуо: Болохгүй. Юнюн. Би чамайг явуулж чадахгүй. Явуулчихвал чи ул мөргүй алга болчихож магадгүй. Бас... чамайг надад дурлана гэдэгт би итгэлтэй байна.
Лю: Яасан ч үгүй. Хурдан гар. Би амармаар байна.
Хуо: Тэгвэл сайн амраад ав. Шөлөө уухаа мартав.
Лю: Миний зүрх яагаад дэлсээд байна аа? Арай... би дурлаж байгаа юм бол уу? тийм байх ёсгүй дээ. Яасан ч болохгүй...
Т: Хуо ноёнтон. Эзэгтэй, юу гэж байна? Тэрний охин Лю Пиаопиаог ч гэсэн аваад ирэх үү? Тэгвэл зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.
Лю: Пиаопиаогаар яах гэж байгаа юм бол?
Хуо: Амаа тат. Эзэгтэйн охин, миний охин гэсэн үг. Хэн ч гар хүрч болохгүй. Би Юнюнийг буулгаж авахыг биш... тэрний сэтгэлийг өөрийн болгоно. Ойлгов уу?
Т: Уучлаарай. Би буруу бодож. Энэ удаа... чамайг зүгээр өнгөрөөе. Дахиад ийм юм болох юм бол ...
Лю: Хуо Чиншан шиг хүнд итгэж л байдаг? Хэзээ ч засрахгүй өөдгүй амьтан. Үгүй ээ. Нэг арга бодож олох хэрэгтэй. Пиаопиаод муу юм хийхийг зөвшөөрч болохгүй.
Т: Эзэгтэй. Хоолоо ид.
Лю: Аваад яв. Идэхгүй.
Т: Гэхдээ, Хуо ноён...
Лю: Идэхгүй гэж хэл.
Хуо: Эзэгтэй юу хийж байна?
Т: Хуо ноён. Эзэгтэй хоолоо идэхгүй гээд байна. Өдөржин юу ч идсэнгүй.
Хуо: Гал тогоонд улаан чавга, будааны зутан хийхэд бэлд гэж хэл. Хурдан.
Т: Мэдлээ, Хуо ноёнтон.
***************
Хуо: Юнюн. Босоод ир. Зутан ид. Юнюн. Унтаагүйг чинь мэдэж байна. босоод юм идчих.
Лю: Идэхгүй.
Хуо: Гурав хүртэл тоолъё. Чамайг өөрөө идэхгүй бол би өөрөө идүүлнэ шүү. Гурав. Хоёр... нэг...
Лю: Хуо Чиншан. Ичгүүргүй амьтан. Чи ямар жаахан хүүхэд үү. Ичихгүй байна уу?
Хуо: Хэлээдэх. Идэх үү, үгйү юу?
Лю: Чи Пиаопиаог яасан бэ?
Хуо: Би яагаа ч үгүй шдээ.
Лю: Би сонссон. Намайг барьцаалсан чинь багадаад... Пиаопиаог ч гэсэн барьцаалах гээ юу?
Хуо: Энэнээс болоод өдөржин өлсгөлөн зарлаж байгаа юм уу?
Лю: Тийм. Пиаопиаод гар хүрдэг л юм бол би өлсөж үхнэ. Чи яасан ч хүссэндээ хүрэхгүй.
Хуо: Тэгвэл охиноор чинь сүрдүүлж байгаад ч хамаагүй чамтай гэрлэнэ гэвэл яах вэ?
Лю: Тэгээд үзээрэй.
Хуо: Санаа битгий зов. Чиний охин, миний охин. Яасан ч тэрэн муу юм хийхгүй. Харин ч хамгаална. Пиаопиао сайн байгаа.
Лю: Нээрэн үү?
Хуо: Зутангаа ид. Тэгвэл хэлж өгье. Сайн байна...
Лю: Больж үз. Өөрийгөө хэдэн настай гэж бодоо вэ? Би ямар жаахан хүүхэд үү? Сайн байна гэнэ шүү.
Хуо: Хүүхэд биш юм уу? Тэгвэл яагаад хоолоо идэхгүй, өдөржин жаахан хүүхэд шиг аашлаад байгаа юм?
Лю: Чи... Чи... яах гээ вэ? Боль... би... би цэвэршчихсэн.
Хуо: Юу гэнэ ээ?
Лю: Энэ үнэн. Би чадахгүй. Тэгж их хүсээд байгаа бол өөр хүн ол.
Хуо: Би чамтай хиймээр байна.
Лю: Өдий насалчихаад. Юугаа бодоод байгаа юм? чи чадах уу?
Хуо: тэгвэл чадах үгүйг үзмээр байна уу?
Лю: Үгүй. өөр залуу хүн ол.
Хуо: Ганцхан чамайг л хүсээд байна. яах уу?
Лю: Би хэлээ биз дээ, чадахгүй гэж. Би хөгширсөн. Мэдэж байгаа биз дээ?
Хуо: Юнюнийг ийм эгдүүтэй гэж мэдээгүй юм байна. Чамд улам л сайн болоод байна.
Лю: Чи... больж үз...
Хуо: За яах вэ. цаашлуулахаа болилоо. Чиний өмссөн хувцасыг тэвчих арга алга. Тайлахыг хүссэн юм...
Лю: Гаж донтон.
Хуо: Наад хувцасаа чи Жан Чиантай хуримлахдаа өмсөж байсан. Таалагдахгүй байна. Эртхэн амар. Маргааш өглөө хоёулаа дэлгүүр явна.
*******************
Бүгд: Өглөөний мэнд эзэгтэй.
Лю: Намайг нээрэнгээсээ авч явах юм уу? зугтчихна гэж айхгүй байна уу?
Хуо: Дэлгүүрийг бүхэлд нь захиалчихсан. Чи хаашаа зугтах юм?
Лю: Мөнгө нь илүүдээ гарсан гэдэг нь.
Хуо: Намайг мөнгөгүй болчихно гэж санаа зовоод байгаа юм уу? Эр хүнд хайртай эмэгтэй хүн мөнгийг нь хэмнэдэг гэж сонссон юм байна.
Лю: Битгий мөрөөд. Бүх мөнгийг чинь үрсний дараа яахыг чинь харъя.
Хуо: яаж ч байсан... чи надад сайн болж л таараа.
Эм: Би андуураад байна уу? энэ Хуо ноён биш үү? Энэ хамт байгаа хөгшин хатагтай хэн бэ?
Эм: Аяар яриач. Хуо Чиншаны хуриман дээрээс нь хулгайлсан эмэгтэй. Жинхэнэ хайр гэж энийг л хэлэх байх.
Эм: Бурхан минь. Тэр хоёрын насыг нэмбэл зуу давах байх даа.
Лю: Тавиач дээ. Хүмүүс хараад байна. Чи ичдэггүй юм гэхэд, надад нэр нүүр байна.
Хуо: Яасан? Хуо Чиншаний эмэгтэй байх тийм ичмээр байна уу? Хичнээн хүн чамд атаархаж байгааг мэдэх үү?
Лю: Тэгвэл тэр атаархаад байгаа хүмүүсээсээ нэгийг олоод авахгүй юу.
Хуо: Үгүй. ганцхан чи...
Лю: Ичдэггүй амьтан. Энэ...
Бүгд: Лю эзэгтэй.
Лю: Хуо Чиншан. Ингэх хэрэг байгаа юм уу? хувцас авах гэж байгаа болохоос ямар хаан татвар эм сонгох гэж байгаа биш дээ.
Хуо: Чиний төлөө бол юу ч биш. Очоод үз. Таалагдсан юмаа сонго. Энэ хүмүүс ажлаа хийг.
Лю: Хуо Чиншан. Чи өөрийгөө дур булаам харагдаж байгаа эгж бодоогүй биз дээ? Мөнгө, цаг чинь илүүдээд байгаа бол дахиад хэдэн эмнэлэг бариад өгчих. Хүмүүст тус болно.
Хуо: Явж хэл. Өнөөдөр бараа борлуулаагүй хүмүүсийг хална.
Т: Мэдлээ.
Эм: Лю авхай. Өнөөдөр манай дэлгүүрт танаас өөр үйлчлүүлэгч байхгүй. Та юм авахгүй бол бид нар ажилгүй болно. Гуйж байна. манайд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Ажлаа алдаж болохгүй.
Лю: За яах вэ. Намайг хувцас ав гэсэн байх аа? За яах вэ. Чамайг харамсахгүй гэж найдъя.
Хуо: Дуртайяа... Юнюн. Энэ даашинз... тод өнгөтэй болохоор чамайг дур булаам харагдуулна. Чамд сайхан зохих нь гарцаагүй.
Лю: би 48-тай.
Хуо:48тай байхаар яадаг юм? өөртөө итгэлгүй байгаа юм уу? Сайхан зохиж байна.
Лю: Энэ, энэ, энийг... энэ энийг... бас... эд нарыг... бүгдийг нь авъя.
Т: Ноёнтон. Би авъя.
Лю: Хөөе. Өөрт нь бариул. Өөр хүнд өгөх юм бол би явахгүй.
Хуо: Сонсов уу? цаашаа бай... би өөрөө барина.
Лю: энийг бүгдийг нь авъя.
*******************
Эр: Ноёнтон, уучлаарай. Өнөөдөр манайх захиалгатай. Хүмүүст үйлчлэхгүй байгаа.
ХО: Захиалгатай? Хэн сүржигнээд байгаа юм?
Эр2: Наад нүдээ нээгээд хар. Жао овогтын хоёрдугаар залуу ноён байна. хурдан холдохгүй юу?
Эр: Жао... Хоёрдугаар Жао нёон. Гэхдээ... өнөөдөр... таныг оруулж чадахгүй нь. Өнөөдөр манайхыг Хуо ноён захиалчихсан.
Эр: хоёрдугаар ноёнтон. Хуо Чиншан гэж байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгтэй хүн болохоор холхон байсан нь дээр байх. Дараа ирвэл ямар вэ?
ХО: Хуо Чиншан. Хөгширч үхэх гэж байгаа хөгшин төгцөг. Юунаас нь айсан юм?
Хуо:Юнюн. Удаан яв л даа. хүлээж бай.
Лю: Хуо ноёны хүссэн юм энэ биш гэж үү? Дөнгөж эхэлж байна. яаралгүй яваад ир...
ХО: Тэр галбир... биеэ авч явж байгаа нь... хаанаас гараад ирдэг билээ? явъя. Очиж харъя. Эгч ээ. Ганцаараа дэлгүүр хэсч байгаа юм уу? Ганцаардахгүй байна уу? Би хань болбол ямар вэ? Уйдаахгүй гэж амалъя.
Лю: Одооны хүүхдүүд... ийм болчихсон юм уу? Настай хүн хүндэлж мэдэхгүй юу? Замаас холд.
ХО: Эгч ээ. Ярьж байгаагаа сонсооч. Жао Хонзэ би, настай хүмүүсийг хүндлэхдээ сайн. Ялангуяа тан шиг үзэгслэнтэй, дур булаам эмэгтэйг. Залуу охидоос ч илүү сонирхолтой байдаг юм. Дуртай юмаа сонго. Юу ч байсан би аваад өгье. Өнөө шөнийг надтай зугаацаж өнгөрөөнө гэвэл...
Лю: Юугаа хийгээд байгаа юм? Тавь.
ХО: Эгч ээ. Ичих хэрэггүй. Сайхан найзууд болъё л доо.
Лю: Тавь... Ээжийн чинь насны хүн байхад.
ХО: Болгоомжтой. Эгч ээ. Сайхан үнэртэй юм аа. Нас бие гүйцсэн эмэгтэйн сэтгэл татам үнэр. Татгалзахын аргагүй.
Лю: Тавиач… Тавь гэж байна. Гаж донтон. Тавь гэж байна.
Эм: Хуо. Хуо ноёнтон. Нэг хүн эзэгтэйг оролдоод зүгээр байлгахгүй байна.
Хуо: Юу?
**************
Лю: Яах гээд байгаа юм бэ? Хурдан тавиач. Тавь...
ХО: Ингээд байхаар улам л таалагдаад байна. уурлах хэрэггүй. Жаахан хөгжилдөхөд яав л гэж дээ. Надтай байсны дараа мартаж чадахгүй гэж мэд.
Лю: Яаж байна аа? Намайг тавь... Яах гээ вэ?
ХО: Яав л гэж дээ. Эгч ээ. Ойлгохгүй байгаа юм уу? Таныг жаргаах гэж байна... Өдий насалчихаад... шинэхэн тоор шиг байх гэж... эгч ээ. Та ч гэсэн хүсч байгаа биз дээ?
Лю: Зайл.
ХО: Өдий насалчихаад... юундаа маягласан юм? удахгүй... миний юу чаддагийг хараарай. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Лю: Битгий. Гуйж байна. Болиоч дээ.
ХО: Болих оо? Эгч ээ. Ямар байна?
Лю: Цаашаа… Хуо Чиншан. Туслаарай.
Хуо: Муу новш. Зогс. Зайл… Юнюн. Зүгээр үү?
Лю: Хуо Чиншан. Гэртээ харимаар байна.
Хуо: Юнюн. Битгий ай. Чамаар оролдсон хүнийг би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Аль гараараа хүрсэн бэ?
ХО: Хуо Чиншан. Би Жао овогтын хоёрдугаар хүү. Миний ах Жао Хунтао. Надад хүрэх юм бол Жао овогтынхон чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Лю: Чиншан...Төвөг удах хэрэггүй.
ХО: Хуо Чиншан. Нэг муу хөгшин эмийн төлөө... Жао овогттой дайтах хэрэг байгаа юм уу?
Хуо:Юнюн. Чи миний эмэгтэй. Чамд гар хүрсэн хэн ч бай, хариугаа хүртэх ёстой.
ХО: Яах гээ вэ? Миний гар...
Хуо: Дайн гэсэн үү? Жаал аа, сайн сонс. Танай Жао овогт юу ч биш. Хуо Чиншан миний эмэгтэйд гар хүрсэн бол танай Жао овогтынхныг би бүгдийг нь булна... танай Жао овогтынхныг би бүгдийг нь булна...
ХО: Хуо ноён. Хуо ноён. Битгий л дээ. Миний буруу. Би дахиад тэгэхгүй. Гуйж байна ганцхан удаа өршөөгөөч дээ.
Хуо: Үргэлжлүүл. Гар, хөлийг нь тахир дутуу болгоод, Жао овогтын үүдэн дээр аваачиж хая.
ХО: Хуо. Хуо Чиншан, чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Хуо: Одоо зүгээр. Гэртээ харья.
*****************
Лю: Тэрнийг гэмтээчихвэл... Жао овогтынхон чиний бизнесийг зүгээр байлгах уу?
Хуо: Намайг дампуураад, чамайг тэжээж чадахгүй гэж айгаа юу?
Лю: Хэн тэгж хэлсэн юм.
Хуо: Тэгээд юу хэлэх гэсэн юм? Надад санаа зовоо юу?
Лю: Дэмий юм ярихаа боль.
Хуо: Сонс. Би 55 настай. Хэзээ үхэхийг хэн ч мэдэхгүй. Мөнгө, эрх мэдлийг тоохоо байгаад удаж байна. Жао овогтынхон намайг яаж ч чадахгүй. Чадах байсан ч, чамтай харьцуулахад тэд нар юу ч биш. Юнюн. Хуо Чиншан миний хувьд чи юунаас ч илүү чухал хүн.
***************
Эр: Хоёрдугаар ноёнтон. Ноёнтон. Ноёнтон. Баларлаа. Хоёрдугаар залуу ноён байна.
Жао: Хонзэ. Хэн ингэсэн бэ? Хурдан хэлээдэх. Хэн чамайг ийм болгосон бэ?
Хо: Том ах аа.... Хуо Чиншан.
Жао: Хуо Чиншан. Миний дүүгийн хөл гарыг хугална гэнэ ээ. Жао овогтынхон чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
*****************
Хуо: Юнюн, гэртээ ирчихлээ. Одоо зүгээр.
Т: Хуо ноёнтон. Жао овогтынхон хөдөлж эхэлсэн. Манай боомт дээр байсан шинэ хөлөг онгоцыг бүсэлчихэж. Манай хэдэн үйлдвэрийг ч бас.
Хуо: Ойлголоо.
Т: Эрхэм ээ.
Хуо:Юнюн. Надад итгэ. Санаа зовох хэрэггүй. Унтаж амар.
Лю: Яаж байна аа? Намайг тавь...Яах гээ вэ?
Х: Яав л гэж. Эгч ээ. Ойлгохгүй байгаа юм уу? Таныг жаргаах гэж байна.
Лю: Битгий...
Хуо: Юнюн. Чиншан миний хувьд чи юунаас ч илүү чухал хүн. Юнюн. Яасан бэ? Алив... Юнюн. Би энд байна. битгий намайг айлгаад бай л даа. Юнюн. Хүн байна уу? хурдан эмч дууд... бушуул...
**************
Эр: Хуо ноёнтон. Лю эзэгтэйн байдал тогтворжсон байна. Гэхдээ яагаад ухаан алдсаныг нь мэдэхгүй байна.
Хуо: Мэдэхгүй ээ? Тэр чинь юу гэсэн үг вэ?
Эр: Цэвэршилтийн үеэр ийм юм тохиолддог юм. энгийн үзэгдэл. Зүрх дэлсэх, гэнэт халууцах, хөлрөх, олгой эргэх, гэнэт айх, уур хүрэх гэх мэт шинж тэмдэгүүд мэдрэгддэг. Бүгд хэвийн үзэгдэл. Энэ удаа тэрнээс болоод ухаан алдсан байх. Сүүлийн үед сэтгэл санаа нь тогтворгүй байснаас болсон байх. Бас гэнэт юмнаас айж цочирдсон байж магадгүй. Дээр нь бэлгийн харьцаанд ороогүй удсанаас болоод даавар нь тогтворгүй байна. өөрөөр хэлбэл сэтгэл санаа, бие нь хямарсан байна. Тэгэхээр секс дутагдсан гэсэн үг.
Лю: Секс? Эмч ээ. Андуураад байгаа юм биш үү? Тавь хүрч байгаа хүнийг...
Эр: Санаа зовох хэрэггүй. Би андуураагүй. Уламжлалт анагаах ухаанд хэтрүүлж болохгүй гэдэг ч, бас хэт дутагдах муу гэж зөвлөдөг. Тийм болохоор энэ настай хамаагүй. Тийм болохоор тэнцвэртэй байх нь чухал. Лю авхай. Хуо ноён та хоёр энийг сайн бодож үзээрэй. Хуо ноёнтон, би жор бичээд үлдээчихье.
Хуо: За... Юнюн. Сонссон уу? Эмч тэнцвэртэй байх хэрэгтэй гэж байна.
Лю: Дуугүй бай. Дэмий юм яриад.
Хуо: Юу нь дэмий юм гэж? Оролдоод үзэж болно шд. Юнюн. Миний нас тавь гарсан ч гэсэн чамд л тусалж байвал өөрийгөө хайрлахгүй.
Лю: Хуо Чиншан. Хөгширчихөөд ичих нүүр алга уу? Юуны чинь тэнцвэр вэ? Хүлээгээрэй.
Хуо: Юу хүлээх гэсэн юм? Эмчийн хэлснийг мартаа юу? Тэнцвэртэй байх хэрэгтэй гэсэн. Хүлээж болохгүй. би чамд л туслах гэж байна.
Лю: Битгий. Би... би их удсан болохоор... шүршүүрт ормоор байна. Хуо Чиншан. Яах гээ вэ?
Хуо: Шүршүүрт хамт оръё... Яагаад нуугдаад байгаа юм? 48 хүрчихээд. Ичээд байгаа юм уу?
Лю: Хуо Чиншан. Хөгширчихөөд ичихгүй байна уу.
Хуо: Томоотой бай. Анхаарлаа төвлөрүүл.
Лю: Чи өөрөө шүршүүрт ор. Би өөр өрөөнд очиж орлоо. Чи орчихоод ир... Тавь хүрэх гэж байж... жаахан охин шиг яагаад л байна даа... Хуо Чиншан. 99хоног хүлээх хэрэггүй юм шиг байна. би сайн болчихсон юм шиг байна. Энэ өрөө.... өмнө нь байнга түгжээтэй байгаад байсан. Яагаад онгорхой байдаг билээ?
Хуо: Лин арь. Чи мөн байна. ингэж чамтай дахиад уулзах гэж.
Лю: Эрхэм ээ. Та хүн андуураад байх шиг байна. би Лин арь биш. Намайг Лю Юн гэдэг. Би... Тэр байна... Ийм учиртай байж... анх оршуулгын газар харчихаад даанч өөр нэр хэлээд байсан юм аа. Даанч намайг зүгээр байлгахгүй байсан юм... чиний хайр халамж, харамлаж, хардаад байсан чинь... бүгд... тэрэнтэй адилхан байсан болохоор... Тэгээд л... чиний хүссэн хүн Лю Юн би биш... Лин арийг орлох хүн байж.
Т: Эзэгтэй. Та-та энд юу хийж байгаа юм? Хурдан. Хурдан гараад ир. Энэ хориотой хэсэг. Хуо ноён энэ өрөөнд арван жил хэнийг ч оруулаагүй. Мэдчих юм бол уурлах нь гарцаагүй. Юу ч болж мэднэ.
Хуо: Хэн чамайг ор гэсэн юм?
Лю: Хуо Чиншан. Хэлээдэх... Надаас салахгүй дагаад, амьтнаас ичихгүй энд чирч авчираад... энд хориод байсан чинь... энэ хүнтэй адилхан болохоор уу? Тэгэхээр анхнаасаа л... надаар орлуулах гэсэн юм биз дээ?
Хуо: Тэрний тухай тэгж ярихаа боль. Өөрийгөө ч гэсэн тэгж ярихаа боль.
Лю: Сонсох хүсэл алга. Намайг тавь... тавь. Хуо Чиншан, намайг явуул.
Хуо: Лю Юн. Миний хэлэхийг сайн сонс. Чи миний эмэгтэй. Энэ насандаа надаас явна гэж бодох ч хэрэггүй. Бас... чи бол чи. Хэнийг ч орлох хүн биш.
Лю: Хуо Чиншан. Хол зайл. Хуо Чиншан. Тийм их хайртай юм бол яах гэж миний сэтгэлээр тоглосон юм? яагаад? Яагаад надаар тоглож байгаа юм? Яах гээ вэ?
Хуо: Миний сэтгэл... хэнд хайртайг... чи мэдэхгүй гэж үү?
Лю: Мэдэхгүй. Мэдэхийг хүсэхгүй байна. чиний сэтгэл... чиний хайр... мэдэх хүсэл алга... надад хэрэггүй. Намайг тавь...Хуо Чиншан. Чи яах гээ вэ?
Хуо: Хийж байснаа үргэлжлүүлье. Тэгж байж л чи ухаан орох байх.
Лю: Боль.
Хуо: хазаж байгаа юм уу?
Лю: Хуо Чиншан. Дотор муухайрч байна.
Хуо: за яах вэ. Би чамайг хүчлэхгүй. Гэхдээ минийх гэдгээ мартах хэрэггүй. Чи зугтаж чадахгүй. Сайн бодоод үз... Яагаад ийм юм болчихдог байна аа?
Т: Ноёнтон.
Хуо: Яасан?
Т: Танд мэдэгдэх юм байна. манай эдлэнгийн тухай.
Хуо: хэл.
Т: Хуо ноёнтон. Ойрын үед манай эдлэнгийн ойролцоо нэг сэжигтэй хүн эргэлдээд байна. Өмссөн хувцас, байдлыг нь харахад нөгөө Жан Чиан гэдэг хүн юм шиг байна.
Хуо: Тэр үед ахиухан мөнгө өгөөд явуул гэсэн. Хангалттай мөнгө өгөөгүй юм уу?
Т: хуо ноён. Тэр үед энэ хүн... мөнгө... мөнгөө аваад зөвшөөрсөн. Яагаад ч юм явахгүй эргэлдээд байна. бас нууцаар орж ирэхийг завдсан.
Хуо: Аминаасаа уйдсан юм байх даа. Сүүлчийн удаа анхааруул. Хурдан зайл гэж хэл. Дахиад манай эдлэнгийн ойр хавьд эргэлдэж байгаад баригдах юм бол дахиад гэрэл харахгүй гэж хэл.
Т: Мэдлээ, ноёнтон.
Хуо: Юнюн. Чамайг яавал дээр вэ?
***************
П: Ээж ээ. Та яасан бэ?
Лю: Пиаопиао? Чи энд юу хийж байгаа юм? Хуо Чиншан. Пиаопиаог чи энд авчирсан уу?
П: Үгүй ээ.тэгээгүй. Хуо Чиншан ах хүн явуулж намайг авчруулсан. Таны бие сайнгүй байгаа, цэвэршилт явагдаад сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн.
Лю: Миний охин. Ээж нь зүгээр. Би өөрөө л буруутай. Хэтэрхий эмзэг болохоор тэгж байгаа юм.
П: Ээж ээ. Худлаа ярих хэрэггүй. Өөрийгөө хар л даа. бүр цонхийчихсон байна.
Лю: Ээж нь зүгээр ээ. Зүгээр л... бараг тавин жил амьдарчихаад... миний сэтгэл хөдлөхөөсөө өнгөрсөн гэж бодож байлаа... даанч одоо болтол хайр, халамж хүсч яваагаа мэдсэнгүй... тэнэг гэдэг нь... жаахан ядраад л тэр. Зүгээр...
П: Ээж ээ. Зүгээр бол ашгүй дээ. Би таныг зөндөө санасан.
Лю: Ээж нь ч гэсэн охиноо санасан. Нааш ир...
П: Ээж ээ. Та Жан ахад сайн хэвээрээ юу? Өчигдөр Жан ах над дээр ирсэн. Тантай ярих чухал юм байна гэж хэлүүлсэн.
Лю: Чухал юм аа? Юу юм?
П: Надад хэлээгүй.
Лю: Тэгвэл хиймэл дагуулын утас худалдаж ав гэж хэл. Би нэг дугаар өгье. Зарим юмыг ярьж шийдсэн нь дээр.
П: За...
*****************
Лю: Энэ дугаар...
Жан: Шиао Юн. Би байна.
Лю: Жан. Хэлэх чухал юм байгаа гэсэн байх аа? Юу юм?
Жан: Би явах гэж байгаа.
Лю: Явах аа? Хаашаа явах юм?
Жан: Хөдөө явна аа. Эргэж ирэхгүй байх. Явахаасаа өмнө... би... чамтай сүүлчийн удаа уулзах гэсэн юм. Шиао Юн, гуйж байна. ганцхан удаа уулзъя.
Лю: Хуо Чиншан. Чамаар оролдохгүй гэж амалсан. Амалсандаа хүрээгүй юм уу?
Жан: Тэрнийг ярих хэрэггүй. Ярих хэрэггүй. Шиао Юн. Тэрэнд хэлж болохгүй шүү. Гуйж байна. ганцхан удаа уулзъя. Танайд уулзъя, тэгэх үү? Би хүлээж байя.
Лю: За. Би яваад очъё. Хүлээж байгаарай.
Жан: Баярлалаа. Баярлалаа, Шиао Юн.
Лю: Бачимдаад байна. би ганцаараа жаахан алхаадахъя. Дагах хэрэггүй. Удахгүй эргээд ирнэ.
Т: Эзэгтэй, Хуо ноён...
Лю: Тэрний юу гэж хэлэх надад хамаагүй. Би удахгүй ирнэ гэж байна. Тэгж ойлго. Хэрэг гарвал залгаарай.
Т: Тэгвэл... ойлголоо.
**************
Ж: Аав аа. Таны харж байгаа баримт... манай компанйи...
Хуо: Ярь.
Эм: Хуо ноёнтон. Хиймэл дагуулын утаснаас харахад Жан Чиан эзэгтэй рүү залгасан байна. Тэгээд эзэгтэй ганцаараа гараад явчихлаа.
Хуо: Хаашаа явсныг нь яг одоо олж мэд.
Ж: Аав аа. Яасан бэ?
Хуо: Ганц л үс алдах юм бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Байгаа газрыг нь хурдан ол. Бушуул.
Эр: Мэдлээ. Хуо ноёнтон. Байрлалыг нь одоо тогтоож байна. хотын баруун хэсэгт байна.
Ж: Аав аа. Лю эгчид ямар нэг юм болоо юу? Би хамт явъя.
Хуо: Хүмүүсээ цуглуул. Баруун дүүргийг бүсэл. ЖанЧиан.... Жао овогтой хуйвалдсанаас зайлахгүй.
Ж: Мэдлээ. Хүмүүсээ цуглуул.
****************
Лю: Жан. Яасан бэ?
Жан: Юу-юу ч биш ээ.
Лю: Чи ингэхэд яачихаад байгаа юм? Чи яачихаад байгаа юм? ямар нэг юм болсон юм бол хэл л дээ. Би тусалж чадах ч юм билүү.
Жан: Би зүгээр л... Жиан хотод амьдрах нүүргүй болсон хүн. Шиао Юн, чамд баярлалаа. Надтай уулзахаар ирсэнд баярлалаа.
Лю: Чи хөдөө яваад, тэндээ суурьшихаар шийдээ юу?
Жан: Би... өмнө зүгт явах санаатай. Холын хамаатныдаа нэг хэсэг байх байх.
Лю: Жан, яасан бэ?
Жан: Шиао Юн. Намайг уучлаарай.
Лю: Хэн бэ? Яах гээд байгаа юм?
Жао: Хн. Яах гээ вэ гэнээ? Лю Юн. Чамайг Хуо Чиншаны хайртай хүүхэн гэж сонссон. Тэрний сул талыг ололгүй олон жил болсон юм. Манай Жао өргөөнд очиж цай уунгаа... танилцаад авъя
Лю: Жао өргөө? Чи...
Жао: Жао Хонтао байна. Жао Хонзэгийн том ах.
Лю: Чи... Жан. Чи намайг энд хуурч авчраад... эд нарт өгөх гэж дуудаа юу?
Жан: Шиао Юн. Намайг уучлаарай. Надад өөр арга байсангүй. Намайг сүрдүүлсэн. Чамайг дуудаж авчрахгүй бол намайг... намайг ална гэсэн. Би... надад өөр арга байсангүй. Би...
Жао: Хурдан аваад яв.
Лю: Надад битгий хүр. Надад хүрэх юм бол Хуо Чиншан та нарыг зүгээр өнгөрүүлэхгүй.
Жао: Яг наадахыг чинь л хүлээж байна.
Лю: Намайг тавь...
Жан: Үгүй ээ. Үгүй. надад амалсан биз дээ. Намайг зүгээр явуулна гэж амалсан шд.
******************
Лю: та нар яах гээд байгаа юм? галзуураа юу? Намайг тавь.
Жао: Явуулах аа? Чамайг явуулчихвал Хуо Чиншан яаж энд ирэх болж байна?
Лю: Надаар өгөөш тавьж байгаа юм уу? Хуо Чиншаныг авчрах гэж үү? Намайг сулла.
Жао: Цаг болох гэж байна. хурдан эхэл.
Эр: Мэдлээ.
Жао: Явъя.
Лю: Хуо Чиншан. Битгий ир. Ирэх хэрэггүй.
Ж: Аав аа. Ганцаараа орж болохгүй шүү. Занга байгаа байх. Бид нар одоо очилоо.
Хуо: Та нарыг хүлээвэл оройтно.
Лю: Пиаопиао. Сайхан амьдардаг юм шүү. Хуо Чиншан. Өөдгүй амьтан. Баяртай.
Хуо: Юнюн.
Лю: Хуо Чиншан.
Хуо: Юнюн. Битгий ай. Би энд байна.
Лю: Хуо Чиншан... Хуо Чиншан. Зүгээр үү?
Хуо: Зүгээр ээ. Жаахан шалбархай төдий. Айх хэрэггүй.
Лю: Ингэж гэмтчихээд яаж зүгээр байдаг юм бэ? Март. Гал улам газар аваад байна. Пиаопиаог харж хандаж байгаарай. Хурдан эндээс яв.
Хуо: Дуугүй бол. Хуо Чиншан би, чамайг яасан ч энд орхихгүй.
Лю: Хуо Чиншан. Гар чинь...
Хуо: Харж л байгаарай. Юнюн. Гэмтэж бэртээгүй биз? Түлэгдсэн газар байна уу?
Лю: Зүгээр ээ. Гэмтээгүй. Чиншан. Чиншан. Хурдан эмнэлэг рүү яв. Бохир орчихож магадгүй.
Хуо: Зүгээр ээ. Үхэхгүй. Чи л зүгээр байвал болох нь тэр.
Жао: Сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Хуо Чиншан. Лю авхай. Та хоёр тавь, жар хүрч байгаа байх аа? Жаахан хүүхэд шиг аашилж байгааг нь. Том босс зовлонд унасан эмэгтэйг авраад л... Та нарт ичих нүүр байна уу?
Хуо: Жао Хонтао. Бохир арга хэрэглэхээс өөр юм мэдэхгүй алиалагч. Миний өмнө хуцна гэнэ ээ?
Жао: Үхэх гэж байж юундаа гайхуулаа вэ? Аз чинь таарч, шатаагүй гарч ирж. Өнөөдөр би та хоёрыг хоёуланг чинь ална.
Хуо: Лю Юн. Хурдан Хуо Жэн дээр оч. Очоод энд байгаа гэж хэл. Хурдан яв.
Лю: Үгүй ээ. Чиншан. Чамайг үлдээж чадахгүй.
Хуо: Энд байвал харин ч сайн юм болохгүй. энэ бол тушаал, хурдан яв.
Лю: За. Намайг хүлээж байгаарай. Тэсдэг юм шүү.
Жао: Хуо Чиншан. Жианчэний Хуо овогтын бар гээгүй билүү? Байж байгаагаа хар даа. Аргагүй дээ. Хөгширч. Өнөөдөр би чамайг үдэж өгөмз. Хуо Чиншан. Үхэхдээ бэлд... Хуо Чиншан, үхэхдээ бэлд...
Лю: Зогс...
Хуо: Үгүй ээ.
Ж: миний өргөж авсан аав, Лю эгч хоёрт хүрнэ гэнэ ээ. Үхмээр байна уу? Аав аа. Та зүгээр үү? Хүнд шархадсан уу?
Хуо: Лю Юн. Дахиад ингэж болохгүй шүү. Алуулах гээ юу?
Лю: Гэхдээ... яаж зүгээр хараад...
Хуо: Сайн сонс. Чи яасан ч гэмтэж бэртэж болохгүй. ойлгосон уу? юу ч болж байсан... хаана ч тэр... миний өмнүүр хэн ч орох ёсгүй. Чи ч тэр...
Лю: Чиншан. Хурдан эмнэлэг явъя. Битгий зогсоод бай.
Хуо: За. Эмнэлэг рүү явъя. Гэхдээ намайг асрах сувилагч... чи, Лю Юн байх ёстой шүү.
Лю: За яах вэ. Хуо ноёнтон. Би чамайг асаръя. Хурдан явъя.
Хуо: Жэн арь.
Ж: Аав аа.
Хуо: Хуо овогтын бүх хүчийг хөдөлгө. Гурав хоногийн дотор Жао овогтыг үгүй хий.
Ж: Мэдлээ. Аав аа, санаа битгий зов. Гурав хоногийн дараа Жао овог Жиан мужид байхгүй болно.
Жао: Муу Хуо овогт. Түй...
Ж: Эхэл...
Жао: Намайг буудаж чадах уу? Жаал аа. Чамайг төрөөгүй байхад би гудамжийг захирдаг байлаа.
*****************
П: Ээж ээ. Та... зүгээр үү? Ингэж айх гэж. Хуо Жэн та хоёрыг...
Лю: Пиаопиао. Ээж нь зүгээр. Жаахан шалбарснаас өөр юм байхгүй. Харин Хуо ах чинь хүнд гэмтсэн.
П: Хуо... Хуо ах аа. Баярлалаа. Маш их баярлалаа. Та байгаагүй бол... миний ээж... ээжийг хамгаалсанд баярлалаа.
Хуо: Охин минь, талархах хэрэггүй. Ээжийг чинь хамгаалах миний үүрэг. Ээж чинь аюулгүй байх ёстой.
П: Ээж ээ. Хуо ах танд нээрэнгээсээ сайн юм шиг байна. таныг авраад, бас өөрөө гэмтчихсэн байна. Та... зөвшөөрвөл яасан юм? Гэрлэчих. Хөгшин захирлын хайр дурлалын түүх... сонирхолтой байлгүй...
Лю: Чи... томчуудын хэрэгт оролцохоо боль. Золиг чинь...
Ж: Аав аа. Юн эгч ээ. Аав аа. Таны хэлснээр Жао овогтын бизнес, хууль бус бизнес, хууль бусаар бараа оруулдаг зам гээд бүгд үгүй болсон. Жао овогтынхон дахиж сэргэхээсээ өнгөрсөн.
Хуо: За.
Ж: Гэхдээ...
Хуо:Яасан? Хэл.
Ж: Нөгөө Жан овогтыг хайгаад олоогүй. Жао овогтынхон аваад явсан юм уу, эсвэл зугтчихсан байх. Дахиад хайгаад үзэх үү?
Лю: Хэрэггүй. Би угаасаа өртэй байсан. өрөө төлсөн гээд бодчихъё. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө болог.
Хуо: Тэгж шийдье.
Ж: Ойлголоо.
П: Ээж ээ. Хуо ах аа. Та хоёр сайн амраад ав. Би... надад хийх юм байна. түрүүлээд явлаа.
Лю: Хөөе...
Хуо: Ёоёо...
Лю: Зүгээр үү?
Хуо:Юнюн. Боолтоо солих болсон юм шиг байна.
Лю: Аан. Тэгвэл би эмч, сувилагч дуудаад ирье.
Хуо: Чи өөрөө соль. Надад амалсан байх аа. Ахлах сувилагч Лю Юн өөрөө намайг асарна гэсэн.
Лю: Өдий насалчихаад... хөгшин сувилагчийг ч зүгээр байлгахгүй зараад... болчихлоо. Хамаагүй хөдөлгөж болохгүй.
Хуо:Юнюн. Би удаан бодсон. Энэ жаахан шархнаас бол үхэхгүй нь лав. Эмнэлгээс гараад гэртээ очъё.
Лю: Гэр ээ? Энэ шарх чинь тийм ч жижиг биш. Эмнэлэгт хэд хоног хэвтэж ажигласан нь дээр. Тэгээд ч...
Хуо:Эмнэлэгт олон хүний нүдэн дээр... эвгүй байна. гэртээ байвал илүү тухтай амарч болно. Тэгээд ч, чамайг байхад... энэ шарх яав л гэж. Ахлах сувилагч аа, өөр хэлэх үг байна уу?
Лю: За.
***************
Ж: Эзэн. Хонины махтай шорлог арвыг, тахианы махтайгаас нь арвыг. Шарсан хаш хоёрыг, бас мөөг авъя. Бүгдийг нь халуун ногоотой. Бас хачир нэмчихээрэй.
П: Хуо Жэн ах аа. Дандаа миний дуртай юм байна шд. Хачир нь хүртэл миний дуртай юм байна.
Ж: Магадгүй... тавилан байх...
Эр: Сайхан хооллоорой.
Ж: Амттай байна. Ямар их халуун ногоо вэ?
П: Хурдан ус уу. Өөрийгөө хар даа. халуун ногоо идэж чадахгүй байж захиалаад... дээрдэж байна уу?
Ж: Дээрдлээ. Пиаопиао.
П: Яасан?
Ж: Чи нөгөө... нөгөө... миний найз охин болох уу? Би үнэнээсээ хэлж байна.
П: Юу-юу гэнэ ээ? Найз охин? Нээрэнгээсээ юу?
Ж: Би... Зүгээр үү?
****************
Лю: Пиаопиао. Хуо Жэн. Та хоёр...
Ж: Аав аа. Юн эгч ээ. Бид хоёр... бид хоёр үерхэж байгаа. Бид хоёр нэг нэгэндээ сайн.
П: Ээж ээ. Хуо Жэн ах бид хоёр... үерхэж байгаа.
Лю: Юу? Та хоёр...
Хуо: Юнюн. Санаа зовох хэрэггүй. Хуо Жэн миний хуурай хүү. Төрсөн хүү биш. Пиаопиао энэ хоёр цуг байхад саад болох юм байхгүй.
Лю: За яах вэ.
Хуо: Жэн арь.
Ж: Аав аа.
Хуо: Юнюний охин, миний охин. Тэгэхээр чи миний хүргэн болно гэсэн үг. Пиаопиао чамайг сонгосон болохоор хариуцлагатай байгаарай. Тэрнийг сайн халамжлаарай. Пиаопиаог гомдоох юм бол юу болохыг мэдэж байгаа биз?
Ж: Аав аа. Юн эгч ээ. Санаа амар бай. Би Пиаопиаог яасан ч гомдоохгүй. Би үлдсэн амьдралаа бүгдийг нь чамд зориулна.
Лю: Чамд найдлаа шүү.
**************
Лю: Хуо Чиншан. Орой болчихсон байхад... юу хийж байгаа юм?
Хуо: Юнюн. Хүүхдүүд ч учраа олчихлоо. Хоёулаа өдий насалчихаад хэр удаан хүлээх юм? 99хоног... дуустал нь хүлээмээр байгаа юм уу?
Лю: Хуо Чиншан. Жаахан хүүхэд шиг аашлахаа боль.
Хуо: Хөгширлөө гээд яадаг юм? Хуо Чиншан би, хайртай хүндээ бүхнээ зориулдаг хүн. Юнюн. Би дахиад хүлээж чадахгүй нь. Өнөөдөр надад хариугаа өг.
Лю: энэ... хариулт болох уу?
Хуо: Болно. Энэ байхад хангалттай. Хуримаа хэзээ хийх вэ? Би хүн болгонд Хуо эзэгтэй хэн гэдгийг харуулмаар байна.
Лю: За... гэхдээ... 99хоногийг хүлээхээ болиод удаж байна. би чамд хайртай. Чиншан.
Хуо: Юнюн. Тэгвэл өнөөдөр...
***************
Эм: Тэнгэр минь. Хуо овогтынх энэ хуримыг хийх гэж тэрбумыг зарцуулсан гэж байна лээ. Лю Юний хуриманд зориулж бүгдийг нь өөрчилсөн гэсэн.
Эр: Яг зөв. Хуо ноён бүгдмийг нь өөрчилсөн. Оройтсон хайр ч гэлээ, байгаа бүхнээ зориулахаар шийдсэн гэж байна лээ.
В: Хамаг байгаагаа зарцуулж дээ. Лю Юн тавь хүрч байгаа, би дөнгөж 46 хүрч байгаа шд. Яагаад би байж болдохггүй юм? яахаараа өдий насан дээрээ Лю Юн хуримаа хйиж болоод би болдоггүй юм?
Эм: Яагаад гэж үү? Хуо ноёны хайртай хүн болоод л тэр. Тэгээд ч Хуо ноён нас тоох хүн биш.
В: Тавь гарчихаад залуу хүн шиг аашлаад. Надад ч гэсэн боломж байгаа ч юм билүү.
Бүгд: Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай.
Хуо: Юнюн. Алив... Юнюн. Энэ бугуйвчийг... хэдэн арван жилийн өмнө ээж надад үлдээсэн юм. Хуо овгийн эзэгтэйд өгөөрэй гэж захисан. Одоо... чинийх боллоо... Ингээд чи надаас зугтаж чадахгүй боллоо. Хоёулаа одоо яасан ч салахгүй...
Лю: Чиншан. Бид хоёр оройтож учирсан ч гэсэн... хойд насандаа заавал дахиад учирна шүү.
Хуо: Хойд насандаа... тэрний дараа ч гэсэн... хоёулаа заавал учирна. Тэр үед надаас дахиад зугтаад үзээрэй.
Төгсөв.
Back to episodes Go home