Бичиг: Хар шидийн дайн Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг (Японы эрүүгийн хэргийн яллах магадлал 99.9 хувь)
Оэ: Муур авсан юм.
Хигүрүма: Үргэлжлүүл.
Оэ: Гэнэт цагдаагийн хүн яриа өдсөн. Хоёр, гурав гээд нэмэгдчихсэн. Ингээд баригдчихвал муур минь үхнэ дээ. Тэжээж болохгүй байсан учраас. Мууртай байсныг надаас өөр хүн мэдээгүй.
Хигүрүма: Иватэ муж, Мориока хотод 2016 оны 3-р сард нэгэн охин эхийн хамт гэртээ хурц зэвсгээр алуулсан нь олдсон хэрэг гарав. Мориока прокурор нь ойрхон амьдардаг Оэ Кэйтаг тэднийг дээрэмдэж, алсан хэргээр баривчлав. Баривчлагдсан явц нь нэг иймэрхүү. Оэ цагдаа зогсох үеэр зугтжээ. Гэр лүүгээ харьж байх үеэр хөөж байсан нэг цагдаа цустай хутга олж газар дээр нь барьжээ.
Эр 1: Байж байна!
Хигүрүма: Хутган дээрх цус нь хохирогчийн ДНК-тай таарсан байна. Оэ бүгдийг нь үгүйсгэв. Нотлох баримт нь болох хутгыг хүртэл...
Оэ: Олсон юм. Минийх биш.
Шимизү: Наадах чинь арай хэтэрнэ ээ. Гэм зэмтэй болохоор л цагдаагаас зугтаа биз дээ?
Хигүрүма: Үгүй, тэр өмнө нь танил нь хар тамхи хэрэглэснээс болж хилсээр байцаагдсан удаатай.
Шимизү: Үүнээс болж траумад ороо юу? Тийм байлаа ч авлаа гэж үү? Цус болчихсон хутгийг уу? Яагаад?
Хигүрүма: Дараад нь цагдаад өгөх гэж байсан юм шиг байна лээ.
Шимизү: Дараад нь уу?
Хигүрүма: Мэдэж байгаа. Яриа нь авцалдаагүй. Гэхдээ Оэгийн нөхцөл байдлаас үзэхэд... Байраар хангадаг Төрийн бус байгууллагад ажилладаг. Боломжгүй яриа биш гэж бодогдохоор.
Шимизү: Төрийн бус байгууллага аа?
Хигүрүма: Очих газаргүй ахмадуудад орон байр олгож, бие даахад нь тусалдаг үйл ажиллагаа эрхэлдэг. Оэ тэнд ажиллаж, хөгшчүүлийг асардаг. Гэхдээ түүнд цалин өгөөгүй. Халаасны бага сага мөнгө л өгч савтай хоол, хүнсээр л хангадаг байж. Ийм атал тэр сардаа 50,000 иенийг түрээсэнд хүчээр төлөхөөр болсон.
Шимизү: Яадаг луйвар вэ?
Хигүрүма: Тэнд амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь өмнө нь ял эдэлж байсан бололтой. Мөн аллагын зэвсгийг цагдаад тэр даруй мэдэгдээгүй шалтгаан нь...
Оэ: Дуудаж болдоггүй газар байсан юм. Цагдаа эсвэл түргэн тусламж. Хөршийн хүмүүст төвөг удах учраас.
Шимизү: Хуулийн цоорхойг сүрхий ашигладаг газар байна даа.
Хигүрүма: Тийм ээ, их хууль бус зүйл хийдэг газар. Гамшгийн дараах нөхөн сэргээлтийн санхүүжилт орж ирснээс хойш Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанууд улам л эргэлзээтэй болсоор. Зэвсэг олдсон байхад гайхал зүйлгүй. Оэ гэмгүй байх магадлал маш өндөр. Эхлээд байгууллагынх нь үйл ажиллагаа, татварын тайлан, бүх оршин суугчдын түүхийг гаргаж ирнэ. Би голчлон Оэгоос нарийн ширийнийг сонсоно. Шимизү мөрдлөгөө үргэлжлүүл.
Шимизү: Гэнэт миний ачаа хүндрэв үү дээ?
Хигүрүма: Гэснээс муур авах уу?
Шимизү: Муур? Улсын өмгөөлөгч бага цалинтай байж хийх ажил ихтэйг яана. Олон нийт буруутай гэдэгт санал нэгтэй байхад. Бүр аллага юм чинь тэнсэн харгалзах ял байхгүй. Цаазын ял ч авч мэднэ. Онцгүй ажил шүү. Алив ээ, Хигүрүма. Яагаад энэ хэргийг авсан юм бэ?
Хигүрүма: Хааяадаа яадаг юм бэ? Амархан хэрэг дээр л ажиллаад байвал зэвэрнэ.
Шимизү: Хааяадаа ч юм шиг! Хааяадаа ч юм шиг!
Хигүрүма: Бодсон үгээ тэр чигээр нь хэлчих шив.
Такаги: Хигүрүма урьдынхаараа байх шив дээ. Хуульч нь мөнгөнд сонирхолгүй бол ажилчдад нь хэцүү дээ.
Шимизү: Такаги шиг халтуурын ажил болгож кафе нээ гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ урьдынхаараа байна гэхээр Хигүрүма өмнө нь ч бас ийм байсан юм уу?
Такаги: Үгүй. Харин ч урьдынхаасаа илүү дорджээ. Тэр манай фирмд байхдаа аюултай жолоодлогын улмаас гэмтэл учруулсан хэрэг хамгаалсан. Согтуу байдалтай шүү. Шүүгдэгч нь 19 настай. Хамт ажиллагсад нь согтуугаар машин жолоодохыг албадсан байсан. Гэхдээ хамсаатнууд ардуур нь үгсээ нийлүүлчихсэн. Тохиролцооны мөнгө ч олж чадаагүй, тэнсэн харгалзах ч аваагүй.
Эр 1: Муу худалч! Гэмгүйг минь нотолно гээ биз дээ?
Такаги: Тэнсэн харгалзах ял авхуулах гэж оролдоно гэснээс гэм буруугүйг нь нотолно гээгүй шүү дээ. Ингээд сургамж авав уу? Хэрэгсэхгүй болгоход хэцүү хэрэг өмгөөлөхөө боль л доо. Дорой амьтанд туслах чинь... Мундаг үйлдэл мөн л дөө. Шүүх эсвэл прокурорын ойлголтгүйгээр зөвхөн хуульчид бидэнд хязгаар гэж бий шүү дээ.
Охин 1: Үүн дээр сууя!
Такаги: Үйлчлүүлэгчдээ үзэн ядуулан байж үргэлжлүүлэх хэрэггүй.
Хигүрүма: Тэд санхүү, сэтгэлзүйн хувьд шахаанд ордог. Надад уураа гаргах нь аргагүй л дээ.
Такаги: Чиний сэтгэлзүй харин яах юм бэ?
Хигүрүма: Би...
Эр 2: Шүүгдэгч... гэм буруугүй.
Шимизү: Жинхэнээсээ ялчихлаа...
Хигүрүма: Болоогүй. Прокурор удахгүй давж заалдана.
Шимизү: Алга болсон зүйлс Оэгийн өрөөнөөс олдоогүй нь. Төрийн бус байгууллагад хэргийн дараа нэг хүн алга болсон нь. Түүнчлэн хэрэг болсон гэж тооцсон хугацааны задлан шинжилгээгээр дүгнэхэд дөт дэлгүүрийн хяналтын камерт чи орсон нь гол хүчин зүйл болсон. Чи хоолоо өөрөө хийдэггүй байсан нь аз боллоо.
Оэ: Хигүрүма өмгөөлөгч өө, үнэхээр их баярлалаа!
Хигүрүма: "Өмгөөлөгч" гэж битгий дууд аа. Бас баярлахад эрт байна. Давж заалдах шатны шүүх бий.
Оэ: Тэгж хэлсэн юм биш ээ. Надад итгэсэнд чинь баярлалаа.
Бичиг: Давж заалдах шатны шүүх (Хоёр дахь шүүх хурал) Гэм буруутай нь тогтоогдож насан туршийн хорих ял авав
Хигүрүма: Хязгаарлагдмал төсөв, боловсон хүчнээр л үйл ажиллагаа явуулж чадах өмгөөллийн эсрэг прокурор татварын мөнгө болон асар их хүн хүчээр нотлох баримт цуглуулна. Тэр нь ч яах вэ, тийм л системтэйгээс хойш. Гэхдээ хоёр дахь шүүх хурлаар прокурорын тал шинэ нотлох баримт гаргаж өгөөгүй. "Сураггүй алга болсон хүнийг сэжиглэх шалтгаан байхгүй" гэж дур мэдэн дүгнэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Дээд шүүхээр гурав дахь шатны шүүх хурлаар орох хаалга дэндүү нарийн. Давж заалдах хүсэлтийг бараг л хэлэлцэлгүй хэрэгсэхгүй болгодог. Олигтой шүүх хурал явуулахад ч хэцүү. Энэ шүүх анхнаасаа түүнийг гэм буруутайг тогтоох зорилготой байв. Яагаад намайг? Ийм харцаар харна вэ?
Такаги: Чиний сэтгэлзүй харин яах юм бэ?
Хигүрүма: Би сул дорой хүмүүст тусалъя гэсэндээ ингэдэг юм биш ээ. Дээр үеэс л өөрийн буруу гэж мэдэрсэн зүйлээ тоохгүй орхиж чаддаггүй байсан. Энэ нь засраагүй л төдий. Шударга ёсны дарь эх хүн бүрийг хуулийн өмнө тэгш эрхтэй байлгахын тулд нүдээ аньж хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд бүхий л зүйлд нүдээ аниад өнгөрдөг. Ийм нөхцөлд надаас тусламж хүссэн хүмүүсээс нүүр буруулахыг хүсдэггүй. Ядаж л би нүдээ нээлттэй байлгамаар байна.
Эр 1: Энэ шийдвэртэй санал нийлэхгүй байвал өнөөдрийг оролцуулаад 15 хоногийн дотор давж заалдах хүсэлтээ явуулна уу.
Шимизү: Хигүрүма?
Хигүрүма: Бүгд эргээд ир. Дахин эхэлье.
Амай : Хигүрүма...
Рэми: Хигүрүма... Шинжүкүд.
Амай: Икэбүкүрод. Байгаа.
Мэгүми: Шинжүкү... Итадори ч тийшээ явж байгаасай.
Итадори: Икэбүкүро юу? Фүшигүро ч бас байгаа болов уу?
Режжи: Жаахан удаад байна уу даа? Хэр удаж байж тэр охин дараагийн байг авчрах юм бол доо?
Бичиг: Токио Колони №1 (2-р хэсэг)
Эр 1: Я-Яасан?
Амай: Биш, биш. Ер болж өгөхгүй байна. Юу гэмээр юм бэ дээ? Нэг иймэрхүү гэх юм уу? Юундаа дуугүй зогсоо вэ? Зүгээр сайхан инээхэд л болно шүү дээ.
Эр 2: Яасан бэ?
Эр 1: Юу хүсээ вэ?
Амай: Хэлээгүй билүү? Хэлээгүй юм байна. Яагаад ойлгохгүй байгаа юм? Тэнэг юм уу? Тэд хичээл, спортод гавихгүй ч гэсэн бардам зан өндөр гэж жигтэйхэн. Бардам занг нь сэвтээчихгүй амыг нь дагуулаад явахад болно. Тэгэх аваас буруу талд нь орохгүй гэсэн үг. Хааяадаа гоё дурсамж бүтээж чадна.
Итадори: Боль.
Амай: Өөр нэг тэнэг.
Эр 2: Энэ дүрэмт хувцас Ниши дунд сургуулийнх уу?
Эр 3: Дунд сургуулийн жаал уу?
Эр 2: Ямар том дуутай юм бэ? Чам шиг чамд... хичээл заана!
Эр 3: Би хүчирхийллийн эсрэг хүн!
Эр 4: Май!
Итадори: Чи яах юм?
Бичиг: Заазын тоглоомын тоглогч
Амай: Би юу?
Бичиг: Итадори Юүжи, Амай Рин
Мэгүми: Хөөе!
Рэми: Яасан?
Мэгүми: Икэбүкүрогоор Шинжүкү орох гэж байгаа бол боль. Энэ хавьд нөөц их. Тоглогчтой уулзах магадлал өснө.
Рэми: Энэ замаар явах 2 шалтгаан бий. Замаа олоход амархан. Ойрхон миний нуувч байгаа. Ядаж шүршүүрт оруулаад аль. Өчигдрөөс хойш олигтой амарсан ч үгүй.
Амай: Хигүрүма энэ театрыг нуувчаа болгодог. Нүүчхээгүй бол шүү дээ.
Итадори: Их тус боллоо. Баярлалаа!
Амай: Хөөе, байз л даа.
Итадори: Яасан?
Амай: Нээрэн очих нь уу?
Итадори: Найзтайгаа эхлээд уулзмаар байгаа ч яарч явна.
Амай: Би Хигүрүматай уулзаж байгаагүй ч гэсэн тэр Хаба ахад нэг удаа нэлээн зодуулсан.
Итадори: Тэр асуудал биш ээ. Нисдэг тэргэн толгойтыг ялсан юм чинь ядаж зугтчих байлгүй. За, явъя даа.
Амай: Үгүй, би хэлнэ. Дахиад ийм зүйлээ больё. Уучил. Итадори.
Режжи: Хигүрүма? Харамсалтай нь би Режжи л дээ. Чи хууртаж дээ.
Рэми: Яадаг царай вэ? Огт аймаар биш байна. Чамд хэлчхэд Режжи-
Мэгүми: Битгий ярь. Цагийн гарз.
Хигүрүма: Хэн бэ? Наанаа юу хийж байгаа юм?
Итадори: Та өөрөө ч гэсэн.
Хигүрүма: Чи хувцастайгаа ваннд орж байсан удаа бий юу?
Итадори: Байхгүй ээ.
Хигүрүма: Бодсоноос илүү тухтай юм. Өө, тийм. Би бага ангид байхдаа "хувцастай усанд сэлэх" хичээлд дуртай байсан. Сүүлийн үед олон зүйл ямар ч хамаагүй санагдах боллоо. Хийж болохгүй гэж боддог зүйлсээ хийж үзмээр санагдах болсон. Нас гуч гараад явчхаар амьдралаас төөрдөг бололтой. Инээдтэй байна уу?
Итадори: Жаахан сонирхолтой л юм. Та Хигүрүма байх аа?
Хигүрүма: Тийм байна.
Итадори: Тантай ярих гэсэн юм.
Хигүрүма: Байз, байз. Би хуульч. Надтай яривал 30 минутын 5,000 иений зөвлөгөөний төлбөр төлнө. Тоглосон юм. Жаахан ядаргаатай хуульчийн дүрд тоглох гээд.
Итадори: Тийм бий. Түрүүнээс хойш тэр... Та 100 оноотой байх аа? Махан бие олж авсан эртний шидтэн биш байна. Шид нь ил болсон орчин үеийн шидтэн байна. Үг хэлээ ололцож болох юм. Тохиролцох боломж байна.
Режжи: Тэнцлээ, тэнцлээ.
Мэгүми: Юу?
Режжи: Одоо болсон. Мэдэж байна. Чиний шикигами гайхалтай юм. Чи хүчтэй биз? Дорой бол алчхаад өнөөдөртөө болино л доо. Гэхдээ чи сайн юм. Найз болъё.
Рэми: Юу гэв ээ? Би тэгж сонсоогүй дээ.
Мэгүми: Яах санаатай байгаа юм?
Режжи: Чи Заазын тоглоомын талаар хэр ихийг мэдэх вэ?
Мэгүми: Зан үйл биз дээ? Хаалтан дотор байгаа тоглогчдын хараалт энергийг ашиглаж Японы хүмүүсийг Хиган руу илгээнэ. Хүн биш зүйлд хувиргана. Тэнгэн гуайн талаар яриад дэмий байх.
Режжи: Юу? Чи Кэнжакугийн танил юм уу?
Мэгүми: Юу? Байгаа гэж бодож байсан. Кэнжакутай хамааралтай шидтэн.
Итадори: Энгийндээ бол бид Заазын тоглоомыг дуусгамаар байна. Байз. Дуусгана гэхээсээ илүүтэй хоорондоо алалцахаас зайлсхиймээр байна. Үүний тулд дүрэм нэмэх хэрэгтэй. 100 оноогоо хэрэглүүлээч.
Хигүрүма: Би ч гэсэн энгийн хариу өгье. Татгалзаж байна.
Итадори: Энэ ч бас хошигнол уу?
Хигүрүма: Үгүй. Би ердөө Заазын тоглоомоос бололцоо мэдэрсэн төдий. Заримдаа хууль хүчин мөхөс байдаг. Гэхдээ. Заазын тоглоомын Ерөнхий дүрэм ямар вэ? Надад өгөгдсөн хүч жинхэнэ бол дүрэм нь ч бас жинхэнэ биз?
Режжи: Сая чиний хэлсэн "тоглогчдын хараалт энергийг ашиглана" гэсэн хэсэг. Аягүй бол "худал".
Мэгүми: Юу?
Режжи: Үгүй, "худал" гэхээс илүүтэй хоёр, эсвэл гуравдугаарт тавигдах төлөвлөгөө гэж бодож байна. Гурван шалтгаантай. Тоглогчдын тоо. Тоглогчдын хүч. Хаалтуудын дүрэм. Нийт 1,000 тоглогч 10 колонид эн тэнцүү хуваагдсан байгаа. 1 колонид 100 хүн гэсэн үг. Гэхдээ тоглогчид... шидтэнүүд дунд Кашимо, Хигүрүма шиг бусдаасаа хэт хүчирхэг хүмүүс бий. Энэ хоёр л хэдийнээ 60 шидтэнийг зайлуулчихсан. Тэдэн шиг хүчтэй хүмүүс колони тус бүрд нэг байгаа биз.
Мэгүми: Удахгүй хүчтэй нь л үлдэх юм бий? Заазын тоглоом мухардалд хүрнэ гэж үү? Нээрэн мэдрэгдсэн л дээ. Хаалт дотор дэндүү аниргүй байсныг.
Режжи: Хэдийнээ. Ядаж л Токио №1-т. Тэр тусмаа колони руу ороход "тээвэрлэлт" байдаг. Хүмүүсийг тараах зорилго байгаа л байх. Гол зорилго нь орчин үеийн шидтэнүүдийг албадан сэрээхэд оршиж байгаа бус уу? "Тээвэрлэлт"-ээр үхэх хүмүүс ч бий. Үнэхээр тоглогчдын хараалт энергийг ашиглахыг хүссэн бол илүү олон шидтэнийг бүр удаанаар тулалдуулах байсан.
Хигүрүма: Хаалттай болон нээлттэй яллах, маргаан болох шаардлагагүй. Дүрэм зөрчсөн хүн нь физикийн хууль шиг шийтгэгдвэл ямар вэ? Гайхалтай биш гэж үү? Дүрэмд цоорхой байгааг хүлээн зөвшөөрнө өө. Заазын тоглоомын үндсэн механизмыг ажигламаар байна. Дороо дуусчихвал баларсан юм болно. Ялангуяа Дүрэм 2 болон 8-д байгаа Хараалт техникийг нь арилгахыг нэг удаадаа өөрийн нүдээр хармаар байна.
Эм 1: Дүрмийн хувьд арилгана гэсэн болохоор үхнэ гэж бодож байна.
Итадори: Заазын тоглоом нь өөрөө зан үйл. Удаашрах юм бол энэ улсын хүмүүс бүгд үхнэ.
Хигүрүма: Хуурамч мэдээлэл. Заазын тоглоом тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэсэн.
Итадори: Тэрийг би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Дахиад хэлье. 100 оноогоо ашиглуулаач. Хигүрүма.
Хигүрүма: Дургүй хүнээ алж байсан удаа бий юу? Бодсоноос чинь илүү сэтгэл ханамаар юм билээ.
Итадори: Шикигами. Хигүрүма 100 оноо эзэмшиж байгаа. 20 гаруй шидтэнийг алсан байж магадгүй. Дайраад орж болохгүй. Хамгаалалтаа авлаа ч ямар ч довтолгоог тэсэж чадна.
Хигүрүма: Хүрээ тэлэлт. Үхлийн ял тулгалт.
Режжи: Ерөнхий дүрмийн "өөрчлөгдөхгүй" чанар нь ердөө л нэг өнгөн тал. Жинхэнэ төлөвлөгөөний өнгөлөн далдлалт. Тэр бол баттай. Хүчтэй хүмүүс л үлдсэн Заазын тоглоомд Кэнжаку бөмбөг хаяна. Заазын тоглоомын даалгавар дуусна даа.
Бичиг: Сууна уу. Урьсанд баярлалаа.
Хигүрүма: За, өөрийгөө өмгөөл.
Итадори: Буруутай нь тогтоогдвол яах юм?
Хигүрүма: Шүүгч ээ, эхэлнэ үү.
Итадори: Худал хэлж болно гэсэн үг үү?
Хигүрүма: Мэдүүлэг өгөх ганц л боломж бий.
Итадори: Хараал энерги цугларахгүй нь.
Хигүрүма: Яагаад хараалт энергигүйгээр надтай эн тэнцүү байгаад байна?
Итадори: Дахиад эхнээс нь эхэлье!
Бичиг: Токио Колони №1 (3-р хэсэг)
Back to episodes Go home