Nine months pregnant, she was kicked off a cliff by her scumbag husband, but unexpectedly, she escaped death!
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 88мин
Линк: https://www.youtube.com/watch?v=QnLrcrJ14hE
Гол дүрүүд:
Шэн: эм, эхнэр Жан Шэншэн
Ву: эм, Жан Шэншэний дүү, Вуёоу
Зуо: эр, нөхөр Лин Зуо Чэн
Ж: эм, эхнрийн сайн найз Лианхуа
Ван: эр, Жан Шэншэний туслах
Су: эр, Хувьцаа эзэмшигч Сун, нүдний шилтэй
Г: эр, сахалтай хувьцаа эзэмшигч
Шэн: Арван жилийн нөхөрлөл. Мөнхийн гэж бодож байсан хайр. Бүгд хуурамч байж. Миний нөхөр, хамгийн сайн найз хоёр нийлж, намайг ёроолгүй ангал руу түлхсэн.
Зуо: Эхнэр, явъя.
Шэн: За. Лиан хуа, Чэн бид хоёртой хүүхдийн маань төлөө залбирахаар ирсэнд баярлалаа.
Ж: Юу яриад байгаа юм? Би загалмайлсан ээж нь. Тэрнийг өсч том болоод Жан овогтын тэрбум долларын хөрөнгийг өвлөж аваад намайг харж асрахыг нь хүлээж байхад.
Зуо: Санаа битгий зов. Бид хоёр чамайг харж хандана.
Ж: Шэншэн. Ус уу.
Шэн: Баярлалаа. Хань аа.
Зуо: Эхнэр. Эхнэр. Эхнэр. Бүгд миний буруу. Чамайг барьж чадаагүй, миний буруу. Төрөх гэж байсан хүүхэд маань... чиний өмнө би буруутай. Хүүхдийнхээ өмнө ч буруутай.
Ж: Шэншэн. Миний ганц найз. Намайг уучлаарай. Би чамайг барьж чадсангүй.
Зуо: Эхнэр. Санаа битгий зов. Нөхөр чинь компанийг чинь сайн удирдана аа. Маргааш хувьцаа эзэмшигчдийн хурал дээр би сайн мэдээ хуваалцах болно. Намайг буруутгах хэрэггүй. Буруутгамаар байвал өөрийгөө л буруутга.
Ж: Тийм ээ. Жан Шэншэн. Тайван нойрсоорой.
Шэн: Туслаарай. Хавцал руу унах нь. Хүн байна уу, намайг авраарай. Хань аа. Лианхуа. Туслаарай. Үхэж болохгүй. Үхэж л болохгүй. хүүхдийнхээ төлөө ч болов. Заавал амьд үлдэх хэрэгтэй. Туслаарай. Хүн байна уу? туслаарай. Намайг авраач дээ. Үгүй ээ. Энд суугаад хүлээгээд байж болохгүй. Яах вэ? Утас эвдэрчихсэн байна... болохгүй ээ. Болохгүй. Тайван байх хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй. Миний нөхөр, Лианхуа хоёр намайг заавал аварна.
****************
Зуо: Нөхөд өө, үнэхээр уучлаарай. Жан захирал... тэр... байхгүй болсон. Өчигдөр... Шэншэн хүүхдийнхээ төлөө залбирна гээд заавал уул руу явна гэж зөрүүдлээд... уул руу авчирч байгаад халтираад уначихсан. Тэрнийг болиулаагүй миний л буруу... тэрнийг болиулсан бол... үхэхгүй байх байсан юм.
Эм: Аан? Ийм юм байх гэж.
Ж: Зуо Чэн. Чи өдөржин шөнөжин Шэншэнийг хайсан. Ингэж сэтгэлээр унаад байвал бие чинь дийлэхгүй шүү дээ.
Зуо: Өөрийгөө л хичээ.
Ж: Зуо Чэн. Хүчтэй бай л даа. Шэншэний аав, ээж хоёр нас барсан, тэрний дүү Вуёоу жаахан байна. Одоо Жан овогтыг авч явах хүн чамаас өөр байхгүй.
Эр: Тийм ээ, Лин менежер ээ. Энэ компаний төлөө Жан захирал чадах бүхнээ хийсэн. Танд ямар нэг юм болох юм бол компани яах болж байна? Жан овогтынхон тайван ч нойрсож чадахгүй. Хүчтэй байх хэрэгтэй.
Су: Ийм явдал болоод 48цаг болоогүй байгаа болохоор юу болохыг хэлэхэд эрт байна. Арай л эртдээд байгаа юм биш үү?
Зуо: Зарим хүний бодлыг би сайн ойлгож байна. Гэхдээ энэ компани Жан овогтын өв хөрөнгө болохоор би тоохгүй байж чадахгүй нь. Нөхөд өө... санал хураая. Олонхийн саналаар шийдье.
Эр: Яаж шийдэхээ өөрөө мэд...
Ву: Эсэргүүцэж байна. Жан групийг шилжүүлээд үзээрэй.
*******************
Шэн: Үгүй ээ. Энэ янзаараа... бид хоёр амьд гарахгүй нь. Хань аа. Лианхуа. Та хоёр хаана байна аа? Та нар ч гэсэн хаднаас уначихаагүй биз дээ? Үгүй ээ. Би тэр хоёрын дунд алхаж байсан. Хальтирсан байсан ч, хавцал руу түрүүлж унах ёсгүй.
Ж: Шэншэн. Ус уу.
Шэн: Тэр ус... тэр усанд асуудал байж. Тэр хоёр намайг алахаар шийдэж.
***************
Ву: Миний эгч үхсэн амьд нь ч мэдэгдээгүй байхад, та нар юу хийгээд байгаа юм?
Зоу: Вуёоу. Намайг буруутгаж байгааг чинь ойлгож байна. Би ч гэсэн өөрийгөө буруутгаж байна. Эгчийг нь болиулаагүй миний буруу. Тэгээгүй бол үхэхгүй байсан. Бид хоёрын хүүхэд ч гэсэн...
Ву: Энд уйлж байхаар явж хайя.
Ван: Тийм ээ. Жан овгийнхон Жианчэнд хамгийн нэр нөлөөтэй айл. Хүн хайх тийм ч хэцүү биш.
Зуо: Вуёоу. Шэншэн миний эхнэр, би ч гэсэн аврахыг хүсч байна. Гэхдээ 7 зэргийн хар шуурга болж байна. Аврах гэж яваад аврах албаныхан ч гэсэн хүнд байдалд орвол хэн хариуцлагыг нь хүлээх юм? Эгч чинь юу гэж хэлдэг байсныг мартаа юу? Хүний амь илүү чухал. Ойлгож байна уу?
Ву: Хайхгүй юм биз дээ? За яах вэ, би өөрөө хайна. Байна уу? Яг одоо эрлийн ажлыг эхлүүл.
Зуо: Эрлийн ажлыг би зогсоосон. Хурлаа үргэлжлүүл... Хурлаа үргэлжлүүл. Нөхөд өө, саналаа хураая.
Ву: Юу гэнэ ээ? Эрлийг зогсооно оо?
Зуо: Вуёоу, намайг буруутгах хэрэггүй. Энэ компани Шэншэний хоёр дахь гэр болохоор би хамгаалах ёстой. Ван туслах. Хоёрдугаар авхайг аваад яв.
Ван: Энэ бол хоёрдугаар авхайн гэр. Том авхайн цогцос ч олдоогүй байхад үхсэнийг нь яаж мэдэж байгаа юм?
Хүмүүс: Тийм шүү. Тэр ч үнэний ортой шүү.
Ву: Лин Зуочэн, намайг яагаад хөөгөөд байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
Зуо: Вуёоу, буруу ойлгоод байна шдээ. Яг одоо надад чамайг халамжлах чадал алга. Хар шуурга зогсонгуут, явж эгчийг чинь хайна. Тэр үед яах аргагүй цогцос болчихсон байх байлгүй.
****************
Шэн: Яагаад? Яагаад хар багын найз маань, ороо хувцаалцдаг нөхөр маань намайг алж байгаа юм бэ?
Нэг жилийн өмнө:
Ж: Зуочэн. Чи ч зоригтой юм даа. Шэншэн мэдчихнэ гэж айхгүй байна уу?
Зуо: Зүгээр ээ. Өнөөдөр хуралтай болохоор ирэхгүй. Эхнэр. Чи яагаад хүрээд ирээ вэ?
Шэн: Хурал эрт тарлаа. Хань аа, чиний өрөөнөөс юун үнэртэй ус үнэртээд байна аа?
Зуо: Эхнэр.
Шэн: Аан?
Зуо: Чамаас юм нуух арга алга. Чамд гэнэтийн бэлэг барих гэж байсан юм.
Шэн: Баярлалаа, хань аа. Анзаарах ёстой байж. Эртхэн мэдэх ёстой байж. Хамгийн их итгэдэг хүн л чамайг үгүй хийж чадна.:: Буцаж очих хэрэгтэй. Заавал амьд очих хэрэгтэй. Тэр муу новшнуудад ялах боломж өгч болохгүй. Үгүй ээ. Би одоо ганцаараа биш. Ингээд хоолгүй удвал... буцаж очих байтугай, амьд ч үлдэж чадахгүй. Зэрлэг жимс. Зэрлэг жимс байна. ашгүй дээ. Дахиад жаахан... яагаад хүрэхгүй байна аа? Итгэхгүй байна. Жан Шэншэн би, тэр модонд заавал хүрнэ дээ. Хүрчихлээ.
****************
Ву: Миний эгчийг аврахыг хүсэхгүй байгаа биз дээ?
Зуо: Тэр миний эхнэр. Би яаж аврахгүй байх юм? Компани хариуцаж авах надад амархан байна гэж бодоо юу?
Ж: Вуёоу. Битгий зөрүүдлээд бай. Би зогсоогоогүй бол Зуочэн эгчийн чинь араас үсрэх гэж байсан.
Зуо: Хэрэггүй. Би үхэх ёстой байсан юм. Гэхдээ хичнээн үхэх байсан ч одоо үхэж болохгүй. Би энэ компанийг хамгаалж чамд өвлүүлж өгөх ёстой.
Ву: Худлаа ярьж байх шив.
Эр: Хоёрдугаар авхай, Лин менежер үнэхээр танд тусалж байгаа хэрэг. тийм биз дээ?
Хүмүүс: Тийм шүү. Яг үнэн. Тийм тийм.
Ву: Дуугүй бай. Гурав хоног. Гурав хоногийн дотор миний эгчийг олж өгсөн хүнд Жан групийн хувьцааны талыг өгнө.
Эм: Нээрэн үү?
Су: Хоёрдугаар авхай, би авхайг хайхад тусална аа.
Зуо: Вуёоу, чи тэгж байгаа бол. Яая гэх вэ. Явж хай. Би чамайг хамгаалах хүмүүс нэмж явуулъя. Тэр ядаргаатай амьтныг хайгаад үз л дээ. Жан Шэншэнийг олоход чинь аль хэдийн үхчихсэн байх болно.
****************
Шэн: Үгүй ээ. Энд хаднаас өөр юм алга. Доошоо үсэрвэл үхэх нь гарцаагүй. Дээшээ авирах арга олъё. Үгүй ээ... Энэ хад нурах нь.
Зуо: Ороод бай. Өшөө ширүүн ор. Сайн шуур. Ямар ч ул мөр үлдээхгүй бүгдийг нь аваад яв.
Ж: Жан Шэншэн тэр эм, байхгүй болсон болохоор Жан овогтын бүх хөрөнгө удахгүй минийх болно.
Зуо: Жан Шэншэн, Жан Шэншэн. Чи олон жил миний дургүйг хүргэсэн. Хамаг юмыг чинь булаасан гэж намайг буруутгах хэрэггүй. Гэхдээ тэр муу Жан Вуёоу...
***************
Ву: Миний эгч яасан ч бууж өгөхгүй. Эгч амьд байх байх ёстой.
Ван: Би ч гэсэн, авхайг амьд байгаа гэж бодож байна. Энэ хэрэг Лин Зуочэн тэр хоёртой холбоотой байх.
Ву: Хувьцаа эзэмшигчид яаж байна?
Ван: Дэмжиж байгаа хувьцаа эзэмшигчид эрэл хийх хүмүүс явуулсан. Бусад нь...
Ву: Бусад нь... Лин Зуочэний талд орсон байж таараа.
Ж: Жан Вуёоу, муу эм. Бид нарт итгэхгүй байна.
Зуо: Эхнэр. Вуёоу чамайг санаад байгаа юм чинь чам руу явуулахаас өөр арга алга даа. явъя.
Шэн: Үгүй ээ. Энэ янзаараа байгаад байж болохгүй. Намайг алах гэж байгаа бол Вуёоуг ч гэсэн зүгээр орхихгүй. Вуёоуг аврах хэрэгтэй. Аврах хэрэгтэй.
Ву: бүгдээрээ аврах бэлтгэлээ хангасан уу? Та нарыг хэн дуудсан юм?
Зуо: Вуёоу. Намайг уучлаарай. Эгч чинь ийм болсонд би буруутай. Би үхэж байхдаа таарна. Бүгд миний буруу.
Ж: Вуёоу. Би эгчийг чинь барьж авч чадаагүй. Би л буруутай.
Ву: Та нар уучлалт гуйх байсан бол компани дээр тийм юм ярихгүй байсан.
Зуо: Вуёоу. Чи ойлгохгүй байна. Тэр хувьцаа эзэмшигчид бүгд зальтай хөгшин үнэгнүүд. Тэд нарыг шалгах гэж албаар тэгж хэлсэн юм. Жан Чэнийг хар л даа. Ямар нэг юм төлөвлөж байгаа нь гарцаагүй. Эгчийг чинь олсны дараа хэдүүлээ тэрнийг халах хэрэгтэй.
Ву: Би үнэхээр буруу бодсон юм бол уу? За яах вэ. Хурдан бос. Эгч таныг миний өмнө сөхөрч байгааг мэдвэл намайг хүндэтгэсэнгүй гэж загнана.
Зуо: Вуёоу. Хурдан уул руу явж, эгчийг чинь хайя. Тэгж байж л чамайг алах боломж гарна.
Ву: Явъя.
Шэн: Үсрэх юм бол үхнэ. Дээшээ л авирах хэрэгтэй. Дахиад жаахан. Вуёоу. Намайг хүлээж байгаарай. Лин Зуочэнд чамайг хорлох боломж яасан ч өгөхгүй.
Ву: Тиантиан. Нааш ир. Тиантиан эгчийг хайхад тусална.
Зуо: Хараал идсэн нохой. Энийг бас аваад ирж. Та нарт хэрэг болно гэж бодоо юу? Харин ч гай болох байлгүй.
Шэн: Гэдэс... гэдэс өвдөж байна. Хүүхэд минь... Вуёоу. Би үнэхээр... энд үхэх юм гэж үү?
*************
Хүмүүс: Шэншэн. Шэншэн. Жан авхай.
Ву: Эгч ээ.
Ван: Авхай.
Ву: Эгч ээ, хаана байна аа?
Ж: Шэншэн.
Зуо: Шэншэн.
Ву: Эгч ээ. Наашаа цуглаарай. Энэ янзаараа хол явахгүй нь. Хэдүүлээ тараад хай. Та хэд тэр тал руу яв.
Хүмүүс: За, хоёрдугаар авхай.
Ван: Хоёрдугаар авхай. 200м-ийг харж болдог хөдөлгөөн илрүүлэгч авчирсан. Авхай байгаа л бол бид нар олж л таараа.
Ву: Тэгвэл явцагаая.
Зуо: Олон хүний дэргэд яадаг юм билээ гэж бодож байсан чинь. Өөрөө надад боломж өгөх шив. Тийм бол... Вуёоу... яарах хэрэггүй. Наана чинь манантай байна.
Ван: Хоёрдугаар авхай.
Ж: Ёоёо... Орхиод явж байгаа юм уу? Жан захирал чинь уурлахгүй юу? Би Жан захирлын дотны найз нь. Надад муу юм болох юм бол чи хариуцлагыг нь хүлээгээрэй.
Ван: Та...
Ж: Юугаа харсан юм? Хурдан надад туслаач. Удаан яваач.
Ву: Эгч ээ, та байна уу? эгч ээ.
Зуо: Удаан яв л даа. Энд аюултай. Хөрсний гулгалт болбол яана?
Ву: Эгчийгээ л олж байвал үхэх байсан ч хамаагүй. Эгч ээ.
Зуо: Вуёоу.
Ву: Эгч ээ.
Зуо: Баяр хүргэе. Үхэх мөч чинь ойртож байна.
Ву: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ.
Шэн: Хүүхэд минь, тэсээрэй. Ээж нь чамайг заавал аварна аа. Тэнд нүх байна. хүүхэд минь, тэсээрэй. Ээж нь чамайг эндээс заавал гаргана... Ойрхон байна. Үгүй ээ. Цус гарч байна. Энэ янзаараа хүүхдээ дарж алах нь. Чадчихлаа... хүүхэд минь. Бид хоёр чадлаа. Хүйтэн байна. Энэ янзаараа биеийн дулаанаа алдах байх... Хөлдөж л үхэхгүй юм шүү. Амьд үлдэх хэрэгтэй. Заавал амьд үлдэх хэрэгтэй. Заавал амьдарна. Асаач. Ас...
Ву: эгч ээ. Эгч ээ. Эгч ээ, хаана байна аа?
Зуо: Уулзахыг тэгж их хүсээд байгаа бол хүслийг чинь биелүүлээд өгье...
Ву: Тиантиан. Яасан бэ?
Зуо: Вуёоу. Эгчийн чинь үнэрийг аваад намайг бурууутгаж байгаа байх. Зүгээр ээ. Над руу дайрч л байг. Тэгвэл сэтгэл нь тайвшрах байх.
Ву: Тиантиан. Чи энд юу хийж байгаа юм? Эгчийн үнэр байна уу? Сайн байна. Намайг хурдан хүргээд өг. Намайг хүлээж байгаа.
Зуо: Муу өлөгчин, надтай таардаг л юм бол чамайг дахиад ална даа.
Шэн: Утаа гарч байна. одоохон асах нь. Хэтэрхий чийгтэй болохоор... өвс ч нойтон байна. Үгүй ээ. Бууж өгч болохгүй. Асаарай. Алив ээ, асаач. Хурдан ас... Хурдан. Ашгүй дээ::. Болчихлоо... Хүн харж л таараа. Хүн харж л таараа.
Ву: Эгч ээ.
Зуо: Хайж л бай. Цогцосыг нь олбол харин ч сайн хэрэг.
Ву: Тэр уулын дундаас яагаад утаа гараад байна аа?
Зуо: Арай...
Ву: Эгч байх... Эгч байна. утаа гарч байна. Эгч амьд байна.
Зуо: Вуёоу. Сайн хар л даа. Сүмээс хүжний утаа л гарч байна.
Ву: Эгч биш байна. Тиантиан. Яагаад хуцаад байгаа юм?
Зуо: Тиантиан надад дургүй болохоор миний хоолойг сонсоод хуцаж байгаа юм. Нохой хүртэл намайг ад үзэж байна. Чи үзэн ядах нь аргагүй юм байна.
Ву: Боль. Уйлах хэрэггүй. Эгч таны юунд болсныг ойлгохгүй юм. Явъя.
Зуо: Жан Шэншэн. Үхсэн чинь дээр шүү. Үгүй бол... Ганц дүү чинь зовно гэж мэд.
Шэн: Хүн байна уу? Гуйж байна, надад туслаач дээ. Гуйж байна. Хүн харах л ёстой. Хүн харж л таараа.
Зуо: Вуёоу. Халуурч байна. Болохгүй нь. Чамайг буцаагаад хүргэе.
Ву: Үгүй ээ, эгч намайг хүлээж байгаа.
Зуо: Вуёоу, зөрүүдлэхээ боль. За юу? Эгчид чинь юу болсныг мэдэхгүй байхад... бороо орох нь. Хайгуул явуулахад бүр л хэцүү болно. Чамд ямар нэг болох юм бол би эгчид чинь юу гэж хэлэх юм?
Ву: Би зүгээр ээ. Эгчийгээ л олох хэрэгтэй.
Зуо: Зөрүүд эм. Үгээр хэлээд ойлгохгүй бол яая гэх вэ. Болохгүй ээ. Чамайг одоо аваад явна. Би чиний хууль ёсны асран халамжлагч. Эгчийг чинь өмнөөс чамайг харж халамжлах ёстой.
Шэн: Би үнэхээр энд үхэх юм гэж үү? Үгүй ээ, тэгж болохгүй. туслаарай. Хүн байна уу?
Зуо: Юу вэ?
Ву: Эгч байна. Эгч байж таараа. Эгч амьд байгаа. Биш байна. Дахиад л биш байна. яагаад? Эгч ээ, та хаана байна аа?
Зуо: Ингэж нэг юм миний гарт орох шив. Санаа битгий зов. Эгчтэй чинь уулзуулаад өгөмз.
Ван: Хоёрдугаар авхай. Лин Зуочэн, юу хийгээд байгаа юм?
Зуо: Ван туслах аа, ашгүй хүрээд ирлээ. Вуёоу ухаан алдчихсан. Би аваад уулнаас буух гэж байлаа.
Ван: Тийм гэж найдъя. Авхайг олохгүй нь. Хоёрдугаар авхайг аваад явъя. Дараа эргэж ирье. Явцагаая.
Зуо: Новш гэж. Яг шидэх гэж байхад. Эхнэр, удахгүй Вуёоуг араас чинь явуулна аа.
Ж: Жан Шэншэн. Чамайг хэн ч аврахгүй. Энэ газар чиний булш болно. Нуур руу хараад харин ч сайхан газар байгаа биз дээ.
Зуо: За за. Хоёулаа явъя. Маргааш Вуёоу хувьцаагаа шилжүүлж өгөх ёстой. Ийм том хэргийг хойшлуулж болохгүй.
*****************
Ву: Эгч ээ.
Зуо: Вуёоу. Яасан бэ? Бие чинь яаж байна?
Ву: Эгч хаана байна? Олсон уу?
Зуо: Вуёоу. Уучлаарай. Эрлийн баг, бид нартай нийлж уулыг бүхэлд нь нэгжээд олоогүй. Эгч чинь...
Ж: Эрүүл саруул хүн ч, идэж уух юмгүй бол гурав хоног л тэсч чадна. Эгч чинь жирэмсэн хүн. Ямар ч найдвар байхгүй...
Ву: Амаа тат. Би явж эгчийгээ олно.
Зуо: Вуёоу. Вуёоу, тайвшир л даа.
Ву: Намайг тавь. Би явж эгчийгээ хайна. Тавь гэж байна.
Зуо: Чамайг явчихвал компани яах юм?
Ву: Юу гэсэн үг вэ?
Зуо: Хүргэн ах чинь болохоор... энийг хэлэхгүй байя гэж бодсон юм. Гэхдээ чи Жан овогтын хоёрдугаар авхай болохоор энийг мэдэх эрхтэй. Өнгөрсөн хэд хоног компаний хувьцааны үнэ 30%-аар унасан. Энэ янзаараа үргэлжилбэл компани балрах гээд байна.
Ву: Юу гэнэ ээ?
Шэн: Гурвалжин толгойтой болохоор хортой могой байж таараа... Ганц л хазах юм бол үхнэ гэсэн үг. Могойн үүр байж. Цаашаа. Үгүй ээ. Цаашаа бай. Цаашаа... цаашаа, цаашаа бай. Усны түвшин нэмэгдэж байна. Азаа үзэхээс өөр арга алга. Хүүхэд минь. Ээжийгээ хамгаалдаг юм шүү.
**************
Ву: Үгүй ээ. Миний эгч компаниа өөрөө байгуулсан. Хувьцаа эзэмшигчид манай гол хүмүүс. Юу гэж ийм амархан дампуурах юм?
Зуо: Вуёоу. Хүмүүс өөрчлөгддөг. Чи жаахан болохоор хорвоо ямар хатуу болохыг мэдэхгүй байна.
Ву: Тийм бол эгчийг хурдан олох хэрэгтэй.
Зуо: Эгч чинь нас барсан гэдгийг ойлгоход хэцүү байгааг мэдэж байна. Надад ч бас хэцүү байна. Гэхдээ компани аюулд орчихоод байна. Тоохгүй байж болохгүй.
Ву: Гэхдээ...
Ван: Хоёрдугаар авхай. Та компаний асуудлыг хариуц. Би том авхайг хайя.
Ву: За. Аль алийг нь зэрэг хийх хэрэгтэй.
Зуо: Болохгүй ээ. Вуёоу. Одоо чи л эгчийнхээ өмнөөс гарын үсэг зурах эрхтэй хүн. Гэхдээ тэр бичиг баримтууд ойлгоход хэцүү, ярвигтай. Чамайг хүмүүс хуурвал яана.
Ву: Тэгээд та захирал болно гэх гээ юу?
Зуо: Вуёоу. Чи буруу ойлгоод байна. Манай компани ямар том билээ. Тэр хөгшин үнэгнүүд чамайг залилах вий гэсэндээ л тэгж байна.
Ван: Лин Зуочэн. Манай хоёрдугаар авхай тийм аймхай хүн биш.
Зуо: Би айлгаад байна уу? Эсвэл анхааруулаад байна уу? Ахлах ажилтны хувиар чи сайн мэдэж байгаа.
Ву: Эгч ээ, Вуёоу яавал дээр вэ?
Эр: Хоёрдугаар авхай. Том авхайг олчихлоо.
Ву: Дахиад хэл дээ. Эгчийг олчихсон гэсэн үү?
Г: Тийм ээ. Залуу авхайг олчихлоо.
Зуо: Миний эхнэрийг олчихсон юм уу? Ашгүй дээ. Ашгүй минь гэж. Амьд байгаа биз дээ? Тэр зөрүүд хүүхэд эгчийнхээ цогцосыг харахыг тэгж их хүсээд байгаа болохоор... харуулаад өгье.
Г: Ойлголоо.
Ву: намайг хурдан эгч дээр хүргээд өг.
Зуо: Байз. Жан Чэн. Та түрүүн компаний хувьцааг шилжүүл гээд байсан. Одоо яагаад гэнэтхэн туслаад байгаа билээ?
Г: Лин менежер ээ, хоёрдугаар авхай. Би компаний төлөө л тэгж байна. компани удирдагчгүй байхыг харж чадахгүй нь.
Ван: Бид нар аврах албаныхантай хамтарч хайгаад олоогүй. Та нар хаанаас олсон юм?
Г: Яасан, Жан авхайг бид нар олсон болохоор дургүй байгаа юм уу?
Зуо: Ван туслах аа. Түрүүн хамгийн идэвхтэй байгаагүй билүү? Одоо уурлаад байх чинь. Түрүүн дүр эсгэж байсан юм уу?
Ван: Дэмий юм ярихаа боль.
Ву: Больцогоо. Хангалттай. Намайг хурдан эгч дээр аваачаад өг. Хурдал. Тэгэх үү? Хүүхэд нь зүгээр үү? Намайг хурдан аваачаад өг.
Зуо: Вуёоу. Чи халуунтай байгаа шд.
Ву: Эгч арай гэж амьд ирж байхад. Тэр чухал биш. Эгчид л санаа тавь. Хурдан намайг эгч дээр аваачаад өг.
Г: Хагас цагийн өмнө тосгоны хүмүүс утасдаад эгчийг чинь эмнэлэг рүү явуулсан хүргэж байгаа гэж хэлсэн. Одоо эмнэлэгт хүрч байгаа байх.
Ву: Ашгүй дээ. Хурдан намайг хүргээд өг.
Г: За. Хоёрдугаар авхай, ийшээ... ийшээ...
Ж: Зуочэн. Чи яаж ийм ухаантай солих арга бодож олдог байна аа? Чи яагаад ийм мундаг юм бэ?
Зуо: Жан Вуёоу эгчийнхээ цогцосыг нүдээрээ харахгүй бол яаж хайхаа болих вэ дээ? Тэгээд ч, би угаасаа л ийм мундаг байсан.
Ж: Болиоч дээ...
*************
Ву: Энэ юу юм? Эгчийн нүүрийг яагаад бүтээчихсэн юм?
Эм: Өвчтөний ар гэр мөн үү? Өвчтөн Жан Шэншэн нас барсан. Энэ баримт бичигт таны гарын үсэг хэрэгтэй байна.
Ву: Миний эгч. Нас барсан...
Ван: Хоёрдугаар авхай.
Ву: Эгч ээ. Уучлаарай. Таныг аварч чадсангүй. Эртхэн очсон бол аврах байсан юм. Тэгсэн бол та...
Зуо: Эхнэр. Надтай хамт хүүхдийнхээ том болохыг харна гэж амалсан биз дээ. Ингээд явчихаж болохгүй биз дээ.
Ж: Шэншэн. Бид нар хичнээн сайн найзууд билээ дээ. Ингээд явчихаар чинь би яах юм бэ? Хамтдаа хөгширнө гэж тохирсон биз дээ.
Зуо: Би чамайг хамгаалж чадсангүй. Миний буруу. Намайг хараа. Эхнэр. Чи байхгүй бол би амьдраад ч яах юм билээ.
Ж: Зуочэн. Зуочэн. Ингэж болохгүй. чамайг явчихвал Вуёоу яах юм?
Зуо: Эхнэр.
Ван: Жанчэн. Та нар залуу авайг яаж олсон юм?
Г: Далайн эрэг дээр байдаг тосгоны хүн утсаар яриад, олсон гэж хэлсэн. Тэгээд би тийшээ очоод олсон юм.
Ван: Бид нар гурав хоног хаа сайгүй эрээд юу ч олоогүй. Тосгоны хүн олоод утсаар ярьж байдаг.
Ву: Таны хэлдэг зөв. Миний эгч биш байвал яах юм?
Зуо: Вуёоу. Битгий хар. Чи хэтэрхий бага байна. Насаараа мартаж чадахгүй шархтай болбол яана.
Ву: Царайг нь харж байж л эгчийгээ гэж үнэмшинэ. Эгч ээ. Та биш байх ёстой шүү. Биш л байгаарай. Эгч ээ. Яагаад ийм болчихсон юм бэ?
Ван: Залуу авхай үнэхээр мөн гэж үү?
Ву: Эгч ээ. Уучлаарай. Вуёоу таныг аварч чадсангүй. Би ч хэрэггүй амьтан юм даа.
Ван: Хоёрдугаар авхай. Хараад таних арга алга. Залуу авхай биш байж ч магадгүй.
Зуо: Ван Жишин. Галзуураа юу? Миний эхнэр мөн байна. Наад нүдээ нээгээд хараач. Вуёоуд хоосон итгэл төрүүлж яах гээд байгаа юм? Чи ямар санаатай юм? Итгэл найдвар төрүүлээд, дараа нь цөхрөнгийг нь барах гээ юу?
Ван: Ийм болчихсон байхад яаж хараад таниад байгааг чинь ойлгохгүй байна. Эсвэл энэ Жан Чэн та хоёрын зохиосон хуйвалдаан юм уу?
Зуо: Юу яриад байгаа юм?
Г: Ван туслах аа. Би Лин менежерийг сайн мэдэхгүй. Хүн гүтгэхээ болиорой.
Ван: Урд нь нийлдэггүй байлаа гээд одоо хэвээрээ байх албагүй.
Г: Чи... хоёрдугаар авхай, та ч гэсэн биш гэх гэж байна уу? Хоёрдугаар авхай та Жан захирлын цогцосыг олсон хүнд хувьцаагаа шилжүүлнэ гэсэн байх аа? Хэлсэн амнаасаа буцах гээгүй биз дээ? Жан Вуёоу би, хэлсэн амандаа хүрнэ.
Зуо: Вуёоу, эд нарын ярихыг тоох хэрэггүй. Жан Чэн, чи компаний захирлыг сольж, Вуёоу бид хоёрыг хагаралдуулахыг тэгтлээ их хүсээд байгаа юм уу?
Г: Та нар хүссэнээ л хэл. Компани эзэнгүй байж болохгүй. Жан захирал үхсэн гээд бүх юм зогсох ёстой юм уу? бас компаний төслүүд бүгд зогсох ёстой юу?
Бүгд: Тийм шүү. Тэр ч үнэн л дээ. Зөв хэллээ.
Зуо: Та нар... Вуёоу. Эд нарын хэлэхийг сонсох хэрэггүй.
Ву: Маргааш... би хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, хувьцаагаа Лин Зуочэнд шилжүүлж өгнө.
Зуо: Вуёоу. Тийм бол... надад итгэ. Чамайг захирал болох хүртэл би компаниа сайн удирдана аа.
Ван: Би зөвшөөрөхгүй. Хоёрдугаар авхай. Та үнэхээр бүх хувьцаагаа Лин Зуочэнд шилжүүлэх юм уу? Авхай үхээгүй бол яах юм?
Ву: Намайг Жан овогтын хоёрдугаар авхай гэж бодож байгаа бол энэ хэргийг зохицуулж өг.
Ван: гэхдээ...
Ву: Ярих хэрэггүй. Нэгэнт шийдсэн.
Ван: Элдэв арга хэрэглээд үзээрэй. Би ажиглаж байгаа шүү.
Зуо: За за. Тэгвэл хурдан бэлдэж үз. Компани миний гар орсны дараа чамд амаргүй байх болно.
**************
Ван: Хоёрдугаар авхай. Үнэхээр залуу авхай мөн гэж үү. Надад тэр цогцос нэг л сэжигтэй санагдаад байна.
Ву: Ван туслах аа. Эгч үхээгүй. Вуёоу таныг олж чадсангүй. Тэр эмэгтэйн гаран дээр мэнгэ байсан. Эгчийн гар дээр мэнгэ байхгүй.
Ван: Тэгвэл...
Ву: Тэд нар нуух гэж оролдох тусам улам ил болно. Эрлийн багтай холбоо бариад хурдан эгчийг хайхаар яв.
Ван: Мэдлээ.
Ву: Хүмүүс ээ, өнөө шөнө юу ч болж байсан эгчийг олох ёстой шүү.
Бүгд: Мэдлэээ, хоёрдугаар авхай.
***************
Зуо: Сайн юм боллоо. Маргааш хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрчихвөл Жан груп минийх болно.
Ж: Жан биш, Лин груп.
Зуо: Нээрэн тийм. Захирал болсныхоо дараа би хамгийн түрүүнд чамтай гэрлэнэ.
Ж: Жан Шэншэн минь дээ, Жан Шэншэн минь. Тэр доороос бид нарыг адислаж байгаа байлгүй. Миний сайн найз юм чинь. Гэхдээ... Ийм хурдан гэрлэж байгаагаа зарлавал... Жан Вуёоу яах бол?
Зуо: Тэр... эгчээсээ өөр юм боддоггүй хүн... мэдээж хайртай эгчдээ хань болохоор явна.
***************
Шэн: Хүүхэд минь. Вуёоу. Уучлаарай. Энэ өрийг би хойд насандаа төлнө өө.
Ву: Эгч ээ. Эгч ээ, ухаан орооч дээ...
Шэн: Хүүхэд минь. Одоо аюулгүй боллоо. Хүүхэд минь хурдан гараарай. Хурдан гараад ир. Битгий ай. Ээж нь үхэх байсан ч, чамайг заавал амьд үлдээнэ.
Ву: Эгч ээ.
Ван: Залуу авхай.
Ву: Эгч ээ.
Шэн: Хүн байна уу? Энд хүүхэд байна. Хүн байна уу? Миний хүүхдийг авраач дээ.
Ву: Эгч байна... Эгч мөн байна. эгч мөн байна.
Ван: Хоёрдугаар авхай. Тайван...
Ву: Эгч биш байна. Дахиад л биш байна. Эгч ээ. Та хаана байна аа? Таныг санаад байна.
А: Бид нартай таарсан нь аз. Бид нар жаахан л оройтож ирсэн бол хүүхэдтэйгээ хамт живэх байлаа.
Аа: Хэлэх юм биш.
Ван: Хоёрдугаар авхай. Одоо сэтгэлээр унах цаг биш. Хувцаа эзэмшигчдийн хурал удахгүй болно. Үнэхээр бүх хувьцаагаа Лин Зуочэнд өгөх юм уу?
Ву: Яасан ч үгүй. Энэ тэд нарын хийсэн хэрэг. Тэр хоёрыг илчлэх хэрэгтэй.
Ван: Санал нэг байна.
Ву: Явъя. Урсгал дагаад шалгая.
Ван: За.
Эр: Хоёрдугаар авхай. Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрвөн цагийн дараа болно. Шилжүүлэх бичиг баримт бэлдэх үү?
Ву: Тоох хэрэггүй. Би компани руу явлаа. Эгчийг хайх ажлыг танд даатгая.
Ван: Хоёрдугаар авхай, санаа битгий зов. Жан овогтын хэрэг минийээс ялгаагүй.
Ву: За. Явъя. Биш байна. Эгч ээ. Цогцос олдохгүй бол сайн л байна. Тэгвэл та амьд гэсэн үг.
*************
А: Сэрчихлээ.
Аа: Авхай, бие чинь яаж байна? Зөөлөн. Хүүхэд төрүүлээд, хүйтэн усанд удаан байсан болохоор бие чинь сул байгаа. Хөлдлөх хэрэггүй.
Шэн: Хүүхэд. Миний хүүхэд хаана байна?
Аа: Хүүхэд чинь дэргэд чинь байна.
А: Энд байна аа.
Шэн: Бид хоёр аврагдлаа. Баярлалаа. Та нарт баярлалаа. Лин Зуочэн. Жу Лианхуа. Та нар намайг үхчихсэн гэж бодож байна уу? Би амьд... Би өшөөгөө авна. Заавал өшөөгөө авна даа... утас... утас байна уу?
А: Байгаа байгаа. Энэ...
Шэн: Баярлалаа. Байна уу. баярлалаа. Хүү минь. Миний хүү яасан бэ?
****************
Зуо: Нөхөд өө. Компани дээр ирэхээр хаа сайгүй эхнэрийн маань сүүдэр харагдаад байх юм. харах бүрт... зүрх минь урагдаад байх юм. Ийм маягаар би захирлын суудалд сууж чадахгүй юм шиг байна.
Ж: Шэншэн хувьцааны үнэ унаж байгааг мэдсэн бол галзуурах байсан байх. Бид нар, тэрний төлөө ч болов сэтгэлээ барих хэрэгтэй.
Г: Тийм ээ, Лин захирал аа. Компани зогсонги байдалд орж болохгүй.
Зуо: Лин захирал аа? Үгүй ээ, үгүй үгүй. Хувьцаа шилжүүлэх баримтад гарын үсгээ зураагүй байгаа. Ийм цолоор дуудуулах болоогүй.
Г: Миний хувьд бол аль хэдийн Лин захирал. Хүмүүс ээ, тийм биз дээ?
Бүгд: Тийм ээ. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал. Лин захирал.
Зуо: Нөхөд өө. Одоо болно. Вуюу ирээд буруугаар ойлгож мэднэ.
Г: Вуюу ирж яваа гэсэн байх аа? Хэлсэн амнаасаа буцахгүй байлгүй дээ.
Ву: Хэн намайг хэлсэн амнаасаа буцна гээ вэ? Манай Жан овогтынхон хэлсэн амандаа хүрдэг хүмүүс. Зарим хүн шиг хоёр нүүртэй биш.
Зуо: Вуюу. Яагаад одоо ирж байгаа юм? санаа зовлоо шд.
Ву: Гэрээнд гарын үсэг зурахгүй нь гэж айгаа юу?
Зуо: Вуюу. Яаж тэгж ярьж болдог юм бэ? Эгчийг чинь нас барснаас хойш би сайн ах байж чадаагүйгээ мэдэж байна. Өдөр болгон эгч чинь бодогдоод... дээр нь компаний хэрэгт санаа зовоод... чамд бас санаа зовоод...
Ву: Бүр сэтгэл хөдөлчихлөө. Тэгж их ядраад байгаа бол жаахан амарч байгаад, гарын үсэгээ дараа нь зуръя.
Зуо: Муу золиг. Надаар оролдож байх шив. Вуюу. Намайг сэжиглэсээр л байгаа юм уу? Санаа битгий зов. Чи хүсэхгүй байгаа бол би захирлын суудалд суухгүй.
Ву: Айх хэрэггүй. Хурал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Гэхдээ тэрнээс өмнө... хувьцаа эзэмшигчдэд үзүүлэх юм байна.
Су: Энэ...
Ву: Хоёр хоногийн өмнө Лин менежер манай гэрт нууц камеруудыг байрлуулсан. Намайг тагнах гэж. Камер нь энэ байна.
Бүгд: Юу болоод байна аа? Энэ чинь... нээрэн камер байна шдээ.
Ву: Хүргэн ах аа. Манай гэрт яах гэж нууц камер байрлуулснаа хэлээд өгөхгүй юу?
Зуо: Вуёоу, бүгд миний буруу. Эгч чинь өнгөрөөд удаагүй байна. Чи надтай уулзахгүй гээд байгаа болохоор чамд санаа зовоод л... тэгээд би...
Ж: Тийм ээ, Вуёоу. Зуочэн чамд санаа тавьж, компаний ажлыг зохицуулаад, дээр нь эгчийг чинь хайж байгаа. Гурван өдөр, гурван шөнө унтаагүй.
Зуо: Дуугүй бай. Вуёоу жаахан хүүхэд гэж хичнээн хэлэх юм. Тэгж хэлэхээр чинь санаа зовно биз дээ?
Г: Лин менежер ээ. Хоёрдугаар авхайд их санаа тавих юм аа. Харин ч сайн хэрэг байна.
Бүгд: Тийм ээ. Тийм тийм.
Эм: Хоёрдугаар авхай арай л хардаад байх шиг.
Су: Нууц камер тавьчихаад тэрнийгээ гайхуулж байгаа хүнийг анх удаа л харлаа.
Зуо: Сун менежер ээ. Та арай л хэтрүүлээд байгаа юм биш үү.
Су: Яасан? Буруу юм хэлээ юу? Хоёрдугаар авхайд бие хамгаалагч, гэрийн үйлчлэгч нар байгаа. Тэгж хянах хэрэг байгаа юм уу?
Зуо: Та...
Ву: Яг зөв. Эгчийг олох нь уу гэж хянаж байгаа биз дээ. Олох юм бол дундаас нь саад болох гэж, тийм үү?
Зуо: Вуёоу. Чи өнөөдөр нэг л өөр байна. Бие чинь зүгээр үү?
Ву: Жүжиглэхээ боль. Миний эгчээс урваж, энэнтэй нийлснийг чинь би мэднэ.
Зуо: Вуёоу. Чи чинь юу яриад байна аа? Эгч чинь намайг ингэж гүтгэж байгааг мэдэх юм бол уурлах байсан даа.
Ж: Вуёоу. Би эгчийн чинь хамгийн сайн найз. Юу гэж тэрний нөхрийг булаах юм бэ? Нотлох баримттай юм ярьсан чинь дээр шүү...
Ву: Энэ нотлох баримт хангалттай юу?
Зуо: Унтраа. Хурдан унтраа.
Ву: Тэгээд юу гэж тайлбарлах гэж байна даа, хүргэн ах аа?
Зуо: Вуёоу. Хүргэн ахыгаа буруугаар ойлгосон байна. Энэ зурагнууд бүгд эвлүүлэг байна.
Ж: Тийм ээ, Вуёоу. Хэн нэг нь бид нарыг эвдрэлцүүлэх гэж албаар хийсэн байж таараа.
Су: Та хоёр ийм болоод удсан байх нь ээ. Жан захирлын үхэл... та хоёртой холбоотой байж таараа.
Зуо: Амаа тат.
Су: Чи...
Зуо: Та хэзээнээс хүний хэрэгт оролцдог болоо вэ? Энэ зурагнуудыг намайг гүтгэх гэж та хийсэн юм биш үү?
Су: Битгий донгос.
Зуо: Вуёоу. Бодоод үз л дээ. Эгчийг чинь нас барснаас хойш бүгд намайг хуруугаараа чичиж байна. Би үнэхээр алуурчин байсан бол ийм тэнэг юм хийх үү? Вуёоу. Хүргэн ахдаа итгэ л дээ. Хэн нэг нь намайг гүтгэх гэж оролдож байна.
Ж: Вуёоу. Эгч чинь ухаантай хүн. Бид хоёрын хооронд ямар нэг юм байсан бол яаж мэдэхгүй байх юм?
Г: Тийм ээ. Хоёрдугаар авхай. Жаахан болохоор та ойлгохгүй байна. Энэ үураг хуурамч гэдэг нь харахад л ойлгомжтой байна. Бид нар шиг компаний удирдлагууд ганц хараад л хэлж чадна.
Эр: Жаахан хүүхэд болохоор ийм юманд хууртах нь аргагүй байх.
Бүгд: Тийм ээ. Яг үнэн үнэн. Тэгсэн байх.
Шэн: Хүү минь. Тэсдэг юм шүү. Заавал амьд үлдээрэй.
Ван: Залуу авхай.
Шэн: Чшш... аяархан ярь. Сэрээж болохгүй.
Ван: Залуу авхай. Залуу ноёнтон зүгээр болно оо. Та тийм юмтай учирчихаад амрах хэрэгтэй.
Шэн: Амрах аа? Тийм ээ. Би тамаас мөлхөж гарч ирсэн... гэхдээ амрах гэж ирээгүй. Зуочэн, Лианхуа хоёроос хариугаа авах гэж ирсэн.
*****************
Ву: Хангалттай. Та нар бүгд худалдагдчихсан байх шив.
Зуо: Вуёоу. Би хэнийг ч худалдаж аваагүй. Шэншэн, компани хоёрт зориулсан миний хичээл зүтгэлийг... хүмүүс харсан байх.
Ву: Эгч ийм удаан хууртсанд гайхах юм алга. Өөрийнхөө нүдээр хараагүй бол би ч гэсэн хууртах байлаа.
Г: Юу харсан гээд байгаа юм бэ? Би Тэр зурагнууд хуурамч байна аа гэж би хэлсэн байх аа. Лин менежерт итгэхгүй байсан ч, бид нар шиг хөгшин хөрөнгө оруулагчдад итгэдэггүй юм уу?
Эр: Сэжигтэй хүнээр юм битгий хийлгэ, юм хийлгэж байгаа хүнээ бүү сэжиглэ гэдэг байх аа. Хоёрдугаар авхай бид нарт итгэхгүй бол компани яаж ажиллах юм? Эрт орой хэзээ нэгэн цагт дампуурах нь гарцаагүй.
Су: Чи... Хоёрдугаар авхай Жан захирлын дараа хоёрт бичигддэг. Тэрэнд эргэлздэг та нар хэн юм?
Эр: Жан Шэншэний дагуул гээч. Бүгд жүжиг. Жан захирал нас бараад хэдхэн хонож байна. Компаний хувьцааны үнэ юу ч үгүй уначихлаа.
Зуо: Маргахаа боль. Та нар компанийг анх байгуулагдахаас нь хамт байсан хүмүүс. Та нарыг үнэнч гэдэгт би итгэж байна.
Г: Хар л даа. энийг л хэлээд байгаа юм. Ийм л байх хэрэгтэй. Тийм биз дээ?
Эр: Тийм ээ.
Бүгд:. Тийм ээ. Яг үнэн. Зөв зөв.
Зуо: Вуёоу. Сэтгэл чинь тавгүй байгааг ойлгож байна. Уураа гаргамаар байгаа бол намайг цохиж, хашгичсан ч болно. Надад хамаагүй. Гэхдээ энэ компани эгчийн чинь хөлс, хүчээ шингээсэн газар. Энэ компани маш чухал. Эгчийн чинь төлөө энэ компанийг хамгаалах хэрэгтэй байна шдээ.
Ву: Лин Зуочэн. Жүжигчнээс ч илүү сайн жүжиглэж байна шүү. Даанч ... Задлан шинжилгээний хариу худлаа байх боломжгүй. Нөхөд өө. Хэд хоногийн өмнө та нарын харсан цогцос, миний эгчийнх биш.
Шэн: Хүү минь. Битгий ай. Ээж нь бид нараас урвасан хүмүүсээс заавал хариугаа авна.
Ван: Залуу авхай. Бүгд бэлэн болсон.
Шэн: явцагаая. Нөхрийнхөө царайг харах цаг болж. Бас найзынхаа царайг.
Су: Хоёрдугаар авхай, энэ үнэн үү? Үнэхээр Жан захирлын цогцос биш гэж үү? Тэгвэл Жан захирал хаана байна?
Ву: Би хайлгахаар хүн явуулчихсан. Би сайн хүмүүсийг тэнгэр бурхан харж үздэг гэж итгэж байна. Зүгээр байж таараа. Лин Зуочэн, миний эгч танд хичнээн сайн байдаг билээ. Хүүхдийг чинь хүртэл төрүүлэх гэж байгаа. Хүн чанаргүй амьтан.
Зуо: Энэ хүүхэд... шинжилгээ хийлгэчихсэн байна. Вуёоу. Миний хэлэхийг сонс.
Ву: Сонс оо? Өөр хэлэх юм байгаа юм уу? би шалгуулахаар хүн явуулсан. Жан Чэн та хоёрын хийсэн хэрэг.
Г: Хоёрдугаар авхай. Хүн гүтгэхээ болиорой.
Ву: Тэр өдөр... Лин Зуочэн өөрийнхөө хувийн дансыг ашиглаж тан руу 5саяыг шилжүүлсэн байна лээ. Тэгвэл энийг юу гэж тайлбарлах гэж байна даа?
Г: Чи... чи...
Ву: Яах гээ вэ?
Зуо: Вуёоу. Би чамайг л хамгаалж байна. яаж намайг буруутгаж чадаж байна аа? Намайг хүссэнээрээ үзэн ядаж болно. Гэхдээ, эгчийг чинь гэсэн миний сэтгэлийг битгий доромжил. Энэ худал зүйлсээ одоо боль.... Вуёоу. Намайг буруутгаж байгаа бол намайг зод. Би чамайг буруутгахгүй. Вуёоу. Эгч чинь яаж үхсэнийг мэдмээр байна уу? чиний эгчид... би эм уулгаж ухаангүй болгоод... хадан хавцал дээрээс би өөрийнхөө гараар түлхсэн... Санаа битгий зов. Үхэхдээ их удахгүй төрөх хүүхдээ бодоод жаргалтай байсан.
Ву: Лин Зуочэн. Чамайг ална даа.
Г: Хүүе, яаж байна? Галзуураа юу?
*****************
Ву: Лин Зуочэн. Чамайг ална даа.
Г: Хүүе, яаж байна? Хоёрдугаар авхай, галзуураа юу?
Зуо: Зүгээр ээ, надад уураа гаргаж л байг. Намайг үзэн яддагийг чинь мэднэ. Бүгд миний буруу. Надад уураа гарга.
Ву: Лин Зуочэн. Чамайг ална даа.
Су: Хоёрдугаар авхай. Тайван бай.
Ву: Сая өөрөө хэлсэн. Сун ах аа, тэр сая эгчийг өөрөө алсан гэж хэлсэн. Лин Зуочэн. Чамайг ална даа. эгчийнхээ өшөөг заавал авна.
Су: Хоёрдугаар авхай. Ингэж болохгүй.
Зуо: Эхнэр маань нас бараад... төрөөгүй хүүхдээ хүүхдээ хүртэл алдчихлаа. Сун туслах аа. Хорих хэрэггүй. Надад уурлаж байгааг нь мэдэж байна. Намайг цохиг. Уураа гаргаж чадах юм бол... яасан ч яах вэ.
Ж: Сун И. Вуёоуг сайн барьж бай. Вуёо. Вуёоугийн сэтгэцийн өвчин хөдөлчихсөн байна.
Ву Су: Юугаа яриад байгаа юм?
Ж: Нэгэнт ийм юм болсон болохоор... Хэлэх хэрэгтэй юм шиг байна. Үнэндээ... Вуёоу сэтгэцийн хоёр туйлт өвчинтэй.
Зуо: Энэ шулам төвөг удаж магадгүй. Энийг ав. Юу ч болсон бай, бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ж: Сэтгэл хөдлөлд автахаараа галзуу юм шиг болчихдог. Энийг хар л даа. Тэрний хийсэн хэрэг. Бас энийг...
Зуо: Амаа та гэж хэлсэн шүү.
Ж: Ийм болчихоод байхад өмөөрсөөр л байх уу? Энэ хүмүүс бүгд сохор гэж бодоо юу?
Бүгд: Харин тийм. Яг үнэн.
Ву: Юугаа харсан юм? Та нар энэ алуурчдад итгээд байгаа юм уу?
Г: Хоёрдугаар авхай сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байна. сэтгэл нь хөдлөхөөрөө галзуурдаг гэсэн.
Эр: Эцэг эх нь эрт нас бараад, эгчийгээ алдчихсан болохоор ухаанаа алдаж байх шиг байна. Яаж амьдралыг барна даа?
Су: Дэмий юм ярихаа боль.
Эр: Чи...
Эр: Тэрний хэлдэг зөвшүү.
Бүгд: Яг зөв. Яг зөв. Үнэн үнэн.
Ву: Би галзуураагүй. Би өвчтэй биш. Надад өвчин байхгүй гэж байна. Лин Зуочэн. Ичгүүргүй амьтан.
Зуо: Муу новш. Энийг хурдан дуусгах хэрэгтэй. Вуёоу. Уур чинь хүрээд байвал уураа надад гарга. Гэхдээ өөрийгөө гэмтээж болохгүй. Тэгэхгүй бол...
Г: Лин менежер ээ. Дэндүү өрөвч юм аа. Хоёрдугаар авхай ална гээд байхад, санаа зовсоор л байх юм.
Зуо: Шэншэний төрсөн дүү шүү дээ. Жан овогтоос амьд үлдсэн ганц хүн. Харж хандахгүй бол болохгүй.
*********************
Су: Хувьцаа эзэмшигчдийг өдөөн хатгаж, бослого гаргачихаад, хоёрдугаар авхайг харж хагдаж байгаа чинь энэ үү?
Зуо: Энийг яаж бослого гэж болох юм бэ? Битгий ай. Жаахан тэсчих. Би эмнэлэгтэй холбоо барьчихсан. Удахгүй чамайг авахаар хүн ирнэ.
Ву: Энэ чиний жинхэнэ зорилго биз дээ?
Зуо: Би чиний төлөө л ингэж байна.
Г: Лин менежер хоёрдугаар авхайн сайн сайхны төлөө л тэгж байна. Бид нар ойлгож байна аа. Тийм биз дээ?
Эр: Яг зөв. Бид нар дэмжиж байна, эмнэлэгт өг.
Бүгд: Эмнэлэгт өг. Эмнэлэгт хэвтүүл. Эмнэлэгт өг. Эмнэлэгт хэвтүүл. Эмнэлэгт өг. Эмнэлэгт хэвтүүл. Эмнэлэгт өг. Эмнэлэгт хэвтүүл. Эмнэлэгт өг. Эмнэлэгт хэвтүүл.
Ву: Та нар сохор юм уу? Энэ өөрөө хэлсэн. Миний эгчийг алсан гэсэн.
Су:Хоёрдугаар авхай, уурлах хэрэггүй. Занганд нь орж болохгүй.
Зуо: Хангалттай. Нөхөд өө. Үг олдлоо. Вуёоу, жаахан байна. Бид нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Жаахан харж үз л дээ.
Эр: Тийм ээ. Тийм тийм тийм.
Эр: Тэгье ээ,тэгье.
Зуо: Вуёоу. Санаа битгий зов. Эмнэлгийн хүмүүс ирж байгаа. Жаахан л тэсчих. За юу?
Ву: Би галзуу биш. Би галзуу биш. Лин Зуочэн. Чамд намайг эмнэлэгт өгөх эрх байхгүй.
Зуо: Өмнө нь байгаагүй. Эгч чинь нас барсан болохоор би чиний асран халамжлагч болсон. Санаа битгий зов. Би чамайг сайн харж халамжилна аа.
*******************
Эмч: Лин захирал аа.
Зуо: Энэ миний хадам дүү, Жан Вуёоу. Та нарт даатгая. Сайн харж халамжлаарай.
Эмч: санаа битгий зов. Аваад яв.
Ву: Битгий ойрт. Энэ Жан компани. Та нар явцагаа.
Су: Хоёрдугаар авхай. Хурдан яв.
Ву: Хойшоо бай гэсэн шүү. Би цагдаа дуудлаа.
Эм: Жан авхай. Та сая хүний биед халдсан. Таныг яг одоо авч яваад, эмчилгээнд хамруулах ёстой.
Ву: Надаас хол бай. Та нар хууль зөрчиж байна.
Ж: Яасан бэ? Одоо л айхыг мэдээ юу? Сайн сонс. Чиний эгч чинь хэн ч биш. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Аан?
Ву: Лин Зуочэн. Чи хариугаа амсана даа. Эгч эргэж ирээд, чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Зуо: Тэг ээ. Эгч чинь ирж л байг. Чаддаг юм бол тамаас мөлхөөд хүрээд ир гэж хэл.
Ву: Сун ах аа. Сун ах аа. Туслаарай.
Су: Чи муу өөдгүй амьтан. Нялх хүүхэд ч зүгээр байлгаж чадахгүй.
Зуо: Сун И. Аав чинь нэгдүгээр эмнэлгийн 305 тоотод байгаа байх аа?
Су: Юу хэлэх гээ вэ?
Зуо: Аав чинь амьд үлдэх эсэх нь чамаас шалтгаална.
Ву: Таныг хүртэл Жан овогтоос урвана гэж бодсонгүй.
Су: Уучлаарай.
Г: Гарын үсэгээ зур.
Ву: Намайг тавь. Тавиач. Тавь. Тавь гэж байна.
Г: Гарын үсэгээ хурдан зур.
Ву: Намайг тавь. Тавь гэж байна
Зуо: Ингэж нэг зурах гэж.
Г: Баяр хүргэе, Лин захирал аа.
Ву: Жан Чэн. Мөнгө хүүлэгч нарт өрөө төлж чадахгүй алуулах гэж байхад чинь миний эгч чамайг аварсан. Мартаа юу?
Г: Хоёрдугаар авхай. Хүмүүс үргэлж дээшээ зүтгэдэг, ус доошоо урсдаг юм. би зүгээр л урсгалаа дагаж байна.
Ву: Бас чи, Ли Чэнюү... Миний ээж ээжийг чинь эмнэлгийн төлбөрийг төлж, хүүхдийг чинь сургуульд сургаж өгсөн байх аа. Хүн чанар чинь хаана байна?
Эр: Бүгд миний мөнгө байсан.
Ву: Урвагч нар. Та нар бүгдээрээ урвагч. Миний эгч та нарт яаж ханддаг байлаа. Гэтэл та нар... хүн чанаргүй амьтад.
Г: Хоёрдугаар авхай. Том болохоороо хорвоо ямар байдгийг аяндаа ойлгоно оо.
Ву: Хорвоо чамайг амьдаар чинь иднэ гэж эгчийн хэлдэг үнэн байж. Эгчийг эргэж ирэхээр та нар яахаа бодсон уу?
Зуо: Жан эмч ээ, хурдан унтуулахгүй юм уу?
Ву: Цаашаа бай. Би өвдөөгүй. Надад битгий ойрт. Эгч ээ. Эгч ээ, намайг авраач дээ.
Ван: Жан захирал ирлээ.
****************
Шэн: Миний дүү хаана байна?
Зуо: Жан Шэншэн. Эргээд ирж.
Ву: Ашгүй дээ. Ашгүй дээ. Эгч ээ.
Зуо: Амаа тат. Дахиад хөдөлбөл алчихна шүү.
Ж: Зуочэн. Одоо яах вэ?
Зуо: Сандрах хэрэггүй. Жан Шэншэн ирлээ гээд яадаг юм? Жан груп одоо минийх болсон. Үгүй ээ. Жан Шэншэнд энэ өлөгчнийг өгч болохгүй. Энэ эмийг хурдан аваад гар. Бушуул...
Ж: Хурдан дагаад яв.
Эмч: Явъя.
Шэн: Миний дүү хаана байна?
Зуо: Тэр... Эхнэр... Вуёоу энд байхгүй. Энэ хүмүүс бүгд гэрчилнэ.
Бүгд: Тийм ээ. Тийм тийм. Энд байхгүй.
Зуо: Эхнэр. Чи эргээд ирсэн болохоор би баяртай байна.
Шэн: Баярлах аа? Харин ч урам чинь хугарч байгаа байлгүй.
Зуо: Эхнэр, юу гэж дээ. Бид нар... чамайг хэд хоног унтахаа ч мартаад, өдөр шөнөгүй хайсан.
Шэн: Тийм үү? Ван туслах тэгж хэлээгүй дээ.
Зуо: Ван Жишин. Чи яахаараа бид хоёрын дунд үг хаяж байгаа юм?
Ван: Жан захирал хадан цохиноос унасан тэр мөчөөс та хоёрын харилцаа байхгүй болсон. Хүүхэд нь азаар төрсөн байна лээ:.
Зуо: Энэ муу эм. Хүүхдээ төрүүлчихэж. Эхнэр. Хүүхэд маань төрчихсөн юм уу? Хэзээ төрсөн юм? Хүүхэд хаана байна?
Шэн: Жүжиглэхээ боль. Чамд зарцуулж байх цаг алга. Миний дүүг хурдан өгөөдөх.
Ву: Эгч ээ. Эгч ээ, би энд байна.
Зуо: Эхнэр... би худлаа хэлээгүй ээ.
Ван: Худалч. Өнөөдөр хоёрдугаар авхай хувьцаа шилжүүлж өгөхөөр энд ирсэн байх ёстой. Яахаараа энд байдаггүй юм?
Шэн: Чамтай тоглож байх зав алга. Вуёоуг хурдан гаргаад ир.
Зуо: Вуёоу ирэх нь ирсэн. Хувьцаа шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурчихаад яваад өгсөн.
Шэн: Юу гэнэ ээ?
Ву: Лин Зуочэн, чи муу худалч. Эгч ээ, битгий итгэ.
Шэн: Вуёоу хичнээн хүүхэд ч гэсэн, надаас өөр хүнд итгэдэггүй.
Зуо: Эхнэр... би худлаа яриагүй ээ. Итгэхгүй бол эд нараас асуу л даа.
Г: Жан захирал аа. Лин менежерийн хэлдэг үнэн шүү. Бид нар хоёрдугаар авхайн явахыг харсан. Тийм биздээ?
Эр: Тийм ээ, тийм тийм. Хоёрдугаар авхай Лин менежерт хувьцаагаа шилжүүлж өгчихөөд явсан. Тийм биз дээ?
Г. Тэгсэн тэгсэн.
Зуо: Эхнэр. Вуёоу том болсон хүүхэд. Тэгээд ч өөрийн гэсэн жолоочтой. Санаа зовох хэрэггүй. Би сүүлийн хэд хоног чамайг зөндөө хайсан. Цурам 1ч хийж чадаагүй. Эргээд ирсэн чинь сайн хэрэг.
Шэн: Лин Зуочэн. Хувьцаа шилжүүлэх ийм том хэргийг Вуёоу өөрийн биеэр байхгүй байхад намайг итгэнэ гэж бодоо юу? Би тэрнээс сүүлийн хэд хоног чиний яаж дураараа дургисныг асуумаар байна. идэж, унтаж чадаагүй гэл үү...
Зуо: Эхнэр... Надад итгэхгүй байгаа юм уу?
Г: Уучлаарай. Дуу нь чангарчихаж.
Ж: Муу новш. Бид нарыг илчлэх юм бол чамайг алчихна шүү. Эгчийгээ дахиад харахгүй гэж мэд.
Шэн: Хачин юм даа. Сая дуудаж байснаа яагаад салчихдаг байна аа? Лин Зуочэн. Чамаас гарцаа байхгүй. Миний дүүг өг.
Зуо: Эхнэр... чи буруу ойлгоод байна. Магадгүй... Вуёоу найзуудтайгаа гадуур явж байгаа ч юм билүү.
Ван: Жан захирал аа. Хоёрдугаар авхай гэртээ байна гэж байна.
Ву: Эгч ээ. Итгэж болохгүй шүү. Үгүй ээ. Ингээд байж болохгүй.
Ж: Ёоёо...
Шэн: Вуёоу. Вуёоу тэнд байна.
Зуо: Эхнэр...
Шэн: Вуёоу биш байна.
Зуо: Эхнэр. Яагаад ингээд байгаа юм бэ? Би хэлсэн шдээ. Вуёоу энд байхгүй гээд байхад. Мэдэж байна аа. Хаднаас унасан болохоор чиний сэтгэл санаа тогтворгүй байгаа байх.
Шэн: Хэн намайг тийм байдалд оруулсан билээ?
Зуо: Эхнэр. Ганцаараа зөндөө их айж цочирдсон байх. Би дэргэд чинь байж чадаагүй. Бүгд миний буруу. Би чамайг бас хүүхдээ алдчихсан. Эргээд ирсэн чинь сайн хэрэг. эхнэр... өнгөрсөн хэд хоног ганцаараа их хэцүү байсан байх.
Шэн: Тийм ээ. Хэцүү байсан. үхлийн ирмэг дээр чамайг ирж аврах байх гэж бодож байлаа. Тэр үед яаж цөхөрснийг хэзээ ч мартахгүй.
Зуо: өөрийг нь түлхсэн хүн намайг гэж мэдээгүй байна. Эхнэр. Тэгвэл хоёулаа...
Шэн: Лин Зуочэн. Тооцоо бодох цаг болж.
Зуо: Эхнэр. Орой орондоо ороод тооцоогоо бодъё.
Шэн: Ичгүүргүй.
Зуо: Эхнэр, чи...
Шэн: Жу Лианхуатай явалдчихаад... намайг, гэр бүлээ үл тоомсорлоод... бид нарыг аюулд оруулчихаад... яасан сайн жүжиглэж байна аа? Жан Шэншэн би сохор байж.
Зуо: Чи ингэж байгаа бол... би жүжиглээд юу хийх вэ. Тийм ээ. Би мөнгөний төлөө тэгсэн юм. Мөнгөний төлөө биш байсан бол би чамд нохой мэт зүтгэх үү? Өөрийгөө хараач. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Эмэгтэй хүн ийм байдаг юм уу? яагаад, яагаад үхээгүй юм бэ? Яагаад?
Шэн: Тэгэхээр, ингэж боддог байсан юм биз дээ?
Зуо: Гэхдээ зүгээр ээ. Нэг удаа алж чадсан юм чинь... чамайг дахиад алж чадна. Чи эргээд ирсэн болохоор... хамаагүй. Яагаад гэвэл би Жан групийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Сөхөр.
Шэн: Юу гэнэ ээ?
Зуо: Сөхрөөд уучлалт гуй. Тэгвэл би чамд идэх хоол өгч болох юм. Сайхан ааш хөдлөх юм бол амьтай чинь үлдээж болох юм.
Г: Жан захирал аа. Ухаантай хүн цаг үеэ дагадаг юм. алив.
Эр: Тийм ээ, Жан захирал аа. Бид нар бүгд найзууд шүү дээ. Таныг хэн ч шоолохгүй.
Шэн: Үхэх дөхөөд эргээд ирэхэд хүмүүсийн жинхэнэ төрх танигдаж байх чинь.
Г: Тийм биш ээ. Амьд үлдэхийн тулд юу эсийг хийх вэ дээ. Өөрийгөө илчлэхгүй бол харин ч тэнэг хэрэг болно.
Ван: Муу новш...
Г: Ван туслах аа. Жүжиглэхээ больж үз. Ухаантай шувуу бүдүүн мод сонгодог юм. бушуу сонго.
Шэн: Бүдүүн мод сонгодог оо? Лин Зуочэнийг үнэхээр сайн сонголт гэж бодож байгаа бол та нар өөрсдийгөө хуурч байна.
Зуо: Больж үз. Том том ярьж, жүжиглэхээ боль. Юу ч үгүй хоосорчихоод... гэхдээ... чамайг хүсэх юм бол би хуучнаа бодоод... миний эмэгтэй байхыг зөвшөөрч болох юм. Үгүй бол Вуёоу та хоёр сайнаа үзэхгүй.
Шэн: Хэлсэн байх аа. Вуёоуд хүрээд үзээрэй.
Зуо: Тэр чамаас л шалтгаална.
Шэн: Лин Зуочэн. Хувьцаа шилжүүлэх гэрээ хийгээд их зоригтой болоо шив.
Зуо: Харин ч надад баярлаж яв... Хөөе, чи... Тавь. Тавиач.
Г: Үгүй ээ, гэрээ...
Зуо: Битгий. Болохгүй ээ. Жан Шэншэн. Хараал ид.
Шэн: Чам шиг өөдгүй, хөгийн, хүнд талархаж мэдэхгүй, арчаагүй амьтныг хараал идэг.
Зуо: Амь амиа боддог хорвоо. Эр хүн байж би танай Жан овогтынд хүргэн орсон. Танай бүх юм минийх болох ёстой. Энэ бүх юм минийх байх ёстой.
Шэн: Сэрэхгүй бол сайхан зүүд байна.
Зуо: Юу гэнэ ээ? Яахаараа чам шиг эмэгтэй хүн ийм том компани өвлөж авдаг юм? гэтэл би... өрөвдөлтэй гэгч нь гуйх ёстой юм бэ? Шударга биш байна.
Шэн: Чамд хэлэх ч үг алга. Тэглээ гээд яах юм? эцэст нь... чи юу ч үгүй хэвээрээ, дээр нь шоронд орох болчихлоо.
Зуо: Тийм байх ёсгүй. Би ялагдахгүй. Би ялагдаагүй. Ялагдахгүй. Тийм ээ. Вуёоу. Вуёоу надад байгаа юм чинь. Бүх хөрөнгөө яг одоо миний нэр дээр шилжүүл. Үгүй бол дүүгээ хэзээ ч харахгүй гэж мэд.
Шэн: Вуёоу чамд байгаа юм байна. Хурдан гаргаад ир. Тэгэхгүй бол яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ван: Лин Зуочэн, тэнэглэхээ боль. Хоёрдугаар авхай хаана байна?
Зуо: Би чамтай хэлэлцээр хийгээгүй.
Ву: Эгч ээ. Үгэнд нь битгий ор.
Зуо: Сайн бодсон уу? эд хөрөнгөө сонгох уу, дүүгээ сонгох уу?
Шэн: Лин Зуочэн. Вуёоуг одоо тавих юм бол чамайг цагдаад өгөхгүй.
Зуо: Өгөхгүй юм биз дээ? Хайртай дүү гээд байсан чинь энэ үү. Тийм бол... эхлээд дүүг чинь алчихъя л даа. Дараа чамайг араас нь явууламз.
Шэн: Зогс.
Зуо: Надад айгаад байх юм алга. Гурав хүртэл тоолно. Тоолж дууссаны дараа манай хүмүүс шууд хөдөлнө. Гурав. Хоёр. Нэг.
Шэн: Байз. Зуръя.
Зуо: Хурдан гарын үсэгээ зур. Ганц л секунд удах юм бол... Жан Вуёоу нэг хуруугаа алдана.
Ву: Эгч ээ. Битгий.
Шэн: Зуръя....
******************
Зуо: Хурдан гарын үсэгээ зур. Ганц л секунд удах юм бол... Жан Вуёоу нэг хуруугаа алдана.
Шэн: Зуръя....
Ван: Залуу авхай. Хоёрдугаар авхай мэдэх юм бол яасан ч зөвшөөрөхгүй.
Зуо: Мөнгө, дүү хоёрын чинь аль нь илүү чухал вэ? Хурдан шийд.
Шэн: Ван туслах аа. Миний ганц дүү.
Зуо: Жан Шэншэн. Эцэст нь чи миний гарт орлоо. Болчихлоо.
Ж: Тийм ээ.
Шэн: Ван туслах аа. Тэр өрөөнд нэг юм байх шиг байна. Хурдан нэгж.
Ван: Мэдлээ. Хоёрдугаар авхай. Хоёрдугаар авхай. Зүгээр үү?
Ву: Эгч ээ.
Шэн: Вуёоу. Эгч нь энд байна. зүгээр ээ. Одоо зүгээр.
Ву: Эгч ээ. Лин Зуочэн, хүн биш. Таныг хайлгахгүй, хувьцааг өөр дээрээ болгохын тулд өөр хүний цогцосыг таных гээд байсан. тэрийг нь илчилсэн гээд намайг галзуугийн эмнэлэгт явуулах гэж байсан.
Шэн: Лин Зуочэн. Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ж: Зуочэн, одоо яах вэ?
Зуо: Айх хэрэггүй. Нэг удаа алж чадсан юм... одоо яаж ч өрвөлзөөд нэмэргүй. Жан Шэншэн. Надааас хариугаа авна гэсэн үү? Хоосон үгээр яах юм?
Шэн: Сая чиний хэлснийг би бүгдийг нь бичээд авчихсан.
Зуо: Ингээд яахыг чинь харъя л даа. чи ганц өөрийгөө ухаантай гэж бодоо юу?
Ж: Зуочэн, сайн байна шүү.
Шэн: Лин Зуочэн. Намайг ийм тэнэг гэж бодоо юу? Хэн хэнд явуулсан бэ, гараа өргө. Сайн сана, өнгөрсөн, одоо, ирээдүйд... чи хэзээ ч миний дээр гарахгүй.
Зуо: Жан Шэншэн.
Ван: Лин Зуочэн. Чи хуулийн дагуу шийтгэлээ хүлээнэ. Нэр хүндэд халдсан, хүнийг санаатай алахыг завдсан, сүрдүүлж эд хөрөнгө дээрэмдсэн. Чиний хохирогч нар хүүхэд, жирэмсэн эмэгтэй. Хамгийн багадаа 40жилийн хорих ялтай. Ирэх 10жилдээ өршөөлд хамрагдана гэж горьдох ч хэрэггүй. Хийсэн хэрэгтээ гэмш.
Шэн: санаа битгий зов. Нийгмээс тусгаарлагдсаны чинь дараа би гарч ирэхгүй болгоод өгнө.
Зуо: Эхнэр. Миний буруу. Энэ муугаас болж байгаа юм. Би ингэхийг хүсээгүй.
Ж: Лин Зуочэн. Чи л өөрөө Жан Шэншэнд зарц шиг зарагдахаас залхаад байна гээд над дээр ирээ биз дээ. Нүүрэн дээр нь хэлж чадахгүй байж.
Шэн: Сайн байна. Хэл л дээ. Би харж үзэх ч юм билүү.
Зуо: Би хэлье. Жу Лианхуа хар багаасаа л чамд атаархдаг байсан.
Ж: Шэншэн. Тэрэнд битгий итгэ. Энэ... биеэ захирч чадахгүй эхнэрээс илүү нууц амрагтай байх сайхан гэсэн. Энэ өөрөө л албаар над дээр ирж, намайг уруу татсан. Би харин чамд тэрнийг шалгаж өгсөн юм.
Шэн: Тэгээд би чамд талархах ёстой юу?
Ж: Талархах хэрэггүй ээ. Намайг зүгээр үлдээвэл болох нь тэр.
Зуо: Жу Лианхуа. Амаа тат. Чи л миний өвөрт өөрөө ороо биз дээ.
Ж: Би тэгээгүй. Худлаа ярьж байгаа юм.
Шэн: Үнэнээ хэлээд байх шиг байна шд. Миний мэдэхээр чи тийм л хүн.
Зуо: Шэншэн. Би чамд хайртайг чи мэднэ шд. Энэ л чамд атаархдаг болохоороо бүх юмыг чинь авахыг хүсч байна гэсэн. Намайг хүртэл өөрийн болгоно гээд байсан. би гэнэн болохоороо тэрэнд хууртчихсан болохоос. Шэншэн, намайг уучилчих л даа.
Ж: Дуугаа тат. Шэншэн чи мэдэхгүй байна. Зуочэн чамайг хавцал руу түлхсэн. Ууланд чамайг хайж байхад Вуёоуг ч гэсэн хавцал руу түлхэх гэж байсан. бас Жан Чэнтэй хуйвалдаж өөр хүний цогцосыг чинийх гэж хэлсэн. Вуёоуг чамайг хайгаад байсан болохоор болиулах гээд хувьцааг нь хурдан шилжүүлж аваад, амыг нь таглах гэж байсан юм.
Зуо: Амаа тат.
Ж: Хийсэн хэргээ хүлээж чадахгүй юу? Чи эр хүн мөн үү? Лин Зуочэн. Чамд надаас гадна хичнээн явалддаг хүүхэн байгаа вэ? Намайг мэдэхгүй гэж бодоо юу?
Зуо: Худлаа яриахаа боль. Амаа тат. Амаа хамхи гэж байна. Дахиад дуугараад үзээрэй. Эхнэр. Бид хоёрын дундуур ороод байсан амьтныг би дуугүй болгочихлоо. Хоёулаа сайхан амьдарна аа.
Шэн: Бүх юм дууссан.
Зуо: Эхнэр. Хүнд засрах боломж өгөх хэрэгтэй гэдэг биз дээ. Надад ганцхан боломж өгчих л дөө. Гуйж байна.
Ву: Миний эгчээс хол бай. Балиар амьтан.
Зуо: Вуёоу. Эгч чинь намайг үзэн ядаж байгаа. Тэгсэн ч гэсэн, гуйж байна. Намайг ганцхан удаа харж үзээч дээ. Ганцхан удаа.
Ву: Хоосон үгэнд чинь дахиад итгэхгүй.
Зуо: Юу ч болсон бай би хүүхдийн чинь эцэг шүү дээ. Гуйж байна. хүүхдээ бодоод ч болтугай, ганцхан удаа уучилчих. Хүүхдээ бүтэн гэр бүлд өсгөе л дөө. Эхнэр...
Шэн: Чамд хүүхэд ярих эрх байхгүй. Арслан бар ч үр төлөө барьж иддэггүй. Чи үнэхээр л хүүхдээ бодсон бол намайг алахгүй байсан.
Ву: Яг үнэн. Эгчийг хадан дээрээс түлхэхдээ л та аав байхаа больсон. Миний дүүд тан шиг аав хэрэггүй. Өөдгүй алуурчин.
Ж: Жүжигчин. Үргэлжлүүлээч...
Зуо: Үхэхийг хүсээгүй бол өмхий амаа хамхи.
Ж: Жан Шэншэн, сайн сонс. Чиний хүүхэд тэрнийх биш. Лин Зуочэн, үргүй. Хүүхэдтэй болж чадахгүй.
Зуо: Чи...
Шэн: Юу гэнэ ээ? Тэр яахаараа эцэг нь биш байдаг юм?
Зуо: Тэрний хэлэхийг сонсох хэрэггүй. Худлаа ярьж байгаа юм.
Шэн: Хэлээдэх.
Ж: Олон жил надтай унтахдаа бэлгэвч хэрэглэж байгаагүй. Би ганц ч удаа жирэмслээгүй болохоор нууцаар шалгуулж үзсэн юм. тэр... үргүй.
Зуо: Чи муу... наад утсаа өгөөдөх. Эхнэр. Итгэж болохгүй шүү. Худлаа хэлж байгаа юм.
Шэн: Лин Зуочэн. Чамд хүн чанар байна уу?
Ж: чи тэрэнд хууртсан. Тэр шөнийг чамтай өнгөрөөсөн хүн Лин Зуочэн байх боломжгүй.
Шэн: Тэгвэл тэр хүн хэн байсан байж таарах вэ? Лин Зуочэн. Мөнгөний төлөө өөр хүний хүүхдийг өөрийнх гэж хэлж байдаг, чи яагаад ийм ичгүүргүй юм бэ?
Зуо: Яасан. Баян болно. Бас намайг ааваа гэж дуудна. Чиний төрүүлж өсгөсөн хүүхэд өөрийг нь алах гэж байсан хүнийг аав гэж дуудах сайхан биш гэж үү? Сайхан байгаа биз дээ?
Шэн: Чамайг хэзээ ч аав гэж дуудахгүй.
Зуо: Хэрэггүй ээ. Намайг л зүгээр өнгөрөөх юм бол... би юу ч болоогүй юм шиг байж чадна. Үгүй бол ирээдүйд хүүхэд чинь... эцэггүй, бутач хүүхэд болно. Яасан? Дахиад алгадах гээ юу? Хүн сайн хандаж байхад, талархаж сур мэдэв үү? Тийм ээ. Жан Шэншэн чи үргэлж бусдаас дэгүүр, их зан гаргадаг байх аа. Тийм хүн яаж ч талархаж мэдэх вэ дээ. Би чамд хичнээн сайн байлаа? Бардам зангаа хаяад би чамд хоол хийж өгдөг байсан. Хариуд нь надад юу өгсөн юм? Компаний нэг муу менежер шүү.
Шэн: Хамт амьдраад хэр удсан билээ? гурван удаа л гал тогоонд орсон байх. Чиний хэлээд байгаа менежерийн албан тушаал... гуравдугаар зэрэглэлийн сургууль төгссөний чинь гавъя... өөр албанд тавьсан ч чиний чадвар хүрэхгүй. Тэр үед чи хөлөө хугалчих шахаж миний араас гүйгээгүй бол би чамтай гэрлэхгүй байсан юм. Чамд өөр чадвар байгаа юм уу?
Зуо: Хэнтэй унтсанаа ч мэдэхгүй байснаас л дээр.
Шэн: Амаа тат. Лин Зуочэн. Өөдгүй амьтан.
Зуо: Өөдгүй? Яг зөв. Гэхдээ л чи энэ өөдгүй амьтанд хайртай байсан байх аа?
Шэн: Энэ хоёрыг хоёуланг нь аваад яв. Цагдаад аваачиж өг.
Эр: Мэдлээ.
Г: Жан захирал аа. Ми-миний буруу.
Эр: Бид нарт дахиад нэг боломж олгооч дээ. Миний буруу.
Г: намайг уучилчих л даа.
Шэн: Бүгдийг нь аваад яв.
Ву: Сун ах аа, хүлээж бай. Эгч ээ. Таныг байхгүй байхад Ван туслах, Сун ах хоёр л надад тусалсан.
Су: Хоёрдугаар авхай. Би ичиж байна. Танд тусламж хэрэгтэй байхад би тусалж чадаагүй. Лин Зуочэн аавын маань байгаа газрыг мэдэж байсан. Намайг уучлаарай.
Шэн: Бүгд өнгөрсөн хэрэг. Вуёоу таныг үлдээхээр шийдсэн болохоор таныг буруутгаагүй гэсэн үг. Сун И. Компани олон хүнээ алдлаа. Надад ч гэсэн дарамт шахалт их байна. Та дэд захирал болж надтай хамтарч ажиллахгүй биз?
Су: Зөвшөөрч байна.
Шэн: Ван туслах аа. Эмпайр зочид буудлын өнгөрсөн жилийн 5-р сарын гуравны хяналтын камерыг шалгаад өг. Тэр өдөр миний өрөөний хажуугаар өнгөрсөн хүмүүсийг, хэн ч байсан хамаагүй бүгдийг нь олоод ир.
Ван: Мэдлээ.
Шэн: Вуёоу. Эгч нь ажил дээр байрлаж компаний ажлыг шийднэ. Шиао Баог чамд даатгалаа шүү. За юу?
Ву: Ойлголоо.
Шэн: Ван туслах аа. Вуёоуд туслаад өгөөрэй.
Ван: За.
**********************
Су: Жан захирал аа. Хувьцааны үнэ болохоо байлаа.
Шэн: Сун Юу. Дихао груп дээр оч.
Су: Хуо Си Юу захирал дээр үү?
Шэн: Хувьцааны үнэ газарт уначихлаа. Энэ янзаараа дампуурах нь цаг хугацааны асуудал. Одоо тэрнээс өөр тусалж чадах хүн байхгүй.
Су: Түргэдэж болохгүй. Тавхан жилийн хугацаанд компаниа дэлхийн шилдэг аравт багтааж чадсан хүн. Гэхдээ л Хуо Си Юугийн хэрэглэдэг аргууд дэндүү хэрцгий, өршөөл гэж мэдэхгүй. Энэ хямрал тэрнээс болсон ч байж мэднэ. Нэг л шийдсэн бол хийнэ гэснээ хийж байж салдаг хүн.
Шэн: Санаа зовох хэрэггүй. Хайчэнд тэрнийг гүйцэх хүн байхгүй. Энэ хэрэг тэрэнтэй холбоотой байх учиргүй.
Су: Гэхдээ, гадаадад байгаа олоход амаргүй гэж сонссон. Тэрнийг хаанаас олох болж байна?
Шэн: Дэлхийн нөгөө өнцөгт очих байсан ч хайж олох хэрэгтэй. Байна уу?
Ван: Залуу авхай, яадаг билээ. залуу ноёнтон алга болчихлоо.
Шэн: Юу гэнэ ээ? Шиао Бао яахаараа алга болдог юм? Лин Зуочэн аваад явчихсан юм бол уу?
Ван: Би дөнгөж сая Лин Зуочэн зугтчихсан гэсэн мэдээлэл авсан.
Шэн: Бүх боломжоо ашигла. Хотын бүх хяналтын камерыг шалга. Заавал ол.
Ван: Мэдлээ.
Шэн: Байз. Вуёоугаас хараагаа салгаж болохгүй шүү.
Ван: Ойлголоо.
***************
Шэн: Юу болж байна.
Су: Уучлаарай, Жан захирал аа. Жианбэйгээс хайгаад олсонгүй.
Шэн: Юу болж байна? юм дуулдав уу?
Эр: Авхай. Манайхан Лин Зуочэн, Жу Лианхуа хоёрын амьдардаг газруудыг бүгдийг нь нэгжсэн. Юу ч олсонгүй.
Шэн: Лин Зуочэн. Миний хүүхдэд ямар нэг юм болох юм бол яасан ч өршөөхгүй дээ.
Ван: Жан захирал аа. Хоёрдугаар авхай, бусад хүмүүстэй цуг хотын бүх гарцыг хаалгачихлаа. Лин Зуочэн нэг хэсэгтээ л хотоос гарч чадахгүй.
Шэн: Лин Зуочэн цөхөрсөндөө яаж ч магадгүй. Миний ганц хүүхэд...
Ву: Эгч ээ. Лин Зуочэн дүү барьцаалсан нь шалтгаантай байж магадгүй. Муу юм хийхгүй байх.
Шэн: Лин Зуочэн. Миний хүүг чи авсан уу?
Зуо: Тийм ээ. Хүүхдээ авмаар байвал надад мөнгө өг. Намайг гадаад руу явуул.
Ву. Битгий мөрөөд.
Зуо: Хүүхдээ авахыг хүсэхгүй байгаа юм биз дээ? Тэгвэл би хүүхэдтэй чинь хамт там руу явна гэж мэд. Харамсах юм алга.
Шэн: Үгүй ээ. Тайвшир...
Зуо: 6цагт. 10сая юань бэлэн мөнгөөр нь аваад, Байюун замын хажууд байдаг хаягдсан агуулахад ир. Ирэхгүй бол хүүхдээ дахиад харахгүй гэж мэд.
Шэн: Би яг одоо бэлдье. Гэхдээ эхлээд миний хүүг харуулаадах. Миний хүү. Лин Зуочэн. Машин, арван сая юаньтай бэлд. Хүүхдээ салгаж авах хэрэгтэй.
Ван: мэдлээ.
*****************
Зуо: Хөөе. Намайг тавь. Тавь гэж байна. Миний хэн гэдгийг мэдэх үү, чи?
Эр : Хотын хүмүүс бүгд чамайг гэмт хэрэгтэн Лин Зуочэн гэж мэдэж байгаа.
Зуо: Үгүй ээ. Андуурсан байна. би биш. Миний хүүхдийг өгөөдөх. Хурдан өг.
Эр : Чиний хүүхэд ээ?
Зуо: Жан Шэншэн намайг ийм хурдан олж чадахгүй. Та нар хэн юм?
Эр : Чамд мэдэх эрх байхгүй. Аваад яв.
Ван: Жан захирал аа. Бүгд бэлэн болсон. Гэхдээ Лин Зуочэнд итгэж болох уу?
Шэн: Цаг бага байна. Одоохондоо Баобаог л аюулгүй авах нь чухал. Хүүхдээ авсны дараа тэрний учрыг олох хангалттай хугацаа олдоно.
Зуо: Эхнэр. Эхнэр. Миний буруу. Гуйж байна. намайг битгий шоронд хий л дээ.
Шэн: Лин Зуочэн. Миний хүү хаана байна? миний хүү хаана байна?
Зуо: Эхнэр. Гуйж байна. Намайг битгий шоронд хий л дээ. Миний хүү хаана байна?
Эр: Жан авхай, санаа зовох хэрэггүй. Залуу ноёнтны бие сайн байгаа. Аюулгүй.
Шэн: Залуу ноён?
Эр: Жан авхай. Ноёнтон таныг урьж байна.
Ван: Жан захирал аа, болгоомжтой. Занга байж магадгүй.
Шэн: Зүгээр ээ. Намайг хүргээд өг.
*****************
Эр: Жан авхай. Морил.
Шэн: Чи хэн бэ?
Хуо: Намайг хайж байгаа гэж сонссон.
Шэн: Хуо групийн захирал Хуо Си Юу мөн үү? Лин Зуочэнийг хурдан олох нь аргагүй байж. Хуо груп байсан байна. Одоо л ойлголоо. Хуо захирал аа, яагаад надад тусалж байгаа юм?
Хуо: Би бизнесмэн хүн. Мэдээж ашигтай болоод л тэгж байна.
Шэн: Жан компанийг хямралтай байгаа болохоор зар гэж хэлэх гэж байгаа бол хэлээд хэрэггүй. Харин надад компаниа босгосод туслах юм бол манай Жан груп... миний хүү байна...
Хуо: Зогс. Хэн ойрт гэсэн юм?
Шэн: бид нарт өс хонзон байхгүй. Яагаад миний хүүхдийг өгөхгүй байгаа юм?
Хуо: Өс хонзон байхгүй ээ? Жан авхай бид хоёр уулзаж байсан байх аа?
Шэн: Чи юу?
******************
Эм: Лин Зуочэн, Жу Лианхуа нарыг шүүхээс хүний амь бүрэлгэхийг завдсан, хуйвалдаан зохион байгуулж, луйвар хийсэ, компаний хөрөнгө шамшигдуулсан зэрэг хэд хэдэн томоохон буруутай гэж үзээд бүх насаар нь хориг ял оноосон байна.
Ву: Тийм ээ. Тэр муу хоёр ашгүй шийтгэлээ хүлээх нь.
Хуо: Шэншэн. Уучлаарай. Би оройтчихлоо. Хилийн чанадад байсан болохоор чамайг аюулд орсныг ч мэдсэнгүй. Азаар та нар зүгээр байна. Тэгээгүй бол би өөрийгөө уучилж чадахгүй байсан байх.
Шэн: Чиний буруу биш ээ. Тэр үед би Лин Зуочэнд хууртаад, тэр шөнийг тэрэнтэй өнгөрөөсөн гэж бодож байсан. Харин ч сайн юм боллоо. Тэр өөдгүй амьтны хэн гэдгийг мэдэж чадсан.
Ж: Шэншэн. Ус уу.
Шэн: Баярлалаа. Хань аа... миний гэдэс... миний гэдэс өвдөөд байна... могойн үүр байна шдээ. Үгүй ээ. Цаашаа. Цаашаа бай... Баобао. Битгий ай. Ээж нь үхэх байсан ч, чамайг заавал аварна аа.
Хуо: Одоо бүх зүйл ард хоцорсон. Санаа зовох хэрэггүй. Би тийш нь хүн явуулаад, сайн сургаад өгнө.
Шэн: Баярлалаа. Си Юу.
Ву: Тийм ээ. Хүргэн ахын хэлдэг яг зөв. Лин Зуочэныг сайн сургах хэрэгтэй.
Зуо: Би эгчид чинь эм өгөөд, хадан дээрээс түлхчихсэн. Намайг цохь. Уур чинь гарч л байвал, яасан ч яах вэ.
Ву: Би галзуу биш. Галзуу биш гэж байна. би галзуу биш.
Зуо: Сайн сонс. Би чиний эгчийг алсан, чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Юугаа хийгээд байгаа юм? аваад яваач... Жан эмч ээ, унтуулахгүй юм уу?
Ву: Битгий ойрт. Би өвдөөгүй. Надаас хол бай. Лин Зуочэн дандаа өөдгүй арга хэрэглэдэг.
Хуо: Одоо болно оо. бүгд өнгөрсөн хэрэг. Ийм юманд уураа барах хэрэггүй. Хэдүүлээ хоолоо идье.
*******************
Хуо: Одоо болно оо. бүгд өнгөрсөн хэрэг. Ийм юманд уураа барах хэрэггүй. Хэдүүлээ хоолоо идье.
Ву: За.
Шэн: Явъя. Надаа өгчих. Хуо групийн захирал аяга таваг угааж байна гэвэл хүмүүс юу гэх бол?
Хуо: Манай аав ч бас бизнесмен гэлтгүй гэртээ байнга гэрийн ажил хийдэг юм.
Шэн: За яах вэ. Тэгэхээр чиний хэлсэн үг биш байх нь ээ.
Хуо: Жан захирлыг хүчтэй эмэгтэй гэж ярьдаг юм байна лээ. Намайг яаж шийтгэхээ бодож олсон уу?
Шэн: Юу хийгээд байгаа юм бэ? Вуёоу хараад байхад.
Хуо: Тэгвэл өөр газар үргэлжлүүлье.
Шэн: Хөөе.
Ву: Эгч ээ, санаа зовох хэрэггүй. Би дүүгээ сайн харж байя.
Шэн: Хөөе. Дөнгөж хоол идчихээд... дасгал хийж болдоггүй гэсэн.
Хуо: Дасгал биш... хоолны дараах дессерт.
Төгсөв.
Back to episodes Go home