USK 02-21-2

She-agreed-to-a-fake-marriage-unaware-it

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 132мин

Линк: https://www.youtube.com/watch?v=P3rdCRz1SQ4

 

Гол дүрүүд:

Хуо:эр, Хуо Тиншэн, Хуо групийн захирал  

Жан: эм, Жан Чинли

Ээж: Чинлигийн ээж

Л: эр, Чинлигийн хойд эцэг

Я: эм, Чинлигийн дүү Яао

Ш: эр, Шэн Юэ, Чинлигийн найз

Чу: эм, Чинлигийн найз, од Чу Шаошао

 

 

Эм: Хуо захирал аа, таныг найз охинтой байж үзээгүй гэсэн. Танд ямар нэг асуудал байгаа юу?

Эр: Хуо захирал аа. Танд эмэгтэй хүн таалагддаг уу?

Эм: Хуо захирал аа. Хуо компанийг аравхан жилийн дотор ийм том компани болгоход юу нөлөөлсөн бэ?  

Хуо: Та бүхнээс нэг хүнийг олоход туслахыг хүсч байна. Ээж аав хоёрыг машины ослоор нас бардаг жил би тэр мэдээг хүлээн зөвшөөрч чадаагүй. Ойр байсан бүх хүнийг өөрөөсөө түлхсэн.

Жан: Хөөе. Гүймээр байна уу? Дасгал хийвэл допамин ялгарна. Нэг хэсэгтээ л өвчнөө мартахад тусалдаг юм.

Хуо: Компаниа хурдан томруулж чадвал тэрэнтэй дахиад таарна гэж найдаж байсан. арван жил өнгөрсөн ч, тэрнийг олсонгүй.

Эм: Жан Чинли, чамайг зочид буудлын хатан хаан, хямралыг дарагч гэж нэрлэж байна.

Жан: Тэгээд юу гэж?

Эр: Бүгд чамайг өндөр цалингаар урхидаж, өөртөө ажиллуулахыг хүсч байна. Гэтэл чи нууцаар нутагтаа ирээд жижиг зочид буудлын харилцагчийн үйлчилгээ хариуцаж байдаг.

Жан: Гэрээ санаад байна. Тэгээд ч би хангалттай мөнгө олсон. Завсарлага авах цаг болсон.

Т: Хуо захирал аа. Таны зургийг авчихлаа. Би зохицуулъя.

Хуо: Интернэтийн эрин үе. Оройтсон. Жан авхай. Хуо груп хувьцаагаа зах зээлд гаргах гэж байгаа. Миний хувийн амьдралыг замбараагүй гэсэн яриа гарвал биржийн үнэд нөлөөлнө. Надад тусалж болох уу?

Жан: Би хямралын Пи Арыг зохицуулж чадна.

Хуо: Хоёулаа гэрлэе.

Жан: Юу?

Хуо: Надтай... гэрлээч гэж байна.

***************

Жан: Харах төдийд л халуухан харагдаад байх юм. Тэгээд л ухаанаа алдаад гэрлэчих шиг боллоо.

Эм: Бурхан минь. Жан Чинли, гэрлэчихэж байгаа юм уу? Чамд эр хүн байсныг би яагаад мэдээгүй байдаг билээ? Хэлээдэх, гэнэтийн явдал байсан уу, эсвэл эртнээс төлөвлөсөн байсан уу?

Жан: Уучлаарай. Манай найз дэмий юм ярьж байна.

Хуо: Зүгээр ээ. Чи... намайг санахгүй байна уу?

Жан: Бид нар танилууд билүү?

Хуо: Үнэхээр санахгүй байгаа бололтой. Зүгээр ээ. Эхнээс нь эхлэхэд болно. Сайн уу. Чиний нөхөр, Хуо Тиншэн.

Жан: Сайн уу. Жан Чинли.

Хуо: Нээрэн. Сэжиг төрүүлэхгүйн тулд манайд ирж амьдраарай. Энэ гэрийн түлхүүр.

Жан: Юмаа баглаад аль болох хурдан нүүж очино оо. Хуо груп хувьцаагаа гаргасны дараа сална шүү.

Хуо: Гэнэтийн зүйл болсон. Бас миний эртнээс төлөвлөж байсан юм. Сүйн бэлэг,  хурим гээд бүгдийг хийнэ. Одоо Жан овогтынд очиж гэрлэх санал тавина.

Т: Мэдлээ.

 Хуо: Энэ удаа чамайг дахиад алдахгүй.

*************

Ээж: Миний Яаояао.

Я: Ээж ээ, хайртай шүү.

Ээж: Усан үзэм ид.  Чихэрлэг байна уу?

Я: Амттай юм аа.

Ээж: Сайн охин.

Я:. Ээж ээ.

Л:  Чинли. Чи хаачих нь вэ?

Жан: Танд хамаагүй.

Ээж: Жан Чинли. Яаж байгаа чинь энэ вэ? Аавтайгаа ингэж ярьдаг юм уу?

Жан: Манай аав олны нүдэн дээр ханан дээр өлгөөтэй байгаа. Яасан Лин ах аа. Та ч гэсэн тэнд өлгүүлмээр байна уу?

Л: Чинли. Бид нэг гэр бүл. Намайг аав гэж дууддаггүй ч гэсэн, би чамд санаа тавих ёстой. Эртээд миний ярьж байсан сохор болзоо...

Жан: Аан. Тэр үү? Халзан, халтар,  хоёр удаа салсан хүнийг хэлж байна уу? уучлаарай. Би гэрлэчихсэн.

Я: Эгч ээ. Юу яриад байгаа юм бэ? Тэр Жао захирал таныг сонирхоод байсан. жаахан хөгшин ч гэсэн ч, хүн халамжилж мэддэг хүн. Тэрэнтэй гэрлэчихвэл санаа зовох юмгүй амьдарч болно.

Жан: Тийм сайхан боломж юм бол... дүү чи гэрлэчих.

Я: Жан Чинли... хүнд талархаж сур. Ээж ээ, энийг хар даа.

Ээж: Муу золиг. Өдөржин юу ч хийхгүй. Ийм амьтныг хэн авах юм?

Л: Эхнэр. Тэгж ярих хэрэггүй. Чинли хичнээн хөөрхөн билээ. Хэзээ нэгэн цагт сайн нөхөртэй болох ч юм билүү.

Ээж: Ийм юу ч хэрэггүй амьтанд яаж олигтой юм олдох вэ дээ. Манай Яаояао. Ирээдүйд баян айлын эхнэр болох хүн.

Жан: Баян айлын эхнэр? Би баян хүнтэй гэрлэсэн.

Ээж: Чи...

Т: Хуо групийн захирал Хуо Тиншэний, сүйн бэлэг авчирлаа. Хуо овогтын тэргүүн сүй тавихаар ирлээ.

Ээж: Хөөх. Ийм их сүйн бэлэг байх гэж. Амьдралдаа ийм юм харж байгаагүй юм байна. Бид нар баян болчихлоо. Яаояао.

Я: Ээж ээ.

Ээж: Тэрийг хар даа.

Т: Энэ Хуо захирлын танай охинд бэлдсэн өчүүхэн бэлэг. Хурим ирэх сард болно.

Ээж: Сайн байна. сайн байна. Сайн байна.

Жан: Хуурамч гэрлэлт байтал... Хуо Тиншэн, ингэх ямар шаардлага байгаа юм?

Т: Бид нар ингээд явлаа.

Ээж: Болгоомжтой яваарай. Болгоомжтой яваарай.

Я: Ээж ээ. Хуо захирал надад үнэхээр сайн юм байна. Ганц ч үг хэлээгүй байж, сүйн бэлэг хүртэл бэлдчихэж. Юугаа харсан юм?

Ээж: Яаояао. Тэрнийг тоох хэрэггүй. Миний охин мундаг шүү. Хуо захирлын нарийн бичгээр хэдхэн өдөр ажиллачихаад, шууд өөрийн болгочихдог.

Я: Ээж ээ, тэгж битгий ярь. Таны ачаар би ийм хөөрхөн төрсний ач... зарим нэг хүн ямар гээч халтар нугастай гэрлэснээ ч мэдэхгүй байгаа байх.

Жан: Халтар нугас илүү амттай байдаг юм. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүмүүсээс өөр. Хөөе. Хуо захиралтай тэгээд яг гэрлээрэй дээ.

Я: Ээж ээ.

Ээж: Яаояао. Уурлах хэрэггүй. Баян айлын эхнэр болох гэж байгаа хүн. Тэрэн шиг дорд байх хэрэггүй. Доод давхарга. Жан Чинли. Хурдан яв. Хурдан далд ор. Тэр арчаагүй нөхөр дээрээ оч. Эргэж ирэхгүй байсан чинь дээр шүү.

Жан: Угаасаа явах гэж байна. Миний аавыг нас барснаас хойш энд миний орон зай угаасаа байхгүй болсон.

Ээж: Чи...

*************

Жан: Надад гэр байхгүй болохоор тэрэнтэй гэрлэхээр шийдсэн байх. Том компаний захирал гэж энийг л хэлэх байх. Гэр нь үнэхээр тансаг юм. Ийм сайхан биетэй гэж төсөөлөөгүй юм байна. булчинлаг...

Хуо: Таалагдаж байна уу?

Жан: Санаатай тэгээгүй.

Хуо: Айлгачихлаа. Яарч болохгүй... арван жилийн хүлээлт. Амаргүй байх нь дээ.

Жан: Над руу харсан тэр харц... их ганцаарддаг байх даа. Сайхан л биетэй юм. Бас сайн үнсэлцдэг. Дээр нь царайлаг. Байна, яасан?

Чу: Хуримын шөнөө миний утсыг авч байхыг бодоход та хоёр эхлээгүй байгаа юм уу? Эсвэл хийгээд дуусчихсан уу? Хэрвээ дуусчихсан бол тэр чадваргүй гэсэн үг үү?

Жан: Юугаа эхлэх вэ дээ?

Чу: Тэгвэл эхлээгүй байгаа юм байна. Тэгвэл чиний татах чадвар муу байна гэсэн үг. Сонс доо. Би хэдэн арга зааж өгье. Өдөр шөнөгүй чамайг боддог болно гэж амалъя. Чамд донтоно.

Жан: За за, тоглохоо боль. Маргааш миний ажлын эхний өдөр. Би унтлаа. Шунал тачаал аюултай тоглоом. Алхам бүр нь аюултай. Жан Чинли. Энэ бол хуурамч гэрлэлт.

***************

Эм: Чи мэдсэн үү? Захирал гэрлэсэн гэсэн. Сүйн бэлгээ өгөөд, гэрлэлтээ батлуулчихсан гэсэн. Хурим хийх л үлдсэн гэсэн.

Эм: Нээрэн үү? Захиралтай гэрлэсэн азтай бүсгүй хэн юм болоо?

Эм: Би мэднэ. Би мэднэ. Өчигдөр захирлын эхнэртэйгээ байгаа зураг интернэтэд тавигдчихсан байсан. Интернэтэд хит болж байгаа.

Эм: Хурдан харъя. Захирлын эхнэр ямар хүн бол?

Эм: Энэ...

Жан: Өчигдөр миний танилцуулгыг авсан болохоор намайг танихгүй байх. Мэдсэн юм аа.

Эм: Лин нарийн бичиг. Хуо захирлын эхнэр та мөн биз дээ?

Я: Мэдчихсэн юм уу? Өчигдөр Хуо захирал манай гэрт санал тавихаар ирсэн.

Г: Хөөх. Мэдсэн юм аа. Лин нарийн бичиг шиг ийм гайхалтай эмэгтэй л, Хуо захирлын эхнэр болж чадна.

Жан: Хуо Тиншэн миний хэн болохыг зарлаагүй. Одоохондоо гэрлэлтээ нуух гэж байгаа байх. Хэвлэлийнхэн олоод мэдчихвэл тэр үед нь учрыг нь олъё.

Я: Хөөе. Эгч ээ. Яагаад энд зөөгч хийж байгаа юм? Нөхөр чинь яагаа вэ? Юу хийж байгаа юм? та их сургуульд сураагүй, болохоор боол мэт зүтгэж амьдралаа залгуулахаас аргагүй. Нөхөр чинь ч гэсэн адилхан байх, тийм ээ?

Жан: Миний нөхөр царайлаг, баян, халамжтай хүн. Би зүгээр л өөрийгөө саатуулах гэж ажил хийдэг юм. байнга бусдад төвөг удаж, илжиг биш гэдэгээ батлах гэж өдөржин өөрийгөө зовоодог хүнээс өөр.

Я: Чи… Хуо захирал удахгүй зочид буудалд ирнэ. Та нар надтай хамт Рояал суит- орж бүх юм бэлэн байна уу, шалга.

Эм: Мэдлээ.

Я: Юу болоод байгаа юм?

Г: Аан. Жан Чинли, энэ давхрыг хариуцдаг хүн.

Я: Жан Чинли. Тайлбарлаадах.

Жан: Болчихлоо.

Г: Ингээд аргалчихна гэж бодоо юу?

Жан: Гао. Өнөөдөр миний ажлын эхний өдөр. Мартаа юу?

Г: Хайхрамжгүй алдаа. Буруугаа хүнд тохох хэрэггүй.

Я: Эгч ээ. Энэ  бол компани. Эгч дүүсийн харилцаагаа мартсан гэж хэлэх хэрэггүй шүү. Алдаа гаргах юм бол хариуцлагаа хүлээх ёстой.

Жан: Бид нар эгч дүүс гэж хэн хэлээ вэ? Бүгд хуурамч. Чи Лин овогтой. Манай Жан овогтынх биш.

Я: Амаа билүүдээд. Энэ жорлонг толбогүй болтол нь цэвэрлэ гэж байна.

Жан: Ингээд л болоо юу?

Я: Юугаа хийгээд байгаа юм?

Жан: Жорлон цэвэрлэж байна. Хэн та нарыг ойрхон зогс гэсэн юм? Саад болоод.

Я: Галзуураа юу?

Г: Жан Чинли. Чи хэтэрч байна шүү. Энэ сарын бонус цалинг чинь хаслаа. Бас... эндхийг хурдан цэвэрлэ. Эргэж ирээд би өөрөө шалгана. Лин нарийн бичиг ээ. Явж хувцасыг чинь сольё.

Я: Жан Чинли. Харж л байгаарай...

Жан: Тэгэхээр энэ Хуо Тиншэний хувийн өрөө байх нь.

Эм: Бүгд доод давхарт яаралтай цугла. Хуо захирал ирж байна.

********************

Я: Хуо захирал аа. Таныг өрөөнд чинь хүргэж өгье.

Хуо: Яасан завтай юм?

Т: Лин нарийн бичиг. Хуо захирал одоо хуралтай. Явж хурлын материал бэлд.

Я: Тэгвэл... Хуо захирлыг хэн өрөөнд нь хүргэж өгөх вэ?

Хуо: Тэр хүн...

Я: Тэр үү?

Г: Анх удаа ажилд ирж байж Хуо захирлын анхаарлыг татаж байдаг. Ямар аз гэхээрээ ийм байдаг байна аа? Ноён Хуо руу нууцаар сээтэгнэснээс зайлахгүй.

Жан: Хуо захирал аа. Би танд замчилъя. Хуо захирал аа. Энэ таны өрөө, 8888. Энэ түлхүүр нь. Ямар нэг юм хэрэг болбол бидэнд мэдэгдээрэй.

Хуо: Хуо захирал. Бид хоёр өчигдөрхөн гэрлэсэн санагдах юм. Жан авхай.

Жан: Миний мэргэжлийн зуршил. Тэгээд ч, Хуо захирал гэхгүй өөр юу гэж дуудах юм?

Хуо: Хайр гэж дууд.

Жан: Хуо захирал аа. Бид нар гэрээгээр гэрлэсэн.  Хэрэггүй байх.

Т: Хуо захирал аа. Би шалгаж үзсэн.  Ажилд орохын өмнөх эмнэлгийн үзлэгээр ходоодны шинжилгээ нь тааруу гарсан байна лээ.

Хуо: Би чамд өглөөний цай авчирсан. Ширээн дээр чинь тавьчихсан байгаа. Идээрэй.

Жан: За...

Хуо: Харах болгонд өөрийгөө хянаж чадахгүй юм.

Жан: Энэ азын хун. Чамд өгье.

Т: Хуо захирал аа. Энд яагаад оригами байдаг билээ? Нугалсныг нь харвал... Үнэхээр гоё болж. Их сэтгэл шингээж хийсэн байх.

Хуо: Эхнэр маань бэлэг үлдээсэн болохоор би хариуг нь барих хэрэгтэй.

Т: Бонус цалингаа алдах дөхлөө.

********************

Жан: Сэтгэлтэй л юм...

Я: Жан Чинли. Чамд анхааруулчихъя. Чи нөхөртэй эмэгтэй. Миний сүйт залуугаар оролдохоо боль.

Жан: Гэрлэсэн бол юу гэж? Би хүссэнээ л хийнэ. Чамд ямар хамаатай юм?

Я: Чамд анхааруулчихъя. Хуо захирлаас хол бай. Тэр миний сүйт залуу.

Жан: Чинийх гэдэгт итгэлтэй байна уу? ... Чинийх гэдэгт итгэлтэй байна уу?

Я: Мэдээж шд. Манайд сүйн бэлэг авчирч өгөхийг нь чи өөрөө хараа биз дээ? Гэрлэх хүн нь би биш бол... өөрийгөө гэж бодоо юу? Гэрлэчихсэн юм байж.

Жан: Тэгээд юу гэж?

Я: Тэнэглэхээ боль. Сүүлчийн удаа анхааруулъя. Хуо захирлаас хол бай. Үгүй бол... харамсана гэж мэд...

Жан: Баярлалаа. Санаж явна аа. Идэх үү? Манай нөхөр хийж өгсөн юм.

*****************

Жан: Үйлчилгээний хэлтэс. Танд юугаар туслах вэ?

Хуо: Нөхөр чинь байна.

Жан: Сайн байна уу, Хуо захирал аа. Танд тусламж хэрэг болоо юу?

Хуо: Би хурлын танхимд хуралтай байна. зочны өрөөнд юмаа үлдээчихэж.

Жан: Би танд аваачаад өгье.

Хуо: Миний эхнэр надад цаасан хун үлдээсэн байсан. Би хариуг нь барихгүй бол болохгүй. Жан авхай, очоод шалгаад өгөхгүй юу? Кофены ширээн дээр байгаа.

Жан: Эхнэр. Тэгж хэлээд байхдаа яах вэ дээ? Ойлголоо. Надад өгч байгаа юм уу? Яг таарч байна.

Я: Жан Чинли. Юу хийж байгаа юм?  ... Жан Чинли. Хуо захирлын өрөөнд нууцаар орж ирээд... хулгай хийж байдаг.

Жан: Хуо захирал аваад ир гэсэн юм.

Я: Чам шиг хүн... Хуо захирал аваад ир гэсэн? Чи л өрөөнд нь орж, Хуо захиралтэй сээтэгнэх гэсэн байлгүй.

Жан: Лин Яао. Өөрийнхөө бохир бодлыг надад тулгах хэрэггүй.

Г: Лин нарийн бичиг ээ. Ийм хүнтэй ярих ямар хэрэг байна? Зочны юмыг хулгайлсан юм чинь шууд цагдаад өг...

Жан: Тавь. Хуо захирал намайг явуулсан гэж байна.

Я: Энэ юу юм? Аан? Та нар харж байна уу? Энэ юу байна? Дээд зэрэглэлийн алмазан бөгж. Хуо захирал чамайг алмазан бөгж хулгайл гэж явуулаа юу? Жан Чинли. Хуо компаний ажилтан байж, ажил олгогчоосоо хулгай хийж байдаг. чамд ичих нүүр байна уу?

Г: Энэ бөгж Хуо захирлын эхнэрийнх байх. Тэгэхээр... Лин нарийн бичгийнх гэсэн үг биз дээ?

Я: Минийх байхгүй яах юм. Тайл....

Жан: Захирлын эхнэр болох гэж мөрөөдөөд... Захирлын бөгж өөрт чинь таарахгүй байна.

Я: Худлаа ярихаа боль. Хуо захирал хэмжээгээ андуурсан байлгүй. Энийг нэгж. Энэ бөгжийг хулгайлсан юм чинь өөр юм хулгайлсан байлгүй. Хурдан нэгж.

****************

Хуо: За. Өнөөдөр ингээд дуусгая. Тарж болно. Өрөөнд оччихсон байгаа байх.

Эр: Хуо захирал аа. Та уулзалт хийхээрээ доод тал нь гурван цаг болдог. Өнөөдөр хагас цаг ч болсонгүй. Ямар нэг юм болоо юу?

Хуо: Гэрлэх санал тавина.

Эр: Аан? Арай...

Г: Өөдгүй эм. Хуо захирлаас хулгай хийнэ гэнэ ээ? Галзуураа юу? Сайн сургаад өг...

Жан: Надад хүрэхээ боль. Би юу ч аваагүй гэж хэлсэн байх аа.

Я: Жан Чинли. Нотлох баримт нь энэ байсаар байхад үгүйсгэсээр л байх уу? Энийг сайн барьж бай. Өнөөдөр Хуо овогтын зочид буудлаар оролдохоор яадгийг сургаад өгье. Хурдан бариач.

Жан: Лин Яао. Чи үнэнийг гуйвуулж байна. Үйлийн үрээс айхгүй байна уу?

Я: Жан Чинли. Одоо чамайг хэн ч аварч чадахгүй. Намайг гүтгэх гэж оролдож байдаг. Чи ч тэнэг юм даа. Юугаа хүлээсэн юм? Иймхэн амьтныг олигтой барьж чадахгүй юу? Хуо овогтынхон чамд мөнгөө үрж байна.

Г:  Муу өөдгүй эм. Түрүүн лоббийд байхад Лин нарийн бичгийн нүүрэн дээр Хуо захиралтай сээтэгнээд байсан. Энд ирээд хулгай хийнэ гэнэ ээ. Үхтэл чинь зодно доо.

Жан: Тавь. Наад бөгж чинь минийх.

Я: Худлаа ярихаа боль. Хуо захирал яасан гэж чамд бөгж өгөх юм? Яасан гэж?

Жан: намайг алгадсан уу?

Я: Тэглээ...

Жан: үхмээр байна уу?

Я: Чамайг алгадсан тэгээд яадаг юм? Намайг алгадмаар байна уу? жүжиглэхээ боль. Нэг муу хөдөөний амьтан. Хуо захирлыг өдөж байдаг. Бас бөгжийг нь хулгайлчихаад... наад царайндаа найдаа юу? Наад царайг чинь өнөөдөр би сүйтгээд өгье л дөө.

Хуо: Юугаа хийгээд байгаа юм?

Я: Хуо захирал надад санал тавих гэж байна. Хурдал... наадахаа тэр өрөө рүү аваад ор... Хуо захирал бид хоёрт саад болж болохгүй. хурдлаач.

Г: Яв...

Хуо: Чи энд юу хийж байгаа юм?

Я: Хуо захирал аа. Би энд бүх юм бэлэн байна уу гэж шалгахаар ирсэн юм. Хуо захирал аа. Та... Надад өгөх юм байгаа юм уу?

Хуо: Байхгүй. Чамаас өөр... энэ өрөөнд хүн орж ирсэн үү?

Я: Үгүй.

Хуо: Хачин юм даа. Чинли ирж амжаагүй юм бол уу?

Г: Хурдан. Муу өөдгүй эм. Хуо захирлыг санал тавихад саад болно гэж санах ч хэрэггүй.

Хуо: Гар...

Т: Хуо захирал аа. Удахгүй олон улсын хуралтай.

Я: Хуо захирал аа. Хуо захирал аа, миний хэлэхийг сонсооч. Хуо захирал аа.

Хуо: Тэнд хэн байгаа юм?

Я: Тэнд... хэн ч байхгүй. Салхинаас болж юм унасан байх.

Хуо: Холд...

Жан: Хэлээдэх. Хэнийг өөдгүй эм гээд байгаа юм? Хэнийг хэлээд байгаа юм?

Г: Би дахиад тэгэхгүй ээ? Зодохоо боль л доо.

Хуо: Та нар...

Жан: Миний ийм байгааг хараад... надад дургүй нь хүрэхгүй байгаа?

Я: Хуо захирал аа. Жан Чинли таны бөгжийг хулгайлах гэж  байгаад газар дээрээ баригдсан. Тэрнийг хүч хэрэглэнэ гэж хэн мэдэх вэ дээ...

Жан: Намайг эсэргүүцэхгүй дээрэлхүүлээд зогсоно гэж бодоо юу? Дахиад ганц л үг хэлэх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Г: Хуо захирал аа, энэ таны өрөөнд зөвшөөрөлгүй орж ирсэн. Бас таны бөгжийг хулгайлсан. Энийг яг одоо хал. Бас цагдаад өг. Та хоёр. Хурдан бариад ав.

Хуо: Тэгээд үз л дээ. Би Жан авхайг нааш нь явуулсан. Тэр бөгжийг ч гэсэн би өгсөн юм.

Эм: Захирлын эхнэрийг бөгж гэсэн биз дээ?

Эм: Харин тийм. Лин нарийн бичиг өөрийгөө захирлын эхнэр гээд байсан шд. Арай... Лин нарийн бичиг худлаа ярьсан юм бол уу?

Я: Хуо захирал аа. Тэр бөгжийг яагаад тэрэнд өгч байгаа юм?

Жан: Өөр хэнд өгөх юм?

Я: Ирээдүйн Хуо эзэгтэйд. “надад”. Хуо захирал аа. Та эртээд манай гэр рүү сүйн бэлэг явуулсан шд. Та яаж...

Хуо: Яасан гэж? Жан Чинли... Яасан гэж?  Жан Чинли...

Жан: Надаар бөгжийг шалгуулах гэж явуулсан юм.

Эм: Тийм байлгүй дээ. Хуо захирал Лин нарийн бичигт гэнэтийн бэлэг барих гээд... шалгуулах гэж байсан байна шд.

Жан: Харамсаж байхаар энэ нь дээр. Тэртэй тэргүй салахаас хойш. Дараа төвөг болохгүй амар.

Я: Хуо захирал аа. Таныг Жан Чинлийг явуулсан гэж мэдсэнгүй. Би албаар төвөг удах гээгүй юм шүү. Эгч ээ.

Г: Хуо захирал аа. Жан Чинлин Лин нарийн бичгийг үл тоомсорлодог. Би яг одоо халчихъя. Энэ тайлбар болог.

Хуо: Тайлбар аа? Ажил үүргээ үл тоомсорлож, үнэнийг гуйвуулж байж. Өнөөрөөс чамайг халсан.

Г: Үгүй ээ. Хуо захирал аа. Үгүй ээ. Би тэгээгүй. Хуо захирал аа. Нарийн бичиг байж зочид буудлын үйлчилгээ сонирхоод байх шиг байна. Тийм болохоор чамайг жирийн амилтан болгож тушаал буурууллаа. Явж барилгыг бүхэлд нь цэвэрлэ. Ганц ч булан үлдээж болохгүй.

Жан: Ялангуяа жорлонг. Сайн цэвэрлээрэй.

Я:  Хуо захирал аа. Би...

Хуо: Хурдан яв...

Жан: Би явж ажлаа хийлээ. Яасан бэ?

Хуо: Таалагдаж байна уу?  

Жан: Таалагдаж байна. Гэхдээ энэ бөгжийг олон хүн харчихсан болохоор зүүж чадахгүй нь. Тэгэхгүй бол...

Хуо: Юу гэж?

Жан: Тэгэхгүй бол намайг эхнэр чинь гэдгийг мэдчихнэ.

Хуо: Чи миний эхнэр.

Жан: гэхдээ хуурамч гэрлэлт.

Хуо: Жан Чинли. Би хүмүүст харуулж болохгүй тийм ичмээр хүн гэж үү?

Жан: Уурлачих шиг боллоо. Үгүй ээ. Ийм царайлаг бас баян залуу. Юу гэж ичмээр байх юм? Зүгээр л...        Хуо груп зах зээлд гарсны дараа бид хоёр сална.  

Хуо: Дахиад сална гэж ярих хэрэггүй.

Жан: За. Би өөрийнхөө хийх ёстойг хийнэ ээ.

Хуо: Жан Чинли. Яавал чи надад хайртай болох вэ?

Жан: Зүгээр л жүжиглэж байж, үнсэх ямар хэрэг байна аа? Нээрэнгээсээ надад сайн юм бол уу? Дуртай хоолоо харсан нохойны харцаар хараад байсан. Үгүй байлгүй дээ. Тэртэй тэргүй салахаас хойш. Царайнд хууртаж болохгүй.

Я: Жан Чинли. Наадах чин юу юм?

Жан: Барилгыг цэвэрлэ. Хуо захирлын хэлсэн үг.

Я: Жан Чинли. Надаар жорлон цэвэрлүүлж байдаг. чи харамсана даа.

М: Дургүй хүрчихлээ. Пентхауст буудаг ВИП үйлчлүүлэгч ирчихэж. Ирэхээрээ эмэгтэй ажилчдыг оролдоод зүгээр байлгадаггүй. Ёстой ядаргаатай.

Эм: Үргэлж үйлчлүүлэгчийн зөв. Чухал зочин Ви Ай Пи. Бид нар шиг хүмүүс яаж ч чадахгүй. Сайн сургаад өгдөг хүн байдаг ч болоосой.

Жан: Тэвч. Би тайван байх ёстой. Өөртөө төвөг удах хэрэггүй.

М: Ус авчирч өг гэж байна. Хэн явах вэ?

Я: Жан Чинли. Чи аваачиж өг.

Жан: Яахаараа? Пентхаус миний харицдаг хэсэг биш.

М: Миний хариуцдаг хэсэг. Би явъя.

Жан: Би явъя.

Я: Юугаа харсан юм?

Жан: Жон захирал аа.

Жон: Хонгор минь. Чамайг хүлээж байлаа... ах нь чамайг хүлээж байлаа.

Жан: Юу хийгээд байгаа юм?

Жон: Ааштай байх нь ээ. Сайн сонс. Ах нь ийм охидод хамгийн дуртай.

Жан: Жон захирал аа. Би ус өгөхөөр ирлээ. Нэр хүндээ бод...

Жон: Нэг муу дорд ажилчин юу юу гэнэ үү? Гэхдээ...хөөрхөн болохоор чинь ах нь уучилъя. Үгэнд сайн ороод, надад сайн үйлчлэх болох юм бол... би чамаас юу ч харамлахгүй.

Жан: Хэтрүүлэх хэрэггүй.

Жон: Муу өлөгчин. Миний хэн гэдгийг мэдэх үү? Би бол танай Хуо зочид буудын хамгийн хүндтэй ВВВВВ ВИП үйлчлүүлэгч. Та нар зочиндоо ингэж үйлчилдэг юм уу? би яг одоо утсаар яриад гомдол гаргах юм уу?

Жан: Тэр таны мэдэх хэрэг. Тэр үед хэний зөв, хэний буруу гэдэг нь илэрнэ.

Жон: Хөөе.  Муу хөгшин зөнөг. Намайг үл тоомсорлоно гэнэ ээ. Сайн сонс. Би хүссэн эмэгтэйгээ заавал өөрийн болгодог. Өнөөдөр... муу өлөгчин... Намайг цохино гэнэ ээ?

Жан: Чамайг цохиход өдөр сонгох ёстой юу? Чам шиг ичих нүүргүй гаж донтнуудыг сургаж байх хэрэгтэй.  

Жон: Их зантай муу өлөгчин. Өнөөдөр би чамайг... өвдөг дээр чинь сөхрүүлж байгаад, сайн сургаад өгнө өө...

Жан: Сургана аа. Хэн нь хэнийг сургахаа харъя л даа. харуулаадах.

Жон: Туслаарай. Туслаарай. Туслаарай. Туслаарай... Хуо буудлын ажилтан зочноо зодож байна. туслаарай.

Бүгд: Жон захирал аа. Жон захирал аа. Жон захирал аа. Жон захирал аа. Жон захирал аа. Жон захирал аа.

Я: Жон захирал аа. Юу болоо вэ?

Жон: Энэ эм намайг өдөөд байсан. Миний хэн болохыг мэдэх үү? Би зарчимч хүн шүү. Би байдаг чадлаараа эсэргүүцсэн. Би амиараа дэнчин тавьж тэмцсэн. Тэгсэн чинь намайг зодож байна. Танай буудал энийг яг одоо хал.

Жан: Жон захирал аа. Надад гар хүрэх гэсэн хүн нь та өөрөө байх шүү. Би өөрийгөө л хамгаалж байна. яаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа? Одоо болохоор хохирогчийн дүр эсгэж байх шив.

Жон: Худлаа яриахаа боль.  Намайг яасныг нь хар. Нотлох баримт нь энэ байна. энийг хар. Энийг хар.

Я: Жан Чинли. Жон захирал манай буудлын хүндтэй ВИП зочин. Юу ч хийсэн бай, чи гар хүрч болохгүй. энэ... зочид буудалд ингэж төвөг удаж болохгүй шд.

Эм: Хурдан уучлалт гуй.

Жан: Ийм сэжиг хүрэм амьтнаас уучлалт гуйх гэж үү? Битгий мөрөөд.

Жон: Чи...

Я: Жан Чинли. Битгий хэтрүүлээд бай. Буудлын зочныг уурлуулаад чи хариуцлагг нь хүлээж чадах уу?

Жан: Лин Яао жүжиглэж дуусав уу? Энэ чиний харахыг хүссэн юм биш гэжүү?

Я: одоо л ойлголоо. Хариуцлагаас зугтаж, буруугаа бусдад тохох гэсэн юм байна. Чамд анхааруулчихъя. Жон захирлаас хурдан уучлалт гуй. Тэгэхгүй бол... намайг буруутгах хэрэггүй шүү.

Эм: Яг зөв. Жон захирлаар оролдох юм бол Хуо зочид буудал зүгээр өнгөрөөхгүй. Хурдан уучлалт гуй.

Жан: Надад нэг юм байна.

Я: Жан Чинли, цаг үрэхээ боль. Чи бага байхын л хүч хэрэглэх дуртай байсан. Түрүүн Гао менежерийг зодсон.  Жон захирлыг уурлаагүй байгаа дээр бардам зангаа март. Тэгвэл... Жон захирал чамайг өрөвдөөд уучлах ч юм билүү.

Жон: Яасан ч үгүй. энэ өлөгчнийг яасан ч өршөөхгүй. Намайг зодно гэнэ ээ? Чамдп үзүүлээд өгье л дөө.     

Хуо: Нэгэнт ийм юм болсон бол цагдаа дуудъя.

Жан: Аавыг нас барснаас хойш хэн нэгнээр хамгаалуулж үзээгүй юм байна.

Жон: Хуо захирал аа. Та юу гэсэн бэ?

Хуо: Манай Хуо зочид буудлын ажилтан өөрийг чинь зодсон гэсэн байх аа? Цагдаа дууд. Тэгж байж шударгаар шийдэх болно.

Жон: Хуо захирал аа. Зүгээр л нэг үйлчилгээний ажилтан. Тэгж сүржигнэх хэрэггүй.

Я: Яг үнэн. Зочны өрөөнд хяналтын камер байхгүй болохоор хэнийх нь зөв, бурууг мэдэх боломжгүй. Тэгээд ч Жон захирал хөрөнгөтэй хүн. Үйлчилгээний ажилтан тал засах нь ердийн хэрэг. тийм биз дээ? Хуо захирал аа. Энэ хэргийг газар авахуулбал Жан Чинлигийн нэр хүндэд ч муугаар нөлөөлнө.

Жан: Лин Яао. Чи сайн бодсон байх шив.

Я: Эгч ээ. Би таны төлөө л хлж байна. Нотлох баримт байхгүй юм чинь... зочныг санаатайгаар дарамталсан гэсэн үг.

Жан: Яагаад нотлох баримт байхгүй гэж?

Жон: Үгэнд сайн ороод, надад сайн үйлчлэх болох юм бол... би чамаас юу ч харамлахгүй. 

Жан: Энэ миний зуршил. Зочдод үйлчлэхдээ би үргэлж яриагаа бичиж авдаг. Зарим зочид өнөөдрийнх шиг үйлдэл гаргахаас сэргийлэх гэж. Өнөөдөр үнэхээр ийм юм болно гэж хэн мэдэх вэ дээ.  

Жон:  Муу өлөгчин. Намайг занганд оруулна гэнэ ээ? Чи...

Хуо: Бусдад мэдэгдмээргүй байгаа бол битгий хийж бай. Жон захирал аа. Биеэ авч явах чадваргүй, зан ааш чинь авах юм алга. Шэн туслах, цагдаагийн газар хүргэж өг.

Т: Мэдлээ.

Жон: муу биеэ үнэлэгч. Харж л байгаарай. Харж л байгаарай. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Хуо: Та нарт өөр хийх юм алга уу?

Жан: Баярлалаа.

Хуо: Бид хоёрын хооронд талархах хэрэг байна уу? Ажлаа тараад эрт хариарай.

Жан: Яагаад ингээд байдаг юм бол?

Ш: Чинли, би ирчихлээ. Уулзъя.

Жан: Яагаад эргээд ирсэн юм бол?

***************

Т: Хуо захирал аа. Хаачих гэж байгаа юм?

Хуо: Ажил тарсан.

Т: Тарсан? Гэхдээ дөнгөж зургаа болж байна шд.

Хуо: Тэгээд юу гэж? Болохгүй юу?

Т: Хуо захирал шиг ажлаас өөр юм мэддэггүй хүн... Хэзээ цагтаа тардаг байлаа даа.

Хуо: Эхнэртэй хүн, эхнэрээ ажлаас нь авдаг байх хэрэгтэй. Эхнэргүй болохоор чи ойлгохгүй.

Т: бурхан минь. Ийм учиртай байсан юм уу. Хуо захирал аа. Эзэгтэй өнөөдөр их сайн байсан. Жон захирлыг сайн зодсон байна лээ. Та гэртээ болгоомжтой байгаарай. Эзэгтэй...

Хуо: Юугаа яриад байгаа юм? Ийм байж байж л өөр хүнд дээрэлхүүлэхгүй. Харин ч сайн хэрэг.

Т: Гэхдээ эзэгтэй түрүүн...

Хуо: Юу?

****************

Ш: А Ли. Энэ газар таалагдаж байна уу? Би чамтай уулзах гээд энэ газрыг захиалчихсан.

Эр: Эрхэм ээ, таны стейк.

Ш: За баярлалаа.

Эр: Сайхан хооллоорой.

Ш: Гэнэтхэн Фанфори буудлаас гарчихаар чинь илүү дээр санал авсан байх гэж бодсон юм. Жижиг буудалд доод тушаалын ажил хийнэ гэж бодсонгүй.

Жан: Девид. Чи зүгээр л миний өмнөх босс. Хаана ажиллах нь миний мэдэх хэрэг.

Ш: За яах вэ. Би чиний ажилд оролцохгүй. Миний ирсэн гол шалтгаан чамайг эргүүлэх.

Чу: Хуучин босс чинь эргэж ирсэн гэж сонссон. Одоо болтол араас чинь гүйсээр л байгаа юм уу?

Жан: Яг одоо миний хажууд сууж байна. Ийм юм ярих гэж ирсэн бол би явлаа.

Ш: А Ли.

Хуо: Чинли. Юу хийгээд байгаа юм?

Ш: Ойлгомжтой байгаа биз дээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн… зоогийн газрыг бүтнээр нь түрээслээд… болзоо эсвэл сохор болзоо байж таараа.

Хуо: Сохор болзоо?

Жан: Үгүй ээ.

Ш: Тэрний хэнтэй уулзах, юу хийх чамд ямар хамаатай юм?

Хуо: би тэрний…

Жан: Манай шинэ босс... Хуо Тиншэн.

Хуо: Энэ хүнээс хүртэл харилцаагаа нууж байна. бас... би тэрнийг хэзээ ч А Ли гэж дотно дуудаж байгаагүй.  За яах вэ. Сохор болзоо юм бол ярилцъя. Өөрийгөө танилцуулаадах. А Лийд хэр тохирохыг чинь  харъя.

Ш: За яах вэ.

Жан: За яах вэ.

Ш: Би М улсын хамгийн том сүлжээ зочид буудлыг эзэмшдэг. А Лигийн хуучин захирал байсан.  Жилд хэдэн тэрбумыг олдог.

Хуо: Надаас бага олдог юм байна.

Жан: Гэрлэлтийн баталгаатай нөхөр маань мэдчихлээ. Яг одоо би үхтэлээ сандарч байна.

Чу: Тийм үү? Тэгээд одоо байдал ямар байна? Сайн эр хүн байвал надтай хуваалцахаа мартав. Хэдэн настайг нь асуучих.

Жан: Манай найз хэр том ялгаатай вэ гэж байна.

Хуо: Минийх.

Ш: Минийх.

Хуо: Минийх.

Ш: Минийх.

Хуо: Минийх.

Жан: Насыг чинь асууж байна шдээ.

Хуо: Би нас яриад байна. тэгээд ч... минийх хэр томыг чи өөрөө мэдэж байгаа биз дээ?

Ш: А Ли, та хоёр…

Жан: Би бид хоёр…

Хуо: бид хоёрт дуусгаагүй ажил байна. түрүүлээд явлаа.

Жан: Чи... тэр... би...

Ш: Хуо Тиншэн. Нийслэлийн тэргүүн баян Хуо овогт байсан юм биз дээ.

*****************

Жан: Хуо Тиншэн. Яагаад байгаа юм бэ?

Хуо: Надаас илүү царайлаг байна уу?

Жан: Миний хэлэхийг сонс.

Хуо: Уучлаарай.

Жан: Яасан бэ? Яагаад өөрийгөө тэрэнтэй харьцуулаад байгаа юм?

Хуо: Бид хоёр гэрлэчихсэн. Чи өөр хүнтэй болзоонд явсан.

Жан: Мэднэ ээ. Компаний нэр хүндэд нөлөөлнө. Санаа зовох хэрэггүй. Салах хүртэлээ би төвөг удахгүй.

Хуо: Гэртээ харья.

***************  

Жан: Орой болчихсон байхад ажиллаж байгаа юм уу?

Хуо: жан Чинли.

Жан: Аан?

Хуо: Ийм хувцас битгий өмсөж бай.

Жан: Гаж донтон.

Хуо: Би жирийн нэг эр хүн шүү. За за март. Хүйтэн шүршүүрт орохоос.

Жан: Юу гэж хэлэх гэсэн юм бол? Арай... үгүй ээ. Ийм том захирал хүн... олон эмэгтэй харж байсан байлгүй... гэхдээ тэр харц нь секси байсан.

*****************

Эм: Шаошао гадаадад зураг авалттай байсан биз дээ?

Эм: Дуусгаад ирсэн байлгүй.

Эм: Шао эгч ээ, таны утас. Эндээ сууж байгаарай. Би очоод бүртгүүлчихээд ирье.

Чу: За... Жан Чинли, би эргээд ирлээ. Танай зочид буудалд байна. Юу хийгээд байгаа юм бэ? Яагаад хариу бичихгүй байгаа юм?

Жан: Сая нэг үзэгслэнтэй, дэгжин, дур булаам супер од миний хажуугаар яваад өнгөрчихлөө.

Чу: Намайг харсан  юм бол дуудахгүй яасан юм?

Жан: Хэтэрхий үзэгслэнтэй болохоор шоконд ороод.

М : Баларлаа баларлаа. Интертаймент салбарын хамгийн шилдэг од Чу Шаошао байна. манай буудалд байрлана гэж байна. Артиз цэвэр уснаас өөр юм уудаггүй гэсэн. Манай буудалд тэр ус дуусчихсан байгаа.

Эм: Нээрэн, тэрний уудаг ус бөөн яриа болоод байсан. нэг алдартай зочид буудал өөр ус өгснөөс болоод туслах нь баахан загнасан гэсэн.

Эм: Тэгсэн юм уу?

М: Гэхдээ, их ааштай гэдэг юм байна лээ. Би лав загнуулмааргүй байна.

Я: Жан Чинли. Менежер чамайг Чу авхайд ус аваачиж өг гэж байна.... Менежер чамайг Чу авхайд ус аваачиж өг гэж байна. Чу авхайд ус өгүүлж байгаа нь чамд итгэж байгааг харуулж байгаа юм. Тэр үйлчилгээнд маш өндөр шаардлага тавьдаг. Менежер чамайг Чу авхайд ус аваачиж өг гэж байна.  чамд итгэл хүлээлгэж байна  гэсэн үг. Чу авхай үйлчилгээнд их өндөр шаардлага тавьдаг. Чу авхай харшилтай болохоор тэр шаардлагыг бүгдийг нь цээжлэх хэрэгтэй. Чамд юм хэлээд байна. сонсож байна уу?

О: Чинли ажилд ороод удаагүй байгаа. Ийм хэцүү үйлчлүүлэгч даалгаж болж байгаа юм уу? Албаар тэрнийг хорлох гээд байгаа юм биш үү?

Я: Тэгвэл чи яв.

О: Чи... албан тушаалаараа түрий баригч. 

Эм: Шинэ хүн байж юундаа гомдоллодог юм? Яасан, захирлын эхнэр шиг хүндлэх ёстой юу?

Я: Дахиад хэлээдэх.

Эм: Уучлаарай. Лин нарийн бичиг манай захирлын жинхэнэ эхнэр. Жан Чинлийд тийм эрх байхгүй.

Жан: Эрхтэй үгүйг чи шийдэх үү?

Я: Хангалттай. Жан Чинли. Энэ усыг аваачаад өг. Том одыг битгий хүлээлгээд бай. Тэгэхгүй бол манай зочид буудлын талаар цахим сүлжээнд биччихнэ. Хурдан яв...

Жан: Шаошао олон юмны харшилтай. Нэг удаа хүчтэй харшил өгөөд шоконд орж байсан. Гадаадад зочид буудалд байрлаж байхад нь би бүх юмыг нь хариуцдаг байсан. Шаошао надтай уулзах гэж энэ буудлыг сонгосон.

Жан: За яах вэ. Том од маань цангаж байна уу?

Чу: Ингэхэд би чиний сайн найз мөн үү? Хүн чиний төлөө ирж байхад. түрүүн намайг ч дуудахгүй.

Эм: Чу Шаошаогийн царай таагүй байна.  Ууртай байх шиг байна.

Я: Жан Чинли. Дээрэлхүүлээд уйлахыг  чинь харна аа.

Жан: Уурлачихсан уу? Тэгвэл би явлаа.

Чу: Хөөе. Тоглож байхад чинь. Нааш ир... Санасан шүү. Хэнийг авчирсныг хар даа.

Жан: Сайн уу.

Я: Юу болоод байна аа?

Эм: Чу Шаошао муухай ааштайгаараа алдартай байх аа? Жан Чинлийд яагаад ийм сайн байгаа юм?

М: Чу Шаошао, Жан Чинли хоёр танил юм шиг санагдаж байна.

Я: Яаж олон улсад алдартай ийм хүнийг таньдаг юм?

Эм: Чу Шаоашао ямар голомхой билээ. өнөөдөр ганц ч хатуу үг хэлсэнгүй. Жан Чинлийг 5одоор үнэлэх байх даа.

М: Өөрчлөгдчихсөн юм бол уу? Мэдсэн бол би очиж үйлчилдэг байж.

Я: Жан Чинли. Чу Шаошаог аргаллаа гээд болчихно гэж бодоо юу?

Чу: Ингээд зүгээр ч суухгүй.

Жан: Зүгээр ээ, одоохон дууслаа. Өнөө шөнө тухтай унтаарай.

Чу: Одоо болно оо. зочид буудалд сарнайны үнэртэй юм юу л байв гэж. Хүндэт Хуо эзэгтэй. Гэрлэлтээ батлуулсан шөнө юу болсон тухайгаа ярьж өгнө үү.

Т: Хуо захирал аа. Та өдөржин завгүй байдаг шд. Яагаад Чу авхайн мэндийг мэднэ гээд байгаа юм? Та ч гэсэн тэрний фен юм уу? Тийм байх ёсгүй дээ.

Хуо: Чинлигийн дотны найз.

Т: Дотны найз  яасан гэж?

Хуо: эмэгтэй хүнийг өөртөө татахыг хүсвэл дотны найзуудад нь сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй. Чи... найз охингүй нь илт байна.

Т: Хайраа гайхуулмаар байгаа бол тэр л биз, яагаад намайг оролцуулаад байгаа юм бэ?

Чу: Гэрлэлтээ батлуулсан шөнө чамтай унтчихсан юм биш биз дээ? Араатан. Араатан. Чиний царайнд болсноос зайлахгүй. Хөөе. Тэгээд орондоо хэр байна?

Жан: Одоо болно. Дэмий юм ярихаа боль. Тийм юм болоогүй.

Чу: Болоогүй ээ? Чам шиг ийм хөөрхөн эмэгтэй өмнө нь байж байхад яагаа ч үгүй гэхээр... араатнаас ч дор юм байна.

Жан: Одоо болно. Хангалттай. Чи эртхэн амар. Орой хамт гадагшаа гарна шүү. Би түрүүлээд явлаа.

Чу: Хөөе. Ичиж гэнэ. Би ярьж дуусаагүй байна. Хаачих гээд байгаа юм бэ?

Жан: Энд хэзээ ирсэн юм?

Хуо: Дөнгөж сая.

Жан: Энд юу хийж байгаа юм?

Хуо: Эхнэрийнхээ сайн найзын мэндийг мэдэхээр ирсэн юм. Гэхдээ зарим юмыг бодож үзэх хэрэгтэй юм шиг байна.

Жан: Юу бодох гэж?

Хуо: Яагаад араатнаас дор болсноо.  

Жан: Тоглож байгаа юм аа. Тоох хэрэггүй.

Хуо: Намайг танилцуулахгүй юм уу?

Жан: Унтах гэж байгаа.

Чу: Чинли. Тус... туслаарай...

Жан: Арьс нь улайчихаж. Нүүр нь цонхийсон, хүйтэн хөлс гарсан байна. гар нь дулаан, хөлөрсөн.  Анафилаксийн шок. Би анхан шатны тусламж үзүүлж чадна.

Эм: Та чадах уу?

Жан: Өмнө нь Шаошао зочид буудалд байрлаж байхдаа яг ингэж Анафилаксийн шоконд орж байсан болохоор бид хоёр найзууд болсон юм. тэгэхэд би тэрнийг аварсан.

Ч: Жан Чинли. Чу авхайн харшлыг хөдөлгөчихөөд хашрахгүй байна уу? өөр юугаа сэдээд байгаа юм? манай зочид буудлын анхны тусламжийн сургалтад Анафилаксийн шокийн тусламж заадаггүй.

Эм: Чи Шаошаог зочид буудалд байх үеэр хариуцаж байгаа ажилтан. Би анхаарах ёстой зүйлсийн талаар урьдчилаад бүгдийг нь мэдэгдсэн.  Яагаад Шаошаогийн харшил хөдөлчихдөг билээ?

Жан: Чи Шаошаогийн шинэ туслах байх  тийм үү? Тийм болохоор намайг танихгүй байх. Би Шаошаогийн...

Я: Жан Чинли. Чу авхайд ямар нэг юм болох юм бол фенүүд нь чамайг уучлах бол уу?

Эм: Тийм ээ. Шаошаод ямар нэг юм болох юм бол чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Жан: Анафилаксийн шок их хурдан үхэлд хүргэж болно. Одоо амийг нь аврах хамгийн чухал.

Я: Ийм гэнэтийн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Зосиа л тусламж үзүүлж чаддаг гэсэн. Чи яаж чадах юм? Чу авхайд ямар нэг юм болох юм бол чи хариуцлагыг нь хүлээж чадах юм уу?

Жан: Чадна.       

Хуо: Би хариуцна... Би хариуцна.

Я: Хуо захирал аа. Та ингэж болохгүй. ямар нэг юм болох юм бол манай зочид буудлын нэр хүнд унана.

Хуо: Чадах уу?

Жан: Чадна.

Хуо: Хуо зочид буудлын өмнөөс би бүрэн хариуцна. Чу авхайг Жан Чинлийд даалгаж байна.

Я: Хуо захирал аа.

Жан: Бүгдээрээ хойшоо болцогоо. Агаар битгий хаа. Сусу, миний өрөөнд очоод анхны тусламжийн хайрцаг аваад ир.

Эм: За. Би аваад ирье.

Т: Хуо захирал аа. Баларлаа. Хэн нэг нь интернэтэд бичлэг тавьчихаж. Шаошаогин фенүүд бөөн юм болж байна. энэ янзаараа үргэлжилбэл компани хувьцаагаа гаргахаар нөлөөлөх нь гарцаагүй.

Я: Энэ Жан Чинлигээс болсон хэрэг. манай компанид ямар хамаатай юм? Хуо захирал аа. Жан Чинлийг шууд халж, олон нийтэд мэдэгдэл хийх хэрэгтэй.

Эм: Тийм ээ. Компаний нэр хүндийг хамгаалах хамгийн тохиромжтой арга. Тэгээд ч, угаасаа Жан Чинлигийн гаргасан алдаанаас болсон хэрэг.

Жан: ОДоо хүний амь аврах илүү чухал.   Хүнд буруу тохохоо боль.

Я: Хэн буруу тохсон юм? Жан Чинли. Зүгээр л хэргээ хүлээ. Чамайг Чу авхайн алчууран дээр сарнайн тоос цацаж байхыг чинь би өөрийнхөө нүдээр харсан.

Эм: Юу гэнэ ээ? Чу авхай мухай ааштай гэсэн болохоор… хорлосон юм биш үү?  

Жан: Шаошаог өрөөндөө ороход би бүх юмыг нь нэгбүрчлэн шалгасан. Алчууран дээр сарнайн үнэр байгаагүй.

Я: Яагаад үгүйсгээд байгаа юм? Хуо захирал аа. Тэр алчуурыг шинжилгээнд явуулъя.

Жан: Тэгье

Хуо:  Аваад яв.

Т: Мэдлээ.

Я: Би өөрийн биеэр тэр алчуур дээр сарнайн тоос цацсан. Жан Чинли энэ удаа чи яаж ч хичээгээд нэрээ цэвэрлэж чадахгүй.

Жан: Ийм болчихоод байхад... анхны тусламжийн хайрцаг яачихав аа?

Хуо: Би өөрөө аваад ирье.

Эм: аваад ирлээ. Аваад ирлээ. Анхны тусламжийн хайрцаг...

Жан: Анафилаксийн шок болсон үед 0,3мл эпинефринийг гуяны гадна хэсэгт тарих ёстой.

Я: Эпинефрин хамаагүй таривал амь насанд аюултай. Чу авхай харшил багадаад алахыг хүсээ юу?

Жан: Энийг тарихгүй бол амь насанд нь аюуүлтай.

Я: наадахыг чинь таривал амь насанд аюултай. Хуо захирал чамайг дураар чинь дургиулахгүй.

Хуо: Тавь...

Я: Шаошао. Бие чинь яаж байна?

Эм:. Шао авхай. Бие нь яаж байна? Шао авхай. Шао авхай яагаад ханиагаад байгаа юм? Эпинефринээс болсон юм биш үү. Чамаас болж байгаа юм?

Я: юу хийснээ хар даа. Одоо чамайг Хуо захирал ч хамгаалж чадахгүй.

Чу: Чинли. Үхэх нь л гэж бодлоо. Ингэж айх гэж.

Жан: Чинли. Чи дахиад намайг аварлаа.

Чу: Тайван. Одоо тайвшир. Тайван бай. Тайван бай. Хоёулаа удахгүй эмнэлэгт очиж үзүүлье. За юу?

Эм: Харин  Чу авхай сэрж, аз нь таарлаа.

Я: Тийм байсан ч, тэрний алдааг уучилж болохгүй. Чу авхай. Жан Чинли санаатайгаар алчууран дээр чинь сарнайн тоос цацсан.

Чу: Тийм байх ёсгүй. Чинли...

Я: Чу авхай. Тэрэнд хууртах хэрэггүй. Хэн ажил дээрээ ийм тариатай эмийн сан авчирч байсан юм? албаар харшлыг чинь хөдөлгөсөн.

Хуо: Амаа тат.

Я: Тиншэн... Хуо захирал аа. Яагаад дандаа  миний амыг хорьдог юм бэ? Яагаад Жан Чинлигийн хийсэн хэргийг илчлүүлэхгүй байгаа юм? Чу авхайтай найзлахын тулд албаар өөртөө боломж гаргаж байна шд.

Эм: Тийм байсан байна. хүмүүс ч аймаар болжээ. Чу авхай. Та тэрэнд хууртаж байна.  

Чу: Би хууртаагүй. Яаж тийм юм байх юм?

Я: Тэр биш бол өөр хэн гэж? Ганцхан Зосиа л эпинефрин авч явдаг. Өөр хэн ч авч явдаггүй.

Чу: Тэрний хэн болохыг мэдэх үү?

Я: Хэн юм?

**************

Чу: Тэрний хэн болохыг мэдэх үү?

Я: Хэн юм?

Чу: Миний найз. Намайг яаж ч байсан хорлохгүй.

С: Чинли. Чу авхай хоёр найзууд байсан юм уу? даанч өөр байсан юм аа.

Я: Тэгсэн ч гэсэн чамайг хорлохгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ хорвоод эмэгтэйчүүдийн дунд хуурамч нөхөрлөл зөндөө байдаг. Жан Чинли сарнайн тоос ашигласан.

Т: Хуо захирал аа. Шинжилгээний хариу гарсан.

Я: Жан Чинлигийн өшөөгөө авах гэж албаар хийсэн хэрэг. Чу авхай. Өнөөдөр тэрний хэн болохыг олж харлаа.     Юундаа инээсэн юм?

Жан:  Чиний тэнэгийг гайхаад инээж байна. Хариу нь юу гэж байна?

Т: Хариу нь алчуур дээр цэцгийн тоос байхгүй гэж гарсан.

Я: Тийм байх ёсгүй. Яах аргагүй би өөрөө тавьсан даа.  

Жан: Цэцгийн тоос цацсан хүн нь чи өөрөө болохоор байхгүй гэхээр итгэж чадахгүй байгаа биз дээ?

Я: Юугаа яриад байгаа юм?

Жан: Шаошаог өрөөнд орох болгонд би ганц ч юм үлдээхгүй бүгдийг нь шалгадаг. Би ямар ч эрсдлийг шалгахгүй үлдээдэггүй. Чиний сарнайн тоос цацсан алчуурыг би аль хэдийн сольчихсон.

Я: Худлаа ярихаа боль. Тэгвэл яагаад харшил нь хөдөлсөн юм?

Чу: Хөөе. Намайг тайлбарлах гэхээр л чи тасалдуулаад байгаа биз дээ. Үнэндээ би нэг фенээсээ захиа авсан юм. Даанч дотор нь сарнайн дэлбээ хийчихсэн байна лээ.

Я: Юу?

Чу: Сая болсон явдлын талаар би интернэтэд тайлбар тавьчихсан. Ямартай ч миний амийг аварсан үйлчилгээний ажилтанд баярлалаа гээд.

Т: Хуо захирал аа. Хүмүүсийн манай буудлын талаарх сэтгэгдэл өөрчлөгдчихсөн байна. энэ хэргээс болоод хүмүүс манай буудлыг тэнгэрт тултал магтаж байна.

Хуо: Тэрнийг гайхалтай хүн гэж би мэдэж байсан юм.

Жан: Одоо чиний ээлж. Алчууран дээр сарнайн тоос байгааг чи яаж мэдсэн бэ? Тэрнийг цацсан хүн нь чи өөрөө. Намайг гүтгэх ч яах вэ. Бусдын амийг аюулд оруулна гэдэг... чи хүн алах дөхсөнөө мэдэж байна уу?

Я: Нотлох баримт чинь хаана байна? нотлох баримт байхгүй байж хүн гүтгэхээ боль.

Жан: Надад нотлох баримт байхгүй. Энийг хийж байхдаа шаараар камерыг халхалчихсан байсан.

Т: Хуо захирал аа. Би шалгаж үзсэн. Фенүүдийн групт түрүүн бичлэг тавьсан хүн Лин Яао байсан байна.

Хуо: Хуо зочид буудал хорлон сүйтгэж, санаатайгаар харлуулах гэсэн ажилчдыг ажиллуулж чадахгүй. Чамайг халсан.

Я: Хуо захирал аа. Би...

Хуо: Зайл.

Т: Хуо захирал аа. Зочид буудлуудад яаралтай ийм хэргүүд гарах нь нэмэгдсэн. Ийм зүйл дахиад хэзээ ч гарч магадгүй. Түрүүн Лин Яаогийн хэлсэн Зосиа гэдэг хүнийг ажилд авчихвал сайхан байхгүй юу?

Хуо: Тэгвэл хайж ол. Ямар ч хамаагүй үнээр. Энд авчрах хэрэгтэй. Гэхдээ, өнөөдөр эзэгтэй асуудлыг сайн шийдэж чадлаа.

Т: Тийм ээ. Эзэгтэй, хурдан сэтгэж, бас зоригтой байсан. хямралын мэргэжилтэн шиг л байсан.

Хуо: Та хоёр... яагаад инээгээд байгаа юм?

Жан: Юу ч биш.

Чу: Нээрэн. Мартах дөхлөө. Хар даа. Та хёрт зориулж бэлдсэн хуримын бэлэг. Гэртээ харихаараа нээгээрэй. Гэнэтийн бэлэг...

********************

Жан: Шаошао их л нууцлаг байсан. Юу өгсөн юм бол?

Хуо: Энэ... сайн найзын чинь өгсөн бэлэг.

Жан: Яах вэ? Яах вэ? Ичмээр юм аа. Яасан? Таалагдаа юу?       

Хуо: Таалагдаж байна.

Жан: Тэгвэл чамд зээлүүлчихье.

Хуо: Би яаж өмсөх юм? эхлээд чи өмсөж үзүүл л дээ.

Жан: Өрөө рүүгээ яв. Өрөө рүүгээ...

Хуо: Намайг хөөж байгаа юм уу? оройтсон гэж бодогдохгүй байна уу?

Жан: Шаошао бид хоёрын талаар сайн мэдэхгүй байгаа. Тоглож байгаа юм.

Хуо: Тэгвэл би найзад чинь талархах хэрэгтэй юм байна.

Жан: Юу хийгээд байгаа юм?

Хуо: Чи ч гэсэн сая дуртай байсан биз дээ?

Жан: би ухаанаа алдчихсан байсан. би тийм хүн биш.

Хуо: Ийм юм байх гэж. Би ч гэсэн.

Жан: Юу гэсэн үг вэ?

Хуо: Зүгээр л... хурдан унтаж амар...  

Жан: Дургүй хүрчихлээ. Хуо Тиншэн намайг өөрийг нь өдөж байна гэж бодчихоогүй байгаа?

***************

Ээж: Жан Чинли. Ингэж нэг баригдах шив.

Жан: Та нар  энд юу хийж байгаа юм?

Ээж: Юу хийж байгаа юм гэнэ ээ? Өөрийгөө хар. Зочид буудалд дөнгөж ажиллаж эхэлчихээд дүүгээ ажлаас нь хөөлгөчихөөд...

Жан: Би хөөлгөсөн? Танай охин санаатайгаар хүн хордуулсан болохоор л зочид буудлаас халсан юм.

Ээж: Худлаа ярихаа боль. Чи л атаархаа биз. Хуо захирал манай Яаояаод сүйн бэлэг өгсөн болохоор чи атархаа биз. Жан Чинли. Яаояао чиний дүү. Чи яаж... яаж ирээдүйн хүргэн дүүгээ өдөж чадаж байна аа?

Лин: Ээж чинь хичнээн дүүд чинь илүү сайн байдаг ч гэсэн дүүгийнхээ сүйт залууг булааж болохгүй биз дээ?  Хүний гэр бүл үймүүлдэг хүмүүсийн нийгмээрээ үзэн яддаг.

Жан: Энд хашгичихаа боль. Явъя.

Ээж: би явахгүй. Жан Чинли. Чи өнөөдөр ажлаасаа гар. Тэгэхгүй бол би чиний юу хийснийг бүгдэд нь зарлана.

Эм: Жан Чинли. Танай гэрийнхэн буудалд төвөг удаад байна. энэ хэргийг бид нарын өмнө шийд. Тэгэхгүй бол зочид бид нарыг ийм ёс суртахуунгүй хүн ажиллуулдаг гэж бодно.

Ээж: Жан Чинли. Зочид буудлынхаа ажлаас гарчих. Үгүй бол чамайг өөр компанид ажил авахгүй болгоод өгнө шүү.

Т: Хуо захирал аа. Эзэгтэй асуудалд орсон юм шиг байна. Одоо л танд боломж гарч байна.

Ээж: Яаояаог харж үзээч дээ.

Жан: Жүжиг тогломоор байна уу? Хүрээд ир... Би шууд цацаад од болгоод өгье. Хэн нь харамсахыг харъя.

Ээж: Жан Чинли чи муу эм. Бид нар хичнээн зовж байж чамайг өсгөлөө дөө. Бид нарын ачийг ингэж хариулдаг юм уу?

Лин: Бид нар чиний эцэг эх. Яаж бид нарыг ингэж доромжилж байна аа? Чи хариугаа амсана даа.

Жан: Би та нарыг алдартай болгож өгч байна. та нар баярлахгүй байгаа юм уу? Лин Яаояао баян айлын бэр болох хүсэлтэй. Энэ бичлэг интернэтэд тавигдвал юу болох бол? Хүмүүс юу гэж ярих бол? Алив ээ, тэгээд жүжиглээч. Үргэлжлүүл... яасан, үргэлжлүүлэхгүй юм уу? Та нар чадахгүй л дээ.

Ээж: за яах вэ. Хичнээн зугтаасан ч, чи нуугдаж чадахгүй. Жан Чинли, чи миний охин. Би... чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Жан: Зочид буудалд хэрэг гарч байхад ажилтан байж, тусалддаггүй юм байж. Харин ч гал дээр тос нэмж байдаг.

Эм: Тэгээд юу гэж? Би энэ буудал олон жил ажилласан. Намайг халж чадна гэж бодоо юу?

Хуо:  Чадна...  чадна...

Эм: Хуо захирал аа.

Хуо:   Чамайг халсан.

Эм: Хуо захирал аа. Хуо захирал аа, хэдхэн хоногийн дараа манай зочид буудалд хандивын хүлээн авалт болно. Би энэ ажлыг хариуцаж байгаа. Намайг халж болохгүй.

Хуо:   Тийм бол... Хүлээн авалтыг чи хариуц.

Жан: Би юу?

Эм: Хуо захирал аа. Яагаад миний ажлыг энэнд өгч байгаа юм? Хуо захирал аа.

Хуо:  Айх хэрэггүй. Буудалд болсон сүүлийн хоёр хэргийг тайван, шийдэмгий шийдэж байгааг чинь би харсан. Энэ удаа ч гэсэн чамайг чадна гэж бодож байна. Тушаал дэвшүүлж, цалинг нь яаж нэмдэг юм билээ гэж бодож байсан юм.

Жан: Үгүй байлгүй дээ. Би энд тэтгэвэртээ гарах гэж ирсэн. Босс намайг дээш нь түлхээд байдаг би зүгээр л өдөр хоногийг өнгөрөөмөөр байдаг. одоо яах вэ?

Хуо:   Хандивын хүлээн авалтаас болоод стресстсэн байх. Бэлдсэн төлөвлөгөөгөө өгвөл баярлах  нь гарцаагүй.

Жан: Хуо захирал аа. Танд юугаар туслах вэ?

Хуо:   Том хүлээн авалт бэлдэж байсан туршлага байхгүй байх. Төлөвлөгөөгөө гаргах гээд байж байгаа байх. Би энийг...

Жан: Би төлөвлөгөөгөө гаргачихсан.

Хуо:   Дуусчихсан? Дуусчихсан?

Жан: Энэ...

Т: Хуо захирал аа. Эзэгтэй гаргасан төлөвлөгөө таны хаана ч хүрэхгүй байх. Уурлах хэрэггүй шүү. Хэдэн аятайхан үг хэлэхэд болно. Тэгвэл баярлана. Эзэгтэй гаргасан төлөвлөгөө тийм л муу юм байх даа? Ингэж удаан харчихаад ганц ч үг хэлсэнгүй.

Хуо:   Сайн байна. энэ төлөвлөгөөний дагуу хийе.

Жан: Тэгвэл би зохион байгуулагчидтай нь ярилцаад үзье.

Хуо:   За... Төлөвлөгөө нь минийхээс илүү нарийвчлалтай болж.

Т: Үгүй байлгүй дээ. Эзэгтэй тийм мундаг гэж үү?

Хуо: Тийм. Мартсанаас энэ удаагийн хамтрагч хэн юм?

Т: Шэн Юэ.

Ш: А Ли.

Хуо:   Соль. Шэн Юэд би өөрөө хэлнэ.

Т: Хуо захирал аа. Оройтсон.

*****************

Жан: Яагаад хандивын галаг манай буудалд хийж байгаа юм?

Ш: Фанпори зочид буудал орон нутагт зах зээлээ тэлэх гэж байгаа. Танай зочид буудал Хуо групийн охин компани ч гэсэн их амжилттай яваа. Суралцахад илүүдэхгүй. Болчихлоо. Гарын үсэгээ зурчихлаа. Хамтарч ажиллая.  

Хуо: Гараа тавиач... Гараа тавиач...

Ш: Хуо захирал аа, яасан?

Хуо: хэлэлцээр юу болж байгааг харах гээд.

Ш: А Ли байхад санаа зовох шаардлага  байхгүй. А Ли. Үдэшлэг дээр уулзъя.

Хуо: Энэ муу...

Т: Хуо захирал аа. Эзэгтэй энд байна.

Хуо:   Тэр залуу... Чинли яасан ч сайн болохгүй. Тэр юу гэж Чинлийд таалагдах юм? Тийм биз дээ?

Т: Тийм ээ, энэ Шэн Юэ таны дэргэд юу ч биш.  

Хуо: Яг зөв.

****************

Я: Зөөгч өө. Уух юм аваад ир.

Эм: Энэ хандивын галад Чу Шаошаог урьсан гэж сонссон. Чи тэрнээс болж халагдсан байх аа?

Я: Жан Чинлигээс болсон юм.  

Эм2: Манай Яаояао өнөөдөр Лин овогтын охины хувиар галад оролцохоор ирсэн.  Зарим нэг жижиг сажиг ажил хийх гэж ирсэн хүнээс өөр.

Я:  Зогс. Би ууж дуусаагүй байна. яв... зөөгч өө.

Эм2: Нээлтийн бүжиг эхлэх гэж байна. Хуо захирал манай Яаояоаг урих нь гарцаагүй.   

Эр: Ирж байна. Ирж байна. Ирж байна.

Хуо Ш: Жан авхай. Таныг бүжгэнд урьж болох уу?

***************

Хуо Ш: Жан авхай. Таныг бүжгэнд урьж болох уу?  

Жан: Юу хийгээд байгаа юм болоо? Уучлаарай. Өнөөдрийн галаг би зохион байгуулж байгаа болохоор завгүй байна. та хоёр өөр бүсгүй уривал ямар вэ?

Я: Хуо захирал аа. Би тантай бүжиглэе.

Хуо: Намайг хийх ажилгүй гэж бодоо юу? Надад хийх ажил байна. түрүүлээд явлаа. Тэрнээс хол байгаарай.

Я: Өөдгүй эм. Чамаас болж байгаа юм. Чамд үзүүлээд өгнө дөө. Хуо зочид буудлаас чамаас хөөлгөхдөө л хөөлгөнө.

Эр: болчихлоо. Чу авхай зам дээрээс холдож чадахгүй. Өнөө орой наана чинь очиж чадахгүй.

Я: Жан Чинли. Энийг яаж зохицуулахыг чинь харж л байя. Жан Чинли. Чи ажилд ороод хэдхэн хонож байж, ийм том гала хариуцаж байдаг. Хуо захирал чамд итгэдэг юм шиг байна. Би урмыг нь хугалахгүй юм байгаа биз дээ?

Жан: Хайхрамжгүй алдаанаас болж ажлаасаа халагдсан хүн... тоох хэрэггүй.

Эм2: Өнөө орой алдартай од Чу Шаошао ирнэ гэсэн байх аа? Яагаад харагдахгүй байгаа юм? Арай, ирэхгүй юм биш биз?

Жан: Санаа зоволтгүй. Шаошао өнөөдөр яг цагтаа ирнэ.

Я: Ирэхгүй л юм шиг байна даа. цаг нь бараг болж байхад ирээгүй байдаг. Тэгэхээр ирэхгүй гэсэн үг.

Чу: Чинли. Баларлаа. Манай машиныг санаатай мөргөчихлөө. Би бөглөрөлд орчихлоо. Тэр хүмүүс машинаасаа гарч ирж байна. гурван хүн байна.

Жан: Шаошао, одоохон.

Эр: Хөөе. Гараад ир.

Хуо: Тэр хүмүүс зэвсэгтэй байна.

Жан: Шаошао.

Хуо: их ууртай харагдаад байна.

Эр: Яаж байгаа юм? тэнэг юм уу?

Жан: Чиний хийсэн хэрэг.

Я: Эгч ээ. Нотлох баримт байхгүй байж хүн гүтгэж болохгүй шд. Яаралтай хэрэг гарсан үед ажлаа зохицуулж чадахгүй байж яагаад намайг буруутгаад байгаа юм?

Ш: А Ли. Тусламж хэрэгтэй юу?

Жан: Хэрэггүй. Энэнээс ч төвөгтэй хэрэгтэй учирч байлаа. Энэ сонирхогчийн үйлдэл чинь надад нөлөөлнө гэж бодоо юу? Нөхөд өө. Шаошао, манай өнөөдрийн гол зочин Чу Шаошао. Цаг нь болохоор та бүхэнд сэтгэл хөдөлгөм үзүүлбэр үзүүлэх болно. Түр хүлээгээрэй.

Я: Жан Чинли... одоо болтол татгалзсаар л байна уу? за яах вэ? Юу болохыг харж л байя... яаж нэр нүүрээ алдаж, хөөгдөхийг чинь харна аа.

Эр: Юу болоод байгааг тайлбарлахгүй бол... та нарыг яасан ч явуулахгүй.

Эм: Ах аа, тайвшир. Машиныг чинь би аргалаад өгье. Шаошао яаралтай ажилтай. Эхлээд тэрнийг явуулчих.

Эр: Ажил аа? Надад ямар хамаатай юм?

Я:  Юу болохыг харж л байя. Яаж тэнэг байдалд орохыг чинь харъя.

Эм2: Чу Шаошао хаалтын үзүүлбэр үзүүлэх ёстой байх аа? Бид нар тэрний тоглолтыг үзэхээр ирсэн. Танай зочид буудал хүмүүсээс хандив авахын тулд худлаа хэлж, олон нийтийн анхаарал татсан юм биш биз?

Эм: Жан Чинли чадваргүй болоод л тэгж байгаа юм. төгсөлтийн үзүүлбэрээ ч бэлдэж чадахгүй.

Эм2: Чу Шаошаог гаргаад ир.

Жан: Шаошао тайзны ард бэлгэлээ хангаж байгаа. Та бүрэн түрхэн зуур хүлээж байгаарай.

Я: Жүжиглэхээ боль. Худлаа цаг хожихоо боль. Тэр ирэхгүй.

Ш: Тоглолтын өмнө бэлдэх нь уран бүтээлчдийн хийдэг ажил. Лин авхай ямар ч утгагүй шаардлага тавиад байгаа нь... өөрийнхөө бүдүүлгийг гайхуулж, хүүхэд шиг ааш гаргахдаа сайн гэдэгээ харуулж байгаа юм уу?

Я: Чи... Шэн ноён гадаадад байхдаа Зосиагаар хамаг ажлаа хийлгэдэг байсан. Эх орондоо эргэж ирээд Жан Чинлийг хөлсөлж. Ийм ч юм байх гэж дээ.

Ш: Жан авхайг Зосиатай харьцуулбал чадвар нь адилхан гэж бодож байна.

Я: Эгч ээ. Та  мундаг юм аа. Хуо захирлыг дэгээдээд, Шэн ноёныг хүртэл дэгээдчихээ юу?

Ш: Чи хэзээ хөдлөх юм бэ?

Жан: Тархи чинь холигдчихоо юу? Одоо бүр шал утгагүй юм яриад уналаа.

Я: Яаж ч байсан өнөөдөр Чу авхай ирэхгүй. Хуо групээс хөөгдөхийг чинь би өөрийн биеэр харна. Нөхөд өө. Манай алдарт од, Чу Шаошаог алга ташин хүлээн авна уу. Бид нарт зориулж дуу, бүжиг бэлдсэн гэсэн. Алга ташилт.

Бүгд: Шаошао. Шаошао. Шаошао.

Я: Жан Чинли. Миний чамд бэлдсэн бэлэг одоо л эхлэх гэж байна.

Бүгд: Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао.

******************

Эр: Надад завнаас их юм алга. Замын цагдаа ч ирээгүй байна. тэр... хаашаа ч явахгүй...

Чу: Нэг санаа оллоо.

Эр: Аргагүй л, сонгодог бүжигчин мөн дөө. Жинхэнэ супер од. Хөдөлж байгаа нь хүртэл... хэлэх ч үг алга...

Эр: Түрүүн зохион байгуулагчийн хуваарь өөрчлөгдсөн гээд байсан биз дээ? Шаошаог ирэхгүй гээд байсан.

Эр: Тэгвэл тэр хэн болж таарах вэ?

Эр: Дахин давтагдашгүй уян хөдөлгөөн, үргэсэн хун шиг хөдөлгөөнийг нь хар. Чу Шаошао байж таараа.  

Я: Тийм байх ёсгүй дээ. Чу Шаошао машин дотор байх ёстой.

Эр: Тайван бай. Шаошао энд байна.

Я: Тайзан дээр байгаа хүн яах аргагүй орлон тоглогч.  Очиж илчилнэ ээ.

Жан: Яах гээ вэ?

Я: Тэр тайзан дээр байгаа хүн хуурамч. ЧуШаошао биш. Чиний хийсэн хэргийг илчлэх гэж байна.

Жан: Үзүүлбэр дуусаагүй байна. Энэ галаг сүйтгэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй.

Я: Надад хамаагүй. Би заавал тэрнийг илчилнэ. Чамайг илчилнэ. Энэ... ийм байх ёсгүй.

Бүгд : Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао. Шаошао.

Чу: Айгаа юу? Намайг хармаар байна гэсэн байх аа? Яасан, харчихаад баярлахгүй байгаа юм уу?

Хуо: Гала гайхалтай боллоо.

Я: Ийм байх ёсгүй. Яах аргагүй машинд байх ёстой. Ийм байх ёсгүй.

Жан: Яасан? Хүн явуулж, Чу Шаошаог гарах газаргүй болгочихоод байхад яагаад тайзан дээр гараад ирснийг  бодоод ойлгохгүй байна уу? Шаошао, миний хэлэхийг сонс. Би чамтай төстэй хүн явуулъя. Чи тэр хүнтэй хувцасаа солиод нууцаар гараад ир. Бүтэлгүйтсэн төлөвлөгөө эгж энийг л хэлэх байх. Лин Яао... чамд би хэдэн удаа хэлэх ёстой юм?

Хуо: Эндээс хөөж гарга. Үүнээс хойш Хуо зочид буудлын босгоор битгий оруул.

Я: Жан Чинлийг буудлаас хөөлгөж чадахгүй, Хуо захирлыг уурлуулчихлаа. Сүйгээ цуцалчихгүй байгаа?

Хуо: Хуо захирал аа. Миний буруу, Хуо захирал аа. Үгүй ээ, Хуо захирал аа. Хуо захирал аа. Би тэгээгйү...

Хуо Ш: ярилцах хэрэгтэй байна.  

Жан:. Дахиад уу?  уучлаарай. Надад хийх ажил байна.

Чу: Өлсөөд байна. эхлээд юм идье. Амжилт.

Жан: Машины осол.

Чу: Санаа зоволтгүй. Миний туслах аргалчихна. Гэхдээ энэ хоёр царайлаг залуу... сонгоход хэцүү юм аа. Болохгүй юм байна. Нэгийг нь сонго.

Жан: Чи хэнийг нь авмаар байна.  Дуртайгаа ав.

Чу: Би надад өг гэж хэлээгүй шүү. Нэгээс нь сал гэж байна.

Ш: А Ли. Хүлээн авалт амжилттай боллоо. Интернэт Шаошаогийн  үзүүлбэрийг магтаж байна. манай Фанпори зочид буудал улс даяар анхаарал татаж чадлаа. Миний бодлоор...

Хуо: Юугаа бодсон юм? Ажлын цаг дуусаагүй байна. Чиний юу бодох хамаагүй.

Жан: Хуо захирал аа, юу болоо вэ?

Хуо: Миний туслах өнөө шөнө зуун жилд ганц удаа болдог солирын бороо орно гэсэн. Хүсэл биелдэг гэсэн. Манай буудлын дээвэр дээрээс ажиглаж болно. Хоёулаа очиж харъя.

Жан: Тэгье. Үдэшлэг дууссаны дараа ажлаа зохицуулчихаад очъё.

Хуо: Хамтдаа од харахаар хүмүүс дотносдог гэсэн. Үдэшлэг одоо дууссан байх ёстой. А Ли удахгүй ирэх байх... А Ли...

Ч: Сайн уу. Надад хэлэхгүй яасан юм? Хуо Тиншэн энд байгаа гэж.

Жан: Энд байхаар яадаг юм?

Чу: Үгүй ээ, үгүй. дээвэр дээр ийм олон юм байхад. хоёр хүний л зай байна. би явлаа.

Жан: Юун хоёр хүний зай вэ?

Чу: Зөндөө юм байна гээд байна шд.   Ийм олон хүний нэг нь уначихвал яах юм?

Жан: Хоёрхон хүний зай байгаа юм бол... чи явж байх юм уу?

Хуо: Би юу? 

Жан: Тийм ээ. Өнөөдөр Хуо компаний зөндөө олон зочин ирсэн. Чамд хийх ажил зөндөө байгаа биз дээ? Шаошао бид хоёр од харчихъя.

Чу: Үгүй ээ. Би солирын бороо хармааргүй байна.

Жан: Би чамтай үзмээр байна.

Хуо: За яах вэ. Тэгвэл та хоёр үз.   

Чу: Хөөе, чи...

Жан: Яасан бэ?

Чу: чамайг ийм тэнэг гэж мэдээгүйюм байна.

Жан: Би яагаад тэнэг байдаг юм?

Чу: чамтай хоёулхнаа од харах гэж байсныг харахгүй байгаа юм уу? чамтай романтик болзоо хийх гэж байхад. Над руу яаж харсныг чи мэдэх үү? Намайг алах гэж байна.

Жан: Би анзаараагүй шд.  

Чу:  Бодоод үз. Хуо груп салбартаа тэргүүлэгч. Яагаад заавал чамтай гэрлэх ёстой юм? Хэвлэлийнхэнд баригдсан ч гэсэн, ийм эрх мэдэлтэй хүн хэвлэлийнхнээс айна гэж бодож байна уу?

Жан: Хуо груп биржид гарах гэж байгаа болохоор тэгж байгаа юм.

Чу: Хуо групийн ирээдүйг хамгаалахын тулд чамтай гэрлэх хэрэг байна уу?

Жан: Юу хэлэх гээд байгаа юм?

Чу: Тэр чамд сайн.

Жан: Өө, мэдчихлээ. Миний хэн болохыг мэдчихэж. Намайг Зосиа гэдгийг мэдчихэж. Миний хэн гэдгийг мэдээд, намайг энд үлдээхийн тулд хуурамчаар гэрлэе гэсэн байх... Тэгээд л өнөөдөр ийм юм зохион байгуулсан байх.

Чу: Хөлдүү толгой. Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Бүр ядарчихлаа. Би чамтай од сар үзэхгүй ээ. Явлаа.

Жан: Тийм биш бол надад сайн гэж бодох байлаа. Тэрэн шиг хүнд үзээгүй эмэгтэй хүн байхгүй байлгүй. Надад анхны харцаар дурласан гэвэл хэн ч итгэхгүй биз.

*************

Жан: Хариагүй байгаа юм уу?

Хуо: Солирын бороо харчихсан уу?

Жан: Үгүй ээ. Шаошао ядраад  байна гээд хамт од үзэхгүй гээд явчихсан. Энд юу хийж байгаа юм?

Хуо: Чамайг хүлээж байна.

Жан: Намайг уу? яах гэж? Үнэхээр Шаошаогийн хэлснээр сэтгэлээ илчлэх гэж байгаа юм биш байгаа?  

Хуо: Тэр солир... хурдан хүслээ хэл... Юу хүссэн бэ?

Жан: Нууц. Яагаад намайг энд хүлээж байснаа хэлэхгүй юм уу?

Хуо: Ходоод чинь мэдрэг болохоор хоолоо идээгүй болохоор ходоод чинь өвдөх гэж байх гэж бодоод.  

Жан: Тэгээд л болоо юу?

Хуо: Тийм биш бол, чи юу гэж бодоо вэ?

Жан: Юу ч биш. Нээрэн, явъя. Яаж байна аа?

Хуо:  хөл нүцгэн удаан зогслоо. Өвдөхгүй байна уу? хөлөө зүсчихвэл яана?

Жан: Болдог бол энэ хүн үнэхээр надад сайн болоосой. Яана аа? Уруулын будаг болчихож.

Хуо: Таалагдаа юу?

Жан: Үгүй.

Хуо: Зүгээр ээ, чиний нөхрийн бие юм чинь. Хүссэнээрээ хүрч болно.

******************

Жан: Энэ цамц, Хуо Тиншэний өмсдөгтэй төстэй болохоор орлуулж болох байх...

Т: Энэ манай Хуо групийн захирал Хуо Тиншэний сүйн бэлгийг бэлэг. Залуу авхайд өгч байгаа юм.

Жан: Нэг сарын хугацаа дуусах гэж байна. хуримаа хийх бол уу?

Ээж: Гоё юм аа.

Я: Энэ ямар байна?

Ээж: Тийм байна.

Я: Эгч ээ. Нээрэн мөн байна. Энд юу хийж байгаа юм? Сайн юм боллоо. Нөгөөдөр Хуо Тиншэний хэлсэн нэг сарын хугацаа дуусч байгаа. Надад даашинз сонгоход туслаад өг.

Жан: Хуо Тиншэнийг чамтай гэрлэнэ гэж мөрөөдсөөр л байгаа юм уу?

Я: Хуо захирал надтай гэрлэхгүй, тэгээд чамтай гэрлэх юм уу? чи мэдээгүй юм уу? Эртээд би үдэшлэг дээр бүтэлгүйтсэн ч гэсэн. Хуо захирал хуримаа цуцлаагүйгээс гадна, өнөө өглөө хурим хийх газар бэлдүүлэхээр хүмүүс явуулсан. Эгч ээ. Сайн сонс. Чи аль хэдийн гэрлэчихсэн. Миний сүйт залуугаар оролдохоо боль.

Жан: Хуо Тиншэн хурим хийх газар бэлдэж байгаа гэсэн үү? Үнэхээр хуримаа хийх эгж байгаа юм байх даа?

Ээж: манай Яаояао шиг аз хүссэн болгонд таараад байдаггүй юм. Явж явж Хуо овогтын эхнэр болчихдог.

Я: Ээж ээ. Тэгж ярих хэрэггүй. Эгч... гомдчихно.

Ээж: Өө...

Я: Эгч ээ. Та хэн нь мэдэгдэхгүй хүнтэй гэнэтхэн суучихсан болохоор хуримын зургаа ч авахуулж чадаагүй биз дээ? Ээж ээ. Эгч өрөвдөлтэй юм аа. Хоёулаа тэрэнд тусалъя. 

Жан: Нөхөр чинь баян, бас чамд сайн байдаг гэсэн. Яагаад хуримын даашинзаа ганцаараа сонгож байгаа юм?

Я: Ээж ээ. Хар л даа.

Ээж: Хуо захирал хичнээн завгүй билээ дээ. Даашинз сонгох зэргийг юмыг бид нар өөрсдөө хийчихнэ. Жан Чинли. Дүүдээ баяр хүргэхгүй бол тэр л биз. Дээр нь муудалцуулах гээ юу?

Я: Наад гарт чинь байгаа юу юм? Нөхөртөө аваа юу? Ийм үнэтэй хувцас. Ядуу нөхөр чинь өмсөж чадах юм уу? Хуурамч биз дээ?

Ээж: Зогс. Яаояао чиний дүү. Хуриманд нь заавал ирээрэй. Нөгөөдөр гэрт ирээрэй. Яаояаог Хуо овогтын бэр болоод явахыг өөрийнхөө нүдээр хар. Тэгж байж л Хуо захиралд нүд унагахаа болих байлгүй.

Жан: Та нар л харамсахгүй бол...

Я: Эгч ээ. Та хуримаа хйиж чадаагүй байгаа байх аа? Хуримын өдөр нөхрөө дагуулаад ирээрэй. Хуо захирал бид хоёр та хёорыг дорд үзэхгүй. Сайн дайламз.

Жан: Аан... гэрлэсний чинь дараа л итгэхээс...

Я: Жан Чинли... атаархахаа боль... Хуо эзэгтэй болсныхоо дараа чамайг зочид буудлаас заавал хөөж явуулна даа.

 Ээж: Битгий уурла. Ямар ч хэрэггүй.

****************

Хуо: Нөгөөдөр бид хоёрын хурим болно. Би... жаахан чимэглэчихсэн. Ийшээ... ямар байна? таалагдаж байна уу?

Жан: Миний дуртай стиль мөн байна. гэхдээ бид хоёрын хурим хуурамч биз дээ?

Хуо: Гэрлэлтийн баталгаагаа авчихсан. Тэгэхээр хурим болох ёсоороо болох ёстой.

Жан: Их чухал царайтай хэлж байх чинь. Жинхэнэ хурим байсан бол... сайхан байхгүй юу.

Хуо: Над руу ингэж хараад байвал... үнсэхгүй байж чадахгүй нь... Над руу ингэж хараад байвал... үнсэхгүй байж чадахгүй нь... 

Жан: Чамд авсан цамц. Таарах нь уу үз дээ.  

Хуо: Эхнэр маань авч өгсөн юм чинь, таарч л таараа.

Жан: Юун эхнэр вэ?

Хуо: Тэгвэл Жан авхай... хуримынхаа өдөр хаашаа явмаар байна.

Аав: Манай А Ли том болоод хүнтэй гэрлэхээр энэ гэр манай А Лигийн инж болно. За юу?

Жан: За. Тэгсэн ч гэсэн аавтайгаа хамт байна. 

Аав: Сайн охин.

Жан: Жан овогтын байшин. Манай аавын надад зориулж бэлдсэн инж.

Хуо: За. Би чимэглэл хийлгэх гээд хүн явуулчихсан. Хуримын дараа чи жинхнээсээ миний эхнэр болно.

Жан: Гэрлэлтээ батлуулчихсан ч гэсэн ингэж хэлсэн чинь дотно санагдаж байна.

**************

Я: Ээж ээ. Энийг хар даа.

Ээж: Хөөх. Миний охин ийм том болчих гэж. Хөөрхөн байна. Өнөөдөр хуримаа хийнэ. Нааш нь өгчих. Энэ дэвтэр... ээжийнх нь өгч байгаа бэлэг.

Я: Баярлалаа ээж ээ. 

Ээж: Аз жаргалтай байгаарай, миний охин.

Я: За. Эгч ээ. Ирчихсэн үү. Хар даа. би ямар  байна? хөөрхөн байна уу?

Жан: Хөөрхөн байна. Ийм сонирхолтой юм болох гэж байхад би яаж хоцрох вэ дээ?

Ээж: Хөөе. Яаояаотай яаж яриад байгаа юм? Энийг харж байна уу? Энийг бүгдийг нь Хуо захирал Яаояаод зориулж бэлдүүлсэн юм. Чи хичнээн атаархсан ч Яаояао, Хуо захирал хоёрын хуримыг өөрчилж чадахгүй.

Я: Эгч ээ. Хуо овогтынд очоод намайг толгойгоо өргөж яв гээд ээж надад инж бэлдсэн байна лээ. Та гэрлэхдээ инж авсан уу?

Аав: Аавын охин. А Ли. Хар даа. энэ байшин таалагдаж байна уу?

Жан: Таалагдаж байна.

Аав: Аав нь чамд авсан юм. манай А Ли том болоод, хүнтэй суухаар энэ байшин манай А Лигийн инж болно, за юу?

Жан: За.  Би тантай хамт энд амьдарна.

Аав: Сайн охин.

Жан: Наадах чинь миний байшин.  Аавын надад бэлдсэн инж.

Ээж: Аав чинь нас барчихсан. Одоо Жан овогтын бүх хөрөнгө минийх. Энэ байшин ч гэсэн минийх. Энд байгаа бүх юм минийх. Хэн өгөх нь миний дур. Яаояао, миний охин. Яагаад тэрэнд өгч болохгүй гэж?

Лин: Яг зөв. Яг зөв. Чинли... энэ олон жил өнгөрчихөөд байхад ойлгохгүй байна уу? Юун Жан овогт? Энэ газар аль хэдийн Лин овогтынх болсон.

Жан: Амаа тат, гуйлгачин юм байж. Миний аавыг нас барав уу үгүй юу хамаг хөрөнгийг нь авч гэрлэчихээд... энэ гуйлгачныг манайд авчирсан байх аа. Одоо миний аавын байшинг энэ гуйлгачны охинд өгөх гэж байна уу? Танд миний аавын нүүрийг харах эрх байна уу?

Ээж: Муу өөдгүй эм. Чамайг хэн хооллож, хэн өсгөснийг мартаа юу? Одоо том болсон гээд миний өөдөөс хэрэлддэг болоо юу?

***************

Ээж: Одоо том болсон гээд миний өөдөөс хэрэлддэг болоо юу?

Жан: Ам чинь эвлэж байна уу?

Я: Ээж ээ. Ээж ээ

Жан: Аавыг нас барснаас хойш ганц удаа надад санаа тавьсан уу? Бага байхад би 38 хэм хүртэл халуураад  байж байхад та хаана байсан юм? шөнөжин энэнд үлгэр уншаад байж байсан байх аа.

Ээж:  Яаояао жаахан байсан  юм чинь.

Жан: Тэгвэл том болсных нь дараа? Тэрэнд төгөлдөр хуур заалгаад би хажуунаас нь хардаг байсан.

Ээж:  Чи залхуу болохоороо л сурахгүй гэсэн шд. Хэнийг буруутгаад байгаа юм? би та хоёрыг нэг ангид бүртгүүлсэн. Багш нь чамайг авахгүй гээд байсан юм чинь.

Жан: Та нарт хүн чанар байна уу? Багш намайг авахгүй гэсэн үү? Эсвэл би тэрнээ хурдан сураад байсан болохоор Яаояао тан дээр ирээд уйлан дуугарснаас болоод та  нар намайг болиулсан биз дээ.

Ээж:   битгий дэмийр. Яаояаогийн сайн явахыг харж чадахгүй. Чи хар багаасаа л тэрэнд атаархдаг байсан. одоо... манай Яаояао баян айлын эхнэр болох гэж байгаа болохоор... эгч нь байж... жаахан золиос гаргахад яачихаад байгаа юм? Дорд амьтантай гэрлэчихээд... бид нар чамайг дорд үзээгүй байх шүү. Инж нэхсэн үү? Алив... энэ миний Хуо овогтынд бэлдсэн инж. Чаддаг юм бол Хуо овогтын бэр болчих.

Жан: За яах вэ. Тэгвэл би Хуо овогттой гэрлэчихье.

Лин: Чинли. Чи аль хэдийн гэрлэчихээ биз дээ? Яаж Хуо захиралтай гэрлэх гээ вэ?

Жан: Дорд оо?

Ээж: Тийм ээ. Дагуулаад ир гэж хэлсэн биз дээ? Хаана байна?

Жан: Хүлээж бай. Сайн цаг болохоор аяндаа өөрөө ирнэ. Тэр үед... би та нарт танилцуулаад өгөмз.

Я: Эгч ээ. Сайхан ярьж байх шив. Мэдэхгүй хүн бол Хуо захирлыг таны нөхөр гэж бодох нь.

Жан: Тийм бол юу гэж? ...

******************

Жан: Тийм бол юу гэж? 

Ээж: Юугаа бодоод байгаа юм? Хуо захирлыг мөрөөдсөөр л байна уу? өөрийнхөө байгааг хар л даа. чамд тийм эрх байгаа юу?

Жан: Миний эрхтэй үгүйг та яаж мэдэж байгаа юм?

Ээж: Чи...

Я: Ээж ээ. Мөрөөдөж л байг. Эгч угаасаа дорд амьтантай байх тавилантай юм чинь. Баян айлын эхнэр боллоо гэж хичнээн мөрөөдөөд ч, хүсэл нь биелэхгүйгээс хойш.

Лин: Яаоагийн хэлдэг  зөв. Ахлах сургуулиа төгсөхгүй хаячихаад, гадаад руу зугтсан хүн. Эргэж ирэв үү үгүй юу, дорд амьтантай суучихаад. Манай Яаояао Хуо эзэгтэй болох гэж байна. манай Яаояаог яасан ч гүйцэхгүй.

Жан: За яах вэ. Хуо захиралтай яаж гэрлэх нь вэ харж л байя.

Я: Жан Чинли. Хуо захирал одоо ирж байгаа. Хуо захирал бид хоёрын хуримыг сүйтгэх юм бол... ээжээр чамайг Лин овогтынхоос хөөлгөнө гэж мэд.

Жан: Тэг л дээ. Харж л байя.

Эр: Хуо захирал ирлээ.

Я: Хуо захирал надтай гэрлэхээр ирж байна. Хуо захирал аа. Хуо захирал аа.

Хуо: Чи ч гэсэн өнөөдөр гэрлэж байгаа юм уу?

Я: Аан? Өнөөдөр бид хоёрын...

Лин: Хуо захирал аа.

Хуо: Чинли. Би чамтай гэрлэхээр ирлээ.

**************

Хуо: Чинли. Би чамтай гэрлэхээр ирлээ.  

Я: Хуо захирал аа. Таны сүй тавьсан хүн би.

Хуо: Чи эрүүл үү? Би анхнаасаа Чинлитэй гэрлэхийг хүссэн.

Я: Ээж ээ.

Ээж: Шэн туслах аа. Сүйн бэлэг... манай Яаояаогийнх биз дээ?

Т:  хөөе хөөе хөөе. Худлаа ярихгүй шүү. Бид нар яах аргагүй эзэгтэйд зориулж сүйн бэлэг бэлдсэн. Та нар Лин Яаояаод гээд ойлгочихсон юм биш биз дээ? Тэгээд бүр өөртөө хуримын бэлэг бэлдчихсэн юм уу? ичих нүүр алга аа.

Ээж: Хөөе.

Т: Жан авхай. Энэ хуримын даашинзыг захирал танд зориулж тусгайлан оёулсан. Өнөөдөр л онгоцоор ирсэн.

Ээж: юу?  Нөгөө хорвоод ганцхан гээд байдаг аймаар үнэтэй, Италийн алдартай дизайнерын бүтэн зургаан сар оёж дуусгасан гээд байсан даашинз уу? энэ байсан юм уу?

Хуо: Таалагдаж байна уу?

Жан: Баярлалаа, Хуо захирал аа. Их таалагдаж байна. Хуо эзэгтэйд бэлдсэн инжээ... надад өгөөдөх...

Я: Ээж ээ, өгч болохгүй. минийх. Битгий...

Ээж:. Ээж нь чамд өөр инж бэлдэж өгнө өө.

Хуо:. Сайн цаг болчихлоо. Хуо эзэгтэй. Хуримын даашинзаа өмс.

Сэтгүүлчид: Хуо захирал аа. Энэ Хуо эзэгтэй мөн үү?

Эм: Хуо захирал аа, бидэнд хайрын түүхээ хуваалцахгүй юу?

Жан: Хуо захирал аа. Юун олон сэтгүүлч билээ? Хуурамч гэрлэлт биз дээ. Компаниа биржид бүртгүүлсний дараа сална гэсэн яасан? 

Хуо: Яаж мэдэж ирснийг би ч мэдэхгүй байна. одоохондоо аргалаад өнгөрөөчихье. Чинли бид хоёрыг зорьж ирсэнд баярлалаа. Өнөөдөр бид хоёрын хувьд чухал өдөр. Биднийг түр орхивол баярлах байна.

Т: за за. Нөхөд өө, одоо тарцагаая. Тэнд бүгдэд нь хуримын чихэр бэлдчихсэн байгаа.

Хуо: Хуо эзэгтэй. Өнөөдөр хөөрхөн байна.

Жан: Сэтгүүлч нар явчихлаа. Одоо жүжиглэх шаардлагагүй.   

****************

Жан: Юу хийгээд байгаа юм?

Хуо: Хуо эзэгтэй. Бидний хуримын шөнө... намайг яана гэж бодож байна?

Жан: Хуурамч хурим шд.

Хуо: хуурамч хурмаа жинхэнэ болгох уу?

Жан: Надад нээрэнгээсээ сайн юм уу?

Хуо: Арван жил сайн байсан гээд хэлчихвэл... айчих бол уу?

Жан: Хариулахад хэцүү байна уу? үгүй гэсэн үг байх. Хуо захирал аа, энэ зүгээр л гэрээт хурим. Гэрлэлтээ батлуулаад, хуримаа хийсэн ч гэсэн... Хуо груп хуьцаагаа гаргасны дараа бид хоёр сална. Өөдгүй амьтан, яах нь вэ. Шаошао, юм ууя.

****************

Ш: А Ли. Хуо Тиншэн юугаараа илүү юм бэ? Би чамтай түрүүлж танилцсан шд.

Эр: Сайн байна уу, юу захиалах вэ?  

Ш: Өнөөдөр хуримын шөнө биз дээ. Яагаад энд байдаг билээ?

Чу: Чинли. Хуо Тиншэн хичнээн царайлаг билээ. дөнгөж хуримаа хийчихээд... нууцаар гараад ирж байгаа юм уу? Хайран юм... Хөөе. Томчуудын хийдгийг хийгээд үзэхгүй юм уу?

Жан: бид хоёр  хуурамчаар гэрлэсэн.

Чу: Аан?

Жан: Мартаа юу? Хуурамч хурим гэж байна. Надад сайн биш.

Ш: А Ли... хуурамч хурим юм уу?

Жан: Чи энд юу хийж байгаа юм?

Ш: Тэр чухал биш ээ. Чи түрүүн Хуо Тиншэнд сайн биш гэсэн. Тэр чинь үнэн юм уу?

Жан: Чи буруу сонссон байх.

Ш: Би яах аргагүй тэгж сонссон. Чамайг тэрэнд сайн биш гэж мэдэж байсан юм аа. Мэдээж Хуо Тиншэн удам судар сайтай, царайлаг. Гэхдээ... ямар ч нүүрний хувирал байхгүй.  Байнга эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байдаг. Чамд тохирох хүн биш. А Ли.

Хуо: Чинли, чи хааччихав аа? Хувцасаа солиод алга болчихсон байх юм?

Ш: А Ли. Би чамд сайн би чамтай хамт баймаар байна.  

Хуо: Шэн Юэ. Миний эхнэрт санаархана гэнэ ээ? Үхмээр байна уу?

Жан: би олон удаа хэлсэн байх аа.  Би чамд сайн биш. Бид хоёрт ямар ч ирээдүй байхгүй. Хуо Тиншэн байхгүй байсан ч би чамтай нийлэхгүй.

Ш: Яагаад? Тэр үед бид хоёр дотно байсан шд.

Жан: Чи миний босс байсан. Ингээд байх юм бол цаашид найзууд ч байх боломжгүй.

Ш: Хуо Тиншэнээс болоод уу? чи тэрэнд сайн биз дээ?

Жан: Намайг тавь... тавиач дээ...

Хуо: Шэн Юэ. Хүний эхнэрт санаархаж байдаг. чамд ёс суртахуун байна уу? Зүгээр үү?

Жан: Чи энд юу хийж байгаа юм?

Хуо: Дөнгөж гэрлэчихээд... өөр эртэй уулзаж байхад... би ирэхгүй байх уу?

Жан: Санамсаргүй таарсан юм.

Ш: Хуо захирал аа, хэтрүүлэх хэрэггүй. Та нарын хурим угаасаа хуурамч биз дээ? А Ли бид хоёрын хэрэгт оролцох хэрэггүй.

Хуо: Юу гэнэ ээ?

Ш: Чи хүчээр гэрлэсэн биз дээ?

Хуо: Амаа тат. Юу ч болсон бай... тэр чамд сайн болохгүй.

Чу: Хөөе. Чинли. Үгүй ээ. Чинли... чамд боломж байхгүй.  

**************

Жан: Юу хийгээд байгаа юм бэ? Шэн Юэ буруу юм хийсэн юм уу? бид хоёрын хурим хуурамч шд.

Хуо: Би галзуурчихаад байн. Хардаад галзуурах гэж байна. Яагаад тэр чамайг эргүүлж болдог юм? Би хичнээн хичээсэн ч... чи байнга түлхдэг...

Жан: Түрүүн хараа биз дээ? Би тэрэнд татгалзсан. Хардаад байгаа юм уу?

Хуо: Би чамд сайн. Би хуурамчаар гэрлэмээргүй байна. би... Чинли...

Жан: царайлаг юм аа.

Хуо: Чинли.

Жан: Аан?

Хуо: Юу хийж байгаагаа мэдэж байна уу? Чинли... эрүүл  болоод намайг үзэн ядсан ч хамаагүй, би дахиад хүлээж чадахгүй нь...  арван жил... одоо л чамайг ийм ойроос харж байна.

Жан: Би чамтай унтсан юм уу? Баларсаан. Баларсан. Өчигдөр хэтрүүлээд уучихаж. Уучлаарай. Гэхдээ би хариуцлага хүлээхгүй.

Хуо: Чи өчигдөр өөрөө намайг үнссэн. Гэтэл одоо... хариуцлага хүлээхгүй гэнэ ээ? Намайг ашиглаад хаяж байгаа юм уу?

Жан: бид хоёрын гэрлэлт хуурамч шд.

Хуо: Жинхэнэ байж болно шд. Өнгөрсөн шөнө юу болсныг сануулаад өгөх үү?

Жан: Хэрэггүй.

Хуо: Миний юу чамд таалагддагүй  юм?

Жан: Чиний нүүр ямар ч хувирал байхгүй. Хүмүүс бүгд чамаас айдаг.

Хуо: Тэгвэл би инээж байя.

Жан: Чи урт хөлтэй болохоор их хурдан явдаг. Би чамайг гүйцдэггүй.

Хуо: Тэгвэл би чиний алхаанд тааруулж явж байя.

Жан: чи... чи романчиглаж мэддэггүй. Сонирхолгүй.

Хуо: Шуудхан хэлчихсэн нь дээр биз дээ?

Жан: Тээр, хүний өөдөөс үг сөрөөд... Март. Юу ч ярих юм билээ? ажилдаа явлаа.

Хуо: Хөөе. Наадах чинь миний цамц.

*****************

Жан: Өчигдөр арай л хэтрүүлээд уучихаж. Тийм царайлаг хүн хараад... ухаанаа алдалгүй яах вэ дээ. Хүн л юм чинь... надад алдах юм алга.

Я: Жан Чинли. Юунд ингэтэл баярлаа вэ?

Жан: Хуо зочид буудал чамайг хориглосон байх аа? Энд юу хийж байгаа юм?

Я: би энэ буудалд буусан зочин байна. Чамд хэлэхээ мартчихаж. Би саяхан Хуо Тиншэнээс ч баян сүйт залуутай болсон. Жа ноён. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн магнат. Саяхан эх орондоо эргэж ирээд, эндхийн Ерөнхийлөгчийн/Президентал суит  бүтэн сараар захиалсан.

Жан: Жа Фу Шэн. Тэр луйварчин гадаадад байж байхгүй эргээд иржээ.

Я: Хуо Тиншэнтэй суусан гээд өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Одоо би чамаас хамаагүй дээр амьдарч байгаа.

Жан: Тэгвэл чамд баяр хүргэе. Олон жил баян айлд орохыг мөрөөдсөний эцэст арай ч чадлаа шд.

Я: Чи...

Эм: Чинли... Шэн туслах манай буудлын ажилчдыг сургахаар Зосиагийн шавийг тусгайлан урьж авчирсан гэсэн. Арван цагт хурлын танхимд цуглар гэж байна. Тэр хүн их хатуу гэсэн.

С: Бэлтгэлийн үеэр сүүлчийн байранд орсон хүнийг хална гэсэн. Чинли, хоцорч болохгүй шүү.

Жан: Ойлголоо. Уулзаагүй удсан хүнтэй уулзах сайхан боломж гарах нь.

Эм: Хэдүүлээ хурдан явж бэлдье.

С: За.

Я: Зосиагийн шавь аа? Жан Сунли. Чамайг энэ буудлаас заавал хөөлгөн дөө.

*************

Я: Чи нөгөө Е багш мөн үү? Би урд нь энэ буудалд ажилладаг байсан. Зосиагийн шавь гэсэн байх аа? Би аль эртнээс өөрийг чинь хүндэлдэг байсан. би энэ  буудалд бөйдаг Жан Чинли гэдэг ажилчны тухай хэлэх гэж ирлээ. Тэр өөрийгөө Зосиагаас давдаггүй юм аа гэхэд адилхан чадвартай гэж байнга онгирдог. Чамайг ч гэсэн тоохгүй л байх.

Еэ: Нэг муу ажилтан миний багштай өөрийгөө зүйрлэнэ гэнэ ээ? Жан Чинли гэсэн байх аа? Ойлголоо.

Я: Жан Чинли. Харж л байгаарай.

Еэ: Жан Чинли гэж хэн бэ? Жан Чинли чамайг миний багшийг юу гэж хэлэхийг чинь харъя л даа.

*********************

Еэ: Жан Чинли гэж хэн бэ? Жан Чинли чамайг миний багшийг юу гэж хэлэхийг чинь харъя л даа.  

Эм: Буудалд ажилтай байгаа байх...

Еэ: энд цаг барих хамгийн чухал. Ажлаасаа залхсан юм байх даа. Хурдан дуудаад ир.

Жан: Сургалт эхлэх гэж байна. Хурдан очихгүй бол болохгүй нь. Бүгдийг нь цэвэрлэчихлээ. Юугаа хийгээд байгаа юм?

Я: шал заваарчихлаа. Хурдан арч.

Жан: Юу хүсээд байгаа юм?

Я: Чи сайн мэдэж байгаа. Ширээ заваарчихсан байна.       хурдан цэвэрлэ.

Жан: Өөр яамаар байна? үргэлжлүүл...

Я: Бас манай өрөөнд байгаа юм... миний хувцас, дотуур хувцас гээд бүгдийг нь авч яваад угаалга.    

Жан: Бүх хувцасыг чинь тайлаад энүүгээр нүцгэн биеийг чинь гайхуулаад өгнө шүү.

Я: Жан Чинли. Намайг сүрдүүлж байгаа юм уу? би танай буудлын зочин.

Жан: Надаар оролдоод үз л дээ. Үгүй бол яаж үхсэнээ ч санахгүй гэж мэд.

Я: Бэлтгэлдээ хоцорчихсон юм чинь. Е багшид юу гэж хэлэхийг чинь харъя л даа.

Жан: Хааччихав аа?

С: Чинли, чи оройтчихлоо. Еэ багш аймаар ууртай байсан. чамтай холбоо барьж болохгүй байсан болохоор нөгөө хэдийг дагуулаад шалгахаар явчихсан.  Хурдан очоод нэг өрөө сонго. Цагийн дотор цэвэрлэж дууссан байх ёстой гэсэн. Гучин минут үлдчихэж. Би явлаа.       

Жан: Зүгээр ээ. Хугацаа байна. бүр анхнаас нь эхэлнэ гэж зүүдэлсэнгүй явлаа гэж. Гэхдээ... би суурь мэдлэгээ мартаагүй. Еэ Ситинд зааж өгч байсан. хүлээгээрэй. Энэ өрөөг хараад намайг цэвэрлэсэн гэдгийг анзаарах бол уу? Яг цагтаа амжлаа. Шалгуулахад бэлэн.

Еэ: Хөшиг тэгш биш байна. тэнцэхгүй.... Замбараагүй өрсөн байна. тэнцэхгүй... Энэ хэний өрөө вэ?

С: Чинлигийх.

Еэ:  Оройтож ирчихээд ийм сайн бэлдсэн байж болох уу? Энэ өрөө... Энэ өрөө... энэ өрөө тэнцсэн... бодсоноос илүү сайн хийсэн байна. ямар сайн цэгцэлснийг хар даа. багшийг санагдуулчихлаа.

С: гучин минт хоцорч ирчихээд төгс хийсэн байдаг байна шүү. Чинли ч мөн дөө.

Еэ: Жаахан чадвартаа эрдэж хоцорсон юм биз дээ? Цэвэрлэх дуртай юм бол энэ давхрын бүх орны цагаан хэрэглэлийг угаа гэж хэлээрэй.

С: Мэдлээ.

Жан: Еэ Ситон, чи их том болжээ. Багшийгаа ч танихгүй. Гайгүй дээ чамайг.     Надаар оролдоно гэнэ ээ? Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Энд юу хийж байгаа юм?

Хуо: Шийтгүүлээ юу?

Жан: Яаж мэдсэн юм?

Хуо: Еэ багш их хатуу гэсэн. Гэхдээ зочид буудлын ажилчид их юм сурах байх. Битгий буруутгаарай.

Жан: Мэднэ ээ.

Эм: Хөөе. Өчигдөр Хуо захирал, Жан Чинли хоёрын хуримыг бичлэгийг харсан уу? Чинли ч хөөрхөн л дөө.

Хуо: Аяархан. Баригдах гээ юу?

Жан: Яагаад нуугдаад байгаа юм? угаасаа сэтгүүлч нарт баригдчихаад.

Эм: Жан Чинли ч хөөрхөн шүү. Хуо захирал тэр хоёр яг тохирно.

Эм2: Тохирно оо. төгс хосууд гээч. Заяны хосууд гэж тэр хоёрыг л хэлэх байх. Гэхдээ... Хуо захирал ямар ч нүүрний хувиралгүй, ууртай харагддаг. Орондоо сайн бол уу?

Жан: Хөөе.

Хуо: Эр хүний хамгийн дургүй юм орондоо муу гэж хэлүүлэх.

Жан: чи сайн. Сайн. Хамгийн шилдэг нь.

Хуо: Тийм байлгүй дээ.

Эм: Гаднаас нь харахад тэгж харагддаг хүмүүс орондоон галзуу байдаг гэсэн. Өчигдөр Чинли ажилдаа ирэхдээ хачин яваад байсан.

Эм2:  Хуо захирлыг тийм чадварлаг гэж мэдээгүй юм байна. Чинли шиг туранхай хүн яаж тэсдэг юм бол доо? Явъя...

Хуо: А Ли.

Жан: Чи...

Хуо: Бид хоёр хуримаа хийгээд, батлахаа авчихсан. Бас хуримын шөнөө өнгөрөөчихсөн.

Жан: Тэгээд юу гэж? ... Хуо Тиншэн. Өөдгүй амьтан. Хамаг уруулын будаг идчихлээ. Еэ Ситон ч гэсэн. Хэтэрч байна.

С: Чинли.

Чу: Чинли.

С: Чинли. Алдарт од Шаошао чамд шагнал өгөхөөр ирсэн байна.

Чу: Гадаадад ингэдэг юм байна лээ. Манайд яагаад болохгүй гэж? Надад итгэж болно. Зүгээр.

Жан: За. Итгэж болно.

Чу: За за. Жан Чинлигийн мэргэн ухаан, эр зориг, хямралын үед толгой сийрэг байж чаддаг. Яах аргагүй Зочид буудлын салбарынхаа хатан хаан нь.

Я: нэг муу зочид буудлын үйлчилгээний ажилтан өөрийгөө салбарын хатан хаан гэнэ үү? Жинхэнэ  хатан хаан Зосиа хаачаа вэ? Зосиагийн шавь Еэ багш энд ирчихсэн байгаа. Та нар аймшиггүйгээр Зочид буудлын хатан хааны нэрийг зээлдэнэ гэнэ ээ? Еэ багшид загнуулахаас айхгүй байна уу?

Чу: Чи юугаа мэдэх юм? Манай Чинли...

Жан: Зүгээр  л нэг нэр. Хүмүүс тоохгүй байхад чи л  асуудал үүсгээд байна.

Я: Ямар асуудал? Зочид буудлын хатан хаан гэдэг нэрийг тийм амархан авчихдаг гэж бодоо юу? Хурдан яваад Еэ багшийг дуудаад ир. Өөрөө ирээд хараг. Нэг муу дорд ажилтан багшийнх нь нэр хүндийг яаж гутааж байгааг хараг.

Эм: За. Би дуудаад ирье.

Жан: Би ч гэсэн Ситинийг хармаар байсан юм.

Я: Юундаа инээсэн юм?

Жан: Юу ч биш. Зүгээр л санаа зовоод.

Я: Санаа зовсон чинь дээр байлгүй. Еэ багш  ирээд та хоёрыг зүгээр өнгөрөөхгүй.

Жан: Тэр үед чи л уйлах байх даа.

******************

Хуо: Ийм чухал юмыг яагаад одоо хэлж байгаа юм?

Т: Би ч  гэсэн сая л мэдлээ. Зүгээр л үйлчлүүлэгчийн өгсөн дарцаг. Эзэгтэй, Еэ багш хоёрыг өстэй гэж хэн мэдэх вэ дээ? Одоо тэнд бөөн юм болж байна гэсэн. Эзэгтэй эвгүй байдал ороод байна.

Эм: Жан Чинли. Жаахан даруухан байж болдоггүй юм уу? нэр хүндтэй болох гэж Зочид буудлын хатан хаан гэдэг нэрийг сонгож байдаг. Хуо захирлын нэр нүүрийг боддоггүй юм уу?

Чу: Чи юугаа яриад байгаа юм? Энэ дарцагийг би өөрөө бэлдсэн юм. Чинли энийг мэдээгүй.

Эр: Тэр чинь хамгийн шилдэг хямралын менежмент хийдэг хүний нэр. Энэнд юу гэж тохирох юм?

Эр: Алдартай хүний сүүлнээс зүүгдэх гээ биз? Ганц оролдлогоор дээшээ гарах гэсэн байлгүй.

Жан: Лин Яаояао. Зочдыг өдөөн хатгаж миний нэр хүндийг унагаж буудлаас хөөлгөхийг хүсч байгаа биз дээ?

Я: Би цуу яриа тараагаа юу? Би худлаа хэлээ юу? Би үнэнийг л хэлсэн. Энд хэрэг тариад байгаа хүн нь хэн юм? Энэ хүмүүс бүгд харж байгаа.

Эр: Тийм ээ.

Бүгд: Хөөж явуул. Хөөж явуул. Хөөж явуул. Хөөж явуул. Хөөж явуул. Хөөж явуул. Хөө. Хөө. Хөөж явуул.

Чу: Тэгээд үз л дээ.

Эр: Зайл...

Хуо: Зайл. Зүгээр үү?

Жан: Зүгээр.

Хуо: чи гай болж ханахгүй байна уу?

Я: Хуо захирал аа. Та Зосиаг Хуо зочид буудалд урихыг хүсдэг байсан байх аа? Жан Чинлийг ингэж хамгаалаад байвал тэр ч ирэхгүй байлгүй. Тэрний шавь нь ирчихсэн байгаа.

Хуо: Энэ нэрийг... тэр өмчлөөд авчихаа юу? Тэгээд ч, Зосиаг чам шиг шалдар булдар  ялихгүй  юм тоох хүн биш гэж бодож байна.

Жан: Зүгээр л нэг хоч. Сүржигнэх юу байгаа юм? хэнд хэрэгтэй юм?

Я: За яах вэ. Тэгж  л бай. Та нар харж л байгаарай. Нүүрээ хийх газаргүй болох хүн нь ганц Жан Чинли биш, Хуо груп тэр чигээрээ байх болно.

Жан: Болж байна. Би ч гэсэн уулзмаар байна.

Я:. Жан Чинли. Ийм юм болчихоод байхад ийм юм ярихаасаа ичихгүй байна уу? Еэ багшийг ирээд чамайг сургаад өгөх байлгүй. Чамайг зочид буудлын салбарын элэг доог болгох байлгүй.

Жан: Тэг ээ, ирээд юу гэхийг нь харж л байя.

Эр эм: Еэ багш ирж байна.

Еэ: Хэн миний багшийг нэрийг хулгайлаад байгаа юм?

Я: Еэ багш аа. Хурдан... Энэ байна. Яасан ч зүгээр өнгөрөөж болохгүй.

Еэ: Чи юу...

Хуо: Яах гээ вэ? Цаашаа бай. Багш аа. Та байсан юм уу?

Я: Еэ багш аа. Сая юу гэж дуудсан... бэ?

Еэ: Багш. Миний багш. Зосиа.

Я: Багш аа?

Еэ: Багш аа. Та энд Жан Чинли гэдэг нэр ашигладаг байсан юм уу? Гоё нэр байна.

Жан: Түрүүний хэргийг... зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. За, тэгээд намайг яаж сургах гэж байна?

Я: Ийм байх ёсгүй. Еэ багш аа. Энэ яаж багш чинь байдаг юм?

Еэ: Тэгээд өөр хэн юм? Өө. Одоо л ойлголоо. Түрүүнээс хойш надад Жан Чинлийг муулаад байсныг чинь одоо л ойлголоо. Намайг багштай муудалцуулах гэсэн юм биз дээ?

Эм: Тийм байсан юм уу? Нөгөө алдарттай Зосиа энэ байсан байна шд.

Эр: Би хөгшин байх гэж бодож байсан шд. Ийм залуухан, хөөрхөн гэж хэн мэдэх вэ дээ? Хуо захирал ч азтай юм аа.

Чу: Лин Яаояао. Одоо ойлгов уу? Би Чинлийд өөрийнх нь нэрийг л өгсөн.

Эр: Тийм ээ, бид нар арай түргэдчихэж. Атаархуу хүн байж.

Я: Зосиа байгаад яадаг юм? Надад Жа ноён байгаа юм чинь. Та нар... харж л байгаарай. Юугаа харсан юм? тараач. Харахаа боль.

Еэ: Багш аа.

Жан: Дээвэр дээр дэлгэсэн цагаан хэрэглүүд одоо хатсан байх ёстой.

Еэ: Би яваад аваад ирье. Нээрээ, багш аа. Та яагаад гэрлэснээ хэлээгүй юм бэ? Би мэдээгүй шд.

Чу Т: За за.

Чу: Багш чинь ажил хий гэсэн байх аа?

Хуо: Чинли. Зосиа. Чамд өөр миний мэдэхгүй хичнээн нууц байгаа вэ?

Жан: Намайг нуусан гээд уурлаад байгаа юм биш биз дээ?

Хуо: Эхнэр маань хэлээгүй бол шалтгаан байж таараа.

Ш: А Ли. Ярилцъя..

***************

Ш: А Ли... би...

Жан: Би чамд сайн биш...

Хуо: Үгүй ээ. Очиж харъя. Өрсөлдөгч нь эхнэрт нь сэтгэлээ илчилж байхад хараад зогсдог нөхөр гэж хаа байх вэ? Тийм байж болохгүй.

Т: Хуо захирал аа. Эзэгтэй таныг очиж болохгүй гэж хэлсэн.

Ш: Эртээд согтихсон байна лээ. Төвөг удсанд уучлаарай. Гэхдээ, би чин сэтгэлээсээ чамд сайн. Энэ удаа чиний төлөө буцаж ирсэн. Надад боломж өгч болохгүй гэж үү? Хуо Тиншэн та хоёр...

Жан: Тийм ээ, би Хуо Тиншэнд сайн. Тэрнийг царайлаг, сайхан биетэй болохоор нь гэрлэсэн юм. авъяастай, халамжтай бас баян. Би анхны харцаар дурласан.

Хуо: Намайг ийм  өндрөөр үнэлдэг гэж мэдээгүй юм байна.

Т: Хайрандаа солиорчихож. Засал авахаасаа өнгөрч. Манай захирлын толгой агаарын бөмбөлөг шиг болох байх даа.

Жан: Девид, бид хоёр тохирохгүй.

Ш: За яах вэ. Ойлголоо. Тийм бол би маргааш М улс руу буцлаа. Найзын хувиар салах ёс гүйцэтгэж болно биз дээ? Дараа дахиад хэзээ уулзахыг хэн мэдлээ... Хуо Тиншэн.

Хуо: Миний эхнэр... намайг л тэвэрч болно. Тэврүүлмээр байвал эхнэртэй бол.  Замдаа сайн яваарай.

Ш: А Лийг чамд даатгалаа. Сайн халамжилж байгаарай. Үгүй бол... би эргээд ирнэ гэж мэд.

Хуо: Би эхнэрээ өөрөө мэдээд халамжилчихна. Явъя.

Жан: Хөөе. Чи сая юу гээд хэлчихэв ээ? Өөр хүн шиг юм яриад байсан?

Хуо: Нууц.

Жан: Хэл.

Хуо: Би сайхан биетэй, чамайг миний биед дуртай гэж хэлсэн. Хамгийн чухал нь минийх тэрнийхээс том.

**************

Жан: Яах аргагүй галбирлаг юм аа. Тэр шөнө согтуу байсан нь харамсалтай. Ямар байсныг санахгүй байна. гоё үнэртэж байна.

Хуо: Хурдан ид. Би гоймонтой шөл.... чамд зориулж хийсэн. Идээд үз.

Жан: За.

Хуо: Ходоод чинь мэдрэг болохоор би жаахан зөөлрүүлчихсэн. Хурдан ид.

Жан: За.

Хуо: Чинли. Өнөөдөр... миний өрөөнд унтчих... миний өрөөнд унтчих...

Жан: Надаас салахгүй юм уу?

Хуо: Салахгүй.

Жан: Хуо Тиншэн. Бид хоёр гэрлэхээсээ өмнө гэрлэлтийн өмнөх гэрээ хийгээгүй. Хуулийн талаас нь яривал чиний бүх хөрөнгө гэрлэсний дараах хөрөнгө болно гэсэн үг. Гэхдээ хэзээ нэгэн цагт хоёулаа салах юм бол би чамаас юу ч авахгүй.

Хуо: Бид хоёр салахгүй. Ба чамд үнэхээр сайн. Эд хөрөнгөө ч гэсэн дуртайяа чамд өгнө. Чи бусад айлын эхнэр шиг дураараа байж болно. Намайг харж, цагдаж болно. Хэрвээ би үнэнч байхаа больж, чамайг гомдоох юм бол чи эхнэрийн хувиар хүссэнээрээ шийтгэж болно. Мэдээж би тийм юм хийхгүй. Би чамд хайртай. Жан Чинли. Хоёулаа дахиад эхэлье. Нэг нэгнээсээ юу нуухгүй. Тэгэх үү?  ... За. Халуунаар нь хоолоо ид.

Жан: Яагаад яаруулаад байгаа юм бэ?

Хуо: Идээд болчихсон уу? тэгвэл миний ээлж.

Жан: Хоолоо ид. Сайн ид.

Хуо: Амттай байна.

***************

Жан: Ядардаггүй юм байх даа. Шөнөжин хүн унтуулахгүй. Сайн байна уу. үйлчилгээний хэлтэс. Танд юугаар туслах вэ?

Я: Жан Чинли. Танай зочид буудалд их үнэтэй уртний үнэн эдлэл, бугуйвч зарах гээд байна. Манай өрөөнд ирээд өөрийн биеэр хийж өг.

*****************

Ээж: Гоё юм аа.

Лин: Ээжийгээ дуурайгаад.  

Жан: Ажилтан 9527 ирлээ. Танд юугаар туслах вэ?

Ээж: Хөөх. Нээрэнгээсээ Хуо Тиншэнтэй гэрлээд зан ааш нь хүртэл өөрчлөгдчихөж. Чи зочид буудлын ажилтан. Бид нар үйлчлүүлэгчид. Ингэж хүнтэй харьцдаг юм уу?

Жан: Тэгээд өөр яаж ярих юм?

Лин: Мэдээж хүндэтгэлтэй ханд. Зөөлөн дуугаар ярь. Өмнөдийн хонх шиг жигнэнэж ярь. Бид нарыг өвөг дээдсээ гэж бод. Нэг муу буудлын ажилтан байж толгой бөхийж мэдэхгүй юу?

Жан: Мэдэх нэг нь зочид буудлын үйлчлүүлэгч гэж мэдэх байх. Мэдэхгүй хүн бол феодлын үеийн газрын эзэн гэж харах нь. Яасан? Хүн болсон анхны өдөр чинь үү, гэнэт баяжигч аа?

Лин: Чи...

Я: Жан Чинли. Их зан гаргахаа боль. Би энэ хорвоогийн хамгийн баян хүн болох гэж байгаа. Хуо Тиншэнтэй суугаа л биз. Өнөөдөр... Жа ноён... хоёр зуун сая доллараар надад бугуйвч авч өгнө. Миний инж.

Жан: Өө. Нөгөө Жа ноён уу.

Я: Яасан? Атаархаа юу? Хуо Тиншэнтэй гэрлэлээ гээд яах юм? чи буудлын нэг муу ажилтан хэвээрээ л байна. чамаар зүгээр л тоглож байгаа юм. Чамд ганц ч зоос өгөхгүй.

Хуо: Эд хөрөнгөө ч гэсэн дуртайяа чамд өгнө. Чи бусад айлын эхнэр шиг дураараа байж болно. Намайг харж, цагдаж болно. Хэрвээ би үнэнч байхаа больж, чамайг гомдоох юм бол чи эхнэрийн хувиар хүссэнээрээ шийтгэж болно.

Жан: Тэгвэл чи надаас илүү азтай л байна. Жа ноён угаасаа луйварчин юм чинь.

Я: Мэдэж байгаа бол болж дээ. Удахгүй энд ирнэ.

Ж: Ямар хөөрхөн бүсгүй вэ. Мөнгөтэй болонгуутаа заавал өөрийн болгоно доо.

Жан: Гадаадад зочид буудалд байхдаа би хүмүүсийг луйвардаж байгааг нь илчилсэн. Намайг танихгүй байгаа юм байх даа.          

Ж: Яаояао.

Я: Фушэн. Фушэн, ирчихсэн үү. Яасан удаан хүлээлгэдэг юм бэ? Ийшээ суучих.

Ж: Яаояао. Яарах хэрэггүй. 200саяын үнэтэй инж шүү дээ. Болгоомжтой бэлдэхгүй бол болохгүй. би тэр цуглуулагчтай сая ярилцаад тохирчихлоо. Тэр хүн бугуйвчаа аваад ирчихсэн.

Эр: Лин авхай. Лин авхай. Үнэхээр азтай  юм аа. Жа захирал таны хуриманд зориулж ийм бэлэг авсан. Намайг өөрийн биеэр энэ эртний хаш бугуйвчийг авчирч өгөөч гэж гуйсан юм. Сайн хараад ав. Болор шиг тунгалаг бас гэрэлтэж байгаа биз?  Өнгө нь дулаан. Ганц хараад л дээд зэрэглэлийн хаш гэдгийг нь мэдэж болно.

Ээж: Тийм ээ. Тийм.

Жан: Хуванцар ч гэсэн гэрэл тусгахаар гялалздаг. Энийг авах гээгүй байлгүй дээ.

Ээж: Жан Чинли. Юугаа харсан юм? сайн сонс. Яаояаог гэрлэхээр ганц хоёр зуун саяын бугуйвч юу ч биш. Жа захирлын эд хөрөнгө манай Яаояаогийнх болно. Чи хичнээн атаархаад ч нэмэргүй.

Ж: Зүгээр ээ. Зүгээр. Ийм үнэтэй гоёл чимэглэл анх удаа харж байгаа байлгүй. Цочирдсон байх. Энэ... үнэлгээний сертификат. Яаояао хамгийн сайныг нь хэрэглэх ёстой.

Лин: Хар даа. тамгатай юм байна. жинхэнэ байна. жинхэнэ байна.

Ж : За за. Бүгдээрээ сууцагаая. Та ч гэсэн суу.

Я: Яагаад зогсоод байгаа юм? зочинд ус хийгээд өг.

Ж: Яаояао. Аав аа. Ээж ээ. Та нар сэтгэл хангалуун байгаа бол би тооцоогоо хийе.

Я: Жан Чинли. Хуо Тиншэн байхгүй байсан ч, би ялагч. Чи... хэзээ ч намайг гүйцэхгүй.

Жан: Даанч чадахгүй нь харамсалтай.

Эр: Энэ карт... яагаад ажиллахгүй байна аа?

****************

Эр: Энэ карт... яагаад ажиллахгүй байна аа?

Жан: Эхэллээ.  Одоо л гол хэсэгтээ орж байх шив.

Я: Юу болоод байн аа? Картанд чинь яагаад мөнгө байхгүй байгаа юм?

Ж: Энэ туслах юу хийгээд байна аа? Өнөө өглөө эртхэн мөнгө шилжүүл гэж байхад. одоо болтол хийгээгүй байх юм. би нэг залгаадахъя.

Жан: Ийм хуучны аргад итгэж л байдаг. одоо яая гэх вэ. Өөр хэрэггүй бол би явлаа.

Я: Зогс. Намайг 200саяыг инж авах гэж байгааг харахгүй байна уу? ичсэндээ зугтах гээ юу?

Жан: За яах вэ. Явахаа болилоо. Яаж баян болохыг чинь энд суугаад харж байя.

Ж: Хэрэггүй амьтан. Би чамд хэдэн удаа хэлсэн бэ? Яаояаод тансаг хурим хйиж өгнө гэж хэлээд байхад. ийм амархан юмыг ч хийчихэж чадахгүй. Чамайг халлаа. Хурдан яв.

Эм: Захирал аа. Уучлаарай. Уучлаарай. Олон улсын гүйлгээ болохоор жаахан уддаг юм. мөнгө нь шилжиж ортол хугацаа хэрэгтэй гэсэн. Маргааш... маргааш өглөө гэхэд орчихно. Жаахан  л хүлээчих.

Я: Юу болсон бэ?

Ж: Яаояао. Маргааш ирж авах уу?

Я: Маргааш уу?

Эр: Тэгж болохгүй ээ. Энэ бугуйвчийн олон хүн авъя гэсэн. Та нар үнэхээр чин сэтгэлээсээ авах хүсэлтэй юм шиг санагдаад би энд ирсэн юм. Миний цагийг үрэх хэрэггүй. Надад өөр худалдан авагч байгаа.

Я: Байз. Байз. Байз.

Эр: Мөнгө байгаа юм уу?

Ж: Яаояао. Би энэ бугуйвчийг аваад чамд  инж болгож өгмөөр л байна. Даанч, яг одоо надад бэлэн мөнгө алга. Яаояао. Та нар мөнгийг нь урьдчилаад өгчих юм уу? санаа битгий зов. Миний мөнгө ороод ирэнгүүт би хоёр дахин өсгөж өгье.... би хоёр дахин өсгөж өгье.

Лин: Хоёр дахин... 400сая гэсэн үг.

Я: Ээж ээ. Тианшугийн байшинг барьцаанд тавьчихаж болох байх. Тэгсэн ч гэсэн мөнгө нь хүрэхгүй байх тийм ээ?

Эр: Эхлээд 10%-ийн барьцаа өгч болно. Би байлгаж байя. Гэхдээ Тианшугийн байшин зуу гаран сая л болно. Та нарт дахиад таван сая дутна гэсэн үг.

Я: Дахиад 5сая  уу?

Эр: Байгүй бол болино л биз.

Я: Жан Чинли. Чи Хуо Тиншэнтэй гэрлэээ биз дээ? Надад таван саяыг зээлчих.

Жан: Надад тэнэгүүдтэй тоглож байх зав алга.

Я: Чи... нааш ир... Жан Чинли. Өнөөдөр таван саяыг зээлчих. Маргааш арван сая болгоод өгье. Чамд алдах юм байхгүй.

Жан: Түрүүн нэг хүн Хуо Тиншэнийг харамч, надаар наадаж байгаа гээд байх  шиг байсан. Чиний зөв. Надад тийм мөнгө байхгүй. Би ядуу.

Я: За яах вэ. Өгөхгүй юм биз дээ? Надад мөнгө олдохгүй гэж бодоо юу? Ээж ээ. Гэрийн эзэмшигчийн бичгээ аваад ир. Үлдсэн таван саяыг нь би мөнгө хүүлэгчээс зээлье.

Ээж: Тэр... тэгж болох юм уу?

Лин: Энэ хүнийг дээ. Яагаад байгаа юм? маргааш бид нар баячуудын эгнээнд орох гээд байхад. тэрбумтан болох гээд байна.

Ээж: За. За. Би яваад аваад ирье. Явлаа...

Я: Жа Фушэн. Би байгаа бүх хөрөнгөө чамд найдлаа шүү. Надад худлаа ярьж болохгүй шүү.

Ж: Яаояао.   Санаа зовох хэрэггүй. Чи хичнээн хөөрхөн билээ дээ. Би яаж чамд худлаа хэлэх юм?  

Я: Жан Чинли. Одоо харамсаад байгаа юм уу? Фугэн надад хичнээн сайн байна. миний хүссэн болгоныг авч өгдөг. Өөрийгөө хар даа. зүгээр нэг муу үйлчилгээний ажилтан. Надаас уучлалт гуйх юм бол... миний сайхан ааш хөдлөөд чамд яс шидэж өгөх ч юм билүү.

Жан: Жинхэнэ юм худалдаж авахаа бод.

Я: Атаархахаа боль.

Ээж: Яаояао. Яаояао.

Я: Ээж ээ.  Аваад ирсэн үү?

Ээж: гэрчилгээ аваад ирлээ. Нэр шилжүүлэх зөвшөрөл ч гэсэн бэлдээд ирсэн.

Ж: Ээж ээ. Энэ бугуйвч Яаояаогийнх болчихсон. Яаояао. Аав аа, ээж ээ. Би нэр шилжүүлэх бичиг баримтыг нь зохицуулаад ирье. Яаояао. Аяар ирж чамайг авна аа.

Я: За. Хурдан яв.

Жан: Дууссан бол би явлаа.

Я: Явж болохгүй. явж яах гээ вэ? Жан Чинли. Харж байна уу? би жинхэнэ ялагч. Чи... Хэзээ ч миний дээр гарахгүй.

Жан: Энэ бугуйвч жинхэнэ гэдэгт итгэлтэй байна уу?

Я: Атаархахаа боль.

Эм: Шуурхай мэдээ. Олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Жа овогт луйварчин саяхан манай улсын хилээр нэвтэрсэн байна. өөрийгөө санхүүгийн мэргэжилтэн гэж нэрлэдэг энэ хүнээс болгоомжлохыг сануулж байна.

Лин: Энэ...

Ээж: Яаояао. Яаояао.

Я: Хуурамч. Энэ .... энэ сертификат нь хуурамч байна.

Ээж :Үгүй байлгүй дээ.

Я: Энэ бугуйвч... бугуйвч ч гэсэн хуурамч байна.

Лин: Баларлаа. Баларлаа. Энэ удаа бүх юмаа алдчихлаа.

Ээж: Чамаас болж байгаа юм. чи л намайг байшингаа зар гэсэн. Миний мөнгийг буцаагаад өгөөдөх. Өг гэж байна. өгөөдөх.

Лин: Чи өөрөө буруугүй юу? Чи ч гэсэн тэр мөнгийг авахыг хүссэн биз дээ?

Ээж: Чинли. Чинли. Туслаач дээ. Ээждээ тусалчих л даа. тэгэх үү?

Жан: бид нар одоо ямар ч холбоогүй хүмүүс. Мартаа юу? Арван жил. Яаояаогаас  өөр юу ч харахгүй, намайг хаясан. Би хэзээ ч мартахгүй. Өмнө нь би жаахан ч гэсэн найдаж, хүлээдэг байсан.  одоо... бид хоёрын дунд эх охин хоёрын холбоо байхгүй.

Ээж: Чинли. Чинли.

Эр: Лин Яаояао. Зээлээ гурав хоногийн дотор төлөөрэй. Үгүй бол үхнэ гэж мэд.

Я: Яагаад ийм юм болчихов оо? Чинли. Чинли, чамаас  болж байгаа юм.

*************

Хуо: Чинли. Зүгээр үү?

Жан: Тэд нар бүх юмаа алдчихсан. Би баярлах ёстой байтал... ээжийн надаас тусламж гуйхыг хараад... миний толгойд юу ч байхгүй болчихсон.

Хуо: Ойлгож байна аа. Чиний гэр бүл. Цус уснаас өтгөн гэдэг. Тэд нар чамайг гомдоосон ч гэсэн... өнгөрсөнд болсон зүйлийг мартах амаргүй. Гэхдээ... чамд би байгаа. Тэд нарыг бодох хэрэггүй.

Жан: Баярлалаа. Нэг өдөр чи намайг орхиод явчихвал яах вэ?

Хуо: Би хэлсэн шд. Бид хоёр яасан ч салахгүй. Хоёулаа нэг тийшээ явъя. Тэнд очвол бүгдийг ойлгоно.

Жан: Энэ газрыг хэлсэн юм уу?

Хуо: Найз аа. Чи гүйх дуртай юу?

Жан: Дасгал хийвэл допамин ялгарна. Тэгвэл нэг хэсэгтээ өвдөлтөө мартдаг юм. Мартаагүй байсан юм уу?

Хуо: Тэгвэл чи яагаад салах ёс хийгээгүй юм?

Жан: Манай гэрт нэг асуудал гараад  би гадаад явж сурахаар болсон. Тэр өдөр би чамайг хайж ирсэн. Гэхдээ... усан дотор цаасан хун байсан.

Хуо: Энийг хэлж байна уу?

Жан: Энэ яагаад...

Хуо: Жан Чинли. Чи миний амьдралын хамгийн харанхуй үед гэрлийн цацраг байсан. би тийм гэнэн, цайлган инээдийг анх удаа л харсан. Тэр мөчөөс хойш... би чамд дурласнаа мэдсэн. Би чамд арван жил дурласан. Чинли. Намайг жинхэнэ нөхрөө болгох уу? хойшид би чамайг хамгаалж, халамжилж, хайрлах болно.   

Жан: Зөвшөөрч байна.

Хуо: Тэгвэл хайр эхнэр минь... гүйх үү? Дасгал хийвэл допамин ялгарч, улам жаргалтай болно.

Жан: Тэр өдөр яагаад чамайг чирээд гүйснийг мэдэх үү?

Хуо: Яагаад?

Жан: чамд сайн байсан болохоор. Анх хараад л... анхны харцаар дурласан. Тэр байна. Намайг аль хэдийн мартчихсан байх.

Чу: Нууцаар нутаг буцаад, жижигхэн зочид буудалд ажиллаж байгаа юм уу?

Жан: За за за. Ойлголоо, Шаошао... Тийм олон тохиолдол байдаггүй. Зүгээр л нэг хүн эртнээс төлөвлөж байсан юм... чамд... ойртохын тулд...

Төгсөв.  

Back to episodes Go home