Once He Forced Her to Be His Servant—Now He’s on His Knees, Begging the Woman He Tormented to Stay!
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 125мин
Линк: https://www.youtube.com/watch?v=ROBsKaGF8KU
Гол дүрүүд:
Лин: эм, Лин Сяншу, Жин Жиминий анхны хайр
Жин: эр, Жин Жимин
В: эр, Жин Жиминий туслах Ван
Чин: эм, Лин Сяншугийн охин
Су: эм, эмнэлгийн сувилагч
Аав: Лин Сяншугийн аав
Эмээ: Жин Жиминий ээж
Сон: эр, Сон захирал
Ши: эм, Сон захирлын охин
Аав: Лин Сяншугийн аав
Дүү: эр, Лин Сяншугийн дүү
Эр: Юугаа хийгээд байгаа юм бэ? Жин захирал ирж байна. хурдан наадахаа зайлуул.
Лин: Одоохон.
Эр: Сайн сонс. Жин захирал удахгүй ирнэ. Сэтгүүлч нарыг хяналтандаа байлгана шүү. Тэрэнд хэт ойртохыг зөвшөөрч болохгүй.
Бүгд: мэдлээ.
Сэтгүүлчид: Жин ноёнтон. Жин ноёнтон. Жин ноёнтон. Жин ноёнтон.
Эр: Икс групийн захирлын хувиар та компаниа яаж ийм богино хугацаанд амжилтанд хүргэснээ хэлэхгүй юу?
Эм: Таныг залуудаа 7 жил шоронд хоригдсон гэсэн үнэн үү? Анхны хайраа мартаж чадахгүй болохоор та одоо болтол ганц бие байгаа гэсэн үнэн үү?
Эр: Жин ноёнтон. Та хариулахгүй юу?
Сэтгүүлчид: Жин захирал. Жин захирал аа. Та асуултад хариулахгүй юу? ... Жин захирал аа. Жин захирал аа.
Жин: Миний анхны хайр... би залуу, гэнэн байсан болохоор л сайн болсон юм. Тэрнийг аль хэдийн мартсан. Эр хүний хувьд миний карьер илүү чухал.
Лин: 18жил. Залуу байх үеийнх шигээ өөртөө итгэлтэй, бардам хэвээрээ. Гэтэл би... тэр үеийн охин биш болсон...
Жин: Сяншу. Сяншу. Гоё ая байна.
Лин Жин: Чамд хэлэх сайхан мэдээ байна.
Лин: Тгэвэл чи эхлээд хэл.
Жин: Намайг том хотод сургахаар сонгосон. Бас сэргээн засварын ажилд оролц гэсэн. Би мужийн захиргаанд ажиллана, тэгвэл аав чинь бид хоёрыг эсэргүүцэхээ болино.
Лин: Нээрэн үү? Ашгүй дээ. Жимин. Би чамд итгэж байна. чамайг эргээд ирэхээр, аав зөвшөөрч л таараа. Жимин. Надад ч гэсэн хэлэх сайхан мэдээ байна.
Дүү: Эгч ээ. Хөөш. Энд юу хийж байгаа юм? Хурдан явъя. Гэр рүү хурдан явахгүй бол болохоо байлаа. Хурдал, хурдал.
Лин: Жимин. Хүлээж байгаарай. Би аавд чиний тухай хэлнэ ээ.
Жин: Сяншу. Би хүлээж байя.
Аав: Лин Сяншу. Чи миний охин. Үйлдвэр дээр осол гараад, хүний амь эрсэдсэн. Чи хариуцлагыг нь хүлээх ёстой. Жиминийг хэрэгтэн гэж хэлэхгүй бол... би ээжийн чинь хүчилтөрөгчийг салгана.
Лин: Аав аа. Лин Шичуан ажлаа хийгээгүйгээс бол үйлдвэр дээр осол гарсан. Жимин энэнд ямар ч хамаагүй. Таны нууц амрагийн хүүхэд. Яагаад Жимин тэрний хэргийг хүлээх ёстой юм?
Аав: Юугаа яриад байгаа юм? Амаа хамхи. Шичуан манай гэрийн удмыг залгах хүн. Яасан ч шоронд орж болохгүй. Та хоёр нэг нь орон дээр хэвтэхээс өөр юм мэдэхгүй ухаангүй, нөгөөх нь ямар ч хэрэггүй амьтад. Та нар зөвшөөрөхгүй бол надад хатуу арга хэрэглэхээс өөр арга алга.
Лин: Яах гээ вэ?
Аав: Сяншу. Би гурав хүртэл тоолно. Гурав. Хоёр... нэг...
Лин: Үгүй ээ. Үгүй ээ. Ээж ээ.
Аав: Хэлээдэх. Тэгж хэлэх үү, үгүй юу?
Лин: Би хэлье. Хэлье... Ээж ээ.
Жин: Сяншу. Юу болсон? Аав чинь юу гэж байна?
Лин: Жимин... би... хоёулаа салъя.
Жин: Сяншу. Юу яриад байгаа юм бэ? Ааваасаа болоод тэгж байгаа юм уу? битгий ай. Би сайн ажиллаад, заавал амжилтанд хүрнэ. Надад итгэ. Тэгээд эргэж ирээд... намайг заавал зөвшөөрнө. Сяншу. Сяншу, битгий ингэ л дээ.
Лин: Жин Жимин. Чи ойлгохгүй байна уу? Бид хоёр хамт байж болохгүй. Чи манай аавын үйлдвэрт ажилладаг хүн. Би яасан гэж чамтай гэрлэх юм? мөрөөдөхөө боль.
Дүү: Тэр... тэр Жин Жимин байна. Эрхэм ээ, тэрнээс болж хүн үхсэн.
Жин: Яагаад байгаа юм бэ? Намайг тавь.
Эр: Жин Жимин. Үйлдвэрт чиний хариуцдаг хүн амь насаа алдсан. Чамайг мөрдөн байцаахаар авч явна.
Жин: Миний удирддаг хүн? Тэр чинь Лин Шичуан...
Эр: Лин Сяншу. Асуултад хурдан хариул.
Лин: Тэр өдөр би Жин Жиминтэй цуг байсан. надтай уулзах гээд ажилдаа яваагүй. Бас тэр хүмүүсийг харж, хянах шаардлагагүй гэж хэлэхийг нь сонссон. Тэд нарын амь нас чухал биш гэсэн.
Эр: Жин Жимин. Чи яаж чадаж байна аа? Миний хүүг буцааж өг.
Эм: чи... чи миний хүүг алсан. Алуурчин.
Эр: Чимээгүй. Яллагдагч Жин Жимин, чамд хэлэх юм байна уу?
Жин:Хэлэх үг алга.
Эр эм: Алуурчин. Алуурчин. Миний хүүг аваад ир.
Лин: Жимин... уучлаарай.
Жин: тайлбарлах хэрэггүй. Лин Сяншу. Чи бол өөдгүй амьтан.
Лин: Жимин. Миний хэвлийд бидний хүүхэд байгаа... Жимин. Чиний амжилтанд хүрэхийг харна гэж бодсонгүй. Чиний төлөө баяртай байна.
*****************
Эр:Хурдан зайл.
Лин: Менежер ээ, гуйж байна. Миний охин өвдчихсөн, надад мөнгө хэрэгтэй байна. би ажлаа алдаж болохгүй. Намайг битгий хал л даа.
Эр: Намайг тавь. Сайн сонс. Чамайг аль хэдийн халчихсан. Өөрийнхөө байгааг хар. Ажлаа ч олигтой хийж чадахгүй. Мөнгөний төлөө байнга цусаа зарна. Ямар нэг юм болох юм бол... хүмүүс намайг л буруутгана. Намайг.
Лин: Менежер ээ, юу ч болсон бай танд бас компанид муу юм болохгүй. Гуйж байна. гуйж байна.
Эр: Зайлаач. Сайн сонс. Яач ч гуйсан юу ч өөрчлөгдөхгүй. Яах гэж болохгүй хүнийг уурлуулсан юм? эндээс зайл. Зайл гэж байна.
Лин: Менежер ээ. Менежер ээ. Байна уу? Шу эмч ээ.
Эр: Сяншу, өнөө өглөө охины чинь хамраас гурван удаа цус гарсан. Бие нь жаахан таагүй байна. мэс заслаа хурдан хийлгэхгүй бол оройтох нь байна.
Лин: За... би удахгүй мөнгө аваад очъё. Санаа зовох хэрэггүй, би эмнэлгийг яасан ч хохироохгүй. Би заавал мөнгө олно оо. Ажилгүй болчихлоо. Чинчиний мэс заслын төлбөрийг яаж төлөх вэ?
Эр: Жин захирал аа. Би Лин Сяншуг хөөчихлөө. Таны хэлснээр ажлаас нь халчихсан. Би өөрөө түлхээд гаргачихлаа.
Жин: Өөр ажил өг гэсэн болохоос хэн чамайг хөө гэсэн юм?
Эр: Жин захирал аа. Таныг тэрнийг харахыг хүсэхгүй байна гэж бодоод би...
Жин: Бодсон? За яах вэ. Чамайг халлаа.
Эр: Жи-Жин захирал аа. Ван туслах аа. Жин захирал аа. Жин захирал аа, миний буруу.
***************
Эр: Ноёнтон, намайг сонго. Намайг. Би ногоо хэрчиж, тусалж чадна.
Эм: Намайг. Би хурдан, бас хоол сайн хийж чадна.
Хүмүүс: Намайг. Намайг. Би сайн ажиллаж чадна. намайг сонго. намайг сонго. намайг сонго. Би сайн хийнэ ээ. намайг сонго. намайг сонго.
Лин: Ажилд авах гэж байгаа юм байх даа.
Эр: Аман хуур тоглож чаддаг хүн байна уу?
Эр: Аман хуур уу? Аман хуур гэж юу юм?
Эм: Эрхэм ээ, аман хуур тоглож чадахгүй. Гэхдээ өөр ямар ч хар ажлыг сайн хийж чадна.
Эр: Аман хуур тоглож чадахгүй, гэхдээ лимбэ сайн тоглож чадна.
Эм: Менежер ээ, би сураглаж үзсэн. Энд байгаа хүмүүс аман хуур тоглож чадахгүй.
Эр: Тэгж болохгүй. Өнөөдөр манайд зочин ирнэ. Тэр хүн аман хууранд дуртай. Аман хуур тоглодог хүн хаанаас олох вэ?
Лин: би... би... би чадна.
Эр: Чи юу?
Лин: Тийм.
Эр: Эмэгтэй, тоглохоо боль. Би завгүй хүн шүү.
Лин: Би үнэхээр аман хуур тоглож чадна. Хоёр минут л өгчих. Би тоглож үзүүлье.
Эр: За яах вэ. Яваад аман хуур аваад ир.
Жин: Сяншу. Саяных ямар дуу вэ?
Лин: Миний сурсан шинэ дуу. “Хайр хэзээ ч урвадаггүй” гэдэг нэртэй.
Эр: Юугаа тоглоод байгаа юм? хүний цаг үрээд. Яв яв яв яв. Жин захирал аа, та ирчихэв үү. Өрөө бэлэн болсон. Ийшээ морил.
Жин: Сайхан ая байна.
***************
Сон: Жин. Чи ирэлгүй олон жил болсон байна. эндхийн хоолны амтыг мартаа байлгүй. Халуун ногоотой хоолонд дуртайг чинь мэдэх болохоор би Сичуан хоол захиалчихсан.
Эр: энэ удаа эндээ үлдэхээр ирсэн үү? Насаа бодсон ч одоо гэр бүлтэй болох цаг нь болсон.
Жин: Нэг хэсэгтээ байх байх, бусдыг нь харзнаж байгаад болно.
Сон: Сайн байна. Сайн байна. Манай Шиши байнга чиний тухай ярьдаг юм. чамайг тэрэнд тусална гэж найдаж байна. аан? Бага багаар.
Эр: Цаг үрэхээ болиод хурдан эхэл. Сайн сонс. Энд байгаа хүмүүс их чухал хүмүүс. Оройтож болохгүй.
Лин. Менежер ээ, би...
Эр: Бушуул бушуул...
Лин: би би би... би... менежер ээ.
Эр: ноёд оо. өршөөгөөрэй.
Е: Хөөх. Үзүүлбэр байгаа юм уу? Жин, чи захиалсан юм уу?
Жин: Тийм ээ, би захиалсан.
Эр: Хөөе. Юу болоод байгаа юм? Жин захирал аа. Уучлаарай. Шинэ хүн болохоор манай журмыг сайн мэдэхгүй. Хурдан эхэл... Зүгээр ээ. Зүгээр.
Жин: Лин Сяншу. Уулзалгүй удсан байна. хуучны танилтайгаа мэндлэхгүй юм уу?
Сон: Жин. Таньдаг юм уу?
Жин: Тийм ээ. Миний анхны хайр байгаа юм. Энд дахиад уулзана гэж бодсонгүй.
Сон: Жин. Нөгөө чамайг гүтгэж, шоронд хийсэн эмэгтэй биш үү? Тэр хүнийх химийн үйлдвэртэй гэсэн биз дээ? Яасан, энд үзүүлбэр үзүүлдэг болоо юу?
Жин: Тоглохгүй юм уу? Эхэл.
Лин: Би сайн чадахгүй. Өөр хүн олсон нь дээр байх.
Жин: Зогс. Хуучны танилтайгаа мэндлэхгүй. Бас аман хуур тоглохоос татгалзаад. Тэгж их явмаар байгаа юм уу? Ширээн дээр байгаа хоолыг бүгдийг нь ид, тэгвэл явуулъя.
Сон: Жин, ийм шийтгэл гэж байдаг юм уу? Энэ миний чамд зориулж захиалсан хоол. Тэрэнд идүүлэх юм бол гарз болно.
Жин: Сяншу. Тэсээрэй. Удахгүй эмнэлэгт хүрлээ.
Лин: За.
Жин: Чи тэнэг юм уу? харшилтай гэдэгээ мэдсээр байж яах гэж перц идсэн юм бэ? Яах гэж өөрийгөө аюулд оруулж байгаа юм? аан?
Лин: Би зүгээр л... чиний дуртай юмыг идэж үзэх гээд...
Жин: Дахиад идэж болохгүй шүү. Чамд муу юм болбол би яах болж байна аа?
Лин: Загатнаад байна. Загатнаад байна.
Жин: Эмч ээ. Эмч ээ.
Эр: Хөөе. Яагаад зогсоод байгаа юм? Ид гэж байхад идээч.
Сон: Юугаа хүлээсэн юм. Жинийг дорд үзээ юу? Менежер ээ. Танай ажилтан эсэргүүцээд байна. бид нар дараа...
Лин: Үгүй ээ, үгүй. би идье. Идье. Чинчин мэс засалд орох ёстой. Энэ ажлыг алдаж болохгүй.
Жин: Хоол идэх хүсэл алга. Өнөөдөр... түрүүлээд явлаа.
Эр: Хөөе. Намайг яаж хорлох гээ вэ? Манай буудалд чам шиг хүн хэрэггүй. Хурдан явж үз.
Лин: Менежер ээ. Гуйж байна. би дахиад алдаа гаргахгүй. Надад энэ ажил хэрэгтэй байна. гуйж байна.
Эр: Дуугаа тат. Өрөвдөлтэй царай гаргаад нэмэргүй. Чамаас болж хэрэгт орчихоод, хэн чамайг өрөвддөг юм. Хамаг чухал үйлчлүүлэгчид хөөж явуулчихаад. Зайл.
Лин: Менежер ээ, надад ажил хэрэгтэй байна. Гуйж байна.
Эр: Зайл. Дургүй хүрчихлээ.
Лин: Чинчин. Надаас л боллоо. Ээжийгээ хүлээж байгаарай. Ээж нь заавал нэг арга бодож олно. Менежер ээ.
****************
Лин: Чинчин.
Чин: Ээж ээ.
Лин: Гадаа хүйтэн байна. өрөөндөө амарч байхгүй яасан юм бэ?
Чин: Ээж ээ. Би зүгээр ээ. Хар даа. зүгээр байгаа биз дээ? Нааш ир. Би танд хувцас авчирсан. Биеэ бодож байх хэрэгтэй.
Лин: Би даараагүй ээ. Чи өөрөө өмс. Ханиад хүрчихвэл яах юм? Хар даа. Ээж нь амттай хоол авчирсан. Эмнэлэг рүү оръё.
Чин: За.
Лин: Чинчин. Чинчин. Чинчин.
Чин: Ээж ээ. Зүгээр ээ. Халуун ногоотой юм идчихсэн болохоор тэгж байгаа юм. сүртэй юм биш.
Лин: Чинчин. Чинчин. Чинчин. Чинчин.
Жин: Зогс. Шиши, яасан?
Ши: Жин ах аа. Жолооч утасдаа аавыг зүрхний шигдээс болсон гэж байна. Би эмнэлэг рүү явж байна. Одоо яах вэ?
Жин: Санаа зовох хэрэггүй. Би эмнэлгийн ойролцоо байна. Одоо очилоо. Буцаад яв.
***************
Лин: Чинчин. Чинчин.
Эмч: Цусны даралт нь хурдацтай унаж байна. Яаралтай мэс заслын өрөө рүү. Хурдан.
Лин: Шу эмч ээ. Миний охиныг заавал авраарай. Миний Чинчинийг...
Эмч: Би чадах бүхнээ хийнэ ээ.
Лин: Заавал зүгээр болно. Манай Чинчин ямар сайн охин билээ. Бурхан тэрнийг минь авч явахгүй. Бурхан минь, гуйж байна. Чинчинийг минь авраач дээ. Шу эмч ээ. Чинчин...
Эмч: Энэ удаа азаар аварч чадлаа. Одоохондоо аюулгүй болсон.
Лин: Ашгүй дээ. Ашгүй минь гэж. Мэдсэн юм аа. Манай Чинчин намайг орхихгүй.
Эмч: Сяншу. Чинчиний байдал улам дордоод байна. мэс заслаа хурдан хийлгэхгүй бол дараагийн удаа аварч чадахгүй ч байж магадгүй.
Лин: Ойлголоо. Би аль болох хурдан мөнгө олно оо.
Эмч: Жин Жиминд Чинчиний байдлыг хэлсэн нь дээр байх. Аав нь юм чинь мэдэх эрхтэй.
Лин: Шу эмч ээ. Жин Жимин бид хоёр салаад 18 жил болж байна. Тэр үед би буруу юм хийсэн. Одоо сайхан амьдарч байгаа болохоор би төвөг удмааргүй байна. Тэгээд ч... тэгээд ч надад тийм эрх байхгүй.
Эмч: Би хэлэх ёстойгоо хэлсэн болохоор Чинчинийг бодоод сайн бодоод үзээрэй.
******************
Ши: Жин ах аа. Та ирээгүй бол... би яахаа ч мэдэхгүй байлаа.
Жин: Сон ах надад их тус болсон. Би туслалгүй яах вэ.
Ши: Жин ах аа. Аавын нас дээр гарч байна. Ямар нэг юм болбол...
Жин: ямар нэг юм болбол над дээр ирээрэй.
Лин: Уучлаарай, би... уучлаарай. Жин захирал аа.
Жин: Чи энд юу хийж байгаа юм? Өвдөө юу?
Лин: Би энд... хүн эргэхээр ирсэн. Би явлаа.
Жин: Лин Сяншу. Чи яагаад ийм болчихсон юм?
Лин: Үйлдвэр хэдэн жилийн өмнө хаагдчихсан. Жин захирал аа, та амжилтанд хүрч чадсан байна.
Жин: Үйлийн үр. 18жилийн өмнө миний эсрэг мэдүүлэг өгөхдөө ийм өдөр ирнэ гэж чи бодоогүй байлгүй.
Лин: Тэр үед... би таны өмнө буруу юм хийсэн. Өнөөдөр жаргалтай байгааг чинь хараад сэтгэл амарлаа. Би явлаа. Завгүй байна.
В: Жин захирал аа. Та хэд хоног компани, эмнэлэг хоёрын дунд явлаа. Та ч гэсэн амарч, биеэ бодох хэрэгтэй шд. Жан эмч таныг шинжилгээ өг гэж хэдэн удаа сануулсан.
Жин: Сүртэй юм биш. Сүржигнэх хэрэггүй.
В: Тоохгүй орхиж болохгүй ээ. Тэр үед шоронд байхдаа... Жин захирал аа.
Чин: Ах аа. Сахрын хэмжээ чинь буураа юу?
Жин: Тэр... Сяншугийн залуу нас...
Чин: Ах аа, ийшээ суу.
Жин: Ахлах сургуулийн төгсөх анги уу?
Чин: тийм ээ. Өрөөний гэрэл бүдэг болохоор би хонгилд уншиж байгаа юм.
Жин: Элсэлтийн шалгалтаас хоцорч болохгүй. Юу нь өвдсөн юм? аав, ээж чинь хаана байгаа вэ?
Чин: Манай ээж ажилдаа явчихсан. Миний цус багадалтыг эмчлэх мөнгө олох гээд завгүй байгаа. Орой ажлаа дуусахаар над дээр ирдэг юм. харин аав... Эрт нас барсан. Би аавтайгаа уулзаж байгаагүй.
Жин: Нас барсан?
Чин: Тийм. Манай ээж намайг ганцаараа өсгөсөн. Би ээжийгээ өөр хүнтэй бол гэж хэлсэн чинь... дургүйцээд байгаа юм. Аавыг мартаж чадахгүй болохоор тэгж байгааг нь би мэднэ л дээ.
Жин: Аав, ээж хоёр чинь нэг нэгэндээ их хайртай байсан байх.
Чин: Ах аа. Эхнэр чинь хаана байгаа юм? Яагаад хамт ирээгүй юм?
Жин: Миний эхнэр... Надад аав шиг чинь аз таараагүй. Надад эхнэр байхгүй.
Чин: Өө. Ах аа. Зүгээр ээ. Ээж аавыг энэ чихрэнд дуртай байсан гэсэн. Тийм болохоор би байнга авч явдаг юм. би тантай аавынхаа азыг хувцаалцъя. Удахгүй хайртай хүнээ олно оо. Ах аа, та ид. Чихэр идвэл сэтгэл сэргэнэ.
Лин: Хар даа. түрүүн авсан юм. Чихэр идвэл сэтгэл сэргэнэ.
Жин: Зүгээр ээ. Чамтай байхын тулд би чадах бүхнээ хийнэ. Энэ чихэр... Чи энэ жил хэдэн настай вэ?
Чин: Намайг Лин Чинчин гэдэг. Энэ жил 18 настай. Яасан?
Жин: Чинлин. 18 настай? Сяншу бид хоёр 18 жилийн өмнө салсан. Тэр хүүхэд...
Чин: Ээж аавыг энэ чихрэнд дуртай байсан гэсэн. харин аав... Эрт нас барсан. Би аавтайгаа уулзаж байгаагүй. Чихэр идвэл сэтгэл сэргэнэ. Намайг Чинчин гэдэг. Энэ жил 18 настай.
Жин: Охин минь... надад хэл дээ... ээжийг чинь хэн гэдэг вэ?
Чин: Манай ээж... Ээж ээ. Ирчихсэн үү... Ээж ээ. Ирчихсэн үү...
Су: Тоглоод... Чинчин. Эмч чамайг гадуур хамаагүй явж болохгүй гэсэн. Өрөө рүүгээ явъя. Дуслаа хийлгэ.
Чин: За. Ах аа. Би явлаа. Баяртай. Чихрээ идэхээ мартав аа. Баяртай. Эгч ээ. Өнөөдөр та манай ээжтэй адилхан гутал өмсчихсөн байна. Би андуурах шахлаа.
Су: Гоё байна уу?
Чин: Тийм. Гоё байна.
Су: Ээжийн чинь өмссөн гутал надад таалагдаад ээжийг чинь адилхныг олоод өгөөч гэж гуйсан юм. Ээж чинь чамайг надад хэлээгүй бол чи дахиад л орой болтол ном унших байж. Эрүүл мэнд, дүн хоёрын аль нь чухал вэ?
Чин: Хоёулаа чухал.
Су: Жаахан өвдөнө шүү.
Чин: За.
Су: Амраад ав.
**************
В: Жин захирал аа.
Жин: Би юу л бодоод байна даа?
Эмч: Сяншу. Өнгөрсөн хугацаанд би Чинчинийг өөрийнхөө охин гэж бодож ирсэн.
Лин: Шу эмч ээ. Уучлаарай. Одоохондоо надад тийм бодол алга.
Эмч: Чамд хэцүү байгааг ойлгож байна. Сяншу. Би...
Жин: Юун хүүхэд? Чи хүүхэдтэй юм уу? ... Чи хүүхэдтэй юм уу? Хариул. Чи хүүхэдтэй юм уу? Эцэг нь хэн юм?
Лин: Жин захирал аа. Өөрийнхөө хүүхэд гэж бодоогүй байлтай. Уучлаарай, таных биш...
Жин: Тэр нь дээр. Чамаас төрсөн хүүхэдтэй холбоотой байхыг хүсэхгүй байна.
Лин: Жин захирал санаа зовох хэрэггүй. Таны хүүхэд надад байхгүй. Жирэмсэн болсон байсан ч хэзээ ч гэмт хэрэгтний хүүхдийг төрүүлэхгүй.
Эмч: Сяншу.
Лин: явъя. Бид хоёрыг охин хүлээж байгаа.
В: Жин захирал аа.
Жин: Тэр хүнийг судал. Жианжоугаас зайлуул.
В: Мэдлээ.
Эмч: Сяншу.
Лин: Шу эмч ээ, намайг уучлаарай. Түрүүн танд төвөг удчихлаа.
Эмч: Төвөг удаагүй ээ.
Лин: Шу эмч ээ. Түрүүн таныг ашиглахаас өөр арга байсангүй.
Эмч: Сяншу, зүгээр ээ. Намайг ашигласан байсан ч, би дургүйцэхгүй. Сяншу, би үргэлж дэргэд чинь байна. би...
Эм: Шу эмч ээ. Асуудал гарлаа. Захирал таныг Жианжоугаас яв гэж байна.
Лин: Юу?
В: Жин захирал аа. Удирдах зөвлөлийнхөн бүгд цуглачихсан хүлээж байгаа. Таныг очингуут шууд эхэлж болно.
Жин: Тэр хүний учрыг олсон уу?
В: Би эмнэлгийн захиралд хэлчихсэн. Жианжоугаас удахгүй явна.
Жин: Юу болоод байгаа юм?
В: Энэ... Лин Сяншу байна.
Лин: Жин захирал аа.
Жин: Юугаа хийгээд байгаа юм? Галзуураа юу?
Лин: Жин захирал аа. Хэжүнийг битгий хөөгөөч дээ, гуйж байна.
Жин: Тэрний төлөө гуйх гэж ирсэн юм биз дээ? Машинд мөргүүлчихсэн бол яах вэ гэж бодож үзсэн үү? Намайг амиараа сүрдүүлэх гээ юу? Намайг дахиад шоронд хийх гээ юу?
Лин: Үгүй ээ, үгүй. Тийм биш. Хэжүнийг битгий хөгөөч гэж гуйх гэсэн юм. Чинчин тэрэнд их сайн байдаг. Тэр үед би буруу юм хийсэн. Өшөө авахыг хүсч байгаа бол... уураа надад гарга. Хэжүнийг зүгээр орхи.
Жин: өшөө? Лин Сяншу. Энэ дөнгөж эхлэл... ийм эрт бууж өгөх гээ юу? Тэрнийг үлдээмээр байгаа бол оронд нь... надад асрагч хэрэгтэй байгаа. Чи...
Лин: Хийе. Хэжүнийг зүгээр орхино гэвэл... юу ч байсан зөвшөөрье.
Жин: За яах вэ. Харамсах хэрэггүй шүү.
Лин: Чинчиний өвчнийг Шу эмч хэнээс ч илүү мэдэж байгаа. Надаас болоод явуулж болохгүй.
В: Жин захирал аа... намайг уучлаарай. Гэхдээ Лин Сяншу тэр үед таныг гүтгэж шоронд хийсэн. Тэрнийг уучлах хэрэггүй.
Жин: Уучлах аа? 18 жилийн өмнө надаас яаж урвасныг чинь би мартаагүй. Яаж уучлах юм? миний өшөө авалт дөнгөж эхэлж байна.
****************
Эр: Тархины чинь мэдрэл дээр бүлэгнэсэн цус дарсан байна. Мэс засал хийлгэвэл ой санамжаа алдана. Мэс засал хийлгэхгүй бол өвдөлтөө дарахын тулд байнга эм ууна.
Эр: Чамд хэлсэн байх аа. Эндхийн эзэн нь би байна. Миний үгнээс зөрнө гэнэ ээ? Ах дүүс ээ, сайн сургаад өг… Муу новш. Үргэлжлүүл…
Х: үхсэнээ хийгээд байгаа юм? Аятайхан байгаарай. Жин Жимин, захиа ирсэн байна. Бүгд байрандаа.
Лин: Сайн байна уу. Энэ захиа танд хүрч, таныг сайн байгаа гэж найдаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, итгэл найдвараа битгий алдаарай… Сайн уу. Миний хэн болохыг мэдэх хэрэггүй. Эрх чөлөөтэй болоход нэг хоногоор ойртож байна гэж бодож байгаарай… Сайн байна уу. Энэ хамгаалдаг сахиус. Эрүүл саруул, сайн сууж байгаарай. Амжилт…
Жин: Ээж ээ. Салхитай байна. Хоёулаа оръё.
Эмээ: Танил сахиус байх чинь.
Жин: Та мэддэг юм уу
Эмээ: Тийм. Мэднэ. Би андуураагүй бол... тэр...
Жин: Лин Сяншу.
Эмээ: Үгүй ээ, тийм байх ёсгүй. Чи хэн юм бэ? Энд юу хийж байгаа юм? Сайн сонс, би чамд хууртах хүн биш. Надад хүү байгаа.
Эм: Эзэгтэй. Дахиад мартчихсан уу? Та Альцхаймертай болчихсон. Энэ таны хүү шдээ. Явъя. Би таныг өрөөнд чинь оруулаад өгье.
Эмээ: Надад хүү байгаа. Тэрний хэн байх хамаагүй. Надад хүү байгаа юм чинь. Хүүгээ эргэж иртэл нь хүлээнэ.
Жин: Яах гэж ирээ вэ?
Лин: Эзэгтэйг харахаар ирлээ.
Жин: Хэрэггүй. Чи... энийг мэдэх үү?
Лин: хамгаалагч сахиус. Жин захирал, аль сүмээс аваа вэ?
Жин: амалснаа мартав.
Лин: Ван Сун. Нэг хүн олох хэрэгтэй байна.
****************
Эм: Эзэгтэй. Ийшээ сууж байгаарай. Сууж байгаарай. Би жимс зүсээд ирье.
Эмээ: миний хүү... нээрээ... надад бас бэр, ач охин байгаа. Хамгаалагч сахиус. Хамгаалагч сахиус. Миний бэр надад өгсөн...
Лин: Эгч ээ.
Эмээ: Муу өөдгүй эм. Чамаас болж байгаа юм. миний хүү чамаас болж шоронд орсон. Чамаас болж би асрах газарт амьдарч байна. миний хүүг аваад ир. Өөдгүй эм... чи яах гэж ирсэн юм? чамайг зодоод алчихъя.
Лин: Уучлаарай.
Эмээ: Миний хүүг аваад ир.
Лин: Уучлаарай. Надад үнэхээр өөр арга байсангүй. Намайг хүссэнээрээ зодож болно. Миний буруу. Ээжийгээ аврахын тул Жиминийг гүтгэсэн. Намайг уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.
Эмээ: Зайл. Зайл...
Лин: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ...
Эмээ: Зайл. Харах хүсэл алга... Зайл. Чиний хэрэг байхгүй. Миний хүүг аваад ир...
Лин: Эгч ээ. Би гахайн тэжээл аваад ирлээ.
Эмээ: өгөөдөх. Чи өөрөө түүчихнэ.
Лин: Би... Эгч ээ. Энэ хамгаалагч сахиусыг та байнга зүүж байгаарай. Би танд. Жиминд. Бас Чинчинд нэгийг авсан. Бид нар бүгдээрээ алзахгүй ээ.
Эмээ: Бид нар бүгд алзахгүй ээ.
Лин: Жимин. Энэ захиа чамд хүрнэ гэж найдъя... миний тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа байх. Сайн байна уу. Энэ захиа танд хүрч, таныг сайн байгаа гэж найдаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, итгэл найдвараа битгий алдаарай… Сайн уу. Миний хэн болохыг мэдэх хэрэггүй. Эрх чөлөөтэй болоход нэг хоногоор ойртож байна гэж бодож байгаарай… Сайн байна уу. Энэ хамгаалагч сахиус. Эрүүл саруул, сайн сууж байгаарай. Амжилт…
Эмээ: Бид нарын хамгаалагч сахиус. Хамгаалагч сахиус. Бид нарын хамгаалагч сахиус. Хулгайч байна.
*****************
Эр: Жин. Чиний хайж байсан хүнийг чинь олсон. Чиний мэддэг хүн. Тэр хүүхэд чамд сайн мөртлөө, ичээд хэлж чадахгүй байгаа юм байна.
Жин: Жин Жимин. Ийм ч тэнэг байх гэж. Чамайг там руу илгээсэн хүн юу гэж чамд итгэл найдвар төрүүлэх вэ дээ? Юу гэж хүүхдийг чинь төрүүлэх юм?
Лин: Энийг л өөр ертөнц гэх байх.
Жин: Ирчихэв үү.
Лин: Жин захирал аа.
Жин: Чамайг яах гэж дуудсаныг мэдэх үү?
Лин: Мэднэ. Жин захиралд үйлчлэх асрагч хэрэгтэй.
Жин: Ирээд, дарс хийгээдэх. Яасан? Дарс ч хундагалж чадахгүй юу? Эсвэл одоо ч гэсэн өөрийгөө үйлдвэрийн эзний охин гэж бодоод байгаа юм уу?
Лин: Дарс хундагалж чадна. Жин захирал хөдлөхгүй барьж бай. Жин захирал аа, одоо болсон уу?
Жин: Олон жилийн өмнө миний араас нь гүйдэг байсан Лин Сяншу надад дарс хундагалж өгөх юм гэж зүүдэлсэнгүй явлаа. Май. Яасан? Дургүй байгаа юм уу? За яах вэ. Энд байхыг хүсэхгүй байгаа юм шиг байна. Шу Хэжүнд хөдөө ажил олж өгөхөөс...
Лин: Ууя.
Жин: Байз. Энэ удаа... ганц хундага хангалтгүй. Энийг бүгдийг нь уу.
Лин: Бусдад төвөг удахгүй бол, би... юу ч хийсэн яах вэ.
Жин: Тэр үед надтай уулздаг байхдаа уруулаа ч хүргэдэггүй байсан. одоо өөр эрийн төлөө бүтэн лонхыг ууж байдаг. Лин Сяншу. Намайг гэсэн хайр чинь өчүүхэн байсан гэж үү? Эсвэл надад огтхон ч хайргүй байсан юм уу?
Лин: Жин захирал аа. Уугаад дуусчихлаа. Жимин. Өөдгүй амьтан. Өөдгүй амьтан. Чи мэдэх үү, би яаж...
Жин: Өөдгүй амьтан. Чиний урвалтыг 18 жил тэвчсэн. Гэтэл чи хүнтэй сууж, хүүхэд гаргачихаад... Намайг ганц лонх дарс уулгасан гэж харааж байна уу? Лин Сяншу... чамд хүн чанар байна уу?
****************
Жин: Нааш ир. Энэ шар тайлах шөл аваачаад өг.
Лин: Байна уу?
Чин: Ээж ээ. Та хаана байна? Би зөндөө залгаад утсаа авахгүй байсан. Ямар нэг юм болоо юу?
Лин: Чинчин. Ээж нь... ажил ихтэй байсан болохоор мартчихаж. Чи... хоолоо идсэн үү? Би одоо очилоо.
Чин: Идчихсэн. Шу эмч надад хоол авчирч өгсөн. Ээж ээ. Би зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй. Биеэ бодоорой.
Лин: За, ойлголоо. Баярлалаа гэж Шу эмчдээ хэлээрэй. Ээж нь удахгүй очино.
Чин: За.
Лин: Өнгөрсөн шөнө...
Жин: Би чамаар ажил хийлгэх гэж хөлсөлсөн. Хэр удаан орондоо хэвтэх гэсэн юм?
Лин: Жи-Жин захирал аа. Бид нар өнгөрсөн шөнө...
Жин: Өнгөрсөн шөнө... намайг чамд хүрнэ гэж бодоо юу?
Лин: Мэдээж үгүй. Санаа зовох шаардлагагүй. Жин захирал аа. Хоолоо идээгүй байх. Чи хоол бэлдэж өгье.
Жин: 18жил. Лин Сяншу. Чи надад тайлбарлах ёстой.
Лин: Алдаа бол алдаа. Тайлбарлаад байх шаардлагагүй. Жин захирал аа. Намайг гэр бүл, аавын маань үйдвэрт ажилладаг байсан найз залуу хоёрын алийг нь сонгоно гэж бодож байна?
Жин: Намайг дорд үзсэн юм биз дээ? Хийсэн зүйлийнхээ үйлийн үрийг насаараа төлнө гэж мэд. Чиний гүтгэлгээс болж би 7жил хоригдсон. Чиний хариуг нь төлөх ээлж.
Лин: Би...
Эм: Жин захирал аа. Сон авхай ирчихлээ.
Лин: Жимин, уучлаарай. Надаас болж чи 7жил хоригдсон. Би дахиад чиний амьдралд орж чадахгүй, тийм эрх байхгүй. Намайг шийтгээд дотор чинь онгойж байвал би зовохоос айхгүй.
**************
Ши: Аав аа. Санаа битгий зов. Би чадна аа. Жин ах тэр захиаг хэн бичсэнийг мэдэхгүй байгаа. Тийм болохоор би бичсэн бол жүжиглэхэд болно. Ийм сайхан боломж гарч байхад алдаж болохгүй биз дээ? Жин ах аа. Жин ах аа.
Жин: Боль. Жаахан охин байж, насандаа бай. Насны ялгаагаа бодсон ч намайг Жин авга гэж дуудаж бай.
Ши: Тэгээд юу гэж? 40 нас эрчүүдийн хувьд оргил нас гэсэн. Та хөгшин биш. Жин ах гэж дуудахад болно. Эсвэл хайраа гэж дуудуулах уу? тэр захиануудыг намайг бичсэнийг мэдэж байж... жүжиглэх хэрэггүй...
Жин: Золиг минь. Аав чинь чамайг ичимхий гээд байсан. Худлаа хэлсэн юм шиг байна. Чамайг сайн сургах хэрэгтэй байж.
Ши: Битгий тэг л дээ. Чи яагаад энд байгаа юм? ах аа. Өнгөрсөн шөнө тантай байсан юм уу?
Лин: Үгүй ээ. Тийм биш. Андуурчихлаа. Би Жин захирлын хөлсөлсөн шинэ асрагч Эндүүрэх хэрэггүй.
Жин: Надаас зайгаа барих гэж яарч байх шив.
Ши: Жин ах аа. Шинэ асрагч гэсэн үнэн юм уу?
Жин: Тийм. Асрагч. Явж ярилцъя.
Лин: Жиминий сайн хүн байх. Сайн юм боллоо. Залуухан, хөөрхөн, над шиг биш. Жаргалтай байгаа бол боллоо.
Ши: Жин ах аа. Аав энд гольфийн талбай хиймээр байна гэсэн. Тэгээд энэ хавиар байшингууд барина гэсэн. Жин ах аа. Та юу гэж бодож байна? Жин ах аа.
Жин: Тэгье. Чиний хэлснээр болог.
Ши: Жин ах аа. Чи... хүрээд ир.
Лин: Сон авхай.
Ши: Яагаад ажлаа хийхгүй байгаа юм? Зочин ирж байхад цай өгч мэдэхгүй юу?
Лин: Одоохон. Цай.
Ши: Халуун байна шд.
Лин: Уучлаарай. Хүйтэн аяганд хийгээд ирье.
Ши: Хүйтэн байна. Юугаа хийгээд байгаа юм бэ? Ажлаа ч хийж чадахгүй.
Жин: Шиши... Шиши. Тоглохоо боль!
Ши: Жин ах аа. Нэг муу асрагч л байна. Би хэдэн үг хэлж болохгүй юу?
Жин: Асрагч бай, үгүй ч бай. Чамд хамаагүй. Ярьж дууссан бол... буцаад яв...
Ши: Жин ах аа.
Жин: Би дахиад хэлэхгүй шүү.
Ши: Жин ахынд байгаа шинэ асрагчийн мэдээллийг олоодох. Бүх мэдээллийг нь ол.
Эр: Мэдлээ авхай.
Ши: Асрагч. Жин ахын оронд орох гэсэн зальт үнэг л байна.
******************
Эр: Авхай. Би шалгаад ирлээ. Тэр эмэгтэй нэр нь Лин Сяншу. Эндээс харахад Жин захирлын анхны хайр юм байна. Тэрний эсрэг мэдүүлэг өгч шоронд хийсэн хүн. Охин нь цусны өвчтэй. Эмчилгээний нь мөнгийг төлөх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа.
Ши: Миний өрсөлдөгч юм байх гэж бодсон чинь. Жин ахыг хэрэгт хийсэн хүн байж. Одоо хаана байгаа вэ?
Эр: одоо эмнэлэг дээр цусны өвчтэй охинтойгоо байгаа. Охиноо тусгаарлах тасаг руу шилжүүлж байгаа гэсэн.
Ши: Тусгаарлах тасаг? Хүн явуулж болиул. Тэр өрөөг аавын нэр дээр захиал.
Эр: Гэхдээ, ноёнтон өнөөдөр эмнэлгээс гарч байгаа шд.
Ши: Лин Сяншу. Жин ах өшөөгөө авч чадахгүй байгаа бол би өмнөөс нь аваад өгье.
*****************
Лин. Гуйж байна. энэ өрөөг надад өгчих л дөө. Өөр тусгаарлах өрөө байхгүй байна. Миний охин өрөө сулрахыг хүлээж чадахгүй байна. энэ өрөөг надад өгчих тэгэх үү?
Эр: Зайл. Энэ өрөөг Сон захирал захиалсан. Хүний үг ойлгодоггүй юм уу?
Су: Та нар яагаад ингээд байгаа юм? Сон захирал өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Өрөө эзлээд ямар шаардлагатай юм?
Лин: Тийм ээ, ах аа. Энэ өрөө бид нарт яаралтай хэрэгтэй байна. ах аа.
Эр: Зайл.
Лин: Ах аа. Гуйж байна. Сон захирлаас өрөөгөө манай охинд өгөөч гээд асуугаад өг л дөө.
Ши: Яасан ч үгүй. Өөрийгөө манай Сон овогттой өрсөлдөж чадна гэж бодоо юу?
**************
В: Жин захирал аа. Сон захирал гарахад бэлэн болсон. Гаргаж авахаар бүх юмыг нь бэлдчихсэн. Эмнэлгээс гарсных нь дараа шууд зоогийн газарт очино. Хоолоо захиалчихсан.
Жин: За. Би Сон захирлыг арав гаруй жилийн өмнөөс мэднэ. Сайн бэлдээрэй.
В: Мэдлээ.
Лин: Сон авхай. Энэ өрөөг миний охинд өгчих л дөө.
Ши: Үгүй гэвэл яах вэ?
Чин: Ээж ээ. Буцаад явъя. Энэ тусгаарлах өрөө хэрэггүй.
Лин: Чинчин. Юу яриад байгаа юм? Шу эмч чамайг тусгаарлах өрөөнд байлгах хэрэгтэй гэсэн. Сон авхай. Гуйж байна. Таныг уурлуулснаа мэдэхгүй байгаа ч, би уучлалт гуйя. Энэ өрөөг миний охинд өгчих л дөө. Би юу ч байсан хийнэ.
Ши: За яах вэ.
Лин: Баярлалаа.
Ши: Сөхөрч суугаад, гурван удаа мөргө. Тэгвэл би бодож үзэж болох юм.
Чин: Хүнийг ингэж дээрэлхэж болдог юм уу?
Ши: Яасан? Иймхэн юм хийж чадахгүй юу? Жин ахын 7жил зовсонтой харьцуулахад энэ юу ч биш.
Чин: Ээж ээ. Явъя. Хоёулаа явъя.
Лин: Тэгье.
Чин: Ээж ээ.
Лин: Ээж нь зүгээр. Очоод хэвтэж бай. Манай Чинчин тусгаарлах өрөөнд орох ёстой. Ээждээ итгэ.
Чин: Та...
Лин: Сон авхай. Сайн бодоод, охинд минь боломж олгооч гэж гуйж байна...
Чин: Ээж ээ. Ингэх юм бол энэ өрөө надад хэрэггүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй байгаад яах юм? Чам шиг хүмүүс миний ээжийн чигчий хуруунд ч хүрэхгүй.... Чам шиг хүмүүс миний ээжийн чигчий хуруунд ч хүрэхгүй.
Ши: Арчаагүй амьтан, миний өөдөөс сөргөөцөлдөнө гэнэ ээ? Үгэнд орохгүй бол оруулаад өгье л дөө. Угаалгын өрөөнд аваачиж түгж.
Лин: Чинчин.
Чин: Ээж ээ.
Лин: Чинчин. Намайг тавь. Чинчин.
Су: ОДоо яах вэ.
Лин: Чинчин. Чинчин. Хүлээ...
Су: Захиралд очиж хэлэхээс.
Чин: Намайг тавь... намайг тавь. Ээж ээ. Намайг явуул... намайг явуулаач... ээж ээ.
Лин: Чинчин. Чинчин. Намайг тавь. Чинчин.
Ши: Юундаа хашгичсан юм? Тусгаарлах өрөө хэрэгтэй гэсэн байх аа? Тэрний амь тийм үнэтэй үгүйг харах гэж байхад. санаа битгий зов. Охиныг чинь тэр өрөөнд орууламз. Гэхдээ тэр болтол амьд байж чадах бол уу?
Лин: Юу гэнэ ээ?
Ши: Цусны өвчтэй хүмүүс их эмзэг байдаг гэж сонссон. Ялангуяа амьсгалахдаа болгоомжтой байх ёстой.
Лин: Үгүй ээ.
Чин: Ээж ээ. Ээж ээ.
Лин: Үгүй ээ. Үгүй ээ. Сон авхай. Надад уурласан бол уураа надад гарга. Миний охиныг зүгээр орхи.
Ши: Хөөе. Чиний хэлдэг зөв. Би чамайг шийтгэх гэж ирсэн. Чам шиг ээжтэй болж төрсөн охины чинь хохь.
Лин: Чинчин. Чинчин. Намайг тавь...
Ши: Барь... Хөгшин зөнөг. Холхон байхгүй яасан юм? яах гэж Жин ахад ойртсон юм. Би Жин ахад олон жил сайн байсан. хэзээ ч намайг загнаж байгаагүй. Гэтэл өчигдөр чамаас болж намайг загнасан. Чөтгөр рүүгээ тонил.
Лин: Миний охиныг... явуулчих...
Ши: Хувцасыг нь тайл...
Лин: Та нар яах гээд байгаа юм бэ? Боль. Болиоч... боль... битгий...
Ши: хэл дээ... энийг дотогш нь шидвэл... охин чинь бүтэж үхэх бол уу? Шатаж үхэх бол уу?
Лин: Болохгүй ээ. Сон авхай, битгий. Чинчин. Чинчин.
Жин: Юу хийгээд байгаа юм?
Лин: Чинчин. Ээж нь энд байна.
Жин: Холдож бай...
Лин: Чинчин. Чинчин... Чинчин. Болгоомжтой. Эмч ээ. Эмч ээ.
Жин: Энэ хүүхэд... Сяншугийн охин... чи хүүхэдтэй юм уу? хэлээдэх. Хүүхэдтэй юм уу гэж байна? Эцэг нь хэн юм?
Чин: Манай ээж аавыг энэ чихрэнд дуртай байсан гэсэн. Намайг Лин Чинчинч гэдэг. Энэ жил 18 настай.
Лин: явъя. Бид хоёрыг охин хүлээж байгаа.
Жин: Аав нь нас барсан. Дуртай чихэр нь энэ... Шу Хэжүн тэрний эцэг биш. Лин Сяншу надад худлаа хэлсэн байна. Тэр хүүхэд...
Ши: Хөөе хөөе. Жин ах аа. Та хаачих нь вэ? Манай аавыг эмнэлгээс гаргах гэж ирсэн биз дээ?
Жин: Хойшоо бай.
Лин: Бурхан минь. Охиныг минь аварч хайрла.
Жин: Хүүхдийн эцэг нь хэн юм? Шу Хэжүн Чинчиний эцэг биш. ҮЛин Сяншу. Яагаад худлаа хэлж байгаа юм? Чинчин хэний хүүхэд юм?
Лин: Чинийх биш.
Жин: Минийх биш ээ? Бид нар салаад 18 жил болж байна. Чинчин 18 настай. Аавтайгаа уулзаж байгаагүй гэсэн. Энэ аавынх нь дуртай чихэр. Лин Сяншу. Чи энэ чихрийг санаж байх ёстой. Чинчин. Миний охин мөн үү?
Лин: Жин захирал аа, энэ олон жил энэ чихрийг мартаагүй л байгаа юм уу? Би зүгээр л тэрэнд худлаа хэлсэн юм. тэгж сүржигнэх хэрэггүй.
Жин: Чи...
Лин: Эмч ээ, миний охин яаж байна?
Эр: Одоохондоо байдал тогтворжсон. Дархаа, биеийн байдал нь сул байгаа болохоор амьсгалын замын халдвар авсан болохоор гуурс тавьсан байгаа.
Лин: Гуурс... Яагаад ингэж байгаа юм бэ? Арай гэж дээрдэж байхад. цусаар бөөлчих нь ч гэсэн гайгүй болчихсон байсан. Яагаад ингэж байгаа юм бэ?
Жин: Лин Чинчиний эмнэлгийн бүх төлбөрийг хий. Цусных нь дээжийг олж ав. Минийхтэй эцэг тогтоох шинжилгээ хийлгэ.
В: Жин захирал аа.
Жин: Хариу нь гарсан уу?
В: Лин Чинчин та хоёрын цусыг шинжилгээнд явуулчихсан. Цус багадалттай болохоор ажиллагаа нь нарийн төвөгтэй, хэд хоног шаардана гэсэн.
Жин: Хариу нь гарангуу надад мэдэгдээрэй.
В: Нээрэн, Жин захирал аа. Нэг хэлэх юм байна. Сон захирал тантай уулзмаар байна гэсэн. Сон авхайн тухай байх.
Жин: Хэрэггүй. Сайн амар гэж хэл. Хамтарч ажиллахаа түр хойшлуул. Охиноо хянаж чаддаг болсон цагт уулзъя.
В: Мэдлээ.
****************
Ши: Тэр муу Лин Сяншугаас болж байгаа юм. тэр муу байгаагүй бол Жин ах надад ингэж хандахгүй байсан.
Сон: Охин минь... одоо бас яачихав аа?
Ши: Аав аа. Надад тусал л даа.
Сон: Би чамд яаж туслах юм? Шиши, чи миний ганц охин. Би чамд Жин тохирохгүй гэж өчнөөн хэлсэн. Намайг худлаа хэл гэхээр чинь би худлаа хэлсэн. Уулзуулаад өг гэхээр чинь хэдэн удаа уулзуулж өглөө. Тэгээд яав? Чи өөрөө боломжоо үгүй хийчихлээ. Одоо компаний төсөл ч зогсчихоод байна. Чи ч гэсэн аавыгаа бодож бай л даа. Намайг эмнэлэгт байхад хувьцаа эзэмшигид зүгээр сууж чадахгүй байсан. Одоо бас Икс групийн төслөө алдчихлаа. Би энийг зөвлөлд юу гэж тайлбарлах вэ?
Ши: Аав аа. Ийшээ суу л даа. Аав аа, надад нэг санаа байна. Миний энэ санаа компанид ашигтай. Оролдоод үз л дээ, тэгэх үү?
Сон: Одоо бас юу л төлөвлөөд байна даа? Болохгүй ээ, болохгүй болохгүй болохгүй. Бүтэлгүйтвэл компани хэцүүднэ. Жин бид хоёр ч ах дүү байхаа болино. Болохгүй.
Ши: Аав аа. Амжилттай болох юм бол Жин ах, Икс груп гэсэн манай Сон групийн төлөө ажиллана гэсэн үг.
Сон: Аан?
Ши: Аав аа.
***************
Лин: Шу эмч ээ. Чинчин хэзээ сэрэх бол? Ерөөсөө сэрэхгүй байна.
Эмч: одоохондоо биеийн байдлыг нь тогтвортой байлгахын тулд шингэнээр барьж байгаа. Химийн эмчилгээнээс болоод Чинчиний амьсгал нь сул байгаа. Дархлаа нь их унасан болохоор сэрж чадахгүй байгаа юм.
Лин: Яагаад... яагаад бурхан миний охиныг ингэж шийтгэж байгаа юм бэ? Дөнгөж 18 настай... Оронд нь би байсан бол дээр байхгүй юу. Уучлаарай, миний охин.
Эмч: Удахгүй зүгээр болно оо.
Ши: Ээж охин хоёрын сэтгэл хөдөлгөм мөч байна. би шагнал гардуулах хэрэгтэй юу?
Лин: Яах гэж ирээ вэ? Сайн сонс. Энд хяналтын камер байгаа.
Ши: Битгий ай. Би муу юм хийх гэж ирээгүй. Өнөөдөр тохиролцохоор ирлээ.
Лин: Надад тохиролцоод байх юм байхгүй. Яг одоо яв.
Ши: Тийм үү? Би охиныг чинь аварч чадан гэвэл яах вэ?.... Би охиныг чинь аварч чадна гэвэл яах вэ?
Эмч: Та хоёр ярилц.
Ши: Охины чинь эмнэлгийн төлбөр... химийн эмчилгээний төлбөр их өндөр гэж сонссон. Энэ картанд 3сая байгаа... эмчилгээний төлбөрийг нь төлөхөд хангалттай хүрнэ.
Лин: Юу хүсээд байгаа юм?
Ши: Их амархан. Жин ахтай Глори зочид буудалд уулзъя гэж хэл.
Лин: Тэгж чадахгүй. Жин Жимин бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс. Уулзмаар байгаа бол өөрөө очоод уулз.
Ши: Намайг хүсээгүй гэж бодоо юу? Чи байгаагүй бол... чи байгаагүй бол Жин ах надаас зугтахгүй. Манай төсөл ч зогсохгүй байсан. Лин Сяншу. Охиноо ийм байхыг хармаар байгаа юм уу?
Лин: Би охиноо өөрөө аварна. Чиний тусламж хэрэггүй. Чи байгаагүй бол миний охин ийм болохгүй байсан. Хурдан яв.
Ши: Тийм бол... харамсах хэрэгггүй шүү.
Лин: Чинчин. Ээждээ итгэ. Ээж нь заавал чамайг эмчлүүлнэ.
********************
Жин: Эмэгтэй хүн зочид буудлын хаяг явуулбал юу гэж ойлгох вэ?
В: Та, Лин Сяншуг хэлж байна уу? Тантай эвлэрхийг хүссэн байх. Та Лин Чинчиний төлбөрийг төлсөн болохоор... өнгөрсөн хэрэгт уучлалт гуйх гэсэн байх.
Жин: Тийм үү? Глори зочид буудал руу яв.
В: За...
Жин: 18 жил өнгөрч. Тэр хэцүү дурсамжуудыг би мартаж чадах бол уу?
****************
Эмч: Сяншу. Сяншу.
Лин: Шу эмч ээ. Яасан?
Эмч: Чи өдөржин Чинчиний дэргэд байсан. хоолоо ч идээгүй. Утсаа ч авахгүй байсан. Жаахан юм идчих. Биеэ бодох хэрэгтэй. Ядарч болохгүй.
Лин: Баярлалаа. Утас алга... Үгүй ээ. Миний утсыг Сон Шиши аваад явчихаж.
Жин: Сяншу. Сяншу. Сяншу... чи өнөөдөр... яагаа вэ?
Ши: Жин ах аа. Би байна.
Жин: Шиши. Чи яагаад энд байгаа юм? Лин Сяншу хаана байна?
Ши: Жин ах аа. Сяншугаас өөр хүн харагдахгүй байна уу? Миний сэтгэл танд харагдахгүй байна уу? Над руу хар л даа. би танд харуулъя. Жин ах аа. Надад ганцхан боломж өгчих, тэгэх үү? Ганцхан удаа...
Эм: Жин захирал аа, Сон авхай та хоёр болзож байгаа юм уу?
Эр: Жин захирал аа, та хоёр олон насны зөрүүтэй. Үнэхээр тэрэнд хайртай юм уу, эсвэл зугаацаж байгаа юм уу?
Эм: Жин захирал аа, эрэгтэй хүнд карьер хамгийн чухал гэж хэлдэггүй билүү? Ингэхэд юу болоод байгаа юм? Та карьераа ингэж босгосон юм уу?
Эр: Гарцагаа. Зураг авахаа боль.
Жин: Сон Шиши. Намайг хуурна гэнэ ээ.
*******************
Эр: Гарцагаа. Зураг авахаа боль.
Жин: Сон Шиши. Намайг хуурна гэнэ ээ.
Ши: Жин ах аа. Намайг буруутгах хэрэггүй. Энэ бүгд Сяншугийн төлөвлөсөн хэрэг. би зүгээр л танд хайртай.
Жин: Лин Сяншу?
Ши: Намайг танд сайн гэдгийг мэдээд... над дээр ирээд мөнгө нэхсэн. Тэгээд энийг төлөвлөсөн. Жин ах аа. Тэр таныг над руу түлхсэн. Жин ах аа. Мэдээ аль хэдийн тархсан. Надтай байсан нь хамаагүй дээр.
Лин: Жин Жимин. Намайг тавь. Юу хийгээд байгаа юм бэ? Галзуураа юу?
Жин: тэгсэн. Галзуурчихаад байна. Лин Сяншу. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Сон Шиши бид хоёр чамд ямар хамаатай юм? Яагаад миний өмнөөс шийдэж байгаа юм?
Лин: Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Жин: Ойлгохгүй ээ? Чиний зөв. Чи худалч юм чинь. 18жилийн өмнө чи намайг гүтгэж, шоронд хийсэн. Одоо намайг мөнгөний төлөө Сон Шиши рүү түлхэх юу ч биш. Лин Сяншу. Чиний хэлсэн үг болгон хутга шиг сийчдэг.
Лин: Тэр үед би буруу юм хийсэн. Би буруугаа хүлээнэ. Гэхдээ би хийгээгүй хэрэг хүлээхгүй. Би хэзээ чамайг Сон Шиши рүү түлхсэн юм?
Жин: Худлаа хэлсээр байх шив. Энийг чи явуулаагүй бол би яах гэж энд ирэх юм? би яаж Сон Шишигийн занганд орох юм? Лин Сяншу. Чи тэрэнтэй хуйвалдаагүй бол чи.... энд юу хйиж байгаа юм?
Лин: Жин Жимин. Би энэ месежийг явуулаагүй. Сон Шиши миний утсыг аваад явчихсан байсан. би утсаа авах гэж ирсэн.
Жин: утсыг чинь... тэр авсан гэнэ ээ?
Лин: Өдөр эмнэлэг дээр ирсэн. Тэрнийг явсны дараа миний утас алга болчихсон. Надад итгэхгүй байгаа бол миний утас руу залгаад үз. Ы
Эм: Байна уу? Лин Сяншутай ярих гэж байна уу? гадагшаа гарсан юм шиг байна. утсаа өрөөндөө орхичихож. Сон авхайн хэлснийг хийчихлээ.
Жин: Сон Шиши утсыг чинь авсан гэлүү?
Лин: Сон Шиши яах аргагүй миний утсыг...
Жин: Хангалттай... чамд дахин дахин хууртдаг би галзуурсан байж. Лин Сяншу. Чи надад сайн байж үзсэн үү? Эсвэл Шу Хэжүнээс өөр бодох юм алга уу?
Лин: Жин Жимин. Чиний үзэн ядаж, өшөө авахыг би тэвчиж чадна. Тэр үед миний буруу байсан. Намайг уучлаарай. Энэ миний үйлийн үр. Гэхдээ бид хоёрын асуудал Шу Хэжүнд хамаагүй.
Жин: Хамаагүй гэнэ ээ? Тэгвэл Сон Шиши? Яагаад тэрэнд тусалж байгаа юм? Лин Сяншу. Чиний нүдэнд би тийм хямдхан харагдаад байна уу? чиний хүссэн үедээ хаядыг хог новш уу?
Лин: Жин Жимин. Хойд насандаа... дахиад уулзахгүй байя...
Жин: Би чамайг миний амьдралын гэрэл гэж боддог байсан. дараа нь миний амьдралд тохиосон хамгийн том гамшиг гэдгийг ойлгосон. Чам шиг амьтад тамд очвол таарна. Бэлтгэлтэй байгаарай... би удахгүй өшөөгөө авна...
************************
Сон: Мэдэж байна аа. Мэдэж байна. Манай Шишигийн буруу. Би ганц л охинтой. Сонс. Нэгэнт ийм юм болсон болохоор... Ингэе... Шишитэй нийл. Тэгвэл Шишигийн өмнө хариуцлагаа хүлээгээд, Икс групийн асуудлыг ч шийдэж болно. Аль алинд нь ашигтай биз дээ?
Жин: Хариуцлага аа? Танай охин бид хоёрын дунд юу ч болоогүй. Би яагаад хариуулага хүлээх ёстой юм? Сон. Бид нар нөхөрлөөп олон жил болж байна. чи, чиний охин юу төлөвлөж байгааг мэдэхгүй гэж бодоо юу? Чамаас хариугаа авна гэж айхгүй байна уу?
Сон: Тийм ээ. Надад шалтгаан байсан юм. Намайг бодолцож болохгүй юу? Манай Сон компани хүнд байдалд орчихоод байна... гэтэл чи... гэрээсээ цуцалчихсан. Намайг ангал руу түлхэж байгаагаас ялгаа юу байгаа юм? Манай Шиши зөрүүд ч гэсэн... нааш ир... Манай Шиши, удам судар, нас, царай гээд юугаараа Лин Сяншугаас дордох юм? Чамаас урвасан тийм хүн чамд тохирохгүй.
Ши: Тийм ээ, Жин ах аа. Лин Сяншуд цаг заваа үрэх хэрэггүй. Харин би... танд чин үнэнч. Жин ах аа.
Жин: Та нарт... тэрнийг шүүмжлэх эрх байхгүй. Гаргаж өг...
Сон: Жин Жимин. Хүний ачийг битгий март. Бид хоёр найзлаад олон жил болж байна. Би чамд төрсөн охиноо санал болгож байна. хүнд талархаж сур.
Жин: Найз аа. Чи охинтойгоо нийлж миний эсрэг хуйвалдсан мөчөөс эхлээд тэр нөхөрлөл, найз бүгд үгүй болсон. Одоо хэтэрхий оройтсон.
Ши: Жин ах аа. Тийм ээ. Миний буруу. Гэхдээ би танд хайртай болохоор л тэгсэн. Одоо энэ тухай мэдээ тархчихсан. Икс групийн хувьцааны үнэ буучихсан. Одоо сүй тавихаас өөр арга үлдээгүй. Жин ах аа.
Жин: Би гэрлэлтээ худалдах дээрээ тулчихаагүй байна. Яв.
В: Сон захирал аа. Сон авхай. Гарна уу.
Сон: Жин Жимин. Тийм бол... чи тэгж байгаа бол Икс групийг яахыг харж бай. Явъя. Явъя...
Жин: Араас нь хүн дагуул.
В: мэдлээ, Жин захирал аа.
**********************
Эм: Саяхан Икс групийн захирал Жин Жимин Сон компаний захирлын охин Сон Шиши нар зочид буудалд хоног төөрүүлсэн талаар мэдээ тархсан ч, өнөөг хүртэл хуримын талаар яриа гараагүй байна. Олон нийт Жин захирлыг залуу охидыг урхидаж, компанидаа ашигтай гэрээ хийдэг гэсэн ойлголттой болоод байна.
Эмч: Очоод тайлбарла. Хүн дээд тал нь 30 мянга гаран хоног л амьдарна. Чамайг насаараа харамсахыг хармааргүй байна. Харамсах хэрэггүй. Очоод бүгдийг нь тайлбарла.
Лин: 18жил өнгөрсөн. Одоо тэгэх шаардлагагүй. Одоо надад... тэрний үзэн ядалт, уур ямар ч хамаагүй. Одоо ганцхан Чинчинийг эдгээсэй л гэж хүсч байна. Жаргалтай байхыг нь хармаар байна.
Сон: Лин Сяншу мөн үү?
Лин: Та... Жин Жиминий найз байх аа?
Сон: Жин. Тэгвэл чамайг шоронд хийсэн эмэгтэй биш үү? Химийн үйлдвэрийн эзний охин гэсэн байх аа? Яасан, энд хөгжим тоглодог юм уу? Тийм ээ. Чи... Яахаараа ийм хамгаалагч сахиустай байдаг билээ? Жин Жиминий хайлгасан хүн энэ гэж үү?
Лин: Сайн байна уу.
Сон: Сайн уу. Би Сон Шишигийн аав байна.
Лин: Сон захирал. Энд... ямар хэргээр ирээ вэ?
Сон: Би шуудхан хэлчихье. Чамайг Жин Жиминийг гүтгэж шоронд хийсэн гэж сонссон. Гадуур яригдаад байгаа цуу ярианы талаар тайлбар хийж Икс групийн эсрэг яриа өгөөч гэж хэлэх гэж ирлээ.
Лин: Намайг Жин Жиминийг муул гэх гээ юу?
Сон: Тийм ээ. Энийг зөвшөөрөх юм бол... охиныг чинь гадаадын мэргэжилтнүүдэд үзүүлж өгье. Төлбөрийг нь би төлнө.
Лин: За яах вэ. Тохирлоо. Сон захирлыг амалсандаа хүрнэ гэж найдъя. Энэ миний нэрийн хуудас. Хэрэг гарвал холбогдоорой.
Жин: Лин Сяншу. Хэвээрээ байх шив. Өрөвдөх сэтгэлгүй хэвээрээ.
Сон: Охинд нь хүртэл сахиус байна. тэрний хэлдэг үнэн байж.
Эмч: Сяншу. Чи үнэхээр Сон захирлын талд орох юм уу?
Лин: Шу эмч ээ. Надад итгэж байна уу?
Эмч: Итгэж байна. Шалтгаан байгаа болоод ингэж байгаа байх.
Лин: 18 жил өнгөрсөн. Алдаагаа засах цаг болж.
Эмч: Сяншу. Чи яах гэж байна? дэмий юм хийх хэрэггүй.
Лин: Нэг алдаанаас дараагийн алдаа. Жимин. Чиний туулсан зовлонгийн хариуг барих цаг болж.
*****************
Ши: Юу гэнэ ээ? Жин ахад захиа бичдэг байсан хүн Лин Сяншу гэж үү? Аав аа. Энэ үнэн юм уу?
Сон: ямар ч эргэлзээгүй.
Ши: Аав аа.
Сон: Ус уугаадахъя л даа.
Ши: Ус хамаагүй ээ. Аав аа, хэл л дээ.
Сон: Лин Сяншу, тэрний охин хоёрт Жин Жимийнийхтэй адилхан сахиус байна лээ. Лин Сяншу Жин Жиминий надаар хайлгаж байсан хүн.
Ши: Үгүй ээ. Жин ах намайг Лин Сяншу болж жүжиглэснийг мэдэж болохгүй. Үгүй ээ. Аав аа. Лин Сяншугийн охинд сахиус байна гэсэн байх аа? Жин Жиминий хүүхэд юм биш биз дээ?
Сон: Магадгүй л юм. Лин Сяншу хүнтэй суугаагүй юм чинь яаж хүүхэдтэй болох юм?
Ши: Лин Сяншуг зүгээр орхиж болохгүй. яасан ч... яв... Лин Сяншугийн гэр бүл хаана байгааг олж мэд. Бүх мэдээллийг цуглуул.
Эр эр: мэдлээ.
Ши: Икс груп асуудалтай байгаа болохоор Лин Сяншу алга болсон ч, Жин ах өөрт нь хэн тохирохыг ойлгох болно.
*******************
Дүү: Аав аа. Юу болоод байна аа?
Аав: Чи хэн билээ? Яах гэж ирээ вэ?
Ши: Та нар Лин Сяншугийн гэр бүл мөн үү?
Дүү: юу... сайн сонс... Лин Сяншугийн ээж үхсэнээс хойш энд ганц ч удаа ирээгүй. Бид нар ч гэ гэ гэсэн хаана байгааг нь мэдэхгүй.
Аав: Тийм ээ, тийм тийм. Яг зөв. Өр тавсан бол өөрөөс нь очиж нэх. Бид нарт мөнгө байхгүй.
Ши: битгий ай. Би мөнгө нэхэх гэж ирээгүй. Тохиролцъё. Миний хэлснийг хийх юм бол энэ мөнгө та нарынх.
Аав: Хэл. Юу ч байсан хамаагүй.
******************
Сэтгүүлчид: Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа.
Эр: Жин захирал аа. Таныг шоронд орж байсан гэсэн. Энэ үнэн үү?
Эм: Жин захирал аа, та ажилчдын амь нас чухал биш гэж хэлсэн үү?
Эм: Жин захирал аа, шоронд долоон жил болсон болохдоо та өөрчлөгдсөн үү? Та одоо ч ажилчдын цалинг өгөхөөс татгалзсаар байх уу?
В: Уучлаарай. Жин захирал, одоо тайлбар өгөхгүй. Хамгаалагч.
Сэтгүүлчид: Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Асуултад хариулахгүй юу? Жин захирал аа, ямар нэг юм хэлээч. Жин захирал аа, танд хэлэх юм алга уу? Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Хариу өгөхгүй юу? Жин захирал аа.
В: Жин захирал аа. Та зүгээр үү?
Лин: Тэр өдөр Жин Жимин надтай хамт байсан. надтай уулзах гэж ажлаа тасалсан. Бас... бас ажилчид үхсэн ч хамаагүй, амь нас нь чухал биш гэж хэлсэн.
Жин: Лин Сяншу байж таараа. Хэвлэлийнхэнд хэлсэн хүн.
В: Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Жин захирал аа. Олон нийттэй харилцах хэлтэс тархсан шуугианыг намжаасан. Лин Сняшуг яавал дээр вэ?
Жин: Шарх эдгэрнэ гэж бодсон юм. улам дордоно гэж бодсонгүй. Тийм бол зовох ямар байдгийг үзэг.
В: Мэдлээ.
*****************
Лин: Сувилагч аа, дусал солих хэрэгтэй байна. сувилагч аа. Сувилагч аа. Сувилагч аа, манай охины дусал дуусчихаж. Солиод өгөхгүй юу?
Эм: Завгүй байна. өөр хүнээр хийлгэ.
Лин: Хөөе. Юу болоод байгаа юм? хөөе. Сувилагч аа. Сувилагч аа. Сувилагч аа. Манай охины дусал нь дуусчихсан. Солиод өгөөч? Хөөе. Шу эмч ээ. Шу эмч ээ. Шу эмч ээ.
Эм: Шу эмч, халагдсан.
Лин: Халсан? Эмч ээ. Манай охины дуслыг солиод өгөөч?
Эм: Тусалж чадахгүй нь. Жин захирал, танай охины хэрэгт оролцож хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхгүй бол бид нарыг ажилгүй болно гэсэн. Өөр арга хайгаад үз.
Лин: Жин захирал аа.
Жин: миний өшөө авалт дөнгөж эхэлж байна.
В: Жин захирал аа. Насдак 3%-аар буурчихсан байна. хурдан зарах уу?
Жин: Өөрөө мэдээд шийд.
Эр: Жин захирал амарч байгаа. Хэн ч орж болохгүй.
Лин: Гуйж байна. Жин захиралтай уулзах хэрэгтэй байна. Жин захирал аа.
В: Би зохицуулчихаад ирье.
Жин: Хэрэггүй. Оруул.
В: За.
Лин: Жин захирал аа. Гуйж байна. намайг оруулчих л даа.
В: Лин хатагтай, Жин захирал зөвшөөрсөн. Орж болно.
Лин: За.
Жин: Яасан? Гайхсан уу? Чиний хүссэн юм энэ биш гэж үү?
Лин: Жин захирал аа, өрөвч зан гаргаж, охиныг маань харж үз л дээ.
Жин: өөрөө мэдрэхээс нааш хүний зовлонг ойлгодоггүй гэж. Лин Сяншу. Сон овогттой нийлж намайг гүтгэхдээ, чи өрөвдөөгүй байхаа. Яасан? Одоо л өвдөхийг мэдэж байна уу?
Лин: Би Сон овогтод зөвшөөрсөн. Гэхдээ, таны тухай нэг ч юм хэлээгүй.
Жин: Энэ арга чинь энэ удаад үйлчлэхгүй нь дээ. 18жил. Чиний худал үг, урвалт намайг зовоосон. Одоо чамд итгэнэ гэж бодож байна уу?
Лин: Ойлгож байна. гэхдээ надаас өшөөгөө авбал би юу ч байсан тэвчинэ. Жин захирал аа, Чинчин юу ч мэдэхгүй хүүхэд. Гуйж байна. тэрнийг зүгээр орхичих л доо.
Жин: Чин сэтгэл чинь энэ үү? Илүү даруу байх ёстой юм биш үү? Тэгж хүсч байгаа бол сайн гуйгаад үз. Гараараа ав... Лин Сяншу. Чи яаж чадаж байна аа? Мөнгөний төлөө юу ч хийсэн хамаагүй юм биз дээ?
Лин: Охинохоо төлөө... юу ч хийсэн хамаагүй...
Жин: Чам шиг эхтэй болсон нь Чинчиний хамгийн том гутамшиг. Зайл...
Лин: Жин захирал аа. Миний охин...
Жин: Зайл гэж байна.
В: Жин захирал аа. Та зүгээр үү? Жин захирал аа. Илүү хатуу арга хэмжээ авах уу?
Жин: чамайг тэрнийг зовоо гэсэн болохоос хүүхдээр оролд гэсэн үү?
В: Би...
Жин: Хурдан явж болиул.
В: Мэдлээ. Мэдлээ.
****************
Аав: Тийм ээ. Баян болчихлоо. Баян болчихлоо. Өдий насан дээрээ, хөгширсөн хойноо гэнэт баяжина гэж санасангүй.
Дүү: Аав аа. Энийг хар даа. Лин Сяншу бид хоёроос холбоогоо таслаад олон жил болсон ч гэсэн ашигтай байна шүү. Хэл дээ. Тэр баян хатагтайг яаж уурлуулсан юм болоо?
Аав: Хн. Бид хоёр л мөнгөтэй болж байвал тэр хамаагүй. Тэр баян хатагтай, цаг нь болохоор тэрнийг авчирч өгнө гэсэн. Тэгвэл тэрнийг хажуу айлын тэнэгтэй гэрлүүлээд, дахиад зөндөө мөнгөтэй болно.
Дүү: Аав аа. Чөтгөрийг дурсахаар гэж. Тэр хатагтай авчрах хэрэггүй болж. Өөрөө хүрээд ирлээ.
Лин: Наадах чинь хэний мөнгө вэ?
Аав: Чамд ямар хамаатай юм? ачлалгүй амьтан. Бид нартай холбоогоо тасалсан гэсэн байх аа? Яах гэж ирээ вэ? Хурдан яв.
Лин: Намайг дуртайдаа ирсэн гэж бодоо юу? Жин Жимин шоронд байсныг та хоёр сэтгүүлчдэд хэлсэн үү?
Дүү: Тэгсэн, бид хоёр хэлсэн. Тэгээд юу гэж? Чи өөрөө тэгж хэлсэн байх аа? Аав бид хоёр үнэнийг л хэлсэн. Буруу юм хэлээ юу?
Лин: Хоёр хөгийн новш. Ээжийн амиар сүрдүүлж, надаар худал хэлүүлж, Жин Жиминийг шоронд хийлгэчихээд... Шоронд байх ёстой хүн нь чи Лин Шичуан.
Дүү: Наад амаа хамхи.... Наад амаа хамхи. 18жил өнгөрчихөөд байхад наадахыг чинь хэн санах юм? Би Жин Жимин хийсэн гэсэн бол тэр хийсэн.
Аав: Чангахан цохь. Дахиад ярихгүй болтол нь хашраагаад өг. Дахиад дэмий юм ярих гээд үзэг л дээ.
Лин: Би та нарыг зүгээр өнгөрөөхгүй. Тэр үед буруу юм хийсэн хүн нь ганц би биш. Та хоёр хоёулаа зугтаж чадахгүй.
Аав: Хн. Харж л байя. Яахаараа чам шиг амьтантай учирдаг байна аа? Чи ч гэсэн Лин овогтой гэдэгээ битгий март. Лин овогтын хүн. Бид нарыг бүгдийг нь хорлох гээ юу? Харж бай. Чамайг хашраагаад өгье л дөө.
Дүү: Алчихъя л даа.
Лин: би хэвлэлийнхэнд очиж Жин Жиминий тухай үнэнийг хэлнэ.
Дүү: Муу новш. Аав аа. Лин Сяншу ингэж байгаа бол хурпан хөдөлсөн нь дээр. Хурдан нөгөө тэнэгт өгчихье. Тэр тэнэгийн гэрт очоод яахыг нь харъя.
Аав: Зөв. Зөв. Хурдан хөдөлье. Хүнд харагдаж болохгүй. Хурдан хаалгаа хаа.
Дүү: За. Аав аа. Тэр тэнэг хэдийг өгөх бол?
Аав: Хамгийн багадаа зуун мянга.
Дүү: Зуун мянга аа?
Жин: Харж л байгаарай. Баригдах юм бол муур болгоод өгнө өө.
Лин: Энэ ээлжийн хүнснэгт тэр өдөр Жин Жимин ээлжгүй байсан гэдгийг батална. Ээжийг эдгэхээр, Жин Жиминийг цагаатгуулна.
Аав: Азгүй юм аа. Хурдан оръё... Энэ үхсэн хүний учрыг хурдан олох хэрэгтэй.
Лин: Ээж ээ. Ээж ээ. Яасан бэ? Намайг битгий айлгаад бай л даа. нүдээ нээ л дээ.
Аав: Ёстой. Сяншу. Үхсэн хүнээс юуг нь зуурсан юм? наадахаа хурдан далд оруул.
Лин: Та хүн мөн үү? Би таны хэлснийг хийсэн. Яагаад миний ээжийг алж байгаа юм?
Аав: Хэн алсан гээ вэ? Угаасаа өвчтэй хүн. Үйдвэрт асуудал гараад мөнгө хэрэгтэй байна. Наадахыг чинь эмчлүүлдэг мөнгө хаана байна? Азгүй төрсөн өөрийнх нь хохь.
Дүү: Яг үнэн. Эгч ээ. Тэгж их харамсаад байгаа бол хамт үх л дээ. Аяга хоол хэмнэх байлгүй. Тийм ээ, аав аа?
Аав: Яг үнэн.
Лин: Ээж ээ. Ээж ээ. Лин Сяншу. Сэр. Жин Жиминий нэрийг цагаатгаагүй байгаа. Эд нарыг ялуулж болохгүй... Лин Сяншу. Сэр. Жин Жиминий нэрийг цагаатгаагүй байгаа. Эд нарыг ялуулж болохгүй...
Аав: Жао. Жао. Гараад ир. Чамд эхнэр авчирлаа. Эхнэр авчирлаа.
Ж: Эхнэр авчирсан юм уу?
Аав: Тийм.
Ж: Хөөрхөн юм аа. Таалагдаж байна.
Аав: Хөөе хөөе хөөе. Тохиролцсон байх аа. Мөнгөө баруун зүүнээрээ шууд солино гэж. Өөрийгөө хар даа. өдий насалчихаад эмэгтэй хүнтэй ч байж үзээгүй. Хүн ингэж тусалж байхад, надад зуун мянгыг өгнө шүү.
Ж: Зуун мянга. Тийм ээ. Надаа байгаа...
Аав: Ирж байна.
Ж: энэ ээжийн эхнэр аваарай гэж үлдээсэн мөнгө.
Аав: Хөөе. Шичуан. Наадахаа өрөөнд нь оруулаад өг.
Дүү: За... Жао ах аа. Зурагтаар харсан биз дээ? Дуурайгаад хийхэд болно. Хийгээд үзвэл эмэгтэй хүн ямар байдгийг мэднэ. Удахгүй танд бондгор хүү төрүүлж өгнө.
Ж: Бонгор хүү.
Дүү: Тийм ээ
Ж: Бондгор хүү...
Дүү: Яг зөв. Бид нар явлаа шүү. Оч оч.
Аав: Явъя. Харьж мөнгөө тоолъё.
Дүү: За.
Ж: Эхнэр... би одоохон.
Лин: Үгүй ээ. Тэвчих хэрэгтэй. Тэвчих хэрэгтэй.
Ж: Эхнэр... эхнэр зугтчихлаа.
Дүү: Аав аа. Тэрний ачаар нэг сая таван зуун мянгатай болчихлоо. Аав аа. Маргааш хот руу явъя. Хичнээн охинтой уулзана гэж бодож байна.
Аав: Хэрэггүй амьтан. Энэ мөнгөөр хотод байр авна. Тосгоны азгүй амьтад хичнээн атаархах бол. Бэлэвсэн эмэгтэйчүүд бид хоёр дээр өөрсдөө ирнэ.
Дүү: Аав аа. Аав аа. Тэр баян хатагтай ямар учиртай юм болоо? Гэрийнхэн нь юу хийдэг юм бол? Шууд л нэг саяыг өгч байдаг.
Аав: Мэдээ үздэггүй юм уу? Жин Жимин тэр хоёр мэдээгээр гарсан гээд байсан. тэрнийг хуурч өвөрт нь орсон гэсэн. Тэр эм ч гэсэн үнэнээ хэлээгүй байж таараа. Жин Жиминд сайн биш байсан бол тэр Сон Шиши яах гэж Лин Сяншугаас болж ийм их мөнгө үрэх юм?
Лин: Яах аргагүй Сон Шиши байж.
Дүү: Жин Жимин яахаараа ийм азтай байдаг байна аа? Юу ч үгүй, ядуу л юм байсан. манайхаас ч дор амьтан байсан чинь... яахаараа гэнэтхэн том компаний захирал болчихдог байна аа?
Ж: Эхнэр... эхнэр зугтчихлаа.
Аав: Хөөе. Жао. Яагаад уйлчихаа вэ? Яа яагаад энд явж байгаа юм?
Ж: эхнэр... эхнэр намайг хуураад зугтчихсан.
Дүү: Юу? Зугтчихсан? Хаашаа зугтсан юм?
Ж: Харж амжаагүй.
Аав: Ёстой. Тэгээд... одоо хаанаас олох юм бэ? Хот руу явчихвал бид нар хэрэгт орно.
Дүү: Саяхан явсан болохоор тосгоноос гарч амжаагүй байх. Хурдан явж хайя. Одоо явбал амжих байх.
Аав: За...
Лин: Ашгүй дээ. Байж байна. энэ нотлох баримт байхад. Жи Жиминийг цагаатгаж болно.
Аав: Алив байз.
Дүү: Наанаа зогс.
Аав: Зогс.
Дүү: Хаачих гээ вэ?
Аав дүү: Зогс гэж байна. Хаачих нь вэ? Зогс. Зогс... Зогс.
Дүү: Зугтана гэнэ ээ? Битгий горьд. Муу зөрүүд эм.
*******************
Эмээ: Чи сайн хүү юм аа. Даанч миний хүүг гүйцэхгүй. Хүнтэй суусан уу?
Жин:Суугаагүй гэж би танд хэлсэн шд. Би таны хүү байна.
Эмээ: Миний хүү гэнэ ээ? Үгүй ээ, үгүй. миний хүү эхнэртэй хүүхэдтэй. Чи хүнтэй ч суугаагүй байж... миний хүү биш...
Жин:Ээж ээ. Дахиад л буруу яриад байна. эхнэргүй хүн хаанаас хүүхэдтэй байх вэ дээ? Ээж ээ, танд мэдэж байгаа юм байгаа юм уу? Тэр хүүхэд хүү юу, охин уу? Хэдэн настай юм?
Эмээ: Чам шиг танихгүй хүнд би юу гэж ач охиныхоо тухай хэлэх юм? барьцаалах нь уу? барьцаалах нь...
Жин: Ач охин? Тэгэхээр... Лин Чинчин юм бол уу?
В: Жин захирал аа. Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан. Лин Чинчин. Лин Чинчин таны охин юм байна.... Жин захирал аа. Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан. Лин Чинчин. Лин Чинчин таны охин юм байна.
Жин:Лин Чинчин. Миний охин гэж байна. Лин Сяншу бид хоёрын хүүхэд. Лин Сяншу бид хоёрын хүүхэд...
Эмээ: Сяншу. Чинчин... Сян...
Жин:Ээж ээ, яасан бэ? Ээж ээ. Ээж ээ, яасан бэ? Ээж ээ. Ээж ээ? Чинчин. Миний ач охин. Ийм хөөрхөн байх гэж.
Лин: Эгч ээ. Энэ хамгаалагч сахиусыг зүүчих. Би танд, Жиминд, бас Чинчинд хийлгэсэн. Бүгдээрээ сайхан амьдрах хэрэгтэй.
Эмээ: бүгдээрээ сайхан амьдарна аа.
Жин: Ээж ээ.
Эмээ: Жимин, эргээд ирэв үү.
Жин:Ээж ээ. Та санасан уу? Тийм ээ. Хүү нь эргээд ирсэн.
Эмээ: миний хүү... эргээд ирж. Сайн байна. сайн байна. эргээд ирсэн бол сайн байна. сайн байна. тураад, хөгширчихсөн байна. миний хүү... миний хүү зөндөө зовлоо.
Жин: Хэцүү байгаагүй ээ. Ээж ээ. Энэ олон жил дэргэд чинь байж чадаагүй, миний л буруу.
Эмээ: эргээд ирсэн бол боллоо. Эргээд ирсэн бол боллоо. Жимин. Ээж нь чамайг гүтгүүлснийг мэднэ. Ээж нь чамайг буруутгахгүй. Сяншу намайг энэ олон жил харж хандаагүй бол ээж нь чамтай уулзаж чадахгүй байсан байх.
Жин: Ээж ээ. Юу болсныг надад яриад өгөө? Өнгөрсөн хугацаанд юу болсон юм?
Эмээ: Тэр үед...
Жин: Тэгэхээр... тэр үед... намайг өөрөө гүтгээгүй... тэд нараас болсон байж. Энэ олно жил би өөрийгөө л зовж байна гэж боддог байсан. Гэтэл... тэрнийг ч гэсэн ийм хэцүү амьдралаар амьдарч байсныг мэдээгүй явж... дээр нь тэр үед жирэмсэн байсан.
Эмээ: Эхэндээ... би ч гэсэн үзэн яддаг байсан. чамайг шоронд хийсэн болохоор үзэн яддаг байсан. тэр олон жил амьдрахын төлөө зовж байгааг нь хараад ээж нь буруутгаж чадаагүй. Энийг хараад чи аяндаа ойлгоно.
Жин: Ээж ээ. Танд яагаад хамгаалагч сахиус байгаа юм?
Эмээ: Сяншу бид нарт бүгдэд нь хийлгэсэн юм. чамайг шоронд өөртөө муу юм хийх вий гээд... өдөр болгон чамд захиа бичдэг байсан. тэр үед энийг ч гэсэн чамд явуулсан.
Жин: Тэр захиануудыг... бичсэн гэнэ ээ? Гэхдээ бичиг нь өөр байсан.
Эмээ: чамайг мэдчих байх гэж айгаад солгой гараараа бичдэг байсан юм.
Жин: Би ч тэнэг юм даа. яагаад солгой гараараа бичнэ гэж боддоггүй байна аа? Би үнэхээр тэнэг байж. 18жилийн өмнө би их том андуурч.
Эмээ: Жимин. Хурдан очиж уулз. Ээж нь чамд хэцүү байгааг мэдэж байна. гэхдээ амьдрал урт шүү. Зарим юмыг мартах ёстой бол март.
Жин: За. Би одоо очиж уулзана аа.
Эмээ: Жимин. Ээж нь сүүлийн үед ухаангүй байх нь их болж. Хэзээ дахиад ухаан орохыг мэдэхгүй. Дараа ирэхдээ Чинчин, Сяншу хоёрыг дагуулаад ирээрэй. Хэдүүлээ гэр бүлээрээ нэгдэх хэрэгтэй.
Жин: За. Амалъя.
В: Жин захирал аа. Лин Сяншугийн байгаа газрыг олчихлоо. Лин овогтынх руу явчихаж. Бас хэвлэлийнхэнд таны тухай хэлсэн хүн Лин Сяншу биш байж. Тэрний аав, эцэг нэгт дүү хоёр нь байж.
Жин: Лин овогт. Үгүй ээ. Хурдан машин бэлд.
В: мэдлээ.
********************
Лин: Лин Шичуан. Би чамаас хариугаа авна гэж хэлсэн байх аа.
Дүү: Хоосон яриад надаас хариугаа авчихна гэж бодоо юу? Эгч гуай. яагаад ийм хүйтэн сэтгэлтэй болчихдог байна аа? Бид нар чинь нэг гэр бүл. Нэг эхээс төрөөгүй ч гэсэн эцэг нэгтэй эгч дүүс байж. Гэрийнхэндээ туслахын оронд гадны хүмүүст тусалж байдаг. манай Лин овогтод яахаараа ийм хүн байдаг байна аа?
Лин: Гэр бүл ээ? Та нар надад гэр бүл шиг ханддаг байсан уу? намайг ашиглаж, надад байгаа бүх юмыг булаадаг байсан. миний махыг байнга иддэг байсан биз дээ. Та нар гэр бүл мөн үү?
Аав: ачлалгүй хог. Чамайг олон жил тэжээсэн хангалттай юм биш үү? Талархахын оронд манай Лин овогтыг сүйтгэх гэж байдаг. .. яриад ч хэрэггүй. Зугтаах гээд байвал хоёр хөлийг нь хугалчих. Яаж зугтахыг нь харъя.
Дүү: Өөдгүй эм. Яаж зугтахыг чинь харъя л даа...
Эр: Зогс.... Зогс... Та хоёрыг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа, дагаад яв.
Лин: Юмыг яаж мэдэх вэ гээд ирэх замдаа цагдаа дуудчихсан байсан юм. хэлсэн байх аа, та хоёроос хариугаа авна аа гэж.
Дүү: Лин Сяншу. Муу өөдгүй эм.
Эр: Дуугүй бай. Аваад яв.
Эр: Орооч. Ор... яв... бушуул... ор.
Лин: Нөхөр цагдаа. Би...
Жин: Лин Сяншу.
Лин: 18жилийн өмнө би шүүх танхимд худлаа хэлж хүн гүтгэсэн.
Жин: Би бүгдийг нь мэдсэн. Надад шударга ёс хамаагүй.чамтай л хамт байвал бусад нь хамаагүй. Буугаад ир. Сяншу. Сяншу. Буугаад ир. Сяншу.
Лин: Жимин. Цаг хугацааг буцааж болдог байсан бол... чамтай учрахгүй байх юмсан. Тэгвэл чи ингэж зовохгүй. Чиний алдсан хугацааг би эргүүлж өгнө өө.
Жин: Сяншу. Сяншу. Сяншу... Тэнэг гэдэг нь...
*******************
Жин: Чинчин. Сэрчихсэн үү?
Чин:Ах аа. Та энд юу хийж байгаа юм? Ээж хаана байна?
Жин: Ээж чинь...
Эм: Шуурхай мэдээ. 18 жилийн өмнө Икс групийн захирал Жин Жиминийг гүтгэж шоронд хийсэн гурван хэрэгтнийг баривчилсан байна. Шүүхэд худал мэдүүлэг өгсөн Лин гэгчид 5жилийн хорих ял оноожээ.
Эмч: энийг ав. Лин Сяншу явахаасаа өмнө чамд өгөөрэй гэсэн юм.
Лин:Жимин. Энийг унших үед би та нарын дэргэд байхгүй байх. Чинчиний хэн болохыг ч гэсэн чи мэдсэн байх. Тийм ээ. Тэр чиний охин. Охиноо сайн харж, халамжилж байгаарай. Чинчин шөнө ханиалгаж сэрдэг юм. Чам шиг, чихэрлэг, халуун ногоотой хоолонд дуртай. Хичээлдээ их сайн, бас их сургуульд сурахыг хүсдэг. Тэрэнд тэр үед юу болсон тухай ярьж өгөөрэй. Дандаа аавтай болохыг хүсдэг байсан. чамайг сайн аав болно гэдэгт би итгэлтэй байна. чи намайг худалч, үнэнээ хэлдэггүй гэсэн... чиний зөв. Тэр үед болсон бүхэн миний буруу байсан. магадгүй бид хоёр анхнаасаа бүтэхгүй байсан байх... би байхгүй байсан ч, чамайг аз жаргатай, сайхан амьдарна гэж найдаж байна. Надад санаа зовох хэрэггүй. Сайн сууж байгаарай.
Жин: Сяншу... Сяншу. Сайн сууж байна уу? нэг жил өнгөрч. Захиа бичих болгондоо чамайг торны цаана ямаршуухан байгаа бол гэж санаа зовних юм. Чинчиний мэс засал сайн болсон. Ухаантай охин. Одоо их сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлдэж байгаа... шоронд байна гэдэг амар биш. Хүчтэй байгаарай. Чи ганцаараа биш. Чинчин бид хоёр чамайг хүлээж байгаа. Бас санаж байна.:... Сяншу, өдөр шөнө ээлжилсээр хоёр жил өнгөрч. Дахиад уулзахад гурван жил үлдсэн байна. Энэ жил... Чинчин хүссэн сургуульдаа орж чадсан. Би... бүх зүйл хэвийн байгаа. Гэхдээ улирал солигдох бүрт чамайг илүү ихээр боддог.... цаг хугацаа нисэх мэт өнгөрч. Гурван жил өнгөрч, хоёр жил үлдсэн байна. Сяншу. Дахиад чамтай уулзахыг тэсэн ядаж хүлээж байна. чамайг гарахаар хамт аяж, очиж үзээгүй газруудаар явахыг хүсч байна. гэхдээ чи зөвшөөрөх бол уу?... Таван жил хүлээхээс нэг жил л үлдэж. Миний сэтгэл хөдөлж, бас айж байна. хурдан чамтай уулзаж, тэврэхийг хүсч байна. бас тэр өдөр чамайг татгалзах вий гэж айх юм. Гэхдээ чи эрүүл саруул, сайн байвал болох нь тэр. Сяншу. Нар мандаж байна. өглөө болж байна...
5жилийн дараа
Чин: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Аав бид хоёр таныг авахаар ирлээ.
Лин Жин: Уулзалгүй удсан байна...
Төгсөв.
Back to episodes Go home