USK 02.15-1

Poor male nurse heals CEO with chest slap! She falls madly in love and marries him

 

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 118мин

Линк: https://www.youtube.com/watch?v=npwfnMqhfvo  

 

Гол дүрүүд:

Лин: эр, Лин Фэн  эмч

Хан: эм, эмч Хан Чиняа, захирлын охин, эмч

С: эм, Сун Шичин

Ли: эр, Лин Юн эмч

З: эм, Хан Санчуан, эмнэлгийн дарга

Ж: эр, Жао Тиан, хөгшин эмч

Жан:

 

 

Эр: Залуу суутан, мэс засалч Лин Фэн Анагаах ухааны салбрын хамгийн өндөр шагнал болох Ласкерын шагналыг хүртлээ. Тун удахгүй та бүхэндээ шагнал  гардуулах ёслолыг шууд дамжуулах хүргэх гэж байна.

8: Лин эмч ээ. Шагнал гардуулах ёслол эхлэх цаг болчихлоо. Та тийшээ очих хэрэгтэй байна. Лин эмч ээ.  Лин Фэн алга болчихлоо...

Эм: Алдарт эмч Лин Фэн шагнал гардуулах ёслолоос зугтсан хэрэг гараад байна. бид энэ хэргийн талаар цаг тухайд нь мэдээлэх боло.

Эм: Лин эмчийн туслах нь түүнийг хэд хоногийн турш эрж байгаа гэж мэдэгдсэн боловч одоо болтол сураг гараагүй байна. Алдарт эмчийн хаана байгаа, тэр ч байтугай үхсэн амьд эсэх нь тодорхойгүй байна.

Бичиг: 

Эр: Хан Юран.

Эм: Юугаа харсан юм? эртээдээс хойш л хараад байх юм. Хан эмчийг энүүгээр явах болгонд л хараад байх юм. Жирийн нэг сувилагч байж  Хан эмчийг сонирхоод байгаа юм уу?

Эм2:  их  том санаатай байх нь ээ. Хан эмч захирлын охин. Захирлын охин чамайг тооно гэж бодоо юу? Хан захирал чамайг өрөвдсөндөө л сувилагчаар ажилд авсан болохоос. Тэгээгүй бол сургууль ч төгсөөгүй чамайг юу гэж манай 1-р эмнэлэгт ажилд авах юм?

Эм: Хан  захирлын шүтдэг хүн бол тоо томшгүй олон хүн аварсан Лин Фэн эмч. Чам шиг мэс заслын өрөөнд ч орж чадахгүй хүнийг дорд үзэж байгаа юм биш.

Эм3: замаас холд. Замаас холд. Холдоорой. Хурдан. Цусны төв рүү залга.

Эм: мэдлээ.

Эр: Өвчтөн ухаангүй байна. амьсгалахгүй, зүрхний цохилт нь ч мэдэгдэхгүй байна. Зүрх сэхээн амьдруулах ажиллагаанд бэлд.

Хан: Шиао Жан. Дебифрилятор бэлд. Шиао Ли, хурдан нэмж дусал залга.

Эр: Автомат дифибрилятор бэлэн байгаа, зүрхний ажиллагааг хянаж байна.

Эр: Зүрхний массажийг үргэлжлүүл. Минутад 100-120. Эхний шок өгөхөд бэлд.

Хан: Лин Фэнийг дууд.

С: Лин Фэн. Фэн эмч дуудаж байна. намайг дагаад яваарай.

Эм: Хан захирал сувилагч Лин Фэнийг дуудаа юу?  Яах гэж дууддаг билээ?

С:  Сонжэний тэргүүн баяны ач охин машины осолд орсон. Зургаа дахь эмнэлэгтээ хүргэгдэж байна. Шарх нь маш хүнд,  биеийн байдал нь аюултай байгаа. Хан захиралд яаралтай туслах хүн хэрэгтэй байна.

Эм2: Лин Фэнийг байнга л төв эмнэлэг рүү дуудах юм?

С: Яаралтай тусламжийн төвд хүн байхгүй болоод л тэгж байхгүй юу. Лин Фэний цус тогтоохдоо сайн болохоор Хан эмч дуудуулж байгаа юм. лин Фэн. Цаг алга. Хурдан явъя.

Эм: Лимн Фэн тийм сайн байж чадах юм уу?

Эм2: Энэ ... энэ энэ... Лин Фэн энийг боосон, хар даа.

*****************

С: Хан захирал аа. Лин Фэнийг аваад ирлээ.

Хан:  За.

Ли: Энэ Чиняагийн эмнэлэгт авчирсан нөгөө муу сувилагч биш үү? Чиняа. Буруу хүн дуудчихсан юм биш үү? Яах гэж сувилагч  дуудсан юм? энэ яаж туслах юм?

Хан: Лин Фэн сувилагч. Гэхдээ цус алдалтыг тэрэн шиг сайн тогтоож чаддаг хүнтэй би таарч байгаагүй.

Ли: Хн. Цус алдалтыг тогтоохдоо сайн гэнэ ээ?

С: Болохоо байлаа, Хан эмч ээ. Өвчтөний даралт унаад байна.

Хан: Лин Фэн, Ли эмчид шархыг дарахад нь тусал.

Лин: За.

Ли: Хэрэггүй. Чи оролцох хэрэггүй. Сувилагчийн хэрэг алга. Төвөг болохоос цаашгүй.

Лин: Байз. Буруу дараад байна.

Ли: Би эмч. Чамайг бодоход олон өвчтөний амь аварч байсан. би амийг нь аврахыг хичээж байна.

Лин: Өвчтөн насанд хүрсэн хүн байсан бол чиний дарах арга зөв. Наад өвчтөн чинь хүүхэд. Энэ хэсэг дээр дарах юм бол гуурсан хоолой нь шахагдана. Удаан дарах юм бол амьсгал нь боогдоно.

С: Амьсгалж байна. Даралт нь ч гэсэн нэмэгдэж байна.

Хан: Лин Фэн, мэс засалд ороход бэлд.

Ли: Лин Фэн. Чи туслахаар ирсэн сувилагч. Өөрийнхөө хэн болохыг битгий март. Мэс заслын өрөөнд эмчийн хэлсэн болгоныг дагах ёстой. Эмчийн зөвшөөрөлгүй шийдвэр гаргах ёсгүй.

Хан: Өвчтөний хавирга хугарсан байгаа. Биед нь хаа сайгүй шилний хэлтэрхий зоогдсон. Дахин гэмтэл учруулахгүйн тулд шилний хэлтэрхийнүүдийг авах хэрэгтэй.

Ли: Өвчтөний биед байгаа гадны биетийг авахын тулд хувцасыг нь болгоомжтой хайчилж, шархнуудыг нь ил гаргах хэрэгтэй. Жаахан л хүчтэй дарах юм бол цус алдана.

Лин: Болчихлоо.

Ли: Шархыг нь нээсний дараа хавчаараар хавчиж авна. Ингэхийн тулд мэргэжлийн мэс заслын эмч байх ёстой. Жаахан л алдаа гаргах ю бол шилний хэлтэрхий цусанд орж, зүрхийг аюулд оруулах магадлалтай. Амь насанд аюултай.

Лин: Болчихлоо. Шилийг авч болно.

Ли: Хавчаар.

Хан: Лин Фэн мэс заслын дарааллыг ямар сайн мэдэж байна аа? Арай... мэс засал хийж байсан юм  бол уу?

Лин: Сун Шичин, хэтэрхий их цус алдаад байна. амьсгалын аппаратны хэмжээг нэм. 

С: За.

Хан: Хурдан цус нэмж залга.

Ли: Заавар сонсохгүй дураараа аашилснаас чинь болж байгаа юм. өвчтөний биеийн байдал дордчихлоо. Хурдан авраач. Яах гээд байгаа юм бэ?... Яах гээд байгаа юм бэ?

Лин: Дотор даралт нэмэгдсэн болохоор цус цус алдаж байна. венийн судаснууд нь өргөссөн байгаа. Энийг хурдан арга хэмжээ авч зогсоох хэрэгтэй. Цээжний хөндийн агаарыг гадагшлуул.

Ли: Дэмий юм яриад бай. Надад өвчтөний дотоод даралт ихэссэн гэж харагдахгүй л байна. Тэгээд ч, асуудал гарсан байлаа ч, эмч нар шийдэх ёстой асуудал. Чам шиг сувилагчийн хийх юм биш. 

С: Хан эмч ээ, зүрх нь зогсох нь. Цээжний хөндийн даралт нь ихэсчихлээ.

Лин: Зүсэхэд бэлд, хурдал.

Сон: Хан Санчуан, миний ач охин зургаан эмнэлэг дамжла. Танай эмнэлэгт л найдвар тавьж байгаа шүү. Миний ач охиныг аварч чадахгүй бол      чи захирлынхаа суудлаач огцор.

З: Сон захирал аа. Санаа битгий зов. Миний охин яаралтай тусламжийн төвд ажилладаг юм. Ач охиныг чинь аварч л таараа.

С: Баларлаа, өвчтөн таталт өгөөд байна.

Сон: мэргэжлийн хүн гээд байсан чинь энэ үү? Миний ач охиныг хурдан авраадах.

Ж: Хан Санчуан. Охиныхоо нэр хүндийг өргөх гэж бусад өвчтөнүүдийг үл тоомсорлож байдаг. Чамд эмнэлгийн захирал байх эрх байна уу?

З: Жао.  Энд юу хийж байгаа юм?

Ж: Ренай эмнэлгийн дэд захирлын хувиар өвчтөнүүддээ санаа тавьж байна. Хан Санчуан, охиндоо эмнэлгийн даргын суудлыг өгөхийн тулд чи бусад өвчтөнүүдийн амь насыг үл тоомсорлож байна. хувиа хичээсэн амьтан.

З: Наадах чинь юу гэж байгаа юм? Өвчтөний байдал яаралтай болохоор арга хэмжээ авч байна. өөр хийж чадах хүн байхгүй болохоор би охиноо мэс засал хий гэж хэлсэн юм.

Ж: Байдал маш хүнд байна. чиний охин хийж чадна гэдэгт чи итгэлтэй байна уу?

З: Чи...

Жан: Больцогоо. Одоо хүүхдийг аврах нь хамгийн чухал. Би очоод байдлыг харчихаад ирье.  Ийм байдалд өвчтөнд мэс засал хийж байдаг. Ийм нөхцөлд Лин эмчээс өөр мэс засал хийгээд амжилтанд хүрсэн хүн байхгүй.

Сон: Жан захирал аа. Лин эмч, Олон улсын анагаах ухаана судалгааны хзүрээлэнгийн декан гэсэн. Тэрнийг дуудааж ач охиныг маань авруулах арга байна уу?

Жан: би ч гэсэн Лин эмчтэй шагнал гардуулах ёслол дээр л таарч байсан. Лин эмчийг харах юм бол би царайг нь хараад танина. Даанч тэр хүн алга болчихсон.

Сон: аан?

*********************

С: цусны даралт сэргэсэн. Дохиолол ч гэсэн унтарчихлаа. Дэлгэцийн анхааруулах дохио ч унтарчихлаа.

Хан: дуусгахад бэлд. Цээжний хөндийн даралтыг шалга.

С: За.

Хан: Лин Фэн, хоёулаа гаръя. Лин Фэн. Чи мэс засалд орж байсан уу?

Лин: Орж байсан.

 Хан: чи сайн байлаа. Би чамайг туслахаа болгомоор байна. Чи юу гэж бодож байна?

Ли: Болохгүй. Тэр зүгээр л нэг асрах ажилтан. Тэрнийг туслахаа болгох юм бол бусад хүмүүс ч гэсэн дургүйцнэ.

Ж: Нэг муу сувилагчийг туслахаа болгоно гэнэ ээ? Тэгж яаруу шийдэх хэрэг биш. Хан захирал аа, охинд чинь тийм чадвар байгаа юу?

Хан: аав аа. Лин Фэнийг туслаха болгоё гэсэн санааг зүгээр ч нэг хэлээгүй. Тэрэнд чадвар байгаа.

Ж: Чадвар байгаа? Наадах чинь зүгээр л нэг сувилагч. Сон захирал аа. Нэг муу сувилагчийг туслах болгоно гэж байна. Хан захирал ийм  хүн.

Сон: Хан эмч ээ, чи миний ач охиныг амийг тоохгүй байх шиг байна. Азаар энэ удаа Инин зүгээр өнгөрлөө. Ининд ямар нэг юм тохиолдох юм бол, би Хан захирлыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.  

Лин: Хан эмч ээ, өвчтөний зүрхний бичлэгт жаахан өөрчлөлт байгааг би анзаарсан. Дахиад зургийг нь авсан нь дээр байх.

Ж: Сон ноён, энэний үгийг тоох хэрэггүй. Ач охины чинь зүрх хэвийн байгаа. Шалгах ямар ч шаардлага байхгүй.

Сон: Нэр чинь Лин Фэн гэсэн байх аа? Яагаад миний ач охиныг харааж байгаа юм?

Лин: Би хараагаагүй. Байгаа байдлыг л хэлж байна.

Сон: Үг сөрнө гэнэ ээ? Хүн ир. Энийг хурдан аваад яв.

Хан: Ноён Сон. Хичнээн яарч байгаа ч гэсэн мэс заслын хариу гарах хүртэл хүлээх хэрэгтэй. Эхлээд хэт авианы шинжилгээ хийгээд үзье. Ямар нэг юм болох юм бол цаг алдалгүй зогсоож болно гэсэн үг. Тийм үү?

Ж: Хан эмч ээ. Би олон жил эмчээр ажиллаж, өвчтөнүүдийг үзэж байна. нэг муу сувилагчаас дор байх уу?

Ли: Тийм ээ, Хан. Жан Тиан эмч манай эмнэлгийн удирдагчдын нэг. Нэг сувилагчийн үгийг сонсож байхаар Жао даргын үгэнд орсон нь дээр.

Лин: Өвчтөний зүрхний цохилт тогтмол байгаа. Гэхдээ далайц нь буурсан. Зүрхэнд ямар нэг асуудал байх шиг байна.

Ж: Лин Фэн. Чи бол сувилагч. Хэн чамайг мэс заслын ширээнд ойртохыг зөвшөөрсөн юм? энэ чинь маш том алдаа. Одоо ч гэсэн ямар ч хариуцлагагүй юм ярьж байдаг. хүн ир. Хурдан аваад яв.

Хан: Тэгэх үз л дээ. Жао Тиан, дахиад нэг шалгаад үзэхэд алдах юм байхгүй. Яагаад Лин Фэнийг буруутгах гэж ингэтлээ яараад байгаа юм? эсвэл өөрийн чинь буруу болохоор айгаад байгаа юм уу?

Ж: Айсан? Хан Чиняа. Нэр нүүрээ алдахыг хүсэхгүй болоод л ингэж байна. Зүгээр нэг сувилагчаас болж маргалдаж байх цаг зав ч алга. хэрвээ  үнэхээр асуудал байгаа бол яах юм?

Хан: Хэрвээ үнэхээр асуудал гарах юм бол би ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна.

З: Чиняа.

Ж: За яах вэ. Сон ноён энэ хэргийн гэрч болог. Ялагдчихаад намайг залуу эмчийг дээрэлхсэн гэж битгий яриарай даа.

З: Чиняа. Чи түргэдэж байна шүү.

Хан: Аав аа. Би Лин Фэнд итгэж байна. Ли Юн, мэс заслын өрөөнд ороод шалгаад ир.

Ж: Хан Чиняаг эмнэлгээс зайлуулсны дараа надтай Хан Санчуаны захирлын суудалд өрсөлдөх хүнгүй болно.

Жан: Чи чинь…

********************

Жан: Чи чинь...

Хан: Яасан?

Ли: бичлэг хэвийн байна гэж харуулж байна.

Хан:. Яагаад тийм байдаг билээ? Би үнэхээр алдаа гаргасан юм бол уу?

Ж: Хан Чиняа. Хурдан ажлаа хүлээлгэж өгөхдөө бэлд.

З: Чиняа. Чи… яаж байгаа чинь энэ вэ?

Ли: Чамаас болж байгаа юм. Чи байгаагүй бол Чиняа ажлаасаа гарахгүй байсан юм. Лин Фэн, чамаас болж тэр юугаа алдаж байгааг чинь мэдэж байна уу? Миний номын дүү салбартаа шилдэг 20-д багтдаг. Лин эмч шиг сайн эмч болохын тулд олон жил амьдралаа зориулсан. Чамаас болж ажлаа алдаад зогсохгүй, ирээдүйгээ ч гэсэн сүйтгэчихлээ.

Хан: Ах аа, одоо болно. миний карьер, ирээдүй тийм чухал биш. Өвчтөний бие  сайжирч байвал болоо.

Ли: Ингэх хэрэг байсан юм уу?

Лин: Яаралтай мэс засалд бэлд.

Ли: Хангалттай. Чи хэзээнээс тушаадаг болоо вэ?

Ж: Лин Фэн. Эрх мэдэлтэй болохын тулд ухаанаа алдаа юу? Шинжилгээний хариу зүгээр гэж байна. чи энэ төхөөрөмжнөөс өөрийгөө илүү гэх гээ юу?

Сон: Хангалттай. Жао Тиан.  Танай эмнэлэгт сувилагч хүртэл дураараа дургидаг юм байна. Манай Сон овогтыг дорд үзээд байгаа юм уу? Би Ининийг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ.

Лин: Сон ноён. Ач охиндоо муу юм тохиолдохыг хүсэхгүй байгаа бол миний үгэнд орооч гэж зөвлөе.

Сон: Чи...

С: Байдал муу байна. Гэнэтхэн өвчтөний зүрх нь ажиллахаа больчихлоо.

Бүгд.: Юу?

Ж: Юугаа яриад байгаа юм бэ?яахаараа зүрх нь ажиллахаа больчихдог юм?

Лин: Хурдан мэс засалд бэлд.

Хан: Мэдлээ. Хурдан.

Ж: Хөөш. Та нар...

Сон: Юу болоод байгаа юм бэ? Миний ач охиныг аюулгүй болсон гээд байсан биз дээ? Яагаад гэнэтхэн бүх эрхтэн нь ажиллагаагүй болчихдог юм бэ?

Ж: Би өөрөө ч мэдэхгүй байна.

Лин: Мэс заслыг би өөрөө хийнэ. Хан эмч, Ли эмч, та хоёр надад туслаарай. Сун сувилагч аа, чи багажийг хариуц.

Ли: Лин Фэн. Чамд зүгээр л аз таарсан. Битгий гайхуулаад бай. Сайн сонс, мэс заслын өрөө чиний тоглоомын талбай биш. Чамд мэс засал хийх эрх байхгүй. Замаас холд.

Лин: Би холдвол... чи хийж чадах юм уу?

Ли: Би яаж хийхийг мэднэ. Чиняа ч гэсэн энд байна. чиний мэс засал хийх ээлж болоогүй.

Хан: Би ч гэсэн яах ёстойг мэдэхгүй. Магадгүй... энэ удаа Лин Фэн л хийж чадах байх.  Өмнө нь хэдэн удаа хийж байсан гэсэн. Тэрний хэлсэн ч үнэн байсан.

Ли: Чиняа. Тэрний зөв байсан байж болно.

Хан: бид нар машид итгээд балрахаа дөхлөө. Одоо энэ машин байдлыг бүрэн хянаж чадахгүй байна. Лин Фэн асуудал байгааг олж харсан. Лин Фэн, би чамд дахиад итгээд үзье. Чиний хэлснийг дагая.

Лин: Эхэлье.

***************

Лин: Хавчаар. Түгждэг хавчаар.

С: Цусны даралт нэмэгдэж байна. цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 92.

Лин: цусыг соруул. Цус сэлбэж, цусны эргэлтийг сайжруул. Цусан дахь хүчилтөрөгч.

Ли: 56. 57.  58.

Хан: Миний зөв байж. Лин Фэн үнэхээр чадварлаг юм байна.

Ли: Лин Фэн, мэс засал амжилттай болох ёстой шүү. Чиняад муу юм болох юм бол би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ж: тэр хүүхэд яах аргагүй зүгээр хүүхэд биш байна. асуудал байгааг харчихлаа. Гэхдээ харлаа гээд яах юм? гол нь хүнээ аврах. Харж л байгаарай. Тэргүүн баяны ач охиныг алсны чинь дараа захирлын суудал минийх болно.

Сон: Жао Тиан. Миний ач охиныг аварч чадах юм уу, үгүй юу? Надад хэлээдэх. Миний ач охин асуудалд орохгүй биздээ?

Ж: хэцүү. Амаргүй. Сон ноёнтон, тэр хүүхэд зүгээр нэг сувилагч. Хичнээн аз таарч, ач охины чинь өвчнийг энэ удаа урьдчилж харсан ч гэсэн, аварч чадахгүй байх. Тэр ийм мэс засал хийж чадахгүй. Ач охины чинь амь насыг энд аварч чадахгүй.

Сон: Яагаад? Чи дэд захирал байх аа? Тэд нарыг хурдан гаргаад ир. Хүн аврах гэж мэс засал хийдэг байх аа?

Ж: Сон ноёнтон, та мэдэхгүй байна. өвчтөнийг аврах алтан үе маш богинохон. Одоо тэр цаг нь өнгөрчихсөн болохоор... би... надад хийж чадах юм алга.

Сон: Жан дарга аа, үнэхээр өөр арга байхгүй гэж үү?

Жан: Яах аргагүй Жао дэд захирлын хэлдэг үнэн. Тэгээд ч Лин эмчээс өөр хүн ийм зүрхний мэс засал хийгээд амжилтанд хүрч байгаагүй. Ач охины чинь байдал... найдах хэрэггүй л болов уу.

Жан эр: Хөөе хөөе.

Ж: Сон ноёнтон, энэ Хан захирал, тэр муу сувилагч хоёроос болж байгаа юм. хайран цаг алдаж, таны өмнө сайн хүн болж жүжиглэснээс л боллоо.

Сон: Ийм юм байж болох уу? Миний ач охин өнөөдөр үхэх тавилантай юм гэж үү?

***************

Ж: Хан Чиняа. Чамаас болж байгаа юм. чи дураараа зөрүүдлээгүй бол өвчтөн ийм болохгүй байсан юм. Гао Лан, бүгдийг нь бичиж авсан уу? Ийм чадваргүй, ёс зүйгүй эмч нарыг илчлэх хэрэгтэй. Ийм юмыг яасан ч зүгээр өнгөрүүлж болохгүй. Манай эмнэлэг нэр хүндээ алдана гэсэн үг.

Эм: Жао дэд захирал аа, санаа битгий зов. Эмнэлгийн олон нийттэй харьцах албаны даргын хувиар мэс заслын ажиллагааг эхнээс нь дуустал нь бичиж авсан байгаа. Шаардлагатай үед хэзээ ч үзэж болно.

Ж: За за.

Лин: Мэс засал амжилттай болсон.

Сон: Юу гэнэ ээ? Арай... мэс засал амжилттай болсон гэнэ ээ?

З: Энэ сувилагч үнэхээр ийм сайн юм байх даа. Чиняа үнэхээр зөв харлаа гэж үү?

Хан: Тийм  ээ. Мэс засал амжилттай болсон. Жаахан байж байгаад эмнэлгийн удирдлагууд орж шалгаж болно. Гэхдээ, өвчтөний мэс засал дөнгөж сая дууссан. Бие нь сул байгаа. Аль болох тайван байлгах хэрэгтэй. Өвчтөнийг сайн амраах хэрэгтэй. Аль болох дуу чимээ гаргахгүй байхыг бодоорой.

Сон: Нээрэн үү?

Ж: Тийм байх ёсгүй. Тийм юм байх ямар ч боломжгүй. Ийм мэс заслыг хэн ч хийж чадахгүй. Өвчтөн мэс заслын ширээн дээр нас барснаас зайлахгүй. Тийм биз дээ?

Сон: Жао дэд захирал аа. Юу гэсэн үг вэ? Миний ач охинд муу юм болох ёстой гээд байгаа юм уу?

Ж: Сон ноёнтон, Ренай эмнэлгийн дэд захирлын хувиар, Янжэ хотын анагаахын холбооны тэргүүн, дэлхийн анагаах ухааны холбооны гуравдугаар зэрэглэлийн гишүүний хувиар... би та нарын харж байснаас ч олон өвчтөнд мэс засал хийсэн. Миний мэргэжлийн дүгнэлтэд итгэхгүй байгаа юм уу?

Сон: Хан захирал аа, танд хэлэх юм байна уу?

З: Миний охин худлаа хэлэхгүй гэдэгт би итгэлтэй байна. 

Ж: Худал хоосон юм ярьж энэ олон хүний цаг завыг үрэхээ боль. Өө. Одоо л ойлголоо. Та нар амжилтгүй болсон мэс заслынхаа хариуцлагыг бид нарт тохох гэсэн юм биз дээ. Өөрсдийнхөө нэрийг авч үлдэх гэж байна уу?

Лин: мэс засал амжилттай болсон гэж байна.

Хан: Лин Фэний хэлдэг үнэн. Бид нар ач охины чинь амийг аварсан.

З: Чиняа. Мэс заслын өрөөнд үүссэн нөхцөл байдлыг бичлэгээс харж болно. Дотор эрхтнүүд ажиллагаагүй болно гэдэг амар хэрэг биш.

Лин: Би аварсан бол яах юм?

Жан: Юу? Мөн байна... Аргагүй. Царай нь нэг л танил харагдаад байсан юм аа. Үгүй ээ, хурдан буцаж очоод бэлэг бэлдэх хэрэгтэй.

З: Лин Фэн. Чамайг сайн санаж хэлж байгааг ойлгож байна. гэхдээ нөхцөл байдал сайнгүй байна. би чамд итгэхийг хүсч байна. Гэхдээ, энэ удаа боломж байхгүй байх.

Хан: Аав аа, та бид нарт итгэхгүй байгаа юм уу?

Ж: Та нарт итгэснээс сүнс байдаг гэдэгт итгэсэн нь дээр. Та хоёр хуйвалдаж өөрсдийнхөө гаргасан алдааг бид нарт тохох гэж байна. та нарт эмч байх эрх байхгүй.

Сон: Та нар шиг юу ч чадахгүй амьтад юугаа мэддэг юм. миний ач охин ийм болчихоод байхад та нар худлаа ярьсаар л байх уу? Би та нараас хариуг нь заавал авна даа.

Лин: Мэс заслын өрөө  энд байна. амьд үхсэнийг нь хараад мэдэж болно.

Ж: Сон ноёнтон, энэ сувилагчид хууртах хэрэггүй. Эд нар өвчтөнийг аварсан гэж байгаа ч, эд нарт тийм чадвар байгаа юу? Нэг муу сувилагч, залуу эмч, дэд захирал гэсэн хэдхэн хүн яаж тийм өвчтөнийг аварч чадах юм?

Эм: Тийм ээ. Ялангуяа Лин Фэн. Манайд ороод удаагүй сувилагч шд. Мэс засал хийх эрх ч байхгүй.

Эм: тэгвэл эд нарыг баривчлах ёстой юм биш үү. Сон ноёны хайртай ач охиныг алчихсан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.

Сон: эд нарыг бүгдийг...

О: Өвөө. Өвөө.

*****************

Сон: Ининий дуу сонсогдоод байх чинь. Би хий юм сонсоод байна уу?

Ж: Сон ноёнтон. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Бид нар энэ асуудлыг өөрийнхөө эмнэлэгт шийдэх болно. Хүн ир.  Энэ юу ч мэдэхгүй амьтдыг хурдан барь. Лин Фэн, Хан Чиняа хоёрыг хөөгөөд явуулчихсан байхад...

Ли: Сон ноёнтон. Жао Тиан дэд захирлын үгэнд итгэх хэрэггүй. Лин Фэн сувилагч ч гэсэн, тэрний ачаар таны ач охиныг аварч чадсан.

Эм: Сон ноёнтон, та ороод харж болно. Ач охин чинь үнэхээр зүгээр байгаа.

Ж: Бид нарыг оруулчихаад та нар зугтах гэж байгаа биз дээ? Тийм үү? Хүн ир. Эд нарыг хурдан бариад ав.

Лин: Сон ноён, энэний дэмий яриад итгэсээр л байх уу?

Сон: Чи юу хэлэх гээ вэ?

Лин: Ороод харвал мэдэх бус уу?

О: Өвөө, хаана байна аа? Би хаана байна аа?

Сон: Инин. Бие нь яаж байна?

О: Өвөө. Инин өвөөгөө дахиад харахгүй гэж бодож байсан.

Сон: Яалаа гэж дээ. Өвөө нь чамайг хүлээгээд л байж байлаа. Инин. Сая... өвөө нь эмчтэй уулзаж байсан юм. Энэ эмч нар манай Ининийг эмчилж өгсөн байхгүй юу.

О: Эмч үү? Намайг аварсан ах уу? Тэр эмчийг өвөө дуудсан юм уу?

Сон: Би Лин гэдэг энэ сувилагчийг буруу ойлгосон болж таарлаа. Эндээс гарахаараа ачийг нь хариулах юм шүү. Тийм ээ. Тэр эмч манай Ининийг эмчилсэн байхгүй юу. Өвөө нь ачийг нь хариулна аа.

Ж: Сон ноёнтон, ийм байх боломжгүй. Хүүхэд яах аргагүй эрхтний  дутагдалд орсон. Яаж нэг муу сувилагч ийм богинохон хугацаанд аварч чадах юм? байх боломжгүй.

Хан: Яагаад болохгүй гэж? Лин Фэний чадвар бид нарынхаас хамаагүй дээр байсан. Тэр байгаагүй бол бид нар Сон авхайг аварч чадахгүй байсан.

Ж: Үгүй ээ. Ийм байх боломжгүй. Зүгээр л аз таарсан хэрэг. Сон авхайн аз. Лин Фэнтэй ямар ч хамаагүй.

Сон: Жао дэд захирал. Наад тархи чинь зүгээр үү? Өөрийнхөө чадваргүйг гайхуулаад байгаа юм уу? Холд... Лин эмч ээ, намайг үнэхээр уучлаарай. Түрүүн би цуу үгэнд итгэж, чамайг буруутгасан байна. Чамайг ийм чадварлаг гэж, бас ач охиныг маань аварч чадна гэж бодсонгүй.

Лин: Зүгээр ээ. Миний ажил.

Сон: За за за. Хүсэх юм байвал надад хэлээрэй. Би ачийг чинь заавал хариулна.

Лин: Хэрэггүй ээ. Би танаас юм авах гэж Сон авхайг авраагүй. Зүгээр л ийм жаахан хүүхдийг алдахыг хүсээгүй юм.

Сон: чи харав уу, эмч хүн ийм л байх ёстой.

Лин: Одоо энэ талаар яриад яах вэ. Одоо Сон авхайгийн биеийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа. Гэхдээ бүрэн эдгэрэхэд удаан хугацаа шаардана. Тийм болохоор та аль болох дэргэд нь байж, нөхөн сэргээх эмчилгээг нь сайн хийлгэж, эмчилгээний хоол идүүлээрэй.

Сон:  За за за. Лин эмч ээ, дахиад баярлалаа.  

Лин: Зүгээр ээ. Энэ миний ажил. За, би явлаа.

Сон: Хөөе. Лин эмч ээ. Түр хүлээ. Энэ Сонгийн нэрийн хуудас. Энийг Сон компаний аль ч салбар дээр авч очсон энэ нэрийн хуудсыг харах юм бол миний нүүрийг харснаас өөрцгүй. Лин эмч ээ, энийг ав.

Ли: Энэ Сон ноёны хувийн нэрийн хуудас байна.

С : Сон ноёны хувийн нэрийн хуудасыг хар зах дээр 600саяар авдаг гэсэн. Лин Фэн.  Сон ноён чамд нэрийн хуудсаа өгч байна.

Ж: Энэ нэрийн хуудсыг яагаад надад өгөхгүй байгаа юм бэ? Энэ нэрийн хуудас надад байсан бол би  эмнэлгийн захирал болгож өгөөч гэх байсан юм.

*****************

Хан: Лин Фэн. Лин Фэн, хүлээ л дээ. Хөөе. Өнөөдөр чамайг зүгээр өнгөрнө гэж мэдэж байсан юм. Бид нарт саад болоогүй бол бид нар аль хэдийн Ининийг аварчих байсан. Азаар, Сон ноён, Жао дэд захирлын үгэнд итгэсэнгүй.

Ли: Үр дүн нь сайн болсон болохоор би түрүүний хэргээс болж чамтай маргахгүй. Чамайг ийм чадвартай гэж мэдсэнгүй.

Хан: зөрүүд гэдэг нь. Энэ удаа Лин Фэн байгаагүй бол бид нар балрах байлаа. Харин ч үр дүн нь сайн байлаа. Бид нар дахиад нэг өвчтөнийг аварч чадлаа.

З: Чиняа. Энэ удаа аав нь буруу юм хийж. Та нарыг буруутгах ёсгүй байж.

Хан: Аав аа. Уучлалт гуйх ёстой хүн чинь би биш, Лин Фэн. Тэр өвчтөнийг аврахын тулд Сон ноёнтой муудалцсан. Тэгээгүй бол манай эмнэлгийн нэр хүнд байхгүй болох байлаа.

З: Лин Фэн. Энэ удаа... үнэхээр баярлалаа.

Лин: Захирал аа, ёсорхох хэрэггүй. Миний ажил шүү дээ. Мэс засал дууссан болохоор хэдүүлээ ч гэсэн таръя. Дараагийн эмч нар мэс засалдаа орох болж байгаа байх.

З: За.

Хан: За.

Ж: Юу болоод байгаа юм? Лин Фэн жирийн нэг сувилагч. Яаж ийм богино хугацаанд аварч чаддаг байна аа? Ийм мэс заслыг би өөрөө хийсэн ч маш том эрсдэлтэй. Тэр яагаад ийм тайван байгаа юм?

З: Яагаад аа? Лин Фэн өвчтөний аюулгүй байдлыг урьтал болгосон. Чиний нүдэнд ашиг л харагдана. Чамд эмч байх эрх байхгүй.

Ж: эрх байхгүй ээ? Миний чадварыг улс орон даяар мэднэ. Би хэдэн арван мянган өвчтөн аварсан. Лин Фэн бол сувилагч. Зүгээр л аз таарсан хэрэг. Тэрний чадвар хаана ч хүрэхгүй.

Лин: Надад яагаад аз таарсныг мэдмээр байна уу? Тийм бол очоод мэс заслын үеэр хийсэн бичлэгийг үз. Та ч гэсэн эмч биз дээ?

Ж: Чи...

Гао: Лин эмч ээ.

Хан: Лин Фэнд хэлэх юм байгаа юм уу?

Гао: түрүүн Лин эмчийг мэс засал хийж байхад би шууд цацчихсан. Интернэтээр нэг Лин Фэн эмчийн чадварын талаар ярилцаж байна. бас нэг алдартай хөтлөгч ирж гарын үсгийг нь авмаар байна гэсэн. Тэр хөтлөгчийн дэмжлэгийг авч чадах юм бол манай эмнэлгийн нэр хүндэд их хэрэгтэй. Юу... Ли-Лин эмч ээ. Тэгж болох уу?

Лин: Би... болох л юм.

Гао: Ашгүй дээ. Таныг хүлээж байсан юм. хөтлөгч ирчихсэн байгаа.

Хө: Лин эмч мөн үү? Түрүүн би мэс засал хийж байгааг чинь шууд дамжуулалтаар үзсэн. Ёстой мундаг байсан. үнэхээр сонирхолтой байсан...

******************

Хө : Үнэхээр сонирхолтой байсан. гарын үсгийг чинь авч болох уу?

Лин: Болно оо.

Хө: Баярлалаа. Ийм гоё гарын үсэг байх гэж. Лин эмч мэс засал хийхээс гадна их гоё бичдэг юм байна. гоё юм аа.

Лин: Одоо та яв даа. би явлаа.

С: Интернэтэд сая сая дагагчтай хөтлөгч. Би хэзээ ч уулзана гэж төсөөлж байгаагүй. Тэгсэн чинь Лин эмчээс гарын үсгийг нь авахаар ирж байдаг. Лин эмч ёстой мундаг юм аа. Манай эмнэлэг улам алдартай болох нь.

Хан: Би зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэлтэй байсан юм. манай эмнэлэг Лин Фэний ачаар улам алдартай болох байх.

Ж: Хн. Азаар би урьдчилаад бэлдчихсэн байсан юм. тэгээгүй бол яаж ийм сайхан юм болох юм?

З: Харин ч аз таарлаа. Чи байн байн оролцож олон юм яриагүй бол Сон ноён манай эмнэлгийн талаар ингэж буруу ойлголт авахгүй байсан юм.

Ж: Захирал аа. Үйл явц хамаагүй. Үр дүн л чухал.

З: Жао дэд захирал энэ хэргээс сургамж авсан гэж найдъя. Дараа бусдад хор болохоор ашиг хонжоо хайсан юм хийхээ боль.

Ж: Лин Фэний чадварыг олж харахгүй байгаа юм уу?

Хан: Хн.

Хө: Хөөе. Хөөе. Лин эмч явчихсан уу? Манай найз ч гэсэн гарын үсгийг нь аваад өгөөч гэсэн юм. баярласандаа болоод мартчихсан байна.

Гао: Юу... Лин Фэн манай эмнэлгийн эмч. Би  дараа таарахаараа аваад өгье.

Хө:. Тийм байна. тэгж болох юм байна. ямар ч байсан би гарын үсэгтэй болчихлоо.

Хан: Лин Фэний гарын үсэг гоё юм аа. Сун Шичин дурлаад байгаа нь аргагүй л юм байна. байзаарай. Энэ... их л танил харагдаад байх юм. Лин Фэн. Нөгөө алдартай эмч биш байгаа? Лин Фэнтэй уулзах хэрэг байна. түрүүлээд явлаа.

С: За.

Хан: Лин Фэн хүлээгээрэй. Надад асуух юм байна. хариулж өгч болох уу?

Лин: Юу юм?

Хан: Чамд надаас нуусан юм байхгүй юу?

Лин: миний хэн гэдгийг мэдчихэж.      

Хан: Би чамайг анагаахын оюутан болохоор яаралтай тусламжийн төвд тохирно гэж бодож байсан юм. гэхдээ чиний чадварыг харахад чи оюутан биш байх.

Лин: Оюутан.

Хан: Оюутан?

Лин: Тийм. Тийм гэж үү? Чиний чадвар олон удаа мэс засал хийсэн туршлагатай хүнээс ч илүү байсан. ингэхэд чи яг хэн юм?

Хан: Хөөе. Хүлээж бай л даа.

С: Хан эмч ээ. Лин Фэн. Та хоёр юу хийж байгаа юм?

Хан: Юу... юу ч биш ээ.

Лин: Хан эмч сая хөлдөө тээглээд унах гэж байхаар нь би барьж авсан юм. ийм ээ?

Хан: Тийм ээ, тийм тийм тийм. Тэгсэн тэгсэн.

С: Аан?

Лин: Та хоёр ярилц. Би явлаа.

Хан: Хөөе хөөе. Хамт явъя.

С: Хан эмч, ийм байсан юм уу? Хан эмч ээ. Энэ... энийг...

*********************

Хан: Лин Фэн, чи миний асуултад хариулаагүй. Чи ингэхэд хэн юм бэ?

Лин: хэн л байв гэж дээ. Азаар  анагаах ухааны талаар жаахан мэдлэгтэй жирийн л нэг хүн.

Хан: итгэхгүй байна. чи жирийн хүн байсан бол...

л: Эхнэр. Битгий намайг айлгаад бай л даа. эхнэр... туслаарай. Миний эхнэрийг авраач дээ. Хүн байна уу? хүн байна уу? миний эхнэрт туслаач дээ. Туслаарай. ы

Лин: Жирэмсэн эмэгтэй, хугацаанаасаа өмнө төрж байна. эмнэлэг рүү яриад нэмэлт хүч, тоног төхөөрөмж авчруул.

Хан: за.

Эр: Одооны хүмүүс шаазангаас өөрцгүй болсон. Жирэмсэн хүмүүс ч ялгаагүй.

Эр: харин тийм ээ. Сүүлийн үед хүнд туслахаас айдаг болсон. Янз янзаар хэлж сүрдүүлэх юм бол өрөнд орно гэсэн үг.

л: Үгүй ээ. Би луйварчин биш. Гуйж байна. гуйж байна. миний эхнэрт туслаач дээ.

Лин: Санаа зовох хэрэггүй ээ. Тайвшраад миний хэлэхийг сайн сонс. Би эмч байна.    одоо, хоёр зүйл хийх хэрэгтэй байна. Нэгд цэвэрхэн хувцас олох хэрэгтэй. Хоёрт. Хөнжил олоод ир. Хурдан яв. Алив, би түшиж байя.

л: Та нарт илүү хувцас байхгүй биз? Надад түр зээлчих, тэгэх үү? Надад... би мөнгө өгье. Мөнгийг нь өгье.

Эр: мөнгө гэнэ шүү. Би барилга дээр жил ажилласан ч миний хувцасыг авч өмсөж чадахгүй.

л: Гуйж байна. гуйж байна. надад тусалчих л даа. миний эхнэрт туслаач дээ. Би ачийг чинь заавал хариулна аа. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна.

Охин: Ах аа. Энэ болох уу?

л: баярлалаа.

Эм: Хойшоо хойшоо. Өдий насалсан эрчүүд байж байж ичихгүй байна уу? хүн чанаргүй амьтад. Май, энийг ав. Хурдан ав.

д: Баярлалаа. Баярлалаа.

Эм: Зүгээр ээ. Хурдан эхнэртээ өг. Даарчихлаа.     Гуйж байна

Эм: Миний энийг ав.

Л : баярлалаа. Баярлалаа.  Энэ...

Лин: Нааш нь... анхны тусламж үзүүлэх хэрэгтэй байна. хөнжил, хүрэм, эсвэл шүхэртэй хүн байна уу?

Эр: Энэ байна. шүхэр байна.

Хүмүүс: Надад байна. шүхэр байна. байна байна. энийг ав.

Лин: Энд тойроод зогсчих. Хаах хэрэгтэй байна. наашаа. Дэлгээрэй.

Хан: биеийн байдал нь эрсдэлтэй байна. эмнэлэгт хүргэсэн нь дээр биш үү?

Лин: Дээд даралт нь 90. Доод даралт нь 50 байна. эхийн цусны даралт их бага байна.

Хан: тийм аюултай байгаа юм уу?

Лин: Лин Фэн гадаа эх барих гэж байгаа юм уу?

Ли: Холдоорой. Холдоорой. Зай тавиарай. Хурдан. Мэс заслын өрөө бэлдүүлчихсэн.

Лин: Байз. Одоо эмнэлэг явах оройтсон. Хурдан мэс засал хийж болохоор  тохиромжтой газар олох хэрэгтэй байна. \

Ли: өвчтөний биеийн байдал аюултай байдалд байна. хурдан эмнэлэг руу явъя.

С: Даралт 90/50. Эхийн даралт хэтэрхий бага байна. аюултай.

Ли: Лин Фэн. Жирэмсэн хүнд гудамжинд мэс засал хийх гээ юу?

Лин: Эхийнх биеийн байдал тааруу байна. удах юм бол амийг нь аварч чадахгүй. Энд нь төрүүлэхээс өөр арга алга.

Хан: Ойлголоо. Эндээ мэс заслын өрөө бэлдье. Хүмүүс ээ, хойшоо байгаарай.

Л: Эмч ээ. Манай барилгын талбай дээр майхан байгаа. ыц

Лин: Ашгүй дээ. Хурдан бэлдээрэй.

Ли: Чиняа. Энэ мэс засал хүүхдийн тоглоом биш. Болгоомжтой байхгүй бол үхэж ч мэднэ. Эргэн тойрноо хар. Мэс заслын багаж, тоног төхөөрөмж ч алга. Яарч хагалгаа хийвэл аюултай гээд байна.

Хан: өөр юм хэлэх хэрэггүй. Би Лин Фэнд итгэж байна. Лин Фэн. Би чамд тусалъя.

Гао: Хүмүүс ээ. Энд гэнэтийн үйл явдал болоод байна. Гудамжинд жирэмсэн эмэгтэйн бие муудаад яаралтай мэс засал хийх шаардлагатай болоод байна. энд манай эмнэлгийн хоёр ахлах эмч, болон сувилагч Лин Фэн нар мэс засал хийхээр бэлдэж байна. Эх хүүхэд хоёрын төлөө залбираарай гэж та бүхнээс хүсье.

Эр: Юу вэ? Хан эмч хийсвэр хийх  гэж байж сувилагч авч очиж байдаг.

Эр: Юу болоод байна аа? Хаана юм болоо?

Эм: сувилагчаар хийсвэр хийлгэх гэж байдаг, энэ ямар тоглоом уу? хүн алчихвал яах юм?

Хан: Лин Фэн, яасан бэ?  Ямар нэг юм болоо  юу?

Лин: Хүндрэлтэй.

Л: Эмч ээ. Гуйж байна.  миний эхнэрийг авардаг юм шүү.

Лин: Санаа зовох хэрэггүй. Зүгээр. Хурдан зөөе. Эхэл.

Хан. Хурдан.

Лин: Зөөлөн. За. Гурав, хоёр, нэг. Өргө. Зөөлөн. Зөөлөн... зөөлөн.

Л: Эхнэр.

Ли: Лин Фэн. Юу хийгээд байгаа юм бэ? Юун дэмий юм яриад байгаа юм бэ?

Эр: Энэ хүнд муу юм болбол яана аа?

Эр: гайгүй л байгаасай. Өвчтөнд муу юм  тохиолдвол энэ  хүмүүс зүгээр өнгөрөхгүй нь ойлгомжтой.

Эм: Энэ сувилагч юу хийгээд байгаа юм болоо? Жирэмэн эмэгтэйг хүндрэлтэй гээд байх юм.

Гао: Лин Фэн байгаа байдлыг л дүгнэж байна. тэрнээс гадна нөхцөл байдал муу, эмнэлэгт хүртэл нэлээд удаан явах шаардлагатай болно.  Замдаа ямар нэг муу юм болбол мэс засал хийх боломжгүй болно.

Ли: Чиняа, хурдан эмнэлэг рүү явъя л даа. амжих ч юм билүү.

Хан: Бид нар энэ эмэгтэйтэй таарахад л ийм байдалтай байсан. хурдан мэс засал хийхгүй бол болохгүй.

Ли: Гэхдээ, эхийнх нь биеийн байдал боломжийн бас хүндрэл харагдахгүй байна шдээ.

С: Ли эмч ээ, баларлаа. Хэвлий нь базлахаа больчихлоо.

Ли: Юу?

Хан: Хурдан холд. Явъя.

***************

Лин: Эмнэлгийн  цусны төвтэй холбогд. Ахиухан цус бэлд гэж хэл.

Хан: Цус аа? За би хэлчихье.

Ли: наад амаа хамхи. Жирэмсэн эхэд ямар нэг юм болох юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Ж: Та нар юугаа хийгээд байгаа юм? ......... Та нар юугаа хийгээд байгаа юм? хэн та нарт мэс засал хийхийг зөвшөөрсөн юм? наад хүн чинь бүртгүүлсэн юм уу? эмнэлгийн төлбөр төлсөн үү? Юу ч аваагүй байж та нар юугаа хийгээд байгаа юм? эмнэлгийн дүрэм  журам зөрчөөд... энд ямар юмныхаа мэс заслыг яриад байгаа юм бэ?

Лин: Жао дэд захирал аа. Хамгийн чухал нь хүний амийг аврах хэрэгтэй байна.

Ж: Нэг муу сувилагч чи юугаа мэддэг юм?

Хан: эхийн бие хүнд байна, яаралтай мэс засал шаардлагатай. Яаралтай тусламж авсныхаа дараа төлбөрөө төлчихнө.

 Ж: Амаа тат. Та нар одоо болтол ухаан ороогүй л байна уу? эмчилгээнийхээ төлбөрийг төлөөгүй бол үйлчилгээ авах эрхгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг хэн төлөх юм?

Л: Эмч ээ. Энэ байна. гуйж байна. эхнэрийг маань авраач дээ.  Би заавал төлнө өө. Заавал төлнө.

Ж: Зайл. Яагаад надад мөнгө өгөөд байгаа юм? эмнэлгийн хүлээн авах дээр очиж төл.

Л: Эхнэр маань үхэх гээд байна.

Эр: танай эхнэр үхнэ үү, амьдарна уу бид нарт хамаагүй. Дүрэм журам дагах ёстой. Ойлгов уу?

Эр: Хэн шидсэн бэ? Итгэнэ үү байна уу, өөрсдөө мэд. Би цагдаа дуудаж та нарыг бариулна.

Эр: Төлбөр байхгүй гэж хэн хэлсэн юм?

Л: Ван ах аа. Манай Шиао Ли... та нар яаж ирээ вэ?

В: Эхнэрт чинь юу тохиолдсоныг сонсоод ирлээ. Бид хэд хар хурдаараа ирлээ. Надад 20мянга байна. энийг ав. Хүрэхгүй бол би дахиад аваад ирье.

Эр: Энд 50мянга байгаа.  Энийг ав.

Эр: Надад байгаа нь 5000байна. энийг хэрэглэж бай.

Л: Баярлалаа. Баярлалаа.

В: Одоо мэс заслаа хийж болно биз дээ?

Ж: Наадах чинь юу  биш. Тэгээд ч энд ямар олон хүн байна?

В: Чи...

Л: миний эхнэрийг алахыг хүсээ юу?

Эр: Алчихъя...

Ж: Та нар яах гээ вэ? Цохих нь уу?

Хан: Жао дэд захирал аа. Одоо мэс заслаа хийх хэрэгтэй байна. нэгэнт мөнгөтэй болсон болохоор өвчтөний аюулгүй байдал чухал. Хурдан мэс заслаа хийе.

Ж: Тийм бол хичнээн дургүй байгаа ч гэсэн... тэгэхээс биш. Энд байх ёсгүй хүмүүс бүгд гар.

Лин: хөөе. Тэр энэ мэс заслыг хийж чадахгүй. Шилжүүлж авахад бэлэн байгаарай. Хөөе. Мэс заслын үеэр жирэмсэн эмэгтэйн нөхөрт юм битгий хэлээрэй.

Гао: Мэдлээ.

Ли: Баларлаа. Эхийн цусан дахь хүчилтөрөгч  шууд уначихлаа. Бас цус алдалт их байна. Шээс нь цустай гарч байна.

Ж: Тайван бай. Өвчтөний биеийн байдлыг сайн ажиглаж бай.

Эр: Өвчтөн амьсгалж чадахгүй байна. бас таталт өгөөд байна.

Хан: Сайн уу. Намайг сонсож байна уу? Өвчтөн ухаангүй болчихсон байна.

Ж: Шингэн нь гарсан юм уу? Ургийн шингэн нь бөглөрчихсөн юм биш үү.

Эр: Ургийн шингөн бөглөрсөн? Энэ чинь зуун мянгад ганц тохиолддог биз дээ?

Ли: Жао дэд захирал аа, энд хамгийн арвин туршлагатай нь та л байна. Одоо яах вэ?

Ж: Манай эмнэлэг энийг хийж чадахгүй.

Хан: Юу гэнэ ээ? Одоо зөөх юм бол алснаас өөрцгүй. Хоёр хүний амь үрэгдэнэ гэсэн үг.

Ж: Хан эмч тэгээд яа гэх гээ вэ?

Хан: Яасан ч зөөж болохгүй. Хурдан мэс заслаа хийе.

Ж: хан Чиняа. Ургийн усны эмболи гэж юу болохыг чи мэдэх үү? Жирэмсэн эмэгтэйд эмболи үүссэн бол нас барах магадлал 86%-тай.  Бид нарын байгаа нөхцөлд яагаад ч мэс засал хийх боломж байхгүй.

Хан: Тэр тусмаа бууж өгч болохгүй.

Ж:. Бууж өгч байгаа юм биш... эхийг эмнэлэгт яаралтай хүргэж байж амь насыг нь авч үлдэж болно гэж хэлж байна. эмнэлэгт мэс засал хийж байж л эх н амьд үлдэнэ.

Хан: Аврах хугацаа тавхан минут. Одоо эмнэлэг рүү авч явах юм бол эх нь таны мэс заслын ширээн дээр үхнэ. Та хариуцлагаас зугтах гээ юу?

Ж: Тийм ээ. Би хариуцлага хүлээхгүй. Тэгвэл чи? Чи энэ хүнийг аварч чадна гэж бодоо юу?

Хан: Би...

Эр:Хан эмч ээ, эмнэлэг рүү явъя. Жиао дарга та нарын төлөө л хэлж байна.

Хан: Та нар... эмч байх эрхгүй амьтад.

Ли: Хан дарга аа, бид нарыг чадахгүй гэж хэн хэлсэн юм?

Лин: Энэ мэс заслыг...

**************

Лин: Намайг байгаа цагт... тэр амьд үлдэнэ ээ. Энэ мэс заслыг... би хийе.

Ж: Лин Фэн. Лин Фэн. Чи Хан Чиняагийн төлөө юу ч хийхээс буцахгүй юм биз дээ? Ургийн шингэний эмболизм гэж юу байдгийг  чи мэдэх юм уу? амийг нь аварна гэнэ шүү. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?  Чи шидэт эмч үү.

Хан. Лин Фэн. Чи чадах уу?

Лин: би чадна гэж саяхэлсэн шд.

Ж: Хан Чиняа. Галзуураа юу? Би хүртэл хийхээс эргэлзэж байгаа мэс заслыг энэ муу сувилагч хийж чадна гэж бодоо юу?

Хан: Тийм ээ. Би итгэж байна. Тэрний чадвар, өвчтөний нөхцөл байдлыг ойлгох  тал дээр тэрэн шиг ийм хүнийг би анх удаа л харж байна.

Ж: Хэдхэн эмч харсан юм байж.

Хан: Эхийн биед асуудал байгааг хамгийн түрүүнд тэр олж харсан. Намайг цусны төвд мэдэгд гэсэн. Энд байгаа хүмүүсээс Жоу эзэгтэйг аварч чадах ганц хүн нь Лин Фэн.

Эр: Хан эмч ээ, энэ мэс засал тийм амар биш.  Хүнд итгэлээ гээд амийг нь аварчихдаг юм биш.

Ли: Хан эмч ээ. Жао дэд захиралын үгийг дагавал яасан юм? хурдан эмнэлэг рүү хүргэхийг бодъё. Тэгвэл болом байгаа ч юм билүү.

Ж: Ойлгов уу? Хан Чиняа, хүмүүс бүгд ингэж хэлж байна.

Хан: Лин Фэн, цаг бага байна. энэ хүнийг чи л аварч чадах байх. Чи чадах уу?

**************

Ж: хан Чиняа, мэс заслын үеэр хүн алахыг хүсээд байгаа бол дураараа бол. Та нарт үрж байх цаг зав алга. Ямар нэг юм болох юм бол та нарын яахыг харж л байя. Явъя.

Лин: мэс заслыг эхлүүлэхэд бэлд.

Хан: Бүгдээрээ, Лин Фэний хэлснээр хий. Лин Фэн голлоно. Бусад нь тусалъя.

Эр: Эмболизмтой гэдгийг мэдсэнээс хойш нэг минут 30секунд өнгөрсөн байна. 3 минут л үлдсэн. Оройтсон.

Эр: Ургийн усны бөглөрөлтэй гэхээр аврах арга байгаа юм уу?

Эр: Аан? Наадах чинь юу юм?

Хүмүүс: тэр нь юу юм бэ? Яадаг юм бэ?

Эр: Ургийн усны эмболизм гэж биен дэх цус бохирдсон, яаралтай цус солих хэрэгтэй гэсэн үг. Бүс цусыг нь өөр цусаар солих ёстой гэсэн үг. Нөгөө айхтар шидэт эмч чинь өмнө нь ийм мэс засал хийж байсан юм. тэр үед 60л цус орж байсан. насанд хүрсэн 17 хүнийхтэй тэнцэхээр цус.

Эр: Тийм аймаар юм уу? тэгвэл энэ удаагийн мэс засал амжилттай болж чадах бол уу?

Эр: Хар л даа. хар.

*******************

Лин: Цаг.

Хан: Бээжингээр 11:23.

Лин: хан Чиняа, 1-р туслах, Ли Юн хоёрдугаар туслах, Шиао Сун гурван минут тоолоорой.

С: За.

Лин: Одооноос мэс заслыг эхлүүлье.

Ли: Аврах боломжтой алтан хугацаа нь 5минут. Одоо гурав хүрэхгүй минут үлдчихлээ. Лин Фэн энэ мэс заслыг гурван минутанд хийнэ гээд байх юм. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Шидэт эмч үү?

Хан: Магадгүй... үнэхээр Шитэд эмч юм бол уу? Үгүй ээ. Шидэт эмч яаж манай жижигхэн эмнэлэгт байх юм?

Л: Эмч ээ, эмч ээ. Миний эхнэр яаж байна?

Ж: Чиний эхнэр надад ямар хамаатай юм?

Л: Үгүй ээ. Би бүх мөнгөө өгсөн шүү дээ. Миний эхнэр хаана байна? яагаад аврахгүй байгаа юм бэ?

Ж: ургийн усны бохирдолтой жирэмсэн эхийг манай эмнэлэг эмчилж чадахгүй. Эмчилгээ нь мэдэгдсэнээс хойш тавхан минутын дотор хийгдэх ёстой байдаг юм. хурдан шилжүүл гээд байгаа дотор байгаа хэдэн нөхөр мэс засал хийнэ гээд байна. Эхнэр чинь амьд үлдэхгүй байх.

Л: Тэгж болохгүй. Тэр сайхан ааштай эмч миний эхнэрийг аварч чадна гэсэн. Чи тэгсэн үү? Чи албаар миний эхнэрийг алах гэж байна уу?

Ж: Цаашаа бай.

В: Тодорхой хэлээдэх. Үгүй бол бид нар чамайг шоронд хийнэ гэж.

Ж: Та нар мэдэхгүй байх шиг байна. та нарыг эмч гээд байгаа тэр хүн чинь эмч биш. Зүгээр нэг муу сувилагч.

Л: Сувилагч аа?

Ж: Тийм ээ. Тэр хүн эмч биш. Удахгүй эхнэрийг чинь алах гэж байна.

В: Тэр эмч сувилагч байсан  байна шд.

Эр: Жоу ахын эхнэр арай гэж жирэмсэн болсон юмсан. Зүгээр сууж болохгүй. Жоу ах аа. Хурдан оръё.

Л: Оръё. Миний эхнэрийг алахыг яасан ч зөвшөөрөхгүй.  

Бүгд: Оръё. Оръё.

Эр: Яах гээ вэ?

Лин: Хэсэгчилсэн мэдээ алдуулалт.

Ли: Хэсэгчилсэн мэдээ алдуулалт.

Эр: та нар хойшоо бай.

Л: Миний эхнэрийг өгөөдөх.

Эр: та нар мэс заслын үеэр орж хүн алах гээ юу?

Л: Танай дэд захирал надад хэлсэн. Миний эхнэрт мэс засал хийж байгаа тэр хүнийг сувилагч гэсэн. Та нар замаас холд. Холдохгүй бол хохь чинь шүү. Холд.

Хан: Лин Фэн. Гадаа хүмүүс хашгиралдаад байна.

С: Мэс засал маш эгзэгтэй үе дээрээ явж байна. Одоо дайрч орж ирэх юм бол мэс засал бүтэлгүйтнэ._

Лин: хүчилтөрөгчийг нэм. 

Хан: Юугаа хийгээд байгаа юм? Дуугаа аядааж, бид нар жирэмсэн эхнэрийг чинь аврах гэж хичээж байна.

В: Аврах аа? Энэ олон эмч байж та нар сувилагчаар мэс засал хийлгэж байдаг. энийг чинь аврах гэх үү? Хорлож байгаа юм биш үү?

Эр: Хурдан оръё оо. хүнээ авъя. Оройтож болохгүй.

Хан: Лин Фэн итгэ. Лин Фэн мэдлэгтэй сайн эмч, заавал аварна.

Лин: хөлс арч. 1мл атропин хий. Дуслаар.

Ж: нэг муу сувилагч. Ямар юмных нь мэдлэг байдаг юм. Би та нарт санууллаа шүү. Дотор ямар ч хөдөлгөөн мэдэгдэхгүй байна.

Л: Юу?

Ж: Эхнэрийг чинь эд нар алчихаад байна.

Л: Эхнэр... миний эхнэрийг аваад ир.        

Хан: Юугаа хийгээд байгаа юм бэ? Боль. Би... буруу сонсоод байх шиг байна.

Ж: Үгүй ээ. Гуравхан минут үлдсэн байхад хийсвэр хийчихлээ гэж үү?

Лин: Гэр бүлийн хүн нь байна уу?

Л: би байна. би байна . миний эхнэр, хүүхэд...

Лин: Эх хүүхэд хоёр сайн.

Л: Ашгүй дээ.

Лин: Эхийн бие одоохондоо аюулгүй болсон. Хурдан эмнэлэгт аваачиж мэс заслыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Л:       Тэ-тэгэхээр... эх хүүхэд хоёр хоёулаа сайн гэсэн үү?

Лин: Тийм ээ. Баяр хүргэе.  Хүүтэй болсон.

Л: би хүүтэй болчихлоо. Хүүтэй болсон гэж байна. баярлалаа, эмч ээ. Баярлалаа. 

Лин: Ийм олон хүнтэй энд юу хийж байгаа юм?

В: юу... хүүхэд төрснийг мэдсэн юм чинь хэдүүлээ явъя даа.

Эр: Явъя.

Эр: Нээрэн тийм.

Л: За. Энэ хэд харахаар ирсэн юм.

Ж: Болохгүй. Энэ эмч биш. Зүгээр нэг муу сувилагч. Яаж хийсвэр хийж чадах юм? Эхнэр чинь аль хэдийн үхчихсэн байж магадгүй.

Л: Амаа тат. Түрүүнээс хойш миний эхнэр хүүхэд хоёрыг хараагаад байсан. чамаас болж бид нар буруугаар ойлгох дөхсөн. Харин ачтай хүнийг баллах дөхлөө. Ван ах аа, ах дүүс ээ. Энийг бариад ав...

Ж: Та нар яаж байна?

Л: Лин эмч ээ, баярлалаа. Түрүүн буруу хүний үгэнд итгээд баллах дөхлөө. Уучлаарай. Буруугаар ойлгосон байж.

Лин: Зүгээр ээ. Би зүгээр, тоох хэрэггүй. Хан эмчээс л уучлалт гуй.

Л: хан эмч ээ. Түлхэж унагаасанд уучлаарай. Намайг загнаж харааж, цохисон ч болно. Шүү. Намайг уучлаарай.

Хан: Зүгээр ээ. Аргаа бараад тэгснийг чинь ойлгож байна.

Лин: За. Та нар гадаа хүлээж бай. Бид нар мэс заслаа дуусгах хэрэгтэй байна.

Л: Лин эмч ээ. Хан эмч ээ. Надад байгаа нь л энэ байна. намайг үнэхээр уучлаарай. Миний эхнэр гэмгүй хүн.

Лин: Энэ чинь юу гэсэн үг юм?

Хан: зүгээр ээ. Бид нар эмч хүмүүс. Хүний амь аварч, шархадсан хүн эмчлэх бид нарыг ажил. Ийм юмнаас болж бид нар хүний амийг аюулд оруулахгүй. Л

Л: ийм залуухан хоёр эмч, тийм чадварлаг мөртлөө, ийм сайхан хүмүүс байх юм гэж хэн мэдлээ. Би ч тэнэг юм даа.

******************

Лин: Хийсвэр амжилттай болсон. Бүгдээрээ сайн байлаа. Эхийн бие тогтвортой байна. хурдан эмнэлэгт очиж дараагийнхаа ажилбарт оръё. Урьдчилж яриад бэлэн бай гэж хэл. Бас, эхийг дааруулж болохгүй дулаан байлгах ёстой шүү.

Хан: Эмнэлэг рүү шилжүүлье. Ойлголоо.

Гао: Хан захирал аа, бид нар энэ удаа алдартай болох нь. Би Лин Фэнийн жиэмсэн эмэгтэйг аварч байгаа мэс заслыг бүтнээр нь шууд дамжуулсан. Үзэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд л байна. хүмүүсийн сэтгэгдэл ч гэсэн нааштай байгаа. Лин эмч ёстой мундаг юм аа.

З: Сайн байна. сайн байна. Лин  Фэн удахгүй манай эмнэлгийн алдартай эмч болох нь.

********************

Ах: Ах нь чиний нүдийг эмчилж чадах эмч олчихлоо.

Дүү: Гэхдээ... ах аа, миний нүдийг Лин эмчээ өөр хүн эмчилж чадахгүй гэсэн биз дээ? Лин эмч алга болчихсон. Хаанаас олох юм?

Ах:  Надад итгэ. Энэ эмч чиний нүдийг эмчилж чадах байх. Тэр хүн энэ эмнэлэгт байгаа.

**************

Л: Лин эмч ээ. Миний эхнэр яаж байна? Одоо зүгээр үү?

Лин: Одоо аюулгүй болсон. Мэс засал амжилттай болсон. Санаа зовох хэрэггүй. Мэс заслын дараа 24цаг сайн амрах ёстой шүү.

Л: маш их баярлалаа.

Лин: Зүгээр ээ.

Л: Одоо.. би эхнэрээ хараадахъя. Тэгээд тантай дараа нь уулзъя.

Лин: за.

Л: Эхнэр. Эхнэр.

Хан: Өнөөдөр азаар бүх юм сайхан боллоо. Энэ удаа их аюултай юм боллоо.

Лин: Хан эмч ээ,сайн байлаа.

Хан: Өнөөдөр миний харснаар давхар оёх арга хэрэглээд байх шиг байсан. энэ аргыг ганцхан Шитэд эмч л хэрэглэдэг санагдаад байна. Чи арай...

Лин: би зүгээл анагаахын тухай жаахан мэддэг жирийн нэг хүн.

Ж: Лин Фэн. Лин Фэн. Чамаас болж би тэр барилгын ажилчдад зодууллаа. Сайн харсан биз? Гарыг  нь ажиллахгүй болгоод өг.

******************

Хан: Өнөөдөр завтай юу? Хамт хоол идэх үү?

Лин: Хоол уу?

Эр: Тэр байна. тэр байна. муу алуурчин. Энэ байна.

Хүмүүс:. Юу болоод байна аа? Юу гэсэн бэ?

Лин: Юу болоо вэ? Эмнэлэг дээр хашгичихаа болиоч.

Эм: чи манай нөхөрт мэс засал хийж байна гээд алаа биз дээ.

Хан: худлаа ярихаа болиоч. Лин Фэн яахаараа хүн алдаг юм?

Эм: танай эмнэлэг хорт могойнуудаар дүүрэн. Та нар л мэс засал хйиж алсан. Тэгчихээд та нар тэгээгүй гэх нь үү? Миний хүү. Аавынхаа өшөөг ав.

Эр: муу новш. Чи миний аавыг алсан. Чамайг ална даа.

Эм: Миний хүү. Эмч хүн байж хүн зодож байна. хүн алах нь. Хүмүүс ээ, хараад байгаарай. Ийм эмч байдаг юм уу? хүн зодож байна. энэ Лин Фэн гэдэг хүн сувилагч. Эмч болж жүжиглээд миний нөхөр мэс засал хийж байна гээд алчихсан. Одоо миний хүүг зодож байна. бид нарыг хэн өмөөрөх болж байна аа?

Эм2: Эмч хүн байж ингэж болдог юм уу?

Эм3: Сонсоогүй юм уу? тэр хүн сувилагч байж эмч болж жүжиглэдэг гэж байна.

Эм2: Тэгнэ ээ, эмч байх чадваргүй болоод л хүн алчихаад бас хүн зодож байгаа юм байна. Тэнэг амьтан бэ.

Хан: Худлаа ярихаа больцогоо. Лин Фэнийг гүтгэж байна.

Эм: Би худлаа яриа юу? Би нөхрийнхөө амь насаар худлаа ярих уу? хайран ч нөхөр минь. Яагаад намайг орхиод явчихав даа. хань минь. Даанч яав даа.

Лин: Уйл аа, уйл. Худлаа орилоод нулимч чинь гарахгүй байна. Намайг нөхрийг чинь алсан гэлээ. Хэлээдэх, нөхрийн чинь нэр хэн юм? хэзээ эмнэлэгт хэвтсэн. Ямар өвчнөөр хэвтсэн. Хэзээ мэс засалд орсныг нь хэлээдэх. Бас хэзээ нас барсан юм.

Эм: Би...

Лин: юу болсон юм, хэлээдэх. Яагаад дуугарахгүй байгаа юм, хэлээч? Сайн сонс, манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бүх хүний мэдээлэл хадгалагддаг байгаа. Та нар худлаа ярьж, санаатайгаар замбараагүй байдал үүсгэж байгаа бол бид нэр эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Хан: Лин Фэнийг хорлохоор ирсэн юм бол уу?%

Эр: Битгий дүйвүүлээд бай. Бид нар өнөөдөр шударга ёс шаардахаар ирсэн. Миний аавыг чи алсан.  Өнөөдөр чамаас хариуг нь авна.

Хан: Хэрвээ үнэхээр манайд тийм хэрэг гарсан бол бид нар хариуцлагаа хүлээнэ. Хэрвээ эмч нарыг гүтгэж байгаа бол энэ хэргийг эцсээ хүртэл шалгаж, та нарыг өгөх ёстой газар нь өгч, шоронд хатаана.

Эм: Шорон? Ван ах аа. Зүгээр л жүжиглэнэ гэсэн биздээ, юун шорон яриад байгаа юм бэ?

Эр: Амаа тат. Юу ч хийгээгүй байж.

Эм2: юу вэ? Хуурамч байсан байна шд.

Эм: ямар тэнэг юм бэ?

Хүмүүс: Худлаа байсан юм уу? хөл нь зүгээр юм байна шээ.

Эм3: ингэж эмч нарыг гүтгэж болохгүй биздээ.

Хан: Хамгаалагч. Эд нарыг барь.

Эр: Хойшоо бай. Битгий ойрт. Битгий ойрт.  Хойшоо. Хойшоо. Хойшоо бол.  Замаас холд. Замаас холд.

Ах: Болгоомжтой.

Дүү: Ах аа. Ах аа. Ах аа. Та зүгээр үү? Ах аа. Ах аа, хаана байна аа? Та зүгээр үү?

Хан: Хурдан аваад яв.

Дүү: Ах аа.

Хан: Би яаралтай тусламжийн тасгийн дарга Хан Чиняа байна. Сандрах хэрэггүй. Ах чинь гэмтчихсэн.

Дүү: Манай ах яасан бэ?

Хан: Санаа зовох хэрэггүй. Зүгээр. Эмч үзэж байна.

С: Холдоорой. Холдоорой. Холд.

Лин: шархнаас их хэмжээний цус алдаж байна. хурдан аваад явъя.

***************

Хан: Лин Фэн. Энэ жижиг мэс засал болохоор удахгүй дуусчих байх.

Лин: Тийм амар биш.

Хан: Юу гэсэн үг вэ?

Лин: түрүүн харахад...

С: Хан дарга аа. Хан дарга аа. Ли эмч өвчтөний гэмтлийг хянаж байгаа ч гэсэн илүү том асуудал байна.

Хан: Энэ хүн...

Ах: Намайг Чэн Ёон гэдэг. Би хоёрдугаар эмнэлгийн мэс заслын их эмч. Би харааны мэс засал хийдэг. Ийм юм болно гэж үнэхээр бодсонгүй.

Хан: Би таны тухай сонссон. 17 настай байхдаа манай улсын хамгийн том сургуульд орсон. Гадаадад суралцаж ирээд докторын зэрэг хамгаалсан. Гадаадад ажиллах олон санал хүлээж авсан ч гэсэн татгалзаж, эх орондоо ирсэн.

Ли: Чэн эмч одоогоор хэдэн арван  мянган хүнийг эмчилсэн.

Ах: би цаашид мэс засал хийж чадах бол уу?

Ли: одоогоор харахад тийм ч сайнгүй харагдаж байна. тохой, шуу, бугуйн яс гээд бүгд  тодорхой хэмжээний гэмтэл авсан. Бас шөрмөс нь гэмтсэн. Хамгийн чухал нь алганы мэдрэлүүд маш их гэмтэлтэй.

С: тэгвэл... Чэн эмч дахиад...

Хан: Гар хүний биеийн хамгийн чухал хэсэг. Яснууд нь эдгэрч болно. Шөрмөсийг нөхөн сэргээж болно. Гэхдээ мэдрэлийн судлууд... Чэн эмч дахиад ажлаа хийж чадахгүй л бол уу...

С: Чэн эмчийн гарын эмчлэх өөр арга байхгүй гэж үү? Тэр олон хараагүй өвчтөнүүд Чэн эмчээр эмчлүүлэх гээд хүлээж байгаа гэж бодохоор...  

Лин: Одоо ингэж дэмий ярьж байх цаг биш.

*******************

Лин: Одоо ингэж дэмий ярьж байх цаг биш.

Ах: Та юу? Ли...

Ли: Лин Фэн. Энэ мэс засал чиний өмнө нь хйиж байснуудаас огт өөр. Дэмий юм ярихаа боль.

Ах: одоо чиний онгирч байх цаг биш.

Эм: Лин Фэн. Чи овоо хэдэн мэс засал хийсэн ч гэсэн, энэ мэс засал чиний хийж байснуудаас өөр. Дэмий юм яриад хэрэггүй.

Ах: Үгүй ээ. Би Лин эмчид итгэж байна. намайг эмчилж чадах хүн байгаа бол тэр байх ёстой.

М: Юу? Чэн эмч ээ. Лин Фэнд итгээд байгаа юм уу? Тэр шидэт эмчтэй адилхан нэртэй л болохоос  шидэт эмч биш шд.

Ли: Чэн эмч ээ, та нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байх. Лин Фэн анх манай эмнэлэгт ирэхдээ сувилагч байсан. юун шидэт эмч байх вэ дээ. Тийм чадвартай хүн биш.

Хан: Хангалттай. Юу яриад байгаа юм? одоо Чэн эмчийн гарыг эмчлэх хамгийн чухал болчихоод байна.

Ли: Чиняа...

Хан: Хангалттай гэж байна. Лин Фэн. Чамд мэс заслын төлөвлөгөө байна уу? бид нартай хуваалцаач.

Лин: Мэс засал хийж, тасарсан мэдрэлийн судлуудыг бүгдийг нь оёно. Шарх эдгэсний дараа сэргээн засах эмчилгээ хийх хэрэгтэй.

Ли: Лин Фэн. Лин Фэн. Энэ чиний  Чэн эмчийн гарыг эмчлэх төлөвлөгөө юу? ... Мэс засал хийж, мэдрэлийн судлуудыг оёно оо? Лин Фэн. Энэ ямар хүүхдийн тоглоом уу? Гарны эдрэл оёх мэс засал гэж юу байдгийг чи мэдэх үү? Манай улсад хэдэн эмч, хэдэн эмнэлэг энэ мэс заслыг хийж чалах вэ?

С: Шиао Ли. Мэдрэл оёно гэхээр.. тийм хэцүү юм уу?

Эм: Тийм. Үс шиг нарийхан юмнуудыг оёно гэсэн үг. Гэхдээ энэ маш хэцүү. Чих ухдаг юмаар далайн усыг юүлэхтэй адил.

С: Тийм хэцүү юм уу?

Эм: Хүний биеийн  мэдрэл маш нарийн төвөгтэй байдаг. зуун сая орчим  байгаа. Гаранд зуун мянга орчим байдаг. зөв залгахгүй бол Чэн эмч дахиад мэс засал хийж чадахгүй болно. Лин Фэний төлөвлөгөө боломжтой юм шиг сонсогдож байгаа ч, дэлхий дээр хэн ч хийж чадахгүй. Ли эмч тэгээд уурлаж байгаа юм. Нээрэн, нэг хүн хийсэн юм байна.

С: хэн юм?

Эм: Лин эмч. Өмнө нь онлайнаар мэс засал хийж байна. Жиндүд. Бас Сан Францискод нэг хүний тархины хавдрыг авч байсан. мэс засал нь амжилттай болсоноос гадна хавдар нь одоо болтол дахиагүй гэсэн.

С: Тийм мундаг юм уу?

Эм: Аанхан.

Лин: Чи чадахгүй байж ч болох ч би чадахгүй гэсэн үг биш.

Ли: Чи...

Хан: Жао дэд захирал аа. Ямар хэргээр ирээ вэ?

Ж: Манай эмнэлэгт нэг хэрэг гарсан гэж сонслоо. Манай яаралтай тусламжийн  хэсэгт нэг өвчтөний ар гэрийн хүн гартаа хутгалуулсан гэж байна. Дэд захирлын хувиар арахаар ирлээ.

Хан: Энэ яаралтай тусламжийн хэсэг. Та оролцох хэрэггүй.

Ж: Чи... Лин Фэн. Би чамайг залуу хүн ч гэсэн овлигогүй байх хэрэггүй гэж хэлсэн байх аа. Одоо яасан? Шийтгэл чинь ирж. Гар нь хэрэггүй болчихоод байна. одоо гар нь ямар ч хэрэггүй болсон. Гар нь гэмтсэн хүн чи юм уу? Чи хэн юм?

Лин: Нэр нь Чэн Ёон. Нүдний мэс заслын эмч, хэдэн арван мянган хараагүй хүнийг хараа оруулсан эмч хүн.

Ж: Гар чинь зүгээр үү? Энэ тэнэг амьтад. Иймхэн юм ч зохицуулж чадахгүй.

Хан: Яасан, та бүтэлгүйтхийг хүсээд байгаа юм уу?

Ж: Тийм биш ээ.  

Хан: Өөр хэлэх юм байхгүй бол та буцаад яв. Бид нарт хийх ажил байна.

Ли: Чиняа. Түр хүлээ л дээ. Жао багш арвин туршлагатай хүн. Бид нарт хэрэгтэй зөвлөгөө өгөх ч юм билүү. Жао эмч ээ, ингэе. Бид нар гарын мэдрэлийг нэгбүрчлэн оёх талаар ярилцаж байна. Танд бид нарт өгөх зөвлөгөө байна уу?

Ж: гарын мэдрэл оёно оо? Ли эмч ээ, наад тархи чинь зүгээр үү? Манай эмнэлэгт энэ мэс заслыг хийж чадах хүн байгаа юу? Чи юу? Чи юу?

Хан: Би Лин Фэнийг чадна гэж бодож байна.

Ж: Хан Чиняа. Лин Фэн та хоёр дотно байдгийг мэдэж байна. Мэс заслын эмч нар дунд мэдрэл оёж чадах мэргэжлийн эмч арава хүрэхгүй байдаг юм. Манайд ийм чадвартай хүн Шидэт эмчээс өөр байхгүй.

Хан: Тэгвэл ингэе. Мөрий тавиад үзэх үү?

Ж: юу гэж?

Хан: Лин Фэн энэ мэс заслыг амжилттай хийж чадах юм бол хойшид та манай хэрэгт оролцохоо боль.

Ж: Аан? Хэрвээ мэс засал амжилтгүй болбол та хоёр өөрсдөө халагдах өргөдлөө өгнө шүү. Бас хэзээ ч эмчийн мэргэжлээр ажиллахгүй гэж амал.

Хан: Болж байна. явъя.

Лин: Надад тэгж их итгэдэг юм уу?

Хан: Би... Тэрнийг харахаас залхаад л ингэж байна.

Лин: Тэгвэл чи...

Хан: Болно оо. мэс засалдаа бэлд.

Ж: Мэс засал чинь бүтэлгүйтсэний дараа та хоёр эмнэлгээс явна. Тэр үед би та хоёрыг алах арга бодож олно оо гайгүй.

Гао: Сайн уу. өнөөдөр эмнэлэг дээрээ мэндчилж байна.

Эм: Лан эгч ээ.  Лан эгч ээ. Лин Фэн дахиад мэс засалд орох гэж байна. энэ удаа бүр хүнд мэс засал.

Гао: Юу? Хурдан очиж шууд дамжуулъя. Хурдал.

*****************

Лин: Одоо гарны мэдрэл залгах мэс заслаа эхэлье. Хан Чиняа нэгдүгээр туслах, Ли Юн хоёр. Нойрсуулагч бэлэн байгаарай. Сун сувилагч аа. Мэс заслын явцыг тэмдэглэж аваарай. Өвчтөний цусны даралтыг байнга ажиглана шүү.

С: За.

Лин: Эхэлцэгээе.

Бүгд. Мэдлээ.

Лин: хавчаар.

Гао: Сайн байцгаана уу. бид эмнэлгийн  мэс заслын өрөөнд орж ирээд байна. Одоо гарны мэдрэлийг залгаж мэс засал эхэлж байна. Мэс заслын эмч Лин Фэн.  

Лин: Хан эмч ээ.

Хан: Аан?

Лин: Хүчилтөрөгчийн хэмжээг нэм.

Хан: За.

Эр: гарны мэдрэл тасарсан бол гаргүй болсноос өөрцгүй.

Эр: энэ их хэцүү мэс засал даа.

Эм: манай шилдэг эмч нарын нэг дээ. Манай улсын эмч нар лав энийг эмчилж чадахгүй байх.

Гао: Өвчтөн маань өөрөө эмч хүн байгаа. Та бүхэн мэс засал амжилттай болоосой гэж залбираарай.

Эр: өвчтөн нь эмч юм бол дахиад мэс засал хийж чадахгүй байх даа.

Эр: эмч хүний гар гэмтсэн бол тэгээд карьер нь байхгүй болсон гэсэн үг үү?

Эм: мэс засал яаж ч амжилттай болсон хэцүү л байх даа.

Эм: Эмч хүний хувьд гар маш чухал. Гаргүй бол мэс засал хийж чадахгүй.

Гао: Та бүхэн хүлээцтэй байгаарай. Манай мэс засал хийж байгаа эмч маш чадварлаг эмч байгаа. Өмнө нь ургийн усны эмболитой жирэмсэн эмэгтэйг аварч байсан эмч.

Эм: Тийм  бол энэ эмч их сайн эмч байх аа?  

Эм: Тийм өвчтөнийг аварсан гээд яах юм? энэ хоёр чинь шал өөр хоёр өвчин шд.

Эр: энэ эмчийг би сувилагч гэж сонссон. Энэ үнэн үү?

Эм: Сувилагч гэнэ ээ? Тоглож байгаа байлгүй дээ

Эм: тэр жирэмсэн хүнийг бас сувилагч аварсан  гэж сонссон юм байна.

Эм: эмч биш юм уу? ийм хариуцлагагүй байж болохгүй биз дээ?

Эм: эмч байж гараа гэмтээгээд байх даа яах вэ дээ.

Гао: Хамаагүй ярих хэрэггүй шүү. Чэн Ёон эмч зайлшгүй нөхцөл байдлын улмаас гараа гэмтээсэн. Бид нар хүний амь авраад зогсохгүй, Чэн эмчийн карьер, ирээдүйг аврахыг оролдож байна. Бодит байдлыг мушгих гэж оролдох юм бол шууд дамжуулалтаасаа хасчихна шүү.

Эм: Тийм бол эмч хайран байна шүү. Мэс засал нь амжилттай болоорой гэж хүсье.

Эр: Хайран эмч. Чэн эмчид сайн сайхныг хүсье.

Гао: би Лин эмчийн мэс засал сайн болж, Чэн эмчийн гар дахиад сэргэнэ гэдэг титгэлтэй байна.

Хан: Лин Фэн.  Амжилт хүсье.

С: Лин эмч ээ, Чэн Ёоны шархыг нь яагаад томруулчихаж байгаа юм бэ?

Эм: Яасан өөдгүй хүн бэ.

Эр: Шархыг нь ураад томруулчихсан гэсэн үү?

Эр: сувилагч хүн мэс засал хийж болдог юм уу? энэ эмнэлэгт итгэх арга алга.

Эр: би энийг мэдэгдэнэ ээ.

Хан: Лин Фэнд битгий саад болоод бай. Ингэх юм бол гар.

Лин: Сун сувилагч аа, шил.

Хан: Лин Фэн, сандрах хэрэггүй. Би чиний чадварт итгэж байна.

Ли: Хан эмч ээ, харанхуй итгэж болохгүй шдээ. Харин ч хурдан болиулаад Жао дэд захирлыг авчирсан нь дээр байх.

Лин: Чэн Ёоны гарыг аварч болох байх. Салаа мэдрэлийг нь холбочихлоо.

Ли: үнэхээр холбочихлоо гэж үү дээ. Салаа мэдрэл хамгийн хэцүү нь шд.

Хан: Үнэн байна. салаа мэдрэл нь холбогдсон байна.

С: Лин Фэн, чи мундаг юм аа.

Лин: Анхаарлаа төвлөрүүл.

С: За.

Эм: ямар ямар мэдрэлт гэнэ ээ? Мэс засал нь амжилттай болсон гэсэн үг үү?

Эр: зүгээр л мэдрэл холбож байгаа биз дээ? Тэгээд энэ гараа ашиглаж болох юм уу?

Ли: Би нарийн мэдрэлийг холбож чадна. Гэтэл тэр хоёр салаа мэдрэлийг холбож чадаж байна. одоо хурууны мэдрэлүүд хамгийн чухал нь. Тэр чадах бол уу? Ли Фэн, чамд чадвар байна. Гэхдээ, шөрмөс бас бусад мэдрэлийг залгах тийм ч амархан биш. Миний тусламж хэрэгтэй юу?

Лин: Дуугүй зогсоод миний хэлснийг хийхэд болно.

Ли: Чи... за яах вэ. Өнөөдөр Чэн эмчийн гарын аварч чадах үгүйг чинь харъя.

*******************

Эр: Захирал аа. 3 цаг өнгөрчихлөө.

Ж: Лин Фэн угаасаа юу ч чадахгүй ээ.

Эр: нэг муу сувилагч юу гэж л чадах вэ дээ?

Ж: Охин минь. Лин Фэн манай эмнэлгийн сувилагч.  Надаар энэ мэс заслыг хийлгэе гэх юм бол ахын чинь гарч ядаж л ажиллагаатай үлдэнэ. Лин Фэнээр хийлгэх юм бол ахыгаа гагүй болсон гэж бодоход болно. Лин Фэн бүтэлгүйтээд, гарыг нь ажиллагаагүй болгочихвол Чиняа тэр хоёр дахиад миний нүдэнд үзэгдэхээ болино. Харин ч сайн юм боллоо.

Эр: Тийм биш ээ. Зарим эмч нар сайн байдаг. гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээхээс аргагүй болдог юм.

Ж: Хоёулаа, явж цай ууя.

Эр: Тэгье.

Ж: Сайн цай ууна шүү.

Дүү: энэ эмч үнэхээр миний ахын гарыг эмчилж чадах бол уу?

С: Дунд мэдрэл, тохойн мэдрэлүүдийг холбоод дуусчихлаа. Хэнгэрэгний мембраний гэмтлийг ч гэсэн оёод болчихлоо.

Эм: Ёстой янзтай. Өөрийнхөө нүдээр үзэх үнэхээр сонирхолтой юм аа.

Хүмүүс: мэдрэл үсний ширхэгээс ч нарийхан байдаг гэсэн. Ийм олон мэдрэлийг нэг нэгээр нь залгаад л байна. одоо би тэрнийг чадна гэдэгт итгэж байна. энэ эмч ёстой сайн юм аа.

Ли: Тэрний гар машинаас илүү хурдан, тогтвортой байна гэж байх аа?

********************

Эр: Лин Фэн гэж хэн юм бэ? Энэ хүн энерги сайтай юм аа.

Эр: Мэс заслын өрөөнд байгаа сувилагч эхлээд шүүмжлээд байсан.

Эм: энэ мэс засал хэзээ дуусах юм бол? Ямар удаан юм бэ? Хурдлаач дээ.

Хан: Лин Фэн. Чи зүгээр үү?

Лин: зүгээр ээ. Та нар ядарч байвал ээлжлээд амраад ав.

Хан: Зүгээр ээ. Нэгмөсөн мэс засал дуусахаар болъё.

Ли: юм ч идэхгүй,шингэн юм уухгаагүй байж хэдэн цагаар анхаарлаа төвлөрүүлж чадаж байна. Лин Фэн чадварлаг юм аа.  аргагүй л тэр жирэмсэн эмэгтэйг аварсанд гайхах юм алга.

Лин: Мэс засал амжилттай боллоо.

Хан: Лин Фэн. Гар нь хөдөлж байна.

Эм: Бурхан минь. Ямар мундаг юм бэ. Энэ эмчид дурлачихлаа

Эм:  яаж? Ийм юм байж болох уу? дөнгөж залгаад дуусахад л хөдөлж байна гэхээр...

Хан: Лин Фэн. Энэ...

Лин: хэвийн үзэгдэл. Чэн Ёон ухаангүй байгаа ч гэсэн шөрмөс, мэдрэлүүд нь амжилттай холбогдсоныг баталж байгаа юм. ажиллаж байна гэсэн үг.

Хан: Ашгүй дээ.

Гао: Энийг  ид шид гэх байх даа. Лин Фэн, чи ёстой мундаг шүү.

С: Лин Фэн. Би чиний шүтэн бишрэгч болсон шүү.

Эм: энэ хорвоо дээр их мундаг эмч ганц л байдаг гэж сонссон. Шидэт эмч Шиу Наняан.  Ийм мэс засал хийж чаддаг ганц л хүн байдаг гэсэн.

Ли: Лин Фэн. Ингэхэд чи...

***************

Эм: миний мэдэхээр энэ мэс заслыг хийж чаддаг ганц л хүн байдаг гэсэн.

Эр: шөрмөс, мэдрэл нь тасарсан гарыг буцаагаад хуучин хэвэнд нь оруулж байна гэхээр... ийм нарийн мэдрэмжтэй мэс засал хийх амаргүй байх даа.

Эр: Шидэт эмч. Хан  Юу дахин төржээ.

С: Лин Фэн. Чи...

Ли: Лин Фэн. Чи арай... тийм байх ёсгүй. Тийм мундаг эмч юу гэж манайх шиг жижиг эмнэлэгт байх вэ дээ.

Лин: За. Бүгдээрээ сайн байлаа. Өвчтөнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүл.

***************

Эр: Яасан удаж байна аа? Яагаад гарч ирэхгүй байна аа?

Ж: Хөөе. Яасан? Чэн Ёоны мэс засал амжилтгүй болоо юу? Тэр сэрэхгүй байна уу?

Дүү: Лин эмч ээ. Миний ах, юу болсон бэ?

Эр: аль түрүүний хэлээ биз дээ? Ах чинь энэ хэрэггүй амьтнаас болоод баларсан гэж. Одоо гаргүй болчихлоо.

Эр: Мундаг эмч гээд л байсан чинь... чадаагүй юм байна шд.

Эр: Харин тийм ээ. Хийж чадахгүй юм байж яах гэж хүнийг хорлодог байна аа? Гар нь гэмтчихсэн байсан хүн үхсэнээс өөрцгүй болчихлоо. \

Эм: Гуниглах хэрэггүй ээ. Эмнэлгээс нөхөн төлбөр өгөх байлгүй.

Хүмүүс: нөхөн төлбөр өг. нөхөн төлбөр. нөхөн төлбөр. нөхөн төлбөр. нөхөн төлбөр. нөхөн төлбөр. нөхөн төлбөр. нөхөн төлбөр.  нөхөн төлбөр.

Дүү: Надад нөхөн төлбөр хэрэггүй. Миний ах хаана байна?

Ж: Санаа зовох хэрэггүй. Энэ хэрэг манай эмнэлэгтэй ямар ч хамаагүй. Лин Фэн бол сувилагч. Би яг одоо тэрнийг эмнэлгээсээ хөөж,  шоронд хийнэ.

Хан: Хэнийг шоронд хийх гээ вэ? Болгоомжтой байгаарай. Чи яасан хурдан гараад явчихав аа? Бид нарыг хүлээхгүй.

Лин: Өвчтөний гэрийнхэнтэй ярилцах гээд.

Ж: Хан Чиняа. Тэрнийг өмгөөлөөд байгаа юм уу? Чэн Ёон. Аль хэзээ үхчихсэн байлгүй.

Гао: та өөрөө үхсэн. Эмч хүн байж,  өвчтөнөө хараад мэддэггүй юм уу? Юугаа яриад байгаа юм? Таныг би Хан захиралд мэдэгдэнэ дээ.

Ж: Тэгээд сэрсэн юм уу? мэс засал чинь амжилттай болоо юу? Чэн Ёоны гарыг тасалснаас өөрцгүй. Юу гэж эдгэдэг юм?

Гао: Та мэдээж чадахгүй. Лин Фэн бол чадна. Би шууд дамжуулсан. Лин Фэн мэс заслаа амжилттай дуусгасан. Чэн ёоны гар хөдөлж байна лээ.

Ж: Тийм байх ёсгүй. Яахаараа хөдөлдөг юм?

Эр: Бурхан минь. Үнэн байна. зүүгээ авангуут л хөдөлж байна. энийг л ид шид гэх байх.

Эм: Хөөх.

Эр: нөгөө жирэмсэн эмэгтэйн мэс засал 100% амжилттай болсон гэсэн. Амийг нь аварсан гэсэн. Лин эмч ээ. Манай эхнэр дараа сард төрнө. танаар хийсвэр хийлгэе.

Эм: Лин эмч ээ. Лин эмч ээ. Би бас....

Хүмүүс: би үзүүлье. Би мэс заслаа хийлгэе. Би би... Лин эмч ээ. Лин эмч ээ. Лин эмч ээ.

Лин: За тайвширцагаа. Миний ажлыг эмнэлгээс зохицуулдаг юм. бид нар эхлээд өвчтөний ар гэртэй уулзах хэрэгтэй байна.

Дүү: Лин эмч ээ. Лин эмч ээ. Лин эмч ээ. Миний ах... тэр...

Лин: Ахын чинь мэс засал амжилттай болсон. Санаа зовох хэрэггүй. Удахгүй эдгэнэ ээ.

Хан: Лин Фэнд итгэ. Ахын чинь гарыг заавал аварна.

Ж: Байз. Лин Фэний мэс засал сэжигтэй байна. намайг шалгатал хүлээж бай.

******************

Эр: дарга аа, Чэн Ёоны гарын бүс мэдрэл нь хэвийн хүнийхтэй адил холбогдсон байна. Лин Фэн үнэхээр ийм хүнд мэс заслыгш хийж чадсан байна.

Ж: Тийм байх боломжгүй.

Гао: Хүмүүс ээ, харав уу. Лин эмчийн мэс засал амжилттай болсон байна.

Эр: Бурхан минь гэж. Манайд ийм мундаг эмч байдаг юм байна. Ийм мундаг эмчтэй байх гэж.

Эр: Үнэхээр амжилттай болно гэж бодсонгүй.

Ж: Тийм байх ёсгүй. Лин Фэн яаж ийм хүнд  мэс засал хийх юм? Мартсанаас арай... арай нөгөө... үгүй ээ... тийм байх ёсгүй.

Хан: Жао дэд захирал аа. Лин Фэний мэс засал амжилттай болсон. Түрүүнийхээ мөрийг биелүүлнэ биздээ

Ж: Хариуг мэдэх болоогүй байна. нэг муу сувилагч ийм мэс засал яаж хийх юм? харж л байя. Хан эмч. Арай л эрт яараад байгаа юм биш үү.

Хан: хэлсэн үгнээсээ буцах гээ юу?

Лин: гар нь эдгэрсний дараа та эмчээр ажиллана гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ж: Чам шиг сувилагч юу гэж хэлэх хамаагүй. Би зөвхөн бодит байдал дээр дүгнэлт гаргана...

Хан: Жао дэд захирал аа, харамсаад байгаа юм уу?

*******************

Хан: Жао дэд захирал аа. Тэгээд эцсээ хүртэл хүлээн зөвшөөрөхгүй юм биз дээ?

Ж: би хэлсэн байх аа. Би бодит байдал дээр л дүгнэлт гаргадаг хүн. Энэн шиг сувилагч надад нөлөөлж чадна гэж бодоо юу?

 Хан: Өнгөрсөн хугацаанд, Лин Фэний чадварыг бүгд мэддэг болсон. Тэрний чадвар сувилагчаас хамаагүй илүү.

Ж: өөрийгөө шидэт эмч гэж бодоо юу? Ийм амархан мэс засал хийчихээд. Аз таарсан төдий юмыг.

Хан: Та...

Лин: Зүгээр ээ. Өвчтөнөө аварчихсан бол боллоо. Энэ хамгийн чухал нь. Жао дэд захирал аа. Дахиад ийм хэрэг гарахгүй гэж найдъя.

Ж: юугаа яриад байгаа юм?

Лин: Та өгсөн амлалтандаа хүрч чадахгүй бол дараа нь харамсана гээд сануулчихъя.

Ж: Сүрдүүлж байна уу?

Л: Хөөе. Лин эмч ээ. Лин эмч ээ. Би сая шууд дамжуулсан мэс заслыг үзсэн. Таны чадварыг үнэхээр магтах ч үг алга. Лин эмч ээ. Таныг нэг хүн дээрэлхээд байгаа гэж би сонссон. Надад чадвар гээд байх юм байхгүй ч гэсэн, манай гэр бүлийн ачтаныг дээрэлхэхийг хараад сууж чадахгүй.

Ж: Энэ муу Лин Фэнээс болж дахиад зодуулах вий дээ.

Л: Хөөе. Би хэлсэн байх аа. Эртээд зодуулсанаа мартчихаа юу?

Ж: за яах вэ. Зүгээр нэг муу амлалт. Би хүрье.би дахиад та нар төвөг удахгүй. Гэхдээ... дахиад миний гарт баригдах хэрэггүй шүү. Зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Л: Чи...

Ж: Явъя.

Хан: Жон ноён, танд баярлалаа.

Л: Хан эмч ээ. Талархах хэрэггүй. Та нарын ачаар эхнэр хүүхэд хоёр маань сайн байгаа.

Лин: Хүүүхэд нь яаж байна?

Л: Сайн байгаа.

Ли: Лин Фэн. Өвчтөний гэрийнхэн уулзъя гэж байна.

Л: Лин эмч ээ. Та ажлаа хий. Би ч гэсэн хүүхэд рүүгээ явлаа.

Лин: За.

Хан: Баярлалаа.

Дүү: Лин эмч ээ, баярлалаа. Ахыг маань аварсанд баярлалаа. Гар нь болохоо больчихвол баларна. Бүх насаараа харамсах байх.

Лин: Зүгээр ээ. Энэ бид нарын хийх ёстой юм.

Дүү: Хүмүүс та байгаагүй бол гар нь мэс засал хийж чадахгүй болох байсан гэж ярьж байна лээ. Би... би яаж талархахаа мэдэхгүй байна. би...

Хан: Ингэх хэрэггүй. Хурдан бос. Ах чинь эмч хүн. Олон хүнд тусалсан. Бид нар туслалгүй яах вэ.

Дүү:. Баярлалаа. Баярлалаа.

Ли: Лин Фэн. Юу... сайн байлаа.

Хан: Ахын чинь гар удахгүй эдгэчихнэ. Одоо очиж амар. Бид нар ч гэсэн жаахан байж байгаад очиж үзнэ. За юу?

Ли: Явъя. Би өрөөнд чинь хүргээд өгье.

Хан: Энэ удаа би ч гэсэн Лин эмчид талархах хэрэгтэй юм байна.

Лин: Надад талархана гэнэ ээ?

Хан: Чи мэс заслаа амжилттай дуусгаж чадаагүй бол би халагдах өргөдлөө өгөөд ажлаасаа гарах байсан юм. Лин эмч ээ, карьерийг маань аварсанд баярлалаа.

Лин: Ажилгүй болох гэж байснаа мэдэж байвал болоо доо. Эрсдэлтэй.

 Хан: Чамд итгэдэг болохоор.

Лин: явж амар. Би ч гэсэн явлаа.

Хан: за.

****************

Дүү: Лин эмч мөн үү?

Лин: Би байна.

Ах: Лин эмч ээ. Та шидэт эмч мөн биздээ?

Дүү: Лин эмч үнэхээр тэр эмч мөн юм уу?

Лин: Гар чинь ямар байна?

Ах: Лин эмч хэн гэдэгээ нууж байгаа юм шиг байна. ямар шалтгаантайг нь мэдэхгүй ч, нууж байгаа юм байна. асуух хэрэггүй байх. Гар маань юм хүрэхээр мэдэрч байгаа . одоо эдгэхийг нь л хүлээж байна. бас... би танд итгэж байна.

Лин: Сайн байна. сайн амраарай.

Ах: Баярлалаа, Лин эмч ээ. Та байгаагүй бол миний гар хэрэггүй болох байлаа.

Лин: тэгж ярих хэрэггүй. Эдгэрч байвал болох нь тэр

Ах: Лин эмчтэй таарсан нь нэр төрийн хэрэг. Их баярлалаа.

Лин: Зүгээр ээ.

Ах: Лин эмч ээ, та шилдэг эмчийн хувиар Нобелийн шагнал хүртэх гэж байгаа. Рояал Бритиш эмнэлгийн захирал, Олон улсын анагаахын холбоо танд өндө цалин амалсан. Та яагаад ийм жижиг эмнэлэгт байгаа юм?

Лин: Шидэт эмч болохын төлөө. Хүмүүсийг аврахын төлөө. Эцэст нь ээжийгээ ч аварч чадсангүй. Мөнгө, эрх мэдэл, нэр хүнд, эд хөрөнгө бүгд утгагүй.

Ах: Лин эмчид харамсаж явдаг юм их байдаг бололтой. Лин эмч хэлмээргүй байгаа бол би асуухгүй ээ. Лин эмч ээ, танаас дахиад нэг юм асууж болох уу?

Лин: Хэл хэл.

Ах: Миний байдлаар нэг хэсэгтээ эмнэлгээс гарч чадахгүй байх. Энэ хугацаанд манай дүүгийн нүдийг үзээд өгч болох уу?

Лин: Болно оо.

Ах: Баярлалаа. Танд дахиад төвөг удахыг хүсэхгүй байгаа ч манай дүүгийн нүд их онцгой тохиолдол байгаа юм. баярлалаа.

Лин: Зүгээр ээ. Би үзэж өгнө өө. Сайн амраад ав.

Ах: Шитэд эмч. Гэхдээ яахын аргагүй үнэхээр чадварлаг эмч  юм. хүндэтгэж байна.

****************

Хан: Лин Фэн.  Яасан бэ?

Лин: Зүгээр ээ. Олон юм бодогдоод.

Хан: Лин Фэн. Надад асуух юм байна. Чи Шидэт эмч Лин мөн биз дээ?

Лин: Яагаад намайг гэж бодоод байгаа юм?

Хан: Жао Тиан ааш муутай ч гэсэн тэрний чадвар их сайн. Жао Тиан хүртэл Чэн Ёоны гарт мэс засал хийж чадахгүй байхад чи хийж чадсан. Энэнээс гадна өөр олон юм байна.

Лин:  энэ хорвоод өөр олон сайн эмч байгаа.

Хан: би Лин эмчийн гарын үсгийг сайн мэднэ. Чиний гарын үсэг шидэт Лин эмчийнхтэй яг адилхан байсан.

Лин: Дэмий юм ярихаа больё. Надад хийх ажил байна. явлаа.

Хан: Хөөе. Явж хоол идье.  Явах уу?... яасан?  Уур чинь гарч байна уу?

Лин: Миний ууртай байгааг яаж мэдсэн юм?

Хан: Түрүүн өвчтөний өрөөнөөс гарч ирэхдээ царай чинь тааруу байсан. тэгээд би хоол идье гэсэн юм. явъя. Яасан? Таалагдаж байна уу?

Лин: Кантон хоол. Амт нь жаахан сул байдаг.

Хан: таалагдаагүй юм уу?

Лин: Үгүй ээ. Амт нь сул ч гэсэн эрүүл мэндэд сайн.

Хан: тэгвэл энд байнга ирж байя. Эвгүй байгаа бол тоох хэрэггүй. Би... зүгээр л хамт хоол идье гэж байгаа юм.

Эм: Яах гээд байгаа юм? гэнэтхэн манай хүүхдийг тэврэх гээд байх чинь.

Эр: Юу? Учир мэдэх хүн байлтай, хүүхдээр яах гээ вэ?

Хан: Хөөе. Андуураад байна. бид нар эмч. Сая хүүхэд чинь ханиагаад байхаар нь бид хоёр харахаар ирсэн юм.

Эм: Миний хүү. Одоо яах вэ? Миний хүүг аврах хүн байна уу?

Эр: түргэн дуудъя. Түргэн.

Эм: Хурдлаач дээ.

Эр: Хурдан туслаарай.

Хан: Хүүхдийн байдал аюултай байна. түргэн ирж амжихгүй. Би эмч байна. энэ миний үнэмлэх.

Эр: Хурдан. Миний хүүг хурдан авраарай.

Эм: эмч ээ, гуйж байна. миний хүүг авраач дээ.

Эр: Миний хүүг...

Лин: Нааш нь өгч бай. Сандрах хэрэггүй. Тайван бай. Хөлөө алцайгаарай. Биеэ сул тавь.

Эр: Юу хийгээд байна аа? Хүүхэд бие нь муу байхад эмнэлэгт хүргэхгүй. Яагаад тэврээд байгаа юм?

Хан: Энийг Хаймлихийн арга гэдэг юм. одоо авч болох хамгийн тохиромжтой арга.

Эм: Хэн мэдэх юм. өөрийгээ эмч л гээд байна. хүүхэд хахаад үхчихвэл яахюм?

Эр: Харин тийм. Хурдан эмнэлэгт авааачиж өгөхгүй алчихвал яах юм? хөөе хөөе. Нэг юм гараад ирлээ.

Эм: Хөөе. Тэрийг хар даа. хүүхдийн царай нь зүгээр болчихлоо. Нээрэн ингэж болдог юм байна шд.

Лин: Аа.

Хүү: Аа.

Лин: Болчихлоо. Одоо зүгээр.

Эр: Миний хүү зүгээр үү?

Хан: Лин эмч ээ. Дахиад нэг хүн аварлаа.

Лин: чи ч гэсэн аварч чадах л байсан. 

Хан: Та нар харав уу. хамт ажилладаг хүн маань хүүхдийг чинь аврах гэж байсан юм. сая хурдан олж мэдээгүй бол хүүхэд чинь балрах байлаа.

Эм: Тийм ээ, тэглээ. Уучлаарай. Би буруу ойлгосон байна.

Эр: Эмч ээ. Үнэхээр баярлалаа. Та нар байгаагүй бол бид нар бүх насаараа харамсах байлаа. Баярлалаа. Баярлалаа, эмч ээ.

Лин Хан: Хөөе. Хөөе. Хэрэггүй. Хэрэггүй.

Эм: Хүүхдэд маань туслах гэж байхад уурлаж байдаг. уучлаарай. Үнэхээр мэдсэнгүй. Баярлалаа. Ахдаа баярлалаа гэж хэлээрэй.

Хүү: Баярлалаа, ах аа.

Лин.: Зүгээр ээ. Гурав хоног халуун ногоотой хоол идэж болохгүй. Бүлээн ус ахиухан уугаарай.

Эм: За, ойлголоо. Баярлалаа.

Эр: та нар аль эмнэлгийнх вэ? Би талархлаа илэрхийлье. Нээрэн. Эмч ээ. Хүүг маань аварсан болохооор...

Хан: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Энэ  чинь бид нарын хийх ёстой ажил.

Эр: Ёс зүйтэй сайн эмч байна. салбартаа үлгэр бишээ болмоор гэр бүл байна. нээрэн. Гэнэт саналаа. Энэ нөгөө сүүлийн үед интернэтэ алдартай болоод байгаа Лин эмч байна. даанч танил харагдаад байсан юм.

Эм: Тийм байна шдээ. Нөгөө мундаг эмч байна. их мундаг юм байна лээ. Бусад эмч нарын чаддаггүй мэс заслыг хийгээд байсан. Олон улсад алдартай Лин гэдэг эмчтэй адилхан байх. Лин эмч ээ, гарын үсгийг чинь авч болох уу?

Эр: Нээрэн шүү. Ёстой мундаг. Би гарын үсэг авъя.

Хүмүүс: Би авъя. Би явъя. Надаа надаа. Гарын үсэгээ өгөөч дээ. Лин эмч ээ, гарын үсэгээ өгчих. Надаа надаа. Лин эмч ээ. Лин эмч ээ.

Хан: Хүмүүс ёстой аймаар юм аа. Азаар би биш байлаа. Лин эмч ээ, өөрөө их алдартай болж байна шүү.

Лин: Алдартай байгаад яах юм? хичнээн алдартай байсан ч ямар ч хэрэггүй.

Хан: Хэрэггүй биш ээ.

Лин: ямар ч хэрэггүй. Эрх мэдэлтэй байгаад ч ямар ч хэрэггүй.

Хан:  Үгүй ээ. Хэрэггүй биш. Харин ч хэрэгтэй хүн. Чи байгаагүй бол  Сон ноёны хайртай ач охиныг аварч чадахгүй байсан. чи байгаагүй бол Чэн эмчийн гарыг аварч чадахгүй байсан шд. Чи байгаагүй бол олон хүнийг аварч чадахгүй байсан. тийм биз дээ?

Лин: Гэхдээ намайг төрүүлж, өсгөсөн ээжийгээ аврахын төлөө юу ч хийж чадаагүй. Би ямар ч хэрэггүй амьтан. 

Хан: Ээж чинь ямар өвчтэй байсан юм?

Лин: Альцхаймер.

************** 

Лин: Ээж ээ. Алив. Хоолоо идээрэй. Ээж ээ. Хаачих гэж байгаа юм?

Ээж: Хичээл тарах цаг болж байна. Очин Шиао Фэнийг авъя.

Лин: Ээж ээ.

Ээж: Намайг тавь.

Лин: Энд байна аа.

Ээж: тавь гэж байна.

Лин: Хоолоо идчихээд хамт явъя.

Ээж: тавиач. Чи хэн юм бэ? Намайг тавь л даа.

Лин: Ээж ээ. Ээж ээ. Шиао Фэн байна аа.

Ээж: Шиао Фэн? Битгий худлаа яриад бай. Манай Шиао Фэн дөрөвхөн настай. Чи хэн юм бэ? Шиао Фэн. Ээж нь сургуулиас нь очиж авна аа.

Лин: Бага багаар намайг мартахыг нь харахаас өөр юу ч хийж чадаагүй. Гэхдээ би...

Хан: Лин Фэн. Альцхаймер  эдгэшгүй өвчин гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Өөрийгөө буруутгах хэрэггүй.

Лин: Чиняа. Гэхдээ би ээжийгээ эдгээхийн тулд эмч болсон.    

Хан: Ээж чинь чамайг хоёр гараараа олон хүнийг өвчнөөс салгаж байгааг хараад бахархаж байгаа. Лин Фэн. Ээжийгээ эмчилж чадаагүй ч гэсэн... чи олон олон ээжийг аварсан. Чи мундаг. Хамгийн сайн нь...

Лин:  байна.

Ли: Лин эмч ээ. Эмнэлэг дээр хурдан ирэх боломж байна уу? яаралтай хэрэг байна.

*****************

Аав: Хөөе. Ли Юн. Зөөлөн яв. Битгий гүйгээд бай.

Ли: Аав аа. Аав аа. Намайг таньж байна уу?

Аав: Чи хэн юм? намайг битгий аав гээд бай. Би ганцхан хүүтэй. Чам шиг том биш.

Ээж: худлаа битгий яриад бай. Манай хүү ийм жаахан. Чи хэн юм бэ?

Ли: Энэ миний аав. Альцхаймертай. Одоо намайг ч танихгүй болоод байгаа.

Лин: хүүхдээ танихгүй.

Ли: Лин Фэн,чи миний мэдэх хамгийн сайн эмч. Гуйж байна. гуйж байна, аавыг минь авраач дээ. Миний аавыг эмчилж чадах юм бол би хүссэн бүгдийг чинь хийж өгье.

Хан: Лин Фэн. Зүгээр үү?

**************

Арван жилийн өмнө.

Лин: ээж ээ. Би ирлээ. Өлсөж байна уу? би хоол хийгээд өгье.

Ээж: Хоол хийх ээ? Тэг тэг... хөөе, Чи хэн бэ? Чи...

Лин: би...

Ээж: Чи...

Лин: Лин Фэн байна. таны хүү.

Ээж: Лин Фэн. Миний хүүг бас Лин Фэн гэдэг. Сайн хүү байна. миний хүүгийн нэр нь бас Лин Фэн.

Лин: Ээж ээ. Би таны хүү байна. Лин Фэн байна.

Ээж: хүү? Хүү? Лин Фэн, миний хүү...

Лин: Дахиад нэг идчих. Амттай байна уу, ээж ээ?

Ээж: амттай байна. миний хүүгийн хийсэн зутан амттай байна.

Лин: Амттай байвал зөндөө идээрэй. Алив...

Ээж: Хөөе. Чи хэн бэ? Манай гэрт юу хийж байгаа юм?  

Лин: Ээж ээ. Би Лин Фэн байна. Таны хүү байна. явъя. Таныг өрөөнд чинь оруулаад өгье. Ээж ээ, таныг Альцхаймер тусахад миний чадвар сайн байгаагүй. Таны өвчнийг өдрөөс өдөрт дордохыг харахаас өөр юу ч хийж чадаагүй. Одоо би яг тийм зүйл харж байна. Дахиад тийм юм бусдад тохиолдохыг хармааргүй байна. Би оролдоод үзье.

Ли: Нээрэн үү? Лин эмч ээ, баярлалаа. Лин эмч ээ, баярлалаа. Лин эмч ээ, баярлалаа. 

Лин: Ли Юн.

Хан: Хөөе. Яаж байна аа? Хурдан бос. 

Лин: Ли Юн, чамд тодорхой хэлчихье. Энэ өвчнийг би эмчилж чадна гэдэгтээ итгэлгүй байна.

Аав: Ли Юн. Аав нь чиний дуртай хоолыг хийсэн. Хурдан гэртээ харья.

******************

Хан: Лин Фэн. Чи Альцхаймер эмчилж чадна гэдэгтээ итгэлгүй байна уу?

Лин: Ли Юний аавын байдал Альцхаймерын эхэн үеийн шинж тэмдэг. Тийм болохоор эмчлэгдэж магадгүй. Гэхдээ зөвхөн боломж. Тийм болохоор... Ли Юнд хоосон найдвар төрүүлмээргүй байна.

Ж: Хөөх. Тийм мундаг юм уу? ямар ч өвчнийг эмчилж чадах уу? Та нар тэнгэр хэр хол болохыг мэдэхгүй байна. би Ли Юний аавын талаар мэднэ. Та нарыг эмчилгээгээ зогсоо гэж хэлэх байна. манай эмнэлгийн мэс заслын амжилтаас доош нь татаж, нэр төрийг унагах юм бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Хан: Хүн аврах эмч бидний үүрэг. Мэс заслын амжилт, нэр төр энэнд ямар хамаатай юм? 

Ж: Лин Фэн. Би чиний хэн болохыг судалж үзсэн. Чиний ээж Альцхаймераар амиа алдсан. Ээжийгээ ч аварч чадаагүй байж, хэндээ гайхуулах гээ вэ? Яасан? Хэлээ залгичихсан уу? эмзэг сэдэв хөндчихөв үү?

Хан: Юугаа хийгээд байгаа юм? өмхий амаа хамхи.

Ж: Намайг түлхсэн үү?

Лин: Миний төлөө эмнэлгийн даргыг түлхэж байдаг.

Хан: эндээс гар.

Ж: Яах гээ вэ?

Ли: гарахгүй бол цохичихно шүү.  

Лин: Ли юн хүртэл тусалж байна.

Ж: та нарын эмчилгээ бүтэлгүйтсэн мэдээг хүлээж байя.

Хан: Лин Фэн. Тэрний хэлнийг тоох хэрэггүй.

Ли: Лин Фэн. Эсвэл... эмчлэх хэрэггүй байх.

Хан: Юу яриад байгаа юм? тэгээд аавынхаа үхэхийг хараад суух уу?

Ли: Мэдээж хүсэхгүй байна. аавынхаа ийм байгааг хараад, эмч хүн байж юу ч хийж чадахгүй болохоор... гэхдээ би... тэвчиж чадахгүй нь...

Лин: Зөвлөгөөнд бэлд.

Хан: За.

********************

Ли: Ли эмч ээ, эхлэхэд бэлэн.  

Лин: Эхлээд өвчтөний биеийн байдлын талаар товч танилцуулъя.

Хан: Өвчтөний нэр Ли Жан Ан. 73 настай. Альцхаймерын 1-р шатанд явж байгаа. Одоогийн байдлаар ой санамжаа алдсан, зарим зүйлээ хэсэгчилж санадаг танин мэдэхүйн чадвараа бараг бүрэн алдсан шинж тэмдэгүүд илэрч байгаа.

Лин: энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго нь . Альцхаймер өвчнийг эмчлэх. Ли Юн. Бид нарт гэр бүлийнхээ талаар яриад өгч болох уу?

Ли: Аан? Тэр... энэ эмчилгээтэй холбоотой юм уу?

Лин: Мэдээж.

Ли: сайн байцгаана уу. намайг Ли Юн гэдэг.  Би уулархаг хөдөө нутагт төрж өссөн.  Намайг зургаан настай байхад ээж маань өвчний улмаас нас барсан. Би охин дүүтэйгээ үлдсэн. Аав маань ганцаараа бид хоёрыг өсгөсөн. Намайг насанд хүрэх хүртэл аав маань насаараа хүнд ажил хийсэн. Дүү бид хоёрыг хөдөөнөөс явуулахыг хамгийн их хүсдэг байсан. сургуулиа төгсөөд би хүссэнээрээ эмнэлэгт ажилд орж, эмч болсон. Одоо л аавыгаа амраая гэж бодож байтал... даанч...

Лин: Надад нэг санаа байна.

Ли: өчүүхэн ч гэсэн найдвар байгаа бол... би оролдоод үзмээр байна.

Хан: Лин Фэн. Ийм хурдан санаа олчихсон уу? ямар санаа юм?

Лин: хэдүүлээ жүжиг тоглоно.

Хан: Жүжиг ээ?

Лин: Тийм ээ. Надад туслах хоёр хүн хэрэгтэй байна. нэг нь 10орчим настай хүү. Нөгөөх нь 18 настай хүн. \

Хан: За.

Бүгд ярилцана.

Лин: хүүхдүүдэд миний хэлсэн үгнүүдийг сайн цээжлүүлээд... Жаал аа. Миний хэлэхийг сайн цээжлээрээй. За юу?

Хүү: За.

Лин: Одооноос чиний нэр Ли Юн. Хөдөө, ууланд төрж өссөн. За юу?

Хүү: За.

Лин: Одооноос Чиний нэр Ли Юн. Анагаахын сургуульд шинээр элсэж орсон оюутан.

Эр: За.

Лин: Цээжилсэн үү?

Хүү: Тийм.

Лин: за.

Эр: Би зөв харсан уу? Лин эмч Альцхаймер эмчилнэ гэсэн үү? Тийм ч амар эд биш байх аа?

Эр: Лин Фэн эмч, их зантай юм аа. Альцхаймер гэнэ үү? Мөрөөдөв өө.

Эр: тэр их сайн эмч. Та нар мэдэхгүй байна. Мэдэхгүй байж олон  юм ярих хэрэггүй.

Эр: Альцхаймерыг эмчлэх боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа.

Эр: тийм ээ. Энэ өвчин эмчлэх боломжгүй, тархины мэдрэлийн өвчин гэсэн. Энэ удаа Лин эмч арай л хэтрүүлээд байх шиг.

Гао: Хүмүүс ээ, маргах хэрэггүй. Лин эмч эмчилгээний санаа гаргасан. Боломж байгаа ч юм билүү?

Ли: Лин Фэн. Яг юу хийх гэж байгаа юм?

Хан: Харин тийм. Яг юу хийх гэж байгаа юм?

Лин: Ой санамжийг дахин бүтээх.

******************

Лин: Миний хэлснийг сайн санаж байгаа биз?

Хүү: тийм.

Лин: За, яваарай.

Хан: Лин Фэнд итгэ. Заавал амжилтанд хүрнэ.

Эр: Галзуу юм уу? ой санамжийг дахин бүтээнэ гэнэүү?

Эр: сайхан л сонсогдож байна. нээрэнгээсээ бүтчих ч юм билүү.

Хүү: Аав аа, би хичээлдээ явчихаад ирлээ.

Аав: Миний хүү ирчихсэн үү? Өлсөж байна уу?

Хүү: Аав аа, би өлсөхгүй байна. би сайхан мэдээтэй ирсэн. Би шалгалтандаа 100оноо авсан. Би хадгалж байсан халаасны мөнгөө нийлүүлээд шинэ танд гутал авсан.

Аав: Аавд нь өмсөх гутал байгаа. Өөртөө л гутал ав.

Эм: Би ээж аавдаа юм авч өгч байна аа.

Эр: Тийм ээ. Би  жаахан байхдаа их дэггүй байсан. аав ч гэсэн надад их сайн байдаг байсан. би  үнэхээр сахилгагүй байсан.

Аав: Миний хүү. Хаачих гэж байгаа юм?

Хүү: би анагаахын сургуульд сурна аа.

Аав: Их сургууль аа?

Ли: Аав аа, аав аа. Аав аа.

Аав: Яасан бэ? Энд юу хйиж байгаа юм? хичээлээ хийхгүй.

Ли: Аав аа. Хар даа. хариу ирчихэж. Би анагаахын сургуульд тэнцчихлээ.

Аав: Миний хүү. Сайн байна. миний хүү анагаахын сургуульд орсон.

Эр: Аав аа. Аав аа. Аав аа. Хүү нь мундаг байна уу?  

Аав: Энэ...

Эр: Сургуульд тэнцсэн мэдэгдэл. Би анагаахын сургуульд тэнцчихлээ.

Аав: анагаахын их сургуульд тэнцсэн? Оюутан болчихсон уу? Манай Ли овогтын хүн ингэж нэг их сургуулийн оюутан болдог юм байжээ.

Эр: Тийм ээ, аав аа. Хүү нь их сургуулиа төгсөөд мундаг эмч болно оо. тэгээд таныг хөгшрөхөөр харж хандана аа.

Аав: Сайн байна. сайн байна. аав нь тэр өдрийг хүлээж байя.

Эр: би сургуульд байхдаа хичээлдээ сайн байгаагүй. Аавтайгаа дандаа муудалцдаг байсан. одоо бодоод байх нь ээ их гомддог байсан байх даа.

Эр: Би сургуульд байхдаа дандаа охидтой уулздаг байсан. аавынхаа тухай бодож байгаагүй юм байна.

Эр: Аав аа, энэ сайн хараад аваарай. Би сургуулиа төгсөөд сайн ажилд орно оо.

Аав: За. Ажил... ажил.

Эр: Тийм ээ.

Аав: Их сургуулий төгсчихвөл сайн ажил олдоно оо.

Эр: Тийм ээ.

Лин:. Ли Юн.

Ли: аав аа. Аав аа. Би ажилд орчихсон. Одоо... өвчтэй хүмүүсийг эдгээдэг эмч болсон.

Аав: Миний хүү... ажилд орчихсон уу?

Ли: Аав аа. Аав аа. Та хэлдэг байсан даа... хөдөөнөөс хот руу орно оо гэж. Би чадсан.

Эр: манай аав өнгөрөөд арван жил болж байна. одоо утсаар ярья ч гэсэн ярьж чадахгүй.

Аав: миний.... миний хүү... чи мөн үү?

Ли: аав аа... аав аа. Та саначихсан уу? би байна. аав аа. Ээж хаана байгаан?  Аав аа, хар даа, би шалгалтандаа 100 авсан. Аав аа, би тэнцчихлээ. Их сургуульд орох шалгалтандаа тэнцчихлээ.  Анагаахын сургуульд орсон... аав  аа. Хар даа. энийг манай өвчтөн өгсөн. Талархлын бичиг. Аав аа. Аав аа.

Аав: Миний хүү. Ийм том болчих гэж. Цагаан үстэй болчихож. Олон жил хичээгээд их ядарсан байх.

Ли: Аав аа, ядраагүй ээ. Аав аа.

Аав: Миний хүү. Миний хүү.

Ли: аав аа.

Гао: Ли эмчийн аав үнэхээр саначихлаа.

Эр: Ийм юм байж болох уу? Альцхаймерыг эдгээж болдог гэж үү? Үнэхээр эдгэчихэж байгаа юм уу?

Эр: Лин эмч үнэхээр мундаг юм аа.

Эр: Лин эмч манай улсын бахархал гэж бодож байна. Шидэт Лин эмчээс ч илүү мундаг, чадвартай байх.

Гао: Өнөөдөр бид ид шидийг харлаа. Альцхаймер өвчтэй өвчтөнүүдэд өнгөрснийг нь сануулбал санаж болдог юм байна.

Хан: Лин Фэн. Ашгүй дээ. Болчихлоо. Чиний төлөвлөгөө...

****************

Хан: Дээвэр дээр ганцаараа юу хийж байгаа юм? хүмүүсийн магтаалаас айгаа юу?

Лин: Үгүй ээ. Агаар амьсгалах гээд.

Хан: чи ... ээжийнхээ тухай бодоо юу?

Лин: Тэр үед би одоогийнх шигээ чадвар эзэмшсэн байсан бол ээж маань амьд байх байсан бол уу?

Хан: хүн болгонд харамсаж явдаг юм байдаг. тэр бүгдийг мартаад урагшаа алхах хэрэгтэй. Чиняа. Баярлалаа.

Ли: Лин эмч ээ. Лин эмч ээ. Та хоёр энд юу хийж байгаа юм? Та хоёрыг зөндөө хайлаа.

Хан: Дотор бөгчим байхаар нь агаар амьсгалах гэж ирсэн юм.

Лин: Тийм ээ, агаар амьсгалах гээд.

Ли: нүүр чинь улайчихаж. Агаар амьсгалахаас яах вэ.

Хан: Юу болоо вэ?

Ли: Тэрэнтэй уулзах гээд. Ли Фэн. Баярлалаа.

Лин: Ли Юн. Зүгээр. Энэ миний ажил.

Ли: Тийм биш ээ. Өмнө нь би чамд байнга төвөг удаж, боломж гарах бүрт чадварыг чинь үгүйсгэдэг байсан. аавд маань тусалсанд баярлалаа.

Лин: би л чамд талархах ёстой. Чи надад хүслээ биелүүлэх боломж өгсөн.

Ли: юу ч болсон бай чи аавыг маань эмчлэхэд тусалсан. Надад тусалсан болохоор чинь би... Чиняаг чамтай булаацалдахгүй.

Лин: Чи надтай өрсөлдөж чадах уу?

Ли: Хөөе Лин. Чи бас наргиж мэддэг байсан мю уу? Инээж мэддэггүй юм байх гэж бодсон чинь.

Хан: би ямар эд хөрөнгө үү? Юу яриад байгаа юм?

Ли: Ли Фэн. Номын дүүг чамд даатгалаа.

Лин: Ойлголоо.

Ли: За за. Энийг яриахаа больё. аавыг маань эмчилж өгсөнд талархаад Шидэт Лин эмчийг оройн хоолонд урьж байна.  

Хан: Хөөе. Юугаа яриад байгаа юм? хурдан тайлбарлаадах.

Лин: Тэр чухал биш ээ. Чи мэдэхгүй байхад болно.

Хан:. Юу вэ?

Ли: Эр хүн юм чинь эмэгтэй хүнийг харж ханд л гэж байна.

Хан: Чамайг дээ.

Ах: Лин эмч ээ. Лин эмч ээ. Манай дүүд тусламж хэрэгтэй байна.

******************

Ах: Сичи. Сичи. Яасан? Гэмтээгүй биз?

Дүү: Ах аа.

Ах. Аан?

Дүү: Би зүгээр.

Ах: Яагаад ганцаараа гараад ирсэн юм? өрөөндөө байж бай гэж хэлсэн байх аа.

Дүү: Би... танд санаа зовоод... таныг дахиад гэмтчих вий гээд...

Ах: Ахынх нь буруу. Нүдийг чинь эмчилж чадахгүй. Дээр нь санааг чинь зовоогоод...

Дүү: Ах аа. Тэгж ярихаа боль л доо. Би харж чадахгүй ч гэсэн, миний дэргэд ах та байхад л болно.

Хан: Чэн эмч ээ. Ийшээ явъя.

Ах: За. Сичи, явъя.

Хан: Болгоомжтой. Болгоомжтой. Чэн эмч ээ. Дүүгийн чинь нүд...

Ах: Дүү маань багадаа нүдний өвчин туссан. Тэрнээс хойш юм харахаа больсон. Томрох тусам нүд нь юм харахаа болиод байгаа. Дүү маань зураг зурах их дуртай байсан. нуурын дэргэд байгаа хун зурж, уул руу явж, уул, үүл зурдаг байсан. харсан болгоноо зурахыг хүсдэг байсан. даанч, 18 хүрээд нэг л өдөр юм харахаа больчихсон.

Хан: Сичи. Нүдний чинь тухай асууж болох уу?

Дүү: За.

Хан: Хараа чинь хэзээнээс алдагдаж эхэлсэн юм?

Дүү: өсвөр насан дээр байх. Гэнэтхэн юм харахаар бүүдгэр харагдаад байдаг болчихсон. Сайн амраагүй болохоор тэгж байна гэж бодсон. Дараа нь байн байн тэгж бүүдгэр санагддаг болсон. Тэгж байгаад сүүлдээюм харж чадахгүй болчихсон.

Ах: Би энэ олон жил нүд судалж байгаа нь дүүгийнхээ нүдийг эмчлэх арга олох гэсэн хэрэг.

Лин: Сичи... нөгөө нүд нь... энд ирэхээсээ өмнө нарийвчилсан шинжилгээ өгсөн байх.

Ах: Тэгсэн. Гэхдээ тэрний хувьд нэлээд ярвигтай. Эвэрлэг бүрхүүлийн булингар нь тэрнийг сохроход хүргэсэн гол шалтгаан. Хараагаа сэргээхэд нь туслахын хиймэл эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах шаардлагатай. Даанч энэ мэс засал маш хэцүү. Би энэ мэс заслыг судалж үзсэн. Манай багш өмнө нь надтай хамт энэ мэс заслыг хийхээр судалж байсан. даанч багш маань хоёр жилийн өмнө нас барчихсан. одоо миний гар гэмтчихсэн байгаа болохоор мэс засал хийх боломжгүй болчихоод байна. Одоо энэ мэс заслыг хийж чадах хүн Лин эмч танаас өөр байхгүй байх.

Лин: Энийг би эхлээд сайн судалж үзье.

Ах: За.

**************

Ж: Энэ Лин Фэн ерөөсөө зүгээр байхгүй юм аа. Нүдний мэдрэл шилжүүлэн суулгах бас нүдний мэдрэлийн мэс засал. Яасан их зантай юм.

Эм: Дэд захирал аа. Лин Фэн их чадварлаг эмч. Өмнө нь хэд хэдэн эмчлэх боломжгүй хэцүү эмчилгээг амжилттай хийсэн.

Ж: Сохор аз таарсан юм.

Эм: Дэд захирал аа. Одоо хэдүүлээ яах вэ?

Ж: Мэдрэл шилжүүлэн суулгах гэж байгаа гэсэн байх аа? Хийж л байг. Мэс засал нь амжилтгүй болсны дараа энэ эмнэлэгт үлдэж чадах үгүйг нь харж л байя.

Эм: Дэд захирал аа. Тэгэхээр өвчтөнийг эрсдэлд оруулахгүй юу?

Ж: Тэд нар мэс засал хйиж байхад бид нарт ямар хамаатай юм?Аан? Ойлгов уу?

******************

Хан: Санаа зовох хэрэггүй. Бид нар сайн судалсан. Өөр асуудал гарахгүй бол мэс заслаа хийж болно.

Ах: Ашгүй дээ. Сичи. Одоо л нүдийг чинь эмчлэх найдвар төрж байна.

Эм: Танай мэс заслыг маргааш болтол хойшлуулсан.

Хан: яагаад? Мэс заслын бүх юм бэлэн болсон. Яагаад гэнэтхэн хойшлуулж байгаа юм?

Эм: Мэс заслын өрөөнд өөр чухал мэс заслууд төлөвлөгдсөн байгаа. Тэгээд мэдрэл шилжүүлэх мэс заслыг хойшлуулсан.

Ах: Жао Тиан албаар саад болж байгаа юм.

Лин: Муу санаатай амьтан.

Хан: Үгүй ээ. Ингээд байж болохгүй. Өдөр өдрөөр оройтох тусам хараа орох  боломж багасна гэсэн үг. Би очоод уулзаад ирье.

Ж: Мэс заслын хувиар миний мэдэх хэрэг. Та нарын мэддэг хэрэг биш. Танай өвчтөн өвчтөн, бусад нь өвчтөн биш үү?

Хан: Та албаар ингэж байгаа биз дээ? Лин Фэний мэс заслын хуваарь аль хэдийн батлагдсан. Хүссэн үедээ мэс заслаа хийж болно. Та ч мэдэж байгаа.

Ж: Би болохгүй гэсэн бол болохгүй.

Лин: Юу гэсэн үг вэ?

Хан: Яасан ч үгүй гэж байна.

Дүү: Ах аа.

Ах: Аан? Ямар нэг юм болсон юм уу? би дахиад хараа орох уу?

Ах: Санаа зовох хэрэггүй. Ах нь энд байна.

Хан: Тийм ээ. Бид нар мэс заслаа заавал хийнэ. Бас заавал чамайг хараа оруулна. Жао Тиан дэд захирал. Дүрэм журмын дагуу бол манай мэс заслыг болиулж чадна. Аав ч гэсэн нөлөөлж чадахгүй. Тийм болохоор өөр эмнэлэг рүү шилжүүлж болно.

Ах: Гэхдээ энэ мэс заслыг хийхэд маш нарийн тоног төхөөрөмж хэрэгтэй. Манай эмнэлгээс өөр эмнэлэгт тийм тоног төхөөрөмж байхгүй. Дээр нь хугацаа бага байна.

Лин: Та хоёр ярилцаж бай.

Хан: Өөр арга бодох гээд үзье.

Лин: Нэг хүн миний мэс засалд саад болоод байна. надад тусалж чадах уу?

**************

Ж: Лин Фэн. Эмчийн эрхийн бичиггүй байж манай эмнэлэгт мэс засал хийж байдаг. хууль бусаар ажиллаж багаа.

Ах: Жао Тиан. Та юу хийгээд байгаа юм?

Хан: Лин Фэний мэс заслын чадварыг мэдэхгүй хүн байхгүй. Эмчийн эрхийн бичигтэй хүмүүсийнхээс ч хэд дахин илүү чадварлаг. Тийм болохоор... мэс засал хийх эрхтэй.

С: Та Лин эмчид санаатай саад болоод байх шиг байна.

Ж: Чадвар бол чадвар. Мэргэжил бол мэргэжил. Мэргэжлийн эмчийн гэрчилгээ байхгүй байж мэс засал хийх юм бол эмнэлгийн дүрэм журам гэж байгаад яах юм? хурдан Лин Фэнийг баривчил.

Хан: Тэгэх гээд үз л дээ. Лин Фэнд хэн гарч зүрхлэх юм?

Ах: Тийм ээ. Өнөөдөр Лин Фэний мэс засалд саад болох гэж байгаа бол эхлээд намайг ал.

Ж: та нар юугаа хийгээд байгаа юм? миний хэлж байгааг сонсохгүй байна уу? харж л байгаарай. Та нарыг бүгдийг нь хална даа.

Ах: Цаашаа. Үхлээс айхгүй бол хүрээд ир.

Ж: Чэн Ёон. Гар чинь хэрэггүй болсон. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй байж.  Өөрийгөө л хичээ.

Лин: Жао Тиан. Эндээс хурдан явсан чинь дээр шүү.

Ж:. Лин Фэн. Чи энд ирээд хэр удсан бэ? Сайн сонс. Өнөөдөр чи яасан ч мэс засал хийж чадахгүй. Бас өөрийгөө ч хамгаалж чадахгүй.

Хан: Та тэгээд яах гээ вэ?

Ж: Энэ эмнэлгийн захирлын хувиар мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүсийг зогсоох нь миний үүрэг. Харин чи... энэ эмнэлгийн удирдах ажилтан байж эмнэлгийн дүрмийг дагахын оронд эд нартай хуйвалдаж, миний ажилд саад болсон. Чи гэмт хэрэгтийг хаацайлж байна.

Хан: Жао Тиан. Та дэд захирал, миний аав захирал. Энэ эмнэлэгт шийдвэр гаргах эрх одоохондоо таных болчихоогүй байгаа шүү.

Ж: Захирал аа. Аль хэдийн ухаангүй болчихсон байгаа. Одоо энэ эмнэлэг миний хэлсэн болгоныг хийх болно.

Хан: Та.

Ж: цаашаа бай. Зайл гэж байна.

Ах: Жао Тиан. Одоо миний дүүгийн харааг засч чадах хүн Лин эмчээс өөр байхгүй. Өнөөдөр бид нарт саад болох юм бол би амиа хайрлахгүй тэмцэнэ.

Ж: Чэн Ёон. Чи дуугүй л наанаабайж бай. Дүүгийн чинь мэс засалд би тусламз. Үгүй бол  чамайг ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Ах: Үгүй ээ. Ганцхан Лин Фэн л миний дүүд тусалж чадна. Та тэрний хэн гэдгийг мэдэхгүй байна. Тэр...

Ж: сайн сонс. Өнөөдөр энэ эмнэлэг дээр бурхан ирсэн ч, намайг зогсоож чадахгүй. Лин Фэн... Лин Фэн. Чамайг өчүүхэн авъяастай гэдгийг би мэднэ. Чи үхлээ эрж байгаагаа мэдэж байна уу?

*******************

Л: Зогс.        Юу хийгээд байгаа юм?

Ж: Сон ноёнтон. Та энд юу хйиж байгаа юм?

Сон: Би ирээгүй бол чи эмч нарыг зодох байсан уу?

Ж: Сон ноёнтон. Би эмнэлгийн дүрэм зөрчсөн Лин Фэний учрыг олох гэж байна.

Л: Лин Фэн бид нарт тусалсан. Тэрний чадварыг бид нар батална. Лин Фэний учрыг олдог чи хэн юм?

Сон: Лин эмч миний ач охины амийг аварсан. Манай Сон овогтын ачтан. Чи тэрэнд гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Манай Сон овогтыг чи юу гэж бодоо вэ?

Л: Лин эмч ээ. Санаа зовох хэрэггүй. Бид нар байгаа цагт танд хэн ч гар хүрч чадахгүй.

Сон: Лин эмч ээ. Ирээдүйд надад найдаж болно. Чиний эсрэг хөдөлсөн хэн ч бай, Сон Жэн миний өөдөөс боссоноос өөрцгүй.

Ж: Сон ноёнтон. Та үнээнээсээ хэлээд байгаа юм уу? бид нар яалаа гэж таныг эсэргүүцэх вэ. Буруу ойлгосон байна. буруу ойлгосон байна.

Хан: Жао Тиан, танд ичих нүүр гэж байна уу? таныг бүгд харж байгаа шүү.

Ах: Жао Тиан, зөв бурууг ч мэдэхгүй.

Ж: та нар юугаа яриад байгаа юм? надтай жаахан санал зөрөлдсөн гээд намайг гүтгэж байгаа юм уу?

Сон: Лин эмч ээ. Энэ хүнийг яая гэж бодож байна?

Лин: Эмнэлгээс хөөж, ажиллах эрхийг нь хасъя.

Сон: Ойлголоо. Жао Тиан. Чамд өөр хэлэх юм байна уу?

Ж: Үнэхээр намайг гүтгэж байна. намайг гүтгэж байна. гүтгэж байна.

З: Жао Тиан. Ийм болчихоод байхад маргасаар л байх уу?

Ж: Хан... Хан Санчуан. Чи яаж сэрсэн юм? чи...

З: Чи надад эм уулгасан байх аа? Азаар тариа хийх гэж байсан сувилагч тэрийг чинь мэдээд, надад тусалсан юм. би чамайг хангалттай харж үзсэн. Чи надад унтуулах эм хийж кома-д оруулаад, Лин Фэний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан. Чамайг ажлаас чинь халж байна.

Сон: Жао Тиан. Чиний хийсэн хэргүүд бүгд тодорхой. Бас Лин эмчийн мэс засалд саад болсон. Чамайг удахгүй шүүхэд дуудах болно. Юу болохыг харж л бай. Лин эмч ээ, айлгасан бол уучлаарай.

Лин: Баярлалаа.

Ах: Лин эмч ээ, манай дүү...

Лин: Санаа зоволтгүй. Та нар одоо буц даа. бид хэд мэс засалдаа орлоо.

Сон: За.         

Лин: Зүгээр үү?

Хан: Жао Тианыг саад болно гэж мэдээд Сон ноён тэр хэдийг дуудсан юм уу?

Лин: Сон ноён, Жоу ах хоёрт урьдчилаад хэлсэн нь болж. 

Хан: Эмнэлгийн хорт хавдрыг цэвэрлэхэд тусалсанд баярлалаа.

Лин: Тэр яах вэ. Хэдүүлээ мэс засалдаа оръё. Явъя.

Хан: Миний төлөө, надад туслах гэж энэ аргыг хэрэглэсэн байх. За...

**************

Лин: хайч.

Эр: Юу хийгээд байна аа? Энэ удаа ямар мэс засал юм бол?

Эм: Ямар ч гэлээ нүдэнд нэг хиймэл юм тавих мэс засал гэсэн.

Эр: Бурхан минь. Энэ мэс заслыг бараг бүх хүн харж байгаа байх аа. Энэ мэс заслыг хийж чаддаг хүн дэлхий дээр хэдхэн байдаг гэсэн.

Эм: Дээр нь энэ мэс заслыг хийхийн тулд маш их судалгаа, туршлага шаарддаг гэсэн. Энэ мэс заслыг өмнө нь ганцхан Шидэт эмч л хийж байсан гэсэн.

Лин: хямсаа. Өвчтөний эрүүг хөдөлгөхгүй барьж бай. Би одоо мэдрэлийг нь авах гэж байна. мэдрэлийн хэсгийг хуулж авлаа.

Эм: хамгийн хэцүү хэсэг нь эхэлж байна. Нүдний мэдрэлийн хэсгийг авч, хиймлээр солих хамгийн хэцүү гэсэн. Лин Фэн эмч чадах байх аа.

Эр: Чадахгүй ээ.

Эр: Хэзээ шилжүүлэх юм болоо?

Лин: Шилжүүлэн суулгалтыг эхэлье.

Эр: Амжилт. Энэ мэс заслыг зөвхөн Шидэт эмч л хийж чадна. Лин эмч яах аргагүй Шидэт эмч байх.

Эр: Шидэт эмчийг шүтэхээс өөр арга алга.

Эм: энэ зүгээр л шоу байх. Лин Фэн тэр Шидэт эмчид өөрийнхөө юу чаддагийг харуулах гэсэн биз.

З: дэлхий дээр энэ мэс заслыг хийж чадах хүн арав хүрэхгүй байгаа. Лин Фэн үнэхээр Шидэт эмч юм.

Сон: Лин эмч яах аргагүй Шидэт эмч. Тийм болоод л миний ач охиныг аварч чадсан юм.

Л: Тэгэхээр бурхны ивээл хүртсэн Шидэт эмч байжээ. Нөгөө алдартай Шидэт эмч гэж үү.

З. Энийг хар даа.

Лин: Мэс засал амжилттай боллоо.

Ах: Баярлалаа. Лин эмч ээ, баярлалаа.

Лин: боолт хийхэд бэлд. Өвчтөнийг сэргэхээр өрөөнд нь оруулаарай.

Хан: За.

Эр: Ёстой мундаг юм аа.

Эр: Жирэмсэн эхийг аюулгүй төрүүлж, альцхаймерыг эмчлээд энийг л Шидэт эмч гэх байх.

Гао: Аргагүй л. Лин Фэн үнэхээр  Шидэт эмч байх.

****************

Ах: Сичи. Яаж байна?

Дүү: Ах аа. Би харж байна.

Ах: Тийм ээ. Би... одоо харж болно.

Ли: Тийм ээ. Лин эмч ээ. Сайн нуусан байна шүү. Надад ч хэлэхгүй.

Лин: чи асуугаагүй шд.

Сон: Шитэд эмчийг ийм ойрхон байгаа гэж мэдсэнгүй. Би сохор байж.

Л: Бид нар Лин эмчтэй таардаг азтай хүмүүс юм даа.

Эм: Лин Фэн. Анх уулзаад мэдээгүй ч гэсэн чи үнэхээр Шитэд эмч мөн байж.    

Хан: Удаан хугацаанд хамтарч ажиллана гэж найдъя.

Лин: тусалж дэмжиж байгаарай. Хан эмч ээ.

Хүмүүс: Лин эмч ээ. Лин эмч ээ.

Дүү: Ах аа, жаахан ийшээ. Лин эмч ээ. Инээгээрэй.

Төгсөв.

Back to episodes Go home