Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 41
Нэр: Aftermath 12/02/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Мадди – эмэгтэй, 14-16 насны
Эрик – эрэгтэй, 20-30 насны, Маддигийн ах, Афганистанд байлдаж явсан
Стауффер – эрэгтэй, 40-50 насны, харуул
Галотти – эрэгтэй, 30-40 насны, харуул
Уисдом – эрэгтэй, 50-60 насны, харуул
Док – эмэгтэй, 40-50 насны, хал цэрэг
Ромео – эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Кило - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Эко - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Фокстрот - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Сиерра - эмэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Янки - эрэгтэй, 40-50 насны, Реткон багийн гишүүн
Индиа - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Гольф - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн, мэргэн бууч
Танго - эрэгтэй, 30-40 насны, Реткон багийн гишүүн
Терри Граймс – эрэгтэй, 50-60 насны, мөрдөгч
Жо Козак - эрэгтэй, 70-80 насны, цэрэг асан
Эми – эмэгтэй
Сурвалжлагч 1 – эмэгтэй
Хөтлөгч 1 – эрэгтэй
Диспетчер – эмэгтэй, 911 диспетчер
Мотоциклтой залуу – эрэгтэй
Ээж – эмэгтэй, Мадди, Эрик хоёрын ээж
Сурвалжлагч 1: Өнөө орой Тобин гүүрэн дээр гүүрний өргөлтийг багийнхан засах зуурт бампераас бамперт тулсан түгжрээ үүсжээ. Дээд тавцанд солигдож байгаа машинуудын цуваанаас бусдаар доод тавцанг хаасан байна.
Эрик: Юун их юм хийгээд байгаа юм? Явж найз залуу хайх нь уу?
Мадди: Та харваас мэдэхгүй бололтой. Хэн намайг найз залуу агнаж байна гэсэн юм?
Эрик: Эхлэх ч хэрэггүй. Надад лав гарахын өмнө ийм их юм хэрэггүй байсан даг.
Мадди: 14, 16 нас хоёр хоорондоо маш их ялгаатай юм шүү. Би саяхан л хөхтэй болсон.
Эрик: Тэнгэр минь, Мадди, болиоч дээ.
Мадди: Энэ чинь нүүрний будгаас хамаагүй том үүрэгтэй.
Эрик: Мадди, гуйя. Больж үз.
Мадди: Үнэн л юм чинь.
Стауффер: Ноён Уисдом, үүнийг аваарай. Хоригдол оо, болгоомжтой яв. Дээшээ гар.
Галотти: Тайван бай, Док.
Стауффер: Уутыг нь ав.
Стауффер: Ойлголоо.
Док: Хатагтайтай боловсон харьцах юм гээч.
Галотти: Док, чи хатагтай юм бол би имж болог.
Стауффер: Та хоёр амаа тат. Энэ хоригдолтой ярьж болохгүй, ноён Галотти. Энэ бол бидний А цэгээс Б рүү зөөж буй мах л гэсэн үг.
Галотти: Мэдлээ, ноён Стауффер. Хоригдлыг түгжсэн.
Стауффер: Хоригдлыг түгжсэн.
Док: Эцэст нь хоёулхнаа үлдэв үү?
Галотти: Битгий, Док. Би чамд сайхан хандаж байгаад баригдвал алуулах байх.
Уисдом: Суугаарай, ноён Галотти.
Галотти: Мэдлээ, ноён Уисдом.
Док: Ноён Уисдом. Ийм тэнэг байж яаж ийм нэртэй болсон юм?
Уисдом: Дараагийн удаа нүүрийг чинь шүү, хатагтай Браун. Шүдээ унагангаа эх орончдын эсрэг мэдүүлэг өгөхийг чинь харъя. Явахад бэлэн, ноён Стауффер.
Стауффер: Хөдөллөө шүү! Дууслаа.
Ромео: Мөн үү?
Янки: Тийм ээ, 40 минут байна. Б баг бэлэн үү?
Танго: Шугам нээлттэй, хөдлөх, хөдлөхгүй дохио хүлээж байгаа.
Ромео: За. Энэ байна даа. Чөтгөрийн машин. Одоо буцах зам үгүй. Би та нараар бүгдээр чинь үнэхээр их бахархаж байна. Хорвоо та нарт үгүй гэж хэлэхэд миний талд үлдэхээр шийдсэн. Үүнийг хайр биш гэвэл өөр юу гэж? Б багт хөдөл гэж хэл!
Эрик: Үнэмлэх чинь бий юу?
Мадди: Үргэлж авч явдаг. Эхний шалгалт дээрээ тэнцсэн. Та хэдэн удаа өгсөн бэ? Юу хийгээд байгаа юм? Кинонд хоцрох нь байна шүү дээ.
Эрик: Чи жолоодвол тэгэхгүй ээ.
Мадди: Нээрэн үү? Таны машиныг барьж болох юм уу?
Эрик: Мэдэхгүй юм даа, болох уу?
Мадди: Тийм ээ.
Док: Замд гарахын өмнө угаалгын өрөө ор гэж би үргэлж хэлдэг байх аа, ноён Уисдом.
Уисдом: Чи сая юу гэсэн бэ?
Док: Хөл чинь. 10 аяга кофе уучихсан юм шиг л чичрээд байх юм.
Уисдом: Амаа тат.
Док: Галотти. Зүүн тийш шудраад л байвал ганцаараа үлдэнэ шүү.
Эрик: Бүсээ зүүгээд. Одоо толио зас. Хүн ирж байна уу шалгаарай.
Мадди: Мэднэ ээ, мэднэ.
Эрик: За за. Тайван бай, чи чадна.
Мадди: За.
Фокстрот: Фокстрот, МС илтгэж байна.
Ромео: Байн ойролцоох хугацаа. Ойлголоо. Б баг хүлээж бай.
Мадди: Ээж гэрт хүн авчрах гэж намайг тантай хамт явуулсан уу?
Эрик: Юу? Үгүй ээ, заваан юм. Зүгээр л эргэж ирснийхээ дараа чамтай цагийг өнгөрөөх гээд.
Мадди: Хэдэн сарын өмнө тэр нэг залуу авчирсан.
Эрик: Мадди, гуйя.
Мадди: Бүх юм нь сонсогдож байсан.
Эрик: Болиоч дээ.
Мадди: Нээрэн Маделейн шүү.
Эрик: Үнэхээр үү?
Мадди: Үнэхээр. Намайг хэн ч Мадди гэж дуудаагүй олон жил өнгөрч.
Эрик: Тийм ээ. Чамайг Маделейн гэж дуудмааргүй л байна. Гэхдээ тэгнэ ээ.
Мадди: За.
Эрик: Чамд хайртай болохоор.
Мадди: Харав уу? Хөгийн амьтан! Алив ээ! Биднийг гүйцээд явчихлаа.
Эрик: Хараач гэм. Үнэхээр насанд хүрчээ. Гэхдээ ийм үг ашиглаад байвал найз залуу олдохгүй дээ.
Мадди: Тийм дээ, та саяны хэлсэн үгнээс долоон дор 20 өөр үг мэдэхгүй юм шиг аашилж байх шив.
Эрик: Бараг 50 орчим байх.
Мадди: Яг тийм! Алив ээ, ямар ямар үг юм?
Эрик: Зүгээр л замаа хараад яв, Мадди.
Мадди: Маделейн.
Эрик: Маделейн.
Мадди: Тийм ээ, за за. Тэгэхээр миний мэдэх юм ийм байна. Хөгийн амьтдын хаан, хөгийн мастер, давхар хөгийн амьтан, бас хөгийн новш бий.
Эрик: Сонгодог.
Мадди: Тийм ээ.
Эрик: Гэхдээ л бүгдээрээ анхан шатны хөгийн амьтад байна.
Мадди: За, тэгээд?
Эрик: Үгийн сангаа баяжуул. Тэгэхээр хөгийн арчигч бий. Бас хөгийн зант бий.
Мадди: За.
Эрик: Хөгийн тэнэг. Хөгийн амьтан, тэнэг амьтан хоёрын холимог.
Мадди: Хөгийн-натор, Дамбл-хөгийн амьтан.
Эрик: Стив Душ-хөгийн амьтан. Хачин сонсогддог. Гэхдээ болдог юм шүү.
Мадди: Тийм ээ, хачин байна. Гэхдээ хөгийн уул гэхээр галт уул шиг гэж байгаа юм уу, эсвэл дарвуулт завь шиг гэж байгаа юм уу?
Эрик: Эхнийх нь зөв өө, яг хөгийн амьтан шиг биеэс нь шингэн цацардаг гэсэн үг.
Мадди: Заваан юм аа.
Танго: Фургон 2 байрлалаа эзэлсэн.
Гольф: МС дайралтын баг байрлалаа эзэлсэн.
Сиерра: Фургон 1 байрлалаа эзэлсэн.
Стауффер: Юу вэ? Тоглоод байна уу? Алив ээ.
Эрик: Хөөе, хөөе, тугалган хөлт өө. Тайван.
Жо Козак: Алив ээ. Юу вэ?
Эр 1: Хөөе, хурдаа хасаарай.
Мадди: Таг зогсчихлоо.
Эр 1: Зүгээр л замын ажил байна. Эхлэл хэсгийг нь л үзэж чадахгүй байх. Сүртэй юм биш ээ.
Мадди: "Тун удахгүй" гэдэг чинь хамгийн догь хэсэг нь. Булхайцаж байгаа хэрэг биз дээ?
Эр 1: Чаддаг бол хийчих л байлаа.
Эр 2: Хөгийн амьтан!
Эр 3: Хөөе, хөөе!
Фокстрот: Хаачих гээ вэ? Хаачих гээв? Өнөөдөр намайг өнгөрч чадахгүй шүү, анд минь..
Мотоциклтой залуу: Би үүгээр гарах ёстой.
Фокстрот: Энд ажил хийж байна.
Мотоциклтой залуу: Замаас холдож үз! Надад...
Фокстрот: Яг одоо эргээд яв.
Мотоциклтой залуу: Улсын ажилчид та нар бүгд л адилхан. Юу ч хийдэггүй юм байж. Замаас холдож үз.
Фокстрот: Би хангалттай цалин авахгүй юм даа. Амаа татаад, хойшоо бол.
Уисдом: Яасан бэ, ноён Стауффер? Хот руу орох энэ зам цэвэр байх ёстой байсан юм сан.
Стауффер: Нөгөө л нэг балай юм, ноён Уисдом.
Док: Хөөе. Юу болоод байна?
Галотти: Санаа зоволтгүй ээ, Док. Маргааш шүүх хурлын өмнө шоронгийн цэсээс сонголт хийх хангалттай цаг бий.
Мотоциклтой залуу: Замаас холдож үз.
Эрик: Мадди. Мадди, зогс, зогс.
Мадди: Уучлаарай. Урд зам дээр юу болж байна харах гээд.
Эрик: Зүгээр ээ, гэхдээ заримдаа чанх урагшаа хараад явж байсан нь дээр байдаг юм.
Мадди: Ойлголоо. Баярлалаа.
Эрик: Зүгээр дээ.
Мадди: Хашхираагүйд чинь.
Эрик: Мэдээж. Маделейн. Мадс гэх гэж байсан юм.
Сиерра: Фургон 1, зэвсэглэсэн, бэлэн.
Ромео: Ойлголоо. Ингээд боллоо. 1776 оноос хойших хамгийн агуу бослого. Пентагон биднийг эмх замбараагүйдэлд ашиглачхаад, хөсөр хаясан. Үгүйсгэсэн. Биднийг цөлсөн. Бид одоо уур хилэнгийн сум болж, тэдний эсэргүүцлийн төлөөсийг мэдрүүлэх болно.
Галотти: Жаахан түгжирч байна.
Ромео: Хэн гэдгээ санаарай. Бид бол үнэн, биднийг эсэргүүцсэн хэнбугай ч худал.
Эко: Фургон хоёр, зэвсэглэсэн, бэлэн.
Ромео: Нуугдаарай.
Мотоциклтой залуу: Тийм ээ, би... юу вэ, одоо дуудлага аваад байгаа юм уу?
Янки: Эхэллээ дээ.
Ромео: Эхэл.
Эрик: Мадди, доошоо!
Уисдом: Биднийг бүслээ юу?
Стауффер: Тийм ээ, ноён Уисдом. Санаж яваарай, энэ сум нэвтэрдэггүй мангас бол энд байгаа хамгийн хамгаалалт сайтай эд шүү. Ийм юманд би хэтэрхий хөгшдөж байна.
Диспетчер: 911, ямар хэрэг гарсан бэ?
Фокстрот: Битгий хөдөл!
Эрик: Тэсрэх бодис мэддэг хүмүүс байна. Маш сайн зохион байгуулалттай. Хүмүүс үсэрч эхлэхээс өмнө яг одоо тусгай хүчнийхнийг авчир.
Диспетчер: Уучлаарай, эрхэм ээ, надад тийм эрх мэдэл...
Эрик: Тэгвэл байгаа хүнийг нь дуудаач!
Фокстрот: Би лав ийм юм хийхгүй шүү.
Мотоциклтой залуу: Энэ чинь тэр чигтээ...
Фокстрот: Танай улс одоо ажиллаж эхэлнэ дээ.
Эрик: Новш гэж.
Фокстрот: Хаачих гээ вэ? Юу вэ?
Мотоциклтой залуу: Ямар новш нь вэ?
Мадди: Бурхан минь, юу болоод байна?
Эрик: Доошоо бол.
Фокстрот: Буцаад машиндаа сууцгаа. Яг одоо машиндаа сууцгаа.
Янки: Машиндаа суугаарай.
Мадди: Эрик, тэд биднийг алах нь.
Эко: Буцаад машиндаа суу, хөгшин эр гуай.
Стауффер: Ноён Галотти, зэвсгээ ав! Одоо!
Галотти: Энд байгаа бүх хүмүүсийг айлгаад байна.
Уисдом: Энд байгаа нь аз биз дээ?
Док: Тийм ээ, гэхдээ хэр удаан?
Ромео: Явцгаая, яваад, яваад! Яваад! Машиндаа буцаад сууцгаа! Энэ бэлтгэл биш шүү! Битгий үүнийг хэрэглэхэд хүргээрэй. Би эргэлзэхгүй шүү. Машиндаа сууцгаа. Миний үгэнд ороорой. Явцгаая. Яваад байгаарай, урагшаа.
Сиерра: Өвөө, буцаад машиндаа суу.
Ромео: Сиерра... бүгдийг нь хаа. Хараал идсэн машиндаа суу!
Фокстрот: Чамд зугтах газар үлдээгүй!
Мадди: Одоо яах вэ?
Индиа: Буцаад машиндаа суу!
Мадди: Эрик?
Фокстрот: Чи ч бас. Машиндаа буцаад суу.
Ромео: Энэ бол бэлтгэл биш.
Фокстрот: Доошоо! Битгий хөдөл!
Ромео: Бүгдийг нь хаа! Доошоо! Энэ бэлтгэл биш шүү!
Мадди: Эрик? Ухаан орооч ээ! Эрик?
Эко: Гараа жолоон дээрээ тавь.
Янки: Буцаад машиндаа ор. Яг одоо! Хаачих гээд байгаа юм?
Ромео: Кило, анд минь! Мэдээлэл өгөөч.
Кило: Хар СУВ машин байна. Бодвол цагдаа байх. Бас шоронгийн фургон... яг бидний хүссэн газарт.
Индиа: Холд. Буцаад машиндаа ор! Хөдлөөд үзээрэй!
Эрик: Новш гэж.
Индиа: Ачааны машинаасаа гар, муу гахай минь! Та нар муусайн юмнуудыг шатаачихна шүү!
Галотти: Үгүй ээ, үгүй, битгий!
Янки: Наанаасаа гарцгаа.
Стауффер: Алив ээ, новш минь!
Эрик: Новш гэж.
Мадди: Бурхан минь... юу вэ?
Индиа: Шат, хонгор минь, шат.
Янки: Чи дараагийнх нь, новш минь.
Индиа: Новш гэж! Үх, муу гахай! Алив ээ, явцгаая. Түлхүүр авчихлаа.
Док: Галотти, гал унтраагч!
Галотти: За за. Май. Уисдом... Бурхан минь.
Мадди: Эрик.
Эрик: Зүгээр ээ, хоёулаа зүгээр. Зүгээр дээ.
Ромео: Анхаар! Та нар одоо барьцааны хүмүүс. Энэ бүхэн дуусах хүртэл машин машиндаа үлдэнэ үү. Намайг ярьж дуусах үед гадаа зогсож байгаа хэнбугайг ч буудаж унагах болно. Баатар болох гэсний хэрэггүй. Уснаас дээш 185 тохойд байгаа учир үсэрвэл үхнэ. Уналтын хурд секундэд 2,000 тохой хүрнэ. Манай сум ч бас. Машиндаа үлдэцгээ. Бид удахгүй утаснуудыг чинь хурааж авна. Бэлэн байлгаж бай. Машиндаа үлд!
Сиерра: Хөдөлгүүрээ унтраа!
Фокстрот: Гараа жолоон дээрээ ав!
Сиерра: Энэ новшнуудыг хүлцгээе, алив!
Фокстрот: За за.
Эр 4: Тобин гүүрэн дээрх хүн барьцаалсан хэрэг.
Сиерра: Радиотой юм байна! Хараал идсэн цагдаа!
Фокстрот: Түүнийг гаргаад ир!
Сиерра: Хаалгаа нээ!
Фокстрот: Түүнийг гаргаад ир!
Сиерра: Хараал идсэн машинаа нээ!
Фокстрот: Бариад ав! Бариач! Яг одоо машинаас гаргаад аль!
Эр 4: Бүх хэсгүүдийг нааш нь илгээ!
Эр 5: Зайлж үз, өлөгчин минь!
Фокстрот: Новш гэж! Ямар новш нь вэ? Новш гэж!
Гольф: Нэг цохилтоор.
Фокстрот: Харав уу? Толгой руу чинь нам! Сум нэвтэрдэггүй баг өгзгийг чинь аварна гэж хэлсэн дээ!
Сиерра: Чи миний өгзгийг биш нүүрийг минь аварсан шүү.
Фокстрот: Чиний нүүр, өгзөг ямар ялгаа байна аа? Бариад ав!
Сиерра: Хөөе! Хаалгаа нээ! Гар!
Эр 4: Тайвшир аа.
Сиерра: Гар! Ард очоод зогс! Арын хаалгаа нээ! Дотогшоо ор! Гараа өг. Алив!
Эр 6: Код мөнгө, Тобин гүүр лүү бүх хэсгийг илгээж байна. 99, 101, мөн 105. Хүмүүсийг барьцаанд авсан. Хэргийн газарт буутай этгээд бий. Ахлах офицерууд замдаа гарсан. Ойролцоогоор 10 минутад очно.
Индиа: Доошоо! Гараа жолоон дээрээ тавь.
Эм 1: Үгүй ээ, үгүй!
Индиа: Хараал идсэн утсаа өг!
Эр 7: Юу хүсэв? Би яагаа ч үгүй.
Янки: Хэлснээр минь хийвэл чамайг гэмтээхгүй.
Индиа: Утсаа өгөөд аль! Одоо! Нааш нь өг!
Эр 8: Намайг битгий гэмтээгээч.
Сиерра: Наад цагийг чинь ч бас авчихъя. Дажгүй эд байна.
Янки: Гараа харагдахаар газар байрлуул!
Эко: Бид утсыг чинь авах болно! Тоглоогүй шүү!
Сиерра: Гараа жолоон дээрээ. Яг одоо! Муу хиппи гажиг амьтан. Наад хуруугаараа ээжийгээ үнсдэг үү?
Индиа: Битгий хөдөл!
Мадди: Тэд нараар яах гэж байгаа юм бол?
Эрик: Өгзгөө л хамгаалж байна.
Танго: Хатагтай нар аа. Битгий чичрээд бай. Та нарыг хүлэх л гэсэн юм.
Индиа: Гараа харуул даа, өвгөн. Ийшээ. Баатар болох хэрэггүй. Битгий хөдлөөрэй.
Сиерра: Гараа жолоон дээрээ ав, Карен.
Эрик: Утсаа өгөхөд бэлдээрэй.
Мадди: Би өөрийнхийгөө нуулаа.
Эрик: Үгүй ээ. Болохгүй шүү.
Мадди: Гуйя.
Эрик: Энэ тохиролцоо биш.
Индиа: Гараа, гараа, гараа! Гараа харуулцгаа, эсвэл тастана шүү!
Ээж: Хөөе, бүгд зүгээр үү?
Эрик: Ээж, нэг тус хүргээч. Суугаарай.
Ээж: Эрик, юу болоод байна?
Индиа: Хараал идсэн гараа харуул.
Эрик: Нэг асуудал гараад аа.
Танго: Юу хийгээд байгаа юм? Цонхоо доошлуул!
Эрик: Цонхоо нээхийн тулд машинаа асаах ёстой.
Мадди: Эрик? Эрик!
Индиа: Энэ бэлтгэл биш!
Эрик: Ээж, намайг сонс. Ээж, би амлаж, та одоо юу ч сонссон бай би түүнийг гэрт нь аюулгүй аваачина.
Танго: Хөөе! Утсаа! Одоо өг! Нэг. Чинийх хаана байна? Алив ээ, хонгор минь. Чамайг заавал гаргаж, нэгжүүлэх гээгүй юм байгаа биз дээ? Утас чинь хаана байна, хонгор минь?
Эрик: Би гэртээ орхи гэсэн юм аа.
Танго: Би түүнтэй ярьж байна.
Мадди: Надад жолоо барихыг зааж байсан. Тэгээд гэртээ орхи гэсэн юм.
Танго: Сайхан юм аа. Замдаа анхаараад л. Их томоотой, хариуцлагатай хэрэг байна, ах аа. Таалагдаж байна. Сайн байна. Үнэхээр сайн. Гэхдээ юу гээч? Надад худлаа ярьж байгааг чинь мэдвэл их л харамсалтай юм болно доо. Жаахан суралцаж авах нь дээ, хонгор минь. За тэр. Зүгээр л... тийм юм болоосой гэж хүсэхгүй байна. Ойлгож байна уу? Тэгвэл их муухай. Сонссон уу, ах аа?
Эрик: Тийм ээ. Би гэртээ орхи гэсэн юм.
Танго: За за. Гэртээ орхисон. Ойлгож байна. Ойлгомжтой. Гараа. Чи ч бас, ах аа. Гараа. За за. Дараа уулзъя даа.
Эрик: Надад хийж чадах юм байгаагүй. Биднийг алах байсан.
Сиерра: Эргээд хар!
Эко: Зүгээр бай!
Сиерра: Тайван байгаарай.
Эр 9: Түүнийг битгий тавь, новш минь.
Индиа: Эргээд хар. Бүгдийг нь хаа, Янки.
Янки: Толгойдоо сум зоолгомоор байна уу?
Эрик: Юу гээч? Би худлаа ярьсан юм. Надад хийж чадах юм бий, гэхдээ чамд заваан санагдах байх.
Мадди: Эрик? Юу?
Эрик: Эргүүлд гарч байгаад мулталчихсан юм. Одоо хүссэн үедээ мулталдаг болсон. Зүгээр л их өвддөг юм.
Мадди: Юу хийгээд байгаа юм?
Эрик: Эндээ байж бай. Чимээгүй. Эргээд ирнэ гэж амлая.
Танго: Муухай байгаа биз? Болзоо хийх буруу орой сонгож дээ. Хөөе, чи. Чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Цонхоо доошлуул. Новш! Хөөе, байз, байз! Ямар новш нь вэ? Алив ээ. Алив. Новшийн... новшийн гэрээт ажилчин.
Эр 10: Новш гэж. Юу вэ? Ямар новш нь вэ?
Эрик: Утас чинь байна уу?
Эр 10: Тийм ээ.
Эрик: Хүн асуувал тэр гүүрнээс чулуудчихсан шүү. Хүмүүсийн гарыг жолоонд хүлж байгаа. Хэрэгтэй бол дүр үзүүл.
Эр 10: Чи юугаа хийгээд байгаа юм? Хүмүүс чамаас болж алуулах нь.
Эрик: Зайлж үз. За юу? Зайлж үз.
Док: Галотти, Уисдом үхчихсэн юм шиг байна. Намайг эндээс гаргаад аль. Галотти? Буу чинь!
Галотти: Тэдэнд буу нөлөөлөөгүй байх аа?
Док: Сонсооч, энэ золигууд надаас болж ирсэн бол...
Галотти: Тэд чамаас болж ирсэн нь ойлгомжтой байна. Үнэхээр уучлаарай.
Док: Хараал идмэр. Чи байжээ.
Галотти: Док, чи надад таалагддаг. Чамайг тусгаарлалтад авсан мөчөөс эхлээд мэдүүлэг өгөхөөр амьд очихгүй гэдгийг чинь мэдэх үнэхээр хэцүү байсан шүү.
Док: Тийм үү? Тэд чамд хэдийг ч төлсөн бай чи хэзээ ч үрж чадахгүй. Харж л байгаарай.
Галотти: Уучлаарай. За за, ноёд оо. Амласны дагуу хүргэж ирлээ.
Эко: Тийм ээ, миний хоёр нүд зүгээр. Юу байна, Док?
Док: Майки. Намайг гаргахаар ирээ юу?
Эко: Үгүй ээ, тиймэрхүү л юм даа. Дарга дуусгах хэрэгтэй байгаа.
Док: Янз бүрээр л дуусгаж болдог юм.
Индиа: Зургаан сар хүрэхгүй хугацаанд түүнд аль хэдий нь онцгой хандаад эхэлж.
Док: Бусад хоригдлоо алахад дургүй байдаг юм билээ.
Эко: Тийм л дээ. Чи. Дарга чамтай уулзахыг хүссэн. Гэхдээ эхлээд наад винтовоо өг.
Док: Галотти, наадхаа өгвөл үхлээ л гэсэн үг шүү.
Эко: Алив ээ, Док. Манай найзад биднээс айх юм байхгүй. Тэр ямар биднээс урвасан биш.
Индиа: Тэр яах юм?
Эко: Тэр хаачив л гэж. Бусад барьцааны хүмүүсийг хүл.
Галотти: Док юм биз дээ? Та нар аятайхан ажиллагаа явуулж байна шүү.
Эрик: Тайван нойрс доо, хөгийн амьтан минь.
Галотти: Ромео! Хөөе, анд аа. Тэгээд... би дажгүй байв уу?
Ромео: Ноён Галотти, та үнэхээр сайн байсан. Танаар хийлгэх өөр нэг зүйл байна.
Галотти: Тийм үү? Тийм ээ, хэл хэл. Юу ч яах вэ.
Ромео: Сайн байна.
Док: Хараал идэг!
Эко: Энд тэнд тоглоом орхиж болохгүй шүү дээ, Док. Чи өөрийгөө гэмтээчихнэ.
Ромео: Бүх хэсэг холбогдож, 2-р үеийн биелэлтийг илтгэ.
Индиа: Эко, Индиа хоёр бүгд бэлэн.
Сиерра: Сиерра ч бас бэлэн.
Мадди: Та тэр хүнийг алчихсан уу?
Фокстрот: Фокстрот...
Янки: Янки баталгаажууллаа.
Гольф: Гольф байрлалаа эзэлсэн.
Эрик: Тэд түүнийг хайж ирвэл намайг энд байгаагүй юм шиг царайлаарай. Гараа жолоон дээрээ тавиад, гавтай байгаа дүр үзүүл.
Мадди: Гэхдээ тэр мэдэж байсан. Нөгөөдүүл нь мэдэхгүй юу?
Эрик: Чамайг шалтгаан гаргахгүй л бол анхаарал хандуулахгүй дээ.
Мадди: Та яах гэж байгаа юм?
Ромео: Танго, холбогдоод, 2-р үеийн биелэлтээ илтгэ.
Эрик: Танго бэлэн.
Ромео: За за, бүгд анхааралтай байгаарай.
Эрик: Чамайг гүүрнээс буулгах арга олно оо.
Ромео: Гүүрийг хяна. Тайван байлгаарай. Юу байна даа?
Кило: Цагдаагийн нисдэг тэрэг ирсэн, өөр нэг ирж яваа. Нутгийн хэвлэл мэдээллийнхэн өмнөд хэсэгт шавааралдаж байна.
Ромео: Ойлголоо. Харин газарт?
Кило: Хойд хэсэг хаалттай, тэд нэлээн хол байгаа. Өмнөд хэсэгт цагдаа нар нүхнээс 50 ярдын зайд.
Ромео: Танго. Танго удахад ямар дургүй гээч.
Кило: Тэр ч эрсдэлтэй нөхөр л дөө.
Ромео: Уучлаарай, чамд тэгж хэлэх ямар эрх байгаа билээ? Үүнийг чинь л хэлээд байна.
Кило: Сонсооч, миний хэлэх гээд байгаа зүйл бол үргүй зарсан хором бүр цагдаа нарт юм бодож олох хугацаа өгнө. За юу? Тэд аль хэдий нь бидний дээр баахан нисдэг тэрэг тавьсан.
Ромео: Тэднийг ухраах цаг болсон гэж бодож байна.
Эр 11: Хөөе, эргэн тойрныг яаралтай битүүмжил.
Эр 12: Генерал хэрэгтэй байна.
Диспетчер: 911, ямар хэрэг гарсан бэ?
Ромео: Би Тобин гүүрэнд яг 11 минутын өмнө хоёр нүх дэлбэлсэн. Мэдээний нисдэг тэрэгнүүд толгой дээр нисэж байгаа учраас мэдэж байгаа байх.
Диспетчер: Таныг хэргийн газар дээрх ахлах офицерт шилжүүллээ. Хүлээж байгаарай.
Терри Граймс: Цагдаагийн мөрдөгч Терри Граймс байна. Хэргийг хариуцсан ахлах офицер. Би хэнтэй ярьж байна?
Ромео: Сайн уу, Терри? Мэдээ үзэж байна уу?
Терри Граймс: Тийм ээ, эрхэм ээ, үзэж байна. Сонсооч, бид дахиад хүний амь алдалгүйгээр энэ асуудлыг нэг тийш болгомоор байна. Тэгэхээр чи одоо...
Ромео: Мэдээний нисдэг тэрэгнүүд миний гүүртэй хэтэрхий ойр нисэлдээд байна.
Терри Граймс: Тийм ээ, харж байна. Ухар гэж хэлье.
Ромео: Санаа зоволтгүй ээ. Би өмнөөс чинь хийгээд өгье. Утсаа барьж байгаарай. За боллоо. Гольф. Намайг халхал.
Гольф: Ойлголоо. Байрлал бэлэн.
Эр 13: Туслаарай! Туслаарай! Золиг гэж.
Ромео: Харав уу, Терри? Сонсож бай, бид нэг муу дорд зэрэглэлийн жихадис биш! Бид бол тусгай хүчнийхэн, бидний эсрэг юу ч хийсэн бай бэлэн байгаа шүү.
Терри Граймс: Байз, байз, байз. Надад хэсэг...
Ромео: Үгүй ээ, үгүй, Терри. Тэгэхгүй. Цагдаа нар та нар надад гай удахаа болиод, хэвлэл мэдээллийнхнийг холоос мэдээ бэлтгэ гэж хэл. За юу? Ер нь бүгдэд нь ухар гэж хэл. Яагаад гэвэл дараагийн удаа бид шувууг чинь буудахаас илүү юм хийнэ шүү. Ойлгож байна уу?
Терри Граймс: Тэр нисдэг тэрэг яасныг илтгэ дээ. Ажиглаж байгаарай.
Ромео: Бэлэн үү? Ажилдаа орцгооё. Оройн мэнд, Америк аа. Бид Тобин гүүрнээс шууд дамжуулж байна. Та нарын үзэж буй шууд мэдээний суваг биднийг тун удахгүй таслах учраас w-w-w цэг эрх чөлөөний хувьсгал цэг о-р-г-оос олоорой. Бид оройн есөн цагт шууд дамжуулна. Одоогоор та нарт хэн нэгэн саад болбол юу болж болзошгүйг зах зухаас нь харуулмаар байна.
Терри Граймс: Мөрдөгч Граймс байна. Сая буудуулсан харуулын нэрийг мэд.
Мадди: Бурхан минь.
Ромео: Пентагон Реткон Баг Нэг Гурвыг зөвшөөрөлгүйгээр гэмгүй энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэмээн худал мэдүүлэг өгсөн Саманта "Док" Браун хэмээх шившигт хутгагдсан хуучин ахмад цэрэг, мөн урвагчийн мэдүүлгийг ашигласан билээ.
Индиа: Индиа мэдэгдэж байна. Бүгд цэвэр.
Ромео: Доктой танилцаарай. Тэрбээр өөрийгөө аврахын тулд худал ярьж, дэргэд нь зоригтойгоор тулалдаж явсан байлдагч цэргүүдийн нэрийг гутаасан билээ. Өнөө орой үхэх хүн бүрийн цус түүний толгой дээр буух болно.
Док: Аймшигтай байна. Чиний буруу шүү, Жимми! Чи буруутай.
Эрик: Алив ээ, Мадди.
Ромео: Пентагон "Хагархай Тагтаа" бичиг баримтыг задалж, зүүн бүсийн цагаар 2100-д өөрсдийн веб хуудасны эхний нүүрэнд тавина. Тэд байхгүй гэж батлаад байгаа хав дарсан газартаа хорьсон Ретконы цэргүүдийг суллах болно. Миний хамтран зүтгэгчид баатрууд болохоос дайны гэмт хэрэгтнүүд биш.
Эрик: Алив ээ, алив.
Ромео: Тэднийг чөлөөлсөн гэсэн үгийг баталгаатай сонсмогцоо бид ухрах болно. Дахиад дуудлага, хэлэлцээр байхгүй. Бидний шаардлагыг зөрчих, мэргэн бууч тавих, тусгай хүчин дуудвал хэдэн 7 хоног уснаас цогцсууд хайна гэж мэдээрэй. Биднийг турших хэрэггүй. Оройн 9 цагт.
Мадди: Байна уу?
Эрик: Хөөе, бяцхан золиг минь.
Мадди: Эрик.
Эрик: Нэг тус хүргээч. Чи наанаа гэрэлт цамхаг шиг тодроод байна. Утсаа чанга яригч дээр тавиад, өвөр дээрээ доош нь харуулаад тавь.
Мадди: Та хаана байна?
Эрик: Холгүй байна аа. Чи харагдаж байна.
Мадди: Тэд камер дээр нэг залууг алсан.
Эрик: Харчхаа юу?
Мадди: Хүмүүс их үзэж байгаа. Бүгдийг нь хүмүүс үзэж байгаа. Тэд одоо шоронгийн автобусанд байна.
Терри Граймс: Алив ээ. Алив, алив.
Ромео: Чи мөн үү, Терри?
Терри Граймс: Хөөе, чиний хэлэх гэснийг ойлголоо, за юу?
Ромео: Дөнгөж л ойлгуулж эхэлж байна.
Терри Граймс: Сонсооч, чи энэ Док Брауны эсрэг өшөөтэй биз дээ? Тэгэхээр бусдыг нь тавьж явуулаад, түүнийг авч үлдээд, хэдүүлээ учрыг нь олъё гэвэл ямар байна?
Ромео: Нэг хүний амийг олон хүний амиар солих нь. "Каны уур хилэн"-тэй төстэй юм аа, Терри. Гэхдээ Док тэгж харна гэж бодохгүй байна. Шулуухан хэлэхэд би ч ялгаагүй. Цаг яваад байна. Хурдалж үз.
Кило: 10 сая давсан, нэмэгдсээр байна.
Ромео: Би харъя даа.
Кило: Бараг дөрөвний нэгээр өслөө.
Терри Граймс: Саманта "Док" Брауны тухай чадах бүхнээ олоод аль.
Эрик: Алдартай хоригдлын тухай юм дуулдана уу? Баян хүн ч юм уу? Алдартай ч юм уу?
Мадди: Тэд нэг эмэгтэйг урвагч гэсэн.
Эрик: Урвагч аа? За за. Битгий таслаарай. Би удахгүй эргээд ирнэ.
Жо Козак: Хөөе, жаал аа. Нөгөөдүүл чинь ярьж явна.
Мадди: Эрик?
Жо Козак: Чи усан цэргийнх үү?
Эрик: Армийн рейнжер. Байсан. Та цэрэгт яваа юу?
Жо Козак: Эрт урьдын цагт. Вьетнамд.
Эрик: Тав, ажиллагааны төвд дахиад хоёр, гурав байх шиг.
Жо Козак: Дээвэр дээр нь мэргэн бууч байна. Гэхдээ цагдаа нарт анхаарч байгаа байх.
Эрик: Энэ байхад өнгөрөөд явчихна аа.
Жо Козак: Ойлголоо. Зам дээр тарж яваа хэдээс болгоомжлоорой доо.
Эрик: Баярлалаа, эрхэм ээ.
Жо Козак: Жо Козак. "Эрхэм ээ" биш. Нэг л цэрэг болсон бол...
Эрик: Үргэлж цэрэг байна.
Жо Козак: Хар фургоны ард цэвэр.
Хөтлөгч 1: Шуурхай мэдээ. Тобин гүүрэн дээрх аймшигт хэрэг үргэлжилсээр. Ахмад Жеймс Рокен болон түүний Реткон 13 баг саяхан дайны гэмт хэргийнхээ ялыг дуулаад, хорих газраас зугтсан байна. Рокен Тобин гүүрийг хүчээр мэдэлдээ авч, Мистик голын дээр 70 гаран хүнийг барьцаанд авснаар тэднийг хайх хайгуул гэнэт эцэс болсон юм. Цагдаа нарт тэднийг аврах арга байхгүй байна. Хотын болон холбооны албаны хүмүүс улсын батлан хамгаалах яамныхантай байдлыг үнэлэхээр уулзаад байна. Гэхдээ террористуудын зэр зэвсэг илүү байгаа тул Рокены гарт гүүр байгаа цагт цагдаагийнхан хамаагүй дайрч чадахгүй байгаа юм.
Янки: Энэ ёстой хүнд, халуун юм аа. Яг танай ээж шиг, Танго.
Эрик: Танго бүжиглэмээр байна уу? Бүжиглэе л дээ!
Док: Чи хэн гээч нь вэ?
Эрик: Би бол зүгээр л энэ муу дотоодын террорист новшнууд яагаад гүүрэн дээр байгаа зүйлийн төлөө бөөн үймээн шуугиан тариад байгаа юм бол гэж гайхсан залуу.
Док: Үхэж дуусахаасаа өмнө машиндаа буцаж суу, жаал аа.
Эрик: Юун түрүүнд... чи намайг мэдэхгүй. Тэгэхээр буруу хүнтэй ярилцах гэхээ боль. Хоёрдугаарт... би хараал идсэн хайч, чулуу, даавуу тоглож үүнийг аваагүй юм шүү.
Док: Сайн юм болж дээ. Гэхдээ бусад новшнуудтай нь харьцуулахад тэр залуу хөнгөн жингийнх байсан юм.
Эрик: Тусгай хүчнийх байх аа? Үхсэн залуу Ретконы шивээстэй байсан.
Док: Тийм ээ. Цэргийн хувийн гэрээт ажилчид. Чанга яригч? Царгисан хоолой? Жимми Рокен дүрээрээ байхгүй юу.
Эрик: Жимми Рокен юм биз дээ? Ахмад Замбараагүйдэл.
Док: Вьетнамын дайнаас хойш цол авалгүй ахмад болсон хамгийн залуу цэрэг. Гайхамшигтай нэгэн. Чи шүгэл үлээгчийг харж байна.
Эрик: Тэр ч ойлгомжтой. Тийм биз?
Док: Тэр хувиараа ажиллах болсноос хойш хэдэн энгийн иргэнийг хяргасныг нь хэн ч мөрдөж мөшгөөгүй. Харин би гарч ирж, тэр хорон үйлдлийг нь зогсоосон. Гэсэн ч тэд тэнд, харин би энд байж байна. Хорвоо шударга гэж хэн хэлсэн юм?
Эрик: Яагаад энд орчихсон юм?
Док: 0900 мэдүүлэг өгсөн. Ахмад Замбараагүйдэл болон түүний дагагчдыг төлөөлж шүүхэд мэдүүлэг өгсөн.
Эрик: Гав дөнгөтэй юу?
Док: Зүгээр л миний харилцан тохиролцоо хоригдох хугацаандаа саяхан үйлдсэн гэмт хэргээс минь авраагүй гэе дээ.
Эрик: "Хагархай тагтаа" ямар учиртай юм?
Док: Чи энд юу хийж байгаа гэлээ?
Эрик: Манай дүү энэ гүүрэн дээр байгаа.
Док: Тэгээд?
Эрик: Тэгээд би өдийг хүртэл нэлээд аз таарлаа гэж бодож байна. Гэхдээ тэр хоёрыг үхсэнийг мэдээд миний араас мөшгөх нь гарцаагүй. Тэгэхээр тэдэнд чи хэрэгтэй юм бол хоёулаа хамтарч ажиллаад, чи надад дүүгээ энэ гүүрнээс буулгаж, энэ новшийн юмнаас холдуулахад тусална гэвэл ямар вэ?
Док: За за. Би сонсъё оо.
Эрик: Сайн байна. Энэ нөхдийн хэн нэгэнд түлхүүр бий юу?
Док: Гавных л. Торных байхгүй.
Эрик: Тэгвэл арга зохиох болох нь.
Индиа: Ямар новш нь вэ?
Ромео: Хэн нэгэн очиж шалгаарай.
Индиа: Ойлголоо. Индиа очлоо.
Мадди: Эрик, та юу хийчхэв ээ?
Индиа: Ромео, шоронгийн харуулыг дээд буланд нэг нөхөр буудчихаж.
Эрик: Алив ээ. Алив. Болж байна. Инээмсэглээрэй, өлөгчин минь.
Сиерра: Новш гэж!
Фокстрот: Юу вэ? Галлаж байна! Сиерра оногдчихлоо!
Ромео: Бүгд яваарай.
Гольф: Гольф байна, хөдөллөө.
Эрик: Новш! Хараал идэг! Новшнууд!
Сиерра: Янкиг оночхож.
Индиа: Бид Доктой хамт байна. Янки алагдсан.
Ромео: Тэр Янкиг алаа юу?
Индиа: Тэр торон дотор гавтай байгаа. Жолоочоос түлхүүрийг нь авсан. Түүнд байсан байна.
Сиерра: Док хэн алсныг харсан.
Док: Эми, чи мөн үү? Яагаад наад өсвөр нас ч хүрээгүй азгүй амьтантайгаа хамт байгаа юм?
Ромео: Индиа, буудсан хүний зай, зүг чиг, дүр төрхийг хэлээрэй.
Индиа: Тоглоод байна уу? Бид буудуулаад завгүй байлаа.
Ромео: Ромео, өмнөд хэсгийг шалгаж байна. Одоогоор юм алга.
Индиа: Амаа тат.
Гольф: Буудсан хүний ул мөр байхгүй. Энд нуугдах газар хэтэрхий олон байна.
Ромео: Харин цагдаа нар?
Гольф: Одоохондоо ухраад байж байна.
Ромео: Ямар ч цагдаа нүхийг давсан бай шууд буудаарай.
Гольф: Ойлголоо.
Ромео: Бусад нь бүгд буцаад нийл.
Гольф: Тактикийн баг орох орц хайж байна.
Сиерра: Буудагч алга боллоо.
Эко: Зүгээр үү? Хөөе, хөөе, байж бай.
Сиерра: Хөөе, би алхаж чадна аа.
Эко: Тэсээрэй, би түшье. Тэнгэр минь, ёстой новш юм аа.
Индиа: Ромео, Индиа байна. Докоос мэдээлэл авах зөвшөөрөл хүсэж байна.
Ромео: Татгалзлаа. Док бол манай шоуны од. Хараад байж бай, гэхдээ битгий хүрээрэй.
Эрик: Муу өлөгчин.
Эко: Алив ээ. Чи илүү дор гэмтэж үзсэн. Энэ новшийг утаж гаргах хэрэгтэй.
Ромео: Янки яаж үхсэн бэ?
Сиерра: Ойрын зайнаас. Хантааз руу нь буу шургуулсан.
Ромео: Танго одоо ч холбогдоогүй байна.
Эко: Ахмад аа, тэр Тангог нухчхаж.
Ромео: Бидний нэгийг алсан нь жаахан аз таарсан хэрэг. Харин хоёрыг ална гэдэг? Боломжгүй зүйл. Тэр юу хийж байгаагаа мэддэг нөхөр байна. Сонсож байгаа. Радиогоо хяна. Эко, Фокстрот, түүнийг ол. Гольф ажиглаж байгаарай. Би хурдан, бас хүчтэй цохилт хийнэ.
Фокстрот: Мэдлээ, эрхэм ээ.
Сиерра: Хэн бэ?
Эрик: Мадди? Мадди!
Мадди: Би энд байна!
Эрик: Бурхны аврал. Мадди, чамайг дуудахаар хариулж бай л даа.
Мадди: Утас тасарчихсан. Таныг... таныг...
Эрик: Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Би энд байна, за юу?
Ромео: Манай даалгаврыг нурааж чадна гэж бодож байгаа өтөнд зориулаад хэлчихье.
Мадди: Таныг хэлээгүй биз дээ?
Ромео: Нуугд. Бидэнд аль болох зугаатай болгоод өгөөрэй. Бид чамайг олмогцоо хайртай бүх хүмүүстэй чинь хамт дараалуулан дүүжлэх болно. Бид чиний араас ирж байгаа шүү.
Эрик: Бид явах ёстой. Би аюулгүй газар мэднэ. Алив, дагаад яв. Хаалгаа чимээгүй хаагаарай.
Ромео: Булан тохой бүрийг нэгж. Бүх машины тээшийг шалга. Энэ нөхөр Тусгай хүчин, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрынх байх. Ямар нэг дүр үзүүлсэн новш биш. Түүнд манай радио, винтовнуудын нэг бий. Хамгийн чухал нь... түүнд хайртай хүн бий.
Гольф: Чи хаана байна, новш минь?
Эрик: Мадди, ухар. Ухар, ухар. Аль нэг машинд нь суух гээд үз.
Гольф: Алив ээ, Рамбо.
Мадди: Орж болох уу?
Гольф: Муу хөгийн новш.
Ромео: Индиа, нөхцөл байдлаа илтгэ.
Индиа: Док бид хоёр сайхан байж байна. Тийм ээ. Янкиг хэн алсан? Тэр хаашаа явсан бэ?
Док: Чамайг гэдгийг мэднэ ээ, Вейд. Ямархуу орой болж байна? Сайнгүй юу? Хөөрхий дөө.
Индиа: Ромео чиний өгзгийг бидний эсрэг үйлдсэн нүглийн чинь төлөө дэлхий нийтийн өмнө дэлбэлэх юм чинь.
Док: Ромео бол хулигаан. Харин чи түүний хулигаан царайлсан өлөгчин.
Индиа: Хараал идэг! Түүнийг хэн алсан? Тэр хаашаа явсан бэ?
Док: Вейд, муу чихрэн өгзөгтэй хөгийн сармагчин минь, чамд хэлсэн байсан ч тэр гэдсийг чинь хүүлээд, найз Янки мал шиг чинь болгоод өгнө дөө!
Индиа: Хангалттай! Би чамд үхэхээс ч долоон дор зүйл хийнэ дээ, Док. Наанаасаа гараад ир! Би ч сайхан зугаацна даа!
Док: Өөрөө асаахгүй юу!
Индиа: Док... гуйя! Гуйя! Би чамайг...
Док: Үүнийг чинь авчихъя. Баярлалаа.
Мадди: Орж болох уу?
Эр 14: Үгүй ээ, чадахгүй.
Мадди: Оруулахгүй байна, Эрик.
Эрик: Өөр машин дээр оч.
Мадди: Танаас...
Эм 2: Уучлаарай. Чадахгүй.
Эрик: Улаан машины араар ор.
Мадди: Туслаач дээ.
Эрик: Түүнийг оруулчих. Тэр асуудал тарихгүй ээ.
Эко: Хараал идэг. Ромео, Индиа алагдлаа. Док суллагдсан. Давтан хэлье, Док чөлөөтэй явж байгаа.
Ромео: Түүнд очих газар байхгүй. Ол.
Эм 2: Би хамаагүй ээ. Хаалга битгий нээгээрэй.
Эрик: Зүгээр л хурдал. Хаалгаа нээ, хулчгар минь!
Мадди: Эрик! Өөр хүн олъё оо.
Эрик: Үгүй шүү.
Эм 2: Чадахгүй ээ.
Эрик: Хаалгаа нээ, хулчгар аа! Би онгойлгоод өгье л дөө...
Эко: Хөөе!
Эрик: Доошоо!
Ромео: Алив ээ, алив.
Эко: Буугаа хая, баатар гуай! Тэгээд гараа өргөөд гараад ир! Хараал идмэр.
Эрик: Эндээ байж бай.
Эко: Муу хөгийн новш! Цагаан арьстай, эрэгтэй, зургаан тохой өндөр. Нэг охинтой хамт явна. Өсвөр насны, таван тохой...
Эрик: Новш.
Фокстрот: Зогс, новш минь!
ЭР - 1: Ромео, би Докийг харлаа. Араас нь явлаа.
Ромео: Амьдаараа хэрэгтэй шүү. Зүгээр л аваад ир.
Сиерра: Наадах чинь... Мөн байна. Нөгөө мэргэн бууч.
Ромео: Царайг нь таниул.
Кило: Новш гэж! Харагдахгүй болчихлоо.
Ромео: Зүгээр ээ. Чамд дахиад нэг дрон байгаа. Гонгинохоо болиод тэрийгээ гаргаад ир.
Эрик: Бурхан минь.
Мадди: Бид энд үлдэж болохгүй.
Эрик: Мэдэж байна, мэдэж байна. Ивел Книвел гэж сонссон уу?
Мадди: Хэн гэнэ ээ?
Эрик: Чи надад хэр их итгэдэг вэ?
Мадди: Тийм ч их биш.
Эрик: За. Алив.
Мадди: Үгүй шүү.
Эрик: Тийм ээ, тийм, тийм шүү.
Мадди: Эрик.
Эко: Наад гэрлээ холдуулаач!
ЭР - 1: Хөгшөөн, нөгөө мэргэн бууч хаана байна? Алдчихсан юм уу?
Эко: Амаа татаж үз. Энэ новш үнэхээр уур хүргэж байна шүү. Хөөе, тэр хаашаа явсан?
Док: Бурхан минь.
ЭР - 2: Док!
Эрик: Алив. За, бүх юмаа шалгаад ажилдаа оръё.
Кило: Док сая Гольфийг алчихлаа.
Ромео: Эко, Фокстрот. Докийг аваад ир. Чи тийшээ гарах хэрэгтэй байна. Тэр хоёр алиалагчид хийж чаддаг юм гэж байхгүй.
Сиерра: Би угаасаа мэдэж байна.
Ромео: Алив. Болж байна. Тэдний чадаагүй юмыг хий.
Сиерра: Ойлголоо.
ЭР - 1: Хөөе, Док! Наанаа байж бай!
Док: Новш гэж!
ЭР - 1: Одоо өнгөрсөн, чи баригдлаа!
Эрик: Их чанга дуугарна шүү. Битгий тавиарай.
Мадди: За. Яв!
ЭР - 1: Би түүнийг харлаа. Новш гэж!
Мадди: Буудаад байна! Алив ээ!
ЭР - 1: Тэр харайж гарах гэж байна.
Ромео: Заавал зогсоогоорой!
ЭР - 1: Ойлголоо!
Эрик: Новш! Тэсээрэй.
Мадди: Бурхан минь, бурхан минь.
ЭР - 1: Новш гэж! Оногдохгүй байна.
Ромео: Тэр мотоциклыг зогсоогооч.
Мадди: Хоёулаа гарч чадахгүй нь.
ЭР - 1: Дахиад харагдахгүй болчихлоо.
Кило: Хөөе, хөөе, чи яаж байна аа?
Ромео: Биднээр оролдсон болгоныг ална.
Мадди: Новш гэж, новш, новш, новш! Эрик! Эрик!
Эрик: Новш, новш, новш!
ЭР - 1: Чөтгөр гэж. Жимми, чи ямар новшоо хийчхэв ээ?
Ромео: Намайг хэлэх хүртэл хэн ч явахгүй шүү.
ЭР - 1: Тэр уначихлаа.
ЭР - 2: Энэ арай л дэндэнэ. Бид яг одоо эндээс явах хэрэгтэй.
ЭР - 1: Докийг олохоос нааш эндээс явахгүй. Тэр талыг нь шалга. Сиеррад урд талыг нь үз гэж хэл.
ЭР - 2: Чи яах юм?
ЭР - 1: Ромеотой ярих хэрэгтэй байна.
Эрик: Чи зүгээр үү?
Мадди: Үүнээс цааш би жолоо барина шүү.
Эрик: Тохирлоо.
ЭР - 3: Энэ гүүр бүхэлдээ тэсрэх бодистой байж магадгүй. Шууд мөргөлдөөн гарах юм бол дахиад цагдаа нар амиа алдахаас өөрцгүй. Тэнд 50-100 орчим гэмгүй иргэд байгаа. Гуйж байна. Тэр нууц мэдээллийг өгч, нөхдийг нь суллах хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол хүмүүсийн цогцсыг голоос татаж гаргах тор л хэрэг болох байх шүү.
Мадди: Бөөлжих гээд байх шиг байна.
Эрик: Ядаж л чи амьд байна. Бас тэд чамайг үхсэн гэж бодож байгаа. Тэгэхээр чамайг эндээс гаргах цаг байна гэсэн үг.
Мадди: Яаж?
Эрик: Тэр ачлагын машин тросстой байсан. Доошоо буухад хүрч магадгүй. За. Хүн байхгүй байна. Явцгаая.
Мадди: Тэр юу вэ?
Эрик: Чамайг хурдан гаргах хэрэгтэй.
Мадди: Бусад хүмүүс яах юм?
Эрик: Надад зөвхөн чи л чухал, за юу?
Мадди: Бусад нь бүгд үхэх гэж байна.
Эрик: Би бүгдийг нь аварч чадахгүй. Гэхдээ чамайг бол чадна.
Мадди: Үгүй, чи бүгдийг нь авардаг.
Эрик: Тэгэхээ больсон. Би тэгж чадахгүй. Алив, явцгаая.
Мадди: Эрик, чи чинь баатар шүү дээ.
Эрик: Би хараал идсэн баатар биш. Биш. Би рейнжер байхаа больсон. Армид ч хамааралгүй болсон.
Мадди: Юу?
Эрик: Намайг халчихсан. Биднийг татахаас гурван 7 хоногийн өмнө. Тэр нутгийн зэвсэгт бүлгийн толгойлогч...
Мадди: Яасан гэж?
Эрик: Зэвсэгт бүлгийн толгойлогч... чамтай нас ойролцоо жаахан охиныг хөөж байсан. Түүнийг... тэр хөгшин новштой хүчээр гэрлүүлсэн. Тэгээд биднээс... өөрийг нь авраач гэж гуйсан юм. Манай дэслэгч зүгээр орхи гэсэн. Бидэнд хамаагүй хэрэг гэж үзсэн. Гэхдээ би тушаалыг нь дагаагүй. Түүний гараас хөтлөөд дагуулаад явах гэтэл нөгөө дарангуйлагч... толгой руу нь буудчихсан. Яг миний өмнө. Одоо хүртэл цус нь нүүрэнд мэдрэгддэг. Мадди, би чамайг алдаж чадахгүй. Гуйя. Чамайг тэгж үхүүлж чадахгүй.
Мадди: Тийм юм болохгүй. Гэхдээ чи намайг авраад энэ бүх хүмүүсийг үхүүлбэл тэр охиноос ч илүү чамайг зовоож шаналгана, Эрик. Би чамайг мэднэ.
Эрик: Тийм үү?
Мадди: Тийм. Би мэднэ.
Эрик: За, явцгаая.
Мадди: За.
Эрик: Би өргөе. Битгий доошоо хар.
Мадди: За.
Ромео: Хоёр хүн эндээс зугтах гэж оролдсон. Тэд амиа алдсан. Заавал ингэх шаардлага байгаагүй. Биднийг битгий шалга. Бидэнтэй дайн хийхээр шийдвэл бусад дайнтай л адилхан дуусна. Эмгэнэлтэйгээр. Хэчнээн үзэгч хүлээлгэд байна?
Кило: 32 сая гаруй.
Ромео: Цагдаа нар юу болж байна?
Кило: Тэд ойртохгүй байгаа. Одоохондоо.
Ромео: Цагдаа нарыг март. Тэд ойроос харж, үхтлээ айсан байгаа. Батлан хамгаалах яам л биднийг баллаж байна.
Эко: Ахмад аа, тэд нууц мэдээллийг ил болгоогүй, нөхдийг маань ч суллаагүй байгаа. Тэд биднээр юу хийлгэх гэж байснаа илчилнэ гэж байхгүй. Эндээс явах хэрэгтэй.
Ромео: Чи явмаар байна уу? Тэгвэл Докийг олж ир.
Эко: За, эрхэм ээ. Фокстрот. Юм олов уу?
Фокстрот: Үгүй. Док ч аргатай бяцхан өлөгчин юм.
Эко: Ямар ч байлаа гэсэн, түүнийг олох хэрэгтэй. Энэ гүүрнээс буухыг хүсэж л байвал.
Эрик: Одоо чамайг яах болж байна?
Оззи: Би аваад явъя. Надтай хамт яваа гээрэй.
Мадди: Эрик, алив. Явцгаая.
Эрик: Мадди, ард нь суучих. Баярлалаа.
Оззи: Намайг Оззи гэдэг.
Эрик: Эрик. Хүүхэд чинь хэдтэй вэ?
Оззи: Өнөөдөр хоёр хүрсэн. Би хүү рүүгээ явж байсан юм.
Эрик: Мадди 16 настай.
Мадди: Маделейн.
Оззи: Үнэхээр түүнийг зогсоож чадах уу?
Мадди: Тэр чадна аа.
Эрик: Тэгэхээр... би уг нь тийм л зорилготой ирсэн. Ээждээ зүгээр байгаагаа хэл. Оззи чамд ямар нэг юм хэлбэл үгэнд нь ороорой. За юу?
Оззи: Энийг ав. Ярих хэрэг гарч магадгүй. Нууц код нь 1-2-3-4-5-6.
Эрик: Минийх 6-5-4-3-2-1. Зүгээр үү?
Мадди: Зүгээр. Яв.
Эрик: Түүнийг хамгаалаарай. Гуйж байна.
Сиерра: Үхээгүй юм шив. Хаа нэгтээ явах гээ юу?
ЭР - 1: Яваарай, яваарай! Яв, яв, яв. Хөдлөөд өг. Док улаан машины ард байна. Бидэн рүү гал нээлээ. Буудаж байна.
Эко: Яваад өг, яваад өг, яваад өг.
ЭР - 1: Байрлалаа эзэллээ.
Эко: Яваад бай, яв.
ЭР - 1: Эко, яв, яв!
Ромео: Хөөе, би амьдаар нь барь гэж хэлсэн.
Фокстрот: Тэгвэл гарч ирээд өөрөө барь л даа, Жимми!
Кило: Хаачих гэж байгаа юм?
Ромео: Би өөрөө барих гэж байна.
ЭР - 1: Зайгаа барь! Зайгаа барь!
Эко: Фокстрот, зүүн талд чинь. Зүүн талд. Яв, яв, яв! Алив! Яваад өг!
ЭР - 4: Хөөе, чанга залуу. Чи ч овоо тэвчээртэй эр юм аа. Сайн байна.
Эрик: Баярлалаа, эрхэм ээ. Тэд гүүрний доод талд бөмбөг суурилуулсан.
ЭР - 4: Золиг гэж. Чи салгаж чадах уу?
Эрик: Магадгүй. Чадна л гэж найдъя.
ЭР - 4: За. Надад таслагч байгаа. Багаж.
Эрик: Татлага чинь яах вэ?
ЭР - 4: Машин асаалттай үед л ажиллана, тэр новшнууд түлхүүр авчихсан. Гэхдээ... би скаут байсан хүн.
ЭР - 1: Яваарай! Алив!
Док: Алив, хулчгар амьтад аа.
ЭР - 1: Би хамгаалъя.
Ромео: Миний нэр хүндийг унагаахаа болих хэрэгтэй дээ, Док.
ЭР - 2: Док гэх хочтой Саманта Брауны эсрэг хийсэн Рокений сүрдүүлэг энэ үймээний голомт болж байх шиг байна. Браун саяхан Рокен болон түүний нөхдийн эсрэг мэдүүлэг өгөхөө зарласан бөгөөд--
Док: Новш гэж. Энэ бүхэн дууссан гэж бодсон юм сан.
Ромео: Чи тун удахгүй чөлөөлөгдөнө өө.
Док: Би энэ үгнээс чинь айх ёстой юу? Ахмад Кэйос. Новш гэж, Жимми. Согтчихсон юм уу?
Ромео: Үгүй, үгүй. Зүгээр л... унах гэж байна. Энэ нурж байгаа гүүртэй л адилхан.
Док: Энэ зүгээр л сүйрчихсэн ухаангүй амьтны өшөө авалт биш биз дээ?
Кило: Чи нүглээ илчлээд сэтгэл амар үхвэл яаж байна?
Док: Би хүн барьцаалдаг террористуудыг ойлгодоггүй юм.
Ромео: Азаар хэн ч чамд юм ойлго гэж мөнгө төлөөгүй, Док.
Док: Тийм ээ, тийм, тийм. Тэгээд ямар учиртай юм? Ямар нэг юм батлах гэж ингэж байгаа юм уу? Би чамд итгэхгүй байна. Энэ бичиг баримт ил болгох, эсвэл чиний тоодоггүй хэдэн новшийг суллахтай холбоотой асуудал биш. Энэ чинь бараг л илбийн үзүүлбэр байна.
Ромео: Би юу ч нуугаагүй ээ, Док. Биднийг суллаж тавьсан хүмүүсийн нүглийн хариуг баримаар байна. Тэдний төлөө хүн зуудаг нохдодоо анхаарах ёстой.
Док: За, боль доо! Зөв газраа очиж наад жүжгээ тавь. Энд зөвхөн бид л байна. Үнэнээ хэл. Ямар учиртай юм?
Ромео: Хөшигний ард байдаг хүмүүс биднийг ашигладаг хулчгар новшнууд гэдгийг дэлхий дахин мэдэх ёстой. Бид тэдний хувьд хүн биш болсон. Зүгээр л хэрэглээд хаядаг зэвсэг гэсэн үг.
Кило: 47 сая гарчихлаа.
Док: Доллар уу?
Ромео: Үзэгч. Чамайг үхэхээс өмнө алдартай болгох бодолтой байна, Док.
Док: Ядаж л алуурчин новш шиг биш, нэр төртэйгөөр үхэх гэж байна.
Ромео: Миний бодлоор чи нэр төр гэдэг юмны талаар... юу ч мэдэхгүй.
Док: Афинитор. Хорт хавдрын эм. Ямар новш нь вэ, Жимми?
Ромео: Новш гэж. Хаягдал шатаах нүх, химийн бодис нөлөөлсөн. Гольфийн бөмбөгний хэмжээтэй тархины хавдар. Надад их хугацаа үлдээгүй. Гэхдээ... яалтай билээ дээ?
Док: Бурхан минь, Жимми. Ийм галзуу юм хийж байгаад чинь гайхах юм алга. Чи ухаан санаагаа--
Ромео: Би одоо л хамгийн эрүүл ухаантай байна. Энэ гүүрэн дээрх хүмүүсийг авармаар байвал өөрийнхөө үүргийг биелүүл. Тэгж чадахгүй бол тэдний үхэл чиний буруу шүү.
ЭР - 4: Новш гэж.
Фокстрот: Ямар новш нь вэ? Новш гэж. Ромео, энд олс унжуулсан байна.
Ромео: Ойлголоо, Фокстрот. Бариад ал. Хэнийг ч явуулахгүй.
Фокстрот: Бид яагаад энийг хараагүй юм бол?
ЭР - 4: Хөөе, залуус аа.
Эко: Хөөе! Хөөе!
ЭР - 4: Хөөе, хөөе, хөөе, хөөе. Та нарт өнөө орой хүндхэн байгаа бололтой.
Эко: Чи яаж сул яваа юм?
ЭР - 4: Өдий насандаа энэ зэргийн юм хийж суралгүй яах вэ.
Эко: Мөн тийм байх даа. Тэнд хэн байгаа юм?
ЭР - 4: Юу? Тэрийг хэлж байна уу? Надад итгэх болов уу, яах бол? Би өлсөөд... загас барьж идье гэж бодсон юм.
Эко: Үгүй, итгэхгүй байна.
ЭР - 4: Тэгвэл--
Эко: Түүнийг харж бай.
ЭР - 4: Үзүүрт нь байгаа том дэгээг харж байна уу?
Фокстрот: Амаа тат, өвгөн минь.
Эко: Новш гэж. Ахмад дайчны дугаар байна. Түрүүн зугтах гэж оролдсон залуу.
Фокстрот: Тэр залуу энэ доор байх ёстой.
Эко: Тийм ээ, эсвэл... энэ новш бидний нэг.
Фокстрот: Тэр хаашаа явсан?
ЭР - 4: Загас уу? Би яаж мэдэх юм бэ?
Эко: Нэг охин хамт байсан биз дээ?
Фокстрот: Тийм ээ.
ЭР - 4: Үгүй, үгүй, залуус аа. Намайг сонс л доо. Би тайлбарлая.
Фокстрот: Новш гэж. Муу новш.
ЭР - 4: За, алив.
Фокстрот: Хараал идмэр.
ЭР - 4: Уран үгтэй новш байх нь ээ?
Фокстрот: Тийм ээ. За.
ЭР - 4: Алив.
Фокстрот: Уран үгтэй гэнэ шүү. Чи цус алдаж байна, өвгөн минь. Тийм ээ.
ЭР - 4: Новш гэж. Тэр удахгүй чамайг ална.
Фокстрот: Харж л байя. Шийтгэлээ хүрт. Хэн намайг ална гэж?
Эко: Фокстрот. Чи зүгээр үү?
Фокстрот: Энэ хөгшин новш гуя руу хатгачихлаа.
Эко: Энд манаж бай. Тэр дээшээ гарч ирж л таарна. Тэр амьд бол охин ч ялгаагүй. Би түүнийг олно.
Фокстрот: Хөгшин новш.
Оззи: Маделейн, ах руугаа залга. Хурдал, шархаа нуугаарай.
Эрик: Мадди. Мадди.
Оззи: Сайн уу?
ЭР - 1: Сайн уу? Танго та хоёрыг хүлэхээ мартсан бололтой. Үхсэнд нь гайхах юм алга.
Оззи: Тийм ээ, би сайн мэдэхгүй.
ЭР - 1: Энэ чинь хэн бэ? Ямар учиртай юм? Өргөмөл хүүхэд үү?
Мадди: Би хүүхэд асрагч.
ЭР - 1: Хүүхэд асрагч. Сайхан юм.
Оззи: Манай хүүг хардаг юм.
ЭР - 1: Тийм. Хүүг нь хэн гэдэг юм?
Оззи: Нэр нь--
ЭР - 1: Би түүнээс асууж байна. Одоо хэл дээ.
Мадди: Жэйк, нөгөө... бяцхан залуу.
ЭР - 1: Жэйк бяцхан залуу. Хүүхэд харж байгаад ийм болоо юу? Машинаас буу. Алив.
Мадди: Хүлээгээч.
ЭР - 1: Гараад ир. Явцгаая.
Мадди: Эрик! Эрик!
Оззи: Үгүй, үгүй.
ЭР - 1: Чи надтай хамт явна.
Мадди: Намайг тавь л даа.
ЭР - 1: Амаа тат.
Мадди: Эрик!
ЭР - 1: Алив. Явцгаая, хүүхэд асрагч аа.
Мадди: Эрик!
ЭР - 1: Алив. Хурдан яв.
Мадди: Эрик надад туслаач.
ЭР - 1: Амаа татаад яваад өг. Битгий хөдлөөрэй.
Эко: Явцгаая. Хэн амьд байгааг хар даа.
Ромео: Итгэмээргүй юм. Ярьж эхэл. Чи хэн юм? Хэнтэй хамт яваа юм?
Мадди: Эрик!
Ромео: Олигтойхон дуугараад өг, хонгор минь.
Мадди: Эрик!
Ромео: Энэ хоолой танил байна уу, Эрик? Би бага түрүүч Эрик Даниелстэй ярьж байна. АНУ-ын рейнжер. Жинхэнэ Америк баатар. Надад төвөг удаж дууссан гэж найдъя. Оройн 21 цаг 00 минут гэхэд өөрийн биеэр хүрч ир. Миний тооцооллоор дүү охины чинь толгойд сум зоох хүртэл хоёр минут 40 секундийн хугацаа үлдлээ. Чи хэр хурдан ирж чадах вэ?
Мадди: Гэртээ үлддэг байж.
Док: Санаа зоволтгүй. Ах чинь энэ новшнуудаас ухаантай. Тэр чамайг хамгаална.
Ромео: 100 секунд үлдлээ, түрүүч ээ! 60 секунд, Эрик!
Эрик: Би байна!
Оззи: Би түүнийг зогсоож чадаагүй.
Ромео: Чамайг авраач гэж гуй.
Мадди: Эрик. Ясыг нь хугалаад, цусыг нь урсгаад өг. Энэ новшнуудыг ал.
Ромео: Ширүүхэн охин байх нь! Гэр бүлээрээ ийм бололтой. Харамсалтай нь түүнд амьд явах 17 секунд л үлдсэн байна.
Эрик: Анхаарлыг нь сарниул. Энийг ашиглаад зугтаарай.
Ромео: 10 секунд!
Док: Одоо больж үз, Жимми!
Ромео: Зургаан секунд.
Эко: Ахмад аа.
Ромео: Холд! Цаашаа бай! Эрик! Би үүнээс залхаж байна!
Эрик: Байз, байз. Байз. Хүлээ, хүлээ.
Ромео: Явж түүнтэй мэндэлье.
Эрик: Би энд байна. Хүлээ. Би ирчихлээ. Энд байна. Битгий гэмтээгээрэй. Би энд байна.
Мадди: Эрик. Эрик.
Ромео: Сайн уу?
Кило: Онлайн болчихлоо. Бүгд байна.
Ромео: Бид чадлаа. Тэд биднээс айж байна.
Кило: Тийм ээ.
Эко: Тухтай байна уу? Үгүй юу?
Мадди: Эрик.
Эрик: Чи зүгээр үү?
Ромео: Бэлэн үү? Үгээ хэлээрэй. Ганц үг үсэг алгасахгүй уншаарай. Алдаа гаргавал харамсана шүү.
Док: Би энийг уншихгүй.
Ромео: Уншихгүй бол түүнийг буудна.
Эрик: Би чамайг ална даа.
Док: Би уншъя. Уншъя гэж байна!
Ромео: Гайхалтай.
Док: Намайг Саманта Мэри Браун гэдэг. АНУ-ын армийн бага түрүүч байсан, Реткон багтай гэрээгээр ажиллаж байсан. Өнөө орой--
Ромео: Бүгдийг нь унш.
Док: Өнөө орой би үхэх болно. Миний хажууд хамт алба хааж байсан нөхөд маань байна. Бага түрүүч Жэйпи Мангар.
Эко: Хэн гэнэ ээ?
Док: Уучлаарай. Марин. Афганистанд дөрвөн удаа үүрэг гүйцэтгэсэн, олон гавьяа байгуулж, мөнгөн одоор шагнуулсан. Мэргэжилтэн Жефф Виллис, Ах нь тулаанд амь алдсанаас ес хоногийн дараа өөрийн биеэр армид орсон. Үүргээ гүйцэтгэж дуусаад Реткон багт орж, Америкийн эрх чөлөөний төлөө үргэлжлүүлэн тэмцсэн. Тэд нэр төртэй, дайн үзсэн баатрууд бөгөөд тэднийг командалж буй офицер нь Ахмад Жэймс Рокен. Реткон 13 багийн ахлагч. Хэвлэл мэдээллээр доромжлуулж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгүүлсэн, Засгийн газраас даалгаврыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэдийн амь нас хохироохыг зөвшөөрнө гэсэн боловч эдгээр цэргүүдийг шүүх хуралд оруулахаар шийдвэрлэсэн. Энэ зоригт дайчид дээд талдаа 20 жил хүртэлх ял авах боломжтой. Харин миний бие...
Ромео: Унш.
Док: Харин миний бие тэднийг дайны гэмт хэрэгт буруутгасныхаа дараа засгийн газартай тохиролцоо хийсэн. Өнөө орой тэд үнэнийг илчлэх болно. Алив. Дэлхий дахинд ямар хүн гэдгээ харуул.
Эрик: Бага түрүүч Эрик Мэтью Даниелс.
Эко: Хөөе!
Ромео: Үгүй, зүгээр. Тэр буруу юм хэлбэл юу болохыг мэдэж байгаа. Алив. Дэлхий чамайг харж байна, Эрик. Сайн ашиглаад ав.
Эрик: Би бол бага түрүүч Эрик Мэтью Даниелс. АНУ-ын арми. Би хоёр удаа үүрэг гүйцэтгэж одон хүртэж байсан. Энгийн иргэдийн амь насыг аврахад саад болж байсан тохиромжгүй тушаалыг зөрчсөнийхөө төлөө цолоо хураалгасан. Дайн хүнд яаж нөлөөлдгийг мэднэ. Би ч бас бусдын гарч чадаагүй хүнд нөхцөл байдлаас гарч байсан. Юу гэхээр... зөв зам үргэлж нүдэнд ил байдаггүй. Заримдаа ямар ч утгагүй мэт санагдана.
Эко: Юугаа яриад байгаа юм бэ?
Ромео: Хэлэх ёстой юмаа л хэл.
Эрик: Би буугаар цохиулсан. Толгой эргээд л байна. Бас ядарч байна. Би энэ залуусыг буруутай үгүйг мэдэхгүй. Буруутай ч байж мэднэ, буруугүй ч байж мэднэ. Гэхдээ би нэг зүйлийг мэднэ. Энэ улс алдаа гаргасан байж болох ч, олон зөв юм хийсэн. Би тэрний төлөө тэмцэхэд бэлэн.
Фокстрот: Түүнийг дуугүй болго л доо.
Ромео: Одоо хангалттай.
Эрик: Байз, байз, байз. Хүлээгээч. Дахиад ганцхан юм. Ээж. Та энийг үзэж байвал...
Кило: Хойд талд дэлбэрэлт гарлаа.
Ромео: Шалгаад ир.
Кило: Бид талдаа ч хүрээгүй байна. Бидэн рүү дайрахад тохирсон цаг.
Фокстрот: Ямар новш нь байсан бэ?
Эко: Тусгай салааныхан байж магадгүй.
Ромео: Намайг сонс, Даниелс. Энэ чамтай холбоотой байх юм бол танай дүү та хоёр өнгөрсөн гэж мэдээрэй. Намайг ойлгов уу? Чи--
Эрик: Мадди, яваарай.
Док: Алив, Мадди. Явцгаая.
Мадди: Эрик!
Ромео: Алив ээ.
Док: За. Доошоо. За. Алив, явцгаая. Явъя.
Ромео: Эрик, чамд нэг юм хэлье. Чи хангалттай ойлгууллаа.
Эрик: Чамайг ойртвол дахиад нэг юм ойлгуулна шүү.
Ромео: Эко. Тайван бай, армийн гологдол оо.
Фокстрот: Док, муу өлөгчин!
Мадди: Бурхан минь. Та буудуулчихсан уу?
Док: Тийм ээ.
ЭР - 2: Манай сурвалжлах баг цагдаагийн албаныхан байдлыг хянахын тулд өөрсдийнхөө дроныг нисгэж эхэлснийг мэдээллээ.
ЭР - 3: Томруул даа.
ЭР - 2: Энэхүү дрон нь жижиг калибрын галт зэвсгээр тоноглогджээ.
ЭР - 3: Ихэнх террористууд үхсэн юм шиг байна. Хэн ингэснийг мэдэхгүй ч, бидэнд хэрэгтэй юм тохиолдсон бололтой. Зэвсэг нь ажиллаж байгаа биз дээ?
Док: Хүлээж байгаарай.
Мадди: Оззи. Та биднийг аварлаа.
Оззи: Чи энийг мартчихаж.
Ромео: Алив ээ, алив, алив.
Эрик: Цагдаа нар хүлээхгүй, одоо дууссан.
Ромео: Намайг эхлүүлснээ дуусгах хүртэл үгүй шүү.
Эрик: Хэмхэрсэн камераараа юу?
Ромео: Хэрэгтэй гэвэл утсаараа ч бичиж болно. Док камерын өмнө үхэх ёстой. Тохиролцоо хийхгүй.
Эрик: Чи галзуурсан байна.
Ромео: Чи бодож байгаагаасаа ч илүү зөв хэллээ. Би толгойдоо асуудалтай болсон. Миний тархин дотор намайг үхэх хүртэл унтрахгүй гал асаж байгаа. Энэ бүхэн бүгдээрээ... миний сүүлийн хүсэл, гэрээслэл, үлдээх өв болно. Тэгж байж л энэ улсын иргэд өнөөдөр энд болсон явдлыг гаднын хүмүүс биш, тэвчээр нь алдарсан эх орончид хийсэн гэдгийг мэдэж авна.
Эрик: Хөгшөөн, надад хамаагүй. Одоо яриагаа зогсоо. Толгой өвдөөд байна. Чиний тэнэг тушаалыг биелүүлэх хүн үлдээгүй бол... одоо боль.
Ромео: Би яллаа, Эрик. Тийм биз? Докийг над дээр аваад ир, эсвэл би энийг тавина. Тэсрэх бөмбөгний удирдлага. Би энийг тавивал бүгд үхнэ.
Эрик: Би гүүрэн доорх бүх бөмбөгийг салгачихсан.
Ромео: Тийм үү?
Эрик: Дууссан. Бүх юм дууссан.
Ромео: Нөөц төлөвлөгөө. Надад хангалттай байна. Намайг гүүрэн дээрх хүмүүсийг алж чадахгүй гэж бодож байвал их том андуурсан байна. Би тэсрэх бөмбөгийг салют шиг харагдуулж чадна. Энэ бүхэн намайг дууслаа гэхэд л дуусна. Одоо Докийг аваад ир.
Мадди: Эрик.
Эрик: Мадди. Ашгүй дээ.
Мадди: Та зүгээр үү?
Эрик: Чамайг шалгах гэж ирлээ.
Мадди: Байзаарай. Бөмбөгийг салгачхаа юу?
Эрик: Тийм ээ, гүүрнийхийг салгасан.
Док: Гэхдээ тэр нөөц төлөвлөгөөтэй.
Эрик: Биднийг дэлбэлж хаяхад хангалттай.
Док: Намайг хүсэж байна уу?
Эрик: Тийм ээ.
Мадди: Эрик, ингэж болохгүй--
Эрик: Мадди, одоо бидэнд чадах юм байхгүй. Юу ч хийхгүй бол... энд байгаа хүмүүс бүгд амиа алдана. Чи яагаад хоригдсон юм?
Док: Намайг аврах хэрэгтэй үгүйг шийдэх гээ юу? Өөрийгөө хамгаалах чадваргүй охиныг аврах гээд гэмт бүлэглэлийн гишүүдийг алчихсан юм. Дахиад ч тэгэх болно.
Эрик: Би ойлгож байна.
Док: Тэгээд одоо яах вэ?
Ромео: Явах цаг боллоо. Урсгал доор уулзъя.
ЭР - 1: Ойлголоо. Завь очиж байна.
Док: Юу хүсээ вэ? Мэдээлэл ил болж, дөрвөн тэнэг новш суллагдсан. Хакер хөлслөөд, өмгөөлөгч ав. Чи мухар сүсэгтэн биш. Биш шүү дээ. Энэ чинь галзуу хүний төлөвлөгөө. Ухаанаа алдсан хүний.
Ромео: Тэд намайг сонсох ёстой, Док. Би хичээж байна.
Док: Чи анхаарлыг нь татаж чадсан. Чи ялсан!
Ромео: Үгүй, үгүй. Би анхаарлыг нь татсан байж болох ч, ялаагүй байна. Арай болоогүй.
Док: Наад удирдлагаа унтраа. Энэ хүмүүсийг явуул!
Ромео: Үгүй, чи үхэх ёстой, Док. Энд байгаа хүн бүр. Тэгж байж л удирдаж байгаа хүмүүс ямар нэг юм хийнэ!
Док: Тэгвэл чи яагаад зугтаад байгаа юм? Чамд дахиад тэмцэл хийх хугацаа үлдээгүй. Чи өөрөө хэлсэн шдээ!
Ромео: Алив, намайг бууд! Бүгдээрээ үхье!
Эрик: За, за, гуйя. Битгий тэгээрэй. Гуйж байна. Өөр арга байгаа.
Ромео: Над руу гэтэхээсээ өмнө бодох ёстой байсан юм. Цаашаа бай! Битгий ойртоорой! Цаашаа бай!
ЭР - 3: Бөмбөгний удирдлага байна. Тэндээс холдуул. Хурдан холдуулаарай. Бүгд гүүрнээс бууцгаа!
Ромео: Цаашаа бай!
Эрик: Байз, байз, байз.
Ромео: Үгүй, Эрик! Чи л хүлээх ёстой! Чи үхэх ёстой. Би үнсэн дундаас... миний цусанд улангассан ертөнцөд... өөрөө бууж өгөх болно. Тэгээд... тэд намайг үхэх цагт ойлгоно. Миний үнэнийг олж мэднэ. Баяртай.
Док: Жимми!
ЭР - 1: Бид байрлалаа эзэллээ.
Эрик: Алив ээ. Эргээч дээ, сэг минь. Алив ээ! Чи ч амь бөхтэй юм.
Док: Чи ч бас.
ЭР - 2: Тобин гүүрэн дээр хүн барьцаалсан хэргээс хойш гурван 7 хоног өнгөрчээ. Батлан хамгаалах яамны нууц мэдээлэл ил болсноор Реткон 13 багийн дөрвөн гишүүн суллагдсан билээ. Конгрессын сонсголын тов гарч, энэ асуудлын талаар үргэлжлүүлэн судлахаар болсон байна.
Док: Хэр байна даа?
Мадди: Таны ачаар амьд л байна.
Док: Чи ахдаа талархаж болно. Тэр үлгэр жишээ хүн. Би бол азандаа найдаад тэр гүүрнээс үсрэх байсан.
Эрик: Баатарлаг үйл хийж ялаас хөнгөрлөө. Сайхан юм.
Док: Бас та хоёрт кофе авч өгөх дөрвөн доллар байна.
Эрик: Гэхдээ дахиад хийнэ биз дээ?
Док: Мэдээж.
Эрик: Тэгээд юу байх вэ? Гүүр үү, хонгил уу?
Мадди; Док: Хонгил!
TRAILER
Мадди: Хоёулаа киноноос хоцрох нь байна.
Эрик: Чи жолоо баривал тэгэхгүй ээ.
Мадди: Нээрэн үү?
Эрик: Сүртэй юм биш дээ. Замын ажил л байна.
Сиерра: Фургон 1, зэвсэглэсэн бэлэн.
Гольф: МС, байрлалаа эзэлсэн.
Эрик: Мадди, доошоо!
Индиа: Хөдөл! Машиндаа суу!
Мадди: Эрик? Эрик!
Ромео: Оройн мэнд, Америк аа. Пентагон урвагчийн мэдүүлгийг ашигласан. Тэр өөрийгөө аврахын тулд худлаа ярьж, дэргэд нь тулалдаж явсан баатарлаг цэргүүдийн нэр хүндийг гутаасан. Манай хамтран зүтгэгчдийг орой 9 цаг гэхэд сулла, үгүй бол хэдэн 7 хоног уснаас цогцсууд хайх хэрэг гарна шүү.
Эрик: Гүүрэнд тэр чигт нь бөмбөг суурилуулчхаж. Бид ямар нэг зүйл хийхгүй бол энэ хүмүүс бүгд үхэх нь.
Оззи: Тэднийг үнэхээр зогсоож чадах уу?
Мадди: Чадна гэдгийг нь мэдэж байна.
Док: Намайг эндээс гаргаад аль.
Эрик: Дүүг минь энэ гүүрнээс буулгахад тусал.
Жо Козак: Усан цэргийнх үү?
Эрик: Армийн рейнжер, эрхэм ээ.
Жо Козак: Нэг л цэрэг болсон бол...
Эрик: Үргэлж цэрэг хэвээр.
Ромео: Тэр юу хийж байгаагаа мэднэ. Гэхдээ түүнд хайртай хүн бий. Түүнийг ол. Намайг зөвшөөрөх хүртэл хэн ч эндээс явахгүй. Цаг яваад байна. Намайг дууссан гэсэн цагт л дуусна.
Эрик: Зохиох хэрэг гарах нь. Эвил Книвел гэж сонсож байсан уу?
Мадди: Үгүй шүү.
Эрик: Харин ч тийм.
Мадди: Эрик!
Текст: Дилан Спраус, Мейсон Гүүдинг. Үр дагавар.
Ромео: Тайван бай, армийн үлдэгдэл минь.
Back to episodes Go home