Jujutsu Kaisen S3_07

Кэнжаку: Уучлаарай.

Сасаки: Хэн бэ?

Кэнжаку: Энд хаалт тавьсан хар шидтэн байна. Энэ газар сонгогдсон юм. Цаазын тоглоомын дэвжээ болж. Харамсалтай нь бахархаад байх зүйл ч биш л дээ.

Сасаки: Цаазын тоглоом? Манай гэрт наадхаа хийхгүй байж болохгүй юу?

Кэнжаку: Чи сонирхолтой юм аа. Жаахан холгүй газар хуучин цаазын тавцан бий. Хаалтын төв нь тэнд юм. 5-6 километрийн радиустайа гэх үү дээ? Нэлээн хүчилж бий болгосон хаалт учраас хамаагүй үндэслэлгүй нөхцөл тавьж болохгүй. Анхнаасаа хаалт дотор байсан та нарын хувьд хаалтаас гарах эрхтэй. Ганц л боломж өгье. Чи хүсвэл нүдээ нээсний дараа хаалтын гадагш гарч болно. Яах гэж байна?

Сасаки: Нүдээ нээсний дараа? Би зүүдлээд байна уу?

Кэнжаку: Зүүд болон бодит байдлын дунд. Шид гэсэн үг. Болгоомжтой. Алгуурхан. Гадаа хэдийн тэвчээргүй хүмүүс байгаа. Өө, тийм. Хэлэхээ бараг мартах дөхөж. Хүүтэй минь дотно найзалдаг байсанд баярлалаа.

Игүчи: Сасаки. Сасаки...

Сасаки: Игүчи.

Игүчи: Ашгүй дээ. Таньдаг хүн байна.

Сасаки: Энэ хаана вэ?

Игүчи: Котодай болон Хиросэ-доригийн хооронд. Тэр яах вэ, хар даа. Юу гэж харж байна даа? Зан үйлийн клубийн гишүүний хувьд?

Сасаки: Юу гэж? Зүүдээ ярьж болох уу?

Игүчи: Бүгд мэднэ ээ. Урт үстэй, нөмрөгтэй эр үү?

Сасаки: Тэгвэл хүүгийнхээ талаар чамд ч бас ярьсан уу?

Игүчи: Үгүй, анх удаа л сонсож байна. Итадори?

Хакари: Нээрэн үү? Гожо ах тамгалуулсан юм уу?

Итадори: Үнэн.

Панда: Энийг мэдэгдэх нь тааламжгүй л байх, захирал ч бас үхсэн.

Итадори: Панда?

Панда: Хэлээгүй байсанд уучлаарай. Гэхдээ үнэн. Зүгээр ээ, Итадори. Шибүяад үхээгүй ээ. Үүний дараа дээдсүүдтэй муудсан.

Итадори: Тэглээ гээд "ашгүй дээ" гэхгүй шүү дээ. Учир нь захирал таны-

Панда: Тэрийг оролцуулаад зүгээр ээ гэсэн юм. Баярлалаа.

Хакари: Чи тэгж хэлж байгаа бол бид юу ч хэлэхгүй ээ.

Кирара: Тийм дээ.

Хакари: Гэхдээ надад тус болж байсан бүх хүмүүс шүү. Ингэж сэтгэлээр унаагүй нь Якулын бөгсөнд Мононокэ гүнжийн сум зоогдсоноос хойш юм байна.

Итадори: Сайхан амьдралаар амьдарч дээ.

Хакари: Ойлголоо. Цаазын тоглоомыг номхтгоход тус болъё. Буруугаар ойлгов. Сэтгэл хөдлөлдөө автсан юм биш. Энэ бол тохиролцоо төдий. Ойлгосон биз? Цаазын тоглоом шийдэгдсэний дараа та нар надад тусална.

Панда: Хар шидийн дүрэм журмыг шинэчлэхэд оролцох гэсэн биз? Хараалт сүнснүүдийн оршин тогтнол нийтэд ил болсон хойно шинэчлэгдэх нь ч баттай л даа. Нарийндаа яг юу хийх гээд байгаа юм?

Мэгүми: Юу ч байлаа гэсэн тийм хэцүү биш болов уу.

Хакари: Айн? Чи муу юугаа мэддэг юм? Зараа толгойт минь.

Мэгүми: Би бол Зэнин гэр бүлийн тэргүүн.

Хакари: Тийм бий. Хөөе, нээрэн юм уу? Нөгөө хоёрт муухай ч, өнөөдрийн хамгийн аймшигтай үе байлаа. Их гурван гэр бүл ар даавал дүрэм журмыг өөрчлөхөд амархан болно. Асуудал үүний дараа. Тулааны клубийг зохицуулангаа яаж Зэнин овгийг оролцохоос сэргийлэх вэ? Зараан толгойт!

Мэгүми: Фүшигүро гээч.

Хакари: Фүшигүро. Дотно байцгаая.

Мэгүми: За.

Панда: За. Одоо очих колониудаа хувааж авах уу даа? Юүта, Мияаги руу явна биз?

Коганэ: Дин-дон. Цаазын тоглоомд нэг тоглогч дүрэм нэмлээ. Дүрэм 9. Тоглогч бусад тоглогчийн мэдээллийг, нэр, оноо нэмсэн дүрмийн тоо, колонийн байршлыг мэдэж авч чадна. ямар колонид байгаа мэдээлэлд нэвтрэх боломжтой. Намайг Коганэ гэдэг. Тоглогчдыг Цаазын тоглоомтой холбох цонх нь.

Хакари: Нэг л яриан дундаа зан чанар нь өөрчлөгдөөд байна уу?

Коганэ: Эхэндээ Цаазын тоглоомоос зарлал дамжуулсан. Одоо тоглогч Итадорид холбогдсон цонхны хувьд ярьж байгаа төдий.

Итадори: Нээрэн Тэнгэн гуай хэлж байсан даа.

Мэгүми: Хачин биз дээ? Яагаад Итадориг тоглогч гэж тооцов? Кэнжакугаас хараалт шид, хараалт биет авсан хүмүүсээс бусад нь колонид нэвтэрч байж тоглогч болох ёстой бус уу?

Кэнжаку: Итадори Юүжи шиг хараалт биет залгиулсан хүмүүс... 1000 жилийн өмнө надтай гэрээ байгуулсан нь зөвхөн хар шидтэнүүд биш.

Гожо: Тэр өмнө нь бодитой хүн байсан. 1000 жилийн өмнөх л явдал болохоос.

Итадори: Сүкүна.

Хакари: Сүкүна?

Итадори: Сүкүна ч мөн Кэнжакутай гэрээ хийж хараалт биет болсон шидтэнүүдийн нэг байв уу?

Мэгүми: Гэрээнд бас Цаазын тоглоомд оролцох нь тусгагдсан гэж үү? Гэхдээ үнэхээр л хачин юм. Сүкүнагийн хурууг чи өөрийн хүслээр залгисан биз дээ? Би гэрч нь. Дараа ярилцъя. Итадори. Бушуухан Коганэгаар тоглогчдын мэдээллийг гаргаж ирүүл.

Итадори: Коганэ. Чадах уу?

Коганэ: Одоохон.

Мэгүми: Тэр байна. Үнэхээр 200 оноотой байсан хэрэг үү? Ямар санаатайгаар дүрэм оруулав?

Итадори: Дор хаяж 40 хүн алсан болж таарах нь ээ? Тааламжтай шалтгаантай байгаагүй байлгүй.

Мэгүми: Гэхдээ үүний ачаар бид хүн алалгүйгээр Цаазын тоглоомыг үргэлжлүүлж болох юм. Коганэ. 100 оноо давсан тоглогчдыг л жагсааж болохгүй юу?

Коганэ: Би Итадори Юүжид л дагалддаг.

Итадори: Зүгээр ээ. Фүшигүрогийн үгэнд орж болно.

Мэгүми: Цүмики шиг хутгалдсан хүмүүс бушуухан хаалтаас гараагүй цагт бие махбодтой болсон эртний шидтэнүүд өөрсдийн бодол санаагаар Кэнжакутай гэрээ байгуулсан ч заавал Цаазын тоглоомд идэвхтэй оролцох шаардлагагүй. Кашимо шиг олон оноотой өөр тоглогч байгаа бол шүү дээ.

Итадори: Тийм бий. 100 давсан оноотой хүн олно. Дүрэм нэмэх сонирхолгүй хүн гэсэн үг. Тэрийг ялаад...

Мэгүми: Цүмикиг Цаазын тоглоомоос зугтаалгах дүрэм хүчээр нэмүүлнэ.

Коганэ: Оллоо.

Итадори: Өөр нэг байна. Тийм ээ!

Мэгүми: Эхлээд 8-р дүрмийг цоорхой болгож ашиглая.

Панда: 8-р дүрэм нь юу байлаа?

Мэгүми: 19 өдрийн дараа оноонд нь өөрчлөлт орохгүй байвал хар шидээ хураалгаж, үхэх дүрэм. Үүнд шинэ дүрэм нэмээд Тоглогч хооронд оноо шилжүүлэх боломжтой болгоно. Үүгээр хоорондоо оноогоо тараавал хараалт техникээ хураалгаж, үхэхгүй үлдэж болно. Чадвал дахиад нэг дүрэм нэмнэ. Оноог ашиглаж тоглоомоос гарахад зарцуулж болно гэсэн дүрэм.

Хакари: Энэ чинь хувиршгүй дүрэмтэй зөрчилдөхгүй юу?

Мэгүми: Би ч гэсэн тэгж бодож байна. Гэхдээ тоглогч биш хүнээр Цаазын тоглоомд орлуулах нөхцөлтэй байвал болж ч магадгүй юм.

Хакари: Нээрэн л тийм. Тэрийг Коганэ шийдэх юм уу?

Итадори: Ямар ч байсан хийх зүйл шийдэгдэх шив.

Мэгүми: Тийм ээ. Шоронгийн орны тамгыг эвдэж чадах Сахиусан тэнгэрийг хайнгаа Кашимо Хажимэ болон Хигүрүма Хиромиг агнана.

Итадори: Үнэхээр л Сахиусан тэнгэр алга.

Панда: Жинхэнэ нэр нь биш биз дээ? Чиний Сүкүнагийнх шиг.

Мэгүми: Тэнгэн гуай Токиогийн зүүн талд байх, 2 колонид байгаа гэсэн дээ.

Хакари: Царай зүсийг нь мэдэх юм уу?

Мэгүми: Харвал таних юм шиг байна лээ.

Хакари: Зүгээр юм уу даа? За, хамаагүй дээ. Панда бид хоёр Токио 2 луу. Фүшигүро, Итадори хоёр 1 рүү. Кирара хаалтын гадна бэлэн байж бай. Ийм байхад болно биз?

Панда: Юун дээр үндэслэж?

Хакари: Онооноос нь харахад хамгийн хүчтэй Кашимотой би тулалдах нь мэдээж биз дээ?

Кирара: Намайг жийж байгаа юм уу?

Хакари: Панда үнэрч хамартай тул Сахиусан тэнгэрийг хайхад төвлөр. Оккоцугоос холбогдоогүй гэхээр. Хаалт дотор утас хэрэглэгддэггүй гэсэн үг. Гаднах нөхцөл байдлыг ажиглах хүнтэй байсан нь дээр.

Кирара: За.

Итадори: Байзаарай. Фүшигүро бид хоёр хуваагдсан нь дээр байх. Сүкүна хэрэв...

Мэгүми: Амаа тат.

Итадори: Амаа тат аа?

Мэгүми: Дээд ангийн гурвын даалгаврыг өөрчилж болохгүй. Дураараа аашлахаа боль.

Итадори: Дураараа? Би чамд л санаа зовсон юм.

Мэгүми: Чи наадхаа байнга хэлэх гээ юу? Ядаргаа. Цагийн гарз.

Панда: Битгий муудалц.

Коганэ: Би Коганэ байна. Энэ хаалт дотор Цаазын тоглоом буюу нэгнээ хөнөөх тоглоом явагдах юм.

Коганэ: Нэг хөл тавьсан л бол чи ч бас тоглогч. Тэгсэн ч гэсэн чи дотор ормоор байна уу?

Хакари: Тийм.

Панда: Тийм.

Мэгүми: Асуудалгүй.

Эм 1: Байзаарай, Амай. Тасралтгүй дохиог чинь хүлээлээ.

Амай: Үгүй ээ. Тэгж хэлээд нэмэргүй дээ. Хэн ч ирээгүйд би яах билээ дээ.

Эм 1: Чи яачхаа вэ? Үг сөрөөд байна уу?

Амай: Тийм биш ээ. Нөгөө... Уучлаарай. Өршөөж үзээрэй.

Эм 1: Намайг басаад байвал дайраад алчихна шүү.

Мэгүми: Бие олж авсан эртний шидтэнүүдээс болгоомжлоорой.

Итадори: Би ч гэсэн тэгж бодож байна. Тайлбарлаад аль, Фүшигүро.

Мэгүми: 1,000 давсан настай хүмүүс ч бий. 100, 200 жилийн өмнө байлаа ч одоогийнхоос амь насны үнэ цэн шал ондоо. Тэгээд ч хар шидтэнүүд. Тулалдаад үхэх нь мэдээжийн хэрэг. Тулалдаж үхэхийг хүсэж байгаа. Тиймээс л үүний төлөө л Кэнжакутай гэрээ хийсэн байх. Кашимо ч, Хигүрүма ч эртний шидтэнүүд байх магадлалтай. Энгийнээр хэлэлцээ хийнэ гэж бүү найд.

Итадори: Мөн дайсагнах нь хараалт сүнснүүд юм бий?

Мэгүми: Ялангуяа оройгоор. Цүмикитэй ижилхэн хутгалдсан одоо үеийн шидтэн бол харин ч мэдээлэл солилцоход бэлэн гэж бодож байна.

Коганэ: Сайн уу, Коганэ байна. Энэ хаалт дотор Цаазын тоглоом гэдэг нэгнээ хөнөөх тоглоом явагдана. Хаалтад хөл тавих аваас чи ч тоглогч болно. Тэгсэн ч гэсэн чи дотогшоо ормоор байна уу?

Мэгүми: Тийм ээ, асуудалгүй.

Коганэ: Фүшигүро Мэгүми Цаазын тоглоомд албан ёсоор элслээ. Дүрмийг тайлбарлуулах уу?

Мэгүми: Үгүй ээ. Шаардлагагүй.

Коганэ: Цк.

Мэгүми: Итадори.

Итадори: За?

Мэгүми: Эхлээд Хигүрүмагийн мэдээллийг цуглуулъя. Явъя.

Итадори: За. Фүшигүро алга!

Тэнгэн: Цаазын тоглоомын хаалт нь нэвтэрсэн тоглогчийг урьдаас тохируулсан 9 байршил руу санамсаргүй түүврээр шилжүүлнэ. Цаазын тоглоомын дүрэмд дурдагдаагүй хаалтын дүрэм юм. Есөн байршилд тэд хүлээж байгаа.

Амай: Ирлээ.

Тэнгэн: Дүрэмд бичигдээгүй явдалд сандарсан тоглогчдыг онилно. "Шинэковуудын ангуучид".

Эм 1: Тэр чанга юм аа. Ихэнх нь үүгээр цохиход үйрдэг сэн. Эсэн мэнд байж байна. Энгийн нэгэн биш. Хонгор оо, хүрээд ир.

Итадори: Амархан уначихлаа. Хигүрүмагийн талаар асуухгүй бол. Тэгээд Фүшигүрог хайх хэрэгтэй.

Эр 1: Хэн бэ, чи муу? Бусдын эмэгтэйд хүрч зүрхэлнэ гэнэ ээ?

Итадори: Түүнээс л асуухаас даа.

Амай: Хаба ах гараад ирлээ. Ханюү эгч алуулсан гэсэн үг үү? Тэр... Хаа нэгтээ уулзсан билүү... Итадори?

Рэми: Ёоё. Өвдөж байна. Яагаад ийм зүйл хийж байгаа юм?

Мэгүми: Чи л дайраа биз дээ? Новш. Тооцоолоогүйгээр салчихлаа. Ямар байв? Нүэ хүртэл олж чадсангүй. Энэ колони Шибүяагаас хамаагүй том. Аягүй бол хоёроос их километр зайтай байгаа байх. Гэхдээ зорих газар тодорхой. Хигүрүма гэдэг шидтэн мэдэх үү?

Рэми: Эрэгтэй хүн эмэгтэй хүнд гар хүрвэл юу ч асууж болно гэж бодох юм аа?

Мэгүми: Хариул.

Рэми: За, уучлаарай. Хигүрүма гэж 100 оноо авсан хүн биз дээ?

Мэгүми: Хаана байгааг нь мэдэх үү?

Рэми: Тийм бий. Ийм учиртай байх нь.

Эр 1: Энэ жаал! Биеийн тамиртаа яасан сайн юм бэ?

Итадори: Дээр байгаад байвал яггүй болно гэж бодсон юм. Түүний дайралт нь сэнс төдий. Намайг алахын тулд ойртох учиртай. Дотор тосож авна!

Эр 1: Смүүти болгоод өгье!

Итадори: Толгойн орой нь над руу чиглэж байна! Түрүүний онгоц охин. Намайг барилгатай нь нэвт сүлбэх хүчтэй байсан хэр нь тийм жижигхэн зүйл шидэхэд унаад өгсөн. Та нар хар шидийн тэнхлэгээс холдох тусам дорой болж байна. Хүлээс үү? Гэхдээ хэчнээн хатуу байлаа ч толгой бол толгой. Цохиж болж л байвал толгойг нь хагалж чадна.

Эр 1: Нударга чинь бяцрав уу? Энэ тулаанд чи ялагдсан!

Итадори: Бяцарсан юм алга аа. Ёоё.

Рэми: Хэлж болно л доо. Миний хүсэлтийг ч бас сонсоно шүү.

Мэгүми: Хэлээд аль.

Рэми: Хэлээд өгчих л дөө биш үү? Хэлээд... өгчих л дөө?

Мэгүми: Хэл.

Рэми: За. Миний хүлэг баатар болооч.

Мэгүми: Ойлголоо. Болно.

Рэми: Би тийм доромжлох ач холбогдолгүй байна уу?

Мэгүми: Цаг алга. Бушуулж үз. За, замчил.

Рэми: Ойлгохгүй байна уу? Баатар юм бол амь насаараа намайг хамгаал л даа.

Мэгүми: Чиний хэлсэн үг үнэн байвал шүү дээ.

Итадори: Хөөе, сэр л дээ. Хигүрүма гэдэг шидтэний талаар асуух гэсэн юм.

Амай: Итадори. Би Хигүрама гэдэг хүний талаар мэднэ.

Мэгүми: Худлаа байвал яахыг мэднэ биз? Би Итадоригоос ондоо. Өөрөө 100 оноо олж авахад болно.

Рэми: Чи гэж дуудахаа боль. Рэми гэж дууд.

Амай: Уулзалгүй уджээ. Санаж байна уу?

Итадори: Хэн бэ? Яаж миний нэрийг мэддэг билээ?

Амай: Уучлаарай, би л чамайг мэддэг төдий. Чи алдартай юм чинь. "Баруун дунд сургуулийн бар".

Итадори: Нэг нутгийн хүн байж ээ?

Мэгүми: Юу? Чи эртний шидтэн байгаагүй юм уу?

Рэми: Би тийм эрт үеийн хүн шиг харагдаж байна уу?

Мэгүми: Тэгвэл заавал тулалдах шалтгаан чинь юу юм?

Рэми: Хөөе. Тоглогч биш энгийн хүмүүс колонийг орхих эрхтэй байдаг гэсэн. Анхнаасаа колонид байсан тоглогчийн хувьд Цаазын тоглоомд оролцсон 12 дахь хоног нь болж байгаа. Би ч гэсэн хүссэндээ хийж байгаа юм биш. Алахгүй бол алуулна. Тулалдах шалтгаанаа хайж байх хооронд алуулна. 12 өдрийн турш байвал үүнийг ойлгохтой болно. Яваандаа хүч чадалд донтсон хүмүүсийг ч харсан. Эртнийх эсвэл одоо үеийнх гэсэн бодлоо орхисон нь дээр.

Мэгүми: Эртний шидтэнүүдэд өдөөгдөж одоогийн шидтэнүүд ч тулааны горимд орж ээ? Итадорид шаардлагагүй зүйл хэлчихжээ дээ.

Итадори: Зүгээр юм уу? Тэр хоёр хамтрагчид чинь байсан биз дээ?

Амай: Би ердөө нэг гар хөлийн үзүүрт зарагддаг хүү. Тэгж байгаад алуулах л байсан.

Мэгүми: Байз. Одоо хаашаа явж байгаагаа хэлээд аль.

Рэми: Хэлсэн биз дээ? Хэллээ гээд дараад нь намайг алахгүй гэсэн баталгаа байхгүй биз дээ?

Итадори: Тийм бий. Чи чинь...

Амай: Амай. Амай Рин.

Мэгүми: Очихын өмнө чи үхчихвэл яах юм?

Рэми: Тиймээс чи намайг хамгаална биз дээ! Бас "чи" гэхээ боль.

Мэгүми: Мянгад нэг тохиолдол гарвал яах юм?

Итадори: Амай, Хигүрүма хаана байгаа юм?

Рэми: За болно оо. Ойролцоо байршлыг нь хэлж өгч болно.

Амай: Хүчтэй хүн байх тусмаа хотын төв газар цугладаг. Нөөц хүнс ихтэй учраас.

Рэми: Хигүрүма...

Амай: Хигүрүма... Икэбүкүрод.

Рэми: Шинжүкүд.

Амай: Байгаа.

Рэми: Байгаа.

Эр 1: Би ердөө Цаазын тоглоомоос магадлал мэдэрсэн төдий.

Итадори: Энэ улсын бүх хүн үхнэ.

Эр 2: Чи хууртагджээ.

Амай: Уучил, Итадори.

Мэгүми: Кэнжакутай холбогдсон шидтэн.

Итадори: Ярилцмаар байна.

Эр 1: Дахин эхэлье.

:

 

Back to episodes Go home